50

ӨМНӨХ ҮГ Mongolia MHM Handbook for Peer... · Маш олон хэлбэрийн нүүр хагарах буюу мөс хагалах дасгалууд байдаг, жишээ

  • Upload
    others

  • View
    5

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: ӨМНӨХ ҮГ Mongolia MHM Handbook for Peer... · Маш олон хэлбэрийн нүүр хагарах буюу мөс хагалах дасгалууд байдаг, жишээ
Page 2: ӨМНӨХ ҮГ Mongolia MHM Handbook for Peer... · Маш олон хэлбэрийн нүүр хагарах буюу мөс хагалах дасгалууд байдаг, жишээ

2

Сүүлийн жилүүдэд дэлхий дахинаа сарын тэмдгийн эрүүл ахуйд анхаарал тавих болсон байна. Энэ нь сарын тэмдгийн эрүүл ахуйн асуудал, охидын эрүүл мэнд, сэтгэл санааны байдал болон тэдний сурах, хөгжих эрх, төлөвшил, тэдний амьдарч, сурч буй орчны байдалд урт хугацааны турш нөлөөлөх хүчин зүйл болдогтой холбоотой юм.

Сарын тэмдгийн эрүүл ахуйн асуудлаар дэлхийн олон оронд, тухайлбал, Руанда, Филиппин, Боливи зэрэг Ази, Африкийн нэлээд хэдэн оронд судалгаа хийсэн байдаг бөгөөд, Монголд энэ судалгааг 2015 онд хийсэн юм.

Судалгааны тайлангаас харахад, сарын тэмдгийн асуудлыг тойрсон олон хүндрэл бэрхшээл байдаг, тэдгээр нь охидын сурах хөгжихөд ямар нэг байдлаар нөлөөлж байдаг нь тодорхой байна. Сарын тэмдэг нь охид эмэгтэйчүүдийн эрх, нэр хүндийн асуудалд хамаардаг ба сарын тэмдгийн үеийн эрүүл ахуйг сахих нь шаардлага хангасан ус, ариун цэврийн байгууламжаар хангагдах, эрүүл мэндийн боловсрол авах, сурч боловсрох, хүйсийн тэгш байдлыг хангах, аливаа нөхцөл байдлаас үүдэн ялгаварлан гадуурхагдахгүй байх, эсэн мэнд, эрүүл саруул өсөн бойжих, бүхий л талаар хөгжих, өөрийн санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх зэрэг хүний, хүүхдийн эрхүүдтэй салшгүй холбоотой, харилцан уялдаатай асуудал юм. Сургуулийн орчин дахь ус хангамж, ариун цэврийн байгууламж эрүүл ахуйн шаардлага хангахгүй байх нь сарын тэмдгийн эрүүл ахуйг сахихад бэрхшээл учруулдаг.

Сарын тэмдэг ирэх нь охид, эмэгтэйчүүдийн бие махбодид явагдах физиологийн хэвийн үйл явц бөгөөд нөхөн үржихүйн үйл ажиллагаанд чухал үүрэгтэй. Иймээс сарын тэмдгийн эрүүл ахуйг сахих нь хүн бүрийн мэдвэл зохих, мөрдөх шаардлагатай асуудал юм.

Сарын тэмдгийн эрүүл ахуй гэдэгт өсвөр насны охид ариун цэврийн хэрэглэлийг зөв хэрэглэх, солих, хаях боломжтой, гараа угаах орчин нөхцлөөр хангагдсан байх ойлголтыг багтаадаг (НҮБХС, 2014).

НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр хийсэн “Сарын тэмдгийн эрүүл ахуй-Сургуулийн орчинд” чанарын судалгаагаар сургуулийн ариун цэврийн байгууламжийн хүртээмж хангалтгүй, охид сарын тэмдгийн үедээ ариун цэврийн хэрэглэлээ солих, гараа болон хувцсаа угаах, солих тохьтой байгууламж ховор, энэ байдлаас үүдээд, сэтгэл санаа тогворгүй, хичээлдээ анхаарал төвлөрүүлэхэд хүндрэлтэй болдог болохыг тогтоожээ.

Монгол улсад хийгдсэн Дэлхий дахины сургуульд суурилсан судалгаагаар нийт сурагчдын 24.6 хувь, үүнээс эмэгтэй сурагчдын 18.4 хувь нь сүүлийн нэг сард шалтгаангүй хичээлээ тасалсан байна (ДЭМБ, НЭМХ, 2014).

Энэхүү гарын авлага нь багш, сургуулийн эмч болон бусад ажилтнууд, үе тэнгийн сургагч нарт сарын тэмдгийн эрүүл ахуйн талаар мэдлэг олгох, зөвлөмж өгөх, бусад холбогдох арга хэмжээг сургуулийн орчинд хэрэгжүүлэхэд дэмжлэг болно гэдэгт найдаж байна.

ӨМНӨХ ҮГ

Page 3: ӨМНӨХ ҮГ Mongolia MHM Handbook for Peer... · Маш олон хэлбэрийн нүүр хагарах буюу мөс хагалах дасгалууд байдаг, жишээ

3

Эмхтгэсэн: С.ГэрэлмааХянан тохиолдуулсан: Э.МөнгөнтулгаГарын авлаганы эх бэлтгэлийг уншиж санал ирүүлсэн НҮБ-ын Хүүхдийн сангийн мэргэжилтэн, зөвлөх нарт талархал илэрхийлье Хэвлэлийн эхийг: Д.Баатарзолбоо

Page 4: ӨМНӨХ ҮГ Mongolia MHM Handbook for Peer... · Маш олон хэлбэрийн нүүр хагарах буюу мөс хагалах дасгалууд байдаг, жишээ

4

ГАРЫН АВЛАГЫН ТАНИЛЦУУЛГА• Гарын авлагын зорилго

• Гарын авлагын бүтэц

• Гарын авлагыг хэрхэн ашиглах вэ?

• Сургалтын хэрэглэгдэхүүн

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ.

ҮЕ ТЭНГИЙН СУРГАГЧ БА СУРГАЛТ ХОЁРДУГААР БҮЛЭГ.

ОХИДЫН БЭЛГИЙН БОЙЖИЛТ, САРЫН ТЭМДГИЙН ТАЛААРХ ЕРӨНХИЙ ОЙЛГОЛТ

2.1. Охидын бэлгийн бойжилт буюу шилжилтийн насны онцлог

2.2. Эмэгтэй хүний нөхөн үржихүйн эрхтэний тогтолцоо

2.3. Сарын тэмдэг, сарын тэмдгийн мөчлөг гэж юу вэ?

ГУРАВДУГААР БҮЛЭГ.

САРЫН ТЭМДГИЙН ҮЕИЙН ЭРҮҮЛ АХУЙ3.1. Сарын тэмдгийн үеийн эрүүл ахуй

3.2. Сарын тэмдэг ирэхэд бэлтгэх нь

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ.

АРИУН ЦЭВРИЙН ХЭРЭГЛЭЛИЙН ЗӨВ ХЭРЭГЛЭЭ

4.1. Ариун цэврийн хэрэглэлийг сонгох ба зөв хэрэглээ

4.2. Чанаргүй ариун цэврийн хэрэглэл болон буруу дадал, үүсэх эрсдэл

ТАВДУГААР БҮЛЭГ.

САРЫН ТЭМДЭГ БА ДЭМЖЛЭГТ ОРЧИН

5.1. Дэмжлэгт орчин гэж юу вэ?

5.2. Сургуулийн ариун цэврийн байгууламжийг сайжруулахад сурагчдын

оролцоо

АШИГЛАСАН НОМ ЗҮЙ

АГУУЛГА

Page 5: ӨМНӨХ ҮГ Mongolia MHM Handbook for Peer... · Маш олон хэлбэрийн нүүр хагарах буюу мөс хагалах дасгалууд байдаг, жишээ

5

ГАРЫН АВЛАГЫН ТАНИЛЦУУЛГА

ГАРЫН АВЛАГЫН ЗОРИЛГО: Энэхүү гарын авлага нь, багш, үе тэнгийн сургагч нарт сарын тэмдгийн эрүүл ахуйн

талаар мэдлэг олгож, эрүүл ахуйг сайжруулах арга барил, чадвар эзэмшүүлэн, сургуулийн

ус, эрүүл ахуй орчинг сайжруулахад сурагч, багш нар, сургуулийн удирдлагын хамтын

ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр сургалт явуулахад арга зүйн болон мэдээллийн дэмжлэг

үзүүлнэ. Гарын авлагад тодорхойлсон зорилго нь сарын тэмдгийн эрүүл ахуйтай холбоотой

агуулгад суурилсан бөгөөд тус сэдвийн хүрээгээр сургалтаа явуулахад тохиромжтой.

Гарын авлагыг өсвөр насны охидын нас, биеийн онцлогт тохируулан тодорхой

хугацаанд гүйцэтгэж болохуйц байдлаар боловсруулсан.

Сургалтыг явуулахдаа ашиглаж болох үзүүлэнгүүдийг багцлан хэвлэснээс гадна

туршилтыг хялбар, гарын доорх материал ашиглан явуулах боломжуудыг тодорхойлж,

хувилбартайгаар бичсэн болно.

Үзүүлэнгүүдийг шинэ сэдэв судлах, мэдлэг, чадвараа бататгах, өмнөх мэдлэгээ сэргээн

санах оюун ухааны үйлдлийн бүх шатанд ашиглаж болохуйцаар эвлүүлдэг, дахин дахин

ашиглах боломжтой, сурагчдад ойлгомжтой хэлбэрээр хэвлэсэн.

Үе тэнгийн сургагч нар бие даан хийх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвшил болж

чадаж буйд хяналт тавих зорилготойгоор даалгаврыг гүйцэтгүүлэх нь зүйтэй.

ГАРЫН АВЛАГЫН БҮТЭЦ: Гарын авлага нь нийт 5 үндсэн сэдвээс бүрдэнэ. Үүнд:

1. Үе тэнгийн сургагч ба сургалт

2. Охидын бэлгийн бойжилт, сарын тэмдгийн талаарх ерөнхий ойлголт

3. Сарын тэмдгийн үеийн эрүүл ахуй

4. Ариун цэврийн хэрэглэлийн зөв хэрэглээ

5. Сарын тэмдэг ба дэмжлэгт орчин

Сэдэв тус бүрд тусгасан агуулгыг эзэмшүүлэх сургалтыг зохион байгуулахад ашиглах

үзүүлэн нь эвлүүлэх, хооронд нь сольж байрлуулах зэрэг чөлөөтэй хөдөлгөж болох жижиг,

том хэлбэрээр хийгдсэн. Иймд сурагчидтай харилцан ярилцах, тэднээр өөрсдөөр нь

хийлгэх, үзэл бодлыг нь сонсох, тайлбарлуулах, дүрийн тоглолт хийлгэх, биечлэн хийлгэх

зэрэг оролцооны болон идэвхтэй сургалтын шинэлэг аргуудыг ашиглан сургалтыг зохион

байгуулах нь үр дүнтэй.

ГАРЫН АВЛАГЫГ ХЭРХЭН АШИГЛАХ ВЭ?Энэхүү үе тэнгийн сургагч нарт зориулсан гарын авлага нь нийт 8 цагийн хичээлийн

багтаамжтай бөгөөд нийт 10-14 насны 20 орчим үе тэнгийн сургагч оролцохоор тооцоолж

боловсруулсан. Сургалт эхлэхээс өмнө сурагчдын мэдлэгийн түвшин болон хэрэгцээг

Page 6: ӨМНӨХ ҮГ Mongolia MHM Handbook for Peer... · Маш олон хэлбэрийн нүүр хагарах буюу мөс хагалах дасгалууд байдаг, жишээ

6

тодорхойлох асуумжийг тараан өгч мэдээллийг авна. Сургалтын дараа сургалтыг дүгнэх

асуумжийг мөн тарааж, сурагч бүрээр бөглүүлэн авна. Асуумжийг авснаар сургалт хэр

үр дүнтэй явагдсан, цаашид юуг анхаарах, хэрэгжүүлэх, аль сэдэв, ямар агуулга дээр

түлхүү анхааран ажиллах, сургалтын аль хэлбэрийг сонгох нь илүү үр дүнтэй болохыг

тодорхойлж өгнө.

СУРГАЛТЫН ХЭРЭГЛЭГДЭХҮҮН:• Сургалтын өмнөх болон дараах сонжоо

• Эмэгтэй хүний нөхөн үржихүйн эрхтэний нэр, үүргийг үзүүлсэн хүснэгт

• Эмэгтэй хүний нөхөн үржихүйн эрхтэний зурагт үзүүлэн, муляж

• Сарын тэмдгийн зурагт үзүүлэн

• Сарын тэмдгийн хуанли

• Өнгийн наадаг цаас

• Самбар, шохой

• Бөмбөг, саа

• Дэлгэц цаас, маркер

Page 7: ӨМНӨХ ҮГ Mongolia MHM Handbook for Peer... · Маш олон хэлбэрийн нүүр хагарах буюу мөс хагалах дасгалууд байдаг, жишээ

7

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ.

ҮЕ ТЭНГИЙН СУРГАГЧ БА СУРГАЛТ

Page 8: ӨМНӨХ ҮГ Mongolia MHM Handbook for Peer... · Маш олон хэлбэрийн нүүр хагарах буюу мөс хагалах дасгалууд байдаг, жишээ

8

СЭДЭВ 1. ҮЕ ТЭНГИЙН СУРГАГЧ БА СУРГАЛТ

Агуулга Танилцуулга

Эзэмших мэдлэг Үе тэнгийн сургагч, үе тэнгийн сургалт гэж юу болох, яагаад үе тэнгийн сургалт хэрэгтэй болохыг ойлгоно

Эзэмших чадвар Үе тэнгийн сургалтын зарим аргазүй эзэмшинэСургалтын хугацаа 1 цаг

Сургалтын материал

Цаасан самбар, өнгийн жижиг наадаг цаас

Мэдээлэл – 1, багийн тоогоор

Мэдээлэл – 2, багшид хэрэглэгдэх нэмэлт материал

Багшид зориулсан (Рower point) танилцуулга

Сургалтын аргазүй

Сургалтыг сурагчдын идэвхтэй үйл ажиллагаанд тулгуурлан харилцан ярилцах, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх нөхцөл боломжоор хангасан дулаан уур амьсгалыг бүрдүүлсэн орчинд явуулна. Эхний хичээл учраас Үе тэнгийн сургалт, сургалтын арга, онцлогийн талаарх ерөнхий мэдээллийг багш (Рower point) танилцуулга ашиглан тайлбарлан ярина.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 1

Багш сурагч бүрт өнгийн наадаг цаас тарааж өгөн, үе тэнгийн сургагч гэж хэн болох,

яагаад үе тэнгийн сургалт хэрэгтэй болохыг, гол үндсэн арга зүйн талаар хүүхдүүдээр саналыг

нь бичүүлж хананд наагаад, сурагчдаар тайлбарлуулна. Багш сурагчдын санаа бодлыг

нэгтгэж, тайлбарлана. Үе тэнгийн сургалтын ямар ямар арга байж болохыг сурагчидтай

хамтран багш самбарт бичиж тус бүрээр нь тайлбарлаж өгнө.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 2

Үе тэнгийн сургагчид байх чанаруудыг сурагчдын хэлсний дагуу самбарт бичиж

ярилцаад, дараа нь багш тайлбарлан материал (Хавсралт 1)-ыг тарааж өгнө. Сурагчид

материалтай танилцаж дууссаны дараа хичээлийн эхэнд бидний ярьж байсантай таарч

байгаа эсэх дээр дахин товч ярилцаад хичээлийг дүгнэнэ. Шаардлагатай бол Хавсралт 2-т

буй багшид зориулсан нэмэлт мэдээллийг ашиглаарай.

Төгсгөлд нь, нийт сурагчдад хандан үе тэнгийн сургагч багш болох гэж байгаад нь баяр

хүргэж, амжилт хүсээрэй.

ДҮГНЭЛТ

Үе тэнгийн сургагч багш нарын үүрэг юу вэ?

Үе тэнгийн сургагч багш бэлтгэхийн ач холбогдол юу вэ?

Сургалтын оролцооны аргуудыг хэлнэ үү?

Page 9: ӨМНӨХ ҮГ Mongolia MHM Handbook for Peer... · Маш олон хэлбэрийн нүүр хагарах буюу мөс хагалах дасгалууд байдаг, жишээ

9

ХАВСРАЛТ 1 СУРАГЧДАД ЗОРИУЛСАН МЭДЭЭЛЭЛ

ҮЕ ТЭНГИЙН СУРГАЛТ ГЭЖ ЮУ ВЭ?

Үе тэнгийн сургалт гэдэг нь үе тэнгийн сурагчид тодорхой сэдвийн хүрээнд үе

тэнгийнхэндээ албан болон албан бус хэлбэрээр зохион байгуулах сургалт мэдээллийн үйл

явцыг хэлнэ. Үргэлжлэх хугацаанаас хамаарч урт ба богино хугацааны сургалтууд байж

болдог. Мөн сурагчдын тооноос хамаарч ганцаарчилсан болон бүлгийн сургалт байж

болно.

Өсвөр үеийнхэн өөр хоорондоо мэдээлэл солилцон, үе тэнгийнхнээсээ мэдээлэл авах

хүсэл сонирхол ихтэй байдаг ба мэдээлэл нь итгэлцэл, ижил төстэй байдал зэргээс хамааран

тухайн хүний хувьд зан үйлээ өөрчлөх эх сурвалж болж байдаг.

ҮЕ ТЭНГИЙН СУРГАГЧ ГЭЖ ХЭН БЭ?

Үе тэнгийн сургагч гэдэг нь сургагч бэлтгэх сургалтаас олж авсан мэдлэг, чадвар,

хандлагаа ашиглан өөрийн үе тэнгийнхэндээ зориулсан сургалт болон бусад сайн дурын

үйл ажиллагааг явуулах идэвхтэн сурагчдыг хэлнэ.

ҮЕ ТЭНГИЙН СУРГАГЧИД ЯМАР МЭДЛЭГТЭЙ БАЙХ ЁСТОЙ ВЭ?

Сарын тэмдгийн эрүүл ахуйн сэдвээр сургалт явуулах сургагч багш нь:

- Шилжилтийн нас, бэлгийн бойжилтын үед бие махбодид гарах өөрчлөлт

- Эмэгтэй хүний нөхөн үржихүйн эрхтэн тогтолцооны бүтэц, үүрэг

- Сарын тэмдэг, сарын тэмдгийн мөчлөг гэж юу болох тухай

- Ариун цэврийн хэрэглэл, түүний төрлүүд

- Сарын тэмдгийн эрүүл ахуйн дэглэмийн талаар мэдэж байх ёстой.

ҮЕ ТЭНГИЙН СУРГАГЧИД ЯМАР ЧАДВАРТАЙ БАЙХ ЁСТОЙ ВЭ?

- Бусдыг сонсож, харилцах чадвартай байх

- Ойлгомжтой цэгцтэй ярих, тайлбарлах

- Сэтгэлийн хөдөлгөөнөө хянах, илэрхийлэх

- Үлгэр жишээч, манлайлагч байх

- Хувийн зохион байгуулалт, төлөвлөлт сайтай байх,

- Шийдвэр гаргах чадвартай байх

- Мэдээлэл, харилцаааны технологи ашиглах чадвартай байх ёстой.

ҮЕ ТЭНГИЙН СУРГАГЧ ЯМАР ХАНДЛАГАТАЙ БАЙХ ВЭ?

- Нууцыг чанд хадгалах

- Бусдыг шүүмжилдэггүй, санал бодлыг нь хүндэтгэн үздэг байх

- Өөрийн үзэл бодлоо тулгадаггүй байх

- Бусдыг ялгаварлан гадуурхдаггүй байх, нэр хоч өгдөггүй байх хэрэгтэй.

Page 10: ӨМНӨХ ҮГ Mongolia MHM Handbook for Peer... · Маш олон хэлбэрийн нүүр хагарах буюу мөс хагалах дасгалууд байдаг, жишээ

10

ХАВСРАЛТ 2 БАГШИД ЗОРИУЛСАН МЭДЭЭЛЭЛ

Үе тэнгийнхэн гэдэг нь нийгмийн тодорхой нэгэн бүлэгт, тухайлбал, нас, хүйс, эрүүл мэнд, нийгэм-эдийн засгийн байдлаараа нэгдсэн, ижил төстэй орчин нөхцөлд амьдарч, сурч байгаа, эсвэл нэг сургууль, нэг ангид хамаарагдах хэсэг бүлэг болон хувь хүмүүсийг (энэ тохиолдолд өсвөр насны охид, хөвгүүд) хэлдэг.

Энэ гарын авлагад “Үе тэнгийн сургалт” гэдгийг тухайн асуудлаар мэдлэг ойлголт сайтай, идэвхи санаачилгатай өсвөр үеийнхэн өөрийнхөө ижил настай, ижил сонирхолтой, эсвэл ижил нөхцөлд амьдарч сурдаг бусад үе тэнгийнхнийхээ дунд, сонгосон сэдвээр албан болон албан бус сургалт явуулах, олон нийтийн бусад арга хэмжээ, үйл ажиллагаа явуулах үйл явц гэдэг ойлголтоор авч үзсэн байгаа болно.

Үе тэнгийн сургалтыг цөөн хүнтэй бүлэгт ямар ч газар, тухайлбал, сургууль, анги танхим, ажлын байр зэрэг, өсвөр үеийнхэн цугласан ямар ч газар зохион байгуулж болно.

Яагаад үе тэнгийн сургалт хэрэгтэй вэ? Үе тэнгийнхний үзэл бодол, биеэ авч явах байдал өсвөр үеийнхэнд хүчтэй нөлөөлж байдаг. Тэд бие биетэйгээ маш их мэдээлэл солилцож, зарим талаар эмзэг асуудлаар ч хоорондоо ярилцаж санал бодлоо ярилцаж байдаг. Иймээс, өсвөр үеийнхний дунд байдаг энэ чанарыг зөв, эерэг ашиглахад үе тэнгийн сургалт чухал арга хэрэглүүр болдог. Энэ гарын авлагын хувьд үе тэнгийн сургалт гэдгийг өсвөр насны охид хөвгүүд, сургуулийн удирдлага, багш нар, эцэг эх зэрэг насанд хүрэгчдийн тусламж дэмжлэгтэйгээр, үеийн найз нөхөд, нэг ангийнхан, нэг сургуулийнхан дунд тодорхой асуудлаар, тухайлбал, сарын тэмдгийн эрүүл ахуйн талаар сургалт явуулах гэсэн ойлголтоор авч үзсэн байгаа болно.

Үе тэнгийн сургалт нь өсвөр үе, залуучуудыг аливаа асуудалд дүн шинжилгээ хийж, нийгэм, сэтгэл зүй, эдийн засгийн өргөн хүрээний асуудалтай холбон ойлгож, эрүүл мэндээ хамгаалах талаар чаддаг зүйлээ хийх, тэр үйл ажиллагаанд оролцох боломжийг бүрдүүлж өгдөг.

Үе тэнгийн сургалтыг явуулахдаа оролцооны аргыг голчлон хэрэглэдэг бөгөөд энэ нь сурагчдад идэвхитэй байдлаар мэдлэг чадвар олгох шалгарсан арга юм.

Үе тэнгийн сургагч гэж хэн бэ? Энэ гарын авлагын агуулгыг сурч сайн ойлголт мэдлэгтэй болсон, бусдадаа сурч мэдсэнээ хүртээх сонирхолтой, идэвхитэй сурагч, сургуулийн өөрийн удирдлагын байгууллагын гишүүн эрэгтэй, эмэгтэй хэн ч байж болно. Сургууль дээрээ үе тэнгийн сургагч багш нарын баг байгуулж болох бөгөөд, тэд хоорондоо ажлаа ярилцаж, тусгай хуваарь гарган сургалтаа явуулж болно.

Үе тэнгийн сургалт явуулах сургалтын аргуудад жүжигчилсэн тоглолт, тоглоом наадам, уралдаан тэмцээн, АХА мэтийн асуулт хариултын тэмцээн болон цөөн тохиолдолд лекц , эсвэл өсвөр үеийнхний дунд энгийн албан бус харилцан яриа зэрэг хэлбэрүүд ордог. Гол нь тухайн сэдвийн агуулга бүрэн тусгагдах ёстой.

Үе тэнгийн сургагч бол сургалтад сурагчдын хувьд нь дараах чадварыг эзэмшсэн, өөрийгөө бэлдсэн байх үүрэгтэй. Үүнд:

- Сурагч нөхдөө буруу зөв гэхгүйгээр сайн сонсох , - Тухайн орон нутгаа сайн мэдэх, - Сургалтын сэдэв, арга зүйг урьдчилан мэдэх,- Тухайн сургалтын сэдвээр хаанаас олж уншихаа мэддэг байх,- Холбогдох мэдээллийн материалыг сурагчиддаа гаргаж өгөх,- Сурагчдаа дэмжиж урамшуулах,- Сэдэвтэй холбоотой буруу ойлголтыг засах, тайлбарлах үүрэгтэй. Түүнээс гадна, сургагч багш нь сургалтын хөтөлбөрөө боловсруулж, сургалт явуулах, сарын

тэмдгийн асуудлаар унших материал бэлтгэх, ашиглах үзүүлэн таниулах материал болон ашиглах хөгжөөнт тоглоомын арга, хэрэглэх зүйлийг бэлдэх үүрэгтэй.

Page 11: ӨМНӨХ ҮГ Mongolia MHM Handbook for Peer... · Маш олон хэлбэрийн нүүр хагарах буюу мөс хагалах дасгалууд байдаг, жишээ

11

СУРГАЛТ ЯВУУЛАХ ЗАРИМ АРГУУД:Сургалтад оролцож байгаа сурагчдыг бие биетэйгээ танилцаж, биеэ барихгүй чөлөөтэй санаа

бодлоо илэрхийлэх дотно, нөхөрсөг уур амьсгалыг бүрдүүлэхийн тулд энэ дасгалыг сургалтад ашигладаг. Маш олон хэлбэрийн нүүр хагарах буюу мөс хагалах дасгалууд байдаг, жишээ нь хөгжилтэй

тоглоом, асуулт хариулт гэх мэт. Энэ талаар илүү ихийг мэдье гэвэл холбогдох ном, сурах бичиг болон интернетээс хайж үзэж болно. Энд зөвхөн цөөн хэдэн дасгалын санааг дурьдлаа.

Хүүхдүүдийг бүлэгт хуваасны дараа, 5-10 минут олгож, өөрийн баруун гар талд сууж байгаа хүүхэдтэй танилцаж тэр хүүхдээ сайн мэдэх үүднээс асуулт асууж мэдэх ба олгосон хугацаа дуусмагц, тэр хүүхдийнхээ талаар нийт оролцогчдод танилцуулна. Асуултууд нь тухайн хүүхдийн нэр, ямар хоббитой, ямар спортоор хичээллэдэг, хамгийн дуртай кино болон жүжигчин хэн болох, хамгийн хайртай амьтан юу болох, сургууль юугаараа түүнд таалагдаг гэсэн асуултууд байж болох юм.

Мөн дээр дурьдсан асуултуудыг хүснэгтэд оруулаад, оролцогч бүрээр бөглүүлнэ. Эсвэл хүснэгт дэх тохирсон хариултыг дугуйлж зурна. Бөглөж дууссаны дараа хүүхэд бүр босч тойрон явж, танхимд байгаа хүүхдүүдээс хэд нь эхний асуултад өөртэй нь ижил хариулт өгснийг олж тэмдэглээд, дараагийн асуултуудыг мөн ийм маягаар тойрч харьцуулан асуулт бүр дээр өөрийн чинь ижил хариултыг хэдэн хүүхэд өгснийг цаасан дээр тэмдэглэнэ.

Ийм маягаар бүх асуултуудаа дуусгасны дараа хүүхэд бүр товч мэдээллийг багш, бусад суралцагчиддаа өгнө. Асуултууд ямарч байж болох бөгөөд доорхи хүснэгтийг өөрчлөн ашиглаж болно.

Чиний хамгийн хайртай амьтан юу вэ? - Морь \унага\- Нохой- Муур- Чоно- Баавгай- Ямаа \ишиг\- Хонь \хурга\- Бусад \өөр бол бичээрэй...\

Чи айлын хэд дэх хүүхэд вэ?-Хамгийн том-Дунд-Бага

Хамгийн гоё цэцэг?-Сарнай- Яргуй- Жамьянмядаг- Хадаасхан- Сараана \төмсний ягаан\- Бусад

Чиний дуртай спорт юу вэ?- Сагс- Гар бөмбөг- Бөх- Бокс- Шатар- Уулын спорт- Бусад \өөр бол бичээрэй.....\

Чиний дуртай өнгө?-Улаан- Цагаан-.Цэнхэр- Саарал- Хар- Ногоон- Тод эрээн- Шар- Бор \хүрэн\- Улбар- Ягаан- Бусад\өөр бол бичээрэй\

Дуртай хоол?- Бууз- Чанасан мах- Ногоотой хоол- Хуушуур- Банш- Гурилтай хоол- Хуурга- Хуйцай- Ногоотой шөл- Гадаад хоол- Бусад \өөр бол бичээрэй\

Чиний дуртай хобби?- Аялж зугаалах- Дуу, хөгжим сонсох- Бүжиглэх- Шатар тоглох- Унших- Телевиз үзэх- Найзуудтайгаа уулзах- Марк цуглуулах- Зоос цуглуулах- Бусад \өөр бол бичээрэй\

Ямар мэргэжилтэй болох хүсэлтэй вэ?- Багш- Эмч- Бизнесмен- Жолооч- Барилгачин- Инженер- Тогооч- Хоолны мэргэжилтэн- Худалдааны мэргэжилтэн- Малчин- Бусад \өөр бол бичээрэй\

Дэлхийн ямар улсад очиж үзэхийг хүсдэг вэ?

Энд очиж үзэхийг хүсдэг газраа бичнэ үү

Багт хуваах арга

Page 12: ӨМНӨХ ҮГ Mongolia MHM Handbook for Peer... · Маш олон хэлбэрийн нүүр хагарах буюу мөс хагалах дасгалууд байдаг, жишээ

12

Суралцагчдын мэдлэг бүтээх үйл явцад хамтын үйл ажиллагаа илүү үр дүнтэй байдаг учраас багаар ажиллах аргыг түлхүү хэрэглэнэ.

Багт хуваах олон арга бий. Тухайлбал, суралцагчдын дуртай өнгө, дуртай тоглоом, хайртай хүмүүс, дуртай амьтан, дуртай мэргэжил зэргийг нэрлүүлэн түүгээр нь баг болгож болно. Мөн сурагчдыг 1 – 6, юмуу хэдэн баг болгохоос шалтгаалан тоо тоолуулж болно. Ижил тоо тоолсон сурагчид нэг баг болон сууна. Багш хичээл бүр дээр багийн бүрэлдэхүүнийг сольж байх нь үр дүнтэй. Учир нь, үргэлж нэг багт байхаар суралцагчдын идэвхи сулрах, сонирхолгүй болох хандлагатай. Шинээр баг бүрдсэнээр ангийн сурагчид бүгд хоорондоо дотносох, биенийгээ илүү сайн ойлгодог болох зэрэг давуу талуудтай.

Багийн ажил үр дүнтэй болох нь баг хэрхэн зохион байгуулагдсанаас ихээхэн шалтгаална. Мөн багшийн удирдан чиглүүлэх үйлтэй шууд холбоотой.

Багш багийг өөрөө зохион байгуулах хэрэгтэй. Учир нь, сурагчид өөрийн нийлдэг хүүхдүүдтэйгээ нэг баг болон хичээлээс өөр зүйл ярих, үймүүлэх хандлагатай. Мөн хэн нэгэн хүүхэд аль ч багт хамаарагдахгүй үлдэж магадгүй. Энэ үед тухайн хүүхэд өөрийгөө ганцаардмал, бусдад гадуурхагддаг муу хүүхэд гэж бодон хичээлд муу болох, идэвхигүй болох магадлалтай.

Багийн ажлын менежмент:Багт хуваагдсаны дараа баг дотор нь жижиг зохион байгуулалт хийлгэнэ. Үүнд: багийн ахлагч, цаг

баригч, бичээч, тайлбарлагч гэх мэтээр гишүүн бүрт тодорхой үүрэг онооно. Энэ тохиолдолд багийн бүх гишүүдийн оролцоо нэмэгдэж идэвхждэг. Дараагийн бүлгийн ажлаар гишүүд үүргээ солилцож болно. Ингэж сурагчдын идэвхи оролцоог нэмэгдүүлснээр сурагчдыг багаас нь тодорхой үүрэг, хариуцлагатай иргэн болгон төлөвшүүлэхэд тус нэмэр болно. Багийн нэг гишүүн өөрт оногдсон ажлаа муу хийвэл тэр багийн ажил бүхэлдээ унтарна. “Нэг нь нийтийн төлөө” гэсэн уриан доор ажиллах зарчимтай.

Жүжигчилсэн тоглолт буюу дүрд тоглохЭнэ нь сурагчид тодорхой нэг дүрийн үйл хөдлөл, санаа бодол, харилцан яриаг дуурайн тоглож,

асуудлыг гаргаж тавихыг хэлдэг. Дүрийг багшийн зөвлөгөө /заавраар, эсвэл өөрсдөө сонгож болно. Дүрийг сонирхолтой болгож, тухайн сонгосон дүрийн онцлогийг харуулахын тулд, хиймэл сахал, үс, хувцас зэрэг нэмэлт хэрэглэгдэхүүнийг ашиглаж болно.

Сургагч багш ямар дүрд тоглуулахыг урьдчилан төлөвлөдөг учир холбогдох хэрэглэгдэхүүнийг урьдчилан бэлтгэх хэрэгтэй.

Тоглоомын арга:Тоглоомын аргыг үзэж буй сэдвээ хөгжилтэй аргаар ойлгуулах, сурагчдыг сэргээж идэвхижүүлэхэд

ашигладаг. Жишээ нь, сурагчид тойрч зогсоод, нэг бөмбөгийг бие бие рүүгээ шидээд, бөмбөгийг хүлээж авсан

сурагч сэдэвтэй холбоотой ойлголтоо товч үгээр хэлээд бөмбөгөө дараагийн хүнд шилжүүлэхэд тэр сурагч нь бас адилаар асуултад хариулах маягаар аль болох бүх сурагчийг тоглоомонд оролцуулахыг хичээнэ.

Харин тоглоом бүрийн онцлог, зорилгоос хамааран, асуух асуулт, хэлэх үг зэргийг багш урьдчилан бэлтгэсэн байх ба сурагчдад ойлгомжтой байдлаар тоглохын өмнө тайлбарлаж өгөх шаардлагатай.

Ярилцлага, мэтгэлцээний арга: Энэ нь сурагчид холбогдох сэдвээр олсон мэдлэг, чадварын талаар ярилцлага, маргаан өрнүүлж,

үзэл бодлоороо уралдан тэмцэх арга юм. Энэ аргыг хэрэглэснээр, сурагчид мэдлэгээ бататгах, янз бүрийн үзэл ойлголт байвал түүнийгээ

бусдад тайлбарлаж, ойлгуулахыг хичээнэ. Багш маргаж, хэлэлцэж байгаа багийн аль нэгийг дэмжиж оролцохгүй, харин энэ дасгал юунд

хэрэгтэй, ямар зорилго агуулж байгааг тайлбарлах нь зүйтэй. Энд хэн нэгний үзэл бодол буруу гэж байхгүй гэдгийг багш ойлгох хэрэгтэй.

Page 13: ӨМНӨХ ҮГ Mongolia MHM Handbook for Peer... · Маш олон хэлбэрийн нүүр хагарах буюу мөс хагалах дасгалууд байдаг, жишээ

13

Мэтгэлцээний үед бүх сурагчдын жигд оролцоог хангаж, хүн бүр бодол санаагаа илэрхийлэх нь чухал болохыг ойлгуулж, дэмжээрэй.

Багшийн лекц:Энэ нь багш гол мэдээллийг өөрөө ярьж хэлдэг сургалтын арга. Гэхдээ үе тэнгийн сургалтын үед энэ

аргыг аль болох бага ашиглахыг хичээх нь зүйтэй бөгөөд ойролцоогоор 20 минутаас хэтрэхгүй байвал зохино.

Гэхдээ бүлэг зохион байгуулах, тухайн сэдвээр хийх дасгал ажиллуулах зэрэг сургалтын дундуур тайлбарлах, ярихыг лекц гэж үзэхгүй, харин ч багш ийм сургалтын үед сурагчдыг чиглүүлж, тэдэнд дэмжлэг үзүүлж байх нь зүйтэй юм.

Үе тэнгийн сургагч нарт өгөх зөвлөгөө• Хичээлээ урьдчилан төлөвлөх: (хугацаа, сурагчдын тоо, хэдийд явуулах, үргэлжлэх хугацаа,

сургалт явуулах өрөө тасалгаа зэргийг сургуулийн удирдлага, холбогдох хүмүүстэй урьдчилан тохирох)• Хичээлд бэлтгэх: урьдчилан холбогдох баримт бичгийг уншиж танилцах, сурагчдад сургалтын цаг

хугацаа, хаана болохыг мэдэгдэх ба яг заасан хугацаандаа сургалтаа эхлэхийг онцгойлон анхаарах, • Сургалт эхлэхэд өөрийгөө болон сургалтад ажиллах багш нарыг танилцуулах, • Сурагчдыг өөрсдийгөө танилцуулахыг хүснэ.• Сургалтаа эхлэхдээ, сурагчдын дунд нүүр хагарах (танилцах) буюу хоорондоо энэ асуудлаар

ярилцах дулаан бөгөөд харилцан итгэлцэх уур амьсгалыг бий болгох хөгжилтэй дасгал хийлгэх• Сургалтаа хэрхэн явуулах журмыг тохиролцох (цагтаа эхлэх, идэвхитэй оролцох, бие биеэ

шоолохгүй, хүн бүрийн санааг хүндэтгэнэ гэх мэт)• Сургалтын эхэнд уг сургалтын зорилго, зорилтыг танилцуулах ба маш идэвхитэйгээр сургалтын

ажиллагаанд оролцохыг сурагчдаас хүсэх ба, сурагч бүрийн оролцоо, санаа бодол сургалтын ажиллагааны үр дүнд чухал нөлөөтэй гэдгийг онцгойлон тэмдэглэх хэрэгтэй.

• Чөлөөтэй бөгөөд албан бус байдлаар сургах, сурахыг хичээх хэрэгтэй бөгөөд өөр өөрийнхөөрөө байх нь чухал гэдгийг сануулах

• Сурагчдын тухайн асуудлаарх ойлголт, зан үйлийг өөрчлөх нь чухал болохоос бусад зан чанар зэрэг нь тусдаа асуудал тул гол зүйлдээ анхаарах хэрэгтэй

• Хүн бүр, хүүхэд бүрийг оролцуулах нь чухал тул, бүх хүмүүсээс асуулт асуух замаар, хүн бүрийн санаа бодлыг сонсож, оролцуулах

• Хэрэв зарим хүүхдүүдийн асуултад хариулж чадахгүй бол үнэнээ хэлээд, уншиж судалж байгаад эргэж хариу өгнө гэдгээ хэлж байгаарай. Харин дараа нь хариултаа хэлэхээ мартаж болохгүй шүү.

Page 14: ӨМНӨХ ҮГ Mongolia MHM Handbook for Peer... · Маш олон хэлбэрийн нүүр хагарах буюу мөс хагалах дасгалууд байдаг, жишээ

14

ХОЁРДУГААР БҮЛЭГ.

ОХИДЫН БЭЛГИЙН БОЙЖИЛТ, САРЫН ТЭМДГИЙН ТАЛААРХ ЕРӨНХИЙ ОЙЛГОЛТ

2.1 Охидын бэлгийн бойжилт буюу шилжилтийн насны онцлог

2.2 Эмэгтэй хүний нөхөн үржихүйн эрхтэний тогтолцоо

2.3 Сарын тэмдэг, сарын тэмдгийн мөчлөг гэж юу вэ?

Page 15: ӨМНӨХ ҮГ Mongolia MHM Handbook for Peer... · Маш олон хэлбэрийн нүүр хагарах буюу мөс хагалах дасгалууд байдаг, жишээ

15

СЭДЭВ 1: ОХИДЫН БЭЛГИЙН БОЙЖИЛТ БУЮУ ШИЛЖИЛТИЙН НАСНЫ ОНЦЛОГАгуулга Танилцуулга

Эзэмших мэдлэг Охидын бэлгийн бойжилт, онцлог, бие махбод болон сэтгэл санаанд гарах өөрчлөлт

Эзэмших чадвар

• Бэлгийн бойжилт гэж юуг хэлэх талаар мэдэх, тайлбарлах• Бэлгийн бойжилтын үед охидын бие махбодид гарах

өөрчлөлт, илрэх шинж тэмдгийг нэрлэх, тайлбарлах • Бэлгийн бойжилтын үеийн сэтгэл зовоосон асуудлыг

шийдвэрлэх чадвартай болохСургалтын хугацаа 1 цаг

Сургалтын материал

Охидын бэлгийн бойжилтын үеийн өөрчлөлтийг харуулсан зурагт үзүүлэн

Хавсралт 1. Багийн тоогоор

KWL 1-ийн хүснэгт, том цаасан дээр бэлтгэх, эсвэл, самбарт урьдчилан зурсан байх

Сургалтын аргазүй Хавсралт 1. Багийн тоогоор • KWL арга• Ярилцлага, харилцан яриа• Бүлгийн ажил

ҮЙЛ АЖИЛЛАГАА 1 (25 МИНУТ)

Багш сурагчдыг 3-4 багт хувааж суулгана. Багт хуваахдаа тоо тоолуулах, эсвэл сугалаа

сугалуулж болно.

Багшид өгөх зөвлөмж: Бага, дунд ангийн сурагчдыг багт хуваах бол 1-р бүлгийн

Багшид зориулсан нэмэлт мэдээлэлд буй багт хуваах сонирхолтой аргуудаас

хэрэглээрэй. Учир нь тоо тоолуулах үед сурагчид тоогоо мартан багаа зөв олж

суухгүй, цаг алдах, эмх замбараагүй байдал үүсч болзошгүй.

Багш багийн гишүүдэд доорх хүснэгтийг дэвтэртээ зурах даалгавар өгнө (Сургалтын

өмнө багш энэ хүснэгтийг самбарт юмуу том цаасан дээр бичиж бэлтгэсэн байна). Зурж

дууссаны дараа бэлгийн бойжилт буюу шилжилтийн насны талаар юу мэддэгээ багаар

хамтран ярилцаж хүснэгтийн эхний 2 баганыг бөглөхийг сануулна. 3 дахь баганыг хичээл

дууссаны дараа бөглөнө гэдгийг хэлж онгорхой орхиулна.

Мэднэ(Одоо мэдэж байгаа)

Мэдэхийг хүсч байна(Энэ хичээлээр)

Мэдэж авлаа(Хаанаас, хэнээс)

1.2. 3.4.5.

1.2. 3.4.5.

1.2. 3.4.5.

1 K-мэднэ W-мэдэхийг хүсэж байна L-мэдэж авлаа гэсэн утгатай англи үгсийн эхний үсгүүд бөгөөд дээрх утгуудыг төлөөлнө

Page 16: ӨМНӨХ ҮГ Mongolia MHM Handbook for Peer... · Маш олон хэлбэрийн нүүр хагарах буюу мөс хагалах дасгалууд байдаг, жишээ

16

Дараах асуултын дагуу ярилцаж хичээлийг дүгнэнэ. Үүнд:

1. Бэлгийн бойжилт гэж юу вэ? Хэдэн наснаас эхэлдэг вэ?

2. Бэлгийн бойжилтын үед гарах өөрчлөлтийг мэдэх нь ямар ач холбогдолтой вэ?

ДҮГНЭЛТ (5 МИНУТ)

ХАВСРАЛТ . БЭЛГИЙН БОЙЖИЛТ ГЭЖ ЮУ ВЭ?

Охидын бэлгийн бойжилт 10-19 насанд үргэлжилдэг ба энэ хугацаанд нөхөн үржихүйн

эрхтэн тогтолцоо бүрэн боловсорч гүйцнэ. Энэ нь эм бэлгийн булчирхайн ялгаруулсан

дааврын үйл ажиллагаатай холбоотой бөгөөд энэ үед охидын биеийн өсөлт явагдахын

хэрээр сэтгэл санаанд ч олон өөрчлөлтүүд гардаг.

Тухайлбал, хөх товойж эхлэх буюу хөх ургах, умдаг, суганд үс ургах, сарын тэмдэг үзэгдэх,

огцом өсөх, жин нэмэгдэх, биеийн хэлбэр галбир, дуу хоолой өөрчлөгдөх зэрэг болно.

Бэлгийн бойжилтыг өөрөөр бас шилжилтийн нас гэж хэлдэг ба энэ нь хүүхэд наснаас

том хүн болох завсрын үе гэсэн утгатай юм. Энэ үе ихэвчлэн 10-11 наснаас эхэлдэг ба хүн

бүрт харилцан адилгүй байж болно. Тухайлбал, 6-р ангийн хүүхдүүд хичээлийн шинэ жил

эхлэхэд зарим нь бусдаасаа илүү өндөр болсон байдаг. Магадгүй тэд өөрсдийн биед гарч

буй дараах өөрчлөлтүүдийг ч ажигласан байж болох юм. Үүнд:

• Огцом өндөр болох

• Батга гарах

• Умдаг, суганд үс ургах

• Хөлрөх

• Бүсэлхийгээр нарийсах

• Өгзөг (тааз) бүдүүрэх

• Сарын тэмдэг ирж эхлэх гэх мэт.

Сурагчдыг дэвтэртээ бичээд дууссан бол багш эхний сурагчаас эхлэн 1 дүгээр баганад бичсэн

зүйлийг нь асууж өөрийн бэлтгэсэн хүснэгт дээр жагсааж бичнэ. Санааг давхардуулахгүй

бичнэ. Дараа нь 2 дахь баганад бичсэн зүйлсийг хэлүүлж мөн адил давхардуулахгүйгээр

бичнэ. Эхний 2 баганад бичсэн нэгдсэн жагсаалтыг ангиараа хамтдаа ярилцана.

Дараа нь багуудад Хавсралт 1-ийг тарааж өгч уншуулна. Баг бүр уншиж танилцсаны

дараа 3 дахь баганыг бөглөнө. Дууссаны дараа баг тус бүрээс илтгэгч нар гарч ирэн багийн

ажлаа танилцуулна. Энэ үед багш самбарт 3 дахь баганыг бөглөж бичнэ.

Багууд ажлаа танилцуулан, багш хүснэгтийг бөглөж дууссан бол сурагчдын анхаарлыг 2

дахь баганад хандуулна. Бид мэдэхийг хүссэн асуултдаа бүгдэд хариулт авч чадсан байна уу

гэж асууна. Хэрвээ бүх асуултад хариулт авч чадаагүй бол үүнээс хойш үзэх хичээлүүдээрээ

дамжуулаад бид бусад асуултынхаа хариултыг авах болно гэж хэлээд хичээлийн дүгнэлт

хэсэгт орно.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 2 (10 МИНУТ)

Page 17: ӨМНӨХ ҮГ Mongolia MHM Handbook for Peer... · Маш олон хэлбэрийн нүүр хагарах буюу мөс хагалах дасгалууд байдаг, жишээ

17

Эдгээр өөрчлөлтийг охид янз бүрээр хүлээж авдаг. Тухайлбал, зарим нь баярлаж байхад

зарим нь айж, ичиж, эмээж, цочирддог байна.

Эдгээр өөрчлөлтөөс гадна сэтгэл санааны хувьд ч огцом өөрчлөлт гардаг. Тухайлбал,

нэгэн агшинд баяр хөөртэй байснаа дараагийн хэдэн хоромд уйтгарлах, уур уцаартай болох

тохиолдол олонтаа.

СЭДЭВ 2: ЭМЭГТЭЙ ХҮНИЙ НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРХТЭНИЙ ТОГТОЛЦОО

Агуулга ТанилцуулгаЭзэмших мэдлэг Эмэгтэй хүний нөхөн үржихүйн эрхтэн тогтолцооны бүтэц, үүрэг

Эзэмших чадвар

• Эмэгтэй хүний нөхөн үржихүйн эрхтэний бүтэц, үүргийг мэдэх, тайлбарлах

• Эмэгтэй хүний нөхөн үржихүйн эрхтэний зурагт үзүүлэн дээр эрхтний нэр, байршлыг зөв зааж хэлж сурах

Сургалтын хугацаа 1 цаг

Сургалтын материалЭмэгтэй хүний нөхөн үржихүйн эрхтэний зурагт үзүүлэн – оруулах Хавсралт 1 – багийн тоогоор Хавсралт 2 – багийн тоогоор

Сургалтын аргазүй • Ярилцлага• Бүлгээр ажиллах

ҮЙЛ АЖИЛЛАГАА 1 (10 МИНУТ)

ҮЙЛ АЖИЛЛАГАА 2 (25 МИНУТ)

Сурагчдыг 4 багт хувааж суулгана. Багууд эмэгтэй хүний нөхөн үржихүйн эрхтний

тогтолцоонд юу юу ордог талаар ярилцаж мэддэг эрхтнийхээ нэрийг жагсааж бичих

даалгавар өгнө. Бичиж дууссаны дараа тухайн эрхтнийхээ гүйцэтгэх үүргийг ярилцах

хугацаа өгнө.

Ярилцаж дууссаны дараа багуудад хавсралт 1-ийг тарааж өгнө. Сурагчид дараах

зааврын дагуу бие дааж ажиллана.

• Хавсралт 1-д байгаа хүснэгтийн хоёрдугаар баганад бичигдсэн үүргээр нь эрхтэний

нэрийг олж, нэгдүгээр баганад тухайн эрхтэний нэрийг нөхөж бичнэ,

• Бие дааж ажиллах 10 минут орчмын хугацаа өгнө.

Сурагчид даалгаврыг гүйцэтгэсний дараа нийтээр ярилцаж, хийсэн ажлыг шалгана.

Энэхүү үйл ажиллагааг явуулах үед багш аль болох өөрөө хэлж өгөхөөс зайлсхийж, асуулт

тавьж, сурагчдаар хэлүүлэхийг хичээнэ. Дараах асуултыг ашиглаж болно:

• Ийм үүрэгтэй эрхтэний нэр юу вэ?

• Үзүүлэн дээр аль байна? Энэ мөн үү?

• Үүнээс өөр үүргийг нь мэдэх үү?

Ярилцлагын дараа багш хавсралт 2-ыг баг бүрт тарааж өгнө. Багийн гишүүд өөрсдийн

Page 18: ӨМНӨХ ҮГ Mongolia MHM Handbook for Peer... · Маш олон хэлбэрийн нүүр хагарах буюу мөс хагалах дасгалууд байдаг, жишээ

18

хийсэн ажилтайгаа харьцуулан харж буруу хийснийгээ зөв болгож засч авна. Дараа нь 1-2

сурагчийг гарган зурагт үзүүлэн дээр эрхтэнүүдийг нэрлүүлэн, байршлыг заалгана. Багш

чиглүүлж, тусална.

ДҮГНЭЛТ (5 МИНУТ)

Дараах асуултуудын дагуу ярилцаж хичээлийг дүгнэнэ:

• Дотно, гадна эм бэлэг эрхтэнүүдийг ялган нэрлэнэ үү?

• Бэлэг эрхтэний үндсэн үүргийг нэрлэнэ үү?

• Бэлэг эрхтэний талаар мэдэж байх нь бидэнд ямар хэрэгтэй вэ?

Эрхтэний нэр ҮүрэгБие гүйцээгүй өндгөн эсүүдийг агуулдаг, өндгөн эсийг боловсруулж гадагшлуулдаг, эстроген, прогестерон даавруудыг ялгаруулдаг.Жирэмсэн үед ураг өсч, хөгжих нөхцлийг бүрдүүлдэг.Өндгөн эс эр бэлгийн эстэй нийлж (үр тогтолт), үр тогтсон өндгөн эсийн анхны хуваагдал явагддаг, өндгөн эсийг умай руу дамжуулдаг. Өндгөвчнөөс гадагшилсан өндгөн эсийг умайн гуурсан хоолойн хөндий рүү нэвтрүүлэхэд оролцдог Гадна, дотно бэлэг эрхтэнийг холбодог ба хүүхэд төрөх зам болдог.Үтрээний үүдэвчийг хагас хучиж байрладаг нугалаасууд, дотор бэлэг эрхтэнийг хамгаалах үүрэгтэйШээсийг биеэс гадагшлуулна.

Эрхтэний нэр Үүрэг

ӨндгөвчБие гүйцээгүй өндгөн эсүүдийг агуулдаг, өндгөн эсийг боловсруулж гадагшлуулдаг, эстроген, прогестерон даавруудыг ялгаруулдаг.

Умай Жирэмсэн үед ураг өсч, хөгжих нөхцлийг бүрдүүлдэг.

Умайн гуурсан хоолойӨндгөн эс эр бэлгийн эстэй нийлж (үр тогтолт), үр тогтсон өндгөн эсийн анхны хуваагдал явагддаг, өндгөн эсийг умай руу дамжуулдаг.

Умайн гуурсан хоолойн салбан

Өндгөвчнөөс гадагшилсан өндгөн эсийг умайн гуурсан хоолойн хөндий рүү нэвтрүүлэхэд оролцдог

Үтрээ Гадна, дотно бэлэг эрхтэнийг холбодог ба хүүхэд төрөх зам болдог.

Бэлгийн их, бага уруул Үтрээний үүдэвчийг хагас хучиж байрладаг нугалаасууд дотор бэлэг эрхтэнийг хамгаалах үүрэгтэй

Шээсний сүв Шээсийг биеэс гадагшлуулна.

ХАВСРАЛТ 1. ЭМЭГТЭЙ ХҮНИЙ НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРХТЭН ТОГТОЛЦОО

ХАВСРАЛТ 2. ЭМЭГТЭЙ ХҮНИЙ НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРХТЭН ТОГТОЛЦОО

Багшид зориулсан мэдээлэл

Page 19: ӨМНӨХ ҮГ Mongolia MHM Handbook for Peer... · Маш олон хэлбэрийн нүүр хагарах буюу мөс хагалах дасгалууд байдаг, жишээ

19

ХАВСРАЛТ 3. ЭМЭГТЭЙ ХҮНИЙ НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРХТЭН ТОГТОЛЦОО

Багшид зориулсан мэдээлэл

Эмэгтэй хүний нөхөн үржихүйн тогтолцоо нь дараах үндсэн үүргийг гүйцэтгэдэг. Үүнд:

• Өндгөн эсүүдийг хадгалах, боловсруулах, гадагшлуулах

• Үр тогтоох

• Үр тогтсон өндгөн эсийг хүүхэд болж өсч томортол нь хадгалах, тээх

• Хүүхэд төрүүлэх

Эмэгтэй хүнд 2 хос өндгөвч байх ба энэ нь өндгөн эс болон эм бэлгийн дааврыг

ялгаруулдаг булчирхай юм. Эмэгтэй хүүхэд анх эхээс төрөхөд л хос өндгөвчинд нь олон

зуун мянган ширхэг өндгөн эсийн эх үүсвэр агуулагдаж байдаг. Эдгээр өндгөн эсийн үүсвэр

нь охидын бэлгийн бойжилтын үед өсч бие гүйцэн боловсорч сар бүр тодорхой хугацаанд

гадагшилж эхэлнэ. Үүнийг өндгөн эс гадагшлах гэж нэрлэдэг.

Гадагшилсан өндгөн эс умайн гуурсан хоолойд орно. Хэрвээ эр бэлгийн эс тэнд хүрсэн

байвал үр тогтолт явагдах боломжтой. Үр тогтолт гэдэг нь эр бэлгийн эс болон өндгөн эс

нэгдэх үйл явц юм. Үр тогтолт явагдсан нөхцөлд үр тогтсон өндгөн эс умайд орж хананд нь

бэхлэгдэн үр хөврөлийн хөгжил явагдана. Умай нь лийр хэлбэртэй, булчинлаг эрхтэн юм.

Ураг эхийн хэвлийд 9 сар орчим хугацаанд өсч бойжин, үтрээгээр дамжин төрнө.

Умай

Умайн гуурсан хоолой

ӨндгөвчӨндгөвч

Үтрээ

Умайн хүзүү

Эмэгтэй хүний нөхөн үржихүйн эрхтэн тогтолцоо

Page 20: ӨМНӨХ ҮГ Mongolia MHM Handbook for Peer... · Маш олон хэлбэрийн нүүр хагарах буюу мөс хагалах дасгалууд байдаг, жишээ

20

СЭДЭВ 3: ОХИДЫН ӨСӨЛТ, САРЫН ТЭМДЭГ, САРЫН ТЭМДГИЙН МӨЧЛӨГ ГЭЖ ЮУ ВЭ?Агуулга Танилцуулга

Эзэмших мэдлэг • Сарын тэмдэг, сарын тэмдгийн мөчлөг • Сарын тэмдгийн үед илрэх шинж тэмдэг

Эзэмших чадвар

• Сарын тэмдэг ирэх нь хэвийн үзэгдэл болох талаар тайлбарлах• Сарын тэмдгийн мөчлөгийн талаар ойлголттой болж, сарын тэмдэг ирэх өдрөө урьдчилан тооцоолж чаддаг болох• Сарын тэмдгийн үед охидын сэтгэл санаа болон бие махбодид гарах өөрчлөлтүүдийн талаар мэдээлэлтэй болж, улмаар дасан зохицох чадвартай болно.

Сургалтын хугацаа 1 цаг

Сургалтын материал• Хавсралт – багийн тоогоор • Сарын тэмдгийн зурагт үзүүлэн• Сарын тэмдгийн хуанлийг биетээр харуулсан үзүүлэн

Сургалтын аргазүй • Ярилцлага• Бүлгээр ажиллах

Сурагчдыг 4-5 хүнтэй бүлэгт хувааж, тус бүрт А4 цаасны дөрөвний нэгийн хэмжээтэй

жижиг цаас хэд хэдийг өгнө.

• Сарын тэмдгийн талаар юу мэддэгээ бүлгээрээ ярилцаж, энэ талаар хүмүүсийн дунд

тархсан ойлголт, мэдээллийг нэгтгэн мэдээлэл бүрийг нэг цаасан дээр бичих даалгавар өгнө.

Бичиж байгаа мэдээлэл нь заавал үнэн бодит байх албагүй тул энэ талаар бусдаас сонссон,

ном хэвлэлээс уншсан янз бүрийн мэдээлэл байж болно гэдгийг анхааруулна.

• Бүлгүүд ярилцаж, мэдээллээ бэлтгэж дууссаны дараа мэдээллүүдийг байрлуулна.

• Нийтээрээ ярилцаад ижил ойлголтуудыг нэг дор байрлуулж, тус бүрийн талаар үнэн

зөв гэж санал нийлж байгаа асуудлыг самбарын нэг талд, буруу ташаа гэж үзэж байгаа

мэдээллийг нөгөө талд нь байрлуулна. Хэрэв зарим мэдээлэл дээр санал зөрж маргаан

өрнөвөл уг асуудлыг тусад нь байрлуулна. Самбарт “Үнэн зөв”, “Буруу ташаа”, “Эргэлзээтэй”

гэж бичсэн байна.

• Дараа нь багуудад Хавсралтад буй унших материалыг тараан өгч, унших хугацаа өгнө.

• Уншиж дууссаны дараа мэдээллүүдийг самбарт хэр зэрэг зөв байрлуулсан талаар

харьцуулан ярилцана. Хэрэв өмнө “үнэн зөв” гэж үзсэн мэдээлэл нь буруу, “буруу ташаа”

гэж үзсэн мэдээлэл нь зөв байвал байрлалыг нь өөрчилнө. Эргэлзээтэй гэж үзсэн асуудалдаа

хариу авч чадсан бол зөв байранд нь байрлуулна.

• Эцэст нь дараах асуултын дагуу товч ярилцана:

• Сарын тэмдгийн талаар хүмүүсийн дунд байдаг ойлголт, мэдээлэл хэр зэрэг үнэн

бодитой байна вэ?

• Сарын тэмдгийн талаар буруу ойлголт авснаас ямар үр дагаварт хүрч болох вэ?

• Сарын тэмдгийн талаар үнэн зөв мэдээлэлтэй байх нь ямар ач холбогдолтой вэ?

ҮЙЛ АЖИЛЛАГАА 1 (25 МИНУТ)

Page 21: ӨМНӨХ ҮГ Mongolia MHM Handbook for Peer... · Маш олон хэлбэрийн нүүр хагарах буюу мөс хагалах дасгалууд байдаг, жишээ

21

ҮЙЛ АЖИЛЛАГАА 2 (10 МИНУТ)

Сурагчдаас сарын тэмдгийн хуанли гэж юу болох, тэд хуанли хөтөлдөг эсэхийг асууна.

Хуанли хөтөлж байхын ач холбогдол, давуу талыг хамтран ярилцана.

Сарын тэмдгийн хуанли хөтлөхийн учрыг багш үзүүлэн ашиглан тайлбарлаж өгнө.

ДҮГНЭЛТ (5 МИНУТ)

Дараах асуултын дагуу ярилцаж, хичээлийг дүгнэнэ:

• Сарын тэмдэгтэй холбоотой асуудлаар юу юуг шинээр мэдэж авав?

• Сарын тэмдэгтэй холбоотой мэддэг байсан ямар ямар ойлголт өөр болов?

• Сарын тэмдэг ирсэн үед ямар дэглэм сахих ёстой гэж бодож байна?

ХАВСРАЛТ САРЫН ТЭМДЭГ, САРЫН ТЭМДГИЙН МӨЧЛӨГ ГЭЖ ЮУ ВЭ?

Сурагчдад зориулсан унших материал

Охидын бэлгийн бойжилтын үед илрэх өөрчлөлтийн нэг нь сарын тэмдэг буюу биений

юм ирэх явдал юм. Сарын тэмдэг гэдэг нь бэлгийн дааврын нөлөөгөөр тодорхой хугацааны

мөчлөгтэйгээр умайн салст давхарга ховхрон үтрээгээр дамжин гадагшлах үзэгдлийг хэлнэ.

Эмэгтэй хүн бүрт сарын тэмдэг ирдэг бөгөөд хэзээ, хэдэн наснаас, ямар хугацаатай ирэх

нь харилцан адилгүй байж болдог. Ерөнхийдөө охидын анхны сарын тэмдэг 10-16 насанд

үзэгдэх бөгөөд ихэнх судлаачид сарын тэмдэг эхэлж ирэх дундаж насыг 12-14 нас гэж

тодорхойлдог.

Өндгөвч өндгөн эсийг гадагшлуулахын өмнөхөн умайн хана цусаар дүүрч зузаарна.

Энэ нь үр тогтолт явагдаагүй бол аяндаа ховхорч биеэс гадагшилна. Үүнийг Сарын тэмдэг

гэж нэрлэдэг. Энэ үед бага хэмжээний 3-4 хоолны халбага буюу 40-60 мл цус, бусад эдийн

хамт гадагшлах ба ихэвчлэн 3-7 хоног үргэлжилнэ. Зарим хүмүүст үүнээс их болон бага

хэмжээгээр, олон хоногоор ирэх ч тохиолдол байдаг. Хэт их хэмжээгээр ирж, 1-2 цаг тутамд

ариун цэврийн хэрэглэлийг солихоос өөр аргагүй байдал үүсч байвал мэргэжлийн эмчид

хандах хэрэгтэй.

Сарын тэмдгийн мөчлөг гэдэг нь нэг сарын тэмдгээс нөгөө сарын тэмдэг хүртэлх хугацаа

юм. Сарын тэмдгийн мөчлөг 21-42 хоногтой байж болох ба дунджаар 28-35 хоногтой

байдаг. Охидын сарын тэмдгийн мөчлөг эхний үед тогтворгүй байж болох ба аажимдаа 1-2

жилийн дараа тогтмолждог.

Page 22: ӨМНӨХ ҮГ Mongolia MHM Handbook for Peer... · Маш олон хэлбэрийн нүүр хагарах буюу мөс хагалах дасгалууд байдаг, жишээ

22

САРЫН ТЭМДЭГ ИРСЭН ӨДРҮҮД

Мөчлөгийн зөрүү хэдэн хоног байх нь хэвийн бэ?

Мөчлөг нь цөөн хэд хоногоор өөр өөр байж болно. Жишээ нь, энэ сарынх 28, дараа

сарынх 30 байвал хэвийнд тооцогдоно гэсэн үг. Харин олон хоногийн зөрүүтэй бол хэвийн

бус байна. Жишээ нь, энэ сарынх 21 хоног, дараа сарынх 33 хоног гэх мэт зөрүү нь 7-оос

дээш хоног болоод ирвэл эмчид хандах хэрэгтэй. Энэ бол сарын тэмдэг тогтворжихгүй байна

гэсэн үг.

Заримдаа ядрах, бухимдах, бие өвдөх зэрэг шалтгаанаас болоод мөчлөг өөрчлөгдөх нь

бий. 1 сар өнжих нь тийм ч их санаа зовохоор зүйл биш боловч, хоорондох зай нь 60-аас

олон хоног болбол эмчид хандах шаардлагатай.

Сарын тэмдгийн үед илрэх шинж тэмдэг

• Хоолны дуршил өөрчлөгдөх

• Сэтгэл санаа өөрчлөгдөх

• Юманд төвөгшөөх

• Хэвлий хэсгээр өвдөх

• Толгой бага зэрэг өвдөх

• Батга ихсэх

• Хөх хөндүүрлэх

• Нойр хүрэхгүй байх

• Огиулах гэх мэт.

Сэтгэл санааны бага зэрэг өөрчлөлт байж болох ч ноцтой сэтгэл гутралд орвол хэвийн бус

гэж ойлгоно. Өөрөөр хэлбэл, дэлгүүрийн сурталчилгаанд уурлаж юмаа шидлэх, өдөржингөө

шалтгаангүйгээр уйлах зэрэг нь хэвийн шинж биш юм.

Page 23: ӨМНӨХ ҮГ Mongolia MHM Handbook for Peer... · Маш олон хэлбэрийн нүүр хагарах буюу мөс хагалах дасгалууд байдаг, жишээ

23

Ямар нэг онцгой дэглэм баримтлах уу?

Сарын тэмдэг ирсэн үед хувийн ариун цэврийг сахих нь маш чухал. Учир нь цус бол

нян үржих таатай орчин болдог. Иймд бэлэг эрхтний гадна хэсгийг савантай бүлээн усаар

сайтар угаах хэрэгтэй. Гэхдээ хурц өнгө, үнэртэй саван биед харшилж, эмзэглүүлж болох

учраас савангаа зөв сонгож хэрэглэх хэрэгтэй. Харин үтрээний хана маш эмзэг мэдрэмтгий

учир үтрээг янз бүрийн уусмал савангаар угаах хэрэггүй. Энэ нь үтрээний орчинг өөрчилж,

гаднаас орж ирэх нянг өөрөө устгах чадварыг нь алдагдуулдаг учраас халдвар дамжих

эрсдэл болно.

Хэрэв бэлэг эрхтэнээс нь үнэр гарч байвал эхлээд сайн угаах, угаагаад үнэр нь арилахгүй

бол ямар нэгэн эмгэг байж болох тул өөрийн ээж, эгч, багшдаа хэлж эмэгтэйчүүдийн эмчид

үзүүлэх хэрэгтэй. Эмэгтэйчүүдийн эмч гэдэг нь эмэгтэй нөхөн үржихүйн эрхтэн тогтолцооны

холбогдолтой эмгэгийг илрүүлэн эмчлэх чиглэлээр мэргэшсэн хүмүүс юм.

Сарын тэмдгийн үеийн хямрал

Зарим охидод сарын тэмдгийн үеийн хямрал тохиолдоно. Энэ нь ямар нэгэн өвчин биш

юм. Сарын тэмдгийн хямралд:

• Маш их ядрах

• Уур уцаар хүрэх

• Санаа зовох, эсвэл сэтгэл хямрах

• Гэдсээр базалж өвдөх

• Ууц нуруу хөшиж өвдөх

• Бие сульдах

• Бөөлжих, гүйлгэх

• Толгой өвдөх

• Ухаан алдах гэх мэт шинжүүд дан болон хавсарсан байдлаар илэрч орно.

Сарын тэмдэг нь өвчин биш учраас ямар нэгэн зовиур шаналгаа байх ёсгүй. Хэрвээ дээрх

шинж тэмдгүүд дан болон хавсарсан байдлаар илэрч болно. Сарын тэмдгийн үед гарах

цусны хэмжээ ихсэх ба багасах зэрэг өөрчлөлт илэрвэл заавал мэргэжлийн эмчид хандана.

Хэр их өвдөх нь хэвийн бэ?

Сарын тэмдгийн өмнөх болон эхний өдөр бага зэрэг дуншиж өвдөх нь хэвийн гэж

ойлгож болно. Гэхдээ бүр сургуулиасаа чөлөө авах, гараа ч хөдөлгөх тэнхэлгүй болтлоо

өвдвөл “Байдаг л юм” гээд тоохгүй өнгөрч болохгүй. Мөн сарын тэмдгээс бусад үед умай,

өндгөвч буюу хэвлийн хэсгээр өвдвөл асуудал байна гэсэн үг.

Page 24: ӨМНӨХ ҮГ Mongolia MHM Handbook for Peer... · Маш олон хэлбэрийн нүүр хагарах буюу мөс хагалах дасгалууд байдаг, жишээ

24

ГУРАВДУГААР БҮЛЭГ.

САРЫН ТЭМДГИЙН ҮЕИЙН ЭРҮҮЛ АХУЙ

3.1. Сарын тэмдгийн үеийн эрүүл ахуй, тавигдах шаардлага

3.2. Сарын тэмдэг ирэхэд бэлтгэх нь

Page 25: ӨМНӨХ ҮГ Mongolia MHM Handbook for Peer... · Маш олон хэлбэрийн нүүр хагарах буюу мөс хагалах дасгалууд байдаг, жишээ

25

СЭДЭВ 1: САРЫН ТЭМДГИЙН ҮЕИЙН ЭРҮҮЛ АХУЙ, ТАВИГДАХ ШААРДЛАГА

Агуулга Танилцуулга

Эзэмших мэдлэг Сарын тэмдгийн үеийн эрүүл ахуй, тавигдах шаардлага

Эзэмших чадвар

Сарын тэмдгийн үеийн эрүүл ахуйг сахихын ач холбогдлыг тайлбарлахСарын тэмдгийн үеийн эрүүл ахуйн шаардлагыг хэлэх, тоочих, хэрэгжүүлэх

Сургалтын хугацаа 1 цаг

Сургалтын материал Мэдээлэл - 1- багийн тоогоорМэдээлэл- 2 - багшид хэрэглэгдэх нэмэлт материал

Сургалтын аргазүй Сурагчдыг багт хуваан бүлгээр ажиллах, харилцан ярилцах гэх мэт сургалтын идэвхтэй аргуудыг ашиглан оролцоонд тулгуурлан сургалтыг зохион байгуулна.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 1. (10 МИНУТ)

ҮЙЛ АЖИЛЛАГАА 2. (25 МИНУТ)

Мэднэ(Одоо мэдэж байгаа)

Мэдэхийг хүсч байна(Энэ хичээлээр)

Мэдэж авлаа(Хаанаас, хэнээс)

1.2. 3.4.5.

1.2. 3.4.5.

1.2. 3.4.5.

Дараах асуултыг асууж хүснэгтийн эхний баганыг бөглөхийг хүснэ.

• Та нар сарын тэмдгийн үеийн эрүүл ахуйн талаар юу мэдэх вэ?

• Энэ талаарх мэдээллийг хаанаас, хэнээс мэдэж авсан бэ?

Сурагчдыг эхний баганад өмнө мэддэг байсан зүйлээ бичээд дууссаны дараа 2 дахь

баганад энэ хичээлээр юу мэдэж авахыг хүсч байгаагаа бичихийг хүснэ. Бичих хугацаа 3-5

минут өгнө. Бичсэний дараа дараагийн үйл ажиллагаанд оролцохыг анхааруулна. Сүүлийн

буюу 3 дахь баганыг хичээл дууссаны дараа бөглөх ёстойг сануулна.

Сурагчдыг 4-5 багт хуваана. Самбарт доорх хүснэгтийг зурж багийн гишүүдийг дэвтэртээ

зурахыг хүснэ.

Баг бүрт сарын тэмдгийн үеийн эрүүл ахуйн талаарх материалыг тарааж (Хавсралт)

өгч 3-5 минутын хугацаа өгч уншуулна. Уншаад дууссаны дараа баг бүрээс 1 хүн гарч

ирэн өөрийн багийн уншиж мэдсэн зүйлээ товч үгээр бусдадаа тайлбарлаж өгнө. Багууд

танилцуулга хийж дууссаны дараа нийт ангиараа хамтран дүгнэж ярилцана. Ярилцлага

дууссаны дараа сурагчдыг дэвтэртээ бичсэн 3 дахь баганыг гүйцээж бичих даалгавар өгнө.

Page 26: ӨМНӨХ ҮГ Mongolia MHM Handbook for Peer... · Маш олон хэлбэрийн нүүр хагарах буюу мөс хагалах дасгалууд байдаг, жишээ

26

ДҮГНЭЛТ: 5 МИНУТ

Зөвлөмж 1. Ариун цэврийн хэрэглэлээ сонгож сурахХөвөн, зөөлөн материалаар хийгдсэн, ус

нэвтрүүлдэггүй, үтрээнээс гарах цусыг шингээх зориулалт бүхий хүний биед харшил үүсгэхгүй, тусгай ариун цэврийн хэрэглэлийг хэрэглэх нь тохиромжтой. Нимгэн, зузаан, уртаас хамаарч өдөр шөнийн гэж ангилна. Тампон хэрэглэхээс татгалзах хэрэгтэй.

Зөвлөмж 2. Ариун цэврийн хэрэглэлийг 3-4 цаг тутамд солих

Цус хэр их гарч байгаагаас шалтгаалан өдөрт хэд хэдэн удаа солих шаардлагатай байдаг. Цус нь нянгийн үржих таатай нөхцөл болдог учир эвгүй үнэр гарах, шээс, үтрээний үрэвсэл үүсэх эрсдэлтэй байдаг учир ариун цэврийн хэрэглэлийг 3-4 цаг тутам /хамгийн ихдээ 6 цаг тутам/ солих хэрэгтэй.

Зөвлөмж 3. Шүршүүрт орохСарын тэмдэг ирсэн өдрүүдэд хувийн ариун

цэврийг сайтар сахиж, өдөр бүр шүршүүрт орох шаардлагатай.

Зөвлөмж 4. Үтрээ угаагч болон саван хэрэглэхээс зайлсхийх

Үтрээний хэвийн бичил биетнүүд нь гаднаас орж ирэх нян, вирүсыг өөрийн механизмаараа цэвэрлэж байдаг. Савантай ус болон бусад үтрээ угаагч шингэнийг хэрэглэсэнээр үтрээний хэвийн бичил биетнүүдийг устгадаг. Иймд зөвхөн бүлээн усыг хэрэглэх зохимжтой.

Мэдэхийг хүссэн зүйлээс мэдэж аваагүй буюу орхигдсон зүйл байгаа эсэхийг лавлаж

асууна. Хэрвээ дараагийн удаад үзэх агуулга байсан бол тэр үед нь судлах болно гэдгийг

сануулж, тухайн өдрийн хичээлтэй холбоотой асуулт байгаа эсэхийг асууж хичээлийг дүгнэнэ.

Дараах асуултын дагуу ярилцаж, хичээлийг дүгнэнэ:

• Сарын тэмдгийн үеийн эрүүл ахуйн талаар шинээр юу сурч авсан бэ?

• Хэрэгжүүлэхэд төвөгтэй, бэрхшээлтэй зүйл байна уу?

• Энэ хичээлийг үзэж судлахын ач холбогдлыг юу гэж бодож байна вэ?

ХАВСРАЛТ 1. САРЫН ТЭМДГИЙН ҮЕИЙН ЭРҮҮЛ АХУЙ, ТАВИГДАХ ШААРДЛАГА

Сурагчдад зориулсан унших материал

Page 27: ӨМНӨХ ҮГ Mongolia MHM Handbook for Peer... · Маш олон хэлбэрийн нүүр хагарах буюу мөс хагалах дасгалууд байдаг, жишээ

27

Зөвлөмж 5. Бэлэг эрхтэнийг зөв угаах Ариун цэврийн хэрэглэлээ солих бүртээ бэлэг

эрхтэнээ бүлээн усаар урдаас хойш чиглэлтэй угааж байх хэрэгтэй. Хойноос урагшаа буюу хошногоны амсраас урагшаа чиглэлтэй угаахыг хориглох хэрэгтэй. Учир нь хошногоны амсарт байрлах нян үтрээ болон шээс бэлгийн замын үрэвсэл үүсгэх эрсдэлтэй байдаг

Зөвлөмж 6. Хэрэглэсэн ариун цэврийн хэрэглэлийг зөв хаях

Хэрэглэсэн ариун цэврийн хэрэглэлээ жорлонгийн суултуурын хоолой болон ил задгай хаяхгүй байх. Цаасанд боон хогийн сав руу хаяж занших хэрэгтэй.

Зөвлөмж 7. Гараа угаахАриун цэврийн хэрэглэлийг солихоос өмнө

болон сольсны дараа заавал гараа угааж хэвших хэрэгтэй.

Зөвлөмж 8. Хөвөн даавуун дотуур өмд өмсөхӨдөр бүр цэвэр, биедээ эвтэйхэн, бариу дотоож

өмсвөл илүү тохиромжтой. Хэрэв дотуур хувцсан дээр цусны толбо үүсвэл хүйтэн усаар савандаж угаавал цусны толбо хурдан арилна.

Зөвлөмж 9. Хичээл, амралтаа зохицуулж, идэвхтэй байх

Сарын тэмдгийн үед цэвэр агаарт алхах, унтаж амрах, стрессгүй байх, дуртай зүйлээ хийх хэрэгтэй.

Page 28: ӨМНӨХ ҮГ Mongolia MHM Handbook for Peer... · Маш олон хэлбэрийн нүүр хагарах буюу мөс хагалах дасгалууд байдаг, жишээ

28

Өсвөр үеийн нөхөн үржихүйн эрүүл мэнд нь нөхөн үржихүйн эрүүл мэндийн нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд хүүхэд ахуй цагаас насанд хүртэлх хугацааг буюу хүний амьдралын хоёрдох 10 жилийг өсвөр үе гэж нэрлэдэг. Энэ үед бэлгийн бойжилт эрчимтэй явагдана. Охидод бэлгийн бойжилтын үед өнчин тархи болон өндгөвчөөс ялгардаг дааврын нөлөөгөөр сарын тэмдэг ирэх, хөх томрох, батгаших, бэлгийн хоёрдогч шинж тэмдгүүд илрэх зэрэг өөрчлөлтүүд гардаг байна. Эдгээр нь хэвийн зүйл. Сарын тэмдгийн үед дээрхи эрүү ахуйн зөвлөмжүүдийг зайлшгүй мөрдсөнөөр эрүүл мэндийн эрсдэлээс сэргийлэх, юуг анхаарах талаар дахин давтан сануулна.

ДҮГНЭЛТ

ХАВСРАЛТ 2. ЭМЭГТЭЙ ХҮНИЙ НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРХТЭН ТОГТОЛЦОО

Багшид зориулсан мэдээлэл

Сарын тэмдгийн үеийн эрүүл ахуй гэдэг нь сарын тэмдгийн үеэр дэмжлэгт орчин бүрдүүлэх, охид, хөвгүүд, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдэд зориулсан мэдлэг олгох, харилцан ойлголцох, шаардлага хангасан ус хангамж, ариун цэврийн байгууламжийг ашиглах, ариун цэврийн хэрэглэлийг шаардлагатай үедээ ашиглах боломжийг бүрдүүлэх зэрэг цогц арга хэмжээнээс бүрдэнэ.

Сарын тэмдгийн үеийн эрүүл ахуйд нөлөөлөх хүчин зүйлүүд:1. Нийгмийн болон бодлогын хүчин зүйл: Бодлого, хөтөлбөр, стратеги гэх мэт2. Орчны хүчин зүйл: Бие засах газар, гар угаагуурын хүртээмж, хатуу хог хаягдлыг

зайлуулах, ариун цэврийн байгууламжийн засвар үйлчилгээ, ашиглалт, ариун цэврийн хэрэглэлийн хүртээмж

3. Хувь хүн хоорондын хүчин зүйл: Гэр бүл, багш нар, үе тэнгийнхэн болон бусад хүмүүс хоорондын харилцаа

4. Хувь хүний хүчин зүйл: Сарын тэмдэг болон сарын тэмдгийн үеийн эрүүл ахуйн талаарх ойлголт, бэрхшээлийг даван туулах болон дасан зохицох талаарх дадал, сарын тэмдгийн талаарх хандлага

5. Биологийн хүчин зүйл: Сарын тэмдгийн мөчлөг болон настай холбоотой үүсэх сарын тэмдгийн өөрчлөлт, сарын тэмдэг их ирэх байдал ба эрүүл мэндийн үр нөлөө

Сургуулийн орчин дахь сарын тэмдгийн үеийн эрүүл ахуйн хөтөлбөр нь дараах үйл ажиллагаануудыг багтаасан байна. Үүнд:

- Охидод ээлтэй ариун цэврийн байгууламж буюу бие засах газартай байх, охид, хөвгүүдийнх тусдаа байх

- Ус, савангаар хангагдсан охидод зориулсан угаалгын өрөөтэй байх- Ариун цэврийн хэрэглэлийг авах боломжоор хангагдсан байх- Хэрэглэсэн ариун цэврийн хэрэглэлийг хаях нөхцөл, боломжоор хангагдсан байх- Багш, ажилчдыг сарын тэмдгийн үеийн эрүүл ахуйн талаарх сургалтад хамруулах- Охид, хөвгүүд, эцэг эх, багш болон бусад хүмүүст сарын тэмдгийн талаарх мэдлэг олгох- Сурагчид болон багш нарыг гарын авлага, сурталчилгааны материалаар хангах- Ус ариун цэврийн клубуудэд сарын тэмдгийн үеийн эрүүл ахуйн талаарх үйл ажиллагааг

зохион байгуулах

Page 29: ӨМНӨХ ҮГ Mongolia MHM Handbook for Peer... · Маш олон хэлбэрийн нүүр хагарах буюу мөс хагалах дасгалууд байдаг, жишээ

29

СЭДЭВ 2: САРЫН ТЭМДЭГ ИРЭХЭД БЭЛТГЭХ НЬ

Агуулга

Эзэмших мэдлэг Сарын тэмдэг ирэх үед хэрхэн бэлэн байх талаарх ойлголт

Эзэмших чадвар • Сарын тэмдэг ирэх үеийг урьдчилан тооцоолж, бэлтгэлтэй байх • Сарын тэмдгийн үеийн бэрхшээлүүдийг даван туулах

Сургалтын хугацаа 2 цаг

Сургалтын материалБэрхшээлүүдийг даван туулах арга замууд болон дэмжлэг – зурагт үзүүлэн, стендМэдээлэл -3- багийн тоогоор

Сургалтын аргазүй

Бүлгээр ажиллах - Багш сурагчдыг 4-5 багт хувааж суулгана. Багт хуваахдаа тоо тоолуулах юмуу сугалаа сугалуулж болно. Сурагчид сууж дууссаны дараагаар сурагчдын анхаарлыг өөртөө хандуулж хүснэгтийг сурагчдын дэвтэрт зуруулна. (Багш хүснэгтийг хичээл эхлэхийн өмнө самбарт бичсэн байна. Эсвэл том цаасан дээр урьдчилан бичиж бэлтгэсэн байна.)

ҮЙЛ АЖИЛЛАГАА 1 (5-10 МИНУТ)

ҮЙЛ АЖИЛЛАГАА 2 (15-20 МИНУТ)

Дараах асуултын дагуу ярилцаж хичээлийг эхлүүлнэ. 1. Та нар сарын тэмдэг ирэх үед бэлэн байх талаар юу мэдэх вэ? 2. Сарын тэмдэг ирэх үед ямар бэлтгэлтэй байх талаар хаанаас, хэнээс мэдэж авдаг вэ?3. Анх сарын тэмдэг ирэх үед та нарт ямар ямар мэдрэмж төрж байсан бэ?Цаг хангалттай бол аль болох олон охидоор яриулахыг хичээгээрэй. Хүн бүрт төрсөн

анхны мэдрэмж, сэтгэгдлүүд ялгаатай байдаг. Энэ ялгаатай мэдрэмжийн талаар охид мэдэж байх нь тэд өөрийгөө бусадтай л ижил юм байна гэсэн сэтгэгдэл төрүүлж, айх, ичих, эвгүйцэх мэдрэмжийг бууруулахад нь ач тустай байж болох юм.

Баг бүрт сарын тэмдэг ирэх үеийн бэлэн байдлын талаарх материалыг тарааж (Хавсралт 1.) 3-5 минутын хугацаа өгч уншуулна. Уншаад дууссаны дараа баг бүрээс 1 хүн гарч ирэн өөрийн багийн уншиж мэдсэн зүйлээ товч үгээр бусдадаа тайлбарлаж өгнө. Багууд танилцуулга хийж дууссаны дараа нийт ангиараа хамтран ярилцана.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 3 (40-50 МИНУТ)

Сарын тэмдгийн үед охидод ямар ямар бэрхшээлүүд тохиолддог, тэдгээрийг даван туулахад хэр зэрэг хүндрэлтэй байдгийг тодруулахын тулд дараах асуултуудыг асууж ярилцлага өрнүүлнэ (5 минут).

1. Сарын тэмдгийн үед охидод ямар ямар бэрхшээлүүд тулгардаг вэ?2. Бэрхшээлүүдийг хэрхэн даван туулдаг вэ?3. Бэрхшээлүүдийг даван тууулахад ямар дэмжлэг шаардлагатай байдаг вэ?4. Хөвгүүд хэрхэн хүлээн авдаг, тэдний зүгээс ямар дэмжлэг шаардлагатай байдаг вэ?

Page 30: ӨМНӨХ ҮГ Mongolia MHM Handbook for Peer... · Маш олон хэлбэрийн нүүр хагарах буюу мөс хагалах дасгалууд байдаг, жишээ

30

Сарын тэмдгийн хуанли хөтлөн, сарын тэмдгийн мөчлөгөө тодорхойлох

Сар бүрийн сарын тэмдэг ирсэн өдрүүдээ тэмдэглэж, хуанли хөтлөх хэрэгтэй. Энэ нь сарын тэмдэг хэдэн өдөр үргэлжилж байгаа болон хэд хоноод ирж байгааг (мөчлөг) мэдэх боломжтой. Энэ нь мөн гэнэт хувцсаа бохирдуулахаас сэргийлэхэд тусална.

Сарын тэмдгийн мөчлөг гэдэг нь сарын тэмдэг ирсэн эхний өдрөөс дараагийн сарын тэмдэг ирэх эхний өдөр хүртэлх хугацааг хэлнэ.

Хэрэв охидууд та бүхэн ухаалаг утас эсвэл компьютертэй бол тусгайлан гаргасан хэрэглээний программ, апплэкейшн ашиглан өөрийн сарын тэмдгийн мөчлөгийг тогтмол тэмдэглэж байх боломжтой.

Ярилцлагын дараа сурагчдыг 3-4 багт хуваан дараах хүснэгтийг ашиглан гэрийн болон сургуулийн орчинд сарын тэмдэг ирэх үеэр охидод ямар ямар бэрхшээлүүд тохиолддог, тэдгээрийг даван туулах аргуудын талаарх санал сэтгэгдлийг бичүүлнэ (15-20 минут өгнө).

Сарын тэмдгийн үеэр охидод тохиолддог бэрхшээлүүд

Сарын тэмдгийн үеийн бэрхшээлүүдийг даван туулах аргууд, дэмжлэг

Багууд ярилцаж дууссаны дараа баг бүрээс нэг гишүүн гаргаж багийн хийсэн ажлаа танилцуулахыг хүснэ. Танилцуулгыг хийхдээ эхний багийн гишүүнээр багийн ажлыг нь гүйцэд яриулна. Харин дараагийн багууд өмнөх багийн хэлсэн тайлбараас ялгаатай өөр зүйл байвал нэмж хэлэх, эсвэл, ялгаатай ойлголт юмуу мэдээлэл байвал түүнийгээ хэлнэ гэж урьдчилан сануулна.

Багийн ажлыг тайлбарлаж дууссаны дараа багш урьдчилан бэлтгэсэн Хавсралт 2-т буй мэдээллийг харуулах, юмуу багуудад хувилж тарааж өгнө.

Ангиараа хамтран ярилцаж хичээлийг дүгнэнэ (15 минут).

ХАВСРАЛТ 1. САРЫН ТЭМДЭГ ИРЭХЭД ХЭРХЭН БЭЛЭН БАЙХ ВЭ?

Сарын тэмдгийн үеийг зохицуулах гол гарц нь урьдчилсан байдлаар бэлтгэлтэй байх явдал юм. Урьдчилан бэлтгэлтэй байхын тулд дараах зүйлүүдийг анхаарах хэрэгтэй. Үүнд:

1. Сарын тэмдгийн хуанли хөтлөх2. Ариун цэврийн хэрэглэлийг цүнхэндээ авч явах3. Эрүүл мэнддээ анхаарах

Page 31: ӨМНӨХ ҮГ Mongolia MHM Handbook for Peer... · Маш олон хэлбэрийн нүүр хагарах буюу мөс хагалах дасгалууд байдаг, жишээ

31

ХАВСРАЛТ 2. БЭРХШЭЭЛҮҮДИЙГ ДАВАН ТУУЛАХ АРГА ЗАМУУД БОЛОН ДЭМЖЛЭГ

Ариун цэврийн хэрэглэл цүнхэндээ авч явахСарын тэмдгийн ирэх өдрийг яг мэдэх боломжгүй ч

таамаглаж болдог. Таамаглаж буй өдрөөсөө хэдэн өдрийн өмнөөс (4-5 хоног) ариун цэврийн хэрэглэлийг цүнхэндээ авч явж хэвших хэрэгтэй.

Сарын тэмдэг ирэхийн өмнө хөх хөндүүрлэх, нуруу хөших, хэвлийгээр базлах, сэтгэл санаа тогтворгүй болох шинж тэмдгүүд илэрдэг.

Ариун цэврийн өрөө орох зөвшөөрлийг санаа зоволгүйгээр асуух

Хичээл орж байх үед багшаас ариун цэврийн өрөө орох зөвшөөрөл авахдаа эрэгтэй хүүхдүүд сонсчих вий, шоолох гэж санаа зоволгүйгээр асуух шаардлагатай. Асууснаар цаашид бүүр эвгүй байдалд орохоос сэргийлнэ. Удаан суухад цус гадагш нэвтэрч өмд болон сандлыг бохирдуулснаар бусдын өмнө эвгүй байдал орох эрсдэлтэй.

Эцэг эх болон найзтайгаа ярилцахСарын тэмдэг нь нууцлах зүйл биш бөгөөд

энэ өсч том болж байгаагийн илрэл юм. Зарим охид сарын тэмдэг ирэх үед сэтгэл санаа нь тогтворгүй болох, хямрах шинж тэмдэг гардаг. Энэ үед найзтайгаа ярилцах, дуртай зүйлээ хийх нь ганцаардал болон сэтгэлээр унахаас сэргийлдэг.

Анги удирдсан багш болон бусад багш нараас тусламж гуйх

Сарын тэмдэг хэт их ирэх, эсвэл сарын тэмдэг гэнэт ирэх үед эмэгтэй багш, сургуулийн эмч, сувилагч нараас санаа зовохгүйгээр ариун цэврийн хэрэглэл асууж, тусламж гуйгаарай. Тэд чамд туслахдаа дуртай байх болно.

Эрэгтэй багш нарт хичээлийн дундуур гарах зөвшөөрлийг санаа зоволтгүй асууж сурах хэрэгтэй.

Page 32: ӨМНӨХ ҮГ Mongolia MHM Handbook for Peer... · Маш олон хэлбэрийн нүүр хагарах буюу мөс хагалах дасгалууд байдаг, жишээ

32

Сарын тэмдгийн үед илүү их ус уухСургууль болон хичээлийн байранд ус уух

боломж бага боловч аль болох ус ихээр уух шаардлагатай. Ус уух нь бие махбодийн бодисын солилцоог идэвхжүүлдэг. Өдөрт 8-10 аяга ус уух хэрэгтэй.

Дараах хүнсийг бага хэрэглэх, хэрэглэхээс татгалзах

-Шарсан төмс-Гамбургер-Мөхөөлдөс-Хийжүүлсэн ундаа

Ээжтэйгээ ярилцаж, зөвлөгөө авахСарын тэмдгийн талаар нээлттэй ярилцах бүрт

ээжүүд охиддоо ариун цэврийн хэрэглэл хэрхэн зөв хэрэглэх, сонголтоо хийхэд туслана. Ичиж зоволгүйгээр ээждээ хэлбэл нь хамгийн сайн найз зөвлөх байх болно.

Бүсэлхий орчмоороо малгайтай цамц эсвэл өөртөө тохиромжтой цамц бүслэх

Сарын тэмдгийн эхний 2-3 хоногт цус ихээр гардаг учир зарим тохиолдолд нэвтрэх эрсдэлтэй байдаг. Иймээс анги, хамт олны дунд эвгүй байдалд орохоос сэргийлэх, сэтгэл амар байх үүднээс цамц бүслэх, ороох нь элбэг байдаг.

Сарын тэмдэг ирэх үед бага зэргийн чихэр, шокалад идэх

Энэ нь сарын тэмдгийн үед санаа зовох, тавгүй байдал болон өвдөлтийг багасгаж сэтгэл санааг өөдрөг болгодог.

Бие засах өрөөг хаалгатай, дотроосоо түгжигддэг, байнгын ажиллагаатай, хүртээмжтэй болгох

Page 33: ӨМНӨХ ҮГ Mongolia MHM Handbook for Peer... · Маш олон хэлбэрийн нүүр хагарах буюу мөс хагалах дасгалууд байдаг, жишээ

33

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ.

АРИУН ЦЭВРИЙН ХЭРЭГЛЭЛИЙН ЗӨВ ХЭРЭГЛЭЭ

4.1 Ариун цэврийн хэрэглэлийг сонгох ба зөв хэрэглээ4.2 Чанаргүй ариун цэврийн хэрэглэл болон буруу дадал, үүсэх эрсдэл

Page 34: ӨМНӨХ ҮГ Mongolia MHM Handbook for Peer... · Маш олон хэлбэрийн нүүр хагарах буюу мөс хагалах дасгалууд байдаг, жишээ

34

СЭДЭВ 1. АРИУН ЦЭВРИЙН ХЭРЭГЛЭЛИЙГ СОНГОХ, ЗӨВ ХЭРЭГЛЭХ

Агуулга Танилцуулга

Эзэмших мэдлэг• Ариун цэврийн хэрэглэлийн төрлүүд• Ариун цэврийн хэрэглэлийн чанар• Ариун цэврийн хэрэглэлийн зөв хэрэглээ

Эзэмших чадвар • Ариун цэврийн хэрэглэлийг зөв сонгодог чадвартай болсон байх• Ариун цэврийн хэрэглэлийг зөв хэрэглэх дадал эзэмшинэ.

Сургалтын хугацаа 1 цаг

Сургалтын материал

• Ариун цэврийн хэрэглэл (тэмдэглэгээтэй 4 өөр төрлөөс тус бүр багийн тоогоор)• Бүтэн савлагаатай ариун цэврийн хэрэглэл• 50 мл ус• Халуун устай стакан• Хоосон стакан

Сургалтын аргазүй Бүлгээр ажиллах

ҮЙЛ АЖИЛЛАГАА 1. (5 МИНУТ)

ҮЙЛ АЖИЛЛАГАА 2. (25 МИНУТ)

Дараах асуултуудыг асууж, ярилцлага өрнүүлнэ. - Та нар ариун цэврийн хэрэглэлийг яаж сонгож авдаг вэ?- Ариун цэврийн хэрэглэлийг авахдаа юуг нь голчлон анхаардаг вэ?- Ариун цэврийн хэрэглэл ямар ямар төрөл байдаг вэ?- Ариун цэврийн хэрэглэлийг хаанаас авдаг вэ? Яагаад?

Ярилцлагын дараа багуудад Хавсралт 1-д буй Охидын ярилцлагын удирдамжийг тараан өгч ариун цэврийн хэрэглэлийг сонгох талаар болон хэрхэн зөв хэрэглэх талаар ярилцаж, өөрсдийн сонголт болон хэрэглээндээ дүн шинжилгээ хийх боломж олгоно.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 3 (20 МИНУТ)

Ариун цэврийн хэрэглэлийн савлагаан дээрх тэмдэглээг уншуулах дасгал ажил хийх гэж байгаа тухай хэлнэ. Багш урьдчилан бэлтгэсэн 4 төрлийн ариун цэврийн хэрэглэлээс баг бүрт тарааж өгнө. Багуудад Хавсралт 2-ыг тараан өгч Ариун цэврийн хэрэглэлийн төрөл, таних тэмдэгтэй танилцах хугацаа өгнө.

Дараах асуултын дагуу ярилцана. Үүнд: • Савлагаа яагаад чухал вэ?• Шингэний шингээлт яагаад чухал вэ?• Агаар нэвтрүүлэх чанар яагаад чухал вэ?

Page 35: ӨМНӨХ ҮГ Mongolia MHM Handbook for Peer... · Маш олон хэлбэрийн нүүр хагарах буюу мөс хагалах дасгалууд байдаг, жишээ

35

ҮЙЛ АЖИЛЛАГАА 4 (20 МИНУТ)

ДҮГНЭЛТ (10 МИНУТ)

ХАВСРАЛТ 1. ОХИДЫН ЯРИЛЦЛАГЫН УДИРДАМЖ

Ариун цэврийн хэрэглэлийн чанарыг шалгах туршилт хийнэ. Дараах хэрэглэлүүдийг багуудад тарааж өгнө. Туршилтын заавар (Хавсралт 3)-ыг мөн багуудад нэг нэг хувь тарааж өгнө.

Хэрэглэх зүйлс:• Бүтэн савлагаатай ариун цэврийн хэрэглэл• 50 мл ус• Халуун устай стакан• Хоосон стакан Багууд зааврын дагуу туршилтыг хийж гүйцэтгэн ариун цэврийн хэрэглэлийн талаарх

сэтгэгдлээ хуваалцана.

- Энэ хичээлээр шинээр юу сурч мэдэж авсан бэ?- Ариун цэврийн хэрэглэлийг зөв сонгож хэрэглэх нь ямар ач тустай вэ?- Ариун цэврийн хэрэглэлийг сонголт, хэрэглээтэй холбоотой ямар бэрхшээл үүсч болох

вэ? Түүнийг даван туулах ямар арга замууд байгаа вэ?

Ариун цэврийн хэрэглэлийг сонгох талаар:• Ариун цэврийн хэрэглэлийг худалдаж авах боломж хэр зэрэг (үнэ өртөг, худалдаж авах

газар ойр дөт байдал)• Олдоц, бэлэн байдал (худалдаж авах газарт сонголт хэр байдаг)• Биед тохиромжтой, материал нь хөвөн зөөлөн, хурдан хуурай болдог эсэх, хэрэглэх

үеийн мэдрэмж• Сарын тэмдгийн үед шингэнийг шингээх чадвар хир байдаг, шингэн нэвчихээс

хамгаалагдсан байдал • Хэр хугацааны дараа солих шаардлагатай болдог, хэдэн ширхэг хэрэглэдэг (хугацаа)• Угаах, хатаах, хаях нөхцөл бүрдсэн эсэх, сургуулийн орчинд нөхцөл бүрдсэн эсэхАриун цэврийн хэрэглэлийг зөв хэрэглэх талаар:• Сарын тэмдэг ирэх үеийг яаж мэддэг вэ?• Биедээ бэлэн авч явдаг эсэх?• Сарын тэмдэг ирсэн үед ариун цэврийг яаж сахидаг вэ?• Хэрэглэсэн ариун цэврийн хэрэглэлээ яаж хаядаг вэ?

Page 36: ӨМНӨХ ҮГ Mongolia MHM Handbook for Peer... · Маш олон хэлбэрийн нүүр хагарах буюу мөс хагалах дасгалууд байдаг, жишээ

36

1-р алхам. СавлагааАриун цэврийн хэрэглэлийн савалгаа чийг

нэвтрүүлдэггүй, мөөгөнцөр үүсэхгүй, нянгийн эсрэг үйлчилгээтэй байх. Савлагаан дээрх нян болон бохир орох боломжгүй олон удаа ашиглахад зориулагдсан өөрөө наалддаг эсвэл онгойж хаагддаг эвтэйхэн таглаатай байх

2-р алхам. Тохиромжтой байдлыг мэдрэхАриун цэврийн хэрэглэл нь өндөр чанарын

хөвөн зөөлөн даавуун материалтай, эмэгтэй хүнд цэвэр болон тохиромжтой байдлыг хангасан байх

3-р алхам. Шингэний шингээлтийг

шалгах, урсахаас хамгаалахАриун цэврийн хэрэглэл дээр 50 мл шингэн

асгаад салфеткаар гадаргууг шалгах. Хэрэв салфетка нь хуурай байвал ариун цэврийн хэрэглэл нь сайн шингээлттэй, урсахаас бүрэн хамгаалагдсан гэсэн үг.

ХАВСРАЛТ 2. АРИУН ЦЭВРИЙН ХЭРЭГЛЭЛИЙН ТӨРӨЛ, ТАНИХ ТЭМДЭГ

ХАВСРАЛТ 3. АРИУН ЦЭВРИЙН ХЭРЭГЛЭЛИЙН ЧАНАРЫГ ШАЛГАХ ТУРШИЛТ ХИЙХ ДАРААЛАЛ

Төрөл Ариун цэврийн хэрэглэлийн шингээх хэмжээ Тэмдэглэгээ

Хөнгөн - Light Өдөр тутам хэрэглэхэд зориулагдсан

1 дусалтай

Энгийн - Normal Шингэний хэмжээ бага хэвийн ялгарч байгаа үед хэрэглэнэ

2 ба 3 дусалтай

Супер - Super plusШингэний хэмжээ их хэмжээгээр

ялгарч байгаа үед хэрэглэнэ

4 ба 5 дусалтай

Шөнийн - Night Шөнө хэрэглэхэд зориулагдсан6 дусалтай

Page 37: ӨМНӨХ ҮГ Mongolia MHM Handbook for Peer... · Маш олон хэлбэрийн нүүр хагарах буюу мөс хагалах дасгалууд байдаг, жишээ

37

ХАВСРАЛТ

4-р алхам. Доод давхаргын агаар

нэвтрүүлэх чанарыг шалгах

Ариун цэврийн хэрэглэлийн доод давхаргыг аваад стакантай халуун усны дээр нь тавиад дээрээс нь дахин хоосон стакан тавина. Дээр нь тавьсан хоосон стаканд чийг үүсэж байвал ариун цэврийн хэрэглэлийн доод давхарга нь агаар сайн нэвтрүүлж байна гэсэн үг юм.

Багшид өгөх мэдээлэл:

Ариун цэврийн хэрэглэлийн талаарАриун цэврийн хэрэглэл гэдэг нь шингэнийг шингээх зориулалт бүхий тусгай хэрэглэл

бөгөөд сарын тэмдгийн үед хэрэглэнэ.Ариун цэврийн хэрэглэлийг дотуур хувцсандаа хөдөлгөөнгүй наах бөгөөд гарч буй

цусны хэмжээ, үргэлжлэх хугацаанаас хамаарч хэрэглэлийн төрөл, зузааныг тохируулах ба шингээлтийн байдлаас хамааран 2-6 цаг болоод солих шаардлагатай байдаг.

Эмэгтэй хүн амьдралынхаа хугацаанд 40 орчим жил ариун цэврийн хэрэглэлийг хэрэглэдэг бөгөөд ойролцоогоор 10 наснаас эхлэн цэвэрших хүртлээ 2000-3000 өдөр, шөнө эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэлийг хэрэглэдэг байна.

Олон улсад хийсэн судалгаагаар дэлхийн нийт эмэгтэйчүүдийн 80 орчим хувь нь эмэгтэйчүүдийн ямар нэгэн үрэвсэлт өвчтэй байгаагийн 60 хувь нь чанарын шаардлага хангаагүй ариун цэврийн хэрэглэл хэрэглэснээс болсон нь тогтоогджээ.

СЭДЭВ 1. ЧАНАРГҮЙ АРИУН ЦЭВРИЙН ХЭРЭГЛЭЛ БОЛОН БУРУУ ДАДАЛ, ҮҮСЭХ ЭРСДЭЛ

Агуулга Танилцуулга

Эзэмших мэдлэг

• Чанаргүй ариун цэврийн хэрэглэлээс эрүүл мэндэд учрах эрсдэл• Ариун цэврийн хэрэглэлийн буруу дадлаас үүсэх эрүүл мэндийн эрсдэлүүд• Эрүүл ахуйн зөв дадал

Эзэмших чадвар Чанаргүй ариун цэврийн хэрэглэл, буруу дадлаас үүсэх эрүүл мэндийн эрсдэлүүдийг мэдэж, түүнээс сэргийлэх

Сургалтын хугацаа 60 минСургалтын материал Ариун цэврийн хэрэглэл Сургалтын аргазүй Бүлгээр ажиллах

ҮЙЛ АЖИЛЛАГАА 1. (5 МИНУТ)

Дараах асуултыг асууж сурагчдыг сэдэлжүүлнэ.• Хүүхдүүдийн дунд ямар халдварт өвчин зонхилон гардаг вэ?

Page 38: ӨМНӨХ ҮГ Mongolia MHM Handbook for Peer... · Маш олон хэлбэрийн нүүр хагарах буюу мөс хагалах дасгалууд байдаг, жишээ

38

Тэдний хэлсэн хариултыг самбарт бичнэ (боломжит хариултууд: шар, гэдэсний халдварт өвчин, ханиад, арьсны өвчин г.м)

Харин сарын тэмдэгтэй холбоотой ямар ямар өвчин үүсч болох вэ? Өвчин үүсэх шалтгаануудыг дараах чиглүүлэх асуултын дагуу асууна.

• Ариун цэврийн хэрэглэлийг буруу хэрэглэх гэж юу вэ?• Ариун цэврийн хэрэглэлийг буруу хэрэглэснээс үүсэх эрсдлүүдийг хэлнэ үү?• Сарын тэмдгийн үеийн буруу дадал гэж юу вэ?• Шаардлага хангаагүй ариун цэврийн хэрэглэл хэрэглэснээс эрүүл мэндэд үүсэж болох

эрсдэлүүд юу вэ?

ҮЙЛ АЖИЛЛАГАА 2. (20 МИНУТ)

ДҮГНЭЛТ: (15 МИНУТ)

Одоо бүгдээрээ нэгэн тоглоом тоглох болно гэж хэлээд сурагчдыг босгон тойрог болгон зогсооно.

Багш урьдчилан бэлтгэсэн саатай бөмбөгийг дамжуулан амьтны нэр хэлж тоглох бөгөөд амьтны нэрийг давтаж хэлсэн тоглогч хасагдана. Ингэж тоглосны дараа сурагчдаар гарыг нь ажиглуулна. Бөмбөгт түрхсэн саа бусдад тархсан байх ба энэ нь нянг төлөөлж байгаа тухай хэлнэ.

Бохир зүйлд хүрсэний дараа гар бохирддог. Иймээс ариун цэврийн хэрэглэлээ солихоос өмнө, хойно заавал гараа савандаж угаах хэрэгтэй байдаг. Хавсралт 1-т буй мэдээллийг сурагчдад хэлж тайлбарлана.

Хичээлийн эцэст чанаргүй ариун цэврийн хэрэглэл, хувь хүний буруу дадлаас эрүүл мэндэд үүсэх эрсдэлүүдээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаарх зөвлөмж бичүүлж, дүгнэн ярилцана.

Чанаргүй ариун цэврийн хэрэглэл болон буруу дадал Эрүүл мэндийн эрсдэл

Чанаргүй ариун цэврийн хэрэглэл хэрэглэх Загатнах, эвгүй үнэр гарах, Үрэвсэлт өвчин, харшил үүсэх

Шаардлага хангаагүй ариун цэврийн хэрэглэл хэрэглэх

Үргүй болох, эсэд өөрчлөлт үүсэх, үтрээний үрэвсэл, умай, умайн хүзүүний үтрээний

хавдар үүсэх

Ариун цэврийн хэрэглэлийг удаан хугацаагаар солихгүй байх

Удаан хугацаагаар хэрэглэвэл нойтон хэрэглэл нь арьсны үрэвсэл, улмаар харшил,

халдвар үүсэх нөхцөл болно.Бэлэг эрхтэнээ хойноос нь урагш нь угаах,

угаалга хийхгүй байхНян үтрээ, умайн хөндийд орж, халдвар

үүсэх нөхцөл бүрдэнэ.Сарын тэмдэг ирээгүй үед ариун цэврийн

хэрэглэл хэрэглэх нь Арьсны үрэвсэл, харшил үүсэх

Хэрэглэсэн ариун цэврийн хэрэглэлийг буруу хаях

Бусдад халдвар тараах, ялангуяа элэгний халдвар

Ариун цэврийн хэрэглэлээ солихын өмнө ба дараа гараа угаахгүй байх

Элэгний халдвар тархах, үрэвсэлт өвчин үүсэх

Page 39: ӨМНӨХ ҮГ Mongolia MHM Handbook for Peer... · Маш олон хэлбэрийн нүүр хагарах буюу мөс хагалах дасгалууд байдаг, жишээ

39

ТАВДУГААР БҮЛЭГ.

САРЫН ТЭМДЭГ БА ДЭМЖЛЭГТ ОРЧИН

5.1. Дэмжлэгт орчин гэж юу вэ? 5.2. Сургуулийн ариун цэврийн байгууламжийг сайжруулахад сурагчдын оролцоо

Page 40: ӨМНӨХ ҮГ Mongolia MHM Handbook for Peer... · Маш олон хэлбэрийн нүүр хагарах буюу мөс хагалах дасгалууд байдаг, жишээ

40

СЭДЭВ 1. ДЭМЖЛЭГТ ОРЧИН ГЭЖ ЮУ ВЭ?

Агуулга Танилцуулга

Зайлшгүй эзэмшвэл зохих мэдлэг

• Дэмжлэгт орчин, тавигдах шаардлага, яагаад дэмжлэгт орчин хэрэгтэй талаар ойлголттой болно. Үүнд:• Материаллаг орчин гэж юу болох• Нийгэм сэтгэл зүйн зохистой орчин гэж юу болох• Ариун цэврийн байгууламж /АЦБ/

Эзэмших чадвар

• Дэмжлэгт орчин гэж юуг хэлэх талаар мэдэх, тайлбарлах• Сургууль, дотуур байран дахь ариун цэврийн байгууламжийг үнэлэх чадвартай болсон байна.• Сургууль, дотуур байран дахь ариун цэврийн байгууламжийг сайжруулах зураглал, төлөвлөгөө гаргах чадвартай болсон байна.

Сургалтын хугацаа 2 цаг

Сургалтын материал- Ханын самбар, маркер, үзэг- Өнгийн наадаг цаас- Бүлгийн ажлын цаас

Сургалтын аргазүй - Ярилцлага- Бүлгийн ажил

Дэмжлэгт орчин:Эрэгтэй эмэгтэй гэж тусгаарласан, ус, ариун цэврийн байгууламж /АЦБ/-тай, ариун

цэврийн өрөө нь хаалгатай, дотор гаднаасаа түгжээтэй, дотроо хогийн савтай, гэрэлтүүлэгтэй, цэвэр, муухай үнэргүй, дулааны улиралд ялаагүй, сурагчдын тоонд ногдох жорлонгийн тоо нь стандартын шаардлага хангасан, гар угаагууртай, охид хувцас болон ариун цэврийн хэрэглэлээ солих ба угаах өрөөтэй, ариун цэврийн хэрэглэлийг сургууль дотроо авах нөхцөл бүрдсэн, сургуулийн багш эмч болон хэнээс ч шаардлагатай үед дэмжлэг авах боломжтой, хөвгүүд нь охиддоо хүндэтгэлтэй ханддаг, дэмжлэг үзүүлдэг, шоолж дооглодоггүй, бүх сурагчид сарын тэмдгийн талаар тодорхой мэдлэг, зан үйлийн зохистой дадалтай болсон, эл асуудлаар уншиж мэдээлэл авах сургалт мэдээллийн материалаар хангагдсан биет болон нийгэм, сэтгэл зүйн зохистой орчинг сарын тэмдгийн эрүүл ахуйн дэмжлэгт орчин гэнэ.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 1.

Дэмжлэгт орчин гэж юу болох талаар бүлгээрээ ярилцаж, бүлэг бүр 4-5 санаа тэмдэглэж, нэг санааг нэг өнгийн цаасан дээр бичиж самбарт наагаад, бүлгээ төлөөлж нэг нь тайлбарлана. Дараа нь материаллаг/биет орчин, нийгэм сэтгэл зүйн орчин гэсэн 2 орчныг 2 баганад тэмдэглэж, санаануудыг аль орчинд тохирох баганад тавьж ялгана.

Хүүхдүүдийг ярьсны дараа материаллаг/биет, нийгэм сэтгэл зүйн орчин гэж юу болохыг багш тайлбарлаж өгнө.

Page 41: ӨМНӨХ ҮГ Mongolia MHM Handbook for Peer... · Маш олон хэлбэрийн нүүр хагарах буюу мөс хагалах дасгалууд байдаг, жишээ

41

ХАВСРАЛТ

Багшид өгөх мэдээлэл:

Материаллаг буюу биет орчин гэж юуг хэлэх вэ?Хүүхэд амьдарч, өсөж хөгжиж, тоглож, ажиллаж байгаа эргэн тойрны биет орчныг

материаллаг орчин гэж үзнэ. Сургуулийн барилга, анги танхим, эдэлж хэрэглэж буй зүйл, амьдарч буй гудамж, тоглоомын талбай гэх мэт.

Хэдийгээр тусдаа оршиж байгаа биет боловч, эдгээр нь хүүхдийн (хүний) оюун, сэтгэл санааны эрүүл мэндэд биеийн эрүүл мэндийн сайн сайхан байдалтай адил чухал нөлөө үзүүлдэг. Жишээ нь, сургуулийн байрны хана нурчихсан байвал хүний сэтгэл санаанд таагүй байж болно. Бидний ярьж буй сэдвийн хувьд, сургуулийн ус, ариун цэвэр, эрүүл ахуйн байгууламжийн байдал, ариун цэврийн хэрэгсэл нь материаллаг буюу биет орчин болж байна.

Нийгэм сэтгэл зүйн орчин гэдэг нь амьдарч, сурч, тоглож буй орчны уур амьсгал, тогтсон соёлын нөхцлийг хэлнэ.

Өөрөөр хэлбэл, хүний сэтгэц, сэтгэл зүйн эрүүл мэндэд нөлөөлж буй хүчин зүйл гэж ойлгож болох юм. Үүнд, үе тэнгийнхний дэмжлэг, зарим үед тэдний эерэг нөлөөлөл, эсвэл тэдний шахалт, эцэг эхийн дэмжлэг, тухайн газар нутгийнхны ёс заншил, соёлын байдал, нийгэм эдийн засгийн байр суурь, хүн хоорондын харилцаа зэрэг орох ба эдгээр нь хувь хүний сэтгэл зүй, сэтгэцийн хөгжил, зан араншингийн төлөвшилд чухал нөлөө үзүүлдэг байна.

Хүүхдүүд сургууль дээрээ өдрийн багагүй цагийг өнгөрөөдөг учир, сургуулийн орчин дахь нийгэм-сэтгэл зүйн орчны байдал, хүүхэд залуусын сэтгэл зүйд болон сурах үйлд онцгой хүчин зүйл болж өгдөг.

Үүнд, хүний өөрийн бодол, сэтгэл хөдлөл, хандлага, үнэт зүйлс болон зан үйлээс гадна, хүмүүсийн бусадтай харилцах харилцаа, ёс заншил, соёл, зэрэг ордог. Тиймээс, сурч буй хүүхэд бүрийн сайн сайханд, тэдний хүйсийн байдал, биеийн хөгжлийн ялгаа, сурах чадварын ялгаа, өсөж төрсөн орчны ялгааг арилгах асуудал чухлаар тавигддаг байна.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 2.

• Стандартын шаардлага хангасан ус, ариун цэврийн байгууламж гэж ямар байгууламжийг хэлэх вэ гэдэг асуулт асууж, хүүхдүүдээр мөрөөдлийн байгууламжийг зуруулж, яриулж, бас бичүүлж болно.

• Дараа нь доорх жагсаалтын дагуу, мөн хүүхдүүдийн өөрсдийнх нь гаргасан Мөрөөдлийн ус, ариун цэвэр, эрүүл ахуйн байгууламж /УАЦЭАБ/-ийн талаар гаргасан үзүүлэлтийг нэмэн оруулж шинэ жагсаалт гарган ярилцана.

• Дараа нь бүлэгт хуваагдан, гарч, сургуулийн бүх УАЦЭАБ-ийг тойрч яван нэгд нэгэнгүй ажиглаж, ярилцаж тохирсон үнэлгээгээ хавсаргасан жагсаалтын дагуу тэмдэглэж дүгнэнэ.

• Танхимдаа буцаж ирсэний дараа бүлгүүд сургуулийнхаа байгууламжийг хэрхэн дүгнэснээ бүлэг бүлгээрээ бусдадаа тайлбарлана.

Page 42: ӨМНӨХ ҮГ Mongolia MHM Handbook for Peer... · Маш олон хэлбэрийн нүүр хагарах буюу мөс хагалах дасгалууд байдаг, жишээ

42

Ажиглалт Хариулт

Ариун цэврийн байгууламж

Ангилал Тоо Тайлбар

1. Ариун цэвийн байгууламжийн төрөл

Ариутгалын татуургатай

Сайжруулсан, агааржуулагчтай нүхэн жорлон

Энгийн нүхэн жорлон

2. Зориулалт

ОхидынХөвгүүдийн

Нийт сурагчдынЭмэгтэй багш нарын

Эрэгтэй багш нарын Нийт багш нарын

Мэдэхгүй/ хамааралгүй

3. Ажиллагаатай эсэх

АжиллагаатайХагас ажиллагаатайАжиллагаагүйМэдэхгүй/ хамааралгүй

4.Ариун цэвэр

ЦэвэрДунд зэргийн Бохир Ялаатай

5.Гэрэлтүүлэг Гэрэлтэй Дунд зэргийн гэрэлтэй Харанхуй

6.Дотор түгжээ

Тийм, түгжиж болохТийм, түгжиж болохгүйТүгжээгүй Мэдэхгүй

7. Гаднах цоожТийм, түгжиж болохТийм, түгжиж болохгүй

8. Хогийн савБий Байхгүй

9. Ариун цэврийн цаас

БийБайхгүй

10. Дотроо өлгүүртэйБайгааБайхгүй

11. Эд юмаа тавих газар

БайгааБайхгүй

12. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ашиглаж чадах эсэх

Чадна

Чадах боломжгүй

Гар угаагуур

ЗориулалтОхидынХөвгүүдийн

Ус хангамжийн төрөлТөвлөрсөн усны кранттай

Зөөврийн усаар хангагддаг

Гар хатаагчБийБайхгүй

Page 43: ӨМНӨХ ҮГ Mongolia MHM Handbook for Peer... · Маш олон хэлбэрийн нүүр хагарах буюу мөс хагалах дасгалууд байдаг, жишээ

43

Гар угаагуур АЦБ-аас хэр хол байдаг

ХолОйрхон

Охидын өрөө

Охидын өрөөБий, ажиллагаатайБий, ажиллагаагүйБайхгүй

Дотроо гар болон хувцсаа угаах ус, угаалтууртай

Боломжтой, усны хангамжтай

Ус байхгүй

Дотроосоо түгжээтэйТүгжээ байгааТүгжээгүй

ТЭМДЭГЛЭЛ:

1. АЖИЛЛАГААТАЙ гэдэгт АЦБ нь хаалгатай, түгжээтэй, гэрэлтүүлэгтэй, хогийн савтай, байнга нээлттэй ашиглагддаг АЦБ-ууд орно.

2. Хэрэв дээр дурдсан шаардлагуудын аль нэг нь хангалтгүй, эсвэл үнэлэх боломжгүй байнга цоожтой байдгаас ашиглалт муутай бол АШИГЛАЛТГҮЙ гэж үнэлнэ.

БАГШИД ӨГӨХ МЭДЭЭЛЭЛ: Сургууль, дотуур байрны ариун цэврийн байгууламжид тавигдах шаардлага- БСШУ,

ЭМС, ССайдын хамтарсан тушаал- 2015.06.29; А/253/251/173Ус хангамж:1. Сурагч бүр хувийн ариун цэвэр сахихад 6-7 литр усны хангамжтай байх2. Сургуулийн дотуур байранд хүүхэд бүр гар угаах, усанд орох болон бусад хэрэглээндээ

шаардагдах усаар хангагдсан байх - өдөрт 20 литр ба түүнээс дээш

Бие засах газар, гар угаагуурын хүрэлцээ, ашиглалт:3. Нэг ээлжинд хичээллэж буй 30 эмэгтэй хүүхдэд 1 суултуур, 40 эрэгтэй хүүхдэд 1

суултуур+1 шээлтүүр ноогдохоор байх4. Эрэгтэй, эмэгтэй хүүхэд болон багш, ажилчдад зориулсан ариун цэврийн өрөө нь тус

тусдаа бөгөөд , гадна дотроосоо түгжээтэй байх5. Завсарлага болон хичээлийн аль ч үед ашиглаж болох байнгын ажиллагаатай байх6. Ариун цэврийн өрөөнд явган суултуур суурилуулж болно.7. Эвдрэл гэмтэлгүй, цэвэр байх (муухай үнэргүй, ялаагүй, ил задгай бие засаагүй)

Бие засах газар:8. Гадна бие засах газар нь сургуулиас 30 метрийн зайд байрлах9. Гадна бие засах газар нь агааржуулагч, гэрэлтүүлэг, доторлогоо, дотроосоо түгждэг

цоожтой байх10. Дундаа таславчтай, тус бүрдээ хаалгатай11. Сургуулийн гаднах болон доторх бие засах газарт ариун цэврийн хэрэглэл болон

бусад хог хаягдлыг хаях таглаатай хогийн савтай байх 12. Ариун цэврийн цаастай байх13. Сургуулийн гаднах болон доторх бие засах газарт цүнх, хувцас зэргийг өлгөх

өлгүүртэй байх

Page 44: ӨМНӨХ ҮГ Mongolia MHM Handbook for Peer... · Маш олон хэлбэрийн нүүр хагарах буюу мөс хагалах дасгалууд байдаг, жишээ

44

Гар угаагуур:14. Угаагуур ариун цэврийн өрөөнд аль болох ойрхон байх15. Сургуульд 40 сурагчид 1 гар угаагуур, дотуур байранд 30 сурагчид 1 гар угаагуур16. Угаагуур устай, савантай байх17. Угаагуурын хажууд алчуур/гар хатаагч болон таглаатай хогийн сав байх18. Хүүхдүүд бүлээн усаар гараа угаах нөхцлөөр хангагдсан байх

Өрөө тасалгаа: - Сургууль болон дотуур байранд охидод зориулсан тусгай өрөөтэй түүндээ охид хувийн

ариун цэвэр сахих, ариун цэврийн хэрэглэлээ солих, угааж цэвэрлэх боломжоор хангагдсан байх

Усанд орох:- Охидууд тусдаа усанд орох боломжоор хангагдсан байх- Угаалгын өрөө нь түгжээтэй байх

ҮЙЛ АЖИЛЛАГАА 3.

Хүүхдүүдээс дараах асуултыг асууж хүснэгтэд бөглүүлэн, үр дүнг ярилцана. Мөн, үгүй гэж хариулсан тохиолдод, яагаад гэдэг асуулт асууж хариулт авахыг хичээгээрэй. Ярилцлагын үр дүн дараагийн хичээлд ашиглагдах болно.

Сарын тэмдгийн үеийн эрүүл ахуйн сургалт, сурталчилгаа, мэдээлэл

Сарын тэмдгийн эрүүл ахуйн талаар сургалтын материал байдаг эсэх

Бий

Байхгүй

Мэдэхгүй

Сарын тэмдгийн эрүүл ахуйн талаар сургалт явагддаг эсэх

Явуулдаг

Явуулдаггүй

Мэдэхгүй

Сарын тэмдэг ирэхтэй холбоотой хөвгүүд шоолдог эсэх

Шоолдог

Үгүй

Page 45: ӨМНӨХ ҮГ Mongolia MHM Handbook for Peer... · Маш олон хэлбэрийн нүүр хагарах буюу мөс хагалах дасгалууд байдаг, жишээ

45

СЭДЭВ 2: СУРГУУЛИЙН АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖИЙГ САЙЖРУУЛАХАД СУРАГЧДЫН ОРОЛЦОО

Агуулга Танилцуулга

Эзэмших мэдлэг

• Сургуулийн ус, ариун цэвэр, эрүүл ахуйн байгууламжийг хүүхдэд, охидод ээлтэй болгоход сурагчид хэрхэн оролцож болох талаар ойлголт өгнө. • Сурагчдын оролцоо

Эзэмших чадвар

• Сурагчид сургуулийнхаа ус, ариун цэвэр, эрүүл ахуйн байгууламжийг хүүхдэд, охидод ээлтэй болгохын тулд ажлаа яаж төлөвлөж, хэрхэн хяналт үнэлгээг хийх анхан шатны чадвартай болно.

Сургалтын хугацаа 2 цаг

Сургалтын материал • Цаасан самбар • АЦБ-ийн үнэлгээ хийсэн маягт

Сургалтын аргазүй АЦБ-ийн байдлыг үнэлэх маягтын дагуу гарсан үр дүнд суурилан, цаашид юу хийж болох талаар ярилцана

ҮЙЛ АЖИЛЛАГАА 1.

Сурагчдыг өөрсдийн сургууль дээр байдаг хүүхдийн оролцооны байгууллагуудын жагсаалтыг хийхийг хүсээд, жагсаалтын дагуу, аль байгууллага, ямар үүрэгтэй, ямар ажлыг хийдэгийг сурагчдаар яриулах ба, жагсаалтад байгаа байгууллагуудаас, аль нь охидын эрүүл ахуйн сэдвээр ямар үйл ажиллагааг хэрхэн явуулбал тохиромжтой болохыг ярилцана.

Тэрчлэн, өөр ямар ямар байгууллагуудтай хамтарч болох, тэдгээр нь ямар үүрэгтэй оролцож болохыг ярилцана.

БАГШИД ӨГӨХ МЭДЭЭЛЭЛХүүхдийн “жинхэнэ оролцоо” гэж юу вэ? Хүүхдийн жинхэнэ оролцоо гэдэг нь хүүхэд өөрийн үзэл бодлоо илэрхийлэн шийдвэр

гаргахад нөлөөлж, өөрчлөлт хийхэд оролцох явдал юм. Тухайлбал: Хүүхдүүд санаачлаад насанд хүрэгчидтэй шийдвэрээ хуваалцан хамтран

ажиллахыг хүүхдийн жинхэнэ оролцоо гэж ойлгож болно.Оролцогч, оролцуулагч гэж хэн бэ? Хүүхэд өдөр тутам гэр бүлдээ, сургууль дээрээ, ангидаа, орон нутаг, бүс, үндэсний төдийгүй

олон улсын хэмжээнд өөрт хамаатай тодорхой арга хэмжээнд оролцож, ОРОЛЦОГЧ болж байдаг бол, нөгөө талаас тухайн үйл ажиллагааг зохион байгуулагч нь ОРОЛЦУУЛАГЧ нь болдог.

Энгийнээр: “Хүүхдийн оролцоо гэдэг бол хүүхэд бүр ямар нэгэн ялгаваргүй, тэгш эрхтэйгээр өөрсдийн тухай үйл хэрэгт шууд, эсвэл шууд бусаар өөрсдөө хүссэний үндсэн дээр оролцохыг хэлнэ”.

Оролцооны зарчим: • Нээлттэй байх: Тухайн асуудалд оролцохыг сонирхогч хүүхэд бүрт хориг, саадгүй байх• Тэгш байх: Аль нэгэн хүүхдэд давуу боломж олгохгүй байх

Page 46: ӨМНӨХ ҮГ Mongolia MHM Handbook for Peer... · Маш олон хэлбэрийн нүүр хагарах буюу мөс хагалах дасгалууд байдаг, жишээ

46

• Ялгаварлахгүй байх: Хүүхдийн нас хүйс, гарал үүсэл, шашин шүтлэг, газар нутгийн байршил, хэл соёлын байдлаар алагчилан хандахгүй байх

• Хүүхдийн эрхэд суурилсан байх: Бүх оролцооны үйл ажиллагаа хүүхдийн эрхэд суурилсан байх.

Оролцооны чиглэлүүд:• УЛС ТӨРИЙН ОРОЛЦОО: Төр, засгийн бүх түвшинд шийдвэр гаргахад оролцох Хүүхдийн

чуулган, мини парламент, Хүүхдийн төлөө зөвлөлд дуу хоолойгоо хүргэх, Нэр ба иргэний үнэмлэх авах г.м.

• НИЙГМИЙН ОРОЛЦОО: Гэр бүл, сургууль, байгаль орчин, эрүүл мэнд, нийгэм соёлын арга хэмжээнд хамрагдах боломж г.м. Сургуулийн УАЦЭАБ-ийг сайжруулахад оролцох сурагчдын оролцоо нь нийгмийн оролцоонд хамаарагдана.

• ЭДИЙН ЗАСГИЙН ОРОЛЦОО: Эдийн засгийн харилцаанд хүүхдийн оролцох эрх, гэр бүл, анги, нийгмийн бүх салбаруудын өөрт хамаатай төсөв хөрөнгийн хэрэгжилтэнд оролцох боломж

• ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ОРОЛЦОО: Хэвлэн нийтлэх, мэдээлэл олж авах, мэдээллийн хэрэгслүүдийг ашиглах, сурталчилгаа болон нөлөөлөл хийх талаар. Энэ чиглэлээр ч хүүхдүүд оролцож, сарын тэмдгийн эрүүл ахуйн холбогдолтой асуудлаар үзэл бодол, санаагаа бусдад түгээж болно.

Сургуулийн УАЦЭАБ-ийг сайжруулахад хүүхдийн оролцоо нь хоорондоо уялдаа холбоотой хэд хэдэн үе шатаас бүрдэж болох юм. Эдгээр нь төгсгөлгүй үргэлжлэх явц гэж ойлгож болно.

Үйл ажиллагааг хэрэгжүүлэх хугацаанд хэд хэдэн удаа явцын үнэлгээ хийж, ажил хэр явагдаж байгааг үзэн ярилцаж, хийгдээгүй, эсвэл удаашралтай явагдаж байгаа асуудлууд байвал, сургуулийн удирдлага болон хариуцах хүмүүст танилцуулж, төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсээрэй.

ТЭМДЭГЛЭЛ:

Page 47: ӨМНӨХ ҮГ Mongolia MHM Handbook for Peer... · Маш олон хэлбэрийн нүүр хагарах буюу мөс хагалах дасгалууд байдаг, жишээ

47

ҮЙЛ АЖИЛЛАГАА 2.

ЗӨВЛӨМЖ:

Түрүүчийн хичээл дээр ашиглаж үнэлсэн маягтаа ярилцсаны дараа, үнэлгээн дээрээ үндэслэн, одоо хүүхдүүд, хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагуудтай юу хийж болох талаар ярилцаж, төлөвлөгөө боловсруулахыг хүсэх ба доорх маягаар төлөвлөж, тухайн ажлыг хэн хийх, хэзээ хийх, хэнтэй хамтрах, зардал хөрөнгө орох эсэх, тухайн зардлыг хэн гаргахыг урьдчилан төлөвлөсөн төлөвлөгөөний төслийг бүлгүүд ярилцан гаргана. Төлөвлөгөөнд, түрүүчийн хичээл дээр сургуулийн АЦБ-ийг үнэлсэн үнэлгээний дүнг хавсаргана

Хүүхдүүдийн оролцоотойгоор сургуулийн УАЦЭАБ-ийг сайжруулах, охидод дэмжлэгтэй орчин бүрдүүлэх төлөвлөгөөний төсөл гаргалаа.

Цаашид төлөвлөсөн зүйлээ сургуулийн удирдлага, сургуулийн зөвлөл, эцэг эхийн зөвлөлд танилцуулан, хамтран ярилцаж эцсийн болгож, батлуулаарай.

Та бүхэн энэ бүх ажлыг багш нар, эцэг эх болон сургуулийн бусад эмч, ажилчидтай хамтран хэрэгжүүлж, хяналт үнэлгээ хийх, шаардлагатай, хийх ёстой ажлыг төлөвлөгөө гаргаж, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаанд идэвхитэй оролцоорой.

Та бүхэнд амжилт хүсье.

Төлөвлөгөөний загвар:

Хийх ажил Ажлын бүрэлдэхүүн хэсгүүд

Хариуцан зохион байгуулах эзэн

Хугацаа Тооцоолсон зардал

Зардлыг хаанаас хэн гаргах

Гүйцэтгэл

АЦБ-ийг сайжруулах

1.АЦБ 1-ийг шинээр барих

2.АЦБ-ийн 6 өрөөг түгжээтэй болгох

3. АЦБ-ийн 6 өрөөнд цүнхний өлгүүртэй болгох

Сургуулийн удирдлага

2017 оны 9 сарын 1

35,000 төгрөг

Сургуулийн төсөв

Орон нутгийн хөгжлийн сан

Эцэг эхийн хөдөлмөр

Охидын өрөө

Хөшигтэй болгох

Сургуулийн зөвлөл

2017 оны 11 сар

150,000 төгрөг

Сургууль, орон нутаг

Угаалтуур Шинэ угаалтуур суулгах

Эцэг эхийн зөвлөл

Мөн хугацаанд

24,000 төгрөг

Төрийн бус байгууллага

Сарын тэмдгийн эрүүл ахуйн сургалт

Дунд ангийн 40 Хүүхдэд 2 удаа сургалт

Эрүүл мэндийн клуб

2017 оны 10 сарын 30

15,000 төгрөг

Сургуулийн захиргаа сургалтын материал олшруулж өгнө

Page 48: ӨМНӨХ ҮГ Mongolia MHM Handbook for Peer... · Маш олон хэлбэрийн нүүр хагарах буюу мөс хагалах дасгалууд байдаг, жишээ

48

АШИГЛАСАН МАТЕРИАЛ:

1. Menstrual hygiene management toolkit, 20152. Supporting the rights of girls and women through menstrual hygiene manage-

ment in the East Asia and Pacific Region3. Сургууль, дотуур байрны ариун цэврийн байгууламжид тавигдах шаардлага-

БСШУ, ЭМС, Сангийн Сайдын хамтарсан тушаал- 2015.06.29; А/253/251/1734. http://tyanshiaktau.blogspot.com/p/blog-page_9772.html5. Menstrual hygiene maters, Training guide for practitioners, UKAID, Share, Wat-

erAid, 79p.6. http://biopads.ru/index/kak_vybrat_i_polzovatsja_zhenskimi_prokladkami/0-57. Стандарт Цэцэрлэг, сургууль, дотуур байрны ус ариун цэвэр, эрүүл ахуйн

байгууламжид тавих шаардлага8. Сарын тэмдгийн эрүүл ахуй - сургуулийн орчинд. Судалгааны тайлан, НҮБ-ын

Хүүхдийн Сан, 2017, Монгол Улс9. Хүүхдийн Эрхийн тухай Конвенц, НҮБ-ын ЕА, 1989

Page 49: ӨМНӨХ ҮГ Mongolia MHM Handbook for Peer... · Маш олон хэлбэрийн нүүр хагарах буюу мөс хагалах дасгалууд байдаг, жишээ

49

ТЭМДЭГЛЭЛ

Page 50: ӨМНӨХ ҮГ Mongolia MHM Handbook for Peer... · Маш олон хэлбэрийн нүүр хагарах буюу мөс хагалах дасгалууд байдаг, жишээ

50