17
“Жолооны курсийн сургалтын чанарыг сайжруулахад удирдлагын үүрэг оролцоо” “Билгүүн Тулга” авто сургууль Илтгэгч: Д.Гинжбаатар

Мянганы Сорилт сангийн онол практикийн хурал дээр Билгүүн Тулга илтгэл тавилаа

Embed Size (px)

DESCRIPTION

11-30-2011: Монголын мянганы сорилтын сангаас гаргасан онол практикийн хурал дээр Билгүүн Тулга Авто Сургууль илтгэл тавилаа. Манай илтгэлийн гол сэдэв "Жолооны курсийн сургалтыг сайжруулахад удирдлагын үүрэг оролцоо" байв. Илтгэл дээрх зургуудийг хүлээн авна уу.

Citation preview

Page 1: Мянганы Сорилт сангийн онол практикийн хурал дээр Билгүүн Тулга илтгэл тавилаа

“Жолооны курсийн сургалтын чанарыг сайжруулахад

удирдлагын үүрэг оролцоо”

“Билгүүн Тулга” авто сургууль

Илтгэгч: Д.Гинжбаатар

Page 2: Мянганы Сорилт сангийн онол практикийн хурал дээр Билгүүн Тулга илтгэл тавилаа

Өнөөдөр Монгол улс 750 мянган жолоочтой болоод байгаа нь нийт насанд хүрсэн хүмүүсийн 40 хувийг эзэлж байна. Автомашинжих үзэгдэл нийгмийн хөгжлийн дагуу эрчимжихийн зэрэгцээ жолооч бэлтгэх сургалтанд хамрагдах хүрээ улам бүр тэлсээр байна.

БИЛГҮҮН ТУЛГА АВТО СУРГУУЛЬ

Page 3: Мянганы Сорилт сангийн онол практикийн хурал дээр Билгүүн Тулга илтгэл тавилаа

БИЛГҮҮН ТУЛГА АВТО СУРГУУЛЬ

Манай улсад нийт 310 гаруй автосургууль байгаагаас 126 нь Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж байна.

Манай улсад жил бүр 85 мянган жолооч шинээр бэлтгэгдэг. Бидний нэн тэргүүний зорилт бол төгсгөн гаргаж байгаа жолооч нарыг чанарын өндөр түвшинд бэлтгэн, замын хөдөлгөөнд ухамсар, сахилга бат, соёлтой оролцдог, дүрмээ нягт биелүүлдэг ухамсрыг төлөвшүүлэхэд оршиж байна.

.

Page 4: Мянганы Сорилт сангийн онол практикийн хурал дээр Билгүүн Тулга илтгэл тавилаа

• Өнөөдөр автосургууль, курсийн сургалтын чанарыг сайжруулахад удирдлагын үүрэг оролцоо илт үгүйлэгдэж байна. Өөрөөр хэлбэл нэгдсэн бодлогоор удирдан чиглүүлдэг, заавар зөвлөгөө өгдөг, сургалт- арга зүйн туслалцаа үзүүлдэг тийм байгууллага зайлшгүй хэрэгтэй байна.

• Одоогоор бид 2000 оны 1-р сард батлагдсан сургалтын хөтөлбөрөөр бүтэн 12 жил сургалт явуулсаар ирлээ. Шинжлэх ухаан, техникийн өндөр хурдтай хөгжлийн эрин үед энэ хөтөлбөрөөр цаашид сургалт явуулах боломжгүй болж байна.

БИЛГҮҮН ТУЛГА АВТО СУРГУУЛЬ

Page 5: Мянганы Сорилт сангийн онол практикийн хурал дээр Билгүүн Тулга илтгэл тавилаа

Уг хөтөлбөрт орсон автомашины бүтэц, зохион байгуулалтын хичээлийн хөтөлбөр хоцрогдсон ба нэр томьёо шаардлага хангахгүй болсон.

Иймд сүүлийн үеийн автомашины - бүтэц зохион байгуулалт, онцлог, автомашины аюулгүй ажиллагааны идэвхтэй болон идэвхгүй систем, хамгаалах бүс, хамгаалах хийн дэр SRS-н үүрэг гэх мэт ажиллах зарчмыг наад зах нь оруулах хэрэгтэй байна.

БИЛГҮҮН ТУЛГА АВТО СУРГУУЛЬ

Page 6: Мянганы Сорилт сангийн онол практикийн хурал дээр Билгүүн Тулга илтгэл тавилаа

• Өнөөдөр хөгжилтэй ихэнх улсад жолооны сургалтанд суурин жолоодлогын төхөөрөмж буюу автотренажерыг өргөнөөр ашиглах болсон. Автотренажерын давуу тал нь замын нөхцөл байдалд тохируулж аюулгүй, тайван орчинд жолоодлого хийдгээрээ онцлогтой. Автотренажер нь бензин, шатах тослох материал хэрэглэдэггүй тул эдийн засгийн хувьд зардалаа багасгах боломжтой. Мөн автомашины эд ангиудийн элэгдэл, эвдрэл гэмтлийг багасгаж ашиглах хугацааг уртасгана.

БИЛГҮҮН ТУЛГА АВТО СУРГУУЛЬ

Page 7: Мянганы Сорилт сангийн онол практикийн хурал дээр Билгүүн Тулга илтгэл тавилаа

Мөн сургалтын шинэ хөтөлбөрт хөдөлгөөний аюулгүй байдлын үндэс, эмнэлгийн анхан шатны тусламж, жолоочийн ёс зүй, хөдөлгөөний соёлын талаар нэмэлт цаг оруулж шинэ жолооч нарт тодорхой хэмжээний үзэл төлөвшүүлэх асуудал тулгарч байгааг өнөөдрийн цаг үе зайлшгүй шаардсаар байна.

БИЛГҮҮН ТУЛГА АВТО СУРГУУЛЬ

Хамгийн ойрын жишээ гэвэл манай урд, хойд 2 хөрш улсад жолооч бэлтгэх сургалтын хөтөлбөртөө автотренажерийн хичээлийг албан ёсоор оруулж, бүх авто сургуулиудаа автотренажероор хангасан байдаг. Гэтэл манайд автотренажерийн сургалт явуулах гэхээр хууль эрх зүйн орчин бүрдээгүй, бид өнгөрсөн 8 дугаар сараас эхлэн туршилтын журмаар нэмэлт цаг оруулан тооцож сургалт явуулж байна.

Page 8: Мянганы Сорилт сангийн онол практикийн хурал дээр Билгүүн Тулга илтгэл тавилаа

Шалгалт ЗХХД, автодромын болон замын хөдөлгөөний гэсэн 2 үе шаттайгаар явагддаг. Одоогийн шалгалт авч буй энэ систем нь нилээд хуучирсан, үеэ өнгөрөөсөн гэж үзэж болно

• ЗЦГ-ын МХХ-ээс шалгалт авдаг тестээ шинэчилж, зөвхөн замын хөдөлгөөний хууль, дүрмээс гадна хөдөлгөөний аюулгүй байдлын үндэс, эмнэлгийн анхан шатны тусламж, жолоочийн ёс зүй, хөдөлгөөний соёл мөн техникийн хичээлийн асуултуудаас түлхүү оруулбал жолооны сургалтын чанарт дэвшил гарна гэдэгт эргэлзэхгүй байна.

БИЛГҮҮН ТУЛГА АВТО СУРГУУЛЬ

Тээврийн хэрэгслийн жолоодох эрх олгох шалгалтын талаар

Page 9: Мянганы Сорилт сангийн онол практикийн хурал дээр Билгүүн Тулга илтгэл тавилаа

ХОЦРОГДСОН ОРЧИН ҮЕ

Page 10: Мянганы Сорилт сангийн онол практикийн хурал дээр Билгүүн Тулга илтгэл тавилаа

БИЛГҮҮН ТУЛГА АВТО СУРГУУЛЬ

БИЛГҮҮН ТУЛГА АВТО СУРГУУЛЬ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Манай авто сургууль 1994 онд анх байгуулагдсан. 18 дахь хичээлийн жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн хугацаанд нийт 35 мянга гаруй жолоочийг төгсгөн гаргалаа. Нийт 45 багш, ажиллагсадтай, 35 сургалтын автомашинтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Өнгөрсөн хугацаанд жолооч бэлтгэх сургалтын чанарыг сайжруулах зорилгоор манай хамт олон нилээд ажлууд хийлээ. Бид өнгөрсөн 7-р сард сургалтын шинэ төвийг ашиглалтанд оруулж, өөрийн автодромыг одоогийн мөрдөж байгаа стандартын дагуу шинэчлэн тохижуулж автоматжсан сургалт явуулах эхлэлийг тавиад байна.

Page 11: Мянганы Сорилт сангийн онол практикийн хурал дээр Билгүүн Тулга илтгэл тавилаа

БИЛГҮҮН ТУЛГА АВТО СУРГУУЛЬ

Page 12: Мянганы Сорилт сангийн онол практикийн хурал дээр Билгүүн Тулга илтгэл тавилаа

БИЛГҮҮН ТУЛГА АВТО СУРГУУЛЬ

Page 13: Мянганы Сорилт сангийн онол практикийн хурал дээр Билгүүн Тулга илтгэл тавилаа

БИЛГҮҮН ТУЛГА АВТО СУРГУУЛЬ

Page 14: Мянганы Сорилт сангийн онол практикийн хурал дээр Билгүүн Тулга илтгэл тавилаа

БИЛГҮҮН ТУЛГА АВТО СУРГУУЛЬ

Page 15: Мянганы Сорилт сангийн онол практикийн хурал дээр Билгүүн Тулга илтгэл тавилаа

БИЛГҮҮН ТУЛГА АВТО СУРГУУЛЬ

Page 16: Мянганы Сорилт сангийн онол практикийн хурал дээр Билгүүн Тулга илтгэл тавилаа

БИЛГҮҮН ТУЛГА АВТО СУРГУУЛЬ

Бид удахгүй ЗХХД, Хөдөлгөөний аюулгүй байдлын үндэс, техникийн хичээлийн алсын зайн сургалт буюу онлайн сургалт явуулах программ боловсруулж туршиж үзэх зорилт тавин ажиллаж байна.

Page 17: Мянганы Сорилт сангийн онол практикийн хурал дээр Билгүүн Тулга илтгэл тавилаа

АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА

БИЛГҮҮН ТУЛГА АВТО СУРГУУЛЬ