3
Батлав. МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Л.ЧИНБАТ 2012 ОНЫ ӨСВӨР ҮЕИЙН ЧӨЛӨӨТ БӨХИЙН БҮСИЙН ТЭМЦЭЭНИЙ ЗААВАР Нэг. Зорилго Зорилго. Орон нутагт чөлөөт бөхийн хөгжлийг улам далайцтай хөгжүүлэх, өсвөр үеийн тамирчдын бие биенээсээ суралцах, арга барил, ур чадвараа дээшлүүлэх, багш-дасгалжуулагчдын эрмэлзэл, тэмүүлэлийг нэмэгдүүлэх, ирээдүйн аваргуудыг хөдөө орон нутгаас гаргах, бөхийн спортыг сурталчилах бэлтгэл сургалтыг сайжруулахад оршино. Хоёр. Бүсийн тэмцээн явуулах хугацаа 2012 оны 4 дугаар сарын 20-22-ны хооронд бүсийн төвүүдэд явагдана. Гурав. Тэмцээний дүрэм Тэмцээнийг дэлхийн бөхийн холбоо /FILA/-гийн дүрмээр явуулна. Шүүгчдийг МЧБХ-оос томилно. Жин 2 кг-ийн зөрүүтэй байж болно. Дөрөв. Бүсийн төвүүд 1. Баруун бүс Ховд бүсийн төв Ховд Увс Баян-Өлгий Говь-Алтай Завхан 2. Хангайн бүс Өвөрхангай - бүсийн төв Арвайхээр Архангай Баянхонгор Хөвсгөл Булган 3. Төвийн бүс Сэлэнгэ бүсийн төв Сүхбаатар Төв

Zaavar

Embed Size (px)

Citation preview

Page 1: Zaavar

Батлав. МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Л.ЧИНБАТ

2012 ОНЫ ӨСВӨР ҮЕИЙН ЧӨЛӨӨТ БӨХИЙН БҮСИЙН ТЭМЦЭЭНИЙ ЗААВАР

Нэг. Зорилго

Зорилго. Орон нутагт чөлөөт бөхийн хөгжлийг улам далайцтай хөгжүүлэх, өсвөр үеийн тамирчдын бие биенээсээ суралцах, арга барил, ур чадвараа дээшлүүлэх, багш-дасгалжуулагчдын эрмэлзэл, тэмүүлэлийг нэмэгдүүлэх, ирээдүйн аваргуудыг хөдөө орон нутгаас гаргах, бөхийн спортыг сурталчилах бэлтгэл сургалтыг сайжруулахад оршино.

Хоёр. Бүсийн тэмцээн явуулах хугацаа

2012 оны 4 дугаар сарын 20-22-ны хооронд бүсийн төвүүдэд явагдана.

Гурав. Тэмцээний дүрэм

Тэмцээнийг дэлхийн бөхийн холбоо /FILA/-гийн дүрмээр явуулна. Шүүгчдийг МЧБХ-оос томилно. Жин 2 кг-ийн зөрүүтэй байж болно.

Дөрөв. Бүсийн төвүүд

1. Баруун бүс Ховд – бүсийн төв Ховд Увс Баян-Өлгий Говь-Алтай Завхан

2. Хангайн бүс Өвөрхангай - бүсийн төв Арвайхээр Архангай Баянхонгор Хөвсгөл Булган

3. Төвийн бүс Сэлэнгэ – бүсийн төв Сүхбаатар Төв

Page 2: Zaavar

Дархан-Уул Орхон Налайх

4. Говийн бүс Говьсүмбэр – бүсийн төв Чойр Дорноговь Дундговь Өмнөговь

5. Зүүн бүс Хэнтий – бүсийн төв Өндөрхаан Багануур Дорнод Сүхбаатар

Тав. Оролцогчдын тоо, жин

Өсвөр үеийн бүсийн тэмцээнд 1995 оноос хойш төрсөн

Хөвгүүд: 42, 46, 50, 54, 58, 63, 69, 76, 85, 100кг

Охид: 38, 40, 43, 46, 49, 52, 56, 60, 65, 70кг-ийн жингүүдэд оролцоно.

Жингийн тоонд багтааж нэг багаас эрэгтэй 3 жин, эмэгтэй 2 жинд давхардаж орохыг зөвшөөрнө. Аймаг тус бүрээс нэг, хоёрдугаар баг мэдүүлгийн дагуу оролцохыг зөвшөөрнө. Мэдүүлэг өгсөн жин, багийн мэдүүлгийг өөрчлөхгүйгээр улсын аваргад орохыг зөвшөөрнө. Жин өөрчлөх, баг өөрчлөгдсөн тохиолдолд бүсээс шалгарсан ч улсын аваргад оролцуулахгүй.

Зургаа. Тэмцээнд оролцох зардал баримт бичиг бүрдэлт мандат авах

Тэмцээнд оролцох тамирчдын зардлыг тухайн байгууллага хариуцна. Мандатыг тэмцээний өмнөх өдөр олгоно.

Багийн мэдүүлэг Иргэний үнэмлэх Төрсний гэрчилгээ Эрүүл мэндийн даатгал 1% цээж зурагтай

Тэмцээний мандатын хураамж- 3,000₮

Долоо. Эрх авах

Page 3: Zaavar

Хангайн бүс, Төвийн бүс, Баруун бүс, Хотын бүсийн тэмцээнд эхний 4-н байранд шалгарсан тамирчид. Говийн бүс, Зүүн бүсэд эхний 3 байранд шалгарсан өсвөр үеийн УАШТ-д оролцох батламж, эрх авна.

Найм. Шүүгч

Бүсийн тэмцээнд оролцож байгаа багууд өөрсдийн шүүгчтэй оролцоно. Шүүгчгүй оролцсон багууд 100,000 /нэг зуун мянган/ төгрөгийн торгуультай.

МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБОО

Лавлах утас: 314976, 315408

2012 он