141
1 Index 1. " -()리가 있다(없다) "..."байх шалтгаан(учир) байхгүй " 2. " -()뿐더러 "..." -х төдийгүй " 3. " -()로까지 "..." -хүртлээ " 4. " -다고 할까요? "..." -гэж хэлэх үү? " 5. " -어서인지 "..." -болохоор тэр үү " 6. " -()테니 "..." -х учир " 7. " -()려우? "..." -х уу?(-х үү?) " 8. " -다고 봐요 "..." -гэж бодож(-үзэж) байна " 9. " -더라고요 "..." -гэж байна лээ/-даг(-дэг, -дог, -дөг) юм байна лээ " 10. " -보니 "..." -ж байгааг нь харахад " 11. " -데요 "..." -юм байна лээ " 12. " -()같으면 "..." -х юм шиг байвал " 13. " -()만큼 "..." -шиг " 14. " -고사하고 "..." -байтугай(битгий хэл) " 15. " -듯싶다 "..." -ж байгаа юм шиг байна(бололтой) " 16. " -, -"..." -ч -ч(-ч бай, -ч бай) " 17. " -더라 "..." -гэлээ " 18. " -()리라 "..." -на(-нэ, -но, -нө)" 19. " -다든가 -다든가 "..." -гэдэг юмуу, -гэдэг юмуу, (-даг,(-дэг, -дог, -дөг) юмуу, -(-даг,(-дэг, - дэг, -дөг) юмуу " 20. " -네만 "..." -боловч " 21. " -더라도 "..." -байлаа ч " 22. " -어찌나, -()던지 "..." -хичнээн, -сан(-сэн, -сон, -сөн) болоод тэр үү " 23. " -기나 하다 "..." -л,(зөвхөн) " 24. " -? "..." -гэнэ үү? " 25. " -자니() "..." -я,(-е, -ё) гэтэл " 26. " -()련만 "..." -х юм шиг боловч " 27. " -"..." -ж байгаа зүйл " 28. " -아무리 -다손 치더라도 "..." -хичнээн -гэсэн байлаа ч " 29. " -()맛이 나다 "..." -х сонирхол төрөхгүй байх " 30. " -같아선 "..." -харахад " 31. " -다만 "..." -боловч " 32. " -()직스럽다 "..." -ууштай(-үүштэй), -мжит " 33. " -()말로 "..." -нь бол "

дүрэм Jujee

  • Upload
    sainaa6

  • View
    331

  • Download
    100

Embed Size (px)

Citation preview

Page 1: дүрэм Jujee

1

Index

1. " -(으)ㄹ 리가 있다(없다) "..."байх шалтгаан(учир) байхгүй "

2. " -(으)ㄹ 뿐더러 "..." -х төдийгүй "

3. " -(으)로까지 "..." -хүртлээ "

4. " -다고 할까요? "..." -гэж хэлэх үү? "

5. " -어서인지 "..." -болохоор тэр үү "

6. " -(으)ㄹ 테니 "..." -х учир "

7. " -(으)려우? "..." -х уу?(-х үү?) "

8. " -다고 봐요 "..." -гэж бодож(-үзэж) байна "

9. " -더라고요 "..." -гэж байна лээ/-даг(-дэг, -дог, -дөг) юм байна лээ "

10. " -는 걸 보니 "..." -ж байгааг нь харахад "

11. " -데요 "..." -юм байна лээ "

12. " -(으)ㄹ 것 같으면 "..." -х юм шиг байвал "

13. " -(으)니 만큼 "..." -шиг "

14. " -는 고사하고 "..." -байтугай(битгий хэл) "

15. " -는 듯싶다 "..." -ж байгаа юм шиг байна(бололтой) "

16. " -니, -니 "..." -ч -ч(-ч бай, -ч бай) "

17. " -더라 "..." -гэлээ "

18. " -(으)리라 "..." -на(-нэ, -но, -нө)"

19. " -다든가 -다든가 "..." -гэдэг юмуу, -гэдэг юмуу, (-даг,(-дэг, -дог, -дөг) юмуу, -(-даг,(-дэг, -

дэг, -дөг) юмуу "

20. " -네만 "..." -боловч "

21. " -더라도 "..." -байлаа ч "

22. " -어찌나, -(었)던지 "..." -хичнээн, -сан(-сэн, -сон, -сөн) болоод тэр үү "

23. " -기나 하다 "..." -л,(зөвхөн) "

24. " -디? "..." -гэнэ үү? "

25. " -자니(까) "..." -я,(-е, -ё) гэтэл "

26. " -(으)련만 "..." -х юм шиг боловч "

27. " -는 바 "..." -ж байгаа зүйл "

28. " -아무리 -다손 치더라도 "..." -хичнээн -гэсэн байлаа ч "

29. " -(으)ㄹ 맛이 안 나다 "..." -х сонирхол төрөхгүй байх "

30. " -같아선 "..." -харахад "

31. " -다만 "..." -боловч "

32. " -(으)ㅁ 직스럽다 "..." -ууштай(-үүштэй), -мжит "

33. " -(으)야 말로 "..." -нь бол "

Page 2: дүрэм Jujee

2

34. " -길래 "..." -байгаа учраас "

35. " -어 내다 "..." -ж гаргах "

36. " -(으)ㄹ세라 "..." -х болов уу гэж бодоод "

37. " -노라고 하다 "..." -гэж байна "

38. " -(이)랑 "..." -тай(-тэй, -той) "

39. " -(으)라고 "..." -аарай(-ээрэй, -оорой, -өөрэй) гээд "

40. " -는 셈이다 "..." -юм шиг байна "

41. " -는 바람에 "..." -аас(-ээс, -оос, өөс) болж "

42. " -(이)라야 "..." -гэж байж л, -гэж "

43. " -(으)려나 봐요 "..." -х бололтой(юм шиг байна) "

44. " -어서야 어디 "..." -болохоор яаж "

45. " -에는 어쩔 수가 없다 "..." -д бол яах ч аргагүй "

46. " -(으)로 인해서 "..." -ын(-ийн) улмаас "

47. " -고서는 "..." -аад(-ээд, -оод, -өөд) "

48. " -기로는 "..." -аар(-ээр, -оор, -өөр) бол "

49. " -(으)ㅁ "..." -нь "

50. " -을/를 필요로 하다 "..." -хэрэгтэй байх "

51. " -는 것 같던데요 "..." -даг(-дэг, -дог, -дөг) юм шиг байна лээ "

52. " -(으)ㄹ 것까지야 없겠지만 "..." -х хэрэггүй боловч "

53. " -와/과 "..." -ба/болон " (тайлбар #2)

54. " -와/과 "..." -тай(-тэй, -той) " (тайлбайр #1)

55. " -게 마련이다 "..." -нь гарцаагүй(-зайлшгүй) "

56. " -만 못하다 "..." -ийг(-ыг) гүйцэхгүй "

57. " -(이)라더라 "..." -гэнэ үү?, -гэж байна лээ "

58. " -는/ㄴ다기에 "..." -гэхээр нь "

59. " -는다면야 "..." -гэвэл "

60. " -(으)렴/-(으)려무나 "..." -аарай(-ээрэй, -оорой, -өөрэй) "

61. " -는다던데 "..." -гэж байна лээ "

62. " -(이)라서 "..." -гээд "

63. " -(이)랄 수가 있나요? "..." -гэж хэлж болох уу? "

64. " -(이)라서 (그런지) "..." -болоод (тэр үү) "

65. " -만 가지고는 "..." -зөвхөн, -тай(-тэй, -той) байгаад "

66. " -(으)나마나 ".." -сан(-сэн, -сон, -сөн) ч, -гүй ч"

67. " -다가는 "..." -ж байгаа бол "

68. " -(으)므로 "..." -учраас "

Page 3: дүрэм Jujee

3

69. " -(으)ㄹ 건지, -(으)ㄹ 건지 "..." -х уу, -х уу гэдгийг "

70. " -든, -든 "..." -ч, -ч "

71. " -는/ㄴ다, -는/ㄴ다 하는 것이 "..." -на(-нэ, -но, -нө), -на(-нэ, -но, -нө) гээд "

72. " -던가요? "..." -байна уу?(-байна вэ?) "

73. " -자면 "..." -я(-е, -ё) гэвэл "

74. " -건, -건 "..." -ч, -ч/ -ч бай, -ч бай "

75. " -니, -고, -니 "..." -х гэсэн чинь, -бөгөөд, -х гэсэн чинь "

76. " -아무리 -라도 "..." -хичнээн -байлаа ч"

77. " -는/(으)ㄴ 김에 "..." -нгаа(-нгөө, -нгоо, -нгөө) "

78. " -(으)ㄹ 것이 아니라 "..." -х биш "

79. " -는/ㄴ다 하면 "..." -лаа(-лээ, -лоо, -лөө) гэвэл "

80. " -고자 하다 "..." -х гэж байна "

81. " -었(-았, - )더니 "..." -сан(-сэн, -сон, -сөн) чинь "

82. " -는 날엔 "..." -х тохиолдолд "

83. " -더니 "..." -даг(-дэг, -дог, -дөг) байсан чинь "

84. " -는대잖아요 "..." -на(-нэ, -но, -нө) гэдэг биш үү "

85. " -있으면야 "..." -сан(-сэн, -сон, -сөн) бол "

86. " -었더라면, -었을걸 "..." -сан(-сэн, -сон, -сөн) бол, -х байсан байх "

87. " -(으)ㄹ 겸 "..." -х гээд "

88. " -다(가) 보면"..." -аад үзвэл, -ж(ч) үзвэл "

89. " -는다니까 "..." -на(-нэ, -но, -нө) гэсэн учраас "

90. " -는다 해도 "..." -на(-нэ, -но, -нө) гэсэн ч "

91. " -는다고 "..." -на(-нэ, -но, -нө) гээд "

92. " -어 가다/오다 "..." -ж явах(-ирэх) "

93. " -네, -네 해도 "..." -на(-нэ, -но, -нө) -на(-нэ, -но, -нө) гэсэн ч "

94. " -고 보니 "..." -аад(-ээд, -оод, -өөд) үзсэн чинь "

95. " -는단 말이에요? "..." -гэсэн үг үү? "

96. " -는 법이다 "..." -нь зайлшгүй юм "

97. " -만 해도 "..." -л гэхэд "

98. " -기엔 "..." -д бол "

99. " -는다고들 하다 "..." -гэж ярих(хэлэх) "

100. " -는/ㄴ가 하면 "..." -байна уу гэвэл/юмуу гэвэл "

101. " -다가도 "..." -ж байгаад ч "

102. " -곤 하다 "..." -даг(-дэг, -дог, -дөг) байсан "

103. " -(ㄴ/는)다니까요 "..." -на(-нэ, -но, -нө) гээд байхад "

Page 4: дүрэм Jujee

4

104. " -더러 "..." -д(т) "

105. " -듯이 "..." -шиг "

106. " -(으)ㄹ지라도 "..." -лаа(-лээ, -лоо, -лөө) ч "

107. " -보고 "..." -хараад "

108. " -기란 "..." -на(-нэ, -но, -нө) гэдэг нь "

109. " -(이)란 "..." -гэдэг нь "

110. " -(으)ㄹ 수도 있다 "..." -ж(ч) болно(-нь ч байна) "

111. " -(는/ㄴ)다는 것이 "..." -гэсэн нь "

112. " -(는/ㄴ)다니 "..." -гэсэн "

113. " -고도 "..." -аад(-ээд, -оод, -өөд) ч "

114. " -는/은커녕 "..." -байтугай(-битгий хэл) "

115. " -(으)면 -(으)ㄹ수록 "..." -вал(-вэл)/-бал(-бэл) -х тусам "

116. " -(으)로는 "..." -аар(-ээр, -оор, -өөр) бол "

117. " -(는/ㄴ) 다지요? "..." -гэсэн биз дээ? "

118. " -(으)ㄹ 만하다 "..." -ж болох "

119. " -(이)라든가 "..." -ч юмуу "

120. " -고 말고(요) "..." -гүй яахав "

121. " -지 그래요 "..." -гүй дээ "

122. " -(으)나 -(으)나 "..." -ч, -ч "

123. " -었던 것 같다 "..." -сан(-сэн, -сон, сөн) юм шиг байна(-бололтой) "

124. " -다면서요? "..." - гэсэн биздээ? -гэчихээд? "

125. " -(으)면서도 "..." -хирнээ ч(-мөртлөө ч) "

126. " -(으)ㄹ까 보다 "..." -даг(-дэг, -дог, -дөг) юмуу гэж бодох, -х болов уу гэж бодох "

127. " -(이)라도 "..." -ч болов "

128. " -기는요 "..." -ч гэж дээ "

129. " -어야 "..." -ж байж л "

130. " -(이)랍니다 "..." -гэнэ "

131. " -(으)ㄹ 뿐이다 "..." -х л төдий "

132. " -는/(으)ㄴ데도 "..." -хирнээ ч "

133. " -(이)라니요? "..." -гэнэ үү? "

134. " -고는 "..." -аад(-ээд, -оод, -өөд) "

135. " -(으)ㄹ 걸요 "..." -х байх "

136. " -거든(요) "..." -байна л даа, -л даа(-дээ, -доо, -дөө), -байхгүй юу "

137. " -는다고 하던데 "..." -гэж байна лээ "

138. " -던데(요) "..." -юм байна лээ "

Page 5: дүрэм Jujee

5

139. " -도록 "..." -аар(-ээр, -оор, өөр) "

140. " -(으)ㄹ까? "..." -х болох уу?, -х бол?, -х уу(үү)? "

141. " -(는/ㄴ)대요 "..." -гэнэ ээ "

142. " -만큼 "..." -шиг "

143. " -(이)라고요? "..." -гэнэ үү?(-гэж үү?) "

144. " -는/은요? "..." -юу -гэж? "

145. " -더군요 "..." -даг(-дэг, -дог, -дөг) юм байна лээ "

146. " -(이)라고 그러다 "..." -гэж хэлэх "

147. " -는/(으) ㄴ/(이)ㄴ 데다가 "... " -ы(-ийн), хажуугаар(-зэрэгцээ) "

148. " -어/아/여 있다 "..." -ж байна, -сан(-сэн, -сон, -сөн) байна "

149. " -(으)ㄹ 것 같아서 "..." -х юм шиг болохоор "

150. " -어/아/여도 "..." -сан(-сэн, -сон, -сөн) ч "

151. " -어 달라고 하다 "..." -аад(-ээд, -оод, -өөд) өгөөч "

152. " -는/(으)ㄴ 대로 "..." 1. -ы(-ий) дагуу, 2. -сан(-сэн, -сон, -сөн) чигээр нь(хэвээр нь),

3. -нгуут(-нгүүт) "

153. " -게 되다 "... " -аар(-ээр, -оор, -өөр) болох "

154. " -(으)ㄹ 뿐만 아니라 "..." -х төдийгүй "

155. " -뿐(만) 아니라 "..." -төдийгүй "

156. " -어야지요 "..." -х хэрэгтэй биз дээ(-ёстой биз дээ) "

157. " -어 볼까요? "..." -ж үзэх үү? "

158. " -기도 하다 "..." -нь ч байна "

159. " -밖에 "..." -гадна(-зөвхөн), -л, -аас(-ээс, -оос, -өөс) гадна.

160. " -에 비해서 "..." -тай(-тэй, -той) харьцуулахад "

161. " -나 보다/-(으)ㄴ가 보다 "..." -юм шиг байна(-бололтой)"

162. " -는가요/(으)ㄴ가요? "..." -уу(үү)?, -бэ(-вэ)? "

163. " -나요? "..." -уу(үү)? "

164. " -(으)든지 "..." -ч бай "

165. " -말이다 "..." -үг юм "

166. " -(으)ㅂ니다만 "..." -боловч "

167. " -(으)면서 "..." -нгаа(-нгээ, -нгоо, -нгөө) "

168. " -는/(으)ㄴ/(으)ㄹ 모양이다 "..." -юм шиг байна(бололтой) "

169. " -너라 "..." -аарай(-оорой, -өөрэй, -ээрэй) "

170. " -을/를 위해서 "..." Нэр үг "-ын(-ийн) төлөө, " Үйл үг "-ын(-ийн) тулд "

171. " -지(요) "..." -биз дээ "

172. " -부터 "..." -аас(-ээс, -оос, -өөс), -эхлээд "

173. " -(는/ㄴ)다 "..." -даг(-дэг, -дог, -дөг), -на(-нэ, -но, -нө) "

Page 6: дүрэм Jujee

6

174. " -어/아/여 "..." -на(-нэ, -но, -нө) "

175. " -야/아 "..." -аа(-ээ, -оо, -өө) "

176. " -얼마나 -(으)ㄴ지 모르다 "..." -хичнээн их -гээч "

177. " -(으)ㄹ지 모르다 "..." -ж магадгүй "

178. " -는/(으)ㄴ지 알다 "..." -ийг(гэдгийг) мэдэх "

179. " -에다가 "..." -н дээр(д) "

180. " -(으)면 안 되다 "..." -вал(-вэл), -бал(-бэл) болохгүй "

181. " -어/아/여 가지고 "..." -аад(-ээд, -оод, -өөд) "

182. " -어도 되다 "..." -сан(-сэн, -сон, -сөн) ч болох "

183. " -었/았/ 다가 "..." -чихаад(-чихээд, -чихоод, -чихөөд) "

184. " -어/아/여/다가 "..." -аад(-ээд, -оод, -өөд) "

185. " -고 있었다 "..." -ж байсан "

186. " -보다 "..." -аас(-ээс, -оос, -өөс), -ыг(-ийг) бодвол "

187. " -(으)로 해서 "..." -аар(-ээр, -оор, -өөр) дайраад-(дамжаад) "

188. " -는/-(으)ㄴ 데요 "..." -байна л даа "

189. " -는 길이다 "..." -ж байгаа зам юм(-ж байгаа замдаа) "

190. " -다가 "..." -ж байгаад "

191. " -(으)려면 "..." -я(-е, -ё) гэвэл "

192. " -(으)ㄴ 지 "..." -снаас(-снээс, -сноос, -снөөс) хойш "

193. " -는/(으)ㄴ 것 "..." -х нь "

194. " -요 "... " -л даа(-дээ, -доо, -дөө)

195. " -(으)ㄴ 일이 있다/없다 "..." -сан(-сэн, -сон, -сөн) удаа байх/байхгүй "

196. " -고요 "..." -чихаад(-чихээд, -чихоод, -чихөөд)"

197. " -(으)려고 "..." -х гэж "

198. " -는 동안"..." -ж байх хугацаанд(хооронд, туршид) "

199. " -기로 하다 "..." -аар(-ээр, -оор, -өөр) болох(тогтох, шийдэх) "

200. " -(이)나 "..." -л, -юмуу "

201. " -어/아/여 지다 "..." -чихлаа(-чихлээ, -чихлоо, -чихлөө)

202. " -었/았/ 으면 하다 "..." -сан(-сэн, -сон, -сөн) бол "

203. " -어/아/여 보다 "..." -ж үзэх "

204. " -마다 "..." -бүр(болгон) "

205. " -기 전에 "..." -ын(-ийн) өмнө "

206. " -(으)러 가다/오다 "..." -аар(-ээр, -оор, -өөр) явах/ирэх "

207. " -고 있다 "..." -ж байна "

208. " -한테서/에게서 "..." -аас(-ээс, -оос, -өөс) "

Page 7: дүрэм Jujee

7

209. " -(으)ㄴ 후에 "..." -ны(-ий) дараа "

210. " -(으)ㄹ 때 "..." -х үед, -хдаа(-хдээ, -хдоо, -хдөө) "

211. " -(으)려고 하다 "..." -х гэж байна "

212. " -지만"..." -боловч "

213. " -지 말다"..." -бүү(битгий) "

214. " -(으)ㄹ 수 있다/없다"..." -ж чадна(чадахгүй), -ж болно(болохгүй) "

215. " -지 못하다 "..." -ж чадахгүй "

216. " -(으)ㄹ 것 같다 "..." -х юм шиг байна(бололтой) "

217. " -는/(으)ㄴ데 "..." -1.-ж байхад. 2-тийм(-ийм) байна. 3-хирнээ(-мөртлөө, -боловч)

218. " -(으)ㄹ 것이다 "..." -х байх "

219. " -기 때문에/때문에 "..." -Үйл үгэнд -учраас...Нэр үгэнд -улмаас(болж) "

220. " -(으)세요 "..." -вэ(бэ)?, -аарай(-ээрэй, -оорой, -өөрөй) "

221. " -는/(으)ㄴ/(으)ㄹ "..." Үйл үгэнд -는(одоо цаг), -(으)ㄴ(өнгөрсөн цаг), -(으)ㄹ(ирээдүй цаг)..

222. " -군/군요 "..." -байх нээ "

223. " -에게/한테 "..." -д(т) "

224. " -에서 -까지 "..." -аас(-ээс, -оос, -өөс) -хүртэл "

225. " -어/아/여서 "..." 1.Учир шалтгаан заах..-болохоор. 2.Болж буй үйл явдал

үргэлжилэн өрнөх -аад(-ээд, -оод, өөд) "

226. " -(으)니까 "..." -учраас, -тал(-тэл, -тол, -төл) "

227. " -쯤 "..." -орчим(-ойролцоогоор, бгцаагаар) "

228. " -(으)로 "..." -аар(-ээр, -оор, -өөр), -руу(рүү) "

229. " -고 "..." -ж(-ч), ба(-болон, бөгөөд) "

230. " -어/아/여 주다/드리다 "..." -ж өгөх "

231. " -과/와 "..." -ба(болон) "

232. " -(으)ㄹ까요? "..." -уу(үү) "

233. " -지요"..." -биз дээ? "

234. "-겠-"..." -на(-нэ, -но, -нө) "

235. " -하고"..." -ба/болон" (тайлбар 2)

236. " -하고"..." -тай(-тэй, -той) "

237. " -고 싶다"..." -маар(-мээр, -моор, -мөөр) байна, -ийг(-ыг) хүсч байна "

238. " -도"..." -ч(бас, ч бас) "

239. " -에"...." д(т) "

240. " 이것/ 그것/ 저것 "..." -энэ юм/тэр юм/тээр юм "

241. '그런데'..." гэхдээ "

242. '그러나'..." гэвч "

Page 8: дүрэм Jujee

8

243. '그래서'..." тиймээс/тийм болохоор "

244. Хялбарчилсан дүрэм N13

245. Хялбарчилсан дүрэм N12

246. Хялбарчилсан дүрэм N11

247. Хялбарчилсан дүрэм N10

248. Хялбарчилсан дүрэм N9

249. Хялбарчилсан дүрэм N8

250. Хялбарчилсан дүрэм N7

251. Хялбарчилсан дүрэм N6

252. Хялбарчилсан дүрэм N5

253. Хялбарчилсан дүрэм N4

254. Хялбарчилсан дүрэм N3

255. Хялбарчилсан дүрэм N2

256. Хялбарчилсан дүрэм.....

257. '-어/아/여 놓다 '..." -ж орхих(тавих) "

258. '-지 않으면 안 되다 '..." -гүй бол болохгүй "

259. '-ㄴ/는 한 '..." -сан(-сэн, -сон, -сөн) цагт/ -ж байгаа цагт "

260. '-는 바가 아니다 '..." -х зүйл биш "

261. '-(으)ㄹ 테면..."-ыг(-ийг) хүсч байна гэвэл "

262. '-(으)ㄹ 참이다..." -х гэж байсан "

263. '-(으)ㄹ 지경이다..." -д хүрэх "

264. '-(으)니'..." -сан(-сэн, -сон, -сөн) чинь/ -юм чинь "

265. '-느라고'..."-х гээд "

266. '-기만 하다'..."(зөвхөн) -ийг л хийх "

267. '-던들'..."-сан(-сэн, -сон, -сөн) бол "

268. '-는가 보다'..." -юм шиг байна(бололтой)"

269. '-던'..."-ж(ч) байсан/ -сан(-сэн, -сон, -сөн) "

270. '-게 하다'..." -лга(-лгэ, -лго, -лгө)/-га(-гэ, -го, -гө)/-уул(-үүл)/-аа(-ээ, -оо, -өө) "

271. ' -(으)락 -(으)락 하다 '..." -аад(-ээд, -оод, -өөд)

272. '-(으)ㄹ 듯하다..." -х юм шиг байна "

273. '-어/아/여 대다..." -аад(-ээд, -оод, -өөд) байна "

274. '-중에서..."-аас(-ээс, -оос, -өөс) дундаас "

275. '-(었)으면 좋(겠)다..."-сан(-сэн, -сон, -сөн) бол сайхан "

276. '-(으)ㄹ까 말까 하다..."-х уу болих уу (гэж бодох) "

277. '-(으)ㄹ 텐데..."-х байх"

Page 9: дүрэм Jujee

9

278. '-그러므로..." тэгэхээр "

279. '-그렇지만..." тийм боловч "

280. '-(으)ㅁ으로써..."-аар(-ээр, -оор, -өөр) "

281. '-에 대하여..." -ы(-ий) тухай/талаар/

282. '-(이)든지..."-ч бай "

283. '-(으)며..."-ба, бөгөөд, -нгаа(-нгээ, -нгоо, -нгөө) "

284. '-조차..."-ч хүртэл - ч бас "

285. '-마저..." бүр, цаашлаад, ...хүртэл "

286. '-(으)로서.."-аар(-ээр, -оор, -өөр), -ийн(-ын) хувьд "

287. '-느라면..'-хлаар(-хлээр, -хлоор, -хлөөр) '

288. '-던가..'-бил үү/бэ(вэ) "

289. "-(으)려다가 '..."-х гэж байгаад.."

290. "-(으)려거든'.."-я(-е, -ё) гэвэл "

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

1. Дүрэм...

" -(으)ㄹ 리가 있다(없다) "..."байх шалтгаан(учир) байхгүй "

'-(으)ㄹ 리가 있다(없다)' нь учир шалтгаан буюу зүй тогтлыг илэрхийлэх бөгөөд асуух хэлбэрээр хэоэглэгдсэн тохиолдолд эсрэг утгыг илэрхийлнэ. Үгийн язгуур гийгүүлэгчээр төгсвөл '-(으)ㄹ 리가 있다(없다)', эгшгээр төгсвөл '-ㄹ 리가 있다(없다)' -г залгана.

●내가 공문을 보냈는데 못 받았을 리가 없어요.

Би албан бичиг явуулсан, авч чадаагүй байх шалтгаан байхгүй. ●그가 시험에 떨어졌다고 그럴 라가 없어요.

Тэр шалгалтанд унасан гээд тэгэх учир байхгүй. ●그렇게 착한 학생이 나쁜 짓을 했다고 그럴 리가 있겠어요?

Тийм сайн сурагч муу үйлдэл хийсэн гээд тэгэх шалтгаан байна уу? ●그 사람이 또 술을 마셨다고 그럴 리가 없어요.

Тэр хүн бас архи уусан гээд тэгэх шалтгаан байхгүй. ●벌써 돌아왔다고 그럴 라가 없어요.

Аль хэдийн эргэж ирсэн гээд тэгэх учир байхгүй байх.

Page 10: дүрэм Jujee

10

2. Дүрэм...

" -(으)ㄹ 뿐더러 "..." -х төдийгүй "

'-(으)ㄹ 뿐더러' нь үйл үгэнд залгаж ямар нэг бодит үнэн зөвхөн түүгээр зогсохгүй бөгөөд түүнээс гадна өөр зүйл дахиад байгааг илэрхийлнэ. '-(으)ㄹ 뿐만 아니라' -аар солигдож болно. Үгийн язгуур гийгүүлэгчээр төгсвөл '-(으)ㄹ 뿐더러', эгшгээр төгсвөл '-ㄹ 뿐더러' -г залгана.

●그 레스토랑은 분위기도 좋을뿐더러 맛도 아주 맛있어요.

Тэр ресторан орчин ч сайн төдийгүй амт ч бас маш амттай. ●새로 나온 상품은 사용하기도 편할뿐더러 휴대하기도 편해요.

Шинээр гарсан бүтээгдэхүүн хэрэглэхэд ч эвтэйхэн төдийгүй биедээ авч явахад ч эвтэйхэн. ●몽골은 겨울에 눈이 많이 올뿐더러 너무 추워요.

Монголд өвөл цас их орох төдийгүй дэндүү хүйтэн байдаг. ●그 소문은 사실이 아닐뿐더러 그 사람이 그렇게 할 사람이 아니에요.

Тэр цуу үг нь үнэн биш төдийгүй тэр хүн тэгэж хэлэх хүн биш. ●내일은 태풍도 불뿐더러 폭우도 쏟아진대요.

Маргааш хар салхи ч салаилах төдийгүй аадар бороо ч бас асгарна гэнэ.

3. Дүрэм...

" -(으)로까지 "..." -хүртлээ "

'-(으)로까지' нь нэр үгэнд залгаж онцгой нөхцөл буюу байдал болж байгааг илэрхийлнэ.

●불씨 하나가 큰화재로까지 번지는 경우가 있어요.

Галын оч нэг нь их гал түймэр хүртлээ газар авах тохиолдол байна. ●작은 문제가 큰문제로까지 확대될 수 있어요.

Жижиг асуудал нь том асуудал хүртлээ өргөжиж болно. ●심한 우울증은 자살로까지 갈 수 있대요.

Хурц ганихрал нь амиа хорлох хүртлээ явж болно гэнэ. ●감기가 심하면 폐렴으로까지 번질 수 있대요.

Ханиад хүнд бол уушгины үрэвсэл хүртлээ хүндэрч болно гэнэ.

4. Дүрэм...

" -다고 할까요? "..." -гэж хэлэх үү? "

'-다고 할까요?' нь шууд бус ишлэлийг ашиглан өгүүлэгчийн бодлыг илэрхийлэх боловч тухайн

бодит үнэнийг хүчтэйгээр батлан хэлэлгүй сонсогч бодож болох боломжийг өгч байгаа зөөлөн илэрхийлэл юм.

●이 물건은 저 물건보다 좋다고 할까요? 보기에도 아주 달라요.

Энэ бараа нь тэр бараанаас сайн гэж хэлэх үү? Харахад ч маш өөр байна. ●그 사람은 수줍음이 많다고 할까요? 남 앞에서 말을 잘 못해요.

Тэр хүнийг ичимхий гэж хэлэх үү? Бусдын өмнө сайн ярьж чаддаггүй. ●일이 제 적성에 안 맞는다고 할까요? 하여튼 당분간 좀 쉬고 싶어요.

Ажил миний чадавхид тохирохгүй байна гэж хэлэх үү? Ямар ч байсан хэсэг хугацаанд жаахан амармаар байна. ●천부적인 재능을 가쪘다고 할까요? 그의 연주는 정말로 좋았어요.

Page 11: дүрэм Jujee

11

Тэнгэрээс заяасан авъяастай гэж хэлэх үү? Түүний тоглолт үнэхээр сайхан байсан. ●제 표현능력이 부족하다고 할까요? 어떻게 설명해야 할지 모르겠어요.

Миний илэрхийлэх чадвар дутмаг гэж хэлэх үү? Яаж тайлбарлах ёстойг мэдэхгүй байна.

5. Дүрэм...

" -어서인지 "..." -болохоор тэр үү "

'-어서인지' нь өмнөх өгүүлбэр нь дараагийн өгүүлбэрийн учир шалтгаан болж болохыг илэрхийлнэ. '-어서 그런지' -оор солигдож болно.

●봄이 되어서인지 몸이 피곤해요.

Хавар болсон болохоор тэр үү ядарч байна. ●나이가 들어서인지 잘 기억이 안 나요.

Нас ахисан болохоор тэр үү сайн санахгүй байна. ●부자 집에서 자라서인지 그 사람은 돈 귀함을 몰라요.

Баян айлд өссөн болохоор тэр үү тэр хүн мөнгө эрхэмийг мэдэхгүй. ●살기가 힘들어서인지 살이 많이 빠졌어요.

Амьдрах нь хүнд болохоор тэр үү их турсан. ●날씨가 더워서인지 해수욕장에 사람이 많아요.

Цаг агаар халуун болохоор тэр үү далайн усан сэлэтийн газарт хүн их байна.

6. Дүрэм...

" -(으)ㄹ 테니 "..." -х учир "

'-(으)ㄹ 테니' нь өмнөх өгүүлбэр нь санаа зорилго буюу төлөвлөгөө таамаг зэргийг илэрхийлэх

бөгөөд дараагийн өгүүлбэр нь өмнөх өгүүлбэрийн бодит үнэнийг учир шалтгаанаар дамжуулан илэрч байгаа үр дүнг илэрхийлнэ. Үгийн язгуур гийгүүлэгчээр төгсвөл '-(으)ㄹ 테니', эгшгээр төгсвөл '-ㄹ 테니' -г залгана.

●저는 여기서 기다릴 테니 빨리 갔다 오세요.

Би энд хүлээх учир хурдан яваад ирээрэй. ●자세히 말씀을 드릴 테니 그렇게 화내지 말고 진정하세요.

Тодорхой хэлж өгөх учир тэгэж уурлалгүй тайвшираарай. ●또 만날 날이 있을 테니 너무 섭섭해하지 말아요.

Дахиад уулзах өдөр байх учир дэндүү битгий гуниглаарай. ●지금 갈 테니 조금만 기다려 주세요.

Одоо очих учир жаахан л хүлээгээрэй. ●빨리 할 테니 너무 걱정하지 마세요.

Хурдан хийх учир санаа битгий зовоорой.

7. Дүрэм...

" -(으)려우? "..." -х уу?(-х үү?) "

'-(으)려우?' нь санаа зорилгыг илэрхийлэх '-(으)려' -д хүндэтгэлийн асуух хэлбэрээр төгсгөх нөхцөл '-오?(-우?)' -ийн нийлсэн хэлбэр юм. Үйл үгэнд залгаж, тиймэрхүү үйлдлийг хийх хүсэл

Page 12: дүрэм Jujee

12

байгааг эсрэг талаас асуух үед хэрэглэгдэнэ. Үгийн язгуур гийгүүлэгчээр төгсвөл '-(으)려우?', эгшгээр төгсвөл '-려우?' -г залгана.

●좋은 물건이 있는데 한번 보려우?

Сайн бараа байгаа нэг удаа үзэх үү? ●시장을 가려던 참인데 함께 가시려우?

Зах явах гэж байсан юм хамт явах уу? ●이 편지를 그 사람에게 좀 전해 주시려우?

Энэ захиаг тэр хүнд дамжуулж өгөх үү? ●이것이 아주 맛있는데 좀 먹어 보시려우?

Энэ нь маш амттай идэж үзэх үү? ●지금 숙제를 하는데 같이 하려우?

Одоо даалгавар хийж байна хамт хийх үү?

Page 13: дүрэм Jujee

13

8. Дүрэм...

" -다고 봐요 "..." -гэж бодож(-үзэж) байна "

Page 14: дүрэм Jujee

14

'-다고 봐요' нь төгсгөх нөхцөл '-다' ба ишлэл нэр үгийн нөхцөл '-고' -ийн нийлсэн '-다고' -д үйл үг '-보다' болон хүүрнэх хэлбэрээр төгсгөх нөхцөл '-어/아/여요' -ийн нийлсэн хэлбэр юм. Ямар нэг

бодит үнэнийг хараад түүгээр хойшлуулж өөр үйлдэл буюу байдлыг таамаглахыг илэрхийлнэ.

●요즘은 풍습이 많이 변했다고 봐요.

Сүүлийн үед ёс заншил их өөрчлөгдсөн гэж бодож байна. ●이 길로 가는 게 더 빠르다고 봐요.

Энэ замаар явах нь илүү хурдан гэж бодож байна. ●다른 사람에게 시키는 것보다 자기가 하는 것이 낫다고 봐요.

Өөр хүнд даалгаснаас өөрөө хийх нь дээр гэж бодож байна. ●일찍 일어나는 게 건강에 좋다고 봐요.

Эрт босох нь эрүүл мэндэд сайн гэж бодож байна. ●그건 아주 좋은 생각이라고 봐요.

Тэр нь маш сайхан санаа гэж бодож байна.

9. Дүрэм...

" -더라고요 "..." -гэж байна лээ/-даг(-дэг, -дог, -дөг) юм байна лээ "

'-더라고요' нь өнгөрсөн үеийн туршлагыг дурсамж мөн өгүүлэгчийн туршлагыг илэрхийлэх аялга нөхцөл '-더라' -д шууд бус ишлэлийн '-고' ба хүндэтгэл хэлбэрээр төгсгөх нөхцөл '-요' -ийн

нийлсэн хэлбэрээр, өнгөрсөн бодит үнэний талаарх туршлагыг дурсан ярихыг илэрхийлнэ. '-더군요', '-데요', '-던데요' гэх зэрэгтэй утга төстөй буюу сонсогч асуух өгүүлбэрээр эргүүлэн асуух

үед хэрэглэж болох нь онцлог юм.

●그 일이 쉬울 줄 알았는데 생각보다 어렵더라고요.

Тэр ажил нь амархан гэж бодсон боловч бодсоноос хэцүү юм байна лээ. ●오래간만에 학교에 가보니까 몰라보게 달라졌더라고요.

Удаан хугцааны эцэст сургуульд очиж үзтэл андуурмаар өөрчлөгдсөн байна лээ. ●아침 일찍 가보니까 아무도 없더라고요.

Өглөө эрт очиж үзтэл хэн ч байхгүй гэж байна лээ. ●아침마다 등산을 하더니 건강이 좋아지더라고요.

Өглөө бүр ууланд авирдаг учраас эрүүл мэнд сайжилраа гэж байна лээ.

10. Дүрэм...

" -는 걸 보니 "..." -ж байгааг нь харахад "

'-는 걸 보니' нь өмнөх өгүүлбэр нь өөрөө мэдрэх буюу эсрэг талд мэдэгдэхийг хүссэн бодит

үнэнийг тайлбарлаж, дараагийн өгүүлбэр нь өмнөх өгүүлбэрийг учир шалтгаанаар баталсан бодит үнэн буюу таамаглаж байгаа утга санааг илэрхийлнэ.

●하나도 남기지 않고 다 먹은 걸 보니 몹시 시장했었나 봐요.

Нэгийг ч үлдээлгүй бүгдийг идсэн байгааг нь харахад маш их өлссөн байсан бололтой. ●얼굴이 울상인 걸 보니 일이 잘 안된 모양이에요.

Царай нь урвайсан байгааг нь харахад ажил бүтээгүй юм шиг байна. ●신상품이 잘 안 팔리는 걸 보니 제품이 안 좋은가 봐요.

Шинэ бүтээгдэхүүн сайн зарагдахгүй байгааг нь харахад бүтээгдэхүүн сайн биш бололтой.

Page 15: дүрэм Jujee

15

●그 사람이 일찍 온 걸 보니 무슨 일이 있나 봐요.

Тэр хүн эрт ирсэн байгааг нь харахад ямар нэг ажил байгаа юм шиг байна. ●차가 많이 린 걸 보니 아마 사고가 났나 봐요.

Машин их бөглөрсөн байгааг нь харахад магадгүй осол гарсан бололтой.

11. Дүрэм...

" -데요 "..." -юм байна лээ "

'-데요' нь дурсамжийг илэрхийлэх '-더' -д хүндэтгэлийн '-어요' -г залгаж, өнгөрсөн цагт өгүүлэгч

туршсан зүйлийг илэрхийлнэ.

●혼자 사는 게 편할 것 같았는데 그렇지도 않데요.

Ганцаараа амьдрах нь тухтай юм шиг байсан боловч тийм биш юм байна лээ. ●20년 후에 친구를 만났더니 저를 몰라보데.

Хорин жилийн дарах найзтай уулзсан чинь намайг танихгүй байна лээ. ●외국인은 생선회를 잘 못 먹는다고 하더니 그 사람은 잘 먹던데요.

Гадаад хүн түүхий загас сайн идэж чадахгүй гэсэн чинь тэр хүн сайн иддэг юм байна лээ. ●그 사람은 길을 잘 모른다고 하더니 잘 찾아오던데요.

Тэр хүн зам сайн мэдэхгүй гэсэн чинь сайн олж ирдэг юм байна лээ.

12. Дүрэм...

" -(으)ㄹ 것 같으면 "..." -х юм шиг байвал "

'-(으)ㄹ 것 같으면' нь хүчтэй таамагыг илэрхийлэх '-(으)ㄹ 것 같다' ба таамаглалын утгыг агуулах '-(으)면' -ийг залгаж, өмнөх өгүүлбэр нь дараагийн өгүүлбэрийн үйлдэл буюу байдлыг

бүрдүүлэхийн тулд бүх нөхцөл нь болохыг илэрхийлнэ. Үгийн язгуур гийгүүлэгчээр төгсвөл '-(으)ㄹ 것 같으면', эгшгээр төгсвөл '-ㄹ 것 같으면' -г залгана.

●시험에 합격하지 못 할 것 같으면 시험을 보지 마세요.

Шалгалтанд тэнцэж чадахгүй юм шиг байвал шалгалт битгий өгөөрэй. ●올 수 있을 것 같으면 빨리 오세요.

Ирж чадах юм шиг байвал хурдан ирээрэй. ●돈이 부족할 것 같으면 나에게 말하세요.

Мөнгө дутах юм шиг байвал надад хэлээрэй. ●이번 주말에 한가하실 것 같으면 같으 식사하는 것이 어때요.

Энэ долоо хоногийн сүүлээр завтай байх юм шиг байвал хамт хооллох нь ямар вэ. ●방이 추울 것 같으면 난로를 피우에요.

Өрөө хүйтэн юм шиг байвал зуух галлаарай.

13. Дүрэм...

" -(으)니 만큼 "..." -шиг "

Page 16: дүрэм Jujee

16

'-(으)니 만큼' нь өмнөх өгүүлбэр нь дараагийн өгүүлбэрийн учир шалтгаан болохыг тайлбарлаж өгч байгаа '-(으)니' -д хэмжээ буюу хязгаарын утгыг илэрхийлж байгаа '-만큼' -ийг залгаж, өмнөх

өгүүлбэрийн бодит үнэнийг учир шалтгаанаар дамжуулан дараагийн өгүүлбэрийн утга санаа гаргахыг илэрхийлнэ.

●요즘 경제가 어려우니 만큼 모두들 절약해야겠어요.

Сүүлийн үед эдийн засаг хэцүү байгаа шиг бүгд хэмнэх хэрэгтэй байна. ●이번 일은 중요한 일이니 만큼 모두들 힘을 합쳐서 해야 해요.

Энэ удаагийн ажил чухал ажил шиг бүгд хүчээ нэгтгээд хийх хэрэгтэй. ●여러분들은 학생이니 만큼 열심히 공부해야 해요.

Та бүхэн сурагч шиг хичээнгүй хичээллэх хэрэгтэй. ●우리는 열심히 노력하고 있으니 만큼 곧 좋은 결과가 나오리라 믿어요.

Бид хичээнгүй зүтгэж байгаа шиг даруй сайн үр дүн гарна гэдэгт итгэж байна.

14. Дүрэм...

" -는 고사하고 "..." -байтугай(битгий хэл) "

'-는 고사하고' нь нэр үг буюу үйл үгийн нэршүүлэх нөхцөл '-기' -д залгаж, өмнөх өгүүлбэрийн

бодит үнэнд хэлэх зүйл ч байхгүй бөгөөд түүнээс муу нөхцөл байдал болох дараагийн өгүүлбэрийн бодит үнэнг ч үгүйсгэнэ гэсэн утгыг илэрхийлнэ.

●자동차는 고사하고 자전거 한 대 마련하기 어려운 형편이에요.

Авто машин байтугай нэг дугуй авахад хэцүү байдалтай байна. ● 어는 고사하고 자기 모국어도 잘 못해요.

Англи хэл битгий хэл эх хэлээ ч сайн мэдэхгүйээ. ●공연 구경은 고사하고 사람이 많아서 공연장에 들어 가보지도 못했어요.

Тоглолт үзэх нь байтугай хүн их болохоор тоглолтын газарт орж ч чадаагүй. ●그의 성적표에는 A 학점은 고사하고 C 학점도 없어요.

Түүний сургалтын дэвтэрт А дүн битгий хэл С дүн б байхгүй байна. ●요즘엔 시간이 없어서 아침은 고사하고 점심도 못 먹어요.

Ойрдоо завгүй болохоор өглөөний байтугай өдрийн хоол ч идэж чадахгүй байна.

15. Дүрэм...

" -는 듯싶다 "..." -ж байгаа юм шиг байна(бололтой) "

'-는 듯싶다' нь төстөй юмуу адил хэмжээний утгыг илэрхийлэх холбох нөхцөл '-듯' -д таамагыг илэрхийлж байгаа '-싶다' -г залгасан хэлбэрээр, өмнөх үйл үгийн үйлдэл буюу байдлын талаар

өгүүлэгч хувийн бодлоор таамаглаж байгаа утгыг илэрхийлнэ.

●참석자들이 모두 일어나는 걸 보니 아마 경축이 시작되는 듯싶어요.

Оролцогчид бүгд босож байгааг харахад магадгүй баяр ёслол эхлэж байгаа юм шиг байна. ●이렇게 번개가 치는 것 보면 아마 어디 비가 오는 듯싶어요.

Ингэж аянга цахиж байгаа харвал магадгүй хаа нэгтээ бороо орж байгаа бололтой. ●그 보도 내용은 실제보다 과장된 듯싶어요.

Page 17: дүрэм Jujee

17

Тэр мэдээний агуулга нь бодит байдлаас хэтрүүлсэн юм шиг байна. ●이번 경기에서 우리 팀이 이기는 듯싶어더니 결국은 졌어요.

Энэ удаагийн тэмцээнд манай баг ялах юм шиг байсан чинь эцэст нь ялагдсан. ●미소짓는 걸 보니 이번 선거에서 당선된 듯싶어요.

Инээмсэглэж байгааг нь харахад энэ удаагийн сонгуульд сонгогдсон юм шиг байна.

16. Дүрэм...

" -니, -니 "..." -ч -ч(-ч бай, -ч бай) "

'-니, -니' нь үйл үгийн язгуурт давтан залгаж, тэр бодит үнэнийг эгнүүлэн ярих үед хэрэглэгдэнэ.

●이 책이니 저 책이니 자꾸 사지만 말고 한 책이라도 다 읽어보세요.

Энэ ном ч тэр ном ч үргэлж худалдаж авалгүй нэг ном ч болов бүгдийг нь уншиж үзээрэй. ●내 것이니 네 것이니 다투지 말고 사이좋게 지내에요.

Минийх ч бай чинийх ч бай маргалдалгүй харилцаа сайтай байгаарай. ●잘하니 못하니 해도 그 사람만이 그 일을 할 수 있어요.

Сайн хийсэн ч муу хийсэн ч гэсэн тэр хүн л тэр ажлыг хийж чадна. ●오늘은 주말이니 특별한 일이 없을 테고 집에 쉬고 있을 것이니 찾아가 볼까.

Өнөөдөр долоо хоногийн эцэс учраас онцгой ажилгүй байх гэртээ амрах юм чинь олж очдог юм билүү.

17. Дүрэм...

" -더라 "..." -гэлээ "

'-더라' нь өнгөрсөн бодит үнэнийг дурсан ярих үед хэрэглэгдэх төгсгөх нөхцөл юм. Асуух үгтэй

өгүүлбэрт залгаж, өнгөрсөн үед туршсан бодит үнэн боловч тодорхой санаанд орохгүй байгаа болохоор өөрөө тэр санамжийг санаандаа оруулах гэж оролдох үед хэрэглэгдэнэ. Асуух үг залгаагүй тохиолдолд эсрэг талд өнгөрсөн бодит үнэнийг дурсан мэдэгдэх утгаар хэрэглэгдэнэ.

●약속 장소가 어디더라.

Болзсон газар хаана гэлээ. ●아까 그 사람이 누구더라.

Түрүүний тэр хүн хэн гэлээ. ●그가 누구를 만났다고 했더라.

Тэр хэнтэй уулзсан гэж хэллээ. ●모임이 언제라고 했더라.

Цуглаан хэзээ гэлээ. ●이것을 얼마로 샀더라.

Үүнийг хэдээр авсан гэлээ.

18. Дүрэм...

" -(으)리라 "..." -на(-нэ, -но, -нө)"

Page 18: дүрэм Jujee

18

'-(으)리라' нь үйл үгэнд залгаж, эзэн бие нэгдүгээр бие бол санаа зорилгыг илэрхийлж,

гуравдугаар бие бол таамагыг илэрхийлнэ. Ихэнхдээ бичгийн хэлэнд хэрэглэгдэнэ. Үгийн язгуур гийгүүлэгчээр төгсвөл '-(으)리라', эгшгээр төгсвөл '-리라' -г залгана.

●나는 아무리 어려운 일이 닥치더라도 참고 견디리라.

Би хичнээн хэцүү ажил тулгарлаа ч тэвчээд давж гарна. ●하늘은 스스로 돕는 자를 도우리라.

Тэнгэр аяандаа туслах хүндээ туслана. ●이별이 있으면 반드시 만남이 있으리라.

Хагацал байвал уулзалт байна. ●올해는 눈이 많이 오리라.

Энэ жил цас их орно. ●내년에는 꼭 몽골에 가리라.

Ирэх жил заавал Монгол явна.

19. Дүрэм...

" -다든가 -다든가 "..." -гэдэг юмуу, -гэдэг юмуу, (-даг,(-дэг, -дог, -дөг) юмуу, -(-даг,(-дэг, -дэг, -дөг)

юмуу "

'-다든가 -다든가' нь хоёроос дээш үйлдэл буюу байдлыг эгнүүлэн тодорхой бодит

үнэнийгжишээлэн ярих боловч үүнийг ялгахгүй байгааг илэрхийлнэ.

●좋다든가 싫다든가 자기 생각을 분명하게 말해 주세요.

Дуртай гэдэг юмуу дургүй гэдэг юмуу өөрийн бодлыг тодорхой хэлж өгөөрэй. ●이 약을 먹고 열이 난다든가 한기가 난다든가 하면 먹는 것을 중단하고 다시 찾아오세요.

Энэ эмийг уугаад халуурдаг юмуу жихүүдэс хүрдэг юмуу болвол уухаа зогсоогоод дахиад ирээрэй. ●만약 시간이 나면 화를 본다든가 음악을 듣는다든가 하며 쉬고 싶어요.

Хэрэв цаг гарвал кино үздэг юмуу хөгжим сонсдог юмуу хийнгээ амармаар байна. ●외국어를 배울 때는 새단어를 외운다든가 라디오를 듣는다든가 하는 것이 도움이 되요.

Гадаад хэл сурахад шинэ үг цээжилдэг юмуу радио сонсдог юмуу хийх нь тус болно. ●건강을 위해서 걷는다든가 음식을 조절해서 먹는다든가 하는 것이 좋아요.

Эрүүл мэндийнхээ төлөө алхдаг юмуу хоолоо тохируулаад иддэг юмуу хийх нь сайн.

20. Дүрэм...

" -네만 "..." -боловч "

'-' нь эсрэг талыг хүндэтгэхэд доод тушаалтанд хэрэглэх хүүрнэх хэлбэрээр төгсгөх нөхцөл '-네만' -д холбоос нөхцөл '-만' -ийг залгасан хэлбэрээр, өмнөх өгүүлбэрийн бодит үнэнийг хүлээн

зөвшөөрөнгөө түүнд саад болохгүй байх утга санааг дараагийн өгүүлбэрт нэмэхийг идэрхийлнэ. Хүндэтгэлийн ёсноос шалтгаалан '-(스)ㅂ니다만', '-는다만', '-지만' -ийг хэрэглэнэ.

Page 19: дүрэм Jujee

19

●자네의 곤란한 입장을 알고 있네만 나도 어쩔 수가 없네.

Чиний хэцүү байдлыг мэдэж байгаа боловч би яаж ч чадахгүй нь. ●나도 자네를 지지하네만 다른 분들이 안대하니 어쩌겠나.

Би бас чамайг дэмжиж байгаа боловч бусад хүмүүс эсэргүүцэж байгаа учраас яах вэ. ●나도 그 공연을 보고 싶었네만 하던 일이 안 끝나서 어찌할 수 없었네.

Би ч тэр тоглолтыг үзмээр байсан боловч хийж байсан ажил дуусаагүй болохоор яах ч аргагүй байсан шүү. ●나도 그 소식을 들었네만 어찌 그런 일이 일어날 수 있는지 모르겠네.

Би ч бас тэр сургийг сонссон боловч яаж тийм зүйл үүсч болохыг мэдэх вэ. ●일찍 찾아보려고 했네만 시간을 낼 수 없어서 이렇게 늦었네.

Эрт уулзах гэсэн боловч зав гаргаж чадаанүй болохоор ингэж оройтсон шүү.

21. Дүрэм...

" -더라도 "..." -байлаа ч "

'-더라도' нь таамаглал буюу буултын утгыг илэрхийлнэ. '-어(-아,-여)도' -г бодвол таамаглалын утга

нь хүчтэй.

●아무리 그 팀이 세더라도 우리는 꼭 이길 수 있어요.

Хичнээн тэр баг хүчтэй байлаа ч бид заавал ялаж чадна. ●아무리 패션이 유행한다더라도 그 옷은 안 어울려요.

Хичнээн загвар нь сүүлийн үеийнх байлаа ч тэр хувцас зохихгүй байна. ●아무리 돈이 많더라도 이렇게 낭비하면 안 돼요.

Хичнээн мөнгө их байлаа ч ингэж дэмий үрвэл болохгүй. ●남들이 아무리 뭐라고 하더라도 상관하지 마세요.

Бусад хүмүүс хичнээн юу гэж байлаа ч битгий тоогоорой. ●아무리 시간이 없더라도 열심히 공부하세요.

Хичнээн завгүй байлаэ ч хичээнгүй хичээллээрэй.

22. Дүрэм...

" -어찌나, -(었)던지 "..." -хичнээн, -сан(-сэн, -сон, -сөн) болоод тэр үү "

'-어찌다, -(었)던지' нь үйл үгэнд залгаж, өмнөх өгүүлбэр нь дараагийн өгүүлбэрийн үйлдлийн

талаарх учир шалтгаан нь болох бөгөөд өнгөрсөн явдлыг эргэцүүлэн бодонгоо тэр үеийн байдал маш лут байсныг илэрхийлнэ. Дуусгавар болсон үйлдлийг дурсанх үед '-었던지' -г хэрэглэж болно.

●어찌나 피곤하던지 세수도 못하고 잤어요.

Хичнээн ядарсан болоод тэр үү нүүр гараа ч угааж чадалгүй унтсан. ●어찌나 먹었던지 배가 떠질 것 같아요.

Хичнээн идсэн болоод тэр үү гэдэс хаграх юм шиг байна. ●어찌다 마셨던지 전혀 기억이 안나요.

Page 20: дүрэм Jujee

20

Хичнээн уусан болоод тэр үү огт санаанд орохгүй байнх. ●어찌나 재미없던지 지루해서 죽는 줄 알았어요.

Хичнээн сонирхолгүй болоод тэр үү залхаад үхэх нь гэж бодсон.

23. Дүрэм...

" -기나 하다 "..." -л,(зөвхөн) "

'-기나 하다' нь үйл үгэнд залгаж, бусад зүйлтэй хаиааралгүй бөгөөд тухайн үйл үг нь илэрхийлж

байгаа агуулгыг л сонгоно гэсэн утгыг илэрхийлнэ.

●안 사도 괜찮으니까 한번 먹어 보기나 하세요.

Авахгүй ч зүгээр учраас нэг удаа идэж л үзээрэй. ●먼지가 나니까 쯜지 말고 닦기나 하세요.

Тоос гарч байгаа учраас шүүрдэлгүй зөвхөн арчаарай. ●고장의 원인이 무엇인지 먼저 찾아보기나 하세요.

Эвдоэлийн шалтгаан юу гэдгийг эхлээд хайж л үзээрэй. ●그 사람이 왜 화를 내는지 이유를 알아보기나 하세요.

Тэр хүн яагад ууралсан шалтгааныг зөвхөн тодруулаарай. ●시험 준비를 어떻게 해야 하는지 선생님에게 물어보기나 하세요.

Шалгалтын бэлтгэлийг яаж бэлдэх хэрэгтэйг багшаас зөвхөн асуугаарай.

24. Дүрэм...

" -디? "..." -гэнэ үү? "

'-디?' нь дурсамжийн '-더-' ба эелдэг бус асуух хэлбэрийн нөхцөл '-니?' -ийн нийлсэн төгсгөх

нөхцлөөр, сонсогч өнгөрсөн цагт туршсан бодит үнэнийг эргэцүүлэн бодоод хариулахад найдангаа асуухыг илэрхийлнэ.

●어제 모인 사람이 모두 얼마나 되니?

Өчигдөр цугалсан хүн бүгд хичнээн гэнэ үү? ●그 친구는 교실에서 혼자 뭘 하고 있디?

Тэр найз анги ганцаараа юу хийж байна гэнэ үү? ●그가 할 수 있는 운동이란 뭐라고 하디?

Түүний хийж чадах дасга гэдэг нь юу гэж байна? ●새일 찬치에 뭐뭐 준비했디?

Төрсөн өдрийн баярт юу юу бэлдсэн гэнэ үү? ●두 사람 사이가 왜 갑자기 어색해졌다니?

Тэр хоёрын харьцаэ яагаад гэнэт таагүй болчихсон гэнэ үү?

Page 21: дүрэм Jujee

21

25. Дүрэм...

" -자니(까) "..." -я,(-е, -ё) гэтэл "

'-자니(까)' нь үйл үгэнд залгаж өмнөх өгүүлбэрийн үйлдэл санаа зорилгоос шалтгаалан дараагийн

өгүүлбэрт байгаа туршлагыг хийхээр болохыг илэрхийлнэ.

●담배를 끊자니 정말 괴로워요.

Тамхинаас гарая гэтэл үнэхээр зовлонтой байна. ●먹고 싶은 것을 참자니 어려워요.

Идхийг хүссэн зүйлийг тэвчье гэтэл хэцүү байна. ●원하는 대로 주자니 돈이 부족해요.

Хүсч байгаагийн хирээр өгье гэтэл мөнгө дутмаг байна. ●남은 음식 버리자니 아깝고 먹자니 너무 배가 불러요.

Үлдсэн хоолыг хаяъя гэтэл хайран бөгөөд идье гэтэл гэдэс дэндүү цадаж байна. ●그의 잘 못을 알고도 입 다물고 있자니 친구로서 할 도리가 아니지요?

Түүний бурууг мэдээд ч амаа жимийж байя гэтэл найз болохоор тэгэх нь хүний ёс биш биз дээ?

26. Дүрэм...

" -(으)련만 "..." -х юм шиг боловч "

'-(으)련만' нь '-(으)련마는' -ийн хураангуйлсан хэлбэрээр, өмнөх өгүүлбэрт ямар нэг бодит үнэнийг

таамаглаж байгаа агуулга илэрхийлэгдэх бөгөөд дараагийн өгүүлбэрт тэр найдлагад нөлөөлж чадахгүй байгаа бодит байдал гарч ирнэ. Төгсгөх нөхцлөөр хэрэглэгдэх үед таамаг юмуу мөрөөдөж байгаа агуулга нь бодит байдлаас өөр байх юмуу биелэхэд хэцүүг илэрхийлнэ. Үгийн язгуур гийгүүлэгчээр төгсвөл '-(으)련만', эгшгээр төгсвөл '-련만' -г залгана.

●학생들이 힘을 합치면 어렵지 않으련만 모두들 관심이 없어요.

Сурагчид хүчээ нэгтэгвэл хэцүү биш байх юм шиг боловч бүгд сонирхолгүй байна. ●이번 시험에 합격만 한다면 걱정이 없으련만.

Энэ удаагийн шалгалтанд тэнцсэн л гэвэл сэтгэлийн зовлонгүй байх юм шиг. ●열심히 공부하면 좋은 성과가 있으련만.

Хичээнгүй хичээллэвэл сайн үр дүн байх юм шиг. ●나를 조금만 도와 준다면 이번 일을 해결할 수 있으련만.

Надад жаахан л тусална гэвэл энэ удаагийн ажлыг шийдвэрлэж чадах юм шиг.

27. Дүрэм...

" -는 바 "..." -ж байгаа зүйл "

'-는 바' нь үйл үгэнл залгаж, өмнөх өгүүлбэрийн бодит үнэн буюу аргыг илэрхийлнэ.

●모두들 생각하는 바를 말해 보세요.

Бүгд бодож байгаа зүйлээ хэлээрэй. ●요즘 틀리는 바에 의하면 그는 유명한 가수가 되었대요.

Сүүлийн үед сонсогдож байгаа зүйлээс үзвэл тэр нэртэй дуучин болсон гэсэн. ●저번에 알씀드린 바와 같이 몽골로 여행을 떠나요.

Өмнө хэлсэн зүйлтэй адил Монгол руу аялалд явна.

Page 22: дүрэм Jujee

22

●한국어를 배워서 느낀 바에 의하여 ㄴ 한국어는 배우기가 쉬운 언어예요.

Солонгос хэл сураад мэдэрсэн зүйлээс үзвэл Солонгос хэл нь сурахад амархан хэл юм.

28. Дүрэм...

" -아무리 -다손 치더라도 "..." -хичнээн -гэсэн байлаа ч "

'-아무리 -다손 치더라도' нь өмнөх өгүүлбэрийн агуулгыг амархан хүлээн зөвшөөрч чадахгүй

боловч тийм гэж таамагласан ч дараагийн өгүүлбэрийн нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч чадахгүй байгааг хүчтэй илэрхийлнэ.

●아무리 시간이 없다손 치더라도 밥 멉을 시간이야 있겠죠.

Хичнээн завгүй гэсэн байлаа ч хоол идэх цаг байгаа биз дээ. ●아무리 아는 것이 많다손 치더라도 좀 겸손해야 해요.

Хичнээн мэддэг зүйл их байлаа ч жаахан даруухан байх хэрэгтэй. ●아무리 밤 새워 일을 한다손 치더라도 하루 이틀에 끝날 일이 아니예요.

Хичнээн шөнөжин ажиллалаа гэсэн байлаа ч нэг хоёр өдөрт дуусах зүйл биш. ●아무리 그게 사실이었다손 치더라도 믿는 사람이 얼마나 되겄어요?

Хичнээн тэр нь бодит үнэн байсан гэсэн байлаа ч итгэх хүн хичнээн болоо? ●아무리 모른다손 치더라도 이렇게 쉬운 거도 몰라요?

Хичнээн мэдэхгүй гэсэн байлаа ч ийм амархан зүйл ч мэдэхгүй юу?

29. Дүрэм...

" -(으)ㄹ 맛이 안 나다 "..." -х сонирхол төрөхгүй байх "

'-(으)ㄹ 맛이 안 나다' нь тухайн зүйлийг хийхэд сонирхол буюу хүсэл төрөхгүй байгаа утгыг илэрхийлнэ. Үгийн язгуур гийгүүлэгчээр төгсвөл '-(으)ㄹ 맛이 안 나다', эгшгээр төгсвөл '-ㄹ 맛이 안 나다' -г залгана.

●요즘 같이 불경기에는 사업할 맛이 안 나요.

Сүүлийн үетэй адил эдийн засгийн хямралд бол бизнес хийх сонирхол төрөхгүй байна. ●요즘처럼 취직이 잘 안되니 공부할 맛이 안 나요.

Сүүлийн үе шиг ажилд орох амаргүй учраас хичээллэх сонирхол төрөхгүй байна. ●말만하면 화를 내니 계속 이야기할 맛이 안 나요.

Ярьвал л уурлаж байгаа учраас үргэлжлүүлэн ярих сонирхол төрөхгүй байна. ●운동을 해도 몸무게가 줄지 않으니 운동할 맛이 안 나요.

Дасгал хийсэн ч жин хасахгүй байгаа учраас дасгал хийх сонирхол төрөхгүй байна. ●아무리 가르쳐 주어도 모르니 가르칠 맛이 안 나요.

Хичнээн зааж өгсөн ч мэдэхгүй учраас заах сонирхол төрөхгүй байна.

Page 23: дүрэм Jujee

23

30. Дүрэм...

" -같아선 "..." -харахад "

'-같아선' нь нэр үгэнд залгаж хэрэглэгдэх бөгөөд өмнөх нэр үгтэй адил тохиолдолд таамаглан

дараагийн өгүүлбэрийн үр дүнг төлөвлөж байгаа утгыг илэрхийлнэ.

●올해 같아선 내년 경제도 좋아질 것 같지 않아요.

Энэ жилийг харахад ирэх жил эдийн засаг ч сайжрахгүй бололтой. ●지금 같아선 어느 누구도 만나고 싶지 않아요.

Одоог харахад хэнтэй ч уулзахыг хүсэхгүй байна. ●제 마음 같아선 모든 학생들에게 좋은 점수를 주고 싶어요.

Өөрийн сэтгэлээс харахад бүх сурагчдад сайн дүн өгмөөр байна. ●제 생각 같아선 먼저 사과하는 것이 좋을 것 같아요.

Өөрийн бодлоос харахад эхлээд уучлал хүсэх нь сайн юм шиг байна.

31. Дүрэм...

" -다만 "..." -боловч "

'-다만' нь хүүрнэх хэлбэрийн төгсгөх нөхцөл '-다' -д холбоос нөхцөл '-만' -ийг залгасан хэлбэрээр,

өмнөх өгүүлбэрийн бодит үнэнийг хүлээн зөвшөөрөх боловч дараагийн өгүүлбэрт өмнөх өгүүлбэрийн агуулгатай эсрэгцэх юмуу өмнөх өгүүлбэрийн агуулгад дүн шинжлэгдэж байгаа өргөн утгатай эсрэгцэх агуулгыг нэмэн хэлэх үед хэрэглэнэ.

●너 말을 들으니 안타깝다만 내가 도와 줄 수는 없구나.

Чиний үгийг сонстол харамсалтай байгаа боловч би туслаж чадахгүй нь байна шүү. ●졸업은 하기는 했다만 아직도 학생 기분이에요.

Төгсөх нь төгссөн боловч одоо ч сурагч зантай юм. ●너의 말은 고맙다만 이번 일은 내 스스로 해 볼게.

Чиний үг баярламаар боловч энэ удаагийн ажил нь би өөрөө хийж үзэх болно. ●그 집은 아주 좋다만 우리 형편에는 안 맞는 것 같아요.

Тэр байшин маш сайхан боловч манай байдалд тохирохгүй юм шиг байна.

32. Дүрэм...

" -(으)ㅁ 직스럽다 "..." -ууштай(-үүштэй), -мжит "

'-(으)ㅁ 직스럽다' нь зарим нэг үйл үгэнд залгаж тэмдэг үг бүтээж байгаа дагавраар үзэхэд тэгэж болох үнэ цэнэ байгаа гэсэн утгыг илэрхийлнэ. Үгийн язгуур гийгүүлэгчээр төгсвөл '-(으)ㅁ 직스럽다', эгшгээр төгсвөл '-ㅁ 직스럽다' -г залгана.

●빨갛게 잘 익은 큰 사과가 먹음직스럽게 보여요.

Улайж сайн болсон том алим идүүштэй харагдаж байна. ●그가 일하는 태도는 아주 믿음직스러워요.

Page 24: дүрэм Jujee

24

Түүний ажиллаж байгаа хандлага маш итгэмжит байна. ●그렇게 하는 것이 어번 문제를 해결하는 바람직스러운 방법이라고 생각해요.

Тэгэж хийх нь энэ удаагийн асуудлыг шийдэх хүсэмжит арга гэж бодож байна. ●그 학생은 믿음직스러워서 무슨 이든지 맡길 수 있어요.

Тэр сурагч итгэмжит болохоор ямар ажил ч бай даалгаж болно. ●이렇게 요리하니까 아주 먹음직스럽지요?

Ингэж хоол хийж байгаа учраас маш идүүштэй биз дэ?

33. Дүрэм...

" -(으)야 말로 "..." -нь бол "

'-(으)야 말로' нь тухайн үгийг заан товлож онцлох утгыг илэрхийлнэ. Нэр үг гийгүүлэгчээр төгсвөл '-(으)야 말로', эгшгээр төгсвөл '-야 말로' -г залгана.

●그 사람이야 말로 우리 회사에서 필요 없는 사람이야.

Тэр хүн нь бол манай компанид хэрэггүй хүн юм. ●시장이야 말로 물건을 싸게 살 수 있는 곳이에요.

Зах нь бол бараа хямдхан авч болох газар юм. ●그 이야기야 말로 진실이에요.

Тэр яриа нь бол үнэн юм. ●그 일이야 알로 우리가 할 수 없는 것이에요.

Тэр ажил нь бол бид хийж чадахгүй зүйл юм.

34. Дүрэм...

" -길래 "..." -байгаа учраас "

'-길래' нь холбох нөхцөл '-기에' -ийн ярианы хэлбэрээр, өмнөх өгүүлбэр нь дараагийн өгүүлбэрийн

учир шалтгааныг илэрхийлнэ.

●무슨 일이길래 저렇게 야단법석들이야?

Ямар хэрэг байгаа учраас тэгэж шаагилдаж байна вэ? ●이 꽃이 아름답길래 한 송이 샀어요.

Энэ цэцэг үзэсгэлэнтэй байгаа учраас нэг ширхэгийг авсан. ●모두들 수박이 달다고 하길래 한 덩어리를 샀어요.

Бүгд тарвас чихэрлэг гэж байгаа учраас нэг ширхэгийг авсан. ●부르는 소리가 나길래 나가보니 친구었어요.

Дуудах чимээ шарч байгаа учраас гараад хартал найз байсан. ●그들이 저쪽으로 뛰어 가길래 나도 뚜어 가보았더니 물건을 할인하고 있었어요.

Тэд тийшээ гүйж байгаа учраас бт ч гүйж очоод харсан чинь барааг хямдруулж байсан.

Page 25: дүрэм Jujee

25

35. Дүрэм...

" -어 내다 "..." -ж гаргах "

'-어 내다' нь тухайн үйлдлийг чадамгай дуусах хүртэл биелүүлнэ гэсэн утгыг илэрхийлнэ.

●그는 오랫동안 연구한 끝에 물로도 가는 차를 만들어 냈어요.

Тэр удаан хугацааны турш судалсаны эцэст усаар ч явдаг машин бүтээж гаргасан. ●이번 일은 제 힘으로 꼭 해 내겠어요.

Энэ удаагийн ажлыг өөрийн хүчээр заавал хийж гаргана. ●그 친구가 어디에 살고 있는지를 알아 내겠어요.

Тэр найз хаана амьдарч байгааг мэдэж олно. ●이번 시합에 이기려면 어떠한 어려운 일도 참아 내겠어요.

Энэ хэргийн гэмт хэрэгтэн нь хэн гэдгийг заавал хайж олно. ●이 사건의 범인이 누구인지 꼭 찾아 내겠어요.

36. Дүрэм...

" -(으)ㄹ세라 "..." -х болов уу гэж бодоод "

'-(으)ㄹ세라' нь үйл үгэнд залгаж, арай буруудах болов уу гэж бодоод санаа зовж байгаа утгыг илэрхийлнэ. Үгийн язгуур гийгүүлэгчээр төгсвөл '-(으)ㄹ세라', эгшгээр төгсвөл '-ㄹ세라' -г залгана.

●성적이 떨어질세라 밤늦으로 공부해요.

Дүн буурах болов уу гэж бодоод шөнө өдөргүй хичээллэж байна. ●조금이라도 실수할세라 정신을 바싹 차렸어요.

Жаахан я боллв алдах болов уу гэж бодоод ухаан санаагаа нягт байлгасан. ●그 시합에서 질세라 죽을힘을 다했어요.

Тэр тэмцээнд хожигдох болов уу гэж бодоод үхэн хатан тэмцсэн. ●형은 동생이 볼세라 빨리 아이스크림을 다 먹어버렸어요.

Ах дүү харах болов уу гэж бодоод хурдан мөхөөлдөс бүгдийг идчихсэн.

37. Дүрэм...

" -노라고 하다 "..." -гэж байна "

'-노라고 하다' нь ямар нэг бодит үнэнийг мэдэгдэх юмуу зарлахыг илэрхийлнэ.

●이번 시합에서 비록 결과는 좋지 않았지만 최선을 다했노라고 해요.

Энэ удаагийн тэмцээнд хэдийгээр үр дүн нь сайн биш байсан боловч хамаг хүчээ дайчилсан гэж байна. ●그는 학교를 놀업하고 선생이 되겠노라고 해요.

Тэр сургуулта төгсөөд багш болно гэж байна. ●이번 무더위는 지구의 온난회 때문이었노라고 해요.

Энэ удаагийн бүгчим халуун Дэлхийн халууны улмаас болсон гэж байна.

Page 26: дүрэм Jujee

26

●오늘 비행기 연착의 원인은 기상변화이었노라고 해요.

Өнөөдөр нисэх онгоц буух цаг хойшолсон шалтгаан нь цаг уурын өөрчлөлт болсон гэж байна. ●그는 한국어를 잘 배워서 무역업을 시작하겧노라고 해요.

Тэр Солонгос хэл сайн сураад худалдааны бизнес эхлэнэ гэж байна.

38. Дүрэм...

" -(이)랑 "..." -тай(-тэй, -той) "

'-(이)랑' нь нэр үгэнд залгаж хэрэглэгдэх нөхцлөөр, хоёроос дээш эд юмыг холбож байгаа

холбоосын үүрэгтэй тохиолдол ба зарим нэг үйл үгийн өмнө хэрэглэгдэж дайвар үгийн үүргийг илэрхийлэх тохиолдол байна. Голдуу ярианы хэлэнд их хэрэглэгдэх бөгөөд '-함께(хамт)' -ийн утгыг агуулна. Нэр үг гийгүүлэгчээр төгсвөл '-(이)랑', эгшгээр төгсвөл '-랑' -г залгана.

●어제 친구랑 같이 화를 보았어요.

Өчигдөр найзтай хамт кино үзсэн. ●어제 그 공연장에 아이랑 같이 갔어요.

Өчигдөр тэр тоглолтын газарт хүүхэдтэйгээ хамт очсон. ●저기 선생님이랑 이야깅사고 있는 분이 누구세요?

Тэнд багштай ярьж байгаа хүн хэн бэ? ●이 선생님이랑 김 선생님은 친구라고 해요.

И багштай Гим багш найж гэж байна.

39. Дүрэм...

" -(으)라고 "..." -аарай(-ээрэй, -оорой, -өөрэй) гээд "

'-(으)라고' нь захирах өгүүлбэрийн төгсгөх нөхцөл '-라' ба ишлэл холбох нөхцөл '-고' -тай нийлсэн

шууд бус ишлэл өгүүлбэрийн хэлбэр юм. Энэ нь өгүүлбэрийн утгаас шалтгаалан өөр хүний үгийг иш татаж байгаа тохиолдол болон эзэн бие нэгдүгээр бие байхад '-는다고 생각하고(-гэж бодоод)' -ийн утгаар хэрэглэгдэх тохиолдол байна. Үгийн язгуур гийгүүлэгчээр төгсвөл '-(으)라고', эгшгээр төгсвөл '-라고' -г залгана.

●한국에서는 시험에 합격하라고 교문에 엿을 붙인대요.

Солонгост шалгалтанд тэнцээрэй гээд сургуулийн хаалган дээр амуу соёлжиг наадаг гэнэ. ●결혼하는 두 사람이 행복하라고 우리들은 축가를 불러 주었어요.

Гэрлэж байгаа хоёр хүнд аз жаргалтай байгаарай гээд бид нар баярын дуу дуулж өгсөн. ●아들이 성공하라고 어머니는 밤낮으로 기도해요.

Хүүгээ амжилтанд хүрээрэй гээд ээж нь шөнө өдөргүй залбирч байна. ●저는 재수가 좋으라고 부적을 지니고 다녀요.

Би аз ирнэ гээд сахиус хадаглаж явдаг.

●저는 재수가 좋으라고 부적을 지니고 다녀요.

Би аз ирнэ гээд сахиус хадгалж явдаг. ●아들이 성공하라고 어머니는 밤낮으로 기도해요.

Хүүгээ амжилтанд хүрээрэй гээд ээж нь шөнө өдөргүй залбирч байна. ●결혼하는 두 사람이 행복하라고 우리들은 축가를 불어 주었어요.

Гэрлэж байгаа хоёр хүнд аз жаргалтай байгаарай гээд бид нар баярын дуу дуулж өгсөн.

Page 27: дүрэм Jujee

27

40. Дүрэм...

" -는 셈이다 "..." -юм шиг байна "

'는 셈이다-' нь үнэндээ яг тийм биш боловч өмнөх ардах нөхцөл байдлаар багцаалж үзэх үед

тиймэрхүү хэмжээ юмуу үр дүн гэж хэлж болохыг илэрхийлнэ.

●월급의 반 이상을 예금하니까 많이 저축하는 셈이지요.

Цалингийн талаас илүүг хадгалдаг учраас их хуримтлуулж байгаа юм шиг байгаа биз дэ. ●월급이 올랐지만 물가도 오르니 결과적이로 월급이 오르지 않은 셈이에요.

Цалин нэмэгдсэн боловч барааны үнн өсч байгаа учраас эцэстээ цалин нэмээгүй юм шиг. ●저번보다 성적이 20점이나 올랐으니 열심히 하는 셈이지요.

Өмнөх удааг бодвол дүн 20 оноо нэмэгдсэн учраас хичээнгүй хийж байгаа юм шиг байгаа биз дэ. ●주말에만 부모님을 만나니 늘 떨어져 있는 셈이지요.

Долоо хоногийн сүүлээр л эцэг эхтэй уулздаг учраас байнга тусдаа амьдарч байгаа юм шиг байгаа биз дээ.

41. Дүрэм...

" -는 바람에 "..." -аас(-ээс, -оос, өөс) болж "

'-는 바람에' нь тодотгол хэлбэрийн нөхцөл '-는' ба эрхшээлт нэр үг '-바람' ба нэр үгийн нөхцөл '-에'

-ийн нийлсэн хэлбэр бөнөөд өмнөх үйлдлээс шалтгаалан эсвэл тэр нөлөөгөөр дараагийн гишүүн өгүүлбэрт ямар нэг үр дүн гарахыг илэрхийлнэ.

●서둘러 나오는 바람에 집 열쇠를 놓고 나왔어요.

Яаруу гарснаас болж гэрийн түлхүүрээ орхиод гарч ирсэн. ●일에 쫓기는 바람에 전화연락도 못 드려 죄송해요.

Ажилд дарагдсанаас болж холбоо барьж чадаагүйд уучлаарай. ●차가 리는 바람에 늦었어요.

Машин бөглөрснөөс болж хоцорсон. ●시험 문제가 바뀌는 바람에 시험을 잘 보지 못했어요.

Шалгалтын асуулт өөрчлөгдсөнөөс болж шалгалт сайн өгч чадаагүй.

42. Дүрэм...

" -(이)라야 "..." -гэж байж л, -гэж "

'-(이)라야' нь нэршсэн үг буюу дайвар үгийн ард залгаж, ямар нэг хэрэг явдлын болзлоор түүнээс

гадна өөр зүйл боломжгүй бөгөөд тэр нь заавал хэрэгтэйг илэрхийлж байгаа туслах нөхцөл юм. Үгийн язгуур гийгүүлэгчээр төгсвөл '-(이)라야', эгшгээр төгсвөл '-라야' г залгана.

●이 화는 학생이라야 할인이 된대요.

Энэ кино нь сурагч гэж байж л хямдруулна гэнэ. ●이곳은 선생이라야 들어 갈 수 있대요.

Page 28: дүрэм Jujee

28

Энэ газар нь багш гэж байж л орж чадна гэнэ. ●내가 할 수 있는 일이라야 고작 청소뿐이에요.

Миний хийж чадах ажил гэж ердөө цэвэрлэгээ төдий юм. ●그가 잘 하는 음식이라야 김치찌개 밖에 없어요.

Түүний сайн хийдэг хоол гэж кимчитэй шөл л байна.

43. Дүрэм...

" -(으)려나 봐요 "..." -х бололтой(юм шиг байна) "

'-(으)려나 봐요' нь санаа зорилгыг илэрхийлэх '-(으)려고 하다' болон ямар нэг бодит үнэнийг хараад таамаглахыг илэрхийлж байгаа '-나 보다' -ба өгүүлбэрийг төгсгөж байгаа энгийн хүндэтгэх хэлбэрийн төгсгөх нөхцөл '-아요' -ийн нийлсэн хэлбэр юм. Өөрөөр хэлбэл '-(으)려고 하나 봐요' -

ийн хураангуйлсан хэлбэр бөгөөд ямар нэг бодит үнэнийг хараад эзэн биеийн санаа зорилго юу гэдгийг, эзэн бие яаж хийхийг таамаглахыг илэрхийлнэ.

●하늘이 흐린 것 보니 비가 오려나 봐요.

Тэнгэр бүрхсэн байгааг нь харахад бороо орох юм шиг байна. ●시합을 시작하려나 봐요.

Тэмцээн эхлэх бололтой. ●중대한 발표가 있으려나 봐요.

Чухал мэдэгдэл байгаа юм шиг байна. ●이제야 그 사건의 책임자를 처벌하려나 봐요.

Одоо л тэр хэргийн хариуцагчийг шийтгэх бололтой.

44. Дүрэм...

" -어서야 어디 "..." -болохоор яаж "

'-어서야 어디' нь учир шалтгааныг илэрхийлэх холбох нөхцөл '-어서' ба онцлох юмуу хэмжээ хязгаарыг илэрхийлэж байгаа '-야' -тай санаснаар болохгүй байгаа төвөгтөй учир байдалтай байдлыг онцлох үед хэрэглэх '-어디' -ийн нийлсэн хэлбэр юм.

●이렇게 추워서야 어디 공부를 하겠어요?

Ийм хүйтэн болохоор яаж хичээл хийх вэ? ●공부를 저렇게 안 해서야 어디 대학에 들어갈 수 있겠어요?Хичээл тэгэж хийхгүй болохоор яаж

их сургуульд орж чадах вэ? ●이렇게 자주 결석을 해서야 어디 잘 배울 수 있겠어요?

Ингэж байнга тасалхаар яаж сайн сурч чадах вэ? ●길이 이렇게 복잡해서야 어디 밖에 나갈 수가 있겠어요?

Зам ийм төвөгтөй болохоор яаж гадагш гарч чадах вэ? ●가로등이 이렇게 어두워서야 어디 마음놓고 길을 다닐 수가 있겠어요?

Гудамжны гэрэл ийм харанхуй болохоор яаж сэтгэл амар замаар явж чадах вэ?

Page 29: дүрэм Jujee

29

45. Дүрэм...

" -에는 어쩔 수가 없다 "..." -д бол яах ч аргагүй "

'-에는 어쩔 수가 없다' нь өмнөх үг нь ямар нэг хөдөлгөөн, үйлдэл, зорилт, зорилго объектийн дайвар үг болохыг илэрхийлэх тийн ялгалын нөхцөл '-에' ба өмнөх үгэнд утгыг нэмж өгч байгаа '-는' туслах нөхцөлтөй нийлсэн хэлбэр болох '-에는' болон '-어쩔 수가 없다(яах ч аргагүй)' -ийн нийлсэн хэлбэрээр '-어떻게 달리 해 볼 도리가 없다(яагаад ч өөрөөр хийж үзэх арга байхгүй)'

гэсэн утгыг илэрхийлнэ.

●그 일이 싫어도 사장의 명령에는 어쩔 수가 없어요.

Тэр ажилд дургүй ч захиралын тушаалд бол яах ч аргагүй. ●그녀의 미소에는 어쩔 수가 없이 부탁을 들어 주었어요.

Тэр эмэгтэйн инээмсэглэлд бол яах ч аргагүй хүсэлтийг нь биелүүлж өгсөн. ●그의 말솜씨에는 어쩔 수가 없이 속아 넣어갔어요.

Түүний ярианы чадварт бол яах ч аргагүй мэхлэгдсэн. ●국민들의 선택에는 어쩔 수가 없어요.

Ард иргэдийн сонголтонд бол яах ч аргагүй. ●겨울에는 어쩔 수가 없이 두꺼운 옷을 입어야 해요.

Өвөлд бол яах ч аргагүй зузаан хувцас өмсөх хэрэгтэй.

46. Дүрэм...

" -(으)로 인해서 "..." -ын(-ийн) улмаас "

'-(으)로 인해서' нь нэр үгийн нөхцөл '-(으)로' ба үйл үг '-인해다', мөн холбох нөхцөл '-여서' -ийн

нийлсэн хэлбэрээр, өмнөх нэр үгийг учир шалтгаанаар дамжуулан дараагийн гишүүн өгүүлбэрт ямар нэг үр дүн гарсныг илэрхийлнэ. Голдуу албан ёсны бичиг баримт зэрэг бичгийн хэлэнд хэрэглэгдэнэ.

●그 사람이 과로로 인해서 쓰러졌어요.

Тэр хүн хэт ажилласны улмаас шургаж унасан. ●갑자기 내린 비로 인해서 길이 물바다가 되었어요.

Гэнэт орсон борооны улмаас зам усан далай болсон. ●그 사거으로 인해서 그는 구속되었어요.

Тэр хэргийн улмаас тэр хоригдсон. ●폭풍으로 인해서 공항이 폐쇄되었어요.

Шуурганы улмаас нисэх онгоцны буудал хаасан. ●이번 지진으로 인해서 인명피해가 났어요.

Энэ удаагийн газар хөдлөлтийн улмаас хүний амь хохирсон.

47. Дүрэм...

" -고서는 "..." -аад(-ээд, -оод, -өөд) "

Page 30: дүрэм Jujee

30

'-고서는' нь холбох нөхцөл '-고' ба холбох нөхцөл '-아서', мөн дэвсгэр үсэггүй нэршсэн үг буюу дайвар үг, холбох нөхцөл '-아, -게, -지, -고' нийлмэл үйл үгийн өмнөх элемент зэргийн ард залгаж, ямар нэг объект бусад зүйлтэй эсрэгцэхийг илэрхийлж байгаа туслах нөхцөл '-는' -ийн нийлсэн хэлбэр юм. Тиймээс '-행위가 끝난 후 그리고는(үйлдэл дууссаны дараэ бас)' -ийн утгаар

хэрэглэгдэнэ.

●졸업을 하고서는 취직을 할 거예요.

Төгсөөд ажилд орох болно. ●저녁을 먹고서는 꼭 숙제를 할 거예요.

Оройн хоол идээд заавал даалгавраа хийх болно. ●그 사람을 만나서 인사만 나누고서는 그냥 헤어졌어요.

Тэр хүнтэй уулзаад мэндлээд л зүгээр салсан. ●그 책을 책상 위에 놓고서는 책장만 찾았어요.

Тэр номыг ширээн дээр тавиад номын шүүгээнд л хайсан. ●안경을 손에 들고서는 한참을 찾았어요.

Нүдний шилээ гартаа бариад нэг хэсэг хайсан.

48. Дүрэм...

" -기로는 "..." -аар(-ээр, -оор, -өөр) бол "

'-기로는' нь нэршүүлэх нөхцөл '-기' -д нэр үгийн нөхцөл '-로' ба онцлолыг илэрхийлж байгаа туслах нөхцөл '-는' -ийн нийлсэн хэлбэр бөгөөд өгүүлэгчийн бодолд янз бүрийн үйлдэл байгаа боловч тэр дунд '-기로는' -тай нийлсэн зүйлийг сонгон ямар гэдгийг илэрхийлнэ.

●말을 잘 하기로는 그 사람을 따를 사람이 없어요.

Сайн ярьдгаар бол тэр хүнтэй эн тэнцэх хүн байхгүй. ●음식이 맛이 있기로는 이 음식점보다 나은 곳이 없어요.

Хоол нь амттайгаар бол энэ хоолны газраас дээр газар байхгүй. ●한국에서 자연이 아름답기로는 금강산이 제일이에요.

Солонгостоо байгаль нь үзэсгэлэнтэйгээр бол Гымган уул нэгдүгээрт юм. ●음식을 잘 하기로는 우리 어머니가 제일이에요.

Холл сайн хийдгээр бол манай ээж хамгийн сайн юм. ●사람이 많이 모이기로는 시장 밖에 없을 거예요.

Хүн их цугладгаар бол зах л байх.

49. Дүрэм...

" -(으)ㅁ "..." -нь "

'-(으)ㅁ' нь үйл үн буюу тэмдэг үгийг нэршүүлэх хэлбэр болгож байгаа нэршүүлэх нөхцөл бөгөөд

үгийн язгууртай нийлэн тэр өгүүлэмжтэй холбогдсон өгүүлбэрийг нэршүүлж, гол өгүүлбэрийн нэг элемент болох тохиолдолд бодит шинжийг болзлоох хийх учраас '-었' -ийг л хэрэглэнэ. Үнийн язгуур гийгүүлэгчээр төгсвөл '-(으)ㅁ', эгшгээр төгсвөл '-ㅁ' -г залгана.

Page 31: дүрэм Jujee

31

●그 사람이 잘못했음에 틀림이 없어요.

Тэр хүн буруу хийсэн нь гарцаагүй. ●우리들이 여기에 왔음을 여기에 표시해요.

Бид нар энд ирснийг энд тэмдэглэе. ●기뻐하는 것을 보니 이번에는 합격했음이 확실해요.

Баярлаж байгааг нь харахад энэ удаа тэнцсэн нь баттай байна. ●이번 계앜이 체결되었음을 빨리 회사에 알려요.

Энэ удаагийн гэрээ байгуулагдсаныг хурдан компанид мэдэгдээрэй.

50. Дүрэм...

" -을/를 필요로 하다 "..." -хэрэгтэй байх "

'-을/를 필요로 하다' нь '-꼭 있어야 한다(заавал байх хэрэгтэй,(ёстой))' гэсэн утгаар '-이 필요하다(-нь хэрэгтэй)' -тэй утга адил. Нэр үг гийгүүлэгчээр төгсвөл '-을 필요로 하다', эгшгээр төгсвөл '-를 필요로 하다' -г залгана.

●아이는 어머니의 사랑을 필요로 합니다.

Хүүхдэд эхийн хайр хэрэгтэй байдаг. ●식물은 물, 공기, 햇빛을 필요로 해요.

Ургамалд ус, агаар, нарны туяа хэрэгтэй байдаг. ●우리 학교는 좋은 선생을 필요로 해요.

Манай сургуульд сайн багш хэрэгтэй байна. ●이 차는 고급 휘발유를 필요로 해요.

Энэ машинд дээд зэргийн бензин хэрэгтэй байна.

51. Дүрэм...

" -는 것 같던데요 "..." -даг(-дэг, -дог, -дөг) юм шиг байна лээ "

'-는 것 같던데요' нь '-는 것 같다' -д '-던데요' -ийн нийлсэн хэлбэр юм. '-던데요' нь өнгөрсөн дурсамжийн нөхцөл '-더' ба тодотгол хэлбэрийн нөхцөл '-ㄴ' -ийн нийлсэн '-던' болон өнгөрснийг дурсан тайлагнахыг илэрхийлж байгаа нөхцөл '-더' -д доод тушаалтанд хэрэглэх төгсгөх нөхцөл '-이' -ийн нийлсэн '-데' -д энгийн хүүрнэх өгүүлбэрээр энгийн төгсгөх нөхцөл '-요' -ийн нийлсэн

хэлбэр юм. Өөрөөр хэлбэл дурсан тайлагнах юмуу өөрийн мэдрэмжийг илэрхийлнэ

●선생님은 우리가 전화하면 좋아하시는 것 같던데요.

Багш бид утасдвал дуртай байдаг юм шиг байна лээ. ●그 학생은 자주 결석하는 것 같던데요.

Тэр сурагч дандаа тасалдаг юм шиг байна лээ. ●이와 같은 물건은 시장에 많이 있는 것 같던데요.

Үүнтэй адил бараа зах дээр их байдаг юм шиг байна лээ. ●그 사람이 아침 일찍 오는 것 같던데요.

Тэр хүн өглөө эрт ирдэг юм шиг байна лээ. ●쭈재는 학교 식당에서 점심을 먹는 것 같던데요.

Жүжээ сургуулийн хоолны газарт өдрийн хоол иддэг юм шиг байна лээ.

Page 32: дүрэм Jujee

32

52. Дүрэм...

" -(으)ㄹ 것까지야 없겠지만 "..." -х хэрэггүй боловч "

'-(으)ㄹ 것까지야 없겠지만' нь "-긋널 정도까지는 필요없겠지만 (тэгэх хэмжээнд хүртэл хэрэггүй боловч)' гэсэн утгыг илэрхийлнэ. Үгийн язгуур гийгүүлэгчээр төгсвөл '-(으)ㄹ 것까지야 없겠지만', эгшгээр төгсвөл '-ㄹ 것까지야 없겠지만' -г залгана.

●직접 찾아갈 것까지야 없겠지만 전화는 드려야겠지요.

Шууд хайж очих хэрэггүй боловч утсаар ярих хэрэгтэй биз дээ. ●등산화를 신을 것까지야 없겠지만 운동화는 신어야겠지요.

Уулын гутал өмсөх хэрэггүй боловч пүүз өмсөх хэрэгтэй биз дээ. ●계획서를 낼 것까지야 없겠지만 작성은 해약겠지요.

Төлөвлөгөө гаргах хэрэггүй боловч боловсруулах хэрэгтэй биз дээ. ●깨끗하게 청소할 것까지야 없겠지만 대충은 해야겠지요.

Цэвэрхэнээр цэвэрлэх хэрэггүй боловч ерөнхийд нь хийх ёстой биз дээ ●음식을 많이 할 것까지야 없겠지만 온 사람이 충분히 먹을 만큼은 해야겠지요.

Хоол их хийх хэрэггүй боловч ирсэн хүн хүрэлцээтэй идэхээр хийх хэрэгтэй биз дээ.

53. Дүрэм...

" -와/과 "..." -ба/болон " (тайлбар #2)

'-와/과' нь хоёроос дээш нэр үгийг холбоод нэгийн өгүүлэгдэхүүн буюу тусагдахуун, эсвэл дайвар үг үүрэг гүйцэтгэх холбоос нөхцлөөр, хамт хийхийг илэрхийлнэ. Ярианы хэлэнд '-하고' -аар

илэрнэ.

●나는 불고기와 냉면을 좋아해요.

Би булгуги(шарсан мах) болон нэнмёнь(хүйтэн гоймон)-д дуртай. ●책상 위에는 책과 공책 그리고 불펜이 있어요.

Ширээн дээр ном болон дэвтэр бас бал байна. ●할아버지와 할머니는 고향으로 가셨습니다.

Өвөө болон эмээ төрсөн нутаг руу явсан. ●가방에 사전과 책이 있습니다.

Цүнхэнд толь бичиг болон ном байна.

54. Дүрэм...

" -와/과 "..." -тай(-тэй, -той) " (тайлбайр #1)

'-와/과' нь хамт хийхийн утгыг илэрхийлж байгаа хамтрахын тийн ялгал юм. Нэр үг гийгүүлэгчээр төгсвөл '-과', эгшгээр төгсвөл '-와' -г залгана. Харин '-과 같이/-와' гэсэн хэлбэрээр орвол '-тай

хамт' гэсэн утгаар орно.

Page 33: дүрэм Jujee

33

●여기 날씨가 우리 고향 날씨와 같아요.

Эндхийн цаг агаар манай нутгийн цаг агаартай адил. ●딸은 어머니와 닮았어요.

Охин нь ээжийгээ дуурайсан. ●그는 직장 동료와 잘 다툰다고 해요.

Тэр хамт ажилладаг хүнтэй сайн муудалцдаг гэж байна. ●내일 친구와 같이 공부해요.

Маргааш найзтай хамт хичээллэнэ. ●동생과 같이 응식을 만듭니다.

Дүүтэй хамт хоол хийнэ.

55. Дүрэм...

" -게 마련이다 "..." -нь гарцаагүй(-зайлшгүй) "

'-게 마련이다' нь үйл үг буюу тэмдэг үгийн дараа хэрэглэгдэж, өгүүлбэрт дайвар үгийн үүрэг гүйцэтгэж байгаа дайвар хэлбэрийн нөхцөл '-게' ба '-마련이다' -ийн холбогдсон хэлбэр юм. '-마련' нь '-그리되는 것은 당연함(тийм болох нь зүй ёсны)' гэсэн утгыг агуулсан нэр үг юм. Санамжаар '-기 마련이다' -тай адил утгаар хэрэглэнэ.

●오랫동안 외국생활을 하다보면 고국이 그립게 마련입니다.

Удаан хугацааны турш гадаадад амьдраад үзвэл эх орноо санах нь зайлшгүй юм. ●돈이 많아도 걱정이 있게 마련입니다.

Мөнгө их байлаа ч сэтгэлийн зовлон байх нь гарцаагүй юм. ●겨울이 오면 추워지게 마련입니다.

Өвөл болвол хүйтрэх нь гарцаагүй юм. ●나이가 들면 다 주게 마련이다.

Нас ахивал бүгд үхэх нь гарцаагүй юм.

56. Дүрэм...

" -만 못하다 "..." -ийг(-ыг) гүйцэхгүй "

'-만 못하다' нь '-오직(ердөө, зөвхөн, ганц, гагцхүү), '-단지(ганцхан, ердөө, зөвхөн)' -ийн утгаар хэрэглэгдэж байгаа туслах нөхцөл '-만' ба '-못하다(гүйцэхгүй)' -ийн нийлсэн хэлбэр юм.

●이번 물건은 저번 물건만 못해요.

Энэ удаагийн юм нь өмнөх удаагийнхыг гүйцэхгүй. ●이번 성적은 저번 성적만 못해요.

Энэ удаагийн дүн өмнөх удаагийн дүнг гүйцэхгүй. ●이 식당 음식이 저 식당 음식만 못해요.

Энэ хоолны газрын хоол тэр хоолны газрын хоолыг гүйцэхгүй. ●형이 동생만 못해요.

Ах дүүг гүйцэхгүй.

Page 34: дүрэм Jujee

34

●올해 소득은 작년만 못해요.

Энэ жилийн орлого ноднин жилийн орлогыг гүйцэхгүй.

57. Дүрэм...

" -(이)라더라 "..." -гэнэ үү?, -гэж байна лээ "

'-(이)라더라' нь ишлэлийг илэрхийлэх '-라고' -д үйл үг '-(말)하다' ба өгүүлэгч өнгөрсөн үед ямар нэг зүйлийг туршиж, түүнийг дурсан ярьж байгаа нөхцөл '-더' болон төгсгөх нөхцөл '-라' -ийн нийлсэн '-라고 (말)하더라' -ийн хураангуйлсан хэлбэр юм. Нэр үг гийгүүлэгчээр төгсвөл '-(이)라더라', эгшгээр төгсвөл '-라더라' -г залгана.

●음식 맛있기로 소문난 집이 어디라더라?

Хоол нь амттайгаар явган яриа гарсан хоолны газар хаана гэнэ үү? ●이번에 장학금을 받은 학생이 누구라더라?

Энэ удаа тэтгэлэг авсан сурагч хэн гэнэ үү? ●한국물품이라고 모두 좋은 것이 아니라더라.

Солонгос бараа гээд бүгд сайн зүйл биш гэж байна лээ. ●그 병원을 찾는 환자 대부분은 감기 환자라더라.

Тэр эмнэлэгт очиж байгаа өвчтөн ихэнх нь ханиадны өвчтөн гэж байна лээ. ●요즘 주유소에 휘발유가 없다더라.

Сүүлийн үед шатхуун түгээгүүрийн газарт бензин байхгүй гэж байна лээ.

58. Дүрэм...

" -는/ㄴ다기에 "..." -гэхээр нь "

'-/' нь хүүрнэх хэлбэрээр төгсгөх нөхцөл '-(는/ㄴ다)' ба ишлэлийг илэрхийлж байгаа '-고' -ийн нийлсэн '-는/ㄴ고' -д '-하다' -ийн нэршүүлэх хэлбэр '-하기' -д нэр үгийн нөхцөл '-에' -ийн нийлсэн хэлбэр болох '-는다고 하기에' -ийн хураангуйлсан хэлбэр юм.

●오늘은 태풍이 온다기에 집에서 쉬었어요.

Өнөөдөр хар салхи салхилна гэхээр нь гэртээ амарсан. ●친구가 고향으로 떠난다기에 배웅을 했어요.

Найз нутаг руу явна гэхээр нь гаргаж өгсөн. ●유명착가가 쓰신 책이라기에 얽어 봤어요.

Алдартай зохиолч бичсэн ном гэхээр нь гаргаж өгсөн. ●공연을 한다기에 구경갔어요.

Тоглолт тоглоно гэхээр нь сонирхон үзэхээр явсан. ●맛있는 음식을 준비한다기에 왔어요.

Амттай хоол бэлдэнэ гэхээр нь ирсэн.

59. Дүрэм...

" -는다면야 "..." -гэвэл "

Page 35: дүрэм Jujee

35

'-는다면야' нь шууд бус ишлэл '-고 하다' -д болзол шаардлагын нөхцөл байдлыг илэрхийлэх холбох нөхцөл '-면' ба өмнөх нэр үг буюу үйл үг, дайвар үг зэргийг онцлох юмуу хэмжээ хязгаарыг илэрхийлж байгаа туслах нөхцөл '-(이)야' -ийн нийлсэн хураангуйлагдсан хэлбэр юм.

●그가 온다면야 몇 시간이라도 기다리지요.

Тэр ирнэ гэвэл хэдэн цаг байлаа ч хүлээнэ. ●월급만 많이 준다면야 어떤 일이라도 할 수 있어요.

Цалин л их өгнө гэвэл ямар ажил байлаа ч хийж чадна. ●실력이 있다면야 취직하는데는 문제가 없어요.

Чадвар байна гэвэл ажилд ороход бол асуудал байхгүй. ●내일 바람이 심하다면야 어뎧게 비행기가 떨 수 있겠어요.

Маргааш салхи хүчтэй гэвэл яаж онгоц нисэж чадах вэ? ●하는 일이 힘들다면야 어찌 계속 일할 수 있겠어요.

Хийж байгаа ажил хүнд гэвэл яаж үргэлжлүүлэн ажиллаж чадах вэ.

60. Дүрэм...

" -(으)렴/-(으)려무나 "..." -аарай(-ээрэй, -оорой, -өөрэй) "

'-(으)렴/-(으)려무나' нь захирамжийг илэрхийлж байгаа өгүүлбэрт өгүүлэгч нь сонсогчийн санаа зорилгын дагуу хийхийг зөвшөөрч байгаа боловч энэ үэд хэрэглэх төгсгөх нөхцөл нь '-(으)렴, -(으)려무나' байна. '-(으)려무나' -ийн хураангуйлсан хэлбэр нь '-(으)렴' юм. Голдуу доод тушаалтан

хүн болох эсрэг талын санаа бодлын дагуу хийгээрэй гэсэн зөвшөөрлийн утгыг илэрхийлнэ.

●할 일이 없으면 공부나 하렴.

Хийх ажил байхгүй бол хичээл хийгээрэй. ●볼펜이 없으면 연필이라도 주렴.

Бал байхгүй бол харандаа ч болов өгөөрэй. ●어려운 일이 있으면 나한테 연락하렴.

Хэцүү зүйл байвал над руу холбоо бариарай. ●일요일에 텔레비전만 보지말고 청소나 좀 하렴.

Ням гаригт зөвхөн телевизор үзэлгүй цэвэрлэгээ хийгээрэй. ●일이 다 끝났으면 빨리 집에나 가렴.

Ажил бүгд дууссан бол хурдан гэртээ хариарай.

61. Дүрэм...

" -는다던데 "..." -гэж байна лээ "

'-는다던데' нь '-는다고 하던데' -ийн хураангуйлсан хэлбэрээр, өнгөрсөн үед шууд бусаар сонссон

бодит үнэнийг дурсан эелдэг бус хэлбэрээр хэрэглэгдэнэ.

●오늘은 꼭 온다던데 우리 조금 더 기다립시다.

Өнөөдөр заавал ирнэ гэж байна лээ бид дахиад жаахан хүлээцгээею ●김 선생님이 한국으로 돌아간다던데 집안에 무슨 일이 있어요?

Ким багш Солонгос руу буцаж явна гэж байна лээ гэрт нь ямар нэг ажил гараа юу?

Page 36: дүрэм Jujee

36

●그 친구가 유학을 간다던데 정말이에요.

Тэр найз гадаадад сурахаар явна гэж байна лээ үнэн үү? ●내일부터 날씨가 추워진다던데 따뜻한 옷을 준비하세요.

Маргаашнаас эхлээд цаг агаар хүйтэрнэ гэж байна лээ дулаахан хувцас бэлдээрэй. ●다음주에 새 책이 나온다던데 그 책이름을 알아요.

Дараа долоо хоногт шинэ ном гарна гэж байна лээ тэр номын нэрийг мэдэх үү?

62. Дүрэм...

" -(이)라서 "..." -гээд "

'-(이)라서' нь нэр үгээр өгүүлбэр төгсгөх нөхцөл '-이다' үйл үгэнд залгаж, өмнөх гишүүн

өгүүлбэрийг дараагийн гишүүн өгүүлбэрт угсруулан холбож өмнөх үг нь ардах үгийн учир болзлын бодит үнэн болохыг илэрхийлнэ. '-(이)라서' нь '-(이)라고 해서' -ийн хураангуйлсан хэлбэр юм. Нэр үг гийгүүлэгчээр төгсвөл '-(이)라서', эгшгээр төгсвөл '-라서' -г залгана.

●개학이라서 학교에 학생들이 많아요.

Хичээлийн шинэ жил гээд сургууль дээр сурагчид олон байна. ●도로 근처라어 매우 시끄러워요.

Замын ойр хавь гээд маш шуугтантай байна. ●일요일이라어 시장에 사람들이 많아요.

Ням гариг гээд зах дээр хүмүүс их байна. ●휴가라서 여행을 다녀올까 해요.

Амралт гээд аялалд яваад ирдэг юм бил үү гэж бодож байна.

63. Дүрэм...

" -(이)랄 수가 있나요? "..." -гэж хэлж болох уу? "

'-(이)랄 수가 있나요?' нь шууд ишлэл өгүүбэрээр төгсгөх нөхцөл ба асуух өгүүлбэрээр энгийн төгсгөх нөхцөл нийлсэн хэлбэрээр '-라고 말할 수가 있나요?' -ийн хураангуйлсан хэлбэр юм. Нэр үг гийгүүлэгчээр төгсвөл '-(이)랄 수가 있나요?', эгшгээр төгсвөл '-랄 수가 있나요?' -г залгана.

●아직 철이 들지 않았는데 결혼만 한다고 어른이랄 수 있나요?

Одоохондоо ухаан суугаагүй хирнээ гэрлэлээ л гээд том хүн гэж хэлж болох уу? ●산지 하루만에 고장이 났는데 좋은 물건이랄 수 있나요?

Авснаас хойш өдөртөө л эвдэрсэн байхад сайн бараа гэж хэлж болох уу? ●국민의 소리를 듣지 않는데 진정한 대통령이랄 수 있나요?

Ард түмний дуу хоолойг сонсдоггүй хирнээ үнэн сэтгэлтэй ерөнхийлөгч гэж хэлж болох уу? ●날마다 결석을 하는데 착한 학생이랄 수 있나요.

Өдөр бүр тасалдаг хирнээ цайлган сурагч гэж хэлж болох уу? ●백화점보다 물건이 비싼데 재래시장이랄 수 있나요?

Их дэлгүүрээс бараа нь үнэтэй хирнээ уламжлалт зах гэж хэлж болох уу?

Page 37: дүрэм Jujee

37

64. Дүрэм...

" -(이)라서 (그런지) "..." -болоод (тэр үү) "

'-(이)라서 (그런지)' нь нэр үгээр өгүүлбэр төгсгөх нөхцөл '-이다' үйл үгэнд залгаж, өмнөх гишүүн өгүүлбэрийн дараагийн гишүүн өгүүлбэрт угсруулан холбох '-(이)라서' ба үйл үг '-그러하다' -д холбох нөхцөл '-ㄴ지' нийлсэн '-그런지' -тэй нийлсэн хэлбэр юм. Энэ хэлбэр нь өмнөх гишүүн

өгүүлбэрийн улмаас дараагийн гишүүн өгүүлбэртэй адил үр дүн гарсан гэж шууд тогтоож чадахгүй гэсэн утгыг илэрхийлнэ. Нэр үг гийгүүлэгчээр төгсвөл '-(이)라서 (그런지)', эгшгээр төгсвөл '-라서 그런지' -г залгана.

●방학이라서 그런지 학교에 학생들이 없어요.

Сургуулийн амралт болоод тэр үү сургууль дээр сурагчид байхгүй байна. ●여름이라서 그런지 아이스크림이 잘 팔려요.

Зун болоод тэр үү мөхөөлдөс сайн зарагдаж байна. ●개학이라서 그런지 도로가 막혀요.

Хичээлийн шинэ жил болоод тэр үү зам бөглөрч байна. ●설이라서 그런지 시장에 사람이 많아요.

Цагаан сар болоод тэр үү зах дээр хүн их байна. ●부자라서 그런지 비싼 차를 타요.

Баян болоод тэр үү үнэтэй машин унадаг.

65. Дүрэм...

" -만 가지고는 "..." -зөвхөн, -тай(-тэй, -той) байгаад "

'-만 가지고는' нь нэр үг, нэр үгийн нөхцөл, үйл үгийн нөхцөл, дайвар үгэнд залгаж '-오직(ердөө, -зөвхөн, -ганцхан), '-단지(зөвхөн, -ганцхан)' -ийн утгыг илэрхийлж байгаа туслах нөхцөл '-만' ба үйл үг '-가지다' -тай холбох нөхцөл '-고', онцлолыг илэрхийлж байгаа туслах нөхцөл '-는' -ийн нийлсэн

хэлбэр юм.

●돈만 있으면 뭐든지 다 된다고 하지만 돈만 가지고는 안 되는 것도 많아요.

Мөнгө л байвал юу ч бай бүгд болно гэдэг боловч зөвхөн мөнгөтэй байгаад болохгүй зүйл ч олон байдаг. ●실력만 가지고는 엉공할 수 없어요.

Зөвхөн чадвартай байгаад амжилтанд хүрч чадахгүй. ●졸업장만 가지고는 취직을 못해요.

Зөвхөн дипломтой байгаад ажилд орж чадахгүй. ●그 소문만 가지고는 진위를 알 수 없어요.

Зөвхөн тэр цуу яриа байгаад үнэн худлыг мэдэж чадахгүй. ●학업성적만 가지고는 그 사람을 평가할 수 없어요.

Зөвхөн сурлагын дүн байгаад тэр хүнийг дүгнэж чадахгүй.

Page 38: дүрэм Jujee

38

66. Дүрэм...

" -(으)나마나 ".." -сан(-сэн, -сон, -сөн) ч, -гүй ч"

'-(으)나마나' нь зарим нэг үйл үгтэй нийлж, хэлц үгээр хэрэглэгдэх бөгөөд '-마다' нь туслах үйл үг '-지 말다' -ийн '-말으나' -ийн хураангуйлсан хэлбэрээр үгүйсгэлийг илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл

ямар нэг үйлдлийг хийсэн ч хийгээгүй ч хэдийн өгүүлэгч бүгдийг мэдэж байгаа бодит үнэн учраас ялгаагүй бөгөөд дүгнэлтээр бол тэр үйлдлийг хийх хэрэггүйг илэрхийлнэ. Төлөв төвшин илэрхийлэл биш юм.

●이렇게 공부하는 것을 보니 이번 시험도 보나마나 떨어지겠어요.

Ингэж хичээллэж байгааг нь харахад энэ удаагийн шалгалт бас өгсөн ч өгөөгүй ч унана. ●자꾸 휴지를 버리면 청소를 하나마나예요.

Байнга цаас хаявал цэвэрлэгээ хийсэн ч хийгээгүй ч адилхан. ●그 사람이 만든 음식은 먹어 보나마나 맛있을 거예요.

Тэр хүний хийсэн хоолыг идэж үзсэн ч үзээгүй ч амттай байх. ●테렐지는 가서 보나마나 아름다울 거예요.

Тэрэлж яваад үзсэн ч үзээгүй ч үзэсгэлэнтэй байх. ●그 사람 말은 들어 보나마나 거짓말일거예요.

Тэр хүний үгийг сонсож үзсэн ч үзээгүй ч худал үг байх.

67. Дүрэм...

" -다가는 "..." -ж байгаа бол "

'-다가는' нь үйл үгтэй нийлж, өмнөх гишүүн өгүүлбэрийг дараагийн гишүүн өгүүлбэрт угсруулан холбож байгаа холбох нөхцөл '-다가' ба онцлолыг илэрхийлж туслах нөхцөл '-는' -ийн нийлсэн

хэлбэр юм. Ямар нэг үйлдлийг хийвэл ард нь сайн байж чадахгүй үр дүн гарах болно гэсэн утгаар өмнөх үйлдлийг анхааруулах үед хэрэглэгдэнэ. Өмнөх өгүүлбэрт таамаглалын утга байгаа учраас дараагий өгүүлбэрт таамагыг илэрхийлж байгаа үг юм.

●그렇게 시간을 낭비하다가는 후쇠하는 날이 꼭 올 거예요.

Тэгэж цагийг дэмий үрж байгаа бол харамсах өдөр заавал ирэх байх. ●이렇게 먹다가는 돼지처럼 뚱뚱하게 될 거예요.

Ингэж идэж байгаа бол гахай шиг тарган болох байх. ●그렇게 밤낮으로 일만 하다가는 병이 날 거예요.

Тэгэж шөнө өдөргүй зөвхөн ажил хийж байгаа бол өвчин тусах байх. ●그렇게 놀다가는 시험에 떨어질 거예요.

Тэгэж тоглож байгаа бол шалгалтанд унах байх. ●그 사람만 믿다가는 나중에 낭패를 볼 거예요.

Зөвхөн тэр хүнд итгэж байгаа бол эцэст нь хэцүү байдалд орох байх.

68. Дүрэм...

" -(으)므로 "..." -учраас "

'-(으)므로' нь үйл үг, тэмдэг үгэнд залгаж, өмнөх гишүүн өгүүлбэрийг дараагийн гишүүн өгүүлбэрт

угсруулан холбож өмнөх гишүүн өгүүлбэр нь дараагийн гишүүн өгүүлбэрийн учир шалтгаан

Page 39: дүрэм Jujee

39

болохыг илэрхийлнэ. Дараагийн гишүүн өгүүлбэрт захирах буюу уриалах хэлбэр орж чадахгүй. Үгийн язгуур гийгүүлэгчээр төгсвөл '-(으)므로', эгшгээр төгсвөл '-므로' -г залгана.

●오늘은 시간이 늦었으므로 이만 이야기를 끝냅시다.

Өнөөдөр цаг хожимдсон учраас ингээд яриагаа дуусгацгаая. ●이번 시합에 최선을 다했으므로 후회는 없어요.

Энэ удаагийн тэмцээнд хамаг хүчээ дайчилсан учраас харамсахгүй байна. ●날씨가 나쁘므로 행사 일정이 연기되었어요.

Цаг агаар муу учраас үйл ажиллагааны хөтөлбөр хойшлогдсон. ●그는 공부를 열심히 하므로 이번 시험에 합격할 거예요.

Тэр хичээл хичээнгүй хийдэг учраас энэ удаагийн шалгалтанд тэнцэх байх. ●환경문제가 점점 심각해지므로 빨리 대책을 찾아야해요.

Хүрээлэн буй орчны асуудал аажимаар ноцтой болж байгаа учраас хурдан эсрэг арга хэмжээ олох хэрэгтэй.

69. Дүрэм...

" -(으)ㄹ 건지, -(으)ㄹ 건지 "..." -х уу, -х уу гэдгийг "

'-(으)ㄹ 건지, -(으)ㄹ 건지' нь ярьж байгаа хүний ирээдүйн төлөв буюу таамаг, мөн хувийн бодлоор итгэл үнэмшил зэргийг илэрхийлж байгаа үг '-(으)ㄹ 것이다' -д тодорхой бус асуулт

байгаагийн дагуу ардах гишүүн өгүүлбэрийн бодит үнэн буюу шийдвэртэй холбогдуулахад хэрэглэх холбох нөхцөл '-ㄴ지' -ийн нийлсэн '-(으)ㄹ 것인지' -ийн хураангуйлсан хэлбэр юм. Өөрөөр хэлбэл '-(으)ㄹ 건지, -(으)ㄹ 건지' бол '-(으)ㄹ 건지' -нь давталтаар хэрэглэгдэж харилцан

зөрчилдөж байгаа зүйлээс аль нэгийг нь сонгосон ч зүгээр гэсэн утгыг илэрхийлнэ. Үгийн язгуур гийгүүлэгчээр төгсвөл '-(으)ㄹ 건지, -(으)ㄹ 건지' эгшгээр төгсвөл '-ㄹ 건지, -ㄹ 건지' -г залгана.

●내일 등산을 갈 건지 낚시를 갈 건지 결정합시다.

Маргааш ууланд авирахаар явах уу загасчлахаар явах уу гэдгийг шийдэцгээе. ●방학 때 고향으로 돌아 갈 건지 도시에 있을 건지 아직 잘 몰라요.

Сургуулийн амралтын үед нутаг буцаж явах уу хотод байх уу гэдгийг одоохондоо сайн мэдэхгүй байна. ●그 사람들을 계속 도와 주 건지 그만둘 건지 결정 못했어요.

Тэр хүмүүст үргэлжлүүлэн туслах уу болих уу гэдгийг шийдэж чадсангүй. ●이번 주말에 집에서 지낼 건지 여행을 떠날 건지 잘 몰라요.

Энэ долоо хоногийн эцэст гэртээ өнгөрүүлэх үү аялалд явах уу гэдгийг сайн мэдэхгүй байна. ●그 회의에 우리들이 참가 할 건지 안 할 건지 거수로 결정합시다.

Тэр хуралд бид нар оролцох уу оролцохгүй юу гэдгийг гар өргөн санал хураалтаар шийдэцгээе.

70. Дүрэм...

" -든, -든 "..." -ч, -ч "

Page 40: дүрэм Jujee

40

'-든, -든' нь '-든지, -든지' -ийн хураангуйлсан хэлбэрээр, энэ үед хэоэглэгдэх үйл үг, тэмдэг үг

харилцан зөрчилдөх юмуу эсрэг үг хирнээ тэр дундаас аль нэгийг нь сонгосон ч зүгээр гэсэн утгыг илэрхийлнэ.

●그 사람이 오든 가든 나와 상관없어요.

Тэр хүн ирсэн ч явсан ч надад хамаагүй. ●한국을 먹든 양식을 먹든 자기가 먹고 싶은 것을 먹어요.

Солонгос хоол идсэн ч европ хоол идсэн ч өөрөө идэхийг хүссэн зүйлийг иддэг. ●그 돈을 예금을 하든 다 쓰든 알아서 하세요.

Тэр мөнгийг хадгаламжинд хийсэн ч бүгдийг хэргэлсэн ч мэдээд хийгээрэй. ●어번 행사는 비가 오든 눈이 오든 진해요.

Энэ удаагийн үйл ажиллагаа бороо орсон ч цас орсон ч явуулна. ●회의에 참석하든 안 하든 회비는 내야해요.

Хуралд оролцсон ч оролцоогүй ч гишүүний хураамж төлөх ёстой.

71. Дүрэм...

" -는/ㄴ다, -는/ㄴ다 하는 것이 "..." -на(-нэ, -но, -нө), -на(-нэ, -но, -нө) гээд "

"-는/ㄴ다, -는/ㄴ다 하는 것이' нь адил буюу төстэй үгийг давтан хэрэглэж, хэд хэдэн удаа

төлөвлөсөн боловч төлөвлөгөөний дагуу болж чадахгүй байх үед хэрэглэгдэнэ.

●일기를 쓴다 쓴다 하는 것이 아직도 시작하지 못했어요.

Өдрийн тэмдэглэл бичнэ бичнэ гээд одоо ч эхлэж чадаагүй. ●그 화를 본다 본다 하는 것이 아직도 못 봤어요.

Тэр киног үзнэ үзнэ гээд одоо ч үзэж чадаагүй. ●한번 찾아 간다 간다 하는 것이 시간이 없어서 못 갔어요.

Нэг удаа уулзахаар очно очно гээд завгүй болохоор очиж чадаагүй. ●친구에게 전화를 건다 건다 하는 것이 아직도 걸지 못했어요. ●집 청소를 한다 한다 하는 것이 아직도 못했어요.

Гэрийн цэвэрлэгээ хийнэ хийнэ гээд одооч хийж чадаагүй.

72. Дүрэм...

" -던가요? "..." -байна уу?(-байна вэ?) "

'-던가요?' нь өнгөрсөн дурсамжийг илэрхийлэх нөхцөл '-더' ба доод тушаалтанд хэрэглэх асуух хэлбэрээр төгсгөх нөхцөл '-(으)ㄴ/는가?' -д хүндэтгэх хэлбэрийн нөхцөл '-요' нийлсэн хэлбэр юм. Хүндэтгэлийн '-ㅂ니까?' -тай харьцуулахад даруу бөгөөд эмэгтэйлэг мэдрэмж өгч буй илэрхийлэл

юм.

●어제 광장에 모인 사람들이 많던가요?

Өчигдөр талбайд цугласан хүмүүс их байна уу? ●한국에 갔다와어 뭐라고 말하던가요?

Page 41: дүрэм Jujee

41

Солонгос явж ирээд юу гэж байна вэ? ●친구가 유학 가서 공부를 잘 한다던가요?

Найз гадаадад сурахаар яваад хичээл сайн хийж байна уу? ●비가 많이 왔던가요?

Бороо их орсон уу?

73. рэм...

" -자면 "..." -я(-е, -ё) гэвэл "

'-자면' нь '-자고 하면' -ийн хураангуйлсан хэлбэр бөгөөд уриалах хэлбэрээр хэрэглэгдэх ба '-려고 하면' гэсэн санаа зорилгын утгаар хэрэглэгдэх тохиолдол байна.

●만약에 그 사람이 사귀자면 어떻게 하겠어요?

Хэрвээ тэр хүн найзалъя гэвэл яах вэ? ●그 일을 준비하자면 시간이 많이 걸릴 거예요.

Тэр ажилыг бэлдэе гэвэл цаг их зарцуулагдах байх. ●그 남자가 커피 한잔하자면 같이 마시겠어요.

Тэр эрэгтэй кофе ууя гэвэл хамт ууна. ●경제가 발전하자면 국민의 의식이 바뀌어야 해요.

Эдийн засгаа хөгжүүэе гэвэл ард түмний оюун санаа өөрчлөгдөх хэрэгтэй. ●환갑잔치를 하자면 돈이 많이 들 거예요.

Жаран насны ойн баяр хийе гэвэл мөнгө их орох байх.

74. Дүрэм...

" -건, -건 "..." -ч, -ч/ -ч бай, -ч бай "

'-건, -건' нь '-거나, -거나' -ийн хураангуйлсан хэлбэрээр, хоёроос дээш үйлдэл, байдал, оршин

тогтнохуйг зэрэгцүүлэн эгнүүлэх утгыг илэрхийлнэ.

●시간이 있건 없건 열심히 공부하세요.

Завтай ч завгүй ч хичээнгүй хичээллээрэй. ●친구사이에는 밉건 곱건 도와 줘야해요.

Найз хооронд бол муухай ч сайхан ч туслаж өгөх хэрэгтэй. ●이번 여행은 비가 오건 눈이 내리건 관계없이 떠나요.

Энэ удаагийн аялал бороо орсон ч цас орсон ч хамаагүй явна. ●그 사람이 사과를 했건 안 했건 그것은 문제가 되지 않아요.

Тэр хүн уучлал хүссэн ч хүсээгүй ч тэр нь асуудал болохгүй. ●책상 앞에 앉아서 예습을 하건 복습을 하건 해라.

Ширээний өмнө суугаад бэлдсэн ч бай давтсан ч бай хийгээрэй.

75. Дүрэм...

" -니, -고, -니 "..." -х гэсэн чинь, -бөгөөд, -х гэсэн чинь "

Page 42: дүрэм Jujee

42

'-니, -고, -니'нь өмнөх гишүүн өгүүлбэр нь дараагийн гишүүн өгүүлбэрийн учир шалтгаан болж байгаа холбох нөхцөл '-니' ба ямар нэг сэдвийн тухай ходбогдох бодит үнэнүүдийг эгнүүлэх үүрэгтэй холбох нөхцөл '-니' -ийн нийлсэн хэлбэр юм.

●학교 기숙사에 살려고 하니 불편하고 아파트에 살려고 하니 돈이 없어요.

Сургуулийн дотуур байранд амьдрах гэсэн чинь тухгүй бөгөөд орон сууцанд амьдрах гэсэн чинь мөнгө байхгүй байна. ●문을 여니 시끄럽고 닫으니 더워요.

Хаалга онгойлгох гэсэн чинь чимээтэй бөгөөд хаах гэсэн чинь халуун байна. ●버스를 타려고 하니 복잡하고 택시를 타려고 하니 요금이 비싸요.

Автобусанд суух гэсэн чинь төвөгтэй бөгөөд таксинд суух гэсэн чинь төлбөр нь үнтэй байна. ●주말에 집에서 쉬려고 하니 심심학고 밖에 나가려니 귀찮아요.

Долоо хоногийн эцэст гэртээ амрах гэсэн чинь уйтгартай бөгөөд гадаа гарах гэсэн чинь яршигтай байна. ●진학을 하려고 하니 가정형편이 어렵고 취직을 하려고 하니 취직하기가 어려워요.

Дэвшин суралцах гэсэн чинь гэр бүлийн байдал хэцүү бөгөөд ажилд орох гэсэн чинь ажилд орох нь хэцүү байна.

76. Дүрэм...

" -아무리 -라도 "..." -хичнээн -байлаа ч"

'-아무리 -라도' нь '-아무리 -라고 해도(хичнээн -гэж хэлсэн ч)' -ийн хураангуйлсан хэлбэрээр,

таамаглалын утга орж байгаа буулт хийх хэлбэр юм.

●아무리 바보라도 이것은 할 수 있어요.

Хичнээн тэнэг байлаа ч энийг бол хийж чадна. ●아무리 어려운 일이라도 힘을 합치면 해낼 수 있어요.

Хичнээн хицүү ажил байлаа ч хүчээ нэгтгэвэл ард нь гарч чадна. ●아무리 똑똑한 사람이라도 노력하지 않으면 뒤떨어져요.

Хичнээн ухаантай хүн байлаа ч чармайхгүй бол хоцорно. ●아무리 당신과 상관없는 일이라도 좀 관심을 가지세요.

Хичнээн тантай хамаагүй хэрэг байлаа ч анхаараарай. ●아무리 살기가 어려울지라도 희망을 가지세요.

Хичнээн амьдрах нь хицүү байлаа ч эрмэлзэлтэй байгаарай.

77. Дүрэм...

" -는/(으)ㄴ 김에 "..." -нгаа(-нгөө, -нгоо, -нгөө) "

'-는/(으)ㄴ 김에' нь тлдотгол хэлбэрийн нөхцөл '-는/(으)ㄴ' ба ямар нэг хэрэг явдын боломж буюу учир шалтгааныг илэрхийлж байгаа эрхшээлт нэр үг '-김' -д нэр үгийн нөхцөл '-에' нийлсэн

хэлбэрээр, өмнөх үйлдлийг хийж байгаа бодомжид хамт дараагийн үйлдлийг хийнэ гэсэн утгыг илэрхийлнэ.

Page 43: дүрэм Jujee

43

●말이 나온 김에 빨리 결정합시다.

Үг хэлэнгээ хурдан шийдэцгээп. ●시장에 온 김에 구경을 하고 가요.

Зах руу ирэнгээ сонирхон үзээд явна. ●한국에 공부를 하는 김에 한국문화도 공부해 보세요.

Солонгос хэлээр хичээллэнгээ Солонгос соёлоор ч хичээллээд үзээрэй. ●집에 오는 김에 친구 집을 들렸어요.

Гэртээ ирэнгээ найзын гэрээр дайрсан.

78. Дүрэм...

" -(으)ㄹ 것이 아니라 "..." -х биш "

'-(으)ㄹ 것이 아니라' нь ирээдүй буюу таамагыг илэрхийлэх тодотгол хэлбэрийн нөхцөл '-(으)ㄹ' -д бат итгэл, шийдвэр, шийдийн утгыг илэрхийлэх эрхшээлт нэр үг '-것' ба бодит үнэнийг үгүйсгэж байгаа тэмдэг үг '-아니다' -ийн язгуурт холбох нөхцөл '-라' -г залгасан '-아니라' -ийн нийлсэн

хэлбэр юм. Өмнөх гишүүн болон дараагийн гишүүн өгүүлбэрийн агуулга нь эсрэгцэх бөгөөд ходбох нөхцөл '-라' нь өмнөх гишүүн өгүүлбэр нь дараагийн гишүүн өгүүлбэртэй холбоо хамааралтайг илэрхийлнэ. Үгийн язгуур гийгүүлэгчээр төгсвөл '-(으)ㄹ 것이 아니라', эгшгээр төгсвөл '-ㄹ 것이 아니라' -г залгана.

●날씨가 이리 좋은데 집에 있을 것이 아니라 밖으로 나가 보자.

Цаг агаар ийм сайхан байхад гэртээ байх биш гадагшаа гарч үзэцгээе. ●음식만 먹을 것이 아니라 음료수도 같이 마시자.

Зөвхөн хоол идэх биш ундаа ч хамт ууцгаая. ●그의 말만 들을 것이 아니라 친구들의 말도 들어 보자.

Түүний үгийг л сонсох биш найзуудын үгийг ч сонсож үзэцгээе. ●저희들만 먹을 것이 아니라 선생님도 같이 드시자고 합시다.

Зөвхөн бид идэх биш багшийг ч хамт идье гэж хэлцгээе. ●그 사람만 탓할 것이 아니라 우리 잘못도 생각해 보자.

Зөвхөн тэр хүний буруу биш бид буруугаа ч бодож үзэцгээе.

79. Дүрэм...

" -는/ㄴ다 하면 "..." -лаа(-лээ, -лоо, -лөө) гэвэл "

'-는/ㄴ다 하면' нь шууд бус ишлэл өгүүлбэрийг илэрхийлэх '-는/ㄴ다고' -д тийм болохыг хүсч байгаа сэтгэлийг илэрхийлэх '-하다' ба таамаглалын болзлыг илэрхийлж байгаа холбох нөхцөл '-면' -ийн нийлсэн хэлбэрээр, '-는다고 하다' -ийн хураангуйлсан хэлбэр юм.

●그 학생은 시험만 본다 하면 꼭 결석을 해요.

Тэр сурагч шалгалт л авлаа гэвэл заавал тасалдаг. ●그 아이는 울기 시작했다 하면 그칠 줄 몰라요.

Page 44: дүрэм Jujee

44

Тэр хүүхэд уйлж эхэллээ гэвэл зогсохоо мэддэггүй. ●눈이 좀 많이 왔다 하면 이 지역은 교통이 두절돼요.

Цас жаахан их орлоо гэвэл энэ нутаг замын хөдөлгөөн нь саатдаг. ●요즘 휴가를 간다 하면 해외로 가는 것 같아요.

Сүүлийн үед амрахаар явлаа гэвэл гадаад руу явж байгаа юм шиг байна. ●날씨가 좀 무덥다 하면 모두 산이나 바다로 피서가요.

Цаг агаар бүгчим байлаа гэвэл бүгд уул юмуу далай руу халуунаас дайжин явдаг.

80. Дүрэм...

" -고자 하다 "..." -х гэж байна "

'-고자 하다' нь эзэн биеийн санаа зорилго буюу хүслийг илэрхийлэх холбох нөхцөл '-고자' -д '-려, -려고, -고자' дараа хэрэглэгдэж 'цаашид хийх гэж байгаа хүсэл' -ийг илэрхийлж байгаа '-하다' -ийн

нийлсэн хэлбэр юм.

●그가 어떻게 살고 있는지 가 보고자 합니다.

Тэр яаж амьдарч байгааг очиж үзэх гэж байна. ●내가 말하고자 하는 것은 그런 뜻이 아닙니다.

Миний ярих гэж байгаа зүйл бол тийм утгатай биш. ●그의 말을 들어 보고자 하는 것은 그의 진실을 알고 싶어서요.

Түүний үгийг сонсож үзэх гэж байгаа нь түүний чин сэтгэлийг мэдэхийг хүсч байгаа болохоор юм. ●몽골역사에 관하여 좀 살펴보고자 합니다.

Монгол түүхийн талаар ажиглан үзэх гэж байна. ●이 동상 사진을 찍고자 해요.

Энэ хөшөөний зургийг авах гэж байна.

81. Дүрэм...

" -었(-았, - )더니 "..." -сан(-сэн, -сон, -сөн) чинь "

'-었(-았, - )더니' нь өгүүлэгч өнгөрсөн цагт ямар нэг зүйлийг туршиж, түүнийг дурсан ярьж байгаа нөхцөл '-더' -д өнгөрсөн цагийн нөхцлийг илэрхийлэх '-었, -았, - ' ба өмнөх гишүүн өгүүлбэр нь

дараагийн гишүүн өгүүлбэрийн учир шалтгаан, нөхцөл байдал, өгүүлэгчийн зүрх сэтгэл болон мэдэрхүйг онцгой илэрхийлэхэд хэрэглэгдэх холбох нөхцөл '-니' -ийн нийлсэн хэлбэр юм.

Тиймээс өгүүлэгч өнгөрсөн цагт өөрөө үйлдсэн зүйлийг дурсан ярих үед хэрэглэнэ.

●그 문제를 이렇게 하 더니 풀려요.

Тэр асуудлыг ингэж шийдсэн чинь тайтгарч байна. ●그 사람이 오지 않아서 가 보았더니 자고 있었어요.

Тэр хүн ирээгүй болохоор очиж үзсэн чинь унтаж байсан. ●한국음식을 먹어 보았더니 정말 맛있었어요.

Солонгос хоол идэж үзсэн чинь үнэхээр амттай байсан.

Page 45: дүрэм Jujee

45

●이번 시합 준비를 열심히 하 더니 좋은 결과가 나왔어요.

Энэ удаагийн тэмцээний бэлтгэлийг хичээнгүй хийсэн чинь сайн үр дүн гарсан. ●그 음식이 맛있어서 너무 많이 먹었더니 배가 터질 것 같아요.

Тэр хоол амттай болохоор хэтэрхий их идсэн чинь гэдэс хагарах юм шиг байна.

82. Дүрэм...

" -는 날엔 "..." -х тохиолдолд "

'-는 날엔' нь тодотгол хэлбэрийн нөхцөл '-는' -д өдрийг илэрхийлж байгаа нэр үг '-날' ба нэр үгийн нөхцөл '-에는' -ийн нийлсэн хэлбэр болох '-는 날에는' -ийн хураангуйлсан хэлбэрээр, 'хэрвээ тийм

зүйл бий болох үед бол' гэсэн утгаар ихэнхдээ хэрэг явдал буруу болохыг таамаглаж байгаа тохиолдолд хэрэглэгдэнэ.

●만약 내일 시험을 보는 날엔 우리들은 모두 0점을 받을 것이야.

Хэрвээ маргааш шалгалт авах тохиолдолд бид нар бүгд 0 оноо авах байх. ●우리 빨리 청소하자 어머니가 오는 날엔 야단을 맞을 것이야.

Бүгдээрээ хурдан цэвэрлэцгээе ээж ирэх тохиолдолд зэмлүүлэх байх. ●네가 이번에 일등을 하는 날엔 네 소원을 다 들어줄게.

Чи энэ удаа 1-р байр эзлэх тохиолдолд чиний хүслийг бүгдийг биелүүлж өгөх болно. ●어서 가자 늦는 날엔 선생님이화를 낼 것이야.

Хурдан явцгаая хоцрох тохиолдолд багш уурлах байх. ●그 학생이 일찍 오는 날엔 해가 서쪽에서 떠요.

Тэр сурагч эрт ирэх тохиолдолд нар баруун зүгээс мандана.

83. Дүрэм...

" -더니 "..." -даг(-дэг, -дог, -дөг) байсан чинь "

'-더니' нь өгүүлэгч өнгөрсөн цагт ямар нэг зүйлийг туршиж, түүнийг дурсан ярьж байгаа нөхцөл '-더' -д өмнөх гишүүн өгүүлбэр нь дараагийн гишүүн өгүүлбэрийн учир шалтгаан, нөхцөл байдал, өгүүлэгчийн зүрх сэтгэл болон мэдэрхүйг онцгой илэрхийлэхэд хэрэглэгдэх холбох нөхцөл '-니' -

ийн нийлсэн хэлбэр юм. Тиймээс өгүүлэгч өнгөрсөн цагт ямар нэг эд юмын үйлдэл биелэгдэхийг харах юмуу эд юмыг мэдрэх, хийсэн зүйлийг дурсан ярьж байгаа өмнөх гишүүн өгүүлбэрт одоо буюу өнгөрсөн үйлдлийн биелэлт, эсвэл бүрэн дууссан нөхцөл байдлыг ярьж байгаа дараагийн гишүүн өгүүлбэрээр бий болж, өмнөх гишүүн өгүүлбэр ба дараагийн гишүүн өгүүлбэрийн бодит үнэний ялгааг илэрхийлэх нь ч байх бөгөөд дараагийн гишүүн өгүүлбэр нь өмнөх гишүүн өгүүлбэрийн үр дүнгээр илэрч байгаа тохиолдол байна.

●밤낮으로 쉬지 않고 일만 하더니 결국은 병이 났대요.

Шөнө өдөргүй амралгүй ажлаа л хийдэг байсан чинь эцэст нь өвчин туссан гэнэ. ●열심히 공부만 하더니 시험에 합격했대요.

Хичээнгүй хийчээл л хийдэг байсан чинь шалгалтанд тэнцсэн гэнэ. ●매일 연습만 하더니 지금은 상당히 잘해요.

Өдөр бүр дасгал л хийдэг байсан чинь одоо дажгүй сайн хийж байна.

Page 46: дүрэм Jujee

46

●그들은 처음에 실력이 비슷하더니 지금은 차이가 심해요.

Тэд анх чадвар нь төстөй байсан чинь одоо бол ялгаа их байна.

84. Дүрэм...

" -는대잖아요 "..." -на(-нэ, -но, -нө) гэдэг биш үү "

'-는대잖아요' нь '-는다고 하지 않아요' -ийн хураангуйлсан хэлбэр юм. '-는다고 하지 않아요' нь '-지 아니다' -ийн хураангуйлсан хэлбэр '-잖다' -д хүүрнэх өгүүлбэрээр энгийн төгсгөх нөхцөл '-아요' -

ийн нийлсэн хэлбэр юм.

●이 약을 먹으면 힘이 금방 난대잖아요.

Энэ эмийг уувал шууд хүч гарна гэдэг биш үү. ●남을 많이 도와 주면 복을 많이 받는대잖아요.

Бусдад их тусалвал буян их авна гэдэг биш үү. ●채소를 많이 먹어야 오래 산대잖아요.

Ногоо их идэж байж удаан амьдарна гэдэг биш үү. ●열심히 공부하면 꼭 성공하는 날이 온대잖아요.

Хичээнгүй хичээллэвэл заавал амжилтанд хүрэх өдөр ирнэ гэдэг биш үү. ●내일은 전국적으로 비가 내린대잖아요.

Маргааш орон нутгаар бороо орно гэсэн биш үү.

85. Дүрэм...

" -있으면야 "..." -сан(-сэн, -сон, -сөн) бол "

'-있으면야' нь өнгөрсөн цагийн нөхцөл '-었' ба таамаглалыг илэрхийлэх'-(으)면' -д өмнөхмзарим

нэр үг буюу үйл үг, эсвэл дайвар үг зэргийг онцлох юмуу хэмжээ хязгаарыг илэрхийлж байгаа туслах нөхцөл '-(이)야' -ийн нийлсэн хэлбэр юм. Тиймээс өнгөрсөн цагт тэгэж хийсэн бол ийм

болох байсан байх гэсэн таамаглалыг илэрхийлж байгаа илэрхийлэл юм.

●시험 준비를 잘 했으면야 좋은 점수를 받을 수 있었을 거예요.

Шалгалтын бэлтгэл сайн хийсэн бол сайн оноо авч чадах байсан байх. ●한국어를 잘 배웠으면야 장학금을 받았을 거예요.

Солонгос хэл сайн сурсан бол тэтэглэг авах байсан байх. ●그 음식이 맛있었으면야 안 남겼을 거예요.

Тэр хоол амттай байсан бол үлдээхгүй байсан байх. ●일찍 일어났으면야 수업에 안 늦었을 거예요.

Эрт боссон бол хичээлээс хоцрохгүй байсан байх. ●그 일을 잘했으면야 야단을 안 맞았을 거예요.

Тэр ажлыг сайн хийсэн бол зэмлүүлэхгүй байсан байх.

Page 47: дүрэм Jujee

47

86. Дүрэм...

" -었더라면, -었을걸 "..." -сан(-сэн, -сон, -сөн) бол, -х байсан байх "

'-었더라면, -었을걸'нь өнгөрсөн цагийн нөхцөл '-었' ба өнгөрсөн хэрэг явдлыг дурсах юмуу тэр дурсамжийг дару сэтгэлээр илэрхийлэх төгсгөх нөхцөл '-더라' -д таамаглалыг илэрхийлэх '-면' -ийн нийлсэн '-었더라면' -д өнгөрсөн цагийн нөхцөл '-었' -той бат итгэл буюу шийдвэрийг илэрхийлэх эрхшээлт нэр үг '-것' болон ирээдүй буюу таамагыг илэрхийлж байгаа тодотгол хэлбэрийн нөхцөл '-(으)ㄹ' -ийн нийлсэн '-었을걸' -ийн нийлсэн хэлбэр юм. Өөрөөр хэлбэл

өнгөрсөн хэрэг явдлыг дурсан харамсах бөгөөд 'тэгэж хийсэн бол ийм болохгүй байсан байх' гэсэн таамагыг илэрхийлэх үед хэрэглэнэ.

●공부를 잘 했더라면 시험에 떨어지지 않았을걸.

Хичээл сайн хийсэн бол шалгалтанд унахгүй байсанбайх. ●일할 때 조심했더라면 안 다쳤을걸.

Ажиллах үедээ болгоомжтой хийсэн бол гэмтэхгүй байсан байх. ●아침 일찍 일어났더라면 수업 시간에 안 늦었을걸.

Өглөө эрт боссон бол хичээлийн цагаас хоцрохгүй байсан байх. ●두꺼운 옷을 입었더라면 감기에 걸리지 않았을걸.

Зузаан хувцас өмссөн бол ханиад хүрэхгүй байсан байх.

87. Дүрэм...

" -(으)ㄹ 겸 "..." -х гээд "

'-(으)ㄹ 겸' нь ирээдүй буюу таамагыг илэрхийлэх тодотгол хэлбэрийн нөхцөл '-(으)ㄹ' ба эрхшээлт нэр үг '-겸' -ийн нийлсэн хэлбэрээр, хоёроос дээш үйлдэл буюу үйл хөдлөлийг хослуулан хийхийг илэрхийлэх үед хэрэглэнэ. Үгийн язгуур гийгүүлэгчээр төгсвөл '-(으)ㄹ 겸', эгшгээр төгсвөл '-ㄹ 겸' -г залгана.

●한국어도 배울 겸 돈도 벌을 겸 한국에 가려고 합니다.

Солонгос хэл ч сурах гээд мөнгө ч олох гээд Солонгос явах гэж байна. ●동창도 볼 겸 선생님도 뵐 겸 왔어요.

Нэг төгсөлтийнхөнтэй ч уулзах гээд багштай ч уулзах гээд ирсэн. ●숙제도 할 겸 책도 빌릴 겸 도서관에 갔어요.

Даалгавар ч хийх гээд ном ч авах гээд номын сан явсан. ●일도 할 겸 학교도 다닐 겸 도시로 가려고 해요.

Ажил ч хийх гээд сургуульд ч сурах гээд хор руу явах гэж байна. ●친구도 만날 겸 편지도 부칠 겸 밖에 나갔어요.

Найзтай ч уулзах гээд захиа ч илгээх гээд гадагшаа гарсан.

88. Дүрэм...

" -다(가) 보면"..." -аад үзвэл, -ж(ч) үзвэл "

Page 48: дүрэм Jujee

48

'-다(가) 보면' нь нэмэлтийг илэрхийлэх холбох нөхцөл '-다가' ба үйл үг '-보다' -д болзлыг илэрхийлэх холбох нөхцөл '-(으)면' -ийн нийлсэн хэлбэр бөгөөд үйл үгэнд залгаж 'өмнөх үйл үгтэй

адил үйлдлийг хийх юмуу тиймэрхүү байдлаар байгааг болзлоор хийнэ гэвэл дараагийн гишүүн өгүүлбэртэй адил хэрэг явдал үүснэ' гэсэн утгыг илэрхийлнээ.

●외국생활을 하다 보면 고국이 그리워요.

Гадаадад амьдраад үзвэл эх орноо санадаг. ●누구든지 노력하다 보면 성공할 수 있어요.

Хэн ч бай чармайгаад үзвэл амжилтанд хүрч чадна. ●잘 생각하다 보면 좋은 방법이 떠올라요.

Сайн бодож үзвэл сайн арга санаанд орж ирнэ. ●한국어를 배우다 보면 정말 재미있어요.

Солонгос хэл сураад үзвэл үнэхээр сонирхолтой.

89. Дүрэм...

" -는다니까 "..." -на(-нэ, -но, -нө) гэсэн учраас "

'-는다니까' нь шууд бус ишлэлийг илэрхийлэх '-는다고 하다' -д учир шалтгаан болох юмуу өгүүлэгчийн мэдрэхүйн үйлдлийн тухай байдал бүрдүүлэхийг илэрхийлж байгаа '-니까' -ийн нийлсэн '-는다고 하니까' -ийн хураангуйлсан хэлбэр юм.

●비가 온다니까 빨리 가세요.

Бороо орно гэсэн учраас хурдан яваарай. ●친구가 일자리를 찾는다니까 일자리가 있으면 알려 주세요.

Найз ажлын байр олно гэсэн учраас ажлын байр байвал хэлээрэй. ●일이 많다니까 가서 도와 주세요.

Ажил их байна гэсэн учраас очоод туслаарай. ●택시를 탄다니까 택시를 잡아오세요.

Таксинд сууна гэсэн учраас такси бариад ирээрэй. ●검사한다니까 깨끗하게 청소합시다.

Шалгана гэсэн учраас цэвэрхэнээр цэвэрлэцгээе.

90. Дүрэм...

" -는다 해도 "..." -на(-нэ, -но, -нө) гэсэн ч "

'-는다 해도' нь шууд бус ишлэлийг илэрхийлэх '-는다고 하다' -д таамаглал буюу буултыг илэрхийлж байгаа холбох нөхцөл '-어/아/여도' -ийн нийлсэн '-는다고 해여도' -ийн хураангуйлсан

хэлбэр юм.

●내일 눈이 온다 해도 여행을 가겠어요.

Маргааш цас орно гэсэн ч аялалд явна. ●실패한다 해도 그 일을 해 볼게요.

Page 49: дүрэм Jujee

49

Амжилтгүй боллоо гэсэн ч тэр ажлыг хийж үзнэ. ●돈을 빌려 준다 해도 한푼도 안 빌려요.

Мөнгө зээлүүлнэ гэсэн ч нэг зоос ч зээлэхгүй. ●도와 준다 해도 제 혼자 하겠어요.

Туслана гэсэн ч би ганцаараа хийнэ. ●숙제를 한다 해도 몰라서 못해요.

Даалгавар хийнэ гэсэн ч мэдэхгүй болохоор хийж чадахгүй байна.

91. Дүрэм...

" -는다고 "..." -на(-нэ, -но, -нө) гээд "

'-는다고' нь хүүрнэх хэлбэрээр төгсгөх нөхцөл '-(는/ㄴ)다' -д ишлэлийг илэрхийлж байгаа '-고' -ийн

нийлсэн шууд бус ишлэл өгүүлбэрийн хэлбэр юм.

●싸다고 다 나쁜 물건이 아니에요.

Хямдхан гээд бүгд муу бараа биш. ●공부한다고 집안 일을 하지 않으면 안 돼요.

Хичээллэж байна гээд гэрийн ажил хийхгүй бол болохгүй. ●친구가 다음 주에 한국에 간다고 송별회를 했어요.

Найз дараа долоо хоногт Солонгос явна гээд үдэлтийн ёслол хийсэн. ●언니가 구두를 산다고 백화점에 갔어요.

Эгч гутал худалдаж авна гээд их дэлгүүр явсан. ●동생이 날씨가 따뜻하다고 밖에 나갔어요.

Дүү цаг агаар дулааха байна гээд гадаа гарсан.

92. Дүрэм...

" -어 가다/오다 "..." -ж явах(-ирэх) "

'-어 가다/오다' нь холбох нөхцөл '-어/아/여' ба үйл үг '-가다/오다' -ийн нийлсэн хэлбэр бөгөөд

голдуу үйлдэлийн байдлыг үргэлжлүүлэн явах юмуу ирэхийг илэрхийлнэ.

●점점 날씨가 추워져 와요.

Аажимаар цаг агаар хүйтэрч байна. ●지금까지 살아 오면서 이번 일 같은 것은 처임이에요.

Одоо хүртэл амьдарч ирэнгээ энэ удаагийн хэрэг шиг зүйл бол анх удаа юм. ●혼자 살아 가면서 많은 어려움을 겪었어요.

Ганцаараа амьдрангаэ олон бэрхшээлийг туулсан. ● 이제야 방이 따뜻해져 오네요.

Одоо л өрөө дулаарч байна шүү. ●일을 해 가면서 그 문제를 해결합시다.

Ажлаа хийгээ тэр асуудлыг шийдэцгээе.

Page 50: дүрэм Jujee

50

93. Дүрэм...

" -네, -네 해도 "..." -на(-нэ, -но, -нө) -на(-нэ, -но, -нө) гэсэн ч "

'-네, -네 해도' нь хүүрнэх хэлбэрээр төгсгөх нөхцөл '-(으)네' ба үйл үг '-하다' -тай нийлсэн '-(으)네, -(으)네 하다' -д таамаг буюу буултыг илэрхийлж байгаа холбох нөхцөл '-어/아/여도' -ийн нийлсэн

хэлбэрээр, өмнөх үйл үг шиг ярих нь ч байх бөгөөд дараагийн үйл үг шиг ярих боловч дараагийн гишүүн өгүүлбэр нь илүү дээр гэсэн утгыг илэрхийлэх үед хэрэглэнэ.

●복잡하네 사람이 많네 해도 도시는 살기 편해요.

Төвөгтэй байна хүн их байна гэсэн ч хол бол амьдрахад тухтай, ●곱네 밉네 해도 어려운 일이 생기면 형제 밖에 없어요.

Сайн байна муу байна гэсэн ч хэцүү хэрэг гарвал ах дүүгээс өөр хүн байхгүй. ●가네 안 가네 해도 명절이 되면 다 고향을 찾아가요.

Явна явахгүй гэсэн ч үндэсний баяр болвол бүгд нутагтаа очдог. ●잘 사네 못 사네 해도 먹고살기에는 문제가 없어요.

Сайн амьдарна муу амьдарна гэсэн ч идэж амьдрахад бол асуудал байхгүй. ●돈이 있네 없네 해도 입는 것은 잘 입어요.

Мөнгө байна байхгүй байна гэсэн ч өмсөх нь бол сайн өмсдөг.

94. Дүрэм...

" -고 보니 "..." -аад(-ээд, -оод, -өөд) үзсэн чинь "

'-고 보니' нь эгнээг илэрхийлэх холбох нөхцөл '-고' -д оролдлогыг илэрхийлэх туслах үйл үг '-보다' ба бодит үнэний илэрхийллийг илэрхийлж байгаа холбох нөхцөл '-니' -ийн нийлсэн хэлбэрээр,

эрэл хайгуул, шийдвэрийн төлөө ямар нэг зүйл туршсаныг илэрхийлнэ. Дараагийн гишүүн өгүүлбэрт тэр туршлагаар дамжуулан олсон өгүүлэгчийн ухаарал илэрнэ. Өөрөөр хэлбэл 'өмнөх үйлдлийг бүрэн дууссаны дараа ажиглаад үзсэн чинь' гэсэн утгаар хэрэглэгдэнэ.

●수업을 가르치고 보니 아주 재미있어요.

Хичээл заагаад үзсэн чинь маш сонирхолтой байна. ●그 사고 소식을 듣고 보니 정말 가슴이 아파요.

Тэр ослын сурагыг сонссон чинь үнэхээр сэтгэл өвдөж байна. ●그 사람을 만나고 보니 정말로 좋은 사람인 것 같아요.

Тэр хүнтэй уулзаад үзсэн чинь үнэхээр сайн хүн бололтой. ●졸어을 하고 보니 뭘 해야 할지 모르겠어요.

Төгсөөд үзсэн чинь юу хийх ёстойг мэдэхгүй байна. ●야단을 치고 보니 내가 너무한 것 같아요.

Загнуулаад үзсэн чинь би дэндсэн бололтой.

Page 51: дүрэм Jujee

51

95. Дүрэм...

" -는단 말이에요? "..." -гэсэн үг үү? "

'-는단 말이에요?' нь шууд мөн шууд бусаар сонссон бодит үнэнийг иш татах утгыг илэрхийлж байгаа '-다고 하는' -ийн хураангуйлагдсан '-다는' -ийн хураангуйлсан хэлбэр '-단' ба нэр үг '-말' -тай үйл үг '-이다' -ийн нийлсэн '-말이다' -д өгүүлбэрийг төгсгөж байгах хүндэтгэлийн бус асуух хэлбэрээр төгсгөх нөхцөл '-어/아/여요?' -ийн нийлсэн хэлбэр юм.

●이 멋있는 옷을 네가 만들었단 말이에요?

Энэ дэгжин хувцасыг чи хийсэн гэсэн үг үү? ●한국어를 배우기가 어렵단 말이에요?

Солонгос хэл сурах нь хэцүү гэсэн үг үү? ●집안 일을 동생이 다 했단 말이에요?

Гэрийн ажил дүү бүгдийг хийсэн гэсэн үг үү? ●그 친구 키가 작단 말이에요?

Тэр найз намхан гэсэн үг үү? ●저녁을 아버지가 만드셨단 말이에요?

Оройн хоол аав хийсэн гэсэн үг үү?

96. Дүрэм...

" -는 법이다 "..." -нь зайлшгүй юм "

'-는 법이다' нь тодотгол хэлбэрийн нөхцөл ба зайлшгүй тэгэж болохыг илэрхийлж байгаа эрхшээлт нэр үг '-법' -д үйл үг '-이다' -ийн нийлсэн хэлбэр юм. Үйл үгэнд '-는 법이다', тэмдэг үгэнд '-(으)ㄴ 법이다' -аар хэрэглэгдэх бөгөөд байгалийн зүй тогтол буюу 'зайлшгүй тэгэж болох' -ыг

илэрхийлнэ.

●숙제를 꼭 해야 하는 법입니다.

Даалгавар заавал хийх ёстой нь зайлшгүй юм. ●서두를 때 시간이 빨리 지나는 법이다.

Яарах үед цаг хугацаа хурдан өнгөрөх нь зайлшгүй юм. ●약속은 꼭 지커야 하는 법입니다.

Амлалтаа заавал биелүүлэх ёстойн нь зайлшгүй юм. ●은혜을 입으면 꼭 갚아야 하는 법이다.

Ач ивээлд багтвал заавал хариулах ёстой нь зайлшгүй юм. ●자기가 맡은 일은 책임을 져야 하는 법이다.

Өөрийн хариуцсан ажилд хариуцлага хүлээх ёстой нь зайлшгүй юм.

97. Дүрэм...

" -만 해도 "..." -л гэхэд "

'-만 해도' нь эд юмсыг хязгаарлан нэрлэх туслах нөхцөл '-만' ба үйл үг '-하다' -д таамаглал буюу буулт хийх утгыг илэрхийлж байгаа холбох нөхцөл '-어/아/여도' -ийн холбогдсон хэлбэр юм.

Page 52: дүрэм Jujee

52

Өөрөөр хэлбэл 'сэтгэлдээ янз бүрийг бодож байгаа боловч тэр дундаас өмнө байгаа нэр үг зөвхөн нэг зүйлийн талаар ярьсан ч ямар байх' гэсэн утгыг илэрхийлнэ.

●1년 전만 해도 이런 물겅이 없었어요.

Нэг жилийн өмнө л гэхэд ийм бараа байхгүй байсан. ●베낄 숙제만 해도 5페이지이에요.

Хуулж бичих даалгавар л гэхэд таван хуудас юм. ●용돈만 해도 하루에 5000원이 들어요.

Халаасны мөнгө л гэхэд өдөрт таван мянган вон ордог. ●그 집은 너무 커서 집안 일말 해도 하루종일 걸려요.

Тэр байшин хэтэрхий том болохоор гэрийн ажил л гэхэд бүтэн өдөр зарцуулдаг. ●그 책이 어제만 해도 여기에 있었어요.

Тэр ном өчигдөр л гэхэд энд байсан.

98. Дүрэм...

" -기엔 "..." -д бол "

'-기엔' нь '-기에는' -ийн хураангуйлсан хэлбэр бөгөөд нэршүүлэх нөхцөл '-기' -д нөхцөл '-에' болон харьцуулах буюу онцлолыг илэрхийлж байгаа туслах нөхцөл '-는' -ийн нийлсэн хэлбэрээр, учир

шалтгааныг онцлох үед хэрэглэнэ.

●사기엔 색이 좀 어두워요.

Худалдаж авахад бол өнгө нь жаахан бараан байна. ●여행 가기엔 날씨가 안 좋군요.

Аялалд явахад бол цаг агаар сайхан биш байна шүү. ●집에서 쉬기엔 마음이 안 놓여요.

Гэртээ амрахад бол сэтгэл тайван биш байна. ●밤에 혼자 가기엔 너무 무서워요.

Шөнб ганцаараа явахад бол дэндүү аймар байна. ●책을 읽기엔 방ㅈ이 너무 어우워요.

Ном уншихад бол өрөө хэтэхрий харанхуй байна.

99. Дүрэм...

" -는다고들 하다 "..." -гэж ярих(хэлэх) "

'-는다고들 하다' нь хүүрнэх хэлбэрээр төгсгөх нөхцөл '-(는/ㄴ)다' -д шууд бус ишлэлийг илэрхийлэх '-고 하다' -ийн нийлсэн '-는다고' -д үйлдлийн эзэн олон тоо болохыг илэрхийлж байгаа '-들' -ийн нийлсэн хэлбэр юм.

●이번 시험은 매우 어려웠다고들 합니다.

Энэ удаагийн шалгалт нэлээд хэцүү байсан гэж ярьж байна. ●요즘 외국어를 배우는 사람들이 늘어난다고들 해요.

Page 53: дүрэм Jujee

53

Сүүлийн үед гадаад хэл сурч байгаа хүмүүс нэмэгдэж байна гэж хэлж байна. ●내년부터 제도가 많이 달라진다고들 해요.

Ирэх жилээс тогтолцоо нь их өөрчлөгдөнө гэж ярьж байна. ●오빠의 결혼식에 축하객들이 많이 왔다고들 해요.

Ахын хуримын ёслолд баяр хүргэгчид их ирсэн гэж хэлж байна. ●우리반 학생들이 한국으로 어학연수를 간다고들 해요.

Манай ангийн сурагчид Солонгос руу хэлний дадлагад явна гэж ярьж байна.

100. Дүрэм...

" -는/ㄴ가 하면 "..." -байна уу гэвэл/юмуу гэвэл "

'-는/ㄴ가 하면' нь асуултыг илэрхийлэх нөхцөл '-는가' -д үйл үг '-하다' ба таамаглалын болзлыг илэрхийлж байгаа '-면' -ийн нийлсэн хэлбэрээр, өмнөх агуулга сэдэв нь бүгдийг захирч чадахгүй бөгөөд нэг талаар дараагийн агуулга ч оршин байгааг илэрхийлнэ. Тэмдэг үгэнд '-ㄴ가 하면' -г

залгана.

●세상에 좋은 사람이 있는가 하면 나쁜 사람도 있어요.

Хорвоод сайн хүн байна уу гэвэл муу хүн ч байна. ●오늘은 눈이 오는가 하면 바람도 심하게 불어요.

Өнөөдөр цас орж байна уу гэвэл салхи ч хүчтэй салхилж байна. ●올해는 농사도 잘 되었는가 하면 수확도 좋아요.

Энэ жил тариалан ч сайн болсон юмуу гэвэл ургац ч сайн байна. ●이번 달에는 눈코 뜰 세 없이 바쁜가 하면 다음 달에는 한가해요.

Энэ сард толгой өөд татах завгүй юмуу гэвэл дараа сард чөлөөтэй байна. ●그 사람은 성실한가 하면 지도력도 있어요.

Тэр хүн үнэнч юмуу гэвэл удирдах чадвар ч байна.

101. Дүрэм...

" -다가도 "..." -ж байгаад ч "

'-다가도' нь үргэлжилж байсан үйлдэл нэгэнт зогсч, өөр үйлдэл рүү шилжих үед тэр зогссон үйлдлийг илэрхийлэх угсруулан холбох нөхцөл '-다가' -д онцлолын утгыг илэрхийлж байгаа холбох нөхцөл '-도' -ийн нийлсэн хэлбэрээр, '-또(бас), -또한(мөн, бас), -역시(мөн л, бас)' гэх

мэтийн утгаар тайлбарлагдана.

●그는 공부를 하다가도 가끔 깜박깜박 졸아요.

Тэр хичээл хийж байгаад ч хааяа нүд нь анилдан зүүрмэглэдэг. ●만나면 보기 싫다가도 해어지면 보고 싶어요.

Уулзвал харахад дургүй байж байгаад ч салвал харахийг хүсдэг. ●잠을 자다가도 전화벨 소리만 나면 벌떡 일어나요.

Унтаж байгаад ч утасны хонхны дуу л гарвал огцом босдог. ●그 아이는 놀다가도 공부할 시간이 되면 공부를 해요.

Тэр хүүхэд тоглож байгаад ч хичээллэх цаг нь болвол хичээлээ хийдэг.

Page 54: дүрэм Jujee

54

●낮에는 열이 내려가다가도 밤만 되면 다시 열이 올라가요.

Өдөртөө халуун бууж байгаад ч шөнө л болвол дахиад халуун нь нэмэгддэг.

102. Дүрэм...

" -곤 하다 "..." -даг(-дэг, -дог, -дөг) байсан "

'-곤 하다' нь үйл үгийн язгуурт залгаж, адил үйлдлийг байн байн давтан хийхийг илэрхийлж байгаа холбох нөхцөл '-곤' -д үйл үг '-하다' -ийн нийлсэн хэлбэрээр, хийж байгаа ажлыг олон удаа

хийдэг гэсэн утгыг илэрхийлнэ.

●나는 외로울 때 음악을 듣곤 했어요.

Би ганцаардах үедээ хөгжим сонсдог байсан. ●시간이 있으면 친구와 당구장에 가곤 했어요.

Зав байвал найзтай биллъярдын газарт очдог байсан. ●가끔 그 남자 사진을 보곤 했어요.

Хааяа тэр эрэгтэйн зургийг үздэг байсан. ●쭈재는 우리집에 자주 오곤 했어요.

Жүжээ манай гэрт байнга ирдэг байсан. ●그 분은 항상 어로 말하곤 했어요.

Тэр хүн үргэлж Англи хэлээр ярьдаг байсан.

103. Дүрэм...

" -(ㄴ/는)다니까요 "..." -на(-нэ, -но, -нө) гээд байхад "

'-(ㄴ/는)다니까요' нь '-다고 하니까요' -г хураангуйлсан хэлбэрээр, өмнөх үг нь ардах үгийн учир шалтгаан болохыг илэрхийлэх угсруулан холбох нөхцөл '-(으)니까' -д хүндэтгэлийг идэрхийлж байгаа төгсгөх нөхцөл '-요' -г залгаж онцлолыг илэрхийлнэ.

●합격 한다니까요.

Тэнцэнэ гээд байхад. ●필요 한다니까요.

Хэрэгтэй гээд байхад. ●비가 온다니까요.

Бороо орно гээд байхад. ●내 것이 아니라니까.

Миний юм биш гээд байхад. ●할 일이 있다니까.

Хийх ажил байгаа гээд байхад.

Page 55: дүрэм Jujee

55

104. Дүрэм...

" -더러 "..." -д(т) "

'-더러' нь хүнийг илэрхийлэх нэр үгэнд залгаж хэрэглэгдэх нөхцөл бөгөөд үйлдэл нь нөлөөлж

байгаа объект эсвэл гол сэдвийн объектыг илэрхийлж байгаагаар, өгүүлбэр нь заавал ишлэл өгүүлбэрийн хэлбэрийг агуулна.

●저 사람들이 친구더러 잘 못했다고 해요.

Тэр хүмүүс найзад буруу хийсэн гэж хэлж байна. ●기사더러 빨리 가라고 해요.

Жолоочид хурдан яваарай гэж хэлээрэй. ●누구더러 반말을 해요?

Хэнтэй эелдэг бус үгээр ярьдаг вэ? ●우리더러 이 물건을 사라고 해요.

Бидэнд энэ барааг аваарай гэж хэлж байна. ●그 사람더러 오라고 해요.

Тэр хүнд ирээрэй гэж хэлээрэй.

105. Дүрэм...

" -듯이 "..." -шиг "

'-듯이' нь үйл үгийн язгуурт залгаж, ' тэр язгуур нь илэрхийлэх агуулгатай адилаар' гэсэн утгыг

илэрхийлж байгаа холбох нөхцөл юм.

●땀이 물 흐르듯이 납니다.

Хөлс нь ус урсаж байгаа шиг гардаг. ●사람마다 얼굴이 다르듯이 생각도 다릅니다.

Хүн бүр царай нь өөр шиг бодол нь ч өөр. ●물 마시듯이 술을 마셔요.

Ус ууж байгаа шиг архийг уудаг. ●물이 쏟아지듯이 소나기가 왔어요.

Ус асгарч байгаа шиг аадар бороо орсон. ●그는 물 쓰듯이 돈을 써요.

Тэр бол ус хэрэглэдэг шиг мөнгийг хэрэглэдэг.

106. Дүрэм...

" -(으)ㄹ지라도 "..." -лаа(-лээ, -лоо, -лөө) ч "

'-(으)ㄹ지라도' нь ямар нэгэн хэрэг явдлыг таамаглан тэр боломжийг асуух юмуу асуултыг илэрхийлж байгаа холбох нөхцөл '-(으)ㄹ지' -д '-라고 해도' -ийн хураангуйлсан холбох нөхцөл '-(이)라도' -ийн нийлсэн хэлбэр юм. 'Хэдийгээр тийм байлаа ч' гэсэн утгаар, өгүүлбэртэй хамт хийх зүйл гэдгийг илэрхийлнэ. Үгийн язгуур гийгүүлэгчээр төгсвөл '-(으)ㄹ지라도', эгшгээр төгсвөл '-ㄹ지라도' -г залгана.

Page 56: дүрэм Jujee

56

●언니는 밤에 지새울지라도 아침에 일찍 일어나요.

Эгч цурам хийлгүй үүр цайлгалаа ч өглөө эрт босдог. ●월급 아무리 많이 받을지라도 절약해서 써야 해요.

Цалин хичнээн их авлаа ч хэмнээд хэрэглэх хэрэгтэй. ●날씨가 추울지라도 여행을 떠나요.

Цаг агаар хүйтэн байлаа ч аялалд явна. ●사람이 많을지라도 버스를 타세요.

Хүн их байлаа ч автобусанд суугаарай. ●바쁠지라도 그 화를 꼭 보세요.

Завгүй байлаа ч тэр киног заавал үзээрэй.

107. Дүрэм...

" -보고 "..." -хараад "

'-보고' нь хүнийг илэрхийлэж байгаа нэр үгэнд залгаж үгэнд залгаж хэоэглэгдэх туслах нөхцөл бөгөөд '-을 상대로 하여 (-ыг(-ийг) харилцагчаар болгож)' гэсэн утгыг илэрхийлнэ. Үйл үг '-보다' -аас үүссэн нөхцөл учираас '-보고' -ийн өмнө заахын тийн ялгалын нөхцөл '-을/를' эсвэл хураангуйлсан хэлбэр '-ㄹ' -ийг нэмж хэрэглэх нь ч байна.

●아이가 어머니보고 웁니다.

Хүүхэд ээжийгээ хараад уйлдаг. ●선생님이 나보고 오라고 했어요.

Багш намайг хараад ирээрэй гэсэн. ●안내원이 그림보고 설명해요.

Тайлбарлагч зураг хараад тайлбарладаг. ●그 사람보고 오라고 하세요.

Тэр хүийг харвал ирээрэй гэж хэлээрэй. ●그 사람은 집보고 갔어요.

Тэр хүн гэрээ хараад явсан.

108. Дүрэм...

" -기란 "..." -на(-нэ, -но, -нө) гэдэг нь "

'-기란' нь нэршүүлэх нөхцөл '-기' -д '-라고 하는 것은(гэж хэлэх нь)' -ийн хураангуйлсан нэр үгийн нөхцөл '-란' -г залагсан хэлбэр юм. 'Ямар нэг зүйлийг хийх нь' гэсэн утгыг илэрхийлнэ.

●올림픽에서 메달을 따기란 쉬운 일이 아닙니다.

Олимпоос медаль авна гэдэг нь амархан зүйл биш. ● 어를 배우기란 어려울 것 같아요.

Англи хэл сурна гэдэг нь хэцүү юм шиг байна. ●대학에 들어가기란 참 어려운 것 같아요.

Page 57: дүрэм Jujee

57

Их сургуульд орно гэдэг нь маш хэцүү юм шиг байна. ●몽골에서 등산을 가기란 그리 쉬운 일이 아닙니다.

Монголд ууланд авирна гэдэг нь тийм ч амархан зүйл биш. ●돈을 모으기란 아주 어려워요.

Мөнгө цуглуулна гэдэг нь маш хэцүү.

109. Дүрэм...

" -(이)란 "..." -гэдэг нь "

'-(이)란' нь нэр үгтэй нийлж хэрэглэгдэх бөгөөд '-이라고 하는 것은 (гэж хэлэх нь)' -ийн

хураангуйлсан хэлбэр юм. Голдуу ямар нэг зүйлийг тодорхойлох үед хэрэглэнэ. Нэр үг гийгүүлэгчээр төгсвөл '-(이)란', эгшгээр төгсвөл '-란' -г залгана.

●친구란 언제든지 도와 줘야 해.

Найз гэдэг нь хэзээ ч бай туслаж өгөх хэрэгтэй. ●건강이란 가장 중요한 것이다.

Эрүүл мэнд гэдэг нь хамгийн чухал зүйл юм. ●사랑이란 서로 이해하고 아껴주는 것입니다.

Хайр гэдэг нь харилцан ойлгож халамжилж өгч байгаа зүйл юм. ●국가란 국민들을 위해서 일을 해야 합니다.

Улс гэдэг нь ард түмний төлөө ажил хийх ёстой.

110. Дүрэм...

" -(으)ㄹ 수도 있다 "..." -ж(ч) болно(-нь ч байна) "

'-(으)ㄹ 수도 있다' нь ирээдүй буюу таамагыг илэрхийлэх тодотгол хэлбэрийн нөхцөл '-(으)ㄹ' -д 'арга, хэрэгсэл' -ийг илэрхийлэх эрхшээлт нэр үг '-수' ба онцлолын утгыг илэрхийлж байгаа нөхцөл '-도' -д үйл үг '-있다' -ийн нийлсэн хэлбэр юм. Бодит үнэний боломж буюу үйлдэл бий болж чадаж байгаа бага зэргийн боломжийг илэрхийлнэ. Үгийн язгуур гийгүүлэгчээр төгсвөл '-(으)ㄹ 수도 있다', эгшгээр төгсвөл '-ㄹ 수도 있다' -г залгана.

●너무 걱정하면 머리가 아플 수도 있어요.

Хэтэрхий санаа зовбол толгой өвдөж ч болно. ●오늘을 일이 많아서 집에 늦게 갈 수도 있어요.

Өнөөдөр ажил их болохоор гэрт оройтож очиж ч болно. ●시험을 잘 볼 수도 있고 못 볼 수도 있어요.

Шалгалт сайн өгөх нь ч байх бөгөөд муу өгөх нь ч байна. ●그 사람들이 약속을 지키지 않을 수도 있습니다.

Тэр хүмүүс амлалтаа биелүүлэхгүй байх нь ч байна. ●이 도서관에서 책을 빌릴 수도 있어요.

Энэ номын сангаас ном авч ч болно.

Page 58: дүрэм Jujee

58

111. Дүрэм...

" -(는/ㄴ)다는 것이 "..." -гэсэн нь "

'-(는/ㄴ)다는 것이' нь ишлэлийг илэрхийлэх '-(는/ㄴ)다고 하다' ба тодотгол хэлбэрийн нөхцөл '-는/ㄴ' -д эрхшээлт нэр үг '-것' болон нөхцөл '-이' -ийн нийлсэн '-(는/ㄴ)다고 하는 것이' -ийн

хураангуйлсан хэлбэр юм. Ерөнхийдөө эзэн биеийн сэтгэлийн зоригоос өөрөөр өгүүлэхүүн хэсэгт хэрэг явдал нь буруу биелэгдсэнийг илэрхийлэх үг орно.

●일찍 퇴근한다는 것이 일이 많아서 못했어요.

Эрт тарна гэсэн нь ажил их болохоор чадсангүй. ●친구를 만난다는 것이 바빠서 못 만났어요.

Найзтай уулзана гэсэн нь завгүй болохоор уулзаж чадсангүй. ●내일 비가 온다는 것이 사실이에요?

Маргааш бороо орно гэсэн нь үнэн үү? ●저녁에 불고기를 먹는다는 것이 정말이에요?

Орой хоолонд шарсан мах иднэ гэсэн нь үнэн юмуу? ● 어를 배운다는 것이 시간이 없어서 못했어요.

Англи хэл сурна гэсэн нь завгүй болохоор чадсангүй.

112. Дүрэм...

" -(는/ㄴ)다니 "..." -гэсэн "

'-(는/ㄴ)다니' нь шууд бус ишлэлийг илэрхийлэх '-는다고 하다' -д өмнөх үг нь ардах үгийн учир шалтгаан болохыг илэрхийлж байгаа холбох нөхцөл '-니' -тай нийлсэн '-는다고 하니' -ийн

хураангуйлсан хэлбэр юм. Иш татагдсан өмнөх гишүүн өгүүлбэр нь ерөнхийдөө дараагийн гишүүн өгүүлбэрийн учир шалтгаан болно.

●새시장이 문을 연다니 구경하러 갑시다.

Шинэ зах нээнэ гэсэн сонирхон үзэхээр явцгаая. ●기말고사를 쳤다니 여행이나 같이 갑시다.

Улирлын шалгалт өгсөн гэсэн аялалд хамт явцгаая. ●일이 다 끝났다니 차나 한잔하자.

Ажил бүгд дууссан гэсэн цай ууцгаая. ●맗이 산다니 값을 깎아 주십시오.

Их авна гэсэн үнийг нь буулгаж өгөөрэй. ●친구가 온다니 마중을 나가자.

Найз ирнэ гэсэн тосохоор гарцгаая.

Page 59: дүрэм Jujee

59

113. Дүрэм...

" -고도 "..." -аад(-ээд, -оод, -өөд) ч "

'-고도' нь ямар нэг зүйлийн эхлээд хийсний дараа дараагийн зүйлийг хийх үед хэрэглэгдэх холбох нөхцөл '-고' -д онцлолын утгыг илэрхийлж байгаа туслах нөхцөл '-도' -ийн нийлсэн хэлбэр юм.

●금방 밥을 먹고도 배가 안 불러요?

Дөнгөж сая хоол идээд ч гэдэс цадаагүй юу? ●동생에게 가르치고도 그것을 몰라요?

Дүүд заагаад ч тэрийг мэдэхгүй юу? ●도서관에 같이 가고도 도서관이 어디 있는지 몰라요?

Номын сан руу хамт яваад ч номын сан хаана байдагийг мэдэхгүй юу? ●일을 하고도 월급을 안 받았어요?

Ажил хийгээд ч цалин авсангүй юу? ●약을 먹고도 감기가 낫지 않았어요?

Эм уугаад ч ханиад эдгэсэнгүй юу?

114. Дүрэм...

" -는/은커녕 "..." -байтугай(-битгий хэл) "

'-는/은커녕' нь энгийн туслах нөхцөл '-는/은' -тэй нийлээд '-는/은커녕' -ийн хэлбэрээр хэрэглэгдэх бөгөөд үйл үгэнд '-기는커녕' -ийн хэлбэрээр хэрэглэгдэнэ. Ерөнхийдөө 'тэрийг орхиод нэг алхам

илүү яваад өөр зүйл хүртлэх утга' -ыг илэрхийлнэ.

●다리가 아파서 가기는커녕 서지도 못 해요.

Хөл өвдөөд явах нь байтугай зогсож ч чадахгүй байна. ●버스는커녕 택시도 안 와요.

Автобус битгий хэл такси ч ирэхгүй байна. ●운전하기는커녕 자전거도 못 타요.

Машин жолоодох нь битгий хэл дугуй ч унаж чадахгүй. ●일을 하기는커녕 도와 주지도 않아요.

Ажил хийх нь байтугай туслаж ч өгдөггүй. ●빌려 줄 돈은커녕 쓸 돈도 없어요.

Зээлэх мөнгө битгий хэл хэрэглэх мөнгө ч байхгүй байна.

115. Дүрэм...

" -(으)면 -(으)ㄹ수록 "..." -вал(-вэл)/-бал(-бэл) -х тусам "

'-(으)면 -(으)ㄹ수록' нь таамаглалын болзлыг илэрхийлэх холбох нөхцөл '-(으)면' ба ямар нэг хэрэг

явдал нэмэн явахаас шалтгаалан өөр хэрэг явдлыг түүнд харьцуулан нэмэх юмуу хасахыг илэрхийлж байгаа холбох нөхцөл '-(으)ㄹ수록' -ийн нийлсэн хэлбэр юм. Адил үйл үгийн хоёр удаа

давтах бөгөөд үйлдлийг олон удаа давтах юмуу хэмжээ түвшин нь хүчжихийг илэрхийлнэ. Үгийн язгуур гийгүүлэгчээр төгсвөл '-(으)면 -(으)ㄹ수록', эгшгээр төгсвөл '-면 -ㄹ수록' -г залгана.

Page 60: дүрэм Jujee

60

●서두르면 서두를수록 시간이 빨리 갑니다.

Яарвал яарах тусам цаг хурдан өнгөрдөг. ●재미있는 소설을 읽으면 읽을수록 시간 가는 줄 모릅니다.

Сонирхолтой роман уншвал унших тусам цаг хугацаа өнгөрч байгааг мэддэггүй. ●한국어는 공부하면 할수록 쉽니다.

Солонгос хэл хичээллэвэл хичээллэх тусам амархан. ●바쁘면 바쁠수록 일을 망칩니다.

Завгүй бол завгүй байх тусам ажил алддаг. ●일을 미루면 미룰수록 더욱 립니다.

Ажил хойшлуулбал хойшлуулах тусам улам илүү овоордог.

116. Дүрэм...

" -(으)로는 "..." -аар(-ээр, -оор, -өөр) бол "

'-(으)로는' нь нэр үгэнд залгаж, дайвар үгийн үүрэгтэйг илэрхийлэх нөхцөл '-(으)로' ба нэр үг биш

бусад бүтээвэртэй нийлээд '-харьцуулах' ба '-онцлол' -ын утгыг илэрхийлж байгаа туслах нөхцөл '-은/는' -ийн нийлсэн хэлбэр юм. Үгийн язгуур гийгүүлэгчээр төгсвөл '-(으)로는', эгшгээр төгсвөл '-로는' -г залгана.

●관광객들이 많이 가는 곳으로는 테렐지입니다.

Жуулчид их очдог газраар бол Тэрэлж юм. ●요즘 사람들이 가장 많이 배우는 언어로는 어입니다.

Сүүлийн үед хүмүүс хамгийн их сурч байгаа хэлээр бол Англи хэл юм. ●학생들이 자주 가는 식당으로는 학교 식당입니다.

Сурагчид байнга очдог хоолны газраар бод сургуулийн хоолны газар юм. ●몽골의 민속 축제로는 설날과 나담입니다.

Монголын үндэсний баяр бол 'Цагаан сар' ба 'Наадам' юм. ●아이들이 잘 가는 화과으로는 텡기스입니다.

Хүүхдүүд сайн очдог кино театр бол 'Тэнгис' юм.

117. Дүрэм...

" -(는/ㄴ) 다지요? "..." -гэсэн биз дээ? "

'-(는/ㄴ) 다지요?' нь өмнөх үг нь ишлэл болохыг илэрхийлэх төгсгөх нөхцөл '-는/ㄴ 다' -д асуух утгыг илэрхийлж байгаа төгсгөх нөхцөл '-지?' -ийн хүндэтгэлийн үг болох '-지요?' -ийн нийлсэн

хэлбэр юм. Хэдий мэдэж байгаа бодит үнэнд сонсогчийн зөвшөөрлийг олж батлах гэсэн утгыг илэрхийлнэ.

●언니가 지난주에 결홀했다지요?

Эгч өнгөрсөн долоо хоногт гэрэлсэн гэсэн биз дээ? ●그 학생이 날마다 늦는다지요?

Тэр сурагч өдөр бүр хоцордог гэсэн биз дээ? ●할머니가 시골에 가셨다지요?

Page 61: дүрэм Jujee

61

Эмээ хөдөө явсан гэсэн биз дээ? ●사장이 어제 한국에서 왔다지요?

Захирал өчигдөр Солонгосоос ирсэн гэсэн биз дээ? ●아침마다 7시에 얼어난다지요?

Өглөө бүр 7 цагт босдог гэсэн биз дээ?

118. Дүрэм...

" -(으)ㄹ 만하다 "..." -ж болох "

'-(으)ㄹ 만하다' нь ирээдүй буюу таамагыг илэрхийлэх тодотгол хэлбэрийн нөхцөл '-(으)ㄹ' болон

'үйл хөдлөл буюу байдал нь тэр хэмжээнд нөлөөлөх' ба эсвэл 'тэгж болох үнэ цэнэ байгаа' -г илэрхийлж байгаа '-만하다' -ийн нийлсэн хэлбэр юм. Үгийн язгуур гийгүүлэгчээр төгсвөл '-(으)ㄹ 만하다', эгшгээр төгсвөл '-ㄹ 한하다' -г залгана.

●졸업선물로 될 만한 물건이 뭐 있어요?

Төгсөлтийн бэлэг болж болох юм байна. ●그 사람은 성실해서 믿을 만해요.

Тэр хүн үнэнч болохоор итгэж болох юм. ●일을 빨리 끝낼 만한 방법을 찾읍시다.

Ажил хурдан дуусгаж болох аргыг олцгооё. ●이것은 어린이가 읽을 만한 책입니다.

Энэ нь хүүхэл уншиж болох ном юм. ●제가 도와 드릴 만한 것이 있습니까?

Би туслаж болла зүйл байна уу?

119. Дүрэм...

" -(이)라든가 "..." -ч юмуу "

'-(이)라든가' нь '-(이)라고 하든가' -ийн хураангуйлсан хэлбэр бөгөөд өгүүлбэрт янз бүрийн эд юмыг эгнүүлэн сонгон тогтоорой гэсэн утгыг илэрхийлнэ. '-(이)라든지' -тэй сольж болно. Нэр үг гийгүүлэгчээр төгсвөл '-(이)라든가', эгшгээр төгсвөл '-라든가' -г залгана.

●친구의 결혼식에 예쁜 꽃이라든가 기념품을 사 줍시다.

Найзын хуримын ёслолд гоё цэцэг ч юмуу бэлэг дурсгалын зүйл авч өгцгөөе. ●부모님께 소포라든가 편지를 보냅시다.

Эцэг эхдээ илгээмж ч юмуу захиа явуулцгаая. ●주말에 화라든가 연극을 봐요.

Долоо хоногийн эцэст кино я юмуу жүжиг үзнэ. ●식탁 위에 꽃이라든가 뭘 놓았으면 좋겠어요.

Хоолны ширээн дээр цэцэг ч юмуу юу ч юм тавьсан бол сайхан.

Page 62: дүрэм Jujee

62

●동생 생일에 우표라든가 좋아하는 것을 사 주세요.

Дүүгийн төрсөн өдөрт марк ч юмуу дуртай зүйлийг авч өгөөрэй.

120. Дүрэм...

" -고 말고(요) "..." -гүй яахав "

'-고 말고(요)' нь эгнүүлэх үүргийг илэрхийлэх холбох нөхцөл '-고' ба тэр үйлдэл нь биелэнэ гэсэн утгыг илэрхийлж байгаа туслах үйл үг '-말다' -ийн нийлсэн хэлбэрт холбох нөхцөл '-고(요)' -г

залгаж бүтсэн хэлбэр юм. Үйл үгэнд залгаж, эсрэг талын ярианд хүчтэй хүлээн зөвшөөрлийг илэрхийлэх юмуу эсвэл өгүүлэгчийн хүчтэй сэтгэлийн зоригыг илэрхийлж байгаа төгсгөх хэлбэрээр хэрэглэгдэнэ.

●초대를 받았어요?

Урилга авсан уу? -받고 말고요.

Авалгүй яахав. ●생일 파티에 오겠지요?

Төрсөн өдрийн үдэшлэгт ирнэ биз дээ? -오고 말고요.

Ирэлгүй яахав. ●한국어를 배웠어요?

Солонгос хэл сурсан уу? -배우고 말고요.

Суралгүй яахав. ●불고기를 먹어 봤어요?

Бүлгуги(шарсан мах) идэж үзсэн үү? -먹어 보고 말고요.

Идэж үзэлгүй яахав. ●숙제를 했어요?

Даалгавар хийсэн үү? -하고 말고요.

Хийлгүй яахав.

121. Дүрэм...

" -지 그래요 "..." -гүй дээ "

'-지 그래요' нь тэгэж хийхийг хүсэх юмуу даалгах утгыг илэрхийлж байгаа доод тушаалтанд хэрэглэх төгсгөх нөхцөл '-지' ба '-그렇게 하다 (тэгэж хийх)' -ийн утгыг агуулсан '-그리하다 (тийм

байх)' -д юмыг даруу төлөвөөр хэлж өгч байгаа утгыг илэрхийлэх хүүрнэх хэлбэрээр төгсгөх нөхцөл '-어/아/여요' -ийн нийлсэн хэлбэр юм.

Page 63: дүрэм Jujee

63

●몽골에 왔으면 전화하지 그래요.

Монголд ирсэн бол утасдахгүй дээ. ●어려우면 물어 보지 그래요.

Хэцүү бол асууж үзэхгүй дээ. ●바쁘면 내일 오지 그래요.

Завгүй бол маргааш ирэхгүй дээ. ●가지 못했으면 말하지 그래요.

Явж чадахгүй байсан бол хэлэхгүй дээ. ●마음에 들으면 사지 그래요.

Таалагдсан бол авахгүй дээ.

122. Дүрэм...

" -(으)나 -(으)나 "..." -ч, -ч "

'-(으)나 -(으)나' нь эгнүүлэх утгыг илэрхийлж байгаа холбох нөхцөл '-(으)나' -ийн давталт хэлбэр

бөгөөд хоёр үйлдэл бий болоод нөхцөл байдал нь өөрчлөлттэй хамааралгүй үргэлж адилыг илэрхийлнэ. Үгийн язгуур гийгүүлэгчээр төгсвөл '-(으)나 -(으)나' эгшгээр төгсвөл '-나 -나' -г

залгана.

●나는 자나 깨나 당신 생각 뿐이에요.

Би унтсан ч сэрсэн ч таныг л бодох төдий юм. ●비가 오나 눈이 오나 일을 해요.

Бороо орсон ч цас орсон ч ажилладаг. ●부모는 앉으나 서나 자식 걱정을 해요.

Эцэг эх суусан ч боссон ч үр хүүхэддээ санах зовдог. ●성적이 좋으나 안 좋으나 상관없어요.

Дүн сайн ч муу ч хамаагүй. ●동생은 앉으나 서나 그 책만 얽어요.

Дүү суусан ч боссон ч тэр номыг л уншиж байна.

123. Дүрэм...

" -었던 것 같다 "..." -сан(-сэн, -сон, сөн) юм шиг байна(-бололтой) "

'-었던 것 같다' нь өнгөрсөн цагийн нөхцөл '-었' ба дурсамжийн нөхцөл '-던' -д өнгөрсөн үеийн бүрэн дуусгаврыг илэрхийлэх тодотгол хэлбэрийн нөхцөл '-(으)ㄴ' -ийн нийлсэн хэлбэрт, баттай биш боловч тиймэрхүү таамагыг илэрхийлж байгаа '-것 같다' -ийн нийлсэн хэлбэр юм. Өгүүлэгч

өнгөрсөн үеийн туршлагыг дурсан ярьж байгаа хирнээ өгүүлэгчийн санамж баттай биш байх үед хэрэглэнэ.

●친구가 우리 집에 갔던 것 같아요.

Найз манай гэрт очсон юм шиг байна.

Page 64: дүрэм Jujee

64

●그 사람을 전에 어디서 봤던 것 같아요.

Тэр хүнийг өмнө нь хаа нэгтээ харсан юм шиг байна. ●나는 어렸을 때 참 행복했던 것 같아요.

Би бага насандаа маш аз жаргалтай байсан юм шиг байна. ●밤에 비가 많이 왔던 것 같아요.

Шөнө бороо их орсон юм шиг байна. ●이 책을 읽어 봤던 것 같아요.

Энэ номыг уншиж үзсэн юм шиг байна.

124. Дүрэм...

" -다면서요? "..." - гэсэн биздээ? -гэчихээд? "

'-다면서요?' сонссон бодит үнэний тухай эргүүлэн асуух юмуу наргиан болох утгыг илэрхийлж байгаа төгсгөх нөхцөл '-다면서' -д асуух хэлбэрээр төгсгөх нөхцөл '-요?' -ийн нийлсэн хэлбэр юм.

●그가 어제 왔다면서요?

Тэр өчигдөр ирсэн гэсэн биз дээ? ●친구가 한국에 갔다면서요?

Найз Солонгост очсон гээ биз дээ? ●시험에 합격했다면서요?

Шалгалтанд тэнцсэн гэсэн биз дээ? ●첫눈이 왔다면서요?

Анхны орсон гэчихээд? ●공부를 잘 한다면서요?

Хичээл сайн хийнэ гэсэн биз дээ?

125. Дүрэм...

" -(으)면서도 "..." -хирнээ ч(-мөртлөө ч) "

'-(으)면서도' нь хоёр үйлдэл нэг зэрэг бий болох '-(으)면서' ба туслах нөхцөл '-도' -ийн нийлсэн

хэлбэр бөгөөд өмнөх гишүүн өгүүлбэрийн үйлдэл буюу байдалтай эсрэгцэж байгаа үг мөн хандаж байгаа үг нь дараагийн гишүүн өгүүлбэрт орно. Үгийн язгуур гийгүүлэгчээр төгсвөл '-(으)면서도', эгшгээр төгсвөл '-면서도' -г залгана.

●알면서도 왜 대답을 하지 않았어요.

Мэддэг хирнээ ч яагаад хариулахгүй байсан. ●돈이 많으면서도 잘 쓰지 않아요.

Мөнгө ихтэф хирнээ ч сайн хэрэглэдэггүй. ●그 사람은 어제 왔으면서도 또 왔어요.

Тэр хүн өчигдөр ирсэн хирнээ ч дахин ирсэн. ●몸이 아프면서도 일을 계속해요.

Page 65: дүрэм Jujee

65

Бие өвддөг хирнээ ч тасралтгүй ажиллаж байна. ●밥을 먹었으면서도 또 먹어요.

Хоол идсэн хирнээ ч дахиад идэж байна.

126. Дүрэм...

" -(으)ㄹ까 보다 "..." -даг(-дэг, -дог, -дөг) юмуу гэж бодох, -х болов уу гэж бодох "

'-(으)ㄹ까 보다' нь асуултыг илэрхийлэх асуух хэлбэрээр төгсгөх нөхцөл '-(으)ㄹ까' ба оролдлогыг илэрхийлж байгаа үйл үг '-보다' -ийн нийлсэн хэлбэрээр, өгүүлэгч тэр үйлдлийг сорилоор хийж үзэх бодол байгааг илэрхийлнэ. Үгийн язгуур гийгүүлэгчээр төгсвөл '-(으)ㄹ까 보다', эгшгээр төгсвөл '-ㄹ까 보다' -г залгана.

●집에서 일찍 나갔으니 수업에 늦지 않을까 봅니다.

Гэрээс эрт гарсан юм чинь хичээлээс хоцрохгүй болов уу гэж бодож байна. ●언니에게 생일선물을 살까 봐요.

Эгчид төрсөн өдрийн бэлэг авдаг юмуу гэж бодож байна. ●돈을 잃어버릴까 봐 은행에 저축했어요.

Мөнгө гээчих болов уу гэж бодоод банкинд хадаглуулсан. ●지각할까 봐 택시를 탔어요.

Хоцрох болов уу гэж бодоод таксинд суусан. ●저녁은 김치찌개를 먹을까 봐요.

Оройн хоол гимчитэй шөл иддэг юмуу гэж бодож байна.

127. Дүрэм...

" -(이)라도 "..." -ч болов "

'-(이)라도' нь нэр үгийн дараа шуул хэрэглэгдэж, олон эд юм дундаас гойд таалагдаж байгаа зүйл байхгүй боловч яах аргагүй нэг зүйл сонгохыг илэрхийлнэ. Нэр үг гийгүүлэгчээр төгсвөл '-(이)라도', эгшгээр төгсвөл '-라도' -г залгана.

●내일은 한가하면 화라도 볼까요?

Маргааш завтай бол кино ч болов үзэх үү? ●커피가 없으면 물이라도 주세요.

Кофе байхгүй бол ус ч болов өгөөрэй. ●아이가 계속 우니 우유라도 끓여 줍시다.

Хүүхэд тасралтгүй уйлж байгаа учраас сүү ч болов буцалгаж өгье. ●심심하면 텔레비전이라도 보세요.

Уйдвал зурагт ч болов үзээрэй. ●일이 많으면 주말이라도 하세요.

Ажил их бол долоо хоногийн эцсээо ч болов хийгээрэй.

Page 66: дүрэм Jujee

66

128. Дүрэм...

" -기는요 "..." -ч гэж дээ "

'-기는요' нь нэршүүлэх хэлбэрийн нөхцөл '-기' -д туслах нөхцөл '-는' ба төгсгөх нөхцөл '-요' -ийн нийлсэн хэлбэр юм. 'Эсрэгцүүлэл' -ийн утгыг агуулсан '-는' -тэй нийлсэн учраас эсрэг талын

санал бодолд эсрэгцүүлэх эсвэл эсэргүүцэл болж байгаа санаа бодлыг илэрхийлнэ. Тийм учир сайшаалын талаар төлөв даруу илэрхийлэл ч болно.

●열이 내렸어요?

Халуун нь буусан уу? -내리기는요.

Буух ч гэж дээ. ●참 예쁘군요.

Маш хөөрхөн юм байна шүү. -예쁘기는요.

Хөөрхөн ч гэж дээ ●그 사람을 만났어요?

Тэр хүнтэй уулзсан уу? -만나기는요.

Уулзах ч гэж дээ. ●피곤하시죠?

Ядарч байгаа биз дээ? -피곤하기는요.

Ядрах ч гэж дээ. ●그 사람과 헤어졌어요?

Тэр хүнээс салсан уу? -헤어지기는요.

Салах ч гэж дээ.

129. Дүрэм...

" -어야 "..." -ж байж л "

'-어야' нь ардах үгийн талаар зайлшгүй шаардлагатай нөхцөл болохыг илэрхийлж байгаа холбох

нөхцөл юм.

●읽어 봐야 내용을 압니다.

Уншиж үзэж байж л агуулгыг мэднэ. ●열심히 공부해야 성공해요.

Хичээнгүй хичээллэж байж л амжилтанд хүрнэ. ●단어를 많이 알아야 이 문장을 이해할 수 있어요.

Үг их мэдэж байж л энэ өгүүлбэрийг ойлгож чадна. ●백화점에 가야 그 물건을 살 수 있어요.

Их дэлгүүрт очиж байж л тэр барааг авч чадна.

Page 67: дүрэм Jujee

67

●지금 출발해야 제 지간에 도착해요.

Одоо хөдлөж байж л цагтаа хүрнэ.

130. Дүрэм...

" -(이)랍니다 "..." -гэнэ "

'-(이)랍니다' нь '-이라고 합니다' -ийн хураангуйлсан хэлбэрээр, сонссон бодит үнэнийг бусдад мэдэгдэх үед хэрэглэнэ. Нэр үг гийгүүлэгчээр төгсвөл '-(이)랍니다', эгшгээр төгсвөл '-랍니다' -г

залгана.

●이 건물은 몽골국립범대학교랍니다.

Энэ барилга нь Монгол улсын боловсролын их сургууль гэнэ. ●그 사람은 대학생이랍니다.

Тэр хүн оюутан гэнэ. ●한국에는 제일 따뜻한 곳은 제주도랍니다.

Солонгост хамгийн дулаахан газар бол Жэжү арал гэнэ. ●이곳이 수흐바타르광장이랍니다.

Энэ газар Сүхбаатарын талбай гэнэ. ●그 분이 쭈재의 아버지랍니다.

Тэр хүн жүжээгийн аав гэнэ.

131. Дүрэм...

" -(으)ㄹ 뿐이다 "..." -х л төдий "

'-(으)ㄹ 뿐이다' нь ирээдүй буюу таамагыг илэрхийлэх тодотгол хэлбэрийн нөхцөл '-(으)ㄹ' -д 'зөвхөн ямар байх юмуу яах төдий' гэсэн утгыг илэрхийлж байгаа эрхшээлт нэр үг '-뿐' ба нэр үгээр өгүүлбэр төгсгөх нөхцөл '-이다' -ийн нийлсэн хэлбэр юм. Өмнө гарч байгаа эд юм буюу

зөвхөн үйлдэл байгаа бөгөөд түүнээс гадна илүү байхгүйг илэрхийлнэ. Үгийн язгуур гийгүүлэгчээр төгсвөл '-(으)ㄹ 뿐이다', эгшгээр төгсвөл '-ㄹ 뿐이다' -г залгана. Нэр үгэнд '-뿐이다' -

г шууд залгана.

●바쁜데 와 주셔서 감사할 뿐입니다.

Завгүй байж ирсэн болохоор баярлах л төдий. ●한국에 있을 때 한번 전화했을 분이다.

Солонгост байхдаа нэг удаа утасдсан л төдий. ●제가 하는 일은 매일 청소뿐입니다.

Миний хийдэг ажил бол өдөр бүр цэвэрлэгээ л төдий. ●한국에 두 번 갔을 뿐이다.

Солонгост хоёр удаа очсон л төдий

Page 68: дүрэм Jujee

68

132. Дүрэм...

" -는/(으)ㄴ데도 "..." -хирнээ ч "

'-는/(으)ㄴ데도' нь арын үгийг гаргахын тулд ямар нэг болзол шаардлагыг соёрхон ярьж байгаа утгыг илэрхийлэх угсруулан холбох нөхцөл '-는/(으)ㄴ데' -тэй нэр үгийн нөхцөл '-도' -ийн нийлсэн

хэлбэрээр, өмнөх гишүүн өгүүлбэрийн үйлдэл буюу байдал байгаад ч саад болохгүй бөгөөд дараагийн гишүүн өгүүлбэрийн үйлдэл буюу байдал үүсэхийг илэрхийлнэ.

●조금 전에 밥을 먹었는데도 배가 고파요.

Түрүүхэн хоол идсэн хирнээ ч гэдэс өлсөж байна. ●설명을 많이 들었는데도 모르겠어요.

Тайлбар их сонссон хирнээ ч мэдэхгүй байна. ●시험 춘비 맗이 했는데도 시험에 떨어졌어요.

Шалгалтын бэлтгэл их хийсэн хирнээ ч шалгалтанд унасан. ●일을 잘 하는데도 걱정을 해요.

Ажил сайн хийдэг хирнээ ч санаа зовж байна. ●도서관이 큰데도 자리가 없어요.

номын сан том хирнээ ч суудал байхгүй байна.

133. Дүрэм...

" -(이)라니요? "..." -гэнэ үү? "

'-(이)라니요?' нь '-(이)라고 하니요?' -ийн хураангуйлсан хэлбэрээр, эргэлзсэн утга санааг эргүүлэн

асуух юмуу хангалуун бус бухимдлыг илэрхийлэх үед хэрэглэнэ. Нэр үг гийгүүлэгчээр төгсвөл '-(이)라니요?', эгшгээр төгсвөл '-라니요?' -г залгана.

● 수증을 받아 오셨어요?

Баримт аваад ирсэн үү? - 수증이라니요?

Баримт гэнэ үү? ●식사했어요?

Хооллосон уу? -식사라니요?

Хоол гэнэ үү? ●출장가세요?

Томилолтоор явж байна уу? -출장이라니요?

Томилолт гэнэ үү? ●공부 많이 했어요?

Хичээл их хийсэн үү? -공부라니요?

Хичээл гэнэ үү? ●비가 왔어요?

Page 69: дүрэм Jujee

69

Бороо орсон уу? -비라니요?

Бороо гэнэ үү?

134. Дүрэм...

" -고는 "..." -аад(-ээд, -оод, -өөд) "

'-고는' нь эгнээг илэрхийлж байгаа холбох нөхцөл '-고' -д туслах нөхцөл '-는' -ийн нийлсэн хэлбэрээр, '-고' -тай нийлсэн өмнөх үйлдлийг хийсний дараа дараагийн үйлдэл хийхийг

илэрхийлнэ.

●아이가 밥을 먹고는 밖에 나갔어요.

Хүүхэд хоол идээд гадаа гарсан. ●그 옷을 사고는 입지 않아요.

Тэр хувцасыг аваад өмсөөгүй. ●이번 시험 성적을 보고는 실망하는 표정이었어요.

Энэ удаагийн шалгалтын дүнг үзээд урам хугарсан царайтай байсан. ●월급을 받고는 기뻐해요.

Цалин аваад баяртай байна. ●그 사람은 말은 하고는 실천은 하지 않아요.

Тэр хүн яриад амьдралд хэрэгжүүлдэггүй.

135. Дүрэм...

" -(으)ㄹ 걸요 "..." -х байх "

'-(으)ㄹ 걸요' нь тунгаан бодож байгаа утгыг илэрхийлэх төгсгөх нөхцөл '-ㄹ 것을' -ийн хураангуйлагдсан '-ㄹ 걸' -д юмыг шууд тогтоож байгаа утгыг илэрхийлэх төгсгөх нөхцөл '-요' -ийн нийлсэн хэлбэр юм. Үгийн язгуур гийгүүлэгчээр төгсвөл '-(으)ㄹ 걸요', эгшгээр төгсвөл '-ㄹ 걸요' -г

залгана.

●지금 퇴근 지간이기 때문에 길이 복잡할 걸요.

Одоо ажил тарах цаг учраас зам төвөгтэй байгаа байх. ●오늘은 바빠서 가지 못할 걸요.

Өнөөдөр завгүй болохоор явж чадахгүй байх. ●일을 많이 했기 때문에 피곤할 걸요.

Ажил их хийсэн учраас ядрах байх. ●이번 시험은 열심히 준비했기 때문에 성적이 좋을 걸요.

Энэ удаагийн шалгалт хичээнгүй бэлдсэн учраас дүн сайн байх. ●내일은 주말이니까 언니가 집에서 쉴 걸요.

Маргааш долоо хоногийн эцэс учраас эгч гэртээ амрах байх.

Page 70: дүрэм Jujee

70

136. Дүрэм...

" -거든(요) "..." -байна л даа, -л даа(-дээ, -доо, -дөө), -байхгүй юу "

'-거든(요)' нь учир шалтгааныг тодруулах юмуу амлалтыг илэрхийлэх төгсгөх нөхцлөөр, учир

шалтгаан буюу мөн ямар нэг бодит үнэнийг тайлбарлах утгыг илэрхийлнэ.

●나가지 마세요, 눈이 오거든요.

Битгий гараарай, цас орж байна л даа. ● 화를 봅시다, 표를 샀거든요.

Кино үзэцгээе, билет авсан л даа. ●가지세요, 마음에 들거든요.

Аваарай, таалагдвал л даа. ●저도 알아요. 작년에 배웠거든요.

Би ч мэднэ, ноднин жил сурсан байхгүй юу. ●말하세요, 돈이 모자라거든요.

Хэлээрэй, мөнгө дутвал л даа.

137. Дүрэм...

" -는다고 하던데 "..." -гэж байна лээ "

'-는다고 하던데' нь шууд бус ишлэлийг илэрхийлэх '-는다고 하다' -д дурсамжийн нөхцөл '-더' ба

арын үгийг гаргахын тулд үүнтэй эсрэгцэж байгаа ямар нэг болзлыг соёрхон ярьж байгаа утгыг илэрхийлэх холбох нөхцөл '-는데' -ийн нийлсэн хэлбэр.

●내일 시험을 본다고 하던데 알고 있어요?

Маргааш шалгал авна гэж байна лээ мэдэж байна уу? ●집이 가깝다고 하단데 몇 분 걸려요?

Гэр ойрхон гэж байна лээ хэдэн минут зарцуулдаг вэ? ●지금 손님이 오신다고 하던데 빨리 준비해요.

Одоо зочин ирнэ гэж байна лээ хурдан бэлдээрэй. ●시장에 사람이 많다고 하던데 소매치기 조심하세요.

Зах дээр хүн их гэж байна лээ халаасны хулгайчаас болгоомжлоорой. ●언니가 예쁘다고 하던데 소개시켜 주세요.

Эгч хөөрхөн гэж байна лээ танилцуулж өгөөрэй.

138. Дүрэм...

" -던데(요) "..." -юм байна лээ "

'-던데(요)' нь дурсамжийн нөхцөл '-더' -д арын үгийг гаргахын тулд үүнтэй эсрэгцэж байгаа ямар гэг болзлыг соёрхон ярьж байгаа утгыг илэрхийлэх холбох нөхцөл '-는데' -ийн нийлсэн хэлбэрээр,

өмнөх гишүүн өгүүлбэр нь илэрхийлж байгаа өгүүлэгчийн туршлага дараагийн гишүүн өгүүлбэрийн үндэс буюу нөхцөл байдал болно.

●방이 아주 깨끗하던데 매일 청소하세요?

Өрөө их цэвэрхэн юм байна лээ өдөр бүр цэвэрлэдэг үү?

Page 71: дүрэм Jujee

71

●아까 만난 사람이 멋있던데 소개시켜 주세요.

Түрүүн уулзсан хүн дэгжин юм байна лээ танилцуулж өгөөрэй. ●급하게 나가서던데 무슨 일이 있어요?

Яаруу гарч байна лээ ямар нэг ажил гараа юу? ●몽골의 경치가 참 아름답던데요.

Монголын байгалийн үзэмж маш үзэсгэлэнтэй юм байна лээ. ●친구는 잘 생겼던데요.

Найз нь царайлаг юм байна лээ.

139. Дүрэм...

" -도록 "..." -аар(-ээр, -оор, өөр) "

'-도록' нь үйл үг ба зарим нэг тэмдэг үгийн язгуурт залгаж, өмнөх үйлдэл нь ямар нэг тодорхой

газарт хүрэх хүртэлхийг илэрхийлэх угсруулан холбох нөхцөл юм.

●일을 끝나면 쉬도록 하십시오.

Ажил дуусвал амрахаар хийгээрэй. (амраарай) ●수업 시간에 늦지 않도록 하세요.

Хичээлийн цагаас хоцрохгүй байхаар хийгээрэй. (битгий хоцроорой) ●추우니까 문을 열지 못하도록 하세요.

Хүйтэн учраас хаалга онгойхгүй байхаар хийгээрэй. (хаагаарай) ●그 책을 읽도록 하세요.

Тэр номыг уншихаар хийгээрэй. (уншаарай)

140. Дүрэм...

" -(으)ㄹ까? "..." -х болох уу?, -х бол?, -х уу(үү)? "

'-(으)ㄹ까?' нь асуух өгүүлбэрийн төгсгөх нөхцлөөр, эзэн бие нэгдүгээр бие байх тохиолдолд

өгүүлэгч өөрөө цаашид хийх зүйлийн талаар сонсогчийн санаа бодлыг асуухыг илэрхийлж, эзэн бие гуравдугаар бие байх тохиолдолд эзэн биеийн үйлдэл буюу байдлын талаар өгүүлэгчийн таамагыг илэрхийлнэ. Бас эзэн биеийн биед хамааралгүй үйлдлийн талаарх нөхцөл бололцоог сонсогчоос асуух тохиолдолд хэрэглэнэ. Үгийн язгуур гийгүүлэгчээр төгсвөл '-(으)ㄹ까?, эгшгээр төгсвөл '-ㄹ까?' -г залгана.

●제가 도와드릴까?

Би туслах уу? ●주말에 우리 둘이 여행이나 떠날까?

Долоо хоногийн эцэст хоёулаа аялалд явах уу? ●산에 심은 나무들이 잘 자릴까?

Ууланд тарьсан модод сайн ургах болов уу? ●학생들이 이 문제를 틀리지 않고 풀까요?

Page 72: дүрэм Jujee

72

Сурагчид энэ асуултыг алдаагүй хийх боллв уу? ●부모님이 언제 오실까?

Эцэг эх хэзээ ирэх бол?

141. Дүрэм...

" -(는/ㄴ)대요 "..." -гэнэ ээ "

'-(는/ㄴ)대요' нь шууд бус ишлэлийг илэрхийлж байгаа төгсгөх нөхцөл '-(는/ㄴ)다고 해요' -ийн

хураангуйлсан хэлбэр бөгөөд ярианы хэлэнд их хэрэглэгдэнэ.

●길이 복잡해서 사고가 났대요.

Зам төвөгтөй болохоор осол гарсан гэнэ ээ. ●이 옷은 백화점에서 샀대요.

Энэ хувцас нь их дэлгүүрээс авсан гэнэ ээ. ●아이가 뛰어 놀다가 떨어졌대요.

Хүүхэд гүйж тоглож байгаад унасан гэнэ ээ. ●친구가 방금 우리 집에 왔대요.

Найз саяхан манай гэрт ирсэн гэнэ ээ. ●오빠가 물 좀 갖다 달라고 한대요.

Ах ус авчраад өгөөч гэнэ ээ.

142. Дүрэм...

" -만큼 "..." -шиг "

'-만큼' нь нэршсэн үгийн ард залгаж тэр үгтэй бараг адил хэмжээ, хязгаарыг илэрхийлж байгаа

туслах нөхцөл юм. Өөрөөр хэлбэл өмнөх нэр үгтэй өгүүлбэрт байгаа бас өөр нэр үгийн хэмжээ төстэйг илэрхийлнэ.

●몽골 나라만큼 넖은 나라가 없어요.

Монгол орон шиг уудам орон байхгүй. ●동생도 나만큼 빨리 읽을 수 있어요.

Дүү ч над шиг хурдан уншиж чадна. ●어머니 마음은 우유만큼 횐색이에요.

Эхийн мэтгэл бол сүү шиг цагаан юм. ●나도 선생님만큼 좋은 선생이 될 거에요.

Би ч багш шиг сайн багш болох болно. ●한국어는 어만큼 어려워요.

Солонгос хэл англи хэл шиг хэцүү байна.

Page 73: дүрэм Jujee

73

143. Дүрэм...

" -(이)라고요? "..." -гэнэ үү?(-гэж үү?) "

'-(이)라고요?' нь шууд бус ишлэлийг илэрхийлэх холбох нөхцөл '-(이)라고?' ба асуултын талаарх

хариулт, мөн нөхцөл байдлаас шалтгаалан адил үгийг давтах хэрэггүй үед хэрэглэх төгсгөх нөхцөл '-요' -ийн нийлсэн хэлбэр юм. Өөрөөр хэлбэл бусад хүний үгийг сонсоод тэр үгийг иш татан давталтаар баттайг илэрхийлнэ. Нэр үг гийгүүлэгчээр төгсвөл '-(이)라고요?', эгшгээр төгсвөл '-라고요?' -г залгана.

●우유를 마실까요? 우유라고요?

Суу уух уу? Сүү гэж үү? ●모두 같이 갑시다? 같이 가자고요?

Бүгд хамт явцгаая. Хамт явцгаая гэж үү? ●친구가 싼 옷을 샀어요. 옷이라고요?

Найз хямдхан хувцас авсан. Хувцас гэж үү? ●내일 선생님을 만나야겠어요. 누구를 만난다고요?

Маргааш багштай уулзах ёстой. Хэнтэй уулзана гэнэ үү? ●밥 잡수세요. 밥이라고요?

Хоол идээрэй. Хоол гэнэ үү?

144. Дүрэм...

" -는/은요? "..." -юу -гэж? "

'-는/은요?' нь бусад хүний хэлсэн зүйлийг сонсоод иш татахад тэр үгтэй санал нэг биш юмуу

эргэлзээд эргүүлэн асуух үед хэрэглэнэ. Эсрэг талын санаа бодолд санал нэг биш байгааг илэрхийлэх бөгөөд даруу хүндэтгэлтэй хэлбэр юм. Гийгүүлэгчээр төгсвөл '-(이)는요?" эсвэл '-은요?', эгшгээр төгсвөл '-는요?' -г залгана.

●매우 미인이군요. 미인은요?

Туйлын үзэсгэлэн гоо эмэгтэй шүү. Юу үзэсгэлэн гоо гэж? ●아주 맛있군요. 맛있기는요?

Маш амттай шүү. Юу амттай гэж? ●아주 예쁘군요. 예쁘기는요?

Маш хөөрхөн шүү. Юу хөөрхөн гэж? ●수고하셨어요. 수고는요?

Баярлалаа(их зүдэрлээ). Юу зүдрэх гэж? ●고마워요. 고맙기는요?

Баярлалаа. Юу баярлах гэж?

145. Дүрэм...

" -더군요 "..." -даг(-дэг, -дог, -дөг) юм байна лээ "

Page 74: дүрэм Jujee

74

'-더군요' нь өнгөрсөн үеийн дурсамжийн нөхцөл '-더' ба аялга хэлбэрээр төгсгөх нөхцөл '-(는)구나, -군' -д хүүрнэх өгүүлбэрийн төгсгөх нөхцөл '-요' -ийн нийлсэн хэлбэр юм. Өгүүлэгч өнгөрсөн үед

биеэр туршсан зүйл, өөрөөр хэлбэл харах юмуу мэдэрсэн зүйлийг дурсан илтгэхийг илэрхийлнэ.

●그 아이는 늘 웃더군요.

Тэр хүүхэд дандаа инээдэг юм байна лээ. ●그 꽃이 예쁘더군요.

Тэр цэцэг гоё юм байна лээ. ●할머니는 새벽에 일찍 일어나더군요.

Эмээ үүрээр эрт босдог юм байна лээ. ●그 사람은 돈이 많이 있더군요.

Тэр хүн мөнгө ихтэй юм байна лээ. ●그 집 강아지가 귀엽더군요.

Тэр айлын гөлөг өхөөрдөм юм байна лээ.

146. Дүрэм...

" -(이)라고 그러다 "..." -гэж хэлэх "

'-(이)라고 그러다' нь ишлэлийг илэрхийлэх холбох нөхцөл '-라고' -д '-그렇게 하다(тэгж хийх)' -ийн хураангуйлсан хэлбэр '-그러다' -тай нийлсэн хэлбэр юм. Нэр үг гийгүүлэгчээр төгсвөл '-(이)라고 그러다', эгшгээр төгсвөл '-라고 그러다' -г залгана.

●그 사람이 어제 뭐라고 그래요?

Тэр хүн өчигдөр юу гэж хэлсэн бэ? ●부모님이 지금 어디에 계신다라고 그랬어요?

Эцэг эх нь одоо хаана байдаг гэж хэлсэн бэ? ●아침에 늦이 말나고 그러세요.

Өглөө битгий хоцроорой гэж хэлээрэй. ●그 분이 누구라고 그래요?

Тэр хүн хэн гэж хэлсэн бэ? ●그 사람에게 내일 오라고 그러세요.

Тэр хүнд маргааш ирээрэй гэж хэлээрэй.

147. Дүрэм...

" -는/(으) ㄴ/(이)ㄴ 데다가 "... " -ы(-ийн), хажуугаар(-зэрэгцээ) "

'-는/(으)ㄴ/(이)ㄴ 데다가' нь дараагийн үгийг гаргахын тулд ямар нэг бодит үнэнийг эхлээд ярих гэж байх үед хэрэглэх нөхцөл '-는/(으)ㄴ데' ба үргэлжилж байсан байдал буюу үйлдэл зогсч, өөр байдал буюу үйлдэл рүү шилжихийг илэрхийлж байгаа холбох нөхцөл '-다가' -ийн нийлсэн хэлбэр

юм. Тиймээс өмнөх үйлдэл буюу байдалд дараагийн үйлдэл буюу байдал нэмэгдэж гарахыг

Page 75: дүрэм Jujee

75

илэрхийлнэ. Үйл үгэнд '-는 데다가', тэмдэг үг гийгүүлэгчээр төгсвөл '-(으)ㄴ 데다가', эгшгээр төгсвөл '-ㄴ 데다가' -г залгана.

●요즘은 추운 데다가 바람도 많이 불어요.

Ойрд хүйтэн байхын зэрэгцээ салхи ч их салхилж байна. ●그는 돈이 많은 데다가 땅도 않은 부자여요.

Тэр мөнгө ихтэй зэрэгцээ газар ч их баян хүн юм. ●시장에는 사람이 많은 데다가 차도 많아요.

Зах дээр хүн ихийн хажуугаар машин ч их байна. ●몸이 안 좋은 데다가 감기도 걸렸어요.

Бие сайн биш байхын хажуугаар ханиад ч хүрсэн. ●그 여자는 얼굴이 예쁜 데다가 마음씨도 좋아요.

Тэр эмэгтэй царайн нь хөөрхөний зэрэгцээ сэтгэл ч сайхан.

148. Дүрэм...

" -어/아/여 있다 "..." -ж байна, -сан(-сэн, -сон, -сөн) байна "

'-어/아/여 있다' нь энгийн хүүрнэлийн утгыг илэрхийлэх туслах холбох нөхцөл '-어/아/여' ба ямар нэг байдал үргэлжилж байгааг илэрхийлж байгаа '-있다' -ийн нийлсэн хэлбэр юм. Өөрөөр хэлбэл

үйлдэл бүрэн дуусгавар болсон байдал үргэлжлэхийг илэрхийлнэ.

●화분에 꽃이 꽂혀 있어요.

Цэцгийн вааранд цэцэг суулгаж байна. ●형이 벌써 집에 와 있어요.

Ах аль хэдийн гэрт ирсэн байна. ●저기 앉아 있는 사람이 누구세요?

Тэнд сууж байгаа хүн хэн бэ? ●몽골 게르 한 가운데 화덕이 놓여 있어요.

Монгол гэрийн голд зуух таьсан байдаг. ●여기에 꼼짝하지 말고 앉아 있어요.

Энд хөдлөлгүй сууж байгаарай.

149. Дүрэм...

" -(으)ㄹ 것 같아서 "..." -х юм шиг болохоор "

'-(으)ㄹ 것 같아서' нь үйлдэл буюу байдлын тухай өгүүлэгчийн таамаг мөн тодорхой бус даруу төлөвийг илэрхийлэх '-(으)ㄹ 것 같다' ба учир шалтгаан бас цаг хугацааны өмнө хойнох хамаарлыг илэрхийлж байгаа холбох нөхцөл '-어/아/여서' -ийн нийлсэн хэлбэр юм. Үйл үгэнд

залгах тохиолдолд ирээдүйн бодит үнэний талаарх таамагыг илэрхийлж, тэмдэг үг буюу нэр үгээр өгүүлбэр төгсгөх нөхцөл '-이다' -д залгах тохиодолд одоогийн талаарх таамагыг ч

Page 76: дүрэм Jujee

76

илэрхийлнэ. Үгийн язгуур гийгүүлэгчээр төгсвөл '-(으)ㄹ 것 같아서', эгшгээр төгсвөл '-ㄹ 것 같아서' -г залгана.

●손님이 많이 오실 것 같아서 음식을 충분하게 준비했어요.

Зочин их ирэх юм шиг болохоор хоол хангалттай бэлдсэн. ●늦을 것 같아서 택시를 탔어요.

Хоцрох юм шиг болохоор таксинд суусан. ●날씨가 추울 것 같아서 두꺼운 옷을 입었어요.

Цаг агаар хүйтэн байх юм шиг болохоор зузаан хувцас өмссөн. ●월급이 많을 것 같아서 이 회사에 취직했어요.

Цалин их юм шиг болохоор энэ компанид ажилд орсон. ●그 사람의 마음이 좋을 것 같아서 사귑니다.

Тэр хүний сэтгэл нь сайхан юм шиг болохоор нөхрөлдөг.

150. Дүрэм...

" -어/아/여도 "..." -сан(-сэн, -сон, -сөн) ч "

'-어/아/여도' нь тухайн бодит үнэнийг хүлээн зөвшөөрөх буюу түүний дараагийн үгтэй

хамааралгүйг илэрхийлж байгаа холбох нөхцөл юм. Өөрөөр хэлбэл өмнөх өгүүлбэрийг таамаглах юмуу хүлээн зөвшөөрсөн ч дээрх өгүүлбэртэй адил нөхцөл байдал оршин байхыг илэрхийлнэ.

●어머니는 어떤 음식을 만들어도 맛있게 만듭니다.

Ээж ямар ч хоол хийсэн ч амттай хийдэг. ●시간이 있어도 같이 갈 수 없어요.

Завтай байсан ч хамт явж чадахгүй. ●숙제를 안 했어도 수업 시간에는 꼭 와야 해요.

Даалгавар хийгээгүй ч хичээлийн цагт заавал ирэх хэрэгтэй. ●사람이 많아도 버스를 타요.

Хүн ихтэй ч автобусанд сууна. ●요즘은 도서관에 가도 자리가 없어요.

Сүүлийн үед номын сан явсан ч суудал байхгүй байна.

151. Дүрэм...

" -어 달라고 하다 "..." -аад(-ээд, -оод, -өөд) өгөөч "

'-어 달라고 하다' нь эсрэг талд тухайн зүйлийг хийж өгөхийг хүсэх утгыг илэрхийлэх '-어/아 달라' -д ишлэлийг илэрхийлж байгаа төгсгөх нөхцөл '-고 하다' -ийн нийлсэн хэлбэр юм.

●아버지가 컵을 가져 와서 커피를 달라고 합니다.

Аав аяга авч ирээд кофе өгөөч гэж байна. ●아들이 자전거를 사 달라고 해요.

Хүү унадаг дугуй аваад өгөөч гэж байна.

Page 77: дүрэм Jujee

77

●쭈재가 돈을 빌려 달라고 해요.

Жүжээ мөнгө зээлүүлээч гэж байна. ●아내가 물을 끓여 달라고 해요.

Эхнэр ус буцалгаад өгөөч гэж байна. ●친구가 도와 달라고 해요.

Найз туслаад өгөөч гэж байна.

152. Дүрэм...

" -는/(으)ㄴ 대로 "..." 1. -ы(-ий) дагуу, 2. -сан(-сэн, -сон, -сөн) чигээр нь(хэвээр нь), 3. -нгуут(-нгүүт)

"

'-는/(으)ㄴ 대로' нь тодотгол хэлбэрийн нөхцөл '-는/(으)ㄴ' -д эрхшээлт нэр үг '-대로' -ийн нийлсэн

хэлбэр юм. Өөрөөр хэлбэл үйл үгэнд залгаж 'өмнөх үйлдэл буюу байдалтай адил хэлбэрээр' мөн 'ямар нэг хэрэг явдал бий болж байгаа тэр үе' -ийн утгыг илэрхийлнэ.

●동생은 하라고 하는 대로 말을 잘 들어요.

Дүү хийгээрэй гэсний дагуу үн сайн сонсдог. ●일이 끝나는 대로 전화하세요.

Ажил дуусангуут утасдаарай. ●선생님이 설명해 준 대로 숙제를 했어요.

Багш тайлбарлаж өгсний дагуу гэрийн даалгавар хийсэн. ●여기에 놓은 대로 그만두세요.

Энд тавьсан хэвээр нь орхиорой. ●칠판에 쓴 대로 바르게 쓰십시오.

Самбарт бичсэний дагуу зөв бичээрэй.

153. Дүрэм...

" -게 되다 "... " -аар(-ээр, -оор, -өөр) болох "

'-게 되다' нь ямар нэг зорилго буюу үйлдэл нөлөөлөхийг илэрхийлж байгаа холбох нөхцөл '-게' -д

'тиймэрхүү байдалд тавигдах, тэр нь боломжийн нөхцөлд хүрэх' -ийн утгыг илэрхийлэх туслах үйл үг '-되다' -ийн нийлсэн хэлбэр юм.

●김 선생님이 개인적인 일로 한국에 가게 되었어오.

Ким багш хувийн ажлаар Солонгос явахаар болсон. ●우리들은 주말에 낚시를 가게 되었어요.

Би долоо хоногийн эцэст загасанд явахаар болсон. ●친구가 상을 받게 된대요.

Найз шагнал авахаар болсон гэнээ. ●저는 이번에 한국에 실시하는 '한국문화강좌'에 참석하게 되었어요.

Би энэ удаа Солонгост болох 'Солонгос соёлын сургалт'-д оролцохоор болсон.

Page 78: дүрэм Jujee

78

●그 회사는 문을 닫게 되었어요.

Тэр компани хаалагаа барихаар болсон.

154. Дүрэм...

" -(으)ㄹ 뿐만 아니라 "..." -х төдийгүй "

'-(으)ㄹ뿐만 아니라' нь ирээдүй буюу таамагыг илэрхийлэх тодотгол хэлбэрийн нөхцөл '-(으)ㄹ' -д

хувирдаг үгэнд залгаж 'өмнөх эд юм буюу үйлдэл л байгаа бөгөөд түүнээс гадна илүү байхгүй' гэсэн утгыг илэрхийлэх эрхшээлт нэр үг '-뿐' ба эд юмыг хязгаарлан ярьж байгаа туслах нөхцөл '-만' -д бодит үнэнийг үгүйсгэх '-아니다' болон ардах үгийн хүүрнэлийн агуулгатай эсрэг байгааг харуулж байгаа холбох нөхцөл '-라' -ийн нийлсэн хэлбэр юм. Өөрөөр хэлбэл тухайн нэр үг зааж

байгаа зөвхөн эд юм биш бөгөөд түүн дээр нэмээд дараагийн нэр үг зааж байгаа эд юм хүртэл гэсэн утгыг илэрхийлнэ. Үгийн язгуур гийгүүлэгчээр төгсвөл '-(으)ㄹ 뿐만 아니라', эгшгээр төгсвөл '-ㄹ 뿐만 아니라' -г залгана.

●몽골의 여름은 더울 뿐만 아니라 햇빝이 아주 강합니다.

Монголын зун халуун төдийгүй нарны туяа нь маш хурц. ●내일은 추울 뿐만 아니라 눈도 온대요.

Маргааш хүйтэн төдийгүй цас ч орно гэнээ. ●어머니는 회사에 다닐 뿐만 아니라 집안 일도 다해요.

Ээж компанид ажилладаг төдийгүй гэрийн ажил ч бүгдийг хийдэг. ●나는 오늘 수업에 지작했을 뿐만 아니라 숙제도 안 가지고 왔어요.

Би өнөөдөр хичээлээс хоцорсон төдийгүй даалгавраа ч авч ирээгүй. ●어제는 밥도 했을 뿐만 아니라 빨래도 했습니다.

Өчигдөр хоол ч хийсэн төдийгүй хувцасаа ч угаасан.

155. Дүрэм...

" -뿐(만) 아니라 "..." -төдийгүй "

'-뿐(만) 아니라' нь нэр үгэнд залгаж 'зөвхөн тэр бөгөөд илүү байхгүй' -ийн утгыг илэрхийлэх туслах нөхцөл '-뿐' -д эд юмыг хязгаарлан ярьж байгаа туслах нөхцөл '-만' ба бодит үнэнийг үгүйсгэх '-아니다' болон ардах үгийн хүүрнэлийн агуулгатай эсрэг байгааг харуулж байгаа холбох нөхцөл '-라' -ийн нийлсэн хэлбэр юм. Өөрөөр хэлбэл тухайн нэр үг зааж байгаа зөвхөн эд юм биш

бөгөөд түүн дээр нэмээд дараагийн нэр үг зааж байгаа эд юм хүртэл гэсэн утгыг илэрхийлнэ.

●축하 말뿐만 아니라 선물도 받았습니다.

Баярын үг төдийгүй бэлэг ч авсан. ●한국에 저뿐만 아니라 언니도 가 봤어요.

Солонгост би төдийгүй эгч ч очиж үзсэн. ●시장에서 고기뿐만 아니라 생선다 사세요.

Захаас мах төдийгүй загас ч аваарай.

Page 79: дүрэм Jujee

79

●너뿐만 아니라 친구도 와야 해요.

Чи төдийгүй найз ч ирэх хэрэгтэй. ●밖에 아이들뿐만 아니라 어른들도 놀고 있어요.

Гадаа хүүхдүүд төдийгүй ахмад хүмүүс ч зугаалж байна.

156. Дүрэм...

" -어야지요 "..." -х хэрэгтэй биз дээ(-ёстой биз дээ) "

'-어야지요' нь тэгэж хийх нь зүй ёсны гэсэн утгыг илэрхийлж байгаа төгсгөх нөхцөл '-어야 하지' -ийн хураангуйлсан хэлбэр '-어야지' -д тайлбарлах нөхцлийн ард залгаж хүндэтгэлийн утгыг илэрхийлэх юмуу анхааруулгын утгыг илэрхийлэх төгсгөх нөхцөл '-'요 -ийн нийлсэн хэлбэр юм.

●자식은 부모님의 은혜를 갚아야지요.

Үр хүүхэд нь эцэг эхийн ач тусыг хариулах ёстой биз дээ. ●약속을 잘 지켜야지요.

Амлалтаа сайн биелүүлэх хэрэгтэй биз дээ. ●제가 먼저 가야지요.

Би түрүүлээд явах ёстой биз дээ. ●한국 음식은 후저로 먹어야지요.

Солонгос хоол нь халбага савхаар идэх хэрэгтэй биз дээ. ●무슨 일이든지 끝까지 해야지요.

Ямар ажил ч бай дуустал хийх ёстой биз дээ.

157. Дүрэм...

" -어 볼까요? "..." -ж үзэх үү? "

'-어 볼까요?' нь энгийн хүүрнэлийн утгыг илэрхийлж байгаа туслах холбох нөхцөл '-어/아' ба өмнөх үйл үгийн үйлдлийг оролдлого хийж үзэхийг илэрхийлэх туслах үйл үг '-보다' -ийн нийлсэн '-어/아 보다' -д асуух төгсгөх нөхцөл '-ㄹ까(요)' -ийн нийлсэн хэлбэр юм.

●친구 집에 가 볼까요?

Найзын гэрт очиж үзэх үү? ●이 옷이 예쁜데 입어 볼까요?

Энэ хувцас гоё байна өмсөж үзэх үү? ●한국어를 가르쳐 볼까요?

Солонгос хэл зааж үзэх үү? ●집에서 연습해 볼까요?

Гэртээ дасгал хийж үзэх үү? ●일해 볼까요?

Ажиллаж үзэх үү?

Page 80: дүрэм Jujee

80

158. Дүрэм...

" -기도 하다 "..." -нь ч байна "

'-기도 하다' нь үйл үг буюу тэмдэг үгийн нэршүүлэх нөхцөл '-기' ба 'бас, мөн, мөн л' -ийн утгыг илэрхийлэх туслах нөхцөл '-도' -ийн нийлсэн '-기도' -д үгийн утгыг онцлох үүргийг гүйцэтгэж байгаа туслах тэмдэг үг '하다' -ийн нийлсэн хэлбэрээр онцлолын утгыг илэрхийлнэ.

●사람이 살다 보면 외롭기도 합니다.

Хүн амьдраад үзвэл ганцаардах нь ч байна. ●가끔 주말에 가족들과 같이 화를 보기도 해요.

Хааяа долоо хоногийн эцэст гэр бүлийнхэнтэйгээ хамт кино үзэх нь ч байдаг. ●시험을 잘 보기도 하고 못 보기도 해요.

Шалгалт сайн өгөх нь ч байдаг бөгөөд муу өгөх нь ч байна. ●일찍 일어나기도 하고 늦게 일어나기도 합니다.

Эрт босох нь ч байдаг бөгөөд оройтож босох нь ч байна. ●가끔 집에 늦게 가기도 해요.

Хааяа гэртээ оройтож очих нь ч байна.

159. Дүрэм...

" -밖에 "..." -гадна(-зөвхөн), -л, -аас(-ээс, -оос, -өөс) гадна.

'-밖에' нь 'зөвхөн тэр төдий' гэсэн утгыг илэрхийлж байгаа туслах нөхцөл юм. Нэр үгэнд залгаж,

ард нь заавал үгүйсгэх хэлбэрийн үг орно. Өөрөөр хэлбэл зөвхөн өмнөх нэр үг төдийг илэрхийлнэ.

●여기는 장식품 밖에 안 팝니다.

Энд гоёл чимэглэлийн бараа л зардаг. ●나에게 만원 밖에 없습니다.

Надад зөвхөн арван мянган вон байна. ●소주를 한잔 밖에 안 마셨어요.

Сөжү нэг хундагыг л уусан. ●오늘 소설책을 2페이지 밖에 못 읽었요.

Өнөөдөр роман хоёр хуудсыг л уншсан. ●한국에 한 달밖에 있지 않았습니다.

Солонгост нэг сар л байсан.

160. Дүрэм...

" -에 비해서 "..." -тай(-тэй, -той) харьцуулахад "

Page 81: дүрэм Jujee

81

'-에 비해서' нь нэр үгэнд залгаж өгүүлбэрт дайвар үгийн үүрэг гүйцэтгэж байгаа дайвар үгийн нөхцөл '-에' ба '비하다' -д энгийн хүүрнэлийг илэрхийлэх холбох нөхцөл '-어/아/여' -тай учир

шалтгаан буюу цаг хугацааны өмнө хойнох хамаарлыг илэрхийлж байгаа угсруулан холбох нөхцөл '-어/아/여서' -ийн нийлсэн хэлбэр юм.

●한국 음식이 몽골 음식에 비해서 맵습니다.

Солонгос хоол нь Монгол хоолтой харьцуулахад халуу(ногоотой). ●형는 나에 비해서 잘 생겼어요.

Ах надтай харьцуулахад царайлаг. ●몽골 토는 인구에 비해서 큽니다.

Монголын нутаг дэвсгэр хүн амтай нь харьцуулахад том. ●소고기가 양고기에 비해서 맛있어요.

Үхрийн мах нь хонины махтай харьцуулахад амттай. ●이 건물이 저 건물에 비해서 높아요.

Энэ барилга нь тэр барилгатай харьцуулахад өндөр.

161. Дүрэм...

" -나 보다/-(으)ㄴ가 보다 "..." -юм шиг байна(-бололтой)"

'-나 보다/-(으)ㄴ가 보다' нь асуух хэлбэрийн төгсгөх нөхцөл '-나/(으)ㄴ가' -д таамаг буюу тодорхой бус өөрийн санаа бодлыг илэрхийлж байгаа туслах тэмдэг үг '-보다' -ийн нийлсэн хэлбэрээр,

ямар нэг бодит үнэнийг хараад түүгээр таамаглан өөр үйлдэл буюу байдлыг оролдлого хийхийг илэрхийлнэ. Үйл үгэнд '는가 보다', тэмдэг үгийн язгуур гийгүүлэгчээр төгсвөл '-(으)ㄴ가 보다', эгшгээр төгсвөл '-ㄴ가 보다' -г залгана. Үйл үг цагийн нөхцөл авбал '-나 보다' -г залгана.

●밖에 바람이 많이 부는가 봅니다.

Гадаа салхи их салхилж байгаа юм шиг байна. ●교일에 더운가 봐요.

Аэги халуун байгаа юм шиг байна. ●은행에 손님이 많은가 봐요.

Банкинд үйлчлүүлэгч их байгаа юм шиг байна. ●친구가 한가한가 봐요.

Найз завтай бололтой. ●언니가 화가 났나 봐요.

Эгч ууралсан бололтой.

162. Дүрэм...

" -는가요/(으)ㄴ가요? "..." -уу(үү)?, -бэ(-вэ)? "

Page 82: дүрэм Jujee

82

'-는가요/(으)ㄴ가요?' нь өөрийн эргэлзээ таавар буюу доод тушаалтнаас асуух утгыг илэрхийлж байгаа энгийн одоо цагийн төгсгөх нөхцөл юм. Үйл үгэнд '-는가요?', тэмдэг үгийн язгуур гийгүүлэгчээр төгсвөл '-(으)ㄴ가요?', эгшгээр төгсвөл '-ㄴ가요?' -г залгана.

●일주일에 몇 시간을 가르치는가요?

Долоо хоногт хэдэн цаг заадаг вэ? ●급여를 얼마 정도 받는가요?

Хөлс хэд орчим авдаг вэ? ●집이 여기어 가까운가요?

Гэр чинь эндээс ойрхон уу? ●그 아을에 사람이 많은가요?

Тэр тосгонд хүн их үү? ●차가 많아서 길이 리는가요?

Машин их болохоор зам бөглөрдөг үү?

163. Дүрэм...

" -나요? "..." -уу(үү)? "

'-나요' нь голдуу үйл үгэнд залгаж хэрэглэгдэх асуух хэлбэрийн төгсгөх нөхцөл '-나?' ба хүндэтгэх хэлбэрийн төгсгөх нөхцөл '-요' -ийн нийлсэн хэлбэр юм.

●그 바지가 마음에 드나요?

Тэр өмд таалагдаж байна уу? ●모레쯤 올 수 있나요?

Нөгөөдөр ирж чадах уу? ●전화를 안 받았는데 집에 없었나요?

Утасаа авахгүй байсан гэртээ байхгүй байсан уу? ●왜 늦었나요?

Яагаад хоцорсон бэ? ●사무실을 바뀠나요?

Ажлын өрөөгөө сольсон уу?

164. Дүрэм...

" -(으)든지 "..." -ч бай "

'-(으)든지' нь ямар нэг юмыг ялгахгүй байгааг илэрхийлэх туслах нөхцлөөр, нэр үг гийгүүлэгчээр төгсвөл '-(으)든지', эгшгээр төгсвөл '-든지' -г хэрэглэнэ.

●사고 싶은 거 있으면 뭐든지 말하세요.

Авахыг хүссэн юм байвал юу ч бай хэлээрэй. ●시간이 있으면 언제든지 간대요.

Завтай бол хэзээ ч бай явна гэнээ.

Page 83: дүрэм Jujee

83

●이것이든지 저것이든지 모두 가격이 같아요.

Энэ ч бай тэр ч бай бүгд үнэ нь адилхан. ●과자든지 과일이든지 사 오세요.

Жигнэмэг ч бай жимс ч бай аваад ирээрэй. ●할 일이 있으면 뭐든지 할게요.

Хийх ажил байвал юу ч бай хийх болно.

165. Дүрэм...

" -말이다 "..." -үг юм "

'-말이다' нь нэр үг '-말' ба нэр үгээр өгүүлбэр төгсгөх нөхцөл '-이다' -ийн нийлсэн хэлбэрээр,

'утгатай, утга санаа' -ийн утгыг илэрхийлнэ.

●여기로 오세요. 저 말입니까?

Энд ирээрэй. Би гэсэн үг үү? ●나는 책을 샀습니다. 무슨 책을 말입니까?

Би ном авсан. Ямар ном гэсэн үг вэ? ●돈이 없다고요. 월급을 탔는데 말입니까?

Мөнгө байхгүй гэж байна. Цалин авсан хирнээ юу? ●어제 극장에 갔다고. 누구하고 같이 말이야?

Өчигдөр театрт очсон гэж байна. Хэнтэй хамт гэсэн үг вэ? ●그 사람들을 여행을 떠나셨어요. 비가 오는데 말입니까?

Тэр хүмүүс аялалд явсан. Бороо орж байхад гэсэн үг үү?

166. Дүрэм...

" -(으)ㅂ니다만 "..." -боловч "

'-(으)ㅂ니다만' нь хүндэтгэлийг агуулсан албан ёсны ярианы маш хүндэтгэлийг илэрхийлэх хүүрнэх хэлбэрийн төгсгөх нөхцөл '-(으)ㅂ니다' ба ямар нэг эд юмыг дангаар, мөн хязгаарлан ярьж байгаа туслах нөхцөл '-만' -ийн нийлсэн хэлбэр юм.

●미안합니다만 이거 좀 가르쳐 주세요.

Уучлаарай, үүнийг зааж өгөөрэй. ●죄송합니다만 문 좀 열어 주세요.

Өршөөгөөрэй, хаалга онгойлгож өгөөрэй. ●실례합니다만 성함이 어떻게 되지요?

Ёс алдлаа, алдар хэн бэ? ●문제는 쉬었습니다만 결과는 잘 모르겠어요.

Асуулт амархан байсан боловч үр дүнг сайн мэдэхгүй байна. ●주말입니다만 바쁩니다.

Долоо хоногийн эцэс боловч завгүй байна.

Page 84: дүрэм Jujee

84

167. Дүрэм...

" -(으)면서 "..." -нгаа(-нгээ, -нгоо, -нгөө) "

'-(으)면서' нь өмнөх гишүүн өгүүлбэрийн үйлдэл буюу байдалтай дараагийн гишүүн өгүүлбэрийн

үйлдэл буюу байдал нэг зэрэг бий болохыг илэрхийлж байгаа холбох нөхцөл юм. Үгийн язгуур гийгүүлэгчээр төгсвөл '-(으)면서', эгшгээр төгсвөл '-면서' -г залгана.

●일을 하면서 음악을 들어요.

Ажил хийнгээ хөгжим сонсно. ●밥을 먹으면서 텔레비전을 봐요.

Хоол идэнгээ телевизор үзнэ. ●버스를 타면서 전화를 받아요.

Автобусанд суунгаа утсаар ярина. ●노래를 부르면서 방을 청소해요.

Дуу дуулангаа өрөө цэвэрлэнэ. ●커피를 마시면서 이야기해요.

Кофе уунгаа ярилцана.

168. Дүрэм...

" -는/(으)ㄴ/(으)ㄹ 모양이다 "..." -юм шиг байна(бололтой) "

'-는/(으)ㄴ/(으)ㄹ 모양이다' нь тодотгол хэлбэрийн нөхцөл '-는/(으)ㄴ/(으)ㄹ' ба оролдлого хийх буюу таамагыг илэрхийлж байгаа эрхшээлт нэр үгэнд нэр үгээр өгүүлбэр төгсөх нөхцөл '이다' -

ийн нийлсэн хэлбэрээр, өгүүлэгч эд юмын хэлбэр дүрсийг агуулж объектын байрнаас таамаглан ярих үед хэрэглэнэ. Тодотгол хэлбэрээр өнгөрсөн, одоо, ирээдүй цагийг илэрхийлнэ. Өнгөрсөн цаг '-(으)ㄴ 모양이다', одоо цаг '-는 모양이다', ирээдүй цаг '-(으)ㄹ 모양이다' гэсэн хэлбэрээр хэрэглэгдэнэ. Үйл үгийн язгуур гийгүүлэгчээр төгсвөл '-(으)' -г жийрэглэж, эгшгээр төгссөн бол

шууд залгана.

●아이가 감기에 걸린 모양입니다.

Хүүхэд ханиад хүрсэн юм шиг байна. ●그 책을 다 읽은 모양입니다.

Тэр номыг бүгдийг уншсан бололтой. ●친구가 지금까지 기다리는 모양입니다.

Гайз одор хүртэл хүлээж байгаа юм шиг байна. ●그 사람은 무엇을 찾는 모양입니다.

Тэр хүн ямар нэг юм хайж байгаа бололтой. ●내일은 눈이 올 모양입니다.

Маргааш цас орох бололтой.

Page 85: дүрэм Jujee

85

169. Дүрэм...

" -너라 "..." -аарай(-оорой, -өөрэй, -ээрэй) "

'-너라' нь захирах хэлбэрийн төгсгөх нөхцөл бөгөөд үйл үг '-오다(ирэх)' юмуу зөвхөн '-오다(ирэх)' -

тэй нийлсэн үйл үгтэй тохирох ба дээд хүн доод хүнд хэрэглэнэ. Ихэнхдээ ахмад хүн хүүхдэд хэрэглэнэ.

●쭈재야, 이리 오너라.

Жүжээ, наашаа ирээрэй. ●빨리 안으로 들어오너라.

Хурдан дотогш орж ирээрй. ●오늘 공부한 것을 외워 오너라.

Өнөөдөр сурсан зүйлийг цээжлээд ирээрэй. ●내일까지 꼭 가지고 오너라.

Маргааш гэхэд заавал аваад ирээрэй. ●다음에는 준비해 오너라.

Дараа бэлдэж ирээрэй.

170. Дүрэм...

" -을/를 위해서 "..." Нэр үг "-ын(-ийн) төлөө, " Үйл үг "-ын(-ийн) тулд "

'-을/를 위해서' нь нэр үгэнд залгаж, тухайн үгийг заахын тийн ялгал болгож байгаа заахын тийн ялгалын нөхцөл '-을/를' ба ямар нэг зорилгыг биелүүлэхээр хийнэ гэсэн утгыг илэрхийлэх үйл үг '-위하다' -д учир шалтгаан мөн цаг хугацааны өмнө хойнох хамаарлыг илэрхийлэж байгаа холбох нөхцөл '어/아/여' -ийн нийлсэн хэлбэр юм. Нэр үг гийгүүлэгчээр төгсвөл '-을 위해서', эгшгээр төгсвөл '-를 위해서' -г залгана. Харин үйл үгэнд '-기 위해서' -гэсэн хэлбэрээр орно.

●젊은 사람은 미래를 위해서 잘 배워야 합니다.

Залуу хүн ирээдүйнхээ төлөө сайн сурах хэрэгтэй. ●건강을 위해서 날마다 걸어갑니다.

Эрүүл мэндийн төлөө өдөр бүр алхдаг. ●한국어를 배우기 위해서 밤새도록 공부하고 있습니다.

Солонгос хэл сурахын тулд шөнөжин хэчээллэж байна. ●집을 사기 위해서 열심히 일하겠습니다.

Байшин худалдаж авахын тулд хичээнгүй ажиллана. ●일찍 일어나기 위해서 일찍 자야 해요.

Эрт босохын тулд эрт унтах хэрэгтэй.

171. Дүрэм...

Page 86: дүрэм Jujee

86

" -지(요) "..." -биз дээ "

'-지' нь доод тугаалтанд хэрэглэх төгсгөх нөхцөл бөгөөд '-어/아/여요' -тай адил хүүрнэх, асуух,

захирах, уриалах хэлбэр бүгд адил хэлбэртэй ба үгийн төгсгөлийн аялгаас шалтгаалан үүнийг ялгана. Хэдийн мэдэж байгаа бодит үнэнийг сонсогчийн зөвшөөрлийг олж батлах гэсэн утгыг илэрхийлнэ.

●남들 도와 드릴 마음이 있어야지요.

Бусдад туслах сэтгэл байх хэрэгтэй биз дээ. ●아침 일찍 이러나는 것이 건강에 좋지요.

Өглөө эрт босох нь эрүүл мэндэд сайн биз дээ. ●그 학생이 작년에 장학금을 받았지.

Тэр сурагч ноднин жил тэтэглэг авсан биз дээ. ●일이 잘 되지요.

Ажил сайн биз дээ. ●동생이 귀엽지.

Дүү өхөөрдөм биз дээ.

172. Дүрэм...

" -부터 "..." -аас(-ээс, -оос, -өөс), -эхлээд "

'-부터' нь үйлдэл буюу байдал эхлэх цаг хугацаа ба орон зайг илэрхийлж байгаа туслах нөхцөл

юм.

●설거지부터 합시다.

Аяга тавга угаахаас хийцгээе. ●청소부터 시작합시다.

Цэвэрлэгээнээ эхэлцгээе. ●자연사박물관부터 구경하세요.

'Байгалийн түүхийн музей' -ээс сонирхон үзээрэй. ●수저부터 놓을까요?

Халбага савхнаас эхлээд тавих уу? ●쓰기 수업부터 합시다.

Бичлэгийн хичээлээс хийцгээе.

173. Дүрэм...

" -(는/ㄴ)다 "..." -даг(-дэг, -дог, -дөг), -на(-нэ, -но, -нө) "

'-(는/ㄴ)다' нь хүүрнэх хэлбэрийн төгсгөх нөхцлөөр эелдэг бус хэлбэрийг илэрхийлж байгаа

бөгөөд хүүхдүүдэд хэрэглэх юмуу найз хооронд ч дотно харилцаа нь маш гүн бат байх үед хэрэглэнэ. Үгийн язгуур гийгүүлэгчээр төгсвөл '-는다', эгшгээр төгсвөл '-ㄴ다', харин цагийн нөхцөл авсан бол '-다' -г шууд залгана. Тэмдэг үгэнд '-다' -г залгана.

Page 87: дүрэм Jujee

87

●나는 동대문시장에 간다.

Би дундэмүн зах руу явна. ●아이는 지금 약을 먹는다.

Хүүхэд одоо эм ууна. ●금방 전기가 나갔다.

Саяхан тог тасарсан. ●우리 오빠는 친구가 많다.

Манай ахад найз олон. ●장미꽃이 아름답다.

Сарнай цэцэг үзэсгэлэнтэй.

174. Дүрэм...

" -어/아/여 "..." -на(-нэ, -но, -нө) "

'-어/아/여' нь хүүрнэх, асуух, уриалах, захирах хэлбэрийн утгыг илэрхийлж байгаа эелдэг бус төгсгөх нөхцөл юм. Үйл үг ба тэмдэг үгийн язгуур эр эгшиг '아, 오' -аар төгсвөл '-아', эм эгшиг '어, 우, 으, 이' -ээр төгсвөл '-어', харин үгийн язгуур зөвхөн '-하' -аар төгсвөл '-여' -г залгаж '-해' болно.

●언제 와?

Хэзээ ирэх вэ? ●오늘 수업이 있어.

Өнөөдөр хичээлтэй. ●걱정하지 마.

Санаа битгий зов. ●빨리 가.

Хурдан яв. ●지금 시작해.

Одоо эхэл.

175. Дүрэм...

" -야/아 "..." -аа(-ээ, -оо, -өө) "

'-야/아' нь доод тушаалтан буюу амьтан, мөн ямар нэг эд юмыг дуудах үед хэрэглэдэг дуудахын тийн ялгалын нөхцөл юм. Нэр үг гийгүүлэгчээр төгсвөл '-아', эгшгээр төгсвөл '-야' -г залгана.

●쭈재야, 이리 와.

Жүжээ, наашаа ирээрэй. ●무찍아, 같이 공부하자.

Мөөжигөө, хамт хичээллэцгээе. ●애들아, 조용히 해.

Хүүхдүүдээ, чимээгүй бай. ●학생들아, 열심히 공부를 하세요.

Сурагчидаа, хичээнгүй хичээллээрэй. ●친구들아, 탁구를 치지.

Найзуудаа, ширээний теннис тоглоцгооё.

Page 88: дүрэм Jujee

88

176. Дүрэм...

" -얼마나 -(으)ㄴ지 모르다 "..." -хичнээн их -гээч "

'-얼마나 -(으)ㄴ지 모르다' нь дайвар үг 'хэд, хичнээн' ба тодорхой бус асуух буюу мэдрэмжийг илэрхийлж байгаа эелдэг бус холбох нөхцөл '-(으)ㄴ지' -д үйл үг '모르다' -ийн нийлсэн хэлбэр юм.

'Маш -хийх' гэсэн утгаар, бухимдлын илэрхийллийг хүчтэйгээр хэлэх үед хэрэглэнэ. Үйл үгэнд '-얼마나 -는지 모르다', тэмдэг үгийн язгуур гийгүүлэгчээр төгсвөл '-얼마더 -(으)ㄴ지 모르다', эгшгээр төгсвөл '-얼마나 -ㄴ지 모르다' -г залгана.

●할 일이 많아서 얼마나 피곤한지 몰라요.

Хийх ажил их болохоор хичнээн их ядарч байна гээч. ●땅에서 돈을 얼마나 벌었는지 모릅니다.

Газраас хичнээн их мөнгө олсон гээч. ●햇빛이 따가워서 얼마나 힘든지 몰라요.

Нарны туяа хурц болохоор хичнээн хүнд гээч. ●시내에 차가 얼마나 많은지 모릅니다.

Хотын төвд машин хичнээн их гээч. ●결혼식에 손님들이 얼마나 많이 왔는지 몰라요.

Хуримын ёслолд зочид хичнээн их ирсэн гээч.

177. Дүрэм...

" -(으)ㄹ지 모르다 "..." -ж магадгүй "

'-(으)ㄹ지 모르다' нь ямар нэг хэрэг явдлыг таамаглан тэр боломжийг асуух юмуу асуултыг илэрхийлж байгаа элдэг бус холбох нөхцөл '-(으)ㄹ지' ба үйл үг '모리다' -ийн нийлсэн хэлбэр юм. Үйл үг болон тэмдэг үгийн язгуур гийгүүлэгчээр төгсвөл '-(으)ㄹ지 모르다', эгшгээр төгсвөл '-ㄹ지 모르다' -г залгана.

●나는 다음 주에 한국에 갈지 모릅니다.

Би дараа долоо хоногт Солонгос явж магадгүй. ●그는 오후에 학교에서 있을지 몰라요.

Тэр үдээс хойш сургууль дээр байж магадгүй. ●일이 좀 어려울지 모릅니다.

Ажил жаахан хэцүү байж магадгүй. ●그 회사는 월급이 많을지 모릅니다.

Тэр компани цалин их байж магадгүй. ●지금 쭈재가 집에 없을지 몰라요.

Одоо Жүжээ гэртээ байхгүй байж магадгүй.

178. Дүрэм...

" -는/(으)ㄴ지 알다 "..." -ийг(гэдгийг) мэдэх "

'-는/(으)ㄴ지 알다' нь тодорхой бус асуулт буюу мэдрэмжийг илэрхийлэх эелдэг бус холбох нөхцөл '-는/(으)ㄴ지' -д үйл үг '-알다' -ийн нийлсэн хэлбэр юм. Хувирдаг үгэнд залгах ба үйл үгэнд

Page 89: дүрэм Jujee

89

'-는지 알다', тэмдэг үгийн язгуур гийгүүлэгчээр төгсвөл '-(으)ㄴ지 알다', эгшгээр төгсвөл '-ㄴ지 알다' -г залгана. Нэр үгэнд '-인지 ' -г залгана.

●선생님이 언제 오시는지 압니까?

Багш хэзээ ирэхийг мэдэх үү? ●지금 집에 가고 있는지 알아요?

Одоо гэр лүү явж байгааг мэдэж байна уу? ●한국음식이 얼마나 매운지 압니다.

Солонгос хоол хичнээн халуун(ногоотой) гэдгийг мэднэ. ●어느 것이 좋은지 알아요.

Аль нь сайн гэдгийг мэдэх үү? ●동생이 학생인지 압니다.

Дүү нь сурагч гэдгийг мэднэ.

179. Дүрэм...

" -에다가 "..." -н дээр(д) "

'-에다가' нь газрыг илэрхийлэх нэр үгийн нөхцөл '-에' ба нэмэгдлийн утгыг илэрхийлж байгаа холбох нөхцөл '-다가' -ийн нийлсэн хэлбэрээр, өмнөх нэр үгэнд өөр нэр үг нэмэгдэхийг

илэрхийлнэ.

●칠판에다가 쓰세요.

Самбар дээр бичээрэй. ●벽에다가 그림을 걸어요.

Ханан дээр зураг өлгөнө. ●책상에다가 사전을 갖다 놓았어요.

Ширээн дээр толь бичиг аваачаад тавьсан. ●문에다가 수건을 걸어 놓았어요.

Хаалган дээр алчуур өлгөж тавьсан. ●잔에다가 술을 따랐어요.

Хундаганд архи хундгалсан.

180. Дүрэм...

" -(으)면 안 되다 "..." -вал(-вэл), -бал(-бэл) болохгүй "

'-(으)면 안 되다' нь таамаглалын болзол болохыг илэрхийлж байгаа холбох нөхцөл '-(으)면' ба үгүйсгэлийн '-안' болон үйл үг '-되다' -ийн нийлсэн хэлбэрээр, иймэрхүү болзол бол эсвэл

иймэрхүү тохиолдолд бол болохгүй гэсэн хоригын утгыг илэрхийлнэ. Үгийн язгуур гийгүүлэгчээр төгсвөл '-(으)면 안 되다', эгшгээр төгсвөл '-면 안 되다' -г залгана.

●교실에 쓰레기를 버리면 안 됩니다.

Ангид хог хаявал болохгүй.

Page 90: дүрэм Jujee

90

●약속 시간에 늦으면 안 돼요.

Болзсон цагаас хоцорвол болохгүй. ●수업에 결석하면 안 돼요.

Хичээл тасалвал болохгүй. ●예의를 지키지 않으면 안 되지요?

Ёс зүйгээ сахихгүй бол болохгүй биз дээ? ●사무실에서 담배를 피우면 안 돼요.

Ажлын өрөөнд тамхи татвал болохгүй.

181. Дүрэм...

" -어/아/여 가지고 "..." -аад(-ээд, -оод, -өөд) "

'-어/아/여 가지고' нь энгийн хүүрнэлийн утгыг илэрхийлэх туслах холбох нөхцөл '-어/아/여' ба үйл үг '가지고' -д өмнөх үйлдэлийн байдлыг хадгалсан хэвээр дараагийн үйлдэл биелэгдэхийг илэрхийлж байгаа холбох нөхцөл '고' -ийн нийлсэн хэлбэр юм. Өмнөх гишүүн өгүүлбэрийн

үйлдлийг хийж түүнийг эзэмшиж, мөн хадгалж түүний дараа дараагийн гишүүн өгүүлбэрийн үйлдэл хийхийг илэрхийлнэ. Ярианы хэлэнд их хэрэглэгдэнэ.

●나는 야채를 사 가지고 오겠습니다.

Би ногоо аваад ирнэ. ●협정서를 써 가지고 옵니다.

Хэлэлцээр бичээд ирнэ. ●음식을 만들어 가지고 오세요.

Хоол хийгээд ирээрэй. ●예쁘게 포장해 가지고 주십시오.

Гоё боогоод(савлаад) өгөөрөй. ●과제를 해 가지고 와요.

Даалгавар хийгээд ирээрэй.

182. Дүрэм...

" -어도 되다 "..." -сан(-сэн, -сон, -сөн) ч болох "

'-어도 되다' нь таамаглал буюу буултын утгыг илэрхийлэх угсруулан холбох нөхцөл '-어도' -д 'зүгээр' болон 'боломжтой' -ийн утгыг илэрхийлж байгаа туслах үйл үг '되다' -ийн нийлсэн хэлбэр

юм.

●사전을 좀 써도 됩니까?

Толь бичиг хэргэлсэнн ч болох уу? ●언제든지 와도 돼요.

Хэзээч бай ирсэн болно. ●양복을 입어도 됩니까?

Page 91: дүрэм Jujee

91

Костьюм өмссөн ч болох уу? ●내일 학교에 안 가도 됩니다.

Маргааш сургууль явахгүй байсан ч болно. ●여기서 기다려도 돼요.

Энд хүлээсэн ч болно.

183. Дүрэм...

" -었/았/ 다가 "..." -чихаад(-чихээд, -чихоод, -чихөөд) "

'-었/았/ 다가' нь өнгөрсөн бүрэн дуусгавар нөхцөл '-었/았/ ' -д нэмэгдлийн утгыг агуулсан холбох нөхцөл '-다가' -ийн нийлсэн хэлбэр юм. Өмнөх үйлдэл бүрэн дууссаны дараа үйлдэл нь

өөрчлөгдөхийг илэрхийлнэ.

●차를 샀다가 팔았어요.

Машин авчихаад зарсан. ●친구를 만났다가 왔어요.

Найзтай уулзчихаад ирсэн. ●글을 썼다가 지웠어오.

Бичиг биччихээд арилгасан. ●음식을 마음대로 먹었다가 야단을 맞았어요.

Хоол хамаагүй идчихээд загнуулсан. ●볼펜을 잃어버렸다가 찾았어요.

Балаа гээчихээд олсон.

184. Дүрэм...

" -어/아/여/다가 "..." -аад(-ээд, -оод, -өөд) "

'-어/아/여/다가' нь энгийн хүүрнэлийн утгыг илэрхийлэх холбох нөхцөл '-어/아/여' ба үргэлжилж

байсан үйлдэл эхлээд зогсч, өөр үйлдэл рүү шилжих үед тэр зогссон үйлдлийг илэрхийлж байгаа холбох нөхцөл '-다가' -ийн нийлсэн хэлбэр юм.

●책을 빌려다가 동생에게 줬어요.

Ном аваад дүүд өгсөн. ●음식을 만들어다가 어머니께 드렸어요.

Хоол хийгээд ээжид өгсөн. ●사과를 사다가 줬어요.

Алим аваад өгсөн. ●필요하면 갖다가 쓰세요.

Хэрэгтэй бол аваад хэрэглээрэй ●쭈재한테 최왕을 만들어다가 줬어요.

Жүжээд цуйван хийгээд өгсөн.

Page 92: дүрэм Jujee

92

185. Дүрэм...

" -고 있었다 "..." -ж байсан "

'-있었다' нь үйлдлийн ахицыг илэрхийлэх туслах холбох нөхцөл '-고' ба тухайн үйлдэл одоо үргэлжилж байгааг илэрхийлэх туслах үйл үг '-있다' -д өнгөрсөн бүрэн дуусгавар нөхцөл '-었' -ийн

нийлсэн хэлбэр юм.

●어머니가 요리하는 동안 저는 텔레비전을 보고 있었습니다.

Ээж хоол хийж байх хооронд би зурагт үзэж байсан. ●내가 갈 때 아이가 자고 있었어요.

Намайг явах үед хүүхэд унтаж байсан. ●어제 전화했을 때 무엇을 하고 있었습니까?

Өчигдөр утасдах үед юу хийж байсан бэ? ●친구와 이야기하는 동안 동생은 밖에 놀고 있었어요.

Найзтай ярилцаж байх хооронд дүү гадаа тоглож байсан. ●언니가 저녁을 짓고 있었어요.

Эгч оройн хоол хийж байсан.

186. Дүрэм...

" -보다 "..." -аас(-ээс, -оос, -өөс), -ыг(-ийг) бодвол "

'-보다' нь нэр үгэнд залгаж хоёр зүйлийг харьцуулахыг илэрхийлнэ.

●여동생이 나보다 키가 커요.

Эмэгтэй дүү надаас өндөр. ●이거보다 그건 싸요.

Үүнийг бодвол тэр нь хямдхан. ●사탕보다 과일을 더 좋아요.

Чихэрнээс жимсэнд илүү дуртай. ●구두보다 운동화가 편해요.

Гуталыг бодвол пүүз нь эвтэйхэн. ●가나보다 쭈재가 친절해요.

Ганааг бодвол Жүжээ нь эелдэг.

187. Дүрэм...

" -(으)로 해서 "..." -аар(-ээр, -оор, -өөр) дайраад-(дамжаад) "

'-(으)로 해서' нь зүг чигийг илэрхийлэх чиглэхийн тийн ялгалын '-(으)로' ба үйл үг '-하다' -д энгийн хүүрнэлийн утгыг илэрхийлэх туслах холбох нөхцөл '-어/아/여' -тай тухайн үгийн утгыг тодорхой илэрхийлэх туслах нөхцөл '-서' нийлж, 'тэр үг нь дараагийн үгийн нөхцөл, арга хэрэгсэл, учир

Page 93: дүрэм Jujee

93

шалтгаан зэрэг болох' -ыг илэрхийлж байгаа угсруулан холбох нөхцөл '-어/아/여서' -ийн нийлсэн

хэлбэр юм. Ямар нэг тодорхой нэг газрыг дайрч гарах юмуу нэвтрэхийг илэрхийлнэ. Эгшиг болон '-ㄹ' гийгүүлэгчээр төгсвөл '-로 해서', харин '-ㄹ' -ээс бусад бүх гийгүүлэгчээр төсвөл '-(으)로 해서'

-г залгана.

●경주로 해서 부산에 갔습니다.

Гёнжүгээр дайраад Бусанд очсон. ●중국으로 해서 몽골에 왔어요.

Хятадаар дайраад Монголд ирсэн. ●시장으로 해서 집에 갔어요.

Захаар дайраад гэртээ очсон. ●도서관으로 해서 학교에 갔어요.

Номын сангаар дайраад сургууль явсан. ●인천으로 해서 일본에 가요.

Инчоноор дайраад Япон явна.

188. Дүрэм...

" -는/-(으)ㄴ 데요 "..." -байна л даа "

'-는/-(으)ㄴ 데요' нь өөрийн үгэнд бусдын зөвшөөрлийг олж сэтгэлээ нээн ярьх, өөрийн хөнгөн мэдрэмжийг тусгаж дуусгахыг илэрхийлэх төгсөх нөхцөл '-는/(으)ㄴ 데' -д хүндэтгэлийг илэрхийлэх '-요' -ийн нийлсэн хэлбэр юм. Харилцан ярианд эсрэг талын үгийг сонсоод хариулах юмуу өгүүлэгчийн бодол санаа, аялгыг дохиогоор илэрхийлнэ. Үйл үгэнд '-는데요', тэмдэг үгийн язгуур гийгүүлэгчээр төгсвөл '-(으)ㄴ 데요', эгшгээр төгсвөл '-ㄴ 데요' -г залгана.

●도서관에 가는데요.

Номын сан явж байна л даа. ●질이 좋은데요.

Чанар нь сайн л даа. ●몽골어는 좀 어려운데요.

Монгол хэл бол жаахан хэцүү л дээ. ●어제 먹어 봤는데요.

Өчигдөр идэж үзсэн л дээ. ●그가 이렇게 말하는데요.

Тэр ингэж байна л даа.

‘’

189. Дүрэм...

" -는 길이다 "..." -ж байгаа зам юм(-ж байгаа замдаа) "

Page 94: дүрэм Jujee

94

'-는 길이다' нь тодотгол хэлбэрийн нөхцөл '-는' ба нэр үг '길' -д нэр үгээр өгүүлбэр төгсөх нөхцөл ''

-ийн нийлсэн хэлбэр юм. Үйлдлийг хийж байх хоорондын утгаар ч хэрэглэгдэх бөгөөд тухайн үйлдлийг хийх хором зуурын утгаар ч хэрэглэнэ.

●지금 약국으로 가는 길입니다.

Одоо эмийн сан руу явж байгаа юм. ●집에 돌아 오는 길에 가게로 들릅니다.

Гэртээ буцаж ирэх замдаа дэлгүүрээр дайрна. ●식사하러 가는 길입니다.

Хооллохоор явж байгаа юм. ●출근하는 길에 과을 을 샀어요.

Ажилд явах замдаа жимс авсан. ●쭈재를 만나러 오는 길입니다.

Жүжээтэй уулзахаар ирж байгаа юм.

190. Дүрэм...

" -다가 "..." -ж байгаад "

'-다가' нь үргэлжилж байсан үйлдэл эхлээд зогсч, өөр үйлдэл рүү шилжих үед тэр зогссон

үйлдлийг илэрхийлж байгаа угсруулан холбох нөхцөл юм.

●하늘이 맑다가 비가 왔어요.

Тэнгэр цэлмэг байж байгаад бороо орсон. ●수업을 하다가 갑자기 밖으로 나갔어요.

Хичээл хийж байгаад гэнэт гадагш гарсан. ●아이가 자다가 울었어요.

Хүүхэд унтаж байгаад уйлсан. ●우체국에 가다가 친구를 만났어요.

Шуудан явж байгаад найзтай уулзсан. ●학교로 가다가 식당으로 갔어요.

Сургууль руу явж байгаад хоолны газар руу явсан.

191. Дүрэм...

" -(으)려면 "..." -я(-е, -ё) гэвэл "

'-(으)려면' нь '-(으)려고 하면' -ийн хураангуйлсан хэлбэрээр, 'тиймэрхүү санаа зорилго юм бол'

гэсэн утгаар өмнөх үг нь арын үгийн болзол буюу нөхцөл болохыг илэрхийлэх угсруулан холбох нөхцөл юм. Үгийн язгуур гийгүүлэгчээр төгсвөл '-(으)려면', эгшгээр төгсвөл '-려면' -г залгана.

●시장에 가려면 21번 버스를 타세요.

Зах явъя гэвэл хорин нэгэн номерийн автобусанд суугаарай. ●돈을 많이 벌려면 열심히 일해야 해요.

Page 95: дүрэм Jujee

95

Мөнгө их олъё гэвэл хичээнгүй ажиллах хэрэгтэй. ●도서관에서 책을 빌리려면 학생증이 필요해요.

Номын сангаас ном авъя гэвэл сурагчийн үнэмлэх хэрэгтэй. ●한국 음식을 먹으려면 한국 식당에 가야 해요.

Солонгос хоол идье гэвэл Солонгос хоолны газар очих хэрэгтэй. ●돈을 찾으려면 은행에 가야 해요.

Мөнгө авъя гэвэл банк явах хэрэгтэй.

192. Дүрэм...

" -(으)ㄴ 지 "..." -снаас(-снээс, -сноос, -снөөс) хойш "

'-(으)ㄴ 지' нь тодотгол хэлбэрийн нөхцөл '-는/(으)ㄴ' -д ямар нэг үйлдэл байсан 'тэр үеэс эхлээд' гэсэн утгыг илэрхийлж байгаа эрхшээлт нэр үг '지' -ийн нийлсэн хэлбэр юм. '-ㄴ 지' -ийн ард

заавал цаг хугацааг илэрхийлэх үг орох бөгөөд үйлдэл бүрэн дуусгавар болсон байдал цаг хугацааны хувьд хэр хугацаа өнгөрсөн гэдгийг илэрхийлнэ. Үгийн язгуур гийгүүлэгчээр төгсвөл '-(으)ㄴ 지', эгшгээр төгсвөл '-ㄴ 지' -г залгана.

●한국어를 배운 지 얼마 안 되었습니다.

Солонгос хэл сурснаас хойш нэг их удаагүй. ●이 구두를 산 지 4년이 되었습니다.

Энэ гутлыг авснаас хойш дөрвөн жил болсон. ●그 사람이 여기에 온 지 3일이 된 것 같아요.

Тэр хүн энд ирснээс хойш гурван өдөр болсон юм шиг байна. ●회사를 다닌 지 얼마나 되지요?

Компанид ажилласнаас хойш хэр удаж байгаа билээ? ●오빠가 나간 지 1시간 되는데 왜 안 돌아올까요?

Ах гарснаас хойш нэг цаг болж байна яагаад буцаж ирэхгүй байгаа юм бол?

193. Дүрэм...

" -는/(으)ㄴ 것 "..." -х нь "

'-는/(으)ㄴ 것' нь тодотгол хэлбэрийн нөхцөл '-는/(으)ㄴ' ба хүн буюу эд юмыг заах нь ч байх бөгөөд зөвхөн энгийн чадварыг илэрхийлж байгаа эрхшээлт нэр үг '것' -ийн нийлсэн хэлбэр юм.

●운동하는 것이 건강에 좋습니다.

Дасгал хийх нь эрүүл мэндэд сайн. ●성적이 좋은 걸 보니까 열심히 하는 것 같아요.

Дүн нь сайн байгааг харахад хичээнгүй хийдэг бололтой. ●이것은 선물로 드리는 것입니다.

Энэ нь бэлгээр өгч байгаа зүйл юм.

Page 96: дүрэм Jujee

96

●외국어를 배울 때 단어를 외우는 것이 아주 중요합니다.

Гадаад хэл сурахад үг цээжлэх нь маш чухал.

194. Дүрэм...

" -요 "... " -л даа(-дээ, -доо, -дөө)

'-요' нь өгүүлэхүүний нөхцөлд залгаж хүндэтгэн дуудах буюу анхаарал татахаар хийж байгаа

утгыг илэрхийлэх туслах нөхцөл юм.

●시간이 아직 안 되는데요.

Цаг арай болоогүй байна л даа. ●지금 가야 해요. 그렇지 않으면 늦는데요.

Одоо явах хэрэгтэй. Тэгэхгүй бол хоцроно л доо. ●쭈재 음식을 만드세요.

Жүжээ хоолоо хийгээрэй. ●일찍 가야 해요. 아빠가 오시니까요.

Эрт явах хэрэгтэй. Аав ирэх учраас. ●나는 내일 수업이 없는데요.

Би маргааш хичээлгүй л дээ.

195. Дүрэм...

" -(으)ㄴ 일이 있다/없다 "..." -сан(-сэн, -сон, -сөн) удаа байх/байхгүй "

'-(으)ㄴ 일이 있다/없다' нь тодотгол хэлбэрийн нөхцөл '-(으)ㄴ' ба нэр үг '일' -д нөхцөл '이' болон үйл үг '있다/없다' -ийн нийлсэн хэлбэр юм. Өнгөрсөн цагт туршсан бодит үнэн байгаа, эсвэл байхгүйг илэрхийлэх хэлбэрээр хэрэглэгдэнэ. Үгийн язгуур гийгүүлэгчээр төгсвөл "-(으)ㄴ 일이 있다/없다", эгшгээр төгсвөл '-ㄴ 일이 있딘/없다' -г залгана.

●한국에 간 일이 있습니다.

Солонгост очсон удаа байгаа. ●삼계탕을 먹은 일이 없습니디.

Самгётан(хүн орхоодойтой тахианы шөл) идсэн удаа байхүгй. ●몽골 노래를 들을 일이 있습니다.

Монгол дуу сонссон удаа байгаа. ●이 회사에서 한 일이 없어요.

Энэ компанид ажилласан удаа байхгүй. ●그 여자를 만난 일이 있어요.

Тэр эмэгтэйтэй уулзсан удаа байгаа.

Page 97: дүрэм Jujee

97

196. Дүрэм...

" -고요 "..." -чихаад(-чихээд, -чихоод, -чихөөд)"

'-고요' нь өмнөх гишүүн өгүүлбэрийн үйлдэл бий болсон тэр хэвээрээ үргэлжлэгдэж байх хооронд дараагийн дараагийн гишүүн өгүүлбэрийн үйлдэл бий болохыг илэрхийлэх холбох нөхцөл '-고' ба сонсогчид хүнтэдгэлийн утгыг илэрхийлж байгаа '-요' -ийн нийлсэн хэлбэр юм.

●내가 한번 먹어 보고요.말씀드릴게요.

Би нэг удаа идэж үзичхээд. Хэлж өгнө. ●한번 읽어 보고요.대답할게요.

Нэг удаа уншиж үзэчхээд. Хариулна. ●일을 끝내고요. 커피를 마십시다.

Ажлаа дуусагчхаад. Кофе ууцгаая. ●잘 듣고. 대답하세요

Сайн сонсчихоод хариулаарай. ●밥을 먹고 밖에 나갑시다.

Хоол идэчхээд гадаа гарцгаая.

197. Дүрэм...

" -(으)려고 "..." -х гэж "

'-(으)려고' нь ямар нэг хэрэг явдал үүсэх юмуу мөн хожим ямар нэг үйлдлийг хийх гэж байгаа утгыг илэрхийлэх холбох нөхцөл юм. Үгийн язгуур гийгүүлэгчээр төгсвөл '-(으)려고', эгшгээр төгсвөл '-려고' -залгана.

●책을 빌리려고 중앙도서관에 갔습니다.

Ном авах гэж төв номын санд очисон. ●한국 음식을 먹으려고 한국식당에 왔어요.

Солонгос хоол идэх гэж Солонгос хоолны газар ирсэн. ●친구를 찾으려고 여기에 왔어요.

Найзаа олох гэж энд ирсэн. ●김밥을 만들려고 김을 샀어요.

Гимбаб хийх гэж далайн байцаа авсан.

198. Дүрэм...

" -는 동안"..." -ж байх хугацаанд(хооронд, туршид) "

'-는 동안' нь тодотгол хэлбэрийн нөхцөл '-는' -д нэр үг '동안(хооронд, хугацаанд, туршид)' -ийн

нийлсэн хэлбэр юм. Үйл үгэнд залгаж 'аль үеэс аль үе хүртлэх цаг хугацааны зай' -г илэрхийлнэ.

●숙제를 하는 동안 친구가 전화를 걸었군요.

Даалгавар хийж байх хугацаанд найз утасдсан байна шүү.

Page 98: дүрэм Jujee

98

●내가 쉬는 동안 친구는 일을 했어요.

Би амарч байх хооронд найз ажил хийсэн. ●아이가 자는 동안 가게에 갔다 왔어요.

Хүүрэд унтаж байх хооронд дэлгүүр яваад ирсэн. ●사람들이 오는 동안 음식을 준비하세요.

Хүмүүс ирж байх хооронд хоол бэлдээрэй. ●수업을 하는 동안 눈이 많이 온 것 같아요.

Хичээл хийж байх хооронд цас их орсон бололтой.

199. Дүрэм...

" -기로 하다 "..." -аар(-ээр, -оор, -өөр) болох(тогтох, шийдэх) "

'-기로 하다' нь учир шалтгаан буюу болзлыг илэрхийлж байгаа холбох нөхцөл '-기로' -д үйл үг '하다' -ийн нийлсэн хэлбэрээр, 'ямар нэг хэрэг явдлыг тэгэж тогтох' гэсэн утгыг илэрхийлнэ.

●나는 통역가가 되기로 했흡니다.

Би орчуулагч болохоор шийдсэн. ●모레 농구 시합 하기로 했어요.

Нөгөөдөр сагсан бөмбөгийн тэмцээн хийхээр болсон. ●아버지가 미국으로 가기로 했어요.

Аав Америк руу явахаар болсон. ●언제 쉬기로 했습니까?

Хэзээ амрахаар болсон бэ? ●그 분과 오후에 만나기로 했습니다.

Тэр хүнтэй үдээс хойш уулзахаар шийдсэн.

200. Дүрэм...

" -(이)나 "..." -л, -юмуу "

'-(이)나' нь 'эд юмыг дур мэдэн өрж тавиад тэр дундаас нэгийг сонгох' -ыг илэрхийлнэ. Нэр үг гийгүүлэгчээр төгсвөл '-이나', эгшгээр төгсвөл '-나' -г залгана.

●포도나 삽시다.

Усан үзэм л авцгаая. ●내일은 한가하니까 여행이나 갈까요?

Маргааш завтай учраас аялалд л явах уу? ●내년에 호주나 가고 싶습니다.

Ирэх жил Австрали л явахыг хүсч байна. ●어머님께 생일 선물로 꽃이나 도자기를 드립시다.

Ээжид төрсөн өдрийн бэлгээр цэцэг юмуу шаазан эдлэл өгцгөөе.

Page 99: дүрэм Jujee

99

●주말에 바다나 산에 갑시다.

Долоо хоногийн эцэст далай юмуу уул руу явцгаая.

201. Дүрэм...

" -어/아/여 지다 "..." -чихлаа(-чихлээ, -чихлоо, -чихлөө)

-чихсан(-чихсэн, -чихсон, -чихсөн)

'-어/아/여 지다' нь энгийн хүүрнэлийн утгыг илэрхийлэх туслах холбох нөхцөл '-어/아/여' ба эд юм яаж болохыг илэрхийлж байгаа туслах үйл үг '지다' -ийн нийлсэн хэлбэр юм. Үйл үг болон тэмдэг үгийн язгуур эр эгшиг '아, 오' -аар төгсвөл '-아 지다', эм эгшиг '어, 우, 으, 이' -ээр төгсвөл '-어 지다', харин үйл үгийн язгуур зөвхөн '하' -аар төгсвөл '-여 지다' -г залгаж '-해 지다' болно.

●나는 요즘 바빠져요.

Би ойрд завгүй болчихлоо. ●그 아이의 성적이 나아졌습니다.

Тэр хүүхдийн дүн сайжирчихсан. ●요즘 몸이 많이 좋아졌어요.

Сүүлийн үед бие их сайжирсан. ●동생의 한국어 실력이 많이 좋아졌어요.

Дүүгийн Солонгос хэлний чадвар их сайжирчихсан. ●요즘 한국말이 재미있어져요.

Ойрд Солонгос хэл сонирхолтой болчихлоо.

202. Дүрэм...

" -었/았/ 으면 하다 "..." -сан(-сэн, -сон, -сөн) бол "

'-었/았/ 하다' нь өнгөрсөн бүрэн дуусгавар нөхцөл '-었/았/ -' -д таамаглалын болзлыг илэрхийлэх холбох нөхцөл '-(으)면' ба бодол санаа буюу хүслийг илэрхийлж байгаа туслах үйл үг '하다' -ийн нийлсэн хэлбэр юм. Үгийн язгуур эр эгшиг '아, 오' -аар төгсвөл '-았으면 하다', эм эгшиг '어, 우, 으, 이' -ээр төгсвөл '-었으면 하다', харин үйл үгийн язгуур зөвхөн '하' төгсгөлөөр төгсвөл '-으면 하다' -г залгаж '-했으면 하다' болно. Мөн '-(으)면 좋겠다' хэлбэрээр орвол '-сан(-сэн, -сон, -

сөн) бол сайхан' гэсэн утгыг илэрхийлнэ.

●일이 다 끝났으면 합니다.

Ажил бүгд дууссансан бол. ●언니가 선생이 되었으면 해요.

Эгч багш болсонсон бол. ●소원이 이루어졌으면 합니다.

Хүсэл биелчихсэнсэн бол. ●공부를 잘 했으면 해요.

Хичээл сайн хийсэнсэн бол.

Page 100: дүрэм Jujee

100

● 어를 배웠으면 합니다.

Англи хэл сурсансан бол.

203. Дүрэм...

" -어/아/여 보다 "..." -ж үзэх "

'어/아/여 보다' нь энгийн хүүрнэлийн утгыг илэрхийлэх туслах холбох нөхцөл '-어/아/여' ба сорил болгож байгаа утгыг илэрхийлэх туслах үйл үг '보다' -ийн нийлсэн хэлбэрээр, өмнөх үйл үгийн үйлдлийг оролдлого хийж үзэхийг илэрхийлнэ. Үгийн язгуур эр эгшиг '아, 오' -аар төгсвөл '-아 보다', эм эгшиг '어, 우, 으, 이' -ээр төгсвөл '-어 보다', харин үгийн язгуур зөвхөн '하' -аар төгсвөл '-여 보다' -г залгаж '-해 보다' болно.

●여기에 와 봤어요?

Энд ирж үзсэн үү? ●몽골 유제품을 먹어 봤어요.

Монгол цагаан идээ идэж үзсэн. ●나는 한국에 가 봤어요.

Би Солонгост очиж үзсэн. ●제 말을 들어 보세요.

Миний үгийг сонсож үзээрэй. ●한국말로 말해 보세요.

Солонгос хэлээр ярьж үзээрэй.

204. Дүрэм...

" -마다 "..." -бүр(болгон) "

'-마다' нь 'нэг нэгийг алгасалгүй бүгд' гэсэн утгыг илэрхийлж байгаа туслах нөхцөл юм.

●사라마다 다릅니다.

Хүн бүр өөр. ●날마다 가족들과 같이 즐거운 시간을 보내고 싶습니다.

Өдөр бүр гэр бүлийнхэнтэй хаат хөгжилтэй цагийг өнгөрүүлэхийг хүсч байна. ●주말마다 극장에 갑니다.

Долоо хоногийн эцэс болгон театрт очдог. ●몽골에 해마다 관광객들이 맗이 옵니다.

Монголд жил бүр жуулчид их ирдэг. ●저녁마다 산책을 합니다.

Орой бүр салхилдаг.

205. Дүрэм...

Page 101: дүрэм Jujee

101

" -기 전에 "..." -ын(-ийн) өмнө "

'-기 전에' нь нэршүүлэх нөхцөл '-기' -д 'өмнө, урьд' -ийн утгыг агуулсан нэр үг '전' -той нөхцөл '-에'

-ийн нийлсэн хэлбэрээр, 'үйлдэл өмнө' гэсэн утгыг илэрхийлнэ.

●말하기 전에 잘 생각해야 합니다.

Хэлэхийн өмнө сайн бодох хэрэгтэй. ●오기 전에 연락하세요.

Ирэхийн өмнө холбоо бариарай. ●시험 보기 전에 준비를 잘 하세요.

Шалгалт өгөхийн өмнө бэлтгэл сайн хийгээрэй. ●친구가 몽골 가기 전에 우리 한번 만납시다.

Найз Монгол явахын өмнө бүгд нэг удаа уулзацгаая ●한국에 가기 전에 한번 들르세요.

Солонгос явахын өмнө нэг удаа дайраарай.

206. Дүрэм...

" -(으)러 가다/오다 "..." -аар(-ээр, -оор, -өөр) явах/ирэх "

'-(으)러 가다/오다' нь өмнөх үйлдэлийг бий болгох зорилгоор дараагийн үйлдэл хийхийг илэрхийлэх холбох нөхцөл '-(으)러' -той үйл үг '가다/오다' -ийн нийлсэн хэлбэр юм. Үгийн язгуур гийгүүлэгчээр төгсвөл '-(으)러 가다/오다', эгшгээр төгсвөл '-러 가다/오다' -г залгана.

●수 하러 갈까요?

Усанд сэлэхээр явах уу? ●차를 마시러 왔어요.

Цай уухаар ирсэн. ●공부하러 한국에 갔어요.

Сурахаар Солонгос явсан. ●점심을 먹으러 집에 왔어요.

Өдөрийн хоол идэхэнр гэртээ ирсэн. ●비자를 받으러 대사관에 갔어요.

Виз авахаар элчин сайдын яам руу явсан.

207. Дүрэм...

" -고 있다 "..." -ж байна "

'-고 있다' нь үйлдэлийн явцыг илэрхийлж байгаа холбох нөхцөл '-고' ба ямар нэг үйлдэлийг үргэлжлүүлж байна гэсэн үйл үг '있다 (байх)' -ийн нийлсэн хэлбэр юм.

●나는 음식을 만들고 있습니다.

Би хоол хийж байна. ●그 아이가 웃고 있어요.

Page 102: дүрэм Jujee

102

Тэр хүүхэд инээж байна. ●학생들이 열심히 공부하고 있어요.

Сурагчид хичээнгүй хичээллэж байна. ●아버지가 신문을 읽고 계십니다.

Аав сонин уншиж байна. ●선생님 집으로 가고 계십니다.

Багш гэр рүүгээ явж байна.

208. Дүрэм...

" -한테서/에게서 "..." -аас(-ээс, -оос, -өөс) "

'-한테서/에게서' нь тэрнээс эхлэх юмуу авч ирэхийг илэрхийлэж байгаа нэр үгийн нөхцөл юм.

●어제 쭈재한테서 편지가 왔습니다.

Өчигдөр Жүжээгээс захиа ирсэн. ●친구에게서 돈을 빌렸습니다.

Найзаас мөнгө зээлсэн. ●어머님한테서 해해 카드를 받았습니다.

Ээжээс шинэ жилийн мэндчилгээ авсан. ●선생님에게서 좋은 소식을 들었습니다.

Багшаас сайн мэдээ сонссон. ●한국에 있는 동생한테서 전화가 자주 옵니다.

Солонгост байдаг дүү байнга утасддаг.

209. Дүрэм...

" -(으)ㄴ 후에 "..." -ны(-ий) дараа "

'-(으)ㄴ 후에' нь өнгөрсөн цагийг илэрхийлж байгаа тодотгол хэлбэрийн нөхцөл '-(으)ㄴ' -д 'дараа' -ийн утгыг агуулсан нэр үг '후 (дараа, хойно)' -тэй нөхцөл '-에' -ийн нийлсэн хэлбэрээр, 'үйлдэл байсны дараа' -ийн утгыг илэрхийлнэ. Үгийн язгуур гийгүүлэгчээр төгсвөл '-(으)ㄴ 후에', эгшгээр төгсвөл '-ㄴ 후에' -г залгана.

●대학교를 졸업한 후에 취직합니다.

Их сургууль төгссөний дараа ажилд орно. ●먼저 본 후에 삽시다.

Эхлээд үзсэний дараа авцгаая. ●밥을 먹은 후에 설거지를 하세요.

Хоол идсэний дараа аяга тавгаа угаагаарай. ●잘 생각해 분 후에 결정합시다.

Сайн бодож үзсэний дараа шийдэцгээе.

Page 103: дүрэм Jujee

103

●그 사람을 만난 후에 전화하세요.

Тэр хүнтэй уулзсаны дараа утасдаарай.

210. Дүрэм...

" -(으)ㄹ 때 "..." -х үед, -хдаа(-хдээ, -хдоо, -хдөө) "

'-(으)ㄹ 때' нь ирээдүй цаг буюу таамгыг илэрхийлэх тодотгол хэлбэрийн нөхцөл '-(으)ㄹ' ба цаг хугацааг илэрхийлэх '때(үе)' -ийн нийлсэн хэлбэрээр, тухайн үйлдэл буюу байдал ахих үе буюу ахиж байгаа хугацааг илэрхийлнэ. Үйл үг ба тэмдэг үгийн язгуур гийгүүлэгчээр төгсвөл '-(으)ㄹ 때', эгшгээр төгсвөл '-ㄹ 때' -г залгана.

●한국에 올 때 비행기로 왔습니다.

Солонгост ирэхдээ нисэх онгоцоор ирсэн. ●바다를 볼 때 배가 왔어요.

Далай харах үед усан онгоц ирсэн. ●시간이 있을 때 음악을 듣습니다.

Завтай үедээ хөгжим сонсдог. ●내가 없을 때 친구가 왔었어요.

Намайг байхгүй байхад найз ирсэн байсан. ●천둥이 칠 때 무서워요.

Тэнгэр дуугарах үед айдаг.

211. Дүрэм...

" -(으)려고 하다 "..." -х гэж байна "

'-(으)려고' нь санаа зорилгыг илэрхийлэх холбох нөхцөл '-려고' ба цаашид хийх гэж байгаа утгыг илэрхийлэх үйл үг '하다' -ийн нийлсэн хэлбэр юм. Эзэн биеийн зөвхөн санаа зорилгыг илэрхийлэх

бөгөөд одоохондоо үйлдэл рүү шилжээгүй байгаа байдлыг илэрхийлнэ. Үгийн язгуур гийгүүлэгчээр төгсвөл '-(으)려고 하다', эгшгээр төгсвөл '-려고 하다' -г залгана.

●지금 연구소로 가려고 합니다.

Одоо хүрээлэн рүү явах гэж байна. ●추워서 창문을 닫으려고 합니다.

Хүйтэн болохоор цонх хаах гэж байна. ●꽃에 물을 주려고 합니다.

Цэцэг услах гэж байна. ●저녁을 먹으려고 해요.

Оройн хоол идэх гэж байна. ●5년 후에 귀국하려고 합니다.

Таван жилийн дараа эх орондоо буцах гэж байна.

Page 104: дүрэм Jujee

104

212. Дүрэм...

" -지만"..." -боловч "

'-지만' нь '-지마는' -ийн хураангуйлсан хэлбэрээр, өмнөх үгийг хүлээн зөвшөөрч арын үг үүнд

баригдахгүй байгааг илэрхийлэх угсруулан холбох нөхцөл юм.

●값은 싸지만 질이 좋지 않아요.

Үнэ нь хямд боловч чанар нь сайн биш. ●택시는 빠르지만 비싸요.

Такси хурдан боловч үнэтэй. ●운동을 하지만 살을 빠지지 않습니다.

Дасгал хийдэг боловч турахгүй байна. ●읽기는 찰 하지만 말은 못해요.

Уншлага нь сайн уншдаг боловч ярьж чадахгүй. ●어제는 추웠지만 오늘은 따뜻합니다.

Өчигдөр хүйтэн байсан боловч өнөөдөр дулаахан байна.

213. Дүрэм...

" -지 말다"..." -бүү(битгий) "

'-지 말다' нь өмнөх агуулгыг үгүйсгэж байгаа утгыг илэрхийлэх холбох нөхцөл '-지' ба тухайн үйлдлийг орхино гэсэн утгыг илэрхийлэх туслах үйл үг '말다' -ийн нийлсэн хэлбэрээр, захирах

буюу уриалахсөгүүлбэрээр хэрэглэгдэнэ.

●떠들지 마세요.

Битгий хашгираарай. ●담배를 피우지 마세요.

Тамхи битгий татаарай. ●밤에 혼자 밖에 나가지 마십시오.

Шөнө ганцаараа гадагш битгий гараарай. ●수업에 늦지 마십시오.

Хичээлээс бүү хоцроорой. ●올지 마 임아..

Битгий уйлаад бай сугаа...кккк

214. Дүрэм...

" -(으)ㄹ 수 있다/없다"..." -ж чадна(чадахгүй), -ж болно(болохгүй) "

'-(으)ㄹ 수 있다/없다' нь таамаг, төлөвлөгөө сэтгэлийн зориг, боломж зэргийн цаад санааг агуулангаа ирээдүй цагийг илэрхийлэх тодотгол хэлбэрийн нөхцөл '-(으)ㄹ' -тэй ажлыг цэгцлэх

Page 105: дүрэм Jujee

105

арга, арга хэрэгсэл мөн ажлын боломжийг илэрхийлж байгаа эрхшээлт нэр үг '수' -д үйл үг '있다/없다' -ийн нийлсэн хэлбэр юм. Боломж эсвэл чадварыг илэрхийлнэ. Үгийн язгуур гийгүүлэгчээр төгсвөл '-(으)ㄹ 수 있다/없다', эгшгээр төгсвөл '-ㄹ 수 있다/없다' -г залгана.

●한국어를 할 수 있어요?

Солонгос хэлээр ярьж чадах уу? ●나는 매운 음식을 먹을 수 있습니다.

Би халуун(ногоотой) хоол идэж чадна. ●바빠서 갈 수 없습니다.

Завгүй болохоор явж чадахгүй. ●길을 몰라서 친구 집을 찾을 수 없습니다.

Зам мэдэхгүй болохоор найзын гэрийг олж чадахгүй байна. ●그 사람을 다시 만랄 수 있습니까?

Тэр хүнтэй дахиад уулзаж болох уу?

215. Дүрэм...

" -지 못하다 "..." -ж чадахгүй "

'-지 못하다' нь өмнөх агуулгыг үгүйсгэж байгаа утгыг илэрхийлэх холбох нөхцөл '-지' ба хийж

чадахгүй гэсэн утгыг илэрхийлэх туслах үйл үгийн нийлсэн хэлбэр юм.

●다리가 아파서 뛰지 못합니다.

Хөл өвдөөд гүйж чадахгүй байна. ●너무 피곤해서 일하지 못합니다.

Дэндүү ядраад ажил хийж чадахгүй байна. ●시간이 없어서 같이 가지 못해요.

Завгүй болохоор хамт явж чадахгүй. ●한잣늘 몰라서 읽지 못합니다.

Ханз мэдэхгүй болохоор уншиж чадахгүй. ●일이 많아서 친구를 만나지 못해요.

Ажил их болохоор найзтай уулзаж чадахгүй байна.

216. Дүрэм...

" -(으)ㄹ 것 같다 "..." -х юм шиг байна(бололтой) "

'-(으)ㄹ 것 같다' нь таамаг, төлөвлөгөө, сэтгэлийн зориг, боломж зэргийн цаад санааг агуулангаа ирээдүй цагийг илэрхийлэх тодотгол хэлбэрийн нөхцөл '-(으)ㄹ' ба тодорхой бус таамагыг илэрхийлэх эрхшээлт нэр үг '것' -той таамаг буюу тодорхой бус төлөв дарууг илэрхийлж байгаа тэмдэг үг '같다' -ийн нийлсэн хэлбэр юм. Үйл үг байх тохиолдолд ирээдүйн бодит үнэний талаарх таамагыг илэрхийлж, тэмдэг үг буюу нэр үгээр өгүүлбэр төгсгөх '이다' байх тохиолдолд одоогийн

Page 106: дүрэм Jujee

106

талаарх таамагыг ч илэрхийлнэ. Үйл үг ба тэмдэг үгийн язгуур гийгүүлэгчээр төгсвөл "-(으)ㄹ 것 같다", эгшгээр төгсвөл '-ㄹ 것 같다' -г залгана.

●국제학술회의에 많은 학자들이 오실 것 같습니다.

Олон улсын эрдэм шинжилгээний хуралд олон эрдэмтэд ирэх юм шиг байна. ●수업에 늦을 것 같습니다.

Хичээлээс хоцрох бололтой. ●나는 내일 바쁠 것 같습니다.

Би маргааш завгүй юм шиг байна. ●일요일이라서 시장에 사람들이 않을 것 같습니다.

Ням гариг болохоор зах дээр хүн их байх бололтой. ●하늘이 흐릴 것 같습니다.

Тэнгэр бүрхэх юм шиг байна.

217. Дүрэм...

" -는/(으)ㄴ데 "..." -1.-ж байхад. 2-тийм(-ийм) байна. 3-хирнээ(-мөртлөө, -боловч)

'-는/(으)ㄴ데' нь арын үгийг гаргахын тулд ямар нэг болзлыг соёрхон ярьж байгаа утгыг

илэрхийлэх холбох нөхцлөөр, өгүүлбэрт дараагийн гишүүн өгүүлбэрийг илэрхийлэхийн тулд туслах мэдээллээр суурь буюу байдлыг бүрдүүлж өгөх үүргийг гүйцэтгэнэ. Үйл үгэнд '-는데' хэрэглэгдэж, тэмдэг үг буюу нэр үгээр өгүүлбэр төгсгөх нөхцөл '이다' -д '-(으)ㄴ데' хэрэглэгдэнэ.

Нэгдүгээрт болж буй үйл явдал үргэлжилэн өрнөх, хоёрдугаарт учир шалтгаан заах, гуравдугаарт эсрэгцсэн утгыг илэрхийлнэ. Үйл үгэнд '-는데', тэмдэг үгийн язгуур гийгүүлэгчээр төгсвөл '-(으)ㄴ데', эгшгээр төгсвөл '-ㄴ데' -г залгана. Нэр үгэнд '(-이)' -г жийрэглэж залгана.

●수업을 하는데 전화가 왔습니다.

Хичээл хийж байхад утас дуугарсан. ●날씨가 좋은데 놀러 갑시다.

Цаг агаар сайхан байна тоголхоор явцгаая. ●일이 좀 어려운데 도와 주세요.

Ажил жаахан хэцүү байна туслаарай. ●열심히 노력하는데 결과는 좋지 않습니다.

Хичээнгүй чармайдаг боловч үр дүн нь сайн биш. ●몽골 사람인데 한국말을 잘 해요.

Монгол хүн хирнээ Солонгос хэлээр сайн ярьдаг.

218. Дүрэм...

" -(으)ㄹ 것이다 "..." -х байх "

'-(으)ㄹ 것이다' нь таамаг, төлөвлөгөө, сэтгэлийн зориг, боломж зэргийн цаад санааг агуулангаа ирээдүй цагийг илэрхийлэх тодотгол хэлбэрийн нөхцөл '-(으)ㄹ' ба тодорхой бус таамгыг

Page 107: дүрэм Jujee

107

илэрхийлэх эрхшээлт нэр үг '것' -той нэр үгээр өгүүлбэр төгсгөх нөхцөл '이다' -ийн нийлсэн

хэлбэрээр, өгүүлэгчийн сэтгэлийн зориг буюу таамагыг илэрхийлнэ. Үгийн язгуур гийгүүлэгчээр төгсвөл '-(으)ㄹ 것이다', эгшгээр төгсвөл '-ㄹ 것이다' -г залгана.

●오빠가 내일 공부하러 미국에 갈 것입니다.

Ах маргааш сурахаар Америк явах байх. ●잃어버린 돈을 찾을 것입니다.

гээсэн мөнгөө олох байх. ●나는 오후에 학교에서 없을 것입니다.

Би үдээс хойш сургууль дээр байхгүй байх. ●선생님이 이번 주말에 바쁘실 것입니다.

Багш энэ долоо хоногийн сүүлээр завгүй байх. ●이 음식은 좀 매울 것입니다.

Энэ хоол жаахан халуун(халуун ногоотой) байх.

219. Дүрэм...

" -기 때문에/때문에 "..." -Үйл үгэнд -учраас...Нэр үгэнд -улмаас(болж) "

'때문에' нь өмнөх үг нь ямар нэг хэрэг явдлын учир шалтгаан болохыг илэрхийлэх эрхшээлт нэр үг '때문' -д нөхцөл '-에' -ийн нийлсэн хэлбэр бөгөөд '-기 때문에'' нь '때문에' -д нэршүүлэх нөхцөл '-기' -ийн нийлсэн хэлбэр юм. Нэр үгийн ард '때문에' -г харин үг буюу тэмдэг үг, нэр үгээр өгүүлбэр төгсгөх нөхцөл '이다' -ийн ард '-기 때문에' -г хэрэглэнэ. '때문에' нь 'өмнөх нэр үгийн учир шалтгаанаар дамжуулан, эсвэл учир шалтгаанаар' гэсэн утгыг илэрхийлж, '-기 때문에' нь өмнөх

өгүүлбэр нь дараагийн өгүүлбэрийн учир шалтгааныг илэрхийлнэ.

●나에게 돈이 있기 때문에 더 줄 필요가 없습니다.

Надад мөнгө байгаа учраас илүү өгөх хэрэггүй. ●밖에 비가 오기 때문에 나가지 마세요.

Гадаа бороо орж байгаа учраас битгий гараарай. ●시골 사람이기 때문에 시내 길을 잘 모릅니다.

Хөдөөний хүн учраас хотын төвийн зам сайн мэдэхгүй. ●버스 때문에 지각했어요.

Автобуснаас болж хичээлээс хоцорсон. ●일 때문에 한국에 가요.

Ажлын улмаас Солонгос явна.

220. Дүрэм...

" -(으)세요 "..." -вэ(бэ)?, -аарай(-ээрэй, -оорой, -өөрөй) "

'-(으)세요' нь хүндэтгэлийн утгыг илэрхийлэх нөхцөл '-시-' ба хүүрнэх, хүсэх, захирах, асуухын утгыг илэрхийлж байгаа төгсөх нөхцөл '-어요' -ийн нийлсэн '-시어요' -ийн хураангуйлсан

Page 108: дүрэм Jujee

108

хэлбэрээр, хүндтэйгээр уриалах буюу хүсэлт тавих үед хэрэглэдэг төгсөх нөхцөл юм. Дэвсгэр үсгийн ард эгшиг '으' орно.

●어디로 가세요?

Хаашаа явж байна вэ? ●새 단어를 외우세요.

Шинэ үг цээжлээрэй. ●도서관에 같이 가세요.

Номын сан руу хамт яваарай. ●내일 수 을 하세요.

Маргааш усанд сэлээрэй. ●음악을 들으세요.

Хөгжим сонсоорой.

221. Дүрэм...

" -는/(으)ㄴ/(으)ㄹ "..." Үйл үгэнд -는(одоо цаг), -(으)ㄴ(өнгөрсөн цаг), -(으)ㄹ(ирээдүй цаг).. Тэмдэг үгэнд -(으)ㄴ -ийг залгаж зөвхөн одоо цагийг илэрхийлнэ.

'-는/(으)ㄴ/(으)ㄹ' нь хувирдаг үгийн язгуурт залгаж, өмнөх үгийн талаар хүүрнэлийн чадварыг хадгалангаа арын үгийн талаар тодотгол үгийн үүргийг гүйцэтгэж байгаа нахцөл юм. '-는' нь ямар нэг үйлдэл буюу байдал одоогийн явцыг голлон илэрхийлж, '-(으)ㄴ' нь үйл үгийн язгуурт залгаж

өнгөрсөн цагийг илэрхийлэх бөгөөд тэмдэг үгийн язгуурт залгаж одоо цагийг илэрхийлнэ. Харин '-(으)ㄹ' нь таамга, төлөвлөгөө, сэтгэлийн зориг, боломж зэргийн цаад санааг хадгалангаа ирээдүй

цагийг илэрхийлнэ.

●거기 가는 사람이 제 언니입니다.

Тэнд явж байгаа хүн миний эгч юм. ●어제 본 화가 재미었었습니다.

Өчигдөр үзсэн кино сонирхолтой байсан. ●내일 안날 사람이 누구인지를 압니까?

Маргааш уулзах хүн хэн гэдгийг мэдэх үү? ●쭈재가는 좋은 차를 샀습니다.

Жүжээ сайн машин авсан. ●이 꽃가게에는 예쁜 꽃을 팝니다.

Энэ цэцгийн дэлгүүрт гоё цэцэг зардаг.

222. Дүрэм...

" -군/군요 "..." -байх нээ "

Page 109: дүрэм Jujee

109

'-군/군요' нь аялгын утгыг илэрхийлэх аялга хүүрнэх өгүүлбэрийн төгсгөх нөхцөл бөгөөд сонсогчид хүндэтгэлийн утгыг илэрхийлэх үед '-군요' -аар хэрэглэнэ. Үйл үгэнд '-는군요', тэмдэг үгэнд '-군요' -г залгана. Энгийн хэлбэр нь '-구나' юм.

●농구를 잘 하는군요.

Сагсан бөмбөг сайн тоголдог байх нээ. ●사전이 비싸군요.

Толь бичиг үнтэй байх нээ. ●친구가 참 예쁘군요.

Найз нь маш хөөрхөн байх нээ. ●한자를 잘 읽는군요.

Ханз сайн уншдаг байх нээ. ●아이가 밥을 잘 먹는구나.

Хүүхэд хоол сайн иддэг байх нээ.

223. Дүрэм...

" -에게/한테 "..." -д(т) "

'-에게/한테' нь хүн буюу амьтныг илэрхийлэх нэр үгэнд залгаж, өмнөх нэр үг нь үйлдэл хүрэх юмуу үйлдлийн нөлөө үзүүлэхийг илэрхийлэх объект болохыг илэрхийлж байгаа нөхцөл юм. '-에게' -ийн хураангуйлсан хэлбэрээр '-께' бөгөөд '-한테'нь голдуу ярианы хэлэнд хэрэглэнэ.

●언니에게 생일 카드를 보냈습니다.

Эгчид төрсөн өдрийн захидал илгээсэн. ●딸한테 줄 옷을 사겠습니다.

Охинд өгөх хувцас авна. ●나에게 용돈이 있습니다.

Надад халаасны мөнгө байна. ●선생님께 책이 않습니다.

Багшид ном их байна. ●어머님께 인사를 전해 주세요.

Ээжджж мэнд дамжуулаарай.

224. Дүрэм...

" -에서 -까지 "..." -аас(-ээс, -оос, -өөс) -хүртэл "

'-에서 -까지' нь ямар нэг үйлдлийн гарааг илэрхийлэх нөхцөл '-에서' ба ямар нэг хөдөлгөөн дуусч байгаа хязгаарыг илэрхийлэх '-까지' -ийн нийлсэн хэлбэр юм. Харин цаг хугацааны эхлэл төгсгөлийг илэрхийлэх үед '-부터 -까지' -г хэрэглэнэ.

●집에서 학교까지 버스를 타고 갑니다.

Гэрээс сургууль хүртэл автобусанд сууж явдаг.

Page 110: дүрэм Jujee

110

●몽골에서 한국까지 비행기로 3시간쯤 걸립니다.

Монголоос Солонгос хүртэл онгоцоор 3н цаг орчим зарцуулагддаг. ●여기에서 집까지 가깝습니다.

Эндээс гэр хүртэл ойрхон. ●8시부터 13시까지 수업을 합니다.

8н цагаас 13н цаг хүртэл хичээл хийнэ. ●5시 30분부터 7시까지 어 수업이 있습니다.

5н цаг 30н минутаас 7н цаг хүртэл англи хэлний хичээлтэй.

225. Дүрэм...

" -어/아/여서 "..." 1.Учир шалтгаан заах..-болохоор.

2.Болж буй үйл явдал үргэлжилэн өрнөх -аад(-ээд, -оод, өөд) "

'-어/아/여서' нь өмнөх үйлдэл буюу байдал дараагийн гишүүн өгүүлбэрийн учир шалтгаан буюу

болзол болохыг илэрхийлэх угсруулан холбох нөхцөл юм. Үйл үг ба тэмдэг үгийн язгуур эр эгшиг '아, 오' -аар төгсвөл '-아서', эм эгшиг '어, 우, 으, 이' -ээр төгсвөл '-어서', харин үйл үг ба тэмдэг үгийн язгуур зөвхөн '하' -аар төгсвөл '-여서' -г залгаж '해서' болно.

●비가 와서 못 나갑니다.

Бороо ороод гарч чадахгүй байна. ●배가 고파서 식당에 갑니다.

Гэдэс өлсч байгаа болохоор хоолны газар руу явна. ●날씨가 좋아서 여행을 갑니다.

Цаг агаар сайхан болохоор аялалд явна. ●책을 많이 읽어서 발음이 좋습니다.

Ном их уншдаг бололхоор дуудлага нь сайн. ●어제는 밤새도록 일해서 피곤합니다.

Өчигдөр шөнөжин ажилласан болохоор ядарч байна.

226. Дүрэм...

" -(으)니까 "..." -учраас, -тал(-тэл, -тол, -төл) "

'-(으)니까' нь өмнөх үг нь арын үгийн учир шалтгаан болохыг илэрхийлж байгаа угмруулан холбох нөхцөл юм. Үйл үг ба тэмдэг үгийн язгуур гийгүүлэгчээр төгсвөл '-(으)니까', эгшгээр төгсвөл '-니까'

-г залгана.

●일을 열심히 하니까 월급을 넉넉하게 받습니다.

Ажилаа хичээнгүй хийдэг учраас цалин хангалттай авдаг. ●바쁘니까 먼저 가겠습니다.

Завгүй учраас түрүүлээд явна. ●지금 수업이 있으니까 오후에 만납시다.

Page 111: дүрэм Jujee

111

Одоо хичээлтэй учраас үдээс хойш уулзацгаая. ●집에 가니까 아무도 없었습니다.

Гэрт очтол хэн ч байхгүй байсан. ●친구에게서 물어 보니까 모른대요.

Найзаас асуутал мэдэхгүй гэнэ.

227. Дүрэм...

" -쯤 "..." -орчим(-ойролцоогоор, бгцаагаар) "

'-쯤' нь зарим нэг нэр үг буюу төлөөний үгийн ард залгаж, ямар нэг хэмжээ түвшинг илэрхийлэх

дагавар юм.

●언제쯤 결혼합니까?

Ойролцоогоор хэзээ гэрлэх вэ? ●한국말을 1년쯤 공부했습니다.

Cолонгос хэлээр 1 жил орчим хичээллэсэн. ●하루에 3시간쯤 음악을 듣습니다.

Өдөрт 3н цаг орчим хөгжим сонсдог. ●서울에서 제주도까지 비행기로 40분쯤 걸립니다.

Сөүлээс Жэжү арал хүртэл нисэх онгоцоор 40н минут орчим зарцуулагддаг. ●아침마다 7시쯤 집에서 나갑니다.

Өглөө бүр 7н цагийн орчим гэрээсээ гардаг.

228. Дүрэм...

" -(으)로 "..." -аар(-ээр, -оор, -өөр), -руу(рүү) "

'-(으)로' нь ямар нэг газар зүгээр чигийг заах юмуу 'арга хэрэгсэл, арга зам, учир шалтгаан, учир, эрх, нийгмийн гарал ' зэргийн утгыг илэрхийлэх нөхцөл юм. Эгшиг болон 'ㄹ' гийгүүлэгчээр төгсвөл '-로', харин 'ㄹ' -ээс бусад гийгүүлэгчээр төгсвөл '-(으)로' -г залгана.

●시골에서 기차로 왔습니까?

Хөдөөнөөс галт тэргээр ирсэн үү? ●한국 음식은 젓가락과 숟가락으로 먹습니다.

Солонгос хоол нь савх болон халбагаар иддэг. ●학교로 갑니까?

Сургууль руу явах уу? ●시장으로 걸어갑시다.

Зах руу алхаад явцгаая. ●서울에 지하철로 갑니다.

Сөүл рүү метроогоор явна.

Page 112: дүрэм Jujee

112

229. Дүрэм...

" -고 "..." -ж(-ч), ба(-болон, бөгөөд) "

'-고' нь янз бүрийн бодит үнэнүүдийг эгнүүлэх утгыг илэрхийлэх холбох нөхцөл юм.

●오빠가 스물 살이고, 언니가 스물 세 살입니다.

Ах 20н настай бөгөөд эгч 23н настай. ●봄이 되고, 꽃이 핍니다.

Хавар болж цэцэг дэлгэрнэ. ●이 산이 높고 아름답습니다.

Энэ уул өндөр бөгөөд үзэсгэлэнтэй. ●겨울에는 눈이 오고 아주 춥습니다.

Өвөл цас орж маш хүйтэн байдаг. ●한국어는 재미있고 배우기가 쉽니다.

Солонгос хэл сонирхолтой бөгөөд сурахад амархан.

230. Дүрэм...

" -어/아/여 주다/드리다 "..." -ж өгөх "

'-어/아/여 주다' нь энгийн хүүрнэлийн угыг илэрхийлэх туслах холбох нөхцөл '-어/아/여' ба бусдын төлөө хөдлөж байгаа утгыг илэрхийлэх туслах үйл үг '주다' -ийн нийлсэн хэлбэр юм. '드리다' нь '주다' -ийн хүндэтгэлийн үг юм. Үгийн язгуур эр эгшиг '아, 오' -аар төгсвөл '-아 주다/드리다', эм эгшиг '어, 우, 으, 이' -ээр төгсвөл '-어 주다/드리다', харин үгийн язгуур зөвхөн '하' -аар төгсвөл '-여 주다/드리다' -г залгаж '-해 주다/드리다' болно.

●빨리 읽어 주세요.

Хурдан уншиж өгөөрэй. ●이름을 써 주세요.

Нэрээ бичиж өгөөрэй. ●문법을 좀 가르쳐 주세요.

Хэлзүй зааж өгөөрэй. ●언니한테 연락해 주세요.

Эгчтэй холбоо барьж өгөөрэй. ●그 사람에게 말을 전해 주세요.

Тэр хүнд үг дамжуул өгөөрэй.

231. Дүрэм...

" -과/와 "..." -ба(болон) "

'-과/와' нь хамт хийхийн утгыг илэрхийлж байгаа нэр үгийн нөхцөл юм. Нэр үг гийгүүлэгчээр төгсвөл '-과', эгшгээр төгсвөл '-와' -г залгана. Харин '-과 같이/-와 같이' гэсэн хэлбэрээр орвол '-тай

хамт' гэсэн утгаар орно.

Page 113: дүрэм Jujee

113

●할아버지와 할머니는 고향으로 가셨습니다.

Өвөө болон эмээ төрсөн нутаг руугаа явсан. ●가방에 사전과 책이 있습니다.

Цүнхэнд толь бичиг болон ном байна. ●쭈재와 무찍 농구를 하러 갑니다.

Жүжээ болон Мөөжиг сагсан бөмбөг тоглохоор явж байна. ●내일 친구와 같이 공부합니다.

Маргааш найзтай хамт хичээллэнэ. ●동생과 같이 음식을 만듭니다.

Дүүтэй хамт хоол хийнэ.

232. Дүрэм...

" -(으)ㄹ까요? "..." -уу(үү) "

'-(으)ㄹ까요' нь өгүүлэгч хийх гэж байгаа санаа зорылгыг сонсогчоос асууж байгаа асуух хэлбэрээр төгсөх нөхцөл юм. Үгийн язгуур гийгүүлэгчээр төгсвөл '-(으)ㄹ까요?', эгшгээр төгсвөл '-ㄹ까요?' -г залгана.

●어떻게 도와 드릴까요?

Яаж туслах уу? ●이 책을 읽을까요?

Энэ номыг унших уу? ●같이 공부할까요?

Хамт хичээллэх үү? ●점심을 어디에서 먹을까요?

Өдрийн хоол хаана идэх үү? ●제가 먼저 갈까요?

Би түрүүлээд явах уу?

233. Дүрэм...

" -지요"..." -биз дээ? "

'-지요' нь хувирдаг үгэнд залгаж, эсрэг талыг бууруулж байгаа утгыг илэрхийлэх төгсөх нөхцөл '-지' -д сонсогчийг хүндэтгэх туслах нөхцөл '-요' -ийн нийлсэн хэлбэр юм. '-아(어, 여)요' -тай яг

адилаар хүүрнэх, асуух, захирах, уриалах хэлбэр бүгд адил хэлбэртэй бөгөөд үгийн төгсгөлийн аялгаас шалтгаалан үүнийг ялгана. '이다' -ийн язгуур, хувирдаг үгийн язгуур мөн нөхцөл '-으시-', '-었-', '-겠-' -ийн ард залгаж төгсөх нөхцөл '-' -д туслах нөхцөл '' -ийн нийлсэн үг юм.

●바다가 아름답지요?

Далай үзэсгэлэнтэй байгаа биз дээ? ●내일 또 오시지요?

Page 114: дүрэм Jujee

114

Маргааш бас ирнэ биз дээ? ●차가 많지요?

Машин их байгаа биз дээ? ●6시에 만나지요?

6н цагт уулзана биз дээ? ●학교가 가깝지요?

Сургууль ойрхон биз дээ?

234. Дүрэм...

"-겠-"..." -на(-нэ, -но, -нө) "

'-겠-' нь үйл үгийн язгуурт залгаж ирээдүй цагийг илэрхийлэх юмуу эзэн биеийн сэтгэлийн зориг,

боломж, таамагын утгыг илэрхийлж байгаа нөхцөл юм.

●저는 내일 사무실에 있겠습니다.

Би маргааш ажлын өрөөнд байна. ●오후에 쭈재를 만나겠습니다.

Үдээс хойш Жүжээтэй уулзна. ●내일 친구와 같이 화를 보겠습니다.

Маргааш найзтай хамт кино үзнэ. ●내년에 대학교에 입학하겠습니다.

Ирэх жил их сургуульд элсэнэ. ●모래 한국에 가겠습니다.

Нөгөөдөр Солонгос явна.

235. Дүрэм...

" -하고"..." -ба/болон" (тайлбар 2)

'-하고' нь хоёр эсвэл түүнээс дээш үгийг холбох холбоос нөхцөл юм. Нөхцөл '-와/과' -тай адил

утгаар ярианы хэлэнд их хэрэглэнэ.

●슈퍼마켓에서 커피하고 차를 샀습니다.

Супермаркетаас кофе болон цай авсан. ●오빠하고 언니와 같이 연극을 봅니다.

Ах болон эгчтэй хамт жүжиг үзнэ. ●도서관에서 책하고 사전을 빌렸습니다.

Номын сангаас ном болон толь бичиг авсан. ●지금 과자하고 과일 사러 갑니다.

Одоо жигнэмэг болон жимс авахаар явна. ●물하고 우유 좀 주세요.

Ус болон сүү өгөөрэй.

Page 115: дүрэм Jujee

115

236. Дүрэм...

" -하고"..." -тай(-тэй, -той) "

'-하고' нь хамт хийхийн утгыг илэрхийлж байгаа хамтрахын тийн ялгал юм. Хамтрахын тийн ялгал '-와/과' -тай адил утгаар ярианы хэлэнд их хэрэглэнэ.

●어제 친구하고 같이 도서관에 갔어요.

Өчигдөр найзтай хамт номын сан руу явсан. ●내일 나하고 같이 과제를 해요.

Маргааш надтай хамт гэрийн даалгавар хий. ●저 분은 제 형님하고 성격이 비슷해요.

Тэр хүн миний ахтай зан чанар төстөй. ●동생하고 잘 지낼 거예요.

Дүүтэй сайн эвтэй байх болно. ●선생님하고 나는 사이가 안 좋아요.

Багштай миний харьцаа сайн биш.

237. Дүрэм...

" -고 싶다"..." -маар(-мээр, -моор, -мөөр) байна, -ийг(-ыг) хүсч байна "

''-고싶다' нь бодит үнэнүүдийг эгнүүлэх үүргийг гүйцэтгэж байгаа холбох нөхцөл '-고' ба хийх гэж байгаа сэтгэл байгааг илэрхийлэх туслах тэмдэг үг '싶다' -ийн нийлсэн хэлбэр юм. Өмнөх үг нь

илэрхийлж байгаа үйлдлийг хийх гэж байгаа сэтгэл буюу хүсэл эрмэлзлэл агуулж байгааг илэрхийлнэ. Хоёр, гуравдугаар биеийн хүслийг илэрхийлэхдээ '-고 싶어하다' -г хэргэлнэ.

●저는 몽골에 가고 싶습니다.

Би Монгол явмаар байна. ●한국어를 배우고 싶습니다.

Солонгос хэл сурахыг хүсч байна. ●내일 무엇을 하고 싶습니까?

Маргааш юу хиймээр байна. ●동생은 집에 가고 싶어합니다.

Дүү гэр рүү явахыг хүсч байна. ●친구가 유학일 가고 싶어합니다.

Найз гадаадад сурахаар явахыг хүсч байна.

238. Дүрэм...

Page 116: дүрэм Jujee

116

" -도"..." -ч(бас, ч бас) "

'-도' нь нэг өгүүлбэрт хоёроос дээш эд юмыг нэгэн зэрэг нэгэн зэрэг тоочих юмуу хам сэдвээр

ойлгож чадвахтай адилаар, мөн онцлолын утгыг илэрхийлж байгаа туслах нөхцөл юм. 'Бас, мөн, мөн л' зэргийн утгаар тайлбарлагдана.

●저도 이번 여름방학을 즐겁게 지냈습니다.

Би ч энэ удаагийн зуны амралтыг хөгжилтэй өнгөрүүлсэн. ●나도 그 책을 읽어 봤어요.

Би ч тэр номыг уншиж үзсэн. ●그도 들었다고 해요.

Тэр бас сонссон гэж байна. ●저도 몽골 사람입니다.

Би ч бас Монгол хүн. ●오늘도 날씨가 따뜻해요.

Өнөөдөр ч бас цаг агаар дулаахан байна.

239. Дүрэм...

" -에"...." д(т) "

'-에' нь нэршсэн үгийн ард залгаж, өмнөх үгийн үйлдэл бий болж байгаа газар буюу өмнөх үг нь

гарааны утгыг агуулж байгаа газрыг заах өгөх оршихын тийн ялгалын нөхцөл юм.

●오늘 친구 집에 갑니다.

Өнөөдөр найзын гэрт очино. ●백화점에 기념폼이 많습니다.

Их дэлгүүрт бэлэг дурсгалын зүйл олон байна. ●내일 학교에 안 갑니다.

Маргааш сургуульд явахгүй. ●가족들이 몽골에 있습니다.

Гэр бүлийнхэн Монголдбайдаг. ●우체국에 사람이 않습니다.

Шууданд хүн их байна.

240. Дүрэм...

" 이것/ 그것/ 저것 "..." -энэ юм/тэр юм/тээр юм "

'이것/그것/저것' нь эд юмыг илэрхийлэх заах төлөөний үг юм. '이것' нь өгүүлэгчид ойр байх юмуу өгүүлэгч бодож байгаа эд юмыг, '그것' нь сонсогчид ойр байх юмуу сонсогч бодож байгаа эд юмыг, '저것' нь өгүүлэгч буюу сонсогчоос хол байгаа эд юмыг заана.

●이것은 무엇입니까?

Энэ нь юу вэ?

Page 117: дүрэм Jujee

117

●그것은 무엇입니까?

Тэр нь юу вэ? ●저것은 무엇입니까?

Тээр тэр нь юу вэ? ●이것은 책입니다.

Энэ нь ном юм. ●저것은 사과입니다.

Тээр тэр нь алим юм.

241. Дүрэм.....

'그런데'..." гэхдээ "

'그러하다/그리하다' -д холбох нөхцөл '-ㄴ데' -ийн нийлсэн хэлбэрээр, өмнөх өгүүлбэр нь арын

өгүүлбэрийн агуулгын талаар үндэс болохыг илэрхийлнэ.

●택시를 타려고 해요. 그런데 택시가 오지 않아요.

Таксинд суух гэж байна. Гэхдээ такси ирэхгүй байна. ●요즘 날씨가 선선해요. 그런데 오후에는 무더워요.

Ойрд цаг агаар сэрүүн байга. Гэхдээ үдээсх ойшдоо бүгчим байна. ●어제 산 볼펜이에요. 그런데 질이 아주 나빠요.

Өчигдөр авсан бал юм. Гэхдээ чанар нь маш муу. ●그 사람을 만나서 사과를 했어요. 그런데 아직도 화가 안 풀린 것 같아요.

Тэр хүнтэй уулзаад уучлал гуйсан. Гэхдээ одоо ч уур нь гараагүй юм шиг байна. ●요즘 경제가 안 좋다고 해요. 그런데 백화점에는 물건 사는 사람들이 많아요.

Ойрд эдийн засаг сайн биш гэж байна. Гэхдээ их дэлгүүрт бараа авч байгаа хүмүүс их байна.

242. Дүрэм.....

'그러나'..." гэвч "

Арын өгүүлбэрийн эхэнд орж өмнөх өгүүлбэртэй холбож, арын өгүүлбэрийн агуулга нь өмнөх агуулгатай зөрчилдөхийг илэрхийлнэ.

●선생님 댁에 전화를 걸었습니다. 그러나 아무도 안 받습니다.

Багшийн гэр рүү утасдсан. Гэвч хэн ч авахгүй байна. ●저는 음악을 좋아합니다. 그러나 노래는 부를 줄 모릅니다.

Би хөгжимд дуртай. Гэвч дуу дуулж чадахгүй. ●이 가방이 싸요. 그러나 질이 안 좋아요.

Энэ цүнх хямдхан. Гэвч чанар нь сайн биш. ●운동이 건강에 제일이에요. 그러나 너무 많이 하면 오히려 나빠요.

Дасгал эрүүл мэндэд хамгийн сайн юм. Гэвч хэтэрхий их хийвэл эсрэгээрээ муу.

Page 118: дүрэм Jujee

118

●이번 계획에 대부분이 찬성할 것입니다. 그러나 반대하는 사람도 있을 겁니다.

Энэ удаагийн төлөвлөгөөг ихэнх нтдэмжих байх. Гэвч эсэргүүцэх хүн ч байгаа байх.

243. Дүрэм.....

'그래서'..." тиймээс/тийм болохоор "

'그러하다/그리하다' ба учир шалтгаан, учир, цаг хугацааны дэс дарааг илэрхийлэх холбох нөхцөл "-어서" -ийн нийлсэн хэлбэрээр, өмнөх өгүүлбэрийн агуулга нь арын өгүүлбэрийн агуулгын

талаарх учир шалтгаан, учир, үндэслэл, цаг хугацаагаар өмнөхийг илэрхийлнэ.

●아버지가 아이에게 야단을 쳤어요. 그래서 아이가 올고 있어요.

Аав хүүхдийг зэмэлсэн. Тиймээс хүүхэд уйлж байна. ●어제 밤에 잠을 자지 못했어요. 그래서 피곤해요.

Өчигдөр шөнө унтаж чадсангүй. Тийм болохоор ядарч байна. ●비가 굉장히 맗이 왔어요. 그래서 홍수가 났어요.

Бороо асар их орсон. Тиймээс үер болсон. ●오래 만에 친구를 만났어요. 그래서 기분이 좋아요.

Удаан хугацааны эцэст найзтайгаа уулзсан. Тийм болохоор сэтгэл сайхан байна. ●우리는 사업을 했어요. 그래서 돈을 많이 벌었어요.

Бид бизнэс хийсэн. Тиймээс мөнгө их олсон.

244. Хялбарчилсан дүрэм N13

1.V,A기 마련이다'..."аргагүй, гарцаагүй"

●장마철에는 비가 많이 오기 마련입니다.

Борооны улирлаар бороо их орох нь гарцаагүй. ●죄를 지으면 벌을 받기 마련이예요.

Нүгэл хийвэл шийтгэл хүртэх нь аргагүй.

2.V,A기만 하면 하면'..."тэгвэл л"

●합격하기만 하면 소원이 없겠어요.

Тэнцчихвэл л өөр хүсэл алга. ●한자를 알기만 하면 신문을 읽을 수 있겠어요.

Ханз л мэдчихвэл сонин уншиж чадна.

3.V기 시작하다'..."эхлэх"

●우리 팀이 이기기 시작했어요.

Манай баг хожиж эхэлсэн. ●아기가 걷기 시작했어요.

Хүүхэд алхаж эхэлсэн.

Page 119: дүрэм Jujee

119

4.V,A게 되다'..."болох"

●늦잠을 자서 못 가게 되었어요.

Оройтож босоод явж чадахаа больсон. ●나뭇잎이 붉게 되었어요.

Модны навчис улаан болсон.

5.V게 하다/만들다'..."хийлгэх"

●그 사람이 나를 슬프게 했어요.

Тэр хүн намайг гуниглуулсан. ●학생들에게 책을 읽게 했어요.

Сурагчидыг ном уншуулсан.

245. Хялбарчилсан дүрэм N12

1.V기로 하다'..."Тэгэхээр, ингэхээр болсон"

●외국어를 배우 기로 했어요.

Гадаад хэл сурахаар болсон. ●아르바이트로 돈을 벌기로 했어요.

Цагийн ажил хийж мөнгө олохоор болсон.

2.V,A기는 V,A 지만'..."ч, гэвч"

●그 옷은 비싸기는 비싸지만 입고 싶어요.

Тэр хувцас үнэтэй боловч өмсөхийг хүсэж байнх. ●시끄럽기는 시끄럽지만 공부를 했어요.

Шуугиантай нь шуугиантай байсан боловч хичээл хийсэн.

3.V기 위해서'..."төлөө, тулд"

●젊은 사람은 미래를 위해서 잘 배워야 합니다.

Залуу хүн ирээдүйнхээ төлөө сайн сурах хэрэгэй. ●건강을 위해서 날마다 걸어갑니다.

Эрүүл мэндийнхээ төлөө өдөр бүр алхдаг

4.V기가 무섭게'..."..нгуут, магц"

●청소를 하기가 무섭게 더러워졌어요.

Цэвэрлэгээ хийж дуусангуут бохирдсон. ●밥을 먹기가 무섭게 하교에 갔엉요.

Хоол идэнгүүтээ сургууль явсан.

5.V,A기는커녕'..."байтугай, битгий хэл"

●많이 모이기는커녕 아무도 안 왔어요.

Их цуглах нь байтугай хэн ч ирээгүй. ●그 여자는 아름답기는커녕 무서워요.

Тэр эмэгтэй үзэсгэлэнтэй нь битгий хэл аймар.

Page 120: дүрэм Jujee

120

246. Хялбарчилсан дүрэм N11

1.V,A 더라고요'..."юм байна лээ"

●연휴마다 차들이 리더라고요.

Амралт болгоноор машин бөглөрдөг юм байна лээ. ●내 친구는 자주 야단을 맞더라고요.

Манай найз дандаа загнуулдаг юм байна лээ.

2.N 더러/에게/한테/께'..."аас, д, т"

●친구더러 같이 화를 보자고 했어요.

Найздаа хамт кино үзье гэж хэлсэн. ●선생님더러 학생이냐고 했어요.

Багшаасаа сурагч юмуу гэж асуусан.

3.V,A 기 때문에'..."учраас, болохоор"

●세일을 하기 때문에 사람들이 많아요.

Хямдрал болохоор хүмүүс олон байна. ●날씨가 맑기 때문에 빨래가 잘 말라요.

Цаг агаар цэлмэг болохоор угаасан хувцас сайн хатаж байна.

4.V 기 전에'..."..аас өмнө"

●첫눈이 내리기 전에 오세요.

Анхны цаснаас өмнө ирээрэй. ●사진을 찍기 전에 머리를 빗으세요.

Зураг даруулхаас өмнө үсээ самнаарай.

5.V,A 기도 하다'..."ч, бас, мөн"

●가끔 화를 보기도 합니다.

Хааяа кино ч үздэг. ●사람이 참 않기도 하군요.

Хүн мөн ч их байна шүү.

247. Хялбарчилсан дүрэм N10

1.V(으)ㄴ/V는데요'..."-л даа, -л дээ, -л доо, -л дөө"

●요즘은 좀 바쁜데요.

Ойрдоо завгүй л дээ. ●지금 외출했는데요.

Сая л гарсан л даа.

2.V, A던데요'..."..шүү"

●신부가 참 예쁘던데요.

Бэр үнэхээр хөөрхөн байдаг шүү.

Page 121: дүрэм Jujee

121

●그 미국 사람이 매운 음식을 잘 먹던데요.

Тэр Америк хүн халуун ногоотой хоол сайн иддэг шүү.

3.V,A더니'..."чинь"

●떠나더니 소식 없어요.

Яваад өгсөн чинь сураг алга. ●날씨가 덥더니 음식이 상했어요.

Цаг агаар халуун байсан чинь хоол муудсан.

4.V, A더라'..."..юм байна лээ."

●그 공구 선수는 키가 아주 크더라.

Тэр сагсан бөмбөгийн тамирчин нилээн өндөр юм байна лээ. ●한국에서는 명절에 음식을 많이 만들더라.

Солонгост үндэсний баяраараа их хоол хийдэг юм байна лээ.

248. Хялбарчилсан дүрэм N9

1.A,V(으)ㄴ/V는 데다가'..."Дээрээс нь..хажуунаар нь"

●비가 오는 데다가 바람까지 불어요.

Вороо ороод хажуугаар нь салхи хүртэл салхилна. ●돈이 없는 데다가 배도 고파요.

Мөнгө байхгүй дээрээс нь гэдэс өлсөөд байна.

2.V는 둥 마는 둥'..."..хоёрын хооронд"

●시간이 없어서 식사를 하는 둥 마는 둥 했어요.

Цаг байхгүй байсан болохоор хоол идсэн идээгүй хоёрын хооронд боллоо. ●급해서 신발을 신는 둥 마는 둥 하고 뛰어갔어요.

Яарсандаа гутлаа угалсан болоод гүйсэн.

3.V는 바람에'..."-аас болж"

●늦잠을 자는 바람에 아침을 못 먹었어요.

Оройтож унтаснаас болж өглөөний хоолоо идэж чадаагүй. ●시간에 늦는 바람에 기차를 놓쳤어요.

Цагаасаа хоцорсноос болоод галт тэрэгнээс хоцорсон.

4.V는 게 좋겠다'..."..сан нь дээр"

●좀 쉬는 게 좋겠어요.

Жаахан амарсан нь дээр. ●과식하는 것보다 조금 먹는 게 좋겠어요.

Их идсэнээс бага идсэн нь дээр.

5.A,V(으)ㄴ/V는 척하다(=체하다)'..."дүр эсгэх, дүр үзүүлэх."

●그 사람은 배가 아픈 척 했어요.

Тэр хүн гэдэс нь өвдсөн дүр эсгэсэн.

Page 122: дүрэм Jujee

122

●피곤해서 자는 척 했어요.

Ядарсандаа унтсан дүр үзүүлсэн.

249. Хялбарчилсан дүрэм N8

1.V는 것 같아'..." -юм шиг байна"

●지금 밖에 첫눈이 오는 것 같아요.

Одоо гадаа анхны цас орж байгаа юм шиг байна. ●동생은 자고 있는 것 같습니다.

Дүү унтаж байгаа юм шиг байна.

2.V는지 알다/모르다'..."мэднэ/мэдэхгүй"

●비행기가 몇 시에 도착하는지 알아요?

Онгоц хэдэн цагт газардахыг мэдхүү? ●누구 선물을 보냈는지 몰라요.

Хэн бэлэг илгээснийг мэдэхгүй.

3.(차라리)A,V(으)ㄴ/V는 게 낫겠다'..."-дээр"

●(조는 것보다) 차라리 쉬는 게 낫겠어요.

Зүүрмэглэж байснаас амарсан нь дээр. ●(버스를 타는 것보다) 차라리 걷는 게 낫겠습니다.

Автобусанд сууснаас алхсан нь дээр.

4.Vㄴ/는 김에'..."нэгэнт,...снийх"

●숙제를 하는 김에 예습까지 합시다.

Даалгавараа хийснийх давтлага ч хийцгээе. ●우리 집에 온 김에 자고 가세요.

Манай гэрт нэгэнт ирснийх хоноод яваарай.

5.V는 대로'..."-нгуут"

●집에 도착하는 대로 전화하세요.

Гэртээ очингуутаа утсаар яриарай. ●편지를 받는 대로 답정을 쓰겠습니다.

Захиа авангуутаа хариу бичье.

250. Хялбарчилсан дүрэм N7

1.V,A(으)ㄹ 수밖에 없다'..." -өөр аргагүй "

●아이들이 많아서 시끄러울 수밖에 없어요.

Хүүхдүүд олон болохоор шуугиантай байхаас өөр аргагүй. ●밥이 없어서 굶을 수밖에 없어요.

Хоол байхгүй болохоор өлсөхөөс өөр аргагүй.

Page 123: дүрэм Jujee

123

2.V,A(으)ㄹ 텐데(요)'..."-х байх"

●이제 곧 소식을 들을 텐데요.

Одоо мөд мэдээ ирэх байх. ●병이 곧 나을 텐데 걱정하지 마세요.

Өвчин мөд эдгэх байх битгий санаа зов.

3.V(으)ㄹ 지경이다'..." -дөхөх, дөхөж байна"

●피곤해서 쓰러질 지경이에요.

Ядарсандаа муужирч унах дөхөж байна. ●너무 무서워서 소름이 돋을 지경입니다.

Дэндүү их айснаасаа хамаг бие арзайх дөхлөө.

4.V는 동안'..."хооронд, зуур"

●친구 집에 가는 동안 음악을 들었어요.

Найзынх руугаа очих хоорондоо хөгжим сонссон. ●사전을 찾는 동안 기다려 주세요.

Толь бичиг хайх зуур хүлээгээрэй.

5.V는 것'..." -х нь"

●날마다 운동을 하는 것이 좋습니다.

Өдөр бүр дасгал хийх нь сайн. ●아침을 꼭 먹는 것이 좋습니다.

Өглөөний хоолоо заавал идэх нь сайн.

251. Хялбарчилсан дүрэм N6

1.V(으)ㄹ 모양이다'..." бололтой, юм шиг байна "

●곧 아기가 태어날 모양입니다.

Хүүхэд удахгүй төрөх бололтой. ●여기서 기념 사진을 찍을 모양입니다.

Энд дурсгалын зураг авхуулах юм шиг байна.

2.V,A(으)ㄹ 뿐이다'..." аас хэтрэхгүй "

●꼭 성공하기를 바랄 뿐입니다.

Заавал ялалт авчрахыг хүсэхээс хэтрэхгүй. ●가지 않고 전화만 했을 뿐입니다.

Явалгүйгээр утсаар ярихаас хэтрээгүй.

3.V,A(으)ㄹ 수 있다'..." чадна "

●컴퓨터를 칠 수 있습니다.

Компьютэр хэрэглэж чадна. ●한자를 읽을 수 있어요?

Ханз уншиж чадах уу?

4.V,A(으)ㄹ 수도 있다'..." ч магад "

●그 사람이 대통령이 될 수도 있어요.

Тэр хүн ерөнхийлөгч ч болж болох юм.

Page 124: дүрэм Jujee

124

●지금 가면 기차표가 없을 수도 있습니다.

Одоо явбал галт тэрэгний тасалбар байхгүй ч байж магад.

252. Хялбарчилсан дүрэм N5

1.V(으)ㄹ 정도'..." хэмжээнд "

●이젠 하국말로 편지를 쓸 정도가 되었어요.

Одоо Солонгосоор захиа бичих хэмжээнд очсон. ●아기가 손자 걸을 정도로 컸어요.

Хүүхэд ганцаараа алхахуйц том болсон.

2.V,A(으)ㄹ 테니(까)'..." болохоор "

●편지를 보낼 테니(까) 꼭 답장을 쓰세요.

Захиа явуулах болохоор заавал хариу бичээрэй. ●음식이 뜨거울 테니(까) 주의하세요.

Хоол халуун учираас болгоомжлоорой.

3.V(으)ㄹ 필요가 있다/없다'..." хэрэгтэй/хэрэггүй "

●수 전에는 준비 운동을 할 필요가 있어요.

Усанд сэлэхийн өмнө бэлтгэл дасгал хийх хэрэгтэй. ●이것은 다시 씻을 필요가 없습니다.

Үүнийг дахин угаах хэрэг байхгүй.

4.V,A(으)ㄹ 때마다'..." болгонд "

●눈이 내릴 때마다 그 사람 생각이 납니다.

Цас орох болгонд тэр хүн санаанд ордог. ●더울 때마다 아이스크림을 먹었어요.

Халууцах болгондоо мөхөөлдөс идсэн.

5.V(으)ㄹ 래도'..." гээд ч "

●바빠서 쉴래도 쉴 수가 없어요.

Завгүй байсан болохоор амрая гээд ч амарч чадаагүй. ●사람 많아서 앉을래도 앉을 수가 없어요.

Хүн ихтэй байсан болохоор сууя гээд ч сууж чадаагүй.

253. Хялбарчилсан дүрэм N4

1.V,A(으)ㄹ까봐'..." байх гэж бодоод "

●구두가 비쌀까봐 값을 묻지 않았어요.

Гутал үнэтэй байх гэж бодоод үнийг нь асуусангүй. ●도둑맞을까봐 조심했어요.

Хулгайд юмаа алдчихвий гэж бодоод болгоомжтой байсан.

Page 125: дүрэм Jujee

125

2.V(으)ㄹ까 하다'..." юмуу гэж бодож байна "

●회사를 그만 다닐까 합니다.

Ажиллахаа больдог юмуу гэж бодож байна. ●정원에 감나무를 심을까 해요.

Цэцэрлэгтээ илжгэн чихний мод тарьдаг юмуу гэж бодож байна.

3.V(으)ㄹ 만하다'..." боломжийн л юм "

●그 화는 한번 볼 만합니다.

Тэр киног нэг үзэхэд боломжийн л юм. ●그 음식은 먹을 만해요.

Тэр хоолыг идэхэд боломжийн юм байна.

3.V(으)ㄹ 뻔하다'..." шахлаа, шахсан "

●뛰다가 넘어질 뻔했어요.

Гүйж байгаад унах шахсан. ●놀라서 커피를 쏟을 뻔했어요.

Цочсондоо кофегоо асгах шахлаа.

254. Хялбарчилсан дүрэм N3

1.V,A(으)ㄹ것 같아'..." юм шиг байна "

●금방 끝날 것 같습니다.

Удахгүй дуусах юм шиг байна. ●그 옷은 작을 것 같아요.

Тэр хувцас багадах юм шиг байна.

2.V,A(으)ㄹ지 모르다'..." магадгүй "

●시험에 떨어질지 몰라요.

Шалгалтандаа унаж магадгүй. ●이번 겨울은 추울지 몰라요.

Энэ өвөл хүйтэрч магадгүй.

3.V,A(으)ㄹ 때'..." үед "

●단풍이 들 때 여행을 갑시다.

Модны навчис өнгө өнгөөр алаглах үед аялалд явцгаая. ●시간이 많을 때 이일을 끝냅시다.

Цаг зав ихтэй үедээ энэ ажлыг дуусгацгаая.

4.V(으)ㄹ 그랬다'..." тэгдэг байж, ингэдэг байж "

●내가 도와 줄 걸 그랬어요.

Би тусладаг байж. ●내가 집에 남을 걸 그랬어요.

Би гэртээ үлддэг байж.

5.V(으)ㄹ 것처럼'..." гэж байгаа юм шиг "

Page 126: дүрэм Jujee

126

●소나기가 올 것처럼 하늘이 흐립니다.

Ширүүн бороо орох гэж байгаа мэт тэнгэр бүрхэг байна. ●많이 먹을 것처럼 접시에 음식을 가득 담았어요.

Их идэх гэж байгаа юм шиг тавгандаа дүүрэн хоол хийсэн.

255. Хялбарчилсан дүрэм N2

1.A(으)ㄴ데도'..." мөртлөө "

●싼데도 질이 좋아요.

Хямдхан мөртлөө чанар нь сайн. ●키가 작은데도 운동을 잘행요.

Намхан мөртлөө спортод сайн.

2.A(으)ㄴ 척하다..." царайлах, дүр эсгэх "

●배가 많이 아픈 척했어요.

Гэдэс их өвдөж байгаа царайлсан. ●슬프지만 괜찮은 척했어요.

Гунигтай байсан ч зүгээр царай гарагсан.

3.V(으)ㄴ 체하다..." дүр үзүүлэх, царайлах "

●친구가 나를 못 본 체했습니다.

Найз минь намайг хараагүй дүр үзүүлсэн. ●그 책을 읽은 체했어요.

Тэр номыг уншсан дүр үзүүлсэн.

4.V(으)ㄴ 셈이다..." шиг (гэж бодох, үзэх, таамаглах) "

●이제 다 이긴 셈입니다.

Одоо бараг хожчих шиг боллоо. ●친구한테서 선물을 받은 셈이 되었습니다.

Найзаасаа бэлэг авсан юм шиг боллоо.

256. Хялбарчилсан дүрэм.....

1.A(으)ㄴ것 같다'..." -юм шиг/адил "

●오늘을 날씨가 흐린 것 같아요.

Өнөөдөр цаг агаар бүүдгэр байх шиг байна. ●왠지 기분이 좋은 것 같아요.

Яагаад ч юм сэтгэл санаа сайхан байна.

2.V(으)ㄴ 적이 있다'..." -тэгж, ингэж байсан'/'тэгсэн удаа бий "

●병원에 입원한 적이 있어요.

Эмнэлэгт хэвтсэн удаа бий.

Page 127: дүрэм Jujee

127

●한북을 입은 적이 있어요.

Ханбуг өмсөж үзсэн удаа бий.

3.얼마나 A(으)ㄴ지 몰라요.=(굉장히)..." Маш их, хичнээн "

●상을 타서 얼마나 기쁜지 몰라요.(=굉장히 기뻐요).

Шагнал авсандаа маш их баярлаж байна. ●그 산이 얼마나 높은지 몰라요.

Тэр уул хичнээн өндөг гээч

4.V(으)ㄴ 지...'-аад -ээд -оод -өөд ..болж байна '

●졸업한 지 2년이 되었어요.

Сургууль төгсөөд хоёр жил болж байна. ●그 나무를 심은 지 4년이 지났어요.

Тэр модыг тариаад дөрвөн жил болж байна.

5.A(으)ㄴ 편이다...'тал'

●내 친구는 뭄이 좀 약한 편입니다.

Миний найзын бие жаахан сул талдаа шүү. ●그 강은 넓은 편입니다.

Тэр гол өргөн талдаа.

257. Дүрэм.....

'-어/아/여 놓다 '..." -ж орхих(тавих) "

'-어/아/여 놓다' нь энгийн хүүрнэлийн утгыг илэрхийлэх туслах холбох нөхцөл '-어/아/여' -д эд юмын эзэмшил буяу байдлын хэвээр хадгалалтыг илэрхийлж байгаа туслах үйл үг '놓다' -ийн

нийлсэн хэлбэр юм. Өмнөх үйл үгийн бүрэн тэр хэвээрээ хадгалагдахыг илэрхийлнэ.

●문 좀 닫아 놓으세요.

Хөөлгө хааж орхиоорой. ●텔레비전을 켜 놓고 자고 있어?

Телевизор асааж орхиоод унтаж байна уу? ●가방에 책을 넣어 놓고 나갔어요.

Цүнхэнд ном нийж тавиад гарсан. ●일을 끝내 놓고 집에 갈게요.

Ажилаа дуусгачхаад гэртээ харина.

258. Дүрэм.....

'-지 않으면 안 되다 '..." -гүй бол болохгүй "

'-지 않으면 안 되다' нь үгүйсгэлийг илэрхийлэх туслах үйл үг '-지 않다' -д болзлыг илэрхийлэх холбох нөхцөл '-(으)면' нийлж, тэнд үгүйсгэлийг илэрхийлэх дайвар үг '안' ба үйл үг '되다' -ийн

нийлсэн хэлбэрээр, боломжийн хийх ёстой үйлдэл буюу тэгэх ёстой нөхцөл байдлыг илэрхийлнэ. Хос үгүйсгэлээр хүчтэй идэвхийг илэрхийлнэ.

Page 128: дүрэм Jujee

128

●외국어를 배우려면 단어를 외우지 앓으면 안 됩니다.

Гадаад хэл суръя гэвэл үг цээжлэхгүй бол болохгүй. ●시험 준비를 하지 않으면 안 됩니다.

Шалгалтанд бэлдэхгүй бол болохгүй. ●오늘은 일찍 가지 않으면 안 된다.

Өнөөдөр эрт явахгүй бол болохгүйээ. ●서류를 정리하지 않으면 안 됩니다.

Бичиг баримт цэгцлэхгүй бол болохгүй. ●아이에게 약을 먹이지 않으면 안 된다.

Хүүхдэд эм уулгахгүй бол болохгүйээ.

259. Дүрэм.....

'-ㄴ/는 한 '..." -сан(-сэн, -сон, -сөн) цагт/ -ж байгаа цагт "

Үйл үгэнд залгаж, өмнөх өгүүлбэр нь дараагийн өгүүлбэрийн талаарх эцсийн нөхцөл болохыг илэрхийлнэ.

●내가 여기에 있는 한 너는 걱정할 필요가 없어.

Би энд байгаа цагт чи санаа зовох хэрэггүй. ●이번 사건은 정부에서 적극적으로 나서는 한 별문제가 없을 거예요.

Энэ удаагийн хэрэг нь засгийн газраас идэвхитэй оролцож байгаа цагт асуудал байхгүй байх. ●비가 오지 않는 한 농사가 잘 되기는 틀리ㄴ 것 같아요.

Бороо ороогүй байсан цагт тариалан сайн болох нь эндүү юм шиг байна. ●이번 문제를 빨리 해결하지 않는 한 다이 합력은 없을 거예요.

Энэ удаагийн асуудлыг хурдан шийдээгүй цагт дахин хамтын ажиллагаа байхгүй байх.

260. Дүрэм.....

'-는 바가 아니다 '..." -х зүйл биш "

Үйл үгэнд залгаж, тухайн илэрхийлж байгаа агуулга нь бодит үнэн бишийг илэрхийлнэ.

●이번 일이 잘되건 못되건 그건 내가 알 바가 아니에요.

Энэ удаагийн ажил сайн болсон ч муу болсон ч тэр нь миний мэдэх зүйл биш. ●이 일을 너와 상관이 없으니 네가 참견할 바가 아니야.

Энэ хэрэг чамд хамаагүй учраас чи хөндлөнгөөс оролцох зүйл биш. ●그 문제는 그 두 사람 문제이지 우리들 관여할 바가 아니에요.

Тэр асуудал нь тэр хоёр хүний асуудал учираас бнд нар оролцох зүйл биш.

Page 129: дүрэм Jujee

129

261. Дүрэм.....

'-(으)ㄹ 테면..."-ыг(-ийг) хүсч байна гэвэл "

Тодотгол хэлбэрийн нөхцөл "-(으)ㄹ" ба урьдаас төлөвлөх буюу таамагыг илэрхийлэх эрхшээлт нэр үг "터" -д нэр үгийн өгүүлбэр төгсөх нөхцөл "-이다" -ийн нийлсэн хэлбэр болох "-(으)ㄹ 터이다" -д таамаглалын нөхцөл байдлыг илэрхийлж байшаа холбох нөхцөл "-면" -ийн нийлсэн хэлбэрээр

"хийхийг хүсч байна гэвэл" -ийн утгыг илэрхийлнэ.

●한국을 떠날 테면 이련없이 떠나라.

Солонгосоос явахыг хүсч байна гэвэл татагдалгүй яваарай. ●때릴 테면 때려 보세요.

Цохихыг рүсч байна гэвэл цохиод үзээрэй. ●갈 테면 가세요.

Явахыг хүсч байнх гэвэл яваарай. ●먹을 테면 먹으세요.

Иднхийг хүсч байна гэвэл идээрэй.

262. Дүрэм.....

'-(으)ㄹ 참이다..." -х гэж байсан "

Тодотгол хэлбэрийн нөхцөл "-(으)ㄹ" ба цаг үе, төлөвлөгөө, ямар нэг ажлыг хийх сайхан боломж" -ийг илэрхийлэх эрхшээлт нэр үг "참" -д нэр үгийн өгүүлбэр төгсгөх нөхцөл "-이다" -ийн нийлсэн

хэлбэрээр, цаашид ямар нэг үйлдлийг хийх гэж төлөвлөж байгаа юмуу хийх гэж хийж байна гэсэн утгыг илэрхийлнэ.

●이제 몽골 떠날 참이에요.

Одоо Монголоос явах гэж байгаа. ●그 사람이 오면 계획을 설명할 참이었어요.

Тэр хүн ирвэл төлөвлөгөөг тайлбарлах гэж байсан. ●시간이 너무 늦어서 집까지 데려다 줄 참이었어요.

Цаг дэндүү оройтсон болохоор гнр хүртэл хүргэж өгөх гэж байсан. ●기다리다 막 저녁을 먹을 참이었어요.

Хүлээж байгаад яг оройн хоол идэх гэж байсан.

263. Дүрэм.....

'-(으)ㄹ 지경이다..." -д хүрэх "

Тодотгол хэлбэрийн нөхцөл "-(으)ㄹ" ба ямар нэг байр байдал буюу байдлыг илэрхийлэх нэр үг "지경" -д нэр үгээр өгүүлбэр төгсгөх нөхцөл "-이다" -ийн нийлсэн хэлбэрээр, өмнөх гишүүн

өгүүлбэрийн зааж байгаа учир шалтгааны улмаас барбг эцсийн нөхцөл байдалд хүрэх байдалыг илэрхийлнэ.

●걱정이 되어 죽을 지경이다.

Сэтгэл зовоод үхэхэд хүрч байна. ●날씨가 너무 더워서 숨이 막힐 지경이에요.

Page 130: дүрэм Jujee

130

Цаг агаар дэндүү халуун болохоор бүтэхэд хүрч байна. ●너무 많이 먹어서 배가 터질 지경이여요.

Дэндүү их идсэн болохоор гэдэс хагарахад хшрч байна. ●그 사람이 보고 싶어 미칠 지경이에요.

Тэр хүнийг харахыг хүсээд галзуурахад хүрч байна. ●그 일 때문에 한숨만 나을 지경이에요.

Тэр ажлаас болж санаа алдахад хүрч байна.

264. Дүрэм.....

'-(으)니'..." -сан(-сэн, -сон, -сөн) чинь/ -юм чинь "

'-(으)니' нь өмнөх үг нь арын үгийн учир шалтгаан болохыг илэрхийлж байгаа холбох нөхцөл юм. Үгийн язгуур гийгүүлэгчээр төгсвөл "-(으)니", эгшгээр төгсвөл "-니" -г залгана.

●집에 가니 아무도 없어요.

Гэртээ очсон чинь хэн ч байхгүй байна. ●식은 밥을 먹으니 배가 아파요.

Хөрсөн хоол идсэн чинь гэдэс өвдөж байна ●그 화를 보니 너무 무서웠어요.

Тэр киног үзсэн чинь дэндүү аймар байсан. ●날씨가 이리 추우니 뭘 하겠어요.

Цаг агаар ийм хүйтэн юм чинь юу хийх вэ.

265. Дүрэм....

'-느라고'..."-х гээд "

'-느라고' нь өмнөх гишүүн өгүүлбэрийн үйлдэл үргэлжилж байх явцад үүсч байгаа цаг хугацааны нөлөөг илэрхийлэх '-느라' -тай ээлж дарааллын эгнээг заах '-고' -ийн нийлж үүссэн холбох нөхцөл

юм. Өмнөх үг нь арын үгийн учир шалтгаан болохыг илэрхийлнэ.

●빨리 나오느라고 집에다 열쇠를 두고 나왔어요.

Хурдан гарч ирэх гээд гэрт түлхүүр орхиод гарч ирсэн. ●숙제를 하느라고 친구한테서 전화 오는 것도 몰랐어요.

Даалгавар хийх гээд найз утасдсаныг ч мэдээгүй. ●친구를 만나느라고 수업에 늦었어요.

Найзтай уулзах гээд хичээлээс хоцорсон. ●취직하느라고 시간이 없어요.

Ажилд орох гээд завгүй байна.

Page 131: дүрэм Jujee

131

266. Дүрэм.....

'-기만 하다'..."(зөвхөн) -ийг л хийх "

'-기만 하다' нь нэршүүлэх нөхцөл '-기' -д 'нэг төрөл төдий' -ийн утгыг агуулсан '-만' болон үгийн утгыг онцлох үүрэгтэй '하다' -ийн нийлсэн хэлбэрээр, онцлолын утгыг илэрхийлнэ.

●그 여자는 다른 사람의 말을 듣지 않고 자기 마음대로 하기만 합니다.

Тэр эмэгтэй бусад хүний үгийг сонсолгүй зөвхөн өөрийнхөөрөө л хийдэг. ●제 동생은 말도 안 하고 웃기만 해요.

Миний дүү үг ч хэлэхгүй зөвхөн л инээж байна. ●그 옷값을 물어 보기만 했어요.

Тэр хувцасны үнийг зөвхөн л асуусан. ●나는 졸업하기만 하면 바로 취직이야.

Би сургуулиа л төгсвөл шууд ажилд орно.

267. Дүрэм.....

'-던들'..."-сан(-сэн, -сон, -сөн) бол "

'-던들' нь үйл үгэнд залгаж өнгөрсөн бодит үнэнийг одоогоос өөрөөр таамаглах юмуу найр тавих утгыг илэрхийлэх үед хэрэглэгдэх холбох нөхцөл юм. "-었-" -д залгаж ч хэрэглэгдэнэ.

●우니가 조금만 일찍 갔었더들 그 바해기를 놓치지 않았을 거예요.

Бид жаахан эрт явсан бол тэр онгоцноос хоцрохгүй байх байсан. ●일찍 준비를 했던들 이렇게 고생하지는 않았을 거예요.

Эрт бэлтгэл хийсэн бол ингэж санаа зовохгүй байсан. ●먹을 것을 준비해 왔던들 이렇게 배고프지는 않았을 거예요.

Идэх юм бэлдэж ирсэн бол ингэж гэдэс өлсөхгүй байх байсан. ●나이가 조금만 젊었던들 나도 참가했을 턴데.

Нас жаахан л залуу байсан бол би ч бас оролцох байсан байх. ●서로 조금만 양보했던들 저렇게 사고는 나지 않았을 턴데.

Бие биедээ жаахан л буулт хийсэн бол тэгэж осол гарахгүй байсан байх.

268. Дүрэм.....

'-는가 보다'..." -юм шиг байна(бололтой)"

"-는가 보다" нь үйл үгэнд залгаж хэрэглэгдэх бөгөөд өгүүлэгчийн таамагаар ямар нэгэн бодит үнэнийг дүгнэх утгыг илэрхийлнэ. Тэмдэг үгэнд үгийн язгуур гийгүүлэгчээр төгсвөл "-(으)ㄴ가 보다", эгшгээр төгсвөл "-ㄴ가보다" -г залгана.

●모르는 것이 하나도 없다고 생각하는가 본데, 이 문제도 풀 수 있을까?

Мэдэхгүй зүйл нэг ч байхгүй гэж бодож байгаа юм шиг байна, энэ асуултыг хийж чадах болов уу? ●고개를 끄덕이는 걸 보니 이제야 이해를 하는가 봐요.

Page 132: дүрэм Jujee

132

Толгой дохиж байгааг нь харахад одоо л ойлгож байгаа бололтой. ●사람이 한 사람도 없는 걸 보니 아직 시간이 이른가 봅니다.

Хүн нэг ч байхгүй байгааг нь харахад одоохондоо цаг эрт байгаа юм шиг байна. ●매운 음식은 못 먹는다 하더니 정말로 못 먹는가 봐요

Халуун ногоотой хоол идэж чадчхгүй гэсэн чинь үнэхээр идэж чаддаггүй юм шиг байна. ●방에 없는 걸 보니 오늘도 아침 운동을 나갔는가 봐요.

Өрөөнд байхгүй байгааг нь харахад өнөөдөр ч өглөөний дасгалд гарсан юм шиг байна.

269. Дүрэм.....

'-던'..."-ж(ч) байсан/ -сан(-сэн, -сон, -сөн) "

Өнгөрсөн дурсамжийн нөхцөл "-더-" ба тодотгол хэлбэрийн нөхцөл "-ㄴ-" -ийн нийлсэн хэлбэрээр

өнгөрсөн үйлдлийн ахиц буюу үйлдлийн зуршил болох үйлдэлийг өгүүлэгч харах юмуу мэдэрч туршсаныг дурсан илтгэх утгыг илэрхийлнэ.

●어제 읽던 책이름이 뭐예요?

Өчигдөр уншсан номын нэр юу вэ? ●이 학교는 내가 공부했던 곳이에요.

Энэ сургууль бол миний сурч байсан газар юм. ●이미 늦었으니 하던 일을 다 끝내고 갑시다.

Хэдий хоцорсон юм чинь хийж байсан ажлаа бүгдийг дуусгаад явцгаая. ●이 옷은 언니가 입던 옷이에요.

Энэ хувцас эгчийн өмсч байсан хувцас юм. ●내가 항상 가던 식당으로 가요.

Миний байнга очдог хоолны газар руу явъя.

270. Дүрэм.....

'-게 하다'..." -лга(-лгэ, -лго, -лгө)/-га(-гэ, -го, -гө)/-уул(-үүл)/-аа(-ээ, -оо, -өө) "

'-게 하다' нь үйл үг буюу тэмдэг үгтэй нийлж бусад хүнд ямар нэг ажлыг хийхээр болох юмуу

хийлгэхийг илэрхийлэхэд хэрэглэгдэнэ.

●그는 나를 기다리게 했어요.

Тэр намайг хүлээлгэх болсон. ●어머니가 아이에게 옷을 입게 했다.

Ээж хүүхдэд хувцас өмсгөх болсон. ●가을을 나를 슬프게 해요.

Намар намайг уйтгарлуулах болж байна. ●따뜻할 말 한마디가 우리를 행복하게 해요.

Халуун дулаан ганц үг биднийг аз жаргалтай болгож байна.

Page 133: дүрэм Jujee

133

●친구를 자기 집에 머물게 했어요.

Найзыг өөрийн гэртээ хоноглуулах болсон.

271. Дүрэм.....

' -(으)락 -(으)락 하다 '..." -аад(-ээд, -оод, -өөд)

Харилцан бие биедээ хамааралтай юмуу эсвэл эсрэгцэх утгыг агуулсан хоёр үйл үг буюу өнгө илэрхийлж байгаа тэмдэг үгэнд залгаж, тухайн өгүүлбэрт өгүүлэхүүний үүрэгтэй бөгөөд эхний үйлдэл ба хоёр дахь үйлдэл солигдонгоо давтагдахыг илэрхийлнэ.

●비가 오락 가락한다.

Бороо ороод зогсоод байна. ●갑자기 뭄에 열이 오르락 내리라해요.

Гэнэт биеийн халуун ихсээд буугаад байна. ●그 집에 쥐가 들락 날락해요.

Тэр байшинд хулгана орж гараад байна. ●아이는 잠이 들락 말락해요.

Хүүхэд нойронд автаад байна.(нойрмоглох)

272. Дүрэм.....

'-(으)ㄹ 듯하다..." -х юм шиг байна "

'-(으)ㄹ 듯하다' нь таамагын утгыг илэрхийлнэ. Үгийн язгуур гийгүүлэгчээр төгсвөл "-(으)ㄹ 듯하다", эгшгээр төгсвөл "-ㄹ 듯하다" -г залгана.

●그 사라은 다시 비자를 연장할 듯해요.

Тэр хүн дахиад виз сунгах юм шиг байна. ●오늘은 눈이 올 듯해요.

Өнөөдөр цас орох юм шиг байна. ●이 책은 한국어 실력 향사에 좋을 듯해요.

Энэ ном Солонгос хэлний чадвар дээшлэхэд сайн юм шиг байна. ●사대방 팀이 실력 보니 이번에는 우리 팀이 승리할 듯해요.

Эсрэг багийн чадварыг харсан чинь энэ удаад манай баг ялах юм шиг байна.

273. Дүрэм.....

'-어/아/여 대다..." -аад(-ээд, -оод, -өөд) байна "

Холбох нөхцөл "-어/아/여 " ба туслах үйл үг "대다" -ийн нийлсэн хэлбэрээр, ямар нэг үйлдэлийг

хүчтэй давтан хийж байгаа юм уу, хүчтэй дуу чимээ гаргаж буй утга илэрхийлнэ.

Page 134: дүрэм Jujee

134

●시간이 없다는데 왜 자꾸 물어 대요.

Завгүй гэж байхад яагаад байн байн асуугаад байна. ●매운 음식을 어쩌면 그렇게 잘 먹어 대요?

Халуун ногоотой хоолыг яахаараа тэгэж сайн идээд байна вэ? ●이유를 말하지 않고 이렇게 울어 대기만 하면 내가 어떻게 도와 주니?

Учирыг хэлэлгүй зөвхөн уйлаад байвал би яаж туслах вэ? ●시합에서 응원으로 계속 소리를 질러 댔더니 목이 아파요.

Тэмцээнд хөгжөөн дэмжигчээр тасралтгүй хашгираад байсан чинь хоолой өвдөж байна. ●맛이 있어서 쉬지도 않고 계속 먹어 댔더니 배가 터질 것 같아요.

Амттай болохоор нь амралгүй тасралтгүй идээд байсан чинь гэдэс хаграх юм шиг байна.

274. Дүрэм.....

'-중에서..."-аас(-ээс, -оос, -өөс) дундаас "

Эрхшээлт нэр үг "중" -л нөхцөл "-에서" -ийн нийлсэн хэлбэрээр, тэр нэр үгийн зааж байгаа

"хоёроос дээш эд зүйлийн дундаас" гэсэн утгыг илэрхийлнэ.

●몽골 음식 중에서 제일 맛있는 음식이 뭐예요?

Монгол хоол дундаас хамгийн амттай хоол у юу вэ? ●과일 중에서 제일 좋아하는 과알을 바나나입니다.

Жимснээс хамгийн дуртай имс бол гадьл юм. ●이 물건들 중에서 제일 질이 좋은 것은 이것입니다.

Энэ бараануудаас хамгийн сайн чанартай нь энэ юм. ●여러 작품 중에서 이 작품이 제일 유명해요.

Олон бүтээлүүд дундаас энэ бүтээл хамгийн алдартай. ●동물 중에서 제일 귀여운 동물은 강아지입니다.

Амьтнаас хамгийн өхөөрдөм амьтан бол гөлөг юм.

275. Дүрэм.....

'-(었)으면 좋(겠)다..."-сан(-сэн, -сон, -сөн) бол сайхан "

Таамгыг илэрхийлэх "-(으)면" -д тэмдэг үг "좋다" -ийн нийлсэн хэлбэрээр өгүүлэгчийн хүслийг

илэрхийлнэ. Ямягт цагийн нөхцөл цалгаж хэрэглэнэ.

●빨리 집에 갔으면 좋겠어요.

Хурда гэртээ очсон бол сайхан. ●평화로운 세상이 되었으면 좋겠어요.

Энх амаглан дэлхий болсон бол сайхан. ●원하는 일들이 어루어졌으면 좋겠어요.

Хүсч байгаа ажилууд биелсэн бол сайхан.

Page 135: дүрэм Jujee

135

●몽골에 한번 가봤으면 좋겠어요.

Монголд нэг удаа очиж үзсэн бол сайхан.

276. Дүрэм.....

'-(으)ㄹ까 말까 하다..."-х уу болих уу (гэж бодох) "

Асуух хэлбэрийн төгсөх нөхцөл '-(으)ㄹ까' ба үгүйсгэлийн туслах нөхцөл '-말다' -д үйл үг '하다' -ийн

нийлсэн хэлбэрээр, өмнөх үйлдэлд эерэг бодол ба үгүйсгэх бодлыг шийдвэрлэж чадахгүй байгаа эргэлзээг илэрхийлнэ.

●오늘 학교에 갈까 말까 해요.

Өнөөдөр сургуульдаа явхуу болих уу гэж бодож байна. ● 화를 볼까 말까.

Кино үзэх үү болих уу. ●밥을 먹을까 말까.

Хоол идэх үү болих уу. ●돈을 빌려 줄까 말까 해요.

Мөнгө зээлүүлэх үү болих уу гэж бодож байна. ●밖에 나갈까 말까.

Гадаа гарах уу болих уу.

277. Дүрэм.....

'-(으)ㄹ 텐데..."-х байх"

'-(으)ㄹ 텐데' нь ирээдүй буюу таамагыг илэрхийлэх тодотгол хэлбэрийн нөхцөл '-(으)ㄹ' -д урьдчилан төлөвлөлт буюу таамга, байдал, төлөв зэргийн утгыг илэрхийлэх эрхшээлт нэр үг '터' ба нэр үгээр өгүүлбэр төгсөх нөхцөл '이다' -ийн нэгдэлд арын үгийг гаргахын тулд үүнтэй эсрэгцэх ямар нэг болзлыг соёрхон ярьж байгаа утгыг илэрхийлэх угсруулан холбох нөхцөл '-ㄴ데' -ийн нийлсэн '-ㄹ 터인데' -ийн хураангуйлсан хэлбэр бөгөөд өгүүлэгч өөрийн санаа зорилго, мөн бодит

үнэнийг таамаглан ярьж, өмнөх гишүүн өгүүлбэр нь дараагийн гишүүн өгүүлбэрийн үндэс болохыг илэрхийлнэ. Үгийн язгуур гийгүүлэгчээр төгсвөл "-(으)ㄹ 텐데", эгшгээр төгсвөл "-ㄹ 텐데"

-г залгана.

●부모님이 걱정하실 텐데 빨리 가십시오.

Эцэг эх санаа зовох байх хурдан яваарай. ●비가 올 텐데 우산을 가지고 가세요.

Бороо орох байх шүхэр аваад яваарай. ●목이 마를 텐데 음료수를 마시세요.

Ам нь цангах байх удаа уугаарай.

Page 136: дүрэм Jujee

136

278. Дүрэм.....

'-그러므로..." тэгэхээр "

'-그러하다/그리하다' -д холбох нөхцөл '-므로' -ийн нийлсэн хэлбэрээр, арын өгүүлбэрийн эхэнд

орж өмнөх өгүүлбэртэй холбогдохыг илэрхийлнэ.

●그 사람이 과로로 병이 났데요. 그러므로 일을 할 때는 휴식이 필요해요.

Тэр хүн хэт ажилласнаар өвчин туссан гэнэ. Тэгэхээр ажил хийхэд амралт хэрэгтэй. ●그 학생이 이번에 우승을 했데요. 그러므로 열심히 하면 모두 우승을 할 수 있어요.

Тэр сурагч энэ удаад тэргүүн байранд орсон гэнэ. Тэгэхээр хичээнгүй хийвэл бүгд тэргүүн байранд орж чадна. ●나는 졸업 추 한국에 가서 공부하고 싶어요. 그러므로 한국어 공부를 열심히 하고 있어요.

Би төгссөний дараа Солонгост очиж сурахыг хүсч байна. Тэгэхээр Солонгос хэлний хичээлийг хичээнгүй хийж байна.

279. Дүрэм.....

'-그렇지만..." тийм боловч "

'-그러하다/그리하다' -тай холбох нөхцөл '-지만 (боловч)' -ийн нийлсэн хэлбэр болох "-그러하지만

(тийм боловч)' -ийн хураангуйлсан үгээр, арын өгүүлбэрийн эхэнд орж өмнөх өгүүлбэртэй холбогдохыг илэрхийлнэ.

●나는 그 사람을 사랑해요.그렇지만 그 사람은 나를 사랑하지 않아요.

Би тэр хүнд хайртай. Тийм боловч тэр хүн надад хайргүй. ●집에서는 간편한 옷을 입어요. 그렇지만 외출할 때는 정장을 해요.

Гэртээ эвтэйхэн хувцас өмсдөг. Тийм боловч гадагш гарахдаа албаны хувцасладаг. ●그 집 부인은 친절해요. 그렇지만 남편은 무뚝뚝해요.

Тэр айлын эхнэр эелдэг. Тийм боловч нөхөр нь дүйнгэ. ●우리형은 노래를 잘 불러요. 그렇지만 나는 잘 못 불러요.

Манай ах дуу сайн дуулдаг. Тийм боловч би сайн дуулж чаддаггүй. ●다른 학생들은 다 갔어요. 그렇지만 그 학생은 아직도 도서관에서 공부하고 있어요.

Бусад сурагчид бүгд явсан. Тийм боловч тэр сурагч одоо ч номын санд хичээллэж байна.

280. Дүрэм.....

'-(으)ㅁ으로써..."-аар(-ээр, -оор, -өөр) "

Үйл үгэнд залгаж хэрэглэгдэх бөгөөд нэршүүлэх нөхцөл '-(으)ㅁ' ба нэр үгийн нөхцөл '-(으)로써' -

ийн нийлсэн хэлбэр юм. Дараагийн өгүүлбэрт зөвхөн үйл үг орох ба өмнөх өгүүлбэрийн үйл хөдлөл буюу үйлдлээр дамжуулан дараагийн өгүүлбэрийн үр дүн гарахыг илэрхийлнэ.

●이번에 만남으로써 모든 오해가 풀렸어요.

Энэ удаагийн уулзалтаар бүх буруу ойлголцол тайлагдсан. ●대화를 나눔으로써 그들의 새간을 이해할 수 있었어요.

Ярилцсанаар тэдний бодол санааг ойлгож чадсан.

Page 137: дүрэм Jujee

137

●폐회사를 함으로써 이번 모든 행사 일정이 끝났어요.

Хаалтын үг хэлснээр энэ удаагийн бүх үйл ажиллагаа дууссан. ●약속을 지키지 못 함으로써 또 신용을 잃고 말았어요.

Амлалтаа биелүүлж чадаагүйгээр бас итгэл найдвараа алдчихсан. ●오늘 행사는 비가 옴으로써 모두 취소되었어요.

Өнөөдрийн үйл ажиллагаа бороо орсноор бүгд цуцлагдсан.

281. Дүрэм.....

'-에 대하여..." -ы(-ий) тухай/талаар/

Өгөх оршихын тийн ялгалын нөхцөл "-에" болон үйл үг"대하다" -д холбох нөхцөл "-여" -ийн нийлсэн хэлбэрээр, "-에 관하여" -той харьцуулахад дээд хүн доод хүнд хэрэглэдэг учраас голдуу

ярианы хэлэнд их хэрэглэгдэнэ.

●한국의 경제문제에 대하여 말씀해 주세요.

Солонгосын эдийн засгийн асуудлын талаар ярьж өгөөрөй. ●몽골역사에 대하여 잘 아세요?

Монголын түүхийн тухай сайн мэдэх үү? ●이번 재해에 대하여 알려 주세요.

Энэ удаагийн зудын талаар хэлж өгнө үү. ●세 계획에 대하여 이야기를 나누고 싶어요.

Шинэ төлөвлөгөөний талаар ярилцахыг хүсч байна. ●몽골 음식문화에 대하여 알고 싶어요.

Монгол хоолны соёлын тухай мэдмээр байна.

282. Дүрэм.....

'-(이)든지..."-ч бай "

'-(이)든지 нь ямар нэг юмыг ялгахгүй байгааг илэрхийлэх туслах нөхцлөөр, нэр үг гийгүүлэгчээр төгсвөл "-(이)든지", эгшгээр төгсвөл "-든지" -г хэргэлнэ.

●사고 싶은 거 있으면 뭐든지 말하세요.

Авахыг хүссэн юм байвал юу ч бай хэлээрэй. ●시간이 있으면 언ㅔ든지 간대요.

Завтай бол хэзээ ч бай явна гэнэ. ●이것이든지 저것이든지 모두 가격이 같아요.

Энэ ч бай тэр ч бай бүгд үнэ нь адил. ●과지든지 과일이든지 사 오세요.

Жигнэмэг ч бай жимс ч бай аваад ирээрэй. ●할 일이 있으면 뭐든지 할게요.

Хийх ажил байвал юу ч бай хийнэ.

Page 138: дүрэм Jujee

138

283. Дүрэм.....

'-(으)며..."-ба, бөгөөд, -нгаа(-нгээ, -нгоо, -нгөө) "

'-(으)며 нь хоёроос дээш үйлдэл буюу байдлын эгнээг илэрхийлэх холбох нөхцөл юм.

●책이며 필기도구며 모두 가지고 떠났어요.

Ном болон бичгийн хэрэгсэл бүгдийг аваад явсан. ●쭈재의 친구는 크며 체격이 좋아요.

Жүжээгийн найз нуруу нь өндөр бөгөөд бие бялдар сайхан. ●나는 음악을 들으며 운전을 해요.

Би хөгжим сонсонгоо жолоо барьдаг. ●나는 문을 열며 친구 이름을 불렀어요.

Би хаалга онгойлгонгоо найзын нэрийг дуудсан. ●텔레비전을 보며 밥을 먹어요.

Телевизор үзэнгээ хоол иддэг.

284. Дүрэм.....

'-조차..."-ч хүртэл - ч бас "

'-조차' нь нэршсэн үгэнд залгаж, дээрх бодит үнэн байгаа боловч түүн дээр бас нэмэлтийг

илэрхийлж байгаа туслах нөхцөл юм.

●모국어조차 모르면서 무슨 외국어를 배우느냐.

Эх хэлээ ч бас мэдэхгүй хирнээ юун гадаад хэл сурна гэж. ●그것조차 못하면서 뭘 하겠다고 이ㅏ단이야.

Тэрийг ч хүртэл чадахгүй хирнээ юу хийнэ гэж маргалдаж байна. ●너조차 나를 배신하느냐.

Чи ч бас надтай тэрсэлдэнэ гэж үү. ●여기에는 물조차 없어요.

Энд ус ч хүртэл байхгүй байна.

285. Дүрэм.....

'-마저..." бүр, цаашлаад, ...хүртэл "

Нэр үгэнд залгаж хэрэглэх нөхцлөөр, "өмнө ямар нэг бодит үнэн байгаа бөгөөд тэнд илүү нэмээд эсвэл сүүлд үлдсэн энэ хүртэл ч" гэсэн утгыг илэрхийлнэ.

●당신 마저 저를 못 믿어요?

Та хүртэл надад итгэж чадахгүй байна уу? ●바쁜 날은 아이들마저 만썽을 부려요.

Завгүй өдөр хүүхдүүд хүртэл үймүүлдэг. ●하나 밖에 남지 않았는데 그것마저 없어졌어요.

Page 139: дүрэм Jujee

139

Нэг л үлдсэн хирнээ тэр хүртэл алга болчихсон. ●건강하던 너마저 병이 났어요?

Эрүүл байдаг байсан чи хүтэл өвчин туссан уу?

286. Дүрэм.....

'-(으)로서.."-аар(-ээр, -оор, -өөр), -ийн(-ын) хувьд "

Эзэмших эрх, нийгэмд эзлэх байр суурь зэргийг илэрхийлэх нэр үгийн нөхцөл бөгөөд "-는, -도, -만" -ийг залган хэрэглэж ч болно. Гийгүүлэгчээр төгсвөл "-(으)로서", эгшгээр төгсвөл "-로서" -г

залгана.

●그 말은 회장으로서 할 말이 안이에요.

Тэр үг нь группын ерөнхийлөгчийн хувьд хэлэх үг биш. ●학생으로서 할 것은 열심히 공부하는 것이에요.

Сурагчийн хувьд хийх зүйл нь хичээнгүй хичээллэх юм. ●자식으로서 해야 할 것은 부모에게 효도하는 것이에요.

Үр хүүхдийн хувьд хийх ёстой зүйл нь эцэг эхээ асрах юм. ●공무원이 뇌물을 받는다는 것은 공무원으로서 해서는 안 될 일이에요.

Албан хаагч хээл хахууль авна гэдэг нь албан хаагчийн хувьд бол болохгүй зүйл.

287. Дүрэм.....

'-느라면..'-хлаар(-хлээр, -хлоор, -хлөөр) '

Өмнө ярьж байгаа зүйл нь ард аяндаа олдох үр дүн болж байгааг илэрхийлэх холбох нөхцөл юм.

●재미있는 일을 하느라면 시간 가는 줄 모른다.

Сонирхолтой ажил хийхлээр цаг өнгөрч байгааг мэддэггүй. ●네 말을 듣느라면 웃음이 저절로 난다.

Чиний үгийг сонсохлоор инээд аяндаа хүрдэг. ●함께 사느라면 정이 듭니다.

Хамт амьдрахлаар дотно болдог. ●그 사라을 자꾸 만나느라면 좋아하게 될거야.

Тэр хүнтэй байн байн уулзахаар сайн болох байх. ●한국에서 사느라면 자연히 한국 풍습에 익숙해 질거야.

Солонгост амьдрахлаар аяндаа Солонгос ёс заншилд дасчих байх.

288. Дүрэм.....

'-던가..'-бил үү/бэ(вэ) "

Page 140: дүрэм Jujee

140

Өнгөрсөн хэрэг явдлыг дурсан доод хүн буюу өөрөөсөө асуух утгыг илэрхийлэх төгсөх нөхцөл юм.

●그때 자네도 거기 있었던가?

Тэр үед чи ч бас тэнд байсан био үү? ●내가 받았던가?

Би авсан бил үү? ●아, 오라고 할 때 내가 왜 안 갔던가!

Аа, ирээрэй гэж хэлэх үед би яагаад очоогүй юм бол! ●자네 오랜만에 고향에 가 보니 어떻던가?

Чи удаан хугцааны эцэст нутагтаа очиход ямар байсан бэ? ●자네가 직접 써 보니 좋던가?

Чи шууд хэрэглэж үзэхэд сайхан байсан уу?

289. Дүрэм.....

"-(으)려다가 '..."-х гэж байгаад.."

"-(으)려고 하다가" -ийн хураангуйлсан хэлбэрээр, өмнөх үйлдэлийн хийх бодол байгаа боловч

дундаас өөр үйлдэл нэмэгдэж, анх зорьсон үйлдлийг дуусгаж чадалгүй өөр үйлдэл хийхийг илэрхийлнэ.

●여행하려다가 태풍이 와서 연기했어요.

Аяалх гэж байгаад хар салхи гараад хойшлуулсан. ●한국에 가려다가 생각을 바꾸었어요.

Солонгос явах гэж байгаад бодлоо өөрчилсөн. ●여기에 건물을 지으려다가 돈이 없어서 그만 두었엉노.

Энд барилга барих гэж байгаад мөнгө байхгүй болохоор больсон. ●오늘 사려다가 내일로 미루었어요.

Өнөөдөр авах гэж байгаад маргааш руу хойшлуулсан. ●내일 오려다가 오늘 왔어요.

Маргааш ирэх гэж байгаад өнөөдөр ирсэн.

290. Дүрэм.....

"-(으)려거든'.."-я(-е, -ё) гэвэл "

Эзэн биеийн санаа зорилгыг хэрэгжүүлье гэвэл дараагийн гишүүн өгүүлбэртэй адил нөхцөл байдал байх ёстойг илэрхийлэх холбох нөхцөл юм.

●의사가 되려거든 얼심히 공부를 해라.

Эмч больё гэвэл хичээнгүй хичээллээрэй. ●성공하려거든 무슨 일에나 정성을 다해야 합니다.

Амжилтанд хүрье гэвэл ямар ч ажил бай чин сэтгэлээсээ хандах хэрэгтэй. ●라면을 먹으려거든 빨리 물을 끓여요.

Page 141: дүрэм Jujee

141

Бэлэн гоймон идье гэвэл хурдан ус буцалгаарай. ●그 사람을 만나려거든 미리 약속을 하세요.

Тэр хүнтэй уулзья гэвэл урьдчилан болзоорой. ●후해하지 않으려거든 지금푸터 얼심히 하세요.

Харамсахгүй байя гэвэл одооноос хичээнгүй хийгээрэй.