24
МОНГОЛЫН ТӨРИЙН ЁС, ЁСЛОЛ, БЭЛЭГДЭЛ

Монгол төрийн бэлгэдэл

  • Upload
    -

  • View
    504

  • Download
    6

Embed Size (px)

Citation preview

Page 1: Монгол төрийн бэлгэдэл

МОНГОЛЫН ТӨРИЙН

ЁС, ЁСЛОЛ,

БЭЛЭГДЭЛ

Page 2: Монгол төрийн бэлгэдэл

1994 оны 5 дугаар сарын 2О-ны өдөр

ТӨРИЙН БЭЛГЭ ТЭМДГИЙН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Ерөнхий зүйл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Төрийн сүлд, туг, далбаа, тамгыг

үйлдэх, дүрслэх, дээдлэн хэрэглэх журам болон Төрийн дууллыг

хуульчлан бататгахад оршино.

2 дугаар зүйл. Төрийн бэлгэ тэмдэг

1. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь

Төрийн сүлд, туг,далбаа, тамга, дуулал /цаашид "Төрийн бэлгэ тэмдэг"

гэх/ мөн.

2. Төрийн сүлд, туг, далбаа, дуулал нь Монголын ард түмний түүхэн

уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг

илэрхийлнэ.

З дугаар зүйл. Төрийн бэлгэ тэмдгийн тухай хууль тогтоомж

Төрийн бэлгэ тэмдгийн тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль,

тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

Page 3: Монгол төрийн бэлгэдэл

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Монгол Улсын Төрийн сүлд, түүнийг

үйлдэх, дүрслэх, байрлуулах

4 дүгээр зүйл. Төрийн сүлд

Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн З дахь хэсэгт зааснаар Төрийн сүлд нь

ариун цагаан өнгийн бадам цэцэг суурьтай, төгсгөлгүй үргэлжлэн дэлгэрэх түмэн

насан хээгээр хөвөөлсөн, мөнх тэнгэрийг бэлгэдсэн дугираг хөх дэвсгэртэй байна.

Сүлдний төв хэсэгт Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, цог

хийморийг илтгэсэн алтан соёмбо, эрдэнийн хүлгийг хослуулан дүрсэлсэн байна.

Сүлдний хүрээний магнайн хэсэгт эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийг бэлгэдсэн

хүслийг хангагч чандмань эрдэнэ, доод хэсэгт эх газрыг төлөөлсөн ногоон өнгийн

уулан хээ, ашид дэвжихийн өлзий хутаг оршсон хүрдийг тус тус дүрсэлнэ. Хүрдийг

хадгаар дээдлэн сүлжсэн байна.

5 дугаар зүйл. Төрийн сүлдийг үйлдэх, дүрслэх

1. Төрийн сүлдийг өнгө ялгах буюу ялгахгүйгээр үйлдэж дүрсэлж болно.

2. Төрийн сүлдийг өнгө ялган үйлдэх буюу дүрслэхэд соёмбо, эрдэнийн хүлэг,

түмэн насан хээ, хүрд нь алтан шар, тэнгэр нь хөх, уулан хээ нь тодоос шингэрээж

гурваар дагнасан ногоон, бадам цэцэг нь алтан шар өнгийн хүрээтэй цагаан, хадаг

нь алтан шар утсаар хүрээлсэн цэнхэр, чандмань эрдэнэ нь ногоон, улаан, хөх

өнгийг дөрвөөр дагнаж алтан шар өнгийн зураасаар хүрээлсэн байна. Төрийн

сүлдний чандмань эрдэнэ, түмэн насан хээ, бадам цэцэг нь элгэн хүрэн дэвсгэр

дээр байрлана.

3. Төрийн сүлдийг үйлдэх, дүрслэхдээ түүний хэмжээнээс үл хамааран Үндсэн

хуульд хавсаргасан эх загварт заасан тэг, харьцааг чанд баримтална.

Page 4: Монгол төрийн бэлгэдэл

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Монгол Улсын Төрийн туг, түүнийг

үйлдэх, байрлуулах, хүндэтгэн залах

7 дугаар зүйл. Төрийн туг

1. Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Монголын

нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан туг нь монгол Улсын төрийн

хүндэтгэлийн бэлгэдэл мөн.

2. Есөн хөлт Их цагаан туг нь Монгол Улсын Төрийн туг мөн.

8 дугаар зүйл. Төрийн тугийг үйлдэх

1. Төрийн тугийг Монгол Улсын бүх аймгийн адуун сүргийн дотроос шилж сонгосон

цагаан зүсмийн азарганы 8О,О см-ээс доошгүй урттай, дэл сүүлээр, ганц хувь

үйлдэнэ.

2. Их цагаан тугны нийт өндөр нь ишний хамт З62,О см, титэм /сэсэм/-ийн

тойргийн голч нь 55,О см, хөл, тугны нийт өндөр нь ишний хамт 262,О см, титмийн

тойргийн голч нь 40,0 см байна.

3. Төрийн тугны оройн хэсэгт гангаар сийлсэн, жийжүүдсэн хээтэй, сэрээ

хэлбэрийн илбэр байна. Их цагаан тугны гилбэрийн үзүүрт дээшээ дүрэлзэж

байгаа галын дүрс байрлуулах бөгөөд гилбэр нь тойрсон цэцгийн дэлбээ

хэлбэртэй суурь /цар/-тай байна. Уг суурь болон титмийн туурга, гилбэрийн галын

дүрсийг монгол дарганы аргаар алтдаж шармалдана.

4. Төрийн туг нь шаргал хээтэй цагаан хоргойгоор хийсэн 4 хэлт манжлага бүхий

бүслүүртэй байна. Бүслүүр, хэлийн уулзвар бүр дээр зэс хөөмөл дугуй толь

байрлуулна.

Page 5: Монгол төрийн бэлгэдэл

ТӨРИЙН 9 ИХ БЭЛЭГДЭЛ

Хараа ихт хар туг

Хараа ихт хар туг нь бусдыг аюулгахуйн

бэлгэдэл, эртний монгол цэргийн сүр хүч,

сүлд хийморийг илэрхийлнэ. Хараа ихт хар

тугийг Чингис хааны эцэг Есүхэй баатраас

эхлэн Мандухай цэцэн хатан, Батмөнх

Даянхааныг хүртэл их цэргийн сүр хүчийг

бэлгэдэн дээдлэж ирсэн. Үүнийг бас Догшин

хар сүлд хэмээн нэрлэж, мянган хээр

азарганы сүүлээр урладаг нь их цэргийн сүр

хүчийг илтгэдэг ба орой дээрээ дөрвөн од

бүхий алтан жийжүү хээ суулгасан ган зэв

байдаг нь “ Дайснаа ялахад нэгэн үзүүрт

сэтгэлээр тэмцье” гэсэн санаа бүхий нэг

сүлдэн дор нэгдэн нийлж, үнэнч байхыг

илэрхийлэх төдийгүй эх болсон газар дэлхий

дээр орших Монголчуудыг мөнх тэнгэртэй

холбогч сүлд, тэнгэрийн бошго гэж бэлгэдэж

ирсэн.

Page 6: Монгол төрийн бэлгэдэл

ТӨРИЙН 9 ИХ БЭЛЭГДЭЛ

Хашригаа ихт улаан бүрээ

/ Хамгаар хүндэтгэхийн бэлгэдэл /

Энэ нь сүрлэг дуутай тул

дайсан этгээд дууг

сонсоод манаран унадаг,

хийгээд төрийн бат

хүндийн бэлгэ аж.

Page 7: Монгол төрийн бэлгэдэл

ТӨРИЙН 9 ИХ БЭЛЭГДЭЛ

Энэ бол хурц ухаан, эрэмгий зориг, хамгаалагч ялан дийлэгчийн бэлэгдэл аж.

Page 8: Монгол төрийн бэлгэдэл

ТӨРИЙН 9 ИХ БЭЛЭГДЭЛ

Монголчууд эмээлээ хурдан хүлгээ унаж,

санасан үйлээ түргэн бүтээхэд үлэмж

тустай хэрэглэл гэдэг утгаараа аливаа

үйл явдлын бэлгэдэл болгодог

Page 9: Монгол төрийн бэлгэдэл

ТӨРИЙН 9 ИХ БЭЛЭГДЭЛ

Илд нь төрийн хэргийг мэргэн явуулах ухаан, бат хүч хоёрын бэлгэдэл ажээ.

Page 10: Монгол төрийн бэлгэдэл

ТӨРИЙН 9 ИХ БЭЛЭГДЭЛ

Бүс нь задарсан бутарсаныг

нийлүүлдэг учиртай хийгээд

хүний сүлд хийморь болдог тул

төрийн бэлгэдэг болдог

Page 11: Монгол төрийн бэлгэдэл

ТӨРИЙН 9 ИХ БЭЛЭГДЭЛ

Page 12: Монгол төрийн бэлгэдэл

ТӨРИЙН 9 ИХ БЭЛЭГДЭЛ

Page 13: Монгол төрийн бэлгэдэл

ХАН ТӨРИЙН 7 ЭРДЭНЭ

1911 онд монголчууд манжийн ноёрхлыг халж Жавзундамба хутагт VIII

богдыг хаан ширээнээ өргөмжлөөд долоон эрдэнийг цогцолбороор

бүтээж: ХҮРД /Хорол/, ЧАНДМАНЬ, ХАТАН, ТҮШМЭЛ, ЗААН, МОРЬ,

БААТАР долоог багтаажээ.

Page 14: Монгол төрийн бэлгэдэл

ХҮННҮ ГҮРНИЙ ТӨРИЙН СҮЛД

ХҮН / ХҮННҮ/ ГҮРНИЙ ТӨРИЙН СҮЛД

Галын дөлийг илэрхийлсэн

тэмдэг нь үргэлжид өөдлөн бадрах

үйлсийг бэлгэдсэн байна.

Монголчуудын эртний шүтээн наран,

саран хоёр нь галын дөлтэй нийлээд

Монголын ард түмэн бадран

цэцэглэж байхын ерөөл агуулсан

ажээ.

Page 15: Монгол төрийн бэлгэдэл

ИХ МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН СҮЛД

ТӨРИЙН СҮЛД ИХ ЦАГААН ТУГ

Их монгол улсын үед төрийн

сүлд, туг нь хамгийн сүрлэг

боловсронгүй болсон ажээ. Сүлд,

тугны дээд талд монгол угсааны овог,

аймгийн эрхэлдэг гал, зэр зэвсгийн

дүрсийг үйлдэн доор нь монгол хүний

эрхэм хүлэг болсон адууны хялгасыг

туглан цогцлуулж бөс торгомсгоор

чимэглэн, голоор нь ишинд бэхэлсэн

байдаг. Төрийн тугийг ингээж цагаан

үсээр хийдэг нь төрийн үйл ариунаар

бадрахын утгатай ажээ.

Page 16: Монгол төрийн бэлгэдэл

БНМАУ-ын ТӨРИЙН ДАЛБАА. 1924 он

1924 ОНД БАТАЛСАН ҮНДСЭН ХУУЛЬД

ЗААСАН НЬ:

1924 онд батлагдсан Улсын

Анхдугаар Үндсэн хуулийн 49 дүгээр

зүйлд БНМАУ-ын төрийн далбааг

тодорхойлж бичихдээ: “Улсын туг

далбааг улаан өнгөтэй бөгөөд дунд

нь улсын сүлд тэмдгийг оруулан

үйлдүүлж гүйцэтгүүлбэл зохино”

хэмээжээ.

Page 17: Монгол төрийн бэлгэдэл

БНМАУ-ын ТӨРИЙН СҮЛД. 1924 он

1924 ОНД БАТАЛСАН ҮНДСЭН ХУУЛЬД

ЗААСАН НЬ:

Аливаа улс гүрний нэгэн

бэлгэдэл нь сүлд тэмдэг байдаг.

Монгол Улсын төрийн сүлдийн түүх нь

бүр Хүн гүрний үеэс эхэлдэг. Хүн

/хүннү/ улс нар, сар, гал, буга, шөрөөс,

шувууны дүрс эрхэмлэдэг дугаар

зүүны үед цагаан шонхор шувуу

язгуурын монгол аймаг болох Хиад

боржигны сүлд болж байжээ.

Сүлдний талаар 1924 онд баталсан

Үндсэн хуулийн дөчин наймдугаар

зүйлд “ улсын сүлд тэмдэгт дээр

дурдсан соёмбо үсэг, түүний доод

этгээдэд бадамлянхуа цэцгийн зураг

бүхий сүлд тэмдэг хэрэглэн явуулбал

зохино” хэмээн заасан буй.

Page 18: Монгол төрийн бэлгэдэл

БНМАУ-ын ТӨРИЙН ДАЛБАА. 1940 он

1940 ОНД БАТАЛСАН ҮНДСЭН ХУУЛЬД

ЗААСАН НЬ:

1940 онд БНМАУ-ын 8 дугаар

Их Хурлаар баталсан Шинэ Үндсэн

хуулийн 93 дугаар зүйлд “БНМАУ-ын

туг нь 1:2 хэмжээний улаан өнгийн

эдээр үйлдэгдэх бөгөөд уул тугийн

төвд улсын сүлд тэмдэг байх ба

түүний хоёр талаар Бүгд Найрамдах

Монгол Ард Улс гэсэн үсэгтэй байна”

гэж заасан байна. Үндсэн хуулийн

заалтаар урьдах улсын тугийн хэмжээ

нь дөв дөрвөлжин байсныг өөрчилж,

тэгш өнцөгт гонзгой болгосон нь шинэ

зүйл юм. Мөн Үндсэн хуулийн энэ

заалтад улсын нэрийг нэмэн хийх

болсон нь шинээр нэмэгдсэн болно.

Page 19: Монгол төрийн бэлгэдэл

БНМАУ-ын ТӨРИЙН ДАЛБАА. 1945 он

1945 оны 7 сарын 10-ны өдөр

“БНМАУ-ын төрийн далбаа маяг,

найрлуулгын тухай” асуудлыг тусгайлан

яаралтай хэлэцүүлжээ. Тус хурлаар

БНМАУ-ын далбаа нь 2 x 1 хэмжээтэй

улаан ба хөх өнгийн эдээр үйлдэх бөгөөд

үүнд уртын гуравны нэг хувийн хэмжээгээр

дундаа агаарын адил хөх өнгөтэй байх ба

гуравны хоёр хувь нь болох түүний хоёр

тал нь улаан өнгөтэй байна. Ишинд уях

талын улаан дэвсгэрийн дунд талд алтан

шар өнгийн таван хошуу байх ба түүний

доод талд мөн адил шар өнгөөр

үйлдэгдсэн бөгөөд бадамлянхуан цэцэггүй

соёмбо байна” хэмээн заажээ. Энд улсын

нэр бичихээ больсныг анзаарах хэрэгтэй.

Энэ нь тугийн дэвсгэр өөрчлөгдсөнтэй

холбоотой ажээ. Үүнээс өмнөх Үндсэн

хуульд гол төлөв БНМАУ-ын туг далбаа

хэмээн бичсэн буй. Харин энэ үеэс хойш

БНМАУ-ын төрийн далбаа хэмээх болов.

Энэ далбааны эхийг БНМАУ-ын Маршал

Чойбалсангийн нэрэмжит

шагналт, УГЗ Д.Чойдог зохиосон байна.

Page 20: Монгол төрийн бэлгэдэл

БНМАУ-ын ТӨРИЙН СҮЛД. 1955 он

1940 оны Vндсэн хуулийн 92

дугаар зvйлд тєрийн сvлдний талаар

заахдаа: “Бvгд Найрамдах Монгол Ард

Улсын сvлд тэмдэг бол дугуй хэлбэртэй,

дунд нь Монгол Улсын хангай, тал, говь

нутаг дээр нарны зvг уурга бариад

давхиж яваа морьтой ард байх ба

дугтуйн хєвєєгєєр євс ногооны дээр хонь,

vхэр, тэмээ, ямааны толгойг хоёр талд

зурж, дугуйн дээд талыг дан алхан

хээгээр хvрээлж, дунд нь таван хошуу

тэмдэг байна. Євс ногооны доод уулзарт

улаан лент дээр “Бvгд Найрамдах

Монгол Ард Улс” хэмээсэн бичиг байна”

хэмээжээ.

Page 21: Монгол төрийн бэлгэдэл

БНМАУ-ын ТӨРИЙН СҮЛД. 1960 он

1960 ОНЫ VНДСЭН ХУУЛЬД ЗААСАН

БАЙДАЛ

1960 оны Vндсэн Хуульд тєрийн

сvлдний тухай заахдаа: “Ердvгээр зvйл.

Бvгд Найрамдах Монгол Ард Улсын тєрийн

сvлд бол тєрийн мєн чанар, улс тvмний

найрамдлын vзлийг илэрхийлэн тус орны

vндэсний болон эдийн засгийн онцлогийг

vзvvлсэн байна.

БНМАУ-ын сvлд бол тарианы тvрvvгээр

хєвєєлсєн дугуй хэлбэртэй байна. Тарианы

ишийг хvрд араагаар холбож, эдгээрийг

БНМАУ гэсэн vсэг бvхий улаан, цэнхэр

єнгийн туузаар ороож зангидсан байна.

Сvлдийн тєвд БНМАУ-ын хангай, говь, тал

хосолсон нутгаар мандах коммунизмын

наран єєд хурдалж яваа морь унасан

хєдєлмєрчин хvн зурсан байна.

Сvлдний магнайд тариан тvрvvний хоёр

vзvvрийн хооронд дундаа алсан соёмбо

vсэг бvхий таван хошуу байна” гэжээ.

Page 22: Монгол төрийн бэлгэдэл

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН СҮЛД. 1992 оноос

1992 ОНЫ VНДСЭН ХУУЛЬД ЗААСАН:

1992 оны Vндсэн хуулийн Арван

хоёрдугаар зvйлд сvлдний тухай заахдаа:

“1. Монгол Улсын тусгаар тогтнол, бvрэн

эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Тєрийн сvлд,

туг, далбаа, тамга, дуулал мєн.

2. Тєрийн сvлд, туг, далбаа, дуулал нь

Монголын ард тvмний тvvхэн уламжлал,

хvсэл тэмvvлэл, эв нэгдэл, шударга ёс, цог

хийморийг илэрхийлнэ.

3. Тєрийн сvлд нь ариун цагаан єнгийн

бадам цэцэг суурьтай, тєгсгєлгvй vргэлжлэн

дэлгэрэх тvмэн насан хээгээр хєвєєлсєн,

мєнх тэнгэрийг бэлгэдсэн дугариг хєх

дэвсгэртэй байдал, цог хийморийг илтгэсэн

алтан соёмбо, эрдэнийн хvлгийг хослуулан

дvрсэлсэн байна. Сvлдний хvрээний

магнайн хэсэгт эрт, эдvгээ, ирээдvй гурван

цагийг бэлгэдсэн хvслийг хангагч чандмань

эрдэнэ, доод хэсэгт эх газрыг тєлєєлсєн

ногоон єнгийн уулан хээ, ашид дэвжихийн

єлзий хутаг оршсон хvрдийг тус тус

дvрсэлнэ. Хvрдийг хадгаар дээдлэн

сvлжсэн байна” хэмээсэн байна.

Page 23: Монгол төрийн бэлгэдэл

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН СҮЛД. 1992 оноос

1992 ОНЫ VНДСЭН ХУУЛЬД ЗААСАН:

1992 онд баталсан хуульд

заахдаа Монгол Улсын тєрийн далбаа нь

улаан, хєх, улаан хосолсон єнгєтэй байна.

Далбааны гурав хуваасны нэгийн

хэмжээтэй дундах хэсэг нь мєнх тэнгэрийн

хєх, тvvний хоёр тал нь мандан бадрахын

бэлгэдэл улаан єнгєтэй байна. Далбааны

ишин талын улаан дэвсгэрийн тєв хэсэгт

алтан соёмбо байрлуулна. Далбааны єргєн,

урт нь 1:2-ын харьцаатай байна” хэмэээ

заажээ.

Page 24: Монгол төрийн бэлгэдэл

СОЁМБОНЫ ТАЙЛБАР

ТӨРИЙН ТУГ ДАЛБААНЫ БЭЛГЭДЭЛД ОРДОГ СОЁМБОНЫ

ТАЙЛБАР

“Соёмбоны оройд буй галын дөлийг илэрхйилсэн

тэмдэг нь үргэлжид өөдлөн бадрах үйлсийг

бэлгэдсэн байна. Монголчууд эртний шүтээн

наран, саран хоёрыг соёмбо тэмдэгт зурсан нь

дээр нь буй галын дөлтэй нилээд Монголын ард

түмэн үүрд бадран цэцэглэж байхын ерөөлийг

агуулсан байна. Соёмбо үсгийн дотор буй

гурвалжин хоёр тэмдэг нь жад буюу сумны хушууг

төлөөлсөн бөгөөд энэ нь халдаад ирэх дайсныг

эсэргүүцэн няцаах утга санаа илэрхийлжээ.

Хөндлөн шугам дахь тэгш өнцөгт хоёр зураас нь

дээдэс доодос цөм төв шударга байж, ард

түмэндээ цэх шулуун зүтгэхийн санаа илтгэсэн.

Тэмдгийн голд хэзээ ч нүдээ аньдаггүй эр, охин

хоёр загасаар эрэгтэй, эмэгтэй бүх ард ямагт

сонор соргог, сэцэн цэлмэг байж, өсөн үржихийг

бэлгэдсэн байна. Хоёр хажуугийн босоо шугам нь

бат бэх хэрэм, хаалт”-ыг томъёолжээ.