40

аж ахуй нэгжийн дампуурал

Embed Size (px)

Citation preview

Page 1: аж ахуй нэгжийн дампуурал
Page 2: аж ахуй нэгжийн дампуурал

Дампуурал, түүний ангилал

Төлбөрийн чадваргүй байдал

Нэхэмжлэгчийн хурал

Хэрэг гүйцэтгэгч

Дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөө

Татан буулгах

Page 3: аж ахуй нэгжийн дампуурал

Аливаа хуулийн этгээд дампуурах үндэслэл,

дампуурлын сул ба давуу тал, дампууруулахгүйгээр

дахин хөрөнгөжүүлэх, дампуурлын процесс,

харилцагч нарын эрх ашгийг хамгаалах механизмыг

судлахад энэ сэдвийн зорилго оршино.

Page 4: аж ахуй нэгжийн дампуурал

Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед аль

үйлдвэр хэдэн ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэнд

хэдэн төгрөгөөр борлуулах вэ? гэдгийг дээрээс

төлөвлөж түүний дагуу бүх зүйл явагддаг, аль нэг

үйлдвэр алдагдалд орвол улсаас татаас өгч үйл

ажиллагааг нь үргэлжлүүлж байсныг бид мэднэ.

1990-ээд оноос бид төвлөрсөн төлөвлөгөөт эдийн

засгаас татгалзаж өмч хувьчлал явуулсан. Өмч

хувьчлалын хуулийн дагуу хувийн өмчтэй болсон

иргэд уг өмч дээрээ тулгуурлан хэний ч төлөвлөгөө

шахалтгүйгээр бие даан ажиллаж эхэлсэн.

Page 5: аж ахуй нэгжийн дампуурал

Ийм нөхцөлд янз бүрийн шалтгааны улмаас зарим

нэг хуулийн этгээд харилцагч нартаа төлбөл зохих өр

төлбөрөө барагдуулж чадахгүй, өөрөөр хэлбэл эдийн

засгийн хувьд бие даан үргэлжлэн оршин тогтнох

нөхцөлгүй болдог.

Нэгэнт улс тусламжийн гар сунгахаа больсон учир

харилцагч нарын хувьд хохирох аюул тулгардаг.

Иймд төрөөс дампуурлын тухай хууль батлан

хэрэгжүүлж тухайн аж ахуй нэгжийг татан буулгаж,

үлдсэн хөрөнгийг зарж борлуулан харилцагч нарын

өр төлбөрийг барагдуулах, эсвэл аж ахуй нэгжийг

дахин хөрөнгөжүүлж үйл ажиллагааг нь сэргээх

боломж олгодог.

Page 6: аж ахуй нэгжийн дампуурал

Аж ахуйн нэгжийн дампуурлын тухай хууль

манай улсад анх 1991.06.03-ны өдөр

батлагдсан юм. Шилжилтийн эхэн үед уг

хууль үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн бөгөөд

цаашид боловсронгуй болгох үүднээс угхуулийг 1997.11.20-нд шинэчлэн найруулсан.

Page 7: аж ахуй нэгжийн дампуурал

Хуулийн этгээд дампуурсны улмаас олон хүн ажилгүйболох, харилцагч нар төлбөрөө бүрэн авч чадахгүйдхүрэх, зах зээл дэх өрсөлдөгчийн тоо цөөрөх,ингэснээрээ зах зээлийн нийлүүлэлт буурах зэрэг султал, сөрөг үр дагавартай. Удирдлага зохионбайгуулалт муугаас дампуурсан аж ахуй нэгжийнудирдлагыг сольж, дахин хөрөнгөжүүлэн үйлажиллагаагаа явуулах боломж олгодог. Иймддампууралд хүргэсэн аж ахуй нэгжийн удирдлагынбуруутай ажиллагаа буюу шударга бус гэрээ хэлцлийгилрүүлж хуулийн дагуу арга хэмжээ авах, төлбөрийнчадваргүй атлаа хэлбэр төдийгөөр оршин тогтножхарилцагчдыг төөрөгдүүлж байдаг байгууллагыгтатан буулгаснаар эдийн засгийг цэвэршүүлдэг зэрэгдавуу талтай юм.

Page 8: аж ахуй нэгжийн дампуурал

Дампуурал

Cайн дурын буюу voluntary

bankruptcy

Сайн дурын бус буюу

involuntary bankruptcy

Page 9: аж ахуй нэгжийн дампуурал

Сайн дураар дампуурах гэдэг нь төлбөрийн

чадваргүй болсон учир дампуурсанд тооцохыг хүсч

тухайн хуулийн этгээд шүүх болон харилцагч талдаа

өөрөө мэдэгдэхийг хэлнэ. Барууны орнуудад зөвхөн

нөхөрлөл, компани ийм bankruptcy petition гаргана.

ХЭАА, төмөр замын болон даатгалын компани, банк

сайн дураар дампуурдаггүй. Даатгалын болон банкны

дампуурлын ажиллагааг тусгай хуулиар зохицуулдаг

байна.

Page 10: аж ахуй нэгжийн дампуурал

Сайн дурын бус дампуурал гэдэг нь тухайн хуулийн

этгээд төлбөрийн чадваргүй учир үүргээ гүйцэтгэхээс

татгалзсан гэж үзэж түүнийг дампуурсанд

тооцуулахаар харилцагч нар нь шүүхэд нэхэмжлэл

гаргана гэсэн үг юм. Энэ нь зөвхөн эхлэл бөгөөд

дампуурсанд тооцох дампууруулах процесс нь

шүүхийн шийдвэрийн дагуу явагддаг хуульчлагдсан

нарийн төвөгтэй ажиллагаа юм.

Page 11: аж ахуй нэгжийн дампуурал

1991 оны Аж ахуйн нэгжийн дампуурлын тухай хуулиар

зөвхөн аж ахуйн нэгж өөрөөр хэлбэл бизнесийн

байгууллагыг дампууруулах ажиллагааг зохицуулдаг

байв. Харин 1997 оны хуулиар хуучин хуулийнхаа

нэрийг өөрчилсөн нь санамсаргүй зүйл биш байв. Учир

нь энэ хуулийн дагуу дампуурсанд тооцогдох этгээд

буюу харилцагч нь төлбөрийн чадваргүй болсон

нөхөрлөл, хоршоо, компани, төрийн болон орон

нутгийн өмчит үйлдвэрийн газар, үүнээс гадна хуулийн

этгээдийн эрх бүхий төрийн бус байгууллага байна гэж

үзсэн юм.

Page 12: аж ахуй нэгжийн дампуурал

Дампуурсанд тооцох үндэслэл нь төлбөрийн

чадваргүй байдал гэж үздэг учир энэ ойлголтыг зөв

тодорхойлох нь нэн чухал. Дампуурлын тухай Монгол

улсын хуульд хариуцагчийн /дампуурч байгаа

хуулийн этгээд/ үндсэн хөрөнгө, эргэлтийн хөрөнгийн

үнийн дүнгээс бусдад төлөх нийт зээл, өр төлбөрийг

хассан зөрүүг түүний өөрийн хөрөнгө гэж

тодорхойлоод өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй

хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд

заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн

чадваргүй байдал гэж үзсэн юм.

Page 13: аж ахуй нэгжийн дампуурал

Жишээн дээр авч үзвэл “A’’ компанийн үндсэн ба

эргэлтийн хөрөнгө нь нийлээд 11 сая төгрөг, түүний

бусдаас авсан зээл төлбөр нь 10 сая төгрөг байгаа

нөхцөлд 10000 төгрөг буюу түүнээс дээшхи өр

төлбөрөө гэрээ буюу хуульд заасан хугацаанд

төлөөгүй бол төлбөрийн чадваргүй байна гэж үзэх

үндэслэлтэй юм.

Page 14: аж ахуй нэгжийн дампуурал

Нөгөө талаар өөрийн хөрөнгө нь 11 сая өр зээл нь 12

сая болчихсон мөртлөө “Урд хормойгоо авч хойд

хормойгоо нөхөх” гэгчээр яаж ийгээд үүргээ

биелүүлчихдэг бол төлбөрийн чадваргүй гэж үзэхгүй

бололтой байна. Бас хариуцагчийн харилцагч нарын

хувьд хариуцагчийн өөрийн хөрөнгө, өр төлбөрийн

хэмжээний талаарх мэдээлэл тийм их хүртээмжтэй

байх уу? Энэ мэдээллийг жишээ нь, бүртгэлийн

байгууллага/татварын алба/ хөрөнгийн бирж зэрэг

байгууллагууд ашиглана.

Page 15: аж ахуй нэгжийн дампуурал

Газраас зохих төлбөртэйгээр ч гэсэн сонирхсон этгээд

олж авах эрхзүйн механизм бүрдсэн билүү гэдэг

асуудал гарна. Өөрийн хөрөнгө, өр төлбөрийн талаар

хангалттай мэдээлэлгүй харилцагч нь ямар ч гэсэн

хугацаандаа төлбөр тооцоо хийсэнгүй. Иймд шүүхэд л

хандаж төлбөрийн чадвартай эсэхийг нь шалгуулъя

гэсэн дүгнэлтэд хүрэх нь гарцаагүй.

Төлбөрийн чадваргүй байдлын талаар жишээ нь

АНУ-д 5000 доллараас доошгүй гүйцэтгэгдээгүй үүрэг

/авлага/ бүхий 3 нэхэмжлэгч тухайн компанийг

дампуурсанд тооцуулахаар шүүхэд ханддаг байх юм.

Эсвэл 100000 долларын өр төлбөрөө барагдуулж

чадахгүй байгаа хувь хүнийг дампуурсанд

…..тооцуулахаар шүүхэд ханддаг байна.

Page 16: аж ахуй нэгжийн дампуурал

Хариуцагч хүсэлт, харилцагч тал нэхэмжлэл гаргавалшүүх 5 хоногийн дотор дампуурлын хэрэг үүсгэж сайндурын бус дампуурлын үед хэрэг үүсгэснээс хойш 5хоногийн дотор нэхэмжлэлийг хариуцагчид гардууланөгдөг байна. Шүүх хэрэг үүсгэсний дараах 30 хоногтхариуцагч төлбөрийн чадвартай эсэхийг тогтоох аргахэмжээ авна.

Хэрэв төлбөрийн чадвартай болох нь тогтоогдвол шүүххэргийг хэрэгсэхгүй болгоно. Харин төлбөрийнчадваргүй болохыг нь тогтоовол дампуурсанд тооцож7 хоногийн дотор хэвлэл мэдээллийн хэрэгслэлээрнийтэд мэдээлнэ. Энэ мэдээлэлд нэхэмжлэгчдийнанхны хурал хйих он, сар, өдөр, газар, нэхэмжлэлгаргах журам, хугацаа, нэхэмжлэлийг хуульд заасанхугацаанд гаргаагүйгээс үүсэх үр дагавар зэргийгзаадаг.

Page 17: аж ахуй нэгжийн дампуурал

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ийнхүү мэдээлснээс

хойш 21 хоногийн дотор хариуцагчаас авлагатай

нэхэмжлэгч нар шүүхэд хандсан нэхэмжлэлээ өгөх

ёстой. Энэ бол хуулиар тогтоосон хугацаа юм. Энэ

хугацаанд нэхэмжлэлээ гаргаагүй харилцагчийн хувьд

авлагаа авч чадахгүй байх аюул тулгарна гэсэн үг.

Хуулийн энэ заалт харилцагч нарын эрх ашгийг дэндүү

хохироосон бөгөөд Иргэний хуулийн заалттай

нийцэхгүй байгааг дурьдах нь зүйтэй юм. Ийм

тохиолдолд Иргэний хуулийн 2 дугаар зүйлийн 2-т

заасны дагуу Иргэний хуулиа шүүх баримтлах ёстой.

Page 18: аж ахуй нэгжийн дампуурал

Хариуцагчийн эд хөрөнгө буюу мөнгийг битүүмжлэх

Хариуцагчийн ямар нэг тодорхой ажиллагаа

явуулахыг хориглох

Хариуцагчийн дансны зарлагын гүйлгээг зогсоох

Түр хэрэг гүйцэтгэгчийг томилох зэрэг шийдвэр гаргах

эрхтэй.

Page 19: аж ахуй нэгжийн дампуурал

Ердийн компанийн хувьд түүний гишүүдийн хурал нь

эрх барих дээд байгууллага байдаг бол дампуурч буй

хариуцагч компанийн хувьд түүнээс авлагатай

нэхэмжлэгчдийн хурал нь шүүхийн удирдлагын дор

компанийн гол гол асуудлыг шийдвэрлэх эрхтэй

байна.

Нэхэмжлэгчдийн тоо 7-оос дээш байвал хурлаас

нэхэмжлэгчдийн зөвлөлийг 3-аас дээш хүний

бүрэлдэхүүнтэй байгуулах бөгөөд түүний эрх, үүргийг

нь хурлын хооронд эрхийг нь хэрэгжүүлдэг, ердийн

компанийн хувьд бол ТУЗ-тай ижил статустай

сонгуулийн байгууллага гэж үзэж болно.

Page 20: аж ахуй нэгжийн дампуурал

Шүүх нь хариуцагчийг төлбөрийн чадваргүйд тооцон

нийтэд мэдээлснээс хойш 30 хоногийн дотор

нэхэмжлэгчдийн анхны хурлыг зохион байгуулна.

Нэхэмжлэгчдийн хуралд нэхэмжлэгч бүр бүх

нэхэмжлэлийн нийт шаардлагын дүнд өөрийн

нэхэмжлэлийн шаардлагын эзлэх хувьтай тэнцүү

саналын эрхтэй оролцох ба шийдвэрийг саналын

эрхийн 66.7-оос дээж хувиар баталсан бол хүчин

төгөлдөр болно.

Page 21: аж ахуй нэгжийн дампуурал

• Нэхэмжлэгчдийн зөвлөл байгуулах эсэх, түүний эрх,

үүрэг

• Хэрэг үүсгэх үед шүүх түр хэрэг гүйцэтгэгчийг

томилсон бол түүнийг үргэлжлүүлэн ажиллуулах

эсэх, ажиллуулахгүй бол хэрэг гүйцэтгэгчийг

томилуулахаар шүүхэд санал тавих, түүний цалин

хөлс, үйл ажиллагааны зардлын хэмжээ, төлөх

хугацаа, журмыг тогтоох.

• Шүүх хариуцагчийн эд хөрөнгийг захиран зарцуулах

эрхийг хэрэг гүйцэтгэгчид шилжүүлсэн тохиолдолд

хэрэг гүйцэтгэгчээс уг эрхийг хэрэгжүүлэх нөхцөл

хэмжээ, хязгаарыг тогтоох

Page 22: аж ахуй нэгжийн дампуурал

Хариуцагчийн үйл ажиллагаатай холбогдох

асуудлаар шүүхэд хандах зэрэг асуудлыг хэлэлцэнэ.

Нэхэмжлэгчдийн хурлын хуульд зааснаар буюу

нэхэмжлэлийн нийт шаардлагын 10-аас доошгүй

хувийг шаардаж буй нэхэмжлэгчдийн шаардсанаар

зарлан хуралдуулдаг байна.

Page 23: аж ахуй нэгжийн дампуурал

Дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөг батлах эсэх,

биелэлтэнд нь хяналт тавих, хариуцагчийн

санхүүгийн тайлан

Хэрэг гүйцэтгэгчийн мэдээлэл, дүгнэлттэй танилцах

тайланг хэлэлцэх

Хэрэг гүйцэтгэгчийг өөрчлөх саналыг шүүхэд тавих

Хэрэг гүйцэтгэгчийн үйл ажиллагааны талаар шүүхэд

гомдол гаргах

Хариуцагчийг татан буулгах тухай шүүхийн

шийдвэрийг шүүхийн оролцоогүйгээр биелүүлэх эсэх

зэрэг.

Page 24: аж ахуй нэгжийн дампуурал

Хариуцагчийг татан буулгах, эсхүл дахин

хөрөнгөжүүлэх ажлыг эрхлэн гүйцэтгэгч, дахин

хөрөнгөжүүлэх ажиллагаанд хяналт тавих,

хариуцагчийн эд хөрөнгийг хамгаалах эрхтэйгээр

нэхэмжлэгчдийн хурлаас санал болгосноор шүүхийн

томилсон этгээдийг хэрэг гүйцэтгэгч гэнэ.

Нэхэмжлэгчдийн хурлаас санал болгосон этгээдийг

шүүх 5 хоногийн дотор хэрэг гүйцэтгэгчээр томилно.

Хэрэг гүйцэтгэгч нь хариуцагчийн үйл ажиллагаанд

хувийн санхүү, эдийн засгийн сонирхолгүй, хууль,

санхүү, эдийн засгийн дээд боловсролтой хувь хүн

эсхүл, хууль зүй, эдийн засаг, санхүүгийн чиглэлээр

мэргэжлийн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх эрх, үүрэг

бүхий хуулийн этгээд байна.

Page 25: аж ахуй нэгжийн дампуурал

Харин

Хариуцагч, нэхэмжлэгчдийн удирдлага, түүний

гишүүн

Хувьцаат компаниас бусад хариуцагч хуулийн

этгээдийн гишүүн,

Нэхэмжлэгч хувь хүнийг хэрэг гүйцэтгэгчээр томилж

болохгүй

Page 26: аж ахуй нэгжийн дампуурал

1. Шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагчийн эд хөрөнгийг

битүүмжлэх

2. Хариуцагчийн эд хөрөнгө, холбогдох баримт бичгийг

хамгаалалтад авч тооллого явуулах

3. Шаардлагатай тохиолдолд хариуцагчийн үйл

ажиллагаанд баримтын шалгалт хийх ажлыг зохион

байгуулах

4. Нэхэмжлэгчдийн хурлыг зарлан хуралдуулах

5. Шүүхээр шийдвэрлүүлэх асуудлаар шүүхэд хандах

6. Дампуурлын хэрэг үүсгэхээс өмнө байгуулсан гэрээ,

хэлцлийг хянаж, Дампуурлын тухай хуулийн 19, 20,

Иргэний хуулийн 43, 44 дүгээр зүйлд заасан гэрээ,

хэлцлийг хүчингүйд тооцуулах, өөрчлүүлэх, цуцлуулах

эсэх асуудлыг нэхэмжлэгчдийн хуралд оруулах

Page 27: аж ахуй нэгжийн дампуурал

7. Тусгай данс нээж хариуцагчийн мөнгөн хөрөнгийг төвлөрүүлэх

8. Хариуцагчийн нэрийн өмнөөс нэхэмжлэгчдийн хурлаас олгосон эрхийн хүрээнд бусадтай гэрээ, хэлцэл байгуулах

9. Шаардлагатай мэдээ баримтыг хариуцагчаас гаргуулан авах

9. Хариуцагчийн талаар гаргасан өөрийн дүгнэлтийг холбогдох этгээдүүдэд танилцуулах

10. Хариуцагчийн эд хөрөнгийг үнэлэх

11. Нэхэмжлэгчдийн тогтоосон цалин хөлсний хэмжээнд багтаан өөрт туслагчийг хөлсөөр ажиллуулах

12. Иргэний хууль болон Дампуурлын тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан журмын дагуу хариуцагчийн эд хөрөнгийг худалдах

13. Хуульд заасан бусад эрх, үүрэг.

Page 28: аж ахуй нэгжийн дампуурал

Хуурч мэхлэх, хайхрамжгүй хандах зэрэг хууль бус

үйл ажиллагааны улмаас хариуцагчид ямар нэгэн

хохирол учруулбал хэрэг гүйцэтгэгч уг хохирлыг

биечлэн хариуцна. Дампуурлын хэргийн оролцогчид

хэрэг гүйцэтгэгчийн үйл ажиллагаатай холбогдуулан

шүүхэд гомдол гаргах, шүүх хэрэг гүйцэтгэгчийг

өөрчлөх хэрэгтэй.

Page 29: аж ахуй нэгжийн дампуурал

• Хэрэг гүйцэтгэгч нь шүүхээр батлагдсанаасаа хойш 20хоногийн дотор хариуцагчийн үйл ажиллагаанд дүгнэлтхийж, энэ тухайгаа шүүх, хариуцагч, нэхэмжлэгчидтанилцууллаа.

Дүгнэлтэд дараах зүйлсийг тусгана :

Хариуцагчийн санхүү, эдийн засгийн тооцоо, түүнийдүгнэлт

Хариуцагчийн төлбөрийн чадваргүй болсон шалтгаан,онцлог

Удирдлагын үйл ажиллагааны талаархи дүгнэлт

Нэхэмжлэгчдийн хэсэг болон нэхэмжлэл тус бүрийн дүн

Хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх, эсхүл дампуурсандтооцож татан буулгах талаархи санал

Шаардлагатай гэж үзсэн бусад мэдээ, баримт

Page 30: аж ахуй нэгжийн дампуурал

Дүгнэлт гаргах явцад хэрэг гүйцэтгэгчийн хүсэлтээр

шүүх шинжээч томилж болно.

Дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөө гаргах эрх бүхий

этгээдүүд дүгнэлттэй танилцах боломжийг хэрэг

гүйцэтгэгч хангана.

Хариуцагч дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөө

гаргаагүй, эсвэл шүүх батлаагүй буюу татан буулгах

шийдвэр гаргавал хариуцагчийн эд хөрөнгийг

захиран зарцуулах түүнийг удирдах эрхийг шүүх

хэрэг гүйцэтгэгчид шилжүүлнэ.

Page 31: аж ахуй нэгжийн дампуурал

Хариуцагчийн хийсэн дор дурьдсан гэрээ, хэлцэл хүчинтөгөлдөр бус байна. / Дампуурлын тухай хуулийн 19 дүгээрзүйл/

Дампуурлын хэрэг үүсэхээс өмнө 2 жилийн дотор хариутөлбөргүйгээр хариуцагчийн удирдах байгууллагынгишүүд, тэдгээрийн гэр бүлийн гишүүдийн өмчлөлд эдхөрөнгө шилжүүлэх тухай гэрээ, хэлцэл.

Дампуурлын хэрэг үүсэхээс өмнө 1 жилийн дотор хариутөлбөргүйгээр дээр дурьдсанаас бусад этгээдийнөмчлөлд эд хөрөнгө шилжүүлэх тухай гэрээ хэлцэл

Дампуурлын хэрэг үүсгэхээс өмнө 1 жилийн дотор бусдадилт давуу байдлаар эд хөрөнгө худалдах, үйлчилгээүзүүлэх тухай гэрээ хэлцэл

Тодорхой нэхэмжлэгчдэд давуу эрх олгох зорилгоордампуурлын хэрэг үүсгэхээс өмнө 120 хоногийн доторхийсэн гэрээ хэлцэл

Дампуурлын хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийг зөрчижхийсэн гэрээ, хэлцэл

Page 32: аж ахуй нэгжийн дампуурал

Хариуцагчийг өөрчлөн байгуулж дахин

хөрөнгөжүүлснээр нэхэмжлэгчдийн шаардлагыг

хангаж улмаар дахин сэргээж, үйл ажиллагааг нь

үргэлжлүүлэх боломж олгодог арга хэрэгсэл нь

хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөө юм.

Шүүх хариуцагчийг төлбөрийн чадваргүйд

тооцсоноос хойш 60 хоногийн дотор :

1. Хариуцагч

2. Хэрэг гүйцэтгэгч

3. Нийт нэхэмжлэлийн шаардлагын 1/3-ээс дээш

хувийг нэхэмжилж буй нэхэмжлэгчид шүүхэд дахин

хөрөнгөжүүлэх төлөвлөгөө ирүүлэх эрхтэй.

Page 33: аж ахуй нэгжийн дампуурал

Хариуцагчийн үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэхсанхүү, удирдлагын болон бусад боломж, тэдгээрийнтооцоо, өөрчлөн байгуулагдсан аж ахуйн нэгжийн хэтийнтөлөвийн талаар эрх бүхий этгээдийн боловсруулжшүүхэд оруулж буй баримт бичгийг дахин хөрөнгөжүүлэхтөлөвлөгөө / цаашид “төлөвлөгөө” гэх/ гэнэ.

Төлөвлөгөөнд дараах зүйлсийг тусгана:

1. Хариуцагчийн үүсгэн байгуулах бичигт өөрчлөлт оруулахэсэх, хэрэв оруулбал түүнд оруулах өөрчлөлт

2. Хариуцагчийн удирдлагад өөрчлөлт оруулах эсэх, түүндажиллах хүмүүсийн нэр, хаяг

3. Нэхэмжлэлийн шаардлагын оронд үнэт цаас гаргах эсэх

4. Хариуцагчийн гаргасан үнэт цаасны төлбөрийн хугацаагсунгах, түүний хүүгийн хувь хэмжээнд өөрчлөлт оруулахэсэх, оруулбал ямар хэмжээнд

5. Шинээр хийх гэрээ хэлцлийн тухай

Page 34: аж ахуй нэгжийн дампуурал

6. Хариуцагчийн эд хөрөнгөөс худалдах бол түүний хэмжээ7. Хариуцагчаас бусдад шилжүүлэх эд хөрөнгө8. Хуульд заасан /35.4/ нэхэмжлэгчдийн хэсэг9. Хуульд /35.4/ заасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах

дараалал тус бүрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах арга, хэлбэр, хэмжээ, хугацаа

10. Хариуцагчийг дампуурсанд тооцож, татан буулгах, эсхүл дахин хөрөнгөжүүлснээр нэхэмжлэгчдэд хуваарилагдах төлбөрийн хэмжээний зөрүүг харьцуулсан тооцоо

11. Ажиллагчидтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах буюу түүнд өөрчлөлт оруулах бол тэдгээрт хууль тогтоомжийн зохих актын дагуу тэтгэмж олгох, шинээр мэргэжил эзэмшүүлэх, мэргэшүүлэх арга хэмжээ

12. Төлөвлөгөөг биелүүлж дүгнэх хугацаа13. Хэрэг гүйцэтгэгч болон холбогдох бусад этгээдэд олгох

урамшуулал, ажлын хөлсний хэмжээ, түүний олгох журам

14. Хариуцагчийг төлбөрийн чадвартай болгох талаар энэ хуулийн дагуу явуулах бусад үйл ажиллагаа

Page 35: аж ахуй нэгжийн дампуурал

Санал болгосон төлөвлөгөөг нэхэмжлэгчдийн хурлаархэлэлцүүлэх ажлыг, хэрэг гүйцэтгэгч зохион байгуулна.

Нэхэмжлэгчдийн хурал төлөвлөгөөг зөвшөөрвөл шүүхэдтөлөвлөгөөг явуулах ба шүүх төлөвлөгөөг зөвшөөрвөлхэрэгжүүлж эхэлнэ. Шүүх төлөвлөгөөг эс зөвшөөрвөлхариуцагчийг татан буулгах шийдвэр гаргана.

Төлөвлөгөөг биелүүлэх ажлыг 2 жилийн дотор хариуцагчюмуу эсвэл хэрэг гүйцэтгэгч зохион байгуулна. Хэрэвхариуцагч төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр шүүхшийдвэрлэвэл тэрээр хэрэг гүйцэтгэгчийн шууд хяналтдор ажиллана.

Явцын дунд төлөвлөгөөг хэрэгжүүлэх боломжгүй болболшүүх хариуцагчийг татан буулгах шийдвэр гаргана.

Төлөвлөгөөг бүрэн биелүүлж дууссан, төлөвлөгөөгбиелүүлж дуусаагүй боловч нэхэмжлэгчдийннэхэмжлэлийн шаардлагыг төлөвлөгөөний дагуу бүрэнхангасан бол шүүх дампуурлын хэргийг хэрэгсэхгүйболгож тухайн хуулийн этгээдийн хэвийн үйл ажиллагаагсэргээнэ.

Page 36: аж ахуй нэгжийн дампуурал

Төлөвлөгөө ирээгүй, ирсэн боловч шүүх түүнийг

батлаагүй эсхүл төлөвлөгөөг биелүүлэх боломжгүй

бол шүүх хариуцагчийг дампуурсанд тооцож татан

буулгах тухай шийдвэр гаргаж энэ тухай нийтэд

мэдээлнэ.

Хэрэг гүйцэтгэгч:

эд хөрөнгийн тооллого

Дуудлага худалдаа

Мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчдэд хуваарилах

ажиллагааг явуулна.

Page 37: аж ахуй нэгжийн дампуурал

Хариуцагчийн мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч нарт дор

дурьдсан дарааллаар хуваарилна. /35.5/

1. Бусдын амь нас,эрүүл мэндэд учруулсан гэм хорыг

арилгуулахаар гаргуулах төлбөр

2. Хэрэг гүйцэтгэгчийн цалин хөлс, хэрэг гүйцэтгэгчийн эрх,

үүргийнхээ хүрээнд буюу шүүх, нэхэмжлэгчдийн хурлын

зөвшөөрлөөр явуулсан үйл ажиллагааны зардал

3. Хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх явцад байгуулсан

гэрээ хэлцлийн дагуу нэхэмжлэл

4. Барьцаат нэхэмжлэл

5. Энгийн нэхэмжлэл

6. Хариуцагчтай хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын

хөдөлмөрийн хөлс, цалин

7. Шүүхийн зардал

8. Бусад

Page 38: аж ахуй нэгжийн дампуурал

Хариуцагчийн бүх эд хөрөнгийг борлуулсан орлого ньнэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж хүрэхгүйтохиолдолд тухайн хэсгийн нэхэмжлэлийг бүрэнбарагдуулж дууссаны дараа дараагийн хэсгийннэхэмжлэлийн шаардлагыг хангана.

Нэг дараалалд орсон хэд хэдэн шаардлагыг нэгэн зэрэгхангаж хүрэхгүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагадхувь тэнцүүлэн ногдуулна.

Барьцаат нэхэмжлэгчийн барьцаалсан эд хөрөнгийгборлуулсан орлого нь түүний үүргийг хангахадхүрэлцэхгүй бол ийнхүү хүрээгүй хэсгийг энгийннэхэмжлэлийн дараалалд шилжүүлнэ.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасны дараа үлдсэнэд хөрөнгийг хариуцагч, хөрөнгө оруулагч /гишүүд/-д зохиххууль тогтоомжийн дагуу хуваарилна.

Page 39: аж ахуй нэгжийн дампуурал

Шүүх хэрэг гүйцэтгэгчийн тайлантай танилцаж,нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийг бүрэн эсхүл хариуцагчийнөмчлөлд байгаа эд хөрөнгийн хэмжээнд нь хангасанбөгөөд цаашид хуваарилагдах эд хөрөнгө үлдээгүй, эдхөрөнгийг бүрэн худалдаагүй боловч худалдсан хэсгээс ньнэхэмжлэлийг шаардлагыг бүрэн хангасан нөхцөлд татанбуулгах ажиллагааг дуусгавар болгоно.

Татан буулгах ажиллагаа дуусгавар болсноор хариуцагчнэхэмжлэлийн хангагдаагүй шаардлагын үүргээсчөлөөлөгдөж, түүний нэхэмжлэгчдийн өмнө хүлээсэн үүрэгдуусгавар болно.

Хариуцагчид өглөгтэй талууд бүх өглөгөө түүнд өгөхүүрэгтэй. Хэрэг гүйцэтгэгчийн шийдвэрийг хариуцагч ,нэхэмжлэгч бүр заавал биелүүлэх үүрэгтэй.

Татан буулгах ажиллагаа дуусгавар болмогц хэрэггүйцэтгэгч энэ тухай бүртгэх байгууллагад мэдэгдэжхариуцагчийг улсын бүртгэлээс хасуулна.

Page 40: аж ахуй нэгжийн дампуурал

Анхаарал тавьсан та бүхэнд гүн талархал дэвшүүлье.

“Leaders” багийн хамт олон