32
МОНГОЛ ХЭЛНИЙ ЭСРЭГ ҮГИЙН БҮТЭЦ, УТГА, ҮҮРЭГ ХЭРЭГЛЭЭ Ж.Бат-Ирээдүй ШУС-ийн ХУСалбар, 2014.04.03-04, Пүрэв, Баасан гараг

Mongol helnii esreg uge utgiin sudlal

Embed Size (px)

DESCRIPTION

Mongol helnii esreg ugiin utga sudlaliin talaar sudalgaa shinjilgeenii toim

Citation preview

МОНГОЛ ХЭЛНИЙ ЭСРЭГ ҮГИЙН БҮТЭЦ, УТГА, ҮҮРЭГ ХЭРЭГЛЭЭ

Ж.Бат-ИрээдүйШУС-ийн ХУСалбар,

2014.04.03-04, Пүрэв, Баасан гараг

What is antonyms?• “A type of sense relation expressing the meaning of oppositeness; for

example, the contrast between hot and cold. A distinction is sometimes drawn between gradable antonyms, where it is possible to express degrees of the difference (as with hot and cold), and ungradable antonyms, where there is an either /or conrast (as with single and married) David Crystal, EDLL: 22

• “Relation in the lexicon between words that have opposite meanings: e.g. tall is in its basic sense an antonym of short. For types of oppositeness, which may not be classed as antonym in particular treatments, see complementarity; converse terms; gradable antonymy.” ODLinguistics:20

• “Эсрэг тэсрэг шинж чанар нь төгс төгөлдөр ялгаа юм.” Энэ нь алив юмс болоод түүний шинж, орон цагийн туйлын хязгаарыг зааж, эсрэгцэл нь тэнцүү буюу тэгш хэмтэй байхыг хэлжээ. Аристотель

Акад. Ш.Лувсанвандан

• “Аливаа хэлэнд эрс тэсрэг утга бүхий үгс байдаг. Гэвч үг бүхэнд тэсрэг утгатай үгс байдаггүй. Гол төлөв чанар тэмдгийг заасан үгэнд ийм эсрэг тэсрэг утгатай үгс олон байдаг. Жишээлбэл, их бага, өндөр нам, урт богино, сайн муу, бүдүүн нарийн, хол ойр, гадна дотно, зузаан нимгэн, дээр дор, халуун хүйтэн, эх адаг, үзүүр ёзоор, баян ядуу, жаргал зовлон. Бас эсрэг тэсрэг утга бүхий үйлийн нэр байж болно. Ихдэх багадах, уртсах богиносох, сайжрах муужрах, бүдүүрэх нарийсах, холдох ойртох, зузаарах, нимгэрэх, эхлэх төгсөх,” Ш.Лувсанвандан, Монгол хэлний зүй:1951:153-154

Хэл шинжлэлч Т.Пагва

• “Эсрэг утгатай үгсийн харьцаа нь нэрлэх юм дээр биш, утгын харьцаанд тулгуурладаг байна. Иймээс хамгийн энгийн антоним бол сайн – сайн биш гэх мэтээр үгүйсгэх утга нэмсэн нь буюу. Хэлшинжлэлд язгуур өөртэй антоним онц сонирхолтой. Антоним бол үгийн утга дахь чанарын талтай холбогдолтой учир чанарын тэмдгийн нэр үгэнд арвин бий.” Т.Пагва, ХШУ:1976:99

Д-р Р.Батаахүү

• “Эсрэг үг гэдэг нь үгийн сан утгазүйн хувьд олон шинжээр эсрэгцсэн эсрэгцлийн аль нэг харьцаанд хамаарах, утгын нэгэн талбар дахь үгсийн захын гишүүн бөгөөд тэдгээр нь үгийн нэгэн аймагт хамаарагдаж, бие биеэ үгүйсгэхийн зэрэгцээ харилцан нөхцөлдсөн үгс юм.” Р.Батаахүү, “Эсрэг үг гэж юу вэ”, 1989:110-11.

Проф. М.Базаррагчаа:

• Хэлний их бага нэгжийн аль алинд байж болно.• 1.Эсрэг утгатай бүтээвэр: -тай, -гүй, -ла, -да арвила,

арвидах, бузарла-бузарта-,• 2. Эсрэг үгэлбэр: өндөр нам, холдох ойртох.• 3. Эсрэг өгүүлбэр: “Сайн хүний үг сарын хүнс, муу

хүний үг тэр өдрийн тээр.” “Орохдоо зүүн чинээ, гарахдаа заан чинээ.”

• 4. Эсрэг цогцолбор. ... Салхинд ганхсан хонгол зул цэцэг шиг гунхалзан сууж байна. ... Тогос шувууны дэргэд хээрийн галуу сууж байгаа юм шиг харагдана.” ЦД

Эсрэг үг гэж юу вэ?

• “Аливаа хэлний үгийн санд утгаараа эсрэгцсэн бүлэг үгс байдаг бөгөөд тэдгээрийг үгсийн сангийн судлалд эсрэг үгс гэж нэрлэдэг.” МХҮССҮ:133

• “Хүний хэлний эсрэг ухагдахуун илэрхийлж, утгаараа харилцан эсрэг тэсрэг үгсийг эсрэг утгат үг гэдэг. Жишээ нь: жаргал – зовлон, халуун – хүйтэн, буян – нүгэл, өндөр – нам.” ДБД:198

Эсрэг утгын шалтгаан

• “Нэгэн төрөл зүйл юмын эсрэгцсэн ухагдахуун нь эсрэг утгат үгийн учир шалтгааны үндсийг бүрдүүлнэ. Эсрэгцсэн ухагдахууныг тэмдэглэсэн үгс нь ялгамжаатай эсрэг тэсрэг хосмолжин мөн чанарыг нэгтгэн тусгаж байгаа төрөл зүйл юмын тухай ухагдахууны хүрээнд ордог байна.”

• “Ерөөс эсрэг утгат үгс бол утгын харьцаагаараа бие биеэ сөрөн эсрэгцэхийн хамт бие биеэ нөхөх харьцаанд ордог үгийн сан-утга зүйн үзэгдэл ай юм.” ДБД:203

Эсрэг тэсрэг чанарын хэв шинж

• 1. Шууд эсрэг утгат: шатлан харьцах өөр гишүүнгүй шууд. Үнэн – худал, эр – эм

• 2. Шууд бус эсрэг утгат: дундаж гишүүнтэй, төрлийн ухагдахуунтай. Халуун – хүйтэн,

• 3. Эгэх эсрэг утгат: авах – өгөх, босох – суух, асуух – хариулах, авирах – буух,

• 4. Чиглэх эсрэг утгат: хойш урагш, баруун – зүүн,

Эсрэг үгийн онцлог

• Хоёр гишүүн нь утгын ерөнхий ба эсрэг талтай байж болно. Жишээ нь том бага гэдэг хоёр үг нь овор хэмжээ зааж байгаагаараа ерөнхий, хэмжээг зааж байгаагаараа эсрэг болох юм. Уйлах-инээх.

• Эсрэг үгс нийлээд нэр томьёо болох тохиолдол бас бий. Халуун хүйтэн, өндөр нам. Харин энэ үед ерөнхий утгыг илтгэнэ.

• Эсрэг үгийн олдмол утга буюу шилжсэн утга нь харин үгийн сангийн үндсэн утгаараа эсрэг нэр болдоггүй. Жишээ нь: нарийн – харамч, гар татуу,

Салаа утга

• Үгийн салаа утга үүссэн тохиолдолд үг тус бүрдээ эсрэг утга үүсгэж болно. Жишээ нь: бүтэн – уранхай, бүтэн – эвдэрхий, бүтэн – хагас, бүтэн – өнчин, бүтэн – тал, бүтэн – дутуу гм.

• Гэтэл зарим үг нь нэг эсрэг үг хэд хэдэн ойролцоо утгатай үгтэй эсрэгцэх тохиолдол байж болно. Жнь: гуних – баярлах, хөгжих, цэнгэх, хөөрөх, баясах, хөхөх, гм.

• Суух – босох. Хүнтэй суух – хүнээс салах, нутагт суух – нутгаас нүүх, хир суух – хир арилах, хүч суух – тарух, хүч буурах, шуугдах.

Эсрэг үгийг ангилах нь

• Эсрэг үгийг хэлний ба хэлэхийн гэж хоёр ангилж байна. Сайн – муу, халуун – хүйтэн, үхэх – төрөх, нэмэх – хасах, мандах – буурах гэх мэт.

• Эсрэг үгийг өөр язгууртай, ижил язгууртай гэж хоёр ангилж болно.

• Ижил язгууртай эсрэг үг нь голдуу хэлзүйн дагаврын аргаар эсрэг утга илэрхийлнэ. Ууртай – уургүй, хиртэй – хиргүй, бүстэй – бүсгүй гм.

Д-р Р.Батаахүүгийн ангилал:

• Үйл хөдлөлийн чиглэл заах: дээш – доош• Цаг хугацаа заах: зун – өвөл, хавар – намар• Орон байр заах: дээр – доор, үүд - хоймор• Бэлгэ тэмдэг заах: сайн – муу, их – бага• Байгалийн үзэгдэл: зун – зуд, гэрэл – сүүдэр• Хүний сэтгэл зүй: өсөх – өтлөх, мартах –

санах, ханан гэр – хадан гэр, • Нийгмийн үзэгдэл: дайн – энх,

С.Дашцэвэлийн ангилал

• Шинж чанар: – сайн муу, чанга сул, хэврэг бөх• Овор хэмжээ: өндөр нам, том бага, урт богино• Орон зай: дээр доор, баруун зүүн, хол ойр• Цаг хугацаа: урьд хожид, өнгөрсөн ирээдүй• Тэмдгийн ба орон цаг, хөдөлгөөн: ирэх очих,

босох суух, орох гарах.• Сэтгэл хөдлөлийн: инээх уйлах, баярлах гомдох• “Монгол хэлний эсрэг утгатай үгсийн толь”

СД:1

Онцлог• Эсрэг үг хоёулаа нэг аймгийн үгс байдаг.• Үйл – үйл: унах босох, татах түлхэх, явах ирэх, унтах сэрэх,

уйлах баярлах, • нэр – нэр: энэ бол харьцангуй ховор. Гэтэл тэмээ ямаа хоёр

яагаад эсрэг нэр болж байна вэ?• Тэмдэг – тэмдэг: харьцангуй элбэг бий. Том – жижиг, бөх –

хэврэг, халуун – хүйтэн гм.• Дайвар үг – дайвар: наана цаана, эрт орой, байнга –

заримдаа, хойно – урд, дээш – доош• Тооны нэр – тооны нэр: мянга – нэг, нэг – зуу• Сул үг – сул үг: мөн – биш, тийм – үгүй, за – үгүй• Аялга үг: өөв өөв – хөж, зуу зуу – чаа чаа, ээ гялай – ээ харла.

Онцлог

• Дагаврын аргаар эсрэг утга үүсгэж болно. Сургагч – сурагч, зээлдэгч – зээлдүүлэгч, орлого – зарлага, авлага – өглөг, бүстэй – бүсгүй,

• Оноосон нэр эсрэг байж болно. Архангай – Өвөрхангай, Зүүн хараа – баруун хараа, Цагаан нуур – Хар нуур, Бага хайрхан – Их хайрхан,

Эсрэг үгийн харьцаа

• Эсрэг үгийн харьцаа хамгийн түрүүнд үг үгийн хооронд буй.

• А. ижил бус язгууртай. Урт – богино, өндөр – нам, эр – эм, бурхан – чөтгөр, оюутан – багш, эзэн –эгэл, хаан – харц, хар – цагаан, зөв – буруу, хатуу – зөөлөн, бөх – хэврэг, хүнд –хөнгөн, үнэн – худал, олон - цөөн гэх мэт.

• Б. ижил язгууртай. Дуртай – дургүй, бэлтэй – бэлгүй, үнэтэй – үнэгүй, завтай – завгүй.

Утгын хувьд нэр үгээр:

• Чанар шинж: сайн муу, шинэ хуучин• Орон зай: дээр доор, наана цаана,• Цаг хугацаа: зун – өвөл, намар – хавар• Овор төрх: толигор – барзгар, төвгөр – хонхор,• Өнгө зүс: хар цагаан, улаан – хар• Хэмжээ дамжаа: өндөр нам, хүнд хөнгөн• Хэлбэр дүрс: хэвтээ босоо, эгц тахир, • Зүг чиг: баруун – зүүн, дорно – өрнө, умар – өмнө• Тоо ширхэг: олон цөөн, хорь гуч – нэг хоёр

Утгын хувьд үйл үгээр:

• Хөдөлгөөн: унтах сэрэх, төрөх үхэх, босох хэвтэх, баясах гуних, инээх уйлах, гэрлэх асуух, явах суух,

• Амьтны хөдөлгөөн: өсөх – хорогдох, хэвтэх босох, хотлох бэлчих, таргалах турах, цадах – өлсөх,

• Юм үзэгдлийн хөдөлгөөн: урсах тогтох, орох арилах, хөлдөх гэсэх, норох хатах, орох – хайлах,

Эсрэг утга бол үнэлэмж юм

• Монгол хүний сэтгэлгээний үнэлэмж илэрнэ.

• Энэ нь мал аж ахуйтай холбоотой үг хэллэгээр өргөн хэрэглэгдэнэ.

• Хурдан # хашин, сүүтэй # сүүгүй, халуун хошуутай # хүйтэн хошуутай, бод # бог, ороо # номхон, боос # хусран, хөрвө # хэнз,

Дулдуйтын Равжаа:

• Саруул мунхаг хоёр нь, онох эндүүрэх хоёр, самуун мунхаг хоёр, сайхан муухай хоёр, буян хилэнц хоёр, тус хор хоёр, цагаан хар хоёр, авах гээх хоёр, сансар нирваан хоёр, төр шашин хоёр, энэ хойт хоёр, тэнгэр газар хоёр, өндөр богино хоёр, өөр бусад хоёр, дотно гадна хоёр, өвөл зун хоёр, хүйтэн халуун хоёр, наран саран хоёр, гал ус хоёр, төрөх үхэх хоёр, бүтэх эвдрэх хоёр, бий үгүй хоёр, хямд хэцүү хоёр, эцэг эх хоёр, дээд доод хоёр, жаргал зовлон хоёр, хүсэл хясал хоёр, бие сэтгэл хоёр...

Үг хийгээд хэлцийн харьцаа

• Үг – хэлц: жаргах – шар махтайгаа хатах• Үг – хоршоо үг: сайн – муу муухай,• Хоршоо үг – хоршоо үг: сайн сайхан – муу муухай,

баяр хөөр – уй гашуу,• Хоршоо үг – өвөрмөц хэлц: баяжих хөлжих – модоо

барих, уутаа гөвөх,• Нэр томьёо – нэр томьёо: морин шарилж – хонин

шарилж, үхэр буу – гар буу,• Хэлц – хэлц: алтан аяганаас ус уух - шар махтайгаа

хатах, нохой гаслам – сахал цантам,

Эсрэг утгатай хэлц үг

• Монгол хэлний хэлц үг утгаараа ойролцоо байхаас гадна эсрэг байж болдог.

• Гэхдээ бүрэлдэхүүндээ байгаа үгийн эсрэг утгаараа биш илэрхийлж байгаа утгаараа эсрэг байдаг гэдгийг мартаж болохгүй.

• Ам алдах – амаа хичээх, нүдэнд дулаан – нүдэнд хүйтэн, туулай зүрхтэй – чулуун зүрхтэй, ганзага мялаах – гуяа ганзагалах, гуйх – гуядах, их гарын – бага гарын, чих зөөлөн – чих хатуу,

Хэлний эсрэг үг утга:

• “Өндөр богино хоёр гаднаасаа илхэн, үнэн худал хоёр нь дотроосоо бэрх.” ДР

• “Наранд ойрхон гэлээ гээд оргил хүйтэн, нарнаас хол гэлээ гээд бэл бүлээхэн.” БЛ

• “Жаргах зовох хоёрын завсар жаран нас шахав.” ДН• “Өвөл нь хүйтэн, зун нь халуун, өглөө нь цэлмэг,

орой нь бүрхэг” ЧЛДамба• “Бүсгүй тан руу би бөхийж ургасан бургас юм уу

даа, гэтэл та надаас гэдийж ургасан хайлаас юм уу даа.” М.Цэдэндорж

Хэлэхүйн эсрэг утга

• “Цагаан сар ба хар нулимс”, • “Холдоо мөөрөлдөнө, ойрдоо мөргөлдөнө.”• “Өдөр гурвалжин, шөнө дөрвөлжин.”

Хэлцийн эсрэг утгат үг хэллэг

• “Уйлсаар уйлсаар хавар наашаа, инээсээр инээсээр намар цаашаа”

• “Гараар аваад хөлөөр өгөх”• “Ерөөлийн үзүүрт тос, хараалын үзүүрт цус”

Аман зохиолын нэг өгүүлбэрт арвин буй

• “Авсан азтай, өгсөн өлзийтэй болтугай.”• “Хэлэхэд амар, хийхэд хэцүү.”• “Үхсэн амьд хоёр ярьж болдоггүй.”• “Авахдаа ангагар, өгөхдөө өмгөр.”• “Мэдэх нь бага боловч үзсэн нь их.”• “Багшийн эрдмийг шавиас авах.”• “Найман настай балчир, наян настай хашир.”• “Баруун хэрмээ нурааж, зүүн хэрмээ барих”• “Барж идсэн баянаас мэрж идсэн ядуу дээр.”• “Уулын чинээ харыг туулайн чинээ цагаан дийлнэ.”• “Авах хүн бөхийнө, өгөх хүн гэдийнэ.”

“Ойролцоо, эсрэг утгын толь бичиг”, Ж.Бат-Ирээдүй, 2006

Соном-Ишийн Дашцэвэл (2006)

Монсударын толь бичиг (10) (2013)

ДҮГНЭЛТ

• Монгол хэлний эсрэг үгийг хэлбэр ба утгаар ангилжээ.

• Хэрэглээ ба хувиргалын талаас ангилах оролдлого хийсэн.

• Хэлний гадаад тал ба мэдэхүүний талаас, хэлний дотоод тал ба хэлэхүүний талаас үзсэн нь харагдана.

• Цаашид хэлний болон хэлэхүйн эсрэг утгыг нарийн судлах шаардлагатай байна.

НОМЗҮЙ

• “Орчин цагийн монгол хэлний үгсийн сангийн судлалын үндэс”, ШУА, ХЗХ, Уб., 1986, 133-43 дах тал.

• “ОЦМХ-ний эсрэг үгийн бүтэц, утга, үүргийн судалгаа”, Р.Батаахүү, Уб., 1990,

• “Монгол хэлний үгийн сангийн утга зүй”, Д.Бадамдорж, Уб., 2006, 198-216 дах тал,

• “Монгол хэлний утгазүйн шинжилгээ” Д.Бадамдорж, Уб., 2007, 143-50 дах тал,

• “Монгол хэлний эсрэг утгатай үгсийн толь”, С.Дашцэвэл, Уб., 2006,

• “Монгол хэлний хэлц үг, хэллэгийн утга хэрэглээ”, Ж.Бат-Ирээдүй, Уб., 2007, 202-03