64
Д.Цэдэвсүрэн, С.Уянга, Л.Мөнхтуяа, Б.Золзаяа, Т.Жаабаатар, Э.Оюунбилэг МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ IX БАГШИЙН НОМ Åðºíõèé áîëîâñðîëûí 12 æèëèéí ñóðãóóëèéí 9 ä¿ãýýð àíãè Áîëîâñðîë, ñî¸ë, øèíæëýõ óõààíû ÿàìíû çºâøººð뺺ð õýâëýâ. Àíõíû õýâëýë ÑÓÐÃÓÓËÈÉÍ ÍÎÌÛÍ ÑÀÍÄ ÎËÃÎÂ. ÁÎÐËÓÓËÀÕÛà ÕÎÐÈÃËÎÍÎ. Óëààíáààòàð õîò 2015 îí

Medeelliin technology bagsh ix final

Embed Size (px)

Citation preview

Д.Цэдэвсүрэн, С.Уянга, Л.Мөнхтуяа, Б.Золзаяа, Т.Жаабаатар, Э.Оюунбилэг

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИIX

БАГШИЙН НОМ

Åðºíõèé áîëîâñðîëûí 12 æèëèéí ñóðãóóëèéí 9 ä¿ãýýð àíãè

Áîëîâñðîë, ñî¸ë, øèíæëýõ óõààíû ÿàìíûçºâøººð뺺ð õýâëýâ.

Àíõíû õýâëýë

ÑÓÐÃÓÓËÈÉÍ ÍÎÌÛÍ ÑÀÍÄ ÎËÃÎÂ.ÁÎÐËÓÓËÀÕÛÃ ÕÎÐÈÃËÎÍÎ.

Óëààíáààòàð õîò2015 îí

DDC373.1М-949

Багшийн ном. Мэдээллийн технологи IX: Åðºíõèé áîëîâñðîëûí 12 æèëèéí ñóðãóóëèéí 9 ä¿ãýýð àíãè. /Цэдэвсүрэн Д., áà áóñ; Ðåä. Навчаа Ц. - ÓÁ. 2015. -64 õ.

Ýíýõ¿¿ áàãøèéí íîì íü “Ìîíãîë Óëñûí Çîõèîã÷èéí ýðõ áîëîí ò¿¿íä õàìààðàõ ýðõèéí òóõàé” õóóëèàð õàìãààëàãäñàí áºãººä Áîëîâñðîë, ñî¸ë, øèíæëýõ óõààíû ÿàìíààñ áè÷ãýýð àâñàí çºâøººð뺺ñ áóñàä òîõèîëäîëä öàõèì áîëîí õýâëýìýë õýëáýðýýð, á¿òíýýð ýñõ¿ë õýñýã÷ëýí õóâèëàõ, õýâëýõ, àëèâàà õýëáýðýýð ìýäýýëëèéí ñàíä îðóóëàõûã õîðèãëîíî.

Áàãøèéí íîìûí òàëààðõ àëèâàà ñàíàë, õ¿ñýëòýý [email protected] õàÿãààð èð¿¿ëíý ¿¿.

© Áîëîâñðîë, ñî¸ë, øèíæëýõ óõààíû ÿàì

ISBN 978-99962-74-81-7

3

ГАРЧИГ

I БҮЛЭГ. УДИРТГАЛ

1.1 Багшийн номыг ашиглах зөвлөмж .....................................................................................................51.2 Сурах бичгийн агуулга, логик дараалал, агуулгын залгамж холбоо ...............................................61.3 Сурах арга барил, суралцахуйн зорилт ............................................................................................81.4 Мэдээллийн технологи хичээлийн агуулга, цагийн үлгэрчилсэн төлөвлөлт ................................101.5 Ашигласан материал .......................................................................................................................10

II БҮЛЭГ. БҮЛЭГ СЭДВИЙН АРГА ЗҮЙ

2.1 Мэдээлэл, загвар сэдвийн арга зүй .................................................................................................11 2.1.1. Сэдвийн ерөнхий арга зүй .....................................................................................................11 2.1.2. Ээлжит хичээлийн үлгэрчилсэн загвар .................................................................................152.2 Компьютер сэдвийн арга зүй ...........................................................................................................18 2.2.1. Сэдвийн ерөнхий арга зүй .....................................................................................................18 2.2.2. Ээлжит хичээлийн үлгэрчилсэн загвар .................................................................................182.3 Үйлдлийн дараалал, алгоритм сэдвийн арга зүй ...........................................................................23 2.3.1. Сэдвийн ерөнхий арга зүй .....................................................................................................23 2.3.2. Ээлжит хичээлийн үлгэрчилсэн загвар .................................................................................242.4 Баримт бичиг боловсруулах технологи сэдвийн арга зүй .............................................................32 2.4.1. Сэдвийн ерөнхий арга зүй .....................................................................................................32 2.4.2. Ээлжит хичээлийн үлгэрчилсэн загвар .................................................................................332.5 Зураг боловсруулах технологи сэдвийн арга зүй ...........................................................................37 2.5.1. Сэдвийн ерөнхий арга зүй .....................................................................................................37 2.5.2. Ээлжит хичээлийн үлгэрчилсэн загвар .................................................................................382.6 Хүснэгтэн мэдээлэл боловсруулах технологи сэдвийн арга зүй ...................................................44 2.6.1. Сэдвийн ерөнхий арга зүй .....................................................................................................44 2.6.2. Ээлжит хичээлийн үлгэрчилсэн загвар .................................................................................452.7 Цахим харилцаа, интернэт технологи сэдвийн арга зүй ...............................................................56 2.7.1. Сэдвийн ерөнхий арга зүй .....................................................................................................56 2.7.2. Ээлжит хичээлийн үлгэрчилсэн загвар .................................................................................592.8 Нэгдсэн үнэлгээ, жишиг даалгавар ................................................................................................63

4

ӨМНӨХ ҮГ

“Мэдээллийн технологи” сурах бичгийг сурагчдыг мэдээлэл, харилцаа холбооны технологи (МХХТ) ашиглан асуудал шийдвэрлэх арга барилд суралцахад чиглүүлэн боловсруулж, түүгээр сургалт зохион байгуулах арга зүйн зарчим, зөвлөмжийг энэхүү багшийн номоор та бүхэнд хүргэж байна. Сурах бичгийг “Мэдээллийн технологийн үндсэн ойлголт”, “Мэдээлэл боловсруулах технологийн хэрэглээ” гэсэн агуулгын хүрээтэйгээр боловсруулсан бөгөөд багш та 9 дүгээр ангид дор тодорхойлсон мэдлэг, чадвар, хандлагыг сурагч нэг бүрд эзэмшүүлэх, төлөвшүүлэхэд анхаарч хичээл сургалтын ажлаа төлөвлөнө үү. Үүнд:

Мэдээллийн технологийн үндсэн ойлголт бүлгийн хүрээнд: - Мэдээллийн нийгэм, түүний ирээдүйн талаар ойлгож мэдсэн, мэдээллийн нийгмийн соёлтой, ёс

зүйтэй иргэн болон төлөвших суурь чадвартай. - Компьютерийн сүлжээний зохион байгуулалт, ажиллагааны зарчмыг ойлгосон, чөлөөт, нээлттэй

эхийн программыг хэрэгцээндээ тохируулан сонгон ашигладаг. - Үйл ажиллагааг явуулах, мэдээлэл боловсруулах болон асуудал шийдвэрлэх аливаа үйл

ажиллагааг төлөвлөн гүйцэтгэдэг.

Мэдээлэл боловсруулах технологийн хэрэглээ бүлгийн хүрээнд: - Мэдээллийн технологи болон бусад хичээлээр хийсэн бичил судалгааны ажлынхаа үр дүнг

баримт бичиг боловсруулах технологи хэрэглэн нэгтгэн боловсруулдаг. - Зураг боловсруулах технологи ашиглан бэлэн зургийг засварладаг, зургийн бүтээлийг

зохиомжлон боловсруулдаг. - Хүснэгтэн мэдээлэл боловсруулах технологиор тооцоолол бүхий хүснэгтэн мэдээлэл

боловсруулдаг, хүснэгтэн мэдээллийн загварыг байгуулж, хэрэглэдэг. - Цахим үйлчилгээ, цахим ертөнц дэх зохиогчийн эрх, үүрэн холбооны технологийн талаар ойлгож

мэдсэн, хайлтын системийг хэрэгцээндээ тохируулан ашигладаг.

Шинэ арга зүйг тодруулах үүднээс багшийн номыг Удиртгал, Бүлэг сэдвийн арга зүй гэсэн хоёр бүлэгтэй боловсрууллаа. Үүнд:

Удиртгал бүлэгт: - Мэдээллийн технологийн цөм хөтөлбөрийн зорилго, зорилт; - Цөм хөтөлбөр болон сурах бичгийн агуулга, арга зүйн уялдаа холбоо, логик дараалал; - Сурах арга барил, суралцахуйн зорилтын холбоо хамаарал; - Цагийн үлгэрчилсэн төлөвлөлт зэргийг тусгаж өглөө.

Бүлэг сэдвийн арга зүй бүлэгт: - Бүлэг сэдвийн ерөнхий арга зүй; - Ээлжит хичээлийн үлгэрчилсэн төлөвлөлтийг тусгаж өгөв. Энэ бүлэгт сурагчийн сурах үйлийг

дэмжсэн сургалтын технологийг хичээл нэг бүрээр төлөвлөн хэрэгжүүлэх жишээ загварыг арга зүйн хамт орууллаа.

Багш та сурагч нэг бүрд асуудлыг МХХТ ашиглан шийдвэрлэх арга барилыг эзэмшүүлэхэд чиглүүлэн хичээлээ бүтээлчээр төлөвлөн, зохион байгуулахад анхаарч ажиллаарай.Танд амжилт хүсье.

Зохиогчид

5

БҮЛЭГIУДИРТГАЛ

1.1 БАГШИЙН НОМЫГ АШИГЛАХ ЗӨВЛӨМЖМэдээлллийн технологийн хичээлээр сурагчийн мэдлэг бүтээх үйлийг удирдан явуулахад сурах

бичгийг хэрхэн ашиглах арга зүйн зөвлөмж болгон багшийн номыг боловсрууллаа. Мэдээллийн технологийн хичээл, сургалтыг төлөвлөх, зохион байгуулахын өмнө мэдээллийн технологийн сургалтын цөм хөтөлбөр, үнэлгээний зөвлөмж, суралцахуйн удирдамжийг сайтар судлан, анги бүрийн агуулга хоорондын залгамж холбоо, тэдгээрийг хэрхэн хэрэгжүүлэх талаар судалсан байх шаардлагатай.

УДИРТГАЛI БҮЛЭГ

Мэдээллийн технологийн цөм хөтөлбөрийн зорилго

Мэдээлэл боловсруулах, асуудлыг шийдвэрлэх үйл ажиллагаандаа МХХТ-ийг бие даан болон бусадтай хамтран ёс зүйтэй, соёлтой, бүтээлчээр хэрэглэдэг, мэдээлэлжсэн нийгэмд амьдарч, ажиллах чадвартай иргэн болгон төлөвшүүлэхэд хөтөлбөрийн зорилго оршино.

Зорилт• Сургалт, ахуй амьдралд тулгарсан асуудлыг танин мэдэх, шийдвэрлэх, боловсруулах,

түгээхдээ тохиромжтой МХХТ-ийг эрх зүй, ёс зүйн зөрчилгүй, соёлтой сонгон хэрэглэх;• МХХТ болон мэдээлэл боловсруулах үндсэн зарчмыг ойлгох, хөгжлийн чиг хандлагыг ухаарах,

мэдээллийн технологийн нэр томьёо, үг хэллэгийг зөв хэрэглэх, мэдээллийн технологийн хэл эзэмших;

• МХХТ-ийг сургалт, ахуй амьдралд хэрэглэх, өөрийгөө хөгжүүлэх, авьяас чадвараа нээн илрүүлэх хэрэгсэл болгон ашиглах, мэдээлжсэн нийгэмд ажиллаж амьдрах чадвар, төлөвшилтэй болох, бие даан болон хамтран суралцах үйлдээ МХХТ-ийг бүтээлч, хариуцлагатай хэрэглэх;

• Интернэт дэх мэдээллийг ашиглах, бусадтай хуваалцахдаа оюуны өмч, зохиогчийн эрхийг хүндэтгэх, цахим орчинд бусадтай хүндэтгэлтэй, соёлтой харилцах, ахуй амьдралдаа байгальд ээлтэй ногоон технологийг сонгон хэрэглэх.

Сурах бичгийн бүтэц, бүрэлдэхүүн, дидактик хэсгүүд

Тухайн бүлэгт сурагчдад тулгарах “Асуудал” үүсгэн, түүнийг шийдвэрлэхэд сурагчийн мэдэх жишээн дээр тулгуурлан асуудал хөндөж эхлэх; улмаар “Чадахуй” хэсэгт шийдвэрлэх арга замыг алхам нэг бүрээр тусган өгч, хамтран шийдвэрлэж, тусгасан сэдвийн хүрээнд сурагчийн эзэмших мэдлэгийн тулгуур болох мэдээлэл, тулгуур ухагдахууны жишээ загвар; сурах арга барилд сургахад чиглэсэн дасгал, даалгавар, бодлого, компьютерийн практикум зэргийг багтаалаа. Сурах бичгийн сэдэв бүр нь дараах дидактик хэсгүүдийг багтааж, хялбар тэмдэглэгээгээр тэмдэглэж өгсөн. Үүнд:Асуудал–Тухайн сэдвийг судлах нь гарцаагүй болохыг харуулсан, сурагчдын мэдэх жишээн дээр тулгуурлан дэвшүүлсэн асуудал;Ойлгохуй-Асуудлыг шийдвэрлэх явцад олж авах мэдээлэл, дөхүүлсэн жишээ, мэдээлэл;Мэдэхүй-Шинжлэх ухааны зайлшгүй мэдэх суурь мэдээлэл, түлхүүр ойлголт, ухагдахуун;Чадахуй-Алхам бүрээр тодорхойлсон дасгал, бодлого, компьютерийн практикум;Хэрэглэхүй-Сурсан зүйлээ өөр орчинд хувирган ашиглах асуулт, даалгавар, бодлого, сорил;Анхаарахуй-Хэрэглээний явцад анхаарах гол ойлголт, тайлбар; Өөрийгөө сориорой-Сэдвийн хүрээнд эзэмшсэн мэдлэг, чадвараа сорих даалгавар, асуулт, сорил;Нэмэлт мэдээлэл-Нэмэлт, сонирхолтой, шигтгээ мэдээлэл.

1.2 СУРАХ БИЧГИЙН АГУУЛГА, ЛОГИК ДАРААЛАЛ, АГУУЛГЫН ЗАЛГАМЖ ХОЛБООАгуулгын залгамж холбооАгуулгын залгамж холбоог IX ангийн сурах арга барил, суралцахуйн удирдамжийг үндэслэн

боловсрууллаа. Суурь боловсролын Мэдээллийн технологийн хөтөлбөрийг “МХХТ-ийн үндсэн ойлголт”, “Мэдээлэл боловсруулах технологи” гэсэн агуулгын хүрээнд “Мэдээлэл, загвар”, “Компьютер”, “Үйлдлийн дараалал, алгоритм”, “Баримт бичиг боловсруулах технологи”, “Зураг боловсруулах технологи”, “Танилцуулга боловсруулах технологи”, “Хүснэгтэн мэдээлэл боловсруулах технологи”, “Цахим харилцаа, интернэт технологи” гэсэн бүрэлдэхүүн хэсгээр МХХТ-ийг ашиглан асуудал шийдвэрлэх арга барил эзэмшүүлэх мэдлэг, чадвар, хандлагад баримжаалан тодорхойллоо. Ингэхдээ агуулга нь залгамж холбоотойгоор анги ахихад өргөсөж байхаар тодорхойллоо.

6

БҮЛЭГI УДИРТГАЛ

АйАТ

БХАгуулгын залгамж холбоо

VIII анги IX анги

МХ

ХТ-

ийн

үндс

эн о

йлго

лт

Мэд

ээлэ

л, з

агва

р • Мэдээллийг хэмжих нэгжийг ойлгох;• Мэдээлэл боловсруулах ажлыг төлөвлөх,

төлөвлөлтийн дагуу хийх, тайлбарлах;• Хүснэгтэн загвар байгуулах;• Загвар байгуулах үе шатыг танин мэдэх,

загвар байгуулах;• Математик загвар байгуулах энгийн

жишээтэй танилцах.

• Мэдээллийн нийгэм, мэдээлэл болон МХХТ-ийн нийгэмд гүйцэтгэх үүргийг танин мэдэх;

• Мэдээллийн нийгмийн ёс зүйн наад захын хэм хэмжээг мэдэх, даган мөрдөх;

• Математик загварын ерөнхий бүтцийг танин мэдэх;• Математик загвар байгуулах, дүн шинжилгээ хийх;• Шаталсан загвар байгуулах, дүн шинжилгээ хийх.

Ком

пью

тер

• Үйлдлийн системийн тухай мэдэх, ойлгох, тайлбарлах;

• Компьютерийн бүрдэл хэсгүүдийн үндсэн үзүүлэлтүүдийг мэдэх, хэрэгцээндээ тохируулан сонгох;

• Тоон төхөөрөмжийг компьютерт холбоход түүнийг ажиллуулах программ шаардлагатай болохыг ойлгох, программыг суулгаж сурах, файл шахах, задлах программыг хэрэглэж сурах;

• Олон программын орчны талаар ойлгох, ажиллах;

• Өргөн хэрэглээний хэд хэдэн программ ашиглан мэдээллийг боловсруулах;

• Компьютерийн хэрэглээний соёлыг ойлгох, хэрэгжүүлэх.

• Компьютерийн сүлжээний зохион байгуулалт, төхөөрөмжүүдийг таних, үүргийг мэдэх;

• Сүлжээний төрөл, хэлбэр, геометр зохион байгуулалтын талаар мэдэх;

• Компьютерийн сүлжээгээр өгөгдөл хэрхэн дамждаг талаар ойлгож мэдэх;

• Сүлжээгээр мэдээлэл солилцох; • Нэг сүлжээнд буй нэг компьютерээс нөгөөд хандах,

мэдээлэл, төрөөрөмжийг хамтран эзэмших; • Утасгүй сүлжээнд МХХТ-ийн хэрэгсэл ашиглан холбогдох; • Сүлжээний аюулгүй байдлыг хангах энгийн дүрмийг мэдэх,

хэрэгжүүлэх;• Чөлөөт, нээлттэй эхийн программ хангамж, нээлттэй эхийн

стандартын талаар ойлгох, нээлттэй эхийн программыг хэрэглэх, түгээхдээ уг дүрмийг хэрэгжүүлэх;

• Нээлттэй эхийн үйлдлийн систем, хэрэглээний багц программын талаар ойлгох;

• Өргөн хэрэглээ (Audacity, Chrome, Firefox)-ний чөлөөт программ хангамжийг хэрэглэх.

Үйлд

лийн

дар

аала

л, а

лгор

итм

• Хялбар үйлдлийн дарааллыг дүрслэх;• Программ нь компьютер биелүүлэхээр,

түүнд ойлгомжтойгоор бичигдсэн үйлдлийн дараалал болохыг ойлгох;

• Үйлдлийн дараалал нь нөхцөлөөс хамаарч өөр өөр үйлдэл хийж болохыг ойлгох;

• Үйлдлийн дарааллыг үгээр илэрхийлэх;• Үгээр илэрхийлсэн үйлдлийн дарааллыг

биелүүлж, үр дүнг тооцоолох.

• Мэдээллийг боловсруулах үйлдлийн дарааллыг төлөвлөх;• Шугаман алгоритмыг үгээр болон блок схемээр дүрслэх,

жишээ гаргах;• Төлөвлөсөн үйлдлийн дарааллыг хялбар өгөгдөл дээр

хэрэгжүүлэх, үр дүнг тооцоолох, тайлбарлах;• Алгоритм нь оролтын мэдээлэлд боловсруулалт хийж,

үр дүнгийн мэдээлэл гарган авах үйл ажиллагаа болохыг ойлгох;

• Салаалсан алгоритмыг үг ба блок схемээр дүрслэх, жишээ гаргах, биелүүлэх, үр дүнг тооцоолох;

• Нөхцөл шалгах үйлдэл, нөхцөлт илэрхийллийг алгоритмд ашиглах;

• Алгоритмд нөхцөл шалгах үйлдлийг бичих, хэрэглэх;• Алгоритмд үйлдлийг давтан гүйцэтгэх; • Давталттай алгоритмыг үг ба блок схемээр дүрслэх, жишээ

гаргах, биелүүлэх, үр дүнг тооцоолох;• Давталтын хэлбэрүүдийг мэдэх.

Мэд

ээлэ

л бо

ловс

руул

ах т

ехно

логи

Бари

мт

бичи

г бол

овср

уула

х те

хнол

оги

• Хэрэгцээ шаардлагад нийцүүлэн бичвэр болон хүснэгтийг программын бэлэн хэлбэрийг ашиглан хэлбэржүүлэх;

• Баримт бичгийн бэлэн загвар ашиглах, шинээр үүсгэх, ашиглах;

• Хоёр өгөгдлийн уялдааг хүснэгт, график, диаграммаар илэрхийлэх;

• Баримтад бичгийн талбар, гоёмсог бичиг, бүдүүвч, график, толгой үсэг оруулах, ашиглах, засварлах, хэлбэржүүлэх;

• Тавигдсан зорилгын хүрээнд баримт бичгийн агуулга, бүтцийг тодорхойлох, зохиомжлох, боловсруулах, дүн шинжилгээ хийх, танилцуулах, бусадтай хуваалцах.

• Хэрэгцээ шаардлагад нийцүүлэн баримтад автомат гарчиг оруулах;

• Баримтад хөл, толгойн мэдээлэл оруулах, ишлэл, зүүлт, тайлбар хийх;

• Баримтад тусгай тэмдэгт, томьёо оруулах;• Олон хуудастай баримтад нүүр хуудас оруулах, бичвэр

болон хуудсыг хүрээлэх;• Тавигдсан зорилго, өгөгдсөн сэдвийн хүрээнд баримт

бичгийн агуулга, бүтцийг тодорхойлох, зохиомжлох, боловсруулах, баримт бичгийн боловсруулалтад дүн шинжилгээ хийх, танилцуулах, бусадтай хуваалцах.

• Бэлэн дүрс ашиглан давтамжтай зурах үүсгэх;

• Тунгалаг зураг үүсгэх, зургийг цайруулах, тодруулах, зургийн гэрэлтүүлгийг засварлах;

• Байгаль сэдвийн хүрээнд уусалт, тунгалагшил бүхий давхаргатай зураг зурах, бусад эх үүсвэрээс авсан зургаар бүтээл хийх, зохиомжлох;

• Компьютерт зургийг дүрслэх зарчмыг ойлгох, мэдэх, тайлбарлах;

• Өнгийн горим ба пикселийн талаар мэдэх, зураг зурах ба засварлахад ашиглах;

• Файлын сангаас хэрэгцээт бэлэн зургийг авч ашиглах;

Хүснэгт 1.1 IX ангийн агуулгын залгамж холбоо

7

БҮЛЭГIУДИРТГАЛ

Мэд

ээлэ

л бо

ловс

руул

ах т

ехно

логи

Зура

г бол

овср

уула

х те

хнол

оги • Өнгө тооцоологч ашиглан хэрэгцээт өнгийг

гарган авч ашиглах;• Өнгийн горим (RGB, CMYK)-ыг сонгож

ашиглах;• Өнгийн зохицол ашиглан төрөл бүрийн зураг

(зурах зохиомжлох, зурах (чимэглэлийн монгол зураг г.м), тайлбарлах;

• Гэрэл зургийг дижитал зураг болгох, шаардлага хангахгүй зургийг засварлах, хар зургийг өнгөт болгох;

• Зургаа тохирох форматаар хадгалах, хэрэглэх.

• Гэрэл зургийг засварлах (шүдний өнгийг цайруулах, нүдний улаан арилгах, нүүрний нөсөө ба толбыг арилгах г.м), зургийг цайруулах, тодруулах;

• Зураг, бичвэрт эффект оруулах нэмэлт плагин программтай ажиллах, плагиний төрлүүдийг мэдэх;

• Эвлүүлэг хийх, зохиомжлох, бүтээлч эрэлхийлэл хийсний үндсэн дээр өөрийн бүтээлийг гаргах, тайлбарлах, бүтээлийг үнэлэх, толилуулах.

Хүс

нэгт

эн м

эдээ

лэл

боло

всру

улах

тех

ноло

ги • Цахим хүснэгтийн үндсэн обьектууд (хуудас, ном, нүд, нүдний хаяг, муж, хүрээ шугам) мэдэх, хэрэглэх;

• Нүдэнд оруулах, өгөгдлийг хялбар аргаар оруулах, өгөгдлийн төрлүүд, оруулсан өгөгдлийг хэлбэржүүлэх;

• Томьёо оруулах технологи, нийлбэр, хамгийн их утга, хамгийн бага утга, дундаж утга олохдоо томьёо ашиглах, илэрсэн алдааг оношлох;

• Томьёог хуулахдаа тогтвортой ба хувьсамтгай хаягийг ашиглах;

• Хялбар функц ашиглан бусад хичээлийн асуудлыг шийдвэрлэх, үр дүнг шинжлэх.

• Хичээл болон ахуй амьдралд шаардлагатай мэдээллийг тодорхойлох, МХХТ ашиглан цуглуулах, түгээх, хуваалцах;

• Тавигдсан зорилго, өгөгдсөн мэдээллээр шаардлагатай хүснэгтийг тодорхойлж хүснэгт үүсгэх;

• Нүдэнд оруулах өгөгдлийн төрлийг ялган таних, сонголт хийх, тооцоолол хийх;

• Математикийн функц ашиглан хялбар тооцоолол хийх, үр дүнг шинжлэх;

• Өгөгдлийг тодорхой шинж чанараар эрэмбэлэх, хайлт, шүүлт хийх, үр дүнг тайлбарлах, ашиглах;

• Цахим хүснэгтийн өгөгдөл ашиглан хэрэгцээндээ нийцүүлэн график, диаграмм байгуулах;

• График, диаграммыг мэдээллийн онцлогт нийцүүлэн хэлбэржүүлэх, сонгох;

• Хэмжигдэхүүний хамаарлыг загварчлах;• Бусад хичээлийн даалгаврыг гүйцэтгэхэд цахим хүснэгт

ашиглах, үр дүнг шинжлэх.• Үүрэн холбооны технологийн талаар ойлгох, гар утсыг зөв

хэрэглэх, гар утсанд хэрэгцээт программыг татаж авах, ашиглах;

• Зохиогчийн эрх, зохиогчийн эрхээр хамгаалагдах бүтээлийг мэдэх, ялгах;

Цах

им х

арил

цаа,

инт

ернэ

т те

хнол

оги

• Нийгмийн сүлжээний ёс зүйг мэдэх, даган мөрдөх, нийгмийн сүлжээг ёс зүйтэй, аюулгүй ашиглах, үзэл бодлоо соёлтой, илэрхийлэх, харилцах, бусадтай хамтрах;

• Нийгмийн сүлжээнд гарч болзошгүй асуудал, үр дагаврыг мэдэх, сүлжээний орчинд асуудал ба үйлдэлд шүүмжлэлтэй хандах;

• Фэйсбүүк сүлжээг ашиглах, хувийн тохиргоог хийх;

• Өөрийн болон бусдын цахим харилцаанд үнэлэлт, дүгнэлт хийх;

• Цахим шуудангаар файл хавсарган илгээх, хүлээн авах замаар бусадтай мэдээлэл хуваалцах, хамтран эзэмших;

• Интернэтээс хэрэгцээт мэдээллээ хэд хэдэн түлхүүр үгээр хайж олох;

• Интернэтээс ахуйн болон сургалтын хэрэгцээт, эрхийн зөрчилгүй мэдээлэл, файл, программ татан авах, хадгалах, ашиглах, хуваалцах.

• Сургалт болон ахуйн амьдралдаа зохиогчийн эрхийн зөрчилгүй бүтээлийг ашиглах, мэдээллийн эх сурвалжийг дурдах;

• Интернэтээс мэдээлэл, файл, программ ашиглахдаа зохиогчийн эрхийг нь шалгасны үндсэн дээр ашиглаж занших;

• Цахим үйлчилгээнд мөрдөх энгийн дүрмийг мэдэх, даган мөрдөх;

• Цахим үйлчилгээ (онлайн номын сан, цахим дэлгүүр, цахим банк г.м), ажиллах зарчмын талаар үндсэн ойлголттой болох;

• Түгээмэл цахим үйлчилгээг үйлчилгээний нөхцөлийг заавал уншиж, танилцсаны үндсэн дээр хэрэглэх (ТҮЦ машин ашиглах, Google Earth ашиглан байршил хайх, тодорхойлох г.м);

• Хайлтын системийн ажиллах зарчмыг ойлгосны үндсэн дээр интернэтээс ахуйн болон сургалтад шаардлагатай мэдээллийг оновчтой нарийвчилж хайх, хэрэглэх, хайлтын үр дүнг харьцуулах, үнэлэх;

• Цахим харилцаа, хэрэглээний талаар бичил судалгаа хийх, үнэлэх, дүгнэлт гаргах.

1.3 СУРАХ АРГА БАРИЛ, СУРАЛЦАХУЙН ЗОРИЛТМэдээллийн технологи хичээл нь сурагчдад шинжлэх ухаанч болон МХХТ-ийг хэрэглэн асуудал

шийдвэрлэх дараах үндсэн арга барилыг эзэмшүүлэхэд чиглэнэ. Үүнд:

• МХХТ, мэдээллийг таньж мэдэх, хэрэгцээт мэдээллийг тодорхойлох; • Мэдээлэл боловсруулах ажлыг төлөвлөх, арга аргачлал гаргах;• Технологи сонгон мэдээллээ боловсруулах;• Мэдээлэл, МХХТ-ийг хэрэглэх, үнэлэх, түгээх, хамтран эзэмших.

8

БҮЛЭГI УДИРТГАЛ

Хүснэгт 1.2 МХХТ-ийг хэрэглэн асуудал шийдвэрлэх арга барилСургалтын цөм хөтөлбөрт

тусгагдсан байдал (VIII-IX анги)

IX ангийн түвшинд (бүлэг сэдэв бүрээр)

МХХТ, мэдээллийг таньж мэдэх, хэрэгцээт мэдээллийг тодорхойлох

• Бусад хичээл, ахуй амьдралд тулгарсан асуудлыг ойлгох, шийдвэрлэхэд шаардлагатай мэдээллийг боломжит эх сурвалжийн хамтаар тодорхойлох, сонгон ашиглах;

• Мэдээллийн бодитой, хэрэгцээтэй, үр ашигтай байдалд дүн шинжилгээ хийх, үнэлэлт өгөх;

• Нийгэмд мэдээлэл, МХХТ-ийн гүйцэтгэх үүргийг ойлгох;

• Хүрээлэн буй орчноос (яриа, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, интернэт) мэдээллийг олон талаас авч үзэх.

Мэдээлэл, загвар: • Мэдээллийн нийгэм, мэдээлэл болон МХХТ-ийн нийгэмд

гүйцэтгэх үүргийг ойлгох;• Мэдээллийн нийгмийн ёс зүйн наад захын хэм хэмжээ,

мэдээллийн хамгаалалт, аюулгүй байдлын энгийн дүрмийг мэдэх, даган мөрдөх, хэрэгжүүлэх;

• Мэдээллийн хэрэгслийн хэвийн үйл ажиллагааг хангах, хамгаалах арга замыг мэдэх, хэрэглэх;

• Мэдээллийг төрөл зүйл, зориулалтаар нь ангилан компьютерт хадгалах, хайж олох.

Цахим харилцаа, интернэт технологи:• Үүрэн холбооны технологийн талаар ойлгох, зөв ашиглах,

үүрэн холбооны хэрэглээг үнэлж дүгнэх;• Зохиогчийн эрхийн талаар ойлголттой болж, сургалт

болон ахуйн амьдралдаа зохиогчийн эрхийн зөрчилгүй бүтээлийг ашиглах, мэдээллийн эх сурвалжийг дурдах;

• Цахим үйлчилгээ (онлайн номын сан, цахим дэлгүүр, цахим банк г.м), ажиллах зарчмын талаар үндсэн ойлголттой болох.

Мэдээлэл боловсруулах ажлыг төлөвлөх, арга аргачлал гаргах

• Бусад хичээл, ахуй амьдралд тулгарсан асуудлыг шийдвэрлэх боломжит арга замуудыг сонгох;

Үйлдлийн дараалал, алгоритм:• Мэдээллийг боловсруулахдаа төлөвлөсөн дарааллын

дагуу ажиллах, хадгалах;• Төлөвлөсөн үйлдлийн дарааллыг хялбар өгөгдөл дээр

хэрэгжүүлэх, үр дүнг тооцоолох, тайлбарлах.

• Боломжит арга замуудаас оновчтойг нь сонгох, үндэслэлээ тайлбарлах;

• Асуудал шийдвэрлэх алхмуудыг зөв, оновчтой төлөвлөх.

Баримт бичиг боловсруулах технологи:Зураг боловсруулах технологи:Хүснэгтэн мэдээлэл боловсруулах технологи:• Тодорхой сэдвийн хүрээнд баримт бичиг, хүснэгт,

зураг, танилцуулга зэрэг мэдээллийг боловсруулах үйл ажиллагааг төлөвлөх, төлөвлөлтийн дагуу боловсруулах аргачлал боловсруулах, тайлбарлах.

Технологи сонгон мэдээллээ боловсруулах

• Бусад хичээл, ахуй амьдралд түгээмэл тохиолдох юм үзэгдлийн нийтлэг шинж чанарыг тодорхойлох, түүний хялбар загварыг байгуулах;

• Мэдээлэл боловсруулах арга замаа алхмуудад хуваан төлөвлөх;

• Мэдээллийн шинж чанар, онцлогоос хамааран түүнийг боловсруулах тохиромжит, оновчтой арга зам, технологийг сонгох.

Компьютер:• Компьютерийн сүлжээний зохион байгуулалт,

төхөөрөмжүүдийг таних, үүргийг мэдэх;• Сүлжээний төрөл, геометр зохион байгуулалтыг мэдэх,

тайлбарлах; • Компьютерийн сүлжээгээр өгөгдөл хэрхэн дамждаг

талаар ойлгож мэдэх; • Чөлөөт, нээлттэй эхийн программ хангамж, стандартын

талаар ойлгох, нээлттэй эхийн программыг хэрэглэх.Баримт бичиг боловсруулах технологи:• Баримтад тохиргоо хийх; • Баримтын хөл, толгойд мэдээлэл оруулах, хуудас

дугаарлах;• Баримтад ишлэл, зүүлт, тайлбар хийх, эцэслэн

боловсруулах.Зураг боловсруулах технологи:• Зургийг компьютерт дүрслэх аргуудыг сонгон хэрэглэх;• Хэрэглээндээ тохируулан зургийн программ сонгох,

хэрэглэх;• Гар утас болон камераар авсан зургийг цайруулах,

тодруулах, хэмжээг өөрчлөх, засварлах.Хүснэгтэн мэдээлэл боловсруулах технологи:• Өгсөн мэдээллийн хүснэгтэн загвар байгуулах;• Тодорхой шинж чанар бүхий мэдээллийг сонгож,

эрэмбэлэх, шүүлтүүр хийх.

9

БҮЛЭГIУДИРТГАЛ

Мэдээлэл, МХХТ хэрэглэх, үнэлэх, түгээх, хамтран эзэмших

• Мэдээллийн эх үүсвэрээс хичээлд болон ахуй амьдралд хэрэгцээт мэдээллийг олж цуглуулах, шинжлэх, ашиглах;

• МХХТ-ийг зөв зохистой ашиглах, боловсруулсан мэдээллээ түгээх, хуваалцах, хамтран ашиглах;

• МХХТ-ийн хэрэглээний соёл, ёс зүйн хэм хэмжээг мэдэх, мөрдөх;

• МХХТ-ийн программ, хэрэгслийн хэвийн үйл ажиллагааг хангах, хамгаалах аргыг мэдэх, хэрэглэх.

Компьютер:• Сүлжээгээр мэдээлэл солилцох, нэг сүлжээнд буй нэг

компьютерээс нөгөөд хандах, мэдээлэл, төхөөрөмжийг хамтран эзэмших;

• Утасгүй сүлжээнд МХХТ-ийн хэрэгсэл ашиглан холбогдох; • Сүлжээний аюулгүй байдлын энгийн дүрмийг мэдэх,

мөрдөх;• Нээлттэй эхийн үйлдлийн систем, хэрэглээний багц

программыг мэдэх, хэрэглэх. Хүснэгтэн мэдээлэл боловсруулах технологи:• Тоон дарааллыг томьёогоор байгуулах, шинжлэх,

тайлбарлах;• Функцийн хамаарлын графикийг байгуулах, шинжлэх:• Физикийн хялбар бодлогыг загварчлах, бодох.Үйлдлийн дараалал, алгоритм:Баримт бичиг боловсруулах технологи:Зураг боловсруулах технологи:Хүснэгтэн мэдээлэл боловсруулах технологи:Цахим харилцаа, интернэт технологи:• Цахим үйлчилгээг хэрэглэх (ТҮЦ машин ашиглах, Google

Earth ашиглан байршил хайх, тодорхойлох г.м), цахим үйлчилгээний энгийн дүрмийг даган мөрдөх;

• Хайлтын системээр интернэтээс хэрэгцээт мэдээллийг нарийвчилж хайх, хэрэглэх, үр дүнг харьцуулах, үнэлэх.

Хичээлийн үйл явц, сурах арга барил, сурагчийн эзэмших мэдлэг, чадвартай салшгүй холбоотой. Тухайлбал:

• Сургалтын үйл ажиллагаанд идэвхтэй, бүтээлч оролцох;• Өөрийгөө болон үзэл бодлоо зөв, цэгцтэй илэрхийлэх;• Хэрэгцээ, шаардлагаа тодорхойлж, мэдээллийг тодорхойлох; • Хэрэгцээт мэдээллийг МХХТ ашиглан боловсруулах.

1.4 МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА, ЦАГИЙН ҮЛГЭРЧИЛСЭН ТӨЛӨВЛӨЛТ

№ Ээлжит хичээл (сэдэв) Цаг (40 мин)I МХХТ-ийн үндсэн ойлголт

1.1. Мэдээлэл, загвар 41 Мэдээллийн нийгэм, түүний онцлог 12 Мэдээллийн аюулгүй байдал, хамгаалалт 13 Мэдээллэн загвар байгуулах үйл явц 14 Математик загвар байгуулцгаая 1

1.2. Компьютер 41 Компьютерийн сүлжээ 12 Сүлжээний орчинд мэдээлэл солилцох нь 13 Нээлттэй эхийн программ хангамж 2

1.3. Үйлдлийн дараалал, алгоритм 41 Алгоритмыг блок схемээр дүрслэх. Шугаман алгоритм 12 Алгоритм дахь хэмжигдэхүүн. Салаалсан алгоритм 13 Давталттай алгоритм 2

II Мэдээлэл боловсруулах технологи2.1. Баримт бичиг боловсруулах технологи 61 Баримтын гарчиг автоматаар үүсгэх, хөл толгойн мэдээлэл оруулах 12 Баримтад тусгай тэмдэгт, томьёо оруулах 23 Баримтад зүүлт, тайлбар хийх 14 Баримтын нүүр хуудас хийх 15 Хичээл 1

2.2. Зураг боловсруулах технологи 51 Зургийн дүрслэл, түүний хэлбэрүүд 12 Файлын сангаас бэлэн зурагтай ажиллах, засварлах 2

10

БҮЛЭГI УДИРТГАЛ

Ашигласан материалА. Ном, сурах бичиг, гарын авлага, зөвлөмж

1. Чойжоованчиг, Л. нар (2009). Хэрэглээнд суурилсан сургалт зохион байгуулах арга зүй, УБ: Адмон 2. Чойжоованчиг, Л. нар (2010). Мэдээлэл зүй 9, УБ:3. Чойжоованчиг, Л. нар (2011). Мэдээлэл зүй IV, УБ: Битпресс4. Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай МУ-ын хууль, 2006 он5. МТШХХГ.(2014). Цагаан ном-20146. Авирмэд, Б. (2010). “Хөдөлгөөнт холбоо”, Мөнхийн үсэг, Улаанбаатар7. Цэдэн-Иш, Д. нар (2014), “Дүрслэх урлаг, технологи V”, ЕБ-ын 12 жилийн 5 дугаар ангийн сурах бичиг, багшийн ном, УБ:8. Залогова, Л.А. нар, Информатика. Задачник-практикум, Москва:БИНОМ

Б. Вэб сайт1. www.technokids.com/computer-curriculum/teacher-computer-curriculum.aspx2. www.ipom.mn3. www.bookstore.mn4. www.tutsmashin.mn5. www.esis.edu.mn6. www.news.zone.mn7. www.imh.gov.mn8. www.technokids.com/computer-curriculum/teacher-computer-curriculum.aspx9. http://boltbait.com/pdn/InstallingEffects.asp10. http://forums.getpaint.net/index.php?/topic/14014-3d-advanced-curved-text

3 Бататгал 14 Зургийн эффект 1

2.3. Хүснэгтэн мэдээлэл боловсруулах технологи 81 Өгөгдсөн мэдээллийг агуулсан хүснэгт үүсгэх 12 Нүдэнд оруулсан өгөгдөлд тооцоолол хийх 23 Өгөгдлийг тодорхой шинж чанараар эрэмбэлэх, шүүлт хийх 14 Хүснэгтэд тоон цуваа үүсгэн тооцоолол хийх 15 Хүснэгтэд тоон өгөгдлөөр график, диаграмм байгуулах 26 Хэмжигдэхүүний хамаарлыг цахим хүснэгтэд загварчлах 1

2.4. Цахим харилцаа, интернэт технологи 41 Интернэт ба зохиогчийн эрх 12 Үүрэн холбооны технологи 13 Хайлтын систем, ажиллах зарчим 14 Цахим үйлчилгээ ашиглах 1

Нийт цаг 35

11

БҮЛЭГIIБҮЛЭГ СЭДВИЙН АРГА ЗҮЙ

2.1 МЭДЭЭЛЭЛ, ЗАГВАР СЭДВИЙН АРГА ЗҮЙ2.1.1 Сэдвийн ерөнхий арга зүйЭнэхүү сэдвийн талаар сурагчид 6, 7, 8 дугаар ангид судалсан бөгөөд 9 дүгээр ангийн хувьд

шинжлэх ухааны хялбар мэдээллэн загвар байгуулах аргад барилд суралцана (Хүснэгт 2.1.1). 4 цагийн багтаамж нь бага мэт боловч сурагчдаар бүтээлч бие даалтын ажил гүйцэтгүүлэх, судалж буй бусад хичээлтэй холбох, мэдээллийн олон эх сурвалжийг ашиглуулах, төрөл бүрийн загваруудад дүн шинжилгээ хийлгэх гэх мэт олон боломжийг ашиглан, агуулгыг өргөтгөх нь зүйтэй юм.

Хүснэгт 2.1.1 Сэдвийн суралцахуйн зорилт, хичээлийн агуулга

№ Ээлжит хичээл (сэдэв)

Цаг (40 мин)

Суралцахуйн зорилт (сурах арга барил) Хичээлийн агуулга

1Мэдээллийн нийгэм, түүний онцлог

1Мэдээллийн нийгэм, мэдээлэл болон МХХТ-ийн нийгэмд гүйцэтгэх үүргийг танин мэдэх

Мэдээллийн нийгэм, түүний давуу болон сул тал. Мэдээллийн нийгмийн гүйцэтгэх үүрэг. Мэдээллийн нийгэмд шилжих үйл явц.

2Мэдээллийн аюулгүй байдал, хамгаалалт

1Мэдээллийн нийгмийн ёс зүйн наад захын хэм хэмжээг мэдэх, даган мөрдөх

Мэдээллийн нийгмийн ирээдүй. Мэдээллийн аюулгүй байдал, хамгаалалт

3 Мэдээллэн загвар байгуулах үйл явц 1

Математик загварын ерөнхий бүтцийг танин мэдэхШаталсан загвар байгуулах, дүн шинжилгээ хийх

Мэдээллэн загвар байгуулах үе шат

4 Математик загвар байгуулцгаая 1 Математик загвар байгуулах,

дүн шинжилгээ хийхМатематик болон шаталсан загвар байгуулах арга, жишээ

Сэдвийн хүрээнд дараах арга зүйн зөвлөмжийг өгч байна.Санал болгосон ээлжит хичээлийн үйл ажиллагааны хувилбаруудыг ашиглахдаа сэдвийн

хүрээнд сурагчдын өмнөх төсөөлөл, мэдлэг чадвар ямар байгааг харгалзан, тэдний нас сэтгэхүйн онцлогийг харгалзан үзэх нь зүйтэй.

1. Хүүхэд хэрхэн суралцдаг вэ? 8-р ангийн багшийн номын 13 дугаар хуудасны мэдээллийг судална уу.

2. Арга зүйн судалгаа:Төсөлт ажил, түүнийг мэдээллийн технологийн хичээлд ашиглах арга зүйТөсөл гэдэг нь үйл ажиллагааны ерөнхий үр дүнд хүрэхэд чиглэсэн ерөнхий зорилго, түүндээ

зохицсон аргууд, нэгдмэл арга, үйл ажиллагаа бүхий сурагчдын сурч, танин мэдэхэд чиглэсэн, бүтээлч үйл ажиллагаа юм.

Хүснэгт 2.1.2 Төсөлт ажлын үндсэн үе шатууд

№ Төсөлт ажлын үе шат Ажлын агуулга Сурагчын үйл ажиллагаа Багшийн үйл ажиллагаа

1 Төслийн баримжаалал

Зорилго, сэдвийг тодорхойлох.

Шаардлагатай бол нэмэлт мэдээлэл авах, зорилгоо томьёолох.

Зорилгоо тодорхойлоход туслах.

2 Төлөвлөх

а. Мэдээллийн эх үүсвэрийг тодорхойлох; Үйл ажиллагааны

төлөвлөгөө боловсруулах, зорилтуудыг томьёолох.

Удирдан чиглүүлэх: Шинэ санаа санал болгох, санаа оноогоо хэлэх.

б. мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх аргыг тодорхойлох;

БҮЛЭГ СЭДВИЙН АРГА ЗҮЙII БҮЛЭГ

12

БҮЛЭГII БҮЛЭГ СЭДВИЙН АРГА ЗҮЙ

в. Мэдээллээ дүрслэх, танилцуулах, арга хэрэгслээ тодорхойлох (тайлангийн хэлбэрүүд);г. Үр дүнг үнэлэх аргачлал хийгээд шалгуураа тогтоох;д. Багийн гишүүдийн үүрэг даалгаврыг хуваарилах.

3 Гүйцэтгэх

Мэдээллийг цуглуулах, завсрын зорилтоо шийдвэрлэх.

Судалгаа шинжилгээ хийх: Завсрын даалгаврыг гүйцэтгэн судалгаа шинжилгээ хийх.

Зөвлөн зохицуулах: ажиглалт хийх, зөвлөлдөх, шүүн хэлэлцэх, үйл ажиллагааг нь шууд бусаар удирдах.

Үндсэн хэрэгсэл: асуулга, ярилцлага, ажиглалт, туршилт.

4

Судалгааны үр дүнг нэгтгэж, дүгнэлт хийх

Мэдээлэлд задлан шинжилгээ хийж, дүгнэлт гаргах.

Мэдээлэлд задлан шинжилгээ хийх. Ажиглах, зөвлөх.

Үр дүнгээ тайлагнах

Аман болон бичгийн тайлан, материаллаг туршилт хосолсон ажлын тайлан.

Тайлагнах, хэлэлцүүлэг явуулах.

Жирийн оролцогчийн байр сууринаас асуулт тавих, сонсох.

5 Төслийн үр дүнг үнэлж дүгнэх

Өөрийн үнэлгээ: Хэсэг, бүлгээрээ хэлэлцэх замаар үнэлгээнд оролцох ба өөрийгөө үнэлэх.

Оролцогчдын идэвх, эх үүсвэрийн ашиглалт, ашиглаагүй нөөц боломж, тайлангийн чанар зэргийг үнэлэх.

Төслийн үйл ажиллагааны үе шат бүрд гүйцэтгэлийн явц байдлаас хамаарч багш, сурагчдын хүлээх үүрэг хариуцлага хувьсан өөрчлөгдөж харилцан адилгүй байна. Тухайлбал:

I II III IV V

Багш гол үүрэгтэй.

Сурагчийн үүрэг өснө.

Багшийн үүрэг бага, сурагчид асуудлыг шийдэх хувилбарыг олно.

Сурагчдын идэвхтэй үйл ажиллагаа голлож, багш зөвлөнө.

Үр дүн гаргах, дүгнэхэд багш сурагчид тэгш эрхтэй оролцоно.

Энэ нэгж сэдвийг заахдаа дараах төсөлт ажлыг хийлгээрэй. Үүнд:1. Мэдээллийн нийгмийн сурагчдад тавигдах шаардлага (сурах бичгийн 7 дугаар хуудас);2. Мэдээллийн нийгмийн шилжилтэд гарч буй өөрчлөлт, шинэчлэлт (сурах бичгийн 8 дугаар

хуудас);3. Цахим сургалтын хэлбэрийг цаашид хөгжүүлэх хэрэгтэй юу? (сурах бичгийн 9 дүгээр хуудас).

3. Үнэлгээний судалгаа: Үнэлгээний материалын судалгаа нь агуулга, арга зүйн судалгаатай нягт уялдаатай хийгдэнэ.

ҮНЭЛГЭЭ

СУРГАЛТ

ӨМНӨ ЯВЦ ДАРАА

ҮЙЛ

БАГШ СУРАГЧ

Сурагчдын хийж буй үйл ажиллагааг АЖИГЛАХ

УНШИХ, БОДЛОГО БОДОХ

Хэлэлцүүлгийг СОНСОХ Шинжлэх ухааны ТУРШИЛТ ХИЙХ

Бичсэн хариултыг УНШИХ ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХ

Зурсан зургийн дүрслэлийг ХАРАХ Компьютерт МЭДЭЭЛЭЛ БОЛОВСРУУЛАХ

Гүйцэтгэлийг ХЯНАХ... Асуултад ХАРИУЛАХ

Ажлын хуудсыг гүйцээж БИЧИХ

Бичгийн шалгалтын ТЕСТ ажиллах...

ШУУ

Д

ШУУ

Д Б

УС

1. Үнэлгээ

13

БҮЛЭГIIБҮЛЭГ СЭДВИЙН АРГА ЗҮЙ

2. Сурагчийн ахиц дэвшлийг үнэлэх

3. Үнэлгээний цикл

1. Үнэлгээг төлөвлөх (суурь, явцын, эцсийн, албан/албан бус, стандартчилагдсан)

2. Сургалтын өмнөх төлөвлөлт3. Сургалтын явцын үнэлгээ4. Сургалтын дараах үнэлгээ

11

2

2

4

3

3

1. Суралцахуй (өөрийн/хамт олны)

2. Багшлахуй (багшийн)3. Сургалтын орчин

1. Сурагч, эцэг эх, сургуулийн удирдлага

Ахиц дэвшлийг хэмжих (үнэлгээ)

Ахиц дэвшлийг тодорхойлох

(дүгнэлт-үнэлгээ)

Үр дүнг баримтжуулах,

тайлагнах

Тоон утгаар илэрхийлэгддэг дүн мэдээлэл.

Үг, өгүүлбэр эсвэл санаа бодлыг илэрхийлсэн, нарийвчлан тодорхойлсон тайлбараар илэрхийлэгддэг дүн мэдээлэл.

• Тоо• Хувь• Цаг хугацаа• Хүснэгт• Тоон утга бүхий диаграмм

• Ажиглалт• Харилцан яриа• Бичгээр тайлбарласан текст• Видео мэдээлэл

ОНОШЛОГОО ЯВЦЫН ҮНЭЛГЭЭ ЭЦСИЙН ҮНЭЛГЭЭ

ТООН

ЧАНАРЫН

Үнэлгээний асуултДаалгаврын үг хэллэгӨгүүлбэрийн найруулгаГүйцэтгэлийг хэрхэн хянахОноожуулахДүгнэх

ДААЛГАВАР: Сурагчдын ямар МЭДЛЭГ, ЧАДВАР, ХАНДЛАГА-ийг үнэлэхийг харуулсан ЖАГСААЛТ

ОЙ

ЛГО

МЖ

ТОЙ

1. Сурах үйл ажиллагаа хаанаас эхлэхийг төлөвлөх (Сурагчдын түвшин ӨӨР ӨӨР);

2. Сургах үйл ажиллагаа хаанаас эхлэхийг төлөвлөх (Сургалтын хөтөлбөр, СУРАЛЦАГЧ төвтэй сургалт);

3. Суурь өгөгдөл мэдээллийг сургалтын үндэслэл болгох (Гараа-Барианы үнэлгээний харьцуулалт хийх, ялгааг тодруулах, шинэ МЭДЛЭГ, ЧАДВАР, ХАНДЛАГА-г танилцуулах, хөтөлбөрийн стандарт, хүлээгдэж буй үр дүнг хамрах, эзэмшүүлэх).

ОНОШЛОГОО:

ЗОР

ИЛГ

О

14

БҮЛЭГII БҮЛЭГ СЭДВИЙН АРГА ЗҮЙ

1. Санал зөвлөмжөө солилцох, алдааг засах;

2. Сургах үйл ажиллагааг хэрхэн сайжруулахыг төлөвлөх;

3. Сургалтад дэмжлэг үзүүлэх өгөгдөл, мэдээллийг цуглуулах.

• Анхаарах хандуулах;• Цээжлэх, санах;• Мэдээлэл цуглуулах; • Бүтээх;• Дүн шинжилгээ хийх;• Холбох – интеграцчилах;• Дүгнэж үнэлэх;• Зохион байгуулах.

ЯВЦЫН ҮНЭЛГЭЭ:

ЗОР

ИЛГ

ОБА

ГШЛА

Х А

РГА

ЗҮЙ

ЯВЦЫН ҮНЭЛГЭЭНИЙ ЖИШЭЭ:

• Зурмал зураг• Цуглуулга• Харилцан яриа• Фото зураг• Бодлогын хураамж

• Баримт материал• Туршилт• Нэр томьёоны хэрэглээ• Бяцхан ном• Захиа

• Тэмдэглэл• Тайлан• Ажлын хуудас• Эсээ• Загвар• Газрын зураг

ЯВЦЫН ҮНЭЛГЭЭНИЙ АСУУЛТУУД:

А. ОНОВЧТОЙ САЙН АСУУЛТ1. Мэдээллийн асуултууд (мэдлэг, нарийвчлал, тандалт, эргэцүүлэл);2. Тандах асуулт (тодорхой болгох, ойлгох, санаа өгөх, гүнгийрүүлэх);3. Боловсруулах асуултууд (хувийн, хянах);4. Сурах асуулт (урьдчилан харах, дүгнэх).

Б. ТАКСОНОМИД СУУРИЛСАН АСУУЛТ1. Блумын таксономи (мэдлэг, ойлголт, хэрэглээ, дүн шинжилгээ, нэгтгэн дүгнэх, үнэлэх);2. Марзаногийн таксономи (өөрийн тогтолцоо, мета танин мэдэхүйн тогтолцоо, танин мэдэхүйн тогтолцоо).

В. СОКРАТ ХЭВ ШИНЖИЙН АСУУЛТ Хэлэлцүүлэг

ҮНЭЛГЭЭНИЙ ДААЛГАВРЫН ТӨРӨЛ:Задлан шинжилгээ хийх, хэрэглээний, ангилах, харьцуулах, шийдвэр гаргах, алдааг олох, туршилтын, түүхэн үзэл баримтлал бүхий, зохион бүтээх, урьдчилан таамаглах, асуудал шийдвэрлэх ба бусад.

Мэдээллийн асуулт(Мэдлэг, нарийвчлал, тандалт,

эргэцүүлэл)

Тандах асуулт(Тодорхой болгох, ойлгох, санаа өгөх, гүнгийрүүлэх)

Боловсруулах асуулт (хувийн, хянах)

Сурах асуулт (урьдчилан харах, дүгнэх)

Хэн? Юу? Хаана? Яаж? Хэзээ? Яагаад?

Санаагаа хэрхэн тодорхой болгож чадах вэ? Яагаад ийм гэж бодож байна?

Би чамд яаж туслах вэ? Чамд юу хэрэгтэй вэ? Чи юу бодож байна?

Дараа юу тохиолдох вэ? Асуудлыг шийдэхийн тулд юу хийж болох байсан бэ?

Ямар жишээ байна? Эцсийн үр дүн нь юу вэ?

Чи бусдад нөхцөл байдлыг хэрхэн тайлбарлах вэ? Ялгаатай үр дүн нь юу вэ?

Яагаад ингэж бодож байна? Өөр юу хийх боломжтой байсан бэ?

Чи юу сурсан бэ? Юу сурахыг хүсэж байна вэ? Илүү мэдээлэл авахын тулд хэнд хандах вэ?

Өөр ямар жишээ байна? Яагаад үгүй гэж?

Энэ мэдээллийг үзүүлэх өөр ямар арга байж болох вэ? Та үүний дараа юу хийх хэрэгтэй гэж бодож байна вэ?

Чи бодлоо хэрхэн дүгнэх вэ? Үүний талаар өөр юу хэлж чадах вэ? Энэ талаар юу мэдэрч байна?

Өөр юу тохиолдсон бэ? Өөр юу тохиолдож болох байсан бэ?

15

БҮЛЭГIIБҮЛЭГ СЭДВИЙН АРГА ЗҮЙ

2.1.2 Ээлжит хичээлийн үлгэрчилсэн загварСэдэв 1. Мэдээллийн нийгэм, түүний онцлог

Суралцахуйн зорилт: Сурагчид мэдээ, мэдээлэл, МХХТ-ийг өдөр тутмын амьдрал, суралцах үйл ажиллагаа, хувь хүний хөгжлийн чадвараа дээшлүүлэхэд оновчтой ашиглах арга барилд суралцах.

Эзэмших мэдлэг, чадвар: Мэдээллийн хувьсгал, мэдээллийн нийгмийн онцлог, түүний үүргийн талаар ойлгож, боломжуудыг мэдэх мэдээллийн их урсгалаас хэрэгцээт мэдээлэл, техник хэрэгслийг сонгон ашиглах чадвар эзэмшинэ.

Түлхүүр үг: Мэдээлэл, мэдээллийн нийгэм, мэдээллийн хувьсгал, мэдээллийн нийгмийн давуу тал, сөрөг тал.

Судлах цаг: 1Багшийн бэлтгэх зүйл:• Ээлжит хичээлийн хөтөлбөр;• ТӨМ, үнэлгээний хуудас;• Мэтгэлцээн зохион байгуулах аргыг төлөвлөх. Багшийн анхаарах зүйл:• Сурагчдаар мэдлэг бүтээлгэх дасгал, даалгавар боловсруулах;• ТӨМ-ийг урьдчилан бэлтгэсэн байх.

Хичээлийн үйл ажиллагаа:

№ Үйл ажиллагаа Хугацаа(мин) Хүрэх үр дүн

1

Ангийг дөрвөн багт хувааж, дараах даалгавар 1-ийг гүйцэтгүүлнэ.

Хувьсгал Онцлог ЖишээI баг Мэдээллийн анхны хувьсгалII баг Мэдээллийн 2 дахь хувьсгал

III баг Мэдээллийн 3 дахь хувьсгал

IV баг Мэдээллийн 4 дэх хувьсгал

15Багууд мэдээллийн хувьсгалын талаар мэдэх, бусдадаа тайлбарлах.

2 Сурагчдын тайлбарт тулгуурлан, багш мэдээллийн нийгмийн онцлог, давуу болон сул талын талаар товч мэдээлэл хийнэ. 5 Сурагчид бүгдийг биш чухлыг

тэмдэглэж сурах.

3

Сурагчид дараах даалгавар 2-ыг багаараа гүйцэтгэж, мэдээлэл бэлтгэнэ.

Даалгавар МэдээлэлI баг МХХТ өдөр тутмын амьдралд

II баг МХХТ ажил үүрэгт

III баг МХХТ хувь хүний хөгжилд

12

Сурагчид МХХТ хүний ажил амьдрал, нийгмийн үйл явцад хэрхэн нөлөө үзүүлж байгаа талаар тайлбарлах, бусдын мэдээлэлд дүн шинжилгээ хийж сурах.

7 Багш сурагчдын гүйцэтгэлд нэгдсэн дүгнэлт өгнө. 6 Сурагчид өөрийн үнэлгээ хийх арга барилд суралцах.

8

Гэрийн даалгаварт сурах бичгийн 6 дугаар хуудасны Хэрэглэхүй хэсгийн даалгавар 1-2; 7 дугаар хуудасны Хэрэглэхүй хэсгийн даалгавар 1-6; 9 дүгээр хуудасны Хэрэглэхүй хэсгийн даалгавар 1-6-г өгнө.Төсөлт ажлуудыг БАГ-т хуваарилж, багшийн номны 11-12 дугаар хуудсанд байгаа зааварчилгааг танилцуулна.

2Сурагчид багшаас тодруулах зүйл байвал асууж, даалгаврыг гүйцэтгэх.

16

БҮЛЭГII БҮЛЭГ СЭДВИЙН АРГА ЗҮЙ

Үнэлгээний арга зүй:

Үнэлгээний ажлын хуудас 1. Мэдээллийн нийгэм, түүний онцлог№ Үйл ажиллагаа Шинээр мэдсэн танил бус үг1 Даалгавар 1 1.

2.3.2 Даалгавар 2

Юу мэддэг болсон бэ? 1 Бид ямар нийгэмд амьдарч байна вэ? Яагаад?

Юу хийж чаддаг болсон бэ?

1Багаар ажиллахад юуг анхаарах ёстой вэ? Мэдээллийн нийгэмд багаар ажиллах чадвар чухал гэдэгтэй санал нийлж байна уу? Яагаад?

Багийн үйл ажиллагаандаа үнэлгээ өгнө үү. хангалттай дунд зэрэг хангалтгүйБагшид хэлэх санал байна уу?

Сэдэв 2. Мэдээллийн аюулгүй байдал, хамгаалалтСуралцахуйн зорилт: Өөрийн хувийн болон компьютерт байгаа мэдээллээ хамгаалах аргад

суралцана. Эзэмших мэдлэг, чадвар: Мэдээллийн аюулгүй байдлын талаар ойлгож, мэдээллийг хамгаалах

чадвар эзэмшинэ. Түлхүүр үг: Мэдээлэл, аюулгүй байдал, мэдээллийн хамгаалалт, физик болон логик хамгаалалт.Судлах цаг: 1Багшийн бэлтгэх зүйл:• Мэтгэлцээн зохион байгуулах аргыг төлөвлөх; • Ээлжит хичээлийн хөтөлбөр;• Интернэт бүхий компьютерийн лаборатори; • ТӨМ, үнэлгээний хуудас.

Багшийн анхаарах зүйл:• Сурагчдаар мэдлэг бүтээлгэх дасгал, даалгавар боловсруулах;• Сурагчид шугам, харандаа, баллууртай ирэхийг сануулах.

Хичээлийн үйл ажиллагаа:

№ Үйл ажиллагаа Хугацаа(мин) Хүрэх үр дүн

1 Номингийн яриаг танилцуулж, сурагчдыг хамтран хэлэлцэх даалгавар өгнө. 10 Сурагчид мэдээллийн аюулгүй

байдал, хамгаалалтын талаар мэдэх.

2 Багш мэдээллийн аюулгүй байдлын талаар товч мэдээлэл хийнэ. 5 Сурагчид аюулгүй байдлын

мэдээлэлд дүн шинжилгээ хийх.

3

Зөвшөөрөлгүй хандалтаас хамгаалах аргуудын талаар хэлэлцэж, интернэтээс хурууны хээ, дуу хоолой таних системүүдийн талаар мэдээлэл хайж, танилцуулга хийх даалгавар 1-ийг өгнө.Хайх түлхүүр үг:- Хурууны хээгээр таних төхөөрөмж- Дуу хоолойг таних төхөөрөмж

17

Сурагчид хайлтын системээр нарийвчилсан мэдээлэл хайх, мэдээллийг боловсруулах, танилцуулах аргад суралцах.

7 Багш сурагчдын гүйцэтгэлд нэгдсэн дүгнэлт өгнө. 6 Сурагчид өөрийн үнэлгээ хийх арга барилд суралцах.

8 Гэрийн даалгаварт сурах бичгийн 10 дугаар хуудасны Хэрэглэхүй хэсгийн даалгавар 1-3-ыг өгнө. 2 Сурагчид багшаас тодруулах зүйл

байвал асууж, даалгаврыг гүйцэтгэх.

17

БҮЛЭГIIБҮЛЭГ СЭДВИЙН АРГА ЗҮЙ

Үнэлгээний арга зүй:

Үнэлгээний ажлын хуудас 1. Мэдээллийн аюулгүй байдал, хамгаалалт№ Үйл ажиллагаа Шинээр мэдсэн танил бус үг

1 Даалгавар 1 1.2.

Юу мэддэг болсон бэ?

1 Хүн бүр мэдээллийн аюулгүй байдлын талаар ойлголттой байх ёстой юу? Яагаад?

Юу хийж чаддаг болсон бэ? 1

Мэдээллийг оновчтой хайх ямар арга хэрэглэсэн бэ?Багшид хэлэх санал байна уу?

Сэдэв 3. Мэдээллэн загвар байгуулах үйл явц Суралцахуйн зорилт: Загварчлах үйл явцын дагуу мэдээллэн загварын төрөл болох математик

загвар байгуулах арга барилд суралцана. Эзэмших мэдлэг, чадвар: Загварчлалын үйл явцыг танин мэдэж, математик болон бусад

төрлийн загвар байгуулах чадвар эзэмшинэ. Түлхүүр үг: Загварчлал, үйл явц, математик загвар.Судлах цаг: 1Багшийн бэлтгэх зүйл:• Ээлжит хичээлийн хөтөлбөр;• Мэтгэлцээн зохион байгуулах аргыг төлөвлөх;• ТӨМ, үнэлгээний хуудас.Багшийн анхаарах зүйл:• Сурагчдаар мэдлэг бүтээлгэх дасгал, даалгавар боловсруулах;• Сурагчид шугам, харандаа, баллууртай ирэхийг сануулах.

Хичээлийн үйл ажиллагаа:

№ Үйл ажиллагаа Хугацаа(мин) Хүрэх үр дүн

1 Багш 11-р хуудасны жишээ 1-ийг сурагчдаар ажиллуулна. 25

Сурагчид математик загварын онцлогийг танин мэдэх, математик загварт дүн шинжилгээ хийх, бусад сурагчдын мэдээллийг хүлээцтэй сонсох, өөрийн үзэл бодлоо илэрхийлэхэд суралцах.

2 Багш математик загварын талаар товч мэдээлэл хийнэ. 5 Сурагчид математик загвар байгуулах

алгоритмыг судлах, тайлбарлах.

3 Сурагчид гүйцэтгэсэн даалгавартаа тулгуурлан нэгдсэн дүгнэлт хийнэ. 8 Сурагчид өөрийн үнэлгээ хийх арга барилд

суралцах.

4Гэрийн даалгаварт сурах бичгийн 12 дугаар хуудасны Хэрэглэхүй хэсгийн даалгавар 1-5-ыг өгнө.

2 Сурагчид багшаас тодруулах зүйл байвал асууж, даалгаврыг гүйцэтгэх.

Үнэлгээний арга зүй:

Үнэлгээний ажлын хуудас 1. Математик загвар байгуулцгаая№ Үйл ажиллагаа Шинээр мэдсэн танил бус үг1 Жишээ 1 1. 2.

Юу мэддэг болсон бэ? 1 Математик загварын онцлог юу вэ?

Юу хийж чаддаг болсон бэ?

1 Жишээ 1-ийг ажиллах явцад ямар математик загвар гаргасан бэ?

Хосоор ажилласан байдалдаа үнэлгээ өгнө үү. хангалттай дунд зэрэг хангалтгүйБагшид хэлэх санал байна уу?

18

БҮЛЭГII БҮЛЭГ СЭДВИЙН АРГА ЗҮЙ

2.2 КОМПЬЮТЕР СЭДВИЙН АРГА ЗҮЙ2.2.1 Сэдвийн ерөнхий арга зүйУг бүлэг сэдвийн хүрээнд компьютерийн сүлжээний үндсэн ойлголтыг өгч, чөлөөт-нээлттэй

эхийн программ хангамжийн талаарх ойлголт, тэдгээрээс хэрэглээндээ тохируулан ашиглах мэдлэг, чадварт суралцах, ингэснээр программ хангамжийг эрх зүйн хэм хэмжээнд ёс зүйтэйгээр хэрэглэх соёл эзэмших, хандлага болон төлөвших суурь болох юм.

Хүснэгт 2.2.1 Сэдвийн суралцахуйн зорилт, хичээлийн агуулга

№ Ээлжит хичээл (сэдэв)

Цаг (40 мин)

Суралцахуйн зорилт /сурах арга барил/ Хичээлийн агуулга

1 Компьютерийн сүлжээ 1

• Компьютерийн сүлжээний зохион байгуулалт, төхөөрөмжүүдийг таних, үүргийг мэдэх;

• Сүлжээний төрөл, хэлбэрийг мэдэх;• Сүлжээний геометр зохион

байгуулалтын талаар мэдэх.

• Компьютерийн сүлжээ, сүлжээний зохион байгуулалт (топологи), сүлжээний төрөл (тэгш эрхт , клиент-сервер)-ийн талаар мэдэх;

• Сүлжээний төхөөрөмжүүд (интернэт карт, свич хаб, кабель, шилэн толгой, модем...)-ийг танин мэдэх, үүрэг зориулалт, тэдгээрийн ажиллагааны зарчим.

2

Сүлжээний орчинд мэдээлэл солилцох нь

1

• Компьютерийн сүлжээгээр өгөгдөл хэрхэн дамждаг талаар ойлгож мэдэх;

• Сүлжээгээр мэдээлэл солилцох; • Нэг сүлжээнд буй нэг компьютерээс

нөгөөд хандах, мэдээлэл, төхөөрөмжийг хамтран эзэмших;

• Утасгүй сүлжээнд МХХТ-ийн хэрэгсэл ашиглан холбогдох;

• Сүлжээний аюулгүй байдлыг хангах энгийн дүрмийг мэдэх, хэрэгжүүлэх.

• Сүлжээгээр өгөгдөл дамжих, сүлжээний орчинд мэдээлэл солилцох;

• Утасгүй сүлжээнд холбогдоход шаардлагатай төхөөрөмжүүд;

• Сүлжээнд аюулгүй ажиллах.

3

Нээлттэй эхийн программ хангамж

2

• Чөлөөт, нээлттэй эхийн программ хангамжийн талаар ойлгох;

• Нээлттэй эхийн стандартын талаар ойлгох, нээлттэй эхийн программыг хэрэглэх, түгээхдээ уг дүрмийг хэрэгжүүлэх;

• Нээлттэй эхийн үйлдлийн систем, хэрэглээний багц программын талаар ойлгох;

• Чөлөөт программ хангамж (Audacity, Paint.Net, Chrome, Firefox)-ийг хэрэгцээнээсээ хамааруулан хэрэглэх.

• Чөлөөт, нээлттэй эхийн үйлдлийн систем, хэрэглээний багц программ (Linux, OpenOffice, …);

• Чөлөөт программ хангамж (Freeware), тэдгээрээс сонгон хэрэглэх.

2.2.2 Ээлжит хичээлийн үлгэрчилсэн загварСэдэв 1. Компьютерийн сүлжээ

Суралцахуйн зорилт: Сүлжээний ангилал, зохион байгуулалт, төхөөрөмж, ажиллагааны зарчмын давуу талыг ойлгох, сүлжээний компьютерийн интернэт протокол хаяг ба домэйн нэрийг ойлгох, тодорхойлох.

Эзэмших мэдлэг, чадвар: • Компьютерийн сүлжээний ажиллагааны зарчмыг мэдэх; • Сүлжээний тоног төхөөрөмжийг таних, нэрлэх, үүрэг зориулалтыг мэдэх;• Сүлжээний компьютерийн интернэт протокол ба домэйн нэрийг ойлгох, тодорхойлох.Түлхүүр үг: Компьютерийн сүлжээ, сүлжээний хэлбэрүүд, сүлжээний топологи, сүлжээний

төхөөрөмж, сүлжээний карт, свич, кабель (UTP-Unshielded Twisted Pair, шилэн), шилэн толгой, утасгүй сүлжээ, модем, одон сүлжээ, гол шугамт сүлжээ, цагираг сүлжээ.

19

БҮЛЭГIIБҮЛЭГ СЭДВИЙН АРГА ЗҮЙ

Судлах цаг: 1 Багшийн бэлтгэх зүйл: Проектор, компьютер, сүлжээ, түүний төрөл, хэлбэр, геометр зохион

байгуулалтыг харуулсан цахим болон хэвлэмэл мэдээлэл, танилцуулга, сүлжээний төхөөрөмжүүдийг бодитоор эсвэл зураг, видео хэлбэрээр бэлтгэсэн байна.

Хичээлийн үлгэрчилсэн төлөвлөлт:

Үйл ажиллагаа Хугацаа (40 мин) Хүрэх үр дүн

Дараах ойлголтыг сурах бичгийн агуулга болон багшийн бэлтгэсэн материалаас судлуулан ярилцана (Cурах бичгийн 13-16 дугаар хуудас). Үүнд: • Сүлжээний ангилал; • Сүлжээний протокол; • Сүлжээний геометр зохион байгуулалт; • Сүлжээнд холбогдон ажиллахын давуу тал; • Утасгүй сүлжээнд зөөврийн төхөөрөмжөөр холбогдон

ажиллах, үйлдлийн дараалал.

5

• Сүлжээний хэлбэр, зохион байгуулалтын талаар ойлгох;

• Сургуулийн дотоод сүлжээ нь ямар хэлбэрийн сүлжээ болохыг тодорхойлох;

• Сүлжээнд холбогдон ажиллахын давуу талыг ойлгох, дотоод сүлжээнд мэдээлэл солилцох, хамтран хэрэглэх;

• Зөөврийн төхөөрөмжөөр утасгүй сүлжээнд холбогдох аргад суралцах.

Сүлжээний төхөөрөмжүүдийн талаарх мэдээллийг судлан тэдний үүрэг зориулалтыг ялган танин мэднэ. Төхөөрөмжүүдийн талаар сурах бичгийн 14-15 дугаар хуудаснаас болон багшийн өгсөн мэдээлэл, бодит төхөөрөмжийг судлах, бусадтайгаа ярилцан, гол зүйлийг дэвтэртээ тэмдэглэж авна.

Сүлжээний төхөөрөмж Үүрэг, зориулалтСүлжээний картШилэн кабельUTP кабельТолгой (Connector)Свич хабРөүтер (Router)Модем

Сүлжээний төхөөрөмжүүд хоорондоо холбогдох, ажиллагааны зарчмыг ойлгоно.

15

• Сүлжээний төхөөрөмжүүдийг таньж, мэдэх, тэдгээрийн үүрэг зориулалтыг мэдэх, ойлгох;

• Хоорондоо хэрхэн холбогдон ажилладаг, ажиллагааны зарчмыг ойлгон таньж мэдэх.

Сүлжээний адаптерийн тохируулгын мэдээллийг харах, тайлж унших дадлага ажил хийнэ. Алхам:• [Control Panel]→[Network and Internet]→[Network and

Sharing Center]→[Network Connections] цонхны Local Area Connection-ийг ажиллуулж, IP хаяг болон бусад мэдээллийг үзэх, тайлбарлах;

• Интернэтийн сүлжээ, компьютерийн TCP/IP хаяг болон домэйн нэр, сервер болон үйлчлүүлэгч компьютерийн ялгааг ойлгох;

• www.yahoo.com, www.google.com, www.gogo.mn, www.medee.mn зэрэг вэб сайтуудын IP хаягийг олох дадлага ажил хийх (command горимд ping командыг ашиглах).

• Хэрэгцээтэй мэдээллээ тэмдэглэж авна.

20

• Интернэт протокол (IP) хаяг болон домэйн нэр нь сүлжээнд буй компьютерийг тодорхойлдог (нэг зүйлийн ялгаатай хоёр хэлбэр) болохыг ойлгох;

• Дурын домэйн нэр бүхий компьютерийн IP хаягийг тодорхойлох;

• TCP протокол нь мэдээлэл солилцоонд хэрэглэгддэг үндсэн протокол болохыг ойлгож мэдэх.

Сэдэв 2. Сүлжээний орчинд мэдээлэл солилцох нь

Суралцахуйн зорилт: Дотоод сүлжээнийн компьютер хооронд мэдээлэл солилцох, мэдээллийг хамтран эзэмших.Эзэмших мэдлэг, чадвар: • Диск, хавтсыг сүлжээний компьютерээс хамтран эзэмших тохируулга хийх, болиулах; • Сүлжээний нэг компьютерээс нөгөөд хандах, мэдээлэл солилцох, хамтран ашиглах.Түлхүүр үг: Сүлжээнээс хандах эрх олгох (Share), мэдээлэл, программыг хамтран эзэмших.

20

БҮЛЭГII БҮЛЭГ СЭДВИЙН АРГА ЗҮЙ

Судлах цаг: 1

Багшийн бэлтгэх зүйл: Проектор, компьютер, сүлжээнд мэдээлэл солилцох, хавтсанд хандах эрх олгох, болиулах үйлдлийн дараалал, алхмыг харуулсан цахим үзүүлэн, мэдээлэл.

Хичээлийн үлгэрчилсэн төлөвлөлт:

Үйл ажиллагаа Хугацаа (40 мин) Хүрэх үр дүн

Дотоод сүлжээнд холбогдсон эсэхийг хэрхэн харах талаар ярилцан өмнөх мэдлэгийг сэргээн санана. Дотоод сүлжээнд буй бусад компьютерийг харах дадлага ажил хийнэ. • Дотоод сүлжээний тохиргоо хийх; • [Control Panel]→[Network and Sharing Center]→[Change

and Adapter Settings]→[Network Connections]→[Local Area Connection];

• Windows Explorer программын Network хавтсыг сонгон дотоод сүлжээнд буй компьютерүүдийн мэдээллийг харах;

• Сүлжээнд буй компьютерт хандах, хандах эрх олгосон хавтас, төхөөрөмжийн тухай мэдээллийг харах.

15

• Дотоод сүлжээнд холбогдох ерөнхий зарчмыг ойлгох;

• Дотоод сүлжээнд холбогдсон компьютер, төхөөрөмжүүдийг харах, тэдгээрт хандах;

• Дотоод сүлжээний тохируулгын мэдээлэл харах, унших, тайлбарлах.

Хавтсанд зөвшөөрөл олгох дадлага ажил хийнэ (Сурах бичгийн 16-17 дугаар хуудас).• Хавтсанд хандах зөвшөөрөл (файл, өгөгдлийг өөрчлөх

эрхгүйгээр) олгох (шэйрлэх);• Сүлжээн дэх компьютерээс зөвшөөрөл бүхий хавтас

руу хандах;• Хандах зөвшөөрөл бүхий хавтаснаас файл, программыг

хуулж авах;• Хавтсыг сүлжээнд буй компьютерээс файл, өгөгдлийг

өөрчлөх боломжтойгоор зөвшөөрөл олгох; • Advanced Sharing цонхны Permissions товчоор нээгдэх

цонхны Permissions for …. цонхны Change сонголтыг Allow болгох;

• Хавтсанд сүлжээний компьютерээс хандан файл программ хуулах, хамтран ашиглах ;

• Давуу болон учирч болох эрсдэл, түүнээс хэрхэн хамгаалах, сэргийлэх талаар ярилцах.

Сүлжээнд диск, хавтсанд хандах зөвшөөрөл олгох

Онцлог, учирч болох эрсдэл, түүнээс сэргийлэх

Хавтас дахь файл, өгөгдлийг өөрчлөх эрхгүйгээр хандах зөвшөөрөл олгох.

Хавтсыг сүлжээнд буй компьютерээс файл, өгөгдлийг өөрчлөх боломжтойгоор зөвшөөрөл олгох.

• Олгосон зөвшөөрлийг цуцлах.• Хэрэгцээтэй мэдээллээ тэмдэглэж авна.

20

• Хавтсанд дотоод сүлжээнээс хандах зөвшөөрөл олгох аргад суралцах;

• Хавтсанд мэдээлэл харах, хуулж авахаар зөвшөөрөл олгох;

• Хавтсанд мэдээлэл хуулах, өөрчлөх боломжтойгоор зөвшөөрөл олгох;

• Сүлжээнд учрах эрсдэлийн талаар ойлгох, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах.

Компьютер тоглоом тоглоход компьютерүүд дотоод сүлжээгээр хэрхэн холбогдсон, ямар тохируулга хийгдсэн байдаг талаар ярилцан хичээлийг дүгнэн хэлэлцэнэ. Тухайлбал, Yahoo Messenger зэрэг программаар харилцахын тулд уг программыг компьютер бүрд суулгасан байх ёстойг ойлгох. Үүнтэй сүлжээний орчинд тоглодог тоглоом адил болохыг ярилцана.

5 Сүлжээний программ, түүнийг ашиглах ерөнхий зарчмыг ойлгох.

21

БҮЛЭГIIБҮЛЭГ СЭДВИЙН АРГА ЗҮЙ

Сэдэв 3. Нээлттэй эхийн программ хангамжСуралцахуйн зорилт: Чөлөөт, нээлттэй эхийн программ хангамж, түүний онцлогийг мэдэх, хэрэгцээндээ тохируулан

сонгож хэрэглэх.

Эзэмших мэдлэг, чадвар: • Чөлөөт, нээлттэй эхийн программын талаар ойлгох;• Чөлөөт программ хангамжийг ашиглах эрх зүйн зохицуулалтыг мэдэх;• Чөлөөт программ хангамжийг хэрэгцээндээ тохируулан сонгон ашиглах. Түлхүүр үг: Чөлөөт нээлттэй эхийн программ хангамж (FOSS-Free and Open Sourse Software),

чөлөөт программ хангамж (Free Software), нээлттэй эхийн лиценз.

Судлах цаг: 2

Багшийн бэлтгэх зүйл: Проектор, компьютер, чөлөөт-нээлттэй эхийн программ хангамж (FOSS-Free and Open Source Software), түүний үндэс болох олон нийтийн лиценз (GPL-General Public License)-ийн талаарх мэдээлэл бүхий тарааж өгөх материал, цахим үзүүлэн, OpenOffice, Audacity, Paint.Net, Small Basic зэрэг чөлөөт программыг компьютерт суулгасан байна.

Хичээлийн үлгэрчилсэн төлөвлөлт:

Үйл ажиллагаа Хугацаа (80 мин) Хүрэх үр дүн

• Чөлөөт-нээлттэй эхийн программын талаарх мэдээлэлтэй ярилцан хаалттай программаас хэрхэн ялгаатай байгааг ярилцана.

• Чөлөөт-нээлттэй эхийн программын олон нийтийн лицензийн үзэл санааг ярилцах, ойлгоно.

• Чөлөөт-нээлттэй эхийн программ болон чөлөөт программын хоорондыг ялгааг ойлгосон байна (Сурах бичгийн 17-18 дугаар хуудас).

10

• Чөлөөт-нээлттэй эхийн программ, олон нийтийн лицензийн үзэл санааг ойлгож мэдэх, хэрэглэх;

• Чөлөөт-нээлттэй эхийн программ болон чөлөөт программын хоорондыг ялгааг ойлгох;

• Чөлөөт-нээлттэй эхийн программ болон чөлөөт программын жишээ гаргах, тайлбарлах.

Soyombo Linux, OpenOffice системүүдээр жишээ авч, чөлөөт-нээлттэй эхийн программ хангамж (үйлдлийн систем, өргөн хэрэглээний)-ийн давуу талыг тайлбарлана (Сурах бичгийн 18 дугаар хуудсанд буй товч мэдээлэл. Багш нэмэлт мэдээлэл бэлтгэсэн байх). • Үйлдлийн системийг эх хэлээрээ ашигласнаар

гарах давуу талыг ярилцах;• Өргөн хэрэглээний багц программыг эх хэлээрээ

ашиглахыг давуу талыг ярилцах; • Англи хэл дээрх программ хангамжийг ашигласнаар

хэрэглэгчдэд ямар асуудал үүсэж байгаа талаар ярилцах;

• Ярилцлагын үр дүнг нэгтгэн дүгнэх.

10

• Linux нь чөлөөт-нээлттэй эхийн үйлдлийн систем болохыг ойлгох ойлгох;

• Чөлөөт-нээлттэй эхийн өргөн хэрэглээний программ хангамжийн талаар ойлгох, хэрэглэх.

Paint.Net программ нь чөлөөт программ болох, түүний давуу талыг Photoshop (Paint) программтай харьцуулан дүгнэлт гаргана.

5 Чөлөөт программ хангамжийн давуу, сул талыг олж мэдэх.

Чөлөөт программ хангамжийг хэрэглэн мэдээлэл боловсруулах мэдлэг, чадвар эзэмших, давуу сул талыг ойлгох дадлага ажил хийнэ (Сурах бичгийн 18 дугаар хуудсанд буй Чадахуй хэсэг. Багаар гүйцэтгэж болно).• Audacity программыг татаж авах, суулгах, дуун

мэдээлэл боловсруулах, хэрэглэх талаар судлан бусдадаа танилцуулах;

• Chrome программыг татаж авах, суулгах, хэрэглэх талаар судлан бусдадаа танилцуулах;

• Firefox программыг татаж авах, суулгах, хэрэглэх талаар судлан бусдадаа танилцуулах.

15

• Чөлөөт программ хангамжийг татаж авах, суулган ашиглах арга барилд суралцах;

• Интернэтийн хайлтын систем ашиглан чөлөөт, чөлөөт-нээлттэй эхийн программ хангамжийг хайж олох, татаж авах, хэрэглэх.

22

БҮЛЭГII БҮЛЭГ СЭДВИЙН АРГА ЗҮЙ

Чөлөөт программ хангамжийг хэрэглэн мэдээлэл боловсруулах, давуу сул талыг ойлгох дадлага ажил хийнэ (Сурах бичгийн 18 дугаар хуудсанд буй Чадахуй хэсэг. Багаар гүйцэтгэж болно).

АнгилалЧөлөөт

программ хангамж

Зориулалт, тайлбар

График дизайн GIMP Цэгэн графиктай ажиллах программ. Photoshop, Paint Shop Pro программуудтай адил www.gimp.org

Inkscape Вектор графиктай ажиллах программ. Adobe Illustrator, CorelDraw программуудтай адилhttps://inkscape.org

Мультимедиа боловсруулалт

Blender3D Гурван хэмжээст графиктай ажиллах программ. Maya, 3DSMax программуудтай адилwww.blender.org

VideoLan Client (VLC)

Аудио, видео тоглуулагч программ. Windows Media Player, PowerDVD программуудтай адилwww.videolan.org

Audacity Дуун мэдээлэлтэй ажиллах программhttp://audacityteam.org

40Өргөн хэрэглээний чөлөөт программ хангамжийг хэрэгцээндээ тохируулан сонгон хэрэглэх.

Арга зүй:Уг сэдвийг заахад компьютерийн лаборатори, тэр дундаа дотоод сүлжээний ажиллагаа чухал.

Бүлэг сэдвийн хүрээнд сурагчдыг багаар ажиллуулах даалгавар хийлгэвэл илүү зохимжтой. Багийн ажлыг төлөвлөхдөө багийн гишүүн нэг бүрийн үүргийг тодорхой болгож, хамтран ажиллах орчинг бүрдүүлж өгөхөд анхаарч, гүйцэтгэх ажлын даалгаврыг тодорхой өгнө. Багийн ажлыг гүйцэтгэхдээ сурагчид интернэт, бусад эх үүсвэрээс мэдээлэл хайж цаг алдах бус, харин багшийн өгсөн чиглүүлэх материалыг судлан даалгаврыг гүйцэтгэх явцдаа мэдлэг, чадвараа бататгадаг байхаар өгнө. Тиймээс багш нь багийн ажлын зааврыг тодорхой гаргаж өгөхөд анхаарна. Багийн ажлыг үнэлэх үнэлгээний хуудасны загварыг уг номын 63 дугаар хуудаснаас үзээрэй. Жишээ болгон Scratch программыг судлах багийн гүйцэтгэх ажлыг тодорхойлсныг үзүүлье.Scratch программыг судлах даалгавар:1. https://scratch.mit.edu сайтаас Scratch-ийг татаж, компьютертээ суулгана. 2. Программын ажлын орчинтой сайтар танилцах. Бүлэг үйлдлүүд (зурагт

үзүүлсэн)-ийн агуулж буй блок, тэдгээрийн үүргийг судлах. Бүлэг үйлдлийн нэр: ...........................................

Блокын нэр Үүрэг, зориулалт Жишээn алхмаар яв Муужгайн n алхмаар урагш явуулах 10 алхмаар урагш явуулах

3. https://scratch.mit.edu/starter_projects/ хаягаас Scratch программаар боловсруулсан 1-2 бүтээлийг судлан программын блокуудыг хэрхэн ашигладаг талаар судлах

4. Scratch дараах даалгавруудыг хийха. Тэгш өнцөгт гурвалжны a, b катет өгөгдсөн бол

гипотенуз c-ийг олоорой (Бодолтыг зурагт үзүүлэв).б. Тэгш өнцөгт гурвалжны a, b катет өгөгдсөн бол

талбай, периметрийг олоорой.

23

БҮЛЭГIIБҮЛЭГ СЭДВИЙН АРГА ЗҮЙ

2.3 ҮЙЛДЛИЙН ДАРААЛАЛ, АЛГОРИТМ СЭДВИЙН АРГА ЗҮЙ2.3.1 Сэдвийн ерөнхий арга зүй

Сэдвийн зорилго: Үйлдлийн дараалал буюу алгоритмыг блок схемийн аргаар дүрслэх мэдлэг, чадвар эзэмших, хялбар бодлогуудын алгоритмыг блок схемээр дүрслэх, тайлбарлах, үр дүнг тооцоолох, үгээр болон блок схемээр илэрхийлсэн алгоритмыг ойлгон, тайлбарлах, тодорхой өгөгдөл дээр биелүүлж, үр дүнг тооцоолох.

Зорилт:• Алгоритмын талаарх мэдлэг, чадвараа гүнзгийрүүлж, амьдралд өргөн тохиолддог үйлдлийн

дараалал, алгоритмыг төлөвлөх, дүрслэх чадварт суралцах; • Алгоритмыг дүрслэх блок схемийн аргын талаар мэдлэгээ нэмэгдүүлэх;• Шугаман алгоритмыг блок схемээр дүрслэх, оролтын тодорхой өгөгдөлд алгоритмыг

хэрэгжүүлж, үр дүнг тайлбарлах;• Салаалсан хялбар алгоритмыг блок схемээр дүрслэх, оролтын тодорхой өгөгдөлд алгоритмыг

хэрэгжүүлж, үр дүнг тооцоолох, тайлбарлах;• Давталттай хялбар алгоритмыг блок схемээр дүрслэх, оролтын тодорхой өгөгдөлд алгоритмыг

хэрэгжүүлж, үр дүнг тооцоолох, тайлбарлах;• Үгээр болон блок схемээр илэрхийлсэн алгоритмыг ойлгох, тайлбарлах, биелүүлж үр дүнг

тооцоолох.Хүлээгдэж буй үр дүн:• Эргэн тойрны мэдээллүүдийг ялган таньж, загварчилж, өдөр тутамд тохиолдох үйл ажиллагааг

хялбар алгоритмаар дүрсэлдэг.• Алгоритмыг блок схемийн аргыг мэддэг, хялбар үйлдлийн дарааллыг блок схемээр дүрсэлдэг.• Хялбар дүрсийн талбай олох, эзлэхүүн, хүрээлж буй шугамын уртыг олох зэрэг бодлогын

шугаман алгоритмыг үгээр болон блок схемээр дүрслэн биелүүлдэг, үр дүнг тооцоолон тайлбарладаг.

• Хоёр тооны ихийг олох, өгөгдсөн тоог эерэг сөрөг эсэхийг тодоройлох зэрэг салаалсан алгоритмыг үгээр болон блок схемээр дүрслэн үр дүнг тайлбарладаг.

• Бүхэл тоон завсар дахь тоонуудын нийлбэрийг олох, тооны цифрүүдийн нийлбэрийг олох зэрэг бодлогын давталттай алгоритмыг үгээр болон блок схемээр дүрсэлдэг, үр дүнг тооцоолж, тайлбарладаг.

Ухагдахуун, нэр томьёо:• Алгоритм: Гүйцэтгэгчийн хийх үйлдлийн дарааллыг түүнд нэгэн утгатай ойлгогдож байхаар

тодорхойлж өгснийг хэлнэ. • Алгоритмыг дүрслэх блок схемийн арга: Тодорхой тооны геометрийн дүрс ашиглан

алгоритмыг дүрслэх арга.• Шугаман алгоритм: Үйлдлүүд нь дараалал биелэхээр дүрслэгдсэн алгоритм.• Салаалсан алгоритм: Үйлдэл нь нөхцөлөөс хамааран биелж байхаар дүрслэгдсэн алгоритм.• Давталттай алгоритм: Алгоритмд нэг эсвэл бүлэг үйлдлийг хэд хэдэн удаа гүйцэтгэдэг

алгоритм.

Хүснэгт 2.3.1 Сэдвийн суралцахуйн зорилт, хичээлийн агуулга

№ Ээлжит хичээл (сэдэв)

Цаг (40 мин) Суралцахуйн зорилт (сурах арга барил) Хичээлийн агуулга

1

Үйлдлийн дараалал буюу алгоритмыг блок схемээр дүрслэх. Шугаман алгоритм

1

• Мэдээллийг боловсруулах үйлдлийн дарааллын төлөвлөх;

• Шугаман алгоритмын жишээ гаргах; • Шугаман алгоритмыг үгээр болон

блок схемээр дүрслэх;• Төлөвлөсөн үйлдлийн дарааллыг

тодорхой өгөгдөл дээр биелүүлэх, үр дүнг тооцоолох, тайлбарлах.

• Аливаа үйл ажиллагааг төлөвлөн гүйцэтгэх;

• Шугаман үйлдлийн дарааллыг блок схемээр илэрхийлэх;

• Алгоритмын үр дүнг тооцоолох.

24

БҮЛЭГII БҮЛЭГ СЭДВИЙН АРГА ЗҮЙ

2Алгоритм дахь хэмжигдэхүүн. Салаалсан алгоритм

1

• Алгоритм нь оролтын мэдээлэлд боловсруулалт хийж, үр дүнгийн мэдээлэл гарган авах үйл ажиллагаа болохыг ойлгох (оролт, боловсруулалт, гаралт);

• Салаалсан алгоритмыг үгээр болон блок схемээр дүрслэх;

• Алгоритмд нөхцөл шалгах үйлдэл, нөхцөлт илэрхийллийг бичих, хэрэглэх;

• Салаалсан алгоритмын жишээ гаргах, дүрслэх;

• Салаалсан алгоритмыг тодорхой өгөгдөл дээр биелүүлэх, үр дүнг тооцоолох.

• Алгоримтын хэмжигдэхүүнийг жишээгээр тайлбарлан харуулах;

• Салаалсан алгоритмыг дүрслэх;

• Жиших үйлдэл, логик илэрхийлэл ашиглах;

• Салаалсан алгоритмын үр дүнг тодорхой жишээн дээр тооцоолох.

3 Давталттай алгоритм 2

• Алгоритмд үйлдлийг давтан гүйцэтгэх;

• Давталттай алгоритмыг үгээр болон блок схемээр дүрслэх;

• Давталтын хэлбэрүүдийг мэдэх;• Давталттай алгоритмын жишээ

гаргах, дүрслэх; • Давталттай алгоритмыг тодорхой

өгөгдөл дээр биелүүлэх, үр дүнг тооцоолох.

• Давталттай алгоритм буюу бүлэг үйлдлийг давтан гүйцэтгэх;

• Давталттай алгоритмын үр дүнг тодорхой жишээн дээр тооцоолох.

Сэдвийн сургалтын арга, үнэлгээ Алгоритм сэдвээр сурагчид алгоритм гэж юу болох, түүнийг блок схемээр дүрслэн илэрхийлэх

мэдлэг, чадварт суралцаж эхэлнэ. Тэдний математик болон МТ-ийн хичээлээр мэдэх болсон хялбар бодлогуудад тулгуурлан алгоритмыг блок схемээр дүрслэх мэдлэг, чадварыг олгоно. Бүлэг сэдвийг хэрэгжүүлэхдээ дараах арга зүйн зөвлөгөөг анхаарна. Үүнд:• Өмнөх ангид алгоритмыг үгээр илэрхийлэх аргын талаар судалж, аливаа үйл ажиллагааг үгээр

илэрхийлэх чадварт суралцсан. Хичээлийн эхэнд сурагчдын алгоритмын болон алгоритмыг үгээр илэрхийлэх талаар мэдлэг чадварын түвшинг тодорхойлно. Сурагчдын мэдлэг, чадварын түвшинг бодитой тодорхойлсноор сурагч нэг бүрийн мэдлэг, чадварын өсөлт өөрчлөлтийг үнэлэх боломж бүрдэнэ. Ингэхдээ: - Сурагч нэг бүрийн алгоритмын мэдлэг, чадварын түвшинг бодитой тогтоох, оношлох. Үүний

тулд үнэлгээний материалаа сурагчдыг мэдлэг чадварын түвшинг илрүүлж чадахуйцаар боловсруулахад анхаарна. Блумын таксономийн үе шатыг харгалзан боловсруулсан бүлэг сэдвийн үнэлгээний материалын жишээг уг бүлэг сэдвийн “Жишиг үнэлгээний материал” хэсгээс үзээрэй.

- Ийм үнэлгээ нь сурагчдын мэдлэг, чадварын түвшингээр ойролцоо багт хувааж, сургалтыг ялгавартайгаар зохион байгуулах боломж олгоно.

• Алгоритм сэдвээр сургалтаа зохион байгуулахдаа багш нь алгоритмын талаарх онолын хялбар ойлголтыг өгч, математик, физик, бусад хичээлээр үзэж судалсан болон амьдралд танил болсон хялбар жишээнд тулгуурлан алгоритмыг дүрслэх аргуудтай танилцуулж, улмаар аливаа үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулах ерөнхий соёлыг төлөвшүүлэхэд анхаарна. Сэдвийн хүрээнд сонгосон жишээ дасгал, даалгавар, бодлого нь тэдний алгоритмыг мэдэх энгийн өгүүлбэрээр буюу “үгээр илэрхийлэх” мэдлэгийг гүнзгийрүүлэх, түүнийгээ блок схемээр дүрслэх, тэдгээрийг харьцуулах, мөн чанарыг ойлгон ухаарахад чиглэсэн байвал зохино.

• Хичээлийг зохион байгуулахдаа анги танхимд зохион байгуулна. Компьютерийн лаборатори боломжтой нөхцөлд хялбар алгоритмыг Яст мэлхийн урлан (Turtle Art) программд дүрслэх, дүрс зурах алгоритмыг Paint программд биелүүлэх, тооцоолох алгоритмын үр дүнг Calc (тооны машин), MS Excel программаар тооцоолох зэргээр сурагчдыг ажиллуулах нь хичээлийг сонирхолтой, практик шинжтэй болгоно.

• Хичээлийг багаар зохион байгуулж, хүүхэд хүүхдэдээ туслах, заах, хамтаараа хөгжих боломж олгох талаар анхаарна. Сэдвийн хүрээнд бодож буй бодлогуудыг ямар түвшинд гүйцэтгэж байгааг үнэлэхэд дараахрубрикийг ашиглаж болно.

25

БҮЛЭГIIБҮЛЭГ СЭДВИЙН АРГА ЗҮЙ

Сурагчийн эзэмшсэн чадварыг үнэлэх рубрикСэдэв Хангалтгүй Хязгаарлагдмал Хангалттай Хангалттай сайн

Шугаман алгоритм

Бодлогын алгоритмыг дүрсэлж чадаагүй.

Бодлогын алгоритмын блок схемийг дүрсэлсэн боловч буруу блок схем ашигласан эсвэл дутуу дүрсэлсэн, үйлдлийг буруу хийсэн.

Бодлогын алгоритмын ихэнх блок схемийг зөв дүрслэн хэрэглэсэн (1-2 блокийг алдаатай дүрсэлсэн), алгоритмын ихэнх үйлдлийг зөв хийсэн (1-2 үйлдэл алдаатай).

Бодлогын алгоритмыг зөв дүрсэлсэн, алгоритмыг бүх үйлдлийг зөв хийсэн.

Салаалсан алгоритм

Бодлогын алгоритмыг дүрсэлж чадаагүй.

Салаалсан алгоритмыг дүрсэлсэн боловч блок схемийг буруу эсвэл дутуу дүрсэлсэн, нөхцөл шалгах үйлдлийг алдаатай хэрэглэсэн, бусад үйлдлийг буруу хийж алдаа гаргасан.

Салаалсан алгоритмыг дүрслэхдээ 1-2 алдаа гаргасан, нөхцөл шалгах үйлдэл болон бусад үйлдлийн 1 эсвэл 2-оос бусдыг зөв хийсэн.

Салаалсан алгоритмыг алдаагүй зөв дүрсэлсэн, нөхцөл шалгах үйлдэл болон бусад үйлдлийг алдаагүй зөв гүйцэтгэсэн.

Давталттай алгоритм

Бодлогын алгоритмыг дүрсэлж чадаагүй.

Давталттай алгоритмыг дүрсэлсэн боловч блок схемийг буруу эсвэл дутуу дүрсэлсэн, давталтын үйлдлийг алдаатай хэрэглэсэн, бусад үйлдлийг буруу хийж алдаа гаргасан.

Давталттай алгоритмыг дүрсэлсэн боловч блок схемийн дүрслэлд 1-2 алдаа гаргасан, давталт болон бусад үйлдлийн 1 эсвэл 2-оос бусдыг зөв гүйцэтгэсэн.

Давталттай алгоритмыг алдаагүй зөв дүрсэлсэн, давталт болон бусад үйлдлийг алдаагүй зөв гүйцэтгэсэн.

2.3.2 Ээлжит хичээлийн үлгэрчилсэн загварСэдэв 1. Алгоритмыг блок схемээр дүрслэх. Шугаман алгоритм

Суралцахуйн зорилт: Үйлдлийн дарааллыг тодорхойлох мэдлэг ойлголтоо гүнзгийрүүлж, шугаман алгоритмыг блок схемээр дүрслэх, тодорхой утгад үр дүнг тооцоолох, үгээр болон блок схемээр дүрсэлсэн шугаман алгоритмыг ойлгох, тайлбарлах.

Эзэмших мэдлэг, чадвар: • Үйлдлийн дарааллыг тодорхойлох мэдлэг, ойлголтоо гүнзгийрүүлэх;• Шугаман алгоритмыг блок схемээр дүрслэх, тодорхой утгад үр дүнг тооцоолох;• Үгээр болон блок схемээр дүрсэлсэн шугаман алгоритмыг ойлгох, унших.Түлхүүр үг: Алгоритмыг үгээр дүрслэх, блок схемээр дүрслэх, шугаман алгоритм, эхлэлийн

блок, төгсгөлийн блок, оролт, гаралтын блок, явцын блок.Судлах цаг: 1Багшийн бэлтгэх зүйл: Шугаман алгоритмыг дүрслэх блок схемүүдийг харуулсан цахим үзүүлэн,

тарааж өгөх материал, үгээр болон блок схемээр илэрхийлсэн жишээ шугаман алгоритмууд, Яст мэлхийн урлан (Microsoft Windows Logo) программ.

Хичээлийн үлгэрчилсэн төлөвлөлт:

Үйл ажиллагаа Хугацаа (40 мин) Хүрэх үр дүн

Алгоритмыг үгээр илэрхийлэх аргыг “a талтай кубын эзлэхүүнийг тодорхойлох” бодлогоор сэргээн сануулж, дадлага ажил хийнэ. • Алгоритмыг Яст мэлхийн урлан программаар дүрслэх;• Алгоритмыг a-ийн тодорхой утгад үр дүнг тооцох

аргыг сэргээн сануулах;а-ийн утга: 5 8 10 17Үр дүн:

• Уг алгоритмыг блок схемээр дүрслэн өмнөх аргатай харьцуулан ярилцах, дүгнэлт гаргах.

Эхлэл, төгсгөл, оролт, гаралт, явцын блокыг таниулна.Шугаман алгоритмыг дүрслэхэд хэрэглэх блокуудыг тайлбарлан дэвтэртээ тэмдэглэж авна.

15

• Шугаман алгоритмын талаарх мэдлэгээ гүнзгийгүүлэх;

• Шугаман алгоритмыг блок схемээр дүрслэх;

• Шугаман алгоритмыг дүрслэхэд хэрэглэгдэх блок схемүүдийг танин мэдэх.

26

БҮЛЭГII БҮЛЭГ СЭДВИЙН АРГА ЗҮЙ

Өмнөх ангид үгээр илэрхийлж байсан шугаман алгоритмыг блок схемээр илэрхийлэх дадлага ажил хийнэ (Сурах бичгийн 19-20 дугаар хуудас. Багаар зохион байгуулж болно).• Дугуйн талбай олох бодлогын Алгоритмыг блок

схемээр дүрслэх; • a, b талтай тэгш өнцөгтийн талбай олох алгоритмыг

блок схемээр дүрсэх, Яст мэлхийн урлан программаар дүрслэх, тодорхой жишээн дээр үр дүнг тооцоолох;

• a, b талтай тэгш өнцөгтийн гурвалжны талбайг олох алгоритмыг блок схемээр дүрслэх, Яст мэлхийн урлан программаар дүрслэх, тодорхой жишээн дээр үр дүнг тооцоолох;

• a, b талтай тэгш өнцөгтийн периметрийг олох алгоритмыг блок схемээр дүрслэх, Яст мэлхийн урлан программаар дүрслэх, тодорхой жишээн дээр үр дүнг тооцоолох;

• r радиустай тойргийн урт, дугуйн талбайг тооцоолох алгоритмыг блок схемээр дүрслэх, Яст мэлхийн урлан программаар дүрслэх, тодорхой жишээн дээр үр дүнг тооцоолох.

15

• Шугаман алгоритмыг дүрслэхэд хэрэглэгдэх блок схемүүдийг үүрэг зориулалтын дагуу хэрэглэх;

• Хялбар шугаман алгоритмыг үгээр болон блок схемээр дүрслэх;

• Шугаман алгоритмыг Яст мэлхийн урлан программаар дүрслэх, ажиллуулж үр дүнг харах, тайлбарлах;

• Шугаман алгоритмыг тодорхой жишээн дээр биелүүлж, үр дүнг тооцоолох.

Блок схемээр дүрсэлсэн алгоритм өгч, үр дүнг тооцоолох, бодлогын өгүүлбэрийг томьёолох дадлага ажил хийнэ.Хэрэгцээтэй мэдээллээ тэмдэглэж авна.

10Үгээр болон блок схемээр өгсөн алгоритмыг ойлгож, биелүүлэх, үр дүнг тооцох, тайлбарлах.

Сэдэв 2. Алгоритм дахь хэмжигдэхүүн. Салаалсан алгоритмСуралцахуйн зорилт: Үйлдлийн дарааллыг тодорхойлох мэдлэг ойлголтоо гүнзгийрүүлж,

салаалсан алгоритмыг блок схемээр дүрслэх, тодорхой утгад үр дүнг тооцоолох, үгээр болон блок схемээр дүрсэлсэн салаалсан алгоритмыг ойлгох, тайлбарлах.

Эзэмших мэдлэг, чадвар: • Салаалсан алгоритмыг блок схемээр дүрслэх;• Салаалсан алгоритмыг тодорхой утгад үр дүнг тооцоолох;• Үгээр болон блок схемээр дүрсэлсэн салаалсан алгоритмыг ойлгох, унших.Түлхүүр үг: Салаалсан алгоритм, нөхцөлт илэрхийлэл, нөхцөл шалгах үйлдэл, нөхцөл шалгах

блок.Судлах цаг: 1Багшийн бэлтгэх зүйл: Салаалсан алгоритмыг блок схемээр дүрсэлсэн цахим үзүүлэн, тарааж

өгөх материал, үгээр болон блок схемээр илэрхийлсэн жишээ салаалсан алгоритмууд, Яст мэлхийн урлан (Microsoft Windows Logo) программ.

Хичээлийн үлгэрчилсэн төлөвлөлт:

Үйл ажиллагаа Хугацаа (40 мин) Хүрэх үр дүн

• Алгоритм нь оролтын өгөгдөлд боловсруулалт хийж үр дүн гарган авах үйл ажиллагаа болохыг харуулж, ярилцана.

• Алгоритм дахь оролтын, тооцоолол болон гаралтын өгөгдөл нь хэмжигдэхүүн болохыг жишээгээр харуулж, тайлбарлана (Сурах бичгийн 19 дүгээр хуудас). a, b талтай тэгш өнцөгтийн талбай олох

алгоритмд:- Оролтын өгөгдөл: a, b - Гаралтын өгөгдөл: s- a, b, s нь алгоритм дахь хэмжигдэхүүн

болохыг харуулах.

10

• Алгоритм нь оролтын өгөгдөлд боловсруулалт хийж, үр дүн гарган авах үйл ажиллагаа болохыг ойлгох;

• Оролт, боловсруулалт, гаралтад хэмжигдэхүүн ашиглагддаг болохыг ойлгож мэдэх.

27

БҮЛЭГIIБҮЛЭГ СЭДВИЙН АРГА ЗҮЙ

• Алгоритм нь нөхцөлөөс хамааран өөр өөр үйлдэл хийхээр дүрслэгдэж болохыг тэдний мэдэх жишээгээр харуулж, тайлбарлана (Сурах бичгийн 20-21 дүгээр хуудас).- Зам хөндлөн гарах;- Хоёр тооны ихийг олох; - Өгсөн тоог эерэг сөрөг эсэхийг тодоройлох

зэрэг салаалсан алгоритмыг үгээр болон блок схемээр дүрслэх, тодорхой утгад үр дүнг тооцоолон ярилцах.

• Салаалсан алгоритмыг дүрслэхэд нөхцөл шалгах үйлдлийг ромбоор дүрсэлдэг болохыг таниулна.

• Салаалсан хялбар алгоритмыг дүрслэн, Яст мэлхийн урлан программд тодорхой утгад үр дүнг тооцоолох дадлага ажил хийнэ. A нь хоёр оронтой тоо байг. Тэгвэл: а. A тоо 0-ээр төгссөн эсэхийг; б. A тоо k цифрт хуваагдах эсэхийг

тодорхойлох алгоритм бичиж, Яст мэлхийн урлан программаар бодуулж шалгаарай.

A 10 22 35 50 63

0-ээр төгссөн үү? Тийм

A 10 22 35 50 63

k 3 2 7 4 8

A нь k-д хуваагдах уу? Үгүй

20

• Алгоритмыг дүрслэхэд хэмжигдэхүүнийг зүй зохистой ашиглах;

• Алгоритмын оролт, тооцоолол, гаралтад хэмжигдэхүүний ашигладаг болохыг ойлгох, хэрэглэх;

• Салаалсан алгоритмыг блок схемээр дүрслэх;

• Тооцоолол бүхий салаалсан алгоритмыг Яст мэлхийн урлан программаар дүрслэх, ажиллуулж үр дүнг харах, тайлбарлах;

• Салаалсан алгоритмыг тодорхой жишээн дээр биелүүлж, үр дүнг тооцоолох.

• Блок схемээр дүрсэлсэн алгоритм өгч, үр дүнг тооцоолуулах, бодлогын өгүүлбэрийг томьёолох дадлага ажил хийнэ.- Өгөгдсөн a тоог тэгш эсвэл сондгой эсэхийг

тодорхойлох;- 5×x−8≥22 тэнцэл бишийн x-ийн өгсөн утгад

тэнцэл биш биелж буй эсэхийг тодорхойлох;- а тоог к цифрээр төгссөн эсэхийг

тодорхойлох.

10Үгээр болон блок схемээр өгсөн салаалсан алгоритмыг ойлгож, биелүүлэх, үр дүнг тооцох, тайлбарлах.

Сэдэв 3. Давталттай алгоритм

Суралцахуйн зорилт: Үйлдлийн дарааллыг тодорхойлох мэдлэг ойлголтоо гүнзгийрүүлж, давталттай алгоритмыг блок схемээр дүрслэх, тодорхой утгад үр дүнг тооцоолох, үгээр болон блок схемээр дүрсэлсэн аливаа алгоритмыг ойлгох, тайлбарлах.

Эзэмших мэдлэг, чадвар: • Үйлдлийн дарааллыг тодорхойлох мэдлэг ойлголтоо гүнзгийрүүлэх;• Давталттай алгоритмыг блок схемээр дүрслэх, түүнийг тодорхой утгад үр дүнг тооцоолох; • Үгээр болон блок схемээр дүрсэлсэн аливаа алгоритмыг ойлгох, унших. Түлхүүр үг: Давталт, давталттай алгоритм, давталттай алгоритмыг блок схемээр дүрслэх. Судлах цаг: 2Багшийн бэлтгэх зүйл: Давталттай алгоритмыг блок схемээр дүрсэлсэн цахим үзүүлэн, тарааж

өгөх материал, үгээр болон блок схемээр илэрхийлсэн жишээ алгоритмууд, Яст мэлхийн урлан (Microsoft Windows Logo) программ.

28

БҮЛЭГII БҮЛЭГ СЭДВИЙН АРГА ЗҮЙ

Хичээлийн үлгэрчилсэн төлөвлөлт:

Үйл ажиллагаа Хугацаа (80 мин) Хүрэх үр дүн

Алгоритмд нэг үйлдлийг хэд хэдэн удаа давтан гүйцэтгэх шаардлага гардаг болохыг хялбар жишээгээр тайлбарлан ярилцана (Сурах бичгийн 23-24 дүгээр хуудас). • 10 алхан хээ зурахын тулд түүний нэг үеийг

зураад түүнийгээ 10 давтан зурах ёстойг харуулан харилцан ярилцах;

• Давталттай алгоритмыг блок схемээр дүрслэхийг дээрх жишээнд тулгуурлан таниулах;

Давталтыг нөхцөлөөс хамааруулан хийдэг бөгөөд нөхцөл биелээгүй үед давталт хийгдэж, нөхцөл биелмэгц давталт дуусдаг болохыг ойлгуулна. • Алхан хээг 10 удаа зурах алгоритмыг блок

схемээр дүрслэн ярилцах;• Блок схемийг Яст мэлхийн урлан программд

дүрслэн ажиллуулах;• Эдгээр хоёр дүрслэлийг харьцуулан ярилцах,

дүгнэлт гаргуулах.

20

• Тодорхой үйлдлийг хэд хэдэн удаа давтах үед давталттай алгоритмыг ашигладаг болохыг ойлгож мэдэх;

• Давталттай алгоритмыг блок схемээр дүрслэхэд хэрэглэх блокуудыг мэдэх;

• Дүрс зурах, хялбар тооцоолол хийх блок схемээр дүрслэх;

• Давтах тоо тодорхой байх, нөхцөл биелж байх үед давталт зохион байгуулж болохыг ойлгох.

Давталттай алгоритмыг блок схемээр дүрслэх дадлага ажил хийнэ (багаар ажиллаж болно).• a, b эерэг бүхэл тоонууд өгөгджээ. a<b бол [a,

b] завсарт орших бүхэл тоонуудаас m тоонд хуваагдах тоонуудыг хэвлэх алгоритмыг блок схемээр дүрсэлж, a, b, m-ийн өгсөн утгуудад үр дүнг тооцоолох (Яст мэлхийн урлан программыг ашиглаж болно);

Өгсөн утга Үр дүнa=2, b=20, т=7a=10, b=60, т=11

• a, b эерэг бүхэл тоонууд өгөгджээ. a<b бол [a, b] завсарт орших бүхэл тоонуудаас m цифрээр төгссөн тоонуудын нийлбэрийг олох алгоритмыг блок схемээр дүрсэлж, a, b, m-ийн өгсөн утгуудад үр дүнг тооцоолох;

Өгсөн утга Үр дүнa=1, b=40, т=3a=10, b=50, т=8

• a, b эерэг бүхэл тоонууд өгөгджээ. a<b бол [a, b] завсарт орших тэгш тоонуудыг хэвлэх алгоритмыг блок схемээр дүрсэлж, a, b-ийн өгсөн утгуудад үр дүнг тооцоолох;

Өгсөн утга Үр дүнa=9, b=30a=20, b=50

• a, b эерэг бүхэл тоонууд өгөгджээ. a<b бол [a, b] завсарт орших сондгой тоонуудын үржвэрийг алгоритмыг блок схемээр дүрсэлж, a, b-гийн өгсөн утгуудад үр дүнг тооцоолох;

Өгсөн утга Үр дүнa=9, b=30a=30, b=41

20

• Хялбар тооцоолол хийх давталттай алгоритмыг блок схемээр дүрслэх;

• Дүрс зурах, хялбар тооцоолол хийх блок схемээр дүрсэлсэн алгоритмыг Яст мэлхийн урлан программд дүрслэх, ажиллуулж үр дүнг тооцоолох, тайлбарлах;

• Давталттай алгоритмыг тодорхой жишээн дээр биелүүлж, үр дүнг тооцоолох, тайлбарлах.

29

БҮЛЭГIIБҮЛЭГ СЭДВИЙН АРГА ЗҮЙ

a, b

c, p, s

c =

p =

s =

эхлэл

төгсгө

• Энгийн алгоритмыг блок схемээр дүрслэх дадлага ажил хийлгэх замаар алгоритмыг блок схемээр дүрслэх мэдлэг, чадварыг гүнзгийрүүлнэ (Сурах бичгийн 25 дугаар хуудасны Өөрийгөө сориорой хэсэг).

• Багш тусламж хэрэгтэй сурагчтай ганцаарчлан ажиллах, нийтээр нь анхаарах зүйлийг хэлж өгч чиглүүлэн, хийсэн ажлыг урамшуулж, үнэлнэ.

20

• Хялбар тооцоолол хийх давталттай алгоритмыг блок схемээр дүрсэлсэх;

• Дүрс зурах, хялбар тооцоолол хийх блок схемээр дүрсэлсэн алгоритмыг Яст мэлхийн урлан программд дүрслэх, ажиллуулж үр дүнг тооцоолох, тайлбарлах;

• Давталттай алгоритмыг дүрслэх, тодорхой жишээн дээр биелүүлж, үр дүнг тооцоолох, тайлбарлах замаар давталттай алгоритмын талаарх мэдлэг, чадвараа гүнзгийрүүлэх.

Блок схемээр болон Яст мэлхийн урлан программд дүрсэлсэн алгоритм өгч ажиллуулах, үр дүнг тооцоолох, ямар бодлогын алгоритм болохыг таниулах дадлага ажил хийнэ (багаар ажиллаж болно).• 1-ээс n хүртэлх тооны квадратын нийлбэр олох;• 1-ээс n хүртэлх тэгш тооны нийлбэр олох;• 1-ээс n хүртэлх сондгой тооны үржвэр олох;• Эхний цифр нь a (a≠0) байх хоёр оронтой

тоонуудыг хэвлэх;• Өгсөн k тоонд хуваагдах хамгийн бага 3 оронтой

тоог олох.

20

• Блок схем болон Яст мэлхийн урлан программд дүрсэлсэн өгсөн давталттай алгоритмыг ойлгож, биелүүлэх, үр дүнг тооцох, тайлбарлах;

• Давталттай алгоритмыг янз бүрээр дүрслэх, тодорхой жишээн дээр биелүүлж, үр дүнг тооцоолох, тайлбарлах замаар давталттай алгоритмын талаарх мэдлэг, чадвараа гүнзгийрүүлэх.

Үнэлгээ:Ажлын хуудас 1. Жишиг үнэлгээний материал (Зөв хариултыг тодоор тэмдэглэсэн)1. Алгоритмын хэлбэр болон гол шинж чанарыг зөв харгалзуулаарай.

1. Шугаман а. Нөхцөлөөс хамааран зарим үйлдлүүд биелдэггүй.2. Салаалсан б. Нэг үйлдлийг хэд хэдэн удаа биелүүлдэг. 3. Давталттай в. Үйлдлүүд нь эхнээсээ дараалан биелнэ.а. 1а, 2б, 3в б. 1б, 2а, 3в в. 1в, 2а, 3б г. 1в, 2б, 3а

2. Алгоритм нь оролтыг өгөгдөлд ямар нэг үйлдлүүд хийж ........... гарган авах үйл ажиллагаа юм.

а. өгөгдөл б. үр дүн в. тодорхой мэдээлэл г. ямар нэг утга 3. Блок схемээр илэрхийлсэн алгоритмын бодлогын томьёоллын

зөвийг сонгоорой. а. 1-ээс n хүртэлх тооны нийлбэр б. 1-ээс n хүртэлх тооны үржвэр в. 1-ээс n хүртэлх тооны квадратын нийлбэр г. 1-ээс n хүртэлх тооны нийлбэрийн үржвэр4. Уг алгоритмын оролтын өгөгдөл n=4 бол үр дүнг тооцоолоорой. а. 20 б. 30 в. 40 г. 505. Уг алгоритмыг биелүүлэхэд үр дүн нь 55 байсан бол алгоритмыг биелүүлэхдээ n

хэмжигдэхүүний утга ямар байсан бэ? а. 5 б. 6 в. 7 г. 86. Уг алгоритмын k=k+1 үйлдлийг k=k+2 болгосон бол дараах томьёоллоос зөвийг

сонгоорой. а. 1-ээс n хүртэлх тэгш тооны нийлбэр б. 1-ээс n хүртэлх тэгш тооны квадратын нийлбэр в. 1-ээс n хүртэлх сондгой тооны нийлбэр г. 1-ээс n хүртэлх сондгой тооны квадратын нийлбэр 7. Үйлдлийг сольсон алгоритмын оролтын өгөгдөл n=5 бол үр дүнг тооцоолоорой. а. 20 б. 25 в. 30 г. 358. Үйлдлийг сольсон алгоритмыг биелүүлэхэд үр дүн нь 10 байсан бол алгоритмыг

биелүүлэхдээ n хэмжигдэхүүний утга ямар байсан бэ? а. 3 б. 5 в. 6 г. 7

n

s

s=1

k=1

эхлэл

төгсгө

үгүй тийм

s = s + k * k

k = k + 1

k < = n

30

БҮЛЭГII БҮЛЭГ СЭДВИЙН АРГА ЗҮЙ

9. a, b катетуудтай тэгш өнцөгт гурвалжны гипотенуз, талбай, периметрийг олох бодлогын алгоритмын блок схем дэх дутуу үйлдлүүдийг нөхөөрэй.

а. c=(a+b)*(a-b) б. в. г. а. p=2*(a+b) б. p=2*(a-b) в. p=a+b+c г. p=2*(a+b+c) а. s=(a+b)*(a+b) б. p=(a+b)*(a-b) в. p=(a+b)*(a-b)/2 г. p=a*b/210. Оролтын өгөгдөл a=6, b=8 бол алгоритмын үр дүнг

тооцоолоорой. а. c=10, p=24, s=24 б. c=8, p=22, s=32 в. c=12, p=26, s=24 г. c=14, p=42, s=5611. Блок схемээр өгөгдсөн бодлогын өгүүлбэрийн зөв томьёоллыг

сонгоорой. а. k тоог n тоонд хуваагдах эсэхийг тогоох б. n тоог k тоонд хуваагдах эсэхийг тогоох в. k тоог n тоонд хуваахад гарах үлдэгдлийг олох г. k тоог n тоонд хуваахад гарах үлдэгдлийг олох12. Алгоритмд b=8, k=2 гэж биелүүлэхэд ямар үр дүн өгөх вэ? а. Тийм б. Үгүй13. Бодлогыг “Өгөгдсөн n тоо k цифрээр төгсөх эсэхийг тодорхойлох” болгон үйлдлүүдийг өөрчлөөрэй. Нөхцөл шалгах блок дахь үйлдлийг n%10=k болгоно (Энэ тохиолдолд k-г нэг оронтой тоо

буюу цифр байхаар өгнө).14. Зохиосон алгоритмд b=15, k=3 гэж биелүүлэхэд ямар үр дүн өгөх вэ? а. Тийм б. ҮгүйҮнэлгээний асуултуудын танин мэдэхүйн түвшинг Хүснэгт 2.3.2-т үзүүллээ.

Хүснэгт 2.3.2 Жишиг үнэлгээний материалын асуултуудын танин мэдэхүйн түвшин

№ СэдэвТанин мэдэхүйн түвшин Нийт

Мэдэх Ойлгох Хэрэглэх Задлан шинжлэх Үнэлэх Бүтээх Тоо

1 Алгоритм үйл ажиллагааны загвар болох нь 1 2 2

2 Алгоритмыг блок схемээр дүрслэх. Шугаман алгоритм 10 9(1,2,3) 4

3 Салаалсан алгоритм 11 12, 14 13 34 Давталттай алгоритм 3 4, 7 6, 8 5 6

Даалгаврын тоо 1 2 2 4 5 2 16Хувь (Асуултын танин мэдэхүйн түвшин дэх тархалт) 6% 13% 13% 25% 31% 13% 100%

Ажлын хуудсыг бэлтгэхдээ сурагчид алгоритмын талаарх мэдлэг, чадварыг гүнзгийрүүлэх, тэдний алгоримтын сэтгэлгээг хөгжүүлэхэд анхаарна. Ингэхдээ хэт хүнд биш хялбар бодлого, алгоритмтай олон талаас нь ажиллах, шинжлэх, биелүүлж үр дүнг тооцоолох, алгоритмыг бага зэрэг өөрчлөн ажиллах гэх мэтээр алгоритмын мөн чанарыг ойлгох, ухаарах, хялбар алгоритм зохиох чадварт суралцахад чиглүүлэн боловсруулах нь зүйтэй. Ажлын хуудсыг үзнэ үү.

Ажлын хуудас 2. Өгөгдсөн a тооны модулийг хэвлэх бодлогын алгоритмыг блок схемээр өгчээ. Тэгвэл:а. Хоосон блокт тохирох үйлдлийг бичих;б. a=5 үед алгоритмын үр дүнг тооцоолох;в. a=-11 үед алгоритмын үр дүнг тооцоолох;г. Алгоритмыг үгээр илэрхийлэх; д. Нөхцөл шалгах үйлдлийн блок дахь жиших үйлдлийн тэмдгийг

эсрэг болговол бодлогын өгүүлбэрийг хэрхэн томьёолох вэ?е. Үйлдлийг сольсон алгоритмын үр дүнг a=8 үед тооцоолох; ё. Үйлдлийг сольсон алгоритмын үр дүнг a=-9 үед тооцоолох;ж. Үйлдлийг сольсон алгоритмыг үгээр илэрхийлэх.

n, k

эхлэл

төгсгө

үгүй тиймn % K = 0

үгүй тийм

эхлэл

төгсгө

үгүй тийм

-a

31

БҮЛЭГIIБҮЛЭГ СЭДВИЙН АРГА ЗҮЙ

Ажлын хуудас 3.1. Дараах алгоритмын үр дүн юу вэ? Бодлогын өгүүлбэрийг томьёолоорой. 12. Өгөгдсөн а тоог эерэг эсвэл сөрөг тоо эсэхийг тодорхойлох алгоритмын блок схемийг гүйцээнэ үү. 23. 5×x−8≥22 тэнцэл биш өгөгджээ. x-ийн өгөгдсөн утгад тэнцэл

биш биелж буй эсэхийг тодорхойлох алгоритмыг блок схемээр дүрслээрэй. Алгоритм нь “тийм” эсвэл “үгүй” мэдээллийг тэнцэл бишийн шийдийн хамт хэвлэнэ. Өгсөн утгуудад алгоритмыг биелүүлэн хүснэгтийг бөглөөрэй.

4. 1-ээс n хүртэлх сондгой тоонуудыг хэвлэх алгоритмын блок өгөгджээ. 3 Тэгвэл а) алгоритмыг n=10 үед хэрхэн биелэхийг хүснэгтээр үзүүлэх; б) энэ алгоритмыг ашиглан 1-ээс n хүртэлх тэгш тоонуудын үржвэрийг олж хэвлэх алгоритмыг дүрслээрэй; в) Алгоритмаа n=10 үед хэрхэн биелэхийг хүснэгтээр үзүүлээрэй.

1

n

s

s=(n+1)*n/2

эхлэл

төгсгө

2 эхлэл

төгсгө

үгүй тиймa>0

3

n

j

эхлэл

төгсгө

үгүй тиймi<=n

j=1

j=j+2

B тоо хоёр оронтой байг. Тэгвэл B тооны аравтын цифр нь нэгжийнхээ цифрээс ихгүй бол уг тоог “үл буурах цифрт тоо” гэе. Жишээлбэл, 11, 12, 22, 29, 33, 59, 78 нь үл буурах цифрт тоо байна. Өгсөн B тоо нь үл буурах цифрт тоо тоо мөн эсэхийг тодорхойлох үгээр илэрхийлсэн алгоритмыг блок схемээр дүрслээрэй. B тооны өгсөн утгуудад алгоритмын үр дүнг тооцоолоорой.

Алгоритм: Үл буурах цифрт тоо олох1. B тоог оруул;2. aCifr =[B/10];3. nCift = B-[B/10]*10; 4. Хэрэв aCifr<=nCifr бол “Цифрүүд нь

үл буурах тоо” гэж хэвлэ; Үгүй бол “Цифрүүд нь үл буурах тоо

биш” гэж хэвлэ;5. Tөгсгө.

1. n тоог оруул;2. p=1, i=1;3. Хэрэв (i<=n) бол 4 дүгээр мөрөнд

шилж. Үгүй бол 5 дугаар мөрөнд шилж;

3. p=p *i, i=i+3; 5. p-ийн утгыг хэвлэ;6. Төгсгө;

Дараах үгээр илэрхийлсэн алгоритмыг үр дүн n=10 үед тооцоолж гаргасан хүснэгтийг ашиглан а) бодлогыг томьёолоорой; б) алгоритмыг блок схемээр илэрхийлээрэй; в) алгоритмыг n=15, 20, 30 үед биелүүлж хүснэгтээр харуулаарай.

B aCifr =[B/10] nCift = B-B/10]*10 Нөхцөлийг шалгах Үр дүн

104599

Тэгшитгэлийн утгыг тооцоолох алгоритмыг үгээр, блок схемээр дүрсэлж, түүнийгээ Яст мэлхийн урлан программаар x-ийн 1, 2, 4, 10 утгад утгыг тооцоолоорой.

Математик илэрхийлэл Компьютерт тооцоолохоор дүрсэлсэн нь

3 / (x + 2) + 2 / (x + 2)

(5 * x - 3) / (x * x + 3 * x + 1) - (2 * x - 8) / ( x * x + 3 * x + 1)

n=10, p=1, i=1

Давталтын нөхцөлi p Тайлбар1 1 p=1*1=1, i=1+3=4

Хэрэв (4<=10) тийм 4 4 p=1*4=4, i=4+3=7Хэрэв (7<=10) тийм 7 28 p=4*7=28, i=7+3=10Хэрэв (10<=10) тийм 10 280 p=28*10=280, i=10+3=13Хэрэв (13<=10) үгүйҮр дүн: p 280-ыг хэвлэх

x 5×x−8≥22 ? Үр дүн5 5×5−8=17>=22 ? үгүй Үгүй 17>=223912

32

БҮЛЭГII БҮЛЭГ СЭДВИЙН АРГА ЗҮЙ

2.4 БАРИМТ БИЧИГ БОЛОВСРУУЛАХ ТЕХНОЛОГИ СЭДВИЙН АРГА ЗҮЙ2.4.1 Сэдвийн ерөнхий арга зүй

Энэхүү сэдвээр өмнөх ангиудад эзэмшсэн баримт бичиг боловсруулах мэдлэг чадварыг бататгаж, шаардлагатай бусад чадваруудыг гүнзгийрүүлэн эзэмшүүлнэ. Тухайлбал, баримтын гарчиг автоматаар үүсгэх, тусгай тэмдэгт, томьёо оруулах, баримтад зүүлт, тайлбар хийх, нүүр хуудас хийх.

Хүснэгт 2.4.1 Сэдвийн хичээлийн агуулга

№ Ээлжит хичээл Цаг(40 мин) Хичээлийн агуулга

1 Баримтын гарчиг автоматаар үүсгэх, хөл толгойн мэдээлэл оруулах 1 Автомат гарчиг үүсгэх;

Хөл толгойн мэдээлэл оруулах.

2 Баримтад тусгай тэмдэгт, томьёо оруулах 2 Equation ашиглах;Symbol ашиглах.

3 Баримтад зүүлт, тайлбар хийх 1 Баримтад зүүлт, тайлбар хийх.

4 Баримтын нүүр хуудас хийх 1 Нүүр хуудасны бэлэн загвар ашиглах;Нүүр хуудас хийх.

5. Дүгнэлт хичээл 1 Бүтээл танилцуулах;Хөндлөнгийн болон эцсийн үнэлгээ хийх.

Багшийн бэлтгэх зүйл:• Бичвэр мэдээлэл боловсруулах программ суулгасан байх;• Явцын болон эцсийн үнэлгээний материал, ахиц амжилтыг тэмдэглэх хуудсыг хэрэгцээтэй үед

нь бэлэн бэлтгэсэн байх;• Хичээл бүрийн үйл ажиллагаанд шаардлагатай хэрэглэгдэхүүнийг бэлтгэх.Багшийн анхаарах зүйл:• Сурагч бүрийг компьютер дээр ажиллах боломжийг бүрдүүлэх;• Сурагч бүр сурах бичигтэй байх;• Дотоод сүлжээ, интернэт ашиглах боломж бүрдүүлэх;• Өмнөх мэдлэг төсөөллийг судлах (ажиглах), буруу төсөөлөл мэдлэгийг залруулах;• Хамтран, бие биеэсээ суралцахад чиглүүлэх; • Баримт бичиг боловсруулах талаар өмнөх ангиудад эзэмшсэн мэдлэг чадварыг хэрэглээ

болгоход анхаарах. Учир нь ээлжит хичээл бүрийн төлөвлөлтөд зөвхөн шинээр олж авах мэдлэг чадварыг тооцож төлөвлөсөн бөгөөд өмнөх мэдлэг чадварыг ашиглах, хөгжүүлэх, хэвшил болгох талаар дурдаагүй болно. Иймд хичээлийг зохион байгуулахдаа хичээл хоорондын болон сэдвийн залгамж холбоо, мэдээллийн технологийн хичээлийн ерөнхий зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд өмнөх мэдлэг, чадварыг аль болох өргөн хүрээнд хэрэглэхэд сурагчдыг чиглүүлэхэд анхаарах;

• Сэдвийн хүрээнд хийсэн ээлжит хичээлийн төлөвлөлт нь жишээ хувилбар тул хэрэглэгдэхүүн, асуудал, дасгал даалгавар, хичээлийн явцад хийгдэх үйл ажиллагаа болон хугацааг өөрийн хичээлийн онцлогт тохируулан өөрчилж, хичээлийг зохион байгуулах боломжтой.

Үнэлгээ:• Хичээлийн явцад стандарт бус үнэлгээгээр үнэлэх (сайшаах, магтах, урамшуулах);• Сурагч бүрийн өмнөх төсөөлөл мэдлэг, ахиц амжилтыг ажиглах үнэлэх, тэмдэглэх;• Сурагчдын хандлага, өмнөх мэдлэг, чадвараа өөр нөхцөлд хэрэглэх чадварыг ажиглах тэмдэглэх,

хөгжүүлэх; • Сурагчдыг сурсан, хийсэн, чадахгүй эсэхийг үнэлэхэд дохионы хэрэгсэл ашиглах (Улаан, ногоон,

шар);• Гарааны үнэлгээг сурагчдын өмнөх мэдлэг төсөөллийг оношлох, ахиц амжилтыг тооцох, хоцорсон

сурагчдыг илрүүлэх гэх зэрэг зорилгоор хийх (7 дугаар ангийн мэдээллийн технологийн багшийн ном, хуудас 27 дээрх загвараар хийх).

• Нэгж хичээлийн явцын үнэлгээг ээлжит хичээл бүрд тохирсон үнэлгээний хуудас ашиглан хийх (6 дугаар ангийн мэдээллийн технологийн багшийн ном, хуудас 32 дээрх загвараар хийх).

• Сэдвийн эцсийн үнэлгээг сурагчдын хийсэн бүтээлээр үнэлгээний рубрик ашиглан үнэлэх.• Сурагчдын оролцоо, хандлагыг тодорхой хэмжээнд тусгай шалгуураар үнэлж сэдвийн болон

хичээлийн улирлын эцсийн үнэлгээнд тооцох (6 дугаар ангийн мэдээллийн технологийн багшийн ном, хуудас 32 дээрх загвараар хийх).

• Сэдвийн хүрээнд Хэрэглэхүй хэсгийн даалгавруудыг бие даалт хэлбэрээр хийлгэж, гүйцэтгэлийг сэдвийн эцсийн үнэлгээнд тооцох.

33

БҮЛЭГIIБҮЛЭГ СЭДВИЙН АРГА ЗҮЙ

Сурагчийн эзэмшсэн чадварыг үнэлэх рубрикЭзэмшсэн чадварын шалгуур

Сайн(5 оноо)

Дунджаас дээгүүр(4 оноо)

Дундаж(3 оноо)

Дунджаас доогуур(2 оноо)

Хангалтгүй(1 оноо)

Номын гарчиг автоматаар үүсгэх

Номын гарчгийг агуулгатайгаа уялдуулан бичиж, бичвэрээ ерөнхий, дэд сэдвээр нь ялган Style-аар хэлбэржүүлж, автоматаар гарчиг үүсгэж, шинэчилж чаддаг.

Номын гарчгийг бичиж, бичвэрээ ерөнхий сэдвээр нь Style-аар хэлбэржүүлж, автоматаар гарчиг үүсгэж, шинэчилж чаддаг.

Номын гарчгийг бичиж, автоматаар гарчиг үүсгэж, шинэчилж чаддаг.

Номын гарчгийг бичиж, хуудасны дугаарыг гараар тохируулдаг.Эсвэл автомат гарчиг үүсгэсэн ч алдаатай болсон.

Номын гарчиг гэж юу болох, хэрхэн үүсгэх талаар ойлголтгүй, хийж чадаагүй.

Номын агуулга буюу сэдэв бүрд тохирсон мэдээлэл боловсруулж оруулах, зүүлт тайлбар хийх

Номын сэдэв агуулгатайгаа тохирсон мэдээллийг боловсруулж, эмх цэгцтэй уялдаа холбоо, зохиомжийг тааруулан оруулж, зүүлт, тайлбар хийсэн.

Номын сэдэв бүрд тохирсон мэдээлэл боловсруулж, зүүлт, тайлбар хийсэн.

Номын агуулга буюу сэдэв бүрд тохирсон мэдээлэл боловсруулан оруулсан ч сэдэв хоорондын уялдаа холбоог харгалзаагүй, зүүлт, тайлбар хийсэн.

Номын сэдэвтэйгээ зохицоогүй мэдээлэл оруулсан. Зүүлт, тайлбарыг дутуу хийсэн.

Эмх замбараагүй мэдээлэл оруулсан.

Номын хэлбэр, дизайн, зохиомжийг хийх

Номын зохиомж, өнгө зохицол, зураг, чимэглэлийг баримт бичиг боловсруулах программын нэмэлт хэрэгслүүд (Header, Footer, Page Border, Shapes, Symbol, Equation, Text Box, Word Art, Drop Cap, Cover Page)-ийг ашиглан хийсэн.

Номын зохиомж, өнгө зохицол, зураг, чимэглэлийг баримт бичиг боловсруулах программын зарим нэмэлт хэрэгслүүд (Header, Footer, Page Border, Shapes, Symbol, Equation, Text Box, Word Art, Drop Cap, Cover Page)-ийг ашиглан хийсэн.

Номын зохиомж, өнгө зохицол, зураг, чимэглэлийг нэмэлт хэрэгсэл ашиглаагүй, энгийн байдлаар хийсэн.

Номын зохиомж, өнгө зохицол, зураг, чимэглэлийг сайн хийгээгүй.

Номын зохиомж, өнгө зохицол, зураг, чимэглэлийг хийх гэж оролдоогүй.

2.4.2 Ээлжит хичээлийн үлгэрчилсэн загварСэдэв 1. Баримтын гарчиг автоматаар үүсгэх, хуудсанд хөл,

толгойн мэдээлэл оруулах Суралцахуйн зорилт: Өгөгдсөн сэдвийн хүрээнд баримт бичгийн агуулга, бүтцийг тодорхойлж

зохиомжлон баримтыг зохион байгуулахдаа гарчгийг автоматаар үүсгэх, хуудсанд хөл, толгойн мэдээлэл оруулж сурах, хэрэглэх.

Эзэмших мэдлэг, чадвар: Автомат гарчгийн ач холбогдлыг мэдэх, гарчиг үүсгэх, хуудсанд хөл, толгойн мэдээлэл оруулах чадвартай болох.

Түлхүүр үг: Автомат гарчиг, хөл, толгойн мэдээлэл.Судлах цаг: 1Хичээлийн үйл ажиллагаа:

№ Үйл ажиллагаа Хугацаа (40 мин) Хүрэх үр дүн

1

Сэдвийн хүрээнд шийдвэрлэх асуудлыг танилцуулах, өгөгдсөн сэдвийн хүрээнд баримт бичгийн агуулга, бүтцийг тодорхойлж зохиомжилно. • Математик, геометр, хими, физикийн томьёоны лавлах хийх болно. • Дээрх хичээлүүдийн сурах бичгээс хэрэгтэй томьёо, тодорхойлолт,

тэгшитгэл зэргийг цуглуулж, эмхэтгэх даалгавар байж болно.• Богино хугацаанд хийж боломжтой агуулгыг сонгоход багш

чиглүүлнэ.

15

Баримт бичгийн агуулга, бүтцийг тодорхойлох, зохиомжлох, мэдээлэл цуглуулах, боловсруулах төлөвлөгөө гаргах.

34

БҮЛЭГII БҮЛЭГ СЭДВИЙН АРГА ЗҮЙ

2 Мэдэхүй: Мэдээллийг уншиж танилцах. 5Баримтад автомат гарчиг үүсгэхийн ач холбогдлыг ойлгох.

3.

Лавлах номын файл үүсгэнэ. Дасгал 1.• Цаасны хэмжээ тохируулах;• Номын гарчгийг бичиж оруулах;

- Ерөнхий сэдэв, дэд сэдвүүдийг Style ашиглан хэлбэржүүлэх.• Documents\lavlakh\lavlakh_[сурагчийн нэр].docx байдлаар

хадгалах.

8

4. Дасгал 2. Автоматаар гарчиг үүсгэх• Үүсгэх гарчиг нь дэд гарчгуудтай байвал сайн. 5

Баримтад автомат гарчгийн хэрэгцээг ойлгож, үүсгэж сурах.

5 Дасгал 3. Үүсгэсэн баримтын хуудсанд хөл, толгойн мэдээлэл оруулах 5

Хуудсанд хөл, толгойн мэдээлэл оруулж сурах.

5

Гэрийн даалгавар: Үүсгэсэн гарчиг (агуулга)-т оруулах мэдээллийг төлөвлөсний дагуу, цуглуулж боломжтой хувилбаруудыг санал болгоно.• Мэдээлэл цахим хэлбэрээр (зураг, бичвэр), дэвтэрт бичиж

тэмдэглэсэн байх;• Хичээлийн сурах бичиг, лавлах ном зэрэг эх сурвалжийг авчрах.

2

Баримт бичгийг төлөвлөж, төлөвлөсний дагуу боловсруулах дадал, хэвшилтэй болох.

Үнэлгээ: Номын бүтэц гаргаж, хийж гүйцэтгэх төлөвлөгөө гаргасан байдал, гарчгаа оновчтой

гаргаж, автоматаар гарчиг үүсгэсэн, хөл толгойн мэдээлэл оруулсан байдалд шалгуур гаргаж үнэлгээ өгөх

Сэдэв 2. Баримтад тусгай тэмдэгт, томьёо оруулах

Суралцахуйн зорилт: Баримтыг боловсруулах явцдаа тусгай тэмдэгт, томьёо оруулж сурах.

Эзэмших мэдлэг, чадвар: Баримтад тусгай тэмдэгт, томьёо оруулах.Түлхүүр үг: Томьёо, тусгай тэмдэгт, Equation, Symbol.Судлах цаг: 2

Хичээлийн үйл ажиллагаа:

№ Үйл ажиллагаа Хугацаа(80 мин) Хүрэх үр дүн

1

Гэрийн даалгавар шалгана.• Сурагчдын цуглуулсан мэдээлэлтэй танилцах;• Цуглуулсан мэдээллээ компьютерт оруулахад ямар нэгэн

бэрхшээл үүсэх эсэх талаар ярилцаж хичээлийн асуудлыг гаргаж ирэх. Өөрөөр хэлбэл тусгай тэмдэгт, томьёо, тэгшитгэлийг яаж оруулах вэ? гэсэн асуудалд хүргэх;

• Асуудлыг шийдвэрлэх арга замыг ярилцаж, шийдэл олох; • Гараас шууд оруулах боломжгүй тул Equation программ,

Symbol нэмэлт хэрэгсэл ашигладаг гэдгийг ойлгоход чиглүүлэх.

10

Equation программ, Symbol нэмэлт хэрэгслийн үүрэг, зориулалт, боломжийг ойлгох.

2. Дасгал 1, 2 гүйцэтгэнэ. 10 Equation, Symbol ашиглаж сурах.

3.

Өмнө үүсгэсэн лавлах номын файлыг нээж, гарчиг бүрд тохирох мэдээллийг оруулах дадлага ажил хийнэ.• Бичвэр мэдээллийг оруулах явцад тусгай тэмдэгтийг Symbol

ашиглан оруулах;• Symbol ашиглах боломжгүй үед Equation программаар томьёо,

тэгшитгэл буюу тусгай тэмдэгт, өгөгдлийг оруулах;• Хичээлийн төгсгөлд лавлах номын файлаа өөрийн болон

багшийн цахим шуудангаар илгээх (интернэт ашиглах боломжгүй бол дотоод сүлжээнд шэйрлэх, зөөврийн диск ашиглаж болно).

50 Equation, Symbol хэрэглэх.

4. Дүгнэлт, үнэлгээЛавлах ном бүтээх үйл явцтай холбож ярилцана. 8

Юу мэдсэн, сурсан, ямар ахиц амжилт, бэрхшээл байгааг ярилцаж, дүгнэх.

35

БҮЛЭГIIБҮЛЭГ СЭДВИЙН АРГА ЗҮЙ

5. Гэрийн даалгавар: Лавлах номоо дуусгаад багшдаа цахим шуудангаар илгээх, эсвэл зөөврийн дискэнд хадгалж ирнэ. 2

Мэдлэг, чадвараа батжуулах, хэрэглэх, мэдээлэл боловсруулах зөв дадал хэвшилтэй болох.

Үнэлгээ:• Гэрийн даалгавар хийсэн байдлыг тооцож, тэмдэглэх;• Дасгал 1 ба 2-ын гүйцэтгэлээр оноо өгөх, бичиж тэмдэглэх.

Сэдэв 3. Баримтад зүүлт, нэр томьёоны тайлбар хийхСуралцахуйн зорилт: Баримт бичиг боловсруулах явцдаа ашигласан материал, нэр томьёоны

тайлбар зүүлт хийж сурах, хэрэглэх.Эзэмших мэдлэг, чадвар: Баримт бичгийг боловсруулах явцдаа ашигласан материал, нэр

томьёоны тайлбар хийх чадвартай болно.Түлхүүр үг: Зүүлт, тайлбарСудлах цаг: 1

Хичээлийн үйл ажиллагаа:

№ Үйл ажиллагаа Хугацаа(40 мин) Хүрэх үр дүн

1

Гэрийн даалгавар шалгахдаа: • Гэрийн даалгаварт юуг нэмж хийсэн, юуг мэдэв, ямар бэрхшээл

тохиолдсон хэрхэн шийдвэрлэсэн талаар ярилцах;• Багш та бүхэн ямар материал ашигласан вэ? Хэн нэгний бүтээлээс

шууд авч ашигласан эсэх, ямар нэг шинжлэх ухааны тайлбар шаардсан үг хэллэг орсон эсэх талаар чиглүүлж ярилцах, үр дүнгээс нь зүүлт, тайлбар хийх хэрэгцээг гаргуулах;

• Сурагчдын ахиц, амжилтыг тэмдэглэх, үнэлэх, урамшуулах.

10Баримтад зүүлт, тайлбар хийх, хэрэгцээг ойлгох.

2 Дасгал 1. Баримтад зүүлт, тайлбар хийх 5Баримтад зүүлт, тайлбар хийж сурах.

3Лавлах номын файлд зүүлт, тайлбар хийнэ.• Сурагчдыг өөрийн бүтээлд шаардлагатай бүх хэсэгт зүүлт, тайлбар

хийх, цаашид хийж хэвшихэд чиглүүлж өгөх.20

Баримтад зүүлт, тайлбар хийх, хэвшил хэрэглээ болгох.

4 Дүгнэлт, үнэлгээ. 3

5 Гэрийн даалгавар: Лавлах номоо бүрэн дуусгасан байна. 2

Үнэлгээ: • Гэрийн даалгавар хийсэн байдалд, үнэлэлт өгч, тэмдэглэх; • Бичиг баримтыг боловсруулж байгаа хандлага, идэвх оролцоог ажиглаж тэмдэглэх;• Шинээр мэдлэг бүтээж, хэрэглэж байгаа байдлыг үнэлж, дүгнэх;• Дасгал 1 ба лавлах номонд зүүлт, тайлбар хийсэн гүйцэтгэлээр оноо өгөх, бичиж тэмдэглэх.

Сэдэв 4. Баримтын нүүр хуудас хийхСуралцахуйн зорилт: Баримт бичгийн онцлогт тохирсон бүтэц, агуулгатай нүүр хуудас хийж

сурах.

Эзэмших мэдлэг, чадвар: Баримтын онцлогт тохирсон нүүр хуудсыг зохиожлон эсвэл программын бэлэн загвар ашиглан хийх.

Түлхүүр үг: Нүүр хуудас

Судлах цаг: 1

36

БҮЛЭГII БҮЛЭГ СЭДВИЙН АРГА ЗҮЙ

Хичээлийн үйл ажиллагаа:

№ Үйл ажиллагаа Хугацаа(40 мин) Хүрэх үр дүн

1.

Асуудалтай танилцаж, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, яаж хийх талаар ойлгоно.• Нүүр хуудас ямар бүтэцтэй байдаг вэ?• Нүүр хуудсыг яаж хийх вэ? асуудлыг шийдвэрлэхэд чиглүүлэх; • Сурах бичгийн Зураг 2.1.4, 2.1.6-д үндэслэж ярилцах;• Нүүр хуудасны төрөл бүрийн загваруудыг хэвлэмэл болон

цахим байдлаар бэлтгэн харуулж болно.

8 Нүүр хуудасны бүтцийн талаар ойлголттой болох.

2. Дасгал 1. А5 хэмжээтэй бяцхан номын нүүр хийх 10Бяцхан ном, нугалмал танилцуулгын нүүр хийж сурах.

3.Дасгал 2. Нүүр хуудсыг программын бэлэн загвар ашиглан хийхӨмнөх дасгалаар хийсэн нүүр хуудаснаас хэрэгтэй мэдээллийг хуулж, зөөж, хувилж ашиглана.

5 Бэлэн загвар ашиглан нүүр хуудас хийж сурах.

4. Лавлах номонд хавтас хийнэ. Хэрэглэхүй хэсгийн даалгавар 1. 10

Баримтын оцлогт тохирсон нүүр хуудасны загварыг сонгож, зохиомжлон хийх.

5.

Хэрэглэхүй хэсгийн даалгавар 2. А4 хэмжээтэй бие даалтын нүүр хийнэ.• Бэлэн загварын файл болгон хадгалах, өөрийн болон багшийн

цахим хаяг руу илгээх;• Сурагчид үүсгэсэн бэлэн загвараа хэрэгцээтэй үед өөрчилж

ашиглахад чиглүүлэх.

8 Бие даалт, рефератын нүүр хийж сурах.

6. Дүгнэлт, үнэлгээ. 5Хичээлийн үр дүн болон Сурагчдын ахиц, амжилтыг үнэлэх.

7.

Гэрийн даалгавар: Лавлах номонд тавигдах шаардлага, үнэлж дүгнэх шалгуурт нийцүүлэн бүтээлээ сайжруулж, цахим болон хэвлэмэл байдлаар авч ирнэ.• Багш номонд тавигдах шаардлага, үнэлж дүгнэх шалгуурыг

урьдчилан гарган хэвлэж бэлтгэсэн байх (Багшийн номын 33-р хуудасны рубрикийг ашиглах).

2Өөрийн бүтээлийг дүн шинжилгээ хийх, сайжруулах.

Үнэлгээ: • Гэрийн даалгавар хийсэн байдлыг тооцох, тэмдэглэх; • Бичиг баримтыг боловсруулж байгаа хандлага, идэвх оролцоог ажиглах, тэмдэглэх;• Шинээр мэдлэг бүтээж, хэрэглэж байгаа байдлыг үнэлж, дүгнэх, тэмдэглэх;• Дасгал 1, 2, 3-ын гүйцэтгэлээр оноо өгөх, бичиж тэмдэглэх.

Сэдэв 5. Бид юу мэдэж, чаддаг болсон вэ?Суралцахуйн зорилт: Боловсруулсан баримтаа танилцуулах, бусадтай хуваалцаж сурах. Эзэмших мэдлэг, чадвар: Өөрийн болон бусдын бүтээлд үнэлэлт, дүгнэлт өгөх.Судлах цаг: 1

Хичээлийн үйл ажиллагаа:

№ Үйл ажиллагаа Хугацаа(40 мин) Хүрэх үр дүн

1

Бүтээлээр үзэсгэлэн гаргах, үзэж танилцана.• Сурагч бүрд ажиглалтын хуудас өгч, тэмдэглэл

хөтлүүлэх;• Сурагч бүрд эцсийн үнэлгээний хуудас (рубрик)

өгч, давхцуу лахгүйгээр өөр нэг сурагчийн бүтээлд хөндлөнгийн үнэлгээ хийлгэх.

25• Бусдын бүтээлийг хүндэтгэх,

дүн шинжилгээ хийх, үнэлэлт өгөх, туршлага судлах.

2

Үнэлгээ, дүгнэлт:• Бүтээлийн үзэсгэлэнд хэний бүтээл онцгой санагдав.

Яагаад?• Хөндлөнгийн үнэлгээ хийсэн дүнгээ танилцуулах;• Багш сурагчдын дунд ямар нэгэн маргаан, зөрчил

гарахаас сэргийлэх, эерэг уур амьсгал үүсгэхэд чиглүүлэх.

15

• Найз нөхдийнхөө ололтой зүйлийг сайшаах, зөвлөгөө өгөх;

• Өөрийн болон бусдын бүтээлд өгсөн хөндлөнгийн үнэлгээний талаар саналаа хэлэх, үндэслэлээ тайлбарлах.

37

БҮЛЭГIIБҮЛЭГ СЭДВИЙН АРГА ЗҮЙ

2.5 ЗУРАГ БОЛОВСРУУЛАХ ТЕХНОЛОГИ СЭДВИЙН АРГА ЗҮЙ2.5.1 Сэдвийн ерөнхий арга зүй

Суурь боловсролын түвшинд судлагдаж буй энэхүү сэдэв нь бага боловсролд судалсан “Дүрслэх урлаг” хичээл, 6-8 дугаар ангийн “Зураг боловсруулах технологи” сэдвийн мэдлэг, чадвар дээр үндэслэн давхарга бүхий хялбар технологи ашиглан зураг зурах, засварлах арга барилтай болгоход чиглэгдэнэ (Хүснэгт 2.5.1).

Энэхүү сэдэв нь 5 цагийн багтаамжтай. Бие даан хийлгэх, бүтээлийн сан бүрдүүлэх, бусад хичээлийн сэдвүүдийг уялдуулахад чиглэн ажиллах хэрэгтэй.

Хүснэгт 2.5.1 Сэдвийн суралцахуйн зорилт, хичээлийн агуулга

№ Ээлжит хичээл (сэдэв)

Цаг (40 мин)

Суралцахуйн зорилт (сурах арга барил) Хичээлийн агуулга

1Зургийн дүрслэл, түүний хэлбэрүүд

1Зургийг компьютерт дүрслэх зарчмыг ойлгох, хэрэглэх.

• Компьютерт зургийг дүрслэх зарчмыг ойлгох, мэдэх, тайлбарлах;

• Өнгийн горим ба пикселийн талаар мэдэх, зураг зурах ба засварлахад ашиглах.

2

Файлын сангаас бэлэн зурагтай ажиллах, засварлах

2

• Растер зургийг засварлах;

• Зураг дээрх өөг арилгах.

• Файлын сангаас хэрэгцээт бэлэн зургийг авч ашиглах;

• Гэрэл зургийг засварлах (шүдний өнгийг цайруулах, нүдний улаан арилгах, нүүрний нөсөө ба толбыг арилгах г.м), зургийг цайруулах, тодруулах;

• Эвлүүлэг хийх, зохиомжлох, бүтээлч эрэлхийлэл хийсний үр дүнд өөрийн бүтээлийг гаргах, тайлбарлах, бүтээлийг үнэлэх, бүтээлээ бусдад толилуулах.

3 Бататгал 1

4 Зургийн эффект 1

• Зургийг төрлөөр нь ялгаж таних, давхарга ашиглан зураг эвлүүлж зохиомжлох, засварлах;

• Зураг зохиомжлох, эвлүүлэг хийх.

Зураг, бичвэрт эффект оруулах нэмэлт плагин программтай ажиллах, плагиний төрлүүдийг мэдэх, ашиглах.

Багшийн бэлтгэх зүйлА. Сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэхЗургийн программ нь хүүхдийн загварчлах сэтгэхүйг хөгжүүлэхэд тус дөхөм болох үүднээс цахим

хэрэглэгдэхүүн боловсруулж, сургалтад хэрэглэх нь зүйтэй. Видео бичлэгийг дэлгэцийн бичлэг хийдэг Wink болон Camtasia программ ашиглан боловсруулж болно.

1. Интернэтээс зураг боловсруулж буй хичээлүүдийг татаж авч файлын сан бүрдүүлэх;2. 9 дүгээр ангийн сурагчдын судалж буй хичээлийн хүрээнд хийсэн бүтээлийн сан бүрдүүлэх;3. Сурагчдаар хийлгэх ажлын хуудас боловсруулж ашиглах; 4. Цахим хэрэглэгдэхүүн үзүүлэхэд шаардлагатай зөөврийн компьютер, проектор бэлтгэх.

Проекторгүй тохиолдолд сурагчдын компьютерт суулгаад ашиглаж болно.

Б. Сургалтын арга бэлтгэхБүлгийн хүрээнд өмнөх мэдлэг дээр тулгуурлан бүтээлч сэтгэлгээний аргуудыг түлхүү ашиглан,

чадвараа хөгжүүлэхэд чиглүүлэн хичээлийг зохион байгуулах нь зүйтэй.

В. Үнэлгээний арга зүйСурах бичгийн Чадахуй болон Хэрэглэхүй хэсэгт тусгагдсан дасгал, даалгавруудыг гүйцэтгэхдээ

хийх үйлдэл, чадвар болгоныг илрүүлэхүйц чадварын жагсаалт гарган өөрийн үнэлгээний хуудас хийж ашиглаж болно.

Үнэлгээний жишээ хуудсыг Хүснэгт 2.5.2-т харуулав. Тухайн сэдвийг үзэж дууссаны дараа сэдэв тус бүрээр, тохиромжтой үед сурагчдаар энэхүү хуудсыг бөглүүлэх нь хичээлийн явцад сурагчдыг үнэлэх, тэдний мэдлэгийн түвшинг тогтоох, хоцрогдлоос сэргийлэх боломжийг олгоно.

38

БҮЛЭГII БҮЛЭГ СЭДВИЙН АРГА ЗҮЙ

Хүснэгт 2.5.2 Өөрийн үнэлгээ хийх хуудасны загвар

№ АгуулгаСэдвийг ойлгосон байдал Үйлдэл гүйцэтгэх чадамж

Сайнойлгосон

Дундзэрэг Ойлгоогүй Сайн

хийсэнДундзэрэг Чадаагүй

1 Зургийн дүрслэл, түүний хэлбэрүүд2 Өнгийн горим ба пиксель3 Гэрэл зураг дээрх өөг арилгах4 Гэрэл зургийг засварлах5 Зурагт эффект оруулах6 Бичвэрт эффект оруулах

Үнэлгээг явцын болон эцсийн нэгдсэн үнэлгээний хэлбэрээр авч болно.

Хүснэгт 2.4.3 Өөрийн үнэлгээ хийх хуудасны загварЯвцын үнэлгээ Нэгдсэн үнэлгээ

Явцын үнэлгээг Хэрэглэхүй хэсэгт хийгдсэн бие даан хийх даалгавраар бүтээлээр үнэлж болно. Тухайлбал:• Зургийн программын хүрээнд эзэмшвэл зохих үндсэн

чадваруудыг эзэмшсэн эсэх;• Бие дааж бүтээл хийсэн (үнэлгээний шалгууруудыг

багцалж, бусад хичээлтэй уялдаа холбоотой бүтээл гаргасан тохиолдолд) эсэх;

• Бүтээл хийгээгүй тохиолдолд багш хичээлээс гадуур болон хичээлийн явцад даалгавар өгч шалгах;

• Гэрийн даалгавар (гэрийн даалгаврыг тогтмол хийж шалгуулсан тохиолдолд) хийдэг эсэх;

• Бие дааж хийсэн бүтээлээр үзэсгэлэн гаргасан эсэх.

Тухайн улиралд үзсэн хичээлийн агуулгаар (мэдлэг болон чадварыг шалгаж дүгнэх) үнэлгээний материал боловсруулна. Тухайлбал:• Зургийн программыг ажиллуулах; • Зургийн хэрэгслийг сонгож хэрэглэх; • Зургийг харж зурах; • Ямар нэгэн дүрс, өнгө өгч зохиомж хийлгэх; • Үйл явдлыг зохиомжлох; • Өнгийн зохицлыг тохируулах; • Зургийг заасан хавтсанд зөв хадгалах;• Зургийг давхарга тус бүрээр зурах;• Бүтээлээ бусдад танилцуулах.

2.5.2 Ээлжит хичээлийн үлгэрчилсэн загварСэдэв 1. Зургийн дүрслэл, түүний хэлбэрүүд

Суралцахуйн зорилт: Зургийг компьютерт дүрслэх зарчмыг ойлгох, хэрэглэх. Эзэмших мэдлэг, чадвар: • Компьютерт зургийг дүрслэх зарчмыг ойлгох, мэдэх, тайлбарлах;• Өнгийн горим ба пикселийн талаар мэдэх, зураг зурах ба засварлахад ашиглах.Түлхүүр үг: Давтамжтай зураг, давхарга, алслалттай зураг, өнгийн сонголт, дижитал зураг.Судлах цаг: 1

Багшийн бэлтгэх зүйл:• Paint.Net программыг суулгаж, ажиллаж буй эсэхийг шалгасан байх;• Ашиглагдах зургийн файлуудыг шаардлагатай хавтсанд хуулсан байх (C:\medeelliin technology

хавтас);• ТӨМ, үнэлгээний хуудас.

Багшийн анхаарах зүйл:• Сурагчдыг дасгал, даалгавар бүрийг алхмын дагуу хийх дадалд сургах;• Зургийн болон дэлгэцийн нягтралыг ялгаж ойлгох талаар сануулах.

Хичээлийн үйл ажиллагаа:

№ Үйл ажиллагаа Хугацаа(мин) Хүрэх үр дүн

1

Windows Photo Viewer программ дээр [My Pictures]→[Sample picture] хавтаснаас Penguins.jpg нэртэй зургийг томруулж үзүүлнэ. Мөн Paint.Net программ дээр нээсэн зургийг томруулдаг шилээр томруулж үзүүлнэ. Тухайн зургийг Adobe Illustrator программ дээр нээж томруулж үзүүлнэ. Ямар ялгаа харагдаж байгаа талаар ярилцана.

5

Растер зураг, вектор зургийн ялгааг таньж мэднэ. Хичээлийн зорилгыг ойлгоно.

2Дасгал 1-ийг ажиллана. Файлын хэмжээ хэрхэн өөрчлөгдөв? Файлуудын мэдээллийг Explorer программ дээр харж дүгнэлт гаргана.

10Зургийн хэмжээг Kб, цэгээр хэмжихийг ойлгоно.

39

БҮЛЭГIIБҮЛЭГ СЭДВИЙН АРГА ЗҮЙ

3 Зургийг ямар нэгжээр хэмждэг вэ? Мэдээлэл өгч, Дасгал 2-ыг ажиллуулна. 10

Пиксель, цэг, Megapixel, инч, нягтрал, дэлгэцийн нэгж гэсэн ойлголттой болно.

4 Цэгийн нягтрал, пикселийн тухай мэдээллийг өгч, ярилцана. 8

5Дүгнэлт: Мэдээллийг хэмжих нэгж юу байх вэ? Яагаад зургийг растер болон вектор гэж нэрлэсэн бэ? Яаж ялгах вэ? Ямар программ ашиглаж растер болон вектор зургийг үүсгэдэг вэ?

5Мэдлэгийн ойлголтоо цэгцэлж, шинэ мэдлэгээ бататгана.

6 Гэрийн даалгавар: Хэрэглэхүй хэсгийн асуултад хариулж, дэвтэртээ тэмдэглэл хөтөлнө. 2

Мэдээллийг хэмжих нэгжийн ойлголтоо бататгана.

Жишээ зураг:

Зураг 2.5.1 Растер зураг Зураг 2.5.2 Вектор зураг

Хүснэгт 2.5.3 Өөрийн үнэлгээ хийх хуудасны загвар

№ ШалгуурСэдвийг ойлгосон байдал Ойлгоогүйн

шалтгаанСайн ойлгосон Дунд зэрэг Ойлгоогүй1 Растер зураг таних2 Вектор зураг таних3 Пикселийг тодорхойлох4 Megapixel хэмжих5 Инчээр хэмжих6 Нягтралыг тодорхойлох

7 Дэлгэцийн нэгжийг тодорхойлох

Сэдэв 2. Файлын сангаас бэлэн зурагтай ажиллах, засварлахСуралцахуйн зорилт: Растер зургийг засварлах, зураг дээрх өөг арилгах. Эзэмших мэдлэг, чадвар: • Файлын сангаас хэрэгцээт бэлэн зургийг авч ашиглах;• Гэрэл зургийг засварлах (шүдний өнгийг цайруулах, нүдний улаан арилгах, нүүрний нөсөө ба

толбыг арилгах г.м), зургийг цайруулах, тодруулах;• Эвлүүлэг хийх, зохиомжлох, бүтээлч эрэлхийлэл хийсний үндсэн өөрийн бүтээлийг гаргах,

тайлбарлах, бүтээлийг үнэлэх, бүтээлээ бусдад толилуулах.

Түлхүүр үг: Өнгө, өнгийн зохицол, тооцоологч.

Судлах цаг: 2

Багшийн бэлтгэх зүйл:• Ашиглагдах зургийн сан дахь файлуудыг шаардлагатай хавтсанд хуулсан байх (C:\medeelliin

technology хавтас);• ТӨМ, үнэлгээний хуудас.

Багшийн анхаарах зүйл:• Сурагчид дасгал, даалгаврыг алхмын дагуу хийж, бие даан суралцахад дэмжлэг үзүүлэх;• Давхаргатай ажиллах үед гарах алдаанаас сэргийлж, сануулах.

40

БҮЛЭГII БҮЛЭГ СЭДВИЙН АРГА ЗҮЙ

Хичээлийн үйл ажиллагаа:

№ Үйл ажиллагаа Хугацаа(мин) Хүрэх үр дүн

1 Гэрийн даалгавар: Зургийг дүрслэх, мэдээллийг хэмжих нэгжийн талаар ярилцана. 5 Компьютерт зураг дүрсэлнэ.

2 Дасгал 1. Зураг дээр туссан нүдний улаан өнгийг арилгах даалгавар дарааллын дагуу гүйцэтгэнэ. 20 Зураг засварлана.

3 Хэрэглэхүй 1-ийг алгоритмын дагуу хийнэ. 10 Бараан зургийг цайруулна.

4 Хэрэглэхүй хэсгийн даалгавар 2-ыг алгоритмын дагуу хийнэ. 10 Цайруу гарсан зургийг тод болгоно.

5 Чээж зураг хийх дасгал ажиллана. 10 Чээж зураг боловсруулна.6 Зургийн эвлүүлэг, монтаж хийнэ. 107 Дүгнэлт: Зургийн хэмжээ, зураг засварлах. 10

8Гэрийн даалгавар: Эффект гэж юу вэ? Зураг, бичвэрт эффект оруулахын ач холбогдол юу вэ? асуултад хариулж, дэвтэртээ тэмдэглэл хөтөлнө.

5Эффектийн ач холбогдлыг сэргээн санаж, өмнөх мэдлэгээ бататгана.

Сэдэв 3. Зургийн эффектСуралцахуйн зорилт: Зургийг төрлөөр нь ялгаж таних, давхарга ашиглан зураг эвлүүлж

зохиомжлох, засварлах, зураг зохиомжлох, эвлүүлэг хийх.Эзэмших мэдлэг, чадвар: • Зураг, бичвэрт эффект оруулах;• Нэмэлт плагин программтай ажиллах;• Плагины төрлүүдийг мэдэх, ашиглах.Түлхүүр үг: Хэлбэржүүлэлт, эффект, плагин.

Судлах цаг: 2

Багшийн бэлтгэх зүйл:• Багш ашиглагдах зургийн файлуудыг бэлтгэж, шаардлагатай хавтсанд хуулсан байна;• ТӨМ, үнэлгээний хуудас.

Багшийн анхаарах зүйл:• Сурагчдыг дасгал, даалгаврыг алхмын дагуу хийх дадалд сургах;• Эффекттэй ажиллах үед гарах алдаанаас сэргийлж, сануулах.

Хичээлийн үйл ажиллагаа:

№ Үйл ажиллагаа Хугацаа(мин) Хүрэх үр дүн

1

Гэрийн даалгавар: Зураг болон бичвэрт эффект яагаад хийдэг вэ? Зураг 2.5.1-ийг харуулан үр дүнг ярилцана.Эффект хийдэг ямар программууд байдаг вэ? хичээлийн зорилгыг гаргаж ирнэ.

5

Зураг болон бичвэрт эффект хийх, түүний ач холбогдлыг хэрхэн ойлгосон талаарх өмнөх мэдлэгээ бататгана.

2 Дасгал 1. Бичвэрт эффект хийцгээе. 20 Бичвэрийг эффекттэй болгож сурна.

3

Сурагчийн бүтээлүүдээс сонгож, зургийг самбарт харуулж, тайлбарлуулна. Эндээс бусад сурагчид ойлгоогүй зүйлээ ойлгож авна. Даалгаврыг аль болох сурагчдыг өөрсдөөр нь хийлгэж, тайлбарлуулах, дүгнүүлэх хамтран суралцах үйл ажиллагааны зарчмыг баримталж ажиллана.

10 Асуудлаа шийдвэрлэх арга замаа олно.

4 Хэрэглэхүй 3. Дүрсэд эффект хийнэ (Сурах бичиг, Хүснэгт 2.5.1). 20 Плагин ашиглан эффект хийнэ.

5 Дасгал 3. Бичвэрт эффект хийнэ. 20 Бичвэрийг эффекттэй болгож сурна.

6 Дүгнэлт: Зургийн хэмжээ, зураг засварлана. 5 Плагин ашиглан эффект хийнэ.

41

БҮЛЭГIIБҮЛЭГ СЭДВИЙН АРГА ЗҮЙ

Зураг 2.5.1 MS Word программ дээр зураг, бичвэрт эффект хийсэн байдал

Суралцахуйн үйл ажиллагаа: Плагин суулгахаасаа өмнө http://forums.getpaint.net сайт болох форумд бүртгүүлж, хуудас руу

хандах эрх авна. Хэрэв хуудас руу хандаагүй бол плагин хайх, татаж авах боломжгүй болохыг анхаарна уу. Дараах ТӨМ 1-ийг А5 цаасны 2 талд хэвлэн бэлтгэж, тарааж өгч хэрэглээрэй.

ТӨМ - 1

1. http://forums.getpaint.net сайт руу орно.2. Баруун дээд буланд байрлах “Create Account” холбоос руу орно (Зураг 2.5.4).

3. Баруун дээд буланд байрлах “Create Account” холбоос руу орно (Зураг 2.5.4).

Бүртгүүлэх явцад алдааны мэдэгдэл (Зураг 2.5.6) гарвал дутуу хэсгийг дахин бөглөнө. Улаан одтой талбарыг заавал гүйцэд бөглөнө.

4. Дээрх алдааг засахын тулд Registration Question: хэсэгт бичигдсэн асуултад хариулна. Англи хэл дээр асуулт гарч ирэх тул сайн ойлгож хариулна. Энэ жишээн дээр “Хэрэв чиний нэр John Deere бол чиний өөрийн (жинхэнэ) нэр хэн бэ?” гэсэн асуултад овгоо биш өөрийн нэрийг бичнэ (Зураг 2.5.7). Энэ нь спам болон гадны халдлагаас хамгаалж, тусалдаг.

Зураг 2.5.4 “Create Account” холбоос

Дараах алдаа гарлаа:Таны оруулсан хамгаалалтын код шаардагдсан кодоос өөр байна. Шинэ код бий боллоо, дахин оруулна уу.

Зураг 2.5.5 Бүртгэл Зураг 2.5.6 Алдааны мэдэгдэл

Зураг 2.5.7 Бүртгэлийн асуултад хариулах

Жишээ зураг:

42

БҮЛЭГII БҮЛЭГ СЭДВИЙН АРГА ЗҮЙ

6. “Sign in” холбоос дарж хуудас руу орно (Зураг 2.5.9).

7. Хэрэглэгчийн нэр, нууц үгийг хадгалах “ Remember me” цонхыг чагтлах хэрэггүй (Зураг 2.5.9). Хэрэв өөрийн гэрийн компьютер, эсвэл зөөврийн компьютерээс нэвтэрч байвал хадгалж болно.

8. Ингээд хуудас руу орох эрхтэй боллоо. Өөрийн эрхээр нэвтэрсний дараа хэрэглэгчийн нэр дээр дарж тохиргоо хийж болно (Зураг 2.5.10). Зургаа оруулах, найз нэмэх, сэтгэгдэл бичих, агуулга нэмэх, тусламж хүсэх зэрэг бүлэгт хандаж үйлчилгээ авч болно.

9. Найз болох хүсэлт илгээвэл тухайн хэрэглэгчийн нэрний дэргэд мэдээлэл гарч ирнэ (Зураг 2.5.11). Уг зурвас дээр дарвал найз болохыг хүссэн мэдээлэл ирнэ.

ТӨМ 2, 3, 4 нь плагиний тухай мэдээлэл авах, плагинийг татаж авах, суулгах тухай зааварчилгаа юм. Сурах бичигт тусгаагүй энэхүү зааварчилгааг сурагчдадаа тайлбарлаж өгөөрэй. Плагин гэдэг нь нэмэлт программ хангамж болж хэрэглэгддэг.

Paint.Net программын хувьд нэмэлт хэрэгсэл болж суугддагийг анхааруулна уу. PluginIndex-Jul2015.pdf файл нь тухайн программ дээр ажиллаж болох плагинуудын танилцуулга бүхий жагсаалт агуулсан. Эдгээр плагинууд ихэвчлэн Effects цэсэнд нэмж суугддаг.

10. “Sign Out” холбоосыг сонгон хэрэглэгчийн хуудаснаас гарна.

Зураг 2.5.10 Тохиргоо хийх талбар

Зураг 2.5.11 Хэрэглэгчид хандсан мэдээлэл

Зураг 2.5.12 Плагиний танилцуулга, тодорхойлолт

Зураг 2.5.9 Хуудас руу орох

5. Бүртгэл амжилттай хийгдвэл 2-р шат руу орж, “Манай бүлэгт нэгдэнэ үү.” гэсэн урилга ирнэ (Зураг 2.5.8).

Зураг 2.5.8 Бүртгэлийн мэдээлэл

43

БҮЛЭГIIБҮЛЭГ СЭДВИЙН АРГА ЗҮЙ

Плагин суулгах- Татаж авсан AlphaMask.zip файлыг задална (Зураг 2.5.14).- Задлахад үүсэх AlphaMask.dll файлыг хуулна (Copy).- [Start]→[Programms] команд руу орж Paint.Net программын нэр дээр хулганын заагчийг байрлуулан

баруун товчлуурыг дарахад нээгдэх жагсаалтаас Properties командыг сонгоно (Зураг 2.5.15).- Нээгдэх Paint.Net Properties харилцах цонхны Open File Location товч дарна (Зураг 2.5.16).- Explorer программын C:\Program Files\paint.net хавтаснаас Effects хавтас руу орно (Зураг 2.5.16).- Хуулах (Copy) команд өгсөн AlphaMask.dll файлыг буулгаж (Paste) хавтсанд оруулна (Зураг 2.5.17). Үр дүн: AlphaMask плагин Paint.Net программын Effects цэсэнд орж ирнэ (Зураг 2.5.18).

ТӨМ - 2

Плагины мэдээлэл авах- http://www.getpaint.net хаягаар

хандана.- “About” дотроос plugins холбоос руу

орно.- Subforums бүлгээс “Plugin Index”

форум руу орно.- Хуудасны доод хэсэгт байрлах

“PluginIndex-Jul2015.pdf” файлыг татаж авч плагиний жагсаалттай танилцана. Шаардлагатай плагинийг татаж авна.

Үр дүн: “PluginIndex-Jul2015.pdf” файлыг татаж авч плагиний мэдээлэлтэй болно.

ТӨМ - 3

Плагин татаж авах- http://www.getpaint.net хаягаар хандана.- “About” дотроос plugins холбоос руу

орно.- Search талбарт “Alpha Mask” гэж

бичээд хайна.- Нээгдэх жагсаалтаас “Alpha Mask

Import Plugin (2.0)” холбоос руу орно.- Нээгдэх хуудаснаас AlphaMask.zip

файлыг татаж авна.

Үр дүн: AlphaMask.zip файлыг татаж плагин суулгахад бэлэн болно.

ТӨМ - 4

Зураг 2.5.16

Зураг 2.5.14Зураг 2.5.15

Зураг 2.5.18Зураг 2.5.17

44

БҮЛЭГII БҮЛЭГ СЭДВИЙН АРГА ЗҮЙ

2.6 ХҮСНЭГТЭН МЭДЭЭЛЭЛ БОЛОВСРУУЛАХ ТЕХНОЛОГИ СЭДВИЙН АРГА ЗҮЙ

2.6.1 Сэдвийн ерөнхий арга зүйХүснэгтэд гарчиг, толгой, дугаар, хажуу үүсгэн стандарт хэлбэрээр хэлбэржүүлэх, нүдэнд оруулах

өгөгдлийг ангилан ялгах томьёо оруулах, функц ашиглах, график диаграмм байгуулах замаар тоон мэдээллийн харагдацыг илүү ойлгомжтой болгоход суралцах, бусад хичээлийн даалгаврыг гүйцэтгэхдээ цахим хүснэгтийг үр бүтээлтэй ашиглах чадвар эзэмшүүлэхэд сургах, сургалтын арга зүйгээ төлөвлөхөд сэдвийн ерөнхий арга зүй чиглэгдэнэ.

Сурах бичигт өгөгдсөн асуудлуудыг шийдвэрлэх явцдаа чадваржих, улмаар суралцах, технологийг эзэмшүүлэх арга барилыг баримтлах нь зүйтэй. Зарим технологийг эзэмших үйл явц зарим сурагчдын хувьд удаан байж болохыг бодолцон гүйцэтгэх адил төстэй даалгавруудын сан үүсгэхэд анхаарлаа хандуулах, туршлагаа харилцан солилцох бүлэг үүсгэн зааж буй хичээл, мэргэжлийнхээ давуу талыг үр дүнтэй ашиглахыг зөвлөж байна.

Сэдвийн хүрээнд 6 сэдвийг 8 цагт судлахаар төлөвлөв. Хичээлийг компьютерийн кабинетэд сурагчид компьютер ашиглах бололцоогоор хангагдсан байхаар зохион байгуулна.

Ээлжит хичээл зохион байгуулах арга зүй:• Сурах бичигт өгөгдсөн эсвэл орон нутгийн онцлог, зан заншил, үнэт зүйлд тулгуурласан,

сурагчдын мэдээлэл цуглуулах боломж бүхий асуудлыг дэвшүүлнэ. Асуудлыг шийдвэрлэх арга зам, тухайн асуудлын мөн чанар, шийдлийг сурагчдын хамт эрэлхийлнэ. Асуудалд тал бүрээс нь хандах, эрэл хайгуул хийх, шүүмжлэлтэй хандах хандлагад сурагчдыг чиглүүлнэ.

• Хэлэлцүүлгээс нэгдсэн дүгнэлт гаргаж, шийдвэрлэх арга замаа сонгож авна (сурах бичгийн Ойлгохуй хэсгийг ашиглаж болно).

• Цахим хүснэгт ашиглан асуудлыг шийдвэрлэхдээ багш дагалдуулан хийлгэх, гарсан үр дүнг сурагчдаар тайлбарлуулах, сурах бичгээ ашиглах, туршилт хийлгэх замаар технологийн дагуу гүйцэтгэх үйл нь эцсийн үр дүнд хүрэхээр байх ёстой. Эхний хичээлүүдэд хийгдэх үйлдлүүд нь цөөхөн тоотой байх боловч сурагчдад чадваржих хугацаа олгоход цаг алдахаас эмээх хэрэггүй.

• Багш сурагчдын үйл ажиллагааг чиглүүлэгч, зөвлөн туслагч байхыг ямагт эрмэлзэх ёстой. Сурагчдыг ажиллах явцад хяналт тавьж, дэмжлэг туслалцаа үзүүлэхдээ сурагчийн хувийн чадварт тохируулан харьцахыг чухалчлаарай. Хугацаанаас өмнө дасгал ажлыг бүрэн, зөв гүйцэтгэсэн сурагчийг бусдадаа дэмжлэг үзүүлэх боломжийг олгох замаар сурагчдын мэдлэг бүтээх хамтын ажиллагааг дэмжих шаардлагатай. Дасгал ажлыг гүйцэтгэхэд тулгарсан асуудлыг шүүн хэлэлцэнэ. Дасгал ажлыг гүйцэтгэх явцад багш явцын үнэлгээг хийнэ.

• Үндсэн мэдлэг, ойлголтыг өгөхдөө сэдвийн хүрээнд анхаарах шаардлагатай (Анхаарахуй хэсгийг ашиглаж болно) зүйлийн талаар ярилцах, эсвэл мэдээлэл өгнө.

• Хичээлээр олж авсан чадвараа цаашид баяжуулан ашиглах боломжийг сурагчдад олгож, тэднийг хөгжүүлэх талаар ярилцаж, гаргасан санааг самбарт тэмдэглэж, нэгдсэн дүгнэлтийг хийнэ.

• Гэрийн даалгаварт сурах бичгийн Хэрэглэхүй болон Өөрийгөө сориорой хэсгийн даалгавруудыг өгч болно. Хэрэглэхүй хэсгийн зарим бодлого, дадлага хичээлийн цагт амжаагүй бол гэрийн даалгаварт өгөхдөө гүйцэтгэх зөвлөмжийг өгнө.

• Хичээл дээр гүйцэтгэсэн дадлага ажил, программ ашиглан шийдвэрлэсэн алхмаа сурагчдад өөрийн үгээр тайлбарлах боломжийг олгох нь нэн тустай. Сурагчдын анхаарах зүйлсийг тодруулан ярилцаж, хэлж өгнө. Шаардлагатай бол нэмэлт мэдээлэл, зөвлөгөөг өгнө.

Анхаарах зүйл:• Компьютерийг ажлын бэлэн байдалд оруулах; • Сургуулийн орчин, сурагчдын ахуй амьдралд ойр бодитой жишээ, хэрэглээнд тулгуурлан

сургалтаа зохион байгуулах;• Багш нийтээр тогтсоноос бусад гадаад үг хэллэгийг ашиглахгүй, монгол үг хэллэгээр ярьж,

хэрэглэж сурах, зүгшрүүлэхэд анхаарах; • Багш хичээлийн туршид тогтсон үг хэллэг хэрэглэх. Нэг зүйлийг өөр өөрөөр нэрлэх, хэлэх нь

сурагчдыг төөрөлдүүлэх, буруу үг хэллэгт дасал болгох, буруу ойлгоход хүргэдэг. Үнэлгээ:Бүлэг сэдвийн онцлогоос хамааран сурагчдыг үнэлэхдээ дараах шалгуурыг харгалзана. Үүнд:

45

БҮЛЭГIIБҮЛЭГ СЭДВИЙН АРГА ЗҮЙ

• Асуудлыг ойлгох, мэдээлэлд дүн шинжилгээ хийх, асуудлыг тал бүрээс авч үзэж буй байдал;• Асуудлыг ойлгосны үндсэн дээр асуулт дэвшүүлэх, асуудалд шүүмжлэлтэй хандах, өөрийн

санал бодлоо илэрхийлэх байдал;• Дасгал, даалгавар, технологийн гүйцэтгэл; • Өмнө эзэмшсэн мэдлэг, чадвараа шинэ нөхцөлд ашиглаж буй байдал;• Мэдээллийг хамтран ашиглах, хуваалцах, бусдадаа дэмжлэг үзүүлж буй байдал.Сургалтын цөм хөтөлбөрт баримжаалсан, үндэсний лаборатори сургуулиудын байгалийн ухааны

хичээлийн төлөвлөлт хийдэг нэгэн хувилбараар төлөвлөлт хийх арга зүйг авч үзье.

2.6.2 Ээлжит хичээлийн үлгэрчилсэн загварСэдэв 1. Өгөгдсөн мэдээлэл агуулсан хүснэгт үүсгэх, нүдэнд оруулсан өгөгдөлд

тооцоолол хийхХүрэх үр дүн: • 8 дугаар ангид судалсан хүснэгтэн мэдээллийн тухай ойлголтоо өргөтгөн хүснэгт үүсгэхдээ

гарчиг, хүснэгтийн толгой, хажуу, хүснэгтийн дугаар бүхий стандарт хүснэгт үүсгэхэд суралцах;• Нүдэнд оруулсан өгөгдөлд тооцоолол хийх ерөнхий ухагдахуун, томьёо оруулах чадвар

эзэмших, хийсэн үйлдлээ тайлбарлах.

Суралцахуйн зорилт• Стандарт хүснэгт үүсгэх чадвар эзэмших;• Үүсгэсэн хүснэгтэд өгөгдөл оруулах;• Оруулсан өгөгдөлдөө томьёо ашиглан тооцоолол хийх;• Томьёогоо шалган бусад харгалзах нүднүүдэд хуулбарлах.

Түлхүүр үг: Гарчиг, толгой, хүснэгтийн дугаар, алгоритм, томьёо. Судлах цаг: 1

Багшийн бэлтгэх зүйл:• Ангийн сурагчдын 6–8 дугаар ангийн хичээл бүрийн дүнг, суурь боловсролын гэрчилгээнд

тавигдах дүнгийн Б маягтыг баримжаалан цахим хэлбэрээр бэлтгэн компьютер бүрд хуулсан байх, эсвэл дотоод сүлжээгээр татан авах боломжтой болгох;

• Алгоритмын блок схемийн загвар үзүүлэн хийх.

Багшийн анхаарах зүйл:• Энэ хичээл нь хүснэгтэн мэдээлэл боловсруулах программ хангамжийн цөм ойлголтын хэсэг

болох учраас сайтар бэлтгэх, арга зүйгээ сайн төлөвлөх хэрэгтэй.• Алгоритмын тухай мэдлэгээ сэргээн санах даалгаврыг өмнөх хичээлд нь өгсөн байвал сайн

үр дүн өгнө.

Хичээл: Өгөгдсөн мэдээлэл агуулсан хүснэгт үүсгэх. Нүдэнд оруулсан өгөгдөлд тооцоолол хийх Сургууль:

Огноо: Багшийн нэр: Анги: Ирэх: Ирсэн:

Сургах үйл ажиллагааны зорилго:

Стандарт хүснэгт үүсгэх арга зүй, нүдэнд оруулсан тоон өгөгдөлд тоцоолол хийх чадвар эзэмшүүлэх.

Сургах үйл ажиллагааны зорилт:

- Стандарт хүснэгтийн тухай ойлголттой танилцах, өгөгдлийн төрлийг ялган таних, хэрэглэх;

- Сурагчид өөрийн дүнгийн хүснэгт үүсгэх;- Алгоритмын тухай мэдлэгийг сэргээн санах;- Дүнгийн хүснэгтэд томьёо ашиглан тооцоолол хийх;- Өөрийн зорилготой болох.

Өмнө нь үзсэн зүйл: Муж, хүснэгтийн хэмжээ, нүд, нүдний хаягТүлхүүр үг Нүдний өгөгдөл, нүд нэгтгэх, гарчиг, хүснэгтийн толгой, дугаар, хажуу, томьёо, функц

46

БҮЛЭГII БҮЛЭГ СЭДВИЙН АРГА ЗҮЙ

Хичээлийн төлөвлөгөө:Үйл

ажиллагаа Багшийн үйл ажиллагаа Сурагчийн үйл ажиллагаа Ашиглах материал Хугацаа Арга

Эхлэл хэсэг:

Зохион байгуулах

Сэргээн санах

Сэдэл жүүлэх

• Мэндлэх;• Ирц бүртгэх;• Компьютер бүрд

ижил тооны сурагч ногдохоор баг болгон зохион байгуулах;

• Баг бүрд үнэлгээний хуудас багийн дугаарлалт, нэр, сурагчийн дугаарлалт өгөх.

• Мэндлэх;• Ирцээ бүртгүүлэх;• Хичээлийн хэрэгслээ гаргах; • Багт хуваагдах; • Баг бүрд үнэлгээний хуудас

багийн дугаарлалт авах сурагчийн дугаарлалтаа зүүх.

Үнэлгээний хуудас; багийн дугаарлалт; сурагчийн дугаарлалт.

2 мин

Бага

ар а

жил

лах

арга

• Багуудад ажлын хуудас тарааж өгнө.

• Сурагчдын дүнгийн хуудасны эх загварыг (сурах бичгийн 46-р хуудас. Зураг 2.3.3) урьдчилан бүх компьютерт суулгасан байна.

• Багийн гишүүн бүр сурагчийн хувийн хэргээс өөрийнхөө хичээл нэг бүрийн дүнг авсан байна.

Багийн ахлагчаас эхлэн багийн гишүүн бүр ажлын хуудас үүсгэн өөрийн нэрээр нэрлэнэ.

• Дугтуйг нээж, ажлын хуудастай танилцана;

• Компьютерт байгаа сурагчийн боловсролын үнэмлэхэд бичигдэх дүнгийн жагсаалтын эх загварыг багийн гишүүдийн тоогоор ажлын хуудас үүсгэн хуулна;

• Ажлын хуудасны нэрийг багийн гишүүдийн нэрээр солино (Sheet 1 нэр дээр хоёр товшино);

• Багийн ахлагчаас эхлэн өөрийн нэр бүхий ажлын хуудсанд өөрийн тоон дүнг оруулна;

• Дүнг таслалаас хойш нэг орны буюу аравтын нарийвчлалтай оруулна.

Боловсролын үнэмлэхэд дүн бичих эх загвар;Сурагчдын хувийн хэргийн дүнгийн жагсаалт;ТӨМ 1.

12 мин

Эрэ

л ха

йгуу

л хи

йх, б

агаа

р аж

илла

х

Алжаал тайлах дасгал хийлгэнэ.Тоон дүнг үсгэн үнэлгээнд шилжүүлэх томьёог оруулахын тулд сурах бичигт байгаа алгоритмыг сурагчдаар тайлбарлуулахыг хичээнэ.Нөхцөл шалгах томьёо нь [IF(нөхцөл; үр дүн 1; үр дүн 2)] – Хэрвээ шалгасан нөхцөл биелвэл [үр дүн 1] гарна, биелэхгүй бол [үр дүн 2] гарна. Манай жишээнд [үр дүн 2]-ийг дахиад нөхцөл шалгах оператороор орлуулсан. 5 дугаар алхамд D4 нүдний утга 60-аас бага бол үр дүн 2-т “F” гэсэн утга олгосноор төгсөнө.

Алжаал тайлах дасгал хийнэ.

D4

D4>=90

D4>=80

D4>=70

D4>=60

B

C

D F

A

Алгоритмын утгыг тайлж, тайлбарлана.

5 мин

Эрэ

л ха

йгуу

л хи

йх а

рга

47

БҮЛЭГIIБҮЛЭГ СЭДВИЙН АРГА ЗҮЙ

Дунд хэсэг:

Шинэ мэдлэг

Үйл ажиллагаа 1:Эхний удаад D5 нүдэнд =IF(D4>=90;”A”;”B”) томьёог оруулж, үр дүнг сурагчдаар шалгуулна. D4 нүдний утга 90-ээс бага бол хэд ч байсан “В” утга гарахыг анхааруулна. Үйл ажиллагаа 2:D5 нүдний томьёог =IF(D4>=90; ”A”; IF(D4>=80; ”B”; ”C”)) болгож өөрчлөхдөө F2 товчлуурыг ашиглахыг зөвлөнө.

Үйл ажиллагаа 3:Томьёог гүйцээж оруулахыг зөвлөнө. Томьёог бусад нүднүүдэд хуулахыг зөвлөнө.

Үйл ажиллагаа 1:Томьёог оруулж үр дүн үнэн гарч байгаа эсэхийг шалгана. Үйл ажиллагаа 2:Томьёог оруулж үр дүн үнэн гарч байгаа эсэхийг шалгана.Үйл ажиллагаа 3:Томьёог гүйцээж оруулна. Үр дүн нь үнэн гарч байгаа эсэхийг шалгана. Зөв үр дүн гарч байвал бусад нүдэнд хуулна.

Томьёо буруу гарах, алдааны дохио өгөхөд багшаасаа эсвэл нөхдөөсөө асууж залруулна.

Сурах бичигПроектор 20 мин

Ою

уны

зур

агла

л хи

йх а

рга,

Мар

офон

бич

их а

рга

бага

ар а

жил

лах

арга

Төгсгөл хэсэг:

Бататгал

ҮнэлгээГэрийн даалгавар

Хийсэн үйлдлээ багаараа ярилцаад, тайлбарлахыг хүснэ.

Багаараа зөвлөлдөөд, хийсэн үйлдлээ тайлбарлахдаа алгоритмыг баримтална.

Сурагчид үзүүлэн бэлдэнэ.

5 мин

Тест

ийн

арга

, Э

влүү

лгий

н ар

га

Үйл ажиллагаа тус бүр дээр үнэлнэ.Нийт багийн онооны нийлбэрийг гаргаж 1 онооны алтан смайл өгнө.5 хурууны арга ашиглана.Сайн - 5, дунд - 4, муу ойлгосон - 3 хурууг өргүүлнэ.

Үйл ажиллагаа тус бүр дээр үнэлгээгээ авна.Нийт багийн онооны нийлбэрээ гаргаж 1 онооны алтан смайлаа авна.5 хурууны аргаар, сайн - 5, дунд - 3, муу ойлгосон - 1 хуруугаа өргөнө.

3 мин

5 ху

руун

ы а

рга

Нөхцөл шалгах томьёог өргөтгөх бусад боломжийг судална.

Гэрийн даалгавраа тэмдэглэнэ. 1 мин

Багийн ажлын хуудас.

Анги ............... Багийн нэр .......................................... Багийн ахлагч ....................................№ Гүйцэтгэх ажлын дараалал Анхааруулах санамж

1Багийн гишүүд ээлжээр 6-8 дугаар ангийн хичээл нэг бүрийн дүнгээ оруулахдаа өөрийн нэр бүхий хавтас үүсгэнэ.

Дүн оруулах эх загварыг багшийн зөвлөсөн хавтаснаас авна. Дүн хувиар бус тоогоор оруулна. Хавтасны нэрийг солихдоо нэрний (Sheet N) хэсэгт хулганын заагчийг байрлуулан хоёр товшиж нэрээ бичнэ. Кирилээр бичиж болно.

2IF томьёоны утгыг тайлбарласан сурах бичгийн Зураг 2.3.5-д дүрсэлсэн алгоритмын блок схемтэй танилцаж, багаараа хэлэлцэн утгыг тайлбарлана.

Нөхцөл шалгах операторыг хүснэгтэн мэдээлэл боловсруулах программд IF гэж тэмдэглэдэг болохыг ойлгож авна.

3

Хамгийн эхний ажлын хуудасны 6 дугаар ангийн монгол хэлний хичээлийн дүн оруулсан хүснэгтийн доод нүдэнд багшийн зөвлөсөн томьёог оруулна. D5 нүдэнд =IF(D4>=90; “A”; “B”) томьёог оруулахад А эсвэл В үсэг гарч байвал зөв оруулсанд тооцно. Энэ нь томьёо дутуу байгаа учраас худал дүн гарч болно. 90-ээс бага бүх утгад В гэсэн үсгэн үнэлгээ өгнө.

Томьёог алдаатай оруулсан бол #NAME? мэдээлэл өгнө.

48

БҮЛЭГII БҮЛЭГ СЭДВИЙН АРГА ЗҮЙ

4

Дахин оруулсан томьёондоо засвар өөрчлөлт хийхдээ F2 товчлуурыг ашиглах буюу томьёоны мөрөнд хулганын 2 товшилт хийн давхар томьёо оруулна.

D5 нүдэнд =IF(D4>=90;”A”;IF(D4>=80;”B”;”C”)) томьёог өөрчлөхөд D4 нүдний утга өөрчлөгдөж болно. Нүдний утга 70-аас доош бол өөрчлөгдөхгүй байж болно.

5 Томьёог гүйцээж оруулна.Үнэн дүн гарч байвал дараагийн сурагч үргэлжлүүлэн өөрийн нэртэй хавтсандаа томьёог оруулж эхэлнэ.

6 D5 нүдэнд оруулсан томьёо зөв бол ДҮН гэсэн мөрний нүднүүдэд хуулна.

Хуулж тавихдаа түргэн хуулах үйлдлийг ашиглаж болно.

Сэдэв 2. Тоон өгөгдлөөр график, диаграмм байгуулах технологиХүрэх үр дүн: • Сонгож авсан тоон мэдээллийн багцыг зураг дүрсээр нийтэд ойлгомжтой илэрхийлэх чадвар

эзэмшүүлэх;• График, диаграмм байгуулахдаа тоон мэдээллийн илэрхийлэх гэж буй утга санаанд нийцүүлэн

график, диаграммын хэлбэр дизайныг сонгоход суралцах;• Байгуулсан график, диаграммыг хэлбэржүүлэхэд дадлагажих.Суралцахуйн зорилт• График, диаграмм байгуулах үндсэн технологитой танилцаж, туршилтын явцад суралцах;• График ашиглан математикийн төрөл бүрийн бодлогуудыг бодох;• Бусад хичээлийн зарим даалгаврыг боловсруулахдаа график, диаграмм ашиглах;• Цахим хүснэгтээр загварчлах арга зүйг судлах.Түлхүүр үг: Тоон өгөгдөл, тоон цуваа, график, диаграмм, цахим хүснэгт, загварчлал.Судлах цаг: 2 Багшийн бэлтгэх зүйл:• Сурах бичигт байгаа болон нэмэлт даалгаварт өгөх тоон мэдээллийг урьдчилан цуглуулж,

график диаграммыг байгуулж, өөрийн компьютерт хадгалсан байх;• График диаграммуудын бэлэн загвар, зэрэгцүүлэх эхийг хэвлэж бэлтгэх;• Ажлын хуудсыг компьютерийн тоогоор бэлтгэх. Багшийн анхаарах зүйл:• Тухайн сэдвийг судлах явцад сурагчдын ойлголтыг бататгах, бүтээлч чадварыг нэмэгдүүлэх,

технологи эзэмших чадвараар хүрэх үр дүнг томьёолно. Тиймээс сурагчдын өмнөх мэдлэг, чадвар, төсөөллийг нарийн тооцсон хэрэгтэй.

• Компьютер ашиглан дагаж гүйцэтгэх, хосоор ажиллах, хийсэн үйлдлийнхээ үр дүнг тайлбарлахад анхаарна.

Хичээлийн үйл ажиллагаа:

№ Үйл ажиллагаа Хугацаа(40 минут) Хүрэх үр дүн

1Цаг агаарын хоногийн хоёр цаг тутамд авсан тоон цувааг цахим хүснэгтэд оруулахдаа технологийн хуудсыг ашиглана.

2 мин Цахим хүснэгтэд өгөгдөл оруулах, хэлбэржүүлнэ.

2

Тоон өгөгдөл боловсруулах технологийн нэршил, хэрэгслүүдийн дүрст тэмдэглэл, команд шинээр нээхэд гарч ирэх ажлын талбар нь өмнө судалсан хэрэглээний программуудаас ямар ялгаатай байгааг сурагчдаар тайлбарлуулна. Агаарын хэмийн өөрчлөлтийг харуулсан график байгуулцгаая.График байгуулах өгөгдөл бүхий мужийг идэвхжүүлнэ.Insert цэсний Chart бүлгээс Scatter сонголтыг хийж, үргэлжилсэн шугамаар зурагдах графикийн хэлбэрийг сонгоно.

20 мин

Графикийн анхны хувилбарыг үүсгэнэ.

Цаг 0 2 4 6 8 10Агаарын хэм 3 0 -1 -3 -1 0

12 14 16 18 20 222 5 7 5 4 4

49

БҮЛЭГIIБҮЛЭГ СЭДВИЙН АРГА ЗҮЙ

3

Графикаа хэлбэржүүлцгээе. Графикийн шугамын тайлбар хэсгийг идэвжүүлж хулганын баруун товчлуураар нээгдэх сонголтоос Format Legend сонголт хийж тайлбарыг графикийн доод хэсэгт (Botton) байршуулна. Цагийн өгөгдөл 5 нэгжийн нарийвчлалтай байгааг хоёр нэгжийн нарийвчлалтай болгохын тулд графикийн хүрээ шугамыг хэвтээ чигт сунгана. Цагийн хуваарилалт тэмдэглэсэн хэвтээ чиглэлийн тоон утгыг идэвхжүүлэн хулганын баруун товчлуурыг товшиход гарах сонголтоос Format Axis сонголт хийхэд Axis Options цонх үүснэ. Баруун гар талд байх Major unit хэсгийн Auto сонголтыг Fixed сонголтоор сольж талбарын утгыг 2.0 болгоно. Босоо тэнхлэгийн нэгжийн нарийвчлалыг 1.0 болгоно.

8 мин

Хүснэгтээс муж идэвхжүүлэхдээ нэрийн хэсгийг хамт идэвхжүүлсэн бол графикт гарчгийн хэсэг автоматаар үүснэ.

0 4 6 8 10 12 14 16 18 20 22 24

876543210-1-2-3-4

Агаарын хэм

Агаарын хэм

4

Цахим хүснэгтэд өөрсдийн бүтээсэн график зурахдаа гүйцэтгэсэн үйлдлээ дарааллаар нь шинэ нэр томьёогоор ярилцана. Сурагчдын анхаарах зүйлсийг хэлж өгнө. График байгуулах харилцах цонхонд гарах нэр томьёонууд нь 9-р ангийн сурагчдын хувьд танил бус учраас сурах бичигт байгаа тайлбарыг нүдлүүлэх, хэрэглээг ойлгох дадлага хийлгэнэ. Шаардлагатай бол нэмэлт мэдээлэл зөвлөгөөг өгнө.

4 мин

Standard Types Графикийн стандарт төрлүүд

Custom Types Хэрэглэгчийн төрлүүдData Range Өгөгдлийн хязгаарSeries in Rows Мөр дэх

утгаар график зурна.Columns Багана дахь утгаар

график зурна.Series График зурах тоон

утгын цуваа үүсгэнэ.Add Цуваа нэмнэ.Remove Цуваа хасна.Name Цуваанд өгөх нэрValues Цуваанд орох тоон

утгуудCategory X axis labels

X тэнхлэгийн утгуудыг заана.

Багш хичээлээ дүгнэж, цаашид анхаарах, сайжруулах зүйлээ дүгнэж, дараа дараагийн хичээлд анхаарна.

5 График байгуулахдаа хийсэн үйлдлүүдээ дэс дарааллаар нь дэвтэрт тэмдэглүүлнэ. 6 мин

Хичээлээр олж авсан мэдлэгээ системчлэх, харьцуулах замаар ижилсэл ба ялгааг тодорхойлно.

Багуудад өгөх технологийн хуудас№ Гүйцэтгэх үйлдлийн дараалал Анхаарах зүйлс

1 Сурах бичгийн Хүснэгт 2.3.2-т буй хоногийн агаарын хэмийг цахим хүснэгтэд оруулж, хүрээ шугам татаж, хэлбэржүүлнэ.

Arial фондоор бичвэр өгөгдлийг оруулна.

2 Цаг, агаарын хэм хэсгийг оролцуулан 26 нүднээс тогтох мужийг идэвхжүүлнэ.

Хүснэгтийн гарчгийг идэвхжүүлэлтэд сонгохгүй.

3Insert цэсний Chart бүлгээс Scatter сонголтыг хийж, үргэлжилсэн шугамаар зурагдах графикийн хэлбэрийг сонгоно.

-4

-20

5 10 15 20 25

Агаарын хэм

Агаарын хэм

2

4

6

8

50

БҮЛЭГII БҮЛЭГ СЭДВИЙН АРГА ЗҮЙ

4

Үүссэн графикийн баруун талд байрлах шугамын тайлбарын байрлалыг графикийн доод хэсэгт шилжүүлнэ. Тайлбарыг идэвхжүүлж, хулганын баруун товчлуурыг товшиход гарах сонголтоос Format Legend сонголтоор нээгдэх цонхноос Bottom сонголтыг идэвхжүүлнэ.

Тайлбарын идэвхжүүлээгүй үед Format Legend сонголт идэвхжихгүй.

5

Графикийн хүрээг хэвтээ чигт сунгана.Хэвтээ тэнхлэгийн нэгжийн тэмдэглэгээг идэвхжүүлнэ. Хулганын баруун товчлуурыг товшиход гарах сонголтоос нэгжийн нарийвчлалыг 2.0 болгоно. Босоо тэнхлэгийн тэмдэглэгээг сонгож нэгжийн нарийвчлалыг 1.0 болгоно.

Графикийн захад хулганын заагчийг байрлуулж, товшиход бүдүүн шугам бүхий хүрээ шугам үүснэ. Хүрээ шугамын баруун, зүүн голд байрлах цуваа цэгүүдийн орчинд хулганын заагч байрлах үед хэвтээ чигт хоёр тийшээ харсан сум үүснэ. Зүүн товчлуурыг дарж графикийн харагдах хэмжээг томруулна.Хэвтээ чиглэлийн нэгжийн тэмдэглэлийг идэвхжүүлэхэд хүрээ шугам үүснэ.

6 Гүйцэтгэсэн үйлдлүүдээ дарааллаар нь дэвтэртээ тэмдэглэнэ.

Явцын үнэлгээ: Сурагчдын гүйцэтгэлээр явцын үнэлгээг хийх нь цаг хугацаа бага зарцуулах давуу талтай. Гэхдээ хийж байгаа үйлдэлдээ өөрийн дүгнэлттэй хандаж, үйлдлээ тайлбарлан ярьж байгаа эсэхийг харгалзах нь чухал. Хичээлийн төгсгөлд сурагчид юу мэддэг, чаддаг болсон талаар асууж ярилцах, тэдний хийсэн бүтээлийг бусад сурагчдад үзүүлж харьцуулсан үнэлгээ хийлгэж болно.

Сурагчдын чадварын түвшин, ойлгосон байдлыг тогтоох, дараагийн хичээлийн арга зүйгээ төлөвлөхөд нэмэлт даалгаврууд шаардлагатай. Энэ технологийн талаар авч ашиглах дасгал, даалгавар ховор байдаг тул дасгал, тестийн зарим хувилбарыг санал болгож байна.

Сэдэв 3. Хэмжигдэхүүний хамаарлыг цахим хүснэгтэд загварчлахХичээлийн зорилго: Энэ хичээл нь мэдээллийн технологи хичээлээр олж авсан мэдээллийн

технологи ашиглах чадвараа бусад хичээлийн зорилтуудыг шийдвэрлэх, өөрийн өдөр тутмын амьдралдаа үр дүнтэй ашиглах чадвар олгоно.

Суралцахуйн зорилт: • Хэмжигдэхүүний тухай ойлголтоо гүнзгийрүүлэх;• Цахим хүснэгт ашиглан асуудлыг шийдвэрлэх боломжуудыг дадлага хийх явцдаа судлах;• Хүснэгтэн мэдээлэл боловсруулах технологи эзэмших ур чадвараа дээшлүүлэх.

Сургалтын арга: Дэвшүүлсэн асуудлыг бие даан гүйцэтгэх явцдаа суралцах, асуудлыг хамтран шийдвэрлэх, дүн шинжилгээ хийх.

Багшийн бэлтгэх зүйл: 1. Сурах бичгийн 59 дүгээр хуудасны дасгал ажлуудыг өөрөө хийж, үр дүнг хадгалсан байх;2. Энэ дасгалын алхам бүрээр үзүүлэн бэлтгэх;3. Тоон өгөгдлийг өөрчилөхөд үр дүн нь өөрчлөгдөж байгааг харуулахдаа авч болох боломжит

утгуудыг туршин үзсэн байх;4. Дасгал 2-ыг гүйцэтгэхдээ тухайн ангийн урт, өргөний хэмжээг гаргаж, бодит байдалд ойртуулан

тооцоолол хийх;5. Ногоо тарих талбайн план зургийг сургуулийнхаа туршлагын талбайн зургаар сольж,

харгалзах тоон мэдээллийг цуглуулах.

51

БҮЛЭГIIБҮЛЭГ СЭДВИЙН АРГА ЗҮЙ

Хичээлийн үйл ажиллагаа:

NoХичээл зохион

байгуулалт (40 минут)

Үйл ажиллагааны арга зүй

Багшийн үйл ажиллагаа Сурагчийн үйл ажиллагаа

1Асуудал

дэвшүүлэх(4 минут)

Асуудал 1 (2 минут):1. Физикийн хичээлээр судалсан биеийн

хөдөлгөөний тухай ярилцлага өрнүүлнэ.2. Жигд хөдөлж буй биеийн хөдөлгөөний

тэгшитгэл ямар хэлбэртэй бичигддэг вэ?3. Тэгшитгэлд орж буй хэмжигдэхүүний хамаарлыг

хэмжих нэгжээр яаж илэрхийлж байна вэ? 4. Дасгал 1. 8 см ба 18 см талууд бүхий тэгш

өнцөгтийн талбайтай тэнцүү талбайтай квадратын талын урт хэд байх вэ?

Биеийн туулсан зам нь хөдөлгөөний хурд ба туулсан хугацааны үржвэрээр тодорхойлогдоно.

Биеийн туулсан зам нь хурд ба хугацаанаас шууд хамаарна.

2Асуудлыг

шийдвэрлэх(14 минут)

1. Сурагчдын санаа, ойлголтыг нэгтгэн асуудлыг хэрхэн шийдвэрлэж болох талаар ярилцана (3 минут). Үүнд:

Талбайн тухай ойлголтыг сурагчдаас асууж ярилцана.

Тэгш өнцөгтийн талбай хэдэн хэмжигдэхүүнээс хамаарч байна вэ?

Квадратын талбай хэдэн хэмжигдэхүүнээс хамаарч байна вэ?

2. Хичээлийн сэдвийн нэрийг самбарт бичнэ. 3. Хичээлийн зорилго, сэдвийг судлахын

холбогдлыг товч тайлбарлана (2 минут). 4. Бодлого бодох төлөвлөгөөгөө зохиоцгооё.

а. Тэгш өнцөгтийн талбайг олно.б. Олсон тоо нь квадратын талбай учраас

квадратын талыг олохын тулд уг тооноос квадрат язгуур гаргана.

5. Төлөвлөгөөгөө цахим хүснэгт ашиглан хэрэгжүүлцгээе. Сурагчдыг бодлогын өгүүлбэрт өгөгдсөн өгөгдлийг агуулсан хүснэгт үүсгэхийг санал болгоно.

Тэгш өнцөгтийн талбайн тоон утгаас квадрат язгуур гаргах үйлдлийг гүйцэтгэх функцийг SQRT() гэж тэмдэглэдэг болохыг сануулна. Аргумент нь язгуур гаргах тоог агуулж буй нүдний хаяг, эсвэл тоон утга байж болно. Ердийн тоо оруулбал өгөгдөл өөрчлөгдөхөд функцийн утга өөрчлөгдөхгүй, харин нүдний хаяг байвал тухайн нүдэнд байх тоон утга өөрчлөгдөх бүрд функцийн утга өөрчлөгдөнө. Е4 нүдэнд функцийг оруулахыг зөвлөнө.

1. Асуудлыг шийдвэрлэх арга замыг ойлгох, (сурах бичгийн Ойлгохуй хэсгийг уншиж) ойлгоно.

2. Хичээлийн сэдвийн нэрийг дэвтэр дээр бичнэ.

3. Тэгш өнцөгтийн талбай урт ба өргөнөөс, квадратын талбай талын уртаас хамаарна.

Квадратын талын уртыг томьёо ашиглан бодож гаргана.

3Асуудлыг

шийдвэрлэх(12 минут)

1. Ангийнхаа шалны уртыг хэмжицгээе. Манай ангийн шалыг бэлдцээр хучихад 19 см

өргөнтэй 120 см урттай хэдэн ширхэг бэлдэц хэрэгтэй вэ? Тооцоолон гаргацгаая.

Бэлдцээр шалыг өрөхдөө хэрхэн гүйцэтгэсэн байгааг сурагчдаар судлуулна.

Тооцоог цахим хүснэгтэд гүйцэтгэхийг зөвлөнө. Шалны талбай = урт х өргөн Нэг бэлдцийн талбай = урт х өргөн Шалны тал метрээр, бэлдцийн тал см-ээр

илэрхийлэгдсэн учраас ижил нэртэй болгохын тулд бэлдцийн талын уртыг м-ээр илэрхийлэх нь зохимжтой.

Шийдэл нь шалны талбайг нэг бэлдцийн талбайд хувааж гаргаж чадаж байгаа эсэхэд хяналт тавьж, зарим сурагчдад тусална.

Ангийнхаа шалны талбайг олно.Бэлдэц өрдөг технологийг судална.Танай анги бэлдцээр хийсэн шалтай бол тооцооллоо дараа нь шалгаж үзээрэй. Дасгал ажлыг хугацаанаас өмнө гүйцэтгэсэн тохиолдолд бусад сурагчдад тусална.

52

БҮЛЭГII БҮЛЭГ СЭДВИЙН АРГА ЗҮЙ

4 Явцын үнэлгээ хийх

Сурагчийн ажлын гүйцэтгэлд ажиглалт хийж, явцын үнэлгээний хуудсыг бөглөнө. Явцын үнэлгээний хуудас 1.

5Шинэ мэдлэг олгох(3 минут)

Цахим хүснэгт ашиглан асуудлыг шийдвэрлэх, бодлогыг загварчлах хоёр тохиолдлыг авч үзлээ. Тоон өгөгдлийг өөрчлөн өөр өөр үр дүнд хүрч байгааг сурагчдаар гүйцэтгүүлнэ. Утгын боломжит хувилбаруудыг санал болгож болно (2 минут).

Шинэ хичээлийг сонсож ойлгоно.

6 Бататгал(2 минут)

Хичээлээр судалж, мэдсэн зүйлээ цаашид ашиглах, хөгжүүлэх талаар багш нь сурагчдад асуулт тавьж, идэвх оролцоогоор үнэлнэ. Талбай олох бодлогыг өөр бодлогоор сольж болох уу?Математикийн хичээлээс мэддэг болсон гурвалжны талбай олох томьёонуудыг асууж ярилцана.

Сурах бичгийн 2.3.7 сэдвийн Дасгал 3-ыг гүйцэтгэнэ.

Тоон өгөгдлийг сольж бүхэл утга гардаг гурвалуудыг олж тогтооно.

7 Дүгнэлт(3 минут)

Хичээлээр ямар чадвар эзэмшсэнээ ярилцаж дүгнэнэ. Цахим хүснэгтийг ашиглах өөр боломжуудыг хаанаас эрж хайх вэ?

Сурагчид багшийн асуултад хариулна.Багшаас ойлгоогүй зүйлээ асууна.

8Гэрийн даалгавар(2 минут)

Гэрийн даалгавар өгнө (сурах бичиг дээрх Хэрэглэхүй хэсгийг загвар болгон ашиглана).

Гэрийн даалгаврыг тэмдэглэж авна.

Явцын үнэлгээний хуудас 1.

Анги:

Сурагчийн нэрЦахим хүснэгт

ашиглах ерөнхий чадвар

Тоон өгөгдөл оруулах

Томьёо оруулж, зөв үр дүн гаргасан

Тоон утгыг өөрчилж загвар үүсгэсэн

Сурагч 1Сурагч 2Сурагч 3...Сурагч N

Сурагчдын чадварын түвшин, ойлгосон байдлыг тогтоох, дараагийн хичээлийн арга зүйгээ төлөвлөхөд нэмэлт даалгаврууд шаардлагатай. Энэ технологийн талаар авч ашиглах дасгал, даалгавар ховор байдаг тул дасгал, тестийн зарим хувилбарыг санал болгож байна.

Дасгал 1. Номингийнх ногоо тарих бололцоотой хэсэг талбайдаа лууван тарихаар болов. Зураг 2.6.1-д дүрслэгдсэн эзэмшил газрын план зураг байгаа бол дэвшигдсэн асуудлыг шийдвэрлэхэд тэдэнд ямар загвар хэрэгтэй вэ?

Хамгийн эхний зорилт бол эзэмшил газрынхаа талбайг бодож гаргах явдал юм. Энэ зорилгод хүрэхэд хамгийн чухал мэдээллэн загвар нь тухайн газрын план зураг байна.

Зураг 2.6.1 Эзэмшил газрын план зураг

Дараагийн шатанд бидэнд бэлэн байгаа эзэмшил газрын план зургаа загварчлалын объект болгон авч талбайн хэмжээг бодож гаргах загварыг байгуулж болно. Зургаас нэг болон хоёр ширхэг трапец, эсвэл трапец болон тэгш өнцөгт гурвалжинг онцлон ялгаж үзэх боломж харагдаж байна. Зураг дээр тавигдсан хэмжээсүүдийг тооцсоны үндсэн дээр хоёр дахь хувилбарыг сонгох нь зохимжтой.

Талбайн тооцооллын загварыг "Трапецийн талбай нь сууриудын нийлбэрийн хагасыг өндрөөр үржүүлсэнтэй тэнцүү. Тэгш өнцөгт гурвалжны талбай нь катетуудын үржвэрийн хагастай тэнцүү" гэсэн байдлаар үгээр дүрслэн тодорхойлж болно.

53

БҮЛЭГIIБҮЛЭГ СЭДВИЙН АРГА ЗҮЙ

математик бичиглэлийг ашиглах

нь илүү тохиромжтой. Одоо a, b, c, d, h хэмжээсүүдийн тоон утгуудыг орлуулж, зохих үйлдлүүдийг гүйцэтгэснээр талбайн тоон утгыг гарган авна. Гэхдээ Номингийн гэр бүлийн өмнө тавигдсан асуудлыг шийдэхэд энэ хангалттай бус юм. Хоёрдугаарт ямар үрийг хэдий хэмжээгээр худалдан авах вэ гэдгийг тодорхойлно. Үүний тулд тухайн эзэмшил газрын хөрсөнд ямар сортын үр таривал илүү ургац өгөх, 1 м2 талбайд зарцуулах үрийн хэмжээг мэргэжлийн агрономичтой зөвлөн тогтоох асуудлуудыг шийдэх хэрэгтэй болно. Мэргэжлийн лавлах бичгүүд (түүний дотор цахим)-ээс холбогдох мэдээллийг, тухайлбал үр ургамлын янз бүрийн сортуудын тухайд үрийн зарцуулалтын хүснэгтийг олж ашиглаж болно. Энэ хүснэгтэн загвараа ашиглан g (кг/м2)-ийн хэрэгтэй утгыг тогтооно. Тэгвэл үрийн зарцуулалтын хэмжээг тооцоолох математик загвар нь R = Sg (kг) (3) хэлбэртэй болно. Энэ бүхийг хийснээр асуудал хараахан бүрэн шийдэгдэхгүй. Ургамлын үрийг үнэ нь харилцан адилгүй байх янз бүрийн савлагаатайгаар худалдаална. Тэгэхээр гуравдугаарт нийт өртөг нь хамгийн бага байхаар ямар савлагаатайг хэдэн ширхгийг авах вэ гэдгийг шийдэх ёстой. Энэ зорилгод хүрэхийн тулд оновчлолын бодлогуудыг шийдвэрлэхэд чиглэсэн тусгай загварууд шаардагдана. Хэрэв загвар нь тодорхой бус бол бүх боломжийг шавхах аргыг ашиглаж болно.

Дасгал 2. ба функцийн графикийг байгуулаарай.

Хоёр функцийн утгын хүснэгтийг [-4;4] завсарт нэг нэгжийн алхамтайгаар үүсгэе.

Квадрат язгуур агуулсан функцийн тодорхойлогдох мужийг тооцох шаардлага үүснэ.

болохыг аргументийн утгыг сонгохдоо анхаарна.График нь зурагт үзүүлсэн хэлбэртэй гарна. Гэхдээ

хэвтээ ба босоо тэнхлэгийн нэгжийн урт нь ихэвчлэн адилгүй зурагддаг. Ийм учраас нэгжийн харагдах уртыг адил болтол графикийн хэмжээнд тохируулга хийнэ. Ихэнх графикт хэвтээ шугамууд зурагддаг боловч босоо шугамууд дүрслэгддэггүй. Дүрслэхийн тулд [Add Minor Gridlines] сонголтыг хийнэ.

График байгуулах үед зарим сонголтууд хулганын заагч тодорхой цэгт байрлах үед идэвхждэг болохыг сурагчдад сайтар сануулж өгөх хэрэгтэй.

Г р а ф и к и й г хэлбэржүүлэх нь нарийн төвөгтэй, чадвар шаардсан боловч сонирхолтой технологи болохыг

ойлгуулж дагуулан хийлгэх замаар чадваржуулахад анхаарвал зохилтой. Хамгийн ойлгомжтой, дизайн сайтай, хэлбэр, өнгийн хувьд зохицолтой график байгуулах уралдаан зохион байгуулах, сурагчдын бүтээлээр үзэсгэлэн гаргах, бусад хичээлийн даалгаврыг хийхэд тусална.

Зураг 2.6.2 Тариалах үрийн тооцоолол

54

БҮЛЭГII БҮЛЭГ СЭДВИЙН АРГА ЗҮЙ

График диаграмм байгуулах технологийн үе шатууд:1. График байгуулах тоон өгөгдлөө цахим хүснэгтэд оруулна.2. График байгуулах мужаа идэвхжүүлнэ → 2 → 3 → 4.3. Үүссэн графикийг тэмдэглээд → Chart Tools → Chart Layouts → Layout 5.4. Графикийн гарчиг ба босоо тэнхлэгийн тайлбарыг солино. 5. Үүссэн графикийг тэмдэглээд → Chart Tools → Chart Design. 6. Хэлбэрийг сонгоно. Бид Style42-ыг сонгов.7. Графикийг хэлбэржүүлнэ.

1 2 2-ын үр дүн

3-ын үр дүн3

4

6

5

7

55

БҮЛЭГIIБҮЛЭГ СЭДВИЙН АРГА ЗҮЙ

Нэмэлт мэдээлэл:Их хэмжээний өгөгдөл ба түүний үр дүнгийн холбоо хамаарлыг хүснэгт хэлбэрээр хадгалсан

баримтыг цахим хүснэгт гэдэг. Цахим хүснэгтийн онцлог нь өгөгдлийг өөрчлөхөд үр дүн нь хувьсан өөрчлөгддөг. Цахим хүснэгт нь тооцооллыг автоматжуулаад зогсохгүй олон хувилбараар загварчлах үр дүнтэй хэрэгсэл юм. Өгөгдлийг өөрчилнө гэдэг нь хамгийн ашигтай, үр дүнтэй, хүссэн үр дүндээ хүрч болох хувилбарыг хялбар аргаар сонгох боломжийг олгодог.

Цахим хүснэгтийн үндсэн обьект болгож нүд ба мужийг авч үзвэл зохилтой. Тоон утга агуулж буй ямарч мужийн хувьд нийлбэрчлэх, хамгийн их, хамгийн бага, дундаж утгыг төвөггүй олж болохыг сурах бичгээр хязгаарлалгүй, олон жишээгээр дадлагажуулж, сурагчдаар өгөгдөл зохиолгон гүйцэтгүүлэх боломжтой. Тоон цуваа, тоон өгөгдөл бүхий муж үүсгэхэд RAND() (0–ээс багагүй 1–ээс ихгүй санамсаргүй утга олгох) функцийг ашиглаж болно. Харьцангуй ба тогтвортой хаягийн тухай өмнөх ангид судалсан мэдлэгийг сэргээн сануулахад илүүдэхгүй.

Цахим хүснэгтэд хийгдэх үйлдлүүдийг:• Өгөгдөл оруулах, өгөгдлийг хэлбэржүүлэх;• Тооцооллыг удирдах;• Томьёо оруулж, дүүргэх;• График диаграмм байгуулах;• Цахим хүснэгтэд өгөгдлийн сан үүсгэх гэж тав ангилж болно.

Энэ ангид цахим хүснэгтийг хэвлэх, өгөгдлийн сан үүсгэхээс бусад технологийг судлах цагтаа баримжаалан дадлагажуулах боломжийг зорилтоо болгон хичээлээ зохион байгуулахыг зөвлөж байна.

Цахим хүснэгтийн тухай ойлголтыг нэгтгэн дүгнэхэд зориулсан үзүүлэнгийн загварыг санал болгож байна.

ЦАХИМ ХҮСНЭГТ

Цахим хүснэгтийн мэдээллийн бүтэц

Цахим хүснэгтэд өгөгдөл боловсруулах технологи

Мэдээлэлоруулах

Тооцоолох

Харьцангуй хаяг

График, диаграмм

Мужид хийх үйлдлүүд

Өгөгдөл өөрчлөгдвөл үр дүн өөрчлөгдөнө.

Хуулах, зөөх үед хаяг даган хувьсана.

Өгөгдлийн утгаар байгуулна.

Хуулах, устгах, эрэмбэлэх, шүүлт

Өгөгдөл

Томьёо

Цахим хүснэгтэд өгөгдөл боловсруулах

Нүд

Тоо Бичвэр Функц Үйлдлийн тэмдэг

Нүдний хаяг (A1, AY49, . . .)

Нүдний өгөгдөл

Хураангуй хэлбэр3E5 0,5E-7

Ердийн хэлбэр9, 547, 751326 Статистик

Логик

Нөхцөлт

МатематикЕрдийн хэлбэр9, 547, 751326

Томьёо

A1:F15

Мөр

N тоо(1,2,3. . .)

Багана

Латин үсгээр

A,B,C,D . . .

Муж

56

БҮЛЭГII БҮЛЭГ СЭДВИЙН АРГА ЗҮЙ

2.7 ЦАХИМ ХАРИЛЦАА, ИНТЕРНЭТ ТЕХНОЛОГИ СЭДВИЙН АРГА ЗҮЙ2.7.1 Сэдвийн ерөнхий арга зүй

Сурагчдад үүрэн холбооны технологи, зохиогчийн эрх, хайлтын системийн ажиллах зарчим, цахим үйлчилгээний (цахим сургалт, цахим арилжаа, цахим банк зэрэг) талаар ойлгуулж, гар утсыг зөв хэрэглэх, гар утсандаа хэрэгцээт программыг татаж авч ашиглах, ахуй амьдралдаа цахим үйлчилгээг (ТҮЦ машин ашиглах, Google Earth ашиглан байршил хайх, тодорхойлох гэх мэт) ашиглах, интернэтээс ахуйн болон сургалтад шаардлагатай мэдээллийг оновчтой нарийвчлан хайж хэрэглэх хэрэглээний чадварыг олгох юм. Сэдвийг судалснаар сурагчид зохиогчийн эрх, зохиогчийн эрхээр хамгаалагдах бүтээлийг мэддэг, сургалт болон ахуйн амьдралдаа зохиогчийн эрхийн зөрчилгүй бүтээлийг ашигладаг, бусдын хөдөлмөр, оюуны өмчийг дээдлэн хүндэтгэдэг, цахим харилцаанд ёс зүйтэй, соёлтой оролцдог иргэн болон төлөвших юм. Улмаар эзэмшсэн мэдлэг, чадвараа ахуйн болон сургалтын үйл ажиллагаандаа бусадтай харилцах, хамтран ажиллах, мэдлэг хуваалцах, сурах хэрэгсэл болгон ашиглах арга барилд суралцах юм.

Сэдвийн хүрээнд 4 сэдвийг 4 цагт судлахаар хичээлийг компьютерийн лабораторид зохион байгуулна. Багш компьютер (зөөврийн компьютер), проектор ашиглах боломжтой байвал зохимжтой.

Ээлжит хичээл зохион байгуулах арга зүй:Бүлэг сэдвийн хүрээнд ээлжит хичээл тус бүрийг дараах байдлаар зохион байгуулна. Үүнд:• Тодорхой асуудлыг дэвшүүлнэ (сурах бичиг дээрх Асуудал хэсгийг ашиглаж болно, эсвэл

өөр асуудлыг бэлтгэсэн байна). Асуудлыг шийдвэрлэхэд хүргэх асуулт асуух замаар тухайн асуудлын мөн чанар, шийдлийг сурагчдын хамт эрэлхийлнэ. Ингэхдээ асуудлыг тал бүрээс харах, эрэл хайгуул хийх, шүүмжлэлтэй хандах хандлагад сурагчдыг чиглүүлнэ.

• Сурагчдын ойлголтыг нэгтгэн томьёолно (Ойлгохуй хэсгийг ашиглаж болно).• Хичээлийн сэдвийн нэрийг самбарт бичиж, хичээлийн зорилго, сэдвийг судлахын холбогдлыг

тайлбарлана. • Тавигдсан асуудлыг шийдвэрлэх дасгал ажлыг гүйцэтгүүлэх замаар шаардлагатай чадварыг

практик хэрэглээнд суурилан олгоно (Чадахуй хэсгийг ашиглаж болно, эсвэл орон нутаг, сургалтын орчны онцлогийг харгалзсан даалгавар бэлтгэсэн байна). Хичээлийн агуулгаас хамааруулан жишээ дасгал бүхий ТӨМ өгч ажиллуулж болно. Сурагчдыг ажиллах явцад хяналт тавьж, дэмжлэг туслалцааг сурагчийн онцлогт тохируулан үзүүлнэ. Хугацаанаас өмнө дасгал ажлыг бүрэн, зөв гүйцэтгэсэн сурагчийг бусдадаа дэмжлэг үзүүлэх боломжийг олгох замаар сурагчдын мэдлэг бүтээх хамтын ажиллагааг дэмжинэ. Дасгал ажлыг гүйцэтгэхэд тулгарсан асуудлыг шүүн хэлэлцэнэ. Дасгал ажлыг гүйцэтгэх явцад багш явцын үнэлгээг хийнэ.

• Хичээлийн үндсэн ойлголтыг өгнө (Мэдэхүй хэсгийг ашиглаж болно). Хичээлийн үндсэн ойлголтыг өгөхдөө агуулгыг илүү сонирхолтой болгох үүднээс сонирхолтой мэдээлэл, тоо баримтыг (онцолсон мэдээллийг ашиглаж болно) дурдаж, сэдвийн хүрээнд анхаарах шаардлагатай (Анхаарахуй хэсгийг ашиглаж болно) зүйлийн талаар ярилцах, эсвэл мэдээлэл өгнө.

• Хичээлээр судалж, мэдсэн зүйлээ цаашид ашиглах, хөгжүүлэх талаар сурагчидтай (багш асуулт тавих замаар сурагчдаас) ярилцаж, гаргасан санааг самбарт тэмдэглэж, нэгдсэн дүгнэлтийг хамтран хийнэ.

• Гэрийн даалгавар өгнө (Хэрэглэхүй хэсгийг загвар болгон ашиглана). Гэрийн даалгавраар ангид олж авсан чадвар, мэдлэгээ бататгах, бие даан агуулгыг нэмж судлах, ашиглахад анхаарна.

• Хичээл дээр гүйцэтгэсэн ажлын талаар дүгнэнэ. Сурагчдын анхаарах зүйлсийг тодруулан ярилцаж, хэлж өгнө. Шаардлагатай бол нэмэлт мэдээлэл, зөвлөгөөг өгнө.

Анхаарах зүйл:• Компьютерийг ажлын бэлэн байдалд оруулах; • Сургуулийн орчин, сурагчдын ахуй амьдралд ойр бодитой жишээ, хэрэглээнд тулгуурлан

сургалтаа зохион байгуулах;• Багш нийтээр тогтсоноос бусад гадаад үг хэллэгийг ашиглахгүй, монгол үг хэллэгээр ярьж,

хэрэглэж сурах зүгшрүүлэхэд анхаарах;• Багш хичээлийн туршид тогтсон үг хэллэг хэрэглэх. Нэг зүйлийг өөр өөрөөр нэрлэх, хэлэх нь

сурагчдыг төөрөлдүүлэх, буруу үг хэллэгт дасал болгох, буруу ойлгоход хүргэдэг.

57

БҮЛЭГIIБҮЛЭГ СЭДВИЙН АРГА ЗҮЙ

Хүснэгт 2.5.1 Сэдвийн суралцахуйн зорилт, хичээлийн агуулга

№Ээлжит хичээл (Сэдэв)

Судлах цаг

Суралцахуйн зорилт

Хичээлийн агуулга Хүрэх үр дүн Өмнөх залгамж

холбоо Багшид өгөх зөвлөмж

1

Интернэт ба зохиогчийн эрх

1

Зохиогчийн эрхийн талаар ойлголттой болж, сургалт болон ахуйн амьдралдаа зохиогчийн эрхийн зөрчилгүй бүтээлийг ашиглах, мэдээллийн эх сурвалжийг дурдах.

Зохиогчийн эрх, зохиогчийн эрхээр хамгаалагдах бүтээл; интернэтэд зохиогчийн эрхийн зөрчилгүй ажиллах нь.

• Зохиогчийн эрх, зохиогчийн эрхээр ямар бүтээл хамгаалагддаг, ямар нь хамгаалагддаггүйг мэддэг, ялгадаг болох;

• Сургалт болон ахуйн амьдралдаа зохиогчийн эрхийн зөрчилгүй бүтээлийг ашигладаг болох;

• Аливаа мэдээллийн ашиглахдаа түүний эх сурвалжийг дурдах хэрэгтэйг мэддэг, дурддаг болох;

• Интернэтээс мэдээлэл, файл, программ авч ашиглахдаа зохиогчийн эрхийг нь шалгасны үндсэн дээр ашиглаж занших.

VII анги: Цахим харилцаа, интернэт технологи бүлэг. • Интернэтээс

мэдээлэл татах.

VIII анги: Цахим харилцаа, интернэт технологи бүлэг. • Мэдээллийг

хамтран эзэмших;

• Нийгмийн сүлжээ, түүний хэрэглээ, ёс зүй.

• Зохиогчийн эрх, зохиогчийн эрхээр хамгаалагддаг, хамгаалагддаггүй бүтээлийн ангиллыг бүдүүвчлэн харуулсан үзүүлэн бэлтгэх;

• Сургуулийн орчин, сурагчдын ахуй амьдралд ойр бодитой тохирсон биет бүтээл, цахим мэдээллийн жишээ бэлтгэх;

• Нэгж хичээлийг ердийн ангид зохион байгуулах;

• Интернэтээс ашиглах мэдээлэл, файл, программ нь эрхийн зөрчилгүй байх ёстойг дахин анхааруулах;

• Өмнөх ангид судалсан агуулгатай холбож өгөх.

2Үүрэн холбооны технологи

1

Үүрэн холбооны технологийн талаар ойлгох, зөв ашиглах, үүрэн холбооны хэрэглээг үнэлж дүгнэх.

Үүрэн холбооны технологи, хөгжлийн үе шатууд: үүрэн холбооны үйлчилгээ, төрөл; үүрэн холбооны хэрэглээ.

• Үүрэн холбооны технологи, хөгжлийн талаар мэддэг болох;

• Үүрэн холбооны технологийн талаар ерөнхий ойлголттой болох. Тухайлбал, гар утсаар яриа хэрхэн хийгддэг, мессеж хэрхэн дамжуулагддаг болохыг мэддэг болох;

• Гар утсыг зөв хэрэглэдэг болох;

• Гар утсанд хэрэгцээт программыг татаж авдаг, ашиглаж чаддаг болох;

• Өөрийн болон бусдын үүрэн холбооны хэрэглээний талаар бичил судалгаа хийх, үнэлж дүгнэлт гаргаж чаддаг болох.

VII анги: Цахим харилцаа, интернэт технологи бүлэг. • Цахим

харилцаа, харилцааны технологиуд;

• Цахим харилцааны ёс зүй.

• Үүрэн холбооны түүх, хөгжлийн талаар дэлгэрэнгүй авч үзэх шаардлагагүй. Хөгжлийн ерөнхий шатыг товч тоймлон авч үзэх;

• Сургуулийн орчин, сурагчдын ахуй амьдралд ойр бодитой тохирсон жишээ авах;

• Гар утсаар яриа хийх, мессеж дамжуулах үйлдлийг блок схемээр тодорхойлох замаар бататгаж болно.

• Дасгал, даалгаварт ашиглах вэб хуудасны хаяг, ажиллаж буй эсэхийг урьдчилан шалгах;

• Өмнөх ангид судалсан агуулгатай холбох.

58

БҮЛЭГII БҮЛЭГ СЭДВИЙН АРГА ЗҮЙ

3

Хайлтын систем, ажиллах зарчим

1

Хайлтын системийн ажиллах зарчмыг ойлгосны үндсэн дээр интернэтээс хэрэгцээт мэдээллийг нарийвчилж хайх, хэрэглэх, хайлтын үр дүнг харьцуулах, үнэлэх.

Хайлтын системийн бүтэц; ажиллах зарчим; хайлт хийх аргууд; түлхүүр үгээр хайлт хийх.

• Хайлтын системийн бүтэц, түүний ажиллах зарчмыг мэддэг болох;

• Хайлт хийх аргуудыг мэддэг, түлхүүр үгээр хайлт хийж чаддаг болох;

• Интернэтээс ахуйн болон сургалтад шаардлагатай мэдээллийг оновчтой хайж олж чаддаг, ашигладаг болох;

• Хайлтын үр дүнг харьцуулдаг, дүн шинжилгээ хийдэг болох;

• Ахуйн болон сургалтад шаардлагатай мэдээллийг оновчтой тодорхойлж чаддаг, боломжит эх үүсвэрийг тодорхойлдог болох.

VIII анги: Цахим харилцаа, интернэт технологи бүлэг. Мэдээллийг хамтран эзэмших.

• Хайлт хийхдээ сургуулийн орчин, сурагчдын ахуй амьдралд ойр бодитой тохирсон жишээ авах;

• Өмнөх ангид судалсан агуулгатай холбож өгөх.

4Цахим үйлчилгээг ашиглах

1

• Цахим үйлчилгээ (онлайн номын сан, цахим дэлгүүр, цахим банк г.м), ажиллах зарчмын талаар үндсэн ойлголттой болох;

• Цахим үйлчилгээг хэрэглэх (ТҮЦ машин ашиглах, Google Earth ашиглан байршил хайх, тодорхойлох г.м);

• Цахим үйлчилгээний энгийн дүрмийг даган мөрдөх.

Цахим үйлчилгээ, түүний онцлог; цахим үйлчилгээний ажиллах зарчим; цахим үйлчилгээнд мөрдөх энгийн дүрэм; цахим үйлчилгээний хэрэглээ (цахим сургалт, цахим арилжаа, цахим банк, ТҮЦ машин);Цахим сургалт (онцлог, цахим сургалтын систем, цахим хичээл); цахим арилжаа (цахим арилцааны төрөл, интернэт дэлгүүрийн ажиллах зарчим г.м.); Бусад үйлчилгээ (Google Earth ашиглан байршил хайх, тодорхойлох; ТҮЦ машин ашиглах г.м.)

• Цахим үйлчилгээнд мөрдөх энгийн дүрмийг мэддэг, даган мөрддөг болох;

• Түгээмэл хэрэглэгддэг цахим үйлчилгээнүүдийг мэддэг, шаардлагатай тохиолдолд ашиглаж чаддаг болох;

• Түгээмэл ашигладаг цахим үйлчилгээг хэрэглэж чаддаг болох. Тухайлбал, Google Earth ашиглан өөрийн амьдран суугаа болон бусад газрын байршил хайж чаддаг, ТҮЦ машины зориулалт, ажиллагааг мэддэг, ашиглаж чаддаг болох;

• Дурын цахим үйлчилгээг авахаас өмнө түүнийг ашиглах үйлчилгээний нөхцөлийг заавал уншиж, танилцдаг болох.

VI анги: Цахим харилцаа, интернэт технологи бүлэг. • Интернэтийн

үйлчилгээ, интернэтийн хэрэглээ;

VII анги: Цахим харилцаа, интернэт технологи бүлэг. • Цахим

харилцаа, харилцааны технологиуд;

• Цахим харилцааны ёс зүй.

• Дасгал, даалгаварт ашиглах вэб хуудасны хаяг, ажиллаж буй эсэхийг урьдчилан шалгах;

• Сургуулийн орчин, сурагчдын ахуй амьдралд ойр бодитой тохирсон жишээ авах;

• ТҮЦ машины үйлчилгээг урьдчилан судалж, турших;

• Өмнөх ангид судалсан агуулгатай холбож өгөх.

59

БҮЛЭГIIБҮЛЭГ СЭДВИЙН АРГА ЗҮЙ

Үнэлгээ:Бүлэг сэдвийн онцлогоос хамааран сурагчдыг үнэлэхдээ дараах шалгуурыг харгалзана. Үүнд:• Асуудлыг ойлгох, мэдээлэлд дүн шинжилгээ хийх, асуудлыг тал бүрээс авч үзэж буй байдал;• Асуудлыг ойлгосны үндсэн дээр асуулт дэвшүүлэх, асуудалд шүүмжлэлтэй хандах, өөрийн санал

бодлоо илэрхийлэх байдал;• Дасгал, даалгаврын гүйцэтгэл; • Өмнө эзэмшсэн мэдлэг, чадварыг ашиглаж буй байдал;• Мэдээллийг ашиглах, харилцан хуваалцах, хамтран ажиллах, бусдадаа дэмжлэг үзүүлэх байдал.• Мэдээллийн эх үүсвэрийг зөв сонгох, мэдээллийг оновчтой ашиглах ур чадвар;• Ажлын гүйцэтгэлийг нэгтгэн бичих, илтгэх байдал.

Энэхүү бүлэг сэдвийн тавигдсан асуудал, асуулт даалгаврууд нь тухайн асуудлын онцлог, авч үзэж буй байр суурь, нөхцөл байдлаас хамааран хэд хэдэн боломжит шийдэл, хариулттай байж болох онцлогтой. Нөгөөтэйгүүр сурагчийн өгөх хариулт нэлээд дэлгэрэнгүй (магадгүй оновчгүй, их хэмжээний тайлбар) байх магадлал өндөртэйг анхаарна уу.

2.7.2 Ээлжит хичээлийн үлгэрчилсэн загварСэдэв 1. Интернэт ба зохиогчийн эрх

Суралцахуйн зорилт: Зохиогчийн эрх, зохиогчийн эрхээр хамгаалагдах бүтээлийн талаар үндсэн ойлголттой болж,

интернэтэд зохиогчийн эрхийн зөрчилгүй ажиллахад суралцах болно.

Эзэмших мэдлэг, чадвар:• Зохиогчийн эрх, зохиогчийн эрхээр ямар бүтээл хамгаалагддаг, ямар нь хамгаалагддаггүйг

мэддэг, ялгадаг болох;• Сургалт болон ахуйн амьдралдаа зохиогчийн эрхийн зөрчилгүй бүтээлийг ашигладаг болох;• Аливаа мэдээллийн ашиглахдаа түүний эх сурвалжийг дурдах хэрэгтэйг мэдэх, мөрдөх;• Интернэтээс мэдээлэл, файл, программ авч ашиглахдаа зохиогчийн эрхийг нь шалгасны

үндсэн дээр ашиглаж занших.

Сургалтын арга:Харилцан ярилцах, үзүүлэн таниулах, асуудал шийдвэрлэх, эрэл хайгуул хийх, мэдлэг бүтээлгэх,

бие дааж ажиллах, асуудлыг хамтран шийдвэрлэх, дүн шинжилгээ хийх, хэлэлцүүлэг өрнүүлэх.

Багшийн бэлтгэх зүйл: 1. Багш сурах бичигт буй Асуудал бүрээр (эсвэл багш шинэ асуудал дэвшүүлж болно), тухайн

асуудлаас үүдэн гарах ойлголт, шийдлийг харуулсан үзүүлэнгүүдийг бэлтгэсэн байна. 2. Багш сурах бичиг дээрх жагсаалтыг ашиглан зохиогчийн эрх, зохиогчийн эрхээр хамгаалагддаг

ба хамгаалагддаггүй бүтээлүүдийн ангиллаар үзүүлэн бэлтгэсэн байна. 3. Сургуулийн орчин, сурагчдын ахуй амьдралд ойр бодитой тохирсон биет бүтээл болон цахим

мэдээллийн жишээ бэлтгэсэн байна.4. Багийн зохион байгуулалтыг (суудал, түүний хэлбэр, багийн хуваарилалт, гишүүдийн үүрэг

гэх мэт) урьдчилан бэлтгэсэн байна.

Хичээлийн үйл ажиллагаа:

№Хичээл зохион

байгуулалт (40 минут)

Үйл ажиллагааны арга зүй

Багшийн үйл ажиллагаа Сурагчийн үйл ажиллагаа

1Асуудал

дэвшүүлэх(5 минут)

Асуудал 1:1. Асуудлыг үзүүлэн дээр тайлбарлана (сурах бичгээс

уншуулж болно). 2. Сурагчдаас асуулт асууна. (Номыг шууд хувилж

хэрэглэж болох уу? Интернэтээс хүссэн мэдээлэл, файл, программаа ашиглаж болох уу? Кино, дууг интернэтээр бусадтай хуваалцаж болох?)

3. Сурагчидтай харилцан ярилцах, чиглүүлэх замаар тухайн асуудлын мөн чанар, шийдлийг хамт эрэлхийлнэ.

Дээрх үйлдлийг Асуудал 2 дээр авч үзнэ.

1. Асуудлыг сонсож (сурах бичгийн Асуудал хэсгийг уншиж) ойлгоно.

2. Багшийн тавьсан асуултад хариулах, бусдын хариултыг сонсож, дүн шинжилгээ, дүгнэлт хийх замаар тухайн асуудлын мөн чанар, шийдлийг хамт эрэлхийлнэ.

60

БҮЛЭГII БҮЛЭГ СЭДВИЙН АРГА ЗҮЙ

2Асуудлыг

шийдвэрлэх(5 минут)

1. Сурагчдын санаа, ойлголтыг нэгтгэн асуудлыг хэрхэн шийдвэрлэж болох талаар ярилцана (3 минут). Үүнд:• Бусдын ном, бүтээлийг зөвшөөрөлгүй хувилж,

ашиглаж болохгүй. • Оюуны өмч, зохиогчийн эрхийг дээдлэн хүндлэх

шаардлагатай.• Бид оюуны өмч, зохиогчийн эрхийн ойлголтгүйн

улмаас бусдын бүтээлийг зөвшөөрөлгүйгээр нийтэд тараадаг.

• Бусдын бүтээлийг ашиглахаасаа өмнө зөвшөөрөл авах ёстой.

2. Хичээлийн сэдвийн нэрийг самбарт бичнэ. 3. Хичээлийн зорилго, сэдвийг судлахын холбогдлыг

товч тайлбарлана (2 минут). Энэ хичээлээр зохиогчийн эрх, зохиогчийн эрхээр хамгаалагдах бүтээлийн талаар үндсэн ойлголттой болж, интернэтэд зохиогчийн эрхийн зөрчилгүй ажиллахад суралцах болно.

1. Асуудлыг шийдвэрлэх арга замыг ойлгох, (сурах бичгийн Ойлгохуй хэсгийг уншиж) ойлгоно.

2. Хичээлийн сэдвийн нэрийг дэвтэр дээр бичнэ.

3 Бататгах(10 минут)

Асуудал 1-2 дээр зохиогчийн эрх зөрчигдсөн эсэх талаар багийн хэлэлцүүлэг өрнүүлж, дүгнэлт гаргана (4 минут, Ажлын хуудас 1. Зохиогчийн эрх зөрчигдсөн эсэх? ашиглана).Баг тус бүрийн ажиллагаа ажиглаж, тодруулга хийх буюу залруулж өгнө. Багуудын гүйцэтгэлийг сонсоно (6 минут). Бид зохиогчийн эрхийн талаар ярилцаж, тодорхой ойлголттой боллоо. Интернэт бий болсон үеээс эхлэн байгууллага, хүмүүс төрөл бүрийн мэдээллийг интернэтэд байршуулан бусдадаа хүргэж, бусадтай хуваалцаж ирсэн. Иймээс бид зохиогчийн эрх, оюуны өмчийн талаар ойлголттой байж, бусдын бүтээлийг зөвшөөрөлгүй ашиглахаас зайлсхийх хэрэгтэй. Хүмүүс интернэт дэх дурын мэдээлэл, программ хангамжийг зөвшөөрөлтэй эсэхийг нь шалгалгүйгээр авч ашигладаг, бусдад дамжуулдаг, онлайн харилцаагаа ямар ч хараа хяналтгүй чөлөөтэй гэж боддог нь маш өрөөсгөл юм.

1. Сурагчид тавигдсан асуудлыг шүүн ярилцана.

2. Дасгал ажлын хуудас 1 дээр асуудал бүрээр нөхөж бичнэ.

3. Бичсэн зүйлийнхээ талаар тайлбар, тэмдэглэл хийх хэрэгтэй бол холбогдох хэсэгт товч тэмдэглэнэ.

4. Гүйцэтгэлээ танилцуулна. 5. Бусад багийн танилцуулгыг

сонсоно.

4 Явцын үнэлгээ хийх

Багийн ажлын гүйцэтгэлд ажиглалт хийж, үнэлгээний хуудсыг бөглөнө. Багийн ажлын үнэлгээний хуудас 1.

5Шинэ мэдлэг

олгох(5 минут)

Зохиогчийн эрх, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн хууль, уг хуулиар хамгаалагддаг болон хамгаалагдаггүй бүтээлийн талаар үндсэн ойлголтыг өгнө. Багш сурах бичиг дээрх жагсаалтыг ашиглан зохиогчийн эрх, зохиогчийн эрхээр хамгаалагддаг ба хамгаалагддаггүй бүтээлүүдийн ангиллаар үзүүлэн бэлтгэсэн байна. Оюуны өмчийн газрын вэб сайтын хаягийг (http://www.ipom.mn) самбарт бичиж, уг сайттай танилцах даалгавар өгнө.

Шинэ хичээлийг сонсож ойлгоно.

Дэвтэртээ бүдүүчилсэн, товч тэмдэглэл хийнэ.

Оюуны өмчийн газрын вэб сайтын хаягийг (http://www.ipom.mn) тэмдэглэж авна.

6 Бататгах(5 минут)

Багш ажлын хуудсыг тарааж өгнө (4 минут, Ажлын хуудас 2: Ямар бүтээл зохиогчийн эрхээр хамгаалагдсан бэ? ашиглана). Багш жишээ ажлын хуудсыг олон хувилбартайгаар хийвэл илүү ач холбогдолтой.Сурагч тус бүрийн дасгал ажлын гүйцэтгэлийг ажиглаж, явцын үнэлгээ хийнэ. Явцын үнэлгээний хуудас 2.Бид энэ дасгалыг гүйцэтгэснээр зохиогчийн эрхээр хамгаалагддаг ба хамгаалагддаггүй бүтээлүүдийг ялгаж чаддаг боллоо.

Ажлын хуудас 2 бөглөнө.

Дасгал гүйцэтгэх явцад асуулт гарвал багшаас асууна.

Өөрийн гүйцэтгэлийг шалгана.

61

БҮЛЭГIIБҮЛЭГ СЭДВИЙН АРГА ЗҮЙ

7 Үнэлгээ(5 минут)

Хичээлээр судалж, мэдсэн зүйлээ цаашид ашиглах, хөгжүүлэх талаар багш нь сурагчдад асуулт тавьж, идэвх оролцоогоор үнэлнэ. Рубрик 1. Зохиогчийн эрх гэж юу бэ вэ? Манай улсад зохиогчийн эрхийн асуудлыг хариуцан ажилладаг ямар байгууллага байдаг вэ? Зохиогчийн эрх зөрчигдсөнөөс зохиогч ямар хохирол амсаж болох вэ? Зохиогчийн эрхийг хамгаалах хуулийн зорилго юу вэ? Манай улсад зохиогчийн эрхийн хамгаалалт ямар түвшинд байна вэ?

Багшийн асуултад хариулна.

8 Дүгнэлт(3 минут)

Хичээл дээр гүйцэтгэсэн ажлын талаар дүгнэнэ. Сурагчдын анхаарах зүйлсийг хэлж өгнө. Шаардлагатай бол нэмэлт мэдээлэл, зөвлөгөөг өгнө. Бид өнөөдөр юу ойлгов?Бид өнөөдөр юу сурав?Бид зохиогчийн эрхийн тухай мэдлэгээ цаашид хэвлэмэл болон цахим мэдээлэл ашиглах, интернэт орчинд ажиллахдаа хэрхэн ашиглах вэ?

Сурагчид багшийн асуултад хариулна.

Багшаас ойлгоогүй зүйлээ асууна.

9Гэрийн

даалгавар(2 минут)

Гэрийн даалгавар өгнө (Хэрэглэхүй хэсгийг загвар болгон ашиглана).

Гэрийн даалгаврыг тэмдэглэж авна.

Ажлын хуудас 1. Зохиогчийн эрх зөрчигдсөн эсэх?

Багийн ахлагч: Гишүүд: Бичээч:

Асуудал Зохиогчийн эрх зөрчигдсөн. Учир нь:

Зохиогчийн эрх зөрчигдөөгүй. Учир нь: Тайлбар, тэмдэглэл

Бодлогын хураамжийн номыг хувилахКиног CD дээр хуулж, бусдад тараахДүгнэлт

Ажлын хуудас 2*. Ямар бүтээл зохиогчийн эрхээр хамгаалагдсан бэ?

Анги, сурагч:

Бүтээл**Зохиогчийн эрхээр хамгаалагдах эсэх?

Яагаад?Тийм Үгүй

Өнөөдрийн цаг агаарын мэдээМэдээлэл зүй IX ангийн сурах бичигТөрийн соёрхолт зураач С.Саранцацралтын зурсан зурагСургуулийн захирлын тушаалСодура МУСКЭрхий мэргэн харваачийн домогШ.Гүрбазар, “Би Монголоороо гоёдог” шүлэгМорин хуур

*Олон хувилбартай ажлын хуудас бэлтгэх нь илүү ач холбогдолтой. ** Багш бүтээлийг өөрчлөх, буюу шинээр нэмж болно.

Ажлын хуудас 3. Дараах хүснэгтийг нөхөж бичнэ үү.

Үйлчилгээ Үйлчлүүлэгч, түүний эрх үүрэг Үйлчилгээ үзүүлэгч, түүний эрх үүрэг

Цахим шуудан

Цахим дэлгүүр

Цахим банк

62

БҮЛЭГII БҮЛЭГ СЭДВИЙН АРГА ЗҮЙ

Багийн ажлын үнэлгээний хуудас 1.

Анги:

Багийн нэр/дугаар

Гишүүдийн нэрс

Асуудлыг тал бүрээс авч үзэж, асуудал

дэвшүүлж буй байдал

Багийн хамтын

ажиллагаа, гишүүн бүрийн

оролцоо

Санаагаа илэрхийлсэн

байдал (алдаагүй, ойлгомжтой

бичиж, илтгэх г.м)

Гүйцэтгэл

Тэмдэглэл

Асуудал 1 Асуудал 2

Баг 1Баг 2Баг 3

...Баг N

Үнэлгээ: А-хангалттай сайн; Б-хангалттай; В-дунд зэрэг; Г-хангалтгүй

Явцын үнэлгээний хуудас 1.

Анги:

Сурагчийн нэр Хариулсан хариултын тоо

Зөв хариулсан хариутын тоо

Хариултын тайлбар үндэслэлтэй эсэх

Дүгнэлт хийсэн байдал

Сурагч 1Сурагч 2Сурагч 3...Сурагч N

Үнэлгээ: А-хангалттай; Б-сайн; В-дунд зэрэг; Г-хангалтгүй

Сурагчийн эзэмшсэн чадварыг үнэлэх рубрик

Хангалттай Сайн Дундаж Хангалтгүй

Зохиогчийн эрхээр хамгаалагдах бүтээлийг мэддэг, ялгаж чаддаг эсэх

Зохиогчийн эрхээр хамгаалагдах бүтээлийг зөв ялгаж чадсан. Үндэслэлээ зөв гаргасан.

Зохиогчийн эрхээр хамгаалагдах бүтээлийг зөв ялгаж чадсан. Гэвч үндэслэлээ бүрэн, зөв гаргаж чадаагүй гаргасан.

Зохиогчийн эрхээр хамгаалагдах бүтээлийг бүрэн зөв ялгаж чадаагүй. Зарим үндэслэлийг зөв гаргасан.

Зохиогчийн эрхээр хамгаалагдах бүтээлийг ялгаж чадаагүй. Үндэслэлээ гаргаагүй.

Зохиогчийн эрхтэй холбоотой асуудал, мөрдөх хэм хэмжээг ойлгосон байдал

Тавигдсан асуудлыг сайн ойлгож, асуудлыг тал бүрээс авч үзсэний үндсэн дээр асуулт дэвшүүлсэн. Багшийн асуултад зөв хариулт өгсөн.

Тавигдсан асуудлыг сайн ойлгосон. Багшийн асуултад зөв хариулт өгсөн.

Тавигдсан асуудлыг бүрэн ойлгоогүй. Багшийн асуултад оновчтой хариулт өгөөгүй.

Тавигдсан асуудлыг ойлгоогүй. Багшийн асуултад хариулаагүй.

Шүүн хэлэлцэх, дүгнэлт хийх, шүүмжлэлтэй хандах байдал(ном хувилан ашиглах жишээн дээр)

Өөртөө ба бусдад шүүмжлэлтэй хандаж, үйлдэлд үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Бусдын саналыг сонссон.

Өөртөө ба бусдад шүүмжлэлтэй хандаж, үйлдэлд тодорхой дүгнэлт хийсэн.

Өөртөө ба бусдад шүүмжлэлтэй хандаагүй, үйлдэлд хийсэн дүгнэлт оновчгүй, ойлгомжгүй.

Өөртөө ба бусдад шүүмжлэлтэй хандаагүй, үйлдэлд тодорхой дүгнэлт хийж чадаагүй.

63

БҮЛЭГIҮНЭЛГЭЭНИЙ ЖИШИГ ДААЛГАВАРБҮЛЭГ

III

НЭГДСЭН ҮНЭЛГЭЭ, ЖИШИГ ДААЛГАВАР 1. Мэдээлэл, загвар1. Ургийн бичгээ хөтөлцгөөе.Зорилго: Загварчлах үйл явцын алгоритмыг ашиглан, мэдээллэн загвар бүтээх.Зохион байгуулалт: Ганцаарчилсан

Сурах арга барил Асуулт (Асуудал) Хариулт, үр дүн

МХХТ, мэдээллийг таньж мэдэх, хэрэгцээт мэдээллийг тодорхойлох

Монгол ардын сургаалд “Ургаа мэдэхгүй хүн усаа мэдэхгүй малтай адил”, “Ухаан орж ургаа таних”, “Удам сайтын угсаа сайн” гэж сургасан байдаг. Удам судартай холбоотой мэдээллийг олон эх сурвалж ашиглан цуглуулж, боловсруулалт хийнэ. http://www.urgiinbichig.mn

Удам судар, ургийн бичгийн талаар тодорхой мэдлэгтэй болсон байна.

Мэдээлэл боловсруулах ажлыг төлөвлөх, арга аргачлал гаргах

Удмын ургийн бичгийн талаар гэр бүлийнхэнтэйгээ хэлэлцэнэ.Ургийн бичигт орох хүмүүсийн жагсаалт гаргаж, дүн шинжилгээ хийнэ.

Гэр бүлийн ургийн бичигт орох хүмүүсийн нэгдсэн хүснэгт бүрдүүлсэн байна.

Технологи сонгон мэдээллээ боловсруулах

МТ ашиглан, ургийн бичгийн загвараа гаргаж, түүний дагуу хөтөлнө (Жишээ загваруудыг зурагт үзүүллээ).

Гэр бүлийн ургийн бичгийг тодорхой загварын дагуу хөтөлсөн байна.

Мэдээлэл, МХХТ-ийг хэрэглэх, үнэлэх, түгээх, хамтран эзэмших

Боловсруулсан мэдээлэлдээ гэр бүлээрээ дүгнэлт хийж, сайжруулна.Ангийн сурагчдын ургийн бичгийн загвартай танилцаж, харилцан зөвлөгөө өгнө.

Ургийн бичгээ нандигнан хадгалсан байна.

2. Компьютер1. Үйлдлийн системийн ipconfig гадаад командаар тухайн компьютерийн IP хаягийг харж болно. Үүнийг дараах үйлдлийн дарааллаар гүйцэтгэнэ. Үүнд:

1. [Start]→[Accessories]→[Command Prompt] программыг ажиллуулах;2. Командын мөрөнд ipconfig гэж бичээд Enter товчлуур дарах; 3. IPv4 Address мөрөнд буй хаягийг харах.

Энэхүү үйлдлийн дарааллаaр хэрэглэж буй компьютерийнхээ хаягийг хараарай. Бусад мэдээлэл юу илэрхийлдгийг судалж үзээрэй.

2. Үйлдлийн системийн ping гадаад командаар аливаа вэб сайтын IP хаягийг олж болно. Тэгвэл www.gogo.mn, www.olloo.mn, www.news.mn, www.msue.edu.mn, www.microsoft.com, www.google.com зэрэг сайтын IP хаягийг тодорхойлоорой.

3. Интернэтийн IPv6 хаягийн талаар судлан ярилцаарай. Яагаад ийм хаяглалтад шилжих болсон бэ? IPv6 ба IPv4 хаягуудын ялгаа юу вэ?

4. Scratch программыг судалж, дараах бодлогуудыг бодоорой (Багшийн номын хуудас 22-т буй жишээг үзнэ үү).а. “Компьютерийн төхөөрөмжүүдийг холбон ажиллуулах” сэдвээр мультимедиа агуулга бүхий

апрограмм боловсруулаарай.б. “Компьютерийн сүлжээ, сүлжээнд мэдээлэл дамжих” сэдвээр мультимедиа агуулга бүхий

программ боловсруулаарай.в. Сонирхсон сэдвээрээ мультимедиа агуулга бүхий программ боловсруулаарай.

5. Чөлөөт, нээлтэй эхийн талаар интернэтээс судлаарай.6. GIMP программыг Paint .Net программтай харьцуулж үзээд ашиглахад хялбар байдал, давуу

болон сул талд дүгнэлт хийгээрэй.

64

БҮЛЭГI ҮНЭЛГЭЭНИЙ ЖИШИГ ДААЛГАВАР

3. Үйлдлийн дараалал, алгоритмӨгсөн n тоонд хуваагдах 0-ээр төгссөн бүх дөрвөн оронтой тоог олж, хэвлэх алгоритмыг үгээр, блок схемээр дүрсэлж, алгоритмын ажиллагааг n-ийн тодорхой утгад хүснэгтээр туршин үзүүлнэ үү.

4. Цахим харилцаа, интернэт технологи1. Хан Академийн вэб сайтад (https://mn.khanacademy.org/) хандаж, дараах даалгаврыг гүйцэтгэнэ үү.

а) Энэ ямар төрлийн үйлчилгээ вэ? Үйлчилгээний зорилгын талаар тайлбарлаарай.б) Уг сайтаас 9 дүгээр ангид судалдаг хичээлд ашиглаж болох онлайн видео хичээлийн товьёог

үүсгээд багш нартаа санал болгоорой. Видео хичээлийн нэр Сурах бичиг дээрх сэдэв Вэб хаяг

1. Математикийн хичээлээр

2. Биологийн хичээлээр

3. Түүхийн хичээлээр

в) Видео хичээлийн зохиогчийн эрхийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://www.creativecommons.mn хаягаар хандан танилцаарай. г) Creative Commons буюу оюуны бүтээлч хамтын өмчийн ашиглалтын эрх гэж юу вэ?

2. Хайлтын системээр түлхүүр үгэнд хаалт хашилт, од зэргийг ашиглан сургалтын үнэ төлбөргүй видео хичээлийг төрөл бүрээр хайж, үр дүнг шинжлээрэй.

3. Үүрэн холбооны урьдчилсан төлбөрт үйлчилгээг судалж харьцуулаарай. Оператор Үйлчилгээ Бүртгэлийн хураамж Нэг минутын ярианы үнэ Мессежний үнэ Тайлбар

Мобиком МобикартЮнителСкайтелЖимобайл

5. Зураг боловсруулах технологи1. Дэлгэцийн нягтрал, зургийн нягтрал хоёрын ялгааг тайлбарлан, интернэтээс жишээ зураг олж,

танилцуулга бэлтгэнэ үү? Танилцуулгыг өөрийн хийсэн мэдээлэл, зургаар баяжуулж, баримт бичиг боловсруулах программ дээр хийнэ. Үүнд зураг, тайлбар болон бичвэр мэдээлэл багтана.

2. Гэр бүлийнхээ гишүүдийн хэрэглэдэг гар утасны дэлгэцийн хэмжээг тооцоолж, хэдэн инч байгааг олоорой.

3. “Миний гэр бүл” зургийн цомог бүтээцгээе. Зорилго: Хуучин зургийг засварлаж, танилцуулга хийх Зохион байгуулалт: Багаар ажиллах 1) Мэдээлэл цуглуулах: Зургийн цомгоос засварлах 3-5 зураг сонгоно.

2) Технологио бэлдэх: Сканер төхөөрөмж, Paint.Net, PowerPoint программ.3) Боловсруулалт хийх: Сонгосон зургаа сканер ашиглан файл болгох, Paint.Net программ дээр

засварлана.4) Танилцуулах: Засварласан зургийн сангаа ашиглан “Миний гэр бүл” зургийн цомгийн

танилцуулга MS PowerPoint программ дээр хийнэ. Танилцуулгыг хөдөлгөөнтэй, тайлбартай хийнэ.

6. Хүснэгтэн мэдээлэл боловсруулах технологиМонгол Улсын 21 аймаг болон нийслэл хотын хүн амын тоо, газар нутгийн хэмжээний тухай мэдээллийг интернэт ашиглан олоод 1м2 талбайд оногдох хүний тоог тодорхойлоорой. Хүн амын нягтрал хамгийн их болон хамгийн багатай аймгуудыг олоорой. Мөн нийслэлийн хүн амын нягтрал хамгийн их болон хамгийн багатай дүүргүүдийг олоорой. Хүн амын тоо болон газар нутгийн хэмжээг харьцуулсан график байгуулж тайлбарлаарай.

i=1000, n=5i Хэрэв (i mod n=0) ба (i mod 10=0) бол i=i+1

10001001

...1011

...

Хэвлэ 1000 10011002

...1012

...

7. Scratch программыг судлаад баг болон ажиллаж “Миний эх орон”, “Монголын говь”, “Монголын хангай”, “Монголын гол, мөрөн” гэсэн сэдвүүдээр мультимедиа агуулгатай программ хийж, ангиараа ярилцаарай.