28
Гарчиг 1. Төслийн үндэслэл 2. Төслийн зорилго 3. Маркетингийн төлөвлөгөө Хэрэглээ 3.1.1 Дотоодын хэрэглээ, цаашдын хандлага 3.1.2 Дэлхийн хэрэглээ, цаашдын хандлага Түүхий эд 3.2.1 Түүхий эдийн байдал, хэтийн төлөв 3.2.2 Түүхий эдийн эрүүл ахуй, стандартын шаардлага Өрсөлдөгч 3.3.1 Импортын хуурай сүүний тухай 3.3.2 Дотоодын үйлдвэрлэгчдийн тухай 4. Үйлдвэрлэлийн төлөвлөгөө, тооцоо Үйлдвэрлэлийн процесс Тоног төхөөрөмжийн сонголт, түүний үзүүлэлтүүд Хүний нөөцийн судалгаа Үйлдвэрлэлийн тооцоо 4.4.1 Үйлдвэрлэлийн зардал 4.4.2 Бүтээгдхүүний өртөг 4.5 Сав баглаа боодол 5. Санхүүгийн төлөвлөгөө 5.1 Эхлэлтийн баланс 5.2 Орлого зарлагын төлөвлөгөө 5.3 Мөнгөн орлого ба төлбөрийн төлөвлөгөө 5.4 Үр ашгийн шинжилгээ 6. Эрсдлийн судалгаа

huurai suuniii tusul.pdf

Embed Size (px)

DESCRIPTION

Хуурай сүүний үйлдвэрлэлийн төсөл

Citation preview

Page 1: huurai suuniii tusul.pdf

Гарчиг

1. Төслийн үндэслэл

2. Төслийн зорилго

3. Маркетингийн төлөвлөгөө

Хэрэглээ

3.1.1 Дотоодын хэрэглээ, цаашдын хандлага

3.1.2 Дэлхийн хэрэглээ, цаашдын хандлага

Түүхий эд

3.2.1 Түүхий эдийн байдал, хэтийн төлөв

3.2.2 Түүхий эдийн эрүүл ахуй, стандартын шаардлага

Өрсөлдөгч

3.3.1 Импортын хуурай сүүний тухай

3.3.2 Дотоодын үйлдвэрлэгчдийн тухай

4. Үйлдвэрлэлийн төлөвлөгөө, тооцоо

Үйлдвэрлэлийн процесс

Тоног төхөөрөмжийн сонголт, түүний үзүүлэлтүүд

Хүний нөөцийн судалгаа

Үйлдвэрлэлийн тооцоо

4.4.1 Үйлдвэрлэлийн зардал

4.4.2 Бүтээгдхүүний өртөг

4.5 Сав баглаа боодол

5. Санхүүгийн төлөвлөгөө

5.1 Эхлэлтийн баланс

5.2 Орлого зарлагын төлөвлөгөө

5.3 Мөнгөн орлого ба төлбөрийн төлөвлөгөө

5.4 Үр ашгийн шинжилгээ

6. Эрсдлийн судалгаа

Page 2: huurai suuniii tusul.pdf

6.1 Гадаад эрсдэл

6.2 Дотоод эрсдэл

Дүгнэлт

1. Төслийн үндэслэл

Монгол орон 30 гаруй сая малтай бөгөөд 2,4 сая хүн амын амьжиргаа, сайн сайхан амьдрах нь мал аж ахуй үүний дотор сүүний

үйлдвэрлэлээс ихээхэн хамааралтай. Бэлчээрийн мал аж ахуй эрхэлж, таван хошуу малаа сааж, уламжлалт аргаар цагаан идээ хийж ирсэн нь

хүн амын сүү цагаан идээний хэрэгцээг хангах, орлого, ажлын байр нэмэгдүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгэдэг.

Төрийн мэдлийн эзэмшлээс хувийн эзэмшилд шилжих огцом үед сүүний салбар задарч, уналтанд орж, үйлдвэрийн аргаар

боловсруулсан сүүний хэмжээ 1990 онд 65 сая литр байсан ба түүний 14 000 тонныг хуурай сүү хэлбэрээр ЗХУ-д экспортонд гаргаж байсан

бол 2002 онд үйлдвэрийн аргаар боловсруулсан сүүний хэмжээ 5 сая орчим литр болтлоо буурсан байна. Энэ нь хүнсний аюулгүй байдалд

болон олон хүний амьжиргаа, амьдралд сөргөөр нөлөөлжээ. Мөн сүүлийн жилүүдэд дараалан тохиолдсон ган, зудын гамшиг хүнд байдлыг

улам даамжруулав. Нийт малын 1/3 нь хорогдов. Сүүний хангамж, эрэлт хэрэгцээ нийлүүлэлтийн зөрүүг арилгаж сүүний салбарыг сэргээх,

зах зээлийн нөхцөлд тохирсон үйлдвэрлэл хөгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн Газраас “Цагаан хувьсгал” үндэсний хөтөлбөр

санаачилж дотоодын сүүний үйлдвэрлэлд дэмжлэг үзүүлэх шийдвэр гарсан.

Энэ хугацаанд сүүний аж ахуй, үйлдвэрлэл эрхлэх олон хувийн компаниуд шинээр үүсч ажиллаж эхэлсэн. Нэг хэсэг нь зах зээлийн

ширүүн өрсөлдөөнийг давж чадалгүй унаж, зарим хэсэг нь түүхий эд-малын сүү цуглуулж авахад хүндрэлтэй учирсан байна. Нийт ХАА-д

бэлтгэж байгаа сүүний 1/3-г цуглуулж чадахгүй алдаж байгаа тухай статистикийн мэдээ бий. Мөн ихэнх хэрэглэгч дотоодод үйлдвэрлэсэн

сүү цагаан идээний чанар, аюулгүй байдалд эргэлзэн импортын бүтээгдэхүүнийг өдөр тутмын хоол хүнсэндээ ихээр хэрэглэх болсон байна.

Хуурай сүүний гол түүхий эд болох шингэн сүүний нийлүүлэлт улирлын шинжтэйгээс гадна түүнийг удаан хадгалах боломжгүй

байдгаас сүүг хуурай байдлаар хэрэглэх нь ихээхэн ач холбогдолтой болж хуурай сүүний хэрэглээ улам бүр өсч байна.

2004 оны байдлаар манай улсад 8100,0 мянга орчим ам.долларын сүү сүүн бүтээгдэхүүн импортлогджээ.1 Энэ импортын 25 орчим

хувийг хуурай сүү эзэлж байгаа нь энэ зах зээлд өргөн боломж байгааг харуулж байна.

Өнөөгийн байдлаар манай зах зээл дээр худалдаалагдаж буй хуурай сүү нь гялгар уут, болон төмөр саванд савлагдсан, амт үнэр

чанарын хувьд импортлогдон ирсэн улсаасаа хамаарч янз бүр байдаг. Үүнийг дагаад зах зээлд борлуулагдаж байгаа үнэ нь бага зэрэг

зөрүүтэй ч ерөнхийдөө 1 кг хуурай сүүний үнэ нь 2800-3600 төгрөгийн хооронд хэлбэлздэг. Манайд эрчимжсэн ферм зогсонги байдалд

орсноос шалтгаалж одоогоор зун намрын ид саамны үед үнэ нь бага зэрэг хямдарч өвлийн улиралд эрс өсдөг байна. Харин хуурай сүүний

Page 3: huurai suuniii tusul.pdf

онцлог нь шингэн сүү шиг улирлын нөлөөлөл багатай халж гашилах, исэж муудах, амт үнэр нь алдагдах, уурших зэрэг нөлөөлөл

байхгүйгээрээ давуу талтай. Үүнийгээ дагаад тээвэрлэлт хадгалалтад тэсвэртэй учир олон улсын зах зээл дээр сүү сүүн бүтээгдэхүүний

худалдаанд гол байр суурийг эзэлдэг.

2. Төслийн зорилго

Хуурай сүүний үйлдвэр байгуулах төслийн зорилго нь:

1. Өөрийн орны хуурай сүүний хэрэгцээний тодорхой хэсгийг эх орны үйлдвэрийн чанартай баталгаатай бүтээгдэхүүнээр хангах

2. Импортыг орлох эх орны бүтээгдэхүүн үйлдвэрлэх

3. Өөрийн орны бэлэн түүхий эдийг үйлдвэрлэлд ашиглах, ингэснээр малчдын үйлдвэрлэлийг дэмжих, тэдний орлогыг нэмэгдүүлэх

4. Үйлдвэрлэлийн орчин үеийн олон улсын стандартад бүрэн нийцүүлэн улмаар бүтээгдэхүүнээ экспортлох

5. Ажлын байр бий болгох

6. Үр хүүхдээ Монголдоо үйлдвэрлэсэн сүүгээр хооллож хүнсний аюулгүй байдлыг сайжруулахад оршино.

1 Статистикийн мэдээнээс

дунджаар 3800 орчим төгрөгийг сүү цагаан идээ худалдан авахад зарцуулдаг байна. Энэ зарлага нь өрхийн нийт мөнгөн зарлагын 3 орчим

хувийг эзэлдэг нь тийм ч бага тоо биш юм.

3. Маркетингийн төлөвлөгөө

3.1 Хэрэглээ

3.1.1 Дотоодын хэрэглээ, цаашдын хандлага

Статистикийн мэдээлэлд тусгагдсанаар манай улсын нэг хүнд ногдох сүү сүүн бүтээгдэхүүний сарын дундаж хэрэглээ 10.5 кг бөгөөд

нэг өрх сард

Page 4: huurai suuniii tusul.pdf

Зураг 1:Монгол улсын 2001-ээс 2004 он хүртэлх хуурай сүүний хэрэглээ1

Гаалийн дүн мэдээгээр 2000 онд манай улс жилдээ 345.47 тонн хуурай сүү импортлож байсан бол энэ тоо жил дараалан огцом өсч

2002 онд 835.2 тонн, 2003 онд 976.3 тонн, 2004 онд 1105,6 тонн болтлоо өсчээ. Энэ нь мөнгөн дүнгээр бодвол 2004 онд ойролцоогоор 2108

мянган ам.доллар буюу 2.7 тэрбум орчим төгрөгний хуурай сүүг импорлосон байна.

Гэвч энэ нь зөвхөн гаалийн бүрдүүлэлт хийж орж ирсэн хуурай сүүний хэмжээ бөгөөд үүгээр манайд хуурай сүүний томоохон зах

зээл байгааг харж болно.

1 гаалийн ерөнхий газрын дүн мэдээнээс

Өнгөрсөн онд манай улсад 10 гаруй улсаас хуурай сүү импортолсон бөгөөд дийлэнх хувийг нь ОХУ, Солонгос, Шинэ Зеланд,

Сингапур, Белорусс улсууд эзэлж байна. Манай оронд хуурай сүүг нарийн боовны болон нийтийн хоолны газруудад, сүү зайрмагны

үйлдвэрүүдэд бэлэн бүтээгдэхүүний түүхий эд хэлбэрээр голчлон хэрэглэж байна. Хуурай сүүг тослогийн байдлаар нь 5% буюу тослоггүй,

10%-ийн 20%-ийн, 25%-ийн, 32%-ийн, 35%-ийн тослогтой гэж ангилдаг.

0

200

400

600

800

1000

1200

2001 2002 2003 2004

458

835.2

976.3

1105.6

Page 5: huurai suuniii tusul.pdf

Зураг 2: Хуурай сүүнд агуулагдаж байгаа тослогийн хэмжээнээс шалтгаалсан борлуулалтын хэмжээ /тн-оор/.

Зөвхөн Улаанбаатар хотын хэмжээнд 23 сүүний үйлдвэр, 115 зайрмагны үйлдвэр ажиллаж байна.

Тослогтой сүүний тухайд ихэвчлэн шингэн сүү, тухайлбал Тетрапак савлагаатай, элекстр болон ариутгасан сүү, тараг, аарц

үйлдвэрлэхэд ашигладаг бол тослоггүй сүүг зайрмагны, нарийн боовны үйлдвэрүүдэд ашиглаж байна.

5%- 15%-тай болон тослог багатай сүүгээр зайрмаг хийхдээ 10 л шингэнд 2 кг хуурай сүүг хэрэглэн 100 ширхэг зайрмаг үйлдвэрлэж

байна. Өвөл зуны борлуулалтын байдлаас шалтгаалан нэг жижиг цех сард дунджаар 5000 ш зайрмаг үйлдвэрлэж байна.

Сүү ХК өдөрт 6-12 тонн сүү, 5-12 тонн тараг үйлдвэрлэж байна. 25-35%-ийн тослогтой хуурай сүүг нэг тонн шингэнд 128.4 кг-ийн

харьцаатай найруулдаг. Зуны улиралд буюу өөрөөр хэлбэл ид саамны үеэр борлуулалт багасдаг.

Монфреш ХХК-ний хувьд 25%-ийн хайрцагтай сүү үйлдвэрлэхдээ 25%-ийн тослогтой хуурай сүүгээр дээрх хэмжээтэй адил

харьцаагаар найруулдаг. Өэлүн эх сүүний хувьд 35%-ийн хуурай сүүг ашиглаж байна.

3.1.2 Дэлхийн хэрэглээ, цаашдын хандлага

Сүүлийн жилүүдэд дэлхийн зах зээл дээр сүү сүүн бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ тасралтгүй өсөх хандлагатай байгаа бөгөөд

дэлхийн улс орнууд жил бүр 12 сая гаруй тонн сүү сүүн бүтээгдэхүүнийг худалдаалж байгаагийн голлох байр суурийг хуурай сүү, цөцгий,

бяслаг эзэлж байна. Дэлхийн зах зээл дээр хуурай сүүний гол экспортлогч орнууд нь Шинэ Зеланд, АНУ, Европын холбооны орнууд,

Аргентин, Австрали зэрэг орнууд байдаг. Дэлхийн эдийн засгийн секторт сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээл томоохон байр суурийг эзэлдэг

бөгөөд дотроо хэд хэдэн сегментүүдэс бүрддэг. Тухайлбал , шингэн сүүнийх, тослоггүй хуурай сүү (SMP), тослогтой хуурай сүү (WMP),

казеиний зах зээл гэж ангилагддаг байна. Эдгээр нь бүгд бэлэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд зориулагддаг.

440

660

тослогтой

тослоггүй

Page 6: huurai suuniii tusul.pdf

Зураг 3. Голланд улсын сүүний чиглэлийн үнээний ферм

Түүхий сүүний зах зээл

Дэлхийн сүүний үйлдвэрлэл 2002 онд 226 сая үнээнээс 56 сая тонн сүү хүлээн авчээ. Энэ нь нэг үнээнээс дунджаар 2.2 тонн сүү

авсан байна. 1998-2002

онд сүүний үйлдвэрлэл зургаан хувь нэмэгджээ. 2002 онд ЕХ-ны 15 орны дүнгээр 24% , АНУ-ын сүүний үйлдвэрлэлт өссөн байна. Сүүлийн

5 жилд ЕХ-ны орнуудын сүүний үйлдвэрлэлт бага хэмжээний өөрчлөлттэй байгаа нь түүнд хязгаарлалт / квот/ хийж байсантай холбоотой

юм. АНУ нэг үнээнээс гарах сүүний хэмжээг нэмэгдүүлж чадсаны үр дүнд үйлдвэрлэл найман хувь өсчээ. 2002 онд Энэтхэгийн сүүний

үйлдвэрлэлт долоон хувь өсч 38 сая үнээнээс 35 сая тонн сүү үйлдвэрлэсэн байна. Тус улсад үхрийн тоо АНУ-тай харьцуулахад 4 дахин их

боловч, нэг үнээнээс саасан сүүний хэмжээ Америкийн үзүүлэлтийн 1/8-ийг эзэлж байна. Дэлхийн сүүний үйлдвэрлэлд Орос 6-8 хувийг

эзэлдэг. 1998-2002 онд Бразил улсад сүүний үйлдвэрлэл 17 хувь өссөний дүнд сүүн бүтээгдэхүүний хэмжээ 30 хувь өсч фермерийн аж ахуйд

оруулах хувийн хөрөнгө оруулалт нэмэгджээ. Сүү, сүүн бүтээгдэхүүний томоохон үйлдвэрлэгч болох Украйн, Польш улс дэлхийн сүүний

гаргалтын 5%-ийг эзэлдэг байна. 1998-2002 онд эдгээр орнуудад сүүний үхрийн толгойн тоо багассан боловч үйлдвэрлэлийн хэмжээ өссөн

байна. Украйнд 1998-2002 онд нэг үнээнээс саасан сүүний хэмжээ 30 хувиар нэмэгджээ. Хятад улсад энэ таван жилд сүүний үйлдвэрлэлийн

хэмжээ хоѐр дахин нэмэгджээ. 2002 онд Шинэ Зеланд 14 сая тонн сүү үйлдвэрлэсэн нь дэлхийн үйлдвэрлэлтийн бараг гуравны нэг хувь

хувийг эзэлж байна.

Page 7: huurai suuniii tusul.pdf

Тослоггүй хуурай сүүний (SMP) зах зээл

SMP-ийн дэлхийн үйлдвэрлэл 1998-2002 онд 3.1-3.5 сая тонн болж өсч энэ нь цөөхөн улсын үйлдвэрлэлд төвлөрчээ. Үүнд ЕХ SMP-

ийн дэлхийн үйлдвэрлэлд 31 хувь, АНУ 21, Шинэ Зеланд, Австрали, Орос 22 хувийг тус тус эзэлдэг буюу өөрөөр хэлбэл дэлхийн SMP-ийн

үйлдвэрлэлийн бараг дөрөвний гурван хувийг дээрх орнууд бий болгож байна. Зөвхөн аравхан орон дэлхийн үйлдвэрлэлийн 90 хувийг

эзэлдэг. ЕХ-ны орнуудад SMP-ийн үйлдвэрлэл 1998-2002 онд харьцангуй тогтвортой , жилд дунджаар нэг сая тонныг үйлдвэрлэж байгаа ба

Шинэ Зеландын бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийн өсөлтийн хувь 35, Австрали, Польш 20 хувиар тус тус өсчээ. АНУ сүүний үйлдвэрлэлийг

тогтвортой хангах үүднээс үнийн уян хатан бодлого хэрэгжүүлснээс сүүний үйлдвэрлэлт нэмэгджээ. Орост 1998-2000 онд SMP-ийн

үйлдвэрлэлд онцын өөрчлөлт гараагүй байна. SMP-ийн үндсэн үйлдвэрлэгч эдгээр орнуудад бүтээгдэхүүний чанарт томоохон ахиц

гаргажээ.Дэлхийн нийт хэрэглэгчдийн 47 хувийг АНУ, ЕХ, 14 хувийг ОХУ, Япон, 5 хувийг Австрали, Шинэ Зеланд зэрэг улсуудын

хэрэглэгчид эзэлж байна. Сүүн бүтээгдэхүүний олон улсын худалдаанд SMP өртгийн үзүүлэлтээр бяслаг, тослогтой хуурай сүү, WMP-ийн

дараа гуравдугаарт ордог. SMP-ийн экспорт 2002 онд 1998 онтой харьцуулахад 27 хувь өсч 1.2 сая тоннд хүрсэн байна. Гадаад зах зээлд

арван улсын нийлүүлэлт бүх хангалтын 86 хувийг эзэлж байна. Шинэ Зеланд, Австралид экспортын ивээн тэтгэлт байхгүй боловч нийт

экспортод 46 хувийг эзэлж байна. SMP-ийн дэлхийн экспортод ЕХ-ны орнуудын эзлэх хэмжээ 13 хувь байна. Ивээн тэтгэлтийн арга

хэмжээг дэмжиж байсан боловч ДХБ-ын гэрээнд заасан хэмжээнд зохицуулан сүүлийн үед хувь хэмжээг бууруулжээ. АНУ-ын SMP-ийн

экспорт 90-ээд оны эцсээс хөнгөлөлтийн хувийг хорогдуулсан учраас буурсан байна. SMP-ийн томоохон бэлтгэн нийлүүлэгчийн тоонд

Польш, Канад, Украйн, Чех, Белорусс, Аргентин ордог. SMP-ийг олон орон худалдан авдаг боловч хөгжиж байгаа 10 орон дэлхийн

импортын гуравны хоѐр хувийг эзэлж байна. 2002 онд энэ бүтээгдэхүүний хамгийн томоохон импортлогч нь Мексик улс байв. Энэ нь тэр

үед уг барааг галийн татваргүй оруулж байжээ. Дэлхийн импортод Алжир улс хоѐрдугаарт орж байв. Энэ бүтээгдэхүүний томоохон

импортлогч нь Филиппин, Тайланд, Индонез, Сингапур, Хятад, зарим ЕХ-ны орнууд орж байна.

Тослогтой хуурай сүүний (WMP) зах зээл

Дэлхийн WMP сүүний үйлдвэрлэл 1998-2000 онд тослоггүй хуурай SMP сүүний ойролцоо байсан. 2002 онд 2.7 сая тонн болж өссөн.

Үйлдвэрлэлтийн нийт өсөлтийн 26 хувийг ЕХ-ны 15 орон , 20 хувийг Шинэ Зеланд эзэлж байв. Эдгээр орнууд дээр Бразил,Австрал,

Аргентин улсыг оролцуулбал тухайн бүтээгдэхүүний нийлүүлэлтийн гуравны дөрөвийг хангаж байна гэсэн үг. 1998-2000 онд WMP-ийн

үйлдвэрлэлт ЕХ-ны 15 оронд 13 хувиар буурч бяслагны үйлдвэрлэлд сүү дутагдаж , үнэ өссөн байна. WMP-ийн гаргалт АНУ, Аргентинд

бараг гуравны нэгээр буурсан байна. Нөгөө талаар түүний үйлдвэрлэлт Шинэ Зеландад гучин зургаан хувь , Бразил бараг тавин хувь,

Австралид бараг 2 дахин нэмэгдсэн байна. Экспортын үндсэн зах зээл болох зүүн өмнөд азийн орон, латин америкт эрэлт нэмэгдсэнээс

үйлдвэрлэлт өсчээ. WMP-ийн томоохон хэрэглэгч нь Бразил бөгөөд дэлхийн хэрэглээний 20%-ийг эзэлдэг. WMP-г ихээхэн хэрэглэдэг

Page 8: huurai suuniii tusul.pdf

орнуудад ЕХ-ны орнууд ордог. Үүний томоохон хэрэглэгч нь Мексик, Алжир, Орос мөн Хятад Шриланк, Чили ордог. АНУ WMP-ээр

дэлхийн үйлдвэрлэлтийн нэг хувьд хүрдэггүй бөгөөд томоохон хэрэглэгч 10 орны тоонд ч ордоггүй байна. WMP-ийн дэлхийн экспортод

Шинэ Зеланд, ЕХ, Австрали давамгайлдаг. 2002 онд гадаад зах зээлд 1.7 сая тонн бүтээгдэхүүн нийлүүлсний дотор Шинэ Зеланд 529 мянган

тонн, ЕХ-ний 15 орон

481 мянга, Австрал 245 мянга юм. WMP-ийн дэлхийн экспортын 72 хувийг эдгээр орнууд нийлүүлж байна. Тэрчлэн Аргентин,АНУ тухайн

бүтээгдэхүүнийг экспортолдог. 1998-2002 онд WMP-ийн дэлхийн экспорт 23 хувь өссөний дотор Шинэ Зеланд 48 хувь, Австрал 67 хувиар

нийлүүлэлт өргөжсөн байна. ЕХ, АНУ-ийн экспорт 18 хувь буурчээ. WMP-ийн импорт жилдээ 1.1-1.2 сая тонн байдаг. Дэлхийн WMP-ийн

импортын бараг хагас хувийг дээрхи 10 орон эзэлдэг. Энэ бүтээгдэхүүний томоохон худалдан авагчид Алжир ордог бөгөөд энэ

бүтээгдэхүүний нөөцийн бараг 10 хувийг худалдан авдаг. 2000 он хүртэл энэ бүтээгдэхүүний шилдэг импортлогч нь Бразил байв.

Зураг4. 2002 оны дэлхийн томоохон экспортлогчид мян.тонн

2002 онд WMP-ийн Бразилийн импорт 96 мянган тонн, Алжирынх 120 мянга байв. Тэрчлэн 2002 оны томоохон импортлогчид Хятад /76

мян.тн/ Малайз / 64 мянга/, Саудын Араб /52 мянга/, Шриланка /50 мянга/ орж байна.

3.2 Түүхий эд

Түүхий эдийн үнэ улирлын чанартайгаас шалтгаалан тодорхой хэлбэлзэлтэй бөгөөд зундаа литр сүүг 180Ґ, цаашид өвлийн улиралд

400Ґ-өөр худалдан авах бөгөөд түүхий эдийн бэлтгэн нийлүүлэгч нартай урт хугацааны гэрээ байгуулан баталгаатай түүхий эд сонгон авна.

Хуурай сүү үйлдвэрлэх үндсэн түүхий эд болох үнээний сүүг хот орчмын нийт фермерүүдийн 47% орчмоос нь байнгын гэрээ байгуулж

нийлүүлнэ. Тоон үзүүлэлт хүснэгтэнд харуулбал: 2004 оны 12-р сарын 7ны улсын мал тооллогын байдлаар:

529

481245

446Шинэ Зеланд

Европ

Австрали

бусад

Page 9: huurai suuniii tusul.pdf

Улаанбаатар хотын ойролцоох сүүний

чиглэлийн үнээний тоо

Хүснэгт1

Салбарын байршил Бүгд Үйлдвэрт сүү

нийлүүлэх үнээ үнээ ферм

1 Хан-Уул дүүрэг 250 11 150

2 Сонгино хайрхан 1980 101 670

3 Баянзүрх 510 38 240

4 Борнуур 400 13 140

5 Батсүмбэр төв аймаг 410 15 260

6 Дархан-Уул 210 16 120

Нийт 3760 194 1580

Тооллогын улсын комиссын дүн мэдээнээс авав.

1 үнээний өдрийн нийт гарц / сааманд/ дунджаар 20 л гэвэл өдөрт 30600л сүү хүлээн авах боломжтой байгаа нь манай үйлдвэрийн хүчин

чадалд хангалттай нөөц юм.

3.2.1 Түүхий эд бэлтгэл, хэтийн төлөв

Манай хуурай сүү үйлдвэрлэх үйлдвэрийн цаашдын зорилт нь 2005 оны 1-р улирлаас Монгол улсын малын удмын сантай хамтран хот

орчмын дүүргүүдийн гэрээт фермерүүдийнхээ үнээг өндөр ашиг шимт үүлдрийн гүн хөлдөөсөн үрээр зохиомлоор хээлтүүлж өвлийн

улиралд сааль авах боломжийг хангах явдал юм. Үүний гол зорилго нь:

1. Жилийн 4 улиралд түүхий эдээр тасралтгүй үйлдвэрлэлээ хангах

2. Малын ашиг шим гарцыг нэмэгдүүлэх

3. Зах зээлийн эрүүл бус гаж үзэгдлийг арилгах: Учир нь өнөөгийн байдлаар үнээнүүд нь байгалийн хэвийн мөчлөгөөрөө туглаж байгаа

нь зуны цагт сүүний илүүдэл гарч үүнээс үүдэн сүү хэрэглэгчиддээ хүрэхээс өмнө гашилж муудах, үнэ нь хэт унах харин өвлийн цагт

хомсдолд орж үнийн хөөрөгдөл үүсэх зэрэг сөрөг үзэгдэл ажиглагдаж байна. Энэ шалтгаанаар өвлийн цагт үндэсний үйлдвэрлэгчид

бараг зогсонги байдалд орж зах зээлийг бүхэлд нь импортын сүү эзэлдэг нь нууц биш.

Page 10: huurai suuniii tusul.pdf

4. Малчдын орлогыг нэмэгдүүлэх: Малчид, фермерүүд маань ч зундаа хэт их сүү сааж ашиг багатай, эрсдэл ихтэй хөдөлмөрлөснөөс

өвөлдөө ахиухан сүү саах сонирхолтой байна. Иймд үржлийн мөчлөгийг зохицуулснаар малчдын орлогыг нэмэгдүүлж өрхийн

амьжиргааг дээшлүүлэхэд ихээхэн хувь нэмэр болно.

5. Монгол улсын малын цөм сүргийн генийн хөгжилд нөлөөлөх: Өмч хувьчлалаар өмнө нь хэвийн ажиллаж байсан саалийн

механикжсан фермүүд үндсэндээ уналтад орж үржил, удмын сангийн асуудал ч мөн орхигдсон бөгөөд үүний үр дагавар нь малын

үүлдэр угсаа чанаргүйжих, ашиг шим буурсан.

зЗураг5. Монгол улсын мал сүргийн бүтэц

3.2.2 Түүхий эдийн эрүүл ахуй, стандартын шаардлага

1. Улсын мал эмнэлгийн газартай хамтран бүх үнээнүүдийг шаардлагатай вакцин паразитийн эсрэг эмчилгээнд байнга хамруулна.

2. Малчид саальчдад саалийн үеийн эрүүл, ахуй малын дэлэнгийн эрүүл ахуй, саалийн сав бидоны эрүүл ахуйн сургалт сурталчилгааг

өөрийн гэрээт малын эмч мал зүйчээр дамжуулан системтэй явуулах түүнд хяналт тавих

Сүүг цаг алдалгүй нийлүүлэх нь сүүг исэх нягтшилд орохоос сэргийлж бүтээгдэхүүний цаашдын чанарт нөлөөлөх гол хүчин зүйл.

3.3 Өрсөлдөгч

3.3.1 Импортын хуурай сүүний тухай

Нийт сүү сүүн бүтээгдэхүүний импортын 25 орчим хувийг эзлэх ойролцоогоор 2100,0 мянган ам.доллартай тэнцэх хуурай сүү нь

нэгэнт манай зах зээлд өөрийн

байр сууриа олж нэвтэрч чадсан бөгөөд тодорхой байнгын хэрэглэгчидтэй болсон. Гэтэл энэхүү импортын барааг зах зээлээс шахах буюу

түүний зах зээл дээрх байр суурийг эзэлнэ гэдэг нь биднээс нөр их хөдөлмөр, бүтээгдэхүүний чанарын дээд зэргийн баталгаа, ажлын өндөр

хариуцлага шаардах нь дамжиггүй.

256.7 1968.9 1792.8

10756.4

10652.9

тэмээ

адуу

үхэр

хонь

ямаа

Page 11: huurai suuniii tusul.pdf

Өнөөгийн байдлаар манай зах зээл дээр худалдаалагдаж буй хуурай сүү нь хуванцар уут, хуванцар сав болон төмөр саванд

савлагдсан, амт үнэр чанарын хувьд импортлогдон ирсэн улсаасаа хамаарч янз бүр байдаг. Үүнийг дагаад зах зээлд борлуулагдаж байгаа

үнэ нь бага зэрэг зөрүүтэй ч ерөнхийдөө 1 кг хуурай сүүний үнэ нь 2800-3600 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Манай улсын онцлогоос

хамаарч сүү сүүн бүтээгдэхүүний үнэ нь улиралаас хамааран нэлээд хэлбэлзлэлтэй байдаг. Хуурай сүүний зах зээл дээрх үнийг хүснэгт 2-д

харуулбал:

Хуурай сүүний монголын зах зээл дээрхи

үнийн судалгаа

Хүснэгт2

Үйлдвэрлэгдсэн орон Савлагаа Тослогийн

хэмжээ (%)

Бөөний үнэ

(1 кг)

Жижиглэнгийн үнэ

(1 кг)

ОХУ 25 кг-ийн бор

цаасан уут

35 3400 3600

ОХУ 25 кг-ийн бор

цаасан уут

25 3000 3500

Финлянд 25 кг-ийн бор

цаасан уут

35 3600 3800

Солонгос 1 кг-ийн гялгар

уут

22 2800 3000

Солонгос 1 кг-ийн гялгар

уут

25 2850 3100

Сингапур 25 кг-ийн бор

цаасан уут

35 3400 3600

Швейцари 25 кг-ийн бор

цаасан уут

35 3600 3800

2005 оны 1-р сарын байдлаар Уланбаатар хотын бөөний худалдааны байгуулагуудад худалдаалагдаж буй үнийг үндэслэв

Page 12: huurai suuniii tusul.pdf

3.3.2 Дотоодын үйлдвэрлэгчдийн тухай

Зөвхөн Улаанбаатар хотын хэмжээнд 23 сүүний үйлдвэр, 115 зайрмагны үйлдвэр ажиллаж байна.Эдгээрээс зөвхөн “Сүү” ХК

өөрийн хуурай сүү үйлдвэрлэлийн цехтэй бөгөөд одоогоор энэ нь ажиллахгүй зогсонги байдалд байгаа. Харин дээр дурдсан бусад

үйлдвэрүүд манай түүхий эд худалдан авалтын гол өрсөлдөгчид юм. Гэвч нөгөөтэйгүүр сүүн бүтээгдэхүүний гол түүхий эд нь хуурай

нунтаг хэлбэрт боловсруулсан сүү учир эдгээр үйлдвэрүүд манай ирээдүйн хэрэглэгчид болно.

4. Үйлдвэрлэлийн төлөвлөгөө, тооцоо

Үйлдвэрийн байр

300 м2-аас багагүй талбай бүхий хотын захад байрлах түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулна. Уг байр нь хүнсний үйлдвэрийн

ажлын байрны стандартын шаардлагад нийцсэн,эрүүл ахуйн шаардлага хангасан үйлдвэрийн үндсэн цех, бэлэн бүтээгдхүүний склад,

түүхий эдийн склад гэсэн үндсэн 3 хэсгээс бүрдэнэ. Ийм шаардлага хангасан байрыг олоход төвөгтэй биш бөгөөд түрээслэн авсан

тохиолдолд зарим засварыг хийж стандартад нийцүүлэх бүрэн боломжтой.

4.1 . Үйлдвэрлэлийн процесс

Үйлдвэрлэлийн технологи

Дэлхийн улс оронд хуурай сүүг үйлдвэрлэдэг 2 технологи байдаг. Үүнд: тоосруулан хатаах, хальсалж хатаах. Энэ 2 арга нь өөр

өөрсдийн давуу болон сул талтай. Манай үйлдвэр тоосруулан хатаах болон үлээлгэн хатаах технологийг хослуулан хэрэглэнэ. Үүнийг

хослуулан хэрэглэхийн давуу тал нь сүүний уусах чанар нь харьцангуй илүү байдаг. Гэхдээ сул тал нь зардал харьцангуй өндөр байдаг.

Гэхдээ манай үйлдвэрийн хувьд импортоор орж ирж байгаа өндөр чанартай бүтээгдэхүүнтэй өрсөлдөх учир чанарыг голлон анхаарч үзэх

зорилготой байгаа билээ.

- Нийлүүлэгчээс ирж буй шингэн сүүг доорх багажнуудын тусламжтай /өөрсдийн сонголтоор/ эрүүл ахуйн шинжилгээгээр оруулж

жинлэж хүлээн авна.

Page 13: huurai suuniii tusul.pdf

зураг 6. лактометр, термометр гэх мэт гар ажиллагаатай сүүний анализатор.

зураг 7. Сүүний нягтшил, уураг, хатуулаг, лактоз тодорхойлогч электрон анализатор.

- Сүүг технологийн дарааллын дагуу бэлтгэж ариутгасны дараа өтгөрүүлэх процесс явагдана. Сүүний чийгийг ууршуулж

өтгөрүүлээд өтгөрүүлсэн сүүг чихэртэй, ариутгасан гэж ялгана. Өтгөрүүлэх ажилбарыг гол төлөв сийрэгжүүлсэн агаартай орчинд нам хэмд

сүүний чийгийг ууршуулах замаар хэрэгжүүлнэ. Сүүг өтгөрүүлэхэд огцом ба давтан өтгөрүүлэх төхөөрөмжийг ашиглана.

Page 14: huurai suuniii tusul.pdf

зураг8. Танк Модель ОМГ 4,0 зураг9. Хөргүүр Модель МКТ-45

Тоног төхөөрөмжийн үзүүлэлт

Хүснэгт3

Модель Багтаамж /хүчин

чадал/

Тоо ширхэг Нэгж үнэ

/ам.доллар/

Нийт өртөг

ОМГ 4,0 4000 л 1 17,0 17 000

МКТ-45 1000л/цаг 2 56,0 112,0

зураг10. Тоосруулан хатаагч

- Өтгөрүүлсэн сүүг 120-160 м/с хурдтайгаар цацах явцад нь халуун агаараар үйлчлэн чийгийг ууршуулна. 1 л сүүнээс

ойролцоогоор 50мкм хэмжээтэй 1500 ширхэг дусал үүсэх ба эдгээр дуслуудын гадаргуугийн нийт талбай дунджаар 100-150 м2 байна.

Халуун агаартай шүргэлцэх явцад сүүний гадаргуугын хэмжээ ихсэж харьцангуй богино хугацаанд чийг уурших нөхцөл бүрдэнэ.Сүүг

хатаах агаарын температур тоосруулан хатаах төхөөрөмжид орох үед 180-2150С гарах үедээ 80-85

0С байхад тохиромжтой.

Page 15: huurai suuniii tusul.pdf

- Тоосруулан хатаасны дараа үлээлгэн хатаах дамжлагад шилжинэ. Тоосруулан хатаасан сүүг чийглэж үрэл хэлбэртэй болгон, үрэл

болон барьцалдсан сүүг 100-110 0С температурт үлээлгэн хатаана. Уг аргаар сүүний үрлийг халуун агаараар үлээлгэн буцлах төлөвт чийгийг

нь ууршуулдаг онцлогтой.

- Хөргөх үе шат . Сүүг хатаасны дараа даруй хөргөх шаардлагатай.

Тоосруулан болон үлээлгэн хатаах аргыг хослуулан үйлдвэрлэсэн хуурай сүүний уусах чанар харьцангуй илүүтэй юм. Хуурай сүүний

төрөл:

- Хуурай хэвийн сүү:

Хатаасан хэвийн сүүг тосгүй, 20 ба 25% тостой байдлаар үйлдвэрлэнэ. Уг сүүний технологийг өмнө өгүүлсэн болно.

- Хурдан уусдаг хуурай сүү:

Тоосруулан хатаасан сүүг зориулалтын төхөөрөмжид оруулан үрэл хэлбэртэй болгон улмаар хатаах ажилбарыг явуулна.Уг

төхөөрөмжийн эхний секцэнд хатаасан сүүг 65-80 градусын температурт үрэл болгон барцалдуулна. Дараагийн секцэнд 100-110

градусын температурт үлээлгэн хатааж улмаар удаах секцэнд 25 градусын температур хүртэл хөргөөд савлана. Хурдан уусдаг сүүг

азотот орчинд савласан нөхцөлд 0-10 градус температурт 12 сар хадгална.

-Огцом уусдаг хуурай сүү:

Харьцангуй их чийгтэй хуурай сүүг үрэл хэлбэртэй болгон гадаргуугын идэвт бодисоор бүрхэж, уг төрлийн бүтээгдэхүүнийг

үйлдвэрлэнэ.Гадаргуугын идэвхт бодисын бэлдмэлээр метарин ба хайлсан тосны хольц эсвэл шар буурцагны фосфатын баяжмал

батосны хольцны аль нэгийг хэрэглэнэ.Сүүг 7-9%-ийн чийгтэй болтол хатаах, үрэл үүсгэх, үрлийг хатаах ажилбарыг хурдан уусдаг

сүүнийхтэй ижил зарчмаар хэрэгжүүлнэ.

Хэвийн ба хурдан уусдаг хуурай сүүний харьцуулсан

үзүүлэлт /тосгүй хуурай сүүний үзүүлэлт /

Хүснэгт4

Үзүүлэлт Хэвийн Хурдан

Ширхэгийн хэмжээ, мкм 20-80 300-500

Чийгшилт, сек >10000 <100

Уусах эрчим, % 60-70 88-96

Уусалтын индекс >8.2 0.2-0.5

Page 16: huurai suuniii tusul.pdf

4.2 Тоног төхөөрөмжийн сонголт, түүний үзүүлэлтүүд

Холбоо тогтоож тоног төхөөрөмжийн талаарх судалгаа хийсэн нийлүүлэгч компаниуд:

Kolding gruppen.Handels-og ingenierfirma A/S 5, Toldbodgade, DK-6000 Kolding, Denmark

“Прогрессивные Технологий”141006,г Мытищи, Московская обл.,Олипийский пр-т., д. 38 стр.5 Тел.:+0007-/095/ 933-60-63,

Факс:007-/095/-933-60-64, email: [email protected]

Niro A/S Gladsaxevej 305, P.O.Box 45 2860 Soeborg Denmark email: [email protected]

А/О “АНГИДРО” Дания, 2860 Копенгаген-Себорг, Остмаркен 8

Тайвань улсын YNB SUPPLY ASIA

Үндсэн тоног төхөөрөмж

Төслийн судалгааны явцад дэлхийн улс орны хуурай сүү үйлдвэрлэгчдийг тоног төхөөөрөмж, түүний сэлбэг хэрэгслээр хангадаг нэлээд

олон үйлдвэртэй танилцаж өөрийн үйлдвэрийн хүчин чадал, зах зээлийн цар хүрээнд тохируулан тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдээс

машины үнэ болон худалдах төлбөрийн нөхцлийг харгалзан үзсэний үндсэн дээр ОХУ-н “Прогрессивные Технологии” хуурай сүү

үйлдвэрлэх тоног төхөөрөмжийг сонголоо.Энэхүү тоног төхөөрөмжийн давуу тал нь:

1. Талбай бага эзэлдэг

2. Хүчин чадал өндөр

3. 10 хүртэлх жилийн лизингийн нөхцлөөр худалдан авч болох зэрэг болно.

Прогрессивные Технологии компани нь нийт 45 оронд бүтээгдэхүүнээ борлуулдаг бөгөөд манай үйлдвэр нь уг компанитай гэрээ

байгуулан уг тоног төхөөрөмжийг 10 жилийн хугацаатай лизингийн нөхцлөөр худалдан авч болох боломжтой юм. Прогрессивные

Технологии компани нь тоног төхөөрөмжөө ашиглалтын явцад холбогдох сэлбэг хэрэгслээр хангадаг төдийгүй үйлдвэрлэл эхлэх 2 сарын

хугацаанд тоног төхөөрөмжин дээр ажиллах ажилчдыг мэргэжилтэн явуулж сургалтанд хамруулдаг зэрэг үйлчилгээ үзүүлдэг ажээ.

Манай үйлдвэрийн үндсэн хөрөнгийн үнийн дүнгийн 98.2%-ийг хуурай сүүний үйлдвэрийн тоног төхөөрөмж эзэлж байна.

а) Хуурай сүүний үйлдвэрийн тоног төхөөрөмж

Page 17: huurai suuniii tusul.pdf

зураг11. Тос ялгагч зураг12. Жигдрүүлэгч зураг13. Сүү ариутгагч

Тоног төхөөрөмжийн үзүүлэлт

Хүснэгт 5

Модель Багтаамж /хүчин

чадал/

Тоо ширхэг Нэгж үнэ

/ам.доллар/

Нийт өртөг

Ж5-ОХ2-С 10000 л/цаг 1 17 000 17 000

МКТ-45 1000л/цаг 2 56 000 112 000

Үндсэн хөрөнгийн үнэ /мян.төг /

хүснэгт6

Тоног төхөөрөмжийн нэр Тоо

ширхэг Үнэ$ Нийт

Үнэ

(Төгрөгөөр)

Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж

1 Түүхий эд хүлээн авагч 1 17,0 17 ,0 20 740, 0

2 Пянзан хөргөгч, халаагч 2 56,0 112 ,0 136 640, 0

3 Өгөлт тохируулагч 1 25,0 25 ,0 30 500, 0

4 Жигдрүүлэгч 2 15,8 31 ,6 38 552, 0

5 Ууршуулагч 4 15,2 60 ,8 74 176, 0

6 Сеператор 2 37,0 74 ,0 90 280, 0

Page 18: huurai suuniii tusul.pdf

7 Тоосруулан хатаагч 1 375,0 375 ,0 457 500, 0

8 Савлагааны автомат 1 24,0 24 ,0 29 280, 0

9 Танк 4 3,5 14 ,0 17 080, 0

10 Бусад 1 27,477 27 ,477 33 521, 94

11 Цистерн /автомашин/ 1 12 000, 0

Нийт 760 ,877 949 270, 0

Үйлдвэрлэлийн бус тоног төхөөрөмж

1 Борлуулалтын автомашин 1 3 000, 0

2 Компьютер 2 1 000, 0

3 Принтер 1 380, 0

4 Бусад 750, 0

Нийт 5 130, 0

Нийт үндсэн хөрөнгө 954 400, 0

Элэгдэл байгуулах жилийн хувьд сүүний үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж болон автомашиныг 10 жилээр, компьютер, принтер,

бусад тоног төхөөрхөмжийг 5 жилээр тооцсон болно. Элэгдлийн шулуун шугамын аргаар байгуулсан.

Page 19: huurai suuniii tusul.pdf

зураг 14. тоног төхөөрөмжийн ерөнхий байдал

Уг тоног төхөөрөмж цагт 3200 л сүү боловсруулан,400 кг тослогтой болон тослоггүй хуурай сүү үйлдвэрлэх хүчин чадалтай. Бөөний

хэрэглэгчдэд зориулсан 25 кг-ийн ууттай сүүг цагт 16 ширхэгийг, 1 кг-ийн ууттай сүүг 400 ширхэгийг савлан

бэлэн бүтээгдэхүүн болгох хүчин чадалтай.Үйлдвэрлэл жилд 5 сар нийт 130 өдөр, өдөрт 16 цаг ажиллах ба дараах хэмжээтэй хуурай сүү

үйлдвэрлэнэ.

4.3 Хүний нөөцийн судалгаа

Ажлын цаг

4 ажилчин 2 ээлжээр үйлдвэрлэл явуулна. 1 ажилчин өдөрт 8 цаг ажиллана. Үйлдвэрт өдөрт нийт 16 цаг ажиллана. Сарын 26 ажлын

өдөртэй. Сүүний үйлдвэрийн түүхий эдийн хангамж нь улирлын чанартай болохыг дээр өгүүлсэн. Энэ байдалд тохируулан үйлдвэр

байгуулагдсан эхний 2 жилдээ 5,6,7,8,9-р сард үйлдвэрлэл явуулан үлдсэн 7 сард хуурай сүү үйлдвэрлэхгүй, харин борлуулалтыг жилийн 12

Page 20: huurai suuniii tusul.pdf

сард явуулахаар тооцсон. Мэргэжлийн ажилчидаа үйлдвэр ажиллахгүй 7 сард сарын цалингийн 50%-иар цалинжуулна. 2 манаач 2 ээлжээр

ажиллана. Нийт 12 ажилтантай.

Жилийн цалингийн тооцоо

Хүснэгт7

Ажиллах сард/мян.төг/ Ажиллахгүй сард/мян.төг/

1 Албан тушаал тоо цалин нийт тоо цалин нийт

2 Дарга 1 220, 0 220, 0 1 220, 0 220, 0

3 Ерөнхий нябо 1 150, 0 150, 0 1 150, 0 150, 0

4 Нярав 1 120, 0 120, 0 1 120, 0 120, 0

5 Борлуулалтын менежер 1 120, 0 120, 0 1 120, 0 120, 0

6 Жолооч 2 90, 0 180, 0 1 90, 0 90, 0

7 Сүүний технологич 2 120, 0 240, 0 2 60, 0 120, 0

8 Ажилчин 2 80, 0 160, 0 2 40, 0 80, 0

9 Манаач 2 60, 0 120, 0 2 60, 0 120, 0

Нийт 12 1 310, 0 11 1 020, 0

Сүүний үйлдвэрлэлд ажиллах 4 ажилтны 2 нь сүүний технологич, 2 нь хүнсний шаталсан сургалттай сургалт үйлдвэрлэлийн төвийг

сүүний чиглэлээр төгссөн мэргэжлийн ажилтан байна.

Манай орны хувьд хүнсний технологич мэргэжлээр жилд 50-60 оюутан ШУТИС-иар бэлтгэгдэн гарч байна. Хүнсний шаталсан сургалттай

сургалт үйлдвэрлэлийн төвийг сүүний чиглэлээр 1990 оноос өмнө 80-100, 1990 оноос хойш жилд 20-30 мэргэжлийн ажилтан төгсгөж

байна. Манай үйлдвэрийн хувьд мэргэжлийн боловсон хүчний нөөц хангалттай.

Түүхий эд татах цистернийг жолоодох жолооч С ангиллын, борлуулалтын 2.5 тонны ачааны машиныг В ангиллын зохих дадлага

туршлагатай мэргэжлийн жолооч нар байна.

Борлуулалтын менежер нь нягтлан бодох бүртгэлийн зохих мэдлэгтэй, өмнө нь хүнсний барааны борлуулалт хийж байсан зохих

туршлагатай хүн байна.

4.4 Үйлдвэрлэлийн тооцоо

Page 21: huurai suuniii tusul.pdf

Жилд шаардагдах түүхий эд

Хүснэгт6

Зардлын ангилал Дүн

Шаардагдах түүхий эд /литр/ 3,818,886

Үйлдвэрлэлийн хэвийн хорогдол /0.5%/ 19094.43

Үйлдвэрлэлд орох түүхий эд /литр/ 3,799,887

Түүхий эдийн үнэ /үйлдвэр нөхцөлөөр//Ґ/ 180

Жилд шаардагдах түүхий эдийн үнэ /Ґ/ 687,399,558

Түүхий эдийн зардлыг нийт зах зээлийн 35%-ийг эзлэх төлөвлөгөөтэйгээр тооцоолсон. Үүнд жилд манай үйлдвэр 471450 кг хуурай

сүү үйлдвэрлэх бөгөөд хэрэв 1 кг хуурай сүүг хийхэд 8,06 л шингэн сүү шаардлагатай гэж үзвэл 471450кг хуурай сүүнд 3,818,886 л сүү

орох ба үйлдвэрлэлийн явцад 0,5%-ийн хэвийн хорогдол гарна гэж тооцоолоход хорогдол нь 19094,43 л сүү болох юм. Цэвэр үйлдвэрлэлд

орох шингэн сүүг олохдоо нийт шаардлагатай сүүнээс хэвийн хорогдлоо хасаад жилд 3,799,887 л сүү болно. Манай үйлдвэр эхний 2 жилдээ

5,6,7,8,9-р сард буюу сүү хамгийн хямд байхад явагдах учир литр сүүг 180₮ байхаар тооцоолсон ба жилд түүхий эдэд 687,399,558₮

зарцуулагдана.

4.4.2 Бүтээгдэхүүний өртөг

Өртөг зардлын тооцоо /мян.төг/

Хүснэгт7

Page 22: huurai suuniii tusul.pdf

Хүснэгт 7 -д үйлдвэрлэсэн

бүтээгдэхүүний өртгийн тооцооллыг

харуулж байна. Энэ тооцоололд

бүтээгдэхүүн үйдвэрлэхэд орж байгаа

хувьсах ба тогтмол зардлууд орж

байна. Шууд хөдөлмөрийн зардалд

үйлдвэрийн 4 ажилтны цалин, НДШ-

ийн зардал, шууд материалын зардалд

үйлдвэрлэлд шаардагдах шингэн

сүүний үнэ, савлах материалын үнэ,

үйлдвэрлэлийн нэмэгдэл зардалд

үйлдвэрлэлд хэрэглэгдэх уур ус

дулаан, эрчим хүч, үйлдвэрийн

талбайн түрээсийн зардал, түүхий

эдийг татах цистерний шатахуун,

үйлдвэрийн тоног төхөөрөмжийн

элэгдэл, засвар үйлчилгээний зэрэг

зардлууд орж тооцогдож байна.

4.5. Сав баглаа боодол

Тайвань улсын YNB SUPPLY ASIA компаниас нийлүүлэх GTL-30 ба GTL-60 савлагч машиныг сонгон авч үйлвэрлэлдээ ашиглах ба уг

машин нь доорх үзүүлэлттэй болно.

- Нэг удаа хэвлэхдээ 7 хүртэлх төрлийн өнгөний сонголлттой

- 500 гр багтаамж бүхий цаасан хайрцаг. Хэмжээ нь 480х320х320 мм

- 1000 гр багтаамж бүхий цаасан хайрцаг

- 1 цагт 500 ширхэгийг савлана 210 000 ш-г 20тн-ы контейнерт ачих боломжтой.

Уг төхөөрөмжийг FOB нөхцлөөр тус компаний Шанхай хот дахь салбараас худалдан авна.

Зардлын ангилал

Ажиллах 5

сард

Ажиллах-гүй 7

сард Нийт

1

Цалингийн зардал (үйлдвэрийн 4

ажилтан) 2 000, 0 1 400 ,0 3 400, 0

2 НДШ-ийн зардал 380 ,0 266, 0 646, 0

3 Засвар үйлчилгээний зардал 480, 0

4 Түрээсийн зардал (80%) 5 760, 0

5 Дулаан уур усны зардал (80%) 1 843, 2

6 Цэвэр усны зардал (80%) 387, 6

7 Эрчим хүчний зардал (95%) 9 085, 159

8

Элэгдлийн зардал (Үйлдвэрийн ТТ,

цистерний элэгдэл) 94 027, 0

9 Савлагааны материалын зардал 33 001, 5

10 Шатахууны зардал (60%) 5 781, 6

11

Түүхий эдийн материалын зардал (1 л сүү

180Ґ, 0,5%-ийн хэвийн хорогдол) 687 399, 558

12 Нийт өртөг 841 811, 617

13 Жилд үйлдвэрлэх хуурай сүү (кг) 471, 45

14 Нэгжийн өртөг (Ґ) 1,78558

Page 23: huurai suuniii tusul.pdf

зураг15. Бөөний савлагч зураг16. жижиглэнгээр савлах

Бүтээгдэхүүний нэр төрөл

Үйлдвэр нь тослогийн хэмжээнээс хамааран 5%, 25%, 35% гэсэн 3 төрлийн хуурай сүү үйлдвэрлэнэ. Нэр төрлөөс хамаарч 1 кг-ийг нь

дунджаар 2600- төгрөгөөр зах зээлд нийлүүлнэ.

5. Санхүүгийн төлөвлөгөө

Уг хуурай сүүний үйлдвэрийг байгуулахад шаардагдах хөрөнгийн болон санхүүжүүлтийн эх үүсвэрийн хэмжээг хүснэгт 8-аас харна

уу. Үүнд 35 сая Ґ-ний мөнгөн хөрөнгөөр өдөр тутмын зардалд тухайлбал шатахуун тослох мартериал зэргийг худалдан авахад хэрэглэнэ. 5

сая төгрөгний түүхий эдээр үйлдвэрлэлээ эхлэн явуулна. Тоног төхөөрөмжийн үнийн дүнгийн 20%-ийг бэлнээр төлж, үлдсэн төлбөрийг 10

жилийн хугацаанд жилийн 3%-ийн хүүгийн хамт жилд 1 удаа төлөх нөхцлөөр авна. Шаардагдах 250 орчим сая төгрөгийг хувь нийлүүлсэн

хөрөнгөөр санхүүжүүлнэ.

5.1 Эхлэлтийн баланс

Үйлдвэрийн эхлэлтийн баланс /мян төг/

Хүснэгт8

Page 24: huurai suuniii tusul.pdf

А.ХӨРӨНГӨ Б.ӨР ТӨЛБӨР БА ЭЗЭМШИГЧДИЙН ӨМЧ

1.Эргэлтийн хөрөнгө 3.Урт хугацаат өр төлбөр

Мөнгө 35.000.0 Лизингийн өр төлбөр 742.616.0

Түүхий эд 5.000.0

Сав баглаа боодол 1.500.0

Эргэлтийн хөрөнгийн дүн 41.500.0 Өр төлбөрийн нийт дүн 742.616.0

2.Эргэлтийн бус хөрөнгө 4.Эзэмшигчдийн өмч

Машин тоног төхөөрөмж 954.400.0 Хувь нийлүүлсэн хөрөнгө 253.284.0

Эргэлтийн бус хөрөнгийн дүн 954.400.0 Эзэмшигчдийн өмчийн дүн 253.284.0

Нийт хөрөнгийн дүн 995.900.0 Өр төлбөр ба эзэмшигчийн өмчийн

дүн 995.900.0

5.2 Орлого зарлагын төлөвлөгөө

Орлого үр дүнгийн тооцоо

Хүснэгт9

Нийт/мян.төг/

1 Борлуулалт 1 225 770, 0

НӨАТ-ын зардал 183 865 ,5

2 Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртөг 841 811 ,617

3 Нийт ашиг 200 092, 883

4 Үйл ажиллагааны зардал 22 451, 566

Цалин (БУ-ын ажилтан нарт) 10 027, 5

НДШ (БУ-ын ажилтан нарт) 2 340 ,8

Түрээсийн зардал (контор, агуулах) 1 440 ,0

Дулаан уур ус (үйлдвэрлэлийн бус) 460 ,8

Цэвэр усны зардал (үйлдвэрлэлийн бус) 96 ,9

Page 25: huurai suuniii tusul.pdf

Эрчим хүчний зардал (үйлдвэрлэлийн бус) 478, 166

Албан томилолтын зардал 1 440 ,0

Үндсэн хөрөнгийн элэгдэл (үйлдвэрлэлийн бус) 513, 0

Зар сурталчилгааны зардал 1 800, 0

Шатахууны зардал 3 854 ,4

5 Үйл ажиллагааны ашиг 177 641 ,316

6 Үйл ажиллагааны бус зардал 96 540, 08

Лизингийн үндсэн төлбөр 74 261, 6

Лизингийн хүүгийн төлбөр 22 278 ,48

7 Татвар төлөхийн өмнөх ашиг 81 101, 236

8 ОАТ-ын зардал (30%) 24 330 ,371

9 Цэвэр ашиг 56 770 ,866

Хүснэгт 9-д үйлдвэрийн эхний жилийн орлого үр дүнгийн тоцоог харуулсан байна. Эхний жилд 471450 кг-ийг үйлдвэрлэх ба 1 кг хуурай

сүүг 2600₮-өөр борлуулах бөгөөд борлуулалтын үнэнд НӨТ орсон байна.

БО-оос НӨАТ болох 183 865 ,5мян төгрөгийг хасаад гарсан дүнгээс нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртөг болох 841811,617мян төгрөгийг

хасаад үйлдвэрийн нийт ашиг гарна. Үйлдвэрийн нийт ашгаас борлуулалт удирдлагын зардал болох шууд бус хөдөлмөрийн зардал, шууд

бус материалын зардал, болон энэ хэсэгт хамаарагдах бусад зардлыг хасахад үйл ажиллагааны ашиг нь 177641,316 мян төгрөг болж байна.

Үйл ажиллагааны ашгаас үйл ажиллагааны бус зардал болох лизингийн үндсэн ба хүүгийн зардлыг хасаад татвар төлөхийн өмнөх ашиг нь

81 101, 236 мян төгрөг болж байна.

Манай үйлдвэрийн борлуулалтын хэмжээ 100 сая төгрөгөөс дээш байгаа тул ААНБОАТ-ын тухай хуульд заасны дагуу орлогын татвар

30% төлөх бөгөөд ТТӨА-аас 30%-иар ОАТ-ыг тооцоолоход 24 330 ,371 мян төгрөг болж байгаа юм. Ингээд ТТӨА-аас ОАТ-ын зардлыг

хасаад жилийн цэвэр ашиг 56 770 ,866 мян төгрөг болж байна.

5.3 Мөнгөн орлого ба төлбөрийн төлөвлөгөө

Борлуулалтын тооцоо / Дотоодын зах зээлийн 35 хувийг эзлэхээр тооцов/. Хуурай сүүний худалдаалах үнэ 1кг нь 2600Ґ байгаа нь манай

орны зах зээл дээр худалдаалж байгаа сүүнүүдийн үнэтэй харьцуулахад харьцангуй хямд үнэ юм.

Page 26: huurai suuniii tusul.pdf

Жилийн борлуулалтын хэмжээ / мян.төг/

Хүснэгт10

Жилд

Зах зээлийн 35 хувийг эзлэх үед 471,450 кг

Борлуулалтын үнэ Ґ-өөр 2,600

Нийт борлуулалт Ґ-өөр 1,225,770,0

Лизингээрх тоног төхөөрөмжийн төлбөр /мян.төг/

Хүснэгт11

1 дэх жил 2 дэх жил 3 дэх жил 4 дэх жил 5 дэх жил 6 дэх жил

Үндсэн төлбөр 74261,6 74261,6 74261,6 74261,6 74261,6 74261,6

Хүүгийн төлбөр 3% 22278,48 200506,32 178227,84 155949,36 133670,88 111392,4

Жилд төлөх) 96540,08 94312,232 92084,384 89856,536 87628,688 854008,4

7 дэх жил 8 дэх жил 9 дэх жил 10 дэх жил Нийт

Үндсэн төлбөр 74261,6 74261,6 74261,6 74261,6 742616,0

Хүүгийн төлбөр 3% 8911,392 6683,544 4455,696 2227,848 122531,64

Жилд төлөх) 83172,992 80945,144 78717,296 76489,448

Нийт 865147,64

Лизингийн гэрээгээр авч ашиглах тоног төхөөрөмжийн хувьд:

- Түрээслэгч нь лизингийн урьдчилгаа төлбөр болох нийт үнийн дүнгийн 20 хувийг гэрээ хүчин төгөлдөр болж тоног

төхөөрөмж худалдан авахын өмнө худалдагч талд шилжүүлнэ.

- Лизингийн эцсийн хугацаа 10 жил ба уг хугацаанд нэг жилийн хүүгийн хэмжээ 3 хувь байна.

- Төлбөрийг үндсэн төлбөр хүүгийн хамт жилд нэг удаа төлнө.

- Дээрх бүх нөхцлийг биелүүлснээр лизингийн тоног төхөөрөмж нь түрээслэгчийн өмчлөлд шилжинэ.

Лизингийг анх авахдаа 600000Ґ-ний зардал гаргаж, жил бүр 3%-ийн хүү төлнө.

Page 27: huurai suuniii tusul.pdf

5.4 Үр ашгийн шинжилгээ

Хөрөнгө оруулалтын төслийн үнэлгээ

Хүснэгт12

Анхны хөрөнгө оруулалтын эргэн төлөгдөх хугацаа 4.3 жил

Ашгийн норм 5,02

Капиталын өртөг

Лизингийн өртөг 16,50%

Хувь нийлүүлсэн хөрөнгийн өртөг 9,90%

Капитал дахь лизингийн төлбөрийн эзлэх хувь 75,25%

Капитал дахь хувь нийлүүлсэн хөрөнгийн эзлэх хувь 24,75%

Капиталын нийт өртөг 14,88%

Бүтээгдэхүүний өртөг 1785.58 Ґ

Борлуулах үнэ 2600 Ґ

Ашгийн хувь 31,30%

Цэвэр ашгийн 50%-тай тэнцэх хэмжээний хуримтлагдсан ашиг хувь нийлүүлэгчдэд олгоно гэж тооцоолсон. Капиталын нийт өртөг 14.88%

нь ашгийн хувь 31.3%-иас бага учир хөрөнгө оруулалт ашигтай.

6. Эрсдлийн судалгаа

Гадаад эрсдэл

Гадаад эрсдэл нь Үнэ бүрдэлт, Татвар оноолт, байгалийн гамшиг, Түүхий эдийн үнэ өртөг нэмэгдэх, өрсөлдөөн хурцдах зэргээс

тогтдог.

Манай үйлдвэрийн хувьд үхэр сүрэг ган, зуд, цаг уурын эрс өөрчлөлтөд өртөх, халдварт өвчин гэх мэт нь нэлээд нөлөөлөлтэй.

Манай үйлдвэрийн хувьд цаашид дээрх биднээс шууд бус хамааралтай эрсдлүүдийг урьдчилан тооцоолж түүнээс зайлсхийх

эрсдлийн хувийг бууруулах арга хэмжээг цаг тухайд нь авч байх болно. Түүхий эдийн хангамжтай холбоотой

Page 28: huurai suuniii tusul.pdf

эрсдлээс сэргийлэх нэг арга зам нь өөрийн түүхий эдийн бааз үхэр сүргийн фермийн аж ахуйг байгуулан ажиллах болно. Энэхүү төслийг

хэрэгжүүлэгч нь уг фермийн аж ахуйг байгуулах талаар цаашдын стратеги төлөвлөгөөндөө тусгах хэрэгтэй.

6.2 Дотоод эрсдэл

Энэ төрлийн эрсдэлд:техник эрсдэл, эрхзүйн эрсдэл, даатгалын эрсдэл

эд хөрөнгийн шууд хохирол / тоног төхөөрөмж, материал түүхий эд, тээврийн хэрэгслийн осол/, Шууд бус хохирол / түрээсийн үнийн

өсөлт, тоног төхөөрөмжинд өөрчлөлт оруулсны зардал/, ажиллагсад / осол гэмтлийн зардал, ажилчдыг сольж өөрчилснөөс гарах зардал/

зэрэг эрсдлүүд тус тус хамаарах ба уг үйлдвэрийн төсөлд хамгийн ихээр нөлөөлөхүйц эрсдэл нь даатгалын эрсдэл юм. Иймд байнгын

тогтвортой ажиллагаатай даатгалын компанитай хамтран ажиллавал зохино.

Дүгнэлт

Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед манай улс сүүн бүтээгдэхүүнээ дотооддоо төвлөрсөн байдлаар боловсруулж бүх

хэрэгцээгээ хангаж чаддаг байсан бол одоо манайх жилдээ 8064 мянга орчим ам.долларын сүү сүүн бүтээгдэхүүн импортоор хэрэглэж

байна. Энэ импортын 25 орчим хувийг хуурай сүү эзэлж байгаа нь энэ зах зээлд өргөн боломж байгааг харуулж байна.

Өнөөгийн байдлаар манай зах зээл дээр худалдаалагдаж буй хуурай сүү нь хуванцар уут, хуванцар сав болон төмөр саванд

савлагдсан, амт үнэр чанарын хувьд импортлогдон ирсэн улсаасаа хамаарч янз бүр байдаг. Үүнийг дагаад зах зээлд борлуулагдаж байгаа

үнэ нь бага зэрэг зөрүүтэй ч ерөнхийдөө 1 кг хуурай сүүний үнэ нь 2800-3400 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна.

Манай үйлдвэр монгол улсынхаа зах зээлийн 35 хувийг хангах бүрэн боломжтой бөгөөд цаашид ч борлуулалтаа өсгөн гадаад зах

зээл дээр гарах бүрэн боломжтой юм.

Манай үйлдвэрийн тоног төхөөрөмж цагт 3200 л сүү боловсруулан,400 кг тослогтой болон тослоггүй хуурай сүү үйлдвэрлэх хүчин

чадалтай. Бөөний хэрэглэгчдэд зориулсан 25 кг-ийн ууттай сүүг цагт 16 ширхэгийг, 1 кг-ийн ууттай сүүг 400 ширхэгийг савлан бэлэн

бүтээгдхүүн болгох хүчин чадалтай.Үйлдвэрлэл жилд 5 сар нийт 130 өдөр, өдөрт 16 цаг ажиллах ба дараах хэмжээтэй хуурай сүү

үйлдвэрлэнэ.

Уг хуурай сүүний үйлдвэрийг байгуулахад шаардагдах хөрөнгийн болон санхүүжүүлтийн эх үүсвэрийн хэмжээг хүснэгт -ээс харна уу.

Үүнд 35 сая Ґ-ний мөнгөн хөрөнгөөр өдөр тутмын зардалд тухайлбал шатахуун тослох мартериал зэргийг худалдан авахад хэрэглэнэ. 5 сая

төгрөгний түүхий эдээр үйлдвэрлэлээ эхлэн явуулна. Тоног төхөөрөмжийн үнийн дүнгийн 20%-ийг бэлнээр төлж, үлдсэн төлбөрийг 10

жилийн хугацаанд жилийн 3%-ийн хүүгийн хамт жилд 1 удаа төлөх нөхцлөөр авна. Шаардагдах 250 орчим сая төгрөгийг хувь нийлүүлсэн

хөрөнгөөр санхүүжүүлнэ.

Төслийн эргэн төлөгдөх хугацаа 4 жил орчим ба цаашид эдийн засгийн үр ашигтай ажиллах бүрэн боломжтой юм.