11a 1хүний үүсэл гарал ба хөгжил

Preview:

Citation preview

Хүний үүсэл гарал ба хөгжил

Хүн гэж юу вэ?Хүн бол дэлхий дээр амьдарч

буй хамгийн боловсронгуй хөгжсөн, цорын ганц ухамсарт амьтан юм. Өөрөөр хэлбэл байгаль эхийн бүтээсэн хамгийн үнэт зүйл юм. Хүн төрөлхтөн өөрсдийгөө эрт үеэс сонирхон янз бүрээр тайлбарласаар ирсэн боловч хүний мөн чанарын асуудлыг бүрэн тайлбарлаж чадаагүй байна.

Хүн гэж юу вэ?

Иймээс ч АНУ-ын “Сайенс дайжест”-

(science digest) сэтгүүл ирээдүйн

зуунд ороход тайлагдаагүй үлдэж  буй 20 гол асуудлыг

жагсаасанд:

Хүн гэж юу вэ?Амьдрал хэрхэн үүссэн бэ?Мич яаж хүн болсон бэ?Хүн яаж оюун ухаант

амьтан болов?Уураг тархи яаж ажилладаг

вэ?гэсэн хүнтэй холбоотой

асуудлууд голлох байр эзэлж буй нь тохиолдлын хэрэг биш юм.

Хүн гэж юу вэ?

Хүн төрөлхтний түүхийн эх нь хүний үүсэл гарал юм. Хүн юунаас үүссэн бэ? Гэдэг асуудлаар олон янзын ойлголт, төсөөлөл, таамаглал байна. Тухайлбал,1. Нэлээд эрдэмтэд хүн бол байгалийн урт удаан түүхэн хөгжлийн бүрэлдэхүүн, хүн мичнээс гаралтай гэж үздэг.2. Хүн бол бурханы гаралтай, хүнийг бурхан бий болгосон гэж шашин үзнэ. Христосын номлолд ертөнцийн эзэн Адам, Ева хоёрыг бүтээж, түүнээс хүн төрлөхтөн үүссэн гэдэг.

Хүн төрөлхтний үүсэл гарал.

3. Хүн бол өөр гариг ертөнцийн хүмүүсийн туршилтын дүнд бий болсон, харь гаригийн бүтээгдэхүүн .4. Хүн бол үлэг гүрвэлийн үр хөврөл байж болох юм, эсхүл хүн загаснаас, могойноос, тэрч байтугай шувуунаас, өндөгнөөс үүссэн гэсэн таамаглалууд ч байдаг.Нэгдэх онол үзэл нь орчин үеийн шинжлэх ухааны олон салбаруудын шинжилгээ судалгаагаар батлагдаж нотлогдсон арвин баялаг материалтай байдаг бол сүүлийн гурван үзэл таамаглалд шинжлэх ухааны баталгаатай нотолгоо одоо хэр нь олдоогүй, зарим нь домгийн шинжтэй, санаан зоргоор зохиосон гэж хэлж болох ч зүйлүүд юм.

Эхний үзэлийн хувьд хүн өвөг дээдэстэй, тэр нь мич юм гэсэн санааг Францын эрдэмтэн Ж.Ламарк анх удаа дэвшүүлж, түүнийг хувьслын онолын үүднээс Английн суут байгаль шинжээч Ч.Дарвин /1809-1882/ нотолсон юм. Тэрээр хүн бол амьд ертөнцийн хөгжлийн зүй тогтлоор өөрөөс доод шатны амьтан мичнээс эволюц хөгжлийн явцад үүсэн гэсэн дүгнэлтийг /1871 онд/ хийжээ.

Дарвины энэ онолыг Ф.Энгельс /1820-1895/ гүнзгийрүүлэн мич хүн болж хувирсан зүй тогтлыг хөдөлмөрийн онолын үүднээс томъёолсон байна. Үүндээ хөдөлмөрийн процесст: мичний хоёр хөл “гар” хэмээх хөдөлмөрийн эрхтэн болж өөрчлөгдсөн, босоо явах болсон, хөдөлмөрийн багаж зэвсэг хийж, гал ашиглаж, махыг борлуулж идэх болсон, үүнтэй холбоотойгоор хүний уураг тархи хөгжин, хэл сэтгэхүй бий болсон зэргийн тодорхойлсон билээ. Бүхэлдээ Энгельсийн бичсэнээр “Хөдөлмөр хүнийг бий болгожээ”.

Хүний үүслийн үе шат:Хүний түүхэн хөгжлийг

эрдэмтэд гурван үндсэн үе болгон авч үзэж байна. Үүнд:

Хүний үүслийн үе шат:1.Балар эртний хүн

/архантроп/-Homo habilis 1960 онд бас нэгэн амьтны ясыг олсон бөгөөд түүний дээд мөчний ясны бүтэц юмыг шүүрч авах чадвар сайтай, доод мөч нь босоо явахад бүрэн дасан зохицсон болохыг тогтоож чадамгай хүн буюу Homo habilis хэмээн нэрлэжээ. Чадамгай хүн бол ухаант хүний жинхэнэ өвөг юм. Тэрээр олон шинж төрхөөрөө австралопитекүүдийг бодвол орчин цагийн хүнтэй ихэд төстэй ажээ.

Хүний үүслийн үе шат:2.Эртний хүн

/палеоантроп/-Homoerectus Эртний хүний ясыг Европ, Ази,

Африкийн олон газраас олсон бөгөөд анхлан олсон газрын нэрээр Неандертал хүн гэж нэрлэжээ. Эртний хүний гол шинж бол оюун ухаан нь багагүй хөгжсөний сацуу бичин шинжээ бүрмөсөн алдаж байсан төдийгүй чулуугаар багаж зэвсэг хийж байсан аж. Эртний хүний амьдарч байсан хугацааг 200-500 мянган жилийн тэртээд холбогдуулж байна.

Хүний үүслийн үе шат:3.Орчин үеийн хүн /неоантроп/-

Homosapiens  Францын Везер голын Кроманьоны агуйгаас 1868 онд олсон хүний ясыг шинжлэхэд өнөөгийн хүний ястай хэлбэр, хэмжээгээрээ тун ижил байсан учир Орчин үеийн хүн буюу Homo sapiens /Кроманьон/ гэж нэрлэжээ. Одоогоос 40 мянган жилийн тэртээх хүн төрх байдлаараа одоогийхоо хэлбэрийг олсон ажээ. Орчин үеийн хүний хагийн гол шинж нь төрхтөнүүдийн хооронд удам зүйн тусгаарлал үгүй явдал юм. Өөрөөр хэлбэл, янз бүрийн төрхтөн өөр хоорондоо гэр бүл болж, удам угсаагаа залгах боломжтой бөгөөд энэхүү шинж нь хүн хэмээгч биологийн төрөл зүйл нэгэн гарал үүсэлтэй болохыг гэрчилнэ.

Хүний үүслийн хөгжлийн онцлог шинжХүний үүслийг үндсэн үе ба түүний үслэг

өвгийн хөгжлийн хамгийн онцлог шинж нь:

40 мянган жил Шинэ хүний үе орчин цагийн хүний байдал бүрэлдэж, хүний нийгэм үүсч, амьтдыг гэрийн тэжээвэр болгожээ200-500 мянган жил Эртний хүн хүн дүрст амьтан ба орчин цагийн хүний шинж хосолж (тархины багтаамж 1200-1400 см3), овог аймгийн харилцаа, хэл яриа боловсронгуй болжээ.

Хүний үүслийн хөгжлийн онцлог шинж

1-1.3 сая жил Балар эртний хүн буюу бичин хүн тархины багтаамж 800-1200 см3, хэл яриа үүсч, галыг хэрэглэх болжээ. Орчин цагийн хүний байдал төрхөд шилжин, хөдөлмөрийн анхны багаж хийж эхэлжээ25 сая жил Мичин өвөг Хүн дүрс мич байгалийн бэлэн зүйлсийг хоол тэжээлээ олох, биеэ хамгаалах хэрэгсэл болгон ашиглаж, сүрэг улам бүр хөгжжээ.

Хүн хаана үүссэн бэ?Хүн хаана үүссэн бэ? Гэдэг асуудлаар 2

янзын үзэл бий. Нэгдэх үзэл нь моноцентризм /хүний үүслийн нэг төвт үзэл/ хүн тухайлсан нэг бүс цэгт нэг л бүлгээс үүсэж амьралын төлөө тэмцлийн эрхээр тархан суурьшсан гэж үздэг. бол нөгөө үзэл нь полицентризм /хүний үүслийн олон төвт үзэл/ хүн төрлөхтөн нэг нь нөгөөгөөсөө үл хамааран дэлхийн олон газар, нэгэн зэрэг өөр өөрийн овог бичнээс үүссэн гэж үздэг.

Хүн хаана үүссэн бэ?Харин 2-дох нь

полицентризм /хүний үүслийн олон төвт үзэл/ хүн төрөлхтөн нэг нь нөгөөгөөсөө үл хамааран дэлхийн олон газар, нэгэн зэрэг өөр өөрийн овог бичнээс үүссэн гэж үздэг.

Хүн хаана үүссэн бэ?

Хүн анх үүссэн өлгий нутгийг тогтоохыг хичээсэн эрдэмтдийн дотор ялангуяа Азийг хүний үүслийн өлгий гэж үздэг хүмүүс XX зууны 20-иод оны эхээр төв Ази-Говиос олдсон олдвор, шинжилгээ судалгааны материалд тулгуурласан хэсэг эрдэмтэд шинэ онол боловсруулжээ. Тэд төв Ази говийг хүн төрөлхтний унаган нутаг гэдгийг нотлохдоо юуны өмнө палеонтологи, археологи, газарзүй, цаг агаарыг судалсан баримт мэдээнд тулгуурласан байна.

Хүн хаана үүссэн бэ?1900 онд Америкийн эрдэмтэн Ф.Осборн

төв Азийн амьтны тухай анхны мэдээ хэвлүүлснээс хойш ертөнцөд хүн үүссэн гал голомтыг төв Ази-говьд байсан гэж үзэхэд хүргэсэн. Энэ талын судалгаа нарийвчлан хийсэн хожмын эрдэмтэн ч үүнийг баталж байгаа билээ. Тэдгээрийн нэг монголын эрдэмтэн Ж.Батсуурь төв Ази-говь хүний үүслийн төв гэдгийг биологи, генетикийн судагаагаар нотолж байна. Хүний маш балар үеийн үлдэц монголын говиос заавал олдоно гэж үздэг эрдэмтэд одоо ч бий.

Хүний хөгжилд нөлөөлсөн хүчин зүйлүүд :

Хүний үүсэл хөгжилд дараах хүчин зүйлүүд нөлөөлсөн гэж үзэж болно.

1. Сансрын нөлөө/орчлон ертөнц, галактик, нар, сар г.м огторгуйн юмс үзэгдлийн нөлөө/2. Манай дэлхийн нөлөө /экологийн уул үүсэх явц, газар хөдлөлт, атом ба ураны задрал буюу цацраг идэвхт чанар, радиац г.м/3. Хүний үйл ажиллагаа нийгмийн хүчин зүйл /зан араншингийн зохицол, удамшлын мутаци, эрлийзжилт, байгалийн шалгарал, гени, хромсомын өөрчлөлтүүд, хөдөлмөрийн үйл ажиллагаа г.м/ ийн нөлөө зэрэг гадаад, дотоод хүчин зүйл нөлөөлсөн гэдгийг эрдэмтэд тодорхойлжээ.

Одоогийн мичний өвгийг тодорхойлж дээрх

баримтуудыг үндэслэбэл хүн ба мичний өвгийг

Төв Азиас л хайж болох үндэслэлтэй. Ийнхүү эдгээр баримтуудаас үзвэл Төв ази олон

талаараа хүний өвөг байж болох талтай.

Recommended