9
ИНТЕРНЭТ ХУДАЛДААНЫ АНХДУГААР КОНФЕРЕНЦИЙН ОРОЛЦОГЧИЙН СУДАЛГААНЫ ТАЙЛАН Тайлан бэлтгэсэн: Б.Сэлэнгэ МХ-МСА

E-commerce тайлан

Embed Size (px)

Citation preview

Page 1: E-commerce тайлан

ИНТЕРНЭТ ХУДАЛДААНЫ АНХДУГААР КОНФЕРЕНЦИЙН ОРОЛЦОГЧИЙН СУДАЛГААНЫ ТАЙЛАН

Тайлан бэлтгэсэн: Б.СэлэнгэМХ-МСА

Page 2: E-commerce тайлан

Судалгааны зорилго: Монгол улсын интернэт худалдааны орчны одоогийн нөхцөл байдлыг тодорхойлох

Судалгааны аргачлал: Асуулгын арга, SPSS.20Үнэлгээг Likert-ийн шкалаар хэмжсэн болно /1 маш муу – 5 маш сайн /

Судалгааны хугацаа: 2015 оны 10 сарын 23

Судалгааны обьект: Интернэт худалдааны анхдугаар конференцид оролцогчид

СУДАЛГААНЫ ЕРӨНХИЙ

РЕСПОНДЭНТИЙН МЭДЭЭЛЭЛ

64 зорилтот оролцогчид

Page 3: E-commerce тайлан

СУДАЛГААНЫ ҮР ДҮН

Монголд интернэт худалдаа хэр зэрэг хөгжсөн бэ?

Худалдан авагчид интернэт худалдаанд бэлтгэгдсэн үү?

5.6%

50%

42.6%

1.9%

маш муу

муу

дунд зэрэг

сайн

маш сайн

9.3%

42.6%42.6%

5.6%

маш муу

муу

дунд зэрэг

сайн

маш сайн

Нийт оролцогчдын 92.6% нь Монгол улс дахь интернэт худалдааны хөгжлийн түвшинг дунд зэрэг буюу муу хөгжиж байна гэсэн хариултыг өгсөн. Интернэт худалдааны хөгжил нь байгууллага, хэрэглэгч, техник технологи гэсэн гурван талын хөгжилтэй шууд хамааралтай ба эдгээр гурван талт харилцааг зэрэг хөгжүүлж, бүх төрлийн мэдээллийг хүргэх ёстой юм.

Уг асуултаас харахад интернэт худалдааны зах зээлийн хөгжил удаан байгаа нь энэ нь ороцогч талуудад тэр дундаа худалдан авагчдад хангалттай мэдээлэл байхгүй байгаатай шууд хамааралтай байгаа юм.

Хэрэглэгчид интернэт худалдан авалтанд бэлэн байна уу? гэсэн асуултанд нийт оролцогчдын 85.2% нь муу, дунд зэрэг буюу худалдан авагчид бэлтгэгдээгүй, интернэт худалдааны талаар мэдээлэл дутмаг, интернэт худалдан авалт хийхээс айдаг болгоомжилдог нь харагдаж байна.

Заавал барьж үзэж сонголт хийдэг, өөрийн захиалсан бараанаас өөр бараа ирнэ, эсвэл бүр ирэхгүй гэж боддог ба хамгийн хямд муу бараа интернэтээр зарагддаг гэсэн өрөөсгөл, уламжлалт бодол байсаар байна.

Page 4: E-commerce тайлан

СУДАЛГААНЫ ҮР ДҮН

Та интернэт төлбөр тооцооны системийг хэр найдвартай гэж бодож байна вэ?

Монголд интернэт худалдааны эрх зүйн орчин хэр бүрэлдсэн бэ?

маш муу

муу

дунд зэрэг

сайн

маш сайн

13%

66.7%

14.8%

5.6%

Интернэт төлбөр тооцооны системд итгэх итгэлийн талаар уг асуултанд нийт оролцогчдын 77.8% нь ерөнхийдөө дунд зэрэг, сайн гэсэн хариултыг өгсөн бол МАШ МУУ гэсэн хариултыг сонгосон оролцогч байхгүй байгаа нь бүх төрлийн төлбөр тооцооны системд хүмүүсийн итгэх итгэл харьцангуй сайн байгаа нь харагдаж байна. Гэхдээ муу гэсэн хариулт 20%-г эзэлж байгаа нь хэдий аюулгүй гэсэн бодол төсөөлөл байгаа ч бүрэн итгэлтэйгээр итгэж чадахгүй байна.

Интернэт худалдаатай холбоотой үйл ажиллагаа явуулахад хууль эрх зүйн орчин хамгийн чухал нөлөөлөл үзүүлдэг. Харин уг судалгааны үр дүнд Монгол дахь интернэт худалдааны хууль зүйн орчин муу ба маш муу гэсэн хариултыг 83.5%-г эзэлж байна.

Тухайн харилцагч интернэт гүйлгээ хийж байгаад хувийн мэдээллээ алдвал хэн хариуцлага хүлээх вэ? гэсэн асуулт бүх хүмүүсийн хувьд ойлгомжгүй, мэдээллэлгүй байдаг нь уг чуулганы турш харагдаж байсан.

маш муу

муу

дунд зэрэг

сайн

маш сайн

20.4%

38.9%

38.9%

1.9%

Page 5: E-commerce тайлан

СУДАЛГААНЫ ҮР ДҮН

Монгол дахь интернэт худалдааны хүргэлт түгээлтийн үйлчилгээг хэр найдвартай гэж

бодож байна вэ?

Таны бодлоор Монгол дахь интернэт худалдааны орчинд эрсдэл байгаа юу?

3.7%

25.9%

53.7%

16.7%

маш муу

муу

дунд зэрэг

сайн

маш сайн

7.5%

17%

45.3%

18.9%

11.3%

маш их эрсдэлтэй

эрсдэлтэй

дунд зэрэг

эрсдэлгүй

огт эрсдэлгүй

Интернэт худалдааны хамгийн чухал дэд хэсэг нь ложистик, түгээлтийн үйлчилгээний чанар буюу найдвартай байдал байдаг. Тэгвэл Монгол дахь түгээлтийн үйлчилгээний найдвартай байдал муу гэсэн хариулт 25.9%, дунд зэрэг гэсэн хариулт 53.7%-г эзэлж байна.

МАШ САЙН гэсэн хариултыг сонгосон оролцогч байхгүй байгаа нь энэ бүтэц нь бүрэн хөгжиж чадаагүй, одоогийн байдлаар бүрэн итгэл даахуйц биш байна гэж дүгнэж болно.

Интернэт худалдааны эрсдэлтэй холбоотой асуудалд Монгол улсад хөгжиж буй уг салбар нь маш аюултай эрсдэл ихтэй гэдэг гэж боддог хувь нь харьцангуй бага байгаагаас харахад интернэт худалдааны зах зээл томрох, хүмүүст танигдах, хүлээж зөвшөөрөгдөх түвшиндээ орж байгааг харж болно.

Уг салбар нь хурдацтай хөгжиж буй, олны анхаарлыг улам бүр татах шинэ төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгох бүрэн боломжтой эрсдлийн түвшинг бага гэж респондентууд үзэж байна.

Page 6: E-commerce тайлан

Монгол дахь интернэт худалдааны орчинд ямар эрсдэл байна вэ?

Үүнээс багцалсан дүгнэлтүүдийг хүргэе:

− Хүргэлт, түгээлтийн асуудал дээр эрсдэл ихтэй гэж үздэг учир нь тухайн хамтарч буй байгууллагууд нь найдваргүй, хүргэлт хийхэд бараа алдагдах, солигдох эрсдэлтэй гэсэн хариултуудыг өгсөн.

− Бодитоор үзэж хараагүй бүтээгдэхүүнд итгэн мөнгөө, тэр дундаа хувийн мэдээллээ өгч байгаа тул худалдан авагч, дамжуулагч, онлайн худалдааны байгууллага гэсэн гурван талын итгэлцэл хамгийн чухал байна.

− Худалдан авагчид интернэт худалдааны талаар мэдээлэлгүй, мэдлэггүй байдал нь хамгийн том эрсдлийг бий болгож байгаа нь харагдаж байна. Хамгийн анхан шатны мэдлэг болох интернэт төлбөр тооцооны системийн ажиллагааг мэддэггүй. Худалдан авагчаас өөрөөс нь үл шалтгаалан бараа бүтээгдэхүүний талаарх мэдээллийг хангалттай өгдөггүй. /Зураг байхгүй, дэлгэрэнгүй тайлбаргүй бараанууд ихээр худалдаалагддаг/

Хууль эрх зүйн зохицуулалт 24%

Барааны чанар 14%

Гүйлгээний систем 14%

Хэрэглэгчийн мэдлэг 13%

Хүргэлт, түгээлт 12%

Итгэлцэл 9%

Аюулгүй байдал 8%

Бүртгэл, хаягжилт 3%

Бараа бүтээгдэхүүний тайлбар, мэдээлэл 3%

Хэрвээ та Монгол дахь интернэт худалдааны орчинг эрсдэлтэй гэж үзэж байгаа бол ямар төрлийн эрсдлүүд байна вэ? гэсэн задгай асуултыг асууж оролцогчдоос шууд саналыг нь авсан болно.

Page 7: E-commerce тайлан

Интернэт худалдаагаар дамжуулан олон улсын зах зээлд бүтээгдэхүүнээ экспортлоход тулгардаг бэрхшээлүүд

Олон улсад гарсан интернэт худалдааны монгол компани байхгүй 61.1%

Хүргэлтийн үйлчилгээ 59.3%

Хуулийн орчин 57.4%

Бүтээгдэхүүн, вебсайт олонд танигдаагүй 53.7%

Татвар, хураамж, өртөг 53.7%

Тооцооны систем 48.1%

Бүтээгдэхүүн чанарын стандартыг хангаагүй 29.6%

Бусад 11.1%

Хаана хандах нь тодорхой бус Хамтын ажиллагаа ялангуяа банк төлбөрийн

байгууллага Хэлний бэрхшээл Олон улсын тээвэрлэлт хэт эрсдэлтэй Үйлдвэрлэгч нь энэ талын мэдлэг муу

Түүнчлэн оролцогчдоос задгай асуултын хэсэгт дурдсан бэрхшээлүүдээс хамгийн их давхацсан

бэрхшээлүүдийг хүргэж байна.

Байгууллагууд өөрсдийн бүтээгдэхүүнийг харьцангуй чанартай, олон улсад гаргахад БЭЛЭН гэж үзэж байна

Page 8: E-commerce тайлан

Худалдан авагчид интернэт худалдааг сонгохгүй, хэрэглэхгүй байхад гол нөлөөлж буй хүчин зүйл нь юу вэ?

Онлайн худалдааны мэдлэг муу 33% Хэрэглэгчийн айдас эргэлзээ 21% Хэрэглэгчийн сэтгэхүй бэлтгэгдээгүй 14% Төлбөр тооцоо 12% Хууль эрх зүйн орчин 8% Итгэлцэл 7% Хүргэлт үйлчилгээ 4% Хэлний мэдлэг 1%

Уг асуултаас худалдан авагчид бүх талын бүрэн мэдлэггүй гэдэг нь мөн батлагдсан юм.

− Төлбөр тооцооны асуудал болон интернэт гүйлгээ, олон улсын гүйлгээ хийхдээ эргэлздэг− Бараа бүтээгдэхүүний хувьд сэтгэл зүйн байдлаар өөр өөрийн гэсэн хүлээлт, үнэлэлт дүгнэлтийг өгчихсөн

байдаг− Мэдээллийн талаас ямар бараа бүтээгдэхүүн, ямар сайт дээр байна, тэдгээр бүтээгдэхүүн үйлчилгээнүүд

тухайн хүний цаг завыг хэрхэн хэмнэх, ямар давуу тал боломжуудыг санал болгодог зэрэг уг зах зээлд оролцогчдын бүх төрлийн мэдээллийг хангалттай авж чаддаггүй байна.

Худалдан авагчдад эдгээр мэдээллүүд байхгүй болхоор айдас, эргэлзээ төрөн шийдвэр гаргахад хүндрэл учирдаг байна. Хүргэлтийн асуудал, хаягжилт зэрэг гадаад хүчин зүйлийн нөлөө харьцангуй бага байгаа ба хамгийн гол нь “Интернэт худалдаанд хэрэглэгчид бэлэн биш байна” гэсэн ойлголт байна. Энэхүү асуудалд уг зах зээлд оролцогч талуудын мэдээлэл хүргэх байдал нь шууд нөлөө үзүүлж чадахуйц байна.

Худалдан авагчид интернэт худалдааг сонгохгүй байгаа шалтгааныг мөн чанарын асуулгаар буюу задгай байдлаар

асууж бэлтгэсэн.

ХУДАЛДАН АВАГЧИД БҮРЭН МЭДЛЭГГҮЙ

Page 9: E-commerce тайлан