23
Монголын хадгаламж, зээлийн хоршоодын үндэсний холбоо Загвар "…………………." ХАДГАЛАМЖ, ЗЭЭЛИЙН ХОРШООНЫ ҮЛГЭРЧИЛСЭН ДYРЭМ Нэг. Нийтлэг үндэслэл 1 дүгээр зүйл. Дүрмийн зорилт 1.1. Энэ дүрмийн зорилт нь "……........................." хадгаламж, зээлийн хоршооны /цаашид “хоршоо” гэх/ бүтэц зохион байгуулалт, удирдлагын чиг үүрэг, эрх хэмжээ, хариуцлагын тогтолцоог тодорхойлох, хөрөнгө санхүүг бүрдүүлэх, захиран зарцуулах, хоршооны үйл ажиллагааг дуусгавар болгох, хоршооны гишүүнчлэл, хяналтын тогтолцоог тогтоох болон хоршооны үйл ажиллагаатай холбогдон үүсэх аливаа харилцааг зохицуулахад оршино. (1.1) 1 1.2. Хоршооны оноосон нэр: "......................." хадгаламж, зээлийн хоршоо, англи хэлээр "....................." SCC гэдэг нэртэй байна. (9.1.1, 11-р зүйл) 1.3. Хоршооны албан ёсны хаяг: Монгол улс, ……………….. аймаг (хот), ................................................ сум (дүүрэг), ............................................... баг (хороо), хороолол, ............................................... гудамж, байшин. Утас: .................................... Факс: .................................... Вэб: ...................................... E-mail: .................................. (9.1.1, 12-р зүйл) 1.4. Хоршоо нь албан бичгийн хэвлэмэл хуудас, өөрийн нэр бүхий тэмдэг, билэгдэлтэй байна. (зөвлөмж) 1 Тайлбар: Дүрмийн заалтын төгсгөлд () хаалтанд Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн холбогдох заалт, зүйлийн дугаар, зөвлөмжийг оруулсан болно. 1

1 үлгэрчилсэн дүрэм

Embed Size (px)

Citation preview

Page 1: 1 үлгэрчилсэн дүрэм

Монголын хадгаламж, зээлийн хоршоодын үндэсний холбоо Загвар

"…………………." ХАДГАЛАМЖ, ЗЭЭЛИЙН

ХОРШООНЫ ҮЛГЭРЧИЛСЭН ДYРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Дүрмийн зорилт

1.1.Энэ дүрмийн зорилт нь "……........................." хадгаламж, зээлийн хоршооны /цаашид “хоршоо” гэх/ бүтэц зохион байгуулалт, удирдлагын чиг үүрэг, эрх хэмжээ, хариуцлагын тогтолцоог тодорхойлох, хөрөнгө санхүүг бүрдүүлэх, захиран зарцуулах, хоршооны үйл ажиллагааг дуусгавар болгох, хоршооны гишүүнчлэл, хяналтын тогтолцоог тогтоох болон хоршооны үйл ажиллагаатай холбогдон үүсэх аливаа харилцааг зохицуулахад оршино. (1.1)1

1.2.Хоршооны оноосон нэр: "......................." хадгаламж, зээлийн хоршоо, англи хэлээр "....................." SCC гэдэг нэртэй байна. (9.1.1, 11-р зүйл)

1.3.Хоршооны албан ёсны хаяг:

Монгол улс, ……………….. аймаг (хот),................................................ сум (дүүрэг), ............................................... баг (хороо), хороолол,............................................... гудамж, байшин.Утас: ....................................Факс: ....................................Вэб: ...................................... E-mail: .................................. (9.1.1, 12-р зүйл)

1.4.Хоршоо нь албан бичгийн хэвлэмэл хуудас, өөрийн нэр бүхий тэмдэг, билэгдэлтэй байна. (зөвлөмж)

1.5.Хоршоо нь үйл ажиллагаандаа Монгол улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, Хадгаламж, зээлийн хоршооны тухай хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад акт, энэхүү дүрмийг удирдлага болгоно. (2.1)

2 дугаар зүйл. Дүрмийн нэр томьёоны тодорхойлолт

2.1. Энэ дүрэмд хэрэглэсэн нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

2.1.1. “хадгаламж, зээлийн хоршоо” гэж гишүүдийнхээ эдийн засгийн

болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээг хангах зорилгоор гишүүддээ хадгаламж, зээлийн үйлчилгээг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үзүүлэх ардчилсан удирдлага, хамтын хяналт бүхийн ашгийн төлөө бус хуулийн этгээдийг; (3.1.1)

1Тайлбар: Дүрмийн заалтын төгсгөлд () хаалтанд Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн холбогдох заалт, зүйлийн дугаар, зөвлөмжийг оруулсан болно.

1

Page 2: 1 үлгэрчилсэн дүрэм

Монголын хадгаламж, зээлийн хоршоодын үндэсний холбоо Загвар

2.1.2. “хоршооны өөрийн хөрөнгө” гэж хоршооны активаас өр төлбөрийг хассан зөрүү буюу гишүүдийн оруулсан хувь хөрөнгө болон нөөцийн сан, бусад сан, хандив, тусламж, хуримтлагдсан орлогын нийлбэрийг; (3.1.2)

2.1.3. “хоршооны гишүүний оруулсан хувь хөрөнгө” гэж хоршоонд гишүүнээр элсэхэд оруулсан хоршооны дүрмээр тогтоосон мөнгөн хөрөнгийг; (3.1.3)

2.1.4. “нэгдмэл сонирхолтой этгээд” гэж хоршооны гишүүн, тэргүүлэгчдийн зөвлөл, хяналтын зөвлөл болон зээлийн хорооны гишүүн, гүйцэтгэх захирал, ажилтантай эд хөрөнгө, садан төрлийн зэрэг хувийн ашиг сонирхлын холбоо бүхий этгээдийг; (3.1.4)

2.1.5. “сонирхлын зөрчил бүхий үйлдэл” гэж хоршооны тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөл, зээлийн хорооны гишүүд, гүйцэтгэх захирал, ажилтан, гишүүний зүгээс өөрт нь, эсхүл тэдгээрийн нэгдмэл сонирхолтой этгээдэд ашигтай буюу илт давуу байдал тогтоох зорилгоор хийсэн хоршооны эрх ашигт сөргөөр нөлөөлөх үйлдэл, эс үйлдлийг; (42.1, 9.1.17)

2.1.6. “нууцад хамаарах мэдээлэл” гэж хоршоо албан ёсоор олон нийтэд зарласнаас бусад хоршооны санхүү, бизнесийн холбогдолтой аливаа мэдээ, мэдээлэл болон хоршооны нийт гишүүд, тэргүүлэгчид болон хяналтын зөвлөлийн гишүүд, зээлийн хорооны гишүүд, гүйцэтгэх захиралтай холбогдох хадгаламж, зээл, хувь нийлүүлсэн хөрөнгө, ногдох хувь хөрөнгийн мэдээлэл болон Хувь хүний нууцын тухай хуулиар зохицуулсан мэдээлэл. (9.1.21, зөвлөмж)

3 дугаар зүйл. Хоршооны үйл ажиллагааны зарчим

3.1.Хоршоо үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтална: (4-р зүйл)

3.1.1. сайн дурын гишүүнчлэлтэй байх;

3.1.2. гишүүдийн ардчилсан удирдлага, хамтын хяналттай, ил тод, нээлттэй байх;

3.1.3. гишүүдийн эдийн засгийн тэгш оролцоог хангаж, шударга хуваарилалт хийх;

3.1.4. хараат бус бие даасан байх;

3.1.5. гишүүд, ажилтныг сургалт, мэдээллээр хангах;

3.1.6. нийгмийн болон гишүүдийнхээ нийтлэг эрх ашгийн төлөө санаа тавих;

3.1.7. ялгаварлан гадуурхахгүй байх;

3.1.8. санхүүгийн тогтвортой байдлыг хангах;

3.1.9. бусад хадгаламж, зээлийн хоршоотой буюу Монголын хадгаламж, зээлийн хоршоодын үндэсний холбоотой хамтарч ажиллахыг эрэлхийлэх.

3.2.Хоршооны эрхлэх ажил, үйлчилгээ:

3.2.1. мөнгөн хадгаламж; (13.4, 9.1.3)

3.2.2. зээл; (13.4, 9.1.3)

2

Page 3: 1 үлгэрчилсэн дүрэм

Монголын хадгаламж, зээлийн хоршоодын үндэсний холбоо Загвар

3.2.3. Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрсөн, хууль тогтоомжоор хориглоогүй санхүүгийн бусад ажил, үйлчилгээ. (13.5, 9.1.3)

3.3 Хоршоо нь өөрийн үйл ажиллагааг тодорхой бус хугацаагаар эрхлэн явуулна. (13.3, 9.1.2)

3.4.Хоршоо нь салбар байгуулах асуудлыг Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан журмаар зохицуулна. (13.9)

Хоёр. Хоршооны үйл ажиллагаа

4 дүгээр зүйл. Хадгаламж, зээлийн үйл ажиллагаа

4.1.Бүх гишүүдийн хурлаас хадгаламжийн болон зээлийн үйл ажиллагааны бодлогыг батлана. (16. 2, 29.2.5)

4.2.Хоршоо нь бичгээр байгуулсан гэрээний үндсэн дээр зөвхөн гишүүдээс хадгаламж авч, гишүүддээ зээл олгоно. (16.1, 17.1)

4.3.Хоршооны нэг гишүүнээс авах хадгаламж, нэг гишүүн болон нэгдмэл сонирхолтой этгээдэд олгох зээлийн дээд хэмжээг Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосон хязгаарлалтын хүрээнд тэргүүлэгчдийн зөвлөл тогтооно. (16.6, 17.2, 17.4, 9.1.15)

4.4.Тэргүүлэгчдийн зөвлөлөөс “Хадгаламжийн үйл ажиллагааны журам” болон “Зээлийн үйл ажиллагааны журам” –ыг баталж, хэрэгжүүлнэ. (35.1.4)

5 дугаар зүйл. Хадгаламж, зээлийн үйл ажиллагаанд хориглох зүйл

5.1. Тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөл, зээлийн хорооны гишүүд, гишүүнчлэл бүхий гүйцэтгэх захирал, ажилтанд зээл олгоход тэдгээрийн хашиж буй албан тушаалаас нь хамаарч аливаа давуу байдал, эсхүл хөнгөлөлт эдлүүлж болохгүй. (17.9)

5.2.Тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөл, зээлийн хорооны гишүүд, гишүүнчлэл бүхий гүйцэтгэх захирал, ажилтан, тэдгээртэй нэгдмэл сонирхолтой этгээдэд зээл олгох асуудлыг шийдвэрлэх ажиллагаанд тухайн албан тушаалтан оролцохыг хориглоно. (17.10)

5.3.Хоршоо нь үйл ажиллагаандаа дор дурдсан зүйлийг хориглоно:5.3.1. гишүүн бус этгээдэд зээл олгох, мөнгөн хадгаламж татах;

(18.1.2)

5.3.2. зээлийн барьцааны зүйлийг зээл төлүүлэхээс бусад зорилгоор ашиглан, захиран зарцуулах; (18.1.5)

5.3.3. гишүүний оруулсан хувь хөрөнгийг барьцаалан зээл олгох; (17.7)

5.3.4. үйл ажиллагааны амжилт, орлогын талаар таамаглал дэвшүүлсэн, эсхүл орлого, хонжвор амласан, татан төвлөрүүлэх хадгаламжийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор аливаа зар сурталчилгаа хийх, хадгаламжийн болон зээлийн хүүг нийтэд сурталчлах; (18.1.6)

3

Page 4: 1 үлгэрчилсэн дүрэм

Монголын хадгаламж, зээлийн хоршоодын үндэсний холбоо Загвар

5.3.5. хадгаламжийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор гишүүд болон нийтийн дунд төлбөрт таавар, бооцоот тоглоом болон аливаа хэлбэрийн хонжвор бүхий сугалаа зохион байгуулах; (18.1.7)

5.3.6. хуулиар хориглосон хуулийн этгээдэд хувь нийлүүлэх; (18.1.9)

5.3.7. хоршооны гишүүний талаарх мэдээллийг тухайн гишүүн өөрөө зөвшөөрсөн, Санхүүгийн зохицуулах хороо, шүүх, цагдаа, прокурор зэрэг эрх бүхий байгууллагаас хүсэлт гаргаснаас бусад тохиолдолд бусдад задруулах; (18.2.1, 18.2.2)

5.3.8. Бүх гишүүдийн хурлаас шийдвэрлэснээс бусад тохиолдолд гишүүн болон гишүүн бус этгээдэд хандив өгөх. (18.1.10)

Гурав. Хоршооны өөрийн хөрөнгө

6 дугаар зүйл. Хоршооны өөрийн хөрөнгө

6.1. Хоршооны гишүүний оруулах хувь хөрөнгийн доод хэмжээ ................................ төгрөг байх ба нэг гишүүний оруулж болох хувь хөрөнгийн дээд хэмжээ нь хоршооны нийт хувь хөрөнгийн 10 хувиас хэтрэхгүй. (43.2, 44.1)

6.2. Хувь хөрөнгө нь зөвхөн мөнгөн хөрөнгө байна(3.1.3)

6.3. Хоршооны өөрийн хөрөнгө нь доорх эх үүсвэрээс бүрдэнэ (3.1.2):

6.3.1. гишүүдийн нийлүүлсэн хувь хөрөнгө;

6.3.2. нөөцийн сан, нийгмийн хөгжлийн сан болон бусад сангууд;

6.3.3. хандив, тусламж;

6.3.4. хуримтлагдсан орлого/алдагдлаас бүрдэнэ.

6.4.Хоршооноос гишүүдэд хүртээх хувь хөрөнгийг зөвхөн тухайн жилийн цэвэр орлогоос нөөцийн санг бүрдүүлсний дараа бүх гишүүдийн хурлын шийдвэрээр хувь тэнцүүлэн хуваарилж болно. (44.2, 44.3)

6.5.Хоршоо нь өөрийн хөрөнгө, гишүүдийн тоонд гарсан өөрчлөлтийн талаар хагас, бүтэн жилээр Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдэнэ. (43.3)

7 дугаар зүйл. Орлого хуваарилалт, хоршооны нөөцийн сан, бусад сангууд

7.1. Хоршоо дараах сангуудтай байна:

7.1.1. нөөцийн сан;

7.1.2. хадгаламж хамгаалалтын сан;

7.1.3. хоршоог хөгжүүлэх сан;

7.1.4. нийгмийн сан;

7.1.5. сургалтын сан;

7.1.6. ............... сан.

4

Page 5: 1 үлгэрчилсэн дүрэм

Монголын хадгаламж, зээлийн хоршоодын үндэсний холбоо Загвар

7.2.Хоршоо нь тухайн жилийн цэвэр орлогоос эхний ээлжинд нөөцийн санг зохистой харьцааны шалгуур үзүүлэлтэнд заасан хувь хэмжээг хангахуйц байхаар хуваарилна (44.2, зөвлөмж, 30 хувиас доошгүй).2

7.3.Үлдсэн хэсгийг .............-ийн санд .............хувиар, .............-ийн санд .............хувиар, гишүүдийн ногдол хувь хөрөнгөд хуваарилна (9.1.12, 44.2)

7.4.Нөөц сангаас алдагдлыг хаах, нөөц сан алдагдлыг хаахад хүрэлцэхгүй болсон тохиолдолд алдагдлыг хэрхэн нөхөх талаархи асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ. (9.1.13, 29.2.13)

7.5.Нөөцийн сангаас бусад санг тэргүүлэгчдийн шийдвэрээр захиран зарцуулна. (зөвлөмж)

8 дугаар зүйл. Хоршооны санхүүгийн бүртгэл, тайлан

8.1.Хоршооны тайлангийн жил тухайн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал байна. (Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13.1)

8.2.Олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандарт, Монгол улсын Нягтлан бодох бүртгэлийн хууль, Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан журмын хүрээнд санхүүгийн бүртгэлийг нягтлан бодох бүртгэлийн зааврын дагуу хөтлөн явуулна. (46.1)

8.3.Хоршоо нь улирал, жилийн эцсийн санхүүгийн тайланг тогтоосон хугацаанд Санхүүгийн зохицуулах хороо, бусад холбогдох этгээдэд хүргүүлнэ. (46.2)

8.4.Санхүүгийн бүртгэл, тайлангийн үнэн зөв байдалд тэргүүлэгчдийн зөвлөл, хяналтын зөвлөл хяналт тавина. Шаардлагатай гэж үзвэл мэргэжлийн шинжээчийг төлбөртэй ажиллуулна. (35.1.5, 37.1.4, 37.1.12)

Дөрөв. Хоршооны гишүүн

9 дугаар зүйл. Хоршоонд гишүүнээр элсэх

9.1. Энэхүү дүрмийн 9.2-т заасан шаардлагыг хангасан, эрх зүйн бүрэн чадамж бүхий Монгол улсын иргэн, хуулийн этгээд сайн дурын үндсэн дээр хоршооны гишүүнээр элсэж болно. (19.2)

9.2. Хоршооны гишүүд нь (аль нэгийг сонгох)

- .................... ажил, мэргэжилтэй байна; (19.3.1) эсвэл,

- ................... нийгэмлэг, холбоонд гишүүнчлэлтэй байна; (19.3.2) эсвэл,

- ................... аймаг, хот, дүүрэгт амьдардаг байна. (19.3.3)

2 Нөөц санд хуваарилсан хөрөнгийн хэмжээ нь Санхүүгийн зохицуулах хорооны “Хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тооцож, хяналт тавих журам”-ыг хангасан байна.

5

Page 6: 1 үлгэрчилсэн дүрэм

Монголын хадгаламж, зээлийн хоршоодын үндэсний холбоо Загвар

9.3.Хоршооны гишүүний гэр бүл, төрөл садангийн хүмүүс хоршоонд гишүүнээр элсэж болно. Энэ тохиолдолд нэгдмэл сонирхолтой этгээд болохоо хоршоонд урьдчилан мэдэгдэнэ. (19.4, 9.1.15)

9.4.Хоршооны нийт гишүүний 10-аас дээшгүй хувь нь хуулийн этгээд байж болох бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан “Хадгаламж, зээлийн хоршооны зохицуулалтын журам”-ыг баримтална. (19.5)

9.5.Хоршооны гишүүн нь өөр хоршооны гишүүн байхыг хориглоно/зөвшөөрнө. (26.3, дүрмээр зохицуулах)

9.6.Гишүүнээр элсэх хүсэлтийг тэргүүлэгчдийн зөвлөлийн хурлаар шийдвэрлэнэ. Шийдвэр гарч, хувь хөрөнгийн доод хэмжээг бүрэн оруулснаар гишүүний эрх үүрэг үүснэ. (21.3, 35.1.11, 26.2.2, 20.2, 44.1)

9.7.Гишүүн өөрийн оруулсан хувь хөрөнгөө бүрэн буюу хэсэгчлэн хуулийн дагуу бусдад шилжүүлж болно. (24.1.2, 25.2, 26.1.9)

9.8.Хоршооны гишүүн хадгаламж эзэмшигч нь хамтран эзэмшигчтэй байж болох бөгөөд хамтран эзэмшигч нь хоршооны гишүүн/гишүүн бус байж болно. (16.5)

10 дүгээр зүйл. Хоршооны гишүүний эрх, үүрэг, хариуцлага

10.1. Хоршооны гишүүн дараах эрхтэй:

10.1.1. бүх гишүүдийн хуралд саналын нэг эрхтэй оролцох; (26.1.1)

10.1.2. тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөл, зээлийн хорооны гишүүнийг сонгох, сонгогдох; (26.1.3)

10.1.3. гишүүнчлэл бүхий хадгаламж, зээлийн хоршоондоо мөнгөн хөрөнгө хадгалуулах, зээл авах болон бусад үйлчилгээнд хамрагдах; (26.1.4)

10.1.4. өөрийн хүсэлтээр гишүүнээс гарах; (26.1.6)

10.1.5. хоршооны дүрмээр тогтоосон хязгаарын хүрээнд хувь хөрөнгө оруулах, өөрийн оруулсан хувь хөрөнгөтэй хувь тэнцүүлэн хоршооны жилийн орлогоос хувь хөрөнгө авах; (26.1.7)

10.1.6. хоршоо татан буугдсан тохиолдолд үлдсэн эд хөрөнгөөс оруулсан хувь хөрөнгөтэй хувь тэнцүүлэн хувь хөрөнгө авах, өөрийн оруулсан хувь хөрөнгөө хууль, журмын дагуу бусдад шилжүүлэх, өв залгамжлуулах; (26.1.8, 26.1.9)

10.1.7. хууль дүрэмд заасан бусад эрх. (26.1.10)

10.2. Хоршооны гишүүн дараах үүрэгтэй:

10.2.1. хоршооны үйл ажиллагаанд оролцож, үйл ажиллагааны талаар мэдээлэл авах, санхүү, эдийн засгийн болон хөрөнгийн байдал, жил, улирлын санхүүгийн тайлан, мэдээ, тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөлийн шийдвэр, тэдгээрийн үйл ажиллагааны тайлан, бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, гишүүдийн бүртгэлтэй танилцах; (26.2.1)

10.2.2. хоршооны үйл ажиллагаанд биечлэн оролцох, биечлэн оролцох боломжгүй бол бүх гишүүдийн хурлын материалтай урьдчилан танилцаж санал өгөх; (26.2.3)

6

Page 7: 1 үлгэрчилсэн дүрэм

Монголын хадгаламж, зээлийн хоршоодын үндэсний холбоо Загвар

10.2.3. бүх гишүүдийн хурал, тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөл, зээлийн хороо, гүйцэтгэх захирлын гаргасан хууль ёсны шийдвэрийг биелүүлэх; (26.2.3)

10.2.4. хоршооны өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх; (26.2.4)

10.2.5. гишүүний бүртгэлд тусгагдсан мэдээллийн өөрчлөлтийг цаг тухайд нь хоршоонд мэдэгдэх; (26.2.5)

10.2.6. хууль дүрэмд заасан бусад үүрэг.

10.3. Хоршооны гишүүний хариуцлага:

10.3.1. хоршооны гишүүн нь холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас хоршоонд учруулсан хохирлыг иргэн хувийн өмчийн хөрөнгөөр, хуулийн этгээд өөрийн хөрөнгөөр бүрэн барагдуулна; (27.1)

10.3.2. хоршооны бусдын өмнө хүлээх хариуцлагыг гишүүн нь зөвхөн өөрийн оруулсан хувь хөрөнгийн хэмжээгээр хариуцах ба хувийн өмчийн хөрөнгөөрөө хариуцахгүй; (27.2)

10.3.3. хоршоонд учруулсан хохирлыг нөхөн төлөхөөс зайлсхийх зорилгоор, эсхүл хууль бус үйлдлээ халхавчлах үүднээс олсон ашиг, орлого, эд хөрөнгөө бусдын өмчлөлд буюу хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнд шилжүүлсэн нь нотлогдвол тэр хэмжээгээр тухайн эд хөрөнгөөс төлбөр гаргуулна; (27.3)

10.3.4. энэ дүрмийн 10.3.1-д заасан зөрчлийн улмаас гишүүнээс хассан буюу гишүүний эрхийг түдгэлзүүлсэн нь тухайн гишүүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. (27.4)

10.4. Хоршооны идэвхгүй гишүүн:

10.4.1. гишүүн нь дараалсан 12 буюу түүнээс дээш сарын хугацаанд хоршооны үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцоогүй бол тэргүүлэгчдийн зөвлөлийн шийдвэрээр идэвхгүй гишүүнд тооцож, гишүүний эрхийг түдгэлзүүлнэ. Гишүүний эрхийг түдгэлзүүлсэн тухай тэргүүлэгчдийн зөвлөлийн хурлын тогтоол гарна; (45.1, 35.1.11)

10.4.2. тэргүүлэгчдийн зөвлөл нь идэвхгүй гишүүнээр тооцох тухай шийдвэр гаргахаас ажлын 30 өдрийн өмнө тухайн гишүүнд (утсаар, мессеж, и-мэйлээр мэдэгдсэнийг бичгээр мэдэгдсэнд тооцно) мэдэгдэнэ; (45.2, зөвлөмж)

10.4.3. мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор хариу тайлбар ирүүлээгүй гишүүнийг идэвхгүй гишүүнд тооцно; (45.3)

10.4.4. тэргүүлэгчдийн зөвлөлийн шийдвэр гарсан өдрөөс хойш идэвхгүй гишүүний оруулсан хувь хөрөнгөнд ногдол хувь олгохгүй; (45.4)

10.4.5. гишүүн хүсвэл тэргүүлэгчдийн зөвлөлд хүсэлт гаргаж, гишүүний эрхээ сэргээлгэж болно. (45.5)

11 дугаар зүйл. Хоршооны гишүүний эрх дуусгавар болох

11.1. Дараах тохиолдолд гишүүний эрх дуусгавар болно:

11.1.1. хоршооны гишүүний гишүүнчлэлээс гарах хүсэлтийг тэргүүлэгчдийн зөвлөл зөвшөөрсний дагуу гишүүнчлэлийн бүртгэлээс хассанаар; (22.1, 24.1.1)

7

Page 8: 1 үлгэрчилсэн дүрэм

Монголын хадгаламж, зээлийн хоршоодын үндэсний холбоо Загвар

11.1.2. хоршооны гишүүн нь эрхээ бусдад шилжүүлсний дагуу гишүүнчлэлийн бүртгэлд өөрчлөлт хийснээр; (24.1.2)

11.1.3. гишүүн эрх зүйн бүрэн чадамжаа алдсан; (24.2.1)

11.1.4. гишүүн нас барсан буюу нас барсан гэж тооцогдсон; ( 24.2.2) ( 22. 2, 23.1)

11.1.5. гишүүн хуулийн этгээд татан буугдсан, дампуурсан; (24.2.3)

11.1.6. хоршоо татан буугдсан. (24.3)

11.2. Хоршооны гишүүн гарах тухай хүсэлтээ тэргүүлэгчдийн зөвлөлд 30 хоногийн өмнө бичгээр гаргана. Тэргүүлэгчдийн зөвлөл хүсэлтийг 30 хоногийн дотор шийдвэрлэнэ. (22. 2)

11.3. Гишүүн нь Хадгаламж, зээлийн хоршооны тухай хууль, хоршооны дүрэм болон бусад гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, санаатай зөрчсөн, заавал оруулах хувь хөрөнгийг бүрэн оруулаагүй бол тэргүүлэгчдийн зөвлөлийн шийдвэрээр гишүүнчлэлийн эрхийг түтгэлзүүлэх буюу хасна. (23.1)

11.4. Идэвхигүй гишүүнд бүртгэгдсэнийг мэдэгдсэнээс хойш ажлын ..... хоногт гишүүний эрхээ сэргээлгэх талаар хүсэлт гаргаагүй бол тэргүүлэгчдийн зөвлөлийн шийдвэрээр гишүүнчлэлээс хасна. (45.3)

11.5. Гишүүнчлэлийн эрхийг түдгэлзүүлэх, хасах асуудлыг хэлэлцэх тэргүүлэгчдийн зөвлөлийн хуралд оролцох боломжийг тухайн гишүүнд олгоно. (23.2)

11.6. Эрх нь түдгэлзүүлэгдсэн буюу хасагдсан гишүүн энэ тухай гомдлоо бүх гишүүдийн хуралд гаргаж болох ба түүний гишүүнчлэлийн асуудлыг шийдвэрлэх хүртэлх хугацаанд дүрэмд заасан гишүүний эрхийг эдлэхгүй. (23.3, 23.4)

11.7. Гишүүний эрх нь дуусгавар болсон этгээдтэй тооцоо хийх:

11.7.1. гишүүний эрх нь дуусгавар болсон, дуусгавар болсонд тооцогдсон этгээдтэй тухайн шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор оруулсан хувь хөрөнгөтэй холбоотойгоос бусад тооцоог хийнэ. (22.2, 25.1) Хувь хөрөнгөтэй холбогдох тооцоог жилийн цэвэр орлого (алдагдал)-ыг тооцсоны дараа хийнэ;

11.7.2. гишүүн нас барсан бол түүний эд хөрөнгийн эрх холбогдох хуулийн дагуу өв залгамжлагчид нь шилжинэ;

11.7.3. хэрэв хөрөнгийг хүлээн авах этгээд байхгүй бол уг хөрөнгийг идэвхгүй гишүүний хөрөнгийн адил тусгайлсан дансанд төвлөрүүлнэ; (25.3)

11.7.4. гишүүний эрх нь дуусгавар болсон буюу дуусгавар болсонд тооцогдсон этгээдтэй хийх тооцоотой холбогдсон гомдлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шүүхэд гаргаж болно. (25.4)

Тав. Хоршооны удирдлага, зохион байгуулалт

12 дүгээр зүйл. Хоршооны эрх барих байгууллага

8

Page 9: 1 үлгэрчилсэн дүрэм

Монголын хадгаламж, зээлийн хоршоодын үндэсний холбоо Загвар

12.1. Хоршооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байх ба хоршоо нь тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөл, зээлийн хороо, .............., гүйцэтгэх захирал, ажилтантай байна. (29.1, 28.1)

13 дугаар зүйл. Бүх гишүүдийн хурал

13.1. Хоршооны бүх гишүүдийн хурал дор дурдсан бүрэн эрхтэй байна:

13.1.1. хоршооны дүрмийг батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргах; (29.2.1, 29.2.15)

13.1.2. хоршооны бүтэц зохион байгуулалт, санхүүгийн жилийн үйл ажиллагааны төсвийг баталгаажуулах; (29.2.2)

13.1.3. хоршооны хөгжлийн бодлого, бизнес төлөвлөгөөг батлах; (29.2.11)

13.1.4. хоршооны санхүүгийн жилийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэх, батлах, хоршооны жилийн ногдол хувь хөрөнгө хуваарилах, алдагдлыг нөхөх талаар шийдвэр гаргах; (29.2.12)

13.1.5. Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосон үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хэрхэн хангаж байгаа талаарх дүгнэлтийг заавал хэлэлцүүлэх; (29.3)

13.1.6. тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгох, чөлөөлөх, огцруулах; тэдний үйл ажиллагааны тайланг хэлэлцэх; тэдний үйл ажиллагааны талаар гишүүдээс гаргасан гомдол, саналыг авч хэлэлцэх; (29.2.4, 29.2.14, 29.2.7)

13.1.7. тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөл, зээлийн хорооны үйл ажиллагааны журмыг батлах, зардлын хязгаар, урамшууллын хэмжээг тогтоох; (29.2.6, 29.2.9)

13.1.8. хадгаламжийн болон зээлийн үйл ажиллагааны бодлогыг батлах; (16. 2, 29.2.5)

13.1.9. гишүүний оруулах хувь хөрөнгийн дээд доод хэмжээг тогтоох, өөрчлөх; (29.2.8)

13.1.10. Хадгаламж, зээлийн хоршоодын холбоо, бусад байгууллагад гишүүнээр элсэх, гишүүнээс гарах асуудлыг шийдвэрлэх; (29.2.10)

13.1.11. нөөц хөрөнгийн хэмжээг тогтоох, алдагдлыг нөөц хөрөнгөөс нөхөх талаар шийдвэр гаргах; (29.2.13)

13.1.12. хууль, дүрэмд заасан бусад асуудал. (29.2.16)

13.2. Бүх гишүүдийн хурлыг хуралдуулах:

13.2.1. бүх гишүүдийн хурал нь ээлжит болон ээлжит бус байна.

13.2.2. ээлжит хурлыг жилд нэгээс доошгүй удаа, ээлжит бус хурлыг шаардлагатай үед тэргүүлэгчдийн зөвлөл зарлан хуралдуулна; (30.2)

13.2.3. бүх гишүүдийн ээлжит хурлыг санхүүгийн жил дууссанаас хойш дараа оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор хуралдуулна; (30.1, 30.4).

13.2.4. бүх гишүүдийн ээлжит бус хурлыг тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөлийн шийдвэр, эсхүл нийт гишүүдийн гуравны нэгээс доошгүй хувийн бичгээр гаргасан саналыг үндэслэн хуралдуулна; (30.3)

9

Page 10: 1 үлгэрчилсэн дүрэм

Монголын хадгаламж, зээлийн хоршоодын үндэсний холбоо Загвар

13.2.5. хоршоог татан буулгах, хоршооны санхүү, төлбөрийн чадвар муудсан бол бүх гишүүдийн хурлыг заавал зарлан хуралдуулна. (30.5, 30.5.1, 30.5.2, 30.5.4)

13.3. Бүх гишүүдийн хурлыг зарлах:

13.3.1. бүх гишүүдийн ээлжит хурлын зар болон хэлэлцэх асуудлын жагсаалтыг хурал хуралдахаас 30-аас доошгүй хоногийн өмнө гишүүдэд хүргэнэ; (31.1, 31.2)

13.3.2. бүх гишүүдийн ээлжит бус хурлын зар болон хэлэлцэх асуудлын жагсаалтыг ажлын 10 өдрийн өмнө гишүүдэд хүргэнэ. (31.5)

13.3.3. бүх гишүүдийн хурлын зарыг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, и-мэйл, утас, мессеж, захидлаар хүргэнэ; (31.3, 31.3.1, 31.3.2)

13.4. Бүх гишүүдийн хурлын ирц, хурлаас гарах шийдвэр:

13.4.1. хуралд саналын эрхтэй гишүүдийн ...... доошгүй хувь нь оролцсоноор хүчин төгөлдөр болох ба биечлэн оролцоогүй боловч урьдчилан саналаа бичгээр өгсөн гишүүнийг хурлын ирцэд оруулж тооцно; (32.1, 32.6)

13.4.2. хурлын ирц хүрээгүй бол бүх гишүүдийн хурлыг ажлын 20 өдрийн дотор дахин зарлан хуралдуулах ба хурал хуралдахаас ажлын таваас доошгүй өдрийн өмнө хурлын зар болон хэлэлцэх асуудлын жагсаалтыг гишүүдэд хүргэнэ; (32.2)

13.4.3. бүх гишүүдийн хурлын шийдвэрийг хуралд оролцсон гишүүдийн олонхийн, татан буулгах, өөрчлөн байгуулах асуудлыг дийлэнхи олонхийн саналаар гаргана. Шийдвэр нь тогтоол хэлбэртэй байх ба шийдвэрт тэргүүлэгчдийн зөвлөлийн дарга гарын үсэг зурж баталгаажуулна; (32.3)

13.4.4. оруулсан хувь хөрөнгийн хэмжээнээс үл хамаарч гишүүн бүр саналын нэг эрхтэй оролцоно; (32.4)

13.4.5. бүх гишүүдийн хурлын зарыг мэдэх боломжтой байсан, эсхүл мэдсэн боловч хуралд ирээгүйгээс үүсэх хариуцлагыг хоршоо, тэргүүлэгчдийн зөвлөл хариуцахгүй. Гишүүн нь өөрийн оршин суугаа газрын хаягийн өөрчлөлтийг мэдэгдээгүйгээс үүсэх хариуцлагыг хоршоо, тэргүүлэгчдийн зөвлөл хариуцахгүй. (32.7, 32.8)

13.5. Бүх гишүүдийн хурлын дэг, хурлын тэмдэглэл:

13.5.1. бүх гишүүдийн хурлыг тэргүүлэгчдийн зөвлөлийн дарга, түүний эзгүйд тэргүүлэгчдийн зөвлөлийн даргын үүрэг гүйцэтгэгч удирдана; (33.1)

13.5.2. хурлаас хурлын нарийн бичгийн дарга, тооллогын комиссыг сонгоно; (33.2)

13.5.3. үйл ажиллагааг хурлын тэмдэглэлээр баталгаажуулна. Хурлын тэмдэглэлд дараах мэдээллийг заавал тусгана: (33.3)

13.5.3.1. бүх гишүүдийн хурал болсон он, сар, өдөр, газар, хугацаа;

13.5.3.2. бүх гишүүдийн хурлын ирц;

13.5.3.3. хурлын нарийн бичгийн дарга, тооллогын комиссын гишүүдийн нэр, сонгосон саналын хувь;

13.5.3.4. бүх гишүүдийн хурлаар хэлэлцсэн асуудлууд;10

Page 11: 1 үлгэрчилсэн дүрэм

Монголын хадгаламж, зээлийн хоршоодын үндэсний холбоо Загвар

13.5.3.5. бүх гишүүдийн хурлын санал хураалтын арга, хэлбэр;

13.5.3.6. хурлаар хэлэлцсэн асуудалд өгсөн зөвшөөрсөн, татгалзсан, түдгэлзсэн саналын тоог асуудал тус бүрээр гаргах.

13.5.4. хурлын тэмдэглэлд тэмдэглэл хөтөлсөн гишүүн болон тэргүүлэгчдийн зөвлөлийн дарга гарын үсэг зурж баталгаажуулна; (33.4)

14 дугаар зүйл. Тэргүүлэгчдийн зөвлөл

14.1. Бүх гишүүдийн хурлын чөлөөт цагт хоршооны үйл ажиллагааг тэргүүлэгчдийн зөвлөл удирдах ба тэргүүлэгчдийн зөвлөлийн гишүүдийг бүх гишүүдийн хурлаас бүрэн эрхийн хугацаа гурав хүртэл жилээр сонгоно. (34.1, 34.2, 34.6)

14.2. Тэргүүлэгчдийн зөвлөл нь сондгой тооны ..... гишүүнтэй байна. Тэргүүлэгчдийн зөвлөл нь хуралдаж тэргүүлэгчдийн зөвлөлийн даргыг сонгоно. Тэргүүлэгчдийн зөвлөлийн дарга нь хоршооны дарга байна. (34.2, 34.8)

14.3. Бүх гишүүдийн хурлаас .... ... тооны нөөц гишүүнийг сонгоно3.(34.7)

14.4. Тэргүүлэгчдийн зөвлөлийг бүрэн бүрэлдэхүүнээр/хэсэгчлэн сонгоно4.

14.5. Тэргүүлэгчдийн зөвлөлийн гишүүд болон дарга нь дараах шаардлагыг хангасан байна:

14.5.1. банк, санхүү, эдийн засаг, хууль, эсхүл орон нутгийн хөгжил, хоршооны талаар мэдлэг туршлагатай байх; (34.4 )

14.5.2. хугацаа хэтэрсэн зээлийн өргүй байх; (34.3.1)

14.5.3. ял шийтгэлгүй байх ба тухайн албан тушаалыг хашихад харшлах бусад зүйлгүй байх; (34.3.2, 34.3.3)

14.5.4. сүүлийн гурван жилийн хугацаанд санхүүгийн зах зээлд үйл ажиллагаагаа явуулж байгаад дампуурсан хуулийн этгээдийн удирдлагад ажиллаж байгаагүй байх. (34.3.4)

14.6. Тэргүүлэгчдийн зөвлөлийн гишүүнээр хяналтын зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх захирал, ажилтных сонгохыг хориглоно.

14.7. Тэргүүлэгчдийн зөвлөл сард нэгээс доошгүй удаа хуралдах ба олонхийн саналаар шийдвэр гаргана. Тэргүүлэгчдийн зөвлөлийн шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна. (34.9)

14.8. Тэргүүлэгчдийн зөвлөлийн эрх ба үүрэг:

14.8.1. Хоршооны бүх гишүүдийн ээлжит болон ээлжит бус хурлыг Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн дагуу зарлан хуралдуулах; (35.1.10, 30-р зүйл)

14.8.2. зээлийн хорооны гишүүдийг томилох5; (35.1.15)

14.8.3. хоршооны гүйцэтгэх захирлыг томилж, гэрээ байгуулах; (35.1.16)

3 Тэргүүлэгчдийн зөвлөлийн үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах зорилгоор нөөц гишүүнийг сонгох, эрхийг үүсгэх асуудлыг дүрмэнд тодорхой заах нь зүйтэй. 4 Хоршооны бодлогын залгамж чанарыг хадгалах зорилгоор тэргүүлэгчдийн зөвлөлийг нэг зэрэг бүрэн бүрэлдэхүүнээр нь солихгүй байх нь зүйтэй. 5 Бүх гишүүдийн хурлаас зээлийн хороог сонгохгүй тохиолдолд.

11

Page 12: 1 үлгэрчилсэн дүрэм

Монголын хадгаламж, зээлийн хоршоодын үндэсний холбоо Загвар

14.8.4. хадгаламж, зээлийн үйл ажиллагааны журам боловсруулж, батлах; (35.1.4)

14.8.5. хадгаламж, зээлийн хүү тогтоох; (35.1.4)

14.8.6. нөөцийн сангийн зохистой хэмжээг хангах, бусад санд хөрөнгө төвлөрүүлэх, захиран зарцуулах; (35.1.6)

14.8.7. хоршооны жилийн төсөв, төлөвлөгөөний хэрэгжилтэнд хяналт тавих; (35.1.8)

14.8.8. жилийн цэвэр орлогыг хуваарилах саналыг бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлж батлуулах; (35.1.6, 44.4)

14.8.9. гүйцэтгэх захирлын эзгүйд болон гүйцэтгэх захирлын эрх мэдлээс давсан хэлцэлд хоршоог төлөөлөх; (зөвлөмж)

14.8.10. хяналтын зөвлөл, зээлийн хорооны гишүүн, гишүүнчлэл бүхий гүйцэтгэх захирал, ажилтанд зээл олгох зөвшөөрлийг олгох, зээлийн гэрээний хэрэгжилтэд хяналт тавих; (35.1.18)

14.8.11. банк, банк бус санхүүгийн байгууллага, эсхүл төсөл, хөтөлбөрийн хүрээнд богино хугацаатай хөрөнгийн эх үүсвэрийг Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтэд заасан хэмжээнээс хэтрүүлэхгүй авах шийдвэр гаргах; (35.1.20)

14.9.тэргүүлэгчдийн зөвлөлийн хуралд гурав буюу түүнээс дээш удаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй, хууль, хоршооны дүрмээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй болсон тэргүүлэгчдийн зөвлөлийн гишүүнийг дийлэнх олонхийн саналаар эрхийг нь түдгэлзүүлнэ.

14.10. Тэргүүлэгчдийн зөвлөл нь эрх нь түдгэлзсэн гишүүний оронд нөөц гишүүнийг томилсноор, түүний бүрэн эрх үүснэ; (34.10)

15 дүгээр зүйл. Хяналтын зөвлөл

15.1. Хяналтын зөвлөл нь хоршооны үйл ажиллагаанд дотоод хяналтыг хэрэгжүүлж, үйл ажиллагаагаа бүх гишүүдийн хуралд тайлагнана. (36.1)

15.2. Хяналтын зөвлөлийг гурваас доошгүй сондгой тооны гишүүний бүрэлдэхүүнтэйгээр бүх гишүүдийн хурлаас гурав хүртэл жилийн хугацаатайгаар сонгоно. Хяналтын зөвлөлийн гишүүдээс хяналтын зөвлөлийн даргыг сонгоно. (36.2, 36.6)

15.3. Хяналтын зөвлөлийн гишүүн нь тэргүүлэгчдийн зөвлөл, зээлийн хороо, гүйцэтгэх захирал, ажилтан байхыг хориглох ба заавал тухайн хадгаламж, зээлийн хоршооны гишүүн байна. (36.4)

15.4. Хяналтын зөвлөл нь улиралд 2-оос доошгүй хуралдах бөгөөд уг хурлыг хяналтын зөвлөлийн дарга удирдана. Даргын эзгүйд түүний томилсон хяналтын зөвлөлийн гишүүн хуралдуулах ба олонх оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно. Шийдвэрийг оролцсон гишүүдийн олонхийн саналаар гаргана. (36.7, 36.8, 36.10)

12

Page 13: 1 үлгэрчилсэн дүрэм

Монголын хадгаламж, зээлийн хоршоодын үндэсний холбоо Загвар

15.5. Тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөлийн гишүүдийн олонх нь хяналтын зөвлөлийг хуралдуулах тухай санал гаргасан, эсхүл хяналтын зөвлөлийн дарга шаардлагатай гэж үзсэн тохиолдолд хяналтын зөвлөлийн хурлыг хэдийд ч зарлан хуралдуулж болно. (36.11)

15.6. Хяналтын зөвлөлийн гишүүд нь тэргүүлэгчдийн зөвлөлийн гишүүдэд тавьсан шаардлагыг адил хангасан байна. (36.5, дүрмийн 14.5)

15.7. Хяналтын зөвлөлийн эрх ба үүрэг:

15.7.1. тэргүүлэгчдийн зөвлөл, зээлийн хороо, гүйцэтгэх захирлын үйл ажиллагаанд хяналт тавих, Санхүүгийн зохицуулах хороо, бүх гишүүдийн хурал болон хяналтын зөвлөлөөс өгсөн үүрэг даалгавар, шийдвэрийн биелэлтийг хангуулах; (37.1.1)

15.7.2. хоршооны бодлогын хэрэгжилт, үйл ажиллаганы зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийн биелэлт, жил, улирлын тайлан, тухайн жилийн орлого хуваарилалт, алдагдлыг нөхөх зэрэг асуудлаар санал дүгнэлт гаргаж, бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлэх; (37.1.3, 37.1.4)

15.7.3. дээрх хяналт шалгалтыг хэрэгжүүлэхийн тулд шаардлагатай баримт бичгийг гаргуулан авах, мэдээлэл, илтгэл сонсох, нягтлан бодох бүртгэл, зээл, хадгаламж, хувь оруулсан хөрөнгө болон бусад бичиг баримттай танилцан шалгаж, дүгнэлт гаргах; (37.1.2)

15.7.4. тэргүүлэгчдийн зөвлөл, зээлийн хороо, гүйцэтгэх захирлын үйл ажиллагаа нь хууль бус, тухайн хадгаламж, зээлийн хоршоо, гишүүдийн эрх ашигт сөргөөр нөлөөлөхөөр бол уг үйл ажиллагааг таслан зогсоох, гаргасан шийдвэрийг хүчингүй болгох, залруулга хийхийг шаардах; (37.1.7)

15.7.5. гүйцэтгэх захирлын эрхийг түдгэлзүүлэх тухай саналаа тэргүүлэгчдийн зөвлөлд оруулах, тэргүүлэгчдийн зөвлөл хуралдах боломжгүй бол гүйцэтгэх захирлын эрхийг түр түдгэлзүүлэх; (37.1.5)

15.7.6. хяналтын зөвлөл болон эрх бүхий бусад байгууллагын эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан шийдвэрийг тэргүүлэгчдийн зөвлөл, зээлийн хорооны гишүүн, гүйцэтгэх захирал болон ажилтан биелүүлээгүйгээс хоршоо, гишүүдэд хохирол учруулсан бол уг асуудлаар хоршооны нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах, шүүх ажиллагаанд оролцох. Шаардлагатай гэж үзвэл бүх гишүүдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах; (37.1.10, 37.1.6)

15.7.7. хууль, дүрэмд заасан бусад эрх, үүрэг. (37.1.13)

16 дугаар зүйл. Зээлийн хороо

16.1. Тэргүүлэгчдийн зөвлөлөөс/бүх гишүүдийн хурлаас зээлийн хороог сондгой тооны .... гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулна. Зээлийн хорооны даргыг тэргүүлэгчдийн зөвлөлөөс томилно. (38.2, 38.4, дүрмээр зохицуулах)

16.2. Зээлийн хорооны олонх гишүүн оролцсоноор хурал хүчин төгөлдөр болох ба оролцсон гишүүдийн олонхийн саналаар зээл олгох шийдвэрийг гаргана. (38.6, 38.7)

16.3. Зээлийн хорооны гишүүн нь тэргүүлэгчдийн зөвлөлийн гишүүдэд тавьсан шаардлагыг адил хангасан байх ба тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөлийн гишүүн байж болохгүй. (34.3, 34.11, дүрмийн 14.5)

13

Page 14: 1 үлгэрчилсэн дүрэм

Монголын хадгаламж, зээлийн хоршоодын үндэсний холбоо Загвар

16.4. Зээлийн хороо нь Иргэний хууль, Хадгаламж, зээлийн хоршооны тухай хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан журам, хоршооны зээлийн бодлого, зээлийн үйл ажиллагааны журмын хүрээнд зээл олгож, төлүүлэх шийдвэрийг гаргана. (зөвлөмж)

16.5. Шаардлагатай гэж үзвэл бүх гишүүдийн хурлыг хуралдуулах саналыг тэргүүлэгчдийн зөвлөлд гаргана. (38.8.4)

17 дугаар зүйл. Гүйцэтгэх захирал

17.1. Хоршооны гүйцэтгэх захирлыг тэргүүлэгчдийн зөвлөл томилох ба тэргүүлэгчийн зөвлөлийн гишүүдэд тавьсан шаардлагыг адил хангасан байна. (39.2, 39.6.1 – 39.6.5, дүрмийн 14.5)

17.2. Гүйцэтгэх захирал нь хадгаламж, зээлийн хоршооны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үйл ажиллагаандаа Иргэний хууль , Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, Хадгаламж, зээлийн хоршооны тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомж болон Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан журам, энэхүү дүрмийг баримталж ажиллана. (39.1, зөвлөмж)

17.3. Гүйцэтгэх захирал дараах эрх, үүрэгтэй:

17.3.1. тэргүүлэгчдийн зөвлөлөөс эрх олгосноор гадаад, дотоод харилцаанд хоршоог төлөөлөх; (39.7.1)

17.3.2. ажилтныг томилох, чөлөөлөх, ажлаас халах, түүнтэй гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих; (39.7.2)

17.3.3. хоршооны нэрийн өмнөөс иргэний эрх зүйн харилцаанд оролцох; (39.7.3)

17.3.4. тэргүүлэгчдийн зөвлөлөөс өөрөөр тогтоогоогүй бол сүүлийн санхүүгийн тайлангаар баталгаажсан нийт активын 10 хувиас доош хэмжээтэй нэг буюу хоорондоо шууд хамаарал бүхий хэд хэдэн хэлцэл хийх шийдвэр гаргах; (39.7.4)

17.3.5. гүйцэтгэх захирал нь Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 35.1.7-д6 заасан нөхцөл байдал бий болсон тохиолдолд энэ талаар тэргүүлэгчдийн зөвлөл болон Санхүүгийн зохицуулах хороонд нэн даруй мэдэгдэж цаашид авах арга хэмжээний талаарх санал гаргах; (39.8)

17.3.6. хөндлөнгийн аудит, татварын байгууллага, Санхүүгийн зохицуулах хороо болон хяналтын зөвлөлөөс шаардсан үед баримт материал, мэдээлэл гаргаж өгөх, шалгалт хийх боломжоор хангах; (зөвлөмж)

17.3.7. Монгол улсын холбогдох хуульд заасан бусад эрх, үүрэг.

6 Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 35.1.7 –д: жил, улирлын санхүүгийн тайлан болон урьдчилсан тооцоогоор үүсэж болзошгүй алдагдлыг нөөцийн сангийн хөрөнгөөр нөхөх боломжгүй, эсхүл хадгаламж, зээлийн хоршоо нь санхүү, төлбөрийн чадвар муудсан, өөрийн хөрөнгөгүй болсон бол энэ тухай Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдэж, бүх гишүүдийн хурлаар уг асуудлыг нэн даруй хэлэлцүүлэх.

14

Page 15: 1 үлгэрчилсэн дүрэм

Монголын хадгаламж, зээлийн хоршоодын үндэсний холбоо Загвар

18 дугаар зүйл. Тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөл, зээлийн хорооны

гишүүд, гүйцэтгэх захирал, ажилтны хүлээх үүрэг, хариуцлага

18.1. Тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөл, зээлийн хорооны гишүүн, гүйцэтгэх захирал, ажилтан нь бүх гишүүдийн хурлын шийдвэр, тэдгээрийн эрх бүхий албан тушаалтны гаргасан шийдвэр нь хууль бус болон хадгаламж, зээлийн хоршоо, гишүүдэд хохирол учруулж болзошгүй шийдвэрийн талаар мэдсэн, мэдсэн өдрөөс хойш ажлын таван өдрийн дотор дээд шатны байгууллагад бичгээр мэдэгдэх үүрэгтэй бөгөөд эсрэг саналаа тухайн шийдвэрийг гаргаж байгаа хурлын тэмдэглэлд тэмдэглүүлэх үүрэгтэй. (41.1)

18.2. Тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөл, зээлийн хорооны гишүүн, гүйцэтгэх захирал, ажилтан нь тухайн хадгаламж, зээлийн хоршооны нууц мэдээллийг чандлан хадгалах, ашиг сонирхлын зөрчлөөс зайлсхийх, урьдчилан сэргийлэх үүрэгтэй. (41.2)

18.3. Дээрх сонгуультан, албан тушаалтнууд хоршооны хөрөнгийг хувийн хэрэгцээнд ашигласан, түүний буруутай үйл ажиллагааны улмаас хоршоонд учруулсан хохирлыг буруутай этгээд өөрийн хувийн өмчийн хөрөнгөөр хариуцна. (40.1)

18.4. Хоршоонд учруулсан хохирлыг нөхөн төлөхөөс зайлсхийх зорилгоор, эсхүл хууль бус үйлдлээ халхавчлах үүднээс олсон ашиг, орлого, эд хөрөнгөө бусдын өмчлөлд буюу хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнд шилжүүлсэн нь нотлогдвол тэр хэмжээгээр тухайн эд хөрөнгөөс нөхөн гаргуулна. (40.2)

19 дугаар зүйл. Хоршоог өөрчлөн байгуулах, татан буулгах

Хоршоог татан буулгах, өөрчлөн байгуулах бол тусгай комисс байгуулна.

19.1. Хоршоог бүх гишүүдийн хурлын шийдвэр, Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрөл, Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 47.3, Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан “Хадгаламж, зээлийн хоршооны зохицуулалтын журам”-ыг мөрдлөг болгож өөрчлөн байгуулна. (47.2, 47.3)

19.2. Хоршоог бүх гишүүдийн хурлын шийдвэр, шүүхийн шийдвэр, Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрлөөр татан буулгана. Холбогдох харилцааг Хадгаламж, зээлийн хоршооны тухай хууль, Иргэний хууль болон бусад хуулиар зохицуулна. (48. 3, 48.2.1, 48.1)

19.3. Хоршоог өөрчлөн байгуулах, татан буулгах тухай асуудлыг санал хураалтад оролцсон гишүүдийн дийлэнх олонхийн саналаар шийдвэрлэнэ. (47.1, 48.3)

                19.4. Татан буулгах комисс татан буулгах ажлыг эрхлэн гүйцэтгэнэ. Татан

буулгах комиссыг бүх гишүүдийн хурлаас томилох ба чадаагүй бол тэргүүлэгчдийн зөвлөл эсхүл хяналтын зөвлөл томилж болно. (Зөвлөмж)

19.5. Бүх гишүүдийн хурлаас хоршоог татан буулгасан тухай улсын бүртгэлийн байгууллагад 7 хоногийн дотор мэдэгдэнэ: (Зөвлөмж )

15

Page 16: 1 үлгэрчилсэн дүрэм

Монголын хадгаламж, зээлийн хоршоодын үндэсний холбоо Загвар

19.5.1. хоршооноос авлагатай этгээдэд хоршоо татан буугдсан тухай тусгайлан мэдэгдэнэ; (Зөвлөмж )

19.5.2. холбогдох төлбөр тооцоог барагдуулж дууссаны дараа үлдэгдэл эд хөрөнгийг гишүүдийн оруулсан хувь хөрөнгөнд хувь тэнцүүлэн хуваарилна. (26.1.8, зөвлөмж)

19.5.3. Хуваах боломжгүй үлдэгдэл хөрөнгийн асуудлыг татан буулгах комиссын саналаар бүх гишүүдийн хурлаас шийдвэрлэнэ. (Зөвлөмж)

20 дүгээр зүйл. Хоршоо ба гишүүдийн мэдээлэл солилцоо

20.1. Хоршооны улирлын санхүүгийн тайлан, зохистой харьцааны тайлан, жилийн тайлан, бүх гишүүдийн хурал, тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөлийн шийдвэр, бусад мэдээ мэдээллийг хоршооны ажлын байранд гишүүдэд нээлттэй байлгана. (9.1.20)

20.2. Хоршооны хадгаламж, зээлийн хүүний өөрчлөлтийг хоршооны ажлын байранд ил байршуулна. (зөвлөмж)

20.3. Гишүүн шинээр данс нээх, хаах хүсэлтээ хоршооны ажилтанд гаргана. Ажилтан холбогдох хууль, дүрэм, журмыг таниулан тайлбарлаж, үйлчилгээг үзүүлнэ. (9.1.16)

20.4. Хоршооны гишүүдийг хүссэн үедээ өөрийн холбогдох дансдын үлдэгдэл, хуулга, бүртгэлтэй танилцах боломжоор хангана. (9.1.16)

20.5. Хоршооны гишүүн хоршооны мэдээлэлтэй танилцаж болох ч хувь хүний нууцлалын мэдээлэл буюу бусад гишүүдийн хадгаламж, зээлийн үлдэгдэл, дансуудын гүйлгээ, хувийн мэдээллийг үзэхийг шаардах эрхгүй байна. Хоршоо нь хувь хүний нууцлалын мэдээллийг Монгол улсын хуулийн дагуу зөвхөн шүүх, хуулийн байгууллага, Санхүүгийн зохицуулах хорооны шалгалт, хөндлөнгийн болон хоршооны хяналтын зөвлөлийн гишүүдэд үзүүлнэ. (9.1.21)

21 дугаар зүйл. Бусад зүйл

21.1. Нууцад хамаарах мэдээлэл:

21.1.1. нууцлалын мэдээлэл нь цаасан болон файл, мэдээллийн сангийн хэлбэртэй байна;

21.1.2. хоршооны бүх гишүүд / тэргүүлэгч, хяналтын зөвлөл, зээлийн хороо, бусад гишүүд / -ийн хувь хүний мэдээлэл, дансдын мэдээлэл, тэдгээрийн түүх болон хоршооноос олон нийтэд албан ёсоор мэдээлсэн буюу Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан олон нийтэд зайлшгүй мэдээлэх тайлан мэдээнээс бусад аливаа санхүүгийн болон үйл ажиллагааны талаарх мэдээлэл, тэдгээрийн түүх нь нууцлалын мэдээлэл байна; (9.1.21)

21.1.3. нууцлалын мэдээллийг амаар, бичгээр, файлаар аливаа хэлбэрээр задруулахыг хориглоно. (зөвлөмж)

21.2. Ашиг сонирхлын зөрчил бүхий үйлдэл:

16

Page 17: 1 үлгэрчилсэн дүрэм

Монголын хадгаламж, зээлийн хоршоодын үндэсний холбоо Загвар

21.2.1. хоршооны тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөл, зээлийн хорооны гишүүд, гүйцэтгэх захирал, ажилтан, гишүүний зүгээс өөрт нь эсхүл тэдгээрийн нэгдмэл сонирхолтой этгээдэд ашигтай буюу илт давуу байдал тогтоох зорилгоор хийсэн хоршооны эрх ашигт сөргөөр нөлөөлөх үйлдэл, эс үйлдэл илэрвэл тухайн этгээд энэ тухайгаа тэргүүлэгчдийн зөвлөлд бичгээр мэдэгдэж, уг асуудлаар шийдвэр гаргах, гэрээ хэлцэл байгуулахаас татгалзах үүрэгтэй; (42.1 )

21.2.2. энэ дүрмийн 20.2.1-д заасныг зөрчин байгуулсан гэрээ, хэлцэл хүчин төгөлдөр бус байх ба ашиг сонирхлын зөрчил бүхий үйлдлийн улмаас хоршоонд учирсан хохирлыг гэм буруутай этгээд бүрэн хариуцна. (42.2, 42.3)

21.3. Хоршооны эд хөрөнгийг нөхөх хариуцлага:

21.3.1. хоршоо нь үйл ажиллагааныхаа улмаас үүссэн үүргийг эхний ээлжинд хоршооны гишүүдийн оруулсан хувь хөрөнгөөс бусад хөрөнгөөр, уг хөрөнгө нь хүрэлцэхгүй тохиолдолд хоршооны гишүүний оруулсан хувь хөрөнгөөр хангана; (13.8)

21.3.2. хоршоо нь өөрийн гишүүний бусдын өмнө хүлээх үүргийг хариуцахгүй; (13.10)

21.3.3. тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөл, зээлийн хорооны гишүүн, гүйцэтгэх захирал, ажилтан нь энэ дүрмийн 18 дугаар зүйлд заасны дагуу хариуцлага хүлээнэ.

21.4. Хадгаламж хамгаалалт ба тогтворжилтын сан:

21.4.1. Хадгаламж, зээлийн хоршооны тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан журмыг үндэслэн тогтворжилтын сантай холбоотой аливаа шийдвэрийг бүх гишүүдийн хурлаас гаргана; (54-р зүйл, 9.1.14)

21.4.2. Хадгаламж, зээлийн хоршооны хадгаламжийн даатгалын талаархи эрх зүйн зохицуулалтын хүрээнд үйл ажиллагаанд оролцоно. (55-р зүйл, 9.1.14)

Зургаа. Дүрэм хүчин төгөлдөр болох

22 дүгээр зүйл. Дүрэм хүчин төгөлдөр болох

22.1. Энэхүү дүрмийг 5 хувь Монгол хэлээр үйлдэн, хоршооны тамга дарж, бүртгэх байгууллага, тэргүүлэгчдийн зөвлөл, гүйцэтгэх захирал, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хадгаламж, зээлийн хоршоодын үндэсний холбоонд тус бүр нэг хувийг хадгалуулна.

22.2. Дүрмийг бүх гишүүдийн хурлаар баталж, бүртгэх байгууллагад бүртгүүлснээр энэхүү дүрэм хүчин төгөлдөр болно.

---------oOo----------

17