нийгмийн социал бүтэц

Preview:

Citation preview

Нийгмийн социал бүтэц

Нийгмийн социал бүтэц гэж юу вэ?

Нийгмийн тогтолцооны нэг

хэсэг нь нийгмийн бүтэц юм.

Нийгмийн бүтцийг

бүрдүүлж байгаа үндсэн

элементүүд нь:

-       Социал статус    

Социал үүрэг - Социал институт

- Нийгмийн нийтлэгүүд

1. Социал статусСтатус нь хүний нэр хүнд,

алдар, байр суурыг ойлгож байдаг. Эдгэээр байр суурь нь тодорхой эрх үүрэгтэй холбогдхоороо статус гэж

нэрлэгддэг.хүний гол статус бол чухамдаа түүний эрхэлж

буй ажил юм.

Статусыг1) Төрөлх статус : -тодорхой нэг хүний өвөрмөц авьяас чадвар юм.2) Олдмол статус: -хүний өөрийнх нь хичээл зүтгэл чармайлтаар олж авдаг статус юм.3) Мастер статус: -зарим нийгэм судлаачдын үздэгэр нэг хэсэг статус нь нөгөөгөөсөө илүү чухал байдгийг нийгэмд хүлээн зөвшөөрсөн байдаг гэж үздэг бөгөөд ийм статус.

- харьцангуй богино хугацаанд хөрөнгө, мөнгөний зохих хуримтлалтай болсон, хэрэглээний өндөр хангамжтай, тансаг хангалуун амьдралтай, тохилог тавилга бүхий орон сууц, зуслангийн байшинтай, зарим нь гэрийн үйлчлэгч (жолооч)-тэй, үр хүүхдүүдээ хөгжингүй орнуудад суралцуулдаг зэргээрээ ялгарч байна. Бүрэлдэхүүний хувьд том пүүс компанийн эзэн, их гарын ганзгын наймаачин, удирдах албан тушаалтан, чөлөөт уран бүтээлчид. Ойролцоогоор хүн амын 3 орчим хувийг эзэлж байна.

1. Дээд ангид

2. Дунд ангид – дунд ангийн дээд бүлэг: боломжийн

амьдралтай хүмүүс, тухайлбал, орон байр, хувцаслалт, хоололтын хувьд дутагдах зүйлгүй, гэр бүлийн орлого нь зарлагаа

бүрэн нөхөөд хуримтлуулах болон эргэлтийн хөрөнгө, эд хогшил худалдан авах боломжтой, соёл ахуйн хэрэглээгээ

хангах, амьдралын түвшингээ дээшлүүлэх эрмэлзлээ биелүулэх чадвартай. Ийм хүмүүс

8-15 хувийг эзэлж байна.Дунд ангийн гол цөмийг өдөр тутмын

хэрэгцээгээ хангаж чаддаг боловч төдийлөн илүү гаргаж хуримтлуулж чадахгүй байгаа

хүмүүс бүрдүүлж байна. Ийм бүлгийнхэн 30-35 хувийг эзэлж байна.

3. Нийгмийн доод ангид – үндсэндээ амьдралын наад захын

хэрэгцээгээ дөнгөн данган, эсвэл бүр хангаж чаддаггүй хүмүүс багтдаг. Ийм хүмүүс 50-60 хувийг эзэлж байгаагаас

нэн ядуу хүмүүс 10 орчим хувийг эзэлж байна. Эдийн засагчдын тооцоо

судалгаагаар хүн амын 36-50 хувь нь амьжиргааны наад захын хэрэгцээгээ

хангаж чадахгүй байгаа ажээ.Тус судалгаагаар судалгаанд

оролцогсодын 65,8 хувь нь өөрсдийгөө дунд ангид, 0,8 орчим хувь нь дээд

ангид хамруулсан байна.

1 Дээд давхраа (А статус)

Төр засгийн өндөр дээд албан тушаалтнууд, улс төр, эдийн засгийн элит

2 Дундаас дээгуүрсоциал давхраа(В статус)

Төр засгийн дунд тушаалын албан тушаалтан, хэрэгжүүлэгч агентлагийн удирдлага, банк санхүү, худалдаа аж үйлдвэрийн болон томоохон пүүс, компани захирал, эзэд, соёл урлаг, спортын элитийн бүлэг

3

Социаль дунд давхраа

(С статус)

Жижиг,дунд үйлдвэрийн захирал, эзэд.томоохон компани үйлчилгээний салбарын менежер, их дээд сургууль коллежийн багш, эрдэм шинжилгээний ажилтан, эмч гэх зэрэг цагаан захтны зарим бүлгүүд, төр засгийн доод шатны албан тушаалтнууд, цэрэг, цагдаагийн дээд, дунд тушаалын офицерүүд, шүүх хяналтын байгууллагын албан хаагчид, чинээлэг малчид, өндөр мэргэжлийн ажилчид

4 Дундаас доогуур социал давхраа(С ба Д статус)

Дунд сургуулийн багш нар, эмнэлгийн дунд мэргэжлийнхэн, цэрэг, цагдаагийн доод тушаалын офицерууд, жижиг үйлдвэрлэгчид ба худалдаачид, малчид, мэргэжилтэй ажилчид гэх мэт

5 Социаль доод давхраа(Д статус)

Мэргэжилгүй ажилчид, цөөн малтай малчид, ажилгүйчүүд, тэтгэвэрийнхэн, тахир дутуу иргэд, ядуучууд орно. Энэ давхрааны доод үе буюу « Ёроолынхныг» орон гэргүй тэнэмэл хүмүүс, гуйлгачид, архаг архичид, хулгайч дээрэмчид гэсэн бүлгийнхэн бүрдүүлнэ

Тэрчлэн судлаач Х.Гүндсамбуу (2002) өнөөгийн Монголын нийгмийн давхраажлыг дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:1. Монголын уламжлалт давхраажилт буюу

малчдын2. Шинэхэн давхраажилт буюу ажилчдын

давхраажилт3. Дээдсийн давхраажил: улс төрчид,

баячууд, онцгой авъяас чадвар бүхий хүмүүс4. Доодсын давхраажил: ажилгүйчүүд,

ядуучууд, ёроолын бүлгүүд5. Хот, хөдөө дэх давхраажил: хотын ба хөдөөний оршин суугчдын давхраажил

6. Завсрын бүлгүүдийн давхраажил: оюутнууд, далд ажил эрхлэгсэдийг багтаан

үзжээ.