хичээлотгоо

Preview:

Citation preview

Хичээлийн сэдэв:

Өгүүлбэрийн гол гишүүд

Хичээлийн зорилго:

Өгүүлбэрийн гол гишүүд,түүнийг утгаар ялган таниулах

Хичээлийн зорилт:-Зураг дээр ярилцах

-Өгүүлбэр зохиолгох-Өгүүлбэр доторх холбоо үгийг олох-Өгүүлбэрээс үйлийн эзэн ба үйлийг олуулах-Дасгал даалгавар

Зураг-1

Хүүхдүүд ном уншиж байна.

Багш номын зураг тайлбарлав.

Хэн? Юу? Яаж байна?

Хэн?

Хүүхдүүд уншиж байна.

Багш тайлбарлав.

Хэн? Яаж байна?

хэн? яав?

Зураг-2

Баавгай загас барив.

Өгүүлбэрийн гол гишүүд

Өгүүлэгдэхүүн өгүүлэхүүн хоёр нийлж өгүүлбэрийн бүтцийн хэлзүйн цөм болох учир тэднийг гол гишүүд гэнэ.Өөрөөр хэлбэл үйлийн эзэн ба үйл хөдлөл заасан үг нь гол гишүүд болно.

Үйлийн эзнийг заасан үг нь

өгүүлэгдэхүүн,үйл хөдлөл

заасан үг нь өгүүлхүүн

гишүүн болно.

Дасгал1Үйлийн эзнийг заасан үгийн доогуур нэг,ямар үйл үйлдсэн болохын заасан үйл үгийн доогуур хоёр зураарай.

Үүр цайлаа.Шувууд жиргэнэ.Уулын энгэрт олон айл харагдана.Айл бүрийн яндангаас утаа суунаглана.Уулын цаанаас нар мандав.Айлын мал бэлчжээ.Тэнгэрт цэлмэж,хүүхдүүд хөгжилдөнө.

Дасгал 2Цэгийн оронд тохирох өгүүлэгдэхүүнийг доор нь байгаа үгсээс нөхөж бич...............аргал түүв. .........үнээгээ саав. .......... ачив........... машинаа тосолж байна. ........... мод харуулдана. .......... дуу дууллаа. .......... цэвэрлэв................ зааж байна.

Нөхөх үг:Саальчин,ээж,Жинчин.мужаан,жолооч,Дуучин,багш,цэвэрлэгч,би,хөгжимчин,асрагч,цагдаа

Гэрийн даалгаварӨгүүлэгдэхүүн гишүүдийг нөхөж бич..........бүжиглэв. .......гялалзана.......... хурдаллаа. ..........ургацаа хураав. ............ малаа тэжээнэ................. аргал түүлээ................ өндөр шон суулгав.

Хичээлд идэвхтэй ороцсонСурагчдадаа баярлалаа.