12

Оддын үүсэл

Embed Size (px)

Citation preview

Page 1: Оддын үүсэл
Page 2: Оддын үүсэл

Од гэж юу вэ?Од гэдэг нь плазмаас тогтох гэрэлтэгч, цул

бөмбөлөг юм. Нар нь Дэлхийд хамгийн ойр орших

од бөгөөд Дэлхийн энергийн гол үүсгүүр болно.

Харин бусад одыг шөнө харах боломжтой. Од нь

түүний цөмд явагдаж буй цөмийн нэгдэх

урвалаас (устөрөгч гели рүү хувирах) ялгарч буй

энергиэс шалтгаалан гэрэлтдэг

байна. Устөрөгч ба гелигээс хүнд элементүүд бараг

бүгд оддын цөмд явагдах энэхүү урвалын үр дүнд

үүссэн болно.Одны масс, нас, химийн найрлага

зэрэг олон шинж чанарыг, түүний спектр, гэрэлтэлт,

хөдөлгөөн дээр тулгуурлан тогтоож болно. Одны

нийт масс нь түүний хөгжлийн үе

шатыг тодорхойлдог үндсэн үзүүлэлт юм. Бусад

шинжүүд жишээлбэл, диаметр, эргэлт, хөдөлгөөн,

температур зэрэг нь түүний хөгжлийн үе шатаар

тодорхойлогдоно. Одны температур ба гэрэлтэлтийг

нь ашиглан (Херцсбрунг-Расселийн диаграмм, H-R

диаграмм) одны хөгжил, насыг тодорхойлж болно

Page 3: Оддын үүсэл

Од нь үндсэндээ устөрөгчөөс тогтсон

(маш бага хэмжээний гели болон бусад

хүнд элемент бүхий) мананцараас үүсэх

ба үүний төв нь хангалттай нягт болоход,

устөрөгчийн зарим нь цөмийн нэгдэх

урвалаар гели рүү шилжиж эхлэнэ. Энэ

урвалын үр дүнд ялгарч буй энергийг,

үлдсэн хэсэг нь радиац ба конвекцийн

процессоор тогтоон барина. Энэ процесс

нь тухайн одыг богино хугацаанд

мөхөхөөс хамгаалана. Ялгарах энергийн

нөлөөгөөр одны гадаргуу орчимд

стеллар салхи үүснэ, мөн задгай сансарт

энерги цацагдана

Цөм дэх устөрөгч шавхагдаж дуусахад тухайн одны масс нарны массаас дор хаяж 0.4

дахин их болох ба цөм нь, эсвэл цөмийн гадаад хэсэг нь хүнд элементүүдээс тогтсон ийм

одыг аварга улаан од гэж нэрлэнэ. Энэ төрлийн од нь мөхөж буй од бөгөөд улмаар хүнд

элементүүдийг харьцангуй их хэмжээгээр агуулсан шинэ од үүсгэнэ.Хос болон олон-одны

систем нь хоёр ба түүнээс дээш одноос бүрдэх бөгөөд эдгээр однууд хоорондоо

таталцлын хүчээр харилцан үйлчлэлцэж, биесээ тодорхой орбитоор тойрон эргэнэ. Хэрэв

хоёр од хоорондоо ойрхон бол таталцлын хүчний харилцан үйлчлэл тэдгээр одны

хөгжилд их хэмжээгээр нөлөөлнө

Page 4: Оддын үүсэл

Хэмжих нэгж:

Ихэнхи тохиолдолд СИ системийн нэгжүүдийг ашиглана. Ихээхэн хэмжээний урт, радиус

зэргийг хэмжихдээ астрономийн нэгж ашиглана.

Шинж чанар: Одны бараг бүх шинжийг түүний масс дээр тулгуурлан тодорхойж болно.

Өөрөөр хэлбэл гэрэлтэлт, хэмжээ, хөгжлийн үе, нас зэргийг түүний масс дээр тулгуурлан

тогтоож болно.

Нас

Ихэнхи одны нас 1 тэрбумаас 10 тэрбумын хооронд байдаг ба одоо мэдэгдэж буй

хамгийн хөгшин од бол 13.2 тэрбум жилийн настай HE 1523-0901 од юм.

Их нягттай, цул од богино хугацаанд мөхнө. Учир нь эдгээр одны цөм нь

өндөр даралтдор орших тул устөрөгч нь богино хугацаанд шавхагдаж дуусдаг байна.

Иймэрхүү цул од дунджаар 1 тэрбум жилийн дараа мөхдөг бол, жижиг од (улаан одой од)

10 тэрбумаас хэдэн зуун тэрбум жил орших боломжтой

Химийн найрлага

Од үүсэж эхлэх үед тухайн одны массын 70% нь устөрөгч, 28% нь гели, үлдэх хэсэг нь

бусад хүнд элементүүд байна. Төмөр нь өргөн тархалттай, хэмжихэд харьцангуй хялбар

тул одны найрлага дахь хүнд элементийг тухайн одны агаар мандал дахь төмрийн

агуулгатай харьцуулан тооцдог байна. Од үүсгэдэг мананцар нь супернова

тэсрэлтийн улмаас хүнд элементээр тасралтгүй баяжиж байгаа тул одны химийн

элементийн найрлагаар тухайн одны насыг тодорхойлох боломжтой.

Хамгийн бага төмрийн агуулгатай од нь HE1327-2326 одой од бөгөөд Нар дахь төмрийн

агуулгын 1/200,000-тэй тэнцэнэ. Харин хамгийн их төмрийн агуулгатай од нь 14

Геркулус бөгөөд Нарнаас 3 дахин их төмрийн агуулгатай

Page 5: Оддын үүсэл

Соронзон орон Соронзон орон нь одны дотоодод конвекцийн

хөдөлгөөн үүсэж буй хэсэгт бий болно. Соронзон орны хэмжээ нь одны масс, найрлагаас, харин гадаргуугийн соронзон идэвхижилт нь одны эргэлтийн зэргээс хамаарна. Энэ гадаргуугийн идэвхижилт нь одны толбыг үүсгэнэ. Одны толбо гэдэг нь бусад гадаргуугийн хэсэгтэй харьцуулахад харьцангуй бага температуртай, хүчтэй соронзон орон бүхий талбайнууд юм.Залуу, хурдан эргэлдэх однууд нь ихээхэн соронзон оронтой байх тул гадаргуугийн өндөр идэвхижилттэй байна. Харин удаан эрлгэлттэй, хөгшин однууд нь гадаргуугийн соронзон идэвхижилт бага байна

Масс

Одоогоор мэдэгдэж буй хамгийн хүнд, цул од бол Эта Карини] бөгөөд Нарнаас

100-150 дахин хүнд юм. Ийм одны нас нь хэдэн сая жил байна. Нумын

ордны оддод хийсэн сүүлийн үеийн судалгааны үр дүнгээр, одны массын

хамгийн дээд хэмжээг 150 нарны масс гэж тооцсон байна.

Их тэсрэлтийн дараагаар үүссэн анхны однуудын масс >300 нарны масс

байсан байж болох юм

Page 6: Оддын үүсэл

Эргэлт

Одны тэнхлэгийн эргэлтийг спектроскопийн тусламжтайгаар ойролцоогоор, эсвэл одны толбын шилжилтээр харьцангуй нарийвчлалтайгаар тодорхойлж болно. Залуу одны эргэлт хурдан, ойролцоогоор >100 км/сек байна. Жишээлбэл, B-ангийн од болохАчернарын эргэлт 225 км/сек байдаг. Энэ одны экваторын болон туйлын диаметрийн зөрүү >50% байна. Хэрэв одны эргэлтын хурд 300 км/сек-ээс их болвол тухайн од сөнөх (задрах) болно. 300 км/сек нь од задралгүйгээр эргэх хурдны дээд хязгаар юм. Нар нь тэнхлэгээ 25-35 хоногт нэг бүтэн эргэдэг ба хурд нь 1.994 км/сек байдаг.

Температур

Одны гадаргуугийн температур нь одны радиус, цөмөөс ялгарч буй энергийн хэмжээнээс хамаарна. Одны гадаргуугийн температурыг одны өнгөний индексээр тодорхойлно.Цул оддын хувьд гадаргуугийн температур нь 50,000 K байна. Нартай ойролцоо жижгэвтэр одны гадаргуугийн температур хэдэн мянган К, харин Аварга улаан одны температур харьцангуй бага ойролцоогоор 3,600 K байна.

Page 7: Оддын үүсэл

Диаметр

Однууд нь Дэлхийгээс асар хол зайд орших тул шөнө цэг шиг жижиг, мөн Дэлхийн агаар мандлаас болж анивчиж буй мэт харагддаг байна.

Одны хэмжээ нь 20-40 км-ээс (нейтрон од) эхлээд Нарны диаметрээс 650 дахин их буюу ойролцоогоор 0.9 тэрбум км (жишээлбэл,Бетелгейз) хүртэл хэлбэлзэнэ

Химийн найрлага

Од үүсэж эхлэх үед тухайн одны массын 70% нь устөрөгч, 28% нь гели, үлдэх хэсэг нь бусад хүнд элементүүд байна. Төмөр нь өргөн тархалттай, хэмжихэд харьцангуй хялбар тул одны найрлага дахь хүнд элементийг тухайн одны агаар мандал дахь төмрийн агуулгатай харьцуулан тооцдог байна. Од үүсгэдэг мананцар нь супернова тэсрэлтийн улмаас хүнд элементээр тасралтгүй баяжиж байгаа тул одны химийн элементийн найрлагаар тухайн одны насыг тодорхойлох боломжтой.Хамгийн бага төмрийн агуулгатай од нь HE1327-2326 одой од бөгөөд Нар дахь төмрийн агуулгын 1/200,000-тэй тэнцэнэ. Харин хамгийн их төмрийн агуулгатай од нь 14 Геркулус бөгөөд Нарнаас 3 дахин их төмрийн агуулгатай

Page 8: Оддын үүсэл

Сүүлт од

Огторгуйн үзэгдлүүдийн нэг бөгөөд шөнө тэнгэрт гэрлэн цэг бий

болж, тодорхой зайг туулсныхаа дараа харагдахаа болих үзэгдэл

юм. Үүний шалтгаан нь метеороид гэгдэх, нарыг тойрон эргэлдэх

жижиг биетүүд дэлхийн (буюу бусад гариг эрхсийн)агаар

мандалд орж шатсанаас болж гэрэл үүсдгээр тайлбарлагдана.

Алтангадас

Огторгуйн умард туйлд хамгийн ойр

орших бөгөөд одоогийн умард туйлын

од болно. Өөрөөр хэлбэл, хойд зүгийг

заадаг.

Алтан гадас нь Дэлхийгээс 434 гэрлийн

жилийн зайд орших олон

од болно. Долоон бурханы α ба β оддыг

дайруулан татсан шулуун дээр эдгээр

оддын хоорондох зайг 5 дахин авахад

алтан гадас одыг олно. Алтан гадас бол

Алтан мөнгөн шаргалын ордын хамгийн

тод од юм.

Page 9: Оддын үүсэл

Од хүртэлх зайг хэмжихМанай наранд хамгийн ойр орших од болох Өмнөд

хаалганы гялаан од хүртэлх хүртэлх зай 41000 тэрбум

километр. Хамгийн тод од болох Хөхдэй мэргэн нарнаас

85000 тэрбум километрээр илэрхийлэх нь тохиромжгүй

байдаг.

Нарны аймгийн гариг хоорондын зайг хэмжихэд нар ба

дэлхийн хоорондох (1500000000 километр) зайг нэгж болгон

авдаг. Түүнийг астрономын нэгж гэнэ.

Од хүртэлх зайг хэмжихэд астрономын нэгж багаддаг.Иймд

гэрлийн нэг бүтэн жилд туулах зайг од хүртэлх зайг хэмжих

нэгж болгон авдаг.Түүнийг гэрлийн жил гэнэ.

1 гэрлийн жил (г.ж)=9.46*1012 км

Page 10: Оддын үүсэл

Долоон бурхан буюу Шанага долоо гэж бидний нэрлэж заншсан сонирхолтой байрлалтай долоон од нь vнэн хэрэг дээрээ нэг дор оршдог одны чуулган биш тєдийгvй АСТЕРИЗМ гэж нэрлэгддэг зvйл юм байна. Бие биенээсээ асар хол зайд орших єєр єєр галактикт байдаг однуудын ойрхон мэт харагддаг vзэгдлийг АСТЕРИЗМ гэж нэрлэдэг ажээ. Єєрєєр хэлбэл манай гаригийн євєрмєц байрлал болоод, тухайн астеризмийн харагдах єнцгєєс нь шалтгаалаад хvн бид Долоон Бурхан Одыг бие биентэйгээ ойрхон байдаг однууд буюу одны чуулган хэмээн vздэг юм байна. Цаашилбал Долоон бурхан нь UrsaMajor (Их Долоон Бурхан) хэмээх өөр одны чуулганд хяръяалагддаг ажээ.

Page 11: Оддын үүсэл

Одны орд гэж

юу вэ?Хилэнц, үхэр, арслан гэхчлэн одны ордууд байдаг. Эдгээр нь тэнгэрт оддоос бүтсэн том цагираг үүсгэн орд болдог. Ихэнх одны ордууд нь амьтны дүрстэй байдгаас Грекчүүд тэнгэрт байх оддын энэ хэсгийг “зодиакос киклос” буюу “амьтдын тойрог” хэмээн нэрлэжээ. Грекчүүдийн нэршилийг товчлон зодиак буюу орд хэмээн ашиглах болжээ.

Нийт 12 орд байдаг. Эдгээр нь хүмүүсийн төсөөллөөс үүдсэн хэлбэр дүрстэй байдаг бөгөөд хүн бүхэн нэг одны ордод харъяалагдаж байдаг. Үүнд, Хонь (хуц), Үхэр (бух), Хамтатгах (ихрүүд), Мэлхий (хавч), Арслан (арслан), Охин (охин), Жинлүүр (жинлүүр, тэнцвэр), Хилэнц (хилэнц), Нум (харваач), Матар (ухна), Хумх (ус эзэгнэгч) болон загас (загас) хэмээх ордууд багтдаг.

Нар жилийн өөр өөр хугацаанд ордны одуудыг дайран өнгөрдөг гэлцдэг ч бид дэлхий болон бусад гарагууд нарыг тойрон эргэдэг гэдгийг мэднэ. Нар 12 ордны оддоос гадна албан ёсны бус 13 дахь орд болох Офиукус буюу могой эзгэнэгчийн одыг мөн дайрч өнгөрдөг ч ихэнх хүмүүс Офиукусыг ордонд тооцдоггүй ажээ.

Page 12: Оддын үүсэл