12
ОНЦЛОХ ЦАГ АГААРЫН ДЭЛГЭРЭНГYЙ МЭДЭЭЛЛИЙГ 8 ДУГААР НҮҮРЭЭС УНШИНА УУ. Бүх эрх хуулиар хамгаалагдана © УЛС ТӨР Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат маргааш Японд албан ёсны айлчлал хийхээр мордоно. Төрийн албаны зөвлөл өнөө- дөр 10 агентлагийн даргын сонгон шалгаруулалт хийнэ. УИХ дахь МАН, АН-ын бүлэг ирц бүрдээгүйн улмаас хуралдсангүй. Эдийн засагт оффшор бүсийн хөрөнгө оруулалт чухал үүрэг гүйцэтгэж байгаа. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан хойшиллоо. ЭДИЙН ЗАСАГ Монголбанкинд тушаасан алтны хэмжээ энэ оны есдү- гээр сард 13.7 тоннд хүрчээ. Монголын хөрөнгийн бирж 15 ХК-ийн 17,502 ширхэг хувьцаа арилжив. Зэсийн баяжмалын экспор- тоос Монгол Улс 570 тэрбум төгрөг олохоор төсөвлөв. ОХУ руу экспортлох махны хэмжээг нэмэгдүүлэх санал тавилаа. "Чалко"-гаас авсан "Эрдэнэс Тавантолгой"-н зээлийн үлдэг- дэл 96 сая ам.доллар болжээ. НИЙГЭМ Дорнод, Дархан-Уул, Өмнөговийн Политехникийн коллежийг түшиглэн “Чадам- жийн төв” байгуулав. "Таван толгой" ХК тонн нүүрсний үнийг хямдруулж, 8000 төгрөг болгожээ. Булган аймгийн сумдын өвс тэжээлийн нөөц бэлтгэл 47 хувьтай байна. БОАЖЯ Засгийн газрын тогтоолоос бусад заавраар шонхор агнах зөвшөөрөл олгоогүй гэв. БНХАУ-ын мэргэжилтнүүд Монголын мазаалайг хамгаа- лах төсөл боловсруулж байна. ДЭЛХИЙ Сирид ОХУ-ын үйлдсэн цэргийн гэмт хэргийг мөрдөх шаардлагыг Франц улс тавив. БНХАУ давсны үнийг хоёр мянган жил төрөөс зохицуулж ирсэн явдлыг хална. Колумбын Ерөнхийлөгч Нобелийн шагналаа буяны үйлсэд хандивлана. Америкчууд таргалсны буруутан нь хийжүүлсэн ундаа гэж эрдэмтэд үзэв. Samsung компани Note 7-гийн үйлдвэрлэлийг түр зогсоолоо. ЦАГ АГААР 2016.10.11, МЯГМАР ~ №216 (494) АМ.ДОЛЛАР ЮАНЬ РУБЛЬ 4778 0.46% 96.860 0.01% 2269.97 338.72 36.40 ЗЭС 5-ЧИНГИС БОНД 1260.30 0.21% 821.73 0.23% 89.010 0.1% АЛТ MSE ALL 10-ЧИНГИС БОНД 00494 Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага манай мал эмнэлгийн албаны бүтэц, тогтолцоонд олон улсын жишиг зарчмын дагуу үнэлгээ хийлгүүлэх шаардлагатай хэмээн зөвлөжээ. Гэвч хөдөө аж ахуйн салбарынхан сонсоогүй мэт өнгөрсөөр. 3 Б.Ганбаяр / ЗГМ© Эх орны эдийн засагт хэрэгтэй байж болох мэдээлэл Зовлогоо зовоохгүй аж төрөх сонгодог аргыг монголчууд сэдэж болмоор. > 4 Алт тушаалт түүхэн дээд түвшиндээ хүрэх нь Татварын хөнгөлөлт алт тушаах сонирхлыг нэ- мэгдүүлсэн гэж салбарынхан үзэж байна. > 11 “Цаст констракшн” дүгнэлт гарахыг хүлээж байна 69.5 сая төгрөгийн өртөг бүхий гурван тоног төхөөрөмж эвдэрчээ. > 6 Facebook-ийн төлсөн татварт дургүйцэв Тегеран курдууд болон ISIS-ийг буруутгалаа Хөгжих бус мөхөж буй салбар 5 УЛААНБААТАР 2016.10.11 ҮҮЛШИНЭ -7° YНЭ: 600₮ ZASAG.CO БҮРЭЛДЭХҮҮН КОМПАНИ ~ THE OFFICIAL GAZETTE ~ ЗГМ ТӨСӨВ-2017 Реформ эхлүүлсэн төсөв Эмзэг бас эгзэгтэй үе Мон- голын эдийн засагт тохиож байна. Эдийн засгийн өсөлт хэзээ мөдгүй зогсчих гээд, улс өрөө төлж эхлэх гуравдугаар сар ойртсоор. Улсын сан ч бас ёроолдлоо. Олон улсын валютын сангийн амаргүй шаардлагын өмнө манай улс зогсож байна. Энэ түүхэн үед улсын сангийн стратегийг Засгийн газар өргөн барьж, УИХ-ын чуулганы пүрэв гарагийн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг нь хийлээ. Өрөө төлөх, Олон улсын валютын сангийн шаардлагад нийцэх гээд олон сорилтын шийдэл нь энэ төсөв. Тиймээс ирэх оны сангийн бодлогын стратеги хэн хүний анхаарлыг эрхгүй татна. 2017 оны төсвийн төсөл дэх орлого, зарлагын “том” тоонууд сонин, хэвлэлээр улиг болтлоо дэгдлээ. Иймд “том”-ыг түр ор- хиж, онцлох тоонуудыг хүргэе. Төсвийн орлогыг хэт өөдрөг тооцдог. Зэс, алт, төмрийн хү- дэр зэрэг түүхий эдийн үнийг тэнгэрт “хөөрсөн” үнээр төсөөл- дөг нь төсвийн орлого тасрах, алдагдал талийх үндсэн шалт- гаан болдгийг эдийн засагчид шүүмжилдэг. Тэгвэл энэ оны төсөвт орло- гыг хэр бодитой төсөөлснийг харцгаая. Г.Байгал @baigalZGM Сангийн яам хөрсөн- дөө буусан үнийг төсөвт суулгажээ 2 9 УЛС ТӨР Татвараас бултагсадтай тэмцэх дэлхий нийтийн арга Авлигатай тэмцэх кампанийн санаанд оромгүй үр дүн Өнгөрсөн тавдугаар сард Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн нийгэмлэгээс Панамын хуулийн фирмийн оффшор дансны мэдээллийг бүрэн эхээр нь дэлхий нийтэд Хадсон Локет Ши Жиньпиний авлигатай тэмцэх кампани зорилгоо биелүүлж чадаагүйгээр үл барам Хятадын коммунист намын нэр хүндэд хохирол учруулж байгааг статистик анализ, эрдмийн судалгаа батлав. БНХАУ-ын дарга дөрөв дэх жилдээ үргэлжлүүлж буй авлигын эсрэг арга хэмжээ Б.Даваатогтох @davaatogtokh зарласан. Дээрх мэдээлэлд нийт 210 мянган оффшор компани, Невада, Хонконг, Их Британийн Виржини арлууд дахь банкуу- дын нууц дансны эзэд болон компанийн захидал, санхүүгийн хүснэгт зэрэг баримт багтсан юм. Мао Зэдунаас хойш тус улсад тохиолдож буй хамгийн өргөн цар хүрээтэй кампанийн нэг. Гэвч уг кампаниас үүдэн хятад иргэд авлигын хэрэгт орон нутгийн захиргаадын удирдлагаас илүү төв Засгийн газрыг буруутгаж байгааг шинэ судалгаа харууллаа. ЗГМ: ИНФОГРАФИК ДОХ-ЫГ ХЭРХЭН БУУРУУЛАХ ВЭ Уг эмчилгээнд орж амжаагүй хүн ХДХВ-ээс улбаатай өвчлөлөөр сүүлийн 15 жилд амиа алдсан хүний тоо Нас баралт 2004 оноос хойш Хүн ретровирусийн эсрэг эмчилгээ хийлгэдэг САЯ САЯ САЯ БУУРАХ ЗАМААР: ДЭМБ© 21 7 .8 42 % Халдвар 2000 оноос хойш 35 % 16 ХДХВ-ээр өвчилдөг ХҮН 5500 Өдөрт Африкийн Сахара орчимд амьдардаг 66 % САХАРА Тэдний Дараах алхмуудыг хэрэгжүүлснээр 2030 он гэхэд ДОХ-ыг устгаж чадна. » Хамгаалалтыг сайжруулах. » Эрсдэлтэй хүмүүст сорил тавиулахыг санал болгох. ДОХ-той хүмүүсийн 44% вирус тээгч гэдгээ мэддэггүй. » ХДХВ-тэй хүмүүсийг эмчлэх.

YНЭ: 600₮ Хөгжих бус мөхөж буй салбар€¦ · тооцдог. Зэс, алт, төмрийн хү дэр зэрэг түүхий эдийн үнийг тэн

  • Upload
    others

  • View
    11

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: YНЭ: 600₮ Хөгжих бус мөхөж буй салбар€¦ · тооцдог. Зэс, алт, төмрийн хү дэр зэрэг түүхий эдийн үнийг тэн

ОНЦЛОХ

ЦАГ АГААРЫН ДЭЛГЭРЭНГYЙ МЭДЭЭЛЛИЙГ 8 ДУГААР НҮҮРЭЭС УНШИНА УУ.

Бүх эрх хуулиар хамгаалагдана ©

УЛС ТӨРЕрөнхий сайд Ж.Эрдэнэбат маргааш Японд албан ёс ны айлчлал хийхээр мордоно. Төрийн албаны зөвлөл өнөө­дөр 10 агентлагийн даргын сонгон шалгаруулалт хийнэ. УИХ дахь МАН, АН­ын бүлэг ирц бүрдээгүйн улмаас хуралдсангүй. Эдийн засагт оффшор бүсийн хөрөнгө оруулалт чухал үүрэг гүйцэтгэж байгаа. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан хойшиллоо.

ЭДИЙН ЗАСАГМонголбанкинд тушаасан алтны хэмжээ энэ оны есдү­гээр сард 13.7 тоннд хүрчээ. Монголын хөрөнгийн бирж 15 ХК­ийн 17,502 ширхэг хувьцаа арилжив. Зэсийн баяжмалын экспор­тоос Монгол Улс 570 тэрбум төгрөг олохоор төсөвлөв. ОХУ руу экспортлох махны хэмжээг нэмэгдүүлэх санал тавилаа."Чалко"­гаас авсан "Эрдэнэс Тавантолгой"­н зээлийн үлдэг­дэл 96 сая ам.доллар болжээ.

НИЙГЭМДорнод, Дархан­Уул, Өмнөговийн Политехникийн коллежийг түшиглэн “Чадам­жийн төв” байгуулав."Таван толгой" ХК тонн нүүрсний үнийг хямдруулж, 8000 төгрөг болгожээ.Булган аймгийн сумдын өвс тэжээлийн нөөц бэлтгэл 47 хувьтай байна. БОАЖЯ Засгийн газрын тогтоолоос бусад заавраар шонхор агнах зөвшөөрөл олгоогүй гэв.БНХАУ­ын мэргэжилтнүүд Монголын мазаалайг хамгаа­лах төсөл боловсруулж байна.

ДЭЛХИЙСирид ОХУ­ын үйлдсэн цэр гийн гэмт хэргийг мөрдөх шаард лагыг Франц улс тавив. БНХАУ давсны үнийг хоёр мянган жил төрөөс зохицуулж ирсэн явдлыг хална. Колумбын Ерөнхийлөгч Нобелийн шагналаа буяны үйлсэд хандивлана. Америкчууд таргалсны буруутан нь хийжүүлсэн ундаа гэж эрдэмтэд үзэв.Samsung компаниNote 7­гийн үйлдвэрлэлийг түр зогсоолоо.

ЦАГ АГААР

2016.10.11, МЯГМАР ~ №216 (494)

АМ.ДОЛЛАР ЮАНЬ РУБЛЬ

47780.46%

96.8600.01%

2269.97 338.72 36.40

ЗЭС 5-ЧИНГИС БОНД

1260.300.21%

821.730.23%

89.0100.1%

АЛТMSE ALL 10-ЧИНГИС БОНД

0 0 4 9 4

Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага манай мал эмнэлгийн албаны бүтэц, тогтолцоонд олон улсын жишиг зарчмын дагуу үнэлгээ хийлгүүлэх шаардлагатай хэмээн зөвлөжээ. Гэвч хөдөө аж ахуйн салбарынхан сонсоогүй мэт өнгөрсөөр. 3

Б.Ганбаяр / ЗГМ©

Эх орны эдийн засагт хэрэгтэй байж болох мэдээлэлЗовлогоо зовоохгүй аж төрөх сонгодог аргыг монголчууд сэдэж болмоор. > 4

Алт тушаалт түүхэн дээд түвшиндээ хүрэх ньТатварын хөнгөлөлт алт тушаах сонирхлыг нэ­мэг дүүлсэн гэж салбарынхан үзэж байна. > 11

“Цаст констракшн” дүгнэлт гарахыг хүлээж байна69.5 сая төгрөгийн өртөг бүхий гурван тоног төхөөрөмж эвдэрчээ. > 6

Facebook­ийн төлсөн татварт дургүйцэв

Тегеран курдууд болон ISIS­ийг буруутгалаа

Хөгжих бус мөхөж буй салбар

5

УЛААНБААТАР2016.10.11

ҮҮЛШИНЭ

5° -7°

YНЭ: 600₮

ZASAG.COБҮРЭЛДЭХҮҮНКОМПАНИ

~ T H E O F F I C I A L G A Z E T T E ~

ЗГМ

ТӨСӨВ-2017

Реформ эхлүүлсэн төсөв

Эмзэг бас эгзэгтэй үе Мон­голын эдийн засагт тохиож байна. Эдийн засгийн өсөлт хэзээ мөдгүй зогсчих гээд, улс өрөө төлж эхлэх гуравдугаар сар ойртсоор. Улсын сан ч бас ёроолдлоо. Олон улсын валютын сангийн амаргүй шаардлагын өмнө манай улс зогсож байна. Энэ түүхэн үед улсын сангийн стратегийг Засгийн газар өргөн барьж, УИХ­ын чуулганы пүрэв гарагийн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг нь хийлээ. Өрөө төлөх, Олон улсын валютын сангийн шаардлагад нийцэх гээд олон сорилтын шийдэл нь энэ төсөв. Тиймээс ирэх оны сангийн бодлогын стратеги хэн хүний анхаарлыг эрхгүй татна.

2017 оны төсвийн төсөл дэх орлого, зарлагын “том” тоонууд со нин, хэвлэлээр улиг болтлоо дэгд лээ. Иймд “том”­ыг түр ор­хиж, онцлох тоонуудыг хүр гэе.

Төсвийн орлогыг хэт өөдрөг тооц дог. Зэс, алт, төмрийн хү­дэр зэрэг түүхий эдийн үнийг тэн гэрт “хөөрсөн” үнээр тө сөөл­дөг нь төсвийн орлого тас рах, алдагдал талийх үндсэн шалт­гаан болдгийг эдийн засагчид шүүмжилдэг.

Тэгвэл энэ оны төсөвт орло­гыг хэр бодитой төсөөлснийг харцгаая.

Г.Байгал@baigalZGM

Сангийн яам хөрсөн­дөө буусан үнийг төсөвт суулгажээ

2 9

УЛС ТӨР

Татвараас бултагсадтай тэмцэх дэлхий нийтийн арга

Авлигатай тэмцэх кампанийн санаанд оромгүй үр дүн

Өнгөрсөн тавдугаар сард Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн нийгэмлэгээс Панамын хуулийн фирмийн оффшор дансны мэдээллийг бүрэн эхээр нь дэлхий нийтэд

Хадсон ЛокетШи Жиньпиний авлигатай

тэмцэх кампани зорилгоо биелүүлж чадаагүйгээр үл барам Хятадын коммунист намын нэр хүндэд хохирол учруулж байгааг статистик анализ, эрдмийн судалгаа батлав. БНХАУ­ын дарга дөрөв дэх жилдээ үргэлжлүүлж буй авлигын эсрэг арга хэмжээ

Б.Даваатогтох@davaatogtokh

зарласан. Дээрх мэдээлэлд нийт 210 мянган оффшор ком пани, Невада, Хонконг, Их Бри танийн Вир жини арлууд дахь банкуу­дын нууц дансны эзэд болон компа нийн захидал, санхүүгийн хүс нэгт зэрэг баримт багтсан юм.

Мао Зэдунаас хойш тус улсад тохиол дож буй хамгийн өргөн цар хүрээ тэй кампанийн нэг. Гэвч уг кампаниас үүдэн хятад иргэд авлигын хэрэгт орон нутгийн захиргаадын удирдлагаас илүү төв Засгийн газрыг буруутгаж байгааг шинэ судалгаа харууллаа.

ЗГМ: ИНФОГРАФИК

ДОХ-ЫГ ХЭРХЭН БУУРУУЛАХ ВЭ

Уг эмчилгээнд орж амжаагүй хүн

ХДХВ­ээс улбаатай өвчлөлөөр сүүлийн 15 жилд амиа алдсан хүний тоо

Нас баралт 2004 оноос хойш

Хүн ретровирусийн эсрэг эмчилгээ хийлгэдэг

САЯ

САЯ

САЯ

БУУРАХ ЗАМААР:

ДЭМБ©

21

7.8

42%

Халдвар 2000 оноос хойш35%

16ХДХВ­ээр өвчилдөг

ХҮН5500

Өдөрт

Африкийн Сахара орчимд амьдардаг66%

САХАРА

Тэдний

Дараах алхмуудыг хэрэгжүүлснээр

2030 он гэхэд ДОХ­ыг устгаж чадна.

» Хамгаалалтыг сайжруулах.» Эрсдэлтэй хүмүүст сорил

тавиулахыг санал болгох. ДОХ­той хүмүүсийн 44% вирус

тээгч гэдгээ мэддэггүй.» ХДХВ­тэй хүмүүсийг эмчлэх.

Page 2: YНЭ: 600₮ Хөгжих бус мөхөж буй салбар€¦ · тооцдог. Зэс, алт, төмрийн хү дэр зэрэг түүхий эдийн үнийг тэн

Улс төр

2 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 2016.10.11, МЯГМАР ~ №216 (494)

ТОДРУУЛГА & ЗАЛРУУЛГА

Уншигч та манай сонины мэдээ, нийтлэл, сурвалжлагатай холбоотой тодруулж, залруулах шаардлагатай

санал, хүсэлт байвал

[email protected]

Утас: 99901526 хаягаар бидэнтэй холбогдоно уу.

Хэлэлцээрт нэгдэн орсон орнууд ирэх онд санхүүгийн бүх мэдээллээ хуваалцана

» Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтнуудыг оффшор бүсэд хадгаламж нээх, хувьцаа эзэмшихийг хориглосон хуулийн төслийг өнгөрсөн баасан гарагт УИХ­д өргөн мэдүүлсэн. » Монгол Улс анх удаагаа татвараас бултагсадтай тэмцэж эхэлсэн нь энэ.

» Хэрэв хууль батлагдвал АТГ­т хөрөнгө, орлогоо мэдүүлдэг 39850 орчим хүн хамрагдана.

» Манай улсын эдийн засагт оффшор бүсийн хөрөнгө оруулалт тун чухал үүрэг гүйцэтгэж бай гаа юм.

ТӨСӨЛ

1990­2015 оны хооронд Мон гол Улсад гадаад орнуудаас нийт 14.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн статистик тоо бий. Үүний 10.8 тэрбум ам.доллар нь оффшор бүсийн улс орнуудаас хийгдсэн байна.

Хариуцлагын хувьд эхний

ээлжинд сахилгын арга

хэмжээ авахаар тусгажээ

1Панамд төвтэй уг хуулийн

фирм нь дээрх мэдээллийг 40 гаруй жилийн турш дэлхийн 80 гаруй орны эрэн сурвалжлах сэтгүүлчдээр дамжуулж цуглуулсан байв.

ОФФШОР ДАНСНЫ ЭСРЭГ ДЭЛХИЙН

НИЙТИЙН ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ

Дэлхий нийт оффшор дансны эсрэг хариу арга хэмжээ аваад

Татвараас бултагсадтай тэмцэх дэлхий нийтийн арга

эхэлсэн. Тухайлбал, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага /ЭЗХАХБ/ Олон талт эрх бүхий хэлэлцээрийг байгуулсан. Хэлэлцээрт нэгдэн орсон орнууд ирэх онд санхүүгийн бүх мэдээллээ хуваалцах юм. Хэдийгээр ү үргээ гүйцэтгэж эхлээгүй байгаа ч, энэ ньодоогийн байдлаар дэлхий дээр байгаа оффшор дансны эсрэг хамгийн том хяналтын систем юм. Татварын тогтолцоогоо эрүүлжүүлэхээр шийдсэн улс орны дунд Канад, АНУ, Хятад, Энэтхэг, ОХУ, Индонез, Өмнөд Солонгос, Их Британи зэргийг нэр лэж болно. Тэгвэл өнөөдрийн байдлаар Монгол Улс энэхүү хэлэл цээрт нэгдэн ороогүй байна.

Үүнээс гадна улс орнууд тус

тусын арга хэмжээ авч эхлээд буй. Тодруулбал, ОХУ­ын Ерөнхий лөгч В.Путин оффшор дансны эсрэг хуульд гарын үсэг зурж, баталгаажуулсан. Харин АНУ, Канад, Австри, Австрали, Энэтхэг болон Бел ь гийн Засгийн газраас оффшор данстай улстөрчдийг

шалгаж, хариуцлага тооцохоор мөрдөх комисс байгуулсан бол Азийн тэргүүлэгч орон болох Хятад, Японд оффшор данстай улстөрчдийг нарийвчлан шалгаж, зарим албан тушаалт­ныг цагдан хориод байгаа юм. Исландын Ерөнхий сайд Зигмунд Ганлассоны оффшор данс илэрч, түүнийг албан тушаалаас нь буулгасан бол оффшорт бүртгэлтэй компанид хувь эзэмшиж байсан Испанийн Аж үйлдвэрийн сайд Хусе Сориаг ч бас ажлаас нь чөлөөлсөн. Их Британийн хувьд татвараас бултагсдыг илрүүлэх ажиллагаа явуулахаар бэлтгэж эхэллээ. Энэ хүрээнд Жерси, Гуернси болон Кайманы арлууд зэрэг төвийг хамарсан улс ил тод байдлыг бататгах хүрээнд хэдэн зуун мянган оффшор дансны нарийвчилсан мэдээллийг Британийн татварын албанд хүлээлгэн өгнө.

Британийн татварын алба­ны мэдээлснээр оффшорт татвараас зугтах үйлдлийг зогсоох санаачилгыг 2010 онд

хэрэгжүүлж эхэлснээс хойш 2.4 тэрбум паундын орлого олсон ба оффшорын хэргээр 90 хүнийг мөрдөн байцааж байгаа аж. Товчхондоо, татвараас зугтахын эсрэг хийх тэмцэл дэлхий даяар ийнхүү эрчимжсэн юм.

ХИЛИЙН ЧАНАДАД ДАНС НЭЭХИЙГ ХУУЛИАР

ХОРИГЛОНОХөрөнгө орлогын мэдүүлэг

гаргадаг албан тушаалтнуудыг оффшор бүсэд хадгаламж нээх, хувьцаа эзэмшихийг хориглосон хуулийн төслийг өнгөрсөн баасан гарагт УИХ­д өргөн мэдүүлсэн. Мөн нийтийн албан тушаалд томилогдохоор нэр дэвшиж байгаа хүмүүст ч энэ хуулийн төсөл хамааралтай юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улс анх удаагаа татвараас бултагсадтай тэмцэж эхэлж байгаа нь энэ. Гэхдээ дэлхий нийтийн жишгийн дагуу хууль зөвхөн төрийн албан хаагчдын тодорхой хүрээлэлд хамааралтай юм. Хэрэв хууль батлагдвал АТГ­т хөрөнгө, орлогоо мэдүүлдэг 39850 орчим хүн хамрагдана.

Харин хариуцлагын хувьд эхний ээлжинд сахилгын арга хэмжээ авахаар хуулийн төсөлд тусгажээ. Цааш лаад мөнгөний эх үүс вэрээ сээ шалтгаалаад ямар шийтгэл хүлээх нь Эрүүгийн хуулийн дагуу тодорхой болно гэдийг төсөл боловсруулагчид тайлбарлаж байна. Гэхдээ ХОМ гарга даг албан тушаалтны гадаад улсад суралцах, эмнэл­гийн тусламж, үйлчилгээ авах эрхийг хөндөхгүй байхаар төсөлд тусгажээ. Өөрөөр хэл­бэл, энэ хүрээнд тухайн улсын банкинд өөрийн нэр дээр данс нээл гэх, мөнгөн хөрөнгө байршуулах асуудлыг хуулиар хориглохгүй.

1990­2015 оны хооронд Мон­гол Улсад гадаад орнуудаас нийт 14.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн статистик үзүүлэлт бий. Үүний 10.8 тэрбум ам.доллар нь оффшор бүсийн улс орнуудаас хийгдсэн байна. Энэ нь манай улсын эдийн засагт оффшор бүсийн хөрөнгө оруулалт тун чухал үүрэг гүйцэтгэж бай гаа гэсэн үг юм.

Харин Монгол Улсад нийт 110 орны хөрөнгө оруулалт бүхий 13140 хамтарсан болон дагнасан гадаадын хөрөнгө оруулалттай компани бүртгэгдсэн. Үүний 920 компани буюу долоон хувь нь оффшор бүсийн хөрөнгө оруулагчид байгаа аж. Тиймээс хуулийн төслийг боловсруулахдаа дэл хий нийтийн жишгийг ба рим талсан гэдгээ төсөл са наач лагчид тодотгож байгаа.

BBM©

» АЙЛЧЛАЛЕрөнхий сайд Ж.Эрдэнэбат Япон улсад албан ёсны айлчлал хийхээр маргааш мордоно. Айлчлалын хүрээнд Япон улсын Ерөнхий сайд Ш.Абэтай албан ёсны хэлэлцээ хийж, хоёр орны стратегийн түншлэлийн агуулга, чиглэлүүдийг тохирно. Мөн Монгол, Японы худалдаа, хөрөнгө оруулалтын форумд оролцож, Монголын эдийн засгийн байдал, хөрөнгө оруулалтын орчин, хамтын ажиллагааны боломжуудын талаар мэдээлэл хийнэ.

» ТАЗТөрийн албаны зөвлөл өнөөдөр зарим агентлагийн даргын сонгон шалгаруулалт хийнэ. Үүнд Татварын ерөнхий газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Гадаадын иргэн, харьяатын газрын даргын сонгон шалгаруулалт зэрэг нийт 10 агентлаг хамаарч байгаа юм. Сонгон шалгаруулалтад өрсөлдөх иргэдийг аравдугаар сарын 7­ны өдөр хүртэл бүртгэсэн байна.

» ТОО

90Мянга. Жилд 80 орчим мянган эх амаржиж, 90 гаруй мянга нь хүүхдээ асарч ажил хөдөлмөр эрхэлдэггүй байна. Нөгөөтэйгүүр хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон эхчүүдийн тэтгэвэр нь ижил цалин хөлснөөс ердийн нөхцөлөөр тогтоолгосон эхчүүдийн тэтгэврээс 10­15 хувиар доогуур байдаг аж.

» БҮЛЭГУИХ дахь намын бүлгүүд даваа гараг бүр хуралдаж, тухайн долоо хоногт байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудалд байр сууриа нэгтгэдэг. Тэгвэл өчигдөр УИХ дахь МАН, АН­ын бүлэг хуралдсангүй. Ардчилсан намын бүлгийн гишүүд орон нутгийн сонгууль дөхсөнтэй холбоотой хөдөө ажиллаж байгаа бол МАН­ын бүлгийн ирц бүрдсэнгүй.

» ЦЭЦЦэцийн дунд суудлын маргаашийн хуралдаанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хэлэлцэхээр төлөвлөсөн. Гэвч УИХ­ын итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэх шалтгаантай тул хуралдааныг хойшлуулж, энэ сарын 21­нд товложээ.

» ПАРЛАМЕНТУИХ­ын гишүүн З.Нарантуяа өнгөрсөн амралтын өдрүүдэд Орхон аймагт ажиллаж, иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийлээ. Тэрбээр УИХ­аас баталсан хууль, тогтоомжийн талаар мэдээлэл өгч, иргэдийн саналыг сонсов.

ЗГМ ТОВЧХОН

Page 3: YНЭ: 600₮ Хөгжих бус мөхөж буй салбар€¦ · тооцдог. Зэс, алт, төмрийн хү дэр зэрэг түүхий эдийн үнийг тэн

3

ЗГМ: Сэдэв

2016.10.11, МЯГМАР ~ №216 (494) ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

Өдөр бүр Танд

Блю Скай тауэр, 4 Давхар, № 407, Энхтайваны өргөн чөлөө 17, 1­р хорооСүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс, И­мэйл: [email protected]

Утас: +976 70103131, Факс: +976 70106065, Вэб: ubinfo.mn

Засгийн Газрын Мэдээ сонинынэмэлт захиалга явагдаж Байна.

Захиалгын үнэ: 21,000^Улиралд

44 дугаар

» Ивермектиний бүлгийн тариа нь харх, туулай, хулганы урагт гажиг үүсгэх нөлөөтэй нь туршилтаар тогтоогдсон байдаг аж.

» Харамсалтай нь, үе үеийн хөдөө аж ахуйн сайдууд мал эмнэлгийн салбарын хөгжилд өчүүхэн ч анхаарал хандуулсангүй.

» “Махны хяналтын дүрэм”­д зааснаар вакцин тарьснаас хойш 21, антибиотик, туулга, гадна шимэгчдийн эсрэг бэлдмэл хэрэглэснээс хойш 14­21 хоногийн дотор мал, амьтан нядлахыг хориглодог аж.

Б.Ганбаяр / ЗГМ©

Монгол Улсын мал 70 сая хүрсэн тухай мэдээллийг өнгөрсөн хавар Хүнс, хөдөө аж ахуйн яам зарлаж билээ. Гэвч монгол мал эрүүл үү гэдэг асуулт хотынхонд эргэлзээ төрүүлдэг. Сүүлийн хэдэн жил байсхийгээд л малын халдварт өвчин гарсан талаарх таагүй мэдээ тасрахаа больсон. Зах зухаас нь дурдъя. Өнгөрсөн зунжин хонь, ямааны цэцэг өвчин говийн аймгуудад тархаж, малчид төдийгүй улсын эдийн засагт ч тодорхой хэмжээний хохирол учирлаа. Өнөө хэр Дундговь аймгийн Дэлгэрэх, Баянжаргалан суманд халдварт өвчний голомт дарагдаагүй байна. Шүлхий, боом, үхрийн хорт салст халуурал, бог малын мялзан гээд мал, амьтны гоц халдварт өвчин цөөнгүй бүртгэгдэх боллоо.

Энэ бүхний буруутан нь хэн бэ. Малчид уу эсвэл мал эмнэлгийн байгууллага уу. Хардлага тээсэн асуулт хариулт нэхсэн хэвээр. Гэвч эцсийн дүнд буруутан олддоггүй. Харин сүүлийн үед тодорхой бизнесийн бүлэглэл малын вакцины наймаа хийж, ашиг олохын тулд халдварт өвчний нянг хэргээр тараадаг гэсэн яриа чих дэлсэх болов. Гэхдээ хэн нэгэн бизнес хийж ашиг хонжоо олохын тулд санаатайгаар малын халдварт өвчин тараадаг эсэхийг хууль, хяналтын байгууллагаар нотлочихсон, тогтоочихсон зүйл одоогоор алга.

Манай улсад малын вакцин, эм тариа үйлдвэрлэдэг “Био­комбинат” төрийн өмчит үйлдвэрийн газар гэж бий. Малын халдварт өвчин гарлаа гэхэд тус үйлдвэр дор хаяж 500 малд тарих вакцины нөөцтэй байх ёстой аж. Гэвч сүүлийн үед вакцины ийлдсийн нөөцгүй болсон юм байх. Тиймээс л зарим нэг ашиг хонжоо хайгчдад малын вакцинаар бизнес хийх боломж олджээ.

Хүнс, хөдөө аж ахуйн яамны харьяа Мал эмнэлэг үржлийн газраас гаргасан малын эм, тарианы жагсаалтыг харахад 24 орноос нийт 702 төрлийн бүтээгдэхүүн бүртгэлтэй байдгийн 50 гаруй нь вакцин байна. Эдгээр вакциныг үйлд вэрлэдэг байгууллага нь “Биокамбинат” ТӨҮГ. Харин Биокамбинатын үйлдвэрт вакцины нөөц бий эсэх, талаар хариулт өгөх хүн алга.

Сүүлийн гурван жил малын эмийн жагсаалт нэлээд баяжжээ. Жил ирэх тусам л импортлогч компаниудын тоо өсөж, эм, тариа, вакцины жагсаалт нэмэгдсээр байгааг албаны эх сурвалж хэллээ. Хамгийн сүүлийн мэдээллийг харахад 2016 оны аравдугаар сарын байдлаар нийт 26 нэр төрлийн эм тариа малын эмийн бүртгэлийн жагсаалтад шинээр бичигдчихэж. Энэ мэтээр малын тоо толгой өсөхийн хэрээр эм тарианы бизнес ч эрчээ авч байгаа талаар зарим эх сурвалж шивнэж байна. Мал, амьтны эм тариа импортолдог компани гэхэд 30 хэдийнэ давжээ. Уг нь эдгээрээс “Монос фарм трейд”, “Цахиур төмөр” компаниуд хүний эм импортолдог. Гэхдээ сүүлийн үед малын эмийн бизнест бас орсон гэнэ.

МАЛ ЭМНЭЛЭГГҮЙ МАЛ АЖ АХУЙН ОРОН

Хөдөө аж ахуйн салбарт мал эмнэлгийн хөгжил хамгийн орхигдсон талаар Мал эмнэлгийн хүрээлэнгийн мэргэжилтэн хэлэв. Түүний хэлснээр манай улсад мал эмнэлэг байхгүй гэнэ. Үүнтэй холбоотойгоор Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгу уллагаас манай улсад мал эмнэлгийн

Хөгжих бус мөхөж буй салбар Мал эмнэлгийн бодлого, чиглэл нь тодорхойгүй улс энэ дэлхийд Монголоос өөр байхгүй

сайн засаглалыг хөгжүүлж, мэргэжлийн үйлчилгээг тогтвортой санхүүжилтээр хангах нь маш чухал болохыг анхааруулжээ. Түүнчлэн иж бүрэн, хүртээмжтэй, хийдэл, давхардалгүй, үр ашигтай үзүүлэх нөхцөлийг хангасан эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай гэсэн зөвлөмжийг хоёр ч удаа ирүүлсэн байна. Гэвч өнөөдрийг хүртэл энэ даалгаврыг биелүүлээгүй байгаа аж.

Уг нь Монгол Улсад бүрт­гэлтэй 373 мал эмнэлэг бий гэсэн судалгаа байдаг. Гэвч мэргэжлийн түвшинд ажиллаж, олон улсын байгууллагын шаардлагад нийцсэн үйлчилгээ үзүүлж чадахгүй байна гэсэн шүүмжлэлийг дагуулсаар иржээ. Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын дүгнэснээр Монголын мал эмнэлгийн салбарын засаглалын замбараагүй байдал, хууль эрх зүйн тодорхойгүй орчин нь хөдөө аж ахуйн салбарт ихээхэн хүндрэл учруулдаг гэжээ. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, бичил биетний хувьсал, олон улсын худалдаанд тавигдаж буй хориг, шинээр болон дахин сэргэж буй хил дамнан тархах эрсдэлтэй өвчнүүдийн дэгдэлт зэрэг нь мал эмнэлгийн салбарт хүнд сорилт болж буйг олон улсын байгууллага онцолсон байна. Цаашлаад урьдчилан сэргийлэх зөв бодлого барьж чадвал халдвараас хамгаалах боломжтойг сануулжээ. Гэвч тус байгууллагын зөвлөмжийг манайхан сонсоогүй мэт өнгөрөөсөөр.

АНХААРУУЛГЫГ ҮЛ

ТООМСОРЛОГЧИДМанай улсын малын шүлхий

болон бруцеллёз өвчний тархалт хэдийнэ олон улсын байгууллагын анхаарлын төвд оржээ. Ялангуяа бруцеллёз

өвчний малаас хүнд халдварлах тохиолдлоор дэлхийд тэр­гүүлэх зэрэгт бичигдэх болов. Ийм шалтгаанаар Швей­царийн хөгжлийн агентлаг “Малын эрүүл мэнд” төсөл хэрэгжүүлсэн. Гэхдээ төслийг хэрэгжүүлэхээр судалгаа хийж байхдаа Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын сануулсан мал эмнэлгийн албаны бүтэц, тогтолцоонд олон улсын жишиг зарчмын дагуу үнэлгээ хийлгүүлэх шаардлагатай хэмээн зөвлөжээ.

Мөн тогтолцоог илүү үр дүнтэй болгохын тулд хууль эрх зүйн баримт бичигтээ зохих өөрчлөлт оруулж, боловсронгуй болгохыг шаардахаа мартсангүй. Үнэндээ энэ салбарын эмх замбараагүй байдал нь олон улсын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд ч тээг болдог аж. Харамсалтай нь, үе үеийн хөдөө аж ахуйн сайдууд мал эмнэлгийн салбарын хөгжилд өчүүхэн ч анхаарал хандуулсангүй. Үүний уршгаар өнөөдөр малын эм тарианы бизнес, малын халдварт өвчний тархалтыг барьж тогтооход хэцүүхэн болсныг малын эмч нар ярьж байгаа юм. Малчдын малдаа юу тарьж, хэрхэн эмчилж буйг хянадаг тогтолцоо Монголд өнөөдөр алга. Угтаа энэ нь үндэсний аюулгүй байдалд ч хамаатай асуудал юм. Учир нь малын бүтээгдэхүүн дэх эм тарианы үлдэгдэл хүний эрүүл мэндэд ноцтой сөрөг нөлөө үзүүлдэг тухай албаны хүмүүс анхааруулж байна. Малын мах,

сүү, цагаан идээгээр хүний биед дамжин хорт хавдар үүсгэх тохиолдол ч бий гэдгийг малын эмийн судлаач баталж байв.

МАЛЫН МАХНЫ ЭМИЙН ҮЛДЭГДЭЛ УРГИЙН

ГАЖИГ ҮҮСГЭДЭГ ҮҮ Мал эмнэлэг ариун цэв­

рийн төв лабораторийн мэргэ жилтнүүд хүнсний захуудад зарж буй малын маханд эвомек тарианы үлдэгдэл байгаа эсэхийг шинжилсэн байна. Шинжилгээгээр ивермектиний бүлгийн тариа буюу эвомекийн үлдэгдэл 101­110 мкг/кг хэмжээтэй буюу зөвшөөрөгдөх хэмжээ (15 мкг/кг) ­ ээс хэтэрсэн үлдэгдэлтэй гэж гарчээ. Энэхүү тариа нь харх, туулай, хулганы урагт гажиг үүсгэх нөлөөтэй нь туршилтаар тогтоогдсон байдаг аж. Бусад улс оронд энэ бүлгийн эмийг ихэвчлэн хавар хэрэглэдэг бөгөөд малын биеэс бүрэн гадагшилсны дараа хүнсэнд ашигладаг байжээ. Гэтэл манай малчид сүүлийн үед урд хөршөөс оруулж ирсэн эвомек буюу ивермектиний бүлэгт хамаарах тариаг хяналтгүй хэрэг лэдэг болсон нь аюулын харанга дэлдээд байна.

2012­2013 онд төвийн бүсийн аймгуудыг хамруулан хийсэн “Мах, сүүн дэх эмийн бодисын үлдэгдлийн судалгаа, эрсдэлийн үнэлгээ” хийхэд ивермектиний бүлгийн эмийн үлдэгдлийг дунджаар авч үзэхэд зөвшөөрөгдөх хэмжээнд байв. Гэсэн хэдий ч нийт дээжний 39 хувьд 11.8+1.3 мкг/кг илэрч

байсан бөгөөд хор аюулын коэффицент 10,62­16,99 буюу хүний эрүүл мэндэд эрсдэл учруулах түвшинд байгаа нь тус лабораторийн шинжилгээгээр батлагджээ. Жишээ нь, 2015 оны дөрөвдүгээр сарын 6­нд “Нарантуул­2” худалдааны төвийн “Алтан үе буянт”, “Хар хорин” захад борлуулж буй хонины махны дээжинд эмийн үлдэгдэл байгаа, эсэхийг шинжлүүлэхээр гомдол гаргажээ.

Т о д о р х о й х э л б э л , худалдаачдын борлуулж буй хонины мах эвгүй үнэр, амттай байна гэсэн шалтгаанаар хол­богдох газарт хандсан байна. Ингээд шинжилгээ хийхэд хүхрийн хүчлийн зэсийн сульфат булингартаж тунадас үүссэн, эмийн бодис үнэртэж байсан гэсэн дүн гарчээ. Уг махны гарал үүслийг судалж үзэхэд Дундговь аймгийн Хулд сумын “Олдох “Багийн малчин Г­гийн малаас бэлтгэсэн мах болохыг тогтоож, хураан устгасан байна. Энэ бол ганц удаагийн гомдлоор илэрсэн том баримт.

Хүнс, хөдөө аж ахуйн сайдын тушаал, “Махны хяналтын дүрэм”­д зааснаар вакцин тарьс наас хойш 21, антибиотик, туулга, гадна шимэгчдийн эсрэг бэлдмэл хэрэглэснээс хойш 14­21 хоногийн дотор мал, амьтан нядлахыг хориглодог аж. Гэтэл манай малчид энэ дүрмийг мэдэх нь бүү хэл сонсоо ч үгүй байдаг талаар малын эмч нар ярилаа. Тэгэхээр ядаж эхний ээлжинд малчид болон хэрэглэгчдэд мэдлэг, мэдээлэл өгөх шаардлагатай гэдгийг мэргэжилтнүүд онцлов. Үнэндээ мал аж ахуйн орон атлаа мал эмнэлгийн бодлого, чиглэл нь тодорхойгүй улс энэ дэлхийд Монголоос өөр байхгүй. Цаашлаад малын эм тарианы замбараагүй, хяналтгүй хэрэглээ монголчуудын эрүүл мэнд, тэр дундаа ургийн гажиг үүсгэж буй, эсэхийг судлан баталгаажуулах цаг иржээ.

Б.Гандолгор@gandolgorZGM

Малчдын малдаа юу тарьж, хэрхэн

эмчилж буйг хянадаг тогтолцоо

Монголд өнөөдөр алга

Мал эмнэлэг үржлийн газраас гаргасан малын эм, тарианы жагсаалтыг харахад 24 орноос нийт 702 төрлийн бүтээгдэхүүн бүртгэлтэй байдгийн 50 гаруй нь вакцин байна.

Page 4: YНЭ: 600₮ Хөгжих бус мөхөж буй салбар€¦ · тооцдог. Зэс, алт, төмрийн хү дэр зэрэг түүхий эдийн үнийг тэн

Сан хөмрөг бүрдүүлдэг механизмынх нь шинж төрхөөр “Эдийн засаг” хэмээх энэ том ойлголтыг “Мэдлэгт суурилсан”, “Байгалийн баялагт суурилсан”, “Ашигт малтмал, олборлолт түшиглэсэн”, “Мал аж ахуйгаар суурилсан”, “Дэд бүтэц­зам тээврээр суурилсан”, “Yйлчилгээний аж үйлдвэр” гээд олон янзаар ангилж болно. Энд би эхнийх буюу “Мэдлэгт суурилсан” гэдэгт нэн их ач холбог дол өгч сурталдаж бай­гаа. Харин сурталдмааргүй зүйлийг энд өгүүлье. Гадаадын уул уур хайн компаниудтай хамт ран ажиллах нь улам бүр хэцүү болж байгааг ирж буй шинэ эрсдэл хэмээн нэрлэе гэж агуул гыг нь тодотгоё.

МАНИАС ГАДУУР МАНИЙ ХУВЬ ЗАЯА

ШИЙДЭГДДЭГАвстралид төвтэй BHP

Billiton хэмээх уул уурхайн

Судлаачийн үг

4 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 2016.10.11, МЯГМАР ~ №216 (494)

ТУЗ-ийн даргаЭрдэнэбаатарын ДОЛГИОН

Ерөнхий эрхлэгчЦэвлээгийн МӨНХЖИН

Тэргүүн орлогч эрхлэгчЦэвээндолгорын ЦЭВЭЭНХЭРЛЭН

Утас: 99901526Орлогч эрхлэгч

Лхагважавын СУГАРМААУтас: 99903584

Улс төр, нийгмийн мэдээллийн албаЭдитор Б.Гандолгор

Утас: 99901483

Эдийн засаг, бизнес мэдээлэл,дизайн, гэрэл зургийн алба

Эдитор Р.ОюунцэцэгУтас: 99901621

Гадаад контент, соёл энтертайнментын албаЭдитор Б.Энхжаргал

Утас: 99901682

Г.ЛхагвасүрэнУтас: 99903581

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, I хороо, Энхтайваны өргөн чөлөө,

“Блю Скай тауэр” 407 тоотУлсын бүртгэлийн дугаар: 1024

Утас: 70103131, Факс: 70106065

Zasag.Co“Чөлөөт хэвлэл”

сангийн хэвлэх үйлдвэрт хэвлэв

Дугаарын удирдагчГ.Баярсайхан

“Засгийн газрын мэдээ” сонин нь ардчилсан, шударга ёс, хүний эрхийг

дээдэлж, чөлөөт сэтгүүл зүйн хэм хэмжээг бүрнээ сахин, олон ургальч үзлийг

илэрхийлэх мэдээллийн индэр байж, нийт Монгол үндэстний ойлголцол, эв нэгдлийг

бэхжүүлэхийг эрхэм зорилгоо болгоно.

0 0 4 9 4

РЕДАКЦИ

ЗАР СУРТАЛЧИЛГАА

ХАЯГ

ЦАХИМ ХУВИЛБАР

Олхонуд Баярхүү проф.(phd)

Зовлогоо зовоохгүй аж төрөх сонгодог аргыг монголчууд сэдэж болмоор

Эх орны эдийн засагт хэрэгтэй байж болох мэдээлэл

том компани Монголд үйл ажиллагаа явуулж байв. Тэр компани монголчуудад танил болоод буй Rio Tinto компанийг 150 тэрбум ам.доллараар худалдан авах санал хэдэн жилийн өмнө тавьж байсан санагдана. Саналд нь Rio Tin­to ч татгалзсан хариу өгсөн. BHP Billiton нь Rio Tinto­гийн тухайн үеийн байдал, хөрөнгө, ирээдүйг хэт доогуур үнэллээ гэх гомдол гарч байсныг бид олж үзсэн дээ. BHP Billiton­ноос дараах үндэслэлийг тавьж байжээ. Yүнд, уул уурхайн энэ хоёр лут компани нийлснээр нийт 350 тэрбум ам.долларын эргэлттэй дэлхийд монополь ком пани болж, дэлхийн нүүрс, ган, төмрийн болон зэсийн нөө цийн бараг гуравны нэгийг ат гана, монополь компани болвол ашигт малтмалын дэл ­хийн зах зээлийн үнэд нөлөө лөх боломжтой, менеж мент, мар­кетинг, зар суртал чилгаа гээд зардлын хэм нэлт хэдэн тэрбумаар тоологдоно. Мөн нийлж ажил ласны ашигт бараг 30 тэрбум ам.долларыг хувьцаа эзэмшигч дэдээ хуваарилах боломж той, нэг улсад хоёр компанийн төлөөлөгчийн газрууд зэрэгцэн ажиллаж, ашигт малтмалын нөөцүүд нь нэг газарт төвлөрч хамтарч олборлодог, аль аль нь Австралид төвтэй, Их Британид бүртгэлтэй, Нью­Йорк болон Лондонгийн бирж дээр хувьцаагаа арилжаалдаг гэхчлэн.

Гол нь дэлхий даяар ашигт малтмалын хэрэглээ эрс нэмэг­дэж, эрэлт өссөн ч, эрэлт унасан ч ашигт малтмалын компаниуд чангарах, нэгдэж нийлэх, монополь тогтоох нь гарцаагүй гэсэн санаа энд давамгайлж байв.

Энд би гаднын хоёр компа­нийн тухай бичиж буй боловч энэ том акулууд манайд ажилла­даг байв, хойшид ч ажиллана. Эдний дэргэд бид хэн билээ, маньд огт хамааралгүйгэээр ажиллаж байна шүү, чангарах, монополь тогтоох нь харин маньд шууд хамаатай шүү гэдгийн сануулга, дохио гэж авч үзмээр санагдаж байв. Тээр жил Ерөнхийлөгч П.Очирбат энгэрээ мялаагаад байсан Соко­гийн газрын тос хаашаа орсон бэ, Америкчууд ухаж

ажилгүй монгол хүн ч дэндүү их байгаа нөхцөлд ганц уурхай юу билээ гэдэгт эрүүл хариулт хайх хэрэгтэй.

ТОРГОНЫ ШИНЭ ЗАМЗовлогоо зовоохгүй аж төрөх

нэг сонгодог аргыг монголчууд сэдэж болмоор. Сэдэх ч юу байхав, түүхээс сэргээж гэе л дээ. Хятадаас Төв Ази, Европ, Баруун Ази руу, эргээд Хятад руу хийж байсан худалдааны замын аюулгүй байдлыг хангах замаар монголчууд татвар авч, түүнийхээ ашгаар амьдарч байсан эртний түүхэн баримтыг би энд эргүүлж сануулмаар санагдлаа. Бас нэгэн баримт. Бүр сүүлд шүү дээ, Хиагт, Хаалганы хооронд худалдаа арилжааны гол сүлжээ нь манай Монгол байж, нутаг дээгүүрээ тэмээн жингээр хамаг ачааг нь нааш цааш гаргаж ашиг хүртэж байсан тухай ном зохиол, кино хүртэл байдаг шүү дээ. Тэрийг шинэ хэлбэрээр (тэмээн жин арай ч биш) үтэр түргэн сэргээвэл бас нэг боломж гарч ирж байна. Харин энэ нь манайдаа бол мөн л үйлчилгээний салбар болж, Австралийн 71 хувийн дэргэд даанч дээ гэмээр 38 хувийг ахиулах бус уу. Зүүн хойд Хятад, Казахстаны хооронд, Солонгос, Казахстаны хооронд, Орос ба Шинжааны хооронд тээврийн хамгийн ойр маршрут манай нутгаар л дайрч таарна.

Бас нэгэн боломжийг эргүүлж сануулъя. Одоогоос 100 орчим жилийн тэртээ 1910 онд манай улс Хаант Орост жилдээ 30 мянган тонн цөцгийн тос экспортолж бай сан баримт буй. Yнэн худлыг бүү мэд. Гэхдээ үгүйсгэх гээгүй. Ажилгүй, мэргэжилгүй, насанд хүр сэн энэ олон мянган хүний их хүчийг хүнсний экспортын үйлд­вэрлэлд төвлөрүүлбэл болох гүй гэж үү. Нөгөө 60 сая давсан мал сүргийнхээ ид шидийг одоо л үздэг цаг. Сүү, махаар хоёр хөршөө хангаад, дээр нь хог новшиндоо дарагдсан дэл сул газар, хот суурингийн айл хашаа болгонд хүлэмж барьж өвөл, зунгүй хүнсний ногоо, жимсээ ургуулчихвал “1910 оны” үзүүлэлт давтагдаж, алт ухаж хээр золбирохгүй, уур­хай дагаж эрсдэхгүй юм биш байгаа.

маань ийм нэгэн зүйл ярьсан нь санаанаас ердөө гардаггүй юм. “Эрдэнэтийн овоо өнгөтэй байна” хэмээх дуу цуурайтаж, нээлт нь болж байсан үед намын түүхийн хичээл орж таарлаа л даа. Эрдэнэт ашиглалтад орсноор дэлхийд, Азид тэргүүлэх томоохон үйлдвэр нээгдэж, манай улсын эдийн засаг бэхжиж, ард түмний амьдрал эрс сайжирч, тэр ч бүү хэл, оюутан та нарын тэтгэлэг хүртэл нэмэгдэнэ гэж Загд багш маань бахархан ярьж байв.

Тэр ярианаас хойш лав 30 гаруй жил өнгөрсөн. Монголчууд овойж оцойгоогүй байна. Эрдэнэтийн өөрийнх нь ажилчдын хөлжиж баяжсаныг үгүйсгэж болохгүй. Гэхдээ л Эрдэнэт тэр чигтээ баячуудын тансаг хот болж чадаагүй. Чадах ч үгүй. Яагаад гэвэл уул уурхай нь ажиллуулсан хэдхэн хүндээ л шууд ач буянаа өгдөг, бусдад бол дам, шууд бус, гэхдээ ихгүйгээр өгдөг дэлхийн хөгжлийн жам байдаг юм байна. Манайд ажиллаж байгаа уул уурхай, ордууд, алтны нинжа нар ингэхэд маньд хамаатай юу? Энэ төрлийн үйлдвэрлэл, бизнесээс хол явдаг лав надад бол огтын хамааралгүй.

Маниас дээгүүр утгаар авч үзвэл, өнөө цагт орд тойрсон улс төрийн элдэв маргаан хэрээс хэтэрч, лиценз олгох, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт, гэрээ байгуулах, олборлолтын үйл ажиллагаа явуулах дээр бараг үхэл үү, сэхэл үү гэдэг асуудал тулсан мэт шуугиж байна. Гадаадын уул уурхайн компаниудтай хамтран ажиллах нь улам бүр ээдрээтэй болж, санхүүгийн мэдлэг менежмент илт дутаж, технологийг монголчууд эзэмшиж чадаагүйгээс цааш хэрхэхээ тааварлахад ч бэрх байна. Эцсийн шийдэл нь иргэний элдэв эх оронч хөдөлгөөн болж дуусвал уурхай ч үгүй, мөнгө ч үгүй хоцорч мэднэ.

Дэлхийн зах зээлд алт, зэс, нүүрсний үнэ унахгүй гэх батал­гаа үгүй тул ганц уурхай аврал биш хэмээн төрөөс зарлаад, эдийн засаг, санхүүгийн өөр нөөц гарц хайх нь гарцаагүй болж байна. Эдүгээ уул уурхайд огт хүртээл гүй, хот хөдөөгөөр нэг сул холхисон, мэргэжилгүй

чулуун нүүрс, уран, төмрийн хүдэр, марганц, алмааз, мөнгө, цайр (зарим нь дэлхийд бүр эхний байрт гээч) гээд тоочиж болох ба гол нь бүгдийг нь ухаж олборлодоггүй юм байна. Гэтэл хаанаас баяждаг хэрэг вэ? Дэлхий дээрх хонины ноосны гуравны нэг гаруйг дангаараа үйлдвэрлэдэг, үр тариа, махны үйлдвэрлэл нь мөн л дэлхий эхний байруудад дотор гээд манайтай харьцуулах зүйл зөндөө байна. Монголын мал сүрэг маань 60 саяыг давлаа шүү дээ. Одоо австраличуудаас суралцах цаг болсон юм биш үү гэж би хэлж байгаа хэрэг л дээ.

Гэхдээ энд бас “но” байна аа. Хөдөө аж ахуй, загасны ба ойн аж ахуй нь нийлээд нийлээд ДНБ­ийнхээ гуравхан хувь болдог гэхээр манайханд нэн ойлгомжгүй л дээ. Уул уурхай нь таван хувь, магтаад байсан нийт хөдөө аж ахуй нь ой, загастайгаа нийлээд гурванхан хувь юм бол үлдэх нь хаанаас бүрддэг хэрэг вэ? Энд миний улиг болтол бичээд байдаг мэдлэгт суурилсан эдийн засаг, бирж, банкны үйлчилгээнд суурилсан салбарууд, ерөн­хийл бөл үйлчилгээний аж үйлдвэр нь 71 хувь (бөөний ба жижиглэнгийн худалдаа 11 хувь, үл хөдлөх хөрөнгийн арил жаа 10 хувь, дээр нь 278 нисэх онгоцны буудал, 55 банк, тэдгээрийн 5000 салбарын үйлчилгээ гэх мэт), барилга, аж үйлдвэр нь 26 хувь болж, нийлүүлээд үзэхээр ДНБ­ийх нь 100 хувь тал талаасаа бүрдэж байна.

УУЛ УУРХАЙИнгэхэд уул уурхай, ашигт

малтмал, орд гэдэг ойлголт манай улсын хувьд цоо шинэ юм биш л дээ. Эрдэнэт, Шарын гол, Налайх, Багануур гээд социалист аж үйлдвэржилтийн сүрлэг бүтээн байгуулалтууд бэлхнээ байж байна. Эх орны хөгжилд оруулсан хувь нэмрийг нь өнөөдөр дэнслэх гээгүй. Гэвч ерөнхий утгаараа эдгээр “Уул уурхай” нь Монгол орныг овойлгож оцойтол баяжуул­сангүй, бүх хүн ардад нэгэн зэрэг ач буянаа өгөөгүй, өгөх ч боломжгүй.

Тэртээ, 1970­аад оны дунд үед намайг МУИС­д суралцаж байх үед намын түүхийн Загд багш

үзээд ашиггүй гэмэгцээ өмнөд хөршийн компанид зарчихаад арилаад өгсөн, ганц уурхай аврал биш гэдгийн бас нэг сануулга дохио энэ дээ.

АВСТРАЛИ ШИГ БАЙ Л ДАА

Хүн төрөлхтний 6000 жилийн түүх бичлэгийг судалж үзвэл бүх түүхийнхээ туршид тэд уул уурхайтай зууралдаад байсангүй. Алтны эрэлчид XVIII, XIX зуунд Америк тивийг бүхэлд нь самнасан ба хожсон, баяжсан гэхээсээ аз сорьсон, амиа дэнсэлсэн түүхээр дүүрэн.

Хүн төрөлхтний 6000 жилийн түүх бичлэгийг сайтар маажиж үзвэл тэд харин бүх түүхийнхээ туршид мал ба газартайгаа ажиллаж иржээ. Харин мал, газар нь асар их ашиг өгч, хөдөлмөрт сургасан байх юм. Аливаа улс орон хөгжин дэвжих эхний хөрс нь мал ба тариалан, хүнс тэжээлийн үйлдвэрлэл байж ирсэн ертөнцийн тэр жам манай улсад одоо ч хамаатай. Тэр тусмаа манайх шиг ийм их (хүн амд нь хуваагаад) газар нутагтай улсад алт, орд, уурхай гэхээсээ илүү хүнсний өргөн үйлдвэрлэл, хүнсний экспорт голлож, тэр нь эдийн засгийнхаа талаас илүүг бүрдүүлж харин уул уурхай нь 10 орчим хувьд байх нь зөв зохицол, зохистой

харьцаа нь юм байна.Yүнийг Австралиас жишээлж

болно. Эхлээд хөдөө аж ахуйгаа, дараа нь бусдыгаа (тэр ч бүү хэл, төгсгөлд нь уул уурхайгаа) гэдэг зарчмаар тэд 200 сая дээр барьж байдаг хонио үржүүлж байна. Тэнд уул уурхайн олборлох үйлдвэр нь ДНБ­ийнхээ тав гаруй хан хувийг бүрдүүлдэг ба энэ тоо бол уул уурхай аврал нь биш гэдгийн энгийн нотолгоо. Энэ таван хувь бол Австрали нь байгалийн баялаггүй гэдгийн үзүүлэлт бүр ч биш. Тэнд

Тэр ярианаас хойш 30 гаруй

жил өнгөрсөн ч бид баяжаагүй л

байна

ЦАХИЛГААН БАРАА

1. Автомашины хар хайрцаг зарна.170 градус харах өнцөгтэй, санах карт хийж бичлэг хийнэ.Утас: 991227182. Автомашины хагарч цуурсан шил наагч зарна.Хүргэлттэй. Үнэ: 35000Утас: 996799623. Шинэ дугуйнууд зарна.Үнэ: 100.000 төгрөгУтас: 880067344. Agiom шинэ дугуйнууд зарнаУтас:99101688 /Үнэ тохирно/5. 2009 oны "FX35" хямд зарна. Үнэ: 25 сая Утас: 991114686. "G500" zarna 2004­2012. Дотор гаднагүй он залуу болгосон машин оролцуулна. Утас: 999934347. 2003 оны 2012 орж ирсэн сувдан цагаан өнгөтэй, beams­2.0 мотортой, ухрах камертай "Grand mark 2" яаралтай зарна.Үнэ 5 сая. Утас: 966517948. 2009 оны "HUMMER H2" зарна.Утас:917778779. 2008 оны "LX570" зарна.Үнэ:60 сая Утас: 99111468

ҮЛ ХӨДЛӨХ НОМ, ХЭВЛЭЛ

1. Бүх төрлийн ном хэвлэл худалдаалж байна.Утас: 991441542. Хуучин номнууд зарна.Утас: 94640105 3. Бизнес удирдлагын магистерийн ангид хэрэглэгдэх 2003­2008 оны Pearsons interna­tional edition номнуудыг тус бүр 30.000 төгрөгөөр зарна. Утас 991536374. Ээж ба хүүхэд ном зарна. Утас: 990894015. Сэргэн мандалтын үеийн нэрт зураачдын бүтээлийг өнгөтөөр хэвлэж, орос хэлээр нийтэлсэн Монголд цөөн байдаг уран зургийн ном зарна. Утас: 996259216. Official guide of TOEFL TEST 4th edition. Албан ёсны TOEFL тест гаргадаг газраас уг шалгалтад бэлтгэгчдэд зориулан гаргасан GUIDE book­ийн хамгийн сүүлийн хэвлэл. Хэрэглэж байсан мөн дисктэйгээ. Утас: 99674312

1. 3­4 хорооллын эцэст Говь цогцолборийн хажууд 29 дүгээр байрны есөн давхарын найман давхарт 36м.кв наран талдаа хоёр цонхтой, гал тогоо тусдаа, хувцасны шүүгээ, харанхуй нэг өрөөтөй саруулхан балконтой үзэгдэх орчин сайтай маш дулаахан нэг өрөө байр зарна. 93, 77 сургууль болон 96­р цэцэрлэг хажууд байдаг. Автобусны буудалтай ойрхон . мкв 1.440,000 Үнэ: Бэлэн мөнгөнд 52 саяас. Утас: 919141912. 10­р хороололд Сувилахуйн сургуулийн хойно 47м.кв хоёр өрөө байр зарна.Утас: 881921303. Төмөр замд СОТ­н таван давхарт угсармал байрны хоёр өрөө байр зарна. Утас: 994664944. Урлан бүтээх төвийн хойно байрлалтай. "Хурд" констракшн барьсан, ванн, жорлон тусдаа бүх цонх наран тал руугаа харсан байр. Том тагттай. Утас: 911816185. Хан-Уул дүүрэгт Peace town хотхонд 58.92м.кв байр зарна машин оролцуулж болно. Утас: 990976396. Модны 2­т угсармалын гурван өрөө байр зарна. Утас: 99105070 7. 3­4 хорооллын "Paradox"­ийн урд талын дэлгэмэл цэнхэр 61­р байрны 1 давхрын 3өрөө байрыг зарна. Утас: 80710452

1. Гэр болон оффиссын сүлжээ хүрдэггүй газарт сүлжээ дахин дамжуулагч суурилуулна. Угсралт тохиргоо үнэгүй.Утас: 757520202. Black iPad mini Wi Fi 64GB багтаамжтай. Үнэ: 400.000. Утас: 889981383. Ipad1 wifi 16gb зарна. Утас: 990025084. Төмөр гадаргуутай 2TB багтаамжтай зөөврийн hard диск зарна. Утас: 988866555. "Sony Vaio core i5" notebook хямд зарна. Үнэ:500.000 Утас:881027406. Sony 15.6 Core I7 560­d зарна. model VPCF133FX In­tel(R) Core(TM)i7 Q740 1.70 ghz Ram 4g hhd 500gb Display 15.6 inch numlockУтас: 887717677. “Kory notebook shop” бүх төрлийн used нөтбүүк, таблет худалдаалж байна. Үнийн хувьд хамгийн хямд, өргөн сонголттой. Өдөр бүр 11.00­20.00 цагийн хооронд ажиллана. Утас: 89997986

КОМПЬЮТЕР БА ДАГАЛДАХ ХЭРЭГСЭЛ

UBshop.mnЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ПЛАТФОРМ

Юу авмаар байна? Юу зармаар байна?

ubshop.mn сайтад та зараа байрлуулбал манай сонины зарын энэ хэсэгт шууд орох юм. Зөвхөн кирил үсгээр бичсэн, холбоо барих утас, зарах үнэ нь тодорхой зарууд энэ хэсэгт орохыг анхаарна уу.

UBSHOP.MN

АВТОМАШИН

1. Соронзон орны хүчээр агаарт эргэлдэх ДЭЛХИЙН БӨМБӨРЦӨГ бүхий сувенир зарна. Утас: 960129382. Германаас ирсэн мотор (gen­erator) зарна. Цоо шинэ. Утас:990934693. Нийтийн хоолны бизнест чухал хэрэгцээтэй тоног төхөөрөмж болох хөргүүртэй шүүгээ үнэ тохиролцож яаралтай зарна. Дээд талдаа салад, ногоо зэргийг хөргөлтийн шаардлагын дагуу хадгалах найман секцтэй, доод талдаа хөргөгчтэй шүүгээтэй. /гурван сар л хэрэглэсэн/ Гадуур нийтийн хоолны тоног төхөөрөмжийн дэлгүүрт 2.600.000 төгрөгөөр худалдаалагддаг. Худалдах үнэ: 2 саяас эхэлнэ. Худалдах доод үнэ: 1.8 сая.Утас: 75752020

Page 5: YНЭ: 600₮ Хөгжих бус мөхөж буй салбар€¦ · тооцдог. Зэс, алт, төмрийн хү дэр зэрэг түүхий эдийн үнийг тэн

Өмч хувьчлалаас нийт 120.3 тэрбум төгрөг олохоор тусгажээ

5

Төсөв­2017

2016.10.11, МЯГМАР ~ №216 (494) ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

◄1ТӨСӨВ БА ТҮҮХИЙ ЭДИЙН ТӨСӨӨЛӨЛ

Урьтаад инфографикт анхаар­лаа хандуулна уу. Ирэх онд уул уурхайн салбараас нэг их наяд төгрөгийн орлого олохоор төсвийн төсөлд тусгажээ. 2016 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэлтэй харьцуулахад энэ нь 37 хувиар өссөн дүн.

Алт, зэс, нүүрс. Энэ гурав нийлээд уул уурхайн орлогын 92 хувийг бүрдүүлэх төлөвтэй. Бараг 900 гаруй тэрбум төгрө­гийг төсөвт төвлөрүүлэх үүрэг хүлээжээ. Энэ дунд шар гал металлын гүйцэтгэх үүрэг зонхилж буй. Зэсийн баяжмалын экспортоос Монгол Улс 570 тэрбум төгрөг олохоор төсөвлөсөн. Гэхдээ зэсийн ханш 4693 ам.долларт хэлбэлзвэл шүү дээ. Зэсийн ханш Лондоны металлын биржид даваа гарагийн байдлаар 4778 ам.долларт хэлбэлзэж байна. Шинжээчид ирэх онд ханш буурлаа гэхэд 4800 ам.доллараас доошлохгүй гэж таамагласан. Бас 5000 ам.доллар хүрнэ гэх гэгээтэй төлөв ч бий. Төсөвт тусгасан зэсийн үнэ, шинжээчдийн таамгийг харьцуулбал шаргал металлыг төсөвт бодитой буюу байж болох хамгийн “муу” үнээр тооцоолжээ. Ингэснээр зэсийн орлого биеллээ олох, нэмэгдэх боломж харагдаж байна.

Төсвийн төсөлд тусгаснаар “Оюутолгой” 850 мянган тонн зэсийн баяжмал борлуулж, 462.3 тэрбум төгрөгийн татвар төлнө. “Эрдэнэт” үйлдвэр 650 мянган тонн зэсийн баяжмал, 4219 тонн молибдены баяжмал олборлож, 175.4 орчим тэрбум төгрөгийн татвар, ногдол ашгийн орлогыг төвлөрүүлэхээр тооцжээ.

Зэсээс гадна нүүрс төсөвт жин дардаг. Хар “алт” төсөвт 226 тэрбум төгрөг төвлөрүүлэх амлалт авчихаж. Нүүрсний ханшийн төлөв эргэлзээтэй хэвээр байгаа. Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах дэл хий нийтийн санаачилгаас үүдэн нүүрсний үнэ буурах хүлээлт бий. Улмаар үнэ уруудах төлөвтэй. Сангийн яам тонн нүүрсний үнийг 44.1 ам.долла раар төсөөлжээ. Энэ нь шинжээчдийн таамагласан үнийн хамгийн бага хувилбар. Учир нь олон улсын шинжээчид

Реформ эхлүүлсэн төсөв

хөрсөндөө буужээ. Тус түүхий эдийн ханшийн ерөнхий хандлага буурах чиглэлд шилжсэн. Төсвийн төсөлд ч үүнийг дагажээ. Тухайлбал, энэ онд дунджаар 42 ам.доллар байгаа төмрийн хүдрийн ханш ирэх онд 35.5 ам.доллар болох аж. Үнийн уналтыг нөхөхийн тулд биет хэмжээгээ нэмэгдүүлэхээр шийдсэн байна.

Мартаж болохгүй нэг түүхий эд бий. Газрын тос. Шингэн “алт” сүүлийн жилүүдэд улсын төсөвт чамлахааргүй орлого авчирсан. Ирэх онд Монгол Улс газрын тосны нэгжийн үнийг 41 ам.доллараар тооцож, 1.06 сая баррелийг экспортлохоор төсөөлжээ. OPEС тэргүүтэй олборлогчид гарцаа танахаа өнгөрсөн сард мэдэгдсэн. Энэ мэдээ дэлхий даяар цуурайтаж, нийлүүлэлт хумигдах хүлээлтийг үнэ өсөх итгэлтэй хамт бий болгож буй. Хэдхэн сарын өмнө 40 ам.долларт дэнжигнэж байсан газрын тосны ханш сүүлийн үед 50 ам.долларыг давлаа. Тиймээс шинжээчид шингэн алтны таамгаа эргэн харж, ирэх онд 45­55 ам.долларт хэлбэлзэх таамаг дэвшүүлээд байна.

Монгол Улс нийт 20 төрлийн эрдэс бүтээгдэхүүн экспортолж, төсөвтөө орлого нэмдэг. Гэхдээ эрдэс бүтээгдэхүүний төсвийн орлогод эзлэх жин буурч байна. Эрдэс бүтээгдэхүүний орлого 2011 онд 35 хувийг эзэлж байсан бол 2016 онд бараг хоёр дахин буурчээ. Түүхий эдийн үнийн ерөнхий чиг хандлагыг харвал ирэх онд ханшийн түвшин аажим боловч сэргэх төлөвтэй. Үнийн энэ сэргэлттэй зэрэгцээд Монгол Улсын Засгийн газар биет хэмжээг нэмэгдүүлэхээр зорьж буйг төсвийн төслөөс харж болохоор байна.

Түүхий эдийн үнийн төлөв ба төсөв дэх төсөөллийг жишээд үзвэл Сангийн яам хөрсөндөө буусан ханшийг төсөвт суулгасныг уншигч та харж буй биз. Эрүүл төсвийн эхний шинж тэмдэг нь энэ гэдгийг олон улсын санхүүгийн байгууллагууд

НҮҮРС44

Дэлхийн зах зээлийн

ханш

45-50Таамаг

41Төсөвт

суулгасан ханш

АЛТ

1263.54Дэлхийн

зах зээлийн ханш

1500

1255Төсөвт

суулгасан ханш

ЗЭС4693.1

4700-5000

4778Дэлхийн

зах зээлийн ханш

Төсөвт суулгасан

ханш

Таамаг

Түүхий эдийн үнийн төсөөлөл (ам.доллараар)

ГАЗРЫН ТОС51

Дэлхийн зах зээлийн

ханш

Таамаг

40Төсөвт

суулгасан ханш

50

Сангийн яам, Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Bloomberg©

Сангийн яам©

Түүхий эдийн орлогийн төлөвлөгөө /тэрбум төгрөгөөр/ Биет хэмжээ Нийт Алт /тн/, дотоодод 14.8 56.0 Нүүрс /сая тн/ 31.3 225.5 Экспортын нүүрс 23.0 Дотоодын нүүрс 8.3 Зэсийн баяжмал /мян.тонн/, дагалдах эрдсүүд орсон 1,500.0 637.7 Цайрын баяжмал /мян.тонн/ 80.0 13.4 Төмрийн хүдэр /сая.тонн/ 6.0 36.6 Бусад 17.1 НИЙТ ДҮН 1,004.4

45­50 ам.долларт хүрнэ гэж таамаглаад байгаа юм.

Алт тун сонирхолтой. Энэ онд 1100 ам.долларт дэнжигнэсэн шар металлд Монгол Улсын Засгийн газар итгэл хүлээлгэж буйг төсвийн төслөөс харж болно. Дэлхийн эдийн засаг эмзэг болж буйгаас эрсдэлгүй хөрөнгө оруулалт алтны эрэлт нэмэгдэхээр байна. Бас шар металлыг ч эрсдэл хүлээж байна. Та анзаарсан бол голлох валютуудтай харьцах ам.долларын ханш чангарч

байгаа. Америкийн Төв банк бодлогын хүүгээ өсгөж, мөнгөний бодлогоо хумих магадлал нэмэгдсэнээс тэр. Ам.доллар ховордох хүлээлтээс үүдэн “ногоон”­ы ханш өссөн. Энэ бол алтыг хүлээж буй хамгийн том эрсдэл. Энэ эрсдэлийг эс тооцвол алтыг өсөлт хүлээж байна. Шинэ долоо хоногийн эхний өдрийн байдлаар алтны спот ханш 1263.54 ам.доллартай тэнцэж буй. Харин Сангийн яамныхан 1255 ам.доллараар борлуулахаар зэхчихэж. Тэгвэл олон улсын шинжээчид алтанд үүнээс илүү үнийг бэлджээ. Тодруулбал, 1300­1500 ам.долларт хүрнэ гэж таамагласан байна. Баталгаатай биш ч ирэх жил алтны хувьд “ид шид”­ийн үе байх болно гэсэн таамаг ч байна. Ингэж тооцвол, алтнаас ахиу орлого ч олохоор байна.

Үүнээс гадна төсөв дэх төмрийн хүдрийн ханш

Таамаг

ЗГМ: ИНФОГРАФИК

Учир нь нэмэгдсэн өртгийн албан татварын хэмжээ энэ оны эхний найман сард өмнөх оны мөн үеэс 30.6 тэрбум төгрөгөөр өсчээ.

САНГИЙН ЭРСДЭЛ Сангийн яам болон эдийн

засагчдын урьдчилан тооцож буйгаар улсын төсвийг дараах эрсдэлүүд хүлээж байна. Төсвийн эхний эрсдэл нь урьдчилан таамаглах боломжгүй олон улсын эдийн засгийн өөрчлөлт. Мөн БНХАУ­ын эдийн засгийн нөхцөл байдал. Үүнээс улбаалан түүхий эдийн ханш буурч, төсөв хүндэрч болзошгүй.

Үүнээс гадна ирэх оны төсвийн орлого энэ оныхоос 600 тэрбум төгрөгөөр өссөн. Энэ мөнгийг олохын тулд 400 тэрбум төгрөгийг нь татвараар, 250 тэрбумыг нь томоохон мега төслүүдээ хөдөлгөснөөр бүрдүүлнэ хэмээн тусгажээ. Өөрөөр хэлбэл, 250 тэрбум төгрөгийг ирэх онд мега төслүүд бидэнд өгнө. Тэгвэл 2017 онд өдгөө гацаад буй томоохон төслүүд урагшилна гэх баталгаа хэр байна вэ.

Дахин нэг эрсдэл. Төрийн өмчийг хувьчилж, төсөвт мөнгө төвлөрүүлэхээр энэ онд төлөвлөсөн. Гэвч ажил удааширсан нь төсвийн алдагдал тэлэх нэг шалтгаан болсныг шинжээчид хэлдэг. Тэгвэл үүнийг ирэх оны улсын төсөвт дахиад тусгачихаж. Төрийн банк, Хөрөнгийн бирж зэрэг төрийн зургаан өмчийг хувьчилж, нийт 120.3 тэрбум төгрөг олохоор тусгажээ. Өмч хувьчлал хэрхэн өрнөх нь өдгөө бүүдгэр байгааг мэргэжилтнүүд хэлдэг.

Засгийн газар ирэх онд төсвийн алдагдлыг үлэмж хэмжээгээр бууруулахаар төлөвлөсөн. Энэ оны эцэс гэхэд ДНБ­ий 18 хувьтай тэнцэх төлөвтэй байгаа төсвийн алдагдлыг ирэх онд хоёр дахин бууруулах амаргүй зорилт тавиад байна. Түүгээр зогсохгүй төсвөөс гадуурх зардлуудыг нэмж тооцон, улсын төсвийг нэгдсэн болгох эхний оролдлого хийсэн. Бас түүхий эдийн орлогыг бодитой төсөвлөсөн. Эдгээр шинэчлэл нь 2017 оны төсвийн төслийг хөрсөндөө буусан хэмээн тодорхойлоход хүргэж байна. Ийм дүгнэлтийг Дэлхийн банк болон Азийн хөгжлийн банк Монгол Улсын макро эдийн засаг, төсөв, мөнгөний бодлогын талаар өнгөрсөн өдрүүдэд мэдээлэл хийх үеэрээ илэрхийлсэн юм. Өмнөх онуудтай харьцуулахад 2017 оны төсвийн төсөлд ололт, шинэчлэл ажиглагдсаныг шинжээчид онцолж байна.

Алт, зэс, нүүрсээр төсөв дэх уул

уурхайн орлогын 92 хувийг бүрдүү-

лэх төлөвтэй

Өмнөх онуудтай харьцуулахад 2017 оны төсөлд ололт, шинэчлэл ажиглагдсаныг шинжээчид онцлов.

Б.Ганбаяр / ЗГМ©

» Зэсийн баяжмалын экспортоос Монгол Улс 570 тэрбум төгрөг олохоор төсөвлөсөн.

» Түүхий эдийн үнийн сэргэлттэй зэрэгцээд биет хэмжээг нэмэгдүүлэхээр зорьж байна.

» “Оюутолгой” 850 мянган тонн зэсийн баяжмал борлуулж, 462.3 тэрбум төгрөгийн татвар төлнө.

» Засгийн газар ирэх онд төсвийн алдагдлыг үлэмж хэмжээгээр бууруулахаар төлөвлөсөн.

дүгнэж байна.

ТӨСӨЛ БА ТАТВАР 2017 оны төсвийн тэнцвэр­

жүүлсэн орлогын 82.1 ху вийг татварын орлогоор бүр дүүл­нэ. “Оюутолгой”­н бүтээн байгуулалт эрчимжсэнээр им порт сэргэнэ гэж албаныхан найдаж байна. Тиймээс импор­тын татварын орлогыг өсгөж тооцжээ.

Мөн энэ оны нэгдүгээр сарын 1­нээс хэрэгжсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын ор­лого өснө гэж үзсэн байна. Энэ татвараас нийт 581.3 тэрбум төгрөгийн орлого олохоор төлөвлөсөн.

Page 6: YНЭ: 600₮ Хөгжих бус мөхөж буй салбар€¦ · тооцдог. Зэс, алт, төмрийн хү дэр зэрэг түүхий эдийн үнийг тэн

Сүүлийн үед цахим хуудсаар гадаадын иргэд хууль бусаар шонхор шувуу агнаж байгаа тухай мэдээлэл цацагдсан. Тэгвэл ийм мэдээлэл эрчтэй тархаж байгаатай холбогдуулан БОАЖЯ­наас албан ёсны мэдээллийг даваа гарагт өглөө. Бидэнд нэг ч шонхорыг гадагш

гаргах зөвшөөрөл олгох эрх байхгүй гэдгийг энэ үеэр БОАЖ­ын сайд Д.Оюунхорол хэллээ. Тэрбээр “Засгийн газрын тогтоолоор соёлын болон төрийн өндөр дээд хэмжээний булангийн орнуудад айлчлах үед олгоно гэсэн шийдвэр гарчихсан байгаа шүү дээ. Хууль тогтоомжийн дагуу ажиллаж байгаа” гэв.

Нэмж мэдээлэхэд, Засгийн газрын 463 дугаар тогтоолын

дагуу 2015­2016 онд тусгай зориулалтаар агнах амьтны тоог баталсан. Үүнд, угалз 60, тэх 70, халиун буга 30, саарал чоно 20, бор гөрөөс 10, зэрлэг гахай 10, цагаан зээр 150 байгаа аж. Шонхор шувууг экспортлох асуудлаас гадна жилд 4000 болон түүнээс дээш тооны шонхор шувуу өндөр хүчдэлд цохиулж үрэгдэх тохиолдол гардаг гэсэн судалгааг БОАЖЯ­наас гаргасан байна.

Нийгэм

6 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 2016.10.11, МЯГМАР ~ №216 (494)

Нийслэлийн “Өргөө” амаржих газрын эмэгтэйчүүдийн мэс заслын өрөөний тааз энэ сарын 5­нд нурсан. Энэ үед тус өрөөнд нэгэн эмэгтэйд хагалгаа хийж байсан бөгөөд агааржуулал­тын хоолой дуугарч эхэлсэн байна. Хэсэг хугацааны дараа хагалгаа дуусч, эмч ажилтнууд дараагийн хагалгаандаа бэлдэж байх зуур өрөөний

тааз тэр чигтээ нурж унажээ. Азаар тухайн үед өрөөнд хүн байгаагүй. Харин нэлээд хэмжээний өртөг бүхий гурван аппарат эвдэрчээ. Тодруулбал, нийт 69.5 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмж эвдэрч сүйдсэн байна. Энэ талаар нийслэлийн "Өргөө" амаржих газрын дарга Б.Энхбаяр “Яарал­тай хагалгааны мэс заслын тас гийн өрөөний дүүжин тааз нурж унасан. Тухайн үед хол­богдох шатны буюу МХЕГ, ОБЕГ, ЦЕГ­ын хүмүүсийг дуу даж, нөхцөл байдлыг та­нилцуулсан. Одоогоор ямар шалт гааны улмаас нурсан гэдэг нь тогтоогдоогүй байна” гэв.

Мэс заслын гурван эмч, суви­лагч, мэдээгүйжүүлэгч нэг эмч, сувилагч, асрагч, мөн туслах сувилагч нарын есөн хүний

бүрэлдэхүүнтэй хагалгаа хийж байжээ. Мөн өвчтөнтэй нийлээд 10 орчим хүн таазанд даруулах эрсдэлтэй байсныг тухайн үед хагалгаа хийж байсан Эмэгтэйчүүдийн стационарын эрхлэгч Д.Өнөржаргал хэллээ.

Эмнэлгийн барилгын ерөн­хий гүйцэтгэгчээр “Цаст конст ракшн” компани ажил­лажээ. Тиймээс эмнэлгийн удирд лагуудын зүгээс “Цаст конст ракшн” компанид хохирол бараг дуулах хүсэлт гаргасан байна. Харин мэргэжлийн хя нал тын байцаагчийн албан бус дүгнэлтээр "Тааз нурсан нь стан дартын бус бэхэлгээ, барилгын муу материал ашигласантай холбоотой" гэснийг эмнэлгийн удирдлагууд хэлж байна.

Тус эмнэлгийн өргөтгөлийн

шинэ барилга 2013 оны нэгдүгээр сарын 29­нд ашиг­лалтад орсон. Тухайн үед Ул сын комисс хүлээн авч, үйл ажил лагаагаа эхлүүлсэн байна.Тэгвэл “Цаст констракшн” ком панийн зүгээс дөрвөн жилийн өмнө барилгыг Улсын комисст хүлээлгэн өгсөн гэсэн зөрүүтэй мэдээллийг өглөө. Тус компанийн Маркетинг, бор­луу лалтын хэлтсийн ажилтан Ш.Жавхлан “Мэргэжлийн хянал тынхны албан ёсны дүг нэлт гараагүй учраас одоогоор ма найхаас мэдээлэл өгөх боломж гүй. Мөн тухайн үед барилгын ажлыг гардаж хийсэн инженер хөдөө орон нутагт томилолтоор явж байгаа. Түүнийг дуудуулсан, албан ёсны дүгнэлт гарахыг хүлээж байна” гэв.

ЗГМ: ТОДРУУЛГА

69.5 сая төгрөгийн өртөг бүхий гурван тоног төхөөрөмж эвдэрчээ

Б.Бямбасүрэн@byambaZGM

Х.АнандЗГМ

Г.Сайнзаяа@sainzayaZGM

ОРОН НУТАГ» ДОРНОДПолитехникийн коллежид сонгогдсон мэргэжлийн чиглэлээрх “Чадамжийн төв” нээлтээ хийлээ. Энэ төв үйлдвэрлэлийн механик, хүнд машин механизмын засварчин, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон байгаль орчны хамгааллын чиглэлээр ажиллахаар болов. Мэргэжлийн боловсролыг олон улсын жишигт хүргэх зорилгоор Дорнод, Дархан­Уул, Өмнөговь аймаг дахь Политехникийн коллежуудыг түшиглэн тодорхой мэргэжлээр “Чадамжийн төв” байгуулж байгаа нь энэ юм. Энэхүү ажлыг Хөдөлмөрийн яам, “Оюутолгой” компани, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй 2019 он хүртэл хэрэгжүүлэхээр санамж бичиг байгуулав.

» БАЯНХОНГОРБууцагаан сумын малчны таван хоршоо үйл ажиллагаа явуулах байргүйгээс төслөөс авсан тоног төхөөрөмжөө ашиглаж чадахгүй байсан юм. Өрхийн үйлдвэрлэгчид аймгийн ИТХ­ын дарга, аймгийн Засаг даргад хандсанаар хуучин цэцэрлэгийн барилгыг иргэдэд ажлын байр болгон ашиглуулахаар боллоо. Ажлын байртай болохыг хүссэн иргэдийн хүсэлтийг шийдвэр гаргагчид ийн хүлээн авч, Бууцагаан сумын цэцэрлэгийн барилгыг малчны бүлгүүдэд эзэмшүүлэхээр шийдэв. Ингэснээр сумандаа талх нарийн боов, сүүн бүтээгдэхүүн, гутал, оёдол зэрэг үйл ажиллагаа явуулах иргэд ажлын байртай болж байгаа юм.

» БУЛГАНАймгийн сумдын өвс тэжээлийн нөөцийн бэлтгэл 47 хувьтай байна. Зун өвс тэжээлийн гарц сайн байсан ч бэлтгэл ажлын хурд удаашралтай байгаагаас 50 хүрэхгүй хувьтай байгаа аж. Сум бүр 100 мянган тонн өвс, 35 тонн тэжээл бэлтгэх төлөвлөгөөтэй. Булган аймгийн Орхон, Тэшиг сум өвснийхөө нормыг 100 хувь биелүүлсэн ч тэжээлээ огт бэлдээгүй. Хангал сум 75 тонн өвс, найман тонн тэжээл, Дашинчилэн 60 тонн өвс бэлтгэсэн бол бусад сум 50­иас доош тонн өвс хаджээ. Гэтэл Баяннуур, Сэлэнгэ, Хутаг ­ Өндөр сум ганц ч тонн өвс тэжээл базаагаагүй байна. Мөн өнгөрсөн хавар зудад өртсөн Рашаант, Сайхан, Могод, Баяннуур сум бэлтгэлээ сайтар базаахгүй байгааг Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн мэдээллээ.

» ОРХОНМонгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнгөрсөн амралтын өдөр бүх нийтээр мод тарих өдөр тохиов. Эл өдөр Орхон аймгийн иргэд “Сархиа” уулын хойд энгэрт 1000 орчим улиас, шар хуайс тарив. “Сархиа” уулыг ойжуулах ажил 2010 онд эхэлсэн бөгөөд 7500 гаруй мод тарьж, ургалт 90 гаруй хувьтай байна. “Сархиа” ууланд шинэс, улиас, хайлаас, хус зэрэг зургаан нэр төрлийн мод тарьж ургуулжээ. Намрын мод тарилт энэ сарыг дуустал үргэлжлэх бөгөөд аймгийн хэмжээнд нийт 40 мянган мод тарихаар төлөв лөсөн байна. Тодруулбал, энэ долоо хоногт Хүрэн булгийн ам, Баян­Өндөр хайрханд мод тарих ажлыг зохион байгуулна гэж аймгийн БОАЖГ мэдээл лээ. Мэргэжлийн байгууллагуудын хувьд тарь сан модны арчлалт хамгаалалтад анхаарал хандуулж байгаа аж.

» ХЭНТИЙАймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан Ажлын хэсэг Хурх, Биндэр, Баян­Адарга, Дадал, Норовлин сумын намрын тариа хураалтын ажил байдалтай танилцлаа. Эдгээр сумаас Дадал, Норовлин сум цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалаад үрсэлгээ оройтож буюу есдүгээр сарын дундуур хийснээс ургац хураалт 100 хувь алдаж байгааг албаныхан хэллээ. Энэ жил 23,8 мянган га­д улаан буудай та риалс ны 16,1 мянган га­гаас нь ургац хураах төлөв лөгөө тэй ажиллаж байгаа. Өнөөдрийн байд­лаар аймгийн хэмжээнд 4126 га­аас 2448 тонн ургац хураан авчээ. Төмс хүнсний ногооны хураалт 80 гаруй хувьтай байна.

» ӨМНӨГОВЬОрон нутгийн өмчит "Таван толгой" ХК­ийн уурхайн аман дээр нүүрсний үнэ тонн нь 8000 төгрөг боллоо. Жил бүр өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах үүднээс ийнхүү "Таван толгой" ХК дотоодод нийлүүлэх нүүрсний үнээ бууруулдаг юм. Өнгөрсөн жил 8800 төгрөгөөр борлуулж байсан бол энэ жил НӨАТ орохгүйгээр 8000 болгосон байна. Өмнөговь аймгийн ИТХ­ын Тэргүүлэгчдийн тогтоолоор өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах үүднээс орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК­ийн ТУЗ­д нүүрсний үнийг хямдруулах чиглэл өгч, шаардлага хүргүүлсэн юм. Тус шаардлагын хариуд тус компанийнхан ийнхүү нүүрсээ хямдруулж байгаагаа мэдэгджээ.

» ГОВЬСҮМБЭРЗүүн бүсийн аварга шалгаруулах математикийн олимпиад амжилттай боллоо. Тус олимпиадад Сүхбаатар аймгаас 40 орчим сурагч оролцож ур чадвар, ухаан бодлоо уралдуулав. Тодруулбал, Сүхбаатар аймаг багийн дүнгээрээ тэргүүлж, 2­12 дугаар ангийн ангилалд нийт 48 багц медаль, гурван цом авч өнгөрсөн жил үзүүлсэн амжилтаа дахин баталжээ. Сүхбаатар аймаг математикийн хичээлийн үзүүлэлтээр улсын хэмжээнд доогуур бичигддэг байсан. Тиймээс аймгийн ИТХ­аар "Математик" дэд хөтөлбөр батлуулж хэрэгжүүлж эхэлснээс хойш үр дүн сайн гарчээ. Энэ удаагийн олимпиадын дүн бол үүний нэг жишээ хэмээн холбогдох албаны хүмүүс ярьж байна. Зүүн бүсийн аварга шалгаруулах математикийн олимпиадад Сүхбаатар, Дорнод, Багануур, Замын­Үүд, Дорноговийн багш сурагчид оролцсон юм.

ЭКОЛОГИ

Шонхор шувуу агнах нэг ч зөвшөөрөл олгоогүй

“Цаст констракшн” дүгнэлт гарахыг хүлээж байна

Улаанбаатар хотын хэмжээнд 1960 оноос хойш барьсан 1070 гаруй угсармал орон сууц бий. Бариад олон жил болж байгаа тул өвлийн улиралд хүйтэн, сантехникийн шугам нь хуучирсан, борооны ус дусдаг, хана туурга, таазаараа дулаан алддаг гээд асуудал их.

Тэгвэл өнгөрсөн тавдугаар сард Нийслэлийн ИТХ­аар дулаалга хийх тухай журам баталсан юм. Дулаалгын ажлыг ойрын хугацаанд хийнэ, энэ нь ирэх дөрвөн жилд хийх хамгийн чухал ажлын нэг болохыг НИТХ­ын дарга Д.Баттулга онцолж байв.

Үүний дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн бай гуу ­лам жийн хэлтсийн Ду лаан хангамж хариуцсан мэр гэ жилтэн О.Батмөнхтэй хол богд лоо. Тэр­

бээр “Орон сууцны дулаалгын ажил эхлээ гүй байгаа. Сан­хүүжилт шийдэг дээгүй учир энэ өвөлдөө амжих гүй. Асуудлыг хэлэлцэж байгаа” гэсэн юм.

1077 орон сууцыг засварлахад 431 тэрбум төгрөг шаардлагатай. Үүний 60 хувийг хотын төсвөөс, үлдсэнийг нь айл өрх, СӨХ­ноос гаргуулахаар төлөвлөжээ. Ингэхдээ оршин суугчид 15­20 жилийн хугацаанд байрны

төлбөр дээрээ хуваан нэмж өгөх асуудлыг хэлэлцэж буй. Хэрэв барилгыг цогцоор нь дулаалвал насжилт нь 50 жилээр нэмэгдэх ажээ. Дулаалах шаардлагатай барилгуудыг ЗХУ­ын техно­логиор барьсан тул Новосибирск хоттой хамтран ажиллахаар болсон. Дашрамд дурдахад, эдгээр орон сууцанд 45 мянга гаруй айл өрх амьдардаг гэсэн судалгаа бий.

Энэ өвөлдөө дулаалахгүйУЛААНБААТАР ХОТ

» БНХАУ­аас Монголын нэн ховордсон амьтан болох 28 мазаалай баав гайг хамгаалах “Мазаалай байв гайн амьдрах орчныг сайж руулах төсөл”­ийн ТЭЗҮ­ийн судал гааны протоколд гарын үсэг зурлаа.

» “Дархлаажуулалтын 10 хоног”­ийн хүрээнд эрсдэлт бүлэгт хамрагдаж байгаа тө рийн албан хаагчдыг Хепа тит В вирусийн эсрэг вак цинжуулалтад хамруулж эхэллээ.

» Улсын нэгдүгээр төв эмнэл гийн ойролцоо даваа гарагийн шөнө 02.00 цагийн орчимд орон сууцны нэг давхарт бай сан залуусыг иргэн А, Б нарын зургаан хүн буу тулган сүр дүүлж, гэмтээн 40 сая төгрөг болоод бусад эд зүйлсийг нь дээрэмдсэн хэрэг гарчээ. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн байцаагчид болон ЭЦГ­ын хүчнийхэн шуурхай ажиллаж, сэжигтэн А,Б нарыг газар дээр нь баривчилжээ.

» ЗТХ­ийн сайдын тушаалаар ИНЕГ­ын орлогч дарга бөгөөд Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын газрын даргаар С.Манлайг томиллоо.

» Төв замд үүсэж буй түгжрэлээс шалтгаалан Баруун болон Зүүн дөрвөн зам, Саппоро, Гэсэр сүмийн уулзвараар улаан гэрэл үл хамааран эргэж болох зохицуулалт хийж, даваа гарагаас хэрэгжүүлж эхэллээ.

ЗГМ ТОВЧХОН

С.Батсайхан / ЗГМ©

Б.Ганбаяр / ЗГМ©

Page 7: YНЭ: 600₮ Хөгжих бус мөхөж буй салбар€¦ · тооцдог. Зэс, алт, төмрийн хү дэр зэрэг түүхий эдийн үнийг тэн

Сяньбийн үеийн булшнаас гарсан бүрэн хувцастай хүүхдийн оршуулга.

7

Шинжлэх ухаан

2016.10.11, МЯГМАР ~ №216 (494) ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

“Манай салбарын судлаачид нэн завгүй ажиллаж байна. Яагаад гэвэл, археологи бол Монголын шинжлэх ухааны хамгийн хурдтай хөгжиж буй салбар” хэмээн ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн Хүрэл, түрүү төмрийн үеийн судалгааны хэлтсийн эрхлэгч, доктор Ц.Төрбат хэлж байна. Түүнтэй нүүдэлчдийн соёл, ахуйг баяжуулж буй археологийн сүүлийн үеийн олдворуудын талаар ярилцлаа.

-Сяньбийн үед хамаарах нэн ховор олдвор малтаж гарга-сан гэж дуулсан. Энэ талаар яриагаа эхэлье.

­Баян­Өлгий аймгийн Ногоон­нуур сумын Бургаст гэдэг газраас Сяньбийн үед хамаарах 17 булшийг Францын Байгалийн түүхийн музейн судлаачидтай хамтран малтан гаргасан. Улмаар сэргээн засварлаж, бэхжүүлэх ажлыг эхлүүлээд байна. Саяхан болтол Монгол нутагт амьдарч байсан эртний төрт улсуудын үед хамаарах археологийн олдворуудаас Сяньбийн үеийнх цагаан толбо хэвээр байсан юм. Түүнчлэн энэхүү булш хөлнөөсөө толгой хүртлээ хувцастай байснаараа маш их үнэ цэнэтэй. Үүнтэй ижилсэх бүтэн хувцас өмсгөл бүхий булш гэвэл Оросын экспедицийн 1920­иод онд Ноён уулнаас малтаж гаргасан Хүннүгийн үед хамаарах олдвор юм. Энэ нь одоо Эрмитажийн музейд хадгалагддаг. Мөн нийтийн тооллын өмнөх 6­2 дугаар зуунд хамаарах Монгол Алтайн мөнх цэвдгийн Пазырыкийн соёлоос бүрэн хувцастай булш гарч байсан. Харин Сяньбийн үеийнх бол өнөөгийн Монгол нутгаас олдож буй иж бүрэн хувцастай гурав дахь булш. Археологич хүний хувьд ийм үнэ цэнэтэй дурсгал нээнэ гэдэг амьдралд нь бараг ганц удаа тохиох явдал. Одоо энэхүү олдворыг сэргээн засах ажлыг Францын хөрөнгө, мэргэжилтнүүдийн дэмжлэгтэй хийх болно.

-Ноён уулд соёлын үнэт өв бий гэдэг утгаараа уул уурхайнхны халдлагаас хам-гаалдаг. Сяньбийн булшийг олон зууны турш хамгаалж бай сан тэрхүү газар янз бү -рийн халдлагад өртөхгүй гэсэн баталгаа байна уу?

­Монголын газар шороон дээр байгаа эртний өв соёлууд маш баялаг. Энэ үнэт өвөө бид хамгаалах ёстой. Дээр дурд­сан Бургастын бүрэн хув цас, өмсгөлтэй булшнууд бол маш жижиг, мэргэжлийн бус хү­ний нү дэнд өртөхөөргүй зүйл.

Тэжээвэр яргай загасанд агуулагддаг омега­3 тосны хүчил өнгөрсөн таван жилийн хугацаанд бараг хоёр дахин багассан байна.

Хүний биед нэн тустай тосны хүчлээр баялаг омега­3 багассан шалтгаан нь хоол тэжээлтэй нь холбоотой байж магадгүй хэмээн салбарынхан үзэж буй. Стерлингийн их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар таван жилийн өмнө яргай загасны 130 гр тутамд 3.5 гр агуулагддаг байсан омега­3 нь одоо хоёр дахин багасаад байгаа аж.

Тодруулбал, нэг порц тэжээвэр яргай загаснаас авдаг байсан тосны хүчлээ хоёр загаснаас авах шаардлагатай болсон байна. Омега­3­ыг хоол хүнсээрээ дамжуулан авах хамгийн тохиромжтой зоог нь яргай загас аж. Учир нь яргай загасны омега­3­ын эх үүсвэр нь анчоусов зэрэг жижигхэн загас болдог байна. Харамсалтай нь загасны үйлдвэрлэл эрчимтэй хөгжсөнөөр яргай загасны тэжээлийнх нь 80 хувийг бүрдүүлдэг байсан тос ихтэй загаснууд одоо 20 хүрэхгүй хувийг эзэлж байна.

Монгол хадны сүг зургаар Евразийн тал нутагт хамгийн баялагИж бүрэн хувцас­тай булш нээнэ гэдэг археологич хүний амьдралд ганц л тохиодог

З.Цэлмэг@tselmegZGM

­Оросын археологийн эрдэмт­дийн судалгаа манай улсын баруун хойд зах, цаашаа Тува, Хакаст голлон хийгдэж байна. Чуулганд ч гэсэн энэ бүс нутгийн гол судлаачид ирсэн. Монголын нутгаас хүрлийн түрүү үеийн археологийн дурсгал бараг олдоогүй. Тэдний судалгаа Хэмцэгийн соёлыг илрүүлэн судалж байгаагаараа манайхтай шууд нийцдэг. Хэмцэгийн үеийн соёл бол одоогоос 4600­4000 жилийн тэртээ баруун зүгээс нүүдэллэн ирсэн байх боломжтой эртний соёл юм. Энэ соёлын гарал үүсэл нь Хар болон Каспийн тэнгисийн хойд хэсэгт орших эртний нүхэн булшны соёлтой тодорхой хэмжээгээр холбогдоно гэдэгт Орос, Монголын судлаачид санал нийлсэн. Нүхэн булшны соёлынхон Алтайд нүүдэллэн ирээд хоёр хуваагдсан. Нэг хэсэг нь хойшоо Тува, Минусын хотгор Хакас руу явж, нөгөө хэсэг нь Алтайд үлдсэн байгаа юм. Ийнхүү Алтайд хөгжсөн нь Хэмцэгийн, Өмнөд Сибирьт хөгжсөнийг Окуневын соёл гэж нэрлэсэн байдаг. Энэ жилийн гурван улсын археологичдын форумын шинжлэх ухааны нэгэн ач холбогдол нь энэ хоёр соёл нэг гарал үүсэлтэй гэдэгт эрдэмтэд санал нэгдсэн. Өөрөөр хэлбэл, нүүдэлчдийн мал аж ахуй бүрэлдсэн зангилаа үе болох Хүрлийн үеийн судалгаанд томоохон шат ахисан. Ингэснээр энэ үеийн хамгийн эртний соёлын гарал үүслийн талаар олон улсын эрдэмтэд харилцан хүлээн зөвшөөрлөө.

-Рашид Аддины “Судрын чуулган” зэрэг сурвалжуудад Монголын эзэнт гүрний үед ихэс дээдэс тансаг, хээнцэр байсан мэтээр өгүүлдэг. Энэ бүхэн археологийн олдво-руудаар хэр зэрэг баталгааждаг вэ?

­Ер нь тэр үед жирийн ард иргэд нэлээн даруухан байсан гэж ойлгож болно. Энэ нь нүүдэлчдийн аж төрөх ёстой холбоотой. Нүүдэллэн амьдардаг хэв маягтаа зохицон энгийн, цомхон амьдардаг байсан. Гэхдээ язгууртан, дээдсийн булш өөр.

Тухайлбал, 2005 онд про фес­сор Д.Наваан гуайн ил рүү лэн малтсан Сүхбаатар айм гийн

Онгон сумын Таван толгой гэдэг газраас маш баялаг хэрэг­лэгдэхүүн гарсан. 2010 онд миний удирд сан судалгааны ангийн үргэлжлүүлэн малтсан гурван булш ч мөн адил. Олдво­руудыг Франц улсад сэргээн засварлуулсан. Олдворын унаган ор чин өөрчлөгдөж, агаарт гарч ирснээр олдвор маш амархан үгүй болдог. Бэхжүүлсний дараа сэргээн засварлалт хийдэг. Ингэж бэхжүүлж, сэргээн засварлахгүй бол бид өвөг дээдсийнхээ үнэ­тэй олдворыг ухаж гаргах ямар ч шаардлага байхгүй. Сөнөөх гэж гаргаж ирээгүй нь лав. Тиймээс малтлагын дараах энэ үйл явцад онцгой анхаарах хэрэгтэй.

-Археологийн дурсгалуудыг монголчууд өөрсдөө сэргээн засварлах боломж хэр байдаг вэ?

­Соёлын өвийн төвд бараг бүх төрлийн олдворын сэргээн засварлалт хийж байгаа. Гэхдээ уг төв орон нутгийн болон үндэсний хэмжээний томоохон музейн сэргээн засварлал­тыг хариуцдаг цорын ганц байгууллага. Тиймээс ачаалал маш их. Мөн манай хүрээлэн металл эдлэл сэргээн засварлаж эхэлсэн. Сэргээн засварлах бидний боломж нөөц иймэрхүү л байна.

-Зоосон мөнгөний эд өлгийн олдвороор Монгол нэлээн баялаг. Эдгээр олдвороос одоо-гоор он цагийн хувьд хамгийн эртнийх нь хэдий үед хамаарч байгаа вэ?

­Хамгийн эртнийх нь Хүн­нүгийн булшнаас илэрсэн Хань улсын у­шу хэмээх зоос нууд. Археологийн дарш нуудаас мөн ийм зоос их илэрдэг. Дарш гэдэг нь тухайн үед хүмүүс үнэ цэнэтэй гэж үзсэн зүйлсээ газарт нуун дарагдуулсан зүйл юм. Санамсаргүй тохиолдлоор олноор илэрсэн. Хэдэн жилийн өмнө Өгий нуур орчмоос илэрсэн у­шу зоосны даршийн ихэнх нь Хар Хорины музейд хадгалагдаж байгаа. Миний удирдаж байгаа төслийн 2015 онд хийсэн малтлагаар Архангай аймгийн Өгийнуур сумын Тамирын Улаан хошууны хүннү булшнаас НТӨ 5­4 дүгээр зууны Иран буюу Сасанидын хаант улсын үеийн зооснууд илэрсэн. Манайхаас өмнө нь

илэрч байгаагүй ховор зооснууд гарч ирсэн нь их сонирхолтой байсан. Мөн Нүүдлийн соёл иргэншил судлалын олон улсын хүрээлэнгийн А.Очир багшийн хийсэн малтлагаар Булган аймгийн Баяннуур сумын Шороон бумбаас их хэмжээний алтан зооснууд гарч ирсэн. Тэдгээр нь Түрэгийн хаант улсын буюу нийтийн тооллын 7­8 дугаар зуунд хамаарах Византын зооснууд юм. Зарим нь жинхэнэ алт, нөгөө хэсэг нь Дундад Азид дуурайлгаж хийсэн зооснууд байсан. Гэхдээ таваар мөнгөний бус гоёл чимэглэлийн зориулалттай байсан гэж үзсэн.

-Монголын эзэнт гүрэн болон ер нь монголчуудын соёл ахуйтай холбоотой археологийн дурсгалууд газар нутгийн хувьд цаад хязгаар хаана бүртгэгдсэн бэ?

­Евразийн хуурай газрын ихэнх хэсгийг монголчууд түүхэн тодорхой хугацаанд эзэлж байсан нь үнэн. Тиймээс Евразийн түүх өөрөө Монголын түүх болдог. Монголын түүхтэй холбоотой дурсгалууд бага Ази буюу Турк, Украйн, Хятад, Зүүн Өмнөд Азид хүртэл тэмдэглэгдсэн байна. Дундад

Ази бол тэр чигтээ манай түүхтэй холбоотой. Монголын түүх, археологийн судалгаа ч одоогийн улс төрийн хил хязгаараас тэлж Евразийн хүрээнд судлах цаг ирсэн. Гэвч энэ бүхэн бидний сэтгэлгээний өөрчлөлт, хөрөнгө санхүүжилтээс шалт­гаална. Дотооддоо хийж буй археологийн судалгааг өөрсдөө бүрэн санхүүжүүлж чадахгүй, гадаадын санхүүжилт, хам тар­сан төслийн тусламжтай явуулж байна. Алс хол биш юмаа гэхэд хил залгаа нутгуудад хамтарсан судалгаа хийх цаг ирсэн. Оросын археологичид Алтан ордны улсын үеийн нийслэл хотуудыг хамтран судлах санал ирсэн. Энэ тал дээр төлөвлөсөн ажил тус хүрээлэнд бий.

-Монголын хил дотор хөрш зэргэлдээ орнуудын архео-логийн дурсгал хэр зэрэг их байдаг вэ?

­Бага сага дурсгал бий. Миний мэдэхээр Тан, Мин улсын үед

бичигдсэн наад зах нь 10 орчим хятад бичээс энд тэнд бий. Тухайлбал, Мин улсын Юнлэ хаан дайлж явах замдаа Дарьгангын Наран суманд өөрөө зохиосон бичээсээ бичүүлж үлдээсэн түүхтэй. Манжийн Энх­Амга лан хааны бичээс мөн байдаг. Монголчууд улс төрийн хувьд ноёлж байсан Их Монгол, Их Юань улсын үед Хар хоринд хятад урчуудыг олноор нь боолчилж, ажиллуулж байсны ул мөр бий. Мөн исламын ша­шинтнуудыг олноор нь, хүчээр авчирч байсныг гэрчлэх бүхэл бүтэн оршуулгын газар эртний нийслэлд байгаа шүү дээ. Үүнийг манай эрдэмтэд судалж байгаа.

-Монголын археологийн тэргүүлэх чиглэл нь хадны сүг зураг. Энэ чиглэлд сүүлийн үед урагштай ямар ажил хийж байгаа вэ?

­Саяхныг хүртэл бид хадны 200 сүг зурагны дурсгалын талаар ярьж байсан бол одоо 500 орчим болсон. Монголчуудын эртний соёл иргэншлийг төлөөлөх чанартай маш том бэлгэдэл бол хадны сүг зураг. Учир нь Монголоос ЮНЕСКО­д соёлын хоёр дурсгал бүртгэгдсэн. Хамгийн сүүлд

Бурхан халдунд бүртгэгдсэн ч археологийн тодорхой кон­тексттэй орсон нь Орхоны хөндий, Монгол Алтайн хадны сүг зураг хоёр юм. Энэ дурсгал нь нүүдэлчдийн соёл иргэншил, мал аж ахуйг зургаар илэрхийлсэн гайхамшигт дурсгал. ЮНЕСКО­гийн өвд бүртгүүлснийхээ үүрэг хариуцлага болгож уг дурсгалыг хамгаалах, судалгааны эргэлтэд оруулж, олон нийтэд хүргэх учиртай. Наад зах нь хамгаалалтын захиргаа, цаашилбал судалгааны нэгж байх ёстой. Гэтэл өнөөг хүртэл малчид хашаа хороо барьж, чулууг нь сэтэлж, нэр усаа сийлэх явдал байж л байна. Бид ЮНЕСКО­д хүлээсэн үүргээ муу биелүүлснээс соёлын өв үнэ цэнээ алдвал буцаах хүртэл асуудал гарахыг үгүйсгэхгүй. Мөн сүүлийн үед илэрсэн маш чухал дурсгалуудыг хамгаалах, олон нийтэд хүргэх шаардлагатай байна. Тэдгээрийг хамгаалах хүрээлэн ч атугай байгуулж яагаад болохгүй гэж. Евразийн тал нутаг буюу Номхон далайгаас Унгар хүртэлх газар нутагт хадны сүг зургийн дурсгалаараа Монгол хамгийн баялаг. Тиймээс түүхийн ховор дурсгалдаа онцгойлон анхаарах хэрэгтэй.

-ЮНЕКСО-гийн өвд өөр ямар дурсгалыг бүрт гүүлэхээр ажиллаж байгаа вэ?

­Хүннүгийн хаадын булш гээд хэд хэдэн дурсгал бий. Ер нь ЮНЕСКО­д өв бүртгүүлэх ажилд нэлээн амжилттай яваа.

-Гадаад орнуудад хадны сүг зургийг хэрхэн хамгаалдаг юм бэ?

­ Казахстанчууд Тамгалы сүг зургийн дурсгалыг нэлээн сайн хамгаалсан байдаг. Дурсгал хүртэл 80 км хар зам тавьсан. Ингэснээр олон нийтэд нээлттэй болж тэр хэрээр хамгаалалтын асуудлаа шийддэг. Мөн дэргэдээ хам гаалалтын захиргаатай, хадны сүг зураг хамгийн их бөөгнөрсөн газрыг хашаалж, заах тэмдэг, үзүүлэн таниулах материалуу дыг тавьж өгсөн. Сурталчил гаа ны мате риалуу­дыг энгийн хүмүүст зориулс наас эхлээд мэргэжлийнхэнд таа ­руулан бүхий л түвшинд бо ловс руулж, цогц байдлаар хэв лэн шийдэж өгсөн байна.

Гэтэл тэндээс гарсан эд зүйлс шинж лэх ухааны ямар их үнэ цэнэтэй болохыг үнэлж баршгүй. Тиймээс том жижиг, язгууртан ихэс ба жирийн ардынх гэж ялган үзэж археологийн дурсгалын ач холбогдлыг ангилах боломжгүй. Бүгд л үнэ цэнэтэй. Гэхдээ Ноён уул бол онцгой гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Монголчуудын өвөг дээдэс гэж үздэг Хүннү гүрний яз­гууртнуудын оршуулгын газар тэнд байсан. Дээр үеэс судалж байсан, баялаг хэрэглэгдэхүүн­тэй тул онцгойлон хайрлаж хамгаалдаг. Манай археоло­гичид хөөцөлдөж байж Засгийн газраас Ноён уулыг хамгаалал­тад авах тогтоол гаргаж байсан. Булш тархсан газар бол бүрэн хамгаалалттай.

-Есдүгээр сард гурван улсын археологичид чуулсан. Хил дамнуулан судлах судалгааны ажлууд Монголын түүхтэй хэрхэн холбогдож байна вэ?

Яргай загасны омега-3тосны хүчил эрс багасчээ

ХҮНС

Түрэгийн хаант улсын үеийн

жинхэнэалтан зооснууд

Монголоос олдсон

» Манай хүрлийн хамгийн эртний соёлын гарал үүслийн талаар олон улсын эрдэмтэд харилцан санал нэгдсэн.

» Мин улсын Юнлэ хаан дайлж явах замдаа Дарьгангын Наран суманд өөрөө зохиосон бичээсээ бичүүлж үлдээсэн түүхтэй.

» Том жижиг, язгууртан ихэс ба жирийн ардынх гэж ялган үзэж археологийн дурсгалын ач холбогдлыг ангилах боломжгүй.

Хувийн архиваас©

Page 8: YНЭ: 600₮ Хөгжих бус мөхөж буй салбар€¦ · тооцдог. Зэс, алт, төмрийн хү дэр зэрэг түүхий эдийн үнийг тэн

Лавлах

8 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 2016.10.11, МЯГМАР ~ №216 (494)

MNB Bloomberg Боловсрол Монгол ТВ08.00

12.00

14.00

18.00

20.00

22.00

08.30 “Залуу зохион бүтээгч 2016”

11.35 ЖАЙКА NHK үзүүлж байна. “Намрын навч”

13.30 Амьдралын театр (2 дугаар хэсэг)

19.10 Нийтийн шилдэг 10 дууны жагсаалт

20.00 “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр

22.30 “Хэсгийн төлөөлөгч” ОАК 10, 11 дүгээр анги

07.00 "Удирдагчид Лакуатай хамт” нэвтрүүлэг

12.00 "Бизнесийн хэмнэл" нэвтрүүлэг

15.00 "Бизнесийн төв цэг" нэвтрүүлэг

17.00 "Bloomberg Surveillance" шууд орчуулгын хөтөлбөр

21.00 "Мөнгөний урсгал” хөтөлбөр

22.00 “Эзэнт гүрнийг босгосон нь” нэвтрүүлэг

08.05 "Туршилтын туулайнууд" ОАК 4, 5 дугаар анги

11.15 "Найзууд" ОАК 165, 166 дугаар анги

14.05 “Хүрээлэн амьд ертөнц” 61 дүгээр цуврал

18.05 "Бяцхан оцон шувуу Пороро" 45, 46 дугаар анги

20.50 "Зөв үнийг таа” шоу нэвтрүүлэг

22.00 "Гэрлэн дохио" ОАК 7 дугаар анги

09.30 “Тог тог тог” 241 дүгээр хэсэг

11.40 "Хар хаймран гутал" хүүхэлдэйн кино 31 дүгээр анги

15.00 “Өөрчлөлт” 4 дүгээр бүлэг,6 дугаар хэсэг

17.00 “Тара Данкан” хүүхэлдэйн кино 11 дүгээр анги

21.00 "Бидний таван хүүхэд" ОАК 32 дугаар анги

22.20 "Хавай 5-0" ОАК (6 дугаар бүлэг)

ТВ ХӨТӨЛБӨР ОНЦЛОХ ҮЗВЭР

“Бодлын хүлэг”

Уран бүтээлч Б.Ганзоригийн “Бодлын хүлэг” нэртэй анхны бие даасан үзэсгэлэн Монголын урчуудын эвлэлийн хорооны дэргэдэх “Best” галерейд гарч байна. Уг үзэсгэлэнд “Үүлэн бор”, “Зэвт хүлэг”, “Талын салхи”, “Тэнгэрийн тамга” зэрэг морины сэдэвтэй бүтээлүүдийг дэлгэжээ. Энд модерн абстракт чиглэлийн 30 гаруй бүтээл олны хүртээл болж байна. Эдгээрийн 10 нь баримал, 20 гаруй нь таталбар зураг аж. “Бодлын хүлэг” үзэсгэлэн өнөөдөр хаалтаа хийнэ.

НИСЛЭГИЙН ЦАГИЙН ХУВААРЬУБ-Хонконг 06.25 10.55Хонконг-УБ 12.05 16.45УБ-Бээжин 17.55 20.10Бээжин-УБ 21.10 23.40УБ-Сөүл 08.45 12.50Сөүл-УБ 14.20 16.50УБ-Ханбумбат 07.40 08.50Ханбумбат-УБ 19.45 21.00

УБ-Москва 15.22 13.58Хөх хот-УБ 21.50 10.05Москва-Бээжин 23.45 11.40Бээжин-УБ 10.22 14.35Эрхүү-УБ 16.32 06.53УБ-Эрхүү 20.45 02.15Сайншанд-УБ 21:15 07:15УБ-Сайншанд 10.10 19.48Замын-Үүд-УБ 18.05 08.45

ГАЛТ ТЭРЭГНИЙ ЦАГИЙН ХУВААРЬ

Б.БаярмааЗГМ

ЗГМ: КОМИКС

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын захирамжийн дагуу энэ сарын 21­23­нд хоёр дугаар ээлжийн цэрэг татлага эхэлнэ. Энэ өдрүүдэд цэргийн жинхэнэ албанд нийслэлийн харьяат залуучуудыг татахаас гадна гэрээт цэргийн албанд элсүүлэх юм. Тиймээс цэргийн насанд хүрсэн залуусын оршин суугаа хаягаар зарлан дуудах хуудас хүргүүлж байна. Зарлан дуудах хуудас авсан иргэд цэргийн үүрэгтний үнэмлэх, иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр зэргийг бүр­дүүлж, цэрэг татлагын байранд очих юм.

Энэ жил цэргийн алба хаалгүй 26 нас хүрсэн иргэн 4.8 сая төгрөгөөр дүйцүүлэн хаахаар болсон. Хэрэв их, дээд сургуульд сурч байсан бол дээрх мөнгөн дүнгээс сурсан жилээр нь тооцон хасдаг аж.

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Дүйцүүлэх албыг 4.8 сая төгрөгөөр хаана

ЦАГ АГААР

УЛААНБААТАР X.11 5o

-7o

X.12 9o

-4o

X.13 12o

-2o

X.1415o

-1o

X.15 0o

1o6м/с

6 м/с

6 м/с

6 м/с

7 м/с

6м/с

9 м/с

6 м/с

11м/с

10м/с

Багавтар үүлтэйҮүлшинэ Үүлшинэ Багавтар үүлтэй Бага зэргийн цас орно

УВС 7o

-4o

ХОВД 10o

-4o

ЗАВХАН 6o

-9o

БАЯНХОНГОР 6o

-7o

ГОВЬ-АЛТАЙ 5o

-7o

ӨВӨРХАНГАЙ 3o

-4o

АРХАНГАЙ 4o -6o

ХӨВСГӨЛ 4o

-6o

БУЛГАН 3o

-8o

ТӨВ 1o

-7o

ДУНДГОВЬ 3o -5o

ӨМНӨГОВЬ 8o

0o

ГОВЬ-СҮМБЭР 2o

-5o

ДОРНОГОВЬ 7o

-2o

СҮХБААТАР 4o

-5o

ХЭНТИЙ 4o

-6o

СЭЛЭНГЭ 4o

-6o

ОРХОН 4o

-8o

ДАРХАН-УУЛ 4o

-7o

ДОРНОД 5o

-6o

БАЯН-ӨЛГИЙ 7o

-4o

Билгийн тооллын 10Намрын адаг шар нохой сарын хоёр хар мэнгэтэй улаан бар өдөрҮс засуулбал: Эрч хүч ихэснэНаран ургах, шингэх: 07.10-18.23Барилдлага: ТүлэхШүтэн барилдлага: Сэрэхүй

Аргын тооллын аравдугаар сарын 11. Ангараг гараг. Билгийн тоол лын 10. Булаагч одтой, улаан бар өдөр.

Өдрийн наран 7 цаг 10 минутад мандан. 18 цаг 23 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хараал, жатгыг буцаах, амилуу лах, өглөг өгөх, хишиг дуудуулах, хот балгадын суурь тавих, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Золиг гаргах, бумбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихэснэ.

ЗУРХАЙ

Mr. Баагийгийн ПАЯН.....

Н.Эрдэнэбаяр, Э.Тамир©

За тайвшир даа. Одоо зүгээр дээ...

Амьдрал ямар ч хэцүү юм бэ дээ.

ҮЗВЭР

3. Жимс4. Марзан6. Ялалтын маршал8. НҮБ-ын тэргүүнд нэр дэвшсэн эмэгтэй

9. Хоёр настай хонь11. Боорчи жанжны эцэг12. Гарын дүй13. Манлайлагч

ЗГМ: СҮДОКҮ

(Өмнөх дугаарын хариу)

4

76

2

52

9

3

1

5

49

61

6

8

79

5

4

8

8

2

925348716

846971523

317562984

692713458

158294367

473685192

739126845

564839271

281457639

ҮГИЙН СҮЛЖЭЭ

Өмнөх дугаарын хариу / 10.10

БОСООГООР:1.Шашны мяндагтан2. Тооны нэр3. Алан хядагч бүлэг5. Махчин амьтад

7. Афганистан улсын нийслэл9. Томоохон гол10. Малын өвчинХӨНДЛӨНГӨӨР:1. Жагсаал

СОЁЛЫН ТӨВ ӨРГӨӨУлсын Филармонийн 45 дахь жилийн нээлтийн тоглолт энэ сарын 15-нд 15.00 цагт болно. 120 минут үргэлжлэх тоглолтын тасалбар 10-15 мянган төгрөгийн үнэтэй.

УРАН ЗУРГИЙН ГАЛЕРЕЙХятадын орчин үеийн урлагийн томоохон төлөөлөл болсон 12 зураачийн “Уугуул нутаг” үзэсгэлэн энэ сарын 28-н хүртэл үргэлжилнэ.

УДБЭТФранцын алдарт зохиолч Ж.Бизегийн “Кармен” дуурийг энэ сарын 15, 16-нд тоглоно. Энэхүү дуурийг Монголд хамгийн анх 1975 онд тоглож байжээ.

ШАНГРИ-ЛА“Явуу” брэндийн загварын шоу энэ сарын 21-нд 19.00 цагаас болно.

GANDAN VIEWСонгодог утсан хөгжим дээр суурилсан “Opus.7” хамтлагийнхан АНУ-ын нэрт дуучин Лана Дель Рейн ковер дуунуудыг ирэх лхагва гарагт толилуулах гэж байна. Мөн дэлхийн сонгодог зохиолууд энэ үдшийн шигтгээ болох аж.

УРЛАН БҮТЭЭХ ТӨВХүүхдийн эсрэг хүчирхийллийг зогсоох өдрийг тохиолдуулан “Сүүдэр ший” жүжгийг энэ сарын 20-нд тоглоно. Уг жүжигт Урлан бүтээх төвийн сурагчид оролцох юм.

НАЦАГДОРЖИЙН НОМЫН САН“Guns̀ n Roses” хамтлагийн фенүүдийн цугларалт энэ сарын 14-нд 19.00 цагт болно.

ДҮРСЛЭХ УРЛАГИЙН МУЗЕЙ"Миний хайртай Монгол" уран зургийн үзэсгэлэн даваа гарагт нээгдлээ. Уг үзэсгэлэнд ОХУ-ын гавьяат зураач Ф.С.Торховын Монголын ард түмэнд бэлэглэсэн уран бүтээлүүдийг дэлгэн үзүүлж байна. Үзэсгэлэн энэ сарын 18-ныг дуустал үргэлжилнэ.

БУЯНТ УХАА ЦОГЦОЛБОР“Дэрэн кап 2016” хөлбөмбөгийн тэмцээн ирэх сарын 2-6-ны хооронд болно. Уг тэмцээн долоо дахь жилдээ зохион байгуулагдах юм.

Баагий амьдралынхаа болж бүтэхгүй

зүйлсийг бүгдийг нь үлдээлгүй ярив.

ҮЙЛЧИЛГЭЭ

Автобусны 14 зогсоол нэмнэ

Нийслэлийн замын түгж­рэлийг бууруулах ажлын хүрээнд Нийтийн тээврийн газар, Авто замын газар, Замын цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсэг байгуулагдаад байна. Тус ажлын хэсгээс цөөнгүй автобусны хэд хэдэн зогсоолд өөрчлөлт оруулахаар боллоо. Зарим уулзвараар гэрлэн дохио харгалзахгүй баруун эргэдэг болсонтой холбоотойгоор нийслэлд автобусны 14 зогсоолыг шинээр гаргасан байна. Тухайлбал, 120­ын буудлаас баруун эргээд, “СОС” хүүхдийн хотхоны дэр­гэд шинэ зогсоолууд нэмэгджээ.

Гэхдээ эдгээр зогсоолыг автобусны буудлын стандартын дагуу тохижуулж амжаагүй бөгөөд зөвхөн автобус зогсох “халаас” хэсгийг нь гаргаад байна. Шинэ зогсоолуудыг энэ сарын 13­наас ашиглаж эхэлнэ гэж Нийтийн тээврийн газраас мэдээллээ.

С Ү М О Б Ө

А Н Ь С Б У У Р

О Л О НИ Р А Н

Х

Л А Л

Р О С С И Н И

А Й Л Ч

АР

ЕПИ

Р Я УВА Б А

АЗ

АТ

МУ

Н

ДҮ

Р

ҮҮ

Хэсэг хугацааны дараа...

Баагий сэтгэл зүйч дээр очив.

1 2

3 4

6 7

8

9

11

13

10

12

5

БОЛОВСРОЛ

Сурагчдын амралтын хуваарь

ЕБС­ийн сурагчдын улирлын амралтын хуваарийг БСШУСЯ­наас гаргажээ.

НИЙСЛЭЛД:Нэгдүгээр улирлын амралт Нэг, хоёрдугаар анги X.27­XI.09 3­12 дугаар анги XI.03­XI.09Хоёрдугаар улирлын амралт 1­5 дугаар анги XII.22­I.25 6­9 дүгээр анги I.05­I.25 10­12 дугаар анги I.12­I.25Гуравдугаар улирлын амралт 1­12 дугаар анги III.29­IV.12Дөрөвдүгээр улирлын амралт 1­12 дугаар анги VI.07

ХӨДӨӨ ОРОН НУТАГТ:Нэгдүгээр улирлын амралт Нэг, хоёрдугаар анги X.27­XI.09 3­12 дугаар анги XI.03­XI.09Хоёрдугаар улирлын амралт 1­5 дугаар анги I.12­ II.01 6­9 дүгээр анги I.12­I.25 10­12 дугаар анги I.12­I.18Гуравдугаар улирлын амралт 1­5 дугаар анги III.23­IV.12 6­9 дүгээр анги III.23­IV.04 10­12 дугаар анги III.16­III.29Дөрөвдүгээр улирлын амралт 1­12 дугаар анги VI.07

Page 9: YНЭ: 600₮ Хөгжих бус мөхөж буй салбар€¦ · тооцдог. Зэс, алт, төмрийн хү дэр зэрэг түүхий эдийн үнийг тэн

Кароши буюу хэт ажилласнаас нас барах үзэгдэл

Хакердсан и­мэйл Клинтоны сурталчилгаанд нөлөөлөх нь

Гүржийн эрх баригчид суудлаа хадгалав

Японы Засгийн газраас анх удаа “хэт ажилласнаас амиа алдах” гэдэг үзэгдлийн талаар тайлан гаргасан. > 10

Ардчилсан намаас нэр дэвшигч энгийн сонгогчдоос хол зайтайгаа хүлээн зөвшөөрсөн бололтой. > 10

Гүржийн эрх баригч нам парламентын сонгуульд илт давуу ялалт байгууллаа. > 10

Нажме БозоргмерБайлдааны ажиллагааны

тухай мэдээлэл уйтгартай. “Хувьс галын эсэргүү, алан хядагч бүлэглэлүүдийн эсрэг явуулсан ширүүн байлдаан”­ы явцад 12 зэвсэгт босогчийг устгалаа гэсэн мөр дурайна. Гэхдээ л Ираны элит Хувьсгалт гвардиас өнгөрсөн долоо хоногт гаргасан мэдээлэл ихээхэн утга учиртай юм.

Тегеран нь олон жилийн турш хил орчмын бүсээ, ялангуяа үндэсний цөөнх курд иргэд голлон оршдог баруун умард нутгийнхаа аюулгүй байдалд онцгой анхаарч ирсэн. Гэтэл сүүлийн хэдэн сард баруун умард бүс нутагт курд салан тусгаарлагчид, ISIS­ийн зэвсэгт бүлэглэлүүдээс Засгийн газрын зэвсэгт хүчтэй мөргөлдөх нь олширсныг төрийн мэдээллийн агентлаг анхааруулж байна.

ISIS­ийг дэмжигч сэжигтэй этгээдүүдийг баривчилж, тэс рэх бодис хураан авч буй дүрс бичлэгийг Ираны төрийн мэдлийн телевизээр дамжуулав. Радикал суннит үзэл түгээн дэлгэрүүлэх зорилгоор террорист халдлага зохион байгуулж, иргэдийн дунд “Айдас, эмх замбараагүй байдал үүсгэсэн” хэргээр наймдугаар сард 20 курдыг дүүжилсэн.

Хувьсгалт гварди хууль бус зэвсэгт босогчдыг дэмжсэн хэрэгт АНУ, Израиль болон бүс нутаг дахь Ираны гол өрсөлдөгч Саудын Арабыг буруутгадаг. Ираны өрнөд хэсэг дэх Азербайжан, Курдистан, Керманшах, Илам гэсэн дөрвөн мужид үндсэндээ суннит шашинтай найман сая курд амьдардаг.

Курдын салан тусгаарлагчид,

Авлигатай тэмцэх кампанийн санаанд оромгүй үр дүн

1Үүний зэрэгцээ хээл

хахуулийн хэрэгт дээд түвшний албан тушаалтнуудыг шийтгэх нь харьцангуй бага байгааг Fi­nancial Times-ийн шинжээчид ч баталж байна.

Дээд албан тушаалтнуудын дунд тархмал авлига, хээл хахууль авах явдлыг үндсээр нь цэвэрлэх “улс төрийн суурь дэвсгэр” бүрдээгүй байгааг Хонконгийн их сургуулийн хуулийн профессор Фү Хуалин тайлбарлав. “Муж, хошуу, дүү­рэг бүрт ийм кампани өрнүүлэх юм бол Хятад улс сүйрнэ. Улс орон тэр чигтээ эмх замбараагүй болж хувирна” хэмээн профессор анхаарууллаа.

Авлигатай тэмцэх кампанийн зорилго нь Хятадын бүх түвшин дэх удирдах албан тушаалтнууд эрх мэдлээ буруугаар ашиг­лахаас сэргийлэх явдал. Гэхдээ энэ нь ил зорилго. Харин далд

зорилго нь намын гишүүд дээрээс ирж буй тушаалд үг дуугүй захирагдаж, ХКН­ын нэр хүндийг тэргүүн зэрэгт тавьдаг болох явдал хэмээн тус улсын бодлого тодорхойлогч эрдэмтэд тайлбарладаг.

Гэтэл мужуудад авлигын хэрэг илрэх хэрээр Бээжинг орон нутгийн удирдлагаас илүүтэй ялзарсан газар гэж үзэх нь иргэ­дийн дунд ихсэж байгааг шинэ судалгаа харууллаа. Судалгаа явуулсан байгууллага болох Гуанжоу дахь Сунь Ят Сений

нэрэмжит Засаглал, төрийн хүрээлэнгийн судлаач Ни Шин, Ли Жень нар энэхүү хачир халтай дүнг эрх мэдэл хэт төвлөрсний уршиг хэмээн үзэж байна. “Орон нутгийн удирдлага авлигад идэгдэх нь төв Засгийн газар ажлаа хийж чадахгүй байгаагийн илрэл гэж хүмүүс ойлгодог болсон”­ыг дээрх судлаачид тайлбарлав.

БНХАУ даяар 83 мянган хүнээс утсаар авсан судалгааны дүнг тус улсын “Төрийн захир­гааны сэтгүүл”­ийн сүүлийн

дугаарт нийтэлсэн юм. Авлигын эсрэг кампанийн цар хүрээ, хугацаа ихсэх тусам ХКН­ын манлайлагчийн нэр хүндэд сэв сууж байна хэмээн судалгаанд дурджээ. Авлигатай тэмцэх ХКН­ын үүргийг шүүхийн бай гууллагад шилжүүлэх нь хээл хахуулийг бүрмөсөн буу­руулж чадах нэг арга байж болох талаар профессор Фү өгүүлсэн байна.

Гэтэл ХКН­ын манлайлах үүргийг хадгалж үлдэхийн тулд эрх мэдлийг тус тусад нь

хуваарилах хувилбарыг Ши Жиньпин эсэргүүцдэг. Түүний засаглалын үед авлигын хэр­гийг мөрдөн шалгах төрийн байгууллагын ажил үүрэг намын аппаратуудад ихээхэн шилжсэн. Тиймээс төрийн албанд ажиллаж байгаа ХКН­ын гишүүдийн дийлэнхийн хувьд авлигын хэрэгт буруутаж, шийтгүүлэх үндэслэл багассаныг Financial Times-ийн судалгаа ч харуулсан.

Кампанийн эхний гурван жилд намын 36 мянга орчим

гишүүн шүүхэд энэ хэргээр татагдсан. Энэ нь 2015 оны байдлаар Хятадын төрийн албаны 7.5 сая ажилтны дөнгөж 0.5 хувь болж байгаа юм. Мөн хугацаанд намын 750 мянган ажилтанд сахилгын арга хэмжээ авсны ихэнх нь донгодох, анхаа­руулах шийтгэлтэй өнгөрчээ.

Намын үүр болгон гишүүдийн тооноос үл хамааран цөөн ч болов хүн шийтгэсэн байх ёстойг Хонконгийн Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн нийгмийн ухааны профессор

Дин Сюелян тайлбарласан юм. Тэгэхгүй бол нэг дарга нь ирээд “Бусад үүр авлигын хэргээр тав, 10, 20 гишүүнд арга хэмжээ авчихаад байхад танайх яахаараа ийм гарамгай байдаг билээ?” гэсэн асуултаар ороодог тухай профессор өгүүллээ.

Хятадад өрнөж буй кампани үр дүн муутайг тус улсын дээд албаныхны 80 хувь нь ямар нэг хэмжээгээр авлигатай холбогдож байсан баримтаар эш татан тэрбээр тайлбарласан юм. “Та Хятадад таваас илүү жил амьдрах л юм бол ийм кампаниас юм олж долоохгүй гэдгийг гадарладаг болно” хэмээв.

Гэсэн хэдий ч ноён Ши “Авли гыг хэрхэвч тэвчихгүй” төдий гүй “Намын эгнээнд авлигач албан тушаалтанд байр байхгүй”­г долдугаар сард төрийн мэдээллийн Шиньхуа агентлагт өгсөн ярилцлагадаа анхааруулсан. Тус улсын иргэд ч төрийн мэдээллийн хэрэгслүүдэд сар тутам нийтэлдэг арга хэмжээ авахуулсан албан тушаалтны статис тикийг анхааралтай уншдаг хэвээр.

Энэ хавар Pew Research Cen­tre­ээс явуулсан судалгаагаар БНХАУ­ын таван иргэн тутмын дөрөв нь албан тушаалтнуудын авлигыг орчны бохирдол, хүнс­ний аюулгүй байдлаас илүү урхагтай гэжээ. Гэхдээ ирэх таван жилд байдал сайжирна хэмээн судалгаанд оролцогчдын тавны хоёр нь үзсэн байна.

ХКН өөрийгөө цэвэрлэж явах учиртайг ноён Ши тодор хой тайлбарласан. Тэрбээр “Хэрэв бид намын удирдлагыг чанд хатуу хэрэгжүүлж чадах гүй, үүссэн бэрхшээлийг шийдвэр­лэхгүй орхивол, ХКН эрт орой нэгэн цагт удирдан чиглүү­лэгч, манлайлагчийн үүргээ гүйцэтгэж чадахгүйд хүрнэ” хэмээн онцолсон юм.

Мадхурита Мургиа, Ванесса Холдер

Facebook компани өнгөрсөн онд Их Британид олон сая фунт стерлингийн татвар төлсөн. Гэхдээ тус компанийн эдэлсэн хөнгөлөлт төлснөөсөө хавьгүй их байгаа нь Нэгдсэн Вант улсын иргэдийн уур хилэнг хүргэж болзошгүй байна. Facebook 2015 оны эцсийн байдлаар Их Британийн компанийн татварт 4.2 сая фунт стерлинг төлснийг ням гарагт нийтэлсэн тайланд дурджээ. Тус компани 2014 онд татварт 4327 фунт стерлинг төлсөнтэй харьцуулахад энэ нь мянга дахин их юм.

Гэтэл мөн тайланд Face­book 2015 онд 11.3 сая фунт стерлингийн татварын хөнгө­лөлт эдэлсэн талаар ч бичжээ. Өнгөрсөн онд ажилтнууддаа олгосон хувьцааных нь үнийг татвараас хасаж тооцсоны дүнд уг хөнгөлөлтийг Facebook-т үзүүлэхээр шийдвэрлэсэн. Хэдийгээр санхүүгийн бүхий л дүрэм журмын дагуу хөнгөлөлт үзүүлсэн ч Их Британид эсэр­гүүцлийн кампани өрнүүлэгсэд бухимдсан хэвээр.

“Хэрэг дээрээ Facebook UK нь Их Британийн компанийн татварт юу ч төлөөгүй. Өдгөө байдал 2014 онд 4327 фунт стерлинг төлсөн үеэс ч дордлоо” хэмээн Tax Justice Network судалгааны группийн захирал Алекс Кобем өгүүлэв. Facebook дээрх тайланд бичээстэй 4.3 сая фунт стерлингийг татварт тушаасан мөнгөн дүн хэмээн тайлбарлаж байна. Тус компани энэ онд багтаж 3.5 сая фунт стерлингийн компанийн татвар

нэмж төлөх ёстойг мөн тайланд дурджээ.

Орлогоо бултуулдаг үндэстэн дамнасан компаниудад арга хэмжээ авч, татвараас зайлс­хийгч компани, тэдгээрийн ху ул и й н зөвлөхү үд тэй “үзэлцэнэ” гэдгээ Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. “Баян, хүчирхэг хэнбугай ч татвараа төлөх ёстой” хэмээн Консерватив намын гишүүдийн хуралдаан дээр хатагтай Мэй анхааруулсан юм.

Facebook дундаж цалинтай британи хүний төлдөг орлогын татвараас ч бага хэмжээтэй компанийн татвар төлсөн нь 2015 онд нийтэд тодорхой болмогц Их Британийн иргэдийн дунд ширүүн шүүмжлэл дэгдсэн. Харин тус компани ням гарагт “Бид Их Британийн хуулийн дагуу төлбөл зохих бүх татвараа төлж явдаг” хэмээн мэдэгдлээ.

Тус компани Их Британи дахь салбартаа бүтцийн өөрчлөлт хийж үйл ажиллагааг нь илүү ил тод болгохоор жилийн өмнө амлаж байв. Тэрчлэн Ирланд улсаар орлогоо дамжуулдаг явдлаа зогсоож, Их Британид өмнө нь явуулж байгаагүй өргөн цар хүрээтэй сурталчилгааны арилжаа эхлүүлж байгаагаа гуравдугаар сард мэдэгдсэн билээ. Дөрөвдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн уг өөрч­лөлтийн дүнд тус компани Их Британид илүү олон сая фунт стерлинг төлнө хэмээн шинжээчид найдаж байна.

Facebook-ийн төлсөн татварт дургүйцэв

Тегеран курдууд болон ISIS-ийг буруутгалаа

ISIS­ийг дэмжигчид Ираны хувьд бодитой аюул занал гэдгийг тус улсын шинжээчид байнга сануулж ирсэн. Сүүлийн үед босогчдын эсрэг өрнүүлсэн цуврал арга хэмжээ нь Иранд үндэс угсаа, шашин шүтлэгээр хуваагдах аюулын шалтгаан болох эрсдэлтэйг шинжээчид бас анхааруулж байгаа юм. Сирийн эрх баригч дэглэмийг хамгаалахад туслуулахаар дайчдаа илгээсэнтэй уялдан Ираны эрх баригчид аюулгүй байдлаа чангатгах төлөвтэйг Тегеран дахь гадаадын дипломат тайлбарлав. “ISIS­ийн зүгээс учруулах аюул тийм л ноцтой юм бол яагаад Иранд бөмбөг

дэлбэрдэггүй билээ? Энэ улс байдлыг дэвэргээд байх шиг” хэмээн дипломат өгүүлж байна.

Хувьсгалт гварди босогчидтой мөргөлдсөн мэдээллийг зориуд зарлаж байгаа нь учиртай хэмээн зарим шүүмжлэгч тайлбарлав. “Өөдрөг нэг нь Хувьсгалт гварди урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна гэх байх. Гутранги нэг нь Хувьсгалт гварди аюулгүй байдалд занал учирлаа гэсэн шалтгаар эрх мэдлээ бататгалаа гэх биз” хэмээн Ерөнхийлөгч Хассан Руханигийн Засгийн газрын төлөөлөгч Financial Times-д өгүүллээ. Ирэх тавдугаар сард сонгуулиар дахин сонгогдох

бодолтой ноён Руханиг Хувьсгалт гварди болон Ираны хатуу чиг шугам баримтлагчид хүчтэй эсэргүүцэх төлөвтэйг шинжээчид анхааруулж байна.

Сүүлийн хэдэн сард болсон зэвсэгт мөргөлдөөний буруутан нь Иран дахь курдуудын PJAK хууль бус бүлэглэл, Турк дэх Курдын ажилчны нам, Ираны курдистаны ардчилсан нам хэмээн Хувьсгалт гварди үзэж байгаа. Ираны курдистаны ажилчны нам нь бараг хорин жил үргэлжилсэн гал зогсоох хэлэлцээрээ зурга дугаар сард зөрчиж, Ираны зэвсэгт хүчний эсрэг тэмцэлд боссон юм.

BBM©

BBM©

Ноён Ши “Авли­гыг хэрхэвч тэвчихгүй” төдий гүй “Намын эгнээнд авлигач албан тушаалтанд байр байхгүй”­г долдугаар сард төрийн мэдээллийн Шиньхуа агентлагт өгсөн ярилцлагадаа анхааруулсан.

Page 10: YНЭ: 600₮ Хөгжих бус мөхөж буй салбар€¦ · тооцдог. Зэс, алт, төмрийн хү дэр зэрэг түүхий эдийн үнийг тэн

Лео ЛьюсЯпоны Засгийн газраас анх

удаа “Хэт ажилласнаас амиа алдах” гэдэг үзэгдлийн талаар тайлан гаргажээ.

Ингэснээр өмнө нь хаалттай байсан сэдвийг хөндөж байгаа юм. Судалгаанд хамрагдсан компаниудын тавны нэг нь бүтэн цагийн ажилтнуудынх нь уртасгасан цагаар ажилладаг зуршил аюултай болохыг мэдээлсэн байна. Японд кароши буюу хэт ажилласны улмаас нас барсан тохиолдлыг 30 гаруй жилийн өмнө хуулийн дагуу хүлээн зөвшөөрсөн. Түүнээс хойш гарч буй 280 хуудас тайлангийн агуулга анх удаа нийтийн хүртээл болж байгаа нь энэ юм.

Судалгаанд хамрагдсан компа­ниудын 11 хувь нь “Бүтэн цагийн ажиллагсад нь сардаа наад зах нь 80 цаг илүү ажилладаг” гэжээ. Энэ байдал зүрх судасны өвчлөл болон бусад асуудлаас нас барах шалтгаан болохуйц түвшинд хүрснийг албан ёсоор танилцуулав. Компаниудын 12 хувь нь тэдний ажилтнууд сардаа 100 гаруй цаг илүү ажилладаг хэмээн мэдээлжээ.

2014 онд карошигийн улмаас нөхөн төлбөр авах гомдлын тоо 1456 буюу дээд хэмжээнд хүрсэн байна. Тиймээс парламентын бие даагч гишүүдийн санаачилгаар хэт ажилласнаас нас барах буюу

амиа хорлох явдалд Засгийн газарт хариуцлага хүлээлгэх тухай хууль батлах болсон аж. Мөн тайлан гаргахаар төлөвлөжээ.

Тэр үед хохирогчдын гэр бүлийг төлөөлсөн өмгөөлөгчид асуудлыг үл анхаарч, бараг авч үздэггүй хэмээн нотолж байсан. Дээрх судалгааг явуулсан албаныхан Японы 10000 компанийг хамруулж, харьцангуй бүрэн мэдээлэл гаргахыг хүсчээ. Гэтэл дөнгөж 1743 компани хариултаа ирүүлсэн гэнэ. Үйлдвэрчний эвлэлүүд Засгийн газар энэ чиглэлд хүчин чармайлтаа үргэлжлүүлэх ёстой гэж үзэж байна. “Бага цагаар ажиллацгаая” гэх мэт сулхан уриалга гаргаад хичээнгүй нь дэндсэн албан хаагчдыг ятгаж дийлэхгүй байгаа бололтой.

Орой 19.00 цагт оффисын бүх гэрлийг унтраах зэрэг арга нь ажлын цагаас өөрөөр амжилтыг хэмжих шалгуур багатай орчинд тэр бүр хэрэгжиж чаддаггүй.

Токиогийн София их сургуулийн улс төр судлаач Койчи Накано ярихдаа Засгийн газар ч тэр, хувийн салбар ч ялгаагүй ажилтнууддаа эрхийг нь таниулж, дагаж мөрдөхдөө хойрго ханддаг нь гол шалтгаан болж байна гэжээ. Тэрбээр цааш нь “Засгийн газар ба компанийн менежмент илүү цагаар бие хайрлалгүй ажиллаж,

Гүржийн эрх баригчид суудлаа хадгалав Жак Фарчи

Гүржийн эрх баригч нам парламентын сонгуульд илт давуу ялалт байгууллаа. Ингэс­нээр тус нам тэрбумтан Бидзина Иванишвилигийн дэмжлэгээр хуучин Зөвлөлтийн бүгд найрамдах улсад засаглалаа хадгалж чадав.

Кавказын бүсэд байгалийн хий, газрын тос дамжуулах замын дагуу стратегийн чухал байрлалтай энэ улс ардчиллын үлгэр жишээ хийгээд өрнөдийн талыг баримтлагч бодлогоороо онцлогтой. 2008 онд Абхаз, Өмнөд Осетэд Оросын энхийг сахиулагчидтай хийсэн таван өдрийн дайны уршгаар Гүржийн газар нутгийн тавны нэг нь Москвагийн хяналтад орсон юм.

Тус улсын хамгийн баян бизнесмэн ноён Иванишвилийн үндэслэсэн Гүрж мөрөөдлийн нам ба хуучин Ерөнхийлөгч асан, одоо Украйны Одесс мужийн захирагчаар ажиллаж байгаа Михайл Саакашвилын талынхны хооронд сонгуулийн гол өрсөлдөөн өрнөлөө. Тойргуудаас авсан 99 хувийн

урьдчилсан дүнгээс үзэхэд Гүржийн мөрөөдөл 48.6 хувийн санал авчээ. Харин Саакашвилын Үндэсний нэгдсэн хөдөлгөөнийхөн 27 хувийн дэмжлэгтэй байна. Иванишвилиг 2013 онд улс төрөөс албан ёсоор холдсон гэдэг. Гэвч тэрбээр Гүржийн мөрөөдөл намыг хөшигний цаанаас хөдөлгөдөг. Сонгуулийн дүн гарсны дараа Иванишвили дэмжигчдэдээ хандаж, “Асар том ялалт байгууллаа” хэмээн зарлажээ.

Сонгуулийн дүн Гүржийн өрнөдийг баримтлагч бод­логыг өөрчлөх магадлал бага. Гүржийн мөрөөдөл, Үндэсний нэгдсэн хөдөлгөөн хоёрын аль аль нь өрнөдтэй нягт холбоотой агаад 2014 онд Тбилиси Европын холбоотой чөлөөт худалдаа, ирээдүйн гишүүнчлэлийн гэрээнд гарын үсэг зурсан. Сая болсон сонгуулиар Гүржийн мөрөөдөл намын засаглалын хяналт нэмэгдэх төлөвтэй байна. Тус нам одоо парламентын 150 суудлын 47­г эзэмшдэг бөгөөд бусад хүчинтэй эвсэж, төрийн

эрх барьдаг юм. Гэвч бямба гарагийн сонгуулийн дүнгээр тэд найдвартай олонхын суудал авсан нь бараг тодорхой боллоо. Үүгээр зогсохгүй гуравны хоёроор олонх болж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эрх авч ч магадгүй байна.

Өрнөдийн дипломатууд бо­лон Гүржийн ард иргэд Гүржийн мөрөөд лийн баталгаатай ялалт ноён Иванишвили болон Саакаш вили нарыг улс төрөөс бүрэн холдуулах болов уу гэж найдаж байгаа аж. Энэ нь 2012 онд Иванишвили шинээр нам байгуулж, Саакашвилыг засаглалаас зайлуулах зорилго тавьснаас хойш үргэлжилсэн хувийн сөргөлдөөн, хонзог­нолыг намдааж мэднэ.

Карнегийн Олон улсын энх тайвны сангийн бүс нутаг хариуцсан мэргэжилтэн Томас де Ваал хэлэхдээ сонгогчид Ерөнхий сайд Гиорги Квири­ка вилийн тайван, төвч бод­лого, сайн менежментийг нааштайгаар дүгнэлээ гэжээ. Тэрбээр “Бидзина Иванишвили загалмайлсан эцэг хэвээр үлдэж, өөрийн санаа зовсон

асуудалд оролцох байх. Гэхдээ гол бодлогыг Квирикашвили тэргүүтэй бусад нь явуулна” гэсэн юм.

Сөрөг үндэсний нэгдсэн хөдөлгөөний тэргүүн Гига Бокерия тус намын удирдагчдыг шийтгэж, ялласан нь шударга сонгуулийг боломжгүй болго­сон хэмээн шүүмжлэв. Тэрбээр манай сонины сурвалж лагчид “Шударгаар тоглох боломж байгаагүй. Тиймээс бид ялж чадсангүй” гэжээ.

Сонгуульд нийт сонгогчдын 51.6 хувь нь саналаа өгсөн байна. Энэ нь тус улсын парламентын сонгуулийн түүхэнд хамгийн доод үзүүлэлт гэж шинжээч Дэвид Сичинава дүгнэв. Сонгуулийн албан ёсны дүн хэдэн долоо хоногийн дараа гарах ёстой. Гүржийн парламентын 150 суудлаас 77 нь пропорциональ системээр, 73 нь шууд сонгогддог аж. Нэр дэвшигчдийн гуравны хоёр нь 50 хувиас дээш санал авч чадаагүй тул дахин сонгуулиар ялагчийг тодруулж магадгүй байна.

Кароши буюу хэт ажилласнаас нас барах үзэгдэл

байгууллагадаа үнэнч зүтгэлээ харуулах нь ажилтны гол үнэ цэнэ гэсэн хандлагатай. Үүнийг далдуур боловч тууштай дэмждэг нь уг асуудлын гол гогцоо юм. Үнэн хэрэгтээ энэ бол Японы компаниудын өрсөлдөх чадвар байнга доошилж байгаагийн нэг шалтгаан мөн” хэмээв.

Гуравдугаар сард дууссан 2015

оны санхүүгийн жилд гарсан карошитэй холбоотой үхлийн талаарх тайланг Хөдөлмөрийн яам дөрөвдүгээр сард гаргасан. Үүнд нийгмийн үйлчилгээ, барилгын салбар голчлон хамрагд жээ. Японд төрөлт урт хугацаанд буурч байгаа болон цагаачлалыг хааж боох түүхэн хатуу бодлогын улмаас

ажиллах хүчний дутагдал нүүрлээд буй. Ийм цаг үед дээрх асуудал нэлээн анхаарал татаж эхлэв. Судалгаанд дурдсанаар мэдээллийн технологийн компа­ниудын ажиллагсдын 44 хувь нь сардаа 80 ба түүнээс дээш цагаар илүү ажилладаг аж.

Гэвч ийм асуудал нэлээд өргөн хүрээг хамарчээ. Тайланг

Кортни ВиверWikiLeaks-ээр саяхан илчил-

сэн баримтад Хиллари Клинтон Уол Стритэд уншсан төлбөртэй лекцийн үеэр “Нээлттэй худал даа, нээлттэй хил”­ийн бодлогыг хамгаалсан нь дундаж давхаргаас ямар хол байгааг нь харууллаа.

Хатагтай Клинтон Уол Стритийн банкныхны өмнө уншсан зургаан оронтой тоо­гоор хэмжигдэх мөнгөний шагналтай лекцийнхээ агуулгыг ил болгохоос татгалзаж байв. Уг асуудал Ардчилсан намын анхан шатны сонгуулийн үеэр нэлээн шуугиан дэгдээсэн билээ. Гэвч баасан гарагт WikiLeaks Клинтоны сурталчилгааны ахлагч Жон Подестагийн и­мэйлүүдийг нийтэлсэн нь уг лекцүүдийн агуулгын талаар зарим мэдээллийг илчилсэн юм.

Ноён Подестад илгээсэн нэг и­мэйлд Клинтоны суртал­чилгааны ажилтан нэр дэвшиг­чийн төлбөртэй лекцүүд дотор намын сонгуулийн үед Хилларид хор учруулж болох ямар үгс байгааг тэмдэглэж явуулсан байна. Deutsche банкны ажилтнуудын өмнө 2014 онд хэлсэн үгэндээ хатагтай Клинтон банкны салбарт ажилладаг хүмүүс санхүүгийн үйлдвэрлэлийг зохицуулахад зохих үүрэг гүйцэтгэх ёстой гэдэгт итгэж буйгаа онцолсон аж. Өөр нэг лекцийнхээ үеэр тэрбээр чөлөөт худалдааны нийгмийг дэмжихээ амласан байна.

Түүний үгэнд “Бөмбөрцгийн талыг хамарсан нээлттэй худалдаа, нээлттэй хил хязгаар­тай нэгдмэл зах зээл” гэсэн мөр байгааг уг и­мэйл гэрчилсэн юм. Түүнчлэн Ардчилсан намаас нэр дэвшигч энгийн сонгогчдоос хол зайтайгаа хүлээн зөвшөөрсөн бололтой. Тэрбээр “Миний амьдарсан амьдрал, эдийн засгийн статус, нөхөр бид хоёрын одоо эзэмшдэг хөрөнгийн улмаас би дундаж давхаргын тэмцлээс нэлээд хол байдаг хүн” гэж хэлж байжээ.

Клинтоны сурталчилгааны баг уг и­мэйлүүд жинхэнэ, эсэхийг тайлбарлахаас татгалзсан. Харин Подестагийн и­мэйлүү­дийг хулгайлсныг онцлоод “Буруу мэдээлэл тараах Оросын ажиллагааны явцад хуурамчаар үйлдсэн байж болох юм” гэсэн утгатай хариу өгөв. АНУ­ын засаг захиргаа Америкийн улс төрийн институц, тухайлбал

Хакердсан и-мэйл Клинтоны сурталчилгаанд нөлөөлнө

Ардчилсан намын үндэсний хорооны цахим сүлжээг хакердаж, Америкийн сонгуульд хөндлөнгөөс нөлөөлөхийг оролд лоо хэмээн Москваг албан ёсоор буруутгахтай зэрэгцэн WikiLeaks эдгээр и-мэйлийг илчиллээ.

2013­2015 оны хооронд хатагтай Клинтон уншсан лекцүүдийнхээ хөлсөнд нийт 20 сая ам.доллар авсан байна. Ардчилсан намын анхан шатны сонгуулийн үед тэрбээр төлбөртэй лекцүүдийнхээ бичлэгийг ил болгох асуудлыг авч үзнэ гэж ярьсан удаатай. Клинтон одоо болтол амлалтаа биелүүлээгүй атлаа Дональд Трампыг татвар төлөлтийн баримтаа нийтэд харуулсангүй хэмээн зэмлэж буй.

Клинтоны ярианы хэсгээс үзэхэд тэрбээр Уол Стритийн хүмүүст сурталчилгааны үеэр ярьснаасаа хавьгүй илүү дотно ханддаг бололтой. Ардчилсан намын нэр дэвшигч “Амжилтад хүрч, хүнд амьдралыг туулсан хүмүүст сөргөөр хандах явдал түгээмэл” гэжээ. Тэрбээр цааш нь би хувьдаа Америкийн төрд алба хашихын тулд амжилттай бизнесмэнүүд хөрөнгөө зарах хэрэгтэй болдог нь “маш дарамттай, шаардлагагүй зүйл” гэж үздэг хэмээн ярьсан байх юм. Хатагтай Клинтон бас түүний улс төрийн болон хувийн байр суурь үргэлж давхцаад байдаггүй гэсэн санаа цухуйлгажээ. И­мэйлд бичсэнээр “Миний бодлоор улс төр бол хиам хийхтэй адил таагүй ажил. Үргэлж ийм байсан боловч бид хаана байх ёстой тэр газраа л ирдэг. Хэрэв хүмүүс нууц хэлэлцүүлэг, тохиролцоог олж мэдвэл жаахан бухимдах байх. Иймээс нийтэд зориулсан болон хувийн байр суурь хоёулаа хэрэгтэй” гэжээ.

Washington Post сонинд эмэгтэйчүүдийн талаар Трампын бүдүүлэг үгсийг агуулсан 2005 оны бичлэгийг илчилсний дараахан буюу баасан гарагийн орой WikiLeaks Клинтоны үгтэй и­мэйлүүдийг сайтдаа тавьсан юм. Уг баримт Сандерсыг дэмждэг сонгогчдыг Клинтоноос нүүр буруулахад хүргэж болох талтай. Учир нь тэд Хиллари сан­хүүгийн зохицуулалт, худалдаа, том корпорацийн нөлөө зэрэг асуудлаар байр сууриа бүрэн ил гаргадаггүй гэж үзэж байна.

Сонгогчид Ерөнхий сайд Гиорги Квири­ка вилийн тайван, төвч бод лого, сайн менежментийг нааштайгаар дүгнэлээ.

BBM©

нийтлэхээс долоо хоногийн өмнө Dentsu хэмээх сурталчилгааны компанийн залуухан ажилтан амиа хорлосныг Токиогийн хөдөлмөрийн стандартын товчоо карошигийн тохиолдол гэж тогтоосон. 24 настай Мацури Такахашийн гэр бүлийн хэн охин нь сардаа 105 цаг хүртэл илүү цагаар ажиллаж байс­наас амиа егүүтгэсэн гэж гомдол мэдүүлсэн юм. Тэр бээр Dentsu-гийн дижитал суртал-чилгааны хэлтэст ажил лаж байсан аж. Харин тус компа ни үйлчлүү лэгч дээс илүү төлбөр авсан хэрэгт хутгалдаж, ажиллах хүчний дутагдлын улмаас алдаа гарга лаа хэмээн шалтаг тоочиж байсан билээ.

Бүтэн болон хагас цагийн ажиллагсдыг нийтэд нь авч үзвэл хувь хүмүүсийн ажлын дундаж цаг арай бага гардаг гэж тайланд дурдсан. Гэвч хагас цагийн ажилчдын тоо нэмэг дэж байгаа нь тооцоонд нөлөөлсөн гэж үзжээ. Бүтэн цагийн ажилтнуудын хувьд карошигийн дарамт хамгийн хүнд тусдаг бөгөөд япончуудын 21 хувь нь долоо хоногт наад зах нь дунджаар 49, түүнээс дээш цагаар ажилладаг гэсэн тооцоо бий. Мөн цагаар ажилладаг хүмүүсийн хувь хэм жээ Их Британид 12.5, АНУ­д 16 хувь байдаг аж.

BBM©

Page 11: YНЭ: 600₮ Хөгжих бус мөхөж буй салбар€¦ · тооцдог. Зэс, алт, төмрийн хү дэр зэрэг түүхий эдийн үнийг тэн

11

Эдийн засаг

2016.10.11, МЯГМАР ~ №216 (494) ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

УУЛ УУРХАЙ

АНУ, доллар 2269.97

Евро 2537.60

Япон, иен 22.00

ОХУ, рубль 36.40

БНХАУ юань 338.72

БНСУ вон 2.05

ВАЛЮТЫН ХАНШ

» УУЛ УУРХАЙ

96Хувь. “Оюутолгой” компанийн нийт ажиллах хүчний 96 хувийг монгол иргэд бүрдүүлж байна.

» САНХҮҮ

4.2Тэрбум. Санхүүгийн зохицуулах хороо хуулийн дагуу Банк бус санхүүгийн байгууллагын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлсээр байна. Тус хороо нэр бүхий таван банк бус санхүүгийн байгууллагын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг өөрсдийнх нь хүсэлтийн дагуу нийт 4.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн бүртгэлээ.

» ХӨРШ

10Мянга. БНХАУ ирэх таван жилийн хугацаанд хурдны төмөр замын уртыг 10 мянган км­т хүргэж, их хотын 80­аас дээш хувийг хамруулахаар төлөвлөж байна.

» 2017ОХУ Турк улс 2017 он гэхэд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулна гэж Туркийн Засгийн газраас мэдэгдлээ.

» ТҮҮХИЙ ЭД

60 Ам.доллар. Саудын Араб улс энэ оны эцэс гэхэд газрын тосны ханш 60 ам.долларт хүрнэ гэж таамаглаж байна.

1263Ам.доллар. Алтны ханш даваа гарагт 0.6 хувиар чангарав. Ингэснээр дэлхийн зах зээлд алтны спот ханш 1263 ам.доллартай тэнцэв.

52.57Ам.доллар. Дэлхийн зах зээлд “Brent”­ийн ханш 64 центээр чангарч, 52.57 ам.долларт хүрлээ. Ингэснээр эрчим хүчний түүхий эдийн жишиг үнэ нэг жилийн дээд түвшинд дөхөв.

» ВАЛЮТЫН НӨӨЦ

4.6 Сар. Монгол Улсын гадаад валютын албан нөөц 1.27 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 25 хувиар буурсан байна. Энэ нь сүүлийн гурван сарын дунджаар тооцсон валютын төлбөртэй барааны импортын 4.6 сарын хэрэгцээг хангахаар байна.

» САНХҮҮГИЙН ТОЛЬ Нэгж хувьцаанд ногдох ашиг­Earnings per share­Нэгж хувьцаанд ногдох ашиг нь ашигт ажиллагааг илэрхийлэх үзүүлэлт бөгөөд энгийн хувьцаа эзэмшигчдэд хуваарилагдаж болох ашгийн хувийг харуулна.

ЗГМ ТОВЧХОН

Алт тушаалт түүхэн дээд түвшиндээ хүрэх нь

Монголбанкинд тушаасан алтны хэмжээ энэ оны есдүгээр сард 13.7 тоннд хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 34 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Алтны тушаалт жил ирэх тусам нэмэгдэж байгааг та эндээс анзаарсан байх. Гадаад валютын улсын албан нөөцийг нэмэгдүүлэх дотоодын эх үүсвэрийн нэг нь алт худалдан авалт байдаг. Энэ утгаараа манай улсын эдийн засагт алтны салбар чухал үүрэг гүйцэтгэж ирсэн.

Алт бол үнэ цэнээ үргэлж хадгалж байдаг стратегийн чухал бүтээгдэхүүн. Нөгөө талаар чөлөөтэй хөрвөх чадвартай валют. Тиймээс экспортын өрсөлдөх бараа бүтээгдэхүүн багатай манай улсын хувьд гадаад валютын нөөц бүрдүүлэх нэг чухал эх үүсвэр болсоор. Төв банкинд тушаасан алтны статистикаас харахад 1990 оноос алт тушаалт тодорхой хэмжээгээр нэмэгдэж ирсэн. Тодруулбал, 2005 онд хамгийн өндөр түвшиндээ буюу жилийн 15.23 тонн алтыг Монголбанк худалдан авч байжээ. Тэгвэл энэ онд алтны тушаалт жилийн өмнөх түвшнээс давах магадлал өндөр байна.

Учир нь, Ашигт малтмалын тухай хуульд хоёр жилийн өмнө нэмэлт, өөрчлөлт оруулж,

Шар металлын үнэ сэргэж байгаа нь дотоодын алтны үйлдвэрлэлийг эрчимжүүлж байна

Монголбанк, түүнээс эрх олгосон банкинд худалдсан алтанд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээг 2.5 хувь, нэмэлт төлбөрийн хэмжээ 0 хувьтай тэнцүү байхаар заасан. Ингэснээр Төв банкинд тушаах алтны хэмжээ 2014 оноос эрс нэмэгдэж эхэлсэн билээ. Өнгөрсөн онд 15.1 тонн буюу сүүлийн 10 жилд тушаагдаагүй алтыг аж ахуйн нэгж болон иргэд Монголбанкинд худалдсан. Энэ нь 2010 оны худалдан авалттай харьцуулахад долоо дахин, 2011, 2012 оныхтой харьцуулахад бараг тав дахин нэмэгдсэн үзүүлэлт.

Төв банкны хувьд дотоодын алт олборлогч аж ахуйн нэгж, байгууллага болон иргэдээс худалдан авсан алтаа гадаадад олон улсын жишигт хүргэн, цэвэршүүлэн мөнгөжүүлж, валютын улсын нөөцийг нэмэгдүүлж ирсэн. Алттай байна гэдэг нь улс валюттай гэсэн үг. Татварын хөнгөлөлт нь иргэд болон аж ахуйн нэгжийн Монголбанкинд алт тушаах сонирхлыг эрс нэмэгдүүлсэн гэж салбарынхан үзэж байна. Өнгөрсөн жил алт тушаасан иргэдийн тоо өсөж, давхардсан тоогоор 2026 болсон бол аж

ахуйн нэгж 1856 байв. Төв банкны зүгээс оны эцэст алт тушаалт өссөн дүнтэй гарна гэж төсөөлж байгаа юм.

Алтны салбар уул уурхайн үйлдвэрлэлийн 9.6 хувийг бүрдүүлдэг. Мөн экспортын орлогын 10 орчим хувийг эзлэх болсон. Валютын нөөцийг нэмэгдүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэж байгаа алтны салбарт өдгөө 80 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа. Алтны тушаалт нэмэгдэхэд уг металлын үнэ өсөж байгаа нь дээрх байдалд онцгой нөлөөлжээ.

Б.Баяртогтох @bayartogtokhZGM

» Энэ онд алтны тушаалт жилийн өмнөх түвшнээс давах магадлал өндөр байна.

» Төв банкинд тушаах алтны хэмжээ 2014 оноос эрс нэмэгдэж эхэлсэн.

» Алтны салбар уул уурхайн үйлдвэрлэлийн 9.6 хувийг бүрдүүлдэг.

С.Батсайхан / ЗГМ©

ХӨДӨӨ АЖ АХУЙМЕГА ТӨСӨЛ

Т.Элиса Шинжээч

Н.АлтанШинжээч

Шинэ Засгийн газар "Эрдэнэс Тавантолгой" компанитай холбогдуулан хөрөнгө оруулагч консорциумуудтай хэлэлцээр хийж байгаагаас гадна хүлээгдэж байгаа ажлуудыг яаралтай эхлүүлэх сонирхолтой байгааг “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт мэдээллээ. “Эрдэнэс Тавантолгой”­н БНХАУ­ын Төрийн өмчит “Чалко” компаниас авсан зээлийн үлдэгдэл 96 сая ам.доллар болсон. Үүнийг барагдуулахын тулд 2016 оны хоёрдугаар сараас эхэлж сард дор хаяж 200 мянган тонн нүүрс нийлүүлэхээр

ХХААХҮ­н сайд П.Сэргэ­лэн гийн ОХУ­д хийж буй ажлын айлчлалын хүрээнд махны экспортыг нэмэгдүүлэх санал тавьж байна. Үүнтэй зэрэгцэн БНХАУ­ын мал эмнэлгийн газрын төлөө­лөгчид махны экспортод тавьсан хоригтой холбоотой асуудлаар хэлэлцэхээр даваа гарагт Монголд ирлээ. Эргэн сануулахад, Хятадын тал өнгөрсөн сард Монголоос салаа туурайтай малын махыг Хятад руу экспортлохыг хориглосон. Гэхдээ дулааны аргаар боловсруулсан махны экспорт хэвийн байгаа талаар “Хатансүйх" компани мэдээлж байгаа юм.

Экспортод хориг тавьсан нь баруун бүсийн Ховд,

Баян­Өлгий аймагт малын гоц халдварт мялзан төст өвчин гарсантай холбоотой. Хоёр орны Засгийн газрын түвшинд хэлэлцээр хийсний дүнд махны экспортыг сэргээх боломжтой гэж “Завхан” групп мэдээлсэн. “Завхан” группийн хувьд БНХАУ руу хонь, ямааны мах экспортолж байсан юм.

Экспортод хориг тавиагүй байсан бол компани 1000 гаруй тонныг өмнөд хөрш рүү гаргахаар төлөвлөж байжээ. Махны экспортын ханшийн хувьд ОХУ руу экспортолж байгаа махны үнэ кг тутамдаа ойролцоогоор 1.7 ам.доллар байгаа бол Хятад руу 2.4 ам.доллар байгаа талаар “Завхан” групп мэдээллээ.

Ц.Түмэнцогт: Тавантолгойн асуудлаар хөрөнгө оруулагчидтай хэлэлцээр хийж байна

тохиролцсон. Харин дөрөвдүгээр сараас Хятадын Засгийн газар дотоодын нүүрсний олборлолтоо хязгаарласны дүнд Зүүн Цанхийн коксжих нүүрсний үнэ 36 хувиар өссөн юм.

Одоогоор уурхайн ам дээрх үнэ 25 ам.доллар байсан нь нэмэгдэж, 33 ам.доллар болсон талаар “Эрдэнэс Тавантолгой”

мэдээллээ. Энэ байдал хэвээр үргэлжилбэл өрийн үлдэгдэл энэ оны эцэст 96 сая ам.доллар болж, 2017 онд бүрэн барагдуулах боломжтой гэж албаныхан үзэж байна. Мөн олборлогч компани болох “TTJVCo”­д төлөх өр болон хуримтлагдсан 53 сая ам.долларын төлбөрийг бэлэн бусаар төлж байгаа юм.

Махны экспортод хориг тавьсан асуудлыг хэлэлцэнэ

Жил бүр зохион байгуулагддаг Олон улсын валютын сан болон Дэлхийн банкны уулзалт ням гарагт өндөрлөлөө. Гурван өдөр үргэлжилсэн энэ удаагийн уулзалтын гол сэдэв нь “Эдийн засгийн өсөлтийг хэрхэн нэмэгдүүлэх асуудал” байсан гэдгийг ОУВС­гийн тэргүүн Кристин Лагард онцолсон байна. Үүнээс гадна тэрбээр мөнгөний болон сангийн бодлого, бүтцийн шинэчлэлийг хослуулах арга барилын талаар удаан ярьж байгаа ч үр дүн огт гарахгүй байгааг шүүмжилжээ.

Кристин Лагард: Нээлттэй зах зээл, чөлөөт худалдаа нь улс орны хөгжилд чухал

ОУВС­гийн тэргүүн Кристин Лагард “Эдийн засгийн бодлогыг үр дүнтэй болгох бүх л боломжит арга барилыг ашиглах хэрэгтэй. Мөнгөний болон сангийн бодлого, бүтцийн шинэчлэлийг хослуулахаас гадна илүү хүчтэй, үр дүнтэй арга санаачлах нь чухал байна. Төв банкуудын хувьд зөвхөн дотооддоо үйл ажиллагаа явуулдаггүй. Үйл ажиллагааг өргөжүүлж, бусад эрх бүхий байгууллагуудтай ч хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хэрэгтэй. Ингэж хүчээ нэгтгэн ажиллахыг нэгдсэн, уялдаа холбоо бүхий арга барил гэж нэрлэнэ. Гэхдээ энэхүү арга барилыг зөвхөн нэг улс BBM©

BBM©

дангаараа хэрэгжүүлнэ гэж байхгүй” хэмээн онцолсон байна.

Түүнчлэн уулзалтын үеэр Кристин Лагард нээлттэй зах зээл, чөлөөт худалдаа нь улс орны хөгжилд чухал ач холбогдолтой гэсэн байна. Мөн худалдааны хориг, саад бэрхшээлийн улмаас олон сая хүн ядууралд автаж байгаад албаныхан санаа зовж байна гэв. Цаашид АНУ­ын Ерөнхийлөгчийн сонгууль болон BREXIT­ийн асуудалтай холбоотойгоор дотоод зах зээлээ хамгаалсан, даяарчлалын эсрэг яриа дэгдэж байгаад ОУВС болон Дэлхийн банкны тэргүүн санаа зовниж байгаагаа мөн илэрхийлсэн байна.

Page 12: YНЭ: 600₮ Хөгжих бус мөхөж буй салбар€¦ · тооцдог. Зэс, алт, төмрийн хү дэр зэрэг түүхий эдийн үнийг тэн

Эдийн засаг

12 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 2016.10.11, МЯГМАР ~ №216 (494)

Хөрөнгийн биржийн индекс 0.23 хувиар өсчээ

99903584, 99903581

MSE ALL нэгдсэн индекс

Монголын хөрөнгийн бир­жийн даваа гарагийн үнэт цаас ны арилжаагаар нэг, хоёр болон гуравдугаар ангилалд бүрт­гэлтэй 15 хувьцаат ком панийн нийт 17,502 ширхэг хувь цаа арилжжээ. Энэ өдөр хөрөн гийн биржийн индекс 821.73 нэгж болж 0.23 хувиар өсөв. Ингэснээр зах зээлийн үнэл гээ 1.39 их наяд төгрөгт хүр чээ.

Хөрөнгийн биржийн арилжаа сэр гэсэн хэвээр байна. Тус

биржид бүртгэлтэй “Багануур” хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тов гарч, энэ сарын 14­нд хуралдахаар болжээ. Энэ удаагийн хурлаар компанийн дүрэмд өөрчлөлт оруулахаас гадна Төлөөлөн удирдах зөв­лө лийн гишүүдийг шинээр томилох аж. Мөн нэмж гаргах үнэт цаасыг бүртгэлээс хас сан тай холбогдуулан зарим асуудлыг хэлэлцэх юм байна.

1,200

1,000

800

600 2015 2016

ХҮНИЙ НӨӨЦ

П.Гандолгор: Төгсөгчид ажлын байрны шаардлага хангаж чадахгүй байна

МОНГОЛД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ ГАДААД КОМПАНИУД

ТҮҮХИЙ ЭД

НЭР СИМБОЛ НЭГЖ ХАНШ ($) ӨӨРЧЛӨЛТ % ОГНОО

АЛТНЫ СПОТ XAU унци 1263.85 +0.54% 10/10/2016

ЦАГААН АЛТ PLA унци 975.5 +1.34% 10/10/2016

МӨНГӨ SIA унци 17.75 +2.13% 10/10/2016

ЗЭС (COMEX) HGA фунт 217.25 +0.42% 10/10/2016

ТӨМРИЙН ХҮДЭР TIOA тонн 54.24 -1.33% 10/10/2016

WTI ТОС CLA баррель 49.43 -0.76% 10/10/2016

БРЕНТ COA баррель 51.59 -0.65% 10/10/2016

БЕНЗИН XBA 147.22 -0.65% 10/10/2016

БАЙГАЛИЙН ХИЙ NGA Mmbtu 3.166 -0.85% 10/10/2016

НҮҮРС (NYMEX) QZA тонн 40 -1.23% 10/10/2016

НҮҮРС (NEW CASTLE) XWA тонн 82.2 -1.02% 10/10/2016

ЭЛСЭН ЧИХЭР SBA фунт 0.234 +1.34% 10/10/2016

БУДАА RRA центнер 10.1 +0.05% 10/10/2016

БУУДАЙ WA бушель 398.25 +0.89% 10/10/2016

КАКАО CCA тонн 2785 -0.07% 10/10/2016

КОФЕ KCA фунт 1.148 +1.09% 10/10/2016Энэхүү ханшийн мэдээлэл нь хүснэгтэд заасан өдрийн 15 цагийн байдлаарх дүн тул үүнээс хойш өөрчлөгдсөн байх боломжтой.

НЭР СИМБОЛ ХАНШ (нэгж) ӨӨРЧЛӨЛТ ӨӨРЧЛӨЛТ % ОГНОО

NASDAQ COMPOSITE CCMP 5292.405 -14.45 -0.27% 10/10/2016DAX INDEX DAX 10501.17 +10.31 +0.1% 10/10/2016TORONTO STOCK EXCHANGE SPTSX 14566.26 -29.24 -0.2% 10/10/2016S&P/ASX 200 AS51 5475.43 +8.04 +0.15% 10/10/2016S&P 500 INX 2153.74 -7.03 -0.33% 10/10/2016SHANGHAI COMPOSITE SHCOMP 3043.17 +38.47 +1.28% 10/10/2016DOW JONES INDUSTRIAL AVERAGE INDU 18240.49 -28.01 -0.15% 10/10/2016TOP 20 MSETOP 11472.35 +21.23 +0.19% 10/10/2016FTSE 100 UKX 7044.39 +44.43 +0.63% 10/10/2016HANG SENG HSI 23851.82 -100.68 -0.42% 10/10/2016NIKKEI 225 NKY 16860.09 -39.01 -0.23% 10/10/2016

▼▲▼ ▲▼▲▼▲ ▲▼ ▼

RIO TINTO RIO ASX AUD

WOLF PETROLEUM WOF ASX AUD

PETRO MATAD MATD LON GBX

ASPIRE MINING AKM ASX AUD

GUILDFORD COAL GUF ASX AUD

PROPHECY DEVELOPMENT PCY TSX CAD

TURQUOISE HILL RESOURCES TRQ TSX CAD

SOUTHGOBI RESOURCES SGQ TSX CAD

XANADU MINES XAM ASX AUD

ENTREE GOLD ETG TSX CAD

ДЭЛХИЙН ГОЛЛОХ ИНДЕКСҮҮД

Тухайн өдөр арилжаалагдсан хувьцаа

НЭР СИМБОЛ БИРЖ ВАЛЮТ ХАНШ ӨӨРЧЛӨЛТ % ОГНОО

52.11 +0.21% 10/10/2016

0.029 -3.33% 10/10/2016

2.65 +3.92% 10/10/2016

0.037 +2.7% 10/10/2016

0.013 -7.69% 10/10/2016

3.2 -1.54% 10/10/2016

3.89 -0.26% 10/10/2016

0.315 -28.41% 10/10/2016

0.185 +2.78% 10/10/2016

0.33 -5.71% 10/10/2016

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

НЭР СИМБОЛ ХАНШ (нэгж) ӨӨРЧЛӨЛТ % ОГНОО

ЭНЭ ӨДӨР I АНГИЛАЛД 5 КОМПАНИЙН НИЙТ 7,206 ШИРХЭГ ХУВЬЦАА 4,840,776 ТӨГРӨГӨӨР АРИЛЖИГДСАН БАЙНА.АПУ ХК APU 420 1.17 % 10/10/2016ГОВЬ ХК GOV 8575 -0.12 % 10/10/2016МАХИМПЕКС ХК MMX 2732 -2.43 % 10/10/2016СҮҮ ХК SUU 139 0.67 % 10/10/2016ТАЛХ ЧИХЭР ХК TCK 19500 1.93 % 10/10/2016ЭНЭ ӨДӨР II АНГИЛАЛД 9 КОМПАНИЙН НИЙТ 10,286 ШИРХЭГ ХУВЬЦАА 3,507,548 ТӨГРӨГӨӨР АРИЛЖИГДСАН БАЙНА.АДУУН ЧУЛУУ ХК ADL 1750 2.94 % 10/10/2016АТАР-ӨРГӨӨ ХК ATR 65000 4.84 % 10/10/2016БЭРХ УУЛ ХК BEU 805 0.00 % 10/10/2016ХӨХ ГАН ХК HGN 65.6 5.81 % 10/10/2016ЖЕНКО ТУР БЮРО ХК JTB 64.99 0.00 % 10/10/2016МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО ХК MCH 610 0.00 % 10/10/2016НАКО ТҮЛШ ХК NKT 198 -0.50 % 10/10/2016ОЛЛОО ХК OLL 88 0.00 % 10/10/2016ТАВАН ТОЛГОЙ ХК TTL 1840 -2.13 % 10/10/2016

▲▼▼

▲▲

▲▲

◄►▲

◄►◄►▼

◄►▼

“Ганабелл” институтийн гүй цэтгэх захирал П.Ган дол-гортой ярилцлаа. Тус инс-титут сүүлийн таван жилийн хугацаанд хувь хүний хөг жил, менежментийн чиг лэ лээр сургалт, зөвлөх үйл чилгээг үзүүлж байгаа юм.

-Хүний нөөцийн салбарт тулгамдаж буй ямар асуудал байна вэ?

­Залуус жилд хэдэн зуугаараа их, дээд сургууль төгсдөг ч 100 хувь өөрсдийн эзэмш сэн мэр гэжлээрээ ажиллаж чад­даггүй. Ийм боломж, бололцоо ч өнөөдрийн хөдөлмөрийн зах зээлд нэг талаар хомс байна. Гэхдээ үүний цаана, эзэн хичээвэл боломж бий. Төгсөөд ажлын байранд ирж байгаа оюутан тухайн ажил олгогчдын хэрэгцээ, шаардлагыг хангаж чадахгүй байх нь элбэг. Ингэснээр тухайн төгсөгч өөр мэргэжлээр ажиллах, эсвэл дараагийн ажлын байрны эрэлд гарахад хүрдэг. Энэ нь эргээд нийгмийн тулгамдсан асуудал болдог. Мэргэжил эзэмшиж байгаа залууст уян чадвар буюу хурдтай сэтгэлгээ, бүтээлч хандлага, харилцааны соёл, ёс зүйн талаарх ойлголт, мэдлэг, мэдээлэл дутмаг байгаа нь өөрсдийнх нь ажил, хөдөлмөрт сөргөөр нөлөөлж байна. Энэ байдлаас болж ажлын байранд гологдох нь түгээмэл. Тэгэхээр дээрх уян чадварыг оюутан байхаас нь суулгах чухал.

-Танай институт уян чад-варын чиглэлээр сургалт өгч байгаа юу?

­Тийм ээ. Манай институт уян чадварыг олгох үүднээс ерөнхий боловсролын сургуулийн сурагч нар болон оюутнуудад сургалт явуулж ирсэн. Ийм сургалтын эрэлт, хэрэгцээ ч их байна. Боловсролын систем маань энэ чиглэлийн заавал эзэмших дадал, хандлага, соёлыг олгож чадахгүй байгаа нь үүнтэй нэг талаар холбоотой. Тиймээс энэ чиглэлд тусгай хөтөлбөр гаргаад ажилладаг. Уян чадварыг богино хугацаанд эзэмших боломжгүй. Тухайлбал, оюутанд ийм мэдлэг мэдээллийг нэгдүгээр дамжаанаас нь зааж сургах хэрэгтэй байна. Ингэснээр

мэдлэг нь дадал, соёл болон хэвшинэ. Өөрөөр хэлбэл, тухайн оюутан мэргэжлийн хичээлээ үзэх явцдаа ажлын байранд нэн тэргүүнд шаардлагатай байдаг ур чадварыг давхар эзэмшинэ гэсэн үг. Мэргэжилдээ сайн байхаас гадна уян чадвар болох өөрийн үнэ цэнийг нэмэгдүүлэх дадал, соёлд суралцахаас аргагүй болж байна. Ажил олгогчийн зүгээс тавьж буй шаардлага учраас цаг хугацаа хэмнэх, ирээдүйд үүсэж болох ажлын байрны эрсдэлээс хамгаалах үүднээс дээрх чадварт эртнээс суралцаж, бэлдэх хэрэгтэй.

-Харилцааны асуудлаас бо-

лоод зарим хүн ажлын бай ранд го логдох нь эн гийн үзэгдэл. Энэ нь уян чад варын нэг болох багаар ажил лах чадва-рыг эзэмшиж ча даагүйтэй холбоотой гэж ойлгож болох уу?

­Манайхан ажлын байрны сонгон шалгаруулалтад орох­доо дийлэнх тохиолдолд цалин асуудаг. Өөрөөр хэлбэл, өөрсдийн эрх ашгаа нэгдүгээрт тавьдаг гэсэн үг. Багаар ажиллах чадвар нь ажлын байрны нэг томоохон шалгуур үзүүлэлт. Ямар ч бизнесийн байгууллагын шалгуур босго нь энэ. Харам­салтай нь багаар ажиллах чад­

варыг манайхан ажил хөдөлмөр эрхэлж эхэлснийхээ дараа сурал­цах нь түгээмэл. Ажил олгогчдын хүсээд байгаа эрэлт хэрэгцээг дөнгөж төгсөж байгаа боловсон хүчин хангаж чадахгүй байгааг нэмж хэлье.

-Монгол хүний олон ул-сын хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадвар ямар түвшинд байна вэ?

­Ер нь мэдлэг, мэргэжлийн ур чадвараар манайхан хаана ч гологдохгүй. Харин ёс сур­тахууны ялихгүй асуудлаас болж боломжоо алдах нь бий. Дээр дурдсан уян чадварыг бүрэн эзэмшиж, түүнийгээ дадал

болгож хэвшүүлээгүйн улмаас өрсөлдөх чадварын хувьд оноо алдах нь цөөнгүй. Цаг баримтлах, ёс зүйтэй байдал, сэтгэлгээний хурд гээд энэ болгон тухайн хүний давуу тал шүү дээ. Тий­мээс энгийн мөртлөө хүнд өөрт нь хожим хэрэг болохуйц хичээлийг нэмэлт цагаар өгч байвал өгөөжтэй. Энэ байдлыг өөрч лөхийн төлөө манай инс­титут тодорхой хэмжээнд хувь нэмэр оруулж байна.

-Та бүхэн өөрсдөө оюут нуу-дад ханддаг уу, эсвэл тэд хандах уу?

­Бид олон нийтэд зарлах байд­лаар сургалт зохион байгуулдаг. Зарим сургууль өөрсдөө санал тавьж, сургалтыг лекц хэлбэрээр авдаг. Бид урт хугацааны сургалтыг илүү эрхэмлэдэг. Урт хугацааны сургалтаас бодит үр дүн гардаг. Зөвхөн залуу боловсон хүчин гэлтгүй бизнесээ эрхэлж байгаа, цаашдаа компанийн үйл ажиллагаагаа тэлэх, ажилчдаа удирдах хүнд ч бизнесийн арга зүйн сургалтыг зохион байгуулдаг.

-Монголчуудад түгээмэл ажиглагддаг нийтлэг сул тал юу байна вэ?

­Тухайн байгууллагад ямар сургалт хэрэгтэй байгааг мэ­дэхийн тулд удирдлагатай нь уул зах, тухайн байгууллагын тул гараад байгаа асуудал, эрэлт хэрэгцээнд нийцүүлж, аж лын байрны зураг авалт хий дэг. Үүнээсээ ерөнхий зу­раг лал гаргана. Ихэнх мон гол удирдлагатай байгуул лагад бүтээлч сэтгэлгээ дутаг дал­тай байдаг. Хэн нэг нээс хуул­барласан, өөрсдөө цоо ши нээр сэтгэдэг арга ба рил дутагдаж байна. Үүнийг шийд вэрлэхийн тулд суралцах хэрэгтэй.

Б.Баяртогтох@bayartogtokh

С.Батсайхан / ЗГМ©

Бид урт хугацааны сургалтыг илүү эрхэмлэдэг. Ийм сургалтаас бодит үр дүн гарна.