38
МУИС Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургууль Дадлагын тайлан Санко Соолар Монголиа ХХК Шалгасан: /……………………………….. / А. Амарбаяр Хянасан: /……………………………….. / О.Батгэрэл Гүйцэтгэсэн: /……………………………….. / О.Эрдэнэсувд

дадлага тайлан

Embed Size (px)

Citation preview

Page 1: дадлага тайлан

МУИС

Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургууль

Дадлагын тайлан

Санко Соолар Монголиа ХХК

Шалгасан: /……………………………….. / А. Амарбаяр

Хянасан: /……………………………….. / О.Батгэрэл

Гүйцэтгэсэн: /……………………………….. / О.Эрдэнэсувд

Улаанбаатар

2014 он

Page 2: дадлага тайлан

Дадлага хийсэн компаний танилцуулга

Нэр : Санко Соолар Монголиа.

Хаяг: Сонгино Хайрхан дүүрэг Энхтайваны өргөн чөлөө Сүлжмэлийн үйлдвэрийн 1 давхарт.

Уг компани нь 100% Япон улсын хөрөнгө оруулалтаар Sanko Seiki группын Санко Тек Монголиа, Санко Маркетинг, Санко Соолар Монголиа гэсэн салбар компаниудын 1 болж байгуулагдсан бөгөөд 2011 оны 1 сарын 1-ний өдрөөс нарны зайн үйлдвэрлэл ,худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Дэлхийн жишигт нийцсэн чанартай нарны зай үйлдвэрлэхийг гол зорилгоо болгосон учраас чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001-ийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлж , TUV Rheinland магадлан итгэмжлэлийн байгууллагаар шалгуулж бүтээгдэхүүнээ баталгаажуулснаар Азийн орнууд болон Европын холбоонд экспортлох эрхтэй болжээ. Иймээс ч бүтээгдэхүүндээ 20 жилийн баталгаат хугацаа олгодог.

Япон болон БНХАУ – аас оруулж ирсэн тоног төхөөрөмж дээр үйлдвэрлэлээ явуулдаг ба 21 төрлийн түүхий эдийг импортлон авч ашигладаг байна. Жилдээ 10MW үйлдвэрлэх хүчин чадалтай хагас автоматжсан үйлдвэр бөгөөд Моно болон Поли цахиуран нарны зайн дэлгэц үйлдвэрлэдэг. Нарны зайн дэлгэцээ хувь хүн , албан байгууллагын хэрэгцээ, захиалгын дагуу 70W-260W хэмжээтэйгээр дотооддоо болон гадаад улс руу худалдаалж байна. Экспортлогч гол улс нь Япон ба одоогийн байдлаар 5MW нарны зайн дэлгэц экспортолжээ.

Page 3: дадлага тайлан

Оршил

Сэргээгдэх эрчим хүчний инженер. Энэ бол миний сонгосон мэргэжил. Цаг хугацаа улиран өнгөрөх тусам хүн төрөлхтөн байгальд ээлтэй зүйлст дурлах болж, түүнийгээ дагаад шинжлэх ухааны олон гайхалтай нээлт хийгдсээр байгаагийн нэг нь нөхөн сэргээгдсээр байдаг байгалийн баялгийг эрчим хүч болгон хувиргах арга билээ. Угаас байсан байгалийн энгийн л үзэгдлээс дулааны болон цахилгаан энергийг гарган авч байгаа нь тун ч сонирхолтой санагдаж энэхүү чиглэлээр суралцахыг хүссэн юм.

Улмаар 3 жил суралцан олж авсан онолын мэдлэгээ бататган, өөрийн биеэр түүхий эд материалаас авахуулаад тоног төхөөрөмжийг судлан мэдэж авах, дадлагажих зорилгоор 4 долоо хоногийн дадлагат гарлаа.

Сэргээгдэх эрчим хүч олон төрөл байдгаас дэлхий дээр хамгийн их буюу 1.2*106

TW нөөцтэй нарны эрчим хүчийг ашигладаг нарны зайн дэлгэц үйлдвэрлэдэг Санко Соолар Монголиа ХХК дээр дадлага хийхээр сонгов.

Учир нь нарны зайн дэлгэц нь бусад төрлийн эрчим хүч гарган авах төхөөрөмжүүдээс хамгийн авсаархан, хямд , хаана ч хэрэглэж болох давуу талаараа олон нийтэд хамгийн ихээр тархаж энгийн хэрэглээнд шилжээд байгаа билээ. Тиймээс нарны зайн дэлгэц ямар түүхий эд материалаар, хэдэн шат дамжлагыг дамжин бэлэн бүтээгдэхүүн болж хэрэглэгчдийн гар дээр очдог хүртэлх бүхий л үйл явцыг судлахыг зорилтоо болголоо.

Page 4: дадлага тайлан

Үйлдвэрлэлийн дамжлагын схем

Page 5: дадлага тайлан

Түүхий эд, материалууд (260 W MONO MODULE)

№ Материалын нэр Тодорхойлолт Орц1. Cell Inventec 156*156, monocrystalline

19.2%, 2 busbar60 pcs

2. Glass Low iron tempered, AR coated 3.2 mm,1656mmx990mm

1 pcs

3. EVA FLCE-618, 1656mm(L)x990mm(W)x0.45mm(T)

200 m per roll

3.32 m

4. Tedlar PV Backsheet , Toray,LTW-07S,PET,235µm

1.68 m

5. Inter connect ribbon

Pb coated copper wire, Luvata, 0.150x2000x20µ ATPB

0.13155 kg

6. Bus ribbon Pb coated copper wire, Luvata,0.300X5000X20µ TPB

0.03132 kg

7. Frame 1663mmx997mmx38.2mm siliver 1 set8. Junction box Solar PV Junction box , Tyco 1 pcs9. Label Thermotransfer label, 98mmx98mm 1 pcs10.

Silicon Silicone adhesive, Momentive, TSE382-W,333ml

32.538 ml

11.

Double side tape Double sided tape, 3M,9R110 G, 17mm(W)x1.1mm(T)

5.3m

12.

Junction wire PV wire LEONI Studer AG, Betatherm 145, 1.5mm2*100m

0.26 m

13.

FLUX Isopropyl alcohol, Kester, NC flux 952S 0.01443 lit

14.

Solder wire Leaded NC Solder Wire, Kester 245, 245/58 63/37, Dia: 1.0 mm

0.001688 kg

Дээрх 14 нэрийн түүхий эдийг нарийн тооцсон хэмжээсийн дагуу бэлтгэж 1ширхэг нарны зайн дэлгэц үйлдвэрлэхэд ашиглана.

Page 6: дадлага тайлан

Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа дараах үндсэн 5 туслах 5 шат дамжлагатайгаар явагдана.

Үндсэн дамжлага :

Tabbing and Stringing Lay-up Laminator Холболтын ажил (junction box) Хүрээлэх хэсэг

Туслах дамжлага : (түүхий эдийн бэлдэц)

o Bus Ribbon Cuttingo Wire Cuttingo EVA Cuttingo Backsheet Cuttingo Glass washing

Дамжлагын дарааллын дагуу туслах дамжлагаас эхлэн тайлбарлая:

Bus ribbon- г таслахдаа

I. 565 mm-ээр таслаад татан тэгшилж дахин 275 mm-ээр 2 хэсэг

II. 747 mm-ээр таслаад татан тэгшилж дахин 249 mm-ээр 3 хэсэг

III. 838 mm-ээр таслаад татан тэгшилж дахин 419 mm-ээр 2 хэсэг

болгон хувааснаар I ба III bus ribbon-г модулийн дээд талд, II bus ribbon-г доод талд тугалгыг 400˚C-ээр хайлуулан гагнахад бэлэн болно. Bus ribbon нь өөрөө бүрмэл зэс утас бөгөөд наалдах чадварыг сайжруулах тусгай бодис FLUX-ийн хольцтой.

Page 7: дадлага тайлан

Wire буюу холбох утсыг эхлээд 60мм-ээр таслан бэлтгэнэ. Үүнийхээ 2 талыг 10mm болон 6 mm-ээр бүрхүүл утсыг салган авч бага талыг эхлээд FLUX шингэнд дараа нь 350˚C-т бүрэн хайлах тугалганд дүрж junction box-г модультай холбоход бэлтгэнэ.

1. 3. Wire утсыг тасалж байна. Үзүүрлэсэн утсаа FLUX-нд дүрнэ.

2. 4. Тасалсан утсаа үзүүрлэнэ. Тугалганд дүрж байгаа хэсэг

Page 8: дадлага тайлан

EVA бол 145˚C-н халуунд хайлан тунгалаг өнгөтэй цавуу болдог дүүргэгч материал юм. Энэ нь шил, cell ,backsheet-н завсар байрлаж хөдөлгөөнгүйгээр нааж өгөх үүрэгтэй. Энэхүү түүхий эд агуулахаас урт ороодос хэлбэртэй ирэх ба зузаан нь 0.45mm, өргөн нь 990mm байх тул уртыг нь 1656mm урттай тасалснаар шилтэйгээ яг ижил хэмжээстэй болгож хуйлан үндсэн дамжлагад хэрэглэхэд хялбараар бэлдэж өгнө.

EVA зүсэж байна

Зүссэн EVA-гээ хуйлж байна.

Page 9: дадлага тайлан

Backsheet нь 3 үе давхаргаас бүтдэг бөгөөд модулийн хамгийн ард талын хэсэгт байрладаг. Хэмжээсийн хувьд EVA хайлаад илүү гарахаас сэргийлэн дарж өгөх учраас хааш хаашаагаа 1см-р илүү гарах буюу өргөн нь 1000mm, урт нь 1676mm,зузаан нь 235µm байна. Гол зориулалт нь салхи шороо, гэмтэл зэргээс дотоод бүтцийг хамгаалахад оршино.

Backsheet-г зүсэж байгаа байдал.

Шил нь матрицын толгойн талаас дээш 53±1mm, баруун зүүн талаас 19.5±1mm, доош 26±1 mm илүү гарч байх ёстой учир 990mm өргөн,1656mm урт , 3.2mm зузаан хэмжээс бүхий нүүрэн тал нь нарны тусгалыг өөртөө сайн шингээж авахад зориулалттай боловсруулалт хийгдсэн байдаг бөгөөд барзгар гадаргуутай байна. Шил угаагч машинд 3 шил хүртэл зэрэг угааж болох ба хоорондох зайг 10 см-ээс багагүйгээр эргэлдэх ролькон замаар тэгш гулсуулан оруулна. Тасралтгүй эргэлдэх ролькон замаар явахдаа дээр доороосоо зэрэг цельсийн 50˚C температуртай нэрсэн усаар угаагдан цаашаа ус шүүгч доогуур гарахдаа илүүдэл усаа шүүлгээд мөн 50˚C халуун агаараар үлээгдэж бүрэн хатаагдан гарч ирнэ.

Page 10: дадлага тайлан

Шил угаагч машинд шилээ оруулж байна.

Угаагдаад гарч ирж байгаа шилийг оператор тосон авч байна.

Дээрх дамжлагуудаар орсон түүхий эд , материалууд маань үндсэн дамжлагуудад хэрэглэгдэх бэлдэц болон дажлагаас дамжлагын хооронд нэгдэн нийлсээр 1 нарны зайн дэлгэц болон бүтээгдэнэ.

Page 11: дадлага тайлан

Үндсэн дамжлага

I. Stringer

Хамгийн эхний бөгөөд чухал үйл ажиллагааг явуулдаг Stringer бол cell-үүдийг цуваагаар гагнах хий болон 110 вольтоор ажилладаг бүрэн автомат машин юм. 19.2%-н ашигт үйлийн коэффициенттэй, 0.23мм зузаантай моно cell-үүдийг зориулалтын хайрцганд хийн машин руу оруулна. 1 хайрцаг буюу магазинд 200 ширхэг cell багтана.

Cell alligment robot cell-үүдийг хайрцагнаас 1 бүрчлэн авч камераар хагарлыг шалгаад ямар нэгэн асуудалтай (NG) бол гологдлын хайрцганд хийдэг. Харин хэвийн (OK) байгаа cell дараагийн дамжлага дээр очиж дээр, доороосоо FLUX цацуулна.

Үүний дараа cell-ийг хийгээр соруулан авч дараагийн тавцанд шилжүүлэн cell-үүдийг 31 см урт, 2 мм өргөнтэй нарийн ribbon-оор цуваагаар холбоно. Нэг цуваанд 10 ширхэг cell байдаг. Гагнагдсан цуваа сорогчоор дээш өргөгдөн зөөх тавцанд тавигдах ба 18 ширхэг цуваа cell-г ойролцоогоор 20 минутанд гаргадаг.

Cell alligmentrobot

Гологдлын хайрцаг

Хагарал шалгах хайрцаг

Магазин

Page 12: дадлага тайлан

Flux цацуулсан cell-ийг сорогч дараагийн тавцанд шилжүүлж байна.

Риббон утас таслагдах явц

Cell сорогч Цуваа гагнагдсан cell Cell зөөх тавиур

Гар ажиллагаа буюу нүдэн шалгалт

Page 13: дадлага тайлан

Cell-ийг тусгай гэрэлд цуваа, цуваагаар нь нэг бүрчлэн харж хог, хагархай, далий болон дутуу гагнагдсан байгаа эсэхийг шалгана. Ямар нэгэн гэмтэл илэрвэл гараар засвар хийнэ. Үүнийг дараагийн шалгагч хүн дахин шалгаж II дамжлага lay-up руу (+),(-) туйлаар нь байрлуулж өгдөг.

Ингээд stringer-ийн үйл ажиллагаа дуусна. Гэхдээ өдөр бүр машины ажиллагаа эхлэхээс өмнө 2 ширхэг cell туршилтанд оруулж хуулралтыг шалгадаг ба 200гр/мм-ээс дээш байх ёстой. Хэвийн бус тохиолдолд 280˚C-400˚C температурын хооронд тохиргоог хийж өгнө.

Цуваа cell-ийг шалгах явц

Cell хагарсан байна.

Page 14: дадлага тайлан

Бүрэн автомат stringer машины харагдах байдал.

II. Хагас автомат машин Lay-up

Ажлын тавцан 2 ширээнээс бүтнэ. Машин тоног төхөөрөмжөө шалгаад cell хоорондох зай тохируулагчийг I ширээн дээр суурилуулна. Мөн урьдчилан бэлтгэсэн busribbon-оо байрлуулж өгдөг.

Stringer-ээс шалгагдаад гарч ирсэн cell-үүдийг сорогч машин сорж аван I ширээн дээр нэмэх 3, хасах 3 цуваагcell хоорондын зай 3 мм байхаар сөөлжлүүлэн тавина. Ингээд 6 цувааг зэрэгцээгээр гар багажны тусламжтай busribbon-оор нэмэх, хасахаар холбон гагнасны дараа сорогч машин cell-ийг I-р ширээнээс II-р ширээ рүү явах замд дээш өргөхөд хог болон хагарал байгаа эсэхийг гэрэл тусгаж мөн халуунд тэсвэртэй скоч наан шалгадаг. Үүний дараа шил болон EVA тавигдсан II ширээ сорогчийн доор очиход матриц хэлбэрт орсон 60 ширхэг cell тавигдана. Үүнийгээ авч тавиур дээр байрлуулснаар 2-р дамжлага дуусах юм.

Page 15: дадлага тайлан

Lay-up машины харагдах байдал

Cell зөөх тавиур цуваа cell I ширээ bus ribbon

Page 16: дадлага тайлан

Хийгээр сорогч машин цуваа cell-үүдийг нэмэх хасахаар нь зөөж байна.

Операторууд cell-ний нэмэх хасах туйлыг холбон зэрэгцээгээр гагнана.

Page 17: дадлага тайлан

Гагнасан cell-ээ II ширээн дээр ирэхэд шил болон EVA-г бэлдэж байна.

Cell-ний хагарлыг шалгаж байна.

II ширээ cell-ний доор очин cell тавигдаж ажиллагаа дуусна.

Page 18: дадлага тайлан

III дамжлага Laminator

Шил, EVA, Backsheet, cell давхаргуудыг нийлүүлж нэг хавтан болгодог машин. Эхлээд операторууд lay-up аас гарсан бэлдэцийн хүчдлийг шалгадаг. (29.5V-37.32V) Үүний дараа EVA болон Backsheet-ийг давхарлан тавихдаа мөн л элдэв хог шороог шалгана. Ингээд шил+EVA+cell+EVA+Backsheet гэсэн дараалалтай 3 бэлдэц 145˚C-ээр халсан laminator руу орон 19 мин 40 секунтын дараа гарч ирэхэд эцсийн бүтээгдэхүүний маань эх бие бэлэн болсон байх болно. Эцэст нь илүү гарсан EVA, backsheet-г өөлж цэвэрлэдэг.

Laminator машины харагдах байдал.

Page 19: дадлага тайлан

Хамгийн түрүүнд хүчдэлийг хэмжинэ.

Cell болон EVA-нд наалдсан хогийг шалган цэвэрлэх.

Page 20: дадлага тайлан

Cell дээр EVA тавигдах байдал.

EVA-ний дээр backsheet тавигдана.

Гурван бэлдэцийг зэрэг laminator-т оруулна.

Page 21: дадлага тайлан

IV. Junction box холболтын хэсэг

Холболтын хайрцагны суурь гадаргууд силикон түрхэгдэх ба энэ нь ус , чийг аливаа бохирдлоос утасны холбоосыг хамгаалах үүрэгтэй. Силикон түрхэгдэх үйл явц нь автоматаар 2 минутын турш явагдах ба энэ хооронд оператор laminator- аас гарч ирсэн бүтээгдэхүүний ард талын дээд ribbon байрлах хэсэгт 4 нүх гаргана. Нүхнүүд нь нэмэх хасах цэнэгийг холбосон зэс утаснуудыг ил гаргаснаар junction box-той урьдчилан бэлтэгсэн 4 ширхэг wire утсаар холбогдож өгдөг. Үүнийгээ богино холболт үүсэхээс сэргийлэн силиконоор бүрээд холболтын хайрцгийг хавтантайгаа бэхэлж өгснөөр холболтын хэсэгт явагдах ажиллагаа дуусна.

Нүх гаргаж байгаа нь Холбосон утаснуудыг силиконоор бүрэх

Холболтын хайрцгийг суурилуулсан байдал.

Page 22: дадлага тайлан

V. Хүрээлэх дамжлага

4 дамжлага дамжин бий болсон модулийн ирмэгийг дагуулан 2 талаараа наалддаг сайн чанарын туузыг нааж өгөх бөгөөд энэ нь хөнгөн цагаан хүрээг бэхэлж өгөх гол бэхэлгээ төдийгүй модуль, хүрээ хоёрын завсраар ус чийг орж, бохирдохоос сэргийлнэ. Хүрээ нь нэг орсон л бол эргэж салдаггүй онцлогтой ба шингэн бодис түрхэн барьцалдуулж өгдөг. Түүнчлэн хүрээний ирмэгүүдийг хуурайдаж өгдөг нь гараар зөөж тээвэрлэх явцад бэртэхээс хамгаалах юм.

Хүрээлсэн модулиа дараагийн ширээн дээр тавьж ISO газардуулгыг хэмжин, junction box-н таглааг тавьж , дагалдах хуудсанд тэмдэглэгээ хийх ба 3000В-р 1минутын турш хүчдэл гүйлгэж хэдий хэмжээний эсэргүүцэл гаргаж байгааг хэмжинэ.

Модулийг хүрээлж байгаа нь.

Эсэргүүцлийг хэмжиж байна.

Page 23: дадлага тайлан

Чанарын шалгалтууд ба бүтээгдэхүүн баталгаажуулалтМатериалын хүлээн авах үзлэг

Энэхүү үзлэгээр агуулахад ирсэн бүх материал түүхий эдийг захиалсан тоо хэмжээгээр ирсэн болон сав баглааны бүрэн бүтэн байдал, үйлдвэрлэсэн хугацаа зэргийг шалгадаг.

Талбайн шалгалт

Талбайн шалгалт нь үндсэн 2 хэсэгтэй.

1. Түүхий эд материалын шалгалт – үйлдвэрлэлд хэрэглэгдэж байгаа cell, backsheet, ribbon, тугалга, шил, холболтын хайрцаг, силикон, frame, EVA, double side tape зэргийн хэмжээ, зузаан, төрөл, үйлдвэрлэсэн хугацаа зэргийг шалгаж тэмдэглэгээ хийнэ.

2. Талбайн шалгалт - үндсэн дамжлагын хэвийн ажиллагаа, гарч байгаа бүтээгдэхүүний хэмжээсүүдийг нарийн шалгаж тэмдэглэдэг.

Хуулралтын шалгалт

Хуулралтыг мөн 2 янзаар шалгана. Ингэхдээ EVA-г 10мм×21мм харьцаатайгаар 2 ширхэг, Backsheet-г 8мм×19мм хэмжээтэйгээр мөн 2 ширхэгийг зүсэн авч бэлдэнэ.

1. Шилэн дээр нэг тал нь наалддаггүй гялгар цаас тавин дээрээс нь бэлдсэн EVA-г тавьж өгнө. Улмаар laminator-т оруулж EVA шил хоёрын наалдацыг шалгана.

2. Харин шилэн дээр EVA тавиад гялгар цаасаа тавиад backsheet-ийг тавин laminator-т оруулж өгснөөр EVA backsheet хоёрын наалдацыг шалгадаг.

Шалгахдаа force measurement төхөөрөмжөөр наалдсан хуудсаа татаж, татагдах чадлыг ньютоноор хэмждэг. Хэмжилтийн явцыг доорх зурагт харуулав

Page 24: дадлага тайлан

Гелийн агуулгын шалгалт

Энэхүү шалгалтаар EVA-ний наалдах чадварыг шалгадаг ба нэг тал нь наалддаггүй гялгар уутан дотор 7мм×14мм хэмжээтэй EVA зүсэж хийгээд laminator- т оруулдаг. Үүнийгээ 3мм×0,8мм харьцаатайгаар 6 ширхэгийг зүсэн авч жинг хэмжээд 2 шүүлтүүр дотор хуваан хийж 8 цаг сокслятны аппаратанд нэрнэ. Аппаратнаас гаргаад хатаах шүүгээнд 4 цагийн турш 90˚C темпрературт хатаана. Хатсан EVA-г дахин жинлэж анхны утганд нь харьцуулахад наалдацын хувь гарч ирэх ба 80%-аас дээш байх ёстой.

EL шалгалт

Энэ нь хүний нүдэнд үл үзэгдэх микро хагарлыг рентген туяаны тусламжтайгаар олж хардаг шалгалт юм.

Модуль шалгах хэсэг компьютерт харагдах байдал

Cell-ний микро хагарал

Page 25: дадлага тайлан

Бүтээгдэхүүн баталгаажуулах

Энэ хэсэгт модулийг цэвэрлэж хог орсон, ribbon утасны хоорондох зай ойртсон эсвэл холдсон эсэхийг нүдээр шалгадаг юм. Түүний дараа нарны цацрагтай ижил хэмжээний гэрлийн эрчмийг модуль руу тусгадаг бөгөөд тухайн агшинд цахилгааны гаралтын үзүүлэлтүүдийг хэмжиж авдаг.

Гологдол бүтээгдэхүүн Модулийг цэвэрлэж байна Модуль шалгах хэсэг

Гологдол бүтээгдэхүүнийг элемент, бөмбөлөг, гадны биет, backsheet, шил, риббон, холболтын хайрцаг, хүрээ, давхарга, EL test гэсэн төрлүүдээр 29 янзаар A,B,C ангилалд хамааруулдаг.

Page 26: дадлага тайлан

Цахилгааны гаралтын үзүүлэлт гүйдэл, хүчдэлийг харуулсан график.

Бэлэн болсон бүтээгдэхүүн бүрд тухайн модулийн илэрхийлэх бүх утга болон TUV баталгаажлын тэмдэгийг тавьсан шошго нааж өгдөг.

Page 27: дадлага тайлан

Бэлэн болсон модулийн бүтцийг доорх зурагт харуулав.

Ийнхүү маш өндөр чанартай нарны зайн дэлгэц маань хэрэглэгчдийн гар дээр очсоноор ирээдүйн хөгжлөөс хоцрохгүй байж, хүрээлэн буй орчиндоо аюул учруулахгүйгээр ая тухтай амьдрах боломжийг нээж өгнө.

Page 28: дадлага тайлан

Дадлагын хугацаандаа дараах дамжлагууд дээр ажиллаж үзсэн.

1. Модуль цэвэрлэхМодулийг хүний биед хоргүй хүнсний спиртээр арчдаг ба шилэн дээр тогтсон хогийг сайн цэвэрлэхээс гадна үзлэг шалгалтын стандартын дагуу бүтээгдэхүүнийг нэг бүрчлэн шалгах хэрэгтэй. Мөн bus ribbon хоорондох зай 5мм-ээс их зөрсөн болон далий цоолсон эсэхийг харах хэрэгтэй.

2. Шил угаахӨдөрт үйлдвэрлэх модульны тооноос хамааран шилээ угааж бэлтгэдэг. Юуны түрүүнд шил угаагч машинаа 50 хэм хүртэл халааж , ролькон замныхаа тоосыг арчина. Шил угаах ус нь жирийн биш нэрмэл ус байна. Шил хоорондох зайг 10см-ээс багагүйгээр дараалуулан хийдэг. Нөгөө талд зогсох хүн угаагдаад гарч ирж буй шилийг доороос тусах гэрэлд хог шороог сайтар харан авна. Хангалтгүй бол дахин угаана.

Page 29: дадлага тайлан

3. Холболтын утас таслах

4. Bus ribbon таслах

Мөн өөрийн гараар cell-ийг гагнаж, салгаж суран бага оврын нарны зай хийсэн.

Page 30: дадлага тайлан

Дүгнэлт

Эх орондоо баялгийг бүтээж буй нөхөрсөг агаад хөдөлмөрч хамт олны дэмжлэгтэйгээр үйлдвэрлэл гэж чухам юу болох, ямар нарийн эмх цэгц дараалалтайгаар явагддагийг дамжлага бүр дээрээс харан, зарим зүйлийг хийж үзэн мэдэж авч байлаа.

Нийтдээ 4 долоо хоногийн хугацаанд үйлэдвэрийн шат дамжлага бүртэй танилцаж, тэдгээр хэсгүүд дээр дадлагажин гарч , тайлангаа бичих дараалалтайгаар дадлагаа хийж дуусгав.

Дадлага хийх явцдаа ажигласан зүйл бол ажилчин бүр өөрийн ажилдаа маш хариуцлагатай хандаж, гярхай бөгөөд нямбай ажиллах ёстой. Хамгийн гол түүхий эд болох cell гэхэд маш нимгэн, эмзэг бүтээгдэхүүн тул их зөөлөн уян хандах хэрэгтэй. Бас гагнах үйл ажиллагаа бүр миллиметрийн нарийвчлалтай явагдана. Тиймээс нэг л оператор алдаа гаргахад бусад операторуудын хийсэн хөдөлмөр үгүй болж гологдол бүтээгдэхүүн болдог.

Хамгийн сүүлийн үеийн судалгаагаар дэлхийн нарны зайн экспортын 51%-ийг азийн орнууд эзэлдэг гэж гарчээ. Үүнд манай орны Санко Соолар компанын үйлдвэрлэл багтаж байгаа. Дотоод зах зээлийн хувьд эрэлттэй байгаагаас гадна дэлхийн хэмжээнд яригдаж буй Говьтек болон Азийн супер сүлжээ төсөлд оролцох бүрэн боломжтой үйлдвэрлэл явуулдаг Монголдоо №1 компанид дадлага хийсэн маань тун өгөөжтэй байлаа.