55
Бодлогын судалгааны ажлын тайлан №5729 Хөгжлийн банкууд Үүрэг болон тэдгээрийн үр ашгийг нэмэгдүүлэх арга зам Эва Гутиеррез Хайнз П. Рудолф Теодор Хома Энрике Бланко Бенет Дэлхийн банк Латин Америк ба Карибийн бүс нутаг Санхүү Хувийн Хэвшлийн Хөгжил 1

 · Web viewТУЗ-ийн гишүүд нь Компанийн тухай хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж буй байгууллагын ТУЗ-ийн

  • Upload
    others

  • View
    3

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1:  · Web viewТУЗ-ийн гишүүд нь Компанийн тухай хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж буй байгууллагын ТУЗ-ийн

Бодлогын судалгааны ажлын тайлан №5729

Хөгжлийн банкууд

Үүрэг болон тэдгээрийн үр ашгийг нэмэгдүүлэх арга зам

Эва Гутиеррез

Хайнз П. Рудолф

Теодор Хома

Энрике Бланко Бенет

Дэлхийн банк

Латин Америк ба Карибийн бүс нутаг

Санхүү Хувийн Хэвшлийн Хөгжил

2011 оны 7 дугаар сар

1

Page 2:  · Web viewТУЗ-ийн гишүүд нь Компанийн тухай хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж буй байгууллагын ТУЗ-ийн

Хураангуй

Хөгжлийн банкуудын урьдын үйл ажиллагаа ихэвчлэн муу гэсэн дүгнэлт авч ирсэн бөгөөд

тэдгээр нь төрийн өмчлөлд байх нь хэр зохимжтой вэ гэсэн асуулт тавигдсаар байдаг.

Бодлогын зорилтуудыг хангахын зэрэгцээ санхүүгийн тогтвортой байдлаа ханган

ажиллаж, энэ хоёрын зохистой тэнцвэрийг барьж чадахуйц байгууллагууд цөөхөн байдаг.

Санхүүгийн хямралын дараагаар уг хямралыг даван туулахад хөгжлийн банкуудын

гүйцэтгэж чадах үүргүүд нь анхаарлын төвд дахин орсон.

Энэхүү тайлангийн зорилго нь санхүүгийн хямралаас авсан сургамжуудыг онцгойлж үзэх,

хөгжлийн банкны тэргүүн туршлагаас танилцуулахад оршино. Ингэснээр бодлого

тодорхойлогчид өөрсдийн улс орны өнөөгийн болон ирээдүйн хэрэгцээнд нийцсэн төрийн

мэдлийн санхүүгийн байгууллага байгуулах шаардлагатай болсон үед зөв мэдээлэлтэй

байх юм.

Энэхүү тайлан нь Дэлхийн банкны Латин Америк Карибийн бүс нутгийн Санхүү Хувийн

Хэвшлийн Хөгжил хариуцсан албаны бүтээгдэхүүн юм. Энэхүү тайлан нь Дэлхийн

банкны судалгааны үр бүтээлийг нийтэд хүргэх, хөгжлийн бодлогын хэлэлцүүлэгт хувь

нэмэр оруулах зорилтын нэгэн хэсэг болно. Бодлогын судалгааны ажлын тайлангууд нь

мөн http://econ.worldbank.org хаягаар сүлжээнд нийтлэгдсэн байгаа. Зохиогчидтой

[email protected] хаягаар холбоо тогтоох боломжтой.

2

Page 3:  · Web viewТУЗ-ийн гишүүд нь Компанийн тухай хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж буй байгууллагын ТУЗ-ийн

Хөгжлийн банкууд: үүрэг болон тэдгээрийн үр ашгийг нэмэгдүүлэх арга зам

Эва Гутиеррез

Хайнз П. Рудолф

Теодор Хома

Энрике Бланко Бенет1

Дэлхийн Банк

1 Эва Гутиеррез нь Латин Америк Карибийн Бүс Нутгийн санхүүгийн салбарын ахлах мэргэжилтэн ([email protected]). Хайнз П. Рудолф нь Санхүү Хувийн Хэвшлийн Хөгжлийн газрын санхүүгийн салбарын ахлах мэргэжилтэн ([email protected]). Теодор Хома нь Канад улсын Бизнесийн хөгжлийн банкны Зөвлөх хэлтсийн хамтрагч /managing partner/ ([email protected]). Энрике Бланко Бенет нь Испанийн Төрийн Зээлийн Хүрээлэнгийн Зуучлагч банк хариуцсан дэд захирал ([email protected]). Энэхүү тайланг Латин Америк ба Карибийн бүс нутаг хариуцсан Испанийн итгэлцлийн сангийн дэмжлэгтэйгээр боловсруулав. 2011 оны 2 дүгээр сард зохион байгуулагдсан төрийн санхүүгийн байгууллагуудын талаар уулзалтад оролцож тайлангийн төсөлд санал өгч үнэтэй хувь нэмэр оруулсан Д.Скотт, Х. Де Луна, Р.Гамбоа, Т.Рандл, Л.Чу болон бусад оролцогчдод зохиогчдын зүгээс талархал илэрхийлье.

3

Page 4:  · Web viewТУЗ-ийн гишүүд нь Компанийн тухай хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж буй байгууллагын ТУЗ-ийн

1. Танилцуулга

Өнгөрсөн хугацааанд улс орны эдийн засгийн зарим салбарт зах зээлийн эдийн засгийн

зарчим хүрч үйлчилж чадахгүй байсан нь улс орнуудыг санхүүгийн системд улсын

санхүүгийн байгууллагууд болон хөгжлийн банкууд (ХБ)2-аар дамжуулж оролцох гол

үндэс болсон. Гэсэн хэдий ч 1980-аад оны сүүлч болон 1990-ээд оны үед хөгжиж буй

орнуудад хувийн санхүүгийн салбар эрчимтэй хөгжсөн нь улсын банкуудыг олноор нь

татан буулгах болон хувьчлахад хүргэж, мөн хөгжлийн банкуудын үйл ажиллагааны үр

дүнд эргэлзэх байдал үүсч тэдэнд санхүүгийн боломж олгохыг хязгаарлаж эхэлсэн. Эдгээр

өөрчлөлтийг даган олон хөгжлийн банкууд үйл ажиллагааныхаа чиглэлийг өөрчилж

хувийн секторын хүрч ажиллаж чадахгүй байгаа салбаруудад чиглүүлэх болсон.

Зах зээлийн зохицуулалтын түр зуурын уналтаас үүдсэн шинэ зууны санхүүгийн эхний

хямрал нь зарим улс орнуудын засгийн газруудыг санхүүгийн системийн гажуудал болон

зээлийн хямралын эсрэг идэвхтэй үйл ажиллагааа явуулахад хүргэсэн. Зээлийн хямралаар

илэрч буй эдийн засгийн мөчлөгийн эсрэг төрийн оролцоо нь янз бүрийн хэлбэртэй байж

болно. Жишээлбэл, АНУ-д Холбооны Нөөцийн Сан нь арилжааны банктай ижил үйл

ажиллагаа явуулж эдийн засагт мөнгөний нийлүүлэлтийг өсгөх, хувийн секторт

санхүүжилт олгохын тулд хувийн секторын үнэт цаасуудыг худалдаж авч байсан. Гэхдээ

ихэнхи төв банкуудын эрх үүрэг зөвхөн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх, тухайн валютыг

тогтвортой барьж байхаар хязгаарлагдаж байсан тул зарим улс орнууд үйл ажиллагаа

явуулж буй бусад санхүүгийн байгууллагуудыг, тухайлбал, үр өгөөж өндөртэй

салбаруудыг санхүүжүүлэх зорилготой Хөгжлийн банкуудыг ашиглаж байсан. Улс орнууд

энэ зорилгодоо үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж буй санхүүгийн байгууллагуудыг

илүүд үзэж байлаа. Учир нь үйл ажиллагаа нь тогтсон, өөрийн үйл ажиллагаа явуулж буй

салбараа сайн мэддэг болон зээл олгох ноу хаутай ийм төрлийн байгууллагууд нь богино

хугацаанд Засгийн газрынхаа үйл ажиллагааг урагшлуулж чадна гэж үздэг. Эдгээр

байгууллагууд нь түр хугацааны эдийн засгийн хямралын мөчлөгийг үр дүнтэй арга

хэрэгслээр сааруулах зорилготой тул эдийн засгийн хямралыг сааруулж, санхүүгийн

2 1800-аад оны үеэс эхлэн энэ төрлийн институтүүд нь банкны салбарын цөм нь болж ирсэн. ХБ-ууд нь голчлон улс орны эдийн засгийн хөгжил, эсвэл аль нэг салбарын хөгжүүлэхэд чиглэсэн бодлогын зорилтууудыг өмнөө тавьж ирсэн. ХБ-ууд эх үүсвэрээ иргэдээс хадгаламж авах биш ихэвчлэн үнэт цаас гаргах, хөнгөлөлттэй зээл авах зэргээр бүрдүүлдэг. Гэхдээ улс орны санхүүгийн системийг сайжруулах зорилго бүхий зарим ХБ-ууд хадгаламж татдаг.

4

Page 5:  · Web viewТУЗ-ийн гишүүд нь Компанийн тухай хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж буй байгууллагын ТУЗ-ийн

салбарыг сэргээсний дараа эдгээр байгууллагын үйл ажиллгаа, оролцоог хумих

механизмыг бий болгох нь чухал юм.

Энэхүү судалгааны ажлын зорилго нь хөгжлийн банкууд зөв зорилгын төлөө , үр дүнтэй

ажиллаж, зах зээлийг гажуудуулахгүй байхаас сэргийлэхийн төлөө хөгжлийн банкуудын

зорилго, үүрэг, ажиллах зарчимыг тодорхойлоход дэмжлэг үзүүлэхэд оршино. Тухайлбал

энэ судалгаанд Хөгжлийн банкуудын тухайн улс оронд урт хугацааны хөгжлийг бий

болгох болон эдийн засгийн мөчлөгийн эсрэг ажиллах үүрэг оролцоог хэрхэн уялдуулах

талаар нилээн авч үзсэн. Зах зээлийн эдийн засагтай улс орнуудын хөгжлийн банкуудад

санал болгож буй хэтийн зорилго нь хагас арилжааны журмаар ажиллаж нээлттэй зах

зээлийн эдийн засагт урт хугацааны бүтцийн, богино хугацааны мөчлөг бүхий зайг нөхөж

ажилладаг Засгийн газрын бодлогыг үр өгөөжтэй хэрэгжүүлэх хэрэгсэл байх нь илүү

зохистой гэж үзжээ.

Энэхүү судалгааны ихэнх хэсэг нь төрийн бүх санхүүгийн байгууллагуудыг ерөнхийлөн

авч үзэж байгаа хэдий ч Хөгжлийн банкууд дээр илүүтэйгээр төвлөрч байна. Учир нь

зарим орнуудад Хөгжлийн банк нь 1980-90-ээд оны хувьчлалын давалгаанаас үлдсэн

цорын ганц төрийн санхүүгийн байгууллага болж байгаа юм. Түүнчлэн урт хугацаанд

бүтцийн хувьд зай нөхдөг үзэл санаа нь Хөгжлийн банкыг байлгах шалтгаан болдог бол

төрийн арилжааны банкууд санхүүгийн бүх төрлийн үйлчилгээ үзүүлэх эрхтэй хэдий ч

тэдний оршин байгааг зөвтгөх шалтгаан нэн ховор байдаг. Хөгжлийн банк нь хувийн

хөрөнгө оруулагчдын санхүүжүүлэх сонирхолгүй нийгмийн ач холбогдол өндөртэй

төслүүдэд урт хугацаатай хөрөнгө оруулалтуудыг хийх чиглэлээр ажилладаг. Мөн

санхүүгийн боломж хомс хөдөө аж ахуй, барилга орон сууц зэрэг салбаруудад санхүүжилт

хийдэг.

Бодлого боловсруулагчид улс орны эдийн засгийн хөгжил, бодлогын зорилтуудыг

хэрэгжүүлэхдээ тухайн орны онцлог, түүх соёлыг бодолцож Хөгжлийн банкийг хамгийн

үр дүнтэйгээр ашиглахаа тодорхойлох ёстой. Зах зээлд шууд оролцох уу, эсхүл шууд

бусаар хоёр дахь үеийн банк болж ажиллах уу, эсхүл хувийн сектортой өрсөлдөх үү болих

уу, үйл ажиллагааны зардлаа бүрэн нөхөх үү, улсаас татаас авч явах уу зэрэг асуудлыг

сайтар судалж зохих дүгнэлтийг гаргасан байх шаардлагатай. Бодлого боловсруулагчид

Хөгжлийн банктай холбоотой бодлогоо тодорхойлохдоо сайн бодож, үнэлж цэгнэх ёстой

5

Page 6:  · Web viewТУЗ-ийн гишүүд нь Компанийн тухай хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж буй байгууллагын ТУЗ-ийн

Хөгжлийн банктай холбоотой маш олон давуу болон сул талуудыг харуулсан хувилбарууд

байдаг. Хэдийгээр амжилттай үйл ажиллагаагаа явуулж буй төрийн арилжааны

банкуудтай холбоотой түүх тийм их биш ч, зарим банкууд өөрсдийн санхүүгийн байршлаа

алдалгүйгээр хамгаалж өмнөө тавьсан зорилтондоо хүрч чаджээ. Зах зээлийн уналтыг

урьдчилан харж түүнийг бууруулах чадвар, түүний үүргийг маш сайн тодорхойлох,

нөхцөл байдалд зохицох шинэлэг арга хэрэгслүүдийг ашиглах чадвар, компанийн

засаглалын тэргүүний туршлагыг нэвтрүүлэх зэрэг нь эдгээр банкуудын үйл ажиллагаа үр

дүнтэй байх эсэхэд ихээхэн нөлөөлдөг аж.

Энэхүү судалгааны ажил нь дараах хэсгүүдээс бүрдэнэ: 2-р хэсэгт Хөгжлийн банкаар

дамжуулан эдийн засагт төр оролцох шалтгаан болон бодлогын зөвшилцөлд хүрэх тухай

эдийн засгийн бүтээлүүдийг авч үзнэ, 3-р хэсэгт эдийн засгийн мөчлөгт хөгжлийн банкны

гүйцэтгэх үүрэг, 4-р хэсэгт хөгжлийн банкны эрх үүргийг нарийн тодорхойлж, үйл

ажиллгааг хэрхэн үр ашигтай явуулах талаар авч үзнэ, 5-р хэсэгт хөгжлийн банкууд шууд

оролцоо эсвэл шууд бус оролцоогоор амжилтанд хүрсэн сайн туршлагуудын талаар авч

үзнэ, 6-р хэсэгт хөгжлийн банкийг мэргэжлийн түвшинд удирдсанаар түүний үр дүнг

хэрхэн өсгөж болох талаар засаглал, зохион байгууллат талаас нь авч үзнэ, 7-р хэсэгт

судалгаанаас гарах гол дүгнэлтүүдийг хураангуйлсан.

2. ХБ байгуулах үндэс болон бодлогын зохицуулалтын өөрчлөлт

Хөгжлийн банк /ХБ/ нь эдийн засгийн хөгжлийг дэмжих бодлогын хэрэгсэл болох түүний

үүргийн талаар олон тооны бүтээлүүд гол төлөв хөгжиж байгаа орнуудад гарсан байдаг.

ХБ-ны үүрэг нь олон төрлийн эх үүсвэрээс үүдэлтэй зах зээлийн уналтийг бууруулахад

оршино. Үүнд (1) зээл анх удаа авах гэж буй зээлдэгчид санхүүжилтанд хамрагдахад саад

болдог үнэ өртөг ихтэй олон янзын мэдээллийн бүрдүүлэлт, (2) нийгмийн ач холбогдол

бүхий төслийн санхүүжилтыг хангалтгүй олгох ( санхүүгийн ашиг нь уг төслийн нийт үнэ

цэнийг илэрхийлж чадахгүй)-од хүргэдэг гадаад хүчин зүйлүүд орно.3 Хөгжлийн эхэн

үеийн шатандаа явж байгаа хууль эрх зүйн хувьд сул тогтолцоотой улс орнууд төрийн

санхүүгийн байгууллагуудтай байх үндэс нь засаг төртэй хамтран ажиллахын давуу тал

гэж мөн тайлбарладаг.

3 Зах зээл нь тодорхой нөхцөл байдалд шаардагдах бүтээгдэхүүн болон үйлчилгээг бүрэн хангаагүй тохиолдолд зах зээлийн доголдол үүссэн гэж үзнэ.

6

Page 7:  · Web viewТУЗ-ийн гишүүд нь Компанийн тухай хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж буй байгууллагын ТУЗ-ийн

Хэдийгээр зах зээлийн уналт нь ХБ-ийг оршин тогтох учир шалтгаан болдог ч банкны

салбарт төрийн зүгээс оролцох нь мөн эрсдлийг дагуулдаг. Өөрийн давуу талаа шударга

бусаар ашиглан хувийн хэвшлийнхэнтэй шууд өрсөлддөг төрийн өмчит байгууллагууд нь

бусад гажуудлыг үүсгэж, хувийн салбарын үйл ажиллагаанд саад болдог. Зарим улсын

засгийн газрууд Хөгжлийн банкны үүрэг бол хувийн хэвшилтэй өрсөлдөөн бий болгох

замаар зээлдэгчдийн эрх ашигт нийцүүлэн хүүгийн хувийг бууруулж улмаар эдийн засагт

шинээр хөрөнгө оруулалт хийх нөхцлийг бүрдүүлнэ гэж ойлгодог.

Үнэн хэрэгтээ засгийн газар, жишээлбэл бага хүү санал болгох зэргээр хувийн салбартай

шууд өрсөлдвөл төлбөрийн чадвартай харилцагчид арилжааны банкнаас ХБ руу шилжих

магадлалтай. Ингэвэл арилжааны банкууд засгийн газраас явуулж буй шударга бус

өрсөлдөөнтэй тулгарч байна гэж үзэн улмаар зах зээлд өрсөлдөхүйц санхүүгийн

шийдлүүдийг санал болгоход хөрөнгө оруулалт хийхээ болих хандлагатай болно. Цаг

хугацаа өнгөрөх тусам хувийн салбартай хийж буй засгийн газрын өрсөлдөөн нь

арилжааны банкуудын харилцагчдын тоог эрс багасгаж зах зээлд гажуудал үүсгэдэг ба энэ

нь зах зээлд шинэ хөрөнгө оруулалт хийх нөцлийг заавал ч бий болгодоггүй байна.

Дэлхий дээр ХБ-тэй холбоотой өчнөөн туршлагууд байдаг бөгөөд өнгөрсөн 10 жилийн

туршид тэдгээрийн үзүүлсэн нөлөөг хэмжихээр олон удаа оролдсон боловч нэгдсэн үр

дүнд хүрч хараахан чадаагүй байна. Ла Порта зэрэг эрдэмтдийн /2002 он/ судалгаа нь

төрийн өмчит банкуудтай байх нь эдийн засгийн болон санхүүгийн хөгжилд хувь нэмэр

оруулсан гэх үндэслэлийг гаргаж чадаагүй. Гэсэн ч Леви болон бусад судлаачид /2004 он/

Ла Портагийн судалгааг дахин үзэж үр дүнгүүд нь хүчтэй бус байна хэмээжээ. Корнер

болон Шнебл /2010/ нар санхүүгийн хөгжлийн хувьд хөгжил дорой бөгөөд институционал

чанарын хувьд доод түвшинд байдаг гол төлөв хөгжиж байгаа улс орнуудад л Хөгжлийн

банкны зах зээлд эзлэх өндөр хувь нь хөгжилд сөрөг нөлөөлөл үзүүлдэг болохыг

тогтоосон байна. Андрианова /2010/ зэрэг судлаачид банкны салбар дахь төрийн өмчлөл

их байх нь түргэн өсөлттэй холбоотойг тогтоожээ.

Зах зээлийн уналт нь дангаараа ХБ оршин тогтнох үндэс болдоггүй. Санхүүгийн зах зээлд

мэдээллийн тэнцвэргүй байдалтай холбоотой асуудал ихээр гардаг ч төрийн салбарт үйл

ажиллагаа явуулахын тулд уг салбар нь хувийн хэвшилтэй харьцуулбал илүү мэдээлэлтэй

байх ёстойг шаарддаг бөгөөд энэ мэдээллээ хуваалцдаггүй байна. Бодлого

7

Page 8:  · Web viewТУЗ-ийн гишүүд нь Компанийн тухай хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж буй байгууллагын ТУЗ-ийн

боловсруулагчид үүнээс зардал багатай, цаг хугацаа хэмнэсэн зах зээлийн уналтыг

шийдвэрлэх интервенцийн өөр төрлийн арга хэмжээ байгаа эсэхийг тодорхойлох

шаардлагатай болдог аж. Жишээлбэл, зээлийн түүхтэй байх болон хөрөнгө барьцаалалтыг

сайжруулахад чиглэгдсэн шинэчлэлүүд нь Хөгжлийн банкнаас шууд зээл олгохоос

илүүтэйгээр санхүүжилт хүртэхэд туслалцаа үзүүлэх илүү үр дүнтэй төрийн интервенц

байх юм.

Дэ ла Торре болон Изе /2010/ нар энэхүү шалтгааны улмаас мэдээллийн тэнцвэргүй

байдал нь төрийн оролцоог зөвтгөх үндэс болохгүй хэмээн үзжээ. Гадаад нөхцөл байдлаас

үүдэлтэй зах зээлийн уналтыг төсвийн татаасаар шийдвэрлэх нь харьцангүй давуу шийдэл

юм. Гэвч зарим нийгэмд бодлогын давуу эрхийг харуулсан хөнгөлөлт үзүүлснээс зээл

олгож, зээлийн эргэн төлөлтийг бий болгохыг илүүтэйгээр үнэлдэг (жишээ нь зарим

засгийн газар оюутнуудад хөнгөлттэй зээл олгох нь бэл бэнчин муутай оюутнуудад

тэтгэлэг олгосноос нь дээр хэмээн үздэг). Гэвч ихэнх тохиолдолд ХБ-ууд нь өөрсдийн

санхүүгийн хөшүүргийн чадавхийг ашиглан төсвийн хязгаарлалтыг үл тоомсорлон татаас

олгохын тулд байгууллагдсан байдаг аж. Аливаа татаасын бүрэлдэхүүн хэсгийг тооцох нь

хэрэгжүүлж байгаа бодлогын зардалыг үр ашигтайгаар тооцоолоход чухал юм.

Нэмж хэлэхэд ихэнхдээ улс төрийн оролцоо, муу засаглал, заримдаа авилгал нь ХБ-ны

санхүүгийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, ХБ татан буугдах болон ХБ-ны өр төлбөрт

гаргасан засгийн газрын баталгаанаас үүдэлтэй санхүүгийн чухал зарлага гарахад

нөлөөлдөг байна (Зураг 1). Засгийн газрын ач холбогдол бүхий ажлыг хэрэгжүүлэх

зорилгоор олон улс орны засгийн газрууд төрийн мэдлийн санхүүгийн байгууллагууддаа

засгийн газрын мөрийн хөтөлбөрт заасан төслүүдийг санхүүжүүлэх үүргийг өгч байсан ба

ингэхдээ эдгээр төслүүдийн хувьд болон нийгэмд үзүүлэх өгөөжийг хайхардаггүй байсан

бөгөөд эдгээр төслүүдтэй холбоотойгоор гарч болох алдагдлын улмаас банкинд учрах үр

дагаврыг тооцдоггүй байжээ.

Энэхүү шалтгаануудын улмаас ХБ-ны үүрэг болон шаардлагын тухай үзэл бодол XX

дугаар зуунд бүрэлдэн тогтсон байна. 1950-аад оны үед ХБ байгуулах нь илүү ашиггүй

байдал болон гажуудал үүсгэдэг хэмээн үздэг байсны дараагаар энэхүү үзэл нь хөгжлийн

агентлагууд хэмээх илүү ерөнхий үүрэг бүхий байгууллага руу шилжиж зах зээлийн эерэг

оролцоотой илүү олон үзлээс бүрдсэн гэсэн үзэл бодол болж, бүр зарим тохиолдолд

8

Page 9:  · Web viewТУЗ-ийн гишүүд нь Компанийн тухай хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж буй байгууллагын ТУЗ-ийн

санхүүжилт бус сурталчилгаанд зориулагдсан хэмээн үзэж байлаа. 1980-аад оны сүүл

болон 1990-ээд оны эхээр хөгжиж буй олон улс оронд хувьчлал болон өр барагдуулалт

эрчимтэйгээр явагдаж, ХБ-ны үйл ажиллагаа болон хэлбэлзэл ихтэй санхүүгийн салбар

дахь хувийн хэвшлийн хөгжилтэй харьцуулан ХБ-ны оршин тогтнох үндэслэл зэрэг

суудлыг тусгаж улмаар ХБ-уудад байгаа эх үүсвэрт хязгаарлалт тавьсан. Түүнчлэн тус

байгууллагын хөгжих чадварыг хангахын тулд Хөгжлийн банкуудад шинэчлэлт хийгдэж,

тэдний засаглалыг бэхжүүлсэн. Дээр өгүүлсэн ихэнх арга хэмжээг хэрэгжүүлж ХБ-ны

шинэчлэлийг амжилттайгаар нэвтрүүлсэн улс бол Мексик юм.

Зураг 1. ХБ-ний асуудалтай түүх: Улс төрөөр удирдуулсан зээлийн шийдвэрүүд болон

баталгаат өр төлбөр

Засгийн газрын дэмжлэгтэй төслүүдийг санхүүжүүлэхээр ХБ-наас гаргах зээл олгох

шийдвэрт Засгийн газар оролцох юм бол эх үүсвэрийг оночвтой хуваарилах зорилт үгүй

болж улмаар засгийн газрын төсвийг ашиглах илүү нуугдмал механизм болон

өөрчлөгдөнө.

Үүнийг батлах жишээ ч байна. Зээл авах хязгаарлагдмал хүчин чадалтай Засгийн газар

дэд бүтцийг хөгжүүлэхээр боллоо гэж үзье. Эдгээр төслүүдийг санхүүжүүлэх сонирхол

санхүүгийн салбарт байхгүй тохиолдолд үүнийг санхүүжүүлэх хамгийн тодорхой арга нь

засгийн газрын төсөв болдог байна. Ардчилсан улс орнуудад үүнийг Парламент эсхүл

Конгресс нь баталдаг. Төсөв хязгаартай байдаг тул засгийн газраас дэд бүтцийн

төслүүдийг төсвөөс санхүүжүүлэх боломж багасдаг, тиймээс уг асуудлын шийдэхийн тулд

засгийн газрууд Сангийн сайдаа ТУЗ-ийн даргаар томилж Засгийн газраараа удирдуулсан

ХБ-ийг байгуулж болох юм.

Засгийн газар дэд бүтцийн төслүүдийг төсвөөс санхүүжүүлэхийн оронд төсвийн мөнгийг

шинээр байгуулагдсан ХБ-руу эхний хөрөнгө болгон оруулдаг. Нэгэнт ХБ-ууд тухайн

хөрөнгийг зарцуулах эрхтэй болох тул ХБ-ийг байгуулах нь засгийн газарт дэд бүтцийг

санхүүжүүлэхэд хэдэн дахин хөрөнгө оруулалт хийхтэй тэнцсэн (гурав дахин гэж үзвэл)

хөрөнгө босгох боломжийг олгоно. Тус хөрөнгийг төрийн сан (өөрийн хөрөнгө) болон

банк хоорондын зах зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлдэг. Улмаар ХБ-нд засгийн газрын

баталгаатай Өр гаргах эсхүл өөрийн зээл олгох чадавхиа нэмэгдүүлэхээр төрийн сангийн

9

Page 10:  · Web viewТУЗ-ийн гишүүд нь Компанийн тухай хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж буй байгууллагын ТУЗ-ийн

нөөцөөс авах зөвшөөрлийг олгоно. Эцэст нь засгийн газар ХБ-ны багцад байгаа төслүүд

хангалттай бэлэн мөнгөний урсгал бий болгохгүй байгааг ойлгодог4. Хэд хэдэн удааг

хөрөнгө оруулалт хийсний дараагаар засгийн газар ХБ-ийг зайлшгүй хаах шаардлагатай

болдог бөгөөд зээл олгогчдод тэдний зээлдүүлсэн хөрөнгөөс хэд дахин илүү хэмжээний

(жишээ нь арав дахин буюу түүнээс их байж болно) хөрөнгийг буцаан төлдөг. Өнгөрсөн

хэдэн арван жилд хөгжиж байгаа улсууд төрийн санхүүгийн байгууллагуудаа хувьчилсан

нь тухайн байгууллагууд ажлаа муу хийсэнтэй холбоотой ба үүнийг тогтвортой бус

буцаан төлөх чадваргүй болсон зээлүүд болон алдагдлаа нөхөхийн тулд үргэлжлүүлэн

хөрөнгөжүүлж байснаар тодорхойлно /тодорхой мэдээллийг Хансоноос харна уу /2002/.

Олон улсын стандартын дагуу хүчтэй удирдлагын багтай байсан бол эдгээр алдагдлыг

зогсооход хэрэгтэй байсан байж магад. Жишээлбэл, хараат бус бөгөөд хариуцлагатай ТУЗ

томилох нь л хангалттай бэлэн мөнгөний урсгалыг бий болгож чадахгүй байгаа

төслүүдээс зайлсхийхэд хэрэгтэй байж болох юм. Хараат бус бөгөөд мэргэжлийн ТУЗ нь

яг эдгээр төслүүдэд хөрөнгө оруулалт хийх нь эрсдэлтэйг судалж шинжилж чаддаг,

алдагдалд хүргэхгүйн тулд тэдгээр эрсдэлийг бууруулж чаддаг мэргэжлийн Гүйцэтгэх

захирал болон удирдлагыг ажилд аван ажиллуулсан бол ийм байдалд хүргэхгүй ч байж

болох юм. ТУЗ нь эрсдэлийг зөв зохистой удирдаж тогтвортой багц бүрдүүлэхэд туслахын

зэрэгцээ хувьцаа эзэмшигчдийн ашгийн төлөөх санхүүгийн хөшүүрэг хийх үүргээсээ

зайлсхийж болох юм.

Жишээ нь, найдвартай, хариуцлагатай, бие даасан туузын дарга нарыг томилсон байсан

бол хангалтай бэлэн мөнгө оруулж ирэхгүй байгаа төслүүдэд хөрөнгө оруулалт хийхээс

зайлас хийх явдал байдаг. Бие даасан мэргэжлийн туузын дарга нар хөрөнгө оруулалт

хийгдэх төслүүдэд нарийн эрсдэлийн анализ хийх чадвартай мэргэжлийн ерөнхийлөгч

болон удирдлагыг компанид авах байсан. Эрсдэлийг зохимжтой удирдан, туузын дарга

нар тогтвортой багц бүрдүүлэхэд туслах болон цэвэр хувь нийлүүлэгчийн үр ашгийн

төлөө санхүүгийн хөшүүргээс зай авах юм.

4 Томоохон банкууд өөрийн ач холбогдлын үндэс, сурвалжаа капиталист болон социалист нийгэмд олж авдаг. Тэр ч байтугай Ленин банкууд нь социалист нийгмийг бүтээн байгуулахад хэрэгтэй гэж үзэж байжээ /Ла Порта, Лоез дэ Силанес болон Шлейферийг үзнэ үү/.

10

Page 11:  · Web viewТУЗ-ийн гишүүд нь Компанийн тухай хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж буй байгууллагын ТУЗ-ийн

3.Хөгжлийн банкууд ба Эдийн засгийн мөчлөг/цикл

Эдийн засгийн тухай зохиол бүтээлүүд нь мөчлөг/циклийг сөрөх загвараар зээлийн зах

зээл дэх төрийн оролцоог зөвтгөх зах зээлийн өөр нэг эх сурвалжийг дурджээ.

Жишээлбэл, Левай (2004) нар эдийн засгийн хямралын үеэр хувийн банкууд зээл олгох

болон бага хүүтэйгээр зээлдүүлэх сонирхол багатай байдаг. Тэд зээл олголтоо

нэмэгдүүлснээрээ эдийн засгийг хямралаас гарахад тус болохыг тооцдоггүй. Энэхүү

зохицуулалтын алдаанууд нь хувийн хэвшлийнхэн санхүүжилтаа бууруулах үед эдийн

засагт хэрэгтцээтэй санхүүжилтийг үргэлжлүүлэн олгодог ХБ-уудыг хэрэгцээтэй гэдгийг

баталдаг. Иймэрхүү тохиолдолд зохицуулалтын асуудлуудыг шийдэхээр болон мөнгөний

бодлогыг илүү үр ашигтай болгохын тулд төр оролцдог юм.

Циклийг сөрөх /countercyclical/ үүргийг мөн Арроу-Линдын санал болгосон эрсдлийн

тархалт гэсэн дүгнэлт баталжж байгаа бөгөөд үүнийг дор хураангуйлан харуулав. Төр нь

/risk-neutral/ саармаг эрсдэл юм (эрсдэлийг цаг хугацаагаар болон бүлэг давхаргаар тараах

чадварын дагуу), харин хувийн банкуудын эрсдэлээс зайлсхийлaх нь нь цикл,

мөчлөгийнх /банкууд эдийн засгийн циклийн оргил үедээ хангалуун байдаг ч тэдний

эрсдэлээс зайлсхийлт нь циклийн байг алддаг/ байдаг бөгөөд эдийн засгийн уналтын үед

төрийн эрсдэлийг шингээх үүргийн баталж өгч байна. Дэ ла Торре (2011) нар энэ төрлийн

зах зээлийн уналт нь ХБ-ны үйл ажиллагаа хэрэгтэй байгаагийн шалтгаан болдог тухай

санал дэвшүүлжээ.

Үүн дээр үндэслэн, дэлхийн санхүүгийн хямралын нөлөө болон үүнтэй холбоотой зээлийн

зөрчлийг бууруулахын тулд зарим нэгэн ХБ-ууд өөрсдийнхөө тайлан тэнцлийг ихээр

нэмэгдүүлсэн билээ. Өөр зүйлүүд ч мөн үүнд нөлөөлсөн. Жишээлбэл, Латин америкийн

олон төв банкуудын үйл ажиллагаанд тавигдаж буй хууль эрхийн хязгаарлалт /өндөр, хэт

өндөр инфляцийн хариу болж, мөнгөний бодлогын найдвартай байдлыг батлахаар/ нь

эдгээр төв банкуудыг мөнгөний бодлого, санхүүгийн зах зээлээ дэмжихээр хөрөнгө

худалдаж авах бүрэх эрхтэйгээр санхүүгийн зах зээлд шууд оролцохоос сэргийлсэн.

Жишээлбэл, АНУ-ын Төрийн Нөөц ийм арга хэмжээ авч байжээ. Тйймээс, Латин

америкийн олон оронд ХБ-ууд нь ийм циклийг сөрсөн интервенц хийж байсан.

11

Page 12:  · Web viewТУЗ-ийн гишүүд нь Компанийн тухай хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж буй байгууллагын ТУЗ-ийн

Дэлхийн санхүүгийн хямралын эсрэг авах арга хэмжээ болгон Латин Америкийн

санхүүгийн байгууллагуудын нийгэмлэг /Latin-American Financial Development Institutions

Association/ -ийн гишүүн улсууд, жишээлбэл, өөрсдийнхөө нийт хөрөнгийн хэмжээгээ 30

хувиар нэмэгдүүлсэн5.

2008 оны 11 сар/ 2007

оны 11 сар

Төрийн өмчийн банкууд

2009 оны 1 сар/2008 оны 1 сар

Хувийн банкууд

0%

15%

30%

45%

44.7%

7.3%

40.2%

8.5%

График 1. Аргентин улс, Х увийн секторт өгсөн зээл

Тусгай үүрэг бүхий Хөгжлийн банктай аж үйлдвэржсэн улсууд эдийн засгийн гол

салбаруудад зээл олгохыг дэмжихийн тулд эдгээр байгууллагууд шаардлагатай гэж үздэг.

Канадын эрх баригчид эдийн засгаа сэргээхийн тулд Хөгжлийн банкуудынхаа хөрөнгийг

нэмэгдүүлж, санхүүжилт хүртэх боломж нь хязгаарлагдмал байж болох зээлээ төлөх

чадвартай бизнесүүдийг дэмжин зээл олгох болон бусад төрлийн дэмжлэг үзүүлэх

боломжийг тэдэнд олгосон. Үүнд нэмэлт зээл олгох, арилжааны банкуудтай хамтран

синдикат болох болон адил хэмжээний зээл олгох, зах зээл дэх зээл болон төлбөрийн

чадварыг нэмэгдүүлэхээр /securitization issues/ баталгаажсан үнэт цаас /хөрөнгөөр

баталгаажсан өрийн бичиг, жишээ нь авто машин болон тоног төхөөрөмжийн лизинг гэх

мэт/-ийг худалдаж авах зэрэг орно. Нэгтгэж хэлбэл, Хөгжлийн банкинд засгийн газар нь

зах зээлд 18 тэрбум ам.долларын нэмэлт зээлийг гаргах эх үүсвэрийг (2009 оны ДНБ-ны

2% орчим хувь болох) гаргаж өгсөн.

5 2009 оны /Latin-American Financial Development Institutions Association/ ALIDE-ийг харна уу. ALIDE-ийн гишүүн орнуудад хувийн болон холимог хөрөнгийн байгууллагууд, төрийн байгууллагууд ордог. Сүүлийн байгууллагууд нийт гишүүдийн 70 хувийг болон нийт гишүүн орнуудын хөрөнгийн 70 хувийг эзэлдэг. 2009 оны эхний байдлаар ALIDE-ийн төрийн өмчит байгууллагуудын нийт хөрөнгө нь Латин Америкийн банкны системийн нийт хөрөнгийн 26.5 хувь болж байна.

12

Төрийн өмчийн банкууд Хувийн банкууд0%

5%

10%

15%

20%

19.5%

2.2%

График 2. Бразил улс, Х увийн секторт өгсөн зээл(2009 оны 4 сар/2008 оны 9 сар)

Page 13:  · Web viewТУЗ-ийн гишүүд нь Компанийн тухай хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж буй байгууллагын ТУЗ-ийн

Эрсдлийг буруу тооцоолох эсхүл зохицуулалтын доголдлоос үүдэлтэй богино хугацааны,

мөчлөг циклийг сөрсөн үүрэг бүхий гадаад хүчин зүйл болон тэгш бус мэдээллээс

үүдэлтэй Хөгжлийн банкны урт хугацааны хөгжлийн үүргийг зохицуулах нь ялангуяа

хувийн санхүүгийн систем хөгжиж байгаа энэ үед хүч орьсон даалгавар юм.

Зах зээлийн бүтэц дэх зайг /structural market gap/ нөхөх эхний үүрэг нь жижиг хэмжээний

ХБ-уудыг зорилтот салбаруудад анхаарлаа хандуулахыг уриалдаг байхад хоёрдох үүрэг нь

боломжийн чадвартай байгууллагуудыг эдийн засагт зээлийн хязгаарлалтыг багасгахын

тулд эрчимтэйгээр хөрөнгө оруулахыг уриалдаг байна.

Дээрх хоёр зорилтыг биелүүлэхийн тулд байгууллагын хөрөнгө нь ихээхэн хэмжээний

өсөлт, балансад зохих хязгаарлалт хийхийг дэмжих цикл-д тохирон өөрчлөгдөх хэрэгтэй.

Зарим улсын засгийн газрууд нь хямралын үед ХБ-ныхаа үйл ажиллагааг дэмжихийн тулд

хөрөнгийг нь нэмэгдүүлэх зөвшөөрөл олгосон боловч байдал тогтвортой болсон үед

энэхүү хөрөнгийг хэрхэн зарцуулах талаар заавар/заалтуудыг өгөөгүй байна. ХБ-ууд

урьдын адилаар үйл ажиллагаагаа явуулж хувийн сектортой өрсөлдөнгөө шинээр орж

ирсэн хөрөнгөө шинэ салбаруудад оруулан өргөжин тэлэх нь эрсдэл дагуулдаг аж. Нэгэнт

зах зээл байнга өөрчлөгдөж байдаг тул шокийн дараагаар ХБ-ны чиглэл болон ач

холбогдолийг өөрчилж болно. Тиймээс хөрөнгө нэмэгдүүлсэнтэй холбоотой гарсан үр

дүнг судлах, хямрал намдсаны дараагаар байгаа хөрөнгөө нягтлах арга замыг хэлж өгөхөд

анхаарлаа хандуулах шаардлагатай. Жишээлбэл, хөрөнгө нэмэгдүүлэх зөвшөөрөл өгөхдөө

санхүүгийн хямралын үед олгосон зээлийн эргэн төлөлттэй холбоотойгоор тухайн зээлийг

тодорхой хугацааны дараа төлөх талаар өгүүлсэн заалтыг оруулах хэрэгтэй бөгөөд үүнийг

тухайн байгууллагын ТУЗ нь тодорхойлж, хөндлөнгийн шинжээчдээр дүгнэлт гаргуулсан

байх хэрэгтэй. Хөрөнгийн зах зээл сайтар хөгжсөн улс орнуудад нийт зээлийн өсөлттэй

холбоотой өөрчлөлт бүхий буцаан татагдах хөрөнгийн хэрэгсэл нь ХБ-ны балансын

тайланг өргөжүүлэх болон багасгах тохиромжтой хэрэгсэл байж болно.

Хөгжлийн банк байснаар зах зээлийн уналтыг бууруулах болно гэсэн үндэслэлийг авч

үзсэнээр Хөгжлийн банкны урт хугацааны хөгжлийн хэрэгцээ нь түүний оршин тогтох

баталгаа цаашид болохгүй бөгөөд ХБ-ны циклийг сөрсөн үүрэг нь зах зээл дээр тухайн

байгууллага тасралтгүйгээр хязгаарлагдмал үйл ажиллагаа явуулахыг шаарддаг байна.

Хувийн секторын эрсдлээс зайлсхийх байдал нэмэгдэх нь асуудлын гол шалтгаан бол ХБ

13

Page 14:  · Web viewТУЗ-ийн гишүүд нь Компанийн тухай хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж буй байгууллагын ТУЗ-ийн

нь зээл шууд олгох, зээлийн баталгаа гаргах, эсхүл зээл болон баталгаажсан үнэт цаас

худалдан авахын аль нэгийг нь хэрэглэн эрсдлийг шингээхэд бэлэн байх шаардлагатай.

Өөрийн үйл ажиллагаагаа нэмэгдүүлэхэд бэлэн байхын тулд ХБ-ууд нь үйл ажиллагаа

явуулж буй зах зээлээ сайн мэддэг болсон байхын зэрэгцээ туршлагатай мэргэжлийн

боловсон хүчинтэй байх шаардлагатай. Үүнийг эдийн засгийн, жишээлбэл эдийн засгийн

циклд мэдрэмтгий ЖДҮ гэх мэт, тодорхой салбаруудын хувьд нарийн утгаар ойлгох

шаардлагатай. Канадын Холбооны Зөвлөлөөс хямралын үеийн ХБ-уудын үүргийг судлаад

дараахь дүгнэлтийг гаргасан:

Нэгэнт санхүүгийн хямрал нүүрлэсэн бол засийн газруудаас буцаад зээлийн дэмжлэг

үзүүлэх байгууллагын чадавхийг бүрдүүлэх нь дэндүү оройтсон хэрэг болно. Үйл

ажиллагааны тодорхой чиг үүрэгтэй, турлагатай мэргэжлийн ажилтнуудтай, түүнчлэн

санхүүгийн хэрэгцээнд нийцсэн санхүүгийн чадавхитай, хувийн хэвшлийн зах зээл

доголдоход өөрийнхөө үйл ажиллагааг нэмэгдүүлж чадах ийм байгууллагууд аль хэдийн

байх ёстоай аж.6

Канадын холбооны зөвлөл нь энэхүү бүтцийг “Нойрсож буй гүнж” хэмээн зөвөөр

нэрлэсэн байдаг. Эдийн засгийн циклүүдийн үед ажиллах сайн зохицуулалттай ХБ-тай

байх шаардлага нь энэ утгаараа улс орнууд тайван цагт байнгын армитай байдагтай адил

бөгөөд улс руу нь дайрсны дараагаар цэрэг татна гэвэл нэгэнт оройтох юм.

Дэлхийн санхүүгийн хямралаас үүдэлтэй туршлага нь олон улсын санхүүгийн

байгууллагууд болох, хэдийгээр дэлхийн хөрөнгийн зах зээл дэх үйл явлууд тэдний

оршин тогтож байгааг шалгасан ч, ОУВС болон Дэлхийн банк руу олны анхаарлыг дахин

хандуулахын зэрэгцээ олон улс оронд ХБ-ыг сонирхох сонирхлыг төрүүлсэн. Гажуудлаас

зайлсхийхийн тулд ХБ-уудын санхүүгийн чадавхийг хязгаарлах шаардлагын талаарх

урьдын зохицуулалтыг дахин үзэж харсан байна. Санхүүгийн хувьд тогтвортой засгийн

газрууд нь эрсдэлээс зайлсхийх нөхцөлд /ХБ-ны өр төлбөрт гаргасан засгийн газрын

нээлттэй эсхүл далд баталгааны улмаас/ ХБ-ны мөнгө зээлэх болон найдвартай хөрөнгөө

шилжүүлэх чадвар нь тэднийг хөрвөх чадвараа дахин ашиглах, системд хамаарах

эрсдлийг шингээх боломж олгодгийг тогтоосон байна.

6 Канадын холбооны зөвлөл /2010 /

14

Page 15:  · Web viewТУЗ-ийн гишүүд нь Компанийн тухай хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж буй байгууллагын ТУЗ-ийн

Гадаадын банк өмчлөх эрхтэй холбоотой гарсан санхүүгийн тогтворгүй байдлын тархац

нь төрийн банкны талаарх сонирхлыг дахин төрүүлсэн. Санхүүгийн системд нь гол төлөв

гадаадын банкууд зонхилдог Эл-Салвадорьд 2008 оны сүүлээр гарсан дэлхийн санхүүгийн

хямралын дараагаар бий болсон зээлийн асуудал нь банкуудын толгой компаниудын

стратегийн шийдвэрээс үүдэлтэй байсан. Ийм нөхцөлд засгийн газар нь нийт санхүүгийн

салбарт хөгжлийн банк харьцангуй чухал үүрэгтэйг нягтлан үзжээ.

Сүүлийн үеийн дэлхийн санхүүгийн хямрал нь хэрээсээ хэтэрсэн санхүүжилт, зээлийн сул

шалгуур болон хувийн хэвшлийн банкуудын компанийн засаглалын уналттай холбоотой

байсан бөгөөд зарим улсуудын улс төр нэн ялангуяа хямралын үед санхүүгийн салбарт

төрийн оролцоо ихээхэн хэрэгтэй гэсэн чиглэлд өрнөж байна. Гэхдээ Хөгжлийн банкууд

нь нилээн төвөгтэй түүхтэй бөгөөд амжилттай хөгжиж байгаа Хөгжлийн банкны түүх

тийм ч элбэг биш юм. Хэрвээ эрх баригчид Хөгжлийн банкныхаа үйл ажиллагааг явуулах

эсхүл шинээр байгуулахаар шийдсэн бол тэднийг үр ашигтай ажиллуулах механизмыг

бүрдүүлэх, өнгөрсөн алдаанаасаа зайлсхийх шаардлагатай. Дараагийн бүлгүүд

амжилттайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа хөгжлийн банкуудыг амжилтанд

хүргэсэн хамгийн сайн туршлагуудаас өгүүлэх болно.

4. Тодорхой үүргийн дагуу Хөгжлийн банкны үйл ажиллагааг чиглүүлэх

Дээр яригдсан бүх хүчин зүйлүүдийг үндэслэн, хөгжлийн банкны амжилттай үйл

ажиллагааг хангахын тулд дараах зүйлүүд шаардлагатай. Үүнд: (1) төрийн

оролцоотойгоор бууруулж болох зах зээлийн уналтыг зөв зохистойгоор тодорхойлох

болон ХБ нь ийм төрлийн уналтыг бууруулах хамгийн үр ашигтай бодлогын хэрэгсэл юм.

(2) Хөгжлийн банкны үйл ажиллагаа нь зах зээлийн гажуудлыг үүсгэхгүй. (3) Хөгжлийн

банкны санхүүгийн тогтвортой байдлыг хангах хүчтэй засаглалын бүтцийг бий болгох

хэрэгтэй. Зорилтот салбар, /хувийн сектор, бусад арилжааны банкуудтай харьцуулсан/

байршил, санхүүгийн тогтвортой байдлын зорилтууд зэрэг тодорхой үүрэг нь ХБ-ны үйл

ажиллагааг чиглүүлэхэд болон хувийн секторын салбаруудын бизнесүүдэд ордог нийтлэг

хандлагаас зайлсхийхэд дэмжлэг үзүүлнэ. Түүнчлэн тодорхой үүрэг нь ТУЗ, удирдлагын

хариуцлагыг сайжруулж, тухайн байгууллагын хяналтад дэмжлэг үзүүлэх юм. Үүргийг

хуулинд зааж өгөх нь зохимжтой бөгөөд ингэснээр ХБ-ны бодлогын зорилтуудыг

15

Page 16:  · Web viewТУЗ-ийн гишүүд нь Компанийн тухай хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж буй байгууллагын ТУЗ-ийн

хэрэгжүүлэх ач холбогдлыг тодорхой болгосон байгууллага бий болгоно. Хэдийгээр улс

орон бүр өөрийн онцлогтой ч энэхүү бүлэгт үүрэг тодорхойлохтой холбоотой хамгийн

сайн туршлагуудаас болон гол элементүүдэд анхаарлаа хандуулна.

Зорилтот салбар

Зах зээлийн эдийн засгийн нөхцөлд Хөгжлийн банкны үүргийг тодорхойлохдоо засгийн

газраас зах зээлийн уналт руу анхаарлаа хандуулах нь түүний хийх ажлын эхний хэсэг

болно. “Зай нөхөх” үзэл баримтлал нь Хөгжлийн банкны үүргийн гол санаа байх ёстой.

Зах зээлийг нөхөн дүүргэх болон хувийн эзэмшлийн санхүүгийн байгууллагуудаас байнга

эсхүл үе үе орхигдуулдаг салбаруудад санхүүгийн үйлчилгээ үзүүлэх зэрэгт үүргүүдээ

чиглүүлсэн байх шаардлагатай. “Зай нөхөх”-д гол анхаарлаа хандуулсан эрх үүрэг нь

эдийн засгийн урсгалыг сөрсөн хэлбэр бүхий ХБ-ны үйл ажиллагааг зөвтгөсөн шалтгаан

болно.

2009 онд Канадын Бизнесийн хөгжлийн банк нь олон улсын жишиг тогтоох судалгаа

явуулсан. Дэлхийн 7 эдийн засгийн бүсийн 92 улсын засгийн газрын хөтөлбөрүүд болон

373 орны Хөгжлийн банк, Экспортын зээлийн агентлагууд, Хөгжлийн санхүүгийн

байгууллага зэрэг хөгжлийн байгууллагуудыг судалжээ. Энэ судалгаа нь санал болгож

байсан бүх бүтээгдэхүүн, үйлчилгээг онцлон үзэж, тодорхой дүгнэлт гаргахын тулд

баримтуудыг судалжээ. Тэгээд Хөгжлийн банкуудын хамгийн нийтлэг 6 зорилтот зах зээл

бол дараахь салбарууд гэж дүнэсэн байна. Үүнд: (1) бичил-бизнес/эхэлж буй (2) жижиг

дунд үйлдвэр (3) олон улсын худалдаа/даяарчлал (4) орон сууцжуулалт (5) дэд бүтэц (6)

хөдөө аж ахуйн салбар.

Дэлхий дээр Хөгжлийн банкуудын хамгийн түгээмэл зорилтот зах зээл бол ЖДҮ бөгөөд

ХБ-уудын 60%-аад хувь энэ зах зээлийг сонирхдог аж. Жижиг дунд үйлдвэрлэл гэж

ерөнхийдөө 5-250 (5-аас бага бол бичил бизнес болно) ажилтантай үйлдвэрлэлийг хэлнэ.

Дэлхийн хэмжээнд нийт аж ахуйн нэгжийн 95%-ийг ЖДҮ эзэлдэг бөгөөд тэдгээр нь ажил

олгох гол эх үүсвэр, тухайн улсын эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч нь байдаг7.

Гэхдээ зах зээл энэхүү чухал эдийн засгийн хөдөлгөгч хүчнүүдийг адилаар авч үздэггүй.

Нэн ялангуяа ЖДҮ-д тавьж байгаа банкны шаардлагууд нь бичил санхүүгийн шийдлийн

7 ЖДҮ Банкны мэдлэгийн зааварчилгаа, ОУСК, 2009

16

Page 17:  · Web viewТУЗ-ийн гишүүд нь Компанийн тухай хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж буй байгууллагын ТУЗ-ийн

хувьд дэндүү ахадсан бөгөөд хэт эрсдэлтэй буюу хэд өндөр өртөгтэй гэж тооцогддог

байгууллагын санхүүгийн загварийн дагуу үйлчлүүлэхэд дэндүү жижигддэг. Энэхүү

ЖДҮ-д шаардлагатай санхүүжилтын хомсдолыг “дутагдаж байгаа дунд үе” гэж нэрлэдэг

юм.

График 3. ЖДҮ-ийн санхүүгийн зай

Банкны гол зорилго

Жижиг дунд үйлдвэрлэлийн

санхүүгийн зай

Бичил санхүүжилт

Эх сурвалж: ЖДҮ Банкны мэдлэгийн зааварчилгаа, ОУСК, 2009

Хоёр дахь том зах зээл бол олон улсын худалдаа юм. Хөгжлийн банкуудын ойролцоогоор

45 хувь нь худалдааны салбарыг санхүүжилтийн зах зээл гэж үздэг. Эдийн засгийн

хөгжлийн гол түлхүүр нь худалдаа байдаг ба ихэнх засгийн газруудад энэ салбарыг

тэргүүлэх салбараа гэж үздэг. Хэдийгээр экспортлогчдын олонхи нь том үйлдвэрүүд

байдаг ч, олон улсын худалдааны төвөгтэй байдалтай холбоотой эрсдлүүд нь худалдааны

санхүүжилт авахад саад учруулдаг билээ. Үүнээс гадна худалдааны зах зээл нь том

үйлдвэрээр хязгаарлагдахгүй бөгөөд ЖДҮ ч мөн олон улсын худалдааны боломжуудыг

түргэн шаламгай мэдэрч, хөрөнгө оруулалтын болон худалдааны боломжуудыг ашиглаж

чаддаг байх хэрэгтэй. Иймээс олон ХБ-ууд ЖДҮ болон худалдааны зах зээлийг хоёуланг

нь сонирхож тэдгээрийг тойруулан өөрсдийн бүтээгдэхүүнээ санал болгодог. Хөгжлийн

банкуудын сонирхдог бусад зорилтот зах зээлд эдийн засаг дахь орлого багатай хэсгийн

орон сууцны моргейжийн санхүүжилт, дэд бүтцийн төслүүдэд урт хугацааны их

хэмжээний санхүүжилт олгох боломж, үйлчилгээ явуулахад дэндүү үнэтэй тусдаг

17

Хувиар компаниудын тоог илэрхийлсэн

Бичил үйлдвэрүүд

Жижиг үйлдвэрүүд

Дунд үйлдвэрүүд

Том үйлдвэрүүд

Корпораци ба олон улсын ба байгууллагууд

0.1%

65-75%

20%

5-10%

0.9%

Page 18:  · Web viewТУЗ-ийн гишүүд нь Компанийн тухай хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж буй байгууллагын ТУЗ-ийн

алслагдсан нутагт санхүүгийн үйлчилгээ үзүүлэх болон үр тарианы ургац хураалттай

холбоотой гардаг эрсдлийн улмаас хөдөө аж, ахуйн салбарт хөрөнгө оруулах зэрэг нь

ордог.

Хөгжлийн банкууд нь дан ганц зорилтот салбар эсвэл хэд хэдэн зорилтот салбарт зэрэг

үйл ажиллагаа явуулдаг тусгай байгууллагууд байж болно. Эхний загвар буюу ХБ нь

зөвхөн нэг зах зээлд төвлөрөх нь салбартайгаа ойр ажилладаг мэргэшсэн ажилтнуудтай

байх давуу талтай бөгөөд өөрийн байр сууриа бий болгох, үүргээ нягт тодорхойлсон

салбарын эксперт болох санаа нь хөгжлийн банкны мөрдлөгөө болгох хэтийн төлөв болон

хүлээн зөвшөөрөгдөж байна. Гэхдээ энэ байр суурь нь банкны санхүүгийн тогтвортой

байдлыг дэмжиж чаддаг байх шаардлагатай8.

Хөгжлийн банкнуудын эдийн засгийн урсгалыг сөрсөн ажил үүргийг түүний эрх үүрэгт

тодорхой заах шаардлагагүй. Санхүүгийн хямралын үед эдийн засгийн урсгал сөрсөн

даацтай ажил үүрэг гүйцэтгэхийн тулд Хөгжлийн банкууд нь өөрсдийн зорилтот салбараа

өргөжүүлэх шаардлагагүй. Ихэнх ХБ-уудын заорилтот зах зээлийн хэмжээ болон ач

холбогдлыг авч үзвэл урьд нь арилжааны банкуудын үйлчилгээг авч байсан пүүс эсхүл

хувь хүмүүстэй ажилладаг салбарын үйл ажиллагаагаа нэмэгдүүлэх нь эдийн засагт гарч

буй өргөн хүрээтэй зээлийн хязгаарлалтыг бууруулж болох юм. Гэхдээ засаглалын

механизм энэхүү үүргийг хэзээ идэвхжүүлэх болон идэвхжүүлэхгүй байхад анхаарлаа

хандуулах шаардлагатай (6-р хэсгийг үзнэ үү). Санхүүгийн хямралын улмаас Хөгжлийн

банкнууд зорилтот салбараа огцом өөрчлөх хэрэггүй. Зорилтот салбарууд дэндүү өргөн

хүрээтэй байдаг (ЖДҮ, орон сууцжуулалт, экспорт-импорт) тул Хөгжлийн банкууд

зээлийн үйл ажиллагаагаа нэмэгдүүлбэл зээлийн асуудлууд багасч, эдийн засагт дэмжлэг

үзүүлдэг. ЖДҮ-ээр дагнан ажилладаг ХБ-ийг хямралын үед тэднээс бага зэрэг том

хэмжээний компаниудад үйлчилгээ үзүүлэх боломжтой гэж үзэж болох боловч энэхүү ХБ

нь дэд бүтэц эсхүл хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг дэмжиж чадна гэж тооцоолж

хэрэггүй.

Үүргийг хянах нь8 Жишээлбэл, эдийн засаг хөгжих тутам орон нутгийн салбарын ач холбогдол буурдаг хэдий ч зээл авах боломжтой хамааралтай зах зээлийн зарим уналт нь үргэлжлэн оршин тогтнодог ажээ. Салбарын хэмжээ нь тусгайлсан ХБ хэрэгтэйн баталгаа болдоггүй. Ийм хувилбарын Хөгжлийн банкнаас зорилтот татаасыг түгээдэг хөгжлийн агентлагууд нь илүү үр дүнтэй хэрэгсэл байж болно.

18

Page 19:  · Web viewТУЗ-ийн гишүүд нь Компанийн тухай хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж буй байгууллагын ТУЗ-ийн

Хөгжлийн банкийг өөрийн эрхэм зорилгоо биелүүлэхдээ хариуцлагатай хандахын тулд

Хөгжлийн банкны урт хугацааны гүйцэтгэлийг хянах тухай заалтийг түүний үүрэгт нь

тусгаж өгөх хэрэгтэй. ХБ-ны эрх, үүргийг тодорхойлон гаргахын тулд Хөгжлийн банкийг

өөрийн тавьсан зорилгодоо тодорхой зорилтуудыг биелүүлж хүрэх, өөрийн эрхэм

зорилгоо хэрэгжүүлэхэд шаардагдах тодорхой хугацааг зааж өгөх хэрэгтэй. Энэхүү эрх

үүрэг нь тодорхой хугацаатай гэж ойлгосноор ХБ-ууд нь өөрийн эрхэм зорилгодоо

хариуцлагатай хандах, өөрсдийн урт хугацааны зорилтуудаа илүү нягт нямбай хийх

болно. Хэр зэрэг хугацаа өгөхийг засгийн газрууд нь шийдэх хэдий ч зорилтуудаа

хэрэгжүүлэхэд болон эрх үүргийнхээ дагуу ХБ хүчин чармайлт гаргасан үр дүнг харахын

тулд шаардагдах хугацааг олгох хэрэгтэй. Хугацааны эцэст хүссэн үр дүндээ хүрсэн болон

одоогийн болон хүлээгдэж буй орчинд энэ эрх үүрэг нь урьдын адил тохирч байгаа талаар

дүгнэлт гарсан байх хэрэгтэй.

Энэ үедээ засгийн газар нь төрөл бүрийн гуравдагч хувьцаа эзэмшигчид эсхүл гадны

зөвлөхүүдтэй зөвлөлдөж тэдний санаа оноог ХБ-ны үүргийн биелэлтийн гүйцэтгэлд

тусгаж тухайн үүргийг шинэчлэснээр ирээдүйд ямар үүрэг гүйцэтгэх талаар зөвлөлдөж

болно. Ингэснээрээ ил тод байхыг дэмжихээс гадна ХБ нь зөвхөн засгийн газар бус

хамтран ажиллах шаардлагатай банкууд болон бизнесийн бүлгүүдийн өмнө бас

хариуцлага хүлээхэд хүргэнэ.

Энэхүү туршлагыг Канадын Бизнесийн хөгжлийн банк болон Өмнөд Африкийн Хөгжлийн

банк гэх мэт хэд хэдэн банкууд авч хэрэглэсэн байна. Үүргүүдийг тооцож дүгнэхдээ

хувьцаа эзэмшигчдийн төлөөлөгч удирдан гадны шинжээчийн дэмжлэг авах шаардлагатай

байдаг. Эдийн засаг, санхүүгийн зах зээл нь хөгжих тусам тухайн улсын тусгай үүрэг

бүхий Хөгжлийн банкууд нь нэгдэж нэг байгууллага болох ба зарим нь бүр хувьчлагдаж

болно. Испанийн Хөгжлийн банкны түүх энэхүү хөгжлийн нэг жишээ болно. Испанид

төрийн санхүүгийн салбарыг хувьчилж жижиг хэмжээний хоёр дахь түвшний хөгжлийн

банкийг байгуулсан байна /Хүснэгт 2-ийг харна уу/.

Хүснэгт 2. Испанийн Хөгжлийн банкны түүх

1980-аад оны дундуур Испани улс Европын эдийн засгийн холбооны бүрэн эрхтэй гишүүн

болох хүртэл төрийн банкууд нь эдийн засгийн хөгжилд гол үүрэг гүйцэтгэж байлаа. Тус

19

Page 20:  · Web viewТУЗ-ийн гишүүд нь Компанийн тухай хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж буй байгууллагын ТУЗ-ийн

улс хөдөө аж ахуй, аж үйлдвэр, орон сууцжуулалт, орон нутгийн засаг болон олон улсын

худалдаа зэрэг өөр, өөр салбараар дагнасан 5 том төрийн банкуудтай байсан. Төрийн

Зээлийн байгууллага /Instituto de Credito Oficial, ICO/ нь төрийн банкуудаа зохицуулах,

хянах үүрэгтэй байсан. 1988 он ICO нь бүх төрийн банкны хувьцааг барьдаг төрийн өмчит

байгууллага болж өөрчлөгдсөн.

Хувийн санхүүгийн системийн хөгжил болон байгууллагын эдийн засгийн орчны хөгжил

нь төрийн банкууд болон хувийн систем зэрэгцэн орших боломжийг шалгасан. Төрийн

банкуудыг байгуулах түгээмэл нөхцөл, шалтгааныг дахин судалсны дараагаар 1991 онд

төрийн банкууд хоорондоо нэгдэж Аргентариа гэх банкны корпораци болж өөрчлөгдөн

хувьчлал эхлэхээс өмнө төрийн банкуудын үр ашигтай байдлыг сайжруулахаар болсон.

1993-1998 онуудад Аргентариад байсан төриийн салбарын бүх хувьцааг 4 нээлттэй

худалдаагаар арилжаалсан. 1999 онд Аргентариа нь BBV-тэй нэгдэж BBVA-ийг

байгуулсан.

ICO нь өөрийн хууль эрх зүйн статустай, өөрийн хөрөнгөтэй болон мөнгөн хөрөнгөтэй

Испанид үлдсэн цорын ганц төрийн зээлийн байгууллага болсон байна. Тэрээр нийгэм,

соёл, шинэчлэл эсхүл байгаль орчны нөхцөлтэй уялдуулан тэргүүлэх салбарууддаа

анхаарлаа хандуулж байна. Түүнчлэн хувийн системийнхэн олгодоггүй эсхүл хэсгийг нь

олгодог санхүүгийн хэрэгцээг хангахын тулд бусад санхүүгийн байгууллагуудтай

зэрэгцэн ажилладаг. ICO нь өөрийн үйл ажиллагаагаа санхүүгийн тэнцвэртэй байдлын

зарчмаар явуулдаг бөгөөд ажлын гүйцэтгэлээ өөрөө зохицуулдаг байгууллага юм.

Сүүлийн үед ICO нь ЖДҮ-ийн санхүүжилтийг дэмжин эдийн засгийн урсгалыг сөрөх

зарчмаар өөрийн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлж, үйл ажиллагаагаа өргөжүүлсэн.

Байр суурь

Хөгжлийн банкны үүргийг тодорхойлохдоо хувийн салбарын байгууллагуудтай

харьцуулахад ямар байр суурьтай байхад анхаарлаа хандуулах хэрэгтэй болдог. Хөгжлийн

банкны үйл ажиллагааны үр нөлөөг ихэсгэх, болзошгүй гажуудлыг багасгахын тулд

хөгжлийн банк нь хувийн банкуудын үйл ажиллагааг нөхөж ажиллах түүний хувьд

20

Page 21:  · Web viewТУЗ-ийн гишүүд нь Компанийн тухай хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж буй байгууллагын ТУЗ-ийн

хамгийн тохиромжтой байр суурь болно. Энэхүү байр суурь нь “зайг нөхөх”гэсэн

ойлголттой ижил зүйл юм.

Түүнчлэн ийнхүү хувийн салбарыг дэмжин ажиллахын сацуу, илүүтэйгээр засгийн газрын

агентлагуудын үйл ажиллагааны хүрээ болох салбарын үйл ажиллагаанд оролцохоос

зайлсхийх шаардлагатай. Хөгжлийн банкуудын хөрөнгө нь засгийн газрын татаасыг

дамжуулдаг эсхүл засгийн газрын бодлогыг санхүүжилтаар дэмждэг хэрэгслийн аль нь ч

болохгүй байх ёстой. Хэрэв Хөгжлийн банк нь төсөв эсхүл донор байгууллагаас дэмжлэг

авахаар бол тухайн үйлчилгээний үнэ, өртөгийн бүрэлдэхүүн бүрийг сайтар тооцох ёстой.

Зарим тохиолдолд үйлдвэрлэлийг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагаа нь Хөгжлийн банкны

үүрэг болж түүний үйл ажиллагааны зардлыг нэмэгдүүлдэг. Жишээлбэл, экспорт

импортын банкууд заримдаа экспортыг дэмжигч байгууллагын үүргийг гүйцэтгэн хэд

хэдэн оронд өөрийн офистой болох шаардлагатай болж, улмаар тэдний хүний нөөцийн

болон үйл ажиллагааны зардал нь нэмэгддэг. Энэ тохиолдолд засгийн газраас Хөгжлийн

банкинд өгч буй хариуцлагууд нь тэдний удирдлагаас шинэ хэсэг, шинэ бүтээгдэхүүний

талбарт ажиллах урам зориг өгөх ба улмаар энэ өндөр зардлыг нөхөхийн тулд хувийн

салбартай өрсөлдөх болдог.

Олон салбар дахь янз бүрийн зах зээлийн уналтын асуудлыг шийдэхийн тулд засгийн

газар нь хэд хэдэн ХБ-ууд эсхүл агентлагуудтай байх нь түгээмэл. Жишээлбэл, Мексикийн

хувьд 7 Хөгжлийн банк нь эдийн засгийн өөр өөр салбаруудад үйл ажиллагаа явуулж

байна. Хэрвээ тэдний хоорондын зохицуулалт хүчтэй биш, үүргийг нь тодорхой заагаагүй

бол 2 эсхүл 3 ХБ-ууд нь ижил үүрэгтэй болж улмаар засгийн газрыг үр ашиггүй

ажиллахад хүргэнэ. Жишээлбэл, ЖДҮ банкууд болон олон улсын худалдаагаар дагнан

ажилладаг Хөгжлийн банкууд давхацсан үйлчлүүлэгчидтэй байдаг. Дээрх 2 банкны үйл

ажиллагаатай холбоотой хэрэгсэл болон эрсдлүүд нь өөр байдаг ч зарим улс орнуудад энэ

2-ийг нэгтгэж нэг байгууллага болгосон байдаг тул үйлчлүүлэгчид нэг цэгт уулздаг байна.

Санхүүгийн тогтвортой байдал

Хөгжлийн банк нь үүрэгт зах зээлийн уналтад анхаарлаа хандуулахаас гадна цаг хугацаа

өнгөрөх тусам санхүүгийн хувьд тогтвортой байх талаар зааж өгөх хэрэгтэй. Гол зорилго

нь ашгаа /энэ нь зах зээлийн уналтанд хүргэдэг зорилт тул/ нэмэгдүүлэхэд биш харин

21

Page 22:  · Web viewТУЗ-ийн гишүүд нь Компанийн тухай хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж буй байгууллагын ТУЗ-ийн

үүргээ биелүүлэхэд хангалттай нөөцтэй байхад оршино. Ингэснээр банк нь улсад

санхүүгийн дарамт үзүүлэхгүйгээр бодлогын зорилтуудаа биелүүлэх боломжтой болно.

Дээрх хоёр зорилтуудыг нэгтгэснээр хөгжлийн банк нь эдийн засгийн үр өгөөжтэй

ажиллана.

Банкны эрх үүрэгт санхүүгийн тогтвортой байдлыг оруулж өгснөөр ТУЗ болон

удирдлагад байгаа нөөцөө зөв зохистой ашиглаж, эрсдлээ оновчтойгоор зохицуулах

боломжийг олгоно. Гэхдээ, хэт өндөр өгөөж шаардах нь хөгжлийн банкийг хувийн

салбартай өрсөлдүүлэх эсхүл богино хугацаанд их ашиг олдог ч эрсдэл дагуулдаг ба энэ

нь урт хугацаанд тогтворгүй байдаг байна. Мексикийн NAFINSA-гийн хувьд, тус банк

хөрөнгөө хамгаалах шаардлагатай байсан. Энэхүү шаардлага нь ТУЗ нь тайлбар өгсөнчлөн

инфляцид тохируулан 5 жилийн туршид хөрөнгөө хамгаалахын тулд дунджаар 0 хувийн

өгөөжтэй байхаар төлөвлөж байсан аж. Тодорхой хэмжээний өгөөжтэй байхыг эрх үүрэг

нь зааж өгнө. Жишээлбэл, Канадын Бизнесийн хөгжлийн банк нь өөрийн хөрөнгөө

засгийн газрынхаа урт хугацааны санхүүжилтийн зардалтай тэнцэх хэмжээний хамгийн

бага өгөөжтэй байх шаардлагатай байдаг.

Санхүүгийн тогтвортой байдлын шаардлагууд нь Хөгжлийн банкуудад зээлийн

хязгаарлалтыг бууруулахын тулд эдийн засгийн урсгал сөрж ажиллахыг хориглодоггүй.

Хувийн сектор эрсдлээс зайлсхийсантай холбоотойгоор зээл багасахад Хөгжлийн банкууд

хөрөнгийн чадвартай компаниудад зээл олгож эдийн засаг сайжрахаар ихээхэн орлого

олох боломжтой юм. Дээрх шаардлагууд нь төлбөрийн чадваргүй болсон компаниудад

тэдний үйл ажиллагаа зогсох, татан буугдахаас сэргийлж зээл олгохоос урьдчилан

сэргийлдэг. Энэ нь Улсын санд санхүүгийн их хэмжээний эрсдэл бий болгохоос гадна үр

ашиггүй эсхүл муу ажиллаж буй компаниудыг дэмжих замаар бизнесийн орчинг

гажуудуулж болзошгүй юм. Гэхдээ эдийн засгийн урсгал сөрөн үйл ажиллагаа явуулан

санхүүгийн тогтвортой байдлыг хангахдаа Хөгжлийн банкууд нь эрсдлийн зохистой

удирдлагын системтэй байх хэрэгтэй. Санхүүгийн тогтвортой байдалд нөлөө

үзүүлэхгүйгээр үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд хувь эзэмшигчид байгууллагынхаа

хөрөнгийг нэмэгдүүлэхэд бэлэн байх шаардлагатай болдог.

5. Үүргийн биелэлтийг дэмжих хэрэгслүүд

22

Page 23:  · Web viewТУЗ-ийн гишүүд нь Компанийн тухай хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж буй байгууллагын ТУЗ-ийн

Хөгжлийн банкны хувийн хэвшлийг дэмжин/нөхөн ажиллах үүргийн талаар түүний эрх

үүрэгт нэгэнт зааж өгсөн байдаг тул санхүүгийн тогтвортой байдлыг хангах болон зах

зээлийн уналтад чиглэсэн ямар арга хэрэгслийг сонгох нь тухайн зах зээлийн байдлаас

шалтгаалдаг байна. Жишээлбэл, зах зээлийн уналт нь хувийн хэвшлийнхний эрсдлээ

буруу тооцсоноос үүдэлтэй бол ХБ нь шууд зээл олгох эсхүл бусад арилжааны банкуудаас

олгосон зээлд баталгаа гаргаж өгөх зэргээр энэ зээлийн эрсдлийн зарим хэсгийг шингээх

шаардлага гарч болно. Үүрэг нь маш тодорхой байх ба ХБ –ийг өөрийн санхүүгийн

бүтээгдэхүүнүүдээ зах зээлд уяан хатан байдлаар гаргах боломж олгосон байна. ХБ-д

зөвшөөрөх үйл ажиллагааг шийдэх явцдаа мөн тухайн улсын байгууллагын хөгжлийн

түвшин болон санхүүгийн системийн бүтэцийг харгалзаж үзэх шаардлагатай.

Иргэдэд шууд зээл олгодог ХБ “шууд олгогч” нь мөн арилжааны банкинд зээл олгох,

баталгаа гаргаж өгсөнөөр зээл олголтыг арилжааны банкаар дамжуулан явуулах “шууд

бус олгогч” эсвэл 2 төрлийн олголтыг хамтад нь явуулах “холимог” гэсэн гурван төрөл

байна. Шууд олгогч байдлаар үйл ажиллагааг явуулагч ХБ-ны хувийн хэвшилийг

дэмжихээс илүүтэйгээр түүнтэй өрсөлдөх чадвар, боломж нь өндөр байдаг. Өрсөлдөх

чадвар их байлаа ч хувийн банкууд оролцдоггүй сегментүүдэд ХБ нь шууд олгогчийн

байдлаар үйл ажиллагаагаа явуулж болно. Энэ тохиолдолд ХБ нь зөвхөн инноваци болон

биет бус зүйлд хөрөнгө оруулах зэрэг арилжааны банкуудын төдийлөн хөрөнгө оруулаад

байдаггүй салбарт санхүүжилтийн үйлчилгээг үзүүлж болно. Ингэснээрээ ХБ нь

арилжааны банкуудыг дэмжиж шинэ хөрөнгө оруулалтыг хурдасгагч болж чаддаг. ХБ нь

бусад банкуудын ижил үйлчилгээ үзүүлж болох боловч мөн эрсдэлийн хувьд өндөр “урт

хугацаатай, баталгааны түвшин бага, буцаан төлөлтийн илүү уяан нөхцөл зэрэг” болон

BDC шиг /доорх тайлбарыг харна уу/ санхүүгийн хувьд баталгаагүй ЖДҮ-д чиглэсэн үйл

ажиллагааг явуулж болно.

Тодорхой байр суурийг эзлэхийн тулд шууд олгогч ХБ нь арилжааны банкуудын

сонирходоггүй, гэхдээ бололцоотой салбаруудад үйл ажиллагаагаа явуулах хэрэгтэй. ХБ-

ны хувьд хэт бага эрсдэл үүрнэ гэдэг нь хэт их эрсдэл үүрсэнтэй ижил сайнгүй юм. ХБ нь

шууд олгогч байдлаар ажиллахын зэрэгцээ хувийн хэвшлээ дэмжиж ажиллах нь эрсдэлийн

удирдлагын өндөр ур чадвар шаардагдана. Ихэнх тохиолдолд Засгийн газар ХБ нь өндөр

эрсдэлтэй төслийг санхүүжүүлэх, бага зээлийн хүүтэй зээл олгох ёстой мэтээр ойлгодог.

23

Page 24:  · Web viewТУЗ-ийн гишүүд нь Компанийн тухай хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж буй байгууллагын ТУЗ-ийн

Гэвч бодлого тодорхойлогчид нь өндөр эрсдэлтэй бага хүүтэй зээлийн хэрэгсэл нь урт

хугацаанд тогтворгүй болно гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болно. Хэрэв ЗГ нь ХБ-

ийг зах зээлийн тэнцвэртэй байдлыг хадгалж, илүү эрсдэл үүрэх хэрэгтэй гэж үзсэн, мөн

өөрөө байнга санхүүжилт хийж ХБ-нд татаас өгөхгүй байхыг хүсэж байгаа тохиолдолд ХБ

нь эрсдэлийг үнэлгээг нягт сайн хийх шаардлагатай. Шууд олгогч ХБ нь зах зээлийн

энэхүү тэнцвэрийг сайтар хадгалахын тулд зээлийн олголтын өндөр ур чадвартай

мэргэжилтнүүдтэй байх хэрэгтэй ба арилжааны банкууд зээлийн үйл ажиллагаа

явуулдагийн адилаар үр ашигтай ажиллах шаардлагатай. Өндөр эрсдэлтэй учир

арилжааны банкууд хамтарч ажилладаггүй ЖД Үйлдвэрлэгчидтэй “тулж” ажилладаг BDC

–ийн жишээнээс харахад түүний зээлийн хүү нь арилжааны банкуудтай харьцуулвал

өндөр байдаг байна.

Эрсдэлийг сайтар үнэлэх бас нэгэн арга нь зээлдэгч байгууллагад техникийн туслалцаа

зөвөлгөө өгч эрсдэлийг зөв удирдуулсанаар нийт төслийн эрсдэлийг бууруулах

болоцоотой юм. BDC нь зээлдэгч байгууллагууддаа олгосон зээлийнхээ хажуугаар

менежментийн зөвөлгөө өгөх хэлбэрээр техникийн туслалцаа үзүүлдэг нь тухайн

байгууллагын чадварыг сайжруулахад бага ч гэсэн нэмэр болдог байна. Үүний үр дүнд

BDC-ээс санхүүгийн болон зөвөлгөөний үйлчилгээ авсан харилцагчид нь үйлчилгээ

аваагүй харилцагчидтай харьцуулвал 60-аас дээш хувийн ашигтай, ажлын байрны өсөлт

болон тогвтортой үйл ажиллагаа зэрэг амжилт гаргадаг байна.

Шууд олгогч ХБ нь хувийн хэвшлийг дэмжиж, тэдгээрийн оролцоог тухайн зах зээлд

өсгөхийн өөр нэг арга нь хамтрcан зээл/syndicated loan/ олгогч болон клуб наймаа/club

deal/ зэрэг болно. Зарим тохиолдолд дотоодын төсөв том хэмжээний төслүүдийг

санхүүжүүлэх чадвар байдаггүйгээс ХБ оролцож асуудлыг шийдвэрлэдэг. Мөн хувийн

хэвшлийн оролцогчид нь санхүүжилтэнд төр оролцох нь улс төрийн эрсдэлийн бууруулах

магадлалтай гэж үздэг. Тиймээс ХБ-тай хамтарч ажиллах нь хувийн банкуудын хувьд

хамртан эрсдэлээ судалж, үүрч мөн хамтран санхүүжилт хийдэг учир байгал орчин, дэд

бүтэц зэрэг салбаруудад хамгийн ихээр ашиглагддаг санхүүжилт болно. Тухайн төслийн

санхүүжилтэнд ХБ-ны санхүүжилтийн хэмжээг хязгаарлах нь “50иас дээшгүй хувь”

хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх нөхцөлийг хангаж байгаа бөгөөд хувийн хэвшлийн

бие даасан байдлыг олгож буй юм.

24

Page 25:  · Web viewТУЗ-ийн гишүүд нь Компанийн тухай хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж буй байгууллагын ТУЗ-ийн

Шууд бус олгогчоор ажиллах нь хэд хэдэн давуу талтай билээ. Шууд бус олгогч байдлаар

ажиллах нь ХБ-ийг арилжааны банкаар дамжуулан үйл ажиллагаа явуулахыг шаардах ба

энэ нь өрсөлдөөнийг хязгаарлаж ХБ-ны дэмжих үүргийг нь илүү гаргана. ХБ нь хувийн

хэвшлийн арилжааны банкуудын нэгдмэл сүлжээг ашигласнаар улс их хэмжээний

нөөцийг бага зардлаар ашиглах боломж бүрддэгээрээ шууд бус олгох арга нь үр ашигтай

юм. Өмнөд Америкад жишээ нь, 2009оны эхээр Өмнөд Америкийн Санхүүгийн Хөгжлийн

Байгууллагуудын холбоонд 66 шууд олгогч хөгжлийн институт, 23 шууд бус олгогч мөн

12 холимог үйл ажиллагаатай институтууд байдаг. Шууд бус олгогч институтууд

дунджаар шууд олгогч институтаас нэг дахин их хэмжээний хөрөнгийг дамжуулж өгч

чадсан байна/10,334 сая болон 5,702 ам. доллар/. Шууд олгогч институт шиг нарийн

эрсдэлийн тооцооллыг шууд бус олгогч институтад шаардлаггүй байдаг байна. Шууд бус

олгогч институт нь зөвхөн цааш нь зээл олгож байгаа, хамтран ажилладаг институдынха

зээллэгийн эрсдэл болон удирдлагыг судлахад хангалттай болно. Хувийн институт нь

төслийн эрсдэлийг өөрсдөө тооцдог учир тухайн төслийн санхүүжилтэнд төрийн оролцоог

ч мөн хязгаарладаг.

Эрсдэл өндөртэй боловч боломж ихтэй салбарт шинэ үйлчилгээг нэвтрүүлж өөрийн

эрхийг давуу эрхийн үр ашигтайгаар ашигладаг шууд олгогч банкуудын адилаар шууд бус

олгогч банкууд нь санхүүгийн системийнхээ хүрээнд шинэ санаа, шинэ үйлчигээг бий

болгохын тулд хичээн ажиллах шаардлагатай. Санхүүгийн глобалчлал нь шууд бус

олгогчийн хамгийн энгийн үйлчилгээний төрөл болох урт хугацааны санхүүжилтийн

эрэлтийг бууруулж байна. Энэ нь бага хүүтэй урт хугацааны санхүүжилтийн боломж

олгосноороо урт хугацааны санхүүжилтийн эрэлтийг хангаж өгөх ба энэ маягаар

байгууллага нь бие даан хөгжиж буй орнуудад нэвтрэх бололцоотой болж байна.

Гэвч хөгжиж буй орнуудад салбараа нээн ажиллаж байгаа гадны хувийн арилжааны

банкууд нь зээлийн ихээхэн хэсгийг тухайн зах зээлээс бий болгож байдаг байна. Эдгээр

банкуудын ихэнх улс дамнасан том корпорациудын хөрөнгө оруулалттай байдаг ба ХБ-ны

хүүгээс бага хүүтэй, урт хугацааны зээлд хамрагдсан байдаг байна. Учир нь энэхүү том

корпорациуд тухайн орны хөгжлийн банкнаас илүүтэйгээр олон улсад өндрөөр үнэлэгдсэн

байдаг тул зээл авахад хялбар байдаг. ХБ-аас санхүүжилт авах нь зээлийн байгууллага,

хадгаламж зээлийн газар, санхүүгийн компани болон бичил санхүү зэрэг дотоодын жижиг

25

Page 26:  · Web viewТУЗ-ийн гишүүд нь Компанийн тухай хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж буй байгууллагын ТУЗ-ийн

зээлдэгч нарт шаардлагатай байдаг. Санхүүгийн систем глобалчлагдаж буй энэ үед ХБ нь

өөрөө энэхүү сүлжээний тусламжтайгаар үйл ажиллагаага явуулах нь нэн шаардлагатай

болж байгаа болно. Глобалчлалд өртөх тусам санхүүгийн байгууллагууд хууль журамд

захирагдахгүй, удирдлага зааварлагчгүй болж байгаа учир цаашдаа хамтрагчийнхаа

зээлийн эрсдэлийн илүү нарийн судалж үнэлгээ хийх чухал шаардлага гарч ирж байгаа

билээ.

Хөгжлийн банкууд зорилтот салбарт зээлийн баталгаа гаргах эсхүл энэхүү үйл ажиллагааг

Засгийн Газрын нэрийн өмнөөс зохион байгуулах нь ихэссэн. Зээлдэгч төлбөрийн

чадавхигүй болсон тохиолдолд зээлийн баталгаа нь арилжааны банкуудын хүлээх

алдагдлыг хааж байгаа юм. Иймд хөгжлийн банк нь өөрийн эх үүсвэрийг ашиглан

санхүүжилтийн удирдлага явуулдаг. Зээлийн баталгааг урьдчилан тогтсон шалгуурт

үндэслэн зээл тус бүрд эсвэл зээлийн багцад олгож байна. Зээлийн багцын хувьд, баталгаа

гаргагч нь өөрөө зээлийн үнэлгээг хийхгүйгээр зээл олгож буй санхүүгийн байгууллагын

хийсэн зээлийн үнэлгээг ашигладаг. Ингэснээр зээл олгох явцыг хурдасгаж, хөтөлбөрийн

хүрээг тэлэх ач холбогдолтой. Баталгааны үнэлгээ нь арилжааны банкны зээлийн

үнэлгээтэй бүтцийн хувьд ижил бөгөөд хүлээгдэж буй алдагдал (хуримтлагдсан

туршлагад үндэслэн тооцож болох), үйл ажиллагааны зардал, эх үүсвэрийн өртөг болон

баталгаа гаргахад оруулсан хөрөнгийн алдсан боломжийн өртөг зэргийг харгалзан үздэг.

Баталгаа олгох тогтолцооны үр ашгийг сайжруулахад хөтөлбөрийн төсөл нь хөтөлбөрийн

харъяалагдах зах зээлийн гажуудалд тохирсон байх хэрэгтэй. Жишээлбэл, хэрвээ зах

зээлийн гажуудал нь тусгай шилжилтийн эдийн засгийн нөхцөл байдлаас (эдийн засгийн

мөчлөгийн бууралт) үүдсэн санхүүгийн зах зээлд орох боломжтой холбоотой бол

хөтөлбөрүүд нь өргөн мэргэжлийн шаардлагуудыг хангасан ба хөтөлбөрийн дуусах

хугацааны хувьд тогтсон огноотой хүчин төгөлдөр байдлыг өөрчлөх нөхцөлтэй байх

хэрэгтэй. Зээлдэгч зээлийн түүхээр баталгааг орлуулж болох тул анх удаа банкны зээл

авах боломжийг дэмжих хөтөлбөрүүд нь зээлдэгчийн баталгаа гаргуулах хугацааны хүрээ

болон хязгаарыг багасгасан нөхцөлтэй байна. Жижиг дунд үйлдвэрийн тодорхой шинэ

бүтээгдэхүүнүүдийг санхүүжүүлэх банкуудын үйл ажиллагааг урамшуулахад багцын

эхний алдагдлыг (хугацаа хэтрэх харьцаа 4-5% хүртэл) банк хариуцаж нэмэгдэл алдагдлыг

26

Page 27:  · Web viewТУЗ-ийн гишүүд нь Компанийн тухай хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж буй байгууллагын ТУЗ-ийн

баталгаагаар хаах багцын арга нь хүлээгдэж буй алдагдал тодорхой бус байх эрсдэлээс

банкийг хамгаална.

Хөгжлийн банкууд нь Санхүүгийн дэд бүтэц зэрэг нийгэмд чиглэсэн бүтээгдэхүүн (public

goods) нийлүүлэхтэй холбоотой хэрэгслийн шинэчлэл нэвтрүүлсэн сонирхолтой

туршлагууд байдаг. Жишээ нь Мексикийн үндэсний санхүүгийн байгууллага (NAFIN) нь

second-tier бизнесийн 75 хувийг эзлэх цахим сүлжээнд суурилсан хөрвөх факторингийн

хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээрээ олонд танигдсан. Бүтээмжтэй гинж хэмээгдэх

схем нь харилцагчдыг гүйлгээ хийх цахим платформоор хангасан юм. Хөтөлбөрийн гол

санаа нь худалдан авагч пүүсүүд болон нийлүүлэгчдийн хооронд холбоос үүсгэж бага

зардлаар санхүүжилт олгох боломжит зээлдүүлэгчдийн анхаарлыг татахад оршино.

Нийлүүлэгч бүтээгдэхүүнийг худалдан авагчид борлуулснаар нэхэмжлэх цахим

платформод орсон байх ба факторуудад нээлттэй байна. Гүйлгээний хүүд тогтоосон дээд

хэмжээнээс өөр зардал, хураамж оролцогчдоос гарахгүй. Энэхүү систем нь мэдээлэлтэй

холбоотой асуудлуудыг сайжруулахад нөлөөлөх ба цахим платформ нь гүйлгээний

зардлыг багасгаж, гүйлгээний хурдыг нэмэгдүүлнэ. NAFIN нь дунд хугацаанд цахим

платформоо хувьчлах бодолтой байгаа гэсэн мэдээлэл бий.

Хөгжлийн банк шинэ технологи ашигласан өөр нэгэн сонирхолтой жишээ бол Испаний

албан ёсны зээлийн байгууллагын (ICO) боловсруулсан виртуал офис юм. “Санхүүгийн

зохицуулагч”-аар дамжуулан жижиг дунд үйлдвэрүүд нь тэдний зээлийн өргөдлийг

арилжааны банкууд татгалзуулсныг хараад ICO-д дахин хянуулахаар интернетээр

бүртгүүлэх боломжтой. Хэрэв зээл үнэлэх загвар нь жижиг дунд үйлдвэрийн зээлийг

төлөх чадвартай гэж үзвэл зээлийн ажилтанд зээлийн материалыг хянуулахаар явуулна.

Хэрэв зээлийн ажилтан нь төслийг сонирхолтой гэж үзвэл зээлийн материалыг хувийн

зээл олгодог байгууллагад (зээл олгохоос татгалзнаас өөр) зээлийн шинжилгээний үр

дүнгийн хамт явуулна. Хэрэв төслийг өндөр эрсдэлтэй гэж үзвэл зээлийн материалыг

явуулахаас өмнө үндсэн хөрөнгөө нэмэгдүүлэх, нэмэлт барьцаа хөрөнгөтэй болохыг

зээлдэгчид зөвлөнө.

ICO нь “зохицуулагч”-ийн шинжилгээ хийсэн зээлийн эрсдэлийг тайлан тэнцэлд оруулж

эхэлсэн ба хувийн арилжааны банкуудтай гэрээ байгуулан тэдний сүлжээгээр дамжин

харилцагчдад үйлчлэхээр болсон. ICO нь шинэ боломжит харилцагчдыг арилжааны

27

Page 28:  · Web viewТУЗ-ийн гишүүд нь Компанийн тухай хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж буй байгууллагын ТУЗ-ийн

банктай холбож өгдөг тул арилжааны банк өөрсдийн сүлжээг ашиглуулсны төлөө ICO

болон зээлдэгчдээс аливаа шимтгэл, хураамж авдаггүй байна. Арилжааны банкуудын

сүлжээг ашигласнаар Мадридад ганцхан офистой, хялбар бүтэцтэй ICO нь хөтөлбөрөө

өргөжүүлж байна. Харилцагчтай арилжааны банкаар дамжин харилцдаг ба зээлийн эргэн

төлөлт, зээлийг улсын үйлдвэрийн татаас хэмээн андуурах эрсдэл зэргийг арилжааны

банкууд хариуцна. Хөтөлбөрийн нэг чухал онцлог нь хязгаарлагдмал хугацаа юм. Энэхүү

хөтөлбөр нь 2011 оны 12 дугаар сар хүртэл хүчинтэй. Хэрэв шаардлагатай гэж үзвэл Сайд

нарын зөвлөл хөтөлбөрийг сунгах боломжтой.

Шууд болон шууд бус олгогчидийн хувьд дэд бүтэц нь их ирээдүйтэй салбар болоод

байна. Жишээ нь, том компаний хувьд ашиглагддаг тайлан тэнцлийн шинжилгээ,

худалдан авагч ба кредит картын хувьд ашигладаг зээлийн зэрэглэлийн аль аль нь жижиг

дунд үйлдвэрийн хувьд тохиромжгүй тул жижиг дунд үйлдвэртэй үр ашигтай хамтран

ажиллахад платформ болон зээлийн эрсдэлийн тал дээр чадавх дутагдаж байгаа талаар хэд

хэдэн улсын арилжааны банкууд мэдэгдсэн. Шууд олгогч хөгжлийн банк нь энэ зах зээлд

амжилттай үйл ажиллагаа явуулж зах зээлийн гажуудлыг амжилттай даван туулахад

арилжааны байгууллагуудтай хамтран ажилласнаар өөрийн технологи, арга барилаа

тэдэнд нээлттэй болгож болох юм.

6. Засаглал

Хөгжлийн банкуудад тулгарч буй асуудлуудын нэг шалтгаан нь засгийн газрын оролцоо

болоод байна. Хөгжлийн банк нь сайн засаглалтай байснаар засгийн газраас зээл олголтын

үйл ажиллагаанд оролцох оролцоог бууруулах бөгөөд хувьцаа эзэмшигчид, ТУЗ-ийн

гишүүд, удирдлага зэрэг Хөгжлийн банкны үйл ажиллагаанд оролцож буй талуудын

үүрэг, хариуцлагыг тодорхойлно. Хөгжлийн банкны үйл ажиллагааг бүхий л талаар үр

дүнтэй явуулахад сайн засаглал нь чухал үүргийг гүйцэтгэх тул бид засгийн газрын

оролцоог хэрхэн байгууллагын засаглалаар хязгаарлах тал дээр анхаарлаа хандуулах

хэрэгтэй.

Хөгжлийн банны үйл ажиллагааг илүү үр дүнтэйгээр явуулахын тулд түүнийг хувьцаа

эзэмшигч, ТУЗ, удирдлагын бүрэлдэхүүнтэйгээр корпорацийн хэлбэрээр байгуулах

хэрэгтэй. Мөн эдгээр бүлгүүдийн үүрэг, хариуцлагыг тодорхой заасан байх шаардлагатай

28

Page 29:  · Web viewТУЗ-ийн гишүүд нь Компанийн тухай хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж буй байгууллагын ТУЗ-ийн

бөгөөд хөгжлийн банк нь тодорхой хууль, эрхзүйн орчинд үйл ажиллагаага явуулна.

Иргэний хуультай орнуудад Хөгжлийн банк нь тусгай хуулийн дагуу байгуулагддаг.

Тусгай эсвэл нийтлэг хуулийн дагуу ТУЗ-ийг удирдлагаас хамааралгүйгээр тусад нь

байгуулж тэдгээрийн үүрэг, хариуцлагыг тодорхойлсон байна. Хяналт, зохицуулалтын үйл

ажиллагаа нь хуулийн дагуу тодорхойлогдох бөгөөд энэ нь хувьцаа эзэмшигч, ТУЗ,

удирдлагаас хараат бус байна.

Сайн байгууллагын засаглалыг хэрэгжүүлэхэд Хөгжлийн банкны эзэмшил дээрх хувийн

секторын оролцоо нь нэмэлт хөшүүрэг болох бөгөөд үүнийг хэрэгжүүлэхэд тодорхой

хэмжээний зардал хэрэгцээтэй болно. Энэхүү хувийн секторын хамтрагчдыг сонгох үйл

явц нь хэдийгээр нарийн боловч зөвхөн компанид тодорхой хувь нэмрийг оруулж, түүнтэй

ижил сонирхлыг хуваалцаж чадах “Smart Money” хөрөнгө оруулагчид тэргүүн ээлжинд

сонгогдоно. Хөгжлийн банкны эзэмшил дээрх хувийн секторын оролцоо нь капиталыг

нэмэгдүүлэх механизмаас илүүтэйгээр байгууллагын засаглалын стандартыг нэмэгдүүлэх

технологи дамжуулалтын механизм юм. Хувийн хөрөнгө оролцуулахын сул тал нь эдгээр

компаниуд нь бодлогын зорилтоо хэрэгжүүлэхээс илүүтэйгээр ашиг орлогоо нэмэгдүүлэх

тал дээр анхаардагт оршино. Энэхүү эрсдэлийг Хөгжлийн банкны тооцоолсон үр өгөөж,

хувийн хамтрагчдын зорилтыг нарийн тодорхой заасан хувьцаа эзэмшигчийн гэрээгээр

бууруулж болно. Мөн Хөгжлийн банкыг хөрөнгийн биржид бүртгүүлэх нь мэдээллийн

нээлттэй байдал болон байгууллага доторх засаглалыг сайжруулах боловч энэ нь

Хөгжлийн банкныг илүү арилжааны үйл ажиллагаа руу чиглүүлэх эрсдэлийг бас агуулна.

Хувийн өмч болгох нь компанийн засаглалын стандартыг өндөр болгохоос

зайлсхийх боломжтой гэсэн үг биш юм. Жишээ нь: Хувь нийлүүлэгчдийн цөөнхийн эрх

ашгийг хамгаалах эрх зүйн зохицуулалт сайн байхын хирээр хувийн секторын оролцоо

нэмэгддэг. Ийм тогтолцоогүй үед хувь нийлүүлэгчдийн цөөнхийн эрх ашиг, үзэл санаа

тусгагддаггүй. Хувь нийлүүлэгчдийн гэрээний ачаар хувийн хэвшлийн хувь

эзэмшигчдийн хариуцлага нэмэгддэг. Жишээ нь: Хувь нийлүүлэгчдийн гэрээгээр хувийн

хэвшлийн төлөөлөл гишүүн нь аудитын хорооны үйл ажиллагаа болон Хөгжлийн банкны

мэдээллийг олон нийтэд нээлттэй байлгахад маш чухал үүргийг гүйцэтгэхээр зохицуулж

болно.

Хувь нийлүүлэгчдийн төлөөлөл

29

Page 30:  · Web viewТУЗ-ийн гишүүд нь Компанийн тухай хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж буй байгууллагын ТУЗ-ийн

Хамгийн чухал асуудал нь Хувь нийлүүлэгчдийн хэрэгцээг тодорхой болгох явдал

юм. Засгийн газар нь хэд хэдэн яамд, агентлаг, ахлах мэргэжилтнүүдтэй учраас засгийн

газар нь хувь нийлүүлэгчдийн төлөөллийг бий болгох нь зүйтэй. Ийм нарийн

зохицуулалтгүй үед аль нэг яам, ахлах мэргэжилтэн Хөгжлийн банктай холбогдон

тодорхой төслийг дэмжихийг шаардах тохиолдол гарна. Хувь нийлүүлэгчдийн төлөөлөл

нь хувь хүн эсвэл байгууллага хэлбэрээр байж болно. Жишээ нь: Сангийн яам эсвэл Эдийн

засгийн яамаар дамжуулан тухайн орны ерөнхийлөгч, эсвэл Сангийн яам болон

Худалдааны яамнаас байгуулсан комисс. Засгийн газар болон Хөгжлийн банкны

хоорондын харилцаа нь зөвхөн хувьцаа эзэмшигчдийн чуулган, хувьцаа эзэмшигчдийн

төлөөлөл болон Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргын хоорондын шууд харилцаа байна.

Хөгжлийн банкыг зохицуулж буй хууль тогтоомж нь хувь нийлүүлэгчдийн

итгэлийг ТУЗ-д хүлээлгэх зохистой механизм юм. ТУЗ-ийн хууль нь санхүүгийн болон

санхүүгийн бус зорилтуудыг тодорхойлох, тэр дундаа ТУЗ-ийн зорилго, түүний эрх,

үүргийг тодорхойлно. Хувь нийлүүлэгчдийн төлөөлөл нь жил бүр ТУЗ-ийн даргад хувь

нийлүүлэгчдийн өмнөөс албан тоот хүргүүлж хувь нийлүүлэгчдийн ТУЗ-д даалгасан

зорилт, үүрэг даалгавруудыг зохицуулна. Энэхүү албан тоот нь эрх мэдэлд гэнэтийн ямар

нэгэн өөрчлөлт орохоос сэргийлж, хувь нийлүүлэгчдийн оролцоо, эрх үүргийг

тодорхойлсон байна.

Хувь нийлүүлэгчдийн төлөөлөл нь ТУЗ-ийн гишүүдийг томилох бүрэн эрхтэй.

Хувь нийлүүлэгчид нь ТУЗ-ийн гишүүдэд тавигдах шаардлагуудыг тодорхойлох бөгөөд

үүнийг ТУЗ-ийн орон тоонд шинээр гишүүн авах бүрд дагаж мөрдөнө. Хувь нийлүүлэгчид

ТУЗ-ийн бүрэлдэхүүнд төрийн албан хаагчдыг давамгайлуулахаас зайлсхийх хэрэгтэй.

Учир нь засгийн газрын албан тушаалтнууд хувь нийлүүлэгчтэй ашиг сонирхолтой нэг

гэж үздэг тул ТУЗ-ийн шийдвэрт харьцангуйгаар нөлөөлнө. Ахлах мэргэжилтнүүд нь

Хөгжлийн банкны ашиг сонирхлоос илүүтэйгээр хувьцаа нийлүүлэгчийн ашиг сонирхлыг

дэмжих магадлал өндөр байдаг. Жишээ нь: Сангийн яам нь ТУЗ-ийн гишүүн мөн хувь

нийлүүлэгчийн төлөөллөөр нэг дор байх тохиолдолд бусад гишүүдийн үзэл бодлоос

илүүтэйгээр зөвхөн Сангийн яамны саналаар ажил хэрэг явагдах болно. Учир нь ихэнх

тохиолдолд ТУЗ-ийн гишүүнийг шинээр томилох эсэх шийдвэр тэдний гарт байх юм. Мөн

Сангийн яам нь ТУЗ-ийн бүрэлдэхүүнд орсон нөхцөлд хувь нийлүүлэгчийн бүтцийг

30

Page 31:  · Web viewТУЗ-ийн гишүүд нь Компанийн тухай хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж буй байгууллагын ТУЗ-ийн

ойлгоход төвөгтэй болгоно. Хууль эрх зүйн орчин нь өндөр хөгжсөн болон хөгжиж буй

орнуудад засгийн газрын ахлах мэргэжилтэн ТУЗ-д гишүүнээр байх явдал нь зарим нэг

асуудлыг авчирдаг. Өмнө нь иймэрхий явдал Сангийн сайдыг засгийн газрын зорилттой

нийцэхгүй шийдвэрийг гаргахад хүргэж байсан ба сүүлийн үед Сангийн сайдын

халдашгүй байдлыг бусад ТУЗ-ийн гишүүдээс хамааралтай болгож байна. ХБ-ын үйл

ажиллагаанд ЗГ хариуцлага хүлээнэ гэдэг нь ХБ-ын бүх ажлыг удирдан явуулна гэсэн үг

биш юм. ХБ тус бүрийн үйл ажиллагаанд тавьсан хүлээлтийг Хувь нийлүүлэгчийн

төлөөллөөр дамжуулан ТУЗ-д ажил үүргийг хүргүүлнэ. ТУЗ ЗГ-ийн өгсөн үүрэг

даалгаврыг хангалттай хэмжээнд биелүүлэн ажиллаж чадаагүй тохиолдолд ТУЗ-ийн

гишүүдийг шинээр томилох бүрэн эрхтэй болно.

ТУЗ-ийн гишүүдийг тэдгээрийн ур чадвар, туршлагаас үндэслэн ЗГ сонгон

томилно. Хэдийгээр хувь нийлүүлэгчид шийдвэр гаргах боловч ТУЗ-аас / эсвэл тусгай

ТУЗ-ын хорооноос/ тодорхой нэр дэвшигчийг санал болгоод ТУЗ-ийн дарга хувь

нийлүүлэгчийн төлөөлөгчид танилцуулж хэлэлцсэний үндсэн дээр томилох тогтолцоо нь

зөв юм. Шударга байдлаар ТУЗ-ын гишүүдийг сонгон шалгаруулах нөхцөлийг хангаж,

ХБ-нд нэмүү өртөг шингээж, шийдвэр гаргахад тус болох үүднээс урьд нь боловсруулсан

тогтоосон ТУЗ-ын гишүүнд байх ёстой нэмэлт ур чадварыг бүх гишүүд нь эзэмшсэн байх

нь чухал юм. Жишээ нь, ХБ нь жижиг дунд үйлдвэрлэгчдэд голчлон зээл олгодог ба

санхүү, инноваци, технологи болон хувийн бизнес эрхлэгчдийн талаар сайн мэдлэг,

мэдээлэлтэй мэргэжилтэнтэй байхыг эрмэлзэх нь дамжиггүй. Чадвартай гишүүдийг

бүрдүүлэхээр судлахдаа мэргэжлийн байгууллагуудыг ашиглах нь ирээдүйтэй боловч үр

дүн нь одоогоор тийм ч сайн биш байна.

Хувь нийлүүлэгч нь ХБ-ийг ЗГ-ын хөтөлбөрүүдийг дэмжих зорилгоор дэд бүтэц,

орон сууц, эсвэл ЖД үйлдвэрлэлт зэрэг салбаруудад ажиллуулах эрмэлзэлтэй байх нь

ойлгомжтой боловч ЗГ нь өөрийнхөө санхүүжилт хийж байгаа тусгай төсөлд ХБ-ыг

санхүүгийн туслалцаа үзүүл гэж хүсэх нь зохистой биш юм. ХБ-ын хуулийн дагуу тусгай

төслүүдэд ХБ нь өөрөө техникийн үнэлгээ хийж, удирдлага эсвэл ТУЗ-аар батлуулах

шаардлагатай.

ЗГ-ын санхүүжүүлдэг тусгай төслийг санхүүжүүлэх шахалтыг ХБ-нд тулгах явдлыг

таслан зогсоох хэрэгтэй. Канадын БДС болон Чилийн Банко Эстадо нь энэхүү улс төрийн

31

Page 32:  · Web viewТУЗ-ийн гишүүд нь Компанийн тухай хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж буй байгууллагын ТУЗ-ийн

дарамтыг бууруулах сонирхолтой аргыг хэрэглэдэг байна. БДС-ийн хувьд “Туслалцаа

хүсэх бодлогод” Их хурлын гишүүн, Сенат эсвэл ТУЗ-ын гишүүн нь БДС-ийн ажилтанд

зохисгүй шаардлага тавьж дарамтанд оруулах тохиолдолд ТУЗ-д анхааруулга өгнө.

Туслалцаа хүсээд, дарамт үзүүлж буй иргэн нууцлалын зэрэг нь гуравдагч этгээдийн

оролцоог хүчингүй болгож байгааг гэсэн бичгэн мэдэгдэл авах ба БДС нь өөрийн шийдвэр

гаргах бүрэн эрхтэйгээр үлдэнэ.

Банко Эстадо-ийн хувьд төрийн байгууллагад зээл олгохыг хууль журмаар

хориглосон байдаг. Түүнчлэн, ерөнхийдөө улс төрөөс томилогдсон гэж хэлж болох

Хяналтын зөвлөлийн гишүүд нь зээлийн асуудалд шийдвэр гаргахад оролцох эрхгүй

байдаг байна.

ТУЗ-ын үйл ажиллагаанд дүгнэлт хийх зорилгоор хувь нийлүүлэгч нь ХБ-аас

мэдээлэл шаардаж авах эрхтэй. Ашгийг нэмэгдүүлэх бус зорилготой ХБ-нуудын хувьд

тогтмол мэдээллэх боломжтой үйл ажиллагааны чанарын тухай мэдээллүүд шаардагддаг.

Хувь нийлүүлэгч нь ямар мэдээлэл хэзээ хэрэгтэйг тодорхой зааж өгсөн байх

шаардлагатай. Жишээ нь, ТУЗ нь тоон болон чанарын зорилтоо тодорхойлсон

байгууллагын үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө гаргадаг ба үүнийг Тэнцвэрт онооны

карт / Balance score card/-д тусгаж өгнө. Банкны үйл ажиллагаанд энэхүү гаргасан тэнцвэрт

онооны карттай харьцуулан дүгнэлт хийдэг. ХБ-нд аудит хийх гадны аудиторыг хувь

нийлүүлэгчдийн зөвшөөрлөөр батална.

Хувь нийлүүлэгчид нь ХБ-ны үйл ажиллагааг салбар бүрээр нь тодорхойлох, мөн

бусад ЗГ-ын агентлагуудтай холбогдон ажиллахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Холдинг

компанийн үйл ажиллагааг удирдан явуулах нь хувьцаа эзэмшигчдийн гол үүрэг юм. ЗГ –

ын олгодог зарим татаас, урамшуулалд ХБ хамрагдаж болох ба ЗГ-ын агентлагуудын

дундаас давхардсан тэтгэмжүүдийг олгох тохиолдол цөөн биш удаа гардаг. Хувьцаа

эзэмшигчийн төлөөлөл нь ЗГ-ын хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн үр дүнг сайжруулахын

тулд ХБ-аас үр дүнгийн мэдээлэл цуглуулж энэхүү дэмжлэгүүдийг зохицуулахад чухал

үүргийг гүйцэтгэнэ. Жишээ нь, Финляндын Эдийн засаг, Ажил олголтын яамд зөвхөн

эдийн засгийн хөгжилд хүрэх агентлаг, хөтөлбөрүүдийг дэмжих, мөн төрийн

хэрэгслүүдийн тусламжтайгаар ХБ-ны үүргийг дээшлүүлэх арга хэмжээг зохион

байгуулахад зориулагдсан газар байдаг. ХБ-ын үүргийн тухайд хувь эзэмшигчид нь ЗГ-ын

32

Page 33:  · Web viewТУЗ-ийн гишүүд нь Компанийн тухай хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж буй байгууллагын ТУЗ-ийн

өөрчлөгдсөн тэргүүн зүйлсийг хүргүүлэхэд чухал үүрэгтэй мөн ЗГ-ын дэмжих

сонирхолтой салбаруудын мэдээллэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг байна. ХБ-ны санхүүгийн

тогтвортой байдлыг хангахын тулд хувь нийлүүлэгч нь аль ч тохиолдолд нэмэлт

эрсдэлийг үүрэхэд бэлэн байх хэрэгтэй. Удирдлагын бүтцийг хүндэтгэх зорилгоор дээр

дурьдсантай адил хувь нийлүүлэгч нь тусгай компанид дэмжлэг үзүүлэхээс татгалзах байх

явдал юм. Гагцхүү, стратегийн үндэслэлтэйгээр үнэхээр шаардлагатай тохиолдолд

дэмжлэг үзүүлэхээр бол ЗГ нь зээлдсэн мөнгөний хэмжээнээс 100-аас доошгүй хувьтай

тэнцэх хэмжээгээр хөрөнгийг ихэсгэхэд бэлэн байх шаардлагатай.

Төлөөлөн Удирдах Зөвлөл

Төлөөлөн Удирдах Зөвлөлийн (ТУЗ-ийн) гишүүд нь тогтоосон хугацаагаар

сонгогдох бөгөөд бие даасан гишүүдийн сонгогдох хугацаа нь өөр хоорондоо ялгаатай

байна. Хувь нийлүүлэгчидтэй санал нийлэхгүй тохиолдолд ч ТУЗ-ийн гишүүд нь

өөрсдийн эрх мэдлийн хүрээнд Хөгжлийн Банк (ХБ)-ны ашиг сонирхлыг эн тэргүүнд

тавьж ажиллана. ТУЗ-ийн гишүүд нь гурваас доошгүй жилийн хугацаатайгаар

сонгогдсоноор хувь нийлүүлэгчдээс хараат бус байдлаар санал өгөх эрхтэй болдог.

Ингэснээр хувь нийлүүлэгчид ямар ч үед ТУЗ-ийн гишүүдийг огцруулж болох эрхтэй

зөрчилдөх тул ТУЗ-ийн гишүүд нь хувь нийлүүлэгчидтэй үзэл бодлоо нийцүүлэх

хөшүүрэг болдог. Уян хатан гэрээ байгуулснаар ТУЗ-ийн хэвийн үйл ажиллагааг тогтмол

явуулах нөхцөл бүрддэг.

ТУЗ-ийн гишүүд нь Компанийн тухай хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж буй

байгууллагын ТУЗ-ийн гишүүдтэй адил үүрэг хариуцлага хүлээх бөгөөд ХБ-ны ашиг

сонирхлын үүднээс ажиллах үүрэгтэй байна. ТУЗ-ийн гишүүд нь байгууллагын

санхүүгийн тогтвортой байдлыг хангаж ажиллах шаардлагатай байдаг тул ХБ-ны ашиг

сонирхол нь хувь нийлүүлэгчдийн зорилготой зөрчилдөх тохиолдол байдаг. Тухайлбал

хувь нийлүүлэгчид нь тодорхой дүүрэгт бага орлоготой иргэдийг өртөг багатай орон

сууцаар хангах зорилготой байхад ТУЗ-ийн гишүүдийн хувьд уг төсөл нь ХБ-д өндөр

эрсдэл учруулна гэж үзэж буй учир хувь нийлүүлэгчидтэй санал зөрчилдөх тохиолдол

бий. ТУЗ-ийн гишүүд нь банк үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд мөн (стресс) дарамтын үед

үйл ажиллагаагаа хэвийн явуулахад шаардлагатай нөөц баялаг байгаа эсэхийг хянаж

ажиллана.

33

Page 34:  · Web viewТУЗ-ийн гишүүд нь Компанийн тухай хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж буй байгууллагын ТУЗ-ийн

ТУЗ нь ХБ-ны үйл ажиллагааны стратегийг боловсруулж батлах үүрэгтэй. Хувь

нийлүүлэгчид нь бодлогын зорилтыг тодорхойлж, ТУЗ уг зорилтуудыг ХБ-ны стратегийн

төлөвлөгөө болгох үүрэгтэй. Тиймээс бодлогын зорилтод хүрэхэд болон банкны

санхүүгийн тогтвортой байдлыг хангахад шаардлагатай гүйцэтгэлийн үзүүлэлт, үнэлгээг

ТУЗ боловсруулна.

ТУЗ нь Гүйцэтгэх захирал болон Дотоод хяналтын нэгжийн захирлыг томилох,

чөлөөлөх бүрэн эрх эдлэнэ. Хувь нийлүүлэгчидийн төлөөлөгч Гүйцэтгэх захирлыг

томилохгүй. Хувь нийлэгчид Гүйцэтгэх захирлыг томилсон тохиолдолд Гүйцэтгэх захирал

нь ТУЗ-ийн өмнө хариуцлага хүлээхгүй болох бөгөөд ТУЗ-ийн үүрэг хариуцлагыг ч мөн

сулруулна. Үүнээс гадна ТУЗ өөрийн шийдвэрийг мөрдүүлэх болон холбогдох хариуцлага

хүлээлгэхэд бэрх болгодог. Удирдлага болон хувь нийлүүэгчидийн хоорондох холбоог

тасалснаар засгийн газраас зээл үйл ажиллагаанд оролцох оролцоог багасгана. Гүйцэтгэх

захирлыг томилох болон чөлөөлөх тухай ТУЗ, хувь нийлүүлэгчидийн хооронд байгуулсан

гэрээг олон нийтэд гаргах нь зүйтэй. Гүйцэтгэх захирлын ажлын гүйцэтгэл, ур чадварыг

мөн жил бүр үнэлнэ.

Засгийн газраас удирдлагын шийдвэрүүдэд хэр оролцохоос удирдлагын гэрээ нь

ХБ-ны бүтээмжийг сайжруулах эсэх нь шалтгаална. Удирдлагын гэрээ байгуулах нь ХБ-

нд хэрэгтэй мэргэшсэн боловсон хүчинг гэрээгээр ажиллуулаах механизм болдог бөгөөд

засгийн газраас удирдлагын шийдвэрт оролцох оролцоог багасгахад хэрэгтэй юм. ХБ-ны

тухай онол болон холбогдох туршлагаас харахад ХБ-ны үйл ажиллагааг тодорхойлж,

засгийн газрын оролцоог хязгаарласнаар удирдлагын гэрээ нь амжилттай болдог. Засгийн

газар нь ХБ-ны үйл ажиллагаанд оролцож санхүүгийн бодлогын нэг хэсэг болгож ашиглах

тохиолдолд удирдлагын гэрээ амжилтгүй болдог байна. Үүнээс гадна гэрээгээр ажиллагч

нь засгийн газрын зорилгод нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулахад нь зорилгыг

тодорхойлж, үнэлгээний тогтолцоог бий болгох нь зүйтэй.

ТУЗ-ийн дэргэдэх аудитиын хороо нь дотоод болон гадны аудитын үйл ажиллагааг

хянаж ажиллана. Аудитын хорооны дарга нь ТУЗ-ийн дарга байж болохгүй бөгөөд

Аудитын хороо нь зөвхөн орон тооны бус гишүүдээс бүрднэ. Аудитын хороо нь аудитын

үйл ажиллагааны давтамж зэрэг дотоод аудитын төлөвлөгөөний хүрээг баталж, аудитын

34

Page 35:  · Web viewТУЗ-ийн гишүүд нь Компанийн тухай хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж буй байгууллагын ТУЗ-ийн

дүгнэлтээр гаргасан зөвлөмжийн дагуу гүйцэтгэх удирдлага холбогдох арга хэмжээ авч

буй эсэхийг хянаж ажиллана.

ХБ-ны ил тод байдал нь хувьцаат компанитай ижил байх бөгөөд тогтмол гаргах

санхүүгийн тайлан, жилийн эцсийн тайлан нь Засгийн газрын болон олон нийтийн өмнө

хүлээх ХБ-ны хариуцлагыг тодорхойлоход чухал ач холбогдолтой. ТУЗ-ийн болон

гүйцэтгэх удирдлагын ашиг сонирхлын зөрчил нь мөн олон нийтэд ил тод байх

шаардлагатай.

Банк нь төрийн өмчийн эсвэл хувийн хэвшлийн байхаас үл хамааран банкинд

тавигдах хяналт журмаар зохицуулагдах бөгөөд ХБ болон бусад санхүүгийн

байгууллагууд нь ижил тогтолцооны хүрээнд үйл ажиллагаагаа явуулна. Мөн түүнчлэн

ХБ-ыг бусад банктай ижил зарчмаар зохицуулснаар зүй бусаар үнэ тогтоох, арилжааны

банкуудыг зах зээлээс шахаж гаргах зэрэг асуудлуудаас зайлсхийх бөгөөд ингэснээр ХБ,

арилжааны банкуудын хоорондох харилцааг шударга болгож өгнө. Хяналтын

байгууллагаас үзүүлэх нөлөө нь тухайн байгууллага болон ТУЗ-ийн даргын хараат бус

байдлаас шалтгаална. ХБ-ийг холбогдох журмын дагуу зохицуулснаар зохих эрсдэлийн

удирдлагын тогтолцоог бий болгож, бүтээмжийг сайжруулна.

7. Дүгнэлт

Энэхүү тайлангийн зорилго нь санхүүгийн хямралаас авсан сургамжуудыг

тодруулах, хөгжлийн банкны тэргүүн туршлагаас танилцуулахад оршино. Ингэснээр

бодлого тодорхойлогчид өөрсдийн улсын өнөөгийн болон ирээдүйн хэрэгцээнд нийцсэн

төрийн мэдлийн санхүүгийн байгууллага байгуулах шаардлагатай болсон үед зөв

мэдээлэлтэй байх юм.

Зах зээлийн зохицуулалтын түр зуурын доголдлоос үүдсэн шинэ зууны санхүүгийн

хямрал нь зарим улс орнуудын хөгжлийн банкуудын санхүүгийн системийн уналт болон

зээлийн хямралын эсрэг идэвхтэй үйл ажиллагаа явуулахад хүргэсэн. Хөгжлийн

банкуудын улсыхаа хөгжилд урт хугацааны турш гүйцэтгэсэн үүрэг ролийг богино

хугацааны хөгжлийн эсрэг эдийн засгийн индикаторт гүйцэтгэсэн үүрэг рольтой жишиж,

нэгтгэх ажил нь бидний чадавхийг сорьсон даалгавар болсон юм. Нэгдүгээрт, зах зээлийн

механизм үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон эдийн засгийн зарим секторт чиглэн үйл

35

Page 36:  · Web viewТУЗ-ийн гишүүд нь Компанийн тухай хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж буй байгууллагын ТУЗ-ийн

ажиллагаагаа явуулдаг жижиг хөгжлийн банкуудын зорилгын дагуу ажиллаж буй эсэх, зах

зээлд ямар үүрэг роль эзэлж буй эсэхэд төрөөс тогтмол хяналт тавьдаг явдал буруу юм.

Хоёрдугаарт, эдийн засгийн зээлийн хямралыг багасгах, бодлогын чанартай зах зээлд

хөрвөх чадвартай үнэт цаас нийлүүлэх чадавхитай байх шаардлагатай. Тус байгууллагууд

нь холбогдох салбарыхаа тухай хангалттай мэдээлэлтэй байж, тогтмол оролцоотой

байснаар ямар ч тохиолдолд шаардлагатай арга хэмжээг авах бололцоо бүрдэх юм. Энэхүү

бэлэн байдлыг бид “Нойрсож буй гоо бүсгүй ”стратеги гэж нэрлэдэг. Дээрх хоёр зүйлсийг

хэрэгжүүлэхэд тайлан балансыг хураангуйлж, бодитой өсөлтийг дэмжих замаар

байгууллагын өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх аргачлал тохиромжтой.

Хэдий амжилттай явж буй улсын арилжааны банкууд ховор ч, зарим банкууд

өөрийн санхүүгийн нөхцөл байдлыг муутгалгүйгээр өмнө тавьсан зорилгоо биелүүлсэн

жишээ бий. Эдийн засагт зах зээлийн зарчим үйлчлэхгүй байх тохиолдолыг урьдчилан

харж түүний үр дагаварыг бууруулах чадвар, Хөгжлийн банкны үүрэг оролцоо маш сайн

тодорхойлогдсон байх, нөхцөл байдалд зохицох шинэлэг арга хэрэгсэлүүдийг ашиглах

чадвар, компаний засаглалын тэргүүн туршлагыг нэвтрүүлэх зэрэг нь эдгээр банкуудын

үйл ажиллгаа үр дүнтэй байх эсэхэд ихээхэн нөлөөлдөг. Хөгжлийн банкуудын гол эрх

үүрэг нь зах зээлийн цоорхойг нөхөхөд оршино. Эрх үүргээ тодорхой байлгах нь

Төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх удирдлагын хариуцлагатай байдал,

байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих механизмийг сайжруулахад үр дүнтэй юм.

Зах зээлийн хямрал нь хувийн хэвшлийн компаниудад шууд болон зуучаар зээл

эсвэл баталгаа олгосноос үүдсэн гэж хэлж болно. Зээлийг шууд олгох тохиолдолд хувийн

хэвшлийн компаниудад дэмжлэг үзүүлэхээс илүүтэйгээр өрсөлдөөн бий болдог. Энэ үед

зөв байр суурийн үүднээс хандахын тулд first-tier хөгжлийн банкууд арилжааны

банкуудыг бодвол илүү эрсдэлтэй боловч хэрэгжих боломжтой зах зээлийн сегментэд

эрсдлийн үнээс дутахааргүй эрсдлийн удирдлагын маш өндөр ур чадвар бүхий боловсон

хүчинтэйгээр үйл ажиллагаагаа явуулах юм. Хөгжлийн банкны зорилтот зах зээлийн

салбарыг хувийн хэвшил тодорхойлдоггүй учраас үнийн бодлого нь давуу мэдээлэлтэй

байдаг салбаруудаас өндөр үнийн түвшинд байдаг. Хөгжлийн банкны тэргүүнд авч үзэх

шаардлагатай эрсдэлд төрөөс татаас авах боломжийг тооцож үзэж, эдийн засгийн

тодорхой салбаруудын хэрэгцээгээр зээл олгоход засгийн газраас татаас авах боломжтой

36

Page 37:  · Web viewТУЗ-ийн гишүүд нь Компанийн тухай хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж буй байгууллагын ТУЗ-ийн

юм. Хөгжлийн банкууд нь үйл ажиллагаандаа өөрийн хөрөнгийг оролцуулахаас зайлсхийх

хэрэгтэй.

Эцэст нь, Хөгжлийн банкны шалгарсан засаглал нь хувь нийлүүлэгчид (засгийн

газар), төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага, үйл ажиллагааг нэг бүрчлэн

салгаж, тодорхой байлгахад оршино. Хувь нийлүүлэгчдийн төлөөллийг тодруулахад маш

хялбар байхаар сонгож (жишээ нь Сангийн яам), ерөнхий бодлогын чиглэл өгч, Төлөөлөн

удирдах зөвлөлийг томилж болох боловч энэ тохиолдолд Төлөөлөн удирдах зөвлөлд Сайд

нараас томилохоос зайлсхийхийг зөвлөмөөр байна. Төлөөлөн удирдах зөвлөл нь

мэргэжлийн, хараат бус гишүүдээс бүрдвэл сайн. Төлөөлөн удирдах зөвлөл нь бодлогын

чиглэлийн дагуу стратеги, зорилтыг тодорхойлж байх бөгөөд үйл ажиллагааг хянах

тогтолцоог бий болгох үүрэгтэй. Мөн уг зөвлөл нь байгууллагын санхүүгийн тогтвортой

байдлыг хангах болон гүйцэтгэх захирлыг томилох эсвэл ажлас чөлөөлөх эрх үүрэг

эдэлнэ. Хөгжлийн банк бусад бүх банкуудын адил санхүүгийн зохицуулах байгууллагын

хяналт, зохицуулалт дор ажиллах нь маш чухал юм.

37