8
Түвшинсанаа 2013.05.22

New microsoft office power point presentation

  • Upload
    amg1152

  • View
    401

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: New microsoft office power point presentation

Түвшинсанаа 2013.05.22

Page 2: New microsoft office power point presentation

2004 онд, Google-ийн хэвлэл мэдээллийн албанаас компани нь интернэт хайлтыг тэргүүлж, хоёр дахь хамгийн алдартай онлайн байгууллага болсон ч, сэтгэл хангалуун бус байгаагаа мэдэгджээ.Google нь интернэтийн томоохон үйлчилгээнүүдийн нэг болох и-мейлийн үйлчилгээг үзүүлэхийг хүссэн юм. Gmail хэмээн нэрлэсэн, вэбэд суурилсан и-мейлийн програмыг тодорхой тооны хүмүүсийн дунд туршиж эхлэсэн бөгөөд Gmail-ийг компаниас гадна хүмүүс ашиглах боломжтой болгох хүртлээ, google-ийн дотоод и-мейлийн үүргийг гүйцэтгэж байсан.Анх Gmail-ын эрх нээлгэхэд, заавал хүнээс урилга авах хэрэгтэй байсан бол туршилтын Gmail-ын талаар зарласан хугацаанаас гурван жил орчмын дараа, хүн бүр хандаж болох боломжтой болжээ. Одоо хүссэн хэн нь ч Gmail-ын хаягтай болж болно. Gmail-ын нэг давуу тал нь мессежийг “харилцан яриа” болгон зохион байгуулдаг. Хэн нэгэн танруу мессеж илгээж, та хариулахад, эх захидал нь хамгийн дээр байрлаж, түүнээс доош хариу захидлууд байрлахаар багцалж явдаг байна. Дэлгэцэн дээр тань зай ихээр эзлэхээс урьдчилан сэргийлж багцалж, мөн хэрэглэгчдэд бичсэн захидлаа эргэн харах, хэд хэдэн ярилцлагыг нэг дор хийхэд, хооронд нь ялгаж, мэдэх зэрэг боломж олгодогоороо давуу талтай.Зарим хүмүүс и-мейлээр харилцах харилцаа нь устаж байгаа, аль хэдийн үгүй болсон зүйл хэмээн боддог. Тэгвэл үүний хариулт Google-д байгаа. Энэ бол Google Talk.Товчхон...Зарим хүмүүс аливаа зүйлсийг товч бөгөөд тодорхой байлгахыг хүсдэг. Тэгвэл Google нь 2007 онд онлайн мессеж илгээх үйлчилгээ болох Jaiku-г худалдаж авсан юм. Jaiku нь Twitter-тэй төстэй – микроблог програм. Jaiku хэрэглэгчид нь сүлжээгээр харилцах хаягаа нээж, гар утас, компьютер эсвэл интернэтэд холбогдсон бусад төхөөрөмжийг ашиглан богино мессежүүдийг илгээж мөн хүлээж авдаг байна.

Page 3: New microsoft office power point presentation

Gmail- ын 10н давуу тал Less Spam буюу Spam-гүй цахим орчин

Байнга цахим хаягт чинь танихгүй хэн нэгнээс зар сурталчилгаа зэрэг зүйлүүд ирж залхаадаг. Түүнийг Gmail хэрэглснээр таны e-mail-д spam очихоос өмнө түүнийг блоклодог.

Search буюу Хайлт

Хэдэн мянган захианд дарагдсан үед бүр өмнө нь ирсэн захианаас хэрэгтэй зүйлээ харах шаардлага гарна. Нэг бүрчлэн хайвал цаг их зарцуулагдах учраас Gmail-ын хайлтын систем энэхүү асуудлыг шийдэж өгсөн нь Search юм. Энэ нь таны хайсан үгийг хаана орсон тэр бүх хэсгийн үр дүнг оруулна. Захианд байгааг ч гэсэн шүүж гаргаж ирнэ.

Conversation view буюу Харилцан яриаг харах

Энэ нь таны цахим хаяг дахь нэг болон бүлэг болж бичсэн бүх л захиаг харах боломжтой.

Page 4: New microsoft office power point presentation

Gmail Build-in chat буюу Чат үүсгэх

Gmail дотороо чатлаж камераар бие биенийгээ харжь Voice болон Video дуудлага хийх боломжтой. Yahoo бол messenger-гүйгээр эдгээрийг хийх боломжгүй байдаг.

On the go буюу явж байх замдаа

Орчинд үед ухаалаг утасны хэрэглээ өндөр болсон. Тиймээс гадуур явж байх үедээ mail хаягаа шалгах боломжтой. Мөн интернэтгүй орчинд Inbox-д байгаа захиануудыг унших боломжтой.

Lot’s of spaceбуюу их хэмжээний зай

Gmail-д 10 GB- 25GB хүртлэх зайтай ба энд цахим шуудангаас гадна хүмүүсийн нэр утас хаяг mail хаягийг хадаглаж болдог

Call phones буюу Утасны дуудлага

Америк болон Канадын ямар ч утас руу дуудлага үнэгүй хийдэг. Харин бусад улс руу бага зардлаар ярьдаг.

Page 5: New microsoft office power point presentation

Gmail Priority Inbox буюу ирсэн mail-ын зохицуулалт

Ирсэн mail-үүд дэндүү олон цэгцтэй биш болхоор mail хайхаас ч залхуу хүрдэг. Тиймээс mail-дээ хавтас үүсгээд тэр хавтасаа нэрлээд тэр нэртэй хамааралтай mail шууд тэр хавтас руу орхоор зааж өгч болно. Жишээ нь: friend гэсэн хавтас нээгээд [email protected] хаягаас ирсэн mail-ыг шууд тэр хавтсанд оруулах.

Secure буюу хамгаалалт

Gmail нь HTTPS хэрэглэдэг. Энэ нь таны mail-ын нууцлалыг хадаглаж байдаг. HTTPS-ыг оорчилж болох тэгснээр та mail-ийнхээ нууцлалыг алдах магадлал тун өндөр.

Free буюу үнэгүй

Дээр дурдсан 9 боломжыг Google корпраци зөвхөн таньд зоруулж үнэгүй хэрэглэгчдэд хүргэдэг.

Page 6: New microsoft office power point presentation

Google Earth Maps

Google нь мэдээллийг зохион байгуулах шинэ арга замыг үргэлж эрэлхийлж байдаг бөгөөд шинээр гаргасан нэгэн арга нь geotag data юм. Geotagging гэдэг нь мэдээллийн аливаа нэгэн өгөгдөл дээр газарзүйн мэдээлэл нэмж өгөх үйл явц бөгөөд ихэвчлэн өргөрөг болон уртраг гэх мэт координатын өгөгдөл, зай, тухайн газрын нэр зэргийг багтаасан байдаг.Geotagging нь фото зурагт ихэвчлэн хэрэглэгддэг бөгөөд тухайн зургийг хаана авсан болоод тухайн газрын байршил зэрэг мэдээллийг хүмүүст өгдөг.Google Maps нь энэхүү нэмэлт мэдээлэл бүхий үйлчилгээг үзүүлж чадах байсан ч, Google нь өөр нэгэн хувилбар болох дижитал дэлхийн бөмбөрцгийг гаргаж ирэн, Google Earth хэмээн нэрлэсэн юм. Дэлхийн гадаргыг томруулж, жижигрүүлж, тойруулан харж болох Google Earth-ийн үндэс суурийг тавьсан Keyhole хэмээх компанийг Google 2005 онд худалдан авчээ.Google Earth нь дэлхийн хиймэл дагуулын зургаас эхлээд дараалласан зураг, гурван хэмжээст нутаг дэвсгэрийн зураг, бүрэн рендэрлэсэн хотуудын зургийг харуулах гээд хэдэн арван сонголтыг хэрэглэгчиддээ өгдөг. Мөн програмистуудад дэлхийн тусгай газар зүйн байрлалыг мэдээлэлтэйгээ холбож өгсөн, програм бичих боломжийг олгодог. Хэрэглэгчид нь ердийн мэдээллээс эхлээд тусгайлан өөрчилсөн өгөгдөл бүхий мэдээллийг хүртэл сонгон үзэх боломжтой бөгөөд мөн шинэ аргаар мэдээлэлээ хүргэх боломжтой.Жишээлбэл: Мэдээлийн агентлаг нь Google earth дээр хээрийн түймрийн хамарсан газрыг тэмдэглэн, мэдээллээ дүрслэн үзүүлж болно.Анх, Google Earth-ийг ашиглах ганц зам нь програмыг татаж аван компьютер дээрээ суулгах байсан бөгөөд програм нь интернэтэд холбогдож, сүүлийн үеийн мэдээ болон шинэчлэлийг татаж авах хэдий ч хэрэглэгчийн компьютер нь програмын үндсэн функцүүдийг ажиллуулдаг байлаа.2008 онд, Google нь вэбэд суурилсан шинэ Google Earth-ийг гаргаж ирсэн юм. Google Earth-ийн бүрэн хувилбар нь гацалтгүй ажиллахад, тооцооллын эх үүсвэрийг ихээхэн шаарддаг учир, компьютерийн хувилбараасаа цөөн функцтэй байдаг.

Page 7: New microsoft office power point presentation

Sketchy ApplicationsGoogle Earth-тэй холбоотой нэгэн чухал програм байдаг нь компьютерийн уран бүтээлчдийг 3 хэмжээст барилга барихад нь тусладаг SketchUp програм юм. Уран бүтээлчид нь өөрсдийн бүтээлээ Google Earth-д байрлуулж болдог ба өөрсдийн барилга дээрээ гадаргуу материал нэмж, улам бүр бодит мэт болгодог. Google Earth-дэхь Tokyo эсвэл New York хотуудаар зочлоод нэг үзээрэй, бодит амьдрал дээрээ харагддаг шигээ харагдахыг та мэдрэх болно.

Page 8: New microsoft office power point presentation

Gmail