24
Лекц №6 Үнэт зүйл, Хандлага, Ажлын ханамжийн тухай ойлголт

Lecture6 handlaga unet zuil setgel hanamj

Embed Size (px)

Citation preview

Лекц №6

Үнэт зүйл, Хандлага, Ажлын ханамжийн тухай ойлголт

Сэдвийн агуулга

I. Үнэт зүйл, түүний ангилал

II. Ажилтай холбоотойгоор үнэт зүйлийг ашиглах нь

III. Хандлага, түүний төрлүүд

IV. Ажлаас авах сэтгэл ханамж ба ханамжийн шалтгаан

1.Үнэт зүйл Values

Үнэт зүйлБие хүн нийгмийн хүрээлэлд оршин тогтнохдоо өөртөө өөрийн гэсэн итгэл үнэмшлийг бий болгон төсөөлж, өөрийн зан байдлаа хамгийн тохиромжтой хэлбэрээр удирдахад нь нөлөөлөх хүчин зүйл юм.

Хүний хүртэхүйгээр хүлээн авсан тусгал бүхэн үнэт зүйл болон тогтож чаддаггүй ба үнэт зүйл нь тухайн хүний танин мэдэхүй, ухамсартай үйл явцын үр дүнд бүрэлдэн

тогтдог.

Үнэт зүйл нь сэтгэл ханамжтай байдал, онцлог шинж чанарыг өөртөө агуулдаг

Сэтгэл ханамжтай байдал: амьдралын хэм хэмжээ ба биеэ авч явах хэв загварыг чухал гэж үздэг онцлогтой.

Онцгой шинж чанар: тухайн зүйл хэр ач холбогдолтой, чухал болохыг тайлбарлахыг илүүд үздэг.

Үнэт зүйлсийн системийг бүрдүүлэх асуудлууд:

• Эрх чөлөө• Таатай байдал• Өөрийгөө хүндэтгэх• Үнэнч шударга байдал• Тэгш эрх • Ирээдүйн сайн сайхан ...

Хувь хүн бүрийн онцлог шинж чанараас шалтгаалж хүмүүсийн үнэт зүйлс нь өөр өөрөөр шат дараалсан байдлаар байрладаг.

Үнэт зүйлсийн ерөнхий ангилал

1. Онолын үнэт зүйл. Үнэнийг хайх, үнэн гэж юу вэ гэсэн асуултанд хариулахыг зорьсон

2. Эдийн засгийн үнэт зүйл. Хамгийн ашигтай гэж үзсэн практикт тохиромжтой буюу хийх боломжтой хэрэглээний зүйлүүдэд чиглэсэн

3. Гоо зүйн үнэт зүйл. Өнгө зүс, намба төрх, урлаг болон яруу найргийн гоо сайханд чиглэсэн

3. Нийгмийн үнэт зүйл. Хүнийг хайрлах, хүндэтгэх, эх орноороо бахархах гэх мэт хамгийн дээд үнэт зүйлсүүд орно.

4. Улс төрийн үнэт зүйл. Эрх мэдэл, нөлөөлөлтэй болох, хүмүүсийг өөртөө татахад чиглэсэн

5. Шашны үнэт зүйл. Байгаль ертөнц хүмүүсийн хоорондын харилцаа холбоог тайлбарлах, сүсэг бишрэл, ёс суртахууны салбар хүрээнд чиглэсэн

Үнэт зүйлсийн ерөнхий ангилал

Үнэт зүйлийн түвшинХүмүүсийг амьдралд хандах хандлагаар нь 7 түвшинд хувааж үздэг.

1. Хариу үйл ажиллагааны түвшин – энэ түвшний хүмүүс зөвхөн физиологийн хэрэгцээгээ хангах зорилгоор хариу үйл ажиллагаанд ордог

2. Овгийн түвшин – Бие биенээсээ ихээхэн шалтгаалж, хараат байдалд байх ба уламжлал, эрх мэдлийг чухалд үздэг. Шашны үнэт зүйл давамгайлсан байдаг

3. Бие хүн рүү хандсан түвшин – Аминчлах үзэл давамгайлсан, хувиа бодсон түрэмгий хүмүүс хамаарагддаг. Улс төрийн үнэт зүйл давамгайлсан байна.

4. Дагалдах буюу дууриах түвшин – Тодорхойгүй зүйлийг хүлээж авахдаа муу, бусдын үнэт зүйлийг хүлээж авдаггүй мөртлөө өөрийнхөө үнэт зүйлийг бусад хүмүүс хүлээж авах ёстой гэж үздэг хүмүүс багтана. Шашны болон улс төрийн үнэт зүйлс давамгайлсан байна.

Үнэт зүйлийн түвшин

5. Ашигч хүмүүсийн түвшин – Зорилгодоо хүрэхийн тулд яахаас ч буцахгүй, материаллаг хэрэгцээгээ хангахын тулд эрх мэдэл, нэр төрийг хайдаг. Эдийн засгийн болон улс төрийн үнэт зүйл давамгайлсан байна.

6. Нийгэм рүү хандсан түвшин – Бусдад таалагдах, хүмүүстэй эв түнжинтэй байхыг хүсдэг. Материаллаг үзэл, ов заль, эрх мэдлийг чухалд үздэггүй. Нийгмийн үнэт зүйлс давамгайлсан байна.

7. Амьдралын түвшин – Тодорхойгүй байдал болон бусад хүмүүсийг үнэт зүйлсийг хүлээн авахдаа сайн. Харин уян хатан биш, эрх мэдэл, билэг тэмдэгт дуртай, бүрэн эрхээ ашиглан дураараа загнадаг хүмүүс байна.

Судлаач Дональ Сапер 1960 онд ажилтай холбоотой үнэт зүйлийн схемийг боловсруулсан ба бие хүний үнэт зүйлийг ажилтай холбоотойгоор:

• Дотоод үнэт зүйлс: Ололт амжилт, ёс суртахуун, бие даасан байдал, бүтээлч, оюун ухааны урамшууллыг чухалд үздэг

• Гадаад үнэт зүйлс: Амьдралын хэлбэр, тохиромжтой орчин, аюулгүй байдал, статус, ойр дотны нөхдийн нөлөөллийг чухалд үздэг.

2. Ажилтай холбоотойгоор үнэт зүйлийг ашиглах нь

3. Хандлага Attitudes, түүний төрлүүд

ХандлагаХүмүүс болон тодорхой нөхцөл байдлын талаар тааламжтай,

тааламжгүй аль нэгэн байдлаас үнэлэх үнэлэлт юм.

Хандлага

Эерэг Сөрөг

Үнэт зүйл болон хандлагын ялгаа

ҮНЭТ ЗҮЙЛ ХАНДЛАГА

Ёс суртахууны ойлголт Үнэлгээний ойлголт

Хийсвэр утгатай Тодорхой агуулга, үйл ажиллагаа, зорилготой холбоотой ойлголт

Харьцангуй тогтвортой Тогтвортой зүйл биш

Хандлагатай холбоотойгоор үнэт зүйлийг:

Амжилтын үнэт зүйлс: • Амжилт, аз жаргал,• гоо үзэсгэлэн, • сэтгэлийн тайван байдал, • найрсаг байдал зэргийг чухалд үздэг.

Хэрэгцээний үнэт зүйлс: • Үр ашгийн талаархи ойлголт, • сайн ажил, • үнэнч шударга байдал, • дуулгавартай байдлыг чухалд үздэг.

Хандлагын төрлүүд

• Ажлын ханамж – Ажлын ханамж өндөр түвшинд байгаа хүний ажилдаа хандах хандлага эерэг байна. Эсрэг тохиолдолд сөрөг хандлага үүснэ.

• Ажлын оролцоо – сэтгэл зүйн хувьд ажилтайгаа нэгдмэл байх, ажилдаа идэвхтэй оролцох, ажлын гүйцэтгэлээ анхаарч үзэх хандлагаар тодорхойлогдоно.

• Байгууллагын үүрэг даалгавар – Сэтгэл зүйн хувьд байгууллагын зорилготой нийцэж, түүний зорилгыг ойлгон уг байгууллагад гишүүн нь байх хүсэлтэй холбоотой

Танин мэдэхүйн диссонанс онол

• Судлаач Леон Фестингэр 1950-иад оны сүүлээр танин мэдэхүйн диссонанс онолыг гаргасан.

(диссонанс гэдэг нь нийлэмжгүй байдал)

• Судалгааны чиглэл: хандалага, үнэт зүйлийн хоорондын холбоог тайлбарлах

• Тайлбар: Ямар ч нийцгүй байдлын хэлбэр нь тохьгүй таагүй бөгөөд хувь хүн энэ тохьгүй байдал, диссонансыг багасгахыг оролддог.

3. Ажлын ханамж Job satisfaction

Ажлын ханамж гэдэг нь ажлын үр дүнгээс

шалтгаалан үүсэх сэтгэл хөдлөлийн тааламжтай,

тааламжгүй байдал.

Ажлаас авах сэтгэл ханамж Удирдлага ажилчдынхаа хандлагын талаар мэдээлэл

олж авахын тулд хандлагын судалгааны аргыг өргөн ашигладаг. Судалгаа 2 хэлбэртэй

1. Санал асуулга: байгууллагын үйл ажиллагаа,соёлд хувь хүн хэрхэн ханддаг тухай асуудлыг хамарсан

2. Цогцолбор асуудал: байгууллагын зүгээс нөлөөлөх бүх хүчин зүйлийг хамруулсан, хувь хүн дэвших боломж байгаа эсэх, тухайн хүний хувьд ажлын харилцаа ямар байгаа тухай асуудлыг хамарсан

Хамаарах хувьсагчийн хувьд ажлын ханамж

Энэ нь ажилтай хамааралтай хувьсах хүчин зүйл ажлаас авах сэтгэл ханамжинд хэрхэн нөлөөлөх вэ? гэдэг асуултанд хариулахыг зорино гэсэн үг юм.

1. Сэтгэл татсан ажил. Бие хүний өөрийн сонирхсон ажил буюу өөрийн

хийж чадах ажил нь тухайн хүний ажлаас авах ханамжийг дээшлүүлж, энэ нь хөдөлмөрийн бүтээмжинд эерэгээр нөлөөлдөг байна.

2. Тохиромжтой шагналын систем. ажлыг хийж буй ажлын гүйцэтгэлд тохирох

шагналын системийг бий болгож шагнал урамшууллыг зөв зохистой хуваарилах нь бие хүний ажлын ханамжинд эерэг нөлөө үзүүлнэ.

Хамаарах хувьсагчийн хувьд ажлын ханамж

3. Дэмжлэг үзүүлэх ажлын нөхцөл.

Ажилчдад тав тухтай ажлын орчин бүрдүүлж өгснөөр тэдний хөдөлмөрийн бүтээмжинд нөлөөлж болно.

4. Санаа нийлсэн нөхөд.

Хувь хүний ажилд хандах хандлага, ажлаас олох ололт, амжилтанд түүнтэй ажилладаг хамт олны уур амьсгал, санаа нийлсэн байдал чухал ач холбогдолтой байдаг.

Americans Job satisfaction

• Associate Press 2010 survey

• Америкчуудын зөвхөн 45% нь өөрсдийн ажилдаа сэтгэл ханамжтай байдаг

• 51% нь өөрсдийнхөө ажлыг сонирхолтой болгох гэж хичээдэг

• 25 с дээш насныхны 64% нь ажилдаа дургүй

Үл хамаарах хувьсагчийн хувьд ажлын ханамж

1. Сэтгэл ханамж ба хөдөлмөрийн бүтээмж.

хоёрын хоорондын хамаарал буюу корреляцийн коэффициент нь 0,14 байна. Машин дээр ажиллагсдын хөдөлмөрийн бүтээмж нь өөрийнх нь сэтгэл ханамжийн түвшнээс хамаарахаас илүү тэр машины хурд, хүчин чадлаас хамаарна.

2. Ажил таслалт ба ажлын ханамж.

Энэ хоёр нь урвуу хамааралтай ба коррреляцийн коэффициент нь 0,4 байдаг. Иймд ажлын ханамжийг дээшлүүлснээр ажил таслалтыг багасгах боломжтой.

Үл хамаарах хувьсагчийн хувьд ажлын ханамж

3. Боловсон хүчний хөдөлгөөн ба ажлын ханамж.

Энэ хоёр хүчин зүйл нь сөрөг хамааралтай. Мэдээж хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл, аятай ажил олох боломж байгууллагад хэр зэрэг удаан хугацаагаар байх зэрэг нь одоогийн энэ ажлаа орхих шийдвэр гаргахад чухал нөлөө үзүүлнэ.

Ажлын ханамжгүй байдлыг тайлбарлах загвар• Ажилчид сэтгэл ханамжгүй байдлаа яаж илэрхийлдэг

вэ?

Идэвхитэй

Бүтээлч бус Бүтээлч

Идэвхигүй

Гарц

Хайнга байдал

Шударга байдал

Дуу хоолой

Ажлын ханамжгүй байдлыг тайлбарлах загвар

ГарцТухайн хүн ханамжтай байгаа ажлаа орхих буюу өөр ажил хийх, шинэ албан тушаал эрж хайх болон огцрох

Дуу хоолойНөхцөл байдлаа сайжруулахгы оролдоно.даргатайгаа ярилцах, асуудлыг хамтран шийдвэрлэх

Шударга байдалИдэвхигүй хэрнээ нөхцөл байдлыг сайжрахыг тэвчээртэй дуугүй хүлээж байдаг

Үл тоомсорлохНөхцөл байдал улам муудахад эвлэрдэг.ажил таслах, алдаа нэмэгдэх ололт амжилт буурах хандлагатай