11

Click here to load reader

niigmiin_tuhai_medleg_2

  • Upload
    climax

  • View
    610

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: niigmiin_tuhai_medleg_2

Хувилбар B

1.Хүний мэдлэгийн тогтолцоонд гарах ахиц дэвшил, өөрчлөлтүүдтэй уялдаад оршин амьдарч буй

нийгмийн талаар өгсөн тодохойлолт, хандлагуудад хүртэл өөрчлөлт орч байдаг. Тиймээс дараах

өгөгдлүүдийг зөв харгалзуул

1 К.Маркс a. Нийгэм гэдэг бол бусад хүмүүсийн болон үйл явдалд хандсан

нийгмийн бүтээгдэхүүн болдог хүмүүсийн харилцан үйлчлэл юм.

2 М. Вебер

b. Нйигмийн бүрдүүлэгч дэд тогтолцоонууд нь тус бүрдээ бие

даан орших боломжгүй бөгөөд харилцан бие биенийхээ

хамааралд оршдог.

3 Т. Парсонс c. Нийгэм гэдэг бол нягт хэлхээ холбоонд оршдог элементүүдийн

нийтлэг тогтолцоо юм.

4 Тогтолцооны

хандлага

d. Нийгэм гэдэг бол холбогч эхлэлийн цэг нь хэм хэмжээ ба

үнэт зүйлс байдаг хүмүүсийн хоорондын харилцааны цогц юм.

5 Шалтгаант чанарын

хандлага

e. Нийгэм гэдэг бол хамтын ажиллагааны үйл явцад бүрэлдсэн

хүмүүсийн хоорондын харилцааны түүхэн ѐсоор хөгжигч юм..

A. 1e2a3d4c5b B.1e2d3a4b5c C.1a 2d3b4c5e D.1a2b3d4e5c E.1e2d3a4b5c

2. Бие хүний нийгэмд гүйцэтгэх үүргийг дурьдахдаа илүүц зүйл дурьдсан бол аль нь вэ?

A. Нийгмийн харилцаанд бие даан оролцогч идэвхитэй субъект

B. Өөрийн “ БИ”-г ухамсарласан тодорхой зорилго итгэл үнэмшилтэй субъект

C. Өөрийнхөө өмнө болон нийгмийн бусад гишүүдийн өмнө хуульзүйн болон ѐс суртахууны өндөр

хариуцлага хүлээх чадвартай

D.Бие бялдар, ѐс суртахуун, гоозүйн үнэт чанаруудыг эзэмшсэн

E. Илүүц зүйл алга

3. Улс төрийн засаглал бүхэн төрийн засаглал байдаг. Харин төрийн засаглал бүхэн нь улс төрийн засаглал

болж чаддаггүй.

A. Тийм B. Үгүй

4.Төрийг мөнхийн зүйл гэж үздэг. Тэгвэл хүн төрөлхтөний түүхэнд төргүй үе байсан уу

A. Үгүй B. Тийм

5. Эдийн засгийн аль ч тогтолцооны үед байнга тулгарч байдаг мөнхийн асуудал аль нь вэ?

A. Эдийн засгийн хурдацтай өсөлт

B. Татварын бодлогын өөрчлөлт

C. Мөнгөний ханшны өсөлт

D. Ажилгүйдэл ядуурал

E.Хязгаарлагдмал нөөц буюу нөөцийн хомсдол

Page 2: niigmiin_tuhai_medleg_2

6. Зах зээлийн эдийн засаг бүхий нийгэмд ихээхэн өмч хөрөнгө, өндөр боловсролтой хүмүүс хийж буй

ажил хөдөлмөрөөсөө ашиг хүртэж амьдраад байж чаддаг. Гэтэл нийгэмд төрийн анхаарарл халамж

зайлшгүй шаардлагатай эмзэг бүлгийхэн байсаар л байдаг. Энэ тохиолдолд төр эдийн засгийн ямар

зохицуулалт хийх шаардлагатай вэ?

A. Нйигмийн халамжийн тогтолцоог боловсронгуй болгох

B. Тэдгээр хүмүүст тохирсон ажлын байрыг бий болгох

C.Тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх

D.Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах

E. Орлогыг дахин хувиарлах

7…………………………………бол тодорхой хэмжээгээр хамтын мэдрэмж төрүүлдэг хэвшмэл болон

билгэдлийн шинжтэй үйлдлүүдийн цогц юм.

A. Зан заншил B.Зан үйл C. Ёс суртахуун D. Ёс заншил E. Зан байдал

8. Ардын соѐлоос ялгарах олон түмний соѐлын зарим нэг гол онцлогыг тоочихдоо гол биш зүйл дурьдсан

бол аль нь вэ

A. Заавал зохиогчтой байдаг

B. Орчин үеийн мэдлэгийн тогтолцоонд үндэслэдэг

C. Үнэлэмж хэрэгцээг хангах байдал нь цаг зуурын байдаг

D. Түргэн хуучирдаг

E. Зарим гоо сайхны таашаалыг тэндээс тэр бүр авч чаддаггүй.

9. МУ-ын гадаад бодлогын 6 дах чиглэлд алийг нь багтаадаг вэ?

A. ОХУ ба БНХАУ-тай найрсаг харилцаатай байх

B. Азийн бүс нутагт байр сууриа бататгах

C. Өрнө дорны өндөр хөгжилтэй орнуудтай найрсаг харилцаатай байх

D. Хөгжиж байгаа улс орнуудтай найрсаг харилцаатай байж нийтлэг зорилгоо шийдвэрлэх үүднээс

тэдгээртэй хамтран ажиллах

E.НҮБ болон түүний төрөлжсөн байгууллагуултай бодлогын бүхий л түвшинд хамтран ажиллах

10. МУ-ын төрийн гадаад бодлогын тулгуур үндсийг аль нь тодорхойлж баталгаажуулдаг вэ?

A. МУЗГ B. Шүүх C.УИХ D. ГХЯ E. МУ-ын ерөнхийлөгчийн тамгын газар

11. Сурагч А ангийнхнаа хичээлийн идэвхи, сурлагын амжилтаараа тэргүүлж анги хамт олондоо үлгэр

дууриал болсон тул түүнийг ангийн тэргүүний сурагчаар өргөмжлөв. Тэгвэл А-ын хувьд энэ нь аль

статусд хамаарах вэ?

A. Гол статус B. Олдмол статус C. Чухал статус D. Энгийн статус E. Мастер статус

12. Бид цагдаагийн ажилтанд аюулгүй байдлаа даатгаж хэрвээ бидэнд аюул занал тохиолдвол бид

цагдаагийн ажилтнаас л тусламж хүсдэг. Энэ нь цагдаагийн хувьд:

A. Хүлээсэн үүрэг B. Социаль үүрэг C. Иргэн хүний үүрэг

D. Цагдаагийн ажилтны ѐс зүй E. Заяагдмал үүрэг

Page 3: niigmiin_tuhai_medleg_2

13. Оросын нийгэм судлаач С.И. Сомыган хүний нийгэмшлийн аль шатанд хүмүүс нийэгэмд эзлэх байр

сууриа эрж хайн түүнийг нь нийгмийн бусад гишүүд сайн дураараа хүлээж авбал эерэг үр дүнд хүрч

чаддаг гэж үзсэн бэ?

A. Бодьгалжих шат B. Хөдөлмөрийн шат C.Интеграцийн шат

D. Интеграцийн дараах шат E. Дасан зохицох шат

14. Төрийн үүсэл гарлыг дараах эрдэмтэд өөрсдийн үзэл баримтлалын үүднээс харилцан адилгүй

тайлбарласан байдаг .Иймээс дараах харгалзааг сэргээнэ үү.

1 Шашны онол a Классен, Фрейд

2 Эцгийн эрхт ѐсны онол b Августин, Аквинский

3 Нийгмийн гэрээний онол c Аристотель, Фильмер

4 Нийгмийн эдийн засгийн онол d Платон, Симон

5 Улс төрийн антропологийн онол e Гроций, Спиноза

A. 1d2a3b4c5e B.1b2c3e4d5a C.1b2d3a4c5e D. 1a2b3c4d5e E. 1e2d3c4b5a

15. Нийгэм дэх улс төрийн харилцаа, засаглалыг хэрэгжүүлэх арга хэлбэр, төр нийгмийн хоорондын

тогтсон харилцаа,голлох үзэл суртал, улс төрийн соѐлын түвшин нийгмийн бүлгүүдийн хоорондын

харилцан хамаарлыг нийгмийн…………………………………….гэдэг.

A. Улс төрийн засаглал B.Төрийн засаглал C.Улс төрийн дэглэм

D.Улс төрийн систем E. Улс төрийн харилцаа

16. Намуудыг явуулж буй үйл ажиллагааны шинж чанараар нь ангилсан ангилал аль нь вэ?

A. Ардчилсан, төвлөрсөн B. Ил, нууц C. Аядуу радикал, экстремист

D. Зүүний, барууны, төвийг сахисан E. Эрх баригч, сөрөг нам

17. Эртний үеийн сэтгэгчид тухайлбал Аристотель Платон нар эдийн засгийн талаарх асуудлуудыг

өөрсдийн бүтээлдээ тусган өөр өөрсдийн хөөрөө тайлбарласан байдаг. Ийм оролдлого нь яваандаа эдийн

засгийн онолын бие даасан онол урсгал чиглэлүүдийг үүсэхэд хүргэсэн юм. Тэрхүү эдийн засгийн онол

сургаалиуд нь түүхийн янз бүрийн үед гарч ирж байсан хэдий ч бүхэлдээ хэдэн асуултад хариулт өгөхөөр

зорьж байдаг. Тэгвэл дээрх гол асуудлууыг дурьдахдаа илүүц зүйл дурьдсан бол аль нь вэ?

A. Улс гүрний баялаг хэрхэн бүтээгддэг вэ

B. Хүмүүсийг хэрхэн баян чинээлэг амьдралыг бүтээж болох вэ

C. Хүмүүсийн хөдөлмөрийн үр дүнгийх нь солилцоо юун дээр үндэслэж байдаг вэ

D. Хязгаарлагдмал нөөцөөр хүмүүсийн хязгааргүй хэрэгцээг хэрхэн хангах вэ

E. Ашигийн эх сурвалж нь юу вэ

18. …………………………………………… нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зарцуулсан цагийн хэмжээ

буюу нэгж хугацаанд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоогоор тодорхойлогдоно .

A. Тодорхой хүчин зүйлийн бүтээмж B. Хөдөлмөрийн бүтээмж

C. Тоног төхөөрөмжийн бүтээмж D. Материалын бүтээмж

E. Үндсэн хүчин зүйлийн бүтээмж

Page 4: niigmiin_tuhai_medleg_2

19. Өгөгдлийг зөв харгалзуул

1. Бага орлоготой орон а.9386 ам.доллароос дээш

2. Дундын бага орлоготой орон в.3036- 9385 ам.доллар

3. Дундын дээд орлогтой орон с.766-3035 ам.доллар

4. Өндөр орлоготой орон d.765 ам.доллар ба түүнээс бага

A. 1a2d3c4b B. 1d2c3b4a C. 1b2d3c4a D. 1c2a3b4d E. 1d2a3b4c

20. Элитийн соѐлын онцлогийг дараах ойлголтуудаас аль нь илэрхийлэх вэ?

A. Орлого ихтэй хүмүүс хүртэх боломжтой

B. Өндөр боловсрол, зориудын бэлтгэл бүхий хүн хүртэх боломжтой

C. Чөлөөт цагийн хувьд боломжтой хүмүүс хүртэх боломжтой байдаг

D . Дээд удам угсаанд төрсөн хүмүүс хүртэх боломжтой

E. Энэ дөрвөөс өөр онцлогтой.

21. Соѐлын өөрчлөлтийн 3 үндсэн эх үүсвэрийн нэг болох байгаль орчны өөрчлөлтөнд аль нь багтах вэ?

A. Соѐлын нөхөрсөг холбоо B. Шинэ нээлт бүтээл

C. Бусад бүлгүүдтэй холбоо тогтоох D. Хүн амын гэнэтийн өсөлт

E. Соѐлын харилцан үйлчлэл

22. ЮНЕСКО- ийн баримтлалаар тасралтгүй боловсролын 3 дэд хэсгийн 1 болох амьдрал орчноос олох

боловсролын тогтолцоонд аль нь багтах вэ?

A. Мэргэжлийн ба дээд боловсрол

B. Ажиллагсадын мэргэжил дээшлүүлэх сургналт

C. Боловсрол нөхөн олгох сургалт

D. Мэдээллийн хэрэгслээр боловсрол эзэмших үйл явц

E. Мэргэжил чадвар олгох сургалт

23. Тухайн улсууд хөршүүдтэйгээ төдийгүй тэдгээриын хөршүүдтэй харилцаж ирсэн ОУ-ын харилцааны 2

дах түүхэн хэлбэрийг онолын нэрээр юу гэж нэрлэдэг вэ?

A. Бага бүс нутгийн харилцаа B.Олон улсын өргөжсөн харилцаа C. Бүс нутгийн харилцаа

D. Тив хоо рондын харилцаа E. Үүнээс өөрөөр нэрлэдэг

24. …………………….нь тэгш бус харилцаа бөгөөд аль нэг улс өөр нэг улсыг эдийн засаг, цэрэг улс төрийн

хэрэгслээ ашиглан бие дааж гадаад дотоод бодлого явуулах боломжийг алдагдуулснаар үүсдэг.

A. Хараат байдал B.Хамтын ажиллагаа C. Дайсагнасан байдал

D. Сөргөлдсөн байдал E. зөрчилдөөнт хандлага

25. Орчин үеийн Монгол Улсын төрийн гадаад бодлогын үндсэн зарчим зорилтуудыг тодорхойлсон суурь

баримт бичгүүдийг тоочихдоо суурь биш баримтыг дурьдсан бол аль нь вэ?

A. Монгол Улсын Үндсэн Хууль /1992/

B. Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлал

C.Монгол улсын гадаад бодлогын зарчим, түүний тайлбар

D. Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал

E. ОУ-ын гэрээ хэлэлцээрүүд

Page 5: niigmiin_tuhai_medleg_2

26. Зарим нэг судлаачдын үзэж байгаагаар хүн болгоны олон янзын статусын зарим нь нийгэмд дээгүүр

байр суурь эзэлж байхад нөгөө нь түүнээс доогуур байр суу рь эзэлж байдаг. Тэгвэл үүнийг юу гэж нэрлэх

вэ?

A. Давуу статус B.Тэргүүлэх статус C.Олдмол статус

D.Төрөлх статус E. Мастер статус

27. Хүний нийгэмшилийн дараах үе шатуудын харгалзах утгыг сэргээнэ үү?

1. Анхдагч нийгэмшил буюу a. Хүний төрсөн цагаас өсвөр нас хүр

дасан зохицлын үе шат хүртэлх үе

2. Бодгальжих шат b. Нийгмийн зан үйлийн хэм хэмжээнд

шүүмжлэлтэй хандаж бусдын дунд

өөрийгөө илэрхийлэхийг хичээх үе

3. Интеграцийн шат c. Нийгэмд эзлэх байр сууриа эрж хайх

эрмэлзлийн үе

4. Хөдөлмөрийн шат d. Нас бие гүйцэж хөдөлмөр эрхлэх үе

5. Хөдөлмөрийн дараах шат e. Өөрөө олж эзэмшсэн мэдлэгэ турш-

лагаа хойч үедээ дамжуулах өвлүүлэх

үе шат

А. 1а2b3c4d5e B. 1b2a3d4c5e C. 1d2e3b4c5a D. 1a2e3d4d5e E. 1d2a3b4c5e

28. Гитлер цэвэр “Ари” үндэстэн гэдгийг бүрдүүлэхий тулд цэвэр цусны герман хүнд байх ѐстой биологийн

үзүүлэлтийг(нүдний өнгө, биеийн өндөр, жин, хамрын өндөр, шүд үсний өнгө) гаргаж ирэн тэр үзүүлэлтээ

Еврей үндэстнүүд дээр шалгаж үзээд хэрвээ энэ үзүүлэлтүүд нь зөрөөтэй гарсан тохиолдолд тэдгээр

хүмүүсийг хорих анги уруу илгээж байсан байна. Улмаар энэ байдал нь энэ үндэстнийг мөхөлд хүргэх гол

шалтгаан болсон гэж үздэг. Тэгвэл энэ тохиолдолд еврэчүүдийг юу гэж нэрлэж болох вэ?

A. Биомаргинал B. Угсаатны маргинал C. Улс төрийн маргинал

D. Шашны маргинал E. Эдийн засгийн маргинал

29. Монгол ардын зүйр үгэнд “ Барын сүүл байснаас батганы толгой байсан нь дээр “ гэж гардаг. Өөрөөр

хэлбэл энд улс төрийн эрх мэдлийг тайлбарлах бихевиорист хандлагын гол санаа агуулагдаж байгаа гэж

үзвэл тэрхүү бихевиорист хандлагаар улс төрийн эрх мэдлийг юу гэж тайлбарладаг вэ?

A. Тавьсан зорилгоо хэрэгжүүлэх чадвар

B. Улс төрийн хүч чадлыг эзэмших гэсэн хүний хүсэл

C. Бусдад нөлөөлөх оролдлого

D. Хүн хүнээ эзэмдэх гэсэн сэтгэцийн илрэл

E. Нийгмийн тогтолцооны чадвар

30. Монгол улсын иргэн А хувиараа бизнес эрхлэн үйл ажиллагаанаас олсон орлогоноосоо тодорхой

хувийг нь нийтийн сайн сайхан үйл хэрэгт зориулж МУ-ын хууль дүрмийн дагуу албан татвараа төлдөг.

Иймээс түүнийг “ Хэрэглэгчдийн найдвартай түнш байгууллага”-аар удаа дараа шалгарчээ. Энэ тохиолдолд

иргэн А улс төрийн системд ямар дэмжлэг үзүүлж байна вэ?

A. Эерэг дэмжлэг B. Сөрөг дэмжлэг C. Оролцооны дэмжлэг

D. Бодит дэмжлэг E. Нөлөөлөх дэмжлэг

Page 6: niigmiin_tuhai_medleg_2

31. Хувь хүний авъяас , хичээл зүтгэл, нөр хөдөлмөр шургуу байдал дээр тулгуурлаад тэгш бус байдал

үүсч болох уу?

A. Тийм B. Үгүй

32. “Хаан хүнс” ХХК үйлдвэрлэлдээ шинэчлэлт хийн бууз банш хийх уламжлалт гар аргыг халан эрүүл

ахуйн цэвэр орчинд аюулгүй хүнсийг үйлдвэрлэхийн тулд бүрэн автоматжуулсан шинэ үйлдвэрийг

ашиглалтанд орууллаа. Тэгвэл энэ өрслдөөний аль хэлбэрт багтах вэ?

A. Чанарын өрсөлдөөн B. Борлуулалтын өрсөлдөөн C. Эрэлтийн өрсөлдөөн

D. Нэр хүндийн өрсөлдөөн E. Технологийн өрсөлдөөн

33. Ажилгүйдэл ба ДНБ-ний хоорондын хамаарлыг тодорхойлно уу?

A. Харилцан урвуу хамааралтай B. Шууд хамааралтай C. Огт хамааралгүй

D. Бие биенээ тодорхойлох хүчин зүйл болж чадахгүй E. Зөв хариулт алга байна.

34. Бид агаар амьсгалсаныхаа төлөө, ойд явж байгаа уянгалаг сайхан шувууны дуу сонссоныхоо төлөө

хэнд ч хариу төлбөр төлдөггүй. Өөрөөр хэлбэл хүссэнээрээ агаарт явж хүссэн хэмжээгээр тэрхүү шувуун

дууг зун цагт сонсож болно. Тэгвэл хүссэнээрээ хэрэглэж болох энэ зүлйиг эдийн засгийн шинжлэх ухаанд

юу гэж нэрлэдэг вэ.

A. Үнэгүй зүйл B. Байгалийн баялаг C. Ард түмний өмч

D.Чөлөөт байлаг E. Үйлдвэрлэлийн нөөц

35. ………………….. гэдэг нь хүний байнгын идэвхитэй , чөлөөт үйл ажиллагааны үр дүнд бий болж

уламжлагдаж байдаг хэм хэмжээ, итгэл үнэмшил , билэг тэмдэг, үнэт зүйлсийн цогц, аливаа хүний

хөгжсөн түвшин юм.

A. Зан байдал B. Соѐл C. Итгэл үнэмшил D. Амжилт E. Нэр хүнд

36. Монголчуудын дэлхий соѐлын өвд бүртгүүлсэн морин хуур, хөөмий уртын дуу, биелгээ зэрэг нь

соѐлын аль төрөлд багтах вэ

A. Уламжлалт соѐл B. Язгуур урлаг C. Элитийн соѐл

D. Нийтийн соѐл E.Ардын соѐл

37. Шашин шүтлэгийн анхны хэлбэрүүдийн нэг болох тотемизмын гол утга санаа нь юунд бишрэн шүтддэг

вэ?

A. Хүрээлэн буй амьтны аймаг, ургамалтай хүмүүс уг гарвалын хувьд холбоотой гэж үзээд түүндээ

сүсэглэдэг.

B. Ер бусын хүчинд итгэх

C. Бурхан онгон шүтээнд залбирах

D. Ямар нэгэн ивээгч бурханд талархах

E. Бусдад байхгүй өвөрмөц чадвар бидэнд байдаг тиймээс түүндээ итгэх

Page 7: niigmiin_tuhai_medleg_2

38. НҮБ ямар байгууллага вэ

A. Дэлхийн засгийн газар

B.Тусгаар тогтоносон гишүүн орнуудыг нэгтгэсэн байгууллага

C.Энхийг сахиулах олон улсын цэргийн байгууллага

D. Дэлхий нийтийн боловсрол, соѐл шинжлэх ухааны байгууллага

E. Дэлхий нийтийн энх тайвны төлөөх байгууллага

39. Монгол, Солонгос 2 улсын засгийн газрын хооронд ажиллах хүч солилцох тухай гэрээ байгуулж

улмаар 2 орны иргэдийнг нийгмийн даатгалын шимтгэлд хамрагдуулахаар тохиролцоонд хүрсэн нь олон

улсын харилцааны аль хэлбэрт багтах вэ?

A. ОУ- ын улс төрийн харилцаа

B. Олон улсын соѐлын харилцаа

C. ОУ-ын нийгмийн даатгалын ахрилцаа

D. ОУ- ын эдийн засгийн харилцаа

E. ОУ-ын хамтын харилцаа

40. Хүн төрөлхтөний түүхэнд ОУ-ын харилцаа анх хэзээ үүссэн бэ?

A. Дундад зуунд

B. XIII-XV зуунд

C. 13-р зуунд

D. Төр улс үүссэн тэр цагаас

E. Хүн үүссэн тэр цагаас

41. Доорх тодорхойлолтуудаас аль нь нийгмийг тодорхойлох соѐл судлалын хандлага вэ

A. Хүн амын төрөлт, нас баралт, шилжих хөдөлгөөнийг судлах

B. Хүмүүсийн үзэл бодол, нийгмийн тогтсон хандлагыг судлах

C. Бүлгүүд байгууллагуудыг судлах

D. Нийгмийн гишүүдийн зан суртахууныг судлах

E. Нийгмийн хэм хэмжээ үнэт зүйлсийг судлах

42. Хүн төрөлхтний түүх бол көвхөн тус тусын хувь заяагаар үүсч хөгжөөд улмаар мөхөх шатыг заавал

дамждаг орчилт соѐлуудас тогтдог буюу соѐлын уналт нь улмаар иргэншилд хүргэдэг гэсэн

тодорхойлолтыг хэн өгсөн бэ?

A. Шпинглер B. Ростоу C. Тойнби D. Б. Ринчен E. К. Маркс

43. Нэг үеэс дараагийн хойч үед тухайн нийгэмд дээдлэгч соѐлыг өвлүүлж хойч үеийг бэлдэх чиг үүрэг

бүхий институти нь алв вэ?

A. Улс төр B. Эдийн засаг C. Гэр бүл D. Боловсрол E. Шашин

44. Иргэний нийгэмд байх онцлог шинжүүдийг дараах хүснэгтэнд бичнэ үү

Иргэний нийгэм

Эдийн засгийн

хүрээнд

1.

2.

3.

Нийгмийн хүрээнд

1.

2.

3.

Оюун санааны

хүрээнд

1.

2.

3.

Улс төрийн

хүрээнд

1.

2.

3.

Page 8: niigmiin_tuhai_medleg_2

45. Нийгийн давхраажлын үндсэн хэмжигдэхүүнүүдэд харгалзах утгыг сэргээнэ үү.

1. Орлого a. Хуульзүйн ухааны бакалавр зэрэгтэй тохиолдолд

хуульзүйн ухааны кокторын зэргийг 3 жил суралцаад

хамгаалах эрхтэй

2. Боловсрол b. УИХ-ын гишүүн хууль санаачлах эрхтэй

3. Эрх мэдэл c. Компанийн захиралын сарын цалин 5000000 төг

4. Нэр хүнд d. Үндэсний бөхийн арслан цолтой хүн эрэмбээрээ аварга

цолтой хүний доод талд сууна.

A. 1c2d3b4a B.1a2b3c4d C.1d2c3b4a D.1c2a3b4d E.1b2d3c4a

46. Ардчилсан улсад олон нийтийн байгууллагууд сайн дурын эвсэл холбоод олноороо байгууллагдаж үйл

ажиллагаагаа явуулах нь чухал бөгөөд энэ

нь…………………………………………………………………………боломж олгодог.

A. Шинээр батлагдсан хуулийн талаар УИХ- аас мэдээлэл авах

B. Засгийн газарт санал тавих эрхтэй болдог

C. ОУ-ын түвшинд бусад байгууллагуудтай эн тэнцүү харилцах

D. Өсч дэвших

E. Тухайн бүлгийнхэнд эрх нь зөрчигдсөн иргэд гишүүддээ өмгөөлөх хамгаалах

47. Ардчиллын хөгжлийн үе шатуудын зөв харгалзааг тогтоо

1. Хөгжлийн анхдугаар үе a. Цэргийн дэглэм тогтож ардчиллаас

ухарсан үе

2. Өрнөлтийн үе b. Тоталитари дэглэм задарч ардчил-

лын үйл явц жинхэнэ утгаараа хөгж-

сөн үе

3. Шинэ үе c. Парламентат ѐс төлөвшиж, сонгох,

сонгох эрхээ эдлэх болсон үе

A. 1c2b3a B.1c2a3b C.1b2c3a D.1b2a3c E.1a2c3b

48. Дараах бодомжуудаас аль нь ардчиллын үнэт зүйлс эрхэмлэлд харшилж байна вэ?

A. Ерөнхийлөгч бүрэн эрхийн хугацаа 4 жил байх бөгөөд энэхүү бүрэн эрхээ зөвхөн 1 удаа л улируулан

эдэлж болно. Гэхдээ энэ ардчилсан сонгууль явагдахгүй гэсэн үг биш юм.

B. Өөрий гэсэн эд хөрөнгөтөй, эзэмшил газар нутагтай иргэд л сонгуульд оролцох эрхтэй

C. Иргэд саналаа нууцаар өгнө.

D. Засгийн бүх эрх ард түмний гарт байна

E. Нйигмийн бүх гишүүд хууль шүүхийн өмнө адил тэгш эрхтэй байна

49. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа алтны уурхайнууд олборлолт хийснийхээ дараа нөхөн сэргээлт

хийгээгүйн улмаас байгаль орчинд ихээхэн ѐөрөг нөлөө үзүүлж байгаа тул тус компаниудын лицензийн

эрхийг цуцлах хүртэл арга хэмжээ авахаар болжээ. Энэ нь төрийн ямар үүргэд нь багтах вэ.

A. Эдийн засгийн үүрэг B. Хууль дэг журам сахиулах үүрэг C.Нийгмийн үүрэг

D. Экологийн үүрэг E. Эрхзүйн үүрэг

Page 9: niigmiin_tuhai_medleg_2

50. 2005 онд Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн Н. Энхбаяр үнэмлэхүй

ялалт байгуулж МУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон. Тэгвэл энэ тохиолдолд улс төрийн системийн аль

бүрэлдэхүүн хэсгийн тухай ярьж байна вэ?

A. Оролт B.Гаралт C.Дэмжлэг D. Шийдвэр E. Үйлдэл

51. МУ-ын иргэн Д Япон улсын нэгэн хувийн байгууллагат ажилладаг бол орлого нь хаана хэрхэн

тооцогдох вэ?

A. МУ-ын ҮНБ, Японы ДНБ B.МУ-ын ДНБ, ЯПоны ҮНБ C.Япон ба МУ-ын ҮНБ

D.Япон ба МУ-ын ДНБ E.Звхөн Японы ҮНБ, ДНБ-д тооцогдон

52. Өнөөгийн нйигэмд ил инфляци явагдаж байгаа нь ямар шинжээр илэрч байна вэ?

A. Өргөн хэрэглээний барааны үнэ өссөнөөр

B. Машины үнэ өссөнөөр

C.Амьжиргааны үнэ өссөнөөр

D. Үнийн түвшингийн бууралтаар

E. Шатах тослох материалын үнийн хэт өсөлтөөр

53. Иргэн Б- ийн сарын цалин нь 215000 төгрөг бөгөөд тэрээр үүнээсээ ЭМД, ҮЭ, ашиг, НӨТ-ийг төлдөг

бол энэ нь ямар татвар вэ?

A. Шууд бус татвар B. Албан татвар C. Алба гувчуур

D. Шууд татвар E. Орлогын татвар

54.. Хүн амын олонх нь даган мөрддөг соѐлыг…………………………….соѐл гэнэ.

A. Дагуул B. Ардын C. Уламжлалт D.Зонхилогч E. Бүлгийн

55. Дараах өгөгдлүүдийн харгалзааг тогтооно уу

1 Материаллаг соѐл a Зан үйлийн бичигдээгүй хууль

2 Манер b Хамтын сэтгэлзүйг өдөөсөн

хэвшмэл бэлгэдлийн шинжтэй үйл

3 Зан заншил c Хүний үйл ажиллагаагаар

боловсронгуй болгодог зохистой

арга

4 Ёслол d Хэн нэгний зан үйлийн гадаад

хэлбэр

A. 1c2d3a4b B.1a2d3c4b C.1c2d3b4a D.1c2a3b4d E.1c2d3a4b

56.Олон улсын харилцааны хүмүүнлэгийн салбарт аль үйл ажиллагаа хамаарах вэ?

A. Найрсаг харилцаатай улс орнуудын агаарын хэлийг зөрчих

B.Цөмийн зэвсэгийн тархалтанд хяналт тавих

C. Ядуурал, гуйланчлал, өлсгөлөнтэй тэнцэх

D. Ундны усны хангамжийг сайжруулах

E. Бичиг үсгийн боловсролыг дээшлүүлэх

Page 10: niigmiin_tuhai_medleg_2

57. Идэвхитэй гадаад бодлогын зарчим гэдэгн нь

A. Аль болох олон улстай харилцаатай байх

B. Үндэсний язгуур ашиг сонирхлоо сахин хамгаалах

C. Стратегийн зорилтыг шат шатанд нь хэрэгжүүлэх

D. Олон талт хамтын ажиллагааны нөөц бололцоог бүрэн дүүрэн дайчлах

E.Дээрх бүгд

58. Зарим улс оронд сайн гэж үнэлэгддэг зүйл яагаад зарим оронд сөргөөг үнэлэгддэг вэ?

A. Хэлний ялгаа B. Газарзүйн байрлал C. Боловсролын тогтолцооны ялгаа

D.Уламжлалт зан заншлын ялгаа E. Шашин шүтлэгийн ялгаа

59. Аль өгөгдөл нь зөв бэ?

A. Ардын зан заншил нь зөв буруу гэж хатуу үнэлэгдэхгүй

B. Ардын зан заншил нь зөв буруу гэж үнэлэгдэнэ

C. Ардын зан занштл нь албан хэм хэмжээ тул зөв буруу гэж заавал үнэлэгдэнэ

D. Ардын зан заншил нь албан хэм хэмжээ тул зөв буруу гэж заавал үнэлэгдэх албагүй

E. Бүгд буруу

60. Бүлэг өөрсдийн эрх ашигт нийцсэн хууль гаргуулахар парламентын гишүүдэд шууд нөлөө үзүүлж

байгаа бол энэ үйлдэл нь улс төрийн ямар томъѐололд багтах вэ?

A. Сонирхлын бүлэг

B. Дарамтын бүлэг

C. Шахалтын бүлэг

D . Нөлөөллийн бүлэг

E. Хүчирхийллийн бүлэг

Page 11: niigmiin_tuhai_medleg_2

Хариу:

Даалгавар Оноо Зөв хариулт Даалгавар Оноо Зөв хариулт

1 5 a 31 1 a

2 5 e 32 5 e

3 1 b 33 1 b

4 1 b 34 1 d

5 1 e 35 1 b

6 1 c 36 1 e

7 1 b 37 1 a

8 1 e 38 1 b

9 1 d 39 1 d

10 1 c 40 1 d

11 1 b 41 1 e

12 1 b 42 1 a

13 1 c 43 1 a

14 5 b 44 5

15 1 c 45 5 d

16 1 c 46 1 e

17 1 b 47 5 d

18 1 b 48 1 b

19 5 b 49 1 d

20 1 b 50 1 c

21 1 d 51 1 a

22 1 d 52 1 c

23 1 c 53 1 d

24 1 a 54 1 d

25 1 c 55 5 a

26 1 e 56 1 c

27 5 a 57 1 b

28 1 b 58 1 d

29 1 b 59 1 a

30 1 d 60 1 c

Задгай даалгаврын хариулт-44 Иргэний нийгэм

Эдийн засгийн хүрээнд

1.Зах зээлийн эдийн засаг

2.Төлөвлөлтийн уян хатан

бодлого

3.Чөлөөт үнийн тогтолцоо

Нийгмийн хүрээнд

1.Сонирхлын бүлгүүд

байгуулагдах

2.Иргэд эрх ашигаа

хамгаалах боломжтой

3.Үйл ажиллагаагаа

чөлөөтэй явуулах

эрхзүйн орчин бүрдсэн

байна.

Оюун санааны хүрээнд

1.Үг хэлэх, үзэл бодлоо

илэрхийлэх

2.Мэдээлэл хайх

3.Чөлөөтэй сэтгэн бодох

Улс төрийн хүрээнд

1.Ардчилсан сонгууль

2.Сонгох, сонгогдох эрх

3.Эрх мэдэл хувиарлагдсан

байна.