12
Reference Number: FRV: MON 2017-01 Independent Evaluation: VR-23 Баталгаажуулалтын тайлан 2017 оны 3 дугаар сар Монгол Улс: 20122016 онуудад Хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратегийн эцсийн үнэлгээний баталгаажуулалт Энэхүү бичиг баримтыг АХБ-ны 2011 онд батлагдсан Харилцаа холбооны бодлогын дагуу олон нийтэд ил тод болгон нийтлэв.

Монгол Улс 2012 2016 онуудад Хамтран хэрэгжүүлэх ... · 2017-07-26 · Энэхүү бичиг баримтыг АХБ-ны 2011 онд батлагдсан

  • Upload
    others

  • View
    4

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: Монгол Улс 2012 2016 онуудад Хамтран хэрэгжүүлэх ... · 2017-07-26 · Энэхүү бичиг баримтыг АХБ-ны 2011 онд батлагдсан

Reference Number: FRV: MON 2017-01

Independent Evaluation: VR-23

Баталгаажуулалтын тайлан 2017 оны 3 дугаар сар

Монгол Улс: 2012–2016 онуудад Хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратегийн эцсийн үнэлгээний баталгаажуулалт

Энэхүү бичиг баримтыг АХБ-ны 2011 онд батлагдсан Харилцаа холбооны бодлогын дагуу олон нийтэд ил тод болгон нийтлэв.

Page 2: Монгол Улс 2012 2016 онуудад Хамтран хэрэгжүүлэх ... · 2017-07-26 · Энэхүү бичиг баримтыг АХБ-ны 2011 онд батлагдсан
Page 3: Монгол Улс 2012 2016 онуудад Хамтран хэрэгжүүлэх ... · 2017-07-26 · Энэхүү бичиг баримтыг АХБ-ны 2011 онд батлагдсан

Энэхүү баримт бичгийг олон нийтэд хүртээмжтэй болгох зорилгоор Англи хэлнээс

орчуулав. Азийн Хөгжлийн Банк нь орчуулгын үнэн зөвийг хянасан боловч АХБ-ны

албан ёсны хэл нь Англи хэл тул энэхүү баримт бичгийн Англи хэл дээрх хувийг

жинхэнэ (энэ нь албан ёсны бүрэн эрхэт ) эх хувь гэж үзнэ. Энэхүү баримт бичгээс

ишлэл татахдаа Англи хэл дээрх эх хувийг заавал дурдвал зохино.

Page 4: Монгол Улс 2012 2016 онуудад Хамтран хэрэгжүүлэх ... · 2017-07-26 · Энэхүү бичиг баримтыг АХБ-ны 2011 онд батлагдсан

iv 2012–2016 онуудад Монгол Улстай хамтран хэрэгжүүлсэн түншлэлийн стратегийн эцсийн үнэлгээ (ХТСЭҮ)

Хураангуй

Монгол Улстай 2012–2016 онуудад хамтран хэрэгжүүлсэн түншлэлийн стратегийн эцсийн үнэлгээ (ХТСЭҮ)-д хийсэн хараат бус дүгнэлт, магадлалыг Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Зүүн Азийн бүс нутгийн газрын өөрийн үнэлгээ болгон энэхүү тайлангаар толилуулж байна. Монгол Улстай 2012–2016 онуудад хамтран хэрэгжүүлсэн түншлэлийн стратеги (ХТС) болон 2014–2016 онуудад хэрэгжсэн түншлэлийн стратегийн завсрын шинэчлэлийн хэрэгжилтийг авч үзсэн бөгөөд 2017–2020 онуудад хэрэгжих түншлэлийн дараагийн стратегийг боловсруулах, хэрэгжүүлэхэд харгалзвал зохих сургамжууд болон санал зөвлөмжүүд энд тусгагдсан болно.

Улс орны тухайд

Монгол Улс нь өмнө талдаа БНХАУ-тай, хойд талдаа ОХУ-тай хиллэдэг далайд гарцгүй орон. Тус улсын хүн ам 2015 оны байдлаар 2.96 сая байсан бөгөөд хүн амын жилийн дундаж өсөлт 2 хувь байв. Дээгүүр дунд орлоготой орнуудын тоонд багтаад байсан Монгол Улсыг Дэлхийн банк доогуур дунд орлоготой орнуудын тоонд багтааж 2016 онд ангилал буурсан нь эдийн засгийн сүүлийн үеийн хүндрэлтэй холбоотой (доогуур дунд орлоготой орноос 2015 онд ангилал дээшилсэн байв).

Хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратеги 2012 оны 3-р сард батлагдах үед эрдсийн шинэ ордууд нээгдсэн, хөрөнгө оруулалтууд хийгдсэн тул эдийн засаг бат бэх суурьтай, өсөлт өндөртэй байсан. Харин 2012–2015 онуудад гадаад цочрол, үүн дотор эрдсийн үнийн огцом уналтаас үүдэн дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ний өсөлт 12.3 хувиас 2.3 хувь болж буурсан. Хөрөнгө оруулалт, экспорт сүүлийн жилүүдэд бууралттай байсан тул төсвийн орлого мөн хумигдаж 2011 онд ДНБ-ний 51.7 хувьтай тэнцэж байсан засгийн газрын өр 2015 онд 77.4 хувь болж өссөн, улмаар Олон улсын валютын сангаас тус улсыг өрийн хямралд орох өндөр магадлалтай хэмээн үнэлсэн. Хөдөө аж ахуй (ХАА), уул уурхай, бөөний болон жижиглэн худалдаа нь ДНБ-д эзлэх жингээрээ хамгийн том гурван салбар юм. 2015 онд ХАА-н салбар ДНБ-ний 13 хувийг, уул уурхайн салбар 17 хувь, бөөний болон жижиглэнгийн худалдааны салбар 20 хувийг тус тус бүрдүүлсэн бөгөөд ХАА-н салбарт нийт ажиллах хүчний 30 шахам хувь ажиллаж байхад уул уурхайн салбарт ажиллах хүчний зөвхөн 4 хувь ажиллаж байна. Эрдэс түүхий эдийн экспорт Монгол Улсын 2012 оны нийт экспортын 89 хувийг бүрдүүлж байсан бол түүхий эдийн үнийн уналт зэрэг гадаад хүчин зүйлийн нөлөөллөөр 2015 онд 79 хувь болж буурсан. Тус улсын хувийн сектор 2014 оны байдлаар ДНБ-ний 80 хувь, нийт ажлын байрны 70 хувийг дангаараа бүрдүүлсэн байна.

АХБ-ны дэмжлэг

Монгол улсын 2008–2021 оны Үндэсний хөгжлийн цогц бодлого болон АХБ-ны 2020 он хүртэлх стратеги бичиг баримтуудад туссан зорилго, зорилтуудтай уялдан боловсруулагдсан Хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратеги нь эдийн засгийн хөгжлийг боомилж буй дараах хоёр үндсэн асуудалд анхаарсан: (i) дэд бүтцийн дутагдалтай байдал, үүний дотор бүс

Page 5: Монгол Улс 2012 2016 онуудад Хамтран хэрэгжүүлэх ... · 2017-07-26 · Энэхүү бичиг баримтыг АХБ-ны 2011 онд батлагдсан

Хураангуй v

нутгийн эдийн засгийн интеграцчлалд нэгдэн орох, мөн нийтийн аж ахуйн наад захын үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй болгоход шаардагдах дэд бүтцийн асуудал; болон (ii) эрүүл мэндийн үйлчилгээ, боловсролын салбар дахь ур чадварын уялдаагүй байдал зэрэг нийгмийн хөгжлийн холбогдолтой асуудлууд. Эдгээр чиглэлээр үр дүнтэй ажиллахын тулд зээл, техник туслалцаа хэлбэрээр олгох дэмжлэгийг ХТС дараах таван салбарт хэрэгжүүлэхээр заасан: тээвэр, эрчим хүч, ус хангамж болон нийтийн аж ахуйн бусад дэд бүтэц ба үйлчилгээ, дээд болон мэргэжлийн боловсрол сургалт болон эрүүл мэнд. Салбарын энэхүү сонголт нь 2008 оноос хэрэгжсэн тусламжийн хөтөлбөрт хийсэн үнэлгээгээр АХБ-ны үйл ажиллагаа стратегийн чиг хараа, салбарын тодорхой сонголт дээр тулгуурлан хэрэгжих шаардлагатай хэмээн зөвлөсөнтэй уялдаж байна. Тусламжийн хөтөлбөрийн тухайн үеийн үнэлгээ хөтөлбөрт хамруулахгүй байх салбаруудын талаар тодорхой зөвлөмжийг агуулаагүй хэдий ч ХТС-д ХАА, байгалийн нөөц, санхүү, суурь боловсролын салбарууд багтаагүй. Засгийн газар дараах хүчин зүйлүүдийг харгалзаж тус сонголтыг дэмжсэн (i) авто замын үндэсний сүлжээ дутагдалтай нь хөгжлийг хязгаарлах хүчин зүйл болж байсан бөгөөд хязгаарлагдмал хөрөнгийн хүрээнд (жилд олгох зээлийн дундаж дүн 150 сая ам.доллар) тээврийн хөгжлийн асуудлыг ХТС-д тусгасан, (ii) хамрагдаагүй салбаруудад хөгжлийн бусад түнш байгууллагууд төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ.

ХТС батлагдсанаас гуравхан сарын дараа буюу 2012 оны 6 дугаар сард шинэ Засгийн газар байгуулагдсан. Шинэ Засгийн газрын зүгээс хөдөөгийн хөгжлийн асуудалд онцгой анхаарсан бөгөөд ХАА-н салбарыг багтаах саналыг АХБ-д дэвшүүлсэн. Макро эдийн засгийн нөхцөл байдал тухайн үед тааламжтай байсан тул олон улсын санхүүгийн ихэнх байгууллагаас зээл авахыг зогсоож, хандивлагч талуудын зохицуулалтын уулзалтуудыг мөн зогсоосон. Нэгдүгээрт, АХБ засгийн газартай бат бэх түншийн харилцаатай, хоёрдугаарт, АХБ-ны төслүүдийн ач холбогдлыг ЗГ бодитой хэмээн үнэлсэн тул гадаадын зээл тусламжид хориг тавиад байсан тухайн үед үйл ажиллагаа явуулсаар байсан олон талт хөгжлийн томоохон түнш байгууллага зөвхөн АХБ байсан юм. Монгол Улс 2012 оноос эхлэн зах зээлийн нөхцлөөс хавьгүй тааламжтай нөхцөл бүхий хөрөнгийн энгийн эх үүсвэрээс зээлжих эрхтэй болсон тул Засгийн газар АХБ-аас зээлийн багцаа нэмэгдүүлэхийг мөн үед хүссэн. Засгийн газрын хүсэлтийн дагуу Хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратегийн завсрын шинэчлэл (ХТСЗШ) 2014–2016 дараах чиглэлээр боловсруулагдсан: (i) засгийн газрын болон засгийн газрын бус талуудтай хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааг тэлэх, (ii) үйл ажиллагааны багцад ХАА, байгалийн нөөц болон санхүүгийн салбаруудыг хамруулах. 2015 он гэхэд эдийн засгийн нөхцөл байдал нилээд дордсон бөгөөд 2016 оны сонгуулиар байгуулагдсан шинэ Засгийн газар хөгжлийн түнш байгууллагуудтай нягт ажиллах үүднээс зохицуулалтын уулзалтуудыг дахин сэргээсэн.

АХБ 2012 оны 1-р сараас 2016 оны 12-р сар хүртэлх хугацаанд (i) засгийн газарт олгох зээлийн 729.8 сая ам.долларын санхүүжилт бүхий 16 төсөл, (ii) засгийн газрын бус талд олгох 80.0 сая ам.долларын зээлийн санхүүжилт бүхий 2 төсөл, (iii) 21.5 сая ам.долларын дүнтэй 8 буцалтгүй тусламж (2 төсөл нь засгийн газарт олгох зээл болон буцалтгүй тусламжаар санхүүжсэн)-ийг батласан бөгөөд энэ нь нийт 24 төслийн 831.3 сая ам.долларын санхүүжилт болсон. Мөн түүнчлэн 48.6 сая ам.долларын нийт дүн бүхий 55 техник

Page 6: Монгол Улс 2012 2016 онуудад Хамтран хэрэгжүүлэх ... · 2017-07-26 · Энэхүү бичиг баримтыг АХБ-ны 2011 онд батлагдсан

vi 2012–2016 онуудад Монгол Улстай хамтран хэрэгжүүлсэн түншлэлийн стратегийн эцсийн үнэлгээ (ХТСЭҮ)

туслалцааны төслийг батласан байна. Засгийн газарт олгогдохоор батлагдсан санхүүжилтийг салбараар авч үзвэл тээвэр (25.3%), төрийн салбарын удирдлага (25.3%), ус хангамж ба нийтийн аж ахуйн бусад дэд бүтэц, үйлчилгээ (12.0%), санхүү (11.0%), эрүүл мэнд, нийгмийн хамгаалал (10.3%), Х ба байгалийн нөөц (6.9%), аж үйлдвэр, худалдаа (5.8%), боловсрол (3.4%) байна.

Үнэлгээ

АХБ-наас тус улсад хэрэгжүүлсэн хөтөлбөрийг ХТСЭҮ-ээр маш амжилттай хэмээн үнэлсэн бол энэхүү баталгаажуулалтаар төдийлөн амжилттай бус хэмээх үнэлгээний зааг дээр байна гэж үзэв. Баталгаажуулалтын оноогоор ХТСЭҮ-ний өндөр ач холбогдолтой дүгнэлтийг ач холбогдолтой, өндөр үр дүнтэй дүгнэлтийг төдийлөн үр дүнтэй бус, тогтвортой үргэлжлэх магадлалтай дүгнэлтийг бага магадлалтай, хөгжилд үзүүлэх нөлөөллийн хувьд хангалттай нөлөөлөл бүхий дүгнэлтийг төдийлөн хангалттай бус нөлөөлөл бүхий гэж тус тус бууруулав. Салбар дамнасан нийтлэг зорилтуудыг хангахуйц салбар хоорондын зохицуулалт АХБ-ны гишүүн хөгжиж буй орнуудын урт хугацаат хөгжлийн зорилтуудын хэрэгжилтэд туйлын чухал үүрэгтэй. Баталгаажуулалтаар салбарын төвшинд тодорхойлсон зорилтууд биелэгдсэн эсэхийг хараад зогсохгүй нийтлэг зорилтууд хангагдахад ямар хувь нэмэр оруулсныг давхар үнэлсэн болно. Түншлэлийн стратеги дахь салбарын төвшний болон салбар дундын нийтлэг зорилтуудад ижил жин ногдуулах байдлаар ач холбогдол, нөлөөллийг нэгтгэн дүгнэсэн.

АХБ-наас хэрэгжүүлсэн хөтөлбөр ач холбогдолтой, стратегийн чиг шугам зөв, мөн ХТС-д нийцэж байгааг батагаажуулалтаас хүлээн зөвшөөрөв. Уг хөтөлбөр Засгийн газрын хэрэгцээ шаардлага, бодлогод энэ амаргүй бөгөөд тодорхой бус цаг үед нийцсэн гэж дүгнэв. Баталгаажуулалтаар дараах эерэг ололтуудыг онцолж байна: (i) АХБ Засгийн газрын хэрэгцээ шаардлагад мэдрэмжтэй хандахын зэрэгцээ өндөр ач холбогдолтой төслүүд хэрэгжүүлдгийг Засгийн газрын зүгээс үнэлсэн тул гадаадын зээл тусламжид хориг тавиад байсан үед ч үйл ажиллагаагаа явуулсаар байсан олон талт хөгжлийн томоохон түнш байгууллага зөвхөн АХБ байсан, (ii) Засгийн газрын тодорхой шаардлагуудад нийцүүлэн санхүүжилтийн хэд хэдэн төрлийн хувилбарыг өргөнөөр ашигласан. Гэсэн хэдий ч, энэхүү баталгаажуулалтаар салбарын хөтөлбөрийн үнэлгээг ач холбогдолтой хэмээн дараах шалтгаанаар бууруулан үнэлэв: (i) ХТС-ийн хэрэгжилтийн хугацаа буюу 2012–2014 онуудад батлагдсан зээлийн дүн нийт төлөвлөгдсөн дүнгийн 85 хувьтай, ХТСЗШ хэрэгжсэн 2014–2016 онуудад батлагдсан зээлийн дүн нийт төлөвлөгдсөн дүнгийн 69 хувьтай тус тус тэнцэж байгаа нь төсөл хөтөлбөрийн төлөвлөлтөд асуудал байгааг илтгэж байна; (ii) ХТС-ийг цаг хугацааны хувьд улс төрийн мөчлөгтэй уялдуулаагүйгээс шинэ засгийн газрын тэргүүлэх чиглэлтэй нийцэхгүй байх нөхцөл үүссэн.

АХБ-ны 2020 он хүртэлх стратеги эдийн засгийн хүртээмжтэй өсөлт, байгаль орчны хувьд тогтвортой өсөлт, бүс нутгийн интеграцчлал гэсэн стратегийн гурван үндсэн чиглэлтэй. Янз бүрийн салбарын дийлэнх төслүүдийн хувьд хүртээмжтэй өсөлтийг дэмжихүйц байгаа нь мөн харагдаж байна. ХТС-д

Page 7: Монгол Улс 2012 2016 онуудад Хамтран хэрэгжүүлэх ... · 2017-07-26 · Энэхүү бичиг баримтыг АХБ-ны 2011 онд батлагдсан

Хураангуй vii

хөгжлийн 5 хөдөлгүүрийг сэдэвчлэн заасан: (i) жендерийн тэгш эрх, (ii) засаглал, (iii) хувийн хэвшлийн хөгжил, (iv) бүс нутгийн хамтын ажиллагаа, болон (v) байгаль орчны тогтвортой байдал. Бүс нутгийн хамтын ажиллагааг дэмжих тал дээр улс хоорондын тээврийг хөгжүүлэх төсөл тодорхой үүргийг гүйцэтгэж байна. ХТСЗШ сэдэвчлэн заасан хөдөлгөгч хүчин зүйлсийг дахин тодотгосон бөгөөд үүнд, жижиг дунд үйлдвэрлэл (ЖДҮ)-ийн санхүүжилт авах боломжийг нэмэгдүүлэх, ХАА-н салбарыг дэмжих зэргээр хувийн хэвшлийн хөгжлийн асуудалд нэн анхаарсан. Төсөл боловсруулалтын дээрх чиглэлүүд нь АХБ-ны 2020 он хүртэлх стратеги болон явцын үнэлгээний заалтуудтай нийцэж байна. ХТС болон ХТСЗШ-д тусгагдсан нийтлэг шинжтэй зорилтуудыг бүхэлд нь цаг үеэ олсон буюу ач холбогдолтой хэмээн үнэлэв. Баталгаажуулалтаар салбарын төвшний болон салбар дундын нийтлэг зорилтуудыг нэгтгэн дүгнэж АХБ-ны тус улсад хэрэгжүүлсэн хөтөлбөрийг ач холбогдолтой хэмээн үнэлэв.

Төслийн үр дүн, үр дагаврын гүйцэтгэл тал дээр ахиц дэвшил гарсныг баталгаажуулалтаас тэмдэглэж байна. Ахиц дэвшил салбар түс бүрт төдийгүй нийтлэг сэдвийн хүрээнд мөн гарсныг баталгаажуулалтаас тэмдэглэж байна. ХТС-ийн хугацаанд хэрэгжиж дууссан 23 төслийн 13 төслийнх нь үр дүнгийн үнэлгээ хийгдсэн (түүнээс 5 төслийн баталгаажуулалт хийгдсэн). Эдгээрээс 3 төсөл нь өндөр үр дүнтэй (1 төсөл нь баталгаажилт хийгдсэн), 10 төсөл нь үр дүнтэй (4 төслийн үнэлгээний баталгаажилт хийгдсэн) хэмээн үнэлэгдсэн. Үр дүнтэй байдалд нь үнэлгээ хийгдээгүй ч ерөнхий үнэлгээ нь хийгдсэн 5 буцалтгүй тусламжийн төслөөс нэг нь маш амжилттай , гурав нь амжилттай, мөн нэг нь хагас амжилттай хэмээн үнэлэгдсэн бөгөөд 5 буцалтгүй тусламжийн төслийн алинд нь ч баталгаажилт хийгдээгүй байна. Хөтөлбөрийг бүхэлд нь авч үзвэл 2012–2016 хугацаанд батлагдсан нийт санхүүжилтийн 72 хувь ХТСЗШ-д ногдож байна. ХТС-ийн дийлэнх индикатор үзүүлэлт 2016 оны эцсээр тодорхойлогдсон ч зөвхөн 2014 он, аль эсхүл 2015 оны эцсээрх өгөгдөл мэдээлэл ашиглах боломжтой байсан тул баталгаажуулалтын тайланд тэр байдлаар тусгагдсан болно. ХТСЗШ-ийн 17 индикатор үзүүлэлтээс зөвхөн тав нь биелэгдсэн бөгөөд өөр 2 үзүүлэлт 2016 онд хангагдах магадлалтай байна. 5 индикаторын хувьд 2016 онд биелэгдэх магадлал муутай байгаа бол 3 индикаторын гүйцэтгэлийг олдоцтой байгаа мэдээлэл дээр тулгуурлан одоогоор үнэлэх боломжгүй, нэг үзүүлэлт огт хангагдаагүй, мөн өөр нэг үзүүлэлтийн хувьд мэдээлэл байхгүй байв. Тиймээс, ХТСЗШ-ийн зорилтот үзүүлэлтүүдийн 41 хувь хангагдсан эсвэл хангагдах магадлалтай гэж үзэхээр байна. Жишээ нь, “КАРЕК 4Б коридорын хүлээгдэлийг тооцсон дундаж хурд”, мөн “18-24 насны бүлгийн дээд боловсролын цэвэр хамрагдалт” үзүүлэлтүүд биелэгдэхээргүй байна. Томоохон салбаруудыг авч үзвэл тээврийн салбарт дэвшүүлсэн 3 зорилтот үзүүлэлтийн нэг нь хангагдах шинжтэй байгаа бол эрчим хүчний салбарт дэвшүүлсэн 2 үзүүлэлтийн нэг нь, мөн ХАА, байгалийн нөөцийн салбарт тодорхойлсон нэг үзүүлэлт хангагдахаар байна. АХБ-аас хэрэгжүүлсэн хөтөлбөрийг бүхэлд нь авч үзээд, үр дүнтэй байдлыг нь төдийлөн үр дүнтэй бус гэж баталгаажуулан дүгнэв.

Хаалтын тайлан нь гарсан 18 төсөл, буцалтгүй тусламжаас зөвхөн гурав нь хаалтын үеийн эдийн засгийн дотоод өгөөжийн хувийг дахин тооцсон бөгөөд эдийн засгийн үр ашигтай болохыг тогтоосны зэрэгцээ зөвхөн нэг нь баталгаажуулалтад хамрагдсан байна. Үр дүнгийн үнэлгээ хийгдсэн 13

Page 8: Монгол Улс 2012 2016 онуудад Хамтран хэрэгжүүлэх ... · 2017-07-26 · Энэхүү бичиг баримтыг АХБ-ны 2011 онд батлагдсан

viii 2012–2016 онуудад Монгол Улстай хамтран хэрэгжүүлсэн түншлэлийн стратегийн эцсийн үнэлгээ (ХТСЭҮ)

төслийн 2 нь өндөр үр дүнтэйд (алийг нь ч баталгаажуулаагүй), 10 нь үр дүнтэйд (4 нь баталгаажигдсан), 1 нь төдийлөн үр дүнтэй бус (баталгаажигдсан)-д тооцогдсон байна. Аль ч төсөл нэгжийн өртгийн шинжилгээг хийгээгүй байна. Гэрээлэлтийн дундаж харьцаа болон зарцуулалтын харьцаа 2012–2013 онуудад 20.8 болон 15.2 хувьтай байсан бол энэ хоёр харьцааны хувьд АХБ-ны дундаж үзүүлэлт тус бүр 22.4 болон and 17.7 хувь байсан байна. Төсөл хөтөлбөрийн хэрэгжилт дунджаар 2 жилээр хойшилсон нь засгийн газар, дагаад холбогдох албан тушаалтнууд тухайн хугацаанд солигдож байсантай холбож үзэж болно. Энэхүү баталгаажуулалтаар АХБ-ны хөтөлбөрийг үр дүнтэй хэмээн үнэлэв.

Хөтөлбөрийн үр нөлөө цаашид тогтвортой үргэлжлэх эсэх дээр тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй дараах эрсдэлүүдийг тодорхойлж байна: (i) засгийн газар солигдох бүрд хариуцагч талууд өөрчлөгдсөнөөс төслийн төвшинд тэргүүлэх чиглэл өөрчлөгдөх, мөн төслийн бүрэлдэхүүн хэсгүүд өөрчлөгдөх эрсдэл; (ii) санхүүжилтийн хангалтгүй байдлаас хөтөлбөр танагдах эрсдэл (АХБ-аас төсвийн орлогын богино хугацааны тасалдлыг нөхөх зорилгоор зээл олгогдсон, хэрэв олгогдоогүй бол 2015 онд нийгмийн халамжийн хөтөлбөрүүд үлэмж хумигдах эрсдэлтэй байсан). Нийтийн аж ахуйн ихэнх компаниуд тарифын зохицуулалттай байдгаас шалтгаалан алдагдалтай ажилладаг тул засвар үйлчилгээ хангалттай хийгдэхгүй байх, шинэ хөрөнгө оруулалт хийх боломж нөхцөл хомс болох эрсдэл байна. Эрчим хүчний зохицуулалтын орчин үеийн дэвшилтэт тогтолцоог нэврүүлэх тал дээр ахиц дэвшил гарч байгаа хэдий ч цахилгаан эрчим хүчний дотоодын төлбөр тариф өртгийг бүрэн нөхөх хэмжээнээс доогуур хэвээр байсаар байна. Боловсролын салбарын хувьд оюутнуудын тоо ирэх жилүүдэд тасралтгүй нэмэгдэх хүлээлттэй байгаа нь одоо ч ачаалал нь хэт ихдээд буй салбарт хүчин чадлын асуудлыг дагуулж болзошгүй байна. Эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээний хувьд, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд улсын төсөв, эрүүл мэндийн даатгалын сан болон өөрийн орлогоос санхүүжиж байна. Гэсэн хэдий ч, үнэ тариф өсөх тоолонд төсвийн санхүүжилт танагдах хандлагатай байгаа нь өртөг зардал өндөртэй, хөдөөгийн хүн амд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хамрах хүрээнд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Урсгал зардлыг хангалттай төсөвлөх, дэд бүтцэд шинээр хөрөнгө оруулах нь чанарыг хадгалах, боловсролын салбарын өсөн нэмэгдэж буй эрэлтийг хангахад туйлын чухал үүрэгтэй. Засгийн газрын зүгээс урсгал зардлыг бууруулахгүй байх тал дээр анхаарах хэдий ч эдийн засаг хүндрэл бэршээлтэй байгаа үед урсгал зардал хангалттай хэмжээнд төсөвлөгдөхгүй байх эрсдэл бий. Урсгал зардал хангалттай хэмжээнд хэрэгжээгүй тохиолдолд дэд бүтцийн хөрөнгө оруулалтын зохистой арчлалт тордолт хийгдээгүйгээс эрүүл мэнд, боловсролын нэн чухал үйлчилгээний чанар дордох аюултай. Төслийн төвшинд авч үзвэл, тогтвортой байдлын үнэлгээ хийгдсэн, 2012–2016 онд хаагдсан зээл, буцалтгүй тусламжийн 13 төслөөс 4 нь тогтвортой үргэлжлэх өндөр магадлалтай (энэ нь баталгаажигдсан), 8 нь тогтвортой үргэлжлэх магадлалтай (4 нь баталгаажигдсан), мөн 1 нь тогтвортой үргэлжлэх бага магадлалтай (баталгаажигдаагүй) хэмээн үнэлэгдсэн. Цаашид тогтвортой үргэлжлэх тал дээр Монгол Улсад зарим суурь эрсдэлүүд байгааг харгалзан АХБ-аас тус улсад хэрэгжүүлсэн тухайн хөтөлбөрийг баталгаажуулалтаас тогтвортой үргэлжлэх бага магадлалтай хэмээн ангилав.

Page 9: Монгол Улс 2012 2016 онуудад Хамтран хэрэгжүүлэх ... · 2017-07-26 · Энэхүү бичиг баримтыг АХБ-ны 2011 онд батлагдсан

Хураангуй ix

Ядуурлын төвшин 2012 онд үндэсний хэмжээнд 27.4 хувь байсан бол 2014 онд 21.6 хувь болж буурсан. АХБ ниймийн хамгааллын тогтолцоог бэхжүүлэх тал дээр бодлогын шинэчлэлийг дэмжих үйл ажиллагаа болон төслийн санхүүжилтээр дамжуулан тасралтгүй хувь нэмэр оруулан ажилласан бөгөөд үүний нэг жишээ эрүүл мэндийн даатгалын хамрах хүрээ 2010 онд 80 хувь байсан бол 2013 онд 97.8 хувь болж өсөхөд нөлөөлсөн явдал. Төслийн төвшинд авч үзвэл, нөлөөлөх байдлын үнэлгээ хийгдсэн, 2012–2016 онд хаагдсан зээл, буцалтгүй тусламжийн 6 төслөөс 5 нь томоохон нөлөөтэй (2 нь баталгаажигдсан бөгөөд хөгжлийн нөлөөлөл нь тогтоогдсон, 2 нь баталгаажигдсан ч нөлөөллийн зэргийг тогтоогоогүй, 1 нь баталгаажигдаагүй) бөгөөд нэг нь дунд зэргийн нөлөөлөлтэй (баталгаажигдсан бөгөөд хөгжлийн нөлөөлөл нь тогтоогдсон) хэмээн үнэлэгдсэн. Гэсэн хэдий ч, улс орны хөгжлийг урагшлуулах зорилго бүхий тодорхойлогдсон бүх зорилтуудаас (ХТСЭҮ-ээр тодорхойлсончлон) 2015 он гэхэд зөвхөн нэг нь хэсэгчлэн биелсэн байв. Эрүүл мэнд, боловсролын чиглэлийн мянганы хөгжлийн зорилтуудыг ханган биелүүлэх зорилгын хүрээнд 4 зорилтот үзүүлэлтийн 3-ыг нь биелүүлсэн байна. Жилд 40,000 шинэ ажлын байрыг бий болгох, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний дүнг нэмэгдүүлэх зэрэг зорилтын биелэлт эдийн засгийн нөхцөл байдалтай уялдан бүрэн хангагдаагүй байна. Ядуурлын түвшинг хүн амын 15 хувь болгож бууруулах зорилтын хэрэгжилтийг 2015 оны өгөгдөл мэдээлэл байхгүй шалтгаанаар дүгнэх боломжгүй. Энэ бүгдийг харгалзан үзсэнээр, АХБ-ны салбарын хөтөлбөрийн хөгжилд үзүүлэх нөлөөллийг төдийлөн амжилттай бус хэмээн баталгаажуулалтаас дүгнэв.

ХТС-д хөгжлийг хөдөлгүүр хэмээн тоорхойлсон үндсэн 5 чиглэлээр дорвитой ахиц гарсан болохыг баталгаажуулж байна. ХАА-н салбарын ЖДҮ-ийн санхүүжилт авах боломж нөхцөлийг сайжруулснаар хувийн хэвшлийн хөгжил төлөвшилд хувь нэмэр оруулна хэмээн ХТСЗШ-д заасан бөгөөд энэ чиглэлээр томоохон ахиц дэвшил гарсан байна. Үндсэн сэдвүүдийн хүрээнд ямар нөлөө үзүүлснийг ХТСЭҮ-нд ийнхүү тодорхойлсон байна: (i) АХБ-ны ХАА-н салбарт хэрэгжүүлсэн үйл ажиллагаа ХАА-н нэмүү өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүний хөгжүүлэлтийг дэмжиж 1000 гаруй шинэ ажлын байр бий болоход нөлөөлсөн, (ii) Транспэренси интернэшнл байгууллагын Авлигын төсөөллийн индексээр Монгол Улс 2015 онд дэлхийн 168 орноос 72-т эрэмбэлэгдсэн нь 2012 онд 176 орноос 95-д бичигдэж байснаас сайжирсан үзүүлэлт юм. Салбар дамнасан нийтлэг сэдвүүдийн хүрээнд АХБ-аас хэрэгжүүлсэн үйл ажиллагааг хөгжилд үзүүлэх нөлөөлөл талаас шаардлага хангасан хэмээн баталгаажуулан үнэлж байна. Салбарын төвшний болон салбар дундын нийтлэг зорилтуудын хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны хөгжилд үзүүлэх нөлөөллийг нэгтгэн үнэлж АХБ-ны хөтөлбөрт бүхэлд нь төдийлөн хангалттай бус гэсэн үнэлгээг баталгаажуултаар өгч байна.

АХБ-ны гүйцэтгэлийг баталгаажуулалтаар шаардлага хангасан хэмээн үнэлж байгаа бөгөөд ХТСЭҮ-ээр хийгдсэн адил дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Баталгаажуулалтаар АХБ Монгол Улсад төрийн байгуулагууд, хөгжлийн бусад түнш байгууллагууд болон төрийн бус талуудын хүндэтгэлийг хүлээсэн байгууллага болохыг тогтоосон. Засгийн газрын яаралтай бөгөөд маш тодорхой шаардлагуудад нийцүүлэн санхүүжилтийн хувилбаруудыг өргөн сонголттойгоор ашигласан, хагас жил тутамд очиж ажиллах хангалттай өргөн бүрэлдэхүүн бүхий багууд болон суурин төлөөлөгчийн газар дахь

Page 10: Монгол Улс 2012 2016 онуудад Хамтран хэрэгжүүлэх ... · 2017-07-26 · Энэхүү бичиг баримтыг АХБ-ны 2011 онд батлагдсан

x 2012–2016 онуудад Монгол Улстай хамтран хэрэгжүүлсэн түншлэлийн стратегийн эцсийн үнэлгээ (ХТСЭҮ)

төслийн дотоод, гадаад мэргэжилтнүүдийн тусламжтайгаар хөтөлбөрт нягт хяналт тавьж ажилласан хэмээн дүгнэж байна. ХТСЭҮ-д тэмдэглэсэнчлэн, АХБ хөгжлийн түнш бусад гол байгууллагуудтай нягт хамтран ажиллах замаар зээл тусламжийн зохицуулалтад гол үүргийг гүйцэтгэж байна. АХБ-ны салбарын зарим стратеги (жишээ нь, эрүүл мэндийн салбар дахь) болон мэдлэгийн бүтээгдэхүүнүүдийг зээл тусламжийн уялдаа зохицуулалтыг сайжруулах зорилгоор хөгжлийн түнш бусад байгууллагууд ашиглаж байна.

ХТСЭҮ-ээр аливаа дүгнэлт хийгдээгүй хэдий ч, зээлдэгч талын гүйцэтгэлийг энэхүү баталгаажуулалтаар шаардлага хангасан хэмээн үнэлж байна. ХТС хэрэгжих хугацаанд Засгийн газрын зүгээс эрмэлзэлтэйгээр дэмжиж ажилласан. Түүнчлэн, 2014 оноос хойшхи хугацаанд хүний нөөцийн тогтортой байдал сайжирсан бөгөөд холбогдох албан тушаалтнууд ихэнх тохиолдолд шаардагдах мэдлэг чадвар, сэтгэл зүтгэл бүхий байна. Энэ нь хэрэгжилтийн ихэнх хугацаанд хамаарах мэдэгдэл хэдий ч ХТС хэрэгжих эхэлсэн эхэн үед улс төрийн тогтворгүй байдлаас үүдэн Засгийн газрын бүтцэд өөрчлөлтүүд орж ажил хариуцсан хүмүүс солигдсон нь гэрээний байгуулах, хөрөнгө зарцуулалтын харьцааны үзүүлэлтүүдэд сөргөөр нөлөөлсөн. Үүний зэрэгцээ, зарим яамдуудтай үйл ажиллагааны төлөвлөгөөг бараг жил бүр дахин хэлэлцэх шаардлага АХБ-д үүсч байв.

Асуудлууд ба зөвлөмжүүд

Дээрх дүгнэлтүүд болон эдийн засгийн нөхцөл байдал хурдацтай хувьсан өөрчлөгдөж байгааг харгалзаж үзсэний үндсэн дээр энэхүү баталгаажуулалтаас дараачийн ХТС-д дэмжлэг болох үүднээс дараах асуудлууд болон зөвлөмжүүдийг санал болгон дэвшүүлж байна:

АСУУДЛУУД

Шинэ Засгийн газар байгуулагдахын өмнөхөн хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратегийг эцэслэсэн нь шинэ Засгийн газрын хэрэгцээ, стратеги хоорондын уялдаа алдагдахад хүргэсэн. Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратегийг 2012 оны 3-р сард эцэслэсэн бол мөн оны 6-р сард болсон парламентын сонгуулийн дараа шинэ засгийн газар байгуулагдсан. ХТС эцэслэгдэх үед УИХ-ын сонгууль хаяанд ирчихсэн байсан тул стратегийг боловсруулагчдын зүгээс засгийн газрын бодлогод суурь өөрчлөлт орж болзошгүй гэж урьдчилан харах боломжтой байсан. Шинэ Засгийн газар улмаар ХАА-н салбарт түлхүү анхааръя гэхэд ХТС-д ХАА-н салбарын асуудал огт тусгагдаагүй байсан байна. Баталгаажуулалтаар ХТСЭҮ-ний дүгнэлтийг хүлээн зөвшөөрч дараачийн ХСT улс төрийн мөчлөгтэй илүү нийцлэтэй боловсруулагдах шаардлагатай гэсэн саналыг дэвшүүлж байна. Мөн түүнчлэн, улс төрийн орчны савалгаат байдлаас шалтгаалаад дараачийн ХТС илүү уян хатан байдлаар хэрэгжих шаардлагатайг баталгаажуулалтаас тэмдэглэж байна.

Халаа сэлгээнээс голчлон шалтгаалж харилцагч талын чадавхи сул байгаа нь АХБ-ны хөтөлбөрийн хэрэгжилтэд сөргөөр нөлөөлсөн. АХБ-ны зүгээс холбогдох яам, агентлагуудын ажилтнуудыг сургасан байсан хэдий ч сургалтад хамрагдсан ажилтууд солигдох, зарим бүтцийн өөрчлөлтүүд явагдах зэрэг бэрхшээлүүд тулгарсан. 2014 онд байгуулагдсан Засгийн

Page 11: Монгол Улс 2012 2016 онуудад Хамтран хэрэгжүүлэх ... · 2017-07-26 · Энэхүү бичиг баримтыг АХБ-ны 2011 онд батлагдсан

Хураангуй xi

газрын үеэс харин хүний нөөцийн тогтвортой байдал сайжирсан хэдий ч 2016 оны сонгуулийн дараа байгуулагдсан дараачийн засгийн газраас зарим яамдуудад ажил хариуцсан хүмүүсээ томилж төслийн удирдах хороо, үнэлгээний хороодыг байгуултал 4 сарын хугацааг алдсан. Төрийн албан хаагчдын залгамж чанар, тогтвортой байдлаас АХБ, харилцагч яамд, агентлагууд хоорондын ажлын уялдаа захицуулалт шалтгаалах учир энэ асуудалд ач холбогдол өгч шийдвэрлэх шаардлагатай байна. Тогтвортой байдал хангагдсанаар АХБ-аас хэрэгжүүлэх үйл ажиллагааны түргэн шуурхай, үр дүнтэй байдал үлэмж сайжирна гэж үзэж байна. ХТСЭҮ-ээр зөвлөсөнчлөн, Японы олон улсын хамтын ажиллагааны агентлагийн жишгээр зөвлөхүүдээ холбогдох байгууллагуудад байршуулан ажиллуулах нь уг асуудлыг шийдвэрлэхэд нэмэр тус болж болох юм.

ЗӨВЛӨМЖ

ХАА-н боловсруулах үйлдвэрлэлийн болон ЖДҮ-ийн бүтээмжийг дээшлүүлэх асуудалд анхаарах байдлаар эдийн засгийн төрөлжилтийг дэмжих. Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбараас ихээхэн хараат байж ирсэн бөгөөд эрдэс түүхий эдийн үнэ савлах тул гадаад цочролд хэт өртөмтгий байж ирсэн. Экспортод хүчтэй чиглэсэн бусад салбарууд, жишээ нь, зүүн хойд Азийн хөрш зэргэлдээ зах зээлүүдэд экспортлогдох ХАА-н бараа бүтээгдэхүүний өртгийн сүлжээг хөгжүүлэх замаар эдийн засгийг төрөлжүүлэх шаардлагатай. Гэвч ХАА-н боловсруулах салбар үйлдвэрлэл, маркетинг, чанарын баталгаажуулалт, санхүү босгох чадвар сул учраас зөвхөн наад захын боловсруулалтыг хийх жижиг голдуу аж ахуйн нэгжүүдээс өнөөдөр бүрдэж байна. Туршилтын төслүүдийг хэрэгжүүлэх, улс хоорондын дэд бүтцийг хөгжүүлэх замаар ХАА-н боловсруулах үйлдвэрлэлийн ЖДҮ-ийн бүтээмжийг дээшлүүлэх тал дээр АХБ үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлж ажиллах нь зүйтэй.

Төслийн хэрэгжилтэд учирч буй удаашралыг бууруулах. Шинэ Засгийн газрын бүтэц дэх шинэ томилгоонууд хийгдэж ажил жигдэртэл чухал шийдвэр гаргах цаг хугацаа хойшилсон нь удаашралын гол шалтгаан байсан. Энэ эрсдэлийг урьдчилан сэргийлэх, бууруулахад суурин төлөөлөгчийн газраас зохион байгуулж ирсэн сургалтуудын жишгээр шинээр томилогдогсдыг сургах явдал нэн чухал. Харилцагчаар тодорхойлогдсон шинэ ажилтнууд, оролцогч талуудад зориулан сургалт, семинар зохион байгуулах нь зүйтэй гэж үзэж байна. АХБ-ны төслийн удирдлагууд болон хэрэгжүүлэгч/гүйцэтгэгч байгууллагын ажилтнууд хоорондын харилцаа холбоо, ажлын нягт уялдаа асар чухал тул төвөөс ажилтнуудыг томилон ажиллуулах байдлаар жишээ нь суурин төлөөлөгчийн газрын хүний нөөцийг зузаатгаж дэмжиж ажиллах нь чухал.

Шинэлэг бөгөөд мэдлэгт суурилсан шийдлүүдийг санхүүжилтийн багцад багтаах замаар Засгийн газрын хэрэгцээ шаардлагад нийцэх төслүүдийн чадамж, өгөөжийг нэмэгдүүлэх. 2012 онд шинэ Засгийн газар бүрэлдэх үед идэвхтэй үйл ажиллагаа явуулсаар байсан цорын ганц олон талт байгууллага АХБ байсан нь дан ганц санхүүгийн дэмжлэгийг шаардах бус, нарийн төвөгтэй төслүүдэд ач холбогдол өгч ажиллаж байсантай нь холбоотой. Шаардагдах мэдлэг туршлага Засгийн газрын хувьд дутагдалтайгаас ард иргэдийн нэн чухал хэрэгцээг хангах чухал төслүүдийг

Page 12: Монгол Улс 2012 2016 онуудад Хамтран хэрэгжүүлэх ... · 2017-07-26 · Энэхүү бичиг баримтыг АХБ-ны 2011 онд батлагдсан

xii 2012–2016 онуудад Монгол Улстай хамтран хэрэгжүүлсэн түншлэлийн стратегийн эцсийн үнэлгээ (ХТСЭҮ)

дангаар боловсруулах, хэрэгжүүлэх боломжгүй байж болно. Тиймээс инновац бүхий, мэдлэгт суурилсан шийдлүүдийг санхүүжилтийн нэг хэсэг болгон хэрэгжүүлэх шаардлагатай. АХБ техник туслалцааны шугамаар бодлогыг төгөлдөржүүлэх, чадавхийг бэхжүүлэх тал дээр үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлж ажиллах шаардлагатай. Зарим чухал чиглэлээр, жишээ нь босоо тэнхлэгт коридорыг хөгжүүлэх тал дээр цогц байдлаар ажилласан туршлагатай. АХБ-ны хөрөнгө нөөц хязгаарлагдмал учраас чухал чиглэлд анхаарлаа төвлөрүүлэн хэд хэдэн төсөл, техникийн туслалцааг оновчтой жишиг болохуйц, төслийн нөлөөллийг нэмэгдүүлэхуйц байдлаар хоршуулан хэрэгжүүлэх тал дээр анхаарах нь чухал.

Дэд бүтэц, эрүүл мэндийн салбарт урсгал зардлыг чухалчилж дэмжих, шинээр хэрэгжих ХТС-ийн хүрээнд нийгмийн хамгааллын үйл ажиллагаанд онцгой анхаарах. Төсвийн хөрөнгө хомсдолтой байгаа энэ цаг үед төсвийн урсгал зардал танагдах магадлалтай. Авто замын урсгал зардал одоо ч хангалттай төвшинд төсөвлөгдөхгүй байна. Шинэ авто замд хөрөнгө оруулахаас өмнө баригдсан замуудын засвар үйлчилгээд анхаарах нь эдийн засгийн хувьд илүү үр ашигтай байж болно. Эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээний чанар, хүртээмжийг бууруулахгүй байхын тулд урсгал зардал шаардагдана. Эдийн засгийн хүндрэлийн үед хүн амын ядуу, эмзэг хэсэг хамгийн ихээр нөлөөлөлд өртөх тул улсын хөрөнгө нөөцийг тэдэнд зориулах нь чухал. ХТС-ийн хэрэгжих хугацаанд АХБ-асс эрүүл мэнд, нийгмийн хамгааллын хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Санхүүгийн асар их нөөц энэ чиглэлээр шаардагдах тул бодлогын зорилтот арга хэмжээгээр дэмжигдсэн санхүүжилтийг үргэлжлүүлэн олгох замаар дараачийн ХТС-ийн хэрэгжих хугацаанд нийгмийн хамгааллын тогтолцоог дэмжих нь чухал байна.