46
ЦУС БҮЛЭГНЭЛТ, БҮЛЭГНЭЛТИЙН ЭСРЭГ ТОГТОЛЦОО, ЭМНЭЛЗҮЙН АЧ ХОЛБОГДОЛ

цус бүлэгнэлт, бүлэгнэлтийн эсрэг тогтолцоо, эмнэлзүйн

  • View
    378

  • Download
    11

Embed Size (px)

Citation preview

ЦУС БҮЛЭГНЭЛТ, БҮЛЭГНЭЛТИЙН ЭСРЭГ

ТОГТОЛЦОО, ЭМНЭЛЗҮЙН АЧ

ХОЛБОГДОЛ

ЦУС БҮЛЭГНЭЛТИЙН ТОГТОЛЦОО

Цусыг байнга шингэн байлгаж, нөгөө талаас судасны ханыг бүтэн байлган, гэмтэх үед цус гоожин алдагдахгүй болгохын тулд маш хурдан бөглөөс үүсэх замаар цус гоожилтыг зогсоодог нэмэгдэл системийг гемостазын систем (ГС) гэнэ.

ЭСИЙН ГЕМОСТАЗ БОЛОН ЦУСНЫ БҮЛЭГНЭЛТ НЬ ЭХЭНДЭЭ ХАРИЛЦАН ИДЭВХЖИЖ БАЙСНАА ЦААШДАА ТРОМБО ҮҮСЭХИЙН ЭСРЭГ ЦУСНЫ ИДЭВХИ НЭМЭГДЭЖ ЗОХИЦУУЛДАГ. ҮҮНИЙ ҮР ДҮНД ХЭСЭГХЭН ГАЗАР ТРОМБО ҮҮСЭН ЦААШИД ЦУСНЫ ТҮГМЭЛ БҮЛЭГНЭЛТ БОЛОН ХУВИРАХГҮЙ ХЯЗГААРЛАГДМАЛ БАЙДЛААР ЗОХИЦУУЛАГДДАГ БАЙНА. АЛИВАА ГЭМТЛИЙН ҮЕД ЮУН ТҮРҮҮН СУДАС АГШИЖ, ГЭМТСЭН ГАЗРААС ДЭЭХНҮҮР ХОЛБООС ҮҮСЧ ЦУСНЫ ЭС- ТРОМБОЦИТ, ЭРИТРОЦИТ ИДЭВХИЖИЖ ЦУС ТОГТООДОГ БА ЭНЭ МЕХАНИЗМ НЬ 100 МКМ ХҮРТЭЛ ДИЙМЕТРТЭЙ БИЧИЛ СУДАСНЫ ЦУС ГООЖИЛТЫГ ТОГТООЖ ЧАДДАГ.

ХАРИН ТҮҮНЭЭС ТОМООХОН СУДАСНЫ ГЭМТЭЛД СИЙВЭНГИЙН БҮЛЭГНЭХ СИСТЕМ ОРОЛЦОХ ШААРДЛАГАТАЙ. ИЙНХҮҮ ЦУС АЛДАХАД ХАМГИЙН ТҮРҮҮНД ҮЙЛЧИЛДЭГ СУДАС- ТРОМБОЦИТЫН МЕХАНИЗМЫГ АНХДАГЧ ГЕМОСТАЗ ГЭДЭГ БА ЦУСНЫ БҮЛЭГНЭЛТИЙГ ХОЁРДОГЧ ГЕМОСТАЗ ГЭНЭ. ГЭВЧ ЭНЭ 2 МЕХАНИЗМ НЬ БАРАГ ЗЭРЭГ ИДЭВХЖИЖ ЭХЭЛДЭГ.

СУДАСНЫ ИНТИМ ДАВХАР:

Судасны эндотел нь цусыг шингэн байлгахад их чухал:

1. Эндотелийн мембран нь хасах цэнэгтэй

2. Тромбоцитын агрегацыг хүчтэй саатуулагч бөгөөд өргөсгөгч простагландинуудыг нийлэгжүүлэн гаргадаг

3. Физиологийн гол антикоагулянт-антитромбин 3-г нийлэгжүүлэн ялгаруулна

4. ӨӨРИЙН ГАДАРГУУ ДЭЭР ГЕПАРИН БА ГЕПАРИН- АНТИТРОМБИН 3-ЫН НЭГДЛИЙГ ТУСГАЙ РЕЦЕПТОРЫН ТУСЛАМЖТАЙГААР ТОГТООН БАРЬЖ БАЙДАГ.5. ФИБРИНОЛИЗЫН ХҮЧТЭЙ ИДЭВХЖҮҮЛЭГЧИЙГ НИЙЛЭГЖҮҮЛЭН ЦУСРУУ ГАРГАНА6. ВИЛЛЕБРАНДЫН ФАКТОРЫГ НИЙЛЭГЖҮҮЛЭН ХАДГАЛЖ ЯЛГАРУУЛЖ БАЙДАГ. ВФ НЬ ТРОМБОЦИТЫГ КОЛЛАГЕН ДЭЭР НААЛДАХАД ХОЛБОГЧ ГҮҮР НЬ БОЛЖ ӨГДӨГ

СУДАСНЫ СУБЭНДОТЕЛ

Гетостазыг идэвхжүүлэгч бодисууд байдаг Энэ нь коллаген бөгөөд тромбоцитын

наалдах болон цус бүлэгнэлтийн дотоод механизмыг(12-р фактор) идэвхжүүлнэ.

Простоциклныг үүсгэдэг тул антитромбозын нөлөөтэй

Коллаген нь бас фибринолизын системийг идэвхжүүлнэ.

ТРОМБОЦИТИЙН ГЕМОСТАЗЫН ҮҮРЭГ:

1. Бичил судасны дотор талын хэвийн бүтэц үүргийг хангах ангиотропин үүрэгтэй.

2. Судас гэмтэхэд анхны тромбоцитийн бөөгнөрлийг үүсгэх

3. Гэмтсэн судасны агшилтын дэмжих4. Цусны бүлэгнэлт афибринолизэд

оролцох

ТРОМБОЦИТ ЭХЛЭН ИДЭВХЖИХЭД ГОЛ НӨЛӨӨ ҮЗҮҮЛЭГЧ НЬ КОЛЛАГЕН БА ТҮҮНИЙ НӨЛӨӨГӨӨР ТРОМБОЦИТ ХЭЛБЭРЭЭ ӨӨРЧЛӨН СУДАСНЫ ХАНАНД ХООРОНДОО НААЛДАНА. КОЛЛАГЕН , АДФ, АРАХИДОНЫ ХҮЧИЛ, АДРЕНАЛИН, ТРОМБИНЫ НӨЛӨӨГӨӨР ТРОМБОЦИТ БӨӨГНӨРНӨ.ТРОМБИН НЬ ТРОМБОЦИТЫН БӨӨГНӨРЛИЙГ ХАМГИЙН ХҮЧТЭЙ ЭРЧИМЖҮҮЛЭН ТРОМБОЦИТООС БОДИСУУД ЯЛГАРАН ГАРАХ УРВАЛЫГ УЛАМ ИДЭВХЖҮҮЛДЭГ ФАКТОР ЮМ.

ТРОМБОЦИТЫН ГЕМОСТАЗАД ЧУХАЛ АЧ ХОЛБОГДОЛТОЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛ ЯЛГАРУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЮМ. ЭНЭ ТРОМБОЦИТЫН ДОТОР ГРАНУЛААС ИДЭВХИТ БОДИС ЯЛГАРАН ГЕМОСТАЗАД ОРОЛЦОХООС ГАДНА ГЭМТСЭН СУДАСНЫ ЭДГЭРЛТИЙГ ХУРДАСГАНА. ЭРТ ЯЛГАРАХ УРВАЛЫН ҮЕД ТРОМБОЦИТЫН 1,2-Р ГРАНУЛААС БОДИС ЯЛГАРАХ БА ХОЖУУ ЯЛГАРАХ УРВАЛЫН ҮЕД 3,4-Р ГРАНУЛААС БОДИС ЯЛГАРНА.

1-Р ТӨРӨЛД( НЯГТ ГРАНУЛД) НЬ: УУРГИЙН БУС БҮТЭЭГДЭХҮҮН АДФ,АТФ, СЕРОТОНИН, ПИРОФОСФАТ, АДРЕНАЛИН , СА, АДЕНОЗИН НУКЛЕОТИД ЗЭРЭГ ГЕМОСТАЗАД ЧУХАЛ БОДИСУУД АГУУЛАГДАНА.2-Р ТӨРӨЛД (АЛЬФА ГРАНУЛД)НЬ: БАГА МОЛЕКУЛТ УУРАГ, ВФ ТРОМБОЦИТИЙН ГЕПАРИНЫ ЭСРЭГ 4-Р ФАКТОР, БЕТА-ТРОМБОГЛОБУЛИН, ДНХ-ИЙН НИЙЛЭГЖИЛТ БОЛОН ЭСИЙН ХУВААГЛЫГ ИДЭВХИЖҮҮЛЭГЧ ӨСӨЛТИЙН ФАКТОР, ФИБРОНЕКТИН ЗЭРЭГ ЭГУУЛАГДАНА.

3, 4-Р ТӨРЛИЙН ГРАНУЛД: ЗӨВХӨН ТРОМБИН, КОЛЛАГЕНЫ НӨЛӨӨГӨӨР НИЛЭЭД ХОЖУУ ЯЛГАРАН ГАРДАГ. ЭДГЭЭР ГРАНУЛЫН ДУТАГДЛААС ТРОМБОЦИТЫН ЯНЗ БҮРИЙН УДАМШЛЫН ЭМГЭГ ҮҮСДЭГ. ТРОМБОЦИТ ЦУСНЫ БҮЛЭГНЭЛТ БОЛОН ФИБРИНОЛИЗД ИДЭВХИТЭЙ ОРОЛЦДОГ. ТРОМБОЦИТ ДОТОР СИЙВЭНГИЙН БҮЛЭГНЭЛТИЙН ФАКТОРУУД( ФИБРИНОГЕН, ВИЛЛЕБРАНДЫН ФАКТОР, 13-Р ФАКТОР Г.М) ГАДНААС ОРЖ ХАДГАЛАГДАН , БҮЛЭГНЭЛТЭНД ИДЭВХИТЭЙ ОРОЛЦОНО.

КОЛЛАГЕН

Бичил судасны дотор талын хэвийн бүтэц үүргийг хангах, ангиотрофийн үүрэгтэй

Судас гэмтэхэд анхны тромбоцитын бөглөөг үүсгэх

Гэмтсэн судасны агшилтыг дэмжихЦус бүлэгнэлт ба фибринолизэд

оролцох

ТРОМБОЦИТОПЕНИ

ЯЛТАСЫН БҮТЭЦ:

180-350 õ 109/ë, èäýâõòýé 20-40% èäýâõã¿é 60-80%

Áèå ã¿éöñýí 91-98% Çàëóó 0.3-5% Õºãøèí 3% Æèæèã <1.5ìêì Äóíä 2.5-Çýýðýíöýã õýëáýðòýé, 2-5

ìêì äèàìåòðòýé, 5-10 ìêì3

4.2 ìêì Òîì 4.2-7.5 Àâàðãà >7.5 ìêì Çàõûí öèòîïëàçì òºñò õýñýã ãèàëîìåð, òºâèéí ìºõëºã àãóóëñàí

õýñãèéã ãðàíóëîìåð ãýíý.

ТОДОРХОЙЛОЛТ:

ЗАХЫН ЦУСАНД ЯЛТСЫН ТОО ХЭМЖЭЭ 150000/МКЛ-ЭЭС БАГАССАНЫ УЛМААС ЭМНЭЛЗҮЙД ЦУС ГООЖИМТГОЙ БАЙДАЛ АЖИГЛАГДДАГ БҮЛЭГ ЭМГЭГИЙГ ЯЛТАС ЦӨӨРӨХ ЭМГЭГ/ТРОМБОЦИТОПЕНИ/ ГЭНЭ.

ШАЛТГААН:

ЯСНЫ УЛААН ЧӨМГӨНД МЕГАКАРИОЦИТИЙН ҮҮСЭЛ БАГАСАХ

ЯЛТСЫН ҮҮСЭЛ ҮР ДҮНГҮЙ ЯВАГДАХ /МЕГАКАРИОЦИТИЙН ТОО ХЭВИЙН ЭСВЭЛ ИХ АТЛАА ЗАХЫН ЦУСАНД ЯЛТАС ЦӨӨРӨХ/

1. УДАМШЛЫН

2. ТУСМАЛ ЯЛТСЫН ЗАДРАЛ ИХСЭХ

1. ЭМИЙН БОДИСЫН НӨЛӨӨГӨӨР

2. ДАРХЛААНЫ ТОГТОЛЦООНЫ ГЭМТЭЛИЙН УЛМААС

ЯЛТАСЫН ЗАРЦУУЛАЛТ ИХСЭХ

АУТОИММУН ТРОМБОЦИТОПЕНИЙН ПУРПУР

ТОДОРХОЙЛОЛТ:

Захын цусанд ялтсын тоо цөөрснөөс цус гоожимтгой байдлаар илэрдэг бүлэг өвчнийг тромбоцитопенийн пурпур гэдэг.

ЭМГЭГ ЖАМ:

Ясны чөмгөн дэх мегакариоцит болон захын цусан дахь тромбоцитын эсрэг эсрэг бие үүсдэг ба үүний улмаас захын цусанд ялтсын тоо цөөрдөг. Нийт өвчтөний 75-90%-д ялтастай холбогдсон эсрэг бие тодорхойлогдох ба үүний ихэнх нь IgG ,IgA ховхр тохиолдолд IgM илэрдэг.

АНГИЛАЛ:

Шалтгаанаар нь: • Анхдагч• Хоёрдогч\ системийн эмгэгүүдийн үед,

лимфопролифератив эмгэгүүдийн үед тохиолдоно\

Явцаар нь • Хурц \6 сар хүртэл хугацаагаар

үргэлжилнэ\• Архаг \6 сараас дээш хугацаагаар

үргэлжилнэ\

ХУРЦ БОЛОН АРХАГ ЯВЦТАЙ ТРОМБОЦИТОПЕНИИЙН ПУРПУР-Н ЯЛГАА

Шинж тэмдэгүүд

хурц архаг

Насны онцлог Голчлон 2-6 насны хүүхэд өвдөнө

20-40 нас

хүйс Хүйсний ялгаа байхгүй

Эмэгтэйчүүд эрчүүдээс 3 дахин их өвдөнө

Халдварын нөлөө

80-90%нь вирусын халдварын дараа өвдөх хандлагатай

Халдварын нөлөө байхгүй

Өвчний эхлэл Цусархагшлын шинж хурцаар гэнэт эхэлнэ

Цусархагшлын шинж байнгын дахих онцлогтой

ҮРГЭЛЖЛЭЛ:

Шинж тэмдэгүүд

хурц Архаг

Тромбоцитын тоо

Голдуу 20000 түүнээс доош

30000-80000

Захын цусан дахь эозинофил болон лимфоцит ихсэх

Тод илэрнэ Ховор тохиолдолд

Өвчний үргэлжлэх хугацаа

2-6 долоо хоног Сар, жилээр

Өвчний намжилтын байдал

80%-д нь бүрэн ремисст орж болно

Бүрэн ремисст орох нь ховор

ЭМНЭЛЗҮЙН ШИНЖ :

Хамар амар салстаас цус шүүрэх байдлаар цус гоожих

Арьс салст дээгүүр янз бүрийн хэмжээтэй цусан толбо хөхрөлтүүд үүсэх

Эмэгтэйчүүдэд биений юм их хэмжээтэй ирэх, олон хоногоор үргэлжилэх

Цустай шээх Хүнд тохиолдолд: • Цустай цэр гарах, цусархаг зүйлээр бөөлжих• Өтгөн хар өнгөтэй гарч болно. Тунгалагийн булчирхай элэг дэлүү томордоггүй

ОНОШЛОГОО:

1. Цдш-нд: Гипохромын цус багадалт Их хэмжээний цус алдсан тохиолдолд

лейкоцитоз, нейтрофилийн зүүний хазайлт, тромбоцитын тоо 150000-с багассан

Захын цусан дахь тромбоцитын тоо 100000 хүртэл багассан бол хөнгөн

100000-50000 бол дунд 50000-20000 бол хүнд 20000-с бага бол маш хүнд

2. Захын түрхэцийн шинжилгээнд: тромбоцитийн тоо хэмжээ өөрчлөгдөж залуу, хэмжээний хувьд том тромбоцитууд харагдана

3. Ясны чөмөгний шинжилгээнд мегакариоцит эсийн тоо хэвийн юмуу олширсон байх боловч түүнээс тромбоцит эсийн тасарч байгаа зэрэглэл үгүй болсон

4. Цусны бүлэнгийн агчих чадвар муудаж 40% түүнээс багассан

5. Тромбоцитын эсрэг үүссэн аутоантител-г тодорхойлох ба голдуу IgG –ийн титр ихэссэн байна

6. Цус гоожих хугацаа сунжирч 4 минутаас илүү үргэлжилнэ

ЭМЧИЛГЭЭ:

1. Преднизолон 1.0-1.5мг.кг.хоногт тооцож уулгах ба 2-3 хоногийн дараа цус гоожилт тогтож , 7-10 хоногийн дараа тромбоцитын тоо өсөөд ирвэл үр дүнтэй гэж үзээд хэвийн хэмжээндхүртэл тухайн тунгаар үргэлжлүүлнэ.хэрэв цус гоожилт тогтохгүй бол хоногийн тунг 1.5-2.0 мг.кг хүртэл нэмнэ. Цус алдалттай үед метилпреднизолоныг 1 удаа 1000мг-р 3 хоног судсаар дуслаар хииж, цаашид 1-1.5мг-р тооцож хоногт хэрэглэнэ.

ҮРГЭЛЖЛЭЛ:

2. дэлүү авах, заалт: Гормон эмчилгээнд үр дүнгүй, жилд 2-3

удаа сэдрэл өгч буй тохиолдолд Гормон эмчилгээний гаж нөлөө илэрч

энэ эмчилгээг хийх боломжгүй болсон үед

3. Дархлаа дарангуйлах дааварын бус бэлдмэл: дээрх 2 эмчилгээнд үр дүнгүй тохиолдолд хэрэглэнэ.

1-2мг-р өдөр бүр4-6 долоо хоног

Эсвэл циклофосфамид 1-2мг.кг-р хоногт 2-3 сар уулгах

Азатиопирин100-150мг хоногт 6-8 долоо хоног уулгах \энэ эмчилгээний явцад цусан дахь лейкоцитийн тоог хянах шаардлагатай\

4. даназол (дановал)эмчилгээ. Гипофизын гонадотропный гормоноос гарган авсан ба их тунгаар андроген болон анаболик гормонтой ижил үйлчилгээ үзүүлнэ. 0.2гр-р өдөрт 3 уда уулгах явцад тромбоцитын тоо өснө.

5. Иммуногробулин эмчилгээ. Сандоглобулин 0.4-0.5 г.кг-р хоногт 1 удаа 5 өдөр хийж цаашид 0.5мг.кг-р 15 хоног тутам судсаар дуслаар тарих ба 1мин-д 10-20 дусал байхаар тооцож дусаана.

6. Альфа- интерферон эмчилгээ: 3 сая нэгжээр 7 хоногт 3 удаа нийт 12 удаа тарьж цаашид 3 сая нэгжээр 7 хоногт 2 удаа нийт 12 удаа тарьна

7. Захын цусанд ялтастай холбогдсон IgG –ын түвшин өндөр үед плазаферез эмчилгээг гормон эмчилгээтэй хослох нь

илүү үр дүнтэй байдаг.

8. тромбоцитийн масс юүлэлтийг амьдралын заалтаар хүнд хэлбэрийн тромбоцитопенитэй тохиолдолд хийнэ

9. цусархагшлын эсрэг эмчилгээнд аминокапроны хүчил 5%-100 мл судсаар дуслаар, дицинон 2-4мл-р 4-6 цаг тутамд эсвэл 2 таб-р 3-4 удаа уухаар хэрэглэнэ

ЦУС БҮЛЭГНЭЛТИЙН ФАКТОРУУД

ЦУС БҮЛЭГНЭЛТИЙН ҮЕ ШАТ

1. Протромбиназын идэвхи үүсэх шат

2. Тромбин үүсэх шат

3. Фибрин үүсэх шат

4. Бүлэгнэлтийн дараах шат

ФАКТОРУУДI. ФибриногенII. Протромбин

III. Эдийн тромбопластин,эдийн факторIV. Кальцийн ионV. Ас- глобулин, проакцелерин,хэврэг факторVI. Акцелерин,VII. Проконвертин, бөх фактор

VIII. Антигемофиллийн глобулин-АIX. Тромбопластиний сийвэнгийн компонент/ РТС- фактор/,

кристмасс фактор, антигемофиллийн глобулин ВX. Стюарт-прауэрийн фактор, протромбиназа

XI. Тромбопластины сийвэнгийн урьтал/ РТА- фактор/ антигемофиллийн фактор С

XII. Хагеманы фактор, шүргэлцэлийн фактор

XIII. Фибрин бөхжүүлэх фактор, фибриназа, сийвэнгийн трансглутаминаза

XIV. ПК- прекаликрейн, флетчерийн фактор

XV. ӨМК- өндөр молекул жинтэй книноген, фитцжеральдийн фактор

Эдгээр сийвэнгийн факторууд нь шатлах байдлаар бие биенээ идэвхжүүлж, эцэстээ уусахгүй фибрин үүсэн тромбоцитын бүлэн дээр сууж агшаан хатуу тромбо үүсгэн цус тогтооно. Гэвч бүлэгнэлтийн явцад идэвхжсэн факторууд нь эргээд өөрийнхөө идэвхжүүлжгчийг саатуулах нөлөө үзүүлнэ. Үүнээс гадна байнга байдаг бүлэгнэлтийн эсрэг факторууд /антикоагулянт / нь биед нийлэгжин хадгалагдаж байдаг.

Үүнд антитромбин-3, гепарин, альфа-2-макроглобулин, протейн-С, протейн-S.

Бүлэгнэлтийн явцад фибронолизийн процесс зэрэг явагдаж түгмэл бүлэн үүсэхээс сэргийлж байдаг. Фибринолизийн явцад фибрин, фибриногений задралаас олон янзын бүтээгдэхүүн /фибринопептид А,В,С,Х,У,Д,Е тасархайнууд/ үүсдэг ба фибринийг уусдаггүй болоход саад учруулна.

ИЙМЭЭС ЦУС БҮЛЭГНЭЛТИЙН ГЭМТЭЛ ЯЛАНГУЯА СУДСАН ДАХЬ ТҮГМЭЛ БҮЛЭГНЭЛТИЙГ ОНОШЛОХОД ФИБРИНИЙ ЗАДРАЛЫН БҮТЭЭГДЭХҮҮН/ ФДБ, FDP/-ИЙГ ТОДОРХОЙЛОХ НЬ ОНОШИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ МЭДРЭГ САЙН АРГА ЮМ.

СУДСАНД ЦУС ТҮГМЭЛ БҮЛЭГНЭХ ХАМ ШИНЖ

Судсан дотор цусны түгмэл бүлэгнэлт үүсэж олон тооны бичил тромбууд үүсэж, эсийн бөөгнөрөл бий болж улмаар эрхтэнүүдийн цусны эргэлтийг сааруулснаар тэдгээр эрхтэнд гүнзгий дистропи болдог хам шинж. Энэ нь биеэ даасан өвчин биш маш олон өвчин,шалтгааныг дагалдан гардаг хам шинж юм.

ЭЛБЭГ ТОХИОЛДОХ ШАЛТГААНУУД:

1. Түгмэл, хүнд халдвар, сепсис, ялангуяа үр хөндөлт, хүндрэлтэй төрөх

2. Гэмтэл, цус алдалт, түлэгдэлт, зүрхний сепсисийн г.м бүх төрлийн шок

3. Бүх төрлийн томоохон мэс засал

4. Хурц судсан доторхи гемолиз/ тодорхойгүй бүлэгийн цус юүлэх, хүнд ЦЗЦБ/

5. Хорт хавдарууд/ цусны, бусад эрхтэний/

6. Эх барихийн хүндрэлүүд:

7. Халууны болон химийн хүнд түлэгдэл

8. Аутоиммун ба гетероиммун өвчин

9. гемолитик- уремийн хам шинж

10. Их хэмжээний цус алдах тромбоз

11. Могой ба шавьжны хүчтэй хорны хордлого

12. Цус ихээр юүлэх, цус бүлэгнүүлэх чанарыг ихэсгэх юмуу бүлэгнэлтийн эсрэг болон фибринолизийг бууруулах эмчилгээг буруу хэрэглэх

13. Архаг өвчнүүдийн төгсгөлийн үед

ЭМГЭГ ЖАМ:

СТБ үүсэхэд гол идэвхжүүлэгч нь эдийн тромбопластин ихсэх юм. Мөн фибриноген болон тромбоцит идэвхжих нь чухал нөлөөтэй.

Харин сепсис бактери, могойн хор, судсан дахь гемолиз эм зэрэг нь шууд 12-р цактор тромбоцит зэргийг идэвхижүүлдэг. Бас каликрейнкинин комплементийн системүүд идэвхжсэнээс цусанд протеаза ихсэх тул тэдгээр нь цусанд уургийн задралыг ихэсгэнэ.

ТЭДГЭЭРИЙН НИЛЭЭД НЬ ХОРТОЙ УЧРААС СУДАСНЫ ХАНЫГ ГЭМТЭЭЖ ЦУС ГООЖИМТГОЙ БОЛОХ БА ТРОМБОЦИТЫН АГРЕГАЦЫГ ИХЭСГЭХ ЮМУУ БАГАСГАНА. ФИБРИНОЛИЗИЙН ЭЦСИЙН БҮТЭЭГДЭХҮҮН НЬ БҮЛЭГНЭЛТИЙГ СААТУУЛНА. ЭНЭ МЭТЭЭР ЦААШДАА БҮЛЭГНЭЛТИЙН БАЙДАЛ ИХСЭХ ЮМУУ БАГАСНА

ЯВААНДАА ТРОМБОЦИТ, ФИБРИНОГЕН, АНТИТРОМБИН-3 ИХ АШИГЛАГДСАНААС БАГАСЧ ЦУС ГООЖИМТГОЙ БОЛНО. БИЧИЛ БҮЛЭН БОЛОН УУРГИЙН ЗАДРАЛЫН БҮТЭЭГДЭХҮҮН МИКРОЦИРКУЛЯЦИЙГ ХЯМРААЖ ЭД ЭРХТНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ СУЛРУУЛНА. КАПИЛЯРУУДАД ЕРДИЙН ҮЕД ЦУС ХАРЬЦАНГУЙ ШИНГЭН БАЙДАГ БОЛОВЧ СТБ-Н ҮЕД КАПИЛЯРЫН ШИНГЭН ЭД ЭСРҮҮ НЭВЧИН, ФДБ-Д БИЧИЛ СУДСНЫ УРСГАЛЫГ СААТУУЛСНААР МИКРОЦЕРКУЛЯЦИ МУУДНА

ИЛРЭХ ШИНЖ:

1. хурц үед гемокоагуляци юмуу холимог шокийн шинж

2. тромбоз геморраги

3. Гиповолеми, ЦБ

4. дотор эрхтнүүдийн дистропи

5. Бодисын солилцоо хямрах

ЭМЧИЛГЭЭ:

1. Үндсэн өвчин шокоос гаргах, шингэн хийх, сепсис бактеремийн үед өргөн хүрээний антибиотик хийх

2. Риополиглюкин, глюкоз, физиологийн уусмал шинэ хөлдөөсөн плазм

3. Антипротеаза, преднизолон, манитол, курантил, фентоламин, гепарин хэрэглэнэ

Анхаарал тавьсанд баярлалаа