1 р анги цахим хичээл заан хулгана хоёр

Preview:

Citation preview

Хичээлийн сэдэв: Заан оготно хоёр

эхлэл үлгэр

Slide 3

зураг харж үлгэрээ ярих

үлгэрийн баатраа хийж сурах Slide 8

Гэрийн даалгавар

• Үйл ажиллагаа 1. 1. Хүүхдүүд ээ! Үлгэрээ сонсохоос өмнө

дараах хоёр оньсогыг таагаарай.

Булангийн цаанаас Бултгас бултгас Буруу хараад Бувар бувар Тэр ямар амьтан бэ?........................

Даамай том биетэй Далбагар хоѐр чихтэй Данхны цорго шиг хошуутай Данагар том биетэй Тэр ямар амьтан бэ? ...................................

Буцах

Заан оготно хоёр Эрт урьдын цагт бяцхан хотын захад нэгэн заан амьдардаг байжээ. Заан өдөр бүр голд очиж ус ууна. Тэр голын эрэг дээр бас нэг оготно амьдардаг байж гэнэ. Заан ус ууж ханаад, оготны нүхийг усаар шүршин усанд автуулдаг байв. Ингээд оготныг тэсэхийн аргагүй зовлон зүдгүүрт унагаажээ. Оготно: -Миний өчүүхэн орон байрыг битгий сүйтгээч гэж олон удаа гуйжээ. Гэвч заан оготны үгийг тоомсорлохгүй урьдын адил сүйтгэж хөнөөсөөр байжээ. Нэгэн өдөр зааныг ирэхэд оготно: -Миний орон байрыг сүйтгэхээ зогсоохгүй бол танд дайн зарлана гэжээ. Заан энэ үгийг сонсоод, үл тоомсорлон хөх инээд нь хүрч гэнэ.Оготно тэр хавийн айлуудад: -Би заантай байлдана. Ийим учраас та нар нүүж холдохгүй бол дайны хөлд үрэгдэнэ шүү гэж зарлажээ. Гэтэл баячууд оготны үгийг бас л тоохгүй: -Энэ муу өчүүхэн оготно заантай яаж байлдах вэ? Тэгээд бас улс амьтныг сүйтгэх нь гайгүй биз гээд нүүсэнгүй. Харин ядуу ардууд оготны үгийг сонсоод: - Бидэнд аюул учирч магадгүй гээд нүүцгээжээ. Маргааш нь зааныг усанд ирэхэд оготно хамрын нүхээр ... ??? цовхчин туйлж хавь ойрын айл амьтныг дайран сүйтгэн нүүгээгүй үлдсэн айлуудыг үнсэн товрог болгожээ. Ингээд заан галзуурч үхсэн гэнэ. Харин оготно хамрын нүхээр нь буцаж гараад голын эрэгтээ амар сайхан жаргаж гэнэ.

Буцах

Үйл ажиллагаа 2. Зургийг үйл явдлын дарааллаар байруулаад,

үйл явдлыг гэрийнхэндээ ярьж өгөөрэй.

Буцах

Үйл ажиллагаа 3. Хүүхдүүд ээ! Одоо үлгэрийн баатруудаа хийж сураарай. Та нар бичгийн цагаан цаас,

эсвэл өнгийн цаас нэгийг бэлтгээрээй. Бас харандаа, хайч, цавуугаа бэлтгээрэй.

Хоѐр том, нэг жижиг ам дөрвөлжин цаас бэлтгэнэ. 1. Цаасыг голоор нь тэнцүү нугална. (1-3) 2. Задгай талын нэг өнцгийг битүү тал руу нь гурвалжлан нугалж, илүү хэсгийг ирмэгээр нь нугалж хайчилна. (4-5) 3. Үлдсэн том цаасаа голын нугалаасаар хайчилж, 2 хэсэг там дөрвөлжин том цаастай болно. (6) 4. Хайчилж тасалсэн жижи цаасыг нугалж бас нэг жижиг ам дөрвөлжин цаастай болно. (7-8)

Хулгана хийх аргачлал

Жижиг ам дөрвөлжин цаасаар хулгана хийнэ. Цаасыг голоор нь ташуу нугалж, нүд, хөмсөг зурна. Нугалаасны дагуу хуйлж, зураг даар маягаар нааж тогтооно.

3. Заан хийх аргачлал

Зааныг том цаасаар хулгана хийнэ. Цаасыг голоор нь гурвалжлан нугалж, дахин нэг өнцгөөс нь гнугална. Сүүлд нугалсан хэсгийг дэлгэж зааны нүүрийн хэсгийг гаргах бөгөд хүшууг нугалж, нүдийг зурна. Сүүлийг иөн нугалж гаргана.

4. Байшин хийх аргачлал

Хулгана хийгээд үлдсэн цаасаар байшин хийнэ. Гурвалжин, дөрвөлжин хэлбэртэй байшин хийж, цонх, хаалгыг нь зурна.

Буцах

Гэрийн даалгавар Цаасаар нугалж хийсэн бүтээлээ будаж, гоѐ болгоорой. Үлгэрийг ярихдаа хийсэн бүтээлээ ашиглан жужигчлэн тоглоорой.

Recommended