1
Flavors 1 Далайн нялцгай биетэн дэх химийн бохирдлыг тодорхойлох арга Ажилент Технологи ҮНДЭСЛЭЛ Далай тэнгисийн орчинд хаяж буй химийн бохирдлоор загас болон далайн нялцгай биетэн амьтад хооллож, эсвэл шингээж улмаар хоол тэжээлийн замаар хүний биед орох боломжтой байдаг. ОСР болон РСВ зэрэг липофиллийн төрлийн химийн нэгдлүүд нь далайн загас болон нялцгай биетнүүдийн өөхөн эдүүдэд хуримтлагдаж болдог. Тухайн организм хэдий чинээ урт хугацаанд бохирдсон орчинд байна, төдий чинээ организмын биед хуримтлагдах бохирдлын түвшин нэмэгдэх магадлал өндөртэй байдаг. Цэвэр далайн байгаль орчны мониторингийн хөтөлбөр (Clean Seas Environmental Program, CSEP) нь Их Британийн эрэг орчмын болон гол мөрнүүдийн химийн бохирдлын түвшинг хянаж байх зорилготой хөтөлбөр юм. Энэ хөтөлбөрийн гол хөдөлгөгч зүйлүүд нь: Ослогийн болон Парисийн Конвенцийн Хамтарсан үнэлгээ, мониторинг хийх хөтөлбөр ийн хүрээнд зайлшгүй мониторинг хийж байх шаардлагуудыг биелүүлэх, ЕХ-ны Удирдамж, заалтуудад нийцэж байх Ажилент Технологи компани Европын тэргүүлэгч Аналитик Лабориторитой хамтран QuECheRS-ийн дээж бэлтгэх арга дээр суурилан түүнийг сайжруулах замаар тодорхой OCP (organochlorine pesticides), PAH (polycyclic aromatic hydrocarbons), PCB (polychlorinated biphenyls) химийн нэгдлүүдийг усны нялцгай биетний эдүүдэд GC/MS/MS аргаар тодорхойлох аргыг боловсруулсан. Шинжилгээнүүдийн хооронд хийн хроматографийн багананд үлдэж ингэснээр хроматографийн үзүүлэлтийг бууруулан масс спектрометрийн ионын үүсгэврийг бохирдуулах өндөр температурт буцлах матрицийн найрлагуудыг зайлуулдаг баганын дараа байрлах, баганаар дээжийг өнгөрсний дараа буцаан зайлагч бүхий GC/MS/MS багаж нь их хэмжээний дээжийг оруулах Multimode Inlet (MMI)-тэй учраас ОСР, РСВ, РАН-ын агууламжийг нарийвчлал өндөр, мэдрэмжтэйгээр тодорхойлох чадвартай. Аналитик шинжилгээний аргаар илрүүлэх хязгаарын хувьд ОСР болон РСВ-ийн нэгдлүүдэд – 0.1 µгр/кг, РАН-д 0,5-1,0 µгр/кг тус тус байдаг ХИМИЙН НЭГДЛҮҮД 16 ОСР 19 РАН 7 РСВ Зураг 1. ОСР, РАН, РСВ нэгдлүүдийн калибровк хийх стандартын холимгийн TIC MRM-ийн хроматограмм ГОЛ ДАВУУ ТАЛУУД Дээжний хандыг бэлтгэхдээ QuEChERS-ийг аргыг хэрэглэдэг Бүх шинжлэх гэж буй химийн нэгдлүүдийн илрүүлэлтийн хязгаар 85,4 – 123,9% Олон төлөвт дээж оруулагчтай тул их хэмжээний дээжийг багажинд оруулах боломжтой болж ингэснээр дээжинд агуулагдаж буй химийн нэгдлийн шаардлагатай илрүүлэх хязгаарт хүрэх нөхцлийг хангана. Баригдах хугацаанд нь түгжигдсэн хроматгорафийн арга учраас ажиллуулахад болон суурилуулахад хялбар байдаг. Баганын дараа болон баганаас гарсны дараа зайлах боломжтой капилляран урсгалын технологитой учраас ялангуяа өндөр темперуратурт буслах матрицуудын МS-ын ион үүсгэгчийг бохирдохоос хамгаалж, хроматографийн аргыг улам бат бөх болгоно. Зураг 2. Хясааны дээжинд агуулагдаж буй 0.06 µгр/кг концентрацтай а-НСН (alpha Hexachlorocyclohxane) (I) болон 0.30 µгр/кг концентрацтай g-НСН (gamma- Hexachlorocyclohexane) (II)-ийн MRM хроматограмм. (III) болон (IV) пикүүд нь ул мөр төдий хэмжээнд агуулагдаж буй b-НСН болон d-НСН Зураг 3. Хясааны дээжинд агуулагдаж буй 8.64 µгр/кг концентрацтай fluoranthene (I) болон 5.83 µгр/кг концентрацтай pyrene (II)-ийн MRM хроматограмм.

далайн нялцгай биетэн дэх химийн бохирдлыг тодорхойлох арга

Embed Size (px)

Citation preview

Page 1: далайн нялцгай биетэн дэх химийн бохирдлыг тодорхойлох арга

Flavors 1

Далайн нялцгай биетэн дэх химийн бохирдлыг тодорхойлох арга Ажилент Технологи

ҮНДЭСЛЭЛ

Далай тэнгисийн орчинд хаяж буй химийн бохирдлоор загас болон

далайн нялцгай биетэн амьтад хооллож, эсвэл шингээж улмаар хоол тэжээлийн замаар хүний биед орох боломжтой байдаг. ОСР болон РСВ

зэрэг липофиллийн төрлийн химийн нэгдлүүд нь далайн загас болон

нялцгай биетнүүдийн өөхөн эдүүдэд хуримтлагдаж болдог. Тухайн организм хэдий чинээ урт хугацаанд бохирдсон орчинд байна, төдий

чинээ организмын биед хуримтлагдах бохирдлын түвшин нэмэгдэх

магадлал өндөртэй байдаг.

Цэвэр далайн байгаль орчны мониторингийн хөтөлбөр (Clean Seas

Environmental Program, CSEP) нь Их Британийн эрэг орчмын болон гол

мөрнүүдийн химийн бохирдлын түвшинг хянаж байх зорилготой

хөтөлбөр юм. Энэ хөтөлбөрийн гол хөдөлгөгч зүйлүүд нь:

Ослогийн болон Парисийн Конвенцийн Хамтарсан үнэлгээ,

мониторинг хийх хөтөлбөр ийн хүрээнд зайлшгүй

мониторинг хийж байх шаардлагуудыг биелүүлэх,

ЕХ-ны Удирдамж, заалтуудад нийцэж байх

Ажилент Технологи компани Европын тэргүүлэгч Аналитик Лабориторитой хамтран QuECheRS-ийн дээж бэлтгэх арга дээр

суурилан түүнийг сайжруулах замаар тодорхой OCP (organochlorine

pesticides), PAH (polycyclic aromatic hydrocarbons), PCB (polychlorinated biphenyls) химийн нэгдлүүдийг усны нялцгай биетний эдүүдэд

GC/MS/MS аргаар тодорхойлох аргыг боловсруулсан.

Шинжилгээнүүдийн хооронд хийн хроматографийн багананд үлдэж ингэснээр хроматографийн үзүүлэлтийг бууруулан масс

спектрометрийн ионын үүсгэврийг бохирдуулах өндөр температурт

буцлах матрицийн найрлагуудыг зайлуулдаг баганын дараа байрлах, баганаар дээжийг өнгөрсний дараа буцаан зайлагч бүхий GC/MS/MS

багаж нь их хэмжээний дээжийг оруулах Multimode Inlet (MMI)-тэй

учраас ОСР, РСВ, РАН-ын агууламжийг нарийвчлал өндөр, мэдрэмжтэйгээр тодорхойлох чадвартай.

Аналитик шинжилгээний аргаар илрүүлэх хязгаарын хувьд ОСР болон

РСВ-ийн нэгдлүүдэд – 0.1 µгр/кг, РАН-д 0,5-1,0 µгр/кг тус тус байдаг

ХИМИЙН НЭГДЛҮҮД

16 ОСР

19 РАН

7 РСВ

Зураг 1. ОСР, РАН, РСВ нэгдлүүдийн калибровк хийх стандартын

холимгийн TIC MRM-ийн хроматограмм

ГОЛ ДАВУУ ТАЛУУД

Дээжний хандыг бэлтгэхдээ QuEChERS-ийг аргыг хэрэглэдэг

Бүх шинжлэх гэж буй химийн нэгдлүүдийн илрүүлэлтийн

хязгаар 85,4 – 123,9%

Олон төлөвт дээж оруулагчтай тул их хэмжээний дээжийг

багажинд оруулах боломжтой болж ингэснээр дээжинд

агуулагдаж буй химийн нэгдлийн шаардлагатай илрүүлэх

хязгаарт хүрэх нөхцлийг хангана.

Баригдах хугацаанд нь түгжигдсэн хроматгорафийн арга

учраас ажиллуулахад болон суурилуулахад хялбар байдаг.

Баганын дараа болон баганаас гарсны дараа зайлах боломжтой

капилляран урсгалын технологитой учраас ялангуяа өндөр

темперуратурт буслах матрицуудын МS-ын ион үүсгэгчийг

бохирдохоос хамгаалж, хроматографийн аргыг улам бат бөх

болгоно.

Зураг 2. Хясааны дээжинд агуулагдаж буй 0.06 µгр/кг концентрацтай а-НСН (alpha

– Hexachlorocyclohxane) (I) болон 0.30 µгр/кг концентрацтай g-НСН (gamma-

Hexachlorocyclohexane) (II)-ийн MRM хроматограмм. (III) болон (IV) пикүүд нь ул

мөр төдий хэмжээнд агуулагдаж буй b-НСН болон d-НСН

Зураг 3. Хясааны дээжинд агуулагдаж буй 8.64 µгр/кг концентрацтай fluoranthene

(I) болон 5.83 µгр/кг концентрацтай pyrene (II)-ийн MRM хроматограмм.