4

Click here to load reader

Sedev-1 Dald Uurhain Tuhai Erunhii Oilgolt

  • Upload
    davaaml

  • View
    1.103

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: Sedev-1 Dald Uurhain Tuhai Erunhii Oilgolt

H.MI204 Уурхайн малталт нэвтрэлт бэхэлгээ

Лекц № 1 Сэдэв1: Далд уурхайн тухай ерөнхий ойлголт

Уул тээврийн төхөөрөмжөөр тоноглогдсон газрын доорх малталтуудын огцолбороор ашигт

малтмал олборлох ажиллгаа явуулдаг үйлдвэрлэлийн нэгжийг далд уурхай гэнэ. Уурхайлан

ашиглах ордуудын талбайг нийтэд нь уурхайн талбай гэх ба уурхайн талбайн хязгаарт ашигт

малтмалыг олборлоход зориулагдаж нэвтэрсэн нийт малталтыг газрын дээрх баяжуулах тээвэрлэх

болон бусад барилга байгууламжийн цогцолборын хамт нийтэд нь уулын үйлдвэр гэнэ. Ашигт

малтмалыг олборлоход зориулан хийгдэх уулын ажил нь үндсэн, бэлтгэл, огтлолын болон

олборлолтын малталтууд байдаг.

Үндсэн малталтыг газрын гадаргуугаас хүдрийн биетийг, эсвэл ашиглагдаж байгаа хэсгээс

нь ашиглагдаагүй хэсэгт хүрэх, гүнзгийрэлт хийх зориулалтаар нэвтэрнэ. Үндсэн малталтанд:

Уурхайн босоо, налуу, хэвтээ гол ам, их амын ойролцоох малталт, квершлаг зэрэг малталтууд

багтана.

Бэлтгэл малталтаар хүдрийн биетийн нээгдсэн хэсэгт олборлолтын ажил явуулах

бололцоог хангана. Энд штрек, восстающий зэрэг малталт орно.

Огтлолын ажлыг бэлтгэгдсэн блокт олборлолтын ажил явуулахад туслах зориулалтаар

нэвтрэх ба энд хүдэр буулгуур, орт, дучек, огтлолын восстающий гэх мэт малталт хамаарагдана.

Малталтыг зориулалтаар нь ашигт малтмалыг ордод хайгуул хийхэд зориулан нэвтрэх хайгуулын,

ашигт малтмалыг тээвэрлэхэд зориулсныг тээврийн, агааржуулахад зориулагдсан бол

агааржуулалтын гэж хуваадаг. Уулын малталтыг орон зайн байрлалаар нь босоо, налуу, хэвтээ

гэж хуваадаг.

1.1. Ордыг босоо гол амаар нээх: Босоо гол амыг хүдрийн биетийн хэвтээ ба босоо талд,

жигүүрт, хүдрийн биетийн дундуур мөн түүнийг огтлон байрлуулж нээнэ. Босоо уналтай ордыг

нээх үед уурхайн босоо гол ам мөн туслах амыг чулуулгийн шилжилтийн бүсийн гадна

байрлуулдаг. Уурхайн гол амнаас түвшин бүрт хүдрийн биет хүртэл квершлаг нэвтэрч, хүдрийн

биетийн дагуу туслах босоо ам хүртэл штрек нэвтэрнэ. Энэ арга уул уурхайн үйлдвэрт хамгийн

өргөн хэрэглэгддэг. Ихэнх ордыг хүдрийн биетийн хэвтээ талд байрлуулсан босоо гол амаар

нээдэг. Хүдрийн биеийн босоо талд гол амыг байрлуулан нээх арга нь квершлагийн нийлбэр урт их

байдаг тул ховор хэрэглэгдэнэ. Үүнийг хэвтээ талын чулуулаг ус агуулсан, тогтворгүй гол амыг

хүдрийн биетийн хэвтээ талд байрлуулахад газрын гадаргуугийн хувьд тохиромжгүй байх зэрэг

онцгой тохиолдолд хэрэглэнэ.

- 1 -

Page 2: Sedev-1 Dald Uurhain Tuhai Erunhii Oilgolt

H.MI204 Уурхайн малталт нэвтрэлт бэхэлгээ

1.2. Хэвтээ ба хэвгий уналтай ордыг ашиглах үед босоо гол амыг хүдрийн биетийг огтлон

байрлуулдаг. Энэ тохиолдолд босоо гол амыг хүдрийн биетийн хэвтээ талд чулуулгийн

шилжилтийн бүсийн хязгаарын гадна байрлуулбал маш урт квершлаг нэвтрэх шаардлагатай байдаг.

Суналынхаа дагуу урт үргэлжлэн сунаж тогтсон ордыг ашиглахад хамгийн тохиромжтой. Гүнд

байрласан ордыг энэ аргаар нээх үед хамгаалалтын цул үлдээх шаардлагатай байдаг сул талтай.

Гол амыг ордын дундуур байрлуулах үед квершлагийн урт багасах учир түүнийг нэвтрэх болон

бэхлэх зардал харьцангуй бага байхаас гадна уурхайг богино хугацаанд ашиглалтанд өгөх боломж

олгох сайн талтай. Харин гол амны ойролцоо хаягдлыг ихэсгэдэг. Хамгаалалтын цул дундуур

малталт нэвтэрхэд хүч нэмэгдүүлсэн бэхэлгээ хийх өөрөө шатдаг хүдрийг олборлоход хэрэглэх

боломжгүй сул талтай. Энэ арга өөрөө шатддаггүй нөөц ихтэй, үнэт биш ашигт малтмалын ордыг

нээхэд хэрэглэнэ.

1.3. Ордыг налуу гол амаар нээх арга. Хүдрийн биетийн дундуур налуу амаар нээх аргыг

нимгэн хэвгий болон налуу уналтай их гүнд байрласан судал, эсвэл давхарга хэлбэрийн ордыг

нээхэд хэрэглэнэ. Голдуу ашигт малтмалын биетийн уналын өнцөг нь 10-450 үед хэрэглэнэ. Ордын

дундуур налуу амыг байрлуулан нээх аргын сайн тал нь квершлаг нэвтрэхгүй ул уурхайн талбайг

бэлтгэх хугацааг багасгах налуу амыг хүдэр дундуур нэвтрэхэд түүний нэвтрэлтийн өртөг буурна.

Харин хамгаалалтын цул үлдэх учир энэ аргыг хэрэглэх хүрээ хязгаарлагдмал. Практикт ордыг

хэвтээ хажуу талд налуу амыг байрлуулан нээх арга түгээмэл хэрэглэгдэнэ. Налуу амаар нээх аргыг

босоо гол амаар нээх аргатай харьцуулахад налуу амын урт үлэмж их, уул геологийн ижил нөхцөлд

малталтын хөндлөн огтлолын талбайн хэмжээ их өргөлтийн хурд багатай, малталтыг бэхлэх,

тогтоон барих зардал өндөр, өргөлтийн ажлын найдвартай ажиллагаа бага зэрэг сул талуудтай.

Конвейерийн тээвэр хэрэглэх боломжтой.

1.4. Ордыг хэвтээ гол амаар нээх арга. Энэ аргыг уулархаг газар байрласан ашигт

малтмалын биетийг олборлоход өргөн хэрэглэнэ. Ордын уул техникийн нөхцөл, гадаргуугийн

байдлаас хамааран хэвтээ гол амыг хүдрийн биетийн дундуур, эсвэл түүний хэвтээ хажуу талд,

суналын дагуу, суналд хөндлөн, суналын шугамд диагналиар байрлуулан нээдэг. Ордыг хэвтээ гол

амаар нээх аргыг босоо болон налуу амаар нээх аргатай харьцуулахад 1м малталт нэвтрэх, бэхлэх

өртөг 5-7 дахин хямд, нэвтрэлтийн хурд 3-5 дахин их байна. Энэ арга нь олборлох мөргөцөгөөс

хүдрийг агуулах хүртэл тээвэрлэж болох, усархаг нөхцөлд усыг шууд урсган зайлуулах боломжтой.

Хүдрийг газрын гадаргууд гаргах тусгай өргөлтийн машин төхөөрөмж шаардлагагүй зэрэг сайн

талуудтай байна. Хэвтээ гол амаар нээх арга хүдрийн биетийн байрлал, газрын гадаргуугийн

байдлаас хамаарах тул түүнийг хэрэглэх хүрээ байгалийн хүчин зүйлээр хязгаарлагдана.

Уулын бэлтгэл ажил- зориулалтаар нь 2 үе шатанд хуваадаг.

- 2 -

Page 3: Sedev-1 Dald Uurhain Tuhai Erunhii Oilgolt

H.MI204 Уурхайн малталт нэвтрэлт бэхэлгээ

• Хүдрийн биетийн ашиглалтын түвшин, нуралтын хэсэг ба блокуудад хэсэглэн хуваах

уулын малталтуудыг бэлтгэл малталт гэнэ.

• Цэвэрлэгээний ажлыг явуулах зорилгоор явуулах малталтуудыг огтлолын ажил гэнэ.

Огтлолын малталтыг блокийн хэм хэмжээний дотор явуулна.

Өөрөөр хэлбэл уулын бэлтгэл малталтуудын дотор нэмэлт малталт явуулж, түүний тусламжтайгаар

хүдрийн цулыг гаргаж авахыг ажлыг огтлолт гэдэг. Огтлолтын малталтыг явуулах технологи ба

зорилго нь бэлтгэл ажилд ойролцоо учраас уулын бэлтгэл малталт гэж нэг ерөнхий нэрийн дор

нэгтгэн ойлгодог.

Хүдрийн ордуудын судал, давхаргуудыг биеэ даасан ашиглалтын хэсэгт (түвшин блокуудад)

хувааж дэс дараалалтай ашиглахын тулд уулын бэлтгэл цэвэрлэгээний малталтуудыг тодорхой

системтэйгээр явуулдаг. Цэвэрлэгээний малталтуудад янз бүрийн хийц бүхий бэхэлгээ, хамгаалах

цул, төрөл бүрийн материалын хийцтэй байгууламж багтана. Ашиглалт явуулахын тулд хийгдэх

бэлтгэл огтлолт, цэвэрлэгээний малталт болон газрын дээрх тусгай байгууламжууд нь ашиглалтын

системийг бүрдүүлнэ.

Өрөмдлөг, хоёр дахь бутлалт, хүдэр тээвэрлэлт, ачилт, гоожуулалт, цэвэрлэгээний

малталтуудын бэхлэлт зэргээс бүрдэх технологийн ажиллагааг цэвэрлэгээний ажил гэнэ.

Цэвэрлэгээний ажлын үр дүнд үүссэн хөндий зайг чөлөөтэй үлдээх, нураагдаж хоршоологдсон

хүдрээр дүүргэж аажмаар гоожуулж авах, эсвэл хоосон чулуулгаар чигжилт хийнэ. Сонгон авсан

ашиглалтын системийн дагуу нураалт, бутлалт, тэсэлгээний ажил явуулахад зориулж өрөмдлөг,

өрөмдсөн нүхийг цэнэглэх ба түүнийг цэвэрлэх /ачих/ байнгын бэхэлгээ босгох зэрэг үндсэн

ажлууд болон түр бэхэлгээг босгох төмөр зам тавих, ус зайлуулах шуудуу хийх багаж хэрэгсэл

зөөх, дамжуулах хоолойнуудыг тавих, кабелиудыг өлгөх туслах ажлууд багтана.Малталтын

хөндлөн огтлолын талбай өрөмдөгдөж байгаа чулуулгийн хатуулаг, хэрэглэгдэх ТМ–ын маркийг

харгалзан мөргөцөгийн 1м2 талбайд 2-4 нүх өрөмдөнө. Түүний гүн нь 1.5-3м байна. Малталтын

мөргөцөг ахих тутамд агааржуулалтын хоолой тогтмол хугацаанд сунгаж байх ба агааржуулалтын

хоолой мөргөцөг 2-ын хооронд 8-10метр байвал зохино. Тэсэлсэн чулуулаг ачиж тээвэрлэх нь

нилээд хүндэвтэр ажил юм. Үүнийг ачихдаа голдуу ачигч машинуудыг хэрэглэнэ.Тээвэрлэлт, ачилт

ба бэхлэлтийг тодорхой дэс дараалалтайгаар явуулна.

Машинууд нь ажлын горимын хувьд

1. Механикжсан утгуурт

2. Утгуурт – конвейер

3. Зогсолтгүй үйлчлэгч машин

- 3 -

Page 4: Sedev-1 Dald Uurhain Tuhai Erunhii Oilgolt

H.MI204 Уурхайн малталт нэвтрэлт бэхэлгээ

Хамгийн их хэрэглэгддэг нь механикжсан утгуурын ачигч машин. Машин нь тэргэнцэр дээр

суурилагдан төмөр замаар хөдөлнө. Энэ төрлийн машинуудаа МПУ-1 ба ПЛ-2 маркийн хийн ачигч

машинууд МПИ -1э, ЭПР -1, МПР-6 маркын цахилгаан ачигч машин. Утгуурт конвейерд ППМ-4,

ППН-5 машинууд хамаарна. Утгуурт–конвейерийн төрлийн ачигч машин рельсээр шилжин явна.

Хамууран савартай зогсолтгүй үйлчлэгч машинууд гинжит ПНБ-5, УП-3 зэрэг машинууд хамаарах

ба нүүрс хүдэр занар, чулуулгийг ачихад зориулагдана.

Ус зайлуулагч-шуудууг малталтанд уурхайн усыг урсгах зорилгоор малталтын нэг талд

буюу хааяа дунд нь хийдэг. Хэвтээ малталтанд уурхайн хашаа руу 0.004-0.005 налуугаар явуулдаг.

- 4 -