7
ЛЕКЦ 5. Ашигт малтмалын ордын газар зүй, орон зайн үзүүлэлт 1. Ашигт малтмалын ордын газар зүй, гадаргын үзүүлэлт 2. Ордын орон зайн үзүүлэлт, хэмжээсүүд 1. Ашигт малтмалын ордын газар зүй, гадаргын үзүүлэлт Ашигт малтмалын ордыг илрүүлэх зорилгоор хийгдэх шинжилгээ судалгааны ажлыг эрэл гэнэ. Ашигт малтмалын орд газрын тогтоцын үндсэн үзүүлэлтүүд, түүний нөөц ба чанар, уулын чулуулгийн шинж ашиглалтын нөхцөлийг тодорхойлоход чиглэснийг хайгуулын ажил гэнэ. Ашигт малтмалыг судалсан байдлаар нь урьдчилсан ба нарийвчилсан хайгуул гэж хуваадаг. Хэлбэр тогтоцоороо нарийн төвөгтэй зарим орд газрыг ашиглах явцад хийгдэх хайгуулын ажлыг ашиглалтын хайгуул гэнэ. Ашиглалтын хайгуулын ажил нь уурхай, уурхайн үйлдвэрийн ашиглалтын хүч хөрөнгөөр хийгдэх ба түүний зардал бэлтгэл малталтын адилаар бүтээгдэхүүний өөрийн өртөгт шийдэгдэнэ. Эрлийн ажлын гол зорилго нь ашигт малтмалын ордыг эрэн олж түүнд урьдчилсан дүгнэлт өгөх, өөрөөр хэлбэл цаашид хайгуулын ажил үргэлжлүүлэх геологи ба эдийн засгийн нөхцөлд тэдгээрийг явуулах ашигтай эсэхэд дүгнэлт санал өгөх юм. Эрлийн ажлыг уулын малталтуудыг нэвтрэх буюу геофизикийн аргыг хэрэглэх замаар явуулж болно. Ашигт малтмалууд нь зөвхөн тодорхой төрлийн чулуулагт тогтох ба энэ ашигт малтмал,хажуугийн чулуулгийн тогтсон нөхцөл нэг буюу тэдний химийн ба физикийн чанараар тайлбарлагдана. Жишээ нь: Нүүрсний ордууд нь тунамал хурдаст дайралдах ба талстад дэлбэрмэл чулуулагт судал хэлбэртэй ордууд дайралдана. Үндсэн чулуулгуудыг судлахын тулд энгийн гүн биш хайгуулын уулын малталт, шуудуу, нүх зэргийг ашигладаг. Заримдаа ашигт малтмалуудын ордууд нь зөвхөн хурдас /нанос/ чулуулгаар хучигдаад зогсох бус, их хэмжээний үндсэн чулуулгийн давхаргаар хучигдан оршдог. Тийм үед гүний өрөмдмөл цооног хэрэглэдэг. Урьдчилсан хайгуулын зорилго нь уг районы жинхэнэ нөхцөлд шаардах шаардлагат ашигт малтмалын чанар ба нөөцөөр хэр тохирохыг магадлахад оршино. Урьдчилсан хайгуулын дүнд: а. Ашигт малтмалын тогтоцын үндсэн хэмжигдэхүүн (чадал, уналын өнцөг, суналын чиглэл) ба талбай гүн. б. Ашигт малтмалын эрдсийн бүтэц ба химийн найрлага - 1 -

Lekts_5

  • Upload
    davaaml

  • View
    681

  • Download
    5

Embed Size (px)

Citation preview

Page 1: Lekts_5

ЛЕКЦ 5. Ашигт малтмалын ордын газар зүй, орон зайн үзүүлэлт

1. Ашигт малтмалын ордын газар зүй, гадаргын үзүүлэлт2. Ордын орон зайн үзүүлэлт, хэмжээсүүд

1. Ашигт малтмалын ордын газар зүй, гадаргын үзүүлэлтАшигт малтмалын ордыг илрүүлэх зорилгоор хийгдэх шинжилгээ судалгааны ажлыг эрэл гэнэ. Ашигт малтмалын орд газрын тогтоцын үндсэн үзүүлэлтүүд, түүний нөөц ба чанар, уулын чулуулгийн шинж ашиглалтын нөхцөлийг тодорхойлоход чиглэснийг хайгуулын ажил гэнэ. Ашигт малтмалыг судалсан байдлаар нь урьдчилсан ба нарийвчилсан хайгуул гэж хуваадаг. Хэлбэр тогтоцоороо нарийн төвөгтэй зарим орд газрыг ашиглах явцад хийгдэх хайгуулын ажлыг ашиглалтын хайгуул гэнэ. Ашиглалтын хайгуулын ажил нь уурхай, уурхайн үйлдвэрийн ашиглалтын хүч хөрөнгөөр хийгдэх ба түүний зардал бэлтгэл малталтын адилаар бүтээгдэхүүний өөрийн өртөгт шийдэгдэнэ.Эрлийн ажлын гол зорилго нь ашигт малтмалын ордыг эрэн олж түүнд урьдчилсан дүгнэлт өгөх, өөрөөр хэлбэл цаашид хайгуулын ажил үргэлжлүүлэх геологи ба эдийн засгийн нөхцөлд тэдгээрийг явуулах ашигтай эсэхэд дүгнэлт санал өгөх юм. Эрлийн ажлыг уулын малталтуудыг нэвтрэх буюу геофизикийн аргыг хэрэглэх замаар явуулж болно. Ашигт малтмалууд нь зөвхөн тодорхой төрлийн чулуулагт тогтох ба энэ ашигт малтмал,хажуугийн чулуулгийн тогтсон нөхцөл нэг буюу тэдний химийн ба физикийн чанараар тайлбарлагдана. Жишээ нь: Нүүрсний ордууд нь тунамал хурдаст дайралдах ба талстад дэлбэрмэл чулуулагт судал хэлбэртэй ордууд дайралдана. Үндсэн чулуулгуудыг судлахын тулд энгийн гүн биш хайгуулын уулын малталт, шуудуу, нүх зэргийг ашигладаг. Заримдаа ашигт малтмалуудын ордууд нь зөвхөн хурдас /нанос/ чулуулгаар хучигдаад зогсох бус, их хэмжээний үндсэн чулуулгийн давхаргаар хучигдан оршдог. Тийм үед гүний өрөмдмөл цооног хэрэглэдэг.Урьдчилсан хайгуулын зорилго нь уг районы жинхэнэ нөхцөлд шаардах шаардлагат ашигт малтмалын чанар ба нөөцөөр хэр тохирохыг магадлахад оршино. Урьдчилсан хайгуулын дүнд:а. Ашигт малтмалын тогтоцын үндсэн хэмжигдэхүүн (чадал, уналын өнцөг, суналын чиглэл) ба талбай гүн.б. Ашигт малтмалын эрдсийн бүтэц ба химийн найрлагав. Түүний чанарын, тогтоцын хэмжигдэхүүн сунал ба уналын өөрчлөлтг. Хэвтэшийг хучин оролцсон чулуулгийн шинж тодорхололт зэргийг магадлан тодруулсан байна.Урьдчилсан хайгуулын эцсийн зорилгын нэг нь ордыг бүрдүүлж байгаа чулуулгийг геологийн бүрэн огтлолыг хийх явдал юм. Ийм учраас хайгуулын зорилгоор хийсэн уулын малталтуудыг чулуулгийн суналын хөндлөн чиглэлд байрлуулж түүнийг хайгуулын шугам гэж нэрлэнэ. Тэдгээрийн хоорондох зай нь чулуулгийн тогтсон шинжээс шалтгаалах ба жишээлбэл: зөв давхаргат ордуудын хайгуулд эхлээд гол төлөв 500-1000м авч, дараа шаардлагатай бол дундаж шугамуудыг гаргах журмаар багасгана. Урьдчилсан хайгуулд шуудуу цооног, газрын доорх малталтуудыг хэрэглэдэг. Хэрвээ хурдас чулуулгийн чадал их бус /3-4м хүртэл/ унал нь 300–с дээш байвал уг ордод хайгуулын шуудууг ашиглана.Налуу уналтай, бага чадалтай, хурдастай давхаргыг босоо малталт, цооног шурфийн тусламжтайгаар хийнэ. Гэхдээ тэдгээрийн хооронд түрүүчийн цооногийн ёроолд дайралдсан чулуулаг дараачийн цооногийн дээд хэсэгт дайралдахаар малтана. Ихээхэн

- 1 -

Page 2: Lekts_5

хурдас чулуулагтай буюу бараг тэгш тогтоцтой давхаргад өрөмдмөл цооногийн тусламжтайгаар хайгуул хийнэ. Эгц уналтай ба зузаан хурдас чулуулгаар хучигдсан ашигт малтмалын ордыг цооног ба газар доорх хэвтээ малталтаар хайгуул хийнэ. Уулын малталтуудын огтлолуудаар геологийн нэгдсэн огтлол хийдэг. Туршилт шинжилгээний үндсэн дээр ашигт малтмалын чанарыг тодорхойлох зорилгоор тогтоогдсон журмаар сорьц авна. Сорьцолт нь эрдсийн химийн техникийн гэж хуваагддаг.Техникийн сорьцлолтыг уг ашигт малтмалыг юунд ашиглах, урьдчилан боловсруулалт буюу баяжуулалт шаардлагатай эсэхийг судална. Давхарга тогтоцтой ордуудыг хайхад 1:5000 буюу 1:10000 хүдрийн ордуудыг 1:1000-1: 2000 ба заримдаа 1:500-гийн масштабтай зураглалыг хэрэглэнэ. Хайгуулын цооног өрөмдөхдөө дугуй огтлолтой 25-600мм диаметртэй газрын дээрээс буюу газрын дороос тусгай станокийн тусламжтайгаар явуулна. Механик өрөмдөлт нь цохиолтот, эргэлтэт буюу цохилт–эргэлтэт гэж дотроо ялгагдана. Хайгуулын цооногт гол төлөв эргэлтэт өрөмдлөгийг хэрэглэнэ.Нарийвчилсан хайгуул: Энэ хайгуулын зорилго нь ашигт малтмалын нөөцийг баттайгаар тогтоох, тэднийг хуваарилах, тогтоцын нөхцөлийг тодотгох явдал юм.2. Ордын орон зайн үзүүлэлт, хэмжээсүүдУулын чулуулгийн тогтоц, ангилал. Дэлхийн бүрхэвчийн гаднах хатуу хэсэг нь уулын чулуулгуудаас бүрдэх ба эдгээрийг үндсэн чулуулаг, хурдас гэж ялгаварладаг. Анх үүссэн байрандаа оршиж байгаа, эвдрэлд ороогүй чулуулгуудыг үндсэн чулуулаг гэнэ.

Өгөршил, эвдрэлийн үр хөврөлөөр үндсэн чулуулгийн зарим хэсгүүд нь анх үүссэн байрандаа үлдэх эсвэл газрын дээрх ус, салхины нөлөөгөөр зөөгдөж шилжих явдлын дүнд янз бүрийн сийрэгжилттэй хурдас болон тогтоно. Үндсэн чулуулгуудыг бялхмал, тунамал ба хувирмал гэж хуваадаг.

Ашигт малтмал нь байгальд хатуу (чулуун нүүрс, янз бүрийн хүдрүүд, үнэт чулуу гэх мэт), шингэн (нефть, ус, давст ус) хийн байдалтай байдаг. Ашигт малтмалын судал, давхаргыг агуулан тогтсон уулын чулуулгуудыг хоосон чулуулгууд гэдэг. Зарим нөхцөлд нэг төрлийн уулын чулуулаг ашигт малтмал буюу хоосон чулуулаг байж болно. Жишээлбэл: Чулуун нүүрс малтан авах уулын малталтуудыг явуулахад шохойн чулуу нь хоосон чулуулаг юм. Гэвч шохойн чулууг зориуд малтаж түүнийг түлэн ашиглахад тэр нь ашигт малтмал болно. Ордууд гарал үүслийн хувьд үндсэн, үндсэн орд эвдэрч бутарсан шороон /россыпи/ орд гэж хоёр янз байдаг. Шороон ордыг тогтоцоор нь байрнаасаа шилжээгүй буюу элювиаль, шилжсэн буюу аллювиаль гэж хуваана. Түүнчлэн ашигт малтмалын ордуудыг гарал үүсэл, юунд ашиглахыг харгалзахгүйгээр орших хэлбэрийн хувьд 1. Судал ба давхарга маягийн зөв тогтоцтой. 2. Үүр, мэшил, шилбэ маягийн зөв бус тогтоцтой болдог.Хоёр буюу түүнээс дээш зэрэгцээ хавтгайгаар хязгаарлагдсан тогтоцыг давхарга гэж нэрлэнэ. Ашигт малтмалын давхаргууд нь тогтоцын хувьд нэг төрлийн эсвэл жижиг олон үе агуулсан нийлмэл байдалтай байдаг.Хурдас чулуулгийн давхарга уул үүслийн явцад анхны хэвтээ байдлаа алдан атираатан тогтсон байх нь олонтаа тохиолдоно. Атираа нь дээш гүдгэр (антиклиналь) ба доош хотгор (синклиналь) хэлбэртэй хэсгүүдээс бүрдсэн байдаг.

m Судал - цав дагаж үүссэн биет (жонш г.м)

- 2 -

Page 3: Lekts_5

антиклиналь

Синклиналь

Гүдгэр атираа нь эмээлийн бүүрэг хэлбэртэй, чулуулгийн үеүд нь түүний нугалаасны орой талаас хоёр тийш хандсан налуу байрлалтай байхад, хотгор атираа нь тэвш хэлбэртэй бөгөөд үеүд нь хоёр талаас атирааны нугалаастийш налуу байрлалтай байна. Атирааны хоёр хажуу талыг жигүүр гэнэ. Атирааны нугалаасыг нугас гэнэ. Атирааны хажуу талууд нь тэдгээрийн нуглаас дээгүүр нийлнэ. Дэлхийн хатуу хөрсний хөдөлгөөний улмаас чулуулгийн үе давхарга нь зөвхөн атираатаад зогсохгүй тасрах хуваагдах эвдрэлд орно.Энэ тасрах эвдрэл, чулуулгийг зүсэж гарсан ан цавын дагуу үүснэ.Ордыг үүсгэгч ашигт малтмалын биет буюу оршиц нь хэмжээ, хэлбэрийн хувьд олон янз байна.Аливаа ашигт малтмалын биет нь орон зайн урт, өргөн, зузаан гэсэн 3 хэмжигдэхүүнтэй байна.

Эдгээр биет, оршицуудыг орон зайн гурван хэмжээсээр хэмжинэ. Давхарга буюу суддлын уртыг түүний сунал гэж нэрлэх ба давхаргын гадаргуутай

хэвтээ хавтгай огтлолцоход үүссэн шулууныг суналын шулуун гэнэ. Суналын чиглэлийг суналын шулууны уртрагтай үүсгэсэн өнцгөөр тодорхойлдог. Суналын шулуунд перпендикуляр давхаргын хавтгайд орших шулууныг уналын шулуун гэнэ. Давхаргын хэвтээ хавтгайтай үүсгэсэн өнцгийг уналын өнцөг гэж нэрлэнэ.

1-р зураг. Ордын орон зайн хэмжээсүүд - уналын өнцөг, АВ – сунал, СА – унал, М – хэвтээ зузаан, М/ – нормаль зузаан, m - босоо зузаан 2-р зураг. Зарим ордын хөндлөн зүсэлта. Судал хэлбэрийн орд, б. Атираашилттай орд, в. Тектоник шилжилттэй орд, 1,2,3 – хүдрийн судлууд, 4- ашигт малтмалын биетийн овойлт, 5- ашигт малтмалын биетийн хотойлт, 6- ашигт малтмалын андагч, эсвэл өргөгдсөн давхаргууд, 7- ашигт малтмалын буусан эсвэл өгөгдсөн давхаргууд, 8- ордын тектоник эвдрэлийн шугам

Хүдрийн биеийг уналын өнцгөөр 4 бүлэг болгон хуваана.1. Хэвтээ уналтай 0-50 хүртэл2. Налуу уналтай 5- 250 хүртэл3. Хазгай уналтай 25-4504. Эгц буюу босоо уналтай 45-900гэж ангилна

Ашигт малтмалын давхаргын хоёр талын чулуулгийг хажуугийн чулуулаг. Давхаргын дор оршихыг ул, давхаргын дээр оршихыг тааз буюу босоо тал гэж нэрлэдэг. Давхаргын зузааныг түүний чадал гэж нэрлэх ба тааз ул 2–ын хоорондох зайгаар хэмжигдэнэ.Түүний доторх хоосон чулуулгийн үеүдтэй зайг давхаргын бүрэн чадал гэж нэрлэнэ. Давхаргын чадлаар нь 4 бүлэг болгон хуваана.1. Маш нимгэн 0.7 м хүртэл

- 3 -

Page 4: Lekts_5

2. Нимгэн 0.7-1.5м3. Дунд зэрэг 1.5-3.5м4. Их чадалтай 3.5м –с дээш гэж ангилна.

Давхарга хэлбэрийн тогтоц нь сунал ба уналаар хязгаарлагдмал байна. Үндсэн чулуулгийн ан цавд тогтсон эрдэнэсийн биетийг судал гэж нэрлэнэ. Хүдрийн эрдсүүд судалд цахиур, кальцит, хээрийн жонш зэргийн хамт оршино.

Орон зайн хэмжээсээр нь давхрага хэлбэртэй, ижил хэмжээстэй, багана болон нийлбэр хэлбэртэй биетүүд буюу оршицууд гэж ангилна. Оршицын уртыг “а” өргөнийг “в”, өндрийг “с” гэж тэмдэглэвэл эдгээрийн харьцаа нь дээрх хэлбэртэй тус бүр харилцан адилгүй байдаг.

Давхарга хэлбэрийн оршицод аb>c байх бөгөөд ихэвчлэн харьцангуй их талбай эзлэх орон зайд орд үүсгэнэ.

Нүүрс, элс хайрга гэх мэт тунамал гаралтай эрдсийн ордууд давхрага хэлбэртэй байна.Нүүрсний ордуудын давхаргын урт, өргөн нь хэдэн зуун метрээс хэдэн арван километр хүрдэг бол зузаан нь хэдэн сантиметрээс хэдэн арван метр хүрдэг.

Ижил хэмжээстэй оршицуудад abc байх бөгөөд эдгээр нь шток, штокверк, үүр гэж нэрлэгдэх биет бүхий ордууд байдаг. Эдгээрт линз хэлбэрийн биетүүд бас хамаарна. Линз нь ихэвчлэн голоороо зузаан, зах руугаа нимгэрсэн зөв ба зөв бус хэлбэртэй биет болно. Жишээ нь: Багануурын хүрэн нүүрсний орд уртаараа 10 гаруй, өргөнөөрөө 3-4 км бол нүүрсний 3 давхрага нь 10-40м зузаантай байдаг. Магмын ба хувирмал гарал үүсэлтэй төмөрлөг болон төмөрлөг бус хүдрийн эрдсүүд шток, штокверк, линз, үүр хэлбэрийн оршицтой байна. Эрдэнэтийн овооны зэс молибдений ордын баруун хойт хэсэг нь зөв биш линз хэлбэртэй хүдрийн биеттэй.

Багана хоолой хэлбэрийн биетүүд ab=<c харьцаатай бөгөөд ихэвчлэн босоодуу байрлалтай байдаг. Алмазны олон орд кимберлитийн хоолой гэж нэрлэгдэх биет үүсгэсэн байдаг. Өмнөт ба төв Африк, Якут, Бразили, Хойт Америк, Энэтхэгт ийм хэлбэрийн ордууд тохиолдоно.

Судал хэлбэрийн хүдрийн биет нэлээд тохиолддог. Тодорхой шалтгаанаар үүссэн цав, хагарлыг дүүргэж тогтсон хавтан хэлбэрийн биетийг үүнд хамааруулдаг. Үүнд: a b=>c байна.

Алт, хар тугалга-цайр, хайлуур жонш, вольфрам, мөнгөн усны хүдрийн болон бусад ордууд судал хэлбэрийн биеттэй байдаг.

Хайлуур жоншны Бэрх, Бор-Өндөр, вольфрамын Их Хайрхан, Бүрэнцогтын ордууд судал хэлбэрийн хүдрийн оршицтой.

Нийлмэл хэлбэр, хэмжээтэй ашигт малтмалын оршиц бүхий ордууд элбэг тохиолддог. Ашигт малтмалын биет, атираашилд, болон тектоник хагаралд орсноос нийлмэл тогтоц үүсдэг.Эдгээр хэмжигдэхүүний харьцаагаар хүдрийн биетийн изометр (ижил хэмжээстэй) хоолой хэлбэрийн, хавтан хэлбэрийн ба нийлмэл хэлбэрийн гэж хуваана.Изометр биет нь бүх чиглэлдээ ойролцоо хэмжээстэй байна.

а а в с шток гнездо (үүр) а в с < 1мв с шток хромит давс гнездо скафн төрлийн Fe,Cu,W ордод тохиолдоно

- 4 -

Page 5: Lekts_5

Линз с а в (шахагдсан изометр) полиметалл Cu, хромит

Хоолой . Цилиндр а в с Ихэнхдээ алмазны ордууд хоолой хэлбэртэй

байна. Кимберлитийн хоолой зарим Fe хүдрийн орд.

Хавтан. а в с давхарга, давхарга хэлбэрийн, хучлагахэлбэрийн, судал хэлбэрийн нүүрс фосфорит,

марганец, төмөр шороон орд. Барилга материал жонш г.м

Ордыг ашигт малтмалаар ангилж нэрлэнэ. Төмөрлөг, төмөрлөгийн бус хүдрийн, шатдаг ашигт малтмалын (нүүрс, занар, газрын тос, шатдаг хий) хүдрийн бус барилгын материалын орд гэж нэрлэнэ.

Ордыг гарал үүслээр нь дараах байдлаар ангилна. Тунамал гаралтай (гадаргын экзоген) магмын гаралтай (гүний, эндоген) хувирмал гаралтай ордууд байна.

- 5 -