54
Монгол хэлнээс aнгли руу буддын нэр томъѐоны оноолтон дээр анализ хийх нь /Н. Доржготовын зохиосон “Монгол-Англи буддын дүймэн”, “Англи Монгол зүйлчилсэн толь” нэр томъёоны жишээн дээр/ /Хэл шинжлэлийн магистрын зэрэг горилсон бүтээл/ www.zaluu.com www.zaluu.com

Gerlee Master Thesis 2

Embed Size (px)

Citation preview

Page 1: Gerlee Master Thesis 2

Монгол хэлнээс aнгли руу буддын нэр томъѐоны

оноолтон дээр анализ хийх нь

/Н. Доржготовын зохиосон “Монгол-Англи буддын дүймэн”, “Англи

Монгол зүйлчилсэн толь” нэр томъёоны жишээн дээр/

/Хэл шинжлэлийн магистрын зэрэг горилсон бүтээл/

www.zaluu.comwww.zaluu.com

Page 2: Gerlee Master Thesis 2

Агуулга

Удиртгал

Нэгдүгээр бүлэг: Үндэсний онцлог үг хэллэг ба тэдгээрийг орчуулах

аргууд

1.1 .Үндэсний онцлог үг хэллэг гэж юу вэ?..............................................................

1.2 .Үндэсний онцлог үг хэллэгийг орчуулах аргууд...............................................

1.3.Буддын шашны үг хэллэг үндэсний онцлог үг хэллэг болох нь.......................

Нэгдүгээр бүлгийн дүгнэлт

Хоёрдугаар бүлэг. Н. Доржготовын “Монгол-Англи буддын дүймэн”,

”Англи монгол зүйчилсэн тольны” нэр томъёоны оноолтонд анализ хийх

нь

2.1 Буддын шашны үг хэллэгийн оноолтон дээр анализ хийх нь..........................

2.2 Судалгааны үр дүн...............................................................................................

Хоёрдугаар бүлгийн дүгнэлт..................................................................................

Ерөнхий дүгнэлт…………………………………………...........................................

Ном зүй…………………………………………………...................................................

www.zaluu.comwww.zaluu.com

Page 3: Gerlee Master Thesis 2

Удиртгал

Өнөөдөр бид 21-р зуун мэдээллийн эрин зуунд амьдарч байна. Тиймээ дэлхий

даяараа глобалчлагдаж, мэдээлэл, шинэ техник технологи маш хурдацтай

хөгжиж байна. Харин монголчууд бид энэ хөгжлөөс хоцрохгүй мөр зэрэгцэн

алхаж явахын тулд гадаад хэл тэр дундаа англи хэл сурах хэрэгцээ чухал

гэдгийг өдрөөс өдөрт мэдэрч байна. Тиймээ дэлхийн мэдээ мэдээллийн бараг

85-90 хувь нь англи хэл дээр бичигдэж, мэдээлж байна. Бидний аав ээжийн

үед орос хэлийг шимтэн суралцаж байсан бол харин одоо Англи хэлийг сурах

нь чухал болжээ.

Ажил, сургуульдаа амжилт гаргаж тушаал дэвших, гадаадын улс оронд

мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдах гээд л энэ бүхэнд англи хэл

мэддэг үү? Англиар ярьж ба ойлгодог уу? зэрэг асуултууд тавьдаг. Хэрвээ та

англиар чөлөөтэй ярьдаг ба анли хэл дээр бичигдсан мэдээллийг өөрийн ажил

мэргэжилдээ хэрэглэж чаддаг бол танд албан тушаал дэвшихэд маш чухал

нөлөөтэй. Бидний аав ээж ч ярьдаг хос морьтой хүн хол явна гэж. Тэгэхээр бид

өнөөгийн нийгэмд энэ англи хэлийг заавал сурах ѐстой болж байна. Тиймээ

дэлхийн хэлээр ярьж, дэлхийн хэмжээнд сэтгэхэд мөн өөрийн бизнесээ

монголд төдийгүй гадаадын олон оронтой харилцаа тогтоож амжилттай

явуулъя гэвэл бас мөн л танд англи хэл хэрэгтэй.

Сүүлийн жилүүдэд оюутан сурагчдад зориулсан олон төрлийн тэтгэлэг бий

болжээ. Харин энэ бүхний нэг гол цэнзүүр шалгалт нь мөн л англи хэлтэй байх,

аргагүй дээ ихэвчлэн англиар ярьдаг орнууд руу явна. Аль эсвэл англи хэл

албан ѐсны хоѐрдахь хэл нь болсон улсуудад очиж суралцах учраас л тэр.

Харин бид бүхэн англи хэлийг сур сур сайн сур гэж хэлэхийн өмнө бас их дээд

сургууль ба арван жилийн дунд сургуулиудын англи хэлний сургалт хэр

чанартай явагдаж байна вэ? Ямар сургалтын хөтөлбөр ашиглаж байна,

хийгээд сурагч, оюутнууд хэр суралцаж байна, тэдэнд англи хэлийг сурахад

ямар бэрхшээл тулгарч байна вэ гэдгийг анхааран сонсох хэрэгтэй. Мөн англи

хэлний багш нарыг мэргэжил дээшлүүлэх сургалтанд байнга хамруулж байх

хэрэгтэй. Учир нь бид шавийн эрдэм багшаас гэдэг тиймээ багш сайн байвал

шавь мөн тийм л байна. Тиймээс бид багш нарынхаа мэдлэг чадварыг

хөгжүүлэхэд анхаарлаа сайн хандуулах хэрэгтэй. Англи хэлийг албан ѐсны

хоѐрдахь хэлээ болгосон олон орны хүмүүс англиар маш сайн ярьдаг.Тиймээ

www.zaluu.comwww.zaluu.com

Page 4: Gerlee Master Thesis 2

бидэнд тэднээс дутах юм юу байх билээ. Бид чадна шүү. Гэхдээ англи хэлийг

сурахад бид бас төрөлх аялгуут сайхан монгол хэлээ сайн мэддэг байх

хэрэгтэй. Англи хэл сурахын тулд та өөртэй итгэлтэй, мөн сурах хүсэл

сонирхолтой байх нь хамгаас чухал. Ингээд дээрээс нь та цуцалтгүй

хөдөлмөрч, байнга л суралцаж шинийг ирэлхийлдэг байх нь мөн л чухал.

Тиймээ та чадах болно, би танд итгэж байна.

Сэдвийг судлах үндэслэл

Өнөөг хүртэл Буддын шашны үг хэллэгийг Англи хэл руу орчуулсан толь

бичгийн үгийн оноолтон дээр судалгаа харьцангуй бага хийгдсэн байна.

Иймээс докторPhD, дэд профессор Н. Доржготов багшийн зохиосон “Монгол

Англи буддын дүймэн”, “Англи Монгол зүйлчилсэн толь“ бичгийг судалж

Монголоос Англи хэл рүү оноож байгаа үгийн оноолтыг судлахаар шийдсэн

юм.

Судалгааны ажлын зорилго

Н.Доржготовын “Монгол-Англи буддын дүймэн”, “Англи Монгол зүйлчилсэн

толь” зэрэг толь бичгүүд монголоос англи хэл рүү орчуулсан буддын шашны

үгийн оноолтон дээр анализ хийхийг зорьсон.

Судалгааны ажлын зорилт

Тавьсан зорилгодоо хүрэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлсэн.

Орчуулгын талаарх ном зохиолтой танилцаж, онолыг гаргах

Үндэсний онцлог үг хэллэг орчуулах талаар бүтээлүүдтэй уншиж танилцах

Буддын шашны гүн ухааны үг хэллэгийг хэрхэн орчуулсан талаар Н.Доржготов

багшийн зохиосон толь бичгийг уншиж танилцаж, монголоос англи хэл рүү

орчуулсан үгийн оноолтонд анализ хийх нь.

Судалгааны ажлын шинэлэг тал

Буддизм шинжлэх ухаан төдийгүй бас шашин мөн бөгөөд тэдгээр зарчмын

ялгаатай төдийгүй нэг нь нөгөөгөө нөхцөлдүүлэн өөр хоорондоо шүтэн

барилдаж буддизм хэмээх өнө эртний уламжлалт олон талт соѐлыг бий

болгожээ. Монгол орны хувьд энэхүү соѐлыг судлан, түүний агуулгыг

www.zaluu.comwww.zaluu.com

Page 5: Gerlee Master Thesis 2

эдүгээчлэн ойлгох, улмаар олон түмний оюун ухаанд хүргэх явдал нь өөрийн

орны онцлогт яв цав тохирсон.

Буддын гүн ухааны үг хэллэгийг манай улсын нэрт орчуулагч,эрдэмтэн,

судлаач,багш Г.Аким “Монгол-Англи, Англи-Монгол” буддын үг хэллэгийн

дүймэн-2003 он, мөн Н. Доржготов “Монгол-Англи буддын дүймэн”, “Англи

Монгол зүйлчилсэн толь” зэрэг бүтээлийг зохиосон юм. Харин эдгээр

бүтээлүүд дээр ялангуяа буддын шашны гүн ухааны үг хэллэгийг англи хэл рүү

хөрвүүлсэн үгийн оноолтонд судалгаа тун бага хийгдсэн байна. Тиймээс

миний бие Доктор. Дэд профессор. Н.Доржготов багшийн зохиосон дээрх толь

бичгүүд дээрх үгийн оноолтонд анализ хийхээр шийдсэн юм.

Судалгааны ажлын аргууд

Уг судалгааны ажлаа хэл шинжлэлд хамгийн өргөн дэлгэр хэрэглэгддэг

уламжлалт аргуудын нэг товоолох арга (ажиглалт, анализ хийх, тайлбар бичих,

эрэмбэлэх, дүгнэлт гаргах) голлон хэрэглэсэн ба тухайн хэлнүүдийн өөр

хоорондоо төрөл ба төрөл бус байхаас үл хамааран харьцуулсан судалгаа

явуулсан.

Судалгааны ажлын ач холбогдол

Сүүлийн жилүүдэд монгол улсад аялал жуулчлал хурдацтай өсөн нэмэгдэж

Монгол улс бол гадаадын жуулчдын нэг зорьж очихыг хүсдэг орнуудын нэг

болжээ. Манай улсад ирсэн жуулчдад буддын шашин соѐлыг тайлбарлан

орчуулахад, хөтөч-орчуулагч нарын үүрэг маш чухал. Гэтэл буддын шашны үг

хэллэгийг нарийвчлан судалж, үгийн оноолтон дээр судалгаа хийсэн бүтээл

цөөхөн байгааг үндэслэж Н. Доржготов багшийн зохиосон “Монгол Англи

буддын дүймэн“, “Англи Монгол зүйчилсэн толь“ зэрэг бүтээлүүд дээр үгийн

оноолтын талаар судалгаа хийхээр шийдсэн юм. Энэхүү судалгааны ажлаа

Буддын шашны чиглэлээр ажилдаг, сурдаг багш оюутан, мөн англи хэлний

багш, оюутан хийгээд гадаадын жуулчдын хөтөч-орчуулагч нар болон буддын

гүн ухааны үгсийг сонирхон судалдаг жирийн ард иргэддээ зориулж байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 6: Gerlee Master Thesis 2

Судалгааны ажлын бүтэц

Хэлшинжлэлийн магистрын зэрэг горилсон энэхүү ажил нь: удиртгал, нэгдүгээр

бүлэг, хоѐрдугаар бүлэг, дүгнэлт, ном зүй зэрэг хэсгүүдээс бүрдсэн болно.

Нэгдүгээр бүлэг

1.1 Үндэсний онцлог үг хэллэг

Нэг хэлнээ бичгийн буюу аман хэлбэрээр илэрсэн санаа бодлыг нөгөө хэлний

хэрэглүүрийн тусламжтайгаар дамжуулан гаргах арга нь орчуулга юм. Манай

оронд орчуулгад зарчимч хатуу шаардлага тавьдаг бөгөөд төгс

боловсронгуйгаар орчуулахын тулд эх зохиолын хэл, орчуулгын хэл хоѐрыг

адил сайн мэдэхээс гадна орчуулж байгаа зохиолчийнхоо уран бүтээлийн

онцлог болон тэнд гарч байгаа үндэсний онцлог үг бүхий үгийг (реали) сайтар

мэдвэл зохино. Тэгж гэмээ нь орчуулагч зохиолчийн хэлний уран хэллэгийн

систем болон түүний зорилгыг мэдрэн, орчуулж буй хэлэндээ дүйх хэллэгийг

олж чадах юм.

Үндэсний өвөрмөц онцлогийг харуулсан реалид тухайн орны ахуй амьдрал,

шашин шүтлэг, түүх соѐлын үзэгдлийн өвөрмөц байдлыг тусгасан үг хэллэг

(зан заншил, хувцас хунар, хоол хүнс, орон байр, унаа уналгын) зэрэг нэр

ордог. Реалийг орчуулгын онолд янз бүрээр ангилж үздэг.

Реали гэдэг нь “бодит юм” гэсэн утгатай, латины “realis” буюу эд юмс, эд өлөг

гэсэн үгнээс гаралтай. Үндэсний онцлог бүхий үг хэллэг гэдэг бол зөвхөн нэг

ард түмний ухамсарт шууд туршлагын үр дүнд тусгагдсан объектив бодит

байдлын нэг хэсгийг хэлнэ. Тухайн улс оронд ард түмний ахуй амьдрал, зан

заншил, соѐл иргэншил, нийгмийн байгууллын онцлогийг тусгасан эд өлөг,

үзэгдлийн нэр агуулгыг тэр улс түмний хэлээр илэрхийлсэн бөгөөд бусад

хэлээр орчуулж болшгүй үгийг бид үндэсний онцлог бүхий үгс “realis“ /хожуу

үеийн латины “эд юмс, эд өлөг“ гэсэн утгатай/ буюу реали гэх бөгөөд ийм үгс

нь үгийн сангийн болон үг зүйн хүрээнд нэр үгээр илэрсэн дан буюу элчийн үг,

нийлэмж үг хэлц үгийн хэлбэрээр байдаг.

Аливаа хэлний реали үг нийт үгсийн сангийн 6-7 хувийг эзэлдэг гэх боловч

чанарын хувьд мэдэгдэхүйц шинжтэй юм. Ийм үгсийг эрдэмтэн судлаачид:

www.zaluu.comwww.zaluu.com

Page 7: Gerlee Master Thesis 2

1. Угсаатны зүйн

2. Аман зохиол, домгийн

3. Аж байдлын

4. Нийгэм, түүхийн гэх мэтээр ангилсан байдаг.

Ямарч байдлаар ангилавч үндэсний онцлог бүхий үгс дор дурдсан нийтлэг

шинжтэй байдаг.

1. Хоѐрдмол утгагүй

2. Үндэсний онцлог бүхий үг хэллэг нь тухайн үгийн сангийн язгуур

бүрэлдэхүүн хэсгийн хувьд уугуул хэлний үгийн сангийн бүх шинжийг

(авиа зүй, үг бүтэх ѐсыг) өөртөө бүрэн агуулдаг.

3. Нэр томъѐоны бүрэн утгыг илэрхийлж чадна.

4. Шинжлэх ухааны зохиол бүтээл, уран зохиол, ярианы хэлэнд зонхилон

хэрэглэгддэг.

5. Зөвхөн тухайн хэлний хүрээнд бүрэн утгаараа хэрэглэгддэг боловч

гадаад хэлэнд галиглах замаар нэвтрэх ѐс бий.

Аливаа зохиол, шүлэг, роман, тууж, драм, үлгэр тодорхой нэг үндэсний өв

хөрөнгө бөгөөд гагцхүү орчуулгаар л түүнийг бусад ард түмний хүртээл болгож

болно. “Орчуулгад үндэсний өнгө аяс, уянгыг гаргаж чадвал л уншигчдад эх

зохиолтой нь адил сэтгэгдэл төрүүлж чадна. Үндэсний өнгө аяс өргөн хүрээтэй

ойлголт бөгөөд гадаад шинж, дотоод өвөрмөц байдал гэж ч хувааж үздэг.

Гадаад шинжээр үндэсний түүхэн уламжлал, дадал заншил, үзэл бодол зэрэг

үндэсний ахуйн илрэлүүд тодорч харагдахад дотоод өвөрмөц байдал нь

үндэсний хэлтэй холбоотой. Үндэсний өнгө аясын гадаад шинжид үндэсний аж

төрхтэй холбоотой үгс, үндэсний болон шашны ѐслол гэх мэт. Харин дотоод

өвөрмөц байдал нь тухайн хэлний бүтэцтэй холбоотой. Өөрөөр хэлбэл энэ нь

хэлц үг, зүйр цэцэн үг, бүдүүлэг үг, этгээд үг, нутгийн аялгуу, зүйрлэл, адилтгал

гэх мэт орно. Үндэсний дээл хувцас, гутал, малгай чимэг зүүлтийн нэрийг

орчуулахад төвөг багатай,төрөл бус тогтолцоотой хэлнээс орчуулахад хэцүү

байдаг. Үндэсний онцлог бүхий үгсийг орчуулах бэлэн жор байдаггүй бөгөөд

энэ талаар тодорхой нарийн судалсан зүйл ч ховор юм” гэж эрдэмтэн,

www.zaluu.comwww.zaluu.com

Page 8: Gerlee Master Thesis 2

орчуулга судлаач Д. Дашдаваа тэмдэглэсэн байдаг. (Дашдаваа.Д “Уран

зохиолын орчуулгын тухай”, 1998).

Тохироо байхгүй үг буюу дүйх хэллэггүй үг гэдэг нь орчуулж болохгүй үгс гэсэн

хэрэг огт бус зөвхөн хоѐр өөр улс үндэстний аж амьдралын онцлогоос урган

гарсан бие биенийх нь хэлэнд байхгүй үг байдаг юм гэсэн хэрэг. “Реалийн“ энэ

асуудал нь орчуулгын практикийн явцад арга барил нь үргэлж баяжин улам

нарийн болсоор байдаг судлагдахуун юм. Монгол хэлний овоодой, өлзий хээ,

ташмаг, бумба, аймаг, гэр, биелгээ, бошго /албан тушаал/, ууж, хөөмий, малын

зүс зэрэг өдийн төдий үгийг гадаадын ямар ч хэлээр шууд оноох арга байхгүй.

1.2 Үндэсний онцлог бүхий үгсийг орчуулах аргууд

Орчуулга гэдэг ухагдахууныг хамарсан үйл ажиллагаа нь нэн өргөн хүрээтэй.

Орчуулга гэдэг бол нэг хэлээр илэрхийлсэн санааг нөгөө хэлний бүх

хэрэглэгдэхүүнийг / авиа зүйн, үгсийн сан, өгүүлбэр зүй, найруулга зүй/

ашиглан бүрэн төгс гаргах бүтээлч хөдөлмөрийн үр дүн мөн. Бүх төрлийн

орчуулгад хүмүүсийн харилцааны гол хэрэглүүр болсон хүн төрөлхтний хэл гол

үүрэг гүйцэтгэнэ. Нэг хэлээр байгаа зохиол бүтээл буюу үг хэллэгийг нөгөө

хэлээр уншигч буюу сонсогч хүнд хамгийн дөт дөхөм ойлгомжтой бүрэн

илэрхийлэн гаргах нь аль ч төрөл хэлбэрийн орчуулгын үндсэн үүрэг байдаг.

Орчуулга дүйж байна уу, үгүй юу гэдгийг ихэвчлэн эх , орчуулга хоѐрыг

харьцуулж байж тогтоодог.

Аль ч хэлний үндэсний онцлогийг тусгасан үг нь орчуулга хийхэд хамгийн

төвөгтэй, бэрхшээл ихтэй байдаг бөгөөд ийм үгсийг судлаачид, орчуулагчид

“бул чулуу“, “нэвтрэшгүй ширэнгэ “ гэх мэтчилэн нэрлэсэн байдаг. Иймээс ч

эдгээр үгсийг янз бүрийн аргаар орчуулсан орчуулга нь оноосон, оноогүй

жишээ их асуудал өөрөө ярвигтай тул алдаа мадаг нэлээдгүй гардаг. Реалийн

орчуулгын тухай асуудал харьцангуй бөгөөд практикд тохиолдож байгаа аргыг

авч үзэхэд үндэсний онцлог бүхий үгсийг:

1. Галиглан орчуулах (үсэгчлэн орчуулах)

2. Хуулбарлан (үгчлэн) орчуулах

3. Утга ойролцоо үгээр дүйлгэн орчуулах

www.zaluu.comwww.zaluu.com

Page 9: Gerlee Master Thesis 2

4. Тайлбарлан орчуулах

5. Зүүлт тайлбар хийж орчуулах

6. Галигчлан, тайлбарлах хослуулах замаар орчуулах

7. Тэнцэлийн аргаар орчуулах зэрэг хэд хэдэн арга байна.

Монгол хэлний үндэсний онцлог бүхий үгсийн ангилал

Аливаа хэлний үгийн санг судалгааны зорилго, авч үзэж буй асуудлын шинж

байдлаас хамааруулан янз бүрээр ангилан судалж болох юм. Орчин цагийн

монгол хэлний хувьд дэд эрдэмтэн Ц.Өлзийхутаг монгол хэлний үгийг:

Монгол аж ахуйн холбогдолтой үгс:

Малын нас хүйсний нэр

Жишээ нь: унага, даага, шүдлэн, хязаалан, соѐолон, хавчиг

соѐолон, их нас, гүү, бух, үнээ, гунж, дөнж, бяруу, тугал, буур,

ингэ, ат, ботго, хуц, ухана, хурга, ишиг гэх мэт.

Малын махын нэр

Жишээ нь: бүхэл мах, өрөөл мах, цул мах, гэдэс цувдай, үхрийн

мах, адууны мах, тэмээний мах, хонины мах, ямаааны мах гэх

мэт.

Малын зүсний нэр

Жишээ нь: Хар, хээр, шарга, хул, хонгор, зээрд, хүрэн, цавьдар,

халтар, халиун, алаг, бор, хундан хонь гэх мэт.

Малын бие эрхтэний нэр:

Жишээ нь: Толгой, хүзүү, сээр, нуруу, дал, гуя, туурай, нүд, шүд,

хамар, ам, дэл, сүүл гэх мэт.

Малын явдлын нэр:

Жишээ нь: сайвар, жороо, арилжаа, хатирах, цогих, давхих,

www.zaluu.comwww.zaluu.com

Page 10: Gerlee Master Thesis 2

шогших, жонжих гэх мэт.

Морь малыг барих оосорлох нэр:

Жишээ нь: уурга, бугуйл, ногт, хазаар, чөдөр, аргамжаа, тушаа,

бурантаг, дүүш гэх мэт.

Малын үс ноосны нэр

Жишээ нь: ноос, ноолуур, хөөвөр, тэмээний ноос, хялгас, дэл,

сүүл гэх мэт.

Зан үйл аж байдлын холбогдолтой үгс

Мэндлэх ѐслох үгс. Жишээ нь: амар байна уу, сайн байна уу, мэнд амар,

даага далантай бяруу булчинтай онд мэнд орвуу, сайхан хаваржиж

байна уу, өнтэй сайхан өвөлжиж байна уу гэх мэт.

Ахчлах дүүчлэх ѐсны нэр. Жишээ нь: ах, эгч, дүү, ажаа, аниа, ах хүү, дүү

хүү, буурай гэх мэт.

Төрөл садангийн холбогдолтой үгс: Жишээ нь авга, нагац, худ, худгуй,

баз, хадам, бэр, хүргэн, гэх мэт.

Найр наадмын үйл ажиллагааны нэрс: Цагаан сар, Наадам, шинэлэх,

битүүлэх, мөр гаргах, уртын дуу, ерөөл магтаал, морь уралдах, бөх

барилдах, нум сум харвах, шагайгаар наадах, хөөрөг, гаанс гэх мэт.

Ерөөл мялаах үгс:

Жишээ нь: Урд хормой нь унага даага

Хойд хормой нь хурга даага

Дотоод хормой нь тос өөх

Эд нь хэврэг эзэн нь мөнх байх болтугай.

Аавын сургаал алт

Ээжийн сургаал эрдэм

Үрээ танихгүй өнөр

www.zaluu.comwww.zaluu.com

Page 11: Gerlee Master Thesis 2

Үрээгээ танихгүй баян болоорой гэх мэт

Аав ээжээ хайрлаж яв.

Ах дүүгээ хүндэлж яв

Аялгуу эгшигээ хангинуулж яв

Адуу малаа өсгөж яв

Дэлийг нь засах морьтой

Дэлэнг нь шувтрах үнээтэй.

Тал дүүрэн малтай.

Тансаг сайхан идээтэй яваарай.

1. Нийтээр хэрэглэгдэх үгс:

Гэр зуурын, аж байдлын. Жишээ нь: тулга, иргэнэг, ширдэг, олбог,

хөхүүр, бүрхээр, араг, савар, тогоо, шанаг гэх мэт.

Хувцас хунарын нэрс. Жишээ нь: дээл, лоовууз, тоорцог, дан дээл,

тэрлэг, хөдсөн дээл, үстэй дээл, хантааз, монгол гутал, ууж, эсгий

оймс гэх мэт

Нийтээр хэрэглэгдэх засаг захиргааны холбогдолтой үгс: Жишээ нь

хошуу, аймаг, сум, баг гэх мэт.

Нийгэм, улс төрийн амьралын үгс. Жишээ нь: ноѐн, түшмэл, тайж,

ван, хиа, гүн, ард, галч, улаач гэх мэт.

Нийгэм, улс төр, түүхийн холбогдолтой үгс

Энэ давхаргад монгол төрийн байгуулалтын эрт эдүгээ, ард түмний нийгэм,

улс төрийн амьдралын онцлог, түүхэн хөгжлийн янз бүрийн үе шатны нийгмийн

байгуулалтай холбогдолтой үгсийг хамааруулан үзэх юм. Энэ давхаргыг

дараах хэдэн салбар бүлэгт хувааж болно. Үүнд:

a) Улс орон, нутгийн засаг захиргааны нэгжийн нэр

www.zaluu.comwww.zaluu.com

Page 12: Gerlee Master Thesis 2

Жишээ нь: аймаг, сум, баг, дүүрэг, хороо, суурь гэх мэт.

b) Албан тушаалтан, нийгмийн ангийн бүлгийн нэр:

Жишээ нь: ард, ван, гүн, тайж, хиа, ноѐн, түшмэл, галч, улаач гэх мэт

c) Овог аймаг, яс үндэсний нэр:

Жишээ нь: ойрад, буриад, дөрвөд, торгууд, хүннү, боржигон гэх мэт

d) Нийгмийн амьдрал түүхтэй холбоо бүхий үгс

Жишээ нь: соѐмбо, отго, жинс, нэгдэлчин, хоньчин, ямаачин, тэмээчин,

адуучин, нам, илгээлт гэх мэт.

Алив ард түмний амьдралын өвөрмөц онцлогоос урган гарч ирсэн зарим

ухагдахууныг өөр хэлнээ орчуулахад төдийлөн боломжгүй болж, цаад ард

түмний зан заншлын онцлог, ѐс журам, тодорхой буухгүй байх тал бий.

<<Даахи >> / хүүхдийн нялхын үс/,<<хүүхдийн даахи үргээх гэх мэтээр>>

ярилцдаг. Монгол орос толиудад гол төлөв <<волосы младенца>> / бага

хүүхдийн үс/, <<волосы младенца, не стриженные со дня рождения >>

(төрснөөс нь хойш аваагүй үс) гэж орчуулсан байх юм.

Энэ нь ерөнхийдөө зөв боловч, нарийндаа их учир дутагдалтай байна. Монгол

үндэсний ѐсоор хүүхдийнхээ үсийг гурав, тав тэрч байтугай долоотойд нь

ѐсолж, найр наадам хийж байж авдаг. Чухамхүү тэр баярыг л <<даахи үргээх,

даахи авах>>, <<хүүхдийн үс авах>> гэж нэрлэдэг болохоос биш ер нь

хүүхдийн л үсийг <<даахи>> гэж хүүхдийн үс авах болгоныг (үсний машинаар

хамаагүй машиндчихыг) даахи үргээх гэдэггүй. Тийм тохиолдолд орчуулгандаа

зохих тайлбар хийх хэрэгтэй байдаг гэж Д. Дашдаваа гуай тэмдэглэсэн байдаг.

(Д.Дашдаваа-Орчуулгын зарим асуудал 1977он).

Орчуулагч үндэсний онцлог шинж, дуу хоолой, өнгө жавхааг аль болохоор

хадгалахыг хичээх ѐстой. Үндэстэн бүрийн ертөнцийг тусгай ойлгох арга,

сэтгэлийн хөдөлгөөнөө илчлэх сэлт нь харилцан адилгүй. Жишээ нь гоѐ сайхан

хүүхний нүдийг монголчууд тас хар мойлтой, дундад азийн зарим ард түмэн-

ботгоны нүдтэй, түвдүүд бүргэдийн нүдтэй зүйрлэдэг ажээ. Тэгэхдээ тэр

болгоныг уншигчдын сэтгэлд тохируулах нэрийдлээр өөрчлөөд байхгүй л дээ.

Үгийн утгыг болон өгүүлбэрийн найруулгын өнгийг зөв гаргахад үгээ сонгож

олох явдал л чухал. Тэгж үгээ зөв дүйлгэн олоход хэлний үг олон талтай,

www.zaluu.comwww.zaluu.com

Page 13: Gerlee Master Thesis 2

салаа утгатай, мөн чанар нь ч их нарийн зэргээс үүсэх бэрхшээл олонтаа

гардаг. Үгсийн сангийн үндсэн нэгжийн хувьд үгийн утга хоѐр хэлэнд тэр бүр

таардаггүй. Үгийн утгыг үг хэрэглэх ѐстой хутгаж болохгүй. Жишээ нь: Англи

хэлний young гэдэг үг залуу гэсэн утгатай авч хэрэглэхдээ янз бүрийн үгтэй

холбоонд орж, орчуулахад дандаа <<залуу>> гэж хэрхэвч болохгүй.

A young man—залуу хүн, идэр хүн.

Young in crime-догшроогүй хэрэгтэн.

A young child—жижиг (бага) хүүхэд.

гэх мэтчилэн янз бүрийн үгээр орчуулж байна.

Үндэсний онцлог үгийг нэг хэлнээс нөгөө хэлэнд галиглан буулгадаг

арга их түгээмэл байдаг. Тухайлбал монгол хэлний айл, аймаг, ард,

аргал, говь, дацан, зээр, мануул, марал, мөнгө, зоос, саван, сайга,

тамга, төгрөг, хаан, хурал цэрэг гэх үгүүдийг галиглан авсан нь байнга

тааралддаг юм. Онц хэрэгцээгүй үед галигчлэн буулгах нь сэдвийг

ойлгомж муутай болгож, хэлийг ямарч хэрэггүй гадаад үгээр дүүргэхэд

хүргэдгийг анхаарах хэрэгтэй. Эл аргыг орчуулж буй хэлэнд дүйх

тохирох үг хэллэг байхгүй үед цаад ухагдахууны онцлогийг тодотгон

тэмдэглэж байгаа үгийнхээ товч тодорхойг хэвээр нь хадгалахын

үүднээс л хэрэглэдэг.

Хуулбарлах ба үгчлэн орчуулах гэдэг бол эх хэлний үгийг загварчлан

буулгадаг арга юм. Жишээ нь франц хэлний “ prendre les measures” гэж

хэлдгийг англичууд “to take measures”, испани хэлний “rascacielos”, орос

хэлний “небоскдреб” үгийг монголоор мөн хуулбарлах аргаар “Тэнгэр

баганадсан барилга” гэж орчуулж байна. Ингэж хуулбарлах буюу үгчилж

орчуулах нь тухайн хэлний үгийн санд шинэ соргог үг, хэллэг

нэвтрүүлэх эерэг боломж бий болгож байгаа боловч гадаад хэлний үг,

нийлэмж үг бүрийг ингэж хуулбарлаад байвал үгчлэх орчуулга руу

хэлбийсэн гаж буруу арга барилыг дэмжсэн хэрэг болно.

Үндэсний онцлог үгийг ойролцоо утгатай үгээр дүйлгэн орчуулах арга

орчуулгын онол, дадалд нэлээд түгээмэл байдаг. Англи хэлэнд “Shock-

worker“, францийн “Travailleur de choe“, германы “Stossarbeiter”,

испанийн “obrero de choque“ гэдэг үг угтаа орос хэлний “ударник“

www.zaluu.comwww.zaluu.com

Page 14: Gerlee Master Thesis 2

/тэргүүний ажилтан/ гэсэн үг юм.Үүнийг дээрх хэлүүдээр яг үгчлэн

орчуулж үгийн сангийн бүрэлдэхүүн хэсэг болгосон байхад монголоор

ойролцоо утгатай үгийг ашиглан “гавшгай ажилчин“ гэж орчуулдаг. Үүний

нэг адил латин хэлний “machina“ / байгууламж/ үгээс үүдсэн англи

хэлний “machinetool”, франц хэлний “machine outil“, герман хэлний

“Maschine, Werktisch“, испани хэлний “maquina“, орос хэлний “станок“

үгийг монголоор “суурь машин“ гэж орчуулдаг. Монголоор орчуулсан энэ

арга бол нэг талаас үгийг үгээр орчуулсан боловч нөгөө талаас

тайлбарласан орчуулга маягтай байна. Үгийн утгыг харгалзан ингэж

орчуулж байгаа хэлэнд боломжийн үгээр орлуулах нь хамгийн зохистой

боловч бүрэн биш тохироо болж байгаагийн хувьд уг эхээс баахан

холддог, утгын талаар баахан хэлбэлздэг сөрөг талтайг тэмдэглэх

хэрэгтэй.

Үндэсний онцлог үгийг дээрх аргуудаар орчуулж боломжгүй, шууд оноох үг

байхгүй үед эх зохиолын утга санааг тайлбарлан гаргахаас өөр замгүй. Монгол

хэлээр бөхийн сээрэн дунгүй, өмсөх мэхийг хуулбарлах, ойролцоо утгатай

үгээр гадаад хэлэнд орчуулбал хэн ч жинхэнэ ѐсоор нь ойлгохгүй бизээ. Үүний

нэгэн адил испанчуудын “ toreo” /бухын тулалдаан/-гийн нарийн арга барил

гадаад хэлээр тайлбарлан орчуулахаас өөр арга байхгүй. Монгол хэлний

“боодог” / бага амьтныг нядалсны дараа битүү дотуур өвчиж арга ясыг салган

авч улайсгасан чулуугаар дотроос задгай гал дээр гаднаас шарж

боловсруулдаг өвөрмөц боловсруулалт/ гэдэг ганц үгийг аль ч хэлээр ганц,

хоѐрхон үгээр оноох үг байхгүй биз. Орос хэлний “уха” гэдэг үгийг англичууд “

fish soup” /загасны шөл/, гэсэн утгатай байна. Угтаа уг үг бол хээрийн задгай

гал дээр давснаас өөр хачир нэмэхгүйгээр зөөлөн буцалгаж ус, агаар үнэрттэл

болгодог загасны шөл юм. Монгол гэрийг өрнө дахины хэлээр “nomads tent“,

“tente des nomads”, “Nomadenzelt”, “tienda de compana de los nomads”

/нүүдэлчдийн асар майхан/ гэх маягаар орчуулдаг нь үндсээрээ буруу. Харин

монгол гэрийн тухай тайлбарлан орчуулбал өөр хэрэг юм.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 15: Gerlee Master Thesis 2

1.3 Буддын шашны гүн ухааны үг хэллэг нь үндэсний онцлог үг болох нь

Үндэсний онцлог үг хэллэг нь тухайн улс орон, ард түмний амьдрал ахуй, зан

заншил, соѐл иргэншил, нийгмийн байгууллагын онцлогийг тусгасан эд өлөг,

шашин шүтлэг, түүх соѐл үзэгдлийн нэр агуулгыг тэр улс түмний хэлээр

илэрхийлсэн бөгөөд бусад хэлээр орчуулж болшгүй үг, нийлэмж үгийг бид

үндэсний онцлог үг буюу реали үг гэж нэрлэдэг.

Буддын шашны гүн ухааны үг хэллэгүүд нь үндэсний онцлог үгийн бүлэгт зүй

ѐсоор багтан ордог билээ. Буддын гүн ухааны үгсийг орчуулахад тольны үг авч

болохгүй. Яагаад гэвэл гүн ухааны сэдэв маань олон жил хөгжсөн учир

хэрэглээний өвөрмөц ухагдахуун болж гарч ирсэн. Ухагдахууныг ойлгохгүй бол

орчуулж болохгүй. Европ мөн гүн ухаантай, Европын гүн ухаан бол

шашинтайгаа илүү холбоотой байдаг. Буддын шашны гүн ухааны үг хэллэгийг

шууд толин дээр байгаа үгээр орчуулж болдоггүй, жишээ нь бид << нүгэл>>

гэдэг үгийг англи хэл рүү орчуулъя.

Толь бичиг дээр энэ үгийг ( sin) гэж бичсэн байна энэ ( sin) гэж үг бол зөвхөн

утгыг ойлгуулах гэж байгаа болохоос ухагдахуун утгыг биш юм, харин тус үгийн

оронд <<evil>> гэдэг үгийг нүгэл гэдэг үгэнд дүйж очно гэж Доктор. Дэд

профессор. Нямжавын Доржготов багш өөрийн зохиосон “Монгол-Англи

буддын дүймэн” - дээ бичсэн байна. Учир нь (evil) гэдэг үг нь хүн өөрийн

сэтгэлдээ ариун бус, муу бодлыг бодож түүнийгээ үйлдэл болгож байгаа үүнд:

хүн алах, бусдад санаатайгаар хохирол учруулах гэх мэт. Иймээс нүгэл гэдэг

үгийг англи хэлэнд орчуулахдаа үгийн оноолтондоо /evil/ гэдэг үгийг авсан

байна.

Мөн буддын гүн ухааны <<буян>> гэдэг үгийг англи хэл руу оноохдоо

(benevolence) гэсэн байна. Буян гэдэг ойлголт бол зөвхөн Гандан хийдэд очиж

ном уншуулах төдий биш юм. Харин багш хүн хичээлээ ойлгомжтой сайн зааж,

оюутнууд нь байнга хичээлдээ ирж багшаас олон зүйлийг сурч авч байгаа нь

буян, төрийн цагдаа ард түмний амгалан тайван байдлыг хангахын төлөө

зүтгэж ажилдаг нь буян. Ер нь хүний төлөө хийж байгаа бүхнийг буян гэнэ.

Буддын ухагдахуунаар өглөг талыг голчилдог. Монголд өглөгийг голчилдоггүй.

Яагаад гэвэл өглөг /giving/ ихэдвэл хүнийг залхуу болгодог. Буддын шашны

хамгийн онцлог ухагдахуун бол мунхагийг /non wisdom/ жигших, ажиллах

сонирхойлгүй, оюун ухаанаа хөгжүүлдэггүй гэсэн үг юм. Христийн ба буддын

www.zaluu.comwww.zaluu.com

Page 16: Gerlee Master Thesis 2

шашны үгийг ялгах ѐстой. Мөн буддын гүн ухааны / гурван эрдэнэ/ үгийг англи

хэлэнд оноож орчуулахад бид юуны түрүүнд гурван эрдэнэ гэж яг ямар

ухагдахуунтай үг вэ гэдгээ эхлээд сайн мэдэх хэрэгтэй, магадгүй хүмүүс гурван

төрлийн эрдэнийн чулуу байх гэж бодно, толин дээр ч мөн ингэж бичсэн

байгаа. Харин /гурван эрдэнэ/ гэдэг нь буддын гүн ухаанд ном, багш, түүнийг

суралцаж байгаа хүнийг хэлдэг.

Энэ гурваас амьдрал бүрддэг. Хэрвээ сайн багш, ном байхад суралцагч

байхгүй бол багш яах билээ, харин багш, суралцагч байхад ном байхгүй бол

багш, суралцагч хоѐр яах билээ. Угаас буддын гүн ухааны үг хэллэгийг

орчуулна гэдэг бол цаг хугацаа мөн мэдлэг чадвар шаардсан айхавтар ажил

юм. Н. Доржготов багш хэлэхдээ (The Dhammapada-1997) гэдэг <<3-р Далайн

ламын тунгаамал алт>> номыг орчуулахын тулд төвдөөр орчуулсан 20 гаруй

номыг уншиж, тулгасан бөгөөд гурван жил сууж байж орчуулж дуусгасан гэж

ярьж байв.

Тэгэхээр миний бие энэхүү судалгааны ажил маань англи хэлний чиглэлээр

суралцдаг оюутан мөн англи хэлний багш, аялал жуулчлалын компаний

орчуулагч-хөтөч нарт сүм, мүзей тайлбарлахад тус нэмэр болно гэдэгт найдаж

байна.

Тэнцлийн арга: Орчуулж байгаа хэлнээс нөгөө хэлрүү тухайн Буддын шашны

үг хэллэг нь утгаараа болон уран дүрслэлээрээ бүрэн дүйцэхийг хэлнэ. Жишээ

нь: Stupa- суварга, Bishop-хамба лам, Juniper- арц, утлага..

Үгчлэн орчуулах арга: Энэ аргаар шашны үг хэллэгийг орчуулах нь оновчгүй,

тухайн шашны үг хэллэгийг бодит чанартай утгыг дүйлгэх боловч үндэсний

өнгө аяс гээгддэг байна. Өөрөө хэлбэл буддын шашны үг хэллэгийн тодорхой

бүрэн бүтэн утгыг хагас дутуу бүрхэг болгодог. Хэрэв орчуулагч хүн орчуулж

буй хэлний үгийн баялгийг чадамгай эзэмшиж, оновчтой ашиглаж чаддаг, хэл

зүйн ба найруулгын зүйн талаар өөлөхийн аргагүй орчуулж чадвал тэрхүү

орчуулга нь хэлний үгийн санг шинэ соргог хэллэгээр баяжуулдаг.

Үгчлэн орчуулах арга нь тухайн шашны үг хэллэгийг илэрхийлж байгаа

объекттой үүрэг, хэлбэр хэмжээ зэрэг шинжээрээ ижил төстэй эсвэл дүйцэхүйц

утгатай үгээр сольж орчуулах арга юм. Ингэснээрээ шашны үг хэллэгийн өнгө

аясыг гээгдүүлэх талтай боловч уншигчдад илүү ойлгомжтой болдог сайн

www.zaluu.comwww.zaluu.com

Page 17: Gerlee Master Thesis 2

талтай. Ингээд жишээ болгож зарим шашны үг хэллэгийг хэрхэн үгчлэн

орчуулсныг харуулъя. Jug for monk’s tea—Домбо.

Тайлбарлан орчуулах арга: Энэ аргаар утгыг илтгэх гаргах эх зохиолын санааг

уншигчдад бүрэн ойлгомжтой дамжуулж чаддаг эерэг талтай ч эх хэлний эмх

цэгцтэй хэлц хэллэгийг найруулгын яруу өнгө аяс саармагжихын зэрэгцээ

хэлний хэмнэлийн зарчимтай сүрхий зөрчилдөж ирдэг. Гэхдээ дээрх хоѐр

аргаар орчуулах боломжгүй тохиолдолд энэ аргыг хэрэглэнэ. Орчууллаа ч

гэсэн эх хэлний өвөрмөц хэлц, хэллэгийн утга санааг бүрэн илэрхийлэх

боломжгүй тохиолдолд тайлбарлан орчуулна.

Энэ нь монголын ард түмний сэтгэхүй болон зан заншил хичнээн онцлог

өвөрмөц шинжтэй байгааг гэрчлэхийн зэрэгцээ монголын талаар бага мэддэг

гадаадынханд буддын шашны үг хэллэгийн утга санааг ойлгуулах гэсэн

орчуулагчийн эрмэлзлээс үүдэлтэйг илтгэн харуулж байна. Жишээлбэл:

Гүнгэрваа—Box which keeps sutras and shrine’s belongings. Даллага

авахуулах—Chant which calls the property, happiness and virtue for family.

Дацан—Buddhist training temple. Monks study Buddhism in Datsan.

Дүйцүүлэн орчуулах арга: Энэ арга нь орчуулж буй шашны үг хэллэгийн

ерөнхий өнгө аясыг хадгалаж чадах нийлээд боломжийн аргад тооцогддог.

Гарч буй буддын шашны үг хэллэгийг орчуулж байгаа хэлний утгатай дүйх

бэлэн шашны монгол үг хэллэгээр орчуулах нь оновчтой арга юм.

Ийм тохиолдолд хоѐр хэлний шашны үг хэллэг заавал тохирч байх албагүй,

хамгийн чухал нь шашны үг хэллэгийг дүрслэн харуулж байгаа байдал,

агуулгыг орчуулж байгаа хэлээр бүрэн төгс гаргаж чадах ба орчуулж буй

хэлний хэм хэмжээ, найруулга зүйн журам горимд харшилдаггүй сайн талтай

байдаг.

Тухайн шашны үг хэллэгийг орчуулахдаа утгаараа дүйцээд уран дүрслэлээрээ

өөр байдаг. Дүйцлийн аргаар буддын шашны үг хэллэгийг орчуулахад утгаараа

дүйцээд уран дүрслэлээрээ өөр өөр байна. Жишээ нь: spiritual pennant-

хийморийн дарцаг, praying wheel-хүрд, long incense stick—хүж

www.zaluu.comwww.zaluu.com

Page 18: Gerlee Master Thesis 2

Нэгдүгээр бүлгийн дүгнэлт

Нэгдүгээр бүлэгт орчуулгын тухай мөн үндэсний онцлог үг хэллэг тэр дундаа

Буддын шашын гүн ухааны үгийг судаллаа. Үндэсний онцлог үг хэллэг нь

тухайн улс орон, ард түмний амьдрал ахуй, зан заншил, соѐл иргэншил,

нийгмийн байгууллагын онцлогийг тусгасан эд өлөг, шашин шүтлэг, түүх соѐл

үзэгдлийн нэр агуулгыг тэр улс түмний хэлээр илэрхийлсэн бөгөөд бусад

хэлээр орчуулж болшгүй үг, нийлэмж үгийг бид үндэсний онцлог үг буюу реали

үг гэж нэрлэдэг.

Аль ч хэлний үндэсний онцлогийг тусгасан үг нь орчуулга хийхэд хамгийн

төвөгтэй, бэрхшээл ихтэй байдаг бөгөөд ийм үгсийг судлаачид, орчуулагчид

“бул чулуу“, “нэвтрэшгүй ширэнгэ “ гэх мэтчилэн нэрлэсэн байдаг. Үндэсний

онцлог үг хэллэг тэр дундаа буддын шашны гүн ухааны үг хэллэгийг

орчуулахад шууд тольний үгийг оноож болдоггүй харин цаад нарийн

ухагдахуун утгыг нь мэдэж , сайн судалж байж сая орчуулга хийнэ. Жишээ нь

бид << нүгэл>> гэдэг үгийг англи хэл рүү орчуулъя.

Толь бичиг дээр энэ үгийг ( sin) гэж бичсэн байна энэ ( sin) гэж үг бол зөвхөн

утгыг ойлгуулах гэж байгаа болохоос ухагдахуун утгыг биш юм, харин тус үгийн

оронд <<evil>> гэдэг үгийг нүгэл гэдэг үгэнд дүйж очно гэж Доктор. Дэд

профессор. Нямжавын Доржготов багш өөрийн зохиосон Монгол-Англи буддын

дүймэндээ бичсэн байна. Учир нь (evil) гэдэг үг нь хүн өөрийн сэтгэлдээ ариун

бус, муу бодлыг бодож түүнийгээ үйлдэл болгож байгаа үүнд: хүн алах, бусдад

санаатайгаар хохирол учруулах гэх мэт. Иймээс нүгэл гэдэг үгийг англи хэлэнд

орчуулахдаа үгийн оноолтондоо /evil/ гэдэг үгийг авсан.

Мөн буддын гүн ухааны үг хэллэгийг орчуулахын тулд тус буддын шашны

тухай арвин их мэдлэгтэй байх хэрэгтэй. Үндэсний онцлог бүхий үгсийн

орчуулга практикийн явцад арга нь улам хөгжиж баяжин улам нарийн

судлахуун болсоор байгаа юм. Үүнтэй уялдуулан үндэсний онцлог бүхий үгийг

шинж байдлаас нь хамааруулан нарийвчлан ангилж үзвэл:

Үндэсний онцлог бүхий үгсийг:

1. Нийгэм, улс төр, түүхийн холбогдолтой үгс

2. Уламжлалт аж байдлын үгс гэсэн хоѐр үндсэн давхаргад хувааж болно.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 19: Gerlee Master Thesis 2

3. Улс орон нутгын засаг захиргааны нэгжийн нэр.

4. Албан тушаалтан, нийгмийн анги бүлгийн нэр

5. Нийгмийн амьдрал түүхтэй холбоо бүхий үгс

гэж олон төрлөөр ангилан хувааж болох ба үг тус бүрийн утга санааг сайн

илэрхийлэх ба тухайн үгэнд тохирсон орчуулгын аргыг сонгож авах нь чухал

юм.

Үндэсний онцлог үг хэллэг бүхий үгс буюу буддын шашны гүн ухааны үг

хэллэгийг орчуулахдаа орчуулгын дараах төрлүүдийг хэрэглэнэ.

1. Дүйцүүлэх арга

2. Тэнцэлийн арга

3. Тайлбарлан орчуулах арга

4. Галиглан, тайлбарлах хослуулах замаар орчуулах

5. Үгчлэх орчуулах зэрэг хэд хэдэн аргаар орчуулж болно.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 20: Gerlee Master Thesis 2

Хоёрдугаар бүлэг. Н. Доржготовын зохиосон “Монгол-Англи буддын

дүймэн”, ”Англи монгол зүйчилсэн толь”оноолтонд анализ хийх нь

2.1 Буддын шашны үг хэллэгийн оноолтон дээр анализ хийх нь

Н. Доржготовын зохиосон “Монгол-Англи буддын дүймэн-2006 он”, “Англи

монгол зүйлчилсэн толь-2008” зэрэг номноос нийт 305 буддын шашны гүн

ухааны үг хэллэгийг түүвэрлэн авсан. Нийт түүвэрлэн авсан үг хэллэгүүдийг

дотор нь ангилбал:

1. Лам нарын цол, хэргэм заасан үгс

2. Бурханы нэрс

3. Буддын гүн ухааны нэр томъѐо.

4. Буяны тухай үг хэллэг

5. Буддын шашны хөгжмийн зэмсэг

Хүснэгт 1. Буддын гүн ухааны үг хэллэгийг Монгол хэлнээс англи хэл рүү

орчуулсан үгийн оноолт

№1 Лам нарын цол хэргэм заасан

үгс

Англи орчуулга Оноолтон дээр хийх

анализ

1 Богд Bogd lama, grand lama. Дүйцүүлэх арга

2 Бурханч A painter of Buddha images. Тайлбарлах арга

3 Хутагт Saint Тэнцэлийн арга

4 Номын сангийн

дэмч

-major domo of a palace

-business manager in

monastery

Дүйцүүлэх арга

5 Хуримын дэмч Person who is in charge of

money matters of wedding.

Тайлбарлах арга

6 Цорж

Lord or Master of the dharma Дүйцүүлэх арга

www.zaluu.comwww.zaluu.com

Page 21: Gerlee Master Thesis 2

7 Равжамба Doctor of Buddhist

philosophy

Дүйцүүлэх арга

8 Ловон Master or Teacher of high

lama.

Дүйцүүлэх арга

9 Гавьж Highest clerical degree of

Buddhist philosophy.

Тэнцэлийн арга

10 Гэвш Clerical degree below gabju Дүйцүүлэх арга

11 Багш Teacher Тэнцэлийн арга

12 Шавь Disciple Тэнцэлийн арга

13 Гэлэн Bhikshu Тэнцэлийн арга

14 Гэцэл New Bhikshu Тэнцэлийн арга

15 Увш Layman Тэнцэлийн арга

16 Гэтэлгэгч Liberator, Saviour Дүйцүүлэх арга

17 Унзад Minister Дүйцүүлэх арга

18 Гэсгүй Disciplinarian during the

congregation.

Тайлбарлах арга

19 Тойн A monk who chants sutras in

Mongolian

Тайлбарлах арга

20 Тахилч

A monk who arranges

sacrificial offering.

Тайлбарлах арга

21 Чомбо .A monk who is in charge of

sacrificial offerings.

Тайлбарлах арга

22 Нярав Bursar Тэнцэлийн арга

www.zaluu.comwww.zaluu.com

Page 22: Gerlee Master Thesis 2

23 Мөнгөний нярав Cashier Тэнцэлийн арга

24 Бадарч Medicant, wandering monk. Дүйцүүлэх арга

25 Бандид (Pundit), Savant Дүйцүүлэх арга

26 Бинвади-(Бидний ярианд мөн бичигт

бадарчин болсон юм билээ.

A person living on alms

religious mendicant.

Тайлбарлах арга

27 Богд (дээдийн дээд) Grand Lama Дүйцүүлэх арга

28 Богд буюу дээд төрөлхтөн нь

өөрийн болон бусдын зовлонг

арилгахыг дээдлэнэ.

Spiritual aspirants of

supreme scope wish to put

an end to all misery.

Тайлбарлах арга

29 Богда /дээд/ төрөлхтөн

Spiritual aspirants of

supreme perspective.

Тайлбарлах арга

30 Бумзад /умзад/ одоо унзад. Precentor Дүйцүүлэх арга

31 Бурсан хуварга (Sanga) The congregation of

monk

Үгчлэх арга

32 Буян захирагч Superindendant, proctor in a

monastery or temple.

Үгчлэх арга

33 Дулдуйч Mendicant lama carrying

pilgrim’s staff.

Тайлбарлах арга

34 Дээд богд Worthy or true man Дүйцүүлэх арга

35 Егүзэр A practioner in meditation

(man).

Үгчлэх арга

36 Егина A practioner in meditation

(woman).

Үгчлэх арга

37 Лам Monk, lama. Тэнцлийн арга

38 Даа лам Monastery administrater. Дүйцүүлэх арга

39 Хар лам /хувцасны өнгөөр

нэрлэжээ/.

Monk, reverend, priest Дүйцүүлэх арга

40 Ловон 1. Monk who leads a

congregation of a temple 2

Тайлбарлах арга

www.zaluu.comwww.zaluu.com

Page 23: Gerlee Master Thesis 2

Religious instructor.

41 Мяндаг A degree for religious

philosopher.

Тайлбарлах арга

42 Санга- Хувраг Congregation of monks,

monkhood, clergy.

Үгчлэх арга

43 Тахилч .Monk in charge of the

objects used in sacrifices,

sacrificer.

Тайлбарлах арга

44 Тарнич 1. One versed in the

mantras, charms.

2. Exorcist, magician.

Тайлбарлах арга

45 Тойн /лам гэхийн хүндэтгэл/

Жишээ нь: Нейж Тойн

Monk from the noble origin

who chants in Mongolian. For

example: Neij Toin.

Тайлбарлах арга

46 Убади /шашны сургааль заагч/. Religious teacher. Дүйцүүлэх арга

47 Убаш /уваш/бурханы шавь Male lay disciple Үгчлэх арга

48 Убаш бацагтай хүн буюу гэлэн

сахилтай хүн

A person received the

consecration of Ubashi means

the practice of fasting and

abstinences.

Тайлбарлах арга

49 Хувилгаан Reincarnation Тэнцэлийн арга

50 Чихула (чухал) төгсгөсөн Fully ordained monk. Үгчлэх арга

№2

Бурханы нэрс

Англи орчуулга

Оноолтон дээр

анализ хийх нь

51 Аврагч Protector of the world,

saviour.

Дүйцүүлэх арга

52 Авургус /Одоогоор бол бүлэг

чөтгө/

Group of Devils Үгчлэх арга

53 Айлдагч /сургаал айлдагч/ Sage, hermit. Тэнцэлийн арга

www.zaluu.comwww.zaluu.com

Page 24: Gerlee Master Thesis 2

54 Амита (Амитаба хязгааргүй

гэрэл) буюу авид бурхан.

Amitaba. Галиглах арга

55 Ананда Ananda-Cousin of Siddharta

and one of the 6first five

disciples.

Галиглан, тайлбарлах

арга

56 Архад (дайсан дарагч) Arhat Галиглах арга

57 Арши Sage, hermit, anchorite. Дүйцүүлэх арга

58 Аря (хутагт) Eminent, sage. Дүйцүүлэх арга

59 Арябал (Хонсим, нүдээр үзэгч). Aryabala Галиглах арга

60 Асрагч (майдар) Maitreya. Галиглах арга

61 Acури (Тэнгэрийн дайсан). (Asura) Demi God. Галиглан, Тайлбарлах

арга

62 Аюулгагч (Ямандаг) Frighter. Үгчлэх арга

63 Aюуш The name of Bodhisattva

deity for the long life.

Тайлбарлах арга

64 Бандид (Pundit), Savant. Дүйцүүлэх арга

65 Басудара (төвдөөр Норжмаа). Guardian of wealth. Үгчлэх арга

66 Биросана буюу бяразана Vairocana (Name of one of

the cosmic Buddha).

Галиглах ба

тайлбарлах арга

67 Бурхан багш

(Shakyamuni )

The Buddha Gautama. Галиглах арга

68 Бурханы дөрвөн шавь The classes of Buddha’s

disciples.

Тайлбарлах арга

69 Үүнд: 1.Гэлэн Monk Дүйцүүлэх арга

70 2.Шимнанц Nun Үгчлэх арга

71 3.Убсанц Female lay devotee. Үгчлэх арга

72 4.Уваш Male lay devotee. Үгчлэх арга

73 Базарвани Master of thunderbolt. Дүйцүүлэх арга

www.zaluu.comwww.zaluu.com

Page 25: Gerlee Master Thesis 2

74 Базардарь Tara of thunderbolt. Дүйцүүлэх арга

75 Важридара ба Очирдарь

(Ведийн үед амин хүч гэсэн

утгатай байжээ).

Thunderbolt holder. Үгчлэх арга

76 Галай хан (галын хан). Lord of fire. Тэнцэлийн арга

77 Галын тэнгэр Agni (deity of fire). Галиглан, тайлбарлах

арга

78 Гэтэлгэгч эх Saviour, Tara. Дүйцүүлэх арга

79 Дарь эх Tara Тэнцэлийн арга

80 Дагина (Dakini) Class of a female spirits. Үгчлэх арга

81 Дайсан дарагч (Arhat) Killer of enemy or passion. Үгчлэх арга

82 Дээрхийн гэгээн далай лам His Holiness, Dalai Lama Галиглан,тайлбарлах

арга

83 Майдар (Түшитийн оронд

морилдог ирээдүйд залрах

бурхан)

Maitreya Галиглах арга

84 Манзушир Manjushri Галиглах арга

85 Мариса (гэрлийн дагины нэр) Marici Галиглах арга

86 Маха арши Sage Дүйцүүлэх арга

87 Махагал (Их хар догшидын нэг ) Mahakal Галиглах арга

88 Махаранз Maharaja. Галиглах арга

89 Ногоон дарь эх (эх найман

аюулаас авардаг).

Green tara rescued human

beings from the eight

dangers.

Тэнцэлийн арга

90 Нууцын эзэн—Очирбани Master of mysteries or Vajra

vani.

Дүйцүүлэх арга

91 Огторгуйгаар явагч (Daka) The male counterpart of

dagini.

Үгчлэх арга

www.zaluu.comwww.zaluu.com

Page 26: Gerlee Master Thesis 2

92 Очирабани (нууцын эзэн) хүч

чадлын бэлгэ тэмдэг ажээ.

Vajravani Тэнцэлийн арга

93 Сиддарта (Буддагийн эгэлийн

алдар)

Siddharta Тэнцэлийн арга

94 Үхлийн эзэн Lord of death, yama. Дүйцүүлэх арга

95 Үхээрийн эзэн Lord ot the cremation

ground.

Дүйцүүлэх арга

96 Хийн очир

(Тантрын тэнгэрийн нэр)

(Hevajra)

The name of Tantra deity.

Дүйцүүлэх арга

97 Хиннарис (Морин толгойтой

шулам, эм бирид).

Kinnara. Галиглах арга

98 Хормуст (хурмаст тэнгэрийн

эзэн)

Indra Тэнцэлийн арга

99 Цагаан дарь эх White Tara Тэнцэлийн арга

100 Чинад дарагч (Буддагийн

дайсныг дарагч).

The conquerer of the

enemies of the Buddhas

among the men and spirits.

Тайлбарлах арга

101 Эдийн эзэн (Бисман) Lord of riches. Үгчлэх арга

102 Эрлэг хаан King of hell, yama. Дүйцүүлэх арга

103 Эрлэг хатан (Yami) The queen of hell. Дүйцүүлэх арга

104

Ямандаг 36 гар, 16 хөл, 11

нүүртэй эрлэгийн дайсан бурхан.

Yamantaka (Wranthful one

with 36 hands, 16 legs and

11faces is a toe to the king of

death.The most forbidable of

the ferocious.

Галиглан, тайлбарлах

арга

№3 Буддын гүн ухааны нэр

томъёо

Орчуулга Оноолтонд анализ

хийх нь

105 Абид-бурханы морилсон

баруун диваажин

West paradise where the

Buddha Abida lives

Галиглан, тайлбарлан

орчуулах

www.zaluu.comwww.zaluu.com

Page 27: Gerlee Master Thesis 2

106 Аврал Salvation, protection by deity. Дүйцүүлэх арга

107 Аврал эрэх To seek salvation, protection

of refuge.

Үгчлэх арга

108 Аврагч Protector of the world,

saviour.

Дүйцүүлэх арга

109 Авургус /одоогоор бол бүлэг

чөтгөр/.

Group of devils. Үгчлэх арга

110 Абхуй /Шүтэн барилдлагын нэг/ Seizing, clinging, grasping. Үгчлэх арга

111 Дөрвөн ойр агуулахуй The four close

contemplations.

Тайлбарлах арга

112 1. Биеийн ойр агуулахуй. Close contemplation of the

body.

Тайлбарлах арга

113 2. Сэрэхүйн ойр агуулахуй. Close contemplation of the

feeling.

Тайлбарлах арга

114 3. Сэтгэлийн ойр агуулахуй Close contemplation of the

mind.

Тайлбарлах арга

115 4. Үзэгдлийн ойр агуулахуй. Close contemplation of the

phenomena.

Тайлбарлах арга

116 Зургаан бирамид Six paramita. Дүйцүүлэх арга

117 1. Өглөг Alms, giving. Тэнцэлийн арга

118 2. Шагшаабад Clerical discipline Үгчлэх арга

119 3. Хүлцэнхүй Forebearance Дүйцүүлэх арга

120 4. Хичээнхүй Energy Дүйцүүлэх арга

121 5. Дияан Meditative concentration Тэнцэлийн арга

122 6. Билиг Insight Дүйцүүлэх арга

123 Найман тахил Eight offerings Дүйцүүлэх арга

124 1. Шүхэр Sadred umbrella. Тэнцэлийн арга

125 2. Алтан загас Golden fish. Тэнцэлийн арга

126 3. Хумха Sacred vase. Үгчлэх арга

www.zaluu.comwww.zaluu.com

Page 28: Gerlee Master Thesis 2

127 4. Лянхуа Lotus. Тэнцэлийн арга

128 5. Өлзий утас Lucky diagram or sign Үгчлэх арга

129 6. Цагаан лавай White conch Тэнцэлийн арга

130 7. Ялгуусан тэмдэг Banner of victory Дүйцүүлэх арга

8. Хүрд Dharma wheel Дүйцүүлэх арга

131 Дөрвөн бие Four bodies Тэнцэлийн арга

132 1. Хувилгаан бие Manifestation body Үгчлэх арга

133 2. Жаргалангийн бие Body of bliss, or wisdom

body.

Үгчлэх арга

134 3. Номын бие “Thunderbolt- holder” Дүйцүүлэх арга

135 4. Очирт бие Thunderbolt body. Дүйцүүлэх арга

136 Боди хутгийн зургаан

зангилаан

The ties of the six

components of the

Enlightenment.

Тайлбарлах арга

137 1. Шалтгаан Reason, cause. Тэнцэлийн арга

138 2. Шүтээн Object of veneration. Үгчлэх арга

139 3. Сайн нөхөр Good friend. Тэнцэлийн арга

140 4. Бүтээхийн арга Method to realize Үгчлэх арга

141 5. Ач үр Results, fruits Тэнцэлийн арга

142 6. Үйлс Deeds Тэнцэлийн арга

143 Бодисатвагийн арван газар The 10 Bodicattva ground Галиглан, тайлбарлах

арга

144 1. Их баясгалан Joyful Үгчлэх арга

145 2. Хир үгүй тунгалаг Stainless Дүйцүүлэх арга

146 3. Гэрэлтүүлэхүй Illuminating Дүйцүүлэх арга

147 4. Цацархуй Radiance Дүйцүүлэх арга

148 5. Судлахуй маш бэрх Difficult to train Үгчлэх арга

www.zaluu.comwww.zaluu.com

Page 29: Gerlee Master Thesis 2

149 6. Илэрхий болсон Advancing Үгчлэх арга

150 7. Алс одсон Gone a far Үгчлэх арга

151 8. Үл гуйвахуй Unwavering Үгчлэх арга

152 9. Сайн оюун Excellent wisdom Дүйцүүлэх арга

153 10. Номын үүл Cloud of Dharma Үгчлэх арга

154 Таван ухаан Five sciences Дүйцүүлэх арга

155 1. Дуун ухаан Acoustics Дүйцүүлэх арга

156 2. Учир шалтгааны ухаан Logic science Тэнцэлийн арга

157 3. Дотоод ухаан Metaphysics Үгчлэх арга

158 4. Анагаах ухаан Medicines Тэнцэлийн арга

5. Урлахуй ухаан Technological science Дүйцүүлэх арга

159 Бурханы дөрвөн шавь The classes of Buddhа’s

disciples.

Тайлбарлах арга

160 1. Гэлэн Monk Дүйцүүлэх

161 2. Шимнанц Nun Үгчлэх арга

162 3. Убсанц Female lay devotee Үгчлэх арга

163 4. Уваш Male lay devotee Үгчлэх арга

164 Бурхан багшийн сүүдэрт нь сууж

гэгээрсэн боди хутугийг олсон

мод.

Budhi tree under its shadow

Siddharta sat and got

enlightenment.

Тайлбарлах арга

165 Бурхан болох To become enlightened, or

die.

Тайлбарлах арга

166 Бурхан бүтээх To become a Buddha Тайлбарлах арга

167 Бурхан дор мөргөмү I take a refuge in the Buddha Тайлбарлах арга

168 Бурхан зурах To paint Buddha or Buddhist

images.

Тайлбарлах арга

169 Бурхан өршөө Blessing upon you Дүйцүүлэх арга

170 Бурсан хуваргад итгэмү I take a refuge in Sangga Тайлбарлах арга

www.zaluu.comwww.zaluu.com

Page 30: Gerlee Master Thesis 2

171 Бурханд итгэмү I take a refuge in Buddha Тайлбарлах арга

172 Бурханы газар The stage of the

Buddhahood.

Тайлбарлах арга

173 Бурхан багшийн 18 тэмдэг

174 1. Бие хэргүй Faultless in body Тайлбарлах арга

175 2. Хэл нь хэргүй Faultless in speech Тайлбарлах арга

176 3. Сэтгэл бодол нь хэргүй Faultless in mind. Тайлбарлах арга

178 4. Санал нь шулуун Having no unsteadiness of

mind

Тайлбарлах арга

179 5. Алагчлалгүй Impartiality Тэнцэлийн арга

180 6. Төгөлдөр шийдэл Perfect resignation Үгчлэх арга

181 7. Хамаг амьтаныг аврах

арилашгүй дуршил

Imperishable aspiration to

save all living beings

Тайлбарлах арга

182 8. Шантрашгүй тэмүүлэл Unfailing zeal Үгчлэх арга

183 9. Өнгөрсөн, одоо,

ирээдүйн бүх будда

нарын сургаалыг

орхилгүй санадаг ой.

Unfailing memory of all

teachings of all Buddhas of

past, present and future.

Тайлбарлах арга

184 10. Мятрашгүй бүтээл /

бүтээл нь нэг төрлийн

бясалгал/

Unfailing contemplation Үгчлэх арга

185 11. Балрашгүй билиг Unfailing wisdom Үгчлэх арга

186 12. Бүх тотгороос бүдрэлгүй

тонилохуй

Unfailing freedom from all

hindrances

Тайлбарлах арга

187 13. Билгийн ѐсоор бүх

амьтанд биеийн сайн

үйлст

All bodily deeds being in

accord with wisdom

Тайлбарлах арга

188 14. Билгийн ѐсоор хэлний

бүхий л сайн үйлст

All deeds of speech being in

accord with wisdom

Тайлбарлах арга

189 15. Билгийн ѐсоор сэтгэлийн

бүхий л сайн үйлст

All deeds of thought being in

accord with wisdom.

Тайлбарлах арга

www.zaluu.comwww.zaluu.com

Page 31: Gerlee Master Thesis 2

190 16. Өнгөрсний тотгор үгүй

суу ухаан

Unhindred knowledge of the

past

Үгчлэх арга

191 17. Ирээдүйн тотгоргүй суу

ухаан

Unhindred knowledge of the

future

Үгчлэх арга

192 18. Одоогийн тотгоргүй суу

ухаан

Unhindred knowledge of the

present

Үгчлэх арга

193 Бурханы мөр Way to enlightenment Дүйцлийн арга

194 Бурханы ном The docrine of Buddha Дүйцүүлэх арга

195 Бурханы орон The rank of a Buddhahood,

heaven

Дүйцүүлэх арга

196 Бурханы хөрөг Image of Buddha, icons Дүйцлийн арга

197 Бурханы хутуг Enlightenment in Buddha Тэнцэлийн арга

198 Бурханы хутугийг олох Sanctity or rank of Buddha Үгчлэх арга

199 Бурханы чанар Divinity or enlightenment Дүйцүүлэх арга

200 Туулсан бурхан Fully enlighted one Үгчлэх арга

201 Ялгуусан бурхан The exalted one Үгчлэх арга

202 Бурханы шашин Buddhism Тэнцэлийн арга

203 Бурханы шашинт Buddhist Тэнцэлийн арга

204 Буян (Punya) Merit, wholesomeness,

benevolence, virtue.

Дүйцлийн арга

205 Буян авагч Alms receiver, medicant Дүйцлийн арга

206 Буян арвитгах Promotion of merit Үгчлэх арга

207 Нүгэл Demerit, sin, evil. Дүйцүүлэх арга

208 Буян гүйцэгч / сүүлдээ гэлэн

болжээ/

Mendicant, Buddhist monk Дүйцүүлэх арга

209 Буян захирагч Superindendent, proctor in a

monastery or temple.

Тайлбарлах арга

210 Буян судлагч (Шрамана) Ascetic. Дүйцүүлэх арга

www.zaluu.comwww.zaluu.com

Page 32: Gerlee Master Thesis 2

211 Буян судлагч эх (сахил аваагүй

бүсгүй шавь)

Buddhist nun Дүйцүүлэх арга

212 Буян төгөлдөр Virtuous Дүйцүүлэх арга

213 Буян хийх To perfom a meritorious

deed

Тайлбарлах арга

214 Буян хишиг Luck, fortune, riches. Дүйцүүлэх арга

215 Буян хураах To accumulate religious act. Тайлбарлах арга

216 Буян цагаалах To praise a virtue Үгчлэх арга

217 Буянтай өдөр Auspicious day Дүйцүүлэх арга

218 Буянтай хүн Virtuous person, fortunate

person

Дүйцүүлэх арга

219 Буянч Philanthropist, charitable

person, benefactor.

Тайлбарлах арга

220 Буяны ном буюу явдал Religious ceremony for a

deceased person.

Тайлбарлах арга

221 Буяны нөхөр / Буяны садан/ Spiritual guide Үгчлэх арга

222 Буяны үндэс Root or basis of merit Дүйцлийн арга

223 Буяны үр Fruit of good deeds Дүйцлийн арга

224 Буяны 11 хүчин 11 powers of merit or

wholesomeness

Дүйцлийн арга

225 1. Сүсэг Faith Тэнцэлийн арга

226 2. Ичгүүр Shame Дүйцлийн арга

227 3. Сонжуур (хүн гүтгэхээсээ

ичих ичгүүр)

Embarrasment Дүйцлийн арга

228 4. Шунал үгүй Non-attachment Дүйцлийн арга

229 5. Урин үгүй /урин гэж

хорлох гэж уурлахыг

ойлгоно/

Non-hated or spite Дүйцлийн арга

230 6. Мунхаг үгүй Non-ignorence Дүйцлийн арга

www.zaluu.comwww.zaluu.com

Page 33: Gerlee Master Thesis 2

231 7. Хичээхүй, шамдахуй Effort Тэнцэлийн арга

232 8. Сайтар судлахуй Pliancy Үгчлэх арга

233 9. Оюун /сэтгэлийг удирдах

ухаан/

Consciousness Дүйцлийн арга

234 10. Тэгш оршихуй Equanimity Дүйцлийн арга

235 11. Тийн үл хөнөөхүй Non-harmfulness Дүйцлийн арга

236 Гурван муу мөр Three evil paths Дүйцлийн арга

237 1. Там Beings in hell Тэнцэлийн арга

238 2. Бирид Beings in preta Дүйцлийн арга

239 3. Адгуус Beings in animals Тэнцэлийн арга

240 Гурван зовлон Three sufferings Тэнцэлийн арга

241 Өвчинд сэтгэл ба биеийн зовлон The suffering of pain, mental

of physical

Тайлбарлах арга

242 Өтлөхийн зовлон The suffering of decay Үгчлэх арга

243 Хувислын зовлон The suffering of evolution or

birth and death

Тайлбарлах арга

244 Гурван ертөнц Three worlds Дүйцүүлэх арга

245 1. Өнгөрсөн Past Тэнцэлийн арга

246 2. Одоо Present Тэнцэлийн арга

247 3. Ирээдүй Future Тэнцэлийн арга

248 Дяанчийн үүрэг Medicant’s duty Тэнцэлийн арга

249 Ойд амьдрах Living in forest Тэнцэлийн арга

250 Олдсон суудал суух Taking whatever seat may Тайлбарлах арга

251 Өглөгөөр амьдрах Living on alms Дүйцүүлэх арга

252 Зооглох, бясалгах үедээ нэг

суудал дээр байх

Using only seat for both

meditation and eating

Тайлбарлах арга

253 Бүдүү бараг хувцас асаах Wearing course garments Үгчлэх арга

www.zaluu.comwww.zaluu.com

Page 34: Gerlee Master Thesis 2

254 Тогтсон л цагтаа зоог барих Not eating at unregulated

times

Тайлбарлах арга

255 Хуучин даавуугаар хувцас хийж

асаах

Wearing clothes made of

discarded rags

Тайлбарлах арга

256 Гурван орхимжтой байх Having only three robes Дүйцүүлэх арга

257 Оршуулга дотор буюу ойр аж

төрөх

Living in or near a cemetery Үгчлэх арга

258 Модны дотор амьдрах Living under a tree Тайлбарлах арга

259 Задгай агаарт амьдрах Living in the open air Тайлбарлах арга

260 Суугаагаар нойрсох Sleeping in a seated posture Тайлбарлах арга

261 Гурван эрдэнэ Triple gems Дүйцүүлэх арга

262 Нүглийг тэвчих To avoid evil Дүйцүүлэх арга

263 Сайныг эрхэмлэх To seek the good Үгчлэх арга

264 Сэтгэлээ тунгалаг To keep the mind pure Тайлбарлах арга

265 Байлгах нь бурханы сургаалийн

мөн чанар

This is the essence of

buddha’s teaching.

Тайлбарлах арга

266 Буддын таван сахил Buddhist five precepts Дүйцүүлэх арга

267 Тэд бол: худал хэлэх They are lie, Тэнцэлийн арга

268 Хий чалчих, хулгай хийх Stealing, saying non-sense, Тэнцэлийн арга

269 Согтон мансуурах, буруу

хурьцал зэргийг цээрлэх болно.

Non-alcohol, and no adultery. Дүйцүүлэх арга

270 Хутагтын найман мөр Eight noble path Дүйцүүлэх арга

271 Үнэхээр үзэл Right correct view Үгчлэх арга

272 Үнэхээр онол Right understanding or

thinking

Үгчлэх арга

273 Үнэхээр хэл Right speech Дүйцүүлэх арга

274 Үнэхээр үйлсийн эцэс Right aim Дүйцүүлэх арга

275 Үнэхээр амьдрал Right life Тэнцэлийн арга

www.zaluu.comwww.zaluu.com

Page 35: Gerlee Master Thesis 2

276 Үнэхээр шамдал Right effort Тэнцэлийн арга

277 Үнэхээр дурдахуй Right mindfulness Тэнцэлийн арга

278 Үнэхээр самади Right meditation or

contemplation

Дүйцлийн арга

279 Нүгэл Evil ( sin in Christianity) Дүйцлийн арга

280 Гурван хор Three impurities Дүйцлийн арга

281 1. Шунал ба тачаал Covetousness or sensual Дүйцлийн арга

282 2. Уур буюу урин Anger or ill will, spite Тэнцэлийн арга

283 3. Мунхаглал ба төөрөгдөл Foolishness or delusion Дүйцлийн арга

284 Хутагтын дөрвөн үнэн The four noble truths Дүйцлийн арга

285 1. Зовлон үнэн Suffering, difficulties Дүйцлийн арга

286 2. Мөнх бус Impermanence Дүйцлийн арга

287 3. Зовлон Suffering Дүйцлийн арга

288 4. Хоосон чанар Shunyata ( emptiness,

voidness)

Дүйцлийн арга

289 Дөрвөн махбодь Four elements Тэнцэлийн арга

290 1. Шороон махбодь Earth element Тэнцэлийн арга

291 2. Усан махбодь Water element Тэнцэлийн арга

292 3. Гал махбодь Fire element Тэнцэлийн арга

293 4. Хий махбодь Air element Тэнцэлийн арга

294 Шашны хөгжмийн зэмсэг Religious musical

instruments

Тэнцэлийн арга

295 Цан Cymbals Тэнцэлийн арга

296 Бүрээ Trumpet Тэнцэлийн арга

297 Цордон бүрээ A small trumpet Үгчлэх арга

298 Ямаан бүрээ Bugle Дүйцлийн арга

299 Үелэх бүрээ Bassoon Дүйцлийн арга

www.zaluu.comwww.zaluu.com

Page 36: Gerlee Master Thesis 2

300 Угалз French horn Дүйцлийн арга

301 Эвэр бүрээ Horn Тэнцэлийн арга

302 Бишгүүр Oboe Тэнцэлийн арга

303 Багласан бишгүүр A composite wind Дүйцлийн арга

304 Хонх Bell Тэнцэлийн арга

305 Хонхны очир Thunderbelt of the bell Дүйцлийн арга

Дээрх буддын шашны гүн ухааны үг хэллэгийн оноолтонд дүн

шинжилгээ хийх нь

Н. Доржготовын зохиосон “Монгол-Англи буддын дүймэн-2006 он”, “Англи

монгол зүйлчилсэн толь-2008” зэрэг номноос нийт 305 буддын шашны гүн

ухааны үг хэллэгийг түүвэрлэн авсан. Нийт түүвэрлэн авсан үг хэллэгүүдийг

дотор нь ангилбал:

1. Лам нарын цол, хэргэм заасан үгс

2. Бурханы нэрс

3. Буддын гүн ухааны нэр томъѐо.

4. Буяны тухай үг хэллэг

5. Буддын шашны хөгжмийн зэмсэг гэж ангилсан.

Орчуулгын үгийн оноолтонд анализ хийхэд

Үндэсний онцлогийг тусгасан үг нь орчуулга хийхэд хамгийн төвөгтэй,

бэрхшээл ихтэй байдаг бөгөөд ийм үгсийг судлаачид, орчуулагчид “бул чулуу“,

“нэвтрэшгүй ширэнгэ “ гэх мэтчилэн нэрлэсэн байдаг. Үндэсний онцлог үг

хэллэг тэр дундаа буддын шашны гүн ухааны үг хэллэгийг орчуулахад шууд

тольний үгийг оноож болдоггүй харин цаад нарийн ухагдахуун утгыг нь мэдэж ,

сайн судалж байж сая орчуулга хийнэ. Жишээ нь бид << нүгэл>> гэдэг үгийг

англи хэл рүү орчуулъя.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 37: Gerlee Master Thesis 2

Толь бичиг дээр энэ үгийг ( sin) гэж бичсэн байна энэ ( sin) гэж үг бол зөвхөн

утгыг ойлгуулах гэж байгаа болохоос ухагдахуун утгыг биш юм, харин тус үгийн

оронд <<evil>> гэдэг үгийг нүгэл гэдэг үгэнд дүйж очно гэж Доктор. Дэд

профессор. Нямжавын Доржготов багш өөрийн зохиосон Монгол-Англи буддын

дүймэндээ бичсэн байна. Учир нь (evil) гэдэг үг нь хүн өөрийн сэтгэлдээ ариун

бус, муу бодлыг бодож түүнийгээ үйлдэл болгож байгаа үүнд: хүн алах, бусдад

санаатайгаар хохирол учруулах гэх мэт. Иймээс нүгэл гэдэг үгийг англи хэлэнд

орчуулахдаа үгийн оноолтондоо /evil/ гэдэг үгийг авсан.

Мөн буддын гүн ухааны үг хэллэгийг орчуулахын тулд тус буддын шашны

тухай арвин их мэдлэгтэй байх хэрэгтэй. Үндэсний онцлог бүхий үгсийн

орчуулга практикийн явцад арга нь улам хөгжиж баяжин улам нарийн

судлахуун болсоор байгаа юм. Үүнтэй уялдуулан үндэсний онцлог бүхий үгийг

шинж байдлаас нь хамааруулан нарийвчлан ангилж үзвэл:

Үндэсний онцлог бүхий үгсийг:

1. Нийгэм, улс төр, түүхийн холбогдолтой үгс

2. Уламжлалт аж байдлын үгс гэсэн хоѐр үндсэн давхаргад хувааж

болно.

3. Улс орон нутгын засаг захиргааны нэгжийн нэр.

4. Албан тушаалтан, нийгмийн анги бүлгийн нэр

5. Нийгмийн амьдрал түүхтэй холбоо бүхий үгс

гэж олон төрлөөр ангилан хувааж болох ба үг тус бүрийн утга санааг сайн

илэрхийлэх ба тухайн үгэнд тохирсон орчуулгын аргыг сонгож авах нь чухал

юм. Үндэсний онцлог үг хэллэг бүхий үгс буюу буддын шашны гүн ухааны үг

хэллэгийг орчуулахдаа орчуулгын дараах төрлүүдийг хэрэглэнэ.

Дүйцүүлэх арга

Тэнцэлийн арга

Тайлбарлан орчуулах арга

Галиглан, тайлбарлах хослуулах замаар орчуулах

Үгчлэх орчуулах зэрэг хэд хэдэн аргаар орчуулж болно.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 38: Gerlee Master Thesis 2

2.2 Судалгааны үр дүн

Ингээд бид судалгааны үр дүнг та бүхэнд танилцуулж байна. Доорх хүснэгтэнд

буддын гүн ухааны нэр томъѐоны орчуулгын оноолтонд аль арга нь илүү

түлхүү хэрэглэгдэж байгааг харах статистик үзүүлэлт юм. Үндэсний онцлог үг

хэллэг тэр дундаа Буддын шашны гүн ухааны үг хэллэгийг орчуулна гэдэг бол

үнэхээр цаг хугацаа, мэдлэг чадвар шаардсан оюуны дээд хэмжээний бүтээл

билээ. Гэвч орчуулагдашгүй зүйл гэж үгүй билээ. Эх хэлнийхээ арвин баялаг

санг уудалж, орчуулах арга зэргийг сайтар мэдэх нь чухал. Ингээд миний бие

эрдэмтэн судлааач Н. Доржготовын зохиосон“Монгол-Англи буддын дүймэн-

2006 он”, “Англи монгол зүйлчилсэн толь-2008” зэрэг номноос нийт 305 буддын

шашны гүн ухааны үг хэллэгийг түүвэрлэн авсан. Нийт түүвэрлэн авсан үг

хэллэгүүдийг дотор нь ангилбал:

1. Лам нарын цол, хэргэм заасан үгс

2. Бурханы нэрс

3. Буддын гүн ухааны нэр томъѐо.

4. Буяны тухай үг хэллэг

5. Буддын шашны хөгжмийн зэмсэг

Ингээд дээрх буддын нэр томъѐоны үг хэллэгийг Англи хэлнээс Монгол хэл рүү

орчуулсан үгийн оноолтонд анализ хийсэн ба ажлынхаа үр дүнг доор

танилцуулж байна.

Хүснэгт 2. Статистик үзүүлэлт

№ Оноолтонд анализ

хийсэн нь

Хэдэн ширхэг нэр

томъёо

Хувь

1 Тэнцэлийн арга 65 нэр томъѐо 21.3%

www.zaluu.comwww.zaluu.com

Page 39: Gerlee Master Thesis 2

2 Дүйцүүлэх арга 103 нэр томъѐо 33.7%

3 Тайлбарлах арга 60 нэр томъѐо 19.6%

4 Үгчлэн орчуулах арга 58 нэр томъѐо 19.1%

5 Галиглах арга 11 нэр томъѐо 3.6%

6 Галиглан, тайлбарлах

арга

8 нэр томъѐо 2.6%

Ингээд буддын шашны гүн ухааны нийт 305 нэр томъѐог түүвэрлэн авч монгол

хэлнээс англи хэл рүү үгийн оноолтонд анализ хийлээ. Ингээд дээрх статистик

үзүүлэлтээс харахад Буддын гүн ухааны нэр томъѐоны оноолтонд 33.7% буюу

хамгийн өндөр хувийг дүйцүүлэх арга эзэлж байна. Харин дараа нь 21.3%-иар

тэнцэлийн арга арга орж байна. Үүний дараа нь 19.6%-иар тайлбарлан

орчуулах арга удаалж байна. Ингээд 19.1%-иар үгчлэн орчуулах арга орж

байна.

Харин буддын гүн ухааны 305 нэр томъѐоны үгийн оноолтонд анализ хийхэд

хамгийн бага хувийг эзэлж байгаа орчуулгын үгийн оноолтын аргууд бол

галиглах арга 3.6% ба галиглан тайлбарлах аргууд 2.6% байсан юм. Яагаад

гэвэл буддын гүн ухааны нэр томъѐог шууд тольны үгээр авч болохгүй.

Галиглах ба галиглан тайлбарлах аргыг зөвхөн хүний нэрэн дээр, бурханы

нэрэн дээр мөн газрын нэрэн дээр хэрэглэсэн байна. Үүнээс харахад буддын

шашны гүн ухааны нэр томъѐог дүйцүүлэх аргаар илүү орчуулсан байна.

Дүйцүүлэх арга нь тухайн шашны үг хэллэгийг орчуулахдаа утгаараа дүйцээд

уран дүрслэлээрээ өөр байдаг. Жишээ нь: Spiritual pennant- хийморийн

дарцаг,Praying wheel-хүрд, Long incense stick—хүж, three evil paths-гурван муу

мөр, non-ignorence-мунхаг үгүй.

Үгчлэн орчуулах арга нь тухайн шашны үг хэллэгийг илэрхийлж байгаа

объекттой үүрэг, хэлбэр хэмжээ зэрэг шинжээрээ ижил төстэй эсвэл дүйцэхүйц

утгатай үгээр сольж орчуулах арга юм. Ингэснээрээ шашны үг хэллэгийн өнгө

аясыг гээгдүүлэх талтай боловч уншигчдад илүү ойлгомжтой болдог сайн

талтай.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 40: Gerlee Master Thesis 2

Үгчлэн орчуулах аргаар шашны үг хэллэгийг байнга орчуулах нь оновчтой

биш, тухайн шашны үг хэллэгийг бодит чанартай утгыг дүйлгэх боловч

үндэсний өнгө аяс гээгддэг байна. Өөрөө хэлбэл буддын шашны үг хэллэгийн

тодорхой бүрэн бүтэн утгыг хагас дутуу бүрхэг болгодог. Мөн Англи монгол хэл

дээр соѐлын зөрүү гардаг учир буддын шашны гүн ухааны үг хэллэгийг энэ

аргаар орчуулж болох ч тийм ч төгс шийдэл биш юм.

Хэрэв орчуулагч хүн орчуулж буй хэлний үгийн баялгийг чадамгай эзэмшиж,

оновчтой ашиглаж чаддаг, хэл зүйн ба найруулгын зүйн талаар өөлөхийн

аргагүй орчуулж чадвал тэрхүү орчуулга нь хэлний үгийн санг шинэ соргог

хэллэгээр баяжуулдаг. Жишээ нь: Jug for monk’s tea—Домбо, the suffering of

decay-өтлөхийн зовлон, spiritual guide-буяны нөхөр /буяны садан/, way to

enlightenment-бурханы мөр.

Буддын шашны гүн ухааны нэр томъѐог тайлбарлан орчуулах аргаар

нэлээдгүй орчуулж байгаа нь үгийн оноолтонд анализ хийснээр харагдаж

байна. Энэ аргаар утгыг илтгэх гаргах эх зохиолын санааг уншигчдад бүрэн

ойлгомжтой дамжуулж чаддаг эерэг талтай ч эх хэлний эмх цэгцтэй хэлц

хэллэгийг найруулгын яруу өнгө аяс саармагжихын зэрэгцээ хэлний

хэмнэлийн зарчимтай сүрхий зөрчилдөж ирдэг.

Гэхдээ буддын шашны гүн ухааны нэр томъѐо гэд бол үнэхээр орчуулахад

төвөгтэй, орчуулагч хүний мэдлэг чадвар, хийгээд буддын гүн ухааны мэдлэг

шаардсан төвөгтэй ажил хэдий ч орчуулагч хүн дээрх орчуулгын аргуудыг

хэрэглэн орчуулах ѐстой. Тийм ч орчуулагдахгүй зүйл гэж үгүй билээ, тиймээс

нэр томѐоны оноолтонд анализ хийхэд тайлбарлах аргыг нэлээдгүй хувь

хэрэглэсэн нь харагдаж байна. Жишээ нь: Хуримын дэмч-Person who is in

charge of money matters of wedding /хуримн мөнгөн тооцоог барьдаг хүн/, Тойн-

A monk who chants sutras in Mongolian /Тойн лам нь монгол хэл дээр хурал

номыг уншдаг/, Тахилч- A monk who arranges sacrificial offerings / бурханд өргөх

балин тахил зэргийг хариуцдаг хүн/.

Тэнцэлийн арга нь орчуулж байгаа хэлнээс нөгөө хэлрүү тухайн Буддын

шашны нэр томъѐо нь утгаараа болон уран дүрслэлээрээ бүрэн дүйцэхийг

хэлнэ. Гэхдээ буддын гүн ухааны үг хэллэгт шууд англи хэл рүү утгаараа болон

уран дүрслэлээрээ дүйцэх үг тийм ч олон биш юм. Учир нь Европд Христийн

www.zaluu.comwww.zaluu.com

Page 41: Gerlee Master Thesis 2

шашинтай, буддын шашин нэг их дэлгэрээгүй гэхдээ сүүлийн жилүүдэд нэлээд

ахицтай дэлгэрч байна.

Жишээ нь тэнцэлийн аргад:

Дөрвөн махбодь—Four elements—Тэнцэлийн арга

Шороон махбодь—Earth elements—Тэнцэлийн арга

Усан махбодь—Water element—Тэнцэлийн арга

Гал махбодь—Fire element—Тэнцэлийн арга

Хий махбодь—Air element—тэнцэлийн арга

Дээрх дөрвөн махбодийг заасан нэр томъѐо нь тэнцэлийн аргаар үгийн оноолт

хийсэн байна. Учир нь англичууд буддын нэр томъѐог сайн судалж дээрх

дөрвөн махбодь заасан нэр томъѐог өөрсдийн шашны тайлбарын номон дээр

яг дээрх оноолт шиг авсан байдаг. Тиймээс би тэнцэлийн арга гэж үзэж байна.

Тиймээс орчуулгын оноолтыг хийхэд христийн шашны үг хэллэгийг буддын гүн

ухааны үг хэллэгтэй хольж хутгаж болохгүй. Жишээ нь нүгэл гэдэг үг христийн

шашнаар бол<<sin>> гэж орчуулдаг бол харин буддын гүн ухаанд <<evil>> гэж

үгийн оноолтыг хийнэ. Bishop-хамба лам, Juniper- арц, утлага, Stupa- суварга.

Харин дээрх Буддын гүн ухааны нэр томъѐоны оноолтонд судалгаа хийхэд

харьцангуй бага хэрэглэсэн оноолтын арга бол галиглах ба галиглан

тайлбарлах арга байсан. Учир нь буддын шашны гүн ухааны нэр томъѐог

оноохдоо тольны утгаар биш хэрэглээний утгаар авдаг. Тиймээс дээрх 305 нэр

томъѐонд анализ хийхэд зөвхөн хүний нэрэн дээр, газрын нэрэн дээр л

галиглах ба галиглан, тайлбарлах аргыг хэрэглэсэн байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 42: Gerlee Master Thesis 2

Хоѐрдугаар бүлгийн дүгнэлт

Буддын шашны гүн ухааны нийт 305 нэр томъѐог түүвэрлэн авч монгол

хэлнээс англи хэл рүү оноосон үгийн оноолтонд анализ хийлээ. Буддын гүн

ухааны нэр томъѐо нь үндэсний онцлог үг хэллэг бөгөөд монголоос англи руу

үгийн оноолт хийхэд орчуулагч хүнээс эх хэл ба орчуулж байгаа хэлний төгс

мэдлэгээс гадна буддын шашны талаар гүн мэдлэгтэй байхыг шаардаж байна.

Хэдийгээр үндэсний онцлог үг хэллэг нь орчуулга хийхэд хамгийн төвөгтэй,

бэрхшээл ихтэй байдаг бөгөөд ийм үгсийг судлаачид, орчуулагчид “бул чулуу“,

“нэвтрэшгүй ширэнгэ “ гэх мэтчилэн нэрлэсэн байдаг.

Үндэсний онцлог үг хэллэг тэр дундаа буддын шашны гүн ухааны үг хэллэгийг

орчуулахад шууд тольний үгийг оноож болдоггүй харин цаад нарийн

ухагдахуун утгыг нь мэдэж , сайн судалж байж сая орчуулга хийнэ. Жишээ нь

бид << нүгэл>> гэдэг үгийг англи хэл рүү орчуулъя.

Толь бичиг дээр энэ үгийг ( sin) гэж бичсэн байна энэ ( sin) гэж үг бол зөвхөн

утгыг ойлгуулах гэж байгаа болохоос ухагдахуун утгыг биш юм, харин тус үгийн

оронд <<evil>> гэдэг үгийг нүгэл гэдэг үгэнд дүйж очно гэж Доктор. Дэд

профессор. Нямжавын Доржготов багш өөрийн зохиосон Монгол-Англи буддын

дүймэндээ бичсэн байна.

Учир нь (evil) гэдэг үг нь хүн өөрийн сэтгэлдээ ариун бус, муу бодлыг бодож

түүнийгээ үйлдэл болгож байгаа үүнд: хүн алах, бусдад санаатайгаар хохирол

учруулах гэх мэт. Иймээс нүгэл гэдэг үгийг англи хэлэнд орчуулахдаа үгийн

оноолтондоо /evil/ гэдэг үгийг авсан.

Үндэсний онцлог үг хэллэг бүхий үгс буюу буддын шашны гүн ухааны үг

хэллэгийг орчуулахдаа орчуулгын дараах төрлүүдийг хэрэглэнэ.

Дүйцүүлэх арга

Тэнцэлийн арга

Тайлбарлан орчуулах арга

Галиглан, тайлбарлах хослуулах замаар орчуулах

Үгчлэх орчуулах зэрэг хэд хэдэн аргаар орчуулж болно.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 43: Gerlee Master Thesis 2

Дээрх 305 нэр томъѐоны үгийн оноолтонд анализ хийхэд хамгийн их

хэрэглэсэн давтамж ихтэй арга бол дүйцүүлэх арга юм. Учир нь буддын

шашны нэр томъѐог онооход тольны үгээр биш харин цаад нарийн утгыг

ойлгож байж сая онооно. Жишээ нь: Буяны мөр-Way to enlightenment,

Дүйцүүлэх арга нь тухайн шашны үг хэллэгийг орчуулахдаа утгаараа дүйцээд

уран дүрслэлээрээ өөр байдаг. Жишээ нь: Spiritual pennant- хийморийн

дарцаг,Praying wheel-хүрд, Long incense stick—хүж, three evil paths-гурван муу

мөр, non-ignorence-мунхаг үгүй.

Харин дээрх Буддын гүн ухааны нэр томъѐоны оноолтонд судалгаа хийхэд

харьцангуй бага хэрэглэсэн оноолтын арга бол галиглах ба галиглан

тайлбарлах арга байсан. Учир нь буддын шашны гүн ухааны нэр томъѐог

оноохдоо тольны утгаар биш хэрэглээний утгаар авдаг. Тиймээс дээрх 305 нэр

томъѐонд анализ хийхэд зөвхөн хүний нэрэн дээр, газрын нэрэн дээр л

галиглах ба галиглан, тайлбарлах аргыг хэрэглэсэн байна.

Тэнцлийн арга: Орчуулж байгаа хэлнээс нөгөө хэлрүү тухайн Буддын шашны

үг хэллэг нь утгаараа болон уран дүрслэлээрээ бүрэн дүйцэхийг хэлнэ. Жишээ

нь: Juniper- арц, утлага, Stupa- суварга.

Үгчлэн орчуулах арга: Энэ аргаар шашны үг хэллэгийг орчуулах нь оновчгүй,

тухайн шашны үг хэллэгийг бодит чанартай утгыг дүйлгэх боловч үндэсний

өнгө аяс гээгддэг байна. Өөрөө хэлбэл буддын шашны үг хэллэгийн тодорхой

бүрэн бүтэн утгыг хагас дутуу бүрхэг болгодог. Хэрэв орчуулагч хүн орчуулж

буй хэлний үгийн баялгийг чадамгай эзэмшиж, оновчтой ашиглаж чаддаг, хэл

зүйн ба найруулгын зүйн талаар өөлөхийн аргагүй орчуулж чадвал тэрхүү

орчуулга нь хэлний үгийн санг шинэ соргог хэллэгээр баяжуулдаг.

Үгчлэн орчуулах арга нь тухайн шашны үг хэллэгийг илэрхийлж байгаа

объекттой үүрэг, хэлбэр хэмжээ зэрэг шинжээрээ ижил төстэй эсвэл дүйцэхүйц

утгатай үгээр сольж орчуулах арга юм. Ингэснээрээ шашны үг хэллэгийн өнгө

аясыг гээгдүүлэх талтай боловч уншигчдад илүү ойлгомжтой болдог сайн

талтай. Ингээд жишээ болгож зарим шашны үг хэллэгийг хэрхэн үгчлэн

орчуулсныг харуулъя. Jug for monk’s tea—Домбо.

Тайлбарлан орчуулах арга: Энэ аргаар утгыг илтгэх гаргах эх зохиолын санааг

уншигчдад бүрэн ойлгомжтой дамжуулж чаддаг эерэг талтай ч эх хэлний эмх

www.zaluu.comwww.zaluu.com

Page 44: Gerlee Master Thesis 2

цэгцтэй хэлц хэллэгийг найруулгын яруу өнгө аяс саармагжихын зэрэгцээ

хэлний хэмнэлийн зарчимтай сүрхий зөрчилдөж ирдэг. Гэхдээ дээрх хоѐр

аргаар орчуулах боломжгүй тохиолдолд энэ аргыг хэрэглэнэ. Орчууллаа ч

гэсэн эх хэлний өвөрмөц хэлц, хэллэгийн утга санааг бүрэн илэрхийлэх

боломжгүй тохиолдолд тайлбарлан орчуулна.

Энэ нь монголын ард түмний сэтгэхүй болон зан заншил хичнээн онцлог

өвөрмөц шинжтэй байгааг гэрчлэхийн зэрэгцээ монголын талаар бага мэддэг

гадаадынханд буддын шашны үг хэллэгийн утга санааг ойлгуулах гэсэн

орчуулагчийн эрмэлзлээс үүдэлтэйг илтгэн харуулж байна. Жишээлбэл:

Гүнгэрваа—Box which keeps sutras and shrine’s belongings. Даллага

авахуулах—Chant which calls the property, happiness and virtue for family.

Дацан—Buddhist training temple. Monks study Buddhism in Datsan.

Дүйцүүлэн орчуулах арга: Энэ арга нь орчуулж буй шашны үг хэллэгийн

ерөнхий өнгө аясыг хадгалаж чадах нийлээд боломжийн аргад тооцогддог.

Гарч буй буддын шашны үг хэллэгийг орчуулж байгаа хэлний утгатай дүйх

бэлэн шашны монгол үг хэллэгээр орчуулах нь оновчтой арга юм. Ийм

тохиолдолд хоѐр хэлний шашны үг хэллэг заавал тохирч байх албагүй,

хамгийн чухал нь шашны үг хэллэгийг дүрслэн харуулж байгаа байдал,

агуулгыг орчуулж байгаа хэлээр бүрэн төгс гаргаж чадах ба орчуулж буй

хэлний хэм хэмжээ, найруулга зүйн журам горимд харшилдаггүй сайн талтай

байдаг.

Ерөнхий дүгнэлт

Миний бие хэл шинжлэлийн магистрын зэрэг горилсон ажилдаа дараах

зорилгыг дэвшүүлсэн. Н.Доржготовын “Монгол-Англи буддын дүймэн”, “Англи

Монгол зүйлчилсэн толь” дээрх монголоос англи хэл рүү орчуулсан буддын

шашны гүн ухааны нэр томъѐоны оноолтон дээр анализ хийхийг зорьсон.

Тавьсан зорилгодоо хүрэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлсэн.

Орчуулгын талаарх ном зохиолтой танилцаж онолыг гаргах

Үндэсний онцлог үг хэллэг орчуулах талаар бүтээлүүдтэй уншиж танилцах

www.zaluu.comwww.zaluu.com

Page 45: Gerlee Master Thesis 2

Буддын шашны гүн ухааны үг хэллэгийг хэрхэн орчуулсан талаар Н.Доржготов

багшийн зохиосон толь бичгийг уншиж танилцаж, монголоос англи хэл рүү

орчуулсан үгийн оноолтонд анализ хийх нь.

Орчуулгын талаарх ном зохиолтой танилцаж онолыг гаргах:

Орчуулга гэж нэг хэлний хэрэглүүрээр илэрхийлсэн зүйлийг нөгөө хэлний

хэрэглүүрээр үнэн зөв илэрхийлэхийг хэлнэ. Орчуулга өөр өөр талтай, онд

ондоо дотоод шинж, зүй тогтолтой байдаг учир түүнийг олон талаас нь

шинжлэн судалдаг. Орчуулгыг юуны өмнө хэл шинжлэлийнх нь үүднээс судалж

байна. Ер нь орчуулгыг аль ч талаас нь судаллаа гэсэн эх, орчуулга хоѐр дүйж

байна уу, үгүй юу / эквалентност/ гэдгийг авч үздгийг онцлон тэмдэглэвэл

зохино.

Нэг хэлнээ бичгийн буюу аман хэлбэрээр илэрсэн санаа бодлыг нөгөө хэлний

хэрэглүүрийн тусламжтайгаар дамжуулан гаргах арга нь орчуулга юм. Манай

оронд орчуулгад зарчимч хатуу шаардлага тавьдаг бөгөөд төгс

боловсронгуйгаар орчуулахын тулд эх зохиолын хэл, орчуулгын хэл хоѐрыг

адил сайн мэдэхээс гадна орчуулж байгаа зохиолчийнхоо уран бүтээлийн

онцлог болон тэнд гарч байгаа үндэсний онцлог үг бүхий үгийг (реали) сайтар

мэдвэл зохино. Тэгж гэмээ нь орчуулагч зохиолчийн хэлний уран хэллэгийн

систем болон түүний зорилгыг мэдрэн, орчуулж буй хэлэндээ дүйх хэллэгийг

олж чадах юм.

Францын энэрэнгүй үзэлтэн, яруу найрагч, орчуулагч Этьен Доле (1509-1546)

орчуулагч орчуулгын дараахь үндсэн таван зарчмыг сахих ѐстой гэж үзэж

байв. Үүнд:

Орчуулж буй сэдвийнхээ агуулга, зохиогчийн зорилгыг бүрэн төгс ойлгож

байх.

Орчуулж буй, орчуулагдаж буй хэлийг аль алийг нь төгс сайн мэдэж

байх.

Эхийн агуулгыг гажуудуулах боломжтой үгнээс үгэнд хөрвүүлэх

хандлагаас зайлсхийж байх.

Орчуулгад хэл ярианы нийтээр хэрэглэдэг хэлбэрийг ашиглах.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 46: Gerlee Master Thesis 2

Үгийг зөв сонгон авч байрлуулахдаа эх сэдвийн ерөнхий шинж төлөвийг

хадгалах.

1790 онд А.Тайлер (Англи) <<Орчуулгын зарчмууд>> номондоо орчуулгад

тавигдах үндсэн шаардлагуудыг дараахь байдлаар томъѐолжээ. Үүнд:

1. Орчуулгад эхийн үзэл санааг бүрэн дүүрэн дамжуулах.

2. Орчуулгын дүрслэх хэв маяг, арга хэлбэр эхийнхтэй адил байх.

3. Орчуулга эх сэдвийн адил хялбар уншигдаж байх.

Сайн орчуулахын тулд тухайн хоѐр хэлийг зөвхөн мэдэх төдийгүй <<орчуулгын

хэмжээнд>> мэдэх буюу нэг хэлний нэгжээс нөгөө хэлний нэгжид шилжих

нөхцөл , дүрэмтэй хослуулан мэдэж байх хэрэгтэй. Ийнхүү орчуулга нь

эхтэйгээ хэрхэн дүйж байна вэ гэдэг нь орчуулгын онол, практикийн хамгийн

гол асуудал болж иржээ. Орчуулгын хэд хэдэн аргаас хамгийн түгээмэл

хэрэглэгддэг аргуудыг дор дурдвал:

Дүйцүүлэх арга

Тэнцэлийн арга

Тайлбарлан орчуулах арга

Галиглан, тайлбарлах хослуулах замаар орчуулах

Үгчлэх орчуулах зэрэг хэд хэдэн аргаар орчуулж болно.

Өөрөөр хэлбэл орчуулга энэ зорилгод захирагдаж, орчуулгын онол ч үүнийг

судалдаг. Гэтэл ив ижилхэн тогтолцоотой хоѐр хэл гэж ер байдаггүй учир

орчуулах үед адил төсөөтэй зүйл өдрийн од шиг ховор, ялгаа зөрүүтэй нь

шөнийн од шиг элбэг тохиолддог. Учир иймд тэр ялгаа зөрүүтэй талыг яаж

дүйлгэх вэ гэдэгт орчуулгын онол хариу өгөх учиртай.

Орчуулагч хүн орчуулах гэж байгаа зүйлээ урьдчилан уншиж, задлан

судласнаар уг зүйлийнхээ агуулгын шинж, үзэл санааны баримтлал, хэл

найруулгын онцлогийг тодорхойлоод үүндээ түшиглэж, хэлний ямар

хэрэглүүрийг сонгож авах вэ гэдгээ тогтоодог. Ингэхлээр орчуулга гэдэг аль нэг

англи үгийг толь бичигт хамгийн эхэнд байгаа монгол үгээр орлуулаад

тавьчихыг хэлэхгүй нь ээ (Г. Аким- Орчуулгын санг уудлахад) гэж бичсэн

www.zaluu.comwww.zaluu.com

Page 47: Gerlee Master Thesis 2

байдаг. Орчуулгын онолд бүрэн тохирсон үгийг үгсийн сангийн утга, хэл зүйн

хэлбэрээрээ тохирч байх ѐстой гэж үздэг. Орчуулагч хүнд эх хэлний мэдлэг,

үгийн баялаг онцгой хэрэгтэй байдаг.

Үндэсний онцлог үг хэллэг орчуулах талаар бүтээлүүдтэй уншиж танилцах

Тухайн улс оронд ард түмний ахуй амьдрал, зан заншил, соѐл иргэншил,

нийгмийн байгууллын онцлогийг тусгасан эд өлөг, үзэгдлийн нэр агуулгыг тэр

улс түмний хэлээр илэрхийлсэн бөгөөд бусад хэлээр орчуулж болшгүй үгийг

бид үндэсний онцлог бүхий үгс “realis“ /хожуу үеийн латины “эд юмс, эд өлөг“

гэсэн утгатай/ буюу реали гэх бөгөөд ийм үгс нь үгийн сангийн болон үг зүйн

хүрээнд нэр үгээр илэрсэн дан буюу элчийн үг, нийлэмж үг хэлц үгийн

хэлбэрээр байдаг.

Аливаа хэлний реали үг нийт үгсийн сангийн 6-7 хувийг эзэлдэг гэх боловч

чанарын хувьд мэдэгдэхүйц шинжтэй юм. Ийм үгсийг эрдэмтэн судлаачид:

Угсаатны зүйн

Аман зохиол, домгийн

Аж байдлын

Нийгэм, түүхийн гэх мэтээр ангилсан байдаг.

Ямарч байдлаар ангилавч үндэсний онцлог бүхий үгс дор дурдсан нийтлэг

шинжтэй байдаг.

Хоѐрдмол утгагүй

Үндэсний онцлог бүхий үг хэллэг нь тухайн үгийн сангийн язгуур

бүрэлдэхүүн хэсгийн хувьд уугуул хэлний үгийн сангийн бүх

шинжийг (авиа зүй, үг бүтэх ѐсыг) өөртөө бүрэн агуулдаг.

Нэр томъѐоны бүрэн утгыг илэрхийлж чадна.

Шинжлэх ухааны зохиол бүтээл, уран зохиол, ярианы хэлэнд

зонхилон хэрэглэгддэг.

Аль ч хэлний үндэсний онцлогийг тусгасан үг нь орчуулга хийхэд хамгийн

төвөгтэй, бэрхшээл ихтэй байдаг бөгөөд ийм үгсийг судлаачид, орчуулагчид

“бул чулуу“, “нэвтрэшгүй ширэнгэ “ гэх мэтчилэн нэрлэсэн байдаг. Иймээс ч

www.zaluu.comwww.zaluu.com

Page 48: Gerlee Master Thesis 2

эдгээр үгсийг янз бүрийн аргаар орчуулсан орчуулга нь оноосон, оноогүй

жишээ их асуудал өөрөө ярвигтай тул алдаа мадаг нэлээдгүй гардаг. Реалийн

орчуулгын тухай асуудал харьцангуй бөгөөд практикд тохиолдож байгаа аргыг

авч үзэхэд үндэсний онцлог бүхий үгсийг дараах аргуудаар орчуулдаг.

Дүйцүүлэх арга

Тэнцэлийн арга

Тайлбарлан орчуулах арга

Галиглан, тайлбарлах хослуулах замаар орчуулах

Үгчлэх орчуулах зэрэг хэд хэдэн аргаар орчуулж болно.

Орчуулагч үндэсний онцлог шинж, дуу хоолой, өнгө жавхааг аль болохоор

хадгалахыг хичээх ѐстой. Үндэстэн бүрийн ертөнцийг тусгай ойлгох арга,

сэтгэлийн хөдөлгөөнөө илчлэх сэлт нь харилцан адилгүй. Жишээ нь гоѐ сайхан

хүүхний нүдийг монголчууд тас хар мойлтой, дундад азийн зарим ард түмэн-

ботгоны нүдтэй, түвдүүд бүргэдийн нүдтэй зүйрлэдэг ажээ.

Тэгэхдээ тэр болгоныг уншигчдын сэтгэлд тохируулах нэрийдлээр өөрчлөөд

байхгүй л дээ. Үгийн утгыг болон өгүүлбэрийн найруулгын өнгийг зөв гаргахад

үгээ сонгож олох явдал л чухал. Тэгж үгээ зөв дүйлгэн олоход хэлний үг олон

талтай, салаа утгатай, мөн чанар нь ч их нарийн зэргээс үүсэх бэрхшээл

олонтаа гардаг. Үгсийн сангийн үндсэн нэгжийн хувьд үгийн утга хоѐр хэлэнд

тэр бүр таардаггүй.

Буддын шашны гүн ухааны үг хэллэгийг хэрхэн орчуулсан талаар Н.Доржготов

багшийн зохиосон толь бичгийг уншиж танилцаж, монголоос англи хэл рүү

орчуулсан үгийн оноолтонд анализ хийх нь.

Буддын шашны гүн ухааны нэр томъѐо нь үндэсний онцлог үгийн бүлэгт

багтдаг бөгөөд буддын гүн ухааны нэр томъѐог орчуулахад орчуулагчаас эх

хэл болон орчуулах хэлний төгс мэдлэгээс гадна буддын гүн ухааны гүнзгий

мэдлэгийг шаарддаг. Тиймээ буддын нэр томъѐог орчуулах нь үнэхээр том

даваа юм гэхдээ орчуулагч хүнд давагдашгүй даваа гэж байхгүй билээ эх

хэлнийхээ арвин баялаг санг уудлан үзэж, өөрийн мэдлэг чадвар, дадлага

туршлагаа дайчлан байж орчуулагдашгүй зүйл гэж байхгүйтэй адил шилдэг

www.zaluu.comwww.zaluu.com

Page 49: Gerlee Master Thesis 2

сайн орчуулгыг хичээж хийдэг. Үүнийг би эрдэмтэн, доктор, дэд профессор Н.

Доржготов багштай уулзаж үгийн оноолтонд хэрхэн анализ хийх талаар

зөвлөгөө авч байхдаа сайн ойлгосон юм.

Ингээд буддын шашны гүн ухааны нийт 305 нэр томъѐог түүвэрлэн авч монгол

хэлнээс англи хэл рүү үгийн оноолтонд анализ хийлээ. Ингээд дээрх статистик

үзүүлэлтээс харахад Буддын гүн ухааны нэр томъѐоны оноолтонд 33.7% буюу

хамгийн өндөр хувийг дүйцүүлэх арга эзэлж байна. Харин дараа нь 21.3%-иар

тэнцэлийн арга арга орж байна. Үүний дараа нь 19.6%-иар тайлбарлан

орчуулах арга удаалж байна. Ингээд 19.1%-иар үгчлэн орчуулах арга орж

байна.

Харин буддын гүн ухааны 305 нэр томъѐоны үгийн оноолтонд анализ хийхэд

хамгийн бага хувийг эзэлж байгаа орчуулгын үгийн оноолтын аргууд бол

галиглах арга 3.6% ба галиглан тайлбарлах аргууд 2.6% байсан юм. Яагаад

гэвэл буддын гүн ухааны нэр томъѐог шууд тольны үгээр авч болохгүй.

Галиглах ба галиглан тайлбарлах аргыг зөвхөн хүний нэрэн дээр, бурханы

нэрэн дээр мөн газрын нэрэн дээр хэрэглэсэн байна. Үүнээс харахад буддын

шашны гүн ухааны нэр томъѐог дүйцүүлэх аргаар илүү орчуулсан байна.

Дүйцүүлэх арга нь тухайн шашны үг хэллэгийг орчуулахдаа утгаараа дүйцээд

уран дүрслэлээрээ өөр байдаг. Жишээ нь: Spiritual pennant- хийморийн

дарцаг,Praying wheel-хүрд, Long incense stick—хүж, three evil paths-гурван муу

мөр, non-ignorence-мунхаг үгүй.

Үгчлэн орчуулах арга нь тухайн шашны үг хэллэгийг илэрхийлж байгаа

объекттой үүрэг, хэлбэр хэмжээ зэрэг шинжээрээ ижил төстэй эсвэл дүйцэхүйц

утгатай үгээр сольж орчуулах арга юм. Ингэснээрээ шашны үг хэллэгийн өнгө

аясыг гээгдүүлэх талтай боловч уншигчдад илүү ойлгомжтой болдог сайн

талтай.

Үгчлэн орчуулах аргаар шашны үг хэллэгийг байнга орчуулах нь оновчтой

биш, тухайн шашны үг хэллэгийг бодит чанартай утгыг дүйлгэх боловч

үндэсний өнгө аяс гээгддэг байна. Өөрөө хэлбэл буддын шашны үг хэллэгийн

тодорхой бүрэн бүтэн утгыг хагас дутуу бүрхэг болгодог. Мөн Англи монгол хэл

дээр соѐлын зөрүү гардаг учир буддын шашны гүн ухааны үг хэллэгийг энэ

аргаар орчуулж болох ч тийм ч төгс шийдэл биш юм.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 50: Gerlee Master Thesis 2

Буддын шашны гүн ухааны нэр томъѐог тайлбарлан орчуулах аргаар

нэлээдгүй орчуулж байгаа нь үгийн оноолтонд анализ хийснээр харагдаж

байна. Энэ аргаар утгыг илтгэх гаргах эх зохиолын санааг уншигчдад бүрэн

ойлгомжтой дамжуулж чаддаг эерэг талтай ч эх хэлний эмх цэгцтэй хэлц

хэллэгийг найруулгын яруу өнгө аяс саармагжихын зэрэгцээ хэлний

хэмнэлийн зарчимтай сүрхий зөрчилдөж ирдэг.

Гэхдээ буддын шашны гүн ухааны нэр томъѐо гэд бол үнэхээр орчуулахад

төвөгтэй, орчуулагч хүний мэдлэг чадвар, хийгээд буддын гүн ухааны мэдлэг

шаардсан төвөгтэй ажил хэдий ч орчуулагч хүн дээрх орчуулгын аргуудыг

хэрэглэн орчуулах ѐстой.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 51: Gerlee Master Thesis 2

Ном зүй

1. Г. Аким “ Орчуулгын санг уудлахад“ 1984 он

2. Г. Аким “ Англи-Монгол, Монгол-Англи Бурханы шашны нэр томъѐоны толь“

2003 он

3. Г. Аким “Монгол өвөрмөц хэлцийн товч тайлбар толь“ 1982 он

4. Г.Гүрбазар—“Үндэсний онцлог үг хэллэг”-1996 он

5. Г. Гүрбазар—“Орчуулгын онол дадлагын үндэс”-1996 он

6. Р. Гүрбазар “Оноосон нэрийг орчуулах тухайд“ Орчуулах эрдэм №4, 1986 он.

7. Н. Доржготов “Англи Монгол зүйлчилсэн толь“ 2008 он

8. Н. Доржготов “Монгол-Англи буддын дүймэн“ 2006 он

9. Д. Дашдаваа “Үндэсний онцлог бүхий үг, хэлц үгийг орчуулах нь”- Орчуулах

эрдэм №1, 1972 он.

10. Д. Дашдаваа “Орчуулгын тухай тэмдэглэл“, 1974.

11. Д. Дашдаваа “Уран зохиолын орчуулгын тухай“ 1988 он

12. Д. Дамдинсүрэн “Монголын уран зохиолын дээжис”

13. Э. Равдан—“Орчин цагийн хэл шинжлэл “ 2005 он.

14. Г. Томтогтох—“Хэл шинжлэлийн удиртгал” 2009 он.

15. Oxford “English—Mongolian Dictionary” 2009.

16. Ч. Ганхуяг “Mongolian-English Dictionary” 2007 он.

17. Oxford—“Advanced Learner’s Dictionary” 1994.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 52: Gerlee Master Thesis 2

Thesis’s goal

Reading and analyzing the books named “Mongolian-English Buddhist glossary”

and “Mongolian English thematic” dictionary written by N.Dorjgotov. (Doctor Ph.D in

Linguistics). Analyzing and making a research on the selection words of Buddhist

philosophical terminologies from Mongolian into English.

Thesis’s objectives

I am supposing following objectives in order to achieve the goal successfully.

1. Reading the books about translations and find out about translation’s theory.

2. Studying and reading books about how to make a translation on National’s

specific words.

3. Reading and analyzing the “Mongolian English thematic dictionary” and

“Mongolian-English Buddhist glossary” written by N.Dorjgotov (Doctor Ph.D

in Linguistics) and find out how to translate the Buddhist’s terminology.

Analyzing on selected Buddhist philosophical terminologies from Mongolian

into English.

General Conclusion

I am supposing following goal in order to defend and receive my “Master degree of

Linguistics”. Analyzing on the translation and selection of Buddhist philosophical

terminologies from Mongolian into English by reading “Mongolian English thematic

dictionary” and “Mongolian-English Buddhist glossary” written by N.Dorjgotov

(Doctor Ph.D in Linguistics)

In order to achieve the goal successfully, I am supposing those objectives below

1. Reading the books about translations and find out translation’s theory.

2. Studying and reading books about how to make a translation on National

specific words.

3. Reading and analyzing the “Mongolian English thematic dictionary” and

“Mongolian-English Buddhist glossary” written by N.Dorjgotov (Doctor Ph.D in

www.zaluu.comwww.zaluu.com

Page 53: Gerlee Master Thesis 2

Linguistics) and find out how to translate the Buddhist terminology. Analyzing on

selected Buddhist philosophical terminologies from Mongolian into English.

French’s poet, author and translator Ethion Dole (1509-1546) said that translator

should follow those five general principles.

Having a good understanding on author’s goal and topic’s content.

Excellent language skills in both translating languages.

Choosing the correct words which keep the good meaning for topic. Instead

selecting the wrong words making the topic’s meaning wrong.

Using the public known words.

Focus on putting the words in correct position in the sentence.

I chose total 305 Buddhist philosophical terminologies and analyzed them. I found

out translation method and selection of words. Statics shows following results. 33.7

% of Buddhist words are translated with equalized method. This is quite high

percent, you will find out as you can see other results of statistics. 21.3% of

Buddhist terminologies are translated with equivalent method and 19.6% of

Buddhist terminologies are translated with explanation translation method. 19.1% of

terminologies are translated with literal translation method.

But only 3.6 % and 2.6% of Buddhist words are translated with transcription and

transcription with explaining translation method. Transcription and transcription with

explaining translation methods are only used for translating Deity’s name, place’s

name and human’s names.

Because we can not translate and select the Buddhist terminologies from the

dictionary. We should know the meaning of Buddhist Philosophy.

Tourism has been developing in Mongolia, number of tourists have been increasing

year by year. So when tourists come to visit our beautiful country, tour guide and

translators welcome them and introduce them our country. Tour guides and

translators should have good knowledge such as Mongolian culture, tradition, histor,

religion and economy etc. I would say that it is very hard to translate the Buddhist

terminologies. Because when we translate the Buddhism terminology, we can’t take

www.zaluu.comwww.zaluu.com

Page 54: Gerlee Master Thesis 2

the words from dictionary. We need to know the meaning of terminologies. I want to

help those translators and tour guides with my Master thesis.

National specific words are divided into several groups. I am writing those below

1. Words are related to politics, community and history.

2. Traditional words and custom words

3. Words about administration of city, country and province.

4. Career words, community level words

5. Community life

Even though it is hard to translate national specific words, translators have to use

possible translation methods and try to translate those words. There is no words

without translation, we can translate everything. But we need to know the main

meaning of those words instead of just choosing the words from dictionary.

www.zaluu.comwww.zaluu.com