14
вэб мэдээлэлтэй хэрхэн ажиллах талаар судалсан. Интернэт дэх мэдээлэл буюу вэб мэдээллийн бусад төрпийн мэдээллээс ялгарах гол онцлог нь цааш задран нэмэлт болон дэлгэрэнгүй мэдээлэлд хандах боломж юм. Дээр нь үг, дүрс хөдөлгөөн, зургаар дүрсэлж болдоггүй мэдээллийг илэрхийлэх боломжтой. Ердийн номон дээр бидний уншиж буй тексттэй холбоотой нэмэлт болон түүнийг тодотгож өгсөн мэдээллийг яг текстийнх нь ард хаалтанд бичих буюу тухайн хуудасны хамгийн доод хэсэгт, эсвэл номын хамгийн арын нүүрэнд оруулсан байдаг. Тэгвэл вэб мэдээлэл дээр харгалзах үг, өгүүлбэр, зураг зэрэгт шууд холбоос хийж өгөх буюу дээр нь дарахад нэмэлт буюу дэлгэрэнгүй мэдээлэл нь гарч байхаар зохион байгуулдаг. Интернэтийн орчинд мэдээллийг соёлтой бөгөөд зөв ашиглах, их хэмжээний мэдээллээс хэрэгцээ шаардлагадаа нийцсэн, хэрэгтэй мэдээллийг баталгаат эх үүсвэрээс сонгон авч ашиглаж сурах нь чухал. Интернэт дэх мэдээлэл нь бусад төрлийн мэдээллийн нэгэн адип дараах онцлог, чанаруудтай. Үүнд: 1. Үнэн зөв, найдвартай байх: Аливаа мэдээлэл нь тухайн зүйлийнхээ үнэн, бодитбайдлыгтусганилэрхийлжчадажбайвалтүүнийгүнэнзөв,найдварт айгэдэг. Найдваргүй, буруу мэдээлэл нь түүнийг хэрэглэж буй хүмүүст буруу ташаа ойл-голт өгч, улмаар буруу үйлдэл, шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлдэг. Интернэт дэх мэдээлэл бүрийг найдвартай, зөв гэж үзэж болохгүй. Иймээс интернэтээс мэдээлэл авах, ашиглахдаа юуны өмнө түүний уг сурвалж, интернэтэд танигдсан огноо, хамрах хугацаа зэргийг харгалзан үзэх хэрэгтэй. 2. Гүйцэд байх: Аливаа мэдээлэл нь ойлголт өгөх болон шийдвэр гаргах нөхцөлийг бүрэн төгс бүрдүүлж байвал түүнийг гүйцэд мэдээлэл гэдэг. Интернэт нь олон эх үүсвэрээс бий болсон төрөл бүрийн мэдээллийг агуулж байдаг тул интернэтэд тавигдсан мэдээлэл бүр энэ чанарыг хангадаггүй. 3. Үнэ цэнэтэй байх: Мэдээллийн үнэ цэнэ нь түүний зөв, найдвартай бөгөөд гүйцэд байдал, хүргэлтийн хурд буюу хүмүүст цаг тухайд нь хүрч чадаж байгаа эсэх, улмаар тухайн тусламжтайгаар шийдэж буй асуудлын ач холбогдлоор тодорхойлогдоно. Интернэт дэх мэдээлэл нь маш богино хугацаанд шинэчлэгддэг тул бусад төрлийн мэдээлэлтэй харьцуулахад богино хугацаанд хүрдэгээрээ үнэ цэнээ алддаггүй давуу талтай боловч зөв, найдвартай бөгөөд гүйцэд байдал нь тэр бүр бүрэн хангагддаггүй учраас мэдээлэл бүрийг үнэ цэнэтэй гэж үзэж болохгүй. Өмнө дурдсанчлан ашиглах мэдээллийнхээ уг сурвалж, интернэтэд танигдсан огноо, хамрах хугацаа зэргийг сайтар харгалзан үзэх хэрэгтэй. 4. Эрэлт хэрэгцээтэй байх: Энэ нь тодорхой нэг асуудлыг авч үзэхэд зайлшгүй шаардлагатай мэдээллийн агуулгаар тодорхойлогдоно. Интернэтэд тодорхой нэг зүйлийн талаарх мэдээллийг хайхад үр дүнд нь маш олон эх сурвалжаас төрөл бүрийн байр сууринаас янз бүрийн байдл аар илэрхийлэгдсэн олон тооны мэдээлэл гардаг. Мэдээж их хэмжээний мэдээлэл дотор хэрэгцээт буюу тодорхой асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай зөв, гүйцэд, үнэ цэнээ алдаагүй мэдээлэл байх нь дамжиггүй ч хамгийн

Medeelel zui 8 r angi

Embed Size (px)

Citation preview

Page 1: Medeelel zui 8 r angi

вэб мэдээлэлтэй хэрхэн ажиллах талаар судалсан. Интернэт дэх мэдээлэл буюу вэб мэдээллийн бусад төрпийн мэдээллээс ялгарах гол онцлог нь цааш задран нэмэлт болон дэлгэрэнгүй мэдээлэлд хандах боломж юм. Дээр нь үг, дүрс хөдөлгөөн, зургаар дүрсэлж болдоггүй мэдээллийг илэрхийлэх боломжтой. Ердийн номон дээр бидний уншиж буй тексттэй холбоотой нэмэлт болон түүнийг тодотгож өгсөн мэдээллийг яг текстийнх нь ард хаалтанд бичих буюу тухайн хуудасны хамгийн доод хэсэгт, эсвэл номын хамгийн арын нүүрэнд оруулсан байдаг. Тэгвэл вэб мэдээлэл дээр харгалзах үг, өгүүлбэр, зураг зэрэгт шууд холбоос хийж өгөх буюу дээр нь дарахад нэмэлт буюу дэлгэрэнгүй мэдээлэл нь гарч байхаар зохион байгуулдаг. Интернэтийн орчинд мэдээллийг соёлтой бөгөөд зөв ашиглах, их хэмжээний мэдээллээс хэрэгцээ шаардлагадаа нийцсэн, хэрэгтэй мэдээллийг баталгаат эх үүсвэрээс сонгон авч ашиглаж сурах нь чухал. Интернэт дэх мэдээлэл нь бусад төрлийн мэдээллийн нэгэн адип дараах онцлог, чанаруудтай. Үүнд:

1. Үнэн зөв, найдвартай байх: Аливаа мэдээлэл нь тухайн зүйлийнхээ үнэн, бодитбайдлыгтусганилэрхийлжчадажбайвалтүүнийгүнэнзөв,найдвартайгэдэг. Найдваргүй, буруу мэдээлэл нь түүнийг хэрэглэж буй хүмүүст буруу ташаа ойл-голт өгч, улмаар буруу үйлдэл, шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлдэг. Интернэт дэх мэдээлэл бүрийг найдвартай, зөв гэж үзэж болохгүй. Иймээс интернэтээс мэдээлэл авах, ашиглахдаа юуны өмнө түүний уг сурвалж, интернэтэд танигдсан огноо, хамрах хугацаа зэргийг харгалзан үзэх хэрэгтэй.

2. Гүйцэд байх: Аливаа мэдээлэл нь ойлголт өгөх болон шийдвэр гаргах нөхцөлийг бүрэн төгс бүрдүүлж байвал түүнийг гүйцэд мэдээлэл гэдэг. Интернэт нь олон эх үүсвэрээс бий болсон төрөл бүрийн мэдээллийг агуулж байдаг тул интернэтэд тавигдсан мэдээлэл бүр энэ чанарыг хангадаггүй.

3. Үнэ цэнэтэй байх: Мэдээллийн үнэ цэнэ нь түүний зөв, найдвартай бөгөөд гүйцэд байдал, хүргэлтийн хурд буюу хүмүүст цаг тухайд нь хүрч чадаж байгаа эсэх, улмаар тухайн тусламжтайгаар шийдэж буй асуудлын ач холбогдлоор тодорхойлогдоно. Интернэт дэх мэдээлэл нь маш богино хугацаанд шинэчлэгддэг тул бусад төрлийн мэдээлэлтэй харьцуулахад богино хугацаанд хүрдэгээрээ үнэ цэнээ алддаггүй давуу талтай боловч зөв, найдвартай бөгөөд гүйцэд байдал нь тэр бүр бүрэн хангагддаггүй учраас мэдээлэл бүрийг үнэ цэнэтэй гэж үзэж болохгүй. Өмнө дурдсанчлан ашиглах мэдээллийнхээ уг сурвалж, интернэтэд танигдсан огноо, хамрах хугацаа зэргийг сайтар харгалзан үзэх хэрэгтэй.

4. Эрэлт хэрэгцээтэй байх: Энэ нь тодорхой нэг асуудлыг авч үзэхэд зайлшгүй шаардлагатай мэдээллийн агуулгаар тодорхойлогдоно. Интернэтэд тодорхой нэг зүйлийн талаарх мэдээллийг хайхад үр дүнд нь маш олон эх сурвалжаас төрөл бүрийн байр сууринаас янз бүрийн байдл аар илэрхийлэгдсэн олон тооны мэдээлэл гардаг. Мэдээж их хэмжээний мэдээлэл дотор хэрэгцээт буюу тодорхой асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай зөв, гүйцэд, үнэ цэнээ алдаагүй мэдээлэл байх нь дамжиггүй ч хамгийн гол нь түүнийг хайж, сонгох, тодорхойлж ашиглах нь чухал. Орчин үеийн хайлтын системүүд нь хэрэглэгчийн мэдээллийн эрэлт хэрэгцээг хангахад тодорхой үүрэг гүйцэтгэдэг. Түүнчлэн интернэт дэх мэдээллийн эрэлт

62

Page 2: Medeelel zui 8 r angi

МЭДЭЭЛЭЛ ЗҮЙ 8

хэрэщээтэй байдлыг түүнийг уншсан, үзсэн, татан авсан тоогоор нь илэрхийлэх нь бий.

5. Ойлгомжтой байх: Энэ бол аливаа мэдээллийг хэрэглэгч хүнд дүрслэн илэрхийлэх хэлбэр нь тодорхой бөгөөд ойлгомжтой байх чанар бөгөөд агуулга болон дүрслэн харуулах хэлбэрээр тодорхойлогддог. Интернэт дэх мэдээлэл нь бусад төрлийн мэдээлэлтэй харьцуулахад цааш задран нэмэлтболон дэлгэрэнгүй мэдээлэлд хандах боломжийг олгодог. Ердийн байдлаар буюу үг, дүрс хөдөлгөөн, зургаар дүрсэлж болдоггүи мэдээллийг илэрхийлэх боломжоороо ойлгомжтой байдлын хувьд илүү.

6. Хүртээмжтэй байх: Энэ бол аливаа мэдээллийг хэрэглэгч хүнд хүргэх, ашиглах боломж, нөхцөлөөр хангах чанар юм. Интернэт дэх мэдээлэл нь бусад төрлийн мэдээлэлтэй харьцуулахад түүнийг ашигладаг хүмүүсийн хамрах хүрээ өргөн, богино хугацаанд хүрдэг учраас энэ чанараараа илүү байдаг. Түүнчлэн интернэт нь хүмүүсийг өөр хооронд нь мэдээлэл солилцох, мэдээллийг хамтран эзэмших боломжоор хангадаг тул мэдээллийг улам хүртээмжтэй болгоно. Мэдээлэлтэй ажиллах соёл

Хувь хүний мэдлэг чадвар, боловсрол, мэргэжпийн дадлага туршлага, оюун ухааны болон гоо зүй, ёс суртахууны хөгжил, хүмүүжил төлөвшлийн түвшин, ертөнцийг үзэх үзэл, зан харилцаа, хүмүүсийн хоорондын харилцааны хэлбэр болоод арга замууд нь соёлоор тодорхойлогдож, илрэн гардаг гэж үздэг. Мэдээлэл, харилцаа, холбооны технологийн хөгжил, хэрэглээтэй холбоотойгоор орчин үед хувь хүний төлөвшлийг мэдээллийн соёлтой нягт холбон үзэж, улмаар мэдээлэлтэй ажиллах соёл хэмээн нэрлэгдэх соёлын шинэ хандлага бий болсон. Энэ нь орчин үед хувь хүнийг мэдээлэлжсэн болон мэдлэгт тулгуурласан нийгэмд ажиллаж, амьдрахын тулд их хэмжээний мэдээллийг хүртэх, хүлээн авч боловсруулахад бэлтгэгдсэн байдал, бусадтай мэдээллийг хамтран эзэмших чадвар, мэдээллийн соёл, орчин үеийн арга технологиуд болон хэрэгслэлүүдийг ашиглах ур чадварын хөгжил төлөвшлийн түвшин зэргээр тодорхойлох болсон. Мэдээлэлтэй ажиллах соёл нь мэдээллийг хүртэх, хүлээн авах, боловсруулах, дамжуулах, ашиглахад орчин үеийн технологийн шийдэл, техник хэрэгслэл, арга зам, мэдээллийн технологийг ашиглахад шаардлагатай мэдлэг, ур чадварууд, түүнтэй холбоотойгоор зайлшгүй дагаж мөрдөх ёстой ёс зүйн ба хууль эрх зүйн хэм хэмжээг ойлгон мэдэрч биелүүлэх чадвар зэргийг агуулна. Энэхүү соёл нь хүний төрөл бүрийн бүтээлч үйл, ур ухаан болон хүмүүжил төлөвшлийн үр дүн болж бүрэлдэн тогтдог. Бид мэдээлэл дунд амьдарч, өдөр тутам ямар нэгэн байдлаар мэдээлэлтэй ажилладаг тул мэдээлэлтэй ажиллах соёлын талаар мэддэг, өөрийн ахуй амьдралдаа даган мөрддөг байх нь чухал. Энэ бол зөвхөн томчуудад хамааралтай зүйл гэж ойлгож болохгүй. Мэдээлэлтэй ажиллах соёл гэдэг нь бид хүрээлэн буй орчноосоо өөрсөддөө хэрэгцээтэй мэдээллийг хүртэх, хүлээн авах, түүнийг зөв ашиглахаас эхэлдэг.Интернэтийн орчинд ажиллахдаа дараах зүйлсийг анхаарна. Үүнд: 1. Бусдын компьютерт зөвшөөрөлгүй нэвтрэх, мэдээлэлд хандах, улмаар ашиглах нь хориотой.

63

Page 3: Medeelel zui 8 r angi

2. Интернэтээр танихгүй хүнтэи харилцах, ялангуяа хувиин мэдээллээ өгөх болон биечлэн уулзахыг зөвшөөрч болохгүй.

3. Нийгмийн сүлжээнүүдэд (Ш5, РасеЬоок зэрэг) бүртгүүлэх болон хувийн ямар мэдээллээ тавьж болох талаар эцэг эх, багштайгаа зөвлөж зөвшөөрөл авах, бусадтай хүндэтгэлтэй харилцаж, сүлжээний хүрээнд мөрдөгддөг хэм хэмжээ, дүрмийг сахин биелүүлдэг байх хэрэгтэй.

4. Интернэтээр хүчирхийлэл бүхий, эсвэл мөрийтэй тоглоом тоглож болохгүй.5. Цахим шуудан солилцоход анхаарах зүйлсийн талаар сурах бичгийн "Цахим

шуудан солилцоход баримтлах зарчмууд" сэдэвт өгүүлсэн болно. Захидал харилцааны нууцын талаар Монгол Улсын "Хувь хүний нууцын тухай хууль"-ийн "Хувь хүний нууцын төрөл, хувь хүний нууцыг хамгаалах" бүлэгт заасан байдаг.

6. Бусдын хувийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр интернэтээр (цахимшуудангаар, өөрийн хийсэн вэб хуудсанд, Үои1иЬе зэрэг сайтуудад) тараахыгхориглоно.

7. Интернэтээс компьютер болон гар утсандаа хулгайн буюу зөвшөөрөлгүй зураг, дуу бичлэг, програм хангамж татан авах, ашиглахыг хориглоно. Эдгээрийг татан авах нь компьютерийн хэвийн үйл ажиллагааг доголдуулдаг (гацах, үйл ажиллагаа нь удаашрах, үйлдлийн системийг эвдэх гэх мэт).

8. Интернэтээс архи, тамхи, хүчирхийлэл түрэмгийлэл, мансууруулах бодис, садар самууныг харуулсан, сурталчилсан мэдээлэл, ёс зүйд үл нийцэх кино, бичлэг, зураг үзэх, татан авах, найз нөхөддөө тараахыг хатуу хориглоно.

9. Интернэтээстатан авч ашигласан аливаа мэдээллийн эхсурвалжийгзаавал дурдах хэрэгтэй. Бусдын бичсэн мэдээлэл, зурсан зураг зэргийг өөрийн мэт шууд ашиглах, өөрчлөх нь зүйд нийцэхгүй.

Хувийн нууц ба хамгаалалтИнтернэт дэх мэдээлэлтэй ажиллах, түүнийг ашиглах явцад мэдээллийн, тэр

дундаа хувийн нууц болон хамгаалалтын асуудал чухлаар тавигддаг. Хувийн мэдээлэл ба нууц нь хуулийн дагуу хамгаалагдаж байдаг тул интернэтээр дамжуулан аливаа хувийн мэдээлэлтэй ажиллахдаа ёс зүйн болон хуулийн хэм хэмжээг сахих хэрэгтэй. Дэлхийн улс орон бүр энэ чиглэлээрх өөрийн хуультай байдаг. Манай улсын тухайд хувь хүний нууцыг тогтоох, хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулдаг "Хувь хүний нууцын тухай хууль", зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхээр хамгаалагдах бүтээлийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах, хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулдаг "Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль" зэрэг хуулиуд байдаг. Түүнчлэн албан байгууллагууд мэдээллийн нууцлал, хамгаалалтын талаар тодорхой бодлоготой байж, зохих дүрэм журмыг боловсруулан мөрдүүлдэг. Интернэтэд хувь хүний эрх ашиг, нууцыг бүрэн хэмжээгээр хамгаалах боломжгүй байдаг. Интернэтэд тавигдсан мэдээлэл нь хэсэгчлэн болон бүтнээрээ зөвшөөрөлгүй хуулбарлагдах, алдагдах, нийтэд дэлгэгдэх, мэдээллийн агуулга ба бүрэн бүтэн байдал нь өөрчлөгдөх зэргээр нууцлал, хамгаалалтаа алддаг. Эдгээр нь хүний санамсартай болон санамсаргүи үйлдлийн улмаас хийгддэг. Түүнчлэн техник хангамжийн

64

Page 4: Medeelel zui 8 r angi

1 МЭДЭЭЛЭЛ ЗҮЙ 8

гэмтэлтэй байдал, зөвшөөрөлгүй хандалт, хамгаалалтгүй буюу хамгаалалт сул, програм хангамжийн буруу үйл ажиллагаанаас үүсэж болно.

Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Хүүхдийн эрхийн конвенцид хүүхэд та бүхнийг хүчирхийллээс ангид, ялгаварлан гадуурхалтад өртүүлэхгүй, нийгэмд бие даан аж төрөхөд бүрэн бэлтгэх, эрхээ эдлэх эерэг нөхцөлийг бүрдүүлж, өсгөж хүмүүжүүлэх талаар заасан байдаг. Тухайлбал, конвенцийн 13 дугаар зүйлд "Хүүхэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй; энэ эрх нь төрөл бүрийн мэдээлэл, үзэл санаагулсын хил хязгаарыг үл харгалзан амаар, бичгээр, хэвлэмэл буюу урлагийн бүтээлийн хэлбэрээр, хүүхдийн сонгосон мэдээллийн бусад арга хэрэгслээр эрэх, олж авах, дамжуулах эрх чөлөөг багтаана. Иймээс интернэтэд ажиллахдаа та бүхэн эрхээ эдлэхийн чацуу Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд заасан Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн ёсчлон биелүүлэх үндсэн үүргийн дагуу хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэж, хувийн нууц, зохиогчийн эрх, бусдын оюуны хөдөлмөрийг хүндэтгэх хэрэгтэй.

Мэдээллийн нууцлалтай холбоотой бас нэг асуудал бол мэдээллийн аюулгүй байдал(1п1Ъгта1юпЗесип1у)болонхамгаалалтынасуудалюм.Энэнькомпьютерийг бат бөх цоожтой өрөөнд байрлуулахаас өгсүүлээд програмын аргаар компьютерт хандаж түүнд хадгалагдаж буй мэдээллийг үзэх боломжгүйгээр хамгаалалт хийх хүртэлх өргөн хүрээний асуудлуудыг хамарна. Орчин үед аливаа зөвшөөрөлгүй хандалтаас хурууны хээгээр таних, дуу авиаг таних зэрэг биометрик системүүдийг ашиглан хамгаалж байна. Ийм төрлийн системүүдэд ашиглаж байгаа үндсэн үзүүлэлтүүд нь хүний хурууны хээ, хараа, дуу хоолойны өнгө зэрэг хувь хүний хувьд дахин давтагдашгүй байдаг биологийн шинж чанаруудад суурилагдсан байдаг.

Зарчмын хувьд интернэтэд холбогдсон компьютерт интернэтээр дурын хэрэглэгч санаатай (сонирхлын дагуу, эсвэл урьдчилан төлөвлөсөн) болон санамсаргүйгээр тухайн компьютерийн мэдээллийн нөөцөд хандах боломжтой. Интернэт сүлжээний тухайд хийж буй үйлдэл, ашиглаж буй мэдээлэл ба үйлчилгээнээс хамааран сүлжээнд холбогдсон компьютерийн 1Р хаяг, вирусээс хамгаалах програм, цахим шуудангийн болон бусад үйлчилгээнд хандах хэрэглэгчийн нэр ба нууц үг бол наад захын хамгаалалт юм. Энэ нь тухайлбал, цахим шуудангийнхаа, эсвэл цахим төлбөр тооцоо хийх хэрэглэгчийн нэр (Ю) ба нууц үгийг (Раззмогс!) хэн нэгэнд зааж өгч хэрэглүүлбэл нэг талаар өөрийн мэдээллийн нууцыг алдах, хамгаалалтгүй болох (цахим шууданг чинь уншиж, өмнөөс чинь цахим шуудан илгээх, цахим төлбөр тооцоо хийх зэрэг) болно. Нөгөөтэйгүүр хорон санаатан чиний хэрэглэгчийн нэр ба нууц үгийг сөргөөр ашиглан спам, зар сурталчилгааны чанартай захиа илгээх, хэн нэгнийг гутаан доромжилсон, бусдын компьютерт зөвшөөрөлгүи хандалт хийж, мэдээлэл хулгайлсан тохиолдолд энэ бүхнийг чамайг хийгээгүй гэж батлах нь туйлын төвөгтэй. Иймд бусдад, багш болон хамгийн дотны найздаа ч өөрийн хэрэглэгчийн нэр ба нууц үгийг хэрэглүүлж болохгүй, үүний нэгэн адилаар бусдынхыг ч

хэрэглэж болохгүй. Энэ бол компьютер, интернэт ашиглахтай холбогдох ёс зүйн

Page 5: Medeelel zui 8 r angi

наад захын хэм хэмжээ юм.Интернэтэд холбогдсон компьютерт хадгалагдсан өгөгдөл, мэдээлэлд

хандахын тулд компьютерийн вирусыг ашиглах нь түгээмэл. Ийм төрлийн вирусууд нь компьютерийн сүлжээгээр дамжин тархаж, компьютерийн үйлдлийн системийн дотор хадгалагдан үлддэг. Улмаар хэрэглэгчид огт анзаарагдахгүйгээр удаан хугацааны турш чухал мэдээллийг (хувийн мэдээлэл, албан бичгүүд, санхүүгийн тооцоо, цахим шуудан зэрэгт хандах нууц үг, банкны картын дугаар зэрэг) хулгайлан бусдад дамжуулдаг. Иймээс наад зах нь вирусын програм ашиглах замаар хамгаалалт хийх хэрэгтэй.

Мэдээллийн хамтран эзэмшилтМэдээллийн технологийн хэрэглээ өсөн нэмэгдэхийн хэрээр хүмүүс,

байгууллагууд өөр хоорондоо мэдээллийг шуурхай солилцох, хамтран эзэмших нь зайлшгүй болж, мэдээлэлд суурилан үйл ажиллагаагаа явуулж, шийдвэр гаргах болсон.Бидөдөртутамном.сонинсэтгүүлээсөгсүүлээдцахимхэлбэртбуйбаримт бичиг, дуу хөгжим, график, хүснэгт, програм зэрэг дурын мэдээллийг ашигладаг. Ингэхдээ зөвхөн ганцаараа ашигладаггүй, ямар нэгэн байдлаар бусадтай хамтран хуваалцах, ашиглах хэрэщээ шаардлага байнга гардаг. Цаашилбал мэдээллийг зөвхөн ганцаараа ашиглах боломж, бололцоо байхгүй болтлоо бид мэдээллээс хамааралтай болсон. Иймд хүрээлэн буй орчин, найз нөхөд, гэр бүлийнхнээсээ өөртөө хэрэгцээт мэдээллийг авах, харилцан солилцохоос гадна өөртөө байгаа мэдээллийгхэзээ, хаана, ямар хүмүүстэй, хэрхэн солилцох нь зүйтэй талаар зохих мэдээлэл, мэдлэгтэй байх нь чухал. Өөрт огт хэрэгцээгүй мэдээллийг бусдаас сонсох, хүртэх нь ач холбогдолгүй, цаг хөдөлмөр үрэх нь тодорхой. Үүний нэгэн адилаар өөртөө байгаа аливаа мэдээллийг бусдад хүргэх, хуваалцахаасаа өмнө тухайн мэдээлэл бусдад хэр зэрэг хэрэщээтэйг, улмаар ямар үр дагавар авчирч болохыг сайтар бодох хэрэгтэй. Түүнчлэн өөртөө байгаа гар утас, компьютер, интернэтзэрэгтехнологи,техникхэрэгслийнхүчинчадал, солилцохбуюухамтран эзэмших гэж байгаа мэдээллийн хэмжээ, агуулга, газарзүйн байрлал зэргийг харгалзан үзэж мэдээллийг хамтран эзэмших аргаа сонгох нь зүйтэй.

Мэдээллийг хамтран боловсруулах, эзэмших гэдгийн дор тавигдсан бодлого, асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай мэдээллийг зөв тодорхойлон төрөл бүрийн эх үүсвэрүүдээс хайх, нэгтгэх, цуглуулсан мэдээллээ төрөл бүрийн технологи (баримт бичиг, хүснэгт, илтгэл танилцуулга боловсруулах технологиуд, интернэтэд суурилсан харилцаа, технологиуд, статистик тооцоолол зэрэг тусгай зориулалтын програм хангамжууд, суурин ба үүрэн холбооны технологи зэрэг) ашиглан бусадтай хамтран боловсруулах, түгээх, солилцох, санал солилцох, эцэст нь мэдээлэл, мэдээллийн технологи ашиглах хамтын мэдлэг, бараа бүтээгдэхүүн ба үйлчилгээ бий болгох бүтээлч үйл ажиллагаа хэмээн тодорхойлж болно.

Орчин үеийн дэвшилтэт технологийг ашигласнаар газарзүйн байрлал, цаг хугацаанаас үл хамааран төрөл бүрийн мэдээллийг хамтран боловсруулж бий болгох, мэдээллийг шуурхай солилцож, улмаар хамтын шийдвэр гаргах үйл явцыг дээшлүүлэн хүмүүсийн оролцоог нэмэгдүүлэх болсон. Иймээс аливаа мэдээллийг

66

Page 6: Medeelel zui 8 r angi

1

харилцан солилцож, хамтран эзэмшихдээ дараах зүилсийг анхаарвал зохино. Үүнд:

1. Хамтран эзэмших мэдээлэл үнэн зөв, бүрэн гүйцэд, баталгаатай эсэх;2. Мэдээллийг солилцох арга зам нь оновчтой байж, солилцоо найдвартай

эсэх;3. Мэдээллийг солилцох, хамтран ашиглагчид технологийн хувьд

боломжтой эсэх;4. Мэдээллийн нууцлал хамгаалалт, хадгалалт найдвартай эсэх;5. Мэдээллийг солилцох, хамтран ашиглах дүрэм журам, аргачлал нь

тодорхой бөгөөд ойлгомжтой эсэх;6. Мэдээллийг шинэчлэлт, өөрчлөлтийн талаар түүнийг хамтран

эзэмшигчдэд тухай бүрт мэдэгдэх боломжтой эсэх;7. Мэдээллийг харилцан солилцож, хамтран эзэмших үйл ажиллагаа

холбогдох дүрэм журмын дагуу зөв явагдаж буй эсэх;

8. Мэдээллийг харилцан солилцож, хамтран эзэмших үйл ажиллагаанд оролцогчдын бэлтгэл болон багаар хамтран ажиллах чадвар хангагдсан эсэх;

9. Мэдээллийн нууцлал хамгаалалт, хадгалалт, буруутай үйл ажиллагаа, доголдлоос хамааран гарах үр дагаврыг сайтар тодорхойлж, учирч болзошгүй эрсдэлээс хамгаалах боломжтой эсэх.

Мэдээлэл хамтран эзэмшихийн ач холбогдол1. Хуримтлуулагдсан болон боловсруулагдан бэлэн    болсон    мэдээллийн

ашиглалт, хүртээмж сайжрах;2. Мэдээллийг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран шуурхай хүргэх,

солилцох;

3. Мэдлэг эзэмшиж, туршлага хуримтлуулах;4. Технологийг хэрэгцээ шаардлага, нөхцөл байдалд тохируулан ашиглах;5. Мэдээллийн зөв, гүйцэд, баталгаатай чанарыг хангах;

Ном сурах бичиг

Хэвлэл, мэдээллийн хэрэгсэлЦахим нөоцСудалгаа

Статистик мэдээлэл гэх мэт

Ашиглах

Мэдээлэл

Хамтран эзэмших          Боловсруулах

Баримт солилцохХамтран ажиллах, суралцах

Шийдвэр гаргах

ТооцоолохТодорхой алгоритмын дагуу загварчлах Боловсруулах програм хангамж аа сонгох гэх мэт

Зураг 4.3 Мэдээллийг хамтран боловсруулах, эзэмших нь

Бусдад, түгээх үзүүлэхМэдээллийг ашиглах мэдлэг

бүтээх

•А        Мэдээлэл        у

Page 7: Medeelel zui 8 r angi

67

Page 8: Medeelel zui 8 r angi

6. Хамтын ажиллагаагдэмжиж, хамтын шийдвэр гаргах үйл явцыгдээшлүүлж, хүмүүсийн оролцоог нэмэгдүүлэх;

7. Тодорхой мэдээлэл боловсруулах, мэдлэг бүтээх, бараа бүтээгдэхүүн ба үйлчилгээ бий болгох үйл явцыг оновчтой төлөвлөх, хяналт тавих.

Интернэт бол мэдээллийг солилцох, хамтран ашиглах хамгийн таатай орчин. Өмнө нь интернэтийг мэдээллийн хуримтлал хэмээн үздэг байсан бол өнөөдөр мэдлэгийн сан, оюуны үйлдвэрлэл, хамтын ажиллагааны хамгийн таатай нөхцөл, орчин хэмээн үзэх болсон. Энэ нь интернэтээр дамжуулан их хэмжээний мэдээллийг солилцохоос гадна мэдээлэл ба мэдлэгийг хамтран бий болгох, бүтээж болдогтой холбоотой. Үүний наад захын жишээ бол хором бүр дэлхийн өнцөг булан бүрээс тухайн цаг мөчид өрнөж буй үйл явдлаар баяжуулагдан шинэчлэгдэж байдаг СШ, ВВС зэрэг мэдээллийн том вэб сайтууд, уншигчдынхаа шууд оролцоотойгоор мэдээллээ цуглуулан боловсруулж, шинэчилдэг \Л/|к|ресИа (шттк\реб\а.ощ) зэрэг онлайн тайлбар толь бичиг юм. Мэдээж, онлайн дэлгүүр, онлайн сургалт, алсын зайн оношлогоо, цахим төлбөр тооцоо зэрэг төрөл бүрийн үйлчилгээнүүдэд мэдээллээс гадна мэдлэг туршлага, оюуны солилцоо хийгдэж, үйлдвэрлэл, хамтын үйл ажиллагаа явагдаж байгаа нь тодорхой.

(Р) Даалгавар 1. НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцитэй танилцаж, түүнд та бүхнийг интернэт орчны аюулгүй байдлыг хангахтай холбоотой зүйл, заалтууд байгаа эсэхийг анги хамт олноороо шүүн хэлэлцээрэй.

Даалгавар 2. Болд багшийнхаа ажиллаж байгаад түр орхин гарсан компьютерийг нээн харвал маргааш нь тэдний ангиас авах шалгалтын асуулт, бодлогууд бүхий файл нээлттэй байжээ. Багш ирээгүй байсан тул Болд шалгалтын файлыг гар утсандаа хуулан авч найзууддаа тараав. Болдын энэ үйлдлийг ёс зүйн үүднээс та бүхэн юу гэж үзэж байна вэ? Компьютерт гар утас, зөөврийн төхөөрөмжийг зөвшөөрөлгүй шууд холбосноор ямар сөрөг үр дагавар гарч болох вэ?

Даалгавар 3. Интернэтээс математик, физик, химийн хичээлд ашиглаж болох вэб сайтуудын хаягийг хайж олоод ангийнхандаа болон багш нартаа цахим шуудангаар илгээгээрэй. Хайж олсон хаягуудаа товч тайлбартайгаар баримтанд оруулж, хэвлээд ангийнхаа мэдээллийн самбарт хадаарай.

Даалгавар 4. Арилжааны банкууд вэб сайтаараа дамжуулан цахим төлбөр тооцоо хийдэг эсэх, энэ харилцаанд ямар ямар талууд ямар үүрэгтэйгээр оролцож, хэрхэн ажилладаг талаар интернэтээс болон банкны ажилтан ах эгч нараас судалж мэдээрэй. Олж мэдсэн зүйлээ нэгтгэн цэгцэлж, цахим төлбөр тооцооны алгоритм буюу зайлшгүй хийгддэг алхмуудыг жагсаан бичээрэй.

68