12
ОНЦЛОХ Бүх эрх хуулиар хамгаалагдана © 2017.03.09, ПҮРЭВ ~ №043 (589) 00589 Эдүгээ зээлжих зэрэглэлийг хөрөнгө оруулалтыг хөрөнгө оруулагчтай нь хамт татах хэмжүүр болгон ашиглаж байна. 5 С.Батсайхан / ЗГМ© Халдашгүй байдлаар халхавч хийсэн улстөрчид Улс төрд тогтворгүй байдал бий болно гэсэн шалтгаанаар буцаав. > 2 Мөнгөөр хахсан атлаа ангасан дэлхий Дэлхийн 90 улсын төв банкны бодлогын хүү дунджаар 6.27 хувьтай тэнцжээ. > 11 Ханхүү Коннор хааны суудал руу тэмүүлсээр Макдэвид 20-хон насандаа улирлын үнэ цэнэтэй тоглогчоор тодорч магадгүй. > 7 ЦАГ АГААРЫН ДЭЛГЭРЭНГYЙ МЭДЭЭЛЛИЙГ 8 ДУГААР НҮҮРЭЭС УНШИНА УУ. ЦАГ АГААР УЛААНБААТАР 2017.03.09 ҮҮЛШИНЭ -2° -12° YНЭ: 600₮ ZASAG.CO БҮРЭЛДЭХҮҮН КОМПАНИ ~ THE OFFICIAL GAZETTE ~ ЗГМ АМ.ДОЛЛАР ЮАНЬ РУБЛЬ 2466.88 357.53 42.35 ЗЭС 5-ЧИНГИС БОНД 99.456 0.1% 816.79 0.72% 93.576 0.03% АЛТ MSE ALL 10-ЧИНГИС БОНД 5858 1.0% 1223 0.2% Мега төслүүдээ хөдөлгөх цаг УЛС ТӨР Ерөнхий сайд эмэгтэйчүүд рүү чиглэсэн халамжийн бод- логоо бууруулахгүй гэлээ. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах Ажлын хэсгийнхэн иргэдийн саналыг сонсов. Засгийн газар “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд” хөтөлбөрийг баталлаа. Нээлттэй АН-Шинэчлэл хөдөлгөөнийхөн сонгогчдын эрх зөрчигдсөнийг шүүмжлэв. ГХЯ-наас казино илэрсэн байрыг ОХУ-ын компанид тү- рээслүүлснээ мэдэгдлээ. ЭДИЙН ЗАСАГ Мөнгөний нийлүүлэлтийн 95.3 хувь нь банкаар дамжин гүйлгээнд эргэлдэж байна. Улсын хэмжээнд хайгуулын болон ашиглалтын 3580 тус- гай зөвшөөрөл олгожээ. “Ган хийц” компани нийт 24.2 сая төгрөгийг ногдол ашиг тараана. “Аймгуудын өрсөлдөх чадварын 2016 оны тайлан”-г энэ сард танилцуулна. Зочид буудлын салбарт 358 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. НИЙГЭМ Замын хөдөлгөөний удирд- лагын төвийн мэдээллийг устгадаг этгээдийг илрүүлэв. Мансууруулах болон сэтгэ- цэд нөлөөт эмтэй холбоотой хэрэгт 1112 хүн холбогджээ. МҮЭХ дундаж орлоготой иргэдийн НДШ-ийг нэмэхгүй байхыг шаардав. УИХ-ын гишүүн асан Н.Бат- баяр, Б.Гарамгайбаатар нарыг суллах шийдвэр гарлаа. Хилийн чанадад хорих ял эдэлж буй 28 иргэнийг эх орондоо авчрах хүсэлт тавив. ДЭЛХИЙ ОХУ, Турк, АНУ-ын төрийн тэргүүнүүд Сири, Иракийн асуудлыг хэлэлцэж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Трамп исламын шашинтай зургаан оронд хориг тавив. ОХУ болон Норвегийн хилийн орчимд НАТО-гийн 8000 цэрэг сургуулиллаа. БНХАУ-ын дарга Ши Жинпин Камбожийн эзэн хаантай албан ажлаар уулзав. Шинзо Абэ АНУ өс хонзон- гоо авч магадгүйг Умард Солонгос мэдэх хэрэгтэй гэв. Нэгийн амь нөгөөг аврах боломж Цөмийн зэвсэггүй статус гадаад аюулгүй байдлыг хангадаг НИЙТЛЭЛЧИЙН БУЛАН ЗГМ: ЗОЧИН 3 Анагаахын шинжлэх ухаан хөгжихийн хэрээр хүний эд эрхтэнүүдийг шилжүүлэн суулгах эмчилгээнд томоохон дэвшил гарч байна. Хүн төрөлхтний түүхэнд анх 1902 онд бөөр шилжүүлэн суулгах ордлогыг нохойн дээр туршиж байжээ. Өдгөө дэлхийн 100 гаруй оронд судас мэдрэл, нойр булчирхай, гэдэс, элэг, уушги, зүрх, бөөр ясны чөмөг шилжүүлэн суулгах эмчилгээг өндөр түвшинд хийдэг болов. Манай улсад эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал нэлээд эртнээс улбаатай. Түүх сөхвөл, 1968 онд П.Долгор, Н.Даваацэрэн нарын эмч нохойд бөөр суулгасан байна. Харин 1996 онд Л.Жамбалжав, Д.Нямсүрэн, Б.Гоош нарын баг бөөр шилжүүлэн суулгах анхны мэс заслыг хийснээс хойш энэ эмчилгээг нутагшуулж чадсан билээ. Гэхдээ ангаахын салбарт гарсан энэхүү эмчилгээний нэг тулгамдсан асуудал нь өвчтөнд суулгах эрхтэнийг хаанаас олох вэ гэдэг эрэл. Б.Гандолгор @gandolgorZGM З.Цэлмэг @tselmegZGM Тархины үхжилттэй нэг донор найман хүнд амьдрал бэлэглэдэг 6 Монгол Улс цөмийн зэвсэггүй улс болно гэдгээ дэлхий дахинд тунхагласны 25 жилийн ой энэ онд тохиож буй. Ойг тохиол- дуулан Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, “Цэнхэр сүлд” төрийн бус байгууллагын тэргүүн Ж.Энхсайхантай уг асуудлаар ярилцлаа. Энэ хугацаанд НҮБ- ын Ерөнхий Ассамблей болон Аюулгүйн Зөвлөлийн таван орон (P5)-оор уг статусаа баталгаа- жуулахаар улс төрийн баталгаа гаргуулж чадсан нь манай улсын дипломат ялалт гэдгийг тэрбээр онцолсон юм. -Монгол Улс цөмийн зэв- сэг гүй улс болохоо 1992 онд НҮБ-ын индэр дээрээс зарласан. Ийн тунхагласан нь ямар шалтгаантай юм бэ? -Цөмийн зэвсэггүй статустай болох нь манай улсын хувьд түүхэн бодит шалтгаантай байсан юм. Хүйтэн дайны үед Зөвлөлтийн холбоотон байсан тул нутаг дэвсгэртээ цэргийн олон баазыг нь байрлуулж байсан. Зөвлөлтийн хоёр баазад хоёрдмол зориулалтаар ашиглах зэвсэг буюу пуужин, нисэх онгоц байв.

YНЭ: 600₮ Мега төслүүдээ хөдөлгөх цаг · PDF fileчимэг, Ц ... Олны өмнө гарч үг хэлэхэд таны хоолой зангирч,

Embed Size (px)

Citation preview

Page 1: YНЭ: 600₮ Мега төслүүдээ хөдөлгөх цаг · PDF fileчимэг, Ц ... Олны өмнө гарч үг хэлэхэд таны хоолой зангирч,

ОНЦЛОХ

Бүх эрх хуулиар хамгаалагдана ©

2017.03.09, ПҮРЭВ ~ №043 (589)

0 0 5 8 9

Эдүгээ зээлжих зэрэглэлийг хөрөнгө оруулалтыг хөрөнгө оруулагчтай нь хамт татах хэмжүүр болгон ашиглаж байна. 5 С.Батсайхан / ЗГМ©

Халдашгүй байдлаар халхавч хийсэн улстөрчидУлс төрд тогтворгүй байдал бий болно гэсэн шалтгаанаар буцаав. > 2

Мөнгөөр хахсан атлаа ангасан дэлхий Дэлхийн 90 улсын төв банкны бодлогын хүү дунджаар 6.27 хувьтай тэнцжээ. > 11

Ханхүү Коннор хааны суудал руу тэмүүлсээрМакдэвид 20-хон насандаа улир лын үнэ цэнэтэй тог логчоор тодорч магадгүй. > 7

ЦАГ АГААРЫН ДЭЛГЭРЭНГYЙ МЭДЭЭЛЛИЙГ 8 ДУГААР НҮҮРЭЭС УНШИНА УУ.

ЦАГ АГААР

УЛААНБААТАР2017.03.09

ҮҮЛШИНЭ

-2° -12°

YНЭ: 600₮

ZASAG.COБҮРЭЛДЭХҮҮНКОМПАНИ

~ T H E O F F I C I A L G A Z E T T E ~

ЗГМ

АМ.ДОЛЛАР ЮАНЬ РУБЛЬ

2466.88 357.53 42.35

ЗЭС 5-ЧИНГИС БОНД

99.4560.1%

816.790.72%

93.5760.03%

АЛТMSE ALL 10-ЧИНГИС БОНД

58581.0%

12230.2%

Мега төслүүдээ хөдөлгөх цагУЛС ТӨРЕрөнхий сайд эмэгтэйчүүд рүү чиглэсэн ха лам жийн бод-логоо бууруу лах гүй гэлээ. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах Ажлын хэс гийн хэн иргэдийн саналыг сонсов. Засгийн газар “Эх, хүүхэд, нөхөн үржи хүйн эрүүл мэнд” хөтөлбөрийг баталлаа. Нээлттэй АН-Шинэчлэл хөдөл гөөнийхөн сонгогчдын эрх зөр чигдсөнийг шүүмжлэв. ГХЯ-наас казино илэрсэн бай рыг ОХУ-ын компанид тү-рээс лүүлснээ мэдэгдлээ.

ЭДИЙН ЗАСАГМөнгөний нийлүүлэлтийн 95.3 хувь нь банкаар дамжин гүйлгээнд эргэлдэж байна. Улсын хэмжээнд хайгуулын болон ашиглалтын 3580 тус-гай зөвшөөрөл олгожээ. “Ган хийц” компани нийт 24.2 сая төгрөгийг ногдол ашиг тараана. “Аймгуудын өрсөлдөх чадварын 2016 оны тайлан”-г энэ сард танилцуулна.Зочид буудлын салбарт 358 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна.

НИЙГЭМЗамын хөдөлгөөний удирд-ла гын төвийн мэдээ ллийг устгадаг этгээдийг илрүүлэв.Мансууруулах болон сэтгэ-цэд нөлөөт эмтэй холбоотой хэрэгт 1112 хүн холбогджээ.МҮЭХ дундаж орлоготой иргэдийн НДШ-ийг нэмэхгүй байхыг шаардав. УИХ-ын гишүүн асан Н.Бат-баяр, Б.Гарамгайбаатар нарыг суллах шийдвэр гарлаа.Хилийн чанадад хорих ял эдэлж буй 28 иргэнийг эх орондоо авчрах хүсэлт тавив.

ДЭЛХИЙОХУ, Турк, АНУ-ын төрийн тэргүүнүүд Сири, Иракийн асуудлыг хэлэлцэж байна.АНУ-ын Ерөнхийлөгч Трамп исламын шашинтай зургаан оронд хориг тавив.ОХУ болон Норвегийн хилийн орчимд НАТО-гийн 8000 цэрэг сургуулиллаа.БНХАУ-ын дарга Ши Жинпин Камбожийн эзэн хаантай албан ажлаар уулзав.Шинзо Абэ АНУ өс хонзон-гоо авч магадгүйг Умард Солон гос мэдэх хэрэгтэй гэв.

Нэгийн амь нөгөөг аврах боломж

Цөмийн зэвсэггүй статус гадаад аюулгүй байдлыг хангадаг

НИЙТЛЭЛЧИЙН БУЛАН

ЗГМ: ЗОЧИН

3

Анагаахын шинжлэх ухаан хөгжихийн хэрээр хүний эд эрхтэнүүдийг шилжүүлэн суулгах эмчилгээнд томоохон дэвшил гарч байна. Хүн төрөлхтний түүхэнд анх 1902 онд бөөр шилжүүлэн суулгах ордлогыг нохойн дээр туршиж байжээ. Өдгөө дэлхийн 100 гаруй оронд судас мэдрэл,

нойр булчирхай, гэдэс, элэг, уушги, зүрх, бөөр ясны чөмөг шилжүүлэн суулгах эмчилгээг өндөр түвшинд хийдэг бо лов. Манай улсад эрхтэн шил жүүлэн суулгах мэс засал нэлээд эртнээс улбаатай. Түүх сөхвөл, 1968 онд П.Долгор, Н.Даваацэрэн нарын эмч нохойд бөөр суулгасан байна. Харин 1996 онд Л.Жамбалжав, Д.Нямсүрэн, Б.Гоош нарын баг бөөр шилжүүлэн суулгах анхны мэс заслыг хийснээс хойш энэ эмчилгээг нутагшуулж чадсан билээ.

Гэхдээ ангаахын салбарт гарсан энэхүү эмчилгээний нэг тулгамдсан асуудал нь өвчтөнд суулгах эрхтэнийг хаанаас олох вэ гэдэг эрэл.

Б.Гандолгор @gandolgorZGM

З.Цэлмэг@tselmegZGM

Тархины үхжилттэй нэг донор найман хүнд амьдрал бэлэглэдэг

6

Монгол Улс цөмийн зэвсэггүй улс болно гэдгээ дэлхий дахинд тунхагласны 25 жилийн ой энэ онд тохиож буй. Ойг тохиол­дуулан Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, “Цэнхэр сүлд” төрийн бус байгууллагын тэргүүн Ж.Энхсайхантай уг асуудлаар ярилцлаа. Энэ хугацаанд НҮБ­ын Ерөнхий Ассамблей болон Аюулгүйн Зөвлөлийн таван орон (P5)­оор уг статусаа баталгаа­жуулахаар улс төрийн баталгаа гаргуулж чадсан нь манай улсын дипломат ялалт гэдгийг тэрбээр

онцолсон юм.-Монгол Улс цөмийн зэв-

сэг гүй улс болохоо 1992 онд НҮБ-ын индэр дээрээс зарласан. Ийн тун хагласан нь ямар шалтгаантай юм бэ?

-Цөмийн зэвсэггүй статустай болох нь манай улсын хувьд түүхэн бодит шалтгаантай байсан юм. Хүйтэн дайны үед Зөв лөлтийн холбоотон байсан тул нутаг дэвсгэртээ цэргийн олон баазыг нь байрлуулж байсан. Зөвлөлтийн хоёр баазад хоёрд мол зориулалтаар ашиглах зэвсэг буюу пуужин, нисэх онгоц байв.

Page 2: YНЭ: 600₮ Мега төслүүдээ хөдөлгөх цаг · PDF fileчимэг, Ц ... Олны өмнө гарч үг хэлэхэд таны хоолой зангирч,

ТОДРУУЛГА & ЗАЛРУУЛГА

Уншигч та манай сонины мэдээ, нийтлэл, сурвалжлагатай холбоотой тодруулж, залруулах шаардлагатай санал, хүсэлт

байвал

[email protected]

Утас: 99901526 хаягаар бидэнтэй холбогдоно уу.

ТӨСӨЛ ТОВЧХОН » ХӨТӨЛБӨР Засгийн газраас “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг баталлаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангаж, оношлогоо, эмчилгээний дэвшилт аргыг нэвтрүүлж, хүний нөөцөө чадавхижуулан эх, хүүхдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж сайжрах юм.

» ТОО

1112Хүн. Сүүлийн 10 жилд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, улсын хил нэвтрүүлсэн хэрэг 388 удаа бүртгэгдэж, 1112 хүн шалгагджээ. Үүнээс 2016 оны эхний 10 сарын байдлаар эрүүгийн 131 хэргийг шүүх хэлэлцэн шийдвэрлэж, 189 хүнд ял оноожээ. Иймээс Засгийн газраас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, алба хаагчдыг мэргэшүүлэх зорилгоор хөтөлбөр баталлаа.

» ШИЙДВЭР Жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” байхаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Энэ өдөр урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, аврах үйл ажиллагаанд иргэдийг сургаж бэлтгэх, таниулах арга хэмжээг орон даяар хийх юм.

» НАМУУД “Нээлттэй Ардчилсан нам-Шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөн”-ий гишүүд мэдээлэл хийж, төрийн захиргааны байгууллага нь Үндсэн хууль бусад хууль тогтоомжийг зөрчиж, шүүх эрх мэдлийг үл ойшоох, дагаж биелүүлэхгүй байгаад харамсаж байгаагаа илэрхийллээ.

» ХАМТЫН АЖИЛЛАГАА Нийслэлийн ЗДТГ-ын дарга М.Отгонбаяр, Удирдлагын академийн захирал С.Зүльфикар, Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Мелони К.Линдберг нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр дүүргүүдийн хорооны Засаг дарга, зохион байгуулагч, нийгмийн ажилтан, амьжиргааг дэмжих зөвлөлийн гишүүд болон хэсгийн ахлагчдын чадавхыг бэхжүүлэх чиглэлд хамтран ажиллана.

» МЭДЭГДЭЛ ОХУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тус улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яаманд казино ажиллаж байсан талаар мэдээлэл гарсантай холбогдуулан Гадаад харилцааны яамнаас мэдээлэл хийж, үндэслэлгүй гэж мэдэгдлээ.

Улс төр

2 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 2017.03.09, ПҮРЭВ ~ №043 (589)

Б.Ганбаяр / ЗГМ©

Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн парламентын үед улстөрчдөд хариуцлага тооцох хуулийн төслийг өргөн барь-сан. Гэвч УИХ-ын чуулганы ху ралдаанаар хэлэлцэхийг дэмжээд бүдгэрсэн юм. Гэтэл энэ удаагийн пар ламентаар уг хуулийн төслийг дахин хэ лэлцсэн ч УИХ-ын гишүүд төслийг буцаах шийд вэрийг гаргалаа.

Сонгогдсон болон томилогд-сон төрийн өндөр албан ту шаал танд хүлээлгэх хариуц-лагын тухай хуулийн төсөлд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд болон УИХ-аас томилогддог албан тушаалтнууд, аймаг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, Засаг дарга нарт хариуцлага тоо-цох, эргүүлэн татах эрхийг сонгогчдод нээлттэй болгохоор тусгасан. Ту хайл бал, улс төрийн хариуцлагын ту хайд Үндсэн хууль, хууль, ёс зүйн дүрэм зөрчсөн албан тушаалтныг албан тушаалаас огцруулах буюу эргүү лэн татаж, төрийн өндөр албан ту шаал эрхлэх эрхийг нь хоёр, эсвэл дөрвөн жи лийн хугацаатайгаар хязгаарлахаар тусгажээ.

Мөн албан тушаалтан өөрийн са наачилгаар гэм буруугаа ухамсарлах, ха риуцлагаа сайн дураар хүлээх улс төрийн соёлыг төлөвшүүлэх үүднээс ёс суртахууны хариуцлагыг хариуцлагын төрөл болгон заах аж. Хэрэв албан ту шаалтан ёс суртахууны хариуцлага хүлээ-сэн бол улс төрийн хариуцлагаас чөлөөлөгдөхөөр зохицуулсан байсан юм. Өөрөөр хэлбэл, УИХ-

Халдашгүй байдлаар халхавч хийсэн улстөрчид

Б.Даваатогтох@datoZGM

Улс төрд тогтворгүй байдал бий болно гэсэн шалтгаанаар буцаав

ын гишүүнийг бүрэн эрхийн хугацаа дуусгавар болохоос өмнө эргүүлэн татах хуулийн төслийг санаачилсан ч улс төрд тогтворгүй байдал бий болно гэсэн шалтгаанаар төслийг буцаав.

Үүнээс гадна УИХ-ын ги шүүн Ж.Батзандан УИХ-ын гишүү-нийг эргүүлэн татах хуулийн төсөл боловсруулсан. Тэрхүү төсөлд тойргоос сон гогд сон гишүүнийг нийт сонгогчдын гуравны хоёрын саналаар эргүүлэн татах тухай санал гаргасныг УИХ хүлээн авсан тохиолдолд татна. Намын жагсаалтаар сонгогдсон УИХ-ын гишүүнийг тухайн намын төлөөллийн төв байгууллагаас эгүүлэн татах тухай санал гаргаж, түүнийг нь УИХ хүлээн зөвшөөрвөл эгүүлэн татахаар хуулийн төсөлд тусгасан байсан юм. Гэвч өнөөд рийн байдлаар уг хуулийн төсөл замхарлаа. Товчхондоо, УИХ-ын гишүүдэд хариуцлага хүлээлгэх хуулийн төслүүд парламент дээр очоод гацах, буцах гэсэн хоёр

сонголтод орж байна. Монгол Улс анх 2006 онд

УИХ-ын тухай хуульд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх

тухай заалтыг тусгаж, баталсан. Энэ нь УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох эрх зүйн орчныг бий болгох гэсэн эхний алхам байсан. Гэвч Үндсэн хуультай зөрчилдөж байна гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон түүхтэй. Ингэснээр Монгол Улсад УИХ-ын гишүүдэд хариуц лага тооцох эрх зүйн орчин бүрдээгүй юм. УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох асуудал мухардалд ороод байгаа нь Үндсэн хуультай холбоотой. Учир нь УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал нь УИХ-ын гишүүний халдашгүй байдалд хамаарахаар Үндсэн хуульд тусгасан юм.

УИХ-ын гишүүдэд хариуц лага тооцсон хоёр гуравхан жишээ бий. Тухайлбал, Улсын Бага Хурлын гишүүн Д.Дамдиныг 1991 онд эгүүлэн татсан байдаг. Тэр бээр алдарт 20 дугаар тогтоол гарахыг урьдчилан мэдэж, хувьдаа ашигласан гэх хэргээр бүрэн эрхээ цуцлуулж байсан. Мөн 1996-2000 оны УИХ-аас Казиногийн тухай

хууль баталсан байдаг. Тухайн үед буюу уг хуулийн дагуу явуул сан казиногийн тендерийг будилуулж, авлига авсан хэргээр УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд С.Батчулуун агсан, гишүүн Д.Энхбаатар, Д.Баттулга нарыг хорьж байсан удаатай. УИХ-аас дээрх гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгуулах хүсэлт гаргаснаар ийнхүү хариуцлага хүлээлгэсэн түүх бий.

Ямартай ч Монгол Улсад УИХ-ын гишүүн Эрүүгийн хууль зөрчсөн болохыг шүү-хийн шийд вэрээр, Үндсэн хууль зөрчсөн нь Үндсэн хуу лийн цэцийн дүгнэлтээр тог тоогд сон бол хариуцлага хүлээл гэхээр хуульчилсан. УИХ-ын гишүүний халдашгүй байдал гэх хал хавч ны цаана бусад хууль зөрч сөн үйлдэл, ёс зүйн ноцтой зөрч лийг орхигдуулж байгаа юм. Ингэснээр Монголын улс төрд хариуц лагагүй байдал газар авч, халдашгүй байдлаар хал-хавч хийж, хариуцлага тоо цох тогтолцоог булшилж байна.

» УИХ-ын гишүүдэд хариуцлага хүлээлгэх хуулийн төслүүд парламент дээр очоод гацах, буцах гэсэн хоёр сонголтод ордог юм.

» УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох асуудал мухардалд ороод байгаа нь Үндсэн хуультай холбоотой.

» УИХ-ын гишүүний халдашгүй байдал гэх халхавчны цаана бусад хууль зөрчсөн үйлдэл, ёс зүйн ноцтой зөрчлийг орхигдуулж байна.

Монгол Улсын хүн амын тал хувийг эмэгтэйчүүд эзэлдэг гэсэн тоон мэдээ бий. Гэхдээ 1.5 сая орчим бүсгүйчүүдийн хэд нь төрийн алтан жолоо атгалцаж, улс орны асуудалд байр сууриа илэрхийлж чадаж байна вэ. Улс төрд эмэгтэйчүүд хэрхэн манлайлж оролцох ёстой вэ. Эдгээр асуултыг эрэл хийлсэн “Эмэгтэйчүүд ба улс төр” хэлэлцүүлэг Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан мягмар гарагт Төрийн ордонд

БҮЛЭГ

Дэнчингийн мөнгө хатуудажбайна гэв

Б.Бямбасүрэн@byambaZGM

боллоо. УИХ дахь Ардчилсан намын

бүлгээс “Эмэгтэйчүүд ман-лайлал” сантай хамтран зохион байгуулсан уг хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн З.Нарантуяа, УИХ-ын гишүүн асан М.Бат-чимэг, Ц.Оюунгэрэл тэргүүтэй улстөрчид оролцож, намын ш и н эч л эл и й н х ү рээн д эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний улс төрийн манлайллыг хэрхэн хөгжүүлэх зэрэг олон сэдвийн хүрээнд ярилцсан юм.

Энэ үеэр тэд өнгөрсөн дөрвөн жил хүний эрх, хүүхдийн эрхийг хамгаалах тал дээр жинтэй шийдвэр гаргасан нь

эмэгтэйчүүдийн оролцоо өндөр байсантай холбоотой хэмээн үзэж буйгаа хэлсэн юм. Гэхдээ сүүлийн үед хүний эрхийг зөрчиж, хуулийн дарангуйллын хэлбэрээр асуудлыг шийдэх, иргэдийн сонгох эрх чөлөөнд халдах гэсэн оролдлого нэлээд ажиглагдаж байгаа гэв. Үүнд эмэгтэйчүүд анхаарлаа хандуулж, идэвхтэй сөрөг хүчин байж, нийгмийн дуу хоолой болох шаардлага тулгарч байгааг онцоллоо.

УИХ-ын гишүүн асан М.Батчимэг “Ардчилсан нам бол бидний хамтын гэр. Намаа зөв шинэчилж авч явах нь өнөөгийн тулгамдсан асуудал

болоод байна. Зөв явахгүйгээр бид улс орондоо шударга шинэчлэлийг авчирч чадахгүй. Ардчилсан нам зарчмын том алхмууд хийж чадсан гэдгээрээ Монголын улс төрд дараагийн шинэ салхийг хагалсан. Цашдаа зөв явахын тулд намын дүрмийг сайн боловсруулах ёстой. Хэсэг бүлэгт биш, нийт гишүүддээ үйлчилдэг дүрэмтэй болвол бодитой шинэчлэл болно. Үүний тулд эмэгтэйчүүд идэвхтэй оролцож, дуу хоолойгоо хүргэх шаардлагатай” гэлээ.

Түүнчлэн намын дүрмийн шинэчлэлийн хүрээнд анхаарах нэг асуудал байгаа нь бүх шатны сонгуульд өндөр татвар ногдуулж байгааг ярих ёстой гэдэгтэй эмэгтэй гишүүд байр суурь нэгтэй байсан юм. Учир нь Ардчилсан намын гишүүн Үндэсний бодлогын хорооны гишүүн болохын тулд зургаан сая төгрөгийн татвар төлөх

зохицуулалт намын үндсэн дүрэмд тусгасан аж. Энэхүү шалгуур нь эмэгтэй гишүүдийн хувьд хатуудаж байгааг учирлав.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн тавьсан илтгэл эмэгтэй гишүү-дэд урам өгч байсныг дурдах нь зүйтэй. Тэрбээр улс төрд орох сонирхолтой манлайлагч эмэгтэйчүүд ямар зан чанарыг эзэмшиж, улс төрд өөрийн дуу хоолойгоо хэрхэн хүргэж, байр сууриа бат бөх эзлэх вэ гэсэн үнэтэй сургамж өгсөн юм. Түүний зөвлөснөөр эмэгтэй улстөрчид бусдын төлөө түрүүлж алхам хийдэг, дуугардаг байх хэрэгтэй. Хамгийн гол нь дуу хоолойгоо бусдад хүргэж чаддаг байх ёстой. Олны өмнө гарч үг хэлэхэд таны хоолой зангирч, өвдөг чинь чичирч магадгүй. Гэхдээ шантралгүй, олон удаа тайзан дээр гар. Дууныхаа өн гийг зас. Үгийн баялгаа нэмэг дүүл хэмээсэн нь бусдадаа урам хайр ласан үнэтэй сургамж байлаа.

Эцэст нь, хэлэлцүүлэгт оролц сон Ардчилсан намын шат шатны эмэгтэй гишүүд намын шинэчлэлийн хүрээнд хэрхэн хамтарч ажиллах, ирэх дөрвөн жилд идэвхтэй сөрөг хүчин байж, дуу хоолойгоо хүргэх, дараагийн том амжилт өөд хамтдаа зүтгэхээр санал нэгдсэн юм.

АН-ын бүлгийн эмэгтэйчүүд энэ

дөрвөн жилд идэвхтэй сөрөг

хүчин байна гэв

Б.Ганбаяр / ЗГМ©

Page 3: YНЭ: 600₮ Мега төслүүдээ хөдөлгөх цаг · PDF fileчимэг, Ц ... Олны өмнө гарч үг хэлэхэд таны хоолой зангирч,

3

Нийтлэлчийн булан

2017.03.09, ПҮРЭВ ~ №043 (589) ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

Өвчлөл нэмэг­дэхийн хэрээр эрхтэний доно рын хэрэгцээ гарсаар

1Үүнийг дагаад олон ээд-

рээ тэй асуудал гарч ирж байгаа. Нас барсан хүний цогцосноос эрхтэн авах уу, эсвэл гэр бүлийнх нь хэн нэгний эрхтэнийг шилжүүлэн суулгах уу гээд. Эмч нар энэ бүхнийг дур мэдэн шийдэх эрхгүй. Хуулиар зохицуулсан байх учиртай. Иймээс Мон гол Улс уг эмчилгээний дэв шилд тулгуурлан 2000 онд Трансп-лантацийн (Эрхтэн шилжүүлэн суулгах тухай) хуулийг ба талж байв. Уг нь тус хуульд 2012 онд нэмэлт, өөрчлөлт оруул-сан. Гэвч ганцхан хуу лиар зохицуулах нь учир дутаг-дал тай гэж эрүүл мэндийн салба рынхан үзэж байгаа юм. Иймд Донорын тухай хуу-лийг батлах ёстой гэсэн байр суурийг тус салбарын эмч нар илэрхийлэв. Цаг үеийн шаард-лагаар Донорын хуультай болох хэрэгцээ тулгарч буй. Энэхүү хуулийн төслийг бо ловс -руулж, УИХ-д өргөн ба риад байна. Хаврын ээлжит чуул ган эхэлмэгц Донорын ту хай хуу-лийн төслийг хэлэлцэх аж.

ХУУЛИЙН ХЭРЭГЦЭЭ Монгол эмч нар эрхтэн

ши лжүүлэн суулгадаг болсноос хойш нийт 160

С.ЦОГТБАЯР ЗУРЖ БАЙНА

2006 2007 2008 2009 2010 2011

3 4 45

6

10

2012 2013 2014 2015 2016

8 4 12 12 12 11 12 16 23 25 34

ЭЛЭГ БӨӨР

Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний өнөөгийн байдал

Нэгийн амь нөгөөг аврах боломж

гаруй хүнийг эрүүл бөөр, 32 хүнийг шинэ элэгтэй болгоод байна. Жил ирэх тусам бөөр, элэгний өвчлөл нэмэгдэж буй тул үүнийг дагаад эрхтэн шилжүүлэн суулгах хэрэгцээ ч өссөөр байгааг эмч нар ярилаа. Хэрэв Донорын тухай хуулийг баталвал тархины үхжилттэй хүмүүсээс эрхтэн шилжүүлэн суулгах бололцоо бүрдэх юм байна.

Тархины үхжилттэй гэдэг нь харвалттай, гавал, тархины хүнд гэмтэлтэй, тархины хавдартай хэрнээ амьдрах боломжгүй болсон хүмүүсийг хэлж буй. Сүүлийн жилүүдэд залуус автын осолд өртөж тархины үхжилттэй болох үзэгдэл цөөн гүй тохиолдох болжээ. Гэвч тэр бүр эрүүл эрхтэнийг нь авч хэрэглэх боломжгүй байдаг талаар мэс заслын

эмч нар хэлж байлаа. Уг нь тархины үхжилттэй нэг донор найман хүний амийг авардаг юм байна. Одоогоор Донорын тухай хуулийг хараахан батлаагүй ч тухайн өвчтөний ар гэрийнх нь зөвшөөрлөөр 2016 онд тархины үхжилттэй хоёр донороос дөрвөн бөөр, нэг элэг шилжүүлэн суулгах эмчилгээ хийж, хоёр ч өвчтөнд амьдрал бэлэглэжээ. Нэгэнт тархинд цус харваж, эсвэл осолд орж цаашид амьдрах найдваргүй болсон хүмүүсийн биеийг ар гэрийнхэн нь хөндүүлэхгүй гэх үүднээс эрхтэний донор болгохыг тэр

бүр зөвшөөрдөггүй байна. Манай улсад тархинд цус

харваж, тархи үхжих өвчлөл сүүлийн жилүүдэд нэлээд элбэг

тохиолддог болжээ. 2016 оны байдлаар Улсын нэгдүгээр төв эмнэлэгт тархины харвалттай 402 хүн хандсаны 32 нь тархины үхжилттэй байсан байна. Улсын гуравдугаар төв эмнэлэгт л гэхэд тархинд цус харвасан оноштойгоор 160 гаруй хүн нас баржээ. Тархины үхжилттэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах асуудлыг хуулиар зохицуулчихвал бөөр, элэгний эрэлд хатсан өвчтөнүүдийн амь аврагдах боломж бий.

ИРГЭДИЙН МЭДЛЭГ ХОМС БАЙНА

Монголд эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ нэлээд өргө-жиж байгаа. Эрхтэн шилжүүлэн суулгах багийн эмч нар нойр булчирхай суулгахаар бэлтгэл хангаж буй. Цаашлаад нүдний эвэрлэг бүрхүүл шилжүүлэн суулгах талаар ч судалж эхлээд байгаа аж. Гэвч санаа байвч сачий нь хүрэхгүй гэгчээр өнөөх л донорын асуудал тулгамдсан хэвээр. Нөгөөтэйгүүр эс хад-галах тоног төхөөрөмжтэй болох, нүдний эвэрлэг бүрхүү-лийн банк байгуулах гээд цөөнгүй асуудал бий. Уг нь энэ

бүхнийг төр, засаг бүрдүүлж өгөх үүрэгтэй. Хууль, эрх зүйн зохицуулалтыг боловс-ронгуй болгох, хөрөн гө мөнгө зарцуулж, тоног тө хөө рөмжөөр хангах шаард лагатай. Харин өнөөдөр аль али ныг нь бодлого боловсруулагчид бүрдүүлж чадаагүй л байна. Мөн тархины үхжилттэй донороос эрхтэнийг нь шилжүүлэн суулгахын тулд иргэдийн сүсэг бишрэлтэй холбоотой хандлагыг өөрчлөх амаргүй даваа эмч нарын өмнө тулгарчээ. Буддын шашинтай ихэнх орон ийм донороос эрхтэн шилжүүлэн суулгахыг хүлээн зөвшөөрдөг боловч монголчуудын хувьд тийм биш байдаг гэж эмч нар ярьж байсан.

Улсын нэгдүгээр төв эмнэл-гийн Эмнэлзүй, сургалт эрхэлсэн захирал Д.Чулуун-баатар “Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг цаашид хөгжүүлэхэд тархины үхэлтэй донороос эрхтэнийг нь авах талаар иргэдэд нэлээд мэдлэг мэдээлэл олгох хэрэгцээ гарч байна. Энэ нь ихээхэн буянтай ажил гэдгийг ард нийтэд ойлгуулах нь чухал. Одоогоор иргэдийн дунд эд эрхтэний донорын тухай ойлголт хангалтгүй. Үүнийг өөрчлөх цаг нь болжээ. ДЭМБ тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах нь хамгийн зөв арга гэж үзэн, зөвлөмж гаргасан. Иймд манай улс энэ зөвлөмжийг хэрэгжүүлэх шаардлага тулгарч байгаа. Эрхтэн шилжүүлэн суулгах төвийнхөн голдуу амьд донороос эрхтэн шилжүүлэн суулгадаг.

Сүүлийн үед тархины үхжилттэй найман хүнээс эрхтэнийг нь авч, шилжүүлэн суулгаад байна. Эмнэлгүүдэд тархины үхлийг тодорхойлох баг ажилладаг. Энэ багийнхан ар гэрийнхэнд нь тодорхой ойлгуулахад цаг их шаарддаг. Тархи нь үхэжсэн өвчтөний ар гэрийнхэн ойлгодог болбол дараагийн төрөлдөө бусдад буян үйлдэж, олон хүний амийг аврах боломжтой болно. 2008 онд тархины үхлийг тодорхойлох стандартыг манай улс баталж гаргасан” гэлээ.

Бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг харьцангуй цөөн цагаар хийдэг болсон талаар эмч нар хэллээ. Элэг шилжүүлэн суулгахад мэс заслын багийнхан 15 тасралтгүй зогсдог учраас амаргүй байдаг аж.

ХӨГЖИЛТЭЙОРНУУДЫН ТУРШЛАГА

Монголоос бусад оронд Донорын тухай, эрхтэн шилжүүлэн суулгах тухай хууль, эрх зүйн орчин, эмчилгээ, оношилгоо гээд бүх зүйл аль эрт боловсронгуй болжээ. Жишээлбэл, АНУ л гэхэд 1981 онд тархины үхлийн тухай хууль эрх зүйн баримт бичгийг боловсруулж байжээ. Ингээд 1987 онд тархины үхжилттэй нэг донороос зүрх, уушги, бөөр, элэг, нойр булчирхай, нарийн гэдэс авч зургаан хүний амийг аварсан нь анагаахын шинжлэх ухааны түүхэнд тодоор бичигдсэн байна. Үүнээс хойш тус улсын эрхтэн нийлүүлэх төвүүд ямар эрхтэнг хэзээ нийлүүлж, мэс засал хийх талаар нарийн журам гаргаж ажиллах болсон байна. Өдгөө АНУ-д эрхтэн шилжүүлэн суулгах 249 төв, эрхтэн нийлүүлэх 58 байгууллага, эдийн тохироог тодорхойлдог 154 лаборатори үйл ажиллагаа явуулдаг аж. Канад, Турк зэрэг оронд ч цөөнгүй тооны байгууллага үйл ажиллагаа явуулж, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ жил ирэх тусам хөгжсөөр байна. Гэхдээ энэ бүхнийг дагаж хүний эд эрхтэний хууль бус наймаа цэцэглэх эрсдэлтэй байдаг тул холбогдох хууль эрх зүйн орчны зохицуулалт нь маш нарийн байдаг талаар салбарынхан хэлж байв.

Манай улс эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг дэлхийн жишигт хүртэл хийдэг болсон цагт анагаахын салбарт ч гэсэн томоохон эргэлт гарах юм.

Нүдний эвэрлэг бүрхүүл, нойр

булчирхай шилжүүлэн

суулгадаг болно

Б.Ганбаяр / ЗГМ©

Page 4: YНЭ: 600₮ Мега төслүүдээ хөдөлгөх цаг · PDF fileчимэг, Ц ... Олны өмнө гарч үг хэлэхэд таны хоолой зангирч,

Нийгэм

4 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 2017.03.09, ПҮРЭВ ~ №043 (589)

ТУЗ-ийн даргаЭрдэнэбаатарын ДОЛГИОН

Тэргүүн орлогч эрхлэгчЦэвээндолгорын ЦЭВЭЭНХЭРЛЭН

Утас: 99901526

Орлогч эрхлэгчЛхагважавын СУГАРМАА

Утас: 99903584

Улс төр, нийгмийн мэдээллийн албаЭдитор Б.Гандолгор

Утас: 99901483

Эдийн засаг, бизнес мэдээллийн албаЭдитор Б.Баяртогтох

Утас: 99901532

Гадаад контент, соёл энтертайнментын албаЭдитор Р.Оюунцэцэг

Утас: 99901621

Г.ЛхагвасүрэнУтас: 99903581

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, I хороо, Энхтайваны өргөн чөлөө,

“Блю Скай тауэр” 407 тоотУлсын бүртгэлийн дугаар: 1024

Утас: 70103131, Факс: 70106065

Zasag.Co“Чөлөөт хэвлэл”

сангийн хэвлэх үйлдвэрт хэвлэв

Дугаарын удирдагчБ.Баяртогтох

“Засгийн газрын мэдээ” сонин нь ардчилсан, шударга ёс, хүний эрхийг

дээдэлж, чөлөөт сэтгүүл зүйн хэм хэмжээг бүрнээ сахин, олон ургальч үзлийг

илэрхийлэх мэдээллийн индэр байж, нийт Монгол үндэстний ойлголцол, эв нэгдлийг

бэхжүүлэхийг эрхэм зорилгоо болгоно.

0 0 5 8 9

РЕДАКЦИ

ЗАР СУРТАЛЧИЛГАА

ХАЯГ

ЦАХИМ ХУВИЛБАР

Г.Оюунтөгс@oyuntugsZGM

700 сая эмэгтэй гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг

СЭТГҮҮЛЧ:

Ажлын байрны үндсэн зорилго: Мэдээний шууд болон шууд бус хөтөлбөрүүдэд мэдээ сурвалжилга бэлтгэж нийлүүлэх, хөтөлбөрт мэдээ танилцуулах, мэдээний болон техникийн ажилтнуудтай багаар хамтран ажиллах.

ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ:• Эдийн засаг, бизнесийн тодорхой салбарыг хариуцан ажиллаж, мэдээ сурвалжилга бэлтгэх• Салбарын бизнес, зах зээлийн судалгаа хийх, биржид бүртгэлтэй компаниудын тайлан, гол үзүүлэлтүүдэд анализ хийх, төлөв таамаг бэлтгэж танилцуулах • Шууд болон шууд бус хөтөлбөрт мэдээ, сурвалжилга танилцуулах, зочидтой ярилцах, яриа авах

ТАВИГДАХ ШААРДЛАГА: • Сэтгүүл зүй, хэл шинжлэлийн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн• Олон улсын харилцаа, бизнес, санхүү, эдийн засгийн чиглэлээр дээд боловсрол эзэмшиж, зах зээлтэй

холбоотой аль нэг салбарт ажиллаж байсан, эсвэл зохих ойлголт, мэдлэгтэй бол давуу тал болно• Монгол хэлний яриа, бичгийн дүрмийн мэдлэг, найруулан бичих чадвар шаардсан ажил хийх туршлагатай• Мэргэжлийн ёс зүйтэй• Мэдээллийг цуглуулах, судалгаа шинжилгээ хийх, үнэлэлт дүгнэлт өгөх чадвартай.

ОРЧУУЛАГЧ:

Ажлын байрны үндсэн зорилго: Мэдээний шууд болон шууд бус хөтөлбөрүүдэд гадаад мэдээ сурвалжилгыг орчуулан бэлтгэж нийлүүлэх, шууд хөтөлбөрт гадаад мэдээний синхрон орчуулга хийх, гадаад нэвтрүүлгийн орчуулга хийх, бүтээлийн багуудтай хамтран ажиллах.

ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ: • Олон улсын харилцаа, эдийн засаг, улс төр, бизнесийн салбарын мэдээлэл орчуулах• Дээрх сэдвээр шууд болон шууд бус хөтөлбөрт орчуулга хийх,• Олон улсын сүлжээ, агентлагуудаас хүлээн авсан мэдээ сурвалжилга, ярилцлагыг орчуулах, дуу оруулах

ТАВИГДАХ ШААРДЛАГА: • Англи хэлний орчуулагчийн бакалавраас доошгүй зэрэгтэй (орос хэлтэй бол давуу тал болно)• Эдийн засаг, бизнесийн салбар, танин мэдэхүйн нэвтрүүлгийн орчуулга хийх бүрэн чадвар, туршлагатай

(аман болон бичгийн орчуулга хийж байсан туршлагатай бол давуу тал болно)• Англи, монгол хэлний яриа, бичгийн дүрмийн мэдлэг, найруулан бичих чадвар шаардсан ажилд

туршлагатай• Эдийн засгийн аль нэг салбар, зах зээлтэй холбоотой ажил хийж байсан, эсвэл зохих ойлголт, мэдлэгтэй

бол давуу тал болно.

ЕРӨНХИЙ ШААРДЛАГА: • Мэргэжлээрээ ажиллаж байсан туршлагатай• Телевизийн салбарт удаан хугацаанд тогтвортой ажиллах хүсэл эрмэлзэлтэй • Бусадтай харилцах, өөрийгөө зөв илэрхийлэх ур чадвартай • Интернэтийн орчинд ажиллах, компьютер ашиглах мэдлэгтэй, программ дээр ажиллах чадвартай • Багаар болон бие даан ажиллах, манлайлах, ажлын ачаалал даах чадвартай байх.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛУУД:• Ажилд орохыг хүссэн өргөдөл, анкет• Гурван үеийн намтар• Ерөнхий боловсролын гэрчилгээ, их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхийн хуулбарыг

нотариатаар батлуулсан байх• 2 хувь цээж зураг (сүүлийн 3 сарын дотор авахуулсан)• Оршин суугаа хаягийн тодорхойлолт• Өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА

Анкетыг “BLOOMBERG TV MONGOLIA” телевизийн байранд ирж бөглөх бөгөөд бүрдүүлэх материалыг хүлээлгэн өгнө үү.

Хаяг: Блю Скай тауэр, 4 давхар, № 403, Энхтайваны өргөн чөлөө 17, 1-р хороо, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот 14240, Монгол Улс, Холбоо барих утас: 70102020

Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийг 1979 онд баталж, жендерийн тэгш байдлыг хангах үүргийг 188 улс орон хүлээн авч нэгдсэн байдаг. Тиймээс сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн сонголт хийх эрх болон эдийн засгийн чадамжтай байдлаас хамааран жендерт суурилсан хүчирхийлэлд өртөж буй асуудлыг улс орнуудад засаж залруулах, таслан зогсоох талаар олон төрлийн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлжээ. Үүнтэй холбоотойгоор эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд эмэгтэйчүүдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд чууллаа. Тус чуулга уулзалтыг “Монголын эмэгтэйчүүдийн сан” ТББ-ийн санаачилгаар зохион байгуулсан бөгөөд өнгөрсөн хугацаанд хийсэн ажлынхаа тайланг тавьсан ажээ.

Чуулга уулзалтын үйл ажил­

лагааны талаар Мон голын эмэгтэйчүүдийн сангийн гүйцэтгэх захирал Б.Эрдэнэ­чимгээс тодрууллаа.

-"Монголын эмэгтэйчүүд сан" нийгэмд хэр үр нөлөөтэй ажилладаг вэ?

-"Монголын эмэгтэйчүүдийн сан" нь бүлгүүдэд санхүү болон арга зүйн дэмжлэг үзүүлдэг. Төрийн бус байгууллага маань

Ажлын байрны дарамт зонхилж байна

2000 онд үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд үүнээс хойш 1.1 тэрбум төгрөгийн 375 тэтгэ-лэгийг эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллага, бүлгүүдэд олгосон.

-“Эмэгтэйчүүдийн эрх-мэ-дээл лийн зах 2017” чуул ганаар хөндөж буй гол асуудал нь юу байв?

-Дэлхий нийтэд 700 сая гаруй эмэгтэй гэр бүлийн хүчир хийлэлд өртөж байна. Судалгаанаас үзвэл Хойд Америкийн эмэгтэйчүүдийн 21, Өмнөд Азийн 43 хувь болон бага орлоготой 33 улс орны эмэгтэйчүүд бэлгийн дарамт, хүчирхийлэлд өртдөг юм билээ.

Сүүлийн жилүүдэд дэлхийн эмэгтэйчүүдийн хувьд гэр орон нь илүү аюултай орчинд тооцогдох болсон. Тиймээс эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг

тохиолдуулан улс төр, нийгэмд оролцох эмэгтэйчүүдийн оролцоо, зөрчигдөөд буй эрхийн асуудлыг хөндөж олон нийтэд хүргэхийг зорилоо. Өнөөдөр Монгол Улсад 15-17 насны охид бэлгийн хүчирхийлэлд өртөж байна. Түүнчлэн ажлын байран дахь бэлгийн дарамт нэмэгдэх болсон. Иймээс эмэгтэйчүүдийн эрхийн асуудалд хууль эрх зүйн орчныг сайжруулах нэн шаардлагатай байгаа юм.

-Өнөөдрийг хүртэл эмэг-тэйчүүдийн талаарх хэвшмэл ойлголт бий. Үүнээс болоод ажлын байр болон гэр бүлд хүчирхийлэл гараад байна уу?

-Охид, эмэгтэйчүүдийн нийг-мийн хэм хэмжээг өөрчлөхөд хүндрэлтэй асуудлууд их гардаг. Гэхдээ гарч буй асуу-дал, эрэгтэй хүмүүсийн эмэгтэйчү үдийн талаарх

Сүүлийн 10 жилд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх болон илгээх зэрэг улсын хил нэвтрүүлсэн хэрэг 388 удаа бүртгэгдэж, 1112 хүн шалгагджээ. Дээрх бодисыг хилээр нэвтрүүлэх арга, хэлбэр улам нарийсч, олон улсын шуудан илгээмж, цахилгаан бараа, ахуйн болон хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүнд нуух, бусдад дайх хэлбэрээр илгээх, товлосон газарт нууж үлдээх, төлбөр хийхдээ бусдын дансыг ашиглах болжээ. Өнгөрсөн оны эхний 10 сарын байдлаар гэхэд ийм төрлийн эрүүгийн 131 хэргийг шүүн шийдвэрлэж, 189 хүнийг хорих ялаар шийтгэсэн аж. Иймээс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, алба хаагчдыг мэргэшүүлэх, бодисын хор хөнөөлөөс хүн амыг хамгаалах зорилгоор үндэсний хөтөлбөрийг баталж, хөрөнгө оруулалт, зээл тусламж татаж санхүүжүүлэхийг холбогдох сайд дарга нарт үүрэг болгожээ. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээнд тавих хяналт, хууль бус эргэлт, хэрэглээтэй тэмцэх, таслан зогсоох, гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг тогтоох замаар урьдчилан сэргийлэх, донтсон хүнийг сайн дурын болон албадан эмчлэх нэгдсэн тогтолцоотой болох аж.

хэвшмэл ойлголтыг өөрчлөхөд олон нийтийн идэвхитэй үйл ажиллагаа нөлөөлөх учиртай. Ингэснээр хүмүүсийн зан байдал өөрчлөгдөж, нийгмийн эрх тэгш байдлыг хадгалдаг. Жишээ нь, Австралид нийгмийн хэм хэмжээг өөрчлөхийн тулд санаачлагчид нь эрэгтэйчүүд байдаг бөгөөд эмэгтэйчүүдийн манлайлал, нэр хүнд бүхий төлөөлөгчид нийгэмд бий болгохын тулд засгийн газартайгаа илүү хамтран ажилладаг байгаа юм. Иймээс манай залуучууд жендерийн эрх тэгш байдлыг хадгалан эмэгтэйчүүдийн талаарх хэвшмэл ойлголтоосоо салах хэрэгтэй. Өнөөдөр улс оронд ажиллах хүчний дийлэнх хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа нь эрэгтэйчүүдийн сэтгэлгээнд буй бурангуй үзлийг үгүйсгэх тод жишээ юм.

ХЯНАЛТ ШАЛГАЛТ

82 аж ахуйн нэгж шалгалтад бүдэрчээ

Төмөр замын тээвэр нь хуурай замын хамгийн хямд, түргэн шуурхай, байгаль орчинд ээлтэй, цаг уурын нөхцөлөөс үл хамаарах, найдвартай тээвэрт тооцогддог. Тэгвэл энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагуудад хяналт, шалгалт хийж эхэллээ. Учир нь манайд маш олон аж ахуйн нэгж, байгууллага энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эдгээр газрын үйл ажиллагаанд төдийлэн анхаарч чаддаггүй байна. Тиймээс Зам, тээврийн хөгжлийн яамнаас шалгалт хийж байгаа бөгөөд хууль тогтоомжийн хэрэгжилт, стандартын шаардлага хангаж буй, эсэхийг хянах зорилготой ажээ.

Одоогийн байдлаар шалгалтад бүдэрсэн “Дорнын шүрэн цамхаг”, “Дуут мандал транс”, “Дээрхийн гол” болон “Жи ай ти эм транс” зэрэг 82 компанийн үйл ажиллагааг зогсоосон байна. Эрх нь зөрчигдөж, төмөр замын тээвэр зуучлалын үйл ажиллагааны гэрчилгээний эрхийг түдгэлзүүлсэн аж ахуйн нэгж, байгууллагууд Зам, тээврийн хөгжлийн яаманд энэ сарын 17-ны дотор хандаж хяналт шалгалтад хамрагдахыг сануулжээ.

НӨАТ-ын шалгалт явуулахаар болжээ

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу иргэд худалдан авалт болон үйлчилгээ авсан баримтаа бүртгүүлснээр сар бүр сугалаанд оролцох болон 20 хүртэл хувийн буцаан олголт авах боломжтой болсон. Энэ оны улсын төсөвт сугалаа болон буцаан олголтод зарцуулахаар нийт 80 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу иргэн, аж ахуйн нэгжүүд үйлчлүүлэгчдээ НӨАТ тооцсон шинэ стандарт бүхий баримт хэвлэн өгөх ёстой. Гэтэл уг хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа аж ахуйн нэгж нэлээд бий. Тэр дундаа орон нутагт хуулийн хэрэгжилт тун хангалтгүй байгаа ажээ. Иймд хууль хэрэгжүүлэхгүй байгаа газруудад Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн дагуу торгуулийн арга хэмжээ авахын зэрэгцээ хууль хэрэгжүүлэхтэй холбоотойгоор холбогдох албаны хүмүүсийг оролцуулсан Ажлын хэсэг байгуулж шалгалт явуулахаар болжээ.

Мансууруулах бодисын эсрэг нэгдэнэ

ХУУЛЬ ЁС

Авлигатай тэмцэх газраас УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарыг “Чингис”, “Самурай” бондтой холбоотой асуудлаар хоёрдугаар сарын 22-ны өдөр баривчилж, цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан юм. Тэднийг сэжигтнээр тооцон түр саатуулах хуулийн хугацаа лхагва гарагт дуусгавар болжээ. Иймд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Гарамгайбаатар, Н.Батбаярыг суллах шийдвэр гаргасан байна.

Гэхдээ Нийслэлийн Прокурорын газраас Н.Батбаярыг яллагдагчаар татаж, үргэлжлүүлэн хорих саналыг гаргаад байгаа аж. Прокурорын саналыг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийнхэн хоёр цаг орчим хэлэлцэж, Н.Батбаярын биеийн байдлыг харгалзан суллахаар болжээ. Н.Батбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 264 дүгээр зүйлийн 264.2, 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар сэжигтнээр тооцон шалгаж байгаа бол УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарыг Халзан бүргэдэй, Солонготын давааны чиглэлийн замын гүйцэтгэл 38 орчим хувьтай байхад тухайн газарт дахин шинээр зам тавина хэмээн Хөгжлийн банкнаас нэмж нийт 43.6 тэрбум төгрөг гаргуулж, “Монроуд” компанид шууд шилжүүлж өгсөн хэрэгт буруутгаад байна.

Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарыг суллав

Page 5: YНЭ: 600₮ Мега төслүүдээ хөдөлгөх цаг · PDF fileчимэг, Ц ... Олны өмнө гарч үг хэлэхэд таны хоолой зангирч,

болон төлбөрийн чадварын хямралд түлхэж, эдийн зас-гийн гүнзгий хүндрэл рүү чирэх эрсдэлтэйг зарим эдийн засагч анхааруулах болсон. Мон гол Улсын зээлжих зэрэг-лэл өнгөрсөн онд гурван сар дараалан буурч, одоогийн бага түвшинд хүрсэн нь энэ. Угтаа энэ нь урьд тохиолдож байгаагүй хүнд хэн сорилт.

Эдийн засагч Ч.Хашчулуун “Олон улсын зах зээл дэх бондуудын үнэ унаж, хүүгийн түвшин нэмэгдэх нь Засгийн газар, хувийн хэвшлийн гадаад, дотоод санхүүжилтийн өртөг нэмэгдэх, төсөв болон дотоодын санхүүгийн байгууллагад учрах хүүгийн дарамт, зардал өсөх нөлөөтэй. Үүнээс гадна санхүүжилт татан төвлөрүүлэх боломжийг хязгаарладаг” хэмээн хэлж байна. Олон улсын түвшинд хийгдсэн судалгааны ажлуудаас харахад, дэлхийн зах зээлд дунджаар зэрэглэл хооронд шилжихэд хөрөнгө оруулалтын зардал 0.8 нэгж хувиар нэмэгддэг байна. Товчхондоо, зээлжих зэрэглэл буурах тоолонд манай улсын бондын үнэ унах буюу бидний нэр хүнд доошилж байгаа хэрэг. Ижил зэрэглэлтэй орнуудтай харьцуулахад манай улсын эдийн засгийн өсөлт харьцангуй бага байгаа юм. Гадаад өрийн эргэн төлөлтийн хуваариас харахад энэ он болон 2018, 2022 онд гадаад өрийн эргэн төлөлт хамгийн өндөр буюу нийт 4.9 тэрбум ам.доллар байх нь.

Засгийн газрын өрийн хэмжээ огцом нэмэгдэж, төсвийн сахилга бат сул байсан нь зээлжих зэрэглэл доройтоход хүргэсэн гэж зарим эдийн засагч үздэг. Өөрөөр хэлбэл, төсвийн алдагдлаа нөхөхийн тулд өр тавихыг илүүд үзсэн нь өнөөдөр хүндрэлийн эх сурвалж болж байна. УИХ-ын хаврын ээлжит бус чуулганаар

5

ЗГМ: Сэдэв

2017.03.09, ПҮРЭВ ~ №043 (589) ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

Зээлжих зэрэглэл буюу бидний нэр хүндийн баталгаа

Б.Баяртогтох@bayartogtokhZGM

Дэлхийн улс орнуудыг зээлжих зэрэглэлээр нь хэмжиж бас үнэлж байна. Аливаа улсын зээлжих зэрэглэл буурах нь тухайн улсын эрсдэл улам нэмэгдэж буйг илтгэдэг. Энэ нь хөрөнгө оруулагчдын итгэлийг унагаж, өнгөрсөн хугацаанд олон улсын зах зээлд арилжаалсан бондын үнэ буурах буюу хүү өсөх зэрэг төлөвлөгөөгүй эрсдэлд хөтөлдөг. Тодруулбал, хөрөнгө оруулагчид тухайн улсын бондыг худалдан авахгүй, зээл олгохгүй байх сөрөг үр дагаврыг ч бий болгодог гэмтэй. Гадаад, дотоод зах зээлд арилжаалах, нэмж гаргах Засгийн газрын бондын хүү нэмэгдэх нь эдийн засгийн

Мега төслүүдээ хөдөлгөх цагхоёр шат лалаар бууруулсан бол “Stan dard&Poor’s”. Харин “Fitch” агентлаг “В”-ээс “В-“ болгосон.

Тэдний үнэлгээ нь өнөөдрийн нөхцөл байдалд өгч буй дүн. Хамгийн сүүлд “Fitch” агентлаг манай улсын гадаад болон дотоод эрсдэлийг дахин үнэлж, “В-“ ангилалд хэвээр үлдээсэн юм. Багшийн тавьсан дүнг засах эрх хэнд ч байхгүй. Түүнтэй адил зээлжих зэрэглэлийг, агентлагуудын үнэлгээг баллуурдах мэдэл улс орнуудад байхгүй. Бид бус тэд хөндлөнгөөс үнэлсэн учраас хөрөнгө оруулагчид зээлжих зэрэглэлийн үзүүлэлтээр шийд вэр гаргах нь түгээмэл. Тааруухан үнэлгээний цаана ямар эрсдэл байна вэ.

“Саа1” ангилал нь маш өндөр зээлийн эрсдэлтэй, үнэмлэхүй муу зээлийн чанартай болохыг илэрхийлдэг. Бусад улсын туршлагаас харахад “В-“ зэрэглэл нь цаашид буурах эрсдэл маш өндөр гэсэн утгыг тээнэ. Дээрх гурван том агентлаг эдийн засгийн төлөв, төсвийн сахилга бат, гадаад өрийн нөхцөл байдал, банк санхүүгийн салбарын хөгжил, институцийн орчинд тулгуурлан улсуудын зээлжих зэрэглэлийг тогтоож ирсэн. Хөрөнгө оруулагчдын итгэл нь дээсэн дөрөөн дээр яваа манай улсын зээлжих зэрэглэл буурахад эдийн засгийн өсөлт саарсан, төсвийн алдагдал нэмэгдсэн, Засгийн газрын өр, дотоодын нийт бүтээгдэхүү-ний харьцаа өссөн нь голлон нөлөөлжээ. Тэрчлэн Монголын гэх тодотголтой олон улсын зах зээл дэх бондын хүүгийн зөрүү нэмэгдсэн, үл хөдлөх хөрөнгийн үнэ унасан зэрэг нь нэрмээс болж байна.

Төсвийн өндөр дүнтэй ал-дагд лаа цаашид бууруулж байж зээлжих зэрэглэлд онцлох өөрч лөлт гарахаар байгаа юм. Өн гөр сөн хугацаанд зээлжих зэрэг лэлийг даган томоохон долоон банкны зэрэг лэл буур сан. Энэ нь хувийн хэвш лийн гадаад зах зээлээс харь цангуй хямд эх үүсвэр босгох боломжийг давхар хумиад зогссонгүй тодорхой бус байдлыг үүсгээд байна. Тодорхой бус байдал нь манай улсыг гадаад эх үүсвэрийн

энэ оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ. Төсвийн тодотгол хэр бодитой байхаас зээлжих зэрэглэл сайжрах, эсэх нь давхар хамаарах юм. Зээлжих зэрэглэлээ сэргээсэн улс орнуудын туршлагаас үзэхэд тэд дунджаар 3.7 жилийн хугацааг зарцуулсан байна. Тухайлбал, Ямайк долоо, Экватор зургаа, Пакистан гурав, Аргентин хоёр жил тус тус зарцуулжээ. Эдгээр орон төсвийн сахилга батыг чангатгахаас зээлжих

зэрэглэлээ сайжруулах ажлаа эхэлж чадсан байх жишээтэй.

Эдүгээ зээлжих зэрэглэлийг хөрөнгө оруулалтыг хөрөнгө оруулагчтай нь хамт татах хэм-жүүр болгон ашиглаж байна. Дотоодын нийт бүтээг дэхүүний өсөлтөөрөө манай улс тэргүүлж явсан удаа бий. Гэтэл өнөө дөр зээлжих зэрэглэлийн түв шин-гээрээ бусад орны адагт нь тунаж үлдэв. Үнэндээ зээлжих зэрэг лэлийн асуудал ихээхэн хэл ам дагуул даг. Гэвч энэ

үзүүлэлт толинд буусан бидний бодит тусгал. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын үзүүлэлт ч ахиж өгөхгүй байгаа. Үүний шалтгааныг уул уурхайн түүхий эдийн үнийн уналтаас гадна зээлжих зэрэглэлтэй холбож ойлгоход гэмгүй. Тэрчлэн хөдлөөгүй хөгжлийн түлхүүр болчихсон Тавантолгой, Гацуурт зэрэг мега төслөө эдийн засгийн эргэлтэд оруулж, эрчимжүүлбэл сайн мэдээний салхийг хагалах учиртай.

Зээлжих зэрэг-лэлийг хөрөнгө оруулалт татах

хэм жүүр болгон ашиглаж байна

Улс орнуудын зээлжих зэрэглэлийг тодорхойлох “Fitch” агентлаг зэрэглэл тогтоохдоо засаглалын нэгдсэн индикатор, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/, тухайн улсын ДНБ-ий дэлхийн ДНБ-д эзлэх хувь, хямрал болсноос хойшхи хугацаа, мөнгөний нийлүүлэлт зэргийг нэн тэргүүнд авч үздэг. Мөн төсвийн санхүүжилт, макро

эдийн засгийн ерөнхий төлөв байдал, ирээдүйн чиг хандлагад үндэслэж байна. “Moody’s” агентлаг эхний ээлжинд эдийн засаг, институцийн чадварт тулгуурладаг онцлогтой. Тодруулбал, эдийн засгийн уян хатан чанарыг тодорхойлж ирсэн. Уг үзүүлэлтээр төсвийн чанартай хослуулан Засгийн газрын санхүүгийн чадварыг үнэлж буй. Эцэст нь дээрх үзүүлэлтийн

үр дүнг эрсдэл хүлээж авах чадвартай уялдуулснаар Засгийн газрын үнэт цаасны зэрэглэлийг тогтоож байна. “Stan-dard&Poor’s” агентлаг зээлжих зэрэглэл тогтоохдоо эдийн засаг, мөнгөний нийлүүлэлт, өрийн дарамт, төсөвт зэрэгт тус бүрт нь 1-6 хүртэл оноо өгдөг. Давуу болон сул талыг үнэлж, тухайн улсын зээлжих зэрэглэлд үнэлгээ өгч байна.

Зээлжих зэрэглэлийг тогтоох аргачлал

» Зээлжих зэрэглэл нь улс орнуудын хувьд нэр хүндийнх нь баталгаа болж өгдөг.

» Манай улсын зээлжих зэрэглэлийг сүүлийн хоёр жилийн хугацаанд олон улсын агентлагуудаас 5-6 удаа үнэллээ.

» Зээлжих зэрэглэлээс болж хувийн хэвшлийн гадаад зах зээлээс харьцангуй хямд эх үүсвэр босгох боломжийг хумигдаж байна.

» Монгол Улсын зээлжих зэрэглэл өнгөрсөн онд гурван сар дараалан буурч, одоогийн бага түвшинд хүрсэн.

С.Батсайхан / ЗГМ©

хүндрэлийг улам хурцатгах магадлалтай. Тиймээс зээлжих зэрэглэл нь улс орнуудын хувьд нэр хүндийнх нь баталгаа болдог юм.

Манай улсын зээлжих зэ рэг-лэлийг сүүлийн хоёр жилийн хугацаанд олон улсын агент-лагуудаас 5-6 удаа үнэлчихэж. Ту хайн үеийн нөхцөл байдал, ойрын ирээдүйн төлөвийг хар галзан өөрсдийн үнэлгээг цөм өгцгөөсөн. Тэдний гар-га сан дүгнэлт үнэндээ хэнд ч таа лагд сангүй. Ялангуяа, олон улсад Монгол Улс ит гэж болох түнш орон мөн, эсэхийг улам ч эргэлзээтэй бол гож орхисон билээ. “Moody’s” агентлаг манай ул сын зээлжих зэрэглэлийг өнгөр сөн онд “В2” ангиллаас “Саа1” хүртэл

Page 6: YНЭ: 600₮ Мега төслүүдээ хөдөлгөх цаг · PDF fileчимэг, Ц ... Олны өмнө гарч үг хэлэхэд таны хоолой зангирч,

ЗГМ: Зочин

6 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 2017.03.09, ПҮРЭВ ~ №043 (589)

1Өөрөөр хэлбэл, цөмийн болон

энгийн зэвсгийн зориулалтаар ашиглах боломжтой байсан гэсэн үг.

Үүнээс гадна хил орчмын маргааны улмаас үүссэн зэвсэгт мөргөлдөөн гарснаар 1969 онд Зөвлөлт, Хятадын харилцаа мууд сан. Тэр үед Хятадыг хүчээ авахаас нь урьтаж цөмийн байгууламж, зэвсгүүдийг нь устгая гэж зөвлөлтүүд үзсэн юм. Энэ талаар оросууд Варшавын гэрээний орнууддаа анхааруулж, АНУ-д ч хандаж байсан түүхтэй. Тухайн үед АНУ хэрэв Хятадын эсрэг цөмийн зэвсэг хэрэглэвэл Дэлхийн III дайн эхэлнэ хэмээн Зөвлөлтөд анхааруулж байсан юм. Түүгээр ч үл барам, Зөвлөлтийн цэргийн баазуудыг байрлуулсан манай улс руу АНУ цөмийн зэвсгээ онилж байсныг хожим нь бид мэдсэн түүхтэй.

Нөгөөтэйгүүр, Хятадын цөмийн зэвсгийн хөгжил Москва хүрэх зайд тусахаар хэмжээнд хүрээ гүй байлаа. Хожим нь бодоход асуудал хурцадсан бол манай газар нутаг дээр л өрнөх байсан байхгүй юу.

1992 он гэдэг хэдий Хүйтэн дайн төгссөн байсан үе боловч бид бахь байдгаараа байж болохгүй шүү дээ. Тиймээс Зөвлөлтийн цэрэг манай нутаг дэвсгэрээс гарч дуусмагц анхны Ерөнхийлөгч П.Очирбат цөмийн зэвсэггүй бүс гэдгээ зарласан юм.

-Цөмийн зэвсэггүй бүс боло-хын ач холбогдлыг одоо та юу гэж дүгнэж байгаа вэ?

-Манай улсын эсрэг АНУ, ОХУ, БНХАУ-ын аль аль нь цөмийн зэвсэг онилох үндэслэл байхгүй гэсэн үг. Тухайн үед НҮБ-ын гишүүн орнууд Монголд баяр хүргэж байсан ч бидэнд хэрэгтэй гол зүйл нь баталгаа байв. Тиймээс цөмийн зэвсэгтэй таван гүрэн(P5)-ээс баталгаа гаргуулж авах талаар өнгөрсөн хугацаанд маш идэвхтэй ажилласан.

Тэд эхэндээ манай улсыг үл тоож байсан нь үнэн. Жижиг улс байж бидэнтэй эн зэрэгцэх нь юу ч вэ дээ гэх зэргээр хандаж л байсан. Гэхдээ жижиг улс өөрийгөө үгүйсгэх бус, том зүйл бодож байж зорьсондоо хүрнэ. Тийм ч учраас 25 жил зууралдлаа.

-Тэгвэл 25 жилийн үр дүн нь гарсан уу?

-2012 онд цөмийн зэвсэгтэй таван гүрнээр бид гадаад аюул-гүй байдлаа хангах баталгаа

Цөмийн зэвсэггүй статус гадаад аюулгүй байдлыг хангадагМонголыг толгой дээрээ гаргачихвал бусад нь барьцах вий гэж болгоомжилдог

гаргуулж чадсан. Ширээний нэг талд монгол хүн суугаад, нөгөө талд таван гүрэн сууж 2000 онд баталсан Цөмийн зэвсгээс ангид байх тухай манай улсын хууль болон олон улсад цөмийн зэвсэггүй байна гэсэн статусыг хүлээн зөвшөөрсөн юм. Улмаар Цөмийн зэвсгээс ангид байх тухай хуулийг зөрчих аливаа санаархлыг хүлээж ав гэж Монгол Улсад шахалт үзүүлэхгүй байх тунхаглал гарга сан. Мөн энэ байр сууриа Р5 өөр хоорондоо харилцан батал гаажуулж, үүрэг амлалт өгсөн.

-Та практик ач холбогдлыг нь тодорхой хэлж өгөөч?

-НАТО-гийн гишүүн орнууд болох Польш, Чех, Армен зэрэг орон пуужингийн довтолгооноос хамгаалах зорилгоор нутагтаа цөмийн зэвсэг байрлуулдаг. Япон бас байна. Одоо Өмнөд Солонгост бас THAAD сис темээс болоод бөөн үл ойлголцол болж байна. Тэгэхээр ийм асуудалд Монголыг татаж оруулахгүй гэдгээ амалсан гэсэн үг. Энэ бол бидэнд өгсөн их том амлалт.

Нөгөөтэйгүүр, манайх 1.5 сая ам км нутаг дэвсгэртэй. Энэ уудам газар нутаг цөмийн зэвсэг байрлуулахгүй байна гэдэг Орос, Хятадад хэрэгтэй. АНУ-ыг мөн сэжиглэдэг тул өөрсдөө амлалтаа өгчихлөө. Тэгснээрээ олон улсын харилцаа, ялангуяа бүс нутагтаа дээрх таван гүрний язгуур эрх ашгийг хөндсөн ямарваа нэг үйлдэл Монголын нутаг дэвсгэрээс гарахгүй юм.

-Уг асуудлыг олон улсын түвшинд хөндөхөд цаг үеийн тохироо ямар байсан бэ?

-Бид энэ санаачилгыг гаргах үед ЗХУ задарчихсан, өөрийгөө яаая гэж байсан ба Орос Европтой эдийн засгийн харилцаагаа сайжруулахад гол анхаарлаа хандуулж байлаа. Юун Мон-голтой манатай. Хятад аажмаар хүчээ авч бай сан ч хүчтэй болоогүй бай сан үе. Тиймээс бид энэ сиймхийг ашиглаж, НҮБ-д асуудлаа тавьж зүтгүүлсэн. Хоёр хөр шөөс асуусан бол өөрсдийн эрх ашгийн үүднээс наадах чинь нарийн асуудал, судлах шаардлагатай, юунд яарах вэ гэх зэргээр ам таглачих байсан юм. Үүнээс болж цаг хугацаа хэр алдах байсныг хэлэх боломжгүй шүү дээ.

-Ерөнхий Ассамблей хоёр жил тутам манай асуудлыг хэлэл цэж, тогтоол баталдаг юм байна. Үнэхээр ингэж ойр ойрхон хэлэлцүүлэх шаардлага байдаг юм уу?

-Ерөнхий Ассамблейн “Мон-гол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй

статус” гэсэн тогтоол байдаг юм. Цөмийн зэвсэггүй статус гэдгээс илүү өргөн хүрээтэй, манай улсын гадаад аюулгүй байдлыг бүх талаар хангасан тогтоол. Цаад утгаараа гадаад аюулгүй байдал буюу Монгол Улсын тусгаар тогтнол, хил хязгаарын халдашгүй дархан байдал, нутаг дэвсгэрийн бүрэн эрхт байдал, эдийн засгийн аюулгүй байдал, экологийн тэнцвэртэй байдал, бие даасан гадаад бодлогыг бэхжүүлэхэд гишүүн орнуудыг уриалсан гэсэн үг. Гол нь үүний үйл явцыг хоёр жил тутамд Ерөнхий Ассамблейгаар хэлэлцдэг юм.

Нөгөөтэйгү ү р, цөмийн зэвсэггүй байх статусаа Ерөнхий Ассамблейн хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд байнга байлгана гэдэг манай гадаад аюулгүй байдалд ашигтай. Цөмийн зэвсэггүй бүсийн орнууд бие биенийгээ дэмжих замаар гадаад аюулгүй байдлын баталгаагаа хангадаг. Харин манай дан статус дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүн орнуудын дэмжлэгээр хангагддаг гэсэн үг.

-Та хэлэлцээрт оролцож, илэн далангүй ярилцаж байсны хувьд манай энэ статус яагаад Р5-ын эрх ашгийг хөндөнө гэж үзэж байсныг тайлбарлаж өгөөч?

-Үүнд том гүрнүүд дурамжхан байх нь мэдээж. Монголыг “эрхлүүлээд”, толгой дээрээ гаргачихвал бусад улс барьцах вий гэсэн болгоомжлол бий. Ялангуяа, АНУ-ын хувьд НАТО-гийн гишүүн орнуудын зүгээс цөмийн биш, зөвхөн жирийн зэвсэг, цэрэг байрлуулна шүү гэх эсэргүүцэлтэй тулгарах магадлалтай. Ийм хэл ам гаргадаг Европын холбооны дөрвөн улс байна. Цаана нь дахиад 24 улс бий. Мөн арлын улсуудаас гадна Ойрхи Дорнодын жижиг орнууд ч Монголтой барьцаж мэднэ. Нэг үгээр хэлбэл, цөмийн зэвсэгтэй орнуудад ашиггүй юм. Танайхыг дууриасан улс болгонд баталгаа өгөөд байвал баталгааны үнэ цэнэ унана гэсэн зовлонгоо ч тэд хэлдэг.

-Манай улс цөмийн зэв сэггүй статустай. Энэ нь цөмийн зэв-сэггүй бүсээс ямар ялгаатай юм бол?

-Олон улсын харилцаанд манайх шиг дангаараа цөмийн зэвсэггүй статустай болсон улс байхгүй. Хэд хэдэн улс нийлж байгаад цөмийн зэвсэггүй бүс үүсгэдэг. Олон улсад тогтсон жишгээр бол нэг бүс нутгийн улсууд цөмийн зэвсэггүй байх тохиролцоог хоорондоо хийдэг. Үнэхээр цөмийн зэвсэггүй эсэхийг шалгаад, эрх зүйн баталгаа гаргаж өгдөг. Харин нэг дан улсын нутгийг ийм бүс болгодоггүй.

Гэхдээ Бангладеш улс манай

Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай хуулиас санаа авч, энэ зүгт хандаж байна. Үүний шалтгаан нь тус бүс нутгийн хамтын ажиллагааны Өмнөд Азийн холбоо (SAARC)-ны 10 улсаас Энэтхэг, Пакистан цөмийн зэвсэгтэй. Тиймээс Бангладеш ганцаараа зүтгэхээс аргагүй байна. НҮБ-ын тогтоол бидэнд чухал баталгаа болдгийн бас нэг шалтгаан нь энэ.

-Тэгвэл Р5-аас Монголд гар гаж өгсөн тунхаглал болон Ерөнхий Ассамблейн тогтоол эрх зүйн баталгаа биш гэсэн үг үү?

-Тийм ээ, эрх зүйн бус, харин улс төрийн баталгаа гэж үздэг. Чамлах хэрэггүй. Өөр орнууд барьцаж мэднэ гэсэн болгоомжлол байгаа тул эрх зүйн баталгаа одоо гаргах боломжгүй. Харин 2019, 2020 оноос дангаараа цөмийн зэвсэггүй улс болох асуудлаар улс орнууд хоорондоо ярилцая гэсэн асуудал сүүлийн үед хөндөгдөх боллоо. Исланд, Өмнөд Африкийн орнууд манай-хыг сонирхож байгаа. Хэдийгээр манай улс уг жишгийн үндсийг тавьсан ч амьдрал дээр баталгааг нь хангах хэрэгтэй. Бидэнд улс төрийн давхар баталгаа байна шүү дээ.

-Яагаад давхар гэж?-Р5 эхний буюу 2000 онд гар-

гасан баталгаандаа Монголын эсрэг цөмийн зэвсэг хэрэглэхгүй, далайлгахгүй гэсэн нь тэдний хувьд нэг ёсны алдаа болсон юм. Хоёр хөрш болон бусад гурван оронтой нь найрсаг харилцаатай манай улсын хувьд уг мэдэгдэл бодит байдалд огт тохирохгүй байсан. Хүйтэн дайны уур амьсгал ханхалсан шинжтэй учраас алдааг залруулах хэрэгтэй гээд бид тэдэнтэй нэг хэсэг тулж ажилласан. Р5 алдаагаа илт хүлээн зөвшөөрөөгүй ч цаашид хэрхэх талаар манайтай НҮБ-ын хүрээнээс гадуур, Японы Саппоро хотод албан бусаар уулзаж ярилцсан юм. Тэр үеэс дахин баталгаа гаргах асуудал яригдсан. Яриа хэлэлцээ 2012 он хүртэл үргэлжилж, бид Р5-тай параллель тунхаглалд гарын үсэг зурлаа.

Р5 нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн тул баталгаа нь Ерөнхий Ассам-блейгаас манай статусын талаар гаргасан тогтоолын үг үсэг, үзэл санааны дагуу зөвхөн цөмийн зэвсгээр хязгаарлагдах учиргүй

юм. Тиймээс гадаад аюулгүй байдлыг хангах гэсэн өргөн хүрээнд баталгаа гаргуулж авсан хэрэг.

-Асуудал одоо цаашид хэрхэн өрнөх вэ?

-Цаашдаа зөвхөн НҮБ-ын тогтоолоор энэ баталгааг хязгаарлах нь хангалтгүй. Бүс нутгийнхаа аюулгүй байдалтай холбож өгөх хэрэгтэй. ASEAN-ын бүс нутгийн фору маас 2015 онд манай статусыг жил бүр бүс нутгийн хэмжээнд ярилцахаар болсон. Мөн 25 жилийн туршлага хуримтлуулсны хувьд Зүүн хойд Азид цөмийн зэвсэггүй бүс байгуулах асуудлыг бусад улс орон манай талд тавьж байна. Үүний хүрээнд зургадугаар сард АНУ, ОХУ, Хятад, Япон, Өмнөд Солонгос, Австралийн төлөөлөгчид манай улсад цуглаж уулзана. Умард Солонгосыг оролцуулах бодолтой байна. Хамгийн гол нь, аюулгүй байдлаа том гүрнүүдтэй улс төр, дипломат аргаар хангах нэлээд туршлага бидэнд байгаа юм.

Мөн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1975 оны тогтоолд цөмийн зэвсэггүй бүс гэж зөвхөн хоорондоо тохирсон улс орнуудыг хэлэхгүй. Ерөнхий Ассамблейн тогтоолоор батал-гаажуулж байж хүчинтэйд тооцогдоно гэж заасан. Бид энэ заалтыг ашиглан улс төрийн баталгаагаа эрх зүйн үндэстэй болгох хэрэгтэй. Ингэж байж чулуу болгоно.

-Том гүрнүүд эсэргүүцээд байхад та бүхэн зүтгүүлж байж. Хүндрэл их гарч байсан уу?

-Эхэндээ биднийг хүлээж авахад хэцүү л байсан. Ямар нэгэн шийдвэр гаргахаас зайлс хийхийн тулд асуудлыг бөмбөг мэт бие биендээ дамжуулж өөрсдөөсөө зайлуулдаг байсан. АНУ, Англи, Франц эхлээд амаар, дараа нь хамтран “цаг үеэ олоогүй, тус болохгүй, танайд харин ч сөрөг үр дагавартай байж болох юм” гэж сүрдүүлж байсан. Аль аль нь улс орныхоо ашиг сонирхлыг урьтал болгож байсан нь мэдээж. Гэхдээ Р5-ын хувьд эрх зүйн үндэс бүхий баталгаа гаргахаас зайлдаг ч бусад асуудлаар ярилцахад нээлттэй байв.

Том гүрэн гэж сүрдэхгүйгээр анхнаасаа байр суурь, нөхцөл байдлыг сайтар хэлж, ойлгуулах хэрэгтэй. Манай санаачилгыг ихэнх орон дэмждэг. Гэхдээ цөмийн зэвсэгтэй таван гүрний дургүйг нь хүргэж Ерөнхий Ассамблейн тогтоол батлуулах юм бол биднийг зуугаад, гэдийчихнэ. Тиймээс бага багаар явуулахын тулд тэвчээр, цаг хугацаа л хэрэгтэй. Ямар сайндаа 20 орчим жил тэдэнтэй яриа хэлэлцээ хийж, 80 гаруй удаа хоёр ба гурван талаараа, Р5-тай бүгдтэй нь уулзаж байхав.

Аюулгүй байдлаа дипломат замаар

хангасан манай туршлагыг бусад

улс сонирхдог

НҮБ баяр хүргэж байсан ч бидэнд

хэрэгтэй гол зүйл нь баталгаа байв

Б.Ганбаяр / ЗГМ©

Page 7: YНЭ: 600₮ Мега төслүүдээ хөдөлгөх цаг · PDF fileчимэг, Ц ... Олны өмнө гарч үг хэлэхэд таны хоолой зангирч,

100 буудалт даамын Дэлхийн цомын шигшээ тэмцээн ОХУ-ын Уфа хотноо үргэлжилж байна. Өнгөрсөн жил Азийн АШТ-д түрүүлсэн их мастер Р.Манлай, М.Нямжаргал нар эх орноо төлөөлөн дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөж байгаа юм. 78 мянган еврогийн шагналын сантай тус тэмцээний эрэгтэй, эмэгтэй ангилал тус бүрт шилдэг 10 даамч уригджээ.

Дүрэм ёсоор үндсэн өрөгт хожсон даамчин таван оноо

авах бөгөөд богиносгосон цагтай нэмэлт өрөгт хожвол гурван оноо, ялагдсан нь хоёр оноо авах юм. Р.Манлайгийн хувьд эхний тавилдаа Голландын тамирчин, дэлхийн аварга Р.Боумстратай тэнцэж, блиц өрөгт дийлдсэн. Дараа нь Латвийн их мастер Г.Валнеристай мөн дээрх байдлаар хоёр өрөг тоглож, бли цэд дийлдсэн байна. Харин сүүлийн тавилд Африк ти вийн аварга, Сенегалын их мас тер Н.Самбыг блиц өрөгт буул гаж

авлаа. Тэрбээр үндсэн өрөгт хоёр хүү дутуу явсан байд-лаас тун сайн нүүж, тэнцэж чадсан. Улмаар богино өрөгт санаачилгыг аван тоглосоор тун чухал ялалт байгуулсан юм.

Их мастер М.Нямжаргалын хувьд Польшийн Н.Садовскаг блиц өрөгт хожиж, нөгөө гурван тавилдаа ялагдлаа. Тэрбээр экс дэлхийн аварга Голландын О.Камышлееватай тэнцэх бо-ломжтой байсан ч төгсгөл хэсэгт алдаа гарган хожигдсон юм.

7

Спорт

2017.03.09, ПҮРЭВ ~ №043 (589) ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

REGIONAL IMPROVEMENT OF BORDER SERVICES PROJECT

VACANCY ANNOUNCEMENT

The Government of Mongolia with support from the Asian Development Bank (ADB) is “Region-al Improvement of Border Services Project” (RIBS Project). The RIBS Project objective is to increase trade and competitiveness through reduced cost and time of compliance with trade procedures. Thus, under the project, Ministry of Finance is seeking to recruit a qualified Deputy Project Coordi-nator.

Objective of the assignment is to engage on an individual basis to be responsible for timely im-plementation and provision of Customs’ Computer Automated Information System (CAIS) upgrades and single window software applications. He/she will ensure adherence to Asian Development Bank and Government of Mongolia’s applicable procedures and guidelines.

Tasks and responsibilities will include:• DevelopingtechnicalspecificationofCAISgoodsandservices• DevelopingtestingstrategyandacceptancecriteriaofCAISupgradeandsinglewindowimple-

mentation• Preparingand/orupdatingimplementationplansforCAISupgradesandsinglewindowimple-

mentation• PreparingprogressreportonCAISandsinglewindowprojectactivitiesandfocalforallrelevant

documents • Preparingand/orreviewingbiddocuments• Assistinginbidevaluationsandadvisingonprocurementprocedures• Liaisingbetweenall thestakeholders indesigning,developingandpilottestingofCAISup-

grades and Single Window applications• BriefingthePIUProjectManageronprogressandpotentialproblems• AssistingtheInternationalPIUICTSpecialist• CoordinatewithrelevantGOMICTunitsAdvisingonresolvingimplementationandtechnical

issuesQualifications and Experience• Suitabilityofundertaketheresponsibilitiesmentionedaboveattherequiredfield• Academic/professionalqualificationinprocurement,business,engineeringorrelevantfieldA

minimum of 10 years of professional experience• Previousworkexperienceofworkingwithdevelopmentpartnersisanimportantasset.Work

experience in ICT related project is an advantage. High standards of professional and work ethics

• Excellentcomputerandcommunicationskills• ProficientinEnglishlanguage• Goodleadership

The Consultant will be selected in accordance with the relevant regulations of the Government of Mongolia and the Asian Development Bank.

If you possess the above qualifications, please submit a cover letter indicating why she/he considers her/himself suitable for the position, detailed CV highlighting skills/experience, copy of diplomas or certificates and two reference letters from last two employers no later than 12:00 PM, 20 March 2017.

Only those successful candidates will be contacted. The application documents shall be sub-mitted in person to the below address. The submitted documents will not be returned to the applicants. Incomplete applications would not be considered. If you need any further details, please feel free to contact us.

Contact address: Room 405, Government Building No.2, S.Danzan Street 5/1, Ulaanbaatar, Mongolia. Tel: +(976)51 264694.

Үндэсний хоккейн лиг (NHL)-ийн энэ улирлын төгсгөл хэсэгт анхаарлаа хандуулаарай. Лигийн түүхэнд ховорхон тохиох нэгэн онцгой явдал биеллээ олоход тун ойртжээ. Тодруулбал, “Эдмонтон Ойлерс”-ийн довтлогч Коннор Макдэвид 20-хон насандаа улирлын үнэ цэнэтэй тоглогчоор тодорч магадгүй болоод байна. Лигт элсээд ердөө хоёр дахь улиралдаа тоглож буй тэрбээр 30 багийн 700 гаруй хоккейчноос ур чадвар, үзүүлэлтээрээ ялгарч чадсан болохоор тэр. Хоккейчдын хувийн хамгийн том шагнал болох Харт трофиг өмнө нь Сидни Кросби 19 насандаа авч байсан. Харин Коннор энэ жил шилдгээр тодорвол түүхэн үзүүлэлтийн хоёрт бичигдэх юм.

Түүнийг лигт элсэхээс ч өмнө хоккейн бүх цаг үеийн домогт тоглогч Уэйн Гретцки онцгойлон магтаж байсан. Хоёр жилийн өмнө Гретцки “Түүнийг надтай их харьцуулдагийг мэднэ. Би энэ хүүг анхааралтай ажиг-лаж байна. Тэр “Эдмонтон”-д ирж, Стэнлийн цом хүртэж, миний рекордуудыг эвдээсэй гэж хүсдэг. Энэ бүхнийг хийх хангалттай авьяас түүнд бий. Сүүлийн 30 жилд лигт элссэн

Ханхүү Коннор хааны суудал руу тэмүүлсээр

хоккейчдоос тэр хамгийн шилдэг нь байх. Бүр Марио Лемье, Сидни Кросбигоос ч илүү” хэмээн өгүүлж байв. Тэгвэл Коннор домогт хок-кейчны магтсан хэмжээнд тоглож эхлэхийн тулд хоёрхон жилийг зарцуулжээ.

Макдэвид улирал эхлэхийн

өмнө “Эдмонтон”-ы ахлагчаар сонгогдож, энэ албыг хүлээсэн хамгийн залуу хоккейч болж түүхэнд үлдсэн. Улмаар улир-лын 65 тоглолтод 74 оноо авч, мэргэн буучдын жагсаал-тыг тэргүүлж байна. Гэхдээ MVP-гийн өрсөлдөөнд хүчтэй яригдахад хүргэсэн гол хүчин

зүйл нь багийн амжилт байлаа.

Түүний хү чин зүтгэдэг “Эдмон-

тон” бол Стэн лийн цомыг таван удаа хүрт-

сэн, У.Гретцкиг төрүүлж гаргасан алдартай баг. Гэвч Гретцкигээс хойш өөд лөөгүй гэж болно. Өн гөрсөн улиралд гэхэд 82 тоглолтоос 31 ялалт авч, бүсийн хээ хамгийн сүүлд бичигдсэн юм. Харин энэ

Дараа жил нь үүнээс цөөн буюу 56 тоглолтод оролцсон хэрнээ 99 оноо авахад хүн бүр шагшин магтаж байв. Гэтэл 2015 онд Макдэвид жинхэнэ гайхамшгийг бүтээсэн. Хүү 47 тоглолтод оролцохдоо 44 гоол оруулснаас гадна 76 оновчтой дамжуулалт өгч, нийт 120 оноо авчээ. Домогт У.Гретцки л бага залуудаа түүн шиг амжилт үзүүлж байв.

Ер нь түүний карьерийг Сидни Кросбитой харьцуулах нь элбэг. Сид мөн л бага залуудаа од болон гялалзаж, драфтын тэргүүнээр итгэлтэй сонгогдож байв. Мөн 20 настайдаа багийн ахлагч болж, 22-тойдоо анхны аваргын цомоо гардсан. Коннорын хувьд

настайдаа тэшүүрээр гулгаж, тавтайдаа хоккей тоглож сурсан гэдэг. Улмаар 15 настайдаа Он-та риогийн хоккейн лигт элсэн орсон нь тэр бүр тохиогоод байдаггүй явдал байв. ОХЛ бол NHL-д орох залуусыг бэлд дэг, маш их өрсөлдөөнтэй, авьяастнууд язганаж байдаг лиг. Ийм нэр хүндтэй лигт 15-тай хүүхэд тоглохоор болсон нь онцгой байхаас ч аргагүй.

Гэхдээ Коннор энэ лигт хөл тавиад балчирдаагүй. Өөрөө-сөө хоёр, гурван насаар ах хүүх дүүдтэй тоглосон эхний улиралдаа л 63 тоглолтоос 66 оноо (25 гоол+41 дамжуулалт) авч, ховорхон төрсөн сод авьяастан гэдгээ харуулсан юм.

улиралд байдал өөр. “Ойлерс” залуу ахлагчийнхаа урамтай тоглолтын ачаар хожлыг ээлж дараалан байгуулж, өдгөө 78 оноотойгоор дөрөвдүгээр байрт бичигдэж байна. 2007 оноос хойш плей-оффт шалгарч чадаагүй хар цувралаа зогсоох нь ерөнхийдөө ойлгомжтой. Багийн амжилт ийнхүү огцом дээшилсэн нь залуу одын гавьяа байв.

Коннор хоккейн хамгийн хүчирхэг лигт од болон гя-лалзах нь эхнээсээ тодорхой байлаа. 1997 оны нэгдүгээр сарын 13-нд Канадын Он-

тарио мужийн Ричмонд хотод төрсөн тэрбээр гурван

Макдэвид 20­хон насандаа улир­лын үнэ цэнэтэй тог логчоор тодорч магадгүй

Г.Баярсайхан@bayarsaikhanZGM

нутаг нэгт авьяастны замналыг дав та хын тулд багаа лигийн авар га болгох ёстой.

Бүх оддын тоглолтын ур чад-варын тэмцээний үеэр Коннор хамгийн хурдан хок кейч ноор тодорсон. Кросби цагтаа мөн л хурдан тэшилтийн тэмцээнд түрүүлж байжээ. Энэ мэтээр хоёр хоккейчныг холбох баримт ар араасаа гарч ирсээр.

Ямартай ч энэ залууг сайхан ирээдүй хүлээж байгаа нь тодор-хой. Харин Гретцки, Кросби нарын замналаар урагшилж, олон олон цом хүртэхийн тулд гэмтэл бэртлээс л хол байх ёстой. Ойрын 10 жилд Коннор Мак-вэдид хэмээх канад залуу лигийг байлдан дагуулах болов уу.

Мэргэжлийн сүмогийн Хару башё эхлэхийн өмнө бөхчүүд бэлтгэлээ базаасаар байна. 69 дэх аварга Хакүхо М.Даваажаргал даваа гарагт Томозүна дэвжээнд зочилж, бэлтгэлийнхээ байдлыг шалгажээ. Энэ өдөр маэгашира-гийн наймд бичигддэг Кайсэй болон өөр хэд хэдэн цолтой бөхтэй 14 барилдаж, бүгдэд нь давсан байна. Шинэ аварга Кисе носато мөн хүрэлцэн ирсэн

ч жи жиг бэртэлтэй гэсэн шалтаг хэлж, барилдсангүй.

Хакүхогийн хувьд өнгөрсөн оны тавдугаар сараас хойш башёд түрүүлж чадаагүй. Нэг башёд гэмтлийн улмаас зодог лоогүй бол нөгөө гуравт нь 10-11 даваа авсан юм. Тий-мээс хар цувралаа зогсоож, 38 дахь түрүүгээ авах зорилготой байгаа.

Хакүхо бэлтгэл дээр нэг ч унасангүйСҮМО

ЧӨЛӨӨТ БӨХ

ОЮУНЫ СПОРТ

Гуравдугаар сарын 24-нд ОХУ-ын Владикавказ хотод дэлхийн шигшээ болон ОХУ-ын шигшээ багийн хооронд чөлөөт бөхийн нөхөрсөг халз барил даан зохион байгуулахаар болс ныг ОХУ-ын бөхийн холбоо ны дэд ерөнхийлөгч, олим пийн хошой, дэлхийн зургаан удаа-гийн аварга Арсен Фазаев мэдэгдлээ. Хойд Осетийн тэргүүн Вячеслав Битаров энэхүү халз барилдааны санааг анх гаргаж хэрэгжүүлэхээр шийдсэн байна. Дэлхийн болон

ОХУ-ын шигшээ багийн халз барилдааныг 1994, 1995 онд Владикавказ хотод зохион байгуулсан бөгөөд ийнхүү дахин сэргээхээр болсон нь чөлөөт бөхийн хорхойтнуудын таалалд бүрэн нийцэж байгаа юм. Халз барилдааны ялагч нь 10 мянга, ялагдсан бөх нь 3000 ам.долларын шагнал хүртэх аж.

Дэлхийн шигшээ багт “Лон-дон-2012” олимпийн наадмын аварга, дэлхийн гурван удаагийн аварга АНУ-ын Жордан Барроуз, “Рио-2016” олимпийн

наадмын мөнгөн медальт, 2015 оны дэлхийн аварга Италийн Франк Чамизо нарын шилдгүүд оролцохоор мэдэгдсэн бол хүнд жингийн босоо аварга Туркийн Таха Акгуль шийдвэрээ хараахан гаргаагүй байна. Харин Риогийн олимпийн аварга АНУ-ын Кайл Снайдер оролцохоос татгалзаж, Ираны Хассан Яздани бэртлийн улмаас ирж чадахааргүй болжээ. Дэлхийн шигшээгийн эсрэг барилдах ОХУ-ын шигшээ багийг дасгалжуулагчийн шийд-вэрээр сонгох юм.

Оросууд дэлхийн шигшээтэй халз тулна

Их мастерууд дэлхийн шилдгүүдийн эсрэг

Page 8: YНЭ: 600₮ Мега төслүүдээ хөдөлгөх цаг · PDF fileчимэг, Ц ... Олны өмнө гарч үг хэлэхэд таны хоолой зангирч,

Лавлах

8 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 2017.03.09, ПҮРЭВ ~ №043 (589)

08.00

12.00

14.00

18.00

20.00

22.00

09.00 “Монголын шинэ өглөө” хөтөлбөр

11.00 “Би би” бага насныханд зориулав

15.00 “Жаргал даахгүйн зовлон” МУСК

17.35 Монголд үлйдвэрлэв. “Улаанбаатар гурил”

21.10 “Нандин” ток шоу

22.10 “Зүрхэнд мөнхөрсөн аялгуу” концерт

09.30 "Сайн уу дэлхий" нэвтрүүлэг

11.30 "Ажил хэрэгч өглөө" нэвтрүүлэг

14.00 "Эзэнт гүрнийг босгосон нь" нэвтрүүлэг

17.30 "Амжилтад хязгаар үгүй" нэвтрүүлэг

20.00 "Блумбергийн ярилцах цаг" нэвтрүүлэг

22.30 "Технологийн шийдэл" нэвтрүүлэг

09.45 "Монголчууд XX зууны эхэнд" нэвтрүүлэг

11.15 "Агуу тэсрэлтийн онол" ОАК 19-20 дугаар анги

14.10 "Зөв үнийг таа" шоу нэвтрүүлэг

17.50 "Дэлхийн атлас" танин мэдэхүйн нэвтрүүлэг

20.50 "80 саяын уналт" асуулт, хариултын шоу нэвтрүүлэг

22.05 "Василий Сталин" ОАК 9-10 дугаар анги

12.30 "Сонсъё, Суръя, Дагая" /season-2/ 42 дугаар хэсэг

14.00 "Ромын түүх" баримтат кино нэгдүгээр анги

17.30 Тог тог тог /season-3/ 93 дугаар хэсэг

21.00 "Эмч нар" СОАК 18 дугаар анги

22.30 "Скандал" ОАК /season-5/ 11 дүгээр анги

ТВ ХӨТӨЛБӨР ОНЦЛОХ ҮЗВЭР

Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр “976 арт галерей”, Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбооноос зохион байгуулж буй “Нүүдэлчдийн ухаан” үзэсгэлэн энэ сарын 26 хүртэл Contemporary аrt сenter of Mongolia-д гарч байна. Хүмүүсийн хэтэрсэн хэрэглээ, байгаль орчин тэр дундаа уул, уурхайгаас үүдэлтэй бохирдол нь нийгэмд сөрөг нөлөө үзүүлсээр. Дэлхийн 48 орны 128 уран бүтээлчийн хүүрнэсэн уран бүтээлийг “Нүүдэлчдийн ухаан” үзэсгэлэн харуулна. Монголоос уран бүтээлч Э.Энхзаяа, Ж.Болортүвшин, олон улсаас Швейцарын уран бүтээлч Уолтер Риедвег, Бразилийн уран бүтээлч Маурисио Диас нарын хамтарсан Dias & Riedweg дуо шалгарчээ.

ЗУРХАЙ

ҮЗВЭР

MNB Bloomberg Боловсрол Монгол ТВ

“Нүүдэлчдийн ухаан”

Билгийн тооллын 12Хаврын тэргүүн хар бар сарын зургаан цагаан мэнгэтэй хөхөгчин хонь өдөр.Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ.Наран ургах, шингэх: 07.18-18.46Барилдлага: Хүчин төгсөхШүтэн барилдлага: Өтлөх үхэхүйСуудал: Хий

Аргын тооллын гуравдугаар сарын 9. Бархасвадь гараг. Бил-гийн тоол лын 12. Найралт эх одтой, хөхөгчин хонь өдөр.

Өдрийн наран 07.18 цагт мандан, 18.46 цагт жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөө тэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

ЦАГ АГААР

УЛААНБААТАР III.09 2o

-12o

III.10 1o

-9o

III.11 -3o

-11o

III.12 0o

-13o

III.13 -2o

-11o6м/с

4м/с

5 м/с

4 м/с

5 м/с

4 м/с

7 м/с

4 м/с

7 м/с

4 м/с

ҮүлшинэҮүлшинэ Үүлшинэ Багавтар үүлтэй Үүлшинэ

УВС -10o

-26o

ХОВД 5o

-13o

ЗАВХАН-2o

-20o

БАЯНХОНГОР 1o

-12

ГОВЬ-АЛТАЙ-1o

-16o

ӨВӨРХАНГАЙ -1o

-11

АРХАНГАЙ 0o -11o

ХӨВСГӨЛ 1o

-10o

БУЛГАН -3o

-20o

ТӨВ-5o

-16o

ДУНДГОВЬ -1o -15o

ӨМНӨГОВЬ 0o

-11o

ГОВЬ-СҮМБЭР 0o

-15o

ДОРНОГОВЬ 1o

-13o

СҮХБААТАР -2o

-17o

ХЭНТИЙ -5o

-25o

СЭЛЭНГЭ -5o

-14o

ОРХОН-1o

-14o

ДАРХАН-УУЛ -4o

-15o

ДОРНОД -4o

-17o

БАЯН-ӨЛГИЙ 4o

-14o

10.00 Хүүхдийн цаг 34 дүгээр хэсэг

С.ОюунтөгсЗГМ

НИСЛЭГИЙН ЦАГИЙН ХУВААРЬ

УБ-Бээжин 08.15 11.50Бээжин-УБ 11.30 14.00 Сөүл-УБ 13.00 15.50УБ-Сөүл 17.10 21.15 Москва-УБ 00.00 07.10УБ-Москва 08.20 10.10УБ-Хөх хот 08.00 10.20Хөх хот-УБ 11.20 14.10 Бэрлин-УБ 13.15 06.15 Токио-УБ 15.30 20.25УБ-Манжуур 16.50 19.25 Манжуур-УБ 16.50 19.25

Москва-УБ 21.35 07.30УБ-Эрхүү 21.10 02.40Эрхүү-УБ 15.35 06.20УБ-Замын-Үүд 20.00 07.50Замын-Үүд-УБ 21.35 09.55УБ-Эрдэнэт 20.30 07.45Эрдэнэт-УБ 19.10 05.48УБ-Сүхбаатар 10.55 19.52Сүхбаатар-УБ 06.30 15.35Сайншанд-УБ 20.25 07.01УБ-Сайншанд 09.15 19.15Зүүнхараа-УБ 04.25 08.40

ГАЛТ ТЭРЭГНИЙ ЦАГИЙН ХУВААРЬ

УДЭТСофоклын “Эдип” жүжиг энэ сарын 11, 12-нд 18.00 цагтГ.Ибсен “Нора” жүжиг энэ сарын 15-нд 19.00 цагтМ.Сервантес“Кихот ноён” жүжиг энэ сарын 16, 29-нд 19.00 цагтВ.Хюго “Парисийн дарь эхийн сүм” жүжиг энэ сарын 30-нд 19.00 цагт тоглоно.

УДБЭТУДБЭТ-ын дуучин Э.Мөнхтөрийн анхны бие даасан “LA MIA VOCE ” тоглолт энэ сарын 22-нд 19.00 цагт болно.

БОГД ХААНЫ ОРДОН МУЗЕЙБогд хааны ордон музей 2014 оноос жил бүрийн хаврын эхэн сарын шинийн найманд багтаан "Цагаан дара эх" бурханыг бүтээх үйл ажиллагааг музей дээр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ хүрээнд зураач Т.Жамьянсүрэнгийн бүтээсэн "Цагаан дара эх" болон музейн сан хөмрөгт хадгалж буй төрөл бүрийн "Цагаан дара эх" бурханыг хамарсан үзэсгэлэнг энэ сарын 17 хүртэл дэлгэжээ.

CORPORATE HOTEL AND CONVENTION CENTRE

"UB Comedy" клубээс улиралд нэг удаа зохиодог "BIG SHOW" тоглолт энэ сарын 31-нд болно. Тус шоунд клубын залуус бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, цоо шинэ болон шилдэг хошин яриануудаа багтаасан үзүүлбэрийг толилуулна.

ШАНГРИ-ЛА МОЛЛАмерик, Англи, Канад, Австрали, Швейцар, Малта, Тайвань, Ирланд зэрэг оронд сурахыг хүсвэл олон улсын боловсролын үзэсгэлэнд ирэхийг урьж байна. Үзэсгэлэнд дээрх орнуудын боловсролын төлөөлөгчидтэй биечлэн уулзаж, хэрэгцээт мэдээлэл авна. Үзэсгэлэн энэ сарын 12-нд болно.

ЗГМ: СҮДОКҮ

(Өмнөх дугаарын хариу)

6

2

9

1

5

9

4

549

6

3

69

72

3

7

3

48

8

2

963

754396182

931852647

628741593

179623854

286475319

345918726

817269435

493587261

562134978

ЗГМ: ҮГИЙН СҮЛЖЭЭ

БОСООГООР: 2. Согтууруулах ундаа3. Хоёр эргийг холбох байгууламж4. Дотор эрхтэн6. Мал, амьтны толгойд ургадаг ургацаг

8. Монголын ястан10. Эхийгээ барьж идэн амь ордог шавьж11. Өвлийн спортын хэрэгсэл13. Мужааны багаж15. Боксын дэвжээ17. ОХУ-ын нутаг дэвсгэрт

Өмнөх дугаарын хариу / 03.06

ЗГМ: КОМИКС

урсдаг мөрөн

ХӨНДЛӨНГӨӨР:1. Төл мал5. Нас гүйцээгүй эрэгчин адуу7. Хоолгүй хоосон9. Боол

12. Сүүг буцалгаж гаргасан идээ14. Цаг үргэлж дандаа 16. Дэлхийн хуурай газрын хамгийн том амьтан18. Өмнөд туйлын ... шувуу19. Лавти улсын нийслэл

Mr. Баагийгийн ПАЯН.....

Эгч ээ, хариулт хэрэггүй ээ ...

Ядаж эмээ гэж хэлээч .... Гэхдээ би

өвгөн байна л даа ...

Каннын олон улсын кино наадмын “Le Atelier” төрөлд найруулагч С.Бямбын “Хэвтрийн хүн” кино шалгарчээ. Тэрбээр “Хүй”, “Нохой орон”, “Монголын дуу”, “Мөнхийн хөдөлгүүр”, “Хадаг”, “Хүсэл шунал”, “Алаг үрс”, “Алсын удирдлага” зэрэг кинонд зураглаач, найруулагч, продюссерээр ажилласан бөгөөд зохиолч, яруу найрагч Г.Аюурзанын “Хэвтрийн хүн” зохиолоос сэдэвлэн Францын кино урлагийн сангийн дэмжлэгтэй кино төсөл бичжээ.

Киноны гүйцэтгэлийг Мон-голын “Гуру медиа”, “Prime pictures” компани хамтран бүтээх аж. Дэлхийн авьяаслаг уран бүтээлчдийн кино төслийг дэмжих, олон улсын кино студи, продюссер болон кино санхүүжүүлэгч нарт зориулсан тус хөтөлбөр нь 2005 оноос хэрэгжиж байгаа юм. Ингэснээр уран бүтээлчийн кино зохиол бүтээл болох үүд хаалга нээгддэг байна. Эл хөтөлбөрт шалгарсан найруулагчид ирэх тавдугаар сарын 19-25-нд кино салбарын хөрөнгө оруулагчид болон компаниудын төлөөлөлтэй уулзан төслөө танилцуулах аж. Энэ жил тус хөтөлбөрт нийт 14 орны 16 найруулагчийн бүтээл шалгарснаас Монгол, Хятад, Өмнөд Африк, Мексик, Сингапур, Бангладеш зэрэг орны найруулагч багтжээ.

ШИЙДВЭР

Газар хөдлөлтөөс сэргийлэх өдөртэй болов

Манай орны нийт нутаг дэвсгэрийн 55.4 хувь нь газар хөдлөлийн 7-8 баллын ангилалд, 9 ба түүнээс дээш баллын ангилалд 19.6 хувь нь хамрагддаг.

Тиймээс газар хөдлөлтийн аюулаас сэргийлэх өдөртэй болсноор газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа хийх, хүн амын дунд аврах, эрэн хайх ажиллагааны дадлага сургуулийг зохион байгуулах, газар хөдлөлтийн гамшигтай тэмцэх байнгын бэлэн байдлыг дээшлүүлэх нөхцөл бүрдэнэ. Засгийн газрын хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэж, гурав-дугаар сарын дөрөв дэх Лхавга гаригийг “Газар хөдлөлтийн гамшгаас сэргийлэх өдөр” болгохоор шийдвэрлэлээ.

Монгол бүтээл Каннд шалгарчээ

АРХИМ

ДЕ

Р

УБ

УМ

ИХ

А

ТМ

БЭГ

НУ ГУАС

Л

Р

В

Е

У

Ө

А

У

АЙ

Р

ТЭ

Д

Т

О

ЙЛ

Х Н

ЧИ

Г

К

А

И Ө

Л

МАЗОВ

РЕ

ВР

АГ

МАЛ

И

УН

ДА

1 2 3 4

5 6

7 8

9 10 11

12 13

14 15

16 17

18

19

ЗӨВЛӨГӨӨ

Өглөө ажиллах идэвх илүү байдаг

Орчин үед хүмүүс өдөр, шөнө аль ч үед ажил эрхлэх болжээ. Тэгвэл хүний бие ажиллах, унтах, идэх зэрэгт тохирсон биологийн цагтай байдаг байна.

09-11 цагтХүний биеийн нэгэн гол эрхтэн

болох дэлүү нь оюуны хүчтэй холбогддог бөгөөд бодисын солилцоонд дэмжлэг болдог ба хоол тэжээлийн энергийг оюун ухааны чадавхид төвлөрүүлдэг байна.

15-17 цагтУдаан ажилласны дараа

үдээс хойш ногоон цай болон ус их уух хэрэгтэй гэнэ. Учир нь ажиллах явцад оюуны энерги их зарцуулагддаг аж.

17-19 цагтБөөр энерги нөхдөг эрхтэн.

Хэрвээ та ядарч байгаа бол бөөрний энерги дууссан гэсэн үг. Тиймээс оройн хоол идэж, энергээ нөхөөрэй.

КИНО

Page 9: YНЭ: 600₮ Мега төслүүдээ хөдөлгөх цаг · PDF fileчимэг, Ц ... Олны өмнө гарч үг хэлэхэд таны хоолой зангирч,

ОХУ санхүүжүүлэх АЦС-ыг Европын холбоо дэмживБудапештын тайлбарыг Европын комисс хүлээн зөвшөөрсөн нь нээлттэй тендер зарлах шаардлагагүй гэж үзсэн хэрэг байв. > 10

Бүс нутгийн өрсөлдөгчид Макаог онилжээЯпон, Филиппин, Өмнөд Солонгос, Малайз зэрэг Азийн орон Макао маягийн гайхамшиг мөрөөдөцгөөх боллоо. > 10

Лесли ХукСан Францискогийн Бэй

Ареа орчмын ажил олгогчид болон өрсөлдөгч компаниудад ажилд орох хүсэл маш их ирэх болжээ. Үүний дийлэнх нь Uber компанийн ажилтнууд байгаа аж. Тэд удирдлагадаа итгэл алдарч, хувьцааны үнэ цэнэд нь эргэлзэж эхэлсэн бололтой.

Uber компани сүүлийн таван долоо хоногийн турш шүүмжлэлд өртөж, нэгэн цагт Цахиурын хөндийн хамгийн нэр хүндтэй, ашиг орлого өндөртэй байсан гарааны компаниас гарах гарц хайж байна.

Такси дуудлагын газар ажиллаж асан нэгэн ажил олгогч “Uber-ээс гарах хүсэлтэй байгаа хэд хэдэн хүний ажилд орох хүсэлт хүлээж авлаа. Ажлаас гарч байгаа гол шалтгаан нь удирдлагадаа итгэхгүй байгаа гэсэн байна” гэжээ. Тэрбээр өнгөрсөн нэг долоо хоногийн дотор өмнөх сарынхаас ч илүү олон ажилд орох хүсэлт хүлээж авсан гэв.

Uber-ийн ажилтнуудын

хувьд ажлаас гарах гэдэг нь Цахиурын хөндийн хамгийн өндөр үнэлгээтэй хувийн компанид эзэмших хувьцаагаа алдана гэсэн үг. Багцаагаар 70 тэрбум ам.доллараар үнэлэгдэж буй Uber-т дундаж менежер нь л гэхэд хэдэн зуун мянган ам.долларын хувьцаатай. Гэхдээ энэ нь RSU буюу тодорхой шалгуурыг хангатал захиран

зарцуулах эрхгүй хувьцаа юм.Удирдах албанд хүмүүс

зуучилдаг “SCGC” компанийн ерөнхийлөгч Гийом Шампань “Угтаа бол Uber-ээс гарна гэдэг бараг л боломжгүй зүйл. Тэр их хувьцааг орхих хэрэг гарна шүү дээ. Санхүүгийн талаас харвал Uber үнэхээр хүнд байдалд орсон болоод л хүмүүс гарч байгаа” хэмээжээ. Гэтэл ноён Шампанийн

ажиглалтаар тус компаниас гарах хүсэлтэй хүмүүсийн тоо сүүлийн хэдэн долоо хоногт 5-10 хувиар өссөн байна.

Сүүлийн хоёр долоо хоногт Uber-ийн нэр хүндэд халтай хэд хэдэн ичгэвтэр явдлыг дэлгэж, удирдлагуудыг хэцүүхэн бай-далд оруулсан. Гүйцэтгэх захирал Трэвис Каланик Uber-ийн жолоочийг хараан загнаж

байгаа бичлэг цацагдаж, тэрбээр “Би удирдлага хүн болохын тулд уг сууриа өөрчилж, хүн болох хэрэгтэй юм байна” гэжээ.

Тус компанийн удирдах хоёр ч албан тушаалтан өнгөрсөн долоо хоногт ажлаа хүлээлгэн өгч, ажилтнуудыг тодорхойгүй нөхцөл байдалд оруулсан. Бүтээгдэхүүн хариуцсан орлогч ерөнхийлөгч, мөн өнгөрсөн гурван жилд Uber-ийн хурдацтай хөгжлийг хариуцсан Эд Бэйкер ажлаа өгөв. Үүнийгээ тэрбээр олон нийтийн ажил хийх хүсэлтэй байгаа гэж тайлбарлажээ. Харин Uber-ийн хэвлэлийн төлөөлөгч үйл ажиллагаанд ямар нэг өөрчлөлт гараагүй гэсэн байна.

Хэл ам татраагүй байтал Al-phabet-ийн өөрийгөө жолоодогч машин хөгжүүлэгч Waymo тус компанийг худалдааны нуу цыг нь хулгайлж, автомат жолоодлогот машины патен тыг нь хулгайлсан хэмээн буруут-галаа. Үүний хариуд Uber “Энэ бол өрсөлдөгчөө унагах гэсэн увайгүй үйлдэл” гэжээ.

Өөрийгөө жолоодогч ачааны

машин бүтээгч Embark гарааны компанийг хамтран байгуулсан Алекс Родриге “Uber-ээсээ гарах талаар олон хүн бодож байгаа” хэмээв. Питсбург дахь Uber-ээс өнгөрсөн сард хэд хэдэн ажилтнууд нь гарч өрсөлдөгч байгууллагад нь орсон байна.

Нэгэн үе Цахиурын хөндийн хүчирхэг компаниудын нэг байсан Uber-ийн талаар сүүлийн үед гарсан явдлууд нэр хүндэд нь маш сөргөөр нөлөөллөө.

“Uber-ийн ажилтнууд хувь-цаан даа ороогдож үлддэг байсан байх. Харин одоо бол ашгийг нь мөд хүртэхгүйгээ ухаарсан бололтой” гэж тус компанид ажиллаж байгаад өөр газар ажил олгогч болсон нэгэн хэлжээ.

“Uber-ийн хувьцаанаас болж тэндээс ажилтнууд авахад хүнд байсан. Харин одоо ямар үнэ цэнийн төлөө тэнд хорогдоод байгаадаа итгэлгүй болсон бололтой” гэж Цахиурын хөн дийн бас нэгэн томоохон компанийн удирдлага хэвлэлд ярьсан байна.

Хар тамхины эсрэг дайн үргэлжилнэ гэв

Филиппиний хар тамхины дайн 8000 гаруй хүний амийг авсанд олон улсын хүний эрхийн байгууллагууд ихээхэн шүүмжлэлтэй хандаж буй. Тэгвэл тус улсын цагдаа нар цаашид бага цус урсгана, бүр урсгахгүй ч байж мэднэ хэмээгээд дайныг үргэлжлүүлэхээ мэдэгдэв. Дашрамд, тус улсын цагдаагийн газрын дарга зүрхэнд нь “цус буцалсан” залуусыг шинээр бүрдүүлж буй хүчинд элсэхийг уриалсан юм.

Гэвч эл мэдэгдлээс хэдхэн цагийн дараа Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте мужийн захирагч ахуйдаа үхлийн салааг хянаж байсан гэх яриа гарав. Засгийн газрын төлөө аллага хийж, хүн барьцаалах эрхтэй зэвсэгт салаа, нэгтгэлийг ийн нэрлэдэг. Хар тамхины эсрэг дайн хийх амлалтаараа иргэдээс ихээхэн дэмжлэг авсан ноён

Дутертегийн эсрэг мэдэгдлийг албаныхан үгүйсгэжээ.

Ноён Дутерте цагдаагийн газ-раас авч хэрэгжүүлж байсан хар тамхины эсрэг үйл ажиллагааг өнгөрсөн нэгдүгээр сард түр зогсоосон. Үүнээс хойш одоо л өөрчлөлт хийж байгаа нь энэ.

Цагдаагийн дарга Рональд Дела Роза дотроосоо цэвэрлэж, хар тамхины эсрэг тэмцлээ эрч хүчтэй үргэлжлүүлэх хэрэгтэй хэмээн хэвлэлийнхэнд ярилаа. Энэ оны эхээр тус улсын цаг-даа нар Өмнөд Солонгосын бизнесменийг амийг хөнөөж, түүнийг амьд байгаа хэмээн эхнэрээс нь мөнгө завшсан хэрэг гарсан. Үүнээс болж төрийн цагдаа нарын нэр хүнд ихээхэн унасан юм.

Цагдаагийн байгууллагад газар аваад буй авилгыг хэрхэн устгах талаар ноён Дутерте нарийн мэдээлэл өгөөгүй. Өдөрт амиа

алдаж буй хүмүүсийн тоо нь барагдашгүй болсон хар тамхины эсрэг кампанит ажил хэрхэн өрнөх нь ч тодорхой бус байна. Тэрбээр “Энэ удаад бага цус урсгана. Энхийг сахиулагчийн эгнээнд элсэх хүсэлтэй, гал дөлтэй залуусыг авахад бэлэн байна. Эх орныхоо төлөө энэ дайнд саналаараа нэгдэж болно” хэмээлээ.

АНУ-ын Төрийн департамен-таас жил бүр гаргадаг хүний эрхийн тайланг өнгөрсөн долоо хоногт танилцуулсан. Үүнд, тус кампанит ажил цагдаа нар болон сайн дурынханд гэм ял хүлээхгүйгээр бусдыг алах зөвшөөрөл өгсөн гэжээ.

Давао хотод цагдаагийн алба хашиж байсан офицер асан Артуро Ласканас үхлийн салаанд байх хугацаандаа 200 гаруй хүний амийг хөнөөснөө мэдэгдэв. Тэрбээр ноён Дутертегийн бие

хамгаалагч асан хоёр хүний амийг хөнөөхийг даалгасан хэмээсэн нь ихээхэн шуугиан тариад буй. Ноён Ласканас хоёр долоо хоногийн өмнө дуулиантай зарласан хэвлэлийн бага хурлынхаа үеэр хэлсэн юм. Түүнчлэн өнгөрсөн жил байцаалт өгөхдөө үхлийн салаатай ямар ч холбоогүй гэж худал хэлснээ ч илчилжээ.

Ноён Дутерте Даваогийн үхлийн салааны талаар эсрэг мэдэгдэл хийж, үүнтэй холбоогүй болохоо удаа дараа ярьсан.

Цагдаа нар өнгөрсөн сард сенатч Лейла де Лимаг шоронд байгаа хар тамхины гэмт бүлэглэлийн толгойлогчдоос мөнгө авсан хэргээр баривчил-жээ. Үүнийг Хууль зүйн сайд асан болон хүний эрхийн хуульч “жигтэй” гэж тодорхойлсон юм.

Клайв КуксонАНУ-ын эрдэмтэд хүн болон

роботын хоорон дахь алсын зайн холбоог хөгжүүлэхэд нэг алхам ахиц гаргалаа. Тэд бодол санаа унших төхөөрөмж бүтээж, тархины долгион төдийхнөөр роботын үйл хөдлөлийг засан чиглүүлэх аж.

Массачусетсийн Технологийн их сургуулийн тархи, компью-терыг холбогчийн анхны загвар хүний бодлыг роботод дамжуулах үйлдэлтэй. Хэрэв ямар нэг алдаа гарвал хүн бод-лоо роо засч залруулах юм байна. Хүний тархийг роботтой холбох технологийг роботон эрхтэн, өөрийгөө жолоодогч автомашин гээд үйлдвэрлэлийн болон анагаахын салбарт ашиглаж болно.

Компьютерын шинжлэх ухаан, хиймэл оюун ухааны MIT лабораторийн захирал Даниэла Русь “Ямар нэг команд бичих шаардлагагүйгээр роботоор тодорхой даалгавар хийлгэнэ гэдэг бол үйлдвэрлэгч робот, автомат жолоодлоготой машин болон нээгээ ч үгүй байгаа технологиудаа удирдана гэсэн үг шүү дээ” хэмээжээ.

MIT-ийн анхны загвар элект-роэнцефалографи (EEG) хэмээх хүний уураг тархины үйл ажиллагааг бичиж авах төхөө-рөмж ашигладаг. Үүнийг анх аливаа эд зүйлийг хоёр ангилалд ялган хуваарилах мэтийн энгийн даал гавар хийлгэхээр бүтээсэн. Гэхдээ хэд хэдэн нарийн су-дал гааны дараа илүү нарийн даал гавар хийлгэж болно гэж эрдэмтэд хэллээ.

Тархи, компьютерыг холбогч бол шинжлэх ухааны салбар дахь хамгийн сонирхолтой зүйл юм. Бусад лабораториуд энэхүү технологийг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулж хөгжүүлдэг. Үүний тусламжтай роботон эрхтнээ удирдах, нүдээ ч цавчих ч чадалгүй хүмүүст бусадтай харилцах зэрэг давуу талтай. Гол асуудал нь эдгээр

системийг ашиглаж, тархины долгионоо таниулахын тулд электрон суулгац суулгуулах хэрэгтэй.

Бостоны их сургуулийн мэд-рэлийн өвчин судлаачидтай хамтран ажиллаж буй MIT-гийн баг гэмтэл, доголдолтой холбоотой тархины сигналыг судалж байна. Энэхүү хэсэг нь ямар нэгэн алдааг харах үед гардаг дохио ажээ.

Профессор Рус “Роботыг хянах явцдаа алдаа гарсныг хүлээн зөвшөөрөх, эсвэл эсэргүүцэхэд л хангалттай. Хүн өөрийгөө үүнд зориулж тусгай аргаар хөгжүүлэх шаардлагагүй” хэмээн төхөөрөмжөө тайлбарлав.

Бакстер гэх энэхүү робот сайн дурын 12 оролцогчийн өгсөн алдааны дохиог таньсан байна. Робот биетийг буруу хайрцагт хийх гэхэд ажиглагч үүнийг нь харжээ. Харин робот түүний тархинаас гарах долгионыг мэдэрч, үйлдлээ зөвтгөсөн. Тар хины алдааг заах дохио хэлбэлзэлтэй байсан ч, робот алдааг засаагүй тохиолдолд бүр ч хүчтэй долгион цацруулж байж.

“Одоо цагийн роботууд хүнтэй харилцахдаа тийм ч сайн биш. Тиймээс робот бидний бодлыг уншина гэдэг бол том ахиц” гэж профессор Рус хэлжээ.

Фрайбургийн их сургуулийн компьютерын шинжлэх ухааны профессор Вольфрам Бургард “Үүний тусламжтай тархиар удирддаг роботод зориулсан үр дүнтэй төхөөрөмж бүтээхэд нэг алхам ойртлоо. Хүний хэлийг роботод ойлгомжтой болгож орчуулахад маш хүндрэлтэй. Хэрэв үүний ард гарч чадвал хүн, роботын хамтын ажиллагааны ирээдүйд маш их нөлөө үзүүлнэ” гэв. Тэрбээр уг төслийг ажиглаж байжээ.

MIT баг төслийн үр дүнгээ тавдугаар сард Сингапурт болох Робот, автомат төхөөрөмжийн олон улсын чуулга уулзалтаар танилцуулах юм байна.

Роботыг удирдахад ахиц гарчээ

Uber-ийн ажилтнууд гарц хайж эхэллээ

ВВМ©

ВВМ©

Page 10: YНЭ: 600₮ Мега төслүүдээ хөдөлгөх цаг · PDF fileчимэг, Ц ... Олны өмнө гарч үг хэлэхэд таны хоолой зангирч,

Клифф ВенцонПальто, зангиа, шороо

болсон арьсан гуталтай Казүо Окада Манила хотноо 2.4 тэрбум ам.долларын өртгөөр барьж, зарим хэсгийг нь нээсэн казиногоо саяхны нэгэн өдөр эргэж шалгав. “Өглөөнөөс үд өнгөртөл үйлчлүүлэгчдийн урсгалыг ажигласан” тухайгаа Японы Universal Entertainment компанийн тэргүүн тэрбээр тайлбарласан юм. АНУ-ын казиногийн магнат, хуучин түнш Стив Виннтэй шүүхээр заргалдаж, Манилад авлига өгсөн тухай Reuters агентлаг мэдээлснээс болж ноён Окада сүүлийн жилүүдэд хэвлэлийн хуудаснаас салахаа больжээ. Харин ноён Окадагийн компани Reuters-ийн мэдээллийг бодит үнэнд нийцэхгүй хэмээн тайлбарласан.

Okada Manila казиног өнгөрсөн арванхоёрдугаар сард хэсэгчлэн нээсэн нь Филиппинд Лас Вегас маягийн мөрийтэй тоглоомын газар хөгжүүлэхээр азаа туршсан хэрэг байв. Uni-versal-ийн хөрөнгө оруулалт

ВВМ©

ОХУ санхүүжүүлэх АЦС-ыг Европын холбоо дэмжив

Эндрю Бирн, Нил БаклиУнгарын Ерөнхий сайд

Виктор Орбан, ОХУ-ын Ерөн-хийлөгч Владимир Путин биечлэн зөвшөөрч байгуулсан хэлэлцээрийн дагуу хэрэгжих төслийг шударга өрсөлдөөний журам зөрчсөн хэмээн үзэж байсан Брюссель гурван жилийн дараа бодлоо өөрчилж, дэм-жихээр боллоо. Уг хэлэл цээрийг 2014 оны нэгдүгээр сард буюу Москва Крымийг нэгтгэж, Украинд цэргийн интервенци явуул сантай холбогдон Европын холбоо, АНУ-ын зүгээс хориг тавихаас сарын өмнө байгуулжээ.

ОХУ-аас эрчим хүчний хамааралтай байдлаа багасгах шаардлагыг Брюсселиэс гишүүн улсууддаа тавьж буй үед Кремль тус бүс нутгийн эрчим хүчний хангамжид эзлэх байр сууриа бататгах зорилго агууллаа хэмээн тухайн үед өрнөд Европ түгшиж байв. Цагтаа

Зөвлөлт засгийг эсэргүүцэгч тэрс үзэлт оюутан байсан ноён Орбан эдүгээ Москвад тавьсан Европын холбооны хоригийг эрс эсэргүүцэгч болжээ.

Унгар-ОХУ-ын дипломат харилцаа сайжирсны үрээр ноён Путин хоёр жил хүрэхгүй хугацаанд Будапештэд хоёр ч удаа уригдсан. Хэлэлцээрийн дагуу ОХУ-ын төрийн өмчит, цөмийн эрчим хүчний “Роса-том” холдинг компани Унга рын нийслэл Будапештээс 120 километрийн зайд орших Пакшид хоёр шинэ реактор байгуулахаар болжээ. Төслийг ОХУ-ын 10 тэрбум еврогоор санхүүжүүлж хэрэгжүүлэх юм. Анх нийт хөрөнгө оруулалтын 80 хувийг ОХУ гаргахаар тохиролцсон байсныг 100 хувь болгосноо ноён Путин өнгөрсөн сард Будапештэд айлчлах үеэрээ мэдэгдсэн. Тэрбээр Виктор Орбаны Засгийн газрыг “найдвартай, итгэл даах түнш” хэмээн магтаж байв.

Хэлэлцээртэй холбоотой нууцын заалт, цөмийн түлш нийлүүлэх гэрээ, Будапештээс төслийн барилга угсралтын ажлыг ОХУ-ын төрийн өмчит компанид тендергүйгээр олгохоор болсон зэрэгтэй уялдан Европын холбоо уг төслийг удаа дараа шалгаж үзсэн юм. Унгар улс анх төслийг олон улсын тендер зарлаж хэрэгжүүлэхээр төлөвлөж байжээ.

Төслийн техникийн шаард-лагыг “Росатом” л хангаж буй тухай Будапештийн тайлбарыг Европын холбооны гүйцэтгэх байгууллага - Европын комисс өнгөрсөн арваннэгдүгээр сард хүлээн зөвшөөрсөн. Ингэснээр нээлттэй тендер зарлах шаардлагагүй гэж үзсэн хэрэг байв.”Шалгалтын үеэр Унгарын Засгийн газар буурьтай тайлбар өгсний дүнд, тус комиссоос төслийг Европын холбооны төрийн тусламжийн хууль журамд нийцэж байна гэсэн

дүгнэлт гаргахад хүргэлээ” хэмээн Европын холбооны өрсөлдөөний хэрэг эрхэлсэн комиссар Маргрет Вестагер даваа гарагт мэдэгдсэн.

Будапештээс уг төсөлд үзүүлж буй дэмжлэг нь эрчим хүчний зах зээлийг гажуу дахад хүргэхээргүй, тодор хой хязгаар тай болохыг тэрбээр тайлбарласан юм. Уг шийдвэр нь төслийг зохицуу лах байгууллагаас зөвшөө рөх сүүлчийн шат. Пакшийн цахилгаан станцаас орох орлогыг анхны хөрөнгө оруулалтаа нөхөхөд зориулах, Пакш дахь одоогийн АЦС-ын менежментийг шинээр байгуулах станцад нэвтрүүлэх, үйлдвэр лэх эрчим хүчний 30-аас доошгүй хувийг нээлтэй зах зээлд борлуулах гэсэн болзол-тойгоор хатагтай Вестагер дээрх шийдвэрийг гаргасан юм.

Унгарын эрчим хүчний талаас илүүг нь гаргадаг, эрт цагт ЗХУ-аас барьж өгсөн Пакшийн хуучин реакторуудыг солихгүй л бол ОХУ-ын шатдаг хийнээс хамааралтай одоогийн нөхцөл бүр дордоно хэмээн ноён Орбан тайлбарладаг. Төслийг хэт үнэтэй хэмээн шүүмжилж буй хүрээлэн буй орчныг хамгаалах хөдөлгөөн өрнүүлэгчид Унгараас сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт оруулах хөрөнгө оруулалт багасах нь хэмээн түгшиж байна. “Цаг үетэйгээ нийцэхээргүй энэхүү хөрөнгө оруулалт манай улсыг ОХУ-аас хараат болгоод зогсохгүй унгарчуудыг хэдэн арван жилээр өрөнд унагана” хэмээн Ардчилсан эвсэл сөрөг хүчний удирдагч, Ерөн-хий сайд асан Ференц Дьюрчань өгүүлэв.

Бүс нутгийн өрсөлдөгчид Макаог онилжээнь Филиппиний эдийн засгийн өсөлт цаашид ч тогтвортой үргэлжлэх тооцоонд үндэслэжээ. “Эдийн засаг сайн байгаа учраас зөвхөн дотоодын үйлчлүүлэгчдээс орлого олоод байж болно” хэмээн шинэ казиногийн ерөнхий захирал Жюн Фүжимото өгүүлэв.

Манилын буланд орших Enter-tainment City нэртэй хэсэгт ноён Окадагийнхаас гадна тэрбум ам.долларын өртөгтэй өөр хоёр ч казино ажиллаж байгаа. Дөрөв дэх нь удахгүй нээгдэнэ. Энэхүү зугаа цэнгээний бүсийн санааг анх 2002 онд PAGCOR (Phil-ippine Amusement and Gaming

Corp) корпораци санаачилжээ. Төрийн мэдлийн тус корпораци нь Филиппиний мөрийтэй тоглоомын салбарыг хариуцаж, тус улсын ихэнх казиног эрхлэн хөтөлдөг юм. Макао мөрийтэй тоглоомынхоо салбарт Лас Вегас, Хонконгийн компаниудыг шинээр нэвтрүүлсний дараахан Филиппин энэхүү арга хэмжээг авчээ.

Шинэ шинэ казино байгуулж буй Макао хуучин цагийн Лас Вегасын төрхийг олж байгааг гярхай анзаарсан Филиппиний эрх баригчид PAGCOR-ийн санаачилгыг удалгүй дэмжсэн байна. Зүүн өмнөд Азийн

жуулчлалын салбарт Тайланд, Малайз хоёрын араас байнга “сүүлдэж” ирсэн Филиппиний эрх баригчид Манилаг ч мөрийтэй тоглоомын төв болгох цаг боллоо гэсэн дүгнэлт хийжээ. Entertainment City “400 мянган шууд болон шууд бус ажлын байр үүсгэнэ” хэмээн тухайн үед буюу 2012 онд PAGCOR-ийг тэргүүлж байсан Кристино Нагуйат мэдэгдэж байв.

Филиппинд казино хууль ёсоор ажилладаг болсоор 35 жилийн нүүр үзлээ. Тус улсын мөрийтэй тоглоомын газрууд эрт цагийн Макаогийн казино шиг эдийн засагт өгөөж муутай, утаа

суунагласан бяцхан оромжууд байсан үе бий. Иймэрхүү дүр зураг Өмнөд Солонгос, Вьетнамд ч нийтлэг байв.

Эдүгээ эдгээр улс Макао мая-гийн гайхамшиг мөрөөдөцгөөх боллоо. Жишээ нь, ирэх сард Өмнөд Солонгос анх удаа томоо-хон казино резорт нээнэ. Тус улсын казино эрхлэгч Paradise болон Японы Sega Sammy Hold-ings компани хамт ран Инчоны олон улсын нисэх буудлын ойролцоо 1.3 их наяд вон буюу 1.14 тэрбум ам.долларын өртгөөр Paradise City мөрийтэй тоглоомын резорт ажиллуулах юм. Өмнөд Солонгосын олон

улсын агаарын замын гол зангилаа Инчонд дахиад хоёр ч казиногийн барилгын ажил эхлэх гэж байна.

Филиппиний казиногийн оператор Bloomberry Resorts компани Инчоны ойролцоох хоёр арлыг мөрийтэй тоглоомын газар байгуулахаар худалдан авсан. Гэхдээ бизнес эрхлэх зөвшөөрлөө хараахан авч амжаагүй байгаа. “Барилга байгууламж, тоног төхөөрөмж, үйлчилгээний хувьд Paradise City нь Макао, Лас Вегасын казино резортуудтай нэг түвшинд” хэмээн тус резортын маркетингийн захирал Шин Им-Чул хоёрдугаар сард болсон арга хэмжээний үеэр тайлбарласан. Шинэ резорт К-поп концерт, халуун рашаан, шоппинг зэрэг өргөн цар хүрээ бүхий үйлчилгээтэйгээрээ Өмнөд Солонгост ажиллаж буй одоо-гийн 17 казиногоос ялгаг дана хэмээн тэрбээр өгүүлэв.

Манилын Enter tainment City-д анхны казино резорт ашиглалтад орсон үетэй зэрэг шахуу Вьетнамд мөрийтэй тоглоомын бизнес гараагаа авлаа. Бүр 2013 онд ашиглалтад оруулсан MGM Grand Ho Tram нь Хошимин хотоос дорно зүгт 120 километрийн зайд үүсэх, таван тэрбум ам.долларын өртөг бүхий казиногийн таван бүсийн нэгэнд хамаарах учиртай. АНУ-ын казиногийн оператор MGM Resorts International компани төслийн гүйцэтгэл сунжирсан гэсэн шалтгаанаар казиног нээгдэхийн өмнөхөн менежментийг нь хариуцахаас татгалзжээ. Нээгдээд дөрвөн жил өнгөрсөн ч, казиногийн бүсэд Grand Ho Tram 1.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай хэвээр гацлаа. Тус резортын үйл ажиллагааны алдагдал сардаа гурван сая ам.доллар болж байгааг урьд нь Ho Tram-д менежментийн зөвлөгөө өгдөг байсан, Макао-гийн мөрийтэй тоглоомын зөвлөх Бен Ли тайлбарлав. Резортын удирдлага тодорхой тоо хэлэхээс зайлсхийсэн ч бизнес сайжрах төлөвтэй талаар өгүүлж байлаа.

Grand Ho Tram-ийн жишээ нь Вьетнамын удирдлага казино резорт хөгжүүлэх бодлогоо оновчтой тодорхойлоход тустай хэмээн Азийн мөрийтэй тоглоомын төвүүдийг судалж буй эрх баригчдын зөвлөх Августин Ха Тон Вин тайлбарлав. Ho Tram-ийг байгуулсан анх-ны төлөвлөгөөгөөр жишиг тогтоож тооцох аваас, нийт таван бүсийг хөгжүүлэх гэвэл тус улсад дөрвөн тэрбум ам.дол ларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд Вьетнамын

удирдлага казинод оруулах гадаадын хөрөнгө оруулалтын доод хязгаарыг хоёр тэрбум ам.доллар болгон багасгалаа. Казиногоор үйлчлүүлэхийг зөвхөн гадаадынханд зөвшөөр-дөг байсан хуулиа эргэн харж өөрчилсөн Сингапурын турш-лагыг вьетнамчууд анхааралтай судалж байна. Ийм зохицуулалт нь мөрийтэй тоглоомын сөрөг нөлөөнөөс нийгмээ хамгаалах зорилготой. Эдүгээ Сингапурын иргэд төлбөр төлж байж казинод тоглох эрхтэй болсны зэрэгцээ, санхүүгийн хүнд нөхцөлд байгаа нь илэрсэн хүнд казино үйлчлэхээс татгалздаг.

Аливаа томоохон казино нь жуулчдад бус, тогтмол үйлчлүүлэгчдэдээ илүүтэй түшиглэдэг. Ийм ч учраас Азид казиногийн бизнес эрхлэгчид аль болох орон нутгийн үйлч-лүүлэгчдийг татахыг хичээж байна. Энэ нь Вьетнам шиг улсын хувьд мөнгийг дотооддоо эргэлдүүлэх арга болж өгнө. Өдгөө Вьетнамын мөрийтэй тоглоомчид хөрш Камбож орж байж казиногоор үйлчлүүлдэг. Үүнээс болж тус улс жилдээ 800 сая ам.долларын татварын орлого алдаж байгааг эрх баригчид тооцоолжээ.

Дотоодын иргэд нь үйлч-лүүлнэ гэсэн тооцоонд үндэс лэсэн учраас л Вьетнам, Өмнөд Солонгост олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулж байгаагаа АНУ-ын Las Vegas Sands оператор тайлбарлаж байна. Las Vegas Sands нь Макао, Сингапурын казиногийн зах зээлд ч томоохон байр суурьтай. “Дотоодын иргэд нь үйлчлүүлэх эрхгүй газарт казино байгуулахад би л лав 5-10 тэрбум ам.доллар огт оруулахгүй” хэмээн Sands-ийн ерөнхий захирал Шелдон Эделсон Вьетнамын сэтгүүлчдэд өгүүллээ.

Өмнөд Солонгос одоогоор казиногийн бодлогоо өөрч лөх бодолгүй хэвээр. “Мөрий тэй тоглоомын дон, сөрөг нөлөөг нь харгалзсаны үнд сэн дээр бид иргэдээ кази ногоор үйлчлү үлэхийг хуулиар хориглодог” хэмээн Өмнөд Солонгосын Соёл, спорт, жуулчлалын яамны Ким Кю-Жик тайлбарласан юм. Бодлого өөрчлөгдөх явц удаан байгаад тэсвэр алдсан Mалайзын Genting компани Өмнөд Солонгосын Чежү аралд казино резорт байгуулах төлөвлөгөөгөө өнгөрсөн арваннэгдүгээр сард цуцалжээ. Сингапур, Манилад казино эрхэлдэг тус компани цаашид Японд бизнесээ өргөжүүлэхээр төлөвлөж байна.

Азид казиногийн

бизнес эрхлэгчид аль

болох орон нутгийн үйлч-

лүүлэгчдийг татахыг хичээж

байна.

Page 11: YНЭ: 600₮ Мега төслүүдээ хөдөлгөх цаг · PDF fileчимэг, Ц ... Олны өмнө гарч үг хэлэхэд таны хоолой зангирч,

хөндөхөө мэдэгдлээ. Өнгөрсөн долоо хоногт, Чикагод болсон мэдэгдлийнхээ үеэр Холбооны нөөцийн банкны тэргүүн Жанет Йеллен бодлогын хүүг энэ сард дахин өсгөх магадлалтайг дуулгав. Тус банкны бодлогын зөвлөлийн хурал энэ сарын 14-15-нд болно. Хурлаар 0.75 хувийн жишиг хүүг өсгөх магадлал 90 хувийг даваад байна.

Найман жилийн өмнөхтэй харьцуулахад Америкийн эдийн засаг сэргэсэн. Тус улсын хөдөлмөрийн зах зээл сайжирч, инфляци зорилтот түвшин болох хоёр хувьд дөхөөд байгаа. Тиймээс хүүг хөндөх цаг болсон гэж төв банкны удирдлагууд үзжээ. Угаас мөнгөний бодлогоо хумина гэдгээ жилийн өмнөөс тэд илэрхийлсэн. 2017 онд багаар бодохоор гурвантаа өсгөхөөр төлөвлөж байгаа юм. Их гүрэн мөнгөний бодлогоо хумихын хэрээр “ноён” ногоон ховордоно. Энэ хэрээр үнэ цэнэ нь өсөж, ам.долларын ханш чангарах төлөвтэй байна.

БНХАУ БА ЯПОН Дэлхийн мөнгөний бодлогод

хэтэрхий том байр суурь эзэлдэг АНУ-ын шийдвэр бусад орны

Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжлийн тогтвортой байдлыг хангахын тулд 2030 он хүртэл тус бүс нутагт жилд 1.5 их наяд буюу нийт 22.6 их наяд ам.долларын дэд бүтцийн бүтээн байгуулалт шаардлагатай байна. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах болон зохицуулах зардлыг оруулан тооцвол энэ нь жилийн 1.7 их наяд буюу нийт 26 их наяд гаруй ам.доллар болж байгаа юм. Ази тивийн дэд бүтцийн жилийн хэрэгцээ хоёр дахин өсөхөөр байгааг Азийн хөгжлийн банкны “Азийн бүс нутгийн дэд бүтцийн хэрэгцээ шаардлагыг хангах нь” тэргүүн тайланд ийнхүү дурджээ.

Тус банкны ерөнхийлөгч Та кэ хико Накао “Ази, Номхон да лайн бүс нутгийн дэд бүт цийн эрэлт нь одоогийн ний лүү лэл-тээсээ хол давсан. Чана рын стандартыг тогтоож, эдийн засгийн хөгжилд түлхэц үзүү-

лэхийн зэрэгцээ дэлхий нийтийн санааг зовоож буй уур амьсгалын өөрчлөлтөд хариу үзүүлэх шинэ бөгөөд дэвшилтэт дэд бүтэц Ази тивд хэрэгтэй байна” гэжээ. Өнөөдрийн байд лаар тус бүс нутгийн дэд бүтцийн салбарт жилд 881 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэж байгааг дээрх тайланд тэмдэглэсэн байна.

“Азийн бүс нутгийн дэд бүт цийн хэрэгцээ шаардлагыг хан гах нь” тайланд сүүлийн арван жилийн хугацаанд хам-рагд сан 45 орны дэд бүтэц нь өсөлтийг идэвхжүүлэх, ядуур лыг бууруулах, хүн амын амьжир гааг дээш лүүлэх зэргээр асар хур-дацтай хөгжсөн ололт байгааг онцолжээ. Гэвч 400 сая орчим хүн тог цахилгаангүй, 300 сая гаруй хүн аюулгүй ундны ус хэрэглэх боломжгүй байгаа юм. Мөн 1.5 тэрбум орчим хүн эрүүл ахуйн наад захын шаард лага хангахгүй нөхцөлд амь дарч байгаа нь дэд бүтцийн хүр тээм жийн томоохон дутагдал орш соор байгааг илэрхийлж байна.

11

Эдийн засаг

2017.03.09, ПҮРЭВ ~ №043 (589) ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

ЗГМ ТОВЧХОН

АНУ доллар 2466.88

Евро 2613.91

Япон иен 21.67

ОХУ рубль 42.35

БНХАУ юань 357.53

БНСУ вон 2.15

ВАЛЮТЫН ХАНШ

» БАНК, САНХҮҮ

11.4 Их наяд төгрөг. Улсын нийт мөнгөний нийлүүлэлтийн 95.3 хувь буюу 11.4 их наяд төгрөг банкаар дамжин гүйлгээнд эргэлдэж байна.

» ДНБ

5 Хувь. Хүнд үйлдвэрийн салбар дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/-ий таван хувийг бүрдүүлжээ.

» УУЛ УУРХАЙ

3580 Тусгай зөвшөөрөл. Улсын хэмжээнд өнгөрсөн оны байдлаар хайгуулын болон ашиглалтын нийт 3580 тусгай зөвшөөрөл олгожээ.

» НОГДОЛ АШИГ

24.2 Сая төгрөг. Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Ган хийц” хувьцаат компани нэгж хувьцаандаа 100 төгрөг буюу нийт 24.2 сая төгрөгийг ногдол ашиг болгон тараахаар болов.

» СУДАЛГАА

46 Хувь. Хэрэглэгчийн итгэлийн индекс судалгаагаар энэ оны эхний хагаст үнийн ерөнхий түвшин өснө гэсэн хүлээлт 46 хувиар давамгайлав.

» ӨРСӨЛДӨХ ЧАДВАР “Аймгуудын өрсөлдөх чадварын 2016 оны тайлан”-г Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс тав дахь жилдээ энэ сард танилцуулна.

» ОЮУТОЛГОЙ

93.5 Хувь. “Оюутолгой” компанийн нийт ажиллах хүчний 93.5 хувийг монгол иргэд бүрдүүлж байна. » ИПОТЕК

0.9 Хувь. Орон сууцны ипотекийн зээлийн үлдэгдлийн 98 хувь нь хэвийн, 1.1 хувь нь хугацаа хэтэрсэн, 0.9 хувь чанаргүй зээл.

» ҮЙЛЧИЛГЭЭ

385 Аж ахуйн нэгж. Зочид буудлын салбарт өнгөрсөн онд 358 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, нийт 4795 хүн ажиллажээ.

» САНХҮҮГИЙН ТОЛЬ Хөрөнгийн орлогын татвар-Cap-ital gains tax-Бараа материалын бус хөрөнгийг худалдан авсан үнээс өндөр үнээр борлуулахад олсон ашгаас авах татвар. Хувьцаа, бонд, үнэт металл, эд хөрөнгө зэргийг борлуулан ашиг олох байдал түгээмэл байдаг.

ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ

Дэлхийн 90 улсын төв банкны бодлогын хүү дунджаар 6.27 хувьтай тэнцжээ

Мөнгөөр хальсан атлаа цангасан дэлхийд бид амьдарч байна. Ертөнцийн нэг буланд зээлийн хүү сүүлийн 500-гаад жилийн доод цэгт хүрч, санхүүгийн зардал үнэгүйдлээ. Мөнгө зээлснийхээ төлөө төлөөс авдаг байсан цаг өнгөрчээ. Ха-рин зээлснийхээ хариуд төлбөр төлдөг үе үүд тогшиж буй. Дэлхийн нэг хэсэгт мөнгө ийн үнэгүйдэж байхад нөгөөд нь тэнгэрт хадсаар. Цэнхэр гара-гийн цөөнгүй улсад зээлийн хүү 20 хувийг давсан хэвээр байна. Ийм ангасан бас хахсан эрээн бараан хууль үйлчилж байна.

“Centralbanknews.info” цахим хуудсанд дурдсанаар өнгөрсөн оны байдлаар дэлхийн 90 улсын төв банкны бодлогын хүү дунджаар 6.27 хувьтай тэнцжээ. Өөрөөр хэлбэл, энэ бол дэлхийн мөнгөний жишиг хүүгийн дундаж. Уг үзүүлэлт нь 2009 оны дэлхийн эдийн засгийн хямралын үеийнхээс даруй нэг гаруй нэгжээр намссан дүн. Их хямралаас хойш улс орнууд туйлдсан эдийн засгаа сэргээх эрчимт эмчилгээ эхлүүлсэн. Мөнгөний бодлогоо суллаж, хүүгээ зөөллөх аянд нэгдсэн юм. Дэлхийн эдийн засгийн зүтгүүр АНУ-аас эхлээд Европын холбоо, Япон гээд олон улс бодлогын хүүгээ тэг рүү түрэв. 2015 онд дээр дурдсан дэлхийн жишиг хүү 5.56 хувьд хүрч, буурч байжээ. Ийнхүү мөчлөг сөрсөн мөнгөний бодлого хэрэгжүүлсний үр дүнд тамирдсан эдийн засгууд тэнхэрсэн. Тиймээс ч тэг шүргэсэн хүүгээ өдгөө өсгөөд эхэллээ. Тухайлбал, манай гарагийн “номер 1” эдийн засаг Америк энэ замаар замнаж явна.

ХЭТЭРХИЙ НӨЛӨӨТЭЙ АНУИх гүрэн “айлгаж” байна.

“Удах гүй нэмнэ, хэдэнтээ өсгө нө” хэмээн шаардлага, са нуул гын алийг нь гэж тодор-хой лоход хэцүү мэдэгдлийг төв банкных нь тэргүүн хийсээр. Хэдэн хоногийн өмнө, гар хүрээд дөнгөж дөрвөн сар болж буй бодлогын хүүгээ дахин

Б.ТулгатЗГМ

Г.Байгал ЗГМ

байдалд нийцсэн, уян хатан мөнгөний бодлого баримтлах аж. Ерөнхийдөө дотоодын эрэлтийг дэмжсэн мөнгөний сул бодлого баримтлахаар зэхэж байна.

ХӨГШИН ТИВ ХҮЛЭЭСЭЭР Сүүлийн хэдэн жил найдвар

тээн, хэрэгжүүлж буй эдийн засгийг дэмжих хөтөлбөр нь үр өгөөжөө өгнө гэж Европын холбоо итгэсээр.Тиймээс 80 тэрбум еврогийн хөтөлбөрөө энэ сарыг дуустал сунгахаар болсон. Мөн бодлогын хүүгээ тэгтэй тэнцүүлсэн юм.

Шинжээчдийн дүгнэж буйгаар тууштай хэрэгжүүлсэн мөнгөний бодлогын үр дүн эхнээсээ гарч эхэлсэн аж. Сүүлийн хэдэн сарын үзүүлэлтийг харвал Европын холбооны эдийн засаг сэргэх шинж ажиглагджээ. Тус бүсийн эдийн засаг зургаан жилийн дээд түвшинд хүрч өссөн. Мөн инфляцийн идэвх эрчимжжээ. Хөгшин тивд санхүүгийн таатай нөхцөл байдал бий болсныг Европын төв банкны тэргүүн Марио Драги мэдэгдсэн. Тиймээс ирэх сараас бонд худалдан авалтын

Дэлхийн нэг хэсэгт мөнгө ийн

үнэгүйдэж байхад нөгөөд нь тэнгэрт

хадсаар

BBM©

Азийн дэд бүтцэд 26 их наяд ам.доллар шаардлагатай

Мөнгөөр хахсан атлаа ангасан дэлхий

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

мөнгөний бодлогын угтал болдог. Европын холбоо, Их Британи, Япон гээд элит гүрнүүд нэг талаар ам.долларын му-руйг харж, мөнгөний бодлогоо тодорхойлдог нь нууц биш.

АНУ мөнгөний “авдар”-аа чангална гэдгээ мэдэгдэх зуур Япон улс мөнгөний бодлогоо зөөллөсөн хэвээр байхаа амлав. Эдийн засгаа сэргээхийн тулд уламжлалт бус аргыг хүртэл ашиглаж буй энэ улсад ахисан үзүүлэлт үнэндээ ховор байгаа. Мөнгөний бодлогын жишиг хүү хасах түвшинд шилжүүлээд байгаа ч Японы инфляцийн төлөв ч дорвитой өсөөгүй л байна. Тиймээс хөлдсөн эдийн засгаа сэргэтэл хэт зөөлөн бодлогоо хэрэгжүүлнэ хэмээн тус улсын мөнгөний бодлого тодорхойлогчид үзэж байна. Өдгөө хасах 0.1 хувьтай тэнцэж буй жишиг хүүгээ ирэх онд ч хэвээр хадгалах төлөвтэй байна.

Тэгвэл манай урд өнгөрсөн долоо хоногт бодлогын зарим шийдлээ дэлхий нийтэд танилцуулав. Тус улсын ерөнхий сайд Ли Көчяны мэдэгдсэнээр БНХАУ эдийн засгийн нөхцөл

төлбөрөө 20 тэрбум еврогоор бууруулж 60 тэрбум еврод хүргэхээр зэхэж байна.

"IHS Markit"-ийн мэдээлснээр Европын орнуудын үйлдвэрлэл болон үйлчилгээний салбарын индекс нэгдүгээр сард 56 нэгж болж өссөн нь шинжээчдийн таамгийг давсан дүн. Тэрчлэн бизнесийн итгэл өсөж, ирэх саруудад бүсийн эдийн за-саг улам тэлэх хандлагатай байгааг шинжээчид онцоллоо. Гэхдээ бүсийн орнуудад улс төрийн сонгууль болохтой зэрэгцэн "Brexit"-ийн асуудал энэ онд бизнесийн орчинд сөргөөр нөлөөлж магадгүй гэж "IHS Markit"-ийн эдийн засагч мэдэгдсэн байна. Энэ онд тус бүс нутгийн томоохон эдийн засгуудад улс төрийн сонгууль болно. Франц, Гер-манд сонгуулиас үүдэн улс төрийн эрсдэл үүсч, мөнгөний бодлогод огцом өөрчлөлт гарч болзошгүйг ч сануулсаар байгаа юм. Европын төв банк мөнгөний зөөлөн бодлогоо үргэлжлүүлэх төлөвтэй гэж шинжээчид үзэж байна.

Мөчлөг сөрсөн мөнгөний бодлого хэрэгжүүлсний үр дүнд тамирдсан эдийн засгууд тэнхэрсэн.

Page 12: YНЭ: 600₮ Мега төслүүдээ хөдөлгөх цаг · PDF fileчимэг, Ц ... Олны өмнө гарч үг хэлэхэд таны хоолой зангирч,

Эдийн засаг

12 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 2017.03.09, ПҮРЭВ ~ №043 (589)

Зэсийн ханш сар орчмын доод цэгт хүрлээ

99903584, 99903581

Хэдхэн хоногийн өмнө 6000 ам.долларыг шүргэж байсан зэсийн ханш уруудлаа. Мягмар гарагийн байдлаар Лондоны металлын биржид шаргал металлын ханш 0.7 хувиар суларч, 5817 ам.доллартай тэнцлээ. Энэ нь сар орчмын доод цэг аж. Зэсийн гол хэрэглэгч Хятад улс эдийн засгийн өсөлтийн төлөвөө бууруулсан.

Энэ нь шаргал металлын ханшид дарамт болсон. Үүнтэй зэрэгцээд урд хөршийн Шанси муж зэсийн гарцаа өсгөхөө мэдэгдээд байгаа нь давхар сөрөг нөлөө үзүүлжээ. Зэсээс гадна цайрын ханш мөн 1.6 хувиар хямдарчээ. Мөн алтны ханш олон улсын зах зээлд 0.1 хувиар буурч, унци нь 1224.55 ам.долларт хүрчээ.

ТҮҮХИЙ ЭД

НЭР СИМБОЛ НЭГЖ ХАНШ ($) ӨӨРЧЛӨЛТ % ОГНОО

АЛТНЫ СПОТ XAU унци 1225.66 -0.04% 3/7/2017

ЦАГААН АЛТ PLA унци 977.6 -0.06% 3/7/2017

МӨНГӨ SIA унци 17.76 -0.07% 3/7/2017

ЗЭС (COMEX) HGA фунт 265.8 +0.23% 3/7/2017

ТӨМРИЙН ХҮДЭР TIOA тонн 85.9 -0.96% 3/7/2017

WTI ТОС CLA баррель 53.11 -0.17% 3/7/2017

БРЕНТ COA баррель 55.87 -0.25% 3/7/2017

БЕНЗИН XBA 168.14 +0.54% 3/7/2017

БАЙГАЛИЙН ХИЙ NGA Mmbtu 2.869 -1.1% 3/7/2017

НҮҮРС (NYMEX) QZA тонн 344 -0.32% 3/7/2017

НҮҮРС (NEW CASTLE) XWA тонн 80.15 +0.12% 3/7/2017

ЭЛСЭН ЧИХЭР SBA фунт 0.191 -1.9% 3/7/2017

БУДАА RRA центнер 9.57 -0.05% 3/7/2017

БУУДАЙ WA бушель 460.25 +0.38% 3/7/2017

КАКАО CCA тонн 1935 -1.02% 3/7/2017

КОФЕ KCA фунт 1.414 -1.29% 3/7/2017Энэхүү ханшийн мэдээлэл нь хүснэгтэд заасан өдрийн 15 цагийн байдлаарх дүн тул үүнээс хойш өөрчлөгдсөн байх боломжтой.

МОНГОЛД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ ГАДААД КОМПАНИУД

61.61 -0.84% 3/7/2017

0.049 +2.08% 3/7/2017

31.25 -4.21% 3/7/2017

0.027 +12.5% 3/7/2017

0.013 -7.69% 3/7/2017

4.89 +17.83% 3/7/2017

4.33 -1.14% 3/7/2017

0.4 +21.21% 3/7/2017

0.225 -4.44% 3/7/2017

0.72 +2.78% 3/7/2017

RIO TINTO RIO ASX AUD

WOLF PETROLEUM WOF ASX AUD

PETRO MATAD MATD LON GBX

ASPIRE MINING AKM ASX AUD

GUILDFORD COAL GUF ASX AUD

PROPHECY DEVELOPMENT PCY TSX CAD

TURQUOISE HILL RESOURCES TRQ TSX CAD

SOUTHGOBI RESOURCES SGQ TSX CAD

XANADU MINES XAM ASX AUD

ENTREE GOLD ETG TSX CAD

НЭР СИМБОЛ БИРЖ ВАЛЮТ ХАНШ ӨӨРЧЛӨЛТ % ОГНОО

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

НЭР СИМБОЛ ХАНШ (нэгж) ӨӨРЧЛӨЛТ ӨӨРЧЛӨЛТ % ОГНОО

NASDAQ COMPOSITE CCMP 5849.176 -21.58 -0.37% 3/7/2017DAX INDEX DAX 11958.4 -68.96 -0.57% 3/7/2017TORONTO STOCK EXCHANGE SPTSX 15629.75 +21.25 +0.14% 3/7/2017S&P/ASX 200 AS51 5761.39 +14.88 +0.26% 3/7/2017S&P 500 INX 2375.31 -7.81 -0.33% 3/7/2017SHANGHAI COMPOSITE SHCOMP 3238.329 +4.46 +0.14% 3/7/2017DOW JONES INDUSTRIAL AVERAGE INDU 20954.34 -51.37 -0.24% 3/7/2017TOP 20 MSETOP 12991.41 -176.42 -1.34% 3/7/2017FTSE 100 UKX 7350.12 -24.14 -0.33% 3/7/2017HANG SENG HSI 23696.02 +99.74 +0.42% 3/7/2017NIKKEI 225 NKY 19344.15 -34.99 -0.18% 3/7/2017

▼▼▲ ▲▼▲▼▼ ▼▲ ▼

ДЭЛХИЙН ГОЛЛОХ ИНДЕКСҮҮД

Тухайн өдөр арилжаалагдсан хувьцаа

НЭР СИМБОЛ ХАНШ (нэгж) ӨӨРЧЛӨЛТ % ОГНОО

АПУ ХК APU 303.1 -8.89% 3/7/2017ГОВЬ ХК GOV 14810 2.92% 3/7/2017МАХИМПЕКС ХК MMX 2593 0.27% 3/7/2017СҮҮ ХК SUU 129.21 -0.61% 3/7/2017АДУУН ЧУЛУУН ХК ADL 2017 0.85% 3/7/2017БАЯНГОЛ ЗОЧИД БУУДАЛ ХК BNG 40000 0% 3/7/2017УБ-БҮК ХК BUK 377 -0.26% 3/7/2017АРИГ ГАЛ ХК EER 2132 -7.26% 3/7/2017ХӨХ ГАН ХК HGN 55 -8.33% 3/7/2017МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО ХК MCH 550.89 3.32% 3/7/2017МОНГОЛ НЭХМЭЛ ХК MNH 4500 -1.57% 3/7/2017МОНГОЛ ШУУДАН ХК MNP 398.02 -0.25% 3/7/2017РЕМИКОН ХК RMC 46.71 -1% 3/7/2017ШАРЫН ГОЛ ХК SHG 2445 5.66% 3/7/2017ТАВАН ТОЛГОЙ ХК TTL 4742 -1.23% 3/7/2017УЛСЫН ИХ ДЭЛГҮҮР ХК UID 570 -4.84% 3/7/2017

▼▲▲▼▲

◄►▼▼▼▲▼▼▼▲▼▼

Зэсийн ханш сүүлийн нэг сард (ам.доллар)

БАЙР СУУРЬ

С.Батсайхан/ЗГМ© » ОУВС нь аливаа улс орны хувьд санхүүгийн асуудлаа шийдэх хамгийн сүүлчийн боломж нь болдог.

» Хөтөлбөрийн хамгийн чухал зүйл нь эдийн засгийн тогтолцоог эрүүлжүүлэх. Энэ нь ОУВС-гийн хөтөлбөрийн онцлох нөлөө.

» “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдахаар болсон нь цаг хугацаа хожиж байгаа хэрэг.

6.000.00

5.900.00

5.800.00

3/6 5.558.00

Олон улсын валютын сангийн “Өргөmгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”­ийн хүрээнд манай улсын эдийн засагт ойролцоо­гоор 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт орж ирэх нөхцөл бүрдсэн. Эхний ээлжинд ОУВС өөрийн зүгээс 440 сая ам.долларын санхүүжилтийг олгохоор болсон нь эдийн засагт гэгээтэй мэдээний нэг болж байна. Гурван жилийн хуга цаанд хэрэгжих дээрх хөтөлбө­рийг манай улс анх удаагаа хэрэгжүүлэхээр зэхэж байгаа юм. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх урьдач нөхцөл биелэх, эсэх нь УИХ­ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх төсвийн тодотголоос үндсэндээ хамаарахаар байна. ОУВС манай улсад төсвийн алдагдлаа хумих, улмаар сахилга батаа сайжруулах шаард ла гыг тавьж буй. Энэхүү хөтөлбө­рийн эдийн засагт үзүүлэх үр нөлөөг эдийн засагчид хэрхэн дүгнэснийг хүргэж байна.

ТӨСВИЙН САХИЛГА БАТ

САЙЖИРНА

Б.Мөнхсоёл /Үндэсний стратегийн хүрээлэнгийн

гүйцэтгэх захирал/-ОУВС-гийн хөтөлбөр орж

Эдийн засгийг эмчлэх хөтөлбөрОУВС­гийн хөтөлбөрт эдийн засагчдын өгч буй үнэлгээ

Б.ТулгатЗГМ

ирэхгүй тохиолдолд валютын нөөц, ханшийн дарамт цаашид үлэмж хэмжээгээр нэмэгдэх эрсдэл байгаа. Эдийн засгийн идэвхжил зогсч, төсвийн бүрдүүлэлт улам хүндрэх, бүрэн хэмжээний хямралд шилжих зэрэг хүсээгүй сөрөг үр дагавар бидэнтэй тулгарахаар байсан. “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдахаар болсон нь цаг хугацаа хожиж байгаа хэрэг. Хэрэв ОУВС-гийн хөтөлбөрт бид хамрагдаагүй бол гурван жилийн дараа гэхэд одоо байгаагаас илүү хэцүү байдалд орох байсан. Тиймээс гурван жилийн хугацаатай хэрэг жих хөтөлбөр төсөв, мөнгөний бодлогыг сахилга баттай болгохоор байгаа. Зөвхөн төсөв, мөнгөний бодлогод зохистой өөрчлөлт гаргаад зогсохгүй эдийн засагт тэнцвэрээ олох боломжийг олгох давуу талтай.

ТӨЛБӨРИЙН ТЭНЦЭЛД БОДИТОЙ ӨӨРЧЛӨЛТ ГАРНА

Б.Түвшинтөгс /Эдийн

засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн

захирал, эдийн засагч/-Хөтөлбөрийн хамгийн

чухал зүйл нь эдийн засгийн тогтолцоог эрүүлжүүлэх. Энэ нь ОУВС-гийн хөтөлбөрийн онцлох нөлөө. Бодлогын тогтолцоогоо сахилга баттай болгосноор макро эдийн засгийн тогтолцоогоо нарийн тодорхойлно. Ингэснээр тогтвортой бодлого хэрэгжих нөхцөл бүрдэнэ. Өнгөрсөн хугацаанд хямрал, хүндрэлтэй нэг бус бид тулгарч л байсан. Харамсалтай нь, тэр болгоноос суралцаж, алдаанаасаа сургамж авч чадсан уу гэвэл эргэлзээтэй. Улсын нэгдсэн төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүү-ний 10 гаруй хувьд хүрсэн. Төсвийн алдагдал жил ирэх

тусам нэмэгдсэн нь одоогийн хүндрэлийн бодит шалтгааны нэг. Хөтөлбөрийн шууд бус нөлөөллийг орхиж болохгүй. Төлбөрийн тэнцэл, төсөв, мөнгөний бодлогод бодитой өөрчлөлт гарна гэж харж байна.

ХЯМД ЭХ ҮҮСВЭРТЭЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН

ОЛДОЦ НЭМЭГДЭНЭ

Б.Лакшми /Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын

судалгааны төвийн гүйцэтгэх захирал/

-ОУВС нь аливаа улс орны хувьд санхүүгийн асуудлаа шийдэх хамгийн сүүлчийн боломж нь болдог. Тус байгуул-лагын хөтөлбөрт хамрагдсанаар бидэнд хямд эх үүсвэртэй

хөрөнгө оруулалтын олдоц нэмэгдэнэ гэсэн үг. Өнгөрсөн жилүүдэд төсвийн зардлаа хэт тэлж, алдагдлаа өрөөр санхүүжүүлж ирсэн. Үүний нөлөөгөөр өрийн дарамт огцом нэмэгдсэн. Төсвийн орлогоо хэтэрхий өөдрөг төсөөлж, сахилга батаа алдсан. Үүний уршиг эдийн засагт гарч байна. Энэ он сорилтын жил. “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” одоогийн нөхцөл байдлыг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэхээр байгаа.

УРТ ХУГАЦААНД ЭДИЙН ЗАСАГТ ЭЕРЭГ

НӨЛӨӨТЭЙ

Ч.Отгочулуу /Эдийн засагч/-Хэрвээ төсвийн сахилга

батыг бариад, үрэлгэн төсөв

баталдаггүй, Засгийн газар шуурхай ажиллаж, том төсөл, хөтөлбөрүүдээ хэрэгжүүлж байсан бол бид хөтөлбөрт хамрагдахгүй байж болох байсан. Гадаадын хөрөнгө оруулалтыг татан, валютын нөөцөө нэмэгдүүлсэн бол нөхцөл байдал одоогийнхоос харьцангуй сайн байх байлаа. ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд зарим татварын хувь хэмжээг нэмэгдүүлэхээр болсон нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулж байна. Төр засгийн алдаатай бодлогын ачааг хувийн хэвшилд үүрүүлэх нь зохимжгүй. Хувийн хэвшил маш хүнд нөхцөлд ажиллаж байгаа. Тиймээс төсвийн алдагдлаа бууруулах үүднээс захиргааны шинжтэй зардлаа танах хэрэгтэй.

Мөн нийгмийн халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэх нь чухал. Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр урт хугацаанд эдийн засагт эерэг нөлөөтэй. ОУВС-гийн хөтөлбөрөөс гадна бизнесийн орчны хүнд суртлыг бууруулж, төрийн оролцоог хумих хэрэгтэй. Түүнээс гадна зөвхөн хөтөлбөрт 100 хувь найдаад зүгээр сууж болохгүй, боломж, бо лолцоогоо ашиглах ёстой.