35
Information systems development methodology Lecture №15,16

Lecture 15&16

Embed Size (px)

Citation preview

Page 1: Lecture 15&16

Information systems

development methodology

Lecture №15,16

Page 2: Lecture 15&16

1. Байгууллага өөрийн дотоод нөөц бололцоогоо ашиглан өөрийн

хэрэгцээ шаардлагадаа нийцсэн мэдээллийн системийг хөгжүүлэх

2. Байууллага өөрийн хэрэгцээ шаардлагадаа нийцсэн мэдээллийн

системийг мэргэжлийн байгууллага, компаниар захиалан

хийлгүүлэх \аутсорсинг\

3. Бэлэн систем буюу шийдэл худалдан авах

Мэдээллийн системийг хөгжүүлэх арга замууд

Page 3: Lecture 15&16

Мэдээллийн системийн сайжруулалт

Мэдээллийн системийн нэвтрүүлсний дараа тодорхой хугацааны

дараа түүнийг шинэчлэн өргөтгөх, сайжруулан хөгжүүлэх шаардлага

гардаг.

Сайжруулалтыг дараах 2 зорилгоор хийдэг.

1. Системийн алдааг засах

Програм хангамжид буй алдаа нь програмын дараагийн хувилбараар

засагддаг. Тодорхой байгууллагын үйл ажиллагаанд нийцүүлэн хийсэн

програм хангамж нь ашиглалтын явцад гарсан бол тухай бүрт нь

засварлах шаардлагатай.

Page 4: Lecture 15&16

2. Системийн цар хүрээ хүчин чадлыг өргөтгөх

• Хэрэглэгч мэдээллийн системийн цар хүрээг бүрэн мэдсэний

дараа нэмэлт боломжуудаар өргөтгөхийг хүсдэг.

• Байгууллага бүтцийн өөрчлөлт хийсний дараа системийг

хэсэгчлэн сайжруулах, хөгжүүлэх шаардлага гардаг.

• Техник болон програм хангамж , харилцаа холбоо, сүлжээний

технологийн өөрчлөлт шийдэлдтэй холбоотойгоор өргөтгөх

шаардлага гардаг.

Page 5: Lecture 15&16

Мэдээллийн системийг хөгжүүлэлт

Мэдээллийн системийг хөгжүүлэлт гэдэг нь тодорхой байгууллага

эсвэл бизнесийн үйл ажиллагааг шинжлэн судалсны үндсэн дээр тухайн

бизнесийн үйл ажиллагааг дэмжих мэдээллийн системийг шинжлэн

тодорхойлох, хөгжүүлэх, нэвтрүүлэн хэрэгжүүлэх багц үйл ажиллагаа

болно.

Системд тавигдах шаардлагуудыг хэрэглэгч, системийн шинжээч

ба систем хөгжүүлэгчид ойлгоогүй буюу хамтран ажиллаж чадаагүй

тохиолдолд системийн хөгжүүлэлт амжилтгүй болно.

Page 6: Lecture 15&16

Системд шинжилгээ хийж байгаа хүнийг шинжээч гэнэ.

Шинжээч нь дараах үүрэгтэй.

Үүнд :

1.Системийн төлөв байдал, мөн чанарыг шинжлэн судална.

2.Системийн оролт, гаралт, боловсруулалтыг шалгаж хөгжүүлнэ.  

Page 7: Lecture 15&16

3. Системд тулгарсан асуудлыг оновчтой шийдвэрлэнэ.

4. Боловсруулагчид болон хэрэглэгчидтэй хамтран ажиллах,

харилцааг зохицуулах, тэдгээрийг удирдан зохион байгуулах

үүргийг хүлээхийн хамт дээрх чадваруудыг бүрэн эзэмшсэн байх

шаардлагатай.

Page 8: Lecture 15&16

Систем хөгжүүлэх амьдралын цикл

Асуудал тавигдах

Шаардлагын шинжилгээ

Системийн шинжилгээ

Системийн зохиомж

Системийн хөгжүүлэлт

Системийн туршилт

Системийг хэрэгжүүлэх,

үнэлэх

Page 9: Lecture 15&16

Системийг хөгжүүлэх амьдралын цикл

Системийн шинжээч нь системийг тодорхой үе

шаттайгаар хөгжүүлдэг бөгөөд энэхүү үйл ажиллагаа нь

системийг хөгжүүлэх амьдралын цикл гэж нэрлэгдэнэ. Дараах

үеүдэд хуваана.

Page 10: Lecture 15&16

1.Асуудал, бодит байдал, боломж, зорилгыг

тодорхойлох.

Системийг хөгжүүлэх амьдралын эхний үед

шинжээч нь хэрэглэгчийн тавьсан асуудал, оршин буй

системийн бодит байдал, боломж болон зорилгыг

тодорхойлдог.

Page 11: Lecture 15&16

•Бодит байдал гэдэг нь тухайн системийн  тухайн

үеийн дүр төрх, төлөв байдал юм.

•Боломжит байдал гэдэг нь системийн

шинжээчийн зүгээс тухайн системд

компьютержсэн мэдээллийн системийг нэвтрүүлэх

замаар сайжруулах боломжтой хэмээн үзэж байгаа

байдал юм.

Page 12: Lecture 15&16

2. Мэдээллийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох

Энэ шатанд шинжээч, хэрэглэгч, менежер

болон бусад ажилтнууд хамрагдана. Системийн

шинжээч нь тухайн системийн үйл ажиллагааг

нарийвчлан судалж, өгөгдөл хэрэгтэй байгааг

тодорхойлно.

Үүнд: бизнесийн үйл ажиллагаа, түүний явагдах

газар, орчин, цаг хугацаа зэрэг

Page 13: Lecture 15&16

3.Системийн хэрэгцээ, шаардлагад анализ хийх

Энэ шатанд шинжээч нь хийгдэх үйлдлүүд,

үйлдлийн дүрмийг тодорхойлдог. Системийн ашиг

зардлыг тооцоолох ба ашиг  багатай зардал ихтэй

байвал системийг цаашид хөгжүүлэх ажлыг

зогсоодог.

Page 14: Lecture 15&16

4. Дэвшүүлсэн системийг  загварчлах

Энэ шатанд шинжээч нь өмнө цуглуулсан

өгөгдөл, мэдээллийг ашиглан мэдээллийн системийн

логик зохиомжийг гаргана. Хамгийн гол хэсэг нь

хэрэглэгчийн интерфейсийг зохиомжлох явдал юм.

Хэрэглэгчийн интерфейс нь систем болон хэрэглэгч

2-ыг холбож өгдөг.

Page 15: Lecture 15&16

5. ПХ-ийг хөгжүүлэх ба баримтжуулах

Шинжээч нь програм зохиогчтой хамтран 

програмчлалын тал дээр системийг хөгжүүлэх,

баримтжуулах ажлыг гүйцэтгэнэ. Нөгөө талаас

хэрэглэгчтэй хамтран програм хангамжтай

холбоотой асуудлыг оновчтой боловсруулна.

Page 16: Lecture 15&16

6.        Системийг тестчилэх ба сайжруулах

Системийг шалгахгүйгээр шууд хэрэгжүүлж болохгүй.

Шалгуурыг програм зохиогч боловсруулна. Шалгаад

систем алдаагүй ажиллавал системийг хэрэгжүүлнэ.

Эсрэг тохиолдолд илэрсэн алдааг засах шаардлагатай.

Page 17: Lecture 15&16

7.        Системийг хэрэгжүүлэх

Энэ шатанд системийг суурилуулж,

ашиглахад бэлтгэнэ. Шинжээч нь хуучин системийг

шинэ системд хөрвүүлэх загварыг сонгож,

системийг хөрвүүлнэ. Хөрвүүлэх үйл ажиллагаа нь

файлуудыг хуучин форматаас шинэ форматад

хөрвүүлэх, өгөгдлийн санг байгуулах, техник

хангамжийг суурилуулах, шинэ системийг бүрэн

ажиллагаанд оруулах зэргийг багтаадаг. 

Page 18: Lecture 15&16

Мэдээллийн системийг төлөвлөх нь

Мэдээллийн системийг төлөвлөх, байгуулах,

удирдах ажиллагаа нь бусад бүх системийн адил

дүрслэн тодорхойлж, боловсруулж, сайжруулж

болдог үйл ажиллагаа юм. Төлөвлөлт нь хэн, юуг,

хэзээ, хэрхэн гүйцэтгэхийг шийдвэрлэх процесс юм.

Page 19: Lecture 15&16

Мэдээллийн системийг дараах хоёр түвшинд

төлөвлөнө.

1.Стратегийн

2. Төслийн

Стратегийн түвшинд байгууллагын үйл

ажиллагааны үндсэн чиг үүрэг, мэдээллийн

системийн зорилго, техникийн болон зохион

байгуулалтын асуудлыг авч үзнэ.

Page 20: Lecture 15&16

Төслийн түвшинд мэдээллийн систем ямар

шаардлагуудыг хангах, төслийн үр дүнд хүрэхийн

тулд хэн, хэзээ, юуг хийх вэ гэсэн асуудлуудыг

хөндөнө. Мэдээллийн системийн төлөвлөлт нь

байгууллагын ажил хэргийн төлөвлөгөөний салшгүй

хэсэг байна. Боловсон хүчин, техник болон програм

хангамжийн нөөцийг авч үзнэ.

Page 21: Lecture 15&16

ХУУЧИН СИСТЕМЭЭС

ШИНЭ СИСТЕМД ШИЛЖИХ

Page 22: Lecture 15&16

Мэдээллийн хуучин системийг шинэ системд,

эсвэл өөрчлөн шинэчилсэн системд шилжүүлэх үйл

ажиллагааг системийн хөрвүүлэлт гэнэ. Системийн

хөрвүүлэлтийн дараах үндсэн 4 төрөл байдаг.

Шууд хөрвүүлэлт

Зэрэгцээ хөрвүүлэлт

Загварчлан хөрвүүлэлт

Шаталсан хөрвүүлэлт

Page 23: Lecture 15&16

Шууд хөрвүүлэлт

Төлөвлөгдсөн өдөр хуучин системийн үйл

ажилагааг бүрэн зогсоож шинэ системийг бүхэлд нь

бизнесийн үйл ажиллагаанд шууд оруулдаг.

Системийн туршилт бүрэн хийгдэж систем

найдвартай ажиллаж байгаа тохиолдолд энэ төрлийн

хөрвүүлэлт амжилттай болдог.

Page 24: Lecture 15&16

Шууд солих арга нь шинэ системийн үр дүнг

шууд хүртэх давуу талтай. Энэ арга нь өндөр

эрсдлийг дагуулдаг ч амжилттай хэрэгжсэн

тохиолдолд хөрвүүлэлтийн үйл ажиллагаа хямд

өртөгтэй байдаг.

Системд алдаа гарсан тохиолдолд мэдээллийн

систем төдийгүй байгууллага, бизнесийн үйл

ажиллагааг хэвийн явуулах боломжгүй.

Page 25: Lecture 15&16

Зэрэгцээ хөрвүүлэлт

Хуучин системийн үйл ажиллагаатай

зэрэгцүүлэн шинэ системийг үйл ажиллагаанд

оруулах арга юм. Энэ арга нь хөрвүүлэлтийн бусад

аргуудыг бодвол түгээмэл хэрэглэгддэг гол төлөв

гар ажиллагаатай системийг компьютержсэн

системээр солих үед зохимжтой.

Page 26: Lecture 15&16

Тодорхой хугацааны туршид системийн үр дүн

ижил байж, шинэ систем найдвартай ажиллах

тохиолдолд хуучин системийн үйл ажиллагааг бүрэн

зогсоож, шинэ системийг хэрэглээнд оруулдаг.

Хуучин систем

Шинэ систем

Хуучин ба шинэ систем зэрэгцэн ажиллана

Page 27: Lecture 15&16

Зэрэгцээ хөрвүүлэлтийг удирдахын тулд

Зэрэгцэн явагдах үйл ажиллагаануудыг үе

шатуудад хуваах

Ажилтнуудын ажлын ачааллыг бууруулах үүднээс

ажилтан нэмж ажиллуулах

Техник хангамжийн нэмэлт нөөцийг төлөвлөх

Ажилтнуудын ажлын ачаалал, шинэ системд дасан

зохицох байдалд бэлтгэх

Page 28: Lecture 15&16

Хуучин ба шинэ системд хийгдэх үйл ажиллагааны

процедурыг харьцуулан гаргасан жагсааалт бэлтгэх

Загварчлан хөрвүүлэлт

Нэг системийг хэд хэдэн газарт ашиглах тохиолдолд

энэ аргаар системийг нэвтрүүлэх нь зохимжтой. Нэг

газарт загвар болгосон хөрвүүлэлт амжилттай болсон

тохиолдолд бусад газруудад хөрвүүлэлт хийдэг.

Page 29: Lecture 15&16

Нэгж 1 Нэгж 2 Нэгж 3 Нэгж 4 Нэгж 5 Нэгж 6

Нэгж 1 Нэгж 2 Нэгж 3 Нэгж 4 Нэгж 5 Нэгж 6

Шинэ систем Хуучин систем

Шинэ систем

Page 30: Lecture 15&16

Шаталсан хөрвүүлэлт

Цогц системийг бизнесийн үйл ажиллагаанд

нэвтрүүлэхэд түүнийг бүхэлд нь бус тодорхой

төлөвлөгөөний дагуу дэд системүүдийг тодорхой үе

шаттайгаар нэвтрүүлдэг.

Page 31: Lecture 15&16

Байгууллага, бизнесийн өдөр тутмын үйл

ажиллагаанд зайлшгүй шаардлагатай дэд

системүүдийг \модулиудыг\ эхэлж нэвтрүүлээд бусад

модулиудыг ач холбогдол байгууллагын үйл

ажиллагаа болон системд гүйцэтгэх үүргийг

харгалзан үе шаттайгаар нэвтрүүлнэ.

Page 32: Lecture 15&16

Шинэ систем

Модуль 4Хуучин систем

Модуль 3

Модуль 1

Модуль 2

Page 33: Lecture 15&16

Системийн хөрвүүлэлтийг хийхийн тулд дараахь

асуудлуудыг анхаарах шаардлагатай. Үүнд:

Шаардлагатай компьютер, техник хэрэгслийг

захиалах, суурилуулах

Сүлжээг холбож түүний хэвийн үйл ажиллагааг

шалгах

Page 34: Lecture 15&16

Мэдээллийн системийн үйл ажиллагааг хэвийн

явуулахад зайлшгүй шаардлагатай принтерийн хор,

цаас, маягтууд хадгалах төхөөрөмж зэрэг хэрэглээний

зүйлсийг захиалах

Системийн суурилуулалтыг гардан хариуцах, хянах

менежер буюу ажилтныг томилох

Page 35: Lecture 15&16

Холбогдох файл болон өгөгдлийн санг хөрвүүлэх

Хэрэгцээт өгөгдлийг системд оруулах

ажилтнуудыг томилж тэдний ажлыг төлөвлөх

Системийн шинжээч хөрвүүлэлтийн үед хийгдэх

ажил бүрийг нарийн тодорхойлсон төлөвлөгөөг

боловсруулж ажил бүрт шаардагдах хугацаа

ажиллах боловсон хүчнийг томилж ажиллана.