26
БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ 2015 ОН “Ирээдүй” цогцолборын 2-р дунд сургуулийн технологийн багш Б.Мөнгөнцэцэг 1 ИЛТГЭЛИЙН БҮТЭЦ Оршил хэсэг 1. Удиртгал 2. Илтгэлийн хураангуй 3. Түлхүүр үг 4. Судалгааны үндэслэл 5. Судалгааны зорилго 6. Судалгааны зорилт 7. Судалгааны аргууд 1. Нэгдүгээр бүлэг 1.1. Багшийн хөгжил 1.2. Багш хөгжих арга зам 1.3. Багш хөгжих шаардлагатай юу? 2. Хоёрдугаар бүлэг 2.1. Багшийг ажлын байранд нь тасралтгүй хөгжүүлэх нэг арга зам нь хичээлийн судалгаа 2.2. Багш ажлын байранд хөгжихөд хамтын үйл ажиллагааны үр нөлөөг нэмэгдүүлэх нь 2.3. Багшийг ажлын байранд нь тасралтгүй хөгжүүлэхэд багш өөрийгөө хөгжүүлэхүй 2.4. Багш ажлын байранд хөгжих талаар багш нараас авсан судалгааны анализ 3. Дүгнэлт 4. Дэвшүүлж буй санаа, бэрхшээлийг даван туулах арга зам 5. Ном зүй

илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015

Embed Size (px)

Citation preview

Page 1: илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015

БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ 2015 ОН

“Ирээдүй” цогцолборын 2-р дунд сургуулийн технологийн багш Б.Мөнгөнцэцэг 1

ИЛТГЭЛИЙН БҮТЭЦ

Оршил хэсэг

1. Удиртгал

2. Илтгэлийн хураангуй

3. Түлхүүр үг

4. Судалгааны үндэслэл

5. Судалгааны зорилго

6. Судалгааны зорилт

7. Судалгааны аргууд

1. Нэгдүгээр бүлэг

1.1. Багшийн хөгжил

1.2. Багш хөгжих арга зам

1.3. Багш хөгжих шаардлагатай юу?

2. Хоёрдугаар бүлэг

2.1. Багшийг ажлын байранд нь тасралтгүй хөгжүүлэх нэг арга зам нь

хичээлийн судалгаа

2.2. Багш ажлын байранд хөгжихөд хамтын үйл ажиллагааны үр

нөлөөг нэмэгдүүлэх нь

2.3. Багшийг ажлын байранд нь тасралтгүй хөгжүүлэхэд багш

өөрийгөө хөгжүүлэхүй

2.4. Багш ажлын байранд хөгжих талаар багш нараас авсан

судалгааны анализ

3. Дүгнэлт

4. Дэвшүүлж буй санаа, бэрхшээлийг даван туулах арга зам

5. Ном зүй

Page 2: илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015

БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ 2015 ОН

“Ирээдүй” цогцолборын 2-р дунд сургуулийн технологийн багш Б.Мөнгөнцэцэг 2

УДИРТГАЛ

Өнөөгийн мэдээллийн технологи, даяарчлал 21-р зууны Монголын

боловсролын зорилго нь хүний хөгжил, амьдралын чанарыг баталгаажуулах,

хэрэгцээ сонирхлыг нээлттэй, тасралтгүй чөлөөт хэлбэрээр тэгш хангаж чадах

хүмүүнлэг ардчилсан тогтолцоог бүрдүүлэн, монголын уламжлалт заншилтай

“Дэлхийн иргэн” болон хөгжих чанар, үр ашигтай үйлчилгээ үзүүлэх замаар

монголл улсыг тогтвортой хөгжүүлэн, үндэсний тусгаар тогтнол аюулгүй байдлыг

баталгаатай хангахад чиглэгдэж байна.

Өндөр мэдлэг боловсролтой, хөрвөх чадвартай, өөрийгөө хөгжүүлэх арга

технологийг эзэмшсэн, багшийн ажилдаа дур сонирхолтой, хүүхдэд хайртай,

хөгжсөн, жинхэнэ сайн багштай болчихвол монголчууд гэгээрэн боловсорч улс

орныхоо жинхэнэ эзэн нь болж, улс орноо хөгжүүлж чадна. Ингэснээр монгол орон

өндөр хөгжилтэй, чинээлэг орон болж чадна.

Page 3: илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015

БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ 2015 ОН

“Ирээдүй” цогцолборын 2-р дунд сургуулийн технологийн багш Б.Мөнгөнцэцэг 3

ИЛТГЭЛИЙН ХУРААНГУЙ

Өндөр мэдлэг боловсролтой, хөрвөх чадвартай, өөрийгөө хөгжүүлэх арга

технологийг эзэмшсэн, багшийн ажилдаа дур сонирхолтой, хүүхдэд хайртай,

хөгжсөн, жинхэнэ сайн багштай болчихвол монголчууд гэгээрэн боловсорч улс

орныхоо жинхэнэ эзэн нь болж, улс орноо хөгжүүлж чадна.

Багшийн хөгжил гэдэг нь мэргэжлийн болон сэтгэл судлал, сурган

хүмүүжүүлэх зүйн мэдлэг, арга барил, ур чадвар, үзэл бодол, харилцаа хандлага,

сэтгэлгээ зэргээ бие даан ухамсартай өөрчлөн сайжруулах чиглэлтэй үйлдлүүдийг

хийх явдал юм.

Багшийн хөгжлийн үйл явц нь тэдний өөрсдийнх нь идэвх, оролцоо,

санаачлага, хүсэл тэмүүлэл дээр тулгуурладаг ч багш, хамт олныхоо дэмжлэгээр

хөгжих нь цаг хугацаа хэмнэх, ажлын бүтээмжийг дээшлүүлэх сайн талтай.

Багш хамтран хөгжихөд Заах аргын нэгдэл, Секц, Багш нарын бүтээлч

хамтлагууд нь:

Төлөвлөгөөтэй, тасралтгүй, үр дүнтэй ажлаа явуулах

Багш бүрийг татан оролцуулж байх

Багш бүрийн нийгмийн асуудлыг мэддэг байх

Хийсэн ажлынхаа үр дүнг тооцдог байх хэрэгтэй.

Тэд хамтран ажилласнаар олон шинэ мэдээллийг цуглуулж уншиж судлах,

олж авсан мэдлэг чадвараа өөрийн ажилдаа нэвтрүүлэх, бусад багш нартаа

зөвлөн туслах, бие биенээсээ дагалдан суралцах, дадлагажих, туршлагажих,

багаар ажиллах, өөрсдийнхөө чадварыг сайжруулах, харилцан ойлголцох, нэгдэн

нягтрах зэрэг ажлуудыг хийдэг. Ингэж хамтран ажиллах явцдаа л багш хөгжиж

байдаг.

Багшийн хөгжил нь төр засаг яам, олон нийтийн байгууллага, орон нутаг,

сургуулийн асар их дэмжлэг таатай боломжийг ашиглан тасралтгүй явж байх

ёстой.

Page 4: илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015

БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ 2015 ОН

“Ирээдүй” цогцолборын 2-р дунд сургуулийн технологийн багш Б.Мөнгөнцэцэг 4

ТҮЛХҮҮР ҮГ

Багш, багшийн хөгжил, багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь, үзэл

баримтлал, нийгмийн хэрэгцээ, сурагчийн хэрэгцээ, хамтран хөгжих, Заах аргын

нэгдэл, Заах аргын секц, Багш нарын бүтээлч хамтлаг, багшийн үнэлэмж,

боловсролын шинэчлэл, сургалт, семинар, багш хөгжих таатай орчин, интернэт,

судалгаат хичээл, хөрвөх чадвар, манлайлагч, хянах, үнэлэх, ойрын ба хэтийн

төлөвлөгөө

Page 5: илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015

БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ 2015 ОН

“Ирээдүй” цогцолборын 2-р дунд сургуулийн технологийн багш Б.Мөнгөнцэцэг 5

СУДАЛГААНЫ ҮНДЭСЛЭЛ

Хувь хүний хөгжлөөс өрх гэрийн болон улс эх орны хөгжил хамаардаг

болсон өнөө үед үүний гол хөдөлгөгч хүч болсон багшийн хөгжлийн тухай асуудал

манай улс төдийгүй дэлхий нийтийн нэн тэргүүний тулгамдсан асуудал болоод

байна.

Иймд багшийн хөгжил багш ажлын байрандаа өөрийгөө тасралтгүй

хөгжүүлэх, судалгаат хичээл, хамт олон дунд нь тэдний дэмжлэгээр хөгжих арга

зам, боломж байгаа эсэхийг судлах өнөөгийн багш нарын хөгжил хэрхэн явагдаж

байгаад дүн шинжилгээ хийх багш хөгжихөд юу саад болж байгааг арилгахад тус

дөхөм болох үүднээс энэхүү сэдвийг сонголоо.

Page 6: илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015

БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ 2015 ОН

“Ирээдүй” цогцолборын 2-р дунд сургуулийн технологийн багш Б.Мөнгөнцэцэг 6

СУДАЛГААНЫ ЗОРИЛГО

Багшийн хөгжил, багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих боломжийг

судалж дүн шинжилгээ хийх

СУДАЛГААНЫ ЗОРИЛТ

Багш хөгжих арга замыг судлах

Багш ажлын байрандаа өөрийгөө хэрхэн хөгжүүлэх боломжийг судлах

Багш ажлын байрандаа хөгжихөд юу саад болж байгааг судлах

СУДАЛГААНЫ АРГУУД

Анкет судалгаа авах

Судалгааны явцад ажиглалт хийх

Харьцуулалтын арга

Нэгтгэн дүгнэх арга

Page 7: илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015

БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ 2015 ОН

“Ирээдүй” цогцолборын 2-р дунд сургуулийн технологийн багш Б.Мөнгөнцэцэг 7

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

1.1. БАГШИЙН ХӨГЖИЛ

Боловсрол олгодог бүх шатны байгууллага нь боловсролын салбарын

өөрчлөлт, шинэчлэлийн шинэ зорилго, зорилтыг өндөр мэдлэг чадвартай багш

нарын хүчээр хэрэгжүүлж иргэдэд чанартай, үр өгөөжтэй боловсролын үйлчилгээ

үзүүлж чадна. Манай ард түмний өв уламжлалд эрдэм мэдлэгтэй бүхнийг багш

хэмээн нэрлэж ирсэн байдаг.

Өнөө үед багш гэдэг бол өсвөр залуу үеийнхэнд амьдралд нь хэрэгтэй

мэдлэг чадвар олгох, тэднийг бие хүн болгон хүмүүжүүлж төлөвшүүлэх, амьдрах

арга ухаан олгох ажпыг шинжлэх ухааны үндэстэй хийх мэргэжлийн ур чадвартай

хүн юм. Боловсролын салбарын бүх шатны байгууллагын үр нөлөө, ашигтай үйл

ажиллагаа явуулах гол нөөц нь өндөр мэдлэгтэй, чадварлаг багш бөгөөд гадаад

дотоод орчны байнгын өөрчлөлт нь багш нараас цаг үргэлжид өөрчлөгдөн хөгжиж

байхыг шаардаж байна. Орчин үед нэг талаас нийгмийн амьдрал, нөгөөтэйгүүр

хүүхдийн эрэлт хэрэгцээ, сонирхол эрчимтэй өөрчлөгдөх боллоо. Эдгээрийг багш

байнга мэдэрч сурган хүмүүжүүлэх ажлаа зохицуулан өөрчилж боловсронгуй

болгох чадвартай байх нь чухал. Өөрчлөлт гэдэг нь нэг ёсондоо хөгжил юм.

Тэгвэл багшийн хөгжил гэж юу вэ?, Багш юугаа өөрчлөх шаардлагатай

байна вэ?, Багш яагаад хөгжиж байх хэрэгтэй вэ? гэсэн олон асуултууд урган гарч

ирэх болно. Тэгвэл:

1. Чанартай сургалт, үр өгөөжтэй мэдлэг чадвар олгохын тулд

2. Хүүхэд багачууд, суралцагчдыг хөгжүүлэх, чадваржуулахын тулд хөгжих

шаардлага гарч байна.

Багшийн хөгжил гэдэг нь тухайн нийгэм, соёл бусад багш нар сурагч, эцэг

эх, олон нийт, мэргэжлийн орчинд орж, өдөр тутам харилцаж, хамтран ажиллаж

байгаа хувь хүний өөрөө хөгжих үйл явц юм. Мөн өөрөөр багш мэргэжлийн болон

сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх зүйн мэдлэг, арга барил, ур чадвар, үзэл

бодол, харилцаа хандлага, сэтгэлгээ зэргээ бие даан ухамсартай өөрчлөн

сайжруулах чиглэлтэй үйлдлүүдийг хийх явдал юм. Багшийн хөгжлийн үйл явц нь

тэдний өөрсдийнх нь идэвх оролцоо, санаачлага, хүсэл тэмүүлэл дээр

түлгүүрладаг.

Багшийн хөгжил бол тасралтгүй, өсөн дээшилж шинэчлэгдэн явагдаж

байдаг. Багшийн хөгжилд нөлөөлөх хүчин зүйл нь:

Page 8: илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015

БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ 2015 ОН

“Ирээдүй” цогцолборын 2-р дунд сургуулийн технологийн багш Б.Мөнгөнцэцэг 8

Сурах таатай боломж

Сурах хүсэл тэмүүлэл гэсэн 2 үндсэн хүчин зүйлтэй.

Сурах таатай боломж гэдэгт багш хөгжих бололцоо нөөцийн чадавх болон

тасралтгүй хөгжпийг дэмжих, шахаж шаардах боловсролын тогтолцоо нь бүтцийн

болон хэв хэмжээний хувьд хэрхэн уян хатан нээлттэй бүрэлдэн тогтсон байдал

хоёрыг багтаан ойлгож болно.

Сурах хүсэл тэмүүлэл гэдэгт багш байнга цаг үеэ мэдэрч, үргэлж бусдын

сонирхолыг нь татаж байдаг. Хөгжихийн хэрээр сайхан амьдарч ажиллах нөхцөл

бүрэлддэг байх, сэтгэл санааны болон материаллаг урамшуулал, шагнал,

дэмжлэг, хөнгөлөлт үзүүлэх нээлттэй ил тод тогтолцоо түүний үйл ажиллагааг авч

үзэж болох юм.

Схем 1.

Page 9: илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015

БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ 2015 ОН

“Ирээдүй” цогцолборын 2-р дунд сургуулийн технологийн багш Б.Мөнгөнцэцэг 9

Схем 2.

Техникийн үзэл баримтлалд багшийг хичээлийн хөтөлбөр мэргэжлийн

талаас бүрэн ухаарсан эв дүйтэй үйл ажиллагаанд сургаж хөгжүүлэх

Шинжээчийн үзэл баримтлалд багш өөрийгөө хөгжүүлж сурган

хүмүүжүүлэх мэдлэгээ хэрэглэн амьдралд тохиолдох түгээмэл асуудлыг өөрийн

аргаар шийдвэрлэх

Экологийн үзэл баримтлалд багшийн амьдралын түүхийг судалсан олон

жилийн үр дүн, багш бүр ажил амьдралынхаа явцад өсөн бойжих зэрэг ойлголт

юм. Багшийн хөгжих үйл явцын үр дүнд боловсролын салбарт шинэ мэдлэг, шинэ

хандлага, шинэ итгэл үнэмшил зэрэг соёлын үнэт зүйл бутээн өөрчлөлт шинэчлэл

бий болно.

1.2. БАГШ ХӨГЖИХ АРГА ЗАМ

Улс орон зах зээлийн харилцаанд шилжин буй өнөө үед багш мэдлэг,

чадвараа үргэлж дээшлүүлж, сурган хүмүүжүүлэх арга барил, ур чадвараа

боловсронгуй болгож, сурган хүмүүжүүлэх сэтгэлгээгээ шинэчлэх шаардлагатай

болсон. Үүнтэй холбогдон дараах хэрэгцээ гарч байна.

Нийгмийн хэрэгцээ: Шинжлэх ухаан техникийн хөгжил, дэлхий дахины

даяарчлал, улс нийгэмд өндөр мэдлэг чадвартай боловсон хүчин

бэлтгэх шаардлагатай энэ үед сурагчдад чадварлаг багш хэрэгтэй

байгаа нь нийгмийн зүй ёсны шаардлага юм.

Сурагчдын хэрэгцээ: Мэдээлэл технологийн эрин үе учир хүүхдүүд

мэдээллийг багш нараас түрүүлэн авч байгаа учир багш нараас

үргэлж шинэ мэдээллийг шаардаж байдаг. Хүүхэд өөрийнхөө

авьяасыг хөгжүүлэх амьдралд хэрэгтэй мэдлэг чадвартай болохын

Page 10: илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015

БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ 2015 ОН

“Ирээдүй” цогцолборын 2-р дунд сургуулийн технологийн багш Б.Мөнгөнцэцэг 10

тулд өндөр мэдлэг боловсрол чадвартай багшийг шаардаж байдаг.

3ах зээлийн өрсөлдөөнт нийгэмд ажлын байраа хадгалах

шаардлагаас гарах хэрэгцээ

Нэр хүндээ өсгөх, албан тушаал ахих, ашиг орлогоо дээшлүүлэх

хэрэгцээ: Эдгээр хэрэгцээнүүдийг хангахын тулд багшаас өндөр

мэдлэг боловсрол, ур чадвар, харилцааны өндөр соёл, хүүхэдтэй

ажиллах эв дүй зэргийг шаардаж байдаг. Хэрвээ багш хүн өөрийгөө

боловсруулан хөгжүүлж чадвал тэр хэмжээгээрээ улс орны

боловсролын хөгжил дэвшлийг хурдасгахад чухал хувь нэмэр оруулж

чадна.

Багшийг хөгжүүлэх, хөгжих хэрэгцээг хангахын тулд дараах шаардлага

хангагдсан байна.

Багшийг хөгжүүлэх арга хэмжээ нь багш нарын болон сургуулийн эрэлт

хэрэгцээ байх.

Тодорхой төлөвлөгөөтэй байх

Багшийг хөгжүүлэх явдлыг үр ашиг, нөлөөтэй болгохын тулд бүх нөөц

бололцоогоо ашиглах.

Багш бүрийг хамарсан, зардал бага үр дүнтэй байх

Багшийн хөгжил нь урамшуулан дэмжихийг шаардаж байх.

Аливаа сургалт нь багшийг сургах, сургуулийг өөрчлөн шинэчлэх хэрэгсэл

юм. Багш сургалтанд хамрагдсанаар шинэ мэдлэг олж авах, түүнийгээ ажилдаа

хэрэглэх, ур чадвараа дээшлүүлэх боломж болно. Гэвч багшийг хөгжүүлэх арга

замыг дан ганц сургалт гэж үзэж болохгүй. Тэрчлэн судалгаа хийх, илтгэл бичих,

ном бүтээл туурвих, хурал семинар дадлага зохион байгуулах, туршилт хийх зэрэг

нь хөгжүүлэх арга зам юм. Эдгээрээс ЕБС-ийн багш бид нарт сургалтын өдөр

тутмын үйл ажиллагааныхаа явцад өөрийгөө хөгжүүлэх зорилт тавин, идэвх

санаачлага гарган ажиллахад сургуулийн захиргаа, дүүргийн боловсролын хэлтэс

бодиттой тусалцаа үзүүлдэг байх хэрэгтэй байна.

1.3. БАГШ ХӨГЖИХ ШААРДЛАГАТАЙ ЮУ?

Улс орны хөгжил боловсролын хөгжлөөс боловсролын хөгжил сургуулийн

хөгжлөөс, сургуулийн хөгжил багшийн хөгжлөөс шалтгаалдаг учир юуны өмнө

багш нарын ажиллах сурах хүсэл тэмүүллийг дэмжих, урамшуулах тодорхой

Page 11: илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015

БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ 2015 ОН

“Ирээдүй” цогцолборын 2-р дунд сургуулийн технологийн багш Б.Мөнгөнцэцэг 11

зорилго, зорилттой байж хамтран ажиллах чадвартай хамт олныг бүрдүүлэх

бодлого барих нь чухал байна. Багш нар өөрийн бүтээлч хүчээ чөлөөтэй дайчлан

хөгжүүлэх бүрэн боломжтой ба тийм орчныг бий болгосноор сургууль багш хөгжих

юм.

Багшийн хөгжил нь хүүхдийн хөгжилтэй холбоотой ба хөгжиж буй багш л

хүүхдийг хөгжүүлж чадна. Орчин үед багш бол “Мөнхийн сурагч” тэрээр өөрөө

болон бусдаас байнгын суралцагч байх шаардлагатай байна. Багш бусад багш

нараас, сурагчдаас, эцэг эхээс, ном сонин сэтгүүл, радио телевиз зэргээс

суралцаж байх хэрэгтэй. Ер нь өнөө үед багшид өөрийгөө хөгжүүлэх нөөц боломж

байгаа ба энэ нь гагцхүү багшийн идэвх зүтгэл, бүтээлч байдал, хүүхэдтэй харьцах

харьцааг хэрхэн зохицуулахад чиглэл болох үүрэг бүхий норм, хэм хэмжээний

систем юм. Энэ нь ёс зүйн тухай мэдлэг, итгэл үнэмшил, эв дүй, ур чадвар.хэвшил

зэргээс бүрддэг.

Судлаач И.И. Чернокозовын судалснаар багшийн ёс зүйд:

Хүүхдийг хүндлэх хүндэтгэл, шаардлага хоёрыг хослуулах

Хүүхдийг зөв хайрлах, анхаарал тавих

Хүүхдийг үргэлж судалж байх /гадаад, дотоод ертөнцийг нь/

Хүүхдийн боломж, үзэл бодол, авьяас билигт үргэлж

анхаарч өөдрөг хандах

Биеэ эзэмдэж, тэвчээртэй байх,

Хүүхдийн алдаа дутагдалд тэвчээртэй байж засч залруулдаг

байх

Хэзээ ч хүүхдийг доромжилж гомдоож болохгүй

Хүүхдэд элэгсэг найрсаг хандах

Үнэнч шударга, зарчимч байх

Ямагт хүүхдэд зөв үлгэр дууриалал үзүүлэх, биеэ зөв авч явах гэх мэт

заасан байдаг.

9-р ангид ордог 15 багшаас: Багш та өөрийгөө хөгжиж байгаа, цаг үетэйгээ

хөл нийлүүлж байгаа гэж бодож байна уу? гэсэн санал асуулга авч үзэхэд: 40 %

хөгжиж байна, 60 % нь маш хурдан арга барилаа өөрчлөн, өөрийгөө хөгжүүлэх

шаардлагатай байгаа юм байна гэсэн дүгнэлт гарч байна. ЗАН, ЗАС - ийн ажлын

хүрээнд багш нар бие биенийхээ хичээлд сууж судалгаа хийх, шүүмжлэлтэй

хандах, алдаа дутагдалынхаа тухай ярилцах засаж залруулах, бие биедээ туслах,

шинэ арга барилд суралцах замаар хөгжиж болно. Үүнийг нь сургуулийн захиргаа

Page 12: илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015

БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ 2015 ОН

“Ирээдүй” цогцолборын 2-р дунд сургуулийн технологийн багш Б.Мөнгөнцэцэг 12

урамшуулдаг дэмждэг байх ёстой. 10-р ангийн 100 гаруй сурагчдаас “Ямар

мэргэжилтэй болох вэ?” гэсэн санал асуулга авахад дөнгөж 2% нь багш гэсэн

байна. Яагаад багшийн ажил сонгохгүй байгаа вэ? гэхэд

Монгол улс боловсролын салбартаа анхаардаггүй

Хүүхэдтэй ажиллах хэцүү харагддаг

Их өвчилдөг бөгөөд янз бүрийн өвчтэй болно

Цалин бага, цалингаасаа байнга хасуулдаг

Миний хүссэн мэргэжил бишгэсэн байна.

Багш болно гэсэн хүүхдүүд нь миний ээж аав багш учир төгсөөд ажил олоод

өгнө гэж бодож байгаа гэсэн хариулт өгч байна. Эндээс үзвэл: багшийн цалин

хөлс, үнэмлэмжийг сайжруулахгүйгээр мэргэжилдээ сонирхолтой, санаачлагатай,

идэвхтэй, хөгжсөн, чадвартай багшийг бий болгоход туйлын хэцүү байх болов уу?

Багш шинэ мэдээллийг мэргэжлийн сэтгүүл, ном зохиолоос олж судлах,

мэргэжлийн курс, семинар, хэлний дамжаанд суралцах, бусад багш нарын

туршлага судлах, хичээлдээ шүүмжлэлтэй хандах, бусдын шүүмжлэлд

анхааралтай байх, бага дунд төсөлд орох хэрэгжүүлэх замаар олж авах юм.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

2.1. БАГШИЙГ АЖЛЫН БАЙРАНД НЬ ТАСРАЛТГҮЙ ХӨГЖҮҮЛЭХ НЭГ АРГА ЗАМ НЬ ХИЧЭЭЛИЙН СУДАЛГАА

Боловсролын шинэчлэлийг эрчимжүүлэх энэ цаг үед шинэчлэлийг гардан

гүйцэтгэгч нь багш сурагч тэдний хамтын үйл ажиллагаа билээ. Багшийн дидактик

үйл ажиллагаа бусад ажил мэргэжпээс ихээхэн онцлог ялгаатай юм. Нэрт сурган

хүмүүжүүлэгч Я. А. Коменский “Хүүхдийн өдөр бүр уншиж байх цагаан толгой

бол багш хүн юм” гэж хэлсэн нь багшийн арга барил, арга зүй, үйл ажиллагаа

хамгийн чухал болохыг харуулж байна. Иймээс багш сэтгэлгээгээ өөрчлөн

өөрийгөө хөгжүүлж, мэргэжилдээ сэтгэлтэй байж гэмээнэ л арга барил, арга зүйгээ

өөрчлөн хөгжиж үйл ажиллагаагаа нарийн төлөвлөх учиртай.

Үүнийг зөвхөн багш дангаараа хийх бус хамт олноороо хамтран хийх нь

чухал юм. Өөрөөр хэлбэл багшийг ажлын байранд хөгжихөд хамтын үйл

ажиллагааны үр нөлөө чухал ба түүний нэг бүрэлдэхүүн хэсэлнь хичээлийн

сүдалгааг хамтран амжилттай явуулж бие биенээсээ сүралцах явдал хамгийн гол

юм.

Page 13: илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015

БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ 2015 ОН

“Ирээдүй” цогцолборын 2-р дунд сургуулийн технологийн багш Б.Мөнгөнцэцэг 13

Багшийг ажпын байранд нь хөгжүүлэх нэг арга зам нь хичээлийн судалгааг

хийж хэлэлцүүлэх явдал юм. Хичээлийн судалгааг тогтмол үр дүнтэй хийж, арга

барил, үйл ажиллагаагаа өөрчилсөнөөр өөртөө болон боловсролд шинэчлэлийг

хийж чадна.

Иймээс сургуулийн удирдлагууд, судалгаанд оролцогч, үр дүнг

тодорхойлогч багш, сурагч нар өөр өөрийн үүрэг хариуцлагыг өндөржүүлэн

өөрийгөө хөгжүүлэх үндэсийг өөрөө бий болгоно хэмээн изээд илтгэлээоээ даоаах

асуүдлыг хөндөж гаргахыг зорилоо.

Хөгжил гэдэг нь дасан зохицох чадвар билээ. Тэгэхээр багш бид нараас

шинэ зүйлд амархан дасан зохицож, түүний үр нөлөөг судалж, хэрэглээнд оруулах

хамгийн идэвхтэй хэсэг нь байхыг цаг үе шаардах болсон.

Боловсролын шинэчлэлтэй эн зэрэгцэхүйц чухал асуудал бол багшийн

хөгжил юм. Тэр дундаа багшийг ажлын байранд нь тасралтгүй хөгжүүлэх гол арга

зам нь хичээлийн судалгаа хийх явдал бөгөөд багшийн үйл ажиллагаатай

холбоотой эрх зүйн хэд хэдэн баримт бичгүүдэд хичээлийн судалгаа хийх талаар

гарийвчлан тусгасан байдаг нь багшийн үндсэн үйл ажиллагааны нэг хэсэг

болохыг харуулж байгаа билээ.

Энэхүү хичээлийн судалгаа хийх асуудал шинээр хийгдэж байгаа ажил биш

бөгөөд урьд өмнө, одоо ч бидний хийж байдаг үндсэн ажлуудын нэг.

Өмнө нь багшийн хичээлд сууж зөвлөгөө өгөх, өөрөөр нь яриулах, хамтран

ажиллах үйл ажиллагаа хийсээр ирсэн. Үүнийг зөвхөн орчин үеийн боловсролын

чиг хандлага, үйл ажиллагаа руу ойртуулан чиглүүлж, хичээлийн судалгааг яаж

хийвэл илүү үр өгөөжтэй багш хөгжихөөр байна вэ? гэж бодон хийх хэрэгтэй юм.

Тэгвэл урьд нь хичээлд сууж анализ хийдэг байсныг орчин үеийн хичээлийн

судалгаа явуулан хэлэлцүүлэг хийдэг болсонтой харьцуулбал:

Page 14: илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015

БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ 2015 ОН

“Ирээдүй” цогцолборын 2-р дунд сургуулийн технологийн багш Б.Мөнгөнцэцэг 14

Хичээлийн судалгаа хийхэд багш хичээлдээ бэлтгэх үе шат нь хамгийн

чухал үүрэгтэй бөгөөд бэлтгэл сайн болбол хичээл аяндаа сайн болно. Хичээлийн

Харьцуулалт Уламжлалт үе Орчин үе

Хэрэгцээ

шаардлага

Хэрэгцээ шаардлагыг нь судалдаггүй, шууд зааж байхад нь орж суудаг, эсвэл заалгадаг

Хэрэгцээтэй үгүйг нь судалгаа явуулсны үндсэн дээр сонгодог

Сэдэв

сонголт

Дарааллаар, эсвэл хуваарилж өгдөг

Тулгадаггүй, бэлтгэх, сонгох хугацаа өгдөг

Зорилго

зорилт

Багшийн заах арга зүйг хэрхэн хөгжүүлэх вэ? ...

Хичээлийн арга зүй, суралцахуйг дэмжих чиглэлээр хөгжүүлэх...

Арга зүй

Бэлтгэх Зохион байгуулах хичээлийг сайжруулах Мэргэжилтэн үнэлгээ өгөх

Багш+ мэргэжилтэн+ бусад Бэлтгэх Зохион байгуулах Хэлэлцэх Үнэлэх Сайжруулах

Үнэлгээний

шалгуур

Багшийн алдаанд дүн шинжилгээ хийх, заах арга, ур чадварыг хөгжүүлэх

Сурагчдын алдаанд дүн шинжилгээ хийх, Алдаа гаргахгүйн тулд яах вэ? ....

Зохион

байгуулалт

Хамрах хүрээ саланга Албан тушаалтнууд ирж суудаг, явцуу хаалттай байдаг Нэг байгууллагын үйл ажиллагаан дээр л явагддаг.

Хамрах хүрээ зорилго, зорилттой уялдаатай байна. Багшийн хичээлд оролцох хүн олон нээлттэй байдаг Хамтын үйл ажиллагаанд дээр явагддаг.

Үнэлгээ

дүгнэлт Багшид үнэлгээ, дүнэлт өгдөг.

Сайжруулах санаа юу байна, яаж сайжруулбал багшийг хөгжүүлж болох вэ гэдгийг хэлж өгдөг

Дүр төрхийн хувьд

Мэдлэг дамжуулагч Үлгэрлэн үзүүлэгч, зааварлагч

Хүүхдийн хөгжлийг дэмжигч, зөвлөгч, хөтөч, туслагч.

Гүйцэтгэх үүргийн хувьд

Яаж хийх ёстойг зааж, үлгэрлэн дуурайлган хийлгэдэг. Мэдээлэл өгдөг. Ажигладаг. Шүүмжилдэг

Сурагчдын хэрэгцээ сонирхолд нийцсэн арга сонгодог. Асуудал шийдвэрлэх аргыг чиглүүлдэг. Сурагчдаасаа мэдээлэл авдаг.

Үзүүлэх нөлөөний

хувьд

Юуг судлах тухай ярилцдаг. Багаар ажиллуулдаг. Ухагдахууны талаар бодит мэдээлэл авдаг

Бүтээлч үйл ажиллагааг нэмэгдүүлдэг. Сурачдаас мэдээлэл авах боломжийг бий болгодог. Ухагдахууныг цэгцлэх, системчлэх.үнэн зөв дүгнэлтэнд хүрдэг.

Хэрэглэх нөхцөлийн

хувьд

Сурах үйл ажиллагааны арга замыг чиглүүлдэг. Ангийн ажил, гэрийн даалгавар шалгаж дүгнэдэг.

Шийдвэрлэх асуудлыг онолын өндөр түвшинд чиглүүлдэг. Тодорхой сэдвээр бие даалтын даалгавар өгч, шинэ материал судлах, интернэтээс мэдээлэл цуглуулах зэрэг бүтээлч ажил хийлгэдэг.

Page 15: илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015

БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ 2015 ОН

“Ирээдүй” цогцолборын 2-р дунд сургуулийн технологийн багш Б.Мөнгөнцэцэг 15

төлөвлөлтийг сайн хийхийн тулд дараах асуултанд хариулт тодорхой байх

хэрэгтэй.

Энэ хичээлийг заахад сурагчид хаана байгаа вэ?

Сурагчид хаана хүрэх ёстой вэ?

Үүнийг хэрхэн яаж гүйцэтгэх вэ?

Амжилттай сайн хичээлийн суурь нь хичээлийн сайн төлөвлөлт гэдгийг багш

мэдэрч чадвал хичээлийн судалгаа сайн болно гэжээ.

Эндээс үзэхэд өмнө нь боломжгүй мэт санагдаж, ганцаар хийхэд хэцүү мэт

байсан зүйлсийг хамтын хүчээр бүтээж сайхан үр дүнд хүрч байдаг манлайлагч

хүн байдаг байна. Иймээс сайн төлөвлөгч, зохион байгуулагч, манлайлагч,

хошуучлагч нар цаг үргэлж л суралцаж өөрийгөө хөгжүүлж, хичээлийн сайн

судалгаа хийж, хэлэлцүүлдэг тасралтгүй суралцагч байж чадах юм.

Хичээлийн судалгаа нь:

Сургалтын хөтөлбөр төлөвлөн боловсруулах – хичээлд бэлтгэх –

тодорхой ямар зорилгод хүрэх вэ?

Сургалтын хөтөлбөрийн дагуу хичээл заах – ажиглах – юуг ажиглах вэ

Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх – хэлэлцүүлэх – ямар

арга барил, аргачлал, дидактикт сурсан бэ? Гэсэн хичээлийн

судалгааны 3 гол элементийн нэг болох нэгж хичээлийн хөтөлбөр

боловсруулах нь багш ажлын байран дээрээ хөгжих үндсэн үйл

ажиллагаа юм.

Хичээлийн судалгааг зохион байгуулж хийх олон төрлүүд байдаг.

Туршлага түгээх хичээлийн судалгаа – туршлагатай багш нар зааж,

залуу багш нар хэлэлцэнэ.

Дадлагажих багшийн суралцах судалгаа – шинэ залуу багш нар зааж,

туршлагатай багш нар хэлэлцэнэ.

Шинэ арга зүй түгээх – туршигч багш зааж, сонирхсон багш нар

хэлэлцэнэ.

Хичээлд бэлтгэж, заахын өмнө асуудлаа судлан олж, түүний үндсэн дээр

хичээлийн судалгааны сэдэв, төрлөө сонгоно.

Page 16: илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015

БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ 2015 ОН

“Ирээдүй” цогцолборын 2-р дунд сургуулийн технологийн багш Б.Мөнгөнцэцэг 16

2.2. БАГШ АЖЛЫН БАЙРАНД ХӨГЖИХӨД ХАМТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР НӨЛӨӨГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ

Өнөө үед нийгмийн амьдрал эрчимтэй өөрчлөгдөхийн зэрэгцээ хүүхдийн

эрэлт хэрэгцээ, сонирхол улам их өөрчлөгдөх боллоо. Эдгээрийг багш байнга

мэдэрч, сурган хүмүүжүүлэх ажлаа зохицуулан өөрчилж боловсронгуй болгох

чадвартай байх ёстой. Үүний тулд багш шинэ үзэл санаа арга барилыг эрэн хайж

сурч мэдэх, нээн гаргах хэрэгтэй болдог.

Багш хамгийн түрүүнд дпараах хүчин зүйлүүдийг ухаарч мэдсэн байх нь

чухал.

1. Цаг үеэ мэдэрч, ирээдүйгээ баримжаалан сэтгэх

2. Хамт олны бүтээлч уур амьсгалыг таних

3. Эцэг эх, сурагчдын хэрэгцээ, сонирхлыг мэдрэх, тэдэнтэй ойр дотно

рхарьцаатай байх

4. Өөрийн ажил мэргэжлийн ур чадварын төлөвшил, ажилдаа хэр зэрэг дур

сонирхолтой байх

Багшийн хөгжил нь төр засаг, яам, олон нийтийн байгууллага, орон нутаг,

сургуулийн асар их дэмжлэг таатай боломжийг ашиглан тасралтгүй явж байх

ёстой.

Монголын боловсролыг 2006-2015 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөөнд

багшийг хөгжүүлэх, хөгжих нөөц боломжийг дэмжих зорилгоор дараах зүйлүүдийг

тусгасан байна.

Багш нар ажил дээрээ тасралтгүй суралцахад нь шаардлагатай ажлын

орчин нөхцөлд тавигдах стандартыг боловсруулж нийлүүлэлт хийх

Багш нар сургууль дээрээ мэргэжил дээшлүүлэхэд орон нутгийн болон

үндэсний түвшний байгууллагуудаас мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх,

чадавхийг нэмэгдүүлэх

Багшийн хангамж, ажлын ачааллын өөрчлөлтийг зохицуулах

Багш удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх, санхүүгийн болон үйл

ажиллагааны менежментийг боловсронгуй болгож, мэргэжил дээшлүүлэх

зардлыг сургуулийн төсөвт тусгадаг болох

Багш нарт компьютерийн хэрэглээний программ болон англи хэлний

шаталсан боловсрол олгох

Сургууль дээр боловсролын телевиз, интернэт зэрэг мэдээлэл харилцааны

шинэ технологийг сургалтанд ашиглах боломжийг өрнүүлэх

Page 17: илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015

БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ 2015 ОН

“Ирээдүй” цогцолборын 2-р дунд сургуулийн технологийн багш Б.Мөнгөнцэцэг 17

Сургуулийг интернэтэд холбож, электрон сургалтын тоног төхөөрөмжөөр

тоноглосон анги танхимтай болгон, компьютер нийлүүлэх гэх мэт маш олон

сайхан ажлуудыг төлөвлөж, заримыг нь гүйцэтгэж байгаа билээ.

Багш хөгжихөд юуны өмнө дараах нөхцлүүдийг бүрэлдүүлэх нь чухал.

1. Сурах таатай орчин бий болгох

2. Багш хөгжих бүтээлч нөөц боломжийг хөгжүүлэх

3. Багшийн тасралтгүй хөгжихийг дэмжих, дэмжлэг үзүүлэх

4. Сурах хүсэл тэмүүллийг нь дэмжих

ЕБС-ийн багш нарын хамтран хөгжих үйл ажиллагааны үндсэн нэгж

нь ЗАН, ЗАС юм. Гэвч дараах тулгамдсан асуудлууд байна.

Багш нарын хамтын үйл ажиллагаа дутмаг, холбоо хангалтгүй

Хамтран ном сурах бичиг, гарын авлага бичих бүтээлч үйл ажиллагаа

байхгүй

Мэргэжлийн багш нартайгаа хамтран ажиллах, суралцах

боловсруулах ажлууд эмх цэгцгүй

Материаллаг баазыг бэхжүүлэх, түүнийг дэмжих үйл ажиллагаа

хийгддэггүй

Багшийн хөгжлийн тухай мэдлэг хангалтгүй

Мэдээлэл сурталчилгаа авах боломж муу, интернэтгүй

Өөрийгөө бүрэн дайчлан ажиллах нөхцөл муу

Эдийн засгийн бэрхшээлтэй

Заах аргын нэгдэл, секц сайн ажилладаггүй.

Багшлах хөдөлмөр бол мэргэжлийн болон бусад хамт олныхоо дотор,

ажлын байрандаа багш нар өөрсдөө мэдлэг эзэмшиж, туршлагажиж байхын

зэрэгцээ өдөр тутмынхаа үйл ажиллагаандаа шинжилгээ хийн алдаагаа засах

явцдаа хөгждөг. Багш дан ганцаараа өөрөө бие даан мэдлэг боловсролоо

дээшлүүлэн хөгжинө гэдэг бол өрөөсгөл ойлголт юм. Иймд багш хамт олон дотроо,

заах аргын нэгдэл, секцээрээ хамтран ажиллах арга туршлагаа хуваалцах,

хамтран хөтөлбөр төлөвлөгөө боловсруулах нь туйлын чухал юм. Сургуульд багш

нарын бүтээлч хамтлаг байгуулан ажиллах нь багш хөгжихөд чухал байр суурь

эзэлдэг.

Тэд хамтран ажилласнаар олон шинэ мэдээллийг цуглуулж, уншиж судлах,

олж авсан мэдлэг чадвараа өөрийн ажилдаа нэвтрүүлэх, бусад багш нартаа

Page 18: илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015

БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ 2015 ОН

“Ирээдүй” цогцолборын 2-р дунд сургуулийн технологийн багш Б.Мөнгөнцэцэг 18

зөвлөн туслах зэрэг ажлуудыг хийдэг. Ингэж хамтран ажиллах явцдаа л багш

хөгжиж байдаг.

Ажлын байран дахь сургалтанд сургууль, багш нар төдийлөн ач холбогдол

өгөхгүй тал ажиглагддаг. Ажлын байранд суралцах нь өдөр тутмын үйл

ажиллагааны салшгүй нэгэн хэсэг болсон тохиолдолд багшийн хөгжил тасралтгүй

шинжтэй болж зохистой хандлага төлөвшинө. Ажлын байранд суралцах нь

сургууль, багш нар, тухайн нэгэн багшийн аль алинд нь хожоотой зүй ёсны ажил

юм. Үүнтэй холбогдуулан МУБИС-ийн багш Я.Шийлэгмаа дор дурдсан зөвлөгөө

өгсөн байна. Үүнд:

Багш нарын ахмтын ажиллагаа, багаар ажиллах, мэдлэг, мэдээллээ

хуваалцахыг мэргэжлийн үйл ажиллагаандаа хэвшил болгох. Багш нар

хурал, семинарт оролцон олж авсан шинэ мэдээллээ хамт олондоо түгээх,

харилцан суралцах. Мэдлэг, мэдээллийг түгээх нь бусдын санал шүүмжлэлд

нээлттэй байна гэсэн үг юм.

Өдөр тутмын уулзалт ярилцлага. Хос хосоор гэсэн зарчмаар ажиллаж,

практикт тулгарсан асуудалд хариу өгч хамтын шийдэлд хүрэх замаар

хөгжих

Page 19: илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015

БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ 2015 ОН

“Ирээдүй” цогцолборын 2-р дунд сургуулийн технологийн багш Б.Мөнгөнцэцэг 19

Шийдвэрлэх асуудалд тулгуурлан суралцах. Мэдээлэл хайх, хуваалцах,

туршиж үзэх, шинээр олж мэдсэнээ хамтран хэлэлцэх

Шавилан суралцах. Илүү туршлагатай багш бусдад арга туршлагаа түгээх,

зөвлөн туслах.

Мэргэжлийн зарим хичээлийг сэлгэн заах

Төсөлт ажил. Тухайн багшийн онцгой ур чадвар, ажлын туршлагад

тулгуурлан тодорхой хугацаанд шинэ зүйл боловсруулах, турших үүрэг өгч

ажиллуулах

Ур чадварын уралдаан, тэмцээн, мэтгэлцээн, олимпиад зэрэгт багш өөрөө

болон суралцагчдаа бэлтгэн оролцох

Боловсролын зэргээ ахиулах, эрдэм судлалын ажил хийх зэргийг

гүйцэтгэхэд багш нарт цагийн боломж гарган өгч, дэмжлэг туслалцаа

үзүүлэх нь сургуулийн менежментийн үүрэг болохыг ухамсарлах

Мэргэжилдээ эзэн болсон, мэргэжлийн өндөр ур чадвартай багш нь:

Практик үйл ажиллагаандаа эргэцүүлэл хийдэг

Хийсэн эргэцүүллийнхээ мэдээ, баримт, үр дүн тулгуурлан практик

үйл ажиллагаагаа сайжруулдаг.

Явуулж буй үйл ажиллагааныхаа хариуцлагыг хүлээдэг.

Практик үйл ажиллагааг өөрчлөхөөр шийдвэр гаргах чадвартай, тийм

хүсэл эрмэлзэлтэй өөрөөр хэлбэл, бие даасан мэргэжилтэн байх

зэрэг чадварыг доктор У.Тейлор тоочин дурджээ.

2.3. БАГШ ӨӨРИЙГӨӨ ХӨГЖҮҮЛЭХҮЙ

Багш, мэргэжлийн практик үйл ажиллагаандаа тулгуурлан хөгжихөд түүний

сэтгэлгээний арга барил ихээхэн нөлөөтэй бөгөөд ажилдаа хандах сэтгэлгээг

өөрийн хөгжлийн дотоод хүчин зүйл мөн гэдгийг ухаарч хүлээн зөвшөөрөх

хэрэгтэй. Багш нар мэргэжлийн практик үйл ажиллагаандаа шүүмжлэлтэй хандаж,

бүтээлчээр сэтгэж чадвал практик үйл ажиллагаанд ахиц өөрчлөлт гарч,

мэргэжлийн хувьд өснө. Багш нар мэргэжлийн хувьд хөгжихийн тулд ажлын

байран дээрээ бүтээлч санаачлага гарган эргэцүүлж, хөгжих боломжуудыг өөртөө

нээвэл зохилтой. Тэгэхийн тулд өөрийнхөө багшлах ажлын арга барил, үйл явц, үр

дүнг байнга үнэлэн үзэх хэрэгтэй. Тийнхүү өөрийн мэргэжлийн практик үйл

ажиллагааг сайжруулах чухал хэрэглүүрийн нэг нь багшлах явцын тэмдэглэл

Page 20: илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015

БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ 2015 ОН

“Ирээдүй” цогцолборын 2-р дунд сургуулийн технологийн багш Б.Мөнгөнцэцэг 20

хөтлөх явдал юм. Зарим багш ийм тэмдэглэлийг өдөр бүр нямбайлан хөтөлж,

түүнд үндэслэн, ажиглалт, эргэцүүлэл хийж, алдаа, оноогоо тунгаан үзэж, арга

туршлагаа илрүүлэн баримтжуулж авна. Багшлах явцын тэмдэглэл хөтлөх бэлэн

жор байхгүй боловч зарим санамжийг мэргэжлийн хүмүүс өгсөн байна. Тухайлбал:

Багшлах практик үйл ажиллагааныхаа аль хэсэгт тэмдэглэл хөтлөхөө

сонгоно. Үүнийг өөрийгөө хөгжүүлэх зорилго, төлөвлөгөөтэй уялдуулна.

Тэмдэглэлээ ямар хугацаатай, ямар хэлбэрээр, хэрхэн хөтлөх мэтийн

техник асуудлыг урьдчилан боловсруулж төлөвлөнө.

Тэмдэглэл хөтлөх аргачиллыг боловсруулна. Үүнд ямар байдлаар бичих,

ямар бүтэцтэй байх, юуг голчлох гэх мэтийг анхааралдаа авна.

Боловсруулсан аргачиллын дагуу тэмдэглэл хөтөлж бодит баримт мэдээлэл

цуглуулахыг зорино.

Тэмдэглэлд үнэлгээ, шинжилгээ хийж, ангилах, нэгтгэн дүгнэж эргэцүүлэх,

дахин туршиж үзэх гэх мэтээр бүтээлч хандана.

Тэмдэглэлийн нэгэн мөчлөгийг дуусгаж, дараагийн мөчлөгт бэлтгэж

үргэлжлүүлэн гүйцэтгэнэ.

Багшлах явцын тэмдэглэл хөтлөх нэг үндэслэл нь багшийн мэргэжлийн

хөгжлийн төлөвлөгөө байдаг. Мэргэжлийн хөгжлийн төлөвлөгөөг практик үйл

ажиллагаандаа тулгуурлаж багшийн хөгжих үйл явцын эхлэл гэж хэлж болно. Багш

нарт өөрийгөө хөгжүүлэх цаг хугацааны болоод бусад боломж үндсэндээ хомс

учраас нөөц бололцоогоо оновчтой хуваарилах зорилгоор ажлаа нарийн төлөвлөх

хэрэгцээ гардаг. Төлөвлөсөн ажил биелэх магадлалтай, төлөвлөөгүй зүйл

урсгалаар явж хойшлох, бүр орхигдож, мартагдах нигууртай тул төлөвлөлтөөр

өөрийгөө шахах, хариуцлагажуулах боломж нэмэгдэнэ.

Мэргэжлийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулахад дор дурдсан зөвлөмжийг

харгалзаж болно. Үүнд:

Өөрийн мэргэжлийн хөгжлийн төлөв байдалд үнэлгээ өгнө. Мэргэжлийн

хөгжлийн хувьд би хаана байна вэ? гэсэн асуултанд хариулна. Багшлах

явцын тэмдэглэл зэрэг мэдээ баримтыг харгалзан өөрийн чадаж буй зүйл,

чадахгүй байгаа зүйлээ илрүүлж сул талаа тодорхойлно.

Мэргэжлийн хөгжлийн хувьд тохиолдох, бэрхшээл, энэ талын хэрэгцээ,

зорилгоо тодорхойлно. Мэргэжлийн хөгжлийн хувьд “Би хаа хүрч чадах вэ?”

гэсэн асуултанд хариулна.

Page 21: илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015

БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ 2015 ОН

“Ирээдүй” цогцолборын 2-р дунд сургуулийн технологийн багш Б.Мөнгөнцэцэг 21

Хэрэгцээг хангах, зорилгод хүрэх зорилтуудыг тодорхойлно. Өөрийгөө

хөгжүүлэх ямар боломж бололцоо байгааг илрүүлнэ.

Зорилтуудыг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлно.

Төлөвлөгөөг бүхэлд нь хэрэгжүүлэх нөөц боломжийг /цаг хугацаа, төсөв

хөрөнгө, мэдээлэл г.м./ үнэлнэ. Мэргэжлийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулна.

Багшлах ажилд дадах, тасралтгүй суралцах загварын үе

Товчдоо, багшийн мэргэжлийн төлөвлөгөө нь боловсролын үйлчилгээг

хүлээн авагч суралцагчид багшаас юу хүсэн хүлээж байна вэ?, Багшийн хувьд би

юунд хүрэхийг хүснэ вэ? гэдгээс үүдэн юуг, яаж, хэзээ гүйцэтгэх вэ? Гэдэг цогц

асуултын хариуг олно гэсэн үг юм.

Багшлах ажил нь ойролцоогоор 30-40 жил эрхэлдэг хүний бүтээлч хөгжлийн

он жилүүд байдаг.

мэргэжлээр

ажилласан жил

ГОЛ ШИНЖ

1 - 3

Шинэ эхлэх: "Орчиндоо зохицох байр сууриа хайх, хөлөө олох", "Нээлт хийх"

4 - 6

Тогтворжих, байр сууриа олох

7 - 18

Туршилт, "ИДЭВХЖИЛ"

Эргэцүүлэл "ӨӨРТӨӨ

ЭРГЭЛЗЭХ"

19 - 30

Туйлширал, тоомсоргүй хандлага

Хуучнаа хадгалж үлдэх

31 - 40

Орчноос тасарч, хэт чөлөөтэй болох

Page 22: илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015

БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ 2015 ОН

“Ирээдүй” цогцолборын 2-р дунд сургуулийн технологийн багш Б.Мөнгөнцэцэг 22

2.4. БАГШ АЖЛЫН БАЙРАНД ХӨГЖИХ ТАЛААР БАГШ НАРААС АВСАН СУДАЛГААНЫ АНАЛИЗ

1. Багш та ажлын байран дээрээ өөрийгөө хөгжүүлж чадаж байна уу?

11

65

0

2

4

6

8

10

12

тийм

үгүй

бага зэрэг

2. Багш та өөрийгөө хөгжүүлэхийн тулд мэдээллийн ямар эх үүсвэрийг түлхүү ашиглаж байна вэ?

3

8

16

10

0

2

4

6

8

10

12

14

16

ном зохиол сонин сэтгүүл интернэт радио телевиз

3. Багш та өөрийгөө хөгжүүлэхийн тулд ойрын хугацаанд юу хийхээр

төлөвлөж байна вэ?

10

9

2

6

1

0 2 4 6 8 10 12

компьютерийн программ эзэмших

хамтарч ажиллах

сургалтанд суух

багаар ажиллаж бие биеэсээ суралцах

англи хэл сурах

Page 23: илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015

БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ 2015 ОН

“Ирээдүй” цогцолборын 2-р дунд сургуулийн технологийн багш Б.Мөнгөнцэцэг 23

4. Багш та хөгжихөд юу саад болж байна вэ?

8

6

5

151

10

2

13

цалин хөлс бага

сургуулиас үзүүлэх тусламж бага

багш 2 ээлжинд заадаг тул зав бага

техник хэрэгсэл бага

багшийн ажлыг муу үнэлдэг

бичиг цаасаар их дардаг

удирдлага болон хамт олны хандлага тааруу

багш нарын өөрсдийн идэвхгүй байдал

5. Цаашид сургуулийн зүгээс багш нарыг ажлын байран дээр нь

хөгжүүлэхэд ойрын хугацаанд ямар ажил хийгээсэй гэж хүсэж байна вэ?

15

2

10

15

7

12

13

0 2 4 6 8 10 12 14 16

идэвхжүүлэх, урамшуулах

гадаад хэл, компьютер, интернэтийн орчинд

ажиллах сургалт

өөр сургуулийн багш нартай туршлага

солилцох

техник хэрэгсээлр хангах

багшийг хөгжүүлэх тэмцээн тогтмол явуулах

ажлын гүйцэтгэлийг зөв үнэлэх

хөдөлмөрийн үнэлэмжийг сайжруулах

Page 24: илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015

БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ 2015 ОН

“Ирээдүй” цогцолборын 2-р дунд сургуулийн технологийн багш Б.Мөнгөнцэцэг 24

ДҮГНЭЛТ

Багшийн эрхэм дээд зорилт нь шавьдаа эрдэм мэдлэг эзэмшүүлж, ур

чадвар төлөвшүүлэх, нийгмийн ёс суртахууны эрхэм чанар суулгахад оршино.

Сургалт бол чанарын болоод арга зүйн өөрчлөлт хийх арга хэрэгсэл гэж

үзэж болно. Ингэж олйговол сургалтын чухал хэсэг болох багшийг ажлын байранд

нь тасралтгүй хөгжүүлэх асуудал чухал болж байна. Иймээс сургуулийн

удирдлагууд, судалгаанд оролцогч, үр дүнг тодорхойлогч багш нар өөр өөрийн

үүрэг хариуцлагыг өндөржүүлэн өөрийгөө хөгжүүлэх үндсийг өөрөө бий болгоно

хэмээн үзээд илтгэлээрээ дараах дүгнэлтэд хүрлээ.

Эдгээр ажлууд нь багшийн үндсэн үйл ажиллагаа зайлшгүй мөн бөгөөд

эдгээрийг багш ажлын байрандаа судлан хийж, туршиж, боловсруулж, өөрийгөө

хөгжүүлнэ. Энэ нь өөрөө боловсролын шинэчлэл, багшийн хөгжил юм.

Багшийн хөгжлөөс боловсролын шинэчлэл хамаарах учиртай. Энэ хоёр эн

зэрэгцэхүйц асуудал юм. Багшаа хөгжүүлье гэвэл:

Орчноо өөрчил

Сэтгэлгээгээ өөрчил

Сэтгэлгээ өөрчлөгдсөн багшийн сэтгэл өөрчлөгдөнө.

Сэтгэлтэй багшаас сайн шавь төрнө.

Багшийг хөгжүүлэх арга зам нь орчин бүрдүүлэлт, урам хайрлах,

урамшуулалт, сургалт мэдээлэл, тасралтгүй шинэлэг үйл ажиллагаа...

Мэдлэгээ дээшлүүлэхэд мэрийлттэй бол СӨӨМ өснө

Мэргэжил нэгтнээсээ ямагт сурдаг бол ТӨӨ өснө

Эрхэлсэн ажлаараа үлгэрлэдэг бол ТОХОЙ өснө

Эргэцүүлэн шүүж өөрийгөө ялдаг бол АЛД өснө.

Page 25: илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015

БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ 2015 ОН

“Ирээдүй” цогцолборын 2-р дунд сургуулийн технологийн багш Б.Мөнгөнцэцэг 25

ДЭВШҮҮЛЖ БУЙ САНАА, БЭРХШЭЭЛИЙГ ДАВАН ТУУЛАХ АРГА ЗАМ

Багшийн ажлын үнэлэмжийг сайжруулах

Багшийн ажиллах орчин нөхцлийг сайжруулах, хөгжих цагийн боломжийг

гаргах

Багш өөрийгөө хөгжүүлэх тэмдэглэл хөтөлж, төлөвлөгөө гаргах, түүний үр

дүнг тогтмол тооцож байх

Сурагчдын суралцах үйл ажиллагааг илүүд үзэж, түүний дагуу ажилладаг

болгох, зөвхөн ээлж өнгөрөөж хичээл заадгийг болиулах

Багш бүрийг хичээлийн судалгаанд хариуцлагатайгаар оролцуулан сургах

Багшийг хөгжүүлэх, хөгжихөд нь туслах ойрын болон хэтийн төлөвлөгөө

боловсруулах

Сургууль дээр багш нарын сэтгэл зүйч ажиллуулах, судалгааг шат дараатай

авч анализ хийх

Багш нарын цалинг нэмэгдүүлэх, урамшуулж дэмжиж байх

Багшийн онол, практик, эрдэм шинжилгээний ажлыг дэмжих арга зүйн

төвийг ахмад, туршлагатай багш нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулан

ажиллуулах

Шинэчлэлт өөрчлөлтийг хамт олноороо хийх

Багш нарыг ажлын байранд нь мэдээлэл технологийн техник хэрэгслээр

хангах

Багш нарыг хамтарч ажлаа төлөвлөх, гүйцэтгэх, мэдээлэл солилцох,

туршлагаа хуваалцах, ЗАН, секцээрээ хамтран ажиллах нөхцөл боломж

гаргаж өгөх зэрэг бүтээлч ажлууд явуулах, үр дүнг нь тооцох, хянах,

урамшуулах шаардлагатай байна.

Page 26: илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015

БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ 2015 ОН

“Ирээдүй” цогцолборын 2-р дунд сургуулийн технологийн багш Б.Мөнгөнцэцэг 26

НОМ ЗҮЙ

1. Суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөр БСШУЯ. 2015 он.

2. “Багшийн хөтөлбөр” хөтөлбөр БСШУЯ. А/136 тушаал. 2012 он

3. Ө.Цэндсүрэн “Амжилттай багшлахуй-III”. 2011 он

4. “Хичээлд мониторинг хийх зөвлөмж” БСШУЯ. Жайкагийн хамтарсан төсөл.

2009 он

5. “Боловсрол судлал” сэтгүүл №6. 2008 он

6. “Бодрол” сэтгүүл. 2007 он

7. Исмайл Боз. “Анги удирдах урлаг” 2006 он

8. Жантэн Каяа. “Багшид өгөх зөвлөгөө” 2006 он

9. Суурь боловсролын сурлагын амжилтын үнэлгээ. 2007 он

10. Монголын боловсролын өнгөрсөн ба одоо. 2004 он

11. Интернэтээс авсан мэдээллүүд www.google.com

12. Ш.Ичинхорлоо. “Судалгааны ажлын үндэс” 2008 он

13. Багшийн ёс зүйн дүрэм. 2007 он

14. Ч.Лхагважав, Н.Нэргүй. “Багш хөгжлийн чиг хандлага” 2003 он