20
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Ё.ГЭРЭЛЧУЛУУН ТАНАА нийслэлийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ 15160 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай 7, Утас: 32-58-26 танаи ны № г Тогтоол хүргүүлэх тухай Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 11 сарын 13-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж батлагдсан тоггоолуудыг хүргүүлж байна. Үүнд: 1. Хөрөнгө бүртгэлээсхасахтухай/2014.11.13, №194/ 2. Хөрөнгө бүртгэлээс хасах тухай /2014.11.13, №195/ 3. Хөрөнгө бүртгэлээс хасах тухай /2014.11.13, №196/ 4. Хөрөнгө бүртгэлээс хасахтухай /2014.11.13, №197/ 5. Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татан буулгах тухай/2014.11.13, №198/ 6. Концесс олгох эрх цуцлахтухай /2014.11.13, №199/ 7. “Улаанбаатар бизнес хөгжлийн төв” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татан буулгах тухай /2014.11.13, №200/ 8. Журамд өөрчлөлт оруулахтухай /2014.11.13, №201/ 9. Иргэдийн оролцоотой газрын зураглалыг тогтмол баяжуулж ашиглах тухай /2014.11.13, №202/ Дээрх тогтоолуудыг харьяа агентлаг, холбогдох байгууллагуудад хүргүүлэх ажлыг зохион байгуулан хяналтандаа авч, хагас бүтэн жилээр хэрэгжилтийн тайланг гарган Хурлын ажлын албанд ирүүлэхийг хүсье. Хавсралто//. хуудастай. Хувийг: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Нам, эвслийн бүлгийн ажлын албанд. ЗАХИР ДАРГ/ 'АП

Tmp c30d

Embed Size (px)

Citation preview

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА

Ё.ГЭРЭЛЧУЛУУН ТАНАА

н и й с л э л и й нИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

15160 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай 7,

Утас: 32-58-26

танаи ны № -т

г Тогтоол хүргүүлэх тухай

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 11 сарын 13-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж батлагдсан тоггоолуудыг хүргүүлж байна. Үүнд:

1. Хөрөнгө бүртгэлээсхасахтухай/2014.11.13, №194/2. Хөрөнгө бүртгэлээс хасах тухай /2014.11.13, №195/3. Хөрөнгө бүртгэлээс хасах тухай /2014.11.13, №196/4. Хөрөнгө бүртгэлээс хасахтухай /2014.11.13, №197/5. Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татан буулгах

тухай/2014.11.13, №198/6. Концесс олгох эрх цуцлахтухай /2014.11.13, №199/7. “Улаанбаатар бизнес хөгжлийн төв” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот

үйлдвэрийн газрыг татан буулгах тухай /2014.11.13, №200/8. Журамд өөрчлөлт оруулахтухай /2014.11.13, №201/9. Иргэдийн оролцоотой газрын зураглалыг тогтмол баяжуулж ашиглах тухай

/2014.11.13, №202/

Дээрх тогтоолуудыг харьяа агентлаг, холбогдох байгууллагуудад хүргүүлэх ажлыг зохион байгуулан хяналтандаа авч, хагас бүтэн жилээр хэрэгжилтийн тайланг гарган Хурлын ажлын албанд ирүүлэхийг хүсье.

Хавсралто//. хуудастай.

Хувийг: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Нам, эвслийн бүлгийн ажлын албанд.

ЗАХИРДАРГ/ 'АП

н и и сл эл и и нИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН то гто о л

Дугаар ■ ш Улаанбаатар хот

г Хөрөнгө бүртгэлээс хасах тухай ч

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3 дахь хэсэг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгндийн 2014 оны 66 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн өмчийн хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн, түүнтэй холбогдох бусад харилцааг зохицуулах журам”-ын4.2 дахь хэсэг, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2014 оны 02-07-81/946 дугаартай дүгнэлтийг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн “Хүүхэд, гэр бүл хөгжил”-ийн төвийн барилга барихтай холбогдуулан Засаг даргын Тамгын газрын балансад бүртгэлтэй тус дүүргийн 13 дугаар хороонд байрлах хавсралтад заасан “Мэнд арви?ких” өрхийн эмнэлгийн 22 834 100 /хорин хоёр сая найман зуун гучин дөрвөн мянга нэг зуу/ төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий барилгыг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /Э.Бат-Үүл/-д зөвшөөрсүгэй.

2. Дээрхи эд хөрөнгийн хөдөлгөөнд холбогдох өөрчлөлт хийж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /Э.Бат-Үүл/-д, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн

нийсл эл ийнИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГГООЛ

АЯ/Ч ОНЫ / / сарын /в_ өдөр Дугаар /9 5 Улаанбаатар хот

г пХөрөнгө бүртгэлээс хасах тухай

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3 дахь хэсэг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 66 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн өмчийн хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн, түүнтэй холбогдох бусад харилцааг зохицуулах журам”-ын4.2 дахь хэсэг, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2014 оны 02-07-81/1439 дугаартай дүгнэлтийг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

1. Хүүхдийн амбулаторийн эмнэлгийн барилга барихтай холбогдуулан Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын балансад бүртгэлтэй тус дүүргийн 15 дугаар хороонд байрлах хавсралтад заасан хорооны конторын нийт 49 601 100 /дөчин есөн сая зургаан зуун нэг мянга нэг зуу/ төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий барилгыг акгалж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /Э.Бат-Үүл/-д зөвшөөрсүгэй.

2. Дээрх эд хөрөнгийн хөдөлгөөнд холбогдох өөрчлөлт хийж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /Э.Бат-Үүл/-д, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн

Акталж, данснаас хасах эргэлтийн бус хөрөнгийн жагсаалт

д/д

Хөрөнгий н нэр

Хаягбайршил

Ашиглал- тад орсон

он

Балансынүнэ

/төгрөг/

Хуримтлагдс ан элэгдэл

/төгрөг/

Үлдэгдэлүнэ

/төгрөг/1.

Хорооныбарилга

Чингэлтэй ДҮҮРЭг15

дугаар хороо

1999 49 601 100 21 815 298 27 785 801

Нийт дүн 49 601 100 21 815 298 27 785 801

н и и слэл и й нИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН т о гто о л

оны / / сарын /% өдөр Дугаар 0 6 Улаанбаатар хот

гХөрөнгө бүртгэлээс хасах тухай

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3 дахь хэсэг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн ХурлыН Тэргүүлэгчдийн 2014 оны 66 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн өмчийн хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн, түүнтэй холбогдох бусад харилцааг зохицуулах журам”-ын 4.2 дахь хэсэг, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2014 оны 02-07-112/1061 дугаартай дүгнэлтийг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын балансад бүртгэлтэй хавсралтад заасан тус дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Улаанбулангийн нийт 10 680 800 /арван сая зургаан зуун наян мянга найман зуу/ төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий барилгыг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /Э.Бат-Үүл/-д зөвшөөрсүгэй.

2. Дээрх эд хөрөнгийн хөдөлгөөнд холбогдох өөрчлөлт хийж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /Э.Бат-Үүл/-д, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба п^/-^түо-т-ү^ үүрэг болгосугай.

ДАР Д.БАТТУЛГА

Нийслэлийй иргэдийн ТӨЛӨӨЛӨГЧ|$1Ш Хурлын Итэргүүфгчаийн 2<Шк)нъщ. Мт ар сарын

&.. -^ий өдрийн^ тогтоолын хавсралт

& . й М й

Акталж, данснаас хасах эргэлтийн бус хөрөнгийн жагсаалт

д/д

Хөрөнгийн нэр Хаягбайршил

Ашиглал- тад орсон

он

Балансынүнэ

/төгрөг/

Хуримтлагдса н элэгдэл /төгрөг/

Үлдэгдэлүнэ

/төгрөг/1.

Улаанбулангийнбарилга

Налайх ДҮҮРЭГ4дүгээрхороо

1978 10 680 800 10 680 800 0,0

Нийт дүн 10 680 800 10 680 800 0,0

н и й слэл и й нИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

оны / / сарын /3оны сарын Л ? өдөр Дугаар Улаанбаатар хот

гХөрөнгө бүртгэлээс хасах тухай

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3 дахь хэсэг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 66 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн өмчийн хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн, түүнтэй холбогдох бусад харилцааг зохицуулах журам”-ын 4.2 дахь хэсэг, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2014 оны 02-07-92/843 дугаартай дүгнэлтийг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

1. Нутгийн удирдлагын ордны барилга барихтай холбогдуулан Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын балансад бүртгэлтэй хавсралтад заасан Автогражийн нийт 8 820 000 /найман сая найман зуун хорин мянга/ төгрөгийн' бүртгэлийн үнэ бүхий барилгыг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /Э.Бат-Үүл/-д зөвшөөрсүгэй.

2. Дээрх эд хөрөнгийн хөдөлгөөнд холбогдох өөрчлөлт хийж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /Э.Бат-Үүл/-д, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба /Б.Энхболд/- й.

ДАРГҮ Д.БАТТУЛГА

н и й слэл и й нИРГЭДИИН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТЗРГҮҮЛЭГЧДИЙН т о гто о л

М)/У . оны сарын 3_ өдөр Дугаар / 9$ Улаанбаатар хот

Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татан

буулгах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-ын “ж”, 20 дугаар зүйлийн 20.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2.4 дэх заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 67 дугаар тогтоолоор батлагдсан "Нийслэлийн өмчийг хувьчлах журам”-ын 2.6 дахь заалт, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 01/3482 дугаар албан бичгээр өргөн барьсан саналыг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

1. “Уламжлалт эм, эмийн ургамал компани” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татан буулгасугай.

2. Татан буулгах ажлыг зохион байгуулж, хөрөнгө, өр төлбөр, авлагын асуудлыг холбогдох хууль, журмын дагуу шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /Э.Бат-Үүл/-д даалгасугай.

3. “Уламжлалт эм, эмийн ургамал компани” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын эзэмшиж байсан Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 67 560 000 /жаран долоон сая таван зуун жаран мянга/ төгрөгийн бүртгэлийн анхны өртөг бүхий барилгыг Өмчийн харилцааны балансад шилжүүлсүгэй.

4. Хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба /Б.Энхболд/-нд үүрэг болгосусгай.

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЬШ

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН тогтоол

оны / ^ сарын өдөр Дугаар Улаанбаатар хот

Концесс олгох эрх цуцлах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7, 22 дугаар зүйлийн 22.1.9 дэх заалт, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 01/3589 дугаар албан бичгээр өргөн барьсан саналыг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

1. “Орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалт” дахь Шүд, эрүү нүүрний эмгэг судлалын төвийн барилга барих төсөлд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 16 дугаар тогтоолоор “Кодем” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон заалтыг хүчингүй болгосугай.

2. Хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн

н и й слэл и й н ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН т о гто о л

0НЬ| / / сарын /% өдөр Дугаар 0 Улаанбаатар хот

г I .. и 1“Улаанбаатар бизнес хөгжлийн төв” орон

нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татан буулгах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-ын “ж”, 20 дугаар зүйлийн 20.1, Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх заалтууд, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2.4 дэх хэсэг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 18/21 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 2а/3423 тоот албан бичгээр өргөн мэдүүлсэн саналыг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

1. “Улаанбаатар бизнес хөгжлийн төв” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыгтатан буулгасугай.

2. Татан буугдаж буй хуулийн этгээдэд ажиллаж байсан 7 ажилтан, нийт 939000 /есөн зуун гучин есөн мянга хоёр зуун/ төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий эргэлтийн хөрөнгө, нийт 87 424 138 /наян долоон сая дөрвөн зуун хорин дөрвөн мянга нэг зуун гучин найман/ төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий эргэлтийн бус хөрөнгийг эх үүсвэрийн хамт “Налайхын Варилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газарт, нийт 47 863 570 /дөчин долоон сая найман зуун жаран гурван мянга таван зуун далан/ төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий эргэлтийн бус хөрөнгийг “Эмээлтийн Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газарт, нийт 206 253 585 /хоёр зуун зургаан сая хоёр зуун тавин гурван мянга таван зуун наян таван/ төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий эргэлтийн бус хөрөнгийг Нийслэлийн өмчийн харилцааны газарт тус тус балансаас балансад шилжүүлсүгэй.

3. Татан буулгах үйл ажиллагааг хуулийн дагуу зохион байгуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /Э.Бат-Үүл/-д, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажпын алба

н и йслэл и ин ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЬШ

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН т о гто о л

обО/У оны / / сарын /3 Дугаар Л )/ Улаанбаатар хот

Журамд өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь заалт, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 01/3560 дугаартай албан бичгээр өргөн мэдүүлсэн саналыг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

1. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 17/16 тоот тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Бичил бизнөсийг дэмжих нийслэлийн сангийн журам”-д дараах өөрчлөлтийг оруулан баталсугай.

1 дүгээр зүйлийн 1.5-д: “Сан нь мөнгөн хөрөнгийн сан байна.”,2 дугаар зүйлийн 2.2-д: “...Нарийн бичгийн дарга нь Нийслэлийн Хөдөлмөрийн газрын дарга байна.”,

2.3-д: “Зөвлөл нь 11 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд гишүүдийг Зөвлөлийн даргын санал болгосноор Төрийн болон Төрийн бус байгууллага, Сангийн үйл ажиллагаатай шууд холбоотой этгээдийн төлөөллөөс Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар томилно...”,

2.6-д: “...Нийслэлийн Хөдөлмөрийн газрын нягтлан бодогчхариуцна.”,

2.7-д: “Сангийн дансны гүйлгээг Зөвлөлийн гарсан тогтоолыг үндэслэн Сангийн нарийн бичгийн дарга нэгдүгээр гарын үсэг, Хөдөлмөрийн газрын нягтлан бодогч хоёрдугаар гарын үсэг зурж тамга дарсанаар хүчин төгөлдөр болно.”3 дугаар зүйлийн 3.1-д: “Олгосон зээлийн эргэн төлөлтийн орлого.”

2. Журамд дараах заалтуудыг нэмж оруулсугай.1 дүгээр зүйлд 1.6. “Мөнгөн хөрөнгө нь төрийн сангийн дансанд байршина.”,3 дугаар зүйлд 3.1.5. “Олгосон зээлийн эргэн төлөлтийн орлого.”,4 дүгээр зүйлд 4.4. “Сангийн зөвлөл нь Монгол Улсын Банкны тухай хууль болон

бусад холбогдох хууль, журмын шаардпага хангасан дамжуулан зээлдүүлэх баигууллагатай санхүү, зээлийн хууль журмын хүрээнд зээлийн гэрээг байгуулж ажиллана.”,

4.5. буюу “Сангийн зөвлөл, түүний нягтлан бодогч сангаас зээл олгосон дамжуулан зээлдүүлэх байгууллагатай улирал бүр тооцоо нийлж, онцгой тохиолдол гарсан үед сангийн зөвлөлийг хуралдуулж, асуудлыг танилцуулна.”

3. Энэхүү тогтоолын хэрэгжилтийг хангуулж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /Э.Бат-Үүл/-д, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба /Б.Энхболд/- нд тус тус даалгасугай.

ДАРГ Д.БАТТУЛГА

н и й слэл и й нИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЬШ

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

оны / / сарын В . өдөр Дугаар < Ш / Улаанбаатар хот

1Иргэдийн оролцоотой газрын зураглалыг

тогтмол баяжуулж ашиглах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7, 20.2, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалт, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 01/3576 тоот албан бичгийг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

1. Нийслэлийн 9 дүүргийн 152 хороонд “Иргэдийн оролцоотой газрын зураглал” хийгдэж дууссантай холбогдуулан тус зураглалд байнга баяжилт хийж ажиллахыг Хороодын иргэдийн Нийтийн Хурал, түүний Тэргүүлэгчдэд чиглэл болгосугай.

2. Нийслэл, дүүргийн төсөв, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө боловсруулах, батлахдаа дээрх зураглалыг ашиглаж байхыг дүүргүүдийн Иргэдийн Төлөөлөгчдийн

М ) /у

ни ислэл и йнИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН т о гто о л

Дугаар Улаанбаатар хот

г“Улаанбаатар лотто” төслийн удирдах

хорооны бүрэлдэхүүн, журам батлах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

1. Нийслэлийн төсвийн тэнцвэртэй байдлыг хадгалах, орлогын боломжит эх үүсвэрүүдийг бүрэн дайчлах, хөрөнгө оруулалтын төсвийн бааз суурийг өргөжүүлэн төсвийн орлогыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд “Улаанбаатар лотто” гаргахыг зөвшөөрсүгэй.

2. “Улаанбаатар лотто” төслийн удирдах хорооны бүрэлдэхүүнийг 1 дүгээр хавсралтаар, “Улаанбаатар лотто” гаргах үйл ажиллагааны журмыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

3. Энэхүү тогтоолын хэрэгжилтийг хангуулж, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /Э.Бат-Үүл/-д, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба /Б.Энхболд/-нд тус тус даалгасугай.

НийслэлийТэргүүлэгчду

ӨД1

^эдий^^шлөөйөгФУ Н : |0 14 ^н ы ^^ү ]|э э ^ |с Йм^ЯговдА Сдү

I н | Я и ;

■ ~ 1 5

“УЛААНБААТАР ЛОТТО” ТӨСЛИЙН УДИРДАХ ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН

йн Хурлын рын *СГ-ны ) хавсралт

Дарга: С.Очирбат Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч

Гишүүд: Н.Батаа Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч

Б.Бадрал Улаанбаатар хотын Ерөнхий мөнөжөрбөгөөд Захирагчийн ажлын албаны дарга

Л.Нарантуяа Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга

Э.Тэмүүлин Нийслэлийн эдийн засгийн хөгжпийн газрындарга

Э.Ганхүү Нийслэлийн Засаг даргын Тамгын газрынСанхүү, төрийн сангийн хэлтсийн дарга

Нарийн бичгийндарга: Д.Отгонбаатар Нийслэлийн Засаг даргын тамгын газрын

Төсөл, хамтын ажиллагааны хэлтсийн дарга

Нийслэлимн тгэди^^рөлө^өйЕ ш йн Хурлын----------- |йн%014̂ § Ц ^ . Йггмирарын^-ны

аугщ ) т ж т а ш ж $»д|Ьа1 |р хавсралт

I Ш $ м а ~ а -

Тэргүүлэгчдөдрийн*##

И ~ 1 !

УЛААНБААТАР ЛОТТО ГАРГАХ ҮИЛ АЖШЛАР&АЫЫ;

НЭГ. НИЙТЛЭГҮНДЭСЛЭЛ

1.1 Энэхүү журмын зорилго нь Улаанбаатар лотто төслийн хэрэгжүүлэгчийг шалгаруулах, • төсөл хэрэгжүүлэхэд хяналт тавих, төслийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх, мөн төсөлд оролцогч талуудын хоорондын харилцааг зохицуулах, тэдгээрийн эрх үүргийг тодорхойлох, төслийн тасралтгүй үйл ажиллагааг зохицуулахад оршино.

1.2 Энэ журамд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно.

1.2.1 “Улаанбаатар лотто" /цаашид лотто гэх/ гэж Нийслэлийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны орлогыг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй эд, мөнгөний хонжворт сугалаа зохион байгуулах үйл ажиллагааг;

1.2.2 “Улаанбаатар лотто төсөл” гэж/цаашид “төсөл” гэх/ гэж энэ журмын 1.2.1-дзаасан үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд зориулан боловсруулсан баримт бичгийг;

1.2.3 “Улаанбаатар лотто төсөл”-д оролцогч талууд гэж Төслийн удирдах хороо, Төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийг;

1.2.4 “Улаанбаатар лотто төсөл хэрэгжүүлэх 2 талт гэрээ” гэж лотто төслийг хэрэгжүүлэхээр сонгогдсон төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлэгч тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж Нийслэлийн Засаг даргатай байгуулсан гэрээг хэлнэ.

ХОЁР. УЛААНБААТАР ЛОТТО ТӨСӨЛД ОРОЛЦОГЧ ТАЛУУД, ТЭДГЭЭРИЙН ЭРХ, ҮҮРЭГ

2.1. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид Улаанбаатар лотто төслийг удирдан зохион байгуулж Төслийн удирдах хорооны бүрэлдэхүүн, хорооны дүрмийг батална. Төслийн удирдах хороо нь дор дурдсан эрх, үүргийг гүйцэтгэнэ.

2.1.1.Төсөл хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;

2.1.2. Төсөл хэрэгжүүлэгчийг шапгаруулах урилгын загвар болон төслийг үнэлэх шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулах

2 .2 .

2.3

2.1.3. Тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжийг төсөл хэрэгжүүлэгчээр сонгон шалгаруулах,

2.1.4. Сонгогдсон төсөл хэрэгжүүлэгчтэй хийх хоёр талт гэрээний загвар батлах;

2.1.5. Төслийн үйл ажиллагааны уялдаа холбоог хангах;2.1.6. Оролцогч талуудын дунд албан ёсны уулзалт зохион байгуулах;2.1.7. Төслийг хэрэгжүүлэх явцад гарах аливаа асуудлыг шийдвэрлэн,

хэлэлцсэн асуудлаараа зөвлөмж, дүгнэлт, тэмдэглэл гаргах, үүрэг даалгавар өгөх;

2.1.8. Төслийн явцад хяналттавих, үр дүнг үнэлэх;2.1.9. Төслийн хэрэгжилтийн талаар олон нийтэд тухай бүр мэдээлэл

өгөх, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх.2.1.10. Төслийн удирдах хороо нь төслийн хзрэгжилтийг хагас жил тутам

үнэлж, тайланг гаргана.2.1.11. Төслөөс олсон орлогыг төсөвт төвлөрүүлж Улаанбаатар хотын

нийгмийн болон дэд бүтцийн салбарын бүтээн байгуулалтад зарцуулах ажлыг зохион байгуулна.

2.1.12. БусадТөслийн ажлын хэсгийн сонгон шалгаруулалтаас шалгарч Нийслэлийн Засаг даргатай төсөл хэрэгжүүлэх тухай 2 талт гэрээ байгуулсан, төслийг хэрэгжүүлэх эрх бүхий компани, хуулийн этгээдийг төслийн үйл ажиллагаа хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж гэнэ.

Төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж нь дор дурдсан эрх, үүргийг гүйцэтгэнэ.

2.3.1 Төслийн санхүүжилтийг бие даан шийдвэрлэх;2.3.2 Лоттоны өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулан явуулах;2.3.3 Сугалааны төрөл болон дизайныг батлах;2.3.4 Лотто төслийн бүхий л бүтээгдэхүүний маркетингийг боловсронгуй

болгох, хөгжүүлэх;2.3.5 Тоглогч бүрт жигд, эрх тэгш чанартай үйлчилгээ үзүүлэх, нээлттэй,

ил тод, хариуцлагатай, хүртээмжтэй байх зарчмыг баримтална;2.3.6 Сугалаа борлуулж буй сүлжээний үйл ажиллагааг удирдан зохион

байгуулах;2.3.7 Төсөл хэрэгжүүлэхээс өмнө тоглоомын журам боловсруулж

танилцуулах;2.3.8 Төслийн үйл ажиллагаатай холбогдон гарсан дүрэм, журам болон

Монгол улсын хууль тогтоомжийг мөрдөж ажиллах;2.3.9 Удирдах хорооноос зохион байгуулсан албан ёсны хуралд тогтмол

оролцох;2.3.10 Удирдах хороо болон Төслийн ажлын албыг тогтмол шаардлагатай

мэдээллээр хангах;

2.3.11 Төслийн явцын мэдээг сар бүр, улиралд нэг удаа санхүүгийн тайланг Удирдах хороонд хүргүүлж, тайлагнах

2.3.12 Төслийн удирдах хороо хяналт хийхэд шаардлагатай нөхцөл, бололцоогоор хангах;

2.3.13 Төслийн үйл ажиллагааны талаар нэмэлт санал, гомдлоо удирдах хороонд хүргүүлэх;

2.3.14 Бусад;

ГУРАВ. ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АЖ АХУЙН НЭГЖИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

3.1.Төслийн удирдах хороо нь төслийн үйл ажиллагаа хэрэгжүүлэгч нэгжийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулна.

3.2. Төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах тухай Нийслэлийн Засаг даргын шийдвэр гарсны дараа төсөл хэрэгжүүлэхийг сонирхогч этгээдийн саналыг хүлээн авах урилгыг олон нийтэд мэдээлж, 15 хоногийн дотор санал хүлээн авч, нээнэ.

3.3. Урилгад дараах зүйлийг тусгасан байна:3.3.1. Бизнес төлөвлөгөө;3.3.2.Лотто зохион байгуулахад шаардагдах урьдчилсан төсөл, шаардагдах

хөрөнгө оруулалтын тооцоо;3.3.3. Санал хүлээн авах, нээх хугацаа;3.3.4. Саналыг хүлээн авах газрын тодорхой хаяг, харилцах утасны дугаар;3.3.5. Төслийн онцлог, шинж чанарт нийцүүлэн нэмэлт шаардлага тавьж болох

бөгөөд түүнийг төсөл шалгаруулах урилгад тусгана;3.4. Саналд дараах зүйлийг тусгасан байна.

3.4.1. Санхүүгийн чадавх, түүнийг нотолсон баримт бичиг;3.4.2. Хүний нөөц, удирдлага, ажлын туршлага;3.4.3. Тоглоомын дүрэм;3.4.4. Шагналын журам;3.4.5. Сугалааны нууцлал, хэрэглэгчийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж

ажиллах талаар товч танилцуулга, мэдээлэл;3.4.6. Шинэ дэвшилтэт техник, технологи ашиглах бол танилцуулгыг хамт

ирүүлэх;3.4.7. Бусад;

3.5. Төсөл хэрэгжүүлэхийг сонирхогч этгээд нь саналыг битүүмжилж, Төслийн удирдах хороонд ирүүлнэ.

3.6. Ажлын хэсэг ирүүлсэн саналыг тэмдэглэл үйлдэн хүлээн авна.3.7. Төслийн удирдах хороо саналыг нээхдээ төсөл хэрэгжүүлэхээр санал ирүүлсэн

аж ахуйн нэгжийн төлөөллийн этгээдийг байлцуулна.3.8. Төслийн удирдах хороо санал тус бүрт үнэлгээ өгч, 7 хоногийн дотор дүгнэлт

гаргана.

3.9. Төслийн удирдах хороо сонгон шалгаруулалтын дүгнэлт гаргахад дараах зарчмыг баримтална.

3.9.1. Шалгуур үзүүлэлт бүрээр ирүүлсэн санал тус бүрийн давуу болон сул талын тодорхойлолт, үзүүлэлт бүрийн үнэлгээ;

3.9.2. Санал тус бүрийг үнэлсэн нийлбэр оноо;3.9.3. Төсөл хэрэгжүүлэхийг сонирхогч этгээдийн ерөнхий ба туршлагын чадавхийн

үнэлгээ;3.9.4. Төслийн удирдах хорооны нэмэлт санал;

3.10 Төслийн удирдах хорооны гишүүд тус тусдаа үнэлж, нэгдсэн үнэлгээг төслийн санал тус бүрээр гаргана.

3.11. Дүгнэлтийг заавал бичгээр үйлдэх бөгөөд гишүүн тус бүр албан тушаалаа тэмдэглэн, гарын үсэг зурсан байна.

3.12. Төслийн удирдах хорооны гишүүд төсөлтэй танилцан хамгийн өндөр үр дүн, эдийн засгийн үр ашигтай хувийн дэмжлэг авсан аж ахуйн нэгжид төсөл хэрэгжүүлэх эрхийг олгоно.

ДӨРӨВ. ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АЖ АХУЙН НЭГЖТЭЙ 2 ТАЛТ ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

4.1. Төслийн удирдах хороо нь 3.12 дэх заалтын хэрэгжилтийг дүгнэж, Нийслэлийн Засаг даргад танилцуулна.

4.2. Дүгнэлтээр шалгарсан аж ахуйн нэгж заасан хугацаанд төслийн санхүүжилт, төсөл хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан Төслийн удирдах хороонд танилцуулна.

4.3. Нийслэлийн Засаг дарга энэ журмын 3.12 дэх заалтын хэрэгжилт, төслийн төлөвлөгөөг хянасан Төслийн удирдах хорооны саналыг үндэслэн ажлын хэсгээс шалгаруулсан аж ахуй нэгжийг төсөл хэрэгжүүлэгчээр батламжлан, 2 талт гэрээ байгуулах эрхийг олгоно.

4.4. Хоёр талт гэрээнд дараах зүйлсийг тусгасан байна.4.4.1. Ногдол ашгийн хэмжээ ;4.4.2.Талуудын эрх, үүрэг, хариуцлага;4.4.3. Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах журам;4.4.4. Төсөл хэрэгжих явцад үүсч болох эрсдэл, түүнийг шийдвэрлэх арга зам;4.4.5. Гэрээ сунгах болон цуцлах нөхцөл;4.4.6. Төсөл хэрэгжиж эхпэх, дуусах хугацаа;4.4.7. Нэмэлт нөхцөл;4.4.8. Талуудын гарын үсэг, тамга тэмдэг;

4.5. Хоёр талт гэрээг Нийслэлийн Засаг дарга Төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлэгчтэй байгуулна.

4.6. Төсөл хэрэгжүүлэгч хоёр талт гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулах бөгөөд талууд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх үүрэгтэй.

4.7. Төсөл хэрэгжүүлэгч хоёр талт гэрээг төслийн удирдах хорооны баталсан гэрээний загварын дагуу байгуулна;

ТАВ. ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

5.1 Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр гэрээ байгуулах эрх авсан төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж нь төлөвлөгөөний дагуу ажлыг эхлүүлнэ;

5.2. Төсөл хэрэгжүүлэгч нь Нийслэлийн Засаг даргын захирамжаар олгогдсон төсөл хэрэгжүүлэх эрхээ бусдад шилжүүлэх эрхгүй.

5.3. Төсөл хэрэгжүүлэгч төслийн санхүүжилтийг бие даан шийдвэрлэх үүрэгтэй. Санхүүжилт нь гадаад, дотоодын хувийн хөрөнгө оруулалт, банкны зээлийн хөрөнгө, хандив бусад эх үүсвэрээс бүрдэж болно.

5.4. Төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж нь төслийн үйл ажиллагааг гэрээ байгуулснаас хойш 1 сар хүртэлх хугацаанд эхлүүлээгүй, төслийг хэрэгжүүлэх явцдаа гэрээний заалт болон бусад дүрэм журмыг мөрдөж ажиллаагүй 2 ба түүнээс дээш удаа зөрчил гаргасан нь нотлогдсон, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Төслийн удирдах хорооны саналыг үндэслэн төсөл хэрэгжүүлэгчээр батламжилсан захирамжийг Нийслэлийн Засаг дарга хүчингүй болгоно.

ЗУРГАА. ТӨСЛӨӨС ОЛОХ АШГИЙГ ХУВААРИЛАХ

6.1.Төслийн удирдах хороо нь Улаанбаатар лотто төслийн үйл ажиллагаанаас олох ашиг орлогыг бодитойгоор төлөвлөж, шударгаар зарцуулах үүрэгтэй.

6.2. Үйл ажиллагааны орлогоос тодорхой хувийг төсөвт төвлөрүүлэх бөгөөд энэхүү хөрөнгийг нийгмийн дэд бүтцийн салбарын хөрөнгө оруулалтад зарцуулна.

ДОЛОО. БУСАД

7.1. Журамд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид шийдвэрлэнэ.

7.2. Энэхүү журмыг хэрэгжүүлээгүй, хүлээсэн үүргээ биелүүлээгүй хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

оооооооооооОООооооооооооо