11
 Үнэт чулуу Үнэт чулуу Алмаз буюуДоржпалам Молор Бадмаараг Биндэрьяа буюу маргад Циркон Гэрэлт чимэд Хаш Сувд Шүр Гартаам Үзэсгэлэнтэй сайхан, эдэлгээ даах урт настай, ховор тохиолдох-эдгээр нь үнэт эрдэнийн чулууны гол шинжүүд билээ. Эрдэнийн чулуу гэдгийн учир нь юун түрүүнд нүд баясгам өнгө үзэмжийг хэлэх байх. Гоёл чимэглэлд хэрэглэдэг олон тооны эрдсүүдийг үндсэнд нь гурав ангилна. Тунгалаг болон хагас тунгалаг, тунгалаг биш гэж. Мөн чулуунуудыг дотор нь өнгөгүй, өнгөт гэж хоёр ангилж болно. Үнэт чулууны нэг гол шинж бол яах аргагүй эдэлгээ даах чанар юм. 

үнэт чулуу

Embed Size (px)

Citation preview

Page 1: үнэт чулуу

   

Үнэт чулуу● Үнэт чулуу

● Алмаз буюуДоржпалам

● Молор

● Бадмаараг

● Биндэрьяа буюу маргад

● Циркон

● Гэрэлт чимэд

● Хаш

● Сувд

● Шүр

● Гартаам

Үзэсгэлэнтэй сайхан, эдэлгээ даах урт настай, ховор тохиолдох­эдгээр нь үнэт 

эрдэнийн чулууны гол шинжүүд билээ. Эрдэнийн чулуу гэдгийн учир нь юун түрүүнд нүд 

баясгам өнгө үзэмжийг хэлэх байх. Гоёл чимэглэлд хэрэглэдэг олон тооны эрдсүүдийг үндсэнд нь гурав ангилна. Тунгалаг 

болон хагас тунгалаг, тунгалаг биш гэж. Мөн чулуунуудыг дотор нь өнгөгүй, өнгөт гэж хоёр 

ангилж болно. Үнэт чулууны нэг гол шинж бол яах аргагүй эдэлгээ 

даах чанар юм. 

Page 2: үнэт чулуу

   

Энэ чулуу нь дэлхий дээрх хамгийн үнэтэй, хамгийн хатуу эрдэс юм.Алмазыг МЭӨ V­VI зуунд Ази тивээс Европт нэвтэрсэн гэж үздэг. Энэтхэгийн эртний урчууд анх алмазыг алмазан нунтагаар 

өнгөлж болохыг олж тогтоон түүнийг ямар гайхамшигтай гялалзсан чулуу болон хувирахыг анзаарчээ. Сонгодог гэж хэлэгдэх болсон бриллиант засалт нь 58 талсттай байх бол жижиг алмазуудыг 44 хүртэл талст гарган засдаг байна.

Өнгөт алмаз нь хамгийн ховор зүйл юм. Шар, ягаан, шаргал, ногоон, улаан, хөх, хар гэх мэт өнгөтэй байдаг ба тэдгээр нь 

хэмжээлшгүй их үнэтэй. 42,5­ка атын “Норе” бриллиант дэлхий дээрх хамгийн үнэтэй жижиг эд хэмээн тооцогдсоор ирсэн. 

Алмазыг гоёл чимэглэлд хэрэглэхээс гадна хүдэр өрөмдөх өрөм, суурь машины хутга, хөрөө, зүлгүүрээс эхлэн эмнэлгийн нарийн 

багаж, хэрэгсэл, сансрын техникт  хүртэл ашигладаг.

Монголчууд алмазыг очир эрдэнэ гэж нэрлэдэг билээ. Монголд алмазын хайгуулыг тусгайлан өргөн хүрээтэй хийж байсангүй. Харин Архангай, Сүхбаатар аймгийн нутагт хийсэн зарим 

судалгааны үр дүнд маш жижиг хэмжээтэй цөөн тооны алмаз, түүний дагавар эрдсийг олжээ. Үүнээс гадна Хэнтий, Төв, Увс, Завхан зэрэг аймгаас техникийн алмазын илрэц олоод байна.

Page 3: үнэт чулуу

   

Молор буюу топаз нь Улаан тэнгисийн Зебергет арлын эртний Топазос нэрээс гаралтай. Оросод сибирийн алмаз ч гэж нэрлэж байсан аж. Хүн 

төрөлхтөн молорыг маш эртнээс хэрэглэж ирсэн бөгөөд Уралийн нуруунаас неолитийн үеийн давхаргаас хурц ирмэгтэй молорон хавтгай олдож байжээ. Молор нь олон янзын өнгөтэй шар, алтан шар, өнгөгүй, ягаан, цэнхэр, улаан шаргал, ногоовтор, хүрэн ч байдаг. Молорыг зарим хүн бусад чулуутай андуурах нь бий.

Молор эрдэнэ нь талеттай, шилэн гялгатай ихэвчлэн өнгөгүй байдаг ба ягаан өнгөтэй нь ихэд үнэ хүрнэ. Tүүнийг ихэвчлэн бриллиант маягаар засч өнгөлөх бөгөөд катодын болон хэт ягаан туяанд өнгө нь хувирдаг байна. Молор эрдэнэ нь ууц нурууны өвчинд болон гүйлсэн 

булчирхай томрохоос сэргийлнэ.

Page 4: үнэт чулуу

   

Энэхүү чулуу нь хатуулгаараа алмазын дараа . ордог Хүмүүс корунд , , , буюу рубин бадмаараг сапфир

индраанил хэмээн нэрлэгдэн үнэт чулуун дотроо тэргүүлэх байр

. суурийг эзэлнэ Цэвэр өнгийн чанар сайтай бадмаараг хаана ч гэсэн маш

. ховор байдаг Энэ нь гол өнгө бүрдүүлэгч хромоос шалтгаалдаг

. байна Бадмааргийн гайхамшигтай сайхан өнгө нь олон сая жилийн

. явцад бий болдог аж Мө н түүний нөлөөгөөр олон тооны хагаралууд бий . болсон байдаг Ийм учраас чанар

сайтай гурван каратаас дээш жинтэй рубин бадмаараг маш ховор байдаг

бөгөөд өндө р үнэ нь ч үүнтэй. хамааралтай Бадмаараг цус алдахаас

. урьдчилан сэргийлэх чухал нөлөөтэй . Цус бүлэгнүүлэх шидтэй Мө н цусны

даралтыг тогтворжуулах онцгой сайн .нөлөө үзүүлдэг

Page 5: үнэт чулуу

   

БИНДЭРЪЯА БУЮУ МАРГАДБиндэръяа чулууны өнгө нь хүмүүст янз бурээр нөлөөлдөг. Баяр баясгалантай эсвэл сэргэлэн 

цовоо болгож тайвшруулна. Эрдэнийн чулуунуудаас өөр тийм гайхалтай сайхан төрөл бүрийн өнгөтэй нь бараг л үгүй. Үнэт эрдэнийн чулуун дотроо маргад эрдэнэ "emerald" изумруд ногоон өнгөөрөө онцгойлон ялгардаг. Тэгвэл биндэръяан сэтгэл булаам ягаан өнгөнд 

татагдахгүй эмэгтэй хүн ховор. Биндэръяаг гоёл чимэглэлд хэрэглэхээс гадна шашны зан үйлд ашигладаг байжээ. Дэлхийн хамгийн алдартай маргад эрдэнэ Лондон дахь Британийн байгалийн түүхийн музейд буй «герцог Девонширийн» маргад юм. Манай орны хувьд энэхүү эрдэнийг чулууг 

онцгойлон хайгаагүй бөгөөд зарим аймгийн нутагт нилээдгүй илэрц олдсон мэдээ бий.

Page 6: үнэт чулуу

   

   Чанар үзэмж сайтай боловч үнэт чулууны ангилалд дээгуур байр суурь эзэлж чадахгүй байгаа чулуу бол циркон юм. Циркон гэдэг нь алтан өнгөтэй гэсэн перс үгнээс гаралтай гэх ба янз бүрийн таамаг бий. Тунгалаг 

цагаан өнгөтэй цирконыг матур, цэнхэр, ногоон цэнхэрийг старлит, улаан шар, улаан ягаан, улаан, улаан хүрэн, хүрэнг гиацинт, шар, сүрлэн шар, бүдэг саарлыг нь 

жаргон гэхчлэн нэрлэнэ.

Цирконы химийн найрлага нь энгийн бөгөөд цирконы силикат юм. Төрөл бүрийн төмөр, зэс, кальц, титан мөн газрын ховор металл, радио идэвхит элементүүдийг 

агуулж байдаг. Химичид удаан хугацааны туршид түүний найрлагад нэгэн үл мэдэгдэх элемент байна гэж үзсээр ирсэн ба 1923 онд түүнээс, гафнийг ялган гаргаж авсан билээ. Цирконыг гоёл чимэглэлд хэрэглэхээс гадна түүний талд тэсвэртэй, химийн урвалд амар ордоггүйг нь  харгалзан  тусгай  багажны  болон хуягны ган, халуун хүчилд тэсвэртэй хайлш хийх, цэвэр төмөр гаргаж авах, оптикийн шилийг өнгөлөх зэрэгт ашиглахаас гадна 

пуужинт техникт хэрэглэдэг байна.

Page 7: үнэт чулуу

   

Гэрэлт чимэд буюу опал нь цагаан, хар, хөх, ногоон, цэнхэр, улаан, шар, саарал, ягаан зэрэг өнгөтэй байна. Шаазан шиг цагаан өнгөтэй барзгар, хэлэнд наалддаг гэрэлт чимэдийг кахолинг, өнгөгүй ус шиг тунгалагийг нь гиалит нэрлэдэг. Харин ногооныг нь празопал, бүдгэвтэр цагааныг гидрофан гэхчлэн нэрлэнэ. Улаандуу эсвэл шаргалдуу өнгөтэй галт опалыг 

гиразол хэмээн бас нэрлэдэг юм.

Гэрэлт чимэд нь төрөл бүрийн өнгөөр гялалзан харагддагаараа онцгой. Гэрэлт чимэдийг бүрдүүлэгч цахиурын маш жижигхэн бөмбөлгүүд нь гэрлийн 

интерференц, дифракцийн нөхцөл болж өгдөг ажээ. Чухам тэд л чулууг нэвтрэн гарах гэрлийг солонгын 

долоон өнгө мэт болгон задалж харах болгонд өөр өөр өнгөөр гялалзан харагдуулдаг байна

Page 8: үнэт чулуу

   

Хаш нь гидротермаль гаралтай, 5.5­6.5­ын хатуулагтай гоёл чимэглэлийн чулуу юм. Хаш нь цагаан, шар, ногоон, саарал­хүрэн, цэнхэр, хар зэрэг өнгөтэй бүдгэвтэр гялгатай байна.

Хашийг эрт үеэс гоёл чимэглэлд өргөнөөр хэрэглэж иржээ. Хашаар янз бүрийн зүйлс урлах талаар Хятад улс тэргүүлдэг. Харин монголчууд хөөрөг, гаанс, даалингийн тээг зэргийг цагаан голдуу хашаар хийдэг. Голоос түүсэн хаш нь уулын хаш чулуунаас илүү өндөр үнэ цэнтэй. Тэр уран сийлбэрчид хашаар янз янзын гар урлалын бүтээгдэхүүн урлаж 

бүтээснээс хойш, хаш нь ховор эрдэнэ болж байжээ. Тийм ч учраас алт мөнгийг үнэлж 

болно, хашыг үнэлэхийн аргагүй гэж гэсэн үг гарчээ. Хас нь гэдэс дотрын өвчинг анагаах 

шидтэй.

Page 9: үнэт чулуу

   

Үнэт чулууЭрт балар цагийн зэрлэг хүн хүнс хоолоо эрж хайж явсаар далайн хясааг нээж үзэн мөнгөлөг өнгөөр гялалзах үзэсгэлэнт сувдыг анх нээсэн байх гэсэн таамаглал байдаг. Сувдыг амьд организм бий болгодог тул чулууны төрөлд оруулах нь буруу мэт боловч үнэт эрдэнийн чулууны ангилалд ямагт эхний байруудад орсоор ирсэн юм. Сувд бөөрөнхий, өндөг, тал дугуй, товч, дусал гэх мэт байдаг билээ. Сувд нь ягаан, цэнхэр, алтлаг зэрэг туяатай цагаан, шар, цэнхэр, ягаан, улаан, саарал, хүрэн зэрэг 

өнгөтэй нилээн тод нь ч байна.

Монголчууд сувдаар ээмэг, бөгж, бугуйвч, даруулганы шигтгээ, зүүсгэл зэрэг гоёл, бэлэг дурсгалын зүйл хийдэг.

Сувд нь 3.5­4 хатуулагтай тул маш болгоомжтой арчилгааг шаардана. Сувдан шигтгээтэй бөгжтэй бол гараа угаахдаа хүртэл тайлж байх 

шаардлагатай. Сувд нь өөрийнхөө өнгийг нэг л алдчихвал дахин сэргэнэ гэж байхгүй. Чулуунаас ялгаатай нь түүнийг өнгөлдөггүй бөгөөд, ер нь бол хамгийн гамтай хэрэглэлээ ч гэсэн 150 жилийн эдэлгээг даахгүй. Энә нь органик гаралтай бодис болох конхиолины задралаас шалтгаалж 

байгаа хэрэг юм. Сувд нь халдварт өвчнүүдийг эмчилэхэд онцгой нөлөө үзүүлдэг. 

Page 10: үнэт чулуу

   

Үнэт чулууШүр нь дулаан тэнгист их тархсан байдаг бөгөөд аварга том шүрэн 

арлууд бий болгосон нь ч бий. Гоёл чимэглэлд зөвхөн “Corallium rubrum” хэмээх улаан ба улаан ягаан өнгөтэй шүрийг ихэвчлэн хэрэглэдэг. 

Далайн гүнд үй олноороо амьдрах жижигхэн полипууд нэгэн төрлийн шохойлог зүйлсийг ялгаруулдаг. Тэд дарагдан үхсэн үедээ мод хэлбэрийн шүрэн мөчрүүд бий болдог. Эдгээр нь 40 см­ээс илүү урттай байдаггүй ба өргөн нь дөрвөн см­ээс тэр болгон хэтрэхгүй. Зөвхөн салаалсан тэр хэсэгт нь арай том хэсгүүд ч тааралдана. Шүрийн 85 хүртэлх хувь нь карбонад кальц байх ба маш бага 

хэмжээтэй конхиолиноос бүрдэнэ. Хатуулаг нь 3.75. Карбонат кальц их байдаг тул хүчил дусаахад буцалдаг. Гэхдээ энэтхэг, хятадын хар 

шүрнүүд карбонад кальц агуулдаггүй юм. Ихэнхдээ органик гаралтай конхиолиноос бүтдэг. Азийн орнуудад шүрийг аз жаргал авчирдаг хэмээн үздэг бөгөөд маш эртнээс төрөл бүрийн зүйлс хийсээр ирсэн. Монголчууд шүрийг эрт үеэс ээмэг, бөгж, бугуйвч, гэзэгний даруулга, зүүлт, хөөрөгний толгой зэрэгт өргөн хэрэглэж иржээ. Европт хамгийн их үнэлэгддэг сайн чанарын улаан шүрийг газар дундын тэнгисээс олборлодог. Манай улсын хувьд тунамал хурдаснаас үүсэлтэй цагаан өнгөтэй шүрийн бэсрэг ордыг Өмнөговиос илрүүлж нөөцийг нь 

ойролцоогоор тогтоосон байдаг. Шүр нь бамбай булчирхай, хоолойн өвчинг идгээх шидтэй.

Page 11: үнэт чулуу

   

Үнэт чулуу Гартаам нь олон тооны үелсэн судал бүхий бүтэцтэй

. халцедон юм Бялхмал гаралтай бөгөөд галт уулын базальттай газар их б . айдаг Гартаам нь элб эг тархсан

, , , , , байх ба Бразил Урагвай Энэтхэг Австрали АНУ ОХУ . зэрэг улсуудын нутагт томоохон ордууд бий Монголд нилээн хэдэн жилийн өмнө өнгөт чулууны жижиг анги

, , , 18 ажиллаж мана гартаам чунчигноровын зургаан орд илрэцийг олж зарим хэс гийг аж ахуйн эргэлтэнд оруулж

.байжээ

Гартаам нь гоёл чимэглэлийн чулууны ангилалд багтах , , , бөгөөд ээмэг бөгж бугуйвч зүүлт зэрэгт хэрэглэхээс гадна жижиг оврын бэлэг дурс . галын зүйлс хийдэг

. Монголчууд гартааман хөөргийг ихэд эрхэмлэнэ /7.0/ Харьцангуй хатуулаг сайтай тул гоёл чимэглэлийн

зүйлс ээс гадна лабораторид нарийн хэмжүүрийн , багажны тулгуур призм өнгөлөгч нунтаг зэрэг зүйлст

өргө . , н хэрэглэж иржээ Гартаам нь тархи мэдрэл болон, . зүрх судасны өвчинг илааршуулах нөлөөтэй Гартаам нь

, дугуй шулуун өнгө бүрийн маш нарийн солонгон судалтай байх ба нэг см өргө 7000 . н хэсэгт судал байдаг . Судлууд нь ихэвчлэн саарал өнгөтэй байна Мө н ягаан

, . ба улаан цагаан ба хар зэрэг ч байдаг Мө н өөр төрлийн хольц орж төрөл бүрийн өнгөтэй болсон

.гартаам ч тааралддаг

Эрс өөр өнгийн зөв судалтай гартаамыг оникс гэх ба .улаан судалтай ониксыг сардоникс гэдэг