218
Mockingjay Page 1 НЭГДҮГЭЭР ХЭСЭГ Үнс нурам 1 Би арьсан гутал дээр тогтсон үнсэн тортог руу харлаа. Энд миний дүү Примтэйгээ унтдаг ор байсан. Харин эсрэг талд нь гал зуухны ширээ байсан газар хэмхэрсэн яндан зуухны харласан тоосгоны хэлтэрхий байшингийн үлдэгдэлтэй холилдон хөглөрнө. Би энэхүү саарал үнсэн тэнгист яаж зүг баримжаагаа олох вэ? Арван хоѐрдугаар бүсээс бараг юу ч үлдсэнгүй. Сарын өмнө Капитолын онгоц Атирааны хөөрхий уурхайчдын байшин, гудамжны дэлгүүр, шүүхийн байшинг бөмбөгдөн сүйрүүлжээ. Үндсэн чандруу болоогүй ганц зүйл гэвэл Ялагчын тосгон байв. Би яагаад гэдгийг нь ойлгосонгүй. Магадгүй Капитолын хэн нэг сурвалжлагч, нүүрсний уурхайд үнэлэлт өгөх хороо юмуу оргодлуудыг хөөн барих журам сахиулагчид ирэхдээ төвхнөх гэсэн байж болох. Гэвч надаас өөр хэн ч эргэж ирсэнгүй. Энэ бол ердийн богино аялал төдий байлаа. Арван гуравдугаар бүсийн эрх мэдэлтэнгүүд миний эргэж ирэхийн эсрэг

Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

  • Upload
    others

  • View
    5

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 1

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ Үнс нурам 1 Би арьсан гутал дээр тогтсон үнсэн тортог руу харлаа. Энд миний дүү Примтэйгээ унтдаг ор байсан. Харин эсрэг талд нь гал зуухны ширээ байсан газар хэмхэрсэн яндан зуухны харласан тоосгоны хэлтэрхий байшингийн үлдэгдэлтэй холилдон хөглөрнө. Би энэхүү саарал үнсэн тэнгист яаж зүг баримжаагаа олох вэ? Арван хоѐрдугаар бүсээс бараг юу ч үлдсэнгүй. Сарын өмнө Капитолын онгоц Атирааны хөөрхий уурхайчдын байшин, гудамжны дэлгүүр, шүүхийн байшинг бөмбөгдөн сүйрүүлжээ. Үндсэн чандруу болоогүй ганц зүйл гэвэл Ялагчын тосгон байв. Би яагаад гэдгийг нь ойлгосонгүй. Магадгүй Капитолын хэн нэг сурвалжлагч, нүүрсний уурхайд үнэлэлт өгөх хороо юмуу оргодлуудыг хөөн барих журам сахиулагчид ирэхдээ төвхнөх гэсэн байж болох. Гэвч надаас өөр хэн ч эргэж ирсэнгүй. Энэ бол ердийн богино аялал төдий байлаа. Арван гуравдугаар бүсийн эрх мэдэлтэнгүүд миний эргэж ирэхийн эсрэг

Page 2: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 2

байсан. Энэхүү утгагүй учиргүй аз мэдсэн явдалд арваад үл үзэгдэх онгоц тэнгэрт намайг хамгаалах даалгавартай эргэлдэж буй. Гэсэн ч би нүдээрээ харах ѐстой байлаа. Тийм нөхцөлтэйгээр би тэдний хамтран ажиллах төлөвлөгөөнд оролцох шаардлага тавьсан юм. Эцсийн эцэст Капитолыг түлхэн унагах бослогыг зохион байгуулсан тоглоомын ерөнхий зохион байгуулагч байсан Плутарх Хевенсби гараа савчаад, - Түүнийг явуул. Бүтэн сар алдаж байснаас ганц өдөр нь дээр. Магадгүй арван хоѐрдугаар бүс рүү явах аялал түүнийг бидэнтэй нэг талд тэмцэхийг ухуулж болох юм гэсэн билээ. Нэг талд тэмцэх. Жонна Мэйсоны төмөр утсаар цохьсон зүүн шанаа чимчигэнэн өвдөхөд би гараараа дарлаа. Дурсамж үерлэн орж ирэхэд үнэн худал эсэхийн ялгааг олохыг хичээв. Юу намайг төрөлх хотынхоо сүйрсэн балгасанд ирэхэд хүргэв ээ? Тархи хөдөлсөн учир ухаанаа төвлөрүүлэхэд хэцүү байж бодол санаа замбараагаа алдаж гүйцжээ. Түүний дээр тэдний надад өгч байсан өвчин намжаах эм янз бүрийн хачин зүйлс харахад хүргэж байв. Эсвэл тэгж бодсон ч байж магадгүй. Өнгөрсөн шөнө миний эмнэлгийн өрөөний шалан дээр байсан хивс могой болон хуйларсанд хий юм харсан эсэхдээ итгэлгүй байна. Би эмчийн зөвлөсөн аргыг ашиглан хамгийн энгийн бодит гэдгийг нь мэдэх зүйлийн талаар бодоход жагсаалт толгойд эргэлдэж эхлэв... Намайг Китнисс Эвердин гэдэг. Арван долоон настай. Арван хоѐрдугаар бүсэд амьдардаг. Үхлийн тоглоомд оролцож байгаад оргосон учир Капитол намайг үзэн ядаж байгаа. Пит хоригдол болсон. Яг л үхсэн юм шиг. Үхсэн ч байж болох. Магадгүй үхсэн нь түүний хувьд дээр ч байж магадгүй... - Китнисс би доошоо буух уу? гэсэн миний сайн найз Гейлийн хоолой босогчдын зүүхийг шаардсан чихэвчээр цуурайтлаа. Тэр онгоцонд суугаад гэнэтийн дайралтанд бэлэн намайг ажиглаж байв. Би доошоо тонгойн суух ѐстойгоо ойлгосон ч сүйрлийн хязгаарыг харахаар өндийв. Гэвч тэд надад эм өгөхөө болиогүй учир чадсангүй. Би түүний санал болгосноос ондоо цэхлэн зогсов. - Үгүй дээ. Би сайн байна. Үүнийгээ батлахын тулд хуучин гэрээсээ гаран хотын төв рүү явлаа. Гейл надтай цуг арван хоѐрдугаар бүс рүү буухыг хүссэн ч татгалзсан явдалд хүчлээгүй юм. Тэр намайг өнөөдөр хэнтэй ч түүний дээр өөртэй нь хүртэл харьцахыг хүсэхгүй байгааг ойлгож байв. Заримдаа зугаалгыг ганцаараа хийх шаардлага гардаг. Зуны бүгчим аагим халуун өдөр байв. Дусал бороо ч байхгүй дайралтанд өртсөн эд зүйлсийн овоо хөглөрч үнс хаа сайгүй хөлийн дор бужигнана. Үлээлгэн хийсгэх сэвшээ салхи ч байсангүй. Би эхлээд ойн цоорхойд газардсан учир хаашаа явах ѐстойгоо санаж байсан ч санаандгүй урдаа байсан асганд тулчихлаа. Гэвч энэ асга биш хүний гавал байлаа. Гавал өнхөрсөөр дээшээ харан тогтоход би шүд рүү нь гөлрөн тэднийг хэн байсан болон хичнээн уурхайчин энэ замыг туулсан тухай бодлоо. Би дасал болсон замаараа явах гэсэн ч таагүй сонголт болж зугтахыг завдсан хүмүүсийн цогцосны үлдэгдэл дүүрэн байв. Зарим нь юу ч үгүй шатсан бол өөр нэгний цогцос утаа уугиулан ялаа шавуулан хэвтэх бөгөөд ялзарсан үхдэл хүүрийн үнэр хамар цоргиулна. <<Би чамайг алсан. Чамайг. Чамайг алсан>> гэж би үнс рүү харан бодлогоширлоо.

Page 3: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 3

Учир нь би үүнийг хийсэн билээ. Үүнд миний бүсийг хүрээлж байсан хүчний талбайн цав руу харваж галт шуурга дагуулсан сум буруутай. Үр дүнд нь бүхий л Панем даяар үймээн самуун боссон. Би ерөнхийлөгч Сноугын Ялагчын аялалын өмнө хэлсэн үгийг саналаа. - Галт Киттнисс Эвердин хэрвээ чи үсэргэсэн очоо хайхралгүй орхих юм бол Панемыг үнсэн товрог болгох тамын гал болон дүрэлзэх болно. Тэр намайг айлгах гэсэндээ хэтрүүлэн хэлсэнгүй. Магадгүй үнэхээр миний тусламжыг хүссэн байж болох юм. Гэвч бослогын хөдөлгөөн хэдийн хяналтаас гарсан байлаа. <<Шатаж байна. Шатсаар ч байх болно>> гэж би хөшүүн бодлогоширов. Алсад нүүрсний уурхайгаас өтгөн утаа баагиулан савсах хэдий ч хэн ч үүнд санаа тавьсангүй. Бүсийн хүн амын ерөн хувь үрэгджээ. Үлдсэн найман зуугаад тооны оргодол арван гуравдугаар бүс рүү зугтсан бөгөөд миний бодсончлон тэд хэзээ ч төрсөн гэртээ эргэж ирэхгүй. Би ингэж бодох ѐсгүй ч байж мэднэ. Гэвч өвчтэй, шархтай, өлсгөлөн гар хоосон хүмүүс болох биднийг хүлээн авсан явдалд талархаж байв. Тэгээд ч арван гуравдугаар бүс сүйрэлд өртсөн арван хоѐрдугаар бүсэд тусалсан баримтыг үгүйсгэж чадахгүй билээ. Би Капитолыг түлхэн унагаах хуйвалдаанд оролцоогүй ч энэ нь намайг орчин тойрондоо учруулсан гэм буруугаас чөлөөлөхгүй юм. Арван хоѐрдугаар бүсийн оршин суугчид эсэргүүцлийн ямар ч хөдөлгөөн зохион байгуулаагүй. Тэдний хэн нь ч ийм зүйлийн талаар ам ангайгаагүй. Тэдний ганц гай нь би байсан юм. Зарим амьд үлдэгсэд эцэс төгсгөлгүй өлсгөлөн, дарлал зовлон, уурхайд хүлээж буй аюул осол, журам сахиулагчдын тэргүүн Ромулус Тредийн ташуураас зугтах завшаан тохиолдсоныг томхон аз гэж бодож магадгүй. Саяхныг хүртэл байгаа гэдгийг нь мэддэггүй байсан арван гуравдугаар бүсийг шинэ гэрээр харах нь гайхалтай байлаа. Амьд үлдэгсдийг аврах даалгавар Гейлийн мөрөн дээр буужээ. Дөрөв дэх номхотгол төгсөж биднийг бүсээс гаргасны дараа арван хоѐрдугаар бүсийн цахилгаан тасарч зурагтын дэлгэц харлан Атирааны хүмүүс бие биенийхээ зүрхний цохилтыг сонсож болохоор нам гүм болжээ. Хэн ч болсон бүсэд болсон явдлыг эсэргүүцэх юмуу дэмжин хөөрсөнгүй. Тэгтэл арван таван хормын дараа тэнгэр онгоцоор дүүрч галт бөмбөг бороо шиг асгарч эхлэхэд Гейл хуучин байшингууд шиг нүүрсний тоосоор чигжигдээгүй хэдхэн газрын нэг болох ойн цоорхойн тухай санасан байна. Тэр ээж, Прим тэргүүтэй хэсэг хүмүүсийг дагуулан тогонд цохиулах аюулгүй болсон хашааг баг зохион байгуулж эвдлээд ой руу зугтжээ. Тэднийг цорын ганц санасан газар болох миний эцгийн намайг хүүхэд байхад зааж өгсөн нуур луу дагуулсан байна. Тэндээс алсад дөл дүрэлзэн өөрсдийн гэсэн юм бүхнийг устгахыг харжээ. Үүрээр бүсийг тойрон эргэлдэж байсан бөмбөгдөгч онгоцууд буцсан ч гал дүрэлзэн ассаар тархай бутархай амьд үлдсэн хүмүүс нэг газраа цуглав. Ээж, Прим хоѐр эмнэлгийн хэсэг зохион байгуулж шархдагсдыг ойгоос түүсэн ургамлын тусамжтай эмчилжээ. Гейлд хоѐр нум сум, нэг ангийн хутга, загасны тор байсан нь найман зуун өлсгөлөн айсан хүнийг тэжээх шаардлага тулгарлаа. Хэн хөл дээрээ босч чадах хүмүүсийн тусламжтай тэд гурван өдрийг

Page 4: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 4

өнгөрүүлэв. Дараа нь гэнэтхэн агаараас онгоц гарч ирэн арван гуравдугаар бүс рүү нүүлгэх ажлыг зохион байгуулж цэвэрхэн тохьтой тасалгаанд байрлуулан, хувцаслаж өдөрт гурван удаа хооллох болсон байна. Гэвч арван гуравдугаар бүсэд таагүй нь өрөө тасалгаа нь газар дор байдаг, хувцас нь нэгэн жигд, хоол хүнс нь амтгүй байсан ч арван хоѐрдугаар бүсийн зугтагсад тоосонгүй. Тэд хамгийн гол аюулгүй байдалд байж санаа тавиулж байсан тул амьдралд баясгалантайгаар золгожээ. Арван гуравдугаар бүсийн оршин суугчдын сайхан сэтгэлийг үнэлэхийн аргагүй байлаа. Далтан гэдэг аравдугаар бүсийн хоѐр жилийн өмнө оргож ирсэн эрэгтэй надад үүний жинхэнэ учрыг тайлбарлав. - Тэд чамд хэрэгтэй. Надад ч хэрэгтэй. Тэд бид бүхэнд хэрэгтэй. Хэдэн жилийн өмнө тэдний дунд халдварт өвчин дэгдсэний улмаас ихэнхи хүмүүс нь үхэж үрэгдэн үлдсэн хүмүүс нь үргүй болсон. Бид бол шинэхэн амьд нөөцүүд. Тэдний бидэн рүү яаж харж байгааг хараач. Тэр аравдугаар бүсэд сүүний фермд генетикийн аргаар шинэ үйлдэр угсаа үүсгэх үр хөврөл шилжүүлэн суулгах хэсэгт ажилладаг байжээ. Эргэн тойрон хүүхдүүд харагдахгүй байсан учир түүний хэлсэн үг үнэний хувьтай санагдав. Гэхдээ яах гэж? Бид бол ажилд бэлтгэгдэж, хүүхдүүд нь сурч боловсрол олсон хүмүүс болохоос биш тийм зүйлд зориулагдаагүй. Энд арван дөрөв хүрсэн хүн бүрийг цэргийн түвшинд хувааж <<Цэрэг>> гэж хүндэтгэлтэйгээр хандах ѐстой. Зугтаж ирсэн оргодол болгон автоматаар арван гуравдугаар бүсийн мэдлийн иргэн болно. Тэгсэн ч би тэднийг үзэн ядаж байлаа. Үнэндээ өөрөөсөө гадна бараг бүгдийг үзэн ядаж байсан юм. Хөлийн аясаар дагтарших зузаан үнсэн хивсэнцэр дор бул чулуун хавтан мэдрэгдэнэ. Дэлгүүрийн мухлаг лангуу байсан газар хогон давхарга үүсчээ. Шүүхийн байшин овоолсон хар чулуу болсон байв. Би Питийн гэр бүлийн талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо бараг юу ч үлдсэнгүй. Питийн эцэг эх болон хоѐр ах нь арван гуравдугаар бүсэд байгаагүй. Арван хоѐрдугаар бүсийг нөмрөн авсан галаас арваад хүмүүс л зугтан гарсан. Питэд гэртээ эргэж ирэх найдвар байхгүй. Надаас гадна... Би талхны газраас эргэхдээ биеэ барих чадваргүй болоод наранд халсан төмөр дээр сууж урьд нь талбай ямар байсан болон Тредийг ирсний дараа яаж өөрчлөгдсөнийг санав. Ташуурддаг багана, дүүжлүүрийн үлдэгдэл харлана. Муу л юм. Маш муу юм. Энэхүү дүр зураг намайг унтаа сэрүүнд ч тамлах болно. Питийг Капитолынхон мэдэхгүй зүйлийнх нь талаар хэлүүлэн авахын тулд усанд живүүлэн тарчилгаж, шатаан, урж тасдан зэрэмдэг болтол нүдэж байгаа. Би нүдээ тас аниад хэдэн зуун милийн цаана буй түүний ухаанд ганцаараа биш гэдэг бодол илгээхийг хүслээ. Гэвч тэр байгаа. Би түүнд тусалж чадахгүй. Би гүйлээ. Талбайгаас холдон цорын ганц устгагдаагүй газар руу зүглэхдээ найз

Page 5: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 5

Мажынхаа амьдардаг байсан гэрийн үлдэгдлийн хажуугаар өнгөрөв. Түүнээс болон гэр бүлээс нь ямар ч сураг сонсогдоогүй. Аавынх нь эзэлж буй тушаалаас хамааран галаас холдуулан Капитол руу нүүлгэн шилжүүлсэн юм болов уу? Эргэн тойрон битүү үнс бужигнахад цамцныхаа захаар амаа хаалаа. Амьсгалах л юм бол хахаж цацах нь ойлгомжтой. Өвс ногоо хорчийтол түлэгдсэн ч үнсэн саарал цасанд хучигдсан Ялагчын тосгоны арван хоѐр гайхамшигтай байшин бүрэн бүтэн байлаа. Би сүүлийн жил амьдарч байсан гэр лүүгээ гүйн орж хаалгыг тасхийтэл хаахад өнгөрсөндөө эргэн ирэх мэт болов. Байшин хүний гар хүрээгүй цэвэрхэн айдас хүрэм нам байлаа. Би яах гэж арван хоѐрдугаар бүсэд эргэж ирсэн юм бол? Энэ аялал миний зугтаж чадахгүй асуултанд хариулахад юугаар туслах вэ? - Би одоо юу хийх вэ? гэж хана руу харан шивнэлээ. Учир нь өөрөө ч үүнийгээ мэдэхгүй байв. Хүмүүс надтай ээлж дараалан ярьсаар байлаа. Плутарх Хевенсби болон баруун гарын туслах Фальвия Карди, бүсийн тэргүүлэгчид, цэргийнхэн гэх мэт. Зөвхөн арван гуравдугаар бүсийн ерөнхийлөгч Алма Коин гэдэг эмэгтэй биш. Тэр ойролцоогоор тавиад насны бөгөөд буурал үс нь мөрөн дээр нь асгарчээ. Би түүний өө сэвгүй нэгэн жигд үзүүртээ мушгиран гогцоорсон үсийг харах дуртай байв. Нүд нь саарал хэдий ч Атирааны хүмүүс шиг биш агаад өнгө нь гадагш шимэгдсэн юм шиг цонхигор хайлж буй цастай төстэй ажээ. Тэдний надаас ганц хүсч байсан зүйл гэвэл хуваарилсан дүрийг нь авах явдал байлаа. Хувьсгалын бэлэг тэмдэг. Шооч ятга шаазгай. Миний өнгөрсөн удаад Капитолыг тоглоомд эсэргүүцэж байсан нь ажил хэргийг дуусгахад хангалтгүй ажээ. Би нүүр царай, дуу хоолойгоороо хувьсгалын биелэл болсон удирдагч болох ѐстой. Капитолын эсрэг дайнд ороход бэлэн байгаа бүсүүдийн ялалтын замыг гэрэлтүүлэн найдвар өгөх хүн. Мэдээж үүнийг ганцаар хийхгүй. Тэнд надад тусалж хувцаслан, хэлэх үгийг төлөвлөж гарч ирэлтийг минь зохион байгуулах бүхэл бүтэн баг байсан бөгөөд энэ бүхэн аймшигтай танил санагдсан ч өөрийн дүрдээ тоглох ѐстой байв. Би заримдаа тэднийг сонсох юмуу өөрөөр Коины өө сэвгүй толигор үсийг харан хиймэл эсэхийг нь гайхширна. Эцсийн дүндээ толгой янгинан өвдөж эхлэх юмуу хоол идмээр санагдах эсвэл тэсгэлгүй хашгирахгүйн тулд өрөөг орхин гарч байв. Би энэ тухай хэнд ч тайлбарлаж төвөг удсангүй зүгээр л босоод гарч одно. Нэгэн үдэш миний ард хаалга хаагдахад Коины, - Бид эхлээд хүүг аврах хэрэгтэй байж гэх нь сонсогдов. Тэр Питийн тухай ярьж байлаа. Би үүнийг зөвшөөрөхгүй. Тэр маш сайн туслагч байх байлаа. Гэвч оронд нь бүсээс хэнийг гаргасан билээ? Хамтран ажиллах хүсэлгүй намайг болон гуравдугаар бүсийн хижээл насны зохион бүтээгч Битиг. Түүнийг би ховорхон харах бөгөөд ослын дараа хэвтрийн дэглэмд оржээ. Тэд түүнийг бүсийн дээд зэрэглэлийн нууц хэсэг дэх эмнэлэгт байлгах бөгөөд

Page 6: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 6

хоол идэх үеэр хааяа үзэгдэнэ. Тэр их ухаалаг болохоор туслахыг хүсч байгаа нь лавтай ч дайныг өдөөгч байж чадахгүй. Түүнчлэн бүсэд Питийг аварсан загасны бүсийн секс бэлэг тэмдэг болох Финник Одэйр байна. Тэд түүнийг бослогын удирдагч болгохыг хүссэн авч эхний таван хором сэхээ оруулах хэрэг гарна. Эрүүл ухаантай байхад нь ч тархинд нь ойлгуулахын тулд бүгдийг гурван удаа давтан хэлэх хэрэг гарч байлаа. Эмч нар түүнийг бүсэд цахилгаан цэнэгэнд цохиулж цочирдолд орсон байна гэсэн ч би асуудал юунд байгааг мэдэж байв. Финник төрөлх бүсийнхээ цорын ганц хайрладаг хүн болох Энни нэртэй охинд Капитол юу хийсэн бол гэхээс арван гуравдугаар бүсэд юунд ч төвлөрч чадахгүй байв. Иймээс би гомдлоо үл харгалзан Финникийг хуйвалдан намайг энд авчирсан явдалд уучилсан юм. Би шатны уруу ямар нэг чимээ гаргахаас эмээн болгоомжтой буугаад өнгөрсөн явдлыг санагдуулах хэдэн зүйл болох эцэг эхийнхээ хуримын үеэр авхуулсан зураг болон Примийн цэнхэр туузтай авахуулсан зураг, гэр бүлийнхээ эмийн ургамлын номыг авлаа. Номны нээлттэй хуудсан дээр шаргал цэцэг байсанд Питийн зурсан зургийг харахгүйн тулд түргэн хаалаа. Одоо би юу хийх вэ? Биелүүлэх ѐстой ямар нэг төлөвлөгөө бий билүү? Ээж, дүү болон Гейлийн гэр бүл аюулгүй байгаа. Арван хоѐрдугаар бүсийн үлдсэн хүмүүсийн хувьд арван гуравдугаар бүсэд хамгаалалтанд орсон. Бослого гаргах найдлагыг бүсдээ үлдээх хэрэгтэй. Мэдээж би Капитолийг үзэн ядаж байсан ч ятга шаазгай болсноороо түүний эсрэг тэмцэж буй хэн бүхэнд аз авчирна гэх итгэл байсангүй. Би бүсүүдэд туслах болгонд одооных шиг алхам бүрийг минь зовлон шаналал амиа алдах явдал дагалдвал яах болж байна? Арван нэгдүгээр бүсийн хөгшнийг зөвхөн исгэрсэнийх нь төлөө буудсан. Арван хоѐр бүсэд Гейлийн хамт ташуурдан шийтгүүлсэн. Миний дизайнер Цинна өнгөрсөн тоглоомын үеэр цусанд хутгалдан ухаангүй шалан дээр чиргүүлэн одсон. Плутархын олж сонссоноор бол түүнийг байцаасны дараа амийг нь хөнөөжээ. Гайхамшигтай нууцлаг хайр булаам Цинна миний төлөө үхсэн. Энэ талаар бодоход надад хэтэрхий хүнд байсан учир санахгүй байхыг хичээв. Би юу хийж чадах вэ? Ятга шаазгай болвол... бүхнээ алдсан хүмүүст сайн зүйл авчирч чадах уу? Хэн энэ асуултанд зөв хариулах юм бэ? Мэдээж арван гуравдугаар бүсийн баг биш. Одоо манай болон Гейлийн гэр бүл аюулгүй байдалд орсон болохоор зугатаж болно. Гэвч Питийн талаарх ажил дуусаагүй байгаа. Хэрвээ би түүнийг гарцаагүй үхсэнийг мэдсэн бол ойд алга болоод хэзээ ч буцаж ирэхгүй байлаа. Гэвч мэдээгүй учир энд торж байв. Намайг өсгий дээрээ эргэхэд хүржигнэх чимээ гараад гал зуухны хаалган дээр чихээ хулмайлгасан энэ ертөнцийн хамгийн үзэшгүй муухай муур зогсож байв. - Холтсон цэцэг.

Page 7: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 7

Мянга хүн үрэгдсэн байхад тэр амьд үлдээд тэр ч байтугай цатгалан харагдаж байх юм даа. Гэхдээ яаж тэр вэ? Тэр байшингийн цонхоор гарч бидний үргэлж онгорхой орхидог байсан зоорь луу орсон юм болов уу. Талбайн оготно идсэн байх. Би өөр зүйлийн талаар бодохыг хүссэнгүй явган суугаад гараа доош дэлгэж, - Нааш ир, муужгай минь гэлээ. Дургүй байна. Хаягдсандаа уурлаж байлаа. Би түүнийг тэжээдэггүй ч үргэлж хоол хүнснээсээ илүүчилдэг байсан. Бидэнд хоѐуланд шинэ байшин таалагддаггүй учир хуучин байшиндаа ердийнхөөрөө уулзах болгонд бага зэрэг бие биенээ ойлгодог болсон юм. Энэ бүхэн төгсгөл болжээ. Муур таагүй шар нүдээ анивчив. - Примийг хармаар байна уу? гэж би асуулаа. Примийн нэр түүний анхаарлыг татлаа. Түүний өөрийнхөө нэрээс гадна цорын ганц мэдэх үг. Тэр аяархан мяулаад над руу дөхөв. Би түүнийг барьж аваад сахлаг үсийг нь илбэнгээ ангийн цүнхэндээ бүдүүлгээр чихэв. Өөрөөр түүнийг онгоцон дээр гаргах ямар ч арга байхгүй бөгөөд тэр дүүгийн минь ертөнц байлаа. Түүний хувьд бас Хатагтай нэртэй ямаа үнэтэй ч харамсалтай нь байсангүй. Чихэвчинд Гейлийн буцахыг сануулсан хоолой сонсогдов. Ангийн цүнх өөр нэг авах ѐстой зүйлийг сануулахад цүнхээ сандлын түшлэгэнд өлгөж орхиод унтлагын өрөө лүүгээ явлаа. Хувцасны шүүгээнд эцгийн минь ангийн хүрэм өлгөөтэй байв. Би Номхотголд явахаасаа өмнө түүнийг хуучин гэрээсээ авчирч үрэгдсэн тохиолдолд ээж, дүүгээ тайтгаруулахаар авчирсан юм. Бурханы авралаар үнс болоогүй үлджээ. Зөөлөн арьс тайвшируулах нөлөө үзүүлж би хормын зуур таатай дурсамжид умбав. Дараа нь яагаад ч юм алганд хүйтэн хөлс дааж хачирхалтай мэдрэмж шилэн хүзүү ирвэгнүүлэв. Би огцом эргэж харвал юу ч байсангүй. Цэвэр цэмцгэр бүгд урьдын байрандаа байх аж. Түүнчлэн ямар нэг чимээ гарсангүй. Тэгвэл энэ юу байв? Хамар загатналаа. Энэ бол хиймэл нялуун үнэр байв. Шүүгээн дээрх хатсан цэцэгтэй ваар толботон үзэгдэнэ. Би түүн рүү болгоомжлон дөхлөө. Дотор нь шинэхэн цагаан сарнай байв. Хурц өргөс торгомсог дэлбээтэй үзэсгэлэнтэй аж. Тэгэхэд л би хэн үүнийг илгээснийг нь мэдлээ. Ерөнхийлөгч Сноу. Би өмхий үнэрт гутан амаа даран ухарлаа. Тэр энд хэр удаан байсан бол? Өдөр үү? Нэг цаг уу? Босогчид намайг орж ирэхээс өмнө Ялагчын тосгоны аюулгүй байдлыг шалгаж тэсэрч дэлбэрэх зүйл, занга зэрэг ер бусын зүйл байгаа эсэхийг үзсэн. Гэвч сарнай тэдний анхаарлыг татаагүй бололтой. Зөвхөн

Page 8: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 8

миний анхаарлыг татав. Би доошоо бууж ангийн цүнхээ авахдаа шалан дээр унагаад хоосон биш гэдгийг нь саналаа. Ойн цоорхойд очсон хойно онгоц цөхрөн дуудахад муур галзуурсан мэт тонгочив. Номхотгохын тулд тохойгоороо нударсан ч улам хилэгнүүлснээс ондоо зүйл болсонгүй. Онгоц гарч ирээд шат уруудахад түүн дээр гарч зогссонд хөдөлгөөнгүй болон өргөгдөв. Гейл намайг шатнаас буухад туслаад, - Чи зүгээр үү? гэв. - Тиймээ гээд би нүүрнийхээ хөлсийг ханцуйгаараа арчив. <<Тэр надад сарнай орхисон байна!>> гэж би хашгирахыг хүссэн ч Плутархын хяналтан дор ийм мэдээлэл хуваалцах эсэхдээ итгэлгүй байлаа. Юуны түрүүнд би галзуу юм шиг болж харагдах нь лавтай. Эсвэл эмийн нөлөөнд автаж зугтахыг хүссэндээ хэтэрхий хурц тод төсөөлөөд байгаа юм болов уу. Ялагчын аялалын өмнө түүнийг надад сүрдүүлж байхад дэргэд хүн байгаагүй болохоор хэн ч ердийн цэцэг биш, тэр тусмаа ерөнхийлөгч Сноугын илгээсэн цэцэг гэдгийг ойлгохгүй. Шүүгээн дээрх цасан цагаан өнгийн сарнай бол надад илгээсэн хувийн зурвас байсан бөгөөд дуусгаагүй ажлаа сануулж <<Би чамайг олж чадна. Би чамд хүрч чадна. Магадгүй одоо ч чамайг харж байж магадгүй>> гэсэн шивнэлт байлаа. 2 Капитолын онгоцнууд бидэн рүү тэнгэрт хурдтай довтолж чадах болов уу? Арван хоѐрдугаар бүсийн аялалаа дуусгах үедээ би дайралтын шинж тэмдэг түгшин хүлээсэн авч араас хэн ч нэхсэнгүй. Хэдэн хормын дараа Плутархад нисгэгч агаарын зам цэвэр тухай илтгэхийг сонсоод ялимгүй тайвширлаа. Гейл гийнах чимээ гарах цүнх рүү толгой дохиод, - Одоо л чамайг яах гэж буцсаныг мэдлээ гэв. - Түүнийг амьд эрүүл харна гэдэгтээ итгээгүй шүү гээд би цүнхийг суудал доор хийтэл дургүйцэн хүржигнэсэн тул, - Амаа тат гээд цонхны эсрэг талын зөөлөвчтэй суудал дээр тавилаа. Гейл надтай зэрэгцэн суув. - Тэнд их муу байсан уу? - Үүнээс ч дор байх юм биш. Би түүний нүдэнд гашуудсан тусгалаа олж харлаа. Бидний гар арван хоѐрдугаар бүсийг ерөнхийлөгч Сноу устгаагүй байсан үеийнх шиг барилцав. Ингээд нам гүмийн дунд арван гуравдугаар бүс хүртэл нислэг хийхэд дөчин

Page 9: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 9

таван хором болов. Энгийн долоо хоног тутмын явган аялал. Өнгөрсөн жил өвлийн ойд наймдугаар бүсийн оргодол Бонни, Твилл хоѐртой тааралдахад зорилго нь тийм ч алс холын санагдаагүй. Намайг тэднээс арван гуравдугаар бүсийн тухай асуусны дараа хэн ч юу ярьж буйг минь ойлгоогүй билээ. Тэднийг модон дунд үхсэн байх гэж бодсон юм. Агаараас арван гуравдугаар бүс арван хоѐрдугаарын адил амьдралын баяр баясгалантай харагдана. Капитолын зурагтаар үзүүлдэг шиг үнс нурам хэлтэрхийгээр дүүрэн биш ч газар дээр амьдралын шинж үгүй байлаа. Одоогоос далан таван жилийн өмнө Харанхуй өдрүүдэд арван гуравдугаар бүсийг бүсүүдийн хоорондох дайнд устгагдсан гэж Капитол баталж байсанчлан бүх барилга байгууламж нь газрын хөрснөөс арчигджээ. Тэгэхэд газар дор тэр үеийн дайны үеийн удирдагчид нуугдан үлдэж дүрвэн амьд үлдсэн хүмүүсийн хамтаар он жилийг өнгөрүүлэх явцдаа хөгжин цэцэглэсэн байна. Арван гуравдугаар бүсийн хүмүүсийн хувьд хамгийн гол нь Капитолын цөмийн зэвсэг үйлдвэрлэлийн гол төв байжээ. Харанхуй өдрүүдэд арван гуравдугаар бүсийн босогчид захиргааны хэсгийг хяналтандаа аван цөмийн буужинг Капитол руу чиглүүлсэн ч үхсэн хүний дүрд тоглон мэхлэх хэлэлцээр хийсэн учир тайван орхижээ. Капитолын ахин нэг цөмийн зэвсгийн байгууламж нь баруун зүгт байсан ч хариу арга хэмжээ авахаар арван гуравдугаар бүс рүү довтолж чадахгүй байв. Энэ нь арван гуравдугаарын хэлэлцээрийг зөвшөөрсөн хэрэг болжээ. Тэд бүсийн нүдэнд үзэгдэх бүхнийг бут ниргэн гадагшаа харилцаа холбоогүй болгосон байна. Магадгүй Капитолын удирдагчид бүсийнхэн гаднаас тусламж ирэхгүй бол мөхнө ч гэж бодсон байж болох юм. Ийм явдал хэдэнтээ болох дөхсөн авч мултарч дөнгөөд хоол хүнсний нөөцөд хатуу хяналт тогтоон журамтай сахилга баттай байсны хүчинд Капитолийн цаашдын дайралтыг тэсэж дөнгөхөөр болж. Одоо хот үнэндээ газрын дор байв. Гадагшаа нарны гэрэлд зугаалахаар зөвхөн хатуу тогтоосон хуваарийн дагуу гарч болно. Хуваарийг алгасч болохгүй. Өглөө бүр баруун гараа ханан дахь төхөөрөмж рүү шургуулж бугуйны дотор талд бүдэг ягаан өнгөөр бичигдсэн хуваарийг хүлээж авна. 7.00 – Өглөөний цай. 7.30 – Гал зууханд жижүүрлэх, 8.30 – Сургалтын төв, арван долдугаар өрөө гэх мэтчилэн 22.00 цагийн Угаалга хүртэл бэх арилахгүй. Тэгэхэд бүгд хуваарийн дагуу тэвчээртэй биелүүлнэ. 22.30 минутад гэрэл унтрах дохио өгөхөд орондоо орох ѐстой. Би эхлээд өвчтэй эмнэлэгт байсан болохоор тамгалагдах явдлаас зайлсхийсэн ч 307 дугаар өрөөнд ээж, дүү хоѐрынхоо хамт амьдрахаар ирэхдээ хуваариа хүлээн авлаа. Гэвч гаран дээрх хуваариас хоолонд орохоос бусдыг үл тоомсорлож байв. Зүгээр л өрөөндөө буцаж ирэх юмуу эсвэл арван гуравдугаар бүсээр тэнүүчилэн хаа нэгтээ агааржуулагч, угаалгын газрын усны хоолойн ард болон сургалтын төвийн хэнд ч хэрэггүй хичээлийн хэрэглэлтэй шүүгээнд нуугдаж унтана. Тэд эд зүйлээ хямгатай хэрэглэх тул хамаагүй үрэх нь гэмт хэрэгт

Page 10: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 10

тооцогдоно. Аз болоход арван хоѐрдугаар бүсийн хүмүүс хэзээ ч үрэмтгий байсангүй. Би нэг удаа Фальвия Карди цаасан дээр хоѐрхон үг бичээд базаж хаяснаа хүн алсан аятай царай нь зэвхийрч мөнгөлөг цэцэг шигтгэсэн булцгар хацар нь час улайхыг харсан юм. Цатгалан байдлын хөрөг зураг. Түүнчлэн миний арван гуравдугаар бүсэд харах дуртай зүйлсийн нэг гэвэл Капитолоос ангижирсан босогчид хуваарийн дагуу шинэ амьдралаа мөрдөх явдал байлаа. Би хэр удаан хугацаанд нарийвчилсан төлөвлөгөөг үл ойшоохоо мэдсэнгүй. Тэдний намайг тайван орхиж байсан шалтгаан гэвэл эмнэлэгийн хуванцар бугуйвчан дээр тогтворгүй ангилалд багтсан бичигтэй учраас замбараагүй явдлыг минь тэвчихэд хүргэж байв. Гэвч мөнхөд үргэлжлэхгүй нь тодорхой. Иймээс тэдний тэвчээрийн гол утга учир нь ятга шаазгай байлаа. Гейл бид хоѐр 307 өрөөнөөс холгүй шатны талбай дээр бууж ирэв. Бид цахилгаан шатаар уруудаж болох байсан ч бүсийг санагдуулдагт нь дургүй байсан юм. Түүнчлэн газар дор байх амаргүй байлаа. Гэвч нууцлаг сарнайн дараа удаан хугацааны дараа анх удаагаа аюулгүй болохоо мэдрэв. Би гэр бүлийнхэн минь асуулт тавихаар хүлээж буй 307 дугаартай өрөө рүү тээнэгэлзэн дөхөөд, - Арван хоѐрдугаар бүсийн тухай тэдэнд юу хэлэх вэ? гэж Гейлээс асуулаа. - Тэднийг нарийвчилж асууна гэдэгт эргэлзэж байна. Тэд яаж шатахыг нь харсан. Хамгийн гол нь тэд чиний үүнд яаж хандаж байгаад санаа зовж байгаа юм гээд Гейл хацарт минь хүрснээ, - Яг л над шиг гэлээ. Би түүний гарыг нүүрэндээ наагаад, - Хичээе гэв. Тэгээд гүнзгий амьсгал аваад хаалга дэлгэв. Ээж, дүү хоѐр маань оройн хоолноос хагас цагийн өмнөх 18.00 цагийн чөлөөт цагаа өнгөрүүлж байв. Би тэдний сэтгэл зовсон байртай сэтгэл хөдлөлийг минь шинжин харахыг хараад үг хэлж амжихаас нь урьтаж ангийн цүнхээ ухан 18.00 – Муураа бишрэх цаг бий болгоход Прим шалан дээр суугаад уйлж зэвүүн муухай муур надад зориулсан хүржигнэлтээ болив. Прим над руу сэтгэл хангалуун харснаа хүзүүнд нь цэнхэр тууз зүүж өгөхөд, ээж хуримынхаа гэрэл зургийг цээжиндээ нааж эмийн ургамлын номын хамтаар засгаас өгсөн шүүгээнд хийж тавив. Би эцгийнхээ ангийн хүрмийг сандлын түшлэг дээр өлгөхөд тэрхэн агшинд гэртээ байгаа юм шиг санагдав. Арван хоѐр дугаар бүс рүү явснаараа цагийг хоосон үрээгүй бололтой. Бид 18.30-аас хоолны танхим руу буухад Гейлийн бугуйны багаж дуугарлаа. Энэ нь томхон цагны хэмжээтэй агаад тооны оронд үг гарах аж. Үүнийг онцгой ямбаны тэмдэг болгон хамгийн чухал хүнд өгдөг бөгөөд Гейл үүнийг арван хоѐр дугаар бүсийн иргэдийг аварсан гавъяаныхаа төлөө хүртжээ. - Тэд биднийг удирдлагын өрөөнд дуудаж байна.

Page 11: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 11

Би Гейлийг хэдэн алхамын ард дагалдахдаа ахин хайр найргүй ятга шаазгайн дайралтанд өртөхийн тулд хүчээ цуглуулав. Намайг удирдлагын өрөөний хаалган дээр саатахад өндөр хөгжилтэй хамгийн сүүлийн үеийн дайны багаж төхөөрөмж бүхийн ярьдаг хананууд, янз бүрийн бүсүүдийн байршилыг үзүүлсэн электрон газрын зураг болон удирдлагын товчлуур бүхий аварга том дөрвөлжин ширээ үзэгдэв. Бүгд алсын буланд дэлгэцийн өмнө цуглаад Капитолын нэвтрүүлгийг үзэж байсан учир хэн ч намайг ажигласангүй. Би Плутархаас бултаж чадах нь гэж бодсон ч зурагтын дэлгэцэнд гарах дүрс анхаарал татсанд хичнээн сонирхолтой санагдсан ч дургүйхэн дүр эсгэн урагшилав. Үргэлжид байдаг шиг дайны дүрс бүхий суртал нэвтрүүлэг гараад арван хоѐрдугаар бүсийн бөмбөгдөлтийг давтан үзүүлэв. Түүнчлэн ерөнхийлөгч Сноугын заналхийлсэн мэдэгдэл. Үхлийн тоглоомын мөнхийн эзэн болсон Цезарь Фликерман нүүрээ будан гялалзсан хүрэмтэйгээ ярилцлага авахад бэлтгэж байв. Гэвч дуран эргэхэд би зочин нь Пит байхыг хараад хөшлөө. Ийм тохиолдолд хэнд ч ѐолох дуу алдах зэрэгцсэн усанд живсэн хүнийх шиг хүчилтөрөгч хүрэлцэхгүй дуу гарах байсан биз. Би урдаа байсан хүмүүсийг түлхэн холдуулаад алгаа дэлгэцэнд наав. Би түүний нүднээс өвдөж зовсон юмуу тамлалын дүр зураг харахыг хичээлээ. Гэвч юу ч байсангүй. Пит эрүүл чийрэг хүчтэй харагдаж бүх биеийг нь зүлгэсэн юм шиг арьс нь өөгүй гялтагнана. Түүний байдал чухал төрхтэй байсан бөгөөд хар дарсан зүүдэнд үзэгддэг зовж зүдэрсэн цусанд будагдсан хүү гэж итгэхэд бэрх байв. Цезарь Питийн эсрэг талд аятайхан суудал эзлээд удтал цэгнэн харснаа, - За тэгэхээр... Пит... эргэж ирсэн юм биз дээ гэв. Пит үл мэдэг инээмсэглэв. - Цезарь таныг өмнө надаас авсан ярилцлагынхаа тухай бодож байгаа гэж мөрийцсөн ч бэлхэн байна. - Би тэгж бодсоноо хүлээн зөвшөөрөх байна. Дөрөв дэх номхотголын өмнөх шөнө... хэн нэгэн чамайг ахин харна гэж бодсон болов уу? - Энэ мэдээж миний төлөвлөгөөний нэг хэсэг байгаагүй гэж Пит баргар хэлэв. Цезарь түүн рүү бөхийлөө. - Би чиний төлөвлөгөөг бүгдэд илт гэж бодож байна. Бүсэд Китнисс Эвердин болон хүүхдээ амьд гаргахын төлөө өөрийн биеэ зориулах. - Тийм байсан. Тодорхой бөгөөд энгийн гээд Пит хуруугаараа сандлын түшлэгний гадарга тэмтэрснээ, - Гэхдээ бусад хүмүүс өөр төлөвлөгөөтэй байсан гэв. <<Тиймээ бусад хүмүүст өөр төлөвлөгөө байсан>> гэж би бодлоо. Ингэхэд Пит

Page 12: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 12

босогчид биднийг хэрхэн шатрын хүү ашигласан тухай тааварлаж байгаа болов уу? Миний аврагдалт эхнээсээ зохион байгуулагдсан гэдгийг мэдэх болов уу? Манай зөвлөгч Хеймитч Эбернити хоѐр талд ажиллан биднээс яаж урвасныг сонирхож байгаа болов уу? Нам гүм болоход Питийн хоѐр хөмсөгний хооронд үрчлээ үүслээ. Тэр өөрөө санал болгосон болов уу эсвэл түүнийг ингэхэд хүргэсэн юм болов уу. Гэхдээ Капитол түүнийг алаагүй шийтгээ ч үгүй байна. Энэ одоо миний хамгийн зэрлэг найдвар болоод байгаа билээ. Би түүнийг эрүүл энх байдлаар нь бүхэлд нь ухаандаа шингээхэд сүүлчийн хэдэн долоо хоногийн турш өвчин намжаах зорилгоор өгч байсан хар тамхи шиг үйлчлэв. - Чи яагаад бидэнд бүсийн сүүлчийн шөнө юу болсоныг ярьж өгч болохгүй гэж? Бидэнд хэдэн зүйл тодруулахад тусал л даа гэж Цезарь санал болгов. Пит толгой дохисон ч шууд ярьсангүй. - Сүүлчийн шөнө... таны хэлснээр сүүлчийн шөнө... за яахав та эхлээд бүсэд ямар болохыг төсөөлөөд үздээ. Энэ нь яг л тавган дор хөмрөгдөн занганд орсон юм шиг бүгчим агаартай. Эргэн тойрон битүү ширэнгэ... амьд юм шиг ногооноор долгиолоод л. Аварга том цагны цохилт чиний амьдралыг авч одно. Цаг бүр шинэ аймшиг заналхийлж сүүлийн хоѐр өдөр зарим нь чамайг хамгаалж байсныг оролцуулаад арван зургаан хүн үхсэн гээд төсөөлөөд үз дээ. Үлдсэн найм нь өглөө гэхэд үхэх ѐстой. Ганц л хүн аврагдана. Ялагч. Харин чиний төлөвлөгөө ѐсоор бол өөрөө биш. Миний бие гэнэтийн дурсамжиндаа умбахад дэлгэцэн дээр байсан гар гулслаа. Питэд тоглоомын дүр зургийг дүрслэхэд будаг хэрэггүй. Тэр үүнийг үгээрээ маш сайн хийж байв. - Чамайг бүсэд байхад үлдсэн ертөнц тэртээд алсрана. Чиний хайрладаг болон санаа тавьдаг байсан хүмүүс бодит юм шиг санагдахаа болино. Ягаавтар тэнгэр улайраад ширэнгэд араатан, оролцогчид холхиж чиний цусыг хүсэж байгаа цорын ганц бодит байдал оршин тогтноно. Муу нь гэвэл чи хэн нэгнийг алах ѐстойгоо мэдрэх бөгөөд бүсэд зөвхөн ганцхан хүсэл эзэмддэг билээ. Тэгээд ч энэ их үнэтэй. - Энэ чиний амиар олдоно гэж Цезарь хэлэв. - Үгүй дээ. Энэ чиний амьдралаас илүү үнэтэй. Гэм зэмгүй хүмүүсийг алах уу? Чи үүнийг өөртөө байгаа бүхнээр төлөх болно. - Өөртөө байгаа бүхнээр гэж Цезарь аяархан давтлаа. Өрөөнд нам гүм ноѐрхоход би бүх Панем даяар түгэн тархахыг мэдрэв. Учир нь бүсэд ямар байдаг тухай урьд нь хэн ч ярьж байгаагүй юм. Пит яриагаа үргэлжлүүлэв. - Иймээс чи хүслийнхээ төлөө тэмцэнэ. Сүүлчийн шөнө би Китниссийг аврахыг хүсч байсан. Бослого гарах гэж байна гэдгийг нь ч мэдээгүй. Бүх зүйл хэтэрхий ярвигтай хүнд байсан. Би түүний өглөө санал болгосноор хамт зугтаагүйдээ

Page 13: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 13

маш их харамссан ч тэр агшинд гарц үгүй болсон байв. - Та нар Битиигийн давстай нууранд цахилгаан гүйлгэх төлөвлөгөөнд хэтэрхий автсандаа тэр биз дээ. - Холбоотонгуудтай тоглоход хэтэрхий хүнд байсан. Би тэдэнд хэзээ ч биднийг салгахыг зөвшөөрөхгүй байсан! гэж Пит дүрсхийгээд, - Тийм учраас л би түүнийгээ алдсан гэв. - Чи аянгат модны дэргэд үлдээд Китнисс, Жонна Мэйсоны хамт төмөр утсыг ус руу хийхээр явсан биз дээ гэж Цезарь тайвшируулав. - Би үүнийг хүсээгүй! гээд Пит хилэгнэн улайлаа. - Гэвч Бититэй маргалдаж холбоо салгаж зүрхлээгүй. Төмөр утас тасрахад бүх зүйл замбараагаа алдсан. Би зөвхөн хэсэг бусгаар нь санаж байна. Түүнийгээ хайж олохыг оролдсон. Брут Чапыг хэрхэн алахыг харсан. Брутыг өөрийн гараар алсан. Би түүнийг намайг дуудаж байхыг сонссон. Тэгтэл модонд аянга буугаад бүсийг тойрон хүрээлсэн хүчний талбай дэлбэрсэн. - Китнисс түүнийг дэлбэлсэн, Пит. Чи хальсыг үзсэн биз дээ гэж Цезарь зэмлэнгүй хэлэхэд, - Тэр юу хийж байгаагаа мэдээгүй. Бидний хэн ч Битигийн төлөвлөгөөг мэдээгүй. Та нар түүний төмөр утсаар юу хийх гэж байсныг ойлгохыг хичээж байхыг харсан биз дээ гэж Пит хэдэрлэв. - За яахав. Зүгээр л тэр энэ бүх хугацаанд босогчдын төлөвлөгөөний нэг хэсэг байсан юм шиг сэжигтэй санагдаад гэхэд Пит босон Цезарын царай руу өлийсөнд өөрийн эрхгүй сандлын түшлэгээ тохойлдов. - Тийм гэж үү? Тэр үнэхээр төлөвлөгөөний нэг хэсэг байсан юм бол Жонна бараг алах шахсан биз дээ? Цахилгаанд цохиулаад хөдөлж чадахаа болио биз дээ? Дэлбэрэлтийн эх үүсвэр дээр гэж Пит хашгираад, - Цезарь тэр мэдээгүй! Бидний хэн ч бие биенийгээ амьд үлдээхийг хичээхээс өөр зүйл бодоогүй! гэв. Цезарь биеэ хамгаалсан янзтай эвлэрэнгүй Питийн цээж рүү түлхээд, - За за, Пит би чамд итгэе гэв. - Сайн байна. Пит Цезарын гарыг зөрүүлэн түлхээд нямбайлан самнасан цайвар үсээ сөргөөж сандал дээрээ лагхийн суугаад сэтгэлээр унасан байртай болов. Цезарь хормын турш Питийг шинжсэнээ, - Танай зөвлөх Хемитч Эбернети үүнд ямар хамаатай юм бэ? гэв.

Page 14: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 14

Питийн царай хатуурлаа. - Би Хеймитч юу мэдэж байсныг мэдэхгүй. - Тэр хуйвалдааны нэг хэсэг байсан биз дээ? - Тэр хэзээ ч ийм зүйл хэлж байгаагүй гэхэд Цезарь дайралтаа үргэлжлүүлэн, - Тэгвэл сэтгэл зүрх чинь юу гэж хэлж байна даа? гэлээ. - Намайг түүнд итгэх ѐсгүй байсан гэж хэлж байна. Тэгээд л тэр. Би онгоцонд Хеймитч рүү дайрч нүүрэн дээр нь гүн урсан шарх үлдээсэн цагаасаа хойш хараагүй билээ. Түүнд энд хэцүү байгаа болохыг би мэдэж байв. Арван гуравдугаар бүсэд архи дарсны зүйл худалдаалахыг хатуу хориглодог бөгөөд эмнэлэгийн спиртийг хүртэл цоожтой шүүгээнд хадгална. Хеймитч эцэстээ нэг юм нууцаа далдлахын тулд гэрийн нөхцөлд нэрсэн согтууруулах ундаа уух хэрэггүй болж хүчээр эрүүлжин санаа амарлаа. Тэд түүнийг архинаас гаргахын тулд тусгаарласаны улмаас олон нийтийн дунд үзэгдэхээ больжээ. Намайг хүн чанар минь зовоож байсан ч Хеймитчийг хуурсаныг мэдсэн цагаас эхлэн өрөвдөх бүх сэтгэлээ гээсэн билээ. Иймээс Капитолын нэвтрүүлгийг үзэж Питийн хэрхэн түүнийг хаяж байгааг хараасай гэж хүслээ. Цезарь Питийн мөрөн дээр алгадаад, - Хэрвээ чи хүсч байвал бид ярилцлагаа зогсоосон ч болох юм гэхэд, - Өөр юуны тухай ярилцах юм? гэж Пит хөндий хэлэв. - Би чиний дайны тухай юу бодож байгааг асуухыг хүссэн ч чи хэтэрхий сэтгэлээр унасан бол... - Үгүй дээ би үүнд хариулахад хэтэрхий сэтгэлээр унаагүй гээд Пит гүнзгий амьсгаа авснаа дуран руу цэхлэн хараад, - Би зурагт үзэж байгаа бүх хүн Капитолын тал бай, босогчдын тал ч бай хамаагүй ердөө хормын агшинд дайн хүмүүсийн хувьд юунд хүргэх талаар бодоосой гэж хүсч байна. Бид бие биенийхээ эсрэг тэмцсээр устан үгүй болох нь. Одоо хүмүүсийн тоо урьдынхаас хамаагүй бага болжээ. Бидний байдал хүнд хэцүү байна. Бид үнэндээ юу хүсээд байгаа юм бэ? Өөрсдийгөө үндсээр нь устгахыг уу? Юунд найдсан хэрэг вэ? Үр ач нартаа утаа уугьсан газар дэлхий залгамжлуулахын тулд уу? гэв. - Би үнэнээсээ... тийм зүйл болно гэдэгт итгэлгүй байна... гэж Цезарь хэлэв. - Бид бие биетэйгээ тэмцэж болохгүй. Цааш амьдрахад хэтэрхий бага хүн үлджээ. Хэрвээ бүгд зэвсгээ хураахгүй бол... удахгүй бүх зүйл төгсгөл болно. - Тэгэхээр... чи галаа зогсоох тухай ярьж байгаа юм уу?

Page 15: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 15

- Тиймээ. Би галаа зогсоохыг уриалж байна гэж Пит ядрангуй хэлээд, - Одоо яагаад өөр үндэсгүй зүйл яриагүй байгаа дээр минь намайг байсан газар руу буцааж болохгүй гэж? гэв. Цезарь дуран луу эргэлээ. - Сайн байна дуусгах цаг болж. Цааш нь ердийн хөтөлбөртөө эргэж орцгооѐ. Хөгжим эгшиглэснээ хөтлөгч эмэгтэй гарч ирээд Капитолд шинэхэн жимс, нарны батерей, саван дутагдаж байгаа тухай жагсаалт уншлаа. Би түүнийг шимтэн харах зуур бүгд ярилцлагын хариу үйлдлийг минь хүлээж байгааг мэдэж байв. Бүх зүйл яах хийхийн зуургүй түргэн өнгөрсөн ч Пит эсэн мэнд эрүүл Капитолын талд гал зогсоох тухай ярьж байгааг харах нь баяртай байлаа. Энэ нь хоѐр талыг хоѐуланг нь буруушааж буй мэт сонсогдсон ч нөгөө талаас босогчдын олсон өчүүхэн ялалт гал зогсоосны дүнд урьдын байдалдаа орох юмуу эсвэл бүр муугаар эргэх талтай. Ард Питийг зэмлэн урвагч, худалч, дайсны хөл гар гэх мэт буруутгасан үг сонсогдов. Би босогчдын дургүйцлийг дэмжихгүй байсан болохоор эндээс гарсан нь дээр гэж бодлоо. Гэвч намайг хаалганд хүрмэгц Коины хоолой сонсогдов. - Би таныг явахыг зөвшөөрөөгүй шүү, цэрэг Эвердин. Коины хүмүүсийн нэг миний гараас шүүрч авлаа. Энэ нь түрэмгий хөдөлгөөн биш байсан ч би бүсэд байсны дараа үл таних хүрэлт бүрийг эсэргүүцдэг болжээ. Би гараа огцом татаж аваад танхимаар гүйлээ. Ардаа ноцолдох чимээ гарсан ч зогссонгүй. Түргэхэн бодолдоо нуугдаж болох бяцхан газар эрээд нөөц зүйл хураасан шүүгээнд орж шохойны хайрцаган дээр атиралдан суулаа. - Чи амьд байна гэж би шивнээд алгаараа хацраа дарж үзэн нүүр дүүрэн инээмсэглэсэн ч ярвайх адил болов. Пит амьд бас урвагч болсон. Гэвч одоо надад үүнд санаа зовж байх цаг алга. Тэр юу ч хэлсэн бай хамаагүй гагцхүү ярих чадвартай байгаа юм байна. Хэсэг хугацааны дараа шүүгээний хаалга нээгдэж хэн нэгэн орж ирэв. Гейл дэргэд суухад хамраас нь цус гарсан байлаа. - Юу болоо вэ? - Боггсын замд хөндөлдсөн юм гээд тэр мөрөө хавчив. - Тэдний нэг үү? гээд би ханцуйгаараа хамрыг нь аятайхан арчиж өгөхийг хичээсэн ч илчихлээ. - Чи мэднэ дээ. Коины баруун гар байгаа юм. Чамайг зогсоохоор оролддог хүн гээд тэр миний гарыг түлхэж,

Page 16: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 16

- Хэрэггүй! Чи бүр дордуулаад байна гэв. Цус гоожих нь намдаад дуслахад би анхны тусламж үзүүлэх оролдлогоо болиод, - Чи Боггстой зодолдоо юу? гэж асуулаа. - Үгүй дээ зүгээр л чиний араас дагахыг оролдоход нь үүдэн дээр тээгэлдсэн юм. Тэр тохойгоороо хамар луу нударчихсан. - Тэд чамайг үүний төлөө шийтгэнэ дээ. - Хэдийн шийтгэчихсэн гээд бугуйгаа үзүүлэхэд би үл ойлгон харлаа. - Коин миний тусгай эрхийг хурааж авсан. Би ноцтой царайлахыг хичээн уруулаа хазсан ч инээдтэй санагдлаа. - Надад харамсалтай байна, цэрэг Гейл Хоторн. - Хэрэггүй дээ, цэрэг Китнисс Эвердин гээд Гейл инээвхийлэв. Бид инээлдэж эхлэв. - Энэ ч жинхэнэ тушаал бууралт байх даа. Арван гуравдугаар бүсэд болсон хэдхэн сайн зүйлсийн нэг нь Гейл эргэн иржээ. Капитолын дарамтан дор Питтэй хурим хийх гэж явахаас өмнө бид нөхөрлөлөө эргэн сэргээсэн юм. Тэр ахиж намайг үнсэх юмуу хайрын тухай ярих оролдлого хийсэнгүй. Намайг хүнд өвчтэй байсан болохоор хугацаа өгөх гэсэндээ ч тэрүү эсвэл Питийг Капитолын гарт байгаа болохоор хэрцгий хэрэг гэж бодсон байж ч магад. Ямар ч шалтгаантай байсан би ахин нууцаа ярьж байх хүнтэй боллоо. - Эдгээр хүмүүс хэн юм бэ? - Тэд бидэн шиг л хүмүүс. Бидэнд овоолттой нүүрсний оронд цөмийн зэвсэг байна гээд бодоод үздээ. - Надад арван хоѐрдугаар бүс Харанхуй цагийнх шиг бослогод нэгдэхээс татгалзаагүй нь таалагдаж байна. - Бид чадах байсан. Бууж өгөх юмуу цөмийн дайн эхлэх байсан. Гэхдээ тэдний үүнээс амьд үлдсэн нь гайхамшигтай хэрэг шүү. Миний гутал төрөлх бүсийнхээ үнсэнд дарагдсан хэвээр байсан болохоор ч тэр үү анх удаагаа арван гуравдугаар бүсийн хүмүүсийн өмнө өртэй юм шиг санагдав. Амьд үлдсэн бүх хүмүүст. Тэдний анхны жилүүд аймшигтай байж бөмбөгдөлтөнд үнсэн товрог болсон хотын дорх хонгилд шахцалдан нуугдаж байсан. Хүмүүс амь үрэгдэн хиарч байхад хэн ч туслахаар ирээгүй. Өнгөрсөн далан таван жилийн хугацаанд тэд хэний ч туслалцаагүй өөрсдөө бие дааж

Page 17: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 17

сураад хэрэгцээтэй бүхнийг үйлдвэрлэн, хүн амаа арми болгон хувиргаж шинэ байгууламж хөгжин цэцэглүүлжээ. Тэд хүчирхэг хэдий ч халдварт өвчний улмаас төрөлт багасан шинэ генийн үүсвэр эрэлхийлэхэд хүргэжээ. Тэд энд байна. Тэгээд Капитолыг авахыг хүсч байна. - Тэд ч үзэгдэтлээ их удлаа шүү. - Энэ тийм амар байгаагүй. Тэд Капитолын эсрэг бослого дээр суурилан газар дороос бүсүүдийг зохион байгуулах гэж байгаа юм. Тэдэнд энэ хөдөлгөөнийг удирдах хүн хэрэгтэй. Тэдэнд чи хэрэгтэй. - Тэдэнд Пит бас хэрэгтэйг мартсан бололтой гэхэд Гейлийн царай барайлаа. - Пит өнөөдөр том гарз авчирлаа. Ихэнхи босогчид түүний юу хэлэх гэснийг шууд ойлгосон. Гэвч бүсүүдийн тэмцэл улам үргэлжилсээр. Гал зогсоох бодол ерөнхийлөгч Сноугын санаа гэдэг нь тодорхой. Питийн амнаас гарсан нь бүр ухаалаг болжээ. Би Гейлийн хариу хэлэхээс айсан ч, - Чи түүнийг яагаад ингэж хэлсэн гэж бодож байна? гэлээ. - Түүнийг тамласан байх. Эсвэл ятгасан ч юмуу. Тэр үүгээрээ чамайг хамгаалж байна гэж бодсон ч байж магадгүй. Түүнд гал зогсоох санаа өгснөөрөө ерөнхийлөгч Сноу будилж самуурсан жирэмсэн охин юу болсныг ойлголгүй босогчдод олзлогджээ гэж ойлгуулах гэж байгаа юм. Гэхдээ чи зөв тогловол боломж байгаа гээд Гейл будилж гүйцсэнийг минь харсан бололтой үгээ зөөн, - Китнисс... тэр чиний амьдралыг хамгаалахыг оролдож байна гэлээ. Миний амьдралыг хамгаалах гэнээ? Тэгэхэд л би ойлголоо. Тоглоом үргэлжилсээр. Бид бүсийг орхисон ч Пит бид хоѐр алагдаагүй сүүлчийн хүсэл болох бие биенээ амьд үлдээх бодлоо хадгалсан хэвээр. Түүний санаагаар бол миний тухай худал хэлэх замаар дайн дуустал аюулгүй хорионд байлгахыг хүсчээ. Хоѐр талд хоѐуланд нь намайг алах шалтгаан үгүй байлаа. Харин Питийг? Хэрвээ босогчид ялвал түүнийг хөнөөнө. Капитол ялвал юу болохыг хэн мэдэх юм бэ? Магадгүй намайг зөв тоглон.. тоглоом яаж үргэлжлэхийг харах юм бол.. амьд үлдээхийг зөвшөөрөх байх... Рутын бүсэд биед жад зоогдон, Гейл ташуурын шонгоос ухаангүй дүүжлэгдэн, цогцос гулдайж хоосорсон гэр минь зурсхийн үзэгдэв. Яах гэж? Юуны төлөө? Тэгтэл зарим зүйлийг санахаас цус буцлах шиг болов. Миний зэрвэс харсан наймдугаар бүсийн бослого, номхотголын өмнөх өдөр ялагчид гар барилцан зогссон болон санаатайгаар сум хүчний талбайг оносон явдал. Би үсэрч босохдоо хайрцагтай харандаа хөмрүүлсэнд шалаар нэг асгарлаа. - Юу болсон бэ? гэж Гейл асуув.

Page 18: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 18

- Гал зогсоох хэрэг байхгүй гээд би тонгойн харандааг хайрцагт буцаан хийх зуур, - Буцах зам үгүй болсон гэлээ. - Мэднэ гээд Гейл атга дүүрэн харандаа түүгээд шалан дээр цохиж тэгшлэв. - Ямар ч шалтгаантай тэгж хэлсэн бай Питийн буруу гээд би тэнэг харандаанууд хайрцагтаа орж өгсөнгүйд заримыг нь хугачив. - Би мэднэ. Алив нааш нь өг. Чи тэднийг юу ч үгүй болгох нь байна. Тэр надаас хайрцагтайг аваад түргэн шаламгай хөдөлгөөнөөр дүүргэв. - Пит арван хоѐрдугаар бүсэд тэдний юу хийснийг мэдээгүй. Хэрвээ тэнд юу болсныг харах юм бол... гэж би эхлэв. - Китнисс би үүнтэй маргахгүй. Хэрвээ товчлуур дараад Капитолийн хүн бүрийг алж чадах байсан бол би ямар ч эргэлзээгүй хийх байсан гээд тэр сүүлчийн харандааг хайрцагт хийн тагыг нь таглаад, - Асуудал гэвэл чи юу хийх вэ гэдэгт байна? гэв. Асуулт над руу эргэхэд миний дотор ганцхан хариулт байлаа. Тэгвэл би юу хийх ѐстой вэ? Би гүнзгий амьсгал аваад гараа Циннагын хийж өгсөн хар далавчтай даашинзтай байх үеийнх шиг дээш өргөв. - Би ятга шаазгай болно. 3 Примийг хамгаалах ажилдаа эргэж орон тэвэрт нь хэвтэх Холтсон цэцгийн нүдэнд хаалганы доогуур тусах аюулгүй дохионы гэрэл сулхан анивчина. Прим ээжид наалдан хэвтээд хоѐул намайг ургацын өглөө тоглоомд анх сонгогдсон үеийнх шиг унтаж байлаа. Би хар дарсан зүүд зүүдлээд тайван унтаж чаддаггүй учир тусдаа хэвтдэг байв. Унтахыг завдан хэдэн цаг хөрвөөсний эцэст ахин нэг нойргүй шөнийг өнгөрүүлэхээ мэдэв. Муурын анхааралтай харцан дор хүйтэн шалан дээгүүр гэтэн хувцасны шүүгээ рүү явлаа. Дунд талын шүүгээнд сангаас олгосон хувцас байв. Бүгд хормойг нь өмдөн дотуураа чихсэн ижилхэн саарал өмд цамц өмсөнө. Хувцасны доогуур миний бүсээс авчирсан зүйлс болох ятга шаазгайтай зүүлт, Питийн сахиус болгон зүүж байсан ээж, Прим болон Гейлийн хөрөгтэй алтан гуу, мөнгөлөг шүхрээр ирсэн модны хоолой, хүчний талбай дэлбэлэхээс хэдхэн цагийн өмнө Питийн бэлэглэсэн сувд байлаа. Арван гуравдугаар бүс миний арьсны тостой савыг, нум сумны хамтаар хурааж

Page 19: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 19

авсан юм. Тосыг эмнэлгийн хэрэгцээнд ашиглах бөгөөд нумны хувьд зөвхөн хамгаалагчид зэвсэг эзэмших эрхтэй байдаг билээ. Би шүхэр лүү хуруугаа шургуулан сувдыг тэмтрэн аваад орон дээр хөлөө ачин сууж солонгорсон гөлгөр гадаргууг нь ахин дахин уруулдаа хүргэхэд бэлэглэгчийн хүйтэн үнсэлт тайвшируулах шиг болов. - Китнисс. Юу болсон бэ? гэж Прим шивнэв. Тэр сэрээд харанхуйгаас над руу харж байлаа. - Юу ч биш. Зүгээр л муухай зүүд байж. Унт даа гэж би юм бүхнээс тэднийг хамгаалж сурсан зангаараа хэлэв. Прим ээжийг сэрээхгүйг хичээн болгоомжтой босоод муураа тэвэрсээр дэргэд суув. Тэр миний сувд атгасан гарт хүрээд, - Чи бүр даарчихаж гэв. Тэр орны хөлд байсан нөөц хөнжлийг аваад мууртайгаа хамт гурвуулангаа дулаахан хучив. - Чи надад хэлж болно гэдгийг мэднэ дээ. Би нууц хадгалж чадна. Ээжид ч хэлэхгүй. Тэр энэ хугацаанд их өөрчлөгджээ. Цамцны хормой нь банзалынхаа араас цухуйсан, сав суулганд хүрэхгүй тусламж гуйн, талхчины цонхон дээрх бүрмэл бялууг харахаар очдог байсан жижигхэн охин том болжээ. Цаг хугацаа уй гашуудал түүнийг түргэн өсгөж ээжээс ихийг сонсож шарх эмчлэх олон арга мэддэг залуухан эмэгтэй болсон байлаа. - Маргааш өглөө би ятга шаазгай болохыг зөвшөөрөхөөр шийдсэн. - Яагаад чи хүссэн болохоор тэр үү эсвэл ѐстой гэж бодож байна уу? Би инээмсэглэхчээ аядав. - Хоѐуланг нь гэж бодож байна. Үгүй ээ, би хүсч байна. Хэрвээ энэ нь босогчдод Сноуг ялахад туслах юм бол хийх болно гээд би гартаа атгасан сувдыг улам чанга атгалаа. - Зүгээр л... Питийн төлөө. Биднийг ялвал босогчид түүнийг урвагч гэж цаазаар аваачихаас айж байна. Прим энэ тухай эрэгцүүлээд, - Китнисс би чамайг хичнээн чухал гэдгээ ойлгоогүй гэж бодож байна. Чухал хүмүүс үргэлж хүссэнээ авдаг юм. Хэрвээ чи босогчдод Питийг шийтгүүлэхийг хүсэхгүй байгаа бол үүнийг чадна гэв.

Page 20: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 20

Би өөрийгөө чухал гэж бодож байна. Тэд намайг аврахын тулд олон таагүй явдалд орооцолдсон. Арван хоѐрдугаар бүсэд хүртэл аваачсан. - Чи намайг... тэднээс Питэд хүрэхгүй байхыг шаардаж чадна гэж хэлэх гээ юу? Тэд үүнийг зөвшөөрнө гэж үү? - Би чамайг тэднээс бараг бүх зүйлийг шаардсан ч зөвшөөрнө гэж бодож байна гээд Прим духаа үрчийлгэв. – Зөвхөн тэдний амласан үгээ яаж биелүүлэхийг нь мэдэх хэрэгтэй. Би Хеймитч Пит бид хоѐрыг хүссэн зүйлээ хийлгэхийн тулд худал хэлсэнийг саналаа. Босогчдыг хэлсэн үгээ зөрчихийг хэн байг гэх юм бэ? Хаалттай хаалганы цаана амлаад цаасан дээр батлан бичсэн байлаа ч гэсэн дайн дууссаны дараа хялбархан няцааж болно. Тэдний хууль ѐс ноѐрхож байгаа нөхцөлд няцаалт хүчинтэй.. Удирдлагын ямар ч хүн үүнд гэрч болж чадахгүй юм. Үнэндээ тэд л Питийг хөнөөх талаар ярьж байгаа билээ. Надад илүү олон гэрчүүд хэрэгтэй. Би хүссэн бүхнээ авч чадна. - Үүнийг олон нийтийн өмнө хийх хэрэгтэй. Коиноор арван гуравдугаар бүсийн хүмүүсийн өмнө зарлуулъя гэхэд муур зөвшөөрсөний тэмдэг болгон сүүлээ шарвав. - Сайн байна. Тэд баталгаа өгөхгүй ч амлалтаасаа няцахад хүнд байх болно гээд Прим инээмсэглэв. Би гаргасан шийдвэртээ санаа амрахаа мэдрээд, - Жаахан нугас минь би чамайг сэрээнэ шүү гэхэд Прим намайг үнсээд, - Тэгээсэй гэж хүсч байна. Одоо унтаж амар за юу? Би ч гэсэн унтахыг хичээе гэв. Би өглөө <<7.00 – Өглөөний цай. 7.30 – Удирдлагын өрөөнд>> гэсэн хуваарийг хараад ажилдаа бэлтгэлээ. Хуваарийн дагуу хоолны танхимд ороод хувийн дугаараа мэдрэгчид шалгуулав. Намайг тавиур барин төмөр тавцан руу очих үед өглөөний цайны гол хүнс болох халуун будаа, аяга сүү, жаахан жимс, нухсан манжин байлаа. Өнөөдөр найр болж байгаа бололтой арван гуравдугаар бүсийн газар дорх фермийн бүх зүйл цугларчээ. Би ширээний цаана Эвердинийхэн, Хоторнов болон бусад дүрвэгсдэд зориулсан хэсэгт суугаад хоолоо тавингаа ийм зүйл идэхгүй байгаасай гэж хүслээ. Тэдний хүнс шинжлэх ухааны чанартай. Чи хангалттай тооны калори авах юм бол дараагийн хоол хүртэл илүү ч үгүй дутуу ч үгүй тэснэ. Хоолны хэмжээг нас, жин, биеийн байдал, эрүүл мэнд, ажиллах хүчинд зохицуулан хуваарилах бөгөөд арван хоѐрдугаар бүсийн хүмүүсийг хэвийн жинд оруулахын тулд арван гуравдугаар бүсийн хүмүүсээс арай илүүг өгч байлаа. Би яс арьс болсон цэргүүд түргэн сульддаг байх гэж таамаглав. Энэ ч үйлчилж сарын дараа гэхэд бид ялангуяа хүүхдүүд эрүүл чийрэг харагдаж байв. Гейл тавиураа дэргэд тавин суухад би илүү идэхийг хүссэндээ түүний ядмаг манжин руу харахгүй байхыг хичээсэн ч тэрбээр түргэхэн шиг хоолоо

Page 21: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 21

ойртуулаад намайг амны цаас нугалан анхаарлаа хандуулах зуур халбагатай манжингаа таваг руу хийлээ. - Чи үүнийгээ болих ѐстой гэж би хэлсэн ч хэдийн манжинг халбагадан авсан учир итгэлгүй сонсогдов. – Үнэхээр шүү. Энэ чинь хууль бус. Бидэнд хоол хүнсийг хатуу журмын дагуу тооцож өгдөг байлаа. Жишээ нь чи дараа идэхээр хоол үлдээсэн ч танхимаас авч гарах боломжгүй. Анхны өдөр хоол нөөцлөх оролдлого гарсан юм. Гейл бид хоѐр шиг олон жилийн турш гэр бүлээ тэжээх хариуцлага үүрч байсан хүмүүст амаргүй байлаа. Бид өлсгөлөн гэж юу байдгыг мэдэх тул үүнийг ойлгохгүй байсан юм. Зарим тохиолдолд арван гуравдугаар бүс Капитолоос илүү хяналттай аж. - Тэд намайг яана гэж? Эрхийг минь хураагаад авсан биз дээ. Би тавгаа цэвэрлэнгээ урамшин, - Хөөе би магадгүй ийм нөхцөлтэйгээр ятга шаазгай болж болох юм шүү гэв. - Тэгвэл чамайг манжингаар тэжээж байх уу? - Үгүй, бид агнаж болох юм гэхэд энэ нь түүний анхаарлыг татав. - Бид авчирсан бүхнээ гал зууханд өгнө. Тэгээд ч бид... гээд би үгээ дуусгаж чадаагүй ч тэр ойлголоо. Бид газар дээр гарч ойд очно. Бид ахин өөрсдийнхөөрөө байж чадна. - Тэг л дээ. Одоо л хийх цаг. Чамайг саранд хүргэж өгөхийг гуйсан ч тэд үүнийг хийх арга олно. Гейл хэдийн намайг Питийн амийг аврахын тулд сар луу явуулахыг шаардсаныг мэдээгүй байв. Би үүнийг хэлэх эсэхдээ тээнэглзсэн ч хоолны цаг дууссаны тэмдэг болох дохио жингэнэлээ. Коинтой нүүр тулан уулзах тухай бодол намайг бухимдуулж эхлэв. - Чамд хуваарийн дагуу юу байна? гэхэд Гейл гараа шалгалаа. - Цөмийн түүхийн хичээл. Ингэхэд чиний байхгүй байгаа чинь ажиглагдам байгаа шүү. - Би удирдлагын өрөө луу явлаа. Хамт явах уу? - Болох л юм. Гэхдээ тэд намайг өчигдөрийн явдлын дараа гаргаж хаях байх даа гээд тавиураа авч босох үед, - Чи муураа шаардсан зүйлийн жагсаалтандаа оруулаарай. Ашиггүй амьтаныг энд байлгаж болно гэж бодохгүй л байна шүү гэв. - Өө, тэд түүнд ажил олж л таарна. Сарвуун дээр нь өглөө бүр шивээс тамгалах байх. Гэвч би бодолдоо Примийг болон түүнийг багтаан тооцлоо. Биднийг

Page 22: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 22

удирдлагын өрөөнд очих үед Коин, Плутарх тэргүүтэй хүмүүс цугласан байлаа. Гейлийг хараад зарим нь хөмсгөө өргөсөн ч хөөж туусангүй. Би бодлоо цэгцэлж чадахгүй байсан тул цаас, харандаа гуйлаа. Анх удаагаа ажил хэрэг сонирхож байгаа байдал минь тэдний гайхлыг төрүүлсэнд зарим нь харц солилцов. Магадгүй ээлжит сургаал айлдахаар төлөвлөсөн байж болох. Гэвч үүнийхээ оронд Коин надад хувийн цаас харандаагаа өгөхөд бүгд ширээнд суун жагсаалт бичихийг минь харж чимээгүй хүлээлээ. <<Муур. Ан. Питэд хүрэхгүй байх. Олон нийтийн өмнө мэдэгдэх>>. Ингээд л болоо. Магадгүй наймаалцах цорын ганц боломж байж болох юм. <<Бод. Чи юу хүсч байгаа билээ?>> гээд би ардаа зогсож байгаа Гейлийг мэдрээд жагсаалтандаа нэмэрлэв. Тэгээд ч түүнгүй хийж чадна гэж бодохгүй байна. Бодол санаа үймэрч эхлэхэд толгой өвдөж эхлэв. Би нүдээ аниад нам гүмд бодлоо. Намайг Китнисс Эвердин гэдэг. Арван долоон настай. Арван хоѐрдугаар бүсэд амьдардаг. Үхлийн тоглоомд оролцож байгаад оргосон учир Капитол намайг үзэн ядаж байгаа. Пит хоригдол болсон. Гэхдээ амьд. Урвасан хэдий ч амьд байгаа. Би түүнийг амьд байлгах ѐстой... Жагсаалт хэтэрхий бага санагдахад одоогийн байдалд илүү чухал болох том зүйлсийн талаар бодохыг хичээсэн ч бүтсэнгүй. Би илүү их зүйл гуйж болох уу? Гэр бүлийнхээ төлөө? Бүсийн үлдсэн хүмүүсийнхээ төлөө? Миний арьс үхэгсдийн үнсэнд загатнаж, гутлын дор гавал зүрх зүсэм чахарч, цус сарнайн үнэр хамар цоргиж байсан. Харандаа цаасан дээгүүр өөрийн мэдэлгүй гүйв. Би нүдээ нээгээд <<БИ СНОУГ АЛНА. Түүнийг барих онцгой эрхийг хүсч байна>> гэж сараачин бичсэнээ уншлаа. Плутарх сэмхэн ханиалган дохио өгөөд, - За болсон уу? гэхэд би цагаа харсанд хорин хором суусан байв. Финник анхаарал төвлөрүүлж чаддаггүй цорын ганц хүн биш бололтой. - Тиймээ гээд хоолой сөөнгөтөхөд засч ханиалгаад, - Тиймээ болчихлоо. Би танай ятга шаазгай болъѐ гэлээ. Би тэдний сэтгэл амран, баяр хүргэж бие биенийхээ нуруун дээр алгадахыг хүлээв. Гэвч Коин үргэлжид байдаг шигээ хайхрамжгүй зогсоод тоомсоргүй ширтэнэ. - Гэхдээ надад хэдэн нөхцөл байна гээд би жагсаалтаа тэнийлгээд, - Манай гэрийнхэнд муурыг минь үлдээ гэв. Миний ялимгүй хүсэлт маргаан дэгдээв. Капитолын босогчдод миний гэрийн амьтнаа байлгах нь асуудал биш ч арван гуравдугаар бүсийнхэнд ямар хүндрэл

Page 23: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 23

гарахыг тааварлахын аргагүй байлаа. Эцэст нь таатай шийдвэр гарч газар дээр найман инчийн хэмжээтэй цонх гаргах бөгөөд Холтсон цэцэг өөрийнхөө хэргээр орж гарах боломжтой болов. Тэр өөрийгөө тэжээх ѐстой бөгөөд хөл хорионы цаг зөрчвөл цоожлогдох болно. Түүнчлэн аюулгүй байдалд заналхийлсэн ямар нэг асуудал гаргавал даруйхан буудуулна. Энэ ч муугүй сонсогдож байна шүү. Буудахаас бусад нь бидний орхисноос хойш түүний амьдарч байснаас ялгаагүй юм. Түүнчлэн тэр хэтэрхий туранхай харагдаж байвал гэдэс дотроор тэжээнэ гэсэн хүсэлтийг минь ч гэсэн зөвшөөрлөө. - Би Гейлтэй цуг модонд агнахыг хүсч байна гэхэд бүгд нам гүм болов. - Бид хол явахгүй. Нум сумаа ашиглана. Авчирсан махаа гал зууханд тушаана гэж Гейл нэмэрлэхэд би тэднийг татгалзахаас өмнө яаравчлан, - Энэ бол зүгээр л... би энд хориотой суугаад амьсгаа авч чадахгүй нь... агнах юм бол... илүү дээрдэх болно гэв. Плутарх үүнд аюул осол, шарх олох эрсдэлийн тухай тайлбар тавьж эхлэхэд Коин таслан зогсоолоо. - Үгүй. Тэдэнд зөвшөөр. Суралцах хугацаанаас нь хасаад өдөрт хоѐр цаг олго. Бүсийн дөрөвний нэг милээс илүүгүй хэсэгт холбооны багаж болон шагайны дохиолол зүүх ѐстой. Дараагийнх нь юу вэ? Би жагсаалтаа харлаа. - Гейл. Би түүнтэй үүнийг хийхийг хүсч байна. - Яаж тэр вэ? Дурангын өмнө үү? Үргэлж үү? Чи түүнийг шинэ хайртаа болгох гээ юу? гэж Коин асуув. Тэр үүнийг хорон ѐжтой биш жирийн өнгөөр хэлсэн ч би цочирдон амаа ангайлаа. - Юу гэнээ? - Би та нарыг хайрын романаа үргэлжлүүлсэн нь дээр гэж бодож байна. Питийг ийм түргэн хаявал үзэгчид түүнийг өрөвдөхөө болино. Ялангуяа тэд чамайг жирэмсэн хүүхэдтэй гэж бодож байгаа үед шүү гэж Плутарх хэлэв. - Зөвшөөрч байна. Тэгвэл Гейл дэлгэцэнд зөвхөн босогчдыг төлөөлөх ѐстой. Болж байна уу? гэж Коин хэлэхэд би чимээгүй ширтсэнд тэвчээргүйхэн өөрөө хариулж, - Гейлийн хувьд. Хангалттай юу? гэв.

Page 24: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 24

- Бид цаашид түүнийг үеэл ахаар чинь байлгах болно гэж Фалвия хэлэхэд, - Бид үеэлүүд биш гэж Гейл бид хоѐр зэрэг дуу алдав. - Зүйтэй. Гэхдээ бид үүнийг чинь дурангын өмнө хадгалсан нь дээр. Дурангаас гадуур өөрсдийнхөөрөө болцгоо. Өөр зүйл байна уу? гэж Плутарх хэлэв. Би ярианы эргэлтэнд эмээхгүй байж чадсангүй. Питээс салав уу үгүй юу Гейлд хайртай болох нь тоглоом адил байлаа. Миний хацар улайлаа. Би хэнийг хайртаа болж төлөөлүүлэхээ ойлгож байсан ч одоогийн нөхцөлд дорможлогдсон юм шиг санагдсанд уурандаа хамгийн том шаардлага тавив. - Дайн дуусч бид ялвал Пит өршөөгдөх ѐстой. Нам гүм болоход Гейлийн бие чангарлаа. Би түүнд урьд нь хэлэх ѐстой байсан ч хариу үйлдэлд нь итгэлгүй байсан юм. - Ямар ч шийтгэл оногдохгүй гэж би үргэлжлүүлээд толгойд шинэ санаа төрсөнд, - Энэ нь бас бусад баригдсан оролцогчид болох Жонна, Энобариа хоѐрт хамаатай гэлээ. Үнэндээ би үүнийг хоѐрдугаар бүсийн оролцогч Энобариад санаа тавих гэсэндээ хэлсэнгүй. Түүнд дургүй ч орхих нь шударга бус санагдсан юм. - Үгүй гэж Коин хатуу хэлэв. - Тиймээ гэж би хашгираад, - Тэднийг бүсэд хаясан өөрсдийнх нь буруу биш. Капитол тэдэнд юу хийснийг хэн мэдэх юм бэ? гэв. - Тэд дайны бусад гэмт хэрэгтнүүдийн хамтаар буруутгагдаж шүүгдэх болно. - Тэдэнд хүрэхгүй гэдгээ хүлээн зөвшөөр! гээд би суудлаасаа өндийн хоолойгоо чангаруулав. - Та үүнийг өөрийн биеэр арван гуравдугаар бүс болон арван хоѐрдугаар бүсийн үлдсэн хүмүүсийн өмнө амлах ѐстой. Даруйхан өнөөдөр шүү. Ирээдүй үедээ бичгээр батламж үлдээ. Та болон танай засгийн газар тэдний аюулгүй байдалд хариуцлага хүлээх юмуу эсвэл өөр ятга шаазгай эрж ол. Миний үг агаарт удтал тогтов. - Энэ л байхгүй юу! Яг энд нөөц төлөвлөгөөний дагуу харвасан үеийнх шигээ гэж Фалвия Плутархад шивнэхэд, - Тиймээ бид үүнийг л хүссэн гэж Плутарх нам дуугаар хэлэв. Би тэдэн рүү харахыг хүссэн ч Коиныг хараанаасаа алдаж болохгүй байлаа. Тэр миний тулган шаардалтын хариу юунд хүрэхийг цэгнэж буй бололтой.

Page 25: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 25

- Ерөнхийлөгч та юу хэлмээр байна? Ийм нөхцөлд албан ѐсны өршөөл үзүүлж болох юм. Тэгээд ч хүү... насанд хүрээгүй шүү дээ гэж Плутарх хэлэв. - За яахав. Гэхдээ чи үүргээ сайн биелүүлнэ шүү гэж Коин эцэстээ зөвшөөрлөө. - Таныг мэдэгдэл хийсний дараа биелүүлнэ. - Өнөөдрийн эрэгцүүлэлийн цагаар үндэсний аюулгүйн байдлын цуглаан зарла гэж тэр тушаав. - Би мэдэгдэл хийх болно. Китнисс ингэхэд жагсаалтанд чинь өөр зүйл үлдсэн үү? Би баруун гартаа базсан цаасаа ширээн дээр тэнийлгээд үрчийсэн үсгийг уншив. - Ганцхан зүйл үлдлээ. Би Сноуг ална. Бидний уулзсанаас хойш анх удаагаа ерөнхийлөгчийн уруулд инээмсэглэл тодорлоо. - Цаг нь ирэхээр би чамаар үүнийг хийлгэнэ ээ. Магадгүй түүний зөв байж болох. Би цор ганцаараа Сноуг дуусгахыг хүсч байгаа хүн биш. Иймээс түүний ажил дууссанд тооцоод, - Боллоо гэлээ. Коин гартаа зүүсэн цаг руугаа хяламхийв. Түүнд ч гэсэн мөрдөх ѐстой хуваарь байсан юм. - Плутарх, би түүнийг чиний гарт орхилоо шүү гээд өрөөнөөс багаа дагуулан гарахад Плутарх, Фалвия, Гейл бид нар үлдэв. - Маш сайн байна. Маш сайн гээд Плутарх ширээ тохойлдон сууж нүдээ арчингаа, - Чи миний бүхнээс илүү юу санаж байгааг мэдэх үү? Кофе. Будаа, манжингаас ондоо зүйл идэхгүй байна гэдэг ухаанд багтамгүй юм гэлээ. - Бид эндхийн бүх зүйл чанд хатуу өндөр түвшнийх биш гэж мэдээгүй гээд Фалвия Плутархын мөрөнд иллэг хийв. - Эсвэл багахан зүйл хийх боломжтой ч юмуу. Арван хоѐрдугаар бүсэд хар зах байсан байх аа? - Тиймээ, зээл. Бид наймаа хийдэг байсан юм гэж Гейл хэлэв. - Харж байна уу! Та хоѐр худалдагдахгүй цэвэр харагдаж байна! гээд Плутарх санаа алдлаа. - За яахав дайн мөнх үргэлжлэхгүй. Чамайг багт орсонд баяртай байна гээд гараа сунгахад Фалвия хэдийн бэлтгэсэн арьсан хавтастай зургийн цомог авч өгөв. - Чи ерөнхийдөө бидний хүссэн зүйлийг мэдэж байгаа, Китнисс. Чиний оролцоо

Page 26: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 26

бидэнд хэрэгтэй шүү. Чамайг үүнд туслана гэж найдаж байна. Плутарх над руу цомгийг сунгалаа. Би агшин зуур сэжиглэнгүй харсан ч сониучирхал дийлэхэд хавтсыг нээгээд шулуун хүчтэй хар хувцастай өөрийгөө харлаа. Зөвхөн ганц хүн л анхны харцаар энгийн мэт байсан ч хоѐр дахиа харахад урлагын бүтээл болох ийм хувцасны загварыг гаргаж чадна. Дайралтын дуулга, махир цээжний хуяг, гар хөдлөхөд зориулсан цагаан нугалаастай урт ханцуй. Энэ зураг дээр би ахин ятга шаазгай болжээ. - Цинна гэж би дуу алдав. - Тиймээ. Тэр чамайг бослого толгойлохыг зөвшөөрөх хүртэл цомгийг үзүүлэхгүй байхыг надад даалгасан. Надад итгэ би өмнө нь чамд үзүүлэх гэж их хүссэн юм шүү. Цааш нь эргүүл дээ. Харцгаая. Би хуудсыг удаанаар эргүүлэхдээ хувцасны загварыг ширхэг бүрчлэн харлаа. Нямбайлан оѐсон давхарга бүхий өвч биеийн хуяг, гутал болон бүсэнд байрлуулсан нууц зэвсэг, зүрхэн тушаа нэмэлт хамгаалалт байлаа. Сүүлчийн хуудсанд ятга шаазгайны зүүний зурган дор Цинна <<би өмнөхийн адил чамд мөрий тавьсан хэвээр>> гэж бичжээ. - Тэр хэзээ... гээд миний хоолой зангирав. - Бодоод үзье дээ. Дөрөв дэх номхотголыг зарласнаас хойш тоглоомоос хоѐр долоо хоногийн өмнө юмуу даа? Зөвхөн эсгүүр гаргасан төдийгүй дүрэмт хувцасыг чинь хүртэл хийсэн. Бити доод талд нь онцгой зэвсэг хийхийг хүссэн ч би гутаахыг хүсээгүй юм. - Чи бослогын түүхэн дэх хамгийн сайхан хувцастай хүн болох нь гээд Гейл инээмсэглэхэд би гэнэтхэн түүний надаас нууж байсныг ойлголоо. Тэр Цинна шиг намайг өөрөө шийдвэр гаргахыг хүсч байж. - Бидний төлөвлөгөө бол нэвтрүүлгээр цохилт өгөх болно. Ирээдүйд чиний талаар суртал нэвтрүүлгийн маягийн юм хийж Панемын хүн амд дэлгэцээр цацах юм гэж Плутарх хэлэв. - Яаж тэр вэ? Капитол зурагтын нэвтрүүлгийг хянадаг биз дээ гэж Гейл хэллээ. - Бидэнд Бити бий шүү дээ. Арван жилийн өмнө тэр газар доогуур зурагтын хөтөлбөр дамжуулах багаж зохион бүтээж байсан юм. Тэр үүнийг хийх бодит боломж бий гэж үзэж байгаа. Тэгэхээр Китнисс чамайг студи хүлээж байна гээд Плутарх туслагч руугаа эргэж, - Фалвия? гэж дуудав. - Плутарх бид хоѐр үүнийг яаж гүйцэтгэх талаар ярилцсан. Би чамайг бослогын удирдагчын хувьд гадаад болон... дотоод байдал дээд зэрэг байх ѐстой гэж бодож байгаа. Бүгдийг цочирдуулах ятга шаазгай болох аргаар ажил хэргээ эхлэнэ. - Та нарт дүрэмт хувцас байгаа биз дээ гэж Гейл хэллээ.

Page 27: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 27

- Тийм л дээ гэхдээ тэр аймшигтай баргар. Тэр бослогын дүрэлзсэн гал байх ѐстой биз дээ? гээд Фалвия түргэхэн над руу дөхөж нүүрний хэмжээ аваад, - Энэ болохгүй нь гэхэд би гэдийсэн авч тэр хэдийн өөр зүйл хийж байлаа. - За алив ээ бидэнд чамд барих ахин нэг жижигхэн гэнэтийн бэлэг байна. Явцгаая гээд Фалвия биднийг араасаа дагахыг зангаад Плутархтай хонгилд гарав. - Шударга бус байсан ч хийгээрэй гэж Гейл миний чихэнд шивнэхэд, - Капитолд тавтай морил гэж би хариулав. Фалвиягийн үг надад ямар ч сэтгэгдэл төрүүлсэнгүй. Би гартаа цомгийг чанга атгаад зөв шийдвэр гаргасан гэж найдахыг хичээв. Цинна үүнийг л хүссэн. Биднийг цахилгаан шатанд орох үед Плутарх тэмдэглэлээ харж, - Харцгаая. Гурав-ес-тэг-наймдугаар тасалгаа гэлээ. Тэр гучин есийн товчлуурыг дарсан ч юу болсонгүй. - Түлхүүрээ хэрэглэ гэж Фалвия хэлэв. Плутарх цамцан дотроо зүүсэн гинжтэй түлхүүр аваад өмнө ажиглаагүй нүхэнд шургуулахад хаалга гулган хаагдав. Цахилгаан шат арав, хорь, гучдугаар давхар гээд уруудаж эхлэхэд би арван гуравдугаар бүс ийм газрын гүнд байдаг гэдгийг мэдсэнгүй. Цахилгаан шат улаан хаалга эгнэсэн өргөн цагаан хонгилд нээгдэхэд саарал өнгийн бусад давхаруудтай харьцуулахын аргагүй гоѐмсог аж. Хаалган дээр 3901, 3902, 3903 гэсэн дугаарууд байлаа. Биднийг гадагш гарахад би эргээд төмөр тор гулсан хаагдахыг харлаа. Намайг эргэхэд хонгилын төгсгөлийн өрөөний нэгнээс хамгаалагч гарч ирэв. Түүний ар дахь хаалга чимээгүй хаагдаж бидний зүг дөхлөө. Плутрах түүнтэй гар барин мэндлэхээр явахад бид араас нь дагав. Эндхийн ямар нэг зүйл таагүй санагдана. Хүч нэмэгдүүлсэн цахилгаан шат юмуу газрын гүнд орох айдас эсвэл ариутгагч бодисын хурц үнэрээс болсон байж магад. Гейл рүү ганц харахад адил зүйл мэдэрсэн гэдэг нь ойлгомжтой байлаа. - Өглөөний мэнд бид эрж байгаа юм л даа... гэж Плутарх эхлэхэд, - Та нар давхар андуурч гэж хамгаалагч ширүүн хэлэв. - Үнэн үү? гээд Плутарх тэмдэглэлээ хоѐр удаа шалгалаа. - Надад энд 3-9-0-8 гэж бичсэн байна. Та зүгээр дуудаж..

Page 28: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 28

- Би таныг энэ давхарыг орхих хэрэгтэй болох нь гэж айж байна. Захиргааны өрөө рүү очих ѐстой байх гэж хамгаалагч хэлэв. Энэ нь зүйтэй байв. 3908 дугаар тасалгаа ердөө хэдхэн алхамын зайд харагдана. Бүх хаалганууд бариулгүй дутуу хийгдсэн мэт агаад хамгаалагчыг гарч ирэхэд нугасан дээрээ чөлөөтэй саван нээгдэж байсан. - Ахиад хаачих хэрэг вэ? гэж Фалвия асуув. - Та нар долоон давхарт захиргааны өрөөг хайх хэрэгтэй гээд хамгаалагч гараа сунган биднийг цахилгаан шат руу буцааж оруулав. Ард талын 3908 дугаар өрөөнөөс гийнах адил чимээ гарав. Яг л гар далайн айлгасан нохой зодуулахаас зугтаж байгаа юм шиг. Гэвч хэтэрхий танил хүний хоолой байлаа. Би Гейл рүү хараад харцаараа ойлголцон Циннагын цомгийг хамгаалагчын хөлд чанга унагалаа. Түүнийг авахаар тонгойход Гейл зориуд бөхийн толгойгоороо мөргөлдөв. - Өө, намайг уучлаарай гэж тэр инээн хэлээд хамгаалагчыг түшин эргүүлэхэд би сатаарахыг нь ашиглан ухасхийж 3908 дугаар өрөөний хаалгыг нээн тэднийг олов. Хагас нүцгэн хананаас дөнгөлөгдсөн миний бэлтгэл багийнхан. 4 Угаагаагүй биеэс нь өмхий үнэртэж шээсний шинхэг ханхлаад халдвар дарах зорилгоор ариутгагч бодис цацжээ. Гурван дүрсээс хурц тод загварын төрх болох Вениагийн нүүрний алтан шивээс, Флавиусын алтан шаргал хонгорцоглосон үс, Октавиагын мөнх ногоон арьс нь танигдам төдий байлаа. Тэдний арьс хий нь гарсан бөмбөлөг мэт унжжээ. Флавиус, Октавиа хоѐрт муу зүйл хийж байгаагүй хэр нь намайг хараад дайралт хүлээж байгаа юм шиг хананд наалдан шахлаа. Тэдний энэ байдал надад таагүй бодол төрүүлэв. Хамгаалагч намайг гарахыг тушаасан ч Гейл түүнийг саатуулав. Би үргэлж хүчирхэг байдаг Вениа руу очин дэргэд нь суугаад мөс шиг хүйтэн гарыг нь авахад бахь шиг чанга атгалаа. - Вениа юу болоо вэ? Та нар энд юу хийж байгаа юм? - Тэд биднийг Капитолоос авчирсан юм гэж тэр сөөнгөтөв. Миний араас Плутарх орж ирээд, - Энд юу болоод байна? гэв. - Хэн та нарыг авчраа вэ? - Чамайг зугтдаг шөнө хүмүүс авчирсан. - Бид чамайг өөрийнхөө багтай байвал илүү тухтай байна гэж бодсон юм. Цинна үүнийг хүссэн гэж Плутарх хэлэв.

Page 29: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 29

- Цинна үүнийг хүссэн хэрэг үү? гэж би зандрав. Учир нь би Циннагийн тэдэнтэй эелдэг тэвчээртэй харилцан хэзээ ч хор учруулахгүйг мэдэх байлаа. - Тэд нар яагаад эдэнтэй гэмт хэрэгтэн шиг харьцаж байгаа юм? - Сайн мэдэхгүй байна. Түүний дууны өнгөнд итгэл төрүүлэх зүйл байсаны зэрэгцээ Фалвиягийн цонхийсон царай үүний баталгаа болов. Плутарх үүдэн дээр Гейлийн хамт байсан хамгаалагч руу эргэв. - Би тэднийг зөвхөн тусад нь саатуулаарай гэсэн. Тэднийг яагаад шийтгээ вэ? - Хоол хүнс хулгайлсных нь төлөө. Талх хулгайлсан учир номхруулах гэсэн юм гэж хамгаалагч хэлэв. Вениагийн хөмсөг үл ойлгосон байртай өргөгдөв. - Хэн ч бидэнд юу ч хэлээгүй. Бид их өлсөж байсан. Тэр ердөө ганцхан зүсэм авсан шүү дээ. Октавиа уранхай хувцсан дороо мэгших чимээ гаргалаа. Би түүний анх удаа тоглоомд оролцох үед өлсгөлөнг тэвчихгүйг минь мэдээд ширээн доогуур нууцаар хоол сунган өгч байсныг санав. Би түүн рүү мөлхөөд, - Октавиа? гээд биед нь хүрэхэд хирдхийн атийлаа. - Октавиа? Бүх зүйл сайхан болно. Би чамайг эндээс гаргана ойлгомжтой юу? - Энэ арай дэндэнэ гэж Плутарх хэлэхэд, - Тэднийг ердөө зүсэм талх авсаны төлөө биз дээ? гэж Гейл дуу алдав. - Тэд хууль давтан зөрчсөн үйлдэл гаргасан. Тэдэнд анхааруулсан байсан. Гэсэн ч талх авсан байна гээд хамгаалагч биднийг тэнэг байдлыг гайхширсан байртай, - Чи талх авч болохгүй гэв. Би Октавиагын нүүрийг харж чадаагүй ч ялимгүй өндийхөд нь бугуйны дөнгөн дор цусан толботой шарх улайрахыг хараад, - Би тэднийг ээж рүүгээ аваачина. Гинжийг нь тайл гэж хамгаалагчид хэлэв. Хамгаалагч толгой сэгсэрлээ. - Үүнийг зөвшөөрөхгүй. - Тэднийг сулла! Одоохон! гэж би хашгирлаа.

Page 30: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 30

Энэ нь түүний тайван байдлыг эвдлээ. Ердийн иргэд түүнтэй ийм янзаар харьцдаггүй юм. - Би ийм тушаал аваагүй. Тэгээд ч таньд ингэх мэдэл... - Миний мэдлээр хий. Бид энэ гурвыг авах гэж ирсэн. Тэд тусгай даалгавар биелүүлэхэд хэрэгтэй. Хариуцлагыг нь би өөрийн биеэр хүлээх болно гэж Плутарх хэлэв. Хамгаалагч утасдахаар холдоод хэлхээ түлхүүртэй эргэн ирлээ. Хоригдлууд давчуу зайдуу удаан хоригдсон болохоор гавнаас нь чөлөөлөхөд арай ядан хөлөө зөөхөд Гейл, Плутарх, бид гурав туслав. Флавиусын хөлөнд шалан дээрх дугуй төмөр тор шигдсэн байсанд өрөөнд хоолой ямар хэрэгтэйг бодохоос дотор зарсхийлээ. Энэ торыг өрөөнд хүн тамлахын тулд хийсэн байж таарна. Би тэднийг эмнэлэгт цорын ганц санаа тавьж чадах хүн болох ээж рүүгээ аваачлаа. Вениа, Флавиус, Октавиа нарыг хармагц ээжийн царайд айдас тодорлоо. Тэгэхэд би түүний шархны аймшигтайд биш арван хоѐрдугаар бүсэд өдөр бүр харж дассан зүйл арван гуравдугаар бүсэд үргэлжилсэнд эмээснийг ойлгов. Ээж хүмүүсийг бүхий л амьдралын турш эмчилж байсныг үл харгалзан эмнэлэгт эмч биш сувилагч хийж байсан юм. Гэсэн хэдий ч үзлэгийн өрөөнд тэдний шархыг үзэхэд хэн ч дургүйцсэнгүй. Би эмнэлгийн гадаах хонгилын сандал дээр суун ээжийн оношилгооны дүнг хүлээлээ. Гейл дэргэд суугаад гараа мөрөн дээр тавингаа, - Тэр тэднийг эмчлэх болно гэв. Би толгой дохиод арван хоѐрдугаар бүсэд гардаг байсан хэрцгий шийтгэлийн тухай санасан болов уу гэж бодлоо. Плутарх, Фалвия хоѐр эсрэг талд суугаад бэлтгэл багийнханд тохиолдсон зүйлийн тухай ямар нэг тайлбар хийсэнгүй. Хэрвээ тэд тамлалын тухай мэдээгүй бол ерөнхийлөгч Коины цаашдын үйл хөдлөлийн талаар мэднэ гэж үү? Би тэдэнд туслахаар шийдэв. - Бид бүгд нэг зүйлийг ажигласан байх. - Юу? Үгүй дээ. Чи юуны тухай яриад байна? гэж Фалвия хэллээ. - Миний бэлтгэл багийнхнийг анхааруулга өгөхөөр шийтгэсэн байна. Зөвхөн надад төдийгүй та хоѐрт ч гэсэн. Энд хэн эрх мэдэл барьж байгаа болон үгийн дагахгүй бол юу болохыг сануулж байгаа юм. Хэрвээ та хоѐрт эрх мэдэл бий гэж төрөөлдөж байвал түүнийгээ мартсан чинь дээр. Капитолоос гаралтай хүмүүсийг энд хамгаалахгүй. Магадгүй тээг ч болж байж мэднэ. - Бослогын гарамгай зохион байгуулагч Плутархыг эдгээр гурван будмал амьтантай харьцуулах хэрэггүй шүү гэж Фалвия хүйтнээр хэлэв.

Page 31: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 31

Би мөрөө хавчив. - Хэрвээ чи ингэж ярьж байгаа бол Фалвия. Ерөнхийлөгч Коины хатуу сэтгэл юунд хүргэнэ гэж бодож байна? Миний бэлтгэл багийнхан барьцаалагдсан байна. Тэдэнд хэзээ нэг өдөр Капитолд очино гэх найдлага байхгүй. Гейл бид хоѐр ойд амьдарч чадна. Харин чи? Та хоѐр хаашаа зугтах юм? гэхэд, - Магадгүй бид итгэл үнэмшил олохын тулд багахан чармайлт гаргаж болох юм гэж Плутарх хайхрамжгүй хэлэв. - Мэдээж та чухал байлгүй яахав. Үхлийн тоглоомын оролцогчид ч гэсэн үхээгүй байхдаа чухал. Бидний байдал ижилхэн биз дээ, Плутарх? Энэ нь маргааныг дуусгав. Бид ээжийг ирэх хүртэл нам гүм суулаа. - Тэдний бие хэвийн. Ноцтой гэмтэл шарх алга гэж ээж мэдэгдэхэд, - Сайн байна. Гайхалтай гэж Плутарх дуу алдаад, - Тэд ажилдаа хэр түргэн орж чадах бол? гэлээ. - Маргаашнаас байх. Саяхан үзэж туулсан зүйлийн улмаас сэтгэлийн хөдөлгөөн нь тогтворгүй байгаа шүү. Ялангуяа тэдэн шиг Капитолын дараах амьдралд муухан бэлтгэгдсэн хүмүүст. - Тэгвэл бид бэлтгэгдсэн болж байна уу? гэж Плутарх хэлэв. Миний бэлтгэл багийнханы чадваргүйгээс тэр үү эсвэл уцаарласанд минь тэр үү Плутарх намайг ятга шаазгай болох өдрийг хойшлуулав. Гейл бид хоѐр хоолонд орохоор явж буурцаг сонгинотой жигнэсэн мах, зузаан зүсэм талх, аяга ус авлаа. Вениагийн түүхийн дараа талх миний хоолойд тороход Гейлд өглөө. Бид тавгаа цэвэрлэж дуусах хүртэл ярилцсангүй бөгөөд Гейл гар дээрх хуваариа шалгав. - Өнөөдөр надад бэлтгэл төлөвлөгдсөн байна гэхэд би ханцуйгаа шуун гараа хараад, - Надад ч гэсэн гэв. Бидний өнөөдрийн бэлтгэл ан байсан тул би модон дунд явж сэтгэл зовсон асуудлаасаа ангижирахыг тэсгэлгүй хүслээ. Ногоон ой, нарны гэрэл надад бодлоо цэгцлэхэд туслах нь гарцаагүй. Төв хонгилд гараад бид сургуулийн хүүхдүүд шиг гүйлдэхэд амьсгал давчдан толгой эргэсэнд бүрэн эдгэрээгүйгээ санав. Хамгаалагч бидэнд хуучин зэвсэг болон хутга, ангийн олзод зориулан хүүдий олгов. Би шагайнд илрүүлэгч бэхлэхийг тэвчингээ зөөврийн холбоог ашиглах зааврыг хайнгадуухан сонсов. Үүнээс цорын ганц тогтоож авсан зүйл гэвэл тогтоосон цагт арван гуравдугаар бүсэд ирэхгүй бол ан цуцлагдах явдал байлаа. Энэ нь миний биелүүлэх ѐстой цорын ганц дүрэм байв.

Page 32: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 32

Биднийг модны ойролцоох хашаагаар хүрээлэгдсэн том бэлтгэлийн талбайд гарахад хамгаалагч сайтар тосолсон хаалгыг чимээгүйхэн нээв. Бид модон дунд ороод хашаа үзэгдэхгүй болох агшинд жижигхэн ойн цоорхойд нүүрээ наранд ээн зогсоход би гараа дэлгээд удаанаар эргэлдэв. Бороо ороогүй болохоор эндхийн өвс ургамал арван хоѐрдугаар бүсийнх шиг хатаж хорчийн хөлийн дор шажигнана. Бид гутлаа тайлав. Миний гутал угаас таардаггүйн дээр арван гуравдугаар бүсийн юу ч хоосон гарзаддаггүй хуулиар урьд хэн нэгэн өмсөж байсан юм. Бид хуучны үе шигээ ангуучилав. Чимээгүйхэн хоорондоо ярилцалгүй нэг биеийн хоѐр хэсэг мэт хөдлөн нэг нэгнийхээ хөдөлгөөнийг урьдчилан тааж арыг нь хамгаалж байв. Энэ бүхэн хичнээн удсан юм бол? Найман сар уу? Эсвэл ес юм уу? Тэгэхэд бид эрх чөлөөтэй байсан уу? Үнэндээ шагайнд илрүүлэгч зүүсэн учир бүх зүйл урьдынх шигээ биш байсан ч би жаргалтай байв. Эндхийн амьтад төдийлөн сэжигч бус ажээ. Тэд бидний үл таних үнэрийг шиншлэх зуураа амиа алдаж байв. Хагас цагийн дараа гэхэд бид арваад туулай, хэрэм, цацагт хяруул агнаад үлдсэн хугацаанд нь цөөрөм рүү очихоор шийдэхэд газар дороос гарч ирсэн болоод ч тэр үү ус нь хүйтэн амтлаг байв. Гейл олзоо өвчихийг санал болгосонд би эсэргүүцсэнгүй. Хэдэн гаатай навч зулгаан зажлаад нүдээ анин хад налж хүрээлэн буй ертөнцийн чимээг чагнах зуураа үд дундын наранд арьсаа ээж байтал Гейлийн хоолой тайван байдлыг эвдэж, - Китнисс чи яагаад бэлтгэл багийнхандаа ийм их халамж тавьж байгаа юм бэ? гэв. Би түүний тоглосон эсэхийг мэдэхийн тулд нүдээ нээхэд хөмсөг зангидан өвчиж буй туулай руугаа харж байв. - Яагаад тэдэнд санаа тавих ѐсгүй гэж? - Хм. Ийм л дээ. Тэд өнгөрсөн жил чамайг алан хядлагад бэлтгэж байсан биз дээ? - Энэ санаснаас төвөгтэй. Би тэднийг мэднэ. Тэд ууртай хэрцгий биш. Ухаантай ч биш. Тэднийг гэмтээх нь хүүхдийг гэмтээхтэй адил. Тэд хараагүй... би тэднийг мэдэхгүй гэх гэсэн юм л даа хэмээн ээрэн хэрэгтэй үг эрэв. - Китнисс тэд юу мэдэхгүй гэж? Оролцогчид... үнэндээ чиний гурван этгээд амьтан шиг биш хүүхдүүдүүдийг хүчээр үхтэл нь тэмцэлдүүлдэг тухай юу? Чи бүсэд хүмүүсийг хөгжөөхийн тулд явсан биз дээ? Эсвэл Капитолын том нууц юмуу? - Үгүй. Тэд бидний яаж амьдардагыг мэдэхгүй. Тэднийг хүүхэд байхаас нь ингэж хүмүүж...

Page 33: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 33

- Чи тэднийг хамгаалж байгаа юм уу? гээд Гейл туулайн арьсыг ганц хөдөлгөөнөөр мулт татав. Энэ нь гомдолтой хэдий ч үнэндээ би тэднийг хамгаалж байгаа нь инээдтэй хэрэг байлаа. Би логик хариулт эрж эхлэв. - Би зүсэм талх авсны төлөө шийтгэгддэг хэн бүхнийг хамгаалах болно. Магадгүй энэ чиний цацагт хяруулд тохиолдсон явдлыг сануулсан байж болно шүү дээ! Гэсэн ч түүний зөв. Миний түвшний хүн бэлтгэл багийнхандаа санаа тавих нь хачирхалтай хэрэг байлаа. Би тэдний үзэн ядаж дүүжлэн алахыг нь харахыг хүсэх ѐстой. Гэвч тэд ухаангүй тэнэгийн дээр Циннад хамаатай. Харин тэр манай талынх. - Би маргах гээгүй байна. Гэхдээ Коин чамд анхааруулахын тулд бэлтгэл багийнхнийг эндхийн дүрэм зөрчсөний төлөө шийтгэсэн гэж бодохгүй байна гээд Гейл туулайгаа хүүдийд хийгээд босов. - Хэрвээ буцаж ирэхийг хүсч байвал явах цаг боллоо. Би түүний сунгасан гарыг тоолгүй хөл дээрээ гуйвлан босов. - Сайн байна. Бидний хэн ч буцах замдаа ярилцсангүй бөгөөд хаалгаар орохдоо би өөр зүйлийн тухай бодож байлаа. Дөрөв дэх номхотголын үеэр Октавиа, Флавиус нар намайг буцаж ирэхгүй гэхээс нулимсаа тэвчиж чадахгүй байсан учир гадагшаа гарсан. Харин Вениа биеэ барьж салах ѐс гүйцэтгэсэн билээ. - Би тэдний чамайг өөрчилсөн дурсамжыг санахыг хичээж байна. - Хичээ л дээ. Бид гал зууханд ороод Тослог Сэйд махаа өгөв. Түүнд арван гуравдугаар бүс таалагдаж байгаа бөгөөд тогооч болоход уран сэтгэмж нь хүрэлцэхгүй гэж бодож байв. Гэвч эмэгтэй зэрлэг нохойн махыг амтлан гишүүнтэй жигнэсэн мах хийх чадвартай учир эндээс уяатай мэт салахгүй ажээ. Анд эцэж ядарсан би унтахаар өрөө лүүгээ очоод хоосон байхыг нь харснаа муурнаас болж дээшээ нүүснээ санав. Намайг <<Е>> хэсгийн дээд талын давхарт очиход хоѐр фут өргөн, найман инч урт хана голлуулсан цонхыг нь эс тооцвол 307 дугаар өрөөтэй адилхан байлаа. Цонхны гадуур хүнд хар төмөр таваг бэхэлсэн нь онгорхой байсан бөгөөд муур харагдсангүй. Би орондоо орж хэвтэхэд үд дундын нарны туяа нүүрэн дээр тоглов. Дараагийн агшинд мэдэрсэн зүйл гэвэл дүү минь намайг 18.00-Эргэцүүлэлээр сэрээлээ. Прим тэднийг оройн хоолон дээр цугларалт зарласан бөгөөд чухал ажилтайгаас бусад хүн оролцох ѐстой болсныг хэлэв.

Page 34: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 34

Бид хүмүүсийг даган мянган хүн өлхөн багтах том өрөөнд орлоо. Энд гоц халдварт өвчин дэгдэхээс өмнө цугладаг байсан аж. Прим чимээгүйхэн хаа сайгүй байсан хүмүүсийн бие болон хүүхдийн бие дээрх эрэмдэглэсэн сорвийг заагаад, - Тэд их зовжээ гэв. Гэвч өнөө өглөөнөөс эхлэн би арван гуравдугаар бүсийнхнийг өрөвдөх сэтгэлээ гээсэн учир, - Арван хоѐрдугаар бүсийнхээс илүү биш гэв. Ээж эмнэлгийн хувцас өмссөн явах чадвартай өвчтөнгүүдийг тэргүүлэн ирэв. Финник тэдний дунд мэлэрсэн байртай зогсож байсан ч сүр жавхлантай харагдаж байлаа. Гартаа нарийхан олсны тасархай бариад дүүжлүүрийн гогцоо зангидаж буй бололтой. Хуруунууд нь түргэн хөдлөн олсны ээдрээг гаргаснаа эргэн тойрноо харлаа. Би түүн рүү гүйж хүрээд, - Сайн уу, Финник гэв. Тэр намайг нудрахаас нааш ажигласангүй. - Финник! Юу байна даа? - Китнисс гээд тэр миний гарыг атгаад танил царайгаа харж тайвширсан янзтай болов. - Бид яагаад энд уулздаг билээ? - Би Коинд ятга шаазгай болно гэж хэлсэн юм. Гэхдээ түүнээс босогчид ялсан тохиолдолд Капитолийнхонд баригдсан оролцогчдод гар хүрэхгүй амлалт авах болно. Олон нийтийн өмнө зарлавал хамаагүй олон гэрчтэй. - Өө, сайн байна. Би Эннид санаа зовж байлаа. Тэр урвагч болсноо мэдэхгүй юу ч хэлж магадгүй. Энни гэнээ. Хөөх би түүнийг бараг мартчихаж. - Санаа зовох хэрэггүй дээ би үүнд санаа тавина. Би Финникийн гараас хөтлөөд толгойгоо дээш өргөж өрөөний нүүрэн талын тавцан руу явлаа. Коин намайг хармагц тунхаглал дээгүүрээ гайхан хөмсгөө өргөв. - Би Энни Крестаг гар хүрэхгүй жагсаалтандаа нэммээр байна гэхэд ерөнхийлөгч хөмсгөө зангидав. - Энэ чинь хэн билээ?

Page 35: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 35

- Тэр... Финник Одэйрийн... гээд би юу гэж хэлэхээ мэдсэнгүй. - Тэр Финникийн найз охин. Дөрөвдүгээр бүсийн өөр нэг ялагч. Бүсийг дэлбэлсний дараа Капитолд баривчлагдсан. - Аан ухаан солиотой охин уу. Тэгвэл заавал тэгэх шаардлагагүй. Бид бие султай хүмүүсийг шийтгэдэггүй. Би өглөө харсан зүйлийнхээ талаар бодлоо. Октавиаг хананд дөнгөлсөн байсан. Коины бие султай хүмүүсийн талаарх бодол минийхээс ондоо бололтой. Гэсэн ч би зөвхөн, - Үгүй гэнээ? Тэгвэл Энниг нэмэх асуудалгүй биш үү гэв. - За яахав гээд ерөнхийлөгч Эннигийн нэрийг нэмж бичлээ. - Чи намайг мэдэгдэл хийж байх үед энд зогсож байхыг хүсч байна уу? Би толгойгоо сэгсэрлээ. - Би ч гэсэн тэгж бодсон юмаа. Хүмүүсийн дунд түргэн орсон чинь дээр байх. Би мэдэгдлээ эхэллээ гэхэд би Финник рүү эргэв. Арван гуравдугаар бүсэд гарзаддаггүй зүйлсийн нэг нь үг юм. Коин хүмүүсийн анхаарлыг татах үг хэлээд намайг бусад ялагчид болох Пит, Жонна, Энобариа, Энни нарт босогчид гэм хор учруулахгүйн үндсэн дээр ятга шаазгай болохоор зөвшөөрснийг мэдэгдэв. Хүмүүсийн дунд шуугиан дэгдэхэд би үзэл бодлын зөрчилдөөн сонслоо. Хэн ч миний ятга шаазгай болоход эргэлзээгүй ч дайснаа өршөөн хэлтрүүлэх нь тэднийг уурлуулж байв. Би тэдний дайсагнасан харцан дор хайхрамжгүй зогслоо. Ерөнхийлөгч хэдэн хором шуугих боломж өгөөд яриагаа үргэлжлүүлэв. Түүний үг надад шинэ мэдээ боллоо. - Гэвч цэрэг Эвердин ийнхүү урьд өмнө байгаагүй хүсэлтийнхээ хариуд бидний үйл хэрэгт өөрийгөө зориулахаа амлах ѐстой. Даалгавараас зайлсхийх ямар нэг үйл хөдлөл хийвэл гэрээ цуцлагдан эдгээр дөрвөн ялагчын хувь заяа яг л түүний өөрийнх шиг арван гуравдугаар бүсийн хуульд захирагдана. Өөрөөр хэлбэл намайг хязгаарыг давсан тохиолдолд бид бүгд үхэх болжээ. 5 Тэмцэлдэх ѐстой ахин нэг хүч. Ахин нэг хүчирхэг тоглогч намайг тоглоомын нэг хэсэг болгохоор шийдсэн ч төлөвлөгөө ѐсоор нь явсангүй. Эхлээд тоглоомын зохион байгуулагчид намайг жимс гаргасан үр дагаврын улмаас тоглоомын од болгосон. Тэгтэл ерөнхийлөгч Сноу алхам бүрд минь дүрэлзэн ассан бослогын дөлийг дарахад ашиглах гэсэн. Дараа нь босогчид бүсээс мэхлэн төмөр сарвууны тусламжтай гаргаад ятга шаазгай болгох гэсэн ч би тэдний ятга шаазгай болохыг хүсээгүй. Одоо үнэт цөмийн зэвсэг болон сайтар хөгжсөн машинуудынхаа тусламжтай бүсээ жолооддог Коин ятга шаазгай барихаас илүү хүндхэн бөөцийлөх гэж хичээж байна. Тэрбээр намайг итгэл олохын төлөө тэмцэхгүйг түргэхэн ойлгожээ. Тэр л ганцаараа намайг аюул занал гэдгийг

Page 36: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 36

мэдсэн байна. Би хуруугаараа угаалгын онгоцны зузаан хөөсийг ярлаа. Намайг шинэ төрхтэй болгох бэлтгэл ажлын эхний шат явагдаж байв. Бэлтгэл багийнхан эхлээд миний хүчилд гэмтсэн үс, наранд борлосон арьс, аймшигтай сорвийг засч янзлах шаардлага гарав. - Түүний үндсэн гоо үзэсгэлэнг нь босго. Бид тийшээ чиглэн ажиллах болно гэж Фальвия өнөө өглөө тушаажээ. Үндсэн гоо үзэсгэлэнг босгох гэдэг нь хүнийг өө сэвгүй унаган төрхөнд нь оруулах явдал байлаа. Энэ нь миний хумсыг зүлгэхийн оронд сайхан хэвд оруулан засч янзлан, үсийг минь хэлбэр маягт оруулалгүй гялалзсан зөөлөн болгож, арьсыг будалгүй толигор цэвэрхэн болгож, бүх биеийн үсийг зулгаан арилгав. Би Капитолд оролцогч болон ирсэн анхны өдөр Цинна бас ийм тушаал өгснийг санав. Гэвч одооныхоос ялгаатай нь оролцогч байсан билээ. Босогчид намайг унаган төрхөөр харагдуулахыг эрхэмлэж буй бололтой. Би биеийн хөөсөө цэвэр усаар булхаад алчуур барин зогсож буй Октавиа руу эргэв. Тэр миний Капитолд харсан гял цал хувцас, хүнд нүүр будалт, үнэт эдлэл, чамин чимэглэл бүхий эмэгтэй биш болжээ. Би түүнийг нэг удаа тод ягаан өнгийн товч, анивчсан гал бүхий хулганы хувцастай ирснийг санав. Тэр надад хэлэхдээ гэртээ хэдэн хулгана тэжээхээр авсан гэсэн юм. Энэ нь бид хулганыг хоол хүнсэнд хэрэглэж болохгүй хортон гэж үздэг болохоор таалагдаагүй ч түүнд жижигхэн зөөлөн үс час хийсэн дуутай болохоор таалагдсан байж болох. Намайг арван гуравдугаар бүсийн Октавиатай танилцахыг хичээж байх зуур тэрбээр биеийг минь хаттал арчив. Түүний үсний жинхэнэ өнгө бараан шаргал агаад нүүр царай нь энгийн сэтгэл татам үзэгдэнэ. Миний бодсоноос ч залуу хорьтой гэмээр ажээ. Гурван дюймийн урттай хумснаасаа болиод хэт богино санагдах хуруу нь тасралтгүй чичирч байв Би түүнд бүх зүйл хэвийн намайг харж байхад Коин хор учруулахгүй гэж хэлэхийг хүссэн ч ногоон арьсан дээрх янз бүрийн өнгийн хөхөрсөн толбууд хичнээн хүчгүй болохыг минь хэлж өгч байв. Флавиус бас хөх ягаан уруулын будаг, тод өнгийн хувцаснаасаа салжээ. Энэ дундаас Вениа хамгийн бага өөрчлөгдсөн нь байв. Тэр тэнгисийн өнгөт цэнхэр үсээ толийтол самнасан дундаас нь буурал үс өрвийнө. Түүнчлэн хурц тод зан араншингийнх нь илэрхийлэл болсон алтан шивээс үргэлжид байдаг шигээ сэтгэгдэл төрүүлэм харагдаж байлаа. Тэр Октавиагын гарт байсан алчуурыг аваад, - Китнисс биднийг гомдоохгүй. Тэр биднийг тэнд байна гэдгийг мэдээгүй. Одоо бүх зүйл дээрдэнэ гэж аяархан бөгөөд хатуу хэлэхэд Октавиа толгой дохьсон ч миний нүд рүү харж зүрхэлсэнгүй. Миний үндсэн гоо үзэсгэлэнг сэргээх нь жирийн бус ажил учир төрөл бүрийн багаж хэрэгслийн зэрэгцээ Плутархын Капитолоос авчирсан зүйлс шаардагдав. Миний бэлтгэл багийнхан сайн хэдий ч гаран дээрх Жоннагын илрүүлэгч авахаар төнхсөн сорвины толбыг далдалж дөнгөсөнгүй. Нэг ч эмнэлгийн багийнхан үүнийг арилгаж чадахгүй байх. Одоо надад алимны хэмжээтэй сорви

Page 37: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 37

үлдэв. Ердийнхөөрөө сорви ханцуйнд далдлагдах хэдий ч Циннагийн хийсэн ятга шаазгайтай хүрэмний ханцуй тохойн үений дээгүүр байлаа. Энэ нь Фалвия, Плутарх хоѐрын сэтгэл зовсон асуудал болоход Фалвия сорвийг харах болгондоо дотор нь эвгүйрхэж байв. Тэрбээр тоглоомын зохион байгуулагчаар ажиллаж байсан хүн гэхэд дэндүү мэдрэмтгий бөгөөд таагүй зүйлийг зөвхөн дэлгэцээр үзэж сурсан ажээ. - Бүгд миний энд сорви байдгийг мэднэ гэж би дүнсийн хэллээ. - Би хоѐр янзын зүйл харж байгаагаа л мэдэж байна. Плутарх бид хоѐр өдрийн хоолны үеэр нэг юм бодож олохоос гэж Фалвия хэлэв. - Тэгвэл сайн байна гээд Плутарх гараа савчаад, - Магадгүй гаран дээрх боолт ч юмуу гэв. Би хоолны танхим руу явахаар уурсан хувцаслав. Бэлтгэл багийнхан хаалган дээр бөөгнөрөн зогсож байв. - Тэд та нарын хоолыг энд авчирч өгдөг юмуу? - Үгүй. Бид хоолны танхим руу явах гэж байна хэмээн Вениа хэлэв. Би санаа алдаад тэднийг хоолны өрөөнд хэрхэн орж байгааг төсөөлөв. - Явцгаая би та нарт хаана очихыг чинь үзүүлье. Нууцхан харц аяархан шивнэлтийг би ердийнхөөрөө тоодоггүй байсан ч этгээд төрхтэй бэлтгэл багийнханыг хараад үймсэнтэй харьцуулахын адилгүй байлаа. Хүмүүс амаа ангайж, хуруугаараа заан дуу алдана. - Тэднийг битгий тоо гэж би багийнхандаа хэллээ. Тэд газар ширтэн хөлөө зөөсөөр араас дагаж тавагтай саарал загас, жигнэсэн ногоотой мах аягатай ус авлаа. Бид манай ширээнд Атирааны хүмүүстэй хамт суув. Тэд ичсэндээ болоод ч тэрүү арван гуравдугаар бүсийн хүмүүсээс илүү бага үйлдэл үзүүллээ. Арван хоѐрдугаар бүсэд манай хөрш байсан Ливи бэлтгэл багийнхантай болгоомжтой мэндлэхэд, тэдний хоригдож байсныг мэдэх Гейлийн ээж Хейзел хоол халбагадан нэмээд, - Санаа зовох хэрэггүй дээ. Харагдаж байгаагаасаа илүү амттай гэж хэлэв. Гэвч Гейлийн таван настай дүү бага Посси бүгдээс илүү туслав. Тэр Октавиагын сандлын дэргэдүүр өнгөрөх зуураа арьсанд нь хүрч үзэв. - Чи ногоон юм байна. Өвдөө юу? - Энэ бол сүүлийн үеийн загвар, Посси. Уруулын будаг шиг гэж би хэлэв.

Page 38: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 38

- Үүнийг сайхан гэж тооцдог юм гэж Октавиа хашгирахад нүдэнд нь нулимс мэлтэрлээ. Посси энэ тухай бодож үзсэнээ, - Би чамайг ямар ч өнгийн арьстай байсан сайхан харагдана гэж бодож байна гэхэд Октавиа үл мэдэг инээмсэглээд, - Баярлалаа гэв. - Хэрвээ чи Поссид сэтгэгдэл төрүүлэхийг хүсч байвал хурц ягаан өнгөөр будаарай. Энэ түүний дуртай өнгө нь байгаа юм гээд Гейл тавиураа дэргэд тавин суулаа. Посси инээд алдаад ээж рүүгээ буцан эргэхэд Гейл Флавиусын таваг руу толгой дохиод, - Би чиний оронд байсан бол хөрөхийг нь хүлээхгүйсэн. Өтгөрөхөөрөө амтгүй болчихдог юм гэв. Бүгд хоолондоо орлоо. Жигнэсэн мах муугүй байсан ч хоолойгоор давуулахын тулд гурвантаа залгих хэрэг гарав. Гейл хоолны үед ердийнхөөрөө ярих дургүй ч шинэ төрхийн тухай яриа дэлгэхийг чармайж байгаагаас үзэхэд өнгөрсөн шөнийн маргаанаас болсон бололтой. Тэр бидний маргааны үеэр намайг Коинд ялагчдын аюулгүй байдлыг өөрийнхтэйгээ холбохоос өөр сонголт үлдээгээгүй гэсэн юм. - Китнисс тэр энэ бүсийг жолооддог. Тэр чиний хүсэлтийг биелүүлж байгаа юм шиг хийж чадахгүй. - Чи түүнийг ийм зүйлийг тэвчихгүй тул шударга байсан гэх гээ юу. - Би түүнийг таагүй байдалд оруулсан гэж бодож байна. Түүгээр Пит болон бусад оролцогчдод халдахгүй баталгаа гаргуулах нь ямар хор хохирол учруулахыг бид мэдэхгүй шүү дээ. - Чинийхээр бол би бусад оролцогчдыг хувь заяанд нь даатгаад орхих болж байна уу? Гэхдээ энэ чухал биш л дээ. Ямар ч байсан үүнийг хийх л болно! гээд би өрөөний хаалгаа Гейлийн нүүрний өмнө саван гарсан билээ. Би түүнтэй өглөөний цайнд хамт суугаагүй бөгөөд Плутарх бэлтгэл рүү явуулахад нь нэг ч үг хэлээгүй юм. Би түүнийг санаа зовсондоо хэлснийг мэдэж байсан ч Коины биш миний талд байх нь хэрэгтэй байлаа. Тэр үнэхээр үүнийг ойлгохгүй байна гэж үү? Хоолны дараа Гейл бид хоѐр хуваарийн дагуу Тусгай хамгаалалтын танхим руу Бититэй уулзахаар уруудав. Биднийг цахилгаан шатанд орох үеэр Гейл, - Чи надад уурласан хэвээр байна уу? гэв.

Page 39: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 39

- Чамд харамсах зүйл байхгүй биз дээ. - Би хэлсэн үгийнхээ талд зогсоно. Чи надаар худал хэлүүлэхийг хүсээд байгаа юм уу? - Үгүй би чамаар зөв шийдвэр гаргасан гэж бодуулахыг хүсч байна гэхэд тэр инээд алдсанд би тоосонгүй. Тусгай хамгаалалтын давхар газрын гүнд байсан бөгөөд бид бэлтгэл багийнхантайгаа тааралдав. Энэ нь дүүрэн компьютер, судалгаа шинжилгээний төхөөрөмж бүхий өрөө байлаа. Бид Битиг сураглаад асар том тавган дугуй цонхтой танхим руу явлаа. Дотор нь миний арван гуравдугаар бүсэд харсан хамгийн сайхан зүйл болох амьд мод, ургамал цэцэг, бяцхан соно бялзуухай бүхий нугын хуулбар байлаа. Бити дугуйтай сандал дээр нугын голд хөдөлгөөнгүй суугаад цэцэглэсэн том зүржийн модны амтат балыг сорох цайвар ногоон өнгөтэй соно бялзуухайг харж байв. Тэр шувууг цааш нисэхийг дагуулан харснаа харц нь бидэн дээр тогтож нөхөрсгөөр даллан дотогш орохыг урив. Агаар нь сэрүү татсан агаад чийгтэй бүгчим биш ажээ. Эргэн тойронд бяцхан далавч дэвэх чимээ гарах нь ойд байдаг шавьжны дууг санагдуулна. Би ямар азтай тохиолдлоор ийм газар ирсэндээ гайхширлаа. Бити өвчиндөө шаазан шиг цонхийсон ч шилний цаадах нүд нь догдлон гялалзана. - Тэд гайхамшигтай байгаа биз? Арван гуравдугаар бүсийн босогчид тэдний аэродинамикийг олон жил судалж байгаа юм. Урагш хойш цагт жаран милийн хурдтай нисэх чадвартай. Китнисс би чамд үүн шиг далавч хийгээд өгөх үү! - Түүнийг чинь залж чадна гэдэгт эргэлзэж байна, Бити гэж би инээд алдав. - Нэг секунтэд энд байснаа дараагийн агшинд өөр газар. Чи урьд нь соно бялзуухайг сумаар агнаж байсан уу? - Хэзээ ч оролдож үзэж байсангүй. Тэднийг оноход бэрх гэхэд мөрийцсөн ч болох юм гэхэд, - Тэднийг зангаар барьж болно байх гэж Гейл бодлогоширонгуй хэлэв. - Маш сайн сүлжээстэй тор хийгээд амыг нь хоосон орхиж дотор нь өгөөш болгож балтай цэцэг хийнэ. Тэднийг хооллож эхлэмэгц ам нь хаагдах бөгөөд гарсан чимээнд дэрвэн ийш тийш нисэх ч торноос гарч чадахгүй. - Энэ болж байсан уу? гэж Бити асуув. - Мэдэхгүй. Зүгээр л санаа байгаа юм. Тэд урхинд орохгүй ч байж болох юм гэж Гейл хэллээ. - Магадгүй л юм. Гэхдээ чи тэдний аюул ослоос зугтах төрөлхийн зөн совингоор

Page 40: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 40

тоглох хэрэгтэй. Золиос шигээ сэтгэвэл... сул талыг нь олж чадна. Миний санаанд нэг зүйл орж ирэхэд энэ тухай бодохыг ч хүссэнгүй. Би номхотголд бэлтгэж байхдаа Битгийн хүүхэд байхдаа хоѐр төмөр утсанд цахилгаан гүйлгэн араас нь агнаж байсан бүлэг хүүхдийг алахыг харсан билээ. Татвалзсан бие зовж шаналсан царай. Бити тэр үед агшин зуур үхлийн тоглоомд ялж бусдыгаа яаж үхэхийг харсан билээ. Энэ түүний буруу биш. Зөвхөн өөрийгөө хамгаалах гэсэн юм. Бид бүгд өөрийгөө хамгаалах гэсэн... Би гэнэтхэн хэн нэгэн занга тавьж эхлэхээс өмнө соно бялзуухайтай өрөөг орхихыг хүслээ. - Бити Плутарх чамд надад зориулсан зүйл байгаа гэж хэлсэн. - Зүйтэй байгаа. Чиний шинэ нум сум гээд сандлын түшлэгэн дээрх товчлуурыг дарж өрөөнөөс гарч явлаа. Бид араас нь тусгай хамгаалалтын танхим руу дагах зуур сандлынхаа тухай тайлбарлав. - Би ойр зуур явж чадах ч түргэн ядардаг юм. Дугуйн дээр явах нь хамаагүй хурдан амар. Ингэхэд Финник хэр байна даа? - Тэр.. Түүнд төвлөрөхөд хэцүү байгаа гээд би сэтгэл хямралд орсныг нь дурсахыг хүссэнгүй. - Төвлөрөхөд хэцүү гэнэ ээ? хэмээн Бити баргар инээмсэглэв. - Чи Финникийн сүүлийн хэдэн жил яаж гайхамшигтай амьдарч байсныг мэдэх үү. Намайг түүнд зориулсан шинэ сэрээн дээр ажиллаж байгаа гэж хэлээрэй. Жаахан сатааруулах хэрэгтэй байгаа юм гэхэд энэ л түүнд хэрэгтэй мэт санагдсан тул би дамжуулахаар амлав. Тусгай зэвсгийн танхимыг дөрвөн цэрэг харгалзаж байв. Бидний гар дээр бичигдсэн хуваарийг шалгасны дараа хурууны хээ, нүдний торлог бүрхэвч болон ДНК шалгах төмөр мэдрэгчдийн дундуур орлоо. Бити дугуйтай сандалтайгаа өөр шалгагчаар оров. Надад арван гуравдугаар бүсийн хэн нэгэн засгийн газрынхаа өөд тэрслэхгүй учир энэхүү хамгаалалт нь хачирхалтай санагдав. Сүүлийн үед бөөнөөр орж ирж байгаа цагаачдаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ биш биз дээ? Зэвсгийн агуулахын үүдэн дээр бид ДНК өөрчлөгдөхөөс сэргийлсэн хоѐр дахь шалгалттай тулгарч хорин ярд доошоо уруудаад зэвсгийн танхим руу орлоо. Би зэр зэвсгийг хармагц амьсгаа дээрдэв. Эгнээ эгнээгээр үргэлжлэх галт зэвсэг, гранат шидэгч, тэсрэх бодис, хуягт тээврийн хэрэгслийн цуглуулга байлаа. - Мэдээж агаарын дивизийн хэсэг тусдаа бий гэж Бити хэлэв. - Тэгэлгүй яахав гээд харваас ойлгомжтой санагдав.

Page 41: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 41

Би өндөр хөгжилтэй зэвсгийн дунд жирийн нум сум хаана хайхыг мэдээгүй ч хана дагуух үхлийн аюултай сумнууд руу очлоо. Урьд нь Капитолын зэвсгээр бэлтгэл хийж байсан ч нэг нь ч цэргийн зориулттай байгаагүй билээ. Миний анхаарал нэмэлт тоноглолтой нум дээр төвлөрөхөд түүгээр харвах нь байтугай өргөж даахын аргагүй мэт санагдав. - Гейл чи эндээс хэдийг туршиж үзмээр байна уу гэж Бити хэлэхэд, - Үнэхээр үү? гэж Гейл асуулаа. - Ямар ч тохиолдолд чи тэмцэлд зэвсэг хэрэглэнэ шүү дээ. Китнисс та хоѐр нэг баг болох хүсэлт тавьсан болохоор энэ нь маш үр дүнтэй. Чамайг тохирох зэвсгээ олно гэж бодож байна. - Тэгэлгүй яахав гээд Гейл хормын өмнө миний анхаарлыг татаж байсан нумыг авч жинлэснээ чиглүүлж үзэхэд, - Үүгээр буга харвавал шударга биш юм гэж би хэлэв. - Буганд зориулагдсан юм шиг санагдахгүй байна. Тийм биш гэж үү? - Би удахгүй ирнэ гээд Бити хананд нууц дугаар оруулаад жижигхэн хаалгаар гарч алга болов. - Чамд хүмүүсийн эсрэг хэрэглэхэд хялбар байна гэж үү? - Би ингэж хэлээгүй гээд Гейл нумаа буулгаж, - Гэхдээ надад ийм зэвсэг байсан бол арван хоѐрдугаар бүсэд болсон явдлыг зогсоож... чамайг бүсээс хол байлгахын тулд ашиглах байсан юм гэв. - Би ч гэсэн гээд би түүнд хүнийг алсаны дараа ямар мэдрэмж төрдөг талаар юу хэлэхээ мэдсэнгүй. Энэ нь хэзээ ч санаанаас гардаггүй зүйл билээ. Бити эв хавгүйхэн хөл мөрөө дамналдуулан тавьсан урт дөрвөлжин хар чемодантай орж ирээд миний зүг чиглэв. - Үүнийг чамд. Би чемоданыг шалан дээр тавиад нэг талын түгжээг нь нээв. Таг нь торхийн онгойход дотор нь бараан хүрэн өнгийн хилэн дээр гайхамшигтай сайхан хар нум байлаа. - Хөөх гэж би бахдан шивнэв. Би түүнийг болгоомжтойгоор агаарт өргөж үзэхэд гоѐмсог нарийн хийц тэнцвэр сайтай бөгөөд их бие нь нисэх гэж буй шувууны далавч шиг нумарсан ажээ. Үүнд нэг л өөр зүйл байлаа. Би хий юм төсөөлөөгүй гэдэгт итгэхийн тулд

Page 42: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 42

шалгаж үзэв. Үгүй миний гар дахь нум байсан бөгөөд хацартаа наахад аяархан хүржигнэв. - Үүгээр юу хийж болох вэ? - Сайн уу гэж хэл. Тэр чиний хоолойг сонсоно гээд Бити инээмсэглэв. - Тэр миний хоолойг танина гэнээ? - Зөвхөн чиний хоолойг. Тэдний хүсэлтийн дагуу би хувцсанд чинь зохицуулан өө сэвгүй энгийн нум хийсэн юм. Гэсэн ч хэрэг болох талаас нь болохоос биш загвар хөөх хэрэггүй гэж үзээд гадна өнгөндөө энгийн ч дотор талдаа миний төсөөллийг хадгалсан нум хийсэн. Гэвч тайлбараас дасгал нь илүү биз. Үүнийг туршиж үзмээр байна уу? Бид тэглээ. Эгнэсэн бай хэдийн бэлэн болов. Битигийн сум нумнаас дутуугүй гайхамшигтай ажээ. Ийм нум сумаар зуугаас илүү ярдын зайд ч алдалгүй онож болох. Тус бүрийнхээ бариул дээр өвөрмөц чамин хээтэй сахлын хутга шиг хурц, галт, дэлбэрдэг гээд төрөл бүрийн зэвсэг болон хувирч болохоор байв. Хоолой сонсох нь ямар хэрэг болох тухай өчүүхэн ч төсөөлөл байсангүй. Идэвхгүй болгохын тулд “Тавтай нойрсоорой” гэж хэлэхэд ахин дуугаар сэрээх хүртэл унтаа байдалд орлоо. Би Бити, Гейл хоѐрыг ардаа орхин сэтгэл өндөр бэлтгэл багийнхан руугаа буцаж ирэв. Тэгээд хувцас өмсгөж будан сүүлийн тулааны үеэр олсон гарын сорвин дээр цустай боолт зүүхийг хүртэл тэвчээртэй суув. Вениа зүрхэн тушаа ятга шаазгайтай зүүлт зүүж өглөө. Саадагтаа Битигийн сумыг агссангүй ердийн сумаар дүүргэлээ. Дараа нь бид зураг авалтын талбайд гарахад нүүр будалт хийн, гэрэл утаа тохируулж бүтэн цаг зогсох шиг санагдав. Эцэстээ бэлтгэл багийнхан үл үзэгдэх хүмүүс суусан нууцлаг шилний цаана ороод танихгүй хүмүүс улам цөөрсөөр Фалвия, Плутрх хоѐр ихэнхи цагаа миний төрх байдлыг элэгсэг харагдуулахад зарцуулав. Зураг авалтын талбай нам гүм болоход таван хором бодлогоширон зогсож буй зураг авахуулав. Тэгтэл Плутарх, - Хангалттай гэж бодож байна гэхэд толгой дохиод дэлгэц рүү очлоо. Тэд сүүлчийн таван хормыг гүйлгэн үзүүлэхэд дэлгэцэн дээр эмэгтэй гарч ирэх нь үзэгдэв. Тэр минийхээс нуруулаг өндөр сүрлэг ажээ. Нүүр царай нь толботсон ч сэтгэл булаам, хар хөмсөг нь өнцөг үүсгэн нумарчээ. Хувцаснаас нь саяхан дүрэлзэж байсан гал унтраасан адил утаа уугина. Би энэ эмэгтэйн хэн болохыг мэдэхгүй байв.

Page 43: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 43

Зураг авалтын талбайд хэдэн цагийн өмнө ирсэн Финник ард ирээд хэзээний тоглоом хийдэг зангаараа, - Тэд чамайг алж, үнсэж, чинийх болохыг хүсч байна гэв. Бүгд хийсэн ажилдаа ихэд догдолсон байлаа. Оройн хоолны цаг өнгөрсөн ч тэд үргэлжлүүлэхийг шаардав. Маргааш бид босогчдыг тэмцэлд уриалж буй ярилцлага өгөхөд бэлтгэх болно. Өнөөдөр тэд жишээ болгож Коины хэлсэн богино хэмжээний уриаг үзүүлэв. <<Панемийн хүмүүсээ бид өлсгөлөнг эцэс болгох шударга ѐсны нэрийн өмнөөс тэмцлийн дуудлага зарлаж байна>>. Энэ нь надад хөшүүн инээдтэй санагдлаа. Би үүнийг бодит амьдрал дээр Капитолын инээдтэй аялгагүй хэлж байна гэж төсөөлж чадсангүй. Гейл Эффи Тринкетийн хоолойг элэглэн <<Магадгүй та нарт ч боломж олдож болох юм гэж байсан>>. Гэвч Фалвиягийн зураглан хэлснээр саяхан тулаан дуусаж амь үрэгдсэн нөхдийнхөө цоцгос дунд зогсож байна гэж төсөөлөөд амьд үлдэгдсдийг цуглуулахын тулд дуран руу эргэн уриаг хашгирах хэрэгтэй ажээ! Намайг байраа эзэлмэгц машинаас утаа уугиж эхлэв. Хэн нэгэн чимээгүй байхыг анхааруулаад дуран эргэлдэн зураг авч эхлэхэд <<Анхаар! Мотор!>> гэх нь сонсогдов. Би нумаа толгой дээрээ өргөөд << Панемийн хүмүүсээ бид өлсгөлөнг эцэс болгох шударга ѐсны нэрийн өмнөөс тэмцлийн дуудлага зарлаж байна >> гэж хашгирав. Эргэн тойронд үхлийн нам гүм болов. Эцэст нь чагхийгээд Хеймитчийн зэвүүн инээд студи даяар хадав. Тэр инээдээ барьж ядан <<Үүний төлөө найз нөхөд минь хувьсгалд үрэгдсэн>> гэлээ. 6 Хеймитчийн хоолойг өчигдөр сонсоод цочирдсон нь албан бус байсан ч гэсэн миний амьдралыг ахин хянах оролдлого хийсэнд нь уур хүрэв. Би өнөөдөр түүнийг студийн бүхээгт байхыг харах юм бол дор нь студийг орхих болно. Гэвч үүнийг эс тооцвол түүний миний хийсэн ажлын талаарх үг зөв байлаа. Энэ нь өглөөний турш миний тухай хэлэлцэхэд хүргэсэн юм. Би үр дүнд хүрч чадсангүй. Би зурагтын студид сүржин хувцаслан нүүр будалттай зогсоод хуурамч утаан үүл дунд бүсүүдийг ялах талаар уриалж чадахгүй. Дурангын өмнө яаж тэсч үлдсэн минь гайхалтай. Мэдээж Питийг байхад тийм байсан л даа. Гэвч би ганцаараа ятга шаазгай болж чадахгүй. Бид удирдлагын өрөөний аварга том ширээ тойрон цугларлаа. Коин хүмүүстэйгээ болон Плутарх, Фалвия, миний бэлтгэл багийнхан, Хеймитч, Гейл тэргүүтэй арван хоѐрдугаар бүсийн хэсэг хүмүүс тэр дундаа Ливи, Тослог Сэй нар хүртэл байлаа. Сүүлчийн хоромд Финник Битиг түрсээр аравдугаар бүсийн үнээний фермийн мэргэжилтэн Далтоны хамт ирэв. Коин миний амжилтгүй явдлын гэрч болгон янз бүрийн хачирхалтай хүмүүс цуглуулжээ. Гэсэн хэдий ч Хеймитчийн тэднийг уриалгахан хүлээж авснаас үзэхэд түүний хувийн урилга байсан бололтой. Энэ нь би түүний нүүрийг маажсанаас хойш

Page 44: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 44

анх удаагаа нэг өрөөнд хамтдаа байсан хэрэг боллоо. Би түүн рүү эгц харахаас зайлсхийж ширээний гадаргууд тусах тусгалыг нь хяламхийх юмуу хананд бүрэлзэх дүрсийг нь харж байв. Тэр жингээ алдаж тураад арьс нь шаргалдуу өнгөтэй болжээ. Би түүнийг үхчих вий гэж санаа зовсон ч энэ нь надад хамаагүй гэдгийг өөртөө сануулав. Хеймитч эхлээд бидний саяхан авсан хальсыг үзүүлэхэд Плутарх, Фалвия хоѐр хоорондоо аяархан ярилцав. Миний хоолой бие хоорондоо авцалдаагүйн дээр үл үзэгдэх хүчээр удирдуулж буй утсан хүүхэлдэй адил санагдав. - Сайн байна гэж Хеймитч үзүүлбэр дуусахад хэлээд, - Хэн нэгэн үүнийг дайнд ялахад туслана гэж батлахыг хүсч байна уу? гэхэд хэн ч хариулсангүй. - Тэгэхээр цаг хэмнэе. Бүгд хормын турш чимээгүй байж Китнисс Эвердиний сэтгэл хөдөлгөсөн агшинг бодохыг хүсч байна. Түүний үс засалт, асан дүрэлзэж буй хувцас, гайхалтай харвалтын тухай биш шүү. Питийн түүнийг таалагдуулахаар хийж байсан зүйл биш. Би ганцхан агшин та нарыг жинхэнэ сэтгэгдэл төрүүлсэн зүйлийн тухай бодохыг хүсч байна. Удтал нам гүм болоход би хэзээ ч төгсөхгүй нь гэж бодсон ч эцэст нь Ливи, - Тэр ургац дээр Примйн төлөө сайн дураараа гарсан. Түүнийг үхэл рүүгээ явж байгаагаа мэдэж байсан гэдэгт итгэлтэй байна гэв. - Сайн байна. Сайхан жишээ гээд Хеймитч ягаан харандаа авч тэмдэглэлийн дэвтэр дээрээ <<Дүүгийнхээ төлөө сайн дураараа гарсан>> гэж бичсэнээ ширээг тойруулан харж, - Өөр нэмэх зүйл байна уу? гэлээ. Би дараагийн хүн нь Коины тушаалыг биелүүлдэг булчинлаг робот болох Богс байсанд өөрийн эрхгүй гайхширлаа. - Тэр жижигхэн охин үхэхэд дуу дуулсан гэхэд оройн хоолны үеэр Богс нийтийн ширээнд жижигхэн хүүгийн хамт байсан нь санаанд оров. Магадгүй тэр робот биш бололтой. - Яг үнэн. Хэн ийм зүйл хараад нулимс урсгахгүй байх билээ дээ? гээд Хеймитч тэмдэглэл хийв. - Би түүнийг Питэд эм авчирахаар явахын урд нойрсуулах ханд өгөөд салах ѐс хийн үнсэхэд уйлсан гэж Октавиа хэлснээ айсан байртай амаа дарав. Гэсэн ч Хеймитч урамшуулан толгой дохиод, - Өө, тийм л дээ. Питийн амийг аврахын тулд нойрсуулсан. Маш уярмаар юм гэв.

Page 45: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 45

Миний толгой дахь дурсамжууд жирэлзэн өөрчлөгдөж эхлэв. Рутыг холбоотноор авсан нь, ярилцлага өгдөг үдэш Чапын сунгасан гар, Мэгзийг аврах оролдого, Питийн хайр, Капитолын харгис хэрцгий явдлын эсэргүүцэл ингээд ахин дахин жимс гаргах тоолонд өөр өөр хүмүүст янз бүрийн зүйл болж байсан. Хеймитч тэмдэглэлийн дэвтрээ өргөөд, - Тэгэхээр энэ бүхэнд нийтлэг зүйл юу байна гэдэгт асуудал байна? гэхэд, - Энэ бол Китнисс. Хэн ч түүнд юу хийхийг нь зааж зөвлөөгүй гэж Гейл аяархан хэлэв. - Тэгэлгүй яахав гэж Бити дуу алдаад миний гарыг алгадаж, - Тэгэхээр бид чамайг тайван орхиѐ за юу? гэхэд хүмүүс нирхийн инээлдэж би үл мэдэг инээвхийллээ. - Энэ бүхэн маш сайн хэдий ч бидэнд юугаар ч туслахгүй гэж Фалвия уурсангүй хэлээд, - Харамсалтай нь түүний сайхан сэтгэлийн гайхамшигтай боломж арван гуравдугаар бүсэд хязгаарлагдмал. Хэрвээ та нар түүнийг тэмцлийн дунд орхихыг санал болгож байгаа бол... гэв. - Наадхыг чинь л би санал болгож байна. Тэмцлийн талбай дээр дурангын урд гэж Хеймитч хэлэхэд Гейл, - Гэхдээ хүмүүс түүнийг жирэмсэн гэж бодож байгаа шүү дээ! гэв. - Бид түүнийг бүсийн цахилгаан цэнэгт цохиулан хүүхдээ алдсан гэдэг цуу яриа тараана. Маш гунигтай золгүй явдал гэж Плутарх эсэргүүцэв. Санаа маргаан төрүүлсэн ч Хеймитч бодит амьдрал дээр намайг үүргээ сайн биелүүлнэ гэсэн зарчмаа хатуу баримтлав. - Бид түүнд явах замыг нь чиглүүлж өгөөд амжилттай болно гэж найдах үлдлээ. Бүх зүйл өөрөөс нь хамаарах болохоор хүмүүс ч хүлээж авах болно. - Бид түүний аюулгүй байдлыг нь сахиж чадахгүй болохоор болгоомжтой байхгүй бол бүгдийн бай болно гэж Богс хэлэхэд, - Би явахыг хүсч байна. Босогчдод эндээс тусалж чадахгүй гэж би эсэргүүцлээ. - Хэрвээ чамайг алвал яах вэ? гэж Коин асуув. - Та хальсанд үлдээх материалд итгэлтэй байж болно. Түүнийг ашиглаж болно шүү дээ. - Сайн байна. Тэгвэл эхний алхамаа төлөвлөцгөөе. Үйл явдалд зориулан аюул осол багатай газар сонгож авсан нь дээр гээд ширээ тойрон явж дайны байдлыг үзүүлсэн бүсүүдийн гэрэлтсэн газрын зураг руу очив.

Page 46: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 46

- Түүнийг үдээс хойш наймдугаар бүсэд аваачъя. Тэнд өнөө өглөө хүнд бөмбөгдөлт болсон. Бие хамгаалагчдын хамт явуулж газар дээр нь зураг авах болно. Хеймитч агаараас түүнийг хянана шүү. Бүтэх эсэхийг харцгаая л даа. Өөр хэн нэгэнд нэмэлт санаа байна уу? - Нүүрийг нь угаа гэж Далтон хэлэхэд бүгд түүн рүү эргэж харлаа. - Тэр охин хэвээр байхад та нар түүнийг гучин таван настай юм шиг болгосон байна. Капитолын гар оролцсон юм шиг сэтгэгдэл төрж байна. Коин яриагаа завсарлахад Хеймитч түүнээс надтай нүүр тулан ярилцах зөвшөөрөл асуулаа. Бусад хүмүүс гарч одоход Гейл дэргэд харзнан үлдсэн ч, - Чи юундаа санаа зовсон юм. Би түүний бие хамгаалагчын нэг шүү дээ гэхэд, - Сайн байна гээд гарч одлоо. Тэгтэл зөвхөн багаж хэрэгсэл хүнгэнэн агааржуулагч хүржигнэх чимээ үлдэв. Хеймитч эсрэг талд суугаад, - Бид ахин хамт ажиллах болсон. Чи явж болно. Зөвхөн үүнийг л хэлэх гэсэн юм гэв. Би онгоцонд байсан хэрцгий төрх өөрчлөгдсөнд гайхан мэлэрсэн ч гашуун бодол төрсөнд, - Питийг аварч чадаагүй гэдэгт чинь итгэж чадахгүй нь гэлээ. - Би мэднэ. Холилдсон мэдрэмж төрөв. Түүнийг уучлал гуйгаагүй нь ч биш. Учир нь бид баг байж Питийг аврах гэрээ хийсэн. Согтуу бодит бус байдалд хийсэн хэлэлцээр ажил хэрэгтэйгээ адил болжээ. Гэсэн ч би сэтгэл зүрхнийхээ гүнд хоѐул азгүйтсэн гэдгээ мэдэж байв. - Одоо чи саяныхыг хэл. - Би чамайг тэр шөнө Питийг хараанаасаа алдсанд итгэж чадахгүй нь. Би толгой дохив. Энэ нь тийм байлаа. - Би бүгдийг ахин дахин эрэгцүүлсэн. Би холбоо цуцлагдаагүй байхад түүнийг дэргэдээ барьж байхын тулд чадах бүхнээ хийсэн. Гэвч миний толгойд юу ч ороогүй. - Чамд сонголт байгаагүй. Хэрвээ би Плутархыг түүнийг аврахын тулд үлд гэж хэлсэн бол багаараа доош буухад хүрэх байлаа гэхэд би Хеймитчтэй харц тулгарсанд саарал нүдний гүнд нойргүй хоносны ул мөр илхэн үзэгдэв. - Китнисс тэр үхээгүй.

Page 47: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 47

- Бид одоо хүртэл тоглоомд байна гэж би аль болох итгэлтэй дуугарахыг хичээсэн ч хоолой зангирав. - Одоо хүртэл. Би одоо хүртэл чиний зөвлөгч хэвээр байна гээд Хеймитч харандаагаа зангаснаа, - Чамайг газарт байхад намайг агаарт байхыг санаарай. Тэндээс дээр шийдвэр гаргах болохоор хэлсэн бүхнийг хийгээрэй гэлээ. - Харцгаая. Би заслын өрөөнд эргэж ирээд нүүр будалтаа угаан арилгав. Толинд жигд бус арьс, ядарсан нүдтэй намайг санагдуулам хүн зогсоно. Гарын боолтоо авч хаясанд аймшигт сорви ил гарав. Энэ ч гэсэн намайг санагдуулах болно. Намайг тулааны хэсэг рүү буухад Бити Циннагын зохион бүтээсэн хуягыг өмсөхөд туслав. Сүлжмэл хийцтэй ган дуулгыг даавуу шиг уян хатан материалаар хийсэн бөгөөд өдөржингөө өмсөхийг хүсэхгүй бол юүдэн шиг хойш нь сөхөж болох ажээ. Хамгаалалтын хантааз чухал эрхтэнүүдийг хамгаалах бөгөөд Бити заханд нь бяцхан чихэвч суулгаж бүсэнд хийн дайралтын баг зүүгээд, - Хэн нэгэн үл мэдэх шалтгаанаар унахыг харвал даруйхан зүүгээрэй гэв. Эцэст нь ар нуруунд гурван цилиндр бүхий саадаг бэхлээд, - Баруун талд галт, зүүн талд дэлбэрдэг, голд нь ердийн сум байгаа гэдгийг санаарай. Чамд шаардагдахгүй байж болох ч аюулгүйн тулд санаж байсан нь дээр гэв. Богс намайг агаарын нисэх хүчин рүү буулгахаар ирэв. Тэгтэл цахилгаан шат ирэхтэй зэрэгцэн Финник сандрангуй гарч ирээд, - Китнисс тэд намайг явуулахгүй байна! Би тэдэнд хэвийн гэж хэлсэн ч онгоцонд суулгахгүй байна! гэв. Би Финникийн нүцгэн хөлөн дээрээ шаахай углан эмнэлгийн халат өмсөж, үс нь ширэлдэн, гартаа хагас зангидсан олс эргэлдүүлэн нүдэнд нь зэрлэг оч гялсхийсэн төрхийг хараад татгалзах нь ашиггүй болохыг ухаарлаа. Түүнийг авч явах ч сайхан санаа байсангүй. Иймээс духаа алгадаад, - Хөөх, мартчихаж. Энэ тэнэг ухаан уу. Бити чамд тулааны онцгой зэвсэг хийсэн. Тэр чиний шинэ сэрээн дээр ажиллаж байгаа гэв. Сэрээний тухай сонсогдмогц Финник сэрдхийн, - Үнэн үү? Тэр юу хийсэн юм? гэв. - Мэдэхгүй миний нум сумтай төстэй байх. Чамд таалагдах болно. Гэхдээ

Page 48: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 48

түүгээр сургуулилах ѐстой байх. - Зүйтэй, тэгэлгүй яахав. Одоо сургуулилсан ч болох юм. - Финник? Чи эхлээд өмд өмсчихвөл зүгээр биш үү? гэж би асуув. Тэр гадна төрхөө дөнгөж анзаарсан янзтай хөл рүүгээ ширтэв. Тэгснээ эмнэлэгийн халатыг хуу татаад дотуур өмдтэйгээ үлдэв. - Яагаад? Чамд энэ чамайг сатааруулаад байна уу? Намайг тэсгэлгүй инээд алдахад Богс эвгүйцсэн төрхтэй болов. Гэсэн ч би Финникийг номхотголын үеэр уулзсан залуугийн адил болсонд баяртай байлаа. - Одэйр би чинь ердөө хүн шүү дээ гээд би цахилгаан шатны хаалга хаагдмагц, - Уучлаарай гэж Богст хэлэв. - Уучлал гуйх хэрэггүй дээ. Би чамайг... аятайхан аргаллаа гэж бодож байна. Миний түүнийг баривчлуулахаас хамаагүй дээр боллоо. - Тиймээ гээд би түүн рүү сэмхэн хяламхийв. Тэр ойролцоогоор дөчин таван насны орчим бөгөөд богинохон саарал үс, цэнхэр нүдтэй ажээ. Итгэмээргүй юм. Тэр надтай өнөөдөр хоѐр ч удаа дайсан гэхээсээ илүү найз шиг ярилаа. Магадгүй түүнд боломж өгөх ѐстой байх. Тэр бол ердөө Коины тушаалыг биелүүлдэг цэрэг шүү дээ... Чанга чагхийх чимээ гаран цахилгаан шат үл мэдэг дайвалзсанаа зүүн тийш хөдлөв. - Энэ шат хажуу тийшээ явж чаддаг юм уу? - Тиймээ арван гуравдугаар бүсэд цахилгаан шатны бүхэл бүтэн сүлжээ бий. Энэ бол тавдугаар агаарын буудлын дээгүүр явдаг цахилгаан шатны нэг. Биднийг онгоцны буудал руу аваачих юм. Газар дорх онгоцны буудал, тусгай хамгаалалт, хоол хүнс үйлдвэрлэлт, цахилгаан энерги, агаар усны цэвэршүүлэлт. - Арван гуравдугаар бүс бодсоноос хамаагүй том юм. - Биднийг энэ бүхнийг хийсэн гэж бодох хэрэггүй. Бид үндсэндээ өвлөн авсан болохоор хадгалах үүрэгтэй. Чагхийх чимээ гарав. Бид доошоо хоѐр давхар хиртэй буугаад онгоцны буудлын хаалга нээгдэв. - Хөөх гээд би эгнээ эгнээгээр үргэлжлэх янз бүрийн онгоцыг бахдан харлаа. - Та нар үүнийг ч бас залгамжилж аваа юу?

Page 49: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 49

- Заримыг нь зохион бүтээсэн. Зарим нь Капитолын агаарын хүчний нэг хэсэг. Мэдээж шинэчлэгдсэн дээ. Би ахин арван гуравдугаар бүсийг үзэн ядахаа мэдэрлээ. - Тэгээд та нарт энэ бүхэн байхад бусад бүсүүдийг Капитолын эсрэг хамгаалалтгүй үлдээж байгаа юм уу? - Энэ тийм амар зүйл биш. Бид саяхныг хүртэл гэрээгээ зөрчин эсрэг дайралтанд ороход бэлэн байгаагүй. Арай ядан амьдарч байлаа. Капитолын хүмүүсийг шийтгэсний дараа онгоц яаж жолоодохыг мэдэх хэдхэн хүн үлдсэн. Тиймээ бид цөмийн пуужингаар довтолж болох байсан ч үргэлж <<Хэрвээ бид Капитолын эсрэг үүнийг ашиглавал амьд хүн үлдэх болов уу?>> гэдэг асуулт тулгардаг байлаа. - Наадах чинь Питийн хэлсэнтэй төстэй сонсогдож байна. Тэгэхэд та нар түүнийг урвагч гэж нэрлэж байсан. - Яагаад гэвэл тэр галаа зогсоохыг уриалсан шүү дээ. Чи нэг ч тал цөмийн зэвсэг хэрэглэж эхлээгүйг ажигласан байх. Бид хуучны маягтай ажиллаж байгаа юм. Ийшээ, цэрэг Эвердин гээд багахан онгоцны зүг заав. Би шатаар дээшээ өгсөөд зураг авалтын багийнхан болон тоног төхөөрөмжийг харлаа. Бүгд арван гуравдугаар бүсийн цэргийн бараан саарал өнгийн хувцас өмссөний дотор Хеймитч эвгүйцсэн байртай захаа янзалж байв. Фальвия Карди чихэлдэн орж ирсэнээ цэвэрхэн царайг минь хараад унтууцан дуу алдав. - Хамаг ажил хийсгэчихэж. Китнисс би чамайг буруутгахгүй л дээ. Гэхдээ хэдхэн хүн дуранд тохирсон царайтай байдаг юм. Жишээлбэл энэ залуу царайлаг биш байна гэж үү? хэмээн Плутархтай ярьж байсан Гейлийг ѐворсонд бидний зүг эргэв. Гейл дүрэмт хувцастайгаа гайхалтай сайхан харагдаж байлаа. Асуулт биднийг ичээсэнд намайг тохирох хариулт бодож байх зуур Богс ярианд оролцож, - Бидэнд сэтгэгдэл төрүүлнэ гэж бодох хэрэггүй. Бид дөнгөж сая Финник Одэйрийг дотуур өмдтэй нь харсан гэсэнд түүнд талархах сэтгэл төрөв. Тэгтэл хөөрөхийн өмнөх анхааруулах дохио өгөхөд Гейлтэй зэрэгцэн Хеймитч, Плутарх хоѐрын урдаас харан суугаад бүсээ бэхлэв. Төөрдөг байшин шиг хонгил дундуур өргүүр онгоцыг удаанаар дээш гаргав. Бид гадна талд ой модоор хүрээлэгдсэн талбайд гарснаа буудлаас хөөрөн үүлэн дунд оров. Одоо бужигнасан хөл хөгжөөн дууссан болохоор би наймдугаар бүс рүү явах аялалаараа юутай тулгарах талаар өчүүхэн ч мэдэхгүй байгаагаа ойлгов. Үнэндээ дайны байдлын тухай болон ялах ялагдах тохиолдолд юу болох талаар ямар ч ойлголтгүй байсанд Путарх надад энгийн үгээр тайлбарлахыг хичээв.

Page 50: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 50

Юуны түрүүнд бүсүүд Капитолын эсрэг дайны байдалд босож байхад хоѐрдугаар бүс Үхлийн тоглоомд оролцдогоо үл харгалзан дайсантай найрсаг харилцаатай байсаар иржээ. Капитолоос тэднийг хоол хүнс, амьдралын илүү дээр нөхцөлөөр хангаж байв. Харанхуй өдрүүдэд арван гуравдугаар бүс устгагдсаны дараа хоѐрдугаар бүс Капитолын шинэ хамгаалалтын төв болж тэдний бал чулуу олборлож байсны адил чулууны ажил эрхлэх болсон байна. Хоѐрдугаар бүсэд зөвхөн зэвсэг үйлдвэрлэх төдийгүй журам сахиулагчдыг сургах болжээ. - Та журам сахиулагчидын... зарим нь хоѐрдугаар бүсэд төрсөн гэх гээ юу? Би тэднийг Капитолоос ирсэн гэж бодсон юмсан гэхэд Плутарх толгой дохиод, - Тэдний зарим нь Капитолоос ирсэн. Гэхдээ хүн ам нь хэзээ ч ийм хэмжээний дарамтыг тэсвэрлэж чадахгүй. Капитолын цуглуулсан хүмүүс бүсүүдэд уйтгартай амьдрал өнгөрөөдөг. Хорин жилийн хугацаатай журам сахиулагчын алба хааж гэрлэж үр хүүхэдтэй болохыг зөвшөөрөхгүй. Зарим нь үүнийг гавъяа гэж үзэж байхад зарим нь эсрэгээр шийтгэл гэж үзэж байна. Жишээлбэл чи журам сахиулагч байсан болвол өрөөс хэлтрүүлэх болно. Олон хүмүүс Капитолд өртэй ч бүгд цэргийн албанд зүтгэдэггүй. Иймээс хоѐрдугаар бүс дайсны нэмэлт хүч болсон. Энэ нь тэдгээр хүмүүсийн ядуу тарчиг байдлаас зугтах зам юм. Тэд дайны нөхцөлд төрсөн. Чи тэдний үр хүүхэд хэрхэн сайн дурын оролцогч болохоор тэсэн ядаж байсныг харсан биз дээ. Като, Лиш, Брут, Энобариа. Бид тэдний цусанд шунасан хэрцгий хүслийг харсан. - Гэхдээ бусад бүсүүд манай талд байгаа биз дээ? - Тиймээ. Бидний зорилго бол бүсүүдийг нэг нэгээр нь хяналтанд авах замаар хоѐрдугаар бүсийн Капитолоос хоол хүнс авах замыг таслах явдал юм. Хүч нь суларсан үед бид Капитол руу дайран орно. Гэхдээ энэ бол өөр төрлийн асуудал. Цаг нь ирэхээр шийдэж болно байх. - Хэрвээ бид ялвал хэн засгийн газрыг удирдах юм? гэж Гейл асуув. - Бүгд. Бид олон нийтээс санал хураан Капитолын бүс бүрээс төлөөлөгч сонгон парламентын засаглал байгуулах болно. Сэжигтэй харах хэрэггүй дээ урьд нь ийм засгийн газар ажиллаж байсан юм гэхэд, - Номонд л байх гэж Хеймитч бувтнав. - Түүхийн номонд. Өвөг эцэг минь хийж чадсан байхад бид чадаж л таарна гэж Плутарх хэллээ. Ний нуугүй хэлэхэд бидний өвөг эцэгт бардах зүйл байсангүй. Тэдний үлдээсэн улс гүрэн дайны хөлд сүйрсэн билээ. Тэднээс хойш амьдрах хүмүүст санаа тавьсангүй бололтой. Гэхдээ олон нийтийн засаглал одоогийн засгийн газрын нөхцөлийг сайжруулах юм шиг сонсогдож байв.

Page 51: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 51

- Хэрвээ бид ялагдвал яах вэ? гэж би асуув. - Бид ялагдвал уу? гээд Плутарх бодогоширон цонхны цаадах үүл рүү харсанаа уруулд нь ѐжтой инээмсэглэл тодров. - Тэгвэл дараа жилийн Үхлийн тоглоом намайг санагдуулахын тулд мартагдахааргүй болно гэж бодож байна гээд хантаазныхаа халааснаас хуруу шил авч хэдэн ягаан үрэл сэгсэрснээ бидэн рүү сунгав. - Үүнийг чамайг хүндэтгэн шөнийн түгжээ гэж нэрлэдэг юм. Босогчид бидний хэн ч олзлогдохыг зөвшөөрөхгүй. Гэхдээ өвдөлтийн хувьд байхгүй гэдгийг нь амлах байна. Би үрлийг авсан ч хааш хийхээ мэдсэнгүйд Плутарх зүүн талын ханцуйд байсан жижигхэн халаас руу заалаа. Гар хүлээтэй байсан ч бөхийгөөд хүрч болохоор ажээ. Цинна бүгдийг урьдаас тооцсон бололтой. 7 Онгоц огцом эргэлт хийн уруудаад наймдугаар бүсээс холгүй зам дээр газардав. Хаалга сархийн онгойход шатны гишгүүр урагш дэлгэгдэн бид цардмал зам дээр гарлаа. Сүүлчийн хүн буухтай зэрэгцэн шат буцан хураагдаж онгоц хөөрөн алга болоход би бие хамгаалагчид болох Гейл, Боггс, хоѐр цэргийн хамт үлдэв. Зураг авалтын баг хүнд дурангаа урдаа барьсан Капитолын хоѐр бадриун зураглаач болон Крессида гэдэг халзан толгой дээрээ ногоон усан үзмийн шивээстэй эмэгтэй хөтлөгч, түүний туслах Мессала гэдэг туранхай ээмэг цувруулан зүүсэн залуугаас бүрджээ. Ойроос би түүний хэлээ цоолон мөнгөлөг бөмбөлөг зүүснийг харлаа. Богс биднийг шавдуулан эгнэсэн агуулах руу аваачихад хоѐр дахь онгоц газардан эмнэлгийн багаж хэрэгсэл бүхий хайрцаг, зургаан цагаан хувцастай эмчээс бүрдсэн баг буулгав. Бид Богсын араас уйтгартай саарал агуулахуудын дундуур уруудан явлаа. Төмөр хананд нь дээвэр лүү гардаг шат бэхэлсэн үзэгдэнэ. Биднийг гудамжинд гарах үед өөр ертөнцөд ирсэн мэт болов. Дүүрэн өглөөний бөмбөгдөлтөнд шархадсан хүмүүс цугларчээ. Гараар хийсэн дамнуурга, түрдэг тэргэн дээр цус алдсан ухаангүй хүмүүсийг хэвтүүлэн хаалган дээрээ <<Э>> үсэг тавьсан агуулахын хаалга руу зөөнө. Энэ нь манай хуучин гал зууханд ээж үхэж буй хүмүүсийг арав тавь зуугаар нь эмчилдэгтэй адил байв. Би эвдэрсэн байшин барилгын оронд гэмтэж бэртсэн хүмүүстэй тулгарлаа. - Энд зураг авах гэж байгаа юм уу? Бүтэхгүй дээ. Би энд биеэ барьж чадахгүй нь гээд Богс руу эргэв. Тэр миний нүдэнд тодорсон цочирдолыг олж харсан бололтой зогсож гараа мөрөн дээр тавилад, - Чи чадна. Тэдэнд өөрийгөө харуул. Энэ нь тэдэнд ямар ч эмчийн хийснээс

Page 52: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 52

дээр зүйл болно гэв. Шархдагсадыг хөтлөн оруулж байсан эмэгтэй биднийг хараад наашаа ирлээ. Түүний хүрэн нүд зүдэрсэндээ хөөн хавдаж, биенээс нь хөлс төмрийн үнэр ханхийхийн зэрэгцээ аль хэдийн гурван өдрийн өмнө солих болсон боолт хүзүүндээ зүүжээ. Нуруундаа агссан автомат бууны оосрыг мөрөндөө сэлгэн зүүгээд эрхий хуруугаараа эмч нарыг агуулах руу орохыг тушаан зангасанд үг дуугүй биелүүллээ. - Энэ бол наймдугаар бүсийн удирдагч Пэйлор. Удирдагчаа, цэрэг Китнисс Эвердин гэж Богс хэлэв. Тэр удирдагч гэхэд гучин наснаас хэтрээгүй залуухан ажээ. Гэвч итгэлтэй захирангуй хоолойны өнгө нь зүгээр нэг сонгогдоогүй гэдгийг санагдуулна. Түүний дэргэд би гял цал шинэ хувцастайгаа өндөгнөөс гараад ертөнцтэй танилцах гэж буй ангаахай аятай сэтгэдэл төрөв. - Тиймээ, би түүний хэн болохыг мэднэ. Тэгэхээр чи амьд байх нь. Бид итгэлгүй байсан юм гэж Пэйлор зэмлэнгүй хэллээ. - Би өөрөө ч гэсэн итгэлгүй байна. - Тархи нь хүнд доргисныг эмчилсэн гээд Богс толгойгоо тогшисноо дуугаа намсгаж, - Алдаа гарчээ. Гэхдээ тэр танай шархтангуудыг харахаар ирэхийг шаардсан юм гэв. - Тийм үү бидэнд хангалттай олон бий гэж Пэйлор хэлэхэд, - Та үүнийг сайхан санаа гэж бодож байна уу? гээд Гейл эмнэлэг рүү хөмсөг зангидан харснаа, - Шархдагсдыг энд цуглуулсан юмуу? гэлээ. Би тэгж бодсонгүй. Ийм газар халдварт өвчин гарвал түймэр шиг тархах нь тодорхой. - Би тэднийг үхэг гэж орхисноос арай дээр гэж бодсон юм. - Би үүний тухай яриагүй байна гэж Гейл хэлэхэд, - Надад өөр сонголт байна гээд Пэйлор хаалганы зүг даллаж, - Орооч, ятга шаазгай минь. Найз нөхдийнхөө хамт ор гэлээ. Би хойшоо багийнхан руугаа харснаа эмнэлэг рүү даган орлоо. Барилгын дагуу үйлдвэрийн хүнд хөшиг өлгөж хонгил үүсгэжээ. Амь үрэгдсэн хүмүүс хажуу хажуугаа дэрлэн хэвтээд нүүрийг нь бүтээсэн цагаан даавууг хөшиг шүргэнэ. - Баруун зүгт хэдэн барилга нурж маш олон хүмүүс амь үрэгдсэн ч зайлуулж чадаагүй болохоор энд авчирч чадсангүй гээд Пэйлор хөшгийг томоор нээлээ. Би хуруугаараа Гейлийн бугуйнаас зуураад,

Page 53: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 53

- Намайг битгий орхиорой шивнэхэд, - Дэргэдээс чинь холдохгүй гэж аяархан хэллээ. Би хөшиг руу алхан ортол ухаан санаа хөрвөх шиг болов. Хиртэй даавууны өмхий самхай үнэр, идээ бээр, бөөлжис хамар нэвт цоргисонд чимхэх шахав. Тэд өндөр төмөр адрын хэрсэн шилэн цонхыг нээсэн ч дор суунаглах мананг нэвтлэн агаар орохгүй байв. Нарийхан завсраар тусах гэрэлд нүд дасаад шархадагсад эгнээ эгнээгээр ор, гудас, шал гээд хаа сайгүй сул газар хэвтсэнийг харав. Хар ялаа дүнгэнэн, шархадсан хүмүүс шаналан ѐолж хайртай хүмүүсээ дуудах чимээ нэгэн хэмээр холилдон үргэлжилнэ. Манай бүсэд жинхэнэ эмнэлэг байгаагүй. Бидний гэртээ үхдэг нь одоо урд байгаа зүйлтэй харьцуулахад хамаагүй дээр санагдсан ч эдгээр хүмүүсийн ихэнхи нь бөмбөгдөлтөнд гэрээ алдсаныг саналаа. Алганд хөлс дааварлан нуруу даган урсаж эхлэхэд би бүгчимдэж үхэхгүйн тулд амаараа амьсгалахыг хичээв. Нүдний өмнө талбайд хар дүрс сүүмэлзэн ухаан алдаж унахад холгүй болов. Гэвч дараа нь Пэйлорыг миний үйлдлийг ойроос ширтэн хүлээж байхыг хараад Гейлийг дагуулан агуулахын гүн рүү хүчлэн ороод хоѐр эгнээ орны дундуур явав. - Китнисс? Китнисс? гэх хоолой чимээ шуугиан дундаас сонсогдоод манан дундаас гар сунгагдсанд дэмжин барив. Гар шархадсан хөлтэй залуухан эмэгтэйнх байлаа. Зузаан боолтыг нь цус нэвчин ялаа шавжээ. Түүний царай өвдөлтөндөө шаналж байсан ч, - Энэ үнэхээр чи мөн үү? гэлээ. - Тиймээ би мөн. Эмэгтэйн царайд баяр хөөр тодрон миний хоолойг сонсоод баясан гийхэд агшин зуур бүх шаналал нь алга боллоо. - Чи амьд байна! Бид мэдсэнгүй. Хүмүүс чамайг амьд гэж байсан ч бид мэдээгүй! - Би хүчтэй цохиулсан. Гэхдээ дээрдсэн л дээ. Чамайг ч гэсэн тэгнэ гэдэгт итгэлтэй байна. - Би дүүдээ хэлэх ѐстой! гээд эмэгтэй суухыг оролдон өндийгөөд хэдэн орны цаана байсан хүнийг дуудлаа. - Эдди! Эдди! Тэр энд байна! Китнисс Эвердин! Ойролцоогоор арван хоѐр орчим насны хүү бидэн рүү эргэв. Нүүрний хагасыг нь боолт таглан ам нь уулга алдах адил нээгдэхэд би түүн рүү очоод нойтон хүрэн үсийг нь духнаас нь холдуулав. Мэндлэн бувтнах дуу гараад ярьж чадахгүй ч эрүүл нүдээрээ нүүрний хэсэг бүрийг минь тогтоож авах гэсэн юм шиг цоо ширтэв.

Page 54: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 54

Эмнэлгийн бүгчим агаарт миний нэр цуурайтлаа. - Китнисс! Китнисс Эвердин! Чимээ өвдөлт гашуудах дууг дарж зөгнөн хүлээсэн аястай болов. Тэгтэл бүх талаас намайг дуудсан хоолой сонсогдлоо. Би сунгасан гар дундуур гар барин явж <<Сайн уу>>, <<Бие чинь ямар байна?>>, <<Танилцахад таатай байна>> гэж хэлж байлаа. Үүнээс чухал зоригжуулсан үг олдсонгүй. Гэсэн ч энэ хамаагүй байлаа. Богсын зөв. Намайг амьд байгааг харах нь эдгээр хүмүүсийн хувьд зоригжил юм. Хүмүүсийн гар биеийг минь тэмтэрч, шархтай эрэгтэй нүүрийг минь барьж үзэхэд Далтон нүүр угаахыг зөвлөсөн явдалд өөрийн эрхгүй баярлав. Би эдгээр хүмүүст Капитолын зурсан багтай үзэгдэх нь ямар тэнэг хэрэг байж вэ. Насанд хүрээгүй, эцэж зүдэрсэн, өө сэвтэй. Тэд үүгээр минь таньж би тэдэнд хамаарагдах болно. Цезарын эргэлзээтэй ярилцлагыг үл харгалзан олон хүмүүс Питийн тухай асуухад албадан ярилцлага өгсөн гэж итгүүллээ. Би ирээдүйнхээ тухай нааштай зүйл хэлсэн ч хүмүүс намайг хүүхдээ алдсанд туйлаас гашуудаж байлаа. Би уйлж буй нэг эмэгтэйд энэ бүхэн ердөө тоглоомонд оролцсон заль мэх гэж хэлэхийг хүссэн ч Питийг худалч гэх нь юугаар ч туслахгүйг ойлгов. Би намайг хамгаалахыг оролдож буй хүмүүсийг бүрэн хэмжээгээр ойлгож эхлэв. Капитолын эсрэг миний тэмцэл үргэлжилсээр одоо зөвхөн ганц биений үүрэг биш болжээ. Миний талд бүсүүдийн мянган мянган хүмүүс зогсож байлаа. Би тэдний ятга шаазгай болох үүргийг хүлээн авсан. Намайг ширээн дээр зогсоод салах ѐс гүйцэтгэн даллах үед сөөнгө хоолойгоор нэрийг минь дуудаж шинэ мэдрэмж дотор оргилов. Хүч. Надад өмнө нь байгаа гэдгээ мэдээгүй шинэ төрлийн хүч мэдрэгдэв. Сноу үүнийг анх жимс гаргах үед ойлгосон. Плутарх үүнийг намайг бүсээс аврахдаа мэдэж байжээ. Коин саяхан мэдсэн. Тиймээс ч хүмүүст намайг эрх мэдлээс нь гарахгүй гэж сануулсан. Биднийг гадаа гарсан хойно би агуулахын хана түшин зогсоод цэвэр агаар амьсгалан Богсын өгсөн аягатай усыг авахад, - Чи маш сайн байлаа гэж өгүүлэв. Тэгэхээр би ухаан алдаж унан, хашгиран гарч гүйсэнгүй. Сэтгэл хөдлөлөө эзэмдэж чаджээ. - Бид хэдэн сайхан материал авлаа гэж Крессида хэлэхэд би түүний багаж хэрэгслийнхээ дор хар хөлс нь цувсан зураглаачдыг харлаа. Би тэдний зураг авч байсныг мартжээ. - Би тийм их зүйл хийгээгүй шүү дээ гэхэд, - Чи өнгөрсөн үедээ их зүйл хийсэн гэдэгтээ итгэ гэж Богс хэлэв.

Page 55: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 55

Би өнгөрсөн үедээ юу хийлээ? Намайг өнгөрсөн замынхаа тухай бодлогоширох зуур өвдөг суларсанд доошоо суулаа. - Энэ ч холилдож хутгалдсан зүйл байна даа. - Чи удаан зураг авахуулахад тааруу юм байна. Гэхдээ цаг нь ирвэл хийх л байх гэж Богс хэлэхэд Гейл дэргэд явган суугаад толгойгоо сэгсэрч, - Би эдгээр хүмүүсийг өөртөө хүргэсэнд чинь итгэж ч чадахгүй нь. Чамайг хаалгаар гараад гүйх юм байх гэж бодлоо гэхэд, - Амаа тат гээд би инээд алдав. - Ээж чинь үүнийг үзээд их бахархах байх даа. - Ээж намайг ажиглах ч үгүй. Тэр эндхийн байдлыг хараад айдаст автана гээд би Богс руу эргэж, - Бүс болгонд ийм байгаа юу? гэв. - Тиймээ. Ихэнхи нь дайралтанд өртсөн. Бид тэдэнд чадахаараа туслахыг хичээж байгаа ч хангалттай хүрэлцэхгүй байна гээд тэр хэсэг зуур сатааран чихэвчээ сонсоход би Хеймитчийн хоолой байх гэж бодлоо. - Бид даруйхан нислэгийн талбай руу явах хэрэгтэй. Асуудал үүсчээ гээд Богс намайг өргөн босгоход, - Ямар асуудал? гэж Гейл асуув. - Бөмбөгдөгч онгоцууд ирж байна. Явцгаая! Тэр миний шилэн хүзүүнд хүрээд Циннагын дуулгыг толгойд углав. Би болж буй явдалд итгэлгүйхэн агуулахын урдуур нислэгийн талбай руу гүйлээ. Надад ямар ч аюул занал мэдэгдсэнгүй. Тэнгэр хоосон үүлгүй цэнхэртэнэ. Гудамжинд шархдагсдыг эмнэлэг рүү зөөж буйгаас өөр хүнгүй байв. Дайсан үзэгдэж, түгшүүрийн дохио дуугарсангүй. Гэвч дохио орилж эхэлснээс хэдэн секунтын дараа Капитолын бөмбөгдөгч онгоцууд <<V>> хэлбэрийн цуваагаар нам дор нисэн бөмбөг унагаж эхлэв. Би хөлөө агуулахын нүүрэн талын хананд зумлан унатал баруун өвдөгний дээхэн талд халуу шатан өвдөв. Ямар нэг зүйл нуруу руу цохьсон ч хантааз нэвтэлсэнгүй. Босохыг оролдоход Богс доош нь дараад биеэрээ халхаллаа. Газар бөмбөгдөлтөнд доргиж бөмбөг ар араасаа дэлбэрсээр байлаа. Хананд шахуулаад борооны дусал мэт бөмбөг унахыг харах нь аймшигтай байлаа. Эцгийн минь царайд нас барах үедээ юу тодорсон бол? Яг л торхонд буудуулж буй загас адил санагдав. Бид загас, гудамж торх болжээ. - Китнисс! гэх Хеймитчийн дуу чихэнд хадав. - Юу? Яасан бэ? Би энд байна!

Page 56: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 56

- Намайг сонс. Бид бөмбөгдөж байгаа үед газардаж болохгүй болохоор чи ажиглагдахгүй байх нь чухал шүү. - Тэгэхээр тэд намайг энд байгаа гэдгийг мэдээгүй юм уу? гэж би урьдын адил оролцоог минь шийтгэж байна гэж бодсон учир асуулаа. - Үгүй гэж бодож байна. Энэ бол урьдчилан төлөвлөгдсөн дайралт байсан. Одоо Плутархын хүчтэй тайван хатуу хоолой сонсогдов. Тоглоомын ерөнхий зохон байгуулагч дарамтанд орсон янзтай байв. - Та нараас гурван агуулахын доохно цайвар цэнхэр өнгийн агуулах байгаа. Хойд талын буланд хоргодох нүх бий. Чи тийшээ орж чадах уу? гэхэд, - Бид боломжтой бүхнийг хийнэ гэж Богс хэллээ. Плутархын хоолой бүгдийн чихэнд сонсогдож байсан болохоор бие хамгаалагч багийнхан дэрхийн бослоо. Би зөнгөөрөө Гейлийг эрэн харахад гэмтэлгүй бүтэн байв. - Та нарт бөмбөгдөлтийн шинэ давалгаа эхэлтэл дөчин таван секунт байна гэж Плутарх анхааруулав. Би баруун хөл дээрээ гишгээд эмзэглэн ѐолсон ч цааш хөдөллөө. Шархаа үзэж байх цаг байсангүй. Аз болоход Циннагын хийсэн гутал цардмал зам дээгүүр пүрштэй юм шиг хөнгөхөн явах аж. Богс тэргүүлэн бусад нь миний хэмнэлтэй зохицсон алхаагаар ар нуруун талд хамгаалан явж байлаа. Би өөрийгөө хүчлэн гүйхийг албадаад хоѐр дахь саарал агуулахыг өнгөрч бохир хүрэн барилгын дэргэдүүр өнгөрөв. Урд гандсан цэнхэр өнгийн агуулах харагдав. Биднийг хаалганы өмнөх зам дээр гүйн гарах үед бөмбөгдөлтийн давалгаа ахин эхлэв. Би зөнгөөрөө зам дээр хэвтээд цэнхэр хана руу өнхөрхөд Гейл над руу ухасхийж бөмбөгдөлтөөс хамгааллаа. Энэ удаад бөмбөгдөлт илүү удаан үргэлжлээд цааш явахад би хажуу тийш эргэн байрлалаа өөрчлөөд Гейлийн нүд рүү харлаа. Ертөнц агшин зуур алга болж түүний хөөж улайсан царай, чамархайны судас гүрэлзэн, амаа үл мэдэг ангайх нь үзэгдэв. - Чи зүгээр үү? гэж тэр бөмбөгдөлтөн дунд хашгирав. - Тиймээ. Тэднийг намайг харсан гэж бодохгүй байна. Тэд биднийг дагаагүй байх. - Үгүй тэд өөр ямар нэг зүйл онилж. - Мэднэ гэхдээ тэнд бараг юу ч байхгүй гэж би хэлснээ бид нэгэн зэрэг сэхээ ороход, - Эмнэлэг. Тэд эмнэлэгийг бөмбөгдөж байна! гэж Гейл агшин зуур үсрэн босож бусаддаа хашгирав. - Чиний асуудал биш. Хоргодох газар луу ор гэж Плутарх хатуу хэлэв.

Page 57: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 57

- Гэхдээ тэнд өвчтэй хүмүүс байгаа шүү дээ! гэж намайг хэлэхэд Хеймитчийн анхааруулсан хоолой сонсогдож, - Китнисс. Чи энэ тухай бодохын ч хэрэггүй! гэлээ. Би чихэвчээ хуу татахад төмөр утсан дээрээ торгоогдов. Анхаарал сатааруулах зүйлгүй болоход өөр чимээ сонсогдлоо. Явган замын дэргэдэх бохир хүрэн агуулахын дээвэр дээрээс пулемѐтын тачигнах дуу сонсогдон хариу гал нээж байв. Хэн нэгэн зогсоож амжихаас өмнө би үсрэн босоод шатаар авирч эхлэв. Энэ миний сайн хийдэг зүйлийн нэг байлаа. - Битгий зогсоорой! гэх Гейлийн хоолой ард сонсогдов. Тэгтэл түүний гутал хэн нэгний царай дээр гишгэх чимээ гарлаа. Хэрвээ энэ Богс бол Гейл үүнийгээ хүндхэн төлөх хэрэг гарч дээ. Би дээшээ гараад Гейлийг араас гарч ирмэгц гудамжны хажуугаар эгнэсэн пулемѐтын үүр лүү гүйлээ. Тус бүрд нь хоѐр босогч харагдав. Бид хоѐр цэрэгтэй үүрэнд хүрээд хаалтны цаагуур бөхийв. - Богс чиний энд байгааг мэдэж байгаа юу? гэж буучын нэг болох Пэйлор шоолонгуй асуулаа. Би шууд худал хэлэхээс зайлсхийн, - Тэр бидний хаана байгаа гэдгийг мэдэж байгаа гэхэд Пэйлор инээд алдан, - Тийм гэдэгт мөрийцсөн ч болох юм. Та нар үүгээр сургуулилсан уу? гээд буугаа алгадав. - Тиймээ. Арван гуравдугаар бүсэд сургуулилсан. Гэхдээ би өөрийнхөө зэвсгийг эрхэмлэх байна гэж Гейл хэлэв. - Тиймээ бид нумаа авсан гээд би зэвсгээ өргөхдөө хичнээн гоѐмсог болохыг нь харлаа. - Энэ харагдаж байгаагаасаа илүү аюултай шүү. - Тийм л байх. Сайн байна. Одоо хамгийн багадаа бөмбөгдөлтийн гурван давалгаа өнгөрнө. Онгоц бөмбөг хаяхаар хамгаалалтын давхаргаа сөхдөг юм. Энэ бидний боломж. Газар суугаарай! гэхэд би харвах байрлал эзлэн нэг өвдгөө босгон суулаа. - Галт сумаар эхэлсэн нь дээр гэж Гейл зөвлөв. Би толгой дохиод баруун талын саадагнаас сум гаргав. Хэрвээ бид байгаа алдвал бол сум хаа нэгтээ гудамжинд унаад гал дэлбэрэлтийн хүчтэй нийлэн нөхөж баршгүй хохирол учруулж болох байв. Гэнэтхэн бидний дээгүүр зуун ярдын зайд онгоц үзэгдэв. Долоон <<V>> хэлбэрийн цуваагаар нисч буй жижигхэн бөмбөгдөгч онгоц байлаа. - Галуун цуваа! гэж намайг орилоход Гейл юу хэлснийг минь ойлголоо. Нүүдлийн шувуу ирэх улирлын үеэр бид шувуу агнахдаа нэг бай зэрэг онохгүйн

Page 58: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 58

тулд хуваан авдаг систем хэрэглэсэн юм. Би <<V>> хэлбэрийн алсад байгааг нь сонгож авахад, Гейл ойролцоог хараалж ээлж дараалан харвана. Цааш яах тухай хэлэлцэх цаг байсангүй. Би онгоцонд сум хүрэх хугацааг цэгнээд далавчных нь доод тал руу оноход гал дүрсхийн асав. Гейл онгоцыг алдаж гал хоосон агуулахын дээвэр дээр дүрсхийн дэлбэрсэнд аяархан хараалаа. Миний оносон онгоц хазайсан хэр нь бөмбөгөө хаяв. Гэвч унасангүй буудалтанд гэмтсэн ч хамгаалалтын давхарга нь сэргээгдэв. - Сайн харвалаа гэж Гейл хэлэхэд, - Би нэгээс өөрийг онилж амжсангүй. Тэд дэндүү хурдтай нисэх юм гэж би бувтнаад эсрэг талын онгоцыг хараалав. - Байрлалаа эзэл! гэж Пэйлор хашгирав. Онгоцны дараагийн давалгаа хэдий гарч иржээ. - Галт сум бүтэхгүй нь гэж Гейл хэлэхэд би толгой дохиод хоѐул дэлбэрдэг сумаар нумаа цэнэглэв. Агуулахын дагуух зам хоосон харагдаж байлаа. Онгоц ойртож ирэхэд би шийдвэрээ өөрчлөн, - Бослоо шүү! гэж хашгираад дээшээ өндийв. Энэ байрлалаас би илүү сайн харааллаа. Урьд нь онгоцны сүүл рүү онилж байсан бол гэдсэнд нь дэлбэрэв. Гейл хоѐр дахь онгоцны сүүлэнд оноход доош эргэлдэн унаад гудамжинд цувраа дэлбэрт үүсэв. Гурав дахь <<V>> хэлбэр гарч ирэхэд энэ удаад Гейл онгоцны нүүрэн талыг онов. Би өөр нэг онгоцны далавчинд оноход эргэлдэн ардаа байсан өөр онгоцыг мөргөөд хамтдаа эмнэлэгийн эсрэг талын агуулахын дээвэр дээр унаж дэлбэрэв. Дөрөв дэх онгоцыг пулемѐтын гал унагалаа. - Ингээд л боллоо гэж Пэйлор дуу алдахад онгоц сүйрсэн газраас хүнд хар утаан үүл суунаглав. - Тэд эмнэлэгийг оносон болов уу? - Тэгсэн байх. Тэр агшинд би агуулахын төгсгөлийн шат руу яаран гүйхэд Мессалла зураглаачдын нэгтэй агаарт тоос бужигнуулан гарч ирсэнд мэл гайхлаа. Би тэднийг дор хоргодож байгаа гэж бодож байсан юм. Би шатаар доош буугаад хөл газар хүрмэгц бие хамгаалагчдаа хайн хартал Крессида өөр нэг зураглаачын хамт хүлээж байв. Би эсэргүүцэхийг нь хүлээсэн авч Крессида намайг эмнэлэг рүү дага гэж зангаад, - Би үүнд зовохгүй байна, Плутарх! Надад тавхан хором өгчих! гэж хашгирав.

Page 59: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 59

Би цааш явж болох эсэхийг асуусан ч үгүй гудамжинд гүйн гарснаа, - Үгүй ээ гэж эмнэлэгийг хараад шивнэв. Эсвэл эмнэлэг байсан газрыг ч юмуу. Намайг сүйрсэн онгоцны сэгийн хажуугаар өнгөрөхөд гамшгийн дүр зураг урд харагдав. Хүмүүс хашгиран ийш тийш гүйлдэх ч яаж ч чадахгүй ажээ. Бөмбөг эмнэлэгийн дээвэр дээр унаад барилгад гал авалцан дотор байсан хүмүүс занганд оржээ. Аврах багийнхан дотогш орох замыг цэвэрлэхийг хичээнэ. Гэвч би тэнд юу хүлээж байгааг мэдэж байв. Хэрвээ гал тэдэнд хүрээгүй бол утаа хөнөөх болно. Гейл сэжиглэлийг минь батлан гараа мөрөн дээр тавиад, - Китнисс, явъя. Хеймитч биднийг авахаар буулаа гэж байна гэв. Гэсэн ч би хөдөлсөнгүй. - Тэд яагаад үүнийг хийж байгаа юм бол? Яагаад аль хэдийн үхэж буй хүмүүсийг бөмбөгдөж байгаа юм бол? - Бусдыг нь айлгах гэж тэр. Шархдагсдыг тусламж авахаас сэргийлж байгаа юм. Чиний уулзсан хүмүүс Сноугын золиос болсон. Хэрвээ Капитол ялвал шархадсан боолуудаар яах юм? Би ойд байсан жилүүдэд Гейлийн Капитолын эсрэг зэвүүцлийг сонсож байснаа санав. Үүнд анхаарал хандуулж байгаагүй билээ. Түүнийг яагаад үйл хөдлөлийг нь задлан шинжилж байгаад гайхдаг байлаа. Дайсныхаа тухай бодох ямар хэрэгтэй гэж. Үүний учир өнөөдөр тодорхой болов. Гейл эмнэлэгийн тухай асуухдаа өвчтөнгүүдийн тухай бодсонгүй. Учир нь тэр хэзээ ч бидний нүүрэн дээр болсон хэрцгий явдлыг дутуу үнэлээгүй байна. Би удаанаар эргэж хажуудаа зураглаач дагуулсан Крессида хоѐр алхамын зайд зогсож байхыг харлаа. - Китнисс. Ерөнхийлөгч Сноу дөнгөж сая бөмбөгдөлтийг дэлгэцээр үзүүлжээ. Тэр үүнийгээ босогчдод илгээсэн зурвас гэж мэдэгдэл хийсэн байна. Чи юу хэлмээр байна даа? Босогчдод ямар нэг зүйл хэлэхийг хүсч байна уу? - Тиймээ гэж би шивнэхэд улаан гэрэл гялсхийгээд дурангын нэг нүд рүү чиглэн зураг авч эхлэв. - Тиймээ гэж би илүү итгэлтэй хэлэхэд бүгд надаас холдож зай гаргаж өглөө. Би улаан гэрэлд төвлөрөөд, - Би босогчдод амьд гэдгээ мэдэгдэхийг хүсч байна. Би дөнгөж сая Капитолын гэм зэмгүй эрэгтэй, эмэгтэй, хүүхэд дүүрэн байсан эмнэлэгийг бөмбөгдсөн наймдугаар бүсэд зогсож байна. Амьд хүн үлдээгүй гээд дотор уур хилэн дүрэлзэн асав. - Би хүмүүст ганцхан агшины турш хэрвээ гал зогсоовол Капитол бидэнд шударга хандана гэж бодож байгаа бол төөрөгдөл гэдгийг хэлэхийг хүсч байна.

Page 60: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 60

Яагаад гэвэл та нар тэдний хийсэн зүйлийг харсан гээд би эргэн тойрондоо байсан аймшигт зүйлсийг заалаа. - Энэ бол тэдний хийсэн зүйл! Бид хариу цохилт өгөх ѐстой! Дотор уур хилэн буцалсаар би дуран руу ойртлоо. - Ерөнхийлөгч Сону бидэнд мэдэгдэл илгээсэн гэнээ? Надад ч гэсэн түүнд илгээх зүйл байна. Чи биднийг тамлаж бөмбөгдөж бүсүүдийг шатааж байна. Гэхдээ үүнийг харж байна уу? гэхэд дуран хуруу даган хөдлөөд агуулахын дээвэр дээр шатаж буй онгоцыг харуулахад далавчин дээрх Капитолын ялгах тэмдэг тодхон харагдав. - Гал дүрэлзсэн! Хэрвээ бид шатвал чи ч гэсэн хамт шатах болно! гэж би хашгирахдаа түүний үг бүрийг минь алдалгүй сонсож байгааг мэдэж байв. Миний сүүлчийн үг агаарт тогтон цаг хугацаа зогсох адил болон агаарт биенээс дулаан үүл суунаглав. - Тасаллаа! гэх Крессидагын хоолой намайг бодит байдал эргүүлэн авчрав. Тэр дэмжингүй толгой дохиод, - Хальсыг хураалаа гэв. 8 Богс хүрч ирээд зугтах гэж байгаа аятай гараас чанга зуурлаа. Би эмнэлэг рүү харахад барилгын үлдсэн хэсэг нурж тоос бужигнав. Энэ бүх зуугаад шархтай хүмүүс, төрөл төрөгсөд арван гуравдугаар бүсийн эмч нар үгүй болжээ. Би Богс руу эргэхэд хамар нь хугарсан бололтой царай нь Гейлийн гутлын мөрөнд хавдсан харагдана. Тэрбээр уурсангуй хэдий ч тайван <<Нислэгийн зурвас руу буцацгаая>> гэв. Би хүлцэнгүй урагш алхтал өвчтэй хөл янгинахад давхийлээ. Цусанд адреналин гүйхээ больж зүүн талын шанааны дотроос хэн нэгэн алхаар балбаж байгаа юм шиг хатгуулан өвдөнө. Богс түргэхэн минийг царайг шинжсэнээ сэвхийтэл өргөөд нислэгийн судал руу буцан гүйлээ. Замын хагаст би сум нэвтэрдэггүй хантааз руу нь бөөлжив. Тэр амьсгаадаж байсан учир үүнд санаа алдсан эсэх нь мэдэгдсэнгүй. Зурвас дээр биднийг тээвэрлэн ирснээс ондоо жижигхэн онгоц хүлээж байв. Багийн хоѐр дахь хэсэг онгоцонд ороход нислээ. Энэ удаад цонхны дэргэд суухад тухтай байсангүй бид нэгэн төрлийн онгоцны ачаа мэт санагдав. Богс арван гуравдугаар бүс рүү буцах хүртэл хүмүүст эмнэлэгийн анхны тусламж үзүүлэхэд би хантаазаа тайлах гэсэн ч бөөлжсөний дээр дотор хүйтэн байлаа. Би шалан дээр Гейлийн өвдөгийг дэрлэн хэвтээд хамгийн сүүлд санасан зүйл гэвэл Богс хоѐр унтлагын хөнжил авчран дээрээс бүтээсэн явдал байв. Намайг сэхээ орох үед эмнэлэгийн хуучин орон дээрээ дулаахан хучаатай хэвтэж байв. Ээж биеийн байдал шалган дэргэд сууна. - Бие чинь ямар байна даа?

Page 61: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 61

- Жаахан буларсан ч гэсэн дажгүй. - Хэн ч чамайг хаашаа явж байгааг чинь хэлээгүй гэхэд дотор гэмших сэтгэл төрөв. Хэрвээ гэр бүл чинь чамайг Үхлийн тоглоомд хоѐр удаа үдэж байсан бол хараагүй юм шиг өнгөрөөх нь эелдэг бус хэрэг юм. - Намайг уучлаарай. Тэд дайралт болно гэж мэдээгүй. Би өвчтөнгүүдтэй уулзах ѐстой байсан юм. - Китнисс хэн ч надад тодорхой тайлбарлаагүй. - Сайн байна. би тэднээс... таньд хэлж байхыг гуйя. Орны хажуугын ширээн дээр хөлнөөс сугалж авсан хэлтэрхий байлаа. Эмч нар тархины доргилт бүрэн эдгэрээгүй байхад дэлбэрэлтэнд нэмж хөдөлсөн эсэхэд санаа зовж байв. Гэвч хараа бүрэлзэхгүй бодол санаа тодхон байв. Би үдээс хойш шөнөжингөө унтаад өлсөж үхэх шахсан амьтан сэрэхэд өглөөний хоол чамламаар жаахан ердөө сүүнд дүрсэн хоѐр зүсэм талх ажээ. Намайг доош нь удирдлагын өрөөнд дуудав. Орноосоо босохоор өндийсөн ч тэд намайг эмнэлэгийн орноос дугуйтай сандлаар хүргэхээр төлөвлөжээ. Толгой хөл хөндүүрлэн хөхөрснийг эс тооцвол миний бие сайн байсан ч хоол идсэнээс хойш хоѐр хормын дараа бөөлжив. Дугуйтай сандал дажгүй санаа бололтой. Тэднийг намайг доош авч явах үед дотор гэнэтхэн амаргүй болж эхлэв. Гейл бид хоѐр өчигдөр тушаал биелүүлээгүйн баталгаа нь Богсын шарх байлаа. Үүний уршгаар Коин ялагчдад хүрэхгүй байх амлалтаа цуцалчихгүй байгаа даа? Питийг өчүүхэн ч гэсэн хамгаалж чадах болов уу? Намайг удирдлагын өрөөнд очих үед зөвхөн Крессида, Мессалла болон хоѐр шавьж ирсэн байв. Мессала баясан гийж, - Манай жижигхэн од ирлээ! гэхэд бусад нь баярлан инээмсэглэсэн ч би хариу инээмсэглэж чадсангүй. Тэдэнд миний наймдугаар бүсэд бөмбөгдөлтийн үеэр Плутархын үгийг үл ойшоон дээвэр дээр гарсаны ачаар хүссэн материалаа бэлтгэсэн явдал сэтгэгдэл төрүүлжээ. Тэд хийсэн ажилдаа Цинна шиг сэтгэл хангалуун байсанд бүсэд байсан бол бид холбоотон болох байсан юм шиг хачирхалтай мэдрэмж төрөв. Крессида, Мессалла болон зураглаачдыг би шавьж гэж нэрлэхээ болилоо. Би тэдний нэрийг мэдэхгүй ч хувцас нь хуягласан амьтаныг санагдуулдаг байсан юм. Хоѐуланг нь харьцуулах хэрэг байсангүй. Дурангүй байсан ч шаргал үс, улаан сахал, цэнхэр нүд гээд бие биетэйгээ туйлын адилхан байв. Нэг нь хумсаа хазлан өөрийгөө Кастор гэж танилцуулсан бол нөгөө нь түүний ах Поллукс ажээ. Би Поллуксыг мэндлэх болов уу гэж бодсон ч ердөө толгой дохив. Би эхэндээ түүнийг ичимхий нийтэч бус хүн юмуу гэж бодсон ч уруулын байдал болон залгихдаа илүү чармайлт гаргаж байгаагаас нь үзэхэд Касторын хэлэхээс урд юу болсоныг мэдлээ. Поллукс хэлгүй байв. Тэд түүний хэлийг огтолсны улмаас хэзээ ч ярьж чадахгүй болжээ.

Page 62: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 62

Өрөө алгуур дүүрэхэд зарим нэг хүмүүсээс бусад нь баяртай байв. Хеймитч үргэлж байдаг шигээ барайж, Фальвия Кардия гашуун царайлжээ. Богсын хамар хугарсаны тухайд зөв байж дээд уруулаас хөмсөг хүртэл хуванцар баг угласны улмаас царайны хувирлыг уншихад бэрхтэй болжээ. Коин, Гейл хоѐр нөхөрсгөөр ярилцана. Гейл миний дугуйтай сандлын дэргэд суухад, - Шинэ найзтай болоо юу? гэсэнд ерөнхийлөгч рүү харц тусгаж, - Бидний нэг нь ойлгоход дөхөм байх ѐстой биз дээ гээд чамархайд зөөлөн хүрснээ, - Бие чинь ямар байна даа? гэлээ. Тэд өглөөний хоолонд сармистай жигнэсэн мах ногоотой идсэн бололтой хүн болгоноос хүчтэй ханхалахад миний гэдсэнд гал авалцах шиг болов. - Чулуу шиг л байна. Харин чи? - Сайн. Тэд хоѐр ч хэлтэрхий гаргасан. Онцын юмгүй дээ гэхэд Коин цугларалтанд дуудав. - Бидний зурагтын дайралт албан ѐсоор эхэлсэн. Та нарыг өчигдөр хоѐр зуун сувгаар эхний арван долоон удаа давтаж Бити эфирт цацсаныг давтан үзүүлж байгаа. Давтаж байгаа гэнэ ээ? Тэд хальсыг ашиглаад зогсохгүй хэдийн давтан үзүүлээд эхэлж. Өөрийгөө зурагтаар харна гэхээс алганд хөлс дааварлав. Би аймшигтай харагдах болов уу? Хэрвээ студид байсан шигээ хэрцгий ухаангүй байх юм бол надаас өөр зүйл хүлээнэ гэж үү? Ширээн дээр тусгай дэлгэц гарч ирэхэд гэрэл бүдгэрэн өрөөнд нам гүм болов. Эхэндээ дэлгэц харлан төвд нь жижигхэн оч цацарснаа улам өргөсөн харанхуйг залгихад дэлгэцийн хүрээгээр амьд гал дүрэлзэж миний ятга шаазгайтай зүүлт гарч ирснээ алтлаг улаан өнгөөр туяарав. Гүн цуурайтсан хоолойгоор зүүдэнд ярьж эхлэх адил Үхлийн тоглоомын албан ѐсны зарлагч Клавдия Темплсмитийн хоолой, - Галт охин Китнисс Эвердин шатаж байна гэлээ. Гэнэтхэн би ятга шаазгай болоод наймдугаар бүсийн бодит галын өмнө зогсож байв. - Би босогчдод амьд гэдгээ мэдэгдэхийг хүсч байна. Би дөнгөж сая Капитолын гэм зэмгүй эрэгтэй, эмэгтэй, хүүхэд дүүрэн байсан эмнэлэгийг бөмбөгдсөн наймдугаар бүсэд зогсож байна. Амьд хүн үлдээгүй гээд дуран эмнэлэгийн нурангыг цөхөрсөн хүмүүсийн хамт харуулж, - Би хүмүүст ганцхан агшины турш хэрвээ гал зогсоовол Капитол бидэнд шударга хандана гэж бодож байгаа бол төөрөгдөл гэдгийг хэлэхийг хүсч байна.

Page 63: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 63

Яагаад гэвэл та нар тэдний хийсэн зүйлийг харсан гээд эргэн тойрондоо байгаа зүйлийг зангалаа. - Энэ бол тэдний хийсэн зүйл! Бид хариу цохилт өгөх ѐстой! гээд тулааны гайхамшигтай эвлүүлэг болох бөмбөг унан дэлбэрэхэд газар наалдан унаж байгаа болон шархыг ойроос томоор үзүүлээд дээвэр лүү гарч пулемѐтын үүрнээс Гейлийн хамт тэргүүлэн тэнгэрт нисэх онгоцонд цохилт өгөхөд хальс таслагдсанаа буцаж дурангын өмнө зогсоод, - Ерөнхийлөгч Сону бидэнд мэдэгдэл илгээсэн гэнээ? Надад ч гэсэн түүнд илгээх зүйл байна. Чи биднийг тамлаж бөмбөгдөж бүсүүдийг шатааж байна. Гэхдээ үүнийг харж байна уу? гээд агуулахын дээвэр дээр шатаж буй онгоцыг үзүүлэхэд Капитолын ялгах тэмдэг далавчин дээр нь гялсхийснээ миний ерөнхийлөгч рүү хашгирч байгаа дүрс болон хувирч, - Гал дүрэлзсэн! Хэрвээ бид шатвал чи ч гэсэн хамт шатах болно! гээд дэлгэцийг дөл ахин залгиж нэмэлт хар үсгээр, - ХЭРВЭЭ БИД ШАТВАЛ, ЧИ ХАМТДАА ШАТАХ БОЛНО гэсэн бичиг гарснаа дүрэлзэн дэлгэц харлав. Агшин зуур нам гүм болсноо дахиулахыг шаардаж алга ташлаа. Коин давтах товчыг дарахад би Атирааны гэрээсээ зурагтаар үзэж байна гэж төсөөлөхийг оролдов. Капитолын эсрэг тунхаглал. Миний амьдран байх хугацаанд хэзээ ч ийм зүйл зурагтаар гарч байсангүй. Дэлгэц хоѐр дахь удаагаа харлахад би өөр зүйл мэдэхийг хүсэн, - Үүнийг бүх Панемын дэлгэцээр үзүүлсэн үү? Капитолынхон харсан юм болов уу? гэж асуулаа. - Капитолынхон үзээгүй. Бид тэдний системд нэвтэрч чадаагүй ч Бити үүн дээр ажиллаж байгаа. Гэхдээ бусад бүсүүдээр үзүүлсэн гэж Плутарх хэлэв. - Клавдия Темплсмит манай талд байгаа юм уу? гэхэд Плутарх инээд алдав. - Түүний хоолойг нь бид ашигласан юм. Тийм ч онцгой эвлүүлэг хийгээгүй. Чиний эхний тоглоом дээр хэлсэн үгийг нь ашигласан гээд ширээ алгадаж, - Бид дараагийн алга ташилтаа Крессида түүний гайхамшигтай багийнхан болон дэлгэцэнд гарах авъяастай хүмүүст хүргэе! гэв. Би алга ташсан ч дэлгэцэнд гарах авъяастай өөртөө ташиж байгаагаа ойлгоод зэвүүцсэнд хэн ч ажигласангүй. Фалвиягийн нүүрэнд хүчилсэн өнгө тодроход Крессидагын удирдлаган дор Хеймитчийн санаа амжилттай биелэгдсэнд таагүй байгаа мэт санагдав. Коины өөртөө баяр хүргэх тэвчээр дууссан бололтой. - Тиймээ зүй ѐсны гавъяа байна. Үр дүн нь найдсанаас ч илүү болжээ. Гэхдээ би та нарын томоохон эрсдэлтэй үйлдлийн тухай асуумаар байна. Дайралт санаандгүй болсон. Гэвч тухайн нөхцөл байдалд Китниссийг бодит тулаанд оролцсон тухайд хэлэлцэх хэрэгтэй гэж бодлоо гэв.

Page 64: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 64

Намайг бодит тулаанд орсон талаар хэлэлцэх гэнэ ээ? Тэгэхээр намайг тушаал үл тоомсорлон чихэвчээ хуу татан хаяад бие хамгаалагчаасаа зугтсаныг мэдээгүй хэрэг байх нь уу? Тэд түүнээс нуусан юм болов уу? - Энэ бол амаргүй шийдвэр байсан гээд Плутарх хөмсгөө зангидсанаа, - Хэрвээ бид түүнийг тохиролцооны дагуу хоргодох газар тулаан дуустал байлгасан бол ашиглах зүйл юу ч үгүй үлдэх байлаа гэв. - Тэгэхээр чи үүнийг зөвшөөрч байгаа хэрэг байх нь ээ? гэж ерөнхийлөгч асуухад Гейл ширээн доогуур өшиглөсөнд надад хандан хэлсэн болохыг нь ойлгов. - Аан! Тийм л дээ. Би үүнийг бүрэн зөвшөөрч байна. Ямар нэг өөрчлөлт гарсан нь сайн хэрэг боллоо. - Сайн байна тэгвэл түүний гаралтын тухай арай ухаалгаар бодоцгооѐ. Ялангуяа одоо Капитол түүний юу чадахыг мэдэж байгаа үед гэхэд хүмүүс ширээ тойрон шуугилдацгаав. Тушаалыг нь үл тоомсорлосон Плутарх, хугарсан хамартай Богс, галын дундуур чирсэн зураглаачид гээд хэн ч Гейл бид хоѐрын тухай хэлсэнгүй. Тэгтэл Хеймитч намайг үхлийн инээмсэглэлээр шагнаад хорон өнгөөр, - Тийм шүү бид жижигхэн ятга шаазгайгаа эцэст нь дуулдаг болсон үед алдахыг хүсэхгүй байна гэв. Тэрбээр тэнэг чихэвчинд өсөрхөж байгаа нь тодорхой учир би нэг өрөөнд ганцаар үлдэхийг хүссэнгүй. - Тэгэхээр та юу хийхээр төлөвлөж байна? гэж ерөнхийлөгч асуухад Плутарх тэмдэглэлийн дэвтэр барьсан Крессида руу толгой дохисонд, - Бидэнд Китнисс наймдугаар бүсийн эмнэлэгт байгаа тухай хэдэн гайхамшигтай агшин бий. Энэ бидний дараагийн <<Учир нь та нар тэдний юу хийж байгааг мэднэ>> гэсэн сэдэв байх ѐстой. Бид Китнисс өчвтөнгүүдтэй ялангуяа хүүхдүүдтэй харьцаж байгаа болон бөмбөгдөлтөнд өртсөн эмнэлгийн нуранги дээр байгаа хэсэгт анхаарал төвлөрүүлнэ. Мессала үүнийг хамтад нь эвлүүлнэ. Үүнийг ч бас ятга шаазгайн нэг хэсэг гэж бодож байна. Эхний ээлжинд Китниссийн шилдэг зураглалуудыг дайны байдалтай байгаа бүсүүдэд үзүүлсэн нь дээр байх. Бид үүнийг товчоор <<дүрэлзсэн гал>> гэж нэрлэж байгаа. Бас Фалвия гайхамшигтай санаа бодож олсон гэхэд Фалвия ам дүүрэн гашуун үзэм зажилсан мэт ярвайснаа биеэ барьж, - Би үүнийг гайхамшигтай эсэхийг мэдэхгүй ч амь үрэгдсэн оролцогчдоор <<Бид санаж бaйна>> гэсэн цуврал дүр бүтээвэл яасан юм гэж бодлоо. Арван нэгдүгээр бүсийн жижигхэн Рут болон дөрөвдүгээр бүсийн хөгшин эмэгтэй Мэгз гэх мэт. Санааны гол нь гэвэл бүс бүрийн хэсгээс оруулах юм гэхэд,

Page 65: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 65

- Оролцогч бүрийг гэж Плутарх хэллээ. - Фалвия энэ үнэхээр гайхамшигтай. Хүмүүст хэний төлөө тэмцэж байгааг нь сануулах гайхалтай арга байна гэж би чин сэтгэлээсээ хэлсэнд, - Үүнийг бүтнэ байх гэж бодож байна. Тэдний сонирхлыг татвал Финникийг дундуур нь оруулсан ч болох юм гэв. - Үнэнийг хэлэхэд хичнээн <<Бид санаж байна>> хийх хэрэгтэйг мэдэхгүй байгаа ч та нар үүнийгээ өнөөдөр эхэлж болох уу? гэж Коин хэлэв. - Тэгэлгүй яахав гэж Фалвия гаргасан санаа нь дэмжигдсэнд тайвширан дуу алдлаа. Крессида бүтээлийн хэлтэст бүгдийг зангаагаар шийдэх аж. Фалвия үнэхээр сайхан санаа гаргасан тул ятга шаазгай зураглалын үргэлжлэл болох нь тодорхой байлаа. Плутарх зурагтын нэвтрүүлэг үргэлжлэхийг хүсч байгаа. Би Плутархын тоглоомын гол зохион байгуулагч болохоос биш багийн гишүүн биш болохыг санав. Тоглоомын хэсэг биш. Ииймээс түүний үнэ цэнэ ганц зүйлд биш нийтийг хамарсан үзүүлбэр амжилттай явуулахад оршино. Хэрвээ бид дайнд ялвал Плутарх гавъяа хүртэн шагнуулах болно. Ерөнхийлөгч бүгдийг ажлаа эхлэхийг даалгахад Гейл намайг эмнэлэг рүү түрэн хүргэж өгөв. Бид арай жаахан холдсон хойно инээлдэв. Гейл хэн ч биднийг хянаж чадаагүйдээ муу харагдахыг хүссэнгүй гэж хэлэхэд би сайхан сэтгэлээр тэд биднийг амь өрсөхийг хүссэн учир нь ахин хэдэн сайн материал бэлдэж авах зорилготойд байгаа юм гэв. Хоѐр хувилбар зөв байлаа. Гейл зэвсгийн давхар руу Бититэй уулзахаар явахад би зүүрмэглэв. Хэдхэн хором нүдээ аньсан мэт санагдсан ч нээхдээ орноос хоѐр алхамын зайд сууж байгаа Хеймитчийг хараад давхийн цочлоо. Түүний байдлыг үзэхэд хэдэн цаг хүлээсэн бололтой. Би гэрч дуудан хашгирах гэснээ эрт орой хэдий ч нүүр тулгарах нь тодорхой байсан тул болилоо. Хеймитч урагш бөхийгөөд хамрын урд цагаан утас санжигнуулахад төвлөрч харахад бэрх байсан ч юу гэдэг нь тодорхой байлаа. Хеймитч түүнийгээ даавуун дээр унагаад, - Энэ чиний чихэвч. Би чамд үүнийг ахин нэг удаа зүүх боломж өгч байна. Хэрвээ ахин чихнээсээ авч хаях бол үүнийг хэрэглэнэ шүү гээд төмөр толгойн хэрэгсэл өргөхөд агшин зуур <<толгойн дөнгө>> гэсэн нэр зурсхийв. - Энэ бол дуу өөр нэг төрлийн дуу дамжуулагч хэрэгсэл бөгөөд түлхүүрээр онгойлгох хүртэл тархинд эрүүний чинь доогуур оруулан бэхлэгдэнэ. Түлхүүр нь зөвхөн надад бий. Хэрвээ ямар нэг аргаар чи түүнээс салж дөнгөвөл гээд орон дээр мөнгөлөг чип чулуудаж, - Би үүнийг мэс заслийн аргаар чихэнд чинь суулгуулж хорин дөрвөн цагийн турш ярих болно шүү гэв. Хемитч миний толгойд цаг үргэлж байх нь. Бодохоос ч аймшигтай юм.

Page 66: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 66

- Би чихэвчийг нь зүүе гэж намайг бувтнахад, - Өршөөгөөрэй? гэж тэр асуув. - Би чихэвчийг зүүе гэж эмнэлэгийн тал өвчтөнг сэртэл чанга хэллээ. - Итгэлтэй байна уу? Би гурван хувилбарт дуртай шүү. - Итгэлтэй байна гээд би чихэвчийг аваад толгойн дөнгийг нүүр лүү нь буцаж чулуудсанд хялбархан барьж авлаа. Магадгүй шиднэ ч гэж бодсон биз. - Өөр хэлэх зүйл байна уу? гэхэд Хеймитч явахаар өндийнгөө, - Аан тийм л дээ би чамайг хүлээх зуураа... үдийн хоолыг чинь идчихсэн гэв. Би орны хажуугийн жигнэсэн мах байсан хоосон таваг руу харлаа. - Би чамд үзүүлээд өгнө гэж дэрэндээ бувтнахад, - Тэгээрэй, хонгор минь гээд намайг үзүүлж өгч чадахгүйд итгэлтэйгээр гарав. Би унтахыг хүссэн ч чадсангүй. Бөмбөгдөлт, сүйрэн шатаж байгаа онгоц, амь үрэгдсэн шархдагсдын царай гээд өчигдөрийн явдал цутган орж ирэв. Түүнчлэн сүүлчийн агшинд онгоцны далавч дэлбэрэн хамраараа газар хатгуулан унаж, агуулахын дээвэр цөмрөн үхэж байгаа зэрэг үхлээ янз бүрээр дүрслэн бодлоо. Финник оройн хоол тавиур дээр авчран орны дэргэд тавихад бид зурагтаар хамтдаа шинэ бичлэг үзэв. Тэр миний хуучин давхарт амьдарч байгаа ч сэтгэлийн хямрал нь ахин эхэлсэн учир үндсэндээ эмнэлэгт байх болжээ. Хальсыг <<Учир нь та тэдний хэн болон юу хийж байгааг мэднэ>> гэж Мессала засварлажээ. Мөн студид болсон явдлын талаар ярилцаж буй Гейл, Богс, Крессида нарын бичлэг гарав. Би наймдугаар бүсэд юу болсныг мэдэж байгаа учир харах хэцүү байлаа. Дээвэр дээр бөмбөг унахад нүүрээ дэрэнд наагаад төгсгөлд нь өндийтөл миний хохирогчдын амь үрэгдсэн тухай хэлж байгаа богино хавчуурга гарч байлаа. Финник үүнийг үзээд хөөрөн баярласангүй. Ердөө л, - Хүмүүс юу болсныг мэдэх ѐстой. Одоо тэд мэдэж байна гэв. - Алив Финник түүнийг давтахаас нь өмнө унтраагаадхаач гэж би шаардсан ч Финникийг удирдлага руу гар сунгах үед, - Хүлээгээрэй гэж хашгирав. Капитол ямар нэг танил зүйлийн тухай гаргаж байв. Тиймээ энэ бол Цезарь Фликерман бөгөөд зочин нь миний тааварласан хүн байлаа. Питийн гадна төрх өөрчлөгдсөн нь намайг цочирдолд оруулав. Хэдхэн өдрийн өмнө харсан эрүүл чийрэг залуу ойролцоогоор арван таван фут (6.5 кг) жин

Page 67: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 67

хаяж тэвдсэн бухимдангуй болжээ. Тэд түүнийг урьдын адил сайхан харагдуулахаар хичээж байсан ч нүдэн дорхи хөнхөр нь будалтанд далдлагдахгүй хөдөлгөөн бүрд нь шаналал илрэнэ. Дотор палхийхэд юу болсныг ойлгохыг хичээв. Би түүнийг саяхан харсан! Дөрөв үгүй ээ таван өдрийн өмнө. Тэр яагаад ийм хурдан дордсон юм бол? Тэд түүгээр ийм богино хугацаанд юу хийлгээ вэ? Энэ нь намайг нэрвэхэд бодлоо дайчлан Цезарын анхны ярилцлага дээр ямар нэг зүйл дурьдсан эсэхийг санахыг хичээсэн чадсангүй. - Өө, Пит минь дээ... гэж би шивнэв. Цезарь, Пит хоѐр хэдэн хөндий үг солилцоод намайг бүсүүдийг тэргүүлж буй цуу ярианы тухай асуулаа. - Тэд түүнийг ашиглах нь илэрхий шүү дээ. Бослогын хөшүүрэг. Би түүнийг дайнд юу болж байгааг үнэнээсээ мэдэж байгаа гэдэгт эргэлзэж байна. Үүнд мөрийцсөн ч болох юм гэж Пит хэлэв. - Чамд түүнд хэлэх ямар нэг үг байна уу? - Байгаа гээд Пит дуран руу руу цэхлэн ширтлээ. - Китнисс, тэнэг зүйл хийх хэрэггүй. Өөрийгөө бод. Тэд чамайг хүн төрлөхтнийг устгах зэвсэг болгон хувиргаж байна. Хэрвээ чамд ямар нэгэн мэдэл байгаа бол үүнийг зогсооход ашигла. Бүх зүйл оройтохоос өмнө дайныг зогсооход ашигла. Өөрөөсөө хамт ажилладаг хүмүүстээ үнэхээр итгэдэг эсэхийг асуу? Чи юу болж байгааг мэдэж байна уу? Хэрвээ мэдэхгүй бол... хайж ол гэв. Дэлгэц харлан Панемийн сүлд гараад шоу дуусав. Финник удирдлагын товчлуур даран унтраав. Хормын дараа Питийн хэлсэн үгийн нөлөөнд санаа зовсон хүмүүс энд ирнэ. Би тэднийг үгүйсгэх хэрэгтэй. Гэвч үнэндээ би босогчид болон Плутарх, Коинд ч итгэхгүй байв. Би тэднийг надад үнэнийг хэлж байгаад итгэхгүй байв. Үүнийгээ нууж чадна гэдэгт ч итгэлгүй байна. Хөлийн чимээ гарахад Финник гарнаас зуурлаа. - Бид үүнийг хараагүй шүү. - Юу? - Бид Питийг хараагүй. Зөвхөн наймдугаар бүсийг үзээд сэтгэл чинь хямрахад зурагтаа унтраасан. Ойлгосон уу? гэхэд би толгой дохилоо. - Хоолоо дуусга. Би Плутарх, Фалвия хоѐрыг орж ирэхэд ам дүүрэн талх, байцаа чихээд сууж байв. Финник Гейлийг дурангын өмнө сайхан харагдаж байсныг хэлээд бичлэг амжилттай болсонд баяр хүргэв. Энэ нь тэднийг тайвшируулж итгүүлэв. Хэн ч Питийг дурссангүй.

Page 68: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 68

9 Би хэдэн хар дарсан зүүд зүүдэлсний дараа унтахгүй байхыг хичээн хэн нэгэн шалгах гэж байгаа юм шиг амьсгаа даран хэвтлээ. Өнөө өглөө намайг эмнэлэгээс гаргаад тайван байлгахыг зөвлөсөн бөгөөд Крессида ятга шаазгайн хэдэн шинэ бичлэг хийхийг гуйв. Үдийн хоолны үеэр хүмүүсийн Питийн тухай ярихыг хүлээсэн ч хэн ч энэ тухай дурссангүй. Финник бид хоѐроос гадна өөр хүн үзсэн байх ѐстой доо. Би бэлтгэл хийх гэсэн ч Гейл хуваарийн дагуу Битигийн зэвсгээр сургуулилах болсон тул Финниктэй ойд явах зөвшөөрөл авлаа. Бид хэсэг зуур тэнүүчилээд илрүүлэгчээ бутны дор шидэв. Ингээд хангалттай аюулгүй зайд хүрч Питийн мэдэгдлийн тухай ярилцахаар суулаа. - Би энэ тухай ер сонссонгүй. Хэн ч чамд хэлсэнгүй гэж үү? хэмээн Финник асуухад би толгой сэгсэрлээ. Тэр завсарласнаа, - Гейл хүртэл үү? гэхэд Гейлийг Питийн хэлсэн үгний тухай мэдээгүй байгаасай гэж найдсан ч дотор мэдсэн аятай таагүй мэдрэмж төрөв. - Магадгүй тэр чамдаа тусдаа уулзахыг хүлээж байгаа байх. - Магадгүй л юм. Бид удтал чимээгүй суухад буга ангийн зайд орж ирлээ. Би харваж алахад Финник олзоо хашаа руу авч явлаа. Оройн хоолон дээр бугын татсан мах өгөв. Гейл хоолоо идэж дуусаны дараа намайг <<Е>> хэсэг рүү хүргэж өглөө. Би түүнээс юу болсныг асуусан ч Питийн тухай дурссангүй. Ээж дүү хоѐр унтахад би шүүгээнээс чимээгүйхэн сувд аваад гартаа атган ахин нэг нойргүй шөнийг өнгөрөөх зуураа Питийн үг толгойд цуурайтав. - Өөрөөсөө хамт ажилладаг хүмүүстээ үнэхээр итгэдэг эсэхийг асуу? Чи юу болж байгааг мэдэж байна уу? Хэрвээ мэдэхгүй бол... хайж ол. Юуг? Хэнээс мэдэх юм? Пит Капитолын хэлснээс гадуур зүйл мэдэж байгаа юм болов уу? Эсвэл ердөө Капитолын чимээ шуугиан дэгдээх гэсэн бичлэг байв уу. Гэхдээ Плутарх Капитолын заль мэх гэж бодож байвал яагаад надад хэлээгүй юм бол? Яагаад Финник бид хоѐрын хэнд ч хэлсэнгүй вэ? Энэ бүх маргаантай худал хуурмаг зүйлийн эх сурвалж нь миний сэтгэлийн зовнил болсон Пит байлаа. Тэд түүнийг яасан юм бол? Одоо юу хийлгэж байгаа бол? Сноу Питэд миний бослогын тухай юу ч мэдэхгүй тухай хэлээгүй нь тодорхой. Одоо түүний сэжиглэл намайг ятга шаазгай болсны дараа улам батажсан. Эсвэл босогчдын арга бариг тамлагдах үеэрээ тааварласан байж болох юм. Худал хэлсэн нь илэрвэл хатуу шийтгүүлнэ. Миний сэтгэл зовнилыг тэр мэдэрч байна. Эхний ярилцлаган дээрээ намайг Капитол босогчдын алинаас нь хамгаалахыг хичээж байсан ч амжилтгүй болсонд айдаст автжээ.

Page 69: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 69

Би өглөө хана руу бугуйгаа шургуулан өдрийн хуваариа туйлдан харлаа. Өглөөний хоолны дараа нэвтрүүлгийн танхим руу очих ѐстой байв. Хоолны танхимд халуун будаа, сүү, махтай зутан байсан бөгөөд Гейлийн бугуйнд төмөр бугуйвч байх нь үзэгдэв. - Чи үүнийгээ хэзээ буцааж аваа вэ, цэрэг Хавторн? - Өчигдөр. Тэд үүнийг чамтай бүсэд байх үед холбооны нөөц систем болно гэж бодсон юм. Надад ийм зүйл хэн ч санал болгоогүй билээ. Хэрвээ гуйсан бол нэгийг өгөх байсан болов уу? - Тэгвэл бидний нэг ойлголцоход дөхөм болсон гэж бодож болох уу? - Энэ чинь юу гэж байгаа юм? - Юу ч биш. Зүгээр л чиний үгийг давтаж байна. Бас нэг нь дөхөм болохыг зөвшөөрч байна. Зүгээр л чамтай урьдын адил дөхөм байна гэж найдсан юм гээд би Гейлийн хилэгнэсэн харцтай тулгарав. Би түүнийг Питийн бичлэгийг үзээгүй гэдэгт итгээгүй учир энэ тухай хэлээгүй нь урвасан юм шиг сэтгэгдэл төрөв. Бид бие биенээ сайн мэдэх хэдий ч тэр миний яагаад ингээд байгааг мэдсэнгүй. - Китнисс... гээд түүний хоолойд хэдийн буруутай өнгө сонсогдож эхэлжээ. Би тавиураа аваад танхимыг хөндлөн алхаж лангуун дээр тасхийтэл тавилаа. Хаалга руу гарах агшинд Гейл араас гүйцэж, - Чи яагаад юу ч хэлэхгүй байгаа юм бэ? гээд гараас шүүрч авсанд, - Би яагаад юу ч хэлэхгүй байна гэж үү? хэмээн гараа угз татан аваад, - Харин чи яагаад юу ч хэлээгүй юм бэ, Гейл? Би өнгөрсөн шөнө чамаас юу болсныг асуусан биз дээ! гэв. - Уучлаарай. Би юу хийж байгаагаа мэдсэнгүй. Би чамд хэлэх гэсэн ч бүгд Питийн бичлэгийг үзээд сэтгэл чинь хямрана гэсэн. - Тэдний зөв. Би тэгсэн. Гэхдээ чи Коины төлөө надад худал хэлсэнд чинь бүр их сэтгэлээр унасан гэхэд түүний бугуйвч дохио өглөө. - Аан тэр байна. Гүйсэн чинь дээр дээ. Чамд хэлэх үг байгаа л байлгүй. Гейлийн царайд шаналсан өнгө тодорсноо хүйтэн уур хилэнгээр солигдов. Тэр өсгий дээрээ эргээд явлаа. Магадгүй би хэтэрхий уурласандаа түүнд тайлбарлах хугацаа өгөөгүй байх. Бүгд намайг хамгаалахыг хүссэндээ худал хэлж байж болох юм. Гэвч би үүнд зовсонгүй хүмүүс миний сайн сайхны төлөө худал хэлж байгаа явдалд дотор муухайрч байлаа. Үнэндээ өөрсдийнхөө сайн сайхны төлөө. Китниссийг галзуу зүйл хийлгэхгүйн тулд бослогын тухай худал хэл. Түүнийг бүс рүү ямар ч ойлголтгүй явуулж гөхдөж гарга. Түүнд Питийн

Page 70: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 70

ярилцлагын тухай хэлэх хэрэггүй яагаад гэвэл энэ нь түүний хувьд хэтэрхий хүнд байх болно. Сэтгэл хүндээр шаналахад зураг авахуулахад хэтэрхий их ядарсан байсан ч хэдийн очсон байсан тул орлоо. Өнөөдөр бид арван хоѐрдугаар бүсэд эргэн очих болжээ. Крессинда Гейл бид хоѐроос сүйрсэн хотын тухай ярилцлага авах юм байна. - Хэрвээ та хоѐр хамтдаа үүнийг хийвэл гээд Крессида царай руу ойртон харсанд, - Хийсэн гээд тооцчих гэлээ. Би үг цөөтэй хиймэл хүн шиг хөшүүн зогсоход бэлтгэл багийнхан хувцаслаж, үс самнан, нойргүй хоносныг илтгэх нүдний хөхөрсөн толбыг арилган будав. Богс намайг онгоцын буудал руу хүргэхэд товчхон мэндэлснээс ондоо зүйл ярилцсангүй бөгөөд наймдугаар бүсэд болсон дуулгаваргүй явдлын тухай сөхсөнгүйд баярлах сэтгэл төрөв. Би арван гуравдугаар бүсийг орхих сүүлчийн агшинд ээждээ хэлэх ѐстойгоо санасан ч тийм ч аюултай санагдсангүй. Бид онгоцоор арван хоѐрдугаар бүс рүү богино нислэг хийх үед Плутарх, Гейл, Крессида нар газрын зураг судалж буй ширээний дэргэд суулаа. Плутарх надад эхний хоѐр зураг авалтын дараах үр дүнг сэтгэл ханамжтай үзүүлэв. Босогчдын хэд хэдэн бүсүүд нэгдэн нягтарсны үндсэн дээр тогтож байв. Үнэндээ тэд Панемийн хоол хүнсний нөөцөд шийдвэрлэх нөлөө үзүүлэх гурав, арван нэгдүгээр бүсийг эзэлсэн нь амжилттай хэрэг болжээ. - Найдлага төрөм. Үнэхээр найдлагатай шүү. Фалвия өнөөдөр <<Бид санаж байна>> бичлэгийн эхний хэсгийг бэлэн болгоход оролцогчид нь амь үрэгдсэн салангид бүсүүдийг чиглүүлэх боломжтой болно. Финник үнэхээр гаймшигтай байсан шүү гэж Плутарх хэлэхэд Крессида, - Үүнийг харахаас сэтгэл өвдөм байсан. Тэр тэдний ихэнхийг танина шүү дээ гэв. - Гэхдээ маш үр нөлөөтэй. Шууд зүрхэнд хүрч байгаа юм. Чи бүгдийг сайн хийсэн. Коин үүнээс илүү баярлахгүй биз. Тэгэхээр Гейл тэдэнд миний Питийг хараагүй дүр эсгэн уур хилэнгээрээ далдалж байгааг хэлээгүй байх нь. Үүнээс болж тэр надтай ярихгүй байгаа. Бид нугад газардах ойртоход би Хеймитч байхгүйг анзаарч Плутархаас асуухад толгой сэгсрээд, - Тэр үүнтэй нүүр тулгарч чадахгүй гэв. - Хеймитч юу даа? Юутай нүүр тулж чадахгүй гэж.

Page 71: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 71

- Би үнэндээ түүнийг “лонх байхгүйтэй нүүр тулгарч чадахгүй” гэж хэлсэн гэж бодож байна. Би зөвлөгчийнхөө согтууруулах ундаа уухгүй байж чаддаггүй сул талын тухай санааширсан ч таван хормын дараа арван хоѐрдугаар бүсэд газардах үедээ өөрөө лонх хөнтөрөхөөс буцахгүй болов. Би арван хоѐрдугаар бүс байхгүй болсонтой эвлэрч энэ тухай сонсож, агаараас харан, үнсэн дунд нь тэнүүчилж байсан. Гэвч яагаад ийм их гашуудал шаналал авчрана вэ? Би үнэхээр үүнийг толгойноосоо авч хаяж чадахгүй гэж үү? Крессида багийнхантайгаа хамт намайг хуучин гэрт лүү минь чиглүүлэхэд юу хийлгэхээр хүсч байгааг нь асуусанд, - Чиний хүсч байгаа бүхнийг гэв. Гэвч гал зуухандаа орох үед надад юу ч хийх хүсэл байсангүй тул олон дурсамж хадгалсан дээврийн нурсан хэсэг рүү бодлогоширон зогсоход Крессида хэсэг хугацааны дараа, - Сайн байна, Киттнисс. Цаашаа явцгаая гэв. Гейл хуучин гэрээсээ тийм амар салсангүй. Крессида түүнийг өмнөх амьдралынхаа үлдэгдэл болсон үнс нурам, хайлсан шилээгүүр дунд чимээгүй зогсч байгаа хэдэн хором зураг аваад ажил, гэр бүл, Атирааны амьдралын тухай асуулаа. Түүнчлэн бөмбөгдөгч онгоц ирсэн шөнийн дурсамжыг сэргээлгэн гэрээс авахуулаад модон дундуур нуур луу гүйсэн тухай яриулав. Би зураг авалтын багийнхны араас бие хамгаалагчдын хамт сажлахдаа тэдний байгаа нь дуртай ойг минь гутааж байгаа мэт сэтгэгдэл төрөв. Энэ хувийн ариун газар байсан ч Капитолын нөлөөнд гутаагджээ. Бид хашааны ойролцоох нүүрс болсон хожуулууд руу гарахдаа өмхөрсөн цогцогст бүдчив. Биднийг нууранд хүрэх үед Гейл ярих чадвараа алдав. Бүгдийн хөлс бороо шиг дуслан ялангуяа Кастор, Поллукс хоѐр нэвт хөлөрсөн учир Крессида түр завсарлалаа. Би нуурын ус гараараа хутгаад ганцаараа нүцгэн шумбахыг мөрөөдөн ойр орчмоор тэнүүчилэв. Намайг нуурын дэргэдэх жижигхэн байшингийн үүд рүү очих үед Гейл тахир галын шилээгүүр тулан зогсож байв. Тэгтэл агшин зуур ганцаардах мэт болж ирээдүй алслан холдоход эзгүй газар тэнүүчилсээр энэ жижигхэн оромжиндд ирэхэд түлээ овоолттой, зуух, шилээгүүр ямар харагдахыг төсөөлөв. Гейл эргэн харц тулгарахад бидний сүүлчийн уулзалтын талаар бодож байгаа нь илт байлаа. Бид энд зугтах эсэх талаар маргалдсан билээ. Хэрвээ бид арван хоѐрдугаар бүсийг орхиод зугтсан бол яах байсан бол? Тэгэхэд Капитолын Панемийг эзэгнэх дарангуйлал хэвээр байсан. Бид модны сүүдэрт бяслагтай хачиртай талх идэв. Би зориуд ярихгүйн тулд

Page 72: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 72

хүмүүсийн захад Поллуксын дэргэд суув. Хэн ч надад үг хэлсэнгүй. Нам гүм болохтой зэрэгцэн шувууд ойдоо нисэн ирэв. Би Поллуксыг тохойгоороо нудраад модны оройд сууж байгаа жижигхэн хар шувууг заалаа. Тэр мөчир дамжин далавчаа дэлгэн дэвхрэх нь цагаан толботон үзэгдэнэ. Поллукс миний зүү рүү заагаад асуунгүй харцаа өргөхөд толгой дохин ятга шаазгай гэдгийг баталлаа. Би хуруугаа уруулдаа аваачин <<Хүлээж бай, би чамд үзүүлье>> гээд тасхийтэл исгэрэхэд ятга шаазгай толгойгоо өргөн дуурайн исгэрэв. Тэгтэл миний гайхлыг төрүүлэн Поллукс исгэрэхэд шувуу даруйхан түүнд хариу өглөө. Ятга шаазгай хэдэн уянгын ая дамжуулахад Поллуксын царай бахадсан өнгө тодорч надад тэр олон жилийн туршид анх удаагаа ярьсан шиг санагдав. Ятга шаазгай цэцгэн дээр зөгий эргэлдэх адил цугларсаар бидний толгой дээрх мөчир дээр зургаа орчим шувуу суулаа. Поллукс миний гаран дээр тогшоод мөчрөөр газар үг бичлээ. <<ДУУЛААЧ?>> Би ердийн үед Поллукст үгүй гэж хэлэх байсан ч тухайн нөхцөлд өөр байлаа. Дууны үг исгэрэлтээс ялгаатай болохыг түүнд сонсгохыг хүсэв. Ингээд юу хийхээ бодож амжихаас урьд Рутын арван нэгдүгээр бүсийн ажлын өдөр дууссаныг мэдэгддэг дохиог дуулав. Хөгжмийн цаана түүний амь үрэгдсэн явдал нуугдаж байсан юм. Гэвч шувууд юугаа мэдэх вэ. Тэд үгийг өлгөн авч урагш хойш үсчин нэгэн хөгөөр эгшиглүүлэв. Яг л тоглоомын үеэр мутантууд модон дундаас гарч ирэн Эвэр лүү хөөхийн өмнө болон Като цусан дунд удаанаар хутгалдаж байсан үе шиг. - Тэднийг жинхэнэ дуулахыг сонсмоор байна уу? Энэ дурсамжыг юугаар ч зогсоохын аргагүй билээ. Би босож шувуудын сууж байгаа модны их биенээс бариад арван жилийн өмнө чанга дуулж байгаад хориглогдсон учир үг бүрийг нь санаж байгаа <<Дүүжлүүрийн мод>> дууг эцэг шигээ аяархан уянгалаг хоолойгоор эхлүүлэв. Хөөе чи Дүүжлүүр рүү оч Тэд гурван хүн алсан эрэгтэйг дүүжилсэн гэж ярьж байна Ийм зүйл болсон хачин ч Дасал болоогүй зүйл бишээ Шөнө дунд чамтай дүүжлүүрийн модонд уулзъя Ятга шаазгай миний дуулснаас өөр болгон дуулав. Хөөе чи Дүүжлүүр рүү оч Талийгаач хайртай хүмүүсээ зугт гэж хашгирч байна Ийм зүйл болсон хачин ч Дасал болоогүй зүйл бишээ Шөнө дунд чамтай дүүжлүүрийн модонд уулзъя Би шувуудын анхаарлыг бүрэн татлаа. Нэг бадгыг уянгын ая болгон хувиргаж ялимгүй өөрчлөн дөрвөн удаа давтах аж.

Page 73: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 73

Хөөе чи Дүүжлүүр рүү оч Намайг зугт гэж хэлэхэд хоѐул чөлөөтэй болно Ийм зүйл болсон хачин ч Дасал болоогүй зүйл бишээ Шөнө дунд чамтай дүүжлүүрийн модонд уулзъя Модод чимээгүй болон салхинд навчис сэрчигнэнэ. Ятга шаазгайнууд дуугарсангүй. Питийн зөв. Тэд намайг дуулахад чимээгүй болжээ. Яг л эцгийн минь дуулахад тэгдэг шигээ. Хөөе чи дүүжлүүр рүү оч Олсон зүүлт зүүгээд надтай зэрэгцэн зогсооч Ийм зүйл болсон хачин ч Дасал болоогүй зүйл бишээ Шөнө дунд чамтай дүүжлүүрийн модонд уулзъя Шувууд миний дуу үргэлжлэлийг хүлээж байлаа. Гэвч ингээд сүүлчийн бадаг дуусав. Нам гүм дунд би болсон явдлыг саналаа. Би модон дундаас эцэгтэйгээ ирж дөнгөж хөлд орж байсан Примийн дэргэд суугаад <<Дүүжлүүрийн мод>>-ыг дуулсан юм. Бид дуунд гардаг шиг хуучин олсоор зүүлт хийхдээ юуны тухай гарч байгааг нь ойлгоогүй юм. Ая нь энгийн хоѐр удаа давтахад л үгийг нь цээжилчихнэ. Гэнэтхэн ээж олсон зүүлтийг суга татан аваад аав руу хашгирсан. Би ээжийг урьд нь хашгирч байхыг хараагүй учир уйлж эхлэхэд Прим даган уйлж гадагш гарч нуугдаж билээ. Би нугад олсон далан хальсан бутны дор нууц газартаа очсон ч эцэг минь даруйхан олов. Тэр намайг тайвшируулаад бүх зүйл сайхан зөвхөн энэ дууг дуулахгүй байх хэрэгтэй гэж хэлсэн юм. Ээж намайг мартахыг хүсчээ. Гэвч үг тархинд хоногшин үлдсэн байв. Бид түүнийг дуулахаа болж хэн ч энэ тухай дурссангүй. Гэвч эцгийн үхлийн дараа би дууг санасаар байсан тул насанд хүрсэн хойно үгийн утгыг ойлгож эхэллээ. Эхэндээ залуу найз охинтойгоо шөнө дунд уулзахаар тохиролцож буй мэт авч алуурчин дүүжилсэн дүүжлүүрийн модны дэргэд уулзах нь хачирхалтай хэрэг байлаа. Алуурчингийн хайрт юмуу эсвэл тэд зүгээр л хороогдсоны дараа ирэхэд цогцос нь зугт гэж хашгирч буй мэт. Үүнд ярьдаг цогцос гардаг нь хачирхалтай хэдий ч гурав дахь бадгаас сэтгэл үймэрч эхлэнэ. Дууг дуулагч нь үхсэн алуурчин болох нь ойлгогдоно. Тэр дүүжлүүрийн модонд өлгөөтэй хэвээр. Тэр хайртыгаа уулзахаар ирэхийг асууж байна. Түүний аюулгүй байдлын төлөө зугт гэж хэлж буй мэт санагдавч хамт зугтах гэж буй нь ойлгомжгүй. Төгсгөлийн бадагт гардаг үхэлд түүнийгээ хүлээж буй нь илт. Хайрт нь хүзүүндээ олсон зүүлт углаад дэргэд нь модонд дүүжлэгдэнэ. Би өмнө нь алуурчдыг хэрцгий гэж төсөөлдөг байв. Одоо хоѐр ч удаа тоглоомд оролцсоны дараа юуг нь мэдэхгүй байж шүүх хэрэггүй гэж шийдлээ. Магадгүй түүний хайрт хэдийн алах ял шийтгүүлээд хүлээж байгаа гэдгээ хэлэхээр салах ѐс гүйцэтгэх гэсэн юм билүү. Эсвэл түүнийг орхих газар нь үхлээс ч дор байсан байх. Би Питийг Капитолоос аврахын тулд тариураар алахыг хүсээгүй гэж үү? Энэ үнэхээр миний цорын ганц хувилбар байв уу? Үгүй байж болох ч би тэр агшинд өөр зүйл бодож олж чадахааргүй байв.

Page 74: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 74

Би ээжийг долоон жилийн өмнө хэтэрхий сүржигнэсэн гэж бодож байсан юм. Ялангуяа олсон зүүлт хийсэнд. Гэвч энэ зөвхөн дуунд гардаг зүйл байгаагүй бөгөөд арван хоѐрдугаар бүсийн олон хүмүүс ийм аргаар шийтгүүлсэн билээ. Тэр намайг хөгжмийн хичээл дээр ангийн өмнө дуулахыг хүсээгүй. Поллуксын хажууд дуулсан нь таалагдахгүй байх лавтай. Хүлээгээрэй Поллуксын хацрыг даган нулимс урслаа. Миний дуу амьдралынх нь аймшигт мөчийг санагдуулжээ. Гайхалтай. Би санаа алдаад мод наллаа. Тэгтэл ятга шаазгайнууд <<Дүүжлүүрийг мод>>-ыг тоглож эхлэв. Тэдний хоолойноос үзэсгэлэнтэй сонсогдож байлаа. Би зураг авч байгааг ухаараад тайван зогсоход Крессида <<Тасаллаа!>> гэж хэллээ. Плутарх хүрч ирээд хөхөрч, - Чи хаана ийм зүйл бодож олоо вэ? Биднийг ийм зүйл хийсэн гэж хэн ч итгэхгүй дээ! гээд намайг тэвэрч зулай дээр шовхийтол үнсээд, - Чи ч шижир алт юмаа! гэв. - Би үүнийг дурангын урд гарах гэж хийгээгүй. - Тэгвэл аз таарч. Алив бүгд хот руу буцацгаая! Бид ой дундуур буцаж явсаар үхэр чулуунд хүрэхэд Гейл бид хоѐр хос анч нохой салхиар үнэр авах гэж байгаа аятай толгойгоо эргүүлсэнд Крессида үүнийг ажиглаад тэнд юу байгааг асуув. Бид ангийн хуучин болздог газар байсан болохыг хэлэхэд тэр харахыг хүссэн ч юу ч биш гэж хэлэв. Бидний чулуун тавцан дээрээс хөндий нэвт үзэгддэг. Магадгүй энэ жил ердийнхөөс бага ногоорсон ч бөөрөлзгөний бутанд хүнд жимс багсайтал ургасан байж болох. Энд ангийн тоо тоомшгүй өдрүүд эхэлж занга тавин, загас барьж, жимс түүн, хамтдаа модонд хэсүүчилэн олдсон зүйлээр ангийн цүнхээ дүүргэдэг байв. Энэ бол хоол хүнс олж эрүүл байх арга байсан. Бид нэг нэгнийхээ түлхүүр байлаа. Арван хоѐрдугаар бүс байхгүй болсон учир ямар ч журам сахиулагчдаас зугтан өлсгөлөн ам тэжээх хэрэггүй болжээ. Капитол бүхнийг салган авахад би Гейлийг алдахын даваан дээр байсан. Биднийг энэ бүх жилүүдэд холбож байсан зүйл тасрахын ирмэг дээр дунд минь хар толбо үүссэн байлаа. Өнөөдөр арван хоѐрдугаар бүсийн аймшигт зүйлтэй тулгарсан хэр нь бид бие биетэйгээ ярихааргүй ууртай байна гэж үү? Гейл надад худал хэлсэн. Тэр миний сайн сайханд сэтгэл зовсон байж болох ч байж боломжгүй байлаа. Хэдийгээр үнэн сэтгэлээсээ өршөөл гуйсан мэт санагдсан ч гэлээ. Би түүний царай луу эргэж ямар туссаныг нь харж болох юм. Бидний хооронд юу болох нь энэ вэ? Бид яагаад үргэлж маргалддаг юм бол? Энэ бүхэн төвөгтэй хэдий ч асуудлын гол нь би гэдгийг мэдэж байлаа. Би үнэхээр түүнийг хөөхийг хүслээ гэж үү? Би хуруугаараа бөөрөлзгөнө тасдаж аваад эрхий долоовор хурууны завсар

Page 75: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 75

эргэлдүүлэнгээ түүний зүг шидээд, - Магадгүй амжилт.. гэхэд барьж аваад зажилж залгингаа хэсэг азнасны эцэст, - ...бидний талд ирж болох юм гэв. Крессида биднийг хадан дээр суулгаад ангийн тухай яриа өрнүүлэв. Биднийг юу ой руу хөтөлсөн, хаана уулзсан, дуртай агшин гээд л. Бид тайвширч инээмсэглэнгээ зөгий, зэрлэг нохой, өмхий хүрэнтэй тохиолдон бүтэлгүйтсэн явдлынхаа тухай ярилаа. Яриа наймдугаар бүсэд бөмбөгдөлтийн үеэр зэвсэг хэрэглэх нь ямар мэдрэмж төрүүлсэн талаар эргэхэд би ярихаа больсон ч Гейл ердөө, - Хэтэрхий удлаа гэж хэлэв. Үдэш ойртоход бид хотын талбай руу явав. Би Крессидаг талхчины газрын нуранги руу луу аваачиж зураг авахыг гуйв. - Пит энэ чиний гэр. Гэр бүлээс чинь бөмгбөгдөлтийн дараа юу ч сонсогдоогүй. Арван хоѐрдугаар бүс байхгүй болсон. Тэгэхэд чи гал зогсоох тухай ярьж байдаг? гээд би эзгүйрч хоосорсон газар луу ширтэн, - Энд чамайг сонсох хэн ч үлдсэнгүй гэв. Бид урьд нь дүүжлүүр байсан хайлсан төмрийн дэргэд зогсоход Крессида биднийг ийм аргаар шийтгүүлж байсан эсэхийг асуув. Гейл хариуд нь цамцаа тайлж дуран руу эргэв. Би ташуурын ул мөрийг хартал сурны исгэрэх чимээ ахин сонсгогдож түүний бугуйнаасаа ухаангүй өлгөөтэй байгаа нь харагдах шиг болов. - Хангалттай гэж би мэдэгдээд, - Би та нарыг ялагчын тосгонд хүлээж байя. Ээжийн.... захисан зүйлийг авах гэсэн юм гэлээ. Би Ялагчын тосгон руу яваад гал зууханд шүүгээний өмнө шалан дээр сууж хайрцганд шавар ваар, шилэн сав нямбайлан өрөөд хагалахгүйн тулд дундуур нь хатсан цэцэг боосон боолтоор жийрэглэв. Тэгтэл гэнэтхэн шүүгээн дээр байсан сарнай байсныг саналаа. Энэ бодит байсан уу? Одоо хэвээр байгаа болов уу? Би шалгах хүслээ арай ядан барилаа. Хэрвээ тэнд байгаа бол намайг ахин айлгахаас өөрцгүй. Юмаа яаран баглав. Шүүгээ хоосорход боссонд гал зууханд Гейл зогсож байв. Тэр чимээгүйхэн ойртож иржээ. Тэр ширээ түшин зогсоод модон гадаргуу дээгүүр нь хуруугаа гүйлгэв. Би хайрцгаа дундаа өргөж тавилаа. - Санаж байна уу? Чи энд намайг үнссэн биз дээ. Үнэхээр түүнийг ташуурдуулсаныхаа дараа ахиухан тунгаар хэрэглэсэн өвчин

Page 76: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 76

намдаагч эм үүнийг ухаанаас нь арчсангүй гэж үү. - Би чамайг санаж байна гэж мэдсэнгүй. - Мартахын тулд үхэх ѐстой байх. Магадгүй би <<Дүүжлүүрийн мод>> дуунд гардаг хүн шиг хариу хүлээх ѐстой байж. Би хэзээ ч Гейлийн нулимс унагахыг харж байсангүй. Түүнийг нулимсаа арчмагц би бөхийн уруулыг нь үнсэв. Дулаахан, үнс, шаналал. Энэ зөөлөн үнсэлт гайхалтай амттай байлаа. Тэр намайг түлхээд гашуунаар инээмсэглэв. - Би чамайг үнсэхийг чинь мэдэж байсан юм. - Яаж. Би өөрөө ч мэдээгүй шүү дээ. - Яагаад гэвэл надад хэцүү байна. Энэ бол чиний анхаарлыг татах цорын ганц арга гээд хайрцагыг авч, - Китнисс санаа зовох хэрэггүй дээ. Энэ бүхэн өнгөрсөн гээд намайг хариу хэлэхээс өмнө гарлаа. Би түүний үгийн учрыг олоход хэт ядарсан болохоор арван гуравдугаар бүс рүү богино аялал хийх замд суудал дээр атиралдан суугаад Плутархын дуртай ярианы сэдэв болох хүн төрлөхтнийг устгах зэвсгийн тухай сонсохгүйг хичээв. Бид зохион байгуулагчын өндөр хурдны онгоц, цэргийн хиймэл дагуул, нисэгчгүй онгоц, биологийн зэвсгүүд гэх мэт зүйлсийн тухай мөрөөддөг ч нисэх онгоц, газрын пуужин зэрэг хуучин зэвсгээр тоглох болсондоо харуусахыг сонсов. Би ятга шаазгайн хувцсаа тайлаад хоол идэлгүй орондоо орж унтахад Прим өглөө сэрээлээ. Өглөөний цайны дараа хуваарийг үл тоомсорлон шүүгээнд орж зүүрмэглээд өдрийн хоолны үеэр хайрцагтай шохой, харандааны дундаас мөлхөн гарч ирлээ. Намайг итгэмээргүй том савтай вандуйн шөл идээд Е хэсэгт эргэн ирэхэд Богс урдаас саатуулав. - Одоо хуваариас гадуур удирдлагын өрөөнд уулзалттай. - Ойлголоо. - Чи ер нь өнөөдрийн турш юу хийв? гэж тэр уцаарлангуй асуув. - Хэн мэдэх юм? Би сэтгэл хөдлөлийн хувьд тогтворгүй биз дээ гээд би гартаа байсан эмнэлэгийн бугуйвчлыг үзүүлэх гэсэн ч байхгүй болсон байв. - Харж байна уу? Бугуйвчыг минь хэзээ тайлан авсныг хүртэл санаж чадахгүй байна. Намайг удирдлагын өрөө лүү аваачиж яах гээ вэ? Ямар нэг зүйл алгасаа

Page 77: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 77

юу? - Крессида чамд арван хоѐрдугаар бүсэд авсан зургаа үзүүлэх гэсэн байх. - Тэгвэл би хуваарийн дагуу ажиллана.. Тэр над руу ширтсэн ч цааш тайлбар хийсэнгүй. Хүмүүс удирдлагын өрөөнд цуглан Плутарх, Финник хоѐрын дунд надад суудал хадгалсан байв. Ширээн дээрх дэлгэцэн дээр Капитолын ээлжит нэвтрүүлэг гарч байв. - Юу болоо вэ? Бид арван хоѐрдугаар бүсийн бичлэг үзэхгүй юм уу? - Үгүй дээ гээд Плутарх, - Би боломжтой гэж бодож байгаа ч Бити дүрсийг шургуулж чадахыг мэдэхгүй юм гэв. - Бити үндэсний сувдгийг эвдэх арга олсон гэсэн. Тэгэхээр манай бичлэг Капитолд бас гарна. Тэр өнөө орой шууд нэвтрүүлэг гарахад хамгаалалтыг нь эвдэх гэж байгаа. Сноу мэдэгдэл хийх юмуу тиймэрхүү зүйл болох байх. Одоо эхэллээ гэж Финник хэлэв. Капитолын сүлд гараад сүлд дуулал явав. Дараа нь би ерөнхийлөгч Сноугын могойн харц ард түмэнтэйгээ мэндчилэхийг харав. Тэр индрийн цаана байсан ч захандаа цагаан сарнай хатгасан нь тодхон харагдаж байлаа. Дуран Панемын газрын зургийн урд буй Пит рүү эргэв. Тэр өргөгдсөн сандалд суугаад төмөр гишгүүр дээр гутлаа тавьжээ. Хиймэл хөлөө жигд бус хэмнэлээр тогшино. Хөлс зузаан энгэсэн давхарыг нэвтлэн уруулын дээд хэсэг дух нь ил гарав. Гэвч түүний харц уурсан төвлөрч чадахгүй байгаа явдал намайг юунаас илүүтэй айлгав. - Түүнд муу байна гэж би шивнэхэд Финник дэмжихээр гараас шүүрч авав. Пит сэтгэл гонсгор гал зогсоох чухал тухай ярилаа. Тэр хурц гэрлээр тэмдэглэсэн чухал бүсүүдийн дэд бүтэц цохилтонд өртсөн тухай яриад сүйрлийн дүр зургийг үзүүлэв. Долдугаар бүсийн далан эвдэрчээ. Онхолдсон галт тэрэгний цистернээс хаягдал шингэн урсана. Үр тарианы агуулах түймэрт автжээ. Энэ бүхэн жинхэнэ бослогын дүр төрх байлаа. Түн! Би гэнэтхэн зурагтын дэлгэцэн дээр талхчины газрын нурангын өмнө зогсож байв. Плутарх үсрэн босоод, - Тэр үүнийг хийлээ! Бити чадлаа! гэж хашгирав. Өрөөнд шуугиан дэгдэхэд Пит эргэн зурагтын дэлгэцэн дээр байсан над руу ширтэв. Тэр бөмбөгдөлт өртсөн цэвэр усны байгууламжын тухай яриагаа үргэлжлүүлэхийг хичээсэн авч Рутын тухай ярьж буй Финникийн дүрс болон өөрчлөгдөв. Капитолын өргөн зурвасын төхөөрөмжүүд дайралтанд өртөхөд мэргэжилтнүүд нь учрыг олохыг хичээв. Тэд үүнд бэлтгэлгүй байсан учир Бити тав арван секунтын нэвтрүүлгүүдээ гаргав.

Page 78: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 78

Плутарх хөөрөн догдлоход бүгд Битид баяр хүргэн Финник дэргэд чимээгүйхэн зогсож байв. Би өрөөн дундуур Хеймитчтэй харц тулгараад айдсаа харлаа. Энэхүү баяр хөөр Питийг биднээс цааш холдуулжээ. Капитолын сүлд тэмдэг гарч ирээд хориод секунт дохио өгсний дараа Сноу, Пит хоѐр эргэн гарч ирэв. Хүмүүс үймж сандарчээ. Бид тэдний уурсан маргалдахыг сонслоо. Сноу урагш алхаад босогчид ял тулгасан мэдээлэл гаргах гэж байсан нь тодорхой ч шударга үнэн хаанчлах болно гэж мэдэгдэв. Тэр Питээс Китнисс Эвердиний тухай юу бодож байгааг асуухад миний нэрийг сонсоод царай нь хүчлэн мурийлаа. - Китнисс... чи энэ бүхнийг төсгөл гэж бодож байна уу? Юу үлдэх юм бэ? Хэн ч аюулгүй үлдэхгүй. Капитол ч тэр, бүсүүд ч тэр. Харин чи... арван гуравдугаар бүсэд гээд агаар огцом сороод нүд нь ухаангүй гялалзуулан, - Өглөө үхнэ! гэхэд дурангын цаана Сноу <<Болно!>> гэж тушаалаа. Бити энэ бүх үймээн самууны дундуур миний эмнэлэгийн өмнө зогсож байгаа дүрсийг гурван секунт үзүүлэв. Зураглалын дараа бид шууд хөтөлбөрийг үргэлжлүүлэн үзэхэд Пит ярихыг хичээсэн ч дуран доошлоод цагаан хавтантай шал гаргалаа. Гутлын цохилт. Цохилтын араас Питийн өвдсөндөө хашгирах дуу гарч цус хавтан дээгүүр урсав. ХОЁРДУГААР ХЭСЭГ Дайралт 10 Биений дотроос хашгиралт гарсан ч хоолой дээр тээглэн амьсгал давхцаад хөшчихлөө. Хэрвээ хүзүүний булчингаа суллан хашгирч чаддагсан бол хэн нэгэн хүн ажиглах болов уу? Өрөөнд үймээн дэгдэж Питийн хэлсэн үгийн учрыг олохоор шуугилдав. - Чи… арван гуравдугаар бүсэд… өглөө үхнэ! Тэгтэл бусдын анхаарлыг татан Хеймитчийн хоолой, - Чимээгүй! гэхэд бүгд түүний зүг харлаа. - Үүнд тийм ч тааж ядаад байх зүйл алга! Хүү ердөө биднийг дайралтанд өртөнө гэж хэлсэн. Энд арван гуравдугаар бүсэд. - Тэр хаанаас энэ мэдээллийг авсан юм бол? - Бид яагаад түүнд итгэх ѐстой гэж? - Чи хаанаас мэдэж байгаа юм?

Page 79: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 79

- Түүнийг нууц задруулсаны төлөө цусанд нь хутгасан биз дээ. Та нарт өөр ямар баримт хэрэгтэй юм бэ? Китнисс, надад туслаач! гэж Хеймитч цөхрөн архирлаа. Би хөшсөн байдлаасаа гарч, - Хеймитчийн зөв. Питийг хаанаас ийм мэдээлэл авсныг мэдэхгүй ч үнэн байж таарна. Тэр үүнд итгэж байна. Тэгээд ч тэд... гээд Сноугын түүнд хийсэн зүйлийг чанга хэлж чадсангүй. - Та түүнийг мэдэхгүй ч бид мэднэ. Та нар хүмүүсээ бэлэн байдалд байлгах хэрэгтэй гэж Хеймитч Коинд хэлэв. Ерөнхийлөгч түгшсэн харагдаагүй ч үйл явдалд бодлогоширсон янзтай хуруугаараа удирдлагын самбарыг тогшсоноо тайвнаар Хеймитчтэй ярилцаж эхлэв. - Мэдээж бид ийм үйл явдалд бэлтгэх болно. Бид арваад жилийн өмнөөс Капитолын арван гуравдугаар бүсийн эсрэг дайралт ямар үр нөлөөтэйг таамаглаж байсан. Цөмийн пуужин, цацрагт туяа хэрэглэх нь агаар мандал хүрээлэн буй орчинд хэлж баршгүй хөнөөл учруулна. Ердийн бөмбөгдөлт байлаа ч манай цэргийн байрлалд хүнд цохилт өгөх бөгөөд тэд ахин биднийг эзлэхээр санаархаж буй билээ. Мэдээж тэд эсрэг цохилт өдөж байгаа. Үүнээс үзэхэд манай бослогын холбоотнууд ч эрсдэлд орж болох юм. - Та ингэж бодож байна уу? - Тиймээ би тэгж бодож байна. Ямар ч тохиолдолд бид аюулгүй байдлын тавдугаар түвшний бэлтгэл арга хэмжээ авах болно. Өндөр түвшиний тусгаарлалт зарлалаа гээд тэр товчлуур түргэн даран заавар өгөв. Түүнийг толгойгоо өргөх агшинд арван гуравдугаар бүс хоѐр түвшин доошлов. Би эмнэлэгийн өвчтөнгүүдийг шилжүүлэн гаргах тухай бодлогоширсноо төмөр хоолойгоор хүмүүсийг шаргал бүсэд цугларах заавар өгөхийг сонсов. Секунтын дараа хоѐрдугаар давхарга тусгаарлагдах иргэдийн дунд халдварт өвчин байгаа эсэхийг шалгаад амьдардаг давхартаа эргэн ирлээ. Би угаалгын өрөөнд хоолойны цаана аваарын дохиог үл хайхран аалз хэрхэн шүлсээ татахыг харан зогслоо. Арван гуравдугаар бүсэд хадаж буй аваарын дохионы дагуу бэлтгэх зүйл юу ч байсангүй. Богс намайг Финникийн хамт хонгилын өргөн шат руу авч явлаа. Хүмүүсийн урсгал доошоо горхи мэт цувна. Хэн ч орилж хашгирах юмуу түлхэлцсэнгүй. Хүүхдүүд хүртэл томоотой явцгаана. Бид чимээгүй уруудсаар ганц үг хэлэхэд чанга цуурайтахаар байлаа. Ээж Прим хоѐр үзэгдсэнгүй бөгөөд ийм нөхцөл байдалд олж харахын аргагүй байв. Тэд эмнэлэг дээр ажиллаж байгаа. Уурхайн гүнд ороход чих шуугин нүд бүрэлзэв. Цорын ганц сайн тал гэвэл газрын гүн рүү уруудах тусам чих дөжрөм аваарын дохио бүдгэрлээ. Тэд биднийг газрын гадаргуугаас аль болох холдуулж байгаа бололтой. Хүмүүс хэсэг хэсгээрээ хуваагдан тэмдэгтэй хаалгаар ороход Богс намайг дагуулсан хэвээр эцэст нь шат аварга том агуйн

Page 80: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 80

захад хүрэв. Би урагш явах гэсэн ч Богс зогсоогоод гаран дээрх хуваариа мэдрэгчид шалгуул гэлээ. Мэдээж хэн нэгэн замаасаа төөрсөн эсэхийг шалгахын тулд компьютерт мэдээлэл оруулж таарна. Энэ газар чулуун хана, хүч нэмэгдүүлсэн ган тулгуур гээд байгалийнхаас илүү хүний гараар бүтээгдсэн мэт ажээ. Чулуун хана дагуу унтлагын ор байрлуулж гал зуух, угаалгын өрөө, эмнэлэгийн хэсэг байлаа. Энд газрыг удаан амьдарч болохоор тохижуулсан аж. Агуйн эргэн тойрон дахь хэсэг болгонд цагаан толгойн үсгээр тэмдэг тавьжээ. Тэгтэл Богс Финник бид хоѐрт бүсэд амьдарч байсан хэсэгтэй адилхан <<E>> хэсэгт орох болсныг мэдэгдэхэд Плутарх ирээд, - Аан та нар энд байгаа юмуу гэв. Саяны болсон үйл явдлыг үл харгалзан Плутархын урам зориг мохсонгүй. Тэрбээр Битигийн нэвтрүүлгийн дайралт амжилттай болсон явдалд сэтгэл өндөр хэвээр байв. - Китнисс Питэд чамд хэцүү байгаа ч гэсэн ч Питийн төлөө сэтгэлээр унах юм бол бусад хүмүүс харж байгаа шүү. - Юу гэнээ? гээд би түүнийг Питийн аймшигтай нөхцөлд орсон явдалд сэтгэлээр унахгүй байгаа гэдэгт итгэж чадсангүй. - Хоргодох байранд байгаа бусад хүмүүс чамайг үүнд яаж хандахыг харж байгаа. Хэрвээ чи тайван зоригтай байвал бусад нь ч мөн адил тийм байх болно. Өөрөөр сандралд орвол ойн түймэр шиг тарна гэсэн үг хэмээн Плутарх тайлбарлахад би түүн рүү ширтлээ. - Гал баригдсан гэж хэлж болно хэмээн тэр үргэлжлүүлэхэд би удаанаар сэхээ орон, - Би дурангын өмнө байгаа юм шиг авч дүр эсгэх ѐстой юм уу? гэв. - Тиймээ! Сайн байна. Зарим хүмүүс үргэлж үзэгчдийн өмнө зоригтой байдаг юм. Питийн саяхан үзүүлсэн эр зоригийг аваад үз л дээ гэхэд би түүнийг золтой алгадчихсангүй. - Би Коиныг тусгаарлахаас өмнө буцах ѐстой. Чи сайн ажилласан шүү! гээд тэр хараанаас алга болов. Би ханан дээрх том <<Е>> үсгийн зүг явлаа. Манай өрөө хааш хаашаа арван хоѐр футын хэмжээтэй чулуун шалан дээр зааг зурсан байлаа. Хананы хоѐр талд ор байж гурав дахь нь газар унтах болжээ. Тунгалаг хуванцар дээр <<Хоргодох байрны журам>> гэсэн цаас наажээ. Би цаасан дээрх жижигхэн хар үсгүүдийг харахад нүдний өмнө цусан дусал шиг бүрэлзсэнээ алгуурхан үг ялгагдаж эхлэв. Эхний хэсгийг <<Ирэлт>> гэж гарчиглажээ.

Page 81: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 81

1. Байрныхаа хүмүүсийг бүрэн эсэхийг тоолон шалгаж үз. Ээж, Прим хоѐр өвчтөнгүүдийг нүүлгэн шилжүүлж буй тул би ганцаараа хоргодох байранд түрүүлж ирсэн байлаа. 2. Ерөнхий хангамжын хэсэг рүү очиж өрөөнийхөө хүн бүрийн тоогоор хүүдий ав. Би агуйг шалган хартал Ерөнхий хангамжын хэсэг лангуугаар хүрээлүүлсэн томоохон өрөө байлаа. Хүмүүс тэнд хүлээнэ. Би очиж өрөөнийхөө дугаарын дагуу гурван уут авах хүсэлт тавив. Эрэгтэй цаасыг шалгамагц тавиур дээрээс тусгайлан савласан хүүдийнүүд авч лангуун дээр тавив. Нэгийг нь нуруундаа үүрч үлдсэн хоѐрыг гартаа барьж эргэн явахдаа түлхэлцсэнд, - Уучлаарай гэж хүмүүсийн дундуур гарахдаа хэлэв. Энэ цаг хугацааны асуудал уу? Эсвэл эдгээр хүмүүс миний байдлыг ажиглаж байгаа гэсэн Плутархын зөв юм болов уу? Эргэж ирсэн хойно нэг ууттайг нь нээвэл нарийхан гудас, орны цагаан даавуу, хоѐр саарал хувцас, шүдний сойз, сам, гар чийдэн гарав. Бусад уутыг шалгавал ялгаагүй байсан бөгөөд ганцхан өөр зүйл нь ээж Прим хоѐрын эмнэлэгийн цагаан хувцас байлаа. Би ор дэрээ засан, хувцсаа үүргэвчинд буцаан хийгээд өөр хийх зүйлгүй болсон тул эцсийн дүрэм болох, 3. Цаашдын зааврыг хүлээ гэсний дагуу шалан дээр хөлөө зөрүүлэн суугаад хүлээлээ. Хүмүүсийн урсгал тасралтгүй өрөөг дүүргэн нөөцөө авч байв. Төдий л удалгүй агуй хүмүүсээр дүүрэв. Сонирхолтой нь ээж, Прим хоѐр эмнэлэгт өвчтөн хүлээн авахаар шөнө хүртэл үлдсэн юм болов уу. Үгүй тэгж бодохгүй байна. Тэр эндхийн жагсаалтанд байсан. Миний санаа зовж эхэлтэл ээж ирлээ. Би түүний ар луу хайн харсан ч үл таних хүмүүс байв. - Прим хаана байна? - Тэр энд байхгүй юм уу? Эмнэлгээс шууд энд ирэх ѐстой байсан даа. Надаас арван минутын өмнө гарсан. Хаана байгаа юм бол? Хаачсан байж болох вэ? Би хормын зуур нүдээ аниад ангаа мөшгөн бодлоо. Би түүний дохио дуугарахад өвчтөнгүүдэд туслахаар ухасхийн хоргодох байр луу яв гэхэд нь шатан дээр тээнэгэлзэн зогсохыг харлаа. Гэхдээ яагаад? Би нүдээ нээлээ. - Муур! Тэр муураа авчирахаар явж! - Үгүй ээ гэж ээж дуу алдав.

Page 82: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 82

Бид хоѐул миний зөв болохыг мэдэж байсан тул хүмүүсийн урсгалыг нэвтлэн хоргодох байрнаас гарахыг хичээв. Урд зузаан төмөр хаалга хаахад бэлтгэгдэн удаанаар төмөр дугуй дотогш эргэж эхэллээ. Хаалга хаагдсан хойно цэргүүдийг нээлгэхээр яагаад ч ятгах боломжгүй. Үүнд тэдний мэдэл хүрэхгүй. Би замбараагүй хүмүүсийг түлхэн зайчилангаа хүлээгээрэй гэж хашгирав. Хаалга хаагдахад ердөө хэдхэн дюймийн зай үлдсэнд гараа завсар луу шургуулаад, - Онгойлго! Намайг гарга! гэж орилоход айсан цэргийн царай харагдсанаа дугуйг буцаан эргүүлэв. Гадагш гарахад багтахааргүй ч гараа няцлуулахааргүй болсонд мөрөө шургуулж, - Прим! гэж шатны өөд хашгирав. Ээж хамгаалагчдыг гуйх зуур би нэвтэрч гарахыг оролдон, - Прим! гэж хашгирсанд шатны дээр сулхан хөлийн чимээ гараад, - Бид очиж байна! гэх дүүгийн маань хоолой сонсогдов. - Хаалгаа барьж байгаарай! гэж Гейл дуугарлаа. - Тэд ирж байна! гэж би цэрэгт хэлэхэд тэд хаалгыг метрийн хиртэй нээсэн ч би тэднийг хаахаас эмээгээд байрнаасаа хөдөлж чадсангүй. Прим Холтсон цэцгийг тэврээд хацар нь ягааран гүйж ирэхэд араас нь гартаа цүнх барьсан Гейл даган орлоо. Нүсэр хаалга лүгхийн хаагдав. - Чи юугаа бодож байсан юм? гэж би Примийг ууртай сэгсрээд муурыг дундаа шахан тэвэрлээ. Примийн тайлбар хэдийн бэлэн байлаа. - Китнисс би түүнийг орхиж чадсангүй. Хоѐр дахь удаагаа шүү дээ. Чи түүний өрөөн дундуур орилон гүйж байсныг харсан ч болоосой. Тэр биднийг хамгаалахаар эргэж ирсэн. - За за гээд би тайвширахын тулд хэдэнтээ гүнзгий амьсгаа аваад арагш ухран муурын шилэн хүзүүнээс өргөж, - Би чамайг боломж олдсон дээр нь живүүлэх ѐстой байж гэлээ. Тэр чихээ хулмайлган сарвуугаа өргөн хүржигнэхэд дүү минь даруйхан хамгааллаа. - Өө, Китнисс минь түүнийг шоглох хэрэггүй. Тэр их сэтгэлээр унасан байгаа гээд гар дээрээ авлаа. Надад түүнийг бага зэрэг шархдуулах даажинтай хүсэл төрсөн ч Прим жинхэнээсээ сэтгэл зовж байсан тул оронд нь бодолдоо бээлийтэй гараар муурын арьсыг хуулж байна төсөөлж олон жил хийсэн зүйлийнх нь өшөөг авлаа. - За за уучлаарай гээд бид ханан дээрх том <<Е>> үсгийн зүг хөдлөв. Примийг

Page 83: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 83

яаран явмагц би Гейлтэй нүүр тулгарав. Тэр арван хоѐрдугаар бүсийн гал зуухнаас авсан хайрцагтай шил барьж миний ангийн цүнхийг мөрөндөө эгэлдэрэглэжээ. - Хэрвээ Питийн зөв бол бидэнд ямар ч боломж байхгүй тэр хэлэв. Пит. Цонхон дээрх бороон дусал мэт цус. Яг л гутын шавар шиг. - Хийсэн бүхэнд чинь... баярлалаа. Чи манай өрөөнд дээр юугаа хийж байсан юм? гээд би юмаа авлаа. - Ердийн давхар шалгалт. Хэрвээ би хэрэг болвол дөчин долдугаар хэсэгт байгаа шүү. Хаалга хаагдах үеэр болсон явдлын улмаас намайг шинэ гэр лүүгээ алхахад таван зуугаад хүн ширтэв. Би олны дундуур үймэн гүйсэндээ тайван харагдахыг хичээлээ. Хэн нэгэн хууртагдах болов уу. За хэнд хамаатай юм? Бүгд намайг галзуу гэж бодож байгаа. Нэг эрэгтэй шалан дээр дайрагдаж унасан бололтой эгдүүцэнгүй тохойгоо би түүн рүү исгэрэх шахлаа. Прим муураа аваад доод талын орон дээр төвхнөж хөнжлөө нүүрээ цухуйлган нөмөрчээ. Энэ нь түүний тэнгэр нижигнэхэд айдагтай адил байв. Ээж хайрцгаа буланд нямайлан тавилаа. Би хана түшин сууж Гейлийн авчирсан ангийн цүнхийг ухав. Эмийн ургамлын ном, ангийн хүрэм, эцэг эхийн хуримын зураг болон шүүгээнд байсан өөр бусад хувийн эд зүйлс болох миний ятга шаазгайтай зүүлт Циннагын хувцсан дээр хатгаастай, алтан зүүлт, мөнгөлөг шүхэртэй хоолой болон, Питийн сувд байлаа. Би сувдыг шүхрэнд ороогоод уутны ѐроол руу хийв. Энэ Питийн амьдралтай холбоотой зүйл болохоор хэн ч үүнийг надаас авч чадахгүй. Аваарын дохионы сулхан чимээ огцом зогсов. Коины хоолой чанга яригчаар нүргэлэн биднийг дээд давхараас үлгэр жишээ нүүн шилжсэнд талархав. Тэрбээр арван хоѐрдугаар бүсийн ялагч Пит Меларк зурагтаар арван гуравдугаар бүс рүү энэ шөнө дайралт хийгдэх боломжтой тухай мэдэгдсэнийг тодотгон хэллээ. Тэгтэл цохилтын эхний бөмбөг уналаа. Эхлээд хүчтэй цохилт мэдэгдсэнээ биений хэсэг бүрийг дамжин ясны чөмөг, шүдний ѐзоор хүртэл дэлбэрэлт гүн гүнзгий мэдрэхэд <<Бид бүгд үхлээ>> гэсэн бодол зурсхийв. Би дээшээ хараад адар цууран нүсэр том чулуу асгарахыг хүлээсэн авч хоргодох байр үл мэдэг чичирснээс ондоо зүйл болсонгүй. Гэрэл унтарч тас харанхуй болов. Хүмүүс чимээгүй түгшин амьсгаадаж, хүүхэд гонгинон, нэг хүний галзуу мэт инээх нь сонсогдов. Тэгтэл цахилгаан үүсгүүр хүнгэнэн бүдэг гэрэл анивчсанаа хэвийн аслаа. Энэ нь манай арван хоѐрдугаар бүсийн гэрт өвлийн шөнө асдаг гэрэлтэй ойролцоо ажээ. Би бүрэнхийд Примд ойртоод хөлнөөс нь татан ойртон суулаа. Тэр тайван хоолойгоор муурандаа дуу дуулж байв.

Page 84: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 84

- Бүх зүйл хэвийн хүүхдүүд минь. бидний бүх зүйл сайхан болно гээд ээж биднийг тэврэхэд би хэсэг зуур хүүхэд насандаа эргэн очих мэт болж толгойгоо мөрөнд нь наагаад, - Энэ наймдугаар бүсийн бөмбөгдөлтэй адилгүй байна гэв. - Хоргодох байранд зориулан хийсэн пуужин байх гэж Прим муураа айлгахгүйн тулд аяархан хоолойгоор хэлээд, - Бид тэдний тухай заалгасан. Тэд дэлбэрэхээсээ өмнө газрын гүн рүү нүхлэн ордог юм. Арван гуравдугаар бүсийн гадаргууг бөмбөгдөөд ямар ч нэмэр байхгүй л дээ гэв. - Цөмийнх үү? гэж би асуугаад дотор хүйт даахаа мэдэрлээ. - Заавал тийм албагүй. Зарим нь хамаагүй хүчтэй дэлбэрдэг. Ямар ч байж болох юм. Бүүдгэр гэрэлтэй байсан учир хоргодох байрны төгсгөлийн төмөр хаалгыг харах боломжгүй байлаа. Хаалга цөмийн дайралтанд тэсэх болов уу? Цацраг туяаны эсрэг зуун хувийн хамгаалттай байсан ч азгүйтэхэд энэ газрыг хэзээ ч энэ газрыг орхиж чадахгүй биш байгаа даа? Энэ бодол зурсхийхэд миний амьдрал чулуун бунханд төгсөх нь аймшигтай санагдсанд хаалга руу галзуу мэт гүйн очиж гаргахыг шаардан хашгирахыг хүслээ. Гэвч ингэх нь утгагүй бөгөөд гаргахгүй нь мэдээж. - Бид газрын гүнд байгаа болохоор аюулгүй гэдэгт итгэлтэй байна гэж ээж дорой дуугаар хэлэхэд би уурхайд амь үрэгдсэн эцгийн минь тухай бодож байгаа болов уу хэмээн гайхширлаа. - Бурханы авралаар Питэд биднийг анхааруулах боломж байж. Боломж гэнээ. Ерөнхийдөө түүнд түгшүүр зарлахад хэрэгтэй мэдлэг, боломж, зориг гээд бүх зүйл бүрджээ. Би үүнийг зогсоож чадахгүй байсан. Пит үүнийг хэлэхийн өмнө өөртэйгээ тэмцэх санагдсан. Яагаад? Түүнд үгээ зохицуулан хэлэх агуу их авъяас бий. Эсвэл түүнийг тамалсаны үр дүн юм болов уу? Өөр зүйл байж болох уу? Галзуурах ч юмуу? Коины баргар хоолой хоргодох байрыг дүүргэхэд гэрэл анивчив. - Пит Мелларкын мэдээлэл батлагдсан нь эргэлзээгүй учир бид түүнд томоохон өртэй болсны зэрэгцээ талархаж байна. Эхний пуужин цөмийн биш хэдий ч маш хүчирхэг байсан. Өөр олон пуужин харвах нь мэдээж. Дайралтын үеэр дуудагдсанаас бусад хүн байрандаа үлдэнэ үү. Цэрэг ирээд ээжид эмнэлэгийн тусламж үзүүлэх хэрэгтэй байна гэж хэлэхэд ердөө гучхан ярдын зайд байтал дурамжхан боссонд, - Бид зүгээр дээ. Та үүнийг ямар нэг зүйл дуусгаж дөнгөнө гэж бодож байна уу? гээд би муурыг заахад инээлдлээ. Ээжийг явсан хойно,

Page 85: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 85

- Чи яагаад түүнтэй явсангүй вэ, Прим? гэв. - Би тэнэг гэдгийг нь мэдэж байгаа ч... гэхдээ дайралтын үеэр ор нурахаас айгаад байна. Хэрвээ ор нурвал хоргодох байр бидний оршуулга болно. Би энэ тухай бодохгүйг хичээж орон дороо хамгаалалт болгож юмаа чихээд гудсаа гарган дүүгийнхаа хамтаар урдаа халхлан барив. Бидэнд хэсэг хэсгээрээ угаалгын өрөө лүү явж шүдээ угаахыг зөвшөөрсөн ч халуун ус өдрийн турш хориотой байв. Би Примийн хамт гудсан дээрээ атиралдан агуйд чийгтэй хүйтэн байсан болохоор хоѐр хөнжил давхарлан нөмөрлөө. Холтсон цэцэг Примийн анхаарал дор золгүй атиралдан хэвтээд миний нүүр лүү амьсгална. Таагүй нөхцөлд байгаагаа үл харгалзан би дүүтэйгээ хамт байгаад баяртай байлаа. Миний эхний тоглоомын үеэр өдрийн бодол шөнийн зүүд болсон зүйл бол түүнд бага ч гэсэн анхаарал тавих явдал байсан юм. Эцэст нь Гейл ямар нэг зүйл хийж байхын тулд манай хэсгийг шалгахаар ирээд явсан хойно би одоо хүртэл дүүгийнхээ энд ирээд хэр цочирдсоныг асуугаагүйгээ ойлгоод, - Прим чамд арван гуравдугаар бүс таалагдаж байна уу? гэж асуухад, - Яг энэ агшинд уу? гээд бид хоѐул инээлдлээ. - Би заримдаа гэрээ санадаг. Гэхдээ дараа нь санаад байх зүйл юу ч үлдээгүй гэдгийг санадаг юм. Би энд аюулгүй байна. Бас чиний төлөө санаа зовохгүй байна. Ямар ч байсан урьдынх шигээ биш гээд тэр ичингүйрэн инээмсэглэж, - Тэд намайг эмчээр сургах байх гэж бодож байна гэлээ. Би энэ тухай анх удаа сонслоо. - Мэдээж тэгж таарна. Тэнэг хүмүүс биш шүү дээ. - Тэд намайг эмнэлэгт тусалж байхыг харсан. Би сувилагчын курст яваад эхэлсэн. Гэхдээ анхан шатны зүйл л дээ. Би гэрт олон зүйл сурсан ч улам их зүйл мэдэх хэрэгтэй байна. - Үнэхээр гайхалтай. Прим эмч болно. Тэр арван хоѐрдугаар бүсэд ийм зүйл мөрөөдөж чадахгүй байсан. Ямар нэг жижигхэн шүдэнзтэй адилхан зүйл асаж дотроос минь гийгүүлэх шиг болов. Энэ бол босогчдын ирээдүйд авчирах зүйлсийн нэг хэсэг. - Харин чи ямаршуу байна даа, Китнисс? Хэр байна? гээд муураа зөөлөн маажлан, - Сайн байна гэж бүү хэлээрэй дээ гэв. Энэ үнэн байв. Бүх зүйл хэвийн байсангүй. Би түүнд Питийн дэлгэцэнд хэр тааруу харагдаж байсан тухай хэлэх гэснээ энэ агшинд алагдаж байж болохыг нь саналаа. Примийн анхаарал над руу хандсан учир муур найдангуй сүүлээ

Page 86: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 86

хөдөлгөв. Тэр над руу ойртоод үсээ чихнийхээ ард хийв. Би үг хэлж чадалгүй зүрх хатгуулан өдөхөд чимээгүй боллоо. Магадгүй дайралтын төвд байсан бол ийм зүйлийн тухай бодох сөхөөгүй байсан биз. - Китнисс ерөнхийлөгч Сноу Питийг алсан гэж бодохгүй байна. Мэдээж тэр намайг тайвшируулахын тулд ийм зүйл хэлж таарна. Гэвч дараагийн үг нь намайг гайхшируулав. - Хэрвээ тэр үүнийг хийвэл өөрт нь юу ч үлдэхгүй. Түүнд чамайг өвтгөх зүйл байхгүй болно. Би гэнэтхэн Капитолын уур хилэнг олонтоо амсаж буй өөр охиныг саналаа. Сүүлчийн тоглоомд долдугаар бүсээс оролцсон Жонна Мэйсон. Би түүнийг хайртай хүмүүсийнх нь хоолойг дуурайн тамладаг үглээ ятга шаазгайтай ширэн рүү оруулахгүй оролдоход түлхээд <<Тэд намайг өвтгөж чадахгүй. Би чамтай адилгүй. Надад хайрлах хүн үлдээгүй>> гэж хэлснийг санав. Тэгэхэд л би Примийн зөв байж ялангуяа одоо ятга шаазгай сүйрэл авчирч байгаа үед Сноу Питийн амийг гарзанд гаргаж чадахгүйг ойлгов. Тэр Циннаг хэдийн алсан. Гэрийг минь устгасан. Миний гэр бүл, Гейл болон Хеймитч хүртэл түүний гараас гарч Пит түүнд үлдсэн ганц зүйл болжээ. - Чи тэднийг түүнийг яана гэж бодож байна? гэхэд Прим мянган жил хөгширсөн мэт хоолойгоор, Чамайг нугалахад ашиглах байх гэв. 11 НАМАЙГ ЮУ НУГАЛАХ ВЭ? Энэ асуулт намайг аюулгүй шоронгоо орхих зөвшөөрөл хүлээж байсан сүүлийн гурван хоногийн турш зовоолоо. Юу намайг мянган хэсэг болгон тасчин хаяж ахин босч чадахааргүй болгох вэ? Би энэ тухай хэнд ч хэлээгүй хэдий ч өдрийн цагаар эргэцүүлэн шөнө хар дарсан зүүдэндээ үргэлжлүүлж байлаа. Ахин дөрвөн пуужингийн дайралт хоргодох байранд тусахад бүгд их аюултай байсан ч ямар нэг зүйл болсонгүй. Бөмбөг унаснаас хойш олон цагийн дараа дайралт дууссан гэж бодох тоолон цохилтын шинэ давалгаа чичигнэнэ. Тэдний төлөвлөгөө арван гуравдугаар бүсийг сүйрүүлэхээс илүү биднийг тусгаарлахад чиглэсэн юм шиг сэтгэгдэл төрөв. Бүсэд хохирол учруулах уу? Тийм. Хүмүүсийг шинэ газар амьдрал хайтал нь цохилт өг. Гэхдээ устгах уу? Үгүй. Энэ тухайд Коины зөв байлаа. Ирээдүйд эзэмшихийг хүсч буй газраа устгаж болохгүй. Гэвч би тэдний энэ агшинд намайг Панемийн зурагтнуудаас хол байлгаж нэвтрүүлгийн дайралтыг зогсоохыг хүсч буйг ойлголоо. Бидэнд болж буй үйл явдлын талаар мэдээлэл өгсөнгүй. Манай дэлгэц ажиллахгүй зөвхөн Коины бөмбөгдөлтийн талаарх богинохон мэдээлэл сонсогдох бөгөөд дайн үргэлжилсээр харанхуйн дунд юу ч мэдэхгүй өнгөрөөж байв.

Page 87: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 87

Хоргодох байрны бүх зүйл тушаалын дагуу явагдана. Бид хатуу чанд хуваарийн дагуу оногдсон хоолоо идэж, угаалга хийн, унтаж байв. Багахан хугацааг уйтгараа намдаахын тулд нийтийн байдалтай өнгөрүүлж байлаа. Манай өрөөнд муур биширсэн хүүхэд, насанд хүрсэн гээд янз бүрийн хүн цугларав. Тэр үдэш бүр тоглодог <<Галзуу муур>> гэсэн тоглолтоороо алдаршлаа. Би үүнийг хэдэн жилийн өмнө санамсаргүй өвөл бүрий болсон үед нээсэн билээ. Үүнд жирийн гар чийдэнгийн гэрэл шалан дээр тусгахад муур барихыг хичээн хөөнө. Би үүнийг тэнэг зүйл болохоор баярлах зүйл байхгүй гэж боддог ч эндхийн хүмүүс түүнийг ухаантай гайхамшигтай гэж боддог байлаа. Би бүтэн зайны цуглуулгаа үрэн байж тоглоомд ашиглаж байв. Арван гуравдугаар бүсийн хүмүүс үзүүлбэрээр үнэхээр дутагдаж байсан бололтой. Гурав дахь шөнө тоглоомын үеэр би дотор зовоож байсан асуултынхаа хариуг оллоо. Галзуу муур зүйрлэвээс миний одоогийн байдал байв. Би муур Пит хүрэхийг хүссэн гэрэл болжээ. Холтсон цэцэг гэрлийг барих гэж оролдох болгонд түрэмгийлэлд өртөж байна (Яг л Питийг амьд байхад бүсийг орхисон шиг). Гэрэл унтрахад муур түр зуур үймрэх хэдий ч цаашаа хөдөлгөөнөө сэргээж байна (Ийм явдал Питийг үхэх хүртэл үргэлжилнэ). Ганц зүйл гэвэл гэрлийг хананд хүрэхийн аргагүй өндөрт тусгахад муур тайвширч чадалгүй цухалдан гэрлийг унтраах хүртэл ашиггүй хий хоосон оролдсоор байх болно (Үүнийг Сноу одоо надад хийхийг хичээж байгаа бөгөөд ямар тоглоом тоглож байгааг нь мэдэхгүй байв). Магадгүй үүнийг ойлгох нь Сноуд хэрэгтэй байж болох юм. Питийг түүний мэдэлд бослогын тухай мэдээлэл авахаар тамалж байна гэхээс сэтгэл хүчтэй өвдсөн. Гэтэл намайг жагсаалаас гаргахын тулд зовоож байна гэхээс дотор тэвчихийн аргагүй болж байв. Энэ бүхнийг мэдмэгц би үнэхээр нугарлаа. Галзуу муурын дараа бид орондоо орлоо. Гэрэл унтарч асахдаа хурцаар гэрэлтэх бөгөөд бусад үед бид нэг нэгнээ бүдэг гэрэлд нүдээ онийлгон харцгаана. Шөнө тэд гэрлийг унтраах ч аюулгүй байдлын тулд хэсэг бүрд гэрэл үлдээнэ. Прим хана тэснэ гэж шийдээд мууртайгаа доод талын орон дээр төвхнөлөө. Ээж дээд талынх дээр нь байв. Би орон дээр хэвтэх гэсэн ч нойрондоо их хөрвөөдөг болохоор шалан дээр гудас тавьж өгсөн юм. Одоо би нойрондоо хөрвөөлгүй хэвтэж булчин шөрмөс хөдлөхийн аргагүй чангарчээ. Зүрхний өвдөлт буцаж ирэхэд жижигхэн ан цав гарч байна гэж төсөөлөв. Цав хөл гар дамжин гүйгээд нүүр дайрсан ангархай үүсгэв. Хоргодох байр ахин нэг хүчтэй донслоход л би хурц үзүүртэй жижигхэн хэлтэрхий болон бутрана. Би хэвтэж чадахаа болиод хөнжлөөсөө болгоомжтой сугаран агуй дундуур Финникийг хайн явлаа. Тэр аюулгүйн гэрлийн дор суугаад чөлөө завгүй олс зангидаж байв. Би түүнд Сноугын нугалах төлөвлөгөөг нээснээ шивнэн ярихад

Page 88: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 88

Финникийн хувьд шинэ зүйл байсангүй. Энэ нь түүнийг бас нугалжээ. - Тэд Эннид бас ийм зүйл хийсэн үү? гэж би асуулаа. - Тиймээ түүнийг бослогын талаар мэдэж байсан учир баривчлаагүй. Тэд намайг өөрийнх нь төлөө хэзээ ч энэ тухай хэлж эрсдэлд орохгүйг мэдэж байгаа. - Өө, Финник надад их харамсалтай байна. - Үгүй чамд анхааруулаагүй болохоор надад харамсалтай байна. Гэнэтхэн дурсамж зурсхийв. Би аврагдсаныхаа дараа орон дээрээ хүлээтэй хэвтээд ухаангүй уур хилэн гашуудалд автсан байсан. Финник намайг Питийн тухайд тайвшируулах гэж оролдон <<Тэд удахгүй түүний юу ч мэдэхгүйг ойлгоод алалгүй чиний эсрэг ашиглах байх>> гэж хэлсэн билээ. - Чи надад онгоцонд байхдаа анхааруулсан шүү дээ. Питийг миний эсрэг ашиглаж магадгүй гэж. - Би чамд юугаар ч туслахын аргагүй хожимдсон байхад биш дөрөв дэхь Номхотголын өмнө анхааруулах ѐстой байлаа. Гэхдээ тэр үед би Сноугын үйл хөдлөлийн талаар талаар амаа хамхих ѐстой байсан гээд Финник зангилсан олсныхоо үзүүрийг тайлж шулуун болгов. - Би үүнийг чамтай уулзах хүртэл ойлгоогүй. Эхний тоглоомын үеийн хайрын түүхээ үргэлжлүүлэн жүжиглэж байна гэж бодсон. Гэтэл Пит хүчний талбайд цохиулан үхэх шахахад би... гээд Финник тээнэгэлзлээ. Би бодолдоо бүс рүү буцлаа. Намайг цурхиран уйлахад Финник Питийн амийг аварсан. Финникийн царайд шоолонгуй харц тодрон гаргасан авирыг минь жирэмсэнд тохоод өнгөрсөн билээ. - Тэгэхэд юу ойлгосон гэж? - Би чамайг дутуу үнэлснээ ойлгосон. Чи түүнд үнэхээр хайртай юм байна. Яаж хэлэхээ мэдэхгүй байгаа ч би үүнийг ойлгосон. Магадгүй чи өөрөө ч анзаараагүй байж болох ч хэн нэг хүн анхааралтай харвал чиний түүнд яаж санаа тавьж байгаагаас мэдэж болно. Хэн нэг гэнээ? Ерөнхийлөгч Сноу Ялагчын аялалын өмнө ирээд намайг Питийн хайрын талаарх эргэлзээг арилган <<Намайг итгүүл>> гэсэн. Би эцэстээ үүнийг тод ягаан өнгийн тэнгэрийн дор Питийг амьдрал үхлийн зааг дээр байхад хийжээ. Ингэснээрээ түүнд өөрийгөө нугалах зэвсгийг өгсөн байна. Бид удтал чимээгүй сууж түүний зангилаа зангидахыг ширтэх зуураа, - Чи энэ бүхнийг яаж тэвчиж чадаж байна? гэхэд Финник над руу итгэлгүйхэн ширтлээ. - Би үүнийг тэвчиж чадахгүй, Китнисс! Яагаад ч чадахгүй. Би шөнө болгон хар

Page 89: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 89

дарсан зүүд зүүдэлж сэрсэн хойноо ч тайвширч чаддаггүй гээд миний царайны хувирлыг харснаа зогсож, - Энэ тухай дурсаагүй нь дээр ч чамайг нугалсаны дараа эргэн ирэх хүртэл арав дахин их хугацаа орно гэв. Тэр мэдэж байна. Би гүнзгий амьсгал аван тайвширахыг хичээв. - Өөрийгөө сатааруулах юм хийсэн нь дээр. Маргааш өглөө би чамд олс олж өгөх хүртэл хүртэл минийхийг авч бай. Би шөнийн үлдсэн хэсгийг муурын хараан дор гудсан дээрээ зангилаа зангидан өнгөрүүлэв. Өглөө хуруу цэврүүтсэн ч ямартай ч тэслээ. Хорин дөрвөн цагийн дараа Коин эцэст нь биднийг хоргодох байрнаас гарч болно гэж зарлав. Манай хуучин байр бөмбөгдөлтөнд сүйрсэн болохоор бүгд зааврын дагуу шинэ байрандаа очих аж. Бид өрөөгөө цэвэрлэж үүдний зүг дугаарлан зогсоход замын хагаст Богс ирээд намайг дарааллаас гаргав. Тэр Гейл, Финник хоѐрыг араасаа дагахыг зангахад хүмүүс бидэнд цааш болон зай тавьж өглөө. Зарим нэгэнд нь миний <<Галзуу муур>> тоглоом таалагдсан бололтой инээмсэглэв. Хаалгаар гараад шатаар өгсөн янз бүрийн чиглэлтэй цахилгаан шатны нэгээр Тусгай хамгаалалтын хэсэг руу уруудлаа. Богс биднийг удирдлагын өрөөтэй төстэй өрөөнд дагуулан оруулахад зүдрэнгүй царайтай Коин, Плутарх, Хеймитч, Крессита нар сууж байв. Тэд сэргэхээр кофе ууж байсан бөгөөд Плутарх аягаа одоохон мултрах гэж байгаа аятай хоѐр гараараа чанга атгажээ. - Та дөрөв дээшээ гарахад бэлтгэх хэрэгтэй. Та нарт бөмбөгдөлтөнд өртсөн газрыг үзүүлэн хамгийн гол нь ятга шаазгай амьд гэдгийг харуулахад хоѐр цаг байна. Асуулт байна уу? гэж ерөнхийлөгч хэлэхэд, - Бид кофе ууж болох уу? гэж Финник асуулаа. Уур савссан аяга гардуулав. Би тунгалаг хар шингэн рүү харахдаа урьд нь кофенд дурлаж байгаагүй ч хөл дээрээ тогтоход туслах байх гэж бодлоо. Финник миний аяганд сүү хийгээд чихрийн гүц руу гар сунгаж, - Ёотон хийх үү? гэж хуучны дур булаам хоолойгоороо асуув. Биднийг анх танилцах үед тэр надад ѐотон санал болгож билээ. Эргэн тойрон морьд тэргээр хүрээлэгдэж тод өнгийн хувцас өмсөн будсан хүмүүсийн дунд бид холбоотон болоогүй байсан юм. Өмнө нь би ойлгоогүй ч энэ тухай санаад инээмсэглэв. - Амт нь хамаагүй дээрдэнэ гэж Финник жинхэнэ хоолойгоороо хэлээд аяганд гурван ѐотон хийв.

Page 90: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 90

Би ятга шаазгайн хувцсаа өмсөхөөр эргэтэл Гейл Финник бид хоѐрын зүг золгүй ширтэж байхыг ажиглав. Юу болсон юм бол? Тэр үнэхээр бидний дунд ямар нэг зүйл боллоо гэж бодлоо гэж үү? Эсвэл намайг өнгөрсөн шөнө Хоторныхны хэсгийн дэргэдүүр Финник рүү очихыг харсан юм болов уу. Ямартай ч түүнд буруу ойлголт төржээ. Би Финниктэй хамт байхдаа өөрийнхөөрөө байдаг. Сайн байна. Олс зангидсан хуруу халуу шатан өвдөхөд би нүдээ арай ядан нээж ямар нэг гайхамшигтай зүйл хийхийг хүлээж буй зураг авалтын багийн зүг харлаа. Сноу Питийг олзолсон. Гейл юу хүссэнээ бодож л байг. Намайг Тусгай хамгаалалтын хэсэг дэх шинэ зураг авалтын өрөөнд ороход бэлтгэл багийнхан ятга шаазгайн хувцас өмсүүлж, кофе хөрөхийн зуургүй үс янзлан, хөнгөхөн нүүр будалт хийв. Арван хормын дараа зураг авалтын баг дараагийн үүргийг эзлэн гадагш зураг авахаар хөдлөв. Би кофегоо явах зуураа оочилоход цөцгий, ѐотон анхилам үнэрийг нь улам нэмэгдүүлжээ. Би аяганы ѐроолоо шавхан хоослоход судсаар шингэн тарж гүйх нь мэдрэгдэв. Сүүлчийн шатан дээр гарсан хойно Богс хөшүүргийг даран хаалга онгойлгоход цэвэр агаар сэнгэнэлээ. Би гүнзгий амьсгаа аваад энэ бүх хугацаанд хоргодох байрыг хичнээн үзэн ядаж байснаа мэдрэв. Биднийг ойн дундуур явах үед толгой дээр унжсан навчийг тасалж үзсэнд гандаж эхэлжээ. <<Өнөөдөр хэдэн юм бэ?>> гэж намайг хэнд ч хандсан юмгүй асуухад Богс дараагийн долоо хоногт есөн сар эхлэнэ гэж хэлэв. Есөн сар. Энэ Сноу Питийг бариад тав юмуу зургаан долоо хоног болсон гэсэн үг. Би алган дээрх навчийг хараад чичирч буйгаа анзаарлаа. Би өөрийгөө зогсоож чадахгүй нь. Төвлөрөхийг хичээнгээ амьсгаа удааширч эхлэхэд кофеноос боллоо гэж бодсон ч хурдан алхсаар байлаа Ойгоор хэмхэрсэн зүйл тааралдаж эхлэв. Бид эхний гучин ярдын өргөнтэй маш гүнзгий бөмбөгдөлтийн хонхорхойд хүрч очиход Богс дээд талын давхаргад байсан ямар ч хүн үрэгдэх байсныг хэлэв. Бид нүхийг тойрон явахад, - Үүнийг сэргээж болох уу? гэж Гейл асуулаа. - Ойрын үед лав биш. Тийм ч олон зүйл байгаагүй. Хэдэн цахилгаан үүсгүүр болон шувууны нөөц аж ахуй байсан юм. Бид үүнгүй байж дөнгөнө гэж Богс хэлэв. Модод сийрэгжин бид хашаан дотор орлоо. Нүхний эргэн тойронд овоорсон тоосго чулууны хэлтэрхий хөглөрнө. Бөмбөгдөхөөс өмнө хэдэн харуулын байр, бэлтгэлийн талбай гээд арван гуравдугаар бүсийн маш бага хэсэг газрын гадаргуу дээр байжээ. Ойролцоо манай дээвэр байсан газар муурын цонхны нүх цухуйна. Үүнээс илүү дайралт байсан бол тэсэхгүй байж. - Хүү бидэнд анхааруулсанаараа ямар давуу тал олгосныг харж байгаа биз дээ? гэж Хеймитч хэлэхэд, - Ойролцоогоор арван минутын өмнө манай систем пуужинг илрүүлэх байсан гэж Богс эсэргүүцэв.

Page 91: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 91

- Гэхдээ энэ тусалсан биз дээ? гэж би түүнийг үгүйсгэхийг тэвчиж чадалгүй асуулаа. - Тэгэлгүй яахав. Хүмүүсээ бүрэн шилжүүлж амжсан. Жаахан л удсан бол та нар дайралтанд өртөх байлаа. Арван минут амьдралыг чинь аварсан. <<Прим бас Гейл>> гэж би бодлоо. Тэд хоргодох байранд эхний пуужин унахаас хоѐр хормын өмнө ирсэн. Пит тэднийг аварсан байж болох юм. Тэдний нэрсийг би хэзээ ч дуусахгүй өрийнхөө жагсаалтаанд нэмэрлэв. Крессида Капитолыг бага зэрэг шоглохын үүднээс тэдний олон жил бүсийг үзүүлэхдээ хуурамч фоноор ашиглаж байсан хуучин сүйрсэн Шүүхийн байшингийн өмнө зураг авах санаа гаргав. Саяхны дайралтын дараа шүүхийн байшингийн дэргэд арван ярдын гүнзгий нүх үүсчээ. Бид хаалга руу дөхөж очиход Гейл гараа зангасанд бүгд зогслоо... Би эхэндээ юу болсныг ойлгоогүй ч газар шинэхэн улаан, ягаан сарнайгаар хучигдсаныг харлаа. - Тэдэнд бүү хүр! Надад зориулсан байна! гэж би орилов. Дотор муухайрам нялуун үнэр ханхийхэд зүрх хүчтэй дэлсэв. Ийм зүйл болно гэж төсөөлсөнгүй. Сарнай шүүгээн дээр байсан. Миний өмнө Сноугын хоѐр дахь илгээмж хэвтэж байна. Урт иштэй улаан, ягаан үзэсгэлэнт цэцэгсээр Пит бид хоѐрыг ялсаны дараа ярилцлага өгөх газрыг чимэглэсэн байсан. Цэцгүүд хосоороо хайрыг бэлгэдэж байлаа. Би үүнийг бусаддаа чадлаараа тайлбарлав. Генетикийн аргаар гаргаж авсан цэцэгс ямар ч гэмгүй мэт харагдана. Хорин дөрвөн ширхэг үл мэдэг гундсан сарнай. Бүгдийг нь бөмбөгдөлтийн дараа хаясан байх. Тусгай хувцастай хүмүүс тэднийг цуглуулан авч явахад ямар ч онцгой зүйл олохгүй нь тодорхой байлаа. Сноу надтай яаж тоглохоо мэдэж байна. Энэ нь Циннаг зодохыг намайг тусгаарласан шилний цаанаас харуулсантай адил болжээ. Сэтгэл зүйд нөлөөлөхөөр бодсон байна. Би үүнийг сөрөн тэмцэхийг хичээсэн ч Крессида Кастор, Полликс хоѐрыг байранд нь зогсооход сэтгэлээр унаж эхэллээ. Би ядарч сульдан саяны харсан сарнайнаас болоод Питээс өөр зүйл бодох сөхөөгүй байв. Кофе уусан нь том алдаа болжээ. Надад сэргээгч бодис хэрэггүй. Амьсгаа давхцан бие чичирч, хоргодох байранд өнгөрүүлсэн өдрүүдийн дараа өдрийн гэрэлд нүд хатгуулан өвдөнө. Тэгтэл гадаа хүйтэн салхитай байхад нүүр даган хөлс урслаа. - За та нар надаар ахин юу хийлгэхийг хүсээ вэ? - Амьд болон тэмцсэн хэвээрээ гэдгийг мэдэгдэхийн тулд ердөө хэдхэн мөр уншихад болно гэж Крессида хэлэв. - Сайн байна гээд би байрлалаа эзлэн зогсоод улаан гэрэл рүү харснаа, - Намайг уучлаарай би юу ч хийж чадахгүй нь гэхэд Крессида дөхөн ирснээ, - Бие чинь зүгээр үү? гэв.

Page 92: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 92

Би толгой дохилоо. Тэр халааснаасаа жижигхэн алчуур гаргаж ирээд нүүр арчив. - Хуучных шигээ асуулт хариулт байвал ямар вэ? - Аанхан. Энэ туслах байх гээд би чичирч байгаагаа нуухын тулд гараа чанга атгаад Финник рүү харахад эрхий хуруугаа гозойлгосон ч над шиг л чичирч байлаа. Крессида байрандаа буцаж зогслоо. - За, Китнисс. Чи Капитолын арван гуравдугаар бүсийг бөмбөгдсөний дараа амьд үлдсэн. Наймдугаар бүсэд амссан зүйлтэй харьцуулахад энэ ямар байна? - Бид энэ удаад газрын гүнд байсан учир аюул байгаагүй. Арван гуравдугаар бүс яг л над шиг эрүүл амьд... гээд миний хоолой сулхан хэржигнэлээ. - Ахин хэлэхийг оролдоод үз. Арван гуравдугаар бүс яг л над шиг эрүүл амьд гэж Крессида хэлэв. Би өрцнийхөө гүн рүү хүчлэн амьсгал аваад, - Арван гуравдугаар бүс амьд... Үгүй энэ буруу. Би сарнайн үнэрийг мэдэрсэн хэвээр байна гэдэгт тангарагласан ч болох юм. - Китнисс ердөө ганц мөр хэлээд чи өнөөдөр чөлөөтэй болно. Амалж байна. Арван гуравдугаар бүс яг л над шиг эрүүл амьд гэж Крессида давтлаа. Би гараа суллан унжуулаад ташаандаа авах гэсэн ч чадсангүй. Аманд шүлс хуралдан бөөлжих гэж байгаа юм шиг болоход хүчлэн залгиад тэнэг өгүүлбэрийг нь хэлэх гэсэн ч.. энэ агшинд уйлж эхлэв. Ятга шаазгай байх боломжгүй. Ганцхан өгүүлбэр дуусгах ч боломжгүй. Учир нь би одоо Питийн яагаад шууд хэлж чадаагүйг мэдэж байна. Энэ бол түүнийг тамласаны үр дүн. Үхээгүй ч өршөөнгүй хандана гэж бодох хэрэггүй. Сноу түүнд үхлээс дор амьдралыг амалж байна. - Тасаллаа гэж Крессида аяархан эхлэв. - Тэр яагаа вэ? гээд Плутарх амьсгаа авлаа. - Тэр Сноугын Питийг хэрхэн ашигласныг мэдсэн гэж Финник хэлэв. Тэгтэл хүмүүсийн царайд өрөвдсөн шинж тодрон намайг хүрээлэв. Энэ юу болохыг би мэднэ. Яагаад гэвэл надад хэзээ ч үүнийг ахин мэдэх боломж байхгүй. Намайг нугалсан учир цэргийнхэн ятга шаазгайгаа алдаж давуу талгүй болжээ. Хэд хэдэн гар намайг тэвэрсэн ч би цорын ганц хүн болох Хеймитчийг тайвшируулаасай гэж хүсч байлаа. Учир нь тэр бас Питэд хайртай. Би түүн рүү нэрийг нь дуудах мэт гараа сунгасанд нуруун дээр тайвшируулан алгадав. - Зүгээр дээ. Бүх зүйл сайхан болно, хонгор минь гээд тэр намайг хэмхэрхий

Page 93: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 93

гантиг багана дээр суулгаад тэврэхэд цурхиран уйллаа. - Би үүнийг хийж чадахгүй нь. - Мэдэж байна. - Энэ бүх түүний Питэд хийсэн зүйл... намайг ятга шаазгай болсноос болсон! гэж би хашгирав. - Би мэднэ гээд Хеймитч намайг чанга тэвэрлээ. - Чи харсан уу? Түүний хичнээн хачирхалтай байсныг? Тэд түүнийг яасан бол? гээд би нулимс асгаруулан мэгших зуураа сүүлчийн үгээ хэлэхээр амьсгал авч, - Энэ миний буруу! гэтэл гаранд зүү зоогдон ертөнц хараанаас алга болов. Тэдний буудсан тариур маш хүчтэй байсан учир би бүтэн өдрийн дараа ухаан оров. Нойрсох таатай байсангүй харанхуй ертөнцөд ганцаараа тэнүүчилэн явсан мэт мэдрэмж төрөв. Хеймитч орны хажуугийн сандал дээр суугаад арьс нь унжиж, нүдэнд нь цус хуржээ. Би Питийг санаад ахин чичирч эхэллээ. Хеймитч миний мөрнөөс атгаад, - Бүх зүйл сайхан болно. Бид Питийг чөлөөлөхөөр оролдох гэж байгаа гэв. - Юу гэнээ? гээд би сайн ойлгосонгүй. - Плутарх аврах баг илгээсэн. Түүний талд хэдэн хүмүүс байгаа. Тэр Питийг амьд эргүүлэн авах боломж бий гэж бодож байгаа юм. - Тэгвэл үүнийг яагаад өмнө нь хийгээгүй юм бэ? - Яагаад гэвэл маш үнэтэй байсан. Гэвч бүгд одоо үүнийг хүлээн зөвшөөрсөн. Бидний бүсэд хийсэн сонголттой ижил. Чамайг үргэлжлүүлэн тэмцүүлэхийн тулд боломжтой бүх зүйлийг хийнэ. Бид одоо ятга шаазгайгаа алдаж болохгүй. Харин чи Сноу Питийг барьж байгаа үед юу ч хийж чадахгүй гээд Хеймитч надад аяга сунган, - Жаахан юм уучих гэв. Би удаанаар өндийн ус балгаж, - Үнэтэй гэдэг чинь юу гэж байгаа юм бэ? гэхэд Хеймитч мөрөө хавчаад, - Хүмүүс амь үрэгдэж болно. Гэхдээ тэдний өдөр бүр амь үрэгдэж байгааг бүү мартаарай. Бас зөвхөн Пит төдийгүй Финникийн Энниг авчирна гэв. - Финник хаана байна? - Нэвтрүүлгийн дараа нойрсуулах эм уугаад унтаж байгаа. Тэр бидэнд үнэнийг

Page 94: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 94

хэлсэний дараа чамайг унтуулсан гэхэд би сулхан инээмсэглэв. - Тиймээ энэ сайн буудалт байсан. Та хоѐр хоѐул нугалагдсан учраас Богс Питийг чөлөөлөх даалгавар өгсөн юм. - Хэрвээ тэднийг Богс тэргүүлвэл сайн зүйл болно доо. - Өө, тэр үүндээ шилдэг нь. Үүнд хүмүүс сайн дураараа авч байсан ч миний гар өргөхийг анзаараагүй дүр үзүүлсэн шүү. Харж байна уу? Түүнд ямар сайхан бодол төрснийг. Ямар нэг зүйл биш байлаа. Хеймитч намайг сэргээхийг аль байдгаараа хичээж байгаа нь түүнтэй төсгүй байв. - Өөр хэн сайн дураараа гарсан юм? гэхэд, - Тэд долуулаа байсан байх гэж булзан хариулав. Дотор палхийн эвгүй мэдрэмж төрөхөд, - Хеймитч өөр хэн байгаа юм бэ? гэж би шаардав. Хеймитч эцэстээ нэг юм сайхан сэтгэл гаргаж, - Китнисс чи өөр хэн гэдгийг нь мэднэ биз дээ. Хэн түрүүнд гарахыг нь мэдэж байгаа биз дээ гэлээ. Мэдээж би мэднэ. Гейл. 12 Өнөөдөр би тэднийг хоѐуланг нь алдаж болно. Би ертөнцийг Пит, Гейлийн хоолой байхгүй болж гар нь хөшиж, нүд нь цавчихаа больсоноор төсөөлөв. Би тэдний биений өмнө зогсоод өрөөг орхин одохын өмнө сүүлийн удаа харлаа. Хаалга нээхэд ертөнц тэр чигээрээ хоосрон ирээдүйд намайг хүлээж буй цайвар саарлаас ондоо юу ч байсангүй. - Хүсч байвал би тэдэнд энэ бүхнийг дуусах хүртэл чамд тайвшируулах эм өг гэж хэлэх үү? хэмээн Хеймитч асуулаа. Тэр тоглосонгүй. Энэ хүн бүхий л амьдралын өдрүүдээ Капитолын гэмт хэргийг мэдрэхгүйн төлөө лонх ѐроолдон өнгөрүүлсэн. Арван зургаан настай хүү хоѐр дахь Номхотголд ялахад хайртай хүмүүс гэр бүл, найз нөхөд, найз охин гээд эргэж ирэхийн төлөө тэмцсэн хүмүүс байсан байх. Гэвч тэд одоо хаа байна? Сноу түүнд юу хийсэн юм бол? - Үгүй. Би Капитол руу явж даалгаварын нэг хэсэг болохыг хүсч байна. - Тэд аль хэдийн явчихсан. - Яваад хэр удаж байна? Би тэднийг гүйцэж чадах уу? Би чадах... Би ямар нэг

Page 95: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 95

зүйл хийж чадах ч юм билүү? гэхэд Хеймитч толгой сэгсрээд, - Ийм зүйл хэзээ ч болохгүй. Чи бидний хувьд хэтэрхий үнэтэй. Чамайг аврах ажиллагааны үеэр өөр бүс рүү илгээж Капитолын анхаарлыг сатааруулах талаар ярилцсан ч бүгд чадахгүй гэж шийдсэн гэв. - Хеймитч, гуйж байна! Би ямар нэг зүйл хийх ѐстой. Би энд зүгээр суугаад тэднийг амь үрэгдсэнийг сонсох гээд хүлээж чадахгүй. Би заавал ямар нэг зүйл хийх ѐстой! гэж би гуйлаа. - Сайн байна би Плутархтай ярилцъя. Харин чи эндээ үлд. Гэсэн ч би чадсангүй. Өрөөний гадна Хеймитчийн хөлийн чимээ намдаагүй байхад өвчтөн тусгаарласан хөшигний завсар шургаж Финникийг доош харан дэрнээсээ зууран унтаж байхад нь очлоо. Түүнийг тайвшируулагч эмийн харанхуй ертөнцөөс харгис ертөнцөд сэрээх нь аймхай хулчгар хэрцгий хэрэг байж магадгүй ч би ганцаараа тэмцэж чадахгүй байлаа. Намайг байдлыг тайлбарлах үеэр нууцлаг түгшсэн байдал нь алга болов. - Китнисс чи энэ бүхэн шийдэгдсэнийг харахгүй байна уу. Нэг юмуу ондоо тал руу. Өдрийн эцэст тэд хоѐуланг нь бидэнд үхсэн амьд хамаагүй авчрах болно. Одоо бол... найдахаас өөр зүйлгүй! Манай нөхцөл байдалд энэхүү нарлаг мэдээ тамлал дуусч болох юм гэсэн тайвшируулах бодол төрүүлэв. Хөшиг огцом нээгдэн Хеймитч хүрч ирэв. Тэр бидэнд хоѐуланд нь ажил олжээ. Тэдэнд арван гуравдугаар бүсийг бөмбөгдсөний дараах бичлэг хэрэгтэй хэвээр байв. - Хэрвээ бид ойрын хэдэн цагт зураг авч амжуулах юм бол Бити агаараар дамжуулж аврах ажиллагааны үеэр Капитолын анхаарал сатааруулахад хэрэглэж болох юм. - Зүйтэй сатааруулна. Өгөөш маягийн гэж Финник хэлэв. - Бидэнд ерөнхийлөгч Сноуг харсан зүйлээсээ хөндийрч чадахгүй болтол хадах зүйл хэрэгтэй. Ингэж чадах уу? гэж Хеймитч асуув. Аврах даалгаварт тус болох ажил намайг бүрэн эзэмдэв. Би өглөөний цайгаа уунгаа нэвтрүүлэгт бэлтгэн хэлэх зүйлээ бодлоо. Ерөнхийлөгч Сноуд цус үсэрсэн шал болон сарнай надад яаж үйлчилсэн нь сонирхолтой байгаа. Хэрвээ тэр намайг нугалахыг хүсч байгаа бол бүтэн гэдгээ харуулах ѐстой. Гэхдээ түүнийг дуран руу ууртай хашгичсанаараа итгүүлж чадна гэж бодохгүй байна. Юуны түрүүнд аврах багт хугацаа олгох ѐстой. Богинохон хугацааны уур хилэн. Энэ түүх цаг авах болно. Би бүтэх үгүйг нь мэдээгүй ч зураг авалтын багийнхантай дээш гарахад Крессидагаас Питийн тухай асуухыг гуйлаа. Би унасан гантиг багана дээр

Page 96: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 96

суугаад улаан гэрэл асаж Крессидагын асуулт тавихыг хүлээв. - Чи Питтэй хэзээ анх уулзсан бэ? гэж тэр асуухад би Хеймитчийн анхны ярилцлагын үеэр хүсч байсан зүйлийг хийлээ. Би нээлттэй болов. - Би Питтэй арван нэгэн настай үедээ бараг үхлийн даваан дээр уулзсан гээд аймшигтай усархаг бороотой өдөр хүүхдийн хувцас зарахыг оролдоход Питийн ээж намайг талхчины дэлгүүрийн үүднээс хөөж бидний амьдралыг аварсан талх өгсний төлөө Питийг зодсоныг ярилаа. - Бид хоорондоо хэзээ ч ярилцаж байгаагүй. Би түүнтэй тоглоом руу явах үед гал тэргэнд түрүүлж ярьсан юм. - Гэхдээ тэр хэдийн чамд дурласан байсан гэж Крессида хэлэхэд, - Тийм гэж бодож байна гээд би үл мэдэг инээмсэглэв. - Тусдаа байх нь чамд ямар байна? - Муу. Би энэ агшинд Сноу түүнийг алж байж болохыг мэднэ. Ялангуяа тэр арван гуравдугаар бүсийг бөмбөгдөж болзошгүй гэж анхааруулсаны дараа шүү дээ. Түүнгүй амьдрахад хэтэрхий аймшигтай. Гэхдээ тэд түүнийг аллаа гээд надад алдах зүйл юу ч байхгүй. Би Капитолыг устгахын төлөө бүхнийг хийнэ. Би эцэст нь чөлөөтэй болно гээд би тэнгэр өөд нисэх харцагыг ширтэн, - Ерөнхийлөгч Сноу нэг удаа надад Капитол маш эмзэг гэж ярьсан юм. Би тэгэхэд түүний юу яриад байгааг ойлгоогүй. Хэтэрхий айсан учраас ойлгоход хэцүү байлаа. Одоо бол тийм биш. Капитол хоол хүнс, цахилгаан эрчим хүч тэр ч байтугай журам сахиулагчид гээд бүсүүдээс бүрэн хамааралтай учир эмзэг. Хэрвээ бид эрх чөлөөгөө тунхаглавал Капитол мөхнө. Ерөнхийлөгч Сноу таньд талархсанаа албан ѐсоор илэрхийлэх байна гэв. Энэ нь гайхалтай биш хэдий ч хангалттай сонирхолтой болов. Бүгдэд талхны тухай түүх таалагдана. Гэхдээ миний Ерөнхийлөгч Сноуд хийсэн мэдэгдэл Плутархын тархийг ажилуулав бололтой. Тэр яаравчлан Финник, Хеймитч хоѐр руу очоод товчхон яриа өрнүүлж Хеймитч унтууцсан төрхтэй болохыг харлаа. Плутарх ялсан бололтой Финник цайгаад толгой дохив. Тэгээд босож миний дэргэд байр эзлэхэд Хеймитч, - Чи үүнийг заавал хийх албагүй гэлээ. - Үгүй ээ хийх ѐстой. Энэ түүнд туслана гээд Финник гартаа олсоо базаж, - Би бэлэн гэв. Би юу болохыг мэдсэнгүй. Эннигийн тухай хайрын түүх үү? Эсвэл дөрөвдүгээр бүсийн шударга бус явдлын тухай юу? Гэсэн ч Финник Одэйр огтоос өөр зүйл сонгон авлаа. - Ерөнхийлөгч Сноу намайг... худалдахад ашигласан... тодорхой хэлбэл миний

Page 97: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 97

биеийг гэж Финник хөндий хоолойгоор хэлэв. - Би цорын ганц хүн байгаагүй. Хэрвээ ялагч сэтгэл татам бол ерөнхийлөгч шагнал гардуулах юмуу ихээхэн хэмжээний мөнгөөр хүмүүст зардаг юм. Хэрвээ чи татгалзвал ойр дотны хүнийг чинь ална. Иймээс чи үүнийг хийх ѐстой. Тэгээд энэ бүхнийг тайлбарлав. Финникт Капитолд үзүүлэнгийн хос байжээ. Тэд хэзээ ч бие биендээ жинхэнээсээ хайртай байсангүй. Ийм хүмүүсийг манай хуучин журам сахиулагчдын тэргүүн Крей цөхөрсөн охидыг худалдан авдаг шиг ашиглаад хаядаг байв. Би яриаг нь таслан Финникийн талаар бодож байсан буруу зүйлдээ өршөөл гуйх гэсэн ч Финникийн дүр минийхээс илүү нөлөөтэй байсан учир ажлаа дуусгах ѐстой байлаа. - Би эрэлттэй ганц хүн байгаагүй. Магадгүй хамгаалалтгүй хүмүүст дуртай учир өөрөө хамгаалалтгүй байж болох. Тэд өөрийгөө илүү дээр гэдгийг мэдрэхийн тулд ивээн тэтгэгч минь болж бэлэг сэлт, мөнгө, үнэт эдлэл гардуулдаг байсан ч би илүү үнэ хүрэх арга олсон. <<Нууц>> гэж би бодов. Энэ бол Финник надад хайртынхаа төлөө төлсөн гэж хэлсэн зүйл. Бүхий л зүйл түүний сонголтоор явагджээ. - ...Нууц гэж тэр миний бодлыг хэллээ. Ингээд чи ерөнхийлөгч Сноугын аянд тааруулан үлдэхийг хүснэ. Учир нь нууцын ихэнхи чамд хамааралтай. Гэхдээ тэдний заримаас эхлэе. Финник бүгдийг нарийвчлан ярьж эхлэхэд түүний үг үнэн гэдэгт эргэлзэх явдалгүй байлаа. Хачирхалтай сексийн сонирхол, урвасан зүрх, ѐроолгүй шунал, цуст эрх мэдлийн түүхүүд байлаа. Шөнө дөлөөр нойтон дэрэн дээр шивнэлддэг согтуу нууцууд. Финникийг худалдан авч зардаг байж. Бүсийн боол. Үзэсгэлэнтэй гэм зэмгүй. Тэр хэнд хэлнэ гэж? Тэгээд ч хэн түүнд итгэх билээ? Зарим нууц нь дэлгэхийн аргагүй хэтэрхий гайхалтай байлаа. Би Финникийн нэрийг нь хэлсэн хүмүүсийг танихгүй ч Капитолын иргэдийн дунд алдартай байж бэлтгэл багийнхан энэ тухай шивнэлдэхийг сонсож байсан билээ. Хэрвээ Капитолд одоо цочирдож буруутгасан давалгаа үүссэн бол хүмүүс над шиг ерөнхийлөгчийн тухай сонсохыг хүлээж байгаа. - За ингээд манай сайн ерөнхийлөгч Кориолан Сноу. Тэр маш залуугаараа эрх мэдэлд хүрч түүнийгээ хадгалах ухаантай байсан. Та нар түүнээс яаж ингэж чадсаныг нь асуугаарай? Ганц л үгийг мэдэхэд болно. Хор гээд Финник миний огт мэдэхгүй зүйл болох Сноугын улс төрийн өгсөлт ерөнхийлөгч болон дэвшсэн зам болон өрсөлдөгчдийнх нь нууцлаг үхэл түүнчлэн үүнээс ч дор зүйл болох улс төрийн хамтрагчдаа заналхийлж байсан тухай ярилаа. Хүмүүс цайллага дээр шууд үхэх юмуу тайлбарлахын аргагүй аргаар сарын дотор үхэж байж. Үүнд муудсан дун, үл мэдэгдэх вирус болон судасны хатуурлыг буруутгаж байжээ. Сноу сэжиглэлээс гарахын тулд аягатай хор хүртэл ууж байж. Гэвч хорны эсрэг ерөндөг үргэлж ажилладаггүй байна. Иймээс тэд түүнийг өмхий үнэрээ дарахаар сарнай зүүдэг гэж ярьдаг. Тэд түүнийг хэзээ ч эдгээж чадахгүй аман дахь шархны цусны үнэрийг нуухын тулд гэж хэлцдэг. Тэд хэлэхдээ, тэд хэлэхдээ, тэд хэлэхдээ... Сноуд байгаа жагсаалтын дараагийнх нь хэн болохыг

Page 98: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 98

хэн ч мэдэхгүй. Хор. Могойн төгс зэвсэг. Миний Капитолын тухай бодол ерөнхийлөгчийн нэр хүндийг гутаасан бол Финникийн яриа цочирдолд оруулав. Энэ нь Капитолоос гаралтай босогчид болох манай баг болон Фалвияд илүү нөлөөлж, Плутарх хүртэл ийм амттай зүсэм хаагуур нь өнгөрсөнд алмайрчээ. Финник яриагаа дуусгаад дуран зогсоохын тулд, - Тасаллаа гэв. Багийнхан яаран дотогш орж ирээд бичлэгээ бэлдэн Плутарх Финникийг өөр олон түүх байгаа эсэхийг тодруулахаар холдуулав. Би Хеймитчтэй үлдээд Финникийн хувь заяа надад нэг өдөр тохиолдох байсан эсэхэд гайхширлаа. Яагаад үгүй гэж? Сноу галт охинд сайн үнэ төлөх байсан. - Ийм зүйл чамд тохиолдсон уу? гэж би Хеймитчээс асуулаа. - Үгүй. Миний ээж, бага дүү, найз охин гээд бүгд намайг ялагчын титэм зүүснээс хоѐр долоо хоногийн дараа амь үрэгдсэн. Учир нь би хүчний талбайг ашигласан юм. Сноуд миний эсрэг ашиглах хүн үлдээгүй. - Тэр чамайг алаагүй нь гайхалтай. - Үгүй дээ, энэ бол жишээ. Финник, Жонна, Кашмир мэтийн залуу хүмүүсийг барьж байхын тулд. Ялагчид таагүй асуудал тулгардаг юм. Тэгээд ч тэр миний санхүүгийн хараат бусыг мэдэж байсан. - Пит бид хоѐрыг гарч ирэх хүртэл гэж би аяархан хэлэв. Бидний ажил дууссан болохоор Финник бид хоѐрт хүлээхээс өөр зүйл үлдсэнгүй. Бид тусгай хамгаалалтын хэсэгт зовж шаналсан мөчүүдийг өнгөрүүлэн олс зангидан суухад үдийн хоолыг тавган дээр авчирлаа. Аврах багийнханд учирч болох аюулын тухай бодохгүйг хичээн ярилцсангүй. 15.00 цагаас бид компьютерийн дэлгэц дүүрэн арын өрөөнд чимээгүйхэн буцахад Бити хүмүүстэйгээ агаарын сувгийг эзлэхийг оролдож байв. Түүний ердийн тэсч ядсан төрх миний хэзээ ч харж байгаагүй шийдэмгий байдлаар солигджээ. Намайг амьд бууж өгөөгүй байгаа гэдгийг үзүүлэхийн тулд ярилцлагын ихэнхийг хасаагүй байв. Финникийн Капитолын тухай яриа өдрийн шуугиан боллоо. Битид үүнийг нэвтрүүлэх чадвар байгаа болов уу? Эсвэл Капитолын хамтран зүтгэгчид нь хэтэрхий гайхширсандаа дэлгэцэнд гаргахаас татгалзах юм болов уу? Дараагийн жаран хоромд Капитолын үдээс хойшийн ердийн нэвтрүүлгийн оронд Финникийн хар яриа цацагдах болно. Босогчдын техникийн багийнхан сүүлчийн дайралтаа хийн Сноугын сувгийг бүхэлд нь хяналтанд авлаа.

Page 99: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 99

- Алив яваарай! гэж Бити Капитолын нэвтрүүлэгт нэвтрэхэд гараа хаялан хэлээд нойтон нүүрээ алчуураар арчиж, - Хэрвээ тэд одоо л амжуулахгүй бол бүгд үхнэ гэснээ сандал дээрээ эргэж Финник бид хоѐрыг яахыг харж, - Энэ маш сайн төлөвлөгөө байсан. Плутарх та нарт үзүүлсэн үү? гэв. Мэдээж үгүй. Бити биднийг өөр өрөөнд аваачиж босогчид хэрхэн дотогш нэвтэрч ялагчдыг газар доорхи шоронгоос чөлөөлөхийг оролдох төлөвлөгөөг үзүүлэв. Дайралт нам цохилттой адил агааржуулах системээр хий нэвтрүүлэн, цахилгаан тасалж, хоригдлуудаас хэдэн милийн хол зай дахь дэлгэцийн нэвтрүүлэгт саатаж буй засгийн газрын байшинд бөмбөг дэлбэлэх аж. Бити төлөвлөгөөг нь дайсан учрыг нь олж чадахгүй болсонд сэтгэл хангалуун байлаа. - Чиний бүсэд хийсэн цахилгаан занга шиг үү? гэж би асуув. - Яг тийм. Хичнээн сайн ажиллахыг нь харсан биз дээ? <<Тийм ч сайн биш>> гэж би дотроо бодлоо. Финник бид хоѐр аврах багийн тухай анхны мэдээ ирэх удирдлагын өрөөнд саатахыг оролдсон ч дайны чухал төлөвлөгөө хэлэлцэх гэж байна гэж хөөлөө. Гэсэн ч бид Тусгай хамгаалалтын хэсгийг орхилгүй соно бялзуухайтай өрөөнд мэдээ хүлээхээр шидэв. Үг дуугүй олс зангидаад, олс зангидаад л байлаа. Тик-так. Энэ бол цаг. Гейлийн тухай бүү бод. Питийн тухай бүү бод олсоо зангид. Бид оройн хоолонд явсангүй. Хуруунаас цус шүүрлээ. Эцэст нь Финник бууж өгөөд үглээ ятга шаазгай дайралтын үеийнх шиг тонгойгоод суучихлаа. Би жижигхэн дүүжлүүр сүлжсээр байв. Дүүжлүүрийн модны дуу толгойд эгшиглэв. Гейл болон Пит. Пит болон Гейл. - Финник чи Эннид шууд дурласан уу? - Үгүй гээд удтал чимээгүй байснаа, - Тэр намайг эзэмдсэн гэв. Би сэтгэл рүүгээ өнгийсөн ч энэ агшинд цорын ганц хүн болох Сноу бодлыг минь эзэмдсэн байлаа. Шөнө дунд болох үед Хеймитч хаалга огцом нээлээ. - Тэд буцаад ирж. Бид эмнэлэг рүү явах хэрэгтэй байна. Миний амнаас асуулт гарах гэсэн ч тэр таслан, - Би ердөө үүнийг л мэдэж байна гэлээ. Би гүйх гэсэн ч Финник хачирхалтай ганхан хөдлөх чадваргүй болсон тул гараас нь жижигхэн хүүхэд шиг хөтөллөө. Бид Тусгай хамгаалалтын хэсэг дундуур гарч цахилгаан шатанд ороод эмнэлэгт хүрлээ. Энд бөөн хөл үймээн болж эмч нар

Page 100: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 100

шархдагсдыг зааварчилан өрөөнд нь оруулна. Бидний хажуугаар тэргэн дээр эцэнхий халзан толгойтой ухаангүй эмэгтэйг түрэн өнгөрөв. Бие нь битүү хөхөрч шархны тав тогтжээ. Жонна Мэйсон босогчдын нууцыг мэдэх хүн. Тэр үүнийхээ хариуг төлжээ. Би хаалгаар ороод Гейл бүсэлхийгээ хүртэл тайчин нүүрийг нь даган хөлс урсаж эмч мөрөн дороос нь урт хос чимхүүрээр юм авч байхыг харлаа. Шархадсан хэдий ч амьд байна. Би түүний нэрийг дуудан гүйсэн ч сувилагч түлхээд орохыг зөвшөөрсөнгүй. - Финник! гэж хэн нэгэн баяртайгаар хашгирав. Үзэсгэлэнтэй ширэлдсэн үс, тэнгисийн ногоон нүдтэй залуухан эмэгтэй даавуугаар биеэ ороон бидэн рүү гүйж байв. - Финник! Гэнэтхэн ертөнцөд энэ хоѐроос өөр хүнгүй болж бие бие рүүгээ тэмүүлэв. Тэд ухасхийн тэврэлдээд тэнцвэр алдан хана мөргөж унаад зууралдсан хэвээр салалгүй үнсэлдлээ. Намайг атаархал эзэмдэв. Финник, Энни хоѐр. Тэдний хэн ч хайрандаа эргэлзсэнгүй итгэлтэй байлаа. Богс тааруухан харагдсан ч шархдаагүй бөгөөд Хеймитч бид хоѐр луу ирэв. - Бид тэндээс Энобариагаас бусдыг гаргасан. Гэхдээ тэр хоѐрдугаар бүсийнх болохоор авчрах эсэхдээ эргэлзлээ. Пит хонгилын төгсгөлд байсан. Хийн нөлөөнд муужирсан байгаа. Чи түүнийг сэргэхээр нь дэргэд нь байх хэрэгтэй. Пит. Амьд эрүүл эсвэл тийм ч биш байж болох ч амьд энд байна. Сноугаас хол аюулгүй энд надтай байна. Хормын дараа би түүнд хүрч инээмсэглэхийг нь харан инээдийг нь сонсоно. Хеймитч инээмсэглээд, - Алив яваарай гэв. Миний толгой үл мэдэг эргэлээ. Би юу гэж хэлэх вэ? Ер нь миний юу гэж хэлэх хэнд хамаатай юм? Пит намайг юу ч хийсэн хамаагүй хөөрөх болно. Ямар ч тохиолдолд намайг үнсэх байх. Сонирхолтой нь бүсэд сүүлчийн удаа эрэг дээр үнсэлдсэн шиг байх болов уу. Би одоо хүртэл энэ тухай бодож зүрхэлдэггүй байв. Пит унтаагүй сэрүүн орны ирмэг дээр суугаад нүдэнд нь гар чийдэн тусгаж судасны цохилтыг шалгах гурван эмчийг гайхан ширтэж байв. Би түүнийг царайг минь түрүүлж хараагүйд урам хугарсан ч одоо харлаа. Түүний царайд үл итгэл тодорхойлохын аргагүй өөр зүйл тодров. Хүсэл үү? Цөхрөл үү? Хоѐулаа гарцаагүй тэр эмч нарыг түлхээд орон дээрээс босон над руу ирлээ. Би түүнийг

Page 101: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 101

тэврэхээр гараа дэлгэн гүйж очив. Гар нь надад хүрэхэд нүүрийг минь илэх гэж бодоод нэрийг нь дуудах агшинд хуруугаараа хоолой багалзуурдлаа. 13 Хүйтэн зах хүзүү холгоход би дагжтал чичирлээ. Эргэн тойрон тоног төхөөрөмж хүнгэнэн дуугарна. Намайг амьсгалж байна гэх хоолой сонсогдоход амьсгалж чадна гэж өөртөө итгүүлэв. Тэгээд ч аюул осол үгүй болсон тул агаар шунаглан амьсгаллаа. Эмчилгээний багийнхан нугас, амьсгалын зам, артерийн судсанд гэмтэл учирсан эсэхэд сэтгэл зовж байсан ч хөхрөлт, сөөлт, төвөнхийн өвдөлт, ханиалгыг би үл тоомсорлов. Миний бие сайн байна. Ятга шаазгай хоолойгоо алдахгүй. Би эмчээс ухаан минь зүгээр эсэхийг асуух гэсэн ч ярьж чадсангүй. Тэр ч байтугай намайг эргэхээр ирсэн Богст талархал илэрхийлж чадсангүй. Тэр үүнээс ч дор гэмтлийг цэргүүдийнхээ дунд харж байсан билээ. Чухамдаа Богс л Питийг ганцхан цохилтоор холдуулжээ. Хэрвээ Хеймитч надад туслахаар ирсэн бол бэлтгэлгүй байв. Саяны болсон явдал Капитолын гарт зовж байсан Питийг аварсан баяр хөөрөндөө нүд нь сохорсон Хеймитч бид хоѐрыг гэнэдүүлэв. Хэрвээ би Питтэй ганцаар уулзсан бол намайг алах байлаа. Түүний ухаан солиорчээ. Үгүй ухаан солиотой биш. Булаан эзлэгдсэн гэж би өөртөө сануулав. Энэ үгийг би Плутарх, Хеймитч хоѐрын дэргэдүүр өнгөрөхдөө сонссон билээ. Булаан эзлэгдсэн. Би үүнийг юу болохыг нь ойлгосонгүй. Дайралтаас хормын дараа ирээд дэргэд сахиж байсан Прим дээрээс нэмж хөнжлөөр хучаад, - Китнисс тэд захыг чинь удахгүй тайлах байх. Тэгэхээр даарахаа болино гэв. Ээж хүнд мэс засалд оролцож байсан учир Питийн дайралтын тухай сонсоогүй байв. Прим нударгаа чанга атгасан гарыг минь авч иллэг хийн тэнийлгэхэд цус хуруу дамжин гүйж эхлэв. Тэр хоѐр дахь гарыг автал эмч орж ирээд захыг тайлж өвчин намдаах эм өгөв. Би зааврын дагуу хүзүүгээ хөндөхгүйг хичээн хэвтлээ. Плутарх, Хеймитч, Бити нар гадна эмчийн үгийг сонсохоор хүлээж байв. Тэднийг Гейлд юу гэж хэлснийг мэдэхгүй ч энд ирсэнгүй. Плутарх эмчийг гарахад Примийг гаргах гэсэн ч, - Үгүй. Хэрвээ та намайг хүчээр гаргавал мэс заслын өрөө лүү очоод ээжид юу болсныг хэлнэ шүү. Таньд анхааруулахад тэр тоглоомын зохион байгуулагч Китниссийн амьдралыг хариуцах эрхтэй гэж бодохгүй байх шүү. Ялангуяа таны түүнд ийм өрөвдөлтэй анхаарал тавьсаны дараа гэв. Плутарх доромжлогдсон шинжтэй болоход Хеймитч хөхөрч, - Плутарх түүний үлдээ гэхэд Прим үлдлээ.

Page 102: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 102

- Тэгэхээр Китнисс Питийн үйлдэл бүгдийг цочирдуулсаныг бид мэднэ. Сүүлчийн хоѐр ярилцлагын үеэр түүний өөрчлөлт анзаарагдам байсан. Тэр мэдээж хэрцгий тамлал амссан болохоор сэтгэл мэдрэлд нь нөлөөлсөн нь тодорхой. Гэвч одоо бид өөр зүйл гэж үзэж байна. Капитол түүнд маш ховор төрлийн булаан эзлэх арга хэрэглэсэн байна. Бити? - Өршөөгөөрэй, Китнисс би бүх онцлогыг нь ярьж чадахгүй. Капитол үүнийг маш нууц тамлалын арга болгон хэрэглэдэг учир үр дүн нь урьдчилан хэлэхийн аргагүй байдаг. Энэ нь бидний мэдэж байгаагаар айдсын төрөл зүйл юм. Булаан эзлэх гэдэг нь эртний английн үг бөгөөд <<булаах>> юмуу <<эзэмдэх>> гэсэн ч болно. Үүнд алуурчин зөгийний хорыг ашигладаг юм. Биднээс ялгаатай нь чи эхний тоглоомын үеэр хатгуулж байсан учир хорны үйлчилгээг сайн мэднэ биз дээ. Айдас, хий үзэгдэл, аймшигтай зүйлс хайртай бүхнийг чинь залгина. Учир нь хор тархин дахь айдсыг байгаа болгодог юм. - Чамайг ямар аймшигтай болохыг нь санаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Үр дүнд нь бодол санаа төөрөлдөн будилж худал үнэн эсэхийг нь ялгах боломжгүй болно. Хатгуулаад амьд үлдсэн хүмүүсийн ихэнхи нь иймэрхүү зүйл ярьж байсан. Тиймээ. Ийм зүйл Питтэй тулгарчээ. Би ухаан орсны дараа ч миний амьдрал аврагдсан, Като байхгүй болсон зүүдлэгдсэн эсэхэд итгэлгүй байсан. - Дурсамж өөрчлөгдсөн үед эргэн санах нь маш их хүндрэлтэй гээд Бити духаа тогшсоноо, - Бодит байдал гажиж тэр чигээрээ хадгалагдана. Одоо би чамд алуурчин зөгийний хор халдаагаад өмнө харсан зүйлээ санахыг гуйж байна гэж бодъѐ. Үүнийг эргэн өдөөхөд гурван өдөр хангалтгүй. Ой ухаан айдас эргэлзээгээр дүүргэсэн байгаа. Ийм зүйлийг тархи удаан хадгалдаг юм гэв. Миний дотор муухайрч эхлэв. Тэгтэл Прим толгойд эргэлдэж байсан асуултыг минь асуулаа. - Тэд Питэд юу хийсэн юм бэ? Китниссийн тухай дурсамжыг өөрчлөн аймшигтай болгосон хэрэг үү? гэхэд Бити толгой дохиод, - Түүнийг хараад амь насанд нь заналхийлэхээр аймшигтай болгосон байна. Ийм учраас түүнийг алахыг оролдсон байх. Энэ бидний сүүлчийн онол гэлээ. Би нүүрээ дарлаа. Энэ худал. Ийм зүйл болоогүй. Хэн нэгэн Питийг надад хайртайг нь мартуулж... чадахгүй. - Гэхдээ та түүнийг эрүүлэн сэхээнэ биз дээ? гэж Прим асуулаа. - Хм. Зөвхөн багахан хэсгийг нь. Өмнө нь бидэнд хангалттай мэдээлэл байгаагүй болохоор эзэмдэлтийг сэргээх оролдого хийж байсангүй.

Page 103: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 103

- Гэхдээ та оролдож үзнэ биз дээ? Та түүнийг тусгаарласан өрөөнд түгжээд зовж шаналсан чигээр нь орхихгүй биз дээ? гэж Прим шалав. - Мэдээж бид оролдож үзнэ, Прим. Гэхдээ хэр амжилттай болохыг нь мэдэхгүй байна. Аймшигтай дурсамжаас салгахад амаргүй гэж Бити хэлэхэд Плутарх, - Тэгээд ч бид түүний Китниссийн тухай ямар дурсамжыг өөрчилснийг мэдэхгүй. Бид цэргийн мэргэжилтэнгүүдтэй хамтдаа оюун санааны эмчилгээний баг байгуулж эмчилгээ хийх болно. Би хувьдаа түүнийг бүрэн эдгэрнэ гэж үзэж байна гэхэд, - Үнэхээр үү? гэж Прим даажигнан асуув. - Харин та энэ тухай юу бодож байна, Хеймитч? Би гараа үл мэдэг хөдөлгөн түүний нүүрийг шагайлаа. Тэр зүдэрсэн царайтай тээнэгэлзэнгүй, - Би Питийг дээрдэнэ гэж бодож байгаа ч урьдынх шигээ болно гэдэгт итгэлгүй байна гэхэд би гараа хаагаад бүхнээс тусгаарлагдлаа. - Ямар ч гэсэн тэр амьд гэж Плутарх тэвчээргүйхэн хэлээд, - Өнөө шөнө Сноу Питийн дизайнерыг бэлтгэл багийнхантай нь цаазаар аваачих ажиллагааг шууд нэвтрүүлгээр үзүүлнэ. Эффи Тринкетэд юу тохиолдсоныг мэдэх юм алга. Харин Пит бидэнтэй энд байна. Тэр хорин дөрвөн цагийн өмнөхөөс хамаагүй сайжирсан байна шүү дээ гэв. Плутархын намайг сэргээх оролдлого дөрөв магадгүй таван хүний аллагын талаарх мэдээг дуулгаснаараа эсрэг нөлөө үзүүлэв. Портиа болон Питийн бэлтгэл багийнхан. Бас Эффи. Би хүчлэн уйлахгүйг хичээхэд хоолой лугшин өвдөж амьсгаа давхцаж эхэлсэн тул тэдэнд тайвшируулагч эм өгөхөөс өөр сонголт үлдсэнгүй. Би сэрэхдээ цорын ганц унтах арга бол тайвшируулагч гарандаа тариулах явдал болсон эсэхэд гайхширлаа. Дараагийн хэд хоног хэнтэй ч ярихыг хүсээгүй учир ярьж чадахгүйдээ баярлах сэтгэл төрөв. Эсвэл хийх ч юмуу. Үнэндээ би маш сайн өвчтөн байсан болохоор эмчийн зааврыг хүлцэнгүй биелүүлж байв. Бас уйлахыг хүссэнгүй. Зөвхөн ганц бодол болох Сноугын царайг сэтгэлдээ дүрслээд <<Би чамайг ална>> шивнэж байлаа. Ээж, Прим хоѐр дэргэд ээлжлэн жижүүрлэж хөнгөхөн хоол идүүлэхээр ятгах бөгөөд хүмүүс үе үе Питийн биеийн байдлыг мэдэгдэхээр ирж байв. Алуурчин зөгийний хор цусанд өндөр түвшинд байгаа учир гаргахад бэрх болжээ. Түүнтэй зөвхөн арван гуравдугаар бүсийн үл таних хүмүүс ажиллаж байгаа бөгөөд гэрийнх нь тухай юмуу Капитолын аюултай дурсамжыг сэргээх хүмүүсийг уулзуулахгүй байлаа. Мэргэжилтэнгүүдийн баг түүнийг сэргээн босгох төлөвлөгөөн дээр ажиллаж байв. Гейлийн мөр шархдан хэвтрийн дэглэм сахиж байгаа учир над дээр ирсэнгүй. Гэвч гурав дахь шөнө намайг эмээ уугаад чийдэн унтраасны дараа өрөөнд чимээгүй орж ирээд үг дуугүй хуруугаа хүзүүний хөх толбонд хүргэн нүдэн дээр аяархан үнссэнээ алга болов.

Page 104: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 104

Маргааш өглөө намайг эмнэлэгээс гаргасан ч гар дээр хуваарь байхгүй учир Примийг эмнэлэгийн жижүүрээс буун бидний шинэ байр болох 2212 дугаар өрөөнд хүргэх хүртэл дэмий хэсүүчлэв. Өрөө урьдын адил цонхгүй байв. Холтсон цэцэгт өдөр бүр хоол өгөх зөвшөөрөл олгож угаагуурын дор элстэй сав тавьж өгчээ. Прим миний орыг засах зуур муур дэрэн дээр харайлган анхаарлыг нь татахыг хичээсэнд тэвэрч аваад, - Китнисс Питэд тохиолдсон зүйл чиний хувьд хичнээн аймшигтай болохыг мэдэж байна. Гэхдээ Сноу түүнтэй долоо хоног ажилласан байхад биднийг хэдхэн өдөр болсныг санаарай. Чамд өмнөх шигээ хайртай хуучин Пит түүний дотроос эргэж ирэхийг хүсч байгаа. Битгий сэтгэлээр унаарай гэв. Би бага дүүгээ хараад манай гэр бүлийн шилдэг чанаруудыг өвлөн авсан тухай бодлоо. Ээжийн эдгээх увидастай гар, эцгийн ухаан, миний дайчин чанарыг өвлөжээ. Мэдээж үүний дээр өөрийнх нь мөн чанар бий. Төөрөлдсөн зүйл дундаас амьдралыг байгаагаар нь харах чадвар. Хэрвээ түүний зөв байвал яана? Пит надад эргээд ирэх ч юм билүү? - Би эмнэлэг рүү буцах ѐстой гээд Прим муураа миний дэргэд тавьж, - Та хоѐр хамтдаа байгаарай, за юу? гэлээ. Муур орон дээрээс үсрэн бууж түүнийг үүд хүртэл дагасанаа хаалга хаагдахад чанга гонгинов. Бид хоѐул бие биенээ үздэггүй билээ. Гучин секунт өнгөрөхөд би газар дорхи хоргодох байранд байж тэвчилгүй муурыг орхин гарлаа. Хэдэн ч удаа будилж байж Тусгай хамгаалалтын хэсгийг олж очив. Урдаас зөрсөн хүн бүр хөхрөлтийг ширтэж байсан тул хүзүүний захаа босгон өндөрсгөв. Гейл эмнэлгээс өглөө гараад Бититэй өрөөнүүдийн нэгд байв. Тэд улайран толгойгоо бөхийлгөж зургийн хэмжээс гаргаж байв. Янз бүрийн зурагнууд шал ширээн дээр хөглөрчээ. Хананд байрлуулсан самбар болон компьютерийн дэлгэц дээр зураасан зургууд байв. Би тэдний нэгийг Гейлийн урхи болохыг нь танилаа. - Энэ юу гээч вэ? гэж би сөөнгөтөн тэдний анхаарлыг зургаас сатааруулахад, - Аан Китнисс чи биднийг олоо юу гэж Бити баяртай хэлэв. - Юу юм? Энэ нууц уу? гээд би Гейл, Бити хоѐр хамтдаа удаан ажиллаж байгаа болохыг мэдэх ч нум сум болон зэвсэг туршиж байгаа гэж бодсон юм. - Яг ч тийм биш. Гэхдээ би Гейлийн чамтай байх цагаас хулгайлсандаа бага зэрэг буруутай. Би арван гуравдугаар байх ихэнх цагтаа бухимдаж, сэтгэл зовон, уурсаж эсвэл эмнэлэгт хэвтэж байсан учир Гейлийг үгүйлэгдсэн гэж хэлж чадсангүй. Тэгээд ч хоорондоо эвтэй байгаагүй билээ. Харин Бити надад өртэй гэж бодож байдаг.

Page 105: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 105

- Чамайг түүнтэй байх цагаа сайн ашигласан гэж бодож байна. - Наашаа ирээд хар л даа гээд Бити компьютерийн дэлгэц рүү зангав. Энэ тэдний хийж байгаа зүйл байв. Гейлийн занганы үндсэн санааг тэд хүмүүсийн эсрэг зэвсэг болгон хувиргажээ. Ихэнхи нь бөмбөг байсан бөгөөд механик гэхээс илүү хүний сэтгэл зүй ашигласан аж. Занганы дотор талд амьд үлдэхэд чухал хэрэгтэй зүйлс болох хоол хүнс, ус гэх мэт зүйл тавина. Золиосны хүн айж зугтах тусмаа бөөнөөрөө сүйрэлд орох аюултай. Аюул эцэг эхийн үр хүүхдээ хамгаалах хүслийг байгаа болгожээ. Хохирогчийн аюулгүй гэж бодсон газар үхэл отож байх болно. Зарим талаар Гейл, Бити хоѐр хүмүүсийн өрөвдөх сэтгэлийг ашигласан бөгөөд бөмбөг дэлбэрэх үед хүмүүст шархдагсад руугаа ухасхийх боломж өгөөд дараагийн агшинд илүү хүчтэй бөмбөг дэлбэрч бүгдийг нь ална. - Надад энэ арай л дэндсэн санагдаж байна. Тэгээд бүгд ажиллах уу? гэхэд хоѐул над руу харлаа. Бити итгэлгүйхэн байсан бол, Гейл дайсагнасан янзтай байв. - Би үүнийг ном журмын дагуу биш хүмүүсийн зөвшөөрөхийн аргагүй үйлдэл гэж бодож байна. - Үүнд чинь итгэлтэй байна. Бити бид хоѐр ерөнхийлөгч Сноугын Питэд хэрэглэсэн дүрмийг ашигласан юм гэж Гейл хэлэв. Хэрцгий хэдий ч голыг нь олоод хэлчихжээ. Би уурсан гарч яваад Тусгай хамгаалалтын хэсэгт Хеймитчтэй тааралдав. - Алив явъя. Чи бидэнд эмнэлэг дээр хэрэгтэй байна. - Яах гэж? - Тэд Пит дээр нэг зүйл туршиж үзэх гэж байгаа. Арван хоѐрдугаар бүсийн гэмгүй хүмүүсийн нэгийг оруулна. Питийн чамтай холбоогүй хүүхэд насны дурсамж хэрэгтэй байна. Тэд хүмүүсийг сонгож байгаа. Би хотын хүмүүсийн ихэнхи нь гал түймэрт амь үрэгдсэн болохоор Питийн хүүхэд ахуй үеийн дурсамжыг хуваалцах хүн олох амаргүй болохыг мэдэж байлаа. Биднийг Питийг сэргээн босгох багийнханы ажлын өрөө болсон эмнэлэгийн өрөөнд хүрэхэд нэг охин суугаад Плутархтай ярьж байв. Дейли Картрайт. Үргэлж над руу ертөнцийн хамгийн сайн найз нь мэт инээмсэглэдэг байсан охин. Ер нь тэр бүх хүнтэй инээмсэглэн харьцдаг байлаа. - Китнисс! гэж тэр хашгирав. - Сайн уу, Дейли. Би түүнийг бага дүүтэйгээ амьд үлдсэн гэж сонссон билээ. Эцэг эх нь хотод

Page 106: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 106

гутлын дэлгүүр ажилуулдаг байсан бөгөөд аз таараагүй юм. Тэр арван гуравдугаар бүсийн саарал хувцастай илүү оворжуу харагдаж байсан бөгөөд урт шаргал үсээ буржийлгахын оронд сүлжжээ. Дейли миний санаж байгаагаас арай туранхай байсанд эндхийн хоолны дэглэм болон эцэг эхээ алдсан гашуудал нөлөөлсөн нь эргэлзээгүй. - Чи хэр байна даа? - Бүх зүйл гэнэтхэн өөрчлөгдсөн гээд түүний нүдэнд нулимс цийлэгнэж, - Гэхдээ арван гуравдугаар бүс их найрсаг юм тийм үү? гэв. Дейли үнэхээр тэгж бодож байлаа. Түүнд бүхий л хүмүүс таалагддаг байв. - Тэд биднийг гэртээ байгаа юм шиг байлгахаар хичээж байна гээд би хэтрүүлэггүй хэллээ гэж бодов. - Чи тэдний Питтэй уулзуулахаар сонгосон хүмүүсийн нэг үү? - Тийм гэж бодож байна. Хөөрхий Пит. Хөөрхий чи. Би хэзээ ч Капитолыг ойлгохгүй юм. - Ойлгохгүй байсан нь дээр дээ. - Дейли Питийг маш эртнээс мэднэ гэж Плутарх мэдэгдэхэд, - Өө, тэгэлгүй яахав! гээд Дейлигийн царай туяарснаа, - Бид жаахан байхаасаа хамт тоглож өгссөн. Би түүнийг хүмүүст миний ах гэж ярьдаг байлаа гэв. - Чамд үүнтэй холбоотой дурсамж байна уу? гэж Хеймитч надаас асуулаа. - Бид нэг ангид байсан. Гэхдээ хоорондоо бараг харьцаж байгаагүй. - Китнисс үргэлж гайхамшигтай байсан болохоор би түүнийг анзаарахыг гэж мөрөөдөж ч байгаагүй. Тэр ан агнаж зээл дээр заран ер нь бүгдийг чадна. Бүгд түүнийг биширдэг байлаа гэж Дейли хэлэхэд Хеймитч бид хоѐр түүний царай луу тоглосон эсэхийг нь шалган харлаа. Дейлигийн үгээр бол би найз нөхөдгүй байсны учир нь хүмүүсийг ер бусын байдлаараа айлгадаг байж. Гэхдээ энэ худал байлаа. Надад найз нөхөд байгаагүйн учир нь нөхөрсөг бус байсан юм. - Дейли үргэлж хүмүүсийн талаар сайнаар бодож байдаг. Питэд түүнтэй холбоотой муу дурсамж байгаа гэж бодохгүй байна гээд би нэг зүйл санаанд ороход, - Хүлээгээрэй. Би Капитолд байхад хэлгүй охиныг таниад худал хэлсэн юм. Тэгэхэд Пит намайг халхалахын тулд Дейлитэй төстэй гэж хэлсэн гэв. - Санаж байна. Гэхдээ мэдэхгүй юм. Энэ чинь худал байсан. Дейли тэнд

Page 107: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 107

байгаагүй. Би үүнийг хүүхэд насны дурсамжыг дуудаж чадна гэж бодохгүй байна гэж Хеймитч гүвтнэхэд, - Ялангуяа Дейли шиг аятайхан хөрштэй хүний хувьд шүү дээ. Алив оролдоод үзэцгээе гэж Плутарх хэлэв. Плутарх, Хемитч бид гурав Питийн хажуугийн ажиглалтын өрөөнд ороход түүнийг сэргээн босгохоор ажиллаж буй арваад хүн гартаа үзэг цаасаар зэвсэглэн хүлээж байв. Шилний дотор талд дууны төхөөрөмж суурилуулж Питийг нууцаар ажиглах боломжтой болжээ. Тэр орон дээр гар нь хүлээтэй хэвтэж байсан бөгөөд чөлөөлөгдөх гэж хичээхгүй байв. Царайны хувирал нь намайг боож алахыг оролддог үеийнхээсээ сэргэг ч өөртэйгээ төсгүй харагдана. Хаалга аяархан нээгдэхэд Питийн нүд түгшин томорсноо будилсан янзтай болов. Дейли шийдвэргүйхэн өрөөнд орж ирээд ойртон инээмсэглэж, - Пит үү? Би Дейли байна. Гэрийн чинь гэлээ. - Дейли гэнээ? гээд Пит бодлоо цэгцлэхийг оролдсоноо, - Дейли чи юу? гэв. - Тиймээ гээд Дейли илт санаа амарсан янзтай болов. - Бие чинь ямар байна? - Аймшигтай. Бид хаана байна? Юу болоод байна вэ? - Би түүнд Китнисс болон Капитолын тухай сануулж болохгүй гэж тодорхой хэлсэн юмсан. Түүнийг гэрийнхээ тухай хэр зүйл санахыг харцгаая гэж Плутарх хэллээ. - Тэгэхээр... Бид арван гуравдугаар бүсэд байна. Одоо бид энд амьдарч байгаа гэж Дейли хэлэв. - Надад энэ тухай хүмүүс хэлсэн. Гэхдээ утгагүй юм. Бид яагаад гэртээ байхгүй байгаа юм? Дейли уруулаа хазлан, - Тэнд... золгүй явдал болсон. Би бас гэргүй болсон. Зөвхөн бидний явган зам дээр шохойгоор зураг зурдаг байсаныг санаж байна. Чинийх гайхамшигтай байдаг байсан. Чи амьтдыг яаж зурдагыг санаж байна уу? гэв. - Тиймээ. Гахай, муур болон бусад амьтад. Чи золгүй явдал гэж хэлсэн үү? Дейлигийн духан дээр хөлс гялтагнан асуултаас зайлсхийхийг оролдонгоо, - Энэ аймшигтай. Хэн ч... үлдэж чадаагүй гээд түгдэрлээ. - Тэсээрэй, охин минь гэж Хеймитч дуу алдав.

Page 108: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 108

- Гэхдээ Пит чамд энд таалагдана гэдэгт итгэлтэй байна. Хүмүүс нь бидэнд үнэхээр сайхан ханддаг юм. Энд үргэлж хоол унд, цэвэр хувцас бий бас сургууль нь том сонирхолтой. - Яагаад манай гэр бүлийнхэн над руу ирэхгүй байгаа юм бол? - Тэд чадахгүй гээд Дейли ахин ээрлээ. - Арван хоѐрдугаар бүсийн олон хүмүүс гарч чадаагүй. Ийм учраас бид энд шинэ амьдрал зохиох хэрэгтэй байгаа юм. Тэд чамайг сайн талхчингаар авна гэдэгт итгэлтэй байна. Эцэг чинь биднээр гурил зууруулдаг байсныг санаж байна уу? - Тэнд бас гал байсан гэж Пит гэнэтхэн хэлэв. - Тийм. - Арван хоѐрдугаар бүс шатсан биз дээ. Түүнээс болоод гэж Пит хилэгнэн хэлснээ, - Китниссээс болоод! гээд хүлээснээсээ мултрахаар эсэргүүцлээ. - Үгүй дээ, Пит. Энэ түүний буруу биш. - Тэр чамд ингэж хэлээ юу? - Түүнийг тэндээс гарга гэж Плутарх тушаалаа. Хаалга даруйхан нээгдэхэд Дейли удаанаар арагш ухрангаа, - Тэр үүнийг хийгээгүй. Би... гэхэд, - Яагаад гэвэл тэр худалч! Тэр худалч! Чи түүний хэлсэн ямар ч үгэнд итгэж болохгүй! Тэр Капитолын бүтээсэн бидний эсрэг ашиглаж байгаа мутант! гэж Пит хашгирав. - Үгүй дээ, Пит. Тэр биш... гэж Дейли ахин эхэллээ. - Түүнд бүү итгэ Дейли гэж Пит хашгираад, - Би түүнд итгэж байхад намайг алахыг оролдсон. Тэр миний найз нөхөд болон гэр бүлийг минь алсан. Түүний ойртож болохгүй! Тэр бол мутант! гэв. Хаалгаар гар цухуйн Дейлийг угз татан гаргахад тасхийн хаагдлаа. Гэсэн ч Пит, - Мутант! Тэр бол өмхий мутант! гэж орилсоор байлаа. Намайг үзэн ядаж алахыг хүсэх нь бага хэрэг хамгийн гол нь тэр намайг хүн биш гэдэгт итгэлтэй байв. Миний эргэн тойрон сэргээн босгох багийнханы үзэг галзуурсан мэт чахран үг бүрийг нь тэмдэглэв. Хеймитч, Плутарх хоѐр миний гарнаас зууран өрөөнөөс

Page 109: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 109

гаргалаа. Тэд намайг чимээгүй хонгилд гаргаад хана түшүүлэн зогсооход Пит шилний цаана үргэлжлүүлэн хашгирсаар байв. Примийн буруу байж. Пит хэзээ ч засал авахааргүй болжээ. - Би энд ахин үлдэж чадахгүй. Хэрвээ намайг ахиад ятга шаазгай болохыг хүсч байгаа бол тавьж явуул гэхэд, - Хаачих гээ вэ? гэж Хеймитч асуув. - Капитол руу. Энэ надад ажил байгаа гэж бодож байгаа цорын ганц газар. - Чи үүнийг хийж болохгүй. Бүсүүд аюулгүй болоогүй хэвээр байна. Гэхдээ хоѐрдугаар бүсээс тэмцэл бараг дууссан талаар сайн мэдээ ирсэн. Хатуу самар байгаа юм гэж Плутарх хэлэв.. Түүний зөв. Эхлээд бүсүүд. Дараа нь Капитол. Тэр үед би Сноуг агнах болно. - Сайн байна. Тэгвэл намайг хоѐрдугаар бүс рүү аваач. 14 Хоѐрдугаар бүс уулсын дунд орших хэдэн цувраа тосгоноос бүрдсэн санаснаас хамаагүй том ажээ. Тус бүрдээ чулууны уурхайд орох юмуу олонхи нь гэртээ журам сахиулагч болохоор бэлтгэгддэг аж. Босогчдын талд арван гуравдугаар бүсийн агаарын нисэх хүчин байсан ч асуудлын учир нь Капитолын цэргийн гол хүч болох бүсийн төв нэвтэршгүй уулын гүнд байрлаж байв. Уулыг Самар гэж нэрлэдэг бөгөөд Плутархын хэлснээр хатуу самар эндхийн босогчдын удирдагчдыг мохоон зүдрээжээ. Самар Харанхуй өдрүүдэд Капитол арван гуравдугаар бүсийг алдсаны дараа газар дорхи шинэ хамгаалалтын бэхлэлт бий болгох онц шаардлагын дагуу бий болжээ. Тэдэнд Капитолын цэргийн нөөц хүчин болох цөмийн пуужин, онгоц зэрэг хамгийн дайсны чухал хэсэг хяналтанд байлаа. Мэдээж тэд зууны турш бүтээн бий болгосон арван гуравдугаар бүсийг хуулбарлана гэж найдаагүй ч хоѐрдугаар бүсийн хуучин уурхайн ойролцоо тийм боломж олж харжээ. Агаараас Самар хэдэн цувраа гарц бүхий ердийн уул шиг үзэгдэнэ. Гэвч дотроо бол чулуу огтлон гаргасан аварга том агуйд доошоо гулгамтгай нарийхан замаар уруудан алсад байгаа барилгуудад хүрнэ. Эндхийн галт тэрэгний систем нь хүртэл уурхайчдыг хоѐрдугаар бүсийн төв дэх Самар руу шууд хүргэхээр хялбар зохион байгуулагджээ. Эндээс галт тэрэг явсаар Ялагчын аялалын үеэр Пит бид хоѐрын Шүүхийн байшингийн өргөн гантиг шатан дээр Като, Лишийн гашуудсан гэр бүлийнхэн рүү харахгүйг хичээн зогсож байсан талбайд очих болно. Энэ нь хөрсний гулгалт, үер, цасан нурангид өртөж болзошгүй зохимжгүй газар байсан ч давуу тал нь хүршгүй байдалд оршино. Тэд уулыг гүнзгий нүхлэн уурхай болон том чулуун багана бүхий дэд бүтцийг үүсгэжээ. Капитол уулын эргэн тойрон дахь цэргийн баазыг хүчирхэгжүүлэн зузаатгаж дүүрэн компьютер бүхий уулзалтын өрөө болон цэргийн хуаран, зэвсгийн агуулах байгуулж уужим хонгилд нисэх онгоц гадагш хөөрөх зориулалт бүхий онгоцын буудал, пуужин харвах төхөөрөмж суурилуулжээ. Гэвч энэ бүхний үр дүнд уулын гаднах төрх

Page 110: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 110

бараг өөрчлөгдсөнгүй. Арсгар барсгар хад бүхий ой мод зэрлэг амьтад нь хэвээр оршин байгалийн цайз дайснаас нь бат хамгаална. Бусад бүсийн жишгээр Капитол эндхийн оршин суугчдыг эрхлүүлж хүрэлцээтэй хоол хүнсээр хангахын зэрэгцээ хүүхэд байхаас нь анхаарал халамж тавина. Зарим нь чулууны уурхайд ажилчин болоход өөр бусад нь Самарт сурч боловсрон ажиллахын зэрэгцээ журам сахиулагчдын эгнээг өргөтгөнө. Тэднийг хүүхэд байхаас нь тулааны урлагт сургах учир Үхлийн тоглоомд оролцохыг баяжиж алдартай болох зам гэж үзнэ. Мэдээж хоѐрдугаар бүсийн оршин суугчид бусдыг бодоход Капитолын суртал нэвтрүүлэгт илүү автамтгай бөгөөд бүхнийг үл харгалзан эцсийн өдрөө хүртэл боол хэвээр үлджээ. Үүний дээр иргэдээ журам сахиулагч болгон алдах юмуу өөрөөр Самарт ажиллан чулууны ажил эрхлэнэ. Намайг хоѐр долоо хоногийн өмнө ирснээс хойш байдал өөрчлөгдсөнгүй. Тосгоны гаднах оршин суугчид босогчдын гарт орсон ч Самар нэвтэршгүй хэвээр байв. Үүдний гарцаа нэмэн хүчирхэгжүүлж ууланд гол зүрх нь аюулгүй оршино. Одоо бусад бүсүүд Капитолыг эсэргүүцэн хяналтнаас нь гарсан байхад хоѐрдугаар бүс халаасанд нь хэвээр байлаа. Би өдөр бүр туслахыг хүссэн зүйлээ хийж шархдагсдыг эргэн, зураг авалтын багийхантай богино дүрс авахуулж байв. Намайг тулаанд оролцохыг зөвшөөрөөгүй ч арван гуравдугаар бүсээс илүү олон болдог дайны явцын тухай уулзалтанд оролцуулдаг байв. Гэхдээ арван гуравдугаар бүсийг бодоход энд хамаагүй дээр ажээ. Дүрэм журам багын дээр гар дээр бичигдсэн хуваарь байхгүй чөлөөт цаг ихтэй. Түүнчлэн би газар дээрх босогчдын тосгонд юмуу ойролцоох агуйд амьдарч аюулгүй байдлын үүднээс үргэлж байрлалаа сэлгэн өөрчилнө. Өдрийн цагаар агнахыг зөвшөөрөх хэдий ч хамгаалалт дагуулах учир хэтэрхий хол явахгүй. Уулын цэвэр тунгалаг хүйтэн агаарт миний бие сэргэн бодол санаа цэвэршлээ. Гэвч ухаанд Питийн хийсэн үйлдэл тодхон байв. Сноу түүнийг надаас хулгайлж танигдахын аргагүй болтол өөрчлөөд бэлэг болгон буцааж өгсөн. Богс хоѐрдугаар бүсэд араас ирэхдээ Питийг аврах төлөвлөгөө хэтэрхий хялбар байсан гэлээ. Тэр арван гуравдугаар Питийг надад авчирахад ямар ч хүч гаргаагүй гэдэгт итгэлтэй байв. Түүнд миний нэртэй туузыг зүүн алахаар програмчилжээ. Одоо л би Питийн өөрчлөгдсөн байдлыг бүрэн цэгнэж байлаа. Түүний сайхан сэтгэл, халамж анхаарлыг итгэмээргүй аргаар үгүй болгож миний хувьд үхсэнтэй адил болгожээ. Гэсэн ч Примээс гадна ээж, Гейл гээд ертөнц дээр хичнээн их хүмүүс намайг хайрлана вэ? Заримдаа би халаасанд байгаа сувдны тухай бодохдоо талх өгсөн, галт тэргэнд хар дарсан зүүд хөөж байсан, бүсэд үнсэлдэж байсан хүчирхэг гартай хүүгийн тухай санахыг хичээнэ. Юуг алдсаныг өөртөө сануулах гэж. Гэхдээ учир нь юунд байна? Тэр явсан. Эргэж ирэхгүй явсан. Бидний хоорондох бүх зүйл байхгүй болж ердөө миний Сноуг алах амлалт үлджээ. Би үүнийг өдөрт арван удаа өөртөө давтаж байлаа. Арван гуравдугаар бүсэд Питийг эмчлэх ажил үргэлжилсээр байв. Намайг

Page 111: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 111

асуусан асуугаагүй Плутарх энэ тухай баяртайгаар утсаар мэдэгдэн, - <<Сайхан мэдээ, Китнисс! Бид түүнийг чамайг мутант биш гэж бараг итгүүлсэн гэж бодож байна шүү!>> гэх юмуу эсвэл <<Өнөөдөр түүнд бялуу хийж идэхийг зөвшөөрсөн!>> гэж байлаа. Гэвч Хеймитч араас нь утасдахдаа Питийн дээрдээгүйг хүлээж байв. Цорын ганц эргэлзээтэй найдлагын оч дүүд минь байлаа. - Примд түүнийг буцааж авчрах санаа төрсөн. Чиний тухай гажууд дурсамжаас нь чөлөөлөхийн тулд хар тамхи шиг их хэмжээний тайвшируулах эм өгч байгаа. Бид зөвхөн ганц дурсамжыг сэргээх гэж оролдож байгаа юм. Та хоѐр агуйд байх үед чиний түүнд Примийн ямааны тухай ярьсан түүх гэж Хеймитч тайлбарлав. - Ямар нэгэн сайжирал байна уу? - Их хэмжээний айдасыг дагаад их хэмжээний будлиан үүсч байна. Гэхдээ би үүнд итгэлтэй биш байна. Тэр хэдэн цагийн турш ярих чадвараа алдаж мэдээ алдалтанд орсон. Үүнээсээ гарах үед ямааны тухай асуусан шүү. - Зүйтэй. - Наана чинь хэр байна дээ? - Ямар ч урагшилсан зүйл алга. - Бид ууланд Битиг өөр хүмүүстэй хамт туслуулахаар илгээнэ. Чи тархийг мэднэ биз дээ. Тархи сонгосон бол Гейлийн нэрийг жагсаалтанд байхыг харвал би лав гайхахааргүй байлаа. Бити түүнийг техникийн мэргэжилтэний хувьд биш уулыг эзлэх ямар нэгэн заль зохиох болов уу гэсэн бодлоор авчирсан байх. Үнэндээ Гейл хоѐрдугаар бүсэд надтай хамт ирэх гэсэн ч Битигийн ажлаас хөндийрөх байсан тул би илүү шаардлагатай газраа үлд гэсэн билээ. Түүнээс энд байх нь Питийн араас гашуудахад хүндрэл учруулна гэж хэлээгүй. Гейл үдээс хойш намайг тосгоны захад галууны өд зумлаж байхад олов. Ойролцоогоор арваад шувуу хөлд овоорно. Намайг энд ирэх үед шувуу их хэмжээний сүргээрээ нүүдэллэж байсан тул агнахад хялбар байлаа. Гейл үг дуугүй дэргэд суугаад өд цэвэрлэж эхлэв. Биднийг бараг л тал шувуугаа цэвэрлэсэн хойно, - Бидэнд үүнийг идэх боломж байна уу? гэв. - Тиймээ. Ихэнхи нь буудлын гал зуух руу явдаг ч би шөнө үлдэх газраа хоѐрыг үлдээж болно. - Тийм ч хангалттай хүндэтгэл биш байна уу? - Чи л тэгж бодож байгаа юм. Гэхдээ ятга шаазгай чиний амьдралд аюул

Page 112: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 112

учруулж байгаа үед ашиггүй. Бид хэсэг зуур чимээгүй боллоо. Дараа нь Гейл, - Би өчигдөр Питийг шилний цаанаас харсан гэв. - Чи юугаа бодсон юм? - Хувиа хичээснээс өөр зүйлгүй. - Чи түүнд атаархаж болохгүй гээд би багц өд сугалан хаялаа. - Үгүй. Харин ч эсрэгээрээ гээд Гейл миний үсэн дээр тогтсон өдийг гөвж унагаад, - Би бодохдоо... Хэзээ ч үүнтэй өрсөлдөж чадахгүй юм байна гэж бодлоо. Надад ямар хэцүү байгаа нь хамаагүй гээд эрхий долоовор хурууныхаа завсар өд эргэлдүүлэнгээ, - Түүнийг дээрдэхгүй бол надад ямар ч бломж байхгүй. Чи түүнийг хэзээ ч орхихгүй. Үргэлж надтай байхдаа гэм уруу мэдрэх болно гэв. - Тиймээ би үргэлж түүнийг үнсэхдээ чиний өмнө буруутайгаа мэдэх болно гэхэд Гейл над руу харлаа. - Хэрвээ миний бодож байгаа үнэн бол бараг л бусад хүмүүс шиг амьдарч чадах байх. - Энэ үнэн. Яг л чиний Питийн тухай хэлсэн шиг. Гейл унтууцан тургилав. Гэсэн хэдий ч бид шувуугаа гал зууханд аваачиж өгөөд эргэж ирэн түүдэг ноцооход би түүнд тэврүүлэв. Түүний уруул хүзүүний бүдэг хөхөрсөн толбыг шүргээд уруулд ойртлоо. Би Питийн тухай юу мэдэрч байгаагаа үл харгалзан сэтгэлийн гүндээ түүнийг хэзээ ч эргэж ирэхгүйг ойлгож байв. Эсвэл би түүн рүү хэзээ ч эргэж очихгүй. Би хоѐрдугаар бүсийг унах хүртэл үлдээд Капитол руу явж Сноуг алаад үхнэ. Тэр намайг үзэн ядсаар үхэх болно. Бүрэнхийд би нүдээ аниад энэ бүхнийг ганцаар тэвчиж чадахгүй цөхөрсөн учир Гейлийг үнслээ. Гейлийн хүрэлт, амт, биений дулаан намайг амьд гэдгийг сануулсан таатай мэдрэмж төрүүлэв. Би бүхий л бодол мэдрэмжээсээ чөлөөлөгдөн мартаж чадаж байгаадаа баярлалаа. Гейлийг үл мэдэг хөндийрмөгц даган урагшилсанд гараараа эрүүн дороос тулав. - Китнисс. Би агшин зуур нүдээ нээсэнд ертөнц бүрэлзэв. Энэ бол манай ой, бидний уул, зөрөг биш. Гар өөрийн мэдэлгүй зүүн шанааны сорвинд хүрлээ. - Одоо намайг үнс. Би гайхширан нүдээ цавчилгүй зогстол тэр бөхийн уруулаа түргэхэн хүргээд

Page 113: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 113

миний царайг шинжин харлаа. - Чиний толгойд юу болж байна? - Мэдэхгүй гэж би хариу шивнэв. - Тэгвэл энэ согтуу үнсэлттэй адил юм шив дээ. Үүнийг тооцохгүй гээд тэр сулхан инээвхийлэв. - Чи яаж мэдсэн юм? Чи хэн нэгнийг согтуу байхад нь үнсэж байсан юм уу? гэж би ичсэнээ нуухыг оролдон хэлээд Гейл арван хоѐрдугаар бүсэд баруун зүүнгүй охидтой үнсэлдэж байсан гэдэгт итгэлтэй байлаа. Би өмнө хэзээ ч энэ тухай бодож байсангүй. Тэр толгой сэгсрээд, - Үгүй. Үүнийг төсөөлөхөд хэцүү биш гэв. - Тэгвэл чи өөр охидтой үнсэлдэж байгаагүй юм уу? - Би тэгж хэлэх гээгүй. Би чамайг арван хоѐртой байхад тааралдсан болохыг мэднэ. Гэхдээ энэ бол өөр төрлийн өвдөлт байсан. Надад чамтай агнахаас гадна өөрийн амьдрал байсан гээд түүдэгт гишүү нэмэрлэв. Гэнэтхэн миний сонирхол хөдлөхөд, - Чи хэнтэй хаана үнсэлдсэн юм? гэж асуулаа. - Бүгдийг нь санахад хэтэрхий олон байна. Сургууль, Атираа гээд үргэлжлүүлэх үү? Би нүдээ эргэлдүүлэв. - Тэгвэл хэзээ намайг онцгой гэж бодсон юм? Тэд намайг Капитолд аваачих үеэр үү? - Үгүй. Үүнээс зургаан сарын өмнө. Шинэ жилийн дараа. Бид зээл дээр дээр Тослог Сэйн шөл идэж байсан. Дариус чамайг туулай өгвөл ганц үнсэнэ гэж даажигнасан юм. Тэгэхэд би чамд талтайгаа... ойлгосон. Би энэ өдрийг саналаа. Тасхийм хүйтэн харанхуй өдрийн дөрвөн цаг болж байлаа. Бид агнаж байгаад нойтон цас хаялахад хотод эргэн ирсэн юм. Хар зах цаг агаараас үл хамааран хүмүүсээр дүүрэн байв. Тослог Сейн шөл бидний долоо хоногийн өмнө агнасан зэрлэг нохойн махаар хийсэн амт нь тааруу байсан ч халуун би өлсөж үхэхийн даваан дээр байсан тул аваад лангууны урд суусан юм. Гэтэл Дариус ирээд хацрыг минь гэзэгний үзүүрээр гижигдэхэд гарыг нь цохиж холдуулав. Тэр яагаад ганц үнсэлт нь нэг юмуу хоѐр туулай хүрэхийг тайлбарлаж тэгвэл бүгд шаргал үстэй залуу зоригтой болохыг нь мэднэ гэсэн билээ. Тослог Сэй бид хоѐр түүний уруулаа хүргэсний төлөө туулай шаардаж байгааг шоолон инээхэд, - Харж байна уу? Тэр ногоон ороолттой эмэгтэйг.. Итгэхгүй бол явж түүнээс

Page 114: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 114

асуу гэсэн юм. Энэ мянган милийн алсад сая жилийн өмнө болсон мэт санагдав. - Дариус тоглож байсан шүү дээ. - Магадгүй л юм. Хэдийгээр чи юу болсныг нь тайлбарлаагүй ч гэлээ. Питийг ав. Намайг ав. Эсвэл Финникийг. Би түүний чамайг ширтэж байгааг хараад санаа зовж байсан ч одоо замдаа шуударсан бололтой. - Чи Финникийг надад хайртай гэж бодож байсан бол мэддэггүй юм байна гэхэд Гейл мөрөө хавчив. - Би түүний цөхрөлд орсоныг мэднэ. Энэ нь хүмүүсийг олон галзуу зүйл хийхэд хүргэдэг юм. Маргааш нь өглөө эрт тархи цуглаж Самарт тохиолдсон асуудлыг шийдэх талаар ярив. Намайг хувь нэмэргүй ч гэлээ уулзалтанд ирэхийг урьсан юм. Би зөвөлгөөний ширээнээс зайлсхийн цонхны өргөн тавцан дээр суугаад уул руу харж байв. Хоѐрдугаар бүсийн удирдагч дунд насны Лайм гэдэг эмэгтэй бэхлэлтийн дотоод бүтцийг тайлбарлан эзлэх арга бүтэлгүйтсэн тухай ярив. Би түүнийг ирсэнээсээ хойш хальт харж байсан ч өмнө уулзаж байсан аятай мэдрэмж төрөв. Тэр мартагдахааргүй зургаан фут өндөр булчинлаг биетэй байлаа. Гэсэн ч би түүнийг тулааны талбар дээр Самрын төв гарцыг эзлэх тулааныг тэргүүлж байхыг харахдаа өөр оролцогчтой төстэй болохыг нь саналаа. Лайм өмнө Үхлийн тоглоомд хоѐрдугаар бүсээс оролцон ялж байсан. Эффи түүний хальсыг биднийг дөрөв дэх номхотголд бэлдэх үеэр үзүүлж байсан билээ. Миний Хеймитч, Финник хоѐрын тухай шинэ мэдлэг Капитол түүнийг ялсны дараа юу хийлгэсэн бол гэдэг асуулт тавигдахад хүргэв. Лайм танилцуулгаа дуусгахад тархи асуулт тавьж эхлэв. Цаг явсаар үдийн хоолны цаг өнгөрсөн ч тэд Самрыг эзлэх төлөвлөгөө гаргахыг оролдсоор байв. Бити компьютерийн системийг эвдлэх юмуу дотор тагнуул шургуулах талаар ярьж байсан ч хэнд ч бодит санал байсангүй. Өдөр сунасаар гарцыг эзлэх яриа үр дүнгүй болов. Би Лаймын олон янзын төлөвлөгөө болон бүтэлгүйтэж олон цэргээ алдсандаа сэтгэлээр унажээ. Эцэст нь тэр дэлбэрээд, - Дараагийн гарыг эзлэх гялалзсан арга санал болгосон хүн өөрөө ажиллагааг тэргүүлнэ шүү! гэлээ. Гейл ширээний ард суухааргүй донсолсон тул хэдэн цагийн турш өрөөн дундуур холхин үе үе миний дэргэд сууж байв. Тэр эхэндээ Лаймын үгийг зөвшөөрч гарцыг авах боломжгүй гэж байснаа сүүлийн нэг цагт хөмсөг зангидан цонхоор Самрыг ширтлээ. Тэгснээ Лаймын үүсгэсэн нам гүмийг эвдэн, - Үнэхээр Самрыг авах нь чухал уу? Эсвэл хор учруулахад хангалттай юу? гэв. - Энэ бол бидний зөв чиглэл рүүгээ давших алхам. Чамд ямар нэгэн санаа байна уу? гэж Бити хэлэв.

Page 115: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 115

- Үүнийг зэрлэг нохдын үүр гэж бод. Дотогш орох гэж тэмцэх хэрэг байхгүй. Хоѐр сонголт байна. Нэг бол нохдыг дотор занганд оруулах эсвэл гадагш хөөж гаргах гэхэд, - Бид гарцыг дэлбэлэхээр оролдсон ч хот гүндээ оршдог болохоор хохирол учруулж чадаагүй гэж Лайм хэлэв. - Би энэ тухай биш уулыг ашиглах талаар ярьж байна гэхэд Бити босож цонхон дээр сууж байсан Гейлийн дэргэд очиход, - Хажуу талаараа доошоо уруудсаныг харж байна уу? гэв. - Цасан хунгарын зам. Энэ амаргүй. Бид дэлбэлснээрээ томоохон аюул учруулж хөдөлгөөнийг нь хянаж чадахгүй гээд Бити бувтнав. - Хэрвээ бид Самрыг эзлэх гэж байгаа бол хянах шаардлага байхгүй. Зөвхөн хаахад болно. - Тэгвэл чи цасан хунгараар гарцыг хаах аргыг санал болгож байгаа юм уу? гэж Лайм асуулаа. - Яг тийм. Дотор байгаа дайснаа занганд оруулж хоол хүнс авах замыг нь хаана. Тэд онгоцоо хөөргөж чадахгүй. Бүгд төлөвлөгөөний талаар хэлэлцэхэд Богс Самрын байгууламжыг гүйлгэн хараад хөмсөг зангидан, - Чи дотор байгаа бүх хүнийг алах аюултай. Агааржуулах системийг нь хар. Арван гуравдугаар бүсийнхтэй адилгүй уулын зүгээс агаар шахаж байна. Хавхлаг хаагдвал бүгд багтарч үхэх занганд орно гэв. - Тэд галт тэрэгний хонгилоор талбай руу гүйн гарч болно гэж Бити хэлэхэд, - Хэрвээ бид түүнийг дэлбэлвэл чадахгүй Гейл ширүүн дуугарлаа. Түүний санаа тодхон байлаа. Гейл Самрын амьдралыг хадгалан олзоо цаашид ашиглахаар үлдээх талаар сонирхсонгүй. Энэ бол түүний үхлийн занганы нэг байв. 15 Гейлийн санал бүгдийг бодолд оруулахад өрөөнд нам гүм болов. Хүмүүсийн царайд баяр хөөр, түгшүүр, харуусал, сэтгэл ханамж гээд янз бүрийн хувирал илрэнэ. - Ажилчдын ихэнхи нь хоѐрдугаар бүсийн иргэд биз дээ гэж Бити төвийг сахин хэлэхэд, - Тэгээд юу гэж? Бид тэдэнд ахин хэзээ ч итгэж болохгүй хэмээн Гейл унтууцав.

Page 116: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 116

- Тэдэнд бууж өгөх боломж бага Лайм дуугарлаа. - Тэгвэл энэ тансаг байдал чинь тэднийг арван хоѐрдугаар бүсэд шатаадаг бөмбөг хаяхад саад болоогүй биз дээ хэрвээ таньд Капитолтой ямар нэг хэлэлцээр байгаа бол гэж Гейл хэлэхэд Лаймын царай түүнийг одоохон буудах нь уу гэмээр болсноо цааш эргэв. Гэсэн ч түүнийг сургасан явдал хүчтэй нөлөөлсөн бололтой, - Бид хүүхдүүдийг шатаж үхэхийг харж зогсохдоо юу ч хийж чадаагүй! гэж уурсан хашгирлаа Дотор дүр зураг орж ирэхэд би нүдээ анилаа. Тэр хүссэн үр дүндээ хүрчээ. Би ууланд байгаа бүх хүний үхлийг хүсч байна гэж хэлэхийг хүслээ. Гэсэн ч... би ердөө арван хоѐрдугаар бүсийн охин шүү дээ. Ерөнхийлөгч Сноу биш. Би үүнд тусалж чадахгүй. Би түүний санал болгосон шиг хэн нэгний үхэхийг хүсч чадахгүй. - Гейл гээд би түүний гараас барьж бодолтой ярихыг хичээн, - Самар бол хуучин уурхай. Чи үүнийг их хэмжээний нүүрстэй уурхайд аваар гарахтай ижил гэдгийг ойлгож байна уу гээд арван хоѐрдугаар бүсийн хэнд ч төлөвлөгөөний тухай нухацтай бодохоор үг хэлсэн гэдэгтээ итгэлтэй байлаа. - Гэхдээ бидний эцгийг алсан шиг тийм хурдан биш гэж тэр эсэргүүцэв. - Манай дайснууд газар дээрээ дэлбэрч үхэхийн оронд хэдэн цаг бодох боломжтой болсон нь асуудал болоод байна уу? Дээр үед биднийг хүүхэд байхдаа арван хоѐрдугаар бүсэд агнаж байх үед Гейл иймэрхүү зүйл ярьдаг байсан. Гэхдээ энэ бол ердөө үг байлаа. Бодит байдалд хэн ч үхэгсдийг буцаан ирүүлэх боломжгүй. - Чи Самарт байгаа хоѐрдугаар бүсийн хүмүүсийг мэдэхгүй. Тэднийг албадсан юм билүү. Магадгүй хүсэл зоригийнх нь эсрэг байлгаж байгаа ч юм билүү. Зарим нь манай тагнуул шүү дээ. Чи тэднийг бас алах гэж байна уу? - Би бусдынх нь төлөө хэдхэн хүнийг золигт гаргах гэж байна. Тэгээд ч би тэнд тагнуул байсан бол “Цасан хунгараа нураа!” гэх байсан юм. Би түүний үнэн хэлснийг мэдэж байв. Гейл бусдын төлөө өөрийн амьдралаа зориулах байсанд хэн ч эргэлзэхгүй. Магадгүй бид ч гэсэн тагнуул байсан бол тэгэх байсан байх. Миний хувьд ийм алхам хийх байлаа. Гэхдээ хайртай хүмүүсийг чинь занганд оруулсан шиг хүйтэн зүрхтэй шийдвэр гаргаж болно гэж үү. - Чи тэднийг занганд оруулах юмуу гадагш гаргах хоѐр арга байгаа гэж хэлсэн хэмээн Богс сануулаад, - Бид уулнаас цасан хунгар нураах хэдий ч галт тэрэгний хонгилыг нээлттэй үлдээнэ. Хүмүүс түүгээр талбайд зугтан гарахад урдаас нь хүлээж байх болно гэв. - Бүрэн зэвсэгтэй байна гэж найдаж байна. Тэднийг ч гэсэн зэвсэглэсэн гэдэгт

Page 117: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 117

итгэлтэй байна гэж Гейл хэллээ. - Бүрэн зэвсэглэсэн бас тэднийг барьж хорино гэж Богс зөвшөөрөв. - Алив энэ төлөвлөгөөг арван гуравдугаар бүс рүү илгээж ерөнхийлөгч Коинд эрэгцүүлэх боломж өгье гэж Бити хэлэхэд, - Тэр хонгилыг хаахыг шаардана гэж Гейл итгүүлэв. - Тэгэх л байх. Гэхдээ чи Питийн зөв байсныг мэдэж байгаа. Энэ өөрсдийгөө устгах аюултай. Золгүй явдал үүсч болзошгүй... Би энэ тухай зөвшилцөх хэрэгтэй гэж бодож байна гэж Бити хэлэв. Зөвөлгөөнд хэдхэн хүн орж Гейл бид хоѐр чөлөөлөгдөв. Би түүний уурыг намдаахын тулд анд авч явах гэсэн ч хэрэгссэнгүй. Магадгүй намайг эсрэг болсонд уурласан байх. Зөвшөөрсөн шийдвэр гарсан гэж дуудахад би үдэш нь зураг авах боломж гарч магадгүй хэмээн ятга шаазгайн хувцсаа өмсөж нумаа мөрөндөө зүүгээд чихэвчээр арван гуравдугаар бүсэд байгаа Хеймитчтэй холбогдов. Биднийг шүүхийн байшингийн дээвэр дээр хүлээж байх үед бай урд илхэн байлаа. Эхлээд Самрын удирдлага өнгөрсөн удаад балтай сав тойрон дүнгэнэх зөгий адил төвөг учруулсан манай нисдэг тэргийг үл тоомсорлов. Гэсэн ч дараа нь бөмбөгдөгч онгоц уулан дээгүүр эргэлдэн нисэхэд анхаарал нь татагдан Капитолын агаараас эсэргүүцэх хүчин галлаж эхэлсэн ч оройтсон байлаа. Гейлийн төлөвлөгөө санасны дагуу явагдав. Бити цасан нурангын хөдөлгөөнийг хянах боломжгүй гэсэн нь зөв байж. Уулын хажуу тал дэлбэрэлтэнд өртөж сулран тогтворгүй болсноо доошоо ханаран урсахад Самрын бүхий л хэсэг бидний нүдэн дээр сүйрч хүний хөл хүрээгүй газар адил болов. Бид үг дуугүй уулын уруу чулуун аадар асгарч бүтэн тоннын жинтэй чулуун дор гарц булшлагдахыг харж зогслоо. Эвдэрч хэмхэрсэн зүйлсийн тоосон үүл босож тэнгэр харанхуйлан Самар булш болон хувирлаа. Би уулан дотор ямар гээчийн там болж байгааг төсөөлөв. Аваарын дохио хангинаж, харанхуйд гэрэл гялалзан агаарт битүү пургилна. Цочирдож үймэрсэн хашгиралт гарч занганд орсон хүмүүс ухаангүй гарах зам эрэн пуужин хөөргөх тавцан руу гүйлдэхэд агааржуулах систем бөглөрөн гарц чулуунд таглагджээ. Төмөр утас дүрэлзэн шатаж төөрдөг байшингийн хэмхэрхийг гийгүүлэв. Хүмүүс хэврэгхэн няцлагдах гэж байгаа шоргоолж шиг хашгирч түлхэлцэн гүйлдлээ. - Китнисс? гэх Хеймитчийн хоолой чихэвчинд хадав. Би хариулах гэсэн ч хоѐр гараараа амаа чанга дарсан учир чадсангүй. - Китнисс! Миний эцэг үхдэг өдөр сургуулийн үдийн хоолны үеэр аваарын дохио хангинасан. Уурхайд осол гарч Капитолын хяналтнаас гарчээ. Би Примийн анги

Page 118: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 118

руу гүйгээд одоо хүртэл цонхигор жижигхэн долоон настай охин ширээн дээр гараа зөрүүлэн сууж байсныг санадаг юм. Би түүн рүү очингоо хамт авч явна гэж амлав. Тэр хөл дээрээ үсрэн босоод хувцасны ханцуйнаас барьж хамтдаа хүмүүсийн урсгал дундуур уурхайн гол гарц руу гүйсэн билээ. Бид ээжийгээ олон хүмүүсийн түлхэлтэнд чангарсан олсноос зуурсан байхад олов. Цахилгаан шат чахран төмөр утаснаас гал маналзуулан зогсоход утаанд харласан уурхайчид өдрийн гэрэлд гарч ирэв. Хэсэг хүн гарч ирэх бүрийг төрөл төрөгсдийнх нь санаа амарсан хашгиралт дагалдаж нөхөр, эхнэр, хүүхэд, эцэг эх, ах дүүсээ угтан авч байлаа. Бид хүйтэнд зогссоор шөнө болоход цас хаялж эхлэв. Цахилгаан шат удаашрах тусам улам цөөхөн хүн гаргаж байв. Би газар өвдөглөн суугаад гараараа үнсэн дээр даран аавыгаа аврагдаасай гэж хүслээ. Газар дор занганд орсон хайртай хүмүүсээ аврагдахыг хүлээх нь ямар болохыг хэн ч мэдэхгүй. Шархдагсад, амь үрэгдсэн хүмүүсийн цогцос гаргасаар. Шөнийн турш хүлээхэд мөрийг чинь үл таних хүмүүс хөнжлөөр хучна. Халуун цайтай аяга сарвайсан ч уухгүй. Эцэстээ үүр гэгээрэхэд уурхайн даргын гашуудсан царайд ганц л зүйл илхэн байлаа. Одоо бид юу хийх вэ? - Китнисс! Чи тэнд байна уу? гэх Хеймитчийн дуу хадав. Би гараа буулгаад, - Тиймээ гэлээ. - Дотогшоо ор. Капитолынхон үлдсэн агаарын хүчнээрээ хариу арга хэмжээ авч болзошгүй. - Тиймээ гэж би давтлаа. Дээвэр дээр пулемѐтын ард зогсож байсан цэргээс бусад нь бүгд дотогш орлоо. Би шат уруудан буух зуураа хуруугаараа өө сэвгүй толигор гантиг ханыг шүргэв. Хүйтэн хэдий ч үзэсгэлэнтэй. Капитолд хүртэл энэхүү хуучны гайхамшигтай барилгатай зэрэгцэх зүйл үгүй бизээ. Толигор гадаргуу нь юу ч өгөхгүй ч биеийн дулааныг шингээн авна. Чулуу хүмүүсийг үргэлж эзэмддэг. Би аварга том танхим дахь нүсэр багануудын нэгний дэргэд суулаа. Хаалгаар талбай руу хөтөлсөн өргөн уудам гантиг шат харагдана. Пит бид хоѐрыг тоглоомд ялсанд баяр хүргэсэн тэр өдөр ямар аймшигтай байсан болохыг санав. Тэрхүү үзэн ядмаар Ялагчын аялалын үеэр бүсүүдийг тайвшируулах миний ородлого Като, Лиш нарын дурсамжинд бүтэлгүйтэн Като мутантуудад аймшигтай удаанаар зовж үхсэн билээ. Богс дэргэд явган суухад цайвар арьс нь сүүдэрт сүүмэлзэв. - Бид галт тэрэгний хонгилийг дэлбэлээгүй болохоор тэдний зарим нь гарч чадах байх. - Тэднийг гарч ирэхээр нь буудах уу?

Page 119: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 119

- Зөвхөн шаардлагатай тохиолдолд. - Бид гал тэргээ явуулан шархдагсдыг нүүлгэн шилжүүлэхэд тусалж болно шүү дээ. - Үгүй. Бид хонгилыг тэдний мэдэлд үлдээхээр шийдсэн. Ийм аргаар тэд хүмүүсээ аврах арга олж чадах байх. Үүнээс гадна бидэнд үлдсэн цэргүүдээ талбай дээр байрлуулах хугацаа олдож байгаа юм. Хэдэн цагийн өмнөөс талбай дээрх завсрын бүс болох тэргүүн шугамд босогчид журам сахиулагчидын хооронд тулаан өрнөж байв. Коин Гейлийн төлөвлөгөөг дэмжсэн учир босогчид урагшаа дайралт хийн Капитолын хүчийг хэдэн алхам ухраагаад галт тэрэгний буудлыг хяналтандаа авчээ. Гэвч энэ шаардагдсангүй. Бүгд үхсэн бололтой талбай дээр хэн ч аврагдахаар гарч ирсэнгүй. Би пулемѐт ахин галлаж эхлэхийг сонсоод журам сахиулагчид нөхдөө аврахын тулд замыг нь чөлөөлөхийг хичээж байна гэж бодов. Манай цэргүүд үүнийг угтан авлаа. - Чи бүр даарчихаж. Би явж хөнжил олъѐ гээд Богс намайг эсэргүүцэж амжихаас өмнө түргэн явлаа. Хүйтэн гантиг биеийн дулааныг шингээсээр байсан ч би хөнжил нөмрөхийг хүссэнгүй. - Китнисс гэх Хеймитчийн хоолой чихэнд сонсогдов. - Байна. - Өнөөдөр Питэд сонирхолтой өөрчлөлт гарсан байна. Чамайг энэ тухай мэдэхийг хүсэх байх гэж бодлоо. Сонирхолтой бол сайн зүйл биш. Дээр ч зүйл биш. Гэвч сонсохоос өөр сонголт үлдсэнгүй. - Бид түүнд чиний дуулсан <<Дүүжлүүрийн мод>> гэсэн дуутай бичлэгийг үзүүлсэн юм. Үүнийг зурагтаар цацаж байгаагүй болохоор Капитолд ашиглах боломж байгаагүй. Харин тэр дууг таньж байна гэж хэлсэн. Агшин зуур миний зүрх палхийлээ. Гэвч энэ ердөө алуурчин зөгийн хоронд самуурсан хэрэг болохыг ойлгож байв. - Хеймитч, тэр чадахгүй. Тэр намайг энэ дууг дуулж байхыг сонсоогүй. - Чи бишээ аавынхыг чинь. Тэр түүнийг талхны газар юм зарахаар ирэхдээ дуулахыг сонссон байна. Тэгэхдээ юмуу зургаа юмуу долоон настай байсан ч шувууд дуулахад нь жиргэхээ больсоныг санаж байна. Зургаа юмуу долоотой. Энэ бол ээжийн тэр дууг хориглохын өмнөх үе. Магадгүй миний суралцаж байсан үе байх. - Би бас тэнд байсан уу? - Тэгж бодохгүй байна. Чамайг дурсаагүй. Гэхдээ энэ бол сэтгэл зүйн

Page 120: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 120

галзууралтай холбоогүй анхны холбоо, Китнисс. Үүнд нэг л зүйл байна. Миний эцэг өнөөдөр уурхайд үрэгдэж, Питийн булингартсан ухаанд дуулж хаа сайгүй байгаа мэт санагдана. Нүдний үзүүрт Богс зэрвэс үзэгдсэнээ хөнжлөөр хучлаа. Би түүнийг санах тутам сэтгэл хүчтэй өвдөв. Гадаа буудалцаан улам ширүүсэв. Гейл босогчдын зүг яаран тулалдаанд оролцохоор явлаа. Тэд намайг тулаанд гаргахгүй учир би гарах гэсэнгүй. Ямар ч зориг зүрх байхгүй болж цусан дахь дулаан үгүй боллоо. Би хуучин Питийг энд байгаасай гэж хүсэв. Тэр л уулнаас гарах гэж байгаа хүмүүсийг буудах нь буруу гэдгийг тайлбарлаж чадах байлаа. Эсвэл миний өөрийн явдал хэтэрхий мэдрэмтгий болгоо юу? Бид чинь дайнд байгаа биз дээ? Энэ бидний дайсныгаа алах нэг арга биш гэж үү? Шөнө түргэн болоход том хурц гэрэлтүүлэгчид талбайг асан гийгүүлэв. Гэрэл болгон галт тэрэгний буудлын бүхэлд нь гийгүүлэх чадалтай учир би байрнаасаа хөдлөлгүй урт нарийхан барилгын нүүрэн талын шил нэвтлэн талбайг харж байв. Үүнд галт тэрэгний ирэлтийг харахгүй өнгөрөх нь байтугай ганц хүн ч мултарч дөнгөхөөргүй байв. Гэвч цаг явсаар хэн ч гарч ирсэнгүй. Хором тусам Самрын дайралтнаас амьд хүн үлдсэн гэж төсөөлөхөд бэрх болж байлаа. Шөнө дунд болоход Крессида ирээд хувцсан дээр микрофон бэхлэхэд, - Яах гэж байгаа юм? гэж би асуулаа. Тэгтэл Хеймитчийн хоолой, - Би чамайг дургүй байгааг мэдэж байгаа ч бидэнд чиний ярих хэрэгтэй байна гэв. - Ярих гэнэ ээ? гээд миний дотор муухайрав. - Би чамд үг бүрийг нь мөрөөр хэлж өгнө. Чи зөвхөн миний хэлснийг давтахад болно. Уулан дахь хүмүүс амьдралын шинж тэмдэггүйг болсныг харж байна уу. Бид ялсан ч тэмцэл үргэлжилсээр байна. Иймээс бид чамайг шүүхийн байшингийн үүдэн дээр гаргаж Самрын ялагдсан хүмүүст Капитолын хоѐрдугаар бүс дэх ноѐрхол нурсан гэдгийг ойлгуулах хэрэгтэй байна. Чи л үлдсэн хүчийг нь бууж өгүүлэх чадалтай гэхэд би харанхуй талбай руу хараад, - Би ямар ч хүч харахгүй байна гэлээ. - Ийм учраас микрофон хэрэгтэй байгаа юм. Чиний хоолойг аваарын системийн тусламжтай нэвтрүүлэн бүгдэд харагдахаар дэлгэцэнд царайг чинь үзүүлнэ. Би Ялагчын аялалын үеэр талбай дээр хэдэн дэлгэц байсныг мэдэж байлаа. Хэрвээ энэ бүтвэл сайн хэрэг хэдий ч би өмнө нь анхны зураг авалтын үеэр бэлтгэсэн үг уншихад бүтэлгүйтсэн билээ. - Чи олон хүний амийг аварч чадна гэж Хеймитч эцэст нь нэмэрлэв. - Сайн байна. Би оролдоод үзье.

Page 121: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 121

Шатны оройд бүрэн хувцастай хурц гэрлийн дор зогсоод харагдахгүй үзэгчдэд үг хэлэх гэж буй нь сарны шоу хийж байгаа юм шиг хачирхалтай мэдрэмж төрүүлэв. - Алив түргэн дуусгана шүү. Чи хэтэрхий ил байна гэж Хеймитч анхаарууллаа. Зураг авалтын багийнхан талбай дээр байрлалаа эзлээд бэлэн болсон гэж дохив. Би Хеймитчийг эхэл гэж хэлэхэд микрофоноо асаагаад эхний мөрийг анхааралтай сонсов. Тэгтэл талбайн том дэлгэцийн нэг дээр дүрс гарч эхлэхтэй зэрэгцэн яриагаа эхэллээ. - Хоѐрдугаар бүсийн хүмүүсээ Китнисс Эвердин танай урд талын шүүхийн байшингийн үүдэн дээрээс ярьж байна. Хоѐр галт тэрэг буудал дээр нэг нэгнийхээ араас чахран зогсоход хаалга нь нээгдэн утаан үүлэн дундаас Самраас ирсэн хүмүүс ойчив. Тэд талбай дээр юу хүлээж байгаагаас болгоомжилон зайлсхийхийг хичээсэн ч олонхи нь шалан дээр шүршүүлэн уналаа. Тэд Гейлийн хэлсэнчлэн зэвсэглэсэн байсан хэдий ч шархадсан байлаа. Орилж ѐолох дуу шөнийн агаарт хадав. Тэгтэл хэн нэгэн шатны гэрлийг унтрааж намайг хамгаалан сүүдэрт үлдээв. Буудлын дотор дөл дүрсхийн галт тэрэгний нэг шатаж цонхоор нь өтгөн хар утаа баагихад сонголтгүй болсон хүмүүс талбай дээр түлхэлцэн гарч ирээд хахаж цацлан ханиалгаж зэвсгээ өргөлөө. Би талбайг хүрээлсэн байшингийн дээвэр лүү харахад тус бүр дээр нь босогчид пулемѐт суурилуулсан нь сарны гэрэлд их бие нь гялтагнав. Нэг залуу буудлаас цус болсон алчуураар хацраа дарж нөгөө гартаа буу чирсээр гарч ирээд нүүрээрээ харуулдан унахад нуруун дээрх түлэгдсэн цамцны дор улаан мах харагдав. Тэр дэлбэрэлтэнд өртжээ. Би шатны гишгүүр уруудан түүнийг угтан гүйгээд, - Зогс! Галаа зогсоо! гэж босогчдод хашгирахад микрофон талбайгаар нэг цуурайтав. - Зогс! гээд би залуу хүнд ойртон босоход нь туслах гэсэн ч тэр урдаас өндийгөөд өвдөглөн буугаа толгойд тулгалаа. Би зөнгөөрөө хэдэн алхам ухраад муу санаа агуулаагүй гэдгээ үзүүлэхийн тулд нумаа толгой дээрээ өргөв. Тэр буугаа хоѐр гараараа барихад унахдаа чулуунд цохьсон бололтой хацар нь гүн хэгзэрчээ. Түүнээс түлэгдсэн мах, үсний хярвас, шатахуун үнэртэв. Нүдэнд нь айдаст өвдөлт хуржээ. - Хөдлөхгүй зогс гэж Хеймичт чихэнд шивнэв. Би түүний тушаалыг дагахдаа хоѐрдугаар бүс магадгүй Панем даяар энэ агшиныг дэлгэцээр харж байгаа болохыг ойлгож байлаа. Ятга шаазгай алдах зүйлгүй хүнийг эзэмдэж байна. Тэрбээр арай ядан ойлгогдох хоолойгоор, - Надад чамайг буудахгүй байх ганц шалтгаан өг гэв.

Page 122: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 122

Ертөнц чигээрээ алга болж зөвхөн ганц шалтгаан асууж буй Самраас ирсэн золгүй хүний нүд үлдлээ. Мэдээж би мянган шалтгаан бодож олж чадахаар байсан ч уруул дээр ганц үг гарч ирэв. - Би чадахгүй. Логик ѐсоор бол тэр гохоо дарах ѐстой ч будилан миний үгийг ойлгохыг хичээв. Би уужим сэтгэлээр талбай дээр гарч ирсэн нь цөхрөлөөр солигдсонд цэвэр үнэнийг хэлсэндээ ичингүйрлээ. - Би чадахгүй. Энэ асуудал биш биз дээ? Бид танай уурхайг дэлбэлсэн. Та нар манай бүсийг шатаасан. Бидэнд бие биенээ алах шалтгаан байна. Тиймээс үүнийг хий. Капитолын сайн сайхны төлөө хий. Би тэдний боолыг алахгүй гээд би нумаа газар хаян гутлаараа ѐвроход чулуун дээгүүр гулгаад өвдөгнийх нь урд зогсов. - Би боол биш гэж залуу бувтнав. - Харин би мөн. Ийм учраас би Катог алсан... тэр Бутлагчыг алсан... Бутлагч Лишийг алсан... харин тэр намайг алах гэсэн. Энэ тойрогт хэн ялах юм бэ? Бид лав биш. Бүсүүд биш. Үргэлж Капитол байсан. Гэвч би тэдний тоглоомын хэсэг байсаар ядарч байна. Пит эхний тоглоомын өмнө шөнө дээвэр дээр байсан. Тэр бүгдийг бүсэд хөл тавихын өмнө ойлгожээ. Би түүнийг одоо зурагт үзэж тэр шөнө болсон явдлыг санан магадгүй намайг үхэх үед уучлаасай гэж хүслээ - Цаашаа үргэлжлүүл. Уул яаж нурахыг харсан гэж хэл хэмээн Хеймитч шаардав. - Би энэ шөнө уул нурахыг харахдаа... тэд үүнийг ахин хийж гэж бодлоо. Надаар чамайг болон бүсийн бусад хүмүүсийг алуулах. Гэвч би үүнийг яагаад хийх ѐстой гэж? Арван хоѐрдугаар бүс хоѐрдугаар бүс хоѐр Капитол турхираагүй байхад хэзээ ч нэг нэгнийхээ эсрэг тэмцэж байсангүй гэхэд залуу үл ойлгосон байртай ширтэв. Би түүний өмнө өвдөглөн суугаад аяархан шаардангуй хоолойгоор, - Та нар яагаад дээвэр дээрх босогчидтой байлдана вэ? Лайм танай ялагч биз дээ? Тэдний дунд хөрш магадгүй гэр бүл чинь байх ч юм билүү? гэв. - Мэдэхгүй гэж залуу хэлсэн ч зэвсгээ буулгасангүй. Харин би босоод удаанаар пулемѐтын зүг эргэн, - Чи хаанаас ирсэн бэ? Би уурхайн хотоос ирсэн. Уурхайчид нуранги дотроос мөлхөж гарч ирсэн нэгнийгээ бусдыгаа амь үрэгдэхэд хүргэсэн гэж буруутгадаг юм гэхэд, - Хэн дайсан бэ? гэж Хемитч шивнэлээ.

Page 123: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 123

- Эдгээр хүмүүс та нарын дайсан биш! гээд би талбай дээр шархадсан хүмүүсийг зангаж галт тэрэгний буудал руу эргээд, - Босогчид та нарын дайсан биш! Бидэнд ганц л дайсан бий. Энэ бол Капитол! Энэ бол тэдний эрх мэдлийг төгсгөл болгох боломж болохоор бүсийн хүн бүр оролцох ѐстой! гэв. Дуран намайг бүхлээр нь авахад би шархтай хүн рүү гараа сунгаад, - Гуйж байна! Бидэнтэй нэгдээч! гэхэд үг агаарт цуурайтав. Би дэлгэц рүү эргээд эвлэрсэн шинж харахаар найдан харсан ч оронд нь өөрийгөө зурагтаар буудуулахыг харлаа. 16 Үргэлж. Мансууруулагч бодисын манан дунд Пит үг шивнэхэд би түүнийг хайлаа. Энэхүү тунгалаг ягаан ертөнцөд нуугдаж болох хурц өнцөгтэй газар байсангүй. Би хөвсгөр үүлийг түлхээд шанцай, гоньдны сулхан үнэрийг даган явлаа. Түүний гар хацар дээр мэдрэгдэхэд хүрэх гэсэн ч хурууны завсар манан шиг сарнив. Би эцэст нь арван гуравдугаар бүсийн эмнэлгийн өрөөнд ухаан орлоо. Нойрсуулагч хандны нөлөөгөөр тийм зүйл харсан бололтой. Миний хөлийн өсгий арван хоѐрдугаар бүсийн тогтой хашаан дээгүүр мөчир дамжин авираад дотогш унахад гэмтсэн. Тэгэхэд Пит намайг оронд хүргэж өгөхөд унтахгүйн тулд дэргэд үлдэхийг гуйсан билээ. Тэр ямар нэгэн ойлгогдохгүй зүйл шивнэж байсан. Түүнээс тархины хэсэгт зөвхөн ганц үг хадгалагдан үлдээд зүүдэнд намайг даажигнахаар ирж. Үргэлж. Хар тамхи сэтгэл хөдлөлийг хурцатган гашуудал гунихарлын зэрэгцээ хий хоосон мэдрэгдэв. Урьд нь цэцэг дэлгэрч байсан газрыг ѐроолгүй хоосон эзэлжээ. Судсан дахь тайвшируулагч хангалтгүй учир биений зүүн хэсэгт өвдөлт мэдрэгдэв. Энд сум оносон. Би хавирган дээрх зузаан боолтоо тэмтэрч үзээд юу болсныг гайхлаа. Үүнийг миний өмнө талбай дээр өвдөглөн суусан залуу биш Самраас хэн нэгэн гал нээсэн. Тэр бууны гох дараагүй. Цаана байсан хүмүүсийн нэг байсан. Цохилтын дараа бүх зүйл мананд хучигдан лантуугаар дэлсүүлсэн аятай мэдрэмж төрөв. Би өндийн суухыг оролдсон ч ѐолсноос хэтэрсэнгүй. Зэргэлдээх орны өвчтөн тусгаарласан цагаан хөшиг дэрхийн нээгдэж Жонна Мэйсон над руу ширтлээ. Би эхэндээ түүнийг над руу бүсэд дайрсан учир болгоомжилохоо мэдэрсэн ч амийг минь аврахын төлөө хийснийг өөртөө сануулав. Энэ бол босогчдын тохиролцооны хэсэг байсан. Гэсэн ч тэр намайг үзэн ядахаа болиогүй бололтой. Магадгүй Капитолын хийсэн зүйлийн төлөө надтай ингэж харьцаж юм болов уу?

Page 124: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 124

- Би амьд байна. - Тоглох хэрэггүй дээ, тэнэг минь гээд Жонна орон дээр лагхийн суухад цээжний буудуулсан хэсэгт янгинан өвдлөө. Бид халуун дотноор тэврэлдэн уулзах хүмүүс биш болохоор тэр миний эвгүйцсэн байдалд инээмсэглэв. - Өвдөж байна уу? гээд тэр ажлаа мэддэг хүний байдлаар миний гарт байсан эмний таглааг аваад өөрийнх рүүгээ дусаав. - Тэд миний эмийг хэдэн өдрийн өмнөөс бууруулж эхэлсэн. Зургадугаар бүсийн хар тамхичдын нэг болж хувирчих вий гэж айж байна. Би чамд эрэг дээр тусалсан байх аа. Үүнийг эсэргүүцэхгүй гэж бодож байна. Эсэргүүцэх гэнэ ээ? Би яаж түүнийг номхотголын дараа Сноу үхтэл тамласныг эсэргүүцэх болж байна? Надад ийм эрх байхгүйг тэр мэдэж байв. Жонна судсанд нь өвчин намдаагч ороход санаа алдсанаа, - Магадгүй зургадугаар бүсийн чиний биен дээр цэцэг зурдаг хар тамхичид ийм зүйл хийдэг байсан байх. Муугүй л амьдрал юм. Биднийг бодоход хамаагүй жаргалтай гэв. Би арван гуравдугаар бүсэд долоо хоног хиртэй байгаагүй ч түүний биеийн жин хэвэндээ орж, халзан толгой дээр нь шинэ үс цухуйн сорви нь далдлагджээ. Хэрвээ тэр надаас морфин авахгүй бол өвчиндөө шаналах байлаа. - Ерөнхий эмч нь өдөр бүр ирж намайг үздэг юм. Яг л бүхий л амьдралдаа лаборторийн харх судалж байгаа хүн шиг намайг эмчилдэг. Тэнэг амьтан. Өдөрт хорин удаа ямар ч аюулгүй байгаа гэдгийг сануулдаг гэхэд би инээд алдлаа. - Харин ятга шаазгай минь хэр байна даа? Бүрэн аюулгүй болохоо мэдэрч байна уу? - Өө тэгэлгүй яахав. Намайг буудах хүртэл. - Больж үз сум чамайг оноогүй. Цинна бүгдийг урьдаас бодсон гэхэд би ятга шаазгайн хувцасныхаа хамгаалалтын үений тухай бодсоноо өвдөлтөөс үүдэн, - Хавирга хугарсан уу? гэв. - Хавирга ч хугараагүй. Гэхдээ сайтар хөхөрсөн байх. Дэлүүнд чинь нөлөөлж задарсан. Тэд үүнийг эмчилж чадахгүй байгаа гээд Жонна хайхрамжгүй гараа савчсанаа, - Чи санаа зовох хэрэггүй дээ. Хэрвээ шаардлагатай бол чамд шинэ дэлүү олох л болно, тийм үү? Чамайг амьд байлгах хүн бүрийн ажил биз дээ гэв. - Ийм учаас чи намайг үзэн яддаг юм уу?

Page 125: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 125

- Зарим талаараа бол тийм. Үүнээс гадна атаархдаг. Би чиний өнгөрсөн бүхий л хайрын жүжиг, гавъяа хамгаалалтгүй байдлыг чинь тэвчихийн аргагүй гэж боддог. Өө гуйж байна үүнийг битгий гүнзгий хүлээж аваарай даа. - Чи ч гэсэн ятга шаазгай болж болно. Хэн ч чамайг хүчлээгүй. - Үнэн л дээ. Гэхдээ би хэнд ч таалагддаггүй. - Тэд чамд итгэдэг. Намайг тэндээс гаргасан. Тэд чиний төлөө санаа зовж байсан. - Энд бол магадгүй юм. Харин Капитолд бол айж байсан гэтэл Гейл хаалгаар орж ирсэнд Жонна миний эмийг нямбайлан буцааж зүүгээд, - Чиний үеэл чинь надаас айдаггүй гээд босож хаалга руу явахдаа Гейлийг ташаагаараа нударч, - Чи царайлаг юм тийм үү? гээд инээд алдсаар хонгилд гарлаа. Би Гейлийг гарнаас барихад хөмсөг өргөн харсанд, - Аймшигтай гэж бувтнав. Би инээд алдсан ч өвдсөндөө ярвайлаа. - Тайвшир гээд тэр өвчин намдах хүртэл нүүрийг минь илэв. - Чи асуудлыг угтан гүйдгээ болих хэрэгтэй. - Би мэднэ. Гэхдээ өөр нэг хүн уул дэлбэлсэн гэхэд тэр холдохын оронд нүүрэнд тулан ойртов. - Чи намайг сэтгэл зүрхгүй гэж бодож байна уу. - Би тийм биш гэдгийг чинь мэднэ. Гэхдээ чамайг хэвийн гэж хэлэхгүй гэхэд тэр одоо л ухраад тэсч ядсан байртай, - Китнисс манай дайсан уурхай дэлбэрч үхэх юмуу Битигийн суманд оногдож үхэх ямар ялгаа байна. Үр дүн нь ижил гэв. - Мэдэхгүй. Бидний наймдугаар бүсэд дайралтанд өртөх өөр үе байсан шүү дээ. Эмнэлэг довтолгоонд өртсөн байсан. - Тиймээ гэхдээ тэр чинь хоѐрдугаар бүсээс ирсэн онгоц байсан. Тэднийг зайлуулснаар бид цаашдын дайралтнаас сэргийлж байгаа юм. - Энэ тухайд авч үзэх юм бол... чи маргааныг хэнийг хэзээ ч алж мэдэхээр хувиргасан. Чи бүсүүдийг хяналтандаа авахыг хүүхдүүдийг Үхлийн тоглоомд илгээснээр зөвтгөсөн. - Би энэ тухай бодоогүй. - Харин би бодсон. Магадгүй бүс рүү аялал хийсэн болохоор тэр байх. - Сайн байна. Бид хоорондоо таардаггүйг мэдэж байна. Үргэлж тийм байсан.

Page 126: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 126

Магадгүй энэ ч дээр байх. Одоо бидний хооронд хоѐрдугаар бүс орлоо. - Үнэхээр үү? гээд миний дотор ялалтын оч зурсхийсэн ч талбай дээр байсан хүмүүсийн тухай бодоод, - Намайг буудуулсаны дараа тулалдаан болсон уу? гэв. - Жаахан л. Самрын ажилчид Капитолын цэргүүдийн эсрэг боссон. Босогчид үүнийг суугаад харж байлаа. Үнэн хэрэгтээ бүх орон даяар харж байсан. - Тиймээ тэдний хувьд тэгсэн нь дээр. Чухал эрхтэнээ алдсан хүн хэдэн долоо хоног оронд хадагдахдаа эмч нар хөл дээр босгохын тулд шуудхан хөдөлж эхлэхийг хүсэх байх гэж бодож магадгүй юм. Эхэндээ тайвшируулах эм өвдөлтийг намдаагаагүй ч дараа нь мэдэгдэхүйц суларлаа. Хөхөрсөн хавирга хөндүүрлэн өвдөхөд Жонна эмийг минь авч байгаад үзэн ядаж эхэлсэн ч өгсөөр байлаа. Миний үхлийн тухай цуу яриа газар сайгүй тарсан учир тэд эмнэлэгийн ор луу зураг авахаар баг илгээв. Би сэтгэгдэл төрөм сорви хөхрөлтөө үзүүлж бүсүүдэд тулаанаа амжилттай үргэлжлүүлж буйд баяр хүргээд Капитолд удахгүй очино гэж анхааруулж байв. Намайг эдгээхийн тулд өдөр бүр газар дээгүүр богино хугацаанд зугаалахыг зөвшөөрсөн юм. Нэг удаа Плутарх ирээд одоогийн нөхцөлийн талаар шинэ мэдээ дуулгав. Хоѐрдугаар бүс бидэнтэй нэгдсэнээр босогчдод амсхийн дайны байдлыг цэгцлэх боломж олджээ. Хамгаалалтын шугамыг бэхжүүлж, шархдагсдаа эмчилэн, анги нэгтгэлээ шинээр зохион байгуулсан байна. Капитол Харанхуй цагийн үеийн арван гуравдугаар бүс шиг гадны тусламжаас бүрэн таслагдан дайснаас нь цөмийн дайралт ирэх аюул нүүрлэж байлаа. Гэвч арван гуравдугаар бүсээс ялгаатай нь Капитолд өөрөө биеэ даан босох чадал үгүй байв. - Хотод түр зуур бэрхшээл учирсан. Мэдээж тэд хэсэг зуур тэсэх хүнсний барааны нөөцтэй ч Капитолын иргэдэд арван гуравдугаарынх шиг найдлага байхгүй. Арван гуравдугаар бүс хүнд бэрхэд дасал болсон бол Капитолын хувьд бол Панемын Цирсенс гэсэн үг. - Энэ юу гэж байгаа юм? гээд би Панемаас бусдыг нь ойлгосонгүй. - Энэ бол мянган жилийн өмнөх латин хэлнээс гаралтай Ром хотыг нэрлэсэн үг. Зохиогч нь хүмүүс гэдэс дүүрэн хөгжилдөхийн тулд улс төрчдөд хариуцлага хүлээлгэн эрх мэдэл өгдөг гэсэн утгатай юм. Би хоол хүнс нь илүүдэж, хөгжилдэхийн тулд Үхлийн тоглоомыг үзвэрээ болгосон Капитолын тухай бодлоо. - Тэгвэл Капитолын талх будааг нийлүүлэхийн тулд бүсүүд хэрэгтэй юм байна. - Тийм. Үүний үр дүнд Капитол жижигхэн эзэнт гүрнээ жолоодож чадна. Одоо

Page 127: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 127

хүмүүс нь хүрэлцээгүй байдалд дасаагүй байгаа. Харин бидэнд хоол унд байгаа болохоор олон нийтээрээ хөгжилдөж буй арга хэмжээний бичлэг хийх гэж байгаа. Эцсийн эцэст бүгд хуримд дуртай шүү дээ. Би түүний юу санал болгож байгааг бодохоос дотор эвгүйрхэн хөшлөө. Пит бид хоѐрыг гэрлүүлэх гэж байна. Би шилний нөгөө тал руу очиж зүрхлэлгүй Питийн байдлын талаарх мэдээг Хеймитчээс авч байв. Тэр өөр төрлийн арга ашиглахыг оролдож байгаа тухай дурссан. Тэд түүнийг хэзээ ч эдгээж чадахгүй байх. Тэгсэн хэрнээ намайг Питтэй гэрлэж байгаа бичлэг авахыг хүсч байгаа юм байх даа? Плутарх намайг түргэн тайвшируулж, - Үгүй дээ Китнисс. Энэ чиний хурим биш. Финник Энни хоѐр гэрлэх гэж байгаа. Чи тэдний төлөө баяртай байгаа дүр эсгэхэд болно гэв. - Плутарх, энэ миний дүр эсгэх шаардлагагүй хэдхэн зүйлийн нэг. Дараагийн хэдэн өдрийн турш арга хэмжээний төлөвлөгөө гарган хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Капитолоос ялгаатай нь арван гуравдугаар бүс үүнд санаа амар хандах аж. Коин <<хурим>> гэж хэлэхдээ хоѐр хүн цаасан дээр гарын үсгээ зурж шинэ гэрт орох тухай бодсон бол Плутарх гоѐлын хувцастай зуугаад хүнийг гурван өдрийн турш цэнгүүлэхээр бодсон байв. Тэдний жижиг зүйл болгон дээр маргаж байгааг харахад хөгжилтэй байлаа. Плутархад уригдсан зочин, хөгжмийн ая бүрийн тэмцэх хэрэг гарч Коин оройн хоол, үзүүлбэр, архи дарсыг хориглох үед, - Ямар ч хөгжилдөх зүйлгүй бичлэг гэж ямар байсан юм! гэж хашгирав. Тоглоомын зохион байгуулагчид төсвийг зарцуулахад бэрх байлаа. Тэгээд ч баяр урьд нь ийм зүйл тэмдэглэж байгаагүй арван гуравдугаар бүсэд үймээн дэгдээлээ. Тэр дөрөвдүгээр бүсийн хүүхдүүдийг хуримын дуу дуулах хэрэгтэй гээд хүүхэд бүрийг оролцуулав. Түүнчлэн чимэглэл хийхэд туслах сайн дурын хүмүүс хүрэлцээтэй байж хоолны танхимд энэ тухай тухай хүн бүр догдлон ярьж байв. Магадгүй бид сайн сайхан зүйлээр дутаж оролцохыг хүсч байсан болохоор энэ нь зүгээр нэг баяраас ч илүү зүйл боллоо. Плутарх сүйт бүсгүйд тохирох даашинз хаанаас олох тухай ярихад би Эннитэй арван хоѐрдугаар бүсийн гэр лүүгээ буцан шатны дорх том шүүгээнд орхисон Циннагын үдэшлэгийн хэдэн даашинзыг авчирахыг санал болгов. Тэр намайг Капитолд очиход зориулан хуримын даашинзнууд оѐсны заримыг Ялагчын аялалын үеэр өмссөн билээ. Би Финникийн Эннид хайртайг мэддэг ч бүгд галзуу гэж боддог учир бага зэрэг болгоомжилов. Харин тэр онгоцонд явахад галзуугаасаа илүү тогтворгүй мэт санагдав. Ярианы тохиромжгүй хэсэгт инээд алдах юмуу анхаарал нь сарнин орхих аж. Түүний дээр ногоон нүд нь хоосон зай дахь ямар нэг цэг рүү гөлөрсөн мэт санагдана. Заримдаа ямар ч шалтгаангүй чанга чимээ сонсогдсон аятай чихээ хоѐр гараараа дарж байв. Тэр үнэхээр хачирхалтай хэдий ч Финник хайрладаг нь надад хангалттай байлаа.

Page 128: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 128

Би даашинз сонгох ажлаас чөлөөлөгдөхийн тулд бэлтгэл багийнхантайгаа хамт явах зөвшөөрөл авсан юм. Намайг шүүгээ онгойлгоход Циннагын хийсэн даашинзыг хараад бүгд чимээгүй болов. Октавиа газар өвдөглөн унаад банзлынхаа хормойнд нүүрээ наан цурхирч, - Ийм гоѐмсог зүйл харснаас хойш хичнээн хугацаа өнгөрөө вэ гэж гингэнэв. Коины зүгээс хурим хэтэрхий чамин болж байна гэж үзсэн бол Плутарх хэтэрхий уйтгартай болж байна гэж бодсон учир гайхалтай зүйл зохион байгуулав. Арван гуравдугаар бүсэд уригдсан гурван зуун азтай зочин өдөр тутмын хувцсаа намрын навчны зургаар чимэглэн, хүүхдийн найрал дууг арван хоѐрдугаар бүсийн ганц бие хийлч удирдав. Капитолын жишгээр бол энэ хэт даруухан байсан ч үзэсгэлэнтэй хостой харьцуулах зүйл юу ч байсангүй. Энни миний тавдугаар бүсэд өмсөж байсан ногоон торгон даашинзыг өмссөн бол Финник Питийн хүрэмний нэгийг өмссөн нь гайхамшигтай харагдаж байлаа. Хэн энэхүү хоѐр хүний гэрэлтсэн царайг хараад ийм өдөр боломжгүй гэж хэлэх юм бэ. Аравдугаар бүсийн үнээний фермийн мэргэжилтэн Далтон урьд нь бүсдээ хийдэг байсанчлан ѐслолыг хөтлөн явуулав. Үүн дээр дөрөвдүгээр бүсийн заншил нэмэгдлээ. Тэд ѐслолын үеэр урт өвсөөр сүлжсэн тор нөмөрч, нэг нэгнийхээ уруулд давстай ус хүргээд тэнгисийн аялалын үеэр гэрлэж байгаа юм шиг эртний хуримын дуу дуулав. Үнэндээ надад ямар ч дүр эсгэх шаардлага гарсангүй тэдний төлөө чин сэтгэлээсээ баяртай байлаа. Хосууд холбоогоо бататган үнсэлдсэний дараа алимны дарстай хундага өргөж, хийлийн ая эгшиглэхэд арван хоѐрдугаар бүсийн хүн бүр толгой өргөв. Бид Панемийн хамгийн жижигхэн ядуу бүс байж болох ч бүжиглэж чаддаг байсан юм. Тэгтэл Плутарх хуруугаа зөрүүлэн зураг авалтын багийг урилаа. Тослог Сэй Гейлийн гараас бариад танхимын голд хөтлөн эсрэг талдаа зогсооход хүмүүс түүнтэй нэгдэн хоѐр эгнээ зогсоод бүжиглэж эхлэв. Би хөгжмийн хэмнэлийн дагуу алга ташин холдох гэтэл ясархаг гар тохойноос зууран Жонна над руу ууртай ширтэв. - Чи Сноуд бүжиглэж байгаагаа харуулах боломжыг алдах гэж байна уу? Түүний зөв байлаа. Ятга шаазгай хөгжмийн эгшигт жаргалтай бүжиглэхээс илүү ялалтыг тунхаглах өөр ямар зүйл байх вэ? Би Примийг олны дунд эрлээ. Өвлийн үдэш бид олон удаа сургуулилсан болохоор маш сайн зохицдог хамтрагчид байв. Би түүний хавирганд сэтгэл зовохыг сатааруулаад байраа эзлэн бүжиглэхэд өвдсөн ч Сноу намайг дүүтэйгээ бүжиглэхийг харж байгаа гэхээс бусад мэдрэмж тоос болон замхарлаа. Бүжиг биднийг хувиргаж арван гуравдугаар бүсийн зочдод хөдөлгөөнийг нь зааж үзүүлэн сүйт бүсгүй, хархүү хоѐрыг нэгдэхийг шаардав. Гар гараасаа барин том дугуй үүсгэж эргэлдэн хөлийн бүжиг хийлээ. Баяр хөөр удтал үргэлжлэн Плутарх мэдэгдэл хийхээр гарч ирээгүй бол шөнөжингөө үргэлжилэх байв. Би түүнийг үг хэлэхийг сонсоогүй ч гэнэтийн бэлэг барих гэж байгаа

Page 129: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 129

бололтой. Тэгтэл дөрвөн хүн зэргэлдээх өрөөнөөс хуримын том бялуу өргөн оруулж ирэв. Зочдын ихэнхи ханаран хойшилж энэхүү ховор цэнхэр нүд гялбам бүтээл болох цэнхэр ногоон өнгийн давалгаанд сэлж буй загас, завь, дун, тэнгисийн цэцгээр чимэглэсэн бялуунд зам тавьж өгөв. Гэсэн ч би харсан зүйлээ ухаарахыг хичээн урагш алхлаа. Энэ нь Эннигийн даашинзыг Цинна хийсэн үнэн гэдэг шиг бялуун дээрх цэцгийг гарцаагүй Пит хийжээ. Энэ өчүүхэн зүйл маш олон зүйлийг өгүүлж байв. Хеймитч надаас олон зүйл нууж байна. Миний сүүлд харсан чөлөөлөгдөхийг оролдон хашгирч байсан хүү үүнийг хийж чадахгүй. Хэзээ ч биеэ барин төвлөрч Финник Энни хоѐрт ийм гайхалтай зүйл хийж өгч чадахгүй. Миний ингэхийг хүлээж байсан юм шиг Хеймитч дэргэд ирээд, - Алив явж ярилцъя гэж хэллээ. Би хонгилд гарч дурангаас холхон шиг зогсоод, - Түүнд юу тохиолдоо вэ? гэхэд Хеймитч толгой сэгсрээд, - Мэдэхгүй. Бидний хэн ч мэдэхгүй. Тэр заримдаа ухаан ордог хэдий ч шалтгаангүй ахин галзуурч эхэлдэг. Эмчилгээний зорилгоор бялуу хийлгэсэн юм. Тэр түүн дээр бүтэн өдөр хөдөлмөрлөсөн. Түүнийг харж байхад... бараг л урьдынх шигээ болсон юм шиг санагдсан гэлээ. - Тэгэхээр түүнийг гаргасан хэрэг үү? - Үгүй дээ. Тэр цоожтой өрөөнд хамгаалттай хэвээр байгаа. Гэхдээ би түүнтэй ярьсан. - Нүүр нүүрээ харж уу? Тэр ухаан солиороогүй биз дээ? - Үгүй. Ойлгомжтой хэдэн шалтгааны улмаас надад их уурласан. Босогчидтой хуйвалдсан болон өөр олон зүйлийн талаар хэлээгүй болохоор гээд Хеймитч хормын зуур ямар нэг зүйл шийдэхийг хичээснээ, - Тэр чамтай уулзахыг хүсч байна гэж хэлсэн гэв. Би чимэглэсэн онгоцон дээр зогсоод эргэн тойрон цэнхэр ногоон давалгаа давалгаалж хөлгийн их бие хөл дор ганхах шиг болоход тайвширахын тулд алгаараа хана наллаа. Энэ миний төлөвлөгөөний нэг хэсэг биш. Би хоѐрдугаар бүсэд Питийг орхисон. Би Капитол руу явж Сноуг алах ѐстой. Буудуулсан бол ердөө түр зуурын саатал. Би хэзээ ч түүнийг надтай уулзахыг хүснэ гэж найдсангүй. Гэсэн ч одоо татгалзах шалтгаан үгүй байлаа. Шөнө дунд би эмнэлэгт түүний өрөөний гадна хаалган дээр очиж зогсов. Бид Плутархыг хуримын зураг авалтаа дуусгахыг хүлээхэд сэтгэл хангалуун ирлээ. - Капитол энэ бүх жилүүдэд арван хоѐрдугаар бүсийг үл тоомсорлосоны хариуд

Page 130: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 130

сайхан зүйл боллоо. Үзэгчид үүнийг идэх шиг болно доо. Яг л Пит чамд хайртайгаа зарласан болон чиний жимс гаргасан үеийнх шиг. Сайхан зураг авалт боллоо. Би Питтэй ганцаарчилан уулзахыг хүссэн ч шилний нөгөө талд хэдийн эмч нар цуглараад гартаа үзэг, тэмдэглэлийн дэвтрээ бэлхэн барьжээ. Хеймитч чихэвчинд орж болно гэж хэлэхэд би үүдийг удаан онгойлголоо. Цэнхэр нүд агшин зуур над дээр тогтов. Түүний хоѐр гарт тус бүр гурван гуурс зоож хяналтаа алдахад хүрвэл тайвшируулах эм шахахаар боджээ. Тэр чөлөөлөгдөх гэж оролдсонгүй зөвхөн намайг мутант биш эсэхийг магадлахын тулд болгоомжтой ширтэж байв. Би орноос зайтай хавиргаа даран зогслоо. - Сайн уу. - Сайн уу. Энэ түүний урьдын хоолойтой адил байсан ч ямар нэг өөр нэг зүйл байлаа. Сэжиглэл, зэмлэл. - Хеймитч чамайг надтай ярихыг хүсч байна гэж хэлсэн. - Эхлээд чамайг хараадахъя гээд тэр намайг нүднийхээ өмнө шүлсээ гоожуулсан чоно болон хувирахыг хүлээж буй бололтой. Түүнийг удтал ширтэхэд би Хеймитчээс тусламж хүсэн шил рүү хяламхийсэн ч чихэвч нам гүм байлаа. - Чи том биш юм тийм үү? Бас тийм ч хөөрхөн ч биш юм? Би түүнийг там туулан эргэж ирсэнийг мэдэж байгаа ч ажиглалт нь хурцаар нөлөөлөв. - Харин чи хамаагүй дээр харагдаж байна. Пит инээд алдахад Хеймитчийн зөвөлгөө гүнгэнэв. - Тийм ч аятайхан санагдахгүй л байна. Намайг олон зүйл туулсан гэж хэлсэн. - Тийм шүү. Бид олон зүйл туулсан. Чи ганцаараа сайн нь байсан. Би биш гээд бүгд буруу болон надад яагаад ч юм өөрийгөө хамгаалах сэтгэл төрөв. Түүнийг тамалсан! Түүнийг булаан эзэлсэн! Харин намайг яалаа? Би гэнэтхэн түүн рүү хашгирч эхлэх гэж байгаагаа ойлгоод тэндээс гарахаар шийдэв. - Намайг сайнгүй байгааг харж байна уу. Магадгүй маргааш ирье гээд хаалга руу очиход араас түүний хоолой зогсоолоо. - Китнисс. Би талхны тухай санаж байна.

Page 131: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 131

Талх. Бидний тоглоомоос өмнөх цорын ганц холбоос. - Тэд чамд миний энэ тухай ярьж байгаа бичлэг үзүүлээ юу? - Үгүй. Чиний энэ тухай ярьсан бичлэг байдаг юм уу? Капитол яагаад түүнийг миний эсрэг ашиглаагүй юм бол? - Би үүнийг чамайг аврагдсан өдөр ярьсан гээд өвдөлт цээжийг бахь шиг хавчин авлаа. Бүжиглэсэн нь алдаа байсан бололтой. - Тэгэхээр чи юу санаж байгаа юм? - Бороон дор зогсож байсан чамайг. Хогийн саван дээр ус дуслаад л. Түлэгдсэн талх, ээж намайг цохьсон. Талхыг гахайд өгөхөөр гараад оронд нь чамд өгсөн. - Яг тийм. Ийм зүйл болсон. Маргааш нь би сургуулийн дараа чамд талархал илэрхийлэхийг хүссэн ч яаж гэдгийг нь мэдээгүй. - Бид гудамжны төгсгөлд зогсож байсан. Би харц руу чинь харахыг оролдсон ч чи нүдээ буруулсан. Тэгтэл... яагаад ч юм чи багваахай түүх гэж байгаа юм шиг санагдсан гэхэд би толгой дохилоо. Тэр санаж байна. Би энэ тухай хэзээ ч чанга ярьж байгаагүй билээ. - Би чамд их хайртай байсан байх. - Тиймээ хайртай байсан гээд миний хоолой сааралтахад ханиалгаж буй дүр эсгэв. - Харин чи надад хайртай байсан уу? Би шал руу ширтээд, - Бүгд намайг чамд хайртай байсан гэсэн. Бүгд ийм учраас Сноу чамайг тамласан гэж бодож байгаа. Намайг нугалахын тулд гэв. - Энэ хариулт биш. Тэд надад хэдэн бичлэг үзүүлэхэд юу бодохоо мэдээгүй. Эхний талбай дээр чи намайг алуурчин зөгийн тусламжтай алахыг оролдож байсан. - Би та нарыг бүгдийг нь алах гэж байсан. Та нар намайг модон дээр хөөж гаргасан. - Дараа нь маш олон үнсэлт. Чиний зүгээс үнэн сэтгэлээсээ юм шиг санагдаагүй шүү. Чамд надтай үнсэлдэх таалагдсан уу? - Заримдаа. Чи хүмүүс биднийг одоо харж байгааг гэдгийг мэдэх үү? - Мэднэ. Гейлийн тухайд юу болсон бэ? Миний уур хүрлээ. Надад ер нь түүний эрүүл мэндийн байдал ямар хамаатай

Page 132: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 132

юм. Шилний цаана байгаа хүмүүсийн асуудал биз дээ. - Тэр ч гэсэн муугүй үнсэлддэг. - Бидэнтэй үнсэлдэх сайхан байсан уу? Чи өөр хүнтэй үнсэлдсэн үү? - Үгүй. Та нартай үнсэлдэхэд сайн байгаагүй. Тэгээд ч би чамаас зөвшөөрөл асуух гээгүй гэхэд Пит инээд алдсанаа хүйтнээр, - Энэ чиний ажлын нэг хэсэг биз дээ, тийм үү? гэлээ. Хеймитч намайг гарахад эсэргүүцсэнгүй. Би зөгийн үүр шиг олон тасалгаатай хонгилоор цааш яваад угаалгын өрөөний дулаахан хоолойн ард нуугдав. Хэсэг хугацаа өнгөрсний дараа яагаад ингэж сэтгэлээр унаснаа ойлгов. Би хэтэрхий басамжлагдсан зүйл хийжээ. Энэ бүх сарын туршид Пит намайг гайхамшигтай гэж боддог байсан. Эцэст нь тэр миний үнэндээ хэн болохыг олж харсан байна. Хэрцгий, итгэлгүй, зальжин, өршөөлгүй. Би түүнийг үүнийх нь төлөө үзэн ядлаа. 17 Хеймитч надтай эмнэлэгт ярилцахад гэнэтийн цохилтонд өртөх шиг болов. Би шатаар удирдлагын өрөө лүү уруудан милийн зайг хормын дотор туулаад дайны байдлын тухай яриа хийж буй өрөөнд хүрлээ. - Намайг Капитол руу явуулахгүй гэдэг чинь юу гэж байгаа юм? Би явах ѐстой! Би ятга шаазгай шүү дээ! гэхэд Коин намайг дэлгэцэн дээгүүр ширтэв. - Чиний ятга шаазгайн онцгой үүрэг бол бүсүүдийг Капитолын эсрэг тулаанд нэгтгэх явдал. Санаа зовох хэрэггүй дээ хэрвээ бүх зүйл сайхан болвол бууж өгсөнийх нь дараа чи тийшээ ниснэ. Бууж өгсөний дараа гэнэ ээ? - Тэгэхэд хэдийн хожимдсон байх болно! Би хамаг тулааныг алдана. Би таньд хэрэгтэй. Хамаагүй сайн харвадаг! гэж би хашгирлаа. Би үүгээр бардах гээгүй ч эцсийн эцэст үнэнд ойрхон зүйл байлаа. - Гейл хүртэл явж байна. - Гейл бусад үүргийнхээ хамтаар өдөр болгон бэлтгэл хийсэн. Бид түүнийг тэмцэж чадна гэдэгт итгэлтэй байна. Харин чи өөрийгөө хичнээн бэлтгэл хийсэн гэж бодож байна? Нэг ч биш. Хэдхэн л. - За яахав, би заримдаа ангуучилдаг. Бас... Бититэй тусгай хамгаалалтын хэсэгт сургууль хийсэн.

Page 133: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 133

- Китнисс энэ чинь адил биш. Бид бүгдээрээ чиний ухаантай зоригтой сайн харвадагыг мэднэ. Гэхдээ бидэнд тулааны цэргүүд хэрэгтэй. Чи тушаал биелүүлэх гэж юу байдгийг мэдэхгүйн дээр биеийн байдлын хувьд бэлэн биш гэж Богс хэлэхэд, - Намайг наймдугаар бүсэд байхад энэ таныг зовоогоогүй биз дээ. Эсвэл хоѐрдугаар бүсэд ч юмуу гэж би сөргөлөө. - Чамайг ямар ч нөхцөлд тулаанд оролцохыг зөвшөөрөхгүй гээд Плутарх намайг хэтэрхий олон зүйл ярилаа гэсэн байртай анхааруулан ширтэв. Үгүй наймдугаар бүсэд тулалдсан явдал болон, хоѐрдугаар бүсэд оролцсон явдал сайн дураар урьдчилан төлөвлөгөөгүй болоход болсон. - Тэгээд хоѐр тохиолдолд хоѐуланд нь шархадсан гэж Богс сануулав. Би гэнэтхэн түүний нүдэнд өөрийгөө харлаа. Жижигхэн арван долоо настай бүрэн эдгээгүй хавиргатай олигтой амьсгал ч авч чадахгүй охин. Дэг журамгүй, сахилга батгүй, эдгэрээгүй явахад шаардлагатай цэрэг биш. - Гэсэн ч би явах ѐстой гэж зөрүүдлэхэд, - Яагаад? гэж Коин асуув. Би үүнийгээ сайн илэрхийлж чадаагүй ч Сноугаас өшөөгөө авах ѐстой байв. Эсвэл арван гуравдугаар бүсэд Питийн одоогийн байдалтай үлдэх юмуу Гейл тэмцэлд явна гэхээс дотор тэвчихийн аргагүй болж байв. - Арван хоѐрдугаар бүсээс болоод. Тэд манай бүсийг устгасан гэхэд ерөнхийлөгч хормын зуур бодлогошироод, - За яахав чамд гурван долоо хоног байна. Тийм ч урт биш ч сургуулилтаа эхэлж болно. Бэлтгэлийнхээ үүргийг биелүүлэх эсэхийг чинь харж байх болно шүү гэлээ. Энэ байж. Энэ миний найдаж чадах хамгийн том зүйл. Өдөр болгон хуваариа тоодоггүй миний буруу. Би хайхрамжгүй зангийнхаа хариуг төлж байна. Би эмнэлэгт галзуурахын даваан дээр байгаа Жонна руу буцаж очоод Коины хэлсэн үгийг дамжуулав. - Чи ч гэсэн бэлтгэл хийж болно байх. - Сайн байна. Би бэлтгэл хийнэ. Тэгээд өмхий Капитол руу очоод намайг тамалж байсан хүмүүсийг ална. - Бэлтгэл дээр энэ тухайгаа ярихгүй байсан нь дээр биз. Эндээс явж болно гэдгээ мэдэх л таатай байна. Жонна инээд алдахад бидний хоорондын харьцаа өөрчлөгдсөн багахан шинж

Page 134: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 134

тэмдэг мэдэгдэв. Биднийг найз гэж хэлж болохгүй ч холбоотон гэвэл илүү зохистой болжээ. Энэ ч сайн хэрэг. Надад холбоотон хэрэгтэй. Маргааш өглөө нь биднийг долоо гучаас бэлтгэлд гарах дуудлага ирэхэд бодит байдал нүүр лүү алгадлаа. Биднийг эхлэн суралцагчдын арван дөрөв, арван таван настай хүүхдийн анги руу аваачихад илүү сайн бэлтгэлтэй байхыг нь хараад доромжлогдсон мэт сэтгэгдэл төрөв. Гейл болон Капитол руу явахаар сонгогдсон бусад хүмүүс хурдавчилсан сургалтын дагуу өөр газар хичээллэж байв. Сунгалтын дасгал хийхэд өвдөж эхлээд хоѐр цаг хүчний дасгал хийсний дараа бүр өвдөж таван милийн гүйлт алах адил болов. Араас гүйцсэн Жоннагын доромжлохыг тоолгүй хүчлэн милээ дуусгалаа. - Миний хавирга хөндүүрлээд байна гэж би цэрэг Йорк гэж ханддаг дасгалжуулагч болох дунд насны эмэгтэйд тайлбарлав. - Гэхдээ цэрэг Эвердин таньд хэлэхэд үүнд эдгэх хүртлээ хамгийн багадаа сарын хугацаа шаардагдана гэхэд би толгой сэгсэрлээ. - Надад сарын хугацаа байхгүй. Тэр намайг дээрээс доош анхааралтай харав. - Эмч ямар нэг эмчилгээ хийсэнгүй юу? - Эмчилгээ гэнэ ээ? Тэд үүнийг өөрөө эдгэрнэ гэсэн. - Тэд үргэлж тэгж хэлдэг юм. Гэхдээ би арай хурдасгах явц зөвлөж чадна. Таньд анхааруулахад энэ хөгжилтэй биш шүү. - Гуйж байна. Би Капитол руу заавал явах ѐстой. Цэрэг Йорк хариулсангүй. Тэр тэмдэглэлийн дэвтэрт ямар нэг зүйл сараачаад намайг эмнэлэг рүү буцан илгээв. Би нэг ч бэлтгэлийг алгасахыг хүсээгүй болохоор тээнэгэлзэж, - Би хоолны дараа бэлтгэлд буцаж ирнэ гэж амлахад тэр уруулаа жимийв. Хорин дөрвөн зүү цээжний хэнхэрцэгт зоогдсоны дараа эмнэлэгийн орон дээр хэвтээд өвчин намдаагч эм гуйхгүйн тулд шүд зуун тэслээ. Эм шаардлагатай үед хэрэглэхээр орны дэргэд байсан ч сүүлийн үед хэрэглэлгүй Жоннад өгч байсан юм. Өнөөдөр тэд цусны шинжилгээ авч өвчин намдаах эм байхгүйг мэдээд хар тамхины хольцтой хоѐр эм өгөхөд хавирга халуу шатан өвдөв. Тэд хэдэн өдөр хүнд байхыг тайлбарлахад цааш үргэлжлүүл гэж хэлэв. Өрөөнд аймшигтай шөнө болов. Унтах аргагүй байлаа. Цээжний яс халуу шатан төөнөх үнэр ханхлах шиг санагдан, Жонна өвчиндөө яраглана. Би түүнээс морфинтой эмийг тасалсандаа уучлал гуйхад гараа савчаад ийм явдал болох байсан гэж хэллээ. Гэвч шөнийн гурван цагт долдугаар бүсийн бүх төрлийн хараалаар намайг будав. Үүрээр тэр намайг бэлтгэлд аваачихаар чангаалаа.

Page 135: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 135

- Би үүнийг чадахгүй нь. - Чи үүнийг хийж чадна. Бид хоѐул чадна. Бид ялагчид санаж байна уу? Тэдний бэлтгэсэн ямар ч зүйлд амьд үлдэж чадна гэж Жонна зандарсан ч арьс ногоороод намрын навч шиг чичирч байлаа. Би босож хувцаслав. Бид ялагчид болохоор энэ өглөөг тэсэх л болно. Гадаа дээрээс юм дуслахад Жоннагын царай үнсэн саарал болж амьсгаа нь тасалдав. - Энэ чинь зүгээр л ус. Биднийг алчихгүй шүү дээ. Тэр эрүүгээ чангалаад шавар үсчүүлэн явлаа. Бид бороонд шалба норон гүйлтийн талбай руу чиглэв. Ойролцоогоор миль хэртээ гүйсний дараа цамцаа тайлж хүйтэн усаар жин тавилаа. Би талбай дээр чанасан манжинтай нойтон загас идэхэд, Жонна хоолныхоо хагасыг идлээ. Үдээс хойш бид буу угсрав. Намайг үүн дээр ажиллаж байх үед Жонна буугаа хоѐр гараа нийлүүлээд ч тогтвортой барьж чадахгүй байсан тул Йорк ирээд түүнд туслав. Бороо орсоор өдрийн төгсгөлд би буудалтанд ангиасаа хамгийн сайн оноо авлаа. Биднийг эмнэлгийн хаалгаар орох үед Жонна, - Больж үзье. Бид эмнэлэгт амьдардаг. Бүгд биднийг өвчтөн гэж боддог хэмээн мэдэгдэв. Энэ миний хувьд асуудал байсангүй. Би гэр бүлийнхээ хэсэгт очиж болох ч Жоннад очих газар байсангүй. Тэр эмнэлэгээс гарахыг хичээсэн ч ганцаар амьдрахыг зөвшөөрөөгүй учир өдөр бүр их эмчээс гуйхад хүрч байв. - Тэр ганцаараа биш. Би түүнтэй хамт орно гэж би хэллээ. Хэсэг зуур санал зөрөлдсөний эцэст Хеймитч бидний талд орсноор биднийг харж байхаар зөвшөөрсөн Прим, ээж хоѐрын эсрэг талын өрөөнд амьдрахаар болов. Намайг халуун усанд орсоны дараа Жонна нойтон хувцсаа янзалж өрөөгөө шинжиж үзэв. Тэр миний эзэмшлийн шүүгээг онгойлгосноо түргэхэн хаагаад, - Уучлаарай гэв. Би Жоннагын шүүгээнд засгаас олгосон хувцаснаас ондоо зүйл байхгүй байх гэж бодлоо. Ертөнцөд нэг ч өөрийн гэсэн зүйлгүй. - Зүгээр дээ. Хэрвээ чи хүсвэл харж болно шүү. Жонна зүүлтний гууг онгойлгон Гейл, Прим ээжийн зургийг ажиглав. Тэгснээ мөнгөн шүхэр нээж хоолой гаргаад чигчий хуруундаа эргэлдүүлэнгээ, - Үүнийг хармагц л шууд цангаж байна шүү гэснээ Питийн бэлэглэсэн сувдыг гаргалаа.

Page 136: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 136

- Энэ нөгөө мөн үү? - Тийм. Алив энэ тухай ярихаа больцгооѐ гээд би Питийн тухай ярихыг хүссэнгүй. Бэлтгэлийн ганц сайн тал нь энэ тухай бодох боломж өгдөггүй байлаа. - Хеймитч түүнийг дээрдсэн гэж хэлсэн. - Болох л юм. Гэхдээ тэр өөрчлөгдсөн. - Яг л чам шиг болон над шиг. Финник, Хеймитч болон Бити шиг. Энни Крестагийн тухай ярих ч хэрэг алга. Бүсэд бидний сайн сайхан зүйлийг булаасан гэж бодохгүй байна уу? Эсвэл чи өөрийгөө дүүгийнхээ оронд сайн дураар гарсан охин гэж мэдэрсэн хэвээр байна уу? - Үгүй. - Ерөнхий эмчийн хэлсэнээс ганц л зүйл зөв байсан гэж бодож байна. Буцах зам байхгүй. Бид үүнтэй эвлэрэх хэрэгтэй байх гээд миний бэлгийг шүүгээнд нямбайлан буцааж хийснээ эсрэг талын орон дээр суун гэрэл унтраалаа. - Чи намайг шөнө алчих вий гэж айхгүй байна уу? - Би ч гэсэн чадна. Бид инээлдсэн ч маргааш нь босч чадахааргүй зүдэрсэн байв. Гэвч бид үүнийг хийлээ. Өглөө бүр үүнийг хийв. Тэгсээр долоо хоногийн эцэст миний хавирга шинэ юм шиг эдгэн, Жонна гадны тусламжгүй буугаа угсарч чаддаг боллоо. Цэрэг Йорк биднийг өдий хүртэл тэссэнд урамшуулан толгой дохиод, - Сайн ажиллаа, цэргүүдээ гэв. Гэсэн ч Жонна гарах үедээ, - Тоглоомд ялах нь хамаагүй амархан гэж бувтнав. Түүний царай сэтгэл хангалуун байлаа. Бид хоолны өрөөнд сэтгэл өндөр ороход Гейл надтай цуг хооллох гээд хүлээж байлаа. Гайхмаар том жигнэсэн үхрийн мах аваад ч сэтгэл санаа гундсангүй. - Өнөө өглөө анхны ачаа ирсэн. Аравдугаар бүсийн жинхэнэ үхрийн мах. Ямар ч зэрлэг нохойных биш гэж Тослог Сей хэлэхэд, - Таны ингэтлээ доошоо орсныг санахгүй байна гэж Гейл цаашлуулав. Бид Дейли, Энни, Финник нартай нэг бүлэг болон нэгдэв. Гэрлэснээс хойш Финникийн ямар нэг зүйл нь өөрчлөгджээ. Тэр өмнө нь намайг номхотголын үеэр уулзах үед Капитолын сэтгэл зүрх булаагч байж, бүсэд нууцлаг холбоотон болон, залуу хүнийг амьдралд эргүүлэн авчрахад тусалж байсан бол одоо амьдралын илч гэгээ цацарсан хүн болон өөрчлөгджээ. Түүний даруухан хошигнодог хөгжилтэй зан анх удаагаа ил болов. Түүнчлэн зугаалж байхдаа ч,

Page 137: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 137

хоол идэж байхдаа ч Энниг хэзээ ч гараасаа салгахгүй байлаа. Ухаан санаа нь өөр ертөнцөд аз жаргалдаа умбан өөр зүйл анзаарахгүй байх шиг санагдана. Гэхдээ хэдхэн үгээр Финникийг буцаан дуудаж болно. Дейли Питийн хуримын шөнийн дараа миний тухай хэлсэн зүйлийг ярихдаа хов жив хөөцөлдөх гэсэнгүй. Хеймитч Питийг надад уурсахад түүнийг сайн хамгаалсан гэж хэлсэн. Үргэлж миний талд байж Капитолын тамлалаар суулгаж өгсөн үзлийг үгүйсгэж байлаа. Түүнчлэн Пит түүнийг сайн мэдэх учир бусдыг бодоход ихээхэн нөлөөтэй байв. Ямар ч тохиолдолд миний талаар нэмж чимэглэсэн байлаа ч үүнийг нь үнэлэх байв. Үнэндээ би өөрөө ч жаахан нэмчихдэг. Би өлсөж байсан ч үхрийн мах, төмс, манжин, сонгино, өтгөн сүмстэй хоол их амттай байсан учир албаар удаан идэв. Хоолны танхимд эргэн тойрон сайхан хоолонд сэтгэл сэргэсэн уур амьсгал мэдэгдэнэ. Энэ нь хүмүүсийг эелдэг, хөгжилтэй өөдрөг болгож амьдрал сайхан гэдгийг сануулах бөгөөд ямар ч эмнээс дээр үйлчилгээтэй. Иймээс би ярианд сүүлдэж оролцохыг хичээн талхаа өтгөн сүмсэнд дүрж хазлангаа Финникийн тэнгисийн яст мэлхийгээр малгай хийсэн инээдтэй түүхийг сонсов. Тэгээд инээд алдтал түүнийг манай ширээний цаана Жоннагын дэргэд зогсоод над руу ширтэж байгааг хараад сүмстэй талх хоолойнд тээглэн хахчихлаа. - Пит! Чамайг энд харах ямар таатай юм бэ гэж Дейли дуу алдав. Хоѐр том биетэй хамгаалагч ард нь зогсоно. Пит хурууны үзүүртээ тавиураа эв хавгүйхэн барьж бугуйнд нь богинохон гинж зүүжээ. - Ямар гээчийн ер бусын бугуйвч вэ? гэж Жонна асуулаа. - Надад бүрэн итгээгүй л байна. Энд хүртэл тэдний зөвшөөрөлгүй сууж чадахгүй гээд хамгаалагчидын зүг толгой дохив. - Тэр энд сууж болно. Бид хуучин найзууд гээд Жонна дэргэдэх сандлаа алгадахад хамгаалагчид толгой дохисонд Пит суув. - Пит бид хоѐр Капитолд зэргэлдээ өрөөнд хоригдож байлаа. Бие биенийхээ хашгиралттай сайн танил болсон шүү. Жоннагын нөгөө талд суусан Энни чихээ таглан бодит ертөнцөөс ангижирлаа. Финник Жонна руу уурсан харснаа Энниг тэврэв. - Яасан юм? Ерөнхий эмч намайг бодол санаагаа хянах чадваргүй гэсэн биз дээ. Эмчилгээний маань нэг хэсэг. Манай жижигхэн бүлгийн хөл хөгжөөн үгүй болов. Финник Энниг гараа буулгах хүртэл чихэнд нь үг шивнэв. Тэгтэл удтал чимээгүй байсны эцэст хүмүүс хоолоо идэж эхэллээ. - Энни Пит хуримын бялууг чинь чимэглэсэн гэж мэдэх үү? Тэр гэртээ гэр бүлийнхээ талхны газарт чимэглэл хийдэг байсан юм гэж Дейли баяртайгаар

Page 138: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 138

хэлэв. Энни Жонна руу болгоомжлон харлаа. - Баярлалаа Пит. Маш сайхан болсон байсан гэхэд, - Зүгээр дээ, Энни гээд Питийн хоолойд миний үүрд алга болсон гэж бодож байсан хуучны эелдэг өнгө цухалзав. Хэдийгээр надад хаяглагдаагүй ч гэсэн. - За бид явсан нь дээр байх гээд Финник босож хоѐр биенийхээ тавиурыг нэг гартаа давхарлан бариад нөгөө гараараа Эннигийн гараас чанга атгалаа. - Пит чамайг харахад таатай байлаа. - Финник түүнд эелдэг байгаарай. Тэгэхгүй бол би чамаас авахыг оролдож магадгүй шүү. Хэрвээ Питийн хоолой хүйтэн байгаагүй бол үүнийг тоглоом гэж бодож болохоор байв. Бүгд үүнд ямар нэг буруу зүйл байгааг ойлгов. Финникийн илэрхий үл итгэл болон, Питийн намайг огт байхгүй юм шиг Энниг хаяж магадгүй гэсэн далд санаа. - Өө, Пит минь дээ. Намайг зүрхийг чинь ажилуулсанд харамсахад бүү хүргээрэй гэж Финник элэгсгээр хэлээд Энниг авч явахдаа над руу сэтгэл зовсон байртай ширтэв. Тэднийг явсан хойно Дейли, - Пит тэр чиний амийг аварсан. Нэг бус удаа гэж зэмлэнгүй хэлэв. - Өөрийнхөө төлөө. Босогчдын төлөө. Миний төлөө биш. Би түүнд ямар ч өргүй гээд Пит товчхон толгой дохилоо. - Үгүй ч байж болох юм. Мэгз үхэхэд чи амьд байсан хэвээр байна. Энэ бол өөр зүйл гэж би хэлэв. - Тийм шүү өөр олон зүйл байна, Китнисс. Би зарим дурсамжаа ойлгохгүй байгаа ч Капитол надад шургуулсан гэж бодохгүй байна. Жишээлбэл галт тэргэн дэх маш олон шөнө гэх мэт. Ахиад л далд санаа. Галт тэргэнд үнэхээр олон зүйл болсон юм. Тэгэхэд би эрүүл ухаанаа алдахгүйн тулд түүний гарт тэврүүлсэн. Өөр ямар ч зүйл болоогүй. Энэ бүхэн худал байсан. Пит Гейл бид хоѐрын зүг халбагаараа дохиод, - Тэгэхээр та хоѐр одоо албан ѐсоор хос болсон уу эсвэл бүгд хуучны ододын хайрын түүхтэй зууралдсан хэвээр үү? гэхэд, - Зууралдсан хэвээр гэж Жонна хэлэв. Питийн гар татвалзсанаа нударга зангидан хачирхалтай үйлдэл гаргав. Үүнийг

Page 139: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 139

миний хүзүүнээс холхон байхын тулд хийлээ гэж үү? Дэргэд Гейлийн булчин чангарахыг мэдрэгдэхэд маргахаас нь айсан ч тэрбээр, - Би үүнийг өөрийн нүдээр харж байна гэдэгт итгэхгүй байна гэлээ. - Юу юм? гэж Пит асуув. - Чамайг. - Чи арай тодорхой байх хэрэгтэй. Би яасан гэж? гэхэд, - Тэд чамайг зэвүүн мутантын хувилбараар сольсон гэж Жонна хэллээ. Гейл сүүгээ ууж дуусгаад, - Чи дууссан уу? гэж надаас асуув. Намайг босоход бид тавиураа аваад явлаа. Хаалган дээр хижээл насны хүн гартаа сүмстэй талх барьсаныг минь хараад зогсооход царайд ямар нэг төрх илэрсэн үү эсвэл нуух гэж оролдоогүйд тэр үү зөөлөн хандаж аманд хийлгэсэн хойно явуулав. Гейл манай өрөөнд дөхөх үед, - Би ийм зүйл болно гэж мэдсэнгүй гэж хэллээ. - Би чамд түүнийг намайг үзэн ядаж байгаа гэж хэлсэн биз дээ. - Түүний чамайг үзэн ядаж байгаа нь нэг л танил юм шиг. Надад ийм мэдрэмж төрж байсан юм байна. Чамтай зурагтаар үнсэлдэхийг нь харсан үедээ. Одоо л би шударга бус байсныг нь мэдэж байна. Тэр үүнийг хараагүй. Бид манай хаалганд хүрлээ. - Магадгүй тэр намайг сая л үнэн хэрэгтээ миний хэн болохыг харсан байх. Явж жаахан унтъя гэхэд алга болж амжихаас минь урд Гейл гараас шүүрч аваад, - Чи ингэж бодож байгаа юм уу? гэхэд би мөрөө хавчлаа. - Китнисс намайг хуучны найз шигээ итгэж үз. Тэр чамайг үнэн хэрэгтээ ямар болохыг хараагүй гээд хацар дээр үнсэж явлаа. Би орон дээр суугаад цэргийн тактикийн номноос уншсан зүйлээ санахыг хичээсэн ч Питттэй галт тэргэнд явсан дурсамж сатааруулав. Ойролцоогоор хорин минутын дараа Жонна орж ирээд орны хөлд суув. - Чи хамгийн сайхан хэсгийг нь алгасчихлаа. Дейли Питийг чамтай яаж харилцсаны төлөө уурласан. Яг л сэрээгээр хатгуулсан хулгана шиг часхийтэл хашгирсан шүү. Бүх хоолны танхимийн анхаарлыг татсан. - Тэгээд Пит яаж байна? - Тэр өөртэйгээ хоѐр хүн шиг маргалдаж эхлэхэд хамгаалагчид гаргасан. Ганц сайн тал нь гэвэл хэн ч би түүний хоолыг дуусгасныг анзаараагүй гээд Жонна

Page 140: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 140

түнтийсэн гэдсээ илэв. Би түүний хумсан дор хуралдсан хирийг ширтлээ. Долдугаар бүсийн хүмүүс ер нь усанд ордоггүй юм болов уу. Бид дараагийн хоѐр цагийн турш бие биенийхээ цэргийн мэдлэгийг шалгаад би ээж, Прим хоѐр луу явлаа. Дараа нь өрөөндөө эргэж ирээд усанд ороод харанхуй руу ширтэн, - Жонна чи үнэхээр түүний хашгирч байгааг сонссон уу? гэж асуулаа. - Заримдаа. Яг л бүсэд байсан үглээ ятга шаазгай шиг. Гэхдээ жинхэнээсээ байсан. Цагийн турш тасраагүй. Тик-так. - Тик-так гэж би шивнэлээ. Сарнай, чонон мутантууд, оролцогчид, усан гахайн чимэглэл, найзууд, ятга шаазгай, дизайнерууд болон би. Бүгд миний зүүдэнд хашгирлаа. 18 Би өшөө авахаар бэлтгэлд хоѐр дахин хүчтэй орлоо. Идэж, уун, амьсгалж, дасгал хийн, зэвсгээр сургуулилж, байлдааны арга барилын хичээлд сууж байв. Бидний зарим нь өөр ангид шилжсэнээр жинхэнэ тулаанд орно гэсэн найдлага төрлөө. Цэргүүд үүнийг Хаалт гэж дуудах бөгөөд гаран дээрээ Хиймэл гудамжны тулаан буюу товчоор Х.Г.Т үсэг шивсэн харагдана. Үүнд арван гуравдугаар бүсийн гүнд Капитолын хотын байшингуудын загварыг хиймлээр босгожээ. Зааварлагчид биднийг найман хүнтэй бүлэг болгон хувааж даалгавар биелүүлэн, давшин байрлал эзэлж, бай устган, жинхэнэ тулааны дундуур байшин эрнэ. Сургуулилтан дээр ганц буруу алхахад мина дэлбэрч, байшингийн дээвэр дээр мэргэн бууч отон, буу баарч гацан, уйлж байгаа хүүхэд занганд оруулж, бүлгийн удирдагч чинь (програм дээр бичигдсэн хоолой) миномѐтонд өртөж үхэхэд цаашид тушаалгүй яах тухайгаа шийдвэрлэнэ. Гэхдээ энэ бүхэн хуурамч бөгөөд алахгүй ажээ. Жишээ нь мина дээр гишгэвэл дэлбэрэлт сонсогдох бөгөөд газар унан үхсэн дүр үзүүлэх хэрэгтэй. Гэсэн ч бусад нь бодит нөхцөлд явагдаж журам сахиулагчдын дүрэмт хувцас өмссөн дайсны цэргүүд давшин, утаа баагиулсан бөмбөг самуурахад хүргэнэ. Тэд хий хүртэл хэрэглэж байлаа. Жонна бид хоѐр багаа өмсч амжсан ч багийн үлдсэн гишүүд өртөн арван минут унав. Хий аюулгүй болсон хойно би хэдэнтээ цээж дүүрэн амьсгал автал толгой үлдсэн өдрийн турш янгинаж өвдөв. Крессида болон түүний багийнхан Жонна бид хоѐрын галын шугамд байх үеийн зураг авлаа. Гейл, Финник хоѐр ч бас зураг авахуулж байсан бөгөөд энэ нь Капитолыг эзлэх бэлтгэл болгон босогчдод үзүүлэх шинэ цуврал бичлэгийн нэг хэсэг байв. Үйл явдал бүхэлдээ сайн болов. Тэгтэл Пит өглөөний дасгал дээр үзэгдэж эхлэв. Гавыг нь тайлсан ч хоѐр хамгаалагчтай хэвээр байлаа. Өдрийн хоолны дараа би түүнийг талбай дээр эхлэн суралцагчын бүлэгтэй хичээллэж байхыг харав. Тэдний юу бодсоныг

Page 141: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 141

мэдэхгүй юм. Хэрвээ Дейлигийн ердийн маргаан түүнийг өөртэйгээ маргахад хүргэж байгаа юм бол буу угсарч сурч чадахгүй баймаар юм. Гэвч Плутархтай тааралдах үед энэ бүхэн ердөө зураг авч байгаа юм гэж итгүүлэв. Тэр Энни гэрлэж, Жонна бай буудаж байгаа бичлэг хийсэн болохоор бүхий л Панем даяар Пит юу хийж байгааг сонирхож байлаа. Тэдэнд Питийг Сонугын төлөө биш босогчидтой хамт тэмцэж байгааг харуулах хэрэгтэй байв. Магадгүй Пит бид хоѐрын үнсэлдээгүй хамтдаа аз жаргалтай харагдаж байгаа зураг авч болох... Би түүнээс холдлоо. Ийм зүйл болохгүй. Түүнчлэн амсхийх ховорхон мөчдөө дайралтын бэлтгэлийг түгшин хардаг байв. Зэвсэг техникээ бэлтгэн нөөцлөх, анги бүлгээрээ жагсах гээд л. Тушаал авсан хүмүүс дайнд явж байгаагын тэмдэг болгон үсээ богинохон засуулна. Түүнчлэн Капитолыг бүтээгдэхүүнээр хангаж буй галт тэрэгний буудлыг аюулгүй болгох дайралтын тухай нууцаар олонтоо ярьж байлаа. Анхны цэргүүд хөдлөхөөс ердөө хэдхэн өдрийн дараа Йорк гэнэтхэн Жонна бид хоѐрыг шалгалтанд орохыг санал болгов. Энэ нь дөрвөн хэсэгтэй ажээ. Биеийн хүчийг үнэлэх саад туулан, бичгээр тулааны тактикийн шалгалт өгч, зэвсэг эзэмших чадвараа харуулан, Хаалтан дахь хиймэл тулаанд оролцоно. Би эхний гурвыг бухимдахын зуургүй дуусгаад Хаалт үлдэв. Үүнд ямар нэг төхөөрөмжийн алдаа гараад тэд засварлаж байв. Манай бүлгийнхэн мэдээлэл солилцлоо. Бүх зүйл бодит юм шиг нөхцөлд ганцаар орох бөгөөд ямар зүйлтэй тулгарахыг тааварлахын аргагүй. Нэг хүү байг тухайн хүний сул тал дээр үндэслэн хийсэн гэж шивнэв. Тухайн хүний сул тал гэнээ? Энэ бол миний нээхийг хүсдэггүй хаалга. Би чимээгүйхэн суугаад юу байж болохыг цэгнэв. Биеийн хүчний тэмцэл, багахан хэмжээний бэлтгэл эсвэл миний ятга шаазгайн байр суурь давуу тал болохгүйгээр үйл явдлыг зохион байгуулж болох. Жонна жагсаалтанд надаас гурван хүний урд байсан тул дэмжин толгой дохилоо. Би жагсаалтын эхэнд бичигдэхийг хүсч байсан ч хэтэрхий олон сул талынхаа тухай бодохгүй байж чадсангүй тул нэр дуудах үед яахаа төлөвлөж амжсангүй. Аз болоход Хаалтанд бэлтгэл хийж байсан болохоор отолтын нөхцөл болохыг нь ойлгов. Эргэн тойрон журам сахиулагчид даруйхан хүрч ирэхтэй зэрэгцэн бутарсан багийнхантайгаа уулзахаар болзоо тавьсан газар луу явах хэрэгтэй боллоо. Би журам сахиулагчдад ажиглагдахгүйн тулд гудамжаар яаралгүйхэн явлаа. Хоѐр нь зүүн талын дээвэр дээр, нөгөө нь өмнө талын хаалган дээр байв. Сорилт санаснаас хэцүү байсангүй байнд хүрэхэд хэтэрхий амархан байна гэсэн бодол зовоолоо. Би байнаас хоѐр байшингийн цаана хүрэхэд үйл явдал хурцадлаа. Арваад журам сахиулагчид гудамжны буланд хүлээж байв. Тэгтэл нэг зүйл ажиглагдав. Бортогтой шатахуун шалбааганд өнхрөнө. Энэ миний сорилт байх нь. Бортогыг дэлбэлэх замаар даалгавараа биелүүлнэ. Намайг үүнийг хийхээр шийдмэгц энэ агшин хүртэл ашиггүй байсан бүлгийн захирагч тайвнаар газар хэвтэхийг тушаав. Зөн совин минь хоолойг үл тоомсорлон байндаа хүрч журам сахиулагчдыг

Page 142: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 142

тэнгэрт хийсгэ гэж хашгирч байв. Тэгтэл гэнэтхэн цэргийнхэн миний хамгийн том сул талыг мэдэж байгааг ойлголоо. Миний эхний тоглоомд шаргал үүргэвчтэй зугтсан, наймдугаар бүсэд тулалдсан, хоѐдугаар бүсэд талбай руу гүйн гарсан гээд л. Би тушаал биелүүлдэггүй. Би газар түргэн наалдан хэвтээд эрүүн дороос нухсан хайргыг зайлуулав. Хэн нэгэн шатахуунтай савыг дэлбэлж журам сахиулагчид үхлээ. Би уулзахаар болзсон газраа хүрч Хаалтны нөгөө талаар гарах үед цэргүүд баяр хүргэн гар дээр 451 дүгээр бүлгийн тамга дарж удирдлагадаа илтгэхээр явуулав. Амжилтандаа толгой эргэм хөөрсөн амьтан танхим дундуур гүйн булан тойроод цахилгаан шат хэтэрхий удаан санагдсан учир шат уруудан пижигнүүлэв. Өрөө рүү ухасхийн ортол хачирхалтай явдал мэл гайхшируулав. Би үсээ тайруулдаг багт орсонгүй. Ширээний эргэн тойронд шинэ цэргүүд биш мэргэн буучид зогсоно. Богс намайг хараад толгой сэгсрэн инээмсэглэж, - Алив харъя гэхэд итгэлгүйхэн гараа сунган тэмдгээ үзүүлэв. - Чи надтай хамт явна. Энэ бол тусгай мэргэн буудагчид. Явж багтайгаа нэгд гээд ханын дагуу эгнэж зогссон хүмүүсийн зүг дохив. Гейл, Финник болон өөр танихгүй таван хүн байлаа. Манай багийнхан. Зүгээр ч нэг биш нөхөдтэйгээ Богсын удирдлаган дор ажиллах нь. Би арай ядан тайвшираад дэвхэрч гүйхгүйн тулд шийдэмгий алхаж очлоо. Бидний нэг баг болсон нь чухал учир ятга шаазгай дангаараа юу ч хийх хэрэггүй болжээ. Плутарх ширээний голд байрлуулсан өргөн хавтангын дэргэд зогсоно. Тэр Капитолд учирч болох зүйлсийн тухай тайлбарлав. Би үзүүлэнг аймшигтай гэж бодсон учир товчлуур дарах хүртэл хавтан руу харж чадсангүй. Капитолын барилгуудыг дүрсэлсэн холограмын бүтэц агаарт үзэгдэв. - Жишээ нь энэ бол талбайн эргэн тойронд байдаг журам сахиулагчдын хуарангын нэг. Тийм ч чухал шийдвэрлэх бус гэлээ ч, хардаа гээд Плутарх компьютерийн гаран дээр тоо оруулахад гэрэл гялсхийн янз бүрийн өнгө анивчив. - Гэрэл болгон үүртэй зангыг илтгэнэ. Эдгээр нь бөмбөг дэлбэлэхээс авахуулаад сүрэг мутант гаргах хүртэл янз бүрийн үүрэгтэй. Нэг л алдаа гаргахад чамайг занганд оруулж алахаар хийгдсэн. Зарим нь Харанхуй өдрүүдэд зохиогдсон бол бусад нь хожим бүтээгдсэн. Үнэндээ би тэдний заримыг нь зохиосон юм. Энэ програм манай хүмүүс Капитолыг орхих үеийн хамгийн сүүлийн үеийн мэдээлэлийг агуулж байгаа. Тэд бидэнд ийм зүйл байгааг мэдэхгүй. Гэхдээ сүүлийн хэдэн сар үүнтэй төстэй шинэ занганууд зохион бүтээгдсэн байх. Ийм л зүйлтэй та нар тулгарах болно. Би өөрийн мэдэлгүй голограмтай ширээ рүү дөхөн анивчиж буй ногоон гэрэлд хүрлээ. Хэн нэгэн дэргэд ирээд бие нь чангарав. Мэдээж, Финник. Учир нь зөвхөн ялагч миний харсан зүйлийг даруйхан харж чадах билээ. Тоглоомын зохион

Page 143: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 143

байгуулагчдын хяналтан дахь зангаар дүүрэн бүс. Финник хуруугаа хаалганы нүх дүрсэлсэн улаан гэрэл дээгүүр болгоомжтой гүйлгэснээ, - Ноѐд хатагтай нараа далан зургаа дахь Үхлийн тоглоом эхэллээ! гэж аяархан хэлэхэд бүх өрөөн дундуур цуурайтах шиг санагдав. Би инээснээ түргэн болив. Юуны түрүүнд энэ нь намайг Капитолоос аль болох хол байлгах шийдвэр гаргуулж болох юм. Яагаад гэвэл сорвио зузаан хуяган дор далдалсан уурсаж хилэгнэсэн ялагч багийн сүүлчийн хүн болохыг хүсэж байна. - Таны яагаад Плутарх бид хоѐрыг бэлтгэл хийлгэхээр төвөг удсаныг ойлгохгүй байна, Плутарх гэхэд, - Тийм шүү бид чамд байгаа хамгийн сайн бэлтгэгдсэн цэрэг гэж Финник шүүрэн авлаа. - Намайг энэ талаар бодсон гэж найдсаны ч хэрэггүй гээд тэр тэвчээргүйхэн гар зангаж, - Жагсаалдаа буцаж ор цэрэг Одэйр болон Эвердин. Би үзүүлэнгээ дуусгаадахая гэв. Бид байрандаа буцаж зогсохдоо асуусан харцыг үл тоомсорлов. Би Плутархыг яриагаа үргэлжлүүлэхэд анхаарал төвлөрүүлэн толгой дохиж заасан зүйлийг нь харахын тулд байрлалаа өөрчилөхдөө ой руу гүйж хашгирахгүйн тулд тэсвэр гаргаж байв. Эсвэл хараах уйлах ч юмуу. Өөрөөр бүгдийг нь ч байж болох. Энэ бол Финник бид хоѐрын туулах ѐстой шалгалт. Плутарх яриагаа дуусгахад уулзалт тарж намайг онцлон хэлэлцэхэд дотор эвгүй болов. Гэсэн ч ердөө ятга шаазгай бүсийн охинтой төстэй харагдах ѐстой тул дайны богино засалтаар засуулж болохгүй тухай байлаа. Надад үсний урт ямар байх нь ялгаагүй байсан тул хайхрамжгүй мөрөө хавчаад гарлаа. Финник бид хоѐр хонгилд урд урдаасаа уулзав. - Эннид юу гэж хэлэх вэ? гэж тэр шивнэлээ. - Юу ч хэлэх хэрэггүй. Би ч гэсэн ээж, дүү хоѐртоо тэгнэ. Битүү тоноглогдсон бүс рүү буцна гэдгийг мэдэж байсан тул хоѐуланд маань хэцүү байв. Хайртай хүмүүсээ үүнд оролцуулах хэрэггүй. - Хэрвээ тэр холограммын харвал зургийг харвал... гэж Финник эхлэв. - Харахгүй. Энэ чинь тусгай мэдээлэл. Нууц байх ѐстой. Тэгээд ч жинхэнэ тоглоом биш. Ямар ч тооны хүмүүс амьд үлдэж болно. Бидний яагаад... ингэтлээ хүнд хүлээж авсаны учрыг чи мэднэ. Явахыг хүссэн хэвээр биз дээ? - Тэгэлгүй яахав. Сноуг устгахыг чамаас дутуугүй хүсч байна.

Page 144: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 144

- Тэгээд ч урьдынхтай адилгүй гэж би өөртөө итгүүлэхийг хичээн хатуу хэлээд, - Энэ удаад Сноу бас тоглогч болно гэв. Биднийг яриагаа цааш үргэлжлүүлэхээс урд Хеймитч ирлээ. Тэр бүсийн тухай саяны уулзалтанд байсангүй. - Жонна эмнэлэгт хүргэгджээ. Би Жоннаг шалгалтаа сайн өгсөн ч сүх муу шидэж, буунд тааруухан болохоор мэргэн буучдын хэсэгт орсонгүй гэж бодсон тул гайхан, - Тэр шархдаа юу? Юу болсон бэ? гэж асуулаа. - Энэ түүнийг Хаалтанд байх үеэр болжээ. Тэд цэргийнхээ чадвар болон сул талыг мэдэхийг хүсч байгаа болохоор гудамжинд ус урсгажээ. - Энэ хамаагүй. Жонна сэлж чадна гээд би түүнийг Номхотголын үеэр сэлж байсныг харснаа саналаа. Мэдээж Финник шиг биш ч гэлээ. Ер нь бидний хэн ч түүн шиг сэлж чадахгүй. - Тэгээд? - Тэд түүнийг Капитолд усанд норгоод тогонд цохиулж тамладаг байж. Хаалт түүнд хэтэрхий хурц дурсамж төрүүлсэн тул цочирдолд орж хаана байгаагаа мэдэхээ болиход тайвшируулагч эмийн тусламжтай буцааж авчирсан байна. Финник бид хоѐр үг хэлэх чадваргүй болов. Би Жонна яагаад хэзээ ч усанд ордоггүй тухай бодлоо. Тэр өдөр бороон дунд гарахдаа хүчил мэт яаж хүлээж авч байсан билээ. Би одоо л түүний шаналалыг ойлгож байлаа. - Та хоѐр түүн рүү очиж уулзах хэрэгтэй. Хамгийн ойр дотны хүмүүс нь шүү дээ. Энэ байдлыг улам дордуулав. Жонна Финник хоѐрын дунд юу болсоныг мэдэхгүй ч би түүнийг муухан мэднэ. Гэр бүл, найз нөхөдгүй. Шүүгээндээ хийсэн өдөр тутмын хувцаснаас ондоо долдугаар бүсийг санан дурсах юу ч байхгүй. Юу ч байхгүй шүү. - Би явж Плутархад хэлсэн нь дээр байх. Тэр баярлахгүй л байх даа. Капитолд аль болох олон ялагчийн дүрс авч зурагтаар гаргахыг хүсч байгаа юм гэж Хеймитч үргэлжлүүлэв. - Бити та хоѐр бас явах уу? гэж би асуулаа. - Илүү залуу сэтгэл татам ялагчийн гэж Хеймитч залруулаад, - Үгүй дээ. Бид энд үлдэнэ гэлээ. Финник Жоннатай уулзахаар доош явахад би Богсыг хүлээн түр саатав. Тэр одоо манай захирагч болохоор зөвшөөрөл асуух ганц хүн байв. Би түүнд юу

Page 145: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 145

хийх гэж байгаагаа хэлэхэд хамгаалалтыг нэвтрэн ойд орох зөвшөөрөл бичиж өгөв. Ингээд өрөөндөө гүйж орон шүхрийг ашиглах тухай бодсон ч хэтэрхий олон муу дурсамж агуулсан байсан тул арван хоѐрдугаар бүсээс авчирсан үлдсэн ганц цагаан даавуун боолтыг аваад хонгилд гүйн гарлаа. Би ойд ороод атга дүүрэн нарсны анхилам шилмүүс зулгааж авлаа. Түүнийгээ даавуунд боож хоѐр талаас нь сайтар зангидан алимны хэмжээтэй болгов. Эмнэлэгийн хаалгаар ороод Жоннаг ганц харахад ууртай хэрцгий байгаа нь ойлгогдов. Тэрбээр хувцсаа тайлсан үедээ залуухан охин шиг харагдах бөгөөд тайвшируулах эмний нөлөөнд автахгүйн тулд нүдээ том нээжээ. Унтахаасаа айж байгаа бололтой. Би дөхөж очоод боодолтой шилмүүсээ сунгахад, - Энэ чинь юу юм? гэж сөөнгөтөв. Духан дээр нь нойтон үсний үзүүр өрвийнө. - Би чамайг шүүгээндээ хийхэд зориулж үүнийг хийсэн юм гээд гарт нь бариулж, - Үнэрлэж үз дээ гэв. Тэр боодлыг хамартаа аваачин үнэрлэснээ, - Яг л гэртээ байгаа юм шиг үнэртэж байна гээд нүдэнд нь нулимс цийлэгнэлээ. - Би тэгнэ гэж найдаж байлаа. Чи долдугаар бүсээс ирсэн биз дээ. Бидний хэрхэн танилцсаныг санаж байна уу? Чи модны хувцастай байсан гэхэд тэр гэнэтхэн бугуйнаас чанга зуурлаа. - Китнисс чи түүнийг алах ѐстой. - Санаа зовох хэрэггүй дээ гээд би гараа сугалж авахыг хичээтэл, - Тангарагла. Чамд байгаа үнэтэй зүйлээр гэж шивнэв. - Өөрийнхөө амьдралаар тангараглаж байна гэхэд гар тавьсангүй. - Гэр бүлийнхээ амьдралаар гэж шаардав. - Гэр бүлийнхээ амьдралаар гэж би давтаад гараа суллан бугуйгаа үрж, - Тэнэг минь чи намайг яаж явна гэж бодоо вэ? гэв. - Зүгээр л үүнийг сонсох хэрэгтэй байсан юм гэж тэр инээмсэглээд нарсны шилмүүсийг нүдээ анин хамартаа нааж үнэрлэв. Дараагийн өдрүүд хэтэрхий түргэн өнгөрлөө. Өглөөний богинохон дасгалын манай баг өдөржингөө бай буудна. Би ихэнхидээ буугаар сургуулилж байсан ч өдрийн үлдсэн хэсэгт тусгай зэвсэг болох ятга шаазгайн нумаараа хичээллэх бөгөөд Гейл өөрийнхөө хүнд тоноглол бүхий нумыг ашиглаж байлаа. Битигийн Финникт хийж өгсөн сэрээ олон янзын чадвартайгаас хамгийн гайхамшигтай нь бугуйн дээрх төмөр товчлуурыг дарахад харваад яах ийхийн зуургүй эргэн ирэх аж. Бид заримдаа хамгаалалтынх нь сул талыг мэдэхээр журам сахиулагчдын

Page 146: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 146

хувцастай хиймэл хүн буудна. Хуяган дээр оноход жингэнэх дуу гарч биеийг нь оновол хуурамч цус цацагдана. Манай хиймэл хүнүүд улаанаар будагджээ. Энэ нь бэлтгэл өндөр түвшинд явагдаж байгааг харуулав. Манай бүлэгт Финник, Гейл хоѐроос гадна арван гуравдугаар бүсийн таван цэрэг байлаа. Жексон гэдэг Богсын орлогч дунд насны эмэгтэй харахад лазандуу төрхтэй харалган эмэгтэй. Түүнчлэн Лиг гэдэг нэртэй ихэр хоѐр эгч дүүс байсныг бид Лиг-1, Лиг-2 гэж дууддаг байлаа. Тэд дүрэмт хувцастайгаа ялгахын аргагүй адилхан ч би Лиг-1 нүдэндээ шар хачирхалтай толбо бүхийг анзаарлаа. Түүнчлэн Митчел, Хом гэдэг хоѐр хижээл насны эрэгтэй олон зүйл дуугарахгүй ч тавин ярдын зайнаас гутлан дээрх тоосыг онох чадвартай аж. Бусад багууд ялгаагүй сайн харагдсан тул би Плутархыг өглөө ирэх хүртэл биелүүлэх даалгавараа ойлгосонгүй. - Дөрөв, тав, нэгдүгээр баг тусгай даалгавар биелүүлэхээр сонгогдсон гэж түүнийг яриагаа эхлүүлэхэд Сноуг алах тухай байгаасай гэж найдан уруулаа хазлав. - Бидэнд олон тооны мэргэн бууч байгаа ч зураг авахуулах чадвартай хүн бага. Иймээс та наймыг сонгон авч <<Ододын баг>> гэж нэрлэсэн. Та нар дэлгэцэн дээрх дайралтын нүүр царай байх болно. Цочирдож урам хугарсан уур хилэн бүгдийн дунд түрхрэхэд, - Та биднийг жинхэнэ тулаанд оролцохгүй гээд байна уу гэж Гейл уцаарлав. - Та нар тулаанд оролцох хэдий ч үргэлж тэргүүн шугам дээр байгаад байхгүй. - Бидний хэн ч үүнийг хүсэхгүй. Бид тулалдах болно гэж Финник хүнгэнүүлэхэд хүмүүс зөвшөөрөн дуу алдсан ч би чимээгүй байлаа. - Та нар дайныг үйл ажиллагаанд ашигтай зүйл хийх болно. Иймээс ч зурагтаар үзүүлэх нь үр дүнтэй гэж шийдсэн. Китнисс ятга шаазгайн хувцастайгаа хичнээн нөлөө үзүүлэхийг бодоод үз дээ. Бүх л бослогыг эргүүлнэ шүү дээ. Тэгээд ч түүний ганцаархнаа гомдоллохгүй байгааг харж байна уу? Яагаад гэвэл тэр дэлгэцийн хүчийг ойлгож байгаа юм. Үнэн хэрэгтээ би Ододын багт үлдэхийг хүсээгүй ч гомдоллоогүйн учир нь ямар нэг төлөвлөгөө биелүүлэхийн тулд Капитолд хүрэх чухлыг ойлгож байгаад байлаа. Гэсэн ч дуугүй хэвээр үлдвэл сэжиглэлд өртөх байсан тул, - Гэхдээ энэ бүхэн чинь дүр эсгэсэн хэрэг биш биз дээ? Хоосон авъяас үрсэн гэж асуулаа. - Санаа зовох хэрэггүй дээ. Чамд тэднийг гайхуулах зүйл олон байгаа. Гэхдээ битгий дэлбэрчихээрэй. Надад чамд орлогч хайхааргүй их ажил байгаа шүү. Харин одоо Капитол руу явж сайхан шоу үзүүлцгээе. Бид өглөө нисэх тул гэр бүлийнхэнтэйгээ салах ѐс гүйцэтгэхээр очлоо. Би тэдэнд Капитолын хамгаалалт бүсийн тусгал юм шиг адилхан гэж хэлээгүй ч

Page 147: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 147

дайнд нь явах гэж байгаа нь хангалттай аймшигтай байлаа. Ээж намайг удаанаар чанга тэврэхэд хацар дээгүүр нь нулимс бөмбөрсөн ч Тоглоомонд сонгогдсон үеийнх шиг тэсч өнгөрүүлэв. - Санаа зовох хэрэггүй. Би бүрэн аюулгүй байдалд байх болно. Жинхэнэ цэрэг ч биш. Плутархын зурагтаар үзүүлэх хүүхэлдэйнүүдийн нэг гэж би итгүүлэв. Прим намайг эмнэлгийн хаалгаар гаргаад, - Чи хэр байна даа? гэлээ. - Сноу чамд хүрэх боломжгүй гэдгийг мэдэж байгаа болохоор хамаагүй дээр байна гэхэд, - Дараагийн удаа бид түүнийг үгүй болсон хойно уулзана гэдэгт итгэлтэй байна гэж Прим хатуу хэлээд хүзүүгээр тэвэрч, - Болгоомжтой байгаарай гэв. Би Питтэй сүүлчийн удаа салах ѐс гүйцэтгэх тухай бодсон ч сайн зүйл болохгүй байх гэж шийдлээ. Гэсэн ч сувдаа дүрэмт хувцасныхаа халаасанд хийв. Талхтай хүүгийн бэлэг тэмдэг. Нисэх онгоц биднийг галын шугам руу тээвэрлэлт хийж буй арван хоѐрдугаар бүсэд хүргэв. Тээвэрлэлтэнд ямар ч сайхан зүйл байгаагүй бөгөөд ачааны машин дүүрэн бараан саарал өнгийн хувцастай цэргүүд ачаагаа налан зүүрмэглэнэ. Хоѐр өдөр явсаны эцэст биднийг Капитол руу хүрэх уулын хонгилын нэгд буулгаад зургаан цагийн турш явган марш хийхдээ аюулгүй хонгилын тэмдэглэгээ болох цайвар ногоон өнгийн шугамыг алдчихгүй байхыг хичээлээ. Биднийг босогчдын байрласан газар болох Пит бид хоѐрын өнгөрсөн удаа ирж байсан галт тэрэгний буудалд хүрэхэд дүүрэн цэргүүд байв. Дөрвөн зуун тавин нэгдүгээр баг майхнаа зоон байрлав. Эндхийн газрыг долоо хоногийн өмнө эзэлсэн бөгөөд босогчид журам сахиулагчдыг хөөх үед зуугаад хүний амь эрсэджээ. Капитолын үндсэн хүч хотын гүн рүү ухарсан байна. Бидний өмнө минажуулсэн эзгүй гудамжууд орохыг урих мэт харагдана. Тус бүрдээ зангатай болох талаар хөдлөхийн өмнө танилцуулсан. Митчелл нүцгэн газар байрлах нь онгоцны бөмбөгдөлтөнд өртөх аюултай эсэх тухай асуухад Богс асуудалгүй гэж хэллээ. Капитолын ихэнхи нисэх хүчин хоѐрдугаар бүс рүү дайрах үеэр устжээ. Тэдэнд нөөц онгоц байсан ч үүнийгээ үзүүлсэнгүй. Магадгүй Сноу сүүлчийн мөчид зугтан амь аврагдахын тулд ерөнхийлөгчийн хоргодох байранд заримыг нь байлгаж байгаа биз. Манай нисдэг тэрэгнүүд Капитолын агаараас эсэргүүцэх пуужинд эхний хэсэг нь устгагджээ. Энэхүү дайн гудамжинд явагдах учир өнгөн гадаргын цохилтонд хүмүүсийн амь бага хохирох байх гэж найдах үлдлээ. Босогчид Капитолыг эзлэхийг хүсч байгаа шиг Капитолд арван гуравдугаар бүс хэрэгтэй байлаа. Гурван өдрийн дараа 451 дүгээр бүлгийн дайчид гунигт автав. Крессида болон

Page 148: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 148

түүний зураг авалтын багийнхан бидэнд онц хийх ажил өгсөнгүй бөгөөд буруу мэдээлэл авчээ гэж хэлэв. Хэрвээ босогчид Плутархын зангыг устгаад эхэлвэл хоѐр хором өнгөрхийн зуургүй Капитол бидэнд голограмын зураг байгааг мэдэх болно. Иймээс тэдэнд сэжиглэл төрүүлэхгүйн тулд их хугацаа орох байсан ч хамаагүй эвдлэхээр болжээ. Үе үе жинхэнэ мэргэн буучийн шаардлага гарахад найман хүн гар өргөх хэдий ч Гейл, Финник бид гурвыг хэзээ ч сонгосонгүй. - Зөвхөн зураг зураг авалтанд бэлтгэх болсон нь чиний буруу гэж би Гейлд хэлэв. Би тэднийг бид гурвын ялангуяа миний юу хийж байгааг мэднэ гэж бодсонгүй. Ятга шаазгайн хувцас байсан ч дүрэмт хувцсаа өмслөө. Заримдаа буу ашиглах хэдий ч үе үе хүсэлтээр нь нум сум харвана. Энэ нь тэд ятга шаазгайгаа цэргийн дүрд бүрэн алдахыг хүсэхгүй байгаагаас болжээ. Одоог хүртэл бүгд надад хамаагүй байгаа нь хөгжилтэй байсан тул арван гуравдугаар бүс рүү буцаах маргаан болоход сэтгэлээр унасангүй. Би гадна өнгөндөө одоогийн байдалд дургүйцлээ илэрхийлсэн төрх гаргах хэдий ч өөрийнхөө ажилтай завгүй байлаа. Бидэнд тус бүр Капитолын цаасан газрын зураг байснаас үзэхэд хотын байдал бараг л тэг дөрвөлжин ажээ. Газрын зураг үсэг тоо бүхий шугамаар хуваагдсан жижигхэн дөрвөлжингүүдээр сараалжилжээ. Би үүнд гудамжны огтлолцол бүрийг нь тогтоон авч байлаа. Удирдлага Плутархын холограм дээр ажилаж дуусаад миний удирдлагын өрөөнд харсантай ижил Холо гэдэг жижигхэн авсаархан төхөөрөмж зохион бүтээжээ. Үүгээр бүсийн ямар ч хэсгийг томруулан харж хаана ямар занга байгааг мэдэх боломжтой аж. Хологын зураг бие даан ажиллах бөгөөд дохио хүлээж авах хэдий ч илгээж болохгүй нь гомдолтой байв. Гэсэн ч цаасан хувилбараас хамаагүй дээр ажээ. Холог захирагч нэрээ хэлэн идэвхжүүлэхэд бусад багийнхны хоолойнд хариулж Богс алагдах юмуу шархадсан нөхцөлд өөр хүн авч явах болно. Түүнчлэн багийн ямар ч гишүүн <<шөнийн түгжээ>> гэж гурван удаа давтахад Холо ойролцоо таван ярдын радиуст байгаа зүйлстэй дэлбэрэнэ. Энэ нь баригдахаас сэргийлсэн зүйл бөгөөд бидний хэн ч эргэлзээгүй хийх байв. Иймээс надад Богсын идэвхжүүлсэн Холог мэдэгдэхгүйгээр хулгайлах хэрэг гарав. Үүнийг түүний шүд хулгайлахаас ч хөнгөн зүйл гэж бодож байна. Дөрөв дэх өдрийн өглөө цэрэг Лиг-2 тэмдэглэгээгүй занганд өртөхөд агаарт сум цацагдан тархинд нь зоогдов. Тэр эмч ирэхээс өмнө үхсэн тул Плутарх орлох хүнийг нь түргэн ирүүлэхээр амлав. Дараагийн үдэш манай багийн шинэ гишүүн гавгүй хамгаалалтгүй хүрэлцэн ирлээ. Тэрбээр галт тэрэгний буудал дээгүүр мөрөндөө зүүсэн зэвсгийнхээ оосрыг санжигнуулан зугаалав. Энэ нь цочирдол эсэргүүцэлтэй тулгарсан ч Питийн гар дээр 451 дүгээр багийн шинэхэн тэмдэглэгээ дараастай байв. Богс түүний зэвсгийг хураахад, - Энэ чухал биш. Ерөнхийлөгч өөрийн биеэр надад томилолт өгсөн. Тэр халуухан зураг авах хэрэгтэй гэж үзэж байгаа юм гэж Пит үлдээд хэлэв.

Page 149: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 149

Магадгүй тэгсэн байж болох юм. Гэсэн ч Коин Питийг ийшээ ирүүлснээр өөр зүйл бодож намайг амьд байхаас илүү үхсэн нь дээр гэж шийджээ. ГУРАВДУГААР ХЭСЭГ Алуурчин 19 Би хэзээ ч Богсын жинхэнээсээ уурлахыг харж байсангүй. Өмнө түүний тушаалыг биелүүлэлгүй хувцас руу нь бөөлжин, Гейл хамрыг нь хуглахад хүртэл тэр. Гэсэн ч ерөнхийлөгчтэй утсаар ярьсаны дараа уур хилэнд автлаа. Эхлээд тэр өөрийнхөө орлогч цэрэг Жексонд заавар өгөөд хоѐр хүнийг Питийг өдөр шөнөгүй харгалзуулахаар явуулав. Дараа нь намайг майхнаас холдуулан зугаалъя гэлээ. - Тэр намайг ямар ч аргаар хамаагүй алахыг оролдоно. Ялангуяа энд шүү. Түүнд олон муу дурсамж суулгасан газар гэхэд, - Би түүнийг тогтооно гэж Богс хэлэв. - Коин яагаад одоо миний үхлийг хүсч байгаа юм бол? - Тэр үүнийгээ үгүйсгэсэн. - Гэхдээ бид үнэн гэдгийг нь мэднэ. Таньд ч гэсэн өөрийн онол байгаа биз дээ. Богс хариулахын урд намайг удтал ажигласнаа, - Миний мэдэх зүйл гэвэл чи ерөнхийлөгчид таалагддаггүй. Хэзээ ч таалагдаж байгаагүй. Тэр Питийг бүсээс аврахыг хүссэн ч хэн ч дэмжээгүй. Чи түүнийг бусад ялагчдад хүрэхгүй байхыг тулгаснаараа байдлыг улам дордуулсан. Чамайг үүргээ хэр биелүүлэхийг мөрдсөн хэвээр байгаа гэж хэллээ. - Тэгвэл учир юунд байна? гэж би шаардав. - Удахгүй дайн дуусна. Шинэ удирдагч сонгогдоно гэхэд би нүдээ эргэлдүүлээд, - Богс хэн ч намайг удирдагч болж чадна гэж бодоогүй гэв. - Тиймээ. Тэд бодоогүй гэж зөвшөөрөөд, - Гэхдээ чи хэн нэгнийг дэмжиж байгаа биз дээ. Ерөнхийлөгч Коин юмуу? Эсвэл өөр хүнийг үү? гэлээ. - Мэдэхгүй. Хэзээ ч энэ тухай бодож байсангүй. - Тэгвэл чиний Коин гэж шууд хэлэхгүй байгаа чинь аюул занал. Чи бол бослогын нүүр царай. Чамд ямар хүнээс ч илүү нөлөө бий. Гадна өнгөндөө түүнийг тэссэн дүр үзүүл.

Page 150: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 150

- Тэр намайг чимээгүй болгохын тулд алах гэж байна гэж хэлэхдээ би үнэн болохыг нь мэдрэв. - Түүнд одоо чиний уриа хэрэггүй. Чиний гол зорилго болох бүсүүдийг нэгтгэх явдал гэж амжилттай болсон. Эдгээр бичлэгийг чамтай чамгүй хийж чадна. Тэгэхээр чиний сүүлчийн хийж чадах зүйл бол бослогод гал нэмэх явдал гэхэд, - Үхэл гэж би аяархан хэллээ. - Тиймээ. Биднийг тэмцэлд хурцлахын тулд. Гэхдээ миний удирдлагад байхад ийм зүйл болохгүй, цэрэг Эвердин. Би чамайг урт удаан амьдруулахаар төлөвлөж байна. - Яагаад? Та надад юу ч хийж өгөх өргүй гээд энэ нь түүнд зөвхөн асуудал авчрахаас өөр зүйлгүй байлаа. - Яагаад гэвэл чи үүнийг хүртэх эрхтэй. Одоо баг руугаа буц. Би Богст миний өмнөөс хүзүүгээ мушгиулах болсонд талархал илэрхийлэх ѐстойгоо мэдэж байсан ч сэтгэлээр ихэд уналаа. Түүнийг одоо эзгүйд нь Холог хулгайлдаг юм билүү? Түүнд өртэй болон хүндрэл учруулж байснаас урвасан нь дээр. Гэхдээ хэдийн түүнд амь аварсан өртэй болсон. Би яахаа мэдэхгүй санааширан майхан руу дөхөж ирээд, - Би хэзээ жижүүрлэх вэ? гэж Жексоноос асуув. Тэр над руу эргэлзэнгүй хяламхийснээ царай дээр төвлөрлөө. - Би чамайг сэлгээнд гаргахгүй. - Яагаад үгүй гэж? - Чамайг Питийг хүрээд ирвэл буудахгүй гэдэгт итгэлгүй байна гэхэд би багийхандаа сонсогдохоор чангаар, - Би Питийг буудахгүй. Тэр байхгүй болсон. Жоннагын зөв. Энэ чинь зөвхөн Капитолын бүтээсэн өөр нэг мутантыг буудахаас өөрцгүй гэж хэллээ. Түүний буцаж ирсэнд доромжлогдсоноо тэвчиж байсан явдалд хүмүүсийн дэргэд таагүй зүйл хэлснээр дотор сайхан мэдрэмж төрөв. - Ийм тайлбар чамд ашигтай гэж зөвлөхөөргүй л байна. - Түүнийг ээлжинд гарга гэж Богс араас хэлэхэд Жексон толгой сэгсрэнгээ, - Шөнийн дөрвөн цагт надтай хамт гараарай гэв. Хоолны дохио дуугарахад Гейл бид хоѐр лангуу хүрэх дараалалд зогсов. - Чи намайг түүнийг алаасай гэж хүсч байна уу? хэмээн тэр асуулаа.

Page 151: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 151

- Тэгвэл биднийг буцаах л болно доо гээд би хичнээн ууртай байсан ч хэрцгий явдалд эмээлээ. - Би түүнтэй учраа олж чадна. - Чи нисэхгүй тухайгаа ярьж байна уу? Чамд цаасан газрын зураг дээрээ ажиллаж эсвэл Холо олоод авсан юм биш биз? Гейл миний бэлтгэлийг анзааралгүй өнгөрсөнгүй тул бусад нь ажиглаагүй байгаасай гэж найдав. Гэхдээ тэдний хэн ч намайг түүн шиг сайн мэдэхгүй билээ. - Чи намайг ардаа орхихоор төлөвлөөгүй биз дээ? Энэ агшиныг хүртэл тэгж төлөвлөсөн байлаа. Гэхдээ ангийн хамтрагч маань арыг минь харж байвал муугүй л юм. - Нөхөр цэрэг таньд багтаа үлдэхийг зөвлөх байна. Гэхдээ чиний явахад саад болж чадахгүй тийм үү? гэхэд Гейл инээд алдаад, - Тийм шүү. Хэрвээ авч явахыг хүсэхгүй байвал армийн үлдсэн хэсэгт түгшүүр зарлана гэв. Дөрвөн зуун тавин нэгдүгээр баг зураг авалтынхантай хамт хоолны ширээнд дугуйран суулаа. Би эхлээд Питийн байгаад тухгүй байна гэж бодсон ч хоолны төгсгөлд хэдэн нөхөрсөг бус харц над руу чиглэснийг олж харав. Энэ нь Питийн ирсэн нь бүх багт төдийгүй ялангуяа надад аюултай болсонд сэтгэл зовж байгаа гэдэгт итгэлтэй байв. Гэвч үүнийг Хеймитч утасдах үед ойлголоо. - Чи юу хийх гэж байна? Түүнийг дайруулахаар өдөх гэж байна уу? - Мэдээж үгүй. Зүгээр л түүнийг намайг тайван орхиосой гэж хүсч байна. - Капитолын түүнд хийсэн зүйлийн дараа тэр чадахгүй. Сонсооч Коин Питийг тийш нь чамайг алж магадгүй гэж илгээсэн ч тэр үүнийг мэдэхгүй. Тэр өөртөө юу тохиолдсоныг ойлгохгүй байгаа. Чи түүнийг буруутгаж болохгүй… - Би буруутгаагүй! - Буруутгаж байна! Чи түүнийг хянаж чадахгүй зүйлсийнх нь төлөө ахин дахин шийтгэж байна. Би чамайг бүрэн зэвсэгтэй дэргэд нь эргэлдээд бай гэж хэлээгүй байна. Гэсэн ч үйл явдлыг сануулах хэрэгтэй гэж бодлоо. Хэрвээ Капитол чамайг барьцаалж тамлаад Питийг устгуулахаар оролдсон бол тэр чамтай яаж харьцах байсан бол? Би чимээгүй болов. Үгүй тэгэхгүй байсан. Тэр надтай өөрөөр харьцаж ямар ч үнээр хамаагүй эргүүлж авчрахыг хичээх байсан. Дуугүй өнгөрч хаялгүй дайсагнасан харьцаа бүрт мэндлэн харьцах байсан. - Чи бид хоѐр түүнийг аврах гэрээ хийсэн. Санаж байна уу? гэхэд би хариулаагүй учир тэрээр холбоогоо салгахын урд,

Page 152: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 152

- Санахыг хичээгээрэй гэлээ. Намрын өдөр түргэн хүйтрэв. Манай багийхан унтлагын хөнжил дээрээ явган сууцгаана. Зарим нь гадаа агаарт буудлын төвийн халаагуурт ойрхон унтаж бусад нь майхандаа оржээ. Лиг-1 эгчийгээ алдсан явдалд гашуудан цурхиран уйлах нь хөшиг нэвт сонсогдоно. Би майхандаа ороод Хеймитчийн үгийн талаар бодлогоширлоо. Сноуг алах хэнээ туссан минь ичгүүртэй болохыг ойлгож байсан нь үүнээс хүнд асуудлыг тоохгүй байхад туслав. Питийг хөсөр хаягдсан баргар ертөнцөөс аврахыг оролдож үзэхээс. Гэхдээ түүнийг яаж олох нь байтугай юу ярихаа ч мэдсэнгүй. Би үүний талаар ямар нэг зүйл төлөвлөж чадсангүй тул оронд нь Сноуг байгаа газраас нь олоод толгойд нь сум зоох нь хүүхдийн тоглоом мэт санагдав. Би шөнө дунд Жексоны хамт жижүүрлэхээр майхнаас гарч сандлаа халаагуурт ойртуулан суулаа. Богс Питийг унтаж байхад нь ч нүд бүү салгаарай гэсэн болохоор бүгд тасралтгүй харж байлаа. Тэр унтаагүй байв. Үүнийхээ оронд цүнхээ цээжиндээ тэврэн суугаад олсны тасархай зангидах гэж эв хавгүй оролдоно. Финник хоргодох байранд өнгөрүүлсэн шөнө надад олс өгсөн болохоор үүнийг сайн мэднэ. Түүний гарыг харж байхад Финник, Хеймитч хоѐрын намайг түүнийг орхисон гэсэн үг цуурайтах шиг болов. Одоо л эмчилгээгээ эхлэхэд тохиромжтой цаг. Би ямар нэг зүйл хэлэх ѐстой. Гэсэн ч бодож олж чадсангүй тул дуугарсангүй. Цэргүүдийн жигдхэн амьсгалах чимээ шөнийн агаарт сонсогдоно. Ойролцоогоор цагийн дараа Пит, - Сүүлчийн хоѐр жил чи намайг алах эсэхээ шийдэх гэж их зүдэрсэн байх. Болих уу байх уу. Болих уу байх уу гэж хэллээ. Энэ нь дэндүү шударга бус зүйл байсан тул хариуд нь ширүүн үг дуугарах гэснээ Хеймитчтэй хийсэн яриагаа санаад туршиж үзэх алхам хийв. - Би хэзээ ч чамайг алахыг хүсээгүй. Тэгэхэд би чамайг мэргэжлийнхэнтэй хамт намайг алах гэж байна гэж бодсон. Үүнээс хойш би чамайг үргэлж... холбоотон шигээ боддог болсон. Энэ нь хариуцлага хүлээгээгүй заналхийлээгүй аюулгүй үг байлаа. - Холбоотон гэж Пит удаанаар хэлээд, - Найз, хайрт, ялагч, дайсан, сүйт бүсгүй, бай, мутант, хөрш, ангууч, оролцогч, холбоотон. Би үүнийг чамайг ойлгохыг оролдож байгаа жагсаалтандаа нэмлээ гээд гартаа байсан олсоо савчиж, - Асуудлын учир нь би юу жинхэнэ юу зохиогдсон болохыг мэдэхгүй байна гэж хэлэв. Жигдхэн амьсгалах чимээ тасалдсаныг үзэхэд хүмүүс сэрсэн үү эсвэл ерөөс унтаагүй байв уу. Би сүүлчийнх нь байх гэж бодов. Тэгтэл харанхуйгаас Финникийн хоолой гарав.

Page 153: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 153

- Пит чамаас асуух зүйл байна. Эннигийн хийсэн зүйлийн тухай. - Юу асуух гэж? Би хэнд итгэх юм? - Эхлээд бидэнд. Бид чиний баг шүү дээ гэж Жексон хэлэхэд, - Та нар миний хамгаалалт гэж зангалаа. - Энэ ч гэсэн. Гэхдээ чи арван гуравдугаар бүсэд олон хүний амь аварсан. Бид үүнийг чинь мартаагүй. Нам гүм болоход би бодит байдал ялгахгүй байх нь ямар болохыг төсөөлөхийг хичээв. Прим ээж хоѐр надад хайртай эсэхийг мэдэхгүй. Сноу миний дайсан уу үгүй юу? Халаагуурын цаана сууж байгаа хүн намайг аврах уу эсвэл золигт гаргах уу. Өчүүхэн чармайлт гаргахад л миний амьдрал хар дарсан зүүд болж хувирна. Би гэнэтхэн Питэд түүний хэн болох тухай болон өөрийнхөө тухай яагаад бид энд ирснийг ярихыг хүслээ. Гэсэн ч юунаас эхлэхээ мэдсэнгүй. Хэрэггүй амьтан. Юу ч чадахгүй. Хэдэн хормын дараа Пит ахин над руу эргээд, - Чиний дуртай өнгө ногоон уу? гэв. - Тиймээ гээд би өөр зүйл нэмэрлэн, - Чинийх шаргал биз дээ? гэлээ. - Шаргал гэнээ? хэмээн тэр итгэлгүйхэн дуугарлаа. - Тод өнгийн шаргал биш. Зөөлөн ч биш. Яг л жаргаж буй нар шиг өнгөтэй. Чи надад нэг удаа тэгж хэлж байсан. - Өө гээд тэр жаргаж байгаа нар луу ширтэж байгаа аятай тэнгэрийн хаяа руу харснаа толгой дохилоо. - Баярлалаа. Тэгэхэд би цааш нь, - Чи зураач, талхчин. Нээлттэй цонхны дэргэд унтах дуртай. Бас хэзээ ч цайндаа чихэр хийдэггүй. Үргэлж үдээсээ хоѐр зангиддаг гээд ямар нэг тэнэг зүйл хэлсэн аятай майхан руугаа ухасхийлээ. Өглөө нь Гейл, Финник бид гурав зурав авалтын багийхантай барилгын шил буудав. Биднийг буудал руугаа буцаж ирэх үед Пит арван гуравдугаар бүсийн зэвсэглэсэн цэргүүдээр хүрээлүүлэн суугаад нөхөрсгөөр ярьж байв. Жексон Питэд туслахын тулд <<Бодит болон бодит бус>> гэдэг тоглоом бодож олжээ. Тэр ямар нэг санаж байгаа зүйлээ хэлэхэд бид үнэн болон төсөөлөл эсэхийг нь хэлээд араас нь тайлбарлаж байлаа. - Арван хоѐрдугаар бүсийн ихэнхи хүмүүс галд үрэгдсэн.

Page 154: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 154

- Үнэн. Үлдсэн хоѐр зуугаад хүмүүс арван гуравдугаар бүсэд амьдарч байгаа. - Би түймэрт буруутай. - Худал. Ерөнхийлөгч Сноу арван хоѐрдугаар бүсийг арван гуравдугаарын адил устгах замаар босогчдод мэдээлэл илгээсэн юм. Энэ нь сайхан санаа байсан бөгөөд би ганцаараа түүний хэлсэн зүйлийн ихэнхийг батлах юмуу үгүйсгэж чадах хүн биш байлаа. Жексон биднийг харуулд гаргахдаа Финник, Гейл бид гурвыг арван гуравдугаар бүсийн цэргүүдтэй хос болгон хуваав. Ийм аргаар Питийн дэргэд үргэлж түүний тухай мэддэг хүн байлаа. Тийм ч сайн яриа болж өгсөнгүй. Пит удаан хугацааны турш хүмүүс гэртээ савангаар угаадаг гэх мэт жижиг сажиг зүйлсийг асууж байв. Гейл түүнд арван хоѐрдугаар бүсийн олон зүйлийн тухай ярьж өгөхөд, Финник Питийн тоглоомд оролцох үед зөвлөх болон оролцогч байсан болохоор энэ тухай сайн мэдэж байлаа. Гэвч Питийн төөрөгдөлийн төв нь би байсан бөгөөд зүгээр нэг тайлбарлаад өнгөрчих биш сэтгэл өвтгөм зүйл учир өнгөц хэсгийг нь ярина. Миний долдугаар бүсэд өмссөн даашинз, бяслагтай талханд дуртай явдал, бидний хүүхэд ахуй үеийн тооны багшийн нэр гээд л. Түүний ой санамжыг сэргээх нь надад шаналгаатай байв. Магадгүй энэ бүхэн Сноу түүнд хийсэн зүйлийн дараа бүтэхгүй ч байж болох ч туслахыг оролдох нь зүйтэй байсан юм. Маргааш өдөр нь бидэнд багаараа ярвигтай зураг авахуулна гэж мэдэгдэв. Питийн хэлснээс ганц зүйл зөв байсан нь Коин, Плутарх ододын багын авахуулсан бичлэгийн чанарт дурамжхан байлаа. Уйтгартай ямар ч урам зориг байхгүй. Гэвч үүний илэрхий тайлбар нь тэд хэзээ ч биднийг зэвсгээрээ тоглохоос өөр зүйл хийлгэсэнгүйд байв. Иймээс өнөөдөр албан ѐсны барилга дээр зураг авхуулна. Үүнд идэвхжүүлсэн хоѐр занга хүртэл байх аж. Бусад занга руу дайрвал байцаагдах юмуу хувь заяагаа шийдвэрлүүлэх аюултай. Гэсэн ч энэхүү барилга стратегийн ач холбогдолгүй газар оршиж байв. Зураг авалтын баг аюул заналыг нэмэгдүүлэхийн тулд утаат бөмбөг хаян галлах чимээ нэмэрлэв. Бүгд тэр дундаа зургийн багийхан хүртэл хамгаалалтын хүнд хувцастай тулааны гүн рүү чиглэв. Бидэнд өөрсдийн зэвсгээ авч явах тусгай зөвшөөрөл олгосон. Богс Питэд зэвсгийг нь буцааж өгөхдөө чангаар асуудал үүсгэхгүй байхыг анхааруулахад хариуд нь мөрөө хавчив. - Би сайн буудаж чаддаггүй шүү дээ гэснээ Поллукс руу сэтгэл зовсон байртай ширтэж бодлогоширонгуй, - Та хэлгүй юм уу? Би таныг яасныг мэднэ. Надтай шоронд Дариус, Ливина гэдэг хоѐр хэлгүй хүн байсан. Хамгаалагчид тэднийг ихэвчилэн улаан хүрэн үстнүүд гэж дууддаг байлаа. Тэд Сургалтын төвд бидэнд үйлчилдэг байсан болохоор баривчлагдсан. Би тэднийг үхтэл нь тамлахыг харсан. Эмэгтэйн хувьд азтай. Тогоор цохиулах үедээ зүрх нь шууд зогссон. Харин эрэгтэйнх хувьд хэдэн өдөр болсон. Зодож нүдэж ярьж чадахгүйг нь мэдсээр байж асуулт тавихад аймшигтай амьтан шиг гонгинож байлаа. Үнэндээ тэдэнд мэдээлэл хэрэггүй байсныг мэдэх үү? Тэд надад үүнийг үзүүлэхийг хүссэн юм гээд Пит бидний мэгдсэн царай луу харан хариулт хүлээлээ. Гэсэн ч хэн ч үг

Page 155: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 155

дуугарсангүйд, - Үнэн үү худал уу? гээд ахин хариулт байхгүйд урам хугарч, - Үнэн үү худал уу? гэж шаардав. - Үнэн. Миний мэдэж байгаагаар... үнэн гэж Богс хэлэхэд Пит лагхийн суугаад, - Би бас тэгж бодсон. Үүнд ямар ч гайхалтай зүйл байхгүй гээд нэг зүйл бувтнасаар хүмүүсээс холдлоо. Би Гейл рүү очоод духаа цээжнийх нь хуяганд наан тэврүүлэв. Бид эцэстээ Капитолын арван хоѐрдугаар бүсээс баригдсан охины нэр болон, Гейлийг өмөөрөхийг оролдсон журам сахиулагч найзынхаа хувь заяаг мэдлээ. Энэ нь аз жаргалтай мөчөө дурсах цаг биш байв. Тэд надаас болоод амиа алджээ. Би тэднийг бүсэд алагдсан мянгаад хүмүүсийн жагсаалтандаа нэмэрлэв. Гейлийн хувьд өөрөөр нөлөөлжээ. Түүний царайны хувирал уулыг нураах биш хотыг устгахаар байлаа. Энэ нь үхлийн амлалт байсан юм. Бид Питийн аймшигтай дурсамжыг тээсээр гудамжаар хагарсан шил харжигнуулан байндаа хүрлээ. Энэ нь жижигхэн бодит сайтар боловсруулагдсан занга байв. Бид Хологоороо гудамжыг шалгаж буй Богсын эргэн тойрон зогсов. Галт шугамын үүр гурав дахь замаар уруудаад саравчины доор байв. Занганы үүр дараагийн булангын цаана байлаа. Хэн нэгэн гадны биет илрүүлэх механизмыг идэвхжүүлэх ѐстой. Питээс бусад хүн сайн дураараа гараа өргөхөд тэр юу болоод байгааг ойлголгүй үлдэв. Намайг мэдээж сонгосонгүй Мессалла руу илгээн зураг авалтанд зориулан хөнгөхөн нүүр будалт хийлгэв. Богсын удирдлага дор баг байрлалаа эзлэн зогсоод Крессида зураглаачтай нь хүлээлээ. Хоѐр зураглаач зүүн талд гарахад Кастор урд нь Полукс хойно нь бие биенийхээ дуранд өртөхөөргүй зогслоо. Мессалла уур амьсгалыг өөрчлөхийн тулд утаа тавив. Үүнтэй зэрэгцэн зураг авахуулах үеэр би хэн гол удирдагч эсвэл зааварлагч болохыг асуух гэтэл Крессида <<Явлаа!>> гэж хашгирав. Бид удаанаар Хаалтанд сургуулилт хийж байсантай ижил утаатай гудамжаар явлаа. Хүн тус бүр цонх буудан хагалахад Гейлд жинхэнэ бай оногджээ. Түүнийг үүрийг ономогц бүгд хаалганы цаан цайвар шаргал ягаан өнгийн чулуун засмал зам дээр нам хэвтэхтэй зэрэгцэн толгой дээгүүр суман мөндөр шаагин өнгөрөв. Хэсэг хугацааны дараа Богс урагшилахыг тушаалаа. Крессида биднийг босохоос өмнө хэдэн зураг авав. Бид тушаал ѐсоор хоорондоо мэдээлэл солилцоод газар хонхорхойд орж хэвтэн ярвайв. Бид үүний хичнээн чухал болохыг ойлгож байсан ч тэсгэлгүй инээдтэй санагдав. Ялангуяа над шиг муу жүжигчин хүн багт байхад. Удаан зураг авсангүй. Бид Митчелла санаа ойлгуулахаар цөхрөн хашгирах тусам улам инээд хүрэн шүдээ зуухад Богс сануулга өгөхөөр, - Дөрөв-тав-нэг бүгд нэг дороо цуглар гэж хатуу хэлэв. Гэсэн ч түүний дараагийн үүрийг шалгахдаа инээдээ барьж ядаж буй нь харагдаж байлаа. Богс Холог утаа уугьсан агаарт сайн харагдахаар өргөв.

Page 156: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 156

Гэтэл түүнийг зүүн хөлөө шаргал чулуутай зам дээрээс өргөхтэй зэрэгцэн хөл дор нь бөмбөг дэлбэрэв. 20 Агшин зуур хуурамч цонх хагаран ард нь байсан аймшиг нээгдэх мэт болов. Инээд хөөр хашгиралтаар солигдон, цайвар чулуу цусанд будагдаж зураг авалтын тусгай эффектийн оронд жинхэнэ утаа суунаглав. Хоѐр дахь дэлбэрэлт агаар зүсэн чихний хэнгэрэг дөжрүүлэхэд хаанаас үүссэн болохыг нь ойлгосонгүй. Би Богст түрүүлж хүрэн биеийн байдлыг нь шалгахаар ухасхийхэд дор нь улаан цус тунарчээ. Хомс намайг холдуулан түлхээд анхны тусламжын хайрцаг онгойлгов. Богс миний бугуйнаас зуурахад царай нь өвдөж шаналсандаа үнсэн саарал болжээ. Гэсэн ч тэр дараагийн тушаал болох <<Холог ав>> гэж шивнэлээ. Холо. Би эргэн тойрон цусан дунд тэмтчээд биений бүлээхэн тасархайтай тулгаран чичирлээ. Түүнийг шатны тэндээс Богсын өрөөсөн гуталтай олоод захирагчдаа буцааж өгөхдөө нүцгэн гараараа цэвэрлэлээ. Хомс цус алдалтыг зогсоохын тулд Богсын зүүн ташааг боосон ч тэр даруй нэвтрэхэд өвдгөн дээгүүр нь боолт хийхийг оролдов. Багийн үлдсэн гишүүд эргэн тойрон хамгаалалтын тойрог үүсгэв. Финник дэлбэрэлтэнд хана руу шидэгдсэн Мессалаг сэхээхийг оролдож, Жексон эмнэлэгийн тусламж ирүүлэхээр холбоо барихыг хичээсэн байдал хэтэрхий хожимджээ. Би хүүхэд байхаасаа ээжийнхээ ажлыг харж өссөн болохоор ийм хэмжээний цус алдсан хүн тэсэхгүй гэдгийг мэдэж байв. Би Рут болон зургадугаар бүсийн хар тамхичин амиа алдах үед тайвшируулсан дүрээ давтахаар Богсын дэргэд өвдөглөн суув. Гэсэн ч Богс хоѐр гартаа Холог зуураад эрхий хуруугаараа дэлгэцийн таних товчлуурыг дарж нэрээ хэлэхэд үсэг тоо гүйснээ ногоон гэрэл гялсхийн царайг нь гэрэлтүүлэв. - Би багаа захирах боломжгүй боллоо. Дөрөв тав нэгдүгээр бүлгийн өндөр түвшний нууцлалыг цэрэг Китнисс Эвердинд шилжүүлнэ үү гээд Холог над руу эргүүлж, - Нэрээ хэл гэв. - Китнисс Эвердин гэхэд ногоон оч цацарлаа. Тэгснээ гэнэтхэн царай гэрэлтүүлэн зураг гүйхэд анивчиж зүрхлэлгүй хөдөлгөөнгүй болов. Намайг шалгаж байгаа юм болов уу? Бичиж авч байна уу? Гялбуулж байгаа хэрэг үү? Гэрэл алга болмогц би толгойгоо сэгсрээд, - Та юу хийж байна? гэхэд, - Ухрахад бэлтгэ! гэж Жексон хашгирав. Финник ямар нэг зүйл хариу хашгираад бидний ирсэн зүг заахад гудамжаар

Page 157: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 157

асар том хар тосон давалгаа булаг шиг оргилон байшин барилгуудыг хучиж нэвтэршгүй хар хана үүсгэлээ. Энэ нь шингэн, хий, механик болон мутант биш хэдий ч үхлийн аюултай гэдэг нь илэрхий. Бидний буцах зам хаагджээ. Чих дөжрөм бууны чимээ нүргэлж Гейл, Лиг-1 хоѐр гудамжны төгсгөлийн чулуун замыг дэлбэлэв. Би тэдний юу хийж байгааг ойлгоогүй ч арван ярдын зайд өөр нэг бөмбөг дэлбэрч зам дээр нүх үүсгэхэд тэсрэх бөмбөг илрүүлэх оролдлого хийж байгаа болохыг нь ойлгов. Хомс бид хоѐр Богсыг тэгнэн Гейлийн араас явахад тэсгэлгүй өвдсөндөө шаналан хашгирав. Би зогсож арай дээр арга хайх гэсэн ч харанхуй байшин өөд өгсөж биднийг давалгаа адил хаман авлаа. Би хашгирч хойш ухрахдаа Богсыг алдаад чулуун дээр өнхөрч унахад Пит барьцаалагдсан үеийнх шигээ ухаангүй харцаар ширтэн тархи бяц цохихоор гартаа барьсан буугаа далайлаа. Би хажуу тийш өнхөртөл буу тасхийн нүдний үзүүрт бие сүүтэгнээд Митчелл Питийг газар дарж унав. Гэсэн ч Пит биерхүү хүчирхэгийн дээр зөгийн хоронд хордсон болохоор Митчеллийн гэдэс рүү тийрэн байшин руу чулуудав. Тэгтэл чанга тасхийх чимээ гарч занганы оньс ажиллан байшингийн хананд дөрвөн утас зоогдоод Митчеллийн биеийг торлов. Эхлээд бид юу болохыг ойлгоогүй ч торны завсар цус шүүрэхтэй зэрэгцэн өргөст тор болохыг ойлгов. Тэд үүгээр арван хоѐрдугаар бүсийн хашааны оройг чимэглэсэн байдаг болохоор энэ тухай сайн мэдэх билээ. Би түүнд битгий хөдөл гэж хашгиртал өтгөн хар шингэний үнэрт дотор бачуурлаа. Давалгаа өндрөөс бууж эхэлжээ. Гейл, Лиг-1 хоѐр ойролцоох байшингийн хаалганы түгжээ буудаж онгойлгоод Митчеллийг торлосон утас руу гал нээлээ. Бусад нь Питтэй ноцолдоно. Би Богс руу буцаж ухасхийгээд Хомсын хамт байшингийн дотор чирж оруулан цайвар ягаан өнгийн хамба хилэн бүхий зочны өрөөг өнгөрч гэр бүлийн зурагтай хонгилоор уруудаад гантиг шалтай гал зууханд орж уналаа. Кастор, Поллукс хоѐр эсэргүүцэн тийчлэх Питийг авчрахад Жексон гав гарган зүүсэнд улам догширсон тул хүчээр шүүгээнд хийж түгжив. Зочны өрөөний үүд тасхийхэд хүмүүс хашгиралдав. Хар давалгаа байшингийн дэргэдүүр түрхрэн өнгөрөхөд зочны өрөө чичигнэж гал зуухны цонх чахран хяхтнав. Агаар бүхэлдээ хортой хар тосны үнэр нэвчжээ. Финник Мессалаг авчрахад Лиг-1, Крессида хоѐр араас нь ханиалган орж ирэв. - Гейл! гэж би хашгирлаа. Тэр орж ирсэнээ гал зуухны хаалга өшиглөн хаагаад хахаж цацлан, - Хорт утаа байна! гэхэд Кастор, Поллукс хоѐр ширээний алчуур, хормогчны тусламжтай ан цав бөглөн Гейл шаргал угаалтуур руу огиулав. - Митчел яасан бэ? гэж Хом асуухад Лиг-1 толгой сэгсрэв. Богс Хологоо хүчлэн миний гарт атгуулаад уруулаа хөдөлгөсөн ч ойлгогдсонгүй тул тонгойн чихээ аманд нь хүргэхэд, - Тэдэнд битгий итгэ. Буцаж болохгүй. Питийг ал. Хийхээр зорьсон зүйлээ

Page 158: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 158

хийгээрэй гэж хэржигнэн шивнэв. Би түүний царайг харахын тулд арагш болоод, - Юу гэнээ? Богсс? Богс? гэж дуудсан ч нүд нь нээлттэй хэвээр үхсэн байлаа. Гарт түүний цусанд будагдсан Холо наалдаж хоцорчээ. Пит шүүгээний хаалгыг хэмхэртэл чанга өшиглөхөд бүгд давхийн цочлоо. Гэсэн ч түүний хүчээ алдаж буй нь сонсогдож байлаа. Өшиглөх дуу багасан жигд бус цохилт болж хувирсанаа дараа нь сонсогдохоо болив. Тэр бас үхсэн юм болов уу? - Тэр үхчихсэн үү? гээд Финник Богс руу харахад би толгой дохив. - Бид эндээс гарах хэрэгтэй. Даруйхан. Бид дөнгөж сая гудамжин дахь занганаас салсан. Тэд биднийг дурангын тусламжтай хянаж байж болох юм. - Тийм шүү. Гудамжаар дүүрэн ажиглалтын дуран байгаа. Биднийг зураг авч байхыг хараад хар давалгаа явуулсан байх. - Манай радио дамжуулагчид тэр даруй унтарсан. Эклектрон соронзон цацруулдаг төхөөрөмж байж болзошгүй. Гэсэн ч би та нарыг буудал руу хүргэж чадна. Надад Холог өг гээд Жексон Холо руу гар сунгасан ч би цээжиндээ тэвэрлээ. - Үгүй. Богс надад өгсөн юм. - Битгий инээдтэй юм яриад бай гэж тэр зандарлаа. Мэдээж захирагчын хоѐрдугаар орлогч учир ингэж бодох нь мэдээж шүү дээ. - Энэ үнэн. Тэр үхэхийнхээ өмнө аюулгүй байдлын түвшинг түүнд шилжүүлсэн. Би үүнийг харсан гэж Хомс хэлэхэд, - Тэр яагаад үүнийг хийсэн юм бол? гэж Жексон шаардав. Үнэхээр яагаад юм болоо? Миний толгойд сүүлчийн таван хоромд болсон аймшигтай зүйлс болох Богс зэрэмдэглэгдэн үхсэн, Питийн үхлийн аюултай уур хилэн, Митчелл торлогдон хар давалгаанд залгигдсан зэрэг зүйлс эргэлдэв. Би Богс руу эргэн амьд эсэхийг нь цөхрөн харлаа. Гэнэтхэн түүний магадгүй ганцаараа миний талд бүрэн байсан хүн болохыг ухаарлаа. Түүний сүүлчийн тушаал... Тэдэнд битгий итгэ. Буцаж болохгүй. Питийг ал. Хийхээр зорьсон зүйлээ хийгээрэй. Тэр юуны тухай хэлсэн юм бол? Тэдэнд битгий итгэ гэдэг нь хэн юм? Босогчдод уу? Коинд уу? Эсвэл намайг одоо ширтэж байгаа хүмүүс юм уу? Би буцаж явахгүй ч Питийн толгойд зүгээр нэг сум зоож чадахгүй гэдгийг мэдэж байгаа. Эсвэл чадах юм уу? Чадах ѐстой юу? Богс үнэхээр намайг Сноуг өөрийн биеэр устгахын тулд ирсэн гэж тааварласан гэж үү?

Page 159: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 159

Би энэ тухай эрэгцүүлж чадаагүй ч сүүлчийн хоѐр тушаалыг биелүүлэн хэнд ч итгэлгүй Капитолын гүн рүү явахаар шийдэв. Гэхдээ үүнийгээ яаж цагаатгах вэ? Холог яаж авч үлдэх болж байна? - Яагаад гэвэл би ерөнхийлөгч Коины онцгой даалгавартай. Богс энэ тухай мэдэж байсан цорын ганц хүн гэж бодож байна гэхэд Жексон итгэсэнгүй, - Тэгээд юу хийх ѐстой юм? гэв. Тэдэнд яагаад үнэнийг хэлж болохгүй гэж? Энэ миний ирсэнийг үнэмшилтэй болгох биш үү. Гэхдээ жинхэнэ даалгавар шиг харагдах ѐстойгоос бус өс хонзон зангидсан хэрэг байж болохгүй. - Дайнд олон хүн амь алдахаас өмнө ерөнхийлөгч Сноуг алах гэж. - Би чамд итгэхгүй байна. Тэгээд ч одоо дарга чинь болсон учир аюулгүйн түвшнийг надад шилжүүлэхийг тушааж байна гэж Жексон хэлэв. - Үгүй. Тэгвэл ерөнхийлөгч Коины тушаалыг гуйвуулах болно гэж эсэргүүцтэл зэвсгийн хагас нь Жексон руу хагас нь над руу чиглэв. Тэгтэл хэн нэгэн үхэхээс урьтаж Крессида ярьж эхлэв. - Энэ үнэн. Ийм учраас л бид энд ирсэн. Плутарх үүний зургийг авахыг хүссэн. Тэр биднийг ятга шаазгай Сноуг алж дайныг дуусгах үеийн бичлэг хийж чадна гэж бодож байгаа юм гэхэд Жексон дуугүй болсноо буугаа шүүгээ рүү зангаж, - Тэгвэл тэр яагаад энд байгаа юм? гэлээ. Тэр эмзэг газрыг минь олжээ. Би Коин яагаад тогтворгүй намайг алахаар хөтөлбөр суусан хүүг ирүүлсэн тухай ухаалаг тайлбар бодож олж чадсангүй. Энэ миний үгийн хүчийг сулруулахад Крессида ахин тусаллаа. - Яагаад гэвэл тоглоомын дараа Цезарь Фликерман түүнээс ерөнхийлөгч Сноугын ордонд хоѐр удаа ярилцлага авсан. Плутарх Питийг газарчилахад тус болж магадгүй гэж үзэж байгаа. Би Крессидагаас яагаад миний төлөө худал хэлж ганцаарчилсан даалгаварыг үргэлжлүүлэхийн төлөө тэмцэж байгааг асуух гэсэн ч хугацаа байсангүй. - Бид явах ѐстой! Би Китниссийг дагана. Хэрвээ та нар хүсэхгүй бол буудал руугаа буц. Алив хөдөлцгөөе! гэж Гейл шавдууллаа. Хомс шүүгээг нээж ухаан алдсан Питийг мөрөн дээгүүрээ тэгнээд, - Бэлэн боллоо гэхэд, - Богсыг яах вэ? гэж Лиг-1 хэлэв. - Бид түүнийг авч явж чадахгүй. Тэр ойлгоно гээд Финник Богсын мөрөнд байсан зэвсгийг авч давхар үүрлээ. - Тэргүүлээд яв, цэрэг Эвердин.

Page 160: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 160

Гэвч би хааш явахаа мэдсэнгүй тул Холо руу харлаа. Тэр идэвхтэй хэвээр байсан ч яаж ашиглахыг нь мэдэхгүйн дээр товчлуур дарж тодруулж байх хугацаа байсангүй. - Би үүнийг яаж ашигладагыг мэдэхгүй. Богс таныг надад туслана гэсэн. Тэр таньд найдаж болно гэсэн гэж Жексонд хандан хэлэхэд хөмсөг зангидан Холог аваад товчлуурыг товшиход хөндлөн огтолцолын цэгүүд гарч ирэв. - Хэрвээ бид гал зуухны хаалгаар гарах юм бол жижигхэн хашаа байгаа. Тэндээс булан эргэж явахад гудамжны уулзвар руу гарна. Би баримжаа авахаар зураг руу харахад хаа сайгүй занга гялалзаж байв. Гэхдээ энэ бол ердөө Плутархын мэддэг занга. Холо бидний минанд өртсөн барилга болон хар давалгаа, өргөст торны тухай мэдэгдээгүй. Үүнээс гадна журам сахиулагчид манай байрлалыг мэдсэн болохоор тулгарч болзошгүй. Би уруулаа хазлахад бүгдийн харц над руу чиглэлээ. - Багаа зүүцгээ. Орж ирсэн газраараа гарах болно гэхэд агшин зуур эсэргүүцэлтэй тулгарсан тул дуугаа өндөрсгөн, - Хэрвээ давалгаа хүчтэй бол бидний зам дахь зангуудыг идэвхгүй болгосон байх гэв. Хүмүүс энэ тухай эрэгцүүлэн зогсов. Поллукс ах руугаа түргэн дохиход, - Бас дурангын гадаргууг бүрхэн зогсоосон ч байх талтай хэмээн Кастор орчуулав. Гейл лангуун дээр хөлөө тавьж гуталдаа үсэрсэн хар шингэнийг шинжингээ гал зуухны хутгаар хусаж авав. - Энэ идэмхий биш юм байна. Боомилох юмуу хордуулах үйлчилгээтэй байх. Багаа зүүцгээхэд Финник Питийн ухаангүй царайд баг өмсгөв. Крессида, Лиг-1 хоѐр дөжрөлт нь гараагүй Мессалаг дэмнэн явав. Би урд хүн толгойлон явахыг хүлээснээ миний ажил болохыг саналаа. Гал зуухны хаалга түлхэн нээхэд ямар нэг эсэргүүцэл тулгарсангүй. Зочны өрөөний дөрөвний гурав хэсгийг өтгөн хар шингэнд хучигдаж доошоо хонгил руу урсчээ. Би болгоомжтой гутлын хоншоороо хүргэж үзэхэд зунгааралдсан царцаамал адил цэлцэгнэнэ. Хөлөө өргөж үзэхэд эргэж хэвэндээ оров. Би шингэн дундуур гурав алхаад эргэж харвал хөлийн мөр үлдсэнгүй. Энэ өнөөдөр болсон анхны сайн зүйл боллоо. Тос намайг зочны өрөө дундуур явахад ялимгүй өтгөрөв. Би үүдний хаалга хялбархан нээгээд урдаас тос оргилохыг нь хүлээсэн ч байрандаа хэвээр байв. Ягаан шаргал өнгийн барилгууд гялтгар хар өнгөөр будагдан бул чулуу, байшин, дээвэр хүртэл тосонд хучигджээ. Нулимс шиг томоохон дуслууд гудамжны дээрээс бөнжийлдөнө. Урд буу гартаа барьсан хүний дүрс тодров.

Page 161: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 161

Митчелл. Би хашаанд бусдыгаа хүлээх зуураа түүнийг ширтлээ. - Хэрвээ хэн нэгэнд буцах шалтгаан байгаа бол одоо л цаг нь боллоо. Асуудалгүй бол гомдолгүй шүү. Хэн ч гэдрэг буцсангүй тул би Капитолыг чиглэн явж эхлэв. Царцаамал дөрөв, зургаан орчим фут өтгөрч хөл сорогдон шалчигнаснаа урьдын адил мөр үлдэхгүй байв. Давалгаа аварга томын дээр хүч нь агуу байсан учир хэд хэдэн хавтан нураасан байлаа. Би болгоомжтой урагшилахад зөн совин минь бусад зангууд идэвхтэй гэдгийг хэлж байв. Нэг байшинд алуурчин зөгийн алтлаг бие дүүрэн нялагджээ. Тэд нисэхээр гарсан ч утаанд хордож үхсэн бололтой. Жаахан цаана талд бүхэл байшин тосон дунд нурж хэвтэнэ. Би аюул байгаа эсэхийг шалгахаар бусдыгаа хүлээж бай гэсний дохио болгон гараа өргөөд гудамжны уулзвар руу хянуур гарахад давалгаа ямар ч босогчдын багаас илүү үүрүүдийг идэвхгүй болгожээ. Тав дах байшингаас эхлэн давалгааны хэмжээ буурч эхлэв. Тос ердөө инчийн хэмжээтэй болж цайвар цэнхэр дээвэр цухуйж харагдана. Харанхуй болж эхлэхэд төлөвлөгөө зохиох хэрэгтэй болов. Би замын гуравны хоѐрт байсан байшинг сонгон авлаа. Хомс цоожыг эвдлэхэд би бүгдийг дотогш орохыг тушаагаад гудамжинд ахин хором хэртэй зогсож явсан ул мөр хэрхэн алга болохыг хараад үүдээ хаалаа. Буунд угсарсан гар чийдэнгийн гэрэл толин ханатай уужим зочны өрөөг гэрэлтүүлэхэд бидний царай хөдлөх тоолон толинд тусч байлаа. Гейл цонхонд гэмтэл байгаа эсэхийг шалгаж үзээд багаа тайлав. - Бүх зүйл хэвийн. Тийм ч их үнэртэхгүй байгаа болохоор амьсгалж болно. Байшин бидний эхний орсон байшингын адил санагдав. Тос байшингийн нүүрэн талын гэгээ орох хэсгийг битүү бүрхсэн ч гал зууханд яльгүй гэрэлтэй байлаа. Үүдний өрөөний цаана угаалгын өрөө бүхий хоѐр унтлагын өрөө байна. Зочны өрөөний эргүүлгэн шат хоѐр давхарын ихэнхи хэсгийг эзэлсэн нээлттэй зай руу хөтлөнө. Шатны дээр цонхгүй ч гэрэлтэй байгаагаас үзэхэд байшинг яарч сандран орхисон бололтой. Ханын нэг хэсгийг тэр чигт нь эзэлсэн том зурагт хоосон анивчина. Хамба хилэн сандал, буйдан өрөөнд хажуулдан унажээ. Бид цуглараад амьсгаа дарахыг хичээв. Жексон буугаа бараан хөх өнгийн буйдан дээр гавтай ухаангүй хэвтэж байгаа Пит рүү чиглэжээ. Би тэднийг яах вэ? Захирах уу? Ний нуугүй хэлэхэд Гейл, Финник хоѐроос бусдыг нь байх? Ийм учраас Сноуг тэдэнгүй хайхаар шийдсэн. Би Холо тайлж уншдаг байсан ч Капитолын дундуур арван хүнийг даалгавар биелүүлэхээр хөтлөөд явж чадахгүй. Тэднийг буцаах боломж гарах болов уу? Энэ хэтэрхий аюултай бол яана? Хүн бүр миний даалгаварын төлөө үрэгдвэл яана? Магадгүй Богс үхлийн ирмэг дээр төөрөлдөн будилсаныг сонсох хэрэггүй ч байсан байж болох юм. Магадгүй Жексон удирдлагыг гартаа авч бид буудалласан газраа очих ѐстой байж болох юм. Гэхдээ надад Коины өмнө хариулах шаардлага гарна. Ийнхүү байдлыг эрэгцүүлж байтал алсад цувраа

Page 162: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 162

дэлбэрэлт үүсч өрөө цохилтонд чичигнэв. - Эндээс хол байна. Дөрөв юмуу таван байшингийн цаана гэж Жексон хэлэхэд, - Бидний Богсыг орхисон газар гэж Лиг-1 хэллээ. Тэгтэл хэн ч хүрээгүй байтал зурагт цэлсхийн асаж жингэнэсэн дохио гарахад хүмүүс үсрэн бослоо. - Бүгд хэвийн! Онцгой байдлын мэдээ. Капитолын зурагтууд автоматаар идэвхиждэг юм гэж Крессида тайтгаруулав. Тэгтэл дэлгэцэн дээр дэлбэрэлтийн дараа Богсыг чирж буй бидний дүрс гарав. Нэвтрүүлэгчийн хоолой үзэгчиддээ биднийг нэгдэхийг оролдон нөмрөн орж буй хар тосны өмнө барьц алдаж буй тухай ярилаа. Бид дурангын нүүрийг давалгаа хаман авах хүртэл үймээн самууныг харлаа. Хамгийн сүүлд харсан зүйл гэвэл Гейл гудамжинд ганцаар үлдээд Митчеллийг орооцолдсон утаснаас салгахыг оролдон гал нээж буй явдал байв. Сурвалжлагч Гейл, Финник, Богс, Пит, Крессида болон миний нэрийг дурьдлаа. - Агаараас зураг аваагүй байна. Богс тэднийг агаарын нисэх хүчнээ алдсан гэсэн зөв байж гэж Кастор хэлэв. Би үүнийг анзаараагүй ч зөвхөн зураглаач олж харах зүйл байсныг таамаглав. Сурвалжлагч бидний орогнож байсан байшингийн арын хашаанаас яриагаа үргэлжлүүлэв. Журам сахиулагчид бидний нуугдаж байсан байшингийн эсрэг талын дээвэр дээр гарчээ. Тэд байшин руу галлахад цувраа дэлбэрэлт үүсч хэмхэрч нурсан барилгаас тоос шороо босов. Одоо шууд нэвтрүүлгийн дамжуулалт тасалдлаа. Сурвалжлагч дээвэр дээр журам сахиулагчдын хажууд зогсож байв. Түүний цаад талын барилга дүрэлзэн шатаж гал унтраагчид усны хоолойгоор шүршин унтраахыг хичээнэ. Бид амь үрэгджээ. - Эцэст нь жаахан ч гэсэн аз таарлаа гэж Хомс хэллээ. Түүний зөв. Капитол бидний араас хөөж байснаас дээр биз. Би арван гуравдугаар бүсэд үүнийг хэрхэн нэвтрүүлсэн талаар төсөөлөв. Ээж, Прим, Хейзел хүүхдүүдтэйгээ болон Энни, Хеймитч гээд арван гуравдугаар бүсийн бүхий л хүмүүс дөнгөж сая бидний үхлийг харлаа. - Миний аав. Тэр дөнгөж саяхан эгчийг минь алдсан харин одоо... гэж Лиг-1 хэлэв. Бид тэдний дүрсээ ахин дахин давтахыг харав. Тэд ялалтаа тэмдэглэн ялангуяа миний үхсэн явдалд хөөрч байв. Бослогыг өдөөгч ятга шаазгайн бичлэг тасалдаж хэдэн сурвалжлагчид миний зүй ѐсоор хүртэх ѐстой байсан үхлийн талаар хөөрөлдөв. Тэд Сноу үүний дараа албан ѐсны мэдэгдэл хийнэ гэж хэлэхэд дэлгэц унтарч нам гүм болов.

Page 163: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 163

Босогчид нэвтрүүлгийн үеэр таслах оролдого хийсэнгүй нь миний талаарх дүгнэлтийг үнэн гэж бодож буй бололтой. - Тэгэхээр бид албан ѐсоор үхсэн тул дараагийн алхам минь яах болж байна? гэж Гейл асуухад, - Илэрхий биш байна гэж үү? хэмээн хэн ч ухаан орсоныг нь мэдээгүй Пит хариулав. Би түүний хэр удаан ширтсэнийг мэдээгүй ч царайнаас нь үзвэл гудамжинд болсон явдлыг хангалттай харсан бололтой. Тэр ухаан солиорон миний толгой руу дэлсэхийг оролдон, Митчеллийг занга руу чулуудсан. Тэр шаналангуй өндийн суугаад Гейлд хандан, - Бидний дараагийн алхам бол намайг алах гэлээ. 21 Цаг ч өнгөрөөгүй байхад Пит хоѐр удаа өөрийгөө алахыг гуйхад, - Битгий инээдтэй зүйл яриад бай гэж Жексон хэллээ. - Би дөнгөж сая багийн гишүүнээ алсан! гэж Пит хашгирлаа. - Чи түүнийг өөрөөсөө холдуулан түлхсэн. Түүнийг торонд орооцолдоно гэж бодоогүй хэмээн Финник тайвшируулахыг хичээв. - Хэнд хамаатай юм? Тэр үхсэн биз дээ? гээд Питийн нүүрийг даган нулимс урсав. - Би мэдээгүй. Би хэзээ ч өөрийгөө тийм байхыг харж байгаагүй. Китниссийн зөв. Би бол мангас. Мутант. Намайг Сноу өөрийнхөө нэг зэвсэг болгож хувиргасан! - Пит энэ чиний буруу биш гэж Финник хэллээ. - Та нар намайг хамт авч явж болохгүй. Би хэн нэгнийг чинь алах ердөө цаг хугацааны асуудал болоод байна гээд Пит хүмүүсийн зөрчилдсөн царайг харж, - Эсвэл хаа нэгтээ орхисон ч болно. Надад боломж олгооч. Гэхдээ энэ Капитолын гарт орсоноос ялгаагүй. Чи намайг Сноу руу буцаах дуртай байгаа биз дээ? гэв. Питийг ахин Сноугын гарт өгөх. Тамлагдаж зовон өмнөх төрхөөс нь нэг ч зүйл үлдээгүй. Яагаад ч юм толгойд <<Дүүжлүүрийн мод>> дууны сүүлчийн бадаг орж ирэв. Хөөе чи дүүжлүүр рүү оч Олсон зүүлт зүүгээд надтай зэрэгцэн зогсооч Ийм зүйл болсон хачин ч Дасал болоогүй зүйл бишээ Шөнө дунд чамтай дүүжлүүрийн модонд уулзъя

Page 164: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 164

- Ийм зүйл болохоос нь өмнө би чамайг ална. Амалж байна гэж Гейл хэллээ. Пит хэр найдвартай болохыг нь тээнэгэлзэн эрэгцүүлснээ толгой сэгсэрлээ. - Тэгээд бүтэхгүй. Үүнийг хийхэд чи дэргэд байхгүй бол яана? Надад та нарын хүн болгонд байгаа хортой эм хэрэгтэй. Шөнийн түгжээ. Нэг эм буудал дээр орхисон ятга шаазгайн хувцасны тусгай халаасанд бий. Өөр нэг нь дүрэмт хувцасны энгэрийн халаасанд байлаа Сонирхолтой нь тэд яагаад Питэд өгөөгүй юм бол. Коин түүнийг намайг алахаас урд өөртөө хэрэглэнэ гэж бодсон юм болов уу. Питийн өөрийгөө хороож биднийг алах явдлаас чөлөөлөх гэсэн юмуу эсвэл Капитолд ахин олзлогдох гэж байгаа нь тодорхойгүй байлаа. Түүний хааш нь хазайлгаж байгааг ойлгоогүй ч эрт орой нэгэн цагт тохиолдох л болно. Бидний байдлыг хөнгөвчилөх нь гарцаагүй. Түүнийг буудах хэрэг гарахгүй. Би занганаас болоод ч тэр үү эсвэл Богсын үхлийг хараад эмээсэндээ ч тэр үү эргэн тойрондоо бүсийг мэдрэв. Би хэзээ ч үүнийг орхихгүй. Би ахиад л өөрийгөө үл огоорон Питийн амьд үлдэхийн төлөө тэмцэж байна. Сноу намайг түүнийг алахыг харвал хичнээн сэтгэл хичнээн сэтгэл ханамжтай байх бол. Питийн үхэл миний амьдралын төгсөл болно. - Энэ чамд зориулагдаагүй. Бидэнд даалгавар бий. Харин чи үүнд хэрэгтэй гээд би багийн үлдсэн гишүүдээ харлаа. - Жаахан идэх юм хайх уу? Бидэнд эмийн сан, дурангаас гадна дүрэмт хувцас зэвсэгнээс ондоо юу ч байсангүй. Бидний тал нь Питийг манахаар үлдэж бусад нь хоолны эрэлд гарлаа. Мессала үүнтэй төстэй байшинд амьдарч байсан болохоор хүмүүс ихэнхидээ хаана хоолоо нуудагыг мэдэж байв. Жишээлбэл унтлагын өрөөний толины хавтангын арын нууц хөндийд юмуу агааржуулах ситемийн торонд гэх мэт. Иймээс гал зуухны шүүгээ хоосон байсан ч бидэнд гучин лааз консерев, хэдэн хайрцаг жигнэмэг олдов. Энэ нь арван гуравдугаар бүсэд өссөн цэргүүдийн дургүйцлийг хүргэлээ. - Энэ хууль бус биз дээ? гэж Лиг-1 унтууцахад, - Эсрэгээрээ Капитол үүнийг хийлгэхгүй байж чадаагүй болохоор тэнэг. Тэр ч байтугай дөрөв дэх Номхотголоос өмнө хүмүүс хоол хүнсний ховор зүйлийг нөөцөлж эхэлсэн гэж Мессала хэллээ. - Тэр үед бусад нь түүнгүй болоод байсан гэж Лиг-1 дуугарав. - Аз болж бид оройн хоолгүй өнгөрөхгүй нь. Бүгд чадахаараа аваарай гэж Гейл хэллээ. Нэг хэсэг нь үүнийг хийхээс татгалзсан ч үүнээс дээр арга байсангүй. Би бүгдийг нас биенд хүрсэн биеийн жин, ажиллах хүчинд тааруулан тэнцүү хуваах чадвартай байсангүй. Боодолтойг ухан сагамхай загасны шөл хайхад Пит гаргаж өгч туслав.

Page 165: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 165

- Энэ байна. Би түүнээс авахдаа ямар хоол болохыг нь мэдээгүй ч шошгон дээр <<хурганы жигнэсэн мах>> гэж бичжээ. Би уруулаа жимийгээд өөрийн эрхгүй жимийн чулуун дээр бороо дуслан эв хавгүйхэн сээтэгнэхийг оролдож байхад хүйтэн агаарт миний дуртай Капитолын хоолны анхилам үнэр ханхалж байсныг саналаа. Түүнд ч гэсэн энэ тухай дурсамжын нэг хэсэг үлдсэн бололтой. Бид агуйн гадна сагстай хоол ирэх хүртэл өлсгөлөн хэдий ч хичнээн жаргалтай байсан юм бэ. - Баярлалаа гээд би лаазны тагыг нээж, - Бүр хатсан чавгатай юм байна гээд төмрийг нь махийлган амслаа. Одоо энэ газар яг бүсэд байсан шиг амтагдаж байлаа. Бид хайрцагтай цөцгийтэй жигнэмэг тойруулах үед зурагт ахин дүнгэнэснээ Панемийн сүлд гарч сүлд дуулал эгшиглэв. Дараа нь амь үрэгдсэн хүмүүсийн зургийг бүсийн оролцогч нар шиг үзүүллээ. Эхлээд зураг авалтын багийн дөрвөн хүнийг үзүүлснээ Богс, Гейл, Финник, Пит болон намайг гаргалаа. Богсоос бусад арван гуравдугаар бүсийн цэргүүдийг үзэгчид танихгүй учир үл тоомсорлжээ. Тэгтэл ардаа туг намируулсан ширээний ард суун хүрэмнийхээ энгэрт шинэхэн цагаан сарнай хатган гялалзуулсан хүн гарч ирэв. Тэрээр саяхан олон зүйл амжуулсан бололтой уруул нь ердийнхөөс илүү хөөжээ. Сноу журам сахиулагчдыг үүргээ сайн гүйцэтгэн орон даяар ятга шаазгайн заналхийллээс салгасанд баяр хүргэв. Түүнчлэн миний үхэл болсноор дагах хүнгүй болсон босогчид сэтгэлээр унан дайны явцад эргэлт гарах тухай зөгнөн ярив. Би үнэндээ хэн байсан юм бэ? Нум сумаар харвах өчүүхэн авъяас бүхий өрөвдөлтэй охин шүү дээ. Агуу сэтгэгч, бослогын удирдагч ч биш ердөө л тоглоомын үеэр нүүр амаа хөдөлгөн маягласны ачаар олны анхаарлыг татан хүмүүсийг дагуулсан охин. Гэхдээ чухал маш чухал зүйл гэвэл босогчдын дунд жинхэнэ удирдагч байхгүй. Тэгтэл арван гуравдугаар бүсийн хаа нэгтээ Бити суваг тасдан ерөнхийлөгч Сноугын оронд ерөнхийлөгч Коин бидэн рүү ширтэж байлаа. Тэр Панем даяар өөрийгөө бослогын ерөнхий удирдагчаар тунхаглан миний тухай магтаалаар булав. Атираанд өсөж торнин Үхлийн тоглоомд орж орон даяарх боолчуудын армийг эрх чөлөөний тэмцэгчид болгон хувиргасан охин. - Китнисс Эвердин амьд үхсэн байлаа ч бослогын нүүр царайгаар үлдэх болно. Хэрвээ та гаргасан шийдвэртээ эргэлзэж байгаа бол ятга шаазгайн тухай бодож Панемийн дарангуйллаас чөлөөлөх хүчийг олно. - Би түүний хувьд хичнээн чухал болохоо мэдээгүй юм байна гэхэд Гейл инээд алдан бусад нь асуусан байртай харлаа. Дараа нь миний хэтэрхий засч янзлан үзэсгэлэнтэй хэрцгий төрхтэй болгосон зураг гарахад ард нь гал дүрэлзэж байлаа. Ямар ч үг, ямар ч уриа лоозон байхгүй. Тэдэнд одоо миний царай л хэрэгтэй байна.

Page 166: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 166

Бити Сноуг ахин буцаахад надад ерөнхийлөгчийн халдашгүй гэж үзэж байсан суваг дайралтанд өртсөний улмаас хэн нэгэн өнөө шөнө үхэх байх гэсэн сэтгэгдэл төрөв. - Маргааш өглөө бид Китнисс Эвердиний биеийг үнсэн дундаас гаргахад ятга шаазгай хэн байсныг бүгд харах боломжтой болно. Үхсэн охин хэнд ч тэр байтугай өөртөө ч тусалж чадахгүй. Сүлд дуулал яваад чимээгүй болов. - Чи түүнийг олохгүй гэж Финник хоосон дэлгэц рүү хандан бүгдийн бодож буй зүйлийг хэллээ. Тэд үнсийг ухаж арван нэгэн бие байхгүй байгааг илрүүлэн биднийг зугтсаныг мэдэх хүртэл хугацаа бага байв. - Гэсэн хэдий ч бид давуу тал байна гэж би хэлээд гэнэтхэн ядарснаа мэдэрч зэргэлдээх өрөөний хилэн ногоон буйдан дээр хэвтээд унтахыг хүсэв. Туулайн арьсан хөнжил нөмрөн галууны өдөн дэвсгэр дээр хэвтэнэ. Гэвч үүнийхээ оронд Хологоо гаргаад Жексоноор үндсэн командуудыг заалган цаашид өөрөө ашиглаж чадах боллоо. Холо эргэн тойрны байршилыг үзүүлэхэд зүрх палхийлээ. Бид шийдвэрлэх байнд ойртсон бололтой хаа сайгүй занга гялалзана. Битүү анивчсан гэрэл дундуур илрүүлэгдэхгүй явж чадах болов уу? Мэдээж чадахгүй. Хэрвээ бид чадахгүй юм бол занганд орсон шувуу шиг болжээ. Би эдгээр хүмүүст захирангуй байдал үзүүлэхгүй гэж шийдлээ. Ялангуяа миний нүд ногоон буйдан руу тусаад байгаа үед. Ингээд, - Ямар нэг санаа байна уу? гэж асуулаа. - Бид яагаад байдлыг цэгнэж болохгүй гэж. Гудамжинд гарах боломжгүй хэмээн Финник хэлэхэд, - Дээвэр дээр ч бас тохиромжгүй гэж Лиг-1 дуугарлаа. - Бидэнд ирсэн замаараа буцах боломж бий. Гэхдээ энэ ажиллагааг сүйрүүлнэ хэмээн Хомс бодолхийлэв. Би даалгаварыг санаанаасаа зохиосон учир гэмшил нөмрөн авахад, - Би хэзээ ч та нарыг урагш явахыг албадаагүй. Та нар надтай явж таарсан нь золгүй тохиолдол болж гэлээ. - Наадах чинь л асуудал болоод байна. Бид одоо чамтай хамт байна гэж Жексон хэллээ. - Тэгэхээр бид үлдэж болохгүй. Явж болохгүй. Хажуулдан явах ч боломжгүй тул ганц л хувилбар үлдлээ гэхэд, - Газар доогуур гэж Гейл хэллээ. Газар доогуур. Үүнийг хичнээн үзэн ядна вэ. Яг л уурхай болон арван гуравдугаар бүсийн хонгил шиг. Би газар доогуур явахыг үхтлээ айдаг ч газар

Page 167: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 167

дээр явж үхэх тэнэг хүн биш. Эцсийн эцэст тэд намайг газар дор булшилна шүү дээ. Холо газар дорхи байршилыг үзүүлэхэд гудамжинд байсны адил зангатай ажээ. Хонгил төв гудамжнаас ялгаатай нь орооцолдон мушгирсан хонгилуудаас бүрджээ. Занга санаснаас олон байлаа. Хоѐр хаалганы доогуур гарсан босоо шугам зэрэгцээ байшингийн хонгилд хүрчээ. Бид давчуу хонгилоор чихэж явсаар байшингийн хоолойд хүрвэл нууц нүхээр дээш гарах боломжтой. - Сайн байна. Алив хэзээ ч энд байгаагүй юм шиг болгоѐ. Бид энд байсныхаа шинж тэмдэгийг арилгав. Хоосон лаазнуудыг хогийн саванд хийж, халаасаа консервээр дүүргээд, цусны толбо болсон буйдан дэрийг хөмрөн, шалан дээрх тосноос мөрөө арилгав. Үүдний хаалгыг түгжээг засах боломжгүй тул хоѐр дахь цоожоор нь оньслоод хараанд өртөхөөргүй болгов. Эцэст нь зөвхөн Питийн тэмцэл үлдлээ. Тэр буйдан дээр лагхийн суугаад хөдлөхөөс татгалзав. - Би явахгүй. Би та нарыг байрлалыг илчлэх юмуу хэн нэгнийг чинь гэмтээж болно гэхэд, - Сноугын хүмүүс чамайг олно гэж Финник ятгалаа. - Тэгвэл надад эмээ үлдээ. Цаг нь болохоор хэрэглэнэ. - Үүнд сонголт байхгүй. Явцгаая гэж Жексон шаардав. - Тэгэхгүй бол яана гэж? Намайг буудах уу? - Бид чамайг цохиж унагаад чирж гаргана. Гэхдээ аль алин биднийг удаашруулах аюултай гэж Хомс хэлэв. - Хүнлэг байхаа больж үз! Надад яаж үхсэн ч хамаагүй! гээд Пит над руу эргэн гуйсан хоолойгоор, - Китнисс гуйж байна. Чи намайг үүнд оролцохыг хүсэхгүй байгааг харахгүй байна гэж үү? гэв. Асуудлын гол нь би үүнийг харж байлаа. Би яагаад түүнийг зүгээр тавьж болохгүй гэж? Эмийг нь өгөөд зөнгөөр нь орхичихъѐ. Эсвэл би Питэд юмуу Сноугын ялалтанд санаа зовоод байгаа юм уу. Би түүнийг хувийн тоглоомынхоо нэг хэсэг болгон хувиргасан биз дээ? Үүнээс жигшмээр зүйл байхгүй гэдэгт итгэлтэй байна. Питийг энд алвал хүнлэг сэтгэл гаргана гэдэг нь үнэн. Сайн муугийн алин ч бай би хүнлэг сэтгэл гаргахгүй. - Алив бид цаг алдаад байна. Чи сайн дураараа явах уу эсвэл бид чамайг цохиж унагах уу? гэхэд Пит хэсэг зуур нүүрээ даран сууснаа явахаар босож

Page 168: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 168

ирлээ. - Түүний гарыг суллах уу? гэж Лиг-1 асуутал, - Үгүй ээ! гэж Пит орилоод гаваа биедээ шахав. - Үгүй. Харин түлхүүрийг нь надад өгчих гэхэд Жексон надад эсэргүүцэлгүй дамжуулсанд халаасандаа сувдны хамт хийв. Хомс хонгил руу орох жижиг төмөр гарцыг нээхэд өөр нэг асуудал гарч ирэв. Давчуу хонгилоор хамгаалалтын хантаазтай яагаад ч багтахгүй байлаа. Кастор, Поллукс хоѐр хантаазаа тайлж ямар ч тохиолдолд гээд дурантайгаа үлдэв.. Мессала овор ихтэй хантаазаа нуух тохиромжтой газар олж чадаагүй тул бид шүүгээнд нуув. Үүнд хялбархан илрүүлэх ул мөр үлдээсэндээ сэтгэл гонсойсон ч өөр бид юу хийж чадна гэж? Ганц биеэр ороход ч хажуудаа зүүсэн ачаатайгаа чихцэлдэхээр бачуу байлаа. Бид замдаа гаран эхний байшинг өнгөрөөд хоѐр дахид нь нэвтрэв. Энэ нь угаалгын өрөөтэйгээ хамт ердөө ганц унтлагын өрөө бүхий байшин ажээ. Өрөөний арын хаалга хонгилын хоолой руу гарч байв. Мессала хөмсөг зангидан эргэн тойрныг шинжин хараад агшины дараа гял цал ертөнцдөө эргэн ирж, - Яагаад хэн ч энд байхыг хүсдэггүйн учир үүнд байх нь. Ажилчдад хоѐр дахь угаалгын өрөө алга. Гэхдээ зээлээр авбал хямдхан гээд Финникийн хөгжилтэй царайг харснаа, - Тоох хэрэггүй дээ гэлээ. Хоолойны таг амархан онгойлоо. Хаймран зөөлөвч бүхий өргөн шатаар хотын дор хялбархан хүргэв. Бид шатны ѐроолд бүдэг гэрэлд нүд дасахыг хүлээн зогсоход химийн бодис, хөгц, бохирын шугам холилдсон үнэр хамар цоргив. Цонхийн цайж хөлөрсөн Поллукс Касторын бгуйнаас барьж аваагүй бол унах байв. - Миний ах энд хэлгүй болох үедээ ажиллаж байсан юм гэж Кастор хэлэв. Тэгэлгүй яахав. Өөр хэн энэхүү чийгтэй эхүүн агаар бүхий тэсрэх бөмбөгтэй хонгилуудад ажиллах билээ? - Таван жилийн өмнө бид түүнийг золиос төлөн газрын гадарга руу гаргаагүй бол нарны гэрлийг хэзээ ч харахгүй байлаа. Өөр илүү дээр нөхцөлд өдрийн гэрэлд ийм үг хэлэхийг сонссон хэн ч айдаст автах биз. Бид үүний оронд удтал юу гэж хэлэхээ бодохыг хичээв. Эцэст нь Пит Поллукс руу эргээд, - Сайн байна тэгэхээр та бидэнд байгаа хамгийн үнэтэй зүйл байх нь гэхэд

Page 169: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 169

Кастор инээд алдан Поллукс инээмсэглэв. Биднийг эхний хонгилын замын хагаст хүрэх агшинд гайхамшигтай өөрчлөлт гарчээ. Пит биеэ урьдынх шигээ авч яван ѐжтой, урам зориг дүүрэн бага зэрэг хөгжилтэй байлаа. Пит зөв хэлжээ. Поллукс арван Холотой тэнцэх үнэ цэнэтэй аж. Энэхүү өргөн хонгил бүхий сүлжсэн замаар төв гудамжинд шууд гарч болох аж. Эндхийг Дамжлага гэж нэрлэх бөгөөд жижигхэн ачааны машинууд хотын эргэн тойронд бараа таваар хүргэнэ. Өдрийн турш олон занга идэвхгүй болох хэдий ч шөнө тэсрэх бөмбөгтэй талбай идэвхжинэ. Зуугаад нэмэлт гарц хонгил, галт тэрэгний зам, бохир усны хоолой нийлэн олон түвшин бүхий төөрдөг байшин үүсгэжээ. Поллукс шинээр ирсэн хүмүүс хаана аваар гаргадаг, хаана хийн баг зүүх ѐстой юмуу хаана минжний хэмжээтэй харх амьдардаг гээд бүгдийг нарийчвлан мэдэж байв. Тэр биднийг усны хоолойгоос ус цацагдахыг анхааруулж нойтон замаар хөтөлсөөр тэргэнцэрийн зам бүхий хэдэн чимээгүй хонгилын хажуугаар өнгөрлөө. Хамгийн чухал нь түүний дурангын тухай мэдлэг байв. Дор Дамжлага мэтийн бүдэг гэрэлтэй газар тийм ч олон байхгүй ч тааралдах газраас нь зайлсхийж байв. Бид Поллуксын удирдлага дор газар дээгүүр хийсэн аялалаас гайхамшигтай цаг өнгөрүүлэв. Ойролцоогоор зургаан цагийн үед эцэж ядрахын туйлд хүрлээ. Одоо шөнийн гурван цаг болж бидний бие алга болсоныг илрүүлэхээс урд хоѐр цагийн зай байгаа бөгөөд тэднийг нурсан байшин дундуур эрж байх завсар бид уурхай дундуур холдохыг хичээж дараа нь ан эхлэх болно. Намайг амрахыг санал болгоход хэн ч эсэргүүцсэнгүй. Поллукс биднийг дүүрэн дүнгэнэсэн төхөөрөмж бүхий жижигхэн дулаахан өрөөнд оруулав. Тэр хуруугаа гозойлгон дөрвөн цагийн дараа явах ѐстойг хэллээ. Жексон жижүүрлэх хуваарь гаргаж би эхний ээлжинд байгаагүй тул Гейл, Лиг-1 хоѐрын дунд хэвтээд унтлаа. Хэвтээд хэдхэн хором өнгөртөл Жексон намайг дугтарч жижүүрлэх цаг болсоныг хэлэх шиг санагдав. Одоо зургаан цаг болж нэг цагийн дараа замаа цааш үргэлжлүүлэх болжээ. Жексон намайг лаазтай хүнс ид гээд Поллукс шөнөжингөө харуулд гарахыг шаардсан гэлээ. - Тэр энд унтаж чадахгүй байгаа юм. Би зүг бүр тийш болгоомжтой хаарж лаазалсан буурцагтай жигнэсэн төмс идээд эсрэг талын хананд хаалганы дэргэд суулаа. Поллукс сэрүүн байв. Тэр шөнөжингөө таван жил хоригдсон газрын тухай дурсан санасан биз. Би Холог авч байршлаа илрүүлээд хонгилыг шалгалаа. Хүлээж байсанчлан Капитолын төв рүү ойртох тусам улам олон занга байв. Хэсэг хугацааны турш Поллукс бид хоѐр Холоны эргэн тойронд хаана ямар занга байгааг ширтлээ. Миний толгой эргэж эхлэхэд түүнийг түшсэнээ хана налав. Би унтаж байгаа цэргүүд, баг, найз нөхдөө харан бидний хэд нь нарт ертөнцийг харах талаар бодлогоширов. Миний харц баруун хөлд унтаж байсан Пит дээр тусах үед унтаагүй сэрүүн байхыг нь харлаа. Би түүний бодлыг тайлж уншиж чадахгүй нь харамсалтай. Иймээс өөр арга хэрэглэхээр шийдэж,

Page 170: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 170

- Чи юм идсэн үү? гэж асуулаа. Тэр толгой сэгсрэв. Би тахианы дэгдээхэй, будаатай шөл бүхий лаазалсан хоол онгойлгон түүнд өгөхөд өндийн суугаад савтай нь хазайлган хайхрамжгүй зажлав. Лаазны ѐроолд багажны гэрэл ойн тусахад өчигдөрийн явдал санаанд орж ирлээ. - Пит чамайг Дариус, Лавина хоѐртой тохиолдсон явдлын тухай асуухад Богс үнэн гэж хэлснийг чи бас тэгж бодсон гэсэн. Үүнд ямар ч гэгээтэй зүйл байгаагүй. Чи яагаад тэгж бодсон юм бэ? - Өө. Би үүнийг яаж тайлбарлахаа мэдэхгүй байна. Эхэндээ бүгд замбараагүй холилдсон байсан. Одооноос л зарим зүйл ялгагдаж байгаа болохоор дүр зураг буцан ирж байгаа гэж бодож байна. Яг л миний зөгийний хоронд өөрчлөгдсөн дурсамж тэднийг боомилж байсан мэт төдийлөн хурц бус дурсамжууд. Чи биднийг зөгийнд хатгуулах үед юу болсоныг санаж байна уу? - Модод эргэлдээд. Аварга том янз бүрийн өнгийн эрвээхэй байсан. Бас шаргал хөөснүүд гээд би бодлогоширсоноо, - Гялалзсан шаргал хөөснүүд гэв. - Зүйтэй. Гэхдээ Дариус болон Лавина хоѐрын тухайд тийм байгаагүй. Би үүнийг тэднийг надад хороор дамжуулсан гэж бодохгүй байна. - Тэгвэл энэ сайн биш гэж үү?? Хэрвээ чи хоѐр зүйлийг ялгаж чадаж байгаа болохоор үнэн худал эсэхийг нь мэднэ. - Тийм. Хэрвээ надад далавч ургавал бас нисч чадна. Гэхдээ хүмүүст далавч ургадаггүй. Энэ бодит болон бодит бус уу? - Бодит. Хүмүүст амьд үлдэхэд далавч хэрэггүй. - Ятга шаазгайд хэрэгтэй гээд тэр шөлөө дуусгаж лаазыг буцаан өглөө. Сүүмэлзсэн гэрэлд түүний нүдний дорхи цагариг хөхөрсөн юм шиг харагдана. - Бас ч гэж хугацаа байна. Чи унтаж амар. Тэр эсэргүүцэлгүй доош хэвтээд усны хоолойн багажны зүү чичигнэхийг ширтлээ. Би шархадсан амьтанд хүрэх гэж байгаа аятай маш удаанаар гар сунган духан дээрх үсийг нь холдуулав. Тэр намайг хүрэхэд хөшсөн ч зайлсхийсэнгүйд үргэлжлүүлэн үсийг нь зөөлөн илбэв. Энэ нь миний сүүлчийн тоглоомоос хойш түүнд сайн дураараа анх удаа хүрсэн хэрэг боллоо. - Чи одоо хүртэл намайг хамгаалахыг оролдсон хэвээр. Бодит уу бодит бус уу гэж Пит шивнэв. - Бодит гээд үүнд тайлбар шаардагдлагатай санагдсан тул, - Учир нь чи бид үүнийг хийж байна. Бие биеэ хамгаална гэхэд тэр хормын дараа нойрслоо.

Page 171: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 171

Долоон цаг болохоос өмнө Поллукс бид хоѐр бусдыгаа сэрээж босгоход ердийн эвшээлт санаа алдалтаас гадна өөр зүйл миний чих дэлслээ. Бараг л шивнэлт шиг. Магадгүй усны хоолойноос гарсан уур юмуу алсад галт тэрэгний дохио исгэрэх чимээ байж болох. Би хүмүүсийг чимээгүй болоод чих тавилаа. Тиймээ зөвхөн шивнэлт байсангүй. Дундаас нь үг ялгагдав. Ердөө ганц үг хонгилд цуурайтлаа. Ганц үг. Ганцхан нэр ахин дахин давтагдав. - Китнисс. 22 Амралтын үе дууслаа. Магадгүй Сноу тэднийг шөнөжингөө ухуулсан юм болов уу галыг унтраажээ. Тэд Богсын цогцсыг олоод хэсэг зуурын дараа бусад бие олдоогүй тул сэжиглэж эхэлжээ. Ямартай ч мэхлэгдсэнээ ойлгосон байна. Ерөнхийлөгч Сноу тэнэг харагдуулсан явдлыг тэвчиж чадахгүй. Тэд биднийг хоѐр дахь байшин хүртэл дагаж газар дор орсныг тааварлажээ. Түүнчлэн дор байгааг мэдсэн учир намайг олохоор сүрэг мутант илгээсэн байж таарлаа. - Китнисс. Би ойролцоо чимээ гарахыг сонсоод бай руугаа харвахад бэлэн нумаа хөвчлөн татлаа. - Китнисс. Питийн уруул үл мэдэг хөдлөн эргэлзээгүй миний нэрийг дуудлаа. Би түүнийг дээрдэн алгуур эргэн ирж байна гэж бодсон ч энэ нь Снугын хор хэр гүн нэвчсэний баталгаа болов. - Китнисс. Пит тэдний шивнэлтэнд хариулан анд оролцохоор хөтөлбөр суугджээ. Тэр үймэрч эхлэв. Бидэнд сонголт байхгүй болсон тул толгой руу нь чиглүүллээ. Тэр юу ч мэдрээгүй ч гэнэтхэн өндийн сууж нүдээ том нээгээд амьсгаадан, - Китнисс! гээд миний зүг толгойгоо эргүүлэхдээ нум сумыг анзаарсангүй. - Китнисс! Эндээс явцгаая! Би тээнэгэлзлээ. Түүний хоолой түгшсэн ч хэвийн бус өнгө байсангүй. - Яагаад? Энэ чимээ юу юм? - Мэдэхгүй. Зөвхөн чамайг алах ѐстой гэдгийг мэдэж байна. Гүй! Зугт! Түргэлээрэй! Би хормын төдий харвах эсэхдээ тээнэгэлзсэнээ хөвчөө суллан эргэн

Page 172: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 172

тойрондоо байсан түгшсэн царайнуудыг ширтэж, - Миний араас ирж байна. Бид хуваагдсан нь дээр байх гэхэд, - Бид чиний хамгаалалт гэж Жексон хэлэв. - Бас баг чинь гэж Крессида нэмэрлэв. - Би чамайг орхихгүй гэж Гейл дуугарлаа. Би дуран, дэвтрээс ондоо зэвсэггүй багийхан руугаа харлаа. Финникт хоѐр буу, сэрээ байсаны нэгийг Касторт өг гэж хэлэв. Питийн бууны хоосон дайзыг цэнэглэн Поллукст өглөө. Гейл бид хоѐрт нум сум байсан тул зэвсгээ Мессала, Крессида хоѐрт шилжүүлэв. Үүнд яаж буудахыг зааж байх цаг байсангүй тул гохоо дарахыг үзүүлээд ойрын зайд хангалттай гэж үзэв. Ямар ч хамгаалалтгүй байснаас дээр. Одоо зөвхөн сүрэг мутантуудын хамт миний нэрийг шивнэх Пит зэвсэггүй үлдэв. Бид өрөөгөө үнэрийн хамт орхилоо. Түүнийг арилгах ямар ч арга байсангүй. Шивнэж буй амьтад биднийг дагаж байгаа цагт ул мөр үлдээж болохгүй байв. Мутантууд маш сайн үнэрч хамартай болохоор усны хоолой дундуур явсан минь ашигтай туслаа. Шуугиантай өрөөнөөс гараад шивнэлт чангарахад мутантуудыг байршилыг багцаалах боломжтой болов. Тэд бидний ард байсан ч хол байлаа. Сноу тэднийг Богсын цогцос олдсон хэсгийн дэргэд газар доогуур тавьсан биз. Онолоор бол бидэнд давуу тал байсан ч тэд хамаагүй хурдан билээ. Миний толгойд эхний тоглоомын үеэр харсан чонотой төстэй амьтад болон Номхотголын үеэр харсан сармагчин, зурагтаар үзсэн мангастай төстэй амьтад орж ирэхэд энэхүү мутант ямар болохыг төсөөлөв. Ямар ч байсан Сноу намайг үхтэл айлгахаар бодсон бололтой. Поллукс бид хоѐр цааш хөдлөх төлөвлөгөө зохиож байх үеэр толгойд шивнэлт сонсогдоно. Хэрвээ бид түргэн явбал мутантуудыг ирэхээс өмнө Сноугын харшид хүрэх боломжтой. Гэвч яарах нь хайхрамжгүй байдлыг үүсгэж санаандгүй гишгэн чимээтэй ус цацлах юмуу, буугаараа усны хоолой цохиж дүнгэнүүлэн миний өөрийн тушаал хүртэл хэт чанга сонсогдож байлаа. Бид усны хоолой, хаягдсан тэргэнцэр бүхий гурван хэсгийг өнгөртөл хоолойны угаас гарсан бөглүү хашгиралт хонгилын хананд цуурайтлаа. - Хэлгүйчүүд. Тэд Дариусыг тамлахад яг ийм чимээ гардаг байсан гэж Пит хэлэхэд, - Мутантууд тэднийг олсон байх гэж Крессида таамаглав. - Тэгэхээр тэд зөвхөн Китниссийн араас хөөж байгаа биш байх нь гэж Лиг-1 хэлэхэд, - Тэд замдаа тааралдсан бүгдийг ална. Түүнд хүрэх хүртлээ зогсохгүй гэж Гейл

Page 173: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 173

хэллээ. Түүнийг Битигийн дэргэд суралцсаныг харгалзан үзвэл зөв байлаа. Гэвч би энд ахин байна. Хүмүүс надаас болж үхэх болно. Найз нөхөд, холбоотон болон огтоос үл таних хүмүүс ятга шаазгайн төлөө амиа өгнө. - Намайг ганцааранг минь явуулчих. Тэднийг холдуулъя. Жексон би чамд Хологоо өгье. Чи бусад хүмүүстэй даалгаварыг дуусгаж чадна гэхэд, - Хэн ч үүнийг чинь зөвшөөрөхгүй! хэмээн Жексон унтууцав. - Бид цаг алдаад байна! гэж Финник хэлэв. - Сонсооч гэж Пит шивнэлээ. Хашгиралт зогсож миний нэр ойр ойрхон давтагдахад яг ард байгаа юм шиг сонсогдов. - Китнисс. Би Поллуксын мөр лүү нудраад гүйлээ. Асуудлын гол нь бид хамгийн доод талын түвшин рүү уруудахаар төлөвлөсөн ч боломжгүй болжээ. Биднийг шатаар уруудан гүйх үеэр Полукс бид хоѐр Холог шалгаж байтал амьсгаа давхцаж эхэлсэнд, - Багаа зүү! гэж Жексон тушаалаа. Үүнд багны хэрэг байсангүй. Бүгд ижил агаараар амьсгалж байв. Агаарт үнэртэж байсан жигнэсэн махны үнэр сарнин зэвүүн муухай үнэр шатны хонгилийн уснаас ханхлана. Сарнайнууд. Би чичирч Дамжуулалтын хэсгийг чиглэн гүйв. Энд дээр байдаг шиг толигор өнгө өнгийн хавтантай гудамж байсан бөгөөд байшингуудын оронд цагаан тоосгон ханаар хүрээлэгджээ. Замаар хүн Капитолын амын бөөгнөрөлгүй тээврийн хэрэгсэл хөнгөхөн жолоодож болохоор аж. Одоо биднээс өөр хүнгүй байв. Би дэлбэрдэг сумаар нумаа цэнэглээд хүний мах иддэг харх бүхий эхний зангыг устгав. Тэгээд дараагийн огтлолцол руу гүйх гэсэн ч буруу алхам хийсэн бололтой хөл дорхи газар махны машинд орсон мэт хөрвөлөө. Би хашгиран бусдыгаа дагахыг анхааруулаад булангаас махны машиныг харван дэлбэлэх гэсэн ч өөр нэг мэдэгдээгүй занга хүлээж байв. Энэ нь чимээ шуугиангүй болсон тул Финник намайг зулгааж зогсоогоогүй анзаарахгүй өнгөрөх байв. - Китнисс? Би харвахад бэлэн огцом эргэхэд Гейлийн хоѐр сум хэдийн шалнаас адар хүртэл цацрах гэрлийг нэвтлэн ашиггүй нисэв. Цацрагын голд Мессала толгойгоо гэдийлгээд хөшөө шиг зогсоно. Хашгирч байгаа нь мэдэгдээгүй ч амаа том ангайжээ. Бид түүний бие лааны тос шиг хайлахыг мэгдэн ширтлээ.

Page 174: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 174

- Түүнд юугаар ч тусалж чадахгүй! Юугаар ч! гэж Пит хашгираад бусдыгаа урагш түлхэв. Би түүний биеэ яаж барьж чадсаныг мэдээгүй ч ямартай ч сэхээ орлоо. Түүний гар мөрөн дээр дарахад Мессалагын аймшигт төрхөөс эргэн дараагийн огтлолцол хүртэл чадлаараа хурдан гүйгээд гулган зогсов. Ханын шаваас дээр бууны сум бороо шиг асгарав. Би зангыг хайн ширтсэнээ бүлэг журам сахиулагчид бидний зүг ирж буйг харлаа. Махны машин зам хаасан тул буцах арга байсангүй. Тэд биднээс бараг хоѐр дахин их байсан ч Ододын багийн зургаан үндсэн гишүүн бүрэлдэхүүнээрээ байсан тул зэрэг гал нээлээ. <<Торхтой загас>> гэж би цагаан мундиртай хувцсан дээрх улаан толбыг хараад бодов. Тэд дөрөвний гурав хүртэлх хүнээ алдсан хойно хонгилын хажуу руу ухарч эхлэхэд би аймшигтай муухай үнэрээс зугтахын тулд... Гэхдээ энэ журам сахиулагчидаас байсангүй. Тэд цонхигор цагаан дөрвөн гар хөлтэй, насанд хүрсэн хүний хэмжээтэй бөгөөд нүцгэн бие, тахир нуруу, урт сүүлтэй бүхий толгой нь урагш ѐрдойжээ. Тэд амьд үхсэн журам сахиулагчидыг нөмрөн авч хүзүүг нь хуга мушгин, амыг нь цуулж хамгаалалтын дуулгатай толгойг нь тасчин хаялаа. Харваас Капитолын хүмүүс энд арван гуравдугаарын адил ашиггүй бололтой. Журам сахиулагчдыг толгойгүй болгох хүртэл ердөө хэдхэн секунт өнгөрөөд мутантууд хэвлийгээрээ мөлхөн бидний зүг ухасхийлээ.

<<Ийшээ!>> гэж би хашгираад занганд өртөхгүйн тулд хананд наалдан баруун тийш огцом эргэв. Бүгд араас ирэхэд огтлолцол дээрээс махны машиныг харван идэвхжүүлэхэд том төмөр араа хонгилыг хөрвүүлэн тоос бужигнуулав. Энэ нь мутантуудыг бидний араас хөөх боломжгүй болгосон ч урьд нь мутант чоно, сармагчин зэрэг амьтантай тулгарахад итгэмээргүй хол харайж байсан билээ. Чихэнд шивнэлт сонсогдон сарнайн өмхий үнэрт хана эргэлдэж эхлэхэд би Поллуксын гараас бариад, - Даалгаварын тухай март. Дээшээ түргэхэн гарах ямар арга байна? гэж асуулаа. Холог шалгах хугацаа байсангүй. Бид Полуксын араас даган Дамжуулалтын хэсэг рүү арван ярд ойртоод хаалгаар орлоо. Хавтан цементээр солигдож давчуу өмхий хоолой сүлжилдсэн усны сувгийн үндсэн сүлжээнд ирэв. Доор химийн бодистой хаягдал уугиж дээд тал нь гал авалцан хортой уур бургилна. Ганц л харахад тийшээ унах юм бол эргэж ирэхгүй нь ойлгомжтой байлаа. Бид гулгамтай хоолой дээгүүр түргэн явж нарийхан гүүрийг туулав. Цаад талын хөндий дээр гараад Поллукс шат алгадан дээшээ гарахыг үзүүлэв. Бидний гарах зам.

Page 175: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 175

Би бусдыгаа гүйлгэн хартал зарим нь байсангүй. - Хүлээгээрэй! Жексон, Лиг-1 хоѐр хаа байна? гэхэд, - Тэд махны машины дэргэд мутантуудыг саатуулахаар үлдсэн гэж Хомс хэлэв. - Юу? гээд би хэнийг ч мангаст үлдээхийг хүсээгүй учир гүүр лүү буцаж ухасхийсэн ч урдаас түлхлээ. - Тэдний амийг бүү гарзад, Китнисс. Хэтэрхий хожимдсон. Хараач! гээд Хомс мутантууд мөлхөн гарч ирж буй хоолой руу заав. - Хойшоо! гэж Гейл хашгираад дэлбэрдэг сумаар гүүрний цаад тулгуурыг дэлбэлэхэд доошоо нурж уналаа. Би мутантуудыг анх удаагаа сайн харлаа. Хүн гүрвэлийн холимог. Цагаан өнгөтэй хэвлээр явагчийн арьс нь цусанд будагдан хурц хумс бүхий гар хөлтэй аж. Тэд миний нэрийг шивнэнгээ бие нь уур хорсолдоо хөвчирч сүүлээрээ бие биеэ шавхуурдан уралцав. Намайг устгахын тулд улайран хилэгнэжээ. Миний үнэр тэдэнд танилийн адил надад тэднийх танил байв. Мутантууд хортойг нь тоолгүй доош усны суваг руу ухасхийхэд манай бүлэг гал нээлээ. Би сумаа сонголгүй авч дэлбэрдэг, галт, ердийн сумнуудыг мутантуудын биед зоов. Тэд үхлийн аюултай. Өөр ямар ч амьтан биедээ хорин сум зоолгоод хөдөлж чадахгүй байсан биз. Бид тэднийг алсан ч хэтэрхий олон байсан тул цаанаас төгсгөлгүй оргилон гарч ирээд бохир ус руу орж байлаа. Гэхдээ тэдний тоонд миний гар чичирсэнгүй. Мутантад ямар ч сайн зүйл байхгүй. Бүгд чамд хөнөөл учруулж зарим нь сармагчин шиг амийг чинь авч одно. Өөр нэг нь алуурчин зөгий шиг ой ухааныг чинь хордуулна. Хамгийн аймшигтай нь тэд хохирогчийнхоо сэтгэл зүйд нөлөөлөн айдас төрүүлэхээр бүтээгдсэн байдаг. Чонон мутантуудад үхсэн оролцогчдын нүд байсан. Үглээ ятга шаазгай Примийн тамлагдсан хоолойгоор хашгирч байсан. Тэгтэл энэ бүгдийн дундуур Сноугын сарнайн үнэр цустай холилдон ханхлахад миний зүрх галзуурсан мэт цохилон, арьс хүйт дааж уушгинд агаар орохгүй болов. Энэ нь яг л Сноу миний нүүр лүү амьсгалан үхэх цаг чинь боллоо гэдгийг хэлж байгаа мэт байлаа. Бусад маань над руу хашгирсан ч хариу дуугарсангүй. Хүчтэй гар намайг өргөн мутантын хөлнөөс зуурах гэж байсан сарвуунаас холдуулаад шат руу түлхэн авирахыг тушаасанд хөшсөн бие үг дуугүй захирагдав. Би явах зуураа алгуур сэхээ орлоо. Дээр нэг хүн байсанд Поллукс байлаа. Доор Пит, Крессида хоѐр үзэгдэнэ. Бид тавцанд хүрээд гулгамтай нойтон хөгцөнд идэгдсэн хоѐр дахь шатаар өгсөв. Дараагийн тавцан дээр ухаан санаа бодит байдалд эргэн ирж шатан дээрх хүмүүсийг гүйлгэн харлаа. Пит, Крессида тэгээд л болоо. Би юу хийчих вэ? Үнэхээр бусдыгаа орхилоо гэж үү? Би шатаар доош буух гэтэл нэг хүнийг өшиглөсөнд,

Page 176: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 176

- Авир! гэж Гейл урдаас зандрав. Тэр намайг буулгахгүй зуурахад дор харанхуйд нэг хүн харагдав. - Үгүй гэхэд Гейл миний нүүрийг чичирсэн гараараа эргүүлэв. Дүрэмт хувцас нь салмайж хүзүүний хажуу тал нь шархаджээ. Дор хүний хашгиралт гарахад, - Хэн нэгэн амьд байна гэж би гуйв. - Үгүй, Китнисс. Тэд гарч ирэхгүй. Тэнд зөвхөн мутантууд байгаа. Дор Крессидагын бууны гэрэл гялсхийж байхад үүнийг зөвшөөрөх аргагүй байлаа. Түүнээс цаахан талд Финник өөрийг нь тасчин хаяхыг оролдож буй гурван мутанттай тэмцэж байв. Нэг нь ганц ухасхийгээд толгойг нь тас татахад миний дотор Финниктэй тааралдсан үеийн дурсамж зурсхийв. Завины шураг, мөнгөлөг шүхэр, Мэгзийн инээд, ягаан тэнгэр, Битигийн сэрээ, Эннигийн хуримын даашинз, чулуун дээгүүр өгссөн давалгаа. Дараа нь бүх зүйл дууслаа. Би бүсэндээ хавчуулсан Холог авч <<шөнийн түгжээ>> гэж гурав давтаад хаяхад бид дэлбэрэлтэнд өртсөн тавцангын чулуу тоосгоны хэлтэрхий болон мутант хүний холилдсон биений тасархайд булагдаж хоолойноос ус шүршив. Поллукс хоолойны тагыг хаагаад түгжив. Поллукс, Гейл, Крессида, Пит болон би үлджээ. Одоо би амьд амьтны зөнгөөр үлдсэн хүмүүсээ амьд байлгах ганц бодол төрлөө. - Бид энд үлдэж болохгүй. Нэгнээс нь боолт гарсанд Гейлийн хүзүүг боогоод хөл дээр нь босгов. Өөр нэг дүрс хана руу шахан суусан хэвээр үлдэв. - Пит гэж дуудахад хариу дуугарсангүй. Тэр үнэхээр ухаангүй боллоо гэж үү? Би өмнө нь суугаад нүүрээ тагласан гавтай гарыг нь холдуулав. - Пит? Түүний нүдний хүүхэн хараа усан сан шиг харанхуйлан томорч цэнхэр өнгө нь алга болжээ. Бугуйны булчин нь төмөр шиг хатуурсан байлаа. - Намайг орхи. Би цаашаа явж чадахгүй. - Үгүй. Чи чадна! гэхэд Пит толгой сэгсэрлээ. - Би хяналтаа алдсан. Би тэдэн шиг галзуурч байна. Мутантууд шиг. Хоолойны дотроос махчин амьтан урж тасдах адил өвдөв. Эцэст нь энд ирсэн хойноо би түүнийг алах ѐстой болжээ. Тэгээд Сноу ялна. Аймшигтай үзэн ядалт намайг эзэмдлээ. Өнөөдөр Сноу хэтэрхий олон зүйл хожжээ. Энэхүү агшинд би ганц зүйл хийж чадах тухайгаа бодов. Бөхийгөөд Питийн уруул дээр үнсэв. Намайг үнсэж дуусаагүй байхад түүний бие чичирлээ.

Page 177: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 177

- Түүнд чамайг надаас авах боломж бүү өг гэхэд Пит хүндээр амьсгаадан толгойд болж буй хар дарсан зүүдтэйгээ тэмцэж, - Үгүй. Би үүнийг хүсэхгүй байна гэхэд би түүний гарыг өвдтөл атгалаа. - Надтай үлдээч. Түүний хараа ахин хяналтгүй болон томорсноо дараа нь бараг л хэвийн байдалдаа орж, - Үргэлж гэж бувтнав. Би Питийг өндийхөд туслаад Поллукст хандан, - Эндээс гудамж хэр хол байна? гэхэд дээшээ дохилоо. Би шатны сүүлчийн гишгүүр дээр гишгэж нэг айлын өрөөнд орох тагыг нээлээ. Намайг дээшээ босох үед хаалгаар нэг эмэгтэй орж ирэв. Тэрбээр этгээд шувуу хатгамласан тод оюу өнгийн торгон халат өмсчээ. Ягаан өнгийн үсээ үүл шиг хөвсийлгөн алтадсан эрвээхэйгээр чимэглэж, гартаа уруулын будаг наалдсан тал зайдас барьсан байлаа. Түүний царайны хувирлаас үзвэл намайг таньсан бололтой амаа нээн тусламж дуудахад би эргэлзээгүй зүрх рүү нь харвалаа. 23 Хэн гэдэг нь мэдэгдээгүй үлдсэн эмэгтэй байшинд бид ороод ганцаар байсныг нь тодруулав. Түүний хашгиралт хөршүүдэд нь сонсогдсон ч ердийн айдас гэж бодсон уу хэн ч ирсэнгүй. Энэ байшин ажилчдынх хэдий ч баян тансаг ажээ. - Биднийг амьд үлдсэнийг илрүүлэх хүртэл хэр хугацаа өнгөрнө гэж бодож байна? хэмээн би асуухад, - Тэд удахгүй энд ирнэ. Тэд бидний чиглэсэн гудамжыг мэдсэн. Дэлбэрэлт хэдэн хором саатуулж болох ч удахгүй эрж эхэлнэ гэж Гейл хэлэв. Би гудамж руу харсан цонх руу очиж хөшигний завсар нүүрээ цухуйлгалгүй шагайж журам сахиулагчидын оронд өдөр тутмынхаа ажил хэргээр хөөцөлдсөн хүмүүсийн урсгалыг харлаа. Бид газар дорхи аялалаараа нүүлгэн шилжүүлсэн бүсийг ардаа хол орхиж Капитолын хүн ам бүхий хэсэгт иржээ. Энэ хүмүүс бидний зугтах ганц аврал байлаа. Надад Холо байхгүй ч Крессида байгаа болохоор цонхны дэргэд ирээд сайн мэдээ дуулгаж биднийг байрлаж байгаа газар ерөнхийлөгчийн өргөөнөөс хэдхэн байшингийн зайтай болохыг хэлэв. Нөхөд рүүгээ ганц харахад Сноу руу нууцаар дайрах цаг биш нь ойлгомжтой байв. Гейлийн хүзүүний шархнаас цус алдаж, Пит хилэн буйдан дээр суугаад солиоролттойгоо тэмцэн хашгирахгүйн тулд дэрнээс хазжээ. Поллукс чимэглэлтэй ханан зуухны өмнө суугаад уйлна. Крессида миний дэргэд

Page 178: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 178

шийдэмгий зогсох ч цонхийн цайж уруул нь цусгүй болсон байв. Надад үзэн ядалт шинэ хүч өгөхөд, - Алив түүний хувцасны шүүгээг шалгацгаая гэв. Ганц унтлагын өрөөнд гэхэд пальто, хос гутал, солонгон хиймэл үс гээд эмэгтэй хүний хэт олон хувцас болон байшин будаж болохоор их нүүрний хэрэгсэл байлаа. Унтлагын өрөөний эсрэг талд эрэгтэй хүний хэрэглэл байв. Харваас нөхрийнх нь бололтой. Магадгүй хайрт нь өглөө гэрээсээ гарснаараа аз таарсан бололтой. Би бусдыгаа хувцсаа солихоор дуудав. Питийн цустай бугуй нүдэнд өртөхөд халааснаасаа гавны түлхүүр гаргаж ирсэн ч урдаас ширүүн түлхлээ. - Үгүй. Бүү хүр. Тэд намайг хяналтаа алдахгүй байхад тусалж байгаа юм. - Чамд гар чинь хэрэг болно гэж Гейл хэлэв. - Би ухаанаа алдаж эхэлмэгц бугуй өвдөж төвлөрөхөд тусалдаг гэсэнд би түүнийг орхилоо. Азаар гудамжинд хүйтэн байсан тул зэр зэвсэг дүрэмт хувцсаа цуван дотор далдлав. Түүнчлэн гутлаа үдээсээр нь оосорлон хүзүүндээ зүүж нуун өөр тэнэг шаахай сольж өмсөв. Гэвч жинхэнэ сорилт нүүрэнд боллоо. Крессида, Поллукс хоѐрт танил хүмүүстэйгээ тааралдах аюул тулгарч байсаны дээр, Гейл олон нийтэд мэдээгээр танил болж, Пит бид хоѐрыг Панемын ямар ч оршин суугч мэдэх билээ. Бид яаран нэг нэгэндээ тусалж зузаан энгэсэг түрхэн, хиймэл үс углаж, хар шил зүүлээ. Крессида ороолтоор Пит бид хоѐрын нүүрийг хамар хүртэл халхлав. Би цаг яваад байгааг мэдсэн хэр нь хэдэн хором зогсож халаасаа хоол хүнс болон анхны тусламжын хэрэгслээр дүүргэлээ. - Хамтдаа байгаарай гэж үүдний хаалгаар гарахдаа хэлэв. Биднийг гудамжинд гарахад цас орж эхлэв. Эргэн тойрон айж түгшсэн хүмүүс хуйлран босогчид, өлсгөлөнгийн талаар болон миний тухай Капитолын өргөлттэй аялгаар ярина. Бид гудамж гатлан хэдэн байшин өнгөрлөө. Булан тойрмогц гучаад журам сахиулагч дэргэдүүр өнгөрөв. Бид тэдний замаас оршин суугчын адил холдон хүлээснээ хүмүүс явж эхлэхэд ороход цааш хөдлөв. - Крессида чи биднийг хаа нэг тийш аваачиж чадна биз дээ? гэж би шивнэв. - Би хичээж л байна. Дараагийн байшин өнгөрмөгц аваарын дохио хангиналаа. Байшингийн цонхон дээр бидний гэрэл зургийг өлгөжээ. Тэд манай бүлгээс хэн үхсэнийг тодорхой мэдээгүй болохоор Кастор, Финник хоѐрын зураг бас байв.

Page 179: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 179

- Крессида? - Нэг газар байна. Тийм ч зохимжтой биш юм. Гэхдээ оролдоод үзье. Бид түүний араас хэдэн байшин өнгөртөл дагаад хувь хүний амьдардаг бололтой эдлэн руу эргэв. Энэ нь засч янзалсан цэцэрлэг дундуур өнгөрдөг товч зам байсан бөгөөд хаалгаар гарч хоѐр өргөн чөлөөг холбосон жижиг арын гудамжинд нэвтэрлээ. Энд даржин хоѐр дэлгүүр байсны нэг нь хуучин бараа, нөгөө нь хуурамч үнэт эдлэл худалдаж байв. Дэлгүүрийн хажууд байсан цөөн тооны хүмүүс бидэнд анхаарал хандуулсангүй. Крессида хүйтэн улиралд үслэг дотуур хувцас хичнээн хэрэгтэй тухай ярьж эхэлснээ, - Хүлээгээрэй та нар үнийг нь харсангүй! Тэднийг хоѐр дахин хямдхан гэдэгт надад итгээрэй! гэв. Бид үслэг дотуур хувцас өмссөн хиймэл хүн бүхий бохир лангууны урд зогслоо. Дэлгүүр хаалттай мэт санагдсан ч Крессида хаалга түлхэхэд чахран онгойлоо. Дотор бүдэг гэрэлтэй нарийхан тавиур дээр бараа таваар өрсөн бөгөөд нэхширсэн арьсны үнэр хамар цоргив. Бараа удаашралд орсон бололтой зөвхөн бид орж ирсэн улс болжээ. Крессида арын хэсэгт сууж байсан эвхрэлдсэн дүрс рүү чиглэв. Би түүний араас дагахдаа хуруугаараа зөөлөн дотуур хувцас шүргэлэн өнгөрлөө. Лангууны ард миний амьдралдаа харсан хамгийн хачирхалтай хүн сууж байв. Тэр пластик мэс засал амжилтгүй болсоны дээд зэргийн жишээ бөгөөд Капитолд хүртэл энэхүү царайг сэтгэл татам болгож чадна гэж итгэхийн аргагүй ажээ. Алтлаг хар судалтай шивээс бүхий арьс нь дээшээ татагдаж, хамар нь тэгшрэн байгаа үгүй нь мэдэгдэхээ больжээ. Би урьд нь Капитолын хүмүүсийг муурын сахалтай байхыг харж байсан ч ийм урт байсангүй. Хөгийн муурны багнийхаа цаанаас бидэн рүү итгэлгүйхэн онийн ширтэж байлаа. Крессида усан үзмийн өнгөтэй хиймэл үсээ тайлж, - Тигрис бидэнд тусламж хэрэгтэй байна гэж хэллээ. Тигрис. Надад энэ нэр нэг л танил санагдав. Түүний дээр үед залуудаа тоглоомд дизайнераар оролцож байсныг санаж байна. Ямар бүсийнхийг нь санахгүй байгаа ч арван хоѐр лав биш. Дараа нь ганцаар тогтохгүй хагалгаанд орж хязгаарын хүрээг давжээ. Энэхүү дизайнер хэрэгцээнээс гарсан тул дотуур хувцасны дэлгүүрт олны нийтийн нүднээс далдхан шиг дотуур хувцас худалдан үхлээ хүлээж байлаа. Би түүний царай луу нь харахдаа эцэг эх нь Тигрис гэж нэрлэдэг байсан ч дизайнерийн амьдралыг сонгон авснаараа нэрээ биенийхээ судалтай адилхан өөрчилсөн байх гэж бодов. - Плутарх чамд итгэж болно гэж хэлсэн хэмээн Крессида нэмэрлэв. Сайн байна Плутархын хүмүүсийн нэг байх нь. Хэрвээ тэр биднийг Капитолд аваачихыг хүсэхгүй бол Плутархад юмуу нэмэлтээр Коинд зүтгэж бидний

Page 180: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 180

байршилыг хэлэх байх. Үгүй Тигрисийн дэлгүүр яг одоо бидний байх зохистой газар биш. Тэр лангуун дээр байсан зурагтын араас шагайн биднийг шинжин харахад би түүнд туслахын тулд ороолтоо авч хиймэл үсээ тайлан урагш зурагтын гэрэлд гарлаа. Тигрис Холтсон цэцэг ч надтай уулзахдаа гарахааргүй намуухан хүржигнэв. Тэрбээр сандал дээрээсээ шурган үслэг эмжээртэй шагайвчны араар алга болов. Тэгтэл гулсах чимээ гараад гар нь бидний зүг даллав. Крессида над руу <<Чи итгэлтэй байна уу? Бидэнд ямар сонголт байна?>> гэж асуусан байртай харав. Гудамжинд эргэж гарах нь үхлээс өөрцгүй байсан тул би арьсан дундуур Тириссийн араас хайн шургалахад ханын ѐроол дахь хавтанг авч байлаа. Цаана нь огцом шат байлаа. Тэр намайг орохыг дохилоо. Болж буй үйл явдалдаа бүхэлдээ занганд орж буй мэт санагдсан тул би цочирдолд орсноо Тигриссийн шаргал нүд рүү ширтэв. Тэр яагаад үүнийг хийж байгаа юм бол? Бусдын төлөө өөрийгөө зориулсан Цинна шиг биш шүү дээ. Эмэгтэй Капитолын хуумгай байдлын биелэл байлаа. Тэр Үхлийн тоглоомын нэг од байгаад больсон. Тэгээд яагаад үүнийг хийж байгаа юм бол? Гашуудсандаа юу? Үзэн ядалт уу? Өсөрхсөндөө тэр үү үү? Намайг энэ бодол тайвшируулав. Өс хонзон удтал шатах болно. Ялангуяа толинд харах болгонд шүү. - Сноу таныг тоглоомд оролцохыг хориглосон юм уу? гэж би асуухад хариуд нь урдаас ширтэв. Хаа нэгтээ барын сүүл дургүйцэн огцом шавхуурдах чимээ гарлаа. - Яагаад гэвэл та намайг түүнийг алахыг мэдэж байгаа гэхэд уруул дээр нь инээмсэглэл тодров. Би өөрийгөө бүрэн галзуураагүй гэдэгт итгүүлсээр зай руу мөлхөн орлоо. Доош уруудсан шатны хагаст өдрийн гэрэл өлгөсөн гинж тулгарав. Энэ нь хаалга цонхгүй намхан хэдий ч өргөн жижигхэн зоорь ажээ. Байшингаас хичнээн хурц нүдээр нэгжээд ч харагдахгүй бөгөөд хүйтэн чийгтэй өрөөнд он удаан жил нарны гэрэл үзээгүй арьс овоолжээ. Хэрвээ Тигрис биднийг барьж өгдөггүй юм бол хэн нэгэн биднийг эндээс олно гэдэгт эргэлзээтэй байлаа. Би цементэн шалан дээр суухад хамтрагчид маань шатаар уруудаж хавтан буцаж байрандаа орлоо. Дотруур хувцасны тавиур чахрах чимээ гаран Тигрис буцаж байрандаа суув. Бид түүний дэлгүүрийн гүнд залгигджээ. Гейл унахын даваан дээр байсан учир бид арьсан дэвсгэр засаж зэвсгийг нь тайлаад нуруугаар нь хэвтүүлэв. Зоорины төгсгөлд шалан дээр бэхэлсэн усны цорго байв. Би цоргыг нээхэд удтал зэвтэй ус паржигнасны эцэст цэвэр ус гоожлоо. Бид Гейлийн хүзүүний шархыг угааж боолтоор боосон ч шархыг нь оѐхгүй бол хангалтгүй байлаа. Эмийн санд зүү ариутгасан утас байсан ч хэнд ч анагаах чадвар байсангүй. Миний санаанд Тигрис орж ирлээ. Тэр дизайнер болохоор зүүтэй яаж ажиллахыг мэднэ. Гэхдээ дэлгүүр лүү ухасхийсэнгүй бөгөөд тэр бидний төлөө хэдийн хангалттай зүйл хийсэн билээ. Би энэ ажилд илүү тэнцэх тул шүд зуун шархыг оѐход тийм ч аятайхан болсонгүй. Би оѐдолдоо эм түрхээд Гейлд өвчин намдаах эм уулган,

Page 181: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 181

- Чи одоо амарсан чинь дээр. Энд аюулгүй гэхэд дорхноо унтлаа. Крессида, Поллукс хоѐр хүн болгонд дэвсгэр засах зуур би Питийн бугуйг үзэв. Болгоомжтойгоор цусыг нь цэвэрлэж ариутгах бодис түрхээд гавны доогуур боолт хийлээ. - Чи шархаа цэвэрхэн байлгахгүй бол халдвар орж мэднэ. - Китнисс, миний ээж эмч байгаагүй ч гэлээ би цусанд хор орсныг мэднэ гэж Пит хэлэв. - Чи надад эхний тоглоом дээр бас адил зүйл хэлсэн. Бодит уу бодит бус уу? - Бодит. Харин чи намайг аврахын тулд эм олохоор амьдралаараа дэнчин тавьсан биз дээ? - Тиймээ. Чи ч гэсэн намайг амьд байлгахын тулд үүнийг хийх л байсан гээд би мөрөө хавчлаа. - Би юу? гээд тайлбар түүнийг бодогошироход хүргэхэд зарим хурц дурсамжууд орж ирсэн бололтой бие нь чангаран шинээр боосон бугуй нь гаванд чангарлаа. Энэ нь түүний бүх энергийг шавхлаа. - Китнисс, би их ядарчээ. - Унт даа. Тэр гаваа тайлахыг зөвшөөрөөгүй тул шатны гишгүүрээс дөнгөлүүлж эв хавгүйхэн гараа толгой дээрээ өргөн хэвтлээ. Крессида, Поллукс хоѐр ор засаж дуусаад хоол хүнс, эмнэлэгийн хэрэгслээ янзлан надаас харуул гаргах эсэхийг асуулаа. Би Гейлийн зэвхий царай, Питийн тайван төрх рүү харлаа. Поллукс өдрийн турш унтаагүй байхад Крессида бид хоѐр хэдхэн цаг зүүрмэглэсэн. Хэрвээ журам сахиулагчдын бүлэг хаалгаар орж ирвэл бид занганд орсон хулгана шиг баригдах болно. Бид баран эмэгтэйн бүрэн эрхшээлд байсан учир түүний Сноугын үхлийг хүсэж байгаа гэдэгт найдах үлдлээ.

- Хамгаалалт гаргах хэрэггүй гэж бодож байна. Жаахан унтаж амарцгаая гэхэд тэд хүчгүйхэн толгой дохиод ор луугаа шургалав. Дотор дүрэлзэж байсан гал намдаж түүний хамтаар хүчгүй болжээ. Би хөгцөрсөн зөөлөн арьсанд бууж өгөөд зүүрмэглэв. Ганцхан зүүд зүүдлэхэд би удаан бөгөөд зовж зүдрэн арван хорѐдугаар бүсэд хүрч очихыг тэмцэн зүтгэлэв. Гэртээ очоод амьд үлдсэн хүмүүсийг хайх болно. Тод ягаан өнгийн хиймэл үс зүүсэн Эффи Тринкет намайг дагалдана. Би түүнийг ардаа үлдээхийг хичээсэн ч тайлбарлахын аргагүй аргаар дэргэд гарч ирээд намайг дагалдах үүрэгтэй гээд хуваариа баримтлахыг шаардаж байв. Галт тэрэгний осол болсон учир хуваарь өөрчлөгдөн Эффи өндөр өсгийгөө хугалав. Бид долдугаар бүсийн саарал буудал дээр хэзээ ч ирэхгүй галт тэрэг

Page 182: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 182

хүлээнэ. Би сэрээд хар дарсан зүүд зүүдэлдэг үеийнх шигээ цусан дахь айдсыг мэдрэв. Крессида сэрүүн байсан тул үд дунд өнгөрсөнийг хэлэв. Би лаазалсан үхрийн мах идээд ус уулаа. Дараа нь зоорины хана налан толгойд сүүлчийн өдөр болсон үхлийн дурсамжууд орж ирэхэд хуруу даран тоолов. Нэг хоѐр Митчелл, Богс хоѐрыг хотод алдсан. Гуравт Мессалаг занганд хайлуулсан. Дөрөв, тавд Лиг-1, Жексон хоѐрыг махны машины золиос болгон үлдээсэн. Зургаа, долоо, найм Кастор, Хомс, Финник нар сарнайн үнэр ханхалуулсан гүрвэлэн мутантуудад толгойгүй болсон. Хорин дөрвөн цагт найман үхэл. Би болсон явдлыг мэдэж байсан хэр нь бодит бус санагдсаар байв. Кастор арьсан унтаж, Финник хормын дараа шат уруудан ирээд, Богс зугтах төлөвлөгөө ярих гэж байгаа юм шиг санагдана. Тэдний үхэлд итгэхийн тулд би тэднийг алсан гэдгээ хүлээн зөвшөөрлөө. За яахав Митчел, Богс хоѐрыг биш байж болох. Тэд ажиллагааны дагуу үхсэн. Гэхдээ бусад нь миний санаанаасаа зохиосон даалгаварыг биелүүлэхийн тулд амиа алдсан. Одоо л миний Сноуг алах төлөвлөгөө тэнэг санагдаж эхлэв. Дэндүү тэнэг байсан учир би зооринд чичирэн үрэгдсэн хүмүүсээ тоолж, эмэгтэйн гэрээс хулгайлсан мөнгөлөг тэнэг өндөр түрийтэй гутал өмсөөд сууж байна. Өө бас нэг зүйл мартах шахаж. Түүнийг би бас алсан. Би одоо зэвсэггүй иргэдийг алах болно. Одоо л бүгдийг хэлэх цаг. Бусдыгаа сэрэх үед би үнэнээ хүлээлээ. Даалгаварын тухай хэрхэн худал хэлсэн болон бүгдийг өс хонзон авах явдлын золиос болгосон тухайгаа. Намайг яриагаа дуусгаснаас хойш удтал чимээгүй байснаа Гейл, - Китнисс бүгд чамайг Коин Сноуг алахаар илгээсэн гэж худал хэлснийг мэднэ гэхэд, - Чи магадгүй юм. Гэхдээ арван гуравдугаар бүсийн цэргүүд биш гэж эсэргүүцэв. - Чи үнэхээр Жексон чамайг Коиноос тушаал авсан гэдэгт итгэлээ гэж үү? хэмээн Крессида асуулаа. - Мэдээж үгүй. Гэхдээ тэр Богс чамайг үүнийг хийлгэхээр хүссэн гэдэгт итгэж байсан. - Би хэзээ ч Богст ийм зүйл хийх гэж байгаагаа ярьж байгаагүй. - Чи удирдлагын өрөөнд байсан бүх хүмүүст хэлсэн! Энэ чиний ятга шаазгай болох нөхцөлийн нэг биз дээ. Би Сноуг ална гэж Гейл хэлэв. Коин Сноуг дайн дууссаны дараа алах эрх олгосон нь Капитол дундуур зоргоороо явахтай ямар ч холбоогүй мэт санагдав. - Гэхдээ энэ тийм биш. Энэ дэндүү аюултай байсан. - Би даалгавар амжилттай биелнэ гэж бодож байна. Бид дайсны буудалд

Page 183: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 183

нэвтэрч Капитолын хамгаалалтыг нэвтэрч болохыг үзүүллээ. Бид өөрсдийнхөө тухай болон Капитолын байдлын тухай зураг авч болно. Бас бүхий л хотод үймээн самуун үүсгэж биднийг хайхад хүргэж байна гэж Гейл хэлэхэд, - Надад итгэ Плутарх үүнд хөөрнө дөө гэж Крессида хэлэв. - Яагаад гэвэл Плутархад үхсэн хүмүүс хамаагүй. Зөвхөн тоглоомын амжилт чухал гэж би бувтнав. Крессида, Гейл хоѐр намайг ахин ятгах гэж оролдоход Полулкс дэмжин толгой дохив. Зөвхөн Пит өөрийн бодлоо хэлсэнгүй. - Пит чи юуны тухай бодож байна даа? гэж би эцэст нь асуулаа. - Би чамайг... ямар нөлөөтэйгээ ойлгоогүй гэж бодож байна гээд тэр гаваа татан суув. - Бидний хэн ч дүүрчихсэн тэнэг биш. Тэд юу хийж байгаагаа мэдэж байсан. Тэд чамайг Сноуг алж чадна гэж итгэсэн учир цуг явсан. Яагаад бусад нь чадаагүй байхад түүний хоолой надад ингэж нөлөөлсөнийг мэдсэнгүй. Хэрвээ тэр зөв гэж бодож байвал би бусдын өмнөх өрөө ганцхан аргаар цайруулж чадна. Би дүрэмт хувцасны халааснаас газрын зураг гаргаж ирээд шалан дээр шийдэмгий тавилаа. - Крессида бид хаана байна? Тигрисийн дэлгүүр Сноугын өргөө байрладаг хотын дугуй талбайгаас таван байшингийн зайтай ажээ. Бид энэхүү занга нь идэвхгүй болсон чөлөөг хялбар туулж ерөнхийлөгчийн ордонд аюулгүй хүрч болно. Түүнчлэн аюулгүй байдлын тулд Тигриссийн үслэг хувцасаар зүсээ хувиргаж болох. Гэхдээ тэгээд яана гэж? Өргөө дээд зэргийн хамгаалалтан дор ажиглалтын дурангаар тоноглогдож ганц чагхийлгэхэд дүүрэн занга идэвхжих биз. - Бид түүнийг тэндээс гаргах хэрэгтэй. Тэгвэл бидний нэг түүнийг дуусгаж чадна гэж Гейл хэлэхэд, - Тэр олон нийтийн гарч ирж байгаа ч юм билүү? гэж Пит асуув. - Тэгж бодохгүй байна. Түүний сүүлийн үеийн бүх ярилцлага өргөөнөөс нь явагдсан. Босогчид ирэхийн өмнө ч гэсэн тэр. Би түүнийг Финник бүх гэмт гэмт хэргийг нь дэлгэсний дараа сэрэмжтэй болсон гэж бодож байна Крессида хэллээ. Яг тийм. Одоо зөвхөн Тигрис төдийгүй Капитолынхон Сноуг үзэн ядаж байгаа болохоор болохоор найз нөхөд гэр бүлийнхнээрээ өөрийгөө хүрээлүүлжээ. Түүнийг занганд оруулахын тулд ямар нэг ер бусын юм хийх ѐстой. Яг л... - Түүнийг надаас айж байгаа гэж мөрийцсөн ч болох юм. Хэрвээ намайг баригдвал олон нийтийн өмнө гарч ирнэ. Тэр намайг үүдэн дээрээсээ цаазаар авахыг хүснэ. Тэгвэл Гейл түүнийг хүмүүсийн дундаас буудаж болох юм.

Page 184: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 184

- Үгүй гээд Пит толгой сэгсрэв. – Хэтэрхий олон төгсгөлтэй төлөвлөгөө байна. Сноу чамайг олзолж мэдээлэл авахын тулд тамалж болно. Эсвэл олон нийтийн өмнө бус цаазаар аваачиж болно. Өргөөндөө алаад хүмүүст биеийг чинь үзүүлэх ч юмуу. - Гейл чи юу гэж бодож байна даа? - Надад дэндүү үсчсэн шийдвэр шиг санагдаж байна. Магадгүй бүгд нурж ч болох юм. Алив цаашаа бодоцгооѐ. Нам гүм дунд толгой дээр Тигрисийн аяархан алхаа сонсогдов. Хаах цаг болсон бололтой. Тэр түргэхэн цоожлоод хөшгөө татлаа. Тэгснээ хоѐр хормын дараа шатны таглаа нээгдэн, - Гараад ир. Би та нарт идэх юм авчирлаа гэж хахир хоолойгоор хэлэв. Энэ нь түүний биднийг ирсэнээс хойш анх удаа дуугарсан үг боллоо. Олон жилийн дасгал сургуулийн явцад болсон уу түүний яриа муурын хүржигнээнийг санагдуулам төстэй болжээ. Биднийг шатаар гарахад Крессида, - Чи Плутархтай холбоо тогтоож чадав уу? гэж асуулаа. - Чадсангүй гээд Тигрис мөрөө хавчингаа, - Гэхдээ тэр чамайг аюулгүй газар байгаа гэдгийг гэж мэдэж байгаа болохоор санаа зовох хэрэггүй гэлээ. Санаа зовох гэнээ? Би арван гуравдугаар бүсийн шууд тушаалыг дагахгүй болсондоо хязгааргүй санаа амрахаа мэдрэв. Эсвэл сүүлийн хоѐр өдөр хийсэн зүйлдээ ч байж болох юм. Дэлгүүрийн лангуун дээр байсан хатсан талх, зүсэм хөгцтэй бяслаг, тал лонх гич надад Капитолын хүн бүр эдгээр өдрүүдэд гэдэс цатгалан амьдраагүй болохыг сануулав. Би Тигрист өөрсдийнхөө нөөцийн тухай хэлсэн ч гараа савчин татгалзаад, - Би түүхий махнаас ондоо бараг юу ч иддэггүй гэв. Энэ түүний араншингийн нэг хэсэг санагдсан тул асуулт тавьсангүй. Би бяслагны хөгцийг хусч арилгаад хоолыг үлдсэн хүмүүст хуваав. Бид идэх зуураа Капитолын сүүлийн үеийн мэдээ үзэв. Засгийн газарт амьд үлдсэн босогчид бид таваар цөөрчээ. Бидний тухай мэдээлэл өгсөн хүнд их хэмжээний шан амалж байлаа. Түүнчлэн маш аюултай болохыг цохон тэмдэглэж мутантууд толгойг нь таслаагүй гал нээх явцад алагдсан журам сахиулагчид болон миний сум зүрхэнд нь зоогдсон эмэгтэйг үзүүлэв. Хэн нэгэн түүнийг дурангын өмнө гарахад нүүр будалт хийжээ. Босогчид Капитолын нэвтрүүлгийг тасалсангүй. - Босогчид өнөөдөр мэдэгдэл хийх үү? гэж би Тигрисээс асуухад толгой сэгсэрсэн тул,

Page 185: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 185

- Коинд намайг амьд байгаа хэвээр гэдгийг мэдэх юм бол юу хийхийг минь мэднэ гэдэгт эргэлзэж байна гэхэд Тигрис сөөнгөтөн хөхрөв. - Хэн ч чамайг юу хийхийг чинь мэдэхгүй охин минь. Дараа нь тэр надад үнийг нь хэзээ ч төлж чадахгүй шагайвч бэлэглэв. Энэ нь сайн санааны бэлэг тул хүлээн авлаа. Тэгээд ч зооринд хүйтэн байв. Бид хоолны дараа доош буун төлөвлөгөө зохиохоор толгойгоо ажиллуулав. Ямар ч сайхан санаа гараагүй тул намайг өгөөш болгохоос таван хүн ерөнхийлөгчийн ордонд сэм нэвтэрэхийг оролдох нь дээр гэж үзэв. Би маргаанаас зайлсхийхийн тулд хоѐр дахийг нь зөвшөөрлөө. Тэгээд ч бууж өгөхөө хүрвэл надад ямар ч дэмжлэг зөвшөөрөл хэрэггүй. Бид боолтоо солин Питийн гавыг зүүгээд унтахаар хэвтэв. Хоѐр цагийн дараа нуруугаараа эргэтэл Пит, Гейл хоѐрын аяархан ярилцах сонсогдсонд тэсгэлгүй чагналаа. - Ус өгсөнд баярлалаа гэж Пит хэлэхэд, - Би шөнө арван удаа сэрдэг болохоор асуудалгүй дээ гэж Гейл дуугарав. - Китнисс энд байна гэдэгт итгэлтэй байна уу? - Тэгнэ гэж бодож байна. Дараа нь удтал чимээгүй болсоны эцэст Пит ярьж эхлэв. - Тигрисийн хэлсэн хөгжилтэй байсан шүү. Хэн ч түүний юу хийх гэж байгааг мэдэхгүй гэж. - Бид ч гэсэн мэдэхгүй гээд хоѐул инээлдэв. Тэдний урьд нь хэзээ ч дайсагнаж байгаагүй мэт найз нөхөд шиг ярилцахыг сонсох нь хачирхалтай байлаа. - Тэр чамд хайртайг мэдэх үү. Чамайг ташуурдуулсаны дараа надад тэгж хэлсэн гэж Пит хэлэв. - Үүнд битгий итгэ. Чамайг Номхотголын үеэр үнссэн шигээ... тэр хэзээ ч намайг тэгж үнсэж байгаагүй. - Энэ чинь тоглоомын нэг хэсэг гэж Пит хэлсэн ч хоолойд нь эргэлзэнгүй өнгө тодров. - Үгүй чи түүнийг эзэмдсэн. Түүний төлөө бүхнийг хийсэн. Магадгүй энэ чамайг түүнд хайртай гэдгийг итгүүлсэн байх гээд удтал чимээгүй болсноо, - Би эхний тоглоомд сайн дураар чиний байрыг эзлэх ѐстой байж. Түүнийг хамгаалах

Page 186: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 186

байсан гэлээ. - Чи чадахгүй. Тэр чамайг хэзээ ч уучлахгүй. Чи гэр бүлд нь санаа тавих ѐстой. Тэд түүний хувьд амьдралаас нь илүү үнэтэй. - Энэ тийм ч удаан үргэлжлэх асуудал биш. Тэгээд ч бид гурав дайны төгсгөл хүртэл амьд үлдвэл хэнийг сонгох нь Китниссийн асуудал гээд Гейл эвшээж, - За унтсан нь дээр байх гэж хэлэв. - Тийм шүү гээд Пит гаваа хангинуулан байраа засан хэвтээд,. - Тэр ямар шийдвэр гаргах нь сонирхолтой байна гэв. - Өө би үүнийг мэдэж байна гэхэд нь би Гейлийн сүүлчийн үгийг чих тавин сонслоо. - Китнисс түүнгүй амьд үлдэж чадахгүй гэж бодож байгаа хүнээ сонгоно. 24 Миний дотор хүйт оргилоо. Би үнэхээр хүйтэн тооцоотой гэж үү? Гейл <<Китнисс сэтгэл зүрхийг нь эзэлсэн хүнийг сонгоно>> гэх юмуу <<түүнгүй амьдарч чадахгүй хүнээ сонгоно>> гэж хэлсэнгүй. Эдгээр үг миний хүсэл тэмүүлэлийг тодорхойлжээ. Миний сайн найз намайг түүнгүй бол <<амьд үлдэж чадахгүй>> хүнээ сонгоно гэж бодож байдаг. Энэ бол хайр сэтгэл юмуу хамтын ажиллагаа биш. Би зүгээр л хамтрагчынхаа өгсөн мэдрэмжгүй үнэлгээний дагуу талхчин, анчин хоѐроос хэр удаан наслах маань хамаарах болж байна. Үүний хамгийн аймшигтай нь гэвэл Гейлийн үгийг Пит няцаагаагүй явдал байлаа. Ялангуяа миний сэтгэл хөдлөл бүрийг Капитол болон босогчид ашиглаж байгаа цагт. Энэ агшинд сонголт энгийн байсан юм. Би хоѐулангүй нь маш сайн амьд үлдэж чадна. Өглөө надад сэтгэл шаналсан сэтгэлээ тэнхрүүлэх хүч байсангүй. Үүр хаяарахад бид өглөөний зууш болгон элэгний нухаш, инжиртэй жигнэмэг идээд Тигрисийн зурагтаар Битгийн нэвтрүүлсэн дайны явцад гарсан ахицын тухай мэдээ үзэв. Хар давалгаа үүсэх нь ойлгомжтой газар зарим овсгоотой удирдлагад хүмүүсийн хаясан машиныг гудамжаар автомат удирдлагатай явуулах санаа төржээ. Машин дийлэнх зангыг хөндсөнгүй. Өглөөний дөрвөн цагт босогчид А, В, С гэж гурав хуваагдсан замаар Капитолын зүрх рүү орж эхлэн байшингуудыг хохирол багатай алхам алхамаар эзэлж байв. - Энэ удаан үргэлжлэхгүй. Тэднийг ийм удаан тэсч байгаад гайхаж байна. Капитол эхлээд зангануудыг идэвхгүй болгож байгаад байгаа тодорхой зайд бай орж ирэхтэй зэрэг идэвхжүүлэх гэж байгаа юм гэж Гейл хэлэв. Түүний зөгнөлөөс ердөө хормын хугацаа өнгөрсний дараа бид биелэлийг нь дэлгэцэн дээр харлаа. Цэргийнхний илгээсэн машин дөрвөн занга бүхий байшинг чиглэлээ. Эхлээд бүгд хэвийн санагдав. Гурвыг нь аюулгүй өнгөрөөд гудамжны төгсгөлд хүрсэн хойно босогчдын хорин хүнээс бүтсэн бүлэг араас нь дагатал цэцгийн дэлгүүрийн нүүрэн талын сарнайд суулгасан занганы

Page 187: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 187

дэлбэрэлтэнд өртөв. - Плутарх үүнийг хянаагүй хүнийг ална даа гэж Пит хэлэв. Бити Капитолын дүрсийг буцаан гаргахад баргар царайтай хөтлөгч иргэдийг байрнаас нүүн шилжүүлэх тухай мэдээлэл хийв. Түүнийг яриагаа цааш үргэлжлүүлэх зуур би газрын зураг дээр дайсны байрлалын хүчийг тодорхойллоо. Тэгтэл гудамжинд хөлийн чимээ гарахад хөшигний завсар очиж шагайгаад өглөөний гэрэлд хачирхалтай үзэгдэл харав. Орон байрнаасаа дүрвэсэн хүмүүс Капитолын төв рүү цувж байлаа. Ихэнхи нь айж сандарсандаа унтлагын цамц, углааштайгаа байсан бол арай бэлтгэлтэй нэг нь хэдэн хувцас давхарлаж өмсчээ. Тэд нохой, үнэт эдлэлтэй хайрцаг, савтай цэцгээ авч явлаа. Сэвсгэр халаттай нэг эрэгтэй гадилаас өөр зүйл юу ч авч явсангүй. Юу ч ойлгоогүй нойрмог хүүхдүүд эцэг эхийнхээ араас чирэгдэн эргэн тойрон болж байгаа явдалд уйлахаасаа илүү гайхширсан байлаа. Хүмүүсийн урсгал цонхны урд талыг бүрхэв. Хоѐр том хүрэн нүд. Хайртай хүүхэлдэйгээ барьсан гар. Хүйтэнд даарч хөхөрсөн нүцгэн хөл гудамжны арзгар чулуун зам дээгүүр явна. Би тэднийг хараад арван хоѐрдугаар бүсийн бөмбөгдөлтөнд өртсөн хүүхдүүд санагдсан тул цонхноос холдов. Бидний толгойд амласан шагналд шунаагүй цорын ганц хүн болох Тигрис тагнуулаар явахыг санал болгов. Тэр биднийг зоорь луу оруулсаны дараа Капитол руу ямар нэг ашигтай мэдээлэл олж авахаар явлаа. Дор зооринд би тасралтгүй урагш хойш холхин бусдыгаа бухимдуулав. Дүрвэгсэд бидэнд далдлагдахад хэрэг болох болов уу? Эсвэл гудамжинд өөр нэг хос нүд зугтсан таван босогчдыг хайж байгаа цагт энд байсан нь хожих болов уу? Бид хүнсний багахан нөөцөө шавхан хүлээж... Юуг тэр вэ? Босогчид Капитолыг авах уу? Үүнд долоо хоногоос доргүй хугацаа орох хэдий ч тэгсэн тохиолдолд юу хийхдээ итгэлгүй байна. Тэднийг угтахаар гүйн гарахгүй нь лавтай. Коин намайг арван гуравдугаар бүс рүү <<шөнийн түгжээ>> гэж гурав хэлж амжих зуургүй илгээнэ биз. Би тэр эмэгтэйд бууж өгөх гэж хамаг хүмүүсээ алдан энэ замыг туулаагүй. Би Сноуг ална гэсэн үгнээс гадна сүүлчийн хоѐр өдөр хичнээн аймшигтай явдал болсныг тайлбарлаж чадахгүй билээ. Үүнээс болж ялагчдад хүрэхгүй байх хэлэлцээр хүчингүй болно. Өөрийгөө мартлаа гэхэд бусад хүмүүст хэрэгтэй байлаа. Жишээлбэл, Питэд. Юу хийж байгаагаа ч мэдэлгүй Митчеллийг занга руу түлхсэн. Коин үүнийг төлөө яаж шүүхийг төсөөлж байна. Өдрийн төгсгөлд бид Тигрисийн удтал ирэхгүй байгаад санаа зовж түүнийг баривчлагдсан юмуу биднийг сайн дураараа юмуу барьж өгөхөөр явсан эсвэл дүрвэгсдийн давалгаа дунд гэмтэж бэртсэн байх гэж ярьж байтал зургаан цагийн үед эргэж ирэх нь сонсогдов. Шалны дээд хэсэгт чахрах чимээ гарснаа хавтан нээгдэхэд шарсан махны гайхамшигтай үнэр хамар цоргив. Тигрис бидэнд шарсан гахайн мах, төмстэй авчирчээ. Энэ нь бидний олон өдрийн туршид идсэн анхны халуун хоол байсан тул таваглах зуур би шүлсээ гоожуулахгүй байж арайхийн тэслээ.

Page 188: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 188

Би идэх зуураа Тигрисийн ярианд анхаарал хандуулан хоол хаанаас олсон болон хамгийн гол нь энэ агшинд үслэг дотуур хувцас үнэтэй бараа болсоныг ойлголоо. Ялангуяа орон гэрээ нүцгэн орхисон хүмүүсийн хувьд тийм байв. Тэдний олонхи нь гудамжинд холхин хоноглох газар олохыг хичээнэ. Хотын дотоод хэсэгт амьдардаг оршин суугчид дүрвэгсдэд хаалгаа нээж өгсөнгүй. Харин ч эсрэгээрээ цоож цуургаа түгжин хөшгөө татаж гэртээ байхгүй мэт дүр эсгэх аж. Одоо хотын тойрог тэр чигээрээ дүрвэгсдээр дүүрсэн болохоор журам сахиулагчид хаалганаас хаалга руу очин хүмүүсийг оруулахын тулд эвдэж байлаа. Бид зурагтаар журам сахиулагчдын тэргүүн нэг хүнд хичнээн квадрат метр ногдох талаар онцгой журам батлахыг харлаа. Тэр Капитолын иргэдэд шөнө температур огцом унахыг анхааруулж ерөнхийлөгч энэ хямралын үеэр зочдоо сэтгэлээсээ хүлээж авахыг хүсч байгаа тухай хэлэв. Дараа нь тэд Капитолын иргэн дүрвэгсдийг гэртээ талархан угтаж буй илэрхий зохиомол бичлэг үзүүллээ. Тэрбээр цааш нь ерөнхийлөгч өөрийн биеэр дүрвэгсдийг маргааш өглөө хүлээн авахад зориулан өргөөг нь бэлтгэхийг тушаасныг хэлээд дэлгүүрийн эзэд бараагаа зээлээр олгон шаардлагатай тохиолдолд зайгаа хуваалцахад бэлэн байх хэрэгтэй гэж сануулав. - Тигрис энэ чи байж болох биш үү гэж Пит хэлэхэд би түүний зөв болохыг нь ойлгов. Энэхүү давчуу дэлгүүр дүрвэгсдээр дүүрвэл бид зооринд занганд орж илрүүлэгдэх аюулд орно. Бидэнд хэдэн өдөр үлдсэн бол? Нэг үү? Эсвэл хоѐр уу? Журам сахиулагчдын тэргүүн хүн амд үргэлжлүүлэн заавар мэдэгдэв. Энэ үдэш золгүй тохиолдлоор хүмүүс Питтэй төстэй андууран залууг балбан алсан хэрэг гарчээ. Тэд үрэгдсэн залуугийн зургийг гаргав. Цайвар буржгар үстэй яг л Питийн адил байлаа. - Хүмүүс галзуурч гүйцжээ гэж Крессида бувтнав. Бид босогчдын өнөөдөр хэдэн байшин эзэлсэн тухай товч мэдээ үзэх зуур би газрын зураг дээрээс байшингийн уулзваруудыг судаллаа. - Эндээс дөрвөн байшингийн цаана С хэсэг байна гээд журам сахиулагчид байшингуудыг хяналтандаа байлгаж байгаа тухай түгшсэн бодол төрлөө. - Би сав суулгаа угаачихъя. - Би чамд туслая гээд Гейл таваг цуглуулав. Питийн харц биднийг дагуулан харах нь мэдрэгдэв. Би Тигрисийн дэлгүүрийн арын хэсэгт байдаг давчуу гал зуухны угаагуурыг хөөстэй халуун усаар дүүргээд, - Чи үүнийг үнэн гэж бодож байна уу? Сноу дүрвэгсдийг өргөөндөө оруулах болов уу? гэж асуулаа.

Page 189: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 189

- Би түүнийг үнэн хэрэгтээ шоронд хийнэ гэж бодож байна. - Би маргааш өглөө тийшээ явлаа. - Би чамтай хамт явна. Гэхдээ үлдсэн хүмүүсээ яах вэ? - Поллукс Крессида хоѐр газар сайн мэдэх болохоор бидэнд тусалж болох юм гээд би тэдний тухайд санаа зовоогүй ч, - Гэхдээ Пит дэндүү... гэхэд, - Урьдчилан хэлэхийн аргагүй гэж Гейл төгсгөв. - Чи түүнийг үлдээж болно гэж бодож байна уу? - Бид түүнийг аюултай тухай маргаан дэгдээж болох юм. Хэрвээ түүнийг ятгаж чадвал энд үлдэх байх. Пит бидний саналыг ухаалгаар хүлээж авлаа. Тэр багийн үлдсэн дөрвөн хүнийг эрсдэлд оруулж байгаа тухайгаа зөвшөөрөхөд бэлэн байсан тул би түүнийг дайны үеэр Тигрисийн зооринд суух нь бүтэмжтэй боллоо гэж бодсон ч өөрөө бие даан явна гэж мэдэгдэв. - Чи юу хийх гэж байгаа юм? гэж Крессида асуулаа. - Сайн мэдэхгүй байна. Үймээн самуун зохион байгуулахад хэрэгтэй байж болох юм. Надтай төстэй хүнийг хараад юу болсоныг харсан биз дээ. - Гэхдээ чи... хяналт алдвал яах болж байна? гэж би асуулаа. - Чи намайг... мутант болвол яах вэ гэж хэлэхийг хүсээ юу? Сайн байна тийм зүйл болоход хүрвэл энд буцаад ирэх болно гэж тэр итгүүлэв. - Хэрвээ Сноу чамайг ахин бариад авбал яах вэ? Чамд буу байхгүй биз дээ гэж Гейл хэлэв. - Тэгвэл надад өөрийгөө хөнөөх хэрэг гарна. Та нарын бүгдийн чинь адил. Тэд удтал харц солилцоод Гейл энгэрийн халаасаа ухаж эмээ Питийн алган дээр тавилаа. Пит түүнийг алган дээрээсээ хөдөлгөлгүй, - Харин чи яах болж байна? гэв. - Санаа зовох хэрэггүй дээ. Бити надад яаж дэлбэрдэг сумыг гартаа тэслэхийг заасан. Энэ бүтэхгүйд хүрвэл надад хутга байгаа. Тэгээд ч Китнисстэй байхад тэр намайг амьдаар баригдуулахгүй гээд Гейл инээмсэглэв. Гейлийг журам сахиулагчид чирж байгаа тухай бодол орж ирэхэд толгойд уянгын ая эгшиглэв. - Пит үүнийг ав. Хэн ч чамд тэнд туслахгүй гэж би хүчилсэн хоолойгоор хэлээд бөхийн хуруун дээр нь эм тавилаа.

Page 190: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 190

Бид шөнийг бие биенийгээ хар дарсан зүүдэндээ татвалзан сэрээж өнгөрүүлэхэд бодолд маргаашийн төлөвлөгөө дүнгэнэнэ. Би өглөөний таван цагт сэрүүлэг дуугарч өдөр эхэлснийг зарлахад санаа амрав. Бид үлдсэн хоол болох жигнэсэн мах, лаазалсан тоор, жигнэмэг идэж Тигрис бүх зүйлийнх нь төлөө өчүүхэн талархсан зүйл болох лаазалсан яргай загас үлдээв. Энэ нь түүнийг уяраасан бололтой царай хачирхалтайгаар үрчийлээ. Тэрбээр дараагийн нэг цагийн турш биднийг өнгөлөн далдалж өнгөрүүлэв. Дүрэмт хувцас далдлан энгийн хувцас өмсүүлээд пальто, цув нөмөргөж, цэргийн гутал дээр сэгсгэр углааш углаж, хиймэл үсийг алдуурахаас сэргийлэн зүүгээр тогтоов. Түүнчлэн бидний яаруу сандруу нүүрээ будсан эрээн мяраан будагны үлдэгдлийг арилгаж шинээр будалт хийн, гадуур хувцсыг зэвсэгтэй гэж мэдэгдэхээргүй сул унжуулав. Бас ажилгүй хүмүүсийн дагуул болсон гар цүнх өглөө. Эцэст нь бид яг л босогчдоос зугтаж буй дүрвэгсэдийн адил болов. - Хэзээ ч гялалзсан дизайнерийн хүчийг үнэлж байсангүй гэж Пит хэлэхэд Тигрисийн судалтай арьс үл мэдэг улайлаа. Зурагтаар ямар ч шинэ мэдээ гараагүй ч гудамж өнгөрсөн өглөөний адил дүрвэгсдээр дүүрчээ. Бидний төлөвлөгөө олны дундуур гурав хуваагдан явах явдал байлаа. Эхлээд Крессида, Поллукс хоѐр биднийг газарчлан аюулгүй зайд холдоход араас нь Гейл бид хоѐр өргөөний зүг явах дүрвэгсдийн дунд холилдон орно. Харин Пит шаардлага гарвал үймээн шуугиан дэгдээх үүрэгтэй дагалдана. Тигрис хаалга нээх аятай боломжыг хүлээн хөшигний завсар шагайснаа Крессда, Поллукс хоѐр луу толгой дохилоо. - Биеэ бодож яваарай гэж Крессида гарахдаа хэлэв. Бид түүний араас дагалаа. Би түлхүүр гаргаж Питийн гавыг тайлаад халаасандаа хийхэд бугуйгаа үрлээ. Дотор үймрэн дөрөв дэх Номхотголын үеэр Бити Жонна бид хоѐрт төмөр утас өгч байсан үеийнх шиг болов. - Сонсооч. Ямар нэг тэнэг зүйл бүү хийгээрэй. - Тэгэхгүй. Зөвхөн шаардлагатай үед хөдлөнө гэж Пит хэллээ. Би түүний хүзүүгээр тэврэхэд тээнэгэлзсэнээ хариу тэврэв. Түүний тэврэлт урьдынх шингээ чанга биш байсан ч дулаахан хүчтэй байлаа. Мянга мянган дурсамж оргилон ирэв. Энэ тэврэлт үргэлж ертөнцийг орхихын урд болж байх юм. Тэгэхэд ухаарагдахгүй хэдий ч ой ухаанд үүрд хадгалагдан үлдэнэ. - Тэгвэл сайн байна гээд би түүнийг тавихад, - Явах цаг боллоо гэж Тигрис хэлэв. Би түүний хацар дээр үнсээд яаравчлан улаан юүдэн нөмөрч ороолтоо хамартаа тулган дээшлүүлээд Гейлийн араас хүйтэн агаарт гарлаа.

Page 191: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 191

Шовх үзүүртэй хүйтэн цасан ширхэг будран арьсны ил хэсгийг хайрав. Нар манан дундаас бүдэгхэн мандана. Дэргэд байгаа хүн харагдах төдий гэгээтэй байлаа. Энэ нь сайн хэдий ч Крессида, Поллукс хоѐрыг олж харж чадсангүй. Гейл бид хоѐр толгойгоо бөхийлгөн дүрвэгсдийн дунд холилдон ороход өчигдөрийн цонхны завсар шагайхдаа анзаараагүй өнгөрсөн зүйл болох хашгиралт, ѐололт, хүндээр амьсгаадах чимээ сонсогдов. Холгүйхэн буун дуу гарлаа. - Авга ахаа бид хаачих вэ? гэж жижигхэн чичирсэн хүү бага оврын сейф чирэн явж байгаа хүнээс асуулаа. - Ерөнхийлөгчийн өргөө рүү. Тэр бидэнд оршин суух шинэ газар гаргаж өгнө гэсэн хэмээн эрэгтэй уухилан хэлэв. Бид эргээд замаар өргөн гудамжын нэгээр ороход, <<Баруун тийшээ!>> гэсэн хоолой сонсогдоод журам сахиулагчид хүмүүсийн дэргэдүүр өнгөрлөө. Дүрвэгсдээр дүүрсэн дэлгүүрийн шилэн лангууны цаанаас айсан царай цухуйна. Одооны байдлаас Тигрис шинэ зочидтойгоо үдийн хоол идэх ч байж магадгүй тул бидний явсан нь сайн хэрэг болжээ. Одоо улам гэгээ орсон болохоор цас орж байгаа нь харагдахаа болив. Урд Крессида, Поллукс хоѐр хүмүүсийн хамт удаанаар гучин ярдын зайд явж үзэгдэнэ. Би Питийг харахаар найдан өнгийсөн ч шаргал пальтотой над руу сониучирхан ширтэх бяцхан охинтой харц тулгарлаа. Би Гейлийг нудраад алхаагаа удаашруулж бөөн хүмүүсийг урдаа гаргаад, - Бид хуваагдах хэрэгтэй. Энэ охин... гэж шивнэтэл буун дуу нүргэлэн урд талд байсан хэдэн хүн газар шурган унав. Орилоон хашгираан дэгдэхтэй зэрэгцэн ард байсан өөр хүмүүс буудалтанд хяргуулж уналаа. Гейл бид хоѐр арван ярдын зайд байсан гутлын дэлгүүр лүү ухасхийж лангууны ард нуугдахад Гейл өдтэй гутлын цаагуур далд орж, - Хэн байсан бэ? Чи харсан уу? гэв. Би хос цайвар ягаан, ногоон өнгөтэй гутлын дундуур шагайхад гудамжаар дүүрэн бие гулдайн унажээ. Намайг ширтэж байсан жижигхэн охин хөдөлгөөнгүй хэвтэх эмэгтэйн дэргэд өвдөглөн унаад хашгирч босгохыг хичээнэ. Тэгтэл ахин сум исгэрэхэд шаргал пальто нь улаанаар будагдаж арагшаа саван уналаа. Түүний жижигхэн дүрсийг газар унахыг хараад би үг хэлэх чадваргүй болов. Гейл намайг тохойгоороо нударлаа. - Китнисс? - Тэд дээвэр дээрээс буудаж байна гээд би цастай гудамжинд гарч ирсэн цагаан дүрэмт хувцастай хүмүүсийг харж, - Тэд журам сахиулагчдыг онилох гэсэн ч тийм ч сайн бууддаггүй бололтой. Босогчид байх гэлээ.

Page 192: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 192

Онол ѐсоор холбоотонгууд цөмөрсөн ч гэлээ дотор баярлах сэтгэл төрсөнгүй. Би шаргал пальто руу харав. - Хэрвээ бид буудаад эхэлвэл шууд таних болно. Бүхий л ертөнц биднийг мэднэ гэж Гейл хэлэв. Энэ үнэн байлаа. Бид гайхамшигтай сайхан нум сумаар зэвсэглэсэн болохоор өөрсдийн энд байгаа гэдгийг мэдэгдэхийн тулд сум тавьж болох. - Үгүй. Бид Сноуд хүрэх ѐстой. - Тэгвэл бүх байшин эзлээгүй дээр яарсан нь дээр байх. Бид хана шилэн лангуунд наалдан гудамжны дагуу явахад би ороолтоо шанаа руугаа өндөрсгөн дээшлүүлэв. Сноугын зурагтай лангууны ард шархадсан журам сахиулагч хана түшин зогсож байв. Тэр тусламж гуйлаа. Гейл түүнийг өвдөглүүлээд толгойд нь тулган бууны гохоо дарав. Дараагийн уулзвар дээр хоѐр дахь журам сахиулагчдыг буудсанаар бид хоѐул зэвсэгтэй болов. - Бид одоо хэн болох вэ? гэж намайг асуухад Гейл, - Капитолын цөхөрсөн иргэд. Журам сахиулагчид биднийг тэдний талд байгаа гэж бодно харин босогчдын хувьд сонирхолтой бай болно гэж найдаж байна хэмээн хэлэв. Би хоѐр дахийг нь ашигтай гэж үзээд зааг дундуур гүйж дараагийн байшинд хүрэхэд хэн байх нь хамаагүй болов. Учир хэн ч царайд анхаарал хандуулахгүй байлаа. Босогчид энд цөмөрчээ. Тэд гудамжаар гүйлдэн хаалга тээврийн хэрэгслийн ард нуугдаж, буугаараа гал нээнгээ сөөнгө хоолойгоор тушаал хашгиралдан урдаас ирж буй журам ахиулагчдын ангийг угтахад бэлдэв. Хоѐр талын хөндлөн огтлолцсон галд зэвсэггүй дүрвэгсэд өртөн эмх замбараагаа алдаж олон хүн шархдав. Тэгтэл бидний урд байсан халуун ууртай занга идэвхжин замдаа тааралдсан бүхнийг шалз зумлан цасан дээр уурын мөр татуулав. Хэн нь журам сахиулагч, босогчид, иргэд гэдэг нь хамаа байсангүй. Хөдөлж байгаа бүхэн бай болов. Хүмүүс буудалтаа ахин сэргээхэд миний зүрх цохилон цусанд адреналин буцалж Гейлээс бусад бүх хүн дайсан боллоо. Миний ангийн хамтрагч ар тал халхалж чадах цорын ганц хүн байлаа. Бидэнд урагшаа явж замдаа тааралдсан бүхнийг алахаас өөр сонголт үлдсэнгүй. Эргэн тойрон хашгиралт хадаж хүмүүс цус алдан хаа сайгүй үхсэн хүн хэвтэнэ. Бид дараагийн буланд хүрэхэд урд талын байшингаас хурц ягаан дөл цацрав. Хойшоо ухарч шатны доор хоргодон нүдээ анихад ямар нэг зүйл зурсхийн өнгөрлөө. Ямар төрлийн дайралт юм бол? Чимээ юу? Долгион уу? Рентгэн туяа юу? Хүмүүс зэвсгээ алдаж нүүрээ гараараа дарахад хамар, ам, нүд чих гээд онгорхой бүх сүвнээс нь цус олгойдов. Ахиад хормын хугацаа өнгөрөхөд дөл сарнин бүгд үхсэн байлаа. Би шүд зуун цусанд хальтчисаар үхсэн хүмүүсийн дундуур гүйлээ. Салхи цас бужигнуулан нүүр нүдгүй хийсгэхэд ойртон ирж буй хөлийн чимээ сонсогдов. - Доошоо! гэж би Гейлд шивнээд хоѐул газар уналаа. Би нүүрээ хөрч амжаагүй цусанд дүрсэн ч үхсэн дүр үзүүлэн хөдөлгөөнгүй

Page 193: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 193

хэвтэж гутлын чимээг өнгөрүүлэв. Зарим нь хүмүүсийг гишгэхээс зайлсхийж байхад зарим нь гар, нуруу, толгой өшиглөн өнгөрөв. Гутлын чимээ намдахад би нүдээ нээн Гейл рүү дохилоо. Дараагийн байшинд бид айсан дүрвэгсэд хоѐр цэргийн хамт байхыг олов. Тэгтэл өндөг хагарах юмуу таваг цуурахтай адил чимээ мянга дахин чанга тасхийн нүргэлэхэд бид зогсоод занга хайн харлаа. Юу ч байсангүй. Тэгтэл гутлын хоншоор хойшоо налж эхлэх нь мэдрэгдэв. - Гүйгээрэй! гэж Гейлд хашгирлаа. Юу болохыг нь тайлбарлах цаг байсангүй ч хэдэн секунтын дараа занга бүгдэд ил боллоо. Байшингийн төв хэсэг доошоо ангайн цуурчээ. Гудамжны хоѐр талын хавтан доошоо удаанаар үхсэн хүмүүсийг дороо хийн урслаа. Би дараагийн огтлолцол дээрх хаалга руу хүрэхийг оролдсон ч замд байсан барилга нурсанд ташуулдан гүйлээ. Нуралт үргэлжилсээр бид алхам тутамд улам өгсүүр болох мөсөн толгод дээгүүр гүйх адил арай ядан гулгамтгай хавтан дээгүүр хөл зөөн гишгэлээ. Дараагийн байшин хүрэхэд ердөө хэдхэн алхам үлдээд байтал хоѐр хөл өөрийн эрхгүй хойш чангаагдав. Сүүлчийн хормыг ашиглан үсэрч нэг гараараа ирмэгээс зуурахад хөл агаарт дүүжлэгдэн тулах зүйлгүй боллоо. Дор тавин фунтын зайд зуны халуунд ялзарсан хүүрийн адил өмхий үнэр хамар цоргиж хар дүрсүүд сүүдэрт мөлхөлдөн амьд үлдсэн хүмүүсийг зүйл дуусгана. Миний хоолойноос хашгиралт гарсан ч хэн ч туслахаар ирсэнгүй. Би ирмэгээс зуурангаа зургаан футын буланд занга байхыг харлаа. Дор сонсогдох аймшигтай чимээг сонсохгүйг хичээн баруун хөлөө болгоомжтойгоор дээш давуулан тэгнээд гудамж руу гарч амьсгаадан чичирсээр гэрлийн шонгоос зуурав. - Гейл? Гейл? гэж би ѐроолгүй хавцал руу хашгирав. - Энд байна! гэхэд зүүн тийш эргэн харлаа. Цууралт байшингийн ѐроолд байсан бүхнийг хаман авсан ч арваад хүмүүс хаалганы бариул, цохиур, шуудангын хайрцаг гээд хүрч болох бүх зүйлээс зүүгджээ. Надаас гурван хаалганы дор Гейл хаалганы чимэглэлийн сараалжнаас дүүжигнэнэ. Хаалга онгойвол тэр хялбархан дотогш орж болох байлаа. Гэвч хичнээн өшиглөсөн ч нэмэр болсонгүй. - Хойшоо! гээд би буугаа өргөхөд тэр цааш эргэлээ. Би хаалганы цоожыг буудан нээхэд үүд саван онгойж Гейл үсрэн шалан дээр газардав. Намайг түүнийг аварсандаа баярлаж ч амжаагүй байхад цагаан бээлийтэй гар доош нь дарлаа. Гейл над руу харан амаа хөдөлгөсөн ч юу хэлсэн нь ойлгогдсонгүй. Би түүнийг орхиж бас хүрч чадахгүй байсан тул яахаа мэдэхээ болив. Түүний уруул ахин хөдлөхөд ойлгохгүй байгаагаа мэдэгдэхийн тулд толгой сэгсрэв. Тэд дурын

Page 194: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 194

агшинд хэнийг барьсанаа ойлгож болох байлаа. Журам сахиулагчид түүнийг дотогш чирэн явлаа. - Гүй! гэж түүний хашгирах нь сонсогдов. Би эргээд занганаас холдон гүйлээ. Одоо ганцаар болжээ. Гейл олзлогдож, Крессида, Поллукс хоѐр арав дахин үхэх хугацаа өнгөрлөө. Харин Пит? Бид Тигрисийн гэрээс гарснаас хойш түүний бараа үзэгдсэнгүй. Би түүний буцсан байж магадгүй гэсэн бодлоор сэтгэлээ тэжээв. Биеэ барьж чадахаа болиод зоорь луу явсан биз. Тэгээд ч Капитолд түүний тарьсан тариагүй хангалттай их үймээн дэгдээд байна. Шөнийн түгжээний ч шаардлага гарахгүй! Харин Гейлд юу ч байхгүй. Энэ бүх түүний сум тэслэх яриа хэзээ ч бүтэхгүй байсан билээ. Журам сахиулагчдын нэн тэргүүнд хийх зүйл бол түүний зэвсгийг хурааж авах. Би хаалга налан суугаад нүднээсээ нулимс асгаруулав. Намайг бууд. Энэ түүний шивнэсэн үг байжээ. Би түүнийг буудах ѐстой байсан! Энэ миний ажил байсан. Энэ нь бидний хоорондын амлалт байв. Одоо үүнийг хийгээгүй болохоор Капитол түүнийг алж тамлах юмуу ой ухааныг нь гажуудуулна гэхээс биеийн дотор урагдах шиг болов. Надад ганц найдвар байлаа. Хэрвээ Капитол унаж зэвсгээ хураалгавал Гейлийг гэмтээхээс өмнө суллан авч болно. Гэхдээ Сноуг амьд байхад тийм явдал болно гэж бодохгүй байна. Дэргэдүүр хоѐр журам сахиулагчид өнгөрөхдөө хаалганы ѐроолд уйлж буй Капитолын охиныг хальт харлаа. Би арай ядан уйлахаа болиод хөлдөхөөс нь өмнө арчиж өндийлөө. За яахав би дүрвэгч болсон хэвээр. Эсвэл журам сахиулагчид Гейлийг барихдаа намайг зугтахыг анзаарсан болов уу? Би цуваа тайлж улаан өнгөтэй дотрыг нь эргүүлэн өмсөөд юүдэнгээрээ нүүрээ далдлан зэвсгээ цээжиндээ наалаа. Энд явж байгаа хүмүүс цөөхөн байв. Би хоѐр өвгөний ард сүүл барин явахад хэн ч анхаарал хандуулсангүй. Намайг хөгшин хүмүүстэй явна гэж бодоогүй нь лавтай. Бид дараагийн эргэлтэнд хүрэхэд тэд огцом зогссон учир мөргөх шахлаа. Энэ бол хотын дугуй талбай байлаа. Өргөн уудам зайд сүрлэг байшингууд ерөнхийлөгчийн өргөөг хүрээлжээ. Талбай уйлж унжин овоолттой цасан дээр суусан хүмүүсээр дүүрэн байлаа. Би тийшээ хүрч очлоо. Өргөөний зүг явж эхлэхэд газар хаа сайгүй үнэт эдлэл хөглөрч цасан дээр хөлдсөн бие сарвайна. Замын хагаст дөрвөн фут өндөртэй бөгөөд өргөөний нүүрэн хэсгийг тэгш өнцөгтөөр хүрээлсэн бетонон саад босгожээ. Саадны дотор дүүрэн хүн байлаа. Өргөөнд орогнохоор сонгогдсон хүмүүс юм болов уу? Гэсэн ч би ойртож очоод өөр зүйл ажиглав. Саадны дотор хөлд орж байгаагаас авахуулаад өсвөр насны хүртэл дан хүүхдүүд байв. Тэд айж эмээн хүйтэнд даарч бөөгнөрөн зогсоно. Тэднийг өргөө рүү оруулсангүй. Бүх талаас нь журам сахиулагч хашин зогсож байлаа. Би үүнийг тэднийг хамгаалах гэсэндээ хийгээгүй болохыг ойлгов. Хэрвээ Капитол тэднийг аюулгүй байлгахыг хүссэн бол хаа нэгтээ хоргодох байр луу оруулах байсан. Энэ бол Сноугын хамгаалалт байлаа. Хүүхдүүд түүний амьд бамбай болжээ. Тэгтэл үймээн дэгдэн зүүн талын хүмүүс ханарч намайг хаман авлаа. <<Босогчид!>> гэж хашгирах дуу сонсогдов. Би ухасхийн тугны шонгоос зуурч олсоор нь дээшээ биеэ татан гаргалаа. Тиймээ босогчдын босогчдын анги талбай руу цөмрөн дүрвэгсэд өргөн чөлөө рүү ухарлаа. Би талбайн эргэн

Page 195: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 195

тойронд тэсрэх занга хайн харсан ч байсангүй. Үүний оронд Капитолын сүлдтэй онгоц саадан доторх хүүхдүүдийн дээгүүр хөөрөн гарч ирээд олон тооны мөнгөлөг шүхрээр бороо орлоо. Хүүхдүүд үймэлдэн шүхэр авахаар ухасхийцгээв. Хоол хүнс, эм тан, бэлэг. Тэд тэсгэлгүй шүүрэн авч бээрсэн хуруугаараа уяаг нь тайлахыг оролдов. Тэгтэл онгоц алга болсноос таван секунтын дараа хорин шүхэр зэрэг дэлбэрэв. Хүмүүс орь дуу тавилаа. Улаан цас жижигхэн биесээр хучигджээ. Хүүхдүүдийн ихэнхи нь тэр дороо үхэж зарим нь газар тарчлан хашгирах бөгөөд үлдсэн нь чимээгүйхэн найган зогсоод гартаа байгаа мөнгөн шүхэр дотроос ямар нэг үнэт зүйл гарч ирэх аятай ширтэнэ. Журам сахиулагчид үүнийг мэдээгүй бололтой хаалтаас ухарч хүүхдүүдэд зам чөлөөлөв. Тэгтэл ахин цагаан дүрэмт хувцастай өөр нэг хэсэг урсан гарч ирлээ. Тэд журам сахиулагчид биш эмнэлэгийнхэн байв. Босогчдын эмч нар. Би энэхүү дүрэмт хувцсыг сайн танина. Тэд хүүхдүүдийн дундуур эмнэлэгийн хэрэгсэлтэйгээ хошууран оров. Би эхлээд түүний нуруун дээрх цайвар үсийг зэрвэс харлаа. Дараа нь хүрмээрээ уйлж буй хүүг хучихад цамцных нь хормой арагш сөрдийснийг олж хараад Эффи Тринкет түүний нэрийг ургац дээр дуудсан үеийнх шиг дотор палхийв. Би секунтын дараа тугны ѐроол руу гулган буугаад хүмүүсийн дундуур түлхэлцэн зүтгэлээ. Чимээ шуугиан дундуур нэрийг нь дуудахыг хичээв. Бараг л сааданд хүрч очсон хойно Прим намайг сонссон бололтой олж хараад уруулаас нь миний нэр гарлаа. Энэ агшинд үлдсэн шүхрүүд бууж эхлэв. 25 Үнэн үү худал уу? Би галан дунд байлаа. Шүхрээр ирсэн галт бөмбөлөг саадан дээгүүр цасан ширхэг бударсан агаарт дэлбэрч цугларсан олны дунд газардав. Нэг нь надад хүрэхээс урьд эргэж амжтал галын дөл нуруу долоон өгсөж галт амьтан болж хувирлаа. Бөмбөлөг нар шиг унтардаггүй бодисоос бүтжээ. Гал биенд авалцан дүрэлцэхэд тэсэхийн аргагүй өвдөлт мэдрэгдэн шатаж байгаа биенээс ондоо юу ч мэдэрсэнгүй. Дотор харанхуйлан ухаан балартахад би Циннагын галт шувуу болоод ямар нэг зүйлээс зугтан нислээ. Биенээс галт өд ургаж далавч дөл балбан ниснэ. Би эцэс төгсгөлгүй шатаж байна. Эцэст нь далавч цуцаж эхлэхэд өндрөө алдан Финникийн нүдтэй адил ногоон өнгийн тэнгист уналаа. Би усан дээр уугин нуруугаараа хөвөхөд өвдөлт намжин тэд сэлж ирлээ. Үхэгсэд. Миний хайртай бүхэн тэнгэрт шувуу шиг нисэж дээгүүр хөөрөн хамт нэгдэхийг дуудна. Би тэднийг дагахыг хүсч байсан ч тэнгисийн усанд норж хүндэрсэн далавч хөөрөхийн аргагүй болжээ. Давстай ус биеийг зүү шиг шивэн хатгуулан өвдөхөд усыг үзэн ядлаа. Ахин дахин шивэхэд усны гадаргуу доогуур оров. Тэгтэл жижигхэн цагаан шувуу ус руу шумбан орж сарвуугаараа цээжнээс зууран живүүлэхгүй байхыг хичээв.

Page 196: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 196

- Үгүй, Китнисс! Үгүй! Чи явж болохгүй! Шувуу намайг тавихгүй бол үхэх байсан тул би ялагдахгүйг хичээн, - Прим явж үз! гэхэд тэр эцэст нь үүнийг хийлээ. Би усны гүнд живэн бүхнээс алслан холдов. Уушгинд ус оруулахгүйн тулд хүчлэн амьсгалах чимээнээс ондоо зүйл сонсогдсонгүй. Би амьсгаа даран зогсохыг хичээсэн ч санаснаар болж өгсөнгүйд, - Намайг үхүүлээч. Бусдынхаа араас дагах боломж олгооч гэж саатуулж буй зүйлээс гуйлаа. Хариу гарсангүй. Би өдөр, жил магадгүй зууны туршид занганд оржээ. Үхсэн хэдий ч явж болохгүй. Амьд хэдий ч үхэгсдээс дээргүй ганцаардмал. Эцэст нь над дээр зочин ирэхэд таатайгаар хүлээж авлаа. Хар тамхи судсаар урсан өвдөлт алгуур намдаж бие хөнгөрөн хөөстэй гадаргуу дээр ахин гарлаа. Хөөс. Би үнэхээр хөөсөн дунд сэлж байлаа. Хурууны үзүүр нүцгэн бие дээгүүр гүйх нь мэдрэгдэв. Тэгтэл өвдөлт ихсэн бодит байдалтай төстэй болж ирлээ. Хоолой зүлгүүрдсэн юм шиг аргаж эхний бүсэд байсан үеийнх шиг эмийн үнэр ханхлав. Ээжийн хоолой гарлаа. Эдгээр зүйлс намайг айлгахад гүн рүү буцахыг хичээсэн ч буцах зам байсангүй. Би алгуур хэвдээ орж эхлэв. Битүү түлэгдсэн далавчгүй охин. Дүрэлзсэн галгүй бас дүүгүй. Капитолын эмнэлэгийн нүд гялбам цагаан гэрэлд эмч нар надад шидээ үзүүлэн түлэгдсэн хэсэгт шинэ арьсан нөхөж өөрийн юм шиг болгожээ. Арьс биед таарсан эсэхийг татаж чангааж үзэв. Би ахин дахин хичнээн аз таарсан тухай сонслоо. Нүд нүүрний ихэнхи хэсэг аврагдан уушги хөнгөхөн амьсгалж бие яг л шинэ юм шиг болж. Миний эмзэг арьс гадны нөлөөг тэсвэрлэх чадвартай болоход илүү их эргэгчид ирэв. Хар тамхи амьд үхсэн хүмүүсийн хаалгыг нээжээ. Инээмсэглэлгүй шаргалдуу арьстай Хеймитч болон Цинна хуримын шинэ даашинз оѐж, Дейли найрсаг хүмүүсийн тухай чалчина. Аав надад <<Дүүжлүүрийн мод>> дууны сүүлчийн дөрвөн бадгийг дуулж өгөөд ээжийг ээлж солигдох хооронд сандал дээр унтаж байгаа тухай хэлэв. Би нэг л өдөр сэхээ орж мөрөөдлийн ертөнцдөө амьдарч болохгүйг ухаарав. Хоол ундаа өөрөө идэж, булчингаа хөдөлгөж бие даан угаалгын өрөөнд орлоо. Коиныг хальт ирэхэд давхийн цочсон ч, - Санаа зовох хэрэггүй дээ. Би чамайг түүнээс аварсан гэв. Эмч нар намайг яагаад одоо хүртэл ярихгүй байгааг ойлгохгүй байсан тул маш олон шинжилгээ хийсний дүнд дууны хөвч гэмтээгүй болохыг тогтоосон ч эцэстээ ерөнхий эмч Аурелиус намайг бие махбодь биш ой ухааны түвшинд хэлгүй болсон гэж дүгнэлээ. Сэтгэл хөдлөл цочирдсоны улмаас хэлгүй болжээ. Тэрбээр зуугаад эмчилгээний арга туршиж үзсэний эцэст тэдэнд намайг тайван орхи гэж хэлэв. Би юм асуугаагүй хэдий ч хүмүүс тогтмол шинэ мэдээ дуулгаж

Page 197: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 197

байлаа. Дайны тухайд гэвэл Капитол шүхэр унасан өдөр ойчжээ. Ерөнхийлөгч Коин одоо Панемыг жолоодож байгаа бөгөөд цэргийн хүчээ үлдсэн жижигхэн эсэргүүцлүүдийг дарахаар хөдөлгөжээ. Ерөнхийлөгч Сноу шоронд хоригдон цаазаар аваачих шүүх хурлыг хүлээн суугаа аж. Манай багийн гишүүдээс Крессида, Поллукс хоѐрыг дайнд сүйрсэн бүсүүдийг тохинуулахаар илгээж, Гейл зугтах гэж оролдоод хоѐр сум зоолгуулсан учир одоо хоѐрдугаар бүсэд байгаа юм байна. Пит түлэгдсэн ч амьд үлдэн дугуй талбайд хүрчээ. Манай гэр бүлээс ээж уй гашуудалд автан ажилдаа явсаар. Харин би уй гашуудалд автсан ч хийх ажилгүй учир зөвхөн Коинд өгсөн амлалт тогтоож байлаа. Би Сноуг ална. Ингээд бүх зүйл төгсгөл болно. Миний эмнэлэгээс гарах цаг болоход ерөнхийлөгчийн өргөөнд ээж бид хоѐрт хуваарилсан газар хүргэв. Ээж ажил дээрээ хооллож унтан тэнд бараг хоноглодоггүй байсан тул намайг хооллож, эмээ ууж байгаа эсэхийг шалгах үүрэг Хеймитчэд ногдов. Гэвч би арван гуравдугаар бүсийн хуучин дадлаа сэргээсэн тул энэ нь амар байсангүй. Урьдын адил өргөөний хориотой хэсэг болох унтлагын, албан өрөө, бүжгийн танхим, угаалгын өрөөгөөр хэсүүчилж үстэй дээлтэй шүүгээ, номын сангийн өрөө, аль эрт хаягдсан тавилгатай угаалгын өрөө гэх мэт хаа нэгтээ бүүдгэр гэрэлтэй чимээгүй нуугдах газар олно. Эдгээр газар би атийн суугаад үүрд алга болохыг хичээдэг байв. Нам гүм дунд бугуйвчаа тасралтгүй эргүүлэн замбараагүй бодлоо цэгцлэхийг хичээнэ. Намайг Китнисс Эвердин гэдэг. Арван долоон настай. Арван хоѐрдугаар бүсэд амьдардаг. Ахван хоѐрдугаар бүс байхгүй болсон. Би ятга шаазгай. Капитолыг сүйрүүлсэн. Ерөнхийлөгч Сноу намайг үзэн ядаж байгаа. Тэр дүүг минь алсан. Одоо би түүнийг ална. Дараа нь Үхлийн тоглоом дуусна... Ингэх үедээ хар тамхи ахин шаардагдах юмуу эсвэл Хеймитч намайг олох үед өрөөндөө эргэн очиж байв. Хоол идэж, эмээ уугаад, угаалга хийнэ. Толинд миний түлэгдсэн биеийн гадаргуу тусахад цайвар арьсан дээрх шинээр нөхөн төлжсөн хэсэг нялх хүүхдийнх адил ягаарч улайсан нь хачирхалтай нөхөөстэй бүтээлэг нөмөрсөн мэт харагдана. Үсний ихэнхи хэсэг шатаж үлдсэн хэсэг нь хуйлхлагдан янз бүрийн урттай болжээ. Китнисс Эвердин галт охин. Миний сэтгэл тэсэхийн аргагүй шаналж байсан учир яаж харагдаж байгаагаа тоосонгүй. Энэхүү өвдөлт эхлэхийн өмнө юу боллоо. Би жижигхэн дүүгээ амьд бамбар болж дүрэлзэхийг харсан билээ. Нүдээ аньсан ч тусалсангүй. Харанхуйд гал улам хурцаар дүрэлзэнэ. Эмч Аурелиус заримдаа ирэх бөгөөд намайг бүрэн аюулгүй байдалд байгаа болон эсвэл нэг л өдөр ахин аз жаргалтай болж, Панемд байдал хамаагүй дээрдсэн зэрэг тэнэг зүйл ярьдаггүйд нь би дуртай байлаа. Тэр ердөө ярилцахыг хүсч байгаа зүйлийн минь талаар асууж хариулахгүй үед сандал дээрээ зүүрмэглэнэ. Үнэн хэрэгтээ би түүнийг зүүрмэглэхээр ирдэг гэж боддог байв. Бид хоѐул зохицож байлаа. Цаг хугацаа урсан өнгөрөх хэдий ч би тодорхой өдрийг мэдсэнгүй. Ерөнхийлөгч Сноуг шүүж буруутган цаазаар авах болжээ. Хеймитч намайг хамгаалалттай хонгилд явж болно гэж хэллээ. Миний ятга шаазгайн хувцасыг өрөөнд авчирсан ч нумны саадаг сумгүй байв. Эвдэрсэн юмуу эсвэл зэвсэггүй байлгах гэсэн

Page 198: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 198

хэрэг байх. Иймээс би үүнд яаж бэлтгэх ѐстойгоо ухаарахгүй байв. Нэг удаагийн үдээс хойш би цонхны арын зөөлөн суудлаас босож баруун тийш явахын оронд зүүн тийш эргэлээ. Би өргөөний урьд нь явж байгаагүй хэсэгт хүрч ирчээ. Миний байдаг газраас ялгаатай нь хэн ч юу ч асуусангүй. Энэ нь надад таалагдсан учир урьд нь ийшээ ирээгүйдээ харамслаа. Эндхийн сахлаг зузаан, хивс хүнд хөргүүд чимээ анирыг уусгаж зөөлхөн бүүдгэр гэрэл тусна. Тэгтэл сарнайн үнэр ханхлахад мутантуудаас зугтахын тулд хөшигний ард орж чичирэн хүлээв. Ямар ч мутант ирсэнгүй. Тэгвэл юуны үнэр байх вэ? Жинхэнэ сарнай юу? Ойролцоох цэцэрлэгээс үнэртсэн юм болов уу? Би удаанаар танхим дундуур явахад анхилам үнэр улам ихсэв. Муу усны хоолойд дэлбэрсэн жинхэнэ мутантууд шиг дотор муухайрам биш анхилуун цэвэр ажээ. Би булан эргээд гайхсан хоѐр хамгаалагч зогсож байхыг харлаа. Эдгээр нь журам сахиулагчид гэж байхаа больсон болохоор арван гуравдугаар бүсийн саарал дүрэмт хувцастай цэргүүд байв. Элэгдсэн хувцастай шархны боолттой эрэгтэй эмэгтэй хоѐр хүн байсан бөгөөд жинхэнэ босогчид байлаа. Тэд сарнай руу орох хаалгыг харгалзана. Намайг орохыг завдахад тэд зэвсгээ урдуур зөрүүлэв. - Хатагтай, та орж болохгүй гэж эрэгтэй хэлэхэд, - Цэрэг гэж эмэгтэй нь залруулав. - Цэрэг Эвердин та орж болохгүй. Энэ бол ерөнхийлөгчийн тушаал. Энэ хаалганы цаана надад хэрэгтэй зүйл байсан учир би тэдний зэвсгээ буулгахыг тэвчээртэй зогсож хүлээв. Ердийн нэг сарнай. Сноуг харвахаас урд энгэрт нь хатгах ганцхан цэцэг. Миний байгаа явдал хамгаалагчдыг түгшээн Хеймитчийг дуудах талаар ярилцтал ард эмэгтэй хүний хоолой сонсогдон, - Түүнийг оруул гэв. Би хоолойг таних хэдий ч хэнийх болохыг нь санаж чадсангүй. Атираанд биш, арван гуравдугаар бүсэд биш, Капитолд бүр ч биш. Тэгтэл эргэх үедээ наймдугаар бүсийн удирдагч Пэйлортой нүүр тулгарав. Тэр эмнэлэгт байсан үеийнхээсээ илүү зүдэрсэн харагдаж байлаа. - Миний мэдлийн дагуу. Тэр энэ хаалганы цаана байгаа ямар ч зүйл рүү очих эрхтэй гэж Пэйлор нэмэрлэв. Тэд Коины биш түүний цэргүүд байсан учир зэвсгээ буулган намайг оруулав. Би богинохон хонгилын төгсгөл хүртэл яваад шилэн хаалгыг түлхэн ороход сарнайн үнэр хамар цоргин хүчтэй ханхалж чийглэг зөөлөн агаар пүнхийв. Энд цайвар ягаан, шаргал, цайвар цэнхэр гээд гайхамшигтай сайхан сарнай тарьсан нь эгнээ эгнээгээр дэлбээлэн ургажээ. Би нямбайлан тайрсан бутны дундуур явахдаа үзэсгэлэнтэйгээс гадна үхлийн аюултай байж болох учир хүрсэнгүй. Цааш яваад дөнгөж дэлбээлсэн цагаан дэлбээ харан зүүн гарын ханцуйгаа буулгаж ишийг нь тайрахаар цэцэрлэгийн хайч автал, - Тэр үзэсгэлэнтэй юм тийм үү гэх хоолой сонсогдсонд цочсондоо хайчны

Page 199: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 199

үзүүрээр цэцгийн угыг хайчилчихлаа. - Цэцэгс үзэсгэлэнтэй хэдий ч цагаан өнгө шиг төгс төгөлдөр байж чадахгүй. Би хоолойн эзнийг хараагүй ч улаан сарнайн бутны араас сонсогдож байсан болохоор тасалсан цоморлигоо ханцуйгаараа болгоомжтой жийрэглэн бариад удаанаар булан тойрон хана налан суусан хүн рүү очлоо. Тэрбээр ердийнхөөрөө сайн оѐдолтой хувцас өмсөж бугуйгаа гавлуулан, хөлдөө байршил илрүүлэгч багаж зүүсэн байлаа. Хурц гэрэлд арьс нь цонхигор арьс нь ногоон туяа татуулна. Гартаа шинэхэн цусны толботой цагаан нусны алчуур барьжээ. Ийм нөхцөлд байхдаа хүртэл могойн нүд нь хүйтнээр гялалзаж байлаа. - Би чамайг өргөө рүү ирэх замаа олно гэж найдсан юм. Түүний өргөө рүү. Би өнгөрсөн жил түүний манай гэрт цустай сарнайн үнэрээр сүрдүүлэн шивнэж байсан үеийнх шиг өргөөнд нь халдан орсон. Хүлэмж түүний дуртай өрөөний нэг бололтой цэцгээ маш сайн арчилжээ. Одоо энэ түүний хоригдох өрөөний нэг хэсэг болсон. Ийм учраас намайг хамгаалагчид зогсоосон байх нь. Ийм учраас Пэйлор орохыг зөвшөөрсөн байх нь. Би түүнийг ая тухтай нөхцөлгүй Капитолын шоронгын гүнд хоригдож байгаа гэж бодож байсан. Гэсэн ч Коин түүнийг энд үлдээжээ. Ирээдүйд ийм нөхцөлд орж болзошгүйгээ ойлгоод жигшүүртэй хэдий ч тусгай үйлчилгээ үзүүлсэн байх нь. Эцсийн эцэст түүний эрх мэдэл унахыг хэн байг гэх юм бэ? - Бидэнд ярилцах ѐстой маш олон зүйл байгаа ч чамд хугацаа бага гэж бодож байна. Иймээс хамгийн голоос нь эхлэе гээд тэр хахаж цацан ханиалгаснаа амнаасаа цустай алчуураа холдуулав. - Чиний дүүд тохиолдсон явдалд би маш их харамсаж байгаагаа хэлэх ѐстой. Миний эмийн нөлөөнд суларсан өвдөлт хурцаар хатгуулан өвдөж түүний хэрцгий явдалд хэмжээ хязгаар байхгүйг санууллаа. Тэр булшны ирмэг дээр зогсож байхдаа хүртэл намайг устгахыг хүсч байна. - Ямар ч шаардлагагүй илүүц зүйл байсан юм. Тоглоом хэдийн энэ агшинд дууссан байлаа. Үнэн хэрэгтээ би тэднийг шүхэр илгээхэд албан ѐсоор бууж өгсөн байсан гээд Сноу миний хариу үйлдлээс айсан мэт цавчилгүй ширтэв. Утгагүй юм. Яагаад тэд шүхрийг илгээсэн гэж? - Чи намайг тушаал өгсөн гэж бодож байна уу? Онгоцыг зугтахад ашиглаж болох байтал уу. За яахав энэ биш гэхэд өөр ямар зорилготой гэж? Бид хоѐул намайг хүүхдүүдийг алах хүн биш гэдгийг мэдэж байгаа. Би онцгой шалтгаангүй бол хүний амь хөнөөдөггүй. Тэгээд ч Капитолын хүүхдүүдээр дүүрэн хашааг устгах ямар хэрэгтэй гэж. Ямар ч хэрэггүй. Түүнийг ахин ханиалгаж эхлэхэд би хэлсэн үгийнх нь талаар бодлогоширов. Тэр худал хэлж байна. Мэдээж худал. Гэхдээ энэ худал үгэн дунд нэг л зүйл байна даа.

Page 200: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 200

- Гэхдээ энэ нь Коины зүгээс чадварлаг алхам байсныг хүлээн зөвшөөрөх ѐстой. Намайг биеэ хамгаалах чадваргүй хүүхдүүдийг бөмбөгдсөнөөр ард түмнийхээ хэврэгхэн итгэлийг алдахаар бодож. Бодит байдалд үүнийг эсэргүүцэх хүч байгаагүй. Чи үүнийг шууд нэвтрүүлгээр үзүүлснийг мэдэж байна уу? Плутархын гар үүнд оролцсон байж таарна. Бас шүхэрт ч тэр. Ийм зүйл хийх санаа зөвхөн тоглоомын ерөнхий зохион байгуулагчын толгойд орно гээд Сноу уруулын үзүүрээ мушийлган, - Би түүнийг дүүг чинь буудахгүй гэдэгт итгэлтэй байсан ч ийм зүйл болчихлоо гэв. Би арван гуравдугаар бүсийн тусгай зэвсгийн хэсэгт байхдаа Гейлийн зохион бүтээсэн зангыг харсан тухайгаа бодлоо. Хүний энэрэнгүй сэтгэлийг ашиглах. Эхний бөмбөг золиосыг алж хоѐр дахь нь туслахаар ухасхийсэн хүнийг ална. Тэгэхэд Гейл <<Бити бид хоѐр ерөнхийлөгч Сноугын Питэд хэрэглэсэн аргыг ашигласан>> гэж хэлсэн. - Миний алдаа бол Коины төлөвлөгөөг хэтэрхий оройтож ойлгосон явдал байгаа юм. Капитол болон бүсүүдийг хооронд нь хагаралдуулан нэг нэгээр нь устгаж арван гуравдугаар бүс эрх мэдлийг хохирол багатай аажмаар эзлэх. Тэр анхнаасаа миний байрыг эзлэхийг хүсч байсан нь гарцаагүй. Би үүнд гайхахгүй байна. Эцсийн эцэст арван гуравдугаар бүс Харанхуй өдрүүдэд бослогыг уриалан эхэлсэн ч бүх зүйл эсрэгээр эргэсэн хойно бүсүүдийг хувь заяанд нь даатган орхисон. Гэсэн ч би Кионыг дагаагүй. Би чамайг дагасан ятга шаазгай минь. Харин чи намайг дагасан. Тэгээд хоѐул тэнэг хэвээр үлдсэн гэж айж байна. Би үүнд итгэхийг хүссэнгүй. Гэсэн ч зарим нь тэвчихийн аргагүй байсан тул дүүгийнхээ үхлээс хойш анх удаа, - Би чамд итгэхгүй байна гэж дуугарахад Сноу урам хугарсан байртай толгой сэгсрээд, - Өө, хонгор хатагтай Эвердин минь. Бид бие биендээ худал хэлэхгүй байхаар тохиролцсон гэж бодсон юмсан гэлээ. 26 Намайг хонгилоос гарч очиход түрүүчийн газраа зогсож байсан Пэйлор, - Чи эрсэн зүйлээ олов уу? гэж асуув. Би хариулахын оронд цагаан цэцгээ өргөн дэргэдүүр нь өнгөрч өрөөндөө очоод угаалгын өрөөний цоргоноос шилэн аяганд ус дүүргэж сарнайгаа хийн хүйтэн шалан өвдөглөн сууж сүүмэлзсэн гэрэлд цэцгээ ширтлээ. Тэгээд хуруугаараа бугуйвчныхаа дотор талыг тахийлган базаж өвдөлт Питийн адил бодит байдлыг мэдрэхэд туслана гэж найдлаа. Би тэсэх ѐстой. Би болсон явдлын талаарх үнэнийг мэдэх ѐстой. Үүнд нэг нь нөгөөтэйгээ холбоотой хоѐр өөр боломжтой хувилбар байна.

Page 201: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 201

Эхлээд би Капитол онгоц илгээн шүхэр буулгаж босогчид туслахаас өмнө хүүхдүүдийн амийг золиосонд гаргасан гэж итгэж байсан. Үүнийг дэмжих шалтгаан бий. Капитолын сүлд тэмдэгтэй онгоц агаараас дайснаа бөмбөгдөж байсан удаан хугацааны түүхээ бүсүүдийн эсрэг тэмцэлд хүүхдүүдэд ашигласан. Тэгтэл бас Сноугын үг байна. Босогчдын илгээсэн Капитолын онгоц дайныг төгсгөхийн тулд хүүхдүүдийг бөмбөгдсөн. Хэрвээ тийм бол Капитол яагаад дайсан руугаа гал нээсэнгүй вэ? Тэд гэнэтийн явдалд цочирдов уу? Эсвэл хамгаалалт үлдсэнгүй хэрэг үү? Арван гуравдугаар бүсийн хувьд хүүхдүүд үнэ цэнэтэй. Эсвэл үгүй ч байж магад. Би ашигтай байдлаа алдсаны дараа тэдэнд хэрэггүй болсон. Ямар учраас тэд өөрсдийн туслахаар ухасхийсэн эмч нараа хоѐр дахь дэлбэрэлтэнд өртүүлсэн хэрэг вэ? Ийм зүйл байх ѐсгүй. Тэд чадахгүй. Сноу худал хэлж байна. Үргэлжид байдаг шигээ мэхэлж байна. Намайг босогчдын эсрэг сөргүүлэн тавьж тэднийг устгуулахаар найдсан биз. Тиймээ, тэгсэн байж таарна. Тэгвэл намайг юу зовоогоод байгаа хэрэг вэ? Эдгээр хоѐр дэлбэрэлттэй төстэй зэвсэг Капитолд байхгүй болохоор босогчдын хийсэн ажил болох юм. Гейл, Бити хоѐрын бүтээл. Үүний баталгаа гэвэл Сноу амьд үлдэх боломжтой байсан хэр нь зугтах оролдлого хийсэнгүй. Тэрбээр хаа нэгтээ хоол хүнсний нөөцөөр дүүрэн хоргодох байранд могойн амьдралаа өнгөрүүлж болох байтал тэгээгүй нь итгэхэд бэрх байлаа. Эцэст нь түүний Коинд өгсөн үнэлгээ. Яг л түүний хэлсэнчлэн болсон явдлыг няцаахын аргагүй билээ. Капитол бүсүүдийг өөр хооронд нь тэмцэлдүүлж эрх мэдлийг алгуур эзэмдсэн. Гэхдээ энэ түүний төлөвлөгөө байсан гэсэн ч шүхэр хаясан гэсэн үг биш. Ялалт хэдийн түүний гарт байлаа. Бүх зүйл түүний гарт. Надаас бусад. Би Богстой ярилцахад <<Тэгвэл чиний Коин гэж шууд хэлэхгүй байгаа чинь аюул занал. Чи бол бослогын нүүр царай. Чамд ямар хүнээс ч илүү нөлөө бий. Гадна өнгөндөө түүнийг тэссэн дүр үзүүл>> гэж хэлсэн тухай саналаа. Бас цэргийн дуудлага авах насанд хүрээгүй арван дөрөв хүрэх гэж байсан Прим ямар аргаар галын шугамд хүрсэн болохыг гайхширав. Энэ бүхэн яаж болсон хэрэг байх вэ? Миний дүү тэнд байхыг хүссэн гэдэг нь эргэлзээгүй. Тэр насандаа ахадсан олон зүйлийг хийх авъяастай. Тэгэхээр хэн нэг маш эрх мэдэлтэй хүн түүнийг дэмжиж арван гурван настай охиныг тулааны бүс рүү илгээсэн байх нь. Хэрвээ Коин үүнийг хийсэн бол Примийг алдах нь намайг бүрэн нугална гэж тооцсон юм болов уу? Эсвэл түүний талд хатуу зогсон гэж үзсэн хэрэг үү? Надад үүнийг гэрчлэх хүн байхгүй ч хотын дугуй талбайд энэ агшинг мөнхлөх олон дуран байсан. Үгүй би одоо ухаан солиорч хардах өвчин тусч байх шиг байна. Хэтэрхий олон хүн даалгаварын тухай мэднэ. Гэхдээ энэ хэн байж таарах вэ? Коин, Плутархаас гадна өөр ямар хүн үнэнийг хэлнэ гэж? Надад тусламж их хэрэгтэй байсан тул Цинна, Богс, Финник, Прим гээд зөвхөн үхсэн хүмүүст итгэхээр шийдэв. Хэрвээ тэнд Пит байсан бол огтхон ч

Page 202: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 202

эргэлзэлгүй хэн түүнээс урвасныг мэдэх л байсан. Иймээс зөвхөн Гейл үлдлээ. Тэр алс хол байгаа ч хэрвээ дэргэд байсан бол түүнд итгэх байсан уу? Би яаж түүний бөмбөг Примийг алсан гэж цухуйлгахгүйгээр ярих болж байна? Тэгээд ч энэ санаа бүтэхгүй болохоор Сноу худал хэлсэн байж таарна. Эцсийн дүндээ би ердөө ганцхан хүн болсон явдлын талаар мэдэх болон миний талд байгаа гэж дүгнэлээ. Энэ тухай ярилцах нь эрсдэлтэй ч Хеймитч бүсэд миний амийг аврахаар аз туршиж байсан болохоор Коинд барьж өгнө гэж бодохгүй байна. Асуудлын гол нь бид нүд нүдээ харж шийдвэрлэхийг эрхэмлэдэг байлаа. Би шалнаас өндийгөөд хаалгаар гарч танхим дундуур түүний өрөөг зүглэв. Тогшиход хариу дуугарсангүй тул дотогш оров. Түй. Гайхамшигтай тэр яаж энэ газрыг ийм түргэн бохирдуулж чадав аа. Шалан дээр тавагтай хоол, хагарсан дарсны шил, согтуудаа эвдэж бусниулсан тавилга сэлтийн хэмхэрхий хөглөрнө. Тэрбээр ширэлдсэн бохир үстэй орон дээр хэвтэж байв. - Хеймитч гэж би дуудаад хөл дээр нь босгохоор дугтарсан ч нэмэр болсонгүй. Гэсэн ч би хувинтай ус нүүр лүү нь цацахын урд хэдэн оролдого хийлээ. Тэр хахаж цацлан босож ирээд баруун зүүнгүй хутгаа савчив. Харваас Сноугын ноѐрхол нурсан ч айдас нь төгсгөл болоогүй бололтой. - Өө чи юу гэж тэр согтуу нь гараагүй дуугаар эхлэв. - Хеймитч. - Хөөх сонсооч. Манай ятга шаазгай хэл орчихож. Плутарх жаргалтай байна гэж найдъя хэмээн тэр инээд алдан хэлээд лонхтойгоосоо балгав. - Ингэхэд би яагаад ингэтлээ норчихоо вэ? Би итгэлгүйхэн хувингаа ардаа байсан овоолттой бохир хувцасны ард нуугаад, - Надад чиний тусламж хэрэгтэй байна гэхэд Хеймитч урдаас архины үнэр ханхлуулан хэхэрснээ, - Яасан бэ хонгор минь? Залуустай шинэ асуудал тулгараа юу? гэв. Яагаад гэдгийг нь мэдэхгүй ч Хеймитч намайг ховорхон өвтгөж чаддаг хүн байлаа. Энэ нь миний царайд туссан бололтой тэрбээр согтуу байсан ч үгээ буцаахыг хичээн, - За за, инээдтэй биш байна гэхэд би хэдийн хаалга руу зүглэлээ. - Ямар ч инээдтэй бишээ! Буцаад ир! гээд араас дагахаар оролдсон бололтой шалан дээр түсхийн унах чимээ гарав. Би өргөөний дундуур тахирлан гүйгээд торгон эдлэлээр дүүрэн шүүгэнд орж өлгөөстэй хувцаснууд дээрээсээ овоолон нуугдав. Хийрхэлээ намдаахын тулд халааснаасаа тайвшируулах эм олж залгисан ч нэмэр болсонгүй. Хеймитч намайг алсад дуудах сонсогдсон ч олж чадахааргүй байлаа. Ялангуяа ийм

Page 203: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 203

шинэ газар орсон үед шүү. Би торгоор биеэ бигнэнгээ хувирахаа хүлээж буй хүр хорхойн авгалдай аятай сэтгэгдэл төрөв. Шөнөөр аялалд гаран гарахын аргагүй гулгамтай занганд ороод ямар нэг үзэсгэлэнтэй зүйл болж чадахгүйдээ дотор багтарч дотроос урган гарч байгаа өө сэвгүй далавчтай нууцыг хаахын тулд атиралдан тийчэллээ. Хичнээн чармайлт гаргасан гэлээ ч бөмбөгний дэлбэрэлтэнд өртсөн жигшүүртэй амьтан хэвээр үлдэв. Сноутай тулгарсан маань хуучин хар дарсан зүүдний хаалгыг нээж ахин алуурчин зөгийнд хатгуулсан адил болов. Аймшигтай зүйлсийн давалгаа ар араасаа ирж эхнийхээс нь зайлсхиймэгц дараагийнх нь залган авч байлаа. Эцэст нь хамгаалагчид намайг шүүгээний ѐроолд торгоор хучигдан суугаад толгойд орсон зүйлсээ хашгичиж байхад оллоо. Би тэднийг эсэргүүцсэн ч туслахаар ирсэн гэж ухуулан хувцасны шүүгээнээс гаргаж өрөөнд хүргэв. Замдаа цонхны дэргэдүүр өнгөрөхөд Капитолын дээгүүр саарал цастай үүрийн гэгээ тусаж байлаа. Архинд шартсан Хеймитч намайг атга дүүрэн эм, тавиуртай хоолны хамт хүлээж байсан ч бидний хэнд хоол идэх дур хүрсэнгүй. Тэр надтай ахин ярилцах сулхан оролдого хийгээд бүтсэнгүйд хэн нэгний дүүргэсэн угаалгын онгоц рүү илгээв. Гурав алхаж байж ѐроолд нь хүрэхээр гүнзгий онгоц байлаа. Би хөөстэй бүлээн усанд хүзүүгээ хүртэл суугаад удахгүй эм нөлөөгөө үзүүлнэ гэж найдангаа халуун ус ууршсан агаарт анхилам үнэр түгээх сарнай дээр харц тусав. Тэгээд босож алчуур нөмрөхөөр автал угаалгын өрөөний хаалга эмээнгүй тогших чимээ гарснаа нээгдэж гурван танил царай цухуйв. Тэд инээмсэглэхийг оролдсон ч Вениа миний түлэгдсэн биеийг хараад цочирдсон төрхөө нууж чадсангүй. - Гэнэтийн бэлэг! гэж Октавиа хашгираад цурхирч эхлэв. Бид тэдний яагаад ирсэн явдалд гайхширсанаа цаазын өдөр болсон байх гэж таамаглав. Тэд намайг дурангын өмнө гарахад бэлтгэхээр ирж. Гоо үзэсгэлэнг үнэмлэхгүй тэгээс сэргээнэ. Гэхдээ энэ боломжгүй даалгавар байсан тул Октавиа уйлсанд гайхах юмгүй байлаа. Тэд миний арьсанд өвтгөхөөс айгаад хүрч чадахгүй байсан учир өөрөө биеэ хаттал арчив. Түүнчлэн өвдөхөө больсон гэж хэлсэн ч Флавиа хувцас өмсгөхдөө давхийсээр байлаа. Унтлагын өрөөнд намайг ахин нэг бэлэг сандал дээр суугаад хүлээж байв. Толигор алтлаг хиймэл үс зүүж, нэрийн хуудас болсон өндөр өсгийтэй гутал өшиглөөд гартаа тэмдэглэлийн дэвтэр барьжээ. Гайхалтай түүний санаа зовох юмгүй харцны өнгө өөрчлөгдөөгүй ажээ. - Эффи гэж би дуу алдахад, - Сайн уу, Китнисс гээд босож бидний сүүлд дөрөв дэх номхотголын өмнөх шөнө уулзсанаас хойш юу ч болоогүй юм шиг хацар дээр үнсэв. - За биднийг өнөөдөр ахин нэг чухал, маш чухал өдөр хүлээж байна. Иймээс яагаад чамайг бэлтгэж эхлэхээс өмнө би явж ажил хэрэг бэлэн эсэхийг шалгаадахъя.

Page 204: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 204

- Тэгэлгүй яахав. - Тэр Плутарх, Хеймитч хоѐр дэмжиж амьд үлдээсэн гэж хэлсэн. Чамайг зугтсаны дараа босогчдод тусалсан хэргээр баригдаж шоронд оржээ хэмээн Вениа шивнэлээ. Жинхэнэ хэтрүүлэг байна даа. Эффи Тринкет босогч. Гэсэн ч би Коин түүнийг хороохыг хүсээгүй учир үүнийг дотроо хадгалаад, - Плутарх та гурвыг хулгайлсан нь сайн хэрэг болжээ гэхэд, - Бид амьд үлдсэн цорны ганц бэлтгэл багийнхан. Дөрөв дэх номхотголын бүх дизайнерууд амь үрэгдсэн гэж Вениа хэлэв. Тэр тэднийг алсан гэж хэлсэнгүй. Намайг энэ талаар бодлогоширох зуур тэр болгоомжтойгоор сорвитой гарыг минь аваад шинжин харлаа. - Хумсыг чинь яасан нь дээр гэж бодож байна? Улаанаар будах уу эсвэл хараар уу? Флавиус миний үсний үзэмжийг сэргээн засаж янзлан зарим урт хэсгээр нь арын халцарсан хэсгийг нуулаа. Миний царай галаас аврагдсан тул ердийнхөөс асуудал байсангүй. Намайг Циннагын ятга шаазгайн хувцас өмссөн хойно зөвхөн хүзүү, бугуй, гар дээрх сорви хэвээр үлдэв. Октавиа ятга шаазгайн зүүг зүрхэн тушаа зүүгээд бид толинд харахын тулд ухарлаа. Би тэднийг гадна төрхийг хичнээн хэвийн болгосоныг хараад итгэж чадаагүй ч дотроо бол хоосорч гүйцжээ. Тэгтэл хаалга тогших чимээ гарч Гейл орж ирээд, - Чамтай түр уулзаж болох уу? гэж асуув. Би толинд бэлтгэл багийнхнаа харлаа. Тэд хаачихаа мэдэхгүй тээнэгэлзсэнээ хоорондоо түлхэлцсээр угаалгын өрөөнд орж хаалга хаав. Гейл ард зогсоод толинд бид нэг нэгнийхээ тусгалыг шинжин харахад би таван жилийн өмнө ойд охинтой уулзаж салж хагацахааргүй болсон хүүг хайн харлаа. Хэрвээ Үхлийн тоглоом ургацын үеэр охиныг сонгоогүй бол тэр залууд дурлан гэрлэх байсан биз. Ирээдүйд дүү нараа өсөхөд түүний хамт ой руу зугтан арван хоѐрдугаар бүсийг үүрд орхих байлаа. Тэд зэрлэг байгалийн дунд жаргалтай байх байсан болов уу эсвэл Капитолын тусламжгүй байгаадаа харанхуй гунигт автах байсан болов уу? - Би чамд үүнийг авчирлаа гээд Гейл саадаг сунгасанд би авахдаа дотор нь ердийн ганцхан сум байхыг харлаа. - Энэ бэлэг тэмдэгийн чанартай зүйл болох биз. Чи дайны сүүлчийн сумыг тавих гэж байна. - Хэрвээ би алдвал яах вэ? Коин сумыг эргүүлж өгөх болов уу? Эсвэл өөрөө Сноугын толгойд сум зоох болов уу?

Page 205: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 205

- Чи алдахгүй гээд Гейл саадгыг мөрөнд зүүлээ. Бид урд урдаасаа харан зогсож байсан хэр нь харц тулгарсангүй. - Чи намайг эргэхээр эмнэлэгт ирээгүй гэхэд Гейл хариу дуугарсангүй тул, - Энэ чиний бөмбөг байсан уу? гэв. - Би мэдээгүй. Бити бид хоѐрын хэн ч мэдээгүй. Гэхдээ одоо энэ ямар хамаатай гэж? Чи үргэлж энэ тухай бодох юм чинь гээд тэр намайг үгүйсгэхийг хүлээв. Би үгүйсгэхийг хүссэн ч энэ үнэн байлаа. Би одоо хүртэл галын дөл хэрхэн дүрсхийн шатаж байсныг санаж байна. Би хэзээ ч энэ агшинг Гейлээс гадуур бодож чадахгүй. Миний чимээгүй байгаа нь хариу боллоо. - Би үүнийг л хийхээр ирсэн юм. Гэр бүлдээ санаа тавьж байгаарай. Сайн харваарай за юу? гээд Гейл хацарт хүрснээ гарч одлоо. Би түүнийг араас нь дуудаж миний буруу үүнтэй эвлэрэх арга олох л болно гэж хэлэхийг хүссэн ч энэ бөмбөгийг ямар нөхцөлд зохион бүтээсэнийг саналаа. Анхаарлаа өршөөлгүй хэрэгт хандуулан, шүхрийг хэн хаясан үнэнийг илрүүлэн босогчид биш гэдгийг баталж түүнийг уучлах хэрэгтэй. Гэсэн ч чадсангүй тул сэтгэл өвдсөн хэвээр үлдэв. Эффи намайг нэг уулзалтанд дагуулан одохоор ирэв. Би нумаа авах зуураа сүүлчийн агшинд шилэн аягатай усанд гялалзаж буй сарнайн тухай санаад угаалгын өрөөний үүд онгойлгоход бэлтгэл багийнхан угаалгын онгоцны ирмэг бөгтийн сууж байсан тул зөвхөн миний ертөнц нураагүй гэдгийг саналаа. - Явцгаая. Биднийг үзэгчид хүлээгээд байна. Би Плутарх Сноуг харвах үеэр хаана зогсох тухай заавар өгөхөөр дуудаж гэж бодсон ч үүний оронд зургаан хүн ширээ тойрон суусан өрөөнд хүргэгдэв. Пит, Жонна, Бити, Хеймитч, Энни, Энобариа нар. Тэд бүгд арван гуравдугаар бүсийн босогчдын саарал дүрэмт хувцас өмсчээ. Зарим нь сайнгүй харагдана. - Энэ чинь одоо юу вэ? гэхэд, - Бид итгэлгүй байгаа ч үлдсэн ялагчдын цугларалт бололтой гэж Хемитч хэлэв. - Ердөө бид үлдсэн хэрэг үү? - Алдрын үнэ цэнэ гэж энэ дээ. Бид хоѐр талын бай болсон. Нэг талаас Капитол босогчидтой холбоотой гэж сэжиглэсэн ялагчдыг устгаж, нөгөө талаас нь босогчид Капитолтой холбоотой гэж бодсоноо хороосон гэж Бити хэлэхэд Жонна Энобариа руу муухай харснаа, - Тэр энд юугаа хийж байгаа юм? гэв. - Тэр бидний ятга шаазгайтай хийсэн хэлэлцээний дагуу хамгаалалтанд орсон. Китнисс Эвердин босогчдыг ялагчдад хүрэхгүй байх амлалт өгсний дагуу

Page 206: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 206

дэмжихээр зөвшөөрсөн. Тэр гэрээнд заагдсан нөхцөлөө биелүүлсэн болохоор бид ч бас тэгэх болно гэж араас орж ирсэн Коин хэлэхэд Энобариа Жонна руу баяртай инээмсэглэсэнд, - Ингэтлээ сэтгэл хангалуун байх хэрэггүй дээ. Бид тэртээ тэргүй чамайг алах болно гэлээ. - Китнисс суугаач гээд Коин хаалга хаахад би Энни, Бити хоѐрын дунд суугаад ширээн дээр Сноугын сарнайг тавилаа. Коин ердийнхөөрөө ажил хэрэгтээ шууд оров. - Би та нарыг маргаантай асуудлыг шийдүүлэхээр дуудсан юм. Өнөөдөр бид Сноуг цаазална. Өмнөх долоо хоногт түүний хамтаар Панемийг дарлаж байсан зуугаад хань хамсаатныг баривчилсан нь одоо үхлээ хүлээж байгаа. Гэсэн ч бүсүүдийн хэлмэгдэж зовсонтой харьцуулахад эдний шийтгэл юу ч биш. Үнэн хэрэгтээ маш олон хүн Капитолын иргэдийг бүрэн устахыг хүсч байгаа. Бид үүнийг зөвшөөрөхгүй ч хөгжилдэх аргыг нь дэмжиж болох юм. Би аягатай усанд Питийн түлэгдсэн гарны дүрсийг харлаа. Бид хоѐул галд өртсөн. Миний нүд түүний духыг даган өгсөхөд хөмсөг нь хуйхлагдан бараг байхгүй болжээ. Надтай сургуульд хальт тулгарч байсан үеийнх шиг цэнхэр нүд. - Тэгэхээр өөрөөр шийдвэрлэж болох юм. Миний хамтран ажиллагсад ялагчид шийдвэр гаргахыг зөвшөөрсөн. Дөрвөн хүний санал дийлэнх болсон нөхцөлд төлөвлөгөөг батална. Түдгэлзсэн хариу өгч болохгүй. Тэгэхээр Капитолын хүн амийг устгахын оронд Үхлийн тоглоомыг бэлэг тэмдэг болгон эрх мэдэл барьж байсан хүмүүсийн хүүхдүүдээр зохиох санал байна гэхэд бүгд түүн рүү эргэн харлаа. - Юу гэнээ? хэмээн Жонна дуу алдав. - Бид Капитолын хүүхдүүдийг ашиглан ахин нэг Үхлийн тоглоом зохионо гэж Коин хэллээ. - Та тоглож байна уу? гэж Пит асуув. - Үгүй. Тэгээд ч үнэхээр тоглоом зохиогдсон нөхцөлд та нарын өгсөн санал аюулгүй байдлын чинь төлөө нууцлагдах болно. - Энэ Плутархын санаа юу? гэж Хеймитч асуув. - Минийх. Тэд бидний амьдралыг хохироож байснаас дутуугүй өшөө авч тэнцвэржүүлэх хэрэгтэй биз дээ. Чи саналаа өгч болно. - Үгүй! гээд Пит уурандаа дэлбэрч, - Мэдээж үгүй гэж санал өгнө! Бид яагаад ч ахин нэг тоглоом зохиож болохгүй! гэв.

Page 207: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 207

- Яагаад үгүй гэж? Харин ч шударга юм биш үү. Сноуд ач охин бий. Би зөвшөөрсөн санал өгч байна гэж Жонна сөргөв. - Би ч гэсэн. Тэдэнд өөрсдийнх нь эмчилгээний аргыг мэдрүүлэх хэрэгтэй гэж Энобариа хайхрамжгүй хэллээ. - Энэ чинь бидний боссон шалтгаан биз дээ! Санаж байна уу? гээд Пит бусдыгаа харлаа. - Энни? - Би Питийн адил эсрэг санал өгч байна. Финник энд байсан бол бас тэгэх л байсан. - Гэхдээ түүний энд байхгүй байгаа учир нь Сноугын мутантууд алсан гэж Жонна сануулав. - Үгүй. Энэ чинь буруу явдал. Бид бие биеэ дайсан гэж үзэхээ болих хэрэгтэй. Энэ агшинд бидний амьд үлдэх л чухал. Би үгүй гэж санал өгч байна хэмээн Бити хэлэхэд, - Китнисс, Хеймитч хоѐр үлдлээ гэж Коин хэлэв. Тэгэхэд ийм зүйл болсон хэрэг үү? Далан жилийн өмнө? Бүлэг хийх ажилгүй хүмүүс суугаад өш хонзоно өвөрлөсөн сэтгэлээр тоглоом зохион байгуулахын төлөө саналаа өгсөн байх нь. Ямар гээчийн зөрчилдөөн бэ? Хэн нэгэн нигүүлсэнгүй сэтгэлээр бүсүүдийн хүүхдүүдийг үхэл рүү илгээжээ. Сноугын сарнайн үнэр хамар нэвтлэн цоргиж хоолой руу ороход цөхөрсөндөө дотор бачуурав. Энэ бүх миний хайртай хүмүүс үрэгдсэн байхад бид шинэ тоглоом зохиож хүний амь хороох тухай ярьж байна. Үхлийн тоглоомд хүний амь золиослохоос ондоо юу ч байхгүй. Юу ч өөрчлөгдсөнгүй. Одоо хүртэл өөрчлөгдсөнгүй. Би болгоомжтойгоор боломжтой бүх зүйлийг эрэгцүүлэн бодох зуур сарнай нүдэнд тусахад, - Би Примийн төлөө... за гэж өглөө гэв. - Хеймитч бүгд чамайг хараад байна гэж Коин сануулав. Уурссан Пит Хеймитчийг харцаар бөмбөгдөхөд тэр над руу ширтлээ. Шийдвэрлэх агшин болов. Бид хоорондоо хичнээн төстэйн адил тэр намайг маш сайн ойлгодог байлаа. - Би ятга шаазгайг дэмжиж байна. - Сайн байна. Санал хурааж дууслаа. Одоо цаазаар авалтыг үзэхийн тулд явж суудлаа эзэлсэн нь дээр байх гээд Коинд дэргэдүүр өнгөрөхөд би сарнайтай аягаа өргөж, - Та үүнийг Сноу зүрхэн тушаагаа зүүснийг харсан уу? гэж асуув.

Page 208: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 208

- Тэгэлгүй яахав. Түүнийг тоглоомын тухай мэднэ гэдэгт итгэлтэй байна хэмээн инээмсэглэв. - Баярлалаа. Хүмүүс өрөөнөөс гарч намайг хүрээлэв. Би сүүлчийн нунтаг энгэсэг тавиулаад Плутархын заавар ѐсоор өргөөний өмнө талын хаалгаар гарав. Хотын дугуй талбай болон гудамжны хоѐр талаар хүмүүс цугларчээ. Үлдсэн хүмүүс болох хамгаалагчид, албаныхан, бослогын удирдагчид болон ялагчид байраа эзлэв. Би Коин тагтан дээр гарч ирэхэд хүмүүс угтан шуугихыг сонсов. Тэгтэл Эффи мөр лүү түлхээд өвлийн хүйтэн нарны гэрэлд гарав. Намайг байраа эзлэн хажуулдан зогсоход хүмүүс түрхэн шуугьсанаа Сноу хаалгаар гарч ирэхэд галзуурах адил боллоо. Шаардлагагүй хэдий ч түүний гарыг ард нь сэрэмжлэн хүлжээ. Тэр хаашаа ч зугтах газаргүй. Энэ нь Бэлтгэлийн төвийн өмнө тайз биш ерөнхийлөгчийн өргөөний өмнөх давчуу тавцан байлаа. Хачирхалтай нь хэн ч миний бэлтгэлд санаа зовсонгүй. Тэр надаас арван ярдын зайд зогслоо. Би гартаа барьсан нум хүржигнэхийг мэдрээд саадган дахь сумаа сугалан хөвчилж царайг нь ширтэв. Сноу ханиалгахад цусан дуслууд эргүүг нь даган урсав. Хөөсөн уруулынх нь завсар нарийхан хэл цухалзана. Би түүний нүднээс ямар нэг айж, гэмшиж, уурссан тэмдэг эрсэн ч тэнд ердөө сүүлчийн яриа дууссан үеийн хөгжилтэй байдал олж харав. Яг л түүний <<Өө, хонгор хатагтай Эвердин минь. Бид бие биендээ худал хэлэхгүй гэж тохиролцсон гэж бодсон юмсан>> гэсэн үеийнх шиг. Түүний зөв. Бид бие биендээ худал хэлэхгүй байхаар тохиролцсон. Би нумны хөвчөө суллан тавихад сум урагш нисэж ерөнхийлөгч Коин тагтан дээрээс хажуулдан газар үхэдхийн унав. 27 Мэгдсэн явдлын дараа надад ганцхан чимээ сонсогдов. Сноугын инээд. Тэрбээр аймшигтай хэржигнэн хөхөрсөнөө цустай хөөсөөр тургиж ахин ханиалгаж эхэллээ. Би түүний надаас зайлсхийхийн тулд урагш бөхийхийг хартал хамгаалагчид урдуур халхлав. Саарал дүрэмт хувцаснууд над руу цутгахад Панемийн шинэ ерөнхийлөгчийг алсан алуурчины ойрын ирээдүй юу болох тухай бодлоо. Байцаалт тамлал, олон нийтийн өмнөх цаазаар авалт. Эцсийн салах ѐсны гүйцэтгэлийг ойр дотны хэдхэн хүнтэй гүйцэтгүүлнэ. Ертөнцөд ганцаар үлдэж байгаа ээжтэй минь уулзуулах биз. Би <<тавтай нойрсоорой>> гэж нумандаа шивнэн хөдөлгөөнгүй болгоод зүүн гарын ханцуйд байсан эмээ зулгаан авахын тулд гараа өргөсөн ч оронд нь хэн нэгний биеийг хазсанд гайхан толгой эргүүлээд Питийн нүдтэй харц тулгарав. Түүний эм дарсан гар дээр шүдний ором гаран цус урсчээ. - Намайг тавь! гэж би хашгираад тийчлэн мултрахыг оролдов. - Чадахгүй.

Page 209: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 209

Тэд намайг түүнээс чирэн холдуулахад ханцуйны халаас огло татагдан урагдаж Циннагын сүүлчийн бэлэг бараан хүрэн өнгийн эм газар унаж хамгаалагчдын гуталд гишгэгдлээ. Би зэрлэг араатан адил догшрон өшиглөж, хазан, маажилж тоо тоомшгүй гараас салахын тулд боломжтой бүхнийг хийв. Хамгаалагчид намайг газраас хөндийрүүлсэн ч үргэлжлүүлэн тэмцсээр байлаа. Гейлийн нэрийг чанга дуудан хашгирлаа. Түүнийг олны дундаас олж чадаагүй ч юу хүсч байгаа болохыг минь мэднэ. Бүгдийг төгсгөл болгох ганцхан харвалт. Гэсэн ч нум, бууны сумны алин ч ирсэнгүй. Тэр намайг харахгүй байгаа юм болов уу? Үгүй дээ. Бидний дээрх аварга том дэлгэцэн дээр дугуй талбайн эргэн тойрон дахь үйл явдлыг эхнээс нь төгсгөл хүртэл харах боломжтой байлаа. Тэр харж мэдэж байсан ч биелүүлж чадсангүй. Миний адил баригджээ. Ангийн найзын хувьд харамсалтай хэрэг байна. Одоо би ганцаар үлджээ. Тэд намайг өргөөний дотор чирж оруулаад гавлан, нүдийг минь боов. Би чирэх гулдрахын завсар урт хонгилоор уруудан, цахилгаан шатаар дээш доош яваад хивстэй шалан дээр газардахад гав тайлаад хаалга хааж орхив. Нүдний боолтоо автал Бэлтгэлийн төвийн хуучин өрөөндөө байж байлаа. Өмнө энд эхний тоглоом болон дөрөв дэх Номхотгол эхлэхийн өмнөх сүүлчийн үнэт өдрүүдээ өнгөрөөж байсан билээ. Орон дээр нүцгэн гудас тавиастай, шүүгээний дотор хоосон байв. Би арай ядан өндийж ятга шаазгайн хувцсаа тайллаа. Бие битүү хөхөрч хоѐр хуруу хугараад, хамгаалагчидтай хийсэн тэмцэлд арьс илүүтэй зовжээ. Шинэхэн ягаан арьс минь цаас шиг урагдаж лаборторийн нөхөөснөөс цус гоожиж байлаа. Би дэндүү цаашилсан болохоор эмч ирэхгүй тул гудсан дээр үхлээ хүлээн цусаа гоожуулан хэвтлээ. Гэвч аз таарсангүй. Үдэш цус нөжрөн бие минь хөндий хөшсөн хэдий ч амьд үлдэв. Би доголсоор шүршүүрийн усыг хамгийн зөөлөн дээр нь тохируулан тавиад саван, шампунь хэрэглэлгүй бүлээхэн урсгалд тохойгоо өвдгөн дээрээ тавин толгойгоо барин суулаа. Миний нэр Китнисс Эвердин. Би яагаад үхсэнгүй вэ? Би хэдийн үхсэн байх ѐстой. Хэрвээ би үхсэн бол бүгдэд дээр байсан юм. Намайг шалны дэвсгэр дээр алхан гарах үед халуун агаар зүдэрсэн арьсыг минь жигнэв. Тэнд өмсчихөөр цэвэр хувцас алчуур хүртэл байсангүй. Өрөөндөө эргэн ортол ятга шаазгайн хувцас алга болж оронд нь цаасан хувцас хэвтэж байв. Нууцлаг гал зуухнаас хоол ирүүлж, амттанд нь савтай эм орхижээ. Би хоолноос идэж, эм уугаад арьсандаа тос түрхэв. Одоо амиа яаж хорлох талаар бодох хэрэгтэй. Би цустай гудсан дээр буцаж хэвтээд даараагүй ч эмзэг биен дээр цаасан хувцастай хичнээн нүцгэн болохоо мэдэв. Цонхны шил фут шахам зузаан болохоор амиа хорлон үсрэх боломжгүй. Түүнчлэн би маш сайн дүүжлүүрийн гогцоо зангидаж чадах хэдий ч хаанаас дүүжлэгдэх билээ. Эмээ үхлийн тунгаар ууж болох ч хяналтанд байгаа гэдэгт итгэлтэй байна. Намайг одоо шууд

Page 210: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 210

нэвтрүүлгээр харуулж тайлбарлагчид Коиныг алсан шалтгааныг олохоор дүн шинжилгээ хийж байгаа эсэхийг хэн мэдэх юм бэ. Хяналттэй нөхцөлд амиа хорлох арга бүтэхгүй. Миний амьдрал ахин Капитолын эрх мэдэлд оржээ. Миний хийж чадах зүйл энэ бүхнээс татгалзах байсан тул юм идэж уун, эм хэрэглэхгүй байхаар шийдэв. Би үүнийг хийж чадна. Ердийн нэг үхэл. Гэвч хар тамхийг их хэмжээгээр хэрэглэж дасал болсон учир энэ нь цохилт болж бие дагжтал чичирэн, хатгуулан өвдөж тэсгэлгүй даарахад гаргасан шийдвэр өндөгний хальс шиг няц дарагдахад газар өвдөглөн унаад хивс самардаж үнэт эмээ хайлаа. Иймээс төлөвлөгөөгөө хар тамхинаас болж удаашруулав. Надад шаргал арьс, том нүднээс өөр зүйл үлдсэнгүй. Тэгтэл хоѐр өдрийн дараа урьдчилан төлөвлөгөөгүй зүйл болж би дуулж эхлэв. Цонхны дэргэд, усанд орох, нойрондоо ч гэсэн дуулж байлаа. Цаг тутам уянгын, хайрын гашуудлын гээд янз бүрийн дуу дууллаа. Эцэг минь нас барахаасаа өмнө бүх дуугаа зааж өгсөн ч миний амьдралд хөгжим бараг байсангүй. Гайхалтай нь би тэднийг ая үгтэй нь сайтар санаж байлаа. Миний хоолой бүдүүлэг хахир байснаа яваандаа тунгалаг цээлхэн болов. Ятга шаазгайн чимээгүй байхдаа алдсан хоолойн өнгө эргэн иржээ. Өдөр хоног өнгөрсөөр долоо хоног боллоо. Цонхны цаана цасан ширхэг хаялана. Энэ бүх хугацаанд би зөвхөн өөрийнхөө хоолойг сонсож байв. Тэд үүнийг хийх юм болов уу? Юундаа саатаад байгаа юм бол? Ердөө ганцхан охины үхлийг зохион байгуулах тийм хэцүү байлаа гэж үү? Би амиа хорлох арга үргэлжлүүлэн эрсээр байлаа. Бие минь хэзээ ч байгаагүйгээр турж эцэн өлсгөлөнгийн эсрэг тэмцсэн хэвээр байсан ч заримдаа амьд амьтаны зөнгөөр цөцгийтэй талх, шарсан маханд татагдан хорхой хүрнэ. Гэсэн ч би тэвчсээр байлаа. Заримдаа бие муудахад нөгөө ертөнц рүү явах цаг боллоо гэж бодсон ч тэд хар тамхины тунг багасаж байгаа болохыг ойлгов. Намайг удаанаар гаргахыг хичээж байна. Гэхдээ яагаад? Тэгэлгүй яахав сул дорой ятга шаазгайг олны өмнө даажигнахад хялбар байх биз. Тэгтэл аймшигтай бодол төрлөө. Тэд намайг алах гээгүй бол яана? Хэрвээ өөр төлөвлөгөөтэй байвал яах болж байна? Намайг шинээр нөхөн сэргээж сургаад ашиглах гэж байгаа юм болов уу? Би үүнийг хийхгүй. Хэрвээ энэ өрөөнд өөрийгөө алж чаддаггүй юм бол гадагш гарах анхны боломжоор дуусгана. Тэд намайг тэнхрүүлж, толигор биетэй болгон хувцаслаад ахин үзэсгэлэнтэй болгож чадна. Түүнчлэн мөрөөдлийн зэвсэг зохион бүтээж гарт минь атгуулж болох хэзээ ч тархийг минь зорилгодоо ашиглахаар угааж чадахгүй. Би эдгээр мангас нэртэй хүмүүсийн нэг болохдоо жигшүүр төрлөө. Хэвийн бус хүн л шийдвэр гаргахын төлөө хүүхдүүдийн амийг золиосонд гаргах биз. Чи үүнийг хүссэн зүгтээ эргүүлж болно. Сноу Үхлийн тоглоомыг хяналтаа тогтоохын тулд бодож олсон. Коин шүхрийг дайны явцыг түргэсэхийн тулд бодож олсон. Эцсийн эцэст хэнд ашигтай юм бэ? Хэнд ч биш. Үнэндээ ертөнцийн нэг ч амьд амьтанд ашиг авчрахгүй. Хоѐр өдрийн дараа би гудсан дээрээ юм идэж уулгүй, эмэндээ ч гар хүрэлгүй хэвтэж байтал өрөөний хаалга нээгдэж хэн нэгэн орны дэргэдэх харааны тусгалд орж ирэв. Хеймитч.

Page 211: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 211

- Чиний шүүх хурал дууссан. Алив гэр лүүгээ харьцгаая. Гэр лүүгээ гэнээ? Тэр юуны тухай яриад байна? Надад гэр байхгүй. Эсвэл зүгээр төсөөллийн газар байж болох ч би хөдлөхөд хэтэрхий сульдаж доройтсон байлаа. Үл таних хүмүүс ирэн намайг хүчээр хооллож, угаан хувцаслав. Нэг нь намайг яг л үнгэгдсэн хүүхэлдэй шиг өргөн байшингийн дээвэр дээр гаргаад онгоцонд оруулж суулгав. Хеймитч, Плутарх хоѐр урдаас харан суухад хэдэн хормын дараа бид нислээ. Би хэзээ ч Плутархыг ийм сайхан ааштай байхыг харж байсангүй. Тэр баяр хөөрөндөө гэрэлтэн, - Чамд мэдээж мянган асуулт байгаа байх даа! гэв. Намайг хариу дуугарсангүйд яриагаа цааш нь үргэлжлүүлэв. Миний Коиныг харвасны дараа үймээн самуун дэгджээ. Чимээ шуугиан намдсаны дараа Сноугын бие байрандаа хүлээстэй байгааг илрүүлсэн байна. Тэр хахаж цацлан инээж байгаад олны хөлд даруулжээ. Гэхдээ хэн ч үүнд санаа зовсонгүй. Шуудхан сонгууль явуулан Пэйлорыг ерөнхийлөгч болгожээ. Плутарх олон нийттэй харилцах нарийн бичгийн даргаар томилогдож зурагтаар гарсан анхны томоохон явдал болох миний шүүх хуралд гялалзсан гэрчээр оролцжээ. Хамгаалсан гэдэг нь ойлгомжтой. Түүнчлэн цагаатгагдан суллагдах явдлын ихэнхи хэсгийг эмч Аурелиус намайг сэтгэлийн шархаа даалгүй солиорсон гэж дүгнэснээр шийдэгдсэн байна. Намайг түүний хараан дор байлгах нөхцөлөөр сулласан ч хэзээ ч арван хоѐрдугаар бүс шиг орхигдсон газар амьдрахгүй нь тодорхой учир утсаар зөвөлгөө өгөх болов. Үнэндээ хэн ч дайн дуусахад надаар юу хийлгэхээ мэдэхгүй байсан ч өөр нэг дайн дэгдэх юм бол Плутарх тэднийг надад дүр олж чадна гэдэгт итгэлтэй байв. Ингээд Плутарх инээд алдсанаа хэн ч тоглоомыг нь үнэлсэнгүйд санаа зовсонгүй бололтой. - Плутарх чи шинэ дайнд бэлдэж байгаа юм уу? гэж би асуув. - Үгүй дээ одоо биш. Одоо бид саяхны айдсыг хэзээ ч давтагдахгүй байхыг нийтээр зөвшөөрсөн амтат үед байна. Гэвч олон нийтийн бодол богино настай. Бид чинь хөөрхийлөлтэй ой санамжтай өөрсдийгөө устгах агуу авъяас бүхий тогтворгүй тэнэг амьтад шүү дээ. Тийм зүйл болохыг хэн мэдэх юм бэ? Тийм биз дээ, Китнисс. - Юу гэнээ? - Цаг хугацаа улиран өнгөрсөөр. Магадгүй бид хүн төрлөхтний хувьсалын гэрч байж болох шүү дээ. Энэ тухай бодож үзээрэй. Дараа нь тэр хоѐр долоо хоногийн турш ажиллуулсан дуулах шинэ хөтөлбөр таалагдсан эсэхийг асуугаад багийнхандаа намайг гэрт хүргэж өгөх тушаал өгөв. Бид төдөлгүй Плутархыг буулгахын тулд гуравдугаар бүсэд түр газардав. Тэр Бититэй зурагтын сувгийн системийг шинэчилэх талаар уулзаад надад хандан <<Гадны хүн шиг байх хэрэггүй шүү>> гэлээ.

Page 212: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 212

Биднийг ахин тэнгэрт нисэхэд би Хеймитч рүү харлаа. - Чи яагаад арван хоѐрдугаар бүс рүү буцаж байгаа юм? - Тэд Капитолд намайг байлгах таарсан газар олсонгүй бололтой гэхэд цааш асуугаагүй хэдий ч миний сэжиглэл өсөн нэмэгдэв. Хеймитч хэнийг ч алаагүй. Тэр хүссэн зүгтээ явж болно. Хэрвээ тэр арван хоѐрдугаар бүс рүү буцаж байгаа бол тушаасан болоод тэр. - Чи намайг харгалзах гэж байгаа юм уу? Яг л зөвлөх шиг үү? гэхэд мөрөө хавчсанд тийм болохыг нь ойлгов. - Ээж эргэж очих уу? - Үгүй гээд хүрэмнийхээ халааснаас дугтуй аваад надад сунгасанд нямбайлан бичсэн хаягийг нь уншлаа. - Тэр дөрөвдүгээр бүсэд эмнэлэг байгуулах ажилд туслах гэж байгаа. Чамайг очсон даруй яриарай гэсэн. Чи түүний яагаад эргэж ирэхгүйг мэдэж байгаа биз дээ. Тиймээ би мэднэ. Яагаад гэвэл эцэг, Прим хоѐр маань үнс болсон байхад энэ газар түүнд хэтэрхий олон гашуудалтай дурсамж авчирах болно. Харин надад үгүй бололтой. - Чи өөр хэн тэнд байгааг мэдмээр байна уу? - Үгүй. Би гэнэтийн бэлэг байгаасай гэж хүсч байна. Хеймитч сайн зөвлөгчийн ѐсоор надад хачиртай талх идүүлж үлдсэн замын турш унтаж амрахыг зөвлөв. Дараа нь онгоцны тасалгаа бүрийг шалган архины төрлийн ундаагаар цүнхээрээ дүүргэн авлаа. Бид шөнө болсон хойно ялагчийн тосгоны ногоон зүлгэн дээр газардлаа. Хеймичт манайхыг оролцуулаад тал байшингийн цонх гэрэлтэй байсан ч Питийнхэд байсангүй. Хэн нэгэн гал зууханд гал түлэн дулаацуулжээ. Би ээжийн захиаг атгаад ганхдаг сандал дээр суулаа. - За маргааш уулзая гээд түүнийг цүнхэн дэх архины лонхоо харшуулан гарсан хойно <<эргэлзэж байнa>> гэж араас нь шивнэв. Надад сандлаас босох хэрэг байсангүй. Гэрийн бусад хэсэг хүйтэн байсан бөгөөд хоосон харанхуйд сүүмэлзэнэ. Би хуучин алчуураар биеэ ороогоод гал ширтэн суулаа. Унтаад сэрэхэд өглөө болсон бололтой Тослог Сэй зуух түчигнүүлэн өндөгтэй талх шарж байлаа. Бид хоорондоо бараг ярилцсангүй. Тэр жижигхэн ач охиноо дагуулан ирсэн нь ээжийн нэхмэлийн сагснаас тод цэнхэр өнгөтэй бөөрөнхий утас авлаа. Тослог Сэй түүнийг байранд нь тавь гэсэн ч би авч болно гэж хэллээ. Энэ гэрт ахиж хэн ч юм нэхэхгүй. Өглөөний цайны дараа Тослог Сэй сав суулга угаагаад явж оройн хоолны үеэр намайг хооллохоор ахин эргэн ирэв. Би түүнийг сайн хөршийн үүднээс хийж байгаа юмуу эсвэл засгийн газраас цалин төлж байгаа эсэхийг мэдээгүй ч өдөрт хоѐр

Page 213: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 213

удаа ирж байлаа. Тэр хоол бэлтгэж би иднэ. Би цаашдын алхамынхаа тухай бодохыг хичээв. Одоо амьдралаас хагацахад саад болох зүйл байхгүй. Гэсэн ч би ямар нэг зүйл хүлээгээд байлаа. Заримдаа утас ахин дахин жингэнэх хэдий ч харилцуурыг авсангүй. Хеймитч ахиж үзэгдсэнгүй. Магадгүй тэр явахаар бодсон байж болох ч согтуу байгаа гэж сэжиглэж байна. Тослог Сэй болон ач охиноос нь ондоо өөр хүн ирсэнгүй. Хэдэн сарын дараа миний ганцаардсан аглаг байдал түүнд тээртэй санагдсан бололтой. - Гадаа хавар болж байна. Чи гарах хэрэгтэй. Явж агна гэж хэлсэн ч би хөдөлсөнгүй. Тэр ч байтугай хоѐрхон алхамын зайтай жижиг угаалгын өрөөнд орохоос ондоо гал зуухнаас гаралгүй Капитолд өмсөж байсан хувцастайгаа хэвээр байв. Миний хийдэг зүйл гэвэл галын дэргэд суугаад ханан зуухан дээр тавьсан задлаагүй дугтуйг ширтэнэ. - Надад нум сум байхгүй. - Тэгвэл хонгилд шалгаад үз дээ. Түүнийг явсаны дараа би хонгил руу гарч үзэхээр шийдсэн ч хэдэн цаг өнгөрсөний дараа л хөдөлж хий үзэгдэл сэрээхээс айсан мэт оймстойгоо сэмээрхэн явлаа. Миний ерөнхийлөгч Сноутай цай ууж байсан өрөөнд эцгийн арьсан хүрэм, эмийн ургамлын ном, эцэг эхийн минь хуримын зураг, Хеймитчийн явуулсан хоолой, Питийн цагтай бүсэд өгсөн зүүлт бүхий хайрцаг байхыг олов. Түүнчлэн Гейлийн бөмбөгдөлтөөс шөнө аврагдсан үеийн хоѐр саадагтай нум ширээн дээр байлаа. Би ангийн хүрмийг өмссөн ч бусад зүйлд хүрэлгүй орхиж зочны өрөөний буйдан дээр хажуулахаар хэвтэв. Тэгтэл аймшигтай хар дарсан зүүд зүүдэлж оршуулгын газрын нүхний ѐроолд хэвтээд нэрийг нь мэдэх үхсэн хүмүүс дээрээс үнс хүрздэж байна гэж зүүдлэв. Энэхүү чимээгүй удаан үргэлжилсэн зүүдэнд жагсаалт дүүрэн хүмүүс оролцож би улам гүнд булшлагдах тусам амьсгалахад бэрх болж байлаа. Би тэднийг зогсоохоор хүн дуудах гэсэн ч ам хамраар дүүрэн үнс чихээд дуугарч чадсангүй. Тэд араас нь хүрзэдсээр байлаа... Би өглөөний цайвар туяа хөшигний завсар тусахад сэрсэн ч хүрздэх чимээ гарсаар. Би хар дарсан зүүдэнд автсан хэвээр үхдэл рүү хашгирахын тулд хонгилоор гүйн үүдний хаалгаар гартал түүнийг харлаа. Царай нь минчийн байшингийн цонхон дор хүрздэн ухаж, тэргэнцэр дээр таван бут тавьжээ. - Чи эргээд иржээ. - Доктор Аурелиус намайг Капитолыг орхихыг өчигдөр хүртэл зөвшөөрсөнгүй. Үүнээс гадна чиний төлөө үүрд дүр эсгэн худал хэлж чадахгүй. Утсаа ав гэж хэлүүлсэн шүү хэмээн Пит хэлэв. Тэр дажгүй харагдаж байлаа. Турж миний адил сорвитой болсон ч харцан дахь тамлагдсан бүүдгэр төрхөө алджээ. Тэр намайг дотогш ороход үл мэдэг хөмсөг

Page 214: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 214

зангидсанд нүдний урдуур унжсан үсээ холдуулах гэтэл ширэлдсэн байлаа. Иймээс өөрийгөө хамгаалахын тулд, - Чи юу хийж байгаа юм бэ? гэж асуув. - Би өглөө ой руу явж эд нарыг ухаж ирсэн. Байшингийн хажууд суулгаж болно гэж бодож байна. Би шаварт хутгалдсан үндэстэй бут руу ширттэл санаанд нэр нь орж ирэхэд Питийн хэрцгий явдлыг дуудан хашгиран загналаа. Зүгээр ч нэг цэцэг биш миний дүүгийн нэрээр нэрлэгдсэн цэцэг байв. Тэгээд Питэд зөвшөөрсөний тэмдэг болгон толгой дохиод яаран гэртээ орж хаалгаа цоожлов. Гэсэн ч доторхи уур хилэн гадагшилсангүйд сульдаж чичирсээр гишгүүр өөд гүйлээ. Сүүлчийн гишгүүр дээр хөл тавьмагц шалан дээр ойчоод өндийж өрөөнд орлоо. Үнэр сулхан хэдий ч ханхалсаар аж. Энд байна. Хатсан цэцэгтэй саван дундах цагаан сарнай. Хатаж хэврэгшээд Сноугын хүлэмжинд байсан гоо сайхнаа алджээ. Би савтайг авч гал зуух руу буугаад зуухны цог руу тонгойлгоход цэцгэнд гал авалцан цэнхэр дөл дүрсхийснээ сарнайг залгив. Гал ахин сарнайг түллээ. Би газар чулуудан саваа хагалаад шатаар өгсөж Сноугын өмхий үнэрийг арилгахаар унтлагын өрөөний цонхоо онгойлгосон ч хувцас биед зууралдан шингэжээ. Хувцсаа тайлтал хөзрийн хэмжээтэй арьс хувцсанд наалдан ховхорлоо. Би толинд харахаас зайлсхийн усанд орж үс, биеэ, амаа сойздон угаагаад тод ягаан арьсаа чимчигнүүлэн гарч өмсөх цэвэр юм хайлаа. Дараа нь хагас цагийн турш үстэйгээ ноцолдов. Тослог Сэй үүдний хаалга онгойлгон орж ирээд өглөөний хоол бэлтгэх зуур шатаах хувцсаа цуглуулж тавилаа. Түүний хэлснээр хумсаа хутгаар авав. Би өндөгөө идэж дуусаад, - Гейл хаана байгаа юм? гэж асуув. - Хоѐр бүсэд. Тэнд аятайхан ажил олсон гэсэн. Би түүнийг зурагтаар гарахыг харсан юм байна. Дотор уур хилэн, үзэн ядалт буцлан, гуниг төрөхөд тайвширах арга хайн, - Би өнөөдөр анд явлаа гэв. - Сайн байна шинэхэн олзноос буцахгүй шүү. Би нум сумаар зэвсэглэн гараад арван хоѐрдугаар бүсээс гарахаар нугын зүг явлаа. Талбайн ойролцоо хэсэг амны хаалт, бээлий өмссөн хүмүүс морин тэргэн дээр цасан дор өвлийн турш хэвтсэн зүйлсийг онгичин юм цуглуулж байхыг харав. Тэрэг хотын даргын байшингийн урд зогсчээ. Би Гейлийн хуучин найз Томыг нүүрний хөлсөө арчихаар зогсоход нь танив. Тэр арван гуравдугаар бүсэд байсан бөгөөд эргэн иржээ. Түүний мэндчилгээ намайг зүрх оруулахад, - Та нар тэндээс хэн нэгийг олов уу? гэж асуув. - Бүх гэр бүлээр нь. Хоѐр хүн тэдэн дээр ажиллаж байгаа.

Page 215: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 215

Тайван сайхан сэтгэлтэй зоригтой Маж. Надад нэр олгосон зүү бэлэглэсэн охин. Би шүлсээ залгиад түүнийг хар дарсан зүүдэнд минь нэгдэн ам руу үнс хүрздэх эсэхийг гэж гайхлаа. - Би түүнийг хотын дарга болохоор гэж бодсон юмсан... - Би түүнийг арван хоѐрдугаар бүсийн хотын дарга болсон нь аз таарсан гэж бодохгүй байна гэж Том хэлэхэд толгой дохиод замаа үргэлжүүлэхдээ морин тэрэг рүү харахгүй байхыг хичээв. Атираанд ч тэр хотод ч тэр адилхан байлаа. Олон хүн амь үрэгджээ. Би хуучин гэрийнхээ нурсан балгасны дэргэд зогсоход замаар дүүрэн ачаатай тэрэгнүүд байв. Нуга алга болж үлдсэн хэсэг нь өөрчлөгджээ. Тэд гүнзгий нүх ухан ясаар дүүргэсэн нь манай хүмүүсийн том булш болж. Би хашааны нүхээр шурган ой руу гарч ердийн газартаа очлоо. Үүний хэрэг байсангүй. Хашаа тоггүй болсон болохоор махчин амьтдаас аврагдахын тулд урт мөчир дээр авирах хэрэг гарна. Хуучин дадлаа мартах хэцүү байлаа. Би нуур луу явахаар бодсон ч сульдаж доройтсон тул Гейлтэй уулзсан газар арай ядан хүрч Крессида бидний зургийг авч байсан үеийн үхэр чулуун дээр суулаа. Чулуу түүний эзгүйд хэт өргөн байв. Түүнийг урьдынх шигээ чимээгүй гарч ирнэ гэж найдан хэдэнтээ нүдээ аньж арав хүртэл тоолоод нээв. Тэгээд өөртөө Гейл хоѐрдугаар бүсэд сайн ажил олсон болохоор өөр уруул дээр үнсэж байгаа байх гэж сануулав. Хуучин Китнисийн хувьд сайхан өдөр байлаа. Хавар эрт айлчилж модод урт удаан өвлийн дараа сэрж байв. Гэвч оргилсон хүч маань анхны цэцэгтэй хамт үгүй болов. Би хашаа руу буцахдаа ядарсандаа толгой эргэн явж чадахгүй болоход Том үхсэн хүмүүс зөөдөг тэргээрээ хүргэж өгөв. Тэр намайг зочны өрөөний буйдан дээр суухад туслахад үдийн нарны гэрэлд хумхийн тоос бужигнахыг харлаа. Толгойд ойлгомжгүй хүржигнэлт дуулдаж жинхэнэ гэдгийг нь мэдэх хүртэл хэсэг хугацаа өнгөрөв. Тэр яаж ийшээ ирсэн юм бол? Би түүний хоншоор болон газраас үл мэдэг өргөн зогсож байгаа арын сарвуу дээр зэрлэг амьтанд самардуулсаны ул мөр байхыг харлаа. Арван гуравдугаар бүсээс ирэх бүх замын турш явган гүйсэн хэрэг байх нь. Магадгүй тэд түүнийг хөөсөн эсвэл өөрөө Примгүй байж тэвчихгүй болоод харахаар ирсэн байж таарна. - Энэ чинь ашиггүй аялал болж. Тэр энд байхгүй гэж би мууранд хэлэхэд ахин хүржигнэлээ. - Тэр энд байхгүй. Чи хүссэнээрээ хүржигнэж болно. Чи Примийг олохгүй гэхэд түүний нэрийг сонсоод хулмайсан чихээ өргөж найдангуй мяулав. - Эндээс зайл! Эндээс зайл! Түүнээс энд юу ч үлдээгүй! гээд би дэр чулуудсан ч бултсан тул уурандаа чичирлээ. - Тэр эргэж ирэхгүй! Тэр хэзээ ч ийшээ эргэж ирэхгүй! гээд өөр дэр авч шидэх гэтэл гэнэтхэн нулимс хацар даган урсав. - Тэр үхсэн гээд цээжин дэх өвдөлтийг намдаахын тулд явган суугаад дэрээ

Page 216: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 216

базан уйллаа. - Тэр үхсэн, тэнэг муур минь. Тэр үхсэн. Миний дотроос уйлах дуулах холилдсон цөхрөнгөө барсан чимээ гарав. Холтсон цэцэг гонгинож эхэллээ. Намайг юу ч хийсэн байсан тэр явсангүй. Тойроод хүрэлгүй эргэлдэхэд эхэр татан уйлсаар би ухаан алдаж уналаа. Тэр ойлгох ѐстой. Өмнө нь санаанд багтамгүй явдлаас амьд үлдэж байсан болохоор мэдэх ѐстой. Иймээс цагийн дараа ор луугаа унтахаар явахад сарны гэрэлд сууж байснаа дэргэд атиралдан хэвтээд шаргал нүдээрээ шөнө хамгаалахаар сэрэмжлүүлэв. Өглөө шархыг нь цэвэрлэхэд хатуужилтай байсан ч сарвуунд орсон өргөсийг авахад муурын зулзага шиг орилов. Бид ахиад л уйлж энэ удаад бие биенээ тайвширууллаа. Энэ явдлаас хүч орсон би Хеймитчийн өгсөн ээжийн захиаг нээж дугаарын дагуу яриад түүнтэй хамт уйллаа. Пит бүлээхэн талх авчирахад Тослог Сэй ирэв. Түүнийг өглөөний цай бэлтгэхэд би бүх утсан махаа мууранд өглөө. Удаанаар өдөр хоног өнгөрөх тусам би амьдралд эргэн орж эхлэв. Эмч Аурелиусын зөвлөгөөний дагуу хөдөлгөөнтэй байхыг хичээн түүнд номны тухай санаагаа хэлэхэд Капитолын дараагийн галт тэргээр том хайрцаг дүүрэн цаас явууллаа. Би энэ санааг гэр бүлийнхээ ургамлын номноос авсан юм. Энэ газар бүгдийг ой ухаандаа даатгалгүй бичиж тэмдэглэж байх хэрэгтэй. Хуудас бүр хүний зургаар эхлэх учир бид олж чадаагүй ч Пит зургийг нь зурлаа. Үүний дараа би үйл явдлыг нямбайлан мартахааргүй бичиж байв. Примийн хацрыг долоож буй ямаа, эцгийн минь инээд, Питийн аавын жигнэмэг, Финникийн нүдний өнгө, Цинна торгон тууз хийж, Богс Хологоо тохируулж, Рут өлмий дээрээ нисэх гэж байгаа шувуу шиг гараа дэлгэн зогсчээ. Ингээд цааш үргэлжлэв. Бид хуудсуудыг давстай усаар лацдан тэдний үрэгдсэн явдлыг хоосон үрэгдэлгүй сайхан амьдарна гэж амлав. Эцэст нь Хеймитч бидэнтэй нэгдэж оролцогчоос хүчээр зөвлөх болсон хорин гурван жилийн үйл явдлалаа нэмэрлэв. Хуудас бүрийн завсар орой ургасан яргуй хадгалав. Түүнчлэн Финник, Энни хоѐрын шинэ төрсөн хүүгийн зургийг харахад хачин баярлах сэтгэл төрлөө. Бид хуучин ажилдаа эргэн орлоо. Пит талх жигнэж, би агнан, Хеймитч ууж байтал дараагийн галт тэргээр галуунууд ирлээ. Аз болоход галуунууд өөртөө санаа тавьж чадах аж. Энд зөвхөн бид байсангүй. Хоѐр зуугаад хүн юу ч болсон орон гэртээ эргэн иржээ. Тэд уурхай хаагдсан болохоор газрын үнс нурмыг цэвэрлэн хүнсний ногоо тарив. Капитолын эвдэлсэн машинуудыг орон нутгийн шинэ үйлдвэрт засаж эм хийж эхлэв. Хэнд ч ээлж байсангүй. Нуга ахин ногоорлоо. Пит бид хоѐр ахин хамтдаа байх болов. Дурсамж гялсхийх чимээгүй мөчүүдэд тэр хуруугаараа сандлын түшлэгнээс зуурна. Би шөнө мутантууд болон амь үрэгдсэн хүүхдүүдийн тухай хар дарсан зүүдэлж хашгирахад түүний гар үргэлж тайвшируулахаар дэргэд байна. Эцэстээ уруул нь. Шөнө ахин надад эрэг дээр

Page 217: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 217

төрсөн хүсэл дүрэлзэхэд ямар ч тохиолдолд ийм явдал болох байсныг ойлгов. Гэсэн ч Гейлийн уур хилэн үзэн ядалтын галыг тэсэх хэрэгтэй байлаа. Миний өөрийн гал хангалттай. Надад Сүйрлээс эргэн төрсөний тэмдэг болох тод шаргал өнгийн багваахай хэрэгтэй. Бид амьдралаа үргэлжлүүлэхээр амлалт өгсөн тул хичнээн их зүйл алдсан нь хамаагүй байв. Бүх зүйл ахин сайн болно. Зөвхөн Пит л үүнийг надад өгч чадна. Тэгтэл үүний араас түүний, - Чи надад хайртай. Үнэн үү? Худал уу? гэх шивнэлт гарахад, - Үнэн гэлээ. ТӨГСГӨЛ Тэд ойн цоорхойд тоглож байв. Хар үстэй цэнхэр нүдтэй охин бүжиглэж, цайвар буржгар үс саарал нүдтэй хүү булцгар хөлөөрөө тэнтэр тунтар алхана. Би үүнийг тав, арав, арван таван жилийн дараа зөвшөөрөх байсан ч Пит ингэж хүссэн билээ. Би хүүхдээ дотор анх хөдлөхийг мэдрээд эрт үеийн айдас төрснөө баяр хөөрт автан гараараа дарав. Түүнд хамаагүй дээр байх болно. Асуудал дөнгөж эхэлж байлаа. Бүс бүрэн устгагдаж, Үхлийн тоглоом үгүй болжээ. Гэхдээ сургуульд заах учир охин маань бидний түүнд оролцсоныг мэднэ. Харин хүүгийн хувьд хэдэн жилийн дараа мэдэх болно. Би яаж тэдэнд энэ ертөнцийн тухай айдасгүй ярьж чадах юм бэ? Миний хүүхдүүд энэ дууны үгийг тогтоох ѐстой. Уд модны дорхи ойн цоорхойд Ногоон навчин ортой зөөлөн ногоон дэртэй Толгойгоо доош нь тавиад нойрмог нүдээ аниарай Нар мандахад ахин нээгдэх болно Энд аюулгүй дулаахан Хонин нүдэн цэцэг чамайг хамгаалах болно Энд л чиний амтат мөрөөдөл биелж Энэ газар би чамд хайртай Миний хүүхдүүд оршуулгын газар тоглож байна гэдгээ мэдэхгүй. Пит бүх зүйл хэвийн гэж хэлсэн. Бид хамтдаа төдийгүй бас ном байна. Тэдэнд ийм аргаар ойлгуулж зоригтой болгоно. Гэвч нэг л өдөр хар дарсан зүүдээ тайлбарлах хэрэг гарах байх. Яагаад тэд ирсэн, яагаад хэзээ ч явахгүй байгаа тухай гээд л. Түүнчлэн амьд үлдсэн тухайгаа ярьж зарим өглөө тэднийг алдахаас айсандаа баярлаж чаддаггүйгээ ярина. Одоо толгойд хэн нэгний хийсэн сайн сайхан зүйлсийн тухай жагсаалт бүрджээ. Энэ нь яг л тоглоом шиг давтагдах болно. Хорин жил өнгөрсөний дараа арай залхуутай болсон ч тэр. Гэхдээ тоглоом үүнээс хамаагүй дор байлаа. ТӨГСӨВ.

Page 218: Mockingjay - spookyblog.weebly.com · талхчины газрын ойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо

Mockingjay

Page 218