30
“Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн” 9 ҮАГ-НАГ/2014/-02-ЗААГ Page 1 ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗРЫН ХАРЪЯА ЗАВХАН АЙМГИЙН АУДИТЫН ГАЗАР 2015он Монгол Улсын Их хурлын Төсвийн байнгын хорооны 2014 оны “Аудитын сэдэв батлах тухай” 20 дугаар тогтоол, Монгол Улсын Ерөнхий аудиторт ҮАГ-аас 2015 онд нийлүүлэх бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний төлөвлөгөөний дагуу гүйцэтгэсэн аудитын тайлан Уг тайланг WWW.ZAVKHAN-AUDIT.MN сайтас үзнэ үү. Аудитын тайлан, дүгнэлттэй холбоотой асуудлаар нэмжХаяг: Завхан аймаг тодруулах асууж лавлах Улиастай сум зїйл байвал 70463783 , Жинст баг, 70463612 дугаарын утас, Нутгийн захиргааны ордон факсаар харилцана уу3 давхар 309 тоот єрєє Гүйцэтгэсэн : Аудитор Ч.Бямбасүрэн Г.Заяа Б.Мөнхнасан Хянасан: Дарга, Тэргүүлэх аудитор Х.Болдбаатар Аудитын менежер Б.Дагвасүрэн 2015.09.03

засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн 57

  • Upload
    -

  • View
    401

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

“Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн”

9

ҮАГ-НАГ/2014/-02-ЗААГ Page 1

ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗРЫН ХАРЪЯАЗАВХАН АЙМГИЙН АУДИТЫН ГАЗАР

Гүйцэтгэсэн :Аудитор Ч.Бямбасүрэн Г.Заяа Б.Мөнхнасан

Хянасан: Дарга, Тэргүүлэх аудитор Х.Болдбаатар Аудитын менежер

Б.Дагвасүрэн

2015.09.03

Уг тайланг WWW.ZAVKHAN -AUDIT. MN сайтас үзнэ үү.

Аудитын тайлан, дүгнэлттэй холбоотой асуудлаар нэмж Хаяг: Завхан аймагтодруулах асууж лавлах Улиастай сумзїйл байвал 70463783 , Жинст баг, 70463612 дугаарын утас, Нутгийн захиргааны ордон факсаар харилцана уу 3 давхар 309 тоот єрєє

Монгол Улсын Их хурлын Төсвийн байнгын хорооны 2014 оны “Аудитын сэдэв батлах тухай” 20 дугаар тогтоол, Монгол Улсын Ерөнхий аудиторт ҮАГ-аас 2015 онд нийлүүлэх бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний төлөвлөгөөний дагуу гүйцэтгэсэн аудитын тайлан

2015он

“Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн”

Аудитын зорилт, хамарсан хүрээ, арга зүй

Аудитыг Монгол Улсын Ерөнхий аудиторт ҮАГ-аас 2015 онд нийлүүлэх бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний төлөвлөгөөний дагуу Төрийн аудитын тухай хуулиар тодорхойлогдсон ҮАГ-ын бүрэн эрхийн хүрээнд хийлээ.

Аудитын зорилт:

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар тодорхойлсон “Дархлаажуулалтын сан”, “Соёл урлаг хөгжүүлэх сан”, “Автозамын сан” -гуудын үйл ажиллагаа, эдгээр сангаар хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн хэрэгжилтэнд аудит хийж, дүгнэлт гарган дүнг холбогдох байгууллага, албан тушаалтанд танилцуулахад аудитын зорилт чиглэгдлээ.

Аудитыг дараах дэд зорилтын хэрээнд гүйцэтгэсэн болно.

Үүнд:

А. Хууль, эрх зүйн зохицуулалт оновчтой эсэх

Б. Сангийн хөрөнгийг хуульд заасны дагуу төлөвлөж бүрэн бүрдүүлж байгаа эсэх

В. Сангийн хөрөнгийг хууль тогтоомжид заасан зориулалтын дагуу зарцуулж, үр дүн гарч байгаа эсэх

Г. Дотоод хяналт үр нөлөөтэй эсэх

Д. Шилэн дансны хуулийн хэрэгжилт

Хамарсан хүрээ: Аудитад аймгийн “Дархлаажуулалтын сан, ”Соёл урлаг хөгжүүлэх сан”, ”Авто

замын сан”-гуудын үйл ажиллагаа, хариуцсан ажилтангууд болон холбогдох байгууллагууд хамрагдлаа.

Арга зүй: Аудитыг гүйцэтгэхдээ Төрийн хяналт шалгалтын стандарт, нийцлийн аудитын арга зүйг ашиглан, байгууллагын үйл ажиллагааны талаар холбогдох албан тушаалтнуудтай ярилцлага хийх, асуулга лавлагаа авах, баримт, материалд тулган баталгаажуулалт дүн шинжилгээ хийх зэрэг арга зүйг ашиглахын зэрэгцээ аудитын хөтөлбөр горимын дагуу нотлох зүйл цуглуулж, аудитын дүгнэлт, зөвлөмж өглөө.

Энэхүү аудитыг хийхдээ Төрийн хяналт шалгалтын стандарт, гүйцэтгэлийн аудитын журмыг баримталсан бөгөөд журамд заасны дагуу аудитын дүгнэлтэд дэмжлэг болох нотлох зүйлс, холбогдох бусад мэдээллийг ажлын баримт материалд хавсаргав.

ҮАГ-НАГ/2014/-02-ЗААГ Page 2

“Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн”

НЭГ. АВТО ЗАМЫН САН

1.1 Орон нутгийн замын сангийн үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн орчинд Автозамын тухай хууль болон Авто замын санг төлөвлөх, түүнд хөрөнгө төвлөрүүлэх, захиран зарцуулах журам хамаарагдаж байгаа бөгөөд дээрх хууль, журмаар сангийн хөрөнгийг төлөвлөх, орлогыг төвлөрүүлэх, захиран зарцуулахад хууль эрхзүйн зохицуулалт муу, зарим зүйл заалтууд нь тодорхой бус, нарийвчлан тусгаагүй, үг хэллэгүүд нь цаг үетэй нийцээгүй байна.

Тухайлбал: Замын сан төрийн санд данстай байх ба дээрх журамд найдвартай ажиллагаатай арилжааны банкинд данстай байна гэж заажээ. Мөн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх чиг үүргүүдийг нарийвчлан тусгаж өгөөгүй байна.

Иймээс сангийн үйл ажиллагааг зохицуулах эрхзүйн орчин бүрэн бүрдээгүй байна гэж дүгнэлээ.

1.2 Аймаг орон нутгийн хувьд орон нутгийн замын санг бүрдүүлэх, хөрөнгийг төлөвлөх, зарцуулах түүнд хяналт тавих, орон нутгийн чанартай зам гүүрийг эзэнжүүлж бүртгэх ашиглах, засварлах, арчлан хамгаалах үйл ажиллагаатай холбоотой заавар, дүрэм, журмууд боловсруулж мөрдөн ажиллаагүй байна.

Авто замын тухай хууль болон, Засгийн газрын 1998 оны 149 дүгээр тогтоолоор батлагдсан “Авто замын санг төлөвлөх, түүнд хөрөнгө төвлөрүүлэх, захиран зарцуулах тухай” журамд сүүлийн жилүүдэд нэмэлт өөрчлөлт оруулаагүй мөрдөгдөж байгаа нь сангийн үйл ажиллагааг бүрэн зохицуулж чадахгүй байна гэж үзлээ.

1.2 Сангийн үйл ажилллагааг зохицуулж буй дээрх журмуудын зарим заалт нь Төсвийн тухай хууль, Засгийн газрын сангийн тухай хууль болон Авто замын тухай хуулиудтай нийцэхгүй байна.

Тухайлбал: Дээрх журамд заасан Замын сангийн хөрөнгийг төлөвлөх хугацаа Төсвийн хуулинд заасан төсвийн цагалбар болон, хүргүүлэх газрын нэр зөрүүтэй байна.

2.1 Сангийн яам сангийн орлогыг төлөвлөх ба хянахдаа нарийвчилсан тооцоо судалгаагүй, тухайн онд төвлөрүүлэхээр тооцсон авто тээврийн болон өөрөө явагч

ҮАГ-НАГ/2014/-02-ЗААГ Page 3

ЗОРИЛТ 1. Авто замын санг зохицуулах хууль, эрх зүйн зохицуулалт оновчгүй байна.

ЗОРИЛТ 2. Орон нутгийн замын сангийн төлөвлөлт оновчтой биш , орлогыг бүрэн бүрдүүлээгүй байна.

“Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн”

хэрэгслийн албан татвар, урьд оны төлөвлөгөөг үндэслэн төлөвлөж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

Орон нутгийн замын сангаас санхүүжүүлж, хэрэгжүүлэх төсөл , арга хэмжээг төлөвлөхдөө эдийн засгийн тооцоо судалгаа, зураг төсөвийг үндэслэн төлөвлөөгүй дутагдал илэрлээ.

Мөн хэрэгжүүлэх арга хэмжээ,төсөл хөтөлбөрүүдийн төлөвлөгөөг батлахдаа арга хэмжээ нэг бүрээр нэр зааж тодорхой тусгаагүй байна.

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар орон нутгийн авто замын сангаас:

Улиастай сумын зүүн, баруун зүгт авто замын хяналтын пост барихад 30.0 сая төгрөгийн

Завхан аймгийн орон нутгийн зам засвар, арчилгааны ажилд 182,9 сая төгрөг зарцуулахаар баталжээ.

2014 онд замын санд нийт 212,9 сая төгрөгийг зарцуулахаар төлөвлөж, орон нутгийн төсвийн орлогоос 239,2 сая төгрөг хувиарлажээ.

2.2 Тус аймгийн замын сангийн хувьд орон нутгийн орлогод төвлөрүүлсэн орлогоос Сангийн яамнаас баталсан хувиарын дагуу хувиарлан орлогыг бүрдүүлж байгаа нь Авто замын тухай хуулийн 20 дугаар зүйлийг зөрчиж байгаа бөгөөд орлогыг хуулийн дагуу бүрэн төвлөрүүлэхгүй байна гэж үзлээ.

Хуулийн хэрэгжилт хангалтгүй, сангийн орлогыг хуулинд заасны дагуу төрөл тус бүрээр бүрдүүлээгүй байна.

ДҮГНЭЛТ: Цаашид сангийн хөрөнгийг бүрэн бүрдүүлэхэд анхаарч, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар болон Авто замын тухай хуулийг зөрчсөн этгээдэд ногдуулсан торгуулиас орон нутгийн замын санд үлдээх хувь хэмжээг тодорхой тогтоон өгч санд төвлөрүүлэх шаардагатай байна.

3.1 2014 онд авто замын санд 212,9 сая төгрөгийн төсөв баталснаас 185,3 сая төгрөгийг зарцуулж үлдэгдэл 53,9 сая төгрөгийг орон нутгийн орлогод буцаан төвлөрүүлжээ.

ҮАГ-НАГ/2014/-02-ЗААГ Page 4

ЗОРИЛТ 3. Орон нутгийн замын сангийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулаагүй, үр дүн муу, санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөр нь хуулиар тодорхойлсон зорилго, зорилттой нийцэхгүй байна.

“Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн”

Аудитаар дараах зөрчил, дутагдлууд илэрлээ.

Сангийн хөрөнгөнөөс “Барилгын хөгжлийн төв”-д барилгын зураг магадлалын үнэд 1,6 сая төгрөгийг, Аймгийн ГХБХБГазарт барилгын материалын сорил шинжилгээний лаборатори ажиллуулах ажлын хөлсөнд 3,0 сая төгрөгийг тус тус зориулалт бусаар зарцуулсан нь Төсвийн тухай хуулийн 16.5.5 дахь заалт болон Засгийн газрын 1998 оны 149 дүгээр тогтоолоор батлагдсан “Авто замын санг төлөвлөх, түүнд хөрөнгө төвлөрүүлэх, захиран зарцуулах тухай” журмын 4 дэх заалтыг зөрчсөн тул төлбөрийн акт тогтоолоо.

Буурь хөрс ХХК-д Улиастай сумын нутаг дэвсгэрт барих ахмадын болон амьдрах ордны барилгын талбайн зураг магадлалын үнэд олгосон 9,0 сая төгрөгийг Авто замын сангийн Санхүүгийн тайлан баталгаажуулалтаар төлбөрийн акт тогтоогдсон байна.

Төсөв захирагчын шийдвэргүй, батлагдсан төлөвлөгөөгүй “Улиастай шинэ эхлэл хоршоо”-нд Богдын голын гүүрний барилгын 2013 оны үлдэгдэл санхүүжилтэд 31,2 сая төгрөгийг олгосон

Аймгийн Засаг даргын 2014 оны 09 сарын 12-ны өдрийн А/341 тоот захирамжаар орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Авто замын пост барих ажилд 28,5 сая төгрөг зарцуулахаар шийдвэрлэсэн байхад Авто замын сангаас 28,0 сая төгрөгийг зарцуулсан.

Төсөв захирагчын шийдвэргүй, батлагдсан төлөвлөгөөгүй Бүрдийн баян-бүрд ХХК-д тойргийн хэсгийн камержуулалтыг суурилуулахад 6,9 сая төгрөгийг олгосон

Завхан “АЗ-ЗА” ХХК-д өвлийн цасны ажлын гүйцэтгэлд 12,4 сая төгрөгийг гэрээ,шийдвэргүй зарцуулсан

Иргэн н.Төмөрбаатарт Богдын гол багийн гүүрнээс доош ба дээшхи үерийн хамгаалалтын далангийн шороо татах ажилд 16,0 сая төгрөгийг тус тус олгосон нь Төсвийн тухай хууль болон Засгийн газрын 1998 оны 149 дүгээр тогтоолоор батлагдсан “Авто замын санг төлөвлөх, түүнд хөрөнгө төвлөрүүлэх, захиран зарцуулах тухай” журмын 4 дэх заалтыг зөрчсөн байна.

Дээрхи алдааг давтан гаргуулахгүйн тулд албан шаардлага хүргүүллээ.

3.2 Сангийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийг ТБОНӨХБАҮХАТХ-ийн дагуу сонгон шалгаруулалт хийлгүйгээр шууд гэрээ байгуулах болон түлхүүр гардуулах нөхцөлөөр гэрээ байгуулан ажилласан бөгөөд гүйцэтгэгч гэрээний үүргээ биелүүлсэн байна.

3.4 Орон нутгийн замын сангийн хөрөнгөөр нийт 14 төсөл арга хэмжээг хэрэгжүүлсэн байна.

ҮАГ-НАГ/2014/-02-ЗААГ Page 5

“Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн”

Тус сангаас Сангийн сайд, зам, тээврийн сайдын хамтарсан 2013 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 20/19 тоот тушаалаар батлагдсан “Жолоочийн даатгалын санд хөрөнгө шилжүүлэх журмын дагуу “Албан журмын даатгуулагчдын холбоо” ТББ-ын даатгалын санд 19,2 сая төгрөгийг төвлөрүүлсэн байна.

Дээрх төсөл хөтөлбөр, арга хэмжээнээс Ургамал сумын Хүнгүйн голын 42 у/м модон гүүрний засварын 42,6 сая төгрөгийн ажил зорилтот үр дүндээ хүрсэн бөгөөд бусад арга хэмжээ ,төсөл хөтөлбөр нь хуулиар тодорхойлсон зорилго зорилттой нийцээгүй байна гэж үзлээ.

4.1 Сангийн үйл ажиллагаанд дотоод хяналт хийх тогтолцоо бүрэн бүрдээгүй, хяналт шалгалт огт хийгдээгүй байна.

Аудитаар 94524.9 мянган төгрөгийн зөрчил илэрч 1600,0 мянган төгрөгийн төлбөрийн акт тогтоогдлоо .

Дүгнэлт: Сангийн орлогыг Авто замын тухай хуулийн 20-р зүйлд заасан төрөлөөр бүрдүүлж ажиллаагүй, хөрөнгийг төлөвлөхдөө арга хэмжээ, төсөл хөтөлбөр нэг бүрээр бодитой ажилд төлөвлөж зарцуулаагүй байна.

4.3 Шилэн дансны хуульд заасны дагуу мэдээллийг ил тод нээлттэйгээр олон нийтэд мэдээлээгүй байна.

Аймгийн Засаг даргын тамгын газар нь 2015 оны авто замын сангийн талаарх мэдээллийг shilendans.gov.mn веб сайтад байршуулаагүй, сангийн мэдээллийг ил тод самбарт мэдээлээгүй байна.

ДАРГА,

ТЭРГҮҮЛЭХ АУДИТОР Х.БОЛДБААТАР

ҮАГ-НАГ/2014/-02-ЗААГ Page 6

ЗОРИЛТ 4. Сангийн хөрөнгийн төлөвлөлт,орлого бүрдүүлэлт,зарцуулалт болон сангийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөр, арга хэмжээнд тавих дотоод хяналт сул байна.

“Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн”

Зөвлөмж

Зам, тээврийн яаманд

2014 оны Авто замын сангийн хөрөнгийн төлөвлөлт, орлого бүрдүүлэлт зарцуулалт, хяналт шалгалт хууль, тогтоомжийн хэрэгжилтэнд хийсэн нийцлийн аудитын дүн дүгнэлтэнд үндэслэн дараахь зөвлөмжийг хүргүүлж байна.

1. Авто замын сангийн үйл ажиллагааг зохицуулж байгаа хууль эрх зүйн актуудыг шинэчлэх, нэмэлт өөрчлөлт оруулах талаар холбогдох газарт санал оруулах.

Аймгийн Засаг дарга Ж.Жамъянтив танаа

1. Авто замын сангийн орлогыг Авто замын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан төрөл тус бүрээр бүрдүүлж байх.

2. Замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ажлыг бодит тооцоо судалгааг үндэслэн зөв төлөвлөх, зураг, төсөвтэй хэрэгжих боломжтой ажлуудыг төлөвлөгөөнд тусгах.

3. Сангийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулж, дотоод хяналтыг сайжруулан ажиллах.

4. Авто замын сангийн мэдээллийг “shilendans.gov.mn” веб сайтад байршуулан Шилэн дансны хуулийг хэрэгжүүлэх.

ДАРГА

ТЭРГҮҮЛЭХ АУДИТОР Х.БОЛДБААТАР

ҮАГ-НАГ/2014/-02-ЗААГ Page 7

“Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн”

ХОЁР.СОЁЛ УРЛАГ ХӨГЖҮҮЛЭХ САН

Засгийн газрын 1998 оны 40 дүгээр тогтоолоор батлагдсан Соёл урлагын сангийн дүрэм нь Засгийн газрын 2003 оны 144 тогтоолоор хүчингүй болсон байна.

Засгийн газрын тусгай сангийн хуулийн 15 дугаар зүйлд санг бүрдүүлэх эх үүсвэр, сангийн зарцуулалтын талаар тусгажээ.

Харин Соёл урлаг, хөгжүүлэх сангийн үйл ажиллагааны төлөвлөлт, хяналтыг нарийвчилсан эрх зүйн актууд байхгүй байгаа нь учир дутагдалтай байна гэж үзлээ.

2014 онд Соёл, урлаг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр дараах 2 төрлийн арга хэмжээ, төлөвлөгөө хөтөлбөрт нийт 9400,0 мянган төгрөгийн санхүүжилт олгожээ. Үүнд:

Аймгийн мүзейд 9 үзмэрийг Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн №А/38 тушаалаар батлагдсан, Соёл урлаг хөгжүүлэх сангийн санхүүжүүлэх ажлын төлөвлөгөөний 14-р заалтын дагуу санхүүжүүлэн бэлтгэжээ.

Аймгийн музей 15 ширхэг үзмэр захиалсанаас санхүүжилт бүрэн ирээгүй тул 9 ширхэг үзмэр буюу 1,4 сая төгрөгийн үнэ бүхий үзмэрийг тус бүрийг нь 100,0-300,0 төгрөгийн үнэтэйгээр худалдан авч үзмэрт тавьсан байна.

Үзмэрүүдийг Монгол Улсын гавъяат чихмэлч Долгорын Дагиймаа,Байгалийн түүхэн музейн чихмэлч Т.Дашбат нартай шууд гэрээ байгуулан бэлтгэсэн байна.

1. Дорго чихмэл 2. Гургуул чихмэл 3.Нохой зээх чихмэл

ҮАГ-НАГ/2014/-02-ЗААГ Page 8

Соёл урлаг хөгжүүлэх сангийн үйл ажиллагаа нь зөвхөн Засгийн газрын тусгай сангийн хуулиар зохицуулагдаж байна.

Соёл урлаг хөгжүүлэх сангийн хөрөнгийн эх үүсвэр болон зарцуулалтыг Төсвийн тухай хуулийн дагуу төлөвлөдөггүй байна.

“Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн”

4.Туулай чихмэл 5.Чонын чихмэл 6. Мануулын чихмэл

7.Зарааны чихмэл 8.Тогорууны чихмэл 9.Шар шувуу чихмэл

Аймгийн музеин байгалийн танхимд 9-н чихмэлийг дэлгэн үзмэрт тавьсныг аудитын явцад үзэж баталгаажууллаа.

Үзмэрийг “Төрөөс соёлын талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх үндэсний соёл урлагыг хөгжүүлэх, түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах, сэргээн засварлах, соёлын үйлчилгээг өргөжүүлэх, соёл, урлагын ажилтны мэргэшлийг дээшлүүлэх, уран бүтээл туурвих, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, соёлын салбарт хөрөнгө бүрдүүлэлт, хандив, буцалтгүй тусламж үзүүлэх олон талт арга хэмжээг зохион байгуулах, соёлын үнэт зүйлсийг уламжлах зорилгоор олон нийтэд түгээн суртачилж байна.

Дээрх арга хэмжээг сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хуулиар тодорхойлсон зорилго, зорилттой нийцэж байна гэж үзлээ.

Мөн Соёл, урлаг хөгжүүлэх сангаас салбарын орон нутаг дахь төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагын удирдах ажилтан, нягтлан бодогч, салбар хариуцсан мэргэжилтэн нарт салбарын бодлого, эрхзүйн орчин, хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийн талаарх нэгдсэн ойлголт, мэдээлэл олгох, ажлын туршлага солилцох зорилгоор зохион

ҮАГ-НАГ/2014/-02-ЗААГ Page 9

“Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн”

байгуулагдсан сургалтад оролцсон 42 хүний унаа, байр хоолны зардалд 8000,0 мянган төгрөгийн санхүүжилтийг олгосныг Монгол улсын соёл,спорт, аялал жуулчлалын сайдын 2014 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн А1771 тушаалын дагуу байгуулагджээ.

Тус арга хэмжээний зардлыг анхан шатны баримттай тулган шалгахад сургалтанд оролцсон хүмүүсийн албан томилолтын зардлыг хоолны зардалтай давхардуулан 1680,0 мянган төгрөгийг илүү олгосон зөрчил илэрсэн нь Монгол улсын Сангийн сайдын 2011 оны 06 сарын 14-ний өдрийн 132 тоот тушаалыг зөрчжээ.

ДАРГА

ТЭРГҮҮЛЭХ АУДИТОР Х.БОЛДБААТАР

ГУРАВ.ДАРХЛААЖУУЛАЛТЫН САН

1.1 Дархлаажуулалтын сангийн үйл ажиллагаа нь Дархлаажуулалтын тухай хууль болон Засгийн газрын 2001 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 67 тоот тогтоолоор батлагдсан “Дархлаажуулалтын сангийн ажиллах журам ”-аар зохицуулагдаж байна.

Тус журамд орон нутгийн хувьд сангийн үйл ажиллагаа яаж зохицуулагдах талаар нарийвчлан тусгаагүй нь учир дутагдалтай байна.

Иймд сангийн хөрөнгийг бүрдүүлэх эх үүсвэр болон зарцуулалтыг төлөвлөх, дотоод хяналт, хариуцлагын талаар Төсвийн тухай хуультай нийцүүлэн шинэчлэх шаардлагатай байна гэж үзлээ.

Орон нутгийн хувьд дархлаажуулалтын сан байхгүй учир орлого бүрдүүлэлтийн талаар мэдээлэл байхгүй болно.

1.2 Сангийн үйл ажиллагаатай холбоотой зарим журмууд нь амьдралд хэрэгжихгүй, сангийн үйл ажиллагааг бүрэн зохицуулж чадахгүй байна.

ҮАГ-НАГ/2014/-02-ЗААГ Page 10

ЗОРИЛТ 1. Сангийн үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн орчин бүрэн бүрдээгүй байна.

“Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн”

Тухайлбал: Орон нутгийн хувьд вакцинд хамрагдах хүүхдүүд цаг хугацаандаа ирдэггүй учир иргэдэд хүрч үйлчилэхийн тулд тээврийн зардал шуудан холбооны зардлууд зайлшгүй шаардагддаг. Иймд зардлуудыг зохицуулах талаар журамд тусгагдаагүй байна. Мөн дотоод хяналтыг хэрэгжүүлэх тогтолцоо болон орон нутагт ажиллаж байгаа вакцинаторуудын үйл ажиллагаанд тавих хяналтын талаар журамд тусгагдаагүй байна.

Дээрхи журам, дүрмүүд нь үйл ажиллагааг бүрэн зохицуулж чадахгүй байна гэж үзлээ.

1.3 Орон нутгийн хувьд дархлаажуулалт сан байгуулагдаагүй,сангийн хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлэлт, төлөвлөлт, зарцуулалтыг ХӨСҮТ гүйцэтгэж байна.

Сангийн үйл ажиллагааг зохицуулах журам нь Төсвийн тухай хуультай нийцэхгүй байна.

Тухайлбал: Тус журмын 13 дугаар зүйлд тухайн жилд тарилгад хамаарагдвал зохих хүмүүсийн судалгааг сэргийлэх тарилга тус бүрээр гаргаж хамрах хүрээний эмнэлэг, ЭМГ-т жил бүрийн 1 дүгээр сарын 25-ны дотор ирүүлнэ гэсэн нь Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлд тусгасан төсвийн цагалбартай нийцэхгүй байна.

Вакцинд хамрагдсан хүүхдийн тоог Эрүүл мэндийн газрын судлагаагаар гаргасан тоотой насны ангилалаар харьцуулан үзэхэд 0-настай хүүхдийн тоог 193 хүүхдээр дутуу, 1-настай хүүхдийн тоог 390 хүүхдээр илүү, 2 настай хүүхдийн тоог 24 хүүхдээр дутуу, 7настай хүүхдийн тоог 155 хүүхдээр илүү, 15 настай хүүхдийн тоог 287 хүүхдээр дутуу төлөвлөсөн байна.

Эндээс үзхэд 0,2,15 настай хүүхдүүдийн тоог 504 хүүхдээр дутуу, 1, 7 настай 545 хүүхдээр илүү төлөвлөсөн байгаа хүүхдийн тоог насны ангилал бүрээр бодитой төлөвлөж өгөөгүй байна.

Дээрх шалтгаан нь: Шинээр төрөх эхчүүд өрхийн хэсгийн хяналтанд ороогүй Тухайн сар, улиралд шилжин ирсэн, шилжсэн хүүхдүүд Түр хугацаагаар ирсэн хүүхдүүдийн тооноос шалтгаалдаг байна.

Насны ангилалаар-2014 оны судалгаагаарНэр 0-настай

хүүхдийн тоо

1-настай хүүхдийн тоо

2-настай хүүхдийн тоо

7-настай хүүхдийн тоо

15-настай хүүхдийн тоо

Бүгд хүүхдийн тоо

Вакцинд хамрагдсан хүүхдийн тоо

1613 1164 1460 1155 1084 6476

Эрүүл мэндийн 1420 1554 1436 1310 1371 7091

ҮАГ-НАГ/2014/-02-ЗААГ Page 11

ЗОРИЛТ 2. Вакцины тоог төлөвлөхдөө хүүхдийн тоог дундаж тоогоор төлөвлөж байгаа нь үндэслэл муутай бодит хүүхдийн тоотой зөрүүтэй төлөвлөгджээ.

“Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн”

газрын судалгаагаархи хүүхдийн тоо

Заавал хийх дархлаажуулалтаар 20369 хүүхдэд 63350 хүн тун вакцин хийхээр төлөвлөснөөс 44340 хүн тун вакцин ирж 21687 хүүхэд хамрагдсан байгаа нь давхардсан тоогоор 1318 хүүхдээр дутуу төлөвлөсөн байна./ Хүснэгтээр харуулбал/

Заавал хийх дархлаажуулалтаарЗаавал хийх дархлаажуулалтаар

Вакцины нэр Төлөвлөгөөгөөрхи хүүхдийн тоо

Төлөвлөсөн вакцины тоо Нийлүүлэгдсэн вакцины тоо

Хамрагдсан хүүхдийн тоо

Сүрьеэгийн вакцин

1404 19400 14600 1603

Халдварт саагийн вакцин

5484 19200 11500 6215

В Вируст гепатитын вакцин

1404 5100 3660 1600

УГУ вакцин 2760 7250 6000 2857А вируст гепатитын вакцин

2340 3000 2930 2599

Тавт вакцин 4080 5400 5150 4615Сахуу татрангийн вакцин

2897 4000 500 2198

Нийт 20369 63350 44340 21687

Тархвар судлалын заалтаар хийх дархлаажуулалтаар

Тархвар судлалын заалтаар хийх дархлаажуулалтаарВакцины нэр Төлөвлөгөөгөөрхи

хүний тооТөлөвлөсөн вакцины тоо

Ирсэн вакцины тоо Хамрагдсан хүүхдийн тоо

Томуугийн эсрэг вакцин

500 500 450 343

А гепатит 1000 1000 Ирээгүй байна. 0Галзуу 655 655 600 116Тарваган тахал 1000 1000 3006 2505Менингитийн вакцин

300 300 Ирээгүй байна. 0

3455 3455 4056 2964

Тархвар судлалын заалтаар хийгдэх вакцины төлөвлөлт.

Боомын өвчний голомттой сумууд

ҮАГ-НАГ/2014/-02-ЗААГ Page 12

“Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн”

Тэс , Баянтэс, Асгат, Баянхайрхан, Түдэвтэй, Нөмрөг, Тэлмэн, Тосонцэнгэл, Их-Уул, Дөрвөлжин, Эрдэнэхайрхан, Яруу, Алдархаан, Улиастай , Цагаанхайрхан, Цагаанцулуут, Шилүүстэй, Отгон гэсэн 18 сум боом өвчний голомттой байгаагаас 6 суманд 400 хүн тун боомын вакциныг хуваарилсан байна. Энэ нь боом өвчний голомтын идэвхижил өндөртэй хүн малын өвчлөл гарсан сумдыг сонгон шалгаруулж эрсдэлтэй бүлгийн хүн ам, эрүүл мэндийн төвийн ажилчид, сумын онцгой комиссын гишүүд, цагдаа, мал болон малын түүхий эдтэй харьцдаг хүмүүсийг вакцинжуулахаар төлөвлөсөн байна.

ҮАГ-НАГ/2014/-02-ЗААГ Page 13

Аймгийн хил

Аймгийн төв

Боомын голомттой сум

“Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн”

Тарваган тахлын байгалийн голомттой сумдууд

Завханмандал Цэцэн-Уул Сонгино, Идэр, Баянхайрхан, Түдэвтэй, Нөмрөг, Тэлмэн, Тосонцэнгэл, Эрдэнэхайрхан, Яруу, Алдархаан, Улиастай , Цагаанхайрхан, Цагаанцулуут, Отгон гэсэн 17 сум нь тарваган тахлын голомттой байна.

Тарваган тахлын байгалын голомттой 17 суманд 3006 хүн тун вакциныг хуваарилсан байна. Энэ нь тарваган тахал өвчний голомтын идэвхижил өндөртэй хүний өвчлөл гарсан болон өсгөвөр илэрсэн сумдыг сонгон шалгаруулж эрсдэлтэй бүлгийн хүн ам, эрүүл мэндийн төвийн ажилчид, сумын онцгой комиссын гишүүд, цагдаа, тарвага болон түүний түүхий эдтэй харьцдаг хүмүүсийг вакцинжуулахаар төлөвлөсөн байна.

Галзуу өвчний байгалийн голомттой сумууд

ҮАГ-НАГ/2014/-02-ЗААГ Page 14

Аймгийн хил

Аймгйн төв

Тарваган тахлын голомттой сум

“Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн”

Бусад Завханмандал Сонгино, Идэр, Нөмрөг, Тэлмэн, Эрдэнэхайрхан, Ургамал, Дөрвөлжин, Алдархаан, Улиастай , Цагаанхайрхан, Цагаанчулуут, Шилүүстэй, Отгон гэсэн 14 сум нь Галзуугийн голомттой байна.

Галзуугийн байгалын голомттой 14 суманд 600 хүн тун вакциныг хуваарилсан байна. Галзуугийн өвчний вирус тээгч болон өвчилсөн араатан амьтад 70-80 км-ийн гүйдэлтэй, тус вакциныг байгалийн голомттой болон голомтгүй сумдад хуваарилсан байна. Тус вакциныг сүүлийн 3 жилийн галзуугийн сэжигтэй мал амьтанд уруулсан хүний дунджаар буюу 120 хүнд тооцож 600 хүн тун вакциныг захиалсан байна.

Дүгнэлт: Тархвар судлалын заалтаар хийгдэж байгаа вакцины төлөвлөлтийг хүн амын тоо болон газар нутгийн байршил голомттой газрын судалгаагаар төлөвлөж, захиалсан тунг зайлшгүй хийх тохиолдол бүрт хийгдсэн байна.

Вакцин захиалгын тухайд

ҮАГ-НАГ/2014/-02-ЗААГ Page 15

“Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн”

Вакцины захиалга өгөхдөө шаардлагатай вакцины тоог тооцох томъёо итгэлцүүрүүдийг зөв ашиглаж байгаа эсэхийг вакцин бүр дээр 2014 оны жилийн эцсийн захиалгыг шалгаж үзэхэд

Вакцины нэр

Тарих нас

Тунгийн тоо

Хамрагдвал зохих хүүхдийн тоо сард

Хамрагдвал зохих хүүхдийн тоо улиралд

Нийт дархлаажуулах хүүхдийн тоо

Вакцины хорогдлын индекс

Хэрэгцээт вакцин хүн тунгаар

Бага нөөц

Их нөөц

2014 оны жилийн

хэрэгцээт вакцин /хүн

тунгаар/

A Б В Г Д Е Ё ж з й В*Е*Ё+З

Сүреэгийн вакцин

0-настай 1 117 1404 1404 11 15444 3861 19305 19400

Саагийн вакцин

0-настай 4 117 1404

5484 2.8 15355.2 3838.8 19194 192001 нас хүртэл 4 340 4080

Вируст гепатит В-ийн вакцин

0-настай 1 117 1404 1404 2.9 4071.6 1017.9 5089.5 5100

УГУ вакцин

9 сартай 2

133 15962760 2.1 5796 1449 7245 72502

настай 97 1164

Вируст гепатит А-ийн вакцин

1 нас 2 сартай 2

98 11762340 1.02 2386.8 596.7 2983.5 3000

2 настай 97 1164

Тавт вакцин

2 сартай

3

108 1296

4080 1.04 4243.2 1060.8 5304 54003 сартай 112 1344

4 сартай 120 1440

СТ-ийн вакцин

7 настай 1

13462897 1.1 3186.7 796.68 3983.4 400015

настай 1551

Хүснэгтээс харахад тунгийн тоо, нийт дархлаажуулах хүүхдийн тоо, Вакцины хорогдлын индексээр үржүүлж бага нөөцөө нэмж, вакцины захиалгын тоог тус бүрээр гаргасан байна.

Сард хамрагдвал зохих хүүхдийн тоог өмнөх улирлын хүүхдийн тооны дундажыг 3 дахин нэмэгдүүлэн тооцож улирлын хүүхдийн тоог тооцсон байна гэж дүгнэлээ.

ҮАГ-НАГ/2014/-02-ЗААГ Page 16

ЗОРИЛТ 3. Дархлаажуулалт нь иргэдийг зарим төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлж байгаа ч хамралт нь зорилтот түвшиндээ хүрээгүй, тархвар судлалын заалтаар хийгдэж байгаа вакцинжуулалт үр дүн муутай байна.

“Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн”

3.1 Дархлаажуулалт нь урвал хүндрэлгүй хэрэгжиж байгаа ч дархлаажуулалтад хэрэглэгдэж байгаа зарим вакцинууд хаягдал ихтэй, эмнэлгийн мэргэжилтнээр бүрэн хангагдаагүй, дархлаажуулалтын зардал, төсвийг батлаагүй байна.

Аймагт хэрэгжиж байгаа дархлаажуулалтын хөтөлбөр нь иргэн бүрт тарилга хийх боломжийг бүрдүүлсэн, сэргийлэх тарилгын зардлыг улсын төсвөөс гаргадаг, сэргийлэх тарилгын дараа хүндрэл гарсан тохиолдлыг байнга бүртгэдэг, дархлаажуулах бэлдмэлийн хадгалалт, тээвэрлэлтэд байнгын хяналт тавьдаг, аймаг, сумдын эрүүл мэндийн төвүүд дархлаажуулалтын кабинет, сувилагчаар хангагдсан, дархлаажуулалтын түвшинг үнэлдэг байна.

2014 онд сангийн хөрөнгөөр аймгийн Эрүүл мэндийн газарт 97,1 сая төгрөгийн өртөг бүхий 11 төрлийн вакцин био бэлдмэл, 2,1 сая төгрөгийн өртөг бүхий зүү тариур хуваарилагдан ирснийг аймаг, сумдын эрүүл мэндийн төвүүдэд захиалгын дагуу олгон 8624 хүүхдийг бүрэн тунгийн дархлаажуулалтад хамруулан зарцуулалтын тайланг ХӨСҮТ-д хүргүүлсэн байна.

Аймгийн хэмжээнд тайлант оны эхэнд 7 төрлийн 16965 хүн тун вакцины үлдэгдэлтэй байсан бөгөөд ХӨСҮТ-өөс 11 төрлийн 48796 хүн тун вакцин хуваарилагдан ирснээс 25200 хүн тун вакциныг тарилгад хэрэглэн, 26117 хүн тун вакциныг устгасан байна. Устгасан 26117 хүн тун вакцины 25352 хүн тун вакциныг найруулсны дараа хүн ирээгүй гэсэн шалтгаанаар устгасан бол тээвэрлэлт болон хадгалалтын явцад хагарснаас 100 хүн тун вакцин, хугацаа дууссанаас 665 хүн тун вакцин устгагджээ.

a. Аймаг, сумдын эрүүл мэндийн төвүүдэд хуваарилсан вакцины устгалыг судалж үзэхэд Энэтхэг, Япон улсад үйлдвэрлэсэн 20 хүн тунгаар фалкондоо савлагдсан сүрьеэгийн эсрэг вакцины 93,1 хувь нь, Солонгос улсад үйлдвэрлэсэн 10 хүн тунгаар фалкондоо савлагдсан В гепатитын вакцины 58,1 хувь нь, Бельги улсад үйлдвэрлэсэн 10 хүн тунгаар фалкондоо савлагдсан халдварт саагийн вакцины 51,5 хувь нь, Энэтхэг улсад үйлдвэрлэсэн 5 хүн тунгаар фалкондоо савлагдсан улаан бурхан гахайн хавдар улаануудын вакцины 56,3 хувь нь задалснаас хойш хүн ирээгүй гэсэн шалтгаанаар устгагджээ. Мөн сумдын эрүүл мэндийн төвүүдэд төрөлт бага байдгаас сүрьеэгийн эсрэг вакцины болон в гепатитын вакцины устгал их гардаг, хөдөө сумдын иргэд товлосон хугацаандаа бүрэн ирдэггүйгээс шалтгаалан халдварт саа болон улаан бурхан гахайн хавдар улаануудын вакцины устгал их гардаг байна.

Цаашид ДЭМБ-ын шаардлагыг хангасан Энэтхэг, Канад улсад үйлдвэрлэсэн 10 хүн тунгаар фалкондоо савлагдсан БЦЖ вакциныг, Энэтхэг улсад үйлдвэрлэсэн 1, 2, 5 хүн тунгаар фалкондоо савлагдсан В гепатитын вакциныг нэвтрүүлбэл, мөн үнийн хувьд Япон улсад үйлдвэрлэсэн БЦЖ-ийн вакцин нь Энэтхэг улсад үйлдвэрлэсэн уг вакцинаас 2 дахин үнэтэй байгаа зэргийг худалдан авахдаа анхаарч ажиллавал дархлаажуулалтын үр ашиг нь нэмэгдэх боломжтой гэж

ҮАГ-НАГ/2014/-02-ЗААГ Page 17

“Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн”

дүгнэлээ. Мөн аймгийн нэгдсэн эмнэлэг, сумдын эрүүл мэндийн төвүүдийн урьдчилан сэргийлэх үзлэгийн чанарыг дээшлүүлэн, сургалт сурталчилгааг сайжруулснаар в гепатитаар өвчлөөгүй иргэдийг сайн дурын дархлаажуулалтад хамруулан элэгний хатуурал, циррозоос урьдчилан сэргийлэх боломж байна.

Дархлаажуулах бэлдмэлийн чанар, хадгалалт тээвэрлэлт, аюулгүй байдлын байнгын мониторинг, хяналтыг дархлаажуулалтын кабинетийн сувилагч нар хариуцан ажилласнаар тайлант онд 48796 хүн тун вакцин захиалан зарцуулснаас тээвэрлэлтийн явцад 70 хүн тун вакцин асгарч, хадгалалтын нөхцөл алдагдсанаас 30 хүн тун вакцин устгагдан, вакцины хүндрэл урвал гараагүй байгаагаас үзэхэд вакцины хадгалалт, тээвэрлэлт, аюулгүй байдалд тавих хяналт сайн байна. Аймаг, сумдын дархлаажуулалтын кабинетууд нь вакцин хадгалах зориулалтын хөргөгч, вакцин зөөвөрлөх сав, хэм заагуур, мөсөн элемент зэрэг вакцины хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжүүдээр хангагдсан, эдгээр нь хэвийн ажиллагаатай байна. Харин цахилгааны тасалдалтай үед ашиглах зориулалттай мотороор 19 сумын эрүүл мэндийн төвүүд, хөлдөлтийг тандах заагуураар 21 сумын эрүүл мэндийн төвүүд, компьютер, принтерээр 23 сумдын эрүүл мэндийн төвүүд хангагдаагүй байна. Тайлант онд аймгийн Зооноз судлалын төв цахилгаан тасарсан 2 сарын хугацаанд вакцинаа эрүүл мэндийн газарт шилжүүлэн хадгалуулсан бол Дөрвөн оноо өрхийн эмнэлэг, Цагаанчулуут, Асгат сумын эрүүл мэндийн төвүүд цахилгаан удаан хугацаагаар тасарснаас 30 хүн тун вакцины чанарт өөрчлөлт орсныг устгасан байна. Аймаг, сумдын эрүүл мэндийн төвүүдийн вакцинаторууд хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийн тог тасарсан үеийн бүртгэлийг тогтмол хөтөлдөг байна.

Тарилгүй үлдсэн 14480 хүн тун вакцины 3647 хүн тун вакцин нь аймаг, сумдын эрүүл мэндийн төвд хуваарилагдсаны үлдэгдэл бөгөөд хугацаа дуусахаас өмнө аймгийн эрүүл мэндийн газарт хүргүүлэн хэрэгцээтэй газар нь зарцуулдаггүйгээс 665 хүн тун вакцин устгагдсан байна.

Дархлаажуулалтын асуудал хариуцсан мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан байдлыг шалгаж үзэхэд 11 аймаг, сумдын эрүүл мэндийн төвүүд вакцинатор сувилагчийг орлон ажиллах сувилагчгүй, аймгийн нэгдсэн эмнэлэгт халдвар судлагч 1 эмчийн орон тоо дутуу, Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэг халдвар судлагч эмчгүй, аймгийн Эрүүл мэндийн газрын дархлаажуулалт хариуцсан мэргэжилтэн нь халдварт өвчнүүдийн тандалт, сэргийлэлтийн ажлыг давхар хариуцдаг, 2015 оны 10 дугаар сараас эрүүл мэндийн газрын дархлаажуулалтын кабинетын бага эмчийн орон тоог цомхотгохоор төлөвлөсөн байна. Мэргэжлийн боловсон хүчнээр бүрэн хангагдаагүйгээс шалтгаалан дархлаажуулалтын үйл ажиллагаанд тавигдах дотоодын хяналт хангалтгүй байгаагаас гадна дархлаажуулалтын хамралт шаардлагын хэмжээнд хүрч хийгдэхгүй байна.

ҮАГ-НАГ/2014/-02-ЗААГ Page 18

“Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн”

Дархлаажуулалтанд шаардлагатай санхүүжилтийг урьдчилан тооцож төсөвт тусгадаггүй байдал нь дархлаажуулалтын хамралт буурахад нөлөөлсөн байна. Тухайлбал: дархлаажуулалтын кабинетын сувилагч нарт шуудан холбооны болон вакциныг тээвэрлэх үеийн зардлыг олгодоггүй, илүү цагаар болон ачаалал ихтэй ажилласан үеийн урамшуулал, вакцины хордлогоос сэргийлсэн хор саармагжуулах бэлдмэлийг олгодоггүйгээс вакцинаторуудын ажиллах идэвх сонирхол буурчээ. Төсвийн хүрэлцээ муу байдлаас шалтгаалан Тэс, Баянтэс, Дөрвөлжин, Цагаанхайрхан,Цэцэн-Уул сумдын вакцинаторууд сумын төвөөс 250-300 км-ийн хол нутагладаг малчдын хүүхдийг дархлаажуулахдаа алсын дуудлага ирсэн үед нь очиж явуулын вакцинжуулалтын үйлчилгээ үзүүлж байгаа нь товлолт хугацаанаас хоцрох, хүндрэл гарах зэрэг эрсдлийг бий болгож байна.

Аймаг, сумдын эрүүл мэндийн төвүүд вакцины хаягдлыг устгахдаа Эрүүл мэндийн сайдын 2011 оны 359 дүгээр тушаалын дагуу устгахын өмнө автоклав ашиглан халдваргүйжүүлэх ёстой боловч харин бодит байдалд хог хаягдлыг устгах зориулалтын байгууламжтай газарт шатаах юмуу зориулалтын уусмалд хийж халдваргүй болгосны дараа шатааж устгадаг байна. Энэ нь аймаг, сумдын эрүүл мэндийн төвүүд автоклаваар бүрэн хангагдаагүй, автоклав ажиллуулах зориулалтын байр, мэргэжилтнээр хангагдаагүйтэй холбоотой байна

3.2Дархлаажуулалтын вакциныг худалдан авах үйл ажиллагаанд аймгийн Эрүүл мэндийн газар оролцдоггүй.

Аймгийн Эрүүл мэндийн газар нь дархлаажуулалтад шаардлагатай вакцинуудыг захиалан авч аймаг, сумдын эрүүл мэндийн төвүүдэд захиалгын дагуу хуваарилдаг бөгөөд вакцины худалдан авах ажиллагаанд оролцдоггүй.

3.3Аймгийн хэмжээгээр сангийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр байхгүй байна.

3.4 Заавал хийх дархлаажуулалтын хамралт зорилтот үр дүндээ хүрээгүй, тархвар судлалын заалтаар хийгдэж байгаа вакцинжуулалт үр дүн муутай байна.

Аймгийн хэмжээгээр товлолын вакцинд бүрэн хамрагдсан 0-15 насны хүүхдийн эзлэх хувийг 98 хувьд хүргэх зорилт тавигджээ. Тайлант онд заавал хийх 7 төрлийн дархлаажуулалтад 0-15 насны 8756 хүүхдийн 98,5 хувийг хамруулсан гэсэн статистик мэдээллийг аймгийн Эрүүл мэндийн газар ирүүлснийг аймаг, сумдын эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын бүртгэлтэй тулган шалгахад хамралт 94 хувьтай байна. Дархлаажуулалтын хамралт зорилтот түвшиндээ хүрээгүй нь аймгийн Эрүүл мэндийн газар,аймаг сумдын эрүүл мэндийн төвүүдийн аюулгүй дархлаажуулалтын талаарх сургалт, сурталчилгааны ажил хангалтгүй хийгддэг, зарим аймаг, сумдын эрүүл мэндийн төвийн эмч, вакцинаторуудын үйл ажиллагаанд хангалтгүй байдал илэрсэн, ҮАГ-НАГ/2014/-02-ЗААГ Page 19

“Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн”

зарим иргэд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлдэггүй, суурин бус хүн амын шилжилт хөдөлгөөн ихэссэн зэрэгтэй холбоотой байна.

Вакцинтай өвчний гаралтыг буурсан талаар аймгийн Эрүүл мэндийн газрын халдварт өвчин хариуцсан мэргэжилтэн тандалт судалгааг хийгээгүй байна.

Аймгийн хэмжээнд гарсан халдварт өвчний сүүлийн 5 жилийн статистик мэдээнээс харахад халдварт шар өвчний гаралт буурсан нь А гепатитын вакцин үр дүнтэй байгааг харуулж байна.

Иргэн сэргийлэх тарилгыг хийлгэх аль ч хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагыг сонгох эрхийг хуульчилснаар товлолын вакцинд хамрагдахгүй байх, хугацаа хоцрон хийгдэх эрсдлийг бий болгож байгаагаас гадна сэргийлэх тарилга хийлгээгүй болон тарилгаас хоцорсон иргэнд хариуцлага тооцоогүй байна.

Суурин бус хүн амын шилжилт хөдөлгөөнтэй холбоотойгоор Улиастай сумын өрхийн эрүүл мэндийн төвүүд, Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн вакцинаторуудын ажлын ачаалал бусад сумдын вакцинаторуудаас 10-15 дахин нэмэгдсэн боловч сарын цалин хөлс нь бусад сумдын вакцинаторуудтай ижил түвшинд байгаа нь тэдний ажиллах идэвх сонирхлыг буурахад нөлөөлсөн байна. Цаашид аймгийн Эрүүл мэндийн газраас вакцинаторуудын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, хийсэн ажлыг нь бодитой дүгнэж урамшуулах бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Аудитын явцад Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан маягтуудыг бүрэн нөхөөгүй, дархлаажуулалтад хамрагдах хүүхдээ бүрэн хамруулаагүй, вакцины орлого, зарлагыг зөрүүтэй мэдээлсэн, дотоод хяналтыг хангалтгүй хэрэгжүүлсэн 10 сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч, вакцинаторуудад хариуцлага тооцож, зөрчлийг арилгах хугацаатай үүргийг албан шаардлагаар хүргүүллээ. Заавал хийх дархлаажуулалтын явцад тарилгын дараахь хүндрэл бүртгэгдээгүй байгаа бөгөөд тарилгаас татгалзсан 27 тохиолдлыг бүртгэж баримтжуулаагүй байна.

ҮАГ-НАГ/2014/-02-ЗААГ Page 20

“Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн”

Тархвар зүйн заалтаар аймаг, сумдын эрүүл мэндийн төвийн 343 ажилтныг томуугийн вакцинаар, 100 ажилтныг в гепатитийн вакцинаар, 2505 иргэнийг тарваган тахлын вакцинаар, 56 иргэнийг 4 удаагийн боомын вакцинаар, 111 иргэнийг галзуугийн вакцинаар тус тус дархлаажуулжээ. Аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс боомын вакциныг захиалаагүй байхад ЗӨСҮТ-өөс шууд хуваарилан олгосон байна. Боомын өвчнөөс урьдчилан сэргийлэхдээ вакцин хэрэглэхгүйгээр малчид болон эрсдэлтэй хүн амд хийх сургалт сурталчилгааг сайжруулах замаар урьдчилан сэргийлэх боломжтой.

Тархвар зүйн заалтаар хийгдсэн томуугийн вакцины хамралтын хувь 76,2 хувьтай, в гепатитийн вакцины хамралтын хувь 47,6 хуьтай, тарваган тахлын вакцины хамралтын хувь 83 хуьтай, боомын вакцины хамралтын хувь 53,3 хувьтай, урьдчилан сэргийлэхээр хийгдэж байгаа галзуугийн вакцины хамралтын хувь 46,7 хувьтай, эмчилгээний зориулалтаар хийгдэж байгаа галзуугийн вакцины хамралтын хувь 100 хувьтай байна. Боомын вакциныг тарих явцад 1 иргэнд хүндрэл урвал илэрч, 8 хоног эмчлэгдэн эдгэрсэн байна. Галзуу, тарваган тахлын вакцинжуулалтаар хүндрэл урвал бүртгэгдээгүй байна.

Вакцины нэр

Дархлаажуулалтад хамрагдсан хүний тоо

1-р тун 2-р тун 3-р тун 4-р тун 5-р тун

Боомын эсрэг вакцин

96 85 80 56

Галзуугийн эсрэг вакцин

111 72 56 6 2

Эндээс харахад галзуу, боом өвчний эсрэг вакцины хамралт тун нэмэгдэх тусам буурч, вакцины үр дүн хангалтгүй байгааг харуулж байна.

Аймгийн Эрүүл мэндийн газрын зөвлөлийн 2014 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн хурлын шийдвэрээр галзуугийн сайн дурын вакцинжуулалтын үйлчилгээний төлбөрийг 5000 төгрөг гэж батлан 2015 оны 5 дугаар сараас хэрэгжүүлэн 75,0 мянган төгрөгийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн дансанд төвлөрүүлсэн зөрчил илэрлээ. Галзуугийн вакцинд хамрагдсан иргэд нь нохойд хазуулан халдвар судлагч эмчийн заалтаар вакцинжуулсан тул төлбөр авсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар шийдвэрлэлээ.

Тархвар судлалын заалтаар хийгдэж байгаа вакцины үр дүнг Улиастай, Тэлмэн, Түдэвтэй, Тэс, Цагаанчулуут, Цагаанхайрхан сумдын эрүүл мэндийн төвийн эмч нар хангалтгүй хянасан, Зоонозын өвчин судлалын төвийн халдвар судлагч эмч өндөр насны тэтгэвэрт гаран дараагийн эмч бэлтгэгдэж байснаас халдвар судлагч эмч ажиллаагүй, иргэдэд хийх сургалт сурталчилгаа хангалтгүй, зарим вакцин олон тунгаар

ҮАГ-НАГ/2014/-02-ЗААГ Page 21

“Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн”

хийгддэг, тун хоорондын хугацаа урт байдаг зэргээс шалтгаалан үр дүн муутай байна. Тайлант онд аймгийн хэмжээгээр сайн дурын дархлаажуулалт хийгдээгүй байна.

4. Дархлаажуулалтад тавих дотоод хяналт үр дүнгүй байна.

4.1 Дархлаажуулалтад тавих удирдлагын болон дотоод хяналтын тогтолцоо үр дүнгүй байна.

Аймгийн Эрүүл мэндийн газарт хяналт, шингжилгээ, үнэлгээ, мэдээллийн хэлтэс ажилладаг боловч тайлант онд дархлаажуулалтын үйл ажиллагаанд хяналт үнэлгээ хийгээгүй, дархлаажуулалт хариуцсан мэргэжилтэн дархлаажуулалтын нэгжийн үйл ажиллагаа, бичиг баримтын хөтлөлт, дархлаажуулалтын хамралтын төлөвлөгөө, түүний хэрэгжилт, вакцины орлого, зарлагын бүртгэлд хяналт тавиагүй, аймаг, сумдын эрүүл мэндийн төвийн эмч нар вакцинаторуудын бичиг баримтын хөтлөлт, дархлаажуулалтын үр дүнд хяналт тавьж, үйл ажиллагааг нь дэмжих талаар хангалтгүй ажилласан байна. Хариуцсан ажлаа хангалтгүй биелүүлсэн аймгийн Эрүүл мэндийн газрын дархлаажуулалтын мэргэжилтэнд хариуцлага тооцох үүргийг аймгийн Эрүүл мэндийн газрын даргад хүргүүллээ.

Ихэнх аймаг, сумдын эрүүл мэндийн төвийн вакцинаторууд Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан ӨЭ-5, ӨЭ-6 бүртгэлийг буруу хөтөлсөн, вакцины орлого зарлагыг зөрүүтэй илэрхийлсэн, дархлаажуулалт хариуцсан мэргэжилтэн дархлаажуулалтын хамралт, зарцуулалтын мэдээнд хяналт тавиагүйгээс зарим вакцины эцсийн үлдэгдэл, вакцины хамралтын хувь статистик мэдээнээс зөрсөн.

4.2 Дархлаажуулалтын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалт хийгдээгүй байна.

Тайлант онд аймгийн МХГ-ын халдвар судлалын хяналтын улсын байцаагч аймгийн төвийн өрхийн эрүүл мэндийн төвүүдийн дархлаажуулалтын кабинетын халдвар хамгааллын дэглэмийг шалгахад зөрчил илрээгүй байна. Сумдын эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын үйл ажиллагаанд аймгийн Эрүүл мэндийн газраас болон аймгийн МХГ-аас хяналт шалгалт хийгдээгүй байна.

4.3 Шилэн дансны хуульд заасны дагуу мэдээллийг ил тод нээлттэйгээр олон нийтэд мэдээлээгүй байна.

Аймгийн Эрүүл мэндийн газар нь 2015 оны дархлаажуулалтын талаарх мэдээллийг shilendans.gov.mn веб сайтад байршуулаагүй, байгууллагын мэдээллийн самбарт дархлаажуулалтын талаар ерөнхий мэдээллийг байрлуулсан боловч аймагт нийлүүлэгдсэн вакцины тоо, хэмжээ зарцуулалалт, хамралт, үр дүнгийн талаар мэдээлээгүй байна.

ДАРГА

ТЭРГҮҮЛЭХ АУДИТОР Х.БОЛДБААТАР

ҮАГ-НАГ/2014/-02-ЗААГ Page 22

“Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн”

Зөвлөмж

2014 оны Дархлаажуулалтын сангийн үйл ажиллагааны үр дүнд хийсэн нийцлийн аудитын дүн дүгнэлтэнд үндэслэн дараахь зөвлөмжийг хүргүүлж байна.

Эрүүл мэндийн газрын дарга Ч.Дэмчигсүрэнд

1. Хүүхдийн тоог төлөвлөхдөө хүүхдийн дундаж тоог гаргаж статистик мэдээний тоотой харьцуулан насны ангилалаар бодитой төлөвлөж байх

2. Аймаг, сумдын эрүүл мэндийн төвүүдийг мотор, хөлдөлтийг тандах заагуур, компьютер принтерээр хангах ажлыг зохион байгуулах

3. Сумдын эрүүл мэндийн төвүүдэд тарилгүй үлдсэн, хадгалах хугацаа нь дуусах дөхсөн вакцины үлдэгдлийг аймгийн Эрүүл мэндийн газрын дархлаажуулалтын кабинетад төвлөрүүлж, хэрэгцээтэй газар хуваарилах

4. Дархлаажуулалтын асуудал хариуцсан мэргэжилтэн, вакцинатор сувилагчийг орлон ажиллах сувилагчийг бэлтгэх бодлогыг баримтлах, дархлаажуулалтад шаардлагатай санхүүжилтийг жил бүрийн төсөвт тусгах

5. Дархлаажуулалтын талаарх сургалт,сурталчилгааг сайжруулах, товлосон хугацаандаа удаа дараа дархлаажуулалтанд хамрагдаагүй иргэдэд хуулийн дагуу хариуцлага тооцож хэвших үүргийг холбогдох эмч мэргэжилтнүүдэд хүргүүлэн үр дүнг тооцож ажиллах

6. Аймгийн нэгдсэн эмнэлэг, сумдын эрүүл мэндийн төвүүдийн урьдчилан сэргийлэх үзлэгийн чанарыг дээшлүүлэн, в гепатитаар өвчлөөгүй иргэдийг сайн дурын дархлаажуулалтад нэгдсэн журмаар хамруулах

7. Аймаг, сумдын эрүүл мэндийн төвүүдийн вакцинаторуудын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, хийсэн ажлыг нь бодитой дүгнэж урамшуулах асуудлыг аймгийн Засаг даргад тавин хэрэгжүүлэх

8. ДЭМБ-ын шаардлагыг хангасан Энэтхэг, Канад улсад үйлдвэрлэсэн 10 хүн тунгаар фалкондоо савлагдсан БЦЖ вакциныг, Энэтхэг улсад үйлдвэрлэсэн 1, 2, 5 хүн тунгаар фалкондоо савлагдсан В гепатитын вакциныг захиалах саналаа ХӨСҮТ-д хүргүүлэн, вакцины хорогдлыг бууруулах зохион байгуулалтын арга хэмжээг авах

ДАРГА

ТЭРГҮҮЛЭХ АУДИТОР Х.БОЛДБААТАР

ҮАГ-НАГ/2014/-02-ЗААГ Page 23

“Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн”

ҮАГ-НАГ/2014/-02-ЗААГ Page 24