Хэрэглээ ба хөрөнгө оруулалт

Preview:

DESCRIPTION

Хэрэглээ ба хөрөнгө оруулалт. Хичээлийн зорилго:. Өрхийн хэрэглээ ба хуримтлал, үйлдвэрлэл үйлчилгээнд оруулах хөрөнгө оруулалт түүнд нөлөөлөх хүчин зүйлийн талаар мэдлэг олгох танин мэдүүлэхэд чиглэнэ. Агуулга:. Хэрэглээ гэж юу вэ? Хэрэглээ юунаас үүсдэг Монгол улсын иргэдийн хэрэглээ - PowerPoint PPT Presentation

Citation preview

Хэрэглээ ба хөрөнгө оруулалт

Өрхийн хэрэглээ ба хуримтлал, үйлдвэрлэл үйлчилгээнд оруулах хөрөнгө оруулалт түүнд нөлөөлөх

хүчин зүйлийн талаар мэдлэг олгох танин мэдүүлэхэд чиглэнэ.

Хичээлийн зорилго:

Хэрэглээ гэж юу вэ?Хэрэглээ юунаас үүсдэг Монгол улсын иргэдийн хэрэглээ

Хөрөнгө оруулалт гэж юу вэ?Хүмүүс яагаад хөрөнгө оруулалт хийдэг вэ?

Агуулга:

Францын эдийн засагч Жан Батист Сей аливаа үйлдвэрлэлийн процесс нь үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүнийхээ өртөгтэй тэнцүү хэмжээний орлогыг бий болгодог. Өөрөөр хэлбэл орлого нь үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүнийг зах зээлд худалдан авахад бүрэн хүрэлцээтэй байдаг гэж үзсэн. Үүнийг Сейнгийн хууль гэнэ.

Сонгодог ажил эрхлэлтийн онол

Орлого- зарцуулалт (C) Шууд хамааралтайОрлого- хадгаламж(S) Шууд хамааралтай

DI= татвар төлсний дараах татварC=DIS=DI-CDI=C+S

DI=Y-T

Кейнсийн хамаарал

Ахиу хэрэглэх хандлага гэдэг нь орлого нэгжээр өөрчлөгдөхөд уг нэмэгдэл орлогын хэдэн хувь нь хэрэглээнд зарцуулагдаж буйг харуулах харьцаа юм.

Дундаж хэрэглэх хандлага нь орлогод хэрэглээ хэдэн хувийг эзэлж байгааг харуулах харьцаа юм.

Махны дундаж үнэ:  хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 2.2 хувь, үхрийн ястай мах 2.4 хувь, үхрийн цул мах 1.9 хувиар буурч, адуунымах 0.7 хувь, ямааны мах 0.2 хувиар өссөн байна.

Гурилын үнэ: дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ өмнөх сарынхаас 7.1 хувь, 2-р зэргийн гурилын үнэ 0.8 хувиар өсч, дээд зэргийн савласан гурилын үнэ 0.4 хувиар буурч, 1-р зэргийн задгай гурилын үнэ өөрчлөлтгүй байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: элсэн чихрийн үнэ өмнөх  сарынхаас 0.6 хувиар буурсан

Төмс, хүнснийногооныдундажүнэ: сонгино 2.7 хувь, байцаа 3.2 хувь, лууван 4.2 хувь, төмс 4.4 хувиарөсч, манжин 0.6 хувиарбуурсанбайна.  манжингийнүнэөөрчлөлтгүйбайна.

  2014 оны 2-р сарын 26-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.7 хувь, өмнөх 7 хоногийнхоос 0.6 хувиар өссөн байна.

Ашиг олох зорилгоор үнэт цаас, эд хөрөнгө худалдан авах, эсвэл ямар нэг бараа үйлдвэрийн тоног төхөөрөмж, байшин барилга худалдаж авах зэрэг нь хөрөнгө оруулалт болдог.

Өргөн утгаараа хөрөнгө оруулалт нь улс орны эдийн засгийн өсөлт, хөгжлийг санхүүжүүлэх механизмыг бий болгодог.

Хөрөнгө оруулалтыг шууд болон шууд бус хөрөнгө оруулалт гэсэн 2 хэсэгт хуваадаг.

Шууд хөрөнгө оруулалт нь биет

бүтээгдэхүүнд мөнгө зарцуулах замаар хөрөнгө оруулалт хийхийг хэлнэ.

Шууд бус хөрөнгө оруулалт нь биет бус хэлбэрээр хөрөнгө оруулахыг хэлнэ.

Шууд болон шууд бус хөрөнгө оруулалт

Цэвэр хөрөнгө оруулалт= Нийт хөрөнгө оруулалт -элэгдэл (тухайн жилийн туршид ашиглагдсан капиталын нийт дүн). · Нийт хөрөнгө оруулалт нийт элэгдлийг давсан тохиолдолд: жилийн эцэст дэхь капиталын нөөц жилийн эхэнд дэхь капиталын нөөцөөс цэвэр хөрөнгө оруулалтын хэмжээгээр давсан байдаг.· Нийт хөрөнгө оруулалт = Элэгдэл бол тэнд капиталын хэмжээ түрүү жилийнхээсээ огт өөрчлөгдөөгүй гэсэн үг юм.

Нийт хөрөнгө оруулалт<Элэгдэл: эдийн засагт огт хөрөнгө оруулалт байхгүйгаас гадна өмнөх капиталууд элэгдээд эхэлсэн байгааг илэрхийдэг.

Үнэт цаас худалдан авах

Бизнес хийх

Үл хөдлөх хөрөнгө худалдан авах

Банкинд хөрөнгө оруулах

Эрсдэл нь мөнгөний үнэ цэнийн уналт буюу анх оруулсан хөрөнгө оруулалтын эргэн төлөлт нь төлөвлөснөөс доогуур биелэгдэхийг хэлнэ. Хөрөнгө оруулалтад учирч болох эрсдлийг хүчин зүйлээр нь гадаад ба дотоод гэж ангилна.

Хөрөнгө оруулалтын эрсдэл

Хүн амьдралынхаа үндсэн хэрэгцээг (хоол, хүнс, орон байр, хувцас, татвар гэх мэт) өөрийн орлогоороо хангаж чаддаг болсоны дараа түүнээс давж гарсан орлого нь мөнгөн хуримтлал болдог. Хүмүүс энэ хуримтлалаа хэрхэн үр ашигтай зүылд байршуулах вэ? Гэдгээс үүдэн хөрөнгө оруулалтын асуудал тулгардаг.

Хүн яагаад хөрөнгө оруулалт хийдэг вэ?

Хүлээгдэж буй ашигХүүҮйлдвэрлэгчид ноогдох татварТехнологийн түвшинХүчин чадал ашиглалтын түвшин

Хөрөнгө оруулалт ( I )

Монгол Улсын Гадаад хөрөнгө оруулалтын позиц (цэвэр) 2013 оны 2-р улирлын эцэст -17,806.1 сая ам.доллар байв. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын гаднаас татсан хөрөнгө оруулалтын хэмжээ нь гадагш хийсэн хөрөнгө оруулалтаас 18 тэрбум ам.доллараар их байна. Энэ нь гадаадын шууд хөрөнгө оруулалт, багцын болон бусад хөрөнгө оруулалт, ялангуяа ГШХО-тай аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулагчаасаа татсан зээлийн санхүүжилтийн үлдэгдлээс голлон хамаарч байна.

Нийт хадгаламж нь үндсэн 3 хэсгээс бүрддэг.

1. Хувийн хадагламж ( Sp )2. Засгийн газрын хадгаламж ( Sg )

3. Гадаад хадгаламж ( Soth )

Нийт хадгаламж ( S )

S= Sp+Sg+Soth

Нийт хадгаламж ( S )

Sp=( ДНБ-T+N+TR)-CДНБ – дотоодын нийт бүтээгдэхүүнT - татварN – хүүгийн төлбөрTR – шилжих төлбөрC - хэрэглээ

Хувийн хадгаламж ( Sp )

Sg=( T-TR-N)-GT – татварTR – шилжих төлбөрN – бондG – засгийн газрын зардал

Засгийн газрын хадгаламж ( Sg )

Soth= M-XM – гүйлгээнд байгаа мөнгөний

тоо хэмжээX – цэвэр экспорт

Гадаад хадгаламж ( Soth )

Үнийн индекс нь тухайн улсын үнийн түвшин өөрчлөлтийг хэмжихэд ашиглана. Үнийн түвшин гэдэг нь тухайн улс дахь бүх бүтээгдэхүүн үйлчилгээний үнүүдийн дундаж юм. Үнийн индексийн хамгийн өргөн ашигладаг хэлбэр нь хэрэглээний үнийн индекс юм. Хэрэглээний үнийн индексийг (CPI) Ласпейрс болон Паашийн индексээр тооцдог.

Үнийн индекс

Ласпейрс болон Паашийн индексЛаспейрс буюу суурь үнийн индекс

Паашегийн буюу тухайн оны үнийн индекс

1. Хаалттай эдийн засагт ДНБ нь 4800 тэрбумдолл, хэрэглэгчийн зардал 2900 тэрбумдолл, засгийн газрын бараа ба үйлчилгээний худалдан авалт 1200 тэрбумдолл, үндсэн хөрөнгийн элэгдэл 350 тэрбумдолл байв. Эдийн засаг дахь цэвэр хөрөнгө оруулалтын хэмжээг ол.

2. Эдийн засаг дахь хөрөнгө оруулалт 220 тэрбумдолл, төсвийн илүүдэл 15 тэрбумдолл байлаа. Экспортын хэмжээ 75 тэрбумдолл, импорт 90 тэрбумдолл бол хувийн хадгаламжийн хэмжээг ол.

Бодлого

1. Цэвэр хөрөнгө оруулалт нь нийт хөрөнгө оруулалт болон үндсэн хөрөнгийн элэгдлийн хэмжээний тэнцүү.

а. Үнэн б. Худал 2. Хэрэглээний үнийн индексийг тооцоход суурь оны түвшин

дэх хэрэглээний сагсны бүтээгдэхүүн үйлчилгээний үнийн түвшний өөрчлөлтийг заавал тооцох ёстой.

а. Үнэн б. Худал 3. Айл гэр хотоос зайдуу шинэ байшин рудалдан авбал энэ нь

аль үзүүлэлтийн хэмжээнд нөлөөлөх вэ? А. Цэвэр экспорт Б. Улсын зардал В. Хөрөнгө орууллтын зардал Г. Урт хугацааны хэрэглээний бараа худалдан авах зардал

Тест

1. Цэвэр хөрөнгө оруулалт нь нийт хөрөнгө оруулалт болон үндсэн хөрөнгийн элэгдлийн хэмжээний тэнцүү. а. Үнэн б. Худал2. Хэрэглээний үнийн индексийг тооцоход суурь оны түвшин дэх хэрэглээний сагсны бүтээгдэхүүн үйлчилгээний үнийн түвшний өөрчлөлтийг заавал тооцох ёстой. а. Үнэн б. Худал3. Айл гэр хотоос зайдуу шинэ байшин рудалдан авбал энэ нь аль үзүүлэлтийн хэмжээнд нөлөөлөх вэ?А. Цэвэр экспортБ. Улсын зардалВ. Хөрөнгө орууллтын зардалГ. Урт хугацааны хэрэглээний бараа худалдан авах зардал

Хэргэлээ болон хөрнгө оруулалтыг гүнзгийрүүлэн тайлбарласан бөгөөд хэрэглээ гэдэг нь хүмүүсийн өргөн хэргэлэдэг бараа бүтээгдэхүүн болон хангагдаагүй хэрэгцээг хэлнэ. Хөрөнгө оруулалт гэдэг нь ашиг олох зорилгоор эд хөрөгө мөнгөөр худалдаж авахыг хэлнэ.

Дүгнэлт

Recommended