5
Windows XP-н нууцаас задалъя Clear type-ийг идэвхжүүлэх Windows XP нь Clear Type үсгийн толигор аргыг идэвхжүүлэхийг танд зөвшөөрнө. Энэ бол дэлгэц дээрх төрлийн өнцгийн өнгө болон үсгүүдийг хялбар харуулахын хослол юм. Лэптоп болон LCD дэлгэц хэрэглэж байгаа үед бичвэрийн чанарыг нэмэгдүүлэхэд голчлон зориулагдсан. Хэрэв та уламжлалт CRT дэлгэц ашиглаж байгаа бол ач холбогдол багатай. Зөвлөхөд, ClearType тохиргоо нь CRT дэлгэц дээр үнэндээ бүрзгэр харагдаж магадгүй. Харин LCD дэлгэцийг ашиглаж байх аваас ClearType нь бичвэрийн чанарыг эргэлзээгүй илт нэмэгдүүлнэ. ClearType -ийг идэвхжүүлэхдээ: Control Panel->Display–ээр орон Appearance хуудсыг сонго. Effects товч дээр дарна. use the following method to smooth the edges of screen fonts хайрцаг чагттай эсэхийг шалгаад доош унших сонголтоос ClearType –ийг сонгоно. Хавтас болон програмд богино холбоос үүсгэх

Xp secret

Embed Size (px)

Citation preview

Page 1: Xp secret

Windows XP-н нууцаас задалъя

Clear type-ийг идэвхжүүлэх

Windows XP нь Clear Type үсгийн толигор аргыг идэвхжүүлэхийг танд зөвшөөрнө.

Энэ бол дэлгэц дээрх төрлийн өнцгийн өнгө болон үсгүүдийг хялбар харуулахын хослол

юм. Лэптоп болон LCD дэлгэц хэрэглэж байгаа үед бичвэрийн чанарыг нэмэгдүүлэхэд

голчлон зориулагдсан. Хэрэв та уламжлалт CRT дэлгэц ашиглаж байгаа бол ач холбогдол

багатай.

Зөвлөхөд, ClearType тохиргоо нь CRT дэлгэц дээр үнэндээ бүрзгэр харагдаж

магадгүй. Харин LCD дэлгэцийг ашиглаж байх аваас ClearType нь бичвэрийн чанарыг

эргэлзээгүй илт нэмэгдүүлнэ.

ClearType -ийг идэвхжүүлэхдээ: Control Panel->Display–ээр орон Appearance хуудсыг

сонго. Effects товч дээр дарна. use the following method to smooth the edges of screen

fonts хайрцаг чагттай эсэхийг шалгаад доош унших сонголтоос ClearType –ийг сонгоно.

Хавтас болон програмд богино холбоос үүсгэх

Page 2: Xp secret

Програмын богино холбоосууд нь маш тааламжтай зүйл юм, гэхдээ зөвхөн хэрэв

хялбархнаар хандагддаг бол шүү дээ. Ажиллаж байгаа цонхнуудаа жижигрүүлээд богино

холбоосоо хайж олох нь нэн төвөгтэй.

Үүнийг хялбар байхаар үүсгэх, XP-ийн онцлог нь богино холбоос-д хэрэглэгчийн

тодорхойлох товчнуудын хослолыг үүсгэх явдал юм.

Харамсалтай нь энэ нь богино холбоосууд зөвхөн ажлын тавцанд (desktop) шууд

тавигдсан үед ажиллана. Бусад хавтсуудад ажиллахгүй боловч хэрэглээ ихтэй бяцхан

зөвлөмж юм.

Үүнийг хэрхэх нь: Ашиглах гэж буй хавтас, програмаа сонгоно. Баруун товчоо

даран, цэснээс Create shortcut–ийг сонгон богино холбоос үүсгэнэ. Ингэхэд тухайн хавтас

дотор богино холбоос үүснэ. Хэрэв шууд ажлынтавцанд үүсгэхийг хүсэж байвал уг цэсний

Send To дэд цэснээс Desktop (create shortcut) –ийг ашиглана.

Нэг хавтас дотор үүссэн богино холбоосоо ажлын тавцан руу зөөнө (дараад чирэх,

хайчлаад/тавих). Богино холбоос дээрээ баруун товчоо даран Properties –аар орно.

Shortcut хуудас руу орон Shortcut key нүдэнд хүссэн товчоо оруулна (XP нь

автоматаар таны товчнуудын хослолыг үүсгэнэ. Жишээлбэл e гэж оруулбал Ctrl + Alt + E

болгоно). Ok дарна.

Одоо ажлын тавцан руу шилжилгүйгээр туршаад үзнэ үү.

WinXP Powertoys

Microsoft нь Windows XP-д зориулан нэмэлт багаж болон хэрэгсэл бүтээн сайтаасаа

татаж авахаар бэлджээ. Эдгээр „powertoys‟ нь WindowsXP үйлдлийн систем дээр

ажиллахад нэмэлт үйлдлүүдийг өгөх болно.

Татцуудад нь илүү боломжтой тооны машин, зургийн хэмжээг өөрчлөгч,

хэрэглэгчийн харагдах байдлын олон утгуудыг сольдог TweakUI програм агуулдаг ажээ.

Дэлгэрэнгүй жагсаалт болон татаж авах хаяг нь: http://www.mi-

crosoft.com/windowsxp/pro/downloads/powertoys.asp

XP-д файл хуулж байхдаа “Бүгдийг биш”-ийг сонгох

Та өмнө нь Windows XP дээр файл хуулж байхдаа “yes to all” сонголтыг харилцах

цонх дээр харж байсан байх аа. Энэ нь зорилтот байрлал дээр хуулж байгаа файлын

ижил нэртэй файл байгаа үед тун хэрэглээтэй сонголт юм. Гэвч үүнтэй ижил “no to all”

сонголт эсрэг талд нь байдаггүй. Энэ гомдмоор зүйл биш гэж үү? Хэрэв маш олон файл

хуулж байгаад талд нь хүрээд боливол дахиад эхнээс нь эхлэх хэрэгтэй болдог. Хэрэв та

анхдагч сонголтоо хэрэглэн, дундаас нь таслахгүйг хичээн хуулахад файл давхардах бүрд

no гэсэн сонголтыг хэрэглэх тул маш олон удаа хулгана товчийг хуруугаа ядартал товших

болно.

Page 3: Xp secret

Азаар, үүнийг ганц командаар шийдэж бүх давхардсаныг хуулахгүйгээр алгасах

нүдэнд үл харагдах арга байдаг ажээ.

Хэрхэх нь: файл хуулах явцад эхний давхардсан файлыг хэрхэхийг асуух цонх гарч

ирэнгүүт Shift дарж байгаад no товчийг дарах юм байна. Энэ нь дараагийн бүх

давхардсан файлд no сонголтыг автоматаар хэрэглэнэ. Хэрэв дахиад асуух аваас үүнийг

эхний хавтсыг хуулж дуусаад дараагийн хавтаст шилжсэн байна гэж ойлгох хэрэгтэй.

Өөрөөр хэлбэл бүх хавтаст автоматаар сонгогддоггүй гэсэн үг. Хуулах явц чинь хурдсах

нь тэр.

Outlook express-ийн э-шууданг нөөцлөх

Хэрэв та өөрийн Outlook Express –ийн шуудангийн хайрцгаа байнга нөөцөлж авмаар

байдаг бол амар аргаар, гараар хийх зам байдаг. Юуны өмнө нууц хавтсыг харагдуулах

сонголтыг (Windows Explorer дээрээ Tools->Folder Options гэж орон View Хуудсыг нээнэ.

Жагсаалтаас show hidden files and folders сонголт) идэвхжүүлэх хэрэгтэй.

Дараах замыг хөтөлнө үү: C:\documents and settings\(таны хэрэглэгчийн нэр)\Local

Settings\Application Data\Identites\(их урт, тоо ба үсэг холилдсон үл уншигдах тэмдэгт

мөр)\Microsoft\Outlook Express

Ингэснээр та өөрийн шуудангийн хайрцаг бүрийн .DBX файлуудыг харах болно.

Тэдгээрийг өөр хатуу диск эсвэл CD –д бичсэнээр нөөцлөлт хийгдэнэ.

Сэргээхдээ нөөцөлж авсан файлуудаа дээрх замд хуулна. Хэрэв ижил файлууд

байвал дараарай. Үүний хэрэглээ нь, жишээлбэл: хэрэв та үйлдлийн системээ дахин

суулгасан бол үүнийг ашигласнаар өмнөх систем дээр байсан чигээр нь ашиглах

боломжтой.

Windows XP–д хуучны програм ажиллуулах нь

Windows 2000 нь нууцлалт, хамгаалалт болон тогтвортой байдлаар бусад Windows

системүүдээсээ тэргүүлдэг боловч DOS, Windows 95 гэх мэт хуучны системүүд дээр

Page 4: Xp secret

хийгдсэн програмыг ажиллуулах боломжоор хаалттай эсвэл учир дутагдалтай байсан нь

олон хэрэглэгчдийн шаардлагыг хангахгүй байлаа. Мэдээж Microsoft нь уг алдааг

бодолцож, Windows XP –д Windows NT –ийн цөмийг ашиглан хуучны програмтай ажиллах

тусдаа боломжуудыг агуулжээ.

Гол зүйл нь эдгээр програмуудад зориулан олон төрлийн, харагдах байдлын

сонголтыг тус бүрт нь хийх боломжтой болгосон байна. Дараах аргаар туршаад үзнэ үү:

Програм суулгасны дараа ажиллах файл эсвэл түүний богино холбоос дээр баруун

товчоо даран properties –аар орно.

Compatibility хуудсыг нээнэ. Эхний compatibility mode хэсэгт харагдах байдлыг

тодорхойлж өгөх юм. Доош унжих сонголтуудаас аль тохирохыг нь туршиж үзэн олно биз

ээ.

Ихэнх програмуудаа 256 өнгө ба/эсвэл 640х480 харьцаа дээр ажиллуулбал тохирох

байх.

Зай хэмнэхээр файл, хавтаснуудыг шахах нь

Windows XP нь таны хатуу диск дэх зайг хэмнэх үүднээс бага хэрэглэгдэх файлуудыг

архивлах шахагч хэрэгслийг өөртөө агуулдаг. Энэ нь WinZip, WinRar зэрэг програмуудтай

адил зарчмаар, диск дээрх файлуудын хэмжээг багасган ажиллана. Таны систем дэх

өгөгдлийг шахах дараах аргууд бий:

Хэрэв та одоо байгаа хавтсыг шахахыг хүсэж байвал түүн дээрээ баруун товчоо

дараад Properties-ийг сонгоно. Advanced товч дээр дараад compress or encrypt attributes

хэсэг дэх compress contents to save disk space –ийг чагтлаарай.

Хэрэв хэд, хэдэн файл, хавтсыг нийлүүлэн нэг шахагдсан хавтас үүсгэхийг хүсвэл

тэдгээр дээрээ баруун товчоо даран Send To->Compressed (zipped) folder –ийг сонгоно.

Ингэснээр шинэ шахагдсан хавтас эх файл болон хавтастай нэг байрлалд үүснэ.

Page 5: Xp secret

Командын цонхонд хурдан засах-ыг хэрэглэх нь

Хурдан засах гэдэг функц нь командын цонхонд бичвэрийг хайчлах болон тавих (cut,

paste) үйлдлийг хийх боломж олгоно.

Идэвхжүүлэхдээ: Командын цонх нээнэ үү (Start->Run тэгээд cmd гэж бичдэг).

Гарчгийн мөр дээр баруун товчоо даран Properties –ийг сонгоно. Quick edit mode –ийг

чагтална.

Одоо Хурдан засах нь идэвхэжсэн байх ба хулганаа дараад, чирэн бичвэрийг сонгоод

Enter дарвал завсрын санах ой (clipboard) руу хуулна. Завсрын ойгоос бичвэрийг тавихдаа

хулганын баруун товчоо ашиглана.

Хөтөч цонхыг тухайн командын мөр дэх хавтаснаас ажиллуулах

Энэ бол командын цонхноос (Start->Run гээд cmd гэж бичээд OK дардаг) DOS

хандалтат командаар Windows Explorer-ийг командын цонхны тухайн замд нээхийг заана.

Командын мөр дээрээ “start .” (“space(хоосон зай).” ) гэж бичээд Enter товчийг дарахад л

хангалттай.