28
МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН АЛБА МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН ХЭРЭГЛЭГЧДИЙН ГАРЫН АВЛАГА (ХИС-ийн лекц, семинарын анги, лабораторийн техник хэрэгсэл ашиглах багш, ажилчдын албан хэрэгцээнд зориулав.) Улаанбаатар хот 2017 он

МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН ХЭРЭГЛЭГЧДИЙН ГАРЫН … · a. Компьютерийн Wi-Fi ассаны дараа гарч ирэх жагсаалтаас

  • Upload
    others

  • View
    25

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН ХЭРЭГЛЭГЧДИЙН ГАРЫН … · a. Компьютерийн Wi-Fi ассаны дараа гарч ирэх жагсаалтаас

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН АЛБА

МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН

ХЭРЭГЛЭГЧДИЙН ГАРЫН АВЛАГА

(ХИС-ийн лекц, семинарын анги, лабораторийн техник хэрэгсэл

ашиглах багш, ажилчдын албан хэрэгцээнд зориулав.)

Улаанбаатар хот 2017 он

Page 2: МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН ХЭРЭГЛЭГЧДИЙН ГАРЫН … · a. Компьютерийн Wi-Fi ассаны дараа гарч ирэх жагсаалтаас

2

Гарын авлага бэлтгэсэн:

Арга зүйч: С.Буянхишиг Н.Гүнсэндорж

Лаборант- арга зүйч: Б.Яндагхүү Ц.Нямсүрэн С.Дэжидням Г.Доржваанчиг

Нэгтгэж боловсруулсан: С.Диваасамбуу

Анхны хэвлэлт. 2017.04.14

Page 3: МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН ХЭРЭГЛЭГЧДИЙН ГАРЫН … · a. Компьютерийн Wi-Fi ассаны дараа гарч ирэх жагсаалтаас

3

HYBRID CLOUDE ТООЦООЛЛЫН СИСТЕМИЙН ТУХАЙ

И-мэйл Сервер (E-mail Server)

1. Мэдээллийн системд оролцогч, идэвхтэй төлөвт байгаа (багш, оюутан,

ажилтан) хэрэглэгчдэд ХИС-ийн домайн (humanities.mn) бүхий и-мэйл хаягийг

автоматаар Google үүлэн тооцооллын системд бүртгэдэг.

2. Цаашид шинээр элсэгчид, хэрэглэгчдийг нэмэлтээр бүртгэж, бусад

системүүдэд давхар ашиглах боломжтой.

Хэрэглэгчийн аппликэйшн (User application)

1. Цаашид нэвтрүүлэх Боловсролын байгууллагын ERP (Enterprise resource

planning) системдээ Google үүлэн тооцооллын системтэй давхар ашиглахаар

төлөвлөж байна.

Актив директор (Active Directory Controller)

1. ХИС-ийн шинээр нэвтрүүлж буй Боловсролын байгууллагын ERP – системүүд,

и-иэйл зэргийн хэрэглэгчийн эрхийг нэгдсэн төв удирдлага, мэдээллийн

сангийн тусламжтай үүсгэнэ.

2. ХИС-ийн дотоод сүлжээний компьютер, хэрэглэгчдийн эрх, сүлжээний аюулгүй

байдал, нууц үг, мэдээллийн нууцлалыг удирдлагаар хангах нэгдсэн систем.

3. Актив директор ба Google Apps. Актив директор систем нь бусад системтэй

интеграчлал хийгдэх, холбогдож болдог нь давуу тал бий болгодог. Oracle,

IBM, Red Hat, Google гэх зэрэг бие даасан системүүд нь бүгд актив директор

системтэй холбох интерфэйстэй, түүнийг дэмжиж ажилладаг. Тухайлбал

Google Аpps систем нь GAPS хэмээх актив директортой холбогдох API буюу

бие даасан интерфэйстэй байдаг. GAPS системийг ашигласнаар актив

директор болон Google систем тус бүрт нь хэрэглэгчийн объекттой харьцахаас

зайлсхийж зөвхөн актив директор дээр хийсэн үйлдэл нь шууд Google Apps руу

синхронайз хийгдэж хоёр үйлдэл хийхээс зайлсхийдэг. Жишээлбэл актив

директор дээр үүсгэсэн шинэ хэрэглэгчийн түүнийг үүсэгэсэн бүх шинж

чанарыг агуулан Google дээр автоматаар үүсж байдаг.

4. Single Sign On буюу зөвхөн нэг хэрэглэгчийн эрх (account) гэсэн орчныг бий

болгоно. Өөрөөр хэлбэл сургуульд харьяалагдах ямар ч хэрэглэгч олон

төрлийн аккаунт ашиглахаас зайлсхийх, нэг хүнд байх олон аккаунтын

арчилгаа, засвар үйлчилгээний зардал, цаг хугацааг хэмнэх давуу талуудтай.

Active Directory SERVERs

REPLICATION

DC 1 DC 2

Зураг № 1. Актив директор MIRROR систем

Page 4: МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН ХЭРЭГЛЭГЧДИЙН ГАРЫН … · a. Компьютерийн Wi-Fi ассаны дараа гарч ирэх жагсаалтаас

4

Файл сервер (File Server)

1. Багш, оюутан, ажилтны сургалтын болон албан хэрэгцээний мэдээлэл

хадгалах үндсэн мэдээллийн нэгдсэн сан юм.

2. Хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагаас хамааран мэдээлэл хадгалах

багтаамжийг нэмэх боломжтой. Мэдээлэл, бичиг баримтуудыг найдвартай

хадгалах систем.

3. Сургуулийн өмч болсон мэдээлэл, бичиг баримтуудыг гадагшаа алдах, нэг

хэрэглэгчийн буруутай үйл ажиллагаа, компьютерийн найдваргүй байдлаас

шалтгаалсан эрсдэлүүдээс сэргийлнэ.

4. Багш, оюутан, ажилтан бүрт файл серверт хандах эрх олгогдож мэдээллийг

нөөцлөх боломжоор хангагдсан.

Зураг № 2. Файл сервер ба актив директор

WSUS сервер (Windows Server Update Services)

1. Сүлжээнд холбогдсон компьютерууд нь ямар нэг системийн гэмтэлгүй байх,

вирусээр халдварлах, системийн алдаанаас сэргийлэхийн тулд өдөрт хэд хэдэн

удаа интернэтэд хандаж автоматаар үйлдлийн системийн болон програм

хангамжийн сайжруулалт, нууцлалын шинэчлэлүүдийг татаж байдаг. Энэхүү

зориулалтаар компьютерууд нь тус бүрдээ интернэтийн хандалт хийснээр нь

тухайн байгууллагын интернэтийн урсгалын ихэнх хэсгийг эзлэх сул талтай

байдаг. Иймд интернэтийн урсгалыг хэмнэх, төвлөрсөн аюулгүй байдлын

системийг хангахад WSUS тусална.

Зураг № 3. WSUS сервер ба актив директор.

Page 5: МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН ХЭРЭГЛЭГЧДИЙН ГАРЫН … · a. Компьютерийн Wi-Fi ассаны дараа гарч ирэх жагсаалтаас

5

HYPER-V, VIRTUAL сервер

1. Аливаа серверийн нөөцүүдийг зөв зохистой ашиглавал тоног төхөөрөмж

худалдан авах зардлыг эрс бууруулах ба серверийн виртуал орчинг бий

болгосноор хэрэглэгчид шаардлагатай байгаа серверүүдийг тухай бүрт

нөөцийг зөв хуваарилан олгох боломж олгоно.

2. Нөөц шаардлагатай тохиолдолд серверийн санах ой, хард дискүүдийг

нэмэлтээр худалдан авч өргөжүүлэх боломжтой.

ХИС-ийн HYBRID CLOUD TOPOLOGY

Зураг №4. Hybrid cloud topology

Page 6: МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН ХЭРЭГЛЭГЧДИЙН ГАРЫН … · a. Компьютерийн Wi-Fi ассаны дараа гарч ирэх жагсаалтаас

6

1. Актив директор (Active Directory Controller) –д нэвтрэх

ХИС-ийн мэдээллийн систем, сүлжээнд (ADC.HUMANITIES.MN) багш, оюутнууд өөрийн сургалтын албаны систем (OneMIS) -д нэвтэрдэг багш, оюутны код, нууц үгийг, ажилтан албан хаагчид МТА-аас авсан хэрэглэгчийн нэр, нууц үгийн ашиглан сүлжээнд нэвтэрнэ.

Active Directory Controller –д бүртгэгдсэн хэрэглэгч ХИС-ийн сүлжээнд байгаа аль ч компьютерээс өөрийн эрхээр хандалт хийх боломжтой. Windows 10 үйлдлийн системээс ADC–д нэвтрэх:

Зураг № 5. ADC-ийн хэрэглэгч сонгох цонх

1. Компьютер бүрэн ачаалагдсаны дараа хамгийн сүүлд компьютер ашиглаж байсан хэрэглэгчийн нэвтрэх цонх харагдана.

2. Дэлгэцийн зүүн доод буланд байрлах Other user товчийг дарна. 3. Other user цонхны User name, Password хэсэгт хэрэглэгчийн нэр (Багшийн

код), нууц үгээ бичиж ENTER дарж нэвтэрнэ. 4. Тухайн компьютерт хэрэглэгч анх удаа өөрийн эрхээр нэвтэрч байгаа

тохиолдолд тухайн хэрэглэгчийн Profile файлуудыг компьютерт үүсгэж 5-10 минут ачаалагдана. Ингэснээр та тухайн компьютерт өөрийн ADC –ийн эрхээр ажиллахад бэлэн болно.

2. Active Directory Controller (ADC) –ийн хэрэглээ ADC сүлжээнд нэвтэрсэн хэрэглэгч тухайн компьютерт суулгасан програм

хангамжийг ашиглах боломжтой боловч шинэ програм суулгах, системийн тохиргоог заавал МТА-ны ажилтны тусламжтай хийлгэнэ. Шаардлагатай тохиолдолд нэмэлт зөвшөөрөл авч тохируулга хийлгэх ёстой.

Page 7: МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН ХЭРЭГЛЭГЧДИЙН ГАРЫН … · a. Компьютерийн Wi-Fi ассаны дараа гарч ирэх жагсаалтаас

7

3. Файл сервер (File server)-ийн хэрэглээ

Хэрэглэгч өөрийн файлуудаа тухайн компьютерийн хатуу дискэнд (Local Disk) хадгалж болохоос гадна ХИС-ийн файл серверт байрших тухайн хэрэглэгчийн (Home Folder) -ийг Z:\ дискэнд хадгалах боломжтой. Хэрэглэгчийн home Folder буюу Z:\ диск нь 5GB багтаамжтай бөгөөд сургуулийн ADC сүлжээнд холбогдсон аль ч компьютерээс өөрийн хаягаар нэвтэрч хэрэглэх боломжтой.

Тухайн компьютерт хэрэглэгчийн Profile файл, хэрэглэгч үүссэнээр Desktop, Downloads, Documents, Pictures зэрэгт хадгалсан файлуудыг зөвхөн тухайн хэрэглэгч, тухайн компьютерээс үзэж, өөрчлөх боломжтой. Харин тухайн компьютерийн Local Disk гэгдэх D:\ буюу E:\ дискэнд хадгалсан файлуудыг тус компьютерт нэвтэрсэн бүх хэрэглэгч үзэж, засварлах боломжтой. Өөрөөр хэлбэл тухайн компьютерыг ашигладаг олон хэрэглэгчид дундаа ашиглах боломжтой.

Зураг № 6. ADC-д нэвтэрсэн хэрэглэгчийн Windows Explorer цонх.

Хэрэглэгчийн Home Folder

Нэг хэрэглэгчид оноож буй сервер дээрх орон зай - 5GB

Z:\\ -Хэрэглэгчийн HOME FOLDER нь Z disk хэлбэртэй байна.

\\servername\sharename\%username% - Зөвхөн тухайн хэрэглэгчийн нэрээр үүснэ.

Нууцлал, аюулгүй байдал

Бусад хэрэглэгч хандах эрхгүй Нөөц

Мэдээлэл алдагдах, устахаас сэргийлнэ. Мэдээлэлд хандах

Сүлжээний орчинд хаанаас ч өөрийн мэдээлэлдээ хандах боломжтой.

Page 8: МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН ХЭРЭГЛЭГЧДИЙН ГАРЫН … · a. Компьютерийн Wi-Fi ассаны дараа гарч ирэх жагсаалтаас

8

4. Бүлэг үүсгэх, бүлэг дундын хавтас ашиглах

ADC сүлжээнд нэвтэрсэн хэрэглэгчид өөрийн эзэмшлийн файл сервер дээрх хэрэглэгчийн Home folder Z:\ дискийг хэрэглэхтэй яг ижил тэнхим, алба нэгжүүд, төслийн баг, багш нар сургалтандаа мэргэжлийн хичээлээр бүлэглэж, олон хэрэглэгч дундаа хэрэглэх дундын хавтас (Folder) үүсгэх боломжтой.

Файл серверт хандахдаа Windows Explorer цонхны дээд хэсгийн заманд: \\filesrv01 гэж бичээд өөрийн харъяалагдах албаны дундын хавтастай ажиллах боломжтой.

Зураг №7. ХИС-ийн тэнхим, нэгжүүдийн ажлын хавтас үүсгэсэн байдал.

МТА-аас файл сервер дээр тэнхим, албадын

нэрээр нэрлэсэн хавтасыг үүсгэж, тухайн бүлэгт хамаарах хэрэглэгчдэд ажиллах эрх нээсэн. Тиймээс тэнхим, алба нэгжүүд өдөр тутмын үйл ажиллагаандаа уг хавтасыг өргөнөөр ашиглах шаардлагатай байна. ХИС-ийн хичээлийн I, II, III, IV-р байруудын хооронд 10Gbps-ийн хурдтай шилэн кабелиар холбогдсон тул файл хуулах, зөөх, share-лэх, ажиллахад ямар ч хүндрэл гарахгүй, та компьютерынхаа LocalDisk-тэй ажиллаж байгаа мэт ажиллана.

Бүлгийн тохиргоо

Тэнхим, нэгжүүдээр, төсөл, сургалтын хэрэглэгдэхүүнээр нэг бүлэг үүсгэх

Нэг хэрэглэгч олон бүлэгт хамрагдах боломжтой.

Файл сервер, дундын хавтаст хэрэглэгч болон бүлгээр хандах Бүлэг болон хэрэглэгчийн хандах эрхийн ялгаатай тохиргоог хийх боломжтой

Бүрэн хандалт

Зөвхөн унших хандалт

Өөрчлөх хандалт

Хандах эрхгүй байх

Page 9: МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН ХЭРЭГЛЭГЧДИЙН ГАРЫН … · a. Компьютерийн Wi-Fi ассаны дараа гарч ирэх жагсаалтаас

9

5. Хэрэглэгчийн эрх, нууцлал ADC-д нэвтрэх эрхийг хэрэглэгчийг нэр, нууц үгээр таних бөгөөд энэ нь системд давхардахгүй. Нууц үгийн шаардлага

Хамгийн багадаа 6 тэмдэгт

Хамгийн багадаа нэг ТОМ тэмдэгт

ХАМГИЙН БАГАДАА НЭГ жижиг ТЭМДЭГТ

Багадаа 1 ширхэг тоо

Нууц үгийг 45 хоног тутамд солих

CTRL + ALT +DEL -> CHANGE PASSWORD Хэрэглэгчийн нууц үгийг солихдоо гарын авлагыг баримтлах буюу админд хандах боломжтой.

CTRL + ALT +DEL товчны хослолоор гарч ирэх цонх.

CTRL + ALT +DEL -> CHANGE PASSWORD Old password цонхонд одоогийн идэвхтэй нууц үгээ оруулна. New password цонхонд шинээр оруулах нууц үгээ оруулна. Confirm password цонхонд шинэ нууц үгээ давтан оруулна.

Зураг №8. ADC-ийн хэрэглэгчийн нууц үг солих цонх.

Жич: Таны нууц үг шинэчлэгдсэнээр та ADC болон сүлжээ, компьютер, WiFi-д

нэвтрэх, мөн домайнтай холбогдож ажиллах програмуудын нууц үг бүгд шинээр оруулсан нууц үгээр шинэчлэгдэнэ.

Page 10: МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН ХЭРЭГЛЭГЧДИЙН ГАРЫН … · a. Компьютерийн Wi-Fi ассаны дараа гарч ирэх жагсаалтаас

10

6. ADC-д нэвтэрсэн хэрэглэгчийн эрхийг хаах

ХИС-ийн сүлжээний орчинд ямар өөрийн эзэмшлийн биш компьютерт ADC-ийн хэрэглэгчийн эрхээр нэвтэрч ажилласны дараа ADC-ийн хаягаа заавал Sign Out хийж гаргах хэрэгтэй. Windows 10 үйлдлийн системд хэрхэн гаргах:

Зураг № 9. Хэрэглэгчийн эрхийг хаах буюу Account Sign Out хийх. 1. Start цэсийг нээнэ. 2. Хэрэглэгчийг төлөөлөх хүний зурагтай дүрс дээр дарна. 3. Гарч ирэх цэснээс Sign out-ийг сонгоно.

Page 11: МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН ХЭРЭГЛЭГЧДИЙН ГАРЫН … · a. Компьютерийн Wi-Fi ассаны дараа гарч ирэх жагсаалтаас

11

7. Таны компьютер домайнд холбогдсон эсэхийг шалгах

1. Start цэсэн дээр баруун товч дараад / Соntrol Panel / System цонх 2. Domain ADC.HUMANITIES.MN гэсэн бол таны компьютер домайнд холбогдсон

байна. 3. Компьютерын Taskbar-ийн LAN-

ийн Icon дээр хулгана очиход дараах Hint гарна.

4. Компьютерын Taskbar-ийн LAN-ийн Icon гэсэн анхааруулах тэмдэг гарвал МТА-нд хандаж тусламж авах шаардлагатай.

5. Компьютерын Taskbar-ийн LAN-ийн Icon улаан өнгийн хэрээс (X) тэмдэгтэй бол сүлжээнд огт холболт үүсээгүй, кабель салсан тул шалгах буюу МТА-нд хандаж тусламж авна.

8. Утасгүй интернет (Wi-Fi)-д холбогдох

Page 12: МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН ХЭРЭГЛЭГЧДИЙН ГАРЫН … · a. Компьютерийн Wi-Fi ассаны дараа гарч ирэх жагсаалтаас

12

ХИС-ийн хичээлийн байруудад утасгүй интернет (Wi-Fi) сүлжээний цацагч

төхөөрөмжүүд (Access points) байрлуулсан бөгөөд тус сургуулийн багш, оюутан,

албан хаагчид ухаалаг гар утас, таблет, зөөврийн компьютерээ ашиглан интернет

сүлжээнд холбогдох боломжтой.

Дараах утасгүй интернет сүлжээнүүдэд нэвтэрч болно.

Humanities Student – ХИС-ийн оюутнууд сургалтын албанаас олгосон оюутны

код, нууц үгээ ашиглан холбогдоно.

Humanities Staff – ХИС-ийн багш нар сургалтын албанаас олгосон багшийн

код, нууц үгээ ашиглан холбогдоно.

Humanities Office – ХИС-ийн ажилтан, албан хаагчид Мэдээллийн

технологийн албанаас (МТА) олгосон хэрэглэгчийн код, нууц үгээ ашиглан

холбогдоно.

Humanities Conference – ХИС-д түр хугацаагаар ажиллаж буй тус сургуульд

харьяалагдахгүй хүмүүс МТА-д хандаж, утасгүй интернетэд төхөөрөмжөө

холбуулж болно.

Windows 10 үйлдлийн системтэй зөөврийн компьютерийг Wi-Fi –д хэрхэн холбох

тухай дараах зурагт үзүүлсэн байна.

1. Зөөврийн компьютерийн Wi-Fi –г асаах.

a. Дэлгэцийн баруун доод буланд байрлах антены дүрс дээр дарна.

b. Гарч ирэх цэснээс Wi-Fi товчийг дарж асаана.

2. Утасгүй интернет сүлжээнд холбогдох

a. Компьютерийн Wi-Fi ассаны дараа гарч ирэх жагсаалтаас Humanities

Staff –г сонгон Connect товч дээр дарна.

b. Username хэсэгт ADC болон OneMIS –д нэвтрэх код, нууц үгээ оруулна.

Password хэсэгт харгалзах нууц үгээ бичээд Ok товчийг дарж

холбогдоно.

Page 13: МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН ХЭРЭГЛЭГЧДИЙН ГАРЫН … · a. Компьютерийн Wi-Fi ассаны дараа гарч ирэх жагсаалтаас

13

Ухаалаг утаснаас Wi-Fi –д холбогдох алхмуудыг доор үзүүлсэн байна.

Android үйлдлийн системтэй гар утасны хувьд (Samsung, LG г.м):

1. Applications жагсаалт дундаас Settings цэсийг сонгож орно

2. Settings руу нэвтэрсний дараа Wi-Fi дэд цэсэн дээр дарна

Page 14: МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН ХЭРЭГЛЭГЧДИЙН ГАРЫН … · a. Компьютерийн Wi-Fi ассаны дараа гарч ирэх жагсаалтаас

14

3. Гар утасны Wi-Fi антеныг асаана. Үүний дараа холбогдох боломжтой Wi-Fi жагсаалтаас сонгоно.

4. Identity хэсэгт нэр кодоо, Password хэсэгт нууц үгээ бичин connect товч дээр дарж холбогдоно.

9. Sophos Anti-Virus програмын хэрэглээ ХИС-ийн бүх компьютерт вирусээс хамгаалах Sophos Enterprise Antivirus програмыг домайнаар суулгасан. Лекцийн танхимд болон сургуулийн тэнхимийн компьютерт зөөврийн флаш диск холбох үедээ заавал вирусыг нь шалгуулах хэрэгтэй.

Page 15: МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН ХЭРЭГЛЭГЧДИЙН ГАРЫН … · a. Компьютерийн Wi-Fi ассаны дараа гарч ирэх жагсаалтаас

15

Windows 10 болон Windows 7 үйлдлийн системд вирус шалгуулах процесс: 1. Флаш (Flash) дискээ компьютерын USB портод холбосон байна. 2. Windows Explorer програмыг нээнэ. 3. Шалгах диск дээр хулганын баруун товч дарахад гарч ирэх цэсээс Scan with

Sophos Anti-Virus сонголтыг дарна. 4. Вирус шалгаж дуусах хүртэл нь дискээ нээж болохгүй.

5. Вирус илэрсэн тохиолдолд Items detected хэсэгт гарч ирнэ.

Page 16: МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН ХЭРЭГЛЭГЧДИЙН ГАРЫН … · a. Компьютерийн Wi-Fi ассаны дараа гарч ирэх жагсаалтаас

16

6. Items passed to Quarantine: цэсийг сонгосноор таны флаш дискний вирус

харагдана.

7. Флаш диск дэх вирусээ устгахын тулд баруун доод буланд байрлах Perform

action цэсийг сонгон гарч ирэх сонголтуудаас Authorize цэсийг сонгоно.

Page 17: МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН ХЭРЭГЛЭГЧДИЙН ГАРЫН … · a. Компьютерийн Wi-Fi ассаны дараа гарч ирэх жагсаалтаас

17

8. Authorize цэсийг сонгох үед дараах харилцах цонх гарч ирнэ. Yes To All

товчийг дарснаар вирус устах болно.

9. Вирус устаж дууссаны дараа харагдах байдал

Page 18: МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН ХЭРЭГЛЭГЧДИЙН ГАРЫН … · a. Компьютерийн Wi-Fi ассаны дараа гарч ирэх жагсаалтаас

18

10. Зөөврийн компьютер (Laptop)-ийг проекторт холбох

Лекцийн болон семинарын ангид зөөврийн компьютер ашиглан үзүүлэн, илтгэл

тавихдаа дараах зүйлсийг анхаарна уу.

1. Ихэнх семинарын ангиуд сүлжээний кабелаар проекторт дүрсээ дамжуулдаг тул LAN to VGA шилжүүлэгч ашигладаг. Энэхүү шилжүүлэгчийг тухайн ангийг хариуцсан арга зүйчээс авах боломжтой.

2. Зөөврийн компьютерийг хувиргагч ашиглан проектортой холбогдсоны дараа Windows товч + P гарын хослол дарна.

3. Гарч ирэх цэсээс Duplicate сонголтыг дарна.

11. Микрофон, спикерийн дууг тохируулах

1. Микрофоны дээд талд байрлах товчлуурыг дарж асаана. 2. Дууны тохируулгыг танхимын индэр дотор байрлах пулт

төхөөрөмжийн 3 ширхэг тохируулан MIC гэсэн тохируулгаар удирдана.

12. Танхимын спикерын тохируулга

1. Танхимын процессорын ард байрлах аудио оролт /ногоон/, урд байрлах аудио

оролт /чихэвчний зурагтай/ -д зурагт харуулсан AUX кабелийг холбоно.

2. Спикерны дууны тохиргоог индэр дотор байрлах пүлт төхөөрөмжийн 3 ширхэг

тохируулгын MUSIC гэсэн тохируулгаар удирдана.

Page 19: МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН ХЭРЭГЛЭГЧДИЙН ГАРЫН … · a. Компьютерийн Wi-Fi ассаны дараа гарч ирэх жагсаалтаас

19

13. Хичээлийн 4-р байрны тоног төхөөрөмжтэй ажиллах

EPSON проекторыг компьютерт холбох

ХИС-ийн хичээлийн 4-р байрны лекц, семинарын танхимуудад оюутан, багш нар сургуулийн дотоод сүлжээ ашиглан зөөврийн компьютерыг проекторт холбох. Проекторын утасгүй холболт Лаптопыг проекторт холбохын тулд утасгүй интернетийн сүлжээ (WiFi)-д өөрийн эрхээр холбогдох ба EasyMP Network Projection Ver.2.87 програмыг компьютертоо суулгасан байх шаардлагатайг анхаарна уу. Утасгүй интернэтийн сүлжээ (Wifi)-д холбогдох Сургалтын албаны OneMIS системд нэвтэрдэг багш, оюутны кодоо ашиглаж сургуулийн утасгүй интернетийн сүлжээнд холбогдоно. Багш, ажилчид: Humanities Staff Оюутан: Humanities Student гэсэн сүлжээг ашиглаж WiFi-д нэвтэрнэ. Тухайн лекц, семинарын танхимыг хариуцаж буй арга зүйчээс EasyMP Network Projection Ver.2.87-ны install-г авна.

Windows үйлдлийн систем дээрх холболт

EasyMP Network Projection Ver.2.87 програмыг ажиллуулах дараалал

/Start→All programs→EPSON projector→ EasyMP Network Projection Ver.2.87/

Page 20: МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН ХЭРЭГЛЭГЧДИЙН ГАРЫН … · a. Компьютерийн Wi-Fi ассаны дараа гарч ирэх жагсаалтаас

20

1. Advanced Connection Mode сонгох

2. Хичээл орж байгаа ангийн проекторын IP Address-ийг сонгоно .

3. IP address нь 192.168.***.***

- хүлээгдэж буй проектор

- хэрэглэгдэж буй проектор

4. Проекторт холбогдсоны дараа

Проектороо сонгоод дарж холбоно.

MAC OS үйлдлийн систем дээрх холболт

EasyMP Network Projection Ver.2.86 ажиллуулна.

/Applications→EasyMP projection→ EasyMP Network Projection Ver.2.86 /

Page 21: МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН ХЭРЭГЛЭГЧДИЙН ГАРЫН … · a. Компьютерийн Wi-Fi ассаны дараа гарч ирэх жагсаалтаас

21

1. Advanced Connection Mode сонгох

2. Тухайн ангийн проекторын IP Address-ийг сонгоно. IP address нь 192.168.***.***

- хүлээгдэж буй проектор

- хэрэглэгдэж буй проектор

3. Проекторт холбогдсоны дараа

Проектороо сонгоод дарж холбоно.

Page 22: МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН ХЭРЭГЛЭГЧДИЙН ГАРЫН … · a. Компьютерийн Wi-Fi ассаны дараа гарч ирэх жагсаалтаас

22

14. Проекторын VGA кабелийн холболт

Лекц болон семинарын танхимд зөөврийн компьютер (Laptop) ашиглан үзүүлэн,

илтгэл тавьж буй үед дараах зүйлсийг анхаарна уу.

Анги танхимууд сүлжээний кабелиар проекторт дүрсээ дамжуулдаг тул LAN to VGA

шилжүүлэгч ашигладаг.

1. Ангид байгаа LAN-гийн утасны VGA шилжүүлэгчтэй талыг нь компьютерынхоо

VGA залгуурт залгана. Нөгөө талыг ханан дахь хяналтын самбарын P/VGA-д

холбоно. Дараа нь проекторынхоо Source Search-ийг дарж оруулна.

2. Лаптопоо хувиргагчаар проектортой холбосны дараа

Windows товч + P гарын хослол дарна.

3. Гарч ирэх цэснээс Duplicate сонголтыг дарна.

Page 23: МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН ХЭРЭГЛЭГЧДИЙН ГАРЫН … · a. Компьютерийн Wi-Fi ассаны дараа гарч ирэх жагсаалтаас

23

15. HDMI кабелын холболт

Лекцийн танхимд зөөврийн компьютер (Laptop) ашиглаж лекц орох үед танхимд

байгаа HDMI залгуурынхаа нэг талыг компьютерийнхаа HDMI портод залгана.

Нөгөө үзүүрийг ханан дахь хяналтын самбарын HDMI оролтод холбоно.

Проекторынхоо Source Search-ийг дарж проекторт дүрсээ дамжуулна.

Микрофон, спикерийн дууг тохируулах

1. Микрофоны дээд талд байрлах товчлуурыг дарж асаана. 2. Микрофоны дууны тохируулгыг танхимын Rack дотор байрлах пульт

төхөөрөмжийн тохируулгаар удирдана.

Page 24: МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН ХЭРЭГЛЭГЧДИЙН ГАРЫН … · a. Компьютерийн Wi-Fi ассаны дараа гарч ирэх жагсаалтаас

24

3. Танхимын Rack дотор байрлах пульт төхөөрөмжийн ард байрлах /зурагт

харуулсан/ AUX кабелийг зөөврийн компьютерынхоо чихэвчний зурагтай

оролтод холбоно.

4. Спикерийн чанга, сулын тохируулгыг танхимын Rack дотор байрлах пульт

төхөөрөмжийн тохируулгаар удирдана.

Page 25: МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН ХЭРЭГЛЭГЧДИЙН ГАРЫН … · a. Компьютерийн Wi-Fi ассаны дараа гарч ирэх жагсаалтаас

25

16. Хурлын заалны микрофон хэрэглэх заавар

/2-304 тоот хурлын танхимд/

1.1 Төхөөрөмжийг асаах

Микрофоны удирдлагын төхөөрөмж буюу пульт

On гэсэн товчийг дарснаар төхөөрөмж ажиллах болно.

1.2 Төхөөрөмжийг ажиллуулсны дараагаар микрофоныг ажиллуулах.

On гэсэн товчийг дарснаар микрофон ажиллах

болно.

Та хурал болон их семинар дээр үг хэлсний

дараагаар микрофоныг унтрааж байх.

Off гэсэн товчийг дарснаар микрофон унтрах

болно.

Page 26: МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН ХЭРЭГЛЭГЧДИЙН ГАРЫН … · a. Компьютерийн Wi-Fi ассаны дараа гарч ирэх жагсаалтаас

26

ГАРЧИГ

1. Hybrid Cloude тооцооллын системийн тухай 3

И-мэйл Сервер (E-mail Server)

Хэрэглэгчийн аппликэшн (User application)

Актив директор (Active Directory Controller)

Файл сервер (File Server) 4

WSUS сервер (Windows Server Update Services)

HYPER-V, VIRTUAL сервер 5

2. Актив директор (Active Directory Controller) –д нэвтрэх 6

Active Directory Controller (ADC) –ийн хэрэглээ

3. Файл сервер (File server) –ийн хэрэглээ 7

4. Бүлэг үүсгэх, бүлэг дундын хавтас ашиглах 8

5. Хэрэглэгчийн эрх, нууцлал 9

6. ADC-д нэвтэрсэн хэрэглэгчийн эрхийг хаах 10

7. Таны компьютер домайнд холбогдсон эсэхийг шалгах 11

8. Утасгүй интернет (WiFi)-д холбогдох 11

9. Sophos Anti-Virus програмын хэрэглээ 14

10. Зөөврийн компьютер (Laptop) -ыг проекторт холбох 18

11. Микрофон, спикерийн дууг тохируулах

12. Танхимын спикерийн тохируулга

13. Хичээлийн 4-р байрны тоног төхөөрөмжтэй ажиллах 19

14. Проекторын VGA кабелийн холболт 22

15. HDMI кабелын холболт 23

16. Хурлын заалны микрофон хэрэглэх заавар 25

Page 27: МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН ХЭРЭГЛЭГЧДИЙН ГАРЫН … · a. Компьютерийн Wi-Fi ассаны дараа гарч ирэх жагсаалтаас

27

Тэмдэглэл

Page 28: МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН ХЭРЭГЛЭГЧДИЙН ГАРЫН … · a. Компьютерийн Wi-Fi ассаны дараа гарч ирэх жагсаалтаас

28

Тэмдэглэл