31
FRONTIER’S 11th ANNUAL CONFERENCE Инвест Монголиа 2017 ЧУУЛГАНЫ ТАЙЛАН Шангри-Ла Хотел, Улаанбаатар 2017 оны 9-р сарын 4-5

FRONTIER’S 11th ANNUAL CONFERENCE Инвест Монголиа 2017frontier-conference.com/phocadownload/IMU2017docs/Post conference... · Түен Нгуен, Олон улсын

  • Upload
    others

  • View
    8

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

FRONTIER’S 11th ANNUAL CONFERENCE

Инвест Монголиа 2017 ЧУУЛГАНЫ ТАЙЛАН

Шангри-Ла Хотел, Улаанбаатар

2017 оны 9-р сарын 4-5

SP

ON

SO

RS

Invest Mongolia 2015

2

SP

ON

SO

RS

Инвест Монголиа 2017

2 2

ПЛАТИНУМ СПОНСОР

АЛТАН СПОНСОР

ХҮРЭЛ СПОНСОР

ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ ТҮНШ

СПОНСОР

Инвест Монголиа 2017

Захирлын мэндчилгээ

Инвест Монголиа 2017 чуулган амжилттайгаар зохион байгуулагдаж дууссаныг эрхэм хүндэт та бүхэнд мэдэгдэж байгаадаа бид таатай байна. Тус чуулган нь Улаанбаатарт “Коал Монголиа”, “Дисковер Монголиа” чуулга уулзалтууд болж ѳнгѳрсѳн долоо хоногт зэрэг зохион байгуулагдсан боловч бид тѳрийн болон хувийн хэвшлийн салбаруудаас томоохон нэр хүндтэй илтгэгчид болон олон тооны хурлын төлөөлөгчдийг амжилттайгаар оролцуулж чадлаа!

Та манай хураангуй хэсгээс хурлын талаархи статистик тоо баримтыг харна уу. Бид хурлын үеэр дараах асуудлуудыг авч хэлэлцсэн бѳгѳѳд тэдгээрийг шийдэхэд чиглэсэн Монгол Улсын Засгийн газарт хэрэгжүүлж болохуйц саналуудыг дэвшүүлхээр бэлдэж байгаа билээ. Уг дэвшүүлж буй саналуудаа аравдугаар сарын эцсээр нэгтгэж гаргахаар тѳлѳвлѳѳд байна.

Монгол Улсын Ерөнхий Сайд Ж.Эрдэнэбатын хурлын эхний ѳдѳр тавьсан илтгэл болон Монгол Улсын Сайд Ж.Мөнхбатын илтгэл, мѳн түүнчлэн хѳрѳнгѳ оруулалтын эрх ашгийг хамгаалах сэдэвт хэлэлцүүлэгт оролцсон байдал нь Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж байгааг тодорхой харууллаа.

Түүний дараагаар эдийн засаг сэдэвт хэлэлцүүлэгт бид эдийн засгийн өнөөгийн нѳхцѳл байдал/тогтвортой байдал, дараагийн гурван жилд Засгийн газраас хэрэгжүүлэх эдийн засгийн бодлогын талаар авч хэлэлцлээ.

Олон улсын хууль эрх зүйн байгууллага “Хоган Ловелс” нь Монгол Улсын хуульд сүүлийн үеийн байдлаар орсон ѳѳрчлѳлт, шинэчлэлтүүдийн тухай тойм илтгэлийг тавьлаа.

Үдээс хойш хуралдаанаар Монголд тэргүүлэх уул уурхайн болон уул уурхайн зөвлөх компаниудын (Оюу Толгой, Эрдэнэс Монгол, APIAG, Эрдэнэ Ресурс Девелопмент) салбартаа оруулж буй хувь нэмэр, амжилтуудын талаар илтгэлүүд тавигдсан юм.

Монгол улсын томоохон 4 банкны удирдлагууд Mүүдийз Инвесторс болон Tөв Банктай хамтаар Хѳрѳнгийн Чанарын Үнэлгээний үр дагавар, банкны салбарт тулгарч буй асуудлууд гэх мэтчилэн асуудлуудыг хэлэлцэн оновчтой, ил тод үзэл бодлоо илэрхийллээ.

Ази Номхон Далайн Хөрөнгө Оруулалтын Партнер ХХК үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн талаар сүүлийн үеийн мэдээллийг хүргэж, Монгол дах хөрөнгө оруулалтын боломжуудын талаар тайлбарлан ярьлаа.

Худалдаа аж үйлдвэрийн танхимуудын хэлэлцүүллэгээр танхим тус бүрт тулгарч байгаа гол асуудлууд болон Засгийн газрын зүгээс тэдгээрт яаралтай авах шаардлагатай саналуудыг хэлэлцлээ.

Дэд бүтэц/Ногоон хөгжлийн салбарт тулгарч буй асуудлууд болон боломжууд сэдэвт хэлэлцүүлэг Эрчим хүчний сайд П.Ганхүүгийн илтгэлээр эхэлж, эдгээр салбаруудыг хѳгжүүлэх нь эдийн засгийн ѳсѳлтѳнд ач холбогдолтой болохыг дахин онцлон тэмдэглэв.

Монгол Улсад Суугаа дэлхийн томоохон улс орнуудын элчин сайд нар (АНУ, БНСУ, Япон, Австрали, Их Британи гэх мэт) Монгол Улс дэлхийн хөгжлийн түвшинд хүрэхэд үүсэх бэрхшээл, сорилтуудын талаар авч хэлэлцлээ.

Монголын түүх судлаач, нийтлэлч Баабар “Төлөвшихөд бидэнд дахиад олон жил хэрэгтэй байна” гэсэн сэдвээр илтгэл тавьлаа.

Оюу Толгой, Таван толгойн талаар шинэчилсэн мэдээлэл оролцогчдод хүргэлээ.

Бид хоёр өдрийн чуулганаа УИХ-ын гишүүд, Яамдын сайд нар, нөлөө бүхий улс төрчид, томоохон хөрөнгө оруулагчидын хамтаар дүгнэн хэлэлцэж, Засгийн Газрын зүгээс хэрэгжүүлж болохуйц арга хэмжээ авахыг санал болголоо.

Энэхүү чуулган дахь Монгол Улсын Засгийн газрын болон иргэдийн оролцоо, сонирхлыг хараад бид баяртай байгаагаа илэрхийлж байна. Хөрөнгө оруулагчид болон бизнес эрхлэгчид улс тѳрчдийн хүчтэй оролцоо нь Монгол Улс бодит боломжоо олж харж чадахад гол хүчин зүйл хэмээн ойлгож байна. Хурлын үеэр оролцогчдоос гарч байсан үнэтэй санал бодлууд бодлого боловсруулагчдад хүрч, ирээдүйд төрийн стратеги, бодлого, дүрэм журамд эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт бид найдаж байна. Үүнээс гадна бид хурлын хэлэлцүүлэгүүд дээр үндэслэн санал, хүсэлтүүдийг Засгийн Газарт дэвшүүлэх бѳгѳѳд шийдвэр гаргагчдад бидний дуу хоолой хүрнэ гэдэгт итгэж байна. Зөв өөрчлөлттэйгээр Монгол Улсын ирээдүй үргэлж гэрэлтэж байх болно! Бидний ирээдүйд зохион байгуулах чуулга уулзалтуудад та бүхнийг оролцож, дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж байна. Хүндэтгэсэн, Маса Игата Фронтиер ҮЦК-ий Үүсгэн байгуулагч Ерөнхий захирал

3

Инвест Монголиа 2017

Чуулганы хураангуй

Фронтиер ҮЦК-наас жил бүр зохион байгуулдаг Инвест Монголиа чуулга уулзалт нь томоохон хѳрѳнгѳ

оруулагчид болон төрийн дээд байгууллагын тѳлѳѳллийн хүмүүсийг нэг дор цуглуулж Монгол улсад хөрөнгө

оруулах боломж, бэрхшээлүүдийн талаар хэлэлцэж, хуралддаг юм. Энэ жилийн хурлаас та бүхэнд дараах шинэ

сонирхолтой статистик тоо баримтыг харуулж байна.

Энэ жилийн Инвест Монголиа 2017 хуралд нийт 1111 хүн бүртгүүлсэнээс 676 хүн, 85 илтгэгчид оролцсон

байна.

Ойролцоогоор дэлхийн 20-оод орноос хуралд оролцсон нь энэхүү хурлыг олон улсын шинжтэй болсоныг

харуулж байна.

Энэ жилийн чуулга уулзалтад нийт 402 уул уурхай, банк санхүү, үл хөдлөх хөрөнгө, аялал жуулчлал, хөдөө

аж ахуй, технологийн салбарууд дах Монголын болон Олон Улсын байгууллага, хувийн хэвшлүүд

оролцжээ.

Энэ жилийн хувьд Монголын талаас орсон байгууллагуудаас дурьдвал: Монгол Улсын Засгийн Газар, Уул

Уурхай Хүнд Үйлдвэрийн Яам, Сангийн Яам; Зам, Tээвэрийн хөгжлийн яам; Эрчим Хүчний Яам, Байгаль

орчин, Аялал жуулчлалын Яам, Хүнс Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам, Хууль Зүй, Дотоод Хэргийн

Яам, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Хөрөнгө Оруулалгчдыг Хамгаалах Зөвлөл,

Монголын Бизнесийн Зөвлөл, Эрдэнэс Монгол ХХК, Эрдэнэ Ресурс Девелопмент ХХК, Монгол Банк, Хаан

Банк, Худалдаа Хөгжлийн Банк, Голомт Банк, Хас Банк, томоохон элчин сайдын яамдууд болон бусад

байгууллагууд оролцжээ.

Олон улсын байгууллагуудaaс дурьдвал: Хоган Ловеллс, Ази номхон далайн хөрөнгө оруулалтын партнер

ХХК, Мүүдийз инвестор сервис ХХК, ОУСК, ОУВС, ЖАЙКА, Азийн Хѳгжлийн Банк, Токиогийн Хөрөнгийн

Бирж гэх мэт.

Энэхүү арга хэмжээг Мүүдийз инвестор сервис ХХК, Хоган Ловеллс, Ази номхон далайн хөрөнгө

оруулалтын партнер ХХК, Эрдэнэс Монгол ХХК, Оюу Толгой, Эй Пи Ай Эй Жи монголиа ХХК, Эрдэнэ

Ресурс Девелопмент ХХК ивээн тэтгэж, хамтран ажиллаа.

Тус чуулга уулзалт 12 хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажилласан байна.

2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Токио хотноо "Инвест Монголиа Токио" 5 дахь удаагийн хурал, 2018 оны

9-р сарын 4-5 ний өдрүүдэд Улаанбаатар хотноо "Инвест Монголиа" 12 дахь удаагийн хурал зохион

байгуулагдахаар тѳлѳвлѳгдѳѳд байна. Та бүхнийг дээрхи арга хэмжээнүүдэдээ урьж байгаадаа таатай байна.

Бидний үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллана гэдэгт итгэж байна.

4

Инвест Монголиа 2017

Үзэсгэлэн гаргагч байгууллагууд

1 Мүүдийз инвестор сервис ХХК

2 Хоган Ловеллс

3 Ази номхон далайн хөрөнгө оруулалтын партнер ХХК

4 Оюу толгой ХХК

5 Эрдэнэс Монгол ХХК

6 Эрдэнэ ресурс девелопмент ХХК

7 Хаан банк

8 МУ-ын Засгийн газрын харья байгууллага

Хэвлэл мэдээллийн болон бусад түншүүд

5

Инвест Монголиа 2017

6

Хөтөлбөр Эхний өдөр: 9-р сарын 4-ний өдөр, ДАВАА ГАРАГ, Шангри-Ла Зочид Буудлын хурлын танхим

8:30 – 8:58 Чуулганы бүртгэлийн ажиллагаа

Сэдвийн онцлох зүйл: Ерөнхий төлөв байдал

9:00 – 9:10 Нээлтийн үг – Маса Игата, Фронтиер ҮЦК-ийн Ерөнхий захирал

Сэдвийн онцлох асуудал: Ерөнхий төлөв Сэдвийг удирдагч: Билл Бикалес, Билл Бикалес Эдвайзорс ХХК-ийн Гүйцэтгэх захирал

9:10 – 9:13 Сэдэв удирдагчийн нээлтийн үг

9:15 – 9:33 Нээлтийн мэндчилгээ: Ж.Эрдэнэбат, Монгол Улсын Ерөнхий Сайд

9:35 – 9:48 Илтгэл: Хөрөнгө оруулалтын орчин ба Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн танилцуулга

Ж.Мөнхбат, Монгол Улсын сайд, Засгийн Газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн дарга

9:50 – 10:28

Хэлэлцүүлэг: Хөрөнгө оруулалтын орчин ба Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн талаар Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах талаар Засгийн газрын хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд Хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчин Монгол Улс бусад улсуудтай байгуулсан эдийн засаг, чөлөөт худалдаа болон хөрөнгө оруулалтын гэрээ

хэлэлцээрүүдийн хэрэгжилт Хөрөнгө оруулагчдын санал хүсэлт, гомдол мэдээллийг хүлээн авч шийдвэрлэх механизм Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлд хандсан тодорхой хөрөнгө оруулагчдын жишээ Хурал удирдагч: Ц.Түмэнцогт, Эрдэнэс Монгол ХХК-ний Гүйцэтгэх захирал

Оролцогчид: Б.Даажамба, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Дэд дарга Г.Баясгалан, Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга

Ш.Үнэнтөгс Sc.D, Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн Нарийн бичгийн дарга

В.Энхболд, Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал Түен Нгуен, Олон улсын санхүүгийн корпорацийн Монгол дахь суурин төлөөлөгч Р.Жигжид, Эвэридэй Фарм ХХК-ийн Гүйцэтгэх захирал

Сэдвийн онцлох асуудал: Эдийн засаг Сэдвийг удирдагч: Ч.Хашчулуун, Монголын газрын тос ассоциацийн Захирал, МУИС-н профессор

Билл Бикалес, Билл Бикалес Эдвайзорс ХХК-ийн Гүйцэтгэх захирал

10:30 – 10:35 Илтгэл: Б.Нямаа, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга

10:37 – 10:48 Илтгэл: О.Эрдэмбилэг, Монгол банкны Тэргүүн дэд ерөнхийлөгч

10:50 – 11:08

Илтгэл: Монгол Улсын зээлжих зэрэглэл САА1 болж буурсан шалтгаан Төлбөрийн чадварын үнэлгээ Арга зүйн тойм Caa1 үнэлэгээний суурь шалтгаан Дараагийн үнэлгээний үндсэн нөхцөлүүд Анушка Шах, Мүүдийз инвестор сервис ХХК-ийн Засгийн газрын өрийн эрсдэл судалгааны группын Шинжээч

11:10 – 11:28 Илтгэл: Төлөвшихөд бидэнд дахиад олон жил хэрэгтэй байна

Баабар, Нэпко хэвлэлийн компаний ТУЗ-ын дарга

11:30 – 11:28

Хэлэлцүүлэг: Монгол Улсын эдийн засгийн хэтийн төлөв байдал – Урьдчилсан байдлаар хэрхэн таамаглаж болох вэ? Монгол Улсын санхүү эдийн засгийн өнөөгийн байдал: Гадаад эрэлт хэр тогтвортой байх вэ Таамаглалаар гарч болзошгүй эрсдэлүүд. Засгийн газар эрсдэлтэй нөхцөл байдлыг даван туулахын тулд

ямар арга хэмжээ авч байна вэ? Ирэх 3 жил хэрэгжих Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон тэргүүлэх чиглэлийн бодлогууд: Тэдгээр нь Олон улсын валютын сангийн хөтөлбөртэй холбоотойгоор хэрэгжих боломжтой юу? Өнөөгийн болон ирээдүйн хөрөнгө оруулагчдаа хадгалж үлдэж, өсөн нэмэгдүүлэхийн тулд Засгийн газар юун

дээр анхаарч ажиллах хэрэгтэй вэ ? Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөрийн хэрэгжилт болон түүний эдийн засагт үзүүлэх

нөлөө: “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн эхний шатны хэрэгжилтийн талаар сүүлийн үеийн мэдээлэл

Активын чанарын шинжилгээ: Ирээдүйд бий болох өөрчлөлт, хөгжил Гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэтийн төлөв: Бид ирэх 3 жилд ямар хэмжээний гадаадын шууд

хөрөнгө оруулалтыг аль салбарт хүлээж байна вэ? Стратегийн чухал ач холбогдолтой салбаруудад хэрхэн санхүүжилт татах вэ? Төсөл хөтөлбөрүүдийг эрэмбэлэхэд “Олон нийтийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн ач холбогдол Хурал удирдагч: Грэйм Ноуд, Мүүдийз инвестор сервис ХХК-ийн Гүйцэтгэх захирал

Оролцогчид: Нийл Сэкир, Олон улсын валютын сангийн Суурин төлөөлөгч

Н.Энхбаяр, Ерөнхий сайдын Эдийн засгийн бодлогын ахлах зөвлөх

Б.Нямаа, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга

О.Эрдэмбилэг, Монгол банкны Тэргүүн дэд ерөнхийлөгч

Анушка Шах, Мүүдийз инвестор сервис ХХК-ийн Засгийн газрын өрийн эрсдэл судалгааны группын Шинжээч

Камерон МакРей, Терра ком лимитэд ХХК-ийн Гүйцэтгэх захирал Билл Бикалес, Билл бикалес эдвайзорс ХХК-ийн Гүйцэтгэх захирал

Инвест Монголиа 2017

7

Сэдвийн онцлох асуудал: Хууль эрх зүйн орчны товч танилцуулга

Сэдвийн удирдагч: А.Билгүүн, “Монголын хөрөнгө оруулалтын банк” группын захирал

12:00 – 12:03 Сэдвийн удирдагчийн нээлтийн үг

12:05 – 12:58

Илтгэл: Монгол Улсын хууль эрх зүйн орчны өөрчлөлт, шинэчлэлийн тойм (Хоган Ловеллс) Кристофер Мелвил, Хоган ловеллс хуулийн компаний Монгол дахь салбарын Гүйцэтгэх захирал Антони Вуулий, Хоган Ловеллс хуулийн компаний Монгол дахь салбарын Зөвлөх Б.Солонго, Хоган ловеллс хуулийн компаний Монгол дахь салбарын Ахлах шинжээч О.Номинчимэг, Хоган ловеллс хуулийн компаний Монгол дахь салбарын Ахлах шинжээч

13:00 – 13:38 Үдийн цайны завсарлагааны үеэрх чөлөөт хэлэлцүүлэгүүд: Нийл Сэкир, Олон улсын валютын сангийн Суурин төлөөлөгч

Э.Анхцэцэг, Жайка-гийн Төсөл хариуцсан ажилтан

Сэдвийн онцлох асуудал: Уул уурхай Сэдвийг удирдагч: Стив Поттер, Тасконир консалтинг ХХК-ийн захирал

13:40 – 13:43 Сэдвийн удирдагчийн нээлтийн үг

13:45 – 14:03 Үндсэн илтгэл: Байгалийн баялгийн үнэ цэнэ, мэдлэг, чадварыг урт хугацаанд хадгалах нь

Армандо Торрес, Оюу толгой ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, Гүйцэтгэх захирал

14:05 – 14:18 Илтгэл: Эрдэнэс монгол болон тэдний бүтээж буй үнэ цэнэ

Г.Ганболд, Эрдэнэс монгол ХХК-ийн Санхүү эрхэлсэн дэд захирал

14:20 – 14:33 Илтгэл: Уул уурхайн салбар дахь үнэ цэнийг бүтээх бодлого

Давид Роханна, Эй Пи Ай Эй Жи монголиа ХХК-ийн Гүйцэтгэх захирал

14:35 – 14:48 Илтгэл: Монголын баруун өмнөд хэсэгт шинээр алтны бүсийг хөгжүүлэх

Питер Экирлие, Эрдэнэ рисорс девелопмент ХХК-ийн Гүйцэтгэх захирал

Сэдвийн онцлох асуудал: Банк санхүү ба үл хөдлөх хөрөнгө Сэдвийг удирдагч: Ник Эдвардс, Николас эдвардс инвестмэнт ХХК-ийн Ерөнхийлөгч

15:00 – 15:03 Сэдэв удирдагчийн нээлтийн үг

15:05 – 15:18

Илтгэл: Монголын банкны Систем Үйл ажиллагааны нөхцөл байдал Үндсэн хэмжүүр Үндсэн зарчим Грэйм Ноуд, Мүүдийз инвестор сервис ХХК-ийн Гүйцэтгэх захирал

15:20 – 16:08

Хэлэлцүүлэг: Монголын банкны салбарын төрхийг өөрчлөх нь Активын чанарын шинжилгээний үр нөлөө Монголын арилжааны банкнуудыг хөгжүүлэх боломжууд (санхүүжилтийн зардлыг бууруулах, зээл

олголтыг нэмэгдүүлэх, хөдлөх хөрөнгийн бүртгэл гэх мэт) Бүтцийн өөрчлөлт. Салбарын үйл ажиллагааг бэхжүүлэх Гадаадын банк орж ирэхийн давуу болон сул талууд Хүндрэлийг даван туулах (мэдээлэл технологийн) болон бусад төрлийн стратеги аргууд Хурал удирдагч: Ник Эдвардс, Николас эдвардс инвестмэнт ХХК-ийн Ерөнхийлөгч

Оролцогчид: Н.Батсайхан, Монгол банкны Хяналт шалгалтын газрын Ерөнхий захирал Грэйм Ноуд, Мүүдийз инвестор сервис ХХК-ийн Гүйцэтгэх захирал

Жон Белл, Хаан банкны Гүйцэтгэх захирал

Б.Батбаяр, Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал

Томас Бравенек , Голомт банкны Орлогч захирал

Торстен Клайн Бойнинг, Хас банкны Эрсдэл хариуцсан захирал

16:10 – 16:28 Үндсэн илтгэл: П.Баярхүү, Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч

16:30 – 17:28

Илтгэл болон Хэлэлцүүлэг: Үл Хөдлөх хөрөнгийн салбар дахь хөрөнгө оруулалт Г.Гэрэлмаа, Ази номхон далайн хөрөнгө оруулалты н партнер ХХК-ийн Маркетинг & бизнес хөгжлийн газрын захирал Г.Батзул, Монголиан Пропертис ХХК-ийн Олон нийттэй харилцах албаны дарга

17:30 – 18:18

Ярилцлага: Эдийн засгийн хямралыг хэрхэн даван туулах вэ? Монгол Улсын эдийн засгийн хүндрэл нь бусад орнуудынхаас юугаараа ялгаатай вэ? Монгол Улс энэхүү хямралыг хэрхэн даван туулж байна вэ? Оролцогчид: Х.Булгантуяа, Сангийн дэд сайд

Нийл Сэкер, Олон улсын валюты н сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч

Ярилцагч: Грэйм Ноуд, Мүүдийз инвестор сервис ХХК-ийн Гүйцэтгэх захирал

18:20 – 18:28 Хаалтын үг - Маса Игата, Фронтиер ҮЦК-ийн Ерөнхий захирал

18:30 Хүлээн авалтын оройн зоог (Урилгаар) @Шангри-ла Молл-ын Скай Волкер Ресторан

Инвест Монголиа 2017

Хоёр дахь өдөр: 9-р сарын 5-ны өдөр, МЯГМАР ГАРАГ, Шангри-Ла Зочид Буудлын хурлын танхим 8:30 – 8:58 Чуулганы бүртгэлийн ажиллагаа

Сэдвийн онцлох асуудал: Олон төрөл (бизнес эрхлэгчдийн дуу хоолой, дэд бүтэц, ногоон хөгжил, элчин сайдуудын хэлэлцүүлэг) Сэдвийг удирдагч: Ч.Хашчулуун, Монголын газрын тос ассоциацийн захирал, МУИС-ийн профессор

9:00 – 9:05 Хурлын эхний өдрийн хураангуй: Маса Игата, Фронтиер ҮЦК-ийн Ерөнхий захирал

9:05 – 9:08 Сэдэв удирдагчийн нээлтийн үг

9:10 – 9:53

Илтгэл болон Хэлэлцүүлэг: Танхимын хэлэлцүүлэг

Танхим тус бүрийн зүгээс Засгийн газарт хандаж ямар гол асуудлуудыг анхаарахыг хүсч байна вэ?

Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд Засгийн газар ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?

Эдгээр асуудлуудаас Засгийн газраас нэн тэргүүнд анхаарах ёстой 3 асуудлыг нэрлэнэ үү? Үндэслэл?

Ил тод байдал болон хууль эрх зүйн орчинг сайжруулахын ач тус

Хурал Удирдагч: Д.Зоригт, Эрдэс баялаг эрчим хүчний сайд асан, Монголын хөгжлийн стратеги хүрээлэнгийн Гүйцэтгэх захирал

Илтгэл: Жон Макдэниэл, Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Эдийн засаг, худалдааны хэлтсийн дарга

Оролцогчид: Б.Лхагважав, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч

Ч.Мэргэн, Монголын бизнес эрхлэгчдийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал Жэймс Лиотта, Америкийн худалдааны танхимын Дарга

Тэцүо Анракү, Монгол дахь Японы бизнесийн зөвлөлийн Дарга Н.Мөнхнасан, Монполимет группы н Гүйцэтгэх захирал Танхимын хэлэлцүүлэг нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй худалдааны танхимууд болон бизнес эрхлэгчдийн холбоо, бусад төлөөлөгчид тус тусын сонирхол, асуудлаа хөндөн ярилцахад зориулагдсан хэлэлцүүлэг юм.

9:55 – 10:13 Үндсэн илтгэл: П.Ганхүү, Эрчим хүчний сайд

10:15 – 10:58

Хэлэлцүүлэг: Монгол Улсын дэд бүтцийн хөгжил Одоогийн байдлаар Монгол Улсын хамгийн чухал дэд бүтэц юу вэ? Засгийн газар санхүүжилтгүй болсон энэ үед олон улсын стандартад нийцсэн “Төр-Хувийн хэвшлийн

түншлэл” ямар ач холбогдолтой вэ? Дэд бүтцийн чиглэлээр хэрэгжиж буй төслүүд: Улаанбаатар ахуйн үйлчилгээ, Төмөр зам болон зам

тээврийн өргөтгөл. Урд хөрштэй холбогдох төмөр замыг хэн, хэзээ, хэрхэн санхүүжүүлэх вэ? Цахилгаан станц: Дамжуулах сүлжээний өргөтгөл, Гэр хорооллын халаалт Урд хөрш рүү хил нэвтрэх эрхтэй ачааны автомашины бөглөрлийн асуудлыг хэрхэн оновчтой шийдэх вэ?

Уул уурхайн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд хэрэгжүүлж болохуйц шийдэл Хурал удирдагч: Крис Мелвил, Хоган ловеллс хуулийн компаний Монгол дахь салбарын Ерөнхий захирал

Илтгэл: "Монгол дахь дэд бүтцийн тогтвортой хөгжил” Изабел Чаттертон, Ази-номхон далайн орнуудын Төрийн болон хувийн хэвшлийн түншлэлийн Гүйлгээний зөвлөх үйлчилгээний менежер Антон Дан-Чин-Юү, Европын сэргээн босголтын банкны Монгол дахь салбарын Дэд бүтцийн хэлтсийн Үндсэн банкир

Оролцогчид: Ж.Бат-Эрдэнэ, Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Зоригт, Эрдэс баялаг эрчим хүчний сайд асан, Монголын хөгжлийн стратеги хүрээлэнгийн Гүйцэтгэх захирал Изабел Чаттертон, Ази-номхон далайн орнуудын Төрийн болон хувийн хэвшлийн түншлэлийн Гүйлгээний зөвлөх үйлчилгээний менежер Д.Ганхуяг, Ньюком ХХК-ийн Дэд бүтэц хариуцсан захирал Антон Дан-Чин-Юү, Европын сэргээн босголтын банкны Монгол дахь салбарын Дэд бүтцийн хэлтсийн Үндсэн банкир

11:00 – 11:15 Дэд бүтцийн хэлэлцүүлэг дээр явагдах асуулт хариултын цаг

11:15 – 11:53

Хэлэлцүүлэг: Ногоон хөгжил ба Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний ирээдүй Тогтвортой тууштай төрийн бодлогын хэрэгцээ Гэр хорооллын айл өрхүүдэд зориулсан сэргээгдэх эрчим хүч, бусад халаалтын шийдлүүд Сэргээгдэх эрчим хүчний төслүүдтэй холбоотой старт-ап бизнесийн ач холбогдол Өртөг хэмнэх хэмжээнд хүрэхийн ач холбогдол Ногоон санхүүжилтийн жишээнүүд ба сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд хандах олон улсын санхүүгийн

байгууллагуудын эерэг байр суурь Уул уурхайн чиглэлийн бизнесүүд Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний болон ногоон хөгжлийн

зорилтуудтай хэрхэн уялдаж, ямар нөлөө үзүүлж байна вэ? Хурал удирдагч: Жон Лайнс, Эрдэнэ ресурс девелопмент корпорацийн Стратеги хариуцсан дэд захирал Оролцогчид: Т.Гантулга, Эрчим хүчний яамны дэд сайд

Хиротакэ Хиросэ, Токио Эм Ю Эф Жи банкны Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын дарга Г.Амартүвшин, Хас банкны Ерөнхий захирал

Д.Ганхуяг, Ньюком ХХК-ийн Дэд бүтэц хариуцсан захирал Б.Итгэл, Нова терра ХХК-ийн Гүйцэтгэх захирал

Н.Энэбиш, МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инжинерчлэлийн сургуулийн профессор

11:53 – 12:03 Сэргээгдэх эрчим хүчний хэлэлцүүлэг дээр явагдах асуулт хариултын цаг

8

Инвест Монголиа 2017

9

12:05 – 12:48

Хэлэлцүүлэг: Элчин сайдуудын хэлэлцүүлэг Монгол Улс дэлхийн хөгжилд хүрэхэд үүсэх бэрхшээл, сорилтууд Монгол Улс амлалтаа биелүүлэхэд хандивлагч орнууд хэрхэн туслах вэ? ОУВС-ын хөтөлбөрүүд нь хандивлагч орнуудын хувьд ямар ач холбогдолтой вэ? Хурал удирдагч: Д.Цогтбаатар, Улсын Их Хурлын гишүүн Оролцогчид: Женнифэр Зимдал Галт, Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такаока Масато, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У Сун, Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Катрин Арнолд, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Лангтри, Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ажиглагч: Рави Шанкар Гелл, Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны худалдааны төлөөлөгч

12:48 – 12:58 Элчин сайдуудын хэлэлцүүлэг дээр явагдах асуулт хариултын цаг

13:00 – 13:28

Үдийн цайны цагийн үеэрх хэлэлцүүлэг: Компаний Засаглал Хурал удирдагч: Ник Эдвардс, Николас Эдвардс инвестмэнт ХХК-ийн Ерөнхийлөгч Оролцогчид: Проф. Кристиан Штренгер, Дойче ассет менежмент ХХК-ийн Хяналтын зөвлөлийн гишүүн

13:28 – 13:38 Компаний засаглал сэдэвт хэлэлцүүлэгтэй холбоотой асуулт хариултын цаг

Сэдвийн онцлох асуудал: Улс төр, Мега төслүүд болон бусад асуудлууд Сэдвийг удирдагч: Ник Эдвардс, Николас Эдвардс инвестмэнт ХХК-ийн Ерөнхийлөгч

13:40 – 13:43 Сэдэв удирдагчийн нээлтийн үг

13:45 -14:18

Хэлэлцүүлэг: Улс төрийн байдал хөрөнгө оруулалтын орчинд нөлөөлөх нь Хурал удирдагч: Майкл Ричмонд, Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Худалдааны ахлах мэргэжилтэн Оролцогчид: Д.Лүндээжанцан, Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Улсын Их Хурлын гишүүн Б.Лхагважав, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч

14:18 – 14:48 Улс төрийн байдал хөрөнгө оруулалтын орчинд нөлөөлөх нь сэдэвт хэлэлцүүлэг дээр явагдах асуулт хариултын цаг

14:50 – 15:08

Илтгэл: Нэг бүс нэг зам, хоёр төрлийн түүхий эдийн тойм Жон Жонсон, Си Ар Ю Группын Бээжин хот дах төлөөлөгчийн газрын Гүйцэтгэх захирал - Энэ хэсэгт “Нэг бүс нэг зам” санаачилга түүхийн эдийн зах зээлд болон Монгол Улсад хэрхэн нөлөөлөх талаар хэлэлцэнэ. Өнөөдрийн байдлаар БНХАУ-ын ган, төмрийн экспорт зэрэг зах зээлд илүүдэлтэй байгаа түүхийн эдийн экспортод анхаарлаа хандуулж байна. “Нэг бүс нэг зам” хөтөлбөр нь эрэлтийг нэмэгдүүлэх зорилготой. Цаашлаад, БНХАУ-ын түүхий эдийн хомсдол нь нийлүүлэгч талд ойрын хэдэн жилд нөлөөлөх дүр зураг харагдаж байна. Энэ асуудал Монгол Улсад хэрхэн нөлөөлөх вэ? Зах зээлд илүүдэлтэй байгаа түүхий эд – БНХАУ-ын шинэчлэлийн хөтөлбөр нь ган, төмөр, хөнгөн цагаан

гэх мэт түүхий эд нийлүүлэгчдэд нөлөөлнө

Зах зээлд хомсдолтой байгаа түүхий эд - БНХАУ-ын гадаадын хөрөнгө оруулалт нь зэс, төмрийн хүдэр, алт

зэрэг түүхий эдийн эрэлт, нийлүүлэлтэд нөлөөлнө

Нүүрсний эрэлт хэр зэрэг байна вэ?

“Нэг бүс нэг зам” хөтөлбөрөөс хэн хожиж, хэн хохирох вэ? Монгол Улсын давуу тал юу вэ? Энэ нь Монгол

улсад хэрхэн нөлөөлөх вэ?

15:10 – 15:38

Хэлэлцүүлэг: Оюу Толгой, Таван толгойн эрхэм зорилго Монгол Улсын Уул уурхайн бодлогыг уул уурхай давамгайлсан бусад орны эдийн засагтай харьцуулах нь

Хэрхэн үнэ цэнээ нэмэгдүүлж, хөрөнгөө идэвхжүүлэх вэ?

Эрдэнэс таван толгой болон бусад томоохон төрийн өмчийн аж ахуй нэгжүүдийн хувьцааг Монголын

хөрөнгийн бирж болон гадаадын хөрөнгийн биржүүдэд арилжаалахын тулд Засгийн газар болон Төрийн эзэмшлийн аж ахуйн нэгжүүд ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?

Төрийн оролцоо ба ашиг орлоготой ажиллах байдлын тэнцвэрийг олох нь

Хурал удирдагч: Давид Роханна, Эй Пи Ай Эй Жи монголиа ХХК-ийн Гүйцэтгэх захирал Оролцогчид: А.Ундраа, Улсын Их Хурлын гишүүн Б.Баатарцогт, Ашигт малтмал газрын тосны газрын дарга Ц.Түмэнцогт, Эрдэнэс монгол ХХК-ийн Гүйцэтгэх захирал

15:38 – 15:48 Оюу Толгой, Таван толгойн эрхэм зорилго сэдэвт хэлэлцүүлгийн асуулт хариултын цаг

15:50 – 15:58 Илтгэл: Монголын компаниуд Токиогийн хөрөнгийн биржэд хэрхэн амжилттайгаар хувьцаа гаргах вэ? Хидэтоши Нагата, Токиогийн хөрөнгийн биржийн Олон улсын бүртгэл хариуцсан Ерөнхий менежер

Инвест Монголиа 2017

10

16:00 – 16:08

Илтгэл: Гарааны бизнес, эрсдэлтэй хөрөнгө оруулалт, Финтек Гарааны бизнест эрсдэлтэй хөрөнгө оруулалт босгох нь Монгол Улсаас оюуны бүтээл экспортлох нь В.Баярсайхан, AND Global Pte.Ltd & LendMN, Үйл ажиллагаа хариуцсан Захирал

Сэдвийн онцлох асуудал: Уул уурхайгаас бусад салбар болон дүгнэлт

Сэдвийг удирдагч: Б.Мөнхдөл, “Ковер Монголиа”-ийн Үүсгэн байгуулагч, захирал

16:10 – 16:12 Сэдэв удирдагчийн нээлтийн үг

16:13 – 16:58

Илтгэл: Эдийн засгийн хүндрэлтэй үед тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг бий болгох уул уурхайгаас бусад салбарын хөгжлийн стратеги Д.Эрдэнэбаяр, Үндэсний хөгжлийн газрын Салбарын хөгжлийн бодлого, зохицуулалты н хэлтсийн дарга Ирина Кравченко, Европын сэргээн босголтын банкны суурин төлөөлөгч Хэлэлцүүлэг: Уул уурхайгаас бусад салбарын хөгжлийн стратеги ба хөрөнгө оруулалтын томоохон төслүүд Хурал удирдагч: А.Мөнхболд PhD, Үндэсний хөгжлийн газрын Судалгаа шинжилгээний албаны дарга Оролцогчид: Ж.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурлы н гишүүн, “Шинэ хөдөө” төслийг санаачлагч Л.Баяртулга, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ирина Кравченко, Европын сэргээн босголтын банкны суурин төлөөлөгч Т.Булган, Байгаль орчин, аялал жуучлалын яамны Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Д.Жаргалсайхан, Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх, Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Батхуяг, Соёл урлагийн газрын Соёл, соёлын өвийн хэлтсийн дарга

16:58 – 17:08 Уул уурхайгаас бусад салбарын хөгжлийн стратеги сэдэвт хэлэлцүүлгийн асуулт хариултын цаг

17:10 – 17:50

Хэлэлцүүлэг: Хоёр өдрийн хурлын нэгдсэн дүгнэлт Гадаадын хөрөнгө оруулагчдыг татахын тулд Засгийн газрын зүгээс өөр ямар арга хэмжээ авах хэрэгтэй

вэ? Хурал удирдагч: Ник Эдвардс, Николас эдвардс инвестмэнт ХХК-ийн Ерөнхийлөгч Оролцогчид: Дэвид Роххана, Эй Пи Ай Эй Жи монголиа ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Зоригт, Эрдэс баялаг эрчим хүчний сайд асан, Монголын хөгжлийн стратеги хүрээлэнгийн Гүйцэтгэх захирал Б.Түвшинтөгс, Эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн Захирал Крис Мелвил, Хоган ловеллс хуулийн компаний Монгол дахь салбарын Ерөнхий захирал Г.Ганболд, Эрдэнэс монгол ХХК-ийн Санхүү эрхэлсэн дэд захирал Проф. Кристиан Штренгер, Дойче ассет менежмент ХХК-ийн Хяналтын зөвлөлийн гишүүн

17:50 – 19:00 Хоёр өдрийн хурлын нэгдсэн дүгнэлт хэлэлцүүлэг дээр явагдах асуулт хариултын цаг

19:00 – 19:20

Хаалтын үг Б.Даажамба, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Дэд дарга Х.Булгантуяа, Сангийн дэд сайд Маса Игата, Фронтиер ҮЦК-ийн Ерөнхий захирал

19:30 Хаалтын хүлээн авалт @Олимпик резиденс (Ази номхон далайн хөрөнгө оруулалтын партнер ХХК-ийн ивээн тэтгэлгээр)

Инвест Монголиа 2017

11

Инвест Монголиа 2017

12

Инвест Монголиа 2017

13

Илтгэгчид

Ж.Эрдэнэбат Монгол Улсын Ерөнхий Сайд

Ж.Мөнхбат Монгол Улсын сайд Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга

Нийл Сэкир Олон Улсын Валютын Сангийн Суурин төлөөлөгч

П.Ганхүү Эрчим хүчний сайд

Кристиан Штренгер Дойче ассет менежмент хяналтын зөвлөлийн гишүүн

Д.Лүндээжанцан Улсын Их Хурлын Гишүүн Ёс зүйн дэд хорооны дарга

Д.Цогтбаатар Улсын Их Хурлын Гишүүн Хүний Эрхийн Дэд Хорооны Дарга

Г.Занданшатар Улсын Их Хурлын гишүүн

Л.Болд Улсын Их Хурлын гишүүн Гадаад Харилцааны сайд асан

З.Нарантуяа Улсын Их Хурлын гишүүн

Ж.Бат-Эрдэнэ Улсын Их Хурлын гишүүн

А.Ундраа Улсын Их Хурлын гишүүн

Армандо Торрес Оюу Толгой ХХК-н Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, Гүйцэтгэх захирал

Грэйм Ноуд Мүүдийз Инвестор Сервисийн Гүйцэтгэх Захирал

Крис Мелвил Хоган Ловеллс Ерөнхий захирал

Г.Гэма Азиа Пасифик Инвестмент Партнерс ХХК Бизнес Хөгжлийн Ерөнхий Менежер

Давид Роханна Эй Пи Ай Эй Жи Монголиа ХХК Гүйцэтгэх Захирал

Ц.Түмэнцогт Эрдэнэс Монгол ХХК Гүйцэтгэх захирал

Питер Экирлие Эрдэнэ Ресурс Девелопмент Гүйцэтгэх захирал

У Сун Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд

Такаока Масато Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд

Женнифэр Зимдал Галт Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд

Инвест Монголиа 2017

14

Илтгэгчид

Жон Лангтри Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд

Катрин Арнолд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд

Рави Шанкар Гелл Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны худалдааны төлөөлөгч

Б.Даажамба Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Дэд дарга

Х.Булгантуяа Сангийн дэд сайд

Т.Гантулга Эрчим Хүчний Яам Дэд сайд

Н.Энхбаяр Ерөнхий сайдын Эдийн засгийн бодлогын ахлах зөвлөх

Д.Зоригт Баялаг эрчим хүчний сайд асан, Монголын Хөгжлийн Стратеги Хүрээлэнгийн Гүйцэтгэх захирал

Б.Лхагважав Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч

П.Баярхүү Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, Гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч

Г.Баясгалан Хууль зүй дотоод хэргийн яам Төрийн нарийн бичгийн дарга

Б.Нямаа Сангийн Яам Төрийн нарийн бичгийн дарга

Ж.Бат-Эрдэнэ Зам, тээврийн хөгжлийн яам Төрийн нарийн бичгийн дарга

Л.Баяртулга Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Төрийн нарийн бичгийн дарга

Билл Бикалес Билл Бикалес Эдвайзорс Гүйцэтгэх захирал

О.Эрдэмбилэг Монгол банк Тэргүүн дэд ерөнхийлөгч

Жон Макдэниэл Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамны эдийн засаг, худалдааны хэлтсийн дарга

Ч.Хашчулуун Монголын Газрын Тос Ассициацийн Захирал

Түен Нгуен Олон Улсын Санхүүгийн Корпорацийн Монгол дахь суурин төлөөлөгч

Ирина Кравченко Европын сэргээн босголтын банк Суурин төлөөлөгч

Изабел Чаттертон Ази-номхон далайн орнуудын Төрийн болон хувийн хэвшлийн түншлэлийн Гүйлгээний зөвлөх үйлчилгээний менежер

Антон Дан-Чин-Юү Үндсэн банкир, Дэд бүтцийн хэлтэс, ЕСБХБ

Инвест Монголиа 2017

15

Илтгэгчид

Э.Анхцэцэг Жайка-гийн төсөл хариуцсан ажилтан

Хидэтоши Нагата Токиогийн Хөрөнгийн Бирж, Олон улсын бүртгэл хариуцсан Ерөнхий менежер, Хэлтсийн дарга

Хиротакэ Хиросэ Токио Эм Ю Эф Жи банк Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын дарга

Жон Белл Хаан Банк Гүйцэтгэх Захирал

Б.Батбаяр Монгол Улсын Хөгжлийн банк Гүйцэтгэх захирал

Г.Амартүвшин Хас Банк Ерөнхий Захирал

Томас Бравенек Голомт банк Орлогч захирал

Торстен Клайн Бойнинг Хас Банк Эрсдэл Хариуцсан Захирал

Г.Ганболд Эрдэнэс монгол ХХК Санхүү эрхэлсэн дэд захирал

Н.Батсайхан Монгол Банк, Хяналт шалгалтын газар Ерөнхий захирал

Антони Вуулий Хоган Ловеллс Монгол дахь салбарын Зөвлөх

Баабар Нэпко хэвлэлийн компани Захирал

Ч.Мэргэн Монголын Бизнес Эрхлэгчдийн Зөвлөлийн Гүйцэтгэх захирал

Жэймс Лиотта Америкийн Худалдааны Танхим (АмЧам Монгол)-н Дарга

Тэцүо Анракү Монгол дахь Японы бизнесийн зөвлөл Дарга

Н.Мөнхнасан Монполимет групп Гүйцэтгэх захирал

Р.Жигжид Эвэридэй Фарм ХХК Гүйцэтгэх захирал

Стив Поттер Тасконир консалтинг ХХК Захирал

О.Номинчимэг Хоган ловеллс хуулийн компаний Монгол дахь салбарын Ахлах шинжээч

Д.Ганхуяг Ньюком ХХК Дэд бүтэц хариуцсан захирал

Камерон МакРей Терра Ком Лимитэд Гүйцэтгэх Захирал

Жон Лионс Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци Захиргааны асуудал зохицуулах стратегийн Дэд Захирал

Инвест Монголиа 2017

16

Илтгэгчид

Анушка Шах Мүүдийз инвестор сервис ХХК Засгийн газрын өрийн эрсдэл судалгааны группын Шинжээч

В.Баярсайхан AND Global Pte.Ltd & LendMN Үйл ажиллагаа хариуцсан Захирал

Ш.Үнэнтөгс Sc.D Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн Нарийн бичгийн дарга

Б.Баатарцогт Ашигт малтмал газрын тосны газар Дарга

Г.Батхуяг Соёл урлагийн газрын Соёл соёлын өвийн хэлтсийн дарга

Д.Жаргалсайхан Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл гүйцэтгэх захирал

Майкл Ричмонд Америкийн Нэгдсэн Улсын Элчин Сайдын Яамны худалдааны ахлах мэргэжилтэн

Жон Жонсон Си Ар Ю Группын Бээжин хот дах төлөөлөгчийн газар Гүйцэтгэх захирал

Ник Эдвардс Николас эдвардс инвестмэнт Ерөнхийлөгч

А.Билгүүн Монголын Хөрөнгө Оруулалтын Банкны Группын Захирал

Г.Батзул Монголиан Пропертис ХХК Олон нийттэй харилцах албаны дарга

Т.Булган Байгаль орчин, аялал жуучлалын яам Ногоон хөгжлийн бодлого,төлөвлөлтийн газарын дарга

Б.Солонго Хоган ловеллс хуулийн компаний Монгол дахь салбарын Ахлах шинжээч

Д.Эрдэнэбаяр Үндэсний хөгжлийн газрын Салбарын хөгжлийн бодлого зохицуулах хэлтсийн дарга

А.Мөнхболд PhD Үндэсний хөгжлийн газар Судалгаа шинжилгээний албаны дарга

В.Энхболд Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал

Б.Итгэл Нова Терра ХХК Гүйцэтгэх захирал

Н.Энэбиш Хэрэглээний Шинжлэх Ухаан Инжинерчлэлийн Сургууль МУИС, профессор

Б.Түвшинтөгс Эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн Захирал

Б.Мөнхдөл Үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Ковер Монголиа

Маса Игата Үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал Фронтиер ҮЦК

Инвест Монголиа 2017

Чуулганд

оролцсон

байгууллагууд Alliance-Tech Alltech China Altai holding LLC Amar Capital American Chamber of Commerce AND Global APIAG Mongolia LLC Ard Financial Group Asia Pacific Investment Partners Aspire Mining Austrade Australian Embassy Bank of China Ulaanbaatar Representa-tive Office Bank of Mongolia Bank of Tokyo-Mitsubishi UFJ Ltd BDO Mongolia Bikales Advisors Business Council of Mongolia Cabinet Secretariat of Government of Mongolia Capital Bank Capital's Industrial development and Innovation agency Capitron CEKTEX GROUP China Mongolia International University Chinggis Khaan bank Churchill's Co. Ltd CICI GROUP Clean Energy Consulting Continental air Cover Mongolia Creative Mongolia Agency Crown worldwide Mongolia CRU China and Chief Representative CRU Beijing Deloitte Mongolia Democratic Party Deutsche Asset Management Invest-ment GmbH Development Bank of Mongolia Doing Business in Asia Economic Research Institute EGIIN GOL HYDRO POWER PLANT STATE OWNED LLC Egiin gol hydropower plant Embassy of the Russian Federatio in Mongolia Embassy of Vietnam to Mongolia Erdene Resource Development Erdenes Mongol LLC Erin international ERI Ernest Young European Bank for Reconstruction and Development Everyday Farm LLC EXIM credit consulting LLC

Food and Agriculture Department of the City FRC French Embassy French Mongolian chamber Frontier Securities Gamma, The Mongolian Mining Journal Gobi corporation Gobi Green Energy LLC Goyo Hogan Lovells Honorary General Consulate of Estonia Horizon Partners LLC Indian Embassy ING Bank N.V. Mongolia Representative Office International Finance Corporation International Monetary Fund Investment Protection Council Japanese Embassy JICA Khan Bank KOICA Korean Embassy KPMG Audit LLC Mandal asset management Master group LLC Max Impex MCS MFA MIAT Mongolian Airlines MICC Mineral Resources and Petroleum Au-thority Ministry of Energy Ministry of Environment and Tourism Ministry of Finance Ministry of Food, Agriculture and Light Industry Ministry of Foreign Affairs Ministry of Justice and Internal Affairs Ministry of Road and Transport Devel-opment MinterEllison LLP Mirae Asset Daewoo Securities Mitsubishi Corporation MITSUI & CO., LTD. Mizuho MNCCI Mobicom Corporation LLC MOF in Mongolia Mongol Daatgal LLC., Mongol hyundai Mongolia and Chinese engineering conrtactor association NGO Mongolia Development Strategy Insti-tute Mongolia Oil Shale Association Mongolia Science Technology University Mongolian Association of Securities Dealers Mongolian Bar association Mongolian Energy Economics Institute Mongolian Finance & Investment Asso-ciation Mongolian Investment Banking Group Mongolian Legal Experts LLP

Mongolian Mortgage Corporation HFC LLC Mongolian National Broadcaster Mongolian National Chamber of Com-merce and Industry Mongolian properties Mongolian stock exchange Mongoljin Venture Capital Moody's Investors Service Nagoya University National Council on Corporate Govern-ance of Mongolia National Development Agency National Industrial Council National Investment Management LLC National University of Mongolia Nepko Publishing Newcom LLC Nicholas Edwards Investment Nomads Hospitality LLC Nova Terra LLC Ochir-Undraa LLC OISCA Mongolia NGO Oyu Tolgoi Oyuny Undra Group Parliament of Mongolia Petrovis oil PwC Rio Tinto Savings Banks Foundation Seoul Group SGS Shangri-La Centre Shunhlai energy Siemens Silk Road LLC Sojitz corporation Southern Taiwan University of science and technology SRM consulting State bank State Grid Nari Group Corporation State housing corporation Strategic Partners TDB Leasing LLC Terguun Ouyn Terra Com Limited The Bank of Tokyo-Mitsubishi UFJ, Ltd. The Judicial General Council of Mongo-lia The Ministry of Finance The Mongolia Mining Journal Tokyo Stock Exchange, INC Trade and Development Bank of Mon-golia Trade Representation of the Russian Federation in Mongolia Turkish Embassy U.S. Embassy in Ulaanbaatar UBDC UK embassy Ulaanbaatar City Bank Ulaanbaatar Development Corporation Unigas LLC Wagner Asia Equipment LLC Xac Bank and many others.

17

Инвест Монголиа 2017

Invest

Монгол Улс: Сайн үнэлгээтэй сурлагын дэвтэр

9-р сарын эхний 10 хоног Улаанбаатар хотод маш завгүй өдрүүд болж өнгөрлөө. Бидний “Инвест

Монголиа” уламжлалт чуулганаас гадна “Коал Монголиа” болон “Дисковер Монголиа” чуулганууд энэ

өдрүүдэд болж өнгөрлөө. Мөн түүнчлэн, Монгол Улсын Ерөнхийлөгч ОХУ-ын Владивосток хотноо зохион

байгуулагдсан “Зүүн Бүсийн Эдийн Засгийн Хөгжлийн Чуулга” уулзалтад оролцлоо . Эдгээр 3 чуулга уулзалт,

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ОХУ-д хийсэн айлчлалын үр дүнгээс өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал

болон улс төрийн бодлогын ирээдүйн төлөв байдлыг тодоор харж болно. Үндсэндээ Монгол Улсад сайн дүн

тавьж болохоор байна.

Чуулган эхэлж байхад Дойче ассет менежментийн хяналтын зөвлөлийн гишүүн, компаний засаглалын

талаарх өндөр мэдлэг туршлагатай мэргэжилтэн ноён Кристиан Штренгер “Энэ жил ноднин жилтэй

харьцуулахад юу өөрчлөгдөв” гэж асууж байсан. Хоёр өдрийн чуулганы үр дүнд хариулт нь тодорхой болсон

юм. Энэ нь “гайхалтай хэлэлцээр” байлаа.

Хамгийн түрүүнд эдийн засгийн нөхцөл байдал үлэмж хэмжээгээр сайжирсан байна. Яг нэг жилийн

өмнө эдийн засгийн өсөлт тэг хувьтай байснаас гадна 2017 оны эхээр хямрал зарлах аюул ч мөн нүүрлээд

байлаа. 2017 оны 1-р улиралд ДНБ өмнөх жилийн мөн үеийнхтэй харьцуулахад 4.2 хувь өссөн бол эхний

хагас жилийн байдлаар энэ тоо 5.3 хувь болтлоо өссөн. Сүүлийн хагас жилээр энэ өсөлт улам бүр нэмэгдэх

хандлагатай байна. Энэ өсөлтийн үндсэн хүчин зүйл нь коксжих нүүрсний экспорт огцом өссөн явдал байсан.

Монгол Улс 2016 оны байдлаар 25.6 сая тонн коксжих нүүрс экспортолсон бол энэ жилийн эхний хагас

жилийн байдлаар аль хэдийнээ 21.1 сая тонн коксжих нүүрс экспортлоод байна. 2012-2013 оны “хэт өсөлтийн”

жилүүдэд хамгийн ихдээ жилд 45 сая тонн коксжих нүүрс гаргах прогноз байсныг “Коал Монголиа” чуулганы

үеэр нэгэн эрхэм сануулж байсан юм. Мөн сүүлийн хэдэн сарын дотор зэсийн үнэ тонн тутам нь 6000 ам

доллараас 6800 ам долларт болтлоо огцом өссөнөөс гадна, Төв Банк сард дунджаар 1.5 тонн цэвэр алт

худалдан авдаг байсан бол 8 дугаар сарын байдлаар 3.3 тонн алт худалдаж авсан явдал нь сүүлийн хагас

жилийн эдийн засгийн өсөлтөд эерэгээр нөлөөлөх төлөвтэй байна.

Үүнтэй холбоотойгоор CRU группын Бээжин дэх салбарын захирал ноён Жон Жонсон “Инвест

Монгоиа” чуулганы үеэр тавьсан илтгэлдээ зэсийн үнэ ойрын 10 жилдээ тонн тутам нь 7000 ам доллараас

буухгүй гэсэн төлөвтэй байна хэмээн мэдэгдсэн. Хэрэв энэ таамагалал үнэн бол 2021 оноос анхны

бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлж эхлэх Оюу Толгойн 2-р ээлжийн уурхайд тун сайн дохио болж байна .

2017 оны бас нэгэн онцлох үйл явдал нь ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжиж

эхэлсэн явдал байлаа. Инвест Монголиа чуулганы оролцогчид ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч

ноён Нийл Сэкираас маш олон эерэг таатай мэдэгдлүүдийг сонссон. Тэрбээр энэ оны 8-р сарын эхээр

явуулсан “эхний ээлжийн шалгалт”-ын үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн. Татварын орлого өсч

байгаа нь нүүрсний экспорт өссөнөөс гадна засаглал сайжирсны үр дүн хэмээн тэрбээр онцолсон. Төсвийн

алдагдал өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 700 пунктээр буурсан боловч ДНБ-ий 8%-тай тэнцсэн хэвээр

байна. Нийл Сэкир санхүүгийн болон бүтцийн хувьд хийх ёстой ажлууд маш олон байгааг сануулсан.

Банкны салбарын хувьд активын нөөцийн асуудал болон активын чанарын үнэлгээнээс гарах үр дүн

анхаарал татсан сэдвүүд байлаа. Энэхүү үнэлгээний хариу энэ оны 12 дугаар сард гарна. Нийл Сэкир зарим

нэг асуудлуудыг шийдэж чадвал ОУВС-гийн дараагийн шатны санхүүжилт 10 сард ороход бэлэн хэмээн

дурдлаа. Тиймээс Дэлхийн банк, Япон, Солонгос болон бусад байгууллагуудын санхүүжилтүүд мөн богино

хугацаанд орж ирнэ гэж ойлгож болох юм.

Бидний таамаглаж байсны дагуу банкны салбарынхан активын чанарын үнэлгээнд маш болгоомжтой

хандаж байлаа. Үүний оронд тэд сүүлийн үеийн ололт амжилтууд болон өсөн нэмэгдэж байгаа зээлийн

хэрэгцээний талаар онцоллоо. Зээлийн цар хүрээ нь уул уурхай, үйлдвэрлэл, үйлчилгээ зэрэг олон салбарыг

хамарч байгаа нь сайшаалтай боловч чанаргүй зээлийн хэмжээ болон хугацаа хэтэрсэн зээлийн нийлбэр нийт

зээлийн багцын 16 хувьтай тэнцэж байгаа нь өмнөх жилийнхээс буугаагүй гэсэн таагүй үзүүлэлт гарлаа.

Монголын банкны салбарын сул талыг нийт эдийн засагтай уялдуулан харвал их хэмжээний хөрөнгө

шаардлагатай гэсэн асуудал сүүлийн хэдэн жил тогтмол хөндөгдөж байгаа тул активын чанарын үнэлгээний

үр дүнд арилжааны банкууд активын нөөцөө нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гаргаж байна.

18

Илтгэгчийн дуу хоолой

Инвест Монголиа 2017

Тус гурван чуулганаар хөндөгдсөн хамгийн чухал асуудал нь улс төрийн тогтвортой байдал байлаа.

Харамсалтай нь чуулганы долоо хоногийн үеэр Ерөнхий сайд болон түүний кабинет бүрэн бүрэлдэхүүнээрээ

огцорсон юм.

Инвест Монголиа чуулганы хамгийн хүртээмжтэй салбар хуралдаануудын нэг нь Мүүдийз группын

Грэйм Ноуд болон Анушка Шах нар Монгол Улсын одоогийн зээлжих зэрэглэл яагаад Caa1 буюу тааруу

үнэлгээтэй байгаа талаар дэлгэрэнгүй тайлбар хийсэн явдал байв. Улс төрийн болон бүтцийн тогтвортой

байдал мөн их хэмжээний засгийн газрын өр энэхүү тааруу үнэлгээний үндсэн шалтгаан байсан гэдгийг энд

дурдахад илүүц биз.

Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн байгууллагууд тогтвортой байдал болон ирээдүйд авч

хэрэгжүүлэх арга хэмжээний тодорхой бус байдлууд нь хөрөнгө оруулагчдыг чөдөрлөж байна хэмээн удаа

дараа мэдээлэх болсон. Зарим хүмүүс үүнтэй санал нийлэхгүй байж магадгүй ч Засгийн газар эдийн засгийг

сэргээхээс гадна хөрөнгө оруулагчдад чиглэсэн хэд хэдэн нааштай ажлуудыг хэрэгжүүлсэн. Тэдгээрийн нэг

жишээ нь Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийг байгуулсан явдал юм. Засгийн газрын Хэрэг

эрхлэх газрын дарга ноён Ж.Мөнхбат энэ хүрээнд тун сонирхолтой илтгэл тавьлаа. Тус гурван чуулганд

голлох хоёр намын улс төрчид идэвхтэй оролцож байсан төдийгүй гадны хөрөнгө оруулагчдыг татах тал дээр

санал нийлж байлаа.

Хэрэв шинээр байгуулагдах Засгийн газар ОУВС-аас үргэлжлүүлэн дэмжлэг авсаар байх тохиолдолд

өмнөх Засгийн газрын эхлүүлсэн бодлогыг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй. Эдийн засгийн байдал энэ

эрчээрээ сайжирсаар байвал гадаадын хөрөнгө оруулалт мөн нэмэгдэх нь дамжиггүй.

Эцэст нь эдгээр чуулгануудын үеэр хэлэлцсэн бас нэгэн чухал асуудал нь Монгол Улсын зам тээвэр,

дэд бүтцийг хөгжүүлэх асуудал байлаа. Коал Монголиа чуулганы зам тээврийн асуудлууд сэдэвт

хэлэлцүүлгийн үеэр нүүрсний экспортын тээврийн зардлыг тонн тутмын дор хаяж 10 ам доллараар бууруулах,

экспортын чадамжийг жилийн 45 сая тонноос 65 сая тонн хүртэл нэмэгдүүлэхийг онцоллоо. Мөн Таван

толгойн төмөр замын асуудлыг нэн яаралтай шийдвэрлэх нь чухал гэдгийг дурьдлаа. Мөн энэ сэдвийн

хүрээнд Ерөнхийлөгч Х.Баттулга Владивосток хотод зохиогдсон Зүүн Бүсийн Эдийн Засгийн Чуулга уулзалтад

амжилттай оролцсон. Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч Путинтэй Монголын нүүрсийг

хөнгөлөлттэй тарифаар Сибирээр дамжин Оросын зүүн эргийн боомтод хүргэх гэрээ болон төмөр замын

шинэчлэлтэд зориулагдах хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэх хэлэлцээрүүдийг байгуулсан амжилттайгаар

эх орондоо ирсэн.

Николас Эдвардс Инвестмент Николас Эдвард, Улаанбаатар хот, 2017 оны 9-р сарын 17

Николас Эдвард

Олон Улсын хөрөнгийн зах зээлд 30 гаруй жил ажилласан туршлагатай

бөгөөд үүний 20 гаруй жилийг “Жардин Флеминг” ба “Варбург Принцус”

компаниудад ажилласан. 2003 онд Токио хотод төвтэй “Николас Эдвардс

Инвестмент” хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компанийг үүсэн

байгуулсан. Николас Монгол Улсад 5 жил амьдарсан

19

20

20

21

21

16

22

22

16

16

23

23

16

17

24

24

16

25

25

26

26

27

27

28

28

21

29

29

Инвест Монголиа Токио 2017 оны 11-р сарын 24

ЭНЭ ЖИЛИЙН ЧУУЛГАНД ОРОЛЦСНООР ТА ДАРААХ 10 СЭДВИЙН ТАЛААР ОЙЛГОЛТТОЙ БОЛНО:

Та бүхнийг 5 дахь удаагаа зохиогдож буй “Инвест Монголиа Токио” чуулганд хүрэлцэн ирэхийг

урьж байна. 11 дүгээр сарын 24-ний өдөр Токио хотод зохион байгуулагдах чуулган болон

бизнес уулзалтад шилдэг 40 гаруй илтгэгчид болон 300 гаруй зочид төлөөлөгчид оролцоно

гэдгийг танд дуулгахад таатай байна.

Та энэхүү хуралд оролцсоноор Япон Улсын хөрөнгө оруулагчид болон мэргэжилтнүүдийн

санал бодлыг сонсохоос гадна, Монгол Улсын талаарх хамгийн сүүлийн үеийн шинэлэг

мэдээллүүдтэй танилцах боломжтой болох юм. Мөн түүнчлэн, завсарлагааны үеээр болон

хүлээн авалтын үйл ажиллагаануудаар дамжуулан өөрийн танилын хүрээгээ тэлж, харилцаа

холбоогоо өргөжүүлэх боломжтой юм.

Япон, Монгол хоёр улсын харилцааны нааштай төлөв байдал ОУВС-н өргөтгөсөн хөтөлбөрийн ач холбогдол болон Японы хөрөнгө оруулагчдад үзүүлэх

үр нөлөө “Эдийн засгийн түншлэлийн гэрээ” болон түүний явц. Нийт худалдааны хэмжээг

сайжруулахын тулд бизнесийн орчинг хэрхэн сайжруулах вэ? “Хөрөнгийн чанарын шинжилгээ” хийгдэж байх явцад Японы хөрөнгө оруулагчид Монголын

банк, санхүүгийн салбарыг хэрхэн сонирхох вэ? Монгол Улс дахь “Ногоон санхүүжилт”-н төлөв байдлын талаарх хамгийн сүүлийн үеийн

мэдээлэл болон энэ салбар дахь Японы гол тоглогчид Япон Улс дахь бага хүүтэй зээл нь Монгол Улсын өндөр хүүтэй банк бус санхүүгийн

байгууллагууд болон үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг сонирхох хангалттай үндэслэл болж чадах уу

Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал. Хууль эрх зүй, төсөв, болон бодлого зохицуулалтын өөрчлөлтүүдээс

Оюу-Толгойн хоёр дугаар шатны далд уурхайн болон бусад томоохон төслүүдэд Япон Улсын талаас үзүүлэх нөлөө

Бондын зах зээлийн төлөв байдал. Зээлжих зэрэглэлийг өсгөх боломжит аргууд Эрэлт хэрэгцээ эрчимтэй өсөн нэмэгдэж буй нүүрсний экспорт болон нэмүү өртгийг бий

болгох Япон технологийн талаар “Инвест Монголиа Токио” чуулганы илтгэгчид, болох газар, хөтөлбөр, үзэсгэлэн, болон

бүртгэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг та доорх цахим хуудаснаас үзнэ үү.

http://www.frontier-conference.com/tokyo/index.php/en/

29

Инвест Монголиа 2017

Express your interest to sponsor, exhibit or participate in

Frontier’s 12th Annual Conference

www.frontier-conference.com

2018 оны 9-р сарын 4-5

30

31

31

Инвест Монголиа 2017

Фронтиер ҮЦК

Хаяг: #206, Elite Complex B, Chinggis Avenue 14, 1st khoroo Sukhbaatar district, Ulaanbaatar, Mongolia Утас:

(+976) 7011-9999 E-mail:

[email protected]