8
Компанийн 2016 оны 12-р сарын ТЭЗҮ-үүд 2-р нүүрт 3-р нүүрт 7-р нүүрт Оны шилдгүүдээ шалгарууллаа МҮХАҮТ-аас жил бүр шалгаруулдаг “Энтрепренер” арга хэмжээ 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулагдаж, энэ оны шилдэг компани, аж ахуйн нэгжүүдийг тодрууллаа. 20 дахь жилдээ зохион байгуулагдсан энэхүү шалгаруулал-танд манай компани Эрчим хүчний салбарын - Оны онцлох Энтрепренер номинацид шалгарлаа. МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛААР ШАГНАГДЛАА ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ МЭДЭЭ Монгол Улсад Автотээврийн салбарыг хөгжүүлэх, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд оруулсан амжилтаараа Авто аж ахуйн хамт олон Авто тээврийн салбарын 2016 оны Манлай байгууллагаар шалгарлаа. Эрчим хүчний салбарт хийж бүтээсэн ажил үйлсийг нь үнэлж төрийн дээд шагналаар шагнагдсан ажилтан, ажиллагсдыг ЭХ-ний сайд П.Ганхүү хүлээн авч гардууллаа. “ДЦС-4” ТӨХК- аас ХӨДӨЛМӨРИЙН ГАВЪЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН-оор Хяналтын албаны дарга Ц.Нацагдорж, Түлш дамжуулах цехийн илчит тэрэгний машинч Б.Бүрнээбаатар, АЛТАН ГАДАС ОДОН-оор Худалдан авах ажиллагааны хэлтсийн дарга С.Алтанхуяг, Түлш дамжуулах цехийн вагон хөмрөгчийн засварчин Ж.Мөнхбат, Эрчим зоогийн газрын ахлах тогооч Д.Даваасүрэн, “Амгалан ДС” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Ш.Баянмөнх нар тус тус энгэрээ мялаалаа. Төр засгийн шагналаар шагнагдсан ажилтан ажиллагсдадаа ажил хөдөлмөрт нь амжилт хүсэн, гэр бүлд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 2016 ОНЫ ШИЛДЭГҮҮДЭЭ ШАГНАЖ УРАМШУУЛЛАА… Эрчим хүчний салбарын 2016 оны Шилдэг мастераар Турбин цехийн машинт тоноглолын засварын мастер Сайндоогийн Эрдэнэбат шалгарлаа. №1 (69) 2017 оны 1-р сар MON-P10 НЭЭЛТИЙН ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО Япон улсын Засгийн газрын хөнгөлттэй зээлийн хүрээнд хэрэгжих “Улаанбаатар хотын Дөрөвдүгээр цахилгаан станцын үр ашгийг дээшлүүлэх төсөл /MON- P10/”-ийн 1-р багцын нээлт 2016 оны 12-р сарын 22-ны өдөр боллоо. Уг төслийн үр дүнд: Уурын турбинуудын тохируулгын системийг цахилгаан гидравлик болгон шинэчилж, хяналт удирдлагыг DCS системд шилжүүлэх (ТА №1-6) Уурын турбины зогсолтын тоог 45%-аар бууруулах боломж бүрдэж, боловсруулсан ЦЭХ дунджаар 2018 он гэхэд 28%-аар нэмэгдэнэ. Турбины боломжит хүчин чадал 3,4%-аар өснө. Монгол-Солонгосын Эрчим хүчний ассоциацийн төлөөлөгчид компанид айлчлан ИТА нартай уулзалт хийлээ… КЛАСТЕР ГЭЖ ЮУ ВЭ? АНГЛИ ХЭЛНИЙ ТЭМЦЭЭН БОЛЛОО Турахыг хүссэн хэн бүхэнд... 4,5-р нүүрт 6-р нүүрт 8-р нүүрт

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛААР ШАГНАГДЛААtpp4.mn/wp-content/uploads/2017/02/sonin-2017-01.pdf · МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДЭЭД

  • Upload
    others

  • View
    4

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛААР ШАГНАГДЛААtpp4.mn/wp-content/uploads/2017/02/sonin-2017-01.pdf · МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДЭЭД

Компанийн 2016 оны 12-р сарын ТЭЗҮ-үүд

2-р нүүрт 3-р нүүрт 7-р нүүрт

Оны шилдгүүдээ

шалгарууллаа

МҮХАҮТ-аас жил бүр шалгаруулдаг “Энтрепренер” арга хэмжээ 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулагдаж, энэ оны шилдэг компани, аж ахуйн нэгжүүдийг тодрууллаа.

20 дахь жилдээ зохион байгуулагдсан энэхүү шалгаруулал-танд манай компани Эрчим хүчний салбарын - Оны онцлох Энтрепренер номинацид шалгарлаа.

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛААР ШАГНАГДЛАА

ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ МЭДЭЭ

Монгол Улсад Автотээврийн салбарыг хөгжүүлэх, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд оруулсан амжилтаараа Авто аж ахуйн хамт олон Авто тээврийн салбарын 2016 оны Манлай байгууллагаар шалгарлаа.

Эрчим хүчний салбарт хийж бүтээсэн ажил үйлсийг нь үнэлж төрийн дээд шагналаар шагнагдсан ажилтан, ажиллагсдыг ЭХ-ний сайд П.Ганхүү хүлээн авч гардууллаа. “ДЦС-4” ТӨХК-аас ХӨДӨЛМӨРИЙН ГАВЪЯАНЫ

УЛААН ТУГИЙН ОДОН-оор Хяналтын албаны дарга Ц.Нацагдорж, Түлш дамжуулах цехийн илчит тэрэгний машинч Б.Бүрнээбаатар, АЛТАН ГАДАС ОДОН-оор Худалдан авах ажиллагааны хэлтсийн дарга С.Алтанхуяг, Түлш дамжуулах цехийн вагон хөмрөгчийн засварчин Ж.Мөнхбат, Эрчим зоогийн газрын ахлах тогооч Д.Даваасүрэн, “Амгалан ДС” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Ш.Баянмөнх нар тус тус энгэрээ мялаалаа. Төр засгийн шагналаар шагнагдсан ажилтан ажиллагсдадаа ажил хөдөлмөрт нь амжилт хүсэн, гэр бүлд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

2016 ОНЫ ШИЛДЭГҮҮДЭЭ ШАГНАЖ УРАМШУУЛЛАА…

Эрчим хүчний салбарын 2016 оны Шилдэг мастераар Турбин цехийн машинт тоноглолын засварын мастер Сайндоогийн Эрдэнэбат шалгарлаа.

№1 (69) 2017 оны 1-р сар

MON-P10 НЭЭЛТИЙН ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ

БОЛЛОО

Япон улсын Засгийн газрын хөнгөлттэй зээлийн хүрээнд хэрэгжих “Улаанбаатар хотын Дөрөвдүгээр цахилгаан станцын үр ашгийг дээшлүүлэх төсөл /MON-P10/”-ийн 1-р багцын нээлт 2016 оны 12-р сарын 22-ны өдөр боллоо. Уг төслийн үр дүнд:

• Уурын турбинуудын тохируулгын системийг цахилгаан гидравлик болгон шинэчилж, хяналт удирдлагыг DCS системд шилжүүлэх (ТА №1-6)

• Уурын турбины зогсолтын тоог 45%-аар бууруулах боломж бүрдэж, боловсруулсан ЦЭХ дунджаар 2018 он гэхэд 28%-аар нэмэгдэнэ. Турбины боломжит хүчин чадал 3,4%-аар өснө.

Монгол-Солонгосын Эрчим хүчний ассоциацийн төлөөлөгчид компанид айлчлан ИТА нартай уулзалт хийлээ…

КЛАСТЕР ГЭЖ ЮУ

ВЭ?

АНГЛИ ХЭЛНИЙ

ТЭМЦЭЭН БОЛЛОО

Турахыг хүссэн хэн бүхэнд...

4,5-р нүүрт 6-р нүүрт

8-р нүүрт

Page 2: МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛААР ШАГНАГДЛААtpp4.mn/wp-content/uploads/2017/02/sonin-2017-01.pdf · МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДЭЭД

1 (69) 2017 оны 1-р сар 2 ЭРЧИМ МЭДЭЭ

КОМПАНИЙН 2016 ОНЫ 12 САРЫН ТЕХНИК ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

Төлөвлөгөөний биелэлтДиспетчерийн графикийн төлөвлөгөөний биелэлт

№ Үзүүлэлт НэгжТухайн сарын

Төлөв Гүйц Зөрүү Биелэлт

1 ЦЭХ-ний түгээлт сая.кВтц 333.9 336.0 +2.1 100.6%

2 ДЭХ-ний түгээлт мян.Гкал 454.7 454.7 - 100.0%

Тайлант хугацаанд диспетчерийн зохицуулсан төлөвлөгөө Цахилгаан эрчим хүчинд 100,6%, Дулааны эрчим хүчинд 100,0% биеллээ.

ДҮТ-ийн диспетчерийн зохицуулсан төлөвлөгөө болон биелэлт

Нэмэх шийдвэр Хасах шийдвэр Диспетчерийн графикийн зөрчил Ачаалал Диспетчерийн

төлөвлөгөөний биелэлт

удаа мян.кВтц удаа мян.кВтц удаа мян.кВтц Дээд Доод мян.кВтц

35 2209.281 58 4410.659 1 108.377 673 380 2100.904

СПОТ зах зээлийн талаар СПОТ арилжааны зах зээлд 55.869 мян,кВтц буюу 67.375 мян.₮- ийн цахилгаан эрчим хүч худалдаж, 17.377 мян.кВтц буюу 193.301 мян.₮- ийн цахилгаан эрчим хүч худалдан авч 125.926 мян.₮- ийн өглөгтэй ажилласан.

Импортын хазайлтын секторын талаар

12-р сард ОХУ-аас авах импортын графикийн секторт 91.0 МВт.ц –ийн хазайлт гаргасан.

Үйлдвэр санхүүгийн төлөвлөгөөний биелэлт /анхны төлөвлөгөөгөөр/

Цахилгаан эрчим хүчний түгээлт төлөвлөлтөөс 9.5 сая.кВтц-аар тасарч 97.3%, оны эхнээс 6.4 сая.кВтц -аар давуулан 100.2% -ийн биелэлттэй байна. Дулааны эрчим хүчний түгээлт төлөвлөлтөөс 108.9 мян.Гкал-аар буурч 80.7%-н биелэлттэй, оны эхнээс дулааны үйлдвэр санхүүгийн төлөвлөгөө 192.1 мян.Гкал-аар тасарч 94.8% байна. Үндсэн тоноглолын ажиллагаа 12-р сарын горим ажиллагаанд 8 зуух, 7 турбин оролцсон. Сарын дунджаар 6.52 зуух, 6.31 турбинтэй ажиллаж, бэлтгэлд 1 зуух, турбин бэлтгэлгүй байсан. Тайлант сард зуух - 6, турбин - 3 удаа зогссон.

Мазутын зарцуулалт Энэ сард 120 тн мазут түлэх төлөвлөгөөтэйгээс 116 тн-г түлж 4 тн мазут хэмнэсэн. Тайлант хугацаанд зуухны хүйтэн галлагаанд 78 тонн, халуун галлагаанд 23 тонн, тээрмийн гэмтлээр 4 тонн, PGF-н гэмтлээр 5 тонн, КЦ-204,

205 тойруу хаалтанд засвар хийхээр 6 тонн мазут тус тус зарцуулсан.

Нүүрсний зарцуулалт

Уурхай нэгжТухайн сарын

төлөв гүйц зөрүү биелэлтБагануур мян.тн 211.315 171.272 -40.043 81.1%

Шивээ-Овоо мян.тн 197.500 186.131 -11.369 94.2%

Бүгд мян.тн 408.815 357.403 -51.412 87.4%

Жишмэл түлшний зарцуулалт Жишмэл түлшний хувийн зарцуулалт: Цахилгаанд- 0.086 гр/кВтц, Дулаанд - 0.089 кг/Гкал-аар бууруулж 69 тжт хэмнэсэн.

Горим параметрийн даалгаварын биелэлт ЭХЗХ -аас батлагдсан ДХЦЭХ-ний зарцуулалтыг 0,9%-иар буюу 3459.671 мян,кВтц-аар хэмнэсэн.

Уур усны алдагдал Станцын дотоод циклийг нөхөх химийн цэвэрлэсэн усны зарцуулалтыг 0.31% буюу 5546 тн конденсат хэмнэсэн байна. Оны эхнээс уур усны алдаглыг төлөвлөлтөөс 0,24%-аар, өмнөх онтой харьцуулахад 0,16% хэмнэж ажиллалаа. Төлөвлөсөнөөс 39902 тонн конденсат хэмнэсэн байна. Өмнөх онтой харьцуулахад дотоод циклийг нөхөх химийн цэвэрлэсэн усны зарцуулалт 4270 тонн-оор нэмэгджээ.

Үйлдвэрлэлийн алба

2016 оны 12-р сард станцын хэмжээний аваари, 1, 2-р зэргийн саатал гараагүй, үндсэн тоноглолын зогсолт 9 бүртгэгдсэнээс зуух 6 удаа, турбин 3 удаа тус тус зогссон. Хүний буруутай үндсэн тоноглолын зогсолт ГАРААГҮЙ. Үндсэн тоноглолын зогсолт болон туслах тоноглолын тоног төхөөрөмжийн гэмтлийн акт: ТДЦ-3 /7.602,348 мян₮/, ТЦ-1 /133.139,535 мян₮/, ЦЦ-1, бүгд – 5, мазут зарцуулалтын акт: ЗЦ-2 /20.645,1 мян₮/, ЦЦ-2 /11.542,833 мян₮/, бүгд – 4, тоног төхөөрөмж сэлбэг материалыг ашиглалтаас хасах акт: ТЦ-4 /30.103,786

мян₮/, ЦЦ-2 /21.166,21 мян₮/, ДХХАЦ-2 /72.823,475 мян₮/, СХА-1, бүгд – 9, нийт 18 ширхэг акт тогтоогдлоо.

12-р сард 18 ширхэг актны 3 ширхэг буюу нийт актны 16.66% нь хувь хүмүүсийн ХАРИУЦСАН АЖИЛДАА ХАЙХРАМЖГҮЙ ХАНДСАН, ТОНОГЛОЛД ТАВИХ ХЯНАЛТЫГ СУЛРУУЛСАН, ЗАСВАРЫН АЖЛЫГ ЧАНАРГҮЙ ГҮЙЦЭТГЭСЭН, АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ МУУ - с шалтгаалан гарсан байна.

Хяналтын алба

ХЯНАЛТЫН АЛБАНЫ 2016 ОНЫ 12-Р САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭЛЭЛ

Page 3: МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛААР ШАГНАГДЛААtpp4.mn/wp-content/uploads/2017/02/sonin-2017-01.pdf · МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДЭЭД

1 (69) 2017 оны 1-р сар 3 ЭРЧИМ МЭДЭЭ

“ДЦС-4” ТӨХК-ийн Шинэ жилийн баярын хурлаа хийж өнгөрч буй 2016 ондоо амжилт бүтээлээр бусдыгаа хошуучлан ажилласан ШИЛДЭГ-үүдээ компанийн Гүйцэтгэх захирал С.Анхбаяр болон удирдлагын багийн гишүүд шагнаж урамшууллаа. “ХҮНДЭТ ТӨМӨР ЗАМЧИН” цол, тэмдгээр Н.Баярбилэг /ТДЦ/, С.Хадаа /НАХ/, ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН цол тэмдгээр Д.Алтанцэцэг /Эмнэлэг/, И.Оюунчимэг /Эмнэлэг/, СТАНДАРТ ХЭМЖИЛЗҮЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН цол тэмдгээр С.Оюунчимэг /СХА/, Б.Батмөнх /СХА/, ОНЦ ГАЛ СӨНӨӨГЧ тэмдгээр: С.Чинбат /ХА/, БҮРТГЭЛ СТАТИСТИКИЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН цол, тэмдгээр Ц.Наранцэцэг /ТДЦ/, БИЕИЙН ТАМИРЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН цол, тэмдгээр Ч.Баясгалан /НАХ/, П.Болд /ТЦ/, Ч.Ваанчигжав /ЦЦ/ А.Баярцэцэг /ДХХАЦ/, Г.Билгүүн /ТДЦ/, Г.Өлзийдэлгэр /ТДЦ/, ХӨДӨЛМӨРИЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН цол тэмдгээр: Ж.Адъяатогтох /НАХ/ нар;

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны ЖУУХ БИЧИГ-ээр - 1 хүн, ЭХЯ-ны ЖУУХ БИЧИГ-ээр 12 хүн, “ДЦС-4” ТӨХК-ИЙН ХҮНДЭТ АЖИЛТАН ТЭМДГЭЭР - 15 хүн, КОМПАНИЙН ЗЭРЭГЛЭЛТЭЙ МӨНГӨН ШАГНАЛААР - I зэрэг - 35, II зэрэг - 37, III зэрэг -55 хүн тус тус шагнагдсан байна.

ЭНХ-ОРШИХУЙ УРАЛДААНЫ ШАГНАЛ№ Хамт олон Шалгаруулалт

1 Түлш дамжуулах цехийн “Шинэчлэл” баг

хамт олон I хэсэг - I байр

2 Цахилгаан цехийн “Синусойд” баг хамт олон I хэсэг - II байр

3 Механик цехийн “Засварын хэсэг” хамт олон II хэсэг - I байр

4 Авто аж ахуйн “Суудлын тэрэгний хэсэг”

хамт олон II хэсэг - II байр

“ЭНХ-ОРШИХУЙ” УРАЛДААНД ШАЛГАРЧ ШАГНАГДСАН АЖИЛТАНУУД - 10 хүн.

ШИНЭ САНАЛ, САНААЧЛАГААР ХИЙСЭН АЖЛЫГ ХӨХҮҮЛЭН ДЭМЖИХ чиглэлээр Т.Улаанхүү /ЦЦ/, Ч.Энхбаатар /ТЦ/, Б.Ринчинготов /ахмад ажилтан/ нарыг шагнаж урамшууллаа.

ЧАНАРЫН ДУГУЙЛАНГИЙН ШАГНАЛ

Тусгай байр МЦ Н.Батжаргал ахлагчтай Чадвар чанарын дугуйлан

Тусгай байр ТЦ Э.Баясбаяр ахлагчтай Чандмань чанарын дугуйлан

III байр ТДЦ П.Цогтбаяр ахлагчтай Батхолбоо чанарын дугуйлан

II байр ТДЦ Б.Авирмэд ахлагчтай Зогсолтгүй эргэх хүч чанарын дугуйлан

I байр ДХХАЦ Б.Ууганболд ахлагчтай Хамгаалалт хэмжүүр чанарын дугуйлан

МОНГОЛЫН МОНТЁРУУДЫН ХОЛБООНЫ ШАГНАЛ Шилдэг монтёр тэмдгээр Д.Хишигдэмбэрэл /ЦЦ/,МОНГОЛЫН МОРИН СПОРТ УЯАЧДЫН ХОЛБООНЫ ШАГНАЛ Аймгийн алдарт уяач цолоор Төв аймгийн Аргалант сумын харъяат Х.Нанзаддорж /ЗЦ/, МОНГОЛЫН АВТО ТЭЭВЭРЧДИЙН НЭГДСЭН ХОЛБООНЫ ШАГНАЛ МАНЛАЙ ТЭЭВЭРЧИН тэмдгээр: С.Мөнх-Очир /Авто/, С.Сэргэлэн /Авто/, Б.Бадмаараг /Авто/, ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛӨӨР: Ё.Бямбаа /Авто/ тус тус шагнагдлаа. Мөн МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ 95 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛЬ-аар 14 хүн, “ДЦС-4”ТӨХК-ИЙН 2016 ОНЫ ШИЛДЭГ ЗАЛУУ АЖИЛТАН: 1 хүн, МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ШАГНАЛ-аар 17 шагнагдлаа. МОНГОЛЫН ТОГООЧ НАРЫН ХОЛБООНЫ ШАГНАЛ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН ХҮНДЭТ ТЭМДГЭЭР Х.Дэлгэрбүрэн /ЭЗГ/, Д.Даваадорж /ЭЗГ/, ТОГООЧИЙН АЛДАР ОДОН Б.Соёл-Эрдэнэ /ЭЗГ/, ТЭРГҮҮНИЙ ЗАЛУУ ТОГООЧ О.Оролзод /ЭЗГ/, ҮЭХ-НЫ ШАГНАЛ Г.Чогдон /ХА/ тус тус шагнагдлаа.

ОНЫ ШИЛДГҮҮДЭЭ ШАЛГАРУУЛЛАА

Захиргаа хүний нөөцийн алба

Page 4: МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛААР ШАГНАГДЛААtpp4.mn/wp-content/uploads/2017/02/sonin-2017-01.pdf · МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДЭЭД

1 (69) 2017 оны 1-р сар 4 ЭРЧИМ МЭДЭЭ

САЙН БАЙЦГААНА УУ? Эх орны хөгжлийн баталгаа, эрчим хүчний хүчирхэг тулгуур болсон манай компанийн нийт хамт олон, залуучуудаа! Манай залуучуудын холбоо нь шинэчилсэн бүтэц бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж эхэлснээс хойшхи жилийн хугацаанд амжуулсан ажил, хүрсэн үр дүн болоод цаашид хийхээр төлөвлөж буй ажлынхаа талаар танилцуулж байна.

ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД: - 2016 оны 2 сарын 5-ны өдөр компанийн залуучуудын нэгдсэн чуулган хийж “ДЦС-4 ТӨХК-ийн Залуучуудын холбооны үндсэн дүрэм” гэсэн албан ёсны бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны хэм хэмжээг тусгасан анхны өөрсдийн гэсэн бичиг баримттай болсон ба үүнийг дагалдах бусад эрх зүйн болон албаны бичиг баримтуудыг цогцлоон ажиллаж байна. - Залуучуудын холбооны ээлжит болон ээлжит бус хуралдаануудын албан ёсны товыг зарлан зохион байгуулж ажилласан ба үүнээс онцлох нь 7 цех, 2 нэгжийн залуучуудтай биечлэн уулзаж, тэргүүлэгч гишүүдээ сонгож, ажил сайжруулах санал солилцох байдлаар нийт 9 удаагийн хуралдаан хийж ажилласан. Цаашид ч мөн энэ жишгээр нийт залуучуудтайгаа цех нэгжээр нь биечлэн санал солилцож, хамтран ажиллах болно. - Үйл ажиллагааны чиг үүргээ хуваарилан 4 хэсэгт хувааж, оны ажлын төлөвлөгөөгөө нэгтгэн анх удаа хэлэлцэн баталж, компанийн удирдлагад танилцуулан хэрэгжүүлж ажиллалаа. - Өөрийгөө хөгжүүлж, эрч хүчтэй, эв нэгдэлтэй байхыг хүсэгч хэн бүхний өмнө үргэлж нээлттэй байх, холбооны үйл ажиллагаагаа зохион байгуулах “Залуучууд хөгжлийн танхим”-тай болох бидний хүсэлтийг компанийн удирдлагууд дэмжиж, НАХ-н зүгээс захиргааны II байрны 306, 307 тоотыг эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг онцлоход таатай байна. Уг танхимыг залуучууд бид өөрсдөө тодорхой хэмжээгээр тохижуулан ашиглаж эхэлсэн. - Мөн залуучууд бид өөрөө өөрсдийнхөө хөгжил, сайн сайхны төлөө

тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийх, хуримтлал үүсгэх тухай чуулганаар хэлэлцэж, үндсэн дүрмэндээ тусгасныг үндэс болгож, бүх нэгжүүдэд зохион байгуулсан хурлууд, нийт залуучуудынхаа 90 гаруй хувийн зөвшөөрсөн гарын үсгээр баталгаажуулан 39-с доош насны бүх залуучуудаасаа сар бүр 1000 төгрөгийн хуримтлал бүрдүүлэх асуудлыг компанийн удирдлагууд, ЭЗСА-ны дэмжлэгтэйгээр шийдвэрлэлээ. 2016 оны сүүлийн хагас жилээс тооцон жилд 2 удаа цалингаас суутгаж байхаар боллоо. Энэхүү үүссэн хуримтлалаа холбооны үндсэн дүрэмд заасны дагуу тусгайлсан журам гарган зарцуулалт хийх ба үндсэндээ нийт залуучуудад хүртээмжтэй бөгөөд удаан хугацааны туршид өгөөжөө өгөх зүйлд зарцуулах болно. Энэ зарцуулалтын тайлан гүйцэтгэлийг тогтмол нээлттэй тайлагнан, шилэн дансны хуулийг мөрдөж ажиллах болно.

ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД: Энэ жил Монгол улсад АСЕМ зохион байгуулагдаж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс манай компанид өгсөн зөвлөмж болон компанийн цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан бид 8-р сараас хойш нилээн шахуу ажиллажээ. - Оюуны боловсролыг дэмжих “Номын сан” төслийг цахилгаан цехийн залуучууд маань санаачлан станцын болон цехийн удирдлагуудынхаа дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж, залуучуудын холбооноос “УНШЪЯ, УРАГШЛАЯ” уриан дор номын хандивын аяныг станцын нийт ажиллагсдын хэмжээнд өрнүүлж 1500 гаруй номтой номын сан бэлэн боллоо. Одоогоор цахим каталогийн ажил нь хийгдэж байгаа бөгөөд бид бүхэн олон зуун номыг өөрөө болон гэр бүлдээ үнэ төлбөргүй уншуулах сайхан боломжтой болж байна. Үүний зэрэгцээ номын сангаа тогтмол баяжуулж ном хандивлахаа ч мартах учиргүй ээ. - Манай холбооны брэнд ажил болсон “Идэвхтэй хөдөлгөөн – Эрүүл амьдралын үндэс” явган аялалын тэмцээнээ ҮЭХ-той хамтран амжилттай зохион байгууллаа. - “Айл гэрийн хоёр дахь нар” сэдэвт залуу ажилтнуудынхаа гэр бүлийг станцтай

“ДЦС-4“ ТӨХК-ИЙН ЗАЛУУЧУУДЫН ЧӨЛӨӨТ ХОЛБОО

Page 5: МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛААР ШАГНАГДЛААtpp4.mn/wp-content/uploads/2017/02/sonin-2017-01.pdf · МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДЭЭД

1 (69) 2017 оны 1-р сар 5 ЭРЧИМ МЭДЭЭ

танилцуулах өдөрлөгийг анх удаагаа амжилттай зохион байгуулж та бидний аав, ээж, ах дүү, хань ижил, үр хүүхэд нийт 53 хүн хамрагдлаа. Цаашид бид энэхүү арга хэмжээгээ улам сайжруулан жил бүр уламжлал болгон зохион байгуулах болно. - Залуучуудын холбоо нь академик бус хандлагын боловсролыг олгох цуврал лекц сургалтыг 2 дахь жилдээ зохион байгуулж ажиллалаа. Энэ сургалтыг бид үр дүнтэй, сонирхолтой болгох үүднээс мэргэжлийн лектор, эсвэл нийгмийн салбар бүрийн манлайлагч хүмүүсээр уламжлан “Үгийн хүчээр хувь хүний ухамсарт нөлөөлөх” байдлаар хүргэдэг онцлогтой. Үүнд зөвхөн залуучууд төдийгүй байгууллагын 3 үеийн хамт олны Суралцах, Бүтээх, Чиглүүлэх залгамж холбоог бэхжүүлэх, зөв бодол, зөв алхам үйлдлийг үүрэгт ажилдаа ч, ахуй амьдралдаа ч хэвшүүлэхэд нь нөлөөлөх ач холбогдолтой байдаг.

Ийнхүү бидний үйл ажиллагаагаа амжилттай явуулах үндсэн асуудлууд шийдвэрлэгдэн ахмад үеийнхээ замналаар, залуучуудынхаа хөгжлийг дэмжсэн эрч хүчтэй, хүчирхэг хамт олны нүүр царай болж явах таатай орчин бүрдсээр байгаад туйлын баяртай байна. Шинэ оны ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэн батлаж, компанийн удирдлагуудаар баталгаажуулан та бүхэндээ танилцуулж байна. 1500 баялаг бүтээгчтэй, түүн дортоо 700 гаруй эрч хүчтэй залуучууд бүхий манайх шиг хамт олон Монгол улсад маань хуруу дарам цөөн билээ. Тиймээс ч бид цаашид илүү идэвхи санаачлагатай, эв нэгдэлтэй байж өөрсдийгөө хөгжүүлж, хамтын хүчээр компанийнхаа нэр хүндийг байнга өндөрт өргөж явахыг нийт залуучууддаа уриалж байна.

“ДЦС-4“ ТӨХК-ийн Залуучуудын Холбооны Тэргүүн С.Пүрэвсүрэн

/Турбин цехийн Баланс доргионы мастер/

Page 6: МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛААР ШАГНАГДЛААtpp4.mn/wp-content/uploads/2017/02/sonin-2017-01.pdf · МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДЭЭД

1 (69) 2017 оны 1-р сар 6 ЭРЧИМ МЭДЭЭ

КЛАСТЕР ГЭЖ ЮУ ВЭ?

Кластерийн тухай олон тодорхойлолт байдаг. Кластер гэдэг нь үндэсний юм уу бүс нутгийн хэмжээнд хоорондоо харилцан холбоотой компаниуд, төрөлжсөн нийлүүлэгчид, үйлчилгээ үзүүлэх компаниуд, харилцан холбогдох институциуд тухайн нэг салбарт газарзүйн байршлаар төвлөрөхийг хэлнэ. Компаниуд өрсөлдсөнөөр бүтээмж нэмэгдэхийн сацуу микро түвшний сүлжээ үүсдэг. Ийм сүлжээ бэхжиж боловсрохын хэрээр мезо түвшний кластерүүд хөгжинө. Улмаар кластерүүд нэмэгдсээр мега түвшний кластерийн хөгжилд хүрнэ.

Кластер бол хувийн ба төрийн секторын хоорондох харилцааг холбож өгөх систем. Тухайлбал, махны салбарт үйлдвэрлэгчид, тэдгээрийн үйл ажиллагааг дэмжих бусад аж ахуйн нэгжүүд, тодруулбал, түүхий эд нийлүүлэгчид, тээврийн компаниуд, жижиглэнгийн борлуулагчид, боловсролын байгууллага, судалгааны институт, олон нийтийн байгууллага, зар сурталчилгааны агентлагууд бүгд хоорондоо холбоотойгоор үйл ажиллагаа явуулна. Аж үйлдвэрийн кластерүүд газарзүйн хил хязгаараас давж болох юм. Үүнээс гадна технологид суурилсан кластерүүд хөгжиж болох бөгөөд дийлэнх нь олон улсын кластерийн нэг хэсэг болох талтай. Шинээр боловсорч гарах кластерүүд гол төлөв бүс нутгийн ба үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг.

Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд дэлхийн улс орнууд аж үйлдвэрийн салбарын өрсөлдөх чадварыг бэхжүүлэхдээ эдийн засгийн харилцаанд оролцогч талуудыг газарзүйн байршлаар нягт уялдуулж, улмаар хэрэглэгчдэд зориулсан үнэ цэнэ бүхий хувийн ба нийгмийн барааг үйлдвэрлэхдээ эдийн засгийн үр ашиг юм уу инновацид (мэдлэг) түшиглэх гэсэн хоёр хандлагаар кластерийг хөгжүүлж байна. Эдийн засгийн үр ашгийн хүрээнд бүтээмжийг голлон анхаарна. Өөрөөр хэлбэл, бүтээмжийг хэмжихдээ хүчин зүйлсийн ашиглалтыг; түүнчлэн ашиглаж буй нөөц ба үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний харьцааг харуулна. Харин инновацийн хүрээнд шинээр бий болгох мэдлэг, түүний бодит туршлага чухал. Үүнийг хэмжих нэг үзүүлэлт бол аж үйлдвэрийн салбарын ажиллагчид ногдох патентын тоо ба эрдэмтдийн тоо.

Кластерийн дүн шинжилгээнээс гарсан сургамж бол: нэгдүгээрт, улс орон/бүс нутаг бүхэн

өөрийн өвөрмөц кластерийн хольцтой; хоёрдугаарт, кластер бол өөрчлөлт болон сонголтын орчноороо угаасаа ялгаатай; гуравдугаарт, улс орны онцлог ба түүх, мэдлэгийг эзэмшиж буй хэлбэр, кластерийн хөгжлийн түвшин, сүлжээг үүсгэх практик туршлага гэх зэргээс үүдэн инновацийн кластер гэсэн ойлголт төөрөгдлийг бий болгодог; дөрөвдүгээрт, технологийн ба технологийн бус инновацийг нээлттэй авч үзэх шаардлагатай.

Кластерийн бодлогын хувьд өгч буй сургамж бол: нэгдүгээрт, хувийн ба төрийн секторын оролцогч талуудыг хамруулан яриа хэлцэл ба олон удаагийн уулзалт хийх болон форум үүсгэх; хоёрдугаарт, шинийг санаачлагч кластер нь инновацийн ба инновацийн бус бодлогын холимог буюу өөрийгөө тохируулан өөрчлөхөд чиглэх; гуравдугаарт, кластер нь бодлогыг зөв уялдуулахад хэрэгцээтэй суурь хөрс болохын зэрэгцээ нарийн төвөгтэй байдлыг зохицуулахад чиглүүлэх; дөрөвдүгээрт, кластерийн бодлого нь кластерийн түвшингээс хамаарах бөгөөд шинээр бий болох ба кластерүүд тогтвортой хөгжихийн хоорондын тэнцлийг хангах явдал юм. Кластерийн бодлогод учрах эрсдэл бол хөрс нь бүрэлдээгүй өндөр хурдны технологи; стандарт бодлогын загвар ба арга хэрэгсэл юм.

Патентын мэргэжилтэн В.СОДНОМЦЭРЭН

Page 7: МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛААР ШАГНАГДЛААtpp4.mn/wp-content/uploads/2017/02/sonin-2017-01.pdf · МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДЭЭД

1 (69) 2017 оны 1-р сар 7 ЭРЧИМ МЭДЭЭ

ДЦС-4 ТӨХК-ний нийт ажилчин, ажиллагсадын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “LET’S SPEAK ENGLISH” Англи хэлний тэмцээн 2016 оны 12 дугаар сарын 21-нд амжилттай зохион байгуулагдлаа.

Уг тэмцээнийг тус станцын Дулааны Хянах Хэмжүүр Автоматикийн цех, хэлний сургалтын SANTIS төвтэй хамтран зохион байгуулсан бөгөөд тэмцээнд нийтдээ 8-н баг оролцож эрдэм мэдлэгээ сорьсон. Тэмцээний шүүгчээр мэргэжлийн багш нар ажилсан бөгөөд Santis сургалтын төвөөс тус төвийн захирал ноён Daniel Alexandre, мөн тус төвийн багш Дэлгэржаргал, Мөнхцэцэг нар ажиллав. Мөн Гадаадын Төсөл Хэрэгжүүлэлтийн Албанаас МОНПЭ-10 төсөлд зөвлөхөөр ажиллаж буй ноён Ямада хөндлөнгийн шүүгчээр ажилсан. Тэмцээний хөтлөгчөөр Santis сургалтын төвийн сургалтын менежир Болормаа, ДХХА цехийн Гүйцэтгэх механизмийн засварчин О.Эрдэнэ-Очир нар ажиллаа.

ДЦС-4 ТӨХК-ний гүйцэтгэх захирал С.Анхбаяр англи хэлээр тэмцээнийг нээж үг хэлсэн бөгөөд дэлхийн хоёрдогч хэл бол Анли хэл гэдгийг чухалчилж, оролцогч багуудад амжилт хүслээ.

“LET’S SPEAK ENGLISH” Англи хэлний тэмцээний гол зорилго нь нийт ажилчин ажиллагсадын гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх, эх хэлээсээ өөр хэл дээр багаар

ажиллах чадварыг дээшлүүлэхэд орших бөгөөд 2016 онд тус станцын Цахилгаан цехийн “ELECTRO” 53,5 оноогоор тэргүүлж, 48 оноогоор СХА-ны “GIANTS” баг удааллаа. 47 оноогоор уг тэмцээнийг зохион багуулсан Дулааны Хянах Хэмжүүрийн Автоматик цехийн “CIS” баг гутгаар байр эзэллээ. Мөн тусгай байрыг Турбин цехийн “TIP crew” баг хүртлээ. Тэмцээний журам ёсоор Хими цехийн “CHEMI-CAL SETION” баг 2017 онд уг тэмцээнийг зохион байгуулах эрхийг аваад байна.

АНГЛИ ХЭЛНИЙ ТЭМЦЭЭН БОЛЛОО

Сургалтын мэргэжилтэн Н.Эрдэнэбаяр

I байр ЦЦ-ийн “ELECTRO” баг II байр СХА-ны “GIANTS” III байр ДХХА цехийн “CIS” баг

Page 8: МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛААР ШАГНАГДЛААtpp4.mn/wp-content/uploads/2017/02/sonin-2017-01.pdf · МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДЭЭД

Бид та бүхний санал болгосон материалаас дараа дараагийн дугаарт нийтлэх болно.Мөн ажиллагсдын санал, шүүмж, оновчтой санал зэргийг сурталчлах болно.

Манай сонины талаарх санал хүсэлтээ 2125, 2256 дугаарын утас, [email protected] эсвэл Судалгаа Хөгжлийн Албанд файлаар болон бичгээр өгч болно.

1 (69) 2017 оны 1-р сар 8 ЭРЧИМ МЭДЭЭ

Турахыг хүссэн хэн бүхэнд... Хэрвээ та турахаар, гэхдээ бие организмдаа хоргүй эрүүл аргаар турахаар шийдсэн бол илчлэгийн зарцуулалт, хоол хүнсний илчлэг чанар, хөдөлгөөнд зарцуулах ичлэг, хоол хүнсний хэрэглээний тэнцвэр, найрлага тохируулан хэрэглэх гэх мэт зүйлүүдийг сайтар ойлгож авсан байх хэрэгтэй. Мөн турна гэсэн зорилго чинь маш тууштай байх хэрэгтэй.

Тураах ид шидтэй гэх элдэв цай бэлдмэл, кофе, бүс, наалтны сурталчилгаанд хууртаж эрүүл мэнд эдийн засгаараа бүү хохирооч ээ хэмээн хүсмээр байна. Эдгээр нь бизнесийн зорилготой зөвхөн мөнгөний төлөө сэтгэлтэй хэн нэгний л таны эмзэг сэдвээр тоглолт хийж буй үнэн дүр зураг. Одоо энэ үзэгдэл хаа сайгүй маш их газар аваад байгаа учраас үүнийг бичихийг хүссэн юм. Зохистой хооллолтын дэглэмийг зөв баримталж жингээ хасвал үр дүнгээ удаан хугацаанд хадгалж чадна гэхдээ мэдээж доорх дадал зуршлуудыг амьдралдаа хэвшил болгож чадвал шүү дээ.

Тэгвэл “Зохистой хооллолт” гэж юуг хэлээд байна. Түүнийг хэрхэн хэрэгжүүлж, хэвшил болгох вэ?

Энэ сэдвийг ярихын тулд эхлээд бид яах гэж хооллож байгаа тухай асуудлыг хөндөх нь зөв байх. БИД ЯАХ ГЭЖ ХООЛЛОДОГ ВЭ? Хоол хүнсийг хэрэглэхийн гол зорилго нь ходоодоо дүүрэн байлгахад биш хүний биемахбодийг бүтээж буй 6 их наяд эсийг хооллох явдал юм. Бид эсүүдийн идэвхитэй эрүүл амьдралыг хангахын тулд, эс бүрийнхээ нарийн зохион байгуулалтыг хэвээр хадгалахын тулд, эсүүдээс илч ялгаруулж эрч хүчтэй ажиллаж амьдрахын тулд хооллодог. Эсүүдэд маань тодорхой хэмжээний илчлэг болон шимт бодисууд л хэрэгтэй байдаг.

Гэтэл манай улсын хүн амын ихэнх нь идэхийн тулд буюу амтны төлөө / нийлэг амтлагчаар амталсан, давс ихтэй шарсан хуурсан хоол болон түргэн хоолнуудыг маш ихээр байнга шахуу иддэг./ ходоодоо дүүргэхийн тулд хооллож байгаагаас үүдэн илчлэгийн илүүдэл, бичил шимт бодисын дуталд орж өвчлөх, таргалалт илүүдэл жинтэй амьдарсаар байна.

Тэгвэл илүүдэл жингээ хаяхын тулд хэрхэх ёстой вэ ?

1. Таны нас, хүйс, өндөр жин, ажил хөдөлмөрийн онцлогоос хамаарсан өдөр хэрэглэх илчлэгийн хэрэгцээгээ тодорхойлсон байх.

2. Өдрийн хэрэгцээт илчлэгээс ойролцоогоор 500-1000ккал

хасахад долоо хоногт 0.5-1кг буюу сард 2-4кг хасах нь хамгийн эрүүл зөв туралт гэж үздэг.

3. Өглөөний хоолыг тогтмол идэж хэвших.

4. Өдөрт 6-8 аяга ус, шинэ жимс ногооны шүүс, ногоон цай, лимонтой ус гм уух.

5. Өдөрт 5-6 удаа хооллох бөгөөд өглөө, өдөр, оройн хоолонд үндсэн хоол, их бага үдэд хөнгөн хоол буюу жимс, сүү, таргийг ээлжлэн сонгоорой.

6. Та тавагтай хоолны тал хувийг 2-3 төрлийн алагласан өнгөтэй шинэ ногоо, 25 орчим хувийг бүтэн үрийн гурил эсвэл будааны төрөл, 25 орчим хувийг бүх төрлийн өөхгүй мах, өндөг, дүпү, шош буурцгийн аль нэг байхаар сонголтооо хийгээрэй.

7. Өдөрт ойролцоогоор 500гр шинэ ногоо 1-2 төрөл заавал хэрэглээрэй.

8. Бүх хоолыг бэлтгэхдээ давсыг аль болох бага хийх болж өгвөл огт давсгүй ууранд жигнэх чанах аргаар боловсруулаарай. Түүхийгээр нь идэж болдог ногоог түүхий, боломжгүй ногоог 2-3мин жигнэж, эсвэл бага шингэнд нам галаар болгож идвэл сайн.

9. Гадуур хооллох, нийлэг амтлагч хэрэглэх, алкоголь агуулсан ундаа, түргэн хоол хүнс, чихэр амттан, нарийн боов, цэвэршүүлсэн хүнсүүд, дарсан утсан хүнсүүдийг хүнсний сонголтоосоо хасаарай.

10. Боломжтой бол өдөрт 30мин буюу түүнээс дээш хугацаанд өөрийн сонирхдог идэвхитэй хөдөлгөөн дасгалыг хийх юм бол үр дүн улам илүү гарах болно.

11. Тогтмол цагт тохирсон хэмжээгээр хооллоорой.

12. Нэг дор их хэмжээгээр идэхгүй байх.

13. Унтахаас өмнө 3 цагийн дотор хоол идэхгүй байх.

14. Амьтны гаралтай өөх тос, тарган махыг хэрэглэхгүй байх.

Эдгээр зөвлөмжүүдийг өдөр тутам хэвшүүлэхээс гадна та ажлын байрандаа цувралаар явагддаг тэнцвэржүүлсэн хоолны дэглэмээр жингээ хасах боломжтой юм.

Эмчилгээний хоолзүйч М.Дэлгэрсайхан