27
Говьсүмбэр аймгийн Хөдөө Аж Ахуйн танилцуулга, 2018 он ГОВЬСҮМБЭР ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ СТАТИСТИКИЙН ХЭЛТЭС ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ХӨДӨӨ АЖ АХУЙ ЧОЙР 2019 он

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ХӨДӨӨ АЖ АХУЙ¥АА-н... · 2019-07-04 · ахуйн салбар нь мал аж ахуй, газар тариалан гэсэн

  • Upload
    others

  • View
    9

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Говьсүмбэр аймгийн Хөдөө Аж Ахуйн танилцуулга, 2018 он

ГОВЬСҮМБЭР ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ СТАТИСТИКИЙН ХЭЛТЭС

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ХӨДӨӨ АЖ АХУЙ

ЧОЙР 2019 он

Говьсүмбэр аймгийн Хөдөө Аж Ахуйн танилцуулга, 2018 он

АГУУЛГА

ОРШИЛ

1. МАЛ АЖ АХУЙ Мал тооллогын дүн “СҮМБЭР “ үүлдрийн хонь Мал эмнэлгийн үйлчилгээ Бэлчээрийн даац Хашаа, худаг, усан сан Тэжээвэр амьтад

2. ГАЗАР ТАРИАЛАН Тариалсан талбай, хураасан ургац Хөдөө аж ахуйн газар

Говьсүмбэр аймгийн Хөдөө Аж Ахуйн танилцуулга, 2018 он

ОРШИЛ

Энэхүү танилцуулгаар Говьсүмбэр аймгийн хөдөө аж ахуйн салбарын үзүүлэлтүүд ялангуяа мал аж ахуй, газар тариалангийн хөгжил сүүлийн жилүүдэд ямар түвшинд явагдаж байгааг тооны хэлээр тодорхойлж, бодлого баригчдыг болон хэрэглэгчдийг мэдээллээр хангахад бидний зорилго оршино. Монгол улсын эдийн засгийн тулгуур, үндсэн салбар нь хөдөө аж ахуйн салбар байдаг бөгөөд хөдөө аж ахуйн салбар нь мал аж ахуй, газар тариалан гэсэн хоёр дэд салбараас бүрддэг байна.

Хөдөө аж ахуйн нийт үйлдвэрлэлийн хэмжээг жилийн туршид мал, амьтдыг өсгөн үржүүлсний болон ургамал, тариа, хүнсний ногоо тарьж ургуулсны дүнд бий болсон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний өртгийн нийлбэр дүнгээр тодорхойлдог.

Монгол улсын мал 2018 онд 66.5 сая толгойд хүрч, үүнээс адуу 3.9 сая, үхэр 4.4 сая, тэмээ 0.5 сая, хонь 30.6 сая, ямаа 27.1 сая толгой боллоо.

Монгол улс 2018 онд 507.9 мянган га талбайд тариалалт хийж, 871.2 мянган

тонн ургац, үүнээс 453.8 мянган тонн үр тариа, 168.9 мянган тонн төмс, 100.7 мянган тонн хүнсний ногоо, 123.8 мянган тонн тэжээлийн ургамал, 24.0 мянган тонн бусад ургамал хураан авлаа.

Говьсүмбэр аймгийн Хөдөө Аж Ахуйн танилцуулга, 2018 он

1. МАЛ АЖ АХУЙ

Мал тооллого

Жил бүр зохион байгуулагддаг мал, тэжээвэр амьтад, 3 жил тутамд зохион

байгуулагддаг хашаа, худгийн тооллого болон бусад тооллого, судалгаа нь мал аж ахуйн салбарын мэдээллийн гол эх үүсвэр болж өгдөг. Мал тооллогыг анх зун, намрын улиралд явуулдаг байснаа 1969 оноос эхлэн жилийн эцсээр буюу 12 дугаар сард тоолдог болсон байна. 2012 оноос эхлэн хагас жилээр мал тооллогыг түүвэр судалгаагаар тоолдог болсон юм.

Мал тооллого болон түүнтэй хамт явуулах судалгаа, бусад төрлийн мэдээлэл нь мал аж ахуйн салбарын анхдагч мэдээлэл төдийгүй салбарын эдийн засгийн тооцооны суурь мэдээлэл болдог. Мал тооллогын дүн нь зөвхөн мал, гэрийн тэжээвэр амьтдын тоо толгойн өсөлт, бууралтыг харуулах төдийгүй сүргийн нөхөн үйлдвэрлэлийн бүх үзүүлэлтийг судалж, нэгтгэн дүгнэх бололцоог олгодог.

Мал аж ахуйн хувьд гол үйлдвэрлэгчид нь малчдын өрхийн аж ахуй юм. Мал аж ахуйн үйлдвэрлэлийг жилийн турш эрхлэн, бүтээгдэхүүн орлогоор нь амьдралынхаа эх сурвалжийг бүрдүүлж буй өрхийг малчин өрхөд хамруулна. Мал бүхий өрхөд малыг ахуй амьдралдаа туслах чанарын үүрэгтэйгээр өсгөн, үржүүлдэг өрхийг хамруулна.

Монгол улсын “Статистикийн тухай” хуулийн дагуу Үндэсний Статистикийн Хорооноос мал, тэжээвэр амьтдын тооллогыг жил тутам, малын хагас жилийн тооллогыг түүвэр судалгааны аргаар хуульд заасан хугацаанд, хашаа, худаг, тэжээлийн тооллогыг 3 жил тутамд, хөдөө аж ахуйн ээлжит тооллогыг 10 жил тутамд, завсрын тооллого, судалгааг 5 жил тутамд тус тус зохион байгуулж явуулдаг билээ.

ЗУРАГ 1. НИЙТ МАЛ, УЛСЫН ДҮНГЭЭР, мянган толгой

30,398.8

34,802.9

40,263.843,288.5 44,023.9

32,729.536,335.8

40,920.9

45,144.3

51,982.6

55,979.8

61,549.266,219.066,460.2

0.0

10,000.0

20,000.0

30,000.0

40,000.0

50,000.0

60,000.0

70,000.0

2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018

Говьсүмбэр аймгийн Хөдөө Аж Ахуйн танилцуулга, 2018 он

2018 онд Монгол Улс 66.5 сая толгой мал тоолуулав. Үүнээс: адуу 3.9 сая, үхэр 4.4 сая, тэмээ 0.5 сая, хонь 30.6 сая, ямаа 27.1 сая толгойд хүрч, өмнөх оны мөн үеэс нийт мал 4.7 сая толгойгоор буюу 0.5 хувиар өслөө. ЗУРАГ 2. НИЙТ МАЛ, БҮСИЙН ДҮНГЭЭР, мянган толгой

0.

5,000.

10,000.

15,000.

20,000.

25,000.

30,000.

2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018

Баруун бүс Хангайн бүс Төвийн бүс Зүүн бүс

2018 онд Төвийн бүс 15.4 сая толгой мал тоолуулсан нь өмнөх оны мөн үеэс 1.3 хувиар өслөө. ЗУРАГ 3. НИЙТ МАЛ, АЙМГИЙН ДҮНГЭЭР, толгой

2018 онд Говьсүмбэр аймаг 427.5 мянган толгой мал тоолуулав. Үүнээс: адуу 20.6

мянга, үхэр 14.0 мянга, тэмээ 1.1 мянга, хонь 208.1 мянга, ямаа 183.7 мянган толгойд хүрч, өмнөх оны мөн үеэс нийт мал 10.9 мянган толгойгоор буюу 2.5 хувиар буурлаа. ЗУРАГ 4. НИЙТ МАЛ, СУМЫН ДҮНГЭЭР, толгой

12261 17922 2508133643 42166 53243 57374 59121 66341 67327

118162 114785141522

165819

198730

245303

278393295361

324031309712

25442

20516 23048

26640 31868 40892 43710 43428 48037 50421

0

50000

100000

150000

200000

250000

300000

350000

2005 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018

Баянтал Сүмбэр Шивээговь

Говьсүмбэр аймгийн Хөдөө Аж Ахуйн танилцуулга, 2018 он

ЗУРАГ 5. УЛС, БҮСИЙН ДҮНД ЭЗЛЭХ ХУВЬ

Говьсүмбэр аймгийн нийт малын улсад эзлэх хувь тайлант онд өмнөх оноос 0.1 пунктээр, төвийн бүсийн малын тоонд эзлэх хувь өмнөх оноос 0.02 пунктээр тус тус буурсан байна. 2018 оны жилийн эцсийн байдлаар манай аймаг 427460 толгой мал тоолуулснаас:

• Адуу 20591 толгой

• Үхэр 14004 толгой

• Тэмээ 1064 толгой

• Хонь 208084 толгой

• Ямаа 183717 толгой тоологдлоо. Нийт малын 4.8 хувийг адуу, 3.3 хувийг үхэр, 0.2 хувийг тэмээ, 48.7 хувийг хонь, 43.0

хувийг ямаа эзэлж байна.

ЗУРАГ 6. НИЙТ МАЛД ТАВАН ТӨРЛИЙН МАЛЫН ЭЗЛЭХ ХУВЬ, 2018 он

Сүргийн бүтцийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал тэмээ өмнөх оны мөн үеийн

түвшинд, хонь 1.9 пунктээр нэмэгдэж, адуу, үхэр, ямаа 0.1-1.5 пунктээр тус тус буурсан байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад мал нийт дүнгээрээ 2.5 хувиар буурсан бөгөөд

үүнээс адуу 7.5 хувиар, үхэр 6.0 хувиар, ямаа 5.8 хувиар тус тус буурсан бол тэмээ 14.5 хувиар, хонь 1.4 хувиар өссөн байна.

Говьсүмбэр аймгийн Хөдөө Аж Ахуйн танилцуулга, 2018 он

ХҮСНЭГТ 1. МАЛЧИН ӨРХ, СУМДААР

Сумд 2005 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018

Баянтал 46 61 78 83 72 75 87 81 80 87

Сүмбэр 377 359 367 382 421 479 495 548 543 530

Шивээговь 82 70 81 69 70 86 91 92 89 86

Дүн 505 490 526 534 563 640 673 721 712 703

ХҮСНЭГТ 2. МАЛЧИД, СУМДААР

Сумд 2005 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018

Баянтал 98 98 120 132 118 127 140 131 130 145

Сүмбэр 727 716 682 705 755 859 878 950 891 851

Шивээговь 218 122 134 109 110 136 142 150 143 119

Дүн 1043 936 936 946 983 1122 1160 1231 1164 1115

22271

2017 он

2017 он

2017 он

2017 он

2018 он

2018 он

2018 он

2018 он

2018 он

1.4 хувиар өссөн.

6.0 хувиар буурсан.

5.8 хувиар буурсан.

14.5 хувиар өссөн.

7.5 хувиар буурсан.

2017 он

20591

927 1064

195077 183717

205229 208084

14903 14004

Говьсүмбэр аймгийн Хөдөө Аж Ахуйн танилцуулга, 2018 он

ЗУРАГ 7. МАЛЧИД, МАЛЧИН ӨРХ

Манай аймгийн хувьд 2010-2016 онуудад малчин өрх болон малчдын тоо тасралтгүй нэмэгдэж байсан бол 2018 онд өмнөх оны мөн үеэс малчин өрх 1.3 хувиар, малчид 4.2 хувиар буурсан үзүүлэлт гарлаа. Олон жилийн үзүүлэлтээс дүгнэхэд нэг малчин өрхөд дунджаар 2 малчин амьдарч байна. ХҮСНЭГТ 3. МАЛЧИД, СУМДААР,НАСНЫ БҮЛГЭЭР

16-34 нас

Сумд 2005 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018

Баянтал 56 48 43 42 42 53 38 27 40 42

Сүмбэр 382 240 244 226 245 276 247 270 289 246

Шивээговь 108 61 67 38 39 48 45 41 35 25

Дүн 546 349 354 306 326 377 330 338 364 313

35-59 нас

Сумд 2005 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018

Баянтал 30 35 58 74 63 63 89 93 76 87

Сүмбэр 237 327 319 376 407 465 521 562 482 484

Шивээговь 64 31 40 60 53 68 74 85 86 81

Дүн 331 393 417 510 523 596 684 740 644 652

60 ба түүнээс дээш нас

Сумд 2005 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018

Баянтал 12 15 19 16 13 11 13 11 13 16

Сүмбэр 108 149 119 103 103 118 110 118 120 121

Шивээговь 46 30 27 11 18 20 23 24 21 13

Дүн 166 194 165 130 134 149 146 153 154 150

Говьсүмбэр аймгийн Хөдөө Аж Ахуйн танилцуулга, 2018 он

ЗУРАГ 8. МАЛЧИД, НАСНЫ БҮЛГЭЭР

Малчдыг насны бүлэглэлээр нь харвал 2005 онд залуу малчид зонхилж байсан бол сүүлийн жилүүдэд 35-59 өөрөөр хэлбэл дундаж насны хүмүүс зонхилох байр суурийг эзэлж байна. ХҮСНЭГТ 4. ЭМЭГТЭЙ МАЛЧИД, СУМДААР

Сумд 2005 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018

Баянтал 42 43 52 54 51 48 65 61 54 61

Сүмбэр 312 327 309 325 346 396 399 420 391 374

Шивээговь 112 62 64 50 54 65 71 77 64 52

Дүн 466 432 425 429 451 509 535 558 509 487

Өмнөх оны мөн үетэй харьцуулбал нийт малчид 4.2 хувиар, эмэгтэй малчид 4.3 хувиар

буурсан болно.

ЗУРАГ 9. ЭМЭГТЭЙ МАЛЧИД, ДҮНД ЭЗЛЭХ ХУВЬ

2018 онд нийт малчдын 43.7 хувийг эмэгтэй малчид эзэлж байгаа нь 2005 оны мөн үетэй харьцуулахад 1.0 пунктээр, 2010 оны мөн үетэй харьцуулахад 2.5 пунктээр буурсан ба 2017 оны мөн үетэй ижил түвшинд байна. Зургаас дүгнэхэд эмэгтэй малчид тодорхой хэмжээгээр цөөрч байгааг харуулж байна.

Говьсүмбэр аймгийн Хөдөө Аж Ахуйн танилцуулга, 2018 он

ХҮСНЭГТ 5. МАЛЧИН ӨРХИЙН СОЁЛ АХУЙН ҮЗҮҮЛЭЛТ

Өрх 2005 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018

Цахилгааны эх үүсгүүртэй

188 427 398 461 505 583 554 619 641 620

Телевизортой 241 369 453 429 474 538 507 532 568 539

2018 онд нийт малчин өрхийн 88.2 хувь нь цахилгааны эх үүсгүүртэй, 76.7 хувь нь телевизортой байна. ЗУРАГ 10. МАЛЧИН ӨРХИЙН СОЁЛ АХУЙН ҮЗҮҮЛЭЛТ

188

427 398 461 505 583 554 619 641 620241

369 453429

474538 507

532 568 539

2005 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018

Цахилгааны эх үүсгүүртэй Телевизортой

Зургаас дүгнэхэд цахилгааны эх үүсгүүртэй өрх нэмэгдэх хирээр телевизортой өрх

өссөн байна. 2018 оны жилийн эцсээр 101 мянгат малчинтай болсны 65 буюу 64.4 хувь нь Сүмбэр

суманд, 23 буюу 22.8 хувь нь Баянтал суманд, 13 буюу 12.8 хувь нь Шивээговь суманд амьдарч байна. ХҮСНЭГТ 6. МЯНГАТ МАЛЧИД, СУМДААР

Сумд 2005 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018

Баянтал 3 4 5 9 13 18 17 15 19 23

Сүмбэр 13 8 16 23 35 53 65 63 68 65

Шивээговь 3 3 2 4 5 6 10 10 12 13

Дүн 19 15 23 36 53 77 92 88 99 101

ЗУРАГ 11. МЯНГАТ МАЛЧИД, СУМДААР

2016 оноос бусад онуудад мянгат малчдын тоо тасралтгүй өссөн байна.

Говьсүмбэр аймгийн Хөдөө Аж Ахуйн танилцуулга, 2018 он

ХҮСНЭГТ 7. МАЛЫН ТОО, ТӨРЛӨӨР

он Бүгд Тэмээ Адуу Үхэр Хонь Ямаа

2005 155865 443 11899 4480 59146 79897

2010 153223 525 6911 3695 65195 76897

2011 189651 597 8580 4333 79022 97119

2012 226102 628 9586 5606 99406 110876

2013 272764 821 12122 7697 120953 131171

2014 339438 872 14968 10358 152260 160980

2015 379477 869 18149 12390 169090 178979

2016 397910 822 20250 13646 185883 177309

2017 438409 929 22271 14903 205229 195077

2018 427460 1064 20591 14004 208084 183717

2018 оны жилийн эцсийн байдлаар манай аймаг 427460 толгой мал тоолуулснаас, тэмээ 1064 толгой, адуу 20591 толгой, үхэр 14004 толгой, хонь 208084 толгой, ямаа 183717 толгой тоологдлоо. ЗУРАГ 12. МАЛ СҮРГИЙН БҮТЭЦ, ХУВИАР

0.3 0.3 0.3 0.3 0.3 0.3 0.2 0.2 0.2 0.27.6 4.5 4.5 4.2 4.4 4.4 4.7 5.1 5.1 4.82.9 2.5 2.3 2.5 2.8 3.0 3.3 3.4 3.4 3.3

37.9 42.5 41.7 44.0 44.4 44.9 44.6 46.7 46.8 48.7

51.3 50.2 51.2 49.0 48.1 47.4 47.2 44.6 44.5 43.0

2005 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018

Ямаа Хонь Үхэр Адуу Тэмээ

Говьсүмбэр аймгийн мал сүргийн бүтцээс харахад 2018 онд адуу, үхэр, ямаа 0.1-1.5

пунктээр буурч, тэмээ ижил түвшинд, хонь 1.9 пунктээр өссөн үзүүлэлт гарсан байна.

ЗУРАГ 13. ХОНИНЫ ТОО ТОЛГОЙН НИЙТ СҮРЭГТ ЭЗЛЭХ ХУВЬ, УЛСЫН ДҮНТЭЙ ХАРЬЦУУЛСАН БАЙДЛААР

42.4 44.2 44.3 44.5 44.7 44.5 45.3 45.546.0

37.942.6 44.0 44.4 44.9 44.6 46.7 46.8 48.7

0

10

20

30

40

50

60

2005 2010 2012 2013 2014 2015 2016 2017 2018Улсын дүн Говьсүмбэр аймаг

Сүрэгт эзлэх хонины хувь улсын дүнгээр 2018 онд 2000 оноос 1.0 пунктээр, 2005 оноос 3.5 пунктээр, 2010 оноос 1.8 пунктээр, 2015 оноос 1.5 пунктээр, 2017 оноос 0.5 пунктээр өссөн бол, Говьсүмбэр аймгийн хувьд 2000 оноос 3.2 пунктээр, 2005 оноос 10.8 пунктээр, 2010 оноос 6.1 пунктээр, 2015 оноос 4.1 пунктээр, 2017 оноос 1.9 пунктээр тус тус өссөн байна.

Говьсүмбэр аймгийн Хөдөө Аж Ахуйн танилцуулга, 2018 он

ЗУРАГ 14. ЯМААНЫ ТОО ТОЛГОЙН НИЙТ СҮРЭГТ ЭЗЛЭХ ХУВЬ, УЛСЫН ДҮНТЭЙ ХАРЬЦУУЛСАН БАЙДЛААР

43.6 42.4 43 42.6 42.3 42.1 41.5 41.3 40.8

51.3 50.244.0

48.1 47.4 47.2 44.6 44.5 43.0

0

10

20

30

40

50

60

2005 2010 2012 2013 2014 2015 2016 2017 2018

Улсын дүн Говьсүмбэр аймаг

Сүрэгт эзлэх ямааны хувь улсын дүнгээр 2018 онд 2000 оноос 9.8 пунктээр өсч, 2005 оноос 2.8 пунктээр, 2010 оноос 1.6 пунктээр, 2015 оноос 1.3 пунктээр, 2017 оноос 0.5 пунктээр тус тус буурсан бол, Говьсүмбэр аймгийн хувьд 2000 оноос 9.3 пунктээр өсч, 2005 оноос 8.3 пунктээр, 2010 оноос 7.2 пунктээр, 2015 оноос 4.2 пунктээр, 2017 оноос 1.5 пунктээр буурсан байна.

2018 оны жилийн эцсийн байдлаар аймгийн нийт малын 72.5 хувийг Сүмбэр сумын мал, 15.8 хувийг Баянтал сумын мал, 11.7 хувийг Шивээговь сумын мал эзэлсэн байна. ХҮСНЭГТ 8. МАЛЫН ТОО, СУМДААР

он Баянтал Сүмбэр Шивээговь Бүгд

2005 12261 118162 25442 155865

2010 17922 114785 20516 153223

2011 25081 141522 23048 189651

2012 33643 165819 26640 226102

2013 42166 198730 31868 272764

2014 53243 245303 40892 339438

2015 57374 278393 43710 379477

2016 59121 295361 43428 397910

2017 66341 324031 48037 438409

2018 67327 309712 50421 427460

Өмнөх оны мөн үетэй харьцуулбал Сүмбэр сумын мал 1.4 пунктээр буурч, Баянтал,

Шивээговь сумдын мал 0.7 пунктээр өссөн байна.

Улсын хэмжээгээр иргэдийг малжуулах талаар томоохон ажил зохион байгуулагддаг бөгөөд энэ арга хэмжээ манай аймагт хэрхэн хэрэгжиж байгааг доорх хүснэгтээр үзүүлэв.

ХҮСНЭГТ 9. МАЛЖУУЛАЛТЫН ТАЛААР АВСАН АРГА ХЭМЖЭЭ

Үзүүлэлт 2005 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018

Малжуулах арга хэмжээнд зарцуулсан хөрөнгө /сая.төг/

2.3 11.2 10.4 19.3 47.9 78.0 123.8 105.6 130.4 33.5

Малжуулах арга хэмжээнд хамрагдсан өрх

2 13 11 20 20 29 37 30 35 27

Говьсүмбэр аймгийн Хөдөө Аж Ахуйн танилцуулга, 2018 он

Манай аймгийн хувьд малжуулах арга хэмжээнд 2018 онд зарцуулсан хөрөнгө нь 2005 оноос 14.6 дахин, 2010 оноос 3.0 дахин их байсан бол 2015 оноос 3.7 дахин, 2017 оноос 3.9 дахин буурсан байна. Энэхүү арга хэмжээнд хамрагдсан өрх 2005 оноос 13.5 дахин, 2010 оноос 2.1 дахин олон байсан бол 2015 оноос 27.0 хувиар, 2017 оноос 22.9 хувиар тус буурсан.

Тайлант онд 27 өрхөд 960 толгой мал олгосоноос тооцвол 1 өрхөд дунджаар 35-36 толгой мал ногдож байгаа бол 2017 онд 35 өрхөд 1123 толгой мал олгосноор 1 өрхөд дунджаар 32 толгой мал ногдож байжээ.

ЗУРАГ 15. МАЛЖУУЛАЛТЫН ТАЛААР АВСАН АРГА ХЭМЖЭЭ

2018 онд зарцуулсан нийт хөрөнгийн 9.7 хувь нь төсөл хөрөнгө, 37.1 хувь нь орон нутгийн хөрөнгө, 53.2 хувь нь бусад хөрөнгөөр хийгдсэн арга хэмжээ болно. Малжуулалтаар олгогдсон нийт малын 90.8 хувь нь бог, 9.2 хувь нь бод мал байв. “СҮМБЭР “ үүлдрийн хонь

Каракуль үүлдрийн хонь нь маш эрт үеэс дундад Азийн малчдын уйгагүй хөдөлмөр болох шилэлт сонголтын ажлыг чадамгай явуулсны үр дүнд бий болсон байна. 1900 оноос өмнө каракуль үүлдрийн хонийг үржүүлж байсан цорын ганц орон нь Зөвлөлт холбоот улс / Узбекистан болон Туркмен / байсан бөгөөд тухайн үеийн тооллогоор 4 сая гаруй каракуль үүлдрийн хонь тоологдож байжээ. 1928 онд анхны каракулийн аж ахуй нь “Мубарек” нэртэйгээр Узбекистанд байгуулагдсан бол Монгол улс 1956 онд ЗХУ-ын Узбек ССР-ийн Самарканд мужийн “Улус” нэртэй аж ахуйгаас 11 хуц, 17 эм хонь авчирч тэр жилдээ 3837 монгол хонийг каракуль хуцаар хээлтүүлэн хавар нь 1644 эрлийз төл хүлээн авснаар каракуль хонь үржүүлэх эхлэл тавигдсан байна.

Каракуль хонийг анх Увс, Өвөрхангай, Төв, Дорноговь, Өмнөговь, Баянхонгор аймгийн сумдад үржүүлж байсан бөгөөд Каракуль хонины нутагшилтыг судалснаар 1970 онд Намын төв хороо, Сайд нарын Зөвлөлийн 79, 196 дугаар тогтоолоор Төв аймгийн Архуст сангийн аж ахуй болон Увс аймгийн Баруунтурууны сангийн аж ахуйд үржүүлж байсан каракуль хонийг манай орны тал хээрийн бүсэд орших Дорноговь аймгийн Сүмбэр сум буюу одоогийн Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд шилжүүлэн сууришуулж, каракуль үржүүлж байгаа бусад газруудыг үржлийн материалаар хангаж байх улсын үржлийн аж ахуй болгон зохион байгуулан улсын төсвөөр санхүүжүүлж байлаа. 1974-1976 онуудад каракуль хонины тоо толгой хамгийн

Говьсүмбэр аймгийн Хөдөө Аж Ахуйн танилцуулга, 2018 он

их буюу 73.0-78.0 мянган толгойд хүрч, 1991-1993 онуудад хамгийн их буюу 11.0-23.0 мянган ширхэг арьс бэлтгэж байсныг хүснэгтээс харж болно. Каракуль үүлдрийн хонины аж ахуйг аж ахуйн зохион байгуулалтын талаар бэхжүүлэх болон материаллаг баазаар хангах тал дээр томоохон арга хэмжээ авч ажилласны үр дүнд 1983 оны байдлаар улсын хэмжээнд цэвэр үүлдрийн каракуль 4500, эрлийз каракуль 100 орчим мянган толгойд хүрч, 30 мянган ширхэг арьс бэлтгэн, 205 гаруй тонн ноос, 8000 орчим ходоод болон бусад бүтээгдэхүүнийг бэлтгэн ашиглаж байснаас Дорноговь аймгийн Сүмбэр сумын Каракулийн аж ахуй нь тухайн онд цэвэр каракуль хонь 4336 толгой, өндөр үеийн эрлийз каракуль 54 мянган толгойг тоолуулж, 20 мянга орчим арьс бэлтгэж тушаахаас гадна 100-200 толгой үржлийн сайжруулагч хуц бэлтгэж байсан байна. 1990 онд 58.5 мянган толгой хоньтой байхдаа каракулийн “Сүмбэр” үүлдэр болж батлагджээ. ХҮСНЭГТ 10. СҮМБЭР ХОНИНЫ ҮЗҮҮЛЭЛТ

он

"СҮМБЭР" хонь, толгой

Нийт мал Нийт малд эзлэх

хувь Бүгд Хээлтэгч Хээлтүүлэгч Бэлтгэсэн

арьс

2005 1854 1263 48 100 155865 1.2

2010 1029 777 50 449 153223 0.7

2011 826 760 47 237 189651 0.4

2012 793 547 57 224 226102 0.4

2013 767 506 57 239 272764 0.3

2014 1166 610 44 81 339438 0.3

2015 1334 708 41 232 379477 0.4

2016 1595 1009 31 316 397910 0.4

2017 1497 945 25 242 438409 0.3

2018 1172 896 93 504 427460 0.3

Каракулийн Сангийн аж ахуй байгуулагдсан даруйд нийт малын 75 хувийг каракуль

хонь эзэлж байсан бол 2005 онд нийт малын 1.2 хувийг, 2010 онд нийт малын 0.7 хувийг, 2015 онд нийт малын 0.4 хувийг эзэлж байсан бол 2017, 2018 онуудад нийт малын 0.3 хувийг Сүмбэр хонь эзэлж байна. Өөрөөр хэлбэл Сүмбэр хонины тоо буурсаар байгааг харуулж байна.

2013 онд 386 эм хонинд, 2014 онд 505 эм хонинд, 2015 онд 668 эм хонинд, 2016 онд 592 эм хонинд зохиомол хээлтүүлэг хийсэн бол 2017 онд зохиомол хээлтүүлэг хийгдээгүй, 2018 онд 500 эм хонинд зохиомол хээлтүүлэг хийсэн байна.

ЗУРАГ 16. ЗОХИОМОЛ ХЭЭЛТҮҮЛЭГ

Энэ үүлдрийн хонь нь өөр үүлдрийн хоньтой эрлийзжүүлэхэд өөрийн өвөрмөц шинж чанараа үр төлдөө удамшуулж чаддаг гайхамшигт чанартай хонь бөгөөд каракуль үүлдрийн хурганы арьс нь өвөрмөц нарийн хээтэй, хөнгөн хөрстэй, уян хатан чанартай, торгомсог зөөлөн, олон өнгөтэй зэрэг байдлаараа дэлхийн зах зээлд нэрд гарсан арьс юм. Каракуль хурганы арьс нь хар, саарал, хүрэн, сорлог, ягаан гэх зэрэг янз бүрийн өнгөтэй байдаг бөгөөд хар, саарал, хүрэн өнгийн арьс зонхилдог байна.

Говьсүмбэр аймгийн Хөдөө Аж Ахуйн танилцуулга, 2018 он

Говьсүмбэр аймаг нь 1994 онд байгуулагдсан бөгөөд тухайн жилд манай аймаг 9014 ширхэг каракуль хурганы арьс бэлтгэж байсан. 2007-2013 онуудад жилд дунджаар 224-455 ширхэг арьс бэлтгэсэн бол 2014 онд малын тоо толгойг өсгөх бодлого барьж 81 ширхэг арьс бэлтгэсэн байна. Тайлант онд 504 ширхэг арьс бэлтгэснийг 2005 онтой харьцуулбал 5.0 дахин, 2010 онтой харьцуулбал 12.2 хувиар, 2015 онтой харьцуулбал 2.2 дахин, 2017 онтой харьцуулбал 2.1 дахин нэмэгдсэн судалгаа гарлаа. ЗУРАГ 17. АРЬС БЭЛТГЭЛ

1854

1029

1334

1595 1497

1172

100

449232 316 242

504

0

500

1000

1500

2000

2004 2006 2008 2010 2012 2014 2016 2018 2020

СҮМБЭР хонь бүгд Бэлтгэсэн арьс

Бэлтгэсэн арьсыг боловсруулан цэрэг, цагдаа, батлан хамгаалахын дүрэмт хувцасны

зах, малгай болон гоёлын хувцас хийхэд ашигладаг байна.

ХАР

СААРАЛ

ХҮРЭН

Говьсүмбэр аймгийн Хөдөө Аж Ахуйн танилцуулга, 2018 он

Мал эмнэлгийн үйлчилгээ

Мал эмнэлгийн үйлчилгээ гэдэг нь малын эрүүл мэндийг хамгаалах зорилгоор хийж байгаа оношлогоо, шинжилгээ, тарилга туулгалт, угаалга, эмчилгээ, мал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, малын тэжээлд хийж байгаа чанар, ариун цэврийн магадлан шинжилгээ, баталгаажуулалт, орчны эрүүл ахуйн үнэлгээ хийх болон иргэдэд мэргэжлийн зааварчлага, зөвлөгөө өгч, тэднийг мэдээ мэдээллээр хангах, малын эм биобэлдмэлийг үйлдвэрлэх, улсын хилээр нэвтрүүлэх зэрэг цогц үйл ажиллагаа юм.

Тайлант онд давхардсан тоогоор 1355.0 мянган толгой мал, амьтдад мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлсэн байна. ХҮСНЭГТ 11. МАЛ ЭМНЭЛГИЙН ҮЗҮҮЛЭЛТ

2005 2010 2015 2016 2017 2018

Мал эмнэлэг 4 5 6 6 8 9

Үйлчилгээнд хамрагдсан мал, амьтад /мян.толгой/

242.3 261.7 853.1 924.0 1355.0

Мал амьтдад үзүүлсэн үйлчилгээ 2010 оноос 5.6 дахин, 2015 оноос 5.2 дахин, 2017

оноос 46.6 хувиар нэмэгдсэн байна. Нэг мал эмнэлгээр үйлчлүүлсэн мал, амьтдын тоо 2016 онд дунджаар 142.2 мянган толгой, 2017 онд 115.5 мянган толгой байсан бол 2018 онд 150.6 мянган толгой болсон байна. ЗУРАГ 18. МАЛ ЭМНЭЛЭГ БА ҮЙЛЧИЛГЭЭНД ХАМРАГДСАН МАЛ АМЬТДЫН ХАРЬЦУУЛАЛТ

242.3 261.7

853.1 924.0

1355.0

45

6 6

89

0

2

4

6

8

10

0

500

1000

1500

2005 2010 2015 2016 2017 2018Үйлчилгээнд хамрагдсан мал, амьтад /мян.толгой/ Мал эмнэлэг

Зургаас дүгнэхэд 2018 онд мал эмнэлгийн үйлчилгээнд хамрагдсан мал, амьтдын тоо

хамгийн өндөр үзүүлэлттэй байсан бол 2010 онд хамгийн бага үзүүлэлт гарсан байна. Бэлчээрийн даац

Малын бэлчээр, тэжээлийн хүрэлцээ хангамж нь байгаль орчны өнөөгийн байдалтай шууд хамааралтай байдаг бөгөөд манай аймаг Монгол Улсын төвийн бүсийн Зүүн өмнөд хэсэгт оршдог, 554.0 мянган га нутаг дэвсгэртэй, Дорноговь, Хэнтий, Төв, Дундговь аймгуудтай хиллэдэг. Байгалийн бүтцийн хувьд дов толгод бүхий хээр талын бүсэд оршдог. Нутгийн хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш 1620 метр. Уур амьсгалын хувьд хуурайдуу

Говьсүмбэр аймгийн Хөдөө Аж Ахуйн танилцуулга, 2018 он

сэрүүвтэр. Хамгийн хүйтэндээ -33 хэм, хамгийн халуундаа +32 хэм хүрнэ. Жилд дунджаар 200мм хур тунадас унадаг. Хөрсний хувьд тал хээрийн хүрэн цайвар хөрстэй.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолын дагуу 2018-2019 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрээр бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргасан байна. ХҮСНЭГТ 12. БЭЛЧЭЭРИЙН ДААЦ, СУМДААР, цн/га

он Баянтал Сүмбэр Шивээговь Аймгийн дундаж

2010 0.6 0.8 0.4 0.6

2015 4.3 2.8 1.6 2.9

2016 2.0 2.6 1.4 2.0

2017 2.4 2.1 2.0 2.2

2018 1.2 2.0 1.1 1.4

Аймгийн хэмжээнд жил ирэх тутам бэлчээрийн даац буурч 2008 онд нийт нутгийн 90 гаруй хувь нь гантай байсан тул даац тодорхойлох боломжгүй байсан байна.

Харин 2015 онд аймгийн хэмжээнд, үүнээс Баянтал сумын хэмжээнд бэлчээр нэмэгдэх хандлага гарч эхэлсэн бол 2016 онд буурах хандлага гарсан байна. 2017 онд аймгийн дундаж 2.2 цн/ га болж 2016 оноос 0.2 цн/ га-аар нэмэгдсэн бол 2018 онд аймгийн дундаж 1.4 цн/га болсон нь өмнөх оны мөн үеэс 0.8 цн/га-аар буурсан байна. ЗУРАГ 19. БЭЛЧЭЭРИЙН ДААЦ, цн/га

Говьсүмбэр аймгийн Хөдөө Аж Ахуйн танилцуулга, 2018 он

Хашаа, худаг, усан сан

Тайлант онд 478 өрхийн 684, 2 аж ахуйн нэгж, байгууллагын 4, нийт 688 малын хашаа

тоологдлоо. Нийт малын хашааны 70.3 хувь нь Сүмбэр сумын нутаг дэвсгэр дээр, 13.1 хувь нь Баянтал сумын нутаг дэвсгэр дээр, 16.6 хувь нь Шивээговь сумын нутаг дэвсгэрт байршиж байна. Малын хашааны тоо өмнөх оны мөн үеэс 4.7 хувиар нэмэгдлээ.

ЗУРАГ 20. МАЛЫН ХАШАА, СУМДААР

2018 оны жилийн эцсийн тооллогын дүнгээр 286 өрхийн 342, 1 аж ахуйн нэгж байгууллагын 3 худаг тоологдсон бөгөөд нийт худгийн 76.8 хувь нь Сүмбэр сумын нутаг дэвсгэр дээр, 5.8 хувь нь Баянтал сумын нутаг дэвсгэр дээр, 17.4 хувь нь Шивээговь сумын нутаг дэвсгэр дээр байршиж байна. Бэлчээрт байршдаг нийт худгийн тоо өмнөх оны мөн үеэс 1.7 хувиар буурсан. ЗУРАГ 21. ХУДАГ, СУМДААР

Аймгийн хэмжээнд шинээр гаргасан болон засварласан худгийн мэдээллийг сүүлийн

жилүүдийн байдлаар танилцуулж байна. 2018 онд шинээр худаг гаргах болон засварлах ажилд орон нутгийн 17 иргэн оролцсоны 76.5 хувь нь шинээр худаг гаргахад, 23.5 хувь нь худаг засварлахад оролцсон байна.

Говьсүмбэр аймгийн Хөдөө Аж Ахуйн танилцуулга, 2018 он

ХҮСНЭГТ 13. ШИНЭЭР ГАРГАСАН ХУДАГ

он Шинээр гаргасан

худаг

Үүнээс: Зарцуулсан хөрөнгө /мян.төг/

Үүнээс:

Инженерийн хийцтэй

Энгийн Улсын төсөв

Гадаадын хөрөнгө

Малчдын хөрөнгө

2005 8 2 6 30250.0 30000.0 0.0 250.0

2010 13 11 2 157069.6 67162.7 89796.9 110.0

2015 13 5 8 67414.4 0.0 0.0 67414.4

2016 6 2 4 34000.0 0.0 10000.0 24000.0

2017 9 3 6 52500.0 17000.0 0.0 35500.0

2018 5 2 3 41490.0 29990.0 0.0 11500.0

Өмнөх оны мөн үетэй харьцуулбал шинээр гаргасан худаг 44.4 хувиар, зарцуулсан хөрөнгийн хэмжээ 21.0 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. ХҮСНЭГТ 14. ЗАСВАРЛАСАН ХУДАГ

он

Засварласан худаг

Үүнээс: Зарцуулсан хөрөнгө /мян.төг/

Үүнээс:

Инженерийн хийцтэй

Энгийн Улсын төсөв

Гадаадын хөрөнгө

Малчдын хөрөнгө

2005 6 5 1 10190.0 10150.0 0.0 40.0

2010 7 4 3 41531.4 40401.4 0.0 1130.0

2015 5 4 1 17196.0 0.0 0.0 17196.0

2016 7 1 6 6500.0 0.0 0.0 6500.0

2017 3 0 3 8500.0 0.0 0.0 8500.0

2018 2 1 1 1500.0 0.0 0.0 1500.0

Өмнөх оны мөн үетэй харьцуулбал засварласан худгийн тоо 33.3 хувиар, зарцуулсан

хөрөнгийн хэмжээ 5.7 дахин буурсан байна. Сүүлийн жилүүдэд малчид өөрөсдийн хөрөнгөөр худгаа засварладаг болсон байна. ЗУРАГ 22. ШИНЭЭР ГАРГАСАН БОЛОН ЗАСВАРЛАСАН ХУДАГТ ЗАРЦУУЛСАН ХӨРӨНГӨ

Тайлант онд шинээр гаргасан худгийн 80.0 хувь, нийт хөрөнгийн 56.6 хувь нь Сүмбэр

суманд, шинээр гаргасан худгийн 20.0 хувь, нийт хөрөнгийн 43.4 хувь нь Шивээговь суманд баригдаж, зарцуулагджээ. 2018 онд зөвхөн Сүмбэр, Шивээговь сумдад тус бүр 1 худаг засварласан бөгөөд нийт хөрөнгийн 66.7 хувь нь Сүмбэр суманд, 33.3 хувь нь Шивээговь суманд зарцуулагдсан байна. Аймгийн усны тоо бүртгэлийн 2018 оны нэгдсэн дүнгээс танилцуулбал:

• Булаг шанд 17

• Гол горхи 6

• Нуур тойром 8

• Рашаан 1 бүртгэгдсэн байна.

Говьсүмбэр аймгийн Хөдөө Аж Ахуйн танилцуулга, 2018 он

ХҮСНЭГТ 15. УСНЫ ТОО БҮРТГЭЛ, ХАРЬЦУУЛСАН ҮЗҮҮЛЭЛТЭЭР

Сумд Гол горхи Нуур, тойром Булаг, шанд Рашаан

2017 он 2018 он 2017 он 2018 он 2017 он 2018 он 2017 он 2018 он

Сүмбэр 6 6 2 3 12 12 1 1

Баянтал 0 0 0 0 0 0 0 0

Шивээговь 0 0 5 5 5 5 0 0

Дүн 6 6 7 8 17 17 1 1

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад нуур тойром 14.3 хувиар нэмэгдсэн байна.

ХҮСНЭГТ 16. УСНЫ ТОО БҮРТГЭЛ, ТӨРЛӨӨР, 2018 он

Сумд Гол горхи Нуур, тойром Булаг, шанд

Рашаан Бүгд Устай Бүгд Устай Бүгд Устай

Сүмбэр 6 2 3 1 12 6 1

Баянтал 0 0 0 0 0 0 0

Шивээговь 0 0 5 1 5 2 0

Дүн 6 2 8 2 17 8 1

Тайлант онд бүртгэгдсэн гол горхины 33.3 хувь нь, булаг шандны 47.1 хувь нь, нуур тойрмын 25.0 хувь нь устай гэсэн үзүүлэлт гарлаа.

Тэжээвэр амьтад

2018 оны жилийн эцсээр аймгийн хэмжээнд 263 гахай, 54 шувуу тоологдсон нь өмнөх

оны мөн үеэс гахай 9.1 хувиар өсч, шувуу 55.5 дахин цөөрсөн байна.

ХҮСНЭГТ 17. ТЭЖЭЭВЭР АМЬТАД, ТӨРЛӨӨР, 2018 он

Сумд Гахай Шувуу

Бүгд Хээлтэгч Хээлтүүлэгч Бусад Бүгд Хээлтэгч Хээлтүүлэгч Бусад

Сүмбэр 231 91 19 121 24 20 4 0

Баянтал 0 0 0 0 30 22 8 0

Шивээговь 32 7 1 24 0 0 0 0

ДҮН 263 98 20 145 54 42 12 0

Говьсүмбэр аймгийн Хөдөө Аж Ахуйн танилцуулга, 2018 он

Нийт гахайны 87.8 хувь нь Сүмбэр суманд, 12.2 хувь нь Шивээговь суманд байдаг бол нийт шувууны 55.6 хувь нь Баянтал суманд, 44.4 хувь нь Сүмбэр сумын нутагт байршиж байна. ХҮСНЭГТ 18. ТЭЖЭЭВЭР АМЬТАД

он 2005 2010 2015 2016 2017 2018

Гахай 35 55 343 277 241 263

Шувуу 29 106 2964 3793 2996 54

Гахай, шувууг 2005 онтой харьцуулбал гахай 7.5 дахин, шувуу 1.9 дахин нэмэгдсэн,

2010 онтой харьцуулбал гахай 4.8 дахин нэмэгдэж, шувуу 2.0 дахин цөөрсөн, 2015 онтой харьцуулбал гахай 23.3 хувиар, шувуу 54.9 дахин суурсан, 2017 онтой харьцулбал гахай 9.1 хувиар өсч, шувуу 55.5 дахин буурсан байна. Шувууны тоо огцом буурсан шалтгаан нь орон нутагт үйл ажиллагаа явуулж байсан шувууны аж ахуй нүүсэнтэй шууд хамааралтай болно.

ЗУРАГ 23. ГАХАЙ, ШУВУУ

Хамгийн олон шувуу 2016 онд, хамгийн олон гахай 2015 онд тоологджээ.

2.ГАЗАР ТАРИАЛАН

Тариалсан талбай, хураасан ургац

Хөдөө аж ахуйн газарт бэлчээр, хадлан, тариалан, атаршсан газар, хөдөө аж ахуйн

барилга байгууламжийн дэвсгэр, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хэрэгцээнд зориулсан бусад газар хамаарна.

Говьсүмбэр аймгийн Хөдөө Аж Ахуйн танилцуулга, 2018 он

Тариалангийн талбай гэж хөдөө аж ахуйн ургамал тариалсан талбайг хэлэх бөгөөд тухайн жилд үр суулгасан газрын хэмжээгээр тодорхойлогдоно. Газар тариалангийн гол таримал нь үр тариа, төмс, хүнсний ногоо, малын тэжээлийн ургамал бөгөөд тэдгээрийг тариалсан талбай, ургац хураалт, га-ийн ургацын хэмжээг улс, орон нутгийн түвшинд тогтооно.

Нийт хураасан ургац нь тариалсан бүх талбайгаас хураан авсан үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, малын тэжээл, техник, тосны ургамал зэрэг таримал ургамлын хэмжээгээр тодорхойлогдоно.

Га-ийн ургац гэж талбайн нэг нэгжээс /1 га-аас/ авах газар тариалангийн бүтээгдэхүүний хэмжээ юм. Га-ийн ургацыг тодорхойлохдоо нэг төрлийн ургамал тариалсан талбайгааг хураан авсан бүх ургацыг тариалсан талбайн хэмжээнд харьцуулна. ЗУРАГ 24. ТАРИАЛСАН ТАЛБАЙ, ХУРААСАН УРГАЦ, УЛСЫН ДҮНГЭЭР

189.5 162202.7 192.5

282.2 315.3 345.9 379.8 412.4 440.6525 505.3 524.3 507.9

230.8328.3 319.7

446.2

631.3640.2

793.2

877.3746.1

881.5

524.7

818.1

503.8

871.2

0

200

400

600

800

1000

1200

1400

1600

2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018

Тариалсан талбай, мянган.га Хураасан ургац, мянган тонн

Монгол улс 2018 онд 507.9 мянган га талбайд тариалалт хийж, 871.2 мянган тонн үр тариа,

төмс, хүнсний ногоо, тэжээлийн ургамал, үүнээс 453.8 мянган тонн үр тариа, 168.9 мянган тонн төмс, 100.7 мянган тонн хүнсний ногоо, 123.8 мянган тонн тэжээлийн ургамал, 23.9 мянган тонн бусад ургамал хураан авлаа. ХҮСНЭГТ 19. ТАРИАЛСАН ТАЛБАЙ, УЛСЫН ДҮНГЭЭР, мян.га

Төрөл 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018

Нийт тариалсан талбай

315.3 345.9 379.8 415.4 440.6 525.0 505.3 524.3 507.9

үр тариа 259.2 299.9 306.2 293.3 315 390.7 377.8 390.9 366.8

төмс 13.8 15.4 16.8 15.5 13.2 12.8 15.0 15.1 12.9

хүнсний ногоо

7 7.8 7.9 8.3 8.7 7.7 9.1 8.4 8.9

тэжээлийн ургамал

11.1 10.9 13.8 14.4 17 23.8 29.9 26.2 46.3

бусад 24.2 11.9 35.1 83.9 86.7 90 73.5 83.7 73

Өмнөх онтой харьцуулбал нийт тариалалт 3.1 хувиар буурснаас, үр тариа 6.2 хувиар,

төмс тариалалт 14.6 хувиар буурсан бол хүнсний ногоо тариалалт 6.0 хувиар, тэжээлийн ургамал 76.0 хувиар өссөн байна.

Тайлант онд үр тариа 453.8 мянган тонн, төмс 168.9 мянган тонн, хүнсний ногоо 100.7 мянган тонн, тэжээлийн ургамал 123.8 мянган тонныг тус тус хураан авлаа.

Говьсүмбэр аймгийн Хөдөө Аж Ахуйн танилцуулга, 2018 он

ХҮСНЭГТ 20. ХУРААСАН УРГАЦ, УЛСЫН ДҮНГЭЭР, мян.тн

Төрөл 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018

Нийт хураасан ургац 640.2 793.2 877.3 746.1 881.5 524.7 818.1 503.8 871.2

үр тариа 355.1 446.1 465.3 368.4 518.8 216.3 483.5 238.1 453.8

төмс 168 201.6 245.9 191.6 161.5 163.8 165.3 121.8 168.9

хүнсний ногоо 82.3 99 98.9 101.8 104.8 72.3 94.4 82.1 100.7

тэжээлийн ургамал

34.8 40.4 46.2 42.6 44.3 49.2 53.4 47.9 123.8

бусад 0 6.1 21 41.7 52.1 23.1 21.5 13.9 24.0

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад хураасан ургац дүнгээрээ 69.4 хувиар, үүнээс үр

тариа хураалт 90.6 хувиар, төмс 38.7 хувиар, хүнсний ногоо 22.7 хувиар, тэжээлийн ургамал 2.6 дахин, бусад 6.9 хувиар тус тус өссөн үзүүлэлт гарлаа.

Говьсүмбэр аймаг 2018 онд 40.2 га талбайд тариалалт хийж, 270.1 тонн ургац хурааж авлаа. ЗУРАГ 25. ТАРИАЛСАН ТАЛБАЙ, ХУРААСАН УРГАЦ, АЙМГИЙН ДҮНГЭЭР

ХҮСНЭГТ 21. ТАРИАЛСАН ТАЛБАЙ, АЙМГИЙН ДҮНГЭЭР, ТӨРЛӨӨР, га

Он Бүгд Үр тариа Төмс Хүнсний ногоо Тэжээлийн ургамал

2005 24.7 0 5.4 3.2 16.1

2010 43.6 0 9.2 12.2 22.2

2015 25.9 0 8.3 16.2 1.4

2016 51.3 0 22.9 18.2 10.2

2017 38.7 0 17.2 17.2 4.3

2018 40.2 0 15.2 13.0 12.0

Аймгийн дүнгээр 2018 онд тариалалт 3.9 хувиар өссөн байна. Нийт тариалсан талбайг

2005 онтой харьцуулбал 1.6 дахин, 2015 онтой харьцуулбал 55.2 хувиар өссөн, 2017 онтой харьцуулбал 3.9 хувиар өсч, 2010 оноос 7.8 хувиар буурсан байна. ХҮСНЭГТ 22. ТАРИАЛСАН ТАЛБАЙ, СУМДААР, га

Сумд 2005 2010 2015 2016 2017 2018

Баянтал 0.8 10.8 2.4 3.1 3.8 4.3

Сүмбэр 13.8 21.8 15.5 39.4 24.7 29.1

Шивээговь 10.1 11.0 8.0 8.8 10.2 6.8

Дүн 24.7 43.6 25.9 51.3 38.7 40.2

Говьсүмбэр аймгийн Хөдөө Аж Ахуйн танилцуулга, 2018 он

Нийт тариалалтын 72.4 хувийг Сүмбэр сум, 10.7 хувийг Баянтал сум, 16.9 хувийг

Шивээговь сум хийсэн байна. ЗУРАГ 26. ТАРИАЛСАН ТАЛБАЙ, СУМДААР

ХҮСНЭГТ 23. ХУРААСАН УРГАЦ, АЙМГИЙН ДҮНГЭЭР, ТӨРЛӨӨР, тн

Он Бүгд Үр тариа Төмс Хүнсний ногоо Тэжээлийн ургамал

2005 44.5 0.0 20.8 13.5 10.2

2010 242.8 0.0 92.0 69.7 81.1

2015 155.5 0.0 49.4 103.1 3.0

2016 220.2 0.0 97.7 117.4 5.1

2017 269.1 0.0 100.6 140.7 27.8

2018 270.1 0.0 96.7 130.7 42.7

2018 онд хураасан ургац өмнөх оноос 0.4 хувиар өссөнөөс тэжээлийн ургамал 53.6

хувиар өсч, төмс 3.9 хувиар, хүнсний ногоо 7.1 хувиар буурсан үзүүлэлт гарлаа. ХҮСНЭГТ 24. ХУРААСАН УРГАЦ, СУМДААР, тн

Он 2005 2010 2015 2016 2017 2018

Баянтал 2.6 7.8 11.5 11.6 29.1 7.7

Сүмбэр 12.7 216.3 68.3 122.2 139.1 168.6

Шивээговь 29.2 18.7 75.7 86.4 100.9 93.8

Дүн 44.5 242.8 155.5 220.2 269.1 270.1

Нийт ургацын 62.4 хувийг Сүмбэр сум, 34.7 хувийг Шивээговь сум, 2.9 хувийг Баянтал сум хураасан байна. ЗУРАГ 27. ХУРААСАН УРГАЦ, СУМДААР

2.6 7.8 11.5 11.629.1

7.7

12.7

216.3

68.3

122.2139.1

168.6

29.2 18.7

75.7 86.4100.9 107.8

0.0

50.0

100.0

150.0

200.0

250.0

2005 2010 2015 2016 2017 2018

Баянтал Сүмбэр Шивээговь

Говьсүмбэр аймгийн Хөдөө Аж Ахуйн танилцуулга, 2018 он

2018 онд 1 га талбайгаас хураах ургацын хэмжээг тооцвол өмнөх оны мөн үеэс төмс 10.3 хувиар, хүнсний ногоо 23.2 хувиар өсч, тэжээлийн ургамал 44.6 хувиар буурсан байна.

ХҮСНЭГТ 25. 1 ГА-аас ХУРААСАН УРГАЦ, ТӨРЛӨӨР, тн

Он Төмс Хүнсний ногоо Тэжээлийн ургамал

2005 3.9 4.2 0.6

2010 10.0 5.7 3.7

2015 6.0 6.4 2.1

2016 4.3 6.5 0.5

2017 5.8 8.2 6.5

2018 6.4 10.1 3.6

ЗУРАГ 28. ГА-аас ХУРААСАН УРГАЦЫН ХЭМЖЭЭ, тн

Хөдөө аж ахуйн эдэлбэр газар

2018 оны байдлаар аймгийн нутаг дэвсгэрийн 86.8 хувийг буюу 481.1 мянган га

талбайг хөдөө аж ахуйн газар эзэлж байна. Үүнд:

• Бэлчээрийн газар 465.7 мянган га буюу 96.8 хувь

• Хадлангийн талбай 7.8 мянган га буюу 1.6 хувь

• Тариалангийн газар 3.3 мянган га буюу 0.7 хувь

• Хөдөө аж ахуйн барилга байгууламжийн газар 0.2 мянган га буюу 0.04 хувь

• Хөдөө аж ахуйн хэрэгцээнд тохиромжгүй газар 4.1 мянган га буюу 0.9 хувийг тус тус эзэлж байна.

Говьсүмбэр аймгийн Хөдөө Аж Ахуйн танилцуулга, 2018 он

ЗУРАГ 29. ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗАР, мян.га

ХҮСНЭГТ 26. ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗАР, АНГИЛЛААР, га

Ангилал 2017 2018 өөрчлөлт Хувь

Бэлчээрийн газар 465797.3 465748.2 -49.1 99.99

Хадлангийн талбай 7810.0 7810.0 0.0 100.00

Тариалангийн газар 3320.0 3338.0 18.0 100.54 ХАА-н барилга байгууламжийн дэвсгэр газар 166.5 163.7 -2.8 98.32

ХАА-н хэрэгцээнд тохиромжгүй газар 4092.8 4092.8 0.0 100.00

481186.6 481152.7 -33.9 99.99

Өмнөх оны мөн үетэй харьцуулбал хөдөө аж ахуйн газар 0.01 хувиар багассан үзүүлэлт гарлаа.

ХҮСНЭГТ 27. ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗАР, СУМДААР, 2018 он, га

Ангилал Баянтал Сүмбэр Шивээговь ДҮН

Бэлчээрийн газар 83969.1 299876.6 81902.5 465748.2

Хадлангийн талбай 0.0 7810.0 0.0 7810.0

Тариалангийн газар 3010.0 257.5 70.5 3338.0

Атаршсан газар 0 0 0.0 0.0 ХАА-н барилга байгууламжийн дэвсгэр газар 98.7 30.2 34.9 163.8

ХАА-н хэрэгцээнд тохиромжгүй газар 0.0 4092.8 0.0 4092.8

87077.8 312067.1 82007.9 481152.8

Хөдөө аж ахуйн нийт газрын 64.9 хувь нь Сүмбэр, 18.1 хувь нь Баянтал, 17.0 хувь нь Шивээговь суманд байна.

Говьсүмбэр аймгийн Хөдөө Аж Ахуйн танилцуулга, 2018 он

АШИГЛАСАН МАТЕРИАЛ

1. Статистик эмхтгэл 2010, 2011, 2012, 2013, 2014, 2015, 2016, 2017

2. Говьсүмбэр аймгийн нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүд 2010, 2011, 2012, 2013,

2014, 2015, 2016, 2017, 2018

3. Мал тооллогын материал 2010, 2011, 2012, 2013, 2014, 2015, 2016, 2017, 2018

4. Говьсүмбэр аймгийн хөдөө аж ахуйн төлөв байдал 2010, 2011, 2012, 2013, 2014,

2015, 2016, 2017

5. Каракуль хонь, Ц.Тэрбиш, 1987 он

6. Альбом пл бонитировке каракульских ягнят и товарной шкурок, 1980 он

Танилцуулга бэлтгэсэн:Статистикийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Я.Отгонбаяр

[email protected], 70543017