15
ӨМГӨӨЛЛИЙН АЛТАН ДҮРЭМ /Эсрэг талын гэрч асуух/ Бэлтгэсэн: Б.Диваачамба Б. Халиун 2016-12-09

ӨМГӨӨЛЛИЙН АЛТАН ДҮРЭМ - ЭСРЭГ ТАЛЫН ГЭРЧ АСУУХ

Embed Size (px)

Citation preview

Page 1: ӨМГӨӨЛЛИЙН АЛТАН ДҮРЭМ - ЭСРЭГ ТАЛЫН ГЭРЧ АСУУХ

ӨМГӨӨЛЛИЙН АЛТАН ДҮРЭМ/Эсрэг талын гэрч асуух/

Бэлтгэсэн: Б.Диваачамба Б. Халиун

2016-12-09

Page 2: ӨМГӨӨЛЛИЙН АЛТАН ДҮРЭМ - ЭСРЭГ ТАЛЫН ГЭРЧ АСУУХ

Өмгөөллийн алтан дүрэм

Page 3: ӨМГӨӨЛЛИЙН АЛТАН ДҮРЭМ - ЭСРЭГ ТАЛЫН ГЭРЧ АСУУХ

Эсрэг талын гэрчийг асуухдаа та 2 зорилт тавих хэрэгтэй

1. Таны үндэслэлүүдийг няцааж байгаа нотлох баримтуудыг үндэслэн шийдвэрлэх нь эргэлзээтэй гэдгийг харуулах

2. Гэрч танд нотолгооны ач холбогдолтой мэдүүлгийг өгөх боломжтой байж мэдэх тул энэхүү нотлох баримтыг түүгээр гаргуулах

Page 4: ӨМГӨӨЛЛИЙН АЛТАН ДҮРЭМ - ЭСРЭГ ТАЛЫН ГЭРЧ АСУУХ

Бараа бүхий галт тэрэгний аргаСОНСОХЫГ ХҮСЭЖ БАЙГАА ХАРИУЛТАА САЙН

ТООЦОЖ, НЭГ ХАРИУЛТ АВАХААР ЦОГЦ АСУУЛТУУДЫГ БЭЛТГЭЖ АСУУГААРАЙ. ЧИНГЭЛЭГ ЧИНГЭЛЭЭР, ЗОРИЛГО ЗОРИЛГООР АСУУЛТАА ТАВЬ

Page 5: ӨМГӨӨЛЛИЙН АЛТАН ДҮРЭМ - ЭСРЭГ ТАЛЫН ГЭРЧ АСУУХ

Ямар гэрч найдваргүй гэж тооцогдох вэ?

• Гэрч нь өөрийн харсан зүйлийг буруу тайлбарласан, сайн харж чадаагүй, сайн сонсож чадаагүй, буруу ойлгосон эсвэл яаран буруу дүгнэлт хийхэд хүрсэн байж болох юм

1. Буруу мэдүүлсэн гэрч

• Гэрч болсон зүйлийг буруу санаж болох юм

2. Мартамхай гэрч

• Гэрч шударга биш бөгөөд шийдвэр гаргагчийг санаатайгаар хуурахыг зорьж байж болно

3. Үнэнч бус гэрч

Page 6: ӨМГӨӨЛЛИЙН АЛТАН ДҮРЭМ - ЭСРЭГ ТАЛЫН ГЭРЧ АСУУХ

“Буруу мэдүүлсэн гэрч” эсрэг талын гэрчийг асуугч юу хийвэл зохилтой вэ?

• Гэрч яг юу мэдэж байгааг тодорхойлж түүнийгээ тухайн гэрчийн гаргасан дүгнэлтээс ялган салга. Та түүний мэдэж авсан зүйл хэр зэрэг хол зөрүүтэй болохыг илрүүлж түүнийгээ болсон үйл явдалд нийцүүлэн дэлгэх хэрэгтэй.

• Тодорхой бус зүйлийн хүрээг та гаргаж тавибал маш олон мэдэхгүй гэсэн хариултуудыг авах болно.

• “Мэдэхгүй” гэсэн хариултыг олон тоогоор сонсох тусам тухайн нотлох баримт найдваргүй болж эхэлнэ.

Page 7: ӨМГӨӨЛЛИЙН АЛТАН ДҮРЭМ - ЭСРЭГ ТАЛЫН ГЭРЧ АСУУХ

• Хамгийн сайн арга хэрэгсэл нь өмнө нь гаргасан бодит байдалд нийцэхгүй, тайлбар мэдүүлэг юм.

• Тэрхүү гэрчийн шүүхэд мэдүүлсэн нотлох баримт нь өмнө нь түүний гаргасан тайлбар, эсвэл аль нэг зүйлээс өөр байна гэдгийг түүнд үзүүлж, түүгээр хүлээн зөвшөөрүүлэх хэрэгтэй. Энэ нь түүний одоогийн гэрчилж байгаа зүйлийг үгүйсгэх болно.

Анхаарах 2 зүйл:• 1. Бага хэмжээний чухал биш, нийцэлгүй зүйлс дээр цагаа бүү

зарцуул• 2. Гэрчээр зөрүүтэй тайлбарыг хүлээн зөвшөөрүүлэхдээ үүнийг

тэрээр хэрхэн тайлбарлаж байгааг хэлүүлэх хэрэггүй

“Мартамхай гэрч” эсрэг талын гэрчийг асуугч юу хийвэл зохилтой вэ?

Page 8: ӨМГӨӨЛЛИЙН АЛТАН ДҮРЭМ - ЭСРЭГ ТАЛЫН ГЭРЧ АСУУХ

• Та өөрөөсөө Гэрч яагаад үнэнч бус байж болох вэ? гэж асуух хэрэгтэй. Энд зөвхөн үндсэн 4 боломжит шалтгаан бий.

1. Тэрээр гарах үр дүнд шууд “хувийн ашиг сонирхол” -той байж болно2. Өөрийг дуудуулсан талд шийдвэр гаргуулахаар “тал засаж” байж

болно3. Үнэн нь зөвхөн “үр дүн гаргахад хөтөлж аваачихгүй гэж тэрээр

мэдэрч” байж болно4. Тэрээр зүгээр л “энгийн худалч” байж болно

Хэрэв та шийдвэр гаргагчид үүнийг илрүүлэн харуулах юм бол тэрээр гэрчийн мэдүүлэг нь эргэлзээтэй юм байна гэж үзэх бөгөөд энэ нь таны зорилт юм.

“Үнэнч бус гэрч” эсрэг талын гэрчийг асуугч юу хийвэл зохилтой вэ?

Page 9: ӨМГӨӨЛЛИЙН АЛТАН ДҮРЭМ - ЭСРЭГ ТАЛЫН ГЭРЧ АСУУХ

ЭСРЭГ ТАЛЫН ГЭРЧ АСУУХ ДҮРЭМ

Та өөрийн оюун ухаандаа эдгээрийн талаар сайтар бодож явах хэрэгтэй. Эсрэг талын гэрчийг асуух хоёр том зорилго нь юу вэ? Ой санамж гэж юу вэ? Гэрч яагаад үнэнч бус байдаг вэ? Энэ нь хувийн ашиг сонирхол уу?, тал засаж байна уу?, эсвэл хуурамч байдал уу?

Таны хийх ёстой гол зүйл бол гэрчийн мэдүүлэг нотлох баримтын хувьд эргэлзээгүй гэж үзэх ямар ч боломж байхгүй болохыг харуулах явдал юм.

Үүний тулд та 15 “АЛТАН ДҮРЭМ”-ийг мөрдөх хэрэгтэй.

1. Хэрэгжүүлэх ёстой-6 дүрэм2. Хэзээ ч битгий хий-9 дүрэм

Page 10: ӨМГӨӨЛЛИЙН АЛТАН ДҮРЭМ - ЭСРЭГ ТАЛЫН ГЭРЧ АСУУХ

Хэрэгжүүлэх ёстой дүрэм

- Чадах чинээгээрээ товчхон бай/та гэрчийг удаан хугацаанд асуувал тэрээр илүү өөртөө итгэлтэй болж, илүү үр дүнтэй хариулж эхэлдэг/- Хүсэж байгаа зүйлээ олж авсан бол зогс/та ямар хариулт сонсохыг хүсч байгаагаа мэднэ. Та түүнийг урьдчилан нягт төлөвлөсөн байгаа. Та түүнийг олсон бол СУУ/- Хөтөлсөн асуулт асуух/ YES/NO QUESTION. Эсрэг талын гэрчийг асуух хамгийн сонгодог жишээ бол хөтөлсөн болон хөтөлсөн бус асуултуудыг хольж асуух явдал юм/

Page 11: ӨМГӨӨЛЛИЙН АЛТАН ДҮРЭМ - ЭСРЭГ ТАЛЫН ГЭРЧ АСУУХ

- Гэрчээр үнэнийг хэлүүлэх/Тухайн гэрч өмнө нь өгсөн мэдүүлгээс ямар нэгэн зүйлийг зөрүүтэй мэдүүлсэн талаарх нотлох баримт байгаа тохиолдолд та тухайн гэрчийг нийцэхгүй байгаа байдалтай нь нүүр тулгаруулах хэрэгтэй. Ингэхдээ:

1. Өөрөө өөрийгөө илчлэх хүртэл нь хүлээ, үнэнийг өөрөөр нь хэлүүл2. Тэрхүү гэрчийн өмнө нь гаргасан нийцэхгүй байгаа мэдээллийг

түүгээр хүлээн зөвшөөрүүлэх хэрэгтэй3. Та тэрхүү асуудлыг дахин давтах хэрэггүй, түүнд тайлбарлах боломж олгож болохгүй/

- Бэрхшээлийг туулах/аймшигтай хариулт авсан ч тайван байж, сандраагүй шинжтэй харагдаж цаашаа үргэлжлүүлэх хэрэгтэй/- Тэсрэх бөмбөгтэй талбайн дүрэм/ямар нэгэн зүйл маш муугаар эргэсэн тохиолдолд та зүгээр дув дуугүй байсан нь дээр юм/

Page 12: ӨМГӨӨЛЛИЙН АЛТАН ДҮРЭМ - ЭСРЭГ ТАЛЫН ГЭРЧ АСУУХ

- Шаардлагагүй тохиолдолд хэзээ ч битгий эсрэг талын гэрчийг асуу/гэрчийн үр нөлөөг үгүй болгохын тулд “Шүүгчээ, надад өөр асуулт алга” гэж хэлэх шиг сайн зүйл байхгүй/- Битгий загасчил/шүүх хуралдаан бол мэдээлэл олж авдаг цаг хугацаа биш, шийдвэр гаргагчид хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг гаргаж өгөх цаг юм/- Хариултыг нь мэдэхгүй асуулт битгий асуу/Таны ажил бол та юу сонсохыг хүсч байгаа, түүнрүүгээ гэрчийг чиглүүлж урьдчилан төлөвлөсөн хариултуудыг гэрчээр хэлүүлэхэд оршино/- Хэзээ ч битгий “яагаад” болон “хэрхэн” гэсэн асуулт асуу/хэрэв та ийм асуулт асуух юм бол бүх хяналтаа алдах бөгөөд тухайн талбарыг дэндүү нээлттэй болгоно/- Хаалгыг битгий нээж өг/нотлох баримтын дүрэм нь зарим зүйлийг тодорхой харагдуулдаг. Иймд гэрчийг асуухад та тэдгээрийг хайхаар зүйл хийхгүй байх хэрэгтэй./

Хэзээ ч битгий хий

Page 13: ӨМГӨӨЛЛИЙН АЛТАН ДҮРЭМ - ЭСРЭГ ТАЛЫН ГЭРЧ АСУУХ

- Өөрийг нь гэрчийн мэдүүлэг өгүүлэхээр дуудуулан өмгөөлөгчийн асуултанд хариулсныг дахин давтахыг гэрчид зөвшөөрөх хэрэггүй

/шийдвэр гаргагч нэг зүйлийг олон удаа сонсох тусам түүнийг үнэн гэж бодох эрсдэл байдаг/- Гэрчтэй хэзээ ч битгий маргалд/Хэрэв та маргалдсан бол өөрийн үнэнч хөтөчийн байр сууриа алдаж, шийдвэр гаргагчийн нүдэн дээр өөрийн бүх дүгнэлтүүдээ ч алдах бөгөөд ингэснээр тухайн мэтгэлцээнд ялагдах магадлалтай/- Эцсийн аюултай асуулт бүү асуу/Зөвхөн үр дүнгийн төлөө бүү яв. Тухайн нотлох баримт болж байгаа мэдүүлгийг тодотгох, онцлох зүйл бүү хий. Эсрэг талын гэрчид ямар нэг асуудлыг тайлбарлах боломж хэзээ ч бүү өг/

Page 14: ӨМГӨӨЛЛИЙН АЛТАН ДҮРЭМ - ЭСРЭГ ТАЛЫН ГЭРЧ АСУУХ

Анхаарах зүйл• Бодлоо хяна• Сонсохыг хүссэн

хариултаа авсан бол “СУУ”.

• Сэтгэл татахуйц бай• Асуух ёстой гэдэгт

хөтлөгдөж бүх зүйлийг асуух хэрэггүй

• Тэдэн рүү байнга ширтэж байх хэрэгтэй

Page 15: ӨМГӨӨЛЛИЙН АЛТАН ДҮРЭМ - ЭСРЭГ ТАЛЫН ГЭРЧ АСУУХ

Анхаарал хандуулсанд баярлалаа.