2
Ши Жиньпин “Цөм” удирдагч боллоо ISIS-аас болж салж, хагацсан хүмүүс Францаас шалтгаалан Их Британид цахилгааны үнэ өснө "Цөм" удирдагчийн статус нь Ши Жиньпинийг Жян Земин, Ху Жинтао нараас ч хүчирхэг хүн болгож өгнө. >10 ISIS-ийн сүүлчийн гол түшиц Мосулыг Ирак эзэлмэгц тарж бутарсан хүмүүсийн тоо 750 мянгад хүрч болзошгүй. >10 Их Британи цахилгааны импортоо хязгаарлах, эсвэл цахилгааны үнийг ихэсгэх хоёрын аль нэгийг сонгохоос аргагүй. >10 В.Путин "Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трампыг Москва дэмжиж байгаа мэтээр ярьж, бичиж байгааг нь утгагүй явдал” гэжээ. байгааг халхавчилж, анхаарлыг сарниулах гэсэн оролдлого гэж нэрлэв. Тэрбээр “Зохиомол үлгэр домог мэт асуудал, түгшүүрийг хэнээрхэл гэхээс өөрөөр нэрлэж чадахгүй нь. Тэдний нэг нь одоогийн Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой. Орос улс Америкийн ард түмний сонголтод нөлөөлж чадна гэж хэн нэг нь үнэхээр бодож байгаа гэж үү? Америк ямар нэг гадил жимсны бүгд найрамдах улс юм уу? Америк бол их гүрэн. Би буруу хэлсэн бол засаарай” хэмээхэд зочдын зарим нь инээх сонсогдов. Дэлхий ертөнцийн байдлыг Путин бүрхэг бурангуй гэж дүгнээд АНУ-ыг шүүмжлэхээ үргэлжлүүлж, Вашингтон өөрийгөө хүйтэн дайнд ялагч мэтээр бодсоноос нөлөөгөө бататган онцгой эрхтэй гэж зарлах болсон гэв. Ноён Путин цааш нь ярихдаа “Америкчууд дэлхий нийтийн байгууллагуудыг бий болгож, сайжруулахын оронд өөрийн бүтцийн үйл ажиллагаа, журам, зохицуулалтыг бусдад тулгах оролдлого хийж байна. Тэд даяарчлалын замыг сонгон авсан нь зөвхөн өөртөө болон цөөнхийн аюулгүй байдлыг хангах зорилготой болохоос нийтэд хамаатай бус” гэжээ. Тэрбээр Америк өөрийн ашиг сонирхолд нийцүүлэн, дур зоргоор улс төрийн эдийн засгийн журмыг өөрчилж байна гэж шүүмжлэв. Оросын Ерөнхийлөгч өрнөдийн орнууд Украйны асуудлаар Москвагийн эсрэг хориг арга хэмжээ авсан нь эдийн засгийн дарамт, шахалтаас өөр юу ч биш гэж буруутгасан байна. Түүний хэлснээр АНУ болон өрнөдийн улсууд Дэлхийн худалдааны байгууллагын үйл ажиллагааг хаан, боож өөрсдийн үндэстэн дамнасан корпорациудын эрх ашгийг хамгаалсан худалдааны эвсэл болгон хувиргаж байгаа аж. Ноён Путин “Бүх тивийн ард иргэд ирээдүйг ямар нэг бүрхэг зүйл гэж төсөөлж байгаа. Тэдэнд ирээдүй гэрэл гэгээгүй, урам зориггүй, аймшигтай гэж харагдаж байна” хэмээн өгүүлсэн юм. Түүний үгээр бол Оросын онгоцууд Алеппог сүүлийн ес хоног бөмбөгдөөгүй гэнэ. “Алеппод ямар сонголт байна вэ? Алан хядагчдын энэхүү үүр уурхайг орхих. Эсвэл энгийн номхон оршин суугчдын дунд хамгийн бага хохиролтойгоор уг үүр уурхайг устгах явдал” гэж Путин тэмдэглэв. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Америкийн тал Ирак, Ливи, Сири улсуудад явуулсан цэргийн ажиллагааныхаа үеэр олон улсын хууль журмыг хөсөрдүүлсэн талаар хэлсэн үгэндээ дурдсан юм. Тэрбээр Орос улс дээрхээс ялгаатай нь хууль ёсны Засгийн газрын урилгаар Сирид цэргийн ажиллагаа явуулж буйг дурджээ. Мөн НҮБ-ын шүүн таслах үүргийг дэлхий нийтэд бэхжүүлэхийн чухлыг онцоллоо. В.Путин: Америк ямар нэг гадилын бүгд найрамдах улс юм уу Шон Доннан, Дэвид Линч Америкийн холбооны мөрдөх товчоо Ерөнхийлөгчид нэр дэвшигч Хиллари Клинтоны сонгуулийн сурталчилгаанд сөрөг нөлөө үзүүлэхүйц мэдээ- лэл хийлээ. Санал хураалт эхлэхэд 11 хоног үлдээд байхад тус товчооны захирал Жеймс Коми Клинтоны хувийн и-мэйлийн талаар шинэ мөрдөн байцаалт явуулах болсноо зарласан юм. Тэрбээр Конгрессийн гишүүдэд илгээсэн албан захидалдаа долдугаар сард хаагдсан Хилла- ритай холбоотой хэргээс тусдаа мөрдөн байцаалтад хамаатай урьд нь мэдэгдээгүй баримтууд илэрснийг дурджээ. Холбооны мөрдөх товчооны мөрдөн байцаагчид одоохондоо шинэ материалын ач холбогдол болон нотолгоо гаргахад хэр хугацаа орохыг мэдэхгүй байгаа гэнэ. Комийн бичсэнээр санамсаргүй үйл явдал арваннэгдүгээр сарын 8-нд болох сонгуулийн өмнөхөн сонгогчдын санаа бодлыг эргүүлж болзошгүй байгаа аж. Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп ноён Комиг хурцаар шүүмжилдэг. Гэвч Нью Хэмпширт дэм- жигчидтэйгээ уулзахдаа Холбооны мөрдөх товчооны шийдвэрийг зарлахад хүмүүс алга ташин хүлээн авчээ. Тэрбээр “Холбооны мөрдөх товчоо болон Хууль зүйн яам аймшигтай алдаа хийснээ засах зориг гаргасныг маш ихээр хүндэтгэж байна. Америкийн ард иргэд шударга ёсыг ноцтой зөрчсөн үйлдэл гарсныг ойлгож байсан. Харин одоо энэ бүхнийг засах болсонд хүн бүрт Сара О’Коннор, Жейн Крофт Uber-ийн жолооч нар Их Британийн шүүхэд зарга үүсгэн, маш чухал ялалт байгууллаа. Тэднийг доод түвшний цалинтай, баярын өдрүүдэд хөлс авдаг “ажилтан” хэмээн хүлээн зөв- шөөрсөн шийдвэр гаргажээ. Энэ бол Британийн шүүхээс аппликейшнээр дамжуулан бие даан ажлаа олдог, аль нэг тусдаа компанид бүртгэлгүй хүмүүсийг түр бизнесийн хүрээнд ажилтан хэмээн зөвшөөрсөн анх тохиол- дол юм. Уг шийдвэр технилогид тулгуурлан сүлжээний платфор- моор дамжуулан ашиг олдог бизнес загварын тухай асуудлыг гаргаж тавив. Ийм загварын хүрээнд ажилтан өөрөө ажил эрхлэх зардал гаргалгүйгээр аппликейшн ашиглаж, хэрэг- лэгчтэй холбогдоно. Шүүхийн шийдвэр Uber-ийн хоёр жолоо- чийн мэдүүлсэн гомдлоос үүдэлтэй юм байна. Шүүгч Энтони Снелсон Uber компани жолооч нарыг хувиараа хөдөлмөр эрхлэгч хэмээн нотолсныг эрс шүүмжилжээ. Тэрбээр шийд- вэртээ “Лондон дахь Uber-ийн нэгдсэн платформоор холбогдсон 30 мянган жижиг бизнес эрхлэгч байгаа нь бидний бодлоор жижиг хэрэг бус” гэж бичсэн байна. Leigh Day хэмээх хуулийн фирмийн өмгөөлөгч Найжел МкКей энэ хэрэгт жолооч нарыг төлөөлсөн бөгөөд шүүхийн шийдвэрийг “эргэлт хийсэн” хэмээн дүгнэжээ. Их Британид Uber-ийн нийт 40 мянган жолооч Холбооны мөрдөх товчоо сонгуульд нөлөөлөх нь Британийн шүүх Uber-ийн жолооч нарыг ажилтнаар тооцов 1 Тэрбээр Оросын Хар тэнгисийн эрэг дэх Сочи хотод болдог “Валдайн клуб” хэмээх жил бүрийн уулзалт дээр энэ талаар ярилаа. Путин Америкийн их гүрний дээрэнгүй үзэл гэгчийн тухай улиг болоод буй үгсээ давтаж, сүүлийн 25 жилд Вашингтон хүч хэрэглэх бодлогыг буруу ашигласан хэмээн шүүмжлэв. Зөвлөлт холбоот улс задран унасны дараа хүйтэн дайн төгсгөл болсон. Гэвч 25 жилийн хугацаанд дэлхий ертөнц эмх замбараагүй байдалд орсон хэмээн тайлбарлажээ. Гэхдээ Оросын төрийн тэргүүн сүүлийн сард 1980-аад оноос хойш хамгийн их хурцдаад буй Орос-Америкийн сөргөлдөөнийг намжаах асуудлаар шинэ зүйл санал болгосонгүй. Тэрбээр өрнөдийн орнууд Оросыг цэрэг зэвсгээр заналхийлж байна хэмээн буруутгаж байгаа нь хуурамч нотолгоо бөгөөд зэр зэвсэгт зарцуулах хөрөнгөө нэмэгдүүлж, зэвсэглэлийн үйлдвэрлэлээс ашиг олох гэсэн далд санаа мөн гэжээ. Хоёр талын харилцаа нэн хурцдаж байгаа өнөө үед Америкийн албаныхан саяхан Москваг АНУ-ын сонгуулийн үйл явцад шууд хөндлөнгөөс оролцож байгаа мэтээр буруутгасан нь урьд хожид үзэгдээгүй явдал болов. Тухайлбал, Ардчилсан нам болон тус намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Хиллари Клинтоны и-мэйлүүдийг хакердсан гэж мэдэгдсэн. Ноён Путин уг явдлыг АНУ-ын хоёр нэр дэвшигч хоёулаа сонгогчдын бодит хүсэл эрмэлзэлд нийцэж чадахгүй BBM© BBM© BBM© Холбооны мөрдөх товчооны гурван зүйлтэй захидлыг Конгрессын нийтийн танхим болон сенатын гол байнгын хороодын дарга нарын нэр дээр хаяглан ирүүлсэн аж. Үүний дотор тагнуулын болон хууль зүйн байнгын хороод багтсан байна. Бүгд найрамдах намынхан мөрдөн байцаалт сонгуулийн өмнө дуусахгүй байлаа ч уг шийдвэрийн улс төрийн ач холбогдлыг ашиглах бодолтой байна. Нийтийн танхим дахь БНН- ын бүлгийг дарга Пол Райан хэлэхдээ “Дахин хэлэхэд Хил- лари Клинтон өөрөөсөө өөр хэнийг ч буруутгах хэрэггүй. Манай улсын хамгийн амин чухал нууцыг түүнд даатгаж байсан. Гэтэл тэрбээр итгэл найдварыг хөсөр- дүүллээ” гэсэн юм. ажилладаг гэж хоёр жолоочид холбогдох хэргийг урьдчилан хэлэлцэх үеэр яригдсан юм. Гэвч энэ бол дөнгөж эхлэл. Хуульчдын үзэж буйгаар Uber-ийн бусад жолоочоос гадна түр бизнесийн салбарт ажилладаг хүмүүс зарга мэдүүлэх үүд хаалга нээгдсэн гэнэ. Eversheds хэмээх хуулийн фирмийн ажилтан Мартин Уоррен “Энэ шийдвэрт бусад нь зоригжсон” хэмээв. Атлантын далайн хоёр талд технологи ашигласан иймэрхүү бизнесийн талаар хурц маргаан өрнөөд буй юм. Мөн уламжлалт бус ажил эрхлэлт гэж үзэх хандлагатай байгаа. Өмгөөлөгчдийн ярьснаар ийм бизнес хүмүүст уян хатан байдал, боломж нээж өгчээ. Гэтэл сүлжээгээр дамждаг бизнесийг шүүмжлэгчид ниймийн батал- гаатай бус доод давхаргыг бий болголоо хэмээн үздэг. McKinsey агентлагаас явуул- сан судалгаанаас үзэхэд АНУ ба Европт ажиллах хүчний 20-30 хувь нь ямар нэг хэлбэрээр бие даан хөдөлмөр эрхэлдэг. Харин тэднээс зургаа нь Uber-тэй адил платформыг ашигладаг аж. Британид болсон шүүх ажиллагаа Uber-ийн жолооч нарын статус- тай холбоотой анхны зарга бус. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Калифорнийн шүүх Калифорни болон Массачусетс муж улсын 400 мянган жолоочид 100 сая ам.долларын нөхөн төлбөр олгох зөвшилцлийг баталсан. Гэвч тэднийг чөлөөт ажилтан гэдэг ангилалд хамруулсан билээ. Гэхдээ дараа нь уг зөвшилц- лийг буруу гэсэн шийдвэр гарч байв. Өөр нэг хэргийн хүрээнд зургадугаар сард 10 жолоочийг төлөөлөн Нью-Йоркийн шүүхэд зарга мэдүүлсэн юм. Үүнд Хөдөл- мөрийн хөлсний доод хэмжээний тухай хуульд хамруулж, илүү цагийн хөлс болон бусад зардлыг нөхөн олгохыг шаардсан байв. найдвар төрж байна. Эцсийн эцэст шударга шүүх хэрэгжиж магадгүй юм” хэмээн мэдэгдэв. Дээрх мэдээ тармагц санхүү- гийн зах зээлд хүчтэй нөлөө үзүүлж, S&P 500 индекс 0.3 хувиар буурчээ. Мөн Сангийн яамны 10 жилийн хугацаатай, тогтмол хүүтэй бондын арилжааны өгөөж мөн доошиллоо. Энэ нь Трамп ялсан тохиолдолд АНУ-ын холбооны нөөцийн банк арванхоёрдугаар сард болох хурлаараа бодлогын хүүгээ өсгөх магадлал буурна гэж хөрөнгө оруулагчид болгоомжилж эхэлсэнтэй холбоотой юм. Холбооны мөрдөх товчооны захирал Жеймс Коми Клинтоны хувийн и-мэйлийн талаар шинэ мөрдөн байцаалт явуулахаа зарлав.

ISIS-ийн сүүлчийн гол түшиц Мосулыг Ирак ......хугацаанд дэлхий ертөнц эмх замбараагүй байдалд орсон хэмээн

  • Upload
    others

  • View
    13

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: ISIS-ийн сүүлчийн гол түшиц Мосулыг Ирак ......хугацаанд дэлхий ертөнц эмх замбараагүй байдалд орсон хэмээн

Ши Жиньпин “Цөм” удирдагч боллооISIS-аас болж салж, хагацсан хүмүүсФранцаас шалтгаалан Их Британид цахилгааны үнэ өснө

"Цөм" удирдагчийн статус нь Ши Жиньпинийг Жян Земин, Ху Жинтао нараас ч хүчирхэг хүн болгож өгнө. >10

ISIS-ийн сүүлчийн гол түшиц Мосулыг Ирак эзэлмэгц тарж бутарсан хүмүүсийн тоо 750 мянгад хүрч болзошгүй. >10

Их Британи цахилгааны импортоо хязгаарлах, эсвэл цахилгааны үнийг ихэсгэх хоёрын аль нэгийг сонгохоос аргагүй. >10

В.Путин "Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трампыг Москва дэмжиж байгаа мэтээр ярьж, бичиж байгааг нь утгагүй явдал” гэжээ.

байгааг халхавчилж, анхаарлыг сарниулах гэсэн оролдлого гэж нэрлэв.

Тэрбээр “Зохиомол үлгэр домог мэт асуудал, түгшүүрийг хэнээрхэл гэхээс өөрөөр нэрлэж чадахгүй нь. Тэдний нэг нь одоогийн Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой. Орос улс Америкийн ард түмний сонголтод нөлөөлж чадна гэж хэн нэг нь үнэхээр бодож байгаа гэж үү? Америк ямар нэг гадил жимсны бүгд найрамдах улс юм уу? Америк бол их гүрэн. Би буруу хэлсэн бол засаарай” хэмээхэд зочдын зарим нь инээх

сонсогдов. Дэлхий ертөнцийн байдлыг Путин бүрхэг бурангуй гэж дүгнээд АНУ­ыг шүүмжлэхээ үргэлжлүүлж, Вашингтон өөрийгөө хүйтэн дайнд ялагч мэтээр бодсоноос нөлөөгөө бататган онцгой эрхтэй гэж зарлах болсон гэв.

Ноён Путин цааш нь ярихдаа “Америкчууд дэлхий нийтийн байгууллагуудыг бий болгож, сайжруулахын оронд өөрийн бүтцийн үйл ажиллагаа, журам, зохицуулалтыг бусдад тулгах оролдлого хийж байна. Тэд даяарчлалын замыг сонгон авсан нь зөвхөн өөртөө болон цөөнхийн

аюулгүй байдлыг хангах зорилготой болохоос нийтэд хамаатай бус” гэжээ. Тэрбээр Америк өөрийн ашиг сонирхолд нийцүүлэн, дур зоргоор улс төрийн эдийн засгийн журмыг өөрчилж байна гэж шүүмжлэв.

Оросын Ерөнхийлөгч өрнөдийн орнууд Украйны асуудлаар Москвагийн эсрэг хориг арга хэмжээ авсан нь эдийн засгийн дарамт, шахалтаас өөр юу ч биш гэж буруутгасан байна. Түүний хэлснээр АНУ болон өрнөдийн улсууд Дэлхийн худалдааны байгууллагын үйл ажиллагааг хаан, боож өөрсдийн үндэстэн

дамнасан корпорациудын эрх ашгийг хамгаалсан худалдааны эвсэл болгон хувиргаж байгаа аж.

Ноён Путин “Бүх тивийн ард иргэд ирээдүйг ямар нэг бүрхэг зүйл гэж төсөөлж байгаа. Тэдэнд ирээдүй гэрэл гэгээгүй, урам зориггүй, аймшигтай гэж харагдаж байна” хэмээн өгүүлсэн юм. Түүний үгээр бол Оросын онгоцууд Алеппог сүүлийн ес хоног бөмбөгдөөгүй гэнэ. “Алеппод ямар сонголт байна вэ? Алан хядагчдын энэхүү үүр уурхайг орхих. Эсвэл энгийн номхон оршин суугчдын дунд хамгийн бага хохиролтойгоор уг

үүр уурхайг устгах явдал” гэж Путин тэмдэглэв.

ОХУ­ын Ерөнхийлөгч Владимир Путин Америкийн тал Ирак, Ливи, Сири улсуудад явуулсан цэргийн ажиллагааныхаа үеэр олон улсын хууль журмыг хөсөрдүүлсэн талаар хэлсэн үгэндээ дурдсан юм. Тэрбээр Орос улс дээрхээс ялгаатай нь хууль ёсны Засгийн газрын урил гаар Сирид цэргийн ажиллагаа явуулж буйг дурджээ. Мөн НҮБ­ын шүүн таслах үүргийг дэлхий нийтэд бэх жүү лэхийн чухлыг онцоллоо.

В.Путин: Америк ямар нэг гадилын бүгд найрамдах улс юм уу

Шон Доннан, Дэвид ЛинчАмерикийн холбооны мөрдөх

товчоо Ерөнхийлөгчид нэр дэвшигч Хиллари Клинтоны сонгуулийн сурталчилгаанд сөрөг нөлөө үзүүлэхүйц мэдээ­лэл хийлээ.

Санал хураалт эхлэхэд 11 хоног үлдээд байхад тус товчооны захирал Жеймс Коми Клинтоны хувийн и­мэйлийн талаар шинэ мөрдөн байцаалт явуулах болсноо зарласан юм. Тэрбээр Конгрессийн гишүүдэд илгээсэн албан захидалдаа долдугаар сард хаагдсан Хилла­ритай холбоотой хэргээс тусдаа мөрдөн байцаалтад хамаатай урьд нь мэдэгдээгүй баримтууд илэрснийг дурджээ.

Холбооны мөрдөх товчооны мөрдөн байцаагчид одоохондоо шинэ материалын ач холбогдол болон нотолгоо гаргахад хэр

хугацаа орохыг мэдэхгүй байгаа гэнэ. Комийн бичсэнээр санамсаргүй үйл явдал арваннэгдүгээр сарын 8­нд болох сонгуулийн өмнөхөн сонгогчдын санаа бодлыг эргүүлж болзошгүй байгаа аж. Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп ноён Комиг хурцаар шүүмжилдэг. Гэвч Нью Хэмпширт дэм­жигчидтэйгээ уулзахдаа Хол боо ны мөрдөх товчооны шийдвэрийг зарлахад хүмүүс алга ташин хүлээн авчээ.

Тэрбээр “Холбооны мөрдөх товчоо болон Хууль зүйн яам аймшигтай алдаа хийснээ засах зориг гаргасныг маш ихээр хүндэтгэж байна. Америкийн ард иргэд шударга ёсыг ноцтой зөрчсөн үйлдэл гарсныг ойлгож байсан. Харин одоо энэ бүхнийг засах болсонд хүн бүрт

Сара О’Коннор, Жейн КрофтUber­ийн жолооч нар Их

Британийн шүүхэд зарга үүсгэн, маш чухал ялалт байгууллаа. Тэднийг доод түвшний цалинтай, баярын өдрүүдэд хөлс авдаг “ажилтан” хэмээн хүлээн зөв­шөөр сөн шийдвэр гаргажээ.

Энэ бол Британийн шүүхээс аппликейшнээр дамжуулан бие даан ажлаа олдог, аль нэг тусдаа компанид бүртгэлгүй хүмүүсийг түр бизнесийн хүрээнд ажилтан хэмээн зөвшөөрсөн анх тохиол­дол юм.

Уг шийдвэр технилогид тулгуур лан сүлжээний платфор­моор дамжуулан ашиг олдог бизнес загварын тухай асуудлыг гаргаж тавив. Ийм загварын хүрээнд ажилтан өөрөө ажил эрхлэх зардал гаргалгүйгээр апп ликейшн ашиглаж, хэрэг­лэгчтэй холбогдоно. Шүүхийн шийд вэр Uber­ийн хоёр жолоо­чийн мэдүүлсэн гомдлоос үүдэл тэй юм байна. Шүүгч Энтони Снелсон Uber компани жолооч нарыг хувиараа хөдөлмөр эрхлэгч хэмээн нотолсныг эрс шүүмжилжээ. Тэрбээр шийд­вэртээ “Лондон дахь Uber­ийн нэгд сэн платформоор холбогдсон 30 мянган жижиг бизнес эрхлэгч байгаа нь бидний бодлоор жижиг хэрэг бус” гэж бичсэн байна.

Leigh Day хэмээх хуулийн фирмийн өмгөөлөгч Найжел МкКей энэ хэрэгт жолооч нарыг төлөөлсөн бөгөөд шүүхийн шийд вэрийг “эргэлт хийсэн” хэмээн дүгнэжээ. Их Британид Uber­ийн нийт 40 мянган жолооч

Холбооны мөрдөх товчоо сонгуульд нөлөөлөх нь

Британийн шүүх Uber-ийн жолооч нарыг ажилтнаар тооцов

◄1Тэрбээр Оросын Хар тэнгисийн

эрэг дэх Сочи хотод болдог “Валдайн клуб” хэмээх жил бүрийн уулзалт дээр энэ талаар ярилаа. Путин Америкийн их гүрний дээрэнгүй үзэл гэгчийн тухай улиг болоод буй үгсээ давтаж, сүүлийн 25 жилд Вашингтон хүч хэрэглэх бодлогыг буруу ашигласан хэмээн шүүмжлэв.

Зөвлөлт холбоот улс задран унасны дараа хүйтэн дайн төгсгөл болсон. Гэвч 25 жилийн хугацаанд дэлхий ертөнц эмх замбараагүй байдалд орсон хэмээн тайлбарлажээ. Гэхдээ Оросын төрийн тэргүүн сүүлийн сард 1980­аад оноос хойш хамгийн их хурцдаад буй Орос­Америкийн сөргөлдөөнийг намжаах асуудлаар шинэ зүйл санал болгосонгүй. Тэрбээр өрнөдийн орнууд Оросыг цэрэг зэвсгээр заналхийлж байна хэмээн буруутгаж байгаа нь хуурамч нотолгоо бөгөөд зэр зэвсэгт зарцуулах хөрөнгөө нэмэгдүүлж, зэвсэглэлийн үйлдвэрлэлээс ашиг олох гэсэн далд санаа мөн гэжээ.

Хоёр талын харилцаа нэн хурцдаж байгаа өнөө үед Америкийн албаныхан саяхан Москваг АНУ­ын сонгуулийн үйл явцад шууд хөндлөнгөөс оролцож байгаа мэтээр буруутгасан нь урьд хожид үзэгдээгүй явдал болов. Тухайлбал, Ардчилсан нам болон тус намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Хиллари Клинтоны и­мэйлүүдийг хакердсан гэж мэдэгдсэн. Ноён Путин уг явдлыг АНУ­ын хоёр нэр дэвшигч хоёулаа сонгогчдын бодит хүсэл эрмэлзэлд нийцэж чадахгүй

BBM©

BBM©

BBM©

Холбооны мөрдөх товчооны гурван зүйлтэй захидлыг Конгрессын нийтийн танхим болон сенатын гол байнгын хороодын дарга нарын нэр дээр хаяглан ирүүлсэн аж. Үүний дотор тагнуулын болон хууль зүйн байнгын хороод багтсан байна. Бүгд найрамдах намынхан мөрдөн байцаалт сонгуулийн өмнө дуусахгүй байлаа ч уг шийдвэрийн улс төрийн ач холбогдлыг ашиглах бодолтой байна.

Нийтийн танхим дахь БНН­ын бүлгийг дарга Пол Райан хэлэхдээ “Дахин хэлэхэд Хил­лари Клинтон өөрөөсөө өөр хэнийг ч буруутгах хэрэггүй. Манай улсын хамгийн амин чухал нууцыг түүнд даатгаж байсан. Гэтэл тэрбээр итгэл найдварыг хөсөр­дүүллээ” гэсэн юм.

ажилладаг гэж хоёр жолоочид холбогдох хэргийг урьдчилан хэлэлцэх үеэр яригдсан юм. Гэвч энэ бол дөнгөж эхлэл. Хуульчдын үзэж буйгаар Uber­ийн бусад жолоочоос гадна түр бизнесийн салбарт ажилладаг хүмүүс зарга мэдүүлэх үүд хаалга нээгдсэн гэнэ.

Eversheds хэмээх хуулийн фирмийн ажилтан Мартин Уоррен “Энэ шийдвэрт бусад нь зоригж сон” хэмээв. Атлантын далайн хоёр талд технологи ашигласан иймэрхүү бизнесийн талаар хурц маргаан өрнөөд буй юм. Мөн уламжлалт бус ажил эрхлэлт гэж үзэх хандлагатай байгаа. Өмгөөлөгчдийн ярьснаар ийм бизнес хүмүүст уян хатан байдал, боломж нээж өгчээ. Гэтэл сүлжээгээр дамждаг бизнесийг шүүмжлэгчид ниймийн батал­гаатай бус доод давхаргыг бий бол голоо хэмээн үздэг.

McKinsey агентлагаас явуул­сан судалгаанаас үзэхэд АНУ ба

Европт ажиллах хүчний 20­30 хувь нь ямар нэг хэлбэрээр бие даан хөдөлмөр эрхэлдэг. Харин тэднээс зургаа нь Uber­тэй адил платформыг ашигладаг аж. Британид болсон шүүх ажиллагаа Uber­ийн жолооч нарын статус­тай холбоотой анхны зарга бус. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Калифорнийн шүүх Калифорни болон Массачусетс муж улсын 400 мянган жолоочид 100 сая ам.долларын нөхөн төлбөр олгох зөвшилцлийг баталсан. Гэвч тэднийг чөлөөт ажилтан гэдэг ангилалд хамруулсан билээ.

Гэхдээ дараа нь уг зөвшилц­лийг буруу гэсэн шийдвэр гарч байв. Өөр нэг хэргийн хүрээнд зурга дугаар сард 10 жолоочийг төлөөлөн Нью­Йоркийн шүүхэд зарга мэдүүлсэн юм. Үүнд Хөдөл­мөрийн хөлсний доод хэмжээний тухай хуульд хам руулж, илүү цагийн хөлс болон бусад зард лыг нөхөн олгохыг шаардсан байв.

найдвар төрж байна. Эцсийн эцэст шударга шүүх хэрэгжиж магадгүй юм” хэмээн мэдэгдэв.

Дээрх мэдээ тармагц санхүү­гийн зах зээлд хүчтэй нөлөө үзүүлж, S&P 500 индекс 0.3 хувиар буурчээ. Мөн Сангийн яамны 10 жилийн хуга цаатай, тогтмол хүүтэй бондын арилжааны өгөөж мөн доошиллоо. Энэ нь Трамп ялсан тохиолдолд АНУ­ын холбооны нөөцийн банк арванхоёрдугаар сард болох хурлаараа бодлогын хүүгээ өсгөх магадлал буурна гэж хөрөнгө оруулагчид болгоомжилж эхэлсэнтэй холбоотой юм.

Холбооны мөрдөх товчооны захирал Жеймс Коми Клинтоны хувийн и-мэйлийн талаар шинэ мөрдөн байцаалт явуулахаа зарлав.

Page 2: ISIS-ийн сүүлчийн гол түшиц Мосулыг Ирак ......хугацаанд дэлхий ертөнц эмх замбараагүй байдалд орсон хэмээн

Францаас шалтгаалан Их Британид цахилгааны үнэ өснөЭндрю Уорд

Францын цөмийн эрчим хүчний салбарт нүүрлээд буй бэрхшээл Их Британид энэ өвөл цахилгааны үнэ өсөхөд хүргэх аюултай болов.

Зарим бүрдлийн техникийн аюулгүй байдал шаардлага хангахгүй болсноос шалтгаалан Францын хэд хэдэн реакторын ажиллагааг зогсоолоо. Үүнээс болж Ла Маншийн хоолой давуулан экспортолж буй Францын цахилгаан эрчим хүчний хэмжээ буурсан юм. Энэ онд Их Британи цахилгаан эрчим хүчнийхээ долоо орчим хувийг импортоор авах тооцоотой. Импортын эрчим хүчний ихэнхийг нь Франц, Нидерландын сүлжээнээс нийлүүлдэг.

Францын эрчим хүчний нийлүүлэлт буурсантай уялдан эх газрын Европ дахь хэд хэдэн улсад цахилгааны үнэ өсөөд байна. Франц өөрөө ч эрчим хүчний дутагдлаа нөхөх

зорилгоор ХБНГУ зэрэг хөрш орнуудаасаа цахилгаан импор­толж эхэллээ. Мөн сүү лийн хэдэн долоо хоногт Их Британи импор­тоор авч буй гаасаа их цахилгаан эрчим хү чийг экспортод гаргах болжээ.

PA Consulting­ийн судал­гаа гаар Их Британи нь 2014 оноос хойш хоёр хоногоос илүү

хугацаагаар цахилгаан эрчим хүч экспортолж байгаагүй. Энэхүү өөрчлөлт нь нүүрстөрөгчийн хийн ялгарлыг бууруулах төлөвлөгөөний дагуу нүүрсэн галлагаат цахилгаан станцуудаа хаахдаа тулаад байгаа Их Британийн эрчим хүчний сүлжээнд давхар дарамт болно.

Иймд тус улс цахилгаан,

дулааны хэрэглээ оргилдоо тулдаг өвлийн улиралд импортоо хязгаарлах, эсвэл эх газрын Ев­ропоос авдаг цахилгааны үнийг ихэсгэх хоёрын аль нэгийг сон гохоос аргагүй. “Эрт орой ч бай, цахилгаан, шатдаг хийн үнийг нэлээдгүй өсгөж таарах нь гарцаагүй” хэмээн эрчим хүчний брокерын Energy Solu­tions байгууллагын Ник Гроган өгүүллээ.

Тус улс Европын холбооноос гарахаар болсонтой уялдан фунт стерлингийн ханш суларсан нь эрчим хүч, импортын шат­даг хийн үнэ өсөх бас нэг шалтгаан болж байна. Их Британид бизнесийн салбарын үйлчлүүлэгчдийн хувьд цахил­гааных 10­12, шатдаг хийн үнэ 6­7 хувиар хэдийнэ өссөнийг ноён Гроган анхааруулав.

Францын цөмийн цахилгаан станцын ажиллагаа энэ өвөл тасалдана гэж тооцоолоогүй ч одоогоор байдал хяналтад байгааг Их Британийн эрчим

хүчний хуваарилах сүлжээний National Grid компани тайл­барлав. “Эрчим хүч үйлдвэрлэл, хуваарилалтад одоогоор түгших үндэслэл бага” хэмээн тус ком­панийн төлөөлөгч мэдэгдлээ.

Энэ өвөл эрчим хүчний ний лүү­лэлт нь эрэлтээсээ ойрол цоо гоор 6.6 хувиар их байх болов уу хэ­мээн National Grid тооцоолжээ. Гэхдээ уг тооцоонд нийлүүлэлт тасалдах нөхцөлд ажиллуулахаар гэрээлсэн нүүрс, шатдаг хийн галлагаат хэд хэдэн дулааны цахилгаан станцыг хамрууллаа. Эдгээр станцыг тооцооноос хасвал зөрөө ердөө 1.1 хувь болж бага сах юм. Цахилгаан тасрах аюул нүүрлэхгүй ч олборлодог түлшээр ажилладаг дулааны цахилгаан станцуудыг сэргээх тохиолдолд зардал, бохирдол хоёр хоёул өсөж болзошгүйг ноён Гроган анхааруулав.

Эрчим хүчний зөвлөгөө өгөх ICIS байгууллагын шинжээч Зо Дабл энэ өвөл эрчим хүч нийлүүлэлтийн зөрөө багаслаа

гэхэд хоёр хувиас хэтрэхгүй хэмээн үзэж байна. “Их Британид эрэлт ихсэх нөхцөлд импортод түшиглэхээс аргагүй учраас үнэ өсөх нь гарцаагүй” хэмээн тэрбээр хэлсэн юм.

Их Британийг эх газрын Европтой холбодог эрчим хүчний холболтын нийт хүчин чадлыг дөрвөн ГВт­аас 15 ГВт хүргэх зорилгоор хэд хэдэн шугам нэмж тавихаар Засгийн газар төлөвлөж байна. Гэхдээ Францын цөмийн цахилгаан станцын нийлүүлэлт багассантай уялдан шаардлагатай үед Европын холбоог эргэн хангах боломжтой хоёр тийш чиглэлтэй шугам татах шаардлага тай. “Шинэ шугамыг гаднаас эр­чим хүч авах зориулалтаар байгуулахаар анх төлөвлөсөн. Хэрвээ Францад хүнд байдал цаашид үргэлжлэх аваас бид авахаасаа илүүтэй өгч л таарна” хэмээн ноён Гроган мэдэгдлээ.

Люси ХорнбиБНХАУ­ын дарга Ши

Жиньпин коммунист намын “Цөм” удирдагч болсноор сүү­лийн 15 жилийн турш учраа ололцож ирсэн тус улсын элитүүд хүчирхэг хүний засаглалд дахин шилжив.

Урьд нь Жян Земин 1989 онд Тяньаньмений талбайд болсон эсэргүүцлийн ажиллагааг нухчин дармагцаа намын “Цөм” удирдагчийн үүрэг гүйцэтгэж байжээ. ХКН­ыг 2002 он хүртэл тэргүүлсэн тэрбээр хожим нь хэсэгтээ л тодорхой албан тушаалгүйгээр “Хөшигний араас” бүхнийг удирдсан юм.

БНХАУ­ын Цэргийн комиссын тэргүүний албыг давхар хашдаг Ши Жиньпин хоёр дахь удаагаа сонгогдсоныхоо дараа ч эрх мэдлийг гартаа атгаж үлдэхээр эрмэлзэж байгаа аж. Үүнийгээ пүрэв гарагт хуралдсан намын бүгд хурлаар тод харуулав.

ХКН­ын Улс төрийн товчооны Байнгын хорооны шинэ бүрэлдэхүүнийг ирэх намар зарлана. “Цөм удирдагчийн статус нь Ши Жиньпинийг өмнөх хоёр удирдагч Жян Земин, Ху Жинтао нараас ч хүчирхэг хүн болгож өгнө” хэмээн Их Британийн Ноттингемийн их сургуулийн хятад судлаач Стив Цан үзэж байна.

Энэ оны эхнээс яригдаж ирсэн Ши овогтыг намын “Цөм” болгох санаачилгыг эсэргүүцэгчид цөөнгүй. ХКН­ын гишүүд, тус улсын иргэдийн олонх нь Хятад орныг авторитар удирдагч л хөгжүүлнэ гэсэн бодолтой. Харин үлдсэн хэсэг нь 1950, 1960­аад онд, Мао Зэдуны үед коммунист намын гарт засгийн эрх мэдэл төвлөрсөн нь хувь хүний эрх чөлөөг боогдуулж, эдийн засгийг сүйрүүлэн, удирдлагын тогтолцоог унагасан түүх давтагдахын шинж хэмээн

шүүмжилж байна. Намын тогтолцоог бэхжүү­

лэхгүй бол Зөвлөлт холбоот улсад тохиолдсон шиг уналт Хятад оронд нүүрлэх талаар энэ долоо хоногт “Женьмин Жибао” сонины тэргүүн нүүрэнд нийтэлсэн өгүүлэлд анхааруулав. Уг өгүүлэлд Мао дарга радиогоор энгийн үг хэлэхэд л намын ажилтнууд үг дуугүй захирагддаг байсан тэртээх арван жилийг өргөмжлөн магтлаа. “Гишүүдэд энгийн үг хэлэх төдийд л намын дотоод сахилга батыг хатуу мөрдөн, хүсэл зоригоо нэгтгэж, гишүүдийн хүсэл зориг эргээд улс орны хүсэл зориг болж чаддаг байсан нь ХКН­ын амжилтын нууц” хэмээн сонинд тайлбарлажээ.

Намын дээд удирдлага, цэргийнхэн дотор бараг дөрвөн жил хэрэгжиж, бүхэнд айдас төрүүлсэн “Авлигын эсрэг” чиг баримтлалыг “Сахилга батын

төлөө” болгон өөрчилж байгаа нь бүгд хурлаар тодорлоо. Ши Жиньпин эрх мэдлээ бэхжүүлэхэд тулгарч буй гол бэрхшээл нь нас болон дадлага туршлагын хувьд өөрт нь чин үнэнч хүмүүс цөөн байгаа явдал. Эрх мэдлийг шалгарсан цөөн ахмад зүтгэлтний дунд хуваарилах замаар намын “Цөм” удирдагч үүсгэх аргыг эдийн засгийн шинэчлэл өрнүүлэгч Дэн Сяопин анх санаачилсан юм. Хожим Ху Жинтаогийн засаг­лалын үед уг аргыг шинэч лэн сайжруулжээ.

Хятад орныг сүүлийн хэдэн арван жилийн турш улс төрийн хувьд тогтвор той байлгаж дөнгөсөн уг арга барил нь нөгөө талаар авлига гаарах, удирдлагын үр дүн муутай, хүнд сурталт хэлбэр газар авах шалтгаан болсон хэмээн Бээжинг шүүмжлэгчид буруутгадаг.

Эрика СоломонЭрэгтэйчүүд, эмэгтэйчүүд

торон хашааны хоёр талаас гар барилцаж, эхчүүд сураг тас раад удсан төрөл садандаа харуулахаар хүүхдээ дээр өргөцгөөнө.

Хүмүүсийн царай баяр хөөрөөр бялхжээ. “ISIS­ийн мэдэлд үлд сэн эднийгээ дахиж харах горьдлого тасарчихаад бай лаа” хэмээн Тамер Абу Кусай өгүүлэв. Тэрбээр эгч, авга, болон тэдний хүүхдүүд байгаа гинжээр холбоостой хайсан хүрээнээс зуураастай. Түүнийг харахаас зүрхшээсэн бяцхан хүү л эхийнхээ банзлын ард нуугдах ажээ. “Эгчийн маань хүү намайг мэдэх ч үгүй. Бурхны авралаар гурван жилийн эцэст нэг юм бараагаа харалцаж байна” хэмээн тэрбээр ярилаа.

ISIS­ийн дайчид 2014 онд умард Иракийг булаан эзэлснээс хойш тус улс хоёр хуваагдаж, айл өрх, ард иргэд тарж бутарсан. Энэ удаа Иракийн зэвсэгт хүч тус улсын хоёр дахь гол хот Мосулыг эзлэхээр давших замдаа чөлөөлж буй тосгодод хүмүүс салж хагацсан нэгэнтэйгээ дахин уулзаж эхэллээ. Орон нутгийн эрх баригчид салж хагацсан гэр бүлийнхнийг гадагш явуулахгүйн тулд хашаанд хорьсон тул хүмүүс торны хоёр талаас бие биеэ харж байгаа юм.

Иракийн зэвсэгт хүчнийхэн ISIS­аас эргүүлж авсан хотын иргэдийг Иракийн хагас автономит Курдистаны Эрбил хотын ойролцоох Kазир хуаран шиг түр шилжүүлэх тусгай лагериудад илгээж байна. Лагерьт авчирсан хүмүүс дотор ISIS­ийн гишүүн, тэсрэх бөмбөг бүхий амиа золиослогч байгаа, эсэхийг аюулгүйн албаны ажилтнууд нэг бүрчлэн шалгана. Мөрдөн шалгах ажиллагаа дуустал хүмүүс тоостой майхан хуаранд байхаас аргагүй.

“Учрах хүмүүс маань ердөө торны цаана, нүдний минь өмнө зогсож байхад хүлээ гэх нь хэцүү. Хэр удахыг хэн ч мэдэхгүй” хэмээн хуаран доторх Рама өгүүлж байна. ISIS­ийн мэдлээс хараахан гарч амжаагүй нутагт үлдсэн ар гэрийнхнийхээ аюулгүй байдлын үүднээс тэрбээр овгоо нууцалжээ. Башкикт цагдаа байсан эр нөхөр нь хоёр жилийн өмнө ISIS­ийнхан Иракийн хууль сахиулах

албаныхныг цаазалж эхлэх үеэр төрөлх хотоосоо дүрвэжээ.

Ирак дахь ISIS­ийн сүүлчийн гол түшиц газар болох Мосулыг Иракийн цэргийнхэн эзэлмэгц орон гэргүй, тарж бутарсан хүмүүсийн тоо 750 мянгад хүрч болзошгүй гэж албаныхан анхааруулав. Эрх баригчид ийм хүмүүс дотор ISIS­ийн хамсаатан, бөмбөг тэсэлж амиа золислогчид байж болзошгүйд сэрэмжилж байна. Үүний зэрэгцээ исламын хэт даврагчдын гарт хоёр жил гаруйг өнгөрөөсөн хүмүүсийн сэтгэл санааг дэмжих ажил ч өрнүүлж байгаа.

Засгийн газрын цэрэг хотыг чөлөөлөх, иргэдийг хуаранд саатуулах нь хэр удахыг одоо­гоор таамаглах аргагүй. Мөн нэгэнт чөлөөлсөн тосгодыг Мо сулаас шахагдсан ISIS­ийн бүлэглэлүүд дахин довтлох нь олширч байгаа. Иймд иргэдийг хуаранд байлгахаас аргагүй талаар Засгийн газар тайлбарлаж байна.

Хуаранд бямба гарагт хүрэлцэн ирсэн Мосулын хуучин захирагч Навфал аль­Султан шинээр ирэгсдийг тэвчээртэй хүлээхийг уриаллаа. “Дайн болж байгаа учраас бүгд хохирол амсаж, зовлон тууллаа. Төрөлх тосгонд нь тэсрэх бөмбөг булсан, эсэхийг шалгаж дуусмагц иргэдийг аль болох даруйхан гэрт нь буцаана” хэмээн тэрбээр мэдэгдсэн юм.

Иракийн зэвсэгт хүч фронтын зарим хэсгээр Мосулд 10 километр ойр иржээ. ISIS­ийн хүчтэй эсэргүүцэл, бөмбөг дэлбэлж амиа золиослогчид бүхий хотын өмнөд хэсэг рүү давшихаас өмнө дайчид хүчээ хуримтлуулж байна. Дүрвэсэн иргэд ISIS­аас төдийгүй дав­шилтыг дэмжигч АНУ тэргүүтэй эвслийнхний агаар, артиллерын цохилтоос амиа хамгаалахад хүрч байгааг Башкикаас Казирт ирсэн айлууд тайлбарлав. Цохилтын улмаас хэд хэдэн тосгонд энгийн иргэд амь үрэгдэж, шархадсан тухай хүмүүс өгүүллээ.

“Цурам ч хийж чадалгүй дөрөв хонолоо. Байнга бөмбөгдөж байгаа. Цагийн ихэнхийг шатан доор хоргодож өнгөрөөдөг. Хоол хийх гэж л хоргодсон газраасаа гардаг болохоор гэмтэж шархдалгүй өнгөрлөө” хэмээн Абу Жарбуа тосгоноос дөнгөж ирээд байгаа Рабиа аль­Жума тайлбарлав.

ISIS-аас болж хагацсан хүмүүс

Ши Жиньпин “Цөм” удирдагч боллоо

ВВМ©

ВВМ©

ВВМ©