цахим хичээлийн зөвлөмж

Preview:

Citation preview

Цахим хичээлийн зөвлөмж

Бага ангийн багш, эцэг эхчүүд, дунд ангийн сурагчдад зориулав.

Бэлтгэсэн багш Б.МӨНХЧИМЭГ2012 он

Өмнөх үг

Монгол хэл нь арвин баялаг үгийн сантай. Хүн төрөлх хэлээ эзэмшээгүй, түүний гоо сайхныг мэдрээгүй бол бусад хэлний эрднэсийн санд шингэсэн баялагт хүрэхийн аргагүй.

Тиймээс үгийн урлагийн баялаг сангаас бүтээлчээр суралцвал, эх хэлээрээ чөлөөтэй сэтгэх, ярих, сонсох, унших, бичих боломж нээгдэх юм.

Зорилго

Үгийн олон утга түүнийг ялгаж таних, аман ба бичгийн харилцаанд хэрэглэх

“Үгийн сан” хэсгийг заахад юуг анхаарах вэ?

Үгийн сан хэсгийг анхааралтай ажиглавал, ойролцоо утга, эсрэг утга, ижил дуудлагатай үг, олон утгат үг, төсөө утгат үг гэх мэт нэг талаар үгийн сан утгазүйн айтай холбоотой, нөгөө талаар, үгийн үндсэн сан, үгийн сангийн үүсвэр бүрэлдэхүүн ба найруулга бүрэлдэхүүнтэй холбоо бүхий цөөн хэдэн сэдвүүд бий.

Онолын ойлголтыг сайн эзэмшсэн байх Үгийн утгыг тайлбарлан гол ялгааг таньдаг

байх Эхэд оновчтой, зөв хэрэглэх, зөв зохиостой

найруулах

Сурагчид

Сурагчдыг янз бүрийн толь бичиг дээр ажиллуулах, толь бичиг ашиглах арга барилд сургах, улмаар “бяцхан толь бичиг” хийлгэх зэргээр үгийн санг нь баяжуулах ажил хийлгэж болно. Жишээ нь: унтах гэдэг үгний ойролцоо утгатай үгүүдийг нэрлүүлэх эсвэл дэвтэрт бичих гэх мэт.

Сурагчид сонгосон сэдвийн дагуу Бяцхан ном бүтээх Эхээс ойролцоо, эсрэг, олон утгат, ижил

дуудлагатай үг, төсөө үгийг түүж бичих Монгол бичгээр бичих, ялгааг олох Үгийн утгыг тайлбарлан ярих, бичих Зохион найруулах, товчлон найруулах,

дэлгэрүүлэх Найруулгад үг хэллэгийг оновчтой сонгож,

хэрэглэх Тухайн утгыг илэрхийлэх үгийг нөхөх зэрэг төрөл

бүрийн дасгал ажил хийлгэх нь үр дүнтэй.

Өөрсдийн үгийн сангийн баялгаа нэмэгдүүлээрэй!

Сурч боловсрох их үйлсэд тань амжилт

хүсье!

Recommended