204
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬД МӨРДДӨГ ДҮРЭМ, ЖУРМЫН ЭМХЭТГЭЛ 2010.03.31. Улаанбаатар 2010

MUIS-In Durem Jurmin Emhetgel

Embed Size (px)

DESCRIPTION

MUIS-In Durem Jurmin Emhetgel

Citation preview

Page 1: MUIS-In Durem Jurmin Emhetgel

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬД

МӨРДДӨГ ДҮРЭМ, ЖУРМЫН ЭМХЭТГЭЛ

2010.03.31.

Улаанбаатар 2010

Page 2: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

1

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН

ЭРХЭМ ЗОРИЛГО

Монгол Улсын Их Сургуулийн эрхэм зорилго бол

байгаль, нийгэм, хүмүүнлэгийн болон технологийн ухааны салбарт

шинэ мэдлэг бүтээж, эрдэм шинжилгээ, сургалтаараа

олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн

их сургууль байхад оршино.

СУРГУУЛИЙН ХЭТИЙН ЗОРИЛГО

Олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвартай их сургууль болох

БИДНИЙ УРИА

Эрдмийн хэт цахиваас, хөгжлийн гал бадармой !

МАНАЙ ҮНЭТ ЗҮЙЛС

Хүний хүчин зүйл, хариуцлага

Эрдмийн эрх чөлөө, бүтээлч үйл

Шударга ѐс, ардчилсан зарчим

Уламжлал, нэгдмэл байдал

Page 3: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

2

ГАРЧИГ МÓÈÑ-èéí Óдирдах зөвлөлийн дүрэм . . . . . . …………………….. …………………….. 4

МÓÈÑ-èéí дүрэм . . . . . . . . …………………….. . . . . . . . . . . . . . . ….. . . . . . . . ………… 7

МÓÈÑ-ийн Ýрдмийн зөвлөлийн дүрэм . . . . . . . ……………………. 17

МÓÈÑ-ийн Ôакультет, сургуулийн эрдмийн зөвлөлийн үлгэрчилсэн дүрэм . . . . . . . . 20

МÓÈÑ -ийн õөдөлмөрийн дотоод журам . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .………….. 22

МÓÈÑ -ийн áагш, ажилтан, суралцагчийн ѐс зүйн дүрэм………… 27

МÓÈÑ-ийн áүрэлдэхүүний сургууль, факультетийн санхүүгийн бие даасан байдал, аж ахуйн дотоод тооцооны журам . . . . . . . . . . …………………………………………….

47

МÓÈÑ -д профессор багш ажиллуулах журам . . . . . . . . . . . . . . . . . . . . . …………… 54

Зөвлөх профессор ажиллуулах ¿ëãýð÷илсэн журам . .. .. ……………………………… 61 МÓÈÑ -ийн багшийн орон тоо, ажлын үнэлгээний журам . . . …………………. 62

МÓÈÑ -ийн багшийн ажлын нэгдсэн үнэлгээний (аттестат÷иллын) журам……………. 72

Байгалийн ухааны лабораторийн хичээл явуулах үйл ажиллагааны ерөнхий журам 80

МÓÈÑ -ийн бакалаврын сургалтын журам . . . . …………………….. 82

МÓÈÑ -ийн докторын сургалтын журам ………………………………………… 88 МÓÈÑ -ийн магистрын сургалтын журам …………………………………………………. 96

Докторын диссертацийн эх бэлтгэх, хэвлүүлэх, диссертаци, судалгааны үр дүнг

хүлээлгэн өгөхөд áàðèìòëàõ æóðàì………………………………………………………….

104

МÓÈÑ -ийн оюутны дадлагын хичээлийн ерөнхий журам. . . . . . ……………………. 111

Үйлдвэрлэлийн дадлагыг зохион байгууллахад баримтлах аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн дүрэм . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . ………………………………………..

118

Багшлах дадлагын журам . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . …… 122

МÓÈÑ -ийн улирлын шалгалтын дүрэм . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 125

Дахин судлах хичээлийн төлбөрийг тогтоох журам . . . . . . . . . . . . . ……………… 131

МÓÈÑ -ийн төгсөлтийн шалгалтын журам . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 132

МÓÈÑ -ийн оюутан төгсгөх журам . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .. ………….. 137

МÓÈÑ -ийн хүндэт цол олгох журам . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .. …………… 139

МÓÈÑ -ийн профессор, дэд профессор цол олгох журам . . . . . . . . . …………………. 140

МÓÈÑ -ийн оны шилдэг багш шалгаруулах журам . . . . . . . . . . . . . . . . . . …………….. 143

Эрдэм шинжилгээний шилдэг бүтээл шалгаруулах журам . . . . . . . . ………………….. 146 Эрдэм шинжилгээний ажлыг үнэлэх шалгуур үзүүлэлт, түүнд харгалзах оноо . . . . . . 148

Эрдэм шинжилгээний их семинар зохион байгуулах ерөнхий журам…………………. 150

МÓÈÑ -ийн эрдэм шинжилгээний бичиг хэвлэхэд баримтлах журам………… 151

МÓÈÑ -ийн гадаад томилолтын зардлыг төлөвлөх, санхүүжүүлэх, тайлагнах журам 156

МÓÈÑ -ийн гадаадын их сургуультай байгуулсан багш, оюутан ñолилцох хөтөлбөрийг санхүүжүүлэх журам . . . . . . . . . . . . . . . . . . . …………………

159

Багш нарын сургалтын цаг хөнгөлж бүтээлийн чөлөө олгох, орон тооны эрдэм шинжилгээний ажилтан ажиллуулахад баримтлах журам . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

160

МÓÈÑ -ийн багш докторантаар суралцахад хөнгөлөлт үзүүлэх журам……………… 162

Магистр, докторын суралцагчдыг гадаад, дотоодын байгууллагын тэтгэлэгт дэвшүүлэх журам . . . . . . . . . . . . . . . . . . . . . . ………………………………………………

164

Багш, ажилтан түр сургуульд суралцахад төлбөрийг хөнгөлөх журам . . . . . . . . . . . . 165

МÓÈÑ-д ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарч буй багш, ажилтанд тэтгэмж олгох журам . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . …………………

166

Page 4: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

3

МÓÈÑ-ийн багш, ажилтны тус сургуульд төлбөртэй суралцаж байгаа хүүхдийн сургалтын төлбөрийг хөнгөлөх журам . . . . . . . . . . ……………………………………..

167

Эрдэм шинжилгээний ажилд амжилт гаргасан оюутанд МÓÈÑ-ийн Ýрдмийн зөвлөлийн нэрэмжит тэтгэлэг олгох тухай журам . . . . . ………………………………….

168

Ц.Äамдинсүрэн, Ø.Ëувсанвандан, Á.Ðенчин нарын нэрэмжит тэтгэлэгт сургалтын журам . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . ……………………………………

169

МÓÈÑ -д оюутан шилжүүлэн суралцуулах журам . . . . . . . . . . . . . . . . . . . . ………… 171

МÓÈÑ дээр түр сургалт явуулах журам . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . ……… 174 МÓÈÑ -ийн оюутны байрны журам . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . ………….. 177

Зуучлах төвийн ажиллах журам . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . ………… 182

Бизнес төвийг байгуулах, ажиллуулах журам . . . . . . . . . . . . . . . . . . . . . . …………….. 187

Хандивлагчдыг урамшуулах журам . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . ............... 190

МÓÈÑ -ийн дэргэдэх хэвлэх үйлдвэрийн үйл ажиллагааны журам… ……………….. 193 МÓÈÑ -ийн дэргэдэх “авай” студийн үйл ажиллагааны журам . . . . . .………………... 195

МÓÈÑ -ийн дэргэдэх “ÌÎÍ-ÄÀÍïÔ шүдний эмнэлгийн үйл ажиллагааны журам . . 197

МÓÈÑ-èéí Õэвлэлийн газрын ажиллах журам . . ………………………………… 199

“МÓÈÑ” Õөгжлийн сангаас багш нарт ном хэвлүүлэхэд зориулж , эргэж төлөгдөх урьдчилгаа олгох журам . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . ……………………………………

202

МÓÈÑ-ийн дэргэдэх Ìонгол-ßпоны хүний нөөцийн хөгжлийн төвийн дүрэм . . . . . . . 204

Page 5: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

4

МУИС-ийн Удирдах зөвлөлийн 2008.01.28-ны өдрийн 08/01 тоот тогтоолын хавсралт

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Монгол Улсын Их Сургуулийн (цаашид МУИС гэнэ) Удирдах зөвлөл нь тус сургуулийн үүсгэн байгуулагч, багш, суралцагч, төгсөгчдийн төлөөлөл бүхий өөрийн удирдлагын дээд байгууллага мөн.

1.2. Удирдах зөвлөлийн үндсэн зорилго нь МУИС-ийн үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, зохион байгуулалт, санхүү, материаллаг баазын хувьд бэхжүүлэх, МУИС-ийг хөгжүүлэх бодлого стратегийг тодорхойлох, түүний хэрэгжилтэнд хяналт тавих, дэмжлэг туслалцаа үзүүлэхэд оршино.

1.3. Удирдах зөвлөл нь Монгол Улсын Үндсэн хууль, Боловсрол, шинжлэх ухааны тухай хуулиуд, XXI зууны дээд боловсролын үзэл баримтлал, төрөөс боловсролын талаар баримтлах бодлого, бусад хууль тогтоомж болон энэ дүрмийг үйл ажиллагаандаа удирдлага болгоно.

1.4. Удирдах зөвлөл нь хүний сурч боловсрох эрхийг хангах, дээд боловсрол нээлттэй байх, ардчилал, шударга ѐсыг бэхжүүлэх, боловсрол тасралтгүй хөгжих, шинжлэх ухааны үндэслэлтэй, ил тод байх, ажиллагчид, суралцагчдын эрх ашгийг хүндлэх зарчмыг баримтална.

Хоѐр. Удирдах зөвлөлийг байгуулж ажиллуулах

2.1. Удирдах зөвлөл нь МУИС-ийг үүсгэн байгуулагч Монгол Улсын Засгийн газар, багш, суралцагч, төгсөгчдийн төлөөллөөс бүрдэнэ.

2.2. Удирдах зөвлөл нь 17-23 гишүүнтэй байх бөгөөд үүсгэн байгуулагчийн 9-12, багш нарын 5-6, оюутны 1-2, төгсөгчдийн 2-3 төлөөлөлтэй байна.

2.3. Үүсгэн байгуулагчийн төлөөллийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага томилно. Багшийн төлөөлөл нь үндсэн орон тоонд ажилладаг багш байх бөгөөд нийт багш, эрдэм шинжилгээний ажилтан нарын 50-иас доошгүй хувийн ирцтэй хурлаас сонгоно. Оюутны төлөөлөл нь МУИС-ийн Оюутны холбоо-Оюутан Конгрессийн тэргүүн байна. Төгсөгчдийн төлөөллийг МУИС-ийн төгсөгчдийн холбооны зөвлөлийн хурлаас сонгоно.

2.4. Удирдах зөвлөлийн гишүүдийг 3 жилийн хугацаагаар томилох буюу сонгох бөгөөд жил бүр бүрэлдэхүүний гуравны нэгийг өөрчилж болно. Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах үндэслэл нь томилсон сонгосон төлөөллөө татах буюу солих тухай үүсгэн байгуулагч болон уг төлөөллийг сонгосон байгууллага, хамт олны хурлын шийдвэр, эсхүл гишүүний өөрийн нь хүсэлт болно.

2.5. Удирдах зөвлөлийн даргыг үүсгэн байгуулагчийн санал болгосноор 3 жилийн хугацаагаар зөвлөлийн гишүүдийн хурлаас ил санал хураалтаар сонгоно. Удирдах зөвлөл нь даргыг үүргээ хангалтгүй биелүүлсэн, хууль тогтоомж зөрчсөн нь нотлогдсон, өөрөө чөлөөлөгдөхийг хүссэн үндэслэлээр хугацаанаас өмнө өөрчилж болно.

2.6. Удирдах зөвлөл нь нарийн бичгийн даргатай байна. Нарийн бичгийн даргыг гишүүдээс сонгоно.

Гурав. Удирдах зөвлөлийн үйл ажиллагаа

3.1. Удирдах зөвлөл нь Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бодлого, шийдвэр болон хуульд заасан дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

Page 6: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

5

3.1.1. Холбогдох хууль тогтоомжийн дагуу сургуулийн хөгжлийн бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, МУИС-ийн дүрмийг батлах, өөрчлөх;

3.1.2. Сургуулийн бүтэц, зохион байгуулалт, орон тоо, цалингийн сангийн хэмжээг захирлын саналыг үндэслэн тогтоох;

3.1.3. Хөрөнгө оруулалт, жилийн төсвийн хуваарилалтыг батлах, зарцуулалтад хяналт тавих;

3.1.4. Сургалтын төлбөр, дотуур байрны үйлчилгээний төлбөрийн хэмжээг зохих журмын дагуу тогтоох.

3.1.5. Сургуулийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэх, үнэлэлт дүгнэлт өгөх, ил тод байдлыг хангах.

3.2. Удирдах зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хурал байх бөгөөд хурлын ирц гишүүдийн дөрөвний гурваас доошгүй нь хүрэлцэн ирснээр хүчин төгөлдөр болно. Хурал чиг үүргийнхээ асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолд удирдах зөвлөлийн дарга гарын үсэг зурж, МУИС-ийн тэмдэг дарж баталгаажуулна. Хурлын явцын тэмдэглэл хөтөлнө.

3.3. Удирдах зөвлөл нь жилд хоѐроос доошгүй удаа хуралдана. Ээлжит бус хурлыг үүсгэн байгуулагч, удирдах зөвлөлийн дарга болон гишүүдийн 1/З-ээс доошгүйн саналаар хуралдуулна. МУИС-ийн захирал тодорхой асуудлаар удирдах зөвлөлийг хуралдуулах саналаа зөвлөлийн даргад тавьж болно. Нарийн бичгийн дарга хурлын товыг 3-аас доошгүй хоногийн өмнө гишүүдэд мэдэгдэж, холбогдох материалыг хүргүүлнэ.

3.4. Удирдах зөвлөлийн хуралд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан сургуулийн захиргааны ажилтан, багш, оюутны төлөөллийг оролцуулан санал, хүсэлт, тайлбарыг сонсож болно.

3.5. Удирдах зөвлөл өөрийн үйл ажиллагаанд туслах үүрэг бүхий комисс, ажлын хэсэг байгуулан ажиллуулж болох бөгөөд түүнийг Удирдах зөвлөлийн гишүүн ахална.

3.6. Удирдах зөвлөлийн дарга дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

3.6.1. Удирдах зөвлөлийг хуралдуулах хугацаа, хэлэлцэх асуудлыг үүсгэн байгуулагч болон МУИС-ийн захиралтай тохиролцож товлох, хурлыг зохион байгуулж хийлгэх, хурлаас гарсан шийдвэрийг батламжлах, хэрэгжүүлэх арга хэмжээ авах;

3.6.2. Удирдах зөвлөлийн гишүүд, нарийн бичгийн даргад ажил үүргийн хуваарь тогтоож хариуцуулах, үүрэг даалгавар өгөх, биелэлтийг хянах, шаардлагатай гэж үзвэл Удирдах зөвлөлөөр хэлэлцэж үнэлэлт дүгнэлт өгөх;

3.6.3. Удирдах зөвлөлөөс томилсон комисс, ажлын хэсгийн бүрэлдэхүүн, ажлын чиглэлийг тогтоох, батлах, гүйцэтгэлд хяналт тавих;

3.6.4. Удирдах зөвлөлийн гишүүдийн үйл ажиллагаа, оролцооны талаархи үнэлэлт дүгнэлтийг тухайн төлөөллөө сонгосон байгууллагад нь мэдэгдэх;

3.6.5. Сургуулийн хөгжлийн бодлого, төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаарх Удирдах зөвлөлийн саналыг үүсгэн байгуулагч, төр засгийн байгууллагад тавьж шийдвэрлүүлэх.

3.7. Удирдах зөвлөлийн гишүүн дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

3.7.1. Удирдах зөвлөл дэх өөрийн төлөөллийн үүргээ хариуцлагатай хэрэгжүүлэх;

3.7.2. Удирдах зөвлөлийн хэлэлцэх асуудал, хурлын дэг, гарах шийдвэрийн талаар саналаа хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх;

3.7.3. Удирдах зөвлөлөөс хариуцуулсан ажил үүргийг бүрэн биелүүлэх, үр дүнг танилцуулах;

3.7.4. Удирдах зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэхэд биечлэн оролцох, биелэлтэд хяналт тавих, холбогдох мэдээлэл авах;

Page 7: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

6

3.7.5. Удирдах зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэх талаар холбогдох хүмүүст шаардлага тавих, тайлбар гаргуулах, хуралд асуудал оруулж хэлэлцүүлэх, үндэслэл гаргах.

Дөрөв. Удирдах зөвлөл ба үүсгэн байгуулагчийн хамтын ажиллагаа

4.1. Удирдах зөвлөл нь үйл ажиллагааныхаа явц, үр дүнг үүсгэн байгуулагчийн өмнө тайлагнана.

4.2. Шаардлагатай гэж үзвэл хэлэлцэх асуудлын талаар үүсгэн байгуулагчтай зөвшилцөж ажиллана.

4.3. Үүсгэн байгуулагч нь өөрийн төлөөллийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгч, шаардлагатай бол энэ дүрмийн 2.4; 2.5-д заасны дагуу холбогдох арга хэмжээг авна.

4.4. Удирдах зөвлөл нь сургуулийн захирлыг томилох, чөлөөлөх саналыг үүсгэн байгуулагчид тавьж болно. Захирлыг шинээр томилох тохиолдолд түүнийг сонгон шалгаруулах ажлыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулахад оролцоно.

Тав. Бусад зүйл

5.1. Удирдах зөвлөл нь хуулийн этгээдийн эрх эдлэхгүй бөгөөд зөвлөлийн тогтоол, хурлын тэмдэглэлийн хэвлэмэл хуудастай байна. Удирдах зөвлөлийн албан хэрэгт МУИС-ийн тэмдгийг хэрэглэнэ.

5.2. Удирдах зөвлөлийн үйл ажиллагаанд шаардагдах бичиг хэрэг, албан томилолтын болон бусад зардлыг МУИС-ийн тухайн жилийн төсөвт тусгаж батлуулсан байна.

* * * * * * * * *

Page 8: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

7

МУИС-ийн Удирдах зөвлөлийн 2008 оны 4 сарын 16-ны өдрийн 08/03 тогтоолын хавсралт

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Монгол Улсын Их Сургууль (цаашид МУИС гэнэ) -ийн үндсэн чиг үүрэг, үйл ажиллагааны зарчим, бүрэн эрх, бүтэц зохион байгуулалт, удирдлагын тогтолцоо, сургуулийн үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулахад энэхүү дүрмийн зорилго оршино.

1.2. МУИС нь Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль, Шинжлэх ухаан технологийн тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж болон энэхүү дүрмийг үйл ажиллагаандаа мөрдөнө.

1.3. МУИС-ийн эрхэм зорилго бол байгаль, нийгэм, хүмүүнлэгийн болон технологийн ухааны салбарт шинэ мэдлэг бүтээж, эрдэм шинжилгээ, сургалтаараа олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн их сургууль байхад оршино.

1.4. МУИС төрийн өмчийн, ашгийн төлөө бус үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд мөн.

1.5. МУИС тогтоосон журмын дагуу үйлдсэн албан бичгийн хэвлэмэл хуудас, тэмдэг, өөрийн бэлгэдэл (эмблем, туг) -тэй байна.

1.6. МУИС-ийн удирдлага нь Монгол Улсын нийслэлд байрлана. МУИС-ийн хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 210646, Монгол улсын их сургууль (National University of Mongolia), Их сургуулийн гудамж - 1.

Хоѐр. МУИС-ийн үйл ажиллагааны үндсэн зарчим

2.1. МУИС-ийн сургалт, эрдэм судлалын үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална.

2.1.1. хуулийг дээдлэх зарчимд тулгуурлан чиг үүргээ хэрэгжүүлэх;

2.1.2. боловсролын үйлчилгээний чанарын баталгааг хангах;

2.1.3. эрдмийн эрх чөлөөг хангаж, хамгаалах;

2.1.4. хувь хүний чөлөөт хөгжлийг дэмжих, хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийн үнэ цэнэт зүйлсийг суралцагчдад төлөвшүүлэх;

2.1.5. сургалт, эрдэм шинжилгээний ажил, үйлдвэрлэлийн нэгдлийг хангах.

Гурав. Үндсэн чиг үүрэг

3.1. МУИС-ийн үндсэн чиг үүрэг нь бакалавр, магистр, докторын зэрэг олгох сургалт эрхлэж иргэнд дээд боловсрол эзэмшүүлэх, шинжлэх ухааны суурь болон хавсарга судалгаа эрхлэн шинэ мэдлэг бүтээх, нийтэд мэдлэг түгээх, боловсрол, соѐлын төвшнийг нь дээшлүүлэхэд оршино.

3.2. Суурь ба хавсарга судалгааны ажил эрхлэхдээ сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн нэгдлийг хангаж, судалгааны үр дүнг хэрэглээний эргэлтэд оруулна.

3.3. Үндсэн үйл ажиллагааныхаа чанар, өрсөлдөх чадварыг тасралтгүй дээшлүүлэх, тогтвортой хөгжлийн механизмыг бүрдүүлэх, олон улсын түвшинд нэр хүндээ өндөр байлгахад чиглэсэн бүтээлч үйл ажиллагаа явуулна.

3.4. МУИС судалгаа, шинжилгээний ажлын үр дүнг мэдээлэх эрдэм шинжилгээний төрөлжсөн сэтгүүл эрхлэн гаргана.

3.5. МУИС нь улс орны хөгжлийн үзэл баримтлалыг боловсруулах, хэтийн төлөвийг тодорхойлох ажилд идэвхитэй оролцон, шинжлэх ухааны үндэстэй үнэлгээ өгч, зөвлөмж гаргадаг байна.

3.6. МУИС нь олон улсын монгол судлалын төв байж, монголын түүх, соѐл, оюуны үнэт зүйлсийг хамгаалах, дэлхий нийтэд сурталчлах, монголын язгуур эрдэм ухаан, үндэсний уламжлалт технологийг судлан дэлгэрүүлэх, монгол судлаач бэлтгэх үйл ажиллагаа эрхэлнэ.

Page 9: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

8

3.7. МУИС үндсэн зорилтоо хэрэгжүүлэхийн тулд холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж болно.

3.8. МУИС олон улсын их сургуулийн холбоо болон боловсрол, шинжлэх ухааны бусад байгууллагатай бие даан гэрээ хэлэлцээр байгуулж, сургалт, судалгааны сүлжээнд оролцож, хамтран ажиллана.

Дөрөв. МУИС-ийн зохион байгуулалтын бүтэц

4.1. МУИС-ийн зохион байгуулалтын бүтцийн үндсэн нэгж нь тэнхим, эрдэм шинжилгээний лаборатори байна. МУИС профессорын багт тулгуурласан зохион байгуулалтын нэгжтэй байж болно.

4.2. Тэнхим нь мэдлэгийн тодорхой нэг буюу хэд хэдэн салбараар сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагааг хариуцан хэрэгжүүлэх нэгж байна. Эрдэм шинжилгээний лаборатори нь судалгаа, сургалт болон туршилт-зохион бүтээх ажил эрхэлдэг нэгж мөн.

4.3. МУИС нь бүтэцдээ ойролцоо мэргэжлийн тэнхмүүд болон лабораторийг нэгтгэн сургалт, судалгааны үйл ажиллагаа эрхлэх чиглэлээр төрөлжсөн факультет /сургууль/-тай байна.

4.4. МУИС нь өөрийн оршин байгаа газраас нь өөр газар байрлаж, өөрийн үндсэн чиг үүргийг бүхэлд нь буюу заримыг нь гүйцэтгэдэг тусгай нэгж буюу салбартай байж болно.

4.5. МУИС бүрэлдэхүүндээ коллеж, эрдэм шинжилгээ, судалгаа-сургалтын хүрээлэн (төв), номын сан, хэвлэлийн газар, туршилт-дадлага-үйлдвэрлэлийн газар, шинжлэх ухаан-технологийн парк, судалгааны музей, цэцэрлэгт хүрээлэн, багаж хэрэгсэл зохион бүтээх товчоо зэрэг бусад нэгжүүдтэй байж болно.

4.6. МУИС харъяалалдаа дээд сургууль, коллеж, гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын сургууль, эрдэм шинжилгээний болон судалгаа-сургалтын хүрээлэн/төв, туршилт-үйлдвэрлэлийн газар (цаашид „харъяаллын нэгж” гэнэ) -тай байж болно. Харъяаллын нэгж нь МУИС-ийн үндсэн чиг үүргийг салбарынхаа чиглэлээр гүйцэтгэдэг, өөртөө тусгайлан эзэмшсэн газар, байшин барилга зэрэг хөдлөх ба үл хөдлөх эд хөрөнгөтэй, улсаас авсан төсвөө бие даан захиран зарцуулах эрхтэй, үүрэг хариуцлага хүлээх чадвартай, үйл ажиллагаанаасаа үүсэн гарах үр дагаврыг өөрийн нэрийн өмнөөс эд хөрөнгөөрөө хариуцдаг хуулийн этгээд байна.

4.7. МУИС-ийн харъяаллын болон бүтцийн нэгжийг байгуулах, өөрчлөн байгуулахтай холбоотой асуудлыг дор дурдсанаар шийдвэрлэнэ:

4.7.1. МУИС-ийн тэнхим, лаборатори байгуулах, тэдгээрийг өөрчлөн байгуулах, татан буулгах асуудлыг МУИС-ийн эрдмийн зөвлөлийн саналыг үндэслэн захирлын тушаалаар шийдвэрлэнэ.

4.7.2. МУИС-ийн факультет/сургууль/, болон МУИС-ийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бүтцийн нэгжийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах асуудлыг МУИС-ийн удирдах зөвлөл шийдвэрлэнэ.

4.7.3. МУИС-ийн салбар байгуулах, түүнийг өөрчлөх, татан буулгах асуудлыг Засгийн Газар шийдвэрлэнэ.

4.7.4. Энэхүү дүрмийн 4.7.1, 4.7.2, 4.7.3-д зааснаас бусад МУИС-ийн бүтцийн нэгжийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах асуудлыг холбогдох факультет/сургууль/-ийн саналыг үндэслэн МУИС-ийн захирлын тушаалаар шийдвэрлэнэ.

4.7.5. МУИС-ийн харъяаллын нэгжийг байгуулах, түүнийг өөрчлөх, татан буулгах асуудлыг Засгийн газраас тогтоосон журмын дагуу шийдвэрлэнэ.

4.8. МУИС-ийн салбар болон бүтцийн нэгжүүд хуулийн этгээдийн эрх эдлэхгүй. Гэхдээ батлагдсан төсвийн хүрээнд бие даан ажиллаж, ажлынхаа чанар, үр дүнг сургуулийн удирдлагын өмнө хариуцна.

4.9. Сургуулийн харъяа байгууллага нь бие даасан хуулийн этгээд байна.

Page 10: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

9

Тав. МУИС-ийн удирдлага

5.1. МУИС-ийн өөрийн удирдлагыг удирдах зөвлөл хэрэгжүүлнэ. Удирдах зөвлөл зохих журмын дагуу боловсруулж баталсан өөрийн дүрэмтэй байна.

5.2. Удирдах зөвлөл нь дор дурдсан чиг үүргийг гүйцэтгэнэ:

5.2.1. сургуулийг хөгжүүлэх бодлого, стратеги төлөвлөгөө, хөтөлбөрийг хэлэлцэж батлах, өөрчлөлт оруулах;

5.2.2. сургуулийн дүрэм батлах, түүнд өөрчлөлт оруулах; 5.2.3. сургуулийн бүтэц, зохион байгуулалт, орон тоо, цалингийн жишгийг тогтоох; 5.2.4. хөрөнгө оруулалт, жилийн төсвийн хуваарийг баталж, зарцуулалтад хяналт

тавих; 5.2.5. хөрөнгө, санхүүжилт бүрдүүлэх, зарцуулах журам тогтоох; 5.2.6. сургалтын төлбөр, дотуур байрны болон үйлчилгээний төлбөр, хураамжийн

хэмжээг тогтоох; 5.2.7. сургуулийн захирлын үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, үнэлэлт, дүгнэлт

өгөх. 5.3. МУИС нь сургуулийн сургалт-эрдэм шинжилгээний ажлын чиглэлийг тогтоож, түүний

онол, арга зүйн төвшин, үр дүнг хэлэлцэж санал дүгнэлт гаргах, санал зөвлөмж өгөх зэргээр сургалт-арга зүй, эрдэм судлалын ажлыг мэргэжлийн ерөнхий удирдлагаар хангах, МУИС-ийн хүндэт цол, эрдмийн цол олгох асуудлыг шийдвэрлэх үндсэн чиг үүрэг бүхий Эрдмийн зөвлөлтэй байна. Эрдмийн зөвлөл зохих журмын дагуу боловсруулж баталсан өөрийн дүрэмтэй байна.

5.3.1. Эрдмийн зөвлөл нь факультетийн багш нарын хурлаас сонгогдсон төлөөллөөс бүрдэх ба дарга нь МУИС-ийн захирал байна.

5.3.2. Эрдмийн зөвлөл өөрийн чиг үүрэгт хамаарах үндсэн асуудлаар төрөлжсөн хороодтой байж болно.

5.4. МУИС- нь үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд Захиргааны алба, Бакалаврын сургалтын алба, Магистр, докторын сургалтын алба, Санхүү бүртгэлийн алба, Хангамж, үйлчилгээний хэлтэс, Эрдэм шинжилгээний хэлтэс, Гадаад харилцааны хэлтэс гэсэн нэгжүүдтэй байна. Эдгээр нэгж нь чиг үүргээрээ захирал болон холбогдох дэд захирлын удирдлагын дор ажиллана.

5.5. МУИС-ийн захирлыг Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль, Боловсролын тухай хуулийг баримтлан Боловсролын асуудал хариуцсан сайд 5 жилийн хугацаагаар томилох бөгөөд ажлын үр дүнг харгалзан энэ хугацааг дахин нэг удаа сунгаж болно. Гэрээний үүргээ захирал ноцтой зөрчсөн тохиолдолд хугацаанаас нь өмнө гэрээг цуцалж, ажлаас чөлөөлнө.

5.6. МУИС-ийн захирлын албан тушаалд тавих шаардлагыг Боловсролын тухай хуулийн 28.1.19 дэх заалтын дагуу боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын баталсан захирлын ажлын байрны тодорхойлолтоор тогтооно.

5.7. Захирал сургуулийн удирдлагыг Монгол Улсын хууль тогтоомж, энэхүү дүрэм, үүсгэн байгуулагчтай байгуулсан гэрээний дагуу хэрэгжүүлнэ. Захирал эзгүй байх хугацаандаа албан үүргээ аль нэг дэд захирал, өөр албан тушаалтанд түр орлуулан гүйцэтгүүлнэ. Ийнхүү түр орлосон этгээдийн гаргасан шийдвэрийн хариуцлагыг захирал хүлээнэ.

5.8. МУИС-ийн захирлын эрх, үүрэг:

5.8.1. Сургуулийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдах, зохион байгуулах, ерөнхий менежерийн бүрэн эрхийг хуулийн дагуу хэрэгжүүлэх;

5.8.2. МУИС-ийн захирал нь дээд боловсрол, шинжлэх ухаан, технологийн талаарх төрийн бодлогод нийцүүлэн боловсруулсан сургуулийн хөгжлийн чиглэл, хөтөлбөр, түүнчлэн харъяаллын болон бүрэлдэхүүний нэгж байгуулах, татан буулгах, бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх саналаа эрдмийн зөвлөл, удирдах зөвлөл, үүсгэн байгуулагчид тавьж шийдвэрлүүлэх, гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх;

Page 11: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

10

5.8.3. багш, ажилтны ажлын байрны тодорхойлолтыг хянан батлах;

5.8.4. багш, ажилтныг ажилд томилох, хөдөлмөрийн гэрээ байгуулах, биелэлтийг дүгнэх, ажлаас чөлөөлөх буюу халах;

5.8.5. үйл ажиллагааныхаа тайланг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын өмнө тавих;

5.8.6. МУИС-ийн гадаад харилцааг өргөжүүлж, бусад орны их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагатай түншлэл, хамтын ажиллагааг хөгжүүлэх;

5.8.7. үйл ажиллагааныхаа тайланг жил бүр эрдмийн зөвлөлийн өргөтгөсөн хуралд танилцуулж байх;

5.8.8. багш, ажилтны цалин, урамшууллын бодлого боловсруулж, хэрэгжүүлэх;

5.8.9. бүрэлдэхүүн, харъяаллын нэгжийг хэвийн, тогтвортой ажиллах нэгдсэн зохицуулалт, удирдлагаар хангах, тэдгээрийн үйл ажиллагааны чанарын талаар байнгын бүрэн мэдээлэлтэй байж, үр дүнг хариуцах;

5.8.10. суралцагчдын суралцах, амьдрах таатай орчин, нийгмийн үйлчилгээнд хамрагдах нөхцлийг бүрдүүлэх, төгсөгчдөд ажлын байр олоход чиглэсэн үйлчилгээ үзүүлэх;

5.8.11. МУИС-ийн хөгжлийг дэмжих орчин бүрдүүлэх, төгсөгч, дэмжигчдийг татах үйл ажиллагаа явуулах, хамтран ажиллах;

5.8.12. багш, ажилтны үр бүтээлтэй ажиллах нөхцөл бүрдүүлж, тэднийг хөгжүүлэх, нийгмийн асуудлаа шийдэхэд зуучлан туслах;

5.8.13. сургуулийг хөгжүүлэх санхүү, хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх;

5.8.14. иргэдийн боловсрол, соѐлын түвшинг дээшлүүлэх зэргээр их сургуулийн нийгмийн үйлчилгээг өргөжүүлэх;

5.8.15. МУИС-ийн багшийн мэргэжлийн ѐс зүйн дүрмийг баталж, мөрдүүлэх;

5.8.16. МУИС-ийн бүрэлдэхүүний болон харъяалалын нэгжийн удирдлагын тайланг сонсож, ажлын үр дүнд үнэлгээ өгөх;

5.8.17. хууль тогтоомжид заасан бусад эрх, үүрэг.

5.9. МУИС-ийн захирал бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь холбогдох асуудлаар захиргааны шийдвэр гаргахад зөвлөгөө өгөх, захиргааны шуурхай удирдлагыг хангахад дэмжлэг үзүүлэх үүрэгтэй Захиргааны зөвлөлийг дэргэдээ ажиллуулна. Захиргааны зөвлөл нь өөрийн үйл ажиллагааг зохицуулах журамтай байна. Захиргааны зөвлөлийн бүрэлдэхүүнд энэхүү дүрмийн 7.11-д заасан Багш нарын зөвлөлийн даргыг оруулна.

5.10. МУИС-ийн захиргааны зөвлөлийн чиг үүрэг:

5.10.1. сургалт, эрдэм шинжилгээний технологийн бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтийг хэлэлцэж, санал дүгнэлт гаргах;

5.10.2. сургуулийн сургалт, эрдэм шинжилгээ, санхүүгийн үйл ажиллагааг зохицуулах дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, бусад журам, түүний биелэлтийг хэлэлцэж, санал дүгнэлт гаргах;

5.10.3. МУИС-ийн бүрэлдэхүүний болон харъяалалын нэгжийн удирдлагын тайлан, ажлын үр дүнг хэлэлцэж, санал дүгнэлт гаргах;

5.10.4. багш, эрдэм шинжилгээний ажилтныг ажилд авах, ажлаас халах асуудлыг хэлэлцэж санал өгөх;

5.10.5. багш, ажилтан, суралцагчийг төрийн дээд болон бусад шагналд дэвшүүлэх;

5.10.6. МУИС-ийн Удирдах зөвлөл болон дээд байгууллагад тавих захирлын тайлан, шийдвэрлүүлэх асуудлыг хэлэлцэх.

5.10.7. хууль тогтоомжид заасан бусад эрх, үүрэг.

5.11. МУИС нь Сургалт эрхэлсэн дэд захирал, Эрдэм шинжилгээ, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал, Эдийн засаг, нийгмийн асуудал эрхэлсэн дэд захиралуудтай байна. Дэд захирлыг захирал томилно.

Page 12: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

11

5.12. Сургалт эрхэлсэн дэд захирал, Эрдэм шинжилгээ, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал нь докторын зэрэгтэй, сургалт-эрдэм шинжилгээний ажлын туршлагатай байна. Захирал нь өөрийн бүрэн эрхийн хугацаанд дэд захиралтай гэрээ байгуулан ажиллуулна.

5.13. Сургалт эрхэлсэн дэд захирлын чиг үүрэг:

5.13.1. сургуулийн бүх төвшний сургалтын бодлого, төлөвлөлт, хяналтын ажлыг удирдах, зохион байгуулах;

5.13.2. сургалтын агуулга, технологи, арга зүйг олон улсын жишигт нийцүүлэх бодлого боловсруулах;

5.13.3. сургалтын хөтөлбөр, сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр шинээр буй болгох, шинэчлэх, батлах, өөрчлөлт оруулах, хэрэгжүүлэх ажлыг нэгдсэн удирдлагаар хангах;

5.13.4. багш бэлтгэх, сонгон шалгаруулах, багшийг хөгжүүлэх бодлого боловсруулж хэрэгжүүлэх, багш, хичээлийн туслах ажилтан, декан, тэнхмийн эрхлэгчийн ажлыг дүгнэх, аттестатчилахтай холбоотой харилцааг нэгдсэн удирдлагаар хангах;

5.13.5. багш нарын сургалтын цагийн ачааллыг хянаж, багшийн зохистой орон тоог хангах;

5.13.6. сургалтын ажлын чанарыг сайжруулах бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, магадлан итгэмжлэл, сургалтын дотоод чанарын удирдлагын асуудлыг хариуцан зохицуулах;

5.13.7. суралцагчийн бие даасан үйл ажиллагааг зохион байгуулах ажлыг удирдлагаар хангах, хянах;

5.13.8. суралцагчийн шилжилт, хөдөлгөөнийг зохицуулах;

5.13.9. суралцагчийн мэдлэг чадварыг дүгнэх, энэ үйл ажиллагаанд орчин үеийн техник хэрэгсэл, арга ашиглах асуудлыг удирдан зохион байгуулах;

5.13.10. элсэлт, төгсөлтийн ажлыг удирдлагаар хангаж зохион байгуулах;

5.13.11. сургалтын үйл ажиллагааг дэмжсэн таатай орчин бүрдүүлэх, ном, мэдээллийн хангамжийг сайжруулах бодлого бловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих;

5.13.12. сургалтад мэдээлэл харилцааны технологийг нэвтрүүлэх;

5.13.13. сургалтын холбогдолтой мэдээллийн сан бүрдүүлэх;

5.13.14. албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод тусгасан ажил үүрэг.

5.14. Эрдэм шинжилгээ, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирлын чиг үүрэг:

5.14.1. сургуулийн эрдэм шинжилгээний ажлын нэгдсэн бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх;

5.14.2. Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн хөгжлийн бодлого, гадаадын тэргүүлэх их сургуулиудын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн сургуулийн эрдэм судлалын ажлыг хөгжүүлэх, үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх бодлого, чиглэл боловсруулах;

5.14.3. эрдэм шинжилгээний ажлын үнэлгээний нормативыг сайжруулах, хэрэгжилтийг хангах;

5.14.4. шинжлэх ухааны тухайн салбарыг тэргүүлэн ажиллах өндөр зэрэглэлийн эрдэмтэдийн тоог нэмэгдүүлэх арга хэмжээ авах;

5.14.5. сургуулийнхаа өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх эрдэм шинжилгээний ажлыг хөгжүүлэх;

5.14.6. эрдэм шинжилгээ, судалгааны ажлын материаллаг баазыг бэхжүүлэх, өргөтгөх, шинэчлэх;

5.14.7. эрдэм шинжилгээний ажлын санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх;

Page 13: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

12

5.14.8. судалгаа, сургалтын ажлын нэгдлийг хангах;

5.14.9. багш, оюутан, магистрант, докторантын эрдэм шинжилгээний ажлыг дэмжин хөгжүүлэх;

5.14.10. шинжлэх ухаан, технологийн төсөл, гэрээт эрдэм шинжилгээний ажил хэрэгжүүлэх асуудлыг удирдлага, зохицуулалтаар хангах;

5.14.11. шинжлэх ухааны ололт, шинэ мэдлэгийг нийтэд түгээн дэлгэрүүлэх ажлыг удирдан зохион байгуулах;

5.14.12. сургуулийн гадаад харилцааны ажлыг удирдах, зохицуулах;

5.14.13. сургуулийн эрдэм шинжилгээний ажил, сургалтыг хөгжүүлэх зорилгоор гадаад, дотоодын байгууллагатай хамтын ажиллгаа тогтоох, хөгжүүлэх;

5.14.14. гадаадын их сургууль, олон улсын байгууллагатай хамтарсан судалгаа хийх, төсөл хөтөлбөр боловсруулах, эрдэм шинжилгээний ажилтан, багш солилцох;

5.14.15. олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, еминар зохион байгуулах;

5.14.16. МУИС-ийг гадаад, дотоод мэдэллээр хангах;

5.14.17. албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод тусгасан ажил үүрэг.

5.15. Эдийн засаг, нийгмийн асуудал эрхэлсэн дэд захирлын чиг үүрэг:

5.15.1. МУИС-ийн сургалт, эрдэм шинжилгээний ажлын материаллаг нөөцийн хангалт, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны бодлого, чиглэл боловсруулах, холбогдох шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

5.15.2. сургуулийн төсөв, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлаар санал боловсруулж батлуулах, хэрэгжилтийг хангах;

5.15.3. багш, ажилтан, суралцагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх бодлого, хөтөлбөр боловсруулах, хэрэгжилтийг хангах;

5.15.4. сургуулийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх;

5.15.5. сургуулийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн нэгдсэн хангамж, сургуулийн орчны тохижолтыг сайжруулах бодлого, хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх;

5.15.6. хэвлэх үйлдвэр, оюутны дотуур байр, эмч /эмнэлэг/-ийн салбар, сургалтын баазын үйл ажиллагаа, санхүү, аж ахуйн үйлчилгээний ажлыг нэгдсэн удирдлагаар хангах;

5.15.7. ажлын байрны хөдөлмөр эрүүл ахуйн хэвийн нөхцөл, хүнд хортой нөхцөлд ажиллаж буй хүмүүсийн хөдөлмөр хамгаалалтыг хангуулах;

5.15.8. албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод тусгасан ажил үүрэг.

5.16. Эрдмийн зөвлөл протокол/тогтоол, захирал тушаал гаргана. Хууль дүрэмд нийцүүлэн гаргасан эдгээр шийдвэрийг бүх нэгжийн удирдлага, багш, ажилтан, суралцагчид биелүүлэх үүрэгтэй.

5.17. МУИС-ийн захирал, дэд захирал үндсэн үүргээ биелүүлээгүй нөхцөлд Эрдмийн зөвлөл, хамт олон тухайн албан тушаалтныг хугацаанаас нь өмнө өөрчлөх саналаа эрх бүхий этгээдэд тавьж болно.

5.18. Бүтцийн нэгжийн дотоод бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа, санхүүгийн харилцааны хэм хэмжээг захирлын тушаалаар баталсан тус тусын дүрмээр зохицуулна.

5.19. Сургалт, эрдэм шинжилгээ, гадаад харилцаа, нийгэм, соѐл, ахуйн үйлчилгээ, номын сан, компьютерийн төв зэрэг МУИС-ийн хэмжээнд үйлчилдэг нэгжийн үйл ажиллагаа, эзэмшил газар, байшин барилга, үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, улсын төсвийг захиран зарцуулалт нэгдсэн зохицуулалттай байна.

5.20. Бүтцийн нэгж нь сургалтын зохион байгуулалт, өөрт ноогдсон төсөв, орлогын зарцуулалт, үндсэн хөрөнгийн урсгал засвар, салбарын гадаад, дотоод хамтын ажиллагааг бие даан хэрэгжүүлнэ.

Page 14: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

13

5.21. МУИС нь харъяаллын нэгжийн сургалт, эрдэм шинжилгээний ажлыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, багш бэлтгэх, материаллаг баазыг бэхжүүлэхэд тусалж, үйл ажиллагаанд хяналт тавина.

5.22. МУИС ба харъяаллын нэгж хоорондын харилцааг тусгай журам, гэрээгээр зохицуулна.

Зургаа. МУИС-ийн нэгжийн удирдлага

6.1. МУИС-ийн бүрэлдэхүүний факультет/сургуулийн (цаашид факультет гэнэ) удирдлагыг декан/захирал (цаашид декан гэнэ), эрдмийн зөвлөл хэрэгжүүлнэ. Факультетийн деканыг сонгон шалгаруулах журмыг Факультетийн дүрэмд тусгана.

6.2. Факультетийн деканыг сонгон шалгаруулалтын үндсэн дээр 2 жилийн хугацаагаар МУИС-ийн захирал томилох ба хоѐроос илүүгүй удаа улируулан томилж болно:

6.2.1. Декан томилолтын хугацаа дуусахад тайлан тавьж хамт олноороо үнэлүүлэх ба энэ нь түүнийг улируулан томилох нөхцөл болно. Декан ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн, түүнчлэн хугацаандаа тайлангаа тавиагүй бол хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл болно.

6.3. Факультетийн эрдмийн зөвлөл нь факультетийн хэтийн төлөв, хөгжлийн асуудал, эрдэм шинжилгээ, сургалтын ажлын чиглэл, түүний онол арга зүйн түвшин, үр дүнг хэлэлцэж, санал зөвлөмж, дүгнэлт гаргах эрдэмтэн багш нарын төлөөлөл бүхий байгууллага мөн.

6.4. Факультетийн эрдмийн зөвлөл нь МУИС-ийн Эрдмийн зөвлөлөөс баталсан үлгэрчилсэн дүрмийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулна.

6.5. Деканы дэргэд түүнд зөвлөх, шийдвэрийн үндэслэлд санал өгөх эрхтэй захиргааны зөвлөл байх бөгөөд бүрэлдэхүүнд нь факультетийн доторх нэгжүүдийн удирдлага орно.

6.6. Факультетийн деканы чиг үүрэг:

6.6.1. МУИС-ийн дүрэм, Эрдмийн зөвлөлийн шийдвэр, МУИС-ийн захирлын тушаалаар баталгаажсан бусад дүрэм, журмын хүрээнд факультетийн сургалт, эрдэмшинжилгээний ажлыг удирдах;

6.6.2. холбогдох мэргэжлийн чиглэл бүрээр явуулах шаталсан (бакалавр, магистр, доктор) сургалтын хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх, гүйцэтгэлд хяналт тавих, магадлан итгэмжлүүлэх ажлыг нэгдсэн удирдлагаар хангаж, зохион байгуулах;

6.6.3. сургалтын үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн дадлагыг хянах, зохицуулах;

6.6.4. суралцагчийн багц цагийг тооцох, анги дэвшүүлэх;

6.6.5. суралцагчийг шалгалтад оруулахтай холбоотой харилцааг зохицуулах, шийдвэрлэх;

6.6.6. МУИС-ийн дүрэм, журмын хүрээнд элсэлт, төгсөлтийн ажлыг зохион байгуулах;

6.6.7. факультет төгсөгчидтэй холбоо тогтоох ажлыг зохион байгуулах, факультет төгсөгчдийн бэлтгэлийн чанарыг судлах;

6.6.8. төгсөгчдийг ажлын байраар хангах ажлыг удирдах;

6.6.9. факультетийн хүний нөөцийн бодлогыг тодорхойлох;

6.6.10. салбарын эрдэм шинжилгээний ажлын чиглэлийг тогтоох, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, сургалт-судалгааны ажлын нэгдлийг хангах;

6.6.11. хуваарилагдсан төсөв, орлогыг захиран зарцуулах, гүйцэтгэлийг ил тод мэдээлэх;

6.6.12. багш, суралцагчдын ажиллах, суралцах таатай орчин, нөхцөл бүрдүүлэхэд санаачлага гаргах, хэрэгжүүлэх;

6.6.13. факультетийн материаллаг баазыг бэхжүүлэх, хөгжүүлэх;

Page 15: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

14

6.6.14. факультетийн нэгжийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх, хөгжлийн хөтөлбөр, төсөл боловсруулж, холбогдох дээд газарт санал оруулах;

6.6.15. факультетийн гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх;

6.6.16. албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод тусгасан ажил үүрэг.

6.7. МУИС-ийн үндсэн нэгжийн удирдлагыг тэнхимийн (лабораторийн) эрхлэгч нь хэрэгжүүлнэ. Тэнхимийн эрхлэгчийг сонгон шалгаруулах журмыг Тэнхимийн дүрэмд тусгана.

6.7.1. Үндсэн нэгжийн удирдлагыг тухайн нэгжийн саналыг үндэслэн МУИС-ийн захирал 3 жилийн хугацаатай томилох ба 2 удаа улируулан ажиллуулж болно.

6.7.2. Үндсэн нэгжийн удирдлага томилолтын хугацаа дуусахад тайлан тавьж аттестатчилагдах ба энэ нь түүнийг улируулан томилох нөхцөл болно. Ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн, түүнчлэн аттестатчилалд ороогүй бол хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл болно.

6.8. Үндсэн нэгжийн чиг үүрэг:

6.8.1. холбогдох мэргэжлээр шаталсан (бакалавр, магистр, доктор) сургалтын хөтөлбөрийг хариуцан хэрэгжүүлж, үр дүн, чанарт байнгын дүн шинжилгээ, өөрийн үнэлгээ хийх;

6.8.2. хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээ, нийгмийн захиалга, хөгжлийн чиг хандлагын дагуу сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох, зохих журмын дагуу сургалтын агуулга, стандарт боловсруулах;

6.8.3. хичээл заахад орчин үеийн техник хэрэгсэл ашиглах;

6.8.4. үйлдвэрлэлийн дадлага, ангийн ажил /төсөл/, дипломын болон магистрын ажил, диссертац, түүнчлэн суралцагчийн бие даасан ажлыг удирдах, суралцагчийн мэдлэг, чадварыг улирлын явц ба эцэст дүгнэх;

6.8.5. сургалт, судалгааны ажлын нэгдлийг хангах, үр дүнг үйлдвэрлэл практикт нэвтрүүлэх, нийгэмд мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх;

6.8.6. өрсөлдөх чадвараа сайжруулж судалгааны төсөл боловсруулан эрдэм шинжилгээний ажлын санхүүжилтийн эх үүсвэр олох;

6.8.7. сургалт, эрдэм шинжилгээний ажлын орчин нөхцлийг тасралтгүй сайжруулах;

6.8.8. багшийг сонгон шалгаруулах, мэргэжлийн мэдлэг, багшлах ур чадварыг дээшлүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж, ажлын үр бүтээлийг үнэлэх;

6.8.9. багш, туслах ажилтны ажил үүргийн хуваарийг гаргаж, ажлын цаг ашиглалт, хувийн сургалт, судалгаа, арга зүйн ажлын төлөвлөгөөний биелэлтэд хяналт тавих;

6.8.10. хариуцсан салбарын суралцагчдыг эрдэм шинжилгээний ажлын арга барилд сургах, авъяас чадварыг нь нээн хөгжүүлэх, тэдэнд иргэний соѐл төлөвшүүлэх;

6.8.11. төгсөгчид, ажил олгогчтой сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх, дэмжлэг авах зэргээр хамтран ажиллах;

6.8.12. МУИС-ийн дүрэм журамд заасан бусад чиг үүрэг.

6.9. МУИС-ийн бүтцийн нэгжийн үйл ажиллагааг энэхүү дүрэмд нийцүүлэн боловсруулж, захирлын тушаалаар баталсан тус тусын дүрмээр зохицуулна.

Долоо. МУИС-ийн багш, ажилтан

7.1. Багш, ажилтан нь Монгол улсын хөдөлмөрийн хууль тогтоомжийн дагуу тухайн албан тушаал (ажлын байрын тодорхойлолт)-д хамаарах ажил үүргийг захирал буюу түүний эрх олгосон этгээдтэй байгуулсан хедөлмөрийн гэрээ, контрактын үндсэн дээр гүйцэтгэнэ.

7.2. МУИС-ийн багш, эрдэм шинжилгээний ажилтан нар тухайн салбараар мэргэшсэн магистраас доошгүй зэрэгтэй байна.

Page 16: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

15

7.3. МУИС-ийн орон тооны багшийн албан тушаал тэргүүлэх профессор, профессор, дэд профессор, ахлах багш, багш, дадлагажигч багшийн зэрэглэлтэй байна.

7.4. Багшийн ажлын сул орон тоог нийтэд зарлаж, сонгон шалгаруулалтын үндсэн дээр сонгож авна. Мэргэжлийн салбартаа тэргүүлэх эрдэмтнийг урилгаар авч ажиллуулж болно.

7.5. МУИС-ийн багш Монгол Улсын Боловсролын хууль тогтоомжид зааснаас гадна дараах эрх эдэлнэ:

7.5.1. сургалт явуулахад шаардагдах мэдээллээр хангагдах;

7.5.2. МУИС-ийн үйл ажиллагааны талаар санал дүгнэлт гаргах, холбогдох байгууллагад тавих;

7.5.3. төрөл бүрийн хэлбэрээр мэргэжлээ дээшлүүлэхэд дэмжлэг туслалцаа авах;

7.5.4. зохих болзлыг биелүүлэн МУИС-ийн профессор, дэд профессор цол хүртэх.

7.6. МУИС-ийн багш Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухаан, технологийн хууль тогтоомжид зааснаас гадна дараах үүрэг хүлээнэ:

7.6.1. эрдэм шинжилгээний ажлыг шинжлэх ухааны өндөр түвшинд эрхлэх;

7.6.2. МУИС-ийн дүрэм, журмыг дагаж мөрдөх;

7.6.3. удирдлагаас даалгасан хуульд нийцсэн бөгөөд ажил үүргийн хуваарьт нь хамаарах ажил үүргийг биелүүлэх;

7.6.4. сургалтын хөтөлбөр, суралцагчдын бие даан сурах хэрэглэгдэхүүн, ном сурах бичиг, гарын авлага бичих, боловсруулах;

7.6.5. суралцагчдад бие даан суралцах чадвар эзэмшүүлэхэд чиглэгдсэн идэвхтэй сургалт явуулах;

7.6.6. оюутныг иргэний өндөр соѐлтой бие хүн болж төлөвшихэд нь туслах;

7.6.7. харилцааны болон хариуцлагын өндөр соѐлтой байж, багшийн ѐс зүй, нэр төрийг эрхэмлэн сахих.

7.7. Багшийн албан тушаалд тавигдах шаардлага, гүйцэтгэх сургалт, судалгаа, нийтэд үйлчлэх ажлын ачааллын хэмжээ ба түүнийг тооцох журмыг эрдмийн зөвлөлөөр хэлэлцэн тогтооно.

7.8. МУИС-ийн багшийг аттестатчилах журмыг захирлын тушаалаар батална. Багшийг 3 жил тутам аттестатчилна.

7.9. Захиргаа аж ахуй, инженер-техник, үйлдвэрлэл-үйлчилгээний болон сургалт, судалгааны туслах ажилтан, бусад ажилтны эрх үүргийг Монгол Улсын хөдөлмөрийн тухай хууль тогтоомж, сургуулийн дотоод журам, албан тушаалын ажлын байрны тодорхойлолтоор тогтооно.

7.10. Деканы туслах, сурлагын дүнгийн мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, нягтлан бодогч, байрны зохион байгуулагч нарыг 2 жил тутам аттестатчилж, 4 жил тутамд факультет хооронд сэлгэн ажиллуулж болно.

7.11. МУИС нь багш нарын санал хүсэлтийг зохион байгуулалттайгаар сургуулийн удирдлагад илэрхийлэх, удирдах албан тушаалтан, багш нарын ажлын хариуцлагыг сайжруулах, удирдах зөвлөл дэх өөрийн төлөөллийг сонгох, үүргийн биелэлтэд хяналт тавих, эргүүлэн татах чиг үүрэг бүхий Багш нарын зөвлөл байгуулан ажиллуулж болно. Энэхүү зөвлөл нь факультет/сургууль бүрийн үндсэн багш, эрдэм шинжилгээний ажилтан нарын 20%-ийн төлөөлөлтэй байх бөгөөд тухайн хамт олны хурлаас ардчиллын зарчмаар сонгогдоно. Багш нарын зөвлөл нь өөрийн дүрэмтэй байна.

Найм. МУИС-ийн суралцагчид

8.1. МУИС нь Монгол Улсын болон гадаадын иргэн, харъяалалгүй хүнийг яс үндэс, гарал үүсэл, хүйс, шашин шүтлэг, нийгмийн байдлыг харгалзахгүйгээр зохих хууль тогтоомжийн дагуу элсүүлэн суралцуулна.

Page 17: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

16

8.2. Оюутан, магистрант, докторант (цаашид „суралцагчид” гэнэ)-ыг элсүүлэх, сургах, төгсгөх асуудлыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон нийтлэг журмыг үндэслэн их сургуулийн захирлын баталсан журмаар зохицуулна.

8.3. Суралцагчид нь Монгол Улсын боловсролын хууль болон бусад хууль тогтоомж, МУИС-ийн дүрэм, журамд заасан эрхийг эдэлж, үүргийг биелүүлэхээс гадна мэдээллээр хангагдах, сургуулийн удирдах зөвлөлд төлөөлөлтэй байх, сургалтын төлөвлөгөөний хүрээнд хичээлийг сонгон судлах, амжилттай суралцсаны тэтгэлэг, дэмжлэг авах, өөрийн ахуй амьдрал, сургалттай холбоотой асуудлаар холбогдох байгууллагад санал хүсэлт тавьж шийдвэрлүүлэх эрхтэй.

8.4. МУИС-ийн сургалт төлбөртэй байх ба суралцагчид зохих журмын дагуу сургалтын төлбөрийн тэтгэлэг авах, хөнгөлөлт эдлэх эрхтэй.

8.5. Суралцагчдыг элсүүлэх, шилжүүлэн авах, хасах, төгсгөх тухай шийдвэрийг МУИС-ийн захирлын тушаалаар, улируулах, чөлөө олгох асуудлыг факультетийн деканы тушаалаар баталгаажуулна.

8.6. Өөр сургуулиас МУИС-д шилжин сурах оюутны багц цагийг хүлээн зөвшөөрөх журмыг сургуулийн сургалтын холбогдох журамд тусгана.

Ес. Хөрөнгө, санхүү

9.1. МУИС нь холбогдох хууль тогтоомжид заасны дагуу эдийн болон эдийн бус хөрөнгө, эрхийг өмчилнө.

9.2. МУИС-ийн үйл ажиллагааны санхүүжилт дараах эх үүсвэрээс бүрдэнэ: 9.2.1. улсын төсвийн хөрөнгө;

9.2.2. эрдэм шинжилгээний төсөл, гэрээт болон захиалгат судалгааны ажлын санхүүжилт;

9.2.3. сургалтын төлбөр;

9.2.4. аж ахуйн үйл ажиллагааны орлого;

9.2.5. Зохих журмын дагуу аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өгсөн хандив;

9.2.6. зээл тусламж;

9.2.7. хадгаламжийн болон дансны үлдэгдлийн хүү;

9.2.8. бусад эх үүсвэр.

9.3. МУИС нь үүсгэн байгуулагчаас нийлүүлсэн болон үйл ажиллагааныхаа явцад бий болгосон хөрөнгийг сургуулийн үндсэн зорилго, дүрэм, үүсгэн байгуулагчтай байгуулсан гэрээнд нийцүүлэн зориулалтын дагуу үр ашигтай зарцуулна.

9.4. МУИС нь багш, ажилтан, суралцагчийн нийгмийн баталгааг дээшлүүлэх зорилгоор хууль тогтоомжид нийцүүлэн явуулсан аж ахуйн үйл ажиллагааны орлогоо зориулалтын дагуу захиран зарцуулна.

9.5. МУИС-ийн дэргэд олон нийтийн үүсгэл санаачлагаар МУИС-ийн хөгжлийг дэмжих сан байгуулж болно.

9.6. Хандивын хөрөнгийг сургуулийн санхүүгийн тайланд тусгаж, зориулалтын дагуу ашиглана. Сургуульд хандивласан хөрөнгө хууль ѐсны эх үүсвэртэй байна.

9.7. Санхүүгийн үйл ажиллагаандаа дотоодын хяналт, шалгалтыг байнга хийж, 2 жил тутамд хөндлөнгийн хяналт (аудит) хийлгэж, үр дүнг сургуулийн хамт олонд мэдээлж, ил тод байлгана.

Арав. Бусад зүйл

10.1. МУИС-ийн дүрэм батлагдсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.

10.2. МУИС-ийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачлагыг удирдах зөвлөл, эрдмийн болон захирлын зөвлөлийн гишүүд, түүнчлэн багш, ажилтан, суралцагч гаргаж болно.

* * * * * * * * *

Page 18: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

17

Эрдмийн зөвлөлийн 2009 оны 1-р сарын 28-ны өдрийн хурлаар хэлэлцэж сайшаав.

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН

ЭРДМИЙН ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэ дүрэм Монгол улсын боловсролын хууль, тогтоомж, МУИС-ийн дүрэмд нийцсэн

байна. 1.2. Монгол Улсын Их Сургуулийн эрдмийн зөвлөл нь эрдмийн хамт олны төлөөллийн

байгууллага байна. 1.3. МУИС-ийн Эрдмийн зөвлөл нь сургуулийн сургалт-эрдэм шинжилгээний ажлын

чиглэлийг тогтоож, түүний онол, арга зүйн түвшин, үр дүнг хэлэлцэж дүгнэлт гаргах, санал зөвлөмж өгөх зэргээр сургалт-арга зүй, эрдэм судлалын ажлыг мэргэжлийн ерөнхий удирдлагаар хангах, МУИС-ийн хүндэт цол, эрдмийн цол олгох асуудлыг шийдвэрлэх үндсэн чиг үүрэг гүйцэтгэнэ.

Хоѐр. Эрдмийн зөвлөлийн гишүүдийг сонгох

2.1. Эрдмийн зөвлөлийн гишүүнийг факультет, сургуулийн бүх багш, эрдэм шинжилгээний

ажилтны дийлэнх олонхийн буюу гуравны хоѐрын ирцтэй хурлаас нууц санал хураалтаар сонгоно.

2.2. Эрдмийн зөвлөлийн гишүүн докторын зэрэгтэй байна. 2.3. Эрдмийн зөвлөлийн нийт гишүүдийн тоо 71 байна. 2.4. Эрдмийн зөвлөлд сонгох гишүүний тоо нь бүрэлдэхүүний сургууль, факультет бүрт

тогтмол 3 орон тоо, тухайн эрдмийн хамт олны доторх эрдмийн зэрэгтэй багш, эрдэм шинжилгээний ажилтны тоонд нийцүүлэн жишсэн нэмэлт орон тооноос тус тус бүрдэнэ.

2.5. Эрдмийн зөвлөлийн сонгуулийг 5 жил тутамд явуулна. Орон гарсан тухай бүр нөхөн сонгоно.

Гурав. Эрдмийн зөвлөлийн бүтэц, зохион байгуулалт

3.1. МУИС-ийн Эрдмийн зөвлөл нь захирал, дэд захирал нар, харъяа сургуулийн

захирал нар, бүрэлдэхүүний сургууль, факультетээс сонгогдсон гишүүдээс бүрдэнэ. 3.2. Эрдмийн зөвлөл нь дарга, хуралдааны дарга, эрдэмтэн нарийн бичгийн дарга,

тэргүүлэгчид, төрөлжсөн хороодтой байна. Факультет, сургуулийн эрдмийн зөвлөл нь их сургуулийн эрдмийн зөвлөлийн салбар мөн.

3.3. Эрдмийн зөвлөлийн хуралдаанаас дараагийн хурлаар хэлэлцэх асуудлыг харгалзан уг хуралдааны даргыг урьдчилан нэр дэвшүүлж сонгоно. Эрдмийн зөвлөлийн ѐслолын хуралдаан болон эрдмийн цол олгох асуудал хэлэлцэх хурлыг эрдмийн зөвлөлийн дарга өөрөө удирдана.

3.4. Эрдмийн зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь эрдмийн зөвлөлийн бүх гишүүдийн хуралдаан байна. Эрдмийн зөвлөлийн хуралдааны хооронд тэргүүлэгчид, ажлын хороод эрдмийн зөвлөлийн тасралтгүй үйл ажиллагааг хангана.

3.5. Ýрдмийн зөвлөлийн тэргүүлэгчид нь эрдмийн зөвлөлийн дарга, хуралдааны дарга, эрдэмтэн нарийн бичгийн дарга, төрөлжсөн хороодын дарга нараас бүрдэнэ. Эрдэмтэн нарийн бичгийн даргыг 5 жилийн хугацаагаар сонгоно.

3.6. Эрдмийн зөвлөлийн тэргүүлэгчид нь эрдмийн зөвлөлийн хурлын шийдвэрийн биелэлтэнд хяналт тавих, хэлэлцэх асуудлыг тогтоох, бэлтгэл хангуулах, хурлын товыг зарлах үүрэгтэй.

3.7. Эрдмийн зөвлөл өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлаар а) сургалтын, б) эрдэм шинжилгээний, в) хөгжлийн бодлогын, г) төсөв, санхүү, нийгмийн бодлогын төрөлжсөн хороодтой байна.

Page 19: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

18

3.8. Эрдмийн зөвлөлийн төрөлжсөн хороо 7-9 гишүүнтэй байна. Гишүүдийг эрдмийн зөвлөлийн бүх гишүүдийн хуралдаанаас нэр дэвшүүлж, ил санал хураалтаар сонгоно. Байнгын хорооны даргыг гишүүд дундаасаа сонгоно.

3.9. Төрөлжсөн хороод хариуцсан чиглэлээрээ бодлого боловсруулах, түүний хэрэгжилт, чанар, үр нөлөөнд дүн шинжилгээ хийх, санал, дүгнэлт гаргах үүрэгтэй.

3.10. Хороодын санал, дүгнэлтийг эрдмийн зөвлөлд болон захиргаанд оруулах эсэхийг тэргүүлэгчдийн хурлаар шийдвэрлэнэ.

3.11. Эрдмийн зөвлөлийн дэргэдэх төрөлжсөн хороодын ажиллах журмыг тэргүүлэгчдийн хурлаар батална.

Дөрөв. Эрдмийн зөвлөлийн үндсэн чиг үүрэг

4.1. Эрдмийн зөвлөл дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:

4.1.1. Сургуулийн дүрэм, түүнд өөрчлөлт оруулах тухай хэлэлцэн санал, зөвлөмж гаргах,

4.1.2. Төрөлжсөн байнгын хороодын санал, дүгнэлтийг хэлэлцэж шийдвэр гаргах, 4.1.3. Сургуулийн үндсэн үйл ажиллагааг зохицуулах нийтлэг дүрэм, журмыг

хэлэлцэн батлах 4.1.4. МУИС-ийн захиралд нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр болон дэд захиралд

нэр дэвшигчийг хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт өгөх, 4.1.5. МУИС-ийн болон захирлын тайланг жил бүр хэлэлцэж, санал дүгнэлтээ төрийн

захиргааны төв байгууллага, удирдах зөвлөлд хүргүүлэх 4.1.6. МУИС-ийн хүндэт цол, шагнал бий болгох шийдвэр гаргах, 4.1.7. МУИС-ийн эрдмийн цол (дэд профессор, профессор) олгох, 4.1.8. МУИС-ийн хүндэт доктор, хүндэт профессор цол олгох, профессор багш,

оюутанд МУИС-ийн эрдмийн зөвлөлийн нэрэмжит тэтгэлэг, шагнал олгох, 4.1.9. МУИС олон улсын байгууллагад гишүүнээр элсэх асуудлаар санал дүгнэлт

гаргах, 4.1.10. Улс орны нийгэм эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан, технологийн хөгжил,

бодлого судалгааны чиглэл зэрэг төр засгийн дээд байгууллагад өргөн барих, олон талт асуудлын талаар боловсруулсан хөтөлбөр, санал, дүгнэлт, зөвлөмж, хуулийн төсөл зэргийг хэлэлцэж санал дүгнэлт гаргах.

4.1.11. Төр, засгийн удирдах дээд байгууллага болон олон улсын нэр хүнд бүхий байгууллага, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын саналыг үндэслэн, тэдгээрийн дэвшүүлсэн Эрдмийн зөвлөлийн эрх хэмжээний хүрээнд багтах асуудлыг хэлэлцэн шийдвэр, санал дүгнэлт өгч болно.

4.1.12. Эрдмийн зөвлөл гишүүний дэвшүүлсэн асуудлыг холбогдох байнгын хороод дэмжсэн тохиолдолд хэлэлцэн шийдвэр, санал дүгнэлт гаргана.

Тав. Эрдмийн зөвлөлийн гишүүний эрх, үүрэг, онцлог

5.1 Эрдмийн зөвлөлийн гишүүн дараах бүрэн эрхийг эдлэнэ.

5.1.1. Эрдмийн зөвлөлд хэлэлцсэн асуудлаар санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх 5.1.2. Эрдмийн зөвлөлөөр хэлэлцэж буй асуудлыг шийдвэрлэхэд таслах эрхтэй

оролцох, 5.1.3. Сургуулийн үйл ажиллагаатай шууд холбоотой аливаа асуудлыг Эрдмийн

зөвлөлд хэлэлцүүлэхээр санал оруулах, 5.1.4. Эрдмийн зөвлөлийн тогтоол, протоколын биелэлтийг шалгах комисст оролцох, 5.1.5. Сургуулийн хэмжээний аливаа асуудлаар эрдмийн зөвлөлийн дарга болон

холбогдох дэд захирал, декан, бүрэлдэхүүний сургуулийн захирлуудад асуудлыг шууд тавьж шийдвэрлүүлэх,

5.1.6. Эрдмийн зөвлөлийн гишүүн байхаас өөрийн хүсэлтээр татгалзах, 5.2. Эрдмийн зөвлөлийн гишүүн дараах үүргийг хүлээнэ.

5.2.1. Эрдмийн зөвлөлийн үйл ажиллагаанд биеэр оролцох, 5.2.2. Эрдмийн зөвлөлийн гишүүний хувьд өгсөн аливаа үүрэг даалгаврыг

биелүүлэх,

Page 20: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

19

5.2.3. Өөрийн факультет, сургууль дээр Эрдмийн зөвлөлийн шийдвэрийг сурталчлах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах талаар санаачлага гаргах, биечлэн оролцох,

5.3. Эрдмийн зөвлөлийн гишүүний онцлог 5.3.1. Эрдмийн зөвлөлийн гишүүн ѐслолын өмсгөл, энгэрийн тэмдэгтэй байна. 5.3.2. Эрдмийн зөвлөлийн гишүүн их сургуулийн хэмжээнд хүндэтгэл хүлээнэ

Зургаа. Эрдмийн зөвлөлийн хуралдаан, хуралдааны дэг,

шийдвэр гаргах 6.1. Эрдмийн зөвлөлийн бүх гишүүдийн ээлжит хуралдааныг хичээлийн жилд 2-оос

доошгүй хийнэ. Шаардлагатай үед ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулна. 6.2. Эрдмийн зөвлөл хуралдаанаа бүх гишүүдийн 2/3-оос доошгүй ирцтэй хийнэ.

Хуралдаанаар хэлэлцэх асуудал, шийдвэрийн төсөл зэрэг холбогдох бичиг баримтыг хурал эхлэхээс 3-аас доошгүй хоногийн өмнө гишүүдэд тараана.

6.3. Эрдмийн зөвлөл хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргаж, тэмдэглэл хөтлөх ба эрдмийн цол олгохоос бусад асуудлыг илээр санал хурааж шийдвэрлэнэ. Гадаадын иргэнд хүндэт цол олгох асуудлыг ил санал хураалтаар шийдвэрлэнэ.

6.4. Эрдмийн зөвлөлийн нууц санал хураалт ¾, бусад шийдвэр санал хураалтанд оролцсон гишүүдийн 2/3 зөвшөөрсөн үед хүчинтэйд тооцогдоно. Эрдмийн зөвлөлийн хурлын тогтоолд хуралдааны дарга гарын үсэг зурна.

Долоо. Бүрэлдэхүүний нэгжийн эрдмийн зөвлөл

7.1. МУИС-ийн бүрэлдэхүүний сургууль, факультет Эрдмийн зөвлөлтэй байна. Эрдэм

шинжилгээний хүрээлэн, төв зэрэг нэгжүүд харъяалах факультет, сургуультайгаа хамтарсан эрдмийн зөвлөлтэй байна.

7.2. Нэгжүүд Эрдмийн зөвлөлийн дүрмээ Монгол улсын хууль тогтоомж, МУИС-ийн дүрэм, МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн дүрэм, Салбар зөвлөлийн үлгэрчилсэн журмыг үндэслэн баталж мөрдөнө.

* * * * * * * * *

Page 21: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

20

МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн 2004.10.29-ний өдрийн 01 тоот тогтоолын 2-р хавсралт

МУИС-ИЙН ФАКУЛЬТЕТ, СУРГУУЛИЙН ЭРДМИЙН ЗӨВЛӨЛИЙН ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

МУИС-ийн бүрэлдэхүүний факультет, сургуулийн (цаашид факультет гэнэ) эрдмийн зөвлөл нь тухайн салбарын мэргэжлийн удирдлагын дээд байгууллага мөн. Эрдмийн зөвлөл нь салбарын сургалт, эрдэм шинжилгээ, нийгэмд мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх ажлын үндсэн чиглэлийг тогтооход үйл ажиллагаагаа чиглүүлнэ.

Хоѐр. Эрдмийн зөвлөлийн үйл ажиллагаа

2.1. Эрдмийн зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь эрдмийн зөвлөлийн хурал байна.

2.2. Эрдмийн зөвлөл нь факультетийн үйл ажиллагаатай холбоотой дараах асуудлыг хэлэлцэж санал, дүгнэлт, зөвлөмж, шийдвэр гаргана. Үүнд:

2.2.1. Факультетийн хөгжлийн өнөөгийн байдал ба хэтийн төлөв, бүтэц, зохион байгуулалт, эрдэм шинжилгээний тэргүүлэх чиглэлийг тогтоох зэрэг асуудлыг хэлэлцэн зөвлөмж гаргах,

2.2.2. Салбарын сургалт, эрдэм шинжилгээний ажлын тайланг жил бүр өргөтгөсөн õэлбэрээр хэлэлцэн үнэлэлт, дүгнэлт өгч, цаашдын зорилго, чиглэлийг тогтоох,

2.2.3. Бүх шатны сургалтын хөтөлбөрт өөрчлөлт оруулах, шинэ хөтөлбөр батлах,

2.2.4. Факультетийн хүндэт цол олгох асуудлаар шийдвэр гаргах,

2.2.5. Салбарын эрдэмтдийн эрдэм шинжилгээний шилдэг бүтээл шалгаруулах, дээд áайгууллагын шагналд (Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал, Төрийн соѐрхол гм) эрдэмтэд, эрдмийн хамтлагийн бүтээлийг хэлэлцэн дэвшүүлэх,

2.2.6. Факультет, сургуулийн хэмжээнд хэрэгжиж байгаа эрдэм шинжилгээний ажлын явц, үр дүнг тогтмол хэлэлцэн үнэлэлт дүгнэлт өгөх,

2.2.7. Салбарын эрдэмтдийн боловсруулсан эрдэм шинжилгээний төсөл (сэдэв) -ийн саналыг хэлэлцэж шийдвэр гаргах,

2.2.8. Магистр, докторын төвшний судалгааны ажлын чиглэл, сэдвийг хэлэлцэн батлах,

2.2.9. Докторын зэрэг хамгаалах бүтээлд урьдчилан үнэлэлт дүгнэлт өгөх,

2.2.10. Багш нарт бүтээлийн чөлөө олгох асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргах, үр дүнг хэлэлцэж дүгнэлт гаргах үүрэгтэй

Гурав. Эрдмийн зөвлөлийн удирдлага, бүрэлдэхүүн

3.1. Факультетийн эрдмийн зөвлөлийг декан, захирал тэргүүлнэ.

3.2. Факультетийн эрдмийн зөвлөлийн даргыг МУИС-ийн захирлын тушаалаар томилох ба нарийн бичгийн дарга, гишүүдийг факультетийн эрдмийн зөвлөлийн даргын захирамжаар батална. Зөвлөлийн нарийн бичгийн даргаар эрдмийн зэрэг, цолтой хүнийг томилох бөгөөд жилд гүйцэтгэх сургалтын ажлын ачааллыг тусгай журмаар зохих хувиар хөнгөлж болно.

3.3. Факультетийн эрдмийн зөвлөлийн нарийн бичгийн дарга нь хурлын бэлтгэлийг хангах, зөвлөлийн шийдвэрийн хэрэгжилт, биелэлтийг дүгнэж, салбарын эрдэм шинжилгээний холбогдолтой өдөр тутмын ажил, бичиг хэргийг хариуцна. Хичээлийн жил бүрийн эцэст эрдэм шинжилгээний ажлын нэгдсэн тайлан гаргаж эрдэм шинжилгээний хэлтэст ирүүлнэ.

Page 22: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

21

3.4. Факультетийн эрдмийн зөвлөл салбарын нэр хүндтэй эрдэмтдээс бүрдсэн байвал зохино. Зөвлөлийн гишүүний тоог факультет бүр өөрийн онцлогт тохируулан тогтоож болох боловч 50 хүртэл багш, эрдэм шинжилгээний ажилтан бүхий нэгжид бүрэлдэхүүний гуравны нэг, 50-иас дээш багш, эрдэм шинжилгээний ажилтан бүхий нэгжид бүрэлдэхүүний дөрөвний нэг гэсэн харьцааг баримтлах нь зохистой гэж үзнэ.

3.5. Орон тоо суларсан тухай бүр нөхөн сонголт хийхээс гадна, зөвлөлийн даргын санаачлагаар 2 жил тутамд гишүүдийн гуравны нэг хувийг шинэчилж болно.

Дөрөв. Эрдмийн зөвлөлийн гишүүний эрх ба үүрэг

4.1. Эрдмийн зөвлөлийн гишүүн дараах эрхтэй. Үүнд:

а. Эрдмийн зөвлөлөөр хэлэлцэж байгаа асуудлаар санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх, дүгнэлт гаргах,

б. Эрдмийн зөвлөлөөр хэлэлцэж байгаа асуудлыг шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох,

в. Салбарын сургалт, эрдэм шинжилгээний холбогдолтой аливаа асуудлыг эрдмийн зөвлөлөөр хэлэлцэх санал оруулах,

г. Эрдмийн зөвлөлийн гишүүн байхаас өөрийн хүсэлтээр татгалзах

4.2. Эрдмийн зөвлөлийн гишүүн дараах үүрэг хүлээнэ. Үүнд:

а. Эрдмийн зөвлөлийн хуралд биеэр оролцох,

б. Эрдмийн зөвлөлийн гишүүний хувьд хүлээлгэсэн аливаа үүрэг даалгаварыг биелүүлэх,

в. Өөрийн ажиллаж байгаа салбар, тэнхим дээр эрдмийн зөвлөлийн шийдвэрийг сурталчлах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах талаар санаачлагатай ажиллах,

Тав. Эрдмийн зөвлөлийн хуралдааны дэг, шийдвэр гаргах

5.1. Эрдмийн зөвлөлийн хуралдааныг зөвлөлийн дарга удирдана. Даргын эзгүйд эрдмийн зөвлөл хуралдах зайлшгүй шаардлага гарсан үед зөвлөлийн нарийн бичгийн дарга хурлыг удирдан хийлгэж болно.

5.2. Эрдмийн зөвлөл хурлаа бүх гишүүдийн 75 хувиас доошгүй ирцтэй хуралдуулна.

5.3. Эрдмийн зөвлөлийн хурал улиралд 2, хичээлийн жилд 4-өөс доошгүй удаа хуралдаж салбарын сургалт, эрдэм шинжилгээний ажлын хөгжлийн тодорхой асуудал хэлэлцэн шийдвэрлэнэ.

5.4. Эрдмийн зөвлөл хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргаж, протокол хөтлөх ба профессор, дэд профессор цол, төрийн дээд шагналд нэр дэвшүүлэх, шилдэг бүтээлд дэвшүүлэх болон хувь хүнтэй холбоотой асуудлаас бусад аливаа асуудлыг илээр санал хурааж шийдвэрлэнэ. Хуралд оролцсон гишүүдийн гуравны хоѐрын саналаар шийдвэр гаргана. Хэлэлцэж байгаа аливаа асуудлаар шаардлагатай гэж үзвэл нууцаар санал хурааж болно.

Зургаа. Бусад зүйл

6.1. Факультетийн эрдмийн зөвлөл тогтоолын албан ѐсны хэвлэмэл хуудастай байна.

6.2. Факультетийн эрдмийн зөвлөлийн тогтоолыг факультет, сургуулийн тэмдэгээр баталгаажуулна.

* * * * * * * * *

Page 23: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

22

Захирлын 2003.12.16-ны өдрийн 708 тоот тушаалын хавсралт

МУИС-ИЙН ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. МУИС-ийн хөдөлмөрийн дотоод журам (цаашид дотоод журам гэх) нь захиргаа ба багш, ажилтан (цаашид ажилтан гэх) -ы хоорондын хөдөлмөрийн харилцааг тус сургуулийн сургалт, эрдэм шинжилгээний ажлын онцлог нөхцөлд тохируулан Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд зохицуулах зорилготой.

1.2. Дотоод журам нь ажилтны хөдөлмөрлөх эрх ашгийг хамгаалах, хөдөлмөрийн сахилгыг бэхжүүлэх, ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах, сургалт, эрдэм шинжилгээний ажлын биелэлтийг хангах зорилгод чиглэгдэнэ.

1.3. Дотоод журмын биелэлтэд захиргаа болон ажилтны эрх ашгийг төлөөлөн хамгаалах байгууллагууд өөрсдийн эрх хэмжээний хүрээнд хуулийн дагуу зохих хяналт тавина.

1.4. Дотоод журмыг тус сургуулийн нийт ажилтан чанд дагаж мөрдөх үүрэгтэй.

Хоѐр. Ажилд авах болон хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэлүүд

2.1. Ажилтныг ажилд авахдаа тухайн ажлын байрны тодорхойлолтод тохирсон боловсрол, мэргэжил, мэдлэг, ажлын туршлага, зан төлөв, ажил гүйцэтгэх чадавхи, эрүүл мэнд зэргийг харгалзан үзнэ.

2.2. Захиргаа нь ажилтантай харилцан тохиролцсоны үндсэн дээр Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд Захирлын тушаал гаргаж, ажил үүрэг гүйцэтгүүлнэ.

2.3. Багшийг ажилд авахдаа “МУИС-д профессор багш ажиллуулах журам”-ыг удирдлага болгоно.

2.4. Профессор, багшийг факультет/сургууль, тэнхмийн саналыг үндэслэн дараах үндсэн хэлбэрээр авч ажиллуулна. Үүнд:

2.4.1. Багшид тавих шаардлага хангасан хүнийг уралдаант шалгаруулалтаар,

2.4.2. Өндөр мэргэшлийн эрдэмтдийг урьж ажиллуулах.

2.5. Эрдэм шинжилгээний ажилтан, туслах ажилтныг төсөл/сэдвийн удирдагчийн саналаар тухайн гүйцэтгэх ажлын үргэлжлэх хугацаагаар авна.

2.6. Хичээлийн туслах ажилтныг ажлын чадвар, дадлага, боловсролыг нь харгалзан холбогдох хэлтэс, алба, тэнхим, факультетийн саналыг үндэслэн ажилд авна.

2.7. Ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулахад дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

2.7.1. Тэнхим, лаборатори, хэлтэс, тасгийн хурлын тэмдэглэл

2.7.2. Факультет/сургуулийн зөвлөлийн хурлын тэмдэглэл

2.7.3. МУИС-ийн захиргааны зөвлөлийн хурлын шийдвэр

2.7.4. Хувийн өргөдөл

2.7.5. Төрийн албан хаагчийн биеийн байцаалт

2.7.6. Иргэний үнэмлэх

2.7.7. Диплом, мэргэжлийн үнэмлэх

2.7.8. Намтар (хоѐр үеийн)

2.7.9. Эрүүл мэндийн тодорхойлолт

2.7.10. Бүтээлийн жагсаалт

2.7.11. Урьд ажиллаж байсан байгууллага буюу хэрэв ажил эрхлээгүй бол оршин суугаа нутаг дэвсгэрийн Хөдөлмөр зохицуулалтын албаны тодорхойлолт

Page 24: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

23

2.8. Хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа шууд хариуцах албан тушаалтан нь ажилтанд МУИС-ийн хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолт, холбогдох дүрэм, зааврыг танилцуулсан байна.

2.9. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа тохиолдолд уг гэрээг дахин 1 жилээр сунгагдсанд тооцно.

2.10. Хөдөлмөрийн тухай хуулийн 37-р зүйлд заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ дуусгавар болно.

2.11. Ажилтан болон захиргааны санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 39 болон 40 дүгээр зүйлийг тус тус үндэслэл болгоно.

2.12. Хөдөлмөрийн тухай хуулийн 36.1.6 дахь заалтыг үндэслэн хөдөлмөрийн гэрээ дуусгавар болоход хоѐр сарын, уг хуулийн 40.1.1-ээс 40.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачлагаар цуцлахад нэг сарын цалин, хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж тус тус олгоно.

2.13. Ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх үндэслэлийг хөдөлмөрийн гэрээнд тусгайлан зааж өгнө.

Гурав. Талуудын эрх, үүрэг

3.1. Захиргааны эрх, үүрэг

3.1.1 Ажилтны хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах, тэднийг мэргэжил, мэргэшлийн дагуу ажиллуулах

3.1.2 Ажилтныг ажил үүргээ гүйцэтгэхэд нь шаардагдах байрны хэвийн нөхцлөөр хангах

3.1.3 Хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны зохих нөхцлөөр хангах

3.1.4 Цалин хөлсний хэмжээг тогтоож, зохих нэмэгдлийн хамт сард 2 удаа тогтоосон хугацаанд олгож байх

3.1.5 Ажилтан ажил, албан тушаал хавсран гүйцэтгэх, мэргэжил хослон ажиллах түр орлон ажиллах үед цалин хөлсийг харилцан тохиролцож олгох

3.1.6 Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилладаг ажилтанд хамгаалах хэрэгсэл, ажлын тусгай хувцас, хор саармагжуулах бодис, нөхөн сэргээх хүнсний бүтээгдэхүүн олгох

3.1.7 Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх, ажилтанд эмнэлгийн үзлэг, шинжилгээ хийлгэх, хөдөлмөрийн хүнд, хортой нөхцлийн хөнгөлөлт эдлүүлэх

3.1.8 Ажилтан мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх

3.1.9 Ажилтны ар гэрт гачигдал тохиолдсон үед зохих журмын дагуу тэтгэмж олгох

3.1.10 Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах

3.1.11 МУИС-ийн багшийн ѐс зүйн дүрмийг баталж мөрдүүлэх

3.1.12 Дотоод журам, хөдөлмөрийн хууль тогтоомж зөрчсөн ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу сахилгын шийтгэл ногдуулах

3.2. Ажилтны эрх, үүрэг

3.2.1. Сургуулийн дотоод журам, багшийн ѐс зүйн дүрмийг чанд сахиж, МУИС-ийн ажилтны нэр хүнд, ѐс суртахууныг өндөрт өргөж явах

3.2.2. Ажлын байрны тодорхойлолтод заагдсан үүргээ бүрэн хангалттай гүйцэтгэж, санаачлага, үр бүтээлтэй ажиллах

3.2.3. Аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн зохистой нөхцлөөр хангуулах

3.2.4. Мэргэжлийн болон гадаад хэлний мэдлэг чадвараа байнга дээшлүүлэх, эрдэм шинжилгээний тодорхой бүтээл туурвисан байх

Page 25: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

24

3.2.5. Сургууль, тэнхим, салбарын хөгжлийн асуудлаар төсөл боловсруулах, асуудал дэвшлүүлэх, судалгааны төсөлд оролцох хийгээд оюутны дотны зөвлөгч, соѐл боловсролыг түгээн дэлгэрүүлэгч сурталчлагч байх

3.2.6. Ажлын цагийг хатуу баримталж дутагдал зөрчил гаргахгүй байх

3.2.7. Ажлын байранд мансууруулах бодис, согтууруулах ундаа үл хэрэглэх, согтуугаар сургуулийн орчинд ирэхгүй байх

3.2.8. Өөр байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах бол үндсэн байгууллагын захиргаанд заавал мэдэгдэж ажлын цагийн үргэлжлэлийг харилцан тохиролцох

Дөрөв. Ажил, амралтын цаг

4.1. Сургуулийн хэмжээнд хуанлийн долоо хоногт ажлын 5 өдөртэй байна.

4.2. Үндсэн сургалтын хичээл хоѐр ээлжээр, оройн түр сургалт 3 дахь ээлжээр хичээллэнэ.

4.3. Хичээл өглөө 8.00 цагт эхэлнэ. Хичээлийн нэг удаагийн үргэлжлэх хугацаа 90 минут, завсарлах хугацаа 10 минут байна.

4.4. Захиргааны ажилтны хувьд ажлын өдөр 8.30-12.30 болон 13.30-17.30 нийт 8 цаг үргэлжилнэ.

4.5. Номын сан, хувцасны өлгүүрийн ажилтан 7.40-20.40 цагийн хооронд хоѐр ээлжээр ажиллана. Ээлжийг номын сангийн эрхлэгч болон хичээлийн байрны зохион байгуулагч зохицуулна. Оюутны бие даан суралцах төв 20 цаг хүртэл ажиллах бөгөөд ажилтны 1 өдрийн ажлын цагийн үргэлжлэх хугацаа 8 цагаас илүүгүй байна.

4.6. Үйлчлэгч 7.30-11.30 болон 14.30-18.30 цагуудад ажиллана.

4.7. Тэнхмийн туслах ажилтны ажлын цаг 8.00-17.00 байх боловч сургалтын ажлын онцлогоос хамаарч оройн цагаар шилжүүлсэн байж болно. Аль ч тохиолдолд, хичээл эхлэхэд бэлэн байх ѐстой.

4.8. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд тухайн хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгоно. Энэ тохиолдолд ажлын зайлшгүй шаардлагыг тухайн ажилтныг шууд харъяалах нэгж тодорхойлно.

Тав. Чөлөө олгох

5.1. Ажилтанд цалингүй чөлөөг дараах тохиолдолд олгоно:

5.1.1. Багш, эрдэм шинжилгээний ажилтанд мэргэжил боловсролоо дээшлүүлэхэд нь зориулж нэг жил хүртэлх хугацаагаар цалингүй чөлөө олгож болно.

5.1.2. Ажилтан нь хүүхэд, өвчтэй хүн асрамжлах, гэр бүлийн хүнээ дагаж гадаадад суух, амьдрал ахуйгаа дээшлүүлэх зэрэг шалтгааны улмаас нэг жил хүртэл хугацаагаар цалингүй чөлөө эдэлж болно.

5.1.3. Лаборатори, кабинет хариуцсан туслах ажилтанд чөлөөг сургалт, эрдэм шинжилгээний хэвийн ажиллагааг тасалдуулахгүй байх нөхцлийг хангасан тохиолдолд олгоно.

5.1.4. Хоѐр долоо хоног хүртэл хугацаатай чөлөөг дэд захирал, деканы зөвшөөрлөөр олгож болно. Түүнээс дээш хоногийн чөлөөг МУИС-ийн захирлын тушаалаар олгоно.

5.2. Дараах тохиолдолд цалинтай чөлөө олгоно:

5.1.1. Эхнэр, нөхөр, эцэг, эх, үр хүүхэд нь хүндээр өвчлөх, нас барах, гал усны болон байгалийн гэнэтийн аюул, осолд өртсөн тохиолдолд нэг сар хүртэл хугацааны цалинтай чөлөө олгож болно.

5.1.2. Эрдэм шинжилгээний судалгааны ажил хийхээр нэг жил хүртэлх хугацаатай цалинтай бүтээлийн чөлөөг холбогдох дүрэм, журмын дагуу олгоно. Чөлөөтэй байх хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг факультет/сургуулийн

Page 26: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

25

Эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж зохих үр дүнд хүрээгүй гэж дүгнэвэл цалинг буцаан суутгана.

Зургаа. Шагнал урамшуулал

6.1. Ажил үүргээ чанартай, өндөр түвшинд гүйцэтгэдэг, хариуцсан ажилдаа тодорхой амжилт гаргасан ажилтныг, захиргаанаас дор дурьдсан хэлбэрээр шагнаж урамшуулна:

Төрийн дээд шагнал, гадаадын болон олон улсын байгууллагын шагналд тодорхойлох

БСШУ-ны болон бусад яам, байгууллагын шагналд тодорхойлох

“Хүндэт профессор” цол олгох (багш, эрдэм шинжилгээний ажилтанд)

Сургуулийн хүндэт дэвтэрт нэрийг нь бичиж алдаршуулах

Сургуулийн хүндэт жуух, өргөмжлөл, баярын бичгээр шагнах

Нэг хүртэл сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал олгох

Долоо. Хөдөлмөрийн сахилга зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

7.1. Хөдөлмөрийн сахилга зөрчигчдөд Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.1-131.1.3-т заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулна.

7.2. Хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд дараах хэлбэрийн зөрчлүүд орно. Үүнд:

7.3.1. Хичээлийн болон оюутны байр, түүний орчинд мансууруулах бодис, согтууруулах ундаа хэрэглэсэн, согтуугаар ажил үүрэг гүйцэтгэсэн.

7.3.2. Эрхэлж буй ажил, үүрэгтээ дульдуйдан оюутан, түүний ар гэр болон иргэдээс хахууль авсан.

7.3.3. Сургуулийн мэдлийн эд хөрөнгийг захиргааны зөвшөөрөлгүй дур мэдэн хичээлийн болон оюутны байрнаас авч гарсан, гарахыг завдсан, үрэгдүүлэн шамшигдуулсан.

7.3.4. Ажилтны ѐс зүйд үл нийцэх ноцтой үйлдэл хийсэн.

7.3.5. МУИС-ийн нэр хүндэд харш үйлдэл хийсэн.

7.3. Дараах тохиолдлыг сахилгын зөрчилд тооцно. Үүнд:

7.3.1. Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ѐсоор биелүүлээгүй.

7.3.2. Цалинтай болон цалингүй чөлөө, эмнэлгийн хуудсаар авсан чөлөөний хугацааг хүндэтгэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн.

7.3.3. Сургуулийн нэрийн өмнөөс хуурамч бичиг баримт үйлдсэн буюу засварласан.

7.3.4. Мөнгө, эд хөрөнгө гардан хариуцсан ажилтан ажлын хариуцлага алдсан буруутай үйлдэл нь тогтоогдсон.

7.3.5. Сургалтын технологи зөрчсөн.

7.3.6. Элсэлт, төгсөлтийн шалгалтын дүрэм зөрчсөн.

7.3.7. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, ажлын цагаас хоцорсон.

7.3.8. Хөдөлмөрийн тухай хууль, захиргаанаас баталсан бусад дүрэм, журам, заавар, түүнчлэн хөдөлмөрийн харилцааг зохицуулахаар сургуулийн онцлогт тохируулан гаргасан захирлын тушаал, шийдвэрийг зөрчсөн.

7.4. Ажилтны гаргасан сахилгын зөрчлийн талаар зохих тэмдэглэл үйлдэж баталгаажуулах бөгөөд сахилгын зөрчлийг давтан гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцална.

7.5. Хичээл тасалсан, хожимдсон багшийн цалин хөлснөөс тасалсан өдрийн цалинг буцаан суутгана.

7.6. Хөдөлмөрийн гэрээ цуцлахаас бусад төрлийн сахилгын шийтгэлийг факультет/сургуулийн декан, захирал ногдуулна.

Page 27: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

26

7.7. Сахилгын зөрчлийг давтах болон ноцтой зөрчил гаргавал зөвхөн ажилд авах, ажлаас халах эрх бүхий албан тушаалтан Хөдөлмөрийн тухай хуульд заасаны дагуу сахилгын шийтгэл ногдуулна.

7.8. Сахилгын шийтгэл хүчинтэй байх хугацаанд тухайн ажилтныг аливаа шагнал урамшуулал, цол олгуулахаар тодорхойлохгүй.

Найм. Бусад

8.1. Сургуулийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай хамтын гэрээ байгуулж дагаж мөрдөнө.

8.2. Дотоод журмаар зохицуулаагүй хөдөлмөрийн бусад харилцааг хөдөлмөрийн гэрээ, хамтын гэрээгээр зохицуулна.

8.3. Хуулиар шүүхэд харъяалуулахаас бусад хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэх чиг үүрэг бүхий Хөдөлмөрийн маргаан таслах комиссыг гурван хүний бүрэлдэхүүнтэй байгуулна. Комиссын гишүүдийг захиргаа, сургуулийн үйлдвэрчний эвлэлийн хороо хамтран сонгож ажиллуулна.

8.4. Захиргаа нь үйлдвэрлэлийн ослыг тогтоох орон тооны бус комиссыг байгуулж ажиллуулна.

8.5. Факультет сургуулийн декан, захирлын болон тэнхим, лабораторийн туслах ажилтныг тодорхой хугацааны давтамжтайгаар сэлгэн ажиллуулж болно.

* * * * * * * * *

Page 28: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

27

Захирлын 2010 оны 02 дугаар сарын 25-нû өдрийн 119 тоот тушаалын хавсралт

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН БАГШ, АЖИЛТАН,

СУРАЛЦАГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ

НЭГ. НИЙТЛЭГ ¯НДЭÑЛЭЛ

Ёс зүйн дүрмийн хэрэгцээ, шаардлага

1. Монгол Улсын Их Сургууль (ÌÓÈÑ) өөрийн эрхэм зорилгод нийцүүлэн сургалт, эрдэм

шинжилгээ, нийгэмд үйлчлэх чиг үүргээ хариуцлагатай, хэлбэрэлтгүй биелүүлэхийн

тулд нийтлэг үнэт зүйлс, ѐс суртахууны зарчим, хэм хэмжээг мөрдлөг болгоно.

МУИС-ийн эрхэмлэх үнэт зүйл, ёс суртахууны зарчмууд

2. Хүний эрх, эрх чөлөө, үнэ цэн, эрхэм оршихуйг хүндэтгэх; үнэнийг эрэлхийлэх, эрдэм

мэдлэгийг дээдлэх; үнэнч, шударга, зарчимч байдал; ѐс журмыг сахин биелүүлэх нь

МУИС-ийн багш, ажилтан, удирдах зөвлөлийн гишүүн, суралцагч (цаашид “МУИС-ийн

гишүүн” гэх) бүрийн эрхэмлэх үнэт зүйл мөн.

3. МУИС-ийн гишүүн суралцах, багшлах болон судалгааны ажлын эрх чөлөө,

мэргэжлийн үнэ цэнийг хамгаалахын зэрэгцээ нийгмийн хариуцлагыг ухамсарлан, хүн

бүрт чанартай, бүтээмжтэй, үр нөлөөтэй ажиллах, суралцах тэгш боломж олгохыг

эрмэлзэнэ.

4. Мэргэжлээрээ гарамгай байж, àæèëëàõ, ñóðàëöàõ үүргээ хариуцлагатай гүйцэтгэхийн

зэрэгцээ нийгэм, хамт олон, оюутанд чин сэтгэлээр хандан, аливаа шударга бус, ѐс

бус явдалтай эвлэршгүй байхыг эрмэлзэнэ.

5. МУИС-ийн гишүүн бүр эрүүл, аюулгүй, иргэншсэн орчинд ажиллах, суралцах эрхтэй

тул бусад гишүүний энэ эрхээ хэрэгжүүлэхэд нь саад болохгүй байхыг эрмэлзэнэ.

6. Хүн бүр шашин шүтэх, эс шүтэх, итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй

илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх суурь эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдэлнэ.

Дүрмийн зорилго

7. МУИС-ийн гишүүний дагаж мөрдөх ѐс суртахууны зарчим, хэм хэмжээг тогтоон,

хэвшүүлэн сахиулах, ѐс суртахууны зөрчлийн тухай мэдээлэл, гомдол гаргах, түүнийг

хүлээн авах, шалган шийдвэрлэх, зөрчил гаргасан этгээдэд сахилгын хариуцлага

хүлээлгэхэд энэ дүрмийг баримтална.

Дүрмийг хэрэгжүүлэхэд баримтлах зарчим

8. Дүрмийг арьс өнгө, хүйсийн ялгаа, бэлгийн хандлага, хүйсийн тэгш байдал, улс төр,

шашин шүтлэг зэрэг санал зөрөлдөөнөөр үүссэн маргааныг хэлэлцэх, буруушаах

зэргээр МУИС-ийн гишүүний эрхэнд халдах байдлаар хэрэглэж болохгүй.

9. Марган мэтгэх, егөөдөх, таамаглал дэвшүүлэх, үгүйсгэн няцаах зэрэг сэтгэлгээний зүй

ѐсны арга, хэлбэрийг хэрэглэх эсвэл бие даан уншиж судлах ном зохиолыг сонгоход

аливаа хязгаарлалт тавих байдлаар Дүрмийг õýðýãëýæ болохгүй.

10. Сургалтын хөтөлбөр, түүний дагуу эзэмшүүлэх ѐстой цогц чадамж, мэдлэг, ур

чадварын хүрээнд хичээл сургалт явуулах, эрдэм шинжилгээний ажил эрхлэх, бүтээл

туурвил гаргахдаа МУИС-ийн гишүүн бүр өөрийн хамгийн зөв гэж үзсэн шийдлийг

дэвшүүлэн тавих эрхийг Дүрмээр хязгаарлахгүй.

11. МУИС-ийн гишүүн бүр Дүрмийг хэлбэрэлтгүй сахин биелүүлж, ѐс зүйн зөрчил

гаргахгүй байх үүрэгтэй. Удирдах албан тушаалд ажиллаж буй МУИС-ийн аливаа

Page 29: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

28

гишүүн Дүрмийг зөрчсөн тухай мэдээлэл авмагц нэн даруй үр нөлөөтэй арга хэмжээ

авах үүрэг хүлээнэ.

12. Дүрмийг зөв ойлгож, сахин биелүүлэхийн тулд МУИС-ийн гишүүн бүр мэргэжлийн

туслалцаа авах эрхтэй бөгөөд уг эрхийг хэрэгжүүлэх зохион байгуулалтын бүтэц,

санхүүгийн боломжийг МУИС-ийн захиргаа бүрдүүлэх үүрэг хүлээнэ.

13. Аливаа зөрчил, гомдол, маргаан шийдвэрлэх үйл явцын үр нөлөө, өгөөжийг хангах

үүднээс МУИС болон МУИС-ийн гишүүн бүр Дүрмийг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйд

тохирсон арга хэмжээ авахыг эрмэлзэх бөгөөд үүнд маргаан таслах албан ѐсны болон

албан бус ажиллагааг ашиглаж болно.

14. Дүрмийг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйд хариуцлага тооцохдоо МУИС-ийн хамт олны

цаашдын эвсэг хамтын ажиллагааг хамгаалж, МУИС-ийн гишүүний ѐс зүйг дээшлүүлэх

бодлого баримтална.

15. Ёс зүйн дүрмийн зөрчлийг шийдвэрлэхдээ оролцогч талуудын эрх, тэгш байдлыг

хангаж, хүсэлт тайлбараа гаргах эрх, нөгөө талын байр суурийг сонсох үүрэг, аль ч

талаас хамааралгүй шийдвэр гаргах зэрэг шүүх, шударга ѐсны нийтлэг зарчмыг

баримтална.

16. МУИС-ийн дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ,

контрактад заасан эрх, үүргээ захиргааны зүгээс хэрэгжүүлэхэд саад болох байдлаар

энэ дүрмийг хэрэглэж болохгүй.

17. Ёс зүйн дүрмийн хэрэгжилт нь оюутан суралцагчийг хүмүүжүүлэх, сахилга

хариуцлагатай, төлөвшилтэй байх зан үйлд сургах багшийн мэргэжлийн үүрэгт сөрөг

байдлаар нөлөөлж болохгүй.

18. Энэхүү дүрмийг хамтын хэлэлцээрийн үндсэн дээр аливаа эвсэл холбоо өөрийн

гишүүний ашиг сонирхлыг хамгаалах, зөвшөөрөгдсөн эрхээ хэрэгжүүлэхэд саад болох

байдлаар хэрэглэж болохгүй.

19. Энэхүү дүрэм нь харилцаанд оролцогч этгээдийн аливаа хууль ѐсны ашиг сонирхлоо

хамгаалах эрхийг хөндөх ѐсгүй.

20. Энэхүү дүрэм нь Монгол Улсын Үндсэн хууль, Боловсролын тухай хууль, Дээд

боловсролын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон бусад холбогдох хууль

тогтоомж, МУИС-ийн дүрэм, хөдөлмөрийн хамтын хэлэлцээрт заасан зохицуулалтыг

давж үйлчлэхгүй.

Дүрмийн үйлчлэх хүрээ

21. МУИС-ийн гишүүн бүр энэхүү ѐс зүйн дүрмийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгоно.

22. МУИС-ийн аливаа хэлбэрийн эзэмшил газар болон МУИС-иас зохион байгуулж буй

ажил, үйл ажиллагааны явцад ѐс зүйн дүрэм хэрэгжинэ.

23. МУИС-òàé гэрээгээр ажиллаж буй бусад байгууллагын ажилтан ãýðýýíä çààñíû äàãóó

àæèë ¿¿ðýã ã¿éöýòãýõ ÿâöäàà Дүрмийг мөрдөнө.

Нэр томъёо

Дүрэмд хэрэглэсэн дараах нэр томъѐог дор дурдсан утгаар ойлгоно.

24. “Дүрэм” гэж энэхүү МУИС-ийн гишүүний ѐс зүйн дүрмийг;

25. “МУИС-ийн гишүүн” гэж МУИС-ийн багш, ажилтан, ажилчин, удирдах зөвлөлийн

гишүүн, суралцагчийг;

26. “МУИС-ийн багш” гэж МУИС-ийн тэргүүлэх профессор, профессор, дэд профессор,

ахлах багш, багш, дадлагажигч багшийн зэрэглэлтэй багшийг;

Page 30: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

29

27. “МУИС-ийн удирдах ажилтан” гэж бүх шатны шийдвэр гаргах эрх бүхий албан

тушаалтан, тухайлбал, МУИС-ийн захирал, дэд захирал, МУИС-ийн бүрэлдэхүүнèé

ñóðãóóëü, факультетèéí (öààøèä ôàêóëüòåò ãýíý) çàõèðàë, äåêàí (öààøèä äåêàí ãýíý),

àõëàõ ñóðãóóëèéí захирал, сургалтын албаны дарга, тэнхим, лаборатори, төвийн

эрхлэгч, захиргаа, санхүү, аж ахуйн асуудал хариуцсан íýãæèéí удирдах ажилтныг;

28. “МУИС-ийн ажилтан” гэж МУИС-ийн захиргааíû áîëîí санхүү íÿãòëàí áîäîõ

бүртгэлийн алба, эрдэм шинжилгээ, гадаад харилцаа, хангамж үйлчилгээний хэлтэс,

төвүүд, бүх шатны сургалтын алба, номын сан, îþóòíû бие дааí ñóðàëöàõ төв,

тэнхим, лабораторийн ажилтан, туслах ажилтан, ажилчныг;

29. “МУИС-ийн суралцагч” гэж МУИС-ийн оюутан, магистрант, докторант, мэргэжил

дээшлүүлэгчийг;

30. “Ашиг сонирхолын зөрчил” гэж МУИС-ийн гишүүн аливаа үйл ажиллагаандаа амин

хувийн болон эдийн засгийн ашиг олох үүднээс МУИС-д материаллаг, материаллаг

бус хохирол учруулахуйц нөхцөл байдал үүсгэхийг;

31. “Зөрчил” гэж Дүрмийн заалтыг зөрчсөн МУИС-ийн гишүүний үйлдэл, эс үйлдэхүйг;

32. “Гомдол” гэж зөрчлийн улмаас хохирсон гэж үзэж МУИС-ийн гишүүн эсвэл түүний

төлөөллөөс эрх бүхий этгээдэд зохих журмаар хандаж, уг хохирлыг арилгуулахаар

гаргасан хүсэлтийг;

33. “Гомдлыг урьдчилан шийдвэрлэх ажиллагаа” гэж МУИС-ийн гишүүний гомдлыг

маргаан таслах ажиллагаанаас өмнөх шатанд шийдвэрлэхийг;

34. “Маргаан” гэж МУИС-ийн гишүүний гаргасан гомдлыг урьдчилан шийдвэрлэх журмаар

барагдуулахаас татгалзаж, Дүрэмд заасан ажиллагаа явуулан зөрчлийн үнэн бодит

байдлыг шалгуулахаар зөрчил гаргасан МУИС-ийн гишүүн болон энэхүү дүрмээр эрх

олгогдсон этгээд шаардсаныг;

35. “Маргаан таслах ажиллагаа” гэж Дүрэмд заасан ажиллагаа явуулж, зөрчил гаргасан

болон гомдол гаргасан МУИС-ийн гишүүдийн хооронд үүссэн маргааныг хянан

шийдвэрлэхийг тус тус хэлнэ.

ХОЁР. МУИÑ-ИЙН ГИد¯НИЙ ДАГАЖ МӨРДӨХ ЁÑ ÑУРТАХУУНЫ ХЭМ ХЭМЖЭЭ

2.1. НИЙТЛЭГ ДАГАЖ МӨРДӨХ ХЭМ ХЭМЖЭЭ

МУИС-ийн гишүүний дагаж мөрдвөл зохих доорх ерөнхий хэм хэмжээ нь МУИС-

ийн гишүүн бүрт тэгш үйлчлэхийн зэрэгцээ тэдний ажил үүргийн онцлогийг тусгасан

тусгай хэм хэмжээгээр давхар баталгаажна. Үүнд:

Үүрэг болгосон хэм хэмжээ

36. Эрдэм мэдлэг, үнэнийг эрхэмлэж, эдгээрийг бусад эрх ашиг, сонирхлоос ямагт

дээгүүрт тавих;

37. Үнэнч, шударга зарчимч, хариуцлагатай, эрдмийн чин шударга байдлыг эрхэмлэн

бүтээлчээр хамтран ажиллах;

38. ÌÓÈÑ-èéí ãèø¿¿íèé зан байдал нийгэм, олон нийтэд үлгэр дууриал болох учраас ѐс

жудагтайгаар биеэ авч явах, орчин тойрныхоо хүмүүст зүй ѐсны шаардлага тавьж, ѐс

зүйн дүрмийн хэрэгжилтийг хангахад хувь нэмрээ оруулах;

39. Иргэний харьяалал, яс үндэс, нас, хүйс, шашин шүтлэг, оюуны чадавхи, үзэл бодол

байр суурь, судалгаа эрдэм шинжилгээний чиглэл, хэний шавь болох, нутаг ус, танил

тал, гадаад үзэмж, хөрөнгө чинээ, нийгмийн гарал байдал, гэр бүлийн байдал, төгссөн

сургууль, эрүүл мэндийн байдал, бэлгийн хандлага зэрэг аливаа шинжээр

ялгаварлахгүй тэгш хандах;

Page 31: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

30

40. МУИС-ийн үйл ажиллагаатай холбоотой аливаа асуудалд хувийн болон гэр бүл, ойр

дотны хүн, танил тал, тодорхой хүрээллийн ашиг сонирхлын үүднээс хандах,

илэрхийлэх, нөлөөлөх зэргээр ашиг сонирхлын зөрчил гаргахгүй байх, тийм үйлдэл

хийхгүй байх, хэрэв ашиг сонирхлын зөрчил үүсэх тохиолдолд үүнийгээ ил тод

илэрхийлж татгалзах;

41. Ажил хэрэгт хувийн харилцаа болон хүмүүсийн хоорондын çîõèñã¿é сөрөг

харьцаанаас ангид ажиллах;

42. Бусдын хувийн амьдралд хүнлэг, хүндэтгэлтэй хандах;

43. Хүлээцтэй, өөрийгөө захирдаг байх;

44. Оногдсон үүрэг даалгаврыг чанартай биелүүлэх, мөн хугацаанд нь биелүүлж чадах

эсэх дээр илэн далангүй байх;

45. Санал өгөхдөө хараат бусаар, бодитой хандах;

46. Шийдвэрийг бодитой, үндэслэлтэй гаргаж, ил тод байлгах;

47. Алба, амины харилцааг зааглах;

48. Суралцах эрүүл, аюулгүй орчинд сөргөөр нөлөөлөхүйц нөхцөл байдлаас сэргийлж,

шаардлагатай хүчин чармайлт гаргах;

49. Нийгэм, хүний хөгжил, байгаль экологи, тогтвортой хөгжлийн асуудалд идэвх

санаачлагатай оролцох.

Хориглосон хэм хэмжээ

50. Санаатай, хайхрамжгүй, хэтэрхий болгоомжгүй, хариуцлагагүй үйлдэл, эс

үйлдэхүйгээр бусдын аюулгүй байдал, бие, сэтгэцийн эрүүл мэнд, амь насанд шууд

аюул занал учруулах;

51. Санаатай, хайхрамжгүй, хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр бусдын

аюулгүй байдал, бие, сэтгэцийн эрүүл мэнд, амь насанд аюул занал учруулж

болзошгүй байдал үүсгэж, айдаст автуулах;

52. Бусдын биед хүсэл, зөвшөөрлийг үл харгалзан бэлгийн сонирхлоор халдах, бэлгийн

сонирхлоо илэрхийлэх, бусдыг өөрийн бэлгийн эрхшээлд оруулах буюу хүч

түрэмгийлэн дарангуйлах (биеийг нь үнэлүүлэх, дүрс, дууны бичлэгт оруулах, бэлгийн

замын өвчин санаатай халдаах), бэлгийн дарамт үзүүлэх, биеийн нууцлаг хэсгийг ил

гаргах, насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох;

53. Сургууль, бусдын эд хөрөнгийг санаатай, хайхрамжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр устгах,

эвдэж гэмтээх эсхүл завдах;

54. Сургууль, бусдын эд хөрөнгийг хулгайлах, дур мэдэн ашиглах, эзэмшилдээ авах,

зориулалтын бусаар ашиглах, шамшигдуулах;

55. Сургуулийн анги танхим, албан тасалгаа, лаборатори, дотуур байр, номын сан,

îþóòíû бие дааí ñóðàëöàõ төв, биеийн тамирын заал, хоолны газар, бие засах газар,

коридор зэрэг ãàçàð (öààøèä ñóðãóóëèéí îð÷èí ãýõ) согтууруулах ундааны зүйл

хэрэглэх, согтуурч зохисгүй зан авир гаргах;

56. Бусдыг хилсээр буруутгах, мэдээллийг гуйвуулах, нуун дарагдуулах, худал мэдээлэх,

хутган үймүүлэх;

57. Мэргэжлийн эсвэл хуулийн зайлшгүй шаардлага гарснаас бусад тохиолдолд

мэргэжлийн үйл ажиллагааны явцад олж авсан бусдын хувийн нууцтай холбоотой

мэдээллийг задруулах;

58. Бусдын хувийн хэрэгт хөндлөнөөс оролцох, хувь хүнийх нь талаар сөрөг үнэлэлт,

дүгнэлт гаргах, тараах;

Page 32: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

31

59. Бусдыг үл хүндэтгэх, бүдүүлэг авирлах, үг хэлээр дайрч доромжлох, айлган сүрдүүлэх,

дарамтлах;

60. Өөрийн үзэл бодол, байр суурийг зөвтгөхийн төлөө бусдын үзэл бодол, байр суурийг

мушгин гуйвуулах, гутаан доромжлох;

61. Сургуулийн орчинд ил задгай, зохисгүй хувцаслах;

62. Албан үүрэгтэйгээ холбогдуулан бусдаас бэлэг сэлт, шан харамж авах, өгөх,

¿éë÷ë¿¿ëýã÷äýýñ õàíäèâ, òóñëàìæ õ¿ñýõ;

63. Ажил үүрэг, эрх мэдлийн хүрээнд аливаа шийдвэр, үйлдэлд нөлөөлж болохуйц

талархал, бэлэг, шан харамж, ашгийг материаллаг бà материаллаг бус байдлаар

авах, авахыг хүсэх, шаардах, үүний улмаас хэн нэгэнд хариу барих нөхцөл байдал

үүсгэх;

64. Багш, ажилтны ажил байдлын үнэлгээ, аттестатчлалын дүн, суралцагчдын сурлагын

дүн, санал асуулгын үр дүнд нөлөөлөх аливаа үйлдэл хийх;

65. Боловсрол болон бусад зохих шалгуураар таарахгүй хүнийг ажилд ороход нь туслах;

66. Ажлын цагаар хувийн хэргээр утсаар удаан хугацаагаар ярьж ажил үүргээ

цалгардуулах.

2.2. БАГШИЙН ДАГАЖ МӨРДӨХ ХЭМ ХЭМЖЭЭ

2.2.1. Ìýðãýæëèéí ¸ñ ñóðòàõóóíû õýì õýìæýý

à) Сургалтын ажлын хүрээнд

Чанартай боловсрол нь улс орон, хүний хөгжлийн тулгуур хүчин зүйл учраас

боловсролын стандарт, үйлчилгээ, үр өгөөжийг дээшлүүлж, сургалтын орчныг

боловсронгуй болгон, нийгэм дэх боловсролын үнэлэмжийг өндөрт өргөхөд хувь нэмрээ

оруулах явдал МУИС-ийн багш, эрдэм шинжилгээний ажилтны эрхэм үүрэг, хариуцлага

мөн.

Мэдлэг олж авах, үнэнийг эрж хайх, танин мэдэх хүсэл тэмүүллийг дэмжих, сурах

сургах эрх чөлөөг хамгаалах, багш, ажилтан, суралцагчдын сурч боловсрох тэгш

боломжийг баталгаажуулах, бүтээлч байх нь МУИС-ийн багшийн сургалтын хүрээнд

баримтлах тулгуур зарчим мөн.

Үүрэг болгосон хэм хэмжээ

67. Боловсролын бодлого хэрэгжүүлэх, хөгжүүлэхэд идэвх санаачлагатай, бүтээлч,

хариуцлагатай оролцох;

68. Мэдлэг чадвар, заах арга барилаа байнга дээшлүүлж, сургалтын арга технологийн

шинэчлэлтэд хувь нэмэр оруулах;

69. Хичээлийн агуулгыг орчин үеийн нийгмийн болон салбар ухааны хөгжлийн шаардлага,

чиг хандлагатай нийцүүлэн шинэчилж байх;

70. Хичээлийн хуваарь, цагèéã баримтлах;

71. Суралцагчтай ажиллах, зөвлөгөө өгөх хуваарийг баримтлах;

72. Хичээлийн цагийг үр өгөөж, идэвхтэй өнгөрүүлэх;

73. Суралцагчдад хичээл, сургалттай холбогдолтой мэдээ, мэдээлэл олж авах боломж

бүрдүүлэх;

74. Суралцагчийн эрдэм номд хандах идэвх санаачлагыг өрнүүлэх, бие даан суралцах

чадвар эзэмшүүлэх, бүтээлч, шүүмжлэлт, логик сэтгэлгээг хөгжүүлэх;

75. Суралцагчийн мэдлэг, чадварыг шалгах хэлбэр, шалгалтын агуулгын хүрээ, үнэлэх

шалгуурûã ил тод, тодорхой байлгах;

Page 33: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

32

76. Суралцагчийн даалгаврыг цаг тухайд нь шалгаж, үр дүнг мэдээлж байх;

77. Суралцагчийг шалгах, дүгнэх, үнэлэх, ажил удирдах, тодорхойлолт бичихдээ тэгш,

шударга, бодитой хандах;

78. Суралцагчийн бие даан гүйцэтгэх ажил нь оюутны боломж, хөтөлбөрийн түвшинд

нийцсэн байж, тухайн ажлын чиглэл, агуулга, ашиглах мэдээллийн эх сурвалжийг

тодорхой байлгах.

Хориглосон хэм хэмжээ

79. Хичээл таслах, хичээлээс хоцрох, эрт тараах, хичээлийн цагаар танхимыг орхих;

80. Дүнг бодитой бус, хуурамчаар тавих;

81. Зохих журмаар батлагдсан хичээлийн хөтөлбөр, бусдын судалгааны чиглэлийг

үгүйсгэж тэдгээрт итгэх суралцагчийн итгэлийг хөсөрдүүлэх;

82. Суралцагчдад бие даан сурах хэрэглэгдэхүүн, хичээлийн гарын авлага, ном сурах

бичиг тулган борлуулах;

83. Суралцагчийн сурлагад ахиц гарахад саад болох.

á) Ñóäàëãààíû ажлын хүрээнд

Эрдмийн эрх чөлөөг дээдэлж, эрдэм судлалын ажлын тогтсон хэм хэмжээг

баримтална. Үнэнийг эрэлхийлэх, мэдлэг олж авах, шинэ мэдлэг бүтээх, судалгаа эрдэм

шинжилгээний ажлыг эрхэмлэх, шинжлэх ухааны хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах нь

МУИС-ийн багш, ýðäýì øèíæèëãýýíèé àæèëòíû ñóäàëãààíû ажлын хүрээнд баримтлах

тулгуур зарчим мөн.

Үүрэг болгосон хэм хэмжээ

84. Судалгаа шинжилгээний арга зүй, мэдлэг, чадвараа байнга дээшлүүлэх;

85. Бусад багш, судлаачийн эрдмийн эрх чөлөөг хүндэтгэх;

86. Бусад судлаач, эрдэмтдийг хувь хүнийх нь хувьд хүндэтгэхийн зэрэгцээ бүтээлд нь

рациональ шүүмжлэлтэй хандах;

87. Эрдэм шинжилгээний ажлыг багаар буюу хамтарч гүйцэтгэх тохиолдолд багийн

гишүүдийн үүрэг оролцоо, ажлын гүйцэтгэл, үр дүнг харгалзан төсвийг зөв шударга

хуваарилж, зарцуулах;

88. МУИС-ийн нэрээр аливаа төсөлт ажил удирдах, оролцох тохиолдолд энэ талаар

тодорхой мэдээлж тайлагнах;

89. Судалгаа эрдэм шинжилгээний ажилд залуу багш, судлаач, суралцагчдын оролцоог

дэмжих;

90. Өөр үзэл бодол, байр суурь, арга хандлагыг хүлцэх.

Хориглосон хэм хэмжээ

91. Бусдын бүтээл, санааг хулгайлах, ишлэлгүй ашиглах, хуулбарлах, зохиогчийн

зөвшөөрөлгүй ашиглах;

92. Бусдын бүтээлийг өөрийн болгож илэрхийлэх;

93. Хамтын бүтээлийг дангаар хийсэн мэт илэрхийлэх;

94. Судалгаанд хамтарч оролцсон эрдэм шинжилгээний ажилтан, суралцагчид, туслах

ажилтны эрх ашиг, нэр төрийг сэвтээх, оролцооны хувь нэмрийг шударга бус үнэлэх;

95. Судалгааны үр дүнг дөвийлгөх, үнэн байдлыг гуйвуулах, зохиомлоор тайлагнах;

96. Эрдэм шинжилгээний гэрээт болон төсөлт ажилд судлаачийн зөвшөөрлийг үл

харгалзан оролцуулах;

Page 34: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

33

97. Сургуулийн болон тухайн судлаачийн нэрийг зөвшөөрөлгүй ашиглах;

98. Сургалт, судалгааны ажлын хүрээнд намчирхах, улс төржих, үзэл суртлын байр

сууринаас хандах.

â) Нийгэмд үйлчлэх хүрээнд

Ардчиллын суурь зарчмуудыг дээдэлж, нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа

ухамсарлан, нийгэм, хүний сайн сайхны төлөө зүтгэнэ. Улс орноо хөгжүүлэх, төрийн (улс

төр, эдийн засаг, нийгмийн) бодлогыг үндэс суурьтай боловсруулахад оролцох, мэдлэг

чадвараа хүн, улс îðîí, нийгмийн тогтвортой хөгжлийн төлөө зориулах, нийгэмд

манлайлах, үлгэр дууриал үзүүлэх, багшийн нэр хүндийг өндөрт өргөх нь МУИС-ийн

багшийн нийгэмд үйлчлэх хүрээнд баримтлах тулгуур зарчим мөн.

Үүрэг болгосон хэм хэмжээ

99. МУИС-ийн багшийн нийгмийн хариуцлагыг ухамсарлах, тэдгээрийг бүрэн хүлээн

зөвшөөрч, дэмжих;

100. Улс, нийгмийн өмнө тулгарч буй асуудалд алсын хараатай, бүтээлч, шүүмжлэлт байр

сууринаас хандаж, мэргэжлийн үүднээс ажил хэрэгч санал дэвшүүлэх;

101. Мэргэжил мэдлэг, судалгааныхаа үр дүнг нийтэд зарлах, түгээх, нэвтрүүлэхдээ хүнлэг

байж, нийтийн эрх ашигт нийцүүлэх;

102. Нийгэмд хүргэж буй мэдээлэл нь шударга, бодитой, үндэслэлтэй байх;

103. Мэргэжлийн шүүмж өгөх, шүүмж хүлээн авах.

2.2.2. Õàðèëöààíû ¸ñ ñóðòàõóóíû õýì õýìæýý

Хувь хүний эрхэм оршихуйг дээдлэн, байгууллага, хувь хүний харилцаанд

шударга, зарчимч, иргэний өндөр соѐлтой, ѐс жудагтай, үнэнч, хүнлэг байж, багшийн нэр

төрийг эрхэмлэн дээдэлнэ.

à) Суралцагчтай харилцах

Суралцагчийн язгуур эрх ашгийг дээдэлж, танин мэдэх чөлөөт эрмэлзлийг дэмжин

хөгжүүлж, харилцан хүндэтгэлтэй, тэгш, шударга, бодитой хандах, харилцан итгэл

хүлээсэн байх нь МУИС-ийн багш, суралцагч хоорондын харилцааны тулгуур зарчим мөн.

Үүрэг болгосон хэм хэмжээ

104. Суралцагч санаа бодлоо чөлөөтэй солилцох уур амьсгал бүрдүүлэх;

105. Суралцагчийн эрдэм мэдлэгт хандах идэвх санаачлагыг өрнүүлж, оюуны эрэл

хайгуулд хамтдаа зүтгэгч хэмээн хүндэтгэж харьцах;

106. Суралцагчийг харилцааны өндөр соѐлтой иргэн болж төлөвшихэд нь туслах, биеэр

үлгэрлэх.

Хориглосон хэм хэмжээ

107. Хувийн ашиг сонирхолд нийцүүлэн суралцагчийн хөдөлмөрийг ашиглах;

108. Мэргэжлийн эсвэл хуулийн зайлшгүй шаардлага гарснаас бусад тохиолдолд

мэргэжлийн үйл ажиллагааны явцад олж авсан суралцагчийн талаарх мэдээллийг

бусдад задруулах;

109. Суралцагчийг хүйсээр болон бусад байдлаар ялгаварласан, ичээн зовоож, гутаан

доромжилсон үг хэлэх, үйлдэл хийх;

110. Суралцагчид бэлгийн дарамт үзүүлэх, бэлгийн харьцаанд орох;

111. Багшийн байр суурийн давуу байдлыг ашиглан суралцагчид аливаа дарамт, шахалт

Page 35: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

34

үзүүлэх.

á) Хамт олонтой харилцах

Харилцан тэгш, хүндэтгэлтэй, итгэл хүлээсэн, хүнлэг байх, харилцааны өндөр

соѐлтой, аливаа санал өгөх, шийдвэр гаргахдаа ухаалаг, үндэслэлтэй байж зүйд

нийцүүлэх, асуудалд ил тод, нээлттэй, шударга, бодитой хандах нь МУИС-ийн багш, хамт

олны харилцааны тулгуур зарчим мөн.

Үүрэг болгосон хэм хэмжээ

112. Бусадтай ялгаварлалгүй, хүндэтгэлтэй харилцах;

113. Бусдын ажил, бүтээлд мэргэжлийн үүднээс шударга, бодит үнэлгээ, шүүмж өгөх;

114. Багаар ажиллахдаа цаг барьж, цахим хуудас, захиагаа тогтмол шалгах;

115. Багаар ажиллахдаа урьд өмнө үүссэн үзэл бодлын ялгаа, зөрүүтэй байдал,

одоогийн ажилд үл хамаарах маргаан, санал нийлээгүй үр дүнгээс ангид байх.

Хориглосон хэм хэмжээ

116. Санал өгөх, шийдвэр гаргахдаа ашиг сонирхлын зөрчил гаргах;

117. Байр суурийн давуу байдлаа ашиглах;

118. Бусдын ажил, бүтээлийг дүгнэхдээ мэргэжлийн бус шалгуураар хандах, мэргэжлийн

ур чадварыг нь буруу илэрхийлэх, дутуу үнэлэх;

119. Мэргэжил, мэргэшлийн мэдлэг чадвартай холбоотой материалаа нуун дарагдуулах,

худал мэдүүлэг хийх;

120. Ажил мэргэжилд өрсөлдөж байгаа хүний мэдлэг, чадварын талаар санаатай худал

мэдүүлэг гаргах;

121. Багшлах эрхгүй хүний багшлах хууль бус үйлдэлд нь туслах.

2.3. УДИРДАХ АЖИЛТАН БОЛОН БУÑАД АЖИЛТНû ДАГАЖ МӨРДӨХ ХЭМ ХЭМЖЭЭ

2.3.1. Àæèë ¿¿ðýãòýé õîëáîîòîé õýì õýìæýý

Боловсролын чанар, стандарт, үйлчилгээ, үр өгөөжийг дээшлүүлж, сургалтын

орчныг боловсронгуй болгох үйл хэрэгт хариуцлагатай, чин үнэнч хандаж, бүтээлч хувь

нэмрээ оруулах нь МУИС-ийн ажилтан, ажилчдын эрхэм үүрэг, хариуцлага мөн.

à) Нийтлэг хэм хэмжээ

Үүрэг болгосон хэм хэмжээ

122. Үүрэгт ажлаа хариуцлагатай, идэвх санаачлагатай гүйцэтгэх;

123. Ажлын цаг баримталж, үр өгөөжтэй, бүтээлч ашиглах;

124. Мэдээллийг нээлттэй, ил тод, тогтмол байлгаж, МУИС-ийн гишүүнд шаардлагатай,

хүссэн мэдээ, мэдээллийг шуурхай хүргэх;

125. МУИС-ийн гишүүн болон тэдний төлөөллөөс тавьж буй шүүмжлэл, шаардлага,

өргөдөл, гомдлыг бодит үндэслэлтэй, тэгш, шударга шийдвэрлэх.

Хориглосон хэм хэмжээ

126. Хувийн ашиг сонирхлын үүднээс сургуулийн бизнесийн үйл ажиллагаанд ямарваа

нэг санал тавих, мэдээлэл, сурталчилгаа хийх, зөвшөөрөл олгох, шийдвэр гаргах;

127. Үүрэгт ажлаа хувийн ашиг сонирхолтой хольж хутгах, эсвэл бусдад тийм хардлага

төрүүлэх нөхцөл байдал үүсгэх;

Page 36: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

35

128. Боловсон хүчнийг ажилд авах, албан тушаалд дэвшүүлэх, ажилд томилох, шагнал

урамшуулалд тодорхойлох, мэргэжил дээшлүүлэхэд ашиг сонирхлын зөрчил гаргах,

ил тод байдлыг үл хангах;

129. Эрх мэдлээ урвуулан ашиглаж ойр дотны харьцаатай хүмүүст давуу боломж олгох,

дэмжлэг үзүүлэх;

130. Мэргэжлийн эсвэл шинжээчийн байр сууринаас олон нийтэд хандах тохиолдолд их

сургуулийн ажилтны нэрийг ашиглаж болох боловч хувийн бодол, үнэлэлт, дүгнэлт

гэдгээ үл онцлох;

131. Урьдчилан зохих зөвшөөрөл авалгүйгээр сургуулийн нэр ашиглан бараа

бүтээгдэхүүний реклам, сурталчилгаа хийх;

132. Ажлын цагаар хувийн асуудал хөөцөлдөх;

133. Ажил мэргэжилд өрсөлдөж байгаа хүний мэдлэг, чадварын талаар санаатай худал

мэдүүлэг гаргах.

á) Тусгай хэм хэмжээ

Удирдах ажилтан

134. Боловсролын бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, хөгжүүлэхэд идэвх санаачлагатай,

бүтээлч, хариуцлагатай оролцох;

135. Сургууль, бүрэлдэхүүн сургууль, нэгжийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө, бодлого

боловсруулах чадвартай байж, түүний хэрэгжилт, явц, үр дүнд анхаарч ажиллах;

136. Удирдах арга барил, хууль эрх зүй, менежментийн мэдлэг, чадвараа байнга

дээшлүүлж, сургуулийн хөгжил цэцэглэлтэд бодитой хувь нэмэр оруулах;

137. Сургалт, эрдэм шинжилгээний түвшинг орчин үеийн хөгжлийн шаардлага, шинжлэх

ухаанч академик чиг хандлагатай нийцүүлэн шинэчилж байх;

138. Сургуулийн багш, ажилтан, ажилчин, суралцагчдын идэвх санаачлагыг өрнүүлж,

бүтээлч, шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэх;

139. Сургуулийн амьдралтай холбоотой мэдээллийг хамт олонд ил тод нээлттэй байлгах;

140. Аливаа шийдвэрийг сургууль, хамт олны эрх ашгийн үүднээс ухаалаг, зүй зохистой,

үндэслэлтэй гаргах, шийдвэрийн үр дүнд хяналт тавих;

141. Аливаа тендер, сонгон шалгаруулалт, худалдах, худалдан авах, боловсон хүчнийг

сонгох, дэвшүүлэх зэрэгт өөрийн хамаатан садан, хувийн ойр дотно харилцаатай найз

нөхдийг дэмжих, ашиг сонирхолын зөрчил гаргахгүй байх;

142. Хувийн болон хамаатан садан, ойр дотно харилцаатай хүмүүст бизнесийн шууд ба

шууд бус ашиг олгох боломжийг бүрдүүлэхгүй байх;

143. Сургуулийн эд хөрөнгийг хувийн ашиг сонирхлоор бусдад ашиглуулахгүй байх.

Ажилтан, ажилчин

144. Ажил, үүрэгтэй холбоотой мэдээлэл олж авах боломжийг нээлтэй байлгах;

145. Сургуулийн удирдлага, багш, ажилтан, ажилчин, суралцагчдад холбогдох үйлчилгээг

түргэн шуурхай, чирэгдэлгүй, чанартай, тэгш хүртээмжтэй хүргэх;

146. Сургуулийн байр, техник тоног төхөөрөмж, сургалтын хэрэгсэл, хэрэглэгдэхүүн, эд

зүйлс, оюуны бүтээлийг зүй зохистой, гамтай ашиглах;

147. Албан тушаалаа урвуулан ашиглахгүй байх.

2.3.2. Õàðèëöààíû õýì õýìæýý

Харилцан тэгш, хүндэтгэлтэй байх, харилцааны өндөр соѐлтой, аливаа санал

өгөх, шийдвэр гаргахдаа ухаалаг, зүйд нийцүүлэх, асуудалд үндэслэлтэй, ил тод,

Page 37: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

36

нээлттэй шударга, бодитой хандах, хүнлэг байх нь МУИС-ийн хамт олны харилцааны

тулгуур зарчим мөн.

Үүрэг болгосон хэм хэмжээ

148. Ямар албан тушаалд ажиллаж байгаагаас үл хамаарч бие биетэйгээ шударга,

хүндэтгэлтэй харилцах;

149. Багаар ажиллахдаа цаг барьж, цахим хуудас, захиагаа тогтмол шалгах;

150. Багаар ажиллахдаа урьд өмнө үүссэн үзэл бодлын ялгаа, зөрүүтэй байдал, одоогийн

ажилд үл хамаарах маргаан, санал нийлээгүй үр дүнгээс ангид байх;

151. Багш, ажилтан, ажилчид, суралцагчдад тэгш, хүртээмжтэй, эелдэг, соѐлч боловсон,

хөнгөн шуурхай үйлчлэх.

Хориглосон хэм хэмжээ

152. Хувийн ашиг сонирхолд нийцүүлэн доод тушаалын хүмүүсийн болон суралцагчийн

хөдөлмөрийг завших;

153. Байр суурийн давуу байдлаа ашиглах;

154. Шударга бусаар бусдын нэр төр, байр суурийг гутаан албан тушаал, мэргэжлийн

салбарт ахиж дэвших боломжийг хаах, саад учруулах.

2.4. ÑУРАЛÖАГ×ИЙН ÄÀÃÀÆ ÌªÐÄªÕ ÕÝÌ ÕÝÌÆÝÝ

2.4.1. Ñóðàëöàõ ¿éë àæèëëàãààíä äàãàæ ìºðäºõ õýì õýìæýý

МУИС-ийн суралцагч бүр эрдэм мэдлэг ýçýìøèõ çîðèëãîî эрхэм болгож, ямагт

өөрийгөө хөгжүүлж, сурлагадаа ахиц дэвшил гаргаж байх нь суралцагчийн эрх ашигт

бүрэн нийцэх төдийгүй улс орны хөгжил цэцэглэлтийн үндэс мөн.

Үүрэг болгосон хэм хэмжээ

155. Суралцагч нь багш шавийн барилдлагыг хүндэтгэх;

156. МУИС-ийн суралцагчдын дүрэм, журам, заавар, зөвлөмжтэй танилцаж, дагаж мөрдөх;

157. Хичээлийн хөтөлбөр, хуваарь, цаг баримтлах;

158. Хичээлийн цагийг зүй зохистой, үр бүтээлтэй ашиглах;

159. Даалгавар, ангийн ажил, бие даалтыг цаг хугацаанд нь гүйцэтгэх, хүлээлгэн өгөх;

160. Сургуулийн өмч хөрөнгө, сургалтын хэрэглэгдэхүүн, ном сурах бичиг, гарын авлага,

анги танхимын эд хогшил, ширээ сандлыг ариг гамтай эдэлж ашиглах.

Хориглосон хэм хэмжээ

161. Хичээл таслах, хичээлээс хоцрох, хичээл дундуур гарч явах;

162. Хичээлийн цагаар бусдын сурах үйл ажиллагаанд саад учруулах, бусдын тавьсан

шаардлагыг үл ойшоож хичээлийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулах;

163. Шалгалтын ажлыг гүйцэтгэх явцад бусдад мэдээлэл өгөх, мэдээлэл авах, шалгалтад

зөвшөөрөгдөөгүй материал авч орох, ашиглах, гар утас, цахим хэрэгсэл хэрэглэх;

164. Бусдын өмнөөс шалгалт өгөх, бусдыг өөрийнхөө өмнөөс шалгалтанд оруулах;

165. Бие даан гүйцэтгэхээр заасан лабораторийн ажил, дадлага, судалгааны ажил,

хичээлийн бие даалт ã¿éöýòãýõäýý бусдаар хийлгэх, бусдын хийсэн зүйлийг

хуулбарлах;

166. Лабораторийн ажил, судалгааны үр дүн бусад даалгаврыг хуурамчаар, зохиомлоор

үйлдэх;

Page 38: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

37

167. Хичээлийн даалгавар, бие даалтын ажил гүйцэтгэхдээ бусдын хийсэн ажил,

дэвшүүлсэн санааг өөрийн болгож хууран мэхлэх. Үүнд, дараах тохиолдолд хууран

мэхэлсэн гэж үзнэ:

167.1. Бусдын бүтээлийг хуулсан;

167.2. Өөр үгээр илэрхийлсэн боловч утга санаа нь хэвээр хадгалагдсан;

167.3. Бусдын санааг зөвшөөрөлгүй, зүй бусаар ашигласан;

168. Нэг хичээлийн даалгаврын гүйцэтгэлд шалгуулж үнэлгээ авсан ажлыг өөр хичээлийн

даалгаварт шалгуулж, давхар үнэлүүлэх;

169. Багшийн өгсөн дүн, оноог засч үнэлгээг өөрчлөх;

170. Дүнгийн хуудас, сурлагын дэвтэр, оюутны үнэмлэх, биеийн байцаалт, хөнгөлөлтийн

хуудас, тодорхойлолт зэрэг албан бичиг баримтыг хуурамчаар үйлдэх, засвар

оруулах, өөрчлөх, зүй бусаар бусдад дамжуулах, ашиглуулах;

171. Суралцах явцад бусадтай шударга бусаар өрсөлдөх. Үүнд, дараах тохиолдолд

шударга бусаар өрсөлдсөн гэж үзнэ:

172. Өөртөө болон хэн нэгэнд шударга бусаар давуу байдал бий болгох;

173. Сургалтын материалыг бусдаас хулгайлах, нуун дарагдуулах, өөрчлөх;

174. Дүгнэх аргачлалыг будлиулах;

175. Хичээлийн цагаар хичээлд холбогдолгүй зүйл хийх, утсаар ярих, мессэж бичих,

тоглох, äóó õºãæèì ñîíñîõ çýðãýýð цахим хэрэгслийг хичээлийн бус зориулалтаар

ашиглах;

176. Сургалтын хэрэглэгдэхүүн, íîìûí ñàíãèéí сурах бичиг, гарын авлагыг зүй зохисгүй

ашиглах, гэмтээх, устгах, дахин ашиглах боломжгүй болгох.

2.4.2. Ñóðàëöàõ ¿éë àæèëëàãààíààñ áóñàä õ¿ðýýíä äàãàæ ìºðäºõ õýì õýìæýý

МУИС-ийн суралцагч бүр өөрийн үнэ цэнэ, эрхэм оршихуйг хамгаалахын зэрэгцээ

орчин тойрныхоо хүмүүс, багш, ажилтан, хамт суралцагчийн эрхэм оршихуйг хүлээн

зөвшөөрч, тэдэнд хүндэтгэлтэй хандаж, эрх ашигт нь хохирол учруулахаас зайлсхийж,

нийтийн дунд биеэ зөв боловсон авч явах нь эрдэм мэдлэг олж авах үндсэн зорилгод нь

бүрэн нийцнэ.

Үүрэг болгосон хэм хэмжээ

177. Багш, ажилтан, ажилчид, бусад суралцагчидтай харилцааны өндөр соѐлтой,

хүндэтгэлтэй харилцах;

178. Сургуулийн îð÷èíä ашиглагдаж буй эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг ариг гамтай,

зориулалтын дагуу ашиглаж, зөв боловсон үйлчлүүлэх.

Хориглосон хэм хэмжээ

179. Анги курс, хот хөдөө, нас, физиологийн зэрэг ялгаа үүсгэн бусдыг айлган сүрдүүлэх,

эрхшээлдээ оруулах, зодож гэмтээх, элдэв татаас татах, дарамтлах, нэр төр, үнэ

хүндийг нь гутаах;

180. Хуурамч дуудлага өгөх, бусдыг хилсээр буруутгах, мэдээллийг гуйвуулах, нуун

дарагдуулах, худал мэдээлэх, хутган үймүүлэх, бусдыг гүтгэх, худал мэдүүлэх зэрэг

ноцтой үйлдэл гаргах;

181. Сургуулийн эрх бүхий албан тушаалтан, багш, ажилтан, ажилчид, суралцагчийн хууль

ѐсны шаардлагыг үл биелүүлэх, биеийн байцаалтаа гаргаж өгөхгүй байх, сахилгын

арга хэмжээг үл биелүүлэх;

Page 39: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

38

182. Сургуулийн анги, танхим, албан тасалгаа, дотуур байранд зөвшөөрөлгүй нэвтрэх,

дотор нь байрлах;

183. Сургуулийн îð÷èíä хэт чанга дуу авиа гаргах, орилох, исгэрэх, чанга инээлдэх,

хөгжим дуугаргах;

184. Сургуулийн îð÷èíä элдэв хог, шүлс, нус цэр, бохь, тамхины иш хаях, цонх, тагтнаас

элдэв юм шидэх, тамхи татах;

185. Цэвэрлэгээ, үйлчилгээ, харуул хамгаалалтын ажилчдыг үл ойшоох, хөдөлмөрийг нь үл

хүндлэх;

186. Хуулиар зөвшөөрсөн эсэхээс үл хамааран сургуулийн зохих албан тушаалтан

зөвшөөрсөн, сургуулийн дүрэм, журамд зааснаас бусад тохиолдолд халуун, хүйтэн

зэвсэг, галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх, шатамхай бодис зэрэг аюултай зэвсэг, хэрэгсэл

ашиглах, хадгалах, эзэмшилдээ байлгах;

187. Хуулиар хориглосон арга, хэлбэрээр мансууруулах бодис хэрэглэх, үйлдвэрлэх,

түгээх, борлуулах, эзэмшилдээ байлгах;

188. Сургуулийн газар хөзөр, компьютерийн тоглоом зэргээр тоглох, мөрийтэй тоглох.

ГУРАВ. ЁÑ ÑУРТАХУУНЫ ЗӨР×ИЛ, ГОМДОЛ, МАРГААНЫГ ØИЙДВЭРЛЭХ

3.1. ØИЙДВЭР ГАРГАХ ЭРХ Б¯ХИЙ БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУØААЛТАН

¨ñ ñóðòàõóóíû çºð÷èë, ãîìäîë, ìàðãààíûã øèéäâýðëýõ ýòãýýä íü ¸ñ ç¿éí çºâëºõ,

åðºíõèé íàðèéí áè÷ãèéí äàðãà, ¸ñ ç¿éí õîðîî, ìàðãààí òàñëàõ á¿ðýëäýõ¿¿í áàéíà.

Ёс зүйн зөвлөхийн эрх, үүрэг

189. МУИС-ийн факультет бүр өөрийн ѐс зүйн зөвлөхтэй байна. Ёс зүйн зөвлөхийг ººðèéí

багш, ажилтны дотроос тухайн ôàêóëüòåòèéí гишүүдийн ашиг сонирхлын бүлгийн

төлөөллийг бүрэн хангасан комисс сонгон шалгаруулж, деканû тушаалаар 3 жилийн

хугацаагаар томилно.

190. Ёс зүйн зөвлөх нь ѐс зүйн зөрчлийн талаар гарсан гомдлыг урьдчилан шийдвэрлэх

үүрэгтэй. Чингэхдээ асуудлыг голч байр сууринаас, аль нэг талд үйлчлэлгүйгээр

хянаж, бие даасан, шударга шийдвэр гаргах, холбогдох талуудын хувийн нууцыг

чандлан хадгалах үүрэгтэй.

191. Ёс зүйн зөвлөхийн үйл ажиллагаанд 2 жилд нэг удаа тухайн факультетèéí багш,

ажилтан, суралцагчийн төлөөллийг бүрэн хангасан тусгай комисс шалгалт хийнэ.

192. Ёс зүйн зөвлөх нь ажлаа жил бүрийн 9 дүгээр сарын 30-ний дотор МУИС-ийн захиралд

бичгээр тайлагнах ба уг тайлан нь нийтэд нээлттэй байна.

Ёс зүйн ерөнхий нарийн бичгийн даргын эрх, үүрэг

193. Ёс зүйн ерөнхий нарийн бичгийн даргыг МУИС-ийн бүх гишүүдийн төлөөлөгчдийн

хурлаас сонгож, МУИС-ийн захирлын тушаалаар батламжилна.

194. Ёс зүйн ерөнхий нарийн бичгийн дарга ѐс зүйн маргаан таслах ажиллагааг зохион

байгуулах, холбогдох баримт сэлтийг хадгалах, нууцыг хамгаалах үүрэгтэй.

195. Ёс зүйн ерөнхий нарийн бичгийн дарга нь ажлын албатай байна. Ажлын алба нь ѐс

зүйн зөрчлийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авах байнгын ажиллагаатай утас,

цахим шуудангийн хаягтай байна.

196. Ёс зүйн ерөнхий нарийн бичгийн даргын ажлын албыг ажиллах боломж, нөхцлөөр

хангах үүргийг МУИС-ийн захиргаа хариуцна.

197. Ёс зүйн ерөнхий нарийн бичгийн дарга нь ажлаа жил бүрийн 9 дүгээр сарын 30-ний

дотор МУИС-ийн захиралд бичгээр тайлагнах ба уг тайлан нь нийтэд нээлттэй байна.

Page 40: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

39

Ёс зүйн хороо

198. Ёс зүйн хороо нь эрх зүй, ерөнхий ѐс зүй болон салбарын ѐс зүйгээр мэргэшсэн 5

гишүүнээс бүрдэнэ. Õîðîîíû ãèø¿¿ä õóðàëäààíàà ýýëæýýð äàðãàëíà.

199. Ёс зүйн хорооны гишүүдийг 3 жилийн хугацаагаар МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн

саналыг үндэслэн МУИС-ийн захирал томилно.

200. Ёс зүйн хороо нь энэхүү Дүрмийг МУИС-ийн хэмжээнд сурталчлах, түүний зүйл,

заалтыг албан ѐсоор тайлбарлах, шаардлагатай бол түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах

саналыг тухай бүр боловсруулан МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн хурлаар

шийдвэрлүүлэх үүрэгтэй.

201. Маргаан таслах бүрэлдэхүүн, ѐс зүйн зөвлөх, ѐс зүйн нарийн бичгийн дарга Дүрмийг

албан ѐсоор тайлбарлуулах тухай хүсэлтээ Ёс зүйн хороонд гаргах эрхтэй.

202. Åðºíõèé íàðèéí áè÷ãèéí äàðãûã ñîíãîí øàëãàðóóëàõ àæëûã ¨ñ ç¿éí õîðîî çîõèîí

áàéãóóëíà.

3.2. ЗӨР×ЛИЙН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭ

Зөрчлийг таслан зогсоох

203. МУИС-ийн гишүүн бүр ѐс суртахууны зөрчлийг гарсан даруйд таслан зогсоох, үүний

тулд бусдад зүй ѐсны шаардлага тавих, МУИС-ийн эрх бүхий албан тушаалтан, хууль

хяналтын байгууллагад хандах, àëáàí ¿¿ðãýý ã¿éöýòãýõ ÿâöäàà îëæ ìýäñýí àâèëãûí

áîëîí áóñàä õóóëü áóñ ¿éëäëèéí òàëààðõ ìýäýýëëèéã õîëáîãäîõ áàéãóóëëàãàä

ìýäýýëýõ үүрэгтэй.

Сахилгын түр арга хэмжээ авах

204. МУИС-ийн захирал, дэд захирал, факультетèéн декан, сургалтын албаны äàðãà болон

тэнхимийн эрхлэгч ноцтой хор уршиг учруулж болзошгүй ѐс суртахууны зөрчлийг

таслан зогсоож, сахилгын түр арга хэмжээ авч болно.

205. Сахилгын түр арга хэмжээ авах эрх бүхий албан тушаалтан дараах үндэслэлээр хоѐр

өдрөөс хэтрэхгүй хугацаагаар анги, танхим, сургууль, олон нийтийн арга хэмжээг

орхин явахыг зөрчил гаргагчаас шаардах, уг шаардлагаа албадан биелүүлэх эрхтэй.

Үүнд:

205.1. Зөрчил гаргагч МУИС-èéн бусад гишүүний эрүүл, аюулгүй, иргэншсэн орчинд суралцах, судалгааны ажил эрхлэх эрхээ хэрэгжүүлэхэд ноцтой хүндрэл учруулсан;

205.2. Зөрчил гаргагч МУИС-ийн бусад гишүүн болон өөрийн амь бие, эрүүл мэнд,

аюулгүй байдалд шууд хохирол учруулж болзошгүй байдал үүсгэсэн.

206. Сахилгын түр арга хэмжээ авахдаа суралцагчийн шалгалт өгөх, бие даалтын ажил,

анги дэвших болон төгсөлтийн ажлаа хамгаалах эрхийг үл хөндөн гагцхүү товлосон

өдөр, цагийн хуваарийг өөрчилж болно.

207. Энэхүү Дүрмийг ноцтой зөрчсөн суралцагчийг шаардлагатай үед багш, сургалтын

албаны ажилтан тухайн хичээл, шалгалтаас нэг удаа гаргах эрхтэй бөгөөд давтан

зөрчил гаргасан тохиолдолд сургалтын алба эсвэл тэнхимд хандаж, шийдвэрлүүлнэ.

Гомдол гаргах

208. Энэхүү Дүрмийг зөрчсөн МУИС-ийн гишүүний үйлдэл, эс үйлдэхүй нь бусад гишүүний

эрх ашгийг хохироосон бол хохирсон гишүүн гомдол гаргах эрхтэй.

Page 41: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

40

209. МУИС-ийн дүрэм, хөдөлмөрийн гэрээ, контракт, ажлын байрны тодорхойлолтын дагуу

хүлээсэн үүргийн хүрээнд МУИС-ийн гишүүн ñóðãóóëèéí эрх ашгийг төлөөлөн гомдол

гаргаж болно.

210. Нийтлэг эрх ашиг нь хөндөгдсөн МУИС-ийн гишүүд нэгдэж, өөрсдийн төлөөлөгчөөр

дамжуулан гомдол гаргаж болно.

3.3. ГОМДЛЫГ УРЬД×ИЛАН ØИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА

Ёс зүйн зөвлөхөд хандах

211. МУИС-ийн гишүүн нь Дүрэм зөрчсөн аливаа үйлдэл, эс үйлдэхүйн гэрч болсон эсвэл

өөрөө хохирсон гэж үзвэл Ёс зүйн зөвлөхөд гомдлоо гаргаж, тухайн нөхцөлд хамгийн

тохирсон арга хэмжээг сонгох талаар мэргэжлийн туслалцаа авч болно.

212. Гомдлыг зөрчил гарснаас хойш 2 сарын дотор гаргах бөгөөд зайлшгүй, ноцтой

үндэслэл байна гэж үзвэл Ёс зүйн зөвлөх õóãàöàà õàðãàëçàõã¿éãýýð ãîìäëûã õ¿ëýýí

àâ÷ болно.

213. Ёс зүйн зөвлөх дараах үндэслэлээр гомдлыг хүлээн авахаас татгалзаж болох ба

татгалзсан үндэслэлээ гомдол гаргагчид бичгээр мэдэгдэнэ. Үүнд:

213.1. Дүрмийн үйлчлэх хүрээнд үл хамаарах гомдол гаргасан (энэ тохиолдолд

гомдол гаргагчид гомдлоо хаана гаргах талаар зөвлөнө);

213.2. Гомдол нь ялимгүй, илт үндэслэлгүй, эсвэл бусдыг гүтгэн, доромжлох гэсэн

илэрхий санаа зорилго агуулсан, гомдлын үндэслэлийг нотлох баримт

хангалтгүй;

213.3. Гомдол гаргагч өөр журмаар гомдлоо нэгэнт гаргасан буюу шийдвэрлүүлж

байгаа;

214. Ёс зүйн зөвлөх гомдол хүлээн авахаас татгалзсан бол гомдол гаргагч энэ талаар

бичгээр өгсөн мэдэгдлийг гардан авснаас хойш 10 өдрийн дотор маргаан таслах

ажиллагаа эхлүүлэх хүсэлтээ Ёс зүйн зөвлөх эсвэл Ёс зүйн нарийн бичгийн даргын

аль нэгэнд бичгээр гаргаж болно.

Гомдол гаргагчийн эрх

Ёс зүйн зөвлөх гомдлыг хүлээн авсан бол гомдол гаргагч дараах эрхтэй:

215. Гомдлоо үл маргалдах журмаар шийдвэрлүүлэх;

216. Гомдлоо маргаан таслах журмаар шийдвэрлүүлэх;

217. Давж заалдах;

218. Гомдлоосоо татгалзах;

219. Дүрэмд зааснаас бусад арга замаар гомдлоо барагдуулах.

Гомдлыг үл маргалдах журмаар шийдвэрлэх

220. Гомдлоо үл маргалдах журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй гомдол гаргагч дараах арга

хэмжээний аль нэгийг авах ýðõèéã Ёс зүйн зөвлөхөд èòãýìæèëæ болно. Үүнд:

220.1. Холбогдох талууд өөрсдийн төсөөллийг тодруулж, ойлгомжтой болгоход нь

туслах;

220.2. Тодорхой үйлдэл, эс үйлдэхүйгээс гарах үр дагаварын талаарх холбогдох

талуудын ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх;

220.3. Холбогдох талуудын хоорондын ялгаатай байдлыг ойлгуулах, харилцан

хүлээн зөвшөөрүүлэх;

220.4. Холбогдох талуудын хооронд үүссэн үзэл, хандлагын зөрөөг ойлгуулан,

таниулах.

Page 42: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

41

221. Гомдол гаргагч болон хариуцагч нар шууд нүүр тулан óóëçàõ боломжгүй эсвэл

хүсэлгүй бол Ёс зүйн зөвлөхөөр дамжуулан хоорондоо хàðèëöàæ болно.

222. Хэрэв тухайн нөхцөлд эвлэрүүлэн зуучлах аргыг хэрэглэх нь зохистой хэмээн үзэж

гомдол гаргагч болон хариуцагч нар харилцан зөвшөөрсөн бол Ёс зүйн зөвлөх

эвлэрүүлэн зуучлагчийн үүрэг гүйцэтгэх эсвэл энэ талаар мэргэшсэн МУИС-ийн өөр

нэг гишүүнээр уг үүргийг гүйцэтгүүлж болно.

Сургалтын алба, тэнхимийн удирдлагад хандах

223. Суралцагчийн эсрэг гомдлыг үл маргалдах журмаар шийдвэрлэх боломжгүй гэж үзвэл

Ёс зүйн зөвлөх гомдол гаргагчтай зөвшилцөн тухайн факультет, сургуулийн сургалтын

алба эсвэл холбогдох тэнхимд хандаж болно. Сургалтын алба, тэнхимд шийдвэр

гаргахад шаардлагатай мэдээллийг Ёс зүйн зөвлөх бичгээр гаргаж өгнө.

224. Сургалтын алба, тэнхим гомдлыг хэлэлцээд, зөрчил давтан гарахаас сэргийлэх үр

нөлөөтэй шийдвэр гаргана. Үүнд:

224.1. Тухайн зөрчил, зан байдлыг давтан гаргаж болохгүйг амаар болон бичгээр

сануулах;

224.2. Зөрчил, зан байдлаа давтахгүй байх амлалт амаар болон бичгээр авахуулах;

224.3. Хэрэв компьютер, интернет, ном сурах бичиг ашиглахтай холбоотой зөрчил

гаргасан бол ашиглах зарим эрхийг нь тодорхой хугацаагаар түдгэлзүүлэх

(ингэхдээ суралцах үйл ажиллагаанд нь хохирол учруулж болохгүй);

224.4. Шаардлагатай гэж үзвэл маргаан таслах ажиллагаа эхлүүлэх.

225. Сургалтын алба эсвэл тэнхим асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн тухайгаа Ёс зүйн

зөвлөхөд бичгээр мэдэгдээж, түүгээр дамжуулан гомдол гаргагчид мэдэгдэнэ.

Бусад

226. Гомдол гаргагч болон хариуцагч нар гомдлыг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны

явцад харилцан зөвшөөрсөн аливаа шийдвэр нь сайн дурынх байна. Эвлэрүүлэн

зуучлагчийн үүрэг гүйцэтгэгч нь өөрийн зүгээс гомдол гаргагч болон хариуцагч нарт

ямар нэг шийдвэр тулгах ѐсгүй.

227. Гомдол гаргагч урьдчилан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд гомдлоо татаж

авах эрхтэй. Ёс зүйн зөвлөх гомдлыг үл маргалдах журмаар шийдвэрлэх ажиллагаа

ямар нэг дорвитой үр дүнд хүрэхгүй гэж үзвэл уг ажиллагаанаас татгалзаж болно.

228. Гомдлыг урьдчилан шийдвэрлэх ажиллагаа үргэлжлэх хугацаа 2 сараас үл хэтрэнэ.

229. Ёс зүйн зөвлөх холбогдох гомдол, тайлбар, шийдвэрүүдийг хадгалж болно. Хэрэв

талууд тохиролцоонд хүрсэн бол түүнийг бичгээр үйлдэж хадгална. Хэрэв маргаан

таслах ажиллагааны явцад гомдлоос татгалзсан бол талуудыг таньж болох

мэдээллийг устгана.

230. Ёс зүйн зөвлөх урьдчилан шийдвэрлэх ажиллагаа дуусмагц уг ажиллагаанд оролцсон

МУИС-ийн гишүүний хувийн мэдээлэлтэй холбоотой аливаа баримтыг устгаж, харин

жилийн нэгдсэн тайлан, статистик мэдээнд ашиглах зорилгоор ямар зөрчлийг хэрхэн

шийдвэрлэсэн тухай товч тэмдэглэл үйлдэж, өөртөө хадгална. Уг тэмдэглэлд нэр, хаяг

зэрэг МУИС-ийн гишүүнийг таниж болох мэдээллийг оруулахгүй.

3.4. МАРГААН ТАÑЛАХ АЖИЛЛАГАА

Маргаан таслах бүрэлдэхүүн

231. Ёс зүйн ерөнхий нарийн бичгийн дарга маргаан таслах бүрэлдэхүүнийг 10 хоногийн

дотор томилж, хуралдах өдрийг товлон, хуралдах өдрөөс 5-аас цөөнгүй өдрийн

Page 43: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

42

өмнө хурлын тов болон гишүүдийг талуудад мэдэгдэнэ. Талуудад гишүүдээс

татгалзан гаргах үндэслэл бүхий хүсэлт байвал хурал эхлэхээс гурваас цөөнгүй

өдрийн өмнө гаргана.

232. Ёс зүйн ерөнхий нарийн бичгийн дарга маргаан таслах бүрэлдэхүүнийг дараах

байдлаар томилно. Үүнд:

232.1. Суралцагч хоорондын маргаанд докторант, магистрант, оюутны төлөөллөөс

гурван гишүүн (3), санал өгөх эрхгүй хуралдаан даргалагч (1);

232.2. Суралцагчтай холбоотой бусад маргаанд суралцагчдын хоѐр төлөөлөл (2),

багш, ажилчдын нэг төлөөлөл (1), санал өгөх эрхгүй хуралдаан даргалагч(1);

232.3. Бусад маргаанд захиргааны төлөөлөл (1), багш, ажилчдын төлөөлөл (2), санал

өгөх эрхгүй хуралдаан даргалагч(1).

Маргаан таслах ажиллагааг эхлүүлэх

233. Гомдол гаргагч урьдчилан шийдвэрлэх ажиллагааг дамжихгүйгээр Ёс зүйн ерөнхий

нарийн бичгийн даргад шууд хандаж болно.

234. Ёс зүйн зөвлөх, Ёс зүйн ерөнхий нарийн бичгийн дарга хоѐрын аль нэг нь өөрт нь

хандсан гомдол гаргагчид гомдлыг бичгээр хэрхэн гаргах талаар зөвлөнө. Бичгээр

гомдол гаргахдаа огноо, гомдол гаргагч болон хариуцагч, болсон үйл явдал,

Дүрмийн аль заалтыг зөрчсөн тухай, мөн буцах хаяг тодорхой зааж, гарын үсэг

зурсан байна.

235. Ёс зүйн ерөнхий нарийн бичгийн дарга гомдлыг хүлээн авмагц 20 өдрийн дотор

маргаан таслах ажиллагааны бэлтгэлийг хангаж, хуралдааны товыг гаргана.

Хуралдаан болохоос 15-аас цөөнгүй өдрийн өмнө гомдол гаргагч нэмэлт тайлбар,

нотлох баримт, гэрчийн талаар мэдээлэл гаргаж болно. Ерөнхий нарийн бичгийн

дарга хурал болохоос 10-аас цөөнгүй хоногийн өмнө холбогдох мэдээллийг

хариуцагч талд хүргүүлнэ. Хариуцагч тал хариу тайлбар, өөрийн гэрчээр хэн

оролцох зэрэг мэдээллийг 5-аас цөөнгүй өдрийн өмнө Ёс зүйн нарийн бичгийн

даргад хүргүүлнэ. Ёс зүйн ерөнхий нарийн бичгийн дарга гомдолтой холбоотой бүх

мэдээллийг хувилан хурал болохоос 3-аас цөөнгүй өдрийн өмнө маргаан таслах

бүрэлдэхүүнд гардуулж өгнө.

236. Маргаан таслах бүрэлдэхүүн хоѐр талын гэрчийн тоонд хязгаар тавьж болно.

237. Хэрэв хариуцагч нь хөдөлмөрийн хамтын хэлэлцээр бүхий байгууллагын гишүүн бол

уг хэлэлцээрт заасан хэрэг шийдвэрлэхтэй холбоотой нэмэлт журмын улмаас

хугацаа алдах зэрэг хүндрэл үүсч болохыг гомдол гаргагчид танилцуулна.

238. Гомдлыг албан ѐсоор хүлээн авмагц түүний нэг хувийг холбогдох захиргаа болон

үйлдвэрчний эвлэл, оюутны зөвлөл зэрэг холбогдох гишүүнчлэл бүхий эвлэл,

нэгдлийн байгууллагад хүргүүлнэ.

239. Гомдлыг маргаан таслах бүрэлдэхүүн хуралдаанаар шийдвэрлэнэ.

240. Талууд өөрсдийн төлөөллөөс хуралдаанд байлцуулах, итгэмжлэл олгох, давж

заалдах, мэргэжлийн зөвлөгөө авах эрхтэй.

241. Ёс зүйн зөвлөх гомдлыг гардан авмагц түүний нэг хувийг Дүрмийн хамт хариуцагч

тал болон Ёс зүйн ерөнхий нарийн бичгийн даргад хүлээлгэн өгнө. Маргаан таслах

ажиллагааг энэ үеэс эхлэн Ёс зүйн ерөнхий нарийн бичгийн дарга хариуцан

явуулна.

242. Талууд маргаан таслах бүрэлдэхүүнээс татгалзан гаргах үндэслэл бүхий хүсэлтээ

хуралдаан болохоос 5-аас цөөнгүй өдрийн өмнө гаргаж болно. Ёс зүйн ерөнхий

Page 44: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

43

нарийн бичгийн дарга үндэслэлийг эргэлзээтэй гэж үзвэл уг хүсэлтийг хуралдаан

даргалагчид танилцуулж эцэслэн шийдвэрлүүлнэ.

243. Хуралдаанаас өмнө талууд эвлэрч болно. Зөвлөгч талуудын саналд үндэслэн

уулзалт зохион байгуулах бөгөөд талуудын шийдвэрт хяналт тавьж болно. Талууд

зөвхөн сайн дурын үндсэн дээр эвлэрнэ. Нэгэнт эвлэрсэн бол гомдол, маргааныг

эцэслэн шийдвэрлэгдсэнд тооцно.

Маргаан таслах хуралдаан

244. Маргаан таслах бүрэлдэхүүн хуралдааны дэгээ өөрөө тогтооно. Хуралдаан

талуудын тайлбарыг сонсох, нотлох баримт болон гэрчийн мэдүүлэг авах, давхар

нотолгоо гаргах эрхийг хэрэгжүүлэх, асуулт асуух, хүлээлгэх хариуцлагын талаар

шийдвэрлэх, хурал хаах зэргийг агуулна. Хуралдааны явцыг талуудын хүсэлтээр

дүрс, авиа бичлэгт буулгаж болох ба уг бичлэгийг 5 жилийн хугацаанд хадгална.

245. Хуралдаан даргалагч хуралдааны дэгийг сахиулах, дэг журамтай байлгах, шударга

ѐсыг сахиулах үүрэгтэй. Даргалагч нь хуралдаанд бүрэн эрхтэй оролцох боловч

шийдвэр гаргахад санал өгөх эрхгүй. Шийдвэрийг хуралдааны бүрэлдэхүүний

олонхийн саналаар гаргана. Шийдвэр гаргахад зөвхөн Ёс зүйн нарийн бичгийн

дарга, хуралдааны тэмдэглэл хөтлөгч, хуралдааны бүрэлдэхүүн байлцана.

246. Талууд тодорхой хүмүүсийг хуралдааны танхимд байлцуулах тухай бичгээр хүсэлт

гаргаагүй бол хуралдаан хаалттай явагдах ба хуралдааны тэмдэглэл нууцад

хамаарна.

247. Хэрэв хариуцагч тал үл хүндэтгэх шалтгаанаар хуралдаанд ирээгүй бол

хуралдааныг үргэлжлүүлэх эсвэл хойшлуулах эсэхийг хуралдаан даргалагч шийднэ.

Хуралдаанд үл хүндэтгэх шалтгаанаар ирээгүй хариуцагчийн давж заалдах эрх

хязгаарлагдана. Давж заалдах шатнаас хуралдаанд ирээгүй шалтгааныг

хүндэтгэхүйц гэж үзвэл дахин шинэ бүрэлдэхүүнтэй хуралдааныг нэг удаа зарлан

хуралдуулж болно.

248. Хуралдааны шийдвэрт үндэслэл нь тусгагдсан байх бөгөөд даргалагч гарын үсэг

зурсан байна. Шийдвэрийг нотлох баримтын үндсэн дээр гаргана.

249. Хуралдааны шийдвэр эцсийнх байна.

3.5. ЗӨР×ИЛ ГАРГАГ×ИД Х¯ЛЭЭЛГЭХ ХАРИУÖЛАГА

Нийтлэг хүлээлгэх хариуцлага

250. Анхааруулах;

251. Амаар болон бичгээр сануулга өгөх;

252. Амлалт авахуулах;

253. Ёс зүйн сургалтанд хамруулах;

254. Олны өмнө буруушаах;

255. Учирсан хохирлыг арилгуулахаар эрх бүхий этгээдэд уламжлах.

Зөрчил гаргасан багш, ажилтан, ажилчинд хүлээлгэх хариуцлага

256. Албан тушаалын зэрэглэл бууруулах;

257. Хөдөлмөрийн гэрээ сунгахгүй байх;

258. Багшлах эрхийг түдгэлзүүлэх;

259. Хөдөлмөрийн хуулинд заасан бусад арга хэмжээ авах;

Page 45: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

44

260. МУИС-ийн профессор, дэд профессор цолыг хүчингүй болгохыг МУИС-ийн эрдмийн

зөвлөлд уламжлах.

Зөрчил гаргасан суралцагчид хүлээлгэх хариуцлага

261. Хичээл болон судалгааны ажилд оролцохоос бусад үйл ажиллагаанд тодорхой

хугацаагаар хориг тавих;

262. Сургуулиас түр чөлөөлөх;

263. Сургуулиас хасах.

3.6. ØИЙДВЭР БИЕЛ¯¯ЛЭХ

Шийдвэр биелүүлэх нийтлэг журам

264. Маргаан таслах хуралдаанаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэхийг холбогдох эрх

бүхий байгууллага, албан тушаалтанд уламжилна.

265. Ёс зүйн хорооны гаргасан шийдвэрийг холбогдох байгууллага, эрх бүхий албан

тушаалтан хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ.

266. Хариуцагч болон холбогдох эрх бүхий албан тушаалтан маргаан таслах хуралдааны

шийдвэрийг 10 өдрийн дотор биелүүлэх үүрэгтэй.

267. Холбогдох албан тушаалтан шийдвэрийг хэрэгжүүлээгүй бол талууд түүнд

хариуцлага тооцуулахаар дээд шатны албан тушаалтанд хандах эрхтэй.

Суралцагч шийдвэр биелүүлээгүй тохиолдолд авах арга хэмжээ

268. Суралцагч шийдвэрийг дурьдсан хугацаанд биелүүлээгүй бол тэнхмийн эрхлэгч,

сургалтын албаны дарга тухайн суралцагчаас шалтгааныг тодруулах зорилгоор

ярилцлага хийнэ. Ярилцлагад суралцагч өөрийн төлөөлөгчийг байлцуулж болно.

269. Ярилцлагын дараа тэнхмийн эрхлэгч, сургалтын албаны дарга деканд дараах санал

гаргана. Үүнд:

269.1. Хориг тавьсан арга хэмжээ авсан бол хугацааг нь сунгах;

269.2. Шийдвэрийг биелүүлэхээс 2-оос дээш удаа татгалзвал сургуулиас түр

чөлөөлөх;

269.3. Шийдвэр биелүүлэх хүртэл суралцагчийг сургуульд эргэж бүртгэхгүй байх;

269.4. Шийдвэр биелүүлэх хүртэл суралцагчийн төгсгөх тушаалыг хойшлуулах,

төгсөлтийн диплом олгохгүй байх.

270. Суралцагч тэнхмийн эрхлэгч, сургалтын албаны даргатай хийх ярилцлагад

хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй бол гомдол маргаантай хэрэгтэй танилцсаны

үндсэн дээр деканд саналаа өгнө.

3.7. ДАВЖ ЗААЛДАХ АЖИЛЛАГАА

Давж заалдах гомдол гаргах

271. Хуралдааны шийдвэр болон хоригийг аль нэг тал давж заалдах бол гомдлоо

шийдвэрийг сонссон буюу хүлээн авснаас хойш 15 өдрийн дотор Ёс зүйн ерөнхий

нарийн бичгийн даргад дараах үндэслэлээр гаргана. Үүнд:

271.1. Шийдвэрт нөлөөлж болохуйц шинэ нотлох баримт илэрсэн;

271.2. Дүрэмд заасан маргаан таслах ажиллагааны журам ноцтой зөрчигдсөн;

271.3. Шийдвэрийг илэрхий үндэслэлгүй гэж үзсэн.

272. Давж заалдах гомдолд үндэслэл нь товч тодорхой байх ба давж заалдах

хуралдааны шийдвэр гартал шийдвэр биелүүлэхийг түтгэлзүүлэх хүсэлт гаргаж

болно. Гомдлыг Ёс зүйн ерөнхий нарийн бичгийн дарга хүлээн авмагц нөгөө талд

Page 46: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

45

хүргүүлэх ба 5 өдрийн дотор хариу тайлбар гаргаж болно. Аль ч тал нь хуралдааны

тэмдэглэлийг үзэж, дүрс, дуу бичлэгийг сонсох эрхтэй.

Давж заалдах гомдлыг хянах бүрэлдэхүүн

273. Давж заалдах хуралдаан дараах бүрэлдэхүүнтэй байна. Үүнд:

Ёс зүйн ерөнхий нарийн бичгийн дарга давж заалдах хуралдааны бүрэлдэхүүнийг

дараах байдлаар томилно. Үүнд:

273.1. Суралцагч хоорондын маргаанд докторант, магистрант, оюутны төлөөллөөс

гурван гишүүн (3), багш, ажилтны нэг төлөөлөл (1), захиргаа буюу

мэргэжилтний нэг төлөөлөл (1), санал өгөх эрхгүй хуралдаан даргалагч (1);

273.2. Суралцагчтай холбоотой бусад маргаанд суралцагчдын хоѐр төлөөлөл (3),

багш, ажилтны хоѐр төлөөлөл (1), захиргаа буюу мэргэжилтний нэг төлөөлөл

(1) санал өгөх эрхгүй хуралдаан даргалагч (1);

273.3. Бусад маргаанд захиргааны төлөөлөл (2), багш, ажилтны төлөөлөл (3), санал

өгөх эрхгүй хуралдаан даргалагч (1).

274. Давж заалдах гомдлыг хянах бүрэлдэхүүнд маргаан таслах бүрэлдэхүүнээс орж

болохгүй.

Давж заалдах гомдлыг хянан хэлэлцэх хуралдаан

275. Давж заалдах гомдлыг хянах бүрэлдэхүүн гомдлыг хэлэлцэх эсэх, өмнөх

хуралдааны шийдвэрийг түтгэлзүүлэх эсэхийг хуралдаанаар шийдвэрлэж,

үндэслэлээ шийдвэрт тусгана.

276. Хэрэв давж заалдах хуралдаан хийх шаардлагатай гэж үзвэл 15 өдрийн дотор

хуралдааны товыг зарлаж талуудад мэдэгдэнэ.

277. Хуралдаанд талууд биечлэн оролцож аман тайлбар хийж болох боловч õóðàëäààí

äýýð гэрчийн этгээд оролцуулах болон шинэ нотлох баримт гаргах эрхгүй.

278. Äàâæ çààëäàõ õóðàëäààíûã ìàðãààí òàñëàõ õóðàëäààíû äýãýýð ÿâóóëíà.

279. Давж заалдах шатны хуралдаан өмнөх хуралдааны шийдвэрийг хэвээр үлдээх,

өөрчлөх болон маргаан таслах ажиллагааны шатанд буцаах эрхтэй. Энэ тохиолд

маргаан таслах хуралдааныг шинэ бүрэлдэхүүнтэй хийнэ.

280. Давж заалдах хуралдааны шийдвэр эцсийнх байна.

ДӨРӨВ. БУÑАД

Ёс суртахууны зөрчлөөс урьдчилан сэргийлэх

281. МУИС-ийн ѐс зүйн дүрмийн хэрэгжүүлэхтэй холбоотой, шинээр элсэж байгаа

оюутан, шинээр ажилд орж байгаа багш, ажилтны сургалт, давтан сургалт болон

зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг жил бүр зохион байгуулах үүргийг

МУИС-ийн захиргаа хүлээнэ.

282. МУИС-тай гэрээ байгуулахдаа харилцагч талд МУИС-ийн ѐс зүйн дүрмийг

танилцуулсан байна. МУИС-ийн ѐс зүйн дүрмийг сахин мөрдөх нь МУИС-тай хийсэн

гэрээний биелэлтийг хянах шалгуур хэрэгсэл байна.

Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах

283. Ёс зүйн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг багш нарын болон эрдмийн

зөвлөл, оюутны зөвлөлөөр дамжуулан гаргаж болно.

284. Ёс зүйн дүрэм болон түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг МУИС-ийн эрдмийн

зөвлөлөөр хэлэлцэж захирал баталгаажуулна.

Page 47: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

46

Захирлын 2005.09.07-ны өдрийн 430 тоот тушаалын хавсралт

МУИС-ИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙ СУРГУУЛЬ, ФАКУЛЬТЕТУУДЫН САНХҮҮГИЙН БИЕ ДААСАН БАЙДАЛ,

АЖ АХУЙН ДОТООД ТООЦООНЫ ЖУРАМ *)

1. Ерөнхий зүйл

1.1. Төсвийн Байгууллагын Удирдлага Санхүүжилтийн тухай Монгол улсын хуулийн 5.1 дэх заалт, 17-р зүйлийг удирдлага болгон төсвийн удирдлага, санхүүжилтийг байгууллагын үйл ажиллагааны стратегийн төлөвлөгөөнд дэвшүүлсэн зорилтыг хангахад чиглүүлэх, төсвийн төлөвлөлт, хуваарилалтыг боловсронгуй болгох, санхүүгийн дотоод хяналтын үр нөлөөтэй тогтолцоог бүрдүүлэх зорилгоор энэхүү журмыг мөрдөнө.

1.2. Энэхүү журам нь төв захиргаа ба сургууль/факультет, бусад нэгжийн /цаашид нэгж гэнэ/ удирдлагын санхүү, аж ахуйн талаар хүлээх үүрэг хариуцлагыг тодорхойлно.

1.3. Энэхүү журам нь “МУИС-ийн санхүүгийн үйл ажиллагааны журам”-ын бүрэлдэхүүн хэсэг болно.

1.4. Энэхүү журмыг захиргааны зөвлөлөөр хэлэлцүүлэн МУИС – ийн захирлын тушаалаар баталж мөрдүүлнэ.

1.5. Журамд тусгах шаардлагатай нэмэлт өөрчлөлтийг ЭЗНАЭ дэд захирал санаачлан захиргааны зөвлөлөөр хэлэлцүүлж захирлын тушаалаар баталгаажуулна.

2. Зохион байгуулалт

2.1. Сургуулийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа бүх нэгжүүдийг өөрийгөө санхүүжүүлэх боломж, ажил үйлчилгээний онцлог зэргийг нь харгалзан дараах байдлаар ангилна. Үүнд :

I. Бүлэг : Бүрэлдэхүүний сургуулиуд:

- Эдийн засгийн сургууль /ЭЗС/ - Хууль зүйн сургууль /ХЗС/ - Нийгмийн шинжлэх ухааны сургууль /НШУС/ - Математик компьютерийн сургууль /МКС/ - Мэдээллийн технологийн сургууль /МТС/ - Гадаад хэл, соѐлын сургууль /ГХСС/ - Монгол хэл, соѐлын сургууль /МХСС/ - Олон улсын харилцааны сургууль /ОУХС/ - Физик электроникийн сургууль /ФЭС/ - Газар зүй геологийн факультет /ГГФ/ - Химийн факультет /ХФ/ - Биологийн факультет /БФ/

II. Бүлэг : Төвлөрсөн сангийн нэгжүүд:

- МУИС–ийн захиргаа - Экологийн боловсролын төв - Цөмийн судалгааны төв - Монгол–Япон төв - Номын сан - Дотрын эмнэлэг - Европ хэлний төв - Барилга засварын хэсэг - Спорт төв - Хөгжлийн судалгааны төв

*) Хавсралтуудыг энэ хэвлэлтэд оруулаагүй болно.

Page 48: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

47

III. Бүлэг : Бие даасан нэгжүүд:

- Хэвлэх үйлдвэр - Авай студи - Туслах аж ахуй - Шүдний эмнэлэг - Орон сууц - Оюутны байр 1,2,3,4,5 - “Байгаль-эх лицей” ахлах сургууль - Мэргэжлийн дидактик төв

2.2. Бүрэлдэхүүний сургуулиуд нь үндсэндээ оюутны сургалтын төлбөрөөр санхүүжигдэх бөгөөд орлогоос давсан зардал бүхий сургуулиудад төвлөрсөн сангаас татаас өгөхийн зэрэгцээ зардал хэмнэх даалгавар өгнө. Захиргаа татаасын хувь хэмжээг жилээс жилд бууруулах бодлого баримтална.

2.3. Нэгжийн төсөв нь орлогын төсөв, зардлын төсөв, хөрөнгө оруулалтын төсвөөс бүрдэх бөгөөд энэхүү журмын Хавсралт №1 “Төсөв зохиох аргачлал” -ыг баримтлан ирэх хичээлийн жилийн төсвийн төслийг бэлтгэж 5-р сарын 25-ны дотор санхүүд ирүүлнэ.

2.4. Төвлөрсөн сангийн нэгжүүдийн нийт зардлыг “МУИС–ийн зардлын бүртгэл, өртөг тооцох аргачлал”-д заасан сууриар бүрэлдэхүүний сургууль ба бие даасан нэгжүүдэд хуваарилна.

2.5. Бие даасан нэгжүүд нь өөрөө өөрийгөө санхүүжүүлэх журмаар ажиллаж зардлаас давсан орлогоо энэхүү журмын VII бүлэгт заасны дагуу зарцуулна. Зарим бие даасан нэгжүүд алдагдалтай ажиллавал татаасын асуудлыг Санхүү бүртгэлийн алба хэлэлцэж холбогдох саналыг МУИС– ийн захиргааны хуралд оруулна.

2.6. Бүрэлдэхүүний сургуулиудын хичээлийн жилийн орлого зарлагын төсөв, захиргаанд төвлөрүүлэх орлого ба хэмнэлтийн даалгаврын хувь хэмжээг Хавсралт № 2 – ын дагуу 9-р сарын 5-ны дотор удирдах зөвлөлөөс баталсан төсвийн хүрээнд холбогдох захирал, нягтлан бодогч нартай харилцан зөвшилцсөний үндсэн дээр тогтоож ЭЗНАЭ дэд захирал батална.

2.7. Төсвийн төсөл боловсруулахад шаардлагатай тоо мэдээг энэхүү журмын Хавсралт № 3-ын дагуу бэлтгэнэ.

2.8. Нэгж тус бүр хариуцсан нягтлан бодогчтой байх бөгөөд түүнийг тухайн нэгжийн хүсэлт, МУИС – ийн санхүүгийн албаны саналыг харгалзан томилно.

2.9. Нэгжүүд МУИС – ийн захиргааны зөвшөөрлөөр Төрийн сан банкинд нээсэн харилцах дансаар орлого, зарлагын бүх гүйлгээг хийх ба өөр данс нээхийг хориглоно.

2.10. Банкин дахь харилцах данс болон нэгжийн дотоод гүйлгээний баримтуудад холбогдох захирал /декан, дарга, эрхлэгч/, ахлах нягтлан бодогчид 1 ба 2-р гарын үсгийг зурна.

2.11. Нэгжүүд санхүүгийн албанаас баталсан хуваарийн дагуу хичээлийн 1 ба 4-р байруудад байрлах мөнгөн кассаар дамжуулан зайлшгүй шаардлагатай бэлэн мөнгөний гүйлгээг бие даан хийнэ.

2.12. Нэгжүүдийн санхүүгийн үйл ажиллагаанд баталсан хуваарийн дагуу захиргааны албанаас дотоод хяналтыг хэрэгжүүлэх бөгөөд шаардлагатай тохиолдолд шалгалтын дүнг захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ.

2.13. Бараа материалын үнэ бүхий зүйлсийн нэгжийн үнэ тарифыг энэхүү журамд жишиг болгон авсан бөгөөд төсвийн төслийг бэлтгэхэд тухайн үеийн зах зээлийн дундаж үнэ ханшийг баримтална.

2.14. Орлогын даалгавар буюу квота гэж нэгжүүдээс журамд заасан графикийн дагуу төвлөрсөн санд шилжүүлэх захиргаа ба нийтлэг үйлчилгээний зардлыг хэлнэ. Нийтлэг үйлчилгээний зардалд тогтмол зардал, харуул хамгаалалт, дэд бүтэц, их ба урсгал засвар, интернэтийн зардлууд орно.

2.15. Квотын орлогыг нэгжийн нийт зардлын хэмжээнд харьцангуйгаар хуваарилна.

Page 49: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

48

3. Захиргааны эрх, үүрэг

А. Орлогын талаар

3.1. Хичээлийн жилийн туршид захиргаа ба төвлөрсөн сангийн хэрэгцээнд зарцуулах зардлыг орлогын даалгавар /квота/ ноогдуулах замаар, их ба урсгал засвар, тогтмол зардлын эх үүсвэрийг нэгжүүдэд хуваарилагдсан дүнгээр тус тус татан төвлөрүүлнэ.

3.2. Захиргаа нэгжүүдийн саналыг үндэслэн төсөвт тусгагдсан эх үүсвэрийг төвлөрсөн санд шилжүүлэн авсны үндсэн дээр зөвхөн өөрийн барилгын ажилчдаар урсгал засварыг батлагдсан төсөв, графикийн дагуу хийж гүйцэтгэнэ.

3.3. Нэгжүүд зөвхөн хангамж үйлчилгээний албаны зөвшөөрлөөр урсгал засварыг хийх ба захиалгаа хичээлийн жилийн эхэнд албан ѐсоор өгч график төлөвлөгөөнд тусгуулан холбогдох төсвийг хийлгэнэ. Урсгал засварын төсвийг ЭЗНАЭ дэд захирал батална.

3.4. Нэгжүүдээс квотын орлогыг дараах хуваарийн дагуу захиргааны дансанд төвлөрүүлнэ. Үүнд :

Эхний улиралд:

20.0 % -ийг 09-р сарын 5-ны дотор

20.0 % -ийг 10-р сарын 5-ны дотор

10.0 % -ийг 12-р сарын 5-ны дотор

Дараагийн улиралд:

20.0 % -ийг 1-р сарын 5-ны дотор

20.0 % -ийг 3-р сарын 5-ны дотор

10.0 % -ийг 4-р сарын 5-ны дотор

3.5. Захиргаанд төвлөрүүлэх орлогыг журамд заасан хугацаанаас өмнө төвлөрүүлж болох бөгөөд энэ тохиолдолд тухайн сургууль факультеттэй холбоотой санхүү, аж ахуйн ажил үйлчилгээг нэн түрүүнд гүйцэтгэх чиглэл баримтална.

3.6. Захиргаа квотын орлого ба өөрийн үйл ажиллагааны бусад орлогын эх үүсвэрээс нэгжүүдэд журмаас гадуур ямар нэг санхүүжилтийг хийхгүй.

3.7. Захиргаа нь нэгжүүдийн хооронд эргэн төлөх нөхцөлтэйгээр санхүүгийн эх үүсвэрийн зохицуулалт хийж болно.

Б. Зарлагын талаар

3.8. Хөрөнгийн зардалд тусгагдсан сургалтын техник хэрэгсэл, тавилга эд хогшлыг худалдан авах зардлыг сар бүрийн төсвийн хуваарьт суулгаж зарцуулалтад хяналт тавих ба тэдгээрийг нийлүүлэх байгууллагыг нэгдсэн журмаар холбогдох хуулийн дагуу сонгон шалгаруулна.

3.9. Нэгжийн хөрөнгийн зардлын зарцуулагдаагүй үлдэгдлийг сургуулийн хөрөнгө оруулалтын нэгдсэн арга хэмжээнд төвлөрүүлэн зарцуулж болно.

3.10. Сургуулийн хөрөнгө оруулалтын нэгдсэн арга хэмжээнд нэгжүүдээс төвлөрүүлсэн хөрөнгийг шаардлагатай тохиолдолд буцаан олгож болно.

3.11. Их засвар, тогтмол зардал болон бусад нийтлэг үйлчилгээний зардлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу сонгон шалгаруулсан байгууллагатай албан ѐсны гэрээ байгуулсны үндсэн дээр санхүүжүүлнэ.

3.12. Квотын орлогыг цаг хугацаандаа төвлөрүүлээгүй нэгжүүдийн нийтлэг үйлчилгээний зардлыг санхүүжүүлэхээс татгалзах, шаардлагатай бол зарим зардлын гүйлгээг зогсоох хүртэл арга хэмжээг авах бөгөөд энэ тохиолдолд үүнээс учрах хохирлыг захиргаа хариуцахгүй.

3.13. Нэгжийн сар бүрийн зарцуулалтын хуваарийг /варрант/ эдийн засагч боловсруулан ЭЗНАЭ дэд захирлаар батлуулан СЯ – ны Төрийн сан банкинд хүргүүлнэ.

3.14. Нэгжийн сар бүрийн болон хичээлийн жилийн өссөн дүнгээрх зарцуулалтын тайланг санхүүгийн алба хянасны үндсэн дээр дараа сарын хуваарийг батална.

Page 50: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

49

3.15. Шаардлагатай гэж үзвэл нэгжийн тухайн сарын зарцуулалтын тайланг санхүүгийн албанаас шалгаж дүнг захиргаанд мэдээлнэ.

В. Бусад

3.16. Хичээлийн жилийн эхний хагаст багтаан багш, оюутны тоо болон бусад өөрчлөлтүүдтэй уялдуулан төсвийн тодотгол хийж орлого, зардлыг бодит байдалд нийцүүлэн холбогдох зохицуулалтыг хийнэ.

3.17. Түрээсийн гэрээг зөвхөн захиргаа аж ахуйгаас батлагдсан загвар, гэрээний нөхцлийн дагуу нэгдсэн журмаар байгуулж ЭЗНАЭ дэд захирал батална.

3.18. Тухайн нэгжийн зардлын зүйл ангийн аливаа хэтрэлтийг захиргаа ба төвлөрсөн сан хариуцахгүй.

3.19. Нэгжүүдээс ирүүлсэн тайлант жилийн төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, төсвийн төслийн саналыг үндэслэн зохих аргачлалын дагуу орлого зарлагын нэгдсэн төсвийн төслийг боловсруулж захиргааны зөвлөл болон удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлнэ.

4. Нэгжийн эрх, үүрэг

А. Орлогын талаар

4.1. Сургалтын төлбөрийн болон бусад бүх орлогыг өөрийн дансанд, квотын орлогыг захиргааны дансанд тогтоосон хугацаанд тус тус төвлөрүүлэх асуудлыг нэгжийн удирдлага бүрэн хариуцана.

4.2. Оюутны сургалтын төлбөрийн 50.0 % -ийг 9-р сарын 15-ны дотор, үлдэх 50.0 % -ийг 3-р сарын 1-ний дотор өөрийн дансанд төвлөрүүлэх ба төлбөрөө 100.0 % төлсөн оюутанд тодорхой хөнгөлөлт үзүүлэх, тогтоосон хугацаанд төлбөрөө төлөөгүй оюутантай алдангийн тооцоог хийнэ. Алданги ба хөнгөлөлтийн хувь хэмжээг захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэж МУИС-ийн захирлын тушаалаар баталгаажуулна.

4.3. Нэгжийн удирдлага зөвхөн сургалтын төлбөрөө бүрэн төлсөн оюутанд жилийн чөлөө олгох тушаал гаргах ба эсрэг тохиолдолд орлогын тасалдал, түүнээс учрах аливаа асуудлыг бүрэн хариуцана.

4.4. Бусдад үзүүлсэн үйлчилгээ /экспорт/, бусдаар гүйцэтгүүлсэн үйлчилгээ /импорт/-ний тооцоог хичээлийн улирал бүрийн эцэст холбогдох журмын дагуу хийж байна.

Б. Зарлагын талаар

4.5. Цалин хөлс, илүү цаг, магистрант, докторант удирдсаны хөлсийг захиргаанаас тогтоосон цаг хугацаанд тавьж олгох үүрэгтэй.

4.6. Багш ажиллагчдын цалингийн ашиг орлогын татвар, нийгмийн даатгалтай холбогдсон тооцоог хуулийн дагуу тогтсон хугацаанд харъяа татвар, даатгалын байгууллагатай бие даан хийнэ.

4.7. Сургалтын техник хэрэгсэл, тавилга эд хогшлыг зөвхөн нэгдсэн журмаар сонгон шалгаруулсан компани, байгууллагаас батлагдсан төсөв, сар улирлын зарцуулалтын хуваарь /варрант/-т багтаан худалдан авна.

4.8. Нэгжийн удирдлага ба нягтлан бодогчид :

Цалин хөлс ба түүнтэй адилтгах төлбөрийг тогтсон хугацаанд тавьж олгох ;

Нийгмийн даатгал, орлогын албан татварыг цаг тухайд нь барагдуулах ;

Төлбөрийн ээлж дарааллыг хатуу баримтлах ;

Зардлын норм норматив, лимит хэтрүүлэхгүй байх ;

Худалдан авч буй бараа үйлчилгээний үнэ тарифыг зах зээлийн үнээс хэтрүүлэхгүй байх ;

Төсөв болон төсвийн зүйл анги, сар улирлын зарцуулалтын хуваарь /варрант/ - ийг хэтрүүлэхгүй байх ;

Page 51: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

50

Санхүү, аж ахуйтай холбоотой мэдээ тайланг үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй.

В. Бусад

4.9. Нэгжүүд жил бүр 5-р сарын 25-ны дотор тухайн хичээлийн жилийн хүлээгдэж буй гүйцэтгэл, шинэ хичээлийн жилийн төсвийн төслийг төсөв зохиох аргачлалын дагуу бэлтгэж захиргаанд ирүүлнэ.

4.10. Нэгжүүд санхүүгийн тайлангаа олон улсын стандартад нийцүүлэн календарийн жилээр бэлтгэх бөгөөд улирал тутмын тайланг дараа сарын 8-ны дотор санхүү, бүртгэлийн албанд ирүүлнэ.

4.11. Төвлөрсөн сангийн хуваарилагдах зардлыг багтаасан нэгжийн бүрэн зардлын төсөвт үндэслэж оюутны сургалтын төлбөрийн үндэслэл, саналыг захиргаанд ирүүлнэ.

4.12. Батлагдсан төсвийн зарлагын дүнг үндэслэн оюутны цуглуулах багц цагийн үнэлгээг тогтоож, гүйцэтгэлээр цуглуулахаар сонгосон багц цагийн тооцоог хийнэ.

4.13. МУИС-ийн бүтээгдэхүүний өртөг тооцох аргачлалын дагуу өөрийн сургууль/факультетèéíн гүйцэтгэлийн өртгийг тооцоолж өмнөх онуудтай зэрэгцүүлэн дүгнэлт гаргана. Түүнчлэн өртөг зардлыг бууруулах боломж, үндэслэлийн талаар санал өгнө.

4.14. Санхүүгийн тайлангийн нэмэлт тодруулга бэлтгэх загварыг захиргаанаас баталж мөрдүүлэх ба үүнд тайлант хугацааны орлого, зардал, бүтээгдэхүүний өртгийн тооцоо, зардлаас давсан орлогын тооцоог тус тус дэлгэрэнгүй тусгана.

4.15. Холбогдох яам, бусад газруудад гаргаж өгөх тоо мэдээг тухай бүрд нь захиргаанд гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд бэлтгэсэн санхүүгийн тайлан, бусад тоо мэдээний үнэн зөвийг нэгжийн удирдлага бүрэн хариуцана.

4.16. Нэгжүүд хичээлийн жилийн эцэст тухайн тайлант хугацааны санхүүгийн үйл ажиллагааны үр дүнг захиргааныхаа зөвлөлөөр хэлэлцүүлж энэ тухай товч тайлан бэлтгэж захиргаанд ирүүлнэ.

4.17. Энэхүү журам болон төсөв зохиох аргачлалыг боловсронгуй болгох, нэгжийн санхүүгийн бие даасан байдлыг сайжруулах талаар санал ирүүлнэ.

5. Орлогын төсөв зохиолт

5.1. Орлогын төсвийг Хавсралт № 4-ийн дагуу зохионо. Орлогыг дараах байдлаар ангилна. Үүнд :

i. Төсвийн санхүүжилтийн орлого

ii. Сургалтын төлбөрийн орлого

iii. Өөрийн нэмэлт орлого

iv. Бусад эх үүсвэрийн орлого

v. Үйл ажиллагааны бус орлого

5.2. Төсвийн санхүүжилтийн орлого гэж улсын төвлөрсөн төсвөөс санхүүжилтээр орж ирэх орлогыг хэлнэ.

5.3. Сургалтын төлбөрийн орлогыг төсөвлөхдөө нийт оюутны тоог нэг оюутны сургалтын дундаж төлбөрөөр үржүүлж тооцно. Нийт сургалтын төлбөрийн орлогын дүнг 5.0 /+,– 2.0/ % -иар бууруулан эрсдлийг тооцох ба энэ /цэвэр/ дүнгээр орлогын тооцоог хийнэ.

5.4. Сургалтын төлбөрийн орлогыг

Бакалаврын

Магистрын

Докторын

Гадаад оюутны

Сургалтын үйлчилгээний гэж ангилж төсөвлөнө.

Page 52: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

51

5.5. Сургалтын үйлчилгээний орлого гэж бүрэлдэхүүний сургуулиудын өөр хоорондоо үзүүлсэн үйлчилгээний хөлс буюу хичээл заасан цагийн хөлсний тооцоог хэлнэ. Үүнийг тухайн хичээлийн жилд бусад сургуулиудад заах хичээлийн багц цагийг үндэслэн төсөвлөнө.

5.6. Өөрийн нэмэлт орлого гэж бүрэлдэхүүний сургуулиудын хувьд бакалавр, магистр, докторын сургалтаас бусад хэлбэрээр олох орлого /түр сургалт, төрөл бүрийн курс дамжаа/, бие даасан нэгжийн хувьд өөрийн орлогыг хэлнэ.

5.7. Бусад эх үүсвэрийн орлого гэж Засгийн газар болон гадаад дотоодын хандивлагчдын буцалтгүй тусламж, мөн ийм эх үүсвэрээр санхүүжиж буй төслийн орлогыг хэлнэ.

5.8. Үйл ажиллагааны бус орлогод сургалтын төлбөрийн алданги, шилжих төлбөр, илүүдэл хэрэгцээгүй, акталсан хөрөнгө борлуулсны орлого, валютын ханшны зөрүү, хүүгийн орлого орно.

6. Зардлын төсөв зохиолт

6.1. Зардлын төсвийг Хавсралт № 5-ын дагуу зохионо. Зардлыг дараах байдлаар ангилна. Үүнд :

1. Цалин хөлстэй холбоотой зардал

2. Бараа үйлчилгээний нийтлэг зардал

3. Сургалтын үйлчилгээний зардал

4. Эрдэм шинжилгээний зардал

5. Тогтмол зардал

6. Хөрөнгийн зардал

6.2. Цалин хөлстэй холбоотой зардалд :

Багш, ажилчдын цалин

Илүү цагийн хөлс

Магистрант, докторант удирдсаны хөлс

Амралтын цалин

Байгууллагаас хариуцан төлөх НДШ орно.

6.3. Нийт ажиллагчдыг :

Захиргааны ажилтан

Багш

Сургалтын үйлчилгээний ажилтан

Үйлчилгээний ажилтан гэж ангилна.

6.4. Багшийн цалинг төсөв зохиох аргачлалд заасны дагуу ирэх хичээлийн жилд заах цагийн ноогдолд үндэслэн төсөвлөнө. Үүнд орон тооны багш, цагийн багш, бусад сургууль/факультетаар үйлчлүүлсэн /импорт/ цагийн багшийн хөлс орно. Багшаас бусад ажилтнуудын цалинг МУИС–ийн орон тоо, цалингийн сүлжээгээр төсөвлөнө.

6.5. Бараа үйлчилгээний нийтлэг зардалд бүх нэгжүүдэд нийтлэг хэлбэрээр гардаг захиргааны зориулалттай бичиг хэрэг, аж ахуйн материал, шуудан холбоо, шатахуун сэлбэг, албан томилолт, урсгал засвар, тусламж тэтгэлэг зэрэг зардлууд орно. Эдгээр зардлуудыг аргачлалын дагуу төсөвлөнө.

6.6. Сургалтын үйлчилгээний зардалд сургалттай шууд холбоотой гардаг хичээл практикийн зардал, интернэт, багш нарын мэргэжил дээшлүүлэхтэй холбоотой зардал, мэргэжлийн олимпиад, уралдаан тэмцээний зардлууд орно.

6.7. Эрдэм шинжилгээний зардалд эрдэм шинжилгээний хурал, их семинар, тогтмол хэвлэл, эрдэм шинжилгээний шагнал урамшууллын зардлууд орно.

6.8. Тогтмол зардалд цахилгаан, дулаан, цэвэр бохир ус, харуул хамгаалалтын зардлууд орно.

Page 53: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

52

6.9. Хөрөнгийн зардалд шинээр хөрөнгө худалдан авах, өргөтгөл хийх болон хөрөнгийн ашиглалтын хугацааг уртасгах, хүчин чадлыг нэмэгдүүлэхтэй холбоотой зардлууд орно.

6.10. Хөрөнгийн зардлыг тооцохдоо холбогдох үнийн дүнгээс тэдгээрийн элэгдлийг тооцох тогтсон хувь хэмжээгээр барилга байгууламж /2.5 %/, сургалтын тоног төхөөрөмж, тавилга эд хогшил /10.0 %/, ном /10.0 - 25.0 %/-иар тооцоолно.

7. Нэгжийн зардлаас давсан орлогын зарцуулалт

7.1. Төсвийн орлогын төвлөрүүлэлтийн дараа үлдсэн, зардлаас давсан орлогыг /цаашид давсан орлого гэнэ/ тухайн нэгжийн мэдэлд үлдээж зарцуулах эрх олгоно.

7.2. Давсан орлогыг Санхүү эдийн засгийн сайдын 2003 оны 294 тоот тушаал болон санхүүгийн нийтлэг журам, МУИС-ийн дотоод дүрэм, бусад дүрэм журмын хүрээнд өөрийн үйл ажиллагаандаа зарцуулна.

7.3. Нэгжүүд давсан орлогыг дараах зориулалтаар зарцуулна. Үүнд:

А. Сургалт, эрдэм шинжилгээний ажил

Б. Багш, ажилтан, оюутны хөнгөлөлт урамшуулал

В. Үр дүнгийн шагнал

Г. Бусад болзошгүй арга хэмжээ

7.4. Нэгжүүд давсан орлогын үндэслэл, хэмжээ, зарцуулах төлөвлөгөөг энэхүү журмын хүрээнд боловсруулан Санхүү бүртгэлийн албаар хянуулж, ЭЗНАЭ дэд захирлаар батлуулна.

7.5. Нэгжүүдээс ирүүлсэн давсан орлогын зарцуулалтын тооцоог МУИС – ийн санхүүгийн алба нэгтгэж СЯ-ны Төрийн сангийн газарт хүргүүлэн төсвийн гүйцэтгэлд тусгуулна.

7.6. Эдийн засагч давсан орлогыг сар улиралын хуваарь /варрант/-т тусгаж батлуулснаар тухайн орлогыг зарцуулах эрх нээгдэнэ.

7.7. Давсан орлогыг зарцуулахдаа зардлын гүйцэтгэлийн тооцоо, өр авлагын тооцоог нарийвчлан хийж тайланг гаргасан байх шаардлагатай.

7.8. Нэгжийн давсан орлогын зарцуулагдаагүй үлдэгдлийг сургуулийн хөрөнгө оруулалтын нэгдсэн арга хэмжээнд төвлөрүүлж болно.

7.9. Татвар, даатгалын байгууллага, МУИС-ийн бүрэлдэхүүний нэгжүүд, бусад байгууллага, хувь хүмүүстэй өр авлагын тооцоог барагдуулаагүй тохиолдолд давсан орлогын тооцоог хийхийг хориглоно.

7.10. Нэгжүүд төсвийн орлогыг үндэслэлгүй дутуу төлөвлөх, төлбөртэй ажил үйлчилгээний үнэ тарифыг зохиомлоор өсгөх, ажил үйлчилгээний чанар хүртээмжийг бууруулах, үндэслэлгүйгээр төлбөр хураамж бий болгох зэргээр нэмэгдэл орлого олсон бол давсан орлогыг зарцуулах эрхийг хязгаарлана.

7.11. Нэгжүүд давсан орлогын гүйцэтгэлийг санхүүгийн тайланд үнэн зөв, бүрэн тусгах үүрэгтэй. Давсан орлогыг тайлан мэдээнд тусгахгүй байх, төсвийн гадуур данс нээн төвлөрүүлэх, зарцуулахыг хориглоно.

* * * * * * * * *

Page 54: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

53

Захирлын 2001.11.12-ны өдрийн 663 тоот тушаалààð áàòàëæ, 2009.07.03-íû ºäðèéí 421 òîîò òóøààëààð íýìýëò, ººð÷ëºëò îðóóëàâ.

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬД ПРОФЕССОР БАГШ АЖИЛЛУУЛАХ ЖУРАМ

Ерөнхий зүйл

Энэхүү журам нь МУИС-д профессор багш ажиллуулах; багшийн мэргэжлийн мэдлэг, мэргэшлийн ур чадварт тавих шаардлага, түүнийг хөгжүүлэх; багшийн мэдлэг, чадварыг үнэлэх үйл ажиллагааг Боловсролын тухай хууль тогтоомж, МУИС-ийн дүрэмд нийцүүлэн зохицуулах зорилготой.

Нэг. МУИС-ийн профессор багш, түүний мэргэшлийн ур чадварт тавих шаардлага

1. МУИС-ийн профессор багш (цаашид, багш гэнэ) нь онолын гүнзгий мэдлэгтэй; судалгааны ажлын арга зүй эзэмшсэн; сургалт, эрдэм шинжилгээний ажлыг хослуулан гүйцэтгэх чадвар, дадалтай; онол арга зүй заах арга, сурган хүмүүжүүлэх мэдлэг, ур чадвараа дээшлүүлэхийн төлөө байнга санаачлагатай ажилладаг; залуу үеийг сурган хүмүүжүүлэх, амьдралын ухаанд сургах үйлсэд чин сэтгэлээсээ ханддаг; оюуны өндөр соѐл, зан төлөвшилтэй эрдэмтэн байх ѐстой.

2. МУИС-д хичээл заах багш магистраас доошгүй зэрэгтэй байна.

3. Багш бүхэн сургалт, судалгааны ажилдаа мэдээллийн технологийн ололтыг ашиглахаас гадна мэргэжлийн салбарт хичээл заадаг; 5-аас дээш жил ажиллаж байгаа багш тодорхой чиглэлээр эрдэм шинжилгээний ажил заавал хийдэг, гадаадын хоѐроос доошгүй хэлээр мэргэжлийн ном сэтгүүл ашиглах чадвартай болсон байна.

4. Тав хүртэл жил ажиллаж байгаа залуу багш мэргэжлээ гүнзгийрүүлэн эзэмших; сургалт, заах арга, гадаад хэлний мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх; оюутны дунд соѐл, олон нийтийн ажил зохиох ажлын арга барил эзэмших талаар тодорхой тусгасан төлөвлөгөө гаргаж тэнхмийн эрхлэгчээр батлуулан ажиллана. Тэнхмээс залуу багшийг удирдан ажиллах сургалт, эрдэм шинжилгээний ажлын арвин туршлагатай багшийг томилж, ажлын төлөвлөгөөний биелэлтэнд хяналт тавина.

5. Үндсэн мэргэжлийн хичээл заадаг багш МУИС-д багшаар томилогдсоноос хойш 12 жилийн дотор докторын (PhD) зэрэг хамгаалсан байна (Энэ хугацааг 1996 оны 01-р сарын 1-нээс эхлэн тоолох бөгөөд ажиллаж байсан багш нарт мөн адил хамаарна). Энэ шаардлагыг хангаагүй нөхцөлд МУИС-д үргэлжлүүлэн багшлуулах боломжгүй гэж үзнэ. Докторын зэрэг хамгаалаагүй боловч хамгаалах бүх болзлыг биелүүлсэн тохиолдолд багшлах эрхийг 1 жилээр сунгаж болно. Хэрэв багшийг МУИС-д ажиллах хугацаандаа мэргэжлийн онол, эрдэм шинжилгээ, сургалт заах аргын ур чадварын хувьд өсөөгүй, цаашид багшаар ажиллуулах боломжгүй гэж холбогдох тэнхим, факультет, захиргаанаас шийдвэрлэвэл зохих журмын дагуу хөдөлмөрийн гэрээ цуцалж тухайн улирлын эцэст ажлаас чөлөөлнө.

Хоѐр. Багшийн эрх

Багш нь боловсролын болоод дээд боловсролын тухай хуулиудад заасан эрхээс гадна дараах эрх эдэлнэ:

а. Сургалт явуулахад шаардагдах мэдээллээр хангагдах;

б. Бүтээлийн чөлөө авах;

в. МУИС-ийн үйл ажиллагааны талаар үнэлэлт дүгнэлтээ илэрхийлэх, холбогдох байгууллагад санал хүсэлт тавих;

г. Түр сургуульд суралцах болон бусад хэлбэрээр мэргэшлээ дээшлүүлэхэд дэмжлэг авах;

д. Бичиж туурвисан бүтээлээ хэвлэн нийтлүүлэхэд туслалцаа авах;

е. Ажил үүргийн дагуу гадаадад томилолтоор явах.

Page 55: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

54

Гурав. Багшийн үүрэг

Багш нь боловсролын болоод дээд боловсролын тухай хуулиудад заасан үүргээс гадна дараах үүрэг хүлээнэ:

а. МУИС-ийн дүрэм, дотоод журам, холбогдох бусад тушаал шийдвэрийг биелүүлэх;

б. Эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх;

в. Оюутан, магистрант, докторантуудад лекц унших; семинар, лаборатори, дадлагын хичээл, курс, дугуйлан удирдах; зөвлөгөө өгөх; оюутан, магистрант, докторантын диплом, диссертацийн ажлыг удирдах; тэднээс өөрийн мэргэжлийн хичээлээр шалгалт авах;

г. Сургалтын төлөвлөгөө, хичээлийн программ боловсруулах; оюутны бие даан суралцах материал, ном сурах бичиг, гарын авлага бичиж хэвлүүлэх; суралцагчийн мэдлэг, чадварыг үнэлэх сорилго боловсруулах;

д. Оюутныг төлөвшүүлэхэд үлгэрлэн нийгэм, соѐл, олон нийтийн ажилд идэвхтэй оролцох;

е. Факультет/сургуулийн декан, захирал, төв болон тэнхимийн эрхлэгчийн даалгаснаар өвчтэй байгаа болон томилолтоор явсан багшийн хичээлийг орлон заах;

ѐ. Бие даасан болон хамтарсан судалгааны ажил явуулах, төсөлт эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх, зөвлөгчөөр ажиллах, оюутны эрдэм шинжилгээний ажлыг удирдах, оюутны ажлыг илтгэх, хэвлүүлэхэд туслах;

ж. Мэдлэг боловсролоо дээшлүүлэх талаар санаачлага гарган өөрийн салбарт гарсан шинжлэх ухааны шинэ нээлт, ололт амжилттай байнга танилцаж, түүнийг өөрийн зааж буй хичээлд ашиглаж байх;

з. Бусад багш нарын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, ажлыг үнэлэхэд оролцох; их сургуулийн нийгэмд гүйцэтгэх үүргийн дагуу төрөл бүрийн түр сургалт явуулахад оролцох буюу зохион байгуулах;

и. МУИС-ийг удирдах үйл ажиллагаанд оролцох (сургуулийн удирдлагын зүгээс даалгасан ажил үүргүүдийг эрхэлж буй албан тушаалын хүрээнд биелүүлэх, чанарын хяналт шалгалтанд оролцох, асуудал боловсруулах ажлын хэсэгт орж ажиллах г.м.);

й. Ажлын цагаараа өөрийн мэдлэг, чадвараа МУИС-ийн ашиг сонирхлын дагуу үүрэгт ажлаа биелүүлэхэд бүрэн зориулах ѐстой. МУИС-ийн ашиг сонирхолд үл нийцэх буюу багшийн үүрэгт ажлаа гүйцэтгэхэд саад болох аливаа нэмэлт давхар ажил гадуур хийхгүй байх, хэрэв нэмэлт ажил хийхийг хүсвэл факультет/сургуулийн декан, захиралд мэдэгдэж албан ѐсоор зөвшөөрөл авна. Зөвшөөрлийг МУИС-ийн өмнө багшаас хүлээсэн ажил үүргийг биелүүлэхэд саад болохгүй байх нөхцөлд олгоно.

к. Хичээлийн жил бүр хийсэн ажлаа дүгнүүлэн хууль ѐсны амралт эдэлж, зохих урамшуулал авахаас гадна 3 жил бүр өөрийн үнэлгээний тайлан бичиж аттестатчилалд хамрагдана.

Дөрөв. МУИС-ийн профессор багшаар авах

МУИС-ийн багшийг дараах хэлбэрүүдээр авч ажиллуулна. Үүнд:

Багшид тавих шаардлага хангасан хүнийг ñîíãîí шалгаруулалтаар авах;

Өндөр мэргэшлийн эрдэмтдийг шууд авах.

Ñîíãîí øàëãàðóóëàëòûí ä¿íãýýð áîëçîë õàíãàñàí íýð äýâøèã÷èéã ôàêóëüòåòûí ýðäìèéí çºâëºëººð õýëýëöýæ, íóóö ñàíàë õóðààëòààð äèéëýíõ (2/3) îëîíõèéí ñàíàë àâñàí íºõöºëä ÌÓÈÑ-èéí çàõèðëûí òóøààëààð àæèëä òîìèëíî. Багшаар авахаар хэлэлцүүлэхэд урьд ажиллаж байсан албан газраас гаргасан ажил байдлын тодорхойлолт, дээд сургууль төгссөний, боловсролын болон эрдмийн зэргийн диплом,

Page 56: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

55

эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт, уралдаант шалгалтын материалыг бүрдүүлсэн байна. А. Багшийг ñîíãîí шалгаруулалтаар авах Багшийг ñîíãîí шалгаруулалтаар авахад дараах зарчим баримтална:

1. Áàãø àâàõ òóõàé çàðûã ôàêóëüòåòèéí çàõèðãààíû çºâëºëèéí øèéäâýðèéã ¿íäýñëýí Çàõèðãààíû àëáà õàðèóöàí øàëãàëò ýõëýõýýñ ãóðâààñ äîîøã¿é äîëîî õîíîãèéí ºìíº íèéòèéí õýâëýëä òàâèíà. Зарлалд авах багшийн заах хичээл, хийх эрдэм шинжилгээний ажлын чиглэл, эрдмийн зэрэг, гадаад хэлний бэлтгэл, мэргэжлээрээ ажилласан жил, насны хязгаарт тавих ерөнхий шаардлагыг тодорхойлсон байна. Уралдаант шалгалт өгөхөөр ирсэн хүмүүст энэ журмыг танилцуулна.

2. Á¿ðòã¿¿ëñýí õ¿ì¿¿ñýýñ ñóðãóóëèéí õýìæýýíä íýãäñýí æóðìààð êîìïüþòåð, түгээмэл ãàäààä õýëíèé (ãàäààä õýëíèé áàãøààð àâàõàä ãàäààä õýëíèé îðîíä ìîíãîë õýëíèé øàëãàëò àâна) øàëãàëò àâàõ áà øàëãàëòàíä 60 õóâèàñ äýýø ¿íýëãýý àâñàí áîë òýíöñýíä òîîöíî. Êîìïüþòåð, ãàäààä õýë, ìîíãîë õýëíèé øàëãàëòûí àãóóëãà, ¿íýëãýýíèé æóðàì òîäîðõîé áºãººä øàëãóóëàã÷èä íýýëòòýé áàéíà. Ãàäààä õýëíèé òóõàéä îëîí óëñûí õýìæýýíä íèéòëýã õýðýãëýäýã ò¿âøèí òîãòîîõ øàëãàëòûí (TOEFL çýðýã) 60-ààñ äýýø õóâèéí îíîîòîé áîë øàëãàëòàà øóóä òîîöóóëæ áîëíî.

3. Ýäãýýð øàëãàëòàíä òýíöñýí õ¿ì¿¿ñèéí ìàòåðèàëûã Çàõèðãààíû àëáàíààñ òóõàéí ôàêóëüòåòýä õ¿ðã¿¿ëýõ áà äåêàíû çàõèðàìæààð áàéãóóëàãäñàí øàëãàðóóëàõ êîìèññ ìýðãýæëèéí øàëãàëò (àìààð áîëîí áè÷ãýýð), ÿðèëöëàãà çîõèîí áàéãóóëæ, ýðäýì øèíæèëãýýíèé á¿òýýëä íü ¿íýëãýý ºãíº. Шалгалт авах чиглэл, дүгнэх журмыг комиссоос шалгуулагчдад урьдчилан танилцуулсан байна. Ìºí ¿ç¿¿ëýõ õè÷ýýë çààëãàæ ýñâýë ýðäýì øèíæèëãýýíèé ñåìèíàðò èëòãýë òàâèóëæ èëòãýõ ÷àäâàð, çààõ àðãà, áàãøëàõ óð ÷àäâàðûã ¿íýëýõýýñ ãàäíà ñóðãàëòûí òåõíèê õýðýãñýë àøèãëàæ ÷àääàã áàéõûã øààðäàíà. Ýíý êîìèññ øàëãàðóóëàëòàíä îðæ òýíöñýí õ¿ì¿¿ñèéí òàëààð äýëãýðýíã¿é ìýäýýëëèéã ôàêóëüòåòèéí ýðäìèéí çºâëºëä òàíèëöóóëàõ ¿¿ðýã õ¿ëýýíý. Мэргэжлийн шалгалтыг деканы тушаалаар байгуулсан 3-5 хүний бүрэлдэхүүнтэй комисс авна.

4. Áàãøèéí àëáàí òóøààëûí àëü ÷ øàòëàëä øèíýýð øàëãàðóóëàí àâ÷ áàéãàà áàãøèéã (äàäëàãàæèã÷ áàãøààñ áóñàä) 6 õ¿ðòýë ñàðûí äàäëàãàæèõ õóãàöààãààð òóõàéí øàòëàëä íü àæèëëóóëñíû äàðàà ôàêóëüòåòèéí ñàíàëûã ¿íäýñëýí æèíõëýõ àñóóäëûã øèéäâýðëýíý.

Б. Өндөр мэргэшлийн эрдэмтдийг шууд авах 1. МУИС-д багшилж байгаад докторантурт элсэн амжилттай суралцаж диссертацаа

хамгаалсан эрдэмтнийг шалгалтгүйгээр багшийн ажилд авч болно.

2. Тухайн салбартаа нэрд гарсан, мэргэжлийн өндөр зэрэгтэй эрдэмтэнг шалгалтгүйгээр урьж ажиллуулж болно.

Тав. МУИС-ийн багшийн мэргэшлийг дээшлүүлэх

1. МУИС-ийн багш нь мэргэжлийн мэдлэг, чадварын хувьд байнга өсөн дээшилж байх ѐстой. МУИС-ийн багш мэргэшлээ дээшлүүлэхэд таван жил тутамд сургуулиас дараах хэлбэрээр дэмжлэг авч болно. Үүнд:

а. Гадаадын их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагатай МУИС-ийн тогтоосон хэлхээ холбоог ашиглан мэргэшлээ дээшлүүлэх, хамтын судалгааны ажилд оролцох;

б. Докторантурт суралцах;

в. Улсын болон олон улсын эрдэм шинжилгээний төсөлт ажлын удирдагч, гүйцэтгэгчээр ажиллах;

г. Эрдэм шинжилгээний ажлын бүтээлийн чөлөө авах;

д. МУИС дээр зохиогддог гадаад хэлний ахисан түвшний түр сургуульд суралцахад санхүүгийн дэмжлэг авах;

е. Шинээр ажилд орсон залуу багш эхний хичээлийн жилд сургалтын цагийн хөнгөлөлт эдлэх;

Page 57: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

56

ѐ. Төр засгийн төв болон мэргэжлийн байгууллагад зөвлөгчөөр ажиллах;

ж. Таван жилд нэг удаа хичээлийн жилийн нэг улирлын хугацаанд дотооддоо цалингаа авч мэргэшил дээшлүүлэх зэрэг болно.

2. Áàãøëàõ áîëîí ýðäýì øèíæèëãýýíèé àæèëä àâúÿàñ, ñîíèðõîëòîéãîî õàðóóëñàí, öààøèä ÌÓÈÑ-ä òîãòâîðòîé àæèëëàõ áàãøèéã ãýðýýíèé ¿íäñýí äýýð (ÌÓÈÑ, áàãø õîîðîíäûí ãýðýý) ãàäààäûí ºíäºð çýðýãëýëòýé ñóðãóóëèéí ìàãèñòð, äîêòîðûí ñóðãàëòàä ÌÓÈÑ-èéí çàõèàëãààð õàìðóóëàõ, õàìòûí ñóäàëãààíû àæèë õèéëãýõ õýëáýðýýð áàãø íàðûí çàëóó õàëààã áýëòãýíý. Ãàäààäàä àæèëëàõ, ñóðàëöàõààð ÿâñàí багш, гэрээний хугацааг нэг удаа сунгуулж болох ба хүндэтгэх шалтгаангүйгээр õýòð¿¿ëáýë àæèëä ýðãýæ îðîõ àñóóäëûã øèíý áàãøèéí àäèë øàëãàðóóëàëòààð øèéäâýðëýíý.

3. Багш нарын эрдэм шинжилгээний бүтээлийг ил тод үнэлэх, олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор бүтээлийн жагсаалтыг 2 жил тутам хэвлэж байхын дээр Их семинаруудын илтгэлийн хураангуй, уралдаанд шалгарсан бүтээлүүдийг хэвлэж байна.

Зургаа. Профессор багшийн албан тушаалын шатлал, тавих шаардлага

МУИС-ийн багш нарыг тухайн салбар, мэргэжлийн чиглэлээр хийж буй сургалт, судалгааны ажлын чанар, үр дүнг харгалзан:

1. Профессор:

А) тэргүүлэх профессор,

Б) профессор,

В) дэд профессор,

2. Багш:

А) ахлах багш,

Б) багш,

В) дагалдан багш

гэсэн 6 шатлалтай албан тушаал дээр хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулна.

МУИС-ийн дагалдан багшийн орон тоон дээр тухайн тэнхим, мэргэжлийн салбарын саналыг үндэслэн шинээр авч буй магистрын зэрэгтэй залуу багшийг ажиллуулна.

МУИС-ийн багшийн орон тоон дээр багшлах ажлын дадлагатай; өөрийн заадаг хичээлүүдийн агуулга, арга зүйг боловсруулах сурган хүмүүжүүлэх арга эзэмшсэн; МУИС-д хоѐроос доошгүй жил ажилласан дагалдан багшийг тэнхим, сургуулийн саналыг үндэслэн дэвшүүлэн ажиллуулна. Эрдэм шинжилгээний арвин бүтээлтэй хүмүүсийг багшийн албан тушаалд шууд дэвшүүлэн ажиллуулж болно.

МУИС-ийн ахлах багшийн орон тоон дээр тухайн мэргэжлийн салбарын сургалтын агуулга, арга зүйг бүрэн эзэмшсэн; сургалтанд шинэ арга технологи нэвтрүүлэн ажилладаг; сургах арга зүй, оюутантай ажиллах арвин туршлагатай; 10-аас доошгүй жил багшилсан багш болон шинээр ажилд авч буй эрдмийн зэрэгтэй хүнийг ажиллуулна. Докторын (PhD) зэрэг хамгаалсан багшийг шууд дэвшүүлэн ажиллуулж болно.

Профессорын албан тушаалд тус сургуулийн нийгмийн өмнө хүлээх эрхэм зорилго болох сургалт, эрдэм шинжилгээний ажлыг шинжлэх ухааны онолын өндөр түвшинд цогц байдлаар удирдан зохион байгуулж, гэрээгээр хүлээсэн ажил үүргээ улс орон, сургуулийн өмнө бүрэн хариуцах чадвартай; боловсролын өндөр зэрэгтэй; нэр хүндтэй сурган хүмүүжүүлэгч, судлаач багш нарыг шалгаруулан ажиллуулна. Хувь хүний болон оюуны өндөр соѐлтой байх нь профессор багшийн эрхэмлэх зүйл мөн.

Профессорын ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага:

1. Боловсролын (PhD) доктороос доошгүй зэрэгтэй байх (Эрдмийн зэрэг цол олгох дээд зөвлөлөөс (хуучнаар) олгосон дэд профессорын цолыг үүнд хамааруулж болно);

Page 58: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

57

2. Сургалтын агуулга, технологийн шинэ арга барил эзэмшсэн, сайн багш болохоо харуулсан;

3. Эрдэм шинжилгээний арвин бүтээлтэй, судалгааны ажлын амжилт нь тогтвортой өсөж байгаа (Жич: Эрдмийн зэрэг/цолтой байх нь профессорын албан тушаалд ажиллах хүрэлцээтэй нөхцөл гэж үзэхгүй).

Профессорын ажлын байранд тавигдах тусгай шаардлага:

МУИС-ийн дэд профессорын орон тоон дээр ажиллах багш дээрх ерөнхий шаардлагаас гадна дараах тусгай шаардлагыг хангасан байна:

1. Эрдэм шинжилгээ болон сургалтын агуулга, технологийг боловсронгуй болгох талаар судалгаа, боловсруулалтын ажил эрхлэн явуулж нэвтрүүлсэн үр дүнтэй;

2. Оюутны бие даан суралцахад зориулсан сургалтын материал бэлтгэсэн;

3. Магистрын судалгааны ажил удирддаг.

МУИС-ийн профессорын орон тоон дээр ажиллах багшид дараах тусгай шаардлага тавигдана:

1. Магистрын түвшний хичээл заадаг,

2. Сурах бичиг, гарын авлага бичиж хэвлүүлсэн;

3. Докторантын удирдагчаар ажилладаг.

МУИС-ийн тэргүүлэх профессорын орон тоон дээр ажиллах багшийг шалгаруулахдаа сүүлийн 3 жилд гүйцэтгэсэн эрдэм шинжилгээний ажлыг гол үзүүлэлт болгоно:

1. Судалгааны ажлын төсөл боловсруулан санхүүжилт олж удирдан хэрэгжүүлдэг буюу гол гүйцэтгэгчээр оролцдог (Удирдаж буй докторант, магистрант нарыг төсөлд гүйцэтгэгчээр оролцуулж тэдний судалгаа, сургалтын ажлын зардлыг төслөөсөө санхүүжүүлэх нь чухал үзүүлэлт болно);

2. Магистрант, докторант болон залуу багш нарын эрдэм шинжилгээний ажлыг удирддаг бөгөөд түүнийгээ хэрэгжүүлэх эрдэм шинжилгээний байнгын семинарыг удирдан явуулдаг.

3. Сүүлийн 3 жилд тухайн тэргүүлэх профессорын орон тооны мэргэжлийн чиглэлээр 5-аас цөөнгүй эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж нийтлүүлсэн (үүний 2-оос доошгүйг гадаадын сэтгүүлд хэвлүүлсэн) буюу өөрийн судалгааны ажлын үр дүнг агуулсан монографи бичиж хэвлүүлсэн байх. Олон улсын хуралд өөрийн биеэр тавьсан илтгэлийг 0,5 өгүүлэлд шилжүүлэн тооцож болно.

Долоо. Профессор багшийн орон тоог тогтоох

1. Багшийн орон тоог тогтоохдоо сургалтын төлөвлөгөөг биелүүлэхэд шаардлагатай нийт кредит цагийн 80-аас доошгүй хувийг үндсэн профессор, багш нараар гүйцэтгүүлэхээр тооцно.

2. МУИС-д сургалт явуулж буй мэргэжлийн салбар, хөгжүүлэх шаардлагатай шинжлэх ухааны чиглэлийг үндэслэн зайлшгүй байх (шавь-сургууль хөгжүүлэх) тэргүүлэх профессорын зорилтот орон тоог Эрдмийн зөвлөл тогтооно.

3. МУИС-ийн профессорын албан тушаалд тавигдах эн түрүүний шаардлага бол эрдмийн зэрэгтэй байх зарчмыг баримтлан тухайн мэргэжлийн үндсэн салбарт ажиллаж байгаа эрдмийн зэрэгтэй багш, эрдэм шинжилгээний ажилтан нарын тоонд нийт профессорын боломжит орон тоог харгалзуулж, түүний дотор тэргүүлэх профессор, профессор, дэд профессорын орон тоог 1:2:3 харьцаатай байхаар Захиргааны зөвлөл тогтооно. [Энэхүү харьцааг факультет, бүрэлдэхүүний сургууль бүрд бүтэн орон тоогоор ажиллаж байгаа эрдмийн зэрэгтэй (эрдмийн зэрэггүй дэд профессорыг оруулан) багш, эрдэм шинжилгээний ажилтан нарын тоогоор тогтооно]

4. Тухайн шинжлэх ухааны нэг чиглэлээр эрдмийн зэрэгтэй 3-аас доошгүй багш байгаа нөхцөлд нэг нь тэргүүлэх профессор байх боломжтой болох ба 9-өөс доошгүй багштай болсноор нэг чиглэлээр 2 тэргүүлэх профессор ажиллуулж болно. Эдгээр тохиолдолд

Page 59: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

58

факультет/сургуулийн 3 шатлалд харгалзах профессоруудын тооны харьцаа 1:2:3 байх нөхцлийг баримтална.

5. Факультет/сургуулийн хэмжээнд тэргүүлэх профессорын албан тушаалын шаардлагыг бүрэн хангасан боловч зорилтот орон тоонд төлөвлөгдөөгүй чиглэлээр судалгааны ажил эрхэлдэг багшийг тухайн факультет/сургуулийн сул байгаа зорилтот орон тоон дээр шаардлага хангах багштай болтол тэргүүлэх профессорын боломжит орон тоон дээр ажилллуулж болно. Мөн ийм нөхцлөөр, тэргүүлэх профессорын болзлыг хангасан нэг чиглэлээр ажилладаг хоѐрдахь багшийг тэргүүлэх профессорын орон тоон дээр түр ажиллуулж болно.

6. Факультет, бүрэлдэхүүний сургуулийн хэмжээнд тэргүүлэх профессорын сул орон тоогоор (1:2:3 нөхцлийг баримтлан) профессорын орон тоог түр нэмэгдүүлж болно.

Найм. Профессор багшийг албан тушаалд шалгаруулах

1. Профессор багш нарын сүүлийн 3 жилд гүйцэтгэсэн сургалт, эрдэм шинжилгээний ажлын үзүүлэлтийг үндэслэн хичээлийн жилийн эцэст (6-р сарын 15-ны дотор) дараагийн хичээлийн жилд ажиллах албан тушаалын зэрэглэлийг шинэчлэн тогтоож, захирлын тушаалаар баталгаажуулан 9-р сарын 1-нээс мөрдөнө.

2. Факультет/сургууль нь профессор багш нар тухайн албан тушаалын шаардлагыг үзүүлэлт бүрээр хэрхэн хангасан байдлыг холбогдох нотлох баримт, тайлбарын хамт бүрдүүлж, хамт олонд ил тод танилцуулан, Эрдмийн зөвлөлөөрөө хэлэлцэн дэвшүүлж, МУИС-ийн захирлын зөвлөлд оруулан эцэслэн шийдвэрлүүлнэ.

3. Факультет/сургуулийн удирдлага тэргүүлэх профессорын зорилтот орон тоог нээлттэй зарлах юмуу чиглэл зорилготой бэлтгэх замаар тухайн шинжлэх ухааны чиглэлийг хөгжүүлэх бодлого баримтална.

4. Факультет/сургуулийн декан, захирал, тэнхмийн эрхлэгч нь тэргүүлэх профессорын ажлын байрны шаардлагыг бүрэн хангасан нөхцөлд тэргүүлэх профессороор ажиллаж болно.

5. Бусад эрдэм шинжилгээний байгууллагад ажилладаг хүлээн зөвшөөрөгдсөн гарамгай эрдэмтэнг 50%-ийн сургалтын ажлын ачаалалтай тэргүүлэх профессороор хавсруулан ажиллуулж болно. Энэ тохиолдолд тэргүүлэх профессорын бүтэн орон тоог эзлэгдсэн гэж үзнэ.

6. Тэргүүлэх профессорын нэг орон тоон дээр уг болзлыг хангасан хэд хэдэн багш байх тохиолдолд нийт эрдэм шинжилгээний бүтээл, бүтээлийн ишлэгдсэн байдал, үүсгэсэн шавь-сургууль, гадаадад олсон нэр хүнд (харилцаа), мэдээлэл олж авах чадвар (гадаад хэлний мэдлэг, интернет ашиглалт) зэрэг үзүүлэлтийг харгалзаж үзнэ.

7. Үндсэн орон тоогоор ажиллаж байгаа профессор багшийн хөдөлмөрийн гэрээг нэг хичээлийн жилээр байгуулан жил бүр дүгнэн сунгана.

8. Аттестатчиллын үнэлгээгээр онцгой амжилттай дүгнэгдсэн тэргүүлэх профессор, профессор, нээлттэй зарласан уралдаант шалгаруулалтаар буюу уригдаж ирсэн тэргүүлэх профессортой хөдөлмөрийн гэрээг 3 жилээр байгуулж болно.

9. Их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад нийт 30 жил, үүнээс сүүлийн 15 жил МУИС-д тасралтгүй ажилласан профессор багштай тэтгэвэрт гарах хүртэл хугацаагүй гэрээ байгуулж болно.

10. МУИС-д олон жил ажиллаж байгаад тэтгэврээ тогтоолгосон туршлагатай эрдэмтэн багш нарыг факультет/сургуулийн саналыг үндэслэн зөвлөх профессор, зөвлөх багшаар ажиллуулж болно.

Ес. Цалингийн сүлжээ

1. Шаардлагатай гэж үзвэл хичээлийн жилийн эхнээс профессор багш нарын цалингийн сүлжээг шинэчлэн тогтоож, төсөвт тусгана.

Page 60: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

59

2. Профессор багш нарын нийт цалингийн (эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлэх мэтийн бусад эх үүсвэрийн орлого хамаарахгүй) сүлжээ тэргүүлэх профессорын албан тушаалын цалинтай харьцангуйгаар тогтоогдоно:

Албан тушаал Ажилласан жил Харьцуулсан цалин

1) Тэргүүлэх профессор 15 жил 100% 2) Профессор 15 жил 85% 3) Дэд профессор 15 жил 75% 4) Ахлах багш 15 жил 60% 5) Багш 7 жил 50% 6) Дагалдан багш 2 жил 40%

3. МУИС-ийн захирал, дэд захирал, сургалтын албаны эрхлэгч, факультет/сургуулийн декан, захирлын албан тушаалын нэмэгдэл цалин нь тэргүүлэх профессорынхтой адилтгах хэмжээтэй тогтоогдож болно (Энэ нь тэргүүлэх профессор гэсэн үг биш).

4. Ажлын үзүүлэлт ѐсоор профессор багш өмнөх албан тушаалаасаа буурч ажиллах бол шинэ албан тушаалд харгалзах шинэчилсэн цалинг авах болно.

------------------------------------------------------------------ Захирлын 1998/519 тоот тушаалаар баталсан “МУИС-ийн багшийн дүрэм”-д Эрдмийн зөвлөлийн 2001.10.31-ний хуралдаанаар хэлэлцэж нэмэлт өөрчлөлт оруулав.

* * * * * * * * *

Page 61: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

60

Захирлын 2001.05.29-ний өдрийн 304 тоот тушаалààð áàòàëæ,

2009.07.03-íû 421 òîîò

òóøààëààð øèíý÷ëýí íàéðóóëàâ.

ǪÂËªÕ ÏÐÎÔÅÑÑÎÐ ÀÆÈËËÓÓËÀÕ ¯ËÃÝÐ×ÈËÑÝÍ ÆÓÐÀÌ

1. ÌÓÈÑ-ä îí óäààí æèë ¿ð á¿òýýëòýé àæèëëàæ, òýòãýâðýý òîãòîîëãîñîí ýðäýìòýí áàãøèéã çºâëºõ ïðîôåññîð, çºâëºõ äýä ïðîôåññîðûí àëáàí òóøààëä àæèëëóóëæ áîëíî. Ǻâëºõ ïðîôåññîð, çºâëºõ äýä ïðîôåññîðûí öàãèéí à÷ààëàë ïðîôåññîð, äýä ïðîôåññîðûí íîãäëûí 50 эсвэл 25 õóâüòàé òýíö¿¿ áàéна. Ахлах багшийг òýòãýâýð òîãòîîëãîñíû äàðàà íýã æèëèéí õóãàöààãààð 50 õóâèéí áàãøààð àæèëëóóëàõûã çºâøººðíº.

2. Ôàêóëüòåòèéí ýðäìèéí çºâëºëèéí øèéäâýðèéã ¿íäýñëýí òýðã¿¿ëýõ ïðîôåññîð, ïðîôåññîð, äýä ïðîôåññîðûí çýðýãëýëä àæèëëàæ áàéñàí, çîõèõ áîëçîë õàíãàñàí ýðäýìòýí áàãøèéã ÌÓÈÑ-èéí çàõèðëûí òóøààëààð çºâëºõ ïðîôåññîð, çºâëºõ äýä ïðîôåññîðûí îðîí òîîíä àæèëëóóëíà. ¯¿íä: 2.1. Äîêòîðûí çýðýãòýé; 2.2. ÌÓÈÑ-ä ¿íäñýí áàãøààð 15-ààñ äîîøã¿é æèë àæèëëàæ áàéãààä òýòãýâýð

òîãòîîëãîñîí; 2.3. Áàêàëàâðûí ìýðãýø¿¿ëýõ õè÷ýýë áîëîí ìàãèñòðàíò, äîêòîðàíòàä õè÷ýýë

çààäàã, ìàãèñòðàíò óäèðäàæ, ñóäàëãààíû ñåìèíàð ÿâóóëäàã; 2.4. Ñóðãàëòûí ¿éë àæèëëàãààíä òîãòìîë îðîëöîõ áîëîìæòîé.

3. Ôàêóëüòåò ººðèéí îíöëîãèéã õàðãàëçàí 2 äóãààð заалтанд нэмэлт, өөрчлөлт îðóóëæ áîëíî.

4. Ǻâëºõ ïðîôåññîð, çºâëºõ äýä ïðîôåññîðòîé 1 æèëèéí õóãàöààãààð õºäºëìºðèéí ãýðýý áàéãóóëàõ áà ãýðýýíèé áèåëýëòèéã õàðãàëçàí õóãàöààã ñóíãàæ áîëíî.

5. Ǻâëºõ ïðîôåññîð, çºâëºõ äýä ïðîôåññîð íü õºäºëìºðèéí ãýðýý äóóñãàâàð áîëñíû äàðàà ñàíõ¿¿æèëò îëæ ÌÓÈÑ-èéí äýä á¿òöèéã àøèãëàí òºñºë õýðýãæ¿¿ëýõýä ÿìàð íýãýí õÿçãààðëàëò òîãòîîõã¿é.

* * * * * * * * *

Page 62: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

61

Захирлын 2010 îíû 02 äóãààð ñàðûí 01-нèé өдрийн 69 тоот тушаалын хавсралт

МУИС-ИЙН БАГШИЙН ОРОН ТОО, АЖЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ЖУРАМ

Нэг. Ерөнхий зүйл

1. Шинжлэх ухаан, дээд боловсролын хөгжлийн нийтлэг чиг хандлагатай уялдуулан МУИС-ийн сургалт, эрдэм шинжилгээний нэгдлийг хангах, ñтратегийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, сургалтын технологийг шинэчилæ, сургалтын чанарыг дээшлүүлэх чиглэлээр профессор багш нарын ажлыг үнэлэхэд энэхүү журмын зорилго оршино.

2. МУИС-ийн профессор багшийн стандарт, тэдний эрдэм мэдлэг, багшлах ур чадварт тавигдах шаардлагыг хэрэгжүүлэх, ажлын үнэлгээний тогтолцоог боловсронгуй болгох; үр дүнгээр урамшуулах, бүтээлч үйл ажиллагааг дэмжих, эрдэм, боловсрол, туршлагаараа äîòîîä, ãàäààäûí аливаа байгууллагад зөвлөхөөр ажиллах чадавхèтай, хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн болж өсөх боломжоор хангах зэрэг багшийн өргөн хүрээтэй үйл ажиллагааг хөгжүүлэхэд энэхүү журам үйлчилнэ.

3. Бакалавр, магистрын болон докторын сургалтын агуулга, технологийн залгамж холбоог хангах, эрдэмтэн багш нарын сургалт, эрдэм шинжилгээ, зохион бүтээх хөдөлмөрийг багц цагаар үнэлэх зохистой харьцааг энэхүү журмаар зохицуулна.

4. Энэхүү журмыг МУИС-д нийтлэг баримтлах бөгөөд факультет/сургууль бүр өөрийн хүрсэн шинжлэх ухааны түвшин, хөгжлийн бодлого, мэргэжлийн онцлогтоо тохируулан журмын тодорхой заалтуудыг тодотгосон хавсралт журам боловсруулан, Эрдмийн зөвлөлөөрөө хэлэлцэн баталгаажуулж мөрдөнө (Ýнэ журамд цаашид факультет/сургуулийг “факультет”, декан/захирлыг “декан”, МУИС-ийн захирлыг “захирал” гэнэ). Факультет нь хавсралт журамдаа энэхүү нийтлэг журмын “Эрдэмтэн багш нарын хичээлийн жилд гүйцэтгэх ажлын хэмжээ” хэсэгт тодорхойлсон профессор багш нарын тодорхой үйл ажиллагааг үнэлэх багц цаг болон цагийн хэмжээг Б, В хэсэгт ±20%-èéí хүрээнд өөрчлөн тогтоох эрхтэй.

Хоѐр. МУИС-ийн багшийн орон тоог тогтоох

5. МУИС-ийн ïðîôåññîð багш, эрдэм шинжилгээний ажилтны орон тоог тогтоохдоо áîëîâñðîëûí àñóóäàë ýðõýëñýí òºðèéí çàõèðãààíû òºâ áàéãóóëëàãààñ òàâüñàí шаардлагыг үндэслэн суралцагчдын шилжүүлсэн дунджаар нийгэм/хүмүүнлýгийн ухааны салбарын 20 оюутанд нэг багш (нэг магистрантыг бакалаврын 1.5, докторантыг 2 оюутантай адилтгана), байгаль/техникийн ухааны салбарын 15 оюутанд нэг багш (нэг магистрантыг бакалаврын 1.25 оюутантай, докторантыг 1.5 оюутантай адилтгана), мөн эчнээ суралцагчийг бакалаврын 0.7 оюутантай дүйцүүлэн тооцно. Факультет бүрò эрдмийн зэрэгтэй 20, эрдмийн зэрэггүй 50 багшид тус бүр эрдэм шинжилгээний нэг ажилтан байхаар тогтооно [1].

6. Факультет өөрийн орон тоог энэ харьцааг харгалзан хичээлийн жил бүр шинэчлэн тогтоож МУИС-ийн захирлын тушаалаар баталгаажуулна.

7. Ерөнхий эрдмийн хичээлээр нийтэд үйлчилдэг салбартай факультет ерөнхий эрдмийн хичээлүүдийн лекц, семинарын бүлгүүдээр хичээл заах багшийн багц цагийг тооцон багшийн орон тоог гаргана.

8. Хичээлийн цаг нь нэг багшийн ноогдолд хүрэхгүй, тухайн мэргэжлийн багшийн õ¿ðýëöýý муутай бол цагийн багш гэрээгээр ажиллуулна. Цагийн багш нь МУИС-ийн багшид тавигддаг нийтлэг шаардлагыг хангасан, багшлах дадлагатай, мэргэжлийн хүн байвал зохино. Цагийн багшийн тоог гаргахдаа дэд профессорын танхимын ноогдолтой жишиж тооцно.

9. Факультет нь батлагдсан маягтын дагуу дараагийн хичээлийн жилд суралцах оюутны тоог үндэслэн багшийн орон тоо, хангамжийн судалгааг 5-р сард гаргаж Бакалаврын

[1]

Ýнэ орон тоог “Багш нарын сургалтын цаг хөнгөлж бүтээлийн чөлөө олгох, сургуулийн орон тооны

эрдэм шинжилгээний ажилтан ажиллуулахад баримтлах журам”-аар зохицуулна.

Page 63: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

62

сургалтын албанд өгнө. Үүнийг нийт хичээлд суух оюутны тоо, лекцийн болон семинарын бүлгүүд, ангийн багтаамжийг тооцож хийнэ.

10. МУИС-ийн захирал факультетийн саналыг үндэслэн профессор, багш нарын орон тоог Удирдах зөвлөлөөр батлуулна.

Гурав. Багш нарын хичээлийн жилд гүйцэтгэх ажлын хэмжээ

11. МУИС-ийн багш нь дараах үндсэн гурван төрлийн ажил гүйцэтгэх үүрэгтэй. Үүнд:

А. Танхимын сургалт;

Б. Эрдэм шинжилгээ (ба зохион бүтээх, бусад бүтээлч үйл ажиллагаа);

В. Бусад ажил (танхимын гадуурх сургалт, сургууль, нийгэм, олон нийтийн үйл ажиллагаа).

12. Багшийн хөдөлмөрийг багшийн багц цаг (ББц)-аар үнэлэх ба дээрх ажлын нийт гүйцэтгэл хичээлийн жилд 30 ББц байна.

13. Тэнхим нь хичээлийн жилийн эхэнд багш нарынхаа сургалт, судалгааны ажлын ноогдлыг 2 хувь үйлдэн, сургалтын албаны эрхлэгчээр хянуулан, деканаар батлуулан нэг хувийг Сургалтын албанд хадгалуулна.

14. Албан тушаалын зэрэглэлээс хамаарч нэг хичээлийн жилд багшийн гүйцэтгэх сургалт, эрдэм шинжилгээ болон бусад ажил дараах багц цагийн хэмжээтэй байна:

Албан тушаалын зэрэглэл

Танхимын сургалт “А”

Эрдэм шинжилгээ “Б”

Бусад ажил “В”

Профессор: - тэргүүлэх профессор - профессор

10 12

10 8

10 10

Дэд профессор 13 7 10

Ахлах багш 15 5 10

Багш 16 4 10

Дадлагажигч багш 12 4 14

15. Дадлагажигч багш тусгай төлөвлөгөөтэй ажиллаж, заах хичээлдээ бэлтгэх, дээд

сургуулийн сургах арга зүйн курст суралцах үүрэгтэй. Дадлагажигч багшид илүү цаг

тооцохгүй, харин эхний жилд гүйцэтгэх хичээл сургалтын ноогдлыг деканы тушаалаар

9 ББц хүртэл багасгаж болно.

16. Профессор, тэргүүлэх профессор нь магистрант, докторантын эрдмийн ажлын

удирдагч байж, танхимын сургалтын 2 ба 3 ББц-аас доошгүйг магистр, докторын

түвшний сургалтанд хичээл зааж биелүүлсэн байна.

17. Факультетийн орлогч захирал, сургалтын албаны эрхлэгч нарын танхимын сургалт, эрдэм шинжилгээний ажлын нормыг тухайн багшийн албан тушаалын ноогдлоос 40 хувиар бууруулан тогтооно.

А. Танхимын сургалт

18. Лекцийн хичээл. Бакалаврын сургалтын лекц болон магистр, докторын сургалтын ерөнхий эрдмийн лекцийн хичээлд оюутны тоог харгалзан үрж¿¿ëýõ коэффициент хэрэглэн доорх байдлаар багц цаг тооцно. Үүнд:

Суралцагчийн тоо 15-45 46-75 76-120 121-160 161<

Үрж¿¿ëýõ коэффициент 1 1.1 1.2 1.3 1.4

Жич:

Лекцийг 160-аас олонгүй оюутанд уншихыг зохимжтой гэж үзэх бөгөөд тусгай тоноглогдсон лекцийн танхимд түүнээс олон оюутанд лекц уншихыг зөвшөөрөх боловч үрж¿¿ëýõ коэффициент тогтмол 1.4 байна.

Page 64: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

63

Лекцийн бүлгийн оюутны тоо 15-аас бага байх тохиолдолд багшийн багц цагийг деканы тушаалаар тусгайлан шийдвэрлэнэ.

Магистр, докторын сургалтын мэргэжлийн хичээлийн лекц уншсан багшийн багц цагийг доорх байдлаар тооцно. Үүнд:

Суралцагчийн тоо 1-2 3-10 11-30 31-50 51-80 81<

Үрж¿¿ëýõ коэффициент 0.7 1 1.1 1.2 1.3 1.4

19. Семинар, дадлагын хичээл: Семинар, дадлагын (тэнхмийн дадлага хамаарна) бүлэг бүрт сургалтын төлөвлөгөөн дэх семинар, дадлагад ноогдох оюутны багц цаг (ОБц)-аар багшийн багц цагийг тооцно. Гадаад хэлний сургалтын 32 цагийг багшийн нэг багц цагт тооцно. Магистр, докторын сургалтын гадаад хэл болон бакалаврын сургалтын хичээлийн (хойно нэр зааснаас бусад) семинарын бүлгийг дунджаар 20 буюу 14-27 оюутнаар, харин ÁÑØÓ-û ñàéäûí 2006 îíû 12 äóãààð ñàðûí 29-íû ºäðèéí “Стандартын загварт өөрчлөлт оруулах тухай” 481 тоот тушаалаар тогòîîñîí áàêàëàâðûí ñóðãàëòûí àãóóëãàä çààâàë òóñãàõ áèåèéí òàìèð áîëîí çààâàë ñîíãîí ñóäëàõ хичээл¿¿äèéí (ôèëîñîôè, ìîíãîëûí ò¿¿õ, ýäèéí çàñãèéí îíîëûí ¿íäýñ ã.ì.) семинарын бүлгийг 40 оюутнаар òóñ òóñ зохион байгуулна. Лабораторийн хичээлийн бүлэгт хамрагдах оюутны тоог лабораторийн багтаамжийг харгалзан деканы тушаалаар тогтооно. Байгалийн ухааны лаборатори болон компьютер, лингафоны лабораториудыг чөлөөт цагийн хуваарьт шилжүүлэх, тэдгээрт сургалтын инженер, туслах багшийг (докторант байж болно) ажиллуулахыг зөвшөөрнө. Мэргэжлийн болоод сургалтын технологийн онцлог хэлбэрийн (жишээ нь, кэйс судалгаа) хичээлийн өвөрмөц байдлыг харгалзан тооцох багц цагийг факультетийн журмаар зохицуулж болно.

20. Ангийн ажил. Байгалийн ухааны салбарт 10 ангийн ажилд 1 ББц, нийгэм, хүмүүнлэгийн ухаан, хууль, эдийн засгийн салбарт 15 ажилд 1 ББц тооцно. Ангийн ажил удирдсан багшид нийтдээ 1.5 ББц хүртэл танхимын сургалтын цагт тооцож, түүнээс илүү гарсан хэсгийг танхимын гадуурх сургалтын (В1-ийг үз) цагт тооцно.

21. Үйлдвэрлэлийн, хээрийн болон багшлах дадлагыг деканы тушаалаар тусгайлан зохицуулаагүй тохиолдолд 10 оюутныг 2 долоо хоног удирдсан багшид тaнхмын 0.5 ББц тооцно. Танилцах дадлага удирдахад мөн хугацаанд 15 оюутанд 0.5 ББц, багшлах дадлага удирдсан сурган, заах аргын багш нарын хувьд 40 оюутанд 0.5 ББц тооцно.

Б. Эрдэм шинжилгээ, зохион бүтээх болон бусад бүтээлч үйл ажиллагаа

22. Эрдэм шинжилгээний бүтээл

1 Монограф (нэг сэдэвт зохиол) бичих [2]

- Гадаад хэлээр

1 х.х.

1 х.х.

0.4 ББц

0.5 ББц

2 Шèíæëýõ óõààíû äокторын диссертаци 1 ажил 3 ББц

3 Докторын диссертаци 1 ажил 2 ББц

4 Сурах бичиг (факультетийн эрдмийн зөвлөлөөр зөвшөөрөгдсөн)

1 х.х. 0.3 ББц

23. Эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавих

1 Салбарын эðäýì øèíæèëãýýíèé семинарт 1 илтгэл 0.2 ББц

2 Сургууль/улсын хэмжээнд 1 илтгэл 0.4 ББц

3 Олон улсын хэмжээнд 1 илтгэл 0.5 ББц

[2]

Шинжлэх ухааны тодорхой салбарын нэг чиглэлээр судлаач эрдэмтэн өөрийн хэвлэн нийтлүүлсэн эрдэм шинжилгээний үр дүнг үндэс болгон бусад эрдэмтдийн судалгааны үр дүнтэй харьцуулан нэгтгэж, асуудлыг тал бүрээс авч үзэж, шийдэгдсэн ба шийдэгдээгүй (нээлттэй) асуудлууд, тэдгээрийн онол-практикийн ач холбогдлыг харуулсан бүтээлийг монограф гэж үзнэ. Эл шаардлагыг хангаагүй áîë “ном” гэсэн ангилалд хамааруулна.

Page 65: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

64

24. Эрдэм шинжилгээний сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх*)

1 Сургууль/улсын хэмжээнд 1 өгүүлэл 2 ББц

2 Гадаадад, хурлын бүрэн илтгэлийн эмхэтгэлд 1 өгүүлэл 3 ББц

3 Гадаадын мэргэжлийн сэтгүүлд 1 өгүүлэл 3-6 ББц

*) Хамтын бүтээлд багц цагийг зохиогчийн тооноос хамааруулан 2 хүн хамтарсан бол хүн тус бүрт

бүтнээр, 3-5 хүн хамтарсан бол хүн бүрт 0.7, 5-аас дээш бол хүн бүрт 0.5 коэффициентоор тооцно.

25. Гэрээт ажил. Багш нь улсын болон аж ахуйн гэрээт эрдэм шинжилгээ судалгааны ажил, үйлчилгээг гүйцэтгэж МУИС-д мөнгөн орлого оруулсан тохиолдолд түүний сургалт, эрдэм шинжилгээний ноогдлыг хөнгөлөх, урамшуулал олгох зэргийг тусгай журмаар зохицуулна.

26. Олон улсын судалгааны нээлттэй төслийн шалгаруулалтад төсөл боловсруулан дэвшүүлж, судалгааны санхүүжилт авсан бол сургалт, эрдэм шинжилгээний ноогдлыг хөнгөлөх, урамшуулал олгох зэргийг захирлын тушаалаар зохицуулна.

27. Магистр, докторын судалгааны ажил удирдах

1 Магистрант удирдах 1 магистрант 4.5 ББц [3]

2 Докторант удирдах 1 докторант 16 ББц [4]

3 Äîêòîðàíòûí çºâëºã÷ººð àæèëëàõ 1 äîêòîðàíò 3 ÁÁö[5]

4 Магистрант удирдаж эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавиулбал (давхардуулж тооцохгүй): Сургуульд (улсад) 1-р байр Сургуульд (улсад) 2-р байр Сургуульд (улсад) 3-р байр Факультет (сургууль)-д байр эзэлсэн Илтгэл тавиулбал

Илтгэл бүр

1.5 (2) ББц 1 (1.5) ББц 0.7 (1) ББц

0.4(0.7) ББц 0.2 ББц

28. Эрдэм шинжилгээний бусад ажил

Дараах асуудлыг факультет шийднэ. Үүнд:

Багшийн эрдэм шинжилгээний ажлыг тооцох дээрх үзүүлэлтүүдэд тусгагдаагүй эрдэм шинжилгээний ажлыг эрдмийн зөвлөлөөрөө хэлэлцэн шинжлэх ухааны ач холбогдол, хөдөлмөр зарцуулалтыг харгалзан багц цаг оноож болно.

Багаж төхөөрөмж зохион бүтээхэд олгох багц цагийг тогтоох ýðõòýé.

Эрдэм шинжилгээний бусад бүтээлийг факультет дотроо өгүүллээс дээшгүй хэмжээнд үнэлж болно.

[3]

Магистрант удирдах нь зөвхөн төгсөлтийн ажил удирдахаар хязгаарлагдахгүй, 1.5–2.5 жилийн суралцах хугацаанд судалгааны ажлыг удирдан чиглүүлэх, хяналт тавих тасралтгүй үйл ажиллагаа тул тооцох цаг нь нийлмэл бүтэцтэй (1.5+3=4.5 ББц) байна:

a) Магистрын үндсэн сургалтын 3 улирал бүрт сургалтын төлөвлөгөөгөө биелүүлсэн нөхцөлд түүний удирдагч багшид 0.5 ББц тооцохыг декан шийднэ.

b) Магистрын ажил хамгаалахад удирдсан багшид 3 ББц тооцох буюу 48 цагийн хөлс олгоно. [4]

Докторант удирдах нь зөвхөн диссертацийн ажил удирдахаар хязгаарлагдахгүй, 3–4.5 жилийн суралцах хугацаанд судалгааны ажлыг нь удирдан чиглүүлэх тасралтгүй үйл ажиллагаа бөгөөд тооцох багц цаг нь 2+4+7+3=16 ББц бүтэцтэй байна:

a) Эхний жилийн сургалтын төлөвлөгөөгөөний биелэлт, сэдвийн хамгаалалтыг үндэслэн багшид 2 ББц хүртэл тооцно.

b) Хоѐр ба гурав дахь жилийн аттестатчиллын дүнг үндэслэн удирдагч багшид жил бүр 1 ББц тооцох ба докторант нь хоѐр, гурав дахь жилд диссертацийн сэдвийн дагуу хийсэн судалгааны үр дүнгээр 3 өгүүлэл бичиж хянан магадлагаа бүхий мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлсэн бол удирдагч багшид 1 өгүүллийг 32 цагаар тооцож хөлс олгоно.

c) Диссертацийн ажил хамгаалсны дараа удирдсан багшид 3 ББц тооцох буюу 48 цагийн хөлс олгоно. d) Экстернат докторант удирдахад эхний ба сүүлчийн жилд нийт 2+3=5 ББц тооцох буюу 48 цагийн хөлс

олгоно. [5]

Докторант диссертаци хамгаалсны дараа зөвлөгч багшид 3 ББц тооцож хөлс олгоно.

Page 66: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

65

В. Бусад ажил

В1. Танхимын гадуурх сургалт

29. Хичээлд бэлтгэх

Давтан зааж буй 3 багц цагтай хичээлд бэлтгэхэд 10-аас дээш жил ажиллаж байгаа багшид 1 ББц, 10 хүртэл жил ажиллаж байгаа багшид 1.5 ББц, хэрэв анх удаа зааж байгаа бол тус бүр 0.5 ББц нэмэгдүүлэн тооцно.

Сургалтын төлөвлөгөөнд шинээр тусгагдсан хичээлийг анх удаа заасан багшид бэлтгэх цагийг факультетийн саналыг харгалзан 30 хүртэл хувиар нэмэгдүүлэн тооцож болно. Гэхдээ энэ хичээлийн тодорхойлолт, гарын авлага, оюутны бие даан ажиллах бичвэр, бодлого, даалгавар, шалгах асуултууд г.м. иж бүрэн хийгдсэн эсэхийг Сургалтын алба, тэнхим хамтран тогтоон хүлээж авч, баримтжуулна.

Оюутны бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд чиглэгдсэн (интернэт, мэдээллийн технологи, дууриах (симуляци), асуудал шийдвэрлүүлэх, тоглоомын арга, тодорхой тохиолдлын (кейс) судалгаа г.м.) сургалтыг шинэлэг арга барилаар заасан хичээлийн бэлтгэлд тооцох багц цагийг дээрх хэмжээнээс 2 дахин хүртэл нэмэгдүүлэхийг тэнхмийн саналыг үндэслэн сургалтын алба тогтооно.

30. Оюутанд зөвлөгөө өгөхөд сургалтын албаны гаргасан хуваарийн дагуу гүйцэтгэсэн 48 цаг òутамд 1 ББц òîîöíî.

31. Шалгалт. Улирлын болон явцын шалгалтын шалгагч багшид харгалзан 100 ба 150 оюутанд 1 ББц тооцно. Тестийн албаар дамжуулан авах ерөнхий эрдмийн хичээлийн шалгалтын тест боловсруулсан цагийг тэнхмийн санал, мэргэжлийн комиссын шийдвэрийг үндэслэн үнэлнэ. Үүнд хичээлийн иж бүрэн (явцын болон улирлын эцсийн шалгалтын) тестийг 1 ББц-аар үнэлнэ. Улирлын шалгалтанд ассистентээр ажилласан багшийн 48 цагийн хөдөлмөрт 1 ББц тооцно. Нөхөн шалгалт авахад улирлын шалгалтын адил тооцно.

32. Ангийн ажил. Танхимын цагт тооцуулаагүй ажил бүрт 0.5 ББц тооцно. (21-ийг үз)

Багш жилд 30 хүртэл ангийн ажил удирдахыг зөвшөөрнө. Үүнээс олон ажил удирдах шаардлага гарвал тухай бүр факультетийн зөвлөлөөр хэлэлцэн зөвшөөрөл олгоно.

33. Реферат. Хичээлийн тодорхойлолтод тусгагдсан, тодорхой сэдвийг гүнзгийрүүлэн нэмэлт материал судалж бичсэн 1 оюутны 1 рефератад 0.05 ББц тооцно.

34. Гадаад хэлний гэрийн уншлага. 20 оюутны гэрийн уншлага шалгахад оюутан бүрт 0.05 ББц, 20-оос илүү гарсан оюутан бүрт 0.03 ББц тооцно.

35. Сурах бичиг, гарын авлага бичих. Их сургуулийн захиалгаар бүтээлийн чөлөө авах зэргээр тусгай санхүүжилтээр бичиж эрдэм шинжилгээний бүтээлд тооцуулаагүй бол факультетийн эрдмийн зөвлөлийн саналыг үндэслэн, тухайн факультетийн Сургалтын алба 2 ББц хүртэл тооцно.

36. Лабораторийн ажил шинээр тавьсан бол иж бүрэн болсны дараа хүлээн авч комиссын дүгнэлтийг үндэслэн хичээлийн бүртгэлд оруулан багшид багц цаг тооцох, эсвэл мөнгөн урамшил олгоно. Тооцох багц цагийн хэмжээг факультет шийднэ.

37. Сургалтын материал бэлтгэх. Лабораторийн ажлыг шинэчлэн өөрчлөх, 3 ОБц-ийн багтаамжтай хичээлийн улирлын явцад хэрэглэх энгийн тест зохиох, 3 ОБц-ийн багтаамжтай хичээлийн хэрэглэгдэхүүн, гарын авлага зохиож боловсруулах, лабораторийн ажил, семинар, дадлагын ажил, гарын авлага, гадаад хэлний хичээлээр тараах материал хийх, 3 ОБц-ийн багтаамжтай хичээлийн иж бүрэн үзүүлэн хийх, кодоскоп болон бусад хэрэгслээр үзүүлэх үзүүлэн (видео, CD г.м.) хийх, бүтээлийн чөлөө авалгүйгээр сурах бичиг, гарын авлага шинээр бичих, лекц бичиж олшруулан тараах, бодлогын хураамж хэвлүүлэх, сурах бичиг, эрдэм шинжилгээний бичиг, гарын авлага редакторлах, сурах бичиг, гарын авлага, лекц зэрэгт шүүмж бичих зэрэг ажилд тооцох багц цагийг факультетийн эрдмийн зөвлөлийн саналыг үндэслэн тухайн факультетийн Сургалтын алба тогтооно.

Page 67: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

66

В2. Мэргэжлийн үйлчилгээний ажил

38. Профессор багш нь сургуулийн удирдлага, зохион байгуулалт, оюутны төлөвшил, соѐл, олон нийтийн ажил, нийгэмд үйлчлэх чиглэлээр хийсэн дараах ажлуудад харгалзах багц цаг онооно.

1 МУИС, факультетийн эрдмийн зөвлөл, магистр, докторын хамгаалуулах зөвлөлийн байнгын гишүүн (давхардуулан тооцож болно)

1 хич. жил 1 ББц

2 Лаборатори, кабинет хариуцан ажиллах 1 хич. жил 1 ББц

3 Тэнхмийн шийдвэрээр багшийн хичээлд суух 1 цаг 1/32 ББц

4 Сургуулийн захиргааны шийдвэрээр сургалт, заах арга, сургалтын технологийг боловсронгуй болгох áîëîí заавар, дүрэм, бусад баримт бичиг боловсруулах

1удаа

Тушаалаар

5 Олимпиад, уралдаан тэмцээн зохион байгуулах албан ѐсны комисст ажиллаõ

Сургуулийн хэмжээнд

Улсын хэмжээнд

1 арга хэмжээ

0.5 ББц 1.5 ББц

6 Оюутны õ¿ì¿¿æèë, төлөвшлийн ажил:

анги даах

соѐл, олон нийтийн ажил çîõèîí áàéãóóëàõ

хич. жил 1 арга хэмжээ

1 ББц

0.1 ББц

7 Факультетийí эрдмийн зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллах

хичээлийн жилä

1 ББц

8 Оюутныг дагуулан сургах, эрдэм шинжилгээний дугуйлан удирдах

1 улирал 1 ББц

9 Оюутан удирдаж эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавиулбал (давхардуулж тооцохгүй):

a) Сургуульд (улсад) 1-р байр 1 илтгэл 1.5 (2) ББц

b) Сургуульд (улсад) 2-р байр 1 илтгэл 1 (1.5) ББц

c) Сургуульд (улсад) 3-р байр 1 илтгэл 0.7 (1) ББц

d) Факультет (сургууль)-д байр эзэлсэн 1 илтгэл 0.4(0.7)ББц

e) Илтгэл тавиулбал 1 илтгэл 0.2 ББц

10 Олон улсын хурал зохион байгуулах (оролцооноос хамааран тооцох дээд хэмжээ)

1 хурал 2 ББц

11 Судалгааны тогтмол семинар ажиллуулах (хамтарсан байж болно)

улиралд 12 удаа

2 ББц

12 Áаталсан төлөвлөгөөгөөр авъяаслаг оюутныг судалгааны ажлын нэмэлт хөтөлбөрөөр удирдаõ

хич. жилд 1 ББц

В3. Багц цагаар үл хэмжигдэх сургалтын үйл ажиллагаа

Тодорхой хичээлийн багц цагийн багцад оруулах боломжгүй дараах үйл ажиллагааг цагаар тооцож хөлс олгоно. Нэг цагийн үнэлгээг тогтоох болон элсэлт, төгсөлтийн шалгалтын комисст ажлын хөлс олгохыг захирлын тушаалаар, доор заагдсан бусад төрлийн ажилд хөлс олгохыг деканы тушаалаар шийдвэрлэнэ.

Ìàãèñòð, äîêòîðûí ýëñýëòèéí øàëãàëòûí êîìèññûí àæëûí õºëñèéã ÌÄÑÀ, Ãàäààä õýëíèé ñóðãàëòûí òºâ, ôàêóëüòåòèéí ñóðãàëòûí àëáàíû òîäîðõîéëîëòûã ¿íäýñëýí ýëñýëòèéí õóðààìæààñ ãàðãàíà. Ìàãèñòð, äîêòîðûí ýëñýëòèéí øàëãàëò, åðºíõèé ýðäìèéí áîëîí ìýðãýæëèéí øàëãàëò, äàõèí øàëãàëòûí àññèñòåíòýýð àæèëëàñàí áàãø, àæèëòàíä îëãîõ õºëñèéã òóõàé á¿ðò íü òóøààëààð øèéäâýðëýíý.

39. Øàëãàëò àâàõ. Улирлын, хөндлөнгийн, төгсөлтийн, батлах шалгалт авах комиссын гишүүдэд зохих тушаалаар хөлс олгох цагийг дараах жишгээр тооцно. Үүнд:

Page 68: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

67

Шалгалтын төрөл Бүлгийн хэмжээ Òооцох цаг

Бакалаврын улирлын эцсийн хөндлөнгийн болон батлах шалгалт бичгээр авсан комиссын гишүүн

- 20 хүнтэй бүлэгт - 20-оос дээш хүн бүрт

3 0.1

Бакалаврын төгсөлтийн шалгалт бичгээр болон амаар авсан комиссын гишүүн

- 20 хүнтэй бүлэгт - 20-оос дээш хүн бүрт

6 0.2

Магистрын мэргэжлийн хичээлийн шалгалт авсан комиссын гишүүн

- 1-3 хүнтэй бүлэгт - 4-10 хүнтэй бүлэгт - 10-аас дээш хүн бүрт

3 1.5 0.4

Магистрын мэргэжлийн хичээлийн нэгдсэн шалгалт авах

- 1-5 хүнтэй бүлэгт - 5-аас дээш хүн бүрт

3 0.3

Докторын мэргэжлийн хичээлийн шалгалтын комиссын гишүүн

- 1-3 хүнтэй бүлэгт - 3-аас дээш хүн бүрт

2 0.5

Магистрын гадаад хэлний нэгдсэн шалгалт авсан комиссын гишүүн

- 20 хүнтэй бүлэгт - 20-оос дээш хүн бүрт

8 0.3

Òåñòèéí øàëãàëòûí ñýäýâ áîëîâñðóóëàõ - 2 õóâèëáàðòàé íýã øàëãàëòûí òåñò

5

40. Бакалаврын төгсөлтийн ажил: Нэг оюутны ажил удирдахад 24 цаг, шүүмжлэгчид 6 цаг тооцно.

41. Магистр, докторын ерөнхий эрдмийн хичээлийн бие даах ажлын даалгавар шалгах, õè÷ýýëèéí õºòºëáºð áîëîâñðóóëàõàä

Гадаад хэлний хичээлээр 20 õ¿ðòýë магистрант, докторантын îð÷óóëãûí äààëãàâàð шалгахад ажил бүрт

2

20-оос илүү гарсан ажил бүрт 1.5

Судалгааны арга зүй, ôèëософийн хичээлýýð 30 õ¿ðòýë õ¿íèé даалгавар шалгахад 3 àæèë á¿ðò

1

30-аас илүү гарсан 3 ажил бүрт 0.15

Ìàãèñòð, äîêòîðûí õè÷ýýëèéí õºòºëáºð - øèíýýð õèéõýä - øèíý÷ëýõýä

3 1

42. Магистрын төгсөлттэй холбоотой ажлууд:

Õàìãààëóóëàõ çºâëºëèéí äàðãà, íàðèéí áè÷ãèéí äàðãà 2

Õàìãààëóóëàõ çºâëºëèéí îðëîã÷ äàðãà, ãèø¿¿í 1

Магистрын дипломын ажлын шүүмж (3 хүртэл хүн) 1 ажил 3

Ìàãèñòðûí òºãñºëòèéí àæèë óíøèæ ä¿ãíýëò ãàðãàõ 1 àæèë 1

Òºãñºëòèéí àæèë çîõèîí áàéãóóëàõ, íýãäñýí ä¿í ãàðãàõ 5 òºãñºã÷ òóòàìä 1

43. Äокторын төгсөлттэй холбоотой ажлууд:

Äîêòîðàíòóðûí õîðîîíû äàðãà, íàðèéí áè÷ãèéí äàðãà 2.5

Äîêòîðàíòóðûí õîðîîíû ãèø¿¿í 1.5

Äîêòîðàíòóðûí õîðîîíû ãèø¿¿í äèññåðòàöèéã óíøèæ ä¿ãíýëò ãàðãàõ

1 àæèë 3.0

Äîêòîðûí õàìãààëóóëàõ çºâëºëèéí äàðãà, íàðèéí áè÷ãèéí äàðãà

2.5

Äîêòîðûí õàìãààëóóëàõ çºâëºëèéí îðëîã÷ äàðãà 2.0

Õàìãààëóóëàõ çºâëºëèéí ãèø¿¿í 1.5

Õàìãààëóóëàõ çºâëºëèéí ãèø¿¿í äîêòîðûí äèññåðòàöèéã óíøèæ ä¿ãíýëò ãàðãàõ

1 àæèë 3.0

Õàìãààëóóëàõ зөвлөлийн гишүүн диссертацийн шүүмж áè÷èõ (2 õ¿ðòýë õ¿í)

1 ажил 5.0

Òàéëáàð: Õàìãààëóóëàõ çºâëºë, äîêòîðàíòóðûí õîðîîíû õóðàëäààíòàé õîëáîîòîé òîîöîãäîõ öàãèéí õºëñ äîêòîðûí õàìãààëàëòûí çàðäëààñ ãàðíà.

Page 69: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

68

44. Эчнээгээр суралцагчдын даалгаврыг шалгах. Оюутны даалгаврыг боловсруулан, шалгаж үнэлэхэд нэг ажилд 1 цаг тооцно.

Дөрөв. Багшийн цагийн ноогдлыг төлөвлөх, гүйцэтгэлийг дүгнэх

45. Факультетийн хичээлийн жилд гүйцэтгэх нийт сургалтын ажлын цагийг Сургалтын алба тухайн оны 5-р сард тооцож, профессор багш нарын сургалт, эрдэм шинжилгээний ажлын хэмжээг тэнхмийн эрхлэгчтэй хамтран гаргана. Тэнхмийн багш нарын сургалтын цагийг жигд хуваарилсан байх шаардлагатай бөгөөд багш хүрэлцэхгүй, байхгүй нөхцөлд багшид нормын 40% хүртэл илүү ноогдол хуваарилах буюу цагийн багшаар заалгаж болно. Мөн хичээлийн жилийн явцад өвчилсөн, ажлаас өөрчлөгдсөн, гадаад/дотоодод томилолтоор ажилласан багшийн хичээлийг Сургалтын албаны зөвшөөрлөөр өөр багшид шилжүүлэн өгч илүү цаг гүйцэтгүүлж болно. Онцгой тохиолдолд багшид нормын 40%-аас хэтэрсэн сургалтын ажил гүйцэтгүүлэхийн өмнө факультетийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж, шийдвэрлэнэ.

46. Хичээлүүдийг зөвхөн мэргэжлийн тэнхим хариуцах бөгөөд тэнхмийн эрхлэгч нь багш нарынхаа өөрийн факультет болон бусад факультетад заах хичээлийн ноогдлыг холбогдох Сургалтын албадын захиалгад үндэслэн хуваарилж зохицуулна. Нэг факультетийн Сургалтын алба бусад факультетийн тэнхимд захиалга өгч тохиролцолгүйгээр шууд багштай тохирон хичээл заалгах, цагийн багшийн журмаар ажиллуулахыг хориглоно.

47. Багш нарын сургалтын ажлын гүйцэтгэлийг тэнхмийн эрхлэгч тооцож, ôàêóëüòåòèéí сургалтын албаны эрхлэгч хянана. Эрдэм шинжилгээний ажлын гүйцэтгэлийг эрдэмтэн нарийн бичгийн дарга, тэнхмийн эрхлэгч, төслийн удирдагч, сургалтын албаны эрхлэгч нар хамтран үнэлнэ. Багш нарын жилийн нийт (A, Б, B) ажлын гүйцэтгэлийг декан хянаж, баталгаажуулна.

48. Факультетèéí багш нарын ажлын гүйцэтгэлийн дүнг МУИС-ийн Бакалаврын болон Магистр, докторын сургалтын албад хянаж, харьцуулсан судалгаа хийж байна.

49. Профессор багш нь хичээлийн жилд энэ журмын 14-т заасан сургалт (A), эрдэм шинжилгээ (Б), бусад ажил (В) -ын норм тус бүрийг заавал биелүүлэх үүрэгтэй.

50. Хэрэв А, Б-ийн аль нэг дутвал илүү хэсгээс 1.5 ББц-ийг дутуу хэсгийн 1 ББц-тай дүйцүүлэн шилжүүлэн тооцно. Хэрэв В хэсгийн гүйцэтгэл дутвал А ба Б-ээс 1 ББц-ийг В-ийн 2 ББц-т шилжүүлэн тооцох ба харин В-ийн илүү гүйцэтгэлээс А-д шилжүүлэн тооцохгүй.

51. Ерөнхий эрдмийн хичээл заадаг багш тухайн хичээлийн жилийн эхэнд хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа эрдэм шинжилгээний ажлын ноогдлоо танхмийн сургалтын цагаар нөхөхөөр тусгаж болох ба гэрээнд заагаагүй нөхöºëä öàã øèëæ¿¿ëýí òîîöîõ áîë 50 äàõü çààëòûã áàðèìòàëíà.

52. Илүү цагийн хөлс, урамшуулал олгох нөхцөл:

a) А, Б, В хэсгийн норм тус тусдаа биелэгдсэнд тооцсон нөхцөлд А-д илүү цагийн хөлс олгоно. Гэхдээ Б-ээс А-д цаг шилжүүлэн илүү гаргахыг зөвшөөрөхгүй ба түүнд хөлс олгохгүй.

b) А, Б, В тус тусдаа биелсэн бол Б-ийн нормоос давсан гүйцэтгэлд урамшуулал олгож болно. Үүнийг Б хэсэгт гүйцэтгэсэн ажлын чанарын үзүүлэлт, тусгай санхүүжилттэй төслийн хүрээнд цалин, урамшуулал авч гүйцэтгэсэн байдлыг харгалзан факультетийн зөвлөлөөр хэлэлцэн шийдвэрлэнэ.

53. Профессор багш нарын сургалтын ажлын (A) нормоос давуулан гүйцэтгэсэн илүү 1ББц-ийн хөлсийг дараах аргачлалаар бодно. Үүнд:

a) нормын 40% хүртэлх багц цагийн хөлсийг “дээд үнэлгээгээр” бодож олгоно. Нэг багц цагийн “дээд үнэлгээг” бодохдоо багшийн тухайн албан тушаалын үндсэн цалинг хоѐрт хуваана.

b) Факультетийн зөвлөлийн шийдвэрээр нормын 40%-иас илүү багц цагт хөлс олгохоор тогтсон нөхцөлд түүний нэг багц цагийн хөлсийг “дээд үнэлгээний” 75%-иар тогтооно.

Page 70: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

69

54. Хичээлийн жилийн эцэст багш нарын ажлын гүйцэтгэлийг дүгнэж, бүрэн биелсэн нөхцөлд ээлжийн амралт олгоно. Багшийн ажлын А, Б, В хэсгийн аль нэгийг дутуу биелүүлсэн (журмын 48, 49-р заалтын нөхцөл) тохиолдолд дутсан багц цагт ноогдох цалинг буцаан төлүүлэх буюу ээлжийн амралтын олговроос суутгана. Факультет нь багш нарынхаа жилийн цагийн гүйцэтгэлийг урьдчилан тооцож, боломжтой гэж үзвэл 1-р улирлын эцэст гүйцэтгэсэн илүү цагийн хөлсний тодорхой хэсгийг олгож болно.

55. МУИС-ийн профессор багш нарын өөр газар хичээл заасан тооцоо нь факультет хоорондын цагийн гүйцэтгэлийн тооцоогоор хийгдэх тул цагийн багшийн журмаар ажиллуулахыг хориглох ба уг багшийн үндсэн факультетдаа норм нь биелсэн нөхцөлд ч илүү цаг олгох асуудлыг үндсэн факультет нь шийдвэрлэнэ.

56. Факультетийн декан заавал биелүүлэх сургалтын цагийн ачаалалгүй байх боловч

хичээлийн жилд 6 хүртэл багц цагийн хичээл зааж болно. Деканы заасан хичээлийн

цагийн хөлсийг тооцохдоо энэ журмын 52 дугаар заалтыг жишиг болгон, эхний 3 ББц-

ийн хөлсийг тэргүүлэх профессорын багц цагийн “дээд үнэлгээгээр”, дараагийн 3 ББц-

ийн хөлсийг дээд үнэлгээний 75%-иар бодно. (Жич: деканы магистр, докторын

сургалтад хичээл заасан, эрдэм шинжилгээний ажил удирдсанд олгох хөлсийг бусад

профессор багш нарын адил тооцно.)

57. Профессорын баг ажиллуулах нөхцөл

Зорилго: Сургалт, эрдэм шинжилгээний ажлын нэгдлийг хангах, ахисан түвшний сургалтын чанарыг дээшлүүлэх, эрдмийн ажилд баг-аар ажиллах тогтолцоог төлөвшүүлэх, судлаач багшийн залгамжлагчдыг бэлтгэх зорилгоор профессорын баг ажиллуулж болно.

Дараах болзлыг хангасан нөхцөлд профессорын баг ажиллуулж, сургалтын цагийн ноогдлыг баг-аар өгч, тооцно. Үүнд:

a) Багийн ахлагч нь тэргүүлэх профессорын албан тушаалд ажиллахад тавигдах “тусгай шаардлагыг” нэг бүрчлэн бүрэн биелүүлсэн ба факультет дотор мэргэжлийн сургалт эрхэлдэг байх;

b) Багийн бүрэлдэхүүний доод хэмжээ:

- Профессор (багийн ахлагч) 1

- дагалдагч багш 1-2

- докторант 1-2

- магистрант 1-2;

c) Батлагдсан болзолт профессорын орон тооны чиглэлийн дагуу мэргэжлийн хичээлүүдийг (лекц, семинар, дадлага) багцлан заадаг;

d) Докторант нь хичээл зааж, оюутан, магистрантын эрдэм шинжилгээний ажил удирдана.

e) Багийн гишүүн магистрант нь оюутанд мэргэжлийн зөвлөгөө өгөх, тvvний судалгааны болон дадлагын ажлыг удирдаж болно.

f) Багаар гүйцэтгэх багц цагийн хэмжээ нь багийн гишүүн профессор, багш нарын сургалтын цагийн нийт нормоос цөөнгүй байна.

g) Багийн гишүүн докторант, магистрант нь профессорын шууд удирдлагаар сургалт, эрдэм шинжилгээний ажлын туслагчаар ажиллаж, ажлын хөлсөндөө сургалтын төлбөр, эсвэл ядаж сонгон судлах хичээлийн төлбөр болон удирдагчийн хөлсийг тооцуулна.

h) Багийн сургалтын цагийн тооцоог профессорын харъяалагдах тэнхимд гаргаж өгнө.

i) Ажлын нөхцлийг (мэргэжлийн сэтгүүл захиалах, тоног төхөөрөмж худалдаж авах) хангахад чиглэгдсэн дэмжлэг үзүүлэх ба энэ нь профессорын удирдаж буй эрдэм шинжилгээний төслийн санхүүжилтийн 10% хүртэл хэмжээтэй байна. Санхүүгийн эрх нь МУИС-аар дамжин хийгддэг төслүүд үүнд хамаарна.

Page 71: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

70

j) Профессорын баг ажиллуулах тухай асуудлыг тэнхмийн саналыг үндэслэн факультетийн зөвлөлөөр хэлэлцэн шийдвэрлэж, деканы тушаалаар баталгаажуулна.

Тав. Багшийн нэмэлт албан тушаалын тухай

58. МУИС-д үндсэн орон тооны багшийн албан тушаалаас гадна зөвлөх профессор, 50% ба 25%-ийн профессор багш, зочин профессор, зочин багшийн албан тушаалууд байна.

Зөвлөх профессор, çºâëºõ äýä ïðîôåññîðûí албан тушаалд ÌÓÈÑ-ä îí óäààí æèë

¿ð á¿òýýëòýé àæèëëàæ, òýòãýâðýý òîãòîîëãîñîí ýðäýìòýí áàãøèéã áîëíî. МУИС-д сүүлийн 15 жил тасралтгүй ажиллаж байгаад тэтгэврээ тогтоолгосон эрдмийн зэрэг, цолтой хүнийг факультетийн зөвлөлийн саналыг үндэслэн захирлын тушаалаар ажиллуулна. Зөвлөх профессор нь өөрийн оюуны чадавхыг өвлүүлэн үлдээх, шавь багш бэлтгэх, эрдэм шинжилгээний сэдэвт ажил удирдах үүрэгтэй.

50%, 25%-ийн багшаар МУИС-ийн тэнхим, салбарын эрхлэгчийн ажлыг хавсран гүйцэтгэгч эрдэмтэд, эрдэм шинжилгээний хамтарсан төслийн удирдагч бөгөөд салбар тэнхмийн үндсэн хичээл заадаг эрдэмтэд, сургалтын төлбөрөөс өөр эх үүсвэрээр цалинжиж буй магистраас доошгүй зэрэгтэй МУИС-ийн эрдэм шинжилгээний ажилтан, МУИС-д ажиллаж байгаад тэтгэврээ тогтоолгосон боловч хичээл сургалтанд оролцох шаардлагатай гэж факультетээс санал болгосон áàãøèéã ажиллуулна.

Хамтын ажиллагаатай гадаадын их сургууль, байгууллагын шугамаар томилогдон ирсэн болон МУИС-ийн урилгаар ирсэн гадаадын багшийг эрдмийн зэрэг цолыг нь харгалзан зочин багш, зочин профессорын орон тоонд ажиллуулна.

59. Цалин олгох

Зөвлөх профессорт сургалтын цагийн ноогдлын хэмжээг харгалзан үндсэн цалинг 50%, 25%-иар зохих нэмэгдлийн хамт олгоно.

50%, 25%-ийн албан тушаалд байгаа МУИС-ийн үндсэн багш МУИС-ийн албан үүргээс гадуур нэмэлт өөр ажил хавсран гүйцэтгэдэггүй бол цалин дээр байгууллагын нэмэгдлийн 50%, 25%-ийг олгоно. Өөр албан газар үндсэн ажилтнаар ажилладаг бол сургуулийн нэмэгдэл олгохгүй.

Зочин багш, зочин профессорт факультетийн санал, эрдмийн зэрэг, цол, ажилласан жилийг харгалзан түүнтэй дүйцэх МУИС-ийн багшийн албан тушаалын цалин ба нэмэгдлийг олгоно.

------------------------------------------------------------------ Захирлын 2003/425 тоот тушаалаар баталж, 2003/664, 2005/117,631, 2007/105 тоот тушаалуудаар нэмэлт, өөрчлөлт оруулсан.

* * * * * * * * *

Page 72: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

71

Захирлын 2009 оны 12 дугаар сарын 17-íû ºäðèéí 802 тоот тушаалын хавсралт

МУИС-ИЙН БАГШИЙН АЖЛЫН НЭГДСЭН ҮНЭЛГЭЭНИЙ (АТТЕСТАТЧИЛАЛЫН) ЖУРАМ

(øèíý÷èëñýí íàéðóóëãà)

I. Íèéòëýã ç¿éë 1.1. Энэхүү журмаар МУИС-ийн ïðîôåññîð багшийн (öààøèä áàãø ãýíý) зайлшгүй

гүйцэтгэвэл зохих үүрэгт ажлыг үнэлэх, дүгнэх, үр дүнг тооцох асуудлыг зохицуулаõ áà àòòåñòàò÷èëëûí çîðèëãî íü áàãø òóõàéí àëáàí òóøààëûí çýðýãëýëä òàâèãäàõ øààðäëàãûã õýðõýí õàíãàæ áàéãààã òîãòîîõîä îðøèíî.

1.2. Багш МУИС-ä àæèëëàñàí ýõíèé 15 æèëä 3 æèë òóòàìä, 15-ààñ äýýø æèëä 5 æèë тутамд энэ журмын дагуу ажлаа үнэлүүлэх ба ажлын нэгдсэн үнэлгээ нь тухайн багшийн албан тушаалын зэрэглэл, цалингийн шатлалыг ахиулах/бууруулах, хөдөлмөрийн гэрээг сунгах/цуцлах, урамшуулах, шагналд дэвшүүлэх зэрэгт голлох үндэслэл болно.

1.3. Íýãäñýí ¿íýëãýýíä ÌÓÈÑ-ä ¿íäñýí îðîí òîîãîîð áîëîí 25, 50 õóâèàð àæèëëàäàã á¿õ áàãø õàìðàãäàíà. Èõ, äýýä ñóðãóóëü, ýðäýì øèíæèëãýýíèé áàéãóóëëàãàä 25-ààñ äýýø æèë àæèëëàñàí ÌÓÈÑ-ийн профессорûг аттестатчиллаас чөлөөлнө. Дадлагажигч áàãø àæëàà ¿íýë¿¿ëýí æèíõýíý áàãøààð òîìèëîãäñîíûã àòòåñòàò÷èëàëä îðñîíä òîîöíî.

1.4. Ôàêóëüòåò á¿ðò òóõàéí õè÷ýýëèéí æèëä àòòåñòàò÷èëëûí êîìèññûã äåêàíû òóøààëààð áàéãóóëàõ áà äåêàí ººðºº àõàëíà. Багшийн ажлын үнэлгээг үнэн зөв, шударга, бодитой, ил тод явуулах үүргийг тухайн ажлыг гардан гүйцэтгэх декан хариуцна.

1.5. Àòòåñòàò÷èëëûí ä¿íãýýð áàãøòàé õîëáîîòîé àëèâàà àñóóäëûã øèéäâýðëýõýä êîìèññûí ºãñºí ¿íýëãýý, ä¿ãíýëò, òîäîðõîéëîëòûã ìýðãýæëèéí øèíæýý÷èéí ä¿ãíýëò ãýæ ¿çíý.

II. Багшийн ажлын нэгдсэн үнэлгээний агуулга

2.1. Багшийн ажлыг дараах дөрвөн үндсэн чиглэлээр үнэлнэ. Үүнд: а) сургалт, çààõ арга зүй; á) эрдэм шинжилгээíèé àæèë; â) мэргэжлийн үйл ажиллагаа; г) нийгмийн үйлчилгээ.

2.2. Багшийн нийт гүйцýтгýвýл зохих үүрýгт ажлûг 100 оноогоор дүгнýх ба багшийн албан тушаалûн зýрýглýлýýс хамаарч үндсýн дºрвºн чиглýлýýрх оноонû хуваарилалт нü õ¿ñíýãò 1-ä çààñàí õýìæýýòýé áàéíà.

Хүснэгт 1

Багшийн албан тушаалын зэрэглэл, гүйцэтгэх үндсэн ажилд харгалзах оноî

Багшийн албан тушаалын зэрэглэл

Сургалт, заах арга зүй

Эрдэм шинжилгээний ажил

Мэргэжлийн үйл ажиллагаа

Íèéãìèéí үйлчилгээ

Тэргүүлэх профессор

30 40 20 10

Профессор 35 35 20 10

Дэд профессор 35 25 20 20

Ахлах багш 40 20 20 20

Багш 40 20 20 20

Дадлагажигч багш 50 10 10 30

2.3. Эдгýýр ÷èãëýëèéã äîòîð íü ¿éë àæèëëàãààíû òîäîðõîé õ¿ðýýãýýð äýä õýñã¿¿äýä

õóâààõ áà òýäãýýðèéí ¿íýëãýýíä ýçëýõ õóâü íü àëáàí òóøààëûí çýðýãëýëýýñ õàìààðàõã¿é òîäîðõîé áàéíà. Àæëûí ã¿éöýòãýëä êîìèññûí ç¿ãýýñ ¿íýëãýý ºãºõ人

Page 73: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

72

ìýргýжлийн онцлог, ажлûн чанарûн түвшинг голлон àíõààðíà. (Æèøýý íü: äýä ïðîôåññîðûí àæëûí ¿íýëãýýíä à2. áóþó Сургалтын технологи, арга зүйн материалын шинэчлэл ãýñýí äýä õýñýã 10.5 îíîî ýçëýõ áà ò¿¿íèé äîòîð áóé à2.3.-ò çààñàí àæèëä òóõàéëàí õýäýí îíîî ºãºõ íü êîìèññûí ìýäëèéí àñóóäàë áàéíà.)

a. Сургалт, заах арга зүй

a1. Сургалтын ажил (30%)

a1.1. òанхимд заасан хичээл; a1.2. удирдсан хээрийн, үйлдвэрлэлийн болон багшлах дадлагà; a1.3. øèíýýð áîëîâñðóóëñàí áóþó шинэчлэсэн ñургалтын төлөвлөгөө, õичээлийн

тодорхойлолт; a1.4. хөтөлбөрийн биелэлт (хичээлийн тодорхойлолттой харьцуулан).

a2. Сургалтын технологи, арга зүйн материалын шинэчлэл (30%)

a2.1. бичсэн áîëîí îð÷óóëñàí сурах бичиг, оюутны бие даан суралцахад зориулсан нэмэлт материал;

a2.2. шинэчилсэн буюу шинээр тавьсан лабораторийн ажил, хичээлийн үзүүлэн, компьютерийн програмì õàíãàìæ;

a2.3. сургалтын арга зүйг өөрчлөн сайжруулах талаар санаачилсан шинэ хэлбэрийн ажил, туршилт, хүрсэн үр дүн;

a2.4. хичээл, ñóðãàëòàíä õýðýãëýñýí äýâøèëòýò àðãà áàðèë, техник хэрэгсэл; a2.5. e-сургалтын àðãà õýðýãñýë àøèãëàõ, сургалтыí багц материалыг цаасан

хэлбэрээс электрон хэлбэрт шилжүүлэн оюутанд шууд, нээлттэй хэрэглүүлэх боломж олгох ÷èãëýëýýð õèéñýí àæèë;

a2.6. өөрийн ñóðãóóëèéí вэб хуудсанд хичээл, үзүүлэн, шалгалтын сорил зэрэг сургалт, судалгааны мэдээлэл байрлуулах, ñóðãóóëü-багш-оюутан хоорондын цахим харилцааны хэлбэрүүдийг нэвтрүүлэх ÷èãëýëýýð õèéñýí àæèë;

a2.7. заах арга зүйн мэдлэг, боловсролоо дээшлүүлсэн байдал.

a3. Оюутантай ажилласан байдал (30%)

a3.1. îюутны бие даан суралцах үйл ажиллагааг удирдан чиглүүлсэн; a3.2. хичээлийн бус цагаар тодорхой хуваариар оюутантай уулзаж зөвлөгөө

өгсөн; a3.3. óäèðäàí õè÷ýýëë¿¿ëñýí êóðñ, äóãóéëàí; a3.4. оюутныг дагуулан сургасан байдал; a3.5. оюутан, магистрант, докторантын эрдэм шинжилгээний ажлыг удирдаж

илтгэл бэлтгүүлсэн болон гаргасан амжилт (ажлуудын хувийг хавсаргана); a3.6. оюутныг үнэлсэн арга, улирлын дүн, амжилт, чанар, дундаж дүн; a3.7. хичээлийн агуулга, зорилгод тохируулан оюутныг мэдлэг, чадварын

үнэлгээнд хэрэглэсэн сорилго, бусад аргыг баяжуулсан байдал.

а4. Даалгаварт болон бусад ажил (10%)

a4.1. ангийн ажил, бакалаврын төгсөлтийн болон магистр, докторын дипломын ажил удирдаж хамгаалуулах, шүүмж өгөх, болзлын шалгалт, төгсөлтийн шалгалт авах комисст ажилласан;

a4.2. ñóðãàëòûí àëáàíû äààëãàâðààð áàãøèéí õè÷ýýëä ñóóæ çºâëºãºº ºãñºí; a4.3. ном, гарын авлага бичих, лабораторийн ажил тавих, шинэчлэх зэрэг

сургалттай холбоотой аливаа даалгаварт ажил; a4.4. сургалтын арга технологийг боловсронгуй болгох, шинэчлэхтэй холбоотой

тусгайлсан даалгаварт ажил.

б. Эрдэм шинжилгээний ажил

Хамтын бүтээлд оруулсан хувь нэмрийг зохиогч нараар ялган тодотгосон байх шаардлагатай. Өмнөх аттестатчиллаар тайлагнасан судалгаа, шинжилгээний бүтээлийг үнэлгээнд тооцохгүй. Харин их хэмжээгээр шүүн засварласан бүтээлийг тэр тухай тайлбартайгаар оруулж болно.

Page 74: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

73

б1. Эрдэм шинжилгээний бүтээл (40%)

б1.1. хэвлүүлсэн өгүүлэл, èëòãýë, á¿òýýë íü èøëýãäñýí áàéäàë; б1.2. судалгааны ажлын үр дүнг агуулсан ном, номын бүлэг, нэг сэдэвт зохиол,

бэлэн болгосон буюу хэвлэлд өгсөн гар бичмэл; á1.3. áîëîâñðóóëñàí ïàòåíò, ñòàíäàðò, òåõíèê ýäèéí çàñãèéí ¿íäýñëýë,

çîõèîã÷èéí ýðõ, ëèöåíçèéí ãýðýý, íýâòð¿¿ëñýí òåõíîëîãè; á1.4. D-space мэдээллийн санд өөрийн эрдэм шинжилгээний бүтээлийг оруулсан байдал.

б2. Эрдэм шинжилгээний хурал, семинарт тавьсан илтгэл (25%)

б2.1. сургууль, улсын хэмжээнд б2.2. олон улсын хэмжээнд

б3. Эрдэм шинжилгээний төсөл, гэрээт ажилд оролцсон байдал (25%)

б3.1. зохих байгууллагад хүлээлгэж өгсөн судалгааны ажлын тайлан; б3.2. ивээн тэтгэж санхүүжүүлсэн байгууллагад хүлээлгэж өгсөн судалгааны

тайлан; á3.3. óäèðäàæ áóþó îðîëöîæ áàéãàà òºñºë; б3.4. эцэслэн дуусаагүй хийгдэж буй судалгааны ажил, биетээр байгаа гар

бичмэл; á3.5. ìýðãýæëèéí ñåìèíàð óäèðäñàí, îðîëöñîí áîëîí èõ ñåìèíàðò èëòãýñýí

áàéäàë.

б4. Бусад ажил (10%)

б4.1. Эрдэм шинжилгээний лаборатори, кабинет, тоног төхөөрөмж хариуцан àæèëëàñàí;

б4.2. номын ба мэдээллийн сан хариуцан ажилласан, баяжуулсан;

в. Мэргэжлийн үйл ажиллагаа

в1. Мэргэжлийн үйлчилгээ (40%).

в1.1. эрдэм шинжилгээний бүтээлд бичгээр өгсөн шүүмж; в1.2. бусад судлаачид бүтээлийг нь зохиогчийн эрхийн тухай хуулийн дагуу

зөвшөөрөл авч ашигласан; в1.3. төр, засгийн бодлого, шийдвэрийн төсөлд шинжлэх ухааны үндэслэлтэй

зөвлөмж, санал, дүгнэлт гаргасан байгууллага, аж ахуйн нэгжийн захиалгаар боловсруулсан бодлогын баримт бичиг, илтгэл, төсөл;

â1.4. àæ àõóéí íýãæ, áàéãóóëëàãûí õ¿ñýëòýýð ìýðãýæëèéí çºâëºãºº ºãñºí; в1.5. төлбөрийн чадваргүй болон хөгжлийн бэðõøýýëòýé èðãýäýä ìýðãýæëèéí

òóñëàëöàà ¿ç¿¿ëñýí.

в2. Мэргэжлийн сурталчилгаа (20%)

в2.1. мэргэжлийн чиглэлээр олимпиад, уралдаан, тэмцээн зохион байгуулах комисст ажилласан;

в2.2. шинжлэх ухаан, танин мэдэхүйн чиãëýëýýð îëîí íèéòèéí ìýäýýëëèéí õýðýãñëýëýýð ñóðòàë÷èëñàí, íýâòð¿¿ëýãò îðîëöñîí, ºã¿¿ëýë, íèéòëýë õýâë¿¿ëñýí;

в2.3. урилгаар уншсан лекц; â2.4. ìýðãýæëýý ñóðòàë÷ëàõ òàëààð õèéñýí áóñàä àæèë.

в3. Мэргэжлийн удирдлага, зохион байгуулалт (20%)

в3.1. эрдмийн зэрэг хамгаалуулах, эрдэм шинжилгээний бүтээлийг шүүн хэлэлцэх эрдмийн болоод экспертийн зөвлөлд ажилласан;

в3.2. эрдэм шинжилгээний сэтгүүлийн хяналтын албанд гүйцэтгэсэн үүрэгт ажил; â3.3. орон нутаг, улс, олон улсын эрдмийн хяналтын зөвлөлд гүйцэтгэсэн ажил; в3.4. улс, олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцсон, зохион байгуулах

Page 75: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

74

хороонд ажилласан.

в4. Мэргэжил дээшлүүлсэн байдал (20%)

в4.1. өөрийн салбарт гарсан шинжлэх ухааны шинэ нээлт, ололт амжилттай байнга танилцаж, түүнийг өөрийн зааж буй хичээлд ашигласан байдал;

в4.2. мэргэжил боловсролоо дээшлүүлэх бусад бүх төрлийн үйл ажиллагаа.

г. Нийгмийн үйлчилгээ

Сургуулийн хамтын удирдлагын үйл ажиллагаа, олон нийт, соѐл, боловсролын үйл хэрэгт ямар үүрэгтэй, хэрхэн оролцсоноо зохих баримтаар тайлагнана.

г1. Тэнхимийн хэмжээнд гүйцэтгэсэн үүрэгт ажил (25%)

г1.1. сургалтын үйл ажиллагааны хэрэгжилтэнд хяналт тавих, үнэлгээ, санал өгөх;

г1.2. мэргэжлийн салбарын анги, бүлгийг даан ажиллах, спорт, урлагийн болон мэргэжлийн хамтлагийг удирдах, уралдаан тэмцээнд оролцуулах;

г1.3. оюутныг төлөвшүүлэхэд үлгэрлэн нийгэм, соѐл, олон нийтийн ажилд оролцох;

г1.4. лаборатори кабинет хариуцсан, хичээлийн хөтөлбөр боловсруулсан буюу шинэчилсэн, анги даасан, оюутны зөвлөгч багшаар ажилласан;

ã1.5. Òýíõèìèéí õóðàë, ñåìèíàðò îðîëöñîí.

г2. Факультетийн хэмжээнд гүйцэтгэсэн үүрэгт ажил (25%)

г.2.1. сургалтын болон бусад зөвлөл, комисст ажилласан, хурал семинар зохион байгуулахад оролцсон;

ã.2.2. îюутнуудад соѐл, гоо зүй, ѐс суртахууны хүмүүжил олгох зорилгоор çîõèîí áàéãóóëñàí àæèë.

г3. МУИС-ийн хэмжээнд гүйцэтгэсэн үүрэгт ажил (25%)

г3.1. сургуулийн удирдлагын зүгээс даалгасан ажил үүргийг эрхэлж буй албан тушаалын хүрээнд биелүүлэх, хяналт шалгалтанд оролцох, сургуулийн үйл ажиллагаатай холбоотой журам, заавар, аргачлал зэрэг бичиг баримт боловсруулах, төсөл санал дэвшүүлэх, оюутан элсүүлэх ажилд оролцох, оюутны байгууллага болон номын сангийн үйл ажиллагаанд тусалсан;

г3.2. их сургуулийн нийгэмд гүйцэтгэх үүргийн дагуу төрөл бүрийн сургалт явуулахад оролцох буюу зохион байгуулсан;

г3.3. нийгэм, ард иргэдийн дунд сургуулийн нэр хүндийг өргөхөд хувь нэмэр оруулахуйц бусад ажлууд;

г3.4. сургуульд тодорхой хэмжээний орлого оруулсан ажил.

ã4. Íèéãýì, îëîí íèéòýä ÷èãëýñýí ¿éë àæèëëàãàà (25%)

ã4.1. áайгууллага, иргэдэд боловсрол, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх òàëààð õèéñýí àæèë;

ã4.2. ÅÁÑ-ийн сурагчдын авьяасыг нээн илрүүлж, дэмжих чиглэлээр хийсэн ажил; ã4.3. МУИС-ийн олон нийттэй харилцах харилцааг хөгжүүлэх талаар хийсэн

àæèë; ã4.4. сургууль шинжлэх ухаан, бусад байгууллагад зөвлөгчөөр болон удирдах

зөвлөлд сонгогдон ажилласан; ã4.5. эрдэм соѐлыг түгээн дэлгэрүүлэхэд чиглэгдсэн ¿éë àæèëëàãàà; ã4.6. урлаг, уран сайхны дорвитой зохиол бүтээл туурвин нийтлүүлсэн, өөрийн

бүтээлийн үзэсгэлэнгээ гаргасан.

2.4. Багш гүйцэтгэсэн ажлын тайланг гаргахдаа дээрх үндсэн дөрвөн төрлийн ажилд холбогдох нотлох баримтуудаа бүрдүүлж, цаашдын зорилт, төлөвлөсөн ажлаа бичсэн тайлбар хавсаргана. Тайлбартаа онцлог ажил болон ажлынхаа дуусгасан, явцын, төсөвлөсөн үр дүнг тусгана.

Page 76: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

75

III. Багшийн ажлын нэгдсэн үнэлгээний арга 3.1. Багшийн ажлын үнэлгээг хичээлийн жилийн туршид тодорхой хуваарийн дагуу

Өөрийн тайлан;

Оюутны үнэлгээ;

Комиссын үнэлгээ;

Мэргэжлийн удирдлагын үнэлгээ ãýñýí õ¿ðýýãýýð явуулíà. 3.2. Áагшийн гүйцэтгэх ажлын үндсэн төрөл, ажлыг үнэлэгчид, тэдний үнэлгээний ä¿íä

эзлэх хувü хүснэгт 2-ò çààñàí ¸ñîîð áàéíà.

Хүснэгт 2

Багшийн ажлын үнэлгээний тор (гүйцэтгэх ажлын үндсэн төрөл, ажлыг үнэлэгчид, тэдний үнэлгээний ä¿íä эзлэх хувü)

Гүйцэтгэх ажлын төрөл Оюутны үнэлгээ

Комиссын үнэлгээ

Удирдлагын үнэлгээ

I. Сургалт, заах арга зүй 45 % 30 % 25 %

II. Эрдэм шинжилгээ - 50 % 50 %

III. Мэргэжлийн үйл ажиллагаа - 55 % 45 %

IY. Нийгмийн үйлчилгээ - 40 % 60 %

3.3. ¯íýëãýýã äàðààõ àðãà÷ëàëûí äàãóó ÿâóóëíà.

3.3.1. Багш íü хийж гүйцэтгэсэн ажлаа үнэн зөв үнэлүүлэх үүднээс дэлгэрэнгүй тайлан бичиж, нотлох баримтуудыг хавсаргасан байна. Багшийн ажлыг комисс, мэргэжлийн удирдлага үнэлэхдээ түүний тайлан, хавсаргасан материалд голлон үндэслэíý.

3.3.2. Îюутнû ¿íýëãýýã ñ¿¿ëèéí 3 æèëèéí ñàíàë àñóóëãûí äóíäæààð ãàðãàíà. Îþóòíû ñàíàë àñóóëãûã Ñóðãàëòûí àëáàíààñ боловсруулсан маягтààð àâàõ áà àсуулгын эх материалыг ôàêóëüòåòèéí Сургалтын алба хадгалж, үр дүнгийн хамт тухайн багшид шалгалтын дүн гарсны дараа өгнө.

3.3.3. Àттестатчилалд орж буй багшийн тооноос хамааран ôàêóëüòåòèéí êîìèññûí á¿ðýëäýõ¿¿í 3-5 õ¿íòýé áàéõ áà ºөр факультетийн туршлагатай багшийг комисст ажиллуулж болно. Òóõàéí õè÷ýýëèéí æèëä ººð ººð ìýðãýæëèéí îлон багшийн ажилд үнэлгээ өгөх øààðäëàãà ãàðâàë комиссын гишүүдýä òóñëàõ ¿¿ðýãòýéãýýð òóõàéí ìýðãýæëèéí õ¿ì¿¿ñèéã äåêàíû òóøààëààð òîìèëîí àæèëëóóëæ áîëíî.

3.3.4. Багш тэнхмийн хамт олны өмнө ажлын тайлангаа тавих ба íýýëòòýé õè÷ýýë õèéíý. Áагшийн ажилд хамт олны өгсөн үнэлгээг протоколоор ¿éëäýí тайлангийн материалд хавсаргана.

3.4. Áèåèéí òàìèð, ìýðãýæëèéí áóñ àíãèéí ãàäààä õýëíèé õè÷ýýë çààäàã áàãø íàðûí ýðäýì øèíæèëãýýíèé àæëûí ¿íýëãýýã õàðüÿàëàõ íýãæèéí ñàíàëûã ¿íäýñëýí ýíý æóðàìä çààñíààñ ººðººð õèéæ áîëíî.

Нэгдсэн үнэлгээний тоîöîî õèéõ

3.5. Òîîöîîã áîäîæ ãàðãàõäàà ¿íýëýã÷ýýñ ºãñºí îíîîã õ¿ñíýãò 2-ò çààñàí õóâèàð харгалзуулан үржүүлж хооронд нь нэмнэ. Тухайлбал, ахлах багшийн сургалт, заах аргын ажлын үнэлгээнд өгөх дээд оноо 40 бөгөөд оюутан 18, комисс 25, мэргэжлийн удирдлага 30 оноогоор тус тус дүгнэсэн гэвэл сургалтын ажилд өгөх нийт оноо a = 18 x 0.45 + 25 x 0.3 + 30 x 0.25 = 23.1 болно.

I. Сургалт, заах арга зүй: дээд оноо ___ 1. Оюутны үнэлгээ, а1 (45%) _______ 2. Комиссын үнэлгээ, а2 (30%) _______ 3. Удирдлагын үнэлгээ а3 (25%) _______ Авсан оноо: а = a1 x 0.45 + a2 x 0.3 + a3 x 0.25 = _______

II. Эрдэм шинжилгээ: дээд оноо ___ 1. Комиссын үнэлгээ, b2 (50%) _______

Page 77: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

76

2. Удирдлагын үнэлгээ, b3 (50%) _______ Àâñàí îíîî: b = (b2 x 0.5 + b3 x 0.5) = _______

III. Мэргэжлийн үйл ажиллагаа: дээд оноо ____ 1. Комиссын үнэлгээ, c2 (55%) _______ 2. Удирдлагын үнэлгээ, c3 (45%) _______ Àâñàí îíîî: c = (c2 x 0.55 + c3 x 0.45) = _______

IV. Нийгмийн үйлчилгээ: дээд оноо ___ 1. Комиссын үнэлгээ, d2 (40%) _______ 2. Удирдлагын үнэлгээ, d3 (60%) _______ Àâñàí îíîî: d = (d2 x 0.4 + d3 x 0.6) = _______

Нэгдсэн үнэлгээний дүн: a +b + c + d = ________

IY. Багшийн ажлын үнэлгээний үйл ажиллагаа

4.1. Багшийн ажлыг жилийн турш үнэлэх үйл ажиллагааг дараах шат дарааллаар явуулна. Үүнд: 4.1.1. Багш үнэлгээний чиглэл бүрээр хийх гол ажлын агуулгыг багтаасан төлөвлөгөө

гаргана. 4.1.2. Багш хийж гүйцэтгэсэн ажлынхаа тайланг загварын дагуу бичиж, зохих

хавсралтуудын хамт нэгтгэн тэнхмийн эрхлэгчид өгнө. 4.1.3. Оюутны үнэлгээг Сургалтын албанаас зохион байгуулан хийж, үр дүнг нэгтгэн

улирлын шалгалтын дүн гарснаас хойш тэнхимд нь хүргүүлнэ. Оюутнаас авсан үнэлгээний эх хувийг харьцуулсан судалгааны материал болгон ашиглах ба нэг жил хадгална.

4.1.4. Багшийн эрдэм шинжилгээний ажлыг үнэлэхдээ өмнөх аттестатчиллаас хойших хугацаагаар авч үзнэ.

4.1.5. Комисс багшийн өөрийн үнэлгээний тайланг тэнхмийн эрхлэгчээс авч судлан нэгтгэсэн үнэлгээгээ гаргана.

4.1.6. Мýргýжлийн удирдлагûн үнýлгýýг тýнхмийн ýрхлýгч, сургалтûн албанû ýрхлýгч, ýрдýмтýн нарийн бичгийн дарга нар хамтарч хийнý.Ялангуяа тэнхмийн эрхлэгч багшийнхаа тайланг нарийвчлан судалж, тодорхойлолт (нэг хуудас орчим) гаргана. Тэд багшийн үндсэн үйл ажиллагааны чиглэл бүрт өөрсдийн үнэлгээ өгч, улмаар оюутан, комиссын үнэлгээнүүдийг нэгтгэн багшийн нэгдсэн үнэлгээг гаргана.

4.1.7. Факультетийн декан нь багш нарынхаа үнэлгээний дүнг нэгтгэн, аттестатчиллыг хэрхэн зохион байгуулсан, үр дүнгээр нь тухайн багшийн албан тушаалын зэрэглэлийг ахиулах/бууруулах, цалингийн шатлалыг ººð÷ëºí тогтоох, хөдөлмөрийн гэрээг сунгах/цуцлах, багш нарын үйл ажиллагааны ололттой ба цаашид анхаарвал зохих асуудлуудын талаар комиссын тайлан бичиж, факультетийн эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлэн, áàãø á¿ðèéí òàëààð дүгнэлт гаргуулна.

4.1.8. Комиссын тайлан, факультетийн эрдмийн зөвлөлийн дүгнэлт, багш нарын нэгдсэн үнэлгээний жагсаалтыг Захиргааны алба сургуулийн захиргаанд танилцуулж, шаардлагатай шийдвэрийг гаргуулна.

4.2. Àòòåñòàò÷èëëûí ÿâöàä Çàõèðãààíû àëáà õÿíàëò òàâüæ àæèëëàíà.

Y. Íýãäñýí ¿íýëãýýíèé ¿ð ä¿íã òîîöîõ

5.1. Àòòåñòàò÷èëàë íü òîäîðõîé õóãàöààíä áàãøèéí õèéæ ã¿éöýòãýñýí àæëûí á¿òýýë, ¿ð ä¿íã ¿íýí áîäèòîé ¿íýëýõ çàìààð ò¿¿íèé îëîëò, äóòàãäàë, öààøèä óäèðäëàãà áîëîí áàãøèéí ç¿ãýýñ àíõààðàõ àñóóäëóóäûã èëð¿¿ëýí ãàðãàõ ÷óõàë àðãà õýðýãñýë áîëîõûí õóâüä ýíý àæëûí ¿ð ä¿í íü áàãøèéã äýìæèæ óðàìøóóëàõ ýñâýë õàðèóöëàãà òîîöîõ ¿íäñýí øàëãóóð áîëíî.

5.2. A (90-100): Èéì ¿íýëãýý àâñàí áàãøèéí àæëûí ¿ð ä¿íã õàíãàëòòàé ñàéí ãýæ ¿çýõ бөгөөд түүний албан тушаалын зэрэглэл, цалингийн шатлалыг ахиулж болох ба энэ àñóóäëûã ôàêóëüòåòèéí Ýðäìèéí çºâëºë øèéäâýðëýíý.

Page 78: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

77

5.3. B (80-89): Ýðõýëñýí àæèëäàà õàíãàëòòàé òýíöýæ áàéíà ãýæ ¿çýõ áà îíîîã õàðãàëçàí öàëèíãèéí øàòëàëûã àõèóëæ, óðàìøóóëàë îëãîæ áîëíî.

5.4. C (70-79): Àæèëäàà òýíöýæ áàéíà ãýæ ¿çýõ áà ãýõäýý áàãø àëü ¿ç¿¿ëýëòýýð áàãà îíîîòîé ¿íýëýãäñýíäýý ä¿ãíýëò õèéæ öààøèä àíõààð÷ àæèëëàõ ¸ñòîé.

5.5. D (60-69): Ажлын үзүүлэлт муутай гэж үзэх ба албан тушаалыг нь нэг зэрэглэлээр áóóðóóëíà. Õýðâýý õ¿íäýòãýí ¿çýõ øàëòãààíòàé áîë ñóðãóóëü, òýíõèìèéí ç¿ãýýñ òóõàéí багшид нэг жилийн хугацаатай даалгавар өгч, дараагийн хичээлийн жилийн аттестатчилалд дахин орох боломж олгоно. Энэ үндэслэлээр зэрэглэл буурсан áàãøèéí õóâüä äàðààãèéí àòòåñòàò÷èëëûí ¿ð ä¿íãýýð ºìíºõ çýðýãëýëäýý äýâøèí àæèëëàõ ýðõ íü õàäãàëàãäàíà. Äàõèí àòòåñòàò÷èëàëä îðîõîîñ òàòãàëçâàë õºäºëìºðèéí ãýðýýã öóöàëíà.

5.6. F (60-ààñ äîîø): Ажлын гүйцэтгэл нь зохих минимум шаардлагын түвшинд хүрээгүй, ìàø õàíãàëòã¿é àæèëëàñàí ãýæ ¿çíý. Èéì ¿íýëãýý àâñàí áàãøèéí õºäºëìºðèéí ãýðýýã öóöàëíà.

5.7. Үнэлгээний тайланд заасан буюу шаардсан бичиг баримтыг өөрөө бүрдүүлж өгөөгүй, хүндэтгэх шалтгаангүйгээр аттестатчилалд хугацаандаа ороогүй, орохоос зайлсхийсэн багшийг D үнэлгээ авсантай адилтган үзэж албан тушаалын зэрэглэëèéã íü áóóðóóëíà. Äàäëàãàæèã÷ áàãøèéí çýðýãëýëä àæèëëàæ áàéñàí áîë õºäºëìºðèéí ãýðýýã öóöàëíà.

Хавсралт Багшийн ажлын тайлан бичих заавар

Аттестатчилалд орж буй багш энэ загварыг баримтлан тайлангаа бичиж, зохих нотлох баримтуудын хуулбарыг (зарим онцлог зүйлийг ялган тэмдэглэж) дэс дарааллын дагуу бүрдүүлж, тайландаа хавсаргасан байна. Овог нэр: ____________________ Тэнхим: ____________________ Факультет/сургууль: ____________________ Албан тушаал: ____________________ Тухайн албан тушаалд ажилласан жил: ____________ Цалингийн эх үүсвэр: _________________(… %)

_________________(… %) 1. Сургалт, заах арга зүй, оюутантай холбогдсон үйл ажиллагаа

Тайлангийн хугацаанд заасан хичээлийн тодорхойлолт, сургалтын ажлын үр дүнг нотлох баримтуудыг хавсаргана.

а). Танхимд заасан хичээл, удирдсан хээрийн болон үйлдвэрлэлийн дадлагын хичээлийн тодорхойлолт (улирал, оюутны тоо)

б). Хичээлийн материал, арга зүйн шинэчлэл: Өмнөх тайлангаас хойш заадаг хичээлийн зорилго, зориулалт, сургалтын материалын тодорхой хэсэг шинэчлэгдэж хасагдсан, нэмэгдсэн; бичсэн сурах бичиг, оюутны бие даан суралцахад зориулсан нэмэлт материал, шинэчилсэн буюу шинээр тавьсан лабораторийн ажил, хичээлийн үзүүлэн, компьютерийн программ, техник хэрэгсэл; сургалтын арга зүйг өөрчлөн сайжруулах талаар санаачилсан шинэ хэлбэрийн ажил, туршилт, хүрсэн үр дүнг бичнэ.

в). Оюутны бие даан суралцах үйл ажиллагааг удирдан чиглүүлсэн байдал: Хичээлийн бус цагаар тодорхой хуваариар оюутантай уулзаж зөвлөгөө өгсөн, ангийн ажил, бакалаврын болон магистрын төгсөлтийн ажил, оюутны эрдэм шинжилгээний ажлыг удирдаж илтгэл бэлтгүүлсэн, гаргасан амжилт. (Ажлуудын хувийг хавсаргана.)

г). Оюутны үнэлгээ. Тухайн хичээлийн жилд хичээл болон багшийг оюутнаар үнэлүүлсэн дүнгийн хуулбарыг Сургалтын албанаас авч хавсаргах.

д). Оюутныг үнэлсэн арга, сурлагын дүн: Хичээлийн агуулга, зорилгод тохируулан оюутныг мэдлэг, чадварын үнэлгээнд хэрэглэсэн хоѐроос доошгүй сорилго, бусад аргын жишээ. Улирлын дүнгийн жагсаалт, амжилт, чанар, дундаж дүн.

Page 79: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

78

е). Бусад ажил: Ангийн болон дипломын ажил хамгаалуулах, шүүмж өгөх, болзлын шалгалт, төгсөлтийн шалгалт авах комисст ажилласан г.м. бусад ажил.

2. Эрдэм шинжилгээний бүтээл

Энэ төрлийн ажилд хамаарах хэвлүүлсэн бүтээл, илтгэлийн хувийг хавсаргана: а). Хэвлүүлсэн эрдэм шинжилгээний бүтээл (өгүүлэл, ном, нэг сэдэвт зохиол); б). Бэлэн болгосон буюу хэвлэлд өгсөн гар бичмэл, эрдэм шинжилгээний хуралд тавьсан илтгэл; в). Зохих байгууллагад хүлээлгэж өгсөн судалгааны ажлын тайлан. Хамтын бүтээлд өөрийн оруулсан хувь нэмрийг зохиогч нараар ялган тогтоолгосон байх шаардлагатай.

3. Мэргэжлийн үйл ажиллагаа

Багшийн мэргэжлийн үйл ажиллагаанд хамаарах ажлын үр дүнг үзүүлэх баримт бичгүүдийг хавсаргана.

а). Багшийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой шүүмж, зөвлөмж, төсөл, лекц, илтгэл, өгүүллийн хувийг хавсаргах,

б). Мэргэжлийн холбоод, комисс, зөвлөлд томилолтын болоод сонгуульт албан тушаалаар гүйцэтгэсэн ажлын тухай уг газрын албан ѐсны тодорхойлолтыг хавсаргах,

в). Мэргэжлийн болон судалгааны ажлыг дэмжсэн шагнал урамшил авсан, хүндэт цол хүртсэн бол нэр, эх үүсвэр, зорилго, хэмжээг зааж бичих,

г). Мэргэжлийн үйл ажиллагааны дүнд сургуульд мөнгөн орлого оруулсан бол тэр тухай санхүүгийн тодорхойлолт хавсаргана.

4. Нийгмийн үйлчилгээ

Сургуулийн хамтын удирдлагын үйл ажиллагаа, олон нийт, соѐл, боловсролын үйл хэрэгт ямар үүрэгтэй, хэрхэн оролцсоноо зохих баримтаар тайлагнана.

а). Тэнхимд гүйцэтгэсэн үүрэгт ажил: Лаборатори кабинет хариуцсан, хичээлийн программ засварласан буюу шинэчилсэн, анги даасан буюу оюутны зөвлөгч багшаар ажилласан г.м.

б). Факультетийн хэмжээнд гүйцэтгэсэн үүрэгт ажил: Сургалтын болон бусад зөвлөл, комисст ажилласан, хурал семинар төлөвлөж, зохион байгуулах ажилд ямар үүрэгтэй оролцсон г.м.

в). Их сургуулийн хэмжээнд гүйцэтгэсэн үүрэгт ажил: Сургуулийн үйл ажиллагаатай холбоотой заавар, аргачлал зэрэг бичиг баримт боловсруулах, төсөл санал дэвшүүлэх, оюутан элсүүлэх ажилд оролцох, оюутны байгууллага болон номын сангийн үйл ажиллагаанд тусалсан

г). Соѐл, боловсролын бусад байгууллагад орон тооны бус томилолтын болон сонгуульт ажил гүйцэтгэсэн

д). Нийтийн сонин сэтгүүлд хэвлүүлсэн өгүүлэл, радио телевизээр түгээсэн бүтээл, урлаг, уран сайхны зохиол, бүтээлийн хувь, зохиогчийн эрхийн гэрчилгээний хуулбарыг хавсаргана.

Өөрийн товч намтар

Боловсрол, мэргэжлийн болон гадаад хэл эзэмшсэн байдал, ажлын туршлага зэргийг багтаасан товч намтар (CV), бүтээлийн жагсаалт, ажлын төлөвлөгөө, зорилгоо тодорхойлон бичиж хавсаргана.

Гарын үсэг: ______________________ Огноо: ______________ Захирлын 1999 оны 586 тоот тушаалаар баталж, 2003 оны 633 тоот тушаалаар өөрчлөлт îðóóëñàí æóðìûã øèíý÷ëýí íàéðóóëñàí.

* * * * * * * * *

Page 80: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

79

Захирлын 2003.10.02-ны өдрийн 518 тоот тушаалын хавсралт

БАЙГАЛИЙН УХААНЫ ЛАБОРАТОРИЙН ХИЧЭЭЛ ЯВУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЕРӨНХИЙ ЖУРАМ

Нэг. Ерөнхий зүйл

1.1. Энэхүү журмыг байгалийн ухааны лабораторийн дадлагын хичээлийг профессор багш болон сургалтын инженер удирдан явуулах үйл ажиллагааг зохицуулахад баримтална.

1.2. Лабораторийн хичээлд сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан, тусгайлан тоноглогдсон өрөө байранд оюутныг тухайн шинжлэх ухааны онолын мэдлэгээ бататгаж, практик үйл ажиллагаанд сургах чадвар, дадал эзэмшүүлэх хичээлүүд хамаарагдана.

1.3. Лабораторийн 48 цагийн хичээлийг нэг багц цаг гэж тооцно.

1.4. Лабораторийн хичээл нь анхан, дунд, ахисан түвшний гэж ангилагдана. Анхан шатны лабораторийн хичээлийн индекс 1, дунд шатны хичээл 2 ба 3, ахисан түвшний хичээл нь 4-өөр эхэлсэн дугаартай байна.

1.5. Анхан ба дунд шатны лабораторийн хичээлийг сургалтын инженер удирдан явуулна.

1.6. Анхан шатны ажлууд нь зааварчилгаагаар бүрэн хангагдсан, багаж хэрэгслийн холболт энгийн, тодорхой бөгөөд оюутанд туршилтын (ажиглалт, хэмжилт хийх, таамаглал дэвшүүлэх, график боловсруулах, тайлбарлах, дүгнэлт гаргах) энгийн арга зүй эзэмшихэд чиглэгдсэн байна.

1.7. Дунд шатны лабораторийн ажлууд нь багаж хэрэгсэл болон арга зүйн хувьд анхан шатныхаас ахисан түвшинд (багаж хэрэгсэл, урвалж бодисыг сонгох) бие даан туршилт хийж, дүгнэлт гаргах зэргээр оюутны сэтгэн бодох бүтээлч чадварыг хөгжүүлэхэд чиглэнэ.

1.8. Ахисан шатны лабораторийн ажлууд нь судалгааны ажил бие даан хийж сурахад чиглэсэн, эрэл хайгуул хийх, тухайн чиглэлээр хийгдсэн судалгааны орчин үеийн ажлууд, тэдгээрийн аргачлалтай танилцаж тэдгээрийг давтах, үр дүнг нарийн боловсруулж, зарим талаар шинэ үр дүнг гаргахад чиглэсэн байна.

1.9. Лабораторийн хичээл нь хичээлийн тодорхойлолт, гүйцэтгэх заавар, зөвлөмж, гарын авлагатай, лабораторийн ажил бүр зохиогч эзэнтэй байна.

1.10. Факультет/сургуулиуд шаардлагатай гэж үзвэл энэхүү журамд салбарынхаа онцлогийг тусган лабораторийн хичээл явуулах тодорхой журам боловсруулж баталгаажуулан мөрдөж болно.

Хоѐр. Лабораторийн хичээл явуулах орчин

2.1. Лабораторийн хичээлийг явуулахад техникийн болон эрүүл ахуйн шаардлагад бүрэн нийцсэн гэрэл, ус, цахилгааны сүлжээ, агааржуулагч, туршилт явуулах ширээ, сандал, хөдөлмөр хамгааллын хэрэгсэл зэрэг зохих нөхцлүүдээр хангагдсан орчныг бүрдүүлсэн байна.

2.2. Лаборатори нь аюулгүй ажиллагааны дүрэм заавартай байх ба зааврыг улирлын эхэнд оюутнуудад танилцуулан, шалгаж, гарын үсэг зуруулсан байна.

2.3. Лабораторийн хичээлийн үеэр бусдад саад болох, аюул учруулах үйлдэл хийхийг хатуу хориглоно.

Гурав. Багш ба сургалтын инженерийн үйл ажиллагааны уялдаа холбоо

3.1. Профессор багш нь лабораторийн сургалт явуулахад дараах үүрэгтэй байна. Үүнд:

3.1.1. Лабораторийн ажлын зохиогч байж, холбогдох заавар, зөвлөмж, гарын авлага, орчны стандарт болон үнэлгээний аргачлалыг боловсруулан бэлтгэж, сургалтын инженерт зөвлөгөө өгнө.

3.1.2. Сургалтын инженерийг дагуулан сургаж, түүний сургалтын үйл ажиллагаанд хяналт тавих ба өөрийн зохиосон ажилтай холбоотой хүндрэл бэрхшээл, лабораторийн ажлын чанартай холбоотой асуудлыг бүрэн хариуцна.

Page 81: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

80

3.1.3. Профессор багш нар шинээр лабораторийн ажил тавих, лабораторийн ажлыг байнга сайжруулж байх үүрэгтэй.

3.1.4. Сургалтын инженерийн анхлан явуулж буй лабораторийн хичээлийг багш өөрөө нэг удаа удирдан явуулж, сургалтын инженерийг дагуулан сургана. (Шинээр тавьсан лабораторийн ажлын хувьд зохиогч энэ үүргийг гүйцэтгэх нь зүйтэй.)

3.2. Сургалтын инженер нь лабораторийн хичээлийг удирдан явуулахад дараах үндсэн үүрэгтэй байна. Үүнд:

3.2.1. Лабораторийн эд хариуцагч байж эд хогшил, багаж төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хариуцахын зэрэгцээ багаж, төхөөрөмжинд учирсан хөнгөн гэмтлийг засварлах ажлыг гардан хийнэ.

3.2.2. Багаж төхөөрөмжийг тослох, цэвэрлэх, тохируулах зэрэг техникийн үйлчилгээг зохих графикийн дагуу хийж, ашиглалтын дэвтэр хөтөлнө.

3.2.3. Улирал эхлэхийн өмнө лабораторийн ажлуудыг саадгүй явуулахад шаардлагатай эд зүйл, шил сав, багаж төхөөрөмжийн жагсаалтыг гарган хангуулах асуудлыг хариуцан гүйцэтгэнэ.

3.2.4. Лабораторийн хичээлийн заавар, сурах бичиг, гарын авлага хүрэлцээтэй тоогоор хувилж, олшруулах ажлыг хариуцаж оюутны бие даан суралцах төвд өгнө.

3.2.5. Улирал бүрийн хичээл эхлэхийн өмнө лабораторийн аюулгүй ажиллагааны дүрмийг оюутнуудад танилцуулж, гарын үсэг зуруулна.

3.2.6. Багшийн зөвлөсний дагуу лабораторийн хичээлийн эхэнд тухайн ажлыг гүйцэтгэхэд оюутны мэдвэл зохих онолын мэдлэг, хийх дэс дараалал, багаж хэрэгслийг ажиллуулах талаарх бэлтгэлийг шалгаж, туршилт хийх зөвшөөрөл олгоно.

3.2.7. Хичээлийн явцад байнгын хяналт тавьж, оюутанд зөвлөн тусална.

3.2.8. Оюутны лабораторийн ажлын гүйцэтгэлийн тайланг шалган, тухайн хичээлд ногдох үнэлгээг өгнө.

3.2.9. Лабораторийн цагийн хуваарийг оюутанд аль болох бололцоо олгохуйц байхаар факультет/сургуулийн сургалтын алба баталж, ил тод байлгана.

3.2.10. Сургалтын инженер нь хичээлийн цагаар ажлын байрандаа байнга байх ба оюутныг орхиж явахыг хориглоно. Ажлын цаг дууссаны дараа цахилгаан, ус, хулгай зэрэг осол, халдлагаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч өрөөг түгжин лацдаж харуулд хүлээлгэж өгнө.

3.2.11. Сургалтын инженер нь улирлын эцэст хариуцсан лабораторийн үйл ажиллагааны тайланг бичиж багшаар хянуулан Сургалтын албанд өгч байна.

Дөрөв. Сургалтын инженерээр дамжуулан хичээл заасан багшид сургалтын ажлын цаг тооцох

4.1. Сургалтын инженерийг дагалдуулан сургасан профессор багшид “МУИС-ийн багшийн ажлын норм, орон тоо, үнэлгээний журам”-ын дагуу зохих багц цаг тооцно.

4.2. Сургалтын инженерээр дамжуулан лабораторийн хичээл удирдсан профессор багшид сургалтын инженерийг удирдсаны төлөө бүлгийн тоог давхардуулахгүйгээр сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан багц цагийн хагасыг олгоно.

4.3. Шинээр лабораторийн ажил тавьсан профессор багш болон сургалтын инженерт лабораторийн ажлын шинэлэг давуутай байдал, чанарын түвшин, зарцуулсан цагийг харгалзан факультет/сургуулийн зөвлөлийн шийдвэрээр “МУИС-ийн багшийн ажлын норм, орон тоо, үнэлгээний журам”-ын дагуу зохих багц цаг тооцох буюу мөнгөн урамшуулал олгоно.

* * * * * * * * *

Page 82: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

81

Захирлын 2007.02.27-ны өдрийн 113 тоот тушаалын хавсралт 2

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН БАКАЛАВРЫН СУРГАЛТЫН ЖУРАМ *)

Нэг. Нийтлэг үндэслэл

1. Монгол улсын Боловсролын болон Дээд боловсролын тухай хуулиуд, тэдгээрт нийцүүлэн Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан дүрэм, журмыг баримтлан МУИС-д дээд боловсролын бакалаврын болон дипломын зэрэг олгох сургалт зохион байгуулахад энэхүү журмыг мөрдөнө. Сургалтанд оролцогч талууд нь энэхүү журмыг биелүүлэх үүрэгтэй.

2. Бакалаврын боловсролын зорилго нь бүрэн дунд боловсролтой иргэнд сургалт, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт мэргэжлийн өндөр түвшинд ажиллахад шаардагдах тодорхой шинжлэх ухааны суурь мэдлэг эззэмшүүлж, цаашид өөрийгөө хөгжүүлэх онол-арга зүйн мэдлэг, чадвар, соѐл төлөвшүүлэхэд оршино.

3. Дипломын боловсрол нь бакалаврын хөтөлбөрийн ерөнхий болоод мэргэжлийн суурь хэсгийг эзэмшсэн хүнд олгох бүрэн бус дээд боловсрол юм.

4. Энэхүү журмаар зохицуулагдахгүй асуудал гарвал МУИС-ийн захирал шийдвэр гаргана.

5. Журмын нэр томъёо

5.1. Дээд боловсролын зэрэг нь багц цагаар хэмжигдэх дипломын, бакалаврын, магистрын, докторын гэсэн шатлалтай байна.

5.2. Дипломын ба бакалаврын зэрэг. Дээд боловсролын анхан шатны зэрэг юм. Эдгээр шатлалд суралцагчийг оюутан гэнэ.

5.3. Багц цаг нь боловсролын агуулгын багтаамжийг жиших нэгж бөгөөд оюутны эзэмшсэн мэдлэг, чадвар, багшийн сургалтын ажлын хэмжээ, сургалтын төлбөрийг тооцох үндсэн хэмжүүр; дээд боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагааны төлөвлөлт, санхүүжилт, зохион байгуулалтын харилцааг зохицуулах хэрэгсэл мөн. Нэг багц цагийн хэмжээ нь өдрийн хэлбэрээр суралцаж байгаа оюутны 7 хоногийн бүтэн ачаалал буюу 40 цагтай тэнцүү байна. Энэ нь завсарлагааны хугацааг тооцвол 48 цаг болно.

5.4. Хичээлийн багц цаг нь хичээлийн агуулгыг харуулах бүхэл тоо байх бөгөөд хэмжээ нь долоо хоногт тухайн хичээлийг судлах цаг, хэлбэрээс хамаарна. Үүнд 16 долоо хоногтой улирлын нэг долоо хоногт суралцахад зориулах дараах багц бүрийг нэг багц цаг гэж тодорхойлно:

• Лекцийн 1 цаг + оюутны бие даан суралцах 2 цаг;

• Семинарын 2 цаг + бие даах 1 цаг;

• Лабораторийн хичээлийн 3 цаг;

• Биеийн тамирын хичээл, үйлдвэрлэлийн дадлага, ангийн болон төгсөлтийн ажил зэрэг сургалтын бусад хэлбэрээр оюутны сурах үйл ажиллагаанд зарцуулах 48 цагийг 1 багц цагтай жишинэ.

5.5. Хичээлийн цаг 50 минут байх ба хоѐр цагийн хичээлийг дунд нь завсарлагагүйгээр 90 минутад багтаан явуулж болно.

5.6. Хичээлийн дугаарлал. МУИС-д заагддаг бүх хичээл нэгдсэн дугаартай. Тэр нь уг шинжлэх ухааны салбарын ерөнхий нэрийн эхний 4 үсэг (англиар) ба 3 оронтой тоо байх бөгөөд эхний орон нь уг хичээлийн түвшинг заана. Үүнд:

001-099 дугаартай хичээлүүд багц цаг олгохгүй хичээл

100-199 дугаартай хичээлүүд 1-р ангийн түвшинд заагдах хичээлүүд *) Захирлын 2001/651 тоот тушаалаар баталсан журмын шинэчилсэн найруулга.

Page 83: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

82

200-299 дугаартай хичээлүүд 2-р ангийн түвшинд заагдах хичээлүүд

300-399 дугаартай хичээлүүд 3-р ангийн түвшинд заагдах хичээлүүд

400-499 дугаартай хичээлүүд 4-р ангийн түвшинд заагдах хичээлүүд

5.7. Заавал үзэх хичээл. Сургалтын төлөвлөгөөнд заавал үзэхээр бичигдсэн хичээл нь МУИС-ийн хэмжээнд үзэх нийтлэг хичээл ба тухайн мэргэжлийн суурь хичээл (major) гэж ангилагдана.

5.8. Сонгон суралцах хичээл. Хэд хэдэн хичээлээс тодорхой хэмжээний багц цаг бүхий хичээлийг оюутан өөрөө сонгон суралцах хичээл.

5.9. Хагас сонголттой хичээл. Жишээ нь „философи” хичээлийг сонгодог философийн суурин дээр дорнын, өрнийн, орчин үеийн философи гэсэн аль нэг нэмэлт хэсэгтэйгээр үзнэ.

5.10. Оноо нь тухайн хичээлээр оюутны хийж гүйцэтгэх ѐстой болон бие даан суралцах үйл ажиллагааны биелэлт, эзэмшвэл зохих мэдлэг, чадварын түвшинг 100% гэж үзэж түүнтэй харьцуулан үнэлсэн тоо.

5.11. Дүн нь оюутны мэдлэг, чадварын түвшинг илэрхийлэх A, B, C, D, F үсгээр тэмдэглэгдэх үнэлгээ юм. Эдгээр үсгэн дүнд 4, 3, 2, 1, 0 гэсэн тоон дүн харгалзуулж болно.

5.12. Голч оноо нь оюутны шалгалтанд авсан оноог харгалзах хичээлүүдийн багц цагаар жигнэсэн дундаж юм.

5.13. Голч дүн нь оюутны эзэмшсэн мэдлэг, чадварын тоо ба чанарын үнэлгээний нэгдэл бөгөөд голч онооны адил аргачлалаар бодогдоно.

5.14. Улирлын шалгалт. Сургалтын төлөвлөгөөн дэх хичээлийн хөтөлбөрийг оюутан хэрхэн судалж эзэмшсэнийг үнэлэх гол хэлбэр нь улирлын шалгалт байна. Улирлын шалгалтын дүрмийг тусгайлан боловсруулж мөрдөнө.

5.15. Төгсөлтийн шалгалт. Дээд боловсролын агуулгыг дүүргэж буй оюутан нь тухайн мэргэжлийн дээд боловсролыг эзэмшихэд зайлшгүй шаардагдах мэдлэг, чадвар, дадлыг эзэмшсэн түвшинг баталгаажуулах зорилго бүхий төгсөлтийн шалгалтыг заавал өгнө. Төгсөлтийн шалгалтыг зохион байгуулах тухай журмыг тусгайлан гаргана.

5.16. Факультет/декан. МУИС-ийн бүрэлдэхүүний факультет ба сургууль нь ижил статустай тул энэ журамд факультет/сургуулийг факультет, декан/захирлыг декан гэж товчлов.

Хоѐр. Дипломын болон бакалаврын зэргийн сургалт

Элсэлт

6. Элсэлтийн уралдаант шалгалтыг зохих журмын дагуу амжилттай өгч, элсэх болзол хангасан, тухайн жилийн сургалтын болоод бусад үйлчилгээний төлбөрийг төлсөн хүнийг МУИС-д элсүүлнэ. Элсэлтийн шалгалт нь элсэхийг хүсэгчдийн мэдлэг, суралцах чадвар, авъяасыг тодорхойлон сургуулийн хүчин чадалд зохицсон хяналтын тоонд багтаан шалгаруулах зорилготой. Элсэгчдээс авах шалгалтын төрөл, дүгнэх аргачлалыг үндсэн мэргэжлийн чиглэлээс хамааруулан тогтоох бөгөөд энэ тухай жил бүр элсэлтийн журамдаа тусган нийтэд зарлаж байна.

7. МУИС-ийн бүрэлдэхүүний нэгжид оюутнаар элсүүлэх шийдвэрийг МУИС-ийн захирлын тушаалаар баталгаажуулна. Энэ тушаал гарсны дараа оюутны үнэмлэх, сурлагын дэвтэр олгоно.

8. Оюутан нь авъяас сонирхолдоо нийцсэн мэргэжил, сургуулиа сонгох зэрэг тодорхой шалтгааны улмаас дотоод, гадаадын их дээд сургуулиас болон тус их сургуулийн аль нэг салбараас нөгөөд шилжин суралцаж болно. Энэ асуудлыг МУИС-ийн захирлын тушаалаар баталсан тусгай журмаар зохицуулна. Өөр сургуулиас оюутан шилжин суралцуулах зөвшөөрлийн гол үндэс нь хоѐр сургуулийн багц цагийн харилцан зөвшилцөл байх болно.

Page 84: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

83

Гадаадын иргэдийг элсүүлэх

9. Гадаадын болон харъяалалгүй иргэнийг МУИС-д элсүүлэн суралцуулах асуудлыг тусгай журмаар зохицуулна. Гадаадын суралцагч нь сургалтанд бүрэн хэмжээгээр оролцож чадахаар монгол хэл эзэмшсэн байвал зохино. Хэрэв монгол хэлийг зохих хэмжээнд эзэмшээгүй бол монгол хэлний бэлтгэл ангид суралцуулна. Гадаадын их, дээд сургуулиудтай байгуулсан хамтын ажиллагааны шугамаар тусгай хичээлүүдийг судлахаар ирсэн оюутнуудыг хугацаа зааж элсүүлнэ. Ийм оюутан тодорхой нөхцөл шалтгааны улмаас сургалтыг үргэлжлүүлэх хүсэлт гаргавал нэг улирлаар сунгаж болно.

10. Эдгээр оюутан нь гэрээнд өөрөөр заагаагүй бол МУИС-ийг төгсөхгүй.

Сургуульдаа эргэж бүртгүүлэх (анги дэвших)

11. Дараагийн хичээлийн жилд үргэлжлүүлэн суралцах оюутан зохих журмын дагуу сургуульдаа бүртгүүлсэн байна. Эргэж бүртгүүлэхэд бүрдүүлэх бичиг баримтыг улирлын эцэст зарлан мэдэгдсэн байх бөгөөд бүртгүүлэхдээ дараа улирлын сургалтын төлбөрийг төлсөн байна. Энэхүү бүртгэлийг үндэслэн гарах деканы тушаалаар оюутан дараагийн улиралд үргэлжлүүлэн суралцах эрхтэй болно.

12. Биелүүлсэн багц цагийн хэмжээгээр тухайн оюутны суралцаж буй анги тодорхойлогдоно. Үүнд:

• Нэгдүгээр ангийн оюутан 0 - 30 багц цаг биелүүлсэн

• Хоѐрдугаар ангийн оюутан 31 - 60 багц цаг биелүүлсэн

• Гуравдугаар ангийн оюутан 61 - 90 багц цаг биелүүлсэн

• Дөрөвдүгээр ангийн оюутан 91-ээс дээш багц цаг биелүүлсэн.

13. Энэ харгалзлалыг баримтлан хичээлийн жил бүр суралцах оюутныг “анги дэвшүүлэх, үргэлжлүүлэн суралцуулах тухай” деканы тушаал гаргана. .

Чөлөө авах, үргэлжлүүлэн суралцах

14. Оюутан нь хүндэтгэн үзэх шалтгаанаар 1 сараас дээш хугацаагаар хичээлд сууж чадахгүйд хүрвэл чөлөө авах тухай өргөдөл гарган факультетийн сургалтын албаны эрхлэгчийн зөвшөөрөл авч деканы газарт өгнө. Жилийн чөлөө олгох тухай шийдвэрийг факультетийн декан/захирлын тушаалаар баталгаажуулан, хувийг нь Бакалаврын сургалтын албанд ирүүлнэ. Чөлөөг нэг жил буюу үндсэн хоѐр улирлаар олгох бөгөөд чөлөөг сунгах буюу дахин олгох тухай хүсэлтийг бичгээр гаргасныг үндэслэн үргэлжлүүлэн олгож болох бөгөөд сургуулиас чөлөөтэй байх нийт хугацаа 2 жилээс хэтэрч болохгүй.

Хичээлийн жилийн үргэлжлэх хугацаа

15. Хичээлийн жил 3 улиралтай байх ба 9-сарын 1-нд эхэлнэ.

16. Намар, хаврын буюу үндсэн 1, 2-р улиралд оюутан хичээлд заавал суух бөгөөд тус бүр хичээлийн 16 долоо хоног, шалгалтын 3 долоо хоног, амралтын 3-аас доошгүй долоо хоногтой байна.

17. Зуны буюу нэмэгдэл улирал нь хурдавчилсан болон нөхөн суралцах, үйлдвэрлэлийн болон хээрийн дадлага хийхэд зориулагдах бөгөөд хичээллэх хугацаа нь шалгалт авах хугацааг оролцуулан 8 долоо хоног байна.

18. Хичээлийн жилийн календарийг урьд жилийн 5-р сард захирлын зөвлөлөөр хэлэлцэн баталж байна.

Суралцах хугацаа

19. Оюутны дипломын зэргээр суралцах ердийн хугацаа 3 жил, бакалаврын зэргээр суралцах ердийн хугацаа 4 жил, дээд хугацаа нь ердийн хугацаанаас 2 жилээр илүү байх ба дараах нөхцөлд үүнээс өөр байж болно. Үүнд:

Page 85: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

84

Элсэгчийн боловсролын түвшин

өдрийн сургалт

Оройн сургалт

Эчнээ сургалт

Олгох боловсролын

зэрэг

А Бүрэн дунд 90 Бц 3 жил

90 Бц 3.5 жил

- Дипломын боловсрол

Б Бүрэн дунд 120 Бц 4 жил

120 Бц 4.5 жил

- Бакалавр

В Бүрэн дунд 150 Бц 5 жил

- - Бакалавр (хос мэргэжил)

Г Бүрэн дунд 150 Бц 5 жил

150 Бц 5.5 жил

- Бакалавр + Дипломын боловсрол

Д Бүрэн дунд

Ижил чиглэл 165 Бц 5.5 жил

165 Бц 6 жил

- Бакалавр + Бакалавр

Е Өөр чиглэл 180 Бц 6 жил

180 Бц 6:5 жил

- Бакалавр + Бакалавр

Ж Бакалавр

Өөр чиглэл - 40 Бц 2 жил

40 Бц 2.5 жил

Дипломын боловсрол

З Өөр чиглэл 60 Бц 2 жил

60 Бц 2.5 жил

60 Бц 3 жил

Бакалавр

И Тусгай дунд (техникум)

Ойролцоо чиглэл

40 Бц 1.5 жил

40 Бц 2 жил

40 Бц 3 жил

Бакалавр

К Ижил чиглэл - 60 Бц 2.5 жил

60 Бц 3 жил

Бакалавр

20. Чөлөөтэй байсан хугацаа суралцсан хугацаанд тооцогдохгүй.

21. Эхний 5 улирал дараалан бүх хичээлдээ амжилттай дүн үзүүлсэн, 80 -аас дээш голч оноотой оюутан өөрийн хүсэлтээр үлдсэн хугацаанд 1 улирлыг товчлон суралцаж болно.

22. Эхний 5 улирлын голч оноогоор 85-аас дээш үнэлгээтэй суралцсан өдрийн ангийн суралцагч хоѐр дахь мэргэжлээр давхар суралцаж болно. Суралцах хугацаа нь энэ журмын 19-р заалтаар зохицуулагдана.

23. Давхар мэргэжлээр суралцагчийг хоѐр факультетийн зөвшөөрлийг үндэслэн МУИС-ийн захирлын тушаалаар баталгаажуулна. Давхар мэргэжлийн сургалтын хэлбэрийг (өдөр, орой, эчнээ) нь факультетийн Сургалтын албатай оюутны байгуулах гэрээгээр зохицуулна.

Сургалтын төлөвлөгөө

24. Дипломын зэрэг олгох сургалтын төлөвлөгөө 90-96, бакалаврын зэрэг олгох сургалтын төлөвлөгөө нь 120-128 багц цагаар хэмжигдэх агуулга бүхий онолын болон дадлагын хичээлүүдээс тогтоно.

25. Сургалтын төлөвлөгөөний эх загварыг Бакалаврын сургалтын албанаас гарган мөрдүүлнэ.

26. Сургалтын төлөвлөгөөг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрснөөр МУИС-ийн захирал батална.

27. Хичээлийн стандартыг факультетийн эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлэн, Бакалаврын сургалтын албаар баталгаажуулсан байна.

28. Сургалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах асуудлыг факультетийн сургалтын албаны эрхлэгч санаачлан факультетийн эрдмийн зөвлөлд тавих ба энэ саналыг сайшаасан дүгнэлтийг үндэслэн Бакалаврын сургалтын алба шийдвэрлэнэ.

29. Сургалтын төлөвлөгөөнд МУИС-ийн хэмжээнд үзэх ерөнхий эрдмийн, мэргэжлийн суурь (major), мэргэшүүлэх болон сонгон суралцах хичээлүүд орно.

30. МУИС-ийн хэмжээгээр судлах ерөнхий эрдмийн заавал болон хагас сонголтоор үзэх хичээлийн нийт багц цаг 22-оос доошгүй байна. Эдгээр хичээлийн стандартыг

Page 86: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

85

Бакалаврын сургалтын албанаас эрхлэн боловсруулж, хичээлийг хариуцан заах факультетийн эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлэн батлуулсан байна. Эдгээр ерөнхий эрдмийн хичээлүүд мэргэжлийн чиглэлд багтаж буй бол оронд нь оюутны сонгох бусад хичээлүүдийг оруулна.

31. Мэргэжлийн салбарын заавал үзэх суурь хичээл (major)- ийн багц цаг 60-80 байна. Эдгээр болон мэргэшүүлэх хичээлийн жагсаалтыг гаргаж. стандартыг боловсруулах асуудлыг факультетийн сургалтын албаны эрхлэгч хариуцна.

32. Тодорхой мэргэжлийн ангид заагдах ерөнхий эрдмийн хичээлийн хөтөлбөрийг (жишээ нь, химийн сургалтын төлөвлөгөөнд туссан физик) үйлчлэх тэнхим, үйлчлүүлэх салбарын сургалтын албатай хамтран боловсруулна.

33. Мэргэшүүлэх хичээлд тухайн факультет дээр хийгдэж буй эрдэм шинжилгээний ажил болон нарийн мэргэжилтэй холбоотой хичээлийг оруулна.

34. Сонгох хичээл (minor) нь нэг чиглэлээр мэргэшүүлэх хичээлүүдээс сонгох, өөр мэргэжлийн салбараас сонгох гэсэн хэсэгтэй байна.

35. 1 ба 3-р ангийн оюутны сургалтын төлөвлөгөө нь жилд 30-32 багц цаг бүхий ихэвчлэн заавал үзэх ерөнхий эрдмийн хичээл болоод мэргэжлийн суурь хичээлүүдийг үзэхээр зохиогдсон байна.

36. 3 ба 4-р ангийн сургалтын төлөвлөгөө нь голчлон мэргэжлийн суурь болон сонгон судлах хичээлүүд үзэхээр байх ба оюутан сонгож хувийн төлөвлөгөөгөөр суралцахаар уян хатан зохиогдсон байна.

37. Факультетийн сургалтын алба хариуцан өгөгдсөн загварын дагуу агуулга, явц, үнэлгээний стандартуудыг агуулсан хичээлийн тодорхойлолтыг шинэчлэн боловсруулж гаргана.

38. Сургалтын төлөвлөгөө, хичээлүүдийн товч тодорхойлолтуудыг агуулсан гарын авлагыг сургалтын албанаас эрхлэн хичээлийн жилийн эхэнд хэвлүүлэх, Вэб талбарт тавих зэргээр олны хүртээл болгоно.

Сургалтын төлбөр

39. Сургалтын төлбөр нь судлах хичээлийн багц цагийн үнэ, сургуулиас оюутанд үзүүлэх үйлчилгээний хөлсний нийлбэрээр тодорхойлогдоно. Сургалтын төлбөрийн хэмжээг тусгай журмаар баталгаажуулсан аргачлалаар жил бүр шинэчлэн тогтоож, Удирдах зөвлөл батлах ба тухайн хичээлийн жилд өөрчлөхгүй.

40. Багц цагийн үнэ сургуулийн төсөв, санхүүжилтийн төлөвлөлтийн үндэс болно. Энэ нь багш, оюутны тооны харьцаа, багш болоод үйлчилгээний ажилтны цалингийн түвшин, хичээлийн хэлбэр, бүлгийн оюутны тоо, оюутны биелүүлэхээр төлөвлөсөн багц цагийн хэмжээнээс хамаарах бөгөөд тухайн жилд дундаж хэмжээгээр тодорхойлогдоно.

41. Үйлчилгээний хөлс нь лабораторийн тоног төхөөрөмж ашиглуулах, урвалж бодис авах, ном хэвлэл олгох, дотуур байраар хангах, хөнгөлөлттэй хоол ундаар үйлчлэх, эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэх, биеийн тамир чийрэгжүүлэлтийн нөхцөлөөр хангах, спортын уралдаан тэмцээн зохион байгуулах, олон улсын мэдээллийн сүлжээг ашиглах зэрэг сургуулийн зүгээс оюутанд шууд үзүүлэх нэмэлт үйлчилгээний төлбөрийг багтаана. Үйлчилгээний хөлс нь улирал юмуу хичээлийн жилд нийт оюутан адил хэмжээгээр төлөх, үйлчлүүлэгч тухай бүр төлөх гэсэн хоѐр хэлбэртэй байна.

42. Оюутан нь сургалтын төлбөр, үйлчилгээний хөлсийг хичээлийн жилээр юмуу улирлаар эхний сард багтаан барагдуулсан байх үүрэгтэй ба энэ хугацаа хэтэрсэн тохиолдолд алданги тооцох журмыг санхүүгийн албанаас гарган хэрэгжүүлж болно.

Шалгалт/үнэлгээ

43. Сургалтын төлөвлөгөөн дэх хичээлийн тодорхойлолтын дагуу оюутны эзэмшсэн мэдлэг, чадварын түвшинг үнэлж дүгнэх гол хэлбэр нь шалгалт байна.

44. Улирлын болон төгсөлтийн шалгалт авахад баримтлах дүрмийг тусгайлан гаргана.

45. Оюутны судалсан хичээлийн багц цаг нь тухайн суралцагчийн эзэмшсэн мэдлэг, чадварын тоон үнэлгээ бөгөөд шалгалтын оноо/дүн нь түүний чанарын үнэлгээ болно.

Page 87: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

86

Голч дүн нь суралцагчийн эзэмшсэн мэдлэг, чадварын тоо ба чанарын үнэлгээний нэгдэл юм.

46. Оюутны мэдлэг, чадварын (шалгалтын) үнэлгээг 5 шатлалтай дүн ба 100 онооны тогтолцоогоор гаргана. F дүн авсан хичээлийн багц цагийг биелүүлээгүй гэж үзнэ. Оноо, тоон ба үсгэн дүн нь дараах хүснэгтэд үзүүлсэн харьцаатай байна.

47. Сургалтын албанаас улирал бүр оюутны сурлагын амжилтын үнэлгээг голч оноо, голч дүнгээр гаргана. Голч оноо/дүнг бодохдоо үзсэн хичээлүүдийн авбал зохих багц цагийг хичээлд харгалзах оноо/дүнгээр үржүүлж нэмээд нийт багц цагт хуваана.

n

1i

i

n

1i

ii

K

K Î

ÃÎ

n

i i

i 1

n

i

i 1

K

K

Ä

ÃÄ

n - хичээл, шалгалтын тоо

КI - тухайн (i) хичээлийн багц цаг

Оi [Дi] - тухайн хичээлийн оноо ба дүн

ГО [ГД] - голч оноо ба голч дүн

48. Ийнхүү улирал бүрийн голч оноо/дүнг гаргахаас гадна нийт суралцсан хугацааны голч оноо/дүнг гаргаж байна.

49. Шалгалтын дүнг нийтэд илээр зарлахаар бол оюутны нэрийн оронд оюутны хувийн дугаарыг хэрэглэнэ.

Сургуулиас чөлөөлөх, хасах

50. Оюутныг дараах шалтгаанаар сургуулиас бүрмөсөн чөлөөлнө.

a) Сургуулиас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргасан, b) Өөр сургуульд шилжсэн.

51. Үүнээс гадна оюутныг дараах шалтгаанаар сургуулиас хасна. Үүнд:

a) Бүртгэлийн хугацаанд эргэж бүртгүүлээгүй бол сургууль орхисон гэж үзэх, b) Чөлөөний хугацаа дуусаад тогтоосон хугацаанд ирээгүй буюу чөлөөг сунгах тухай

өргөдлөө гаргаагүй, c) Шалгалтын дүрэмд зааснаар сурлагаар тэнцэхгүй гэж үзэх нөхцөлд орсон, d) Суралцах дээд хугацаанд тус сургуулийг төгсөхөд шаардагдах нийт багц цагийг

авч чадаагүй, e) Гэрээнд заасан хугацаанд сургалтын төлбөрөө төлөөгүй, f) Гэмт хэрэг, ѐс суртахууны ноцтой зөрчил гаргасан нь нотлогдвол.

Төгсөлт

52. Сургалтын төлөвлөгөөгөөр тухайн боловсролын зэргийн шаардлагыг бүрэн биелүүлэн зохих багц цаг цуглуулан, төгсөлтийн шалгалтаа амжилттай өгсөн оюутныг захирлын тушаалаар төгсгөн мэргэжил, боловсролын зэрэг, түүнийг гэрчлэх баримт бичиг, энгэрийн тэмдэг олгоно.

* * * * * * * * *

Оноо Тоон дүн Үсгэн дүн

90 O 100 4 A

80 O < 90 3 B

70 O < 80 2 C

60 O < 70 1 D

0 O < 60 0 F

Page 88: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

87

Захирлын 2007.11.15-ны өдрийн 637 тоот тушаалààð áàòàëæ, 2009.07.03-ны өдрийн 421 тоот тушаалаар

íýìýëò, ººð÷ëºëò îðóóëàâ.

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ДОКТОРЫН СУРГАЛТЫН ЖУРАМ

(шинэчилсэн найруулга)

Нийтлэг үндэслэл

1. Дээд боловсролын тухай хуулийн 4.3, 6.2, 10.5 зүйл/заалтууд, "Магистр, докторын сургалт эрхлэхэд баримтлах нийтлэг журам" (БСШУ-ы сайдын 2007/187 тоот тушаал)-ыг үндэслэн МУИС-д докторын сургалтыг зохион байгуулж явуулахад энэхүү журмыг баримтална.

2. МУИС-ийн докторын сургалтын зорилго бол суралцагчдыг байгаль, техник технологи, нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны салбарт хийсэн бүтээл нь улсын болон олон улсын хэмжээнд үнэлэгдэж, бодитой хувь нэмэр оруулах судлаач мэргэжилтэн болгон төлөвшүүлэхэд оршино.

3. Докторын сургалтад магистрын зэрэгтэй, онолын өндөр мэдлэг, чадвартай, эрдэм шинжилгээний ажил хийх авъяас сонирхолтой хүмүүсийг элсүүлэн ахисан түвшний сургалтад хамруулж, шинжлэх ухааны тодорхой сэдвээр судалгааны ажил хийлгэх бөгөөд төгсөгч нь бие даан эрдэм шинжилгээний ажил хийх чадвар эзэмшсэн байна.

4. Докторын сургалт өдөр, эчнээ, экстернат хэлбэртэй байна.

Элсэлт

5. Элсэлтийг Магистр, докторын сургалтын алба (МДСА), факультетийн сургалтын албадтай хамтран жилд 2 удаа 9 ба 2-р сарын эхний 10 хоногт багтаан зохион байгуулах ба сургалт явуулах боломжоос шалтгаалан тухайн сургууль жилд нэг удаа элсэлт зохион байгуулж болно.

6. Элсүүлэх мэргэжлийн чиглэл, хүний тоо, сургалтын төлбөрийн хэмжээг элсэлтийн шалгалт эхлэхээс нэг сарын өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлана.

7. Докторын сургалтад магистрын зэрэгтэй хүнийг мэргэжил, англи (орос) хэлний уралдаант шалгалтаар элсүүлнэ.

8. Эчнээ докторантаар элсүүлэх хүний сургалт, эрдэм шинжилгээний ажлын туршлага (ажилласан жил), эрдэм шинжилгээний бүтээлд мэргэжлийн онцлогтой холбоотой тодорхой болзол тавьж болно.

9. Дараах болзол хангасан хүнийг экстернат хэлбэрээр суралцуулж болно. Үүнд: a) Сургалт, эрдэм шинжилгээний ажлыг 8-аас дээш жил хийсэн туршлагатай, b) Эрдэм шинжилгээний 15-аас доошгүй бүтээл хэвлэн нийтлүүлсэн, үүнээс 5-аас доошгүй бүтээл (өгүүлэл) нь хянан магадлагаа хийдэг улсын болон гадаадын эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлэгдсэн, үр дүн нь диссертацид орохгүй бүтээлүүд нь мэргэшүүлэх хичээлүүдийн 24 багц цагтай дүйцэхүйц байна. c) Бүтээлийн агуулга нь докторын диссертацын 75 хувийг хангахуйц байна. d) Экстернатаар суралцахыг хүссэн хүний эрдэм шинжилгээний ажлын агуулга, чанар, үр дүнгийн талаар үнэлгээ өгч, бүтээлд нь багц цаг оноон (37-р заалтыг баримтлан) суралцах болзол хангасан талаар холбогдох факультетийн эрдмийн зөвлөлөөс дүгнэлт гаргуулсан байна.

10. Докторантаар элсэх хүмүүс дараах материалыг бүрдүүлж сургуулийн элсэлтийн комисст ирүүлнэ. Үүнд:

- Өргөдөл - Иргэний үнэмлэх - Өмнөх түвшний дээд боловсрол (бакалавр, магистр)-ын зэргийн дипломууд,

тэдгээрийн баталгаажуулсан хуулбар - Бүтээлийн баталгаажуулсан жагсаалт - 4x3-ийн хэмжээтэй цээж зураг 2 хувь - Элсэлтийн хураамж тушаасан баримт

Page 89: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

88

11. Элсэлтийн болзол хангасан хүмүүсийг докторын сургалтад суралцуулах тухай захирлын тушаал гарснаар тухайн сургуульд элссэнд тооцно. Тушаалд сургалтын чиглэл, сургах хэлбэрийг тодорхой заасан байна.

Сургалтын хугацаа

12. Докторын сургалтын ердийн (норматив) хугацаа өдрөөр 3 жил, эчнээ 4 жил, экстернат 1-2 жил байна.

13. Сургалтын хичээлийн жил нь хоѐр улиралтай, улирал тус бүр нь хичээлийн 16, шалгалтын 2, бүгд 18 долоо хоногтой байна. Хичээлийн жилийн улирал 10-р сарын 1 ба 3-р сарын 1-нээс эхэлнэ. Эчнээ докторант жилд 2 удаа тус бүр 45 хоног хичээллэх ба хичээл 11-р сарын 2-р долоо хоног, 5-р сарын 2-р долоо хоногоос тус тус эхэлнэ.

14. Мэргэжлээ өөрчилж суралцахтай холбоотойгоор мэргэжлийн заавал үзсэн байх суурь хичээлийн багц цагийг нөхөх нэмэлт, бэлтгэл сургалтын (Энэ журмын 32-р заалтад хамаарах) хугацаа докторантаар суралцах хэлбэр, суралцах хугацаанд хамаарахгүй.

Сургалтын зохион байгуулалт

15. МУИС-ийг түшиглэсэн докторын зэрэг хамгаалах зөвшөөрөл олгосон чиглэл бүрээр Докторантурын хороод ажиллах ба эдгээр хороо, түүний гишүүд, чиг үүрэг, үйл ажиллагааны журмыг БСШУ-ы сайдын тушаалаар баталсан байна.

16. Докторантыг элсүүлсэн захирлын тушаал гарсны дараа түүний мэргэжлийн сургалтыг хариуцах удирдагчийг оролцуулан гурван эрдэмтний бүрэлдэхүүнтэй зөвлөх профессоруудыг (зөвлөх комисс) факультет/сургуулийн декан/захирлын (цаашид факультет, декан гэнэ) тушаалаар томилно. Докторант эдгээр профессорын эрдэм шинжилгээ, судалгааны семинарт оролцохын дээр докторантыг бүх мэргэших болон заавал үзэх хичээлийн шалгалт өгөхөд нь зөвлөх профессорууд албан ѐсоор оролцоно.

17. Докторын мэргэжлийн заавал үзэх хичээлийн сургалтыг факультетийн сургалтын алба, мэргэших хичээлийн сургалтыг тэнхим буюу профессорын баг хариуцан явуулна. Судалгааны ажлаа тэнхим буюу эрдэм шинжилгээний төв, хүрээлэнд давхар харъяалагдан гүйцэтгэж болно. Докторант нь профессоруудын судалгааны семинарт оролцох үүрэгтэй.

18. Энэ заалт хасагдсан 19. Докторант элссэнээс хойш нэг сарын дотор сургалтын гэрээ, сургалтын

ганцаарчилсан төлөвлөгөөг (Сургалтын Төлөвлөгөө I) батлуулна. Докторантын удирдагч сургалтын Төлөвлөгөө I-ийг тэнхмийн эрхлэгч, докторанттай зөвлөлдөн сургалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу хийж факультетийн сургалтын албаны эрхлэгчээр хянуулж, деканаар батлуулна. Энэ төлөвлөгөө нь ерөнхий болон мэргэжлийн заавал үзэх, мэргэших хичээлүүдийг судлах, зөвлөгч болон бусад профессоруудын судалгааны семинарт оролцох, цаашдын судалгааны ажилтай холбоотой онолын бэлтгэлээ гүнзгийрүүлэхэд чиглэгдэнэ. Судалгааны төлөвлөгөөг (сургалтын төлөвлөгөө II) журмын 51, 52-р заалтуудын дагуу хийнэ. Экстернат хэлбэрээр суралцах болзол бүрэн хангасан хүн судалгааны төлөвлөгөө, докторын диссертацын сэдэв, бүтцээ шууд батлуулж болно.

20. Докторантыг сургалтын хэлбэрээс үл хамааран тодорхой хэмжээгээр их сургуулийн сургалтын ажилд оролцож хичээл заахыг дэмжин, судалгааны төсөлд орон тоогоор болон хавсруулан ажиллуулна.

21. Хичээлийн жилийн эцэст харъяалах тэнхим буюу зөвлөх профессорын баг докторант нь сургалт судалгааны ажлын төлөвлөгөөг бүрэн биелүүлсэн эсэхийг үнэлж аттестатчилна. Докторантыг аттестатчилахдаа сургалтад оролцож зохих шалгалтаа өгсөн, удирдагч болон зөвлөх профессоруудын судалгааны семинарт оролцсон байдал, мэргэших хичээлээр бичсэн рефератуудын үнэлгээ болон судалгааны ажлын үр дүн, өгүүлэл бичиж хэвлэлд өгсөн зэргийг харгалзана. Сургалтын төлөвлөгөөгөө биелүүлээгүй докторантыг тэнхмийн саналыг харгалзан улираан сургана. Докторантыг дараа жилийн сургалтад дэвшүүлэх эсвэл улираах тухай тэнхим, факультетийн саналыг МДСА-ны эрхлэгчийн тушаалаар баталгаажуулж, хасах бол захирлын тушаалаар шийдвэрлэнэ.

Page 90: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

89

Докторын удирдагч ба хичээл заах багш

22. Докторын сургалтад мэргэжлийн хичээл заах, судалгааны ажил удирдах багш тухайн чиглэлээр доктор (Ph.D.)-оос доошгүй зэрэгтэй байна.

23. Докторын сургалтад оролцдог бүх багш эрдэм шинжилгээний ажил хийдэг байна. 24. Докторын ажлын удирдагч нь докторын зэрэгтэй, тухайн чиглэлээр 5-аас цөөнгүй жил

дээд боловсролын байгууллагад багшилсан эсвэл эрдэм шинжилгээний ажил эрхэлсэн, сүүлийн 5 жилд 2-аас цөөнгүй эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж хянан магадлагаа бүхий мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлсэн байвал зохино. Удирдагчийн сүүлийн 5 жилийн бүтээлийг (баталгаажуулсан жагсаалтыг) үндэслэн удирдагчийг батална.

25. Докторын ажилд сэдвийн онцлогийг харгалзан хамтарсан удирдагч томилж болно. 26. Удирдагч багш нь докторантын судалгааны ажлын төлөвлөгөөг боловсруулах,

сургалтын төлөвлөгөөгөө биелүүлэхэд хяналт тавьж, судалгааны ажлыг удирдан чиглүүлэх, туршилт тавих, задлан шинжлэх, туршилтын дүнг боловсруулах, өгүүлэл бичих, илтгэл тавих зэрэгт зөвлөгөө өгөх, удирдан чиглүүлэх, хяналт тавих үүрэг хүлээнэ. Удирдагч багш докторын диссертац бичихэд зөвлөн, түүний агуулга чанарт хяналт тавьж, судалгааны ажлын үр дүнгийн шинжлэх ухааны үнэн зөв байдал, хууль эрхийн хүрээнд хийгдсэн талаар хариуцлага хүлээж, тодорхойлолт гаргана.

27. Докторантын удирдагч багш болон зөвлөх профессорууд дангаараа буюу хамтран судалгааны семинар тогтмол ажиллуулж, түүнд докторантын судалсан эрдэм шинжилгээний бүтээл, хийсэн эрдэм шинжилгээний ажлын үр дүнг болон мэргэших хичээлийн зарим сэдвүүдийг илтгүүлж, суралцагчийн сурах, судлах үйл ажиллагаа удирдагчийн бүрэн хяналтанд байлгах нөхцлийг бүрдүүлж ажиллана.

28. Нэг багш тухайн хичээлийн жилд 5 хүртэл докторант удирдахыг зөвшөөрнө.

Агуулгын баãтаамж

29. Докторын сургалт, судалгааны ажлын багтаамж 60-аас доошгүй багц цаг байна. 30. Экстернат хэлбэрээр суралцагчид нь ерөнхий эрдмийн болон мэргэжлийн суурь

хичээлийн агуулгыг бие даан судалж, шалгалтаа өгч болно. Докторант мэргэших хичээлийн агуулгыг хэвлэн нийтэлсэн, диссертацид ороогүй ажлуудаараа орлуулан тооцуулж болно.

31. Докторантыг магистрын зэрэг хамгаалсан чиглэлээр элсүүлэн сургана. 32. Докторын болон магистрын зэрэгтэй хүн өөр чиглэлээр докторантаар суралцахыг

хүсвэл мэргэжлийн суурь болон зарим мэргэших хичээлээр 1-2 улиралд багтаан бэлтгэл сургалт дамжина. Нэмж судлах хичээлийг удирдагч багш, тэнхим, сургалтын алба хамтран тогтооно.

33. Өдрөөр суралцагч докторант нэг улиралд сургалтын 9-12 багц цаг, эчнээ суралцагч нь 1 улиралд 6 багц цаг биелүүлсэн байна.

34. Докторант өндөр хөгжилтэй орны их сургуульд авсан 20 хүртэл, дотоодын өөр их сургуульд биелүүлсэн 9 хүртэл багц цагийг тооцуулж болно. Ийнхүү тооцох асуудлыг суралцагчийн сургалтын төлөвлөгөөг анх батлахад зөвлөх профессорууд тогтооно.

Сургалтын төлөвлөгөө

35. А) Мэргэжлийн тодорхой чиглэлийн докторын сургалтын ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлыг факультетийн сургалтын алба хариуцан БСШУЯ-íы баталсан үлгэрчилсэн журам болон МУИС-ийн хэмжээнд тогтоосон нийтлэг шаардлагын дагуу тэнхим, профессор багш нарын оролцоотойгоор хийх ба МДСА хянаж, МУИС-ийн сургалт эрхэлсэн дэд захирал баталсан байна. Мэргэшүүлэх хичээлийн тодорхойлолтыг тэнхим хариуцан боловсруулж, факультетийн сургалтын алба хянаж, декан батална. Суралцагч 2-3 хичээлээс нэгийг сонгох боломжтой байхаар мэргэшүүлэх хичээлүүдийг сургалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгасан байна.

Б) Докторын сургалтын ганцаарчилсан төлөвлөгөө нь ерөнхий төлөвлөгөөнөөс суралцагчийн сонгон авсан хичээлүүдийг багтаасан дараах жишиг бүтэцтэй байна.

Докторын сургалтын төлөвлөгөө

Page 91: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

90

Хичээлийн төрөл Багц цаг

Харгалзах цаг

Бүгд

Өдөр Эчнээ

Танхимд Бие даах

Танхимд Бие даах

А. Ерөнхий хичээл

1. Мэргэжлийн гадаад хэл 3 144 48 96 32 112

2. ШУ-ы судалгааны арга зүй 3 144 48 96 32 112

Б. Мэргэжлийн хичээл

3. Мэргэжлийн заавал үзэх хичээл 9 432 144 288 96 336

4. Мэргэших хичээл 24 1152 384 768 192 960

В. Эрдэм шинжилгээний ажил

5. Эрдэм шинжилгээний ажил 9 432 144 288 96 336

6. Диссертац бичих 12 576 48 528 48 528

Бүгд 60 2880 816 2064 496 2384

36. Сургалтын төлөвлөгөөний бүтэц, агуулгын тухай тайлбар:

a) Мэргэжлийн гадаад хэлний хичээлээр уг хэлнээс хэд хэдэн сэдэв/өгүүллийг (30-40-өөс цөөнгүй хуудастай) эх хэл рүү орчуулж бэлтгэх, мөн 20-оос багагүй хуудастай мэргэжлийн чиглэлийн өгүүллийг судалж буй гадаад хэл руу орчуулж, ГХСТ-д хамгаалан зохих үнэлгээ авсан байна. á) Шинжлэх ухааны судалгааны арга зүйн хичээлээр мэргэжлийн тодорхой судалгааны аргуудыг ахисан түвшинд үзэх ба энэ хичээлд салбар шинжлэх ухааны философийн асуудлыг багтаана. â) Заавал судлах хичээл нь шинжлэх ухааны тухайн салбараар докторын зэрэгтэй хүний эзэмшсэн байх мэдлэгийн түвшний жишгийг тогтоосон агуулагатай байна. Заавал үзэх нэг хичээлийг нэг багш заах албагүй, нэг хичээлийг тодорхой хөтөлбөрийн дагуу хэд хэдэн багш хамтран зааж болно. Нийгмийн ухааны салбарт ерөнхий эрдмийн хичээл 12, мэргэших хичээл 21 багц цаг байж болно. ã) Мэргэших хичээл нь докторантын судалгааны нарийн мэргэжилтэй холбоотой тус бүр нь 3 хүртэл багц цаг бүхий 7-гоос цөөнгүй хичээлээс тогтоно. ä) Докторант суралцаж буй чиглэлээсээ өөр мэргэжлийн хичээлийг өөрийн сонирхол, төгсөөд хийх ажилтай уялдуулан 2 хүртэл хичээлийг сонгон судалж болно. å) Докторант тодорхой сэдвээр судалгааны ажил хийж, үр дүнг эрдэм шинжилгээний семинар, хуралд илтгэж, гадаад, дотоодын мэргэжлийн эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлэн, тэдгээр үр дүнд тулгуурлан диссертац бичнэ. ¸) Эрдэм шинжилгээний бүтээлд багц цаг оноохдоо хянан магадлагаа бүхий гадаадын мэргэжлийн сэтгүүлд хэвлэгдсэн нэг өгүүлэлд 5 хүртэл, МУИС-ийн эрдэм шинжилгээний бичиг, ШУА-ийн мэдээ, хүрээлэнгүүдийн бүтээл зэрэг мэргэжлийн сэтгүүлд нийтлэгдсэн нэг өгүүлэлд 3 хүртэл багц цаг тооцох жишиг баримтална. Докторантурын хорооноос нэр заагаагүй сэтгүүлд хэвлүүлсэн бүтээлд багц цаг тооцохгүй. æ) Хичээлийг бага бүлгээр зохион байгуулах бөгөөд тийм боломжгүй бол танхимд үзэх цагийг 50 хүртэл хувиар бууруулж, 1 багц цагт 48 цаг байхаар бодож харгалзах бие даан суралцах цагийг нэмэгдүүлэх замаар зохицуулалт хийж болно.

37. Экстернат хэлбэрээр суралцах докторантыг анх элсэхэд мэргэших хичээлийн 24, эчнээ докторантын 6 багц цагийг түүний хэвлүүлсэн бүтээлүүдээр тооцно. Эдгээр бүтээлд: a) Судалгааны ажлын үр дүнгээрээ хянан магадлалгаатай эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлэн нийтлүүлсэн эрдэм шинжилгээний 2-оос цөөнгүй өгүүлэл, á) ЕБДС-ийн сурах бичиг (2 хүртэл бүтээл тооцно.) â) Их дээд сургуулийн сурах бичиг (2 хүртэл бүтээл тооцно) ã) Хэвлүүлсэн монографи,

Page 92: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

91

ä) Зохион бүтээсэн багаж төхөөрөмж, тогтоосон стандарт, å) Байгуулсан эрдэм шинжилгээний лаборатори, эрдэм шинжилгээний музей, ¸) Зарим боловсруулалтууд (компьютерийн программ, газрын зураг/карта, хуулийн төсөл, албан ѐсоор улсын хэмжээнд мөрдөж буй аргачлал, стандарт г.м).

Шалгалт, үнэлгээ

38. Докторантын эзэмшсэн мэдлэг, чадварын үнэлгээний тогтолцоо 100 оноо, эсвэл A, B, C, D, F үсгэн үнэлгээ эсвэл 4.0, 3.0, 2.0, 1.0, 0 гэсэн тоон үнэлгээнд үндэслэнэ. Эдгээр дүн хоорондоо дараах харгалзаатай байна.

Оноогоор тавьсан дүн Үсгэн дүн Тоон дүн

90 – 100 А 4.0

80 – 89 В 3.0

70 – 79 С 2.0

60 – 69 D 1.0

0 – 59 F 0

39. Сургуулийн хэмжээнд нэгтгэн заасан хичээлийн шалгалтыг МДСА-ны эрхлэгчийн

тушаалаар томилсон комисс, мэргэжлийн заавал үзэх буюу мэргэших хичээлийн шалгалтыг деканы тушаалаар томилсон комисс авна. Мэргэжлийн шалгалтын комисст зөвлөх профессорууд гишүүнээр оролцох ба заавал үзэх хичээлийн шалгалтын нэг гишүүн нь гадны байгууллагын эрдэмтэн байвал зохино.

40. Мэргэших хичээлийг докторант хөтөлбөрийн дагуу бие даан судалж агуулгын зарим хэсгээр нь удирдагчийнхаа судалгааны семинарт 3-4 удаа илтгэл тавьж, зарим сэдвээр өдрөөр суралцагч 2, эчнээ докторант 3 реферат бичиж хамгаалан, зарим сэдвээр нь шалгалт өгөх хэлбэрээр багц цагаа тооцуулна. Шалгалтын дүнг семинарын удирдагчид зөвшилцөн тавина. Судалгааны семинарыг (эрдэмтдийн хамтран удирдсан семинар байж болох ба) тогтмол хуваариар улиралд 10-аас цөөнгүй удаа хийсэн нөхцөлд уг хичээлийг заасанд тооцно.

41. Танхимын сургалтын голч үнэлгээ нь төгсөх болзол хангаагүй (3.0-аас бага) докторант 2 хүртэл шалгалтыг нэг удаа дахин өгч болно. Эдгээр шалгалтад хангалтгүй (F) үнэлгээ авсан докторант уг хичээлийг дахин судална.

42. Докторант өдрөөр (эчнээгээр) суралцдаг бол танхмын сургалтын төлөвлөгөөг 1,5-2 (2,5-3) жилд биелүүлж, мэргэжлийн нэгдсэн шалгалт өгнө. Энэ шалгалтыг мэргэжлийн зарим заавал үзэх хичээл болон бүх сонгосон мэргэших хичээлийн агуулгаар өгнө. Ямар мэргэжлийн заавал үзэх хичээлээр нэгдсэн шалгалт авахыг факультетын деканы зөвлөл шийднэ. Нэгдсэн шалгалтад докторант хангалтгүй (F) үнэлгээ авбал 3 сарын дараа дахин нэг удаа өгөхийг зөвшөөрнө.

43. Докторант нийт судлах хичээлийн 2/3-ыг үзсэний дараа гадаад хэлний шалгалт өгнө. Энэ шалгалтыг гурваас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй комисс авна.

44. Докторант гадаад хэлний шалгалтанд хангалтгүй (F) үнэлгээ авсан тохиолдолд 2-оос доошгүй багц цагийн хичээлийг судалж, шалгалтаа дахин өгнө. Хэлний шалгалтанд хангалтгүй (F) үнэлгээ авсан тохиолдолд 2 удаа дахин өгч болно.

45. Шинжлэх ухааны судалгааны арга зүй хичээлийн бие даалтаар тусгай даалгаврын дагуу судлан, нэг сэдвээр реферат (20-оос илүүгүй хуудастай) бичнэ. Рефератын үнэлгээ шалгалтын онооны 25%-ийг эзэлнэ.

46. Нэг улирлаар 2 хичээлд буюу нэг хичээлд 2 удаа хангалтгүй үнэлгээ авсан докторант уг хичээлүүдийг дахин судална.

Докторын судалгааны ажил

47. Танхимын сургалтын төлөвлөгөөг бүрэн биелүүлж, нэгдсэн шалгалтыг амжилттай өгсөн докторант Диссертацын сэдэв, Судалгааны ажлын төлөвлөгөөг тус тус батлуулна.

48. Докторант диссертацын сэдвээ батлуулахын тулд доорх бүтэцтэй танилцуулга бичнэ. Үүнд:

Page 93: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

92

a) Сэдвийн судлагдсан түүх á) Сэдвийн талаар эрдэмтдийн бүтээл, гарсан гол үр дүнгүүд â) Сэдвийн хүрээнд шийдэгдээгүй асуудлууд ã) Тухайн сэдвийн хүрээнд судалгаа хийх үндэслэл, судалгааны ажлаар шийдэх асуудал, түүний онол, практикийн ач холбогдол ä) Судалсан зохиол, бүтээлүүд.

49. Докторант сэдвийн танилцуулгыг тэнхмийн хурлаар хэлэлцүүлж, Докторантурын хорооны зөвшөөрөл авсныг үндэслэн диссертацын сэдвийг МДСА-ны эрхлэгчийн тушаалаар батална.

50. Сэдэв, ач холбогдлын хувьд судлах шаардлагатай ч сэдвээ хамгаалж чадаагүй докторант нэг удаа дахин хамгаалж болно. Хоѐр дахь удаа сэдвээ хамгаалж чадаагүй докторант хасагдах буюу өөр сэдэв сонгож болно. Өөр сэдвийг баталгаажуулах журам өмнөхийн адил байна.

51. Докторант диссертацын сэдвээ батлуулсны дараа зөвлөх профессоруудтайгаа хамтран судалгааны төлөвлөгөөгөө хийж, деканаар батлуулна.

52. Судалгааны ажлын төлөвлөгөө нь дараах бүтэцтэй байна. Үүнд: a) Зорилго, á) Шийдэгдээгүй асуудлууд â) Гарах үр дүнгийн талаар өөрийн таамаглал ã) Судалгааны арга зүй, тавих туршилт, ä) Хийх ажил å) Үр дүнг түгээх, хэвлэн нийтлүүлэх.

53. Докторант суралцах хугацаандаа өөрийн сэдвийн дагуу хийсэн судалгааны ажлын үр дүнгээр эрдэм шинжилгээний семинар, хуралд илтгэж, судалгааны ажлыг хэвлүүлэх түвшинд хүрсэн эсэх талаар семинараас дүгнэлт гаргуулсан, мэргэжлийн эрдэм шинжилгээний сэтгүүлд зохих тооны эрдэм шинжилгээний бүтээл хэвлүүлсэн байна. Үүнд: байгалийн буюу техникийн ухаан, технологийн салбарын докторант 3-аас доошгүй, нийгэм хүмүүнлэгийн ухааны докторант 5-аас цөөнгүй эрдэм шинжилгээний ажлыг диссертацын сэдвийн дагуу хэвлүүлсэн байна. Үүнээс гадаадын хянан магадлагаа хийдэг сэтгүүлд нэг ажил хэвлүүлсэн байна.

54. Докторантын сэдвийн дагуу хийсэн эрдэм шинжилгээний бүтээлээ хэвлүүлэх дотоодын хүлээн зөвшөөрөх сэтгүүлийн нэрсийг докторантурын хороо тогтооно. Хэрэв диссертацын зарим үр дүн нь бичсэн номонд хэвлэгдсэн гэвэл түүнийг тэнхим, докторантурын хороо хүлээн зөвшөөрсөн байна. Сонинд болон докторантурын хорооны жагсаалтад ороогүй дотоодын сэтгүүлд бичсэн өгүүллийг диссертацын хамгаалах үр дүнгийн бүтээлд тооцохгүй.

55. Докторантын диссертацыг хамгаалалтад оруулах асуудлыг тэнхимийн (профессорын багийн) хурлаар анхлан хэлэлцэж, ямар үр дүнд хүрсэн, баталсан, олсон зүйлс нь үнэн эсэх, шинжлэх ухаанд өмнө нь хийгдсэн эсэх, юугаараа шинэлэг болохыг батламжилсан протокол гаргана. Судалгааны ажлын үр дүнгүүд нь хаана, ямар сэтгүүлд хэвлэгдсэн тухай тэмдэглэж, хэвлүүлсэн ажлуудыг нь хавсаргана. Диссертацид орсон тоо баримт, хамаарал болон дүгнэлтүүдийг хэрхэн яаж олж тогтоосон, материалыг хэрхэн цуглуулсан тухай зөвлөх профессорууд диссертантын судалгааны материалтай нь танилцаж үнэн мөнийг урьдчилан магадлан, хамтарсан дүгнэлт бичсэн байна. Бусад судлаачдын бүтээл, үр дүнг зөв ишилсэн, шууд хуулбарлан ашиглаагүй болохыг тогтооно. Өгүүллүүд нь горилогчийн зөвхөн өөрийн судалгааны үр дүн байхыг тэнхим дээр урьдчилсан хамгаалаот хийхэд хянана.

56. Докторант сэтгүүлд хэвлүүлэх эрдэм шинжилгээний ажил, судалгааны үр дүнгээ судалгааны семинар, факультетийн их семинарт тухай бүр илтгэсэн байна.

57. Эдгээр бүх материалтай танилцсан Докторантурын хороо диссертацыг хамгаалуулахад боломжтой гэж үзвэл 7-11 хүнтэй нарийн мэргэжлийн эрдэмтдээс бүрдсэн хамгаалуулах зөвлөлийн гишүүдийг БСШУ-ы сайдад санал болгоно.

58. МУИС-ийн Докторантурын хорооны гишүүдэд ажилласан байдлыг харгалзан зохих журмын дагуу багц цаг тооцно.

Докторын диссертац хамгаалах

Page 94: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

93

59. Докторын диссертац хамгаалуулах зөвлөл БСШУ-ны Сайдын баталсан “Доктор (Ph.D.)-ын зэрэг хамгаалуулах зөвлөлийн ажиллах журам"-ыг баримтлан диссертацыг хамгаалуулах үйл ажиллагааг гүйцэтгэнэ.

Төгсөлт, суралцагчдын шилжилт

60. Өдөр, эчнээгээр суралцсан докторант сургалттай холбоотой бүх багц цагаа сургалтын хугацаандаа цуглуулсан боловч эрдэм шинжилгээний 9, диссертац бичих 12 багц цагаа биелүүлж амжаагүй бол түүнд МУИС-ийн докторын Танхимын сургалт дүүргэсэн тухай захирлын тушаал гаргаж, гэрчилгээ олгоно. Докторантын сургалтын багц цаг энэхүү гэрчилгээг авснаас хойш 6 жил хүчинтэй байх ба энэ хугацаанд докторант эрдэм шинжилгээний багц цагаа гүйцээн, диссертацаа бичиж хамгаалах эрхтэй байна.

61. МУИС-ийн докторын сургалтад элссэн хүмүүст хүндэтгэх шалтгаанаар суралцах боломжгүй болсон тохиолдолд сургалтаас 1 жилийн чөлөө олгох ба нэг удаа сунгаж болно.

62. Докторантаар элссэн хүмүүс албан ѐсоор мэдэгдэлгүйгээр нэг улирал сургалтаас хөндийрсөн, тэнхимийн буюу профессорын багийн аттестатчилалд ороогүй, сургалтын төлбөрөө төлөөгүй тохиолдолд түүнийг сургуулиас хассан тушаал гаргана.

63. Багц цагийг нь хүлээн зөвшөөрөх бусад их сургуульд амжилттай суралцаж байсан докторантыг мэргэжлийн тэнхим, факультет зөвшөөрвөл шилжүүлэн авч сургаж болох бөгөөд уг сургуульд цуглуулсан багц цагийг тооцох асуудлыг энэхүү журмын 34–р заалтыг баримтлан шийднэ.

64. Гадаад, дотоодын өөр сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад суралцаж буй докторант зарим хичээлээр шалгалт өгөхийг хүсч өргөдөл гаргавал, харгалзах тэнхим программ өгч, бие дааж бэлтгүүлсний дараа шалгалт авч болно. Шалгалтын комиссыг МДСА-ны эрхлэгчийн тушаалаар томилох ба төлбөр нь дахин шалгалтын адил байна.

Сургалтын төлбөр

65. Докторын сургалтын төлбөрийн хэмжээг МУИС-ийн саналыг үндэслэн сургуулийн удирдах зөвлөл хичээлийн жил бүр шинэчлэн тогтооно. Сургалтын төлбөрийн хэмжээг магистрын сургалтын төлбөртэй харьцуулан багц цагийн үнэлгээгээр тогтоох ба өдөр, эчнээ суралцах докторантын нэг багц цагийн сургалтын төлбөр нь магистрын төлбөрийг 1.25-аар үржүүлсэнтэй тэнцэх жишигтэй байна.

66. Хичээлийг дахин судлахад багц цагийн бүтэн төлбөр төлнө. 67. Докторантын судалгааны ажилтай холбоотой туршилт тавихад шаардагдах урвалж

бодис авах, хээрийн судалгаа хийх болон томилолтын зардлыг үндсэн сургалтын төлбөрөөс тусдаа тооцох бөгөөд удирдагчийн гүйцэтгэж байгаа эрдэм шинжилгээний төслөөс гаргахыг чухалчилна. Ийм төрлийн зардлыг докторантын 3, 4 дахь жилд гүйцэтгэх судалгааны ажлын төлөвлөгөөг зохиоход тусгаж болно.

68. Докторант сурлага, сахилгаар хасагдах болон хүсэлтээрээ чөлөөлөгдвөл улс, захиалагч байгууллагаас төлсөн зардал нэхэгдвэл энэ зардлыг буцааж төлөх асуудал гарвал түүнийг суралцагч өөрөө хариуцна.

69. Докторант нь суралцах хугацаандаа сургуулийн дотоод журмын хүрээнд МУИС-ийн номын сан, компьютерийн болон эрдэм шинжилгээний лаборатори, холбогдох судалгаа шинжилгээний багаж хэрэгслийг ашиглах эрхтэй.

70. Докторантын диссертац хамгаалахтай холбогдох зардлыг сургалтын төлбөрт оруулахгүй ба зөвхөн хамгаалах болсон нөхцөлд диссертацын 12 багц цагтай тэнцэх хэмжээний төлбөрийг нэмж төлнө.

Гадаадын иргэнийг суралцуулахтай холбоотой нэмэлт

71. Гадаадын иргэд Засгийн газар хоорондын соѐлын хэлэлцээр, сургууль хоорондын гэрээ, хувийн гэрээгээр докторын зэргийн боловсрол эзэмшихээр МУИС-д суралцаж болно.

72. Монгол улсад мөрдөж байгаа докторын элсэгчдэд тавигдах боловсролын агуулгын түвшин, стандартад дүйх хэмжээний боловсрол эзэмшсэн байх, зохих бүтээлтэй байх гэсэн болзлуудыг хангасан байвал зохино.

Page 95: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

94

73. Тус сóргуульд докторантаар элсэн суралцах гадаадын болон харъяалалгүй иргэд бүртгүүлэхдээ энэ журмын 9 ба 10-т зааснаас гадна дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

a) Эрүүл мэндийн тодохойлолт, á) Паспорт ба паспортын хуулбар, â) Засгийн газар хоорондын гэрээгээр суралцах бол боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын албан бичиг.

74. Гадаадын болон харъяалалгүй иргэдийн сургалтын төлбөрийг тусгайлан тогтооно. -------------------------------------------------------------------------------------------- Энэхүү журмыг МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн 2007.11.09-ний болон 2009.06.12-ний өдрийн хурлаар хэлэлцэж сайшаав.

* * * * * * * * *

Page 96: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

95

Захирлын 2007.11.15-ны өдрийн 637 тоот тушаалын хавсралт 2

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН МАГИСТРЫН СУРГАЛТЫН ЖУРАМ

(шинэчилсэн найруулга)

Нийтлэг үндэслэл

1. Дээд боловсролын тухай хуулийн 4.3, 6.2, 10.5 зүйл/заалтууд, "Магистр, докторын сургалт эрхлэхэд баримтлах нийтлэг журам" (БСШУ-ы сайдын 2007/187 тоот тушаал) -ыг үндэслэн МУИС-д магистрын сургалтыг зохион байгуулж явуулахад энэхүү журмыг баримтална.

2. МУИС-ийн магистрын сургалтын зорилго нь байгаль, техник технологи, нийгэм, хүмүүнлэгийн ухааны чиглэлээр суралцагчдад сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт мэргэжлийн өндөр түвшинд ажиллахад шаардагдах мэдлэг, чадвар, дадал болон судалгаа, туршилтын арга зүй эзэмшүүлэхэд оршино.

3. Магистрын сургалтад судалгааны арга зүй эзэмшүүлж, шинжлэх ухааны тодорхой чиглэлээр нарийн мэргэшүүлэх бөгөөд төгсөгч нь түгээмэл нэг гадаад хэлийг эрдэм шинжилгээний өгүүлэл бичихээс доошгүй түвшинд эзэмшсэн байна.

4. Магистрын сургалт зөвхөн өдөр, эчнээ хэлбэртэй байна.

Элсэлт

5. Бакалаврын зэрэгтэй хүнийг эзэмшсэн мэргэжлийн нь чиглэлийн дагуу магистрын сургалтад уралдаант шалгалтаар элсүүлнэ.

6. Иргэн өмнө эзэмшсэн бакалаврын болон магистрын боловсролын чиглэлээс өөр чиглэлээр магистрын зэргийн сургалтад элсэхийг хүсвэл сургалтын агуулгын залгамж чанарыг хангахад шаардагдах хичээлийн зөрүүг бакалаврын түвшний бэлтгэл сургалтаар нөхөн судална.

7. Элсэлтийг Магистр, докторын сургалтын алба (МДСА), факультет/сургуулийн сургалтын албадтай хамтран хичээлийн жилд нэг удаа (9-р сард) зохион байгуулна.

8. Магистрант элсүүлэх мэргэжлийн чиглэл, хүний тоо, сургалтын төлбөрийн хэмжээг элсэлтийн шалгалт эхлэхээс хоѐр сарын өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, интернэтээр нийтэд зарлана.

9. Бэлтгэл сургалтаа дүүргэж мэргэжлийн болон гадаад хэлний шалгалтаа амжилттай өгсөн хүнийг дараагийн жил магистрын сургалтад шууд элсүүлнэ.

10. Магистрантаар элсэх хүмүүс дараах материалыг бүрдүүлж сургуулийн элсэлтийн комисст ирүүлнэ. Үүнд:

a) Өргөдөл

á) Иргэний үнэмлэх

â) Өмнөх түвшний дээд боловсрол (бакалавр)-ын зэргийн дипломууд, тэдгээрийн

баталгаажуулсан хуулбар

ã) 4x3-ийн хэмжээтэй цээж зураг 2 хувь

ä) Элсэлтийн хураамж тушаасан баримт.

Суралцах хугацаа

11. Магистрын сургалтын хугацаа суралцах хэлбэр, мэргэжлийн онцлогоос хамаарч өдрөөр суралцахад 2 жил, эчнээгээр суралцахад 3 жил байна.

12. Сургалтын хичээлийн жил нь хоѐр улиралтай, улирал тус бүр нь хичээлийн 16 долоо хоног, шалгалтын 1 долоо хоногтой байна. Хичээлийн жилийн сургалт 10-р сарын 01 ба 3-р сарын 01-нээс эхэлнэ. Эчнээ магистрант жилд 2 удаа тус бүр 45 хоногоор цугларч хичээллэнэ. Үүнд: магистрантын 1-р улирлын цугларалт 10-р сарын 1-нээс, дараагийн цугларалт 4-р сарын 15-наас эхэлнэ.

Page 97: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

96

13. Бэлтгэл сургалтын хугацаа 1-2 улирал байна. Бэлтгэл сургалт болон гадаад хэлний нэмэлт сургалтын хугацаа нь магистрантын үндсэн сургалтын хугацаанд тооцогдохгүй.

14. Магистрант хүндэтгэх шалтгааны улмаас суралцах боломжгүй болсон тохиолдолд сургалтаас 1 жилийн чөлөө олгох ба чөлөөг нэг удаа сунгаж болно.

15. Магистрант хөтөлбөрөө хугацаандаа дуусгаж чадаагүй бол суралцах хугацааг 1-2 жилээр сунгаж болно.

16. Магистрант сүүлчийн улиралд судалгааны ажлаа үргэлжлүүлэн хийж, магистрын ажил бичиж хамгаална.

17. Сургалтын багц цагаа биелүүлсэн боловч магистрын ажлаа хугацаандаа хийж дуусгаагүй магистрантын хамгаалах хугацааг 2 жил хүртэл хугацаагаар сунгаж болно.

Магистрын сургалтын агуулгын багтаамж

18. Магистрын хөтөлбөр нь өмнөх түвшний агуулгыг оролцуулахгүйгээр 36-аас доошгүй багц цагийн багтаамжтай, үүнээс 6 багц цаг нь гадаад хэлний хичээл байна.

19. Өдрөөр суралцагч магистрант нэг улиралд сургалтын 9-12 багц цаг, эчнээгээр суралцагч магистрант 1 улиралд 6 багц цаг биелүүлсэн байна.

20. Магистрант өндөр хөгжилтэй орны их сургуульд авсан 10 хүртэл, дотоодын их сургуульд биелүүлсэн 4 хүртэл багц цагийг тооцуулж болно. Ийнхүү тооцох асуудлыг суралцагчийн сургалтын төлөвлөгөөг анх батлахад тэнхмийн саналыг үндэслэн сургалтын албаны эрхлэгч тогтооно.

21. Магистрын зэрэгтэй хүн өөр чиглэлээр суралцахыг хүсвэл ерөнхий эрдмийн хичээлээс чөлөөлж болно.

Сургалтын төлөвлөгөө

22. Магистрант бүр элсэлтийн тушаал гарснаас хойш нэг сарын дотор удирдагчтайгаа зөвлөлдөн ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулж, тэнхим болон сургалтын албаны эрхлэгчээр хянуулан, факультет/сургуулийн декан, захиралаар (цаашид факультет, декан гэнэ) батлуулж мөрдөнө.

23. Дараах байдлаар магистрантын судалгааны ажлын сэдвийг сонгуулж, удирдагчийг томилно. Тэнхим, профессор багш нарын дэвшүүлсэн сэдвийг факультетийн эрдмийн зөвлөл хэлэлцэж, эрдэм шинжилгээний тэргүүлэх чиглэл, тогтсон эрдмийн шавь-сургууль, хэрэгжүүлж байгаа төсөл/сэдэв, судалгааны ажлын онол, практикийн ач холбогдол зэргийг үндэслэн сонгон батална. Нэг магистрантад 2-оос доошгүй сэдвээс сонголт хийх боломжтой байхаас гадна магистрант өөрөө тэнхмээр дамжуулан сэдэв дэвшүүлж болно. Сургалтын алба батлагдсан сэдвүүдээс магистрантаар сонголт хийлгэж, сэдэв ба удирдагчийг деканы тушаалаар баталгаажуулна.

24. Төлөвлөгөөндөө ерөнхий болон мэргэжлийн хичээлүүдийг судлах, судалгааны семинарт оролцох, нэгдсэн шалгалт өгөх улирал, судалгааны чиглэл зэргийг тусгана.

25. Магистрын сургалтын төлөвлөгөө нь БСШУЯамны баталсан үлгэрчилсэн журам болон МУИС-ийн хэмжээнд тогтсон нийтлэг шаардлагыг хангасан ерөнхий, мэргэжлийн онцлогийг тусгасан мэргэжлийн гэсэн хоѐр хэсгээс тогтоно.

Магистрын сургалтын төлөвлөгөө

Хичээлийн төрөл

Ба

гц ц

аг

Харгалзах цаг

Бүгд

Өдөр Эчнээ

Танхим

д

Бие

да

ах

Танхим

д

Бие

да

ах

1 Гадаад хэл 6 288 144 144 96 192

2 Судалгааны арга зүй: 3 144 48 96 36 108

А. Судалгааны ерөнхий арга зүй 1 48 16 32 12 36

Page 98: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

97

Б. Салбар ШУ-ы судалгааны арга зүй 2 96 32 64 24 72

3 Мэргэжлийн заавал үзэх хичээл 9 432 144 288 108 324

4 Мэргэших (сонгох) хичээл 12 576 192 384 96 480

5 Магистрын ажил 6 288 48 240 48 240

Бүгд 36 1728 576 1152 384 1344

26. Сургалтын төлөвлөгөөний тайлбар:

a) Англи хэлний хичээлийн агуулга TOEFL-ийн шалгалтын 450 оноос багагүй, орос хэлний агуулга ТРКИ-ийн 2-р түвшингээс доошгүй мэдлэг эзэмшсэн байхаар зохиогдсон байна. Энэ нь гадаад хэлний мэдлэгийн шалгалтын үнэлгээний үндсэн жишиг болно. Магистрын гадаад хэлний мэдлэгийн үнэлгээг төгсгөлийн шалгалтын дүнгээр дээд ба дунд шатны гэж ялган дипломд бичнэ. Гадаад хэлний хичээлийн 2 багц цаг нь мэргэжлийн гадаад хэл байна.

b) Гадаад хэлний хичээлийн бие даах цагийг мэргэжлийн сэдвээр гадаад хэлээс эх хэл рүү, зарим сэдвийг эх хэлээс гадаад хэл рүү хөрвүүлсэн орчуулгын ажлаар нь тооцно. Магистр нь суралцаж буй мэргэжлийнхээ тодорхой сэдвүүдээр (ном сурах бичгийн бүлэг, эрдэм шинжилгээний өгүүлэл г.м 8000-10000 үгтэй) орчуулга хийж МДСА-ны Гадаад хэл сургалтын төв (ГХСТ)-д өгч үнэлүүлнэ. Гадаад хэлний хичээлд сууж зохих үнэлгээ авсан ба орчуулгын ажлаа хийж хамгаалсан магистрант гадаад хэлний төгсгөлийн шалгалт өгөх эрхтэй болно.

c) Судалгааны ерөнхий арга зүй хичээлийн агуулгад шинжлэх ухааны салбаруудад нийтлэг хамаарах судалгааны арга болон оюуны өмчид холбогдох асуудлууд орно. Тухайн салбар шинжлэх ухааны арга зүй хичээлд судалгааны аргууд, туршилтын үр дүнг боловсруулах, мэдээлэл хайх, боловсруулах, загварчлах, тоо баримт цуглуулах, компьютерээр боловсруулалт хийх, тооцоолох, монограф (нэг сэдэвт зохиол), өгүүлэл судлах, илтгэл тавих, өгүүлэл бичих г.м. асуудлуудыг тусгана.

d) Мэргэжлийн заавал үзэх хичээлийг 5-аас доошгүй хүнтэй бүлгээр зохион байгуулна. Хэрэв ийм боломжгүй бол танхимд үзэх цагийг 30 хүртэл хувиар бууруулж, 1 багц цагт 48 цаг байхаар бодож харгалзах бие даан суралцах цагийг нэмэгдүүлэх замаар зохицуулалт хийж болно.

e) Мэргэших (cонгон суралцах) хичээлийг удирдагч багшийн удирдлага доор бие даан судалж, программын агуулгын зарим хэсгийг мэргэжлийн (удирдагчийнхаа) семинарт илтгэх, хэсэг бүлгээр хувааж 2-3 реферат бичих, нөхцөлт судалгаа (case study) хийх, шалгалт өгөх хэлбэрээр багц цагаа тооцуулахыг зөвшөөрнө.

27. Магистрант суралцаж буй чиглэлээсээ өөр 2 хүртэл хичээлийг сонирхлоороо сонгон судалж болно.

28. Сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээл бүрийн хувьд тусгай хөтөлбөр байх бөгөөд уг хөтөлбөрт хичээлийн зорилго, агуулга, багтаамж, ашиглах сурах бичиг, нэг сэдэвт зохиол, лавлах материал, эрдэм шинжилгээний өгүүлгүүд болон бичих реферат, түүнийг хэрхэн хамгаалах, ямар семинарт оролцох зэргийг заавал тусгасан байна. Эдгээр хөтөлбөрийг гарын авлага болгон хэвлэх буюу сургалтын алба, тэнхимд тус бүрт хадгалж, магистрантад сонгосон хичээлийн хөтөлбөрийг олшруулж өгнө.

Шалгалт, үнэлгээ

29. Магистрантын эзэмшсэн мэдлэг, чадварын үнэлгээний тогтолцоо 100 оноо, эсвэл A, B, C, D, F үсгэн үнэлгээ эсвэл 4.0, 3.0, 2.0, 1.0, 0 гэсэн тоон үнэлгээнд үндэслэнэ. Эдгээр дүн хоорондоо дараах харгалзаатай байна.

Харгалзах оноон дүн Үсгэн дүн Тоон дүн

90 – 100 А 4.0

80 – 89 В 3.0

Page 99: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

98

70 – 79 С 2.0

60 – 69 D 1.0

0 – 59 F 0

30. Сургуулийн хэмжээнд нэгдсэн байдлаар заагдсан хичээлийн шалгалтыг МДСА-ны эрхлэгчийн тушаалаар томилсон комисс, мэргэжлийн заавал үзэх хичээлийн шалгалтыг деканы тушаалаар томилсон 3 гишүүнтэй мэргэжлийн комисс авна.

31. Магистрант F дүнтэй шалгагдсан 2 хичээлийн шалгалтыг дахин нэг удаа өгөхийг зөвшөөрөх ба түүнээс олон хичээлд болон дахин хангалтгүй дүн авсан хичээлийг давтан судална.

32. Магистрант бүх хичээлийн 2/3 –ыг үзэж дууссаны дараа гадаад хэлний төгсгөлийн шалгалт өгнө. Шалгалтыг 3-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй комисс авна. Шалгалт нь монголоос гадаад хэл рүү, гадаад хэлээс монгол хэл рүү мэргэжлийн орчуулга, яриа, гадаад хэл дээрх мэргэжлийн текстийг уншиж, агуулгыг нь ярих г.м. мэргэжлээ голлосон агуулгатай байна.

33. Гадаад хэлний төгсгөлийн шалгалтад хангалттай дүн авч чадаагүй магистрант ГХСТ дээр давтан сургалтад хамрагдаж шалгалтаа дахин өгнө. Гадаад хэлний элсэлт, бэлтгэлийн дараах, төгсгөлийн шалгалтуудыг ГХСТ зохион байгуулж авна.

34. Сургалтын төлөвлөгөөнийхөө агуулгыг бүрэн биелүүлж, мэргэжлийн бүх хичээлийн шалгалтыг амжилттай өгсөн магистрант мэргэжлийн нэгдсэн шалгалт өгнө. Нэгдсэн шалгалтыг нарийн мэргэших хичээлүүд болон заавал үзэх зарим хичээлийн агуулгаар авна. Шалгалтын агуулгыг тэнхмээр хэлэлцэн тогтоож, декан батлах бөгөөд сургалтын алба болон тэнхимд хадгална. Шалгалтанд бэлтгэх хугацаа 1.5-аас 2 сар байна. Шалгалт өгөх магистрантын нэрс болон шалгалт авах комиссыг деканы тушаалаар батална. Комисс нь 3-аас цөөнгүй хүнтэй бөгөөд гишүүдийн 1/3 нь гадны сургууль, байгууллагын төлөөлөл байна.

35. Гадаад, дотоодын өөр сургуульд суралцаж буй магистрант зарим хичээлд сууж багц цаг авах, шалгалт өгөхийг хүсвэл, холбогдох тэнхимээс хичээлийн хөтөлбөр авч бэлтгэсний дараа шалгалт өгч болно. Шалгалтын комиссыг МДСА-ны эрхлэгчийн тушаалаар томилно.

Магистрын удирдагч ба хичээл заах багш

36. Магистрын сургалтад мэргэжлийн хичээл заадаг багш докторын зэрэгтэй байна.

37. Магистрын сургалтад оролцдог багш судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийдэг байх ѐстой.

38. Магистрантын эрдэм шинжилгээний ажлын удирдагчаар докторын зэрэгтэй, сүүлийн 5 жилд 3-аас цөөнгүй эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж хэвлүүлсэн тус сургуулийн үндсэн багшийг томилно. Энэхүү шаардлага хангасан, тухайн чиглэлээр эрдэм шинжилгээний ажил эрхэлдэг, 5-аас доошгүй жил дээд боловсрол олгох сургуульд цагаар багшилсан эрдэмтэдийг факультет нь сургалтад тасралтгүй оролцох боломжтой гэж үзвэл удирдагч багшаар томилж болно.

39. Магистрант нь шинжлэх ухааны салбар дундын асуудлаар судалгааны ажил хийх бол түүнд хоѐр удирдагч томилж болно. Магистрын зэрэгтэй, эрдэм шинжилгээний зохих бүтээл туурвисан бөгөөд их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад 5-аас цөөнгүй жил ажиллаж буй магистрын зэрэгтэй багш магистрантын хоѐр дахь удирдагч байж болно.

40. Удирдагч багш магистрантын судалгааны ажлын төлөвлөгөөг боловсруулах, судалгааны ажлыг удирдан чиглүүлэх, туршилт тавих, задлан шинжлэх, туршилтын дүнг боловсруулах, өгүүлэл бичих, илтгэл тавих зэрэгт зөвлөгөө өгөх, хяналт тавих үүрэг хүлээж, магистрын ажил бичихэд зөвлөн, агуулга чанарт хяналт тавьж, судалгааны ажлын үр дүнгийн шинжлэх ухааны үнэн байдал, хууль эрхийн хүрээнд хийгдсэн талаар хариуцлага хүлээж, магистрын ажлыг хамгаалалтанд оруулах зөвшөөрөл өгч тодорхойлолт гаргана.

Page 100: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

99

41. Магистрантын удирдагч нь дангаар буюу бусадтай хамтран судалгааны семинар тогтмол ажиллуулж, түүнд магистрант, докторантын судалсан эрдэм шинжилгээний бүтээл, өөрийнх нь хийсэн судалгааны ажлыг болон сонгон судлах хичээлийн зарим сэдвүүдээр илтгэл тавиулж, суралцагчийн сурах, судлах үйл ажиллагаа удирдагчийн бүрэн хяналтанд байх нөхцөлийг бүрдүүлж ажиллана.

42. Удирдагч нь тусгай санхүүжилт бүхий судалгааны төсөлтэй, түүнээсээ магистрантынхаа судалгааны ажлын зардлыг даадаг, мөн тэтгэлэг өгдөг байхыг чухалчилна.

43. Магистрын сургалтад хичээл заадаг багш нарт бүтээлийн чөлөө олгох, эрдэм шинжилгээний ажил хийх бололцоо олгох, мэргэшил дээшлүүлэх, ажлын байрыг баталгаажуулах зэргээр эрдэм шинжилгээний ажил эрхлэх идэвхи санаачлагыг дэмжин заасан хичээлийн түвшин, хөдөлмөр зарцуулалтад нийцсэн цалин хөлс олгоно.

44. Нэг багш тухайн хичээлийн жилд 5 хүртэл магистрант удирдаж болох ба хэрэв мэргэжлийн тэнхим, факультетэд магистрант удирдах өөр хүн байхгүй нөхцөлд 8 хүртэл магистрант удирдуулахыг зөвшөөрнө.

Магистрын судалгааны ажил

45. Магистрант нийт хичээлийн 2/3 –ыг судалсны дараа магистрын хийж буй судалгааны ажлын сэдвийг тодотгон, судалгаа хийх төлөвлөгөөг нарийвчлан боловсруулж, МДСА-ны эрхлэгчээр батлуулна.

46. Судалгааны ажлын төлөвлөгөөндөө зорилго, энэ зорилгыг тодорхойлох хүртэл хийсэн онолын судалгааны тойм, судалгааны арга, суралцагчийн хийх судалгааны ажлын хэмжээг багтаасан байна. Судалгааны ажлаа тодорхой арга зүй эзэмших, ямар нэг асуудлыг гүнзгийрүүлэн судлах, туршилт хийх, мэдээлэл тоо баримт цуглуулж дүн шинжилгээ хийх зэргээр шинжлэх ухааны аргаар хийж гүйцэтгэнэ.

47. Магистрант өөрийн судалгааны ажлын үр дүнгүүдийг профессорын багийн болон салбар дундын судалгааны ажил хэрэгжүүлж байгаа профессоруудын нэгдсэн эрдэм шинжилгээний семинарт тогтмол илтгэж байна

Магистрын ажил хамгаалах

48. Магистрын ажил нь тухайн шинжлэх ухааны тодорхой асуудлыг гүнзгийрүүлсэн судалгаа, туршилт, боловсруулалт, дүн шинжилгээг онол арга зүйн зохих түвшинд гүйцэтгэж, тодорхой сэдвээр бодит үндэслэл, онол практикийн дүгнэлт зэрэг үр дүнд хүрсэн эрдэм шинжилгээний нэгэн сэдэвт бүтээл байх шаардлагатай.

49. Магистрын ажил байгаль, техникийн ухааны чиглэлээр 20-30 хуудас, нийгэм хүмүүнлэгийн ухаанаар 40-50 хуудас байвал зохимжтой гэж үзнэ. Магистрын ажилд хураангуй бичнэ. Хураангуй нь 8-10 хуудас буюу 0.5х.х. –аас ихгүй байна. Магистрын ажлыг монгол хэлээр бичих ба хураангуйг нийтлэг нэг гадаад хэлээр бичнэ. Магистрын ажил, түүний хураангуйд зөвхөн ашигласан бүтээлийг ишилнэ.

50. Магистрын ажлын хамгаалалт хоѐр шаттай байх бөгөөд эхний шатанд судалгааны шинэ үр дүнг тусгасан магистрын ажлыг тэнхимийн эрдэм шинжилгээний өргөтгөсөн семинараар хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт гаргаж, хуралдааны протоколын хамт Хамгаалуулах зөвлөлд шилжүүлнэ. Тэнхим ажлын шинэлэг тал, магистрантын судалгааны ажлын арга барил эзэмшсэн талаар үнэлгээндээ тусгана. Урьдчилсан хамгаалалт хийх тэнхмийн семинарыг нийтэд зарлаж, нээлттэй хийнэ.

51. Сургалтын төлөвлөгөөг бүрэн биелүүлж, нэгдсэн шалгалтаа өгсөн, сургалтын төлбөрөө төлсөн, төгсөлтийн ажлаа тэнхимд урьдчилан хамгаалсан магистрантуудад факультетийн сургалтын албаны өргөн мэдүүлснийг үндэслэн магистрын зэрэг хамгаалуулах тухай захирлын нэгдсэн тушаал гаргана.

52. Урьдчилсан хамгаалалтын дараа магистрын зэрэг хамгаалах тухай зарыг МУИС- ийн Вэб-д тавьж, эсвэл магистрын ажлыг биетээр нь тэнхим болон сургуулийн номын сан, оюутны бие даах төвүүдэд тавьж, нийтэд толилуулна. Жинхэнэ хамгаалалтыг зарлал

Page 101: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

100

гарснаас хойш хоѐр долоо хоногийн дараа хийнэ. Магистрын ажлын хураангуйг жинхэнэ хамгаалалтаас 7 хоногийн өмнө зөвлөлийн гишүүдэд тараасан байна.

53. Магистрын ажлын чиглэл нь шинжлэх ухааны нэг салбарт хамаарах бол Хамгаалуулах зөвлөл 5-7, олон салбарт хамаарах бол 7-9 гишүүнтэй байх бөгөөд 2 нь гадны байгууллагын хүн байна. Хамгаалуулах зөвлөлийн дарга, орлогч, нарийн бичгийн даргыг захирлын тушаалаар, гишүүдэд БСШУ-ны сайдын баталсан “Магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрэм”-ийн хоѐрдугаар бүлэгт заасан шаардлагуудыг хангасан хүмүүсийг тэнхмийн саналыг үндэслэн деканы тушаалаар томилно. Магистрантын удирдагчийг Зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулахгүй. Хамгаалуулах зөвлөлийн гишүүдийг шаардлагатай гэж үзвэл магистрант тус бүрээр байгуулж болно.

54. Магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлийн үндсэн үүрэг нь зэрэг горилж буй магистрын ажлын онолын түвшин, шинэлэг тал, практик ач холбогдол, шийдлийг шүүн хэлэлцэж, зохих шаардлага хангасан эсэх талаар үнэн бодит үнэлгээ өгөхөд оршино.

55. Хамгаалуулах зөвлөлийн даргын томилсноор магистрын ажилтай хамгаалуулах зөвлөлийн гишүүдийн 2/3 нь заавал биечлэн уншиж (хамгаалуулах хуралд шүүмжлэгчийн үүрэг гүйцэтгэнэ), олонхи нь хамгаалалтад оруулахыг зөвшөөрсөн тухай саналаа бичгээр ирүүлсэн бол хамгаалалтыг хийнэ. Эсрэг тохиолдолд ажлыг хэлэлцэхгүй, хойшлуулна. Хойшлуулсан ажилд нэмэлт судалгаа хийж, дахин засварлан шинэчилж, 1-ээс доошгүй улирлын дараа тэнхим хамгаалалтад оруулахыг дэмжиж дахин тодорхойлбол хэлэлцэж болно. Хоѐр дахь удаа хойшлуулахад хүрвэл хамгаалалтад оруулахгүй, Магистрын танхимын сургалт дүүргэсэн тухай гэрчилгээ олгоно.

56. Хамгаалалтын хурлыг “Магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрэм”-ийн (БСШУ-ы сайдын 2007/187) 5.5-р зүйлийг баримтлан, нээлттэй явуулна.

57. Магистрын ажлыг 100 оноогоор дүгнэнэ. Үүнд: удирдагчийн үнэлгээ, судалгааны үр дүнгээ нийтлүүлсэн буюу семинараар хэлэлцүүлсэн байдлын үнэлгээ тус бүр 10 оноо байх ба эдгээр оноог тэнхим нь урьдчилсан хамгаалалт хийлгэсэн тухай протоколд бичиж ирүүлнэ. Зөвлөлийн гишүүд үлдсэн 80 онооны үнэлгээг дараах үзүүлэлтүүдээр нууц санал хураалтаар өгнө:

a) Агуулга, шинжлэх ухааны түвшин 25 оноо,

á) Үр дүн, шинэлэг тал, онол, практикийн ач холбогдол 30 оноо,

â) Эзэмшилт (илтгэсэн болон асуултад хариулсан байдал) 15 оноо,

ã) Хэл найруулга, эмхэлж цэгцэлсэн байдал 10 оноо.

Тайлбар:

i) Тухайн шинжлэх ухааны салбарын онцлогоос хамаарч эдгээр онооны харьцааг хамгаалуулах зөвлөлийн гишүүд хэлэлцэж, өөрчлөн тогтоож болно.

ii) Үзүүлэлтэд огт оноо тавиагүй буюу зааснаас илүү оноо тавьсан байвал саналыг хүчингүйд тооцно.

iii) Гишүүний саналын хуудаст тавьсан нийт оноо ба тэнхим, удирдагчийн онооны нийлбэр 70-аас доошгүй бол тухайн үнэлгээг “хангалттай санал” гэж тооцно.

58. Магистрын ажилд хамгаалуулах зөвлөлийн гишүүдийн 3/4 нь хангалттай гэж санал өгсөн бол горилогчид магистрын зэрэг олгох тухай шийдвэр гаргана.

59. Магистрын ажлаа хамгаалж чадаагүй бол 2 жилийн дотор дахин нэг удаа хамгаалж болно.

60. Хамгаалуулах зөвлөлийн саналыг үндэслэн магистрын зэрэг олгох эцсийн шийдвэрийг их сургуулийн захирлын тушаалаар баталгаажуулна.

61. Хамгаалсан магистрын ажлын нэг хувийг тус сургуулийн номын сангийн эрдэм шинжилгээний гар бичмэлийн фондод буюу электрон байдлаар хүлээн авч нийтэд ашиглуулна.

Page 102: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

101

62. Хамгаалсан магистрын талаар хамгаалуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга нь дараах материалыг бүрдүүлэн МДСА-нд ирүүлнэ. Эдгээр материалыг дипломын хуулбарын хамт сургуулийн архивт хадгална. Үүнд:

a) Дэлгэрэнгүй анкет (1-р маягт),

á) Факультет/сургуулийн хамгаалуулах зөвлөлийн хуралдааны протокол, тогтоол,

â) Удирдагчийн тодорхойлолт,

ã) Магистрын ажилд өгсөн зөвлөлийн гишүүдийн албан ѐсны санал,

ä) Нууц санал хураалтын тухай тооллогын комиссын тогтоол,

å) Тооцоо хийсэн тойрох хуудас, магистрын ажлаа CD-гээр Магистр, докторын бие

даах төвд өгсөн тухай баталгаа эдгээр болно.

63. Сургалтын багц цагаа биелүүлсэн боловч магистрын ажлаа хугацаандаа хийж дуусгаагүй магистрантын хамгаалах хугацааг сунгах, эсвэл магистрын сургалт дүүргэсэн тухай гэрчилгээ олгож, 3 жилийн дотор хамгаалалтад орох эрх олгоно.

Төгсөлт, суралцагчдын шилжилт

64. Сургалтын 30 багц цагаа бүрэн биелүүлсэн ч магистрын ажлаа хамгаалаагүй бол магистрын сургалт дүүргэсэн тухай гэрчилгээ олгоно. Магистрантын сургалтын багц цаг энэхүү гэрчилгээг авснаас хойш 3 жил хүчинтэй байх ба энэ хугацаанд магистрын ажлаа хамгаалах эрхтэй байна.

65. Магистрантаар элссэн хүмүүс албан ѐсоор мэдэгдэж чөлөө авалгүй нэг улирлаас дээш хугацаагаар сургалтад оролцоогүй тохиолдолд түүнийг сургуулиас хасна.

66. Нэг шалгалтад 2 удаа хангалтгүй үнэлгээ авсан, эсвэл 3 ба түүнээс дээш хичээлийн шалгалтын өртэй болсон хүнийг хүсэлтээр нь уг хичээлийг давтан судлуулах буюу сурлагаар тэнцэхгүйд тооцож хасна.

67. Магистрант нь сурах чиглэлээ өөрчлөх хүсэлт гаргавал холбогдох мэргэжлийн тэнхим, деканы саналыг үндэслэн элсэлтийн шаардлагыг зөрчөөгүй нөхцөлд МУИС-ийн захирлын тушаалаар зөвшөөрөл олгоно.

68. Багц цагийг нь хүлээн зөвшөөрөх бусад их сургуульд амжилттай суралцаж байсан магистрантыг мэргэжлийн тэнхим, факультет зөвшөөрвөл шилжүүлэн авч сургаж болох бөгөөд уг сургуульд цуглуулсан багц цагийг тооцох асуудлыг энэхүү журмын 20-р заалтыг баримтлан шийднэ.

Сургалтын төлбөр

69. Магистрант суралцах улирал бүрийн эхний 7 хоногт багтаан сургалтын төлбөр төлөх үүрэгтэй ба төлбөр төлсний дараа элсүүлэх болон анги дэвшүүлэх тухай тушаал гаргана.

70. Магистрын сургалтын төлбөрийн хэмжээг МУИС-ийн удирдах зөвлөл хичээлийн жил бүр шинэчлэн тогтооно. Сургалтын төлбөрийн хэмжээг бакалаврын сургалтын төлбөртэй харьцуулан багц цагийн үнэлгээгээр тогтоох ба өдөр, эчнээгээр суралцах магистрын ерөнхий эрдмийн хичээлийн нэг багц цагийн сургалтын төлбөр нь бакалаврын төлбөртэй адил, бусад хичээлийн төлбөр 1.75-аар үржүүлсэнтэй тэнцэх жишигтэй байна.

71. Дахин шалгалт 0.7 багц цагийн төлбөртэй байна. Мэргэжлийн нэгдсэн шалгалт, гадаад хэлний төгсгөлийн шалгалтын зардал нь уг хичээлүүдийн төлбөрт багтсан гэж үзнэ.

72. Хичээлийг нөхөн болон давтан судалж шалгалт өгөхөд уг хичээлийн багц цагийн үнэтэй тэнцэх төлбөр төлөх бөгөөд шалгалтын төлбөрийг тусгайлан авахгүй.

73. Хэрэв магистрант зарим хичээлийг агуулгаас нь илүү хэмжээгээр (нийт цуглуулсан багц цаг нь 36-аас илүү гарахаар) заалгах хүсэлт тавибал сургалтын албанд бүртгүүлэн, багц цагийн төлбөр төлж суралцана.

74. Магистрын ажлаа дахин хамгаалах тохиолдолд магистрант 6 багц цагийн үнэтэй тэнцүү төлбөр төлнө.

Page 103: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

102

75. Магистрантын судалгааны ажилтай холбоотой туршилт тавихад шаардагдах урвалж бодис авах, хээрийн шинжилгээ хийх болон томилолтын зардал нь үндсэн сургалтын төлбөрөөс тусдаа тооцох бөгөөд удирдагчийн гүйцэтгэж байгаа эрдэм шинжилгээний төслөөс гаргахыг чухалчилна. Ийм төрлийн зардлыг магистрантын 2 дахь жилийн сургалтын төлбөрт тусгаж болно.

76. Магистрант сурлага, сахилгаар хасагдах болон хүсэлтээрээ чөлөөлөгдвөл улс, захиалагч байгууллагаас гарсан зардлыг буцааж төлөх асуудлыг суралцагч өөрөө хариуцна. Магистрант магистрын ажлаа хамгаалахдаа амжилтгүй дүн үзүүлсэн, мөн сурлагаар хасагдсан бол сургалтын төлбөрийг буцааж олгохгүй.

77. Магистрант нь суралцах хугацаандаа сургуулийн дотоод журмын хүрээнд МУИС-ийн номын сан, компьютерийн болон эрдэм шинжилгээний лаборатори, холбогдох судалгаа шинжилгээний багаж хэрэгслийг ашиглах эрхтэй.

Гадаадын иргэнийг суралцуулахтай холбоотой нэмэлт

78. Гадаадын иргэд Засгийн газар хоорондын соѐлын хэлэлцээр, сургууль хоорондын гэрээ, хувийн гэрээгээр МУИС-д магистрын зэргийн боловсрол эзэмшихээр элсэн суралцах боломжтой.

79. Монгол улсад мөрдөж байгаа бакалаврын боловсролын агуулгын түвшин, стандартад дүйх хэмжээний боловсрол эзэмшсэн байна.

80. Гадаадын суралцагч монгол хэлээр сургалтад хамрагдах шаардлагыг хангасан байна.

81. Тус сургуульд суралцах гадаадын болон харъяалалгүй иргэд бүртгүүлэхдээ энэ журмын 10-т зааснаас гадна дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд: .

à) Эрүүл мэндийн тодорхойлолт,

á) Монгол хэлний зохих түвшний мэдлэг эзэмшсэнийг гэрчлэх баримт,

â) Паспорт ба паспортын хуулбар,

ã) Засгийн газар хоорондын гэрээгээр суралцах бол боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын албан бичиг.

82. Гадаадын иргэдийн сургалтын төлбөрийг тусгайлан тогтооно. -------------------------------------------------------------------------------------------------------------- Энэхүү журмыг МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн 2007.11.09-ний өдрийн хурлаар хэлэлцэж сайшаав.

* * * * * * * * *

Page 104: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

103

Захирлын 2010 оны 03 дугаар сарын … өдрийн

… тушаалын хавсралт

ДОКТОРЫН ДИССЕРТАЦИЙН ЭХ БЭЛТГЭХ, ХЭВЛҮҮЛЭХ,

ДИССЕРТАЦИ, СУДАЛГААНЫ ҮР ДҮНГ ХҮЛЭЭЛГЭН ӨГӨХӨД

БАРИМТЛАХ ЖУРАМ

Íýã. Ерөнхий зүйл

1. Докторын диссертаци нь БСШУ-ны сайдын 2007 оны 187-р тушаалын нэгдүгээр

хавсралт буюу “Магистр, докторын сургалт эрхлэхэд баримтлах нийтлэг журам“-ын

16.2 дугаар заалтын шаардлагыг хангасан байх бөгөөд диссертацид иш татах,

судалгааны үр дүнг хэвлүүлэх, бэлэн болсон диссертацийг холбогдох номын санд

хүлээлгэн өгөхөд энэхүү журмыг баримтална.

2. МУИС-ийн захирлын 2008 оны 4-р сарын 22-ны өдрийн 245 тоот тушаалын 6-р

хавсралт, 2009 оны 11 сарын 6-ны өдрийн 699 тоот тушаалаар батлагдсан болон

Докторантурын хорооноос баталсан сэтгүүлүүдэд хэвлүүлсэн бүтээлүүдийг эрдмийн

зэрэг хамгаалахад шаардагдах бүтээлд тооцно.

Õî¸ð. Диссертацид тавих ерөнхий шаардлага

3. Диссертаци нь суралцагчийн судалгаа хийх болон судалгааныхаа үр дүнг зөв, цэгцтэй

нэгтгэн бичих чадвартай харуулах учраас диссертацийн бүх өгүүлбэр шинжлэх

ухааны болон логикийн зөв бүрэн төгс утгатай байх ѐстой бөгөөд дүрмийн алдаа,

ярианы болон этгээд үг хэллэг, бүдүүлэг үг, далд ѐгт утга, шаардлагатай бус үг, нэр

томьѐог хэрэглэхийг хориглоно.

4. Диссертацийг хүлээлгэн өгөхийн өмнө үг үсгийн болон дүрмийн алдаа, хуудас дутуу,

давхардсан эсэхийг сайтар шалгасан байх шаардлагатай. Докторантын удирдагч,

зөвлөгч профессор, шүүмжлэгчид дээрх ерөнхий шаардлагын биелэлтэд хяналт

тавих үүрэгтэй ба МУИС-ийн докторантын сургалтын журмын 26-р зүйлд заасны дагуу

хариуцлага хүлээнэ.

Ãóðàâ. Диссертацийн хэлбэржүүлэлт, бүтэц

3.1. Хэлбэржүүлэлт

5. Диссертацийг A4 хэмжээний цаасны нэг тал дээр хэвлэнэ.

6. Хүрээ: дээд, доод, баруун гар талаас 25 мм, зүүн гар талаас 30 мм хэмжээтэй байна.

7. Диссертацын үндсэн текстын мөр хоорондын зай 1.5, үсгийн хэмжээ 12-14 pt, үсгийн

фонт Unicode Standard байна.

8. Бүлэг, дэд бүлэг, дэд бүлэг доторх хэсгийн гарчгийг header1, header2, header3 гэх мэт

style ашиглаж хийж болох ба харгалзан Bold, 20 pt; bold, 16 pt; italic, 14 pt хэлбэр,

хэмжээгээр гэх мэтээр өөрийн сонголтоор, үндсэн текстын хэмжээнд зохицуулан хийж

болно.

9. Footnote буюу нэмэлт тэмдэглэл хуудасны доор дараалсан дугаартай орно. (үсгийн

хэмжээ 11-12 pt)

10. Хуудасны дугаарыг диссертацийн эхнээс төгсгөл хүртэл нэгдсэн байдлаар хуудас

бүрийн доод талын төв хэсэгт бичнэ.

11. Хуудасны дугаар:

11.1 Нүүр хуудсыг дугаарлахгүй;

Page 105: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

104

11.2 Гарчиг, товчилсон үг, хүснэгт болон зургуудын нэрийн жагсаалт бүхий

хуудсуудыг ром тоогоор (i, ii, iii, …) дугаарлана;

11.3 Диссертацийн үндсэн текст, ишлэл хийсэн ном зохиолын жагсаалт, хавсралт,

бүхий хуудсуудыг араб тоогоор (1, 2, 3, ...) дугаарлана.

3.2. Диссертацийн бүтэц

Гадна хавтас

Хавтасны дотор нүүр

Гарчиг

Товчилсон үгсийн жагсаалт

Хүснэгтийн нэрний жагсаалт (заавал байхыг шаардахгүй)

Зургийн нэрний жагсаалт (заавал байхыг шаардахгүй)

Хавсралт материалын жагсаалт (заавал байхыг шаардахгүй)

Үндсэн бүлэг, дэд бүлэг, хэсгүүд

Ишлэсэн материал

Хавсралт

Талархал (заавал байхыг шаардахгүй)

Тухайн ажлыг өөрөө хийсэн нь үнэн болохоо баталгаажуулсан товч тайлбар, гарын

үсэг бүхий хуудас

12. Гадна хавтасны нүүр дээр суралцсан их сургууль, факультет /сургууль/, горилогчийн

овог нэр, диссертацийн сэдэв, хамгаалсан хотын нэр, он зэргийг, арын нуруун дээр

горилогчийн нэр, сэдэвийг дээр дурьдсан дарааллын дагуу бичнэ (Зураг 1)

13. Хавтасны дотор нүүр хуудас. МУИС-ийн захирлын 2008 оны 4-р сарын 22-ны 245-р

тушаалын 1-р хавсралт (Диссертацийн загвараас үзнэ үү).

14. Гарчиг

14.1 Гарчгийн бүтэц. Үндсэн хэсэг нь бүлгүүдэд хуваагдана. Бүлэг нь хэд хэдэн дэд

бүлэгтэй байх тохиолдолд гарчигт зайлшгүй оруулна. Жишээлбэл: 3.1-р бүлэгт

3.1.1 гэсэн дэд бүлгийг оруулж ирвэл 3.1.2 гэсэн дэд бүлэг заавал байх ѐстой.

14.2 Гарчгийн агуулга. Гарчиг нь зохиогч тухайн ажлын сэдвээ хэрхэн ойлгож

бичсэнийг харуулж чадахуйц хэмжээгээр дэлгэрэнгүй, бүлэг, дэд бүлэг бүрийн

агуулгыг бүрэн илэрхийлэхүйц, гэвч хэт нуршаагүй, логик дараалалтай,

ойлгомжтой байх шаардлагатай. Ижил түвшний дэд бүлэгт орсон сэдвүүд нь

агуулгын хувьд нэг түвшнийх байх ѐстой.

15. Товчилсон үгийн жагсаалт. Зохиогч өөрийн хэрэглэсэн түгээмэл биш товчилсон

үгүүдийг үсгийн дараалалаар жагсаалтанд оруулан түүний агуулыг илэрхийлэх товч

тайлбар бичнэ.

16. Зураг, хүснэгтийн жагсаалт. Диссертацид олон тооны /тус бүр 20 болон түүнээс

дээш/ зураг, хүснэгт орсон бол тэдгээрийн жагсаалтыг хуудасны дугаарын хамт тус

тусад нь оруулна.

Зураг 1. “Зургийн нэр” Хуудасны дугаар

Хүснэгт 1. “Хүснэгтийн нэр” Хуудасны дугаар

17. Үндсэн хэсэг. Үндсэн хэсэг нь оршил, бүлгүүд, дүгнэлтээс тогтоно.

17.1. Оршил. Сэдвийн судлагдсан байдал, онолын болон практик ач холбогдол,

өөрийн судалгааны ажлын үндэслэл, зорилго, түүнийг гүйцэтгэх шаардлага,

шинэлэг тал, түүнчлэн нэр томьѐоны тодорхойлолтууд, диссертацийн үр

дүнгээр хэвлүүлсэн бүтээлүүд, эрдэм шинжилгээний хуралд илтгэсэн байдал

зэргийн талаар тодорхой тусгасан байна.

Page 106: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

105

17.2. Бүлгүүд. Бүлгүүд нь тухайн ажлын агуулга, хамрах хүрээ болон хүрсэн үр

дүнгийн хэлбэрээр ангилагдаж, бүлэг бүр авч үзэж буй асуудын гол агуулга,

хэлэлцүүлгийг хамарсан байна. Үгчлэн орчуулсан текстүүдийг бие даан хийсэн

шинжлэх ухааны ажилд тооцохгүй.

17.3. Дүгнэлт. Тухайн ажлын үр дүнг нэгтгэн дүгнэж, шийдвэрлэсэн асуудал, хүрсэн

үр дүнг товчлон дүн шинжилгээ хийх байдлаар бичих ба шийдэгдээгүй үлдсэн

асуудал байвал түүний шалтгаан, цаашид судлах чиглэлийн талаар тусгана.

17.4. Хүснэгт, зураг. Хүснэгт болон зураг нь нэгдсэн дараалсан дугаартай, агуулгаа

тодорхойлсон нэртэй байх ѐстой. Тайлбар болон эх сурвалжийн талаарх нэмэлт

мэдээлэл хүснэгт, зураг бүрийн доор нь бичигдсэн байх ѐстой.

17.5. Footnotes /тайлбар/. Нэмэлт тайлбар шаардагдах текстийн ард superscript

хэлбэрээр тоон дугаараар тэмдэглэж хуудасны доор тайлбараа бичнэ. Тайлбар

нь үндсэн текстээс зураасаар тусгаарлагдсан байна.

18. Хавсралт. Зохиогч их хэмжээний мэдээлэл, судалгааны анхдагч баримт, тоон

үзүүлэлт зэргийг диссертацид оруулах шаардлагатай гэж үзвэл түүнийгээ

хавсралтанд оруулна. Жишээ нь хуулийн хэсэг, хүснэгтэн жагсаалт, зураг,

судалгааны түүвэр материал зэрэг байж болох бөгөөд тэдгээр нь үндсэн ажилтай

нягт холбоотой байх ѐстой. Диссертацийн хавсралтыг үзэх шаардлагатай хэсэгт

(Хавсралт 1), (Хавсралт 2) г.м.-ээр дугаарлан тусгаж өгнө.

19. Ишлэсэн материал. Диссертацид ишлэл хийсэн материалын жагсаалтыг зохиогчийн

нэр, хэвлэгдсэн он дарааллаар (Name and Year System) буюу зохиогчийн нэрний

цагаан толгойн үсгийн дараалал болон тухайн бүтээлийн хэвлэгдсэн он дарааллаар

(нэг зохиогчийн бүтээлийг хэвлэгдсэн он дарааллаар) жагсааж бичихийг (Жишээ 1)

зөвлөх боловч зөвхөн зохиогчийн нэрийн үсгийн дарааллаар жагсааж дугаарлан

(Жишээ 2) эсвэл диссертацид ишлэгдсэн дарааллаар жагсааж (Жишээ 3) оруулахыг

зөвшөөрнө.

Жишээ 1.

Амарбат.Т., Бат.Б., Болд.Ж., Бадам.С. (2009). Өгүүллийн нэр. Сэтгүүлийн нэр, 1: 5-12.

Бат.Б., Болд.Ж., Бадам.С., Амарбат.Т. (2008). Өгүүллийн нэр. Сэтгүүлийн нэр, 4: 25-

36.

Жишээ 2.

1. Амарбат.Т., Бат.Б., Болд.Ж., Бадам.С. (2009). Өгүүллийн нэр. Сэтгүүлийн нэр, 1: 5-

12.

2. Бат.Б., Болд.Ж., Бадам.С., Амарбат.Т. (2008). Өгүүллийн нэр. Сэтгүүлийн нэр, 4:

25-36.

Жишээ 3.

1. Бат.Б., Болд.Ж., Бадам.С., Амарбат.Т. Өгүүллийн нэр. Сэтгүүлийн нэр, 4: 25-36

(2008).

2. Амарбат.Т., Бат.Б., Болд.Ж., Бадам.С. Өгүүллийн нэр. Сэтгүүлийн нэр, 1: 5-12

(2009).

Жагсаалтын эхэнд кирилл үсгээр бичигдсэн бүтээлүүдийг оруулах ба латин болон

бусад үсгээр бичигдсэн бүтээлүүдийг дараа нь бичнэ. Диссертацид ишлэгдсэн нэг сэдэвт

бүтээл, эрдэм шинжилгээний өгүүлэл, номын бүлэг, интернетээс авсан мэдээлэл г.м.-ийг

дараах загвараар бичих шаардлагатай. Үүнд:

Wiklund, C. G., Kjellen, N. & Isakson, E. 1998. Mechanisms determining the spatial

distribution of microtine predators on the Arctic tundra. Journal of Animal Ecology,

67: 91-98.

Page 107: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

106

Dhaliwal, G. S. 1970. Impact of chemical control on honey bees. Pesticides

(Bombay), 4(11): 17-19.

Cramp, S. & Simmons, K. E. L. 1980. The Birds of the Western Palearctic. Oxford

University Press, Oxford. 385 pp.

Brothers, D. J. & Finnamore, A. T. 1993. Superfamily Vespoidea. In H. Goulet & J.

T. Huber (eds.): Hymenoptera of the World: An Identification Guide to Families.

Agriculture Canada, Ottawa, pp. 161-278.

Leiler, T. E. 1992. Ljudalstring hos Lamiinae-larver (Coleoptera, Cerambycidae)

[Sound production by Lamiine larvae (Coleoptera, Cerambycidae)]. Entomol. Tidskr.,

113: 55-56 (in Swedish, English abstr.)

Subнas, L. S. 2009. Listado sistemбtico, sinonнmico y biogeogrбfico de los бcaros

oribбtidos (Acariformes: Oribatida) del mundo (excepto fуsiles).

http://www.ucm.es/info/zoo/ Artropodos/Catalogo.pdf (accessed: November 15,

2009)

20. Талархал. Туршилт хийхэд тусалсан, багаж төхөөрөмж ашиглуулсан, материалаар

хангасан, хамтран ярилцаж шинэ санаа хэлж, үнэтэй зөвлөгөө өгсөн, санхүүгийн

дэмжлэг үзүүлсэн эрдэмтэн судлаач, хамтран ажиллагсад, техникийн ажилтан гэх мэт

хүмүүс болон байгууллагад талархал илэрхийлэх нь зүйтэй.

21. Бүтээлийг ишлэх. Диссертацид ишлэл хийхдээ зөвхөн нэг зохиогчтой бүтээлийг Aoki

(1990) эсвэл (Aoki, 1990); хоѐр зохиогчтой бүтээлийг Beck & Woas (1993) эсвэл (Beck

& Woas, 1993); гурав болон түүнээс дээш зохиогчтой бүтээлийг Norton et al. (1993)

эсвэл (Norton et al., 1993) гэж бичнэ. Ижил зохиогчтой бүтээлүүдийг Thompson & Heck

(2002a, b) эсвэл (Thompson & Heck, 2002a, b) хэлбэрээ ишлэх ба нэг доор олон

бүтээлийг зэрэг ишлэх тохиолдолд (Smith, 1985; Johnson, 1990; Beynon, 2001) г.м.-ээр

он дарааллаар бичнэ.

21.1 Хэвлэгдээгүй материалыг зайлшгүй ишлэх хэрэгтэй бол ашигласан

материалын жагсаалтанд оруулалгүйгээр хаалтанд буюу тайлбар (footnote)

хэлбэрээр оруулна. Хэвлэгдэхээр зөвшөөрөгдсөн (accepted for publication)

өгүүллийг сэтгүүлийн нэртэйгээр “Хэвлэлд” (“In press”) гэж бичээд ашигласан

материалын жагсаалтад оруулна. Ашигласан материалын жагсаалтад байгаа

өгүүлэл, материалууд текстийн хаа нэгтээ заавал ишлэгдсэн байх ѐстой ба

текстэд ишлэсэн бүх материал ашигласан ном зохиолын жагсаалтанд

бичигдсэн байх ѐстой.

21.2 Ашигласан материал Жишээ 1-ийн дагуу хийгдсэн бол нэр, оноор (Name and

Year System) ишлэнэ. Жишээлбэл, Нелсон, Винтер (1998) эсвэл Нелсон,

Винтер (1998, x. 12) эсвэл Нелсон, Винтер (1982), x. 12. Зохиогчийн тоо гурваас

олон үед эхний хүний нэрийг бичээд “ба бусад” гэж товчилно. Нэг зохиогчийн

нэг жилд гарсан хэд хэдэн бүтээлийг иш татах тохиолдолд тэдгээрийг а, б, в, ...

гэх мэтчилэн бичнэ. Жишээлбэл, Нелсон, Винтер (1982a, x. 12). Ашигласан

хэвлэлийн жагсаалтанд мөн адил тэмдэглэж өгнө.

21.3 Ашигласан материал Жишээ 2 ба Жишээ 3-ийн дагуу хийгдсэн бол дугаараар

ишлэнэ. Жишээлбэл, (13) г.м.

21.4 Ер нь анхдагч бүтээлээс ишлэл хийх ѐстой. Хэрэв энэ бүтээл олдохгүй

тохиолдолд түүнийг иш татсан хоѐрдогч бүтээлээс ишлэл авч болно. Энэ

Page 108: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

107

тохиолдолд ашигласан материалын жагсаалтад анхдагч бүтээлийг эхлэн

бичээд ...-ны ишлэл татсанаас хэмээгээд хоѐрдогч бүтээлийг бичнэ.

21.5 Сэтгүүлийн нэрийг World List of Scientific Periodicals, 4th Edition, Butterworths,

London-, 1964-1965 заасны дагуу товчлох ба мэдэхгүй тохиолдолд бүтэн нэрийг

бичнэ.

21.6 Хурлын илтгэлийн хураангуйд хэвлэгдсэн бүтээлийг монографтай адил ишлэх

ба монографыг ишлэхэд хуудасны тоо шаардагдана (Жишээ 1-3).

Зураг 1. Диссертацийн гадна хавтасны загвар.

Хатуу хар хавтас хийлгэх ба алтан шар үсгээр хэвлүүлнэ.

ĺðºâ. Диссертацийг хүлээлгэн өгөх

22. Диссертацыг хэлбэржүүлэлтийн хэсэгт заагдсанын дагуу хийж хэвлүүлэн, хамгаалалт

хийснээс 1 сарын дотор хамгаалалт дээр гарсан санал, шүүмжлэл тус бүрээр засвар

хийж, яаж засварласан тухай тэмдэглэлийг тусгай цаасан дээр бичиж гарын үсэг зурж

докторантын хамгаалуулах зөвлөлийн нарийн бичгийн даргад хүлээлгэн өгнө.

23. Диссертацийн засварласан эцсийн хувилбарыг судалгаа хийсэн үндсэн тэнхим,

МУИС-ийн төв номын сан, Улсын Төв Номын сан, Шинжлэх ухаан, технологийн

мэдээллийн төв, докторантын удирдагчдад тус бүр нэг хувь үлдээнэ. Диссертацийн

засварласан хувилбарын дотор нүүр хуудасны ард баталгаажуулах хуудас нэмж

болох ба дараах хэлбэртэй байна.

Го

ри

ло

гчи

йн

нэр

, о

н

Ди

ссер

аци

йн

сэд

эв

Го

ри

ло

гчи

йн

нэр

Их Сургуулийн Нэр

Факультет/сургуулийн нэр

Горилогчийн нэр

ДИССЕРТАЦИЙН СЭДЭВ

Хотын нэр, он

2009

Page 109: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

108

Горилогчийн овог нэр

1.1.1.1.1.1 Диссертацийн сэдэв

Докторын зэрэг хамгаалуулах зөвлөл:

Дарга . . . . . . . . . . . . . . . . Эрдмийн зэрэг, цол, овог нэр

Орлогч дарга . . . . . . . . . . . . . . Эрдмийн зэрэг, цол, овог нэр

Нарийн бичгийн дарга . . . . . . . . . . Эрдмийн зэрэг, цол, овог нэр

Гишүүн . . . . . . . . . . . . . . Эрдмийн зэрэг, цол, овог нэр

Гишүүн . . . . . . . . . . . . . . Эрдмийн зэрэг, цол, овог нэр

Гишүүн . . . . . . . . . . . . . . Эрдмийн зэрэг, цол, овог нэр

Гишүүн . . . . . . . . . . . . . . Эрдмийн зэрэг, цол, овог нэр

Гишүүн . . . . . . . . . . . . . . Эрдмийн зэрэг, цол, овог нэр

Зөвлөх комисс:

. . . . . . . . . . . . . . Эрдмийн зэрэг, цол, овог нэр

. . . . . . . . . . . . . . Эрдмийн зэрэг, цол, овог нэр

Шүүмжлэгч:

. . . . . . . . . . . . . . Эрдмийн зэрэг, цол, овог нэр

. . . . . . . . . . . . . . Эрдмийн зэрэг, цол, овог нэр

Òàâ. Судалгааны үр дүнг хүлээлгэн өгөх

24. МУИС-ийн докторантурт суралцах хугацаанд хийгдсэн судалгааны үр дүнгүүд, гарган

авсан эх материал, хэмжилтын эх утгууд, хэмжилтын тэмдэглэл зэргийг хуулбарлан

удирдагч, үндсэн тэнхимд үлдээнэ. Хэмжилт хийх заавар, туршилтын орчны болон

туршилт явуулах зааварчилгаа, томъѐоны гаргалгаа, судалгааны арга зэргийг

мэргэжлийн хүн уншиж ойлгохоор, давтан хийхэд боломжтой байхаар бичиж үлдээнэ.

25. Диссертацын тодорхой хэсгүүдийг яаж бичих талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл

авахыг хүсвэл 1. Robert A. Day, How to Write & Publish a Scientific Paper, 5th edition,

ORYX Press, 1998, 2. http://www.cs.purdue.edu/homes/dec/essay.dissertation.html

материалуудыг үзэж болох ба Диссертацийн MS World загвар файл (Thesis.dot)-ийг

(http://graduate.num.edu.mn) сайтаас татаж авах боломжтой.

Page 110: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

109

Захирлын 2003/665 тоот тушаалаар баталж, 2005/117 тушаалаар нэмэлт, өөрчлөлт оруулав.

МУИС-ИЙН ОЮУТНЫ ДАДЛАГЫН ХИЧЭЭЛИЙН ЕРӨНХИЙ ЖУРАМ

Нэг. Ерөнхий зүйл

1.1. Их сургуулийн бакалаврын сургалтыг зохион байгуулах явцад сургалтын технологийн горимын дагуу хийвэл зохих дадлагын хичээлийн чанар, үр дүнг дээшлүүлэх, факультет/сургуулийн декан, захирал, сургалтын албаны болон мэргэжлийн тэнхмийн эрхлэгч, дадлага удирдах багшийн үүрэг хариуцлагыг өндөржүүлэх, багш оюутны эрх, үүргийг тодотгох, дадлагын хичээлийн гүйцэтгэлд өгөх үнэлгээ, дүгнэлтийг боловсронгуй болгоход энэхүү журмын зорилго оршино.

1.2. Оюутны дадлагын хичээл нь энэ журмын 2.1-д дурьдсанаар хэд хэдэн төрөл байх бөгөөд энэхүү журамд үйлдвэрлэлийн дадлагыг нийтлэг байдлаар томъѐолж, бусад төрлүүдийн онцлог шаардлагыг тодорхойлж, багшлах дадлагын журмыг тусгайлан гаргасан болно.

1.3. Дадлагын хичээлийг зохион байгуулахдаа энэхүү ерөнхий журмын хүрээнд тухайн хичээлийн тодорхойлолтыг тодотгосон удирдамжийг тэнхмийн эрхлэгч хариуцан боловсруулж факультет/сургуулийн декан, захирлаар батлуулж мөрдөнө.

1.4. Дадлагын хичээлийн зорилго бол оюутан танхимын сургалтаар эзэмшсэн шинжлэх ухааны онолын мэдлэг, чадвараа үйлдвэр, байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай холбон бататган гүнзгийрүүлж, практик үйл ажиллагаанд ажиглалт, судалгаа, боловсруулалт хийх чадвар, дадал эзэмших, өөрийн мэргэжлийн тухайн салбарт тавигдаж буй зорилт, тулгамдсан асуудлын талаар тодорхой мэдээлэл олж авахад оршино.

1.5. МУИС нь оюутны дадлагын хичээл хийх практик сургалтын төв/лаборатори, полигон, түнш байгууллага, тусгай газар, тогтсон маршруттай байна.

1.6. Факультет/сургуулиуд мэргэжлийн хичээлээр оюутны дадлага хийлгэх үйлдвэр, албан байгууллагуудын жагсаалт гаргаж, шаардлагатай гэж үзвэл түншлэлийн гэрээ байгуулна. Олон мэргэжлийн салбар хамаарах түнш байгууллагатай оюутны дадлага хийлгэх тухай гэрээг МУИС-ийн захиргаа хийж болно.

1.7. Дадлагыг зохион байгуулахдаа зохих шаардлагыг хангасан газарт аль болох бага зардлаар хөтөлбөрийн зорилгод хүрэх зохимжтой хувилбарыг сонгон авч хэрэгжүүлэхийг эрхэм болгоно. Хээрийн болон хөдөө орон нутагт тусгай унаа хэрэглэн хийгдэх дадлагын үндсэн маршрутыг факультет/сургуулийн эрдмийн зөвлөлөөр хэлэлцэн баталгаажуулсан байвал зохино.

1.8. Факультет/сургууль нь дадлага хийхэд шаардагдах эрх зүйн болон материаллаг нөхцлийг бүрдүүлэхэд санаачлага гаргаж, зохион байгуулалт, үр дүнд хяналт тавьж ажиллана.

Хоѐр. Дадлагын хичээлийн төрөл

2.1. Оюутны дадлагын хичээл нь дараах төрөлтэй байж болно. Үүнд:

Танилцах дадлага

Танхимын дадлага

Хээрийн дадлага

Үйлдвэрлэлийн дадлага

Багшлах дадлага.

Дадлага нь хээрийн танилцах, хээрийн - үйлдвэрлэлийн гэх мэт холимог хэлбэртэй байж болно.

2.2. Танилцах дадлага нь мэргэжлийн суурь хичээлээр эзэмшсэн онолын мэдлэгтээ түшиглэн практик амьдралын ажиглалт хийж улмаар мэргэжлийн хичээл үзэх, түүнийг

Page 111: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

110

дагалдах үйлдвэрлэлийн дадлага хийх болон цаашид мэргэших чиглэлээ сонгох урьдчилсан нөхцлийг хангах зорилготой бөгөөд мэргэжлийн чиглэл, хийх газраас хамааран дараах үндсэн чиглэлүүдтэй байна:

a) Үйлдвэр, албан байгууллагын бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг, үйл ажиллагааны зарчим, хэлбэр, зохицуулалттай танилцах, дүн шинжилгээ хийх,

b) Хээрийн нөхцөлд газар дэлхий, хөрс, ургамал, амьтан, эрдэс чулуулгийн тогтоц, бүтэц, шинж чанарын нийтлэг зүй тогтолд ажиглалт, тэмдэглэл хөтлөх,

c) Суурин болон хээрийн нөхцөлд соѐл иргэншил, хөшөө дурсгал, булш бунхан зэрэг археологи, соѐл, түүхийн дурсгалт зүйлийг үзэж , ажиглалт хийж тэмдэглэл хөтлөх зэрэг болно.

Танилцах дадлагыг оюутны бүлгээр багшийн удирдлагын дор хийнэ.

2.3. Танхимын дадлага нь үйлдвэрлэлийн дадлагын бааз газрын олдоц ховор байгаа нөхцөлд танхимд явуулсан онолын сургалтыг практик үйл ажиллагаанд ойртуулсан тодорхой жишээтэй холбон үргэлжлүүлэх замаар оюутанд практик чадвар эзэмшүүлэхэд чиглэгдсэн сургалтын нэг хэлбэр юм.

Танхимын дадлагыг хичээл тус бүрээр бэлтгэн тэнхмээр хэлэлцүүлж баталсан удирдамжийн дагуу үйлдвэрлэлийн дадлагад гарахын өмнө сургууль дээр мэргэжлийн багш нарын удирдлага дор хийнэ. Танхимын дадлагын үргэлжлэх хугацаа тухайн үйлдвэрлэлийн дадлагын хугацааны 1/3-ээс хэтрэхгүй байна.

Танхимын дадлагыг гаргасан хуваарийн дагуу хичээлийн нэгэн адил хийж удирдаж байгаа багш, оюутны ирцийг бүртгэхийн зэрэгцээ явцыг үнэлж дадлагын төгсгөлд оюутан тус бүрд үнэлгээ өгөх ба энэ нь үйлдвэрлэлийн дадлагын дүнгийн 30 хүртэл хувийг эзэлнэ.

2.4. Хээрийн дадлагын хичээлээр оюутан нь хөрс, ургамал, амьтан, чулуулаг зэрэг байгалийн үзэгдэл юмс, археологи, соѐл, түүхийн дурсгалуудын (цаашид дээж гэнэ) хээрийн судалгааны ажиглалт, туршилтын арга зүйг эзэмшин, онолын мэдлэгээ практик дээр бататгаж, дээжийг бие даан тодорхойлж боловсруулах, сургалтын үзүүлэн таниулах болон судалгааны материал болгон бэлтгэх чадвар, дадал эзэмших зорилготой. Мөн хээрийн нөхцөлд ажиллаж, амьдрах, байгаль орчинтой зөв харьцах ажиллагаанд суралцана.

Хээрийн дадлагыг оюутны бүлгээр багшийн шууд удирдлагын дор хийнэ.

Оюутанд хээрийн дадлагын хичээлээр бие даан гүйцэтгэх чадварыг хөгжүүлэхэд зориулсан гарын авлага бэлтгэсэн байвал зохино. Уг гарын авлагад дээжийг эрж хайх, малтах, ажиглалт, харьцуулалт, сонголт, анхан шатны боловсруулалт хийх, баримтжуулах, ялган таних зэрэг хээрийн нөхцөлд дээжийн бүтэц, онцлог шинжээр нь задлан шинжилж бичиглэл, зураглал хийх түгээмэл, нийтлэг арга зүй, боох, хадгалах, тээвэрлэх аргууд болон манай оронд өргөн тархсан, дадлагын үед хамгийн ихээр тохиолдож болох тухайн бүлгийн дээжийг таних түлхүүр бичиг, зураг, заавар, зөвлөмж гэх мэтийг оруулсан байна.

Хээрийн дадлагаар цуглуулсан дээжийн сонголт нь лабораторийн нөхцөлд үргэлжлүүлэн судалж ангийн болон дипломын ажил хийх эх материал болгох боломжийг агуулсан байна.

2.5. Үйлдвэрлэлийн дадлага – танхимд эзэмшсэн онолын мэдлэг, чадварт түшиглэн оюутны практик чадвар, дадлыг баяжуулах зорилгоор үйлдвэр, аж ахуйн газарт мэргэжлийн хичээлээр тэнхмээс тусгайлан зохион байгуулж буй сургалтын хэлбэр.

2.6. Дипломын өмнөх дадлага – онц шаардлагатай тохиолдолд дипломын ажлын судалгааг гүнзгийрүүлэх, материал нэмж бүрдүүлэх зорилгоор хийх ганцаарчилсан үйлдвэрлэлийн дадлагын хэлбэр болно.

2.7. Багшлах дадлага – онолын мэдлэг, чадвар, дадлаа бататган практик дээр бие даан хэрэглэж сурах, сурган хүмүүжүүлэх ур чадвар эзэмшүүлэх сургалтын хэлбэр юм.

Page 112: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

111

Гурав. Дадлагыг зохион байгуулах

3.1. Дадлагыг танхимд үзсэн нэг буюу бүлэг хичээлийн агуулгаар хийнэ.

3.2. Дадлага хийх газар нь уг хичээлийн зорилгоос хамааран үйлдвэр, аж ахуйн нэгж, сургалт, эрдэм шинжилгээний чиглэлийн төрийн болон төрийн бус байгууллага, төслийн хөтөлбөр зэрэг “мэргэжлийн байгууллага”, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн ач холбогдол бүхий байгалийн тогтоц газар, түүх соѐлын дурсгалт газар г.м байж болно.

3.3. Дадлагын хичээлийг оюутны бүлгээр зохион байгуулахыг чухалчлах боловч дадлага хүлээж авах газрын онцлог, хүчин чадлаас хамааран ганцаарчилсан байдлаар хийхийг зөвшөөрнө.

3.4. Оюутны бүлгээр дадлага хийхэд захиалагч (факультет/сургуулийн сургалтын алба), гүйцэтгэгч (үйлдвэр, албан байгууллага) хоѐр талын гэрээ байгуулна. Ганцаарчилсан дадлага хийхэд оюутныг оролцуулан гурвалсан гэрээ байгуулна /Үлгэрчилсэн гэрээг хавсаргав/.

3.5. Сургалтын албад дадлагын үед хэрэглэх техник хэрэгсэл, унаа, сууц, гал тогооны хэрэглэл зэрэг материаллаг нөөцийн захиалгыг дадлага эхлэхээс 1 сарын өмнө сургуулийн аж ахуйн албанд ирүүлж бэлтгэлийг хангах нэгдсэн зохицуулалттай байна.

3.6. Дадлагад гарах багш, оюутан эрүүл мэндийн болон гэнэтийн ослын даатгалд бүрэн хамрагдсан байна.

Дөрөв. Факультет/сургуулийн эрх, үүрэг

4.1. Мэргэжлийн тэнхим дадлагын хичээлийн тодорхойлолтыг боловсруулж, ”Оюутны гарын авлага”-д оруулан оюутан нэг бүрт хүргүүлнэ. Тодорхойлолтод уг хичээлийн нэр, индекс, багц цаг, урьдчилсан шаардлага, зорилго, товч агуулга, хийх болон үргэлжлэх хугацаа, зохион байгуулах хэлбэр, оюутны эзэмших мэдлэг/чадвар, тайлангийн бүтэц, үр дүнгийн үнэлгээ зэргийг оруулна.

4.2. Тэнхим нь дадлагын удирдамж боловсруулах ба түүнд хичээлийн тодорхойлолтыг дэлгэрүүлэхээс гадна дадлага хийх газар, маршрут, ажлын болон амралтын цаг, аюулгүй ажиллагааны нөхцөл зэргийг тодотгосон байна.

4.3. Дадлагын удирдамж болон дадлага хийх оюутны нэрс, сургуулийн талаас болон үйлдвэрийн газраас удирдах багш, холбогдох зардлын төсвийг мэргэжлийн тэнхмийн хурлаар хэлэлцэж, сургалтын албаар хянуулан факультет/сургуулийн декан, захирлын тушаалаар баталгаажуулсан байна. Зардлыг төлөвлөхдөө сургуулийн санхүүгийн албанаас нэгдсэн жишиг баримтлах бөгөөд тухайн үеийн бараа, үйлчилгээний үнэлгээг тооцно.

4.4. Факультет/сургууль нь сургалтын төлөвлөгөөний дагуу хийгдэж байгаа дадлагын батлагдсан төсвийг захиран зарцуулах эрх эдэлнэ.

4.5. Факультет/сургуулийн сургалтын алба дадлагын оюутан хүлээн авах албан байгууллагатай тохиролцож, харилцан хүлээх үүргийн талаар тодорхой тусгасан гэрээ байгуулна.

4.6. Хөдөө орон нутагт багш, оюутан явуулж дадлага хийх тохиолдолд Замын цагдаагийн газар, Зорчигч тээврийг зохицуулах газраас хүн тээвэрлэх зөвшөөрөлтэй, техникийн хувьд бүрэн бүтэн, хээрийн нөхцөлд ажиллах дадлага туршлагатай жолоочийг сонгож захиалагч, үйлчлүүлэгчийн хоѐр талт гэрээ байгуулсан байна /Гэрээний загварыг хавсаргав/.

4.7. Факультет/сургууль нь хичээлийн жилийн явцад үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Бакалаврын сургалтын албатай зөвшилцөн дадлагын хугацааг хойшлуулах, урагшлуулах, онцгой тохиолдолд богиносгох эрх эдэлнэ.

4.8. Дадлагын үед ямар нэгэн зөрчил гарсан тохиолдолд буруутай этгээдэд холбогдох хууль тогтоомж, МУИС-ийн Дотоод журмын дагуу хариуцлага хүлээлгэнэ.

Page 113: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

112

Тав. Дадлагын удирдагчийн эрх, үүрэг

5.1. Дадлага удирдах багш нар оюутныг сургалтанд гарахаас өмнө дадлагын зорилго, гүйцэтгэх ажлын хэмжээ, дадлагын үед баримтлах дэг журам, хээрийн нөхцөлд мөрдөх аюулгүй ажиллагааны заавар зэргийг оюутанд танилцуулж, гарын үсэг зуруулсан байна.

5.2. Дадлагыг удирдамжийн дагуу удирдан явуулах, оюутанд зөвлөн туслах, хяналт тавихын зэрэгцээ оюутан, үйлдвэрийн газрын удирдагч хоѐрыг холбох үүрэг гүйцэтгэнэ.

5.3. Ганцаарчилсан дадлага хийж буй оюутантай байнгын харилцаатай (жишээ нь, e-мэйлээр) байж, шаардлагатай бөгөөд боломжтой бол газар дээр нь танилцаж зөвлөгөө өгөх зэргээр дадлагын явцад хяналт тавьж ажиллана.

5.4. Дадлага удирдсан багш батлагдсан хөтөлбөрийг мөрдөж, оюутны аюулгүй байдлыг хариуцан ажиллана.

5.5. Хөдөө орон нутагт дадлага удирдах багш тогтоосон маршрутаар явж, томилолтын хуудсаа орон нутгийн захиргааны байгууллагаар бөглүүлсэн байна.

5.6. Дадлагын үр дүнд зохих үнэлгээ дүгнэлт өгч, оюутнаар тайлан хамгаалалт хийлгэнэ.

5.7. “МУИС-ийн багшийн орон тоо, ажлын үнэлгээний журам”-ын дагуу дадлага удирдсан багш цагаа тооцуулах буюу зохих хөлс авна.

5.8. Хээрийн дадлагын үед дархан цаазтай газарт нэвтрэх, шаардагдах хэмжээгээр ан амьтан агнах, ховор ургамал ба шавьжийн цуглуулга бэлтгэх, археологийн малтлага хийх зэрэгт зохих хууль тогтоомжийн дагуу зөвшөөрөл авсан байна.

5.9. Дадлагын удирдагч тухайн дадлагыг хийхэд холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг олж авсан байхаас гадна нэн шаардлагатай заалтуудыг оюутнуудад уншиж танилцуулах буюу түүвэрлэн авч танилцуулга бэлтгэх, хээрийн самбарт хадах зэргээр оюутанд хүргэсэн байна.

Зургаа. Дадлагажигч оюутны эрх, үүрэг

6.1. Дадлагын явцад оюутан үйлдвэрлэлийн газрын өөрт холбогдох үйл ажиллагаатай танилцаж, ажиглалт хийн тэмдэглэл хөтөлж, шаардлагатай зарим ажил үүргийг гүйцэтгэнэ (Дадлагын тэмдэглэл, тооцооны эх материалыг тайланд хавсаргана).

6.2. Оюутан дадлагын удирдамжийг хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргаж дадлагын удирдагчаар батлуулж ажиллана. Хичээл тус бүрээр хийсэн дэлгэрэнгүй хөтөлбөрийн дагуу оюутан үйлдвэрлэлийн дадлагыг гүйцэтгэнэ.

6.3. Оюутан хуваарьт газраа очмогц дадлагын удирдагчийг томилуулж дадлагын хөтөлбөрийг үндэслэн дэлгэрэнгүй төлөвлөгөө гаргаж дадлагын удирдагчаар батлуулна.

6.4. Оюутан дадлага хийх явцдаа өөрийн санаачилгаар дадлагажиж байгаа үйл ажиллагаатай холбоотойгоор удирдамжид заагаагүй ажлуудыг нэмэн хийж болно.

6.5. Оюутан тухайн байгууллагын дотоод журам, дүрэмд захирагдаж ажиллахын сацуу байгууллагын мэдээллийн нууцыг задруулахгүй байж, баримтыг алдаж үрэгдүүлэхээс урьдчилан сэргийлж баримт, материалтай танилцахдаа удирдагчийн болон эрх бүхий албан тушаалтнаас зөвшөөрөл авсан байвал зохино. Мөн баримтыг гадагш авч явах зэргээр байгууллагын ажилд хүндрэл учруулахгүй байхаас гадна ажилтнуудтай харилцахдаа эелдэг, соѐлч байдлыг эрхэмлэнэ.

6.6. Дадлага хийж байгаа оюутан тухайн газартаа сургуулиа сурталчлах, эрдэм дэлгэрүүлэн соѐл түгээж, үлгэр жишээч байх ѐстой.

6.7. Ганцаарчилсан дадлага хийж байгаа оюутан дадлагын хугацаанд харъяалагдах тэнхмийн эрхлэгч, удирдагч багш нартай холбоотой ажиллана.

Page 114: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

113

Долоо. Дадлагын тайлан, үнэлгээ

7.1. Дадлагын хичээл нь үндсэн хичээлтэйгээ хамт юмуу тусдаа багц цагтай байх ба 2 долоо хоногийн дадлагад 1 багц цаг харгалзах жишигтэй байна. Дипломын өмнөх дадлага багц цаггүй байх ба танилцах дадлага багц цаггүй байж болно.

7.2. Дадлага удирдсан багш дадлагын тайланг дадлага дууссанаас хойш 7 хоногийн дотор факультет/сургуулийн сургалтын албанд бичгээр ирүүлнэ.

7.3. Дадлага дууссанаас хойш нэг сарын дотор (хэрэв зуны амралтын цаг таарвал 9-р сард) факультет/сургуулийн декан, захирлын тушаалаар батлагдсан комисст оюутан бүр үйлдвэрлэлийн дадлагын үр дүнг хамгаалж, багц цагаа тооцуулна.

7.4. Дадлагын хамгаалалт бичгийн болон аман хэлбэртэй байна:

a) Бичгийн хэлбэр - үйлдвэрлэлийн дадлагын ажлыг удирдамжид заасны дагуу хэрхэн гүйцэтгэснийг тайланг үндэслэн 50-60 оноогоор үнэлнэ.

b) Аман хэлбэр – танхимд үзсэн онолын мэдлэгээ практикт хэрэглэх чадварыг шалгахуйц гурав хүртэл асуултад хариулт авч, харилцан ярилцаж 20-30 хүртэл оноогоор дүгнэнэ.

c) Үйлдвэрлэлийн дадлагын явцад гаргасан идэвх чармайлт, ахиц, ажлын хариуцлагын үнэлгээг дадлагын удирдагч 15-25 оноогоор гаргана.

7.5. Үйлдвэрлэлийн дадлагын тайланг амжилттай (>60%) хамгаалбал зохих багц цагийг тооцно.

7.6. Үйлдвэрлэлийн дадлага хийсэн боловч багц цагаа тооцуулж чадаагүй оюутан дахин хамгаалах ба дадлагын удирдамжид заасан ажлуудыг гүйцэтгээгүй оюутан өөрийн зардлаар нөхөн гүйцээж хамгаална.

7.7. Оюутан хүндэтгэх шалтгааны улмаас цөөн хоногоор дадлагад гарч чадаагүй бол тухайн дадлагын үлдсэн хугацаанд нөхөн хийхийг зөвшөөрнө. Дадлага хийсэн хоногийн тоо нийт хугацааны 2/3-оос бага байвал нөхөн хийх боломжгүй гэж үзэж дадлага хийгээгүйд тооцно.

7.8. Дадлагын ажлын тайланд дадлага хийсэн байгууллагын удирдагчийн тодорхойлолт, дадлагын ажлын төлөвлөгөө, бусад шаардагдах материалууд хавсаргасан байна.

7.9. Оюутан үйлдвэрлэлийн дадлага хийсэн тухай байгууллагын тодорхойлолтыг заавал авч тайланд хавсаргана. Тодорхойлолтыг тухайн байгууллагын албан бичгийн хуудсан дээр бичиж, дарга/захирлын гарын үсэгтэй, тамга тэмдэг дарсан байна. Тодорхойлолтод дадлагын удирдагчийн албан тушаал, овог нэрийг тодорхой бичүүлсэн байх шаардлагатай.

7.10. Оюутны үйлдвэрлэлийн дадлага удирдсан байгууллагын мэргэжилтэнд дараах жишгээр цаг тооцож, хөлс олгоно. (Үүнийг деканы тушаалаар тусгайлан зохицуулж болох ба цагийн багшийн үнэлгээг мөнгөний ханшны өөрчлөлтөөс хамааруулан жил бүр шинэчлэн тогтооно.) Үүнд:

a) Үйлдвэрлэлийн дадлагын 1-5 оюутныг удирдахад 7 хоногт оюутан бүрийн 2 цаг, 5-аас дээш оюутан бүрд 1 цаг тооцно.

b) Танилцах дадлагын 6-8 оюутантай бүлэг удирдахад 7 хоногт 8 цаг, 8-аас дээш оюутан бүрд 0.5 цаг тооцно.

Журмын хавсралт

ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ДАДЛАГЫН ГУРВАЛСАН ГЭРЭЭНИЙ ҮЛГЭРЧИЛСЭН ЗАГВАР

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү гэрээг нэг талаас МУИС-ийн ________________________ факультет/сургууль, нөгөө талаас _________________________ ____________________________ байгууллага, гуравдагч талаас тус сургуулийн оюутан _________________ овогтой ____________________ нар харилцан тохиролцож байгуулав.

Page 115: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

114

1.2. Энэхүү гэрээгээр МУИС-ийн ______________________________ мэргэжлийн ...-р ангийн оюутан ______________________ овогтой ________________________ -ийн тус байгууллагад энэхүү гэрээний хавсралт удирдамжид дурьдсан чадвар, дадал эзэмшүүлэх зорилго бүхий үйлдвэрлэлийн дадлага хийлгэхтэй холбоотой харилцааг зохицуулна.

Хоѐр.Талуудын эрх, үүрэг

А. Дадлагыг хүлээж авах байгууллагын эрх, үүрэг

2.1.1. Оюутны дадлагыг удирдах мэдлэг, туршлагатай удирдагч томилох,

2.1.2. Оюутан болон удирдагчийг ажлын нөхцлөөр хангах,

2.1.3. Шаардлага гарвал дадлагажигч оюутныг түр орон тоогоор ажиллуулан цалинжуулж болно. Гэхдээ энэ нь зааж сургах үйл ажиллагааг орхигдуулахгүй, оюутны суралцах цагийн боломжид нөлөөлөхгүй байх ѐстой.

Б. Дадлага удирдагчийн эрх, үүрэг

2.2.1. Удирдагч оюутныг практикийн болон мэргэжлийн ѐс зүйн хувьд удирдан дадлагажуулж, дадлагын удирдамжид заагдсан чадвар, дадлыг эзэмшихэд туслах үүрэг хүлээнэ.

2.2.2. Оюутанд дадлагын хичээлээр шаардагдах үйлдвэрлэлийн талаарх мэдээллийг олж авахад туслах үүрэгтэй.

2.2.3. Оюутанд байгууллагын дотоод журам, холбогдох хууль, тогтоомжийг танилцуулан, мөрдөж ажиллахыг шаардах эрхтэй.

2.2.4. Удирдагч дадлагын явцыг баримтжуулж, үр дүнд үнэлгээ өгнө.

2.2.5. Удирдагч гэрээгээр тохиролцсон хөлсөө төлөхийг захиалагч байгууллагаас шаардах эрхтэй.

В. Дадлагажигч оюутны эрх, үүрэг

2.3.1. Тухайн байгууллагын цагийн хуваарь, дотоод журмыг дагаж мөрдөн, дадлагажуулах зорилгоор даалгаж байгаа ажлыг хугацаанд нь өгсөн чиглэлийнх нь дагуу бүрэн гүйцэтгэх үүрэг хүлээнэ.

2.3.2. Байгууллагын талаас удирдаж буй мэргэжилтний удирдлагад ажиллана.

2.3.3. Шаардлагатай үед дадлагын явц, үр дүнгийн талаарх мэдээллийг өгнө.

2.3.4. Дадлагыг гэрээнд заасан журмын дагуу явуулах, шаардлагатай мэдээллээр хангах, тодорхой арга барилд сургахыг удирдагчаас шаардах эрхтэй.

2.3.5. Талуудыг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

Г. Захиалагч байгууллагын эрх, үүрэг

2.4.1. Оюутан болон дадлагын удирдагчийн гүйцэтгэх ажлын тодорхой удирдамжаар хангана.

2.4.2. Дадлагын явцад хяналт тавих эрхтэй. Энэ нь тухайн байгууллагын үйл ажиллагаанд хүндрэл учруулахуйц байж болохгүй.

2.4.3. Захиалагч байгууллага дадлага удирдагчийн хөлсийг гэрээгээр тохиролцсон хугацаанд төлөх үүрэг хүлээлнэ.

Гурав. Гэрээг цуцлах

3.1. Дадлага шаардлагын хэмжээнд хүрэхгүй байна гэж үзсэн нь дадлагажигч оюутны дэмжлэгийг авбал гэрээг цуцлах тухай санал гаргаж болно. Ийнхүү санал тавьсныг удирдагч талтай тохиролцож шийдвэрлэнэ. Энэ тохиолдолд хөлс төлөгдөхгүй.

3.2. Дадлагажигч оюутны буруутай үйл ажиллагаанаас болж гэрээ цуцлагдсан тохиолдолд дадлагын ажлыг нөхөн хийлгэнэ.

Page 116: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

115

Дөрөв. Гэрээ хүчин төгөлдөр болох, дуусгавар болох

4.1. Энэхүү гэрээг гурван хувь үйлдэх ба талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.

4.2. Талууд гэрээгээр заасан үүргээ биелүүлснээр гэрээ дуусгавар болно.

Гэрээ байгуулсан:

Захиалагч: МУИС-ийн ________________________________________

факультет/сургуулийг төлөөлж ______________________

/________________________ /

Удирдагч: __________________________________ байгууллагын

_____________________ ажилтай ___________________

/________________________/

Оюутан: _________________________

/______________________мэргэжлийн ... –р анги/

Огноо: _________

* * * * * * * * *

Page 117: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

116

Захирлын 2003.11.25-ны өдрийн 665 тоот тушаалын хавсралт 3

ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ДАДЛАГЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХАД БАРИМТЛАХ АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ

Нэг. Нийтлэг зүйл

1.1. Энэ дүрэм нь үйлдвэрлэлийн, тэнхмийн, багшлах, танилцах болон хээрийн дадлагын хичээл (цаашид үйлдвэрлэлийн дадлага гэнэ) хийх үед холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг баримталж, аюулгүй ажиллах нөхцлийг бүрдүүлэх зорилготой.

1.2. Дадлагын хичээл нь хот, хөдөөд болон гадаадад үйлдвэр, аж ахуйн газар, албан байгууллага зэрэг хаана ч явагдсан тухайн орчиндоо аюулгүй байдлыг хангасан байх ѐстой.

1.3. Үйлдвэрлэлийн дадлага бүрд баримтлах аюулгүй ажиллагааны тодорхой дүрмийг холбогдох тэнхим хариуцан энэхүү үлгэрчилсэн дүрмийг үндэс болгон тухайн дадлага хийгдэх объект, орчин, хэрэглэгдэх арга хэрэгсэл, осолд хүргэж болзошгүй хүчин зүйлс зэрэг онцлогийг тусган боловсруулж, декан/захирал батлан мөрдөнө.

Хоѐр. Аюулгүй ажиллагааны нөхцлийг бүрдүүлэх

2.1. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны арга зүйг оюутан бүр мэдсэн байх:

a) Дадлагын үед ашиглах багаж төхөөрөмжийн ажиллагааны зааврыг судалсан байх,

b) Аюулгүй ажиллах арга барил эзэмшсэн, аюул тохиолдсон үед түүний хор хөнөөлийг зайлуулах яаралтай авах арга хэмжээнд суралцсан байна.

2.2. Аюулгүй ажиллагааны дүрэмд дараах зүйлсийг тодорхой тусгасан байна:

a) Үер, шуурга, аянга, газар хөдлөлт, гал түймэр зэрэг байгалийн гэнэтийн аюулаас урьдчилан сэргийлэх

b) Могой зэрэг хор хүргэж болох араатан амьтнаас сэргийлэх, ан агнахыг хориглох, халдагад өртсөн үед анхны тусламж үзүүлэх

c) Машин жолоодох, усанд сэлэх, хад асганд авирах зэрэг дадлагын удирдамжид заагдаагүй бөгөөд аюул осолд хүргэж болох аливаа үйлдэл хийхийг хориглох

d) Ил задгай гал түлэхгүй, нүүдэллэх үед цог, нурмыг унтраах

e) Гол усанд хувцас хунар, сав суулга угаах, удаан задардаг хог хаях зэргээр байгаль орчныг бохирдуулахыг хориглох

f) Түүх, соѐл, байгалийн дурсгалт зүйлсийг хамгаалах

2.3. Аюулгүй ажиллагааны нөхцлийг бүрдүүлэх талаар дараах арга хэмжээ авна:

a) Дадлага удирдагч багш дадлагын үед баримтлах аюулгүй ажиллагааны дүрмийг оюутнуудад танилцуулж, протокол хөтөлсөн байх

b) Оюутнууд аюулгүй ажиллагаа, хөдөлмөр хамгааллын дүрэмтэй танилцсан тухайгаа гарын үсэг зурж баталгаажуулсан байх /загварыг хавсаргав/

c) Багш дадлагын хичээлээр оюутанд хөдөлмөр зохион байгуулалтын ерөнхий зааварчлага өгөхөөс гадна хээрийн дадлагын талбайд гарах бүрийд зааварчлага өгөх

d) Дадлагад гарах багш, оюутан эрүүл мэндийн болон гэнэтийн ослын даатгалд бүрэн хамрагдсан байх бөгөөд түүнийг өөрсдөө хариуцна. Мөн ойр зуурын эм, боох материал, дулаан хувцас, ариун цэврийн хэрэглэлтэй байх,

e) Хөдөө орон нутагт дадлага удирдаж яваа багш дадлагын зорилго, маршрутаа орон нутгийн захиргаа, хэв журам сахиулах албанд мэдэгдэх, тухайн газар нутгийн тогтоц, зам даваа, гол усны онцлогийн талаар орон нутгийн байгууллага,

Page 118: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

117

иргэдээс мэдээлэл авч, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхэд тэднээс тусламж авах

f) Хээрийн дадлагын батлагдсан хугацаа, маршрутыг баримтлах, гарцаагүй өөрчлөх үед координатаа төвд мэдээлж байх

g) Багш, оролцогчдын хүүхэд, гэр бүлийн хүмүүс зэрэг дадлагын хичээлд хамааралгүй хүнийг хамт авч явах, замын хүнийг өөрсдийн унаанд дайх, унаа саатсан үед оюутныг замын унаанд дайж явуулахыг хориглох

h) Декан/захирал, тэнхмийн эрхлэгч, дадлага удирдах багш нар хээрийн дадлага хийх оюутныг тээвэрлэх машин, жолоочийг сонгож, гэрээ байгуулах /гэрээний загварыг хавсаргав/

Õавсралт 1

ДАДЛАГЫН АЖЛЫН ҮЕД ХҮН БҮРТ АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ДҮРМИЙГ

ТАНИЛЦУУЛСАН ХЯНАЛТЫН ХУУДАС

факультет/сургууль, тэнхим ________________________________

Мэргэжил, анги __________________________________________

Хичээлийн нэр ___________________________________________

Ажиллах хугацаа _________________________________________

Дүрэм танилцуулсан багш __________________ / ________________ /

Огноо __________

Танилцуулсан дүрэм: ___________________________________

___________________________________

Бусад хууль тогтоомжууд:

-

-

-

Аюулгүй ажиллагааны дүрэм, заавар, арга зүйтэй танилцаж, хүлээн зөвшөөрсөн оюутны нэрс, гарын үсэг зуруулсан тухай баримтыг хүснэгтлэнэ.

Õавсралт 2

ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭХ ГЭРЭЭ

1. Ерөнхий зүйл

1.1. Монгол Улсын Иргэний хуулийн 381.1 дэх заалтыг үндэслэн МУИС-ийн ……………………………………… факультет/сургуулийн ……………………………… мэргэжлийн … -р ангийн … оюутныг хөдөө орон нутагт дадлага хийхэд багш, оюутныг тээвэрлэхээр тохиролцож нэг талаас захиалагч (декан/захирал, тэнхмийн эрхлэгч, дадлагын удирдагч багш), нөгөө талаас жолооч ………………………… овогтой ……………………………… нар дараах нөхцлөөр харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав.

1.2. Оюутныг дадлагын удирдамжид заагдсан хугацаа ба маршрутаар ... км замд ... хоног тээвэрлэхэд жолоочид ажлын хөлсийг хоногт ... төгрөгөөр, шатахууны үнийг 100 км-т ... төгрөгөөр бодож (Үнэлгээг тухайн үеийн зах зээлийн ханшаар бодно.), гүйцэтгэлээр тооцохоор харилцан тохиролцов.

2. Жолоочийн үүрэг

Page 119: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

118

2.1. Хүн тээвэрлэх эрхтэй, ангилал тохирсон байх

2.2. 5-аас доошгүй жил зорчигч тээвэрлэсэн туршлагатай байх

2.3. Зорчигч тээврийн газраас зөвшөөрөл авах

2.4. Техникийн бүрэн бүтэн байдлыг баталгаажуулсан албан ѐсны зөвшөөрлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу авах

2.5. Машин нь бүрхүүлтэй, ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцлийг хангасан байх

2.6. Дадлагын удирдагчийн өгсөн үүрэг, зааварчилгааны дагуу ажиллах

2.7. Даваа, гүвээ, хэт хазгай газар зэрэг аюултай замд зорчигчдыг буулгаж гаргах

2.8. Илүү шатахуун тээвэрлэх шаардлагатай бол битүүмжлэл сайтай, хөдөлгөөнгүй бэхэлж аюулгүй байдлыг хангах

2.9. Хурд, даац хэтрүүлэхгүй байх

2.10. Согтууруулах ундаа үл хэрэглэх

2.11. Шөнийн цагаар явахгүй байх

2.12. Хоногт 240 км буюу 8 цагаас илүү явах, тасралтгүй 100 км-ээс илүү явахгүй байх

2.13. Өвчтэй болон хэт ядарсан үедээ машин жолоодохгүй байх

2.14. Бусдад жолоогоо шилжүүлэхгүй байх

2.15. Кабинд нормоос илүү хүн суулгах, зөвшөөрөлгүй газраар явахгүй байх

3. Жолоочийн эрх

3.1. МУИС гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд жолооч хөдөлгөөн эхлэхгүй байх

3.2. Тээвэрлэж байгаа багш, оюутныг машин дээр сууж явах зэргээр хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахыг шаардах

3.3. Тогтоосон тооноос илүү багш, оюутан болон дадлагад үл хамаарах (тушаалд нэр заагдаагүй) хүн тээвэрлэхээс татгалзах.

4. МУИС-ийн үүрэг

4.1. Дадлагын болон орон нутгаар явах маршрутыг тодорхой гаргаж батaлсан байх

4.2. Хээрийн дадлагад явах оюутны нэрсийг захирлын тушаалаар баталсан байх

4.3. Дадлагад явах багш нар болон бүх оюутныг эрүүл мэндийн болон гэнэтийн ослын даатгалд хамруулсан байх

4.4. Жолоочид төлөх түрээсийн мөнгийг зохих тарифийн дагуу төлөх (Хэрэглэгдэх шатахууны үнийн 60%, ажлын хөлсний 40%-ийг дадлагад гарахын өмнө, шатахууны үнийн үлдэх хэсгийг нийт замын хагасыг явсны дараа, ажлын хөлсний үлдэх хэсгийг дадлага дууссаны дараа бэлнээр өгнө.)

5. МУИС-ийн эрх

5.1. Машин техникийн бүрэн бүтэн байдал хангагдаагүй болон зохих зөвшөөрөл аваагүй жолоочтой гэрээ хийхгүй байх эрхтэй.

5.2. Дадлагын явцад жолоочоос хамаарах шалтгаанаар гэрээний нөхцөл зөрчигдвөл биелүүлэхийг шаардах, гэрээ цуцлах хүртэл арга хэмжээ авах эрхтэй.

6. Хариуцлага

6.1. Шатахуун, ажлын хөлсний төлбөрийг гэрээнд заасан ѐсоор төлөөгүйгээс гарсан саатлыг МУИС хүлээх ба жолоочийн өөрийн буруугаас болж гарсан бусад хохирлыг жолооч хариуцна.

6.2. Гэрээ байгуулагч аль нэг тал гэрээг зөрчсөний улмаас үүссэн маргааныг эв зүйгээр зохицуулах боломжгүйд хүрвэл хуулийн байгууллагаар шийдвэрлүүлнэ.

Page 120: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

119

Гэрээ байгуулсан:

Дарга /захирал:

______________________

/ ___________________ /

Жолооч: ______________________

/ _______________________ /

Жолоочийн харилцах хаяг:

- Машины улсын дугаар _______

- Машины марк ______________

- Байнгын хаяг ______________

___________________________

- Утас _____________________

- Компанид харъяалагддаг бол түүний нэр _________________

________________________

- Компаний утас ____________

Дадлага удирдсан багш:

______________________

/ ____________________ /

Тэнхмийн эрхлэгч: ___________________

/ ___________________ /

Огноо: _____________

* * * * * * * * *

Page 121: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

120

Захирлын 2003.11.25-ны өдрийн 665 тоот тушаалын хавсралт 2

БАГШЛАХ ДАДЛАГЫН ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэ журам нь багшлах дадлагыг зохион байгуулах, үнэлэн дүгнэх, чанар, үр дүнг дээшлүүлэх, факультет/сургууль, түүний нэгжүүд, дадлага удирдах багшийн үүрэг хариуцлагыг өндөржүүлэх зорилготой.

1.2. Багшлах дадлага нь оюутны онолын мэдлэг, чадвар дадлаа бататгах, практик дээр хэрэглэх сурган хүмүүжүүлэх ур чадвар эзэмших сургалтын хэлбэр юм.

Хоѐр. Дадлагын зохион байгуулалт

2.1. Багшлах дадлагын зорилт:

- Сурагчдын танин мэдэх үйл ажиллагааг идэвхжүүлэн урамшуулах арга барилаар хичээл заах, хичээлээс гадуурхи ажил зохион байгуулах чадвар эзэмших,

- Ажил төлөвлөх чадвар эзэмших,

- Хичээлийн нэгж хөтөлбөр (конспект) болон хүмүүжлийн ажлын аргачлал боловсруулах,

- Сурган хүмүүжүүлэх ажиглалт, судалгаа хийж, тодорхойлолт бичих чадвар эзэмших,

- Хичээл, хүмүүжлийн ажилд дүн шинжилгээ хийж сурах,

- Хэл яриа, харилцааны соѐл эзэмшихэд чиглэнэ.

2.2. Багшлах дадлагын өмнө танилцах дадлага хийж болно. Танилцах дадлагыг мэргэжлийн дидактик үзэж байх үедээ хичээлээс чөлөөлөгдөхгүйгээр 2 долоо хоног хүртэл хугацаанд хийнэ.

2.3. Багшлах дадлагыг ерөнхий боловсролын сургууль (ЕБС) дээр хийх бөгөөд факультет/сургууль ЕБС-тай багшлах дадлага хийх гэрээ байгуулна. ЕБС-д холбогдох хичээл заагддаггүй мэргэжлээр хийх багшлах дадлагыг коллеж, сургалт үйлдвэрлэлийн төв дээр хийж болно.

2.4. Тодорхой мэргэжлийн (түүхч,түүхийн багш гэх мэт) ангийн оюутны дадлага хийх хугацаа 6 долоо хоног байх ба багш мэргэжлийн ангийн дадлагын хугацааг түүнээс багагүй байхаар сургалтын төлөвлөгөөгөөр тогтооно.

2.5. Дадлагын бүлгийн оюутны тоо Улаанбаатарт 6-8, хөдөөд 8-12 байна.

2.6. Факультет/сургуулийн мэргэжлийн дидактикийн тэнхмээр (эсвэл тушаалаар баталсан комисс) багшлах дадлагын үр дүнг хэлэлцүүлэн үнэлгээ дүгнэлт өгнө.

Гурав. Дадлага удирдах багш

3.1. Багшлах дадлагыг их сургуульд 5-аас доошгүй жил багшилсан туршлагатай буюу боловсрол судлалын магистр/докторын зэрэгтэй мэргэжлийн болон сурган хүмүүжүүлэх ухааны (цаашид сурганы гэх) хоѐр багш удирдана.

3.2. Дадлага удирдах багш нар оюутныг тухайн дунд сургуулийн дотоод дүрэмтэй танилцуулж, биеэ авч явах, ѐс зүйг баримтлах талаар зөвлөгөө өгч, багшлах дадлагын удирдамжтай танилцуулна.

3.3. Мэргэжлийн багш оюутанд онол арга зүйн зөвлөлгөө өгч хичээлийн сэдэвчилсэн, календарчилсан төлөвлөгөө, нэгж хичээлийн хөтөлбөртэй танилцаж батална.

3.4. Мэргэжлийн багш оюутан бүрийн зааж буй хичээлд сууж зөвлөлгөө өгч үнэлнэ.

3.5. Мэргэжлийн багш хичээлийн хэлэлцүүлгийг гардан зохион байгуулна.

3.6. Сурганы багш онол арга зүйн зөвлөлгөө өгч анги удирдсан багшийн төлөвлөгөө, сэдэвт ажлын аргачлалтай танилцаж батална.

3.7. Сурганы багш нь сурагч болон хамт олныг судлах мэргэжлийн зөвлөгөө өгч, үнэлнэ.

Page 122: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

121

3.8. Сурганы багш хүмүүжлийн үзүүлэх ажлыг зохион байгуулахад зөвлөн тусалж, хэлэлцүүлж, сэдэвт ажлын хэлэлцүүлгийг гардаж зохион байгуулна.

3.9. Дадлага удирдсан мэргэжлийн болон сурганы багш нар оюутан бүрийн тайлантай танилцаж, тайлан хамгаалах хурлыг хамтран зохион байгуулна.

Дөрөв. Оюутан

4.1. Тодорхой шинжлэх ухааны үндэс, боловсролын сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх зүй, мэргэжлийн дидактикийн хичээлүүдийг судалж, шалгалт өгсөн байна.

4.2. Оюутнууд боловсролын харилцаанд оролцогчдын эрх үүргийг судалж мэддэг болсон байна.

4.3. Оюутан дадлагын хугацаанд багшийн үүрэг гүйцэтгэнэ. 7 хоногт дүнтэй 1, дүнгүй 2 цагийн хичээл зааж, даасан ангийн сурагчдын дунд 1 цагийн сэдэвт ажил зохион байгуулна.

4.4. Оюутан бүр багшлах дадлагын хугацаанд хийх ажлын төлөвлөгөө зохион, удирдагч багшаар батлуулан ажиллана. Оюутны ажлын төлөвлөгөө дараах бүтэц, үлгэрчилсэн агуулгатай байх ба ажил бүрийн гүйцэтгэх хугацааг зааж, биелэлтийг тухай бүр дүгнэн бичсэн байна. Үүнд:

1. Зохион байгуулалт:

- Даасан ангийн сурагчдыг ажиглан, танилцах, хичээл, хүмүүжлийн ажилд суух, ангийн журналтай танилцах, уулзалт үдэшлэг гэх мэт зохион байгуулах, хүмүүжлийн ажил зохиох талаар санал хүсэлтийг судлах, анги удирдсан багшийн ажлын төлөвлөгөөтэй танилцах,

- Мэргэжлийн багшийн хичээлийн хөтөлбөр, сэдэвчилсэн төлөвлөгөөтэй танилцах, мэргэжлийн багшийн хичээлд суух, дадлагын хугацаанд заах хичээлийн сэдэвчилсэн төлөвлөгөө хийх,

2. Сургалт:

- Дүнтэй хичээлийн сэдэв, заах анги, - Дүнгүй хичээлийн сэдэв, заах анги, - Давтлага (ганцаарчилсан, хэсэгчилсэн, нийтийг хамарсан), - Мэргэжлийн хичээлээр сурагчдын сурлагын байдалд судалгаа хийх, - Үзүүлэн, тараах материал хийж ашиглах, - Сургалтанд техник хэрэгсэл ашиглах, - Сурагчдын дэвтэр засах, - Бусад оюутны хичээлд сууж, дүн шинжилгээ хийх, - Мэргэжлийн заах аргын нэгдэл, кабинетийн ажилтай танилцах, - Мэргэжлийн дагуу дугуйлан, хичээлээс гадуурх ажил зохиох,

3. Хүмүүжлийн ажил:

- Сургууль, ангийн хүмүүжлийн ажилд оролцох (aнгийн жижүүр ба уламжлалт ажил),

- Хүмүүжлийн үзүүлэх ажил (сэдэв, хугацаа, байраа тодорхой бичнэ),

- Хүмүүжлийн ажил (уулзалт, үзвэр, аялал, тэмцээн гэх мэт),

- Сурагчийн хамт олныг судалж тодорхойлолт хийх,

- Сурагчдад сэтгэл зүй, сурган хүмүүжүүлэх ажиглалт хийж тодорхойлолт бичих,

- Эцэг эхтэй ажиллах (2-3 сурагчийн эцэг эхтэй уулзах, зөвлөгөө өгөх, эцэг эхийн хурал зохион байгуулах),

- Бусад оюутны зохиосон ажилд сууж дүн шинжилгээ хийх.

Тав. Дадлагын үнэлгээ

5.1. Оюутны дадлагын оноо/дүнг гаргахад мэргэжлийн болон сурганы багш адил оролцож, оюутны гүйцэтгэвэл зохих бүхий л ажиллагааны үнэлгээг дараах жишгийг баримталж тооцно. Үүнд:

- Сургалтын ажлын үнэлгээ - 50 оноо,

Page 123: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

122

- Хүмүүжлийн ажил зохиосны үнэлгээ - 30 оноо,

- Ажлын хариуцлага,идэвх чармайлтын үнэлгээ - 20 оноо байна.

5.2. Дадлага хийсэн бүлгийн оюутны дүнг нэг хуудаст жагсааж, дадлага хийсэн сургууль, хугацааг бичиж, удирдсан багш гарын үсэг зурсан байна.

5.3. Багшлах дадлага удирдсан дунд сургуулийн багшид долоо хоногт оюутан бүрийн 2 цаг, удирдах ажилтнуудад мөн хугацаанд дадлагын нэг бүлэгт нийт 2 цаг тооцно.

5.4. Хүндэтгэн үзэх шалтгаанаар ганцаарчилсан дадлага хийсэн 1 оюутны багшлах дадлагыг нэг долоо хоног удирдахад 1 цаг тооцно.

Õавсралт

БАГШЛАХ ДАДЛАГА ХИЙХ ТУХАЙ ҮЛГЭРЧИЛСЭН ГЭРЭЭ

Нэг. Ерөнхий зүйл

1.1. Боловсролын багц хуулийг мөрдөн ажиллана.

1.2. Багшлах дадлагатай холбогдсон асуудлаар талуудын оролцоо, хариуцлагыг зохицуулна.

Хоѐр. МУИС-ийн факультет/сургуулийн хүлээх үүрэг

2.1. Багшлах дадлагыг сургалт хүмүүжлийн ажлын төлөвлөгөөтэй зохион байгуулна.

2.2. Тухайн сургуулийн сургалт хүмүүжлийн ажилд оюутнуудаа идэвхтэй, зохион байгуулалттай оролцуулна.

2.3. Сургуулийн удирдлага дадлагыг удирдсан ЕБС-ийн багшийн цагийн хөлсийг зохих журмын дагуу тооцон олгоно.

Гурав. ___ -р сургуулийн хүлээх үүрэг

3.1. ЕБС-ийн сургалт хүмүүжлийн ажлыг зохион байгуулахад туслалцаа үзүүлнэ.

3.2. Хичээлийн эрхлэгч, заах аргын секцийн зүгээс дадлагын оюутнуудын хичээл заах төлөвлөгөө, хичээлийн нэгж хөтөлбөр боловсруулахад арга зүйн зөвлөлгөө өгч, хяналт тавина.

3.3. Хүмүүжлийн ажлын дадлага эзэмшихэд бүх талаар дэмжлэг үзүүлнэ.

3.4. Дадлагын оюутнуудыг ажлын цагаар, сургууль дээр ажиллах нөхцөл бололцоогоор хангаж өгнө.

Дөрөв. Багшийн үүрэг, хариуцлага

4.1. Багш сурган хүмүүжүүлэх ухаан, дидатик боловсруулалт хийх асуудлаар дадлагажигч оюутанд зөвлөлгөө өгч, хичээл зааж үзүүлнэ.

4.2. Оюутанд хичээлийн нэг хөтөлбөр боловсруулахад туслан зөвлөх ба боловсруулсан хөтөлбөрүүдийг заавал батлаж байна.

4.3. Оюутны хичээлд заавал сууж, хэлэлцүүлэг хийлгэж, үнэлгээ өгнө.

Гэрээ байгуулсан:

МУИС-ийн _________________

факультет/сургуулийн Сургалтын албаны эрхлэгч ________________________

/________________________ /

----- -р сургуулийн захирал __________________________

/______________________ /

* * * * * * * * *

Page 124: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

123

Захирлын 2001/783 тоот тушаалаар баталж, 2003/639, 2005/117, 2007/113, 2009/ 421 тоот тушаалаар

нэмэлт, өөрчлөлт оруулав.

МУИС-ИЙН УЛИРЛЫН ШАЛГАЛТЫН ДҮРЭМ

Дүрмийн нэр томъѐо

Төгсөлтийн шалгалт. Дээд боловсролын агуулгыг дүүргэж буй оюутан нь тухайн мэргэжлийн дээд боловсролыг эзэмшихэд зайлшгүй шаардагдах мэдлэг, чадвар, дадлыг эзэмшсэн түвшинг баталгаажуулах зорилго бүхий төгсөлтийн шалгалтыг заавал өгнө. Төгсөлтийн шалгалтыг зохион байгуулах тухай журмыг тусгайлан гаргана.

Багц цаг нь боловсролын агуулгын багтаамжийг жиших нэгж бөгөөд оюутны эзэмшсэн мэдлэг, чадвар, багшийн сургалтын ажлын хэмжээ, сургалтын төлбөрийг тооцох үндсэн хэмжүүр; дээд боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагааны төлөвлөлт, санхүүжилт, зохион байгуулалтын харилцааг зохицуулах хэрэгсэл мөн. Нэг багц цагийн хэмжээ нь өдрийн хэлбэрээр суралцаж байгаа оюутны 7 хоногийн бүтэн ачаалал буюу 40 цагтай тэнцүү байна. Энэ нь завсарлагааны хугацааг тооцвол 48 цаг болно.

Хичээлийн багц цаг нь хичээлийн агуулгыг харуулах бүхэл тоо байх бөгөөд хэмжээ нь долоо хоногт тухайн хичээлийг судлах цаг, хэлбэрээс хамаарна. Үүнд 16 долоо хоногтой улирлын нэг долоо хоногт суралцахад зориулах дараах багц бүрийг нэг багц цаг гэж тодорхойлно:

• Лекцийн 1 цаг + оюутны бие даан суралцах 2 цаг;

• Семинарын 2 цаг + бие даах 1 цаг;

• Лабораторийн хичээлийн 3 цаг;

• Биеийн тамирын хичээл, үйлдвэрлэлийн дадлага, ангийн болон төгсөлтийн ажил зэрэг сургалтын бусад хэлбэрээр оюутны сурах үйл ажиллагаанд зарцуулах 48 цагийг 1 багц цагтай жишинэ.

Оноо нь тухайн хичээлээр оюутны хийж гүйцэтгэх ѐстой болон бие даан суралцах үйл ажиллагааны биелэлт, эзэмшвэл зохих мэдлэг, чадварын түвшинг 100% гэж үзэж түүнтэй харьцуулан үнэлсэн тоо.

Дүн нь оюутны мэдлэг, чадварын түвшинг илэрхийлэх A, B, C, D, F үсгээр тэмдэглэгдэх үнэлгээ юм. Эдгээр үсгэн дүнд 4, 3, 2, 1, 0 гэсэн тоон дүн харгалзуулж болно.

Голч оноо нь оюутны шалгалтанд авсан оноог харгалзах хичээлүүдийн багц цагаар жигнэсэн дундаж юм.

Голч дүн нь оюутны эзэмшсэн мэдлэг, чадварын тоо ба чанарын үнэлгээний нэгдэл бөгөөд голч онооны адил адил аргачлалаар бодогдоно.

Улирлын шалгалт. Сургалтын төлөвлөгөөн дэх хичээлийн хөтөлбөрийг оюутан хэрхэн судалж эзэмшсэнийг үнэлэх гол хэлбэр нь улирлын шалгалт байна.

Факультет/декан. МУИС-ийн бүрэлдэхүүний факультет ба сургууль нь ижил статустай тул энэ журамд факультет/сургуулийг факультет, декан/захирлыг декан гэж товчлов.

Ерөнхий зарчим

1. МУИС-д улирлын шалгалт авахад энэ дүрмийг баримтална.

2. Сургалтын төлөвлөгөөн дэх хичээлийн хөтөлбөрийн дагуу оюутны эзэмшсэн мэдлэг, түүний чанарын түвшинг үнэлж дүгнэх гол хэлбэр нь шалгалт байна. Харин оюутанд багц цаг өгөхгүй хичээлээр эзэмшсэн мэдлэгийг шүүлгээр дүгнэж болох бөгөөд шүүлэг авахад энэхүү журмыг баримтална.

3. Улирлын шалгалт нь тухайн хичээлээр эзэмшсэн онолын мэдлэгийн түвшин, мэдлэгээ танин мэдэхүй болон практик үйл ажиллагаанд хэрэглэх чадварыг дүгнэхэд чиглэгдэнэ.

Page 125: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

124

4. Ангийн ажил (төсөл), зураг тооцооны болон лабораторийн ажил, хичээлийн болон үйлдвэрлэлийн дадлагаар олсон мэдлэг, чадварыг үнэлэхэд төсөл, тайлан хамгаалалт, завсрын хяналт, коллоквиум, тест, реферат, тэдгээртэй дүйцэх бусад хэлбэрийг ашиглана. Ангийн ажил (төсөл), дадлагын тайлан хамгаалах журмыг факультет боловсруулан декан баталж, мөрдөнө.

5. Оюутны мэдлэг, чадварыг дүгнэхдээ тэдний бие даан суралцах үйл ажиллагааг хөхүүлэн дэмжиж, хөгжүүлэх, оюутны сурах, багшийн сургах хариуцлагыг өндөржүүлэх зарчмыг удирдлага болгоно.

6. Оюутны мэдлэг, чадварыг дүгнэх үйл ажиллагаа нь шинжлэх ухааны үндэстэй, бодитой, шударга, ил тод байвал зохино.

7. Ижил мэргэжлээр суралцаж байгаа өдөр, орой, эчнээ ангийн оюутны мэдлэгийг сургалтын нэгэн ижил хөтөлбөр, агуулгаар шалгаж дүгнэнэ.

Шалгалтын хугацаа

8. Шалгалтыг сургалтын төлөвлөгөөнд заасан хугацаанд авна. Тухайн улирлын хичээл дууссаны дараах 21 хоногт багтаан шалгалтыг авах ба шалгалтын хуваарийг оюутны хамт олны болон багшийн саналыг харгалзан сургалтын албаар хянуулан факультетийн декан баталж, шалгалт эхлэхээс 2 долоо хоногийн өмнө багш, оюутанд мэдээлсэн байна. Шалгалт авах багш, ассистентийг тэнхмийн саналыг харгалзан деканы тушаалаар тогтооно.

9. Багшлах болон үйлвэрлэлийн дадлагын тайланг дадлага дуусснааас хойш 1 сарын дотор, ангийн ажлыг хичээл дуусахаас 14 хоногийн өмнө хамгаалуулна.

10. Шалгалтыг хотын нийтийн тээврийн унаа зогсохоос өмнө дуусгасан байвал зохино. Улирлын шалгалтыг амралтын өдрүүдэд авахыг зөвшөөрнө.

11. Тусгай төлөвлөгөөгөөр хичээллэж байгаа буюу онцлон үзэх гарцаагүй шалтгаантай тохиолдолд оюутан шалгалтыг деканы баталсан чөлөөт хуваариар урьдчилан болон нөхөн өгч болно. Гадаад хэл, компьютерийн зохих мэдлэгтэй оюутныг хүсэлтээр нь улирлын эхэнд түвшин тогтоох шалгалт авч бие даан суралцуулж болно.

12. Оюутан тухайн хичээлийн шалгалтыг хуваарьт хугацаанд өгөх боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай бол тэр тухайгаа деканы газартаа урьдчилан мэдэгдэж, хугацааг хойшлуулах зөвшөөрөл авч болно.

13. Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас (деканы зөвшөөрөлтэйгөөр) шалгалтаа хугацаандаа өгч чадаагүй оюутныг дараагийн улирлын эхний сард багтаан шалгалтаа өгч барагдуулах болзолтойгоор хичээлд суухыг зөвшөөрөх ба шалгалтаа өгч дууссан нөхцөлд үргэлжлүүлэн суралцуулах тухай тушаал гаргана.

Шалгалт өгөх зөвшөөрөл олгох

14. Сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр, технологийн дагуу сургалтанд зохих ѐсоор оролцсон, хичээлийн ба үйлдвэрлэлийн дадлагыг бүрэн хийж тайлан хамгаалсан, ангийн ажил (төсөл), зураг тооцооны болон бие даан заавал гүйцэтгэх ажлуудыг бүрэн биелүүлсэн оюутныг шалгалтанд оруулах зөвшөөрлийг мэргэжлийн тэнхмийн саналыг үндэслэн декан олгоно. Эдгээр шаардлага биелээгүй буюу хүндэтгэн үзэх шалтгаантай оюутныг шалгалтанд оруулах эсэхийг факультетийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ.

15. Тухайн хичээлийн сургалтын төлөвлөгөөнд заасан цагийн 1/3-ээс дээш цагт хичээлдээ (үйлдвэрлэлийн дадлага мөн адил) ирээгүй бөгөөд уг хичээлийг нөхөх боломжгүй нөхцөлд шалгалтанд оруулахгүй ба уг хичээл заавал судлах хичээл бол багш “R”, сонгон судлах хичээл бол “W” тэмдэглэгээг дүнгийн хуудсанд тавина.

16. Улирлын явцад авсан үнэлгээний оноон дээр улирлын эцэст өгөх шалгалтын дээд оноог нэмэхэд 60 оноо хүрэхгүй бол уг оюутныг шалгалтанд оруулахгүй. Энэ тохиолдолд хичээлийг дахин судлуулах тухай “R” тэмдэглэгээг хичээл заасан багш сурлагын дэвтэрт тавина.

Page 126: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

125

17. Жилийн чөлөөг дуусгаад ирсэн болон бусад шалтгаанаар сургалтын хугацаа хойшлогдон суралцаж байгаа оюутанд сургалтын төлөвлөгөөний өөрчлөлтөөс болж хичээл, хөтөлбөрийн төвшин, шалгалтын зөрөө гарвал ингэж суралцах болсон шалтгаан, өмнө нь тухайн улирал (анги)-д авч байсан дүнг харгалзахгүйгээр нөхөн үзэх хичээл, өгөх шалгалтыг деканы газраас мэргэжлийн тэнхимтэй хамтран тогтоож өгнө.

18. Тухайн улирлын сургалтын төлбөрөө төлөөгүй оюутныг шалгалтанд оруулахгүй. Тодорхой шалтгаанаар шалгалтанд орох зөвшөөрөл олгогдоогүй оюутны нэрийг шалгалтын дүнгийн хуудсанд бичихгүй.

Шалгалт авах хэлбэр

19. Шалгалт авах хэлбэр (ам, бичиг, тест г.м), онооны хуваарилалтыг тухайн хичээлийн тодорхойлолтын хүрээнд багш тогтоох бөгөөд (энд тестийн төвөөс нэгдсэн журмаар авах хичээлүүд хамаарахгүй ба үүнийг тухайн мэргэжлийн тэнхим зохицуулна) түүнийгээ оюутанд хичээлийн эхэнд мэдэгдсэн байна. Шалгалт авах хэлбэр, асуултын тоо, түүний агуулга, бүтэц, хариулт бэлтгэх хугацаа зэргийг сургах арга зүйн үүднээс нарийн бодож боловсруулсан байна. Шалгалтын үйл ажиллагаанд тэнхим, сургалтын алба хяналт тавина.

20. Шалгалтыг авахдаа хичээлийн хөтөлбөрийн агуулгын хүрээнд бэлтгэсэн асуулт болон чөлөөт асуултанд хариулуулах, асуудал шийдвэрлүүлэх зэрэг олон хэлбэрийг ашиглаж болно. Шалгалт нь тухайн хичээлийн агуулгыг бүрэн хамарч, мэдлэг, чадварыг бодитой дүгнэхэд чиглэгдсэн байна. Шалгалтын үед тухайн хичээлийн хөтөлбөрийг тавьсан байна. Шалгагч багш шалгалтын үед оюутны хариулбал зохих асуултад (билетэд) хамаарахгүй боловч хичээлийн агуулгын хүрээнд холбогдох нэмэлт асуулт тавьж, бодлого, жишээ шийдвэрлүүлж болно.

21. Шалгалт авч байх үед баримтлах дэг журам (ном лавлах ашиглаж болох эсэх, хариултын чанартай бэлтгэсэн зүйл ашиглавал хэрхэх г.м)-ийг шалгагч багш тогтооно. Шалгалтын дэг журам зөрчсөн (Бусдаас хуулах, өөр оюутныг өөрийн нэрээр шалгалтанд оруулах, зөвшөөрөгдөөгүй ном, дэвтэр ашиглах зэрэг) оюутны шалгалтын материалыг шалгагч багш хураан авч протокол хөтлөн F дүн тавина.

22. Улирлын явцад хичээлд байнга идэвхтэй оролцсон, тухайн хичээлийн завсарын хяналтын бүх хэлбэрүүдэд амжилттай шалгагдсан, үлгэр жишээч оюутанд уг хичээлийн шалгалтын үнэлэлтийг шууд тавихыг үгүйсгэхгүй бөгөөд уг асуудлыг багш анги хамт олонд мэдэгдэн ил тод шийднэ. Шууд дүгнэгдэх оюутны тоо нь ангийн нийт шалгагдсан оюутны 10 хувиас хэтрэхгүй байвал зохино.

Дүгнэх

23. Багш улирлын явцад зааж буй хичээлээр оюутныг тасралтгүй, жигд үнэлэн дүгнэж, явцын шалгалтыг 2-оос цөөнгүй авсан байна. Явцын шалгалтыг Тестийн төвөөс зохион байгуулан авч болно.

24. Тухайн хичээлээр оюутны мэдлэг чадварын улирлын үнэлэлтийг гаргахдаа оюутны хичээлийн явц дахь идэвх оролцоо, бие даасан ажиллагааны завсрын хяналтын үнэлгээ, шалгалтын дүнгийн аль алийг зохих хэмжээгээр тооцон нэгдсэн аргачлалын дагуу /хавсралт А/ 100 оноогоор дүгнэнэ. Багш оюутныг улирлын явцад болон шалгалтаар үнэлсэн оноог шалгалтын хуудсанд, оноо ба дүн, үсгэн тэмдэглэгээг шалгалтын хуудсанд болон сурлагын дэвтэрт бичиж гарын үсгээр баталгаажуулна.

25. Улирлын шалгалтыг амаар авах ба зарим хичээлийн онцлогоос хамааран шалгалтыг бичгээр авч болно. Мэргэжлийн суурь хичээлийн улирлын шалгалтыг деканы тушаалаар томилогдсон хөндлөнгийн комисс авч болно.

26. Цөөн цагаар үздэг хичээлүүдийг өөр хоорондын залгамж холбоог алдагдуулахгүйгээр цувруулан (блокоор) зааж, улирлын явцад дуусган, тухай бүр шалгалтыг нь авч болно. Блокоор заагдах хичээлүүдийг улирлын эхэнд тэнхмийн эрхлэгчийн саналаар декан шийдвэрлэж, хичээлийн хуваарьт тусгана.

Page 127: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

126

27. Тухайн хичээлд 60 ба түүнээс дээш оноо авсан оюутныг уг хичээлийн агуулгыг судалж, багц цагийг биелүүлсэн гэж үзнэ. Харин 60-аас бага оноо авсан оюутныг “хангалтгүй” суралцсан буюу тухайн хичээлийн багц цагийг биелүүлээгүй гэж үзнэ.

28. Шүүлгийг авахдаа шалгалтын нэгэн адил 100 оноогоор үнэлнэ. Оюутны авсан оноо нь 60 ба түүнээс дээш бол “тооцов”, 60-аас бага бол “үл тооцов” гэж дүгнэх ба шалгалтын хуудас болон сурлагын дэвтэрт оноо болон үнэлгээг “ тооцов”,” үл тооцов” гэж бичнэ.

29. Мэргэжлийн суурь болон мэргэшүүлэх хичээлээр хийх ангийн ажил (төсөл), үйлдвэрлэлийн дадлагад багц цаг харгалзуулсан бол тэдгээрийн хамгаалалтыг шалгалтын нэгэн адил үзэж оноогоор дүгнэнэ.

30. Шалгалтын дүнг сургалтын албанаас гаргасан шалгагдвал зохих оюутны нэр бүхий тусгай хуудсанд /хавсралт Б/ тэмдэглэж, шалгалт авсан өдөрт багтаан сургалтын албанд багш өөрийн биеэр өгнө. Мөн тестийн төвөөс нэгдсэн байдлаар авсан шалгалтын дүнг багш өөрийн биеэр авч дүнгийн хуудас, сурлагын дэвтэрт бичнэ. Шалгалтын хуудсыг бөглөхдөө засвар хийхийг хориглоно. Хүндэтгэх шалтгаангүйгээр шалгалтанд ирээгүй оюутанд “F” буюу “үл тооцов” үнэлэлт тавина. Хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй бол холбогдох бичиг баримтыг үндэслэн “Е” тэмдэглэгээг хийнэ. Үүнд нөхөн өгөх шалгалт нэгэн адил хамаарна.

31. Оюутны сурлагын чанарыг голч оноо болон голч дүнгээр тодорхойлно. Голч оноо/дүнг бодохдоо багц цаг бүхий хичээл бүрд оюутны авсан оноо/дүнг багц цагаар нь үржүүлж, тэдгээрийн нийлбэрийг багц цагийн нийлбэрт хувааж, харгалзан 0.1 болон 0.01-ийн нарийвчлалтайгаар бодож гаргана. Улирлын голч оноо/дүнг сурлагын дэвтэрт улирал бүр сургалтын албанаас тэмдэглэж тэмдгээр баталгаажуулна.

32. Оноо, тоон ба үсгэн дүнгийн өөр хоорондын холбоо нь:

Оноо Үсгэн дүн Тоон дүн

90 O 100 A 4

80 O < 90 В 3

70 O < 80 С 2

60 O < 70 D 1

0 O < 60 F 0

33. Оюутны үнэлгээнд тоон ба үсгэн дүн тавихаас гадна R, W, E, I, NC, CR үсгэн тэмдэглэгээг хэрэглэнэ. Эдгээр үсгэн тэмдэглэгээ нь оюутны голч дүнг бууруулах шалтгаануудыг харгалзан үзэх, оюутан голч дүнгээ хянах, дүнгээ ахиулах боломж олгох, гадны сургуулийн багц цагийг тооцох зэрэгт хэрэглэгдэнэ. Үсгэн тэмдэглэгээ нь:

I (incomplete) Хүндэтгэн үзэх шалтгаанаар явцын үнэлгээ (реферат, даалгавар, дадлагын ажил дутуу, явцын шалгалтанд орж чадаагүй гэх мэт) дутуу боловч шалгалтын хугацаанд нөхөн гүйцэтгэж, шалгуулах нөхцөлтэйгээр хэрэглэнэ.

E (examine incomplete by student) Хүндэтгэн үзэх шалтгаанаар улирлын шалгалтанд ороогүй бол энэ тэмдэглэгээг багш (сургалтын албаны эрхлэгч) энэ дүрмийн 30-р заалтыг баримтлан дүнгийн хуудасанд бичнэ.

R (repeating a course) Оюутан тухайн хичээлийг дараагийн улиралд дахин судлахаар шийдсэн тухайгаа шалгалтын өмнө хэлж тавиулна.Дахин судлах хичээлийг шинээр үзэх хичээлийн адил бүртгэж тооцох болно.

NC (non credit) Багц цагийг тооцохгүй (өөр сургуулийн). Уг хичээлийг оюутан сонссон гэсэн тэмдэглэгээ.

Page 128: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

127

CR (credit granted) Өөр сургуулийн багц цагийг тооцох. (Улирлын голч дүн бодоход оролцуулахгүй)

W (withdraw) Улирлын явцад хичээлээ хаясан.

34. I, E тэмдэглэгээтэй оюутан дараагийн хоѐр улирлын эхний 1 сард багтаан шалгуулахгүй бол сургалтын албанаас F дүн тавина.

35. Үсгэн тэмдэглэгээтэй хичээлийн багц цагийг улирлын болон нийт голч дүнг бодоход хэрэглэхгүй.

36. Оюутны голч оноо/дүнг хичээлийн жил, суралцсан хугацаагаар гаргаж, анги, салбар, факультет, сургуулийн хэмжээнд байр эзлүүлэхэд ашиглах буюу оюутныг шагнал, нэрэмжит тэтгэлэг олгохоор тодорхойлох, гадаадын сургуульд явуулах, магистрантурт үргэлжлүүлэн сургах зэрэгт гол үзүүлэлт болгоно.

37. Тодорхой зорилгоор деканы газар болон сургалтын албанаас оюутны судалж шалгуулсан хичээлээр батлах шалгалт зохион байгуулан авч болно.

38. Нэг хичээлийг нэгэн ижил нөхцөлд (нэг багшаар заалгаж, шалгуулсан) үзсэн нэг хэсэг, бүлгийн оюутны дүнгийн хуваарилалт:

“A” 5 - 25 %

“B” 15 - 30 %

“C” 20 - 40 %

“D” 10 - 30 %

“F” 0 - 25 %

байвал хэвийн гэж үзэх ба энэ хуваарилалт зөрчигдвөл багш, оюутны сургах, сурах үйл ажиллагаа зөрчилтэй, хичээлийн хөтөлбөрийг хянан үзэх шаардлагатай, оюутны мэдлэг чадварыг үнэлэхэд бодитой шударга хандаагүй зэрэг шалтгааныг сургалтын албаны эрхлэгч тодруулна. Шаардлагатай гэж үзвэл батлах шалгалт авч болно.

Дүнг харилцан тооцох

39. Гадаад, дотоодын их дээд сургуулиас шилжиж ирсэн, сурч байгаад 2 хүртэл жилээр завсардсан, төгссөн хүмүүсийн урьд үзэж шалгуулсан хичээлийн багц цагийг тооцох эсэх тухай асуудлыг тусгай журмаар зохицуулна.

Сурлагаар тэнцэхгүй гэж үзэн хасах

40. Нэгдүгээр ангийн оюутан эхний жилийн шалгалтаар 2 улирал дараалан 3 ба түүнээс дээш эсвэл нийт 18 Бц бүхий хичээлд “F” дүгнэгдвэл; 2, 3 дахь жилд тус бүр 16 Бц биелүүлээгүй оюутныг сурлагаар тэнцэхгүй гэж үзэж сургуулиас хасна.

41. Сурлагаар хасагдсан оюутныг факультетийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж тэмдэглэл хөтөлсөн байх бөгөөд оюутны санал, хүсэлт, гомдлыг факультетийн зөвлөл эцэслэн шийдвэрлэнэ.

Хавсралт А

Оюутны мэдлэгийг оноогоор дүгнэх аргачлал

Тухайн хичээлээр оюутны улирлын эцсийн дүнг гаргахдаа дараах хялбарчилсан томъѐог ашиглах аргачлалыг баримтлана:

О = О1 + О2 + О3

Үүнд:

О1 - Идэвх, оролцооны үнэлэлт: Хичээлд оролцсон бүтээлч ирц, семинар, дадлагын хичээлд бэлтгэсэн байдал зэрэгт багшийн өгсөн үнэлэлт бөгөөд 20-30 оноо байна.

Page 129: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

128

О2 - Оюутны бие даасан ажиллагааны завсрын хяналтын үнэлэлт: улирлын явцад хийсэн илтгэл, реферат, тайлан, контроль хяналтын ажил, коллеквиум, сэдвийн үнэлгээний дундаж бөгөөд 20-30 оноо байна.

О3 - Улирлын шалгалтын үнэлэлт бөгөөд 40-60 оноо байна.

ТАЙЛБАР:

• Оюутны ирц, идэвх оролцоог бүртгэн үнэлэх боломж хязгаарлагдмал хичээлийн хувьд тэнхмийн хурлаар хэлэлцэж, О1 оноог хамгийн бага боломжит хэмжээнд тогтоож болно.

• Хичээл бүрийн (батлагдсан) тодорхойлолтод тухайн хичээлээр оюутны олж авсан мэдлэг чадварыг үнэлэх онооны хуваарилалтыг хэдэн ч хэсгээр хийсэн байж болох ба багш түүнийг баримтлана.

• Идэвх, бие даалтын үнэлгээ, шалгалтын үнэлэлт нь багшийн арга барил, хичээлийн онцлогоос хамаарч 100, 1000 г.м хичнээн ч онооны хязгаартай байж болох боловч ийм тохиолдолд авбал зохих дээд оноог 100% - д шилжүүлж, дээр дурьдсан харьцааг хадгална. Энэ талаар факультет, тэнхим өөрийн онцлогт тохирсон нарийвчилсан заавар гаргаж болно.

Хавсралт Б

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

ШАЛГАЛТ АВСАН ДҮНГИЙН ХУУДАС

200... – 200… оны хичээлийн жил, ___ -р улирал

Факультет (сургууль) ___________________________

Мэргэжлийн салбар ___________________________

Анги, бүлэг ___________________________

Хичээлийн нэр, индекс, багц цаг ______________

Хичээл заасан багшийн нэр, зэрэг цол ______________

Ою

утн

ы

Хувийн д

уга

ар

Оюутны овог нэр

Хэсэгчилсэн оноо

Ер

өнхий ү

нэл

гээ

О

Багшийн гарын үсэг

Ид

эвх О

1

Бие

д

аа

лты

н

үнэл

гээ О

2

Ша

лга

лт

О3

Шалгалт авсан багшийн гарын үсэг ____________________

Ассистент (комисс) _________________________________

Шалгалт авсан он, сар, өдөр _______

* * * * * * * * *

Page 130: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

129

Захирлын 2007.02.27-ны өдрийн 113 тоот тушаалын хавсралт 3

ДАХИН СУДЛАХ ХИЧЭЭЛИЙН ТӨЛБӨРИЙГ ТОГТООХ ЖУРАМ

МУИС-ийн улирлын шалгалтын дүрмийн 15, 16, 33-р заалтаар R, I, E стандарт бус үнэлгээ авсан оюутан шалгалтаа нөхөн өгөх, хичээл дахин судлахтай холбоотой хичээлийн багц цагийн төлбөрийг тогтооход энэхүү журмыг баримтална.

1. Хичээлийн багц цагийн төлбөрийн хэмжээ (цаашид бүтэн төлбөр гэнэ) нь уг хичээлийн багц цаг ба тухайн хичээлийн жилд МУИС-ийн Удирдах зөвлөлөөс тогтоосон багц цагийн үнэлгээний үржвэрээр тодорхойлогдоно.*)

2. Улирлын шалгалтын ерөнхий үнэлгээгээр хангалтгүй дүн үзүүлсний улмаас хичээлийг дахин судлахад анги дүүргэлт, явцын үнэлгээний байдлаас хамааруулан төлбөрийг ялгаатай тогтооно. Үүнд:

а) Хичээлийг дахин судлахдаа тусгай бүлэг үүсгэхгүйгээр дараагийн ангийн оюутнуудтай хамт хичээллэн судлах бол бүтэн төлбөрийн 1/3-ийг төлнө.

б) Хичээлийг дахин судлах оюутны тоо 15-аас дээш оюутантай бүлэг бүрдвэл 2/3 төлбөр төлнө. Гэхдээ явцын үнэлгээний 40%-ийг авсан оюутныг уг хичээлийн танхимд хичээллэх цагийг 50% хүртэл богиносгосон цагт багтаан нөхөн судлахыг зөвшөөрөх ба энэ тохиолдолд бүтэн төлбөрийн 1/2-ийг төлнө.

в) Дахин судлах оюутны тоо дээр дурьдсан бүлгийн тоонд хүрэхгүй тохиолдолд дахин судлах хичээлийг тусгайлан зохион байгуулах боломжгүй гэж үзэх ба энэ хэсгийн (а) заалтын дагуу уг хичээл дараагийн улиралд заагдахыг хүлээнэ. Харин дараагийн улирлуудад огт заагдахгүй хичээлийг нөхөн судлуулах асуудлыг факультет зохион байгуулна.

г) Лекц, семинар, лабораторийн хэлбэрүүдээр заагддаг нэг хичээлийн хувьд лабораторийн хичээлээр гүйцэтгэх ажлуудыг бүрэн хийсэн боловч уг хичээлийг дахин судлах болсон тохиолдолд лекц, семинарт харгалзах багц цагийн төлбөрийг төлнө.

3. Улирлын шалгалтын дүрмийн 33-р заалтаар I, E үнэлгээ авсан мөн нөхөн өгөхөд шалгалтын төлбөр төлөхгүй.

* * * * * * * * *

*) Хичээлийн багц цагийн төлбөр нь уг хичээлийн дахин болон нөхөн судалж буй хичээлийн жилийн

хувьд тогтоосон төлбөр байх бөгөөд хэмжээ нь тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 32-т хуваасантай тэнцүү байна.

Page 131: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

130

Захирлын 2000/100 тоот тушаалаар баталж, 2003/639, 2005/117, 2007/113 тушаалуудаар нэмэлт, өөрчлөлт оруулав.

МУИС-ИЙН ТӨГСӨЛТИЙН ШАЛГАЛТЫН ЖУРАМ

Нэг. Ерөнхий зүйл

1. МУИС-д төгсөлтийн шалгалтыг явуулахдаа Монгол улсын Гэгээрлийн Сайдын 1997 оны 3-р сарын 29-ний өдрийн 59 тоот тушаалаар баталсан “Дээд боловсролын төгсөлтийн шалгалтын үлгэрчилсэн журам” болон энэхүү журмыг баримтална.

2. МУИС-ийн төгсөлтийн шалгалтын журам нь дээр дурьдсан үлгэрчилсэн журамд тус сургуулийн онцлогтой холбоотой нэмэлт тодотгол болох заалтыг агуулж байгаа ба бүрэлдэхүүний сургууль, факультет (хойшид факультет гэнэ), салбарт бакалавр, магистрын шатны сургалтын төгсөлтийн шалгалтыг зохион байгуулахад баримтлана.

Хоѐр. Төгсөлтийн шалгалт

3. Сургуулийн төгсөлтийн шалгалтын ерөнхий ба мэргэжлийн салбар комиссыг факультет, мэргэжлийн тэнхмийн саналыг үндэслэн МУИС-ийн захирлын тушаалаар томилно.

4. Төгсөлтийн шалгалтын комисс нь нарийн бичгийн даргаас гадна 5-7 гишүүнтэй байна. Гишүүдийн тоо, орлогч даргатай байх эсэхийг төгсөгчдийн тоо, шалгалт авах хичээл, мэргэжлийн төрөл, тоог харгалзан сургуулийн захиргаа тогтооно.

5. Сургалтын төлөвлөгөөнд өөр өөр хичээлээр төгсөлтийн шалгалт авахаар заасан бол тус бүрд нь, харин олон хичээлээр нэгтгэн нэг шалгалт авч, төгсөлтийн ажил гүйцэтгэж хамгаалах бол нэгдсэн нэг салбар комисс байгуулна.

6. Комиссын гишүүдийн бүрэлдэхүүнд мэргэжлийн голлох профессор багш нарыг оруулахаас гадна мэргэжилтэн бэлтгэн байгаа тэнхмээс тусдаа ажилладаг МУИС-ийн бүрэлдэхүүний болон харьяаллын эрдэм шинжилгээний байгууллагын ажилтан, эрдэмтэд, сургуулийн болон факультетийн удирдах ажилтан нарыг гадны байгууллагын хүний тоонд оруулж болно.

7. Бакалаврын төгсөлтийн шалгалт нь тухайн мэргэжлийн хувьд 3-аас хэтрэхгүй байх бөгөөд сургалтын төлөвлөгөөнд багц цаггүй тусгагдана. Төгсөлтийн ажил нь сургалтын төлөвлөгөөнд сонгон суралцах хичээлийн хэлбэрээр (үндсэн 120 Бц-аас гадна) багц цагтай тусгагдах бөгөөд голч оноо бодоход тооцогдоно. Төгсөлтийн ажил бичиж хамгаалсан оюутан төгсөлтийн нэг шалгалтаас чөлөөлөгдөнө.

8. Төгсөлтийн ажил бичих эрхийг зөвхөн нийт суралцсан хугацааны голч дүнгээр 3 (80 оноо)-аас доошгүй амжилт үзүүлсэн оюутан эдэлнэ. Мөн улсын болон МУИС-ийн хэмжээнд эрдэм шинжилгээний хуралд 1-3-р байр эзэлсэн оюутанд тэнхмийн саналыг үндэслэн төгсөлтийн ажил бичихийг зөвшөөрч болно.Энэ болзол, шаардлагыг хангаагүй оюутан зөвхөн төгсөлтийн шалгалт өгнө.

9. Факультет сургуулийн хичээлийн эрхлэгч тухайн жилд гүйцэтгэж болох бакалаврын төгсөлтийн ажлын сэдвийн жагсаалтыг хичээлийн жилийн 10-11-р сард гарган төгсөх ангийн оюутанд хүргэн, ил тод хадсан байна. Төгсөлтийн ажил бичих эрх авсан оюутан уг сэдвүүдтэй танилцан багш нар болон мэргэжлийн бусад хүмүүстэй зөвлөсний үндсэн дээр өөрөө сэдвийн сонголт хийнэ. Мөн төгсөлтийн ажлынхаа сэдвийг оюутан өөрөө бие даан дэвшүүлж болно.

10. Оюутны сонгосон сэдвийг мэргэжлийн тэнхим 12-р сард санал оруулж, факультетийн зөвлөл хурлаараа хэлэлцэн уг сэдвээр ажиллах зөвшөөрөл олгож удирдагч багшийг томилно.

11. Сургалтын төлөвлөгөөнд заагдсан хичээлийг судалж зохих тооны кредитийг биелүүлсэн, “Оюутан төгсгөх журам”-ын төгсөгчдөд тавих шаардлагын 1-3-р зүйлд заасан шаардлагыг хангасан оюутан төгсөлтийн шалгалтанд орох эрхтэй бөгөөд шалгалтанд орох оюутны нэрсийг МУИС-ийн захирлын тушаалаар нэгдсэн журмаар батална. Нэр нь тушаалд ороогүй оюутнаас төгсөлтийн шалгалт авахыг хориглоно.

Page 132: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

131

12. Бакалаврын төгсөлтийн ажлын урьдчилсан хамгаалалтыг жинхэнэ хамгаалалтаас нэг сарын өмнө тэнхмийн семинараар хийж, шүүмжлэгч багшийг томилох бөгөөд үүнээс хойш 7 хоногийн дотор факультет/сургуулийн декан/захирлын тушаалаар оюутны нэр, сэдэв, удирдагч, шүүмжлэгчийг эцсийн байдлаар шийдвэрлэж, тушаалын хувийг төгсөлтийн шалгалтын комисст хүргүүлнэ.

13. Тухайн мэргэжлийн сургалтын төлөвлөгөөний дагуу өгөх төгсөлтийн шалгалтын агуулгыг тусгасан хөтөлбөрийг дээд боловсролын төгсөлтийн шалгалтын үлгэрчилсэн дүрмийн 2.2, 2.3, 2.8-р заалтын шаардлагын дагуу мэргэжлийн тэнхмээс сэдэвчлэн боловсруулж, шалгалт авахаас гурван сарын өмнө оюутанд хүргэн танилцуулсан байна. Мөн төгсөлтийн шалгалтанд зориулсан тойм лекц, зөвлөлгөөг сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан лекцийн цагийн 10 хувьд багтаан факультетийн хичээлийн эрхлэгч тусгайлан зохион байгуулна.

Гурав. Төгсөлтийн шалгалт авах ба төгсөх

14. Төгсөлтийн шалгалтын комиссын гишүүдийн гуравны хоѐроос доошгүй ирцтэй үед шалгалт авч, төгсөлтийн ажил хамгаалуулна. Шалгалтанд оролцсон сургуулийн төв ба салбар комиссын гишүүдийн ирцийг салбар комиссын нарийн бичгийн дарга ирсэн, явсан цагаар нь бүртгэнэ. Комиссын нарийн бичгийн даргад шалгалт үргэлжилсэн хугацаанаас 2 цагийг илүү тооцно.

15. Төгсөлтийн шалгалт болон хамгаалалтын хурлыг комиссын дарга, түүний эзгүйд орлогч дарга удирдана.

16. Төгсөлтийн шалгалт, хамгаалалтыг комиссын нээлттэй хуралдаанаар хэлэлцэж, дүн тавих үед хаалттай явуулна. Шалгалт, хамгаалалтын дүнг комиссын хурлын протокол гарсны дараа тэр өдөрт нь багтааж оюутнуудад албан ѐсоор мэдэгдэнэ.

17. Төгсөлтийн шалгалтанд оюутны мэдлэг чадварыг 100 оноогоор үнэлэх ба тогтсон харьцаагаар A, B, C, D, F гэсэн үсгэн дүнд шилжүүлэн давхар гаргана. Шалгалтыг ам, бичиг, тест, дадлагын ажил гүйцэтгүүлэх зэрэг хосолсон хэлбэрээр авч болох бөгөөд онооны харьцааг мэргэжлийн онцлогийг харгалзан факультет/сургуулийн зөвлөл тогтооно.

18. Төгсөлтийн шалгалт, хамгаалалтанд комиссын гишүүд оюутны үнэлгээг тус бүрдээ тавьж, ерөнхий үнэлгээг тэдгээрийн дундажаар гаргаж шийдвэрлэнэ. (хавсралт 2,3)

19. Төгсөлтийн шалгалтын үргэлжлэх хугацаа өдөрт 8 цаг хүртэл байна. (Оюутны тоо, шалгалтын онцлогоос хамааран илүү гарахыг үгүйсгэхгүй)

20. Төгсөлтийн шалгалтаас хүндэтгэн үзэх шалтгаанаар хоцорсон оюутан салбар комиссын даргын зөвшөөрлөөр дараагийн хэсэг бүлэгтэй хамт нөхөн өгч болно.

21. Төгсөлтийн шалгалтанд хангалтгүй дүгнэгдсэн оюутан дараагийн бусад шалгалтуудад орох эрхтэй ба хангалтгүй дүн авсан шалгалтыг дараагийн 3 хичээлийн жилийн дотор хуваарьт өдөр өгнө.Төгсөлтийн шалгалтанд хангалтгүй үнэлэгдсэн болон ороогүй оюутны төгсөлт хойшилсон тухай тэмдэглэгээг комиссын тогтоолд (хавсралт 1) заавал хийнэ.

22. Төгсөлтийн шалгалтыг хангалтгүй өгсөн хүнд дипломын оронд МУИС-ийн тухайн мэргэжлийн сургалтын төлөвлөгөөнд заагдсан бүх хичээлийг бүрэн сонсож дуусгасныг гэрчилсэн тусгай үнэмлэх олгож болно.

23. Төгсөлтийн шалгалтаа амжилттай өгсөн оюутанд МУИС-ийн төгсөлтийн шалгалтын комиссын шийдвэрийг үндэслэн захирлын тушаалаар мэргэжил, боловсролын зэрэг, түүнийг гэрчлэх диплом, энгэрийн тэмдэг олгох ба энэ тухай төгсөгчдийн бүртгэлийн тусгай дэвтэрт бүртгэл хөтөлсөн байна. Төгсөгчид диплом, энгэрийн тэмдэгний үнийг тогтоосон журмын дагуу төлнө.

24. Төгсөлтийн шалгалтын төв ба салбар комисс нь шалгалт дууссаны дараа тайлан бичиж сургуулийн захиргаанд өгөх ба түүндээ бэлтгэж байгаа мэргэжилтний чанарын түвшин, сургалтын агуулга технологийн талаар дүгнэлт өгч, ажлыг цаашид сайжруулах арга хэмжээний талаар тодорхой санал, зөвлөмж оруулсан байвал зохино.

Page 133: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

132

25. Төгсөлтийн шалгалтын салбар комисс нь дараах бичиг баримтыг бүрдүүлж төв комисст хүлээлгэн өгнө. Үүнд:

Төгсөлтийн шалгалтын салбар комиссын хурлын тогтоол /хавсралт-1/

Шалгалтын нэгдсэн дүнгийн хууудас /хавсралт-3/

Комиссын гишүүдийн тавьсан дүнгийн хуудас / хавсралт-2/

Комиссын хурлын протокол / оюутан бүрийг хамруулна /хавсралт-4/

Комиссын гишүүдийн ирцийн бүртгэл /хавсралт-5/

26. Декан, захирлын нарийн бичгийн дарга нар төгсөх оюутнуудын сурлагын дүнгийн хавтгайг (ангийн хавтгайг) шалгалтын дүнгийн хуудаснаас түүвэрлэн гаргаж декан захирлын гарын үсэг, факультет, сургуулийн тэмдгээр баталгаажуулан салбар комиссын нарийн бичгийн дарга нарт хүлээлгэн өгнө. Энэ хавтгайн дүн үнэн зөв бичигдсэн эсэхийг декан, хичээлийн эрхлэгч хариуцна. Хавтгайн дүн нь гаргацтай бичигдсэн байх ба харандаа болон бусад баллаж болох зүйлээр бичихийг хориглоно.Салбар комиссын нарийн бичгийн дарга нар төв комиссоос оюутны диплом, хавсралтыг хүлээн авч үнэн зөвөөр бичиж, зохих ѐсоор баталгаажуулж бэлэн болгоно.

27. Төгсөлтийн салбар комисс сургуулийн архивт төгсөж байгаа оюутантай холбогдсон дараах материалыг бүрдүүлж өгнө. Үүнд:

1. Төгсөх оюутны сурлагын дүнгийн жагсаалт (хавтгай) 2. Төгсөх оюутны нэрсийн жагсаалт /мэргэжлээр/ 3. Суралцах хугацааны ажил байдлын тодорхойлолт 4. Элсэлтийн шалгалтын дүнгийн хуудас 5. 1-р маягт 6. Дипломын хуулбар 7. Сурлагын дүнгийн эх хувь -1 ш /дипломын хавсралт/ 8. Сурлагын дэвтэр 9. Оюутны үнэмлэх 10. Улсын шалгалт авсан тухай протокол / хавсралт 2,4 / 11. Оюутны хувийн хэрэг / сурагчийн хувийн хэрэг биш / 12. Сургалтын төлбөрийн тооцоо 13. Тойрох хуудас.

Хавсралт N1

МУИС-ийн төгсөлтийн шалгалтын салбар комиссын хурлын тогтоол

… оны . . . сарын . . . Дугаар… Улаанбаатар хот

Төгсөгчдөд мэргэжил, цол олгуулах тухай

ТОГТООХ НЬ:

1. МУИС-ийн ________________________ факультет (дээд сургууль) -ийн _____ангид суралцаж улирлын шүүлэг, шалгалт болон төгсөлтийн шалгалтыг амжилттай өгч бүрэн дээд курсыг дүүргэсэн хавсралтанд нэр бүхий ... оюутанд боловсролын ...................................................... зэрэг олгохыг Төв комисст уламжилсугай

2. Төгсөгчдөд МУИС-ийн диплом, энгэрийн тэмдэг олгохыг Төгсөлтийн шалгалтын төв комисст хүссүгэй.

3. Төгсөлтийн шалгалтанд хангалтгүй дүн авсан . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . нарын төгсөх хугацааг хойшлуулах нь зүйтэй гэж үзсүгэй.

Page 134: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

133

Төгсөлтийн шалгалтын салбар комиссын

дарга . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

гишүүд 1. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

2. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

3. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

4. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

5. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

6. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

Нарийн бичгийн дарга . . . . . . . . . . . . . . . . . .

Хавсралт N2

Монгол Улсын Их Сургууль

... оны ... –р сарын ... Улаанбаатар хот

___________ факультетийн ________ салбарын ... -р ангийн ... оюутнаас

___________ _____________________ хичээлээр авсан төгсөлтийн шалгалтын дүн

Шалгалтын комиссын гишүүний нэр __________

дд Овог нэр Билетийн дугаар

Үнэлэлт (оноо)

Тайлбар

Шалгалтын комиссын гишүүний гарын үсэг _________

Хавсралт N3

Монгол Улсын Их Сургууль

.. оны ... сар ... өдөр Улаанбаатар хот

…….…….…….……. факультетийн …….……...……. салбарын

... -р ангийн … оюутнаас …….…….…….…….…….…….…….…

хичээлээр авсан төгсөлтийн шалгалтын комиссын нэгдсэн дүн

дд Оюутны овог нэр Билетийн дугаар

Үнэлэлт Тайлбар

Оноо дүн

Шалгагдвал зохих оюутны тоо -

Шалгагдсан оюутны тоо -

Үүнээс:

A (%) -

B (%) -

C (%) -

D (%) -

F (%)

Амжилт,% -

Page 135: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

134

Төгсөлтийн шалгалтын салбар комиссын дарга ________________ гишүүд 1 _______________ 2 _______________ 3 _______________ 4 _______________ 5 _______________ 6 _______________

Нарийн бичгийн дарга __________

Хавсралт N4

Монгол Улсын Их Сургууль

.... оны .... сар…өдөр Улаанбаатар хот

……………….……. факультет (сургууль)-ийн………………….… ангийн оюутнаас ….…….…….…….…….…….…….… хичээлээр төгсөлтийн шалгалт авсан (дипломын ажил хамгаалуулсан) протокол

__________________ овогтой __________________

Билетийн Nо.

Комиссын дарга, гишүүдээс тавьсан асуулт, оюутны хариулт

_______________________________________________

_______________________________________________

_______________________________________________

___________________ Комиссын үнэлэлт: оноо ___ , дүн ___

Комиссын гишүүдээс онцлон тэмдэглэх нь:

Протокол хөтөлсөн:

нарийн бичгийн дарга . . . . . . . . . . . . . . . . . /. . . . . . . . . . . . . . /

Xавсралт N5

Монгол Улсын Их Сургууль

Төгсөлтийн шалгалтын ___________________ салбар комиссын гишүүдийн

цагийн бүртгэлийн нэгдсэн товчоо

Сар, өдөр

Бүх цаг Гишүүний овог нэр

Ирсэнцаг

Явсан цаг

Ирсэн цаг

Явсан цаг

Салбар комиссын нарийн бичгийн дарга . . . . . . . . . . . . . . . . .

* * * * * * * * *

Page 136: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

135

Захирлын 2000/100 тоот тушаалаар баталж, 2003/639, 2007/113 тоот тушаалуудаар

нэмэлт, өөрчлөлт оруулав.

МУИС-ИЙН ОЮУТАН ТӨГСГӨХ ЖУРАМ

Нэг. Ерөнхий зүйл

”МУИС-ийн бакалаврын сургалтын журам”-ын дагуу суралцаж зохих шаардлагыг хангасан оюутанд дээд боловсролын зэрэг, төгсөлтийн баримт бичиг олгоход энэхүү журмыг мөрдөнө.

Хоѐр. Төгсөгчдөд тавих шаардлага

1. Төгсөгч нь МУИС-д зохих журмын дагуу МУИС-ийн захирлын тушаалаар элссэн байна.

2. Төгсөгч нь сургалтын төлөвлөгөөний дагуу тухайн мэргэжлийн салбарын заавал үзэх (major) болон сонгон суралцах хичээлүүдийг судлан дээд боловсролын дипломын болон бакалаврын зэргийн болзол хангах шалгалтуудаа амжилттай өгч зохих кредитийг цуглуулсан байна.

3. Төгсөгч нь сургалтын төлбөрийн тооцоогүй байна.

4. Төгсөгч нь төгсөлтийн шалгалтад амжилттай дүн үзүүлсэн байна.

5. Бакалаврын сургалтын төлөвлөгөөн дэхь заавал судлах хичээлийг бүрэн судалж 90-ээс доошгүй багц цаг цуглуулж, төгсөлтийн шалгалтыг амжилттай өгсөн оюутныг дээд боловсролын дипломын зэргээр төгсгөж болно.

6. Дипломын зэргээр төгсөгч нь төгссөнөөсөө хойш 5 жилийн дотор тухайн мэргэжлээрээ элсэлтийн шалгалтгүйгээр үргэлжүүлэн суралцаж багц цагаа гүйцээн судалж бакалаврын зэрэг авч болно.

Гурав. Төгсөлтийн шалгалт

1. Төгсөлтийн шалгалтыг “МУИС-ийн төгсөлтийн шалгалтын журам”-ыг баримтлан явуулна.

2. Энэхүү дүрмийн 2-р зүйл дэх “төгсөгчдөд тавих шаардлага”-ын 1 - 3-р зүйлд заасан нөхцлийг хангасан оюутны нэрсийг гаргаж төгсөлтийн шалгалт эхлэхээс нэг сарын өмнө бүрэлдэхүүний сургууль, факультетээс бакалаврын сургалтын албанд өгсөн байна.

3. Шалгалтад орох оюутны нэрсийг захирлын тушаалаар баталгаажуулан, шалгалтын комисст хүргүүлсэн байна.

4. Төгсөлтийн шалгалтанд орох эрх авсан оюутан хүндэтгэн үзэх шалтгаанаар шалгалтаа өгч чадахгүй болсон нөхцөлд энэ тухай шалгалтын комисс протоколд тэмдэглэх ба үүнийг үндэслэн дараа жилийн шалгалтанд оруулна. Энэ эрх нь захирлын тушаал гарснаас хойш 3 жилийн хугацаанд хүчинтэй байна. Энэ хугацаа өнгөрвөл 80-аас доош онооны үнэлгээтэй хичээлүүдийн шалгалтын дүнг хүчингүйд тооцох ба 5 жил өнгөрвөл бүх хичээлүүдийн дүнг хүчингүйд тооцно. Энэ хугацаанд төгсөлтийн тухай журамд өөрчлөлт орвол өөрчлөгдсөн журмын дагуу асуудлыг шийдвэрлэнэ.

Дөрөв. Төгсөлтийн баримт бичиг

1. Тухайн зэргийн (дипломын, бакалаврын) сургалтыг амжилттай дүүргэн зохих шаардлагуудыг биелүүлсэн оюутанд төгсөлтийн шалгалтын комиссын шийдвэрийг үндэслэн мэргэжил, боловсролын зэрэг, түүнийг гэрчлэх төгсөлтийн баримт бичиг болох диплом, энгэрийн тэмдгийг МУИС –ийн захирлын тушаалаар олгоно.

2. Тухайн зэргийн диплом нь төгсөлтийн шалгалтын комиссын дарга, МУИС-ийн захирал, бүрэлдэхүүний сургууль/факультетын захирал/деканы гарын үсэг, МУИС-ийн тамгаар баталгаажих ба дугаар, бүртгэлийн дугаартай байна.

Page 137: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

136

3. Тухайн зэргийн диплом нь хавсралттай байх ба хавсралтад суралцах хугацаанд судалсан хичээлүүд, тэдгээрийн кредит, сурлагын амжилт, голч дүн ба оноог бичихээс гадна тухайн үеийн дүрэм журамд нийцүүлэн бусад бичиглэлийг хийж болно. Хавсралтыг МУИС–ийн Бакалаврын сургалтын албаны эрхлэгч, бүрэлдэхүүний сургууль/факультет-ийн хичээлийн эрхлэгч нарын гарын үсэг , тамга/тэмдэг/-ээр тэмдгээр баталгаажуулна.

4. Төгсөлтийн баримт бичгийг засварлах буюу хуурамчаар үйлдвэл зохих хуулийн хариуцлагыг хүлээнэ.

5. Төгсөлтийн баримт бичгийг үрэгдүүлсэн тохиолдолд архивын материалыг үндэслэн нөхөн диплом олгох бөгөөд энэ нь тусгай журмаар зохицуулагдана. Харин комиссын буруутай үйл ажиллагааны улмаас диплом дахин олгох асуудлыг тухайн үед мөрдөгдөж буй дүрэм/журамд нийцүүлэн шалаглтын сессийн хугацаанд шийдвэрлэнэ

Тав. Төгсөлтийн ѐслол

1. Төгсөгчдөд МУИС-ийг төгссөн тухай дипломыг ѐслолын байдалд хүндэтгэлтэйгээр гардуулна. Энэ ѐслолын үед захирлын тушаалыг уншиж сонсгоно.

2. Төгсөлтийн арга хэмжээг төгсөгчид, найз нөхөд, эцэг эхийн төлөөлөгчдийг оролцуулан эрдмийн баяр болгон тэмдэглэнэ.

* * * * * * * * *

Page 138: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

137

МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн 2004.10.29-ний өдрийн хурлын 01 тоот тогтоолын 1-р хавсралт

МУИС-ИЙН ХҮНДЭТ ЦОЛ ОЛГОХ ЖУРАМ

Ерөнхий зүйл

Боловсролын хуульд заасны дагуу Эрдмийн зөвлөл МУИС-ийн хүндэт цол олгох үүргийг энэ журмаар зохицуулна. Хүндэт цол нь МУИС-ийн, факультет/сургуулийн гэсэн хоѐр шатлалтай байна.

Нэг. МУИС-ийн хүндэт цол

1.1. МУИС-ийн хүндэт цол нь “Хүндэт доктор”, “Хүндэт профессор” байна.

1.2. Хүндэт доктор цолыг шинжлэх ухаан, соѐл, боловсролыг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан нэртэй эрдэмтэн, энх тайван, олон нийтийн байгууллага, хүмүүнлэгийн салбарын болон төрийн гарамгай зүтгэлтэн гадаадын иргэнд,

1.3. Хүндэт профессор цолыг МУИС-ийн хөгжил, дэвшил; эрдэм судлалын залгамж халааг бэлтгэх; сургалт, судалгааны ажлын орчин нөхцлийг сайжруулах үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан гадаадын эрдэмтэнд тус тус олгоно.

Хоѐр. Бүрэлдэхүүний сургууль, факультетийн хүндэт цол

2.1. Бүрэлдэхүүний сургууль, факультетийн хүндэт цол нь салбарын “Хүндэт доктор” байна. Салбарын хүндэт доктор цолыг шинжлэх ухааны тодорхой чиглэлээр олгоно.

2.2. Бүрэлдэхүүний сургууль, факультетийн хүндэт доктор цолыг шинжлэх ухааны тухайн салбарын хөгжил; сургалт, судалгааны ажлын чанартай үйлчилгээ үзүүлэх таатай орчин бүрдүүлэх; эрдмийн шавь сургууль төрүүлэх, эрдмийн залгамж халаа бэлтгэх; хоѐр талын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд үнэтэй нэмэр оруулсан эрдэмтэд, төр, нийгэм, олон нийтийн байгууллагын зүтгэлтэн, дэмжигч дотоод, гадаадын хүмүүст олгоно.

Гурав. Хүндэт цолд нэр дэвшүүлэхэд бүрдүүлэх материал

3.1. Үндсэн байгууллагаас гаргасан танилцуулга, бусад тодорхойлолт

3.2. Бүтээлийн жагсаалт болон гол бүтээлийн талаарх танилцуулга

3.3. Санал дэвшүүлэгч байгууллага, харъяалах факультет, сургуулийн эрдмийн зөвлөлийн болон тэнхимийн хурлын протокол, санал

3.4. Өмнө авсан бусад цол, зэргийн үнэмлэх, дипломын хуулбар

Дөрөв. Хүндэт цол олгох

4.1. МУИС-ийн хүндэт доктор, хүндэт профессор цол олгох асуудлыг МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн хурлаар, салбарын хүндэт доктор цолыг факультет, сургуулийн эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ.

4.2. МУИС-ийн “Хүндэт доктор”, “Хүндэт профессор” цол хүртсэн хүнд үнэмлэх, зүүлт гардуулж, өмсгөл өмсгөнө. Факультет, сургуулийн хүндэт доктор цол хүртсэн хүмүүст үнэмлэх, МУИС-ийн хүндэт медаль гардуулна.

4.3. Хүндэт цол хүртсэн хүмүүст олгох батламжийг (үнэмлэх, зүүлт, өмсгөл, хүндэт медаль) тус тусын Эрдмийн зөвлөлийн ѐслолын хуралдаанаар хүндэтгэлтэй гардуулна.

4.4. Хүндэт цол хүртсэн хүн тус сургуулийн эрдэмтэн багш, ажилтан, суралцагчдад зориулан тусгай лекц уншина.

4.5. Хүндэт цол хүртсэн хүн МУИС-ийн хүндэтгэлийг хүлээнэ.

Тав. Бусад зүйл

5.1. Журам шинэчлэгдэхээс өмнө МУИС-ийн хүндэт профессор цол авсан багш нарт шинэчилсэн журмын заалт үйлчлэхгүй.

* * * * * * * * *

Page 139: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

138

Эрдмийн зөвлөлийн 2003.06.09-ний өдрийн тогтоолоор батлав.

МУИС-ИЙН ПРОФЕССОР, ДЭД ПРОФЕССОР

ЦОЛ ОЛГОХ ЖУРАМ

Нэг. Ерөнхий үндэслэл

1.1. МУИС-ийн Эрдмийн зөвлөлөөс профессор, дэд профессор цол олгоход энэхүү журмыг баримтлана. Энэ журам Боловсрол, соѐл, шинжлэх ухааны сайдын 2003 оны 87 дугаар тушаалаар батлагдсан “Профессор, дэд профессор цол олгох үлгэрчилсэн журам”-д нийцсэн байна.

1.2. МУИС-д тодорхой хугацаагаар ажилласан, сургалтын ажлын дадлага туршлагатай, эрдэм шинжилгээний дорвитой бүтээл туурвисан, докторын зэрэгтэй хүнд энэ журамд заасан болзлын дагуу Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр профессор, дэд профессор цол олгоно.

1.3. Эрдмийн зэрэг, цол олгох дээд зөвлөл (хуучин нэрээр)-ийн олгосон цол МУИС-д хүлээн зөвшөөрөгдөнө.

Хоѐр. Цол олгох болзол

2.1. Профессор цолд нэр дэвшигч дараах шалгуур үзүүлэлтийг хангасан байна. Үүнд:

2.1.1. Дэд профессор цол хүртээд 5 -аас доошгүй жил үр бүтээлтэй ажилласан байх,

2.1.2. Дээд боловсролын байгууллагад профессорын болон удирдах албан тушаалд 5-аас доошгүй жил ажилласан байх,

2.1.3. Их, дээд сургууль, коллеж болон эрдэм шинжилгээний байгууллагад 15-аас цөөнгүй жил ажилласан, үүнээс 8 жилд нь МУИС-д багшилсан /багшаар хавсран ажилласан, цагаар хичээл заасныг тооцож болно/ байх,

2.1.4. Профессор цолд нэр дэвшигч нь шинжлэх ухаанд оруулсан тодорхой хувь нэмэр, онолын баяжуулалт, боловсруулсан шинэ технологи, биет бүтээлтэй байх,

2.1.5. Нэг сэдэвт зохиол, дангаар болон хамтран зохиосон их, дээд сургуулийн сурах бичиг 5-аас доошгүйг бичиж нийтлүүлсэн байх,

2.1.6. Эрдэм шинжилгээний бүтээлээс нь гадаад, дотоодын эрдэмтэн судлаачид ишлэл авсан тухай тодорхой баримтуудтай байх,

2.1.7. Эрдэм шинжилгээний бүтээл 30-аас доошгүйг* нийтлүүлсэн бөгөөд нэр дэвшигч шинжлэх ухааны докторын зэрэгтэй бол 3 бүтээл нь хамгаалснаас хойш нийтлэгдсэн, докторын зэрэгтэй бол 10 бүтээл нь хамгаалснаас хойш тус тус нийтлэгдсэн байх,

Тайлбар: *Олон улсын хэмжээний эрдэм шинжилгээний сэтгүүлд 10-аас цөөнгүй эрдэм шинжилгээний бүтээл нийтлүүлсэн бол нийт тоо заавал 30 байхыг шаардахгүй.

2.1.8. Хоѐроос цөөнгүй хүний докторын ажлыг удирдаж хамгаалуулсан байх,

2.1.9. Шинжлэх ухааны тодорхой чиглэлийг үүсгэн хөгжүүлж шавь сургуулийн эхлэл тавьсан буюу үүсгэн хөгжүүлсэн байх.

2.2. Дэд профессор цолд нэр дэвшигч дараах шалгуур үзүүлэлтийг хангасан байна. Үүнд:

2.2.1. Дээд боловсролын сургалтын байгууллагад профессор, дэд профессорын зэрэглэлд 3-аас цөөнгүй жил үр бүтээлтэй ажилласан байх,

2.2.2. Багшлах болон эрдэм шинжилгээний ажлыг 10-аас цөөнгүй жил үр бүтээлтэй хийсэн, үүнээс 5-аас доошгүй жил нь МУИС-д ажилласан байх,

2.2.3. Нэг сэдэвт зохиол, их, дээд сургууль, коллежи, ЕБС-д зориулсан сурах бичиг, гарын авлага гурваас цөөнгүйг бичиж нийтлүүлсэн (Тайлбар: сурах бичиг орчуулсан бол гарын авлага бичсэнтэй дүйцүүлэн тооцож болно),

Page 140: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

139

2.2.4. Эрдэм шинжилгээний бүтээл 15-аас цөөнгүй*, үүнээс 5-аас доошгүйг эрдмийн зэрэг хамгаалснаас хойш нийтлүүлсэн байх,

Тайлбар: *Олон улсын хэмжээний эрдэм шинжилгээний сэтгүүлд 5-аас цөөнгүй эрдэм шинжилгээний бүтээл нийтлүүлсэн бол нийт тоо заавал 15 байхыг шаардахгүй.

2.2.5. Магистр, докторын ажил 5-аас цөөнгүйг удирдаж хамгаалуулсан байх,

2.2.6. Дэд профессор цолд нэр дэвшсэн багш аттестатчлалаар сургах ур чадварын хувьд тогтмол өндөр үнэлгээ авсан, сургалтын агуулга, арга зүйг боловсронгуй болгох, шинэчлэх талаар идэвх санаачлага гаргасан байх,

2.3. Энэхүү журмын 2.1.7, 2.2.4-д заасан эрдэм шинжилгээний бүтээл нь мэргэжлийн эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлэгдсэн байна.

2.4. Профессор, дэд профессор цолд нэр дэвшиж буй багшийн эрдэм шинжилгээний бүтээлийн үнэлгээнд эрдэм шинжилгээний төсөлд оролцсон буюу удирдсан, судалгааны семинар удирддаг, патент, шинэ бүтээл, оновчтой саналын гэрчилгээ авсан, судалгааны үр дүнгээ нэвтрүүлсэн зэрэг бусад үйл ажиллагааг тооцож болно.

2.5. Урлагийн чиглэлийн багш нарын судалгаанд тулгуурлан туурвисан урлагийн зарим бүтээлийг эрдэм шинжилгээний бүтээлд тооцож болно.

2.6. Уригдан ирж багшилж буй гадаадын иргэнд энэхүү журмын шалгуур үзүүлэлтийг баримтлан профессор, дэд профессор цол олгож болно.

2.7. Бусад их, дээд сургуулийн олгосон цолыг МУИС-ийн Эрдмийн зөвлөлөөс олгосон цолтой дүйцүүлэн үзэхгүй.

Гурав. Цолд нэр дэвшүүлэхэд бүрдүүлэх материал

3.1. Эрдэмтдийг профессор, дэд профессор цолд нэр дэвшүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд: 3.1.1. Нэр дэвшүүлсэн байгууллагын тодорхойлолт. Тодорхойлолтод дараах

зүйлсийг тусгасан байна. Үүнд:

Нэр дэвшигчийн тухайн үед ажиллаж байгаа албан тушаал, уг албан тушаалд хэд дэх жилдээ ажиллаж байгаа, докторын зэргийг хаана, хэдэн онд хамгаалсан, дээд боловсролын байгууллагад ажилласан нийт хугацаа, эрдэм шинжилгээний бүтээлийн тоо, тэдгээрээс докторын зэрэг хамгаалснаас хойш хэдийг нь хэвлүүлсэн

Хэвлүүлсэн ажлаас нь онц ач холбогдолтой 2-3 ажлын талаар дурьдаж оруулна

Нэр дэвшигчийн багшлах болон эрдэм шинжилгээний ажлын ур чадвар, мэргэжлийн олон талт үйл ажиллагаа, нэр дэвшүүлж буй үндэслэлийг бичнэ. Үүнд мэргэжлийн сэтгүүлийн редакцийн гишүүн, хамгаалуулах зөвлөлийн гишүүн, мэргэжлийн холбооны гишүүн, сургууль, факультетийн эрдмийн зөвлөлийн гишүүн г.м.

3.1.2. Нэр дэвшигчийн товч намтар

3.1.3. Профессор цолд нэр дэвшигчийн удирдаж хамгаалуулсан ажил, эрдэмтдийн нэр, диссертацийн сэдэв, эрдмийн ажлын албан ѐсны шүүмжлэгчээр ажилласан жагсаалт зэргийг тэнхимийн эрхлэгч баталгаажуулсан байна.

3.1.4. Бүтээлийн жагсаалт (хавсралтын дагуу хийж, баталгаажуулсан байна).

3.1.5. Профессор цолд нэр дэвшиж байгаа бол докторын ба дэд профессорын дипломын хуулбар, дэд профессорт нэр дэвшигч докторын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

3.1.6. Энэхүү журмын 2.1.3, 2.2.2-т заасан ажилласан хугацааг нотлох нийгмийн

даатгалын дэвтрээс хийсэн хуулбар, хавсарсан буюу цагаар ажилласан тухай тушаалын хуулбар.

Page 141: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

140

3.2. 2.1 ба 2.2–т заасан болзлыг хэрхэн хангасан байдлыг үзүүлэлт бүрээр хүснэгтлэн хавсаргасан байна. Нэг болзлын заалт хангалтгүй биелэлттэй бол 2 болзлын илүү үзүүлэлтээр нөхөн тооцож болно.

Дөрөв. Цол олгох тухай

4.1. Профессор, дэд профессор цолны болзлыг биелүүлсэн гэж үзсэн хүнийг бүрэлдэхүүний болон харъяа сургууль, факультетийн Эрдмийн зөвлөлөөс нэрийг дэвшүүлэн бичиг баримтыг журмын дагуу бүрдүүлэн сургуулийн Эрдмийн зөвлөлд ирүүлнэ. Нэр дэвшигчийн болзол хангасан байдлыг зөвлөлийн даргын томилсон ажлын хэсэг хянан магадлаж, дүнг эрдмийн зөвлөлийн хуралд хэлэлцүүлнэ.

Жич: Бүтээлд магадлан шинжилгээ хийхдээ энэхүү журмын 2.1.4, 2.1.5, 2.1.7; 2.2.3, 2.2.4-д заасан үзүүлэлтийн биелэлтийг нотлох баримтаар баталгаажуулан үзнэ.

4.2. Эрдмийн зөвлөлийн нийт гишүүдийн 3/4-аас цөөнгүй нь оролцсон бол хурлыг хүчинтэй гэж үзнэ.

4.3. Профессор, дэд профессор цол олгох асуудлыг нууц санал хураалтаар шийдвэрлэнэ.

4.4. Хуралдаанд оролцсон эрдмийн зөвлөлийн гишүүдийн 3/4-аас доошгүйн эерэг саналаар профессор, дэд профессорын цол олгохоор шийдвэрлэсэн хүнд МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрийг үндэслэн батлагдсан загварын үнэмлэх олгоно.

4.5. МУИС-д ажиллаж байгаа хүнд профессор, дэд профессорын цолны нэмэгдэл урамшууллыг тогтмол олгоно.

Тав. Бусад

5.1. Бусад их, дээд сургууль, коллеж багш нартаа профессор, дэд профессор цол олгуулахаар МУИС-ийн Эрдмийн зөвлөлд хүсэлтээ гаргаж болно. Хүсэлтийг нэг сараас илүүгүй хугацаанд судалж хариу өгнө.

5.2. Профессор, дэд профессор цол олгохтой холбоотой зардлыг нэр дэвшүүлсэн сургалтын байгууллага хариуцна.

5.3. Профессор, дэд профессор цол олгохтой холбогдсон гомдлыг Эрдмийн зөвлөл хүлээн авч, зөвлөлийн даргын шийдвэрээр комисс томилон нэг сарын дотор шалгуулж, дүнг Эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцэнэ.

5.4. Профессор, дэд профессор цолыг зохих шаардлага зөрчиж олгосон нь нотлогдвол Эрдмийн зөвлөлийн шийдвэрийг үндэслэн захирлын тушаалаар цолыг хүчингүй болгоно.

5.5. МУИС-ийн профессор, дэд профессор цол олгосон болон цол буцаан авсан шийдвэрийг төвийн хэвлэлээр нийтэд заавал мэдээлж байна.

5.6. Батлагдсан маягтын дагуу хэвлэсэн профессор, дэд профессор цолны үнэмлэхийг БСШУЯ-аас захиалан авна.

5.7. Профессор, дэд профессор цолны үнэмлэх нэгдсэн дугаартай байна.

Õавсралт № 1

... ... ... ... ... ...- ийн хэвлүүлсэн бүтээлийн жагсаалт

№ Ажлын бүтэн нэр

Ажлын хэлбэр (нэг сэдэвт зохиол, товхимол, өгүүлэл, сурах бичиг гм)

Тухайн ажлыг хаана, хэзээ хэвлүүлсэн

х.х Хамтран зохиогч

1

Тайлбар: - Жагсаалтыг оны дарааллаар эрдэм шинжилгээний ажил, сургалт арга зүйн ажил гэсэн хоѐр

хэсэгт хувааж бичнэ, - Жагсаалт үнэн болохыг нотолж тэнхмийн эрхлэгч гарын үсэг зурна.

Page 142: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

141

Захирлын 2003/ 727 тоот тушаалаар баталж, 2005/660 тушаалаар нэмэлт, өөрчлөлт оруулав.

МУИС-ИЙН ОНЫ ШИЛДЭГ БАГШ ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

Нэг. Ерөнхий зүйл

1.1. МУИС-ийн багш, эрдэмтдийн оюуны хөдөлмөрийн үнэлгээг дээшлүүлэх; сургалт, судалгааны ажлын шилдэг арга туршлагыг нийтэд сурталчлах, дэлгэрүүлэх зорилгоор оны шилдэг багшийг шалгаруулахад энэхүү журмын зорилго оршино.

1.2. Шалгаруулалтыг оны шилдэг сурган хүмүүжүүлэгч багш, оны шилдэг судлаач багш, оны шилдэг залуу багш гэсэн гурван ангиллаар явуулна.

1.3. Факультет/сургууль дотроо Оны шилдэг багш шалгаруулах журам, шагналын санг батлан мөрдөж болно.

Хоѐр. Шалгаруулах болзол

2.1. МУИС-д 5-аас доошгүй жил тасралтгүй ажиллаж сургалт, эрдэм шинжилгээний ажил хийж байгаа орон тооны багшийг шалгаруулалтанд дэвшүүлнэ. Залуу багшид МУИС-д 10-аас доош жил багшилсан, 35 хүртэл насны багш орно. (Насыг тухайн оны 8-р сарын 31-нээр тооцно.)

2.2. Шалгаруулалтанд нэр дэвшигч багш бүр нээлттэй буюу үзүүлэх хичээл заасан байна.

2.3. Багшийн хичээл заах арга зүй, үр дүн, өгөөжийн талаар суралцагч оюутнаас санал асуулга авсан байна.

2.4. Оны шилдэг багшид нэр дэвшигч багшийн сүүлийн хоѐр жилд гүйцэтгэсэн ажлыг дараах үндсэн үзүүлэлтээр шалгаруулна. Үүнд:

Бичиж оюутны хүртээл болгосон сурах бичиг, гарын авлага, лекцийн хичээлийн үзүүлэн, оюутны мэдлэг дүгнэх багц материал г.м. сургалтын материалыг заадаг хичээл бүрээр бэлтгэсэн байдал,

Сургалтын технологийг шинэчлэх, оюутны бие даасан ажиллагааг идэвхжүүлэх, удирдах талаар санаачилж хийсэн ажил, түүний үр дүн,

Шинээр зааж байгаа лекц, боловсруулж тавьсан лаборатори, дадлагын хичээлийн хөтөлбөр, тодорхойлолт

Магистр, докторын сургалтанд оролцсон, тэдний судалгааны ажлыг удирдсан байдал,

Өөрийн удирдаж байгаа судалгааны сэдэв, захиалгат болон гэрээт эрдэм шинжилгээний ажил, түүний тодорхой үр дүн,

Дангаараа болон бусадтай хамтран удирдаж байгаа судалгааны семинар, түүнд хамрагдагчдын тоо, хамрах хүрээ,

Хэвлэн нийтлүүлсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүн,

үйлдвэрлэл, практикт нэвтрүүүлсэн эрдэм шинжилгээний ажлын үр дүн.

2.5. Шилдэг залуу багшид нэр дэвшигчийн сүүлийн 2 жилд гүйцэтгэсэн ажлыг дараах үндсэн үзүүлэлтээр шалгаруулна. Үүнд:

Сургалт, судалгааны ажлын гол үзүүлэлт, хүрсэн үр дүн,

Мэргэжил, гадаад хэл, мэдээлэл технологийн мэдлэгээ дээшлүүлэх талаар олсон амжилт,

Сургалтын дэвшилтэт тэргүүний арга барил эзэмших, сургах ур чадвараа дээшлүүлэх талаар хийсэн ажил,

Эрдэм шинжилгээний ажлын тодорхой чиглэл сонгон ажиллаж үр дүнд хүрч байгаа байдал,

Page 143: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

142

Олон нийтэд болон оюутны дунд мэргэжлээ сурталчлах, оюутныг дагалдуулан сургах, тэдний бие даасан үйл ажиллагааг дэмжих талаар санаачлан хийсэн ажил.

2.6. Шилдэг судлаач багшид нэр дэвшигчийн сүүлийн 2 жилд гүйцэтгэсэн ажлыг дараах үндсэн үзүүлэлтээр шалгаруулна. Үүнд:

Нийтлүүлсэн эрдэм шинжилгээний бүтээлийн нэгдсэн үзүүлэлт /хүснэгт 1, 2/

Олон улсын хамтарсан төсөл, улсын захиалгат төсөл, суурь судалгааны сэдэвт ажил гүйцэтгэж байгаа байдал, хэрэгжилт, үр дүн

Олон улсын хуралд оролцож, илтгэл хэлэлцүүлсэн байдал, үр дүн

Эрдэм шинжилгээний ажлын үр дүнг үйлдвэрлэл, практикт нэвтрүүлсэн байдал, түүний баталгаажуулалт

Бэлтгэсэн эрдэмтэн, магистрийн судалгааны чиглэл, зэрэг хамгаалсан байдал

Удирдаж байгаа судалгааны семинар, түүний ажлын үзүүлэлт

Эрдэм шинжилгээний ажлын сайн үр дүнг илэрхийлэх гадаад, дотоодод хэвлүүлсэн гол гол өгүүлэл /фото хуулбар, оттиска/

Гадаадын их, дээд сургууль, шинжлэх ухааны болон олон улсын байгууллагаас хүртсэн шагнал /гэрчилгээний хуулбар/.

Хүснэгт 1 Бүтээлийн жагсаалт

№ Бүтээлийн нэр Он Хэмжээ Хэвлэсэн газар Хамтран зохиогчид

Нэг. Нэг сэдэвт бүтээл, диссертаци, их дээд сургуулийн сурах бичиг

1

2

Хоѐр. Эрдэм шинжилгээний мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлсэн өгүүлэл

1

2

Гурав. Эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэлд хэвлэгдсэн өгүүлэл

1

2

Дөрөв. Эрдэм шинжилгээ сурталчилгааны хялбаршуулсан өгүүлэл болон орчуулга

1

2

Тав. Редакторласан ном

1

2

Хүснэгт 2

Бүтээлийн товъѐог

Эрдэм шинжилгээний бүтээлийн ангилал Нийт Үүнээс сүүлийн 2 жилд

ОУ-ын мэргэжлийн ЭШ-ий сэтгүүлд хэвлүүлсэн өгүүлэл

ОУ-ын ЭШ-ий хурлын илтгэлийн эмхэтгэлд хэвлүүлсэн өгүүлэл

Үндэсний хэмжээний /ШУА, төрийн өмчийн их сургууль/ ЭШ-ий мэргэжлийн сэтгүүлийн өгүүлэл

ОУ-ын ЭШ-ий хуралд тавьсан илтгэл /аннотаци/

Үндэсний хэмжээний ЭШ-ий хуралд тавьсан илтгэл /аннотаци/

Зохиогчийн эрхийн баталгаажуулалт /ашигтай загварын гэрчилгээ, патент .../

Page 144: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

143

Гурав. Бүрдүүлэх материал, шалгаруулалт

3.1. Мэргэжлийн тэнхим бүр аль нэг ангилалд багшийн нэр дэвшүүлж болно.

3.2. Тэнхимээс ирүүлсэн саналын дагуу эхний шатны шалгаруулалтыг факультет, сургууль өөр дээрээ явуулаад дараах материалыг МУИС-ийн Бакалаврын сургалтын албанд ирүүлнэ. Үүнд:

Факультет/сургуулийн эрдмийн зөвлөлийн хурлын шийдвэр, протокол

Тодорхойлолт

Бүтээлийн жагсаалт

Тэнхмийн хамт олны хурлаас гарсан шийдвэр

Оюутны дунд хийсэн санал асуулгын дүн

Бүтээлийн үзэсгэлэнд тавих биет материал (Ном, сурах бичиг, гарын авлага, хичээлийн үзүүлэн гм сургалтын бусад материал).

3.3. Факультет/сургуулиас ирсэн материалыг үндэслэн МУИС-ийн захирлын тушаалаар томилогдсон комисс эцсийн шатны шалгаруулалтыг хийнэ.

3.4. Шилдэг багш шалгаруулах шалгаруулалтыг бодит материалд тулгуурлан ил тод явуулах ба бүтээлийн үзэсгэлэн гаргаж багш нараас санал асуулга авч болно.

Дөрөв. Шалгаруулах хугацаа ба шагнал

4.1. Шилдэг багш шалгаруулах арга хэмжээг жил бүр Монголын багш нарын өдрийг угтан зохион байгуулна.

4.2. Шалгаруулалтын эхний шатыг 1-р сарын 15-ны дотор, хоѐрдугаар шатыг 2-р сарын 1-ний дотор явуулна.

4.3. Жил бүр Байгаль, Нийгэм-Хүмүүнлэгийн ухааны хоѐр салбараар ангилал тус бүрээр нэг багшийг шалгаруулна.

4.4. Байгаль, нийгэм-хүмүүнлэгийн ухааны хоѐр салбараар ангилал тус бүрээр нэг багшийг шалгаруулна. Нийт шагналын сан 3100 ам.доллар байна. Шагналын санг дараах байдлаар хуваарилна. Үүнд:

Шилдэг сурган хүмүүжүүлэгч багш 600 ам. доллар Шилдэг судлаач багш 600 ам. доллар Шилдэг залуу багш 300 ам. доллар Хүндэтгэлийн диплом, жаазны үнэ 100 ам. доллар

Тайлбар: МУИС-ийн багшийн шагналыг тухайн үеийн бусад адилтгах шагналтай давхардуулахгүй бөгөөд тухайлбал МИДС-ийн Консорциумын шагнал авсан тохиолдолд МУИС-ийн өргөмжлөлийн хамт авах ѐстой байсан шагналын 25%-иар нэмж урамшуулна.

* * * * * * * * *

Page 145: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

144

Захирлын 2003.12.23-ны өдрийн 727 тоот тушаалын хавсралт 2

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ШИЛДЭГ БҮТЭЭЛ ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

Нэг. Зорилго

1.1. Энэхүү журмын зорилго нь:

1.1.1. Шинжлэх ухааны суурь болон хавсрага судалгааны салбарт эрдэм шинжилгээний шилдэг бүтээл туурвисан МУИС-ийн эрдэмтэн багш, эрдэм шинжилгээний ажилтан, эрдмийн хамтлагийг шалгаруулан урамшуулах,

1.1.2. Ахисан төвшний сургалт, эрдэм шинжилгээний ажлын нэгдлийг хангах замаар их сургууль төвтэй шинжлэх ухааны хөгжлийг хангах зорилтыг дэмжих,

1.1.3. МУИС-ийн эрдэмтдийн эрдэм шинжилгээний ажлын ололт амжилтыг олон нийтэд сурталчлан таниулах, судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэл, практикт нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршино.

Хоѐр. Шалгаруулалтанд нэр дэвшүүлэх бүтээлд тавигдах ерөнхий шаардлага, бүтээлийн нэр төрөл

2.1. Шалгаруулалтанд нэр дэвшүүлж байгаа бүтээл нь шинжлэх ухааны танин мэдэхүйн төвшин, инноваци, техник, технологийн шийдэл, шинэ төрлийн материал, бүтээгдэхүүн гарган авах, нийгэм - эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд бодит хувь нэмэр оруулсан байна.

2.2. Шалгаруулалтанд дэвшүүлэх бүтээлийн нэр төрөл:

2.2.1. Онолын суурь болон хавсрага судалгааны салбарт хийсэн судалгааны үр дүнг нэгтгэн бичсэн монографи, шинжлэх ухааны тодорхой салбарын тулгамдсан асуудлаар хийсэн судалгааны нэн шинэлэг ажлын олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн үр дүнг илтгэх өгүүлэл, тогтвортой хөгжиж байгаа судалгааны хамтлагийн олон жилийн ажлын үр дүнг багтаасан цуврал бүтээл,

2.2.2. Зохион бүтээсэн багаж, төхөөрөмж; шинэ бүтээгдэхүүн, оновчтой санал, үйлдвэрлэл, практикт нэвтрүүлсэн шинэ технологи г.м. судалгаа, шинжилгээний ажлын бодит үр дүн,

2.2.3. Шинээр олдсон түүх, соѐлын ховор нандин дурсгал, эд өлгийн зүйлс, ховор олдворын эрдэм шинжилгээний ач холбогдлыг эхний байдлаар тодорхойлон гаргасан бүтээл байж болно.

2.3. Шалгаруулалтанд нэр дэвшүүлж байгаа бүтээл урьд өмнө МУИС-ийн хэмжээнд ямар нэг шагналд нэр дэвшин байр эзэлж шагнагдаж байгаагүй ажил байвал зохино. Харин судлаачид болон судалгааны хамт олныг гүйцэтгэж байгаа эрдэм шинжилгээний ажлын шинэ үр дүнгээр нь дахин нэр дэвшүүлж болно.

2.4. МУИС-ийн эрдэм шинжилгээний шилдэг бүтээлийн шагналаас илүү статустай, өндөр шагналтай өөр байгууллагын шагнал авсан бүтээлийг шагналд дахин нэр дэвшүүлэхгүй.

2.5. Шалгаруулалтанд судлаачдын сүүлийн 5 жилд туурвисан бүтээлийг дэвшүүлж болно.

2.6. Шалгаруулалтанд бие даасан судлаачид, эрдмийн (эрдэмтдийн) хамтлагийн бүтээлийг дэвшүүлж болно. Хамтлагт бусад байгууллагын болон гадаадын эрдэмтэн байж болно.

2.7. Эрдэм шинжилгээний шилдэг бүтээлийн шалгаруулалтыг Байгалийн шинжлэл, Нийгэм-Хүмүүнлэгийн ухаан гэсэн хоѐр салбараар жил бүр ээлжлэн явуулж, нэг шилдэг бүтээл шалгаруулна.

Page 146: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

145

Гурав. Эрдэм шинжилгээний шилдэг бүтээл шалгаруулах үе шат, бүрдүүлэх материал

3.1. Эрдэм шинжилгээний шилдэг бүтээлийн шалгаруулалтанд нэр дэвшүүлэх анхдагч нэгж нь тэнхим, лаборатори, төв, хүрээлэн, тасаг байна.

3.2. Анхдагч нэгж өөрийн хамт олны дотроос шилдэг бүтээлийн шалгаруулалтанд нэр дэвшүүлэх бүтээлийн талаар хамт олны хурлаар нээлттэй, ил тод хэлэлцэх ба олонх дэмжсэн нөхцөлд тухайн ажлыг дэвшүүлэх үндэслэл, хамт олны албан ѐсны шийдвэр гаргана.

3.3. Нэгжээс нэр дэвшүүлсэн бүтээлийг түүний танилцуулга, хамт олны хурлын шийдвэр, гадны байгууллагын хоѐроос цөөнгүй эрдэмтний саналын хамт факультет, сургуулийн эрдмийн зөвлөлд ирүүлнэ. (Жич: Мэргэжлийн болон үр дүнг практикт нэвтрүүлсэн байгууллагын тодорхойлолт заавал авсан байна.)

3.4. Факультет/сургуулиас томилсон комисс нэгжээс ирүүлсэн материалтай нэг бүрчлэн танилцаад оноолон үнэлж, үр дүнг салбарын эрдмийн зөвлөлийн хуралд нээлттэй хэлэлцүүлнэ.

3.5. Факультет/сургууль бүр хамгийн өндөр үнэлгээ авсан нэг бүтээлийг МУИС-ийн захиргаанд ирүүлнэ. Ирүүлэх материалд анхдагч нэгжээс дэвшүүлэхэд бүрдүүлсэн материал, салбарын комиссын оноолж шалгаруулсан дүн, түүнийг эрдмийн зөвлөлөөр хэлэлцэж баталгаажуулсан албан ѐсны шийдвэр зэрэг бичиг баримт дагалдана.

3.6. МУИС-ийн хэмжээний шалгаруулалтыг захирлын тушаалаар тухай бүр томилсон комисс гүйцэтгэнэ.

3.7. Сургуулийн комисс факультет/сургуулиас дэвшүүлсэн шилдэг бүтээлд шаардлагатай гэж үзвэл гадны мэргэжлийн байгууллага, эрдэмтдээр хөндлөнгийн үнэлгээ хийлгэж болно.

3.8. Шалгаруулалтанд ирсэн бүтээлийг оноолон дүгнэхдээ Эрдэм шинжилгээний ажлын үр дүнг үнэлэх шалгуур үзүүлэлт, түүнд харгалзах оноог (захирлын 2003 оны 05 сарын 13-ны өдрийн 266 тоот тушаалын 3-р хавсралт) баримтална.

Дөрөв. Эрдэм шинжилгээний шилдэг бүтээлийг шалгаруулах хугацаа

4.1. Шалгаруулалтыг жил бүрийн 4-р сард багтаан анхдагч нэгж, факультет/сургуулийн хэмжээнд явуулж, МУИС-ийн эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захиралд материалаа ирүүлсэн байна.

4.2. МУИС-ийн хэмжээний шалгаруулалтыг тухайн хичээлийн жилд багтаан явуулж, шалгарсан эрдэмтэд, эрдмийн хамтлагт Эрдмийн зөвлөлийн ѐслолын хуралдаанаар шагнал гардуулна.

4.3. Эрдэм шинжилгээний шилдэг бүтээлд МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн нэрэмжит шагналын гэрчилгээ олгох ба мөнгөн шагнал дагалдана. Шилдэг бүтээлийн мөнгөн шагналын хэмжээ эрдмийн хамтлагт 1.5 сая төгрөг, хувь хүнд 1 сая төгрөг байна.

* * * * * * * * *

Page 147: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

146

Захирлын 2003.05.13-ны өдрийн 266 тоот тушаалын хавсралт 3

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖЛЫГ ҮНЭЛЭХ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ, ТҮҮНД ХАРГАЛЗАХ ОНОО

А. Эрдэм шинжилгээний бүтээл Оноо*

Гадаадад хэвлэгдсэн нэг сэдэвт бүтээл 30 хүртэл

Олон улсын мэргэжлийн сэтгүүлд хэвлэгдсэн өгүүлэл 25 хүртэл

Шинжлэх ухааны докторын диссертаци 25

Докторын диссертаци 20

Гадаадын аль нэг орны мэргэжлийн сэтгүүлд хэвлэгдсэн өгүүлэл 15

Бүтээлээс эерэг ишлэл авсан байдал: А. Гадаадад

Б. Дотоодод

2

1

Өөрийн судалгааны үр дүнг нэгтгэн бичсэн монографи (дотоодод) 15

Олон улсын эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэлд хэвлэгдсэн өгүүлэл 10

Олон улсын эрдэм шинжилгээний хуралд тавьсан илтгэл (Хэвлэгдээгүй) 5

Дууссан ажлын хүлээлгэн өгсөн тайлан (Мэдээллийн санд бүртгэгдсэн) 5

Дотоодын эрдэм шинжилгээний бичигт хэвлэгдсэн өгүүлэл 4

Улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэлд хэвлэгдсэн илтгэлийн товчлол

3

Улсын хэмжээний эрдэм шинжилгээний хуралд тавьсан илтгэл (Хэвлэгдээгүй)

2

Сургууль, факультетийн хэмжээнд тавьсан илтгэл 1

Б. Шинжлэх ухаан , сургалт, үйлдвэрлэлийн холбоо:

Шинэ бүтээл (эрхийн хамгаалалт хийгдсэн) 15

Мэргэжлийн сурах бичиг 10

Гарын авлага 8

Бүтээгдэхүүний загвар, шинэ технологи 5

Оновчтой санал 3

Орчуулсан сурах бичиг, гарын авлага, мэрэгжлийн ном 5

Редакторласан ном 5

Боловсруулж батлуулсан стандарт 3

Эрдэм шинжилгээний хялбаршуулсан ба сурталчилгааны өгүүлэл 1

В. Эрдэм шинжилгээний удирдлага, зохион байгуулалтын ажил:

Олон улсын ЭШ-ний хурал зохион байгуулах 5

үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах 3

Шинжлэх ухааны докторын ажилд зөвлөгчөөр ажиллах 8

Удирдсан докторын ажил 5

Олон улсын судалгааны төсөл, багт оролцон ажиллах 5

Төсөл, сэдэв удирдан ажиллах 5

Аж ахуйн байгууллагын гэрээт болон захиалгат эрдэм шинжилгээний ажил 5

Эрдмийн зөвлөлийн гишүүн 1

Эрдмийн зэрэг олгох зөвлөлийн гишүүнээр ажиллах 1

Диссертацид шүүмж хийх 2

Page 148: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

147

Удирдсан магистрын ажил 2

Их семинар удирдах 2

Мэргэжлийн судалгааны семинар удирдах 1

Эрдэм шинжилгээний бичгийн редакцийн зөвлөлийн гишүүн 2

* Бүтээл олон зохиогчтой бол оноог бүх оролцогчдод тэнцүү хуваана.

* * * * * * * * *

Page 149: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

148

Захирлын 2003.12.23-ны өдрийн 727 тоот тушаалын хавсралт 3

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИХ СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАХ ЕРӨНХИЙ ЖУРАМ

Нэг. Ерөнхий үндэслэл

МУИС-д хийгдэж байгаа эрдэм шинжилгээний ажлын онол-практикийн түвшинг дээшлүүлэх, судалгааны ажлыг эрчимжүүлэх, хамт олны дотор судалгааны ажлын үр дүн, үнэлгээний ил тод байдлыг хангах, эрдмийн залуу халааг бэлтгэх, мэдээлэл солилцох боломжийг нэмэгдүүлэх зорилгоор факультет/сургууль, төв, хүрээлэнд эрдэм шинжилгээний онолын их семинар тогтмол явуулахад энэхүү журам үйлчилнэ.

Хоѐр. Их семинар зохион байгуулах

1. Их семинарын зөвлөлийн дарга, гишүүдийг факультет/сургуулийн саналыг үндэслэн хичээлийн жил бүр захирлын тушаалаар батална.

2. Их семинараар хэлэлцэх илтгэлийн сэдэв, илтгэгч, хугацааг тусгасан төлөвлөгөөг семинарын зөвлөлийн дарга гаргаж факультет/сургуулийн захирал/декан баталж мөрдөнө. Их семинар нь тэнхим, лаборатори, төвүүдийн тогтмол хийдэг эрдэм шинжилгээний мэргэжлийн семинарыг орлохгүй.

3. Семинарыг хичээлийн жилд 8-аас цөөнгүй удаа явуулна. Нэг илтгэлийг 45-90 минутын хугацаанд нухацтай хэлэлцэх бөгөөд нэг удаагийн семинараар 2-оос илүүгүй илтгэлийг хэлэлцэнэ. Семинарын сэдэв, илтгэгч, өдөр цаг, өрөө байрыг 7 хоногийн өмнө нийтэд зарласан байна.

4. Семинараар судлаачдын эрдэм шинжилгээний тодорхой сэдэв, төсөл, экспедицийн хүрээнд хийсэн судалгааны үр дүн, шинжлэх ухааны шинэ ололтын тойм зэрэг өргөн хүрээтэй асуудлыг хэлэлцэж, тэдгээрийн онол практикийн ач холбогдолд үнэлэлт өгнө.

5. Семинарт дотоод, гадаадын эрдэм шинжилгэний байгууллага, их дээд сургуулийн багш, эрдэм шинжилгээний ажилтны илтгэлийг хэлэлцүүлж болно.

6. Илтгэгч нь илтгэлээ их семинарын зөвлөлийн даргад бичмэл байдлаар урьдчилан өгсөн байна. Их Семинарын зөвлөлийн дарга нь хэлэлцэх илтгэлийн сэдэв, чиглэлд илүү холбогдох мэргэжлийн эрдэмтнийг тухайн семинарын удирдагчаар томилон зарлана. Тухайн семинарын удирдагч нь семинарыг удирдаж явуулах, илтгэлийг үнэлэх гол хүн болно.

7. Хэрэв хэлэлцүүлсэн илтгэл, асуудал нь хэвлэн нийтлэх түвшинд хүрсэн гэж семинараас дүгнэвэл энэ тухай протокол гаргана. Ийм бүтээлд хэвлэн нийтлүүлэх тухай тусгай шүүмж авах шаардлагагүй.

8. Их семинараас уг ажлын цар хүрээ, шинжлэх ухааны төвшин, шийдсэн асуудал, үр дүнгийн талаар гаргасан үнэлгээ, тодорхойлолтыг үндэслэн илтгэгчдэд оюуны урамшил болгож 8000-10000 төгрөгийн хөлс олгоно. Нэг удаагийн семинар удирдсаны хөлс 4000 төгрөг байна.

9. Их семинарын зөвлөлийн дарга нь тухайн хичээлийн жилд хийсэн ажлын тайлангаа 6-р сарын эхний хагаст эрдэм шинжилгээний албанд ирүүлнэ. Их семинарын зөвлөлийн дарга нарт хичээлийн жилийн эцэст декан/захирал/, эрдэм шинжилгээний ажил хариуцсан дэд захирлын тодорхойлолтыг үндэслэн 20000 хүртэл төгрөгийн хөлс олгоно.

10. Их семинарын нарийн бичгийн дарга нь семинарын зардлын тооцоог хариуцан улирал /3 сар/ бүхэн төлөвлөгөөний биелэлтийн дагуу санхүүгийн хэлтэстэй тооцоо хийж байна.

11. Их семинаруудын жилийн зардлын хэмжээг тухайн хичээлийн жилийн эрдэм шинжилгээний ажлын зардлын төсөвт тусган батлуулж, факультет/сургуулийн төсөвт хуваарилан өгнө.

* * * * * * * * *

Page 150: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

149

Захирлын 2003.05.13-ны өдрийн 266 тоот тушаалын хавсралт 1

МУИС-ИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БИЧИГ ХЭВЛЭХЭД БАРИМТЛАХ НИЙТЛЭГ ЖУРАМ

Нэг. Ерөнхий шаардлага

1. МУИС-ийн бүрэлдэхүүний сургууль, факультет, хүрээлэн, төвийн эрдэм шинжилгээний ажлын үр дүнг тогтмол, чанартай хэвлэн нийтийн хүртээл болгоход энэхүү журам үйлчилнэ.

2. МУИС-ийн хэмжээнд гарч байгаа эрдэм шинжилгээний цуврал бичиг нь оноосон нэртэй байх ба агуулгын хувьд өөр хоорондоо давхцалгүй байна.

3. Эрдэм шинжилгээний бичгийн цуврал бүр олон улсын сэтгүүлийн нэгдсэн бүртгэлийн дугаартай (ISSN #) байна.

4. Цуврал бүр мэргэжлийн редакцийн зөвлөлтэй байх ба хэвлэх бүтээл бүрд хянан магадлагаа хийлгэж шийдвэрийг бичгээр гаргана.

5. Цуврал бүрээр жилд гарах дугаарын тоо 2-4 байна.

Хоѐр. Эрдэм шинжилгээний бичгийн эхийг хэвлэлд бэлтгэх, хэвлэх санхүүжилт

1. Эрдэм шинжилгээний цувралыг А4 форматаар, 20-25 х.х-д багтаан 200 ширхэгээс илүүгүй хувиар хэвлэнэ.

2. Эрдэм шинжилгээний өгүүллийг уншиж зөвлөлгө өгөх, хэвлүүлэх талаар албан ѐсны дүгнэлт гаргах редакцийн зөвлөлийн гишүүний ажлын хөлсөнд 0,5 х.х бүрт 3000 төгрөг, хэвлэлийн эх бэлтгэх техник ажилд хэвлэлийн хуудас бүрт 3500 төгрөг зарцуулна

3. Эрдэм шинжилгээний бичгийн цувралыг их сургуулийн хэвлэх үйлдвэрт хэвлэх бөгөөд хавтсыг хоѐр өнгөөр гаргах ба нэг дугаарын хэвлэлийн зардал 300000 төгрөгт багтана.

4. Эрдэм шинжилгээний бичгийн арын нүүрний дотор талд хэвлэлийн хуудасны хэмжээ, хэвлэсэн тоог заавал бичнэ.

Гурав. Их сургуулийн эрдэм шинжилгээний бичгийн гадна хавтас нийтлэг нэг дизайнтай байх бөгөөд дараах ерөнхий шаардлагыг хангасан байна. Үүнд:

1. Хавтасны ар нуруун дээр их сургуулийн таних тэмдэг, “эрдэм шинжилгээний бичиг” гэсэн үг, мэргэжлийн чиглэл, хэвлэсэн он, цувралын дугаар зэргийг кирилл үсгээр,

2. Хавтасны нуруу болон эхний нүүрэн дээрх их сургуулийн лого, нэрийг бүх цувралд нэгэн жигд фондоор, харин цувралын оноосон нэр, хэвлэсэн он, дугаарыг өөр өөр фондоор ялгаатай,

3. Хавтасны нүүрний дээд хэсэгт МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ; дунд хэсэгт мэргэжлийн лого, цувралын нэр, дэд ангилал; нүүрний зүүн гар талд “эрдэм шинжилгээний бичиг” гэсэн үгийг монгол бичгээр; доод хэсэгт цувралыг хэвлэсэн он, дугаар, сэтгүүлийн олон улсын бүртгэлийн дугаар (ISSN#) зэргийг,

4. Арын нүүрт их сургуулийн лого, доор нь “МУИС-ийн хэвлэх үйлдвэрт хэвлэв” гэж тус тус бичсэн байна.

5. Цуврал англи хэл дээр хэвлэгдэж байгаа бол ерөнхий зааврыг нэгэн адил баримтлах боловч зарим онцлог сонголт хийхийг зөвшөөрнө.

Дөрөв. Дараах мэргэжлийн чиглэлээр эрдэм шинжилгээний бичгийн цувралыг тогтмол гаргана. Үүнд:

Харъяалах салбар сургууль, факультет, хүрээлэн, төв

Жилд гаргах тоо

Эрдэм шинжилгээний бичгийн цувралын нэр

Page 151: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

150

Математик, компьютерийн сургууль, Математикийн хүрээлэн

2 Математик

ФЭС 2 Физик

Биологийн Факультет 2 Mongolian Journal of Biological Science

Химийн Факультет, Шинэ материалын хими-технологийн төв

2 Хими

Газарзүй Геологийн факультет 2

Газарзүй - Геологи

Хуул Зүйн Сургууль 2 Төр, эрх зүйн судлал

Монгол хэл, соѐлын сургууль 2 Монгол судлал (монгол хэлээр)

Нийгмийн шинжлэх ухааны сургууль

8

Түүх (Түүх, Угсаатан судлал, Антропологи, Археологи)

Философи, Шашин судлал

Политологи, Социологи

Сэтгүүл зүй

Гадаад хэл, соѐлын сургууль 2

- Гадаад хэл, орон судлал

- Хэл шинжлэл

ЭЗС, Эдийн засгийн хүрээлэн, Хүн ам зүйн судалгааны төв

2 Эдийн засаг

Олон улсын харилцааны сургууль 2 Олон улсын харилцаа

Мэдээллийн технологийн сургууль 2 Мэдээллийн технологи, мэдээлэл зүй

Монгол судлалын төв 2 Acta mongolica (англи хэлээр)

Сургалтын алба, Сурган хүмүүжүүлэх ухаан, сэтгэл судлалын тэнхим, Мэргэжлийн дидактикийн төв

2 Боловсрол судлал

* * * * * * * * *

Page 152: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

151

Захирлын 2003.05.13-ны өдрийн 266 тоот тушаалын хавсралт 2

ЗОХИОГЧИД ТАВИХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА

Нэг: Эрдэм шинжилгээний бичигт оруулах бүтээлийн нэр төрөл (онолын тойм өгүүлэл, тодорхой ажлын дууссан үр дүн, товч мэдээлэл, номын шүүмж гм) тус бүрт редакцийн зүгээс баримталж байгаа бодлогыг товч тусгана.

Хоѐр: Бүтээлийн нэр төрөл бүрээр багтаамжийн дээд хязгаарыг тогтоосон байна. Тухайлбал: Байгаль шинжлэлийн салбарт том хэмжээний өгүүлэл холбогдох зураг, схем, хүснэгтийн хамт 10-15 нүүр; товч мэдээлэл 2 хүртэл нүүрээс илүүгүй гм заасан байна. Бүтээлийн сэдвийг 14, зохиогчийн нэрийг 12, ажлын газрын хаягийг 10, товчлол 10, бичлэгийг 12 хэмжээгээр бичнэ. Мөр хоорондын зай 1,5.

Гурав: Бүтээлийг хэвлэсэн эх байдлаар болон дискийн (уян, CD) хамт редакцийн зөвлөлд ирүүлнэ. Редакцид ирүүлсэн бүтээлийн эх дээр зохиогчид гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. Зураг, график, схем, диаграмм зэрэг үзүүлбэр тус бүрийг нэг хуудсан дээр тод үзэмжтэй хэвлэсэн эхээр нь хавсаргана. үзүүлбэр (зураг, диаграмм, график гм) бүрийг дангаар нь харахад агуулга нь ойлгогдохоор нэр, тайлбартай байх ѐстой.

Дөрөв: Бүтээлийн гар бичмэлд дараах нийтлэг шаардлага тавигдана. Гар бичмэлийн эхэнд эрдэм шинжилгээний бичгийн нэр, индекс, цувралын дугаар тавигдана.

Бүтээлийн сэдвийг нийтэд нь том үсгээр бичнэ. Сэдвийн доор зохиогчийн нэр, ажилладаг газрын хаяг бичигдэнэ. Олон зохиогчтой тохиолдолд нэр бүрийг тусгай тэмдэгээр ялгаварлан тэмдэглээд зохих тайлбар хийнэ.

Жишээ:

Биологи 2(116): 45-56, 1995

ИОНЫ ХҮЧ БАГАТАЙ ОРЧИНД ЭРИТРОЦИТЫН МЕМБРАНААР НЭВТРЭХ КАТИОНЫ ИДЭВХИГҮЙ УРСГАЛЫН ЗӨӨГЧИЙН ЗАГВАР

П.ЭНХБАЯР1, Т.ГУН-ААЖАВ1, И.БЕРНХАРДТ (I.BERNHARDT) 2, Р. ХАЙНРИХ (R.HEINRICH) 2 1 Монгол Улсын Их Сургууль, Биологийн факультет, Биофизикийн тэнхим, [email protected] 2 ХБНГУ-ын Гумбольдтын их сургууль, Биофизикийн хүрээлэн

Дараа нь ажлын гол агуулга, үр дүнг тусгасан товчлол (Abstract, Аннотация) оруулна. Товчлолыг бичлэгийн бусад хэсгээс ялгарах шрифтээр бичнэ.

Товчлолын дор бүтээлийн гол санааг илэрхийлэх 5-аас доошгүй түлхүүр үг, эсвэл товч ойлголтыг оруулна.

Эрдэм шинжилгээний өгүүлэл дараах бүтэцтэй байх нь зүйд нийцнэ. Үүнд:

- Оршил - Материал, судалгааны арга

Page 153: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

152

- үр дүн - Хэлцэмж (Discussion) - Талархал - Ашигласан ном зохиол - Бүтээлийг англи хэлээр бичсэн бол монголоор, өөр хэлээр бичсэн бол англиар

бичсэн дүгнэлтийг (SummarҮ, Резюме) төгсгөлд нь оруулна.

Оршил: Судалгаа хийх болсон үндэслэл, шаардлага, тавьсан зорилгоо товч томъѐолно.

Материал, судалгааны арга: Ажилдаа чухам ямар таамаглал дэвшүүлж, түүнээ батлахын тулд ямар сорил, туршилтыг ямар аргаар хэрхэн гүйцэтгэсэн; хичнээн хэмжээний материал, мэдээлэл хуримтлуулж, ямар аргаар боловсруулалт хийсэн тухай дурьдана. Байгаль шинжлэлийн зарим салбарын ажилд (Биологи, Геологи, Газарзүй гм) судалгаа хийсэн газар нутгийн байршлыг газрын зураг дээр уншигчдад ойлгомжтой хэлбэрээр харуулсан байна.

Үр дүн: Энэ хэсэгт судлаач өөрийн гаргаж авсан үр дүнг баталгаатай, логик дэс дараалал сайтай, эмх цэгцтэй, ойлгомжтой бичнэ.

Хэлцэмж (Discussion): Өөрийн судалгааны үр дүнг бусад судлаачдын судалгааны үр дүн, онолын янз бүрийн чиглэл, үзэл баримтлалтай хэрхэн холбогдох хийгээд өөрийн таамаглалаа хэрхэн баталсан, эсвэл үгүйсгэсэн, ямар дүгнэлтэнд хүрч байгаа зэргийг ишлэл, баримт, баталгаа нотолгоотой гаргана. Тоон үзүүлэлтэнд заавал математик боловсруулалт хийж статистик хэлээр үнэмшилтэй бичих нь зүйд нийцнэ.

Талархал: Эрдэм шинжилгээний ажил ямагт хамтын бүтээл байдаг. Энэ ажлын санааг олох, хэрэгжүүлэх, үр дүнг боловсруулах, шаардлагатай нэмэлт мэдээлэл авах, биечлэн санал солилцох зэргээр хамтран ажиллаж туслалцаа үзүүлсэн эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэд, тухайн ажлыг санхүүжүүлсэн байгууллага, хүмүүст хандаж талархал илэрхийлж болно.

Ишлэл хийх ба ашигласан бүтээлийн жагсаалт: Ишлэл авах олон арга бий боловч зохиогчийн нэр, бүтээл хэвлэгдсэн оныг бичдэг журмыг дэлхий дахинаа илүүтэй хэрэглэдэг. Ишлэл авахад дараах журам баримтална. үүнд:

- Нэг бүтээлийг нэр заан ишлэл авахдаа бичлэгийн хэлбэрээс хамааран Fagon & Үoung (1978), аль эсвэл (Murton 1963) гэх,

- Олон бүтээлээс нэгэн зэрэг ишлэл хийхдээ хугацааны дарааллыг баримтлах ба нэг зохиогчийн нэг онд гарсан хэд хэдэн бүтээлийг үсгээр ялгана. Ж: Zahavi 1972; Halliday 1978; Arnold 1981a, b гм,

- Гурваас дээш зохиогч бүхий бүтээлээс ишлэл авахдаа эхний зохиогчийн нэрийн ард # et al., ... и др., ... нар гм гэж товчлоод оныг бичих,

- Давхар ишлэл авсан бол хаалтанд хэний, ямар бүтээлээс дамжуулан авснаа заавал бичнэ.

Ишлэл авсан ном зохиолын жагсаалт хийхдээ дараах нийтлэг журмыг баримтална. Нийгэм, хүмүүнлэгийн салбарт хуудас бүрийн доор зүүлт хийсэн байлаа ч гэсэн бүтээлийн эцэст ашигласан бүтээлийн жагсаалтыг бүрэн бүтнээр оруулна.

Эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлэгдсэн бүтээлээс ишлэл хийхэд:

Page 154: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

153

Викторов Г.А., 1970. Межвидовая конкуренция и сосуществование экологических гомологов у паразитических перепончатокрылых. Ж. Общ. Биол. 31(2): 247-255.

Zelmer, D. A. & Esch, G. W. 1999. Robuts estimation of parasite component community richness. Journal of Parasitology, 85: 592-594.

Ном, эмхэтгэлээс ишлэл хийхэд:

Вольф Г.Н., 1970. Дисперсия оптического вращения и круговой дихроизм в органической химии. / Ред. Снатцке Г.М.: Мир. С. 348-350.

Илиел Э., 1965. Стереохимия соединений углерода. Пер. с англ. М.: Мир. 210 с.

Emlen, S. T. 1978. The evolution of cooperative behaviour in birds. In: Behavioural Ecology

(Ed. Вy J. R. Krebs & N. B. Davies), pp. 245-281. Oxford: Blackwell Scientific.

Диссертациас ишлэл хийхэд:

Шефтель Б.И., 1985. Экологические аспекты пространственно-временных межвидовых взаимоотношений землероек Средней Сибири. Автореф. Дис. ... канд. биол. наук. М.: ИЭМЭЖ АН СССР. 23 с.

Smith, J. K. 1985. Investigations on the freshwater crab. Ph.D. thesis, University of Durham.

Тав. Мэргэжлийн тодорхой салбарт тавигдах онцлог шаардлага. Ж: Биологийн салбарт зүйлийн латин нэрийг заавал налуу бичнэ. Зүйлийн нэрийг анхлан дурьдахдаа бүрэн бичиж ард нь хаалтанд ангилалзүйн хамаарах анги, овгийн нэрийг томоор бичих ба давтан хэрэглэхэд зөвхөн зүйлийн нэрийг товчлон бичнэ гм.

Зургаа. Эрдэм шинжилгээний бичгийн бүтэц, бүтээлийн агуулгын түвшин, чанарт хяналт тавих үүргийг салбар сургууль, факультетийн эрдмийн зөвлөлийн дэргэдэх редакцийн зөвлөл хариуцна.

* * * * * * * * *

Page 155: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

154

Захирлын 2003.12.16-ны өдрийн 707 тоот тушаалын хавсралт

МУИС-ИЙН ГАДААД ТОМИЛОЛТЫН ЗАРДЛЫГ

ТӨЛӨВЛӨХ, САНХҮҮЖҮҮЛЭХ, ТАЙЛАГНАХ ЖУРАМ

Нэг. Ерөнхий үндэслэл

1.1. Энэхүү журмын зорилго нь Монгол улсын их сургуулийн /цаашид МУИС гэх/ олон улсын болон бүс нутгийн интегралчлалд идэвхтэй байр суурь эзлэх, багш, эрдэм шинжилгээний ажилтны оюуны үйл ажиллагааг олон улсын хэмжээнд хөхүүлэн дэмжих, тэдний оюуны бүтээлээр дамжуулан их сургуулийг олон улсад сурталчлан таниулахад оршино.

1.2. Энэхүү журмыг гадаад оронд томилолтоор ажиллах зардлыг төлөвлөх, санхүүжүүлэх, тайлагнахад мөрдөнө.

1.3. Журам нь МУИС-ийн зардлаар гадаад оронд албан томилолтоор явах захиргааны ажилтан, сургууль, факультет, бусад нэгжид үндсэн орон тоон дээр ажиллаж байгаа багш, эрдэм шинжилгээний ажилтанд хамаарна.

Хоѐр. Гадаад томилолтын ангилал, зардлын төрөл

2.1. Гадаад томилолтыг дотор нь 3 ангилна. Үүнд:

- Эрдэм шинжилгээ, сургалтын үйл ажиллагааны томилолт: (эрдэм шинжилгээний төслийн зарим хэсгийг гадаад орны лаборатори, бусад материаллаг нөөцийг түшиглэн гүйцэтгэх, судалгааны үр дүнг олон улсын хуралд илтгэх, хичээлийн шинэ хөтөлбөр боловсруулах, хамтарсан сургалт хэрэгжүүлэх);

- Захиргааны албан томилолт (МУИС-ийн захиргааны ажилтан, салбар сургууль, факультетийн захирал/декан, тэднийг орлох албан тушаалтан гадаадын их сургууль, байгууллагатай гэрээ хэлэлцээр байгуулах, ажлын айлчлал хийх);

- Гадаад оронд суралцах томилолт (Хоѐр улсын засгийн газар, МУИС-ийн гадаадын их сургууль, байгууллагатай байгуулсан гэрээ, бусад санхүүжүүлэгч байгууллагын тэтгэлэг, хувийн зардлаар гадаадад урт, богино хугацаагаар суралцах) гэж ангилна.

2.2. Гадаад томилолтын зардлын төрөлд

- Олон улсын унааны зардал; - Онгоцны буудлын хураамж; - Визийн хураамж; - Их сургуулийн эрх бүхий албан тушаалтны албан айлчлалын бэлэг дурсгалын

зардал; - Зочид буудлын зардал; - Зам хоног буюу хоолны зардал; - Ариун цэврийн зардал багтана.

2.3. МУИС нь албан томилолтын төрөл, тухайн жилийн гадаад томилолтын төсвийн хэмжээнээс хамаарч дээрх зардлын тодорхой хувийг санхүүжүүлнэ.

Гурав. Гадаад томилолтыг санхүүжүүлэх үндэслэл

3.1. Дараах үндэслэлийг харгалзан гадаад томилолтыг санхүүжүүлнэ:

- Бичгээр урьдчилан хэлэлцэж тохиролцсон;

- Хүлээн авах тал хамтран ажиллах ажилтныг нэр зааж урьсан, ажлын байрны нөхцлөөр хангах, зардлын тодорхой хэсгийг хариуцахаа илэрхийлсэн урилга ирүүлсэн;

Page 156: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

155

- Судалгааны ажил, сургалтын шинэ хөтөлбөр хэрэгжүүлэх ажлын зарим хэсгийг зайлшгүй гадаадад хийх шаардлагатай (номын санд суух, төсөлд үл хамаарах эрдэм шинжилгээний ажлыг хуралд илтгэх зэрэг нь үл хамаарна);

- Гэрээ хэлэлцээр байгуулах, олон улсын хэмжээний шинэ хөтөлбөр эхлэх зэрэг тодорхой үр дүн гарах тохиолдолд санхүүжүүлнэ.

3.2. Эрдэм шинжилгээ, сургалтын үйл ажиллагааны гадаад томилолт

- МУИС нь багш, эрдэм шинжилгээний ажилтанг өөрийн нарийн мэргэжлийн судалгааны чиглэлээр олон улсын байгууллага, гадаадын их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын эрдэмтэдтэй хамтран ажиллах замаар санхүүжилт олж, олон улсын төсөл хэрэгжүүлэх, хурал, зөвлөлгөөнд оролцох, мэргэжил дээшлүүлэхийг сайшаан үзнэ.

- Гадаадын их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын урилгаар гадаад оронд ажиллах багш, эрдэм шинжилгээний ажилтан нь хүлээн авах тал байр, амьдрах зардлыг хариуцахаа илэрхийлсэн тохиолдолд унааны зардлын дэмжлэг үзүүлэхийг их сургуулиас хүсэж болно.

- Их сургууль нь хамтын ажиллагаатай сургууль, байгууллагад гэрээний дагуу болон урьдчилан тохиролцсон нөхцлөөр эрдэм шинжилгээний ажил хийх багш, ажилтны олон улсын унааны зардлыг хариуцаж болно.

- Гүйцэтгэж буй эрдэм шинжилгээний ажлын хүрээнд гадаадын их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад ажиллах, хуралд илтгэл тавих шаардлага гарсан боловч хэрэгжүүлж буй судалгааны төслийн төсөв хангалтгүй байгаа тохиолдолд тухайн хүнд олон улсын унааны зардлын дэмжлэг үзүүлж болно.

3.3. Захиргааны албан томилолт

- Талуудын хамтын ажиллагааны баримт бичгийг шуудан, факс гэх мэт харилцаа холбооны хэрэгслээр илгээх, дамжуулах боломжгүй, зайлшгүй биечлэн уулзаж, хэлэлцэн тохиролцох шаардлагатай;

- Хамтын ажиллагаатай байгууллага тэмдэглэлт ой, ѐслолын үйл ажиллагаандаа урьсан, дотоод зардлыг хариуцахаа илэрхийлсэн;

- Гэрээ байгуулах тохиолдолд гадаадын байгууллагын эрх бүхий албан тушаалтан МУИС-д айлчлах бололцоогүй тохиолдолд захиргааны албан томилолтыг санхүүжүүлнэ.

3.4. Гадаад оронд суралцах томилолт

- Олон улсын байгууллага, хамтын ажиллагаатай их сургуулийн санхүүжилт болон хувийн зардлаар мэргэжлийнхээ чиглэлээр нэг улирлаас илүү хугацаагаар гадаадын их сургуульд суралцах, сургалтаа дүүргээд харьяа сургуульдаа үр бүтээлтэй ажиллах гэрээ байгуулсан МУИС-ийн багш, эрдэм шинжилгээний ажилтанд зайлшгүй шаардлагатай бол олон улсын унааны зардлын дэмжлэг олгож болно.

- Их сургууль ямар ч тохиолдолд хувь хүний сургалтын зардал, гадаад оронд амьдрах зардал, эрүүл мэнд, амь даатгал, эд хөрөнгийн даатгал, гадаад орон дахь эмчилгээ, шинээр гадаад паспорт авах, паспортын хугацааг сунгуулах зардлыг хариуцахгүй.

- МУИС нь гадаад хэлний сургалтанд явж буй багш, ажилтанд томилолтын зардал олгохгүй (гадаад хэлний багш ахисан түвшний сургалтанд оролцох бол үүнд хамаарахгүй).

Дөрөв. Томилолтын зардлыг санхүүжүүлэх зарчим

4.1. МУИС нь гадаад томилолтын зардлын тарифыг /зочид буудал, зам хоног, ариун цэврийн зардал/-ыг СЭЗЯ-ны 2001 оны 6-р сарын 29-ны өдрийн 188-р тушаал, түүний хавсралт “Төсөвт байгууллагын гадаад арга хэмжээний зардлыг төлөвлөх, гадаад албан томилолтын зардлын төсвийг зохиох, хянах, санхүүжүүлэх, тайлагнах журам”-ыг үндэслэн төлөвлөнө.

Page 157: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

156

4.2. Гадаад оронд томилолтоор явахыг хүсэгч нь дараах бичиг баримтыг ирүүлнэ:

- Тэнхмийн хамт олны хурлын протокол (хичээл сургалтын ажлыг зохицуулах боломжийг энд тусгана);

- Хувь хүний өргөдөл, харьяа сургууль, факультетийн захирал/деканы томилолтоор явахыг дэмжсэн цохолт;

- Хүлээн авах сургууль, байгууллагын урилга, санхүүгийн нөхцлийг тусгасан баримт;

- Хуралд оролцох бол хурлын хөтөлбөр, илтгэлийн нэр;

- Хамтран ажиллах эрдэмтний нэр, албан тушаал, харилцах хаяг, хамтран ажиллах төлөвлөгөө, хөтөлбөр, үр дүн (шинжлэх ухааны хамтарсан бүтээл, шинээр заах хичээлийн хөтөлбөр, хөтөлбөрийн шинэчлэл г.м);

- Томилолтын төсөв (их сургуулийн болон хүлээн авах талын хариуцах зардлыг харуулсан байна).

4.3. Гадаад харилцааны хэлтэс нь тухайн жилийн томилолтын зардлын батлагдсан хэмжээ, төсвийн боломжийг харгалзан зардлын тарифыг хянаж, томилолтыг санхүүжүүлэх тухай саналыг Санхүүгийн албанд ирүүлнэ.

4.4. ШУТС-ийн шугамаар төсөл хэрэгжүүлж байгаа багш, ажилтан эрдэм шинжилгээний төслийн зардлаар гадаадад томилолтоор явах хүсэлт гаргаж байгаа бол МУИС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захиралд өргөдөл, бусад холбогдох материалыг ирүүлнэ.

4.5. Гадаад оронд явах томилолтыг захирлын тушаалаар баталгаажуулна.

4.6. Гадаад томилолтын зам хоногийн зардал ажлын 5 өдрөөс хэтрэхгүй байна.

4.7. МУИС-ийн багш, ажилтанд нэг хичээлийн жилд нэг удаа томилолтын зардал олгож болох боловч томилолтын зардал хүрэлцээгүй байгаа тохиолдолд ойрын 3 жилийн хугацаанд гадаадад томилолтоор яваагүй, эрдэм шинжилгээний ажлын үр дүн нь тодорхой гарсан багш, ажилтныг явуулах зарчмыг баримтална.

4.8. Онгоцоор зайлшгүй явах шаардлагатай тохиолдолд нисэх онгоцны тийз борлуулагч 2-3 компанийн үнийг харьцуулан үзэж, хамгийн хямд тарифаар унааны зардлыг олгоно. Нэг орноос нөгөө орон руу дамжин нисэх, галт тэргээр явах шаардлагатай бол орон нутгийн тийз борлуулагч компаниас гадна, Интернет ашиглан гадаад орны тийз борлуулагч аялал жуулчлалын компанийн үнийг судлан үзэж зардлыг төлөвлөнө.

4.9. ОХУ-ын Москва, Эрхүү, БНХАУ-ын Бээжин, Хөх Хот зэрэг хотуудад галт тэрэг болон бусад тээврийн хэрэгсэлээр явах бололцоог харгалзан үзэж унааны зардлыг төлөвлөнө.

4.10. Тийз захиалах, захиалгыг цуцлах, өөрчлөх асуудлыг гадаад оронд томилолтоор явагч хариуцна.

4.11. Гадаад харилцааны хэлтэс нь тийз борлуулагч болон аялал жуулчлалын компанийн тухай мэдээллээр хангана.

Тав. Гадаад томилолтын тайлан

5.1. Гадаад оронд томилолтоор явагч нь эх орондоо ирснээс хойш ажлын 10 өдрийн дотор харьяа сургууль, факультетэд тайлангаа хүлээлгэн өгнө. Мэргэжлийн тэнхим томилолтын үр дүнг хэлэлцэж, анх ирүүлсэн төлөвлөгөөтэй харьцуулан үнэлгээ өгнө. Тайлангийн нэг хувийг үнэлгээний хамтаар Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, Гадаад харилцааны хэлтэст ирүүлнэ.

5.2. Гадаад оронд томилолтоор явагч нь эх орондоо буцаж ирснээс хойш ажлын 5 өдөрт багтаан зардлын гүйцэтгэлийн тайланг гарган, тооцоог хянуулж, үлдэгдлийг байгууллагынхаа тооцооны кассанд тушаана.

5.3. Гадаад оронд томилолтоор явагч нь томилолтын зардлаа батлагдсан төсвөөс хэтрүүлсэн тохиолдолд зөрүүг нөхөн олгохгүй.

* * * * * * * * *

Page 158: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

157

Захирлын 2002.01.15-ны өдрийн 49 тоот тушаалын хавсралт

МУИС-ИЙН ГАДААДЫН ИХ СУРГУУЛЬТАЙ БАЙГУУЛСАН БАГШ, ОЮУТАН

СОЛИЛЦОХ ХӨТӨЛБӨРИЙГ САНХҮҮЖҮҮЛЭХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү журмыг МУИС-ийн гадаадын сургууль, байгууллагатай тогтоосон хамтын ажиллагааны гэрээ, багш, оюутан солилцооны хөтөлбөр, ажлын төлөвлөгөө/ хүрээнд 3 буюу түүнээс дээш сарын хугацаагаар гадаадад сурах, судалгаа хийх, мэргэжил дээшлүүлэх багш, ажилтан, суралцагчдын МУИС-д төлөх төлбөрийг тогтооход мөрдөнө.

1.2. МУИС нь төлбөрөөс орсон орлогыг дараах зүйлд зарцуулна:

Солилцооны шугамаар гадаадын их сургууль, байгууллагаас ирэх багш, ажилтан, суралцагчийн замын зардал, стипенд, байр, зам хоногийн зардал,

Гадаад багш, суралцагчдад зориулсан соѐлын арга хэмжээ, хамтарсан хурал, сайн дурын үйл ажиллагаа зохион байгуулах.

Хоѐр. Хамрах хүрээ

2.1. Хүлээн авах талын шалгуурт тэнцсэн, бүрэлдэхүүний сургууль/факультетаас тодорхойлсон багш, ажилтан, суралцагчид хамтын ажиллагааны гэрээний хүрээнд гадаадад суралцах, мэргэжил дээшлүүлэх, судалгаа хийх эрхтэй.

2.2. Хэрэв хамтын ажиллагааны гэрээ, хөтөлбөр, МУИС-ийн холбогдох дүрэм, журамд онцгойлон заагаагүй бол өөр сургууль, байгууллагын багш, ажилтан, суралцагчдыг гадаадад сурах, мэргэжил дээшлүүлэх, судалгаа хийх хөтөлбөрт оролцуулахгүй.

Гурав. Төлбөр тооцоо

3.1. Гадаадад суралцахаар шалгарсан суралцагч дараах хэмжээний төлбөрийг МУИС-д төлнө:

Хүлээн авах талын тэтгэлэг, суралцагчийн төлбөр

Суралцагчид хүлээн авагч талаас олгох тэтгэлэг МУИС-д төлөх төлбөр (хичээлийн жил/сараар)

1 Бүтэн тэтгэлэгээр суралцах (Хүлээн авах тал сургалтын төлбөрийг хариуцах, хоѐр талын замын зардал, стипенд, бусад адилтгах тэтгэлэг олгох)

650,00/65,000 төг

2 Хагас тэтгэлэгээр суралцах А. Хүлээн авах тал сургалтын төлбөрийг хариуцах,

стипенд, бусад адилтгах тэтгэлэг олгох Б. Хүлээн авах тал сургалтын төлбөрийг хариуцах

500,000/50,000 төг

300,000/30,000 төг

3.2. МУИС-д нэг жилээс дээш хугацаагаар ажилласан, цаашид тогтвортой ажиллах гэрээ байгуулсан МУИС-ийн багш гадаадад суралцах, мэргэжил дээшлүүлэх, судалгаа хийх бол төлбөрөөс чөлөөж болно.

3.3. Сургалтын хугацаа дуусаад их сургуульд үргэлжлүүлэн ажиллаагүй багш, ажилтнаас энэ журмын 3.1-д заасан төлбөрийг авах, их сургуулийн гаргасан зардлыг нөхөн төлүүлэх асуудлыг гэрээнд тусгана.

3.4. Хамтын ажиллагааны хүрээнд гадаадад явж байгаа багш, ажилтны оронд зочин багш, мэргэжилтэн, бусад албаны ажилтан хүлээн авахаар тохиролцсон бол тухайн багшийн цалинг томилолтын хугацаанд олгохгүй.

3.5. Гадны сургуулийн багш, суралцагч 3.1-д заасан төлбөрийг 50%-аар нэмж төлнө. 3.6. Суралцагч төлбөрийг тогтоосон хугацаанд МУИС-ийн дансанд төлнө.

Тайлбар: Хичээлийн нэг жил нь 10 сартай тэнцэх ба түүнээс дээш хугацаагаар суралцах бол төлбөрийг нэмж төлнө.

* * * * * * * * *

Page 159: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

158

Захирлын 1999.11. 09–ний өдрийн 583 тоот тушаалын хавсралт

БАГШ НАРЫН СУРГАЛТЫН ЦАГ ХӨНГӨЛЖ БҮТЭЭЛИЙН ЧӨЛӨӨ ОЛГОХ, СУРГУУЛИЙН

ОРОН ТООНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛТАН АЖИЛЛУУЛАХАД БАРИМТЛАХ ЖУРАМ

Нэг. Сургуулийн орон тооны эрдэм шинжилгээний ажилтны цалингийн сан, журмын зорилго

1.1. Энэ журам нь сургалт эрдэм шинжилгээний ажлын нэгдлийг хангах, багш нарын эрдэм шинжилгээний ажил хийх бололцоог өргөжүүлэх, эрдэм шинжилгээний ажлын чанар, үр дүнг дээшлүүлэх, багш, эрдэм шинжилгээний ажилтны мэргэжлийн ур чадварыг өсгөж, чанаржуулах чиглэсэн зорилготой.

1.2. Эл журмыг шинжлэх ухааны өргөн салбарт судалгааны ажил хийхээр төсөл (үндэслэл) боловсруулж, тэнхим, факультетаар дэмжигдсэн багшийн гүйцэтгэх ажлын хэмжээ, ач холбогдлыг харгалзан сургалтын цагийн ногдлыг 25, 50, 75, 100 хувиар хөнгөлөх болон эрдэм шинжилгээний ажилтныг орон тоогоор ажиллуулахад баримтална.

1.3. Сургуулийн дотоод төслөөр судалгааны ажил хийлгэхээр багшийн сургалтын цагийг хөнгөлөх, эрдэм шинжилгээний ажилтныг орон тоогоор ажиллуулах санхүүгийн эх үүсвэр нь “сургуулийн орон тооны эрдэм шинжилгээний ажилтны цалингийн сан” байх бөгөөд түүнийг эрдмийн зэрэгтэй 20 багш, эрдмийн зэрэггүй 50 багшид тус бүр нэг эрдэм шинжилгээний ажилтны орон тоо ногдохоор тооцож байгуулна. Багшийн тоог тооцохдоо тухайн хичээлийн жилийн эхэнд байгаа багш, ШУТС-ийн төслөөр цалинжигч орон тооны эрдэм шинжилгээний ажилтан нарыг бүтэн орон тоонд шилжүүлэн бодох ба эрдэм шинжилгээний ажилтны дундаж цалинд эрдмийн зэргийн нэмэгдлийг оруулан тооцно. Энэ цалингийн санг факультет, бүрэлдэхүүний сургууль тус бүрээр тогтоох ба захиран зарцуулах эрхийг декан/захирал нар эдэлнэ.

Хоѐр. Сургуулийн орон тооны эрдэм шинжилгээний ажилтны цалингийн санг зарцуулах нөхцөл

2.1. Багшлах ажлыг хоѐроос дээш жил хийсэн, судалгааны ажил хийх чадвар, сонирхолтой багш сургалтын цагийн ногдлоо хөнгөлүүлж болох бөгөөд энэ тухай хүсэлтээ тэнхимдээ (цаашид лаборатори, төв нэгэн адил) гаргана.

2.2. Багш нь хийх эрдэм шинжилгээний ажлынхаа үндэслэлийг төслийн хэлбэрээр боловсруулж шийдвэрлүүлнэ. Сургалт заах арга зүйн холбогдолтой төслийг тэнхмийн эрхлэгч санаачлан дэвшүүлж болно. Энэ шаардлага нь уг ажлын зорилго, үндэслэл, ач холбогдол, гарах үр дүнг тодорхой болгоход оршино.

2.3. Төслөөр баталгаажуулан гүйцэтгэх эрдэм шинжилгээний ажилд онолын суурь судалгаа явуулах, сорилт туршилт тавих, шинэ техник технологи зохион бүтээх, сургуульд орлого оруулах зэрэг ажил орохоос гадна үндсэн мэргэжлийн гол хичээлийн сурах бичиг зохиох ажил байж болно.

2.4. Тэнхим нь төслийг хэлэлцэн, түүнийг хэрэгжүүлэх шаардлагатай эсэхийг тогтоож улмаар төслийг хэрэгжүүлэх хугацаа, цагийн ноогдлыг хэдэн хувиар хөнгөлөх зэргийг тодорхой заасан протокол гаргаж факультет, бүрэлдэхүүний сургуульд (цаашид факультет гэнэ) уламжилна.

2.5. Тухайн факультетийн зөвлөл холбогдох мэргэжлийн хүмүүсээр экспертиз хийлгэж, өөрийг нь байлцуулан уг төслийн хүрээнд хийх ажлыг тал бүрээс нь нарийн авч хэлэлцэн төслийг батлах буюу хэрэгжүүлэх шаардлагагүй гэдгийг тодорхойлсон үндэслэл, шийдвэр гаргана.

2.6. Шаардлагатай гэж үзвэл зарим төслийг их семинар болон факультетийн зөвлөлийн өргөтгөсөн хурлаар хэлэлцүүлж болно.

Page 160: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

159

2.7. Уг төслийг тэнхим, факультетийн шийдвэрийн хамт эрдэм шинжилгээний болон сургалтын албаар уламжлан ректоратад 9 ба 1-р сард оруулж хэлэлцүүлэн захирлын тушаал гаргаснаар уг төслийн судалгааг эхэлсэнд тооцно. Төслүүдийг нэгтгэн эрдмийн зөвлөлийн хуралд жил бүр танилцуулж, зохих дүгнэлт шийдвэр гаргана.

2.8. Тэнхмийн сургалтын цаг хүрэлцэхгүй болсныг гол шалтгаан болгох буюу тэнхмийн хариуцан заадаг хичээл тасрахад хүрсэн тохиолдолд сургалтын цаг хөнгөлөхийг хориглоно.

2.9. Бүтээлийн чөлөөг жилийн туршид тодорхой хувиар хөнгөлөх эсвэл богино хугацаанд хичээлгүй байх аль ч хэлбэрээр авч болно.

2.10. Цагаа хөнгөлүүлсэн багш, эрдэм шинжилгээний ажилтан нь тэнхим, факультет, сургуулийн ажилд бусад багшийн нэгэн адил оролцоно.

2.11. Сургалтын цагаа хөнгөлүүлсэн багш багасгасан нормоосоо илүү цагаар хичээл заасан тохиолдолд илүү цагийн мөнгийг олгохгүй.

2.12. Улсын төсөлт эрдэм шинжилгээний ажил хийхээр цагаа хөнгөлүүлэхэд шинээр төсөл хийж хэлэлцүүлэх ийм шат дамжлага хамаарахгүй бөгөөд цаг хөнгөлүүлсэн хэмжээгээр цалинг хувь тэнцүүлэн бодож олгоно.

2.13. Докторантаар батлагдан ажиллаж байгаа багш сэдвийнхээ дагуу бүтээлийн чөлөө авахад энэ журам (3.7-р заалтаас бусад) хамаарахгүй.

2.14. Эрдэм шинжилгээний ажил хийх дадлага туршлагатай, тодорхой үр дүн гаргах баталгаатай, эрдмийн зэрэгтэй багшид л судалгааны ажил хийхэд нь бүтээлийн чөлөө олгох чиглэл барина.

Гурав. Бүтээлийн чөлөө авсан багш, сургуулийн орон тоогоор ажилласан ажилтны судалгааны ажлыг дүгнэх

3.1. Тэнхмийн эрхлэгч нь төсөл боловсруулж цагаа хөнгөлүүлсэн багш, сургуулийн орон тоогоор ажилласан эрдэм шинжилгээний ажилтан нарын ажлын явцыг хичээлийн жилийн улиралд нэг удаа тухайн тэнхмийн хурлаар хэлэлцэн, дүгнэлт өгч байх үүрэгтэй. Хурлаар эрдэм шинжилгээний ажлын явц, үр дүнг хангалттай болсон эсэхэд тодорхой үнэлэлт гаргаж, ажлыг үргэлжлүүлэх, хугацааг богиносгох, уртасгах, зогсоох тухай санал дүгнэлт гаргаж, факультет, сургуульд тавьж болно.

3.2. Багш, эрдэм шинжилгээний ажилтан нь тайланг улсаас батлагдсан төслийн тайлан гаргах журмын дагуу гаргаж өгнө.

3.3. Цагаа хөнгөлүүлсэн багш, сургуулийн орон тооны эрдэм шинжилгээний ажилтан хичээлийн жилийн 1, 6-р сард багтаан факультетийн эрдэм шинжилгээний их семинараар судалгааны ажлаа хэлэлцүүлж дүгнүүлсэн байна. Ажлыг дүгнэхдээ шинэ нээлт, бүтээл, практикт нэвтрүүлсэн зүйл зэрэг бодит үр дүнг гол болгох шаардлагатай.

3.4. Их семинарын үнэлгээг харгалзан факультетийн зөвлөлийн хурлаас төсөл хэрэгжүүлсний үр дүнг гаргасан эсэх, уг ажлыг үргэлжлүүлэх эсэх талаар тодорхой шийдвэр гаргана.

3.5. Сургуулийн орон тооны эрдэм шинжилгээний ажилтны цалингийн сангаас үзүүлэх дэмжлэгийг 1 багшид 3 жилийн хугацаанд 1 жилийн цалинтай тэнцэх хэмжээнээс хэтрүүлж олгохыг хориглоно.

3.6. Гүйцэтгэсэн төсөлт ажил нь тодорхой үр дүнгүй бол амралтын хоногийг хасах, нөхөн дуусгуулах, 3 жилийн хугацаанд уг сангаас дэмжлэг хүсэх асуудал тавихыг авч үзэхгүй буюу өөр ажилд шилжүүлэх, ажлаас чөлөөлөх зэрэг арга хэмжээ авна.

3.7. Цагийн ногдлоо 75 ба 100 хувь хөнгөлүүлсэн багш нарт эрдэм шинжилгээний ажилтны адил, цагийн ногдлоо 50 хувь хөнгөлүүлсэн багш нарт багш болон эрдэм шинжилгээний ажилтанд олговол зохих амралтын хоногийн дундаж хоногоор, 25 хувь хөнгөлүүлэхэд багшийн адил 48 хоногийн амралт олгоно.

* * * * * * * * *

Page 161: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

160

Захирлын 2002.03.15-ны өдрийн 119 тоот тушаалын хавсралт

МУИС-ИЙН БАГШ ДОКТОРАНТААР СУРАЛЦАХАД ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1. МУИС-ийн багш ажилтан нар сургуульдаа докторантаар элсэн суралцахад сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх, бүтээлийн чөлөө олгоход энэхүү журмыг баримтална

2. Энэхүү журмын зорилго нь багш нарыг эрдэмжүүлэх,мэргэжлийг дээшлүүлэх бодлогыг хэрэгжүүлэхэд оршино.

Хоѐр. Докторантад үзүүлэх хөнгөлөлт ба дэмжлэг

1. МУИС-д багш докторантаар суралцахад сургалтын төлбөрийн “бусад зардал” гэсэн хэсгийг факультет/сургуулийн саналыг үндэслэн 50-100% хөнгөлж тооцно

2. Өдрөөр суралцаж байгаа докторантад төрийн сангийн зээл олгуулахыг эрхэмлэнэ

3. Докторант сэдвийнхээ хүрээнд “Багш нарын сургалтын цаг хөнгөлж бүтээлийн чөлөө олгох, сургуулийн орон тооны эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллуулахад баримтлах журам”-ын дагуу сургуулийн дотоод төсөл болон сургууль дээр хэрэгжүүлж буй бусад төсөлд бүтэн орон тоогоор буюу хавсран ажиллаж болно.

Тайлбар:

А. Энэ заалтыг хэрэгжүүлэхдээ тэнхмийн эрхлэгч, удирдагчдаа гаргасан докторантын өргөдлийг хэлэлцсэн тэнхмийн хурлын протоколыг үндэслэн Факультет/сургуулийн захирлын зөвлөл шийдвэрлэнэ.

Б. Докторантын дотоод төсөлд эрдэм шинжилгээний ажилтнаар ажилласан хугацаанд хийсэн ажлын үр дүнг бүтээлийн чөлөө авсан багшийн ажлын дүнг үнэлэхтэй адилаар үнэлнэ

4. Эчнээгээр суралцаж буй докторантад шалгалт өгөх, судалгааны ажил хийх буюу диссертациа хамгаалахад суралцах бүх хугацааны туршид 1--3 удаа нийт 6 сараар, экстернат докторантад 1 удаа 3 сараар цалинтай бүтэлийн чөлөө тус тус олгож болно. Бүтээлийн чөлөө олгох асуудлыг тэнхим, факультет/сургуулийн зөвлөлийн хурлын протоколыг үндэслэн МДСА хянан үзэж, захирлын тушаалаар баталгаажуулна.

5. Өдрөөр суралцаж буй докторантыг сургалт, эрдэм шинжилгээний ажилд оролцуулахыг аль болох дэмжиж хөдөлмөрийг нь мөнгөөр үнэлнэ. Үүнд :

а. Цагийн багшаар ажиллуулж эрдэм шинжилгээний ажилтны адил хөлс олгоно,

б. Докторантыг эрдэм шинжилгээний ажлын удирдагч профессор багшийн туслах багшаар ажиллуулж, сургалтын ажлын үнэлгээний 30 хүртэл хувийн хөлсийг (нэг хичээлийн) багшийн цалингийн жишгээр давхар тооцон олгож болно.

в. Докторантыг хичээлийн лаборатори, оюутны бие даан суралцах төв зэрэгт ээлжээр (үндсэн хөрөнгө хариуцуулахгүйгээр) хөлсөөр ажиллуулж болно.

г. Докторантыг сургуулийн хэмжээний зарим ажилд оролцуулж хөлс олгож болно.

д. Докторантын санаачлага болон тэнхмийн сургалтын ажлын шаардлагаар тодорхой төлөвлөгөө, гэрээгээр ном, гарын авлага бичүүлэх, оюутны мэдлэг шалгах багц асуулт зохиолгох, лабораторын ажил шинээр тавиулах, хичээлийн үзүүлэн, зураг төсөл хийлгэх зэргээр сургалтын материал бэлтгэх ажлыг хөлсөөр гүйцэтгүүлж болно.

6. Докторантаар энэ журмын 5-д заасан ажлуудыг хийлгэхдээ ажлын хэмжээ, үнэлгээг урьдчилан тохиролцож, тэнхмийн эрхлэгч буюу декан/захиралтай гэрээ байгуулан шийдвэр гаргасны эцэст гүйцэтгүүлнэ. Докторантын гүйцэтгэсэн ажлыг хүлээн авсан тухай факультет/сургуулийн декан, захирлын зөвлөлийн хурлын протоколыг үндэслэн

Page 162: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

161

МУИС-ийн захирлын тушаалаар докторантад хөлс олгох буюу сургалтын төлбөрт тооцно.

7. Эчнээ буюу экстернат хэлбэрээр суралцаж буй докторант хүсэлтээ гаргаж, факультет/сургуулийн декан, захиралтай гэрээ байгуулан сургалтын төлбөрөө цалингаасаа суутгуулан төлж болно. Энэ тухай Санхүүгийн алба болон МДСА-тай зөвшилцсөн байх ба төлбөрөө төлж дуусгах графикийг гэрээнд заана.

8. МУИС-д бэлтгэдэггүй мэргэжлээр өөр их сургуульд зайлшгүй ажлын шаардлагаар эчнээ, экстернат докторантаар суралцаж буй багшид бүтээлийн чөлөө олгоход энэхүү журмыг баримтлана.

* * * * * * * * *

Page 163: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

162

Захирлын 2002.12.20-ны өдрийн 750 тоот тушаалын хавсралт

МАГИСТР, ДОКТОРЫН СУРАЛЦАГЧДЫГ ГАДААД, ДОТООДЫН БАЙГУУЛЛАГЫН

ТЭТГЭЛЭГТ ДЭВШҮҮЛЭХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Тэтгэлэгийн зорилго нь МУИС-д элсэн суралцаж байгаа шилдэг магистрант, МУИС-д багшаар ажиллаж байгаад докторантаар элсэн суралцаж буй хүмүүсийн судалгааны ажлыг дэмжихэд чиглэнэ.

Хоѐр. Тэтгэлэгт дэвшүүлэх хүнд тавих шаардлага

2.1. Магистрант нь элсээд нэгээс доошгүй семестр суралцаж байгаа бөгөөд авъяас чадвар нь тодорсон байвал зохино.

2.2. Докторант нь МУИС-д багшаар ажиллаж байгаад элссэн бөгөөд нэгээс дээш жил докторантаар суралцаж байгаа, шалгалтуудаа хугацаандаа амжилттай өгсөн, тэнхмийн судалгааны семинарт идэвхтэй оролцдог, эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлсэн байна.

2.3. Магистрант, докторантыг шалгаруулахдаа гэр бүлийн орлогын байдал болон ажилласан жилийг тооцох ба энэ шаардлагыг сургалт, судалгааны ажлын хувьд адил үзүүлэлттэй хүмүүсийг жишихэд харгалзан үзнэ.

2.4. Тэтгэлэгт дэвшүүлэх хүнийг удирдагчийн саналыг үндэслэн тэнхим анхлан тодорхойлолт гаргана. Тэнхимийн саналыг декан захирлын зөвлөлөөр хэлэлцэн зохих тооны хүмүүсийг шалгаруулан МДСА-д материалаа ирүүлнэ. Тодорхойлсон хүний анкет, декан/захирлын тодорхойлолт болон бусад шаардагдах материалыг хавсаргасан байна.

2.5. Хэрэв тэтгэлэг олгох асуудлыг МУИС-ийн төв удирдлага (захиргаа, ГХХ, МДСА буюу удирдах дээд байгууллага ) санаачлан, ивээн тэтгэгч байгууллагатай холбоо тогтоосон бол сургуулийн боловсон хүчний бодлогод нийцүүлэн, ивээн тэтгэгчийн шаардлагыг (мэргэжлийн чиглэл, суралцагчийн нас заасан г.м.) харгалзан нэр дэвшүүлэх хяналтын тоог МДСА нэгжүүдэд хуваарилна.

2.6. Хэрэв профессор багш, мэргэжлийн тэнхим, факультет/сургууль нь тэтгэлэг олгох ивээн тэтгэгчийг олсон бол тэтгэлэгийн орон тоог тухайн нэгж, салбар эзэмших бөгөөд тэтгэлэг олгох асуудлыг МДСА-тай хамтран зохион байгуулж, сургуулийн хэмжээний ерөнхий тооцоо, бүртгэлд оруулж байна.

2.7. МДСА нь ирүүлсэн материалыг хянан үзэж тэтгэлэг олгох тухай захирлын тушаал гаргах, тэтгэлэгийн мөнгийг санхүүд оруулах, сургалтын төлбөрийн зөрүүгийн тооцоо хийх, тэтгэлэг авсан хүнд гэрчилгээ олгох ба тэтгэлэг авсан хүмүүсийн материалыг тэтгэлэг олгосон ивээн тэтгэгч байгууллагад хүргүүлэх ажлыг хариуцан гүйцэтгэнэ.

* * * * * * * * *

Page 164: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

163

Захирлын 1996.10.16-ны өдрийн 650 тоот тушаалын хавсралт

БАГШ АЖИЛТАН ТҮР СУРГУУЛЬД СУРАЛЦАХАД ТӨЛБӨРИЙГ ХӨНГӨЛӨХ ЖУРАМ

“МУИС-д багш авах, ажиллуулах журам”-ын МУИС-ийн багш мэргýшèл дээшлүүлэхэд сургуулиас дэмжлэг үзүүлэх тухай заалтыг хэрэгжүүлэхэд дараах журмыг мөрдөнө.

1. МУИС-д багш нь өөрийн эрхэлдэг сургалт, эрдэм шинжилгээний ажилтай холбоотой хэвлэл, мэдээллийг олж авах ашиглах зорилгоор гадаад хэлний түр сургуульд суралцахад дараах шаардлагыг хангасан нөхцөлд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлыг авч үзнэ. Үүнд:

• Түр сургууль нь сургалт эрхлэх зөвшөөрлийг албан ѐсоор авсан байх

• Дэмжлэгийг тус сургуульд 3-аас дээш жил ажилласан ба цаашид тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллах нь харагдсан багш нарт үзүүлэх

• Багш нь тухайн хэлний анхан шатны сургалтын 1-р ангийг төгссөн эсвэл ахисан төвшний сургалтад хамрагдах

• Зөвхөн нэг хэлний сургалтын төлбөр хамаарагдах болно.

2. Тухайн жилийн сургалтын төлбөрт дэмжлэг авах тухай гаргасан хүсэлтийг тэнхмийн эрхлэгч дэмжиж, факультет (дээд сургууль)-ийн зөвлөлөөр хэлэлцэн зөвшөөрсөн бол энэ тухай МУИС-ийн захирлын тушаалаар эцэслэн шийдвэрлэнэ.

3. Сургуулиас үзүүлэх хөнгөлөлт нь сургалтын төлбөрийн 50% хүртэл байх бөгөөд факультет (дээд сургууль)-ийн өөрийн хөрөнгөнөөс гаргана.

4. Хичээлийн болон эрдэм шинжилгээний туслах ажилтанд нэг удаа дэмжлэг үзүүлж болно.

5. Хөнгөлөлтийн мөнгийг бэлэн бус тооцоогоор хийнэ.

6. Сургалтын зардал хөнгөлүүлээд хангалтгүй суралцах буюу сургуулиа орхивол сургуулиас гарсан мөнгийг төлүүлнэ.

7. Эчнээ аспирантурт суралцаж, сургалтын төлбөрийг МУИС дааж байгаа багшид уг дэмжлэгийг давхардуулж олгохгүй.

8. Улсын их сургууль, эрдэм шинжилгээ, төр засгийн байгууллагууд дээр явагдах ахисан төвшний түр сургалтанд багш нар мэргэжлийн дагуу оролцох бол төлбөрийн дэмжлэг үзүүлэх асуудлыг дээрхийн адил шийдвэрлэнэ.

9. Багш, туслах ажилтны гадаад хэл, компьютер, эрх зүй, эдийн засаг, улс төрийн боловсролыг дээшлүүлэх анхан шатны сургалтыг сургууль, факультет (дээд сургууль) өөрийн хүчээр зохион байгуулан явуулахыг дэмжих бөгөөд энэ тохиолдолд сургалтын төлбөрийг 100% хүртэл хөнгөлж болно.

* * * * * * * * *

Page 165: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

164

Захирлын 2004/704 тоот тушаалаар баталж, 2007/113 тоот тушаалаар өөрчлөлт оруулав.

МУИС-Д АЖИЛЛАЖ БАЙГААД ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭРТ ГАРЧ БУЙ БАГШ, АЖИЛТАНД ТЭТГЭМЖ ОЛГОХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Монгол улсын “Боловсролын тухай” хуулийн 43.1.4-р заалтыг хэрэгжүүлэх үүднээс МУИС-д 5 буюу түүнээс дээш жил ажиллаад өндөр насны тэтгэвэрээ тогтоолгож буй багш, ажилтан нарт тэтгэмж олгоход энэхүү журмыг баримтална.

1.2. Энэхүү журмаар тэтгэвэр тогтоолгоход Боловсролын тухай хуулийн 43.1.2. заалт ѐсоор дараах албан тушаалд ажиллагчид хамрагдана. Үүнд:

a) Багш, дадлагын болон инженер багш,

b) Декан/захирал, дэд захирал, сургалтын албаны дарга, хичээлийн эрхлэгч,

c) Сургалт, хүмүүжлийн ажил хариуцсан ажилтан (сургалтын албаны мэргэжилтэн, арга зүйч, хичээлийн туслах ажилтан, оюутан хариуцсан деканы туслах).

1.3. Хуульд нэр заагаагүй албан тушаалтан тэтгэвэр тогтоолгоход олгох тэтгэмжийг Хөдөлмөрийн тухай хууль болон МУИС-ийн Хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулна.

1.4. Энэхүү журмыг 2005 оны 06-р сарын 15-ны өдрөөс эхлэн мөрдөнө.

Хоѐр. Тэтгэмжийн хэмжээ

2.1. Энэ журмын 1.2-т нэр заагдсан албан тушаалтан МУИС-д сүүлийн 5 ба түүнээс дээш жил тасралтгүй ажиллаад өндөр насны тэтгэвэрт гарахад МУИС-д болон боловсролын байгууллагад ажилласан жилээс хамаарч нэг удаагийн хувь тэнцүүлсэн мөнгөн тэтгэмж олгоно.

2.2. Тэтгэмжийн хэмжээг тооцоход дараах “нэгжийг” хэрэглэнэ. Үүнд:

a) Тэтгэмж бодох сарыг тогтоохдоо МУИС болон боловсролын бусад байгууллагад 25 ба түүнээс дээш жил ажилласан бол 12 сар, харин түүнээс цөөн жил ажилласан бол ажилласан жилийг 0.48 коэффициентээр үржүүлнэ.

b) МУИС-д ажилласан хугацаанд харгалзах үндсэн цалинг тооцохдоо захирлын тушаалаар тогтоосон МУИС-ийн цалингийн сүлжээний сүүлийн 5 жилийн үндсэн цалингийн дундажаар авна.

c) Боловсролын бусад байгууллагад ажилласан хугацаанд харгалзах үндсэн цалинг Засгийн газраас тогтоосон төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн сүлжээгээр тооцно.

2.3. Тэтгэмжийн хэмжээг дараах томъѐогоор бодно*):

T = ( Ж1 · Ц1 + Ж2 · Ц2 ) · 0.48

Үүнд:

Ж1 ба Ц 1 - МУИС-д ажилласан жил ба үндсэн цалин [2.2(a) ба 2.2(b)];

Ж2 ба Ц 2 - Боловсролын бусад байгууллагад ажилласан жил ба үндсэн

цалин [2.2(a) ба 2.2(c)];

5 Ж1 + Ж2 25 болно.

* * * * * * * * * *) Жишээ нь: МУИС-д 15 жил, боловсролын бусад байгууллагад 16 жил ажилласан багш тэтгэвэрт

гарахад (15·140,000 + 10·74,500) · 0.4 =1,138,000 ₮. Үүнд: МУИС-д түүний сүүлийн 5 жилд авсан үндсэн цалингийн дундаж 140,000₮, тэтгэвэр тогтоолгох үеийн ЗГ-ын сүлжээгээр төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн жишиг 74,500 ₮.

Page 166: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

165

Захирлын 2002.01.15-ны өдрийн 15 тоот тушаалын хавсралт

МУИС-ИЙН БАГШ, АЖИЛТНЫ ТУС СУРГУУЛЬД ТӨЛБӨРТЭЙ СУРАЛЦАЖ БАЙГАА ХҮҮХДИЙН СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙГ ХӨНГӨЛӨХ ЖУРАМ

1. МУИС-д тасралтгүй 5 жил ажиллаж байгаа багш, эрдэм шинжилгээний ажилтан, 10-аас дээш жил ажиллаж байгаа ажилтны (дээрх нөхцөлийг хангасан өндөр насны тэтгэвэрт байгаа хүмүүс мөн адил хамаарна) тус сургуульд төлбөртэй суралцдаг нэг хүүхдийн сургалтын төлбөрийг тухайн анги бүлгийн сургалтын зардалд багтаан хөнгөлөхөд уг журмыг мөрдөнө.

2. Тухайн ам бүлээс МУИС-д бакалаврын зэргээр өдрийн ангид суралцаж байгаа зөвхөн нэг хүүхдийн нэг мэргэжил эзэмших сургалтын төлбөрийг хөнгөлнө.

3. Сургалтын төлбөрөө хөнгөлүүлэгч нь МУИС-д зохих болзлыг ханган элсэж, нэгдүгээр ангиа амжилттай төгссөн байх шаардлагатай.

4. Төрөөс сургалтын төлбөр, тэтгэлэгийн буцалтгүй тусламж, шагнал, санхүүжилт авч буй Төрийн албан хаагч болон нэн ядуу өрхийн суралцагчид энэ журмын дагуу хөнгөлөлтийг давхардуулан олгохгүй.

5. МУИС-ийн багш, ажилтны хүүхэд нь Төрийн сангийн зээлд хамрагдсан тохиолдолд сургалтын төлбөрийн зээлийн хэмжээг хөнгөлөлтийн хувиар бууруулах ба хөнгөлөлтийг мөнгөн болон бусад тооцооны хэлбэрээр олгохгүй.

6. Сургалтын төлбөрийг өрхийн ам бүлд байгаа хүүхдийн тоо, суралцагчийн сүүлийн 2 улирлын сурлагын ерөнхий дүнг харгалзан 2-р ангиас эхлэн дараах хувиар хөнгөлнө:

Голч оноо/дүн 90-100 (А) 80-89 (В) 70-79 (С) 60-69 (D)

1-3 хүүхэдтэй 50% 40% 30% 20%

4 ба түүнээс дээш 60% 50% 40% 30%

7. Багш, ажилтан нь тус сургуульд суралцаж байгаа хүүхдийнхээ сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэх тухай өргөдлийг деканы газраараа дамжуулан МУИС-ийн захиргаанд гаргах бөгөөд өргөдөлд дараах хоѐр материалыг хавсаргасан байна:

А). Ам бүлийн талаарх оршин суугаа сум/хорооны албан ѐсны тодорхойлолтыг Боловсон хүчний хэлтсээр баталгаажуулсан байна. Суралцагч нь ам бүлд багтдаг төрсөн хүүхэд байх бөгөөд хүүхдийн тоонд (дээрх хүснэгт дэх) зөвхөн оюутан, сурагч, сургуулийн өмнөх насны хүүхдүүд хамаарагдана.

Б). Сүүлийн хоѐр улирлын сурлагын дүнгийн жагсаалт, голч оноог гаргасан факультет/сургуулийн Сургалтын албаны тодорхойлолт.

8. Суралцагч сүүлийн хоѐр улирлын аль нэгээр хангалтгүй суралцсан бол энэ хөнгөлөлтийг эдлэхгүй.

9. Хөнгөлөлт үзүүлэх оюутны сурлагын дүнг нэгтгэж факультет/сургуулийн захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцсэн байна.

* * * * * * * * *

Page 167: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

166

МУИС-ийн Эрдмийн Зөвлөлийн 1996 оны 157-р тогтоолын хавсралт

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛД АМЖИЛТ ГАРГАСАН ОЮУТАНД

МУИС-ИЙН ЭРДМИЙН ЗӨВЛӨЛИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ ОЛГОХ ТУХАЙ ЖУРАМ

Нэг. Ерөнхий зүйл

Дараахи нөхцлийг хангасан оюутанд МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн нэрэмжит стипенди олгоно.

1. Сүүлийн 4 улирал В-ээс доошгүй дүнтэй суралцсан байх.

2. Тодорхой сэдвийн хүрээнд улсын төсөлт болон гэрээт эрдэм шинжилгээний ажил, судалгааны экспедицид оролцдог байх.

3. Зохион бүтээсэн багаж төхөөрөмж, эрдэм шинжилгээний илтгэл нь факультет/сургууль болон дээд шатны уралдаанд шалгарсан байх.

4. Хийсэн бүтээлийн үр дүн нь хэвлэн нийтлэгдсэн буюу үйлдвэрлэл, практикт шилжсэн ШБОС-ын гэрчилгээ, лицензи авсан бол эн түрүүнд сайшаагдана.

5. Эрдэм шинжилгээний ажилд дур сонирхолтой, авьяас чадвартай оюутан болохыг мэргэжлийн эрдэмтэд оюутны хамт олон батлан тодорхойлсон байх.

Хоѐр. Нэрэмжит стипенд олгох, зогсоох

1. Нэрэмжит стипенди олгох оюутны нэрийг тэнхмийн хурлаас дэвшүүлж Оюутны зөвлөлийн саналыг авна.

2. Факультет/сургуулийн Эрдмийн зөвлөлөөр хэлэлцэн протокол гаргасан байна.

3. Уг асуудлыг Их сургуулийн захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж шийдвэр гарган, захирлын тушаалаар стипенди, гэрчилгээг олгоно.

4. Нэрэмжит стипендийг хичээлийн жилд нэг удаа олгох ба эрдэм шинжилгээний ажилдаа тогтвортой, онцгой амжилт гаргасан оюутанд үргэлжлүүлэн олгож болох бөгөөд уг асуудлыг нэрэмжит стипендийг шинээр олгохтой нэгэн адилаар шийдвэрлэнэ.

5. Нэрэмжит стипенди авч байгаа оюутан хууль эрх, нийгмийн хэв журмын ноцтой зөрчил гаргасан, эрдэм шинжилгээний ажилд оролцохоо больсон, ямар нэгэн шалтгаанаар сургуулиас хасагдсан, завсардсан тохиолдолд мэргэжлийн тэнхим, факультет/сургуулийн дүгнэлтийг үндэслэн захирлын тушаалаар уг стипендийг зогсооно.

МУИС-ийн эрдмийн зөвлөлийн нэрэмжит стипендэд нэр дэвшигдсэн оюутны материалыг ирүүлэхдээ:

1. Товч анкет (хүснэгтээр)

2. Тодорхойлолт (деканы газрын).

Тодорхойлолтонд энэ тэтгэлэгт нэр дэвшигдсэн гол үзүүлэлт болох эрдэм шинжилгээний ажлын тухай үнэлэлт дүгнэлттэйгээр тодорхой бичнэ.

--------------------------------------------------------------------

Тайлбар: Энэ журмын зарим нэр томъѐог одоо мөрдөж буй журмуудад нийцүүлэн солив.

* * * * * * * * *

Page 168: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

167

Захирлын 2005.01.28-ны өдрийн 42 тоот тушаалын хавсралт

Ц.ДАМДИНСҮРЭН, Ш.ЛУВСАНВАНДАН, Б.РЕНЧИН НАРЫН

НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГТ СУРГАЛТЫН ЖУРАМ

Нэг. Ерөнхий үндэслэл

1.1. МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн 1992 оны 2-р сарын 22-ны өдрийн хурлын шийдвэрийн дагуу нэрт монголч судлаач Ц.Дамдинсүрэн, Ш.Лувсанвандан, Б.Ренчин нарын нэрэмжит тэтгэлэг олгоно.

1.2. Тэтгэлэгийн зорилго нь Монгол судлалын тодорхой чиглэлээр ажиллаж байгаа гадаадын залуу монголч судлаачдыг ахисан түвшний сургалт, судалгааны ажилд хамруулж, нарийн гүнзгий мэргэшихэд нь дэмжлэг үзүүлэх болно. Үүнд:

a) Ц.Дамдинсүрэнгийн нэрэмжит тэтгэлэг – Монголын утга зохиол, түүх;

b) Ш.Лувсанванданы нэрэмжит тэтгэлэг - Монгол хэл бичиг, эх бичиг, алтай судлал;

c) Б.Ренчиний нэрэмжит тэтгэлэг - утга соѐл, угсаатны зүй, хүн судлал.

1.3. Ц.Дамдинсүрэн, Ш.Лувсанвандан, Б.Ренчин нарын нэрэмжит тэтгэлэгт жилд тус бүр 1 хүнийг хамруулах ба сургалтыг тухайн чиглэлийн дагуу МУИС-ийн бүрэлдэхүүний хийгээд харъяа сургууль хариуцан явуулна.

Хоѐр. Нэрэмжит тэтгэлэгт хамруулах болзол

2.1. Монгол судлалын чиглэлээр докторын хөтөлбөрөөр суралцаж байгаа хийгээд докторын дараах эрдэм шинжилгээний ажил хийх сонирхолтой 40 хүртэл настай судлаачийг сонгон шалгаруулна.

2.2. Суралцагч нь жил бүрийн 1-р сарын 15 ба 9-р сарын 01-нээс 3-6 сарын хугацаагаар ирж, тодорхой хөтөлбөрийн дагуу сургалтанд хамрагдах буюу судалгааны ажил хийнэ.

2.3. Нэрэмжит тэтгэлэг авахыг хүсэгч нь доорхи материалыг бүрдүүлж, сургалт эхлэхээс 3 сарын өмнө МУИС-ийн Гадаад харилцааны хэлтэст ирүүлнэ. Үүнд:

a) Боловсрол, ажлын туршлагыг илтгэх товч анкет (CV)

b) Бүтээлийн жагсаалт

c) Судалгааны ажлын төлөвлөгөө, төсөл

d) Онцлох хүсэлт: Аль тэнхмийн хэний удирдлагаар сурах, Улаанбаатараас өөр газар явах шаардлагатай эсэх

e) Эрүүл мэндийн үзлэгт орсон гэрчилгээний хуулбар.

Гурав. Сургалтын дэг

3.1. Тэтгэлэгт шалгарсан судлаачид зохих мэргэжлийн эрдэмтэнг зөвлөх профессороор томилж өгнө.

3.2. Нэрэмжит тэтгэлэгээр суралцагчид дараах хангамж эдлүүлнэ. Үүнд:

a) Oюутны байранд үнэгүй суулгана.

b) Боловсролын зэргийн байдлаас хамааруулж сар бүр МУИС-ийн багшийн сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний төгрөгийн тэтгэлэг олгоно.

c) Судалгааны холбогдолтой архивын материал, ном хэвлэл худалдаж авах, бичлэг хийх зэргээр судалгааны материал цуглуулахад нь зориулж нэг удаа судлаачид 200,000 төгрөг өгнө.

d) Орон нутагт богино хугацаагаар судалгааны материал цуглуулах ажлаар явахад нэг удаа 200,000 төгрөгийг замын зардалд зориулж олгоно.

Page 169: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

168

3.3. Суралцагч суралцах хугацаандаа судалгааны семинаруудад идэвхтэй оролцож илтгэл тавих, судалгааны ажлын үр дүнгээр эрдэм шинжилгээний өгүүлэл бичих зэргээр ажиллана.

3.4. Тэтгэлэгээр суралцагч сургалт дуусгавар болох үед зөвлөхийнхээ удирдлагаар эрдэм шинжилгээний ажлын тайланг гаргаж тэнхимд, шаардлагатай гэж үзвэл факультет/сургуулийн эрдмийн зөвлөлд тайлагнана.

3.5. Суралцагч сургалтын хугацаанд МУИС-ийн дүрмийг дагаж мөрдөнө.

* * * * * * * * *

Page 170: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

169

Захирлын 2008.01.08-ны өдрийн 12 тоот тушаалын хавсралт*

МУИС-Д ОЮУТАН ШИЛЖҮҮЛЭН СУРАЛЦУУЛАХ ЖУРАМ

1. Энэхүү журмыг МУИС-д гадаад, дотоодын их, дээд сургууль, дээд боловсрол олгодог коллежоос оюутан шилжиж ирэх, тус сургуулийн нэг салбараас нөгөөд шилжих асуудлыг зохицуулахад мөрдөнө.

2. Дараах нөхцлүүдийн аль нэгийг хангасан сургуулиудаас зохих болзол хангасан оюутныг МУИС-д шилжин суралцахыг зөвшөөрнө. Үүнд:

a) МУИС-тай багц цаг харилцан хүлээн зөвшөөрөлцөх тухай хэлэлцээртэй сургууль,

b) Дотоодын их сургууль, коллежийн хувьд Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөр байгууллагын буюу тухайн хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хийлгэсэн сургууль,

c) Гадаадын их сургууль нь тухайн улсынхаа хууль тогтоомжийн дагуу дээд боловсролын байгууллагын буюу хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хийлгэсэн, хэрэв тийм тогтолцоо байхгүй бол зөвхөн төрийн өмчийн сургууль,

d) Гадаадын их сургуулийн дэргэдэх хэлний бэлтгэл ангид 2 жил амжилттай суралцаж төгссөн хүнээс түвшин тогтоох шалгалт авч, МУИС-ийн харгалзах гадаад хэл, орон судлалын ангид шилжин суралцахыг зөвшөөрнө.

3. МУИС-д шилжин суралцах оюутан дараах болзлыг хангасан байна. Үүнд:

a) Журмын 2-т заасан нөхцлийг хангасан сургуульд нэгээс доошгүй жил амжилттай суралцсан,

b) МУИС-д тооцогдох багц цаг нь 30 хүрэхгүй оюутан элсэлтийн суурь шалгалтын зөрөөгүй байх,

c) МУИС-ийн аль нэг ангид хөнгөлөлттэй нөхцлөөр элсээгүй байх.

4. Оюутан ерөнхий боловсролын ахлах сургууль төгссөнөөс хойш ямар сургуульд хэрхэн суралцаж байсан тухай болон МУИС-д шилжин суралцах шалтгаанаа тодорхойлсон өргөдөл бичиж, түүнд дараах бичиг баримтыг хавсаргасан байна. Үүнд:

a) Суралцаж байгаа сургуулийн оюутан мөнийг баталсан албан ѐсны тодорхойлолт эсвэл уг сургуульд оюутнаар элсүүлсэн тухай захирлын тушаалын хуулбар (нэр бүхий хуудас дээр сургуулийн тэмдгийг дахин дарсан байна),

b) Сургуулийн албан бичгийн хуудас дээр бичиж, холбогдох албан тушаалтны гарын үсэг зурсан сурлагын тодорхойлолт (судалсан хичээлийн нэр, багц/цаг, шалгалтын дүн) эсвэл сурлагын дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар

c) Бүрэн дунд боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт (үнэмлэх)

d) Уг сургуульд элсэхдээ өгсөн элсэлтийн шалгалтын батламж бичиг.

5. Тухайн оюутныг шилжүүлж авах хүсэлтийг хичээлийн жилийн улирал эхлэхээс өмнө эцэслэн шийдвэрлэх бөгөөд энэ журмын 2-р заалтын биелэлтийг МУИС-ийн сургалт эрхэлсэн дэд захирал, 3, 4-р заалтын биелэлтийг хүлээж авах факультет/сургуулийн декан судлан тогтоож, шийдвэрлэнэ.

6. Оюутны өмнө үзсэн хичээлийн багц цагийг тооцох (15-д буй тайлбарыг үз.) асуудлыг тухайн факультет/сургуулийн сургалтын албаны эрхлэгч, мэргэжлийн тэнхмийн эрхлэгч нар судлан тогтоож, декан баталгаажуулна. Үүнд:

a) Хичээлийн багц цагийг МУИС-д баримталдаг багц цагаар тооцно эсвэл эс тооцно. Багц цагийн дутууг харгалзах цагийн хэмжээгээр нэмж судлах мэтээр нөхөн гүйцээх боломжгүй.

b) Хэрэв уг сургуулийн багц цагийн тодорхойлолт МУИС-ийнхаас өөр буюу сургалтын агуулгыг цагаар тооцдог бол МУИС-д баримталдаг багц цагийн

Page 171: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

170

тодорхойлолтыг үндэслэн бүхэл багц цагт шилжүүлж (0,5-ын нарийвчлалтай) бодно.

c) Хичээлийн багц цаг нь МУИС-ийнхтай адил боловч оюутны шалгалтын дүн 80%-аас доош, мөн хичээлийн агуулга хангалтгүй гэж үзвэл факультет/сургууль комисс байгуулан гол хичээлүүдийн бүрэн агуулгаар түвшин тогтоох шалгалт авч багц цагийг тооцох эсэхийг шийднэ.

d) Шалгалтын үнэлгээг оноонд үндэслэн тооцно. Хэрэв уг сургуулийн үнэлгээний тогтолцоо онооноос өөр бол оноонд хэрхэн харгалзуулах тухай албан ѐсны тайлбар эсвэл Website-ийн бичвэр авчирахыг шаардана. Хэрэв ийм боломжгүй бол амжилттай дүнгийн хуваарийг 60-95 онооны завсарт жигд харгалзуулах замаар шилжүүлэн тооцож болно.

7. МУИС-ийн төгсөх ангид оюутан шилжүүлж авахыг зөвшөөрөхгүй.

8. Багц цагийн тооцоо, шилжин суралцах анги дүүргэлтийн байдлыг үндэслэн уг оюутныг шилжүүлэн суралцуулах боломжтой гэж үзвэл зохих төлбөрийг төлсний дараа сургалтын албаны зөвшөөрлөөр хичээлд суулгаж, МУИС-ийн захирлын тушаал гаргаж баталгаажуулна.

9. Шилжин ирсэн оюутны тооцуулсан багц цагийн тооцоог факультетийн сургалтын алба үйлдэж, тооцооны хувийг уг оюутанд өгөхөөс гадна захирлын тушаалын төсөлд хавсаргана.

10. Шилжиж ирсэн оюутан эхний жилд сургалтын төлбөрөөс гадна шилжилтийн төлбөр төлнө. Шилжилтийн төлбөрийн хэмжээг суралцах мэргэжлийн эрэлт/өрсөлдөөн болон монополь байдлаас хамааруулан сургалтын төлбөртэй жишиж дараах хэмжээгээр тогтооно. Үүнд:

Ангилал Хамаарах факультет, мэргэжил Шилжилтийн төлбөрийн коэффициент

I ЭЗС, ОУХС, ХЗС, ГХСС, мэдээллийн технологийн мэргэжил

2

II МКС, БФ, ГГФ, НШУС, МХСС 1

III Бусад факультет 0.5

Тайлбар: Шилжилтийн төлбөр нь факультет болон мэргэжил бүрд тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөрийг харгалзах коэффициентоор үржүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй байна.

11. Шилжих оюутан нь дор дурьдсан хүндэтгэх шалтгаантай бол МУИС-ийн сургалт эрхэлсэн дэд захирал, декан хоѐр албан ѐсны баримт нотолгоог үндэслэн шилжилтийн төлбөрийг 100% хүртэл бууруулан тогтоож болно. Үүнд:

a) Өөрөө бүтэн өнчин,

b) Ар гэр нь нэн ядуу,

c) МУИС-д үндсэн орон тоон дээр сүүлийн 5-аас дээш жил ажиллаж байгаа багш, эрдэм шинжилгээний ажилтан, 10-аас дээш жил ажиллаж байгаа ажилтны ам бүлд багтдаг төрсөн хүүхэд,

d) МУИС-д суралцаж байгаад засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу зохих уралдаант шалгалтад тэнцэн гадаадын их сургуульд суралцсан боловч сахилгын зөрчил, сурлагаар тэнцэхгүй болсноос бусад шалтгаанаар буцаж ирэн хуучин ангидаа үргэлжлүүлэн суралцах,

e) Тухайн мэргэжлийн ангийн дүүргэлт Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн зохих тоонд хүрээгүй,

f) Орой, эчнээ ангид суралцах төрийн албан хаагч.

12. Журмын 11-р заалтад дараах албан ѐсны баримт нотолгоог үндэслэнэ. Үүнд:

- (а,b,f) нөхцөлд оюутны ар гэрийн харъяалагддаг сум, хорооны захиргааны тодорхойлолт,

- (c) нөхцөлд МУИС-ийн Захиргааны албаны тодорхойлолт,

Page 172: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

171

- (d) нөхцөлд БСШУЯ-ны зөвшөөрөл,

- (e) Сургалт эрхлэх тусгай зөвшөөрөлд заасан хяналтын тоогоор тогтооно.

13. Шилжилтийн төлбөрийн орлогын 50%-ыг суралцах факультет/сургуульд, үлдэх хэсгийг өөр сургуулиас ирж буй бол “МУИС хөгжлийн сан” (Голомт банк, 1102101749 тоот данс)-д, МУИС дотроо шилжиж буй бол нэг улирлын сургалтын төлбөрийн хэмжээгээр суралцаж байсан факультет/сургуульд бэлэн бусаар тушаана.

14. МУИС-ийн оюутан факультет/сургууль дотроо сургалтын хэлбэр (өдөр, орой, эчнээ), мэргэжлээ сольж суралцахыг хүсвэл энэ журмыг удирдлага болгон шийдвэрлэх ба факультет/сургууль нь өөрийн онцлогийг тодотгосон нэмэлт журам гарган мөрдөж болно.

15. Тайлбар:

2: Журмын 2-т зааснаас бусад сургуулийн багц цагийг МУИС хүлээн зөвшөөрөхгүй.

6a: МУИС-д 3 Бц-тай хичээлийг уг сургуульд 4 Бц-аар үзсэн бол 3 Бц гэж авна. Харин сонгон суралцах хичээлийн хувьд 4 Бц тооцож болно. МУИС-д 3 Бц-тай хичээлийг уг сургуульд 2 Бц-аар үзсэн бол багц цагийг тооцохгүй, дутуу 1 Бц-т харгалзах агуулгыг нэмж судлаад тооцуулах боломжгүй.

6b: Хичээлийн багц цагийг тооцохдоо 0,5-аас дээш бутархайг дэвшүүлэн бүхэлчилж тооцох юмуу эс тооцно. Жишээлбэл, 40-54 цагийн лекц, эсвэл 32 цагийн лекц ба 16 цагийн семинараар үзсэн хичээлийн багц цагийг 3 гэж авна.

6d: Уг сургуульд оюутны мэдлэгийг онц, сайн, дунд, муу гэж үнэлдэг бол 60-71, 72-83, 84-95 оноог амжилттай дүнд харгалзуулан дунд–66, сайн–78, онц–90 гэж оноох юмуу, эсвэл үнэлгээг тооцсон багц цагийн нарийвчлалтай холбож багц цагийг буруулан тооцсон бол интервалын дээд оноог, дэвшүүлсэн бол доод оноог харгалзуулж болно.

--------------------------------------------------------------------------------------------------------------- *) Захирлын 2001/627 тушаалаар баталсан журмыг шинэчлэн найруулав.

* * * * * * * * *

Page 173: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

172

Захирлын 2003.12.23-ны өдрийн 727 тоот тушаалын хавсралт 4

МУИС ДЭЭР ТҮР СУРГАЛТ ЯВУУЛАХ ЖУРАМ

Нэг. Ерөнхий зүйл

1.1. Түр сургалт явуулж олон нийтэд соѐл, боловсролыг түгээн дэлгэрүүлэх, төр засаг, аж ахуйн нэгж байгууллагад ажиллагчид, иргэдийн мэргэшлийг дээшлүүлэх зэргээр нийгэмдээ үйлчлэх нь МУИС-ийн дээд боловсролын зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэх сургалт, шинэ мэдлэг бий болгох эрдэм шинжилгээний ажлын дараа орох нэгэн чухал үүрэг мөн. Энэ үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулахад уг журмын гол зорилго оршино.

1.2. Түр сургалтыг Боловсролын тухай, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтын тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжууд, МУИС-ийн дүрэм, “МУИС-ийн санхүүгийн үйл ажиллагааны журам” болон энэхүү журмыг баримтлан явуулна.

1.3. Энэхүү журмыг гадаад хэл, нягтлан бодох бүртгэл, компьютерийн операторч зэрэг үнэмлэх, гэрчилгээ олгох сургалт болон элсэгчдэд зориулсан гэх мэт богино хугацааны үнэмлэх, гэрчилгээ олгодоггүй сургалтыг (цаашид түр сургалт гэнэ) МУИС-ийн факультет/сургууль, нэгжүүдэд явуулахад баримтлана.

1.4. Түр сургалтын үйл ажиллагаа, зохион байгуулалт, үр дүн нь МУИС, түүний факультет/сургууль, салбар нэгжүүд болон багш нарын нэр хүндтэй холбоотой тул сургалтын агуулга, чанарт нэгдсэн шаардлага тавьж, зохион байгуулалтын үйл ажиллагаанд нь хяналт тавихад энэхүү журам үйлчилнэ.

1.5. Түр сургалт явуулах нь нийгэмдээ үйлчлэх их сургуулийн үүргийг биелүүлэхээс гадна сургууль, салбар нэгжийн сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх, багш ажилтнуудын бодит орлогыг нэмэгдүүлэх орлогын эх үүсвэр болно.

Хоѐр. Шаардлага, зөвшөөрөл

2.1. МУИС дээр явуулах түр сургалтыг тус их сургуулийн факультет/сургуулиуд санаачилж мэргэжлийн тэнхмүүд дангаараа буюу хамтран хариуцаж явуулахыг зөвшөөрнө. Хичээл заах багш нарын 80-аас дээш хувь нь тус сургуулийн багш нар байна. Багш нар хувиараа МУИС дээр сургалт зохион байгуулахыг хориглоно.

2.2. Түр сургалтыг хариуцан явуулах тэнхим нь сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр, үнэмлэх/гэрчилгээний загварыг боловсруулан факультет/сургуулийн эрдмийн зөвлөлөөр баталгаажуулсан байна.

2.3. Түр сургалтыг хариуцан явуулах тэнхим нь хичээл заах багш нарын судалгааг гаргаж, сургалт явуулах хугацаа, анги танхимын зохицуулалтыг сургалтын албатай тохиролцсон байна.

2.4. Түр сургалт явуулах бүх асуудлыг факультет/сургуулийн декан, захирал, сургалтын албаны эрхлэгч ерөнхийд нь удирдах ба сургалтыг зохион байгуулахдаа үндсэн салбарын сургалтыг хэвийн явуулахад сөрөг нөлөө үзүүлэхгүй байх нөхцлийг хангана. Түр сургалтад суралцагчдын тоо тухайн факультет/сургуулийн нийт оюутны 1/3-ээс, хичээл заах багшийн цаг нь үндсэн нормын 1/3-ээс тус тус хэтрэхгүй байвал зохино.

2.5. Энэ журмын 2.1-2.4-т заасан шаардлагуудыг хангасан нөхцөлд түр сургалт эрхлэх зөвшөөрлийг Бакалаврын сургалтын алба олгоно. Энэхүү зөвшөөрөл нь тухайн хичээлийн жилд хүчинтэй байна. БСШУЯ-ны шийдвэрээр хийгдэж байгаа багшийн мэргэшил дээшлүүлэх зэрэг түр сургалт явуулахад энэ журмын 2.2 дахь заалт хамаарахгүй.

2.6. Сургалт явуулах зөвшөөрөл авсны дараа элсэлт авч, суралцагчдыг декан/захирлын тушаалаар батлан, хичээл заах багш бүртэй гэрээ байгуулснаар сургалтыг эхлүүлнэ.

Page 174: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

173

2.7. Олон суралцагчтай тохиолдолд зохицуулагчийг сургалтын төлбөрийн орлогоос цалинжуулан бүтэн юмуу хагас орон тоогоор ажиллуулж болно.

2.8. Суралцагчдад нэвтрэх түр үнэмлэх олгож, сургуулийн дотоод дэг журам сахиулах ажлыг тухайн сургалт эрхлэж байгаа нэгжүүдийн удирдлага хариуцаж, хяналт тавьж ажиллана.

2.9. Тэнхмийн эрхлэгч түр сургалтын үйл ажиллагаа, агуулга, чанарт хяналт тавьж ажиллана.

2.10. Факультет/сургуулиуд хичээлийн жилийн тайландаа түр сургалт явуулсан тухай тодорхой мэдээлэл оруулж байна.

2.11. Зөвшөөрөл аваагүй болон дүрэм, журам зөрчсөн түр сургалтын үйл ажиллагааг хаах буюу түр зогсоож холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

Гурав. Санхүү, хяналт

3.1. Тухайн сургалтыг явуулахад гарах бүх зардлыг түр сургалтын орлогоос санхүүжүүлэхийн дээр сургууль хөгжүүлэхэд тодорхой хэмжээний эх үүсвэр гаргана.

3.2. Түр сургалтын орлого нь МУИС-ийн жилийн орлого, зарлагын төсвийн үндсэн бүрэлдэхүүн хэсэг тул жил бүрийн 4 дүгээр сард төсөв зохиох үед дараагийн жилд элсэгчдийн бодит тоог төсөвлөж сургуулийн нэгдсэн төсөвт тусгаж, жилийн эцэст санхүүгийн тайлан балансад тусгасан байна.

3.3. Факультет/сургуулийн хариуцсан нягтлан бодогч, хариуцсан тэнхмийн эрхлэгч нар түр сургалтад хамрагдах элсэгчдийн тоо, анги дүүргэлтийг үндэслэн сургалтын төлбөрийн хэмжээг тогтоож, орлого, зарлагын төсвийг зохиож сургуулийн ерөнхий эдийн засагчаар хянуулж баталгаажуулсан байна.

3.4. Сургалтын төлбөрийг тогтоохдоо холбогдох зардлуудыг бүрэн тооцох бөгөөд багшийн цагийн хөлс нь илүү цагийн хөлсний “дээд үнэлгээ“-нээс хэтрэхгүй байх нөхцлийг баримтална.

3.5. Түр сургалтын орлогыг тухайн факультет/сургуулиудын харилцах дансанд төвлөрүүлэн батлагдсан төсвийн дагуу зарцуулна. Сургалтын төлбөрийг гар дээр бэлнээр авах, хадгалах, хувийн дансанд хадгалах, зориулалтын бус зүйлд зарцуулахыг хатуу хориглоно.

3.6. Түр сургалтын орлогын зарцуулалтыг тухайн сургуулийн захирал, нягтлан бодогч нарын гарын үсэг, зөвшөөрлөөр Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн хууль болон МУИС-ийн санхүүгийн холбогдолтой дүрэм, журмын дагуу гүйцэтгэнэ.

3.7. Түр сургалтын орлогын 20 хувийг МУИС-ийн төвлөрсөн сангийн дансанд төвлөрүүлж, тогтмол зардал (цахилгаан, дулаан, ус), цэвэрлэгээ, засвар үйлчилгээний зардалд зарцуулагдана.

3.8. Түр сургалтын орлогын 80 хувийг тухайн факультет/сургуулийн декан, захирлын мэдэлд үлдээх ба үүний 60 хувийг багш нарын цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл, татварт, 10 хувийг сургалтын орчин бүрдүүлэхэд (бичгийн цаас, хувилагч, принтерийн хор гэх мэт), 20 хувийг тэнхмийн материаллаг нөхцлийг бэхжүүлэхэд, 10 хувийг тухайн факультет/сургуулийн материаллаг баазыг хөгжүүлэхэд тус тус зарцуулна.

3.9. Түр сургалтын төлбөр хураалт, зарцуулалт, баримтын бүрдүүлэлтэд тухайн факультет/сургуулийн нягтлан бодогч хяналт тавьж ажиллах ба үйл ажиллагааны явцад МУИС-ийн Эдийн засаг, хяналтын албанаас шалгалт хийж зөрчил дутагдал гаргахаас урьдчилан сэргийлэх буюу арилгах арга хэмжээ авч байна.

3.10. Түр сургалтын үйл ажиллагааны санхүүгийн тайланг тухай бүр гаргаж факультет/сургуулиудийн санхүүгийн тайланд тусгах буюу МУИС-ийн улирал, жилийн санхүүгийн нэгдсэн тайланд тусгасан байна.

3.11. Түр сургалтын журмын биелэлтэд тухайн факультет/сургуулийн декан, захирал, нягтлан бодогч нар өдөр тутмын хяналт тавих үүрэгтэй.

Page 175: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

174

3.12. Түр сургалтын журмыг зөрчсөн этгээдэд МУИС-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 7.6, 7.7 дахь заалтын дагуу сахилгын шийтгэл хүлээлгэхээс гадна эрх бүхий албан тушаалтан захиргааны арга хэмжээ авна.

* * * * * * * * *

Page 176: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

175

Захирлын 2006.12.11-ний өдрийн 673 тоот тушаалààð áàòàëæ, 2009 оны 07 дугаар сарын 08- ны өдрийн 728 тоот тушаалаар

íýìýëò, ººð÷ëºëò îðóóëàâ.

МУИÑ-ИЙН ОЮУТНЫ БАЙРНЫ ЖУРАМ

Нэг . Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү журмын зорилт нь МУИС-ийн оюутнуудыг оюутны дотуур байр /цаашид байр гэх/-нд суулгахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2. МУИС, түүнийг төлөөлөн Хангамж, үйлчилгээний алба (ХҮА) нь оюутны хэвийн амьдрах нөхцлийг бүрдүүлэн байрны өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулна. МУИС-ийн Удирдах зөвлөл нь байрны төлбөрийг жил бүр батална.

1.3. Байранд суух оюутантай үүсэх харилцааг энэхүү журмын хавсралт гэрээгээр нарийвчлан зохицуулна.

1.4. Байранд суух оюутан дараах шалгуур хангасан байна. Үүнд: 1.4.1. МУИС-ийн оюутан ; 1.4.2. орон нутгаас шинээр элссэн ; 1.4.3. өмнө нь сахилгын болон байрны журмын зөрчил гаргаж байгаагүй хоѐрдугаар

ангиас дээш ангийн оюутан . 1.5. Оюутны байранд дараах шалтгаантай оюутныг эхний ээлжинд хамруулна. Үүнд:

1.5.1. бүтэн өнчин (эцэг, эхийн нас барсны гэрчилгээ); 1.5.2. хөгжлийн бэрхшээлтэй оюутан.

Хоѐр. Оюутныг бүртгэх ажиллагаа

2.1. Хангамж, үйлчилгýýний алба нü оþутан бүртгýхтýй холбогдсон дараах үүргийг хүлýýнý. Үүнд:

2.1.1. орон нутгаас шинээр элссэн оюутны тоог үндэслэн байр бүрт бүртгэх оюутны хяналтын тоог тогтооно ;

2.1.2. хяналтын тоог бүрэлдэхүүний сургууль, факультетын удирдлага, бүртгэлийн ажлын хэсэгт хүргүүлнэ ; 2.1.3. оюутны тухайн байруудад зохион байгуулагч, байрны зөвлөлийн гишүүдээс бүрдсэн бүртгэлийн ажлын хэсгийг томилуулан ажиллуулна ; 2.1.4. хяналтын тоонд дурьдсан хэмжээгээр байранд нэвтрэх үнэмлэхийг хэвлүүлэн, байрны зохион байгуулагч нарт олгоно ; 2.1.5. бүртгэх ажиллагааны дүнг уг ажиллагаа эхэлснээс хойш 15 хоногийн

хугацаанд сургуулийн удирдлагад танилцуулна ; 2.1.6. оюутны байранд орохыг хүссэн оюутныг зохих төлбөрийн үндсэн дээр эрүүл

мэндийн үзлэгт хамруулна; 2.1.7. оюутнуудыг холбогдох даатгалуудад хамруулах арга хэмжээ авна.

2.2. Сургууль, бүрэлдэхүүний сургуулийн захирал, декан нар нь дараах үүрэг хүлээлнэ. Үүнд: 2.2.1. энэхүү журмын 1.4-д заасан шалгуур болон хяналтын тоог үндэслэн хавсралт

1-ын дагуу оюутныг бүртгэж ирүүлнэ. 2.2.2. хавсралт 1-ын дагуу бүртгэсэн оюутны нэрсийг сургуулийн захирал, декан нар

гарын үсэг зурж Хангамж, үйлчилгээний алба, бүртгэлийн ажлын хэсэгт бүртгэл эхлэхээс 5 хоногийн өмнө хүргүүлсэн байна.

2.2.3. өөрийн сургуулийн оюутнуудын бүртгэлд хамарсан байдалд хяналт тавина. 2.3. Бүртгэл хийх ажлын хэсэг нь дараах баримт бичгийг үндэслэн оюутныг бүртгэнэ.

Үүнд: 2.3.1. оюутан элсүүлсэн тухай бүрэлдэхүүний сургууль, факультетаас ирүүлсэн нэрс; 2.3.2. оюутны иргэний үнэмлэх ; 2.3.3. шинээр элссэн оюутнаас томилолтыг нотариатаар баталгаажуулсан хуулбар,

бусад оюутнаас оюутны үнэмлэх ; 2.3.4. эрүүл мэндийн үзлэгийн хуудас;

Page 177: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

176

2.3.5. байрны төлбөрийн баримт. 2.4. Ажлын хэсэг нь энэхүү журмын хавсралт 2-ын дагуу бүртгэлийг хийнэ 2.5. Бүртгэх ажиллагаанд ХҮА, Санхүү, бүртгэлийн алба өөр өөрийн чиг үүргийн дагуу

хяналт тавина.

Гурав. Оюутныг байранд байрлуулах

3.1. Байрны зохион байгуулагч нь оюутан нэг бүртэй байранд суух гэрээ байгуулна. 3.2. Оюутныг байранд суулгах тасгийн хуваарь гарган, бүртгэлийн дагуу байрлуулна. 3.3. Гэрээг үндэслэн байранд нэвтрэх оюутны үнэмлэхийг зохих үнээр олгоно. 3.4. Оюутан бүрт байрны ашиглалтын болон аюулгүйн байдлын журам, энэхүү журмыг

танилцуулж баримтжуулна. 3.5. Оюутныг, тавилга, эд хогшлыг бүртгэлийн картаар олгож, тасгийн түлхүүр олгоно.

Дөрөв. Оюутны байрны өдөр тутмын үйл ажиллагаа

4.1 Байрны өдөр тутмын үйл ажиллагааг тухайн байрны зохион байгуулагч хариуцаж,

байнгын хяналт тавина. 4.2 Оюутны байрны зөвлөл нь холбогдох хууль, тогтоомж, энэхүү журмын хэрэгжилтийг

хангуулж, хяналт тавина. 4.3 Оюутны байрны зөвлөл нь батлагдсан төсөв болон соѐл, хүмүүжил, урлаг, спортын

арга хэмжээний төлөвлөгөөний дагуу ажлаа зохион байгуулна. Уг ажлын явц, гүйцэтгэлд факультетын декан, БСА, МУИСОХ-ны хяналтын зөвлөл хяналт тавина.

4.4 Энэхүү журам болон ѐс зүйн хэм хэмжээг зөрчсөн оюутны асуудлыг байрын зөвлөл, зохион байгуулагч нар хэлэлцэж, сануулах, байранд суух гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авна.

4.5 Байрны зохион байгуулагч байрын зөвлөлийн ажил, үүргийн биелэлтэд үнэлгээ өгч, зөвлөлийн гишүүдэд байрны төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх асуудлаар тодорхойлолт гаргана.

4.6 Оюутны байранд гадны хүнийг дараах хугацаагаар нэвтрүүлнэ: 4.6.1 Орон нутгаас ирсэн оюутны эцэг, эх, ойрын төрөл, садны хүмүүсийг байрны

зохион байгуулагчийн зөвшөөрлөөр зөвхөн өдрийн цагаар ; 4.6.2 Оюутан нь өвлийн улиралд 15.00-19.00, зуны улиралд 15.00-21.00 цагийн

хооронд биеийн байцаалт бүхий хүнийг тасагтаа хүлээн авч уулзаж болох бөгөөд хугацаа дуусмагц хүнээ гаргаж, жижүүрт мэдэгдэнэ.

4.7 Оюутан нь гадны хүнийг хугацаа хэтрүүлэн байлгасан тохиолдолд гадны хүн тасагтаа дахин нэвтрүүлэх эрх эдлэхгүй.

4.8 Оюутны байранд дараах үйлдэл хийхийг хатуу хориглоно: 4.8.1 Оюутан 23.00 цагаас хойш байранд орох, гарах ; 4.8.2 23.00 цагаас хойш сэлгүүцэх, хөгжим, телевиз, радио чангаар тавих зэргээр

бусдын тайван байдлыг алдагдуулах ; 4.8.3 согтууруулах ундааны зүйл хэрэглэх, нийгмийн хэв журам зөрчих, хуулиар

хориглосон бусад үйлдэл болон гадны хүн зүй бусаар орогнуулах ; 4.8.4 байрны эд хогшлыг зохион байгуулагчийн зөвшөөрөлгүй гадагш гаргах,

гаднаас оруулах, хоорондоо солилцох ; 4.8.5 тасгийн зохион байгуулалт өөрчлөх, худалдаа үйлчилгээ явуулах, арилжааны

зориулалттай эд зүйл, тэсэрч дэлбэрэх болон химийн хортой бодис оруулах, хадгалах, амьтан тэжээх ;

4.8.6 бусдыг өөрийнхөө оронд суулгах, өөр хоорондоо тасаг солих, байранд нэвтрэх үнэмлэхийг бусдад шилжүүлэх ;

4.8.7 Тасагт 1 кВт-аас дээш чадалтай цахилгааны хэрэгслэл болон стандартын бус залгуур хэрэглэх, нийтийн бие засах газрын суултуур, угаагуурт бүхэл хог хаягдал хийх, сүлжээ өөрчлөх .

Тав. Байрны төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх

5.1. МУИС-д шинээр элссэн “бүтэн өнчин” оюутанд 50 хувь, байрын зөвлөлийн ажлыг

Page 178: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

177

сайн гүйцэтгэсэн байрны зөвлөлийн даргад 70 хувь, гишүүдэд 50 хувийн тус тус хөнгөлөлт үзүүлж болно. 5.2. Байрны төлбөрөөс хөнгөлөлт хүссэн оюутан нь дараах баримт бүрдүүлнэ. Үүнд: -хувийн өргөдөл, -иргэний үнэмлэхний хуулбар, -байрны зохион байгуулагчийн тодорхойлолт, - бүтэн өнчин оюутны хувьд энэ талаарх эрх бүхий байгууллагын тодорхойлолт. 5.3. Оюутанд байрны төлбөрийн хөнгөлөлтийг хичээлийн жилийн эцэст холбогдох баримтыг үндэслэн зохих хувь хэмжээгээр нөхөн олговор хэлбэрээр МУИС-ийн санхүү олгоно.

Зургаа. Байрны гэрээ сунгах, дуусгавар болох, цуцлах

6.1. Байрны гэрээг зуны амралтын хугацаанд сунгах асуудлыг тухайн оюутны суралцдаг сургуулийн тодорхойлолтыг үндэслэн ХҮА шийдвэрлэнэ. 6.2. Нийгмийн үйлчилгээ хариуцсан менежерийн зөвшөөрлийг үндэслэн байрын зохион байгуулагч оюутны шилжилт хөдөлгөөнтэй холбогдсон тооцоо хийнэ. 6.3. Гэрээнд заасан хугацаа дуусснаар байранд суух гэрээ дуусгавар болно. 6.4. Гэрээг дараах тохиолдолд цуцлана. Үүнд:

6.4.1. МУИС-ийн захирлын тушаалаар сургуулиас хасагдсан болон тодорхой хугацаагаар чөлөө авсан;

6.4.2. Энэхүү журмын 4.8 дахь заалтыг зөрчсөн ; 6.5. Гэрээ цуцлагдсан тохиолдолд байрны төлбөрийн тооцоог холбогдох журмын дагуу

шийдвэрлэнэ. 6.6. Энэ журмын 4.8 дахь заалтын дагуу гэрээ нь цуцлагдсан оюутны байрны төлбөрийг эргүүлэн олгохгүй. 6.7. Оюутан нь хичээлийн жилийн 2 дугаар улирлаас хойш гарах тохиолдолд байрны төлбөрийг эргүүлэн олгохгүй. 6.8. Гýрýý дуусгавар болсон болон цуцлагдсан ºдрººр оþутнû суух хугацаа дуусгавар болно. 6.9. Оюутан нь тавилга, эд хогшлоо бүртгэлийн картын дагуу байрны зохион байгуулагчид хүлээлгэн өгөх бөгөөд үрэгдүүлсэн эд хогшлыг төлж барагдуулна.

Долоо. Санал, хүсэлт, гомдол хүлээн авах шийдвэрлэх

7.1. Оюутнаас байрны өдөр тутмын ажил, үйлчилгээний талаар гаргасан санал, хүсэлтийг

байрны зохион байгуулагч хүлээн авч шийдвэрлэнэ. 7.2. Байрны зохион байгуулагч шийдвэрлэх боломжгүй болон тодорхой ажилтантай

холбогдсон ажил, үйлчилгээний чанар, хүртээмжийн талаарх санал, хүсэлт, гомдлыг Хангамж, үйлчилгээний алба, факультетын декан шийдвэрлэнэ.

7.3. Байрны оюутнуудын дунд зохион байгуулагддаг соѐл, хүмүүжил, урлаг спортын арга хэмжээ, оюутны ѐс зүйн талаарх санал, хүсэлт, гомдлыг БСА, МУИСОХ, ОК хүлээн авч шийдвэрлэнэ.

7.4. Санал, хүсэлт, гомдлыг хүлээн авсан албан тушаалтан уг асуудлыг 3-14 хоногийн дотор хянан шийдвэрлэх эсвэл хариуг өгнө.

Page 179: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

178

Журмын хавсралт Батлав. Нийгмийн үйлчилгээ хариуцсан ìенежер ………………………………

ОЮУТНЫ БАЙРАНД СУУХ ГЭРЭЭ

200....оны .... дүгээр сарын.....-ны өдөр Дугаар № Улаанбаатар хот

Монгол Улсын Иргэний хуулийн 302 дугаар зүйлийг үндэслэн нэг талаас МУИС-ийг төлөөлөн .................................................................................. овогтой ........................................... , нөгөө талаас ...................................... сургууль, факультетын ................ курсын оюутан иргэний үнэмлэх .............. регистрийн ................................. дугаар бүхий ......................................... овогтой ......................................... нар харилцан тохиролцож дараах нөхцөлтэйгээр энэхүү гэрээг байгуулав.

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. МУИС нь оюутан ................................... – д оюутны .......... дугаар дотуур байрны ........... тоот тасагт 200 ... оны .......... –р сарын .........-ны өдрөөс 200..... оны ........-р сарын ........ны өдөр хүртэл 10 сарын хугацаагаар оршин суух эрх олгоно.

Хоѐр. Байрны зохион байгуулагчийн хүлээх үүрэг, эрх

2.1 Оюутны байрны зохион байгуулагч нь дараах үүргийг хүлээнэ. 2.1.1 Оюутанд зайлшгүй шаардлагатай ор, ширээ, сандал, тумбочик, шкаф зэргийг

олгоно. 2.1.2 Оюутны байрны нийтийн эзэмшлийн хэсэгт цэвэрлэгээ, ариутгал,

халдваргүйжилтийн арга хэмжээг тогтмол зохион байгуулах ; 2.1.3 Нийтийн эзэмшлийн хэсэг, ариун цэврийн угаагуур, бие засах болон халуун усны

үйлчилгээний газрыг холбогдох стандартын шаардлагад нийцүүлэх арга хэмжээ авах;

2.1.4 Байрны цахилгаан, дулаан, ус хангамжийг хэвийн байлгах арга хэмжээ авах ; 2.1.5 Үйлчилгээний ажилтан болон оюутнаас журмаар тогтоосон хэм хэмжээг сахихыг

шаардах ; 2.1.6 Оюутнаас байрны үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар гаргасан санал

гомдлыг шийдвэрлэх ; 2.2 Оюутны байрны зохион байгуулагч нь дараах эрхтэй. 2.2.1 Байрны хэвийн үйл ажиллагааг хангахтай холбогдуулан журамд заасны дагуу ХҮА,

Оюутан Конгресст санал оруулах ; 2.2.2 Байрны зөвлөлийн дарга, гишүүдэд байрны төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх

асуудлаар тодорхойлолт гаргах ;

Гурав. Оюутны хүлээх үүрэг, эрх

3.1. Байранд суух оюутан нь дараах үүрэг хүлээнэ : 3.1.1 Байрны журмыг ѐсчлон биелүүлж, зөв боловсон аж төрөх, бусдын хичээллэх,

амрах тайван амьдрахад саад болохгүй байх ; 3.1.2 Сургуулиас тогтоосон байрны төлбөрийг бүрэн хэмжээгээр төлөх ; 3.1.3 Оюутан нь сард 3 удаа байрын коридор, нийтийн эзэмшлийн бусад газар болон

гадна талын их цэвэрлэгээ хийх ; 3.1.4 Оюутан нь давхрын болон дуудлагын жижүүрт хуваарийн дагуу гарах ; 3.1.5 Оюутан нь тасгаас урт, богино хугацаагаар гадагш явахдаа гал, ус, цахилгааны

аюулгүй байдлыг хангаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах ( крантаа хаах, цахилгааны хэрэгслийг салгах, цонх, хаалгыг түгжиж түлхүүрээ жижүүрт өгөх г.м.)

3.1.6 Оюутан нь байрнаас түр буюу бүр бүр мөсөн гарах тохиолдолд байраа цэвэрлэн, эд хогшлын тооцоог байрны зохион байгуулагчтай хийж, хүлээлгэн өгөх.

Page 180: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

179

3.1.7 Оюутан нь урсгал засвар, хортон шавьжийн устгал, ариутгал хийх зэрэг тохиолдолд тасгийг тухай бүр нь саадгүй чөлөөлөх буюу шаардлагын хэмжээнд бэлэн байлгах.

3.1.8 Оюутан нь цахилгаан хэрэгслэл, хөнжил, гудас, цагаан хэрэгсэл (2 ээлж) зэргийг хувиасаа гаргах.

3.1.9 Оюутан нь гэрээ дуусгавар болох буюу цуцлах тохиолдолд тасгийг чөлөөлөх. 3.1.10 Оюутан нь байранд нэвтрэх үнэмлэхийг байнга авч явах ба орохдоо жижүүрт

шалгуулах. 3.2. Оюутан нь дараах эрхтэй. 3.2.1 Оюутан нь байрны зөвлөлийг сонгох, сонгогдох . 3.2.2 Байрны өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангахтай холбогдсон асуудлаар

санал, хүсэлт, гомдлоо ХҮА, МУИСОХ, Оюутан Конгресст гаргаж шийдвэрлүүлэх ;

Дөрөв. Хариуцлага тооцох

4.1. Байрны журмын 4.8 дахь заалтыг зөрчсэн тохиолдолд байранд суух гэрээг цуцална .

4.2. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд сануулах, гэрээ цуцлах хүртэл арга хэмжээ авна.

4.3. Оюутанд хувиарласан тавилга, эд хогшлыг эвдэж гэмтээх, үрэгдүүлэх тохиолдолд гарсан хохирлыг бүрэн барагдуулна.

4.4. Зохион байгуулагчтай холбогдсон асуудлыг МУИС-ийн дотоод журмын дагуу шийдвэрлэнэ.

Тав. Бусад зүйл

5.1. Гэрээ нь хоѐр хувь байх бөгөөд батлагдсан өдрөөр хүчин төгөлдөр болно. 5.2. Гэрээтэй холбогдсон маргаан гарвал талууд эвээр шийдвэрлэхийг эрхэмлэх ба

эсрэг тохиолдолд сургуулийн захиргаа, хуулийн байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ. Байрны зохион байгуулагч…………

Оюутан ….………………

* * * * * * * * *

Page 181: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

180

Захирлын 2002.02.21-ны өдрийн 90 тоот тушаалын хавсралт 1

ЗУУЧЛАХ ТӨВИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Зуучлах төв нь МУИС-ийн дотоод нөөц бололцоог нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэх зорилгоор МУИС дээр явуулж байгаа боловсролын зэрэг үл олгох сургалт, шинжлэх ухааны салбар хоорондын болон хавсарга судалгаа, бизнесийн бусад ажил үйлчилгээг идэвхжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажилладаг нэгж юм.

1.2. Зуучлах төв нь МУИС-ийн бүрэлдэхүүний нэгж мөн.

1.3. Зуучлах төв нь Монгол Улсын Боловсролын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 2, 3 дугаар заалт, Дээд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 3 дугаар заалт, МУИС-ийн дүрэм, энэ журмыг баримтлан үйл ажиллагаагаа явуулна.

1.4. Зуучлах төв нь зохих журмын дагуу үйлдсэн тэмдэг, албан бичгийн нүүртэй байх ба МУИС-ийн нэр, бэлэгдэлийг хамт хэрэглэнэ.

Хоѐр. Зуучлах төвийн зорилго, үйл ажиллагааны үндсэн чиглэл

2.1. Зуучлах төвийн эрхэм зорилго нь Боловсрол-Шинжлэх ухаан-Бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, МУИС-ийн оюуны бүтээл, сургалтын хөтөлбөрийг үндэсний бîëîí олон улсын хэмжээнд сурталчлах замаар сургалт, судалгааны ажлыг хөгжүүлэх явдал юм.

2.2. Зуучлах төвийн зорилго нь:

МУИС-ийн багш, эрдэмтдийн оюуны бүтээл, сургалтын хөтөлбөрийг зах зээл, бизнесийн харилцаатай холбох гүүр, орлого нэмэгдүүлэх үйл ажиллагааг өрнүүлэн дэмжигч байх;

МУИС, бүрэлдэхүүний сургууль/факультетуудад үйлдвэрлэл, үйлчилгээ, төр, засгийн байгууллагууд, олон нийттэй хамтын ажиллагаа, харилцаагаа хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэн ажиллах.

2.3. Зуучлах төвийн зорилт нь:

Зорилт 1. МУИС-ийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, сургууль/факультетийн бизнес төвийн тогтвортой хөгжлийг хангах

МУИС нь улсын төсвөөс бус, харин оюутны сургалтын төлбөрөөс голлон санхүүждэг болсон нь сургуулийн дэд бүтцийг хөгжүүлэх, багш эрдэмтэд, оюутан суралцагчдын ажиллах, суралцах таатай орчныг бий болгоход шаардлагатай орлогын нэмэлт эх үүсвэрүүдийн эрэлтийг бий болгож байгаа юм.

Зуучлах төв нь:

Бизнес төвийг байгуулах, зардлаа нөхөх зарчмаар үйл ажиллагаа явуулахад туслах;

Бизнес төвийн тогвортой, бие даасан хөгжлийг хангах удирдлага, боловсон хүчний чадавхийг бий болгоход туслалцаа үзүүлж, багш эрдэмтэдийн оролцоог нэмэгдүүлэх болно.

Зорилт 2. МУИС-ийг улс, олон улсын хэмжээнд сурталчлах

Зуучлах төв нь МУИС-ийн сургалт, судалгааны ажлын үр дүнг зах зээлд борлуулан, нийтэд хүртээх замаар их сургуулийг дэмжих санаачлагыг нэмэгдүүлнэ. Доорхи үйл ажиллагаа нь энэ зорилтыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой:

Их сургуулийн нөөц бололцооны талаар байнгын шинэ мэдээлэлтэй байж, боловсрол, шинжлэх ухааныг дэмжигчдийн сонирхлыг татах хөтөлбөр, төслүүдийг сурталчлах;

Олон нийттэй харилцах хөтөлбөрийг МУИС, бүрэлдэхүүний сургууль/ факультетийн хэмжээнд хэрэгжүүлэх.

Page 182: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

181

Зорилт 3: Санхүүжилтыг нэмэгдүүлэх боломжийг тасралтгүй эрэлхийлж, боловсрол, шинжлэх ухааныг дэмжигч хувь хүн, донор байгууллагуудтай байнгын хамтын ажиллагаатай байх

Зуучлах төв нь МУИС-ийн хандивлагчидтай байнгын харилцаатай байх бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллана. Үүнд:

Хандив, гадаад санхүүжилтыг олох арга замыг Их сургуулийн хамт олонд ойлгуулан таниулах;

Хандивлагчид, дэмжигчдийн сонирхлыг өрнүүлэх, харилцан ашигтай, тогтмол хамтын ажиллагаатай байх, хандивлагчдыг олон түмэнд сурталчлах;

Олон улсын байгууллага, сангуудаас олгодог боломжуудын талаар байнгын шинэ мэдээлэлтэй байж, Их сургуулийн хамт олонд түгээх, өргөн ашиглах зорилт тавин ажиллана.

Гурав. Зуучлах төвийн бүтэц, хяналтын тогтолцоо, хүний нөөц

3.1. Зуучлах төвийн удирдлага

А. Зуучлах төв нь Зөвлөх хороотой байна. Зөвлөх хороо нь Их сургуулийн орлогын эх үүсвэр, хандив, тэтгэлэгийг нэмэгдүүлэхэд туслалцаа үзүүлэх, Зуучлах төв ба бүрэлдэхүүний сургууль/факультетийн бизнес төвийн хөгжлийн бодлого, стратегийн талаар зөвлөлгөө өгөх үйл ажиллагаа явуулна.

Б. Зөвлөх хороо 7 хүртэлх гишүүнтэй байх ба МУИС-д хамгийн их орлого оруулдаг сургууль/факультетаас нэр дэвшүүлж хорооны дарга, гишүүдийг МУИС-ийн захирал 2 жилийн хугацаагаар томилно. Хорооны дарга, гишүүдийг нэг удаа улируулан томилж болох буюу хугацаанаас өмнө чөлөөлж болно.

В. Зөвлөх хороо дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

• Хандивлагчидтай харилцаа тогтооход туслалцаа үзүүлэх;

• Бизнесийн ажил үйлчилгээ эрхлэх таатай нөхцлийг МУИС-ийн хэмжээнд бий болгоход дэмжлэг үзүүлэх;

• Зуучлах төвийн хөгжлийн бодлого, төлөвлөгөөг хэлэлцэн зөвлөлгөө, үнэлэлт өгөх;

• Зуучлах төвийн ерөнхий менежерийн үйл ажиллагаанд үнэлгээ өгөх, өөрчлөх, улируулан томилох талаар санал гаргах;

• Зуучлах төвийн дүрэм, журамд өөрчлөлт оруулах асуудлаар санал гаргах;

• Зуучлах төвийн үйл ажиллагааг өргөжүүлэх, өөрчлөн шинэчлэх, дуусгавар болгох талаар санал гаргах;

• Төвийн ажилтан, төвийн байнгын хамтын ажиллагаатай байгууллага, хувь хүн, хандивлагчдыг шагнах, урамшуулах асуудлаар санал оруулах.

Г. Зөвлөх хорооны дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

• Зөвлөх хороог хуралдуулах хугацаа, хэлэлцэх асуудлыг товлох, хурлыг зохион байгуулж хийлгэх, хурлаас гарсан зөвлөмжийг хэрэгжүүлэх арга хэмжээ авах;

• Зуучлах төвийн хөгжлийн бодлого, төлөвлөгөө болон жилийн төсвийг боловсруулах талаар ерөнхий менежерт арга зүйн зөвлөлгөө өгөх;

• Хорооны ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах;

• Зөвлөх хорооны болон ажлын хэсгийн ажлын төлөвлөгөө, ажил үүргийн хуваарийг батлах, гүйцэтгэлд хяналт тавих.

Д. Зөвлөх хорооны гишүүдийн эрх үүрэг:

• Зуучлах төвийн үйл ажиллагааны чиглэлд нийцсэн ажлыг санаачлах, хэрэгжүүлэх;

• Зөвлөх хорооны хэлэлцэх асуудал, гаргах зөвлөмжийн талаар санал өгөх;

• Хурлаас гарсан зөвлөмжийг хэрэгжүүлэхэд оролцох.

Page 183: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

182

Е. Зөвлөх хорооны ажил үүргээ хэрэгжүүлэх үндсэн хэлбэр нь хорооны хурал бөгөөд жилд 2-оос доошгүй удаа хуралдана. Хурал гишүүний ердийн олонхи ирснээр хүчин төгөлдөр болно. Зөвлөх хорооны гишүүн хэлэлцэх асуудлаар саналаа бичгээр ирүүлсэн бол хуралд оролцсонд тооцно.

Ё. Хуралд оролцогчдын ердийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэж, зөвлөмж гаргана. Хуралдаанаар хэлэлцэх асуудлаар гишүүн сонирхлын зөрчилтэй байвал энэ тухайгаа тайлбарлаж, санал хураалтанд оролцохгүй. Хуралдаан даргалагч сонирхлын зөрчилтэй байвал хуралдааныг өөр гишүүн даргална.

3.2. Зуучлах төвийн хүний нөөц

А. Зуучлах төвийн өдөр тутмын үйл ажиллагааг ерөнхий менежер удирдаж МУИС-ийн захиралтай хийсэн гэрээний хүрээнд ажиллаж, гуравдагч этгээдийн өмнө Зуучлах төвийг төлөөлнө. Ерөнхий менежер нь тодорхой асуудал шийдвэрлэх, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж болно.

Б. Зуучлах төвийн ерөнхий менежерийг ажлын хагас орон тоон дээр ажиллуулж болно.

Дөрөв. Зуучлах төвийн эд хөрөнгө, санхүү

4.1. Зуучлах төвийн санхүүгийн үйл ажиллагаа нь төсөв санхүүгийн холбогдолтой Монгол Улсын хууль, тогтоомж, МУИС-ийн санхүүгийн үйл ажиллагааны журмын дагуу үйл ажиллагаа явуулах ба ерөнхий менежер нь хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалтын талаархи эцсийн хариуцлагыг МУИС-ийн захирлын өмнө хүлээнэ.

4.2. МУИС нь Зуучлах төвийн үйл ажиллагааг хэвийн явуулах байр, тоног төхөөрөмжөөр хангана.

4.3. Зуучлах төвийн нягтлан бодогчийн үүргийг МУИС-ийн захиргаа аж ахуйн зардлын төвийн нягтлан бодогч хавсран гүйцэтгэнэ.

4.4. Зуучлах төвийн санаачлагаар зохион байгуулсан гэрээт ажил, төвд гадны байгууллагаас ирүүлсэн хандив, түүнтэй адилтгах орлогыг их сургуулийн захиргаа аж ахуйн зардлын төвийн дансанд төвлөрүүлж, бүртгэл тайланг зохих журмын дагуу хийнэ.

4.5. Зуучлах төв нь зарлагаас давсан орлогоо:

• МУИС-ийн материаллаг баазыг хөгжүүлэх;

• Маркетингийн болон олон нийттэй харилцах хөтөлбөрийг хэрэгжүүлэх;

• Байнгын харилцагч байгууллага, хандивлагчдад талархлаа илэрхийлэх, урамшуулах;

• Төвийн үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх;

• Тодорхой ач холбогдолтой хөтөлбөр, төсөл хэрэгжүүлэхэд зарцуулна.

4.6. Зуучлах төв нь үйл ажиллагааныхаа санхүүгийн тайланг улирлаар гарган, их сургуулийн захиргаа аж ахуйн төвийн тайланд нэгтгэнэ.

4.7. Цалин урамшуулал

• Зуучлах төвийн үйл ажиллагаа тогтворжих хүртэл (эхний 1-2 жилд) ерөнхий менежерийн үндсэн цалин, үйл ажиллагааны зардлыг МУИС хариуцаж болно. Төв нь бизнесийн ажил үйлчилгээ олж, үйлчилгээний хувь авах замаар өөрийн үйл ажиллагааг санхүүжүүлэх ѐстой.

• Зуучлах болон бизнес төвүүдийг байгуулах, ажлын орон тоог батлах, ажилтныг томилох, цалин, урамшуулалын хэмжээг тогтоох тухай эцсийн шийдвэрийг МУИС-ийн захирлын тушаалаар тусгана.

• Зөвлөх хорооны дарга, гишүүд, Зуучлах ба бизнес төвийн ажилтнуудад ажил үүргээ биелүүлсэн байдал, тэдний үйл ажиллагааны хүрээнд багтах бизнесийн нийт орлого, өмнөх жилээс нэмэгдсэн өсөлтийг харгалзан жилийн эцэст нэг удаа урамшуулал олгож болно.

Page 184: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

183

Тав. Үйл ажиллагааны үр дүнгийн хэмжүүр

5.1. Тоон үзүүлэлт:

• Бизнес төвийн тоо;

• Зуучлах төвийн болон бизнес төвүүдийн үйл ажиллагаанаас орсон орлого;

• Бизнес төвийн материаллаг бааз сайжирсан эсэх;

• Багш, эрдэмтэд, ажилчдын орлого нэмэгдсэн эсэх;

• Зуучлах төв, бизнес төвийн хэрэгжүүлсэн гэрээт ажлын тоо;

• Байнгын харилцагчид, хандивлагчдын тоо.

5.2. Чанарын үзүүлэлт:

• Бизнес төвүүдийн үйл ажиллагааны тогтвортой байдал /тасралтгүй, жигд, байнгын харилцагчтай эсэх г.м/;

• Үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж;

• Бизнес эрхлэх, орлого нэмэгдүүлэх талаархи мэдлэг, чадвар, хандах хандлага, хүсэл эрмэлзэл;

• Багш эрдэмтдийн хуримтлуулсан мэдлэг чадвар /сургалт, судалгааны/;

• МУИС, Зуучлах төв, сургууль/факультетийн бизнес төвүүдийн талаархи олон нийтийн санаа бодол;

• Бизнес төвүүдийн санхүүгийн болон санхүүгийн бус үйл ажиллагааны ил тод байдал, хариуцлага, өмнөх жилээс өргөжсөн эсэх;

• МУИС-ийн материаллаг болон оюуны нөөцийг үр ашигтай, үр дүнтэй ашиглаж байгаа байдал;

• Багш, ажилчдын сэтгэл ханамж.

Хүснэгт 1. Зуучлах төвийн бүтэц

Зуучлах төв

Ерөнхий менежер

• МУИС-ийн багш эрдэмтдэд бизнес төв байгуулах, төвийг үр ашигтай ажиллахад нь туслалцаа үзүүлэх;

• Бизнес төвийн үйл ажиллагаанд үнэлгээ өгөх, хяналт тавих;

• Үйлдвэрлэл, үйлчилгээний салбар, төр засгийн байгууллага, олон нийттэй хамтын ажиллагаа , бизнесийн харилцааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

• МУИС-ийн хандивлагчдыг татах, урамшуулах бодлогыг хэрэгжүүлэх, хандивлагчидтай тогтмол харилцаатай байх;

• МУИС-ийн сургалтын хөтөлбөр, шинэ бүтээлийг олон нийтэд сурталчлах;

• Бизнесийн үйл ажиллагааны тэргүүн туршлагыг нэвтрүүлэн дэлгэрүүлэх;

• Зуучлах төвийн төсөв, жилийн тайланг гаргах;

• Үр дүнтэй ажиллаж байгаа бизнес төвийн ажилтанг шагнах, урамшуулах санал оруулах.

Зөвлөх хороо

• Зуучлах төв болон бизнес төвийн бодлого, стратегийн асуудлаар зөвлөлгөө өгөх;

• МУИС-ийн хэмжээнд орлого нэмэгдүүлэх ажил үйлчилгээ эрхлэх таатай нөхцлийг бий болгоход туслалцаа үзүүлэх;

• Хандивлагчдыг олж, харилцаа тогтоох, гаднаас санхүүжилт авч болох боломжийг бүрэн дүүрэн ашиглахад туслалцаа үзүүлэх.

Page 185: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

184

* * * * * * * * *

Нэгж дээрхи бизнес төвүүд (дарга/менежер)

• Сургалт,

• Судалгаа,

• Бизнесийн бусад ажил, үйлчилгээ.

Page 186: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

185

Захирлын 2002.02.21-ний өдрийн 90 тоот тушаалын хавсралт 2

БИЗНЕС ТӨВИЙГ БАЙГУУЛАХ,

АЖИЛЛУУЛАХ ЖУРАМ

Нэг. Оршил

1.1. Энэхүү журмыг МУИС дээр үйл ажиллагаа явуулах Бизнес төвийг байгуулах, ажиллуулах, удирдахад мөрдөнө.

1.2. Бизнес төв (цаашид төв гэх) нь МУИС-ийн ажилтан, их сургуультай нягт хамтын ажиллагаатай байгууллага, хувь хүмүүсийн боловсрол-шинжлэх ухаан-бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, их сургуулийн дотоод нөөц бололцоог ашиглан орлого олох замаар сургалт, эрдэм шинжилгээний ажлыг сайжруулах зорилгоор байгуулсан нэгж мөн.

1.3. Төвийг Монгол Улсын Боловсролын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 3 дугаар заалт, Дээд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 3 дугаар заалт, МУИС-ийн дүрэм, журамд нийцүүлэн байгуулна.

1.4. Төвийг үүсгэн байгуулагч нь МУИС байна.

1.5. Төвийг дараах чиглэлээр байгуулж болно:

• Боловсролын зэрэг үл олгох түр сургалт;

• Хавсарга судалгаа, технологи дамжуулах;

• Зөвлөгөө өгөх үйлчилгээ;

• Орчуулгын үйлчилгээ;

• Төслийн менежмент;

• Aялал жуулчлал;

• Дээрхи үйл ажиллагаатай адилтгах бизнесийн бусад ажил үйлчилгээ.

Мөн Төгсөгчид, дэмжигчдийн холбоо, Хөгжлийн алба зэрэг нэгжүүдийг байгуулж болно.

Хоѐр. Бизнес төв байгуулах

2.1. Төв байгуулах төсөл дэвшүүлэх

Төв байгуулах төслийг Зуучлах төвийн ерөнхий менежерт ирүүлнэ. Төсөлд дараах асуудлуудыг тусгасан байх ѐстой:

• Төв байгуулах хэрэгцээ, бүрэлдэхүүний нэгж дээр төвийн эзлэх байр суурь.

Төв болон холбогдох нэгжийн (сургууль/факультет /тэнхим) хоорондын харилцаа, үйл ажиллагааны зохицол, уялдаа холбоог тодорхойлсон байна.

• Төвийн зорилго, зорилтууд, үйл ажиллагааны үндсэн чиглэл.

Төвийн зорилго, зорилт нь их сургуулийн болон бүрэлдэхүүний нэгжийн эрхэм зорилго, зорилт, стратегийн төлөвлөгөөтэй нийцсэн байхаас гадна хүрэх үр дүнг тоон ба чанарын үзүүлэлтээр харуулна.

• Эхний хоѐр жилийн бизнес төлөвлөгөө, эхний жилийн дэлгэрэнгүй төсөв, бэлэн мөнгөний гүйлгээний тооцоо.

• Төвийн бүтэц, хяналтын тогтолцоо

• Төвийн хүний нөөц, ажлын байрны тодорхойлолт (дарга/менежер, ажилтан, сургалт эрхлэх бол хичээл заах багш нарын тухай мэдээ).

• Төвийн ажлын алба байрлах байр, тавилга, тоног төхөөрөмжийн хэрэгцээ, хангамж.

Төв нь үйл ажиллагаа тогтворжих хүртэл шаардагдах хөрөнгө оруулалтыг их сургуулиас хүсэж болно. Их сургууль мөнгө, эд хөрөнгийг эргэн төлөгдөх

Page 187: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

186

нөхцөлтэйгөөр олгож байгаа бол төлөх хугацаа, алданги зэргийг тусгасан гэрээ байгуулна.

2.2. Төв байгуулах

• Төвийг үүсгэн байгуулагч төв байгуулах төслөө Зуучлах төвийн ерөнхий менежерт ирүүлнэ. Зуучлах төвийн ерөнхий менежер төв байгуулахтай холбоотой хууль эрх зүйн акт, дүрэм, журам, гарын авлага, удирдамж, мэдээллээр хангаж, бизнес төлөвлөгөө боловсруулахад туслалцаа үзүүлнэ.

• Төвийн зорилго, үйл ажиллагааны чиглэл тухайн нэгжийн зорилго, үйл ажиллагаатай нийцэж буй эсэх, төвийн ажлын албаны байр, шаардагдах нөөцийг гаргах боломжтой болохыг холбогдох сургуулийн захирал (факультетийн декан) баталгаажуулна. Хэрэв төвийн үйл ажиллагаа хэд хэдэн сургууль, факультет, тэнхмийг хамарсан байвал нэгжүүдийн захирал/декан/эрхлэгчид боловсон хүчин, материаллаг нөөцийн асуудлаар зөвлөлдөж тохиролцоонд хүрсэн байх шаардлагатай.

• Төв байгуулах асуудлыг их сургуулийн захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэж, захирлын тушаалаар баталгаажуулна.

• Төв үйл ажиллагаа явуулахад шаардагдах зөвшөөрлийг Боловсрол, соѐл, шинжлэх ухааны яам, бусад холбогдох Засгийн газрын агентлагаас авна.

2.3. Төвийг бүртгэх

• Зуучлах төв нь шинээр байгуулагдсан төвийн бүртгэлийг хөтөлнө. Бүртгэлд төвийн нэр, хаяг, удирдлага, ажилтны тухай мэдээ, төвд хамаарах гэрээ, зөвшөөрөл, лиценз багтана.

• Төв нь албан бичгийн нүүр, тэмдэгтэй байх ба МУИС-ийн нэр, бэлгэдэлийг хамтатган хэрэглэнэ.

Гурав. Төвийн удирдлага, санхүү, хүний нөөц

3.1. Удирдлага

• Төв Зөвлөх хороотой байж болно. Зөвлөх хороо нь төвийн гадаад, дотоод сурталчилгаа, зах зээлд нэвтрэх, бизнесийн үйл ажиллагаа явуулах, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Зөвлөх хорооны бүрэлдэхүүний дээд доод хязгаар, гишүүдийг сонгох журам, гишүүдийн хурлын хуралдах тоо, хурлаас гарах шийдвэр, хорооны даргын эрх үүрэг г.м асуудлыг тодорхойлсон байна.

• Төвийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан явуулах дарга/менежерийн эдлэх эрх, хүлээх үүрэг хариуцлагын хэмжээ, цалин хөлс, урамшуулал зэрэг асуудлыг тодорхойлно.

3.2. Эд хөрөнгө, санхүү

Төв өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар үйл ажиллагаа явуулна.

• Төв нь сургууль/факультетийн дэд дансаар дамжуулж санхүүгийн үйл ажиллагааг явуулна.

• Төвийн нягтлан бодогчоор сургууль/факультет хариуцсан нягтлан бодогч хавсран ажиллана.

• Санхүүгийн баримтанд нэгдүгээр гарын үсгийг төвийн дарга/менежер, хоѐрдугаар гарын үсгийг сургууль, факультет хариуцсан нягтлан бодогч зурна.

• Нэг саяас дээш төгрөгийн зарлагын баримтанд сургуулийн захирал /факультетийн декан/ цохолт хийж баталгаажуулна.

• Төв нь зарлагаас давсан орлогыг дараах хувь хэмжээгээр зарцуулж болно:

a) 30 хувийг сургууль/факультетэд;

b) 30 хувийг төвийн материаллаг баазыг бэхжүүлэх, үйл ажиллагааг өргөжүүлэх;

Page 188: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

187

c) 40 хүртэлх хувийг төвийн ажилтнуудын нэмэлт цалин, шагнал урамшуулалд зарцуулна.

• Төв нь зарлагаас давсан орлогоо сургууль/факультеттэй гэрээ байгуулан зарцуулж болно.

• Төвийн санхүүгийн тайланг холбогдох сургууль/факультетийн санхүүгийн тайланд тусгана.

• Төвийн эд хөрөнгө МУИС-ийн эд хөрөнгө байна.

• Их сургуулийн санхүүгийн хэлтсээс төвийн санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавьж, аудит хийж болно.

3.3. Хүний нөөц

Төвийн ажилтнаар:

• Ажлын байрны тодорхойлолтонд заасан шаардлагыг хангасан, төвд ажиллах сонирхолтой, үйл ажиллагааг нь дэмждэг, их сургуулийн багш, эрдэмтэд, эрдэм шинжилгээний ажилтан;

• Дээрхийн адил шаардлагад нийцсэн туслах ажилтан;

• Төвийн хүсэлтээр уригдан ажиллах гадны байгууллагын мэргэжилтэн байж болно.

Дөрөв.Төвийн үйл ажиллагааны үнэлгээ

4.1. Төв нь жилд нэг удаа тайлангийн хурал хийж, Зуучлах төвийн ерөнхий менежерт тайлагнана.

4.2. Зуучлах төвөөс ажлын хэсэг байгуулан жилд нэг удаа төвүүдийн үйл ажиллагаанд үнэлгээ хийнэ.

4.3. Үнэлгээгээр санхүүгийн бус дараах асуудлуудыг авч үзнэ:

• Төвийн тухайн жилийн болон ирэх жилийн үйл ажиллагаа;

• Төвийн бизнес төлөвлөгөөнд тусгагдсан зорилго, зорилт, төлөвлөсөн үр дүнгийн биелэлт;

• Сүүлчийн тайлангийн хурлын зөвлөмж, үнэлгээний дүгнэлтийг үйл ажиллагаандаа тусган, арга хэмжээ авсан байдал.

4.4. Үнэлгээ хийхэд ирүүлэх баримт бичиг:

• Төвийн ирэх жилийн ажлын төлөвлөгөө;

• Зорилго, зорилт, төлөвлөсөн үр дүн, бусад хэмжүүртэй харьцуулан гаргасан жилийн тайлан (SWOT шинжилгээ, төвийн амжилт, тулгамдсан асуудлууд, ойрын ирээдүйн хөгжлийн төлөв);

• Төвийг байгуулахад буюу өмнөх жилийн үнэлгээнээс хойш МУИС, бүрэлдэхүүний нэгжээс үзүүлсэн мөнгөн болон материаллаг тусламж, зээл, удирдлагаас үзүүлсэн дэмжлэг;

• Их сургуулийн бүрэлдэхүүний нэгж ба төвийн хамтын ажиллагаа, төвийн эзлэх байр суурь, ач холбогдол.

* * * * * * * * *

Page 189: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

188

Захирлын 2002.03.06-ны өдрийн 100 тоот тушаалын хавсралт

ХАНДИВЛАГЧДЫГ УРАМШУУЛАХ ЖУРАМ

Нэр томъѐо

Хандив: МУИС-д буцалтгүй тусламж хэлбэрээр өгсөн мөнгө, материаллаг эд зүйлс, мал, амьтан, үнэт цаас, төлбөргүй үйлчилгээ.

Мөнгөн хандив: МУИС-ийн дэд бүтэц, материаллаг баазыг бэхжүүлэхэд зориулж хандивласан мөнгө, багш оюутны судалгааны ажлын тэтгэлэг, оюутны сургалтын тэтгэлэг, стипенд, шагнал, тусгай арга хэмжээ (олимпиад, ойн баяр, спорт урлагийн наадам), төсөл хөтөлбөрийн санхүүжилт.

Мөнгөн бус хандив: Үнэ төлбөргүй үйлчилгээ, ажлын байрны тавилга, тоног төхөөрөмж, ном сурах бичиг, сургалтын материал, техник, байшин барилга, бэлэг дурсгалын зүйл, урлагийн бүтээл, соѐлын дурсгалт зүйлс гэх мэт зүйлс багтана.

Хандивлагч: МУИС-д хандив өргөсөн олон улсын болон үндэсний байгууллага, хамт олон, хувь хүн.

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү журмыг МУИС, түүний бүрэлдэхүүний нэгжийн хандив, гадны тусламжийг олж авахтай холбоотойгоор үүсэх их сургууль-хандивлагчийн хоорондын харилцаа, хандивын зүйлийг хүлээн авах, ашиглан зарцуулах үйл ажиллагааг зохицуулахад мөрдөнө.

1.2. Хандивлагчдыг урамшуулах журам нь Монгол Улсын Боловсролын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 2, 3 дугаар заалт, 34 дүгээр зүйлийн 3 дугаар заалт, Дээд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 3 дугаар заалт, МУИС-ийн дүрэмд нийцнэ.

1.3. Журмын зорилго нь олон нийтийн дунд МУИС-ийг дэмжих санаачлагыг өрнүүлэх, их сургуулийн сургалт, эрдэм шинжилгээ, материаллаг баазыг хөгжүүлэхэд гадаад дотоодын байгууллага, хувь хүнийг татан оролцуулах, их сургууль-хандивлагчийн хооронд харилцан ашигтай хамтын ажиллагаа тогтоох, хандивлагчдыг сурталчлахад оршино.

Хоѐр. Хандивын зориулалт

2.1. МУИС нь байгууллага, хувь хүнээс ирүүлсэн хандивыг дараах үйл ажиллагаанд ашиглана:

• Тодорхой салбар, шинжлэх ухаан, арга хэмжээг ивээн тэтгэх нэрэмжит сан байгуулах;

• Тэргүүний багш, эрдэмтдийг шагнан урамшуулах;

• Бакалавр, магистр, докторын сургалтанд суралцагчдын сургалтын тэтгэлэг, стипенд;

• Сургалт, судалгааны ажил, төсөл, хөтөлбөр, эрдэм шинжилгээний хурлыг санхүүжүүлэх;

• Их сургуулийн дэд бүтэц, сургалт, эрдэм шинжилгээний материаллаг баазыг бэхжүүлэх зэрэг болно.

2.2. Тодорхой зорилгоор их сургуульд өргөсөн хандивыг зориулалтын дагуу ашиглана.

Гурав. Хандив хүлээн авах, бүртгэх

3.1. Хандив хүлээн авсан МУИС-ийн нэгж нь тусгай маягт бөглөн, эд аж ахуйн бүртгэл хийлгэж, хандивлагчид хүлээн авсан баримт, талархлын хуудас явуулна. Хэрэв

Page 190: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

189

хандивын зүйлийн хэмжээ бага, үнэ өндөр биш, хандивлагч өөрөө хүсэхгүй бол талархлын хуудас явуулахгүй байж болно.

3.2. Сургууль, факультетийн захирал/декан талархлын хуудаст гарын үсэг зурна. 100,000-с дээш төгрөгийн хандив ирүүлсэн тохиолдолд МУИС-ийн эдийн засаг, нийгмийн асуудал эрхэлсэн дэд захирал гарын үсэг зурна.

3.3. Хандивын үнийг зах зээлийн ханшаар тогтооно.

3.4. Арга хэмжээг ивээн тэтгэсэн тохиолдолд ивээн тэтгэгч байгууллага нь үйл ажиллагааны зардлын төрөл, мөнгөн дүнг МУИС-д ирүүлнэ.

Дөрөв. Хандивлагчдыг сурталчлах, урамшуулах

4.1. Хандивын хэмжээ, ач холбогдолыг тооцсоны үндсэн дээр хандивлагчийг урамшуулах арга хэмжээг зохион байгуулж болно. Үүнд:

• МУИС-ийн танилцуулга, жилийн тайлан, Веб хуудаст хандивлагчийн тухай мэдээлж, зураг, эмблемийг байрлуулах;

• Хандивлагчийг МУИС-аас зохион байгуулж буй арга хэмжээнд урих, арга хэмжээний үеэр хандивлагчийн нэр, зураг, эмблемтэй зурагт хуудас, самбар байрлуулах;

• Хандивлагчийн нэр, эмблемийг хандивын зүйл дээр бичих;

• Материаллаг зүйл бэлэглэх;

• МУИС-д элсэн суралцах болзол хангасан тохиолдолд суралцах эрх олгох;

• МУИС-д суралцагсдад сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх;

• Хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлэх;

• Гадаадын их сургуультай багш, оюутан солилцох хөтөлбөрт хамруулах;

• МУИС-ийн хүндэт доктор, профессор цол олгох;

• МУИС-ийн шугамаар гадаадад аялуулах, Монгол улсад урих;

• Хичээлийн анги, танхимыг хандивлагчийн нэрэмжит болгох гэх мэт хэлбэрүүд багтана.

4.2. Хандивлагчдыг урамшуулах арга хэмжээг МУИС-ийн захиралтай зөвшилцсөний үндсэн дээр зохион байгуулна.

Тав. Хандивын зүйлээс татгалзах

5.1. Их сургууль нь нь хандивын зүйлийг хүлээн авах, татгалзах эрхтэй ба дараахь нөхцлүүдэд үндэслэн шийдвэр гаргана:

• Монгол Улсын холбогдох хууль, тогтоомж, МУИС-ийн дүрэм, журамд нийцэх;

• Хандив нь их сургуулийн багш, ажилтан, албан хаагчид, оюутан, төгсөгчид, олон нийтэд хэрэгтэй эсэх;

• Хандивын зүйлийн ашиглалтанд хамаарах нөхцөл, хязгаарлалт;

• Их сургуулийн зүгээс хандивын зүйлийг хадгалах, ашиглах, засварлахтай холбогдон гарах зардал.

5.2. Их сургууль нь хандивын зүйлээс татгалзсанаа хандивлагчид мэдэгдэнэ.

Журмын хавсралт 1

ХАНДИВ БҮРТГЭХ МАЯГТ

Огноо: 200... оны .... -р сарын ... өдөр

Сургууль/факультет/тэнхим/төвийн нэр: -----------------------------

Page 191: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

190

Д

уга

ар

Ханд

ивл

агч

ийн

нэр

, а

лб

ан т

уш

аал

,

ха

яг,

ха

рил

ца

х

ута

с, ф

акс

,

эл

ект

ро

н ш

ууд

ан

Ханд

ивы

н х

эл

бэр

(мө

нгө

н /

мөнгө

н

бус)

Ханд

ивы

н з

үйл

Тоо

шир

хэг

Зо

рил

го

Нийт

үни

йн д

үн

Шил

жүүл

сэн т

уха

й

тэм

дэгл

эл

Гарын үсэг: -------------------------------------

Журмын хавсралт 2

A LETTER OF ACKNOWLEDGEMENT

On behalf of the -------------------------- (school/faculty), NUM, I would like to extend our sincere thanks and appreciation for your donation of ---------------------------------- (number and name of donated items OR financial support at the amount of money) for ------------------------------ (purpose of donation).

The ------------------------------------------------ (name of donated items/money) will be solely used for its original purposes.

We have enclosed a receipt form.

We deeply appreciate your cooperation.

Sincerely yours,

_____________________________ (signature)

Name:

Title:

School/Faculty:

---------------------------------------------------------------------------------------------

RECEIPT OF DONATION/GRANTS-IN-AID

DONATION GIVEN BҮ: ……………………………..………………

DONATION RECEIVED: ҮES NO

COMMODITҮ RECEIVED: …………………………….………………

QUANTITҮ OF COMMODITҮ RECEIVED: ………………………………..

DATE DONATION WAS RECEIVED: ……………………………….. COMMENTS: ………………………………..

Date: _______________

Signed: _______________

Name and title: _______________

* * * * * * * * *

Page 192: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

191

Захирлын 2005.12.13-ны өдрийн 661 тоот тушаалын хавсралт 1

МУИС-ИЙН ДЭРГЭДЭХ ХЭВЛЭХ ҮЙЛДВЭРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ

Энэхүү журмын зорилго нь орчин үеийн техник хэрэгслээр тоноглогдсон хэвлэх үйлдвэрийг аж ахуйн дотоод тооцоон дээр ажиллуулан, удаан хугацааны туршид найдвартай, тогтвортой байдлыг нь хангах, МУИС-ийн үйл ажиллагаанд өөрийн чиг үүргийн дагуу дэмжлэг үзүүлэх зэрэгт үйл ажиллагааг нь чиглүүлэн зохицуулахад оршино.

Нэг. Ерөнхий зүйл

1.1. Хэвлэх үйлдвэр нь МУИС-ийн бүтцэд багтан нэн тэргүүнд сургуулийн захиалгат бүтээгдэхүүн, багш нарын бүтээлийг хэвлэх, зах зээлд өөрийн чиглэлээр ажил үйлчилгээ үзүүлж орлого олох үүрэг зорилго бүхий салбар нэгж байна.

1.2. Хэвлэх үйлдвэрийн орлого, зарлагыг хянах, бүтээгдэхүүний өртөг зардлыг зөв тооцоолох үүднээс Төрийн сан банкинд дэд данс нээн ажиллуулах бөгөөд уг данс болон мөнгөн гүйлгээний баримтуудад 1-р гарын үсгийг ЭЗНАЭ дэд захирал, 2-р гарын үсгийг ерөнхий нягтлан бодогч зурна.

1.3. Гадны байгууллага, хувь хүний томоохон захиалгат бүтээгдэхүүнийг зөвхөн албан ѐсны гэрээ байгуулсны үндсэн дээр хийж гүйцэтгэнэ.

1.4. Хэвлэх үйлдвэрийн ерөнхий инженер нь бүтээгдэхүүний үйлдвэрлэлт, борлуулалт, үйлдвэрийн дотоод зохион байгуулалт, хөдөлмөр хамгаалал, техник технологийн асуудлыг хариуцан ажиллана.

1.5. Хэвлэх үйлдвэрийг хариуцсан нягтлан бодогч нь үйлдвэрийн дотоод дахь анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг НББОУС –ын дагуу хөтөлж санхүүгийн тайлан гаргана.

1.6. Хэвлэх үйлдвэрийн ажилчид нь МУИС-ийн гэрээт ажилчид байна.

1.7. Хэвлэх үйлдвэрийн орлогоос үйл ажиллагаатай холбогдсон бүхий л зардлыг санхүүжүүлнэ. МУИС-аас техник технологийн шинэчлэлтэд дэмжлэг үзүүлж болно. Үүнээс өөр ямар нэг санхүүжилтийг олгохгүй.

1.8. Хэвлэх үйлдвэрийн зардлаас давсан орлогын үлдэгдлийг үйлдвэр хөгжүүлэх санд хуримтлуулж тоног төхөөрөмжийн шинэчлэлд зарцуулна.

Хоѐр. МУИС-ийн эрх үүрэг

2.1. МУИС-аас томилогдсон комисс хэвлэх үйлдвэрийн байрлах өрөө тасалгаа, тоног төхөөрөмжийг актаар хүлээлгэн өгнө.

2.2. Хэвлэх үйлдвэрийн байрны засвар үйлчилгээ, дэд бүтцийн хэвийн үйл ажиллагааг хангана.

2.3. Хэвлэх үйлдвэрийн ажил үйлчилгээний үнэ, тарифыг СНББА, ХҮХ-ийн саналыг үндэслэн зах зээлийн дундаж жишгийг харгалзан ЭЗНАЭ дэд захирал баталж мөрдүүлнэ. МУИС, бүрэлдэхүүний факультет/сургуулийн захиалгат бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнэ тарифаар, гадны байгууллага, хувь хүний захиалгат бүтээгдэхүүнийг батлагдсан тарифаар хэвлэнэ.

2.4. МУИС болон факультет/сургуулийн хэрэгцээт ажлыг зөвхөн сургуулийн хэвлэх үйлдвэрээр хэвлүүлнэ.

2.5. Аж ахуйн бүртгэл тооцоог хөтлөн явуулах болон санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих үүрэг бүхий нягтлан бодогчийг хавсран ажиллуулна.

2.6. Хэвлэх үйлдвэрт улирал тутмын орлогын даалгаврыг өгнө.

2.7. Хэвлэх үйлдвэрийн ажилчдыг хийснээр нь цалинжуулна.

2.8. Үйлдвэрлэлд шаардлагатай түүхий эд материалыг Хангамж үйлчилгээний хэлтсээс үйлдвэрийн төлөөлөлтэй хамтран сонгон шалгаруулж гэрээний дагуу бэлтгэн нийлүүлнэ.

Page 193: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

192

2.9. Хэвлэх үйлдвэрийн техник хэрэгслийн эвдрэлийг тогтоосон холбогдох комиссын актыг үндэслэн сонгон шалгаруулсан гэрээт байгууллагаар засварыг хийлгэнэ.

2.10. МУИС-аас баталсан орлогын даалгаврыг дараалан 2 улирал тасалсан тохиолдолд ерөнхий инженерийн цалинг тодорхой хэмжээгээр бууруулах асуудлыг СБА, ХҮХ-ийн хамтарсан хурлаар хэлэлцэж захиргаанд санал оруулна.

2.11. Хэвлэх үйлдвэрийн инженер, ажилчдад жилийн эцэст үр дүнгийн шагнал олгоно.

2.12. Хэвлэх үйлдвэрийн ажилчдын үр дүнгийн шагналын хэмжээг СБА, ХҮХ-ийн хамтарсан хурлаар шийдвэрлэнэ.

2.13. Үр дүнгийн шагналын журмыг захирлын тушаалаар баталгаажуулна.

2.14. Хэвлэх үйлдвэрийн санхүүгийн үр дүнг МУИС-ийн санхүүгийн тайланд нэгтгэн харуулна.

Гурав. Хэвлэх үйлдвэрийн ерөнхий инженерийн эрх, үүрэг

3.1. Хэвлэх үйлдвэрийн бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны онцлог, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа зэргийг тусгасан заалт бүхий дотоод журмыг боловсруулж ЭЗНАЭ дэд захирлаар батлуулан мөрдөж ажиллана.

3.2. Мэргэжлийн ур чадвар, дадлага туршлага, хөдөлмөрийн бүтээмж, сахилга хариуцлага, ажил байдлыг нь харгалзан ажилчдыг сонгон ажиллуулах, ажлаас халах саналыг сургуулийн захиргаанд тавьж шийдвэрлүүлнэ.

3.3. Хэвлэх үйлдвэрийн ерөнхий инженер бүтээгдэхүүний үнэ тарифын зах зээлийн судалгааг хийж холбогдох саналаа СБА, ХҮХ-ийн хамтарсан хурлаар хэлэлцүүлж ЭЗНАЭ дэд захирлаар батлуулан мөрдөж ажиллана.

3.4. Хэвлэх үйлдвэр нь бусад байгууллага, хувь хүмүүст батлагдсан тарифын дагуу ажил үйлчилгээ үзүүлэх тохиолдолд урьдчилгааг касс болон харилцах дансанд тушаасан баримтыг үндэслэн үйлдвэрлэлд оруулна.

3.5. Санхүү, нягтлан бодох бүртгэлийн албанаас баталсан хуваарийн дагуу тайлан, мэдээг гаргаж хариуцсан нягтлан бодогчид өгнө.

3.6. МУИС-ийн захиалгат бүтээгдэхүүнийг ЭЗНАЭ дэд захирал, факультет/сургуулийн захиалгат бүтээгдэхүүнийг холбогдох декан, захирал албан ѐсоор баталгаажуулсан тохиолдолд үйлдвэрлэлд оруулна.

3.7. Үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний тоо хэмжээ, чанар стандартын асуудлыг хэвлэх үйлдвэрийн ерөнхий инженер бүрэн хариуцана.

3.8. Хэвлэх үйлдвэрийн ерөнхий инженер үйлдвэрээ төлөөлөн бие даан гэрээ хэлцэл байгуулах эрхгүй. Хэвлэх үйлдвэрээс бүтээгдэхүүний захиалга болон бусад асуудлаар байгууллага, хүмүүстэй байгуулах аливаа гэрээ хэлцэл нь ЭЗНАЭ дэд захирал баталсан тохиолдолд хүчин төгөлдөр болно.

3.9. Хэвлэх үйлдвэрийн ерөнхий инженер ажилчдыг ажлаар хангаж, үйлдвэрлэлийн жигд ажиллагааг хангах үүрэгтэй.

3.10. Хэвлэх үйлдвэрийн санхүүгийн талаарх мэдээлэлтэй танилцаж хамт олондоо мэдээлнэ.

3.11. Хариуцаж байгаа тоног төхөөрөмж, ажлын байрыг зориулалтын дагуу зохистой ашиглаж, ямар нэг хохирол гэмтэл гарвал гэм буруутай эзнээр нь цаг тухай бүр зөрчлийг бүрэн арилгуулж хохиролгүй болгоно.

3.12. Гадны байгууллага хүмүүст үнэ төлбөргүй ажил үйлчилгээ үзүүлэхгүй, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, түүхий эд материал, бэлэн бүтээгдэхүүнийг хариуцсан менежерийн зөвшөөрөлгүйгээр гадагш гаргахгүй байх үүрэг хүлээнэ.

3.13. Хэвлэх үйлдвэр нь өөрийн хүчин чадлаас давсан ачаалалтай ажиллахгүй байх, технологийн горимыг зөрчихгүй байх үүрэгтэй.

* * * * * * * * *

Page 194: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

193

Захирлын 2005.12.13-ны өдрийн661 тоот тушаалын õавсралт 2

МУИС-ИЙН ДЭРГЭДЭХ “АВАЙ” СТУДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ

Энэхүү журмын зорилго нь орчин үеийн техник хэрэгслээр тоноглогдсон Авай студийг удаан хугацааны туршид тогтвортой ажиллуулах, МУИС-ийн үйл ажиллагаанд өөрийн чиг үүргийн дагуу дэмжлэг үзүүлэх, студийн үйл ажиллагааг зохицуулахад оршино.

Нэг. Ерөнхий зүйл

1.1. Авай студи нь МУИС-ийн бүтцэд багтан нэн тэргүүнд сургуулийн захиалгат киног бүтээх, сургуульд болж буй тэмдэглэлт үйл явдлуудын бичлэгийг цаг тухай бүр шуурхай бичих, зах зээлд өөрийн чиглэлээр ажил үйлчилгээ үзүүлж орлого олох үүрэг зорилго бүхий салбар нэгж байна.

1.2. Студийн орлого зарлагыг хянах, бүтээгдэхүүний өртөг зардлыг зөв тооцоолох үүднээс Төрийн сан банкинд дэд данс нээн ажиллуулах бөгөөд уг данс болон мөнгөн гүйлгээний баримтуудад 1-р гарын үсгийг ЭЗНАЭ дэд захирал, 2-р гарын үсгийг ерөнхий нягтлан бодогч зурна.

1.3. Авай студид бүтээсэн кино, бичлэг болон бусад уран бүтээл нь МУИС-ийн өмч байна.

1.4. Гадны байгууллага, хувь хүний томоохон захиалгат ажлыг зөвхөн албан ѐсны гэрээ байгуулсны үндсэн дээр хийж гүйцэтгэнэ.

1.5. Студийн менежер нь кино, бичлэгийн захиалга, чанар, борлуулалт, студийн дотоод зохион байгуулалт, хөдөлмөр хамгаалал, техник технологийн асуудлыг хариуцан ажиллана.

1.6. Студийг хариуцсан нягтлан бодогч нь анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг НББОУС-ын дагуу хөтөлж санхүүгийн тайлан гаргана.

1.7. Студийн зардлаас давсан орлогын үлдэгдлийг студи хөгжүүлэх санд хуримтлуулж тоног төхөөрөмжийн шинэчлэлд зарцуулна.

1.8. Студийн ажилчид нь МУИС-ийн гэрээт ажилчид байна.

Хоѐр. МУИС-ийн эрх үүрэг

2.1. МУИС-аас томилогдсон комисс Авай студийн байрлах өрөө тасалгаа, тоног төхөөрөмжийг актаар хүлээлгэн өгнө.

2.2. Студийн байрны засвар үйлчилгээ, дэд бүтцийн хэвийн үйл ажиллагааг хангана.

2.3. Студийн ажил үйлчилгээний үнэ, тарифыг СНББА, ХҮХ-ийн саналыг үндэслэн зах зээлийн дундаж жишгийг харгалзан ЭЗНАЭ дэд захирал баталж мөрдүүлнэ. МУИС, бүрэлдэхүүний факультет/сургуулийн захиалгат ажлыг хөнгөлөлттэй үнэ тарифаар, гадны байгууллага, хувь хүний захиалгат ажлыг батлагдсан тарифаар хийж гүйцэтгэнэ.

2.4. МУИС болон факультет/сургуулийн хэрэгцээт захиалгыг зөвхөн сургуулийн студиэр хийж гүйцэтгүүлнэ.

2.5. МУИС-ийн захиалгаар хийсэн бичлэг, киноны хөлсийг хөнгөлөлттэй үнэ тарифаар тооцон Студийн дансанд шилжүүлнэ.

2.6. Студид шаардлагатай түүхий эд материалыг ХҮХ-ээс студийн төлөөлөлтэй хамтран сонгон шалгаруулж гэрээний дагуу бэлтгэн нийлүүлнэ.

2.7. Студийн техник хэрэгслийн эвдрэлийг тогтоосон холбогдох комиссын актыг үндэслэн сонгон шалгаруулсан гэрээт байгууллагаар засварыг хийлгэнэ.

2.8. Нягтлан бодох бүртгэлийг хөтлөн явуулах болон санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих үүрэг бүхий нягтлан бодогчийг хавсран ажиллуулна.

2.9. Студийн менежер ба ажилчдыг МУИС-д мөрдөж буй сүлжээгээр цалинжуулах ба өөрсдийн санаачлагаар хийж гүйцэтгэсэн гадны гэрээт ажлаас олсон цэвэр орлогын 30 хүртэл хувийг орлогын урамшуулал хэлбэрээр олгоно.

Page 195: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

194

2.10. Студийн менежер болон ажилчдад олгох орлогын урамшууллын журмыг захирлын тушаалаар баталгаажуулна.

2.11. Студийн менежер болон ажилчдын орлогын урамшууллын хэмжээг СБА, ХҮХ-ийн хамтарсан хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ.

2.12. Студийн санхүүгийн үр дүнг МУИС-ийн санхүүгийн тайланд нэгтгэн харуулна.

Гурав. Авай студийн менежерийн эрх, үүрэг

3.1. Студийн бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны онцлог, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа зэргийг тусгасан заалт бүхий дотоод журмыг боловсруулж ЭЗНАЭ дэд захирлаар батлуулан мөрдөж ажиллана.

3.2. Мэргэжлийн ур чадвар, дадлага туршлага, хөдөлмөрийн бүтээмж, сахилга хариуцлага, ажил байдлыг нь харгалзан ажилчдыг сонгон ажиллуулах, ажлаас халах саналыг сургуулийн захиргаанд тавьж шийдвэрлүүлнэ.

3.3. Студийн менежер бичлэг болон киноны үнэ тарифын зах зээлийн судалгааг хийж холбогдох үнэ тарифын саналыг СБА, ХҮХ-ийн хамтарсан хурлаар хэлэлцүүлж ЭЗНАЭ дэд захирлаар батлуулан мөрдөж ажиллана.

3.4. Студи нь бусад байгууллага, хувь хүмүүст батлагдсан тарифын дагуу ажил үйлчилгээ үзүүлэх тохиолдолд урьдчилгааг касс болон харилцах дансанд тушаасан баримтыг үндэслэнэ.

3.5. Санхүү, нягтлан бодох бүртгэлийн албанаас баталсан хуваарийн дагуу тайлан, мэдээг гаргаж хариуцсан нягтлан бодогчид өгнө.

3.6. Студи нь МУИС-ийн захиалгат ажлыг цаг тухай бүрд нь хийж гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд сар тутам 30-аас доошгүй минутын кино хийж өгнө.

3.7. МУИС-ийн захиалгат ажлыг ЭЗНАЭ дэд захирал, факультет/сургуулийн захиалгат ажлыг холбогдох декан, захирал албан ѐсоор баталгаажуулсан тохиолдолд ажлыг эхлүүлнэ.

3.8. Захиалгат ажлын тоо хэмжээ, чанар стандартын асуудлыг студийн менежер бүрэн хариуцана.

3.9. Студийн менежер студийг төлөөлөн бие даан гэрээ хэлцэл байгуулах эрхгүй. Студиэс захиалгат ажил болон бусад асуудлаар байгууллага, хүмүүстэй байгуулах аливаа гэрээ хэлцэл нь ЭЗНАЭ дэд захирал баталсан тохиолдолд хүчин төгөлдөр болно.

3.10. Студийн санхүүгийн талаарх мэдээлэлтэй танилцаж хамт олондоо мэдээлнэ.

3.11. Хариуцаж байгаа тоног төхөөрөмж, ажлын байрыг зориулалтын дагуу зохистой ашиглаж, ямар нэг хохирол гэмтэл гарвал гэм буруутай эзнээр нь цаг тухай бүр зөрчлийг бүрэн арилгуулж хохиролгүй болгоно.

3.12. Гадны байгууллага хүмүүст үнэ төлбөргүй ажил үйлчилгээ үзүүлэхгүй, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, түүхий эд материал, бэлэн бүтээгдэхүүнийг Хангамж үйлчилгээний хэлтсийн даргын зөвшөөрөлгүйгээр гадагш гаргахгүй байх үүрэг хүлээнэ.

3.13. Студи нь өөрийн хүчин чадлаас давсан ачаалалтай ажиллахгүй байх, технологийн горимыг зөрчихгүй байх үүрэгтэй.

3.14. Студид МУИС-ийн захиалгаар хийгдсэн кино, бичлэг зэргийг тухай бүрд нь МУИС-ийн архивт албан ѐсоор хүлээлгэн өгч, данс бүртгэлд тусгаж байна.

3.15. Студийн менежер МУИС-ийн архивт хадгалж буй кино бичлэгийн чанар байдлын талаар холбогдох мэргэжлийн зөвлөгөөг өгнө.

3.16. Студид бүтээсэн кино, бичлэг болон бусад бүтээлийг архивт хүлээн авах комисс дараах бүрэлдэхүүнтэй байна. Үүнд :

1. Хангамж үйлчилгээний хэлтсийн дарга 2. Студи хариуцсан нягтлан бодогч 3. Архивын эрхлэгч.

* * * * * * * * *

Page 196: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

195

Захирлын 2005.12.13-ны өдрийн 661 тоот тушаалын хавсралт 3

МУИС-ИЙН ДЭРГЭДЭХ “МОН-ДАНГҮГ” ШҮДНИЙ ЭМНЭЛГИЙН

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ

Энэхүү журмын зорилго нь орчин үеийн техник хэрэгслээр тоноглогдсон Мон-Дангүг шүдний эмнэлгийг орлогоороо зардал /цалин ба материал/-аа нөхөх зарчим дээр ажиллуулан, удаан хугацааны туршид найдвартай, тогтвортой байдлыг хангах, МУИС-ийн багш ажилчид, оюутны нийгмийн асуудалд өөрийн чиг үүргийн дагуу дэмжлэг үзүүлэх, шүдний эмнэлгийн үйл ажиллагааг зохицуулахад оршино.

Нэг. Ерөнхий зүйл

1.1. Шүдний эмнэлэг нь МУИС-ийн бүтцэд багтан нэн тэргүүнд сургуулийн багш ажилтан, оюутнуудад эмнэлгийн стандарт шаардлагын дагуу чанартай үйлчилгээ үзүүлэх үүрэг зорилго бүхий салбар нэгж байна.

1.2. Шүдний эмнэлгийн орлого зарлагыг хянах, эмчилгээ үйлчилгээний үнэ тариф, өртөг зардлыг тооцоолох үүднээс Төрийн сан банкинд дэд данс нээн ажиллуулах бөгөөд уг данс болон мөнгөн гүйлгээний баримтуудад 1-р гарын үсгийг ЭЗНАЭ дэд захирал, 2-р гарын үсгийг ерөнхий нягтлан бодогч зурна.

1.3. Шүдний эмнэлгийн өөрийн үйл ажиллагааны орлогоор цалин ба материалын зардлыг нь нөхөж тогтмол зардал, техник хэрэгслийн засварын зардал болон бусад аж ахуйн зардлыг төвлөрсөн сангаас санхүүжүүлнэ.

1.4. МУИС-ийн багш ажилтан, оюутнуудад үзүүлсэн үйлчилгээний хөнгөлөлттэй тариф ба зах зээлийн үнэ тарифын зөрүүг төвлөрсөн сангаас нөхөн олгоно.

1.5. Төвлөрсөн сангийн санхүүжилтийн дүн нь МУИС-ийн захиргаанаас нийгмийн асуудалд зарцуулж буй хөрөнгийн нэг бүрэлдэхүүн хэсэг болно.

1.6. Шүдний эмнэлгийн эрхлэгч нь эмчилгээ үйлчилгээний чанар, эрүүл ахуйн шаардлага, эмнэлгийн дотоод зохион байгуулалт, хөдөлмөр хамгаалал, техник технологийн асуудлыг хариуцан ажиллана.

1.7. Шүдний эмнэлгийг хариуцсан нягтлан бодогч нь анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг НББОУС-ын дагуу хөтлөн тайлан гаргана.

1.8. Шүдний эмнэлгийн ажилтнууд нь МУИС-ийн ажилтан байна.

Хоѐр. МУИС – ийн эрх үүрэг

2.1. МУИС-аас томилогдсон комисс Шүдний эмнэлгийн байрлах өрөө тасалгаа, тоног төхөөрөмжийг актаар хүлээлгэн өгнө.

2.2. Эмнэлгийн байрны засвар үйлчилгээ, дэд бүтцийн хэвийн үйл ажиллагааг хангана.

2.3. Эмнэлгийн ариутгал, ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг эмнэлгийн норм дүрмийн дагуу тогтоосон хугацаанд ХҮХ-ээс бэлтгэн нийлүүлнэ.

2.4. Шүдний эмнэлгэд хэрэглэгдэх эмчилгээний түүхий эд материалыг ХҮХ-ээс эмнэлгийн төлөөлөлтэй хамтран сонгон шалгаруулж гэрээний дагуу бэлтгэн нийлүүлнэ.

2.5. Шүдний эмнэлгийн техник хэрэгслийн эвдрэлийг тогтоосон холбогдох комиссын актыг үндэслэн сонгон шалгаруулсан гэрээт байгууллагаар засвар хийлгэнэ.

2.6. Эмчилгээ, үйлчилгээний үнэ, тарифыг СНББА, ХҮХ-ийн саналыг үндэслэн зах зээлийн дундаж жишгийг харгалзан ЭЗНАЭ дэд захирал баталж мөрдүүлнэ. МУИС-ийн багш ажилчид, оюутнуудад хөнгөлөлттэй үнэ тарифаар, гадны байгууллага, хувь хүмүүст батлагдсан тарифаар үйлчилнэ.

Page 197: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

196

2.7. Нягтлан бодох бүртгэлийг хөтлөх болон санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих үүрэг бүхий нягтлан бодогчийг хавсран ажиллуулна.

2.8. Шүдний эмнэлэгт улирал тутмын орлогын даалгаврыг өгнө.

2.9. Шүдний эмнэлгийн ажилтнуудыг МУИС-ийн цалингийн сүлжээгээр цалинжуулна.

2.10. МУИС-аас баталсан орлогын даалгаврыг дараалан 2 улирал тасалсан тохиолдолд ажилтнуудын цалинг тодорхой хувиар бууруулна.

2.11. Шүдний эмнэлгийн ажилтнуудад орлого нь цалин ба үндсэн материалын зардлаас давсан тохиолдолд улирал тутамд урамшуулал олгоно.

2.12. Урамшууллын журмыг захирлын тушаалаар баталгаажуулна.

2.13. Шүдний эмнэлгийн санхүүгийн үр дүнг МУИС-ийн санхүүгийн тайланд нэгтгэн харуулна.

Гурав. Шүдний эмнэлэгийн эрхлэгчийн эрх, үүрэг

3.1. Шүдний эмнэлгийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны онцлог, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа зэргийг тусгасан заалт бүхий дотоод журмыг боловсруулж ЭЗНАЭ дэд захирлаар батлуулан мөрдөж ажиллана.

3.2. Мэргэжлийн ур чадвар, дадлага туршлага, хөдөлмөрийн бүтээмж, сахилга хариуцлага, ажил байдлыг нь харгалзан ажилчдыг сонгон ажиллуулах, ажлаас халах саналыг сургуулийн захиргаанд тавьж шийдвэрлүүлнэ.

3.3. Эмнэлгийн ариутгал, ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр хангах асуудлыг хариуцсан менежерээр уламжлуулан ХҮХ-т тавьж шийдвэрлүүлнэ.

3.4. Шүдний эмнэлгийн эмчилгээний материалыг худалдан авах, техник хэрэгслийн засварыг хийх мэргэжлийн байгууллага, хувь хүнийг сонгон шалгаруулахад биечлэн оролцож мэргэжлийн хяналт тавьж ажиллана.

3.5. Шүдний эмнэлэг нь эмчилгээ үйлчилгээний орлогыг тухайн өдөрт нь сургуулийн касс болон өөрийн харилцах дансанд тушаана.

3.6. МУИС-ийн багш ажилтан, оюутнуудад үзүүлсэн хөнгөлөлттэй үйлчилгээний үнэ тарифын зөрүүг МУИС-тай тооцож баталгаажуулсны үндсэн дээр ажлын эцсийн үр дүнг нэгтгэн гаргана.

3.7. Шүдний эмнэлэг нь гадны байгууллага, хувь хүнд үзүүлсэн үйлчилгээний хөлсийг батлагдсан тарифын дагуу тооцон авна.

3.8. Эмчилгээ, үйлчилгээний ажлын чанар, эрүүл ахуйн стандарт, шаардлагын асуудлыг эмнэлгийн ажилтнууд бүрэн хариуцана.

3.9. Шүдний эмнэлгийн эрхлэгч эмнэлгийг төлөөлөн бие даан гэрээ хэлцэл байгуулах эрхгүй. Эмнэлгээс захиалгат үйлчилгээ болон бусад асуудлаар байгууллага, хүмүүстэй байгуулах аливаа гэрээ хэлцэл нь ЭЗНАЭ дэд захирал баталсан тохиолдолд хүчин төгөлдөр болно.

3.10. Шүдний эмнэлгийн санхүүгийн талаарх мэдээлэлтэй танилцаж хамт олондоо мэдээлнэ.

3.11. Хариуцаж байгаа багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, ажлын байрны бүрэн бүтэн байдлыг хариуцаж, зориулалтын дагуу зохистой ашиглан, ямар нэг хохирол гэмтэл гарвал гэм буруутай эзнээр нь цаг тухай бүр зөрчлийг бүрэн арилгуулж хохиролгүй болгоно.

3.12. Гадны байгууллага, хувь хүмүүст үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэхгүй, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, түүхий эд материал, бэлэн бүтээгдэхүүнийг хариуцсан менежерийн зөвшөөрөлгүйгээр гадагш гаргахгүй байх үүрэг хүлээнэ.

* * * * * * * * *

Page 198: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

197

Захирлын 2003.05.09-ний өдрийн 253 тоот тушаалын хавсралт

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН

ХЭВЛЭЛИЙН ГАЗРЫН АЖИЛЛАХ ЖУРАМ

Нэг. Хэвлэлийн газрын үндсэн чиглэл

1.1. Дээд боловсролын сурах бичгийн чанар, хангамжийг сайжруулах, хэвлэх, борлуулах тогтолцоог бүрдүүлэх зорилгын хүрээнд МУИС-ийн хэвлэлийн газар (цаашид, хэвлэлийн газар гэнэ) -ыг байгуулан үйл ажиллагаа явуулахад энэхүү журмыг баримтална.

1.2. Хэвлэлийн газрын үйл ажиллагааны зорилго нь хэвлэн нийтлэх материалыг боловсруулахын дээр хэвлэлийн бүтээгдэхүүнийг төлөвлөх, борлуулах үйл ажиллагааг зохион байгуулахад оршино.

1.3. МУИС-ийн хэвлэлийн газар нь БСШУ-ны сайдын 2001/369 тоот тушаалын дагуу Байгалийн ухаан, Нийгэм/хүмүүнлэгийн ухааны чиглэлтэй байх бөгөөд Сурах бичгийн фондын хөрөнгөнөөс эхлэлийн санхүүжилт хийгдэнэ.

1.4. Хэвлэлийн газар нь сургалт хариуцсан дэд захирлын удирдлагад үйл ажиллагаа явуулах бөгөөд сурах бичиг, эрдэм шинжилгээний бүтээл, сургалт арга зүйн гарын авлага, материалын (цаашид, ном гэнэ) эхийг утга агуулга, үзэмж чанар сайтай бэлтгэн, үйлдвэрт оруулан суралцагчдын хүртээл болгоход ажлаа чиглүүлнэ.

1.5. Хэвлэлийн газар нь хэвлэх үйлдвэртэй төлөвлөлт, үнэлгээ, материалын асуудлаар зөвлөлдөх, үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулах зэргээр өдөр тутмын хамтын ажиллагаатай байна.

1.6. Хэвлэлийн газар нь агуулгыг хянах, санаагаа тулгах зэргээр зохиогчийн эрхийг аливаа байдлаар зөрчих болон үзэл бодлоор ялгаварлах явдлыг хориглоно.

Хоѐр. Газрын эрхлэгч бөгөөд редактор

Хэвлэлийн газрын эрхлэгч нь техник редакторын (цаашид редактор гэнэ) үүргийг давхар гүйцэтгэн дараах үндсэн үүрэг ажлыг гүйцэтгэнэ.

2.1. Хэвлэлийн газрын эрхлэгчийн хувьд гүйцэтгэх үүрэг:

2.1.1. Хэвлэлийн газрын эрхлэгч нь тухайн жил, сарын төлөвлөгөөнд тусгагдсан байгаль, технологи, нийгэм, хүмүүнлигийн ухааны чиглэлийн сурах бичиг, эрдэм шинжилгээний бүтээл, сургалт заах арга зүйн номыг зохиогчдоос хүлээн авч хэвлэн гаргах үйл ажиллагааг ерөнхийд нь хариуцаж ажиллана.

2.1.2. Эрхлэгч нь сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрийн дагуу шаардагдах сурах бичиг, гарын авлага, сургалтын материалын захиалгыг сургалтын албадтай хамтран авч, тухайн жилд хэвлэх номын төлөвлөгөөг зохион мөрдөнө.

2.1.3. Бичмэлээр ирүүлсэн номын эхийг зохиогчтой тохиролцон үнэ хөлсийг газрын зардал дээр нэмж тооцуулан компьютерт оруулах зөвшөөрөл олгоно.

2.1.4. Номын үнийг редакторын болон хэвлэлийн зардлыг зохиогч болон хэвлэх үйлдвэртэй тохиролцон тооцож тогтооно.

2.1.5. Хэвлэлд бэлэн болсон номын эхийг хэвлэх үйлдвэрт хүлээлгэж өгнө.

2.1.6. Хэвлэлийн газар нь зохиогчийн эрхийг худалдан авч хэвлэн нийтэлж болно. Энэ тохиолдолд хэвлэлийн газар нь зохиогч болон хэвлэх үйлдвэртэй гэрээ хийсэн байх шаардлагатай бөгөөд номын хэвлэх тоог өөрөө тогтоож, борлуулалтыг хариуцна.

2.1.7. Зохиогч нь эрхээ хадгалах нөхцөлд хэвлэлийн газар болон хэвлэх үйлдвэртэй тусдаа гэрээ байгуулах шаардлагатай ба номын хэвлэх тоог өөрөө тогтоож, борлуулалтыг хариуцна.

Page 199: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

198

2.1.8. Компьютерт эх бэлтгэгч, хэвлэлийн уран сайхны редакторын өдөр тутмын ажилд хяналт тавьж ажиллана.

2.1.9. Хэвлэлийн газрын сар, улирал, жилд хийсэн ажлын хэмжээ, эдийн засгийн тооцоог гаргаж дэд захирал нарт тайлагнана.

2.2. Техник редакторын хувьд гүйцэтгэх үүрэг:

2.2.1. Редактор нь зохиогчоос номын бичмэл эхийг хүлээн авч урьдчилсан уншилт хийж, уг номын бүтэц, найруулга зүй, үг хэллэг, гадаад үгийн оноолт зэрэгт өөрийн санал бодлоо илэрхийлж зохиогч, орчуулагч нартай хамтран ажиллаж харилцан зөвшилцсөний үндсэн дээр уг бүтээлийг зохих шаардлагын дагуу алдаа мадаггүй хэвлэн гаргахад гол анхаарлаа чиглүүлнэ.

2.2.2. Зохиогчийн бүтээлийн үг үсгийн алдааг хянаж одоогийн мөрдөж байгаа зөв бичих дүрэмд нийцүүлэн засна.

2.2.3. Сурах бичиг, гарын авлагын агуулгыг тухайн салбарын мэргэжлийн эрдэмтэн хүн хянан тохиолдуулах ба холбогдох факультет/сургуулийн Эрдмийн зөвлөлөөр хэлэлцэж гаргасан шийдвэрийг үндэслэн хэвлэлийн газар хүлээж авна.

Гурав. Компьютерт хэвлэлийн эх бэлтгэгч

Хэвлэлийн эх бэлтгэгч дараах үүрэгтэй.

3.1. Редакторын уншсан номын засварыг зохих заалтын дагуу компьютерт алдаа мадаггүй бичиж хэвлэхэд бэлэн цэвэр дардас гаргаж өгөх үндсэн үүрэгтэй.

3.2. Компьютерт арван хуруугаар бичиж ажиллах өндөр чадвартай, хэвлэлийн Pagemaker, Photoshop, Latex ажилбаруудыг сайн эзэмшсэн, хэвлэлийн дизайны зохих мэдлэгтэй байх шаардлагатай.

3.3. Зарим тохиолдолд компьютерийн хуурцагт бичигдээгүй эхийг газрын эрхлэгчийн зөвшөөрлөөр компьютерт бичнэ.

3.4. Сар бүр хийсэн ажлынхаа тайланг бичгээр гаргаж хэвлэлийн газрын эрхлэгчид өгнө.

Дөрөв. Хэвлэлийн уран сайхны редактор

4.1. Хэвлэлийн уран сайхны редактор буюу дизайнер нь редакторласан ба эх бэлтгэгчийн засвар хийсэн номын хавтас, чимэг, бүдүүвч зураг, томьѐо, гарчиг үсэг, номын формат хэмжээ зэрэг бүтээгдэхүүний техник заалтыг хэвлэлийн стандартад тохируулан хийж, хэвлэхэд бэлэн болгох үндсэн үүрэгтэй.

4.2. Компьютерт хэвлэлийн эх бэлтгэх Pagemaker, Photoshop, Latex зэрэг ажилбаруудыг хэрэглэх чадвартай байх шаардлагатай.

4.3. Сар бүр хийсэн ажлынхаа тайланг бичгээр гаргаж газрын эрхлэгчид өгнө.

Page 200: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

199

МУИС-ийн Хэвлэлийн газрын удирдлага, зохион байгуулалт

* * * * * * * * *

Сургалт эрхэлсэн дэд захирал

Хэвлэлийн уран сайхны редактор

Компьютерт хэвлэлийн эх бэлтгэгч

Хэвлэлийн газар

Хэвлэлийн газрын эрхлэгч бөгөөд техник

редактор

Эдийн засаг, санхүү эрхэлсэн дэд захирал

Хэвлэх үйлдвэр

Номын дэлгүүр

Page 201: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

200

Батлав. Проф. Ц.Ганцог “МУИС” Хөгжлийн сангийн Удирдах зөвлөлийн дарга 2002.02.08

“МУИС” ХӨГЖЛИЙН САНГААС БАГШ НАРТ НОМ ХЭВЛҮҮЛЭХЭД ЗОРИУЛЖ

ЭРГЭЖ ТӨЛӨГДӨХ УРЬДЧИЛГАА ОЛГОХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

МУИС-ийн сургалтын материаллаг баазыг өргөжүүлэх зорилгоор эрдэм шинжилгээ судалгааны дорвитой бүтээл, сурах бичиг, гарын авлага, шүүмж лавлагаа, зөвлөмж /цаашид ном гэх/ хэвлүүлэхэд нь багш нарт санхүүгийн дэмжлэгэ туслалцаа үзүүлэхэд энэхүү журмыг мөрдөнө.

Хоѐр. Ном хэвлүүлэхэд зориулж эргэж төлөгдөх урьдчилгаа олгох нөхцөл, тавигдах шаардлага

1. Эргэж төлөгдөх урьдчилгааг зөвхөн МУИС-ийн Хэвлэх үйлдвэрээр ном хэвлүүлэхэд зориулж олгоно. Гадны хэвлэлийн газраар ном хэвлүүлэхэд “МУИС” Хөгжлийн сан урьдчилгаа олгохгүй.

2. МУИС-ийн багш нь бичсэн номоо хэдлүүлэхэд зориулж урьдчилгаа олгохыг хүссэн өргөдлийг “МУИС” Хөгжлийн сангийн Удирдах зөвлөлийн дарга ба холбогдох сургууль, факультетийн захирал, деканы нэр дээр бичиж зөвшөөрөл авсан байна.

3. МУИС-ийн бүрэлдэхүүний сургууль, факультет, эрдэм шинжилгээний хүрээлэн, тэнхим нь уг номын агуулга, ач холбогдол, хэрэглэх хүрээ, хэдлэх тоо ширхэг, худалдаалан борлогдох байдал, чанарын түвшин, зохиогчийн төлбөрийн чадвар, ажил хэрэгч байдлыг тодорхойлж дүгнэлт гарган, хурлын протоколоо өргөдөлд хавсаргана.

4. “МУИС” Хөгжлийн сангийн гүйцэтгэх захирал, ном хэвлүүлэгч хоѐрын хооронд эргэж төлөгдөх урьдчилгааны гэрээг бичгээр байгуулна.

5. Гэрээний биелэлтийн дээд хугацаа 3 сар байна. Хүндэтгэн үзэх шалтгаанаар урьдчилгааг буцааж төлөх хугацаа хожимдвол зохиогчийн бодит нөхцөл, хүсэлтийг харгалзан 1 сарын хугацаагаар сунгаж болох боловч, хугацаа хэтрүүлсэн сар тутамд үлдэгдэл мөнгөний дүнд 3%-ийн алданга төлөхийг Сангийн гүйцэтгэх захирал шийдвэрлэж шаардах эрхтэй.

6. Ном хэвлүүлэхэд олгох урьдчилгаа мөнгөний хэмжээ 1 000 000 төгрөг /нэг сая төгрөг/-өөс ихгүй байна.

7. Багш ном хэвлүүлэхэрр авсан урьдчилгааг гэрээгээр тогтоосон хугацаанд төлж дуусгаагүй тохиолдолд Сангаас холбогдох захирал, декан нарт болон МУИС-ийн захиргаанд хандаж, урьдчилгааны төлөгдөөгүй үлдэгдэл ба уг үлдэгдэлд ноогдох сар тутмын 3%-ийн алдангийг тухайн багшийн цалингаас суутгуулах хүртэл арга хэмжээг авахуулж, Санг санхүүгийн хувьд хохиролгүй болгох эрхийг эдэлнэ.

8. Сангийн гүйцэтгэх захирал, ном хэвлүүлэгч нарын хооронд байгуулсан гэрээнд дараах зүйлийг заавал тусгана. Үүнд:

• Хэвлүүлэх номын нэр, зохиогчийн нэр, хаяг, утас

• Номын тоо ширхэг, хэвлэлийн хуудасны хэмжээ, хэвлэлийн үнэ

• Урьдчилгааг төлж барагдуулах хугацаа

• МУИС-ийн Хэвлэх үйлдвэрийн нэхэмжлэх хуудас

Гурав. “Урьдчилгаа олгогч” Сангийн эрх үүрэг

1. Зохиогчийн гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтэд Сангийн ня-бо, гүйцэтгэх захирал сар тутамд хяналт тавина.

Page 202: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

201

2. Ном хэвлүүлэхэд зориулж олгох урьдчилгааг МУИС-ийн хэвлэлийн газрын нэхэмжлэхийг үндэслэн дансанд шилжүүлнэ. Мөнгө бэлнээр олгохыг хориглоно.

3. Хамтын бүтээл хэвлүүлэхэд аль нэг зохиогчийн нэр дээр урьдчилгааг олгож, эцсийн хариуцлагыг гэрээ хийсэн зохиогч хүлээнэ.

4. Ном хэвлүүлэхэд зориулсан эргэж төлөгдөх урьдчилгаа хүсэгч урьд нь Сангаас авсан урьдчилгааг төлөөгүй, эсвэл авсан урьдчилгааг хугацаанд нь төлж дуусгахгүй чирэгдэл учруулж байсан тохиолдолд хоѐр дахь удаа урьдчилгаа олгохгүй.

Дөрөв. Ном хэвлүүлэгчийн эрх ба үүрэг

1. Авсан мөнгөн урьдчилгааг гэрээнд заасан хугацаанд бүрэн төлж дуусгана.

2. Ном хэвлүүлэх зорилгоор авсан урьдчилгааг ном хэвлүүлэхэд ашиглана.

3. Сангийн бэлэгдэл, тэмдэг буюу талархлын үгийг хэвлүүлж буй номонд заавал тусгана.

4. Хэвлүүлсэн номын 1 хувийг Сангийн нэрэмжит номын фондод үлдээж баримт болгон хадгалуулна.

5. Авсан урьдчилгааны төлөлтийн байдлыг Сангийн ня-бо гүйцэтгэх захиралд тогтмол мэдээлж, хамтран ажиллана.

6. Номыг агуулга, бүтэц, шинжлэх ухааны онол практикийн өндөр түвшинд бичиж, хэвлүүлэх ба номын алдаа мадагийн талаархи маргааныг Сан хариуцахгүй.

7. Ном борлуулснаас олох орлогод ноогдох ашгийн татварыг холбогдох дүүргийн татварын хэлтэстэй тооцож, хугацаанд нь барагдуулна.

Тав. Ном хэвлүүлэхэд олгох урьдчилгааны хариуцлага

1. Ном хэвлүүлэхэд зориулж олгох мөнгөн урьдчилгааг гэрээ байгуулсны дараа 7 хоногийн дотор багтааж МУИС-ийн Хэвлэх үйлдвэрийн дансанд шилжүүлнэ.

2. Ном хэвлүүлэх урьдчилгааг хугацаанд нь төлөөгүйн хариуцлагыг ном хэвлүүлэгч хүлээх ба Сангаас шүүхэд маргах эрхтэй.

* * * * * * * * *

Page 203: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

202

Захирлын 2004.05.25-ны өдрийн

298 тоот тушаалын хавсралт *)

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ

МОНГОЛ-ЯПОНЫ ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖЛИЙН ТӨВИЙН ДҮРЭМ

Нэг. Ерөнхий зүйл

1.1. Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв (цаашид Монгол-Японы төв гэнэ) нь Монгол, Япон хоѐр орны хоорондох харилцан ойлголцлыг дэмжих, найрамдалт харилцааг бэхжүүлэх, Монгол оронд шаардлагатай боловсон хүчнийг бэлтгэхэд чиглэсэн Монгол Улсын Их Сургуулийн нийгмийн үйлчилгээг хэрэгжүүлэх үүрэг бүхий тус сургуулийн дэргэдэх бие даасан байгууллага мөн.

1.2. Төвийн эрхэм зорилго бол Монгол, Япон хоѐр улсын харилцаа, хамтын ажиллагаагаар дамжуулан, Монгол орны зах зээлийн эдийн засгийн шилжилт, хөгжил, тогтворжилтод тохирохуйц хүний нөөцийг бий болгох, хөгжүүлэхэд оршино.

1.3. Монгол-Японы төв нь Монгол, Япон хоѐр орны хооронд байгуулсан гэрээ хэлэлцээр, Монгол улсын холбогдох хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулна.

1.4. Энэхүү дүрмээр Монгол-Японы төвийн үйл ажиллагаа, зохион байгуулалттай холбогдсон харилцааг зохицуулна.

1.5. Монгол-Японы төв нь Японы Засгийн Газрын буцалтгүй тусламжаар байгуулагдаж, МУИС-ийн эзэмшилд хүлээлгэн өгсөн өмчид суурилсан, ашгийн төлөө бус байгууллага байна.

1.6. Монгол-Японы төв нь улс төрийн ба шашин шүтлэг сурталчилсан аливаа үйл ажиллагаа явуулахгүй.

1.7. Монгол-Японы төвийг өөрчлөн байгуулах, үйл ажиллагааг зогсоох, татан буулгах асуудлыг Монгол дахь Япон Улсын Элчин Сайдын Яам, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА) ба Монгол Улсын Их Сургуулийн хамтын зөвшилцлөөр шийдвэрлэнэ.

1.8. Монгол-Японы төв нь тогтоосон журмын дагуу үйлдсэн албан бичгийн хэвлэмэл хуудас, тэмдэг хэрэглэх бөгөөд өөрийн бэлгэдэл (эмблем, туг)-тэй байна.

Хоѐр. Монгол-Японы төвийн үйл ажиллагаа

2.1. Монгол-Японы төвийн үйл ажиллагаа нь Монголын иргэдэд зах зээлийн эдийн засгийн мэдлэг олгох, Япон улсын хөгжил дэвшил, соѐлыг танилцуулах, хүний нөөцийн сүлжээг тогтоож, хамтын ажиллагааг дэмжихэд чиглэгдэнэ.

2.2. Үндсэн зорилготойгоо уялдуулж дараах 3 чиглэлийн үйл ажиллагааг идэвхитэй явуулна. Үүнд:

a) Сургалтыг дэмжих төв байхын тулд бизнес эрхлэгчдэд зориулсан мэргэжлийн болон япон хэл, компьютерийн курс зэрэг богино хугацааны, практик чиглэлтэй сургалтыг зохион явуулах;

b) Хүний нөөцийн сүлжээг тогтоох зорилгоор Монгол-Японы төвийн нээлттэй семинар хийх, Япон улсад суралцах талаарх мэдээлэл өгөх, Японд суралцан ирсэн хүмүүстэй уулзалт зохиох зэрэг үйл ажиллагааг явуулах;

c) Хамтын ажиллагааг дэмжих төв болохын тулд хоѐр орны иргэдийн санал бодлоо чөлөөтэй солилцох Монгол-Японы төвийн форум зохион байгуулах, номын сангаараа дамжуулан Япон, Монгол хоѐр улсын талаарх мэдээллийг харилцан түгээх, соѐлын зарим арга хэмжээг явуулах болно.

*) Энэхүү дүрмийн төслийг Монгол дахь Японы Улсын Элчин Сайдын Яам, Японы Олон Улсын

Хамтын Ажиллагааны Байгууллагын холбогдох албаны хүмүүст танилцуулан зөвшилцсөн болно.

Page 204: MUIS-In Durem Jurmin Emhetgel

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл

203

Гурав. Монгол-Японы төвийн удирдлага, зохион байгуулалт

3.1. Монгол-Японы төв нь захирал, дэд захиралтай байна.

3.2. Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллагын санхүүжилтээр “Монголын хүний нөөцийг хөгжүүлэх” төсөл хэрэгжиж байх хугацаанд Монгол-Японы төвийн захирлыг ЖАЙКА, дэд захирлыг МУИС-ийн захирал томилно.

3.3. Монгол-Японы төвийн захирлын эрх үүрэг:

3.3.1. Монгол-Японы төвийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, Японы талтай холбон зохицуулах;

3.3.2. Монгол-Японы төвийн ажилтнуудыг сонгон шалгаруулж авах, тэдний ажил, үүргийн хуваарийг тодорхойлох, хяналт тавих;

3.3.3. Монгол-Японы төвийн үйл ажиллагааг тодорхойлох, төсөв, төлөвлөгөөг боловсруулж, холбогдох газар тайлагнах.

3.4. Монгол-Японы төвийн дэд захирлын эрх үүрэг:

3.4.1 Монгол-Японы төвийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулахад төвийн захиралд туслах;

3.4.2 Монгол-Японы төвийн ажилтнуудыг сонгон шалгаруулах, тэдэнд зааварчлага өгч, үйл ажиллагааг хянахад оролцох;

3.4.3 Монгол-Японы төвийн үйл ажиллагааг Монголын талын холбогдох байгууллагуудтай уялдуулах, хамтран ажиллах, холбоог тогтоох.

Дөрөв. Монгол-Японы төвийн хөрөнгө санхүү

4.1. Монгол-Японы төвийн хөрөнгө нь МУИС-ийн эзэмшилд байна.

4.2. Монгол-Японы төв нь банкинд харилцах данстай байна. Дансны нэгдүгээр гарын үсгийг төвийн захирал, хоѐрдугаар гарын үсгийг хариуцсан нягтлан бодогч зурна.

4.3. Монгол-Японы төвийн хөрөнгө, үйл ажиллагааны санхүүжилт дараах эх үүсвэрээс бүрдэнэ:

4.3.1. Японы Засгийн Газрын буцалтгүй тусламжийн хөрөнгө;

4.3.2. Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллагын (ЖАЙКА-ийн) төслийн санхүүжилт;

4.3.3. МУИС-ийн төсвөөс санхүүжих зардлын санхүүжилт;

4.3.4. Монгол-Японы төвийн өөрийн зорилго чиглэлд нийцсэн үйл ажиллагаа, үйлчилгээнээс олох орлого;

4.3.5. Гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хандив;

4.3.6. Бусад эх үүсвэр.

4.4. Олон нийтийн үүсгэл санаачлагаар Монгол-Японы төвийн дэргэд Төвийн үйл ажиллагааг дэмжих зорилго бүхий сан, төрийн бус байгууллага байгуулж болно.

4.5. Монгол-Японы төв нь холбогдох байгууллагаас олгогдсон, өөрийн эзэмшлийн тодорхой хэмжээний газартай байна.

Тав. Бусад зүйл

5.1. Монгол-Японы төвийн дүрэм нь батлагдсан өдрөөс эхлэн хүчинтэйд тооцогдоно.

5.2. Энэ дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг МУИС-ийн захирал, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага, Монгол дахь Японы Улсын Элчин Сайдын Яам, Монгол-Японы төвийн удирдлагатай зөвшилцөн шийдвэрлэнэ.

* * * * * * * * *