24
НЭГДСЭН ҮНДЭСНИЙ БАЙГУУЛЛАГА

negdsen undesni baiguulga

  • Upload
    -

  • View
    480

  • Download
    1

Embed Size (px)

Citation preview

Page 1: negdsen undesni baiguulga

НЭГДСЭН ҮНДЭСНИЙ БАЙГУУЛЛАГА

Page 2: negdsen undesni baiguulga

Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ) нь олон улсын хууль, эдийн засгийн хөгжил, аюулгүй байдал, нийгмийн асуудлууд болон хүний эрхийн талаар хамтран ажиллах зорилго бүхий олон улсын байгууллага юм. Өнөөдөр дэлхийн бараг бүх улс гүрэн энэхүү байгууллагад элссэн.Тухайн үед дайнд ялсан улсууд Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн орнууд болсон бөгөөд тэдгээр улсуудын нөлөө маш их байдаг нь даяаршил, Нэгдсэн Үндэстний байгууллагыг эсэргүүцэгчдийн шалтгаан болдог байна. НҮБ нь 1945 оны 10.24-нд АНУ-ын Калифорни муж улсын Сан-Франциско хотод 51 гишүүн оронтойгоор үндэс сууриа тавьж байсан.

Page 3: negdsen undesni baiguulga

1945 оны 4 сарын 25-нд Сан Франциско хотноо дэлхийн 50 орны 850 төлөөлөгчид хуран чуулж 3 сарын турш шургуу хэлэлцэн бэлтгэж 7 сарын 26-нд анхны дүрмийг баталснаар хүн төрөлхтний түүхэнд нэгэн журамын дор дэлхийн бүх үндэстэн нэгдэн нийлсэн хүчирхэг байгууллагыг бий болгосон түүхтэй.

Page 4: negdsen undesni baiguulga

ЗОРИЛГО Олон улсын хэмжээний асуудлыг

шийдвэрлэх Энхтайван, аюулгүй байдлыг сахиулах Хүний эрхийг хамгаалах Улс орнуудын харилцааг зохицулах Эдийн засаг,соёл болон хүмүүнлэгийн

шинж чанартай олон улсын асуудлыг шийдвэрлэх

Page 5: negdsen undesni baiguulga

ЗАРЧИМ Бүх гишүүд нь тэгш эрхтэй байна Хүлээсэн үүргээ шударгаар биелүүлнэ Олон улсын маргааныг тайван замаар

шийдвэрлэнэ Олон улсын харилцаанд бусад аливаа орны

эсрэг хүч хэрэглэхээр заналхийлэх болон хүч хэрэглэхээс зайлсхийх

Дээрх зарчмын дагуу авч буй бүхий л ажил үйл,арга хэмжээнүүдэд гишүүн орнууд туслалцаа үзүүлдэг

НҮБ-н систем нь тодорхой чиг үүргүүд бүхий хөтөлбөрүүд зөвлөл,комиссуудтай байдаг.

Page 6: negdsen undesni baiguulga

1943 оны 10-р сард Москва хотноо АНУ, Их Британи, ЗХУ-уудын Гадаад хэргийн сайд нарын уулзалтаар "Хүн төрөлхтний аюулгүй байдлын талаарх 4 улсын тунхаглал" гаргаж, Дэлхийн хоёрдугаар дайны дараа олон улсын хэмжээний энхтайвны байгууллагыг дахин байгуулах хэрэгцээтэй гэж үзжээ. Үүнд үндэслэн 1944 оны 8-10 дугаар саруудад АНУ, Их Британи, Бүгд Найрамдах Хятад Улс, ЗХУ-ын төлөөлөгчид Вашингтон дахь Дамбэртон Оукст хуралдан, НҮБ-ын дүрмийн төсөлийг боловсруулсан.1945 оны 4-р сарын 25-нд Герман буюу Японд дайн зарлаад байсан Холбоотны 50 орны төлөөлөгчид Сан-Францискод цугларан, НҮБ-ыг байгуулах Сан-Францискогийн чуулган чуулж, НҮБ-ын дүрмийн төслийг хэлэлцэн баталжээ.

Page 7: negdsen undesni baiguulga

НЬЮ ЙОРК ДАХЬ НҮБ-Н ТӨВ БАЙР

United Nations хэмээх нэр анх 1942оны 1-1нд "Нэгдсэн Үндэстнүүдийн Тунхагт дурьдагдсан бөгөөд дайны дараа байгуулагдсан шинэ байгууллагын нэр болгох тухай Дамбэртон Оуксын хурлаас санал болгосон юм. Энэ нэрийг санаачилсан АНУ-ын ерөнхийлөгч Франклин Рузвельт НҮБ-ыг байгуулах үйлсэд хүчээ зориулсан бөгөөд харамсалтай нь Сан-Францискогийн чуулганаас НҮБ-ын дүрмийг батлахаас хэдхэн долоо хоногийн өмнө нас эцэслэсэн.

Page 8: negdsen undesni baiguulga

НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ЁСНЫ ХЭЛ

НҮБ-ын албан ёсны хэлд Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн орнуудын хэлүүд болох англи хэл, франц хэл, хятад хэл, орос хэлнүүдээс гадна түгээмэл хэрэглэгддэг испани хэл, араб хэл гэсэн 6 хэл тооцогддог.

Page 9: negdsen undesni baiguulga

ГОЛ БАЙГУУЛЛАГУУД Ерөнхий Ассамблей Аюулгүйн зөвлөл Эдийн засаг, нийгмийн зөвлөл Ажлын алба (Нарийн бичгийн дарга

нарын газар - the Secretariat), Олон улсын шүүх

Page 10: negdsen undesni baiguulga

ЕРӨНХИЙАССАМБЛЕЙ Бүх гишүүн улсаас бүрдэх Ерөнхий

Ассамблейд улс бүр 1 саналын эрхтэй бөгөөд НҮБ-тэй холбоотой бүх асуудлыг хэлэлцэнэ. Бүх гишүүд санал нэгдсэн асуудал батлагддаг системтэй байснаас болж үйл ажиллагаа нь зогсонги байдалд орсон Үндэстнүүдийн Лигид тулгуурлан Ерөнхий Ассамблейгаар чухал асуудлуудыг гуравны хоёр, энгийн асуудлуудыг олонхийн саналаар шийдвэрлэдэг.Гэвч Ерөнхий Ассамблейн шийдвэр нь гишүүн улсууд болон Аюулгүйн Зөвлөлд хүргүүлэх санал төдий байх бөгөөд шийдвэрээ хэрэгжүүлэх эрхгүй.

Page 11: negdsen undesni baiguulga

АЮУЛГҮЙН ЗӨВЛӨЛ НҮБ нь Аюулгүйн Зөвлөлд маш том эрх

мэдэл олгосон байдаг бөгөөд НҮБ-ын Энхийг Сахиулах хүчний тусламжтайгаар энхийг сахиулах үйл ажиллагаа явуулах эрхтэй. Түүнчлэн Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн орон болох 5 орон (АНУ, Франц, ОХУ, Их Британи, БНХАУ) нь дангаараа хориг тавих эрхтэй байдаг. Аюулгүйн Зөвлөл нь НҮБ-ын байгууллагууд дундаас гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэх эрхтэй цорын ганц байгууллага юм.

Page 12: negdsen undesni baiguulga

ЭДИЙН ЗАСАГ,НИЙГМИЙН ЗӨВЛӨЛ Эдийн засаг, нийгэм, соёл, боловсрол,

эрүүл мэндийн асуудлаар үйл ажиллагаа явуулахаар заагдсан байдаг ч ихэнхдээ дэргэдээ байх Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага (ILO) зэрэг тусгай байгууллагуудаар дамжуулан явуулдаг.

Бүтэц: 53 улсыг жил тутам гуравны нэг нь шинэчлэгдэхээр 3 жилийн хугацаагаар сонгоно.

Page 13: negdsen undesni baiguulga

НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ГАЗАР

Aль нэг улс орны нөлөөнд авталгүй дундыг баримтлан НҮБ-ын өдөр тутмын үйл ажиллагааг эрхлэн явуулдаг байгууллага юм. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга удирддаг.

Page 14: negdsen undesni baiguulga

ОЛОН УЛСЫН ШҮҮХ НҮБ-ын Олон улсын шүүх нь 1945 онд

байгуулагдсан ба Нидерландын Гааг хотод байрлана. Үйл ажиллагаагаа 1946 оноос эхэлсэн байна. Зорилго нь улс хооронд гарсан маргааныг таслан шийдвэрлэх юм. Шүүхээр дайны гэмт хэрэг, улсын дотоод хэрэгт хууль бусаар хөндлөнгөөс оролцох, үндэстний хомроголон устгах зэрэг асуудлуудыг шүүн хэлэлцэнэ.

Page 15: negdsen undesni baiguulga

Хүний эрхийн асуудал нь НҮБ-ыг байгуулах болсон үндсэн шалтгаануудын нэг. Дэлхийн 2-р дайны үед харгислал, аймаглан устгах явдал гарч байсан учраас иймэрхүү асуудал дахин гаргахгүй байх нь шинэ тутам байгуулагдсан НҮБ-ын үүрэг хэмээн заасан.Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал нь хууль зүйн үүднээс заавал биелүүлэх ёстой зүйл биш боловч “Бүх хүн төрөлхтөн, бүх улс орнууд заавал хангах ёстой ерөнхий стандарт" болж 1948 онд Ерөнхий Чуулганаар батлагдсан билээ. Эдийн Засаг, Нийгмийн Зөвлөл (Economic and Social Council, ECOSOC)-ийн дэргэдэх НҮБ-ын Хүний Эрхийн Хороо (UN Human Rights Commission, UNHRC) нь янз бүрийн судалгаа явуулж, техникийн туслалцаа үзүүлэх зэргээр энэ асуудлыг шууд хариуцдаг бөгөөд НҮБ-ын Хүний Эрхийн Дээд Комиссар нь энэхүү хороог удирдана.НҮБ болон түүний дэргэдэх байгууллагууд улс орнуудад чөлөөт сонгууль явуулах бололцоогоор хангах, эрүүгийн хуулийг шинэчлэх, хүний эрхийн ажилтнуудыг сургах, зэвсэгт бүлэглэлүүдийг улс төрийн нам болгон төлөвшүүлэх зэргээр ардчилал, хүний эрхийг хамгаалах үйлсэд маш их хувь нэмэр оруулж байна.

Page 16: negdsen undesni baiguulga

НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ШИНЭЧЛЭЛ Иракийн дайны үед өөрийн үүргээ

биелүүлж чадаагүй нь томоохон асуудал болсон юм. Япон, Герман, Энэтхэг болон Бразил зэрэг улсууд Дэлхийн хоёрдугаар дайны үеэс хойш огт өөрчлөгдөөгүй Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн орон болохоор зорьж байна.Гэтэл нөгөө талаар Канад зэрэг Аюулгүйн Зөвлөлийн эрх хэтэрхий их байна хэмээн шүүмжилж, Ерөнхий Ассамблей эрхийг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаа орон ч олон байгаа юм.

Page 17: negdsen undesni baiguulga

МОНГОЛ УЛС НҮБ-Н ГИШҮҮН БОЛСОН НЬ

1.Монгол улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх

2.Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын баталгаа

3.Хамтын ажиллагаа

НҮБ-д элсэхийн тулд найман удаа санал дэвшүүлсэн.

Page 18: negdsen undesni baiguulga

1946 он

•1946 оны 6 сарын 21-ны өдөр БНМАУ НҮБ-д гишүүнээр орох хүсэлтээ илгээсэн байна.

Дэмжсэн:ЗХУ, Франц, Хятад, Польш, Мексик, Бразил,

Татгалзсан:АНУ,Голланд, Англи 1947 он

•1947 оны 7 сард монголыг НҮБ-д гишүүн болох асуудлаар хуралдахад:

Татгалзсан:АНУ,Англи,хятад

Дэмжсэн: Польш, Сири, ЗХУ

Түдгэлзсэн:Австрали, Бельги, Бразил, Колумб, Франц

Page 19: negdsen undesni baiguulga

1948 оны 4 сар

ЗХУ Монголыг элсүүлэх хүсэлт тавьсан ч бусад улс хүлээж аваагүй.

Монгол улс НҮБ-д элсэхийг хүссэн хоёр дахь өргөдлөө 1948 оны 10 сарын 11-нд өгсөн.

1949 оны 6 сар

1948 онд өгсөн өргөдлийг 1949 оны 6 сард хэлэлцсэн. ЗХУ монгол болон хамт өргөдлөө өгсөн 13 улсыг бүгдийг элсүүлэх хүсэлт тавьсан. Энэ хуралдаанд Канад, Хятад хоёр татгалзаж Англи, АНУ, Франц түдгэлзсэн.

1952 оны 9 сарын 5-нд Аюулгүйн Зөвлөлд санал хураахад

Дэмжсэн: ЗХУ, Пакистан

Татгалзсан: АНУ, Грек, Бразил, Голланд, Гоминдан

Түдгэлзсэн: Англи, Франц, Чили, Турк

Page 20: negdsen undesni baiguulga

1955 онМонголыг оролцуулан 18 улсыг НҮБ-д элсүүлэх саналыг Канад улс оруулсан. Аюулгүйн зөвлөлийн хуралдаанд санал хураахад:

Дэмжсэн: ЗХУ, Бразил, Франц, Иран, Шинэ Зеланд, Перу, Турк, Их Британи

Татгалзсан:Гоминдан

Түдгэлзсэн:АНУ, Бельги 1956 он

1956 оны 9 сарын 14-нд НҮБ-д элсэх өргөдлөө 4 дэх удаагаа өгсөн. Дэмжсэн: ЗХУ, Югослав, Ирак, Перу

Татгалзасн: Гоминдан, Куба

Түдгэлзсэн: АНУ, Англи, Франц, Бельги, Австрали

1957 оны 9 сарын 1-нд тав дахь өргөдлөө өгсөн.

Дэмжсэн: ЗХУ, Швед

Татгалзсан: Гоминдан, Колумба, Куба, АНУ, Филиппин

Түдгэлзсэн: Австрали, Франц, Англи, Иран

Page 21: negdsen undesni baiguulga

1961 оны хуралдаанд Монголын улсыг төлөөлж Гадаад Явдалын Яамны орлогч сайд Д.Цэвэгмид тэргүүтэй Б.Жаргалсайхан, Б.Дашцэрэн, Б.Ванчиндорж зэрэг хүмүүс АНУ явсан байна. 1961 оны 10-р сарын 25-нд Хятадын төлөөлөгчийг байхгүй байхад нь санал хураалт явуулж Монголыг НҮБ-ын гишүүн болгохыг дэмжсэн зөвлөмжийг Ерөнхий Ассамблейд өгснөөр 1961 оны 10 сарын 27-нд Монгол улс НҮБ-ын гишүүн болсон.

Page 22: negdsen undesni baiguulga

НҮБ-д манай улсыг элсүүлэхэд ямар бэрхшээл байсан талаар

Манай Улсыг НҮБ-д элсүүлэх асуудал Исламын Бүгд Найрамдах Мавритан Улстай холбон тавигдсан нь амжилт олох тактикийн ач холбогдолтой байжээ. Учир нь НҮБ-д Мавританыг элсүүлэхийн төлөө Франц улс ухаан жолоогүй хөөцөлдөж өөрсдийн хамсаатан нарт ил далдуур элдвээр ятгаж байсан явдлыг нь зөвлөлтийн нөхөд ашиглаж, Монгол, Мавританы асуудлыг тавьсан юм байна. Тэгэхдээ хэлэлцэх горим, бусад төлөөлөгчдийн дунд зохион хийх ажлаа тун сайн явуулах, энэ асуудлыг бусад асуудалтай чадмагаар уялдуулж өгөхгүй бол нурж болох талтай байсан байна. Мавританыг НҮБ-д оруулах явдлыг Марроко, мөн аравын холбооны улсууд сүрхий эсэргүүцэж байсан учир нь чуулганы хурал дээр Зөвлөлт Улс хориг тавих эрхгүй учир Мавритан НҮБ-д ороод манайх хасагдах аюул гарч болзошгүй байсан байна. Иймээс НҮБ-ын 101 гишүүн улс нэг бүртэй Зөвлөлтийн нөхөд уулзах, тэдний байр суурь ямар болохыг асууж лавлан албан ёсоор саналыг нь авсан байжээ.

Page 23: negdsen undesni baiguulga

НҮБ-ТАЙ МОНГОЛ УЛС ХАМТАРЧ БУЙ ТОДОРХОЙ ЧИГЛЭЛҮҮД Ядуурлыг бууруулж нийгэм,эдийн засгийн

хөгжлийг хангах Нийгмийн хөгжил дэхь хоршооллын

үүргийг бэхжүүлэх Бичиг үсэг үл мэдэх явдлыг арилгахад тус

дөхөм үзүүлэх Далайд гарцгүй орнуудын байдлыг

сайжруулах МУ-н цөмийн зэвсэггүй статусыг

баталгаажуулах Шинээр болон сэргээн тогтоосон орнуудын

ардчиллыг дэмжих,хувь нэмэр оруулах

Page 24: negdsen undesni baiguulga

Ингээд Монгол Улс дэлхийн газрын зурагт тэмдэглэгдэж, өөрийн тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлсэн юм. Үүнээс хойш НҮБ-ын гишүүн 193 орны 155-н оронтой дипломат харилцаа тогтоон, НҮБ-ын 11 салбар байгууллагын гишүүн болсноор тэдгээрийн төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байгаа. Мөн НҮБ-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцон, үүргээ нэр төртэй гүйцэтгэж байна. Тухайлбал:НҮБ-ын Ирак, Иран зэрэг улсад явуулсан олон улсын энхийг сахиулах цэргийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, жил бүр илгээж буй цэргийн тоогоо нэмэгдүүлсээр 2010 онд эхний 20 улсын тоонд багтсан юм.