Эрүүл мэндийн боловсрол

Preview:

Citation preview

Гарчиг

Удиртгал хэсэг

Танилцуулга

Судалгааны зорилго, зорилт

Судалгааны арга зүй, аргачлал

Бүлэг 1. Эрүүл мэндийн боловсролын өнөөгийн байдал

1.1 Эрүүл мэндийн боловсролын эрх зүйн орчин

1.2 Эрүүл мэндийн боловсрол олгож буй өнөөгийн байдал

1.3 Эрүүл мэндийн боловсрол олгож буй багшийн бэлтгэлжилт, сургуулийн дэмжих

орчин

Бүлэг 2. МБСБ-ийн суралцагчдын БЗДХ/ХДХВ/ДОХ-ын талаарх мэдлэг, хандлага,

дадлын өнөөгийн байдал

2.1 БЗДХ/ХДХВ/ДОХ-оос сэргийлэх мэдлэгийн түвшин

2.2 БЗДХ/ХДХВ/ДОХ-оос сэргийлэх хандлага

2.3 МБСБ-д суралцагчдынбэлгийн зан үйл, дадал

2.4 МБСБ-ийн суралцагчдынхорт зуршлын талаарх ойлголт ба хэрэглээ

2.5 МБСБ-ийн суралцагчдынамьдрах ухааны чадвар

Бүлэг 3. МБСБ-ийн суралцагчдын ЭМБ-ын хэрэгцээ, шаардлага

3.1 МБСБ-ийн суралцагчдын ЭМБ-ын хэрэгцээ шаардлага

Бүлэг 4. Дүгнэлт, зөвлөмж

4.1 Дүгнэлт

4.2 Зөвлөмж

Хавсралтууд

I Судалгааны асуултууд

II Судалгааны багийн танилцуулга

Ашигласан ном зохиол

Товчилсон үгчийн тайлбар

БЗДХ Бэлгийн замаар дамжих халдвар

БСШУЯ Боловсрол Соѐл Шинжлэх Ухааны Яам

ДОХ Дархлалын олдмол хам шинж

ЗГ Засгийн Газар

МБСБ Мэргэжлийн Боловсролын Сургалтын Байгууллага

МУ Монгол Улс

МУБИС Монгол Улсын Боловсролын Их Сургууль

НҮБ Нэгдсэн Үндэстний Байгууллага

НҮЭМ Нөхөн үржихүйн эрүүл мэнд

ХДХВ Хүний дархлал хомсдлын вирус

ШУТИС Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль

ЭМ Эрүүл мэнд

ЭМБ Эрүүл мэндийн боловсрол

ЭМШУИС Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль

ЭМЯ Эрүүл мэндийн Яам

Удиртгал хэсэг

Танилцуулга

Энэхүү судалгаа нь МБСБ-ийн суралцагчын БЗДХ/ХДХВ/ДОХ-ын талаарх мэдлэг,

хандлага, дадлыг үнэлж, эрүүл мэндийн боловсролын хэрэгцээг тодорхойлох зорилгоор

Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж буй МБСБ-ийн

суралцагчид болон багш нарын төлөөллийг хамруулсан болно.

Тус судалгааны тайлан нь үндсэн 4 бүлэгтэй. 1-р бүлэгт БЗДХ/ХДХВ/ДОХ-оос сэргийлэх

болон эрүүл мэндийн боловсролын өнөөгийн байдлыг эрүүл мэндийн боловсролын

эрхзүйн орчин, эрүүл мэндийн боловсрол олгож буй байдал, багшийн бэлтгэлжилт,

сургуулийн дэмжих орчны талаас авч үзэв. 2-р бүлэгт МБСБ-ийн суралцагчын

БЗДХ/ХДХВ/ДОХ-ын талаарх мэдлэг, хандлага, дадлын өнөөгийн байдлын талаарх

мэдээллийг тусгасан. 3-р бүлэгт МБСБ-ийн хүрээнд эрүүл мэндийн боловсролын ямар

хэрэгцээ, шаардлага байгаа талаар өгүүлэх болно. Судалгааны тайлангийн 4-р бүлэгт

судалгааны ерөнхий дүгнэлт, зөвлөмжийг тусгасан болно.

Судалгааны зорилго

Тус судалгааны зорилго нь МБСБ-ийн суралцагчын БЗДХ/ХДХВ/ДОХ-оос сэргийлэх

талаарх мэдлэг, хандлага, дадал, тэдэнд олгож буй ЭМБ-ын өнөөгийн байдлыг судалж,

хэрэгцээ шаардлагыг тодорхойлоход оршино.

Судалгааны зорилт

1. ЭМБ-ын хууль эрх зүйн орчин, ЭМБ олгож буй өнөөгийн байдалд дүн шинжилгээ

хийх

2. МБСБ-ийн суралцагчын БЗДХ/ХДХВ/ДОХ-оос сэргийлэх талаарх мэдлэг, хандлага,

дадлыг тодорхойлох

3. МБСБ-ийн суралцагчын БЗДХ/ХДХВ/ДОХ-оос сэргийлэх болон ЭМБ-ын хэрэгцээ

шаардлагыг тодорхойлох

4. МБСБ-үүдэд эрүүл мэндийн хичээл зааж буй багш нарын нөөц, чадавх, сургалтын

орчин нөхцлийг судлан, дүн шинжилгээ хийх, хэрэгцээг тодорхойлох

5. МБСБ-үүдэд зааж буй БЗДХ/ХДХВ/ДОХ-оос сэргийлэх болон ЭМБ-ыг сайжруулах

бодлогын болон хэрэгжилтийн зөвлөмжийг боловсруулах

Судалгааны арга зүй, аргачлал

Хамрах хүрээ: Судалгаанд Улаанбаатар хот болон Дархан-Уул, Дорноговь, Өвөрхангай

гэсэн 4 аймгийн нийт 8 МБСБ-үүдийн суралцагч болон багш нар оролцсон.

№ Орон нутаг Сургуулийн нэр

1.

Улаанбаатар хот

Монгол-Солонгосын Техникийн Коллеж

2. Үйлдвэр урлалын сургууль

3. Техник Технологийн Коллеж

4. Барилгын Коллеж

5. Дархан-Уул

Дархан-Өргөө

6. Дархан

7. Дорноговь Дорноговь аймаг дах МБСБ

8. Өвөрхангай ШУТИС-ийн Өвөрхангай аймаг дахь

Технологийн Сургууль

Мэдээлэл цуглуулахад ашигласан арга техник:

I. Баримт бичгийн дүн шинжилгээ:

Бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, эрүүл мэндийн сургалтын хөтөлбөр,

төлөвлөгөө, холбогдох төсөл хөтөлбөрийн баримт бичиг, бусад судалгааны тайлан,

олон улсын зөвлөмж зэргийг судлан, дүн шинжилгээ хийсэн.

II. Сонгосон орон нутгийн МБСБ-ийн 200 суралцагчаас урьдчилан боловсруулсан

асуумжийн дагуу сурвалжлагын аргаар мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийсэн.

III. МБСБ тус бүрт дунджаар 8 суралцагчыг хамруулан фокус бүлгийн ярилцлага хийсэн.

IV. Сонгосон орон нутгийн МБСБ-ийн дараах багш, ажилтнуудтай ганцаарчилсан

ярилцлага хийлээ:

a. МБСБ-д эрүүл мэндийн хичээл заадаг багш

b. МБСБ-ийн дотуур байрны багш

c. Анги удирдсан багш

d. Сургуулийн эмч

e. Сургуулийн нийгмийн ажилтан

f. Сургалтын менежер

Түүвэрлэлтийн аргачлал: Тус судалгааны урьдчилан боловсруулсан асуумжийн дагуу

сурвалжлагын аргаар мэдээлэл цуглуулахдаа МБСБ-ийн суралцагчыг санамсаргүй

түүврийн аргаар сонгосон. Фокус бүлгийн ярилцлагад оролцох суралцагчыг болон

ганцаарчилсан ярилцлага хийх багш нарыг сонгохдоо боломжит түүврийн аргыг

ашигласан. Өөрөөр хэлбэл, нэг МБСБ дээр судалгааны мэдээлэл цуглуулахаар

ажиллахдаа тус сургууль дахь Эрүүл мэндийн боловсрол олгож буй байдал, суралцагчын

мэдлэг, хандлага, зан үйлийн талаар мэдээлэл өгөх боломжтой, цаг хугацааны хувьд

боломжийн багш нартай уулзаж ярилцлаа. Багш нарын хувьд боломжит түүврийн аргыг

хэрэглэсэн ч судалгааны холбогдох мэдээллийг бүрэн дүүрэн олж мэдэхэд хангалттай

байсан.

Түүврийн хүрээ:

Судалгаа авсан МБСБ

Оролцогчдын тоо

Ганцаарчилсан

ярилцлага

(суралцагч)

Ганцаарчилсан

ярилцлага

(багш нар)

Фокус бүлгийн

ярилцлага

(суралцагч)

1 Дорноговь 25 4 8

2 Дархан өргөө 17 1 10

3 Дархан 23 5

4 Өвөрхангай 25 4 8

5 Монгол-Солонгосын

Техникийн Коллеж 27 3 7

6 Үйлдвэр урлалын сургууль 30 3 8

7 Техник Технологийн Коллеж 27 3 8

8 Барилгын Коллеж 26 4 8

Нийт 200 27 57

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ

1.1. Эрүүл мэндийн боловсролын эрх зүйн орчин

Эрх зүйн баримт бичиг боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх, сургалтын агуулгыг шинэчлэх,

сурах бичиг зохиох зэрэг эрүүл мэндийн боловсролын хүрээнд хийгдсэн томоохон

алхмууд нь Багш бэлтгэх их, дээд сургуулиудыг эс тооцвол зөвхөн ЕБС-ийн хүрээнд

хийгдэж байсан нь хязгаарлагдмал байна. Энэ онцлогийг харгалзан үзэж БСШУ-ы болон

Эрүүл мэндийн сайдын хамтарсан 286/216 тоот тушаалаар 2010 онд батлагдсан

Эрүүл мэндийн боловсролыг хөгжүүлэх стратегид МБСБ болон Их, дээд сургуулийн

суралцагчад эрүүл мэндийн боловсрол олгох нөхцөлийг бүрдүүлэх, сургалтын хөтөлбөр

боловсруулан хэрэгжүүлэх зэрэг үйл ажиллагааг дараах зорилтын хүрээнд төлөвлөсөн

байна.1 Үүнд:

“Эрүүл мэндийн боловсролын талаар баримталж буй бодлого, эрх зүйн орчныг

боловсронгуй болгож, салбаруудын үйл ажиллагааг нэгдсэн зохицуулалтаар

хангах” гэсэн зорилт 1-ын хүрээнд МБСБ-ийн сургалтын хөтөлбөрт “Эрүүл мэнд”

хичээлийг судлах эрх зүйн орчин бүрдүүлж, бодлогын шийдвэр гарган хэрэгжүүлэх;

“Олон улсын жишигт нийцсэн, амьдрах ухаанд суурилсан эрүүл мэндийн

боловсролын стандарт, хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх” гэсэн зорилт 2-ын

хүрээнд МБСБ-ийн сургалтын төлөвлөгөөнд эрүүл мэндийн хичээлийг тусгах

бэлтгэл ажлыг хангах, МБСБ-ийн эрүүл мэндийн сургалтын модуль хөтөлбөр, багш,

суралцагчад зориулсан гарын авлага, бусад хэрэглэгдэхүүн боловсруулах, хэвлэх,

түгээх;

“Эрүүл мэндийн боловсролын үйлчилгээний менежментийг боловсронгуй болгож,

эрүүл мэндийн боловсролын асуудал хариуцсан хүний нөөцийн чадавхийг бүх

түвшинд нэмэгдүүлэх” гэсэн зорилт 3-ын хүрээнд МБСБ-ийн эрүүл мэндийн хичээл

заах багш бэлтгэх сургалтыг зохион байгуулах;

“Албан ба албан бус боловсролын бүх түвшний байгууллагаар дамжуулан нийт хүн

амд эрүүл мэндийн боловсрол олгох ээлтэй орчин бүрдүүлж, шаардлагатай тоног

төхөөрөмж, сургалтын материал, хэрэглэгдэхүүнээр хангах” гэсэн зорилт 4-ын

хүрээнд ЕБС, МБСБ болон багш бэлтгэдэг Их, дээд сургуулиудад эрүүл мэндийн

кабинет, эрүүл мэндийн зөвлөгөө өгөх төв байгуулах үйл ажиллагааг

хэрэгжүүлснээр ЕБС төгссөний дараа эрүүл мэндийн боловсрол эзэмших үйл явц

тасралтгүй, системтэй болох боломж бүрдэнэ.

МУ-ын ЗГ-ын 2010 оны 43-р тогтоолоор БЗДХ/ХДХВ/ДОХ-оос сэргийлэх үндэсний

стратеги төлөвлөгөө (2010-2015) батлагдсан нь ХДХВ-ийн халдварын тархалтыг

өнөөгийн бага түвшинд тогтоон барих нөөц боломжийг зохион байгуулалттайгаар

дайчлах, ХДХВ/ДОХ-ын нийгэм, хувь хүнд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад тус

стратегийн ач холбогдол оршиж байна.2 Энэхүү стратеги төлөвлөгөөний хүрээнд зорилт

1 БСШУ, ЭМ-ийн сайдын хамтарсан 286/216–р тушаал., Эрүүл мэндийн боловсролыг хөгжүүлэх стратеги (2010-

2015)., 2010 2 ХДХВ/ДОХ/БЗДХ-аас сэргийлэх Үндэсний стратеги төлөвлөгөө (2010-2015)., УБ., 2010

2.Г буюу хүүхэд, залуучуудад зориулсан БЗДХ/ХДХВ/ДОХ-ын урьдчилан сэргийлэлтийн

хүрээнд дараах үндсэн 3 стратегийг хэрэгжүүлэхээр тусгасан байна. Үүнд:

1. Албан боловсролын хүрээнд судлах эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөр

боловсруулах, батлуулах

2. Шинэчлэн боловсруулсан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрүүл мэндийн

багш нарыг бэлтгэж чадавхжуулах

3. Хүүхэд, залуучуудын дунд БЗДХ, ХДХВ, ДОХ-аас сэргийлэх болон бэлгэвчийн

хэрэглээг нэмэгдүүлэх хөтөлбөрийг албан бус сургалтаар хэрэгжүүлэх

Дээрх зүйлсээс харахад эрүүл мэндийн боловсрол эзэмшүүлэхийг дэмжсэн эрх зүйн

орчин бүрдсэн хэдий ч түүний хэрэгжилтэд хяналт, үнэлгээ хийх тогтолцоог боловсронгуй

болгох асуудал чухлаар тавигдаж байна. Цаашид эрүүл мэндийн боловсролын чанар, үр

дүнг дээшлүүлэх, насан туршдаа эрүүл мэндийн боловсролоо нэмэгдүүлэх боломж

нөхцөлийг бүрдүүлэх явдал юу юунаас илүү хэрэгцээтэй болж байна.

1.2. Эрүүл мэндийн боловсрол олгож буй өнөөгийн байдал

Манай улсын хувьд сургуулийн өмнөх болон бага, дунд, дээд гэх мэтчилэн боловсролын

бүхий л түвшинд, мөн мэргэжлийн боловсрол, сургалт төдийгүй албан бус сургалтуудаар

эрүүл мэндийн боловсролыг бүх нийтэд эзэмшүүлэх зорилго тавьж байгаа боловч

хэрэгжилтийн хувьд харилцан адилгүй байна.

Мэргэжлийн боловсролын түвшинд ЕБС-ийн агуулгаар эрүүл мэндийн хичээлийг судлах

шаардлагатай боловч багш нарын бэлтгэгдсэн байдал, тухайн сургуулийн онцлогоос

хамааран МБСБ-д эрүүл мэндийн хичээлийг судлах цаг, агуулга харилцан адилгүй байгаа

нь бидний хийсэн судалгааны дүнгээс харагдаж байна.

Судалгаанд хамрагдсан хот болон хөдөө орон нутгийн нийт 8 МБСБ-ийн 37,5 хувьд нь

Эрүүл мэндийн хичээл орохгүй байна. Эрүүл мэндийн хичээл орж буй МБСБ-үүдэд тус

хичээлийг 2.5 жилийн хугацаанд нийт 36 цаг /үүнээс 4 цагийг нь НҮЭМ-ийн агуулга эзэлж

байна/ орж байна. Харин ЕБС-ийн 10, 11, 12 дугаар ангид орох эрүүл мэндийн хичээлийн

судлах цаг жил бүрт 35 цаг буюу нийт 105 цаг байна.

МБСБ-үүдэд эрүүл мэндийн хичээлийг заах багшлах боловсон хүчин дутмаг, суралцагчын

үзэж судлах хичээл олон, сургуулийн удирдлагын зүгээс хэрэгцээ шаардлага багатай гэж

үздэгтэй холбоотойгоор зарим сургуульд эрүүл мэндийн хичээл ордоггүй байна.

Манай сургуульд Эрүүл мэндийн хичээл ордоггүй учраас ангийн багш нар л даасан

ангидаа мэдээлэл өгдөг. Энэ нь хэний ч мэдэх энгийн зүйл байдаг. Хааяа аймгийн

эмнэлгийн эмч нар ирж мэдээлэл, танилцуулга хийдэг ч 2000 оюутныг бүгдийг нь

хамарч чаддаггүй.

МБСБ-ийн багштай хийсэн ярилцлагаас

Нөгөөтэйгүүр хичээл орохгүй байгаа ч оюутан залуусын ирээдүйд санаа зовнисон, өөрийн

эрхэлж буй ажилдаа сэтгэл зүрхээрээ ханддаг багш, эмч нар ч байгааг дурьдах хэрэгтэй.

Тухайлбал: Дорноговь аймгийн МБСБ-д Эрүүл мэндийн хичээл орж байгаад больсон

байна. Энэхүү хичээлийг заадаг байсан эмч нэг ангиас 2 хүүхдийг сонгон авч “Үе тэнгийн

сургагч багш”-аар бэлдсэн бөгөөд “Өсвөрийн эмч” клубыг ажиллуулан суралцагчын дунд

мэдээлэл, сурталчилгааны ажлыг явуулахыг оролдож байгаа нь сайшаалтай байлаа.

Улаанбаатар хотын нэгэн МБСБ-д ADRA Монгол олон улсын байгууллагын эрүүл мэндийн

хөтөлбөр, аюулгүй сонголт гэсэн 2 жилийн төсөл хэрэгжиж байгаа бөгөөд бүх хүүхдийг

эмчийн үзлэгт хамруулж, өвчтэйг нь эмчлүүлж, сар бүр оюутны дотуур байранд сургалт

явуулдаг байна. Түүнчлэн сайн дурын идэвхтэн, сургагч багш нарыг бэлтгэсэн нь эрүүл

мэндийн хичээл ордоггүй тэрхүү орон зайг нөхөхөд ихээхэн хувь нэмэр оруулж байгаа

хэмээн багш нар нь дүгнэж байлаа.

МБСБ-үүдийн хувьд эрүүл мэндийн хичээлийг зааж буй багшийн сонголт, нөөц чадавхтай

холбоотойгоор хичээлийн агуулга, хэлбэр харилцан адилгүй байна.

Жил бүрийн 12 сарын 1-нд ДОХ-той тэмцэх дэлхийн өдрөөр мэдээлэл, сурталчилгаа

явагдах, хааяа эмч болон ангийн багш нар яриа таниулга хийхээс өөр МБСБ-үүдэд

хичээлээс гадуурх арга хэмжээ зохиогддоггүй болох нь судалгаанд ороцсон багш

суралцагчагчдын ярилцлагаас харагдаж байна.

1.3 Эрүүл мэндийн боловсрол олгож буй багшийн бэлтгэлжилт , сургалтын орчин

Эрүүл мэндийн хичээлийг заах багшлах боловсон хүчин, түүний нөөцийг бэхжүүлэх

талаар зарим нэг ажлууд хийгдсэн боловч мэргэжилтэй боловсон хүчнээр хангагдах

асуудал өнөөг хүртэл бүрэн шийдэгдээгүй байна. Өмнө нь багш нарыг сургаж бэлтгэх

ажил нь төсөл хөтөлбөрийн дэмжлэгтэй сургалт, семинарын хүрээнд хийгдэж байсан.

Тухайлбал, ЕБС-д эрүүл мэндийн хичээлийг судлах болсонтой холбоотойгоор НҮБ-ийн

Хүн амын сангийн дэмжлэгтэй 800 гаруй багшийг 80 цагийн сургалтад хамруулснаас

эхлээд багшлах боловсон хүчний нөөцийг бэхжүүлэх талаар багагүй ажил хийгдсэн. Гэсэн

хэдий ч багш нарын шилжилт хөдөлгөөн, мэргэжлийн багш бэлтгэх тогтолцоо бүрдээгүйн

улмаас эрүүл мэндийн багш нарын хүрэлцээ, хангамж хомс байсныг тэмдэглэх нь зүйтэй.

2009 онд “Багш нарын мэргэжил дээшлүүлэх журам” батлагдснаар кредиттэй, кредитгүй

болон 5, 10 жил ажилласан багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтын хэлбэрүүд бий

болсон.

ЕБС-д Эрүүл мэндийн хичээл орсон. МБСБ-д ороод бидэнд заасан хичээл дунд

сургуулийн хичээлтэй ерөнхийдөө адилхан байсан. Хичээлийг дэлгэрэнгүй, сонирхолтой

байдлаар заах хэрэгтэй санагдсан.

МБСБ-ийн суралцагчидтай хийсэн фокус бүлгийн ярилцлагаас

Мөн МУБИС-ийн багшийн мэргэжил дээшлүүлэх модуль сургалтад эрүүл мэндийн багш

нар хамрагдах боломж бүрдсэн ч мэргэжил дээшлүүлэх сургалт зөвхөн ЕБС-ийн багш

нараар хязгаарлагдаж байгаа нь хангалтгүй байна. Иймээс цаашид МБСБ болон их, дээд

сургуульд эрүүл мэндийн боловсрол эзэмшүүлэх багш бэлтгэх асуудал чухлаар тавигдаж

байна.

Судалгаанд хамрагдсан МБСБ-д Эрүүл мэндийн хичээлийг зааж байгаа багш нарын 50

хувь нь биологи, химийн багш, 34 хувь нь эмч болон сувилагч нар, 16 хувь нь биеийн

тамирын багш нар тус тус эзэлж байна.

Зарим МБСБ-д биеийн тамирын багшийн норматив цаг гүйцэхгүй болсон учраас эрүүл

мэнд, биеийн тамирын хичээлийг ээлжилж заах болсон. Зарим ангид огт заахгүй

тохиолдол ч байна. Энэ нь сургуулийн удирдлагууд эрүүл мэндийн хичээлийн ач

холбогдлыг ойлгодоггүйтэй холбоотой гэж тайлбарлав.

Судалгаанд хамрагдсан эрүүл мэндийн хичээл зааж буй багш нарын 92.5 хувь нь энэ

чиглэлээр мэргэшээгүй, өмнө нь ямар нэг сургалтанд хамрагдаагүй бөгөөд багш нар

өөрсдийн нөөц бололцоон дээр тулгуурлан сургалтын үзүүлэн таниулах материалаа

бэлтгэж хичээлээ заадаг байна. Зарим МБСБ-ийн эрүүл мэндийн хичээл заадаг багш нар

ихэвчлэн лекцийн аргаар буюу номноос хэлж бичүүлдэг гэж суралцагчид нь ярьж байв.

Багш нартай хийсэн ярилцлагаас тэдний 44,4 хувь нь энэ чиглэлээр сургалтанд

хамрагдах, мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх, заах арга зүйд суралцах хүсэлтэй байгаагаа

илэрхийлсэн. Үлдсэн 55,6 хувь нь Эрүүл мэндийн хичээл заадаггүй буюу анги удирдсан

багш, дотуур байрын багш, эмч нар байсан болно. Эндээс дүгнэвэл Эрүүл мэндийн хичээл

зааж буй бүх багш нар багшлах ур чадвар, мэргэжлээ дээшлүүлэх хэрэгцээтэй байгааг

харж болно.

Багш нар сургалтын материаллаг орчин нөхцөл, хангамжийг дунд зэрэг гэж үзэж байна.

Сургуулийн удирдлагын зүгээс сургалтын орчин нөхцлийг сайжруулах тал дээр дэмжлэг

туслалцаа үзүүлдэг ч олон оюутантай учраас анги танхимын хүрэлцээ муу, сургалтын

үзүүлэн таниулах материал, хэрэглэгдэхүүн хангалтгүй байна гэж олонх багш нар

хариулжээ. Тухайлбал: зөөврийн компьютер, проектор байхгүйгээс кино, үзүүлэнгүүдээ

суралцагчад үзүүлэх боломж байдаггүй гэж зарим багш ярьж байлаа.

Миний хувьд Эрүүл мэндийн хичээлийн агуулгыг гүнзгий түвшинд сайн мэдэхгүй нь

бас нэг бэрхшээл болдог. Бас цаг бага учраас зайлшгүй заах зүйлийг орхих тохиолдол

байдаг. Ер нь бол онол голдуу заадаг, практикийн цаггүйгээс чадвар, дадал олгох тал

дээр хангалтгүй.

МБСБ-д эрүүл мэндийн хичээл зааж буй багштай хийсэн ярилцлагаас

Сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн хичээлийн сургалтын орчинг сайжруулах үүднээс зарим

нэг ажил хийгдэж байгаа ч тус хичээлд ашиглагдах ном сурах бичиг, гарын авлага,

сургалтын хэрэглэгдэхүүн зэргийг МБСБ-үүдэд хуваарилахгүй орхигдуулах явдал байсаар

байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд МБСБ-үүдэд сургалтын материаллаг орчин, техник

хэрэгсэл, ном сурах бичиг гарын авлага хангалтгүй байгаа нь сургалтын чанар, үр

өгөөжийг бууруулах бас нэг гол шалтгаан болж байна.

ХОЁРДУГААР БҮЛЭГ. МБСБ-ИЙН C УРАЛЦАГЧДЫН БЗДХ/ХДХВ/ДОХ-ЫН

ТАЛААРХ МЭДЛЭГ, ХАНДЛАГА, ДАДЛЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ

МБСБ-ийн суралцагчидаас нийт 43 асуулт бүхий асуулгаар тэдний БЗДХ/ХДХВ/ДОХ-ын

талаарх мэдлэг, чадвар, хадлага, дадал зан үйлийн өнөөгийн байдлыг судалсан болно.

МБСБ-ийн суралцагчдын БЗДХ/ХДХВ/ДОХ-оос сэргийлэх талаарх мэдлэг, хандлага,

дадлын өнөөгийн байдал, эрүүл мэндийн хичээлийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох

зорилгоор МБСБ-ийн багш, суралцагчдын дунд явуулсан энэхүү түүвэр судалгаанд нийт

284 хүн /үүнээс асуулгад 200 оюутан, ганцаарчилсан ярилцлагад 27 багш, бүлгийн

ярилцлагад 57 оюутан/ хамрагдсан. Асуулгад оролцогчдын 51% нь эрэгтэй, 49% нь

эмэгтэй, насны байдлаар нь авч үзвэл 15-23 насныхан оролцсон бөгөөд үүнээс 60,5% нь

15-17 насныхан, 39,5% нь 18 ба түүнээс дээш насныхан байна.

Зураг . Асуулгад оролцогчдын хүйсийн байдал

Зураг . Асуулгад оролцогчдын нас

Манай сургуульд БЗДХ/ХДХВ/ДОХ-ын чиглэлийн ном сурах бичиг бараг байхгүй. Багшид л

нэг ном байдаг. Багш номноосоо бичүүлсэн лекцээ унш гээд өөр сонирхолтой юм

заадаггүй.

МБСБ-ийн суралцагчтай хийсэн фокус ярилцлагаас

Асуулгад оролцогчдын 36,5% үерхдэг найз залуу/охинтой, 12,5% нь өмнө нь үерхэж

байгаад больсон, 51% нь хүнтэй үерхэж байгаагүй гэж хариулжээ.

Судалгаанд оролцогчдыг курс дамжаа бүрээс хамруулан түүвэрлэсэн бөгөөд тэдгээрийн

39% нь 1-р дамжаанд, үлдсэн 61% нь 2 ба 3-р дамжаанд суралцдаг болно. Харин МБСБ-д

суралцах хугацаандаа амьдарч буй газраар нь харьцуулан үзвэл 50,5% гэртээ, 49,5% нь

дотуур байранд болон хамаатан садан, таньдаг айл, түрээсийн байранд амьдарцгаадаг

байна.

Хүснэгт . МБСБ-д суралцах хугацаандаа амьдарч буй газар

Хариулсан байдал

/хувиар/

Гэртээ

Дотуур байранд

Хамаатны ах/эгчийндээ

Таньдаг айлдаа

Хөлсний байранд

Бүгд

50.5

28.5

14

4.5

2.5

100

Зураг 1. Асуулгад оролцогчдын үерхэл болон гэрлэлтийн байдал

2.1 БЗДХ/ХДХВ/ДОХ-оос сэргийлэх мэдлэг

Судалгаанд оролцогчдоос БЗДХ-ын талаар хэр зэрэг мэддэг талаар асуухад 17,7 хувь нь

хангалттай сайн мэднэ, 48 хувь нь дунд зэрэг мэднэ, 28 хувь нь бага зэрэг мэднэ, үлдсэн

6,3 хувь нь мэдэхгүй гэж хариулсан байна. Зарим сургуульд Эрүүл мэндийн хичээл

Зураг 1. МБСБ-ийн суралцагчын БЗДХ-ын талаарх мэдлэгийн

түвшин

ордоггүй учраас суралцагчын БЗДХ/ХДХВ/ДОХ-ын талаарх мэдлэг, хандлага муу байхад

нөлөөлдөг гэж багш нар үзэж байв.

Судалгаанд оролцогчдын 93,9 хувь нь ХДХВ/ДОХ, 53,3 хувь нь тэмбүү, 41,6 хувь нь заг

хүйтэн, 31,5 хувь нь бэлэг эрхтний үү, 19,8 хувь нь мөгөөнцөр, 7,6 хувь нь трихомониаз, 1-

1.5% нь хламид, гепатит В, С, намилзгана зэрэг өвчнүүдийг бэлгийн замаар дамжин

халдварладаг гэж хариулсан бол зарим нь сурьеэ (6,1 хувь), томуу (2 хувь), бөөрний

үрэвсэл (1,5 хувь) гэх мэт БЗДХ-т хамаарахгүй өвчнүүдийг нэрлэсэн байна. Эндээс үзэхэд

МБСБ-д суралцагсдын дийлэнх нь ХДХВ/ДОХ, тэмбүү, заг хүйтэн зэргээс бусад БЗДХ-

уудын талаар сайн мэддэггүй болох нь харагдаж байна. Харин хот суурин газар болон сум

орон нутгаас ирж суралцагчид, мөн суралцаж байгаа курс дамжаагаар нь хариулсан

байдлыг харьцуулж үзэхэд зөрүүтэй байдал төдийлөн ажиглагдахгүй байна.

БЗДХ-ууд ямар замаар дамжин халдварладаг талаар асуухад 88,3 хувь нь хамгаалалтгүй

бэлгийн хавьтлаар, 46,8 хувь нь зүү тариур болон эмнэлгийн хэрэгслээр, 45 хувь нь цус

цусан бүтээгдэхүүнээр, 24 хувь нь эхээс урагт, 7,6 хувь нь шулуун гэдсээр бэлгийн

хавьталд орсноор халдвар авна гэж хариулсан бол 2,3 хувь мэдэхгүй гэсэн хариултыг

өгчээ. Харин 18,9 хувь нь ахуйн замаар болон үнсэлцэх, ханиалгаж найтаах, шумуул

зэргээр дамжин халдварлана гэж үзэж байна.

Хүснэгт 1. БЗДХ-ууд дамжин халдварлах зам

Хамгаалалтгүй бэлгийн хавьтлаар

Бохир зүү тариур эмнэлгийн хэрэгслээр

Цус цусан бүтээгдэхүүнээр

Эхээс урагт

Шулуун гэдсээр бэлгийн хавьталд орох

Мэдэхгүй

Бусад /ахуйн замаар, үнсэлцэх, ханиалгах/

88.3

46.8

45

24

7.6

2.3

18.9

Зураг 2. Бэлгийн замаар дамжих халдварууд

/судалгаанд оролцогчдын хариулсан байдал/

Зураг 3 . БЗДХ-ын үед илрэх шинж тэмдгүүд

БЗДХ авсан тохиолдолд илрэх шинж тэмдгүүдийн талаар судалгаанд оролцогчдын

дийлэнх хувь нь хангалттай сайн мэдэхгүй байгаа нь судалгааны дүнгээс харагдаж байна.

Тухайлбал, давхардсан тоогоор судалгаанд оролцогчдын 20 хүрэхгүй хувь (илрэх нэг л

шинж тэмдгийг нэрлэсэн байдлаар) нь л халдварын үед илрэх шинж тэмдгүүдийг нэрлэсэн

бол 44,8 хувь нь энэ талаар мэдэхгүй, харин 2,6 хувь нь ямар ч шинж тэмдэг илрэхгүй гэж

хариулжээ.

МБСБ-д суралцагчдын бараг 50 орчим хувь нь БЗДХ-ууд нь эмчлэгдэх эсэх талаар буруу

ташаа ойлголттой явдаг болох нь судалгааны үр дүнгээс харагдаж байна. Тухайлбал:

БЗДХ-ууд нь бүгд бүрэн төгс эмчлэгдэнэ гэж асуулгад оролцогчдын 27,8 хувь нь, огт

эмчлэгдэхгүй 8,1 хувь нь огт эмчлэгдэхгүй гэж үзсэн бол 55,1 хувь нь эдгээр халдваруудын

зарим нь эмчлэгдэнэ, зарим нь бүрэн эмчлэгдэхгүй гэж хариулжээ. Харин 9,1 хувь нь

эдгээр халдварууд нь эмчлэгдэх эсэх талаар мэдэхгүй гэж хариулсан байна.

Судалгаанд оролцогчдын 98 хувь нь ХДХВ/ДОХ-ын талаар өмнө нь сонсож байсан, үлдсэн

2 хувь нь энэ талаар өмнө нь сонсоогүй энэ талын мэдээ мэдээллийг авч байгаагүй гэж

хариулсан байна. Харин ХДХВ болон ДОХ нь хоорондоо ямар хамааралтай, тэдгээрийн

ялгаатай тал нь юу болох талаар судалгаанд оролцогчдын ихэнх нь (52,2 хувь нь)

Зураг 4. БЗДХ-уудын эмчлэгдэх байдал

/судалгаанд оролцогчдын хариулсан байдал/

мэдэхгүй байна. Насных нь байдлаар авч үзвэл энэ талаар мэдэхгүй гэж хариулсан нийт

оролцогчдын 77,2 хувь нь 18 ба түүнээс доош насныхан байна. Харин хариултыг хүйсийнх

нь байдлаар харьцуулж үзвэл харьцангуй (ХДХВ ба ДОХ хоѐрын ялгааг мэдэхгүй гэсэн

хариултын 54,3 хувь нь эр, 45,7 хувь нь эм) ойролцоо үр дүн гарч байна.

Хүснэгт 3. ХДХВ ба ДОХ-ын ялгаатай тал тэдгээрийн хамаарал (судалгаанд

оролцогчдын хүйсээр)

Хариулсан байдал /хувиар/

ДОХ нь ХДХВ-ээр

үүсгэгддэг өвчин

Мэдэхгүй

Бусад

Бүгд

Эрэгтэй 18.7 28.4 6.0 53.0

Эмэгтэй 20.9 23.9 2.2 47.0

Бүгд 39.6 52.2 8.2 100.0

ХДХВ ямар замаар халдварладаг талаар суралцагчын мэдлэгийн түвшинг судалж үзэхэд

судалгаанд оролцогчдын дунд энэ талаар буруу ташаа ойлголттой явдаг хүүхэд залуус

Хүснэгт 2. ХДХВ ба ДОХ-ын ялгаатай тал тэдгээрийн хамаарал (судалгаанд

оролцогчдын насаар)

Хариулсан байдал /хувиар/

ДОХ нь ХДХВ-

ээр үүсгэгддэг

өвчин

Мэдэхгүй

Бусад

Бүгд

15

нас

4.5 6.7 0.0 10.4

16

нас

14.2 12.7 1.5 22.4

17

нас

12.7 12.7 4.5 25.4

18

нас

14.9 8.2 0.7 17.9

19

нас

7.5 6.7 1.5 12.7

20

нас

1.5 3.0 0.0 3.7

21

нас

0.0 0.7 0.0 0.7

22

нас

0.7 1.5 0.0 2.2

23

нас

1.5 0.0 0.0 0.7

Бүгд 39.6 52.2 8.2 100.0

нэлээд байдаг нь харагдаж байна. Тухайлбал: асуулгад оролцогчдын 37 хувь нь

шумуулаар дамжин, 30,5 хувь нь халдвартай хүнтэй нэг аяга тавагнаас хамт хооллоход

ХДХВ-ийн халдвар авах эрсдэлтэй гэж хариулсан байна. Түүнчлэн 17,3 хувь нь

тохиолдлын бэлгийн хавьталд орохыг тэвчих, 11,1 хувь нь бэлгийн нэг үнэнч хавьтагчтай

байх, 5,2 хувь нь бэлгийн хавьталд орохдоо бэлгэвчийг хэрэглэх зэрэг нь ХДХВ-ын

халдвар авах эрсдлийг бууруулж чадахгүй гэж үзсэн байна.

Судалгаанд оролцогчдын 81,3 хувь нь ХДХВ-ийн халдвартай ч гаднаас нь харахад эв

эрүүл мэт харагдаж болно гэж хариулсан бол 7,6 хувь нь халдвар авсан хүнийг гаднаас

хараад таних боломжтой, 11,1 хувь нь мэдэхгүй гэж хариулсан байна.

МБСБ-д суралцагчдын НҮЭМ-ийн талаарх мэдлэг тэрчлэн БЗДХ/ХДХВ/ДОХ-ын талаарх

ойлголт мэдлэг хангалтгүй байдаг, энэ талаарх анхан шатны ойлголтгүй хүүхдүүд ч

цөөнгүй байдаг гэж судалгаанд оролцсон багш нарын дийлэнх хувь нь үзэж байна.

Тухайлбал: суралцагчдын дунд БЗДХ/ХДХВ/ДОХ гэсэн товчилсон үгсийн тайлбар болон

тэдгээрийн ялгааг мэдэхгүй, нөхөн үржихүйн эрхтэн тогтолцоогоо ч нэрлэж чадахгүй,

түүнчлэн хүүхэд хаанаас төрдгийг ч мэдэхгүй хүүхдүүд ч жирэмслэх тохиолдол гардаг

байна.

Фокус бүлгийн ярилцлаганд оролцсон суралцагчдын хариултуудаас харахад ЕБС-д эрүүл

мэндийн хичээл ордог ч хүүхдүүд энэ талаар тийм ч хангалттай хэмжээний ойлголт,

мэдлэгийг олж авч чаддаггүй. Харин хот суурин газарт амьдарч байсан хүүхдүүд телевиз,

Зураг 5. ХДХВ-ын халдвар хүнийг гаднаасаа харагдах байдал

Ер нь суралцагчын НҮЭМ-ийн талаарх үнэхээр тааруу байдаг, чадвар дадал тал дээрээ ч

хангалтгүй байгаа нь ажиглагддаг. Эмчийн үзлэгт оруулахад ихэнх хүүхдүүд эрт

бэлгийн хавьталд орчихсон байдаг. Тэр бүү хэл хүүхэд хаанаас гардгийг ч мэдэхгүй

хүүхэд ч жирэмслэх тохиолдол гарсан. Хэдийгээр суралцагч хичээлд идэвх сонирхолтой

оролцдог ч энэ талынх нь суурь мэдлэг маш хангалтгүй байдаг....

МБСБ-ийн эрүүл мэндийн багштай хийсэн ярилцлагаас

интернет, сонин сэтгүүл гэх мэт эх сурвалжуудаас мэдээлэл олж авах боломж нөхцөл нь

илүү байдаг тул хөдөө орон нутгаас ирж суралцагчдыг бодвол энэ тал дээр арай илүү

ойлголттой байдаг нь харагдаж байна.

2.2 БЗДХ/ХДХВ/ДОХ-оос сэргийлэх хандлага

Судалгаанд оролцогчдын 46,2 хувь нь (давхардсан тоогоор) л ХДХВ/ДОХ-д хэн ч өртөж

болно гэж хариулсан ба бусад оролцогчдын хувьд зөвхөн биеэ үнэлэгчид, залуучууд,

өсвөр үеийнхэн, хар тамхи мансууруулах бодис хэрэглэгчид гэх мэт тодорхой хэсэг бүлэг

хүмүүсийг л уг халдварт өртөх эрсдэлтэй гэж үзсэн байна. Тухайлбал: нийт хариултын

хамгийн их хувийг буюу судалгаанд оролцогчдын 47 хувь нь зөвхөн биеэ үнэлэгчид дээрх

халдвараар халдварлах эрсдэлтэй гэж хариулжээ.

Судалгаанд оролцогчдын 50,7 хувь нь (эрэгтэйчүүдийн 56,8 хувь, эмэгтэйчүүдийн 44,3

хувь) өөрсдийгөө ямар нэг хэмжээгээр ХДХВ-ийн халдвар авах эрсдэлтэй гэж хариулсан

ба 39,2 хувь нь огт эрсдэлгүй, 10,1 хувь нь эрсдэлтэй эсэхийг сайн мэдэхгүй байна гэж

хариулжээ. Өөрсдийгөө халдвар авах эрсдэлтэй гэж хариулсан оролцогчдыг амьдарч

байгаа газраар нь харьцуулж үзвэл 47,5 хувь нь өөрийнхөө гэрт амьдардаг, 52,5 хувь нь

гадуур буюу таньдаг айл, хамаатан садныдаа болон дотуур байранд амьдардаг байна.

Харин өөрсдийгөө ХДХВ-ийн халдвар авах өндөр эрсдэлтэй гэж үзсэн хариулагчдын 68,8

хувь нь МБСБ-д суралцах хугацаандаа айлд буюу дотуур байранд, мөн 43,8 хувь нь

зөвхөн дотуур байранд амьдардаг суралцагч байна.

Хүснэгт 4. ХДХВ-ийн халдварт өртөх эрсдлийн талаар судалгаанд оролцогчид

өөрсдийгөө тодорхойлсон байдал (суралцах хугацаандаа амьдарч буй газраар)

Хариулсан байдал /хувиар/

Гэртээ

Дотуур

байранд

Хамаатны

эх/эгчийнд

Таньдаг

айлдаа

Хөлсний

байранд Бүгд

Өндөр эрсдэлтэй 2.5 3.5 1.5 0.5 0.0 8.0

Дунд зэрэг эрсдэлтэй 6.0 5.0 1.0 0.5 0.5 13.1

Бага зэрэг эрсдэлтэй 15.6 7.5 4.0 2.0 0.5 29.6

Огт эрсдэлгүй 21.6 9.5 6.0 1.0 1.0 39.2

Зураг 6. ХДХВ/ДОХ-д өртөх эрсдэл бүхий бүлэг

Мэдэхгүй 5.0 3.0 1.0 0.5 0.5 10.1

Бүгд 50.8 28.6 13.6 4.5 2.5 100.0

Хүснэгт 5. ХДХВ-ийн халдварт өртөх эрсдлийн талаар судалгаанд оролцогчид

өөрсдийгөө тодорхойлсон байдал (хүйсээр)

Хариулсан байдал /хувиар/

Эрэгтэй Эмэгтэй Бүгд

Өндөр эрсдэлтэй 7.8 8.2 8.0

Дунд зэрэг эрсдэлтэй 10.8 15.5 13.1

Бага зэрэг эрсдэлтэй 38.2 20.6 29.6

Огт эрсдэлгүй 36.3 42.3 39.2

Мэдэхгүй 6.9 13.4 10.1

Бүгд 100.0 100.0 100.0

Анх удаа бэлгийн хавьталд орсноор ХДХВ-ийн халдвар авах эрсдэлтэй юу? гэсэн

асуултанд 66,3 хувь нь тийм, 13,4 хувь нь үгүй, 20,3 хувь нь мэдэхгүй гэж хариулснаас

үзэхэд судалгаанд оролцогчдын дунд ганц удаа болон анхны удаа бэлгийн хавьталд

орсон ч гэсэн халдвар авах эрсдэлтэй гэдгийг мэдэхгүй хүн багагүй байгаа харагдаж

байна. Дээрх хариултыг хүйс болон суралцдаг дамжаа, амьдарч байгаа газраар нь

харьцуулахад хол зөрүүтэй байдал ажиглагдахгүй байна.

Судалгаанаас харахад ХДХВ-ийн халдвар илрүүлэх сайн дурын шинжилгээ зөвлөгөөний

талаар өмнө нь огт сонсож байгаагүй хүүхэд залуучууд асуулгад оролцогчдын /(25,9 хувь

нь) дунд нэлээд байна. Тэр дундаа сонсож байгаагүй гэсэн хариултанд 18 ба түүнээс

доош насныхны эзлэх хувь (сонсоогүй гэх хариултын 85,8 хувь нь) харьцангуй өндөр

Зураг 7. Анхны бэлгийн хавьтлын үед ХДХВ-ийн халдвар авах эрсдэл

байна. Мөн тус хариултын 68,6 хувийг одоо өөрийнхөө гэртээ амьдарч байгаа хүүхдүүд

эзэлж байна.

Сайн дурын шинжилгээнд хамрагдах эсэх талаар судалгаанд оролцогчдоос асуухад 74,6

хувь нь хамрагдана, 10,5 хувь нь хамрагдахгүй, 14,9 хувь нь эргэлзэж байна гэж

хариулжээ. Насны байдлаар нь авч үзвэл шинжилгээнд хамрагдахгүй болон эргэлзэж

байна гэсэн хариултын 85-86 хувийг 18 ба түүнээс доош насныхан эзэлж байна. Түүнчлэн

шинжилгээнд хамрагдахгүй гэж хариулсан оролцогчид 100 хувь өөрийн гэртээ амьдардаг

суралцагчид байна. Харин үерхэл болон гэр бүлийн байдлаар нь харьцуулж үзвэл үерхдэг

найзтай гэсэн оролцогчдын 85,2 хувь нь, хүнтэй үерхдэггүй гэсэн оролцогчдын 69,8 хувь

нь шинжилгээнд хамрагдана гэж хариулжээ.

Хүснэгт 6. ХДХВ-ийн халдвар илрүүлэх сайн дурын шинжилгээнд хамрагдах

байдал (насаар)

Хариулсан байдал (хувиар)

Хамрагдана Хамрагдахгүй Эргэлзэж

байна Бүгд

15

нас

6.7 1.5 2.2 10.4

16

нас

14.9 3.0 4.5 22.4

17

нас

20.1 4.5 3.0 27.6

18

нас

16.4 0.0 3.0 19.4

19

нас

10.4 0.7 1.5 12.7

20

нас

2.2 0.7 0.7 3.7

21

нас

0.7 0.0 0.0 0.7

22

нас

2.2 0.0 0.0 2.2

23

нас

0.7 0.0 0.0 0.7

Бүгд 74.6 10.4 14.9 100.0

Хүснэгт 7. ХДХВ-ийн халдвар илрүүлэх сайн дурын шинжилгээнд хамрагдах байдал

(үерхэл, гэрлэлтийн байдлаар)

Хариулсан байдал (хувиар)

Хамрагдана Хамрагдахгүй Эргэлзэж

байна Бүгд

Найз залуутай/охинтой 43.0 0.9 6.5 50.5

Өмнө нь үерхэж байгаад 25.2 3.7 3.7 32.7

больсон

Хүнтэй үерхэж байгаагүй 9.3 0.9 6.5 16.8

Бүгд 77.6 5.6 16.8 100.0

Үерхдэг найз залуу/охиндоо ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээг хамт өгөхийг санал

болгоно гэж судалгаанд оролцогчдын 68,6 хувь нь хариулсан бол үлдсэн 31,4 хувь нь үгүй,

мэдэхгүй (үгүй гэж 14,2 хувь нь, мэдэхгүй гэж 17,2 хувь нь) гэж хариулжээ. Харин үгүй гэж

хариулсан нийт оролцогчдын 64,9 хувь нь одоогоор үерхдэг найз залуу/охингүй хүмүүс

байна.

БЗДХ/ХДХВ-ийн халдварыг илрүүлэх сайн дурын шинжилгээнд хамрагдсанаар 41,2 хувь

нь ямар нэгэн халдвар авсан эсэхээ мэдэж авна, 25,2 хувь нь цаашид гарч болзошгүй

сөрөг үр дагавраас сэргийлнэ, 18,2 хувь нь бусдад халдвар тараахаас сэргийлнэ, харин

16,8 хувь нь халдвар авсанаа мэдсэнээр эрт үед нь эмчлүүлэх боломжтой зэрэг ач

холбогдолтой гэж судалгаанд оролцогчид хариулсан байна. Үүнээс үзэхэд судалгаанд

оролцсон МБСБ-ийн суралцагчдын хувьд урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд

хамрагдахын ач холбогдлын талаар тодорхой хэмжээний ойлголт мэдлэгтэй болох нь

харагдаж байна.

Хэрэв найз тань бэлгийн хавьталд орохдоо бэлгэвч хэрэглэхийг санал болговол хэрхэн

хүлээж авах вэ? гэсэн асуултанд судалгаанд оролцогчдын 60,6 хувь (хариултын 60 хувь

нь эмэгтэй, 40 хувь нь эрэгтэй) нь уг саналыг дуртайяа хүлээж авна гэж хариулснаас

үзэхэд дээрх насны хүүхэд залуучуудын дийлэнх хувь нь бэлгэвч хэрэглэхийн ач

холбогдлыг ойлгож, хүлээн зөвшөөрч байгаа ч бас багагүй хувь (34,1 хувь) нь

(судалгаанаас харахад ялангуяа 18-с доош насныхан) бэлгэвчийг хэрэглэхээс ичиж зовох,

улмаар бэлгэвч хэрэглэх нь хосууд бие биендээ итгэхгүй нэг нэгнээ ямар нэг халдвартай

гэж сэжиглэхээр байдалд хүргэнэ гэсэн хариултуудыг өгчээ.

Зураг 8. БЗДХ/ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамрагдахын ач

холбогдол

Судалгаанд оролцогчдын 71,6 хувь (эрэгтэйчүүдийн 72,8 хувь, эмэгтэйчүүдийн 70,3 хувь)

нь бэлгийн хавьталд орох үед эмэгтэй хүн бэлгэвч хэрэглэхийг санал болгох нь ичмээр

зүйл биш гэж хариулсан ба 28,4 хувь нь эмэгтэй хүн ийм зүйл санал болгох нь ичгэвтэр

гэж үзэж байна.

Дээрх насны хүүхэд залуучуудын хувьд бэлгэвчийг хэрэглэхтэй холбогдон тулгардаг

хамгийн бэрхшээлтэй зүйл нь бэлгэвч худалдан авахаасаа ичдэг (судалгаанд

оролцогчдын 33,9 хувь нь), бэлгэвчийг хэрхэн зөв хэрэглэх талаар мэддэггүй (судалгаанд

оролцогчдын 22,3 хувь нь) зэргээс үүсдэг байна. Судалгаанд оролцогчдыг насных нь

байдлаар авч үзвэл 18 ба түүнээс доош насныхны хувьд дээрх бэрхшээлүүд илүүтэй их

тулгардаг байна.

Бэлгэвч хэрэглэх нь бэлгийн таашаал бууруулах, бэлгийн чадавхид муугаар нөлөөлөх,

бодисын солилцоонд саад учруулах зэрэг сул талтай гэж асуулгад оролцогчдын 35,8 хувь

нь, мөн 35,8 хувь нь бэлгэвчийг хэрэглэхэд ямар нэг сул тал байхгүй, харин 28,4 хувь нь

энэ талаар мэдэхгүй гэж хариулцгаажээ. Бэлгэвчийг хэрэглэх нь дээрх сул талтай гэж

хариулсан нийт хариултын 77,1 хувийг 18-аас доош насныхны, мөн тус хариултын 54,2

хувь нь эрэгтэй оролцогчдын өгсөн хариулт эзэлж байна. Түүнчлэн бэлгэвчийг дээрх сул

талтай гэсэн хариултын 70 хувийг үерхдэг найз залуу/охинтой гэсэн оролцогчид өгчээ.

Хүснэгт 8. Бэлгэвчийг хэрэглэхийн сул тал (хүйсээр)

Хариулсан байдал (хувиар)

Эрэгтэй Эмэгтэй Бүгд

Бэлгийн дур хүслийг бууруулдаг 8.2 4.5 12.7

Бэлгийн чадавхид сөргөөр нөлөөлдөг 1.5 0.0 1.5

Бодисын солилцоонд саад учруулдаг 1.5 0.7 2.2

Дээрх сул тал бүгд хамаарна 8.2 11.2 19.4

Бэлгэвч хэрэглэхэд сул тал байхгүй 19.4 16.4 35.8

Мэдэхгүй 13.4 14.9 28.4

Бүгд 52.2 47.8 100.0

Хүснэгт 9. Бэлгэвчийг хэрэглэхийн сул тал (үерхэл, гэрлэлтийн байдлаар)

Хариулсан байдал (хувиар)

Найз залуутай/

охинтой

Хүнтэй

үерхэж

байгаагүй

Өмнө нь

үерхэж

байгаад

больсон

Бүгд

Бэлгийн дур хүслийг бууруулдаг 9.3 1.9 2.8 14.0

Бэлгийн чадавхид сөргөөр нөлөөлдөг 0.0 0.0 0.9 0.9

Бодисын солилцоонд саад учруулдаг 0.9 0.0 1.9 2.8

Дээрх сул тал бүгд хамаарна 15.9 0.0 3.7 19.6

Бэлгэвч хэрэглэхэд сул тал байхгүй 15.9 0.0 3.7 19.6

БЗДХ авсан тохиолдолд 74 хувь (үүнд эрэгтэй оролцогчдын 90,1 хувь, эмэгтэй

оролцогчдын 75,8 хувь) нь эмч болон эмнэлгийн байгууллагад, 12,3 хувь нь найздаа, 13,2

хувь аав ээж, ах эгчдээ хандана гэсэн бол 0,5 хувь нь энэ тохиолдолд хэнд ч хандахгүй

гэсэн байна.

Мэдэхгүй 8.4 13.1 11.2 32.7

Бүгд 50.5 16.8 32.7 100.0

Хүснэгт 10. БЗДХ авсан тохиолдолд хаана, хэнд хандах (хүйсээр)

Хариулсан байдал (хувиар)

Эрэгтэй Эмэгтэй Бүгд

Мэргэжлийн эмчид 37.3 28.6 65.9

Найздаа 5.5 6.8 12.3

Аав ээждээ 3.2 6.8 10.0

Ах эгчдээ 1.8 1.4 3.2

Сургуулийн эмчид 0.9 0.9 1.8

Сайн дурын шинжилгээ зөвлөгөө өгөх төвд 2.3 2.3 4.5

Өсвөр үеийн кабинетэд 0.9 0.9 1.8

Хэнд ч хандахгүй 0.0 0.5 0.5

Бүгд 51.8 48.2 100.0

Хэрэв ойр дотны тань хүн ХДХВ/ДОХ-ын халдвар авчихвал түүнд хэрхэн хандах вэ? гэсэн

асуултанд 80,8 хувь нь хуучин байснаараа болон түүнд тусалж дэмжихийг хичээж хандана

гэж хариулсан бол 12,1 хувь нь аль болох болгоомжилж, уулзахгүй байхыг бодно гэж

хариулжээ.

Зураг 9. ХДХВ-ийн халдвар авсан хүнд хандах хандлага

2.3 МБСБ-ийн суралцагчдын бэлгийн зан үйл, дадал

Судалгаанд оролцогчдын 56 хувь нь бэлгийн амьдралын талаар болон БЗДХ/ХДХВ/ДОХ-

ын талаар хэн нэгэнтэй ярилцдаг, 44 хувь нь хэнтэй ч энэ талаар ярилцдаггүй гэж

хариулсан байна. Хэн нэгэнтэй ярилцдаг гэж хариулсан оролцогчдын 71,9 хувь нь энэ

талаар үерхдэг найз болон үе тэнгийнхэнтэйгээ л ярилцдаг үлдсэн 30 хүрэхгүй хувь нь аав

ээж, ах эгч, эмч болон багш нар болон бусад хүмүүстэй ярилцдаг байна.

Судалгаанд оролцогчдын 39 хувь нь бэлгийн хавьталд орсон ба анх удаа бэлгийн

хавьталд орсон насаар нь авч үзвэл 97,4 хувь нь 11-18 насандаа (үүнээс 78,2 хувь нь 16-

18 настайдаа), 2,6 хувь нь түүнээс хойш анх удаа бэлгийн хавьталд орсон байна.

Түүнчлэн 75,6 хувь нь найз залуу/охинтойгоо, 24,4 хувь нь таалагдсан хүнтэйгээ болон

тохиолдлын хүнтэй анх удаагаа бэлгийн хавьталд орж байсан гэж хариулжээ.

Зураг 10. Бэлгийн амьдрал, БЗДХ/ХДХВ/ДОХ-ын бусадтай ярилцдаг байдал

Зураг 11. МБСБ-ийн суралцагчдын хувьд бэлгийн амьдрал, БЗДХ/ХДХВ/ДОХ-ын

талаар чөлөөтэй ярилцдаг хүмүүс

Бэлгийн хавьталд орж байсан гэж хариулсан оролцогчдын 44,6 хувь нь л анхны бэлгийн

хавьталд орохдоо бэлгэвч хэрэглэж байсан байна. Эндээс үзэхэд анхны удаа бэлгийн

хавьталд орж байгаа дээрх насны хүүхэд залуусын дунд бэлгэвч хэрэглэхгүй байх

тохиолдол их байдаг нь харагдаж байна.

Бэлгийн хавьталд орж байсан гэх оролцогчдын 46,4 хувь нь нэг л удаа, 26,7 хувь нь 2-3

удаа, 10,7 хувь нь 4-5 удаа, 16,1 хувь нь зургаагаас олон удаа бусадтай бэлгийн хавьталд

орж байсан гэж хариулсан байна. Мөн эдгээр оролцогчдын 47,4 хувь нь сүүлийн 12 сарын

хугацаанд тохиолдлын бэлгийн хавьталд орсон ба тэдний 46,6 хувь нь сүүлийн удаа

тохиолдлын бэлгийн хавьталд орохдоо бэлгэвч хэрэглээгүй байна.

Зураг 12. Судалгаанд оролцогчдын анхны бэлгийн хавьталд

орсон нас

Зураг 13. Анхны бэлгийн хавьталд орохдоо бэлгэвч

хэрэглэсэн байдал

Зураг 14. Сүүлийн 12 сарын хугацаанд тохиолдлын бэлгийн

хавьталд орсон байдал

Та сүүлийн 12 сарын хугацаанд бэлгийн хостойгоо бэлгэвч хэрэглэх талаар ярилцаж

байсан уу? гэсэн асуултанд (бэлгийн хавьталд орж байсан гэж хариулсан оролцогчдын)

42,1 хувь нь тийм гэж хариулснаас үзэхэд энэ насны хүүхэд залуучуудын дийлэнх хувь нь

бэлгэвч хэрэглэх талаар ярилцахгүйгээр бэлгийн хавьталд ордог болохыг харуулж байна.

Судалгаанд хамрагдсан нийт оролцогчдын 27 хувь нь л сүүлийн 12 сарын хугацаанд

БЗДХ-ыг илрүүлэх шинжилгээнд хамрагдсан ба мөн нийт оролцогчдын 23,8 хувь нь дээрх

хугацаанд ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамрагдсан, харин үлдсэн 70 гаруй

хувь нь дээрх шинжилгээнүүдийн аль алинд хамрагдаагүй байна.

Судалгаанд хамрагдагсдын 6,3 хувь нь өмнө нь өөрсдөө БЗДХ-аар өвдөж байсан ба харин

27,3 хувь нь БЗДХ-аар өвдөж байсан хэн нэгнийг мэднэ гэж хариулжээ. Түүнчлэн тэдний

үе тэнгийнхний дунд БЗДХ-аар өвчлөх тохиолдол ямар нэгэн хэмжээгээр байдаг гэж

судалгаанд оролцогчдын 68,5 хувь (28 хувь нь их байдаг, 16,5 хувь нь ер нь байдаг, 24

хувь нь бага зэрэг байдаг) нь хариулсан ба 19 хувь нь халдвар авах тохиолдол байдаг

эсэх талаар мэдэхгүй гэж хариулжээ.

Суралцагчдын дунд үрэвсэлтэй болон тэмбүү зэрэг БЗДХ-аар өвчлөх, жирэмслэх

тохиолдлууд нэлээд гардаг, мөн эмчийн үзлэгээс харахад ихэнх суралцагч бэлгийн

Зураг 15. Бэлгийн хавьталд орохдоо бэлгэвч хэрэглэх

талаар хостойгоо ярилцсан эсэх /сүүлийн 12 сарын

хугацаанд/

Ярилцсан Ярилцаагүй

Зураг 16. Сүүлийн 12 сарын хугацаанд БЗДХ/ХДХВ-ийг

илрүүлэх шинжилгээнд хамрагдсан байдал

хавьталд орсон байдаг гэж ярилцлаганд оролцсон багш нар хариулсан байна. түүнчлэн

БЗДХ-аас урьдчилан сэргийлэх, өөрсдийгөө хамгаалах арга замуудын талаар тодорхой

хэмжээнд мэддэг ч бодит байдал дээр чадвар дадал дутмаг, энэ талаар ярилцахаас бие

биенээсээ ичих, эсхүл халдвар авсан тохиолдолд эцэг эх болон бусад хүмүүсээс нуух,

эмчийн үзлэгээс зугтах зэрэг хандлагууд ажиглагддаг байна.

2.4 МБСБ-ийн суралцагчдын хорт зуршлын талаарх ойлголт ба хэрэглээ

МБСБ-ийн 2 суралцагч тутмын 1 нь архи согтууруулах ундааг тодорхой хэмжээгээр

хэрэглэдэг буюу хэрэглэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл, тэдний 53 хувь нь архи

согтууруулах ундаа хэрэглэж үзсэн, 47 хувь нь огт хэрэглэж байгаагүй хэмээн хариулжээ.

Архи согтууруулах ундааны хэрэглээний байдлыг давтамжаар авч үзэхэд 10,6 хувь нь 7

хоногт 1-2 удаа хэрэглэдэг, 31,1 хувь нь сард 1-2 удаа, 28,2 хувь нь улиралд 1-2 удаа, 23,4

хувь нь жилд 1-2 удаа хэрэглэдэг гэж хариулжээ. Түүнчлэн архи согтууруулах ундааг

тодорхой хэмжээгээр хэрэглэдэг суралцагчдын 60,9 хувь нь Улаанбаатар хотод, 39,1 хувь

нь хөдөө орон нутагт байна. Улаанбаатар хотын МБСБ-ийн суралцагчид хөдөө орон

нутгийн МБСБ-ийн суралцагчтай харьцуулахад архи согтууруулах ундааны хэрэглээ илүү

байгаа нь харагдаж байна.

Архи согтууруулах ундаа хэрэглэсний дараа бэлгийн хавьталд орох явдал хэр зэрэг

байдаг вэ гэсэн асуултанд нэлээд их хэмээн 49,2 хувь нь, бага зэрэг байдаг хэмээн 27,6

хувь, тийм тохиолдол огт байдаггүй хэмээн 3,8 хувь, мэдэхгүй хэмээн 19,4 хувь нь тус тус

хариулжээ. Эндээс үзэхэд МБСБ-ийн суралцагчдындунд архи согтууруулах ундааны

хэрэглээ өндөр байгаатай холбоотойгоор архи согтууруулах ундаа хэрэглэсний дараа

бэлгийн хавьталд орох тохиолдол их байна.

Мансууруулах бодисын талаар ойлголт бага байна. Мансууруулах бодис гэдэгт архи,

тамхи зэргийг ойлгох хандлага нийтлэг байна. Судалгаанд оролцогчид мансууруулах

бодисын талаарх өөрийн мэдлэгийг үнэлэхдээ 18,5 хувь нь хангалттай, 26 хувь нь дунд

зэрэг, 37 хувь нь бага зэрэг, 18,5 хувь нь огт мэдэхгүй хэмээн хариулжээ.

Зураг 17. Хүүхэд, залуучуудын дунд мансууруулах бодисын хэрэглээг үнэлсэн байдал

Зураг 18. Судалгаанд оролцогчдын мансууруулах бодисын хэрэглээний байдал

МБСБ-ийн суралцагчдындунд мансууруулах бодисын хэрэглээний байдлыг их байдаг

хэмээн 46 хувь нь хариулсан нь өмнө дурьдсанчлан архи, тамхийг хольж ойлгож

байгаатай холбоотой.

МБСБ-ийн суралцагчдын архи, согтууруулах ундааны хэрэглээний байдлыг хүйсээр авч

үзвэл 67,7 хувь нь эрэгтэйчүүд, 32,3 хувь нь эмэгтэйчүүд байна. Түүнчлэн, насаар авч

үзэхэд 17-18 насныхан хамгийн өндөр хувьтай байна.

Зураг. МБСБ-ийн суралцагчдын архи, согтууруулах ундааны хэрэглээний байдал (насаар)

МБСБ-ийн суралцагчдын архи, согтууруулах ундааны хэрэглэдэг суралцагчдын суралцаж

байгаа хугацаандаа амьдарч буй газраар авч үзвэл гэртээ болон дотуур байранд

амьдардаг суралцагчид 7 хоногт 1-2 удаа, сард 1-2 удаа уудаг үзүүлэлтээр давамгайлж

байна.

Зураг. МБСБ-ийн суралцагчдын архи, согтууруулах ундааны хэрэглээний байдал

(суралцаж байх хугацаандаа амьдарч буй газраар)

2.5 МБСБ-ийн суралцагчдын амьдрах ухааны чадвар

МБСБ-ийн суралцагч чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг, хүндрэл бэрхшээлтэй асуудал

тулгарвал хэрхэн даван туулдаг, стресст орсон үедээ юу хийдэг мөн хүсээгүй үедээ

бэлгийн харьцаанд орох эрсдэл болон бэлгийн харьцаанд орох тухай шийдвэрийг хэрхэн

гаргадгийг судлан тогтоолоо.

Хүснэгт 11. МБСБ-ийн суралцагчдынчөлөөт цагаар хийдэг зүйлс (давхардсан тоогоор)

Чөлөөт цагаараа юу хийдэг Хувь

Спорт тоглоом тоглох /сагс, гар бөмбөг, хөл бөмбөг, теннис, шатар/ 48,5%

Найзуудтайгаа ярилцах 20.1%

Ном, сонин унших 18,6%

Хөгжим сонсох 15,6%

РС тоглох 14,2%

Телевиз үзэх 13,4%

Гадуур салхинд гарах 12,6%

Хичээлээ хийх 11,2%

Спортоор хичээллэх 8,2%

Гэрийн ажилдаа туслах, дүүгээ харах 7,4%

Биллъярд тоглох 6,7%

Интернетээр аялах 5,9%

Кино үзэх 5,2%

Ажил хийх 3,7%

Бүжиглэх 2,9%

Зураг зурах 2,9%

Хөзөр тоглох 2,2%

Унтаж амрах 2,2%

Архи уух 1,5%

Юм засах 1,5%

Дэлгүүр хэсэх 1,5%

Шүлэг бичих 0,8%

Дугуйландаа явах 0,8%

Залбирал үйлдэх 0,8%

Дуулах 0,8%

Хөгжим тоглох 0,8%

МБСБ-ийн суралцагчид чөлөөт цагийнхаа ихэнхийг спорт тоглоом тоглох, РС тоглох,

найзуудтайгаа ярилцах, хөгжим сонсох зэргээр өнгөрүүлдэг бөгөөд идэвхтэй амрах,

чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх талаар учир дутагдалтай байгаа нь харагдаж

байна. Судалгаанд хамрагдсан бүх хүүхдийн 45,2 хувь нь чөлөөт цагаа гэртээ юмуу

дотуур байрандаа л өнгөрүүлдэг гэжээ.

Суралцагч стипентээ юунд зарцуулдаг вэ?

МБСБ-ийн суралцагч сар бүр 45000₮-ийн стипент авдаг. Хэрвээ дотуур байранд

амьдардаг бол хоолны мөнгө гэж 21600₮-ийг нэмж авдаг байна. Суралцагч стипентээ

хоол хүнс, хувцас, унаа, хичээлийн хэрэгсэлдээ зориулахын зэрэгцээ цөөнгүй тохиолдолд

архи, согтууруулах ундаа авч уух, шоудах явдал гардаг байна.

Бэлгийн амьдрал, НҮЭМ-ийн талаар хэнтэй илүү чөлөөтэй ярилцдаг вэ? гэсэн асуултанд

суралцагчдын61 хувь нь бэлгийн амьдрал, НҮЭМ-ийн талаар бусадтай ярилцдаг бөгөөд

хүйсийн хувьд ойролцоо тоотой байна. Тэд эцэг эх, ах эгчээсээ илүүтэйгээр найз

нөхөдтэйгээ сэтгэлээ хуваалцаж, чөлөөтэй ярьж чаддаг. Цөөн тохиолдолд аав ээж, ах эгч,

сургуулийн эмч, эрүүл мэндийн багшид ханддаг гэжээ.

МБСБ-ийн суралцагч интернэтийг найз нөхөдтэйгээ ярилцах, мэдээлэл авах, тоглох

зэргээр ашигладаг бөгөөд хүнтэй танилцах, бэлгийн харилцаанд орох санал тавих, эсвэл

санал хүлээн авах явдал үгүй байна. Харин санхүүгийн боломж муутай суралцагч ивээн

Суралцагч стипентээ буухаар “шоудах” явдал элбэг. Гэхдээ хүүхэд хүүхдээсээ

хамаарна. 45000₮-ийн стипентээрээ гэр бүлээ авч явдаг хүүхэд байхад, стипентээ

урьдчилан үрээд дэлгүүр, баар, ломбарданд өрөндөө өгөх оюутан ч байна.

МБСБ-ийн суралцагчидтай хийсэн фокус бүлгийн ярилцлагаас

тэтгэгчтэй болох зорилгоор телевизийн танилцах зараар бусадтай уулздаг явдал мэр сэр

байдаг гэж суралцагч ярьж байлаа.

Оюутны дотуур байранд бэлгийн хүчирхийлэл гардаггүй, гарах боломжгүй гэж МБСБ-ийн

багш нар үзэж байлаа. Зарим дотуур байрыг камераар хянаж давхар харуул

хамгаалалттай ажилладаг.

Харин хосууд болж бэлгийн харьцаанд орох, архи хэтрүүлсэн хэрэглэснээр хамт хонох

тохиолдол гардаг гэж багш суралцагчдыналь аль нь баталсан.

Хэрвээ үерхдэг найз чинь таныг хүсээгүй үед бэлгийн хавьтал үйлдэхийг ятгавал яах вэ?

гэсэн асуултанд суралцагч дараах байдлаар хариулсан.

Байрны хүүхдүүд насанд хүрээгүй хүүхдүүд байдаг учраас байрын багшийн асрамж

хамгаалалт дор амьдардаг. Цөөн тохиолдолд хоорондоо үерхэх боловч эрэгтэй, эмэгтэй

тус тусдаа өрөөнд байх журамтай учраас эмх замбараагүй бэлгийн хавьтал үйлдэх

явдал гардаггүй.

МБСБ-ийн байрны багштай хийсэн ярилцлагаас

Байранд хэдийгээр хяналттай мэт байдаг боловч бодит байдал дээр охид хөвгүүд хамт

хонох тохиолдлууд гарч байсан.

МБСБ-ийн ангийн багштай хийсэн ярилцлагаас

Зураг 19. Бэлгийн хавьтал үйлдэх ятгалгад өгөх хариулт

Энэхүү асуултанд яахаа сайн мэдэхгүй байна, тухайн үеийн байдлаас болно (28 хувь),

дараагийн удаа гэж хойшлуулна (18 хувь), түүний ятгалганд автана (8 хувь) гэж хариулж

байгаа нь МБСБ-ийн суралцагчдынөөртөө итгэлтэй байдал доогуур, үе тэнгийнхний

ятгалга, нөлөөнд автахгүй байх, татгалзах, шийдвэр гаргах чадвар сул байгааг харуулж

байна. Иймд МБСБ-д Эрүүл мэндийн хичээлээр энэ талаар дэлгэрэнгүй зааж суралцагчад

нөлөөлөх зайлшгүй шаардлага тулгарчээ гэж дүгнэж байна.

МБСБ-ийн суралцагч бэлгийн хавьталд орох эсэх тухай шийдвэрээ дараах байдлаар

гаргана гэж хариулсан байна. Тухайн үеийн нөхцөл байдлаас хамаардаг, хүссэн үедээ

бэлгийн хавьталд ордог, тохиолдлоор болон бусдын ятгалгаар бэлгийн харилцаанд ордог

оюутны тоо нийт оюутны 26,2 хувийг эзэлж байна. Энэ нь мөн л эрсдлийг дагуулж байна.

Хүснэгт 12. Бэлгийн хавьталд орох эсэх талаарх шийдвэр гаргалт

Бэлгийн хавьталд орох тухай шийдвэрийг та

хэрхэн гаргах вэ?

Хувь

Найз залуу / охинтойгоо ярилцаж байж шийднэ. 25%

Тухайн үеийн нөхцөл байдлаас хамаарна. 14,6%

Насанд хүрээд бэлгийн хавьталд орно. 12,5%

Гэрлэснийхээ дараа орно. 10,4%

Мэдэхгүй 8,2%

Бэлгийн харилцаанд ороход бэлэн болсон гэж үзвэл 8,2%

Хүссэн үедээ бэлгийн хавьталд ордог. 6,2%

Санамсаргүй тохиолдлоор ордог. 3,1%

Гэрлэнэ гэж шийдвэл 3,1%

Хариулмааргүй байна. 1,0%

Бусдын ятгалгаар орж байсан. 1,0%

Суралцагсад бэлгийн харилцаанд орох эсэх шийдвэрээ гаргахдаа гэрлэснийхээ дараа

юмуу гэрлэнэ гэж шийдвэл орно гэсэн уламжлалт хандлага 13,5 хувьд нь байна. Харин

тухайн үеийн нөхцөл байдлаас хамаарч, хүссэн үедээ, санамсаргүй тохиолдлоор, бусдын

ятгалгаар бэлгийн харилцаанд орох шийдвэрийг гаргадаг суралцагсад 24,9 хувийг эзэлж

байгаа нь бага тоо биш юм.

Сүүлийн 2-3 жилд 2 долоо хоногоос дээш хугацаагаар сэтгэл гутралд орж байсан уу гэсэн

асуултанд судалгаанд оролцогчдын 42,5 хувь нь тийм, 50,5 хувь нь үгүй, 7 хувь нь сайн

санахгүй байна гэж хариулснаас үзэхэд 2 суралцагч тутмын 1 нь сэтгэл гутралд орж

байжээ. Түүнчлэн судалгаанд оролцогчдын 26 хувь нь амиа хорлох бодол төрж байсан, 71

хувь нь үгүй, 3 хувь нь сайн санахгүй байна гэж хариулжээ. Сэтгэл маш их тавгүйтэж,

гутрах үедээ хэнд хандаж зөвлөгөө авдаг талаар 64 хувь нь найз нөхдөөсөө гэж

хариулжээ. Цөөн тохиолдолд эмч, сэтгэлзүйчид ханддаг бөгөөд хэнд ч ханддаггүй

тохиолдлууд байна. Энэ нь МБСБ-ийн суралцагч сэтгэл санааны тусламж дэмжлэг

шаардлагатай үед тэдэнд мэргэжлийн зөвлөгөө тусламж өгч чадахгүй хүмүүст ханддаг

болохыг харуулж байна.

Зураг 20. Хүндрэл бэрхшээлтэй үед хэнд ханддаг болох

Хэнд ч хэлэлгүй өөрөө зохицуулахыг хичээнэ гэж хариулсан хүний тоо цөөн байгаа нь

суралцагчдынхувьд дэмжих орчин бага болохыг харуулж байна.

Бидний судалгаанд хамрагдсан МБСБ-ийн суралцагч стресст орсон үедээ дараах арга

хэмжээ авдаг хэмээн ярьж байлаа. Үүнд:

Хүснэгт 13. Стрессээс гарах арга зам

№ Хийдэг зүйлс Хувь

1 Найзтайгаа ярилцах 31,5

2 Гадуур алхах 12,3

3 Завгүй байхыг хичээдэг 10,8

4 Унтаж амрах 10,3

5 Архи согтууруулах ундаа хэрэглэх 8,7

6 Кино үзэх 7,8

7 Бүжиглэх, дуу сонсох 7,7

8 Ном унших 6,2

9 Тамхи татах 4,6

Яахаа сайн мэдэхгүй байна гэсэн хариулт сонгосон суралцагсдын 72 хувь нь хөдөө орон

нутгийн хүүхдүүд анхаарал татаж байна. Чөлөөт цагаараа номын санд суудаг

суралцагсдын 77,3 хувь нь эмэгтэй байгаа бол спорт зааланд тоглодог суралцагсдын 72

хувь нь эрэгтэй байна.

Бэлгийн хавьтал үйлдэх ятгалганд шууд үгүй гэж хэлнэ гэсэн хариултыг сонгосон

суралцагчын 65 хувь нь охид байгаа бол дараагийн удаа хэмээн хойшлуулагсдын 74 хувь

нь хөвгүүд байна. Мөн түүний ятгалганд автана гэж хариулсан суралцагсдын 87,5 хувь,

яахаа сайн мэдэхгүй байгаа хүүхдүүдийн 62,5 хувь нь хөвгүүд байна. Эндээс дүгнэж үзвэл

эрэгтэй хүүхдүүд өөртөө итгэлгүй, бусдын ятгалганд амархан автаж бэлгийн харилцаанд

ордог болохыг харж болно.

Гэртээ амьдардаг суралцагсад дотуур байр болон хамаатан, таньдаг айлдаа амьдардаг

хүүхдүүдийг бодвол бэлгийн хавьтал үйлдэх ятгалганд татгалзсан юмуу бэлэн биш байгаа

гэсэн өөртөө итгэлтэй хариултуудыг сонгох нь харьцангуй илүү байлаа.

Архи согтууруулах ундаа хэрэглэж стресс бухимдлаа тайлдаг суралцагсдын 83,3 хувь нь

хөвгүүд байгаа бол завгүй байхыг хичээдэг гэж хариулагсдын 64,2 хувь нь охид байна.

ГУРАВДУГААР БҮЛЭГ. МБСБ-ИЙН СУРАЛЦАГЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН

БОЛОВСРОЛЫН

ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГА

3.1 МБСБ-ийн суралцагчдын Эрүүл мэндийн боловсролын хэрэгцээ шаардлага

Судалгаанд оролцсон МБСБ-ийн суралцагчид БЗДХ/ХДХВ/ДОХ-ын талаар хичээл сургалт

явуулах маш их хэрэгцээтэй хэмээн 38,6 хувь нь, их хэрэгцээтэй хэмээн 38,6 хувь нь,

зарим талаараа хэрэгцээтэй хэмээн 20,6 хувь нь үзсэн байна. Эдгээрт хүйсийн хувьд

төдийлэн ялгаа үгүй байна. Харин багш, нийгмийн ажилтан, эмч нарын хувьд

суралцагчдынБЗДХ/ХДХВ/ДОХ-ын талаар мэдлэг, дадал, хандлага хангалтгүй гэж үзсэн

буюу МБСБ-ийн суралцагчид БЗДХ/ХДХВ/ДОХ-ын талаар хичээл сургалт явуулах

хэрэгцээтэй хэмээн 100 хувь үзжээ.

Зураг.21 МБСБ-ийн суралцагсдад БЗДХ/ХДХВ/ДОХ-ын талаар хичээл сургалт явуулах

хэрэгцээ (МБСБ-ийн суралцагчдын үзэж байгаагаар)

Зураг 22. МБСБ-ийн суралцагсдад БЗДХ/ХДХВ/ДОХ-ын талаар хичээл сургалт явуулах

хэрэгцээ /хүйсээр/

МБСБ-ийн суралцагчид БЗДХ/ХДХВ/ДОХ-ын талаар хичээл сургалт явуулах хэрэгцээг

үнэлсэн байдлыг үерхэл болон гэрлэлтийн байдлаар авч үзэхэд суралцагч найз

охинтой/залуутай байх нь нийтлэг бөгөөд үерхэж байсан одоогоор найз охин/залуугүй

суралцагч ч БЗДХ/ХДХВ/ДОХ-ын талаар хичээл сургалт явуулах хэрэгцээ их болон маш

их гэж үзсэн нь суралцагчдад энэ талын мэдлэг, мэдээлэл хэрэгцээтэй байгааг харуулж

байна.

Зураг 23. МБСБ-ийн суралцагчид БЗДХ/ХДХВ/ДОХ-ын талаар хичээл сургалт явуулах

хэрэгцээ /үерхэл болон гэрлэлтийн байдлаар/

БЗДХ/ХДХВ/ДОХ болон эрүүл мэндийн талаарх хичээлийг суралцагчдад сонирхолтой

байдлаар буюу ярилцлагын аргаар явуулдаг илүү өгөөжтэй хэмээн үзсэн бөгөөд тоглоом

тоглох, сонирхолтой үзүүлэн материалыг өргөнөөр ашиглавал хичээл үр дүнтэй болдог

гэж үзжээ.

МБСБ-ийн суралцагчдад дээрх чиглэлийн хичээлийг тусдаа бие даасан хичээл хэлбэрээр

орвол зохимжтой хэмээн судалгаанд оролцогчдын 44,7 хувь нь үзжээ. Хичээлийн лекц,

семинар хосолсон хэлбэрээр орвол тохиромжтой хэмээн 31,4 хувь нь, лекц хэлбэрээр

28,8 хувь нь, семинар хэлбэрээр 12 хувь, бие даасан ажил, дадлага хэлбэрээр 23,6 хувь,

бусад хэлбэрээр хэмээн 4,2 хувь нь үзжээ.

Зураг 24. БЗДХ/ХДХВ/ДОХ болон эрүүл мэндийн талаарх хичээлийн хэлбэр (МБСБ-ийн

суралцагчдын үзэж байгаагаар)

Дээрх чиглэлийн хичээлээр суралцагчид ХДХВ/ДОХ, үерхэл нөхөрлөл, мансууруулах

бодис, БЗДХ-ын талаар судлахыг чухалчилсан бөгөөд бусад чиглэлийн мэдээллийг ч

авахыг хүссэн байна.

Зураг 25. Суралцагчдынмэдээлэл авахыг хүссэн сэдвийн чиглэл

БЗДХ/ХДХВ/ДОХ-ын талаарх мэдээлэл авдаг эх сурвалжийг судалж үзвэл МБСБ-ийн

суралцагч дараах эх сурвалжуудаас авдаг байна. Хичээл сургалтаас олж авч буй

мэдээлэл дөнгөж 16 хувийг эзэлж байгаа нь Эрүүл мэндийн хичээлийн чанар, агуулгыг

сайжруулж суралцагчад тохиромжтой арга хэлбэрийг сонгох шаардлагатай болохыг

харуулж байна.

Зураг 26 . БЗДХ/ХДХВ/ДОХ-ын талаарх мэдээлэл авдаг эх сурвалж (давхардсан тоогоор)

Бусад гэсэн үзүүлэлтэнд эмч, багш нар, нийгмийн ажилтанаас мэдээлэл авдаг гэжээ.

МБСБ-ийн номын санд БЗДХ/ХДХВ/ДОХ-ын талаарх ном, унших материал бараг байхгүй

гэж суралцагч хариулж байгаа ч номын сандаа суудаггүй оюутан судалгаанд оролцсон

оюутны 70 гаруй хувийг эзэлж байгаа нь харамсалтай.

Эрүүл мэндийн хичээлийг үзэж судлахтай холбоотой хүндрэл бэрхшээл бараг гардаггүй

(20,4 хувь) гэж суралцагч ярьж байгаа боловч суралцагчдынидэвх оролцоо муу (43,7

хувь), ном сурах бичиг, унших материал дутмаг, хүрэлцээгүй (19,5 хувь), ЕБС-д үзсэн

зүйлийг давтдаг (6 хувь), багш нарын мэдлэг, заах арга барил, чадвар муу (5,7 хувь)

хичээл сонирхолгүй байдлаар явагддаг (4,6 хувь) гэж тус тус үзсэн. Иймээс МБСБ-ийн

суралцагчад эрүүл мэндийн боловсрол олгохдоо дээрх зүйлийг бодолцож хичээлийн

хөтөлбөр, агуулга, арга зүйгээ сонгохдоо анхаарах хэрэгтэй санагдана.

Эрүүл мэндийн хичээл сургалтыг ямар хэлбэрээр хэрхэн зохион байгуулвал үр дүнтэй вэ

гэсэн асуултанд багш нар дараах байдлаар хариулсан.

Хүснэгт 14. Багш нарын үзэж байгаагаар эрүүл мэндийн хичээлийг орох цаг

№ Хугацаа Хичээлийн цаг Багш нарын хариулсан хувь

1 7 хоногт 2 цаг 68,7%

2 14 хоногт 2 цаг 25%

3 7 хоногт 4-6 цаг 6,3%

Дээрх мэдээллээс харвал багш нарын дийлэнх нь эрүүл мэндийн хичээлийг 7 хоногт 2

цагаар орох нь зүйтэй гэж үзсэн байна. Судалгаанд хамрагдсан бүх багш нар тус

хичээлийг ямар нэгэн хэмжээгээр орох хэрэгтэй гэдгийг хэлж байлаа.

Хүснэгт 15. Хичээл сургалт явуулах тохиромжтой хэлбэр (багш нарын үзэж байгаагаар)

№ Хичээлийн хэлбэр Хувь

1 Лекц, семинар, дадлага хосолсон 29,4%

2 Дадлага хэлбэрээр 23,5%

3 Семинарын хэлбэрээр 17,6%

4 Клуб байгуулах 5,8%

5 Сонгон суралцах 5,8%

6 Лекц, семинар хосолсон хэлбэрээр 5,8%

7 Хөгжилтэй, тоглоомын арга хэлбэрээр 5,8%

Хүснэгт 16. Хичээл сургалт явуулах тохиромжтой хэлбэр (суралцагчдын үзэж

байгаагаар)

№ Хичээлийн хэлбэр Хувь

1 Лекц, семинар, дадлага хосолсон 28,8%

2 Семинарын хэлбэрээр 12%

3 Бие даасан ажил, дадлага хэлбэрээр 23,6

4 Лекц, семинар хосолсон хэлбэрээр 31,4%

Бие даасан ажил, дадлага хэлбэрээр – 23,6 хувь нь явуулбал үр дүнтэй байх болно гэж

үзэв. Эндээс харахад багш болон суралцагчдыналь аль нь лекц уншаад байх сонирхолгүй

байна. Харин асуудал шийдвэрлэсэн, амьдралд ойрхон, харилцан ярилцсан, бие даасан

ажлын хэлбэрээр хичээлийг явуулаасай гэж хүсч байна.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ. СУДАЛГААНЫ ДҮГНЭЛТ, ЗӨВЛӨМЖ

4.1 Дүгнэлт

Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагад суралцагдын БЗДХ/ХДХВ/ДОХ-оос

сэргийлэх талаарх мэдлэг, хандлага, дадал болон тэдэнд олгож буй ЭМБ-ын өнөөгийн

байдлыг судалж, хэрэгцээ шаардлагыг тодорхойлох зорилго бүхий судалгааны дүнд

дараах дүгнэлтэд хүрч байна. Үүнд:

1. Эрүүл мэндийн боловсрол, түүнийг хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдэж, сүүлийн

жилүүдэд үндэсний хэмжээний стратеги төлөвлөгөө боловсруулагдсан нь тухайн

салбарын цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж байна

2. Эрүүл мэндийн боловсролын тогтолцоо бүрэн утгаараа хараахан бэхжиж чадаагүй

байна. Өөрөөр хэлбэл хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, хийгдэж буй томоохон

өөрчлөлтүүд нь зөвхөн бага, дунд боловсролыг хамарч байгаа учраас Мэргэжлийн

боловсролын сургалтын байгууллагын хэмжээнд Эрүүл мэндийн боловсрол олгох

асуудал үндсэндээ орхигдоод байна.

3. Эрүүл мэндийн боловсрол олгох явдал МБСБ тус бүр дээр харилцан адилгүй

байгаагийн зэрэгцээ зарим МБСБ-д эрүүл мэндийн хичээл орохгүй байгаа нь нэг

талаас сургалтын төлөвлөгөө, түүний хэрэгжилт нөгөө талаас боловсон хүчний

асуудалтай холбоотой болох нь судалгааны дүнгээс харагдаж байна.

4. Эрүүл мэндийн боловсрол олгох багшлах боловсон хүчний хувьд хангамж, хүрэлцээ

МБСБ-ийн хүрээнд шийдэгдээгүйгээс гадна мэргэжил дээшлүүлэх сургалт семинарт

хамрагдсан багш нарын тоо хангалтгүй байна. МБСБ-д эрүүл мэндийн хичээл зааж буй

багш нарын дийлэнх нь (92.5 хувь) тус чиглэлээр сургалт, семинарт огт хамрагдаагүй

байна.

5. Эрүүл мэндийн хичээл зааж буй багш нар өөрсдийн нөөц боломжинд тулгуурлан

хичээлийг зааж байгаа бөгөөд эрүүл мэндийн хичээлийн агуулга сургууль тус бүрт

харилцан адилгүй байна. МБСБ-д эрүүл мэндийн хичээлтэй холбоотой ном гарын

авлага, тараах материал, үзүүлэн таниулах материал, бусад хэрэглэгдэхүүн

хангалтгүй, сургалтын материаллаг орчин төдийлөн бүрдээгүй байна.

6. МБСБ-д суралцагчдын БЗДХ/ХДХВ/ДОХ-ын талаарх мэдлэгийн түвшин хангалтгүй

байна. Өөрөөр хэлбэл, БЗДХ/ХДХВ/ДОХ-той холбоотой асуудлуудын талаар буруу

ташаа ойлголт, хандлага багагүй байна. Энэ нь насны түвшин доошлохын хэрээр илүү

ажиглагдаж байна. Түүнчлэн судалгаанд оролцогчдын дунд ХДХВ-ын халдвараас

сэргийлэх үүднээс сайн дурын шинжилгээ зөвлөгөөнд хамрагдахаас татгалзах, мөн

өөрсдийгөө БЗДХ-т өртөх ямар нэгэн эрсдэлгүй эсвэл эрсдэл байгаа эсэх талаар

мэдэхгүй байх тохиолдол ч нэлээд байна.

7. МБСБ-д суралцаж буй дээрх насны хүүхэд залуучуудын бэлгийн зан үйл, дадлын

хувьд анхаарал татсан олон асуудал хөндөгдөж байна. Тухайлбал, тэдний дунд

бэлгийн хавьталд эрт орох, тохиолдлын болон хамгаалалтгүй бэлгийн хавьталд орох,

БЗДХ авах, жирэмслэх явдал багагүй байна.

8. Хорт зуршил буюу архи, согтууруулах ундааны хэрэглээ өндөр байна. Тухайлбал, 2

хүүхэд тутмын 1 нь архи, согтууруулах ундааг ямар нэгэн хэмжээгээр хэрэглэдэг

бөгөөд архи, согтууруулах ундаа хэрэглэсний дараа бэлгийн хавьталд орох явдал

түгээмэл байна. Мансууруулах бодисын талаарх ойлголт мэдлэг хангалтгүй бөгөөд

МБСБ-ийн суралцагчдын дийлэнх нь мансууруулах бодист архи, тамхийг хамруулан

ойлгож байна. Гэхдээ өвс татах, цавуу үнэрлэх зэргээр мансууруулах бодисыг

хэрэглэж үзсэн цөөн тохиолдол гарч байлаа.

9. Амьдрах ухааны чадварын хувьд МБСБ-ийн суралцагчид өөртөө итгэх итгэл доогуур,

үе тэнгийнхний ятгалга нөлөөнд автахгүй байх, татгалзах, шийдвэр гаргах чадвар сул

байна. Бэлгийн амьдралын талаар хэн нэгэнтэй ярилцаж чаддаггүй, ярилцсан ч

ихэнхдээ найз нөхөд болон үе тэнгийхэнтэйгээ ярилцдаг, цаашилбал БЗДХ-аар өвчлөх

тохиолдол багагүй гардаг бөгөөд халдварыг илрүүлэх шинжилгээ оношилгоонд

хамрагдах тал дээр ч туйлын хангалтгүй байгаа нь харагдаж байна.

10. МБСБ-ийн суралцагчдын дунд сэтгэл санааны хямралд орох явдал нэлээдгүй

тохиолддог бөгөөд амиа хорлох бодол төрөх тохиолдол цөөнгүй байна. Сэтгэл

санааны хямралд орсон үедээ дийлэнх нь найз нөхөдтэйгээ ярилцах, архи,

согтууруулах ундаа хэрэглэж байна. Хэн нэгнээс тусламж авах шаардлагатай

тохиолдолд дийлэнх нь эцэг эх, багш болон мэргэжлийн хүмүүст бараг ханддаггүй

харин найз нөхөддөө хандах явдал маш өндөр байна. Энэ нь тэднийг улам эрсдэлтэй

байдалд оруулж байгаа хэрэг юм.

11. МБСБ-ийн суралцагчид болон багш нар эрүүл мэндийн хичээл зайлшгүй хэрэгцээтэй

бөгөөд тус хичээлийг бие даасан хэлбэрээр, аль болох сонирхолтой байдлаар зохион

байгуулах хэрэгтэй гэж үзсэн. МБСБ-ийн суралцагчдын үзэж байгаагаар агуулгын

хувьд Бэлгийн амьдрал, НҮЭМ, БЗДХ ба ХДХВ/ДОХ, мансууруулах бодис, харилцаа,

үерхэл нөхөрлөлийн талаар судлах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байлаа.

12. МБСБ-ийн багш нар болон суралцагчид эрүүл мэндийн хичээлийг долоо хоногт 2

цагаас доошгүй судлах шаардлагатай, зарим багш нарын хувьд нийт судлах цагийг

нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзсэн. Мөн түүнчлэн судалгаанд хамрагдсан, эрүүл

мэндийн хичээл заадаг нийт багш нар 100 хувь өөрсдийн мэргэжлээ дээшлүүлэх

сургалтанд хамрагдах хүсэлт гаргаж байсан нь тэдэнд эрүүл мэнд боловсрол олгох

талаар мэдлэгээ нэмэгдүүлэх, заах арга зүйгээ сайжруулах хэрэгцээ байгааг харуулж

байна.

3.2 Зөвлөмж

Дээрх тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, МБСБ-ийн суралцагчад эрүүл мэндийн

боловсрол олгох ажлын үр дүнг дээшлүүлэхийн тулд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлэх

шаардлагатай байна. Үүнд:

Бодлогын түвшинд:

МБСБ-д эрүүл мэндийн хичээл орох боломжийг бүрдүүлсэн эрх зүйн орчин, түүний

хэрэгжилтийг үнэлэх тогтолцоог боловсронгуй болгох хэрэгтэй. Энэ хүрээнд Бага дунд

боловсролын тухай хуулийн 6.1.4 болон Мэргэжлийн боловсрол сургалтын тухай

хуулийн 9-д нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Үүнд МБСБ-ийн

суралцагчдад Эрүүл мэндийн боловсрол гэсэн бие даасан хичээл оруулахаар тусгаж

өгөх нь зүйтэй. Мэргэжлийн боловсролын сургалтын стандартад Эрүүл мэндийн

хичээлийн агуулга, тус хичээлээр эзэмшвэл зохих мэдлэг, чадвар, хандлагыг тусгах.

МБСБ-ийг удирдлага, мэргэжил арга зүйгээр хангаж буй БСШУЯ-ны холбогдох хэлтэс,

мэргэжилтэн, ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг болон аймаг, хот, дүүргийн Боловсрол

соѐлын газрууд эрүүл мэндийн хичээлийн агуулга, стандарт түүний хэрэгжилтэд жил

бүр хяналт үнэлгээ хийх эрх зүйн орчныг бүрдүүлэх.

БСШУЯ, Мэргэжлийн боловсрол сургалтын агентлаг нь МБСБ-ийн удирдлагад эрүүл

мэндийн боловсрол болон БЗДХ/ХДХВ/ДОХ-оос сэргийлэх ажлын ач холбогдлыг

таниулах, сургалт сурталчилгааны ажыг зохион байгуулах

МБСБ-д ажиллаж буй ерөнхий эрдмийн багш нарын мэргэжлийг тасралтгүй

дээшлүүлэх, түүний үр дүнг тооцох заавар журмыг боловсруулан, холбогдох хуульд

тусгаж өгөх. Тухайлбал, МБСБ-ийн ерөнхий эрдмийн хичээл зааж буй багш нарын

мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагааг ЕБС-ийн багшийн мэргэжил дээшлүүлэх

тогтолцоотой уялдуулах. Мөн эрүүл мэндийн хичээл заах багш нарт тодорхой

шалгуурт тавьж, тус шалгуурт нийцэх багш нараар эрүүл мэндийн хичээлийг заалгах

эрх зүйн орчныг бүрдүүлэх.

БСШУЯ болон агентлаг нь БЗДХ/ХДХВ/ДОХ-ын чиглэлээр үйл ажиллагаа явуулж

байгаа олон улсын болон ТББ-уудтай хамтран ажиллахдаа хичээлийн жилийн эхэнд

эсвэл жил бүрийн эхний сард тухайн жилд эрүүл мэндийн боловсролын чиглэлээр

хэрэгжүүлэх үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэх уулзалт зохион

байгуулж, эдгээр байгууллагын үйл ажиллагаа болон боловсролын салбарын үйл

ажиллагааг интеграцчилах. Ингэснээр тус бүртээ салангид хийгддэг, эсвэл давхцал

үүсдэг зэрэг асуудлыг цэгцэлж, хөрөнгө хүч, цаг хугацаа, нөөц эх сурвалж,

боломжуудыг зөв оновчтой ашиглах нөхцлийг бүрдүүлнэ.

Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага болон багш нар:

МБСБ –д эрүүл мэндийн боловсрол олгохдоо цагийн багтаамжийг нэмэгдүүлж,

агуулгын хүрээг өргөтгөх ба суралцагчдын нас, сэтгэхүйн хөгжлийн онцлогт нийцүүлэн

амьдрах ухаанд суурилсан эрүүл мэндийн боловсрол тэр дундаа НҮЭМ, бэлгийн

боловсрол, БЗДХ/ХДХВ/ДОХ-той холбогдолтой сэдвүүдийн судлах цагийг нэмэгдүүлж,

суралцагчдад энэ талын чадвар дадлыг төлөвшүүлэхэд анхаарах.

МБСБ-ийн оюутны хэрэгцээ сонирхолд суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулах,

түүнийг хэрэгжүүлэх оновчтой хувилбарыг тогтоож, суралцагчдын эрүүл мэндийн

боловсрол олгох ажлыг үр өгөөжтэй зохион байгуулах.

МБСБ-ийн суралцагчдын сурах хэрэгцээ шаардлагад нийцүүлэн эрүүл мэндийн

хичээлтэй холбогдох ном, гарын авлага, зөвлөмж, үзүүлэн таниулах материал, бусад

хэрэглэгдэхүүний тоо хэмжээ, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, сургалтын орчин

бүрдүүлэхэд сургуулийн удирдлага болон багш нар идэвх санаачлагатай ажиллах,

үүнийг багш нарын бүтээгдэхүүн нийлүүлэх үр дүнгийн гэрээнд тусгаж тооцдог байх.

ЕБС-д эрүүл мэндийн боловсрол олгохдоо зөвхөн мэдлэгийн хүрээгээр

хязгаарлалгүйгээр чадвар, дадлыг эзэмшүүлэхэд анхаарч, сургалтын үр өгөөжийг

бодитой практик үр дүнд чиглүүлэх

Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын удирдлага, эмч, нийгмийн ажилтан

болон багш нарын бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээнд эрүүл мэндийн боловсролын

чиглэлийн ажлуудыг тусгаж хянаж, үнэлэх. Үнэлэхдээ сургалтанд хамрагдсан хүний

тоо, явуулсан сургалтын тоогоор бус суралцагчдын эзэмшсэн чадвар, дадал,

хандлагын түвшингээр үр дүнг тооцох

Эрүүл мэндийн хичээлийн орчин бүрдүүлэхэд санаачлагатай ажиллах. Тухайлбал:

эрүүл мэндийн кабинет байгуулах

Эрүүл мэндийн хичээл заах багш нарын бэлтгэлжилт:

Багш бэлтгэдэг их дээд сургуулиудыг төгссөн биологи - эрүүл мэнд, биеийн тамир -

эрүүл мэндийн багш нарыг авч ажиллуулах эсвэл одоо ажиллаж буй хими,

биологийн багш нарыг давтан сургаж, эрүүл мэндийн чиглэлээр мэргэшүүлэх

МБСБ-ийн эрүүл мэндийн хичээл зааж буй багш нарын мэргэжил дээшлүүлэх үйл

ажиллагааг жил тутам системтэй зохион байгуулах

Эрүүл мэндийн хичээл зааж буй багш нарыг ЕБС-ийн эрүүл мэндийн багшийн

мэргэжил дээшлүүлэх жилийн төлөвлөгөөт /ваучерийн/ сургалтанд хамруулах.

Хичээлээс гадуурх үйл ажиллагаа ба оюутны оролцоо:

МБСБ-д суралцагчдад эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр хичээлээс гадуурх

сургалт хүмүүжлийн ажлыг өргөжүүлэх шаардлагатай байна. Жишээлбэл:

БЗДХ/ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх чиглэлээр улирал тутам ухуулга

сурталчилгаа, тэмцээн уралдаан явуулж суралцагчдыг өргөнөөр хамруулсан үйл

ажиллагааг зохион байгуулах.

МБСБ-д суралцагчдын өөрийн удирдлагын байгууллагын эрүүл мэндийн чиглэлээрх

санал санаачлагыг дэмжих, тухайн сургуулийн оюутны холбооны жилийн ажлын

төлөвлөгөөнд эрүүл мэндийн боловсролын чиглэлээрх ажлуудыг тусгаж өгөх.

Дотуур байранд амьдарч буй суралцагчдад сургуулийн эмч, дотуур байрын багш,

оюутны байгууллагууд хамтарч эрүүл мэнд, эрүүл аж төрөх ѐсны талаар сургалт,

сурталчилгааны ажлыг тогтвортой зохион байгуулах.

Дотуур байруудын дунд “Эрүүл мэндэд ээлтэй дотуур байр”, “Эрүүл мэндийг дэмжигч

байгууллага” шалгаруулах. Үүнд мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын

дотуур байранд амьдарч буй суралцагчдын эрүүл мэндийн боловсрол,

БЗДХ/ХДХВ/ДОХ –оос урьдчилан сэргийлэх чадвар, дадлыг илэрхийлэх шалгууруудыг

багтаасан байх.

БЗДХ/ХДХВ/ДОХ-ын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын болон ТББ-

уудтай хамтран ажиллах, Жишээлбэл: дотуур байранд суралцагчдын дунд

БЗДХ/ХДХВ/ДОХ-ын чиглэлээр “Үе тэнгийн сургагч багш” бэлтгэх, эрүүл мэндийн

булан ажиллуулах гэх мэт.

МБСБ-ын суралцагчдын дотуур байрын багш нарын бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээнд

эрүүл мэндийн боловсролын чиглэлийн ажлуудыг тусгах, хянах үнэлэх. Үнэлэхдээ

сургалтанд хамрагдсан хүний тоо, явуулсан сургалтын тоогоор бус суралцагчдын

эзэмшсэн чадвар, дадал, хандлагын түвшингээр үр дүнг тооцох

ХАВСРАЛТУУД

I. Судалгааны асуултууд

1. МБСБ-ийн суралцагчдынБЗДХ/ХДХВ/ДОХ -ын талаарх мэдлэг, хандлага, дадлыг

тодорхойлох асуумж

Таны өгсөн мэдээлэл судалгааны үр дүнд үнэтэй хувь нэмэр оруулах бөгөөд таны өгсөн

мэдээллийн нууцыг бид чандлан хадгалах болно. Иймээс та энэхүү судалгаанд чин

сэтгэлээсээ оролцож, үнэн зөв хариулт өгөхийг хүсье.

Зөвлөмж:

Та асуултуудыг сайтар уншаад, түүний арын хүснэгтэнд байгаа хариултуудаас хамгийн

тохиромжтой гэсэн нэг хувилбарыг сонгож, түүний өмнө байрлах

нүдэнд гэсэн тэмдгээр тэмдэглэнэ үү.

Таны хэлэхийг хүссэн санаа хариултын хувилбарууд дотор байхгүй бол “бусад

……………….” гэсэн цэгийн оронд өөрийн санаа бодлыг чөлөөтэй илэрхийлж бичнэ үү.

Хариулт нь өгөгдөөгүй асуултанд өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, хариулна

уу.

Асуумжид хариулагчийн дугаар .........................

Байршлын код .......................................................

Үндсэн харьяалал: ..........................................................

Асуумж авсан ........................... ..... сар өдөр

БҮЛЭГ 1. Хариулагчийн шинж байдал

№ Асуулт Хариулт

100 Нас /бүтэн жилээр/

. . . . . .

101 Хүйс Эр

Эм

1

2

102 Хэддүгээр дамжаанд сурдаг

вэ? . . . . . .

103 Та одоо хаана амьдардаг вэ? Гэртээ

Дотуур байранд

Хамаатныхаа ах/эгчийнд

Таньдаг айлдаа

Хөлсний байранд

Бусад..........................................................

1

2

3

4

5

6

104 Таны үерхэл болон

гэрлэлтийн байдал

/гэрлэлтийн байдлын

Найз залуутай/Найз охинтой

Хүнтэй үерхэж байгаагүй

Өмнө нь үерхэж байгаад больсон

Гэрлэсэн

1

2

3

4

талаар зөвхөн 18-с дээш

насныхнаас асуух/

Хамтран амьдардаг

Салсан

Гэрлээгүй

5

6

7

БҮЛЭГ 2. БЗДХ/ХДХВ/ДОХ-ын талаарх мэдлэг

200 Та бэлгийн замаар дамжих

халдварын талаар хэр зэрэг

мэдэх вэ?

Хангалттай сайн мэднэ

Дунд зэрэг мэднэ

Бага зэрэг мэднэ

Мэдэхгүй

1

2

3

4

201 Эдгээрийн аль нь БЗДХ-т

хамаарах вэ?

Тэмбүү

Заг хүйтэн

Бөөрний үрэвсэл

Гепатит В, С

Трихомониаз

Хламид

Сүрьеэ

Намилзгана

Мөөгөнцөр

Бэлэг эрхтний үү

ХДХВ/ДОХ

Томуу

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

202 БЗДХ-ууд ямар замаар

дамжин халдварлах вэ?

Аяга, таваг, алчуур гэх мэт ахуйн замаар

Хамгаалалтгүй бэлгийн хавьтлаар

Зүү тариур, эмнэлгийн хэрэгслээр

Үнсэлцэхэд

Эхээс урагт

Цусаар

Ханиаж, найтаах үед

Шулуун гэдсээр бэлгийн хавьтал үйлдэхэд

Халдвартай хүнтэй нэг өрөөнд хамт байх

Шумуулаар

Шулуун гэдсээр бэлгийн хавьтал үйлдэхэд

Бусад .....................................................................

...........................................................................

Мэдэхгүй

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

203 БЗДХ-ын үед ямар шинж

тэмдэг илэрдэг вэ?

Ямар ч шинж тэмдэг илрэхгүй

Шээсний сүвээс ялгадас гарах

Бэлэг эрхтэн дээр цэврүү үүсэх

Бэлэг эрхтэн дээр шарх үүсэх

Бэлэг эрхтнээс цагаан юм ихээр гарах

Шээхэд хорсож, өвдөх

Цавины булчирхай цочиж томрох

Бэлэг эрхтэн дээр үү гарах

Халуурах

Бусад .......................................................

1

2

3

4

5

6

7

8

9

10

Мэдэхгүй 11

204 Таны бодлоор БЗДХ-ууд

эмчлэгддэг үү?

БЗДХ-ууд бүгд төгс эмчлэгдэнэ

Огт эмчлэгдэхгүй

Зарим нь эмчлэгдэнэ, зарим нь эмчлэгдэхгүй

Мэдэхгүй

1

2

3

4

205 БЗДХ-аас хэрхэн урьдчилан

сэргийлэх вэ?

Бэлгийн хавьтлыг тэвчих, хойшлуулах

Бэлгийн нэг хавьтагчтай байх

Хувийн ариун цэвэр сахих

Бэлгэвчийг тогтмол зөв хэрэглэх

Тохиолдлын бэлгийн хавьталд орохгүй байх буюу

тэвчих

Үнэнч байх

Бэлгийн хавьтлын дараа бэлэг эрхтнээ угаах

Архи дарс, мансууруулах бодис хэрэглэхгүй байх

Бусад.................................................................

1

2

3

4

5

6

7

8

9

206 Та ХДХВ/ДОХ-ын тухай

сонссон уу?

Тийм

Үгүй

1

2

207 ХДХВ ба ДОХ хоѐрын ялгаа

нь юу вэ?

ХДХВ нь ДОХ өвчний үүсгэгч

ДОХ нь ХДХВ-ийн халдвараар үүсгэгдсэн өвчин

Мэдэхгүй

Бусад ................................................................................

1

2

3

4

208 ХДХВ-ийн халдвар

шумуулаар дамжих уу?

Тийм

Үгүй

Мэдэхгүй

1

2

3

209 ХДХВ-ийн халдвартай хүнтэй

хоол хувааж идэх, нэг

жорлонд орох зэрэгт ХДХВ-

ийн халдвар дамжих уу?

Тийм

Үгүй

Мэдэхгүй

1

2

3

210 Гаднаасаа эрүүл харагдаж

байгаа хүн ХДХВ-ийн

халдвартай байж болох уу?

Тийм

Үгүй

Мэдэхгүй

1

2

3

211 Бэлгийн хавьталд орохыг

тэвчих нь ХДХВ-ийн халдвар

дамжих эрсдэлийг бууруулах

уу?

Тийм

Үгүй

Мэдэхгүй

1

2

3

212 ХДХВ-ийн халдваргүй, үнэнч

нэг бэлгийн хавьтагчтай байх

нь ХДХВ-йн халдвар дамжих

эрсдэлийг бууруулах уу?

Тийм

Үгүй

Мэдэхгүй

1

2

3

213 Бэлгэвч хэрэглэх нь ХДХВ-

ийн халдвар дамжих

эрсдэлийг бууруулах уу?

Тийм

Үгүй

Мэдэхгүй

1

2

3

БҮЛЭГ 3. БЗДХ/ХДХВ/ДОХ-ын талаарх хандлага

300 ХДХВ/ДОХ-д хэн өртөх

эрсдэлтэй вэ?

Биеэ үнэлэгчид

Зөвхөн залуучууд

Эрчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрчүүд

Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгчид

Өсвөр үеийнхэн

Жуулчид

Наймаачид

Хэн ч өртөж болно

Бусад ...........................................................

1

2

3

4

5

6

7

8

9

301 Таны хувьд ХДХВ-ийн

халдвар авах эрсдэл хэр

зэрэг гэж үзэж байна вэ?

Огт эрсдэлгүй

Бага зэрэг эрсдэлтэй

Дунд зэрэг

Өндөр эрсдэлтэй

Мэдэхгүй

1

2

3

4

5

302 Анхны бэлгийн хавьтлаар

БЗДХ болон ХДХВ-ийн

халдвар авах эрсдэлтэй юу?

Тийм

Үгүй

Мэдэхгүй

1

2

3

303 ХДХВ-ийн халдвар илрүүлэх

сайн дурын шинжилгээ,

зөвлөгөөний талаар Та

сонссон уу?

Сонссон

Сонсоогүй

1

2

304 ХДХВ-ийн халдвар илрүүлэх

шинжилгээг хаана өгч болох

вэ?

Өсвэр үе ирээдүйн босго төв

Улаан тууз эмнэлэг

БЗДХ-ын кабинет

Сургуулийн эмч

Өрхийн эмнэлэг

Сайн Дурын Шинжилгээ, Зөвлөгөө өгөх төв

Бусад................................................................

1

2

3

4

5

6

7

305 Та сайн дурын шинжилгээ,

зөвлөгөөнд хамрагдах уу?

Хамрагдана

Хамрагдахгүй

Эргэлзэж байна

1

2

3

306 Та үерхдэг найз

залуу/охиндоо ХДХВ-ийн

халдвар илрүүлэх шинжилгээ

хамт өгөхийг санал болгох

уу?

Тийм

Үгүй

Мэдэхгүй

1

2

3

307 БЗДХ болон ХДХВ-ийн

халдвар илрүүлэх шинжилгээ

өгөхийн ач холбогдол нь юу

вэ?

Ямар нэгэн халдвар авсан эсэхээ мэднэ

Халдваргүй гэдэг нь тогтоогдвол санаа амарна

Хэрвээ халдвар авсан бол эрт эмчлүүлнэ

Сөрөг үр дагавраас сэргийлнэ

Бусдад халдвар тараахаас сэргийлнэ

Бусад .......................................................................

1

2

3

4

5

6

308 Хэрвээ найз чинь бэлгэвч

хэрэглэхийг санал болговол

Эвгүй санагдана

Дуртайяа хүлээн авна

1

2

танд ямар санагдах вэ? Тэр ямар нэгэн халдвартай юм болов уу гэж бодно

Тэр намайг БЗДХ-тай байж магадгүй гэж сэжиглэж

байна гэж бодно

Бусад

.....................................................................................

3

4

5

309 Бэлгийн хавьталд орох үед

эмэгтэй хүн бэлгэвчийг санал

болгох нь ичгэвтэр зүйл

Тийм

Үгүй

1

2

310 Таны хувьд бэлгэвч

хэрэглэхэд хамгийн

бэрхшээлтэй зүйлс юу вэ?

Бэлгэвчийг хэрхэн зөв хэрэглэх талаар мэдэхгүй

Бэлгэвч худалдан авахад ичгэвтэр байдаг

Бэлгэвч худалдан авахад үнэтэй

Бэлгэвч олдоц муутай

Миний найз залуу/охин бэлгэвч хэрэглэх дургүй

Бэлгэвч хэрэглэе гэж найздаа хэлэхээс ичдэг

Бусад ...........................................................................

............................................................................................

1

2

3

4

5

6

7

8

311 Бэлгэвч хэрэглэх нь дараах

сул талтай.

Бэлгийн дур хүсэл бууруулдаг

Бэлгийн чадавхид сөргөөр нөлөөлдөг

Бодисын солилцоо явагдахад саад учруулдаг

Эдгээр бүгд хамрагдана

Эдгээрийн аль нь ч биш

Мэдэхгүй

1

2

3

4

5

6

312 БЗДХ авсан тохиолдолд Та

хэнд хандах вэ?

Эмчид

Найздаа

Аав ээждээ

Ах эгчдээ

Эмийн санчид

Сургуулийн эмчид

Сайн дурын шинжилгээ, зөвлөгөө өгөх төвд

Өсвөр үеийн кабинетад

Хэнд ч хандахгүй

Бусад .....................................................................

1

2

3

4

5

6

7

8

9

10

313 Таны ойр дотны хэн нэгэн хүн

ХДХВ/ДОХ-т өртсөн бол Та

түүнд хэрхэн хандах вэ?

Би түүнтэй хуучин байснаараа л харилцана

Болгоомжлон аль болох уулзахгүй байхыг хичээнэ

Түүнд тусалж, дэмжихийг хичээнэ

Би тэр хүнийг надаас хол байхыг шаардана

Ийм хүнийг нийгмээс тусгаарлах хэрэгтэй

Шууд харилцаагаа тасална

Мэдэхгүй

Бусад .................................................................

1

2

3

4

5

6

7

8

БҮЛЭГ 4. Бэлгийн зан үйл, дадал

400 Та бэлгийн амьдралын

талаар болон

БЗДХ/ХДХВ/ДОХ-ын талаар

Тийм

Үгүй

Хэзээ ч ярилцаж байгаагүй

1

2

3

хэн нэгэнтэй ярилцдаг уу?

401 Та дээрх сэдвээр хэнтэй

чөлөөтэй ярилцдаг вэ?

Үерхдэг найзтайгаа

Үе тэнгийнхэнтэйгээ

Аав ээжтэйгээ

Ах эгчтэйгээ

Ангийн багштайгаа

Сургуулийн эмчтэй

Зөвлөгөө өгөх газрын ажилтантай

Бусад ...................................................................

1

2

3

4

5

6

7

8

402 Та бэлгийн хавьталд орж

байсан уу?

Тийм

Үгүй (413 дугаар асуулт руу шилжинэ үү)

1

2

403 Анх бэлгийн хавьталд

орохдоо хэдэн настай байсан

бэ?

. . . . . .

404 Та анх ямар хүнтэй бэлгийн

хавьталд орсон бэ?

Эхнэртэйгээ/нөхөртэйгээ

Хамтран амьдрагчтайгаа

Найз охинтойгоо/найз залуутайгаа

Таалагддаг хүнтэйгээ

Биеэ үнэлэгчтэй

Тохиолдлын хүнтэй

Бусад ................................................

1

2

3

4

5

6

7

405 Та анхны бэлгийн хавьталд

орохдоо бэлгэвч хэрэглэсэн

үү?

Тийм

Үгүй

1

2

406 Та хэдэн хүнтэй бэлгийн

хавьталд орсон бэ?

..........

407 Та сүүлийн 12 сарын

хугацаанд тохиолдлын

бэлгийн хавьталд орсон уу?

Тийм

Үгүй

1

2

408 Та сүүлийн удаа тохиолдлын

бэлгийн хавьталд орохдоо

бэлгэвч хэрэглэсэн үү?

Тийм

Үгүй

1

2

409 Та сүүлийн 12 сарын

хугацаанд бэлгэвч хэрэглэх

талаар бэлгийн хостойгоо

ярилцсан уу?

Тийм

Үгүй

Бэлгийн хос байхгүй

1

2

3

410 Өнгөрсөн 12 сарын хугацаанд

БЗДХ илрүүлэх шинжилгээ

хийлгэсэн үү?

Тийм

Үгүй

1

2

411 Өнгөрсөн 12 сарын хугацаанд

ХДХВ-ийн халдвар илрүүлэх

шинжилгээ хийлгэсэн үү?

Тийм

Үгүй

1

2

412 Та БЗДХ-аар өвдөж байсан

уу?

Тийм

Үгүй

1

2

413 Та БЗДХ-аар өвдөж байсан

хэн нэгнийг мэдэх үү?

Мэднэ

Мэдэхгүй

1

2

414 Таны бодлоор таны үе

тэнгийнхний дунд БЗДХ–аар

өвчлөх тохиолдол хэр зэрэг

байдаг вэ?

Их байдаг

Дунд зэрэг байдаг

Бага зэрэг байдаг

Бараг байдаггүй

Мэдэхгүй

1

2

3

4

5

Бүлэг 5. Хорт зуршил

500 Та архи, согтууруулах ундаа

хэрэглэж байсан уу?

Тийм

Үгүй (502 дугаар асуулт руу шилжинэ үү)

1

2

501 Та архи, согтууруулах ундааг

хэр зэрэг хэрэглэдэг вэ?

Долоо хоногт 1- 2 удаа

Сард 1-2 удаа

Улиралд 1-2 удаа

Жилд 1-2 удаа

Огт хэрэглэдэггүй

1

2

3

4

5

502 Таны үе тэнгийнхний дунд

архи, согтууруулах ундаа

хэрэглэсний дараа бэлгийн

хавьталд орох тохиолдол хэр

зэрэг байдаг вэ?

Нэлээд их байдаг

Бага зэрэг байдаг

Тийм тохиолдол огт байхгүй

Мэдэхгүй

1

2

3

4

503 Та мансууруулах бодисын

талаар хэр зэрэг мэдэх вэ?

Хангалттай мэднэ

Дунд зэрэг

Бага зэрэг мэднэ

Огт мэдэхгүй (505 дугаар асуулт руу шилжинэ үү)

1

2

3

4

504 Та өөрийн мэдэх

мансууруулах бодисоос

нэрлэнэ үү?

/2-3-г нэрлэнэ үү/

.............................................................

.............................................................

.............................................................

505 Ер нь таны ойролцоо насны

хүүхэд залуучуудын дунд

мансууруулах бодис хэрэглэх

явдал хэр зэрэг байдаг вэ?

Маш их байдаг

Их байдаг

Зарим нэг тохиолдол байдаг

Бараг байдаггүй

Огт байдаггүй

1

2

3

4

5

506 Ер нь хүүхэд залуучуудын

дунд ямар төрлийн

мансууруулах бодисыг

ихэвчлэн хэрэглэдэг вэ?

Судсаар тарих

Үнэрлэх

Ууж хэрэглэх

Бусад ........................................................................

1

2

3

4

507 Таны хувьд ямар нэгэн

төрлийн мансууруулах бодис

хэрэглэж үзсэн үү?

Олон удаа хэрэглэж үзсэн

Хэд хэдэн удаа хэрэглэж үзсэн

Ганц хоѐр удаа л хэрэглэж үзсэн

Огт хэрэглэж үзээгүй

1

2

3

4

508 Сүүлийн 2-3 жилд 2 долоо

хоногоос дээш хугацаагаар

сэтгэл гутралд орох явдал

Тийм

Үгүй

Сайн санахгүй байна

1

2

3

гарч байсан уу?

509 Танд хэзээ нэгэн цагт амиа

хорлох тухай бодол төрж

байсан уу?

Тийм

Үгүй

Сайн санахгүй байна

1

2

3

510 Ер нь сэтгэл маш их

тавгүйрхэж, гутрах үедээ хэнд

хандаж зөвлөгөө авч байсан

бэ?

Ангийн багш

Бусад багш

Нийгмийн ажилтан

Эцэг эх

Найз нөхөд

Ах эгч

Сургуулийн эмч

Хэнд ч хандаж байгаагүй

Бусад ..............................................................

1

2

3

4

5

6

7

8

9

Бүлэг 6. Амьдрах ухааны чадвар

600 Та чөлөөт цагаа хаана

өнгөрөөдөг вэ?

Номын санд

Бааранд

Найзындаа

Спорт зааланд

Бусад ..............................................................

1

2

3

4

5

601 Чөлөөт цагаараа ихэвчлэн юу

хийдэг вэ?

................................................................................................

.........

................................................................................................

........

................................................................................................

........

................................................................................................

...........

................................................................................................

...........

602 Хэрвээ үерхдэг найз чинь

таныг хүсээгүй үед бэлгийн

хавьтал үйлдэхийг ятгавал та

яах вэ?

Шууд үгүй гэж хэлнэ

Дараагийн удаа гэж хойшлуулна

Ийм зүйлд бэлэн биш байгаа гэдгээ хэлнэ

Түүний ятгалганд автана

Яахаа сайн мэдэхгүй байна

Бусад.....................................................

1

2

3

4

5

6

603 Үерхдэг найз чинь таныг

гомдоож, байнга дарамталдаг

бол та яах вэ?

Харилцаагаа тасална

Харилцаагаа үргэлжлүүлсээр байна

Түүний энэ зан таалагдахгүй байгааг хэлж, цаашдаа

энэ

хэвээр байвал түүнтэй үерхэхээ болино гэдгээ хэлнэ

Бусад

1

2

3

604 Хүндрэл бэрхшээлтэй

асуудал тулгарвал Та хэрхэн

даван туулах вэ?

Найз нөхөддөө хэлж, тэднээс тусламж авна

Аав ээждээ хэлж, тэднээс тусламж авна

Мэргэжлийн хүнд хандаж, зөвлөгөө авахыг хичээнэ

1

2

3

Хэнд ч хэлэлгүйгээр өөрөө зохицуулахыг хичээнэ

Бусад ......................................................................

4

5

605 Бэлгийн хавьталд орох эсэх

тухай шийдвэрийг Та хэрхэн

гаргах вэ?

606 Та стресст орсон үедээ юу

хийдэг вэ?

Найзтайгаа ярилцдаг

Ном уншдаг

Гадуур алхдаг

Кино үздэг

Завгүй байхыг хичээдэг

Архи, согтууруулах ундаа хэрэглэдэг

Бусад ........................................................................

1

2

3

4

5

6

7

БҮЛЭГ 7. Мэдээллийн эх сурвалж, хэрэгцээ

700 БЗДХ/ХДХВ/ДОХ-ын талаарх

мэдээллийг ихэвчлэн хаанаас

авдаг вэ?

Телевиз

Радио

Хичээл сургалт

Сонин

Интернет

Найз нөхөд

Ном, гарын авлага, санамж

Эмч

Эцэг, эх

Бусад..............................................................

1

2

3

4

5

6

7

8

9

10

701 Таны сурч буй МБСБ-д НҮЭМ

болон БЗДХ/ХДХВ/ДОХ-ын

холбогдолтой сэдвээр хичээл

ордог уу?

Тийм

Үгүй_________________________________________

1

2

702 Та тэдгээр хичээлээс

БЗДХ/ХДХВ/ДОХ-ын талаар

хэр зэрэг зүйл мэдэж авсан

бэ?

Хангалттай их зүйл мэдэж авсан

Их зүйл мэдэж авсан

Зарим нэг зүйлийн талаар мэдэж авсан

Маш бага зүйл мэдэж авсан

Юу ч мэдэж авч чадаагүй

1

2

3

4

5

703 Дээрх чиглэлээр хичээлээс

гадна МБСБ-ийн суралцагчад

зориулсан өөр ямар үйл

ажиллагаа явагддаг вэ?

Бусад хэлбэрийн сургалтууд

Сурталчилгааны ажил

Зөвлөгөө өгөх үйлчилгээ

Тэмцээн уралдаан

Төсөл, хөтөлбөр

Сайн дурын үйл ажиллагаа

Бусад .......................................................................

1

2

3

4

5

6

7

704 МБСБ-ийн номын санд дээрх

сэдвийн холбогдолтой ямар

ямар унших материал байдаг

вэ?

Ном, гарын авлага

Тараах материал үзүүлэн

Сонин, сэтгүүл

Видео хичээл

1

2

3

4

Бусад ...................................................................... 5

705 МБСБ-д энэ талын хичээл

сургалттай холбоотой

хүндрэл бэрхшээлтэй ямар

асуудлууд гардаг вэ?

Ном сурах бичиг, унших материал дутмаг

Багш нарын мэдлэг, заах арга барил, чадвар тааруу

Хичээл сонирхолгүй байдлаар явагддаг

Хичээлийн агуулга тохиромжгүй /хүнд/хөнгөн/

Хичээлийн цагийн ачаалал их

Суралцагчдынидэвх оролцоо тааруу

Бусад .........................................................................

1

2

3

4

5

6

7

706 Таны бодлоор МБСБ-д

суралцаж байгаа суралцагчад

БЗДХ/ХДХВ/ДОХ-ийн талаар

хичээл сургалт явуулах

хэрэгцээ шаардлага хэр зэрэг

байна вэ?

Маш их хэрэгтэй

Их хэрэгтэй

Зарим талаараа хэрэгтэй

Бараг л хэрэггүй байх

Огт хэрэггүй

1

2

3

4

5

707 МБСБ-ийн суралцагчад дээрх

чиглэлийн хичээлийг ямар

байдлаар оруулбал илүү

тохиромжтой вэ?

Тусдаа бие даасан хичээл байвал тохиромжтой

Бусад хичээлтэй хавсарсан байдлаар орох

Сонгон судлах байдлаар орох

Сайн дурын клуб хэлбээр хичээллэх

Бусад ........................................................................

1

2

3

4

5

708 Хичээлийг ямар хэлбэрээр

зохион байгуулах нь

суралцагчад илүү үр өгөөжтэй

байх вэ?

Лекц, семинар хосолсон хэлбэрээр

Лекц хэлбэрээр

Семинар хэлбэрээр

Бие даасан ажил, дадлага хэлбэрээр

Бусад ............................................................................

1

2

3

4

5

709 Та цаашид ямар сэдвээр илүү

их мэдээлэл авахыг хүсч

байна вэ?

Бэлгийн амьдралын талаар

БЗДХ-ын талаар

ХДХВ/ДОХ-ын талаар

Үерхэл нөхөрлөл

НҮЭМ-ийн талаар

Бэлгэвчийн талаар

Харилцааны талаар

Үе тэнгийн дарамт шахалтаас зайлсхийх талаар

Мансууруулах бодисын талаар

Бусад ..................................................................

..................................................................................

............................................................................................

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

710 Таны бодлоор эрүүл мэнд

/НҮЭМ/-ийн хичээлийг ямар

мэргэжлийн багшаар

заалгавал суралцагчад илүү

үр өгөөжтэй байх вэ?

...............................................................................................

...............................................................................................

...............................................................................................

...............................................................................................

…………………………………………………………………

…………………………………………………………………..

711 Дээрх яригдсан сэдвүүдтэй

холбогдуулан нэмж хэлэх

...............................................................................................

...............................................................................................

санал юу байна вэ? ...............................................................................................

...............................................................................................

Бидний судалгааны ажилд идэвхтэй оролцож үнэн зөв мэдээлэл өгсөн Танд баярлалаа.

2. МБСБ-ийн суралцагчдынХДХВ/ДОХ/БЗДХ-ын талаарх мэдлэг, хандлага,

дадлыг тогтоох фокус бүлгийн ярилцлагын удирдамж

Ярилцлагын зорилго: МБСБ-ийн суралцагчдынХДХВ/ДОХ/БЗДХ-ын талаарх

мэдлэг, хандлага, дадлыг тогтоох, хэрэгцээг

тодорхойлох

Ярилцлага хийх газар: ..........................................

Ярилцлага хийсэн сар, өдөр: 20 .... оны .... -р сарын .....

Ярилцлагын цаг: Эхэлсэн цаг .......................

Дууссан цаг ......................

Ярилцлага авагч / /

Тэмдэглэл хөтлөгч / /

1. Танилцуулга:

Ярилцлагад оролцогчидтой мэндэлж, судалгааны зорилго, ямар байгууллагаас тус

судалгааг хийж байгааг болон өөрсдийгөө танилцуулна.

2. Ярилцлагыг эхлэх

Ярилцлагад оролцогчдоос өөрсдийгөө товч танилцуулахыг хүсч, хаанаас ирсэн,

хэддүгээр курст суралцаж байгаа зэргийг асуун, чөлөөтэй нээлттэй байх уур амьсгалыг

бүрдүүлэхийг хичээнэ. Тус ярилцлагын явцад тэдний өгөх мэдээлэл нь бидний хувьд

чухал үнэ цэнэтэй болохыг хэлж, илэн далангуй нээлттэй ярилцахыг хүсч, ярилцлагын

явц хэрхэн явагдахыг тайлбарлана.

Ярилцлагын асуулт

I. БЗДХ/ХДХВ/ДОХ-ын талаарх суралцагчдынмэдлэг, чадвар, зан үйлийн

талаар

1. МБСБ-д суралцаж байгаа суралцагчдынэрүүл мэндийн талаарх ойлголт, мэдлэг ямар

байна вэ?

a. НҮЭМ-ийн талаарх ойлголт мэдлэг

b. БЗДХ/ХДХВ/ДОХ/-ийн талаарх ойлголт мэдлэг

c. ЕБС-д суралцаж байхдаа энэ талын ямар ямар сэдэв агуулгыг судалж, авч

байсан бэ? Хангалттай хэмжээний мэдээ мэдээлэл авч чадсан эсэх?

2. Суралцагч БЗДХ/ХДХВ/ДОХ-оос өөрсдийгөө хамгаалах, тэдгээрээс урьдчилан

сэргийлэх ямар чадвар дадал эзэмшсэн бэ?

a. Өөрийгөө хамгаалах арга замуудыг хэр зэрэг мэддэг вэ?

b. Тэдгээр арга замуудыг бодит амьдрал дээр хэрэгжүүлэх тал дээр ямар байдаг

вэ?

3. МБСБ-ийн суралцагчдындунд БЗДХ/ХДХВ/ДОХ-д өртөх тохиолдол хэр байдаг вэ?

a. Суралцагчдындунд БЗДХ авах тохиолдол хэр зэрэг гардаг вэ?

b. БЗДХ авсан тохиолдолд ямар арга хэмжээ авдаг вэ?

4. МБСБ-ийн суралцагчдынхувьд БЗДХ/ХДХВ/ДОХ-ын талаарх мэдээ мэдээллийг

ихэвчлэн хаанаас авдаг вэ?

a. Ямар эх сурвалжуудаас ихэвчлэн дээрх чиглэлийн мэдээ мэдээллийг авдаг

b. Өөрсдөдөө хэрэгцээтэй мэдээ мэдээллийг хангалттай хэмжээнд авч чаддаг

эсэх

5. Интернэт, е-мэйлээр хүмүүстэй танилцаж, чаталдаг уу? Тэдгээр хүмүүс та нарт ямар

нэгэн санал тавьж байсан уу?

6. Суралцагч чөлөөт цагаа ихэвчлэн хаана, юу хийж өнгөрүүлдэг вэ?

7. Стипендээ юунд ихэвчлэн зарцуулдаг вэ?

8. МБСБ-ийн суралцагчдындунд архи, согтууруулах ундаа хэрэглэх явдал хэр зэрэг

байдаг вэ?

9. Оюутны байранд бэлгийн хүчирхийлэл, замбараагүй бэлгийн хавьтал үйлдэгдэх явдал

хэр зэрэг байдаг вэ?

10. Бэлгийн амьдрал, НҮЭМ-ийн талаар найз нөхөд, аав ээжтэйгээ ярилцдаг уу? Энэ

талаар хэнтэй илүү чөлөөтэй ярилцдаг вэ?

II. Эрүүл мэндийн боловсрол олгох сургалтын талаар

1. Танай сургуульд эрүүл мэндийн чиглэлээр ямар ямар хичээл ордог вэ? /ямар

байдлаар ордог/

a. Эрүүл мэнд гэсэн тусдаа бие даасан хичээл ордог эсэх

b. Өөр бусад хичээлийн хүрээнд эрүүл мэндтэй холбоотой тодорхой сэдвүүдээр

хичээл ордог эсэх

c. Ямар ямар сэдвүүдээр хичээл ордог вэ?

d. Эрүүл мэндийн хичээлийг ихэвчлэн ямар мэргэжлийн багш нар заадаг вэ?

e. Тухайн эрүүл мэндийн чиглэлээр зааж буй хичээлийн сэдэв агуулга, хичээлийн

зохион байгуулалт нь суралцагчад хэр зэрэг үр өгөөжтэй байдаг вэ?

f. Дээрх чиглэлээр хичээлээс гадуур өөр бусад ямар ямар арга хэмжээ, үйл

ажиллагаа явагддаг вэ?

g. Сургалтын материаллаг орчин нөхцөл ямар вэ?

2. Энэ талын хичээл сургалттай холбоотой ямар ямар хүндрэл бэрхшээл тулгардаг вэ?

a. Сургалтын орчин нөхцөл талаас ямар хүндрэл бэрхшээл гардаг

b. Хичээлийн агуулга, арга зүй зохион байгуулалттай холбоотой ямар хүндрэл

бэрхшээл гардаг вэ?

c. Багшийн мэдлэг туршлага болон суралцагчтай холбоотой ямар хүндрэл

бэрхшээлт гардаг вэ?

d. Өөр бусад хүндрэл бэрхшээл юу байна вэ?

3. Ер нь МБСБ-ийн суралцагчдынхувьд эрүүл мэндийн хичээл орох хэрэгцээ шаардлага

ямар байна вэ?

a. Цаашид эрүүл мэндтэй холбогдолтой ямар ямар сэдвүүдээр ойлголт мэдлэгээ

нэмэгдүүлэхийг хүсэж байна вэ?

b. Тусдаа бие даасан хэлбэрээр хичээл орох нь тохиромжтой юу, эсвэл бусад

хичээлүүдтэй хавсарч орох нь тохиромжтой байдаг уу?

4. МБСБ-ийн суралцагчад энэ чиглэлийн хичээл сургалтыг ямар хэлбэрээр зохион

байгуулах нь илүү үр дүнтэй вэ?

a. Хэчнээн цагийн хичээл байвал тохиромжтой вэ?

b. Ямар ямар сэдэв агуулгаар орвол зүгээр вэ?

c. Хичээлийн зохион байгуулалт, арга зүй нь ямар байвал зүгээр вэ?

5. Эдгээр асуудлуудтай холбогдуулан өөр ямар нэмэлт санал байна вэ?

3. МБСБ-ийн суралцагчдынХДХВ/ДОХ/БЗДХ-ын талаарх мэдлэг, хандлага,

дадлыг тогтоох, хэрэгцээг тодорхойлох багш нартай хийх ярилцлагын

удирдамж

Ярилцлагын зорилго: МБСБ-ийн суралцагчдынХДХВ/ДОХ/БЗДХ-ын талаарх

мэдлэг, хандлага, дадлыг тогтоох, хэрэгцээг

тодорхойлох

Ярилцлага хийх газар: ..........................................

Ярилцлага хийсэн сар, өдөр: 20 .... оны .... -р сарын .....

Ярилцлагын цаг: эхэлсэн цаг .......................

Дууссан цаг ......................

Ярилцлага авагч / /

Тэмдэглэл хөтлөгч / /

Ярилцлагын асуулт

1. МБСБ-д суралцаж байгаа суралцагчдынэрүүл мэндийн талаарх мэдлэг, хандлага

дадал ямар түвшинд байна вэ?

a. ЭМ-ийн, ялангуяа НҮЭМ-ийн талаарх ойлголт мэдлэг

b. БЗДХ/ХДХВ/ДОХ-ын талаарх ойлголт мэдлэг

c. Халдвараас урьдчилан сэргийлэх, өөрийгөө хамгаалах арга замуудыг

хэрэглэх тал дээр суралцагчдынчадвар, дадал ямар түвшинд байна вэ?

2. МБСБ-ийн суралцагчдындунд БЗДХ/ХДХВ/ДОХ-д өртөх тохиолдол хэр байдаг вэ?

a. Суралцагчдындунд халдвар авах тохиолдол хэр зэрэг гардаг вэ?

b. Халдвар авсан тохиолдолд ямар арга хэмжээ авдаг вэ? /сургуулийн хүрээнд

авч хэрэгжүүлж буй арга хэмжээ/

3. Суралцагч чөлөөт цагаа ихэвчлэн хаана, юу хийж өнгөрүүлдэг вэ?

4. Тэд стипендээ юунд ихэвчлэн зарцуулдаг вэ?

5. МБСБ-ийн суралцагчдындунд архи, согтууруулах ундаа хэрэглэх явдал хэр зэрэг

байдаг вэ?

6. Оюутны байранд замбараагүй бэлгийн хавьтал үйлдэх, үе тэнгийнхний дарамт

шахалт, хүчирхийлэл зэрэг явдал ер нь гардаг уу?

7. Танай сургуульд эрүүл мэндийн чиглэлээр ямар ямар хичээл ордог вэ? /ямар

байдлаар ордог/

a. Эрүүл мэнд гэсэн тусдаа бие даасан хичээл ордог эсэх

b. Өөр бусад хичээлийн хүрээнд эрүүл мэндтэй холбоотой тодорхой

сэдвүүдээр хичээл ордог эсэх

c. Ямар ямар сэдвүүдээр хичээл ордог вэ?

d. Эрүүл мэндийн хичээлийг ихэвчлэн ямар мэргэжлийн багш нар заадаг вэ?

e. Тухайн эрүүл мэндийн чиглэлээр зааж буй хичээлийн сэдэв агуулга,

хичээлийн зохион байгуулалт нь суралцагчад хэр зэрэг үр өгөөжтэй байдаг

вэ?

f. Дээрх чиглэлээр хичээлээс гадуур өөр бусад ямар ямар арга хэмжээ үйл

ажиллагаа явагддаг вэ?

g. Сургалтын материаллаг орчин нөхцөл ямар вэ?

8. Энэ талын хичээл сургалттай холбоотой ямар ямар хүндрэл бэрхшээл тулгардаг вэ?

a. Сургалтын орчин нөхцөл талаас ямар хүндрэл бэрхшээл гардаг

b. Хичээлийн агуулга, арга зүй зохион байгуулалттай холбоотой ямар хүндрэл

бэрхшээл гардаг вэ?

c. Багшийн бэлтгэлжилт, мэдлэг туршлага болон суралцагчтай холбоотой

ямар хүндрэл бэрхшээл гардаг вэ?

d. Өөр бусад хүндрэл бэрхшээл юу байна вэ?

9. Ер нь МБСБ-ийн суралцагчдынхувьд эрүүл мэндийн хичээл орох хэрэгцээ шаардлага

ямар байна вэ?

a. Цаашид эрүүл мэндтэй холбогдолтой ямар ямар сэдэв агуулгаар хичээл

орвол илүү тохиромжтой вэ?

b. Тусад нь бие даасан хэлбэрээр хичээл орох нь тохиромжтой юу, эсвэл

бусад хичээлүүдтэй хавсарч орох нь тохиромжтой байдаг уу?

10. МБСБ-ийн суралцагчад энэ чиглэлийн хичээл сургалтыг ямар хэлбэрээр, хэрхэн

зохион байгуулах нь илүү үр дүнтэй байх вэ?

a. Хэчнээн цагийн хичээл байвал тохиромжтой вэ?

b. Ямар ямар сэдэв агуулгаар орвол зүгээр вэ?

c. Хичээлийн зохион байгуулалт арга зүй нь ямар байвал зүгээр вэ?

11. Багш нарын бэлтгэлжилт чадвар туршлагыг нэмэгдүүлэх чиглэлээр юун дээр анхаарах

хэрэгтэй вэ?

a. Багш нар дээрх асуудалтай холбогдуулан ямар чиглэлээр мэдлэг, чадвараа

нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага байна вэ?

b. Сургалтын хөтөлбөр төлөвлөгөө, хичээл сургалттай холбоотой багш нарын

зүгээс анхаарвал зохих өөр ямар асуудал байна вэ?

12. Эдгээр асуудлуудтай холбогдуулан өөр ямар нэмэлт санал байна вэ?

II. Судалгааны багийн танилцуулга

Судалгааны зөвлөх багийн гишүүд:

1. Ө.Ганболд – БСШУЯ-ны

2. Буяндэлгэр –

3. Бүжинлхам –

4. Д.Золзаяа –

Судалгааны үндсэн багийн гишүүд:

1. Н.Ариунтуяа – ШУТИС-ийн Нийгмийн Технологийн Сургуулийн НА-ын

профессорын багийн ахлах багш

2. Ч.Байгалмаа – МУБИС-ийн Боловсрол Судлалын Сургуулийн Нийгмийн Ажлын

Тэнхмийн ахлах багш

3. Г.Баярмаа – Боловсролын Хүрээлэнгийн Эрдэм Шинжилгээний ажилтан

4. О.Жаргалсайхан – МУБИС-ийн Боловсрол Судлалын Сургуулийн Нийгмийн Ажлын

Тэнхмийн багш

5. С.Хандмаа – ЭМШУИС-ийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуулийн Нийгэм-

Хүмүүнлэгийн Ухааны Тэнхмийн багш

Ашигласан ном зохиол

1. БСШУЯ., Бага, дунд боловсролын тухай хууль., нэмэлт өөрчлөлт оруулсан., УБ.,

2008

2. БСШУЯ., Эрүүл мэндийн боловсролын стандарт., УБ., 2004

3. БСШУ, ЭМ-ийн сайдын хамтарсан 286/216–р тушаал., Эрүүл мэндийн боловсролыг

хөгжүүлэх стратеги (2010-2015)., 2010

4. ХДХВ/ДОХ/БЗДХ-аас сэргийлэх Үндэсний стратеги төлөвлөгөө (2010-2015)., УБ.,

2010

5. Гэгээрлийн сайдын 1998 оны 100-р тушаал

6. БСШУ-ы сайдын 2006 оны 236 тоот тушаал

7. БСШУ-ы сайдын 2007 оны 296 тоот тушаал

8. Хүний дархлал хомсдолын вирус, ДОХ, БЗДХ –ын эсрэг үндэсний хариу арга

хэмжээний хөндлөнгийн цогц үнэлгээ., УБ., 2008

9. Хүний хөгжлийн илтгэл 2007: хөдөлмөр эрхлэлт, ядуурал

10. Мэдээлэл ба лавлагаа, ХДХВ ба ДОХ-ын түгээмэл нэр томьѐоны Англи-Монгол

товч толь, 2007 он

11. Mongolian Education Sector’s Response and Readiness to HIV and AIDS: Sector

review, 2009 он

12. MoH, Global Fund supported AIDS and TB project (2007). Second Generation HIV/STI

Surveillance Report. The Fifth Surveillance Report,

13. Жирэмсний хяналтанд байгаа эмэгтэйчүүдийн бэлгийн замаар дамжих халдварын

тархвар зүйн судалгааны тайлан, 2008 он

14. ХДХВ/ДОХ-ын халдвараас сэргийлэх талаарх Монголын боловсролын салбарын

бодлогын арга хэмжээ, бэлэн байдал, тойм судалгаа, Нээлттэй Нийгэм Форум,

2010 он

15. MoH, WHO, Center for Mental Health and Narcology of Mongolia (2006).

Epidemiological Study on Prevalence of Alcohol Consumption, Alcohol Drinking Patterns

and Alcohol-Related Harms in Mongolia. Ulaanbaatar

Recommended