12
ХҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ АЛДААНААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ НЬ Магистр, мэргэшсэн инженер Н.Очирбат Номин констракшн девелопмент групп Хураангуй Аюулгүй ажиллагааны зөрчлийн тоог бууруулах, зөрчлийг төрлөөр нь тэглэхийн тулд хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй алдаа, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, дүн шинжилгээ хийх арга зүйг судлаачдын боловсруулсан арга зүйд тулгуурлан боловсруулав. Түлхүүр үг: хүний алдаа, аюулгүй ажиллагаа, зарчим Судалгааны ажлын зорилго. Аюулгүй ажиллагааны зөрчлийн тоог бууруулах, зөрчлийг төрлөөр нь тэглэхийн тулд хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй алдаа, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, дүн шинжилгээ хийх арга зүйг судлаачдын боловсруулсан арга зүйд тулгуурлан боловсруулж ХАБЭА–н үйл ажиллагаанд хэрэгжүүлэх, улмаар зөрчлийн тоог бууруулах. Судалгааны арга: Онол–туршилтын судалгаа. Судалгааны объект: “Номин констракшн девелопмент” группын гэрээт гүйцэтгэгч компаниуд. Практик ач холбогдол: - Ажилтныг аюулгүй ажиллах арга барилд төлөвшүүлэх ажлын хөтөлбөрт шинэчлэл хийгдэнэ; - Зөрчлийн тоо буурна. Удиртгал Барилга угсралт, цахилгаан, сантехникийн угсралт, засал зэрэг олон чиглэлийн үйл ажиллагааг гүйцэтгэж буй ажилтны аюултай, буруу үйлдлээс үүдэн гарч буй зөрчлийн суурь шалтгааныг хэд хэдэн зарчимд тулгуурлан тодорхойлох нь зөрчлийг тоон хэмжээгээр нь бууруулах, улмаар төрлөөр нь тэглэж аюулгүй ажиллагааны соѐлыг нэвтрүүлэхэд чухал ач холбогдолтой болох нь судалгаанаас харагдаж байна. Үндсэн хэсэг 1 дүгээр зурагт хүний үйл ажиллагааны найдвартай байдлыг дээшлүүлэх “Швейцарь бяслаг” загвар (Ж.Рийсон. 1990)–ыг зохиогч судалгаандаа үндэслэсэн нэмэлт тайлбартайгаар үзүүлэв. Зохион байгуулалтын хүчин зүйлс АЮУЛ Дунд шатны менежментийн хүчин зүйлс Аюултай үйлдэл Хувь хүний хүчин зүйлс Ажлын байр, орчин дахь аюултай нөхцөл байдал ( сөрөг хүчин зүйлс , үл тохирол ) ОСОЛ / ГАРЗ ХОХИРОЛ Ёзоор Үзүүр Шалтгаан) ( Үр дагавар Үйл ) (Үр

ОСОЛmlsp.gov.mn/uploads/news/files/2.HUNII_ALDAA_N.OCHIRBAT.pdf · 2020. 9. 22. · Статистик мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ, залруулах

  • Upload
    others

  • View
    4

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: ОСОЛmlsp.gov.mn/uploads/news/files/2.HUNII_ALDAA_N.OCHIRBAT.pdf · 2020. 9. 22. · Статистик мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ, залруулах

ХҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ АЛДААНААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ НЬ

Магистр, мэргэшсэн инженер Н.Очирбат

Номин констракшн девелопмент групп

Хураангуй

Аюулгүй ажиллагааны зөрчлийн тоог бууруулах, зөрчлийг төрлөөр нь тэглэхийн тулд хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй алдаа, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, дүн шинжилгээ хийх арга зүйг судлаачдын боловсруулсан арга зүйд тулгуурлан боловсруулав.

Түлхүүр үг: хүний алдаа, аюулгүй ажиллагаа, зарчим Судалгааны ажлын зорилго. Аюулгүй ажиллагааны зөрчлийн тоог бууруулах, зөрчлийг төрлөөр нь тэглэхийн тулд хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй алдаа, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, дүн шинжилгээ хийх арга зүйг судлаачдын боловсруулсан арга зүйд тулгуурлан боловсруулж ХАБЭА–н үйл ажиллагаанд хэрэгжүүлэх, улмаар зөрчлийн тоог бууруулах. Судалгааны арга: Онол–туршилтын судалгаа.

Судалгааны объект: “Номин констракшн девелопмент” группын гэрээт гүйцэтгэгч компаниуд. Практик ач холбогдол: - Ажилтныг аюулгүй ажиллах арга барилд төлөвшүүлэх ажлын хөтөлбөрт шинэчлэл хийгдэнэ; - Зөрчлийн тоо буурна.

Удиртгал

Барилга угсралт, цахилгаан, сантехникийн угсралт, засал зэрэг олон чиглэлийн үйл ажиллагааг гүйцэтгэж буй ажилтны аюултай, буруу үйлдлээс үүдэн гарч буй зөрчлийн суурь шалтгааныг хэд хэдэн зарчимд тулгуурлан тодорхойлох нь зөрчлийг тоон хэмжээгээр нь бууруулах, улмаар төрлөөр нь тэглэж аюулгүй ажиллагааны соѐлыг нэвтрүүлэхэд чухал ач холбогдолтой болох нь судалгаанаас харагдаж байна.

Үндсэн хэсэг

1 дүгээр зурагт хүний үйл ажиллагааны найдвартай байдлыг дээшлүүлэх “Швейцарь бяслаг” загвар

(Ж.Рийсон. 1990)–ыг зохиогч судалгаандаа үндэслэсэн нэмэлт тайлбартайгаар үзүүлэв.

ЗОХИОН

БАЙГУУЛАЛ-

ТЫН ХҮЧИН

ЗҮЙЛ

АЮУЛТАЙ

ҮЙЛДЭЛ

АЖЛЫН

БАЙРНЫ

НӨХЦӨЛ(муу зохион

байгуулсан

ажлын байр)

СУРГАЛТ

ба

ХЯНАЛТ СУЛ

Бодлогын асуудлаарх (мөн иргэнийг ажилд

сонгон шалгаруулж авах, материал худалдан авах

зэрэг олон талт асуудлаарх) дээд шатны

удирдлагын алдаа (потенциал аюул)

Дунд шатны удирдлагуудын хяналт сул, үйл ажиллагааны уялдаа, холбоо харилцааг хангах чадвар хангалтгүй, амьдралд нийцээгүй зорилго, эрсдэлийг үнэлэх, төлөвлөлт муу

Ажлын арга зүй (технологи,

журам, заавар), гүйцэтгэл

(мэдлэг, чадвар, дадал), ажилтны эрүүл мэнд, байгаль цаг уурын нөхцөл г.м.

Ёс суртахууны хэм хэмжээ ба хууль, тогтоомжид нийцээгүй үйлдэлИ

ДЭВХТЭЙ

АЛ

ДАА

(ШУУД

ЗӨРЧИ

Л)

ОСОЛ

(ГАРЗ ХОХИРОЛ)

Зохион байгуулалтын

хүчин зүйлс

АЮУЛ

Дунд шатны

менежментийн

хүчин зүйлсАюултай

үйлдэл

Хувь хүний

хүчин зүйлс

Ажлын байр, орчин дахь

аюултай нөхцөл байдал

(сөрөг хүчин зүйлс, үл тохирол)ОСОЛ /

ГАРЗ ХОХИРОЛ

ЁзоорҮзүүр

Шалтгаан)(Үр дагавар

Ү й л )(Ү р

Page 2: ОСОЛmlsp.gov.mn/uploads/news/files/2.HUNII_ALDAA_N.OCHIRBAT.pdf · 2020. 9. 22. · Статистик мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ, залруулах

Хүний үйл ажиллагааны найдвартай байдлыг дээшлүүлэх “швейцарь бяслаг” загвар

Аюулын хүчин зүйл, түүний суурь шалтгааныг илрүүлж дүн шинжилгээ хийх суурь элементүүдийн

төрөл, ангиллыг судалгааны дүнд үндэслэн боловсруулав (2 дугаар зураг).

Аюулгүй ажиллагааны суурь элементүүдийн бүтцийн схем

Барилга угсралт, цахилгаан, сантехникийн угсралт, засал зэрэг олон чиглэлийн үйл ажиллагааг

гүйцэтгэж буй ажилтны аюултай, буруу үйлдлээс үүдэн гарч буй зөрчлийн суурь шалтгааныг хэд хэдэн зарчимд тулгуурлан тодорхойлох нь зөрчлийг тоон хэмжээгээр нь бууруулах, улмаар төрлөөр нь тэглэж аюулгүй ажиллагааны соѐлыг нэвтрүүлэхэд чухал ач холбогдолтой болох нь судалгаанаас харагдаж байна.

ЗОХИОН

БАЙГУУЛАЛ-

ТЫН ХҮЧИН

ЗҮЙЛ

АЮУЛТАЙ

ҮЙЛДЭЛ

АЖЛЫН

БАЙРНЫ

НӨХЦӨЛ(муу зохион

байгуулсан

ажлын байр)

СУРГАЛТ

ба

ХЯНАЛТ СУЛ

Бодлогын асуудлаарх (мөн иргэнийг ажилд

сонгон шалгаруулж авах, материал худалдан авах

зэрэг олон талт асуудлаарх) дээд шатны

удирдлагын алдаа (потенциал аюул)

Дунд шатны удирдлагуудын хяналт сул, үйл ажиллагааны уялдаа, холбоо харилцааг хангах чадвар хангалтгүй, амьдралд нийцээгүй зорилго, эрсдэлийг үнэлэх, төлөвлөлт муу

Ажлын арга зүй (технологи,

журам, заавар), гүйцэтгэл

(мэдлэг, чадвар, дадал), ажилтны эрүүл мэнд, байгаль цаг уурын нөхцөл г.м.

Ёс суртахууны хэм хэмжээ ба хууль, тогтоомжид нийцээгүй үйлдэлИ

ДЭВХТЭЙ

АЛ

ДАА

(ШУУД

ЗӨРЧИ

Л)

ОСОЛ

(ГАРЗ ХОХИРОЛ)

Зохион байгуулалтын

хүчин зүйлс

АЮУЛ

Дунд шатны

менежментийн

хүчин зүйлсАюултай

үйлдэл

Хувь хүний

хүчин зүйлс

Ажлын байр, орчин дахь

аюултай нөхцөл байдал

(сөрөг хүчин зүйлс, үл тохирол)ОСОЛ /

ГАРЗ ХОХИРОЛ

ЁзоорҮзүүр

Шалтгаан)(Үр дагавар

Ү й л )(Ү р

Арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлэх

Эрсдэлийг бууруулах, устгах төлөвлөгөө

ХяналтТөлөвлөх, зохион байгуулах, гүйцэтгэх үйл ажиллагааны өгөөжид хяналт тавих

Зал–

руулга

Шинэ

аюулДүн шинжилгээ

Аюул, аюулын хүчин зүйлийн суурь шалтгааныг илрүүлэх

ажиллагааны төрөл, хэлбэр, явцад дүн шинжилгээ хийх

Төслийн алдаа,

техникийн доголдолХүний алдаа

Байгаль, цаг уурын

хүчин зүйл

Технологиуд, системүүд,

машин, механизм, тоног

төхөөрөмж, багаж

хэрэгслүүд

Техник ашиглалтын

баримт бичгүүд

Ажилтан:

ажлын бэлтгэл,

эргономик, ажлын байрны

нөхцөл

Статистик мэдээлэл цуглуулах, дүн

шинжилгээ, залруулах арга хэмжээ,

сургалт, зааварчилгаа, үйл

ажиллагаанаас хуримтлуулсан

туршлагыг түгээн дэлгэрүүлэх

Дотоод хяналт, шалгалт,

ажиглалт, аюулгүй ажиллагааны

шалгуур үзүүлэлтүүдийн

мониторинг

Төрийн хяналт, шалгалт,

нормативт шаардлагуудын

хэрэгжилтийн үзлэг

Page 3: ОСОЛmlsp.gov.mn/uploads/news/files/2.HUNII_ALDAA_N.OCHIRBAT.pdf · 2020. 9. 22. · Статистик мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ, залруулах

Эдгээр зарчмуудаас судалгаанд ашигласан 3 тулгуур зарчмыг судалгааны ажлын явцтай холбон дор тайлбарлав. Нэгдүгээр зарчим (аюулгүй ажиллагааны зөрчлийг бүх шатны албан тушаалтан гаргадаг)

Ажлын систем (ажлын орчин, ажлын байр, ажилтнууд, процесс, ажлын машин, механизм, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл)–ийн элементүүдийн шүтэлцээнд оршин байсан алдааг илрүүлэх, ослын суурь шалтгааныг зөв тодорхойлох, урьдчилан сэргийлэх төлөвлөгөөг боловсруулахад хүний хүчин зүйлийн мэдээллийг ашиглах нь чухал болох тухай мэдлэг олгохыг хичээв.

Ослын гол буруутан нь машин, механизм, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, хөдөлмөр зохион байгуулалт бус, харин ажлыг аюулгүй гүйцэтгэхэд мөрдөх зааврын заалтуудыг зөрчиж (тухайлбал, нэг бүрийн хамгаалах хэрэгслийг үл хэрэглэх, буруу хэрэглэх, нарядын бус ажил гүйцэтгэх, анхаарлаа сарниулах, шаардлага тавьсан ажилтны өөдөөс доог тохуу хийх, мэдэмхийрэх, өөр хоорондоо ажлын бус зүйл ярилцах, барилдах, ноцолдох г.м), ажлыг зураг төсөл, технологийн карт, удирдамж, зааврын дагуу зөв гүйцэтгээгүй ажилтан өөрөө болдог.

Гадаад улсуудад “Хүний хүчин зүйлийн шинжээч” хэмээх үүрэг бүхий ажилтан байх бөгөөд тэд ажлын системийн элементүүдийн харилцан үйлчлэлээс осол хэрхэн хамаарсан байж болохыг судалж тогтоодог байна. Энэ үүргийг ихэвчлэн ХАБЭА–н ажилтнууд гүйцэтгэдэг бөгөөд тэднийг ХАБЭА–н ажилтнаар сургаж бэлтгэх, давтан сургах, мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрт “Хүний хүчин зүйл” хэмээх сэдэв багтдаг ажээ.

Хүний хүчин зүйлийг судалж, үйл ажиллагаандаа ашиглах нь ажилтнуудын байгууллагынхаа ХАБЭА–н тогтолцооны шаардлагыг дагаж мөрдөх мэдлэг, чадвар, дадал, төлөвшлийг нэмэгдүүлж, улирч буй жилд бүртгэгдсэн зөрчлийг ирэх жилд тоон хэмжээгээр нь бууруулах, улмаар төрлөөр нь тэглэх зорилго чиглэлд хөтөлдөг ач холбогдолтой.

Хүний хүчин зүйлтэй холбоотойгоор аюултай нөхцөл байдал үүсэх, осол гарах шалтгааныг дараах түвшинд ангилна. Үүнд:

1. Хувь хүний түвшин (төрөлхийн буюу түр зуурын, эсвэл олдмол байдлаар олж авсан сэтгэцийн ба физиологийн шинж чанар);

2. Байгууллагын түвшин (хөдөлмөрийн нөхцөл, хамт олны уур амьсгал, аюулгүй ажиллагааны сургалт, зааварчилгааны өгөөж муу, материаллаг нөөцийн хангамж, сэтгэл ханамж г.м);

3. Нийгмийн түвшин (ажлын байран дахь аюул, эрсдэл, тэдгээрийн үр дагаврын талаарх мэдээлэл хангалтгүй, аюулгүй ажиллагааг зохион байгуулах стратегийн алдаа г.м).

Мөн ослын суурь шалтгааныг хувь хүний зан чанар, нийгмийн байдал, хөдөлмөрийн нөхцөлийн

талаас нь дараах байдлаар ангилна. Үүнд: 1. Хүч хэмнэх – бие бялдрын нөөцөө хадгалахад чиглэсэн үйл ажиллагааг дэмждэг хэрэгцээ

бөгөөд хүний зан байдал нь “хамгийн цөөн үйлдэл” гэсэн зарчимд суурилдаг тул ажилчид “монголчлох, хялбарчлах” арга барилыг хэрэглэх эрмэлзэлтэй байдаг.

2. Цаг хэмнэх – ажил гүйцэтгэлийн хурдыг нэмэгдүүлэх замаар хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэн, графикт төлөвлөгөөг ханган биелүүлж, зорилгодоо хүрэхийн тулд “бүтээмж, орлого, ашгийн хэмжээнд сөрөгөөр нөлөөлдөггүй зарим туслах, дэмжих үйл ажиллагааны далайцыг хязгаарлах нь зөв” гэж дүгнэн шат шатны ажилтнууд аюулгүй ажиллагааны хууль, тогтоомж, стандарт, дүрэм, журмын шаардлагуудыг үл биелүүлдэг.

3. Дасал болох – аюулд дасан зохицох, аюул, түүний үр дагаврыг дутуу үнэлэх сэтгэл зүйн байдал нь хүний аливаа зүйлд дасах зохицох чадвараас үүснэ. “Аюулыг дутуу үнэлэх” хүчин зүйлийн үндэс нь хүний биеийн болон сэтгэл зүйн байдал, хандлага юм.

4. Хамт олондоо өөрийгөө батлан харуулах – хамт олноороо өөрийгөө хүндлүүлэх хэрэгцээгээ хангах, бусдад таалагдахын тулд өөрийнхөө мэдлэг, чадвар, дадлыг батлан харуулах “эрхэм зорилго” өвөртлөн эрсдэлтэй үйлдэл хийх явдал юм.

5. Өөртөө өөрийгөө батлан харуулах – ажлыг гүйцэтгэх явцдаа өөртөө эргэлзэх, эсвэл бусдын зэмлэлийг сонсох ахуйдаа аюулгүй ажиллах арга барилыг санаатай (зориудаар) зөрчиж ажлаа гүйцэтгэх явдал юм. “Мугуйд”, “Муйхар” арга барилыг зан төлөвийн бодит жишээ гэж үзэж болно.

6. Хүсэл тэмүүлэл – хамт олны дунд төлөвшсөн хэм хэмжээг дагаж мөрдөхтэй холбоотой. Аюулгүй ажиллагааны ба технологийн процессийн дүрмийн зөрчлийн нэг хэсэг нь “хамт олны дунд тогтсон буруу арга барил, зуршлыг туйлын үнэн хэмээн төөрч, дагаж мөрдөх залуу хүний хүсэл тэмүүлэл”–тэй холбоотой нь ажиглагддаг.

7. Өөрийн туршлагыг хэт үнэлэх – аливаа аюул, түүний үр дагаврыг мэддэг атлаа эрсдэлтэй алхам хийдэг бөгөөд нэн даруй засахгүй бол даамжирч “ямар нэг таагүй нөхцөл үүсвэл өөрийнхөө туршлага, авхаалж самбаагаараа шуурхай арга хэмжээ авчихна” гэсэн буруу төлөвшилд хүргэнэ.

8. Оршин буй зөрчлийг үл тоомсорлон ажиллах эсвэл ийм “тэргүүн туршлагыг” нэвтрүүлэх – эдгээр үл зөвшөөрөгдөх төлөвшлийг өөр ажлын байрнаас, эсвэл бүр ажлаас

Page 4: ОСОЛmlsp.gov.mn/uploads/news/files/2.HUNII_ALDAA_N.OCHIRBAT.pdf · 2020. 9. 22. · Статистик мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ, залруулах

гадуурх бусдын туршлагаас олж авч болно. “Тэднийх их амар байдаг, тэднийх ингэдэг юм, тэднийх ингэдэггүй юм, танайх ядаргаатай юм” гэдэг ажилтнууд нэлээд тааралддаг.

9. Стресс – байгууллагын бүтэц зохион байгуулалт; ажил үүргийн оновчгүй хуваарилалт, үүрэг хариуцлагын зөрчилдөөн; ажлын орчин нөхцөл таагүй байх; удирдлагын арга барил; удирдах ажилтны сэтгэл зүйн төлөвшил; ажлын ачаалал; хамт олны буруу төлөвшил, таагүй уур амьсгал зэрэг хүчин зүйлсээс хамаарч стресст орох бөгөөд хамгийн хүчтэй илрэл нь сэтгэл хөдлөлийн цочрол байдаг.

10. Эрсдэлд “донтох”, эрсдэлд “амтших” – Зарим хүний сэтгэцид эрсдэлтэй үйлдэл хийх хандлага их байдаг байна. Тэд “бүгдийг эрсдэлд оруулж” таашаал авдаг гэнэ.

Хүний аливаа үйл ажиллагааг “Сэдэл”, “Чиг баримжаа”, “Гүйцэтгэл” гэсэн гурван хэсэгт ялган үзэж

болох ба эдгээрийн аль нэг нь зөрчигдвөл үйл ажиллагаа амжилтгүй болно. Зарим ажилтан тухайн ажлыг хийх хүсэлгүй, тухайн ажлыг хэрхэн хийхийг мэдэхгүй, тухайн ажлыг

хийх сэтгэл зүйн нөхцөл байдал бүрдээгүй зэрэг шалтгаанаар аюулгүй ажиллагааны зөрчил гаргадаг. “Хүний хүчин зүйлийн шинжээч” нар өмнө дурдсан осол гарахад нөлөөлдөг хүний хүчин зүйлийг

сэтгэл зүйн талаас нь дараах байдлаар ангилсан байдаг. Үүнд: 1. Үйл ажиллагааны (үйлдлийн) “Сэдэл” хэсгийг зөрчих. Энэ нь ажилтан тодорхой үйлдлийг

гүйцэтгэх хүсэлгүй байгаагаар илэрнэ. Зөрчил нь: - харьцангуй байнгын (аюулыг дутуу үнэлдэг, эрсдэлд өртөмтгий байдаг, дүрэм, журмыг

ойшоодоггүй, аюулгүй ажиллах хүсэл эрмэлзэлгүй г.м); - түр зуурын (сэтгэл гутрал, хямралд орсон, согтууруулах ундаа хэрэглэсэн г.м) байж болно.

2. Үйл ажиллагааны “Чиг баримжаа” хэсгийг зөрчих. Энэ нь техникийн систем, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны стандарт, тэдгээрийг хэрэгжүүлэх арга барилыг үл тоомсорлож буйн илрэл юм.

3. Үйл ажиллагааны “Гүйцэтгэл” хэсгийг зөрчих. Энэ нь ажилтны сэтгэцийн ба бие бялдрын чадавх ажлын шаардлагад үл нийцэж байгаагийн улмаас хууль, тогтоомж, стандарт, норм дүрэм, дүрэм, журам, зааврын шаардлагыг ажилтан биелүүлээгүйн илрэл юм. Энэхүү үл нийцэл нь үйл ажиллагааны “Сэдэл” хэсэгт гардаг зөрчлүүдийн нэг адил: - байнгын (зохион байгуулалт хангалтгүй, анхаарал төвлөрөлт муу, ашиглах тоног

төхөөрөмжийн овор хэмжээтэй биеийн өндөр үл нийцэх г.м); - түр зуурын (хэт ядрах, хөдөлмөрийн чадвар буурах, эрүүл мэнд муудах, стресст орох,

согтууруулах ундаа хэрэглэх г.м) байж болно.

Ажилчдын аюултай үйлдлүүд

д/д Оюун сэтгэлгээ,

үйл ажиллагааны үе шат д/д Аюултай үйлдлийн төрлүүд

1 Объект, нөхцөл байдлын талаарх ойлголт (“Сэдэл”)

1.1 1 Хууль, дүрэм, зааврын заалтууд, анхааруулах, сануулах, хориглох, заавал мөрдүүлэх, галын аюулгүй ажиллагааны тэмдгийн утгыг буруу, алдаатай, удаан ойлгох, буруу мөрдөх

2

Бодол, сэтгэлгээ (“Чиг баримжаа”): a. нөхцөл байдлын дүн шинжилгээ, үнэлгээ; б. шийдвэр гаргах

2.1 2 Нөхцөл байдалд буруу үнэлгээ өгсөн

2.2 3 Буруу эсвэл цагаа олоогүй шийдвэр гаргасан

2.3 4 Ямар нэгэн шийдэл, шийдвэр гаргаагүй

3 Үйлдэл (“Гүйцэтгэл”)

3.1 5 Өөрийгөө буруу үнэлэх (зөв үйлдлийг үл гүйцэтгэх)

3.2 6 Үйлдлийг буруу (оновчгүй, алдаатай) гүйцэтгэсэн

3.3 7 Цагаа олоогүй үйлдлийг гүйцэтгэсэн

3.4 8 Аюултай техник ашигласан, үл зөвшөөрөгдөх үйлдлийг гүйцэтгэсэн

3.5 9 Мэдэмхийрэх (эрдэх)

3.6 10 Мартах (түр зуур мангуурах – паник)

Дунд шатны удирдах ажилтнуудын аюултай үйлдлүүд

д/д Оюун сэтгэлгээний үе шат д/д Аюултай үйлдлийн төрлүүд

1 Ойлголт (үйлдвэрлэлийн байгууламж, ажлын байрны үзлэг, хяналт хийх үед) (“Сэдэл”)

1.1 1 Аюултай байдлын шинж тэмдгийг мэддэггүй эсвэл буруу (алдаатай, удаан) ойлголт

2

Сэтгэлгээ – объектын нөхцөл байдал, төлөв байдал, хүлээн авсан мэдээллийг “ойлгох”, өөрөөр хэлбэл системтэй хандах (“задлан ялгах + магадлан дүгнэх”) (“Чиг баримжаа”):

- объектын нөхцөл байдал, төлөв байдал, мэдээлэлд дүн шинжилгээ хийх

2.1 2 Дүн шинжилгээг чанаргүй, буруу хийсэн

- объектын нөхцөл байдал, төлөв байдалд үнэлгээ өгөх

2.2 3 Объектын нөхцөл байдал, төлөв байдлыг буруу үнэлсэн

- асуудлыг томъѐолох 2.3 4 Асуудлыг буруу томъѐолсон

- урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөх

2.4 5 Урьдчилан сэргийлэх арга хэмжээг чанаргүй, буруу төлөвлөх

3

Шийдвэрийг боловсруулах, гаргах (үйл ажиллагааны төлөвлөгөө, ажлын график, үйл ажиллагааны дэс дараалал – технологийн карт, процессийн зураглал,

3.1 6 Буруу шийдвэр гаргасан

3.2 7 Цагаа олоогүй шийдвэр гаргасан

3.3 8 Шийдвэр гаргаагүй

Page 5: ОСОЛmlsp.gov.mn/uploads/news/files/2.HUNII_ALDAA_N.OCHIRBAT.pdf · 2020. 9. 22. · Статистик мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ, залруулах

журам, заавар г.м) (“Гүйцэтгэл”)

4

Шийдвэрийг хэрэгжүүлэх (үйл ажиллагааны төлөвлөгөө, ажлын график, үйл ажиллагааны дэс дараалал–технологийн карт, процессийн зураглал, журам, заавар г.м) (“Гүйцэтгэл”)

4.1 9 Цагаа олоогүй шийдвэр гаргасан, эсвэл шийдвэрийг хүргүүлээгүй, мэдээлээгүй

4.2 10 Буруу, алдаатай шийдвэр (хэрэгжүүлэх арга зам, хариуцагч, гүйцэтгэгч этгээд, цаг хугацаа тодорхой бус г.м)

4.3 11 Шийдвэрийг цаг хугацаанд нь хэрэгжүүлдэггүй, эсвэл чанаргүй гүйцэтгэдэг

5

Шийдвэрийн хэрэгжилтийн хяналт, сайжруулалт (үйл ажиллагааны төлөвлөгөө, ажлын график, үйл ажиллагааны дэс дараалал – технологийн карт, процессийн зураглал, журам, заавар г.м) (“Гүйцэтгэл”)

5.1 12 Чанаргүй хяналт (ялангуяа зөрчлийг арилгах, давтахгүй байх арга замыг заах зөвлөгөө, тусламж дутагдалтай)

5.2 13 Хяналтын үр дүнгийн талаарх мэдээлэл алдаатай (үнэн бус, нуун дарагдуулах, буруу мэдээлэх, хугацаа алдаж мэдээлэх, нэг талыг барьсан мэдээлэл өгөх г.м)

5.3 14 Хяналтын үр дүнд хийсэн дүгнэлт алдаатай, ажлыг сайжруулах арга зам хангалтгүй

Аюултай үйлдлийн шалтгаан

Үйлдвэрлэлийн ослын шалтгааныг судалсан эрдэмтэд ажилчин, дунд шатны удирдах ажилтнуудын аюултай үйлдэл хийгээд буйн шалтгааныг хүний хүчин зүйлийн талаас нь дараах байдлаар ангилжээ. Үүнд:

1. “Мэдэхгүйн зовлон” – ажилтан тухайн ажлыг гүйцэтгэх мэдлэг, чадвар, арга техник, арга зүй, аргачлалыг эзэмшээгүйн шалтгаан;

2. “Хүсэхгүйн зовлон” – ажилтан тухайн ажлыг аюулгүй, чанартай гүйцэтгэх арга зүй, арга барилыг эзэмшсэн авч аюулгүй ажиллагааны дүрмийг биелүүлэхийг хүсэхгүйн шалтгаан. Өөрөөр хэлбэл, шаардлагыг биелүүлэх хүсэл эрмэлзэл, хандлагагүй;

3. “Болохгүйн зовлон” – ажилтанд аюулгүй ажиллах мэдлэг, чадвар, хүсэл эрмэлзэл, хандлага байгаа авч бие бялдар ба сэтгэл зүй нь аюултай үйлдэл хийх нөхцөл байдалд орших шалтгаан;

4. “Байхгүйн зовлон” – ажилтныг ажлын багаж, хэрэгсэл, тоног төхөөрөмж, машин, механизм, материал, мэдээлэл, баримт бичиг, хамгаалах хэрэгсэл зэрэг нөөцөөр хангаагүйн улмаас аюулгүй ажиллах боломжгүйн шалтгаан.

Эхний гурван шалтгаан нь хувь хүний зан төлөв, ухамсар, боловсрол, хүмүүжил төлөвшлөөс

хамаарна. Ерөнхийд нь энэ гурван шалтгааныг хүний хүчин зүйлээс хамаарсан шалтгаан гэж үзнэ. Дөрөвдүгээр шалтгаан нь ажилтны үйл ажиллагаагаа явуулж буй үйлдвэрлэлийн орчны хүчин зүйлс

(үйлдвэрлэлийн аюултай ба хортой хүчин зүйлс) байна.

Ажилчдын аюултай үйлдлийн шалтгаан

д/д Шалтгаан Шууд шалтгаан

(хувь хүнээс хамаарсан) Зохион байгуулалтын шалтгаан

(байгууллагаас хамаарсан)

1 Мэдэхгүйн

зовлон

- Тухайн ажлыг гүйцэтгэх, тухайн мэргэжлээр ажиллах мэргэжлийн мэдлэг эзэмшээгүй

- Тусгай арга, техник, ур чадвар эзэмшээгүй

- Сурах, биеэ даан суралцах, тогтоох, цээжлэх чадваргүй

- Мэргэжилтэй ажилтныг сонгон шалгаруулах тогтолцоог бүрдүүлээгүй, эсвэл “бүрдүүлсэн” тогтолцоо нь өгөөжгүй

- Сургалт хийх, зааварчилгаа өгөх, дадлагажуулах, мэдлэг, чадварыг шалган дүгнэх, сургалтын үр дүнг үнэлэх тогтолцоог бүрдүүлээгүй, эсвэл “бүрдүүлсэн” тогтолцоо нь өгөөжгүй

2 Хүсэхгүйн

зовлон

- Аюулгүй ажиллагааны шаардлагыг үл тоомсорлох

- Жудаггүй авир - Хариуцлагагүй байдал - Сахилга батгүй байдал - Идэвх, чармайлтгүй байдал - Эрсдэлийг турших - “Монголчлох” (хялбарчлах) сэтгэлгээ

(сэдэл)

- Мэргэжилтэй ажилтныг сонгон шалгаруулах тогтолцоог бүрдүүлээгүй, эсвэл “бүрдүүлсэн” тогтолцоо нь өгөөжгүй

- Урамшууллын тогтолцоог бүрдүүлээгүй, эсвэл “бүрдүүлсэн” тогтолцоо нь өгөөжгүй

- Соѐн гэгээрүүлэх, төлөвшүүлэх, ухуулга сурталчилгааны тогтолцоог бүрдүүлээгүй, эсвэл “бүрдүүлсэн” тогтолцоо нь өгөөжгүй

- Хамт олны сэтгэл зүйн таагүй уур амьсгал - Аюулгүй ажиллагааны шалгуур үзүүлэлтүүдэд

үл нийцэх байгууллагын бүтэц зохион байгуулалт, цалин хөлсний оновчгүй тогтолцоо

- Хөдөлмөрийн соѐлын түвшин бага

3 Болохгүйн

зовлон

- Түр зуурын эсвэл архаг эмгэг, биеийн ба мэдрэлийн ядаргаа, сэтгэл зүйн хямрал

- Сэтгэлийн тогтворгүй байдал - Гадаад нөхцөлийн нөлөөгөөр сэтгэл

хөдлөлд орж ухамсаргүйгээр үйлдэх

- Мэргэжилтэй ажилтныг сонгон шалгаруулах тогтолцоог бүрдүүлээгүй, эсвэл “бүрдүүлсэн” тогтолцоо нь өгөөжгүй

- Ажилтны эрүүл мэндийн үзлэгийн зохион байгуулалт, өвчлөлийн суурь шалтгааны судалгааг хийх, эмчлэх, нөхөн сэргээх

Page 6: ОСОЛmlsp.gov.mn/uploads/news/files/2.HUNII_ALDAA_N.OCHIRBAT.pdf · 2020. 9. 22. · Статистик мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ, залруулах

- Айдас, түгшүүр - Ажил, амралтын горимыг үл мөрдөх - Анхаарал сарниулах - Согтууруулах ундаа, мансууруулах

бодис хэрэглэх - Бие сульдах - Толгойн гэмтэл авч байсан шалтгаан - Харааны бэрхшээл - Өнгө ялгах чадвар муу - Сонсголын бэрхшээлтэй - Дуу ялгах чадвар муу - Ойлгоц удаан - Марталт түргэн - Гүйлгээ ухаан сул

тогтолцоог бүрдүүлээгүй, эсвэл “бүрдүүлсэн” тогтолцоо нь өгөөжгүй

- Хамт олны сэтгэл зүйн таагүй уур амьсгал

4 Байхгүйн зовлон

- Багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, машин, механизм, материал, сэлбэгийн хангамж хүрэлцээгүй

- Ажлын нөхцөл нь ариун цэвэр – эрүүл ахуйн шаардлагад үл нийцдэг

- Ажлыг гүйцэтгэх графикт төлөвлөгөө шахуу

- Ажлын байран дахь үйлдвэрлэлийн аюултай ба хортой хүчин зүйлийн талаарх мэдээлэл хангалтгүй

- Хөдөлмөр зохион байгуулалт тааруу - Ажлын байрны шаардлагыг хангах, түүнд

тавих хяналтын тогтолцоог бүрдүүлээгүй, эсвэл “бүрдүүлсэн” тогтолцоо нь өгөөжгүй

- Мэдээллийг шуурхай түгээх тогтолцоог бүрдүүлээгүй, эсвэл “бүрдүүлсэн” тогтолцоо нь өгөөжгүй

- Ажлын байранд үүсдэг аюул, эрсдэлийн талаарх статистик мэдээлэлд суурилсан урьдчилан сэргийлэх сургалт, зааварчилгааны өгөөж муу

Дунд шатны удирдах ажилтнуудын аюултай үйлдлийн шалтгаан

д/д Шалтгаан Шууд шалтгаан

(хувь хүнээс хамаарсан) Зохион байгуулалтын шалтгаан

(байгууллагаас хамаарсан)

1 Мэдэхгүйн

зовлон

- Тухайн ажлыг гүйцэтгэх, тухайн мэргэжлээр ажиллах мэргэжлийн мэдлэг хангалтгүй

- Тусгай арга, техник, ур чадвар эзэмшээгүй

- Сурах, биеэ даан суралцах, өөрийгөө хөгжүүлэх санаачлага дутмаг, тогтоох, цээжлэх чадвар хангалтгүй

- Мэргэжлийн боловсролын чанар хангалтгүй - Мэргэжлийн боловсролын тогтолцоо өгөөжгүй - Мэргэжил дээшлүүлэх тогтолцоо өгөөжгүй - Мэргэжилтэй ажилтныг сонгон шалгаруулах

тогтолцоог бүрдүүлээгүй, эсвэл “бүрдүүлсэн” тогтолцоо нь өгөөжгүй

2 Хүсэхгүйн

зовлон

- Аюулгүй ажиллагааны шаардлагыг үл тоомсорлох

- Ажиллах урам зориг, сэдэл, тэмүүлэл дутмаг

- Итгэл даах чадвар хангалтгүй - Хариуцлагагүй байдал - Сахилга батгүй байдал - Идэвх, чармайлтгүй байдал - Эрсдэлийг турших - “Монголчлох” (хялбарчлах) сэтгэлгээ

(сэдэл)

- Урамшууллын тогтолцоог бүрдүүлээгүй, эсвэл “бүрдүүлсэн” тогтолцоо нь өгөөжгүй

- Соѐн гэгээрүүлэх, төлөвшүүлэх, ухуулга сурталчилгааны тогтолцоог бүрдүүлээгүй, эсвэл “бүрдүүлсэн” тогтолцоо нь өгөөжгүй

- Мэргэжилтэй ажилтныг сонгон шалгаруулах тогтолцоог бүрдүүлээгүй, эсвэл “бүрдүүлсэн” тогтолцоо нь өгөөжгүй

- Аюулгүй ажиллагааны шалгуур үзүүлэлтүүдэд үл нийцэх байгууллагын бүтэц зохион байгуулалт, цалин хөлсний оновчгүй тогтолцоо

3 Болохгүйн

зовлон

- Түр зуурын эсвэл архаг эмгэг, биеийн ба мэдрэлийн ядаргаа, сэтгэл зүйн хямрал

- Сэтгэлийн тогтворгүй байдал - Гадаад нөхцөлийн нөлөөгөөр сэтгэл

хөдлөлд орж ухамсаргүйгээр үйлдэх - Айдас, түгшүүр, шийдэмгий бус байдал,

сэтгэл дутуу байдал - Ажил, амралтын горимыг үл мөрдөх - Анхаарал сарниулах - Согтууруулах ундаа, мансууруулах

бодис хэрэглэх - Оюуны чадвар, чөлөөт сэтгэлгээ,

гүйлгээ ухаан дутмаг, хүсэл эрмэлзэл, сэтгэл дутуу

- Мэргэжилтэй ажилтныг сонгон шалгаруулах тогтолцоог бүрдүүлээгүй, эсвэл “бүрдүүлсэн” тогтолцоо нь өгөөжгүй

- Ажилтны эрүүл мэндийн үзлэгийн зохион байгуулалт, өвчлөлийн суурь шалтгааны судалгааг хийх, эмчлэх, нөхөн сэргээх тогтолцоог бүрдүүлээгүй, эсвэл “бүрдүүлсэн” тогтолцоо нь өгөөжгүй

- Хамт олны сэтгэл зүйн таагүй уур амьсгал

4 Байхгүйн зовлон

- Шаардлагатай мэдээлэл, зохицуулалтын ба технологийн баримт бичгээр хангагдаагүй

- Харилцаа холбооны хэрэгсэл, оффисийн тоног төхөөрөмж, багаж,

- Хөдөлмөр зохион байгуулалт тааруу - Байгууллагын удирдлагын тогтолцоо,

тухайлбал нийт ажилтны эрх, үүрэг хариуцлагын тогтолцоо бүрдээгүй, эсвэл “бүрдүүлсэн” тогтолцоо нь өгөөжгүй

Page 7: ОСОЛmlsp.gov.mn/uploads/news/files/2.HUNII_ALDAA_N.OCHIRBAT.pdf · 2020. 9. 22. · Статистик мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ, залруулах

хэрэгслээр хангагдаагүй - Ажлыг гүйцэтгэх графикт төлөвлөгөө

шахуу - Ажлын нөхцөл нь ариун цэвэр – эрүүл

ахуйн шаардлагад үл нийцдэг

- Ажлын байрны шаардлагыг хангах, түүнд тавих хяналтын тогтолцоог бүрдүүлээгүй, эсвэл “бүрдүүлсэн” тогтолцоо нь өгөөжгүй

- Мэдээллийг шуурхай түгээх тогтолцоог бүрдүүлээгүй, эсвэл “бүрдүүлсэн” тогтолцоо нь өгөөжгүй

- Ажлын байрны шаардлагыг хангах, түүнд тавих хяналтын тогтолцоог бүрдүүлээгүй, эсвэл “бүрдүүлсэн” тогтолцоо нь өгөөжгүй

Аюултай үйлдлийн шалтгааны хүрээнд “Мэдэхгүйн зовлон”, “Хүсэхгүйн зовлон”, “Болохгүйн зовлон”,

“Байхгүйн зовлон” хэмээх 4 шалтгааныг дурдсан билээ. Аюулгүй ажиллахын тулд эдгээр шалтгааныг арилгах шаардлагатай. Магадгүй Дорж хэмээх ажилтны аюулгүй ажиллагааг хангах зорилго бүхий, ХАБЭА–н шаардлагыг

хангасан байх зайлшгүй ба хүрэлцээтэй нөхцөлийг дараах байдлаар томъѐолж болохоор байна. Үүнийг аюулгүй ажиллагааг хангах сэтгэл зүйн арга гэж ойлгоно.

Ажилтны аюулгүй ажиллагаа

д/д Шалтгаан Үр дагавар (хувь хүнээс хамаарсан)

1 Мэднэ “Мэргэжлийн мэдлэгтэй” + “Мэргэшлийн зэрэгтэй” + “Ур чадвартай” + “Арга техниктэй” + “Арга барилтай”

2 Хүснэ “Аюулгүй, зөв ажиллах ухамсар төлөвшсөн, ѐс зүйтэй” + “Эерөг хандлагатай” + “Дотоод зөв хүсэл эрмэлзэл, зөв сэдэлтэй”

3 Болно “Бие бялдрын чадвартай” + “Сэтгэл зүйн зөв бэлтгэлтэй”

4 Байна Ариун цэвэр – эрүүл ахуйн ба материал – техникийн хангамж нь ХАБЭА–н шаардлагад нийцсэн

Дээрх хүснэгтэд үзүүлсэн үр дүнд хүрэхийн тулд ХАБЭА–н ажилтнууд дараах зурагт үзүүлсэн

агуулгаар мэдлэг эзэмшин ажилтныг аюулгүй ажиллагаанд төлөвшүүлэх хөтөлбөрийг боловсруулан хүний нөөцийн ажилтантай хамтран хэрэгжүүлж болно.

Ажилтныг аюулгүй ажиллагаанд төлөвшүүлэх схем

Хүний аюултай, буруу үйлдлийн суурь шалтгаануудын нэг нь ажилтныг бүтээмжтэй, аюулгүй ажиллагаанд өдөөх чухал хөшүүрэг болох сэдэлжүүлэлттэй (мотиваци) холбоотой шалтгаан болно.

Аж ахуйн нэгж, байгууллагад сэдэлжүүлэлтийг хэдий өндөр түвшинд, эсвэл олон удаа хийсэн ч тэнд:

- ажилтныг аюулгүй ажиллагаанд сургаж дадлагажуулах тогтолцоо нь алдаатай, эсвэл тогтолцоо бүрдээгүй,

- мэргэжлийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх тогтолцоо нь алдаатай, эсвэл тогтолцоо бүрдээгүй

Page 8: ОСОЛmlsp.gov.mn/uploads/news/files/2.HUNII_ALDAA_N.OCHIRBAT.pdf · 2020. 9. 22. · Статистик мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ, залруулах

бол хүний аюултай, буруу үйл ажиллагаанаас үүдэлтэй зөрчлийг бууруулах боломж хязгаарлагдмал юм. Тэгэхээр ажилтны аюултай, буруу үйл ажиллагаанаас үүдэн гарах зөрчлийг тэглэх олон талт

асуудлуудын нэг нь дээрх хоѐр тогтолцоог бүрдүүлснээр шийдвэрлэгдэх боломжтой. Олон талт асуудлууд хэмээдгийн учир нь туршлагатай, эсвэл шинэ, залуу ажилтан хэн ч байсан

технологийн горим, аюулгүй ажиллагааны заавар хэмээх өөрийнхөө “судрын” заалтуудыг сайтар мэддэг хэдий ч тэдгээрийг ажлын байрандаа бүрэн хэрэгжүүлж “номын хүчийг оршоох” дадалд бүрэн төлөвшөөгүй л бол аюулгүй ажиллана гэдэг нь эргэлзээтэй байдаг болохыг хэлж байгаа юм.

Шинэ ажилтны танхимын сургалт, дадлагын ажлаар олж авсан мэдлэг, чадвар, дадал нь байгууллагын дотоод соѐл, ажлыг гүйцэтгэх тогтсон арга техниктэй нийцэх нь ч цаг хугацааны асуудал байдаг.

Дээрх дүгнэлтүүдээс үзвэл хүний гаргасан алдаа, зөрчил бүрийн цаана суурь шалтгаан байдаг болох нь харагдаж байна.

Иймд ХАБЭА–н ажилтан ажилтнуудынхаа алдаа, зөрчил гаргахад нөлөөлсөн, нөхцөлдүүлсэн хүчин зүйлсийг тодорхойлох нь урьдчилан сэргийлэх хамгийн чухал ажил мөн болно. Хоѐрдугаар зарчим (ажилтны гаргасан алдаа, зөрчил бол аливаа хүчин зүйлсийн нөлөөллийн үр дүн бөгөөд тэдгээр нөлөөллийг нэн түрүүнд байгууллагын соѐлоос “хайх” нь чухал)

Зохиогчийн дүгнэж байгаагаар ажилтны гаргасан алдаа, зөрчил нь: - байгууллагын аюулгүй ажиллагааны тогтолцоонд сөрөг нөлөө учруулахуйц шалтгаан биш, - харин тогтолцооны алдаа нь ажилтны гаргах алдаа, зөрчлийн суурь шалтгаан болдог. Практикт ажилтны санамсаргүй гаргасан алдаа (сэтгэл хөдлөлийн улмаас буруу үйлдэл хийх г.м)

маш цөөхөн тохиолддог. Харин болгоомжгүй үйлдлийн улмаас, эсвэл дүрэм, журам, заавар, технологийн горимыг мэдсээр атлаа гаргасан алдаа, зөрчлийн суурь шалтгааныг:

- ашигладаг машин, механизм, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл; - гүйцэтгэх ажлын онцлог шинж чанар; - байгаль цаг уурын нөхцөл; - хөдөлмөрийн нөхцөл; - байгууллагын удирдлага зохион байгуулалт; - хамт олны дотоод уур амьсгал

зэрэг олон хүчин зүйлээс хайх нь зүйтэй.

К.Исикавагийн “Загасны нуруу” диаграммаар шалтгаан ба үр дагаврын шинжилгээ хийх нь

Эдгээр хүчин зүйлийг бүлэглэн үзэж болно. Энэ тохиолдолд Токиогийн их сургуулийн профессор

Каору Исикавагийн (1915–1989) 1952 онд (зарим эх сурвалжид 1943 он) боловсруулсан шалтгаан ба үр дагаврын шинжилгээ хийх аргыг ашиглаж болно (3 дугаар зураг).

Мөн “5 яагаад”, “Шалтгааны мод” зэрэг аргуудыг судлан судалгаандаа ашиглаж болно. “5 яагаад” аргаар тасдагчаар ажил гүйцэтгэж байсан ажилтны хацар зүсэгдсэн шалтгааныг тогтолцооноос хайсан жишээг дор үзүүлье (4 дүгээр зураг).

Page 9: ОСОЛmlsp.gov.mn/uploads/news/files/2.HUNII_ALDAA_N.OCHIRBAT.pdf · 2020. 9. 22. · Статистик мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ, залруулах

“5 яагаад” аргаар ослын суурь шалтгааныг тодруулсан жишээ

4 дүгээр зургаас үзвэл “5 яагаад” буюу 5 асуултаар шалтгааныг тодруулаагүй боловч аргачлалд гол

анхаарлаа хандуулах ннь чухал. Зөрчил гарахад нөлөөлөх хүчин зүйл нь аюулыг нэмэгдүүлэх хүчин зүйл мөн бөгөөд энэ нь ажлын

орчин, ажлын байрны нөхцөлтэй шууд холбогдоно. Үүнийг нөгөө талаас “аюулыг нэмэгдүүлдэг шалтгаан” гэж нэрлэж болох юм. Өөрөөр хэлбэл, ажилтны аливаа үйл ажиллагаанаас бусад үйл ажиллагааны үр дүн хамаардаг бөгөөд түүнийг “шалтгаан ба үр дагавар”, “үйлийн үр” зэргээр тайлбарлаж болдог.

Үүнийг хамгийн энгийнээр тайлбарлавал хүний аюулгүй ажиллагаатай холбогдож болох 300 гаруй зүйр үгийг монголчууд бүтээсэн байх бөгөөд тэдгээрээс дурдвал, “Долоо хэмжиж Нэг огтол”, “Буруу замаар будаа тээвэл Буцахдаа шороо тээнэ”, “Яарвал даарна”, “Сайн явах санааных”, “Буруу ишилсэн сүх шиг”, “Өөдөө хаясан чулуу Өөрийн толгой дээр”, “Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх”, “Хүн хэлээрээ Мал хөлөөрөө”, “Муу нуухаар Сайн илчил”, “Сайныг дагавал сарны гэрэл Мууг дагавал могойн хорлол”, “Уйлах хүүхдийн хошного Урд өдрөөсөө умалзана”, “Үг хэдий гашуун ч явдалд тустай”, “Нэг үхрийн эвэр доргивол Мянган үхрийн эвэр доргино”, “Санаа зөв бол Заяа зөв”, “Хүн хэлэхээс наашгүй”, “Уур биеийг зовооно Уул морийг зовооно”, “Илжигний чихэнд алт ч хийсэн сэгсэрнэ”, “Эрхийг сурахаар Бэрхийг сур” гэх мэт.

Алдаа, зөрчлийн статистикт тулгуурлан шалтгааныг судлан тогтоосны дараа үр дагаврыг тодорхойлох нь шалтгаан–үр дагаврын шүтэлцээг (шүтэн барилдлагыг) мөн чанараар нь хангах ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, энэ нь эрсдэлийг үнэлэх нэг хэлбэр болно.

Гэвч шууд шалтгааныг арилгах нь цаашид үүсч мэдэх эрсдэлийг төгс (100%) арилгах баталгаа биш юм. Тухайлбал, аливаа машины доголдсон эд ангийг орлуулан тавьж засварлах нь тухайн эд ангийн хамаарагдах системийн (түлшний систем, асаалтын систем г.м) найдвартай ажиллагааг бүрэн хангаж чадах эсэх нь эргэлзээтэй.

Үйл ажиллагааны тухайн шатанд үр дагавар хэмээн тодорхойлсон зүйл дараагийн шатанд ажилтны гаргах алдаа, зөрчлийн шалтгаан болж болдгоос үзвэл аливаа үйл ажиллагаа, түүний үр дүн нь шалтгаан – үр дагаврын шүтэн барилдлагад суурилдаг нь ингэж нотлогдож байгаа юм. Өөрөөр хэлбэл аливаа үйлдлийн оролт нь түүний өмнөх үйлдлийн гаралт байдаг.

Ослын статистикаас үзвэл ажилчид уруулаа зүсч хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгоод байгаагийн үнэмлэхүй хувь нь тасдагчны буруу

ашиглалтаас шалтгаалж байна

ЯАГААД ажилчид хуруу, гар, хацраа зүссэн бэ?

Ажилчид техникийн паспорт – ашиглалтын горим зөрчсөн

ЯАГААД техникийн паспорт – ашиглалтын горим зөрчсөн бэ?

Т ехникийн паспорт – ашиглалтын горимын талаар сургалт хийх цаг байгаагүй

ЯАГААД сургалт хийх цаг байгаагүй вэ?

Ажлын төлөвлөгөөнд шахагдаад сургалт хийгээгүй

ЯАГААД ажлын төлөвлөгөөнд ХАБЭА–н сургалтын асуудлыг дутуу тусгасан бэ?

ХАБЭА–н төлөвлөгөө гэдэг зүйлийг угаасаа хийдэггүй

ЯАГААД ХАБЭА–н төлөвлөгөө боловсруулж баталдаггүй вэ?

Эрсдэлийн үнэлгээ хийдэггүй

ЯАГААД эрсдэлийн үнэлгээ хийдэггүй вэ?

Эрсдэлийн үнэлгээний журмыг боловсруулах, эрсдэлийн үнэлгээ хийх бэлтгэгдсэн ажилтнууд байхгүй

ЯАГААД эрсдэлийн үнэлгээ хийх талаар ажилтнуудыг сургаагүй вэ?

ХАБЭА–н төсөв гэж тусдаа байхгүй

ЯАГААД ХЭМАБ–ын төсөв гэж тусдаа байдаггүй вэ?

Одоогоор орон тооны ХАБЭА–н ажилтан байхгүй, талбайн инженер хавсран ажиллаж байгаа

Page 10: ОСОЛmlsp.gov.mn/uploads/news/files/2.HUNII_ALDAA_N.OCHIRBAT.pdf · 2020. 9. 22. · Статистик мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ, залруулах

ОХУ–ын судлаач Д.А.Машины суурь шалтгааны судалгаанд шалтгаан – үр дагаврын шүтэн барилдлагын төгсгөлийн цэгийг тодорхойлж, түүнийгээ алдаа, зөрчлийн үндсэн, суурь шалтгаан хэмээн тайлбарласан нь бий. Энэ цэг нь суурь шалтгааны судалгааны хамгийн маргаантай зүйл учир суурь шалтгааныг таамаглалын түвшинд илрүүлж байна гэж үзэх үндэстэй болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, таамаглалын түвшинд илрүүлсэн суурь шалтгаанууд нь ирээдүйд гарч болох таагүй үйл явдлаас зайлсхийж болно гэсэн таамаглалыг дэвшүүлж байгаатай ижил зүйл мөн.

Иймд ХАБЭА–н ажилтнууд дэвшүүлсэн санаагаа таамаглал гээд орхилгүй, харин түүнийг нотлох шаардлагатай. Нотолгоо хийх тулгуур үзүүлэлт нь ХАБЭА–н ажилтны өдөр тутмын үйл ажиллагааныхаа явцад цуглуулсан статистик мэдээлэл байна.

Статистик мэдээлэлдээ тулгуурлан суурь шалтгааныг арилгах, түүний үр дагавар буюу ялангуяа давтамж өндөртэй, эсвэл цөөн тоогоор гардаг ч хохирол нь өндөр үр дагаварт хүргэдэг шалтгааныг нэн тэргүүнд устгах тактикийг баримтлах нь зүйтэй байж болно.

ХАБЭА–н ажилтнууд дэвшүүлсэн таамаглалынхаа үр дүнг мөн үйл ажиллагааны статистик мэдээллээр нотлох хэрэгтэй.

Эсвэл таамаглалаа няцааж, шинэ таамаглал дэвшүүлж болно.

Хүний үйл ажиллагаанд нөлөөлдөг хүчин зүйлс

5 дугаар зурагт аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага зохион байгуулалт, үйл ажиллагааны

түвшин бүрт харгалзах ажлын даалгаврын агуулга, түүнийг хэрэгжүүлэх хууль, тогтоомжийн шаардлага, арга хэрэгсэл, арга барил, ялангуяа хүний үйл ажиллагаанд нөлөөлж, аюултай, буруу үйлдэл хийх нөхцөлд хүргэдэг хүчин зүйлсийг судалгааны дүнд тулгуурлан системчлэн үзүүлэв.

Хүний үйл ажиллагаанд нөлөөлдөг хүчин зүйлсийн таксономийг Ерөнхий удирдлага; Үйл ажиллагааны зохион байгуулалтын удирдлага; Үйл ажиллагааны гүйцэтгэлийн удирдлага; Ажлын даалгавар ба агуулга; Ажилтан гэсэн 5 бүлэгт ангилан 1 дүгээр хүснэгтэд үзүүлэв.

Хүний үйл ажиллагаанд нөлөөлдөг хүчин зүйлсийн таксоном

Нэг. Ерөнхий удирдлага

1.1. Үйлдвэрлэлийн процессийн удирдлага, зохион байгуулалт

1.1.1. Баримт бичиг, дүрэм, журам, шаардлага

1.1.2. Мэдээлэл солилцоо 1.1.3. Үйлдвэрлэлийн үйл

ажиллагааны ерөнхий хяналт

1.2. ХАБЭА–н удирдлагын тогтолцоо

1.2.1. Чанарын удирдлагын тогтолцоо

1.2.2. Эрсдэлийн удирдлага

1.2.3. Тоног төхөөрөмж ашиглалтын тогтолцоо

1.3. Хүний нөөцийн удирдлага

1.3.1. Бодлого, сонгон шалгаруулах, урамшууллын тогтолцоо

1.3.2. Сургалт, хөгжлийн бодлого

1.3.3. Ажилтны бүтээмжийг дээшлүүлэх, тогтвор суурьшлыг хангах

Хоѐр. Ажлын удирдлага (дунд шатны удирдлагын түвшин)

1.1. Ажлын зохион байгуулалт

1.1.1. Ажлыг төлөвлөх, бэлтгэх хангах

1.1.2. Ажлын бэлтгэлийг шалгах

1.1.3. Ажлын чанарыг үнэлэх

1.2. Ажлын гүйцэтгэлийн хяналт

1.2.1. Ажлын аюулын шинжилгээ 1.2.2. Ажлын үзүүлэлтийг

хэмжих 1.2.3. Ажлын туршлагад дүн

шинжилгээ хийх

Гурав. Үйл ажиллагааны гүйцэтгэлийн удирдлага

3.1. Ажлын бэлтгэлийг хангах 3.1.1. Ажлын даалгавар,

ажилтнуудад дүн шинжилгээ хийх

3.1.2. Ажлын байрны нөхцөлийн шинжилгээ

3.1.3. Ажлын уулзалт, зааварчилгаа

3.2. Ажлыг гүйцэтгэх 3.2.1. Ажил гүйцэтгэлийн 3.2.2. Ажил гүйцэтгэлийн 3.2.3. Ажлын хэлэлцүүлэг

Page 11: ОСОЛmlsp.gov.mn/uploads/news/files/2.HUNII_ALDAA_N.OCHIRBAT.pdf · 2020. 9. 22. · Статистик мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ, залруулах

шилдэг туршлага хяналт

3.3. Багийн ажиллагаа 3.3.1. Багийн гишүүдийн үйл

ажиллагааны харилцан уялдаа

3.3.2. Гадаад дарамт шахалт

3.3.3. Хамт олны нээлттэй, итгэлцсэн уур амьсгал

Дөрөв. Ажлын даалгавар ба агуулга

4.1. Ажлын даалгавартай холбогдох мэдээллүүд

4.1.1. Төлөвлөлт ба гүйцэтгэлийн баримт бичиг

4.1.2. Ажлын даалгаврын онцлог

4.1.3. Ашиглалтын туршлага

4.2. Ажлын багаж ба хамгаалах хэрэгслүүд

4.2.1. Технологийн тоног төхөөрөмж

4.2.2. Эд анги, сэлбэг хэрэгсэл, материал

4.2.3. Хамгаалах хашлага, төхөөрөмж

4.3. Ажлын орчин ба ажлын байрны нөхцөл

4.3.1. Үйлдвэрлэлийн хортой ба аюултай хүчин зүйл

4.3.2. Зохион байгуулалтын тоног төхөөрөмж, эмх цэгц, дэг журам

4.3.3. Тоног төхөөрөмжийн засварлагдах чанар

Тав. Ажилтан

5.1. Ажлын бэлэн байдал 5.1.1. Ерөнхий ба тусгай

бэлтгэлжилт

5.1.2. Үйл ажиллагааны төлөв байдал, сэдэлжүүлэлт

5.1.3. Ажлын тусгай хувцас, гутал, нэг бүрийн хамгаалах хэрэгсэл

5.2. Хувийн онцлог 5.2.1. Бие бялдрын хүчин зүйл 5.2.2. Сэтгэл зүйн хүчин

зүйл 5.2.3. Хүний мөн чанар

Гуравдугаар зарчим (аюултай, буруу үйлдлээс үүдэн гардаг зөрчлөөс урьдчилан сэргийлэхийн тулд тэдгээр үйлдлийн тоог бууруулах, тэглэх, байгууллагын дотоод тогтолцоог хэвийн “ажиллуулах” бүх стратегийг оновчтой төлөвлөх)

Ажилтныг зөрчил гаргахад нөлөөлдөг хүчин зүйлс нь ажилтны алдаанаас үүдэх эрсдэлийн хүчин зүйлс мөн болно (6 дугаар зураг).

6 дугаар зураг. Ажилтны алдаанаас үүдэх эрсдэлийн загвар ба түүнийг бууруулах стратеги

Дүгнэлт

1. Хүний аюултай, буруу үйлдлийн эрсдэлийн загвар (6 дугаар зураг) болон R = P(x) × P(y) × P(z) томъѐоноос хүний аюултай, буруу үйлдэл, түүнээс үүдэх таагүй үйл явдлаас урьдчилан сэргийлэхийн тулд дараах 3 чиглэл бүхий арга хэмжээг хэрэгжүүлэх нь нэн чухал гэж дүгнэж болохоор байна. Үүнд: - Хүний аюултай, буруу үйлдлийн тоог багасгах (хүний алдааны тоог хамгийн бага болгож

бууруулах); - Таагүй явдал гарах нөхцөлийг хязгаарлах (хүний аюултай, буруу үйлдлээс үүдэлтэй таагүй үйл

явдлын тоог хамгийн бага болгож бууруулах); - ХАБЭА–н тогтолцооны тогтвортой, жигд байдлыг хангах (Хүний гаргадаг алдаанаас үүдэлтэй

таагүй үйл явдлын үр дагаврын ноцтой байдлыг хамгийн бага байлгах). 2. ХАБЭА–н ажилтнууд нэгдүгээрт, өөрсдөө хөгжих, хоѐрдугаарт олсон мэдлэгээ чадвар болгон

ашиглаж байгууллагынхаа ХАБЭА–н дотоод үйл ажиллагааг сайжруулах, улмаар бусдад үлгэр дуурайлал болох, улсын хэмжээнд мэдлэгийг “үйлдвэрлэх” чиглэлээр шаргуу ажиллах нь чухал байна.

Ашигласан материал

Page 12: ОСОЛmlsp.gov.mn/uploads/news/files/2.HUNII_ALDAA_N.OCHIRBAT.pdf · 2020. 9. 22. · Статистик мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ, залруулах

1. “NCD group” ХХК–ийн 2018 оны ХАБЭА–н үйл ажиллагааны тайлан. 2. “NCD group” ХХК–ийн 2019 оны ХАБЭА–н үйл ажиллагааны тайлан. 3. Н.Очирбат. Хүний хүчин зүйл ослын шалтгаануудын нэг болох нь. “Барилга.МН” сэтгүүл. 52...56х. –УБ:

2020.02 сар. №117. 4. Н.Очирбат. “Хүний үйл ажиллагааны алдаанаас урьдчилан сэргийлэх, дүн шинжилгээ хийх арга”.

“Барилга.МН” сэтгүүл. 64...68х. –УБ: 2020.03 сар №118. Зохиогчийн тухай Нацагдоржийн Очирбат. Техникийн ухааны магистр. ХАБЭА–н мэргэшсэн инженер. NCD группын ХАБЭА–н Албаны дарга. Хаяг: Хан–Уул дүүрэг, 11–р хороо, “Тайм скүэр” хотхон–511, ш/х–899, Шуудангийн 36–р салбар, Улаанбаатар

17032. Гар утас: 99027990, Ажлын утас: 77002020, Факс: 77001919, И–мэйл: [email protected]