9
{ Лам хуврагуудын баримтлах дэглэм K.SS11D108 Г.Баярмаа

лам хуврагуудын баримтлах дэглэм

Embed Size (px)

Citation preview

Page 1: лам хуврагуудын баримтлах дэглэм

{

Лам хуврагуудын баримтлах дэглэм

K.SS11D108Г.Баярмаа

Page 2: лам хуврагуудын баримтлах дэглэм

Лам нар нь монголчуудын өдөр тутмын амьдралдаа уламжлал болгон хэрэглэж ирсэн хоол унд, хүнсийг бурхны номын ёс жаяг, дэгэндээ тохируулан хэрэглэж өвөрмөц нууцлаг олон нэр төрлийн хоолыг бий болгосон

Page 3: лам хуврагуудын баримтлах дэглэм

Сүм хийдийн гал тогоо нь лам хуврагуудад өгдөг цай хоолыг тодорхой нэр төрөл, дэс дараатай бэлтгэж байсан нь одоо хүртэл уламжлагдаж ирсэн түүхтэй. Сүм хийдүүд тухайн өдөр ямар ном уншиж хурахаас хамаарч манз, цав барьдаг.

Page 4: лам хуврагуудын баримтлах дэглэм

Энэ талаар хийсэн судалгаанаас үзэхэд Дашчойлин хийд 80 гаруй лам нартай бөгөөд бага үдээс эхлэн 4-5 удаа манз (цай) барьж шинийн 8, 15, 30-ны өдрүүд, түүнчлэн дүйцсэн, сахиустай хурах өдрүүдэд бэрээсэй, сүүтэй будаа зэрэг цагаан цав өгдөг бол шинийн 10, 25, 29-ний хурлуудад манз, бэрээсэй, мушгиа боов, цагаан болон бор цав (лам нарт зориулсан махтай хоол, шөл), “Сандуйн жүд” хурах шинийн 15-нд төмсний хуушуур хэрэглэдэг журамтай. Эдгээр хоол ундааг нэгдсэн журмаар хийнэ.

Page 5: лам хуврагуудын баримтлах дэглэм

Тухайлбал, Дашчойлин хийдийн 80 ламын “Цагаан цав” бэлтгэхэд цагаан будаа 10-15 кг, үзэм, элсэн чихэр, шар тос тус бүр 3 кг ордог байна.

Одоо Гандантэгчинлэн хийдийн их хуралтай үед 300 гаруй ном хурдаг учраас ойролцоогоор 120-130 кг ястай мах, 50 кг гурилаар бэлтгэдэг бор цав гэж нэрлэдэг махтай хоолыг “Арван хангал” гэж нэрлэдэг 29-ний их хуралд бэрээсэйтэй хамт  өгдөг. 

Page 6: лам хуврагуудын баримтлах дэглэм

Сүү, цагаан идээгээр хийсэн бол цагаан цав гэж нэрлэдэг.

Page 7: лам хуврагуудын баримтлах дэглэм

Лам нар манз зооглохоос өмнө 10-15 минут ном уншина. Энэ нь манзанд зориулсан тусгай ном бөгөөд  уг номыг уншсанаар хоолонд байдаг хорт бодис ариусдаг гэсэн утгыг илэрхийлдэг аж. Үүнээс гадна зарим тохиолдолд хурлын дараа ном хуруулж буян үйлдүүлсэн сүсэгтнүүд өөрсдийн сүсэг бишрэлээр янз бүрийн хоол өгдөг журам ёс жаяг бий. Ийм идээг зэд гэж нэрлэнэ.

Page 8: лам хуврагуудын баримтлах дэглэм

Цагаан сараар битүүнээс шинийн 15 хүртэл лам нар суудлаасаа ч босох завгүй шахам ном хурж түмний төлөө буян үйлдэж байхад Гандан хийдийн гал тогоонд тэдэнд зориулсан манж цав бэлтгэх ажил тасралтгүй явагдахын  зэрэгцээ өөр нэг том ажил өрнөдөг нь цагаан сарын боов хийх ажил байдаг.

Хэвийн боов нь тухайн айлд буян арвижуулж, элбэг хангалуун байхыг билэгддэгаж.

Page 9: лам хуврагуудын баримтлах дэглэм

Түүнчлэн  лам хувраг хүмүүс голдуу зуны эхэн сарын шинийн нэгнээс зуны дунд сарын 15 хүртэл 45 хоног цагаан хоолны дэглэм барьж мал амьтны амь гаргахгүй байхыг ёсчлон сахиж малын сүү, цагаан идээ, шар тос, өрөм зэргээр цээрээ гаргадаг уламжлалтай байжээ.